#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.18 7:36 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 84 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Sep.20.08 3:47 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Sep.22.06 2:26 am
Posts: 1584
Location: *ss hole!
За энэ галзуурмаар хүний шүлгүүдийг тавьцгаая.


Last edited by pcd on Sep.20.10 7:22 pm, edited 1 time in total.
тэмдэгт нэмэв


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.20.08 3:47 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Sep.22.06 2:26 am
Posts: 1584
Location: *ss hole!
Үнэхээр гунигтай шүлэг


Энд нэг л биш. Эмнэлэгт нэг л биш. Энд биш ээ.

Ээжийнхээ үхэхийг охин нь хүлээнэ. Аавынхаа үхэхийг

Хүү нь хүлээнэ. Охиныхоо үхэхийг өвөө нь

Хүлээнэ. Өвөө нь ачийнхаа үхэхийг хүлээнэ.

Бэр нь хадам аавынхаа үхэхийг хүлээнэ. Зээгээ

Бурхан болохыг эмээ хүлээнэ. Эгчийнхээ үхэхийг

Дүү нь хүлээнэ. Дүүгийнхээ үхэхийг эгч нь хүлээнэ.

Дүү нь ахынхаа үхэхийг хүлээнэ. Ах нь

Өвөөгийнхөө үхэхийг хүлээнэ. Шавь нь

Багшийнхаа үхэхийг хүлээнэ. Нөхрөө

Бурхан болохыг эхнэр нь хүлээнэ. Нууц амрагаа

Үхэхийг хайрт нь хүлээнэ. Эхнэрээ үхэхийг

Үнэнч бус нөхөр нь хүлээнэ. Даргынхаа үхэхийг

Цэрэг хүлээнэ. Лам багшийнхаа үхэхийг шавь нь хүлээнэ.

Цагдаа үхэхийг эмч хүлээнэ. Жүжигчин

Үхэхийг үзэгч хүлээнэ. Яруу найрагчийн

Үхэхийг уншигч хүлээнэ. Сар гарахыг

Үүл хүлээнэ. Өглөө болохыг од хүлээнэ.

Үдэш болохыг нар хүлээнэ. Энд нэг л биш

Эмнэлэгт нэг л биш. Энд биш ээ. Энд биш.

Эргэн тойронд минь нэг л биш. Бишээ биш.


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.20.08 3:48 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Sep.22.06 2:26 am
Posts: 1584
Location: *ss hole!
Мастурбаци

Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Сайхан хүүхний зураг
Сармагчинд байхгүй ч
Гавал байна
Гар байна
Ганцаардал байна
Галзуу дур байна
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Сармагчинд
Сармагчингийн
Сүрэг байв ч
Саах хэрэг гарна
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Ганцаардахад
Гар байна
Гавал байна
Галзуу дур байна
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Хүн сүрэг
Хажууд байв ч
Харин саах
Хэрэг гарна


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.20.08 3:49 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Sep.22.06 2:26 am
Posts: 1584
Location: *ss hole!
Инээдэг өвс

Хүн эхлээд гуравдагч хүйстэй байжээ

Хүйтрэхэд хоёр хүйстэй болжээ

Дэлхий эхлээд гурвалжин хэлбэртэй байжээ

Дэнжигнээд байхаар нь бөөрөнхий болжээ

Ингэж бодоод би

Инээгээд л байлаа

Инээгээд л …

Бороо эхлээд бал бурмаар ордог байжээ

Бүгдээрээ хувин тосоод байхаар нь ус болжээ

Зүүд бүхэн эхлээд биелдэг байжээ

Залхуу нь хүрээд зарим нь л биелдэг болжээ

Ингэж бодоод би

Инээгээд л байлаа

Инээгээд л …

Хүүхэд эхлээд цэцэгнээс төрдөг байжээ

Харь гаригийнхан гайхаад байхаар нь хүнээс төрдөг болжээ

Хүүхнүүд эхлээд усан оргилуур шиг цацан дур ханадаг байжээ

Харцуул гайхаад байхаар нь дуу алдан дур ханадаг болжээ

Ингэж бодоод би

Инээгээд л байлаа

Инээгээд л …


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.20.08 3:50 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Sep.22.06 2:26 am
Posts: 1584
Location: *ss hole!
Дондог, Янжмаа хоёр



Дондог, Янжмаа хоёр

Дээвэр дээр суугаад

Өвс татна

Цавуу үнэрлэнэ

Дондог Морьтой болохыг хүснэ

Янжмаа үртэй болохыг хүснэ

Дондог Зандан залуу

Янжмаа цоорхой хүүхэн

Дондог, Янжмаа хоёр

Дээвэр дээр суугаад

Өвс татна

Цавуу үнэрлэнэ

Дондог, Янжмаа хоёр руу

Засагт ханы Эрдэнэ

Зангиагаа зассаар ирнэ

Байгаль хамгаалагч

Эрдэнэ Банзан гитар үүрчээ.

Хүүхдүүд минь

Хүүхдүүд минь

Туулайн баас шиг

Тусгүй юм татах юм

Том хүний тамхи тат гээд

Дондог, Янжмаа хоёрыг

Кокайнаар дайлна.

Дондог хүү минь морьтой ч болно.

Янжмаа охин минь үртэй ч болно.

Өвс татаж

Цавуу үнэрлээд

Өөрийн хүний үр ялгаа юу байхав гэж

Өхөөрдөнө.


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.20.08 3:51 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Sep.22.06 2:26 am
Posts: 1584
Location: *ss hole!
Би маргааш мэндэлчихсэн. Харин умайндаа даарахгүй

Эцэс төгсгөлгүй гол хайрсан хүйтэн цасыг
Эрээд олдохгүй ах, эгч, амраг саданг
Энд тэндгүйх хачин хүмүүсийн хүрэмний хормойг
Энэ дотор хоргосон гашуун салхийг
Элээж хоргодохгүй цаг хугацаануудыг
Эвтэйхэн хуваагдах өлөн талхнуудыг

Эрхлэж үглээгvй сүүлчийн хайруудыг
Эгдүүцэн ундууцах хатуу архийг
Эмзэглэж туулахгүй өөгүй замуудыг
Эдэлж хэрэглэх оо, савангуудыг
Эндээс холгүй тэр тарган сарыг
Энэ шөнө л татагдах ёстой тамхинуудыг
Эвдэрч хэмхрэхгүй ширээ сандлуудыг
Эрж цөхөхгүй танил тасалбаруудыг
Энд зөвхөн байдаггүй гэх улаан тэнгэрийг
Элдэв толбоноос болж угаагдах цагаан хэрэглэлийг
Ээж надад маргааш авч өгнө


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.20.08 3:52 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Sep.22.06 2:26 am
Posts: 1584
Location: *ss hole!
Шивээстэй бүсгүйн хаалга

Ертөнцийн хаалганы наана ер бусын өдрүүд үргэлжилж
Ердийн амьдралыг минь чимсэн шивээстэй бүсгүй чи
Ердөө ч надад хаалгаа тайлахаа болив. Орох хаалга энэ
Ертөнцөд олон боловч онцгой байсан юм чиний
Шивээстэй хаалга.Онгон залуу цогцосны амтанд
Шумуул адил шимтэн шунасан юм. Өнгөрчээ. Тэр
Хаалга бүрмөсөн хаагджээ. Өө. Тэгэвч
Хөх загалмайтай ялалтын хаалгыг би хөрсөн
Сэтгэл шиг чинь мартаж чадна. Янаглахуйн
Сэрэл болоод нууц эрдмийг яргуй адил залуу охинд
Яг чамд заасан шигээ зааж чадна. Шивээстэй бүсгүйн
Янагийн хаалганы тухай яруу шүлэг шивнэх болно. Түүнд.
Тэр үед шивээстэй бүсгүй юу хийж байх болоо?
Тэнгэр хараад л, од тоолоод л, үүл сонжоод л
Тэмдэглэлийн дэвтэртээ юу ч юм бичээд л, тамхиа татаад л
Тэгээд тэр ээжийгээ үгүйлж, аавыгаа зүхэж, ном уншиж
Ертөнцийн хаалганы цаана орших ер бусын
Ертөнцийн тухай ердийн нэгэнд хууч хөөрч байх биз ээ.
Шивээстэй бүсгүйтэй танилцахсан гэв үү? Хэрэггүй, хэрэггүй.
Шулам юм тэр, цус сорогч юм тэр, нүдийг чинь ухчихна
Шүү тэр. Надад ингэж бодох сайхан санагдсан ....
Шулам, цус сорогч, харалган болгогчидтой найзлахаа
БИ БОЛЬСОН


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.20.08 3:58 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Sep.22.06 2:26 am
Posts: 1584
Location: *ss hole!
Хүүхэд засварын газар

Том хүн шиг

Томоотой байвал

Хүүхэд засварын газар

Хүргээд өгчихнө шүү

Мөрөөдлөө ярьж

Мөөмнөөсөө гарахгүй бол

Хөлөн дээр минь гишгэж

Хөөрч дэвхцэхгүй бол

Жаахан хүүхэд засварын газар

Жинхэнээсээ аваачиж өгнө шүү

Бороо ороход

Баярлаж гүйхгүй бол

Солонго татахад

Сонирхож харахгүй бол

Дэргэд ойрхон байгаа

Дэггүй хүүхэд засварын газар өгчихнө шүү

Гэтэж мяраагаад

Гэнэт цочоовол

Урхидаж хуураад

Уйлтал зовоовол

Том хүн засварын газар

Торонд хийгээд тушаачихна шүү.


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.21.08 11:56 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
зовлон үзсэн хүн бол
зовлон ойлгохдоо тааруу
жаргалтай явсан хүн бол
жаахан зовлонг мэдэрнэ.


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.22.08 12:04 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
хөл чинь ямар урт юм бэ
хөх чинь ямар том юм бэ
царай чинь ямар сайхан юм бэ
цээж чинь ямар цагаан юм бэ
үс чинь ямар гоё юм бэ
үнэрийг нь би мартаж чадахгүй нь
чих чинь ямар эгдүүтэй юм бэ
чамайг долоогоод идчихмээр юмаа
нүд чинь ямар хөөрхөн юм бэ
нүүр чинь ямар цэвэрхэн юм бэ
уруул чинь ямар зузаан юм бэ
улам янаг үнсэж чадах уу
шүд чинь ямар гоё юм бэ
шүдээрээ хазсан ч болно шүүдээ
нуруу чинь ямар шулуун юм бэ
нуруугаар минь хөлөө ороо л доо
бэлхүүс чинь ямар нарийхан юм бэ
биеэ барихгүй хөдлө л дө
бөгс чинь ямар бондгор юм бэ
битгий хөдөл дөө...


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.27.08 10:50 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Sep.22.06 2:26 am
Posts: 1584
Location: *ss hole!
Ганцаараа амьдрахад

Толь ичихгүй, Тогоо шаналахгүй
Таваг эвшээлгэхгүй, TV гомдохгүй
Хутга айхгүй, Хайч хялалзахгүй
Хундага шартахгүй, Халбага хөгшрөхгүй
Хана хөлгүй, Хаалга хумсгүй
Хивсэнцэр зүүдлэхгүй, Хөнжил хөлдөхгүй
Цай цангахгүй, Цоож унтахгүй
Цахилгаан зуух даарахгүй, Цамц даарахгүй
Цонх зугтаахгүй, Цүнх зугтаахгүй
Ус буцалгагч уйдахгүй, Унтраалга уурлахгүй
Уртасгагч учирлахгүй, Утас уйлахгүй
Данх ядрахгүй, Далавч минь бутрахгүй
Давс гашлахгүй, Дэр халууцахгүй
Сандал сандрахгүй, Сэрээ сэрэхгүй
Саван сахалгүй, Сойз нүдгүй
Салхивч онгойхгүй, Сам салхилахгүй
Ширээ чихгүй, Шал хэлгүй
Шүүр шүүрс алдахгүй, Шанага шилрэхгүй
Аяга амрахгүй, Алчуур инээхгүй
Амьдралд дасахгүй, Номнууд ярилцахгүй
Чийдэн шүдгүй, Чигчлүүр сэнжгүй
Чи минь байхгүй, Би бухимдахгүй


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.27.08 12:37 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Sep.22.06 2:26 am
Posts: 1584
Location: *ss hole!
Хулгайчидтай нийлсэн ч
Хулгайч болоогүй минь хурмастын таалал
Луйварчидтай нийлсэн ч
Луйварчин болоогүй минь лус савдгын таалал
Янхан завхай хүмүүстэй нийлсэн ч
Янхан завхай болоогүй минь сүнсний минь таалал


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.27.08 3:41 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
galsaad neg shivees bii. nuruun deeree ereecheed hayachihsan uigarjin mgl tatmal baigaa. ter shiveesiig n olj uzehiin tuld ehleed mgl hel surah heregtei. mgl hel medehgui hun ter shiveesiig n unshij chadahgui. zgr l ene yamar goy shivees ve? gej hooson hoshgirno. goshgirson humuus uuruu nuruun deeree tiim shivees hiilgeh gej arisaa siichne. medrelee merne. merj diileh shudguin baij ugen dund n tuurnu. galsaagyin mgl heleer hiisen holimog huurgyig amtalj chadahgui humuus yadaj uneriig n avaad uhaanaa bayasgahyin tuld tuunii shulgees mgl heliig ehleed sain surah heregtei dee.


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.30.08 11:51 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо
Надад үхэх долоон шалтгаан хэрэгтэй
Нэг л ер бусын шүлэг бичих эрчим хүч дутагдвал
Нам өндрийн хүйтэн үзэсгэлэн соронздон татвал
Улаан шаргал үүрийн туяаг хармааргүй санагдвал
Уруул болоод мээмний амт болоод өнгийг үзмээргүй бол
Харь гаригийн хөлгийн дохио хэзээ нэгтээ зүүдлэгдвэл
Хэн нэгний зохиосон диваажинг сонирхмоор санагдвал
Хэн ч зохиогоогүй энэ тамын амьдралаас зугтах хүсэл төрвөл
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо
Надад амьдрах долоон шалтгаан хэрэгтэй
Нэг л ер бусын шүлэг бичих эрчим хүч тэсэрч байвал
Нам өндрийн хүйтэн үзэсгэлэн соронздон татахгүй бол
Улаан шаргал үүрийн туяаг хармаар санагдвал
Уруул болоод мээмний амт болоод өнгийг үзмээр бол
Харь гаригийн хөлгийн дохио хэзээ нэгтээ зүүдлэгдэхгүй бол
Хэн нэгний зохиосон диваажинг сонирхолгүй санагдвал
Хэн ч зохиогоогүй энэ тамын амьдралаас зугтмааргүй бол
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоон зуун жил
Намайг хэзээ ч хаана ч гэсэн харж болно
би байна...
би байхгүй...


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.02.08 1:29 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.09.08 12:52 am
Posts: 4395
Location: UB
Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг
Ходоодных нь шүлс ялгарч өлөн шүлсээ залгих шиг
Хэн ч хараагүй чамайг харахсан гэж бодоод л
Хамгийг халиагч чамайг харж байгаад итгээд л

Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...

Зүрх амаар гарах гээд зүр зүр савлах шиг
Зүүд, зөндөө тарчилж, зовж өглөө болох шиг
Хэн нэгний бодож олсон хоосон дүрийг чинь шүтээд л
Хэрэггүй, танихгүй бурхныг хэдэн жилээр ч хүлээгээд л

Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...

Нүднийхээ хорыг гаргаж ч чадахгүй ажиллах шиг
Нэг мөсөн унтаад хамаг ядаргаа арилах шиг
Оршин суух хаяггүй чам руу очно гэж мөрөөдөөд л
Одоо ирж аваад диваажинд хүргэнэ гэж горьдоод л

Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...

Тэвдэж сандарч явахад танихгүй хүн туслах шиг
Тус болсонд нь баярлаад ач санаж үлдэх шиг
Хамаг хайраа надад зориул гэж уурлаад л
Хаяж чамайг тамд тарчилгана гэж айлгаад л

Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...

_________________
Lucky Soul :)


Top
   
 Post subject: Мэнд...
PostPosted: Oct.02.08 1:53 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.11.05 4:24 am
Posts: 5170
Location: Эх орондоо
Бурханд хэлэх зөвлөгөө

Чи хийсэн кино бүхэнд нижгээд
Мөнгө гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Мөнгө гэсэн үгтэй киног хүмүүс мөн ч их үзэж байна

Чи зохиосон дуу бүхэнд нижгээд
Хайр гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Хайр гэсэн үгтэй дууг хүмүүс хамгийн их сонсож байна

Чи гаргасан зарлал бүхэн нижгээд
Найдвартай гэсэн үг байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Найдвартай гэсэн зарлал нээрээ хүмүүсийг их залхааж байна

Чи тэжээвэр амьтад хүртэл иргэний үнэмлэхтэй байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Тэр гадаадад иргэний үнэмлэх тэжээвэр амьтадад өгөөд эхэлчихэж

Чи шилжилтийн үед бүгд зовох ёстой гэж надад чанга дуугаар хэлсэн
Шилжилтийн үе нь юм байлгүй бүгд л зовж байна

Чи бичиж байгаа ном бүхэнд жаргал гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Жаргал гэсэн үгтэй номыг хүмүүс жигтэйхэн их уншиж байна

Чи зохиосон хөгжим бүхэнд о ля ля гэсэн аяз байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
О ля ля гэсэн аяз хүмүүст онцгой их таалагдаж байна

Чи тамхины хайрцаг бүр дээр хортой гэсэн үг байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Хортой гэсэн тамхийг хүмүүс хамгийн их татаж байна

Чи уух архины шил болгон дээр чанартай гэсэн тэмдэг тавь гэж чанга дуугаар хэлсэн
Чанартай гэсэн архийг хүмүүс шил шилээр нь ууж байна

Чиний хэлсэн бүхнийг чинь бурхан гуай бид бүгдийг нь биелүүлдэг
Чамд хэлэх нэг зөвлөгөө байна

Чи битгий хуц.

Бэлэн байхаар нь тавичихлаа. Сүлд дуу гэдэг шиг сүлд шүлэг минь болоод байгаа л даа.

_________________
http://jungle.mn/


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.02.08 2:39 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.18.06 7:09 pm
Posts: 4929
Location: ТQгQлдQр хуурын ард сууж байгаа охин надад зориулж дарж байгаам.
Сэтгэл

Миний сэтгэл гонзгой урт-улаан хоолой шиг
Мушгирч уурлахаараа пөмбийж хавагнаад томболздог.
Баярлахаараа агшиж сунаад агшиж сунаад агшиж сунаад
Байдгаараа тэлээд тэлээд тэлээд, тэгээд сөөчихдөг.

Гомдохоороо үрчийж хорчийгоод хальс шиг болж хатаад
Гол дээр тоглож байгаа хүүхэд шиг сураггүй болчихдог
Хорсохоороо хачин шар ногоон өнгөтэй болж хувираад
Хороо шахаж байгаа могой шиг чивчрээд хагарчихдаг.
Тайван байхдаа гонзгой урт юм л унжийгаад талимаараад
Таньдаг хүн мэндэлж байгаа юм шиг тайван байдаг.
Атаархахаараа ... Аа нэн аюултай татвас татвас хийгээд
Амьсгаа нь давчидсан хүн агаар эрэх шиг аль ч учраа олохгvй.
Догдлохоороо дэндүү гоё дороо цовхчин ийш тийшээ санжигнаад
Долоон өнгөөр солонгороод даанч дэндүү гоё,гоё,гоё
Хүлээхээрээ миний сэтгэл хааяа нэг, хааяа нэг хөдөлснөө
Хүлээтэй юм шиг хөдөлгөөнгүй хөхрөөд хүлээгээд л байдаг.
Миний сэтгэл баярладаг, гомддог, догдолдог, атаархдаг
Миний сэтгэл муухай, сайхан, хорсдог, уурладаг, хүлээдэг
Миний сэтгэл өөр яадаг билээ? Гунирхдаг, эрхэлдэг, эмзэглэдэг
Миний сэтгэл заримдаа надад сэтгэл байхгүй юм шиг санагддаг.

_________________
Mad WorlD♫


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.03.08 1:17 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.09.08 12:52 am
Posts: 4395
Location: UB
Гэгээн гуниглал минь
Гэгээн гуниглал минь
Гадны хүн орж болохгүй гэсэн бичигтэй тэнцүү.
Тунгалаг инээд минь
Тамирдсан сэтгэлийг минь илааршуулахгүй.

Ариун хайр минь
Авсанд орсон хойно үнэд орно.
Харанхуй ганцаардлыг минь
Хэн ч анзаарахгүй.
Цайлган бачуурал минь
Цаг хугацаатай тэмцэлдүүлнэ.
Хөнгөн алхаа минь
Харалган болгосноос цаашгүй.
Зүүрмэглэх төдий нойр минь
Зүүд гэдэг өвчнийг сэдрээнэ.
Хувирамтгай сэтгэл минь
Хорин дөрвөн цагт
Хэлэхийн аргагүй нэг л зүйлд
Хувьсгалч шиг зовно.
Хувирашгүй шаналана.
Өөрийгөө таних гэж оролдсон минь
Өвчин болж хувирав.
Өргөс шиг авчихаж болохгүй энэ өвчин
Үхсэн хойно ч салахгүйг би мэдэв.

_________________
Lucky Soul :)


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.08.08 1:16 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.18.06 7:09 pm
Posts: 4929
Location: ТQгQлдQр хуурын ард сууж байгаа охин надад зориулж дарж байгаам.
Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл

Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл
Эргэж хэсэгтээ надаас явдаггүй.
Аялгуу төгс тэрхүү айзмыг
Алдчихвий гэхдээ би газраар явдаггүй
Бие цогцос минь тайлагдашгүй хэмнэлд автахад
Баяр баясгалан намайг эзэмддэг.
Хэлхийн эрхгүй тийм аялгуунаас болж би
Хэн нэгний нүдэнд хачин этгээд харагддаг.
Надааар дүүрэн тэрхүү аялгуунаас болж
Нойрсож амрахыг умартах сайхан байдаг.
Үгээр хэлшгүй эгшиглэн үргэж холдохвий гэхээс
Үнэндээ би түгшдэг ч жаргалтай болдог.
Намуун болоод гэгээн хэмнэл
Нэг л мэдэгхэд намайг орхисон байдаг.
Нисэж нисэж газар дээр буугаад би
Нялх хүүхэд шиг тэнцэж ядан хөлд ордог

_________________
Mad WorlD♫


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.08.08 8:27 pm 
Offline
¤ Digital Art
User avatar

Joined: Jan.03.04 8:47 pm
Posts: 517
Зөнөсөн өвгөний яриа шиг өвлийн
Зовлонт өдрүүдэд цуйвангийн мах хэрчих
Цай чанах эгшинд бүрэнхий нөмөрч
Цас гадаа хэн нэгний хөлийн доор
Чарлистон бүжих шиг чахрана


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.21.08 1:05 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.09.08 12:52 am
Posts: 4395
Location: UB
СИМВОЛИСТ - ХҮН СУДЛАЛ
Цусны минь эргэлтийн аясыг дагах
Цэнхэр наран, улаан саран эрээлжлэх
Сүнс минь биедээ эргэж ирэлгүй, оролгүй
Сэтгэлийг минь хийсгэж салхилангуй, амарлингуй

Ирээдүй минь бүдэг цайвар, шаналангуй
Итгэл муутайхнаар бие минь сүнсээ хүлээнгүй
Дусаад тогтсон харанхуй буланд "би" биеэ орхичихсон
Дээвэр дээр сүнс минь од тоолоод суучихсан
Зүүд минь хоёр биеийн завсар ганцаардчихсан
Зорих зам минь өмнөөс хоёр тийш одчихсон
Оюун санаа, сэтгэл зүрхний минь амь цогийг
Ойрмог тохиох үйл явдлууд цэнэглэх байх ...
Сүүлийн үед бүх л бие минь хүндрэн өвдөөд
Сүнс минь биендээ ирж байх шиг ...
Хар аяндаа бие минь сульдан алдраад
Хоёр дахиа мэндэлж байгааг минь
Хэн ч анзаарахгүй байх шиг ...

_________________
Lucky Soul :)


Top
   
 Post subject: Re: Б.Галсансvх
PostPosted: Nov.13.08 2:52 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.18.06 7:09 pm
Posts: 4929
Location: ТQгQлдQр хуурын ард сууж байгаа охин надад зориулж дарж байгаам.
…Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл…
Б.Ринчен

Загас, сармагчин хоёртой хэлээ ололцолгүй
Зовж, хэлмэрч хайж 1600 үеийг туулахад
Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад, Арслан
Заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад 1200 үе өнгөрлөө
Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ.

Өвөө, эмээ хоёрт минь үсэг нүдлүүлэх гэж 24 нь нойргүй хоноод
Өөрийн минь номыг хэвлэх гэж 22 үе минь хүлээхийн жаргал эдлээд
Нэг зуун мянган жилийн өмнөх их мөстлөгөөр бурхан цусыг минь хөлдөөхгүй гэж зовоод
Наранд итгэхгүй надад цахилгаан зуух өвлүүлэх гэсээр зургаан ч үе барагдлаа
Монголын ТВ солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ

Шуурга тавьсан солирын бөмбөгдөлтөнд бөмбөрцөг 20 тэрбум жил ёолоод
Шөнө, сар хоёрыг төрүүлсэн нар 10 тэрбум жил ганцаардаад
Шоргоолж юм уу, өтний өвөг сарнаа явагч шиг хорвоог хэмжсээр зургаан тэрбум жил наслахад
Шугуйн жимсийг зах дээр надад 10 жилийн өмнө худалдаж байлаа
Монголын сонинууд японоор мэдээ нийтлэхэд би үхнэ.

_________________
Mad WorlD♫


Top
   
 Post subject: Re: Б.Галсансvх
PostPosted: Nov.16.08 2:48 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 2:51 pm
Posts: 4438
Нижигнэсэн их алга ташилтын доор
Нэг сайхан үхэж үзэхсэн гэдэг шүлэг нь ямар шүлэг билээ. Байна уу хүмүүсээ

_________________
...


Top
   
 Post subject: Re: Б.Галсансvх
PostPosted: Nov.22.08 10:32 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jun.12.06 11:00 pm
Posts: 1538
Location: Бархасбадь/Европа
Rasul Gamzatow shulegchiin negen buteeliin mongolchilson huulbar.

Azn_RnB_BboY wrote:
…Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл…
Б.Ринчен

Загас, сармагчин хоёртой хэлээ ололцолгүй
Зовж, хэлмэрч хайж 1600 үеийг туулахад
Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад, Арслан
Заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад 1200 үе өнгөрлөө
Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ.

Өвөө, эмээ хоёрт минь үсэг нүдлүүлэх гэж 24 нь нойргүй хоноод
Өөрийн минь номыг хэвлэх гэж 22 үе минь хүлээхийн жаргал эдлээд
Нэг зуун мянган жилийн өмнөх их мөстлөгөөр бурхан цусыг минь хөлдөөхгүй гэж зовоод
Наранд итгэхгүй надад цахилгаан зуух өвлүүлэх гэсээр зургаан ч үе барагдлаа
Монголын ТВ солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ

Шуурга тавьсан солирын бөмбөгдөлтөнд бөмбөрцөг 20 тэрбум жил ёолоод
Шөнө, сар хоёрыг төрүүлсэн нар 10 тэрбум жил ганцаардаад
Шоргоолж юм уу, өтний өвөг сарнаа явагч шиг хорвоог хэмжсээр зургаан тэрбум жил наслахад
Шугуйн жимсийг зах дээр надад 10 жилийн өмнө худалдаж байлаа
Монголын сонинууд японоор мэдээ нийтлэхэд би үхнэ.

_________________
http://youtu.be/y6Sxv-sUYtM


Top
   
 Post subject: Re: Б.Галсансvх
PostPosted: Dec.08.08 1:20 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Nov.05.06 9:38 pm
Posts: 2693
Location: Үхсэн хүний дүрд би Үнэндээ ганцхан удаа тогломоор байна Нижигнэсэн их алга ташилтан дор Нэг их сайх
ЦАГ ХУГАЦААНЫ
ЦАРАЙГ БИ ХАРААГҮЙ Ч
ЗӨРЖ ӨНГӨРЧ БАЙГАА БҮХ ХӨДӨЛГӨӨН
ЗАМЫН ЦААД ТАЛЫН /ЭСРЭГ/ УРСГАЛ
ЧИНИЙ МИНЬ ХАЖУУГААР СҮНГЭНЭХ ОНГОЦ, НИСДЭГ ТЭРГҮҮД
ЧЕМОДАНАА ЧИРСЭН ХҮМҮҮС ЗӨРӨХ ШИГ ЭНЭ ХӨЛСТЭЙ ҮҮЛНҮҮД
ЦАГ АСУУСАН, ЦАГАА МАРТСАН, ЦАГАА ХАРСАН
ЦАГАА ХАРАЛГҮЙ ЗӨРӨЛДӨЖ ӨНГӨРӨХ ХҮН СҮРЭГ
ХОЁР ХӨЛИЙГ НЬ АЛЦАЙЛГАН ДЭЭШ ӨРГҮҮЛЭЭД
ХОНГЫГ НЬ БАЗЛАХАД ДУУ АЛДТАЛ НЬ
ХАЦРЫН МИНЬ ХАЖУУГААР ӨНГӨРӨӨД
ХАНАНД ОЙЛГООД ХОЙД ТАЛД СОНСОГДОХ ШИГ
ЗӨРӨЛДӨЖ БАЙГАА БҮХ ХӨДӨЛГӨӨН /ЭГНЭЭ/
ЗӨНДӨӨ ТАНИЛ /ЭЛДЭВТЭЙ/ ЦАГ ХУГАЦААНЫ ЦАРАЙ МӨН ҮҮ?
ХАРИУЛТАА ХҮЛЭЭСЭН АСУУЛТ АГААРТ ТОГТООД ХӨДӨЛГӨӨНГҮЙ
ХАРИН БИ ОРОЙН ХООЛОО ХАЛБАГАДАЖ СУУНА ДАА, ХЭНЭГГҮЙ.

_________________
shut up!!!enjoy the silence!!!


Top
   
 Post subject: Re: Б.Галсансvх
PostPosted: Jan.17.09 12:48 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Nov.05.06 9:38 pm
Posts: 2693
Location: Үхсэн хүний дүрд би Үнэндээ ганцхан удаа тогломоор байна Нижигнэсэн их алга ташилтан дор Нэг их сайх
<<БИ ИНГЭЖ YХНЭ-1 >>

Харанхуй амьсгаадахад хуруунаас минь гэрэл тvгэж
Хана, шат, хvйтэн мэлмийг минь сорж
Хєл минь дээвэр цємлєн, халуун
Хєлсєнд минь савханцарууд мушгиралдан
Тархинаас минь уур савсаж, хумсны
Толиог минь шоргоолжнууд зєєж
Уруул дээр минь ялаа єндєглєж
Уран хэлийг минь сvлбvvрэн зvvгээр
Сэтлэж, янагийн эрхтэн минь
Сэнгэнэтэл vнэр орон ялзарч
Хvзvvний минь vенд хар хорхойс хавчуулагдан
Хавирга минь хорхой хvрэм тос дааварлан хvрэнтэж
Арьс минь хувь заяатайгаа барьцалдан хатахад
Єнгє, хэлбэргvй сvнс минь намайг орхиоч...
Єлгийтэй хvvхэд хаа нэгтээгээс олж аваач...
Цагаа хар даа...
Цаг хугацаа хар даа...

_________________
shut up!!!enjoy the silence!!!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 84 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited