#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.25.19 2:46 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 164 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next
Author Message
PostPosted: Nov.02.09 7:15 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Аймшгийн зохиолын хаан гэгддэг Стивен Кингийн богино хэмжээний аймшгийн өгүүллэгүүдээс нь алдаа мадагтай ч гэсэн орчуулах гэж оролдлоо. Ажлын хажуугаар оруулж байгаа тул тийм ч хурдан оруулж чадахгүй байхаа.sorry

[center]Night Shift[/center]
Image
Зохиолч Стивен Кингийн богино өгүүллэгүүдийн цуглуулгаас бүрдэх уг ном 1978 онд анх хэвлэгдэн гарчээ. Энэхүү номонд багтсан олон өгүүллэгээс сэдэвлэж кино хийсэн байдаг.

Зохиолч Стивен Кинг нь өөрийн ном, зохиолоороо нэг бус vеийг байлдан дагуулсан нэгэн. Тvvний зохиолуудаас кино дэлгэцнээ амилан, дэлхийн шилдэг хэмээх тодотголтой бvтээл болсон нь олон. Дэлхийн уран зохиолын ертeнцeд тvvнийг “Аймшгийн зохиолын хаан” хэмээдэг.

Стивен Эдвин Кинг 1947оны есдvгээр сарын 21-ний eдeр Мен мужийн Портлэнд хотод Дональд болон Нелли Рут Пиллсбери нарын хоёр дахь хvv болон мэндэлжээ. Стивений мэндэлсэн явдал эцэг, эхийнх нь хувьд гэнэтийн зvйл байлаа. Учир нь Рут өөрийгөө vргvй, хvvхэд тeрvvлж чадахгvй гэдэгтээ итгэн том хvvгээ eргeж авсан аж. Амьдралын боломж тааруу байсан гэр бvлд хоёр дахь хvvхэд тeрснeeр байдал улам хvнд болов. Эцэг Кинг бага хvvгээ хоёр настай байхад нь тамхи худалдаж авахаар яваад эргэж ирээгvй юм. Өөрөөр хэлбэл хvнд амьдралаас залхсан тэрбээр эхнэр, хvvхдvvдээ хаяад явжээ. Амьдралыг vргэлж өөдрөгөөр харж чаддаг Рут хоёр хvv, eч тeчнeeн eртэй ганцаар vлдсэндээ гутралгvй, харин ч хvvхдvvдийнхээ ирээдvйн боловсролын тeлee бvхий л хvчээ дайчлан ажиллах болсон байна. Тиймээс ах, дvv хоёр эхийнхээ хvмvvжлээр eссeн юм.

Тэр нэгэн eдeр Стивен авга эгчийндээ зочилж байхдаа хvvхдийн сониуч зангаар байшингийн дээвэр рvv гарсан нь тvvний ирээдvйн амьдралыг бvхэлд нь өөрчилжээ. Учир нь тэр тэнд зохиолч болох хvсэл, мeрeeдлee буюу номтой хайрцгийг олсон юм. Тvvнийг дeнгeж таван нас хvрмэгц эх нь бичиг vсэг заасан тул тэрхvv хайрцагтай номуудыг хэдхэн хоногийн дотор л амтархан уншиж дуусгажээ. Тэдгээр номын ихэнх нь уран зeгнeлт, аймшгийн зохиолууд байв. Ийнхvv тэрбээр долоон настайдаа анхны зохиолоо бичсэн аж. Энэ явдлаас хойш нэг жилийн дараа ах Девидийн хамт өөрсдөө сонин хийхээр шийдсэн нь таван центийн vнээр зарагдах “Дэйвс Раг” байлаа. Тэд сониндоо өөрсдийн хотод болж буй vйл явдал, спорт, урлагийн мэдээлэл, хошигнол, цаг агаарын мэдээ болон Стивений өөрийн зохиосон eгvvллэгvvдийг нийтэлдэг байжээ. Ах, дvv хоёр бага цалинтай эхдээ туслахын тулд орой нь сургуульд явж, eдeр нь сонингийн ажлаа хийдэг байв. Стивен сонингоос олсон мeнгeнийнхee тодорхой хувийг цуглуулж, тэрхvv мeнгeeрee 18 ширхэг богино eгvvллэгээс бvрдсэн “Хvмvvс, орон зай ба новш” хэмээх өөрийн анхны номыг хэвлvvлэн гаргажээ. Үүнээс нэг жилийн дараа тус номын хоёр дахь боть болох “Оддыг бvслэгчид” номоо гаргасан юм. Харин тvvнийг олны танил болгосон зохиол нь 1965 онд хэвлэгдэн гарсан “Би булш ухдаг хeвгvvн байсан” хэмээх ном юм. Тэрбээр энэ зохиолдоо ядуу, тарчиг амьдралтай дунд сургуулийн хeвгvvд тухайн vед амь зуухын тулд хэрхэн ажиллаж байсан тухай vнэн бодит амьдралыг eгvvлжээ. Ингээд 1966 онд дунд сургуулиа тeгсeхдee өөрийн хотдоо олны танилаас гадна багагvй туршлагатай сэтгvvлч болсон байв.

Менийн их сургуулийн оюутан болсон Стивен хоёрдугаар курст орсон жилээ оюутны “Кампус Мена” сониныг үүсгэн байгуулжээ. Тэрбээр 1970 онд их сургуулиа англи хэлний багшийн бакалавр зэрэгтэй тeгссeн юм. Оюутан vедээ өөрийн эхнэр Табита Спрюстай танилцсан бeгeeд тэд сургуулиа тeгссeн жилээ гэр бvл болцгоожээ. Сургуулиа дeнгeж тeгссeн Стивенд ажил олдохгvй, зeвхeн эхнэрийнхээ багахан цалингаар амьдралаа залгуулж байлаа. Нэг удаа тэрбээр хуучин номын сангаа онгичиж байгаад Роберт Браунингийн “Харанхуй цайзад ирсэн бяцхан хvvхэд Роланд” найраглалыг олж уншсанаар “Харанхуй цайз” гэсэн зохиолоо бичих санаа тeрсeн аж. Харамсалтай нь хeрeнгe, мeнгe байхгvйн улмаас тэрхvv зохиолоо дуусгалгvй орхисон байна. Харин үүний оронд Кэрриетте Уайт хэмээх бvсгvйн тухай eгvvллэг бичих болов. Гэтэл хэдхэн хуудас бичээд муу зохиол болж байна хэмээн дуусгалгvй орхижээ. Эхнэр нь хаясан тэрхvv зохиолыг уншаад харин ч сонирхолтой болж байна хэмээн ятгасны эцэст vргэлжлvvлэн бичсэн аж. 1973 онд энэхvv “Керри” зохиол нь бичигдэн дуусч, “Doubleday” хэвлэлийн газар vзvvлэхэд шууд л 2500 ам.доллараар худалдан авчээ.

Уншигчдын гарт очсноор уг зохиол маш алдаршиж, хагас жилийн дотор борлуулалт нь 400 мянган ам. долларын ашиг олсон юм. Зохиогчийн эрхийн дагуу Стивен ашгийн тал хувийг авчээ. Ихээхэн мeнгe авсны зэрэгцээ тэрбээр нэр алдартай зохиолч болон хувирсан юм. Уншигчид тvvнээс дараа дараагийн шинэ, сонирхолтой зохиолуудыг хvлээж байлаа. Энэ тухайгаа ч тэд захидалдаа байнга бичиж ирvvлэх болов. Ийнхvv Стивен хэдхэн тeгрeгийн цалинтай, цаг наргvй ажлаа орхин, хvvхэд насных нь мeрeeдeл болсон зохиолч болохоор эргэлт буцалтгvй шийджээ. Себаго нуурын эрэг дээрх байшинд зун амарч байхдаа бичсэн “Хоёр дахь аялал” eгvvллэг нь тvvнийг аймшгийн тeрлeeр бичдэг зохиолчдын нэг болгосон юм. Тэрбээр уг зохиолоо дуусгаад “Doubleday” хэвлэлийн газартай гэрээгээ цуцалж, “NAL”-тай хамтарч ажиллахаар болсон байна. Олон жил хамтарч ажилласан газартайгаа ийнхvv гэрээгээ цуцлах болсон учир нь зохиогчийн эрхийн дагуу авах ёстой орлогынх нь хувийг багасгасан явдал байв. Шинэ хэвлэлийн газар тvvний номуудын хавтсанд ихээхэн өөрчлөлт хийж, сонирхолтойгоор хэвлэх болсон нь уншигчдыг улам ч татах болжээ. Энэ vеэс хойш Стивен Кинг дэлхийн уран зохиолын ертeнцeд томоохон байр суурь эзэлсэн 150 гаруй бvтээл туурвиж, зарим нь кино дэлгэцийн шилдэг бvтээл болон амилсан билээ. Тэдгээрийн дунд vзэгчдийн сайн мэдэх “Армагедон”, “Шоушенкийн шоронгоос оргосон нь”, “Зvvдэндээ явагчид” “Зvvд худалдагч” “Гэрийн тэжээвэр амьтдын оршуулгын газар” зэрэг кинонууд багтана. Тэрбээр мeн Ричард Бахман хэмээх нууц нэрээр зохиолоо туурвиж байжээ. Тvvний бvтээлvvдийг хэвлэх гэж дэлхийн томоохон хэвлэлийн газрууд eрсeлдeх болов. Америкийн нэр хvндтэй “Форбес” сэтгvvлийн 1998 онд гаргасан дэлхийн хамгийн баян хvмvvсийн жагсаалтад тэрбээр жилд 40 саяын орлоготойгоор 31 дvгээр байрт орж байжээ. 1999 онд хотын зах дахь гэрийнхээ ойролцоо зам гарч яваад машинд мeргvvлэн маш хvнд бэртэлт авсан юм. Ихэнх яс нь хугарч, хагас жил гаруй хэвтэрт байсан нь тvvнийг уран бvтээлээсээ холдоход хvргэсэн байна. Ингээд 2002 оны есдvгээр сард Стивен Кинг хэвлэлийн хурал хийлгэж eeрийн хамгийн сvvлийн бvтээл “Харанхуй цайз” туужаа танилцуулан, утга зохиолын ертeнцeeс холдох болсноо мэдэгдсэн юм.

Стивен Кингийн амьдралын зарим сонирхолтой баримтуудаас:

w Тvvний цорын ганц охин Наоми ижил хvйстэн бeгeeд сургуулийн багш эмэгтэй Тандекатай 2000 онд гэрлэжээ.
w ”Гvйж буй хvн” 304 хуудастай зохиолоо ердee ес хоногийн дотор бичсэн байна.
w Аймшгийн зохиолуудаараа алдартай тэрбээр өөрөө “Жуулчинд зориулсан хавх” /1979 он/ хэмээх аймшгийн киног vзэх дуртай ч айдаг гэнэ.
w ”Гэрийн тэжээвэр амьтдын оршуулгын газар” нь анх удаа дэлгэцнээ гарсан зохиол нь аж.
w Тэрбээр хэзээ ч гар утас хэрэглэдэггvй. Энэ тухайгаа “Гар утас” зохиолдоо тодорхой бичсэн байдаг. (Эх сурвалж:bolod.mn)


Last edited by pcd on Aug.23.10 6:21 pm, edited 4 times in total.
тэмдэг солив


Top
   
PostPosted: Nov.02.09 7:16 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
"Бүүгиймен"[center][/center]

“Таныг зорьж ирсэн шалтгаан бол би танд өөрийн түүхээ ярихыг хүссэн юм” гэж Харпер эмчийн буйдан дээр сууж буй эр хэлэв. Тэр эрийг Лестер Биллингс гэдэг бөгөөд Коннектикутын Вотербаригаас иржээ. Сувилагчийн тэмдэглэл дээр бичсэнээр тэр хорин найман настай, Нью Йорк хотын нэг аж үйлдвэрийн пүүсэд ажилладаг, эхнэрээсээ салсан, гурван хүүхдийн эцэг аж. Хүүхдүүд нь бүгд нас баржээ.

“Би Католик шашинтан биш учраас санваартан дээр очиж чадахгүй. Бас одоогоор надад хуулийн зөвлөгөө шаардлагагүй байгаа болохоор би хуульч дээр очиж чадахгүй. Би хүүхдүүдээ бүгдийг нь алчихлаа. Нэг дор нь. Тэднийг бүгдийг нь алчихсан”. Харпер эмч дуу хураагчаа асаав.

Биллингс буйдан дээр хөлөө эгцээр нь сунган суужээ. Өмднийх нь үзүүрээс хөл нь цухуйж үзэгдэнэ. Зайлшгүй доромжлолыг тэвчиж буй эрийн дүр зураг. Хоёр гараа цээжин дээрээ зөрүүлэн тавьжээ. Түүний царай нь маш анхааралтай харагдах бөгөөд цагаан өнгийн таазан дээр ямар нэг үзэгдэл тоглогдож мэт тааз руу ширтэх аж.

“Та тэднийг үнэхээр алчихсан хэрэг үү, эсвэл”

“Үгүй”. Нөгөө эр тэвчээр алдан гарын сарвуунуудаа шаг шаг дуугаргав. “Гэхдээ би маш их хариуцлагатай байсан. Денни 1967 онд, Ширл 1971 онд, харин Энди энэ жил. Би танд энэ талаар ярихыг хүсч байна”

Харпер эмч юу ч хэлсэнгүй. Биллингс наснаасаа илүү хөгшин, ядрангуй харагдаж байна гэж эмч дотроо бодов. Түүний үс нь шингэрч, царай нь цонхийж, нүдэнд нь золгүй нууц агуулагдаж буй мэт үзэгдэнэ.

“Тэд алуулсан, ойлгов уу?” Гэвч хэн ч үүнд итгэдэггүй. Хэрэв тэд итгэсэн бол бүх зүйл зүгээр байх байсан.

“Яагаад?”

“Яагаад гэвэл...” Биллингс гэнэт үгээ тасалж, тохойгоо нудраад, өрөөний цаад хэсгийг ширтэв. “Тэр юу вэ?” гэж Биллингс хашгирав. Нүд нь нарийсан жижгэрчээ.

“Тэр гэдэг чинь юу вэ?”

“Тэр хаалга”

“Ханын шүүгээ” гэж Харпер эмч хэлэв. “Би дотор нь цуваа өлгөж, гуталнуудаа хийдэг юм”

“Онгойлго, би харахыг хүсч байна”

Харпер эмч олон үг хэлэлгүй босч, өрөөний цаад хэсэгт хүрээд, ханын шүүгээг онгойлгов. Шүүгээн доторх дөрөв таван хувцасны өлгүүрийн нэгнээс нь арьсан борооны цув өлгөжээ. Шүүгээний доод хэсэгт шилбээр татсан урттай борооны гутал байв. Нэг гутлан дотор нь хуйлсан Нью Йорк Таймс сонин чихжээ. Ингээд л гүйцээ.

“Болсон уу?” гэж Харпер эмч асуув.

“Тийм ээ” гэж Биллингс хариулаад тохойгоо нугалан, буцаж түрүүчийн байрлалдаа оров.

“Та ярьж байсан” гэж сандал дээрээ буцаж суусан Харпер эмч хэлээд “хэрэв таны гурван хүүхдийн алуурчин нотлогдвол таныг зовоож буй бүх зүйл төгсгөл болно.Энэ чинь юу гэсэн үг вэ?”

“Би шорон руу явна” гэж Биллингс шуудхан хэлэв. “Амьдралын төлөө. Бүх өрөөн дотор шорон байдгийг харж болно. Бүх өрөө.” Тэр чимээгүйхэн инээмсэглэв.

“Хүүхдүүд чинь хэрхэн алуулсан юм бэ?”

“Битгий намайг яаруул!”

Биллингс татвагнан хөдлөөд, Харпер луу хорсолтойгоор ширтэв.
“Би танд ярих болно, санаа зоволтгүй. Би таны Наполеон болж баашилдаг эсвэл ээж маань намайг хайрладаггүй учраас би хар тамхины хорхойтон болсон гэж ярьдаг этгээд өвчтөнүүдийн чинь нэг биш шүү. Таныг надад итгэхгүй гэдгийг чинь би мэдэж байна. Гэхдээ би үүнд санаа зовохгүй байна. Энэ асуудал биш. Зөвхөн ярих нь л надад хангалттай ”

“Би сонсч байна” Харпер эмч гаансаа авав.

“Би Ритатай 1965 онд гэрлэсэн. Тэр үед би хорин нэгтэй, Рита арван наймтай байсан. Тэр жирэмсэн болсон байв. Тэгээд Денни төрсөн”. Биллингс уруулаа мурийлган, айдас төрүүлэм инээмсэглээд, нүдээ ирмэв. “Би коллежаа орхиж, ажилд орох хэрэгтэй болсон, гэвч би санаа зовохгүй байв. Би тэр хоёрт хайртай байсан. Бид маш аз жаргалтай байлаа”

“Рита Денниг төрсөнөөс хэсэг хугацааны дараа ахин жирэмсэлж, 1966 оны 12 сард Ширл төрсөн. Харин 1969 оны зун Эндийг төрөхөд Денни хэдийн нас барчихсан байлаа. Энди төрсөн нь алдаа байсан. Рита хэлэхдээ тэр жирэмснээс хамгаалах зарим нэг зүйлс хэрэглэж байсан боловч үйлчлээгүй гэсэн. Харин би үүнийг алдаанаас илүү зүйл байсан гэж үздэг. Хүүхдүүд эр хүний эрх чөлөөг хязгаарладаг гэдгийг та мэднэ. Эмэгтэйчүүд эр хүн тэднээс илүү ухаантай байхад дуртай. Энэ үнэн гэж та боддоггүй гэж үү?”

Харпер инээмсэглэв.

“Энэ асуудал биш байсан. Би Эндийг хайрласаар л байсан”. Тэр хүүхэддээ хайртай байсан ч эхнэрээ үзэн ядсан мэт үүнийг бараг л хорсолтойгоор хэлэв.

“Хэн хүүхдүүдийг чинь алсан юм бэ?” гэж Харпер асуув.

“Бүүгиймен” Лестер Биллингс шуудхан хариулав. “Бүүгиймен тэднийг бүгдийг нь алсан. Шүүгээнээс гарч ирээд л тэднийг алчихсан”. Тэр татвагнан хөдлөөд, маасайтал инээв. “Та намайг галзуурсан гэж бодож байгаа. Гэхдээ би санаа зовохгүй байна. Би танд бүгдийг ярихыг хүсч байна”

“Би сонсож байна” гэж Харпер хэлэв.

“Энэ бүхэн Деннийг хоёр настай, харин Ширлийг дөнгөж төрөөд байх үед эхэлсэн юм. Рита Деннийг ор луу нь аваачих үед тэр уйлж эхэлдэг болов. Манайх хоёр унтлагын өрөөтэй байсан. Ширл бидний өрөөнд хүүхдийн орон дээр унтдаг байлаа. Рита үүний төлөө битгий асуудал үүсгэ гэдэг байв.

“Гэвч энэ бол хүүхдүүдийн зан ааш эвдэрч эхэлж байна гэсэн үг. Чи тэдэнд юу ч хийж болохыг нь зөвшөөрч, тэднийг эрхлүүлдэг. Дараа нь тэд чиний зүрхийг өвтгөнө. Зарим охид жирэмсэлж, зарим нь хар тамхинд донтож эхлэнэ. Эсвэл хүүхдүүд аймхай хулчгар нэгэн болдог. Зарим өглөө сэрэхдээ та өөрийнхөө хүүхдийг олж харна гэж төсөөл, таны хүү, тэр айсан шинжтэй таныг ширтэж байвал?

“Хэсэг хугацааны дараа Денни энэ бүхнээ зогсоогоогүй учраас би түүнийг ор луу нь өөрөө аваачдаг болов. Хэрэв тэр уйлахаа болихгүй бол би түүнийг алгаддаг байв. Дараа нь Рита Денни “гэрэл” гэж олон дахин давтан хэлээд байгааг надад хэлэв. Би юу ч мэдэхгүй байлаа. Хүүхдүүд жаахан байна, тэд юу хэлж байгаагаа сайн мэдэхгүй.

“Рита шөнийн гэрэл өрөөнд нь тавихыг хүсэв. Би үүнийг зөвшөөрсөнгүй. Хэрэв хүүхдүүд жаахан байхдаа л харанхуйгаас айхаа болихгүй бол хэзээ ч айхаа болихгүй.

“Ширлийг төрсөний дараах зун Денни нас барсан юм. Тэр шөнө би түүнийг ор луу нь аваачих үед тэр бас л уйлж эхэлсэн юм. Тэр үед түүний юу хэлсэнийг би сонссон. Тэр шүүгээ рүү гараараа заагаад “Бүүгиймен” гэж хэлсэн. “Ааваа, Бүүгиймен”

“Би өрөөний гэрлийг унтраагаад өөрийнхөө өрөөнд очиж Ритагаас хүүхэддээ яагаад энэ үгийг зааж өгсөн юм бэ гэж асуув. Би Ритаг алгадаж, сануулга өгөхийг хүсч байлаа. Гэвч би тэгээгүй. Тэр Деннид хэзээ ч энэ үгийг зааж өгөөгүй гэдгээ хэлэв. Би түүнийг хараал идсэн худалч гэж дуудав.

“Энэ бол миний хувьд маш муухай зун байсан. Миний олж чадсан ганц ажил бол Пепси Колаг барааны агуулах руу зөөх явдал байв. Би цаг үргэлж л ядарч эцсэн байдалтай байдаг байлаа. Ширл шөнө болгон сэрж уйлахад нь Рита түүнийг орноос нь авч тэврэнгээ, нусаа татна. Заримдаа би тэднийг хоёуланг нь цонхоор гаргаад шидчихмээр санагддаг байв. Христос минь, хүүхдүүд заримдаа чамайг галзууруулах шахдаг.

“Тэр өглөө Ширл намайг төлөвлөгөөнийхөө дагуу гурван цагт сэрээв. Би угаалгын өрөө рүү хагас сэрүүн байдалтай явахад Рита надаас Денниг шалгаад ирэхгүй гэж асуув. Би түүнд өөрөө үүнийг хий гэж хэлээд буцаж ор луугаа явав. Ритаг хашгирах үед би бараг л буцаад унтчихсан байлаа.

“Би босоод Деннигийн өрөө рүү явав. Денни дээшээ хараад үхчихсэн хэвтэж байлаа. Бие нь гурил шиг цагаан болчихсон байв. Түүний нүд нь томоор нээлттэй, бас задгай зуухан дээрх хандгайн толгойг харсан мэт гөлийчихсөн байсан. Яг зүүн Азийн хүүхдүүд шиг. Америк хүүхдүүд ингэж хардаггүй. Тэр нуруугаараа дээш харан үхчихсэн хэвтэж байлаа. Түүнийг өмдөндөө шээгээд байсан тул сүүлийн хоёр долоо хоногийн турш өмсгөх болсон живхтэйгээ үхчихсэн хэвтэж байсан. Аймшигтай, би энэ хүүхдэд хайртай байсан”

Биллингс толгойгоо удаанаар сэгсрээд, ахиад л айдас төрүүлэм маасайтал инээмсэглэв.

“Рита орь дуу тавин хашгирч, Денниг тэврэн бүүвэйлж, сэрээхийг оролдов. Гэвч би түүнд үүнийг зөвшөөрсөнгүй. Цагдаагийн оффицерүүд нотлох баримтанд гар хүрэхэд дургүй байдаг шүү дээ”

“Дараа нь та энэ бол Бүүгиймен байсан гэдгийг мэдсэн хэрэг үү?” гэж Харпер тайвнаар асуув.

“Өө, үгүй дээ. Дараа нь биш. Гэвч би нэг зүйлийг харсан. Би энэ бүхэн ямар учиртай болохыг ойлгоогүй, гэвч би оюун ухаандаа хадгалсан”

“Юу байсан юм бэ?”

“Шүүгээний хаалга онгорхой байсан. Бага зэрэг. Гэвч би хаалгыг хаалттай орхисон байсан гэдгээ мэдэж байв. Шүүгээнд хуурай цэвэрлэгээний цүнхнүүд байдаг байсан. Хүү маань тэдгээрийн нэгээр нь тоглодог байсан юм. Та үүнийг мэдэх үү?”

“Тийм ээ. Дараа нь юу болсон бэ?”

Биллингс мөрөө хавчив. “Бид түүнийг оршуулсан”

“Мөрдөн байцаалт явагдсан уу?”

“Тодорхой”. Биллингсийн нүд ёжтойгоор гэрэлтэв.

“Гартаа чагнуур барьсан, хар цүнхтэй нэг мулгуу этгээд хүрч ирээд нярай хүүхдэд тохиолддог гэнэтийн үхэл гэж тодорхойлсон. Та өмнө нь ийм тэнэг зүйл сонсч байсан уу? Хүү маань гурван настай байсан ”

“Хүүхэд төрөөд эхний нэг жилийн хугацаанд л энэ үхэл элбэг тохиолддог” гэж Харпер болгоомжтой хэлэв. “Гэвч энэ үхэл таван нас хүртэл нь тохиолдож болох юм гэсэн онош гарсан”

“Хараал идэг!”гэж Биллингс хараав.

Харпер дахин гаансаа асаалаа.


“Бид оршуулгаас хойш сарын дараа Ширлийг Деннигийн хуучин өрөө рүү нүүлгэв. Рита байдгаараа эсэргүүцсэн боловч би эцсийн шийдвэрийг гаргасан юм. Энэ надад хэцүү байсан, гэхдээ л би үүнийг хийсэн. Исус минь, би бидэнд байсан бүх хүүхэддээ хайртай байсан. Гэвч чи үүнээс илүү хамгаалалтыг хийж чадахгүй байх байсан. Намайг бага байхад ээж намайг далайн эрэг рүү аваачаад дараа нь сөөнгө дуугаар хашгирдаг байлаа. “Битгий хол яваарай! Тийшээ битгий яв! Далайн түрлэгт ойртож болохгүй! Чи цагийн өмнө хоол идсэн! Толгойг чинь давсан усанд битгий ор!” гээд л. Эцэст нь юу болов? Би усны ойролцоо явж чадахаа байсан. Тиймээ энэ үнэн. Одоо би далайн эрэгт ойртож очих үед л айсандаа гэдэс базалдаг. Амьдрал үргэлжилсээр. Ширл Деннигийн унтдаг байсан ор луу шилжсэн юм.

“Нэг жил өнгөрөв. Нэг шөнө би Ширлийг орон дээр нь аваачихад тэр орилж, уйлж эхлэв.

“Бүүгиймен, ааваа, Бүүгиймен, Бүүгиймен!”

“Тэр над руу үсрэн ирээд тэврэв. Яг л Денни шиг. Би шүүгээний хаалганы талаар санаж эхлэв. Бид Денниг олох үед шүүгээ бага зэрэг онгорхой байсан. Би Ширлийг шөнийн турш өөрсдийн өрөөнд байлгахыг хүслээ”


Last edited by Daizy on Nov.03.09 5:43 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Nov.02.09 8:29 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6324
Location: Энд
Хөөх аймшгийн зохиол 8O 8O 8O :aa: :aa: :aa: . За баярлалаа Дайзи. Яаруулахгүй хүлээеээ :wd: :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.02.09 8:43 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
“Та юу?”

“Үгүй”. Биллингс гараа ажиглан харснаа, дараа нь нүүр нь татвасхийв. “Би яаж Рита дээр буцаж очоод миний бурууг байж гэдгийг хүлээн зөвшөөрөх болж байна? Би хүчтэй байх хэрэгтэй байсан. Рита үргэлж л загас шиг байдаг...бид гэрлээгүй байхад л тэр надтай цуг нэг оронд орсон”

Биллингс хөшсөн мэт болсноо Харперын зүг толгойгоо эргүүлэв.“Та ухаантай залуу байх гэж хичээдэг үү?”

“Үнэндээ бол үгүй” гэж Харпер хэлэв.

“Би энд өөрийн нууцаа ярих гэж ирээгүй. Өөрийн түүхээ ярих гэж ирсэн. Хэрэв та хүлээж байгаа бол би өөрийн сексийн амьдралынхаа талаар ярих гээгүй. Рита бид хоёрын сексийн амьдрал жирийн байсан, ямар ч бохир зүйл байгаагүй. Би зарим хүмүүст энэ талаар ярих нь хэцүү байдгийг мэднэ, гэхдээ надад энэ талаар санаа зовох зүйл ер байхгүй ”

“Ойлголоо” гэж Харпер хэлэв.

“Сайн байна”. Биллингс хямсгараар хэлэв. Тэр бодож байсан зүйлээ мартчихсан мэт харагдах бөгөөд нүд нь шүүгээний хаалган дээр тэнүүчлэнэ.

"Та шүүгээний хаалгыг онгойлгохыг хүсч байна уу?" гэж Харпер асуув.

“Үгүй!” гэж Биллингс түргэн хариулав. Тэр санаа зовсон шинжтэй инээмсэглэв. “Би таны борооны гутлыг харахыг хүснэ гэж үү?”

“Бүүгиймен Ширлийг ч бас авсан” гэж Биллингс хэлэв. Тэр дурсамжаа сэргээх гэсэн мэт духаа маажив. “Нэг сарын дараа. Гэхдээ энэ бүхний өмнө зарим зүйлс тохиолдсон юм. Нэг шөнө би нэг чимээ сонсов. Дараа нь Ширл хашгирав. Би өрөөнийх нь хаалгыг хурдан онгойлгож, гэрэл асаалаа...тэр хүүхдийн орон дээр суугаад уйлж байв. Гэтэл шүүгээний ойролцоо, сүүдэрт ямар нэг зүйл хөдлөв. Ямар нэг зүйл мөлхөж байсан”

“Шүүгээ онгорхой байсан уу?”

“Бага зэрэг”. Биллингс уруулаа долоов. “Ширл Бүүгийменээс болж хашгирч байсан. Тэр “сүүгээ” гэж хэлэв. Рита шатаар уруудан бууж ирээд юу болсоныг асуув. Би түүнд Ширл таазан дээрх мөчирний сүүдэрнээс айсан байна гэж хэлэв”

“Сүүгээ гэнээ?” гэж Харпер хэлэв.

“Аан?”

“Сүүгээ...шүүгээ. Тэр магадгүй “Шүүгээ” гэж хэлэхийг оролдсон байх”

“Магадгүй” гэж Биллингс хэлэв. “Магадгүй тэгж хэлсэн байх. Гэвч би энэ талаар бодоогүй”. Тэр ахин шүүгээний хаалгыг ширтэв.

“Та шүүгээн дотор юу байгааг харсан уу?”

“Тиймээ”. Биллингс цээжиндээ гараа зөрүүлэн тэвэрчээ.

“Тэнд ямар нэг зүйл байсан уу? Та...”

“Би юу ч хараагүй!”

Биллингс гэнэт хашгирч эхлэв. Түүний сэтгэл дэхь бөглөө онгойсон мэт үгнүүдээ ар араас нь урсгаж эхлэв.

“Би түүнийг олох үед тэр үхчихсэн байсан. Ойлгож байна уу. Тэр бүхэлдээ хар өнгөтэй болчихсон байсан. Түүний бие нь бүхэлдээ негр хүн шиг хар өнгөтэй болж, хэлээ хазаад, над руу ширтэж байсан. Нүднүүд яг л амьд бөмбөлөг мэт аймшигтайгаар над руу ширтэж, ааваа та намайг алсан, та түүнд намайг алахад тусалсан гэж хэлж байх шиг санагдсан...”

Тэр үгээ гэнэт таслав. Маш том, чимээгүй нулимсан дусал хацрыг нь даган урслаа.

“Энэ тархины татвалзах өвчин байсан гэсэн. Хүүхдүүд заримдаа өвчилдөг. Бид Хартфордод очиход тэд түүнийг татвалзах өвчнөөс болж хэлээ хазсан байна гэж хэлсэн. Би гэр лүүгээ ганцаараа буцаж явлаа, учир нь тэд Ритаг тайвшруулах эмчилгээнд явах хэрэгтэй гэсэн. Түүний ухаан санаа нь самуурсан байсан юм. Би тэгээд тэр зүйл дотор нь байгаа байшиндаа ганцаараа буцаж очсон”. Тэр шивнэв “Би буйдан дээр унтсан. Гэрлээ асаагаад...”

“Ямар нэг зүйл тохиолдсон уу?”


Top
   
PostPosted: Nov.02.09 8:48 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6324
Location: Энд
Яанаа нээрээ ганцаараа тэгээд яг хананы шүүгээний хажууд сууж байгаа болохоор уншихад жоохон эвгүй байна шүү :aa: Баярлалаа Дайзи

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.02.09 10:20 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Oct.05.09 10:32 am
Posts: 195
woooooooooooow steven king uneheer tasarhai shuu . Boogeymanii kinog ni uzej baisnaas nomiig ni unshij bgaagui ym bnsh thanks shuu

_________________
...


Top
   
PostPosted: Nov.03.09 11:58 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
Daizy яваад байгаарай. Ийм маягаараа бол чи удахгүй цол авах юм байна :hi: .

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.03.09 12:01 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.12.09 12:05 am
Posts: 7443
Location: Holy Dark Desecrator
boogieman gej kino bdag bilvv?


Top
   
PostPosted: Nov.03.09 1:06 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Oct.13.09 2:34 am
Posts: 40
Location: where weasel lives
Hugiin amitan be 2 huuhdee haranhuid alchaad uuruu gerlee asaagaad buidan der untahda yahav dee :??:


Top
   
PostPosted: Nov.03.09 2:22 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Aug.12.09 10:54 am
Posts: 335
Location: The place I love...
Тээнкс Дэйз, сайхан уншинаа! :wd:

_________________
SaNGuiNiTy iS BaCK!


Top
   
PostPosted: Nov.03.09 3:13 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
“Би зүүдэлсэн” гэж Биллингс хэлэв. “Би харанхуй шүүгээн дотор байж байсан...тэнд миний харж чадахгүй ямар нэг зүйл байсан. Тэр зүйл нэг чимээ гаргаж байсан. Энэ надад хүүхэд байхдаа уншиж байсан нэг зурагт комикс номыг санагдуулж байв. “Нууцат өгүүллэлүүд” та үүнийг мэдэх үү? Грахам Ингл нэртэй нэг залуугийн бүтээл.Тэр дэлхий дээрх аймшигтай муухай зүйлсийг зурдаг байсан. Түүний түүхүүдийн нэгэнд нь нэг эмэгтэй нөхрөө усанд живүүдэг. Санаж байна уу? Нөхрийнхөө хөлнөөс цементэн хавтангууд уяаад уурхайн цооног руу унагаадаг. Гэвч нөхөр нь буцаж ирдэг. Тэр өмхийрч ялзран хар ногоон өнгөтэй болж, үсэнд нь замаг наалдан, нэг нүдийг нь загас идсэн байдаг. Тэр буцаж ирээд эхнэрээ алдаг. Би шөнө дунд сэрэх үед тэр миний дээрээс өнгийж байгааг харсан. Савартай...урт савартай”

Харпер эмч ширээн дээрх электрон цагаа харав. Лестер Биллингс бараг цаг гучин минут ярьжээ. “Эхнэр чинь гэртээ буцаж ирэхэд танд хандах хандлага нь ямар байсан бэ?” гэж Харпер асуув.

“Тэр надад хайртай хэвээрээ байсан” гэж Биллингс бахархалтайгаар өгүүлэв. “Миний түүнд хэлсэн болгоныг тэр хийхийг хүссэн хэвээр байсан. Энэ эхнэр хүний үүрэг биш гэж үү? Хүний амьдралд хамгийн чухал зүйл бол өөрийн байрь сууриа мэддэг байх явдал”

“Амьдралд эзлэх байр суурь?”

“Тиймээ, яг наадах чинь” Биллингс хуруунуудаа тас хийн дуугаргав. “Эхнэр хүн нөхрийнхөө үгийг дагах ёстой. Тэр гэртээ буцаж ирсэн эхний дөрөв таван сарын турш бүүр цонхийчихсон байсан. Дуу аялахаа больж, телевиз үзэхгүй, бас огт инээхээ больсон. Түүнийг энэ бүхнийг давж гарна гэдгийг нь би мэдэж байлаа.

“Тэр ахиад хүүхэдтэй болохыг хүссэн” гэж Биллингс баргар царайлан нэмж хэллээ. “Би түүнд энэ тийм ч сайхан санаа биш гэж хэлсэн. Би түүнд бүх зүйлсийг мартаж, бие биенээ зугаацуулж эхлэх цаг болсон гэж хэлсэн. Бидэнд өмнө нь энэ бүхнийг хийх боломж байгаагүй. Хэрэв чи кинонд явахыг хүсвэл хүүхэд асрагчийг гуйх хэрэгтэй болно. Хэрэв хамаатан садангууд чинь хүүхдүүдийг чинь харахыг зөвшөөрөхгүй бол чи хот руу Америк хөл бөмбөгийн тэмцээн үзэхээр явж чадахгүй. Учир нь манай ээж бидэнд энэ талаар туслахыг хүсдэггүй. Бид гэрлээд удаагүй байхад Денни төрсөн гэж хэлсэнийг санаж байна уу? Ээж маань Ритаг ердөө л нэг тэнүүлчин гэж хэлдэг байсан. Ердөө л буланд зогсогч биеэ үнэлэгч гэдэг байсан. Ээж мааньРитаг үргэлж булангийн биеэ үнэлэгч гэж нэрлэдэг байсан. Энэ хөгжилтэй биш гэж үү? Нэг удаа ээж маань намайг урдаа суулгаад хэрэв чи биеэ үнэлэгч рүү яваад байх юм бол өвчин тусна гэж хэлсэн. Ээж бидний хуриманд ирээгүй ”

Биллингс хуруугаараа цээжээ цохив.

“Ритагийн эмч түүнд IUD гэж нэрлэгддэг хамгаалах хэрэгсэл суулгасан гэж хэлсэн. Энэ бол гарцаагүй баталгаатай гэж эмч хэлж байсан. Хэрэв энэ хэрэгсэл түүний дотор байгаа тохиолдолд үр тогтох ёсгүй. Гэвч чи тэр зүйл дотор нь байгаа эсэхийг мэдэхгүй шүү дээ ”. Биллингс тааз руу хараад, гашуунаар инээмсэглэв. “Хэн ч тэр зүйл дотор нь байгаа эсэхийг мэдэхгүй. Тэгээд дараа жил нь тэр ахиад л жирэмсэлсэн ”

“Жирэмснээс хамгаалах аргууд төгс биш” гэж Харпер хэлэв. “Үрлэн эм гэхэд л зөвхөн 88%-ийн найдвартай. Харин IUD онцгой тохиолдолд гэдэсний базлалт, хүчтэй сарын тэмдгийн үед гадагшлах нь бий”

“Тийм байж”

“Энэ боломжтой”

“Дараа нь юу болсон бэ гэж үү? Рита жижигхэн зүйлс нэхэж, шүршүүрт дуулж, давсалсан ногоо галзуу юм шиг идэх болсон.Миний өвөр дээр суугаад энэ бүхэн бурхны хийж буй зүйл гэсэн. Чөтгөр алгад”

“Хүүхэд Ширлийг үхсэний дараа жилийн эцсээр төрсөн үү?”

“Тиймээ зөв. Хүү байсан. Рита түүнийг Андрю Лестер Биллингс гэж нэрлэсэн.Нэр өгөхөд нь би оролцохыг хүсээгүй. Гэвч би шинэ хүүгээ хайрлаж эхэлсэн. Учир нь тэр надтай маш адилхан харагддаг байсан, Денни ээжтэйгээ, харин Ширл хэнтэй ч адилхан биш байсан. Гай болж зөвхөн Энди л намайг хуулбарласан байсан ”

“Би ажлаасаа ирээд л түүнтэй тоглодог байлаа. Тэр миний хуруунаас шүүрч аваад, инээд алдан шулганадаг байсан. Найман долоо хоногийн настай хүүхэд аав руугаа хараад маасайтал инээдэг байсан. Та үүнд итгэж байна уу?”

“Нэг шөнө би эмийн сангаас нэг хөдөлдөг тоглоомтой ирээд хүүхдийн орноос өлгөсөн. Хүүхдүүд баярлалаа гэж хэлж чадах хангалттай том болох хүртлээ өгсөн бэлгийг үнэлдэггүй гэж би үргэлж үздэг байсан. Гэвч би түүнд инээдтэй наймаалжан тоглоом худалдаж авч байх үедээ түүнд маш их хайртайгаа ойлгосон. Энэ үеэр би өөр ажил олсон, илүү дээрийг. Тэгээд бид Ватербари руу нүүцгээсэн. Хуучин байшин маань маш олон таагүй дурсамжийг хадгалж байсан. Бас маш олон ханын шүүгээ”

“Дараа жил нь бидний хувьд хамгийн сайхан үе байсан. Тиймээ, Вьетнамын дайн үргэлжилсэн хэвээр, хиппичүүд гадуур хувцасгүй гүйлдэцгээж, хар арьстнууд орилолдоцгоосоор л байсан. Гэвч юу ч миний сэтгэлийг үймүүлэхгүй байлаа. Бид аятайхан хөршүүдтэй чимээгүй гудамжинд амьдардаг болов. Бид жаргалтай байсан. Би нэг удаа Ритагаас санаа зовохоо больсон уу гэж асуусан. Рита Энди бол онцгой хүүхэд гэдэг байсан. Тэр хэлэхдээ бурхан Эндийг хамгаалдаг гэсэн ”

Биллингс тааз руу доогтойгоор харав.

“Гэвч сүүлийн жил тийм ч сайн байгаагүй. Байшинд зарим зүйлс өөрчлөгдөж эхэлсэн. Би түрийтэй гутлаа үүдний өрөөнд тавьдаг байлаа, учир нь би шүүгээний хаалгыг онгойлгох дургүй байсан. Би дотроо бодлоо хадгалсаар л байлаа. Хэрэв шүүгээнд тэр байвал яана? Шүүгээний хаалгыг онгойлгоход тэр над руу дайрах болов уу? Тэгээд би хар ногоон өнгөтэй нойтон ямар нэг зүйл шүүгээн дотор хөдөлж буй чимээг сонсож байна гэж төсөөлөх болов.

“Рита хуучин байсан үе шигээ намайг дэндүү их ажиллаж, бас муухай аашилдаг боллоо гэж хэлэв. Би тэднийг үлдээгээд ажил руугаа явах үед гэдэс базалдаг болов. Гэвч би бүх зүйл илэрхий болсонд баяртай байлаа. Би ойлгож эхэлсэн, биднийг нүүх үед тэр биднийг алдчихсан. Тэгээд тэр хайж эхэлсэн, шөнө гудамжаар гэтэн, магадгүй бохир усны сувгаар мөлхсөн ч байж болох юм. Бидний үнэрийг мөрдсөөр, тэгээд эцэст нь биднийг олсон. Тэр буцаж ирсэн. Тэр Эндиг бас намайг хүсдэг. Хэрэв чи нэг зүйлийн талаар байнга бодоод байвал тэр зүйл чинь үнэхээр биелдэг. Магадгүй бидний хүүхэд байхдаа айдаг байсан бүх мангасууд, Франкенштейн, хүн чоно, мумми бүгд бодит байх. Магадгүй...


Top
   
PostPosted: Nov.03.09 3:44 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4711
daizy чи ёстой мундаг. Их сонирхолтой байнашүү. Үргэлжлэлийг нь хүлээж байна

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Nov.03.09 4:07 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Oct.08.09 7:29 pm
Posts: 272
:wd: :wd: :wd: yostoi goy urgejleliig ni huleej baina :hi: :l2: :l2:


Top
   
PostPosted: Nov.03.09 4:47 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Aug.12.09 10:54 am
Posts: 335
Location: The place I love...
:wd: Waiting! Your devoted reader :-D

_________________
SaNGuiNiTy iS BaCK!


Top
   
PostPosted: Nov.03.09 5:41 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Биллингс удаан хугацааны турш чимээгүй болов. Дараа нь тэр гэнэт хэлэв: “Энди хоёрдугаар сард үхсэн. Тэр үед Рита байгаагүй. Аав нь түүн рүү залгасан. Түүний ээж нь шинэ жилийн дараа машины осолд орж, цаашид амьдрах найдваргүй болсон байв. Рита тэр шөнөдөө автобусанд суугаад явсан”

“Түүний ээж нь үхээгүй, гэвч тэр хоёр сарын турш эгзэгтэй байдалд байсан. Би Эндийг өдрийн турш харах маш сайн эмэгтэй олов. Би байшингаа харанхуйгаас хамгаалж, шүүгээний хаалгануудыг онгорхой байлгахгүйн тулд анхаарал тавьдаг байсан”

Биллингс уруулаа долоов. “Хүү маань надтай цуг нэг өрөөнд унтдаг байсан.Түүнийг хоёр нас хүрэхэд нь Рита надаас түүнийг өөр өрөө рүү шилжүүлэх үү гэж асууж билээ. Хүүхдүүд эцэг эхтэйгээ нэг өрөөнд унтах нь муу зүйл гэж ярьцгаадаг. Учир нь тэдэнд эцэг эхийнх нь сексийн харилцаа муугаар нөлөөлнө гэж ярьцгаадаг. Гэвч бид хүүгээ унтаагүй байхад нь хэзээ ч энэ зүйлийг хийж байгаагүй. Би хүүгээ өөр өрөөнд нүүлгэхийг хүсэхгүй байлаа. Би Денни, Ширл хоёрын үхлийн дараа айж эхэлсэн байв ”

“Гэвч эцэст нь та түүнийг нүүлгэсэн, тийм үү?” гэж Харпер эмч асуув.

“Тиймээ” гэж Биллингс хэлээд гунигтайгаар инээмсэглэв. “Би тэгсэн”

“Би тэгэх ёстой байсан!” гэж тэр эцэст нь орилов. “Би тэгэх хэрэгтэй байсан! Ритаг тэнд байхад бүх зүйл зүгээр байсан, гэвч Ритаг явсаны дараа тэр илүү овсгоотой болсон. Тэр хөдөлж эхэлсэн... ”. Биллингс нүдээ эргэлдүүлэн Харпер руу харж, шүдээ ярзайлган галзуу мэт инээлээ. “Та үүнд итгэхгүй. Би таныг юу бодож байгааг мэдэж байна. Та үүнийг ердөө л таны өвчтөний тэмдэглэл дэхь бас нэг тэнэглэл гэж бодож байгаа. Гэвч та тэнд байгаагүй шүү дээ

“Нэг шөнө байшин дахь бүх хаалга салхинд үлээгдсэн мэт томоор онгойсон байв. Өглөө нь би сэрээд үүдний өрөөнд үүдний хаалганаас хувцасны шүүгээ хүртэл шавхайн мөр гарсан байхыг олж харав. Тэр хүрээд ирлээ гэж үү? Дотогш ороод ирчихэж? Би мэдээгүй! Исүс минь, би мэдээгүй! Пянзнууд зурагдаж, шавхайд будагдан, тольнууд хагарсан байсан...бас тэр дуу чимээ...дуу чимээ...

Биллингс гараараа үсээ зулгаав. “Чи өглөө гурван цагт сэрээд, харанхуй руу харсаныхаа дараа хамгийн түрүүнд энэ ердөө л цагны дуу байж гэж хэлнэ. Гэвч чи ямар нэг зүйл сэмээрхэн хөдөлж буй өөр чимээг бас сонсоно. Гэхдээ тийм ч сэмээрхэн чимээ биш, учир нь тэр чамд сонстохыг хүсч байгаа. Аяархан гулсах чимээ гал тогооны өрөөний усны хоолойн тэндээс сонстоно. Эсвэл хумсаараа шатны бариулыг самардаж байгаа мэт чимээ. Тэгээд чи нүдээ нээж чимээ гаргаж байсан зүйл муу зүйл болохыг олж мэднэ. Хэрэв чи түүнийг харвал шүү дээ...”

“Дараа нь тэр чиний нүүр рүү харж инээмсэглээд, яг муудсан байцаа мэт агаараар чам руу амьсгалан, хоолойг чинь багалзуурдах болно”

Биллингсийн царай хувхай цайж, дагжин чичрэв.

“Тэгээд л би Эндиг нүүлгэсэн. Тэр Энди дээр ирнэ гэдгийг би мэдэж байсан. Учир нь Энди илүү сул дорой. Тэгээд тэр ирсэн. Энди шөнө дунд хашгирахад би сэрж, өрөөнд нь орсон. Тэр орон дээр суугаад, хашгирч байлаа.

“Бүүгиймен, ааваа, Бүүгиймен”

Биллингсийн хоолой бараг гурав дахин чанга болж хүүхэд шиг орилов. Нүд нь маш томоор нээгдэж, сууж байсан буйдандаа айсан мэт шигдэв.

“Гэвч би чадаагүй” гэж хүүхэд мэт хоолойгоор үргэлжлүүлэн хэлээд “Би чадаагүй. Нэг цагийн дараа хашгирах дуу гарсан. Хүүхдийн хашгирах дуу. Би хүүдээ хэр их хайртайгаа мэддэг байсан, тэгээд би гүйсэн. Гүйгээд л байсан. Исүс, Гэгээн Мэри минь, тэрэнд хүү минь байсан. Тэр түүнийг бариад сэгсэрч байсан, яг л даавууны өөдөс барьчихсан сэгсэрч байгаа мэт. Тэгээд би түүний мануухай шиг толгойг харсан, бас түүнээс үхсэн хулгана шиг үнэр үнэртэж байсан...Бас түүнийг сонссон...”

Биллингсийн хоолой эргээд насанд хүрсэн хүнийхтэй адил болов. “Би түүнийг Эндигийн хүзүү хугарах үед сонссон юм”. Биллингсийн хоолой хүйтэн, үхмэл сонстож байв. “Тэр яг л өвөл мөсөн цөөрөм дээр тэшүүрээр гулгах үед мөс зүсэгдэж байгаа мэт сонстсон”

“Дараа нь юу болсон бэ?”

“Би гүйсэн” гэж Биллингс үхмэл хоолойгоор хэлэв. “Би шөнийн турш ажилладаг хоолны газар луу явсан. Энэ хамгийн хулчгар явдал биш гэж үү?”

“Би тийшээ гүйж очоод, зургаан аяга кофе уусан”. Дараа нь би гэртээ буцаж очсон. Хэдийн үүр цайж эхэлсэн байлаа. Би шатаар дээш өгсөхийн өмнө цагдаа дуудсан. Энди шалан дээр хэвтээд над руу ширтэж байсан. Намайг зэмлэсэн мэт. Чихнийх нь ойролцоо цусны толбо байсан. Тун өчүүхэн. Шүүгээний хаалга онгорхой байв, гэхдээ бага зэрэг”

Биллингс ярихаа зогсооход, Харпер электрон цаг руу харав. Тавин минут өнгөрчээ.

“Сувилагчтай дараагийн уулзалтыг тохироорой” гэж тэр хэлэв. “Мягмар гаригуудад эсвэл Пүрэв гаригуудад”

“Би энд зөвхөн өөрийн түүхээ ярих гэж ирсэн” гэж Биллингс хэлэв. “Энэ миний сэтгэлийг өвтгөдөг.Би цагдаа нарт худлаа ярисан. Би тэдэнд хүү маань шөнө хүүхдийн орноосоо буух гэж оролдсон байх гэж хэлсэн...тэд үүнд итгэсэн. Мэдээж тэд итгэсэн. Үнэхээр тийм юм шиг л харагдаж байсан. Яг л бусад золгүй явдлуудтай адил. Гэвч Рита мэдсэн. Рита эцэст нь ...мэдсэн”
Биллингс нүдээ гараараа дараад уйлж эхлэв.

“Ноён Биллингс, энэ тухайгаа ярисан чинь сайн хэрэг” гэж Харпер эмч хэлэв. “Бид таны сэтгэлдээ тээж буй гэмшлийг чинь арилгана гэдэгт би найдаж байна. Гэхдээ юуны өмнө та үүнээс ангижрахыг хүсэх ёстой”

“Та надад итгэхгүй байна уу?” Биллингс уйлан хэлээд, нүднээсээ гараа авав. Нүд нь улайж, норсон байлаа.

“Хараахан үгүй” гэж Харпер намуухан хэлэв. “Мягмар гаригуудад эсвэл Пүрэв гаригуудад?”

Хэсэг хугацаанд чимээгүй байснаа Биллингс аман дотроо бувтнав. “Хараал ид гэж. За яахав”

“Сувилагчтай дараагийн уулзалтаа тохироорой, ноён Биллингс. Сайхан амраарай”

Биллингс инээмсэглээд, эргэж харалгүй өрөөнөөс гарав.

Сувилагчийн байрь хоосон байлаа. Ширээн дээрх жижиг цаасан дээр дараах үгсийг бичжээ. “Минутын дараа ирнэ үү”

Биллингс буцаад эмчийн өрөө рүү оров. “Эмчээ таны сувилагч…”

Өрөө хоосон байлаа. Гэвч шүүгээний хаалга онгорхой байв. Зөвхөн бага зэрэг.

“Маш таатай байна” гэж шүүгээн дотроос нэг хоолой хэлэв. “Маш таатай”. Дээрх үгнүүд яг л ялзарсан далайн замаг дүүрэн чихсэн амнаас гарч буй мэт сонстов.

Биллингс хөдөлж чадахгүй хөшиж орхив. Шүүгээний хаалга онгойлоо. Тэр өөрийгөө “норгосноос” өмд нь бүлээн оргихыг мэдрэв.

“Маш таатай байна”. Бүүгиймен хөлөө чирэн алхангаа хэлэв. Тэр ялзарч өмхөрсөн нэг гартаа Харпер эмчийн багийг барьсан байлаа.


Last edited by Daizy on Nov.03.09 11:44 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Nov.03.09 5:50 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
next: Би чамд юу хэрэгтэйг мэднэ


Top
   
PostPosted: Nov.03.09 6:00 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Aug.12.09 10:54 am
Posts: 335
Location: The place I love...
Бурхан минь, шөнө уншмааргүй эд байна! :morgoh02: :morgoh02: :morgoh02:

_________________
SaNGuiNiTy iS BaCK!


Top
   
PostPosted: Nov.03.09 6:40 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Хөөх, баярлалаа Дэйзи

Би Стивен Кингийн зохиолуудад дуртай шүү :hihi: :wd:

_________________
:3q:


Top
   
PostPosted: Nov.03.09 7:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
Ёстой арчаагүй хог юмаа 8O .

Ямар ч эцэг хүүхэд нь тийм амьтны гарт байхыг хараад дайрах байсан даа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.03.09 7:30 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6324
Location: Энд
Энэ Бүүгиймэн тэгээд Биллингсийг байнга дагаад байгаан байх даа. Тэхдээ яагаад Ритаг алаагүйн бол :??: Аймаар эвгүй юм :aa: Тэхдээ дараагийнхийг нь хүлээжийнэ 8O

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.03.09 8:03 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Oct.13.09 2:34 am
Posts: 40
Location: where weasel lives
All hail Bogeyman .


Top
   
PostPosted: Nov.03.09 11:49 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Хүмүүсээ анхаарлаа хандуулна уу! Зохиолын сүүлийн өгүүлбэрийг өөрчилсөн шүү. Эхэндээ Mask гэдэг үгийг би баг гэдэг утгаараа арай л орохгүй болов уу гэж бодоод нүүр гэж биччихсэн юм. Харин зохиолын товч агуулгыг олж уншаад, учрыг нь ойлгоод засчихлаа. Харпер эмчийн багны цаана Бүүгиймен нуугдаж байсан юм байна. Өөрөөр хэлбэл Бүүгиймен Харпер эмчийн дүрээр Биллингсийн яриаг сонсож байжээ!


Top
   
PostPosted: Nov.04.09 12:23 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Quote:
Хүмүүсээ анхаарлаа хандуулна уу! Зохиолын сүүлийн өгүүлбэрийг өөрчилсөн шүү. Эхэндээ Mask гэдэг үгийг би баг гэдэг утгаараа арай л орохгүй болов уу гэж бодоод нүүр гэж биччихсэн юм. Харин зохиолын товч агуулгыг олж уншаад, учрыг нь ойлгоод засчихлаа. Харпер эмчийн багны цаана Бүүгиймен нуугдаж байсан юм байна. Өөрөөр хэлбэл Бүүгиймен Харпер эмчийн дүрээр Биллингсийн яриаг сонсож байжээ!
Өө, тийм байх аа, баярлалаа :wd: Би харин нүүрийг гэхээр нь Харпер эмчийг алчихаад толгойг нь нүүрийг нь нааш нь харуулаад барьчихсан байсан юм байх гэж бодсийшд :frog:

_________________
:3q:


Top
   
PostPosted: Nov.04.09 10:05 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
Quote:
Би харин нүүрийг гэхээр нь Харпер эмчийг алчихаад толгойг нь нүүрийг нь нааш нь харуулаад барьчихсан байсан юм байх гэж бодсийшд :frog:
:hihi:

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.04.09 11:35 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6324
Location: Энд
Quote:
Quote:
Би харин нүүрийг гэхээр нь Харпер эмчийг алчихаад толгойг нь нүүрийг нь нааш нь харуулаад барьчихсан байсан юм байх гэж бодсийшд :frog:
:hihi:
:hihi: Харин би бас яг тэгж бодоод хэхэ

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.04.09 1:39 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Aug.12.09 10:54 am
Posts: 335
Location: The place I love...
Thanks!

_________________
SaNGuiNiTy iS BaCK!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 164 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited