#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.17.18 5:51 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 119 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Nov.01.09 4:07 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Feb.12.08 5:37 pm
Posts: 533
Location: там диваажингийн завсарт
гоё байна өө амжилт дэйзи :wd:
нээрээ англиар pdf-ээр байхгүй биз байвал өгч туслаач хүмүүс ээ

_________________
...???


Top
   
PostPosted: Nov.04.09 3:15 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Oct.08.09 7:29 pm
Posts: 272
:wahaha: funny dajgui shu :wd: zohiol ni dajguimaa


Top
   
PostPosted: Nov.04.09 4:26 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.11.06 1:57 pm
Posts: 3120
.

_________________
...


Last edited by Соло on May.09.10 10:13 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.04.09 2:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3632
Location: Өвөлд
+1 Хүлээгч :mrgreen:


Top
   
PostPosted: Nov.04.09 2:41 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Aug.12.09 10:54 am
Posts: 335
Location: The place I love...
marked

_________________
SaNGuiNiTy iS BaCK!


Top
   
PostPosted: Nov.04.09 3:03 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 3:37 pm
Posts: 3977
Location: tooriin mod
Masgu wrote:
+1 Хүлээгч :mrgreen:

+1

_________________
Үргэлж минийх


Top
   
PostPosted: Nov.04.09 4:48 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Aug.12.09 10:54 am
Posts: 335
Location: The place I love...
Like it! :wd:

_________________
SaNGuiNiTy iS BaCK!


Top
   
PostPosted: Nov.04.09 10:52 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Nov.01.08 3:39 am
Posts: 3043
shine jil dohuulj bgal ishe orj irii :mrgreen:


Top
   
PostPosted: Nov.05.09 12:14 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
villain wrote:
гоё байна өө амжилт дэйзи :wd:
нээрээ англиар pdf-ээр байхгүй биз байвал өгч туслаач хүмүүс ээ

http://www.readbookonline.net/read/690/10628/
Энд байна, бүрэн байх гэж бодож байна :razz:

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: Nov.07.09 2:47 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Feb.12.08 5:37 pm
Posts: 533
Location: там диваажингийн завсарт
Buru wrote:
http://www.readbookonline.net/read/690/10628/
Энд байна, бүрэн байх гэж бодож байна :razz:

баярлалаа буру

_________________
...???


Top
   
PostPosted: Nov.07.09 8:15 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Mar.10.09 4:13 pm
Posts: 737
Location: 13
daizy үргэлжлэл нь хэзээ орох вэ
хүлээсээр


Top
   
PostPosted: Nov.09.09 4:23 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Гэвч ноён Баттон цөхөрсөнгүй. Бенжамин бол хүүхэд тиймээс хүүхэд хэвээрээ л үлдэх хэрэгтэй. Тэр эхэндээ Бенжаминд бүлээн сүү уух дургүй бол хоолгүй байх болно гэж гэж сануулсан боловч эцэст нь буулт хийж түүнд талх, цөцгий, чанасан овъёос идэж байхыг зөвшөөрчээ. Нэг өдөр гэртээ хүүхдийн шажигнадаг тоглоом авчирч Бенжаминд өгөөд түүгээр тоглохыг шаардав. Хөгшин эр тоглоомыг залхсан шинжтэй авч, тэгээд өдрийн хэсэг хугацааг шажигнах чимээг дуулгавартайгаар сонсон өнгөрүүлэх болов.

Шажигнадаг тоглоом Бенжаминыг залхаадаг байсан бөгөөд тэрээр ганцаараа үлдэх үедээ өөр зугаацуулах зүйл хайдаг байв. Нэг өдөр ноён Баттон өнгөрсөн долоо хоногт урьдынхаасаа хамаагүй илүү тамхи татсан болохоо анзаарч, тайлбарыг нь хэдэн өдрийн дараа хүүхдийн өрөөнд санамсаргүй орохдоо бүдэг цэнхэр утаагаар дүүрсэн өрөө, нүүрэндээ гэмшингүй шинж тодруулан, хар Гавань тамхины ишээ нуухыг оролдож буй Бенжаминыг хараад олж мэдэв. Мэдээж Бенжаминд хатуухан шийтгэл оноох ёстой байсан ч ноён Баттон түүнийг удирдаж чадахгүйгээ ойлгож, хүүдээ зөвхөн “Энэ чиний өсөлтийг зогсооно” гэж анхааруулав.

Түүнчлэн ноён Баттон цөхрөлтгүй оролдлогуудаа хийсээр л байлаа. Тэр тугалган цэрэг, тоглоомон галт тэрэг, хөвөн даавуугаар хийсэн амьтад худалдаж авч бүтэшгүй санаагаа хэрэгжүүлэхийг оролдсоор байв. Гэвч эцгийнхээ хичээл чармайлтыг үл харгалзан Бенжамин тэдгээрийг сонирхохоос татгалзав. Бенжамин шатаар нуугдан бууж, хүүхдийн өрөөнд Британика нэвтэрхий толь бичиг барьсаар буцаж орж ирээд, шалан дээр хайхрамжгүй тараан хаясан даавуун үнээнүүд, Ноагийн усан онгоцыг үл хайхран өдрийн турш толь бичгийг анхааралтай ширтэх боллоо. Шаргуу зантай ноён Баттоны хичээл зүтгэлүүд бүтэлгүйтэв. Удалгүй Балтиморт маш том шуугиан дэгдэв. Гэнэт гарсан Иргэний дайн хотын иргэдийн анхаарлыг өөр зүйлд хандуулав.Дээдсийн хүрээлэнгийн цөөн хэдэн эелдэг хүмүүс л тархиа гашилган байж ноён хатагтай Баттон нарт баяр хүргэж, эцэст нь хүүхэд нь өвөг эцэгтэйгээ адилхан юм гэдэг дээр санал нэгдэцгээв. Рожер Баттонд таатай биш байлаа, энэ нь Бенжамины өвөг эцэгийг маш ихээр доромжилсон явдал гэж тэр үзэв.

Нэг удаа Бенжамин санаандгүй тохиолдлоор гал тогооны өрөөний цонхыг чулуугаар хагалсан явдал аавыг нь нууцхан баярлуулав. Үүний дараагаар Бенжамин өдөр бүр ямар нэг зүйл эвдэх арга сэдэх болсон бөгөөд учир нь энэ бол бусад хүмүүсийн хүлээж байснаар түүний насны жаал хүүгээс гарах ёстой зүй ёсны үйлдэл мөн байлаа.Бенжамин өвөг эцэгтэйгээ гаднах төрхийн хувьд адилхан учир зарим тохиолдолд хүмүүс түүнээс айж эмээх бөгөөд түүнийг “Ноён...” гэж дуудах нь ч бий.

Бенжамин хөгшин хүний бие бялдар, оюун санаатай төрснийхөө учрыг олох гэж толгойгоо гашилгах болов. Тэр анагаах ухааны сэтгүүл уншсан боловч өмнө нь ийм тохиолдол тэмдэглэж үлдээсэн ганц ч жишээ олж чадсангүй. Аавынхаа шаардлагын дагуу тэр бусад хүүхдүүдтэй тоглохыг хичээдэг байсан бөгөөд хэд хэдэн удаа хөл бөмбөг тоглохдоо бөмбөг түүнийг цохиж, хөгшин ясыг нь хугалах вий гэхээс айн чичирдэг байлаа.

Түүнийг таван настай байхад нь хүүхдийн цэцэрлэгт явуулав. Тэнд ногоон болон улбар шар цаасыг хооронд нь наах, газрын зургаар сүлжиж явах, хатуу цаасаар хүзүүний зүүлт хэлхэх гэх мэт урлагыг зааж эхлэв. Бенжамин эдгээр даалгаварын үеэр үргэлж нойрмоглож байдаг нь залуу багшийнх нь уурыг бас айдсыг нь хүргэж байлаа. Багш нь эцэг эхэд нь энэ тухай тайлбарлаж, дараа нь Бенжаминыг цэцэрлэгээс гаргав.

...Бенжамин арван хоёр насныхаа төрсөн өдрөөс цөөхөн хэд хоногийн дараа нэг өдөр толинд харж байхдаа харсан зүйлдээ маш их гайхшрав. Нүд нь түүнийг хуураад байна уу эсвэл түүний амьдралын арван хоёр жилийн турш будган доор нуугдаж байсан цагаан үс нь бараан саарал өнгөтэй болчихоо юу? Нүүрэн дээрх үрчлээсүүд нь багасчихсан юм уу? Арьс нь илүү эрүүл, бас бага зэрэг ягаан туяатай болчихож ? Тэр хэлж мэдэхгүй байлаа. Гэхдээ тэр бөгтийхөө больж, бие махбодийн байдал нь амьдралынх нь эхэн үеэс сайжирсан болохыг мэдэж байлаа.

“Ийм байж болно гэж үү?...” гэж тэр арайхийн бодов.

Тэр аав дээрээ очоод “Би өсчихөж” гэж шийдэмгийгээр мэдэгдэв. “Би арай урт өмд өмсөхийг хүсч байна”

Аав нь хэсэг тээнэглэзэв. “Тэгэхээр” гэж тэр эцэст нь хэлээд “Би мэдэхгүй байна. Арван дөрөв бол илүү урт өмд өмсөх нас...харин чи ердөө л арван хоёртой”

“Гэхдээ та зөвшөөрөх хэрэгтэй” гэж Бенжамин эсэргүүцэв. “Би өөрийнхөө наснаас илүү том болчихож”. Аав нь түүнийг ажиглан харснаа “Би үүнд итгэлтэй биш байна. Би арван хоёртой байхдаа чам шиг л том байсан”

Гэвч энэ нь үнэн биш байлаа. Энэ бол хүүгээ жирийн гэж өөртөө итгүүлэхийг оролддог Рожер Баттоны оролдлогынх нь нэг хэсэг байв.

Эцэст нь буулт хийхэд хүрсэн юм. Бенжамин үсээ үргэлжүүлэн будсаар байлаа. Тэр өөрийн насны хөвгүүдтэй тоглохыг илүү их хичээх болов. Тэр гудамжинд таягтай явахаа болив. Аав нь түүнд урт өмдтэй хослол өмсөхийг зөвшөөрөв...


Top
   
PostPosted: Nov.09.09 4:38 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Mar.10.09 4:13 pm
Posts: 737
Location: 13
киноноосоо өөр юмаа
нээрээ ээж нь яасан юм бол?


Top
   
PostPosted: Nov.09.09 4:44 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Sep.08.09 11:13 am
Posts: 972
Location: London. Kensington Gardens.
.

_________________
No good thing ever dies!


Last edited by Rhapsody on Mar.18.11 6:24 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.09.09 5:22 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
4
Бенжамин Баттоны арван хоёроос хорин насных нь хоорон дахь амьдралаас би маш багахан өгүүлэхээр төлөвлөсөн юм. Ерөнхийдөө бол эдгээр он жилүүд “өсөж том болохын эсрэг” жилүүд байсан гэж тэмдэглэхэд л хангалттай. Бенжамин арван найман настай байхдаа тавин настай эрэгтэй хүн шиг харагдах болов, тэр хар саарал өнгийн өтгөвтөр үстэй болж, алхаа нь хатуу чанга, дуу хоолой нь эрүүл баргил болов. Иймээс аав нь түүнийг Иел коллежид элсэн орох шалгалт өгүүлэхээр Коннектикут руу явуулав.

Бенжамин шалгалтаа өгч, нэгдүгээр дамжааны оюутан боллоо. Түүнийг коллежид элсэн орсноос хойш гурав хоногийн дараа коллежийн бүртгэгч ноён Хартаас түүний өрөөнд хүрэлцэн ирж, хичээлийн хөтөлбөрөө төлөвлөхийг хүссэн мэдэгдэл хүлээн авав. Бенжамин толинд хяламхийн хараад үсээ бор өнгөөр ахин будах шаардлагатай юм байна гэж шийдэв. Тэр бичгийн ширээнийхээ шургуулгыг нээж , шилтэй үсний будаг нь байхгүй байгааг хараад сандрав. Дараа нь тэр уржигдар уг шилийг унагаад асгачихсан болохоо саналаа.

Тэр яах ч аргагүй байдалд оров. Бенжамин бүртгэгчийн өрөөнд товлосон цагаас таван минутын дараа очив. Түүнд туслах юу ч байхгүй мэт санагдаж байлаа. Тэр өрөөнд оров.

“Өглөөний мэнд” гэж бүртгэгч эелдгээр хэлэв. “Та хүүгийнхээ талаар асуухаар ирээ юу?”

“Яагаад гэвэл, миний ирсэн шалтгаан бол, намайг Баттон...” гэж Бенжаминыг эхэлтэл ноён Харт яриаг нь таслав.

“Би тантай уулзсандаа маш таатай байна, ноён Баттон. Би танай хүүг энд хүлээж байсан юм”

“Тэр чинь би байна!” Бенжамин чангаар хэлэв. “Би нэгдүгээр дамжааны оюутан”

“Юу гэнээ?”

“Би нэгдүгээр дамжааны оюутан”

“Та тоглож байгаа байлгүй дээ”

“Үгүй ээ”

Бүртгэгч хөмсөг зангидан, урдаа байгаа хуудас цаасыг хяламхийн харав. “Би Бенжамин Баттоныг арван найм орчим настай гэж бодсон юмсан”

“Би арван наймтай” гэж ялимгүй улайсан Бенжамин хэлэв.

Бүртгэгч залхсан шинжтэй түүн рүү хараад “Одоо болно, ноён Баттон, үүнд чинь намайг итгэнэ гэж битгий найд”

Бенжамин зовсон шинжтэй инээмсэглэн “Би арван наймтай” гэж давтан хэлэв.

Бүртгэгч хаалга руу ширүүнээр заагаад “Гарч үз” гэж хэлэв. “Коллежаас гар, тэгээд бас хотоос яв. Та аюултай галзуу этгээд байна”

“Би арван наймтай”

Ноён Харт хаалга онгойлгоод “Гар” гэж хашгирав. “Таны насны эр хүн нэгдүгээр дамжааны оюутан болохыг оролдож байдаг. Та арван наймтай юм биз дээ? Тэгэхээр, би танд хотыг орхиж явахад чинь арван найман минут өгье”

Бенжамин Баттон өрөөнөөс намбатайгаар алхан гарахад үүдний өрөөнд хүлээж байсан олон арван оюутнууд түүнийг гайхан ширтсээр байлаа. Тэр гэнэт эргэн, хаалганы дэргэд зогссоор байгаа ууртай бүртгэгч рүү хараад хатуу хоолойгоор давтан хэлэв. “Би арван наймтай”

Хэсэг оюутнуудын инээлдэх дуу гарч, Бенжамин тэндээс алхан явлаа.
Тэр маш гунигтайгаар төмөр замын буудал руу алхаж байхдаа олон оюутнууд түүнийг даган явсаар байгааг анзаарав. Нэг солиотой этгээд Иел коллежид элсэн орох шалгалт өгч, өөрийгөө арван наймтай гэж итгүүлэхийг оролдсон тухай яриа энд тэндгүй таржээ. Коллеж даяар уг сэтгэл хөөргөм мэдээ тархсан байлаа.

Эрэгтэй оюутнууд ангиасаа гүйн гарцгааж, хөл бөмбөгийн багийнхан дасгал сургуулилтаа орхин, олон хүн дунд нэгдэцгээжээ. Профессоруудын эхнэрүүд хүртэл байсан газраа орхин олон хүн шуугилдан буй жагсаалын зүг гүйн ирцгээв.

“Тэр тэнүүлч Еврей хүн байх!”

“Түүний насан дээр их сургуульд явах хэрэгтэй!”

“Энэ гоц авьяастанг хараач!”. “Тэр сургуулийг хөгшин эрийн гэр гээд бодчихож”

“Харвард руу яв!”

Бенжамин алхаагаа хурдасгаж, сүүлдээ гүйж эхлэв. Тэр тэдэнд харуулах болно! Тэр Харвард руу явах болно, тэгээд тэд ингэж элэг доог хийсэндээ харамсах болно! Балтимор руу явах галт тэргэнд суусныхаа дараа Бенжамин цонхоор толгойгоо цухуйлгаж “Та нар харамсах болно!” гэж хашгирлаа.

“Ха ха!” оюутнууд инээлдэцгээв. “Ха ха ха!”. Энэ бол Иел коллежийн хийж байсан хамгийн том алдаа байлаа...


Top
   
PostPosted: Nov.09.09 5:23 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
амлалт wrote:
киноноосоо өөр юмаа
нээрээ ээж нь яасан юм бол?

Ээж нь зүгээр амьд байгаа, гэхдээ зохиолч ээжийнх нь талаар нэг их юм бичихийг хүсээгүй бололтой хэхэ.


Top
   
PostPosted: Nov.09.09 5:32 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.14.09 10:52 am
Posts: 1736
Location: євєл хавар зун намар
:wd:

_________________
za tebya


Top
   
PostPosted: Nov.09.09 10:00 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Mar.10.09 4:13 pm
Posts: 737
Location: 13
кино нь сонирхолтой зохиол нь бүүр ч сонирхолтой юмаа
баярлалаа үргэлжлэлээ хүлээж байя...


Top
   
PostPosted: Nov.10.09 10:49 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Oct.05.09 10:32 am
Posts: 195
thank you bas huleegeed l baigaa shuu

_________________
...


Top
   
PostPosted: Nov.10.09 11:11 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
Kinog ni uzej bsan dajgui l yum bnalee. Gehdee zohiolni iluu goy yum bna. Amjilt. Ene zohioliig orchuulj bgaad tnx :-D

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Nov.16.09 5:52 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.04.08 1:09 am
Posts: 69
ёстой сонирхолтой байна шүү :wd: . амжилт хүсье ! үргэлжлүүлээд байгаарай

_________________
when nothing goes right,go left!


Top
   
PostPosted: Nov.16.09 6:57 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
Ene zohioliig urgeljluulehgui hereguu ? Uul ni huleegeel bgaa yumsan . Daizy -g oruulna gej naidaj bna shuu. Huleegch 8O

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Nov.16.09 8:00 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Sep.08.09 11:13 am
Posts: 972
Location: London. Kensington Gardens.
.

_________________
No good thing ever dies!


Last edited by Rhapsody on Mar.18.11 6:28 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.16.09 8:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3632
Location: Өвөлд
Тхх. Орчуулгууд нь үнэхээр сайн. Мэргэжлийн юм шиг.


Top
   
PostPosted: Nov.16.09 9:41 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Mar.10.09 4:13 pm
Posts: 737
Location: 13
daisy үргэлжлэлээ оруулаарай
их ч хүлээж байна даа


Top
   
PostPosted: Nov.16.09 11:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
Manai asuult sambariin orchuulagch nar bugd l ih chadvarlag shd . Daizy -g ch gesen tednii neg gej bodoj bna. Ymar ch bsan tevcheerteigeer huleenee. :wd:

_________________
always raining in my world


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 119 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited