#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Feb.18.18 6:25 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 84 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Mar.12.10 8:47 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Feb.04.09 8:49 pm
Posts: 495
sonsohoos unshih ni iluu goyooo...iluu uuriin medremjeer huleej avch tusuuldug..harin sonsohoor ternii ungu aystai bolchood...neg sonin bsaaaan...


Top
   
PostPosted: Apr.05.10 1:00 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
Тэмдэг...

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Top
   
PostPosted: Apr.08.10 8:38 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.09.08 12:52 am
Posts: 4395
Location: UB
-Шvлэг бол би єєрєє юм. Хvсэл ч биш, ажил ч биш. Сэтгэл бол эрхтэн гэдэг шиг шvлэг бас эрхтэн-
"Модернист фронт командлагч" яруу найрагч Баатарын Галсансvхтэй ярилцсанаа толилуулъя.
-Дэлхийн яруу найрагчдын их хурал Монголд болох гэж байна. Та энэ хуралд ямар ач холбогдол єгч, ямар vvрэг рольтойгоор оролцох гэж байна?
-Би ийм утгагvй хуралд оролцохгvй. Энэ бол шvлэг бичдэг тэтгэврийн хэдэн євгєний л хийж байгаа ажил. Гадаадын хvмvvс их харамч шvv дээ, єєрсдєє мєнгє тєлєєд явахын оронд аль нэг улс орны засаг тєрєєр ивээн тэтгvvлээд явж байх сонирхолтой. Yндсэндээ Г.Мэнд -Ооёогийн зохион байгуулж байгаа бизнесийн ажил.

-Энэ чинь Дэлхийн яруу найрагчдын их хурал биз дээ?
-Одоо цагг хэн дуртай нь Гараг хоорондын яруу найрагчдын их ху¬рал гээд хийчхэж болно, Дэлхийн яруу найрагчдын хоёр дахь академи гээд байгуулчихаж ч болно. Хэн дур¬тай нь Дэлхийн эсвэл Монголын гэсэн нэртэй хувийн байгууллага байгуулж болдог болжээ. Яруу найраг, уран зохиолоор ингэж бизнес хийж болохгvй биз дээ. Яруу найргийг хувь хvн єєрийн сонирхлоор, єєртєє таашаал авч бичдэг болохоос дэл¬хийн их хурал хуралдсанаар яруу найраг хєгжинє гэж байдаггvй.

-Сvvлийн vед уран бvтээлчид дан ганцаараа бvтээлээ хийх нь явцгvй боллоо, харин хэсэг бvлгээрээ нийлбэл уран бvтээлээ хvмvvст илvv хvчтэйгээр хvргэх болно гэж vзэх боллоо. Та ийм маягаар бvтээл хийх vv?
-Хэсэг бvлгээрээ шvлэг бичнэ гэж юу байх вэ дээ. Бvгдээрээ нэг ангид суугаад, ижил сэдвээр адилхан бичнэ гэсэн vг vv? Ийм яруу найраг гэж байдаггvй юм. Уран зохиол гэдэг хувь хvний ажил. Утга зохиолын тєлєє яваа хvмvvс єєрсдийн дур сонирхлоор янз бvрийн бvлэгт хуваагддаг боловч энэ нь vзэл бодлоороо нийлж байгаа бо¬лохоос биш яруу найраг, уран бvтээлээрээ нийлж байгаа юм биш.

-Яруу найрагч хvн єєрийн уран бvтээлийг хvмvvст заавал ойлгуулах хэрэгтэй юу?
-Заавал ойлгуулах шаардлагагvй. Би ийм шvлэг бичсэн гээд номоо гаргавал боллоо. Номноосоо тэр хvн ямар яруу найрагч вэ гэдэг нь танигдах байх. Тvvнээс биш та нар vvнийг уншаад єгєєч гэж гуйж гувшаад, ярилцлага єгєєд, мєнгє эгч єєрийнхєє тухай тэнэг шvvмжлэгч нараар магтуулж бичvvлээд байх шаардлагагvй гэж бодож байна.

-Таны номноос хvмvvст юу vлдэх ёстой вэ?
-Юу ч vлдэхгvй байж болно. Заавал юм vлдээх албагvй. Надаас юм vлдээх гээд нэхээд байх шаардлагагvй.

-Тэгвэл та яагаад дєрвийн дєрвєн ном бvтээсэн юм бэ?
-Би ном гаргаад, иймэрхvv юм бичлээ гээд харуулж болохгvй гэж vv. Дур эзнээ голохгvй гэж vг байдаг биз дээ.

-Яруу найргийн єнєєгийн чиг хандлага юу вэ? Постмодерн уу?
-Ер нь яруу найраг шинэчлэлгvйгээр урагш явахгvй. Аль 50-60-аад оны vеийн Б.Явуухулан шиг, эсвэл Д.Пvрэвдорж шиг, Д.Тєрбат шиг бич гэж "Монголын нууц товчоо" уран зохиолын сургуульд шаарддаг гэсэн. Тэгж шаардсанаар уран зохиол хєгжихгvй шvv дээ.

-Тэгвэл хамгийн сvvлийн vеийн бичлэгийн чиглэлийг нэрлэх боломж бий юу?
-Энэ дэлхий дээр хэн, хаана, юу хийж байгааг хэн ч мэдэхгvй. Монголын яруу найргийн хєгжил єнєєдєр зvгээр л 108 ботид хэвлэгдсэн зохиолуудын тєвшинд яваа юм уу. Д.Тєрбат "108 боть" нэрийн дор сайхан бизнес хийж байна. Yхсэн зохиолчид босч ирээд заргалдахгvй нь сайхан юм даа.

-Огт єєр vзэл бодолтой, шинээр бvтээж туурвихыг хичээж буй хvн Монголд байхгvй гэж vv?
-Тийм хvн маш цєєхєн байна. Энэ хэдэн хvн хийдэг юмаа хийнэ л биз, эсвэл хийхгvй ч байж болно. Заавал хий гээд шаардаад байх нь утгагvй юм.

-С.Анударь гэж хэн байсан юм бэ? Танай vеийнхэн яагаад тvvний тухай дурсах дуртай байдаг юм бэ?
-С.Анударь бол монголын цорын ганц авангард, постмодерн vргэлжилсэн vгийн зохиолч. Yзэл бодолдоо vнэнч, худлаа хэлж, хулгай хийж, хvн алах хvсэлгvй, хєгширтлєє новширч амьдрах хvсэлгvй... Тийм л хvн байсан. Залуугаараа талийгаач болсон.

-Та хоёр найз байсан уу?
-Тийм.

-Тэр хvн хийх зvйлээ хийсэн болохоор явсан гэж та боддог уу? -Амьдрал утгагvй санагдаад л байхгvй болсон. Тэр хvн vхэх эрхтэй шvv дээ. Би ч, чи ч, бид бvгд vхэх эрхтэй. Яагаад ингэчхэв гээд нэхэж шаардаад байх нь утгагvй, буруу гэж бодож байна.

-Би шаардаж биш, сонирхож асуусан юм...?
-Сонирхож бол болно оо.

-Шvлэг таны хувьд юу вэ? Хvсэл vv, эсвэл ажил уу?
-Шvлэг vv? Шvлэг бол би єєрєє юм. Хvсэл ч биш, ажил ч биш. Зvгээр л миний дотор байдаг нэг эрхтэн. Сэтгэл бол эрхтэн гэдэг шиг шv¬лэг бас эрхтэн.

-Та бараг 10 жил чимээ аниргvй байснаа гэнэт хоёр ном зэрэг гаргасан. Энэ хугацаанд номоо л бэлтгэж байсан уу?
-Шvлэг бичээд, УИХ-ын гишvvн болоод, сайдын ажил хийгээд, тэгснээ морь уяад, эсвэл бєх барилдаад, хажуугаар нь бизнес хийгээд бай¬гаа хvмvvсийг би гайхдаг юм. Би ийм олон ажлыг зэрэг хийж чадахгvй. Єчvvхэн миний бие болбоос шvлэг бичиж эхэлбэл цаг хугацаагаа зєвхєн шvлэгтээ л зориулна. Гэтэл шv¬лэг бичээд байхаар єлсєж vхчих гээд байна. Миний єлсєх хамаа алга. Харин хvvхдээ єлсгєєд, зvгээр хараад байж чадахгvй нь. Тиймээс одоохондоо vр хvvхдээ тэжээх хэрэгтэй байна. Би ямар авилгал, хээл хахууль аваад, улсын мєнгийг идэж, уул хадаар тэнээд байгаа биш, надад маш єчvvхэн мєнгє л хэрэгтэй. Гэр бvлээ тэжээхийн тєдий мєнгийг би зовж олж байна шvv дээ.

-Тэгвэл одоо та шvлгээ бичихгvй байгаа гэсэн vг vv?
-Бичихгvй байгаа гэж ойлгож болно. Гэхдээ хожим бичнэ. Би бичвэл бvх юмаа зориулж бичдэг. Би бараг арван жил шvлэг бичихгvй байж байгаад "Сэтгэл гэдэг эрхтэн", "Постмодерн дєрвєн улирал" номуудаа нэг жилд л бичсэн.

-Юу ч хийхгvйгээр шvлгээ бичье гээд цаг гаргахад таны онгод хvссэнээр тань ирдэг гэж vv?

-Ирнэ. Ирдгийг нь би мэднэ.

-Гэхдээ шvлэг тєрєх нь танаас хамаардаг гэж vv?
-Надад бол хамаа байхгvй л дээ. Гэхдээ, єнєєдєр гэнэт сэтгэл хєдєллєє, нэг шvлэг биччихье гэдэг яруу найрагч би биш ээ. Тийм ерєєлч, магтаалч биш. Бодож байж, оюун ухааны яруу найргийг бvтээж бай¬на. Зарим хvн ямар нэг ажлыг хийхэд 99 хувь нь хєдєлмєр, нэг хувь нь авъяас шаардагддаг гэж ярьдаг. Их хєдєлмєрлєж байж бvтээнэ ч гэх шиг. Yнэн хэрэгтээ хєдєлмєрлєдєггvй л байхгvй юу. Харин 99 хувийн авъяас, нэг хувийн хєдєлмєрєєс ямар нэгэн зvйл бvтдэг.

-Зохиолчийн хєдєлмєрийг тамын хєдєлмєр гэдэггvй бил vv?
-Худлаа. Єєрийнхєє хийснийг vнэд оруулах гэсэн хvний vг. Авсны нvх ухах ч гэсэн хvнд л ажил шvv дээ.

-Цаашид vргэлжилсэн vгээр бичих vv?
-Yгvй, залхуу хvрээд байдаг юм. Хvмvvс яаж ийм зузаан ном бичдэгийг би гайхаад, vнэхээр учрыг нь олдоггvй юм.

-Орчин vеийн урлагт гоо сайхан чухал биш болоод байх шиг...?
-Гоо сайхан гэдгийг нэг л юмаар тєлєєлvvлэн харцгаах юм. Сайхан бvсгvй сайхан инээмсэглэж байвал тэр гоо сайхан ч гэх шиг. Муухай харж, уурлаж байсан ч гоо сайхан шvv дээ. Тэндээс гоо сайхныг яагаад олж хардаггvй юм бэ? Гоо сайхан гэдэг заавал сайхан бvсгvй, эсвэл сvрлэг баатар эр байх албагvй.

-Та тамхийг яагаад ингэж угсруулан татдаг юм бэ?
-Тамхи хортой гэж дандаа ярьдаг хэрнээ ашиг тусыг нь яагаад нэг ч удаа ярьдаггvй юм.

-Тэгвэл ямар ашиг тустай гэж?
-Тамхи татахаар их сайхан болдог. Тайвшраад, бас цаг зугаатай єнгєрнє.

-Ер нь тантай хvсэл, vзэл нийлдэг яруу найрагчид Монголд байдаг уу?
-Байдаг. Б.Одгэрэл, Г.Аюурзана, Л.Єлзийтєгс зэрэг яруу найрагчид, мєн "Хvрээ хєвгvvд" хэмээх утга зо¬хиолын бvлгийнхэн. Тэдэнтэйгээ хааяа уулзаад уран зохиолын ту¬хай сайхан "буу халдаг".

-Ганцаардал таны хувьд нэлээд чухал зvйл байх...?
-Хvн ганцаардаж байх хэрэгтэй. Ганцаараа байхын чухлыг мэдэрдэггvй хvнд бол энэ шаардлагагvй л дээ. Хvмvvс vргэлж хvй нэгдлийн vеийнх шигээ сvрэглэн амьдарч байна. Одоо цагт ганцаар байх боломж улам л хомс болж байна.

-Та хоногийн хэд орчим цагт нь хєдєлмєрлєдєг вэ?
-Завгvй гээд байгаа хvмvvс хамгийн их завтай байдаг. Хоног 25 цагтай байсан болоосой гэх хvмvvсийг би гайхдаг. Худлаа л байхгvй юу. Ажил хийнэ гэдэг єєрєє амралт шvv дээ.

-М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг манай улсаас хамгийн сvvлд тєгсєж ирсэн хvн бол та. Сургуулийнхаа тухай яриач?
Горькийн сургууль шиг агуу сургууль байхгvй гэж дандаа ярьдаг. Гэхдээ тэр агуу сургууль маань зах зээлийн нийгэмд ороод, дээд курс нь хаагдаад, vндсэндээ одоо Оросын уран зохиолын багш нарыг сайн бэлтгэдэг, манайхаар бол Багшийн их сургууль шиг л болох хандлагатай байна. Бас хувьчлагдах гэж байгаа. Хувьчлагдвал бизнесийн чиг хандлага руу л орно гэсэн vг. Гэхдээ Горькийн сургуульд зохиол бичих сонирхолтой хvмvvс цугладаг нь хэвээрээ. Тэнд хуучных шиг элийрч балайраад, архи уугаад явдаг цаг єнгєрсєн. Нэг нэг ном сугавчилсан хvмvvс л явж харагддаг юм.

-Та хувиараа явсан уу?

-Хувиараа явсан. Ажил тєрєл гэж явсаар байтал гэнэт шvлэг бичмээр санагдаад... Мєнгєє тєлбєл сурах боломж тэнд бий. Тэнд ч гэсэн бас зах зээл vйлчилж байна шvv дээ. Би нэг жил сураад єнгєрсєн жил ирсэн. Идэж уухаас гадна Оросод ном их єндєр vнэтэй. Ер нь нийт 15 мянга орчим доллар зарцуулсан.

-Монголын утга зохиолын сургуулиудын сургалтын талаар та юу хэлэх вэ?

-Юу зааж байгааг нь би vнэндээ ойлгохгvй юм. Эртний уран зохиол, "Нууц товчоо”-г хэчнээн жил заадаг юм бэ.

-"Нууц товчоо"-гоо судлах хэрэгтэй биз дээ?
-Тэртэй тэргvй 10 жилийн сургуульд хангалттай судалчхаж бай¬на. Тэгээд ахиж vзээд байх ямар шаардлага байнаа. Цаана нь дэлхийн уран зохиол гэдэг агуу юм байна. Эртний Грек, эртний Энэтхэгийн зохиолыг судлаагvй байж ганц "Нууц товчоо"-гоо л заагаад байдгаа боливол таарна.

-Мэдээж, маш их цаг зарцуулах нь буруу л байх. Гэхдээ "Нууц товчоо"-ноос авах юм ч бас байгаа шvv дээ...?
-Би "Нууц товчоо"-г муу зохиол гэж ердєє ч хэлээгvй. Одоо улиг болсон юмаа давтахаа болиоч ээ гэж л хэлсэн. Бvхэл бvтэн уран зо¬хиолын сургууль байж хуучинсаг яруу найрагчид Б.Явуухулан, Д.Нацагдорж, Д.Пvрэвдорж, Д.Тєрбатын зохиолыг судлахаа болиоч ээ гэж л хэлэх гээд байна. Тэрний оронд дэлхийн уран зохиолыг судлах хэ¬рэгтэй. Эзра Паунд гэж хэн байсан юм, Томас Элиотын яруу найргийн мєн чанар нь юу юм, адгийн наад зах нь Орос, Хятадын сvvлийн vеийн мундаг яруу найрагчдын шvлэг зохиолыг, Англи, АНУ-ын уран зохиолыг судалж хvрээгээ тэлэх ёстой. Хэдий болтол "Євгєн парти¬заны яриа", "Тагтаа", "Сэгс цагаан Богд", "Дэр мод" гэж явах юм бэ? Шударга хэлчихье. Тэд чинь хоцрогдсон. Яагаад ийм vеэ єнгєрєєсєн юмыг сурталчлаад, залуу хvмvvсийн уураг тархийг хордуулаад байгаа юм бэ? Ингэснээрээ хvмvvсийг улам л ном унших дургvй болгож байна.

-Бид ямар єєрчлєлт хийх ёстой вэ?
-Монголын тєр засаг боловсролынхоо системд єєрчлєлт оруулах ёстой. Улс нь мєнгє гаргаж уран зохиолоо хєгжvvлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Єнєєдєр Солонгосын Боловсрол, соёл, аялал жуулчлалын яамны "Уран зо-хиол, орчуулгын институт" дэлхийн улс бvрээс авъяастай яруу найрагч, зохиолчдыг улсдаа авчирч солонгос хэл зааж байна. Уран зохиолоо хегжvvлье гэсэн бодлоготойгоор тєр нь мєнгє зарцуулж байна шvv дээ. Яруу найрагч Н.Пvрэв бид хоёр єнгєрсєн жил Турк, Вьетнам, Банг¬ладеш, Филиппиний зохиолчидтой хамт солонгос хэл судлаад ирсэн. Мэдээж нэг хэлийг гурван сарын дотор яруу найраг орчуулдаг болтлоо сурна гэж байхгvй. Харин би солонгос хэлэнд сонирхолтой болсон, vргэлжпvvлж сурч байгаа. Биднийг буцсаны дараа зургаан сараар сургах гээд єєр орнуудаас дахиад хvмvvсийг урьсан. Энэ vйл ажиллагаа 18 жил vргэлжлэнэ гэ¬сэн. Тэгэхээр энэ хугацаанд хэчнээн хvн сургах нь тодорхой. Ингэж ирээдvйд єєрийн уран зохиолоо олон хэл рvv хєрвvvлэх орчуулагчаа бэлтгэж байна. Тэгэхэд Монголын тєр зах зээлд орсон, та нар єєрсдийгєє болгоод яв гэдэг. Урлаг соёл ингэж хєгжинє, улс тєр, эдийн засаг ийм замаар явна, 20, 50,100 жи¬лийн дараа ийм амжилтанд хvрсэн байна гэсэн тєрийн хар хайрцагны бодлого байх ёстой.

-Yндсэрхэг vзэл гэдэг таны бодлоор яг юу вэ?
-Орос, Хятад шиг том гvрэнд vндсэрхэг vзэл гэдэг жижиг vндэстэнийг дарласан их vндэстний дээрэнгvй vзэл болж хувирна. Манайх шиг жижигхэн улсын хувьд энэ нь vндэстнээ хамгаалах, авч vлдэх vзэл юм. Манай улс Африк тивд байсан бол би Хятадыг vзэн ядахгvй. Би Хятадын яруу найрагт дуртай. Ли Бай, Дv Пv гээд бvгдийг нь мэднэ. Даанч Монгол гэдэг vндэстэн мєхєх чимээгvй аюул хажууханд байгаа учраас би дургvй байдаг.

-Ямар тэмцэл хийх хэрэгтэй вэ, таны бодлоор...?
-Миний хувьд хэл соёлоо аврахын тулд шvлэг бичиж, сониноор байдаг чадлаараа л Хятадын эсрэг тэмцэж байна. Болдогсон бол буу бариад тэмцмээр байна. Даанч хууль саад болоод байх юм. Эхлээд бид хуулиа єєрчилж, Хятадын бvх юманд хязгаарлалт тавих. хэрэгтэй. Цагдаа нар согтуу хvнээ журамлахын оронд визгvй яваа хятадуудыг барьж, ядаж авилгалын мєн¬гє авах хэрэгтэй гэсэн санал дэвшvvлмээр байна. Оросод чечень царайтай хvн л харагдвал цагдаа нар шалгаад баллаж байна. Тvvн шиг манайх хятад царайтай хvн л харагдвал шалгаад байх хэрэгтэй. Єєрсдєє ойрд юу болоод буйг та бvхэн харж байгаа биз дээ. Єєрийн нутаг орондоо зодуулаад явж болохгvй биз дээ. Тєр засаг нь энэ талаар юм бодох хэрэгтэй болжээ.

_________________
Lucky Soul :)


Top
   
PostPosted: Apr.09.10 12:47 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Гоё шүлэгүүд байна. Үнэн танхай

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Apr.10.10 1:00 am 
Offline
Рок Гишvvн
Рок Гишvvн
User avatar

Joined: Mar.07.10 9:15 pm
Posts: 363
Location: Нуугдаж тоглож байгаад алга болсон би едийг хvртэл олдоогvй..
Энгийн үгсийг холбоод танхай шүлэг зохиочихдог хүн дээ..

_________________
Live Fast., Die Young!!


Top
   
PostPosted: Apr.10.10 12:34 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
задаа, юу гэмээр ч юм,

газар мэдэхгүй хүнээс зам асууж ч байгаа юм шиг,
тэгээд ер нь сурвалжлагчид их хадууралтай нөхдүүд шүү,
улс төр, нийгэм мийгэм асуухгүй юм байхгүй,
мияа, :razz: :razz: :razz:

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Apr.11.10 2:33 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Залуусаа Галсансүхийн "Тархины түгжээ мултлагч" нэвтрүүлэгт оролцсон бичлэг нь татахаар байна уу.

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Apr.11.10 2:56 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн

Joined: Nov.10.08 4:43 pm
Posts: 427
Location: utaan dund gyalalzi
Анударь wrote:
Үхсэн хүний дүрд би
Үнэндээ ганцхан удаа тогломоор байна
Нижигнэсэн их алга ташилтан дор
Нэг их сайхан үхмээр байна..

:wd:

_________________
1 l amidarna,uhamsartai hussenee


Top
   
PostPosted: Apr.11.10 3:09 pm 
Offline
Рок Гишvvн
Рок Гишvvн
User avatar

Joined: Mar.07.10 9:15 pm
Posts: 363
Location: Нуугдаж тоглож байгаад алга болсон би едийг хvртэл олдоогvй..
george_mn wrote:
Залуусаа Галсансүхийн "Тархины түгжээ мултлагч" нэвтрүүлэгт оролцсон бичлэг нь татахаар байна уу.


Бараг дуусаж байхад нь үзсэн..
Ээж "Анка нааш ир., хайр чинь ТВ-р гарч байна" гээд том өрөөнөөс орилоод., очсон чинь Галсаа минь гарч байсан шт.. :hihi:

_________________
Live Fast., Die Young!!


Top
   
PostPosted: Apr.13.10 4:03 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
anonim wrote:
галсансүх үнэн хөөрцөн пэзда. сосорбарамтай таарсан эргүү л-лар .

Чи зүгээр урдхаа хараад гэлдэрч бай. Битгий өөрт хамаагүй сэдвээр орж элдэв долоон юм ярьж яв.

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Apr.14.10 4:20 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4436
Гайгүй нөхөр гэж боддог байсан чинь жаахан юмтай нөхөр байна лээ ш дээ. Тархины түгжээ мулталагч бил үү нэг нэвтрүүлэгт орсныг нь үзсэн чинь гажиг гажиг юм яриад байсан.

_________________
...


Top
   
 Post subject: Re:
PostPosted: Apr.19.10 5:56 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 5:27 pm
Posts: 179
Corey13 wrote:
Үнэхээр гунигтай шүлэг


Энд нэг л биш. Эмнэлэгт нэг л биш. Энд биш ээ.

Ээжийнхээ үхэхийг охин нь хүлээнэ. Аавынхаа үхэхийг

Хүү нь хүлээнэ. Охиныхоо үхэхийг өвөө нь

Хүлээнэ. Өвөө нь ачийнхаа үхэхийг хүлээнэ.

Бэр нь хадам аавынхаа үхэхийг хүлээнэ. Зээгээ

Бурхан болохыг эмээ хүлээнэ. Эгчийнхээ үхэхийг

Дүү нь хүлээнэ. Дүүгийнхээ үхэхийг эгч нь хүлээнэ.

Дүү нь ахынхаа үхэхийг хүлээнэ. Ах нь

Өвөөгийнхөө үхэхийг хүлээнэ. Шавь нь

Багшийнхаа үхэхийг хүлээнэ. Нөхрөө

Бурхан болохыг эхнэр нь хүлээнэ. Нууц амрагаа

Үхэхийг хайрт нь хүлээнэ. Эхнэрээ үхэхийг

Үнэнч бус нөхөр нь хүлээнэ. Даргынхаа үхэхийг

Цэрэг хүлээнэ. Лам багшийнхаа үхэхийг шавь нь хүлээнэ.

Цагдаа үхэхийг эмч хүлээнэ. Жүжигчин

Үхэхийг үзэгч хүлээнэ. Яруу найрагчийн

Үхэхийг уншигч хүлээнэ. Сар гарахыг

Үүл хүлээнэ. Өглөө болохыг од хүлээнэ.

Үдэш болохыг нар хүлээнэ. Энд нэг л биш

Эмнэлэгт нэг л биш. Энд биш ээ. Энд биш.

Эргэн тойронд минь нэг л биш. Бишээ биш.

peeh uamr eemr shulegve

_________________
Би Ухаардаг
Гэвч Ухааждаггүй


Top
   
PostPosted: Apr.20.10 4:15 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
Өнө эртнээс надад зориулж бэлдсэн
Өгөөмөр зовлонг жаргал шиг эдлэх сайхан Б.Галсансүх

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Top
   
 Post subject: Re: Мэнд...
PostPosted: Sep.01.10 12:31 am 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Jul.07.10 9:19 pm
Posts: 49
bemgx wrote:
Бурханд хэлэх зөвлөгөө

Чи хийсэн кино бүхэнд нижгээд
Мөнгө гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Мөнгө гэсэн үгтэй киног хүмүүс мөн ч их үзэж байна

Чи зохиосон дуу бүхэнд нижгээд
Хайр гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Хайр гэсэн үгтэй дууг хүмүүс хамгийн их сонсож байна

Чи гаргасан зарлал бүхэн нижгээд
Найдвартай гэсэн үг байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Найдвартай гэсэн зарлал нээрээ хүмүүсийг их залхааж байна

Чи тэжээвэр амьтад хүртэл иргэний үнэмлэхтэй байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Тэр гадаадад иргэний үнэмлэх тэжээвэр амьтадад өгөөд эхэлчихэж

Чи шилжилтийн үед бүгд зовох ёстой гэж надад чанга дуугаар хэлсэн
Шилжилтийн үе нь юм байлгүй бүгд л зовж байна

Чи бичиж байгаа ном бүхэнд жаргал гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Жаргал гэсэн үгтэй номыг хүмүүс жигтэйхэн их уншиж байна

Чи зохиосон хөгжим бүхэнд о ля ля гэсэн аяз байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
О ля ля гэсэн аяз хүмүүст онцгой их таалагдаж байна

Чи тамхины хайрцаг бүр дээр хортой гэсэн үг байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Хортой гэсэн тамхийг хүмүүс хамгийн их татаж байна

Чи уух архины шил болгон дээр чанартай гэсэн тэмдэг тавь гэж чанга дуугаар хэлсэн
Чанартай гэсэн архийг хүмүүс шил шилээр нь ууж байна

Чиний хэлсэн бүхнийг чинь бурхан гуай бид бүгдийг нь биелүүлдэг
Чамд хэлэх нэг зөвлөгөө байна

Чи битгий хуц.

Бэлэн байхаар нь тавичихлаа. Сүлд дуу гэдэг шиг сүлд шүлэг минь болоод байгаа л даа.


Үнэхээр галзуу.


Top
   
PostPosted: Sep.02.10 9:56 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jan.31.06 2:41 am
Posts: 1792
Location: www.siralex.tk
Хашгирч хамаг сэтгэлээ нээ

Хашгирч хамаг сэтгэлээ нээ
Хар цагаан дуугүй үзэн ядалтаа үзүүл
Аашаа ухаандаа уявал амгалан
Амаа сэтгэлдээ баривал алдахгүй
Мөн чанараа явдал дундаа таниул
Мөнх биш юманд бүү итгэж баяс
Үгэн дэх хорныхоо тунг бага багаар багсага
Үйл явдалд одооноос ажиглагчаар оролц
Бясалгахдаа нүдээ аниж орчныг тань
Бяр чадал насны эцэст хэрэгтэйг сана
Жирийн зүйлээс жинхэнэ бясгаланг ол
Жигтэй бүхэн муу ёртойгоос холд
Сэтгэлээ харуулмаар бол
Солгой хоолойтой ч гэсэн дуула
Сэргэлэн цоглог эрүүл амьдрах шиг жаргал үгүй
Өөрт байгаа бүхэндээ ханаж илүүг хүсэлгүй хөгж
Өмнөө байгаа амьдралаа одооноос өөр нүдээр хар
Итгэл найдвар гэгчийг зовлонгийн гинж гэж ойлго
Инээд хөөр байр л энэ насны чинь нөхөр
Эцэст нь ганц юм хэлье ХАШГИРЧ ХАМАГ СЭТГЭЛЭЭ НЭЭ
Эргэн тойронд чинь нам гүм болно
Энэ хариулт нь ааа

_________________
Гэрэл


Top
   
PostPosted: Sep.08.10 5:04 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Aug.05.10 4:36 pm
Posts: 28
Location: 1513474
Нүдийг минь нээмүй

Царцаахайн мөнгөн царгиа
Салхины алтан сэрчигнээтэй нийлээд
Цам харайх тогрууны бүжигэнд
Хүн байтугай хулгана хүртэл автаад
Нуурын дээрээс манан халамцан хөөрөхөд
Нугас ангир дуугараад
Нуугин шуугих нарсан ойн гоо үзэсгэлэн
Нүдийг минь нээмүй

Дэнж нугыг дамжин
Багваахай цэцгийн тоос манараад
Дэлүүн болдогоос наашаа
Эрвээхийн сүрэг солонго татуулан жуулчилаад
Далий ягаан цэцэгсийн дунд мансуурахад
Уушиг цээж цэлмээд
Тэнхлэг горхины тунгалаг хүйтэн ус
Цагаан шүдийг хага ташаад
Тэргэл саран гурван нуурын мандалд
Гурав хувилаад
Нүдийг минь нээмүй
Монсон төгөл өврөө нээхэд
Цалин цагаан биенээс нь сайхан үнэр түгээд
Морьтой хүн балжийн голоос наашаа шогшиход
Хуучин буриад дуу уйлаад
Баян булгийнхаа усанд шумбан эрхлэхийг
Багачууд хүүхдүүд хүсэмжлээд
Битүү хусан ойн төгөлд
Нүдэн нуур мэлтэлзээд
Нүдийг минь нээмүй
Цана тооны овоон дээр
Цас будрахад эмээгийн минь
Мөр тодроод
Цайран Ононгийн мөсөн дор
Загас жараахай нь гилтгэнээд
Дүнзэн байшингийн зуухан дээр
Шимийн архины охь халаад
Дүлий ертөнцийг цочоосон
Удган эгчийн минь хэнгэрэгийн дэлдэлт
Нүдийг минь нээмүй


Top
   
PostPosted: Sep.10.10 4:47 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
бүх л хүнд алдаа бас оноо, солиорол бас гажиг бий.
тэр байтугай гэгээн будда, мефистофиль ч бий.
тэр бүгдийг айх ичихгүйгээр илчилсэн нь эцсийн бүлэгтээ
иймэрхүү пост панк.

хүмүүс юу гэж л бодвол бодож, ярьвал ярина. :-) :lol:

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Sep.10.10 4:49 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
тэхдээ галсансүх гуай бурхан ч юмуу тэгж залраад байхаар
хүн нь биш, шүтэх нь ч хайшаан,

ичих булчирхайгүй болж төрсөн нь тэр бидний аз юмуу?
эсвэл азгүйтэл ч юмуу? тэгээд л тэр юм шиг байна. :| :-)

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Sep.10.10 7:13 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Рэка wrote:
Гайгүй нөхөр гэж боддог байсан чинь жаахан юмтай нөхөр байна лээ ш дээ. Тархины түгжээ мулталагч бил үү нэг нэвтрүүлэгт орсныг нь үзсэн чинь гажиг гажиг юм яриад байсан.

Чи хэт нормал юм үзсээр байгаад дасчихгүй юу Асуудал нь тэрэндээ байна.Хүн болгон адил сэтгэдэг байсан бол бүх юм шал утгагүй байх байсныг л мэдэж байна


Top
   
PostPosted: Sep.13.10 12:18 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2958
Location: Холын хоооллл
Анударь wrote:
george_mn wrote:
Залуусаа Галсансүхийн "Тархины түгжээ мултлагч" нэвтрүүлэгт оролцсон бичлэг нь татахаар байна уу.


Бараг дуусаж байхад нь үзсэн..
Ээж "Анка нааш ир., хайр чинь ТВ-р гарч байна" гээд том өрөөнөөс орилоод., очсон чинь Галсаа минь гарч байсан шт.. :hihi:

:haha:

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Sep.16.10 10:28 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jan.31.06 2:41 am
Posts: 1792
Location: www.siralex.tk
enuunii mongond zoriulsan shuleg n goy...

_________________
Гэрэл


Top
   
PostPosted: Sep.17.10 3:28 pm 
Offline
Гишvvн

Joined: Oct.09.04 3:54 am
Posts: 4129
uye uye nomiig ni garchiglaj erchim huch avdag. mani hun yum hum bichij l yvaa bhdaa

_________________
CATATONIC


Top
   
PostPosted: Jan.03.11 11:51 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3405
Location: төсөөлөл дунд
tamga

_________________
өө тэгсэн үү ?


Top
   
PostPosted: Jan.04.11 10:14 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
гарчиглалгүй их уджээ. :|

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Feb.09.11 9:33 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.22.08 10:17 pm
Posts: 1134
Location: Family
http://www.facebook.com/pages/BGalsansh/193396600670841
Б.Галсансүхийн Facebook дэх орон зай


Top
   
PostPosted: Mar.06.11 3:06 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3405
Location: төсөөлөл дунд
энэ бүр тоосонд дарагдлаа чаавасдаа

_________________
өө тэгсэн үү ?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 84 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited