#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.21.19 8:31 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 119 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Oct.19.09 7:45 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Зохиолч F. Scott Fitzgerald-ийн “Бенжамин Баттоны хачирхалтай түүх” нэртэй жижиг зохиолыг орчуулах гэж оролдлоо. Та бүхэн хүлээн авна уу.
[center]"Бенжамин Баттоны хачирхалтай түүх"[/center]
[center]Image[/center]
1
Эртний үеийн нэгэн адил 1860 онд гэртээ хүүхдээ төрүүлэх нь жирийн үзэгдэл байлаа. Өнөө үед анагаах ухааны хандлагын дагуу хүүхдийн анхны уйлах дуу мэдээ алдуулагчийн үнэр ханхалсан эмнэлэгийн өрөөнд сонсогдох ёстой болсон ба болж өгвөл тусгай өрөөнд төрөхийг илүүд үзэцгээх болжээ.

Энэхүү хэв маяг дэлгэрэхээс даруй тавин жилийн өмнө буюу 1860 оны зуны нэг өдөр залуу ноён болон хатагтай Баттон нарын шийдсэнээр тэдний анхны хүүхэд эмнэлэгт төрөх ёстой байлаа.Дээрх үйл явдал одоо миний бичиж тэмдэглэн цаасан дээр буулгах гэж буй хэний ч мэдэхгүй гайхалтай түүхтэй холбоотой юм.Би танд юу тохиолдсоныг ярих болно, харин та бүхэн өөрсдөө шүүгээрэй.

Рожер Баттоныхан Балтиморт санхүүгийн хувьд болон олон нийтийн дунд атаархмаар сайхан байр суурийг олж авчээ. Тэдний гэр бүлийнхэн өмнө зүгийн бүх хүмүүсийн мэдэх “This Family and That Family” компанитай холбоотой бөгөөд энэ нь тэдэнд дээдсийн хүрээлэнгийн гишүүнд багтах эрхийг олгодог байв. Ноён Баттоны сэтгэл тун их хөөрсөн байлаа. Тэр шинээр мэндлэх гэж буй хүүхэд нь эрэгтэй хүүхэд байна гэдэгт найдаж байсан бөгөөд хүүгээ өөрийнх нь сурч байх дөрвөн жилийн хугацаанд Кафф хэмээх хоч нэрээр нь хүмүүс дууддаг байсан Коннектикутын Иел Коллежид явуулна гэж төлөвлөж байв.

Есөн сарын тэр өглөө Ноён Баттон 6 цагт эртлэн босч хувцаслан, үнэт цааснуудаа цэгцлээд, өнгөрсөн шөнө нэгэн шинэ амьдрал төрсөн эсэхийг шалгахаар Балтиморын гудамжаар эмнэлэг рүү яаран явав.Тэр Хатагтай ба Ноёдод зориулсан Мэрилэнд хувийн эмнэлэгээс бараг зуун яардын зайд байхдаа л мэргэжлийнхээ бичигдээгүй ёс зүйн дагуу хоёр гараа арчиж цэвэрлэсээр шатаар доош уруудан бууж ирж байгаа гэр бүлийн эмч Кийнийг олж харав.

“Roger Button & Wholesale Hardware” компаний ерөнхийлөгч ноён Рожер Баттон Өмнө зүгийн жентельмэн хүнээс гарамгүй намбагүй хөдөлгөөнөөр Кийнэ эмчийн зүг яаран гүйж эхлэв.

“Кийнэ эмчээ!” гэж тэр дуудав. “Кийнэ эмчээ!”

Эмч түүнийг сонсоод эргэн харж, түр хүлээн зогсохдоо дэргэд нь ойртон ирж байгаа ноён Баттоныг хараад нүүрэнд нь хачирхалтай илрэл тодров.

“Юу болсон бэ?” гэж яарсандаа амьсгаа нь давхцсан ноён Баттон асуув. “Юу болсон бэ? Миний эхнэр ямар байна? Хүү төрсөн үү?”

“Ухаалаг бай!” гэж Кийнэ эмч ширүүнээр хэлэв. Ямар нэг зүйл түүнийг уурлуулсан мэт харагдах аж.

“Хүүхэд төрсөн үү?” гэж ноён Баттон царайчлан асуув.

Кийнэ эмч хөмсгөө зангидав. “Яагаад гэвэл, тэгэхээр... тиймээ,” . Эмч ахиад л ноён Баттон руу тун хачнаар хяламхийн харав.

“Миний эхнэр зүгээр үү?”

“Зүгээр ээ”

“Хүү үү? Охин уу?”

“Одоохон!” гэж Кийнэ эмч бухимдан хашгирав. “Чи өөрөө очоод, хар. Гайхаш төрүүлэм зүйл!”. Тэр сүүлийн үгээ бараг нэг үетэйгээр маш түргэн хэлэв, дараа нь нүүрээ бууруулан аман дотроо бувтнав:

“Үүн шиг тохиолдол миний мэргэжлийн нэр хүндэд яаж нөлөөлөхийг чи төсөөлж байна уу? Энэ бүхэн намайг сүйрүүлэх болно”

“Юу тохиолдоо вэ?” гэж ноён Баттон хирдхийн өгүүлэв. “Гурван ихэр юм уу?”

“Үгүй ээ, гурван ихэр биш” гэж эмч ширүүнээр хариулав. “Чи өөрөө очоод, хар. Тэгээд өөр эмчид ханд. Залуу эр минь, би дөчин жилийн турш танай гэр бүлийн эмч байсаар ирсэн, гэвч одоо чамаас харилцаагаа тасалж байна! Би чамайг болон танай хамаатнуудыг чинь ахиж харахыг хүсэхгүй байна! Баяртай! ” Тэгээд тэр ахин ганц ч үг хэлэлгүй огцом эргээд, гудамжинд өрөөстэй чулуун хавтангуудын дэргэд байсан машиндаа суугаад, ширүүнээр цааш хөдлөв.

Ноён Баттон явган хүний зам дээр айж гайхширсаар хоцров. Ямар таагүй золгүй явдал тохиолдсон юм бол? Түүний Хатагтай ба Ноёдод зориулсан Мэрилэнд хувийн эмнэлэг рүү орох хүсэл гэнэт алга болсон байлаа. Үүнийг хийх нь түүнд маш хэцүү санагдаж байв, гэвч тэр хэдэн хормын дараа эмнэлэгийн үүдний хаалгыг чиглэсэн шатаар дээш өгсөхийг өөртөө ятгав.

Нэг сувилагч бүрэнхий үүдний өрөөнд ширээний ард сууж байлаа. Ноён Баттон сэтгэлээ барихыг хичээн сувилагчид ойртон очлоо.

“Өглөөний мэнд” гэж сувилагч түүн рүү хараад эелдгээр мэндлэв.

“Өглөөний мэнд. Би... Би ноён Баттон байна”


Last edited by Daizy on Oct.30.09 7:23 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Oct.19.09 8:15 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Jul.19.06 5:35 pm
Posts: 51
Location: mgl, ub
HI shan ehlel bna. urgeljlel ni hezee ve. sonirholtoi sanagdaj bna.

_________________
hi it's me again hehe


Top
   
PostPosted: Oct.19.09 8:24 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Sep.08.09 11:13 am
Posts: 972
Location: London. Kensington Gardens.
.

_________________
No good thing ever dies!


Last edited by Rhapsody on Mar.18.11 6:20 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.19.09 10:14 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jul.09.09 4:29 pm
Posts: 4060
Location: ~~Гашилсан тархин дотроо бэлчиж явна..
:wd: заа амжилт..

_________________
~ Гэгээн Гуниглал ~


Top
   
PostPosted: Oct.19.09 11:06 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3783
Location: Ирмэг
Энэ хичнээн бүлэгтэйн?

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Oct.20.09 12:50 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jun.30.06 3:56 pm
Posts: 1318
ааа гоё, кино нь тасархай, зохиол нь бүр гоё байхдаа, амжилт!

_________________
be simple


Top
   
PostPosted: Oct.27.09 12:37 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Aug.16.09 12:31 am
Posts: 221
Daizy хэцүү биш бол бичээрэй, уншина шүү. Киногий нь үзээгүй тул эхлээд зохиолы нь уншвал гоё санагджийна. :dance01:


Top
   
PostPosted: Oct.27.09 1:49 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Mar.06.09 1:58 pm
Posts: 27
Location: Нарны цаана..........
Паа ёстой найяс! :wd: үргэжлэлийг тэсэн ядан хүлээжийн

_________________
Харанхуйд дурлагч


Top
   
PostPosted: Oct.27.09 4:14 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Feb.12.08 5:37 pm
Posts: 533
Location: там диваажингийн завсарт
үргэлжлэлийг хүлээж байна :wd:

_________________
...???


Top
   
PostPosted: Oct.27.09 11:41 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Feb.03.08 3:18 pm
Posts: 10049
Kinog ni uzsen humuus goy l geed bdin :mrgreen: nada tiim ch goy sanagdaagui ee
gehdee zohioliig ni bol unshina shu


Top
   
PostPosted: Oct.27.09 7:47 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Nov.01.08 3:39 am
Posts: 3043
Quote:
үргэлжлэлийг хүлээж байна :wd:


Top
   
PostPosted: Oct.27.09 7:54 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Sep.08.09 11:13 am
Posts: 972
Location: London. Kensington Gardens.
.

_________________
No good thing ever dies!


Last edited by Rhapsody on Mar.18.11 6:21 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.28.09 12:00 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Oct.07.03 3:11 am
Posts: 741
uu nemeegui bgaamuu :(


Top
   
PostPosted: Oct.28.09 1:08 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jun.30.06 3:56 pm
Posts: 1318
хүлээсээр л :crysad:

_________________
be simple


Top
   
PostPosted: Oct.28.09 2:49 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Oct.24.09 2:59 pm
Posts: 29
кино нь гоё ш дээ.Хүүхэд насандаа хүүхэд биш, хөгшрөх насандаа хөгшин биш, маш өрөвдмөөр хувь заяа шүү. :crysad:


Top
   
PostPosted: Oct.28.09 3:13 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.11.06 1:57 pm
Posts: 3120
.

_________________
...


Last edited by Соло on May.09.10 10:06 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.29.09 1:37 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jun.16.08 12:47 pm
Posts: 68
daizy хүлээж байгаа шүү 8O 8O 8O боломжоороо оруулна биз дээ :hi:

_________________
Ээжээ би таньдаа хайртай


Top
   
PostPosted: Oct.29.09 7:10 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Oct.16.09 8:30 pm
Posts: 317
Location: Бодлууд дотроо...
ёооо оруул ч л дөө

_________________
smile for you


Top
   
PostPosted: Oct.30.09 1:10 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Oct.07.03 3:11 am
Posts: 741
Quote:
ёооо оруул ч л дөө
Nemehguimuu?????????


Top
   
PostPosted: Oct.30.09 2:21 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 3:37 pm
Posts: 3977
Location: tooriin mod
Daizy yasiin bol

_________________
Үргэлж минийх


Top
   
PostPosted: Oct.30.09 7:13 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Энэ өгүүллэгээс санаа авч Бенжамин Баттоны хачирхалтай түүх киноны кино зохиолыг шинэчлэн бичсэн. Тийм болохоор энэ зохиол тус киноноос нэлээн ялгаатай. Миний хувьд энэ зохиол бага зэрэг хөгжилтэй ч юм шиг санагдлаа. Ажлын хажуугаар оруулж байгаа болохоор удаан оруулж байгаа шүү sorry


Top
   
PostPosted: Oct.30.09 7:15 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Эмэгтэйн царайнд маш их айсан шинж тодров. Тэр хөл дээрээ босч зогсоод, үүдний өрөөнөөс гүйн гарахыг маш их хүсч байвч өөрийгөө арайхийн барьж байгаа мэт харагдана.

“Би хүүхдээ хармаар байна” гэж ноён Баттон хэлэв.

Сувилагч дуу алдаад “Өө...мэдээж тэгэлгүй яахав!” гэж солиотой мэт хашгиран хэлэв. “Дээд давхарт. Яг дээд талын давхарт. Дээшээ яв!”
Сувилагч гараараа заахад хүйтэн хөлс нь цувсан ноён Баттон гуйван эргэж, хоёрдахь давхар луу өгсөж эхлэв. Дээд давхарын хонгилд түүнийг чиглэн ирж буй гартаа түмпэн барьсан өөр нэг сувилагчид хандан “Би ноён Баттон байна” гэж тодхон хэлэв. “Би өөрийнхөө хүүхдийг харахыг...”

Жингэнэх дуу гарав! Түмпэн шалан дээр тачигнан унаад, шатаар доош өнхөрлөө.

“Би хүүхдээ хармаар байна!” гэж ноён Баттон бараг л орилов. Тэр ухаан алдаж унахын даваан дээр байлаа.

Ахиад л жингэнэх дуу! Түмпэн өнхөрсөөр нэг давхарын шалан дээр ойчжээ. Сувилагч буцаж тайван байдалдаа ороод, ноён Баттоныг жигшсэн харцаар харав.

“Бололгүй яахав, ноён Баттон” гэж тэр учир битүүлэг хоолойгоор хэлэв. “Маш сайн байна! Гэвч өнөө өглөө бидэнд юу тохиолдсоныг та мэдэх юм бол ч! Энэ маш гайхаш төрүүлэм, зэвүүцмээр зүйл. Энэ бүхний дараа эмнэлэгийн нэр хүнд...”

“Хурдалж үз!” гэж ноён Баттон сөөнгө хоолойгоор хашгирав. “Би хүлээж чадахгүй нь!”

“Намайг дагаад яв, ноён Баттон”

Ноён Баттон сувилагчийн араас гэлдрэв. Тэд явсаар урт хонгилын төгсгөлд байрлах, олон төрлийн уйлалдах дуу дотроос нь сонстож байгаа өрөөнд хүрэв. Тэд дотогш орлоо.

“Тэгэхээр” гэж ноён Баттон гүн амьсгаа аван хэлээд “аль нь минийх юм бэ?”

“Тэнд!” гэж сувилагч хариулав.

Ноён Баттон харцаа түүний заасан зүг рүү чиглүүлж, юу байгааг олж харлаа. Хүүхдийн орнуудын нэгэн дээр том цагаан өнгийн хөнжил нөмөрсөн дал орчим насны нэгэн хөгшин эр сууж байлаа.

Түүний сийрэг үс нь бараг бүхэлдээ бууралтан цагаан өнгөтэй болж, эрүүн дэхь урт саарал өнгийн сахал нь цонхоор үлээх сэвшээ салхинд ийш тийш утга учиргүй намиран хийснэ.

“Би галзуу юм уу?” гэж ноён Баттон эгдүүцэн хашгирав. “Энэ эмнэлэгийнхэн надаар даажигнаж байна?”

“Энэ бидэнд тоглоом тохуу гэж санагдахгүй байна” гэж сувилагч ширүүнээр хариулав. “Би таныг галзуу эсвэл эрүүл гэдгийг хэлж чадахгүй, гэхдээ энэ бол таны хүүхэд гэдэг нь гарцаагүй үнэн”

Ноён Баттоны духнаас хүйтэн хөлс цувна. Тэр нүдээ аниад, ахин нээв. Ямар ч эндүүрэл байсангүй.

Энэ агшинд хөгшин эр гэнэт амаа нээж маш эртний хоолойгоор дуугарав. “Та миний аав уу?”. Ноён Баттон, сувилагч хоёр сандран, дуу алдацгаав.

“Хэрэв та мөн бол” гэж хөгшин эр гүвтнэн хэлээд “Та намайг энэ газраас авч яваасай гэж би хүсч байна”

“Бурхны нэрийг бодож хаанаас ирснээ хэлээч? Чи хэн юм бэ?” гэж галзуурах шахсан ноён Баттон өгүүлэв.

“Би танд хэн гэдгээ хэлж чадахгүй. Учир нь би хэдхэн цагийн өмнө төрсөн. Гэвч миний овог зайлшгүй Баттон гэдгийг л мэдэж байна”

“Худалч! Чи бол хууран мэхлэгч!”

Хөгшин эр сувилагч руу эргэж хараад “Шинэ төрсөн хүүхдийг ингэж угтаж авч байгаа юм уу?” гэж сул дуугаар өгүүлэв. “Түүний буруу гэдгийг та түүнд яагаад хэлэхгүй байгаа юм бэ?”

“Таны буруу. Ноён Баттон” гэж сувилагч хэлэв. “Энэ бол таны хүүхэд. Та хүүхэддээ сайнаар хандах хэрэгтэй. Боломжтой бол өнөөдөртөө багтаад та түүнийг гэртээ аваачихгүй юу гэж бид танаас асуух гэж байсан юм”
“Гэртээ гэнээ?” гэж ноён Баттон чангаар хашгирав.

“Тиймээ, бид түүнийг энд байлгаж чадахгүй. Үнэхээр чадахгүй”

“Намайг эндээс авч явбал би их баярлах болно” гэж хөгшин эр уйлагнан хэлэв. “Энэ уйлалдаж, орилолдох чимээнээс болоод би огтхон ч цурамхийж чадахгүй байна. Бас надад ямар нэг идэх юм өгөөч. Тэд надад лонхтой сүү л авчирч өгсөн!”

Ноён Баттон ойрхон байсан нэг сандлын доогуур мөлхөж ороод, гараараа нүүрээ дарлаа. “Бурхан минь” гэж тэр маш их айснаасаа болж шивнэн хэлээд “Хүмүүс юу гэж ярицгаах бол? Би одоо яах ёстой вэ?”

“Та түүнийг гэртээ аваачих ёстой” гэж сувилагч шаардав. “Даруйхан!”

Ноён Баттон хөл үймээн бужигнасан хотын гудамжаар энэ айдас төрүүлэм хөгшин эрийг дагуулаад явж байгаагаар өөрийгөө төсөөлөв.

“Би чадахгүй, би яасан ч чадахгүй” гэж тэр гонгинон хэлэв.

Гудамжинд таарсан хүмүүс түүнтэй ярихаар зогсоно, харин тэр хүмүүст юу гэж хэлэх болж байна? Тэр тэдэнд “Энэ миний хүү, өнөө өглөө төрсөн юм” гэж тайлбарлах болж байна уу?

“Яв! Түүнтэй хамт яв” гэж сувилагч тушаав.

“Энийг хар” гэж хөгшин эр гэнэт дуугарав. “Хэрэв та намайг гэр лүүгээ энэ хөнжилтэй явна гэж бодож байвал эндүүрэл шүү”

“Хүүхдүүд үргэлж хөнжилтэй байдаг” гэж сувилагч ёсорхогоор хэлэв.

“Тэгэхээр” гэж хөгшин эр хэлээд “Энэ хөнжил загатнуулаад байна. Тэд ядаж надад орны даавуу өгч болно шүү дээ”

“Түр байзаарай!” гэж ноён Баттон яаран хэлэв. Тэр сувилагч руу эргэж хараад “Би юу хийх вэ?”

“Хотоор явж, хүүдээ хувцас худалдаж ав”

Түүнийг доод давхарын үүдний өрөөнд хүрэхэд хүүгийнх нь хоолой араас нь сонстов. “Бас таяг, ааваа. Надад таяг хэрэгтэй”

Ноён Баттон гаднах хаалгыг маш хүчтэй саван гадагш гарлаа...


Top
   
PostPosted: Oct.30.09 7:17 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
2
“Өглөөний мэнд” гэж ноён Баттон санаа зовсон шинжтэйгээр дэлгүүрийн худалдагчид хандан хэлэв. “Би хүүхэддээ хэдэн хувцас авах гэсэн юм”

“Эрхэм ээ, танай хүүхэд чинь хэдэн настай вэ?”

“Ойролцоогоор зургаан цагийн настай” гэж ноён Баттон бодолгүйгээр хариулав.

“Нярай хүүхдийн тасаг дэлгүүрийн хойд хэсэгт байгаа”

“Би чухам юу авахыг хүсч байгаагаа сайн мэдэхгүй байна л даа. Тэр бол ердийнхөөс том хэмжээтэй хүүхэд. Ер бусын том”

“Тэнд хамгийн том биетэй хүүхдэд ч таарах хувцаснууд байгаа”

“Эрэгтэй хүүхдийн тасаг хаана байгаа вэ?” гэж ноён Баттон цөхөрсөн шинжтэй асуув. Дэлгүүрийн худалдагч түүний ичгүүртэй нууцыг гадарлаасай гэж тэр хүсэхгүй байв.

“Яг энд байна”

“Тэгэхээр...” гэж ноён Баттон түгдрэн хэлэв. Хүү нь насанд хүрсэн эрэгтэй хүний хувцас өмсчихсөн зогсож байна гэсэн төсөөлөл нь түүнийг тэвчих аргагүй болгожээ. Хэрэв хамгийн том хэмжээтэй эрэгтэй хүүхдийн хослол олж аваад, хүүгийнхээ урт муухай сахлыг тайрч, цагаан үсийг нь бор өнгөөр будаж, зарим зүйлсийг нууж чадвал өөрийгөө хүндэтгэх үзэл болон Балтимор дахь нийгмийн байр сууриа хэвээр хадгалж болох юм гэж ноён Баттон бодов.

Гэвч маш их яарч тэвдэн эрэгтэй хүүхдийн хувцасны тасгийг бүхэлд шалгасан боловч шинэ төрсөн хүүхдэд нь таарах хослол олж чадсангүй. Тэр энэ явдалд дэлгүүрийг буруутгав.

“Таны хүүхэд хэдэн настай гэж та хэлсэн билээ?” гэж худалдагч сониучаар асуув.

“Тэр арван зургаатай”

“Өө, намайг уучлаарай. Би таныг зургаан цагийн настай гэж хэлсэн гэж бодсон юмсан. Залуучуудын тасаг хажуугийн жигүүрт байгаа”

Ноён Баттон өрөвдөлтэйгээр эргэж алхав. Дараа нь гэнэт зогсоод баярласан шинжтэйгээр дэлгүүрийн цонхны үзүүлэнд тавьсан хиймэл хүний хувцас руу хуруугаараа заав. “Тэнд!” гэж тэр уулга алдав. “Би тэр хослолыг авья, хиймэл хүнд өмсгөчихсөн байгаа”

Худалдагч гайхан харав. “Яагаад” гэж тэр эсэргүүцэн хэлээд “Энэ хүүхдийн хослол биш. Нэмээд хэлэхэд энэ бол багт наадмын хослол. Энэ хувцсыг та өөрөө өмсч болно”

“Бушуухан баглаад өг” гэж үйлчлүүлэгч нь ууртайгаар шаардав. “Би үүнийг авахыг хүсч байна”

Гайхсан худалдагч дуулгавартайгаар үгэнд нь оров.

Ноён Баттон эмнэлэгт буцаж очоод, хүүхдийн өрөөнд орж боодолтой зүйлээ хүүдээ бараг л шидэж өгөв. “Энд чиний хувцас байгаа” гэж тэр хашгичин хэлэв.

Хөгшин эр боодлыг задалж харснаа шоолсон янзтайгаар “Энэ хувцас маш инээдтэй харагдаж байна. Би сармагчин гэж ойлгогдмооргүй байна”

“Чи миний хувьд сармагчин шиг санагддаг” гэж ноён Баттон уцаарлан хэлэв. “Чи инээдтэй харагдах талаар бодсоны хэрэггүй. Наадхаа өмс, эсвэл би чамайг шийтгэнэ шүү”

“За, ааваа” гэж хүндэтгэлтэйгээр хэлээд “Та илүү удаан амьдарсан, та юу хэлж байгаагаа сайн мэднэ”

“Аав” гэсэн үгийг сонсоод ноён Баттон бага зэрэг зөөлрөв.

“Хурдлаарай”

“Би хурдалж байна, ааваа”

Хүүгээ хувцаслаж байхыг нь ноён Баттон гунигтайгаар ажиглан харж байлаа. Уг хослол хачин оймс, ягаан өмд, өргөн цагаан захтай цамцнаас бүрдэж байв. Намиран буй урт цагаан сахал бараг бэлхүүс хүртэл нь унжина.

“Хүлээгээрэй!”

Ноён Баттон нэг эмнэлэгийн хайч шүүрч аваад, шаламгай гурван удаагийн тайралтаар сахалнаас ихэнх хэсгийг нь тайрч орхив. Гэвч энэ өөрчлөлт төгс төгөлдөрт хүргэж чадсангүй. Бут шиг арзайсан үс, нулимс мэлтэлзэх нүд, эртний шүд, бас инээдтэй хослол энэ бүхэн хачин жигтэй харагдсаар л. Ноён Баттон түүнийг гараас зуураад “Алив хамт явцгаая!” гэж ширүүнээр хэлэв. Түүний хүү гараас нь итгэлтэйгээр атгав. “Та намайг хэн гэж дуудах вэ, ааваа?” гэж сувилагчаас холдон явахдаа хүү нь чичирсэн хоолойгоор асуув. “Илүү дээр нэр бодож олох хүртлээ зүгээр л хүүхэд гэж дуудах уу?”

Ноён Баттон шуухитнан “Би мэдэхгүй байна” гэж ууртайгаар хариулав. “Бид чамайг гэж Медуслах гэж дуудах болно гэж би бодож байна”

[right](Медуслах 1. Хуучин гэрээнд бичсэнээр Ноагийн өвөг эцэг Медуслах 969 жил насалжээ 2. Маш хөгшин эрэгтэй хүн )
[/right]


Top
   
PostPosted: Oct.30.09 7:25 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
3
Баттоны гэр бүлд нэмэгдсэн шинэ гишүүн богинохон засуулсан үсээ хар будгаар будуулж, сахлаа хусуулаад, бас мэл гайхсан оёдолчинд захиалан хийлгэсэн бага насны жаал хүүгийн хувцсыг өмсөх болов. Ноён Баттон тэдний гэр бүлийн анхны хүүхэд болох хүүгээ үл тоомсорлохгүй байж чадсангүй. Түүний өтөл насыг нь үл харгалзан маш тохиромжтой Медуслах гэсэн нэрний оронд хүүг түүнд өгсөн Бенжамин Баттон гэсэн нэрээр дуудах болжээ. Хүү 5 фут 8 инчийн өндөртэй байлаа. Хувцас нь бодит байдлыг нууж чадахгүй байв. Янзалж будсан хөмсгийнх нь доорх өнгөө алдаж, нулимс гүйлгэнэсэн, ядрангуй нүд бүхнийг илчилнэ. Урьдчилан хөлслөн авсан байсан хүүхэд асрагч түүнийг нэг удаа харсныхаа дараа л маш их зэвүүцэн жигшиж байшинг орхин гарчээ.


Top
   
PostPosted: Oct.31.09 1:56 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3783
Location: Ирмэг
Вуа үнэхээр кино зохиолоосоо өөр юм шиг байна....Хөгжилтэй ч юм шиг...

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Oct.31.09 2:49 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Aug.16.09 12:31 am
Posts: 221
Сонин юмаа. Үргэлжлүүлээрэй! :hi:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 119 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited