#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.24.18 8:21 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 129 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Jan.08.10 2:03 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Dec.02.04 6:36 pm
Posts: 1951
Yooh ymr goe ym bee?Eniig ingj uiggui bichij bgaa chmd mash ih bayarlaj bn shuu.Chi olon hund mash tom oyunii horongo oruulalt hiij bn gsn ug shuuu estoooii neeree bayarlalaa.Unshihiimsan gj ih husdeg bailaa.

_________________
Ийм нэгэн амьдрал


Top
   
PostPosted: Jan.08.10 2:05 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Dec.02.04 6:36 pm
Posts: 1951
heden buleg ym be?nere?

_________________
Ийм нэгэн амьдрал


Top
   
PostPosted: Jan.08.10 3:02 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Aug.11.08 5:24 pm
Posts: 712
Location: Толгойгоо ажиллуул
баярлалаа. уншия гэж бодоод л англиар нь авчихаад л байгаад байсийм. удхгүй оруулж дуусгана гэдэгт итгэж байгаа шүү. түрүүнд нүдний дээд зовхи татаад байсан юм. чамайг ийм ном оруулсан байгааг мэдэх гээд л тэгээд байж л дээ. олон хүнээс маш гоё ном гэж сонсож байсан. чиний ачаар унших гэж байгаадаа маш баяртай байна. :wink:

_________________
Тэвчээрийн дор алт тунарна


Top
   
PostPosted: Jan.09.10 3:07 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Aug.11.08 5:24 pm
Posts: 712
Location: Толгойгоо ажиллуул
hey oruulsan bh gj bodood orood irlee.oruulaarai huuhde :angel:

_________________
Тэвчээрийн дор алт тунарна


Top
   
PostPosted: Jan.09.10 3:08 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Aug.11.08 5:24 pm
Posts: 712
Location: Толгойгоо ажиллуул
Ista wrote:
hey oruulsan bh gj bodood orood irlee.oruulaarai huuhde :angel:

aan unshij ehelsen uneheer goy saak buur heleh ch ug oldohgui nom blee. word file-r avhad 150-iad huudas bolj ble. 50-g n unshtsan. odoo margaash gehed bugd duusna tgd chamaig oruulahgui bol yaaahuu???? :crysad:

_________________
Тэвчээрийн дор алт тунарна


Top
   
PostPosted: Jan.12.10 11:57 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
сүүлийн үед ажил сурлага ихтэй шинээр бүлэг
оруулж чадахгүй энэ олон хүмүүсийг хүлээлгэж байгаад уучлаарай.

Suicide, Guitar гишүүд маань цааш нь үргэлжлүүлж өгвөл их баярланаа.
мөхөс миний бяр дуусчиж :s0: /ядаргаанд орсон/

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Jan.13.10 12:53 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
nicolas wrote:
хүлээсээр л...

+1 8O

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
PostPosted: Jan.18.10 5:05 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Aug.11.08 5:24 pm
Posts: 712
Location: Толгойгоо ажиллуул
hey bi urgeljluuleed ugie

_________________
Тэвчээрийн дор алт тунарна


Top
   
PostPosted: Jan.18.10 9:06 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн

Joined: Feb.05.09 1:15 pm
Posts: 96
unshchih yumsandaa gej harj yawdag nom


Top
   
PostPosted: Jan.20.10 7:24 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
Ista wrote:
hey bi urgeljluuleed ugie

дэмжиж байна.

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Jan.21.10 3:42 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Aug.31.09 9:33 pm
Posts: 543
хүлээгээд л байгаа


Top
   
PostPosted: Jan.24.10 3:18 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
User avatar

Joined: Mar.13.07 9:13 am
Posts: 2
Location: USA
ochigdor oroi sanamsargui ene forum ruu halitarch unaad "Martin Eden"-iig sonirhon unshaad, dutuu :??: oruulsaniig medmegtsee neteer haigaad daraahi linkiig olloo (angli hel deer) :-) . http://www.gutenberg.org/files/1056/1056-h/1056-h.htm za yamar ch gesen duustal ni unshij setgel taivshirlaa, yoh.

deer neg hun heden bulegtei yum be gej asuusan baisan - minii olson site-aas harval 46n bulegtei yum bilee. hund yum bodogduulah goyo zohiol sanagdlaa. dashramd ene romaniig end shivj ehelsen tesla-d many thanks shu!


Top
   
PostPosted: Jan.26.10 10:07 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Aug.11.08 5:24 pm
Posts: 712
Location: Толгойгоо ажиллуул
TESLA wrote:
Ista wrote:
hey bi urgeljluuleed ugie

дэмжиж байна.

TESLA nadaa nomoo uguh yum uu?

_________________
Тэвчээрийн дор алт тунарна


Top
   
PostPosted: Jan.26.10 11:37 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
.

_________________
http://mongolbitcoin.com


Last edited by TESLA on Sep.08.17 2:34 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.27.10 12:39 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
хэхэ. баярлалаа. гэхдээ шивчихсэн бол ч. зүгээр зураг хэлбэрээр байгаа юу. үсэг фонт тод сайн бол би текстрүү хөрвүүлдгиймүү.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jan.27.10 12:42 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
.

_________________
http://mongolbitcoin.com


Last edited by TESLA on Sep.08.17 2:34 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.27.10 3:25 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
сканнердсан хэсгүүдийг татаж үзээд хөрвүүллээ. тэгсэн үнэндээ хэрэг алга. бараг дахиад 40-50% засвар хийхээр юм байна аа, найзаа. тэгснээс шивсэн нь шулуухан. завтай зайьай, боломжтой нэг нь шивээд оруулаарай. баярлана шүү. :frog: :razz: :hihi: :hihi:

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Feb.13.10 1:53 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.19.07 11:10 pm
Posts: 67
Location: Энд
ene nomiig 17 toi baihdaa unshsan ahiad oor nom unshih hereggui sanagdsan nadad ih gai tarisan nom doo tolgoi erguuleed haysan um dag odoo unshihad oop setgegdel toroh bolovuu gej naidaj bna Jek London ooriinhoo tuhai bichsen ene Martin Iden bol ooroo zohioliinh ni sor doo huuhed baihad yg nadshig sanagddag baij bilee


Top
   
PostPosted: Aug.02.10 1:23 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jul.29.10 3:05 pm
Posts: 15
ene minii hamgiin anh unshij bsan (yag dotor n orj unshij bsan gehuu dee) nom. ehnii nuurii n unshaal yagad ch yum shuud sonirhliig min tataj bsan shuu! odoo bodohod ene nomnoos sursan zuil zondoo olon deer n hamgiin anh unshsan nom maani geheer yaltachgui minii hamgiin hairtai bas unshsan nomnuudas min ehnii 5d oroh nom shuu! ta nar bas unshaad uzeerei! tuhain uyeiin hair durlal, jack londongiin huwiin amidraliin talaar medhiig huswel zaawal unshaarai!! =D


Top
   
PostPosted: Mar.07.11 10:06 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 155
Location: S.Korea
баярлалаа
Би ч амьдралд хайртай шүү


Top
   
PostPosted: Mar.08.11 3:37 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 10:44 am
Posts: 160
uneniig helhed neg ch unshij bgaagui nom bna ehnii huudas unshaad l buun gunigiin nom bna geed chuluudchihdgiin...


Top
   
PostPosted: Mar.13.11 4:51 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Sep.30.09 6:42 pm
Posts: 261
амь өрсөн зүтгэх зэрэг төгсгөлгүй олон юм тэднийг учруулж болно. Сэтгэлтэй болсон хүүхнээр эхний алхам хийлгэх нь тун аятайхан, түүнээс гадна Мартин энэ сэдвийг боловсруулж байх зуур өөр эвлэгхэн арга, овжин барил олныг бодож олсон байна. Гагцхүү тэнгэр ниргэж, газар цөмөрч байгаа ч гэсэн өгүуллэгийн эцэст хуримын хундага хангинаж байх ёстойг л Мартин яаж ч аргалж чадахгүй байв. Өгүүллэгийн хэмжээ мөн л дээд тал нь тогтмол мянга таван зуун үг, доод тал нь мянга хоёр зуу.

Иймэрхүү өгүүллэг зохиох урлагийг төгс эзэмшишихийн урьд тав, зургаан бүдүүвч боловсруулж бичих явцдаа Мартин түүнийгээ ашигладаг байв. Энэ бол дээрээс нь доош, дороос нь дээш, баруунаас зүүн тийш, зүүнээс баруун тийш уншиж болдог, гойд ухаан заралгүй хэзээд яв цав харыү олж болдог тооны таблицтай адил юм. Эдгээр бүдүүвчийг баримтлан Мартин хагас цаг арваад сэдэв төлөвлөөд хойш тавьж хожим чөлөө цагтаа боловсруулдаг байлаа. Тэр бүхэл өдөржин чухал ажил хийж унтахын өмнө үүнийгээ хийнэ. Ийм өгүүллэгийг нойрондоо ч зохиож чадна гэж тэр Руфьт хожим хэлж байжзэ. Үүнд гол ажил нь бүдүүвч зохиох бөгөөд бусад нь чухам аяндаа бүгнэ.

Мартин Иден томьёоныхоо хүчинд эргэлзэхгүй байсан учир эхний хоёр өгүүллэгээ явуулахад мөнгө олно гэж бат найдаж байв. Нээрээ ч арваад хопогийн дараа дөрөв дөрвөн долларын хоёр чек Мартин хүлээн авлаа.

Тэр зуур сэтгүүлүүдэд холбогдох шинэ бөгөөд гунигт нээлт Мартин хийлээ. «Трансконтиненталь» сэтгүүл «Хонхон дууг» нь хэвлэсэн боловч чек явуулсангуй. Мартинд мөнгөний хэрэгцээ маш их байсан учир сэтгүүлийн газар захидал явуулав. Чекний оронд дүйвүүлсэн хариу, бас өөр ямар нэгэн юм ирүүлэхийг хүссэн байв. Мартин хоёр хоног өлсөөд арга буюу унадаг дугуйгаа барьцаанд аваачиж өглөө. Тэр долоо хоногт хоёр удаа тогтмол «Трансконтинентальд» санүулж байсан боловч анхны хариуг чухам санамсаргүй хүлээн авсан бололтой. « Трансконтинентальд » сэтгүүл хэдэн жилнйн турш чүү чамай гарч байгаа, захиалагчид ч худалдан авагчид ч байхгүй, дан ганц өрөвчхөн сэтгэлпйн үүднээс түүнд хүмүүсийн нийтлүүлдэг зарлалын хүчээр оршиж байгааг Мартин мэдэхгүй байлаа. Мөн энэ « Трансконтинентальд» нь хэвлэгч. редакторууд хоёрын орлогын ганц эх булаг пь бөгөөд тэд тэр орлогоо хэнд ч, юунд ч хөлс төлдөггүй хүчээр оруулдаг болохыг Мартин бас мэдэхгүй байлаа. Бас түүний таван доллараар хэвлэгч нь Аламеда дахь байшингаа будсан, тэгэхдээ өөрөө будсан, яагаад вэ гэвэл будагчдын холбооны тогтоосон хөлс хэтэрхий их байсан, тэгээд ч будуулахаар хөлслөн авсан штрейкбрекср нь хэн нэгэн хүн санаатай түлхсэнээс болж шатнаасаа унаж хөлөө хугалаад эмнэлэгт хүргүүлсэн энэ бүхнийг Мартин мэдэхгүй байлаа.

Чикагийн сонины хүлээж авсан «Эрдэнэ хайгсад» найрууллынхаа хөлсний арван долларыг Мартин олж авч чадсангүй. Хотын уншлагын газар сонины хураалтыг шүүрдэн үзэж уг найруулал нийтлэгдсэнийг Мартин баттай мэдсэн боловч хэвлэгчээс хариу огт ирэхгүй байв. Явуулсан захидалд нь ч хариу үл ирнэ. Заавал хүргэхийн тул баталгаатай захидал явуулж байлаа. Иймд хүн өлсөж байхад үмх талх олж авах ганц бололцоо болсон таваары нь хулгайлж байгаа энэ явдал бол дээрэм, гэгээн цагаан өдөр хэнэггүй хийж байгаа дээрэм мөн гэж Мартин бодов.
«Залуу ба идэр нас» бол долоо хоног тутмын сэтгүүл байлаа. Мартины хорин нэгэн мянган үгтэй туужийн гуравны хоёрыг нийтлээд тэр сэтгүүл цаашид гарахыг зогсов. Ингээд арван зургаан доллар авах гэсэн хамаг найдвар нь тасрав.
Мууд муу нэмэр гэгчээр шилдэг өгүүллэгээ гэж боддог «Тогоо» нь дэмий үрэгдэв. Арга тасрахдаа олон сэтгүүл дотроос шилж шилж Сан-Францискийн «Долгион» сэтгүүлд түүнийгээ явуулсан юм байж. Тэр сэтгүүлийн онцолсон учир бол хариу түргэхэн авч болохоос болжээ. Яагаад вэ гэвэл тус сэтгүүлийн газар далайн булангийн нөгөө эрэгт ойрхон байрлана. Хоёр долоо хоногийн дараа өгүүллэгээ сэтгүүлийн хүндтэй хуудсанд зураг чимэглэлтэй нийтлэгдсэнийг Мартин олж үзэв. Мартины зүрх баяраар цохилон тэр гэртээ ирээд эпэ шилдэг өгүүллэгт нь хичнээн юм өгөхийг тааж олох гэж оролдов. Өгүүллэгийг хүлээн авч хэвлэсэн шуурхай байдал түүнийг баярлуулна. Өгүүллэгийг хүлээн авсан тухай хэвлэгч мэдэгдээгүй боловч эпэ гэнэтыйн бэлэг сэтгэлд тун ч сайхан. Мартин хоёр долоо хоног гаруй хүлээгээд сонины газар захиа бичиж өчүүхэн тоо учир хэрэг хөтлөгчийн хайнгаас болж хаягдсан юм биш биз гэдгийг лавлажээ.
«Надад тавхан доллар өглөө ч гэсэн би түүгээр нь шош, буурцаг худалдаж аваад, түүн шиг өгүүллэг тав зургаас бичих болно» гэж Мартин бодов.
Тэгтэл хариу ирлээ. Тэр хариу гайхалтай ичгүүргүй тул Мартины бахдалыг төрүүлэв.
«Таны сайхан өгүүллэгийн тань учир бид талархлаа дэвшүүлж байна. Манай сэтгүүлийнхэн түүнийг бахдан уншаад хүндтэй хуудсанд нийтэлснийг та үзсэн бизээ. Зураг чимэглэл нь танд таалагдсан байх гэж найдна, бид.
Таны захидлаас үзвэл та зохиогчийн шагнал авах бололтой байх шиг байна. Гэтэл танд өгүүллэг захиалаагүй, манай захиалгагүй хэвлэгдсэн зохиолд шагнал олгодоггүй нь харамсалтай. Өгүүллэгийг хэвлэхээр авахдаа та үүнийг мэдэж буй болов уу гэж найдаж байсан юм. Иймэрхүү гунигт явдал тохиолдсонд бид харамсахаас өөр яах билээ. Танд дахин талархал дэвшүүлж өөр ямар нэгэн юм ирүүлэх болов уу гэж найдаж байна. Таныг гүнээ хүндэтгэж байгааг, хүлээж авна уу» гэжээ.
Жич гээд тэрхүү захидалд тэмдэглэхдээ «Долгион» сэтгүүлийг хэнд ч үнэгүй олгодоггүй боловч хойтон жилийн захиалагчдын тоонд Мартин Иденг оруулахад баяртай байна гэжээ.
Энэ гашуун туршлагаас хойш Мартин бүх гар би-мэлийнхээ эхний хуудасны дээд буланд «Танай ерийн олгодог хөлсөөр үнийг төлнө» гэж машинаар бичих болов.
«Эд нар хэзээ нэгэн цагт миний шаардсан хөлсийг надад төлөх болно доо, гайгүй» гэж Мартин өөрийгөө тайтгаруулжээ.
Энэ үеэр зохиолоо улам сайжруулах хүсэлд Мартин автагдаж «Хөгжөөнтэй гудамж», «Амьдралын дарс», «Баясгалан», «Тэнгисийн дуун» болон анх зохиосон бусад зохиолоо дахин дахин засаж боловсруулж байлаа. Арван есөн цагийн ажлын өдөр нь түүнд урьдын адил хүрэлцэхгүй байв. Дадсан дадлаасаа ангижирч байгаа тамхичийн зовлонг хөдөлмөрөөр давахын тул улайран уншиж, бичиж байдаг болов. Руфийн илгээсэн эмийг бичгийн ширээнийхээ нүдэнд далдын далд хийж хадгалжээ. Ялангуяа хоолгүй байх үед тамхигүй байх нь туйлын хэцүү байлаа. Тэр тамхи татах хүслээ дарах гэж яаж ч чармайсан хүсэл нь оргилсон хэвээр. Иймд тамхи татахгүй байгаагаа их гавьяа гэж тэр үзэж байхад зөвхөн зөв л юм хийж байна гэж Руфь үзнэ. Тэр бүсгүй энгэрийн зүү авах мөнгөнөөсөө Мартинд амласан эмийг авч өгөөд хэд хоногийн дараа энэ тухайгаа огт мартсан ажээ.
Мартии бүдүүвчээр зохиож бичсэн өгүүллэгүүдээ дургүй, түүнийгээ шоолон тохуурхад боловч харин тэдгээр нь л дандаа борлодог байлаа. Тэдгээрийн ачаар хамаг өрөө дарж, унадаг дугуйны шинэ резин дугуй худалдан авчээ. Тэдгээр өгүүллэгийн хүчээр хоол ундтай сууж ёстой юмаа хийх чөлөө цагтай байдаг байв. Түүнээс гадна «Уайт меүс» сэтгүүлийн газраас хүлээн авсан дөчин долларын тухай бодол Мартины урмыг сэргээнэ. Магадгүй бусад тэргүүн зэргийн сэтгүүлд нэрд гараагүй зохиолчдод өдий зэрэг, магадгүй бүр ч илүү хөлс олгодог байж болох юм. Тэргүүн зэргийн сэтгүүлүүдэд нэвтрэн орох нь Мартины зорилго болов. Тэдгээр сэтгүүлд сул новш дугаар алгасахгүй л өдий төдийгөөр гарч байгаа хир нь Мартины хамгийн шилдэг өгүүллэгүүдийг удаа дараа буцаасаар байв.

«Энэ эрхэмсэг хэвлэгчдээс ядаж ганц нь уужим сэтгэл гаргаж урам оруулах хариу ирүүлдэг ч болоосой! Магадгүй миний уран бүтээл ер бусын ч байж болох юм. магадгүй энэ маань тэдэнд ямар нэгэн шалтгаанаар Таарахгүй ч байж болох юм. Гэлээ ч гэсэн ядахдаа хариу өгөх хүсэл төрөхөөр юм миний зохиолд байхгүй юм гэж үү дээ» гэж Мартин хааяа бодно. Тэгээд л Мартин «Адал явдал» юм уу өөр нэгэн өгүүллэгээ барин авч дахин дахин уншихдаа хэвлэлийн эздийн дуугүй байдаг шалтгааныг олох гэж эрмэлзэнэ. Калифорнийн дулаан хавар ирэхэд Мартины жар-галтай цаг эцэс болов. Утга зохиолын агентлаг хэдэн долоо хоног хэл чимээгүй байсан учир Мартины сэтгэл ихэд түгшиж байв. Тэгтэл түүний «бүдүүвчилсэн» арван өгүүллэгийг нэгэн өдөр бөөнөөр нь ирүүлжээ. Тэгэхдээ агентлаг материалд дарагдсан учир хэдэн сар өнгөртөл шинэ өгүүллэг ганцыг ч авч чадахгүй болсон тухайгаа мэдэгдсэн захидал дагалдуулсан байв. Гэтэл Мартин эдгээр өгүүллэгтээ найдаж сүүлийн үед нилээд үрэлгэн загнажээ. Агентлаг өгүүллэг бүрд таван доллар хагас олгодог бөгөөд нэгийг нь ч буцаагаагүйсэн билээ. Ийм учраас ч Мартин харилцах дансандаа тавин доллартай хүн шиг загнаж байсан юм. Ийнхүү түүний хувьд хүнд бэрх шалгалт сорилтын үе эхэлж хэвлэдэг хир нь хөлс олгодоггүй сэтгүүлүүдэд хуучин өгүүллэгүүдээ тарааж, хэвлэдэг ч үгүй, хөлс олгодог ч үгүй буурьтай сэтгүүлүүдэд шинэ өгүүллэгүүдээ явуулжээ. Тэр Оклендийн барьцаалан мөнгө олгох газраар очих болов. Ныо-Йоркийн сар тутмын сэтгүүлийн газар хүлээж авсан хэдэн хошин шүлэг нь түүний аминд орж байв. Тэгээд Мартин миний зохиолуудыг яагаад хэвлэхгүй байна вэ? гэсэн асуултыг томоохон сэтгүүлийн газраас асуухаар шийдэж захидал бичлээ. Аяндаа ирсэн гар бичмэлийг гол төлөв шүүн үздэггүй, харин хэвлэгдэж байгаа зүйлийн ихэнх нь нэртэй, туршлагатай зохиолчдод сэтгүүлийн газраас өгсөн захиалга ёсоор бичигдсэн зүйл байдгийг дурдсан хариу Мартинд иржээ.
Хорин есдүгээр бүлэг
Энэ зун Мартин Иденд маш бэрх зун болов. Редактор шүүмжлэгчид амралтаар тарж явчихаад гол төлөв гурван долоо хоногийн дотор эргэж ирдэг Мартины гар бичмэлүүд сонин сэтгүүлийн газар гурван сараар хэвтдэг болов. Гагцхүү марк худалдан авах мөнгө үрэхгүй байсан нь түүнд завшаан болжээ. Харин луйврын шинжтэй сэтгүүлүүд л урьдын адил хөлтэй хэвээр байлаа. Иймд Мартин анхныхаа бүх зохиолыг, үүнд: «Сувд түүгчид» «Далайчны мэргэжил», «Яст мэлхий барьсан нь», «Зүүн хонд зүгийн салхи» эдгээрийг тэр сэтгүүлүүдэд явуулав. Эдгээрийн дотроос ганцад нь ч хөлс өгсөнгүй. Зургаан сар захидлаар харилцаж байж «Яст мэлхий барьсан нь» гэдэг өгүүллэгийнхээ хелсөнд сахльн машиэ авсан бөгөөд «Акройполь» сэтгүүлийн газар «Зүүн хойд зүгийн салхин»ы нь үнэнд таван доллар өгч таван жил захиалгагүй уншуулахыг амласан боловч үүнийхээ зөвхөн сүүлчийн хэсгийг л биелүүлжээ.
Мартин Стивенсоны тухай арван дөрвөн мөрт шүлгээрээ бостоны хэвлэлийн бололцоо багатай атал нарийн нандин юманд дуртай нэгэн эзнээс хоёр доллар салгажээ. Мартипы саяхан бичиж дууссан хоёр зуун мөр «Гоо бүсгүй, сувд хоёр» гэдэг ухаалаг шог найруулал төмөр замьн том компанийн хөрөпгөөр Сан-Францискод хэвлэгддэг нэгэн сэтгүүлийн редакторт тун ч таалагдсан ажээ. Найраглалыг нийтэлсний хөлсөнд төмөр замаар нэгэн удаа үнэгүй зорчих эрх Мартинд олгоё гэж редактор санал тавьжээ. Үүнд энэ эрхийг өөр хүнд шилжүүлж болох эсэхийг Мартин лавлан асуусанд |үнэгүй зорчих эрхийг өөр хүнд шилжүүлж болохгүй тухай хариу ирж ингэхлээр түүгээр мөнгө олох найдвар тасарсан учир гар бичмэлээ буцаан ирүүлэхийг шаарджээ. Тэгээд гар бичмэлээ мөн найраглалыг нийтлэхгүй болсонд харамсан редакторын дагуур бичигтэй хамт Мартин удалгүй хүлзэн авсан байна. Түүнийгээ Мартин дахин Сан-Францискод явуулсан бөгөөд урьд сайн сэтгүүлч үндэслэж нэр алдрын нь ихэд мандуулсап «Бөхгөнө зөгий» сэтгүүлд энэ удаа явуулсан юм байжээ. Гагцхүү харамсалтай нь «Бөхгөнө зөгий»-н нар Мартиныг |мэндлэхээс урьд жаргаж эхэлсэн байжээ. Редактнр нь найраглалын хөлсөнд ардан таван доллар өгөхөөр Мартинд амласан болонч найраглал нийтлэгдмэгц амласнаа мартсан бололтой. Мартин лавлаж асуусан захидал олонтаа бичсэний дараа эрс хатуу захидал нэгийг бичихээр шийдэж түүнийгээ хэрэгжүүлсэнд урьд хүний алдаа дутагдлын хариуцлагыг хэрхэвч хүлээхгүй бас «Гоо бүсгүй, сувд хоёр» гэдэг найраглалын талаар төдий л сайн сэтгэгдэлтэй биш гэдгээ өгүүлсэц шинэ редакторын хариу захидал хүлээн авчээ.
Гэтэл Чикагийн «Бөмбөрцөг» сэтгүүл Мартиныг бүр сүйтгэж орхив. Өлсөж зүдэрсэн Мартин нилээд түдгэлзсэнин эцэст «Тэнгисийн уянгаа» хэвлүүлэхээр шийджээ. Олон сэтгуүлийн буцаасаи энэ шүлэг «Бөмбөрцөг» сэтгүүлийн газар тогтжээ. Энэ цувралд гучин шүлэг байсан тул шүлэг тус бүр нэг доллар Мартин авах ёстой байлаа. Анхны сар нь дөрвөн шүлэг нийтлэгдсэн учир тэр даруй Мартин дөрвөн долларын чек хүлээн авчээ. Гэвч тэр сэтгүүлийг сөхөж үзээд айдас нь хүрэх шиг болов. Шүлгийн гарчиг « Finis» гэж байсныг «Финиш» болгож, «Ганцаардсан цохионы дуу» гэж байсныг «Шүрэн цохионы дуу» болгож тус тус хувиргасан байлаа. «Медузын гэрэл» гэж байсныг редактор нь «Буцах зам» болгож огт өөр гарчгаар сольсон байна. Шүлгийг нь бүр ч илүү өөрчлөн гуйвуулсан байжээ. Иймд Мартин шүдээ хавиран үсээ зулгааж уурсав. Өгүүлбэр, мөр, бүхэл
Finis —(лат үг)—төгсгөл, Финиш (анг. үг) уралдааны бариа гэсэн үг болно.
бадгийг хаяж, хутгаж. солин тавьж зарим газар юу ч ойлгохооргүй болгосон байжээ. Зарим мөр шүлгий нь өөр шүлгээр сольсон байв. Ер нь эрүүл ухаантай редактор ийм хорт үйл үйлдэнэ гэдэг Мартины санаанд даанч багтахгүй тул энэ бүхэн хэвлэлийн газрын зарлага юм уу эсвэл хуулан бичигчийн хийсэн ажил гэж боджээ. Ингээд Мартин хэвлэхийг даруй зогсоож гар бичмэлийг минь буцааж ирүүл гэж шаардан захидал бичсэний дараа мөн шаардсан, сүрдүүлсэн, гуйсан захидал олныг дараа дараагаар бичиж явуулав. Гэтэл ганц ч захидалд нь хариу ирсэнгүй. Энэхүү зэрэмдэглүүлсэн шүлгүүд сар бүр хэвлэгдэж, Мартин хэвлэгдсэний нь тоогоор сар тутам чек хүлээн авч байв.
Энэ бүх азгүй явдлын үед «Уайт меүс» сэтгүүлээс авсан дөчин долларын тухай дурдатгал Мартиныг дэмжиж байсан бөгөөд орлого бүхий аар саар юм зохиоход улам их цаг зарцуулах болов. Хөдөө аж ахуйн болон худалдааны сэтгүүлүүд «Хоолтой газар» болохыг Мартин гэнэт нээж олсноос гадна шашны долоо хоног тутмын сэтгүүлтэй холбоо барих гэснээ өлбөрч үхэх бүх боломж энд байгааг олж мэдэв.
Хар костюмаа барьцаанд өгчихсөн хамгийн эгзэгтэй үедээ бүгд найрамдах намын мужийн хорооноос зарласан уралдаанд Мартины аз болж их амжилттай оролцлоо. Чухамдаа энэ бол нэг уралдаан биш гурван уралдаан байсан бөгөөд Мартин гурвууланд нь түрүүлэв. Тэр өөрийгөө шоолон, иймэрхүү янзаар амь зуухад хүрч байх юм даа гэдэгтээ гутарч байсан юм. Мартины найраглал нэгдүгээр байранд орж арван доллар, ухуулгын дуу нь хоёрдугаар байранд орж таван доллар, бүгд найрамдах намын зорилгын тухай өгүүлэл нь нэгдүгээр байранд орж хорин таван доллараар тус тус шагнуулах болжээ. Үүнд Мартин маш их баярлаж, мөнгө авах цагаа болон болтол баярлаж байв. Хороонд ямар нэгэн явдал болсон бололтой. Хорооны гишүүд дотор банкийн нэг эзэн нэг сенатч байсан боловч тус хороонд мөнгө байсангүй. Чирэгдэл болж байх хооронд мөн иймэрхүү уралдаанд оролцон бичсэн өгүүлэлдээ нэгдүгээр шагнал авч ардчилсан намын зорилтыг бас ч сайн мэддэгээ Мартин харуулав. Түүгээр үл барам шагналынхаа хорин таван долларыг ч авчээ. Гэтэл бүгд найрамдах намын зарласан уралдаан ёсоор авбал зохих дөчин долларын барааг Мартин хэзээ ч хараагүй билээ.
Руфьтэй уулзахын тул заль хэрэглэхээс өөр зам Мартинд байсангүй. Нэгэнт Умарт Оклендээс Морзынхныг хүрээд эргэж ирэхэд дэндүү их цаг хороох учир хар костюмаа барьцаанд өгч унадаг дугуйгаа авчээ. Руфьтэй уулзахаар унадаг дугуйгаар явах нь нэг талаас цаг хэмнэх, нөгөө талаас биеийн дасгал болох ашигтай байв. Түүнээс гадна зотон даавуу богино өмд, хуучин углаа цамц хоёр дугуйчны сайн хувцас болох тул Мартин Руфьтэй хоёул үдийн зугаалга хийх болов. Морз авгай төлөвлөгөөгөө биелүүлж гэртээ найр наргиан зохиодог байсан учир Руфьтэй гэрт нь үг солих арга олдохгүй байв. Морзын зочдын өрөөнд Мартины учирдаг, саяхан дээш өлийж хардаг байсан тэдгээр сонгодог хүмүүс эдүгээ түүний дургүйг хүргэх болжээ. Тэд одоо сонгодог байхаа больжээ. Хүчир амьдрал, хүнд ажил, үргэлжийн золгүй явдал нь Мартиныг түргэн ууртай болгож дээрх мэт хүмүүстэй ярилцахдаа галзуурах шахдаг байв. Энэ бол биеэ хэт тоосных биш байв. Хүмүүсийг өөртэйгөө бус харин номы нь сонирхон уншсан их сэтгэгчидтэй зүйрлэн шүүж үздэг байв. Руфийн гэрт ганц профессор Колдуэллээс өөр чухам үнэн ухаантай хүнтэй Мартин уулзаагүй бөгөэд Колдуэлл ч дахин үзэгдэхийг байжээ. Бусад хүмүүс цөм догматикууд, өчүүхэн бодолтой, өчүүхэн хүнэрхүү юмс байв. Тэдний бүдүүлэг нь Мартины гайхшийг төрүүлнэ. Яагаад тэд ийм бүдүүлэг байна | вэ? Тэдний бүх боловсрол нь хаачсан юм бэ? Тэд нар Мартины л уншсан номыг уншсан шүү дээ. Тэгээд түүнээс юу ч олж авахгүй үлдэнэ гэдэг яаж байж болно вэ?
Агуу их ухаантан, жинхэнэ гүн сэтгэгчид байдаг гэгчийг Мартин мэдэж байсан юм. Үүний хамгийн шилдэг нотолгоо бол Морзын зиндааныхнаас өөрий нь ялган товойлгож байгаа юмууд юм. Морзын зочдын өрөө дүүрэн байдаг хүмүүсээс хавьгүй ухаантай, хавьгүй сонин хүмүүс «нийгэм» гэгчийн дотор бий гэдгийг Мартин мэдэж байв. Гол баатрууд нь айлын зочдын өрөөнд улс төр, философийн сэдвээр маргаж байдаг англи романыг Мартин уншиж үзсэн. Зөвхөн английнхаар үл барам америкийн том хотуудад урлаг, шинжлэх ухааны сэтгэлгээний төлөөлөгчид уулзаж байдаг дугуйлан олон байдгийг тэр мэдэж байв. Урьд бол мунхгаасаа болж ажилчин гарлын бус сайн хувцастай хүн бүхнийг оюуны их хүчтэй сайхныг ухаарах ухаантай хүн гэж боддог байсан юм.


Top
   
PostPosted: Mar.14.11 12:21 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Sep.30.09 6:42 pm
Posts: 261
Цардуулт захыг соёлын шинж гэж үздэг тэр их сургуулийн диплом, жинхэнэ боловсрол хоёр ялгаатай гэгчийг мэдэхгүй явжээ.
За яахав! Улам улам дээшлэх зам гаргана даа. Руфийг хойноосоо дагуулах болно. Түүнд халуун хайртай учир хаана ч гэсэн гялалзаж явна гэж Мартин итгэж байв. Тэр хүүхний өсөж торнисон орчин өөрт нь саад болж байгаа нь Мартины өсөж торнисон орчин цагтаа саад болж байсантай адил юм гэдгийг тэр одоо ойлгож байлаа. Өөрийн мэдлэгийн хүрээг жинхэнэ ёсоор өргөтгөх бололцоо эдүгээ хүртэл түүнд олдохгүй байжээ. Эцгийн нь өрөөн дэх ном, ханан дахь зургууд. төгөлдөр хууран дээрх нот эиэ бүхэн цөм гадаад үзэмжийн юмс болно. Жипхэнэ утга зохиол, жинхэнэ уран зураг, жинхэнэ хөгжимд Морзынхон, тэдний зиндааныхан цөм хүртээлгүй юм. Чухамдаа өөрсдөө огт төсөөлдөггүй амьдрал нь тэдэнд энэ бүхнээс чухаг юм. Тэд өөрсдийгөө унитар гэж нэрлээд, чөлөөтэй сэтгэгчийн баг өмсөж явдаг хир нь эевэргүү шинжлэх ухаанаас бүтэн хоёр үеэр хоцорсон хүмүүс юм. Тэд дундад зууны үеийнхээрээ сэтгэх бөгөөд амьдралын үүсэл болон ертөнцийг үзэх үзэл нь агуйн үеэс ч ахмад дан ганц метафизик юм. Энэбол анхны сармагчин дүрт хүнийг харанхуйгаас айдаг, иудей нарыг Ева Адамын хавирганаас төрсөн гэж боддог. Декартыг өөрийн өчүүхэн «би» гэгчийн тусгал нь ертөнц юм гэдэг идеалист төсөөлөлтэй болгосон, английн нэртэй хамбыг түүхийн хуудсанд нэрий нь үлдээсэн бөгөөд олны дунд баярын шуугиан дэгдээсэн хувьслыг шоглон шоолоход хүргэсэн тэр метафизик л байв.
Энэ бүхнийг Мартин бодох тусам эдгээр өмгөөлөгч. офицер, завшаан хөөгчид, банкийн эзэд нэг талаас, нөгөө талаас ажилчин язгуурын хүмүүс хоёрын хоорондын ялгаа нь тэд идэх. уух, өмсөх зүүх, амьдрахдаа ялгаатайд үндэслэжээ гэдэгт улам бүр үнэмшиж итгэх болов. Мартин өөртөө байгааг мэдэрч, номоос олж мэдсэн тэр зүйл эдгээр хүмүүсийн аль алинд нь байхгүй байв. Мор-зынхон зиндааны хүмүүсийнхээ хамаг сорыг Мартинд үзүүлсэн боловч тэднийг хараад баярлан бахархсангүй. Тэр хэдийгээр мөнгө хүүлэгчийн гуйлгачин боол атугай ч Морзын зочдын өрөөнд уулзсан хэн бүхнээс илүү өндөр байлаа. Мартин ганц костюмаа барьцаанаас авч өмсөөд тэдгээр хүмүүстэй уулздаг бөгөөд тэдний дунд байхдаа малчдын дотор арга буюу амьдрах болсон хунтайз шиг санагддаг байв.
Нэгэн өдөр үдийн хоол идэх зуур Мартин Морзод ингэж хэлжээ.
— Та социалистуудыг үзэн ядаж, тэднээс айдаг учир юу вэ? Та тэднийг ч, үзлий нь ч мэдэхгүй шүү дээ.
Морз авгай Хэпгудыг магтсан ээлжит магтаалаа хэлсний дараа социализмын тухай энэ яриа үүсэв. Мартин энэ биеэ тоосон бузар этгээдэд дургүйгээс гадна нэрий нь сонсох бүр уур нь хүрдэг байлаа.
— Тийм ээ. Чарли Хэпгуд бол найдвартай хүн гэж хэн бүхэн ярьдаг, энэ ч үнэн. Энэ хүн нас нөгцөхөөсөө урьд губернаторын суудалд суух юм уу эсвэл Нэгдсэн улсын сенатч болох хүн гэж би бодож байна гэж Мартин хэлэхэд
— Та яагаад тэгж бодов? гэж Морз авгай асуув.
— Сонгуулийн өмнөх кампанийн үед хэлсэн үгий нь би сонссон юм. Уг нь ухаантай юм шиг хир нь тэнэг, тэгсэн байтал маш үнэмшмээр учир сонгуульд' манлайлж яваа хүмүүс түүнийг хамгийн итгэлтэй, хоргүй хүн гэж үзвэл зохих бөгөөд түүний өгүүлэх бүдүүлэг үгс нь энгийн сонгогчийн бүдүүлэг үгстэй бүрэн нийцжээ. Өөрийн санаа оноогоо гоёж чимсэн байдлаар индэр дээрээс сонсоход аливаа хүнд аятайхан байх вий.
— Та ер Хэпгудэд атаархаад байх шиг надад санагдана гэж Руфь хэлэв.
— Бурхан өршөө!
Энэ үгийг хэлэхэд дуулдсан айсан өнгө Морз авгайд зориг оруулав.
— Та Хэпгулийг тэнэг гэж хэлэх гээгүй биз? гэж Морз хүйтэн царайлан асуув-
— Бүгд найрамдах юм уу ардчилсан намын алины нь ч жирийн нэгэн гишүүнээс тэнэг биш л дээ. Тэд нар цөм эсвэл зальхай, эсвэл тэнэг, тэгэхдээ зальхай нь цөөн. Бүгд найрамдах намынхан дотроос ухаантай нь саятангууд, тэдний зарц нар л байгаа юм. Эд нар л хаана яагаад сайхан үнэр гарч байгааг сайн мэднэ.
— Би Бүгд найрамдах намын хүн байна. Та намайг ямар хүн гэх вэ? гэж Морз инээмсэглэн асуув. — Та бол тэдний санамсаргүй зарц гэв.
— Зарц аа?
| — Тэгэлгүй яах вэ. Та корпорацийн ажил хийдэг хүн.
Ажилчны дотроос тантай хэрэг хэлэлцэх хүн байхгүй, та эрүүгийн хэрэг хөтөлдөг хүн биш. Эхнэрээ занчдаг хүдэх эр хаяагаа хадардаг хулгайч нараас таны орлогын хэмжээ хамаарахгүй. Та бол нийгэмд гол үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн хүчээр л төлөв хоол олж иддэг хүн. Гэтэл аливаа хүн өөрий нь хооллож байгаа юмандаа л зүтгэдэг билээ. Та тэгэхлээр тэр талыг баримтлагч! Та өөрөө алба хааж байгаа тэр каниралист байгууллагын эрх ашгийг л хамгаалж байна гэж Мартин хэллээ.
Морзын царай үл мэдэг улайв.
— Та бүр шийдсэн социалист шиг ярьж байна гэдгийг танд хэлэх хэрэгтэй байна гэж тэр өгүүлэв.
Тэгэхэд нь социализмын тухай хэлэх гэснээ Мартин хэлэв.
— Та соииалистуудыг үзэн ядаж, тэднээс айдаг учир юу вэ? Та тэднийг ч, үзлий нь ч мэдэхгүй шүү дээ.
— Юу ч гэсэн таны үзэл социалистуудын үзэлтэй нийцэж байна гэж Морз үг сөрөв.
Ярьж байгаа хоёрыг Руфь сэтгэл зовсон янзтай харж суухад, Мартин гэрийн эзний дургүй хүргэж байгаад Морз баярлаж байв.
— Хэрэв би бүгд найрамдах намынхныг тэнэг, тэр эрх чөлөө тэгш байдал, ах дүү ёс гэдэг нь савангийн хөөс гэж хэлбэл үүнээс болж миний бие социалист болчихгүй. Хэрэв би Жефферсонтой санал тохирохгүй байвал мөн түүний ертөнцийг үзэх үзэлд нөлөөлсөн, шинжлэх ухааны бус сэтгэгч нэгэн франц эртэй санал тохирохгүй байвал социалист гэж нэрлэгдэхэд учир дутагдалтай болно. Намайг бодвол та социализмд илүү ойр гэдгийг Морз та ойлго. Чухамдаа би түүний заналт дайсан нь байгаа юм гэж Мартин инээмсэглэн өгүүлэв.
— Та тоглож байна уу? гэж Морз хүйтэн царайлан асуув.
— Огт үгүй. Хэлье гэснээ л хэлж байна. Та тэгш байдалд итгэдэг хир нь тэгш байдлыг цааш нь харуулах арга хайж байдаг капиталист корпорацид алба хааж байна. Тэгш байдлыг үгүйсгэж чухамдаа та өөрийн бүх амьдралаар нотолж байгаа тэр зарчмыг тань баталж байгаа болохоор та намайг социалист гэж нэрлэж байна. Бүгд найрамдах намынхан болох бүтэх газар бүр тэгш байдлыг тунхаглаж байдаг байтлаа түүнийхээ заналт дайсан нь байгаа юм. Тэд тэгш байдлын төлөө тэгш байдлыг устгаж байна. Ийм учраас би тэднийг тэнэгүүд гэж байгаа юм. Би бол индивидуалист үзэлтэй хүн.
Уралдаанд хурдан нь, барилдаанд хүчтэй нь түрүүлнэ гэдэгт би итгэдэг. Энэ үнэнийг би биологоос олж авсан. Тэндээс олж авсан шиг надад санагдана. Бн индивидуалист үзэлтэн гэдгээ давтан хэлье. Харин индивидуалистууд бол социалистуудын мөнхийн бөгөөд яс махны |нь дайсан байгаа юм.
- Гэхдээ та соцналистуудын хуралд очдог шүү дээ гэж Морз уурсан өгүүлэв.
— Очилгүй яах вэ. Тагнуул хүн дайсны лагерьт ордогтой адил юм. Эсрэг этгээдээ өөрөөр яаж судлах вэ дээ? Түүнээс гадна тэр хурал дээр байх надад хөгжөөнтэй байдаг юм. Социалистууд бол сайн хэрүүлч улс, тэгээд ч сайн ч бай муу ч бай их ном уншсан улс. Тэдний хэн нь ч гэсэн социологи юм уу ер бусад «логийн» талаар аль ч капиталистаас илүү их юм мэднэ. Би социалистуудын хуралд арваад удаа очсон нь үнэн боловч түүнээс болж соицалист болчихоогүй энэ бол Чарли Хэпгудийн чалчилтаас болж бүгд найрамдах намын гишүүн болчихоогүй яваатай минь адил юм.
— Бүү мэд, бүү мэд. Тэгэхдээ л та социализмд илүү талтай мэт надад санагдах юм гэж мистер Морз шийдвэргүй өгүүлэв.
«Чөтгөр ав! Энэ чинь ганц ч үг ойлгосонгүй! Хаданд хэлсэн юм шиг! Өнөө бүх боловсрол нь хаачив аа?» гэж Мартин бодлоо.
Ийнхүү эдийн засаг дээр үндэслэн ёс суртахуун, ангийн ёс суртахуунтай Мартин дэвших замдаа мөргөлджээ. Тэр нь удалгүй Мартины хувьд ёстой мануухай болов. Өөрийн нь ёс суртахуун оюун сэхээнд нь тулгуурласан байдаг бөгөөд тойрон буй хүмүүсийн ёс суртахууны хууль, тэдний ихэрхэг болхи байдлаас нь илүү зэвүүцэл төрүүлнэ. Тэр хууль нь эдийн засаг, метафизик, уярал, дууриал зэргийн холимог байлаа.
Мартин ойр дотныхон дотроо байж энэ хачин холимгийн үлгэр жишээтэй тулгарчээ. Механикийн мэрэгжилтэн, түүнийгээ сайтар судлаад унадаг дугуйн засварын газар нээж бас хямд дугуй худалдах эрхийн пиу олж аваад өөдрөг амьдарч байгаа нэгэн ажилч залуу германтай Мартины эгч Мэриен танилцжээ. Нэгэнтээ Мэриен Мартиныд ирж худ барьснаа хэлж дараа нь тоглоом болгон Мартины алгыг тэнийлгэн харж хувь заяагий |нь мэргэлж өгчээ.
Дараа ирэхдээ Мэриен Герман Шмидтэйгээ цуг иржээ. Тэр хоёрт хамгийн эелдэг аргаар баяр хүргэсэн нь тэнэгдүү нөхөрт нь таалагдаагүй бололтой. Урьд удаа Мэриенийг ирснээс хойно бичсэн шүлгээ Мартины уншихад эвгүй сэтгэгдэл улам даамжрав. Энэ бол эгчдээ зориулсан «Төлөгч» гэдэг сайхан шүлэг байлаа. Тэр шүлгээ Мартнн дуудан уншаад зочид нь баярласан шинжгүй байхад ихэд гайхав. Харин эгч нь айсан харцаар суух хүнээ харж байхад түүний нь мулгуу царайд уурсал, эгдүүцэл тодорхой байлаа. Гэвч будлиант байдал үүгээр эцэс болж зочид ч удалгүй явав. Хэдийгээр ажилчин язгуурын боловч шүлэг зориулан бичсэн байхад үл баярлах бүсгүй хүн яаж байдаг юм бэ гэдгийг Мартин ойлгож чадаагүй боловч энэ явдлыг тэгэсхийгээд мартав.
Хэд хоногийн дараа Мэриен ганцаараа Мартиныд ирэв. Буруу хэрэг хийлээ гэж босго алхаагүй шахам байтлаа Мартиныг зэмлэж гарав.
— Юү болов, Мэриен? Чи төрөл садангаасаа, наад зах нь надаас жигшсэн байртай ярьж байх чинь! гэж Мартин гайхан дуу алдав.
— Жигшилгүй яахав гэж Мэриен хэлжээ.
Гомдлын нулимс түүний нүдэнд дүүрснийг үзээд Мартин гайхаш тасрав. Тэр гомдол нь яах аргагүй үнэн бололтой.
— Дүүгийнхээ тухай шүлэг бичлээ гэж Герман чинь уурлалаа гэж үү?
— Уурлаагүй, харин энэ бол зохимжтой биш муу муухай гэж байна.
Мартин үл итгэх байртай исгэрснээ ширээний нүдийг онгичиж «Төлөгч» шүлгийнхээ нэг хувийг гаргаж ирэв.
— Бүү мэд дээ. Чи уншиж үзээд тийм муу муухай юм юу байна, хэлээтхээч. Муухай гэсэн гээ биз дээ?
— Тэр л хэлсэн болохоор тийм л байх... гэж Мэрнен хуудсыг зэвүүцэн цааш түлхээд өгүүлсэн нь: Үүнийгээ урж хаяхыг тэр шаардаж байна. Иймэрхүү юм эхнэрийн нь тухай бичээд, бас нийтээр уншиж байх юм бол тийм эхнэртэй байхыг хүсэхгүй гэж тэр хэлж байна. Энэ бол гутамшиг...үүнийг тэвчихгүй гэж тэр хэлсэн гэв.
— Мэриен минь, энэ чинь ёстой тэнэг хэрэг байна даа гэж Мартин үг эхэлснээ таслав.
Суух гэсэн хар хүнд нь ч, энэ золгүй бүсгүйд ч үнэмшүүлэх арга байхгүй учир тэр будлианы утгагүй болохыг Мартин ойлгож бууж өгөхөөр шийдэв.
— За яахав гэж Мартин хэлээд гар бичмэлийг жижиглэн урж хогийн саванд хаяв.
Тэгэхдээ «Төлөгчийн» эх бичмэл Ныо-йоркийк нэгэн сэтгүүлийн газар байгаа гэж бодохоос тэр сэтгэл тайвширчээ. Үүнийг Мэриен ч, суух хүн нь ч хэзээ ч мэдэхгүй. Тэд нар ч өөрөө ч ертөнц ч гэсэн аль аль нь энэ бяцхан шүлэг хэвлэгдсэнээс болж хохирохгүй.
Мэриен хогийн сав руу шийдгүй сарвайснаа:
— Авах уу? гэв.
Мартин толгой дохиод дүү нь зорилгоо амжилттай биелүүлсний биет баримт болгож, тасчин хаясан гар бичмэлийн тасархайг цуглуулан авч халаасандаа хийж байхыг үг дуугүй харж байв. Театрт уулзсан залуу ажилчин бүсгүй Лиззи Конноллид дүүрэн байсан гал золбоо Мэриенд байхгүй боловч төсөөтэй юм шиг Мартинд бодогдов. Хувцас, төрх байдлаараа энэ хоёр их адилхан юм. Тэгээд энэ бүсгүйчүүд Морзын зочдын өрөөнд байх юм гэж гэнэт бодоод Мартин инээмсэглэв. Гэтэл тэр наргиантай үзэгдэл алга болж үргэлж ганцаардах сэтгэл Мартиныг эзэмдэв. Дүү нь ч, Морзынхы зочдын өрөө ч түүний замд өнгөрсөн үе байлаа. Энэ бүхэн цөм ард хоцорчээ. Мартин номуудаа хайрлан харав. Энэ бол түүний хэзээд үнэнч ганц хань нь байлаа.
— Юу гэнэ ээ? Чи юу гэж хэлэв? хэмээн гайхан тэр лавлан асуув.
Мэриен дахин асуув.
— Би яагаад ажил хийдэггүй юм бэ гэж үү? Чиний герман чинь асуугаатах гэнэ үү? гээд Мартин инээсэн боловч хуурамч инээд болов.
Мэриен толгой сэгсэрлээ.
— Битгий худал хэл. Хөндлөнгийн хэрэгт бүү оролц гэж тэр Германдаа хэлээрэй. Сүйт хүүхний нь тухай би шүлэг бичсэн нь түүнд хүртээлтэй, түүнээс бусдад хөндлөнгөөс хөлөө хөгнөнөөс хүзүүгээ гэгчийн үлгэр бүү бол ойлгов уу? Чи намайг зохиолч болохгүй гэж бодож байна уу? Би замаа алдсан өрх гэрийн нэрийг гутааж байна гзж чи үзэж байна уу? Тийм үү?
— Ямар нэг ажил хайж олбол чамд сайнсан гэж надад бодогдох юм гэж Мэриен зоримог хэлэхэд үнэнээсээ хэлж байна гэдгийг Мартин мэдэж байв. Мэриен цааш
— Герман хэлэхдээ... гэтэл,
— Тэр Германаар яах вэ! Хэзээ хуримаа хийхийг надад хэлчих. Надаас хуримын бэлэг авах зөвшөөрөл тэр Германаасаа олж аваарай гэж Мартин Мэриений үгийг таслан өгүүлэв.
Мэриенийг явснаас хойш энэ будлианы тухай Мартин удтал бодож хоёр ч удаа гашуун инээжээ. Ер нь дүү нь ч, суух хүн нь ч, орчны нь хүмүүс ч, Руфийг хүрээлэн буй хүмүүс ч цөм тогтоосон хэмжээнд адил зохицож. бэлхнээ хэвээр амьдралаа зохиодог юм байна. Тэр өрөвдөлтэй амьтад цаг үргэлж бие биеэ харж, бие биеэ дууриаж байхдаа хувь хувийн онцлогийг арилгахад мөн балчир наснаасаа хүлэгдсэн болхи дүрмийг зөрчихгүйн тул амьд амьдралаас татгалзахад бэлэн байх юм. Тэгээд Мартины бодолд Бернард Хиггинботам Бетлертэй хөтлөлцсөн, Герман Шмидт Чарли Хэпгудтэй тэврэлцэн яваа нь үзэгдэв. Тэднийг тус бүрд нь болон хос хосоор нь ажиглан харж, номоос олж авсан оюун ухааны болон ёс суртахууны хэмжээгээр хэмжиж үзэхэд нэг нь ч тохирсонгүй. Агуу их сэтгэл агуу их оюунтан хаана байна? гэж тэр дэмий л асууна. Давчуу өрөөгий нь дүүрэн цугларсан болхи, мунхаг, бүдүүлэг хий үзэгдэл дотор тийм хүмүүс үзэгдэхгүй байв. Мартин тэдгээр хий үзэгдлийг дургүйцэн үзэх нь Цирцея гахайндаа дургүй байсантай адил буй.
Хамгийн сүүлчийн хий үзэгдэл арилтал урилга заллагагүй бас нэг үзэгдэл гарч ирсэн нь өргөн хүрээтэй бүрх малгай, хоёр тийш товчилдог богино цамцтай, найгаж явдаг золбин залуу эрт урьдын цагийн Мартин Иден гарч ирэв.
— Чи ч гэсэн дээрдэх юмгүй байж дээ, өвгөө минь. Чи ийм л ёс суртахууны төсөөлөлтэй байсан, тэднээс илүү мэдсэн юмгүй байсан. Чи юун тухай ч боддоггүй. санаачилдаггүй байсан. Чи бэлэн хувцас шиг бэлэн үзэл олж авдаг байсан. Бусдын сайшаасан бүхнийг хийж, бүлгийнхэн чинь чамайг тохирно гэж үзсэн учир түүнийхээ толгойлогч болж байсан. Өөртөө таалагдсан учир чи бүлгээ командалж зодолдож байсан бус, (чухамдаа тэр чань чамд жнгшнлтэй байдаг байсан) ха-рин ингэлээ гэж бусад этгээд чамайг сайшаан мөр алгадаж байсан учир чи түүнийг хийдэг байсан. Чи бууж өгөхгүй гэсэндээ Тосон нүүртийг зодсон, чи зэрлэг араатан байсны гадна эр хүн догшин, улайрамтгай, хатуу байх, зодох зэмдэглэх нь эр хүний хэрэг гэж чамд чихэнд чинь дуулгасан учраас чи бууж өгөөгүй. Гөлөг минь чи яах гэж нөхдийнхөө дагуулсан хүүхнийг булаадаг байсан бэ? Тэр хүүхнүүд чамд таалагдсанаас болсон биш шүү дээ харин чамайг хүрээлэн байгсдын дотор чиний ёс суртахууны үндэс голлож, тэхийн болон азарганы зөн илүү хүчтэй байснаас л тэр шүү дээ. За, түүнээс хойш нилээд хугацаа улирчээ. Энэ бүхний тухай одоо чи юу бодож байна вэ?
Үүний хариу болсон бололтой нүдэнд үзэгдэх үзэгдэлд өөрчлөлт гарч эхлэв. Богино бөгөөд болхи цамц, өргөн хүрээтэй бүрх малгай алга болж тэдгээрийн оронд даруу байдлын энгийн костюм буй болов. Нүүр нь адгуусын шинжээ алдаж гоо сайхан үнэн хоёртой ойр дөт байдгийн дотоод гэрэл оржээ. Харагдаж байгаа нь одоогийн Мартинтай маш адилхан байлаа. Энэ үзэгдэл чиндэнгийн гэрэл туссан ном шагайн ширээний дэргэд тонгойн зогсжээ. Мартин номын гарчгийг харав. Энэ нь «Гоо зүйн үндсүүд» байлаа. Даруй Мартин тэр үзэгдэлд нэвтрэн орж хамтраад ширээнд сууж ном уншиж эхэллээ.
Гучдугаар б үл э г
Бүтэн жилийн урьд тэр хоёр хайр сэтгэлтэйгээ анх мэдэлцсэн тэр өдөр шиг намрын нэгэн налгар өдөр «Дурлалын сонетоо» Мартин Руфьт уншиж өгч байлаа. Тэр жилийнх шиг тэр хоёр толгодын дундах дуртай байрандаа сууж байв. Уншиж байх зуураа баярласан дуугаар Руфь хэд дахин тасалсан учир гар бичмэлийн сүүлчийн хуудсыг Мартин эргүүлж Руфь юу гэж хэлэх бол хэмээн сэтгэл хөдлөн хүлээв.
Руфь удтал дуугүй байснаа хатуу шийдвэрээ үг болгохоос айсан бололтой түгдрэн байснаа эцсийн эцэст ингэж хэлэв:
— Энэ шүлэг сайхан болжээ, тийм ээ, сайхан болж. Гэвч та үүгээр мөнгө олж чадахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, та ойлгож байгаа биз дээ, таны бичиж байгаа бүхэн амьдралд хэрэглэгдэшгүй юм гэдгийг би хэлэх гэсэн юм. (Руфийн дуунд гуйсан өнгө илэрхий). Чухам юунаас болж байгаа шалтгааныг би мэдэхгүй юм, лав хүмүүсийн хэрэгцээний нөхцөл буруутан болох болов уу. Гэвч та зохиолуудаараа амьдрахдаа хүрэх мөнгө олж чадахгүй юм. Хайрт минь, миний үгийг зөв ойлгоорой. Энэ сайхан шүлгийг надад зориулсанд чинь би баярлаж бахдаж байна, тиймгүйсэн бол би яаж ч бүсгүй хүн байх билээ. Гэвч энэ шүлэг бидний хуримын өдрийг ойртуулахгүй шүү дээ, тийм биз дээ, Мартин минь? Намайг шунахай амьтан гэж битгий бодоорой. Би танд хайртай, би хамтын ирээдүйнхээ тухай үргэлж боддог. Бид бие биедээ хайртай гэдгээ хэлснээс хойш бүтэн жил өнгөрч байдаг, гэтэл бидний хурим болоход мөн л урьдын адил зайтай байна. Уг хэрэг миний сэтгэл, миний бүх амьдралын тухай юм гэдгийг та дэндүү юм шиг бүү ойлгоорой. Хэрэв танд үнэхээр юм бичих хүсэл байгаа юм бол ямар нэгэн сонины газар ажил ол л доо. Та сурвалжлагч болж болохгүй юу байх вэ дээ? Түр ч гэсэн?
— Би бичдэг аргаа эвджээ. Ийм аргатай болохын тул хичнээн их хөдөлмөр зарсаныг чи төсөөлөх ч үгүй бизээ гэж Мартин анхааралгүй хариулав.
— Гэлээ ч гэсэн та мөнгө олох гэж сонины шог найруулал бичиж байсан шүү дээ. Тэр таны бичдэг аргыг эвдээгүй биз дээ?
— Энэ ч өөр хэрэг л дээ. Би түүнийг чинь бүхэл өдөр ёстой ажил хийсний дараа өөрөөсөө шавхан гаргадаг байсан юм. Гэтэл сурвалжлагч болно гэдэг чинь өглөөнөөс үдэш хүртэл хааш хэрэг юм хийж сууна, түүнд бүхий л амьдралаа зориулна гэсэн үг! Ингэхэд амьдрал маань салхи шуурга шиг болж, энэ бол өнгөрсөн ч үгүй, ирээдүй ч үгүй гагцхүү энэ минутын амьдрал болно. Сурвалжлагч хүнд сурвалжлагчийн арга барилаас өөр юм бодох ч зав хэзээ ч олдохгүй. Энэ бол утга зохиол биш ээ. Бичих арга барил минь дөнгөж боловсорч, биежиж байгаа энэ үед би сурвалжлагч болно гэдэг бол утга зохиолын талаар амиа хорлосонтой адилхан. Одоо ч гэсэн шог найруулал бүхэн, түүнд байгаа үг бүхэн өөрийгөө албадсаны, сайхныг ойлгох өөрийн ойлголт мэдрэхүйгээ албадсаны үр байгаа юм. Гэтэл «Дурлалын сонет» бичиж байхад би сэтгэлийн жаргал хичнээн их эдэлсэн гээч! Урлан бүтээхийн баясгалан бол энэ дэлхийн дээд баясгалан. Бүх хохирлыг минь энэ баясгалан надад төлдөг юм.
Руфийн хувьд «урлан бүтээхийн баясгалан» гэдэг хоосон үг болохыг Мартин мэдэхгүй байжээ. Гэхдээ энэ үгийг Руфь яриандаа олонт хэрэглэдэг бөгөөд «урлан бүтээхийн баясгалангийн» тухай үгийг Руфийн амнаас Мартин анх сонссон билээ. Энэ тухай Руфь уншсан, их сургуулийн профессоруудын лекцээс сонссон, урлаг судлалын ухааны эрдэмтний зэрэг шалгуулж байхдаа ч энэ тухай дурдаж байсан ажээ. Гэтэл өөрөө бол аливаа онцлог сэтгэлгээтэй, бүтээлч идэвхтэй харш хүн, бусдын амнаас тогтоосноо л давтаж чадах хүн юм.
— Таны «Тэнгисийн дууг» зассан нь редакторын зөв биш юм биз? Хэрэв редактср хүн уран зохиол зөв үнэлж чаддаггүй байсан бол редактор байж бас чадахгүй шүү дээ гэж Руфь хэлэв.
— Энэ чинь нийтийн зөвшөөрсөн санал тогтвортой байдгийн нэг баталгаа энэ байна. Оршиж байгаа бүхнийг зөвхөн зөв гээд зогсохгүй бас хамгийн дөмөг нь гэж үздэг вий. Аливаа юмны оршин байгаа, түүний оршин байх эрхийг баталгаа мэт үздэг, тэгэхдээ зөвхөн тухайн үед төдийгүй, харин үеийн үед юм шиг үздэг болохыг та үз л дээ. Энгийн хүн бол энэ дэмий үгэнд итгэхдээ өөрийн бүдүүлгээс л болдог юм. Ийм хүмүүсийн сэтгэх үйл явцыг Вейнингерт тодорхой бичсэн билээ. Сэтгэж чаддаггүй хүмүүс, өөрсдийгөө сэтгэдэг гэж бодчихоод бусад, чухам сэтгэдэг хүмүүсийн хувь заяаг шийдэж байдаг юм гэж Мартин уурсан өгүүлэв.
Руфь энэ бүхннйг ойлгох болоогүй байгаа байх гэж бодсондоо Мартин яриагаа гэнэт таслав.
— Вейнингер гэж ямар хүн байдгийг би мэдэхгүй юм. Та ер нь юм бүхнийг дандаа ингэж баяжуулж дүгнэх учир би таны санааг ойлгохгүй юм. Хэрэв редактор хүн... гэтэл
— Бүх редакторын ерэн есөн хувь нь урагшгүй амьтад гэдгийг танд би хэлж байна. Тэд нар бол зохиолч болох гээд чадаагүй улс. Тэд нар сонины газар тэргэнд зүтгэж бас сонины тараалтаас болон хэвлэгчийн овжин аргаас боол мэт хараат байхыгаа урлан бүтээхийн баясгалангаас илүүд үздэг хүмүүс гэж та битгий бодоорой. Тэд нар юм бичих гэж оролдож үзсэн боловч юу ч бүтээгүй. Энд л хамгийн хачин явдал гарч байгаа юм. Энэ уяаны нохой, уран зохиолын бүтээлгүйчүүд уран зохио-лын амжилтанд хүрэх хаалгыг сахин хамгаалж байх юм. Редактор, түүний туслагчид, шүүмж бичигчид ер нь гар бичмэл уншдаг хүн бүхэн бол нэгэн цагт зохиолч болох гэж хүсээд хүссэндээ хүрээгүй хүмүүс юм. Тэгээд л ийм амьтад уран зохиолын хувь заяаг шийдвэрлэж, юу хэвлэвэл зохих, юуг хэвлэхгүй байвал зохихыг шийдвэрлэж байгаа юм. Авьяасгүй арчаагүй байж авьяас, онцлогийн тухай тэд ярьдаг юм. Тэдний хойноос мөн л тийм урагшгүй амьтад болох шүүмжлэгчид орно. Тэд нар үргэлжилсэн үгийн зохиол юм уу шүлэг бичих гэж хэзээ ч оролдоогүй гэж та битгий бод, оролдсон, тэгэхдээ юу ч бүтээгүй юм. Загасны тосноос бөөлжис цутгах адил сэтгүүтл дэх шүүмжлэлийн өгүүллээс бөөлжис цутгадаг юм. Суут шүүмжлэгчид бий л дээ, гэхдээ тийм хүмүүс өдрийн од шиг ховор. Хэрэв би зохиолч болж чадахгүй бол редактор л болно. Яваа яваандаа тэр чинь зүсэм талх шүү дээ. Бүр цөцгийн тостой.
Руфийн түргэн оюун хайрт хүнийхээ санасан санаан дахь зөрчлийг доорхон нь олж мэдэв.
— За тийм байж. Хэрэв авьяастай хүний емнө бүх хаалга хаалттай байгаа юм бол суут зохиолчид яаж дэвшин гарч ирэв, Мартин?
— Тэд нар болохгүй юмыг болгосон улс. Тэд гал дөлтэй гялалзсан зохиол бүтээсэн учир дайснууд нь түймэрдүүлэн түлэгджээ. Тэд мянган хүний дундаас ганц хүнд оногддог тэр гайхамшгийн хүчээр амжилт олсон юм. Тэд нар бол хэнд ч үл дийлдэх Кардейлийн аварга биетэн шиг юм. Би ч бас тийм юм хийнэ. Болохгүй юмыг болгоно доо.
— Хэрэв таны хэрэг бүтэхгүй бол яана? Та энэ тухай бодох ёстой шүү, Мартин!
— Хэрэв миний хэрэг бүтэхгүй бол уу? гэж Мартин асуугаад хүүхэн ямар нэгэн сэтгэшгүй юм хэлэх шиг хоромхон зуур ширтэн харснаа нүдэнд нь цог гялалзаж Тэгвэл би редактор болно, та редакторын эхнэр болно гэв.
Руфь өхөөрдөн хөөрхнөөр нүүр үрчийлгэсэнд Мартин даруй үнсэж тэнийлгэв.
— За, за болно. Би аав ээж хоёртой ярилцсан. Би ер нь хэзээ ч тэгж тэдэнтэй тулалдаж байсангүй. Би шуудхан л шаардаж, ер дуулгаваргүй зөрүүд загнасан. Тэр хоёр хоёулаа таны эсрэг хандах боловч би танд хайр сэтгэлтэйгээ эрс хэлсэн аав таныг контортоо албанд авахаар болсон. Тэгээд ч танд ахиухан цалин өгч, бид хоёр гэрлэж ямар нэгэн бяцхан байшинд тусдаа амьдрах бололцоо олгохоор боллоо. Энэ бол аавын хувьд их өгөөмөр үйл, тийм ээ, Мартин? гэж Руфь хэлэв.
Цөхрөл зүрхий нь дарах шиг болохыг Мартин мэдэв. Тэгээд (аль хэдийн авч явахаа байсан) тамхи цаас хоёр авахаар гар нь халаасандаа аяндаа орж, өөрөө ямар нэгэн юм амандаа бувтиажээ.
Руфь яриагаа үргэлжлүүлэн:
— Үнэнээ хэлэхэд битгий гомдоорой л доо, уг хэрэг ямар байгааг та мэдээсэй гэж би хүсэж байна. Таны эрс үзэл аавд огт таалагдахгүй юм. Тэгээд ч тэр таныг залхуу гэж үздэг. Таны залхуурдаггүйг, таны их ажил хийж байгааг би мэднэ гэв.
— «Үгүй, үүнийг чи мэдэхгүй» гэж Мартин бодсоноо
— Та өөрөө юу гэж бодож байна вэ? Миний бодол бас л эрс юм шиг танд санагддаг уу? гэж асуугаад нүүрий нь эгцлэн харж хариу хүлээв.
— Таны үзэл...эргэлзээтэй юм шиг надад санагддаг гэж Руфь хариулав.
Үүгээр бүхнээ хэлчих нь тэр. Мартинд амьдрал гунигтай санагдаж эцгийнхээ конторт албанд орохыг хэлсэн Руфийн саналыг ч мартжээ. Үг олдож уг саналаас хэтэрхий холдчихлоо гэдгийг Руфь мэдэж түүнд эргэж орох аятай нөхцөлийг хүлээж байв.
Гэвч удтал хүлээх хэрэг гарсангүй. Учир нь Руфээс асуух юм Мартинд байжээ. Энэ хүүхэн өерт нь хэдий их итгэдгийг шалгамаар Мартинд бодогдов. Тэгээд долоо хоногийн дотор тэр хоёр тус тусын асуултанд хариу авчээ.
Мартин «Нарны шившгээ» Руфьт уншиж өгснөөр уг хэргийг түргэлүүлжээ.
Мартиныг уншиж дуусахад
— Та яагаад сурвалжлагчийн ажил хийх дургүй байна вэ? Та юм бичих тун дуртай учир лав амжилт олж, тушаал ахиж ямар нэгэн сонины тусгай сурвалжлагч, нэртэй цуутай сэтгүүлч болж болно шүү дээ. Зарим тусгай сурвалжлагчид их мөнгө олдгоос гадна тэднийг дэвэн дэлхийгээр томилон явуулдаг. Тэднийг Африкт (Стенлиг явуулсан шиг) явуулдаг, тэд Ватиканд очиж Папа ламтныг сурвалжилж, Түвдийн алслагдсан өндөг буланг судалж байх юм гэж Руфь хэлэв.
— За тэгвэл миний өгүүлэл танд таалагдахгүй байгаа юм шив? Тэгэхээр намайг зохиолч болохгүй, зөвхөн сэтгүүлч болно гэж та бодож байгаа юм шив дээ? гэж Мартин асуув.
— Өө, яалаа гэж! Таны өгүүлэл надад аятайхан санагдлаа. Сайхан бичиж. Харин энэ бүхэн таны уншигчийн даахгүй хоол болсон болов уу гэж би айж байна. Наана хэлэхэд л надад ойлгоход бэрх юм. Сайхан дуулдаж байгаа боловч би юу ч ойлгосонгүй. Шинжлэх ухааны тусгай нэр томьёо дэндүү олонтой юм. Хайрт минь, чи хэтрүүлэх дуртай учир чамд ойлгомжтой мэт бүхэн чинь бид бүхэнд ойлгогдохгүй юм.
— Тийм ээ, энэ өгүүлэлд философийн нэр томьёс олон бий гэж Мартин хэлэв.
Өөрийн хамгийн боловсорсон санааг дөнгөж сая дуудаж уншсан учир Мартин сэтгэл нь хөдөлсөн, тэгээд ч хүүхний бодол гайхаш төрүүлсэн байжээ.
— Хэлбэрээрээ бүтэмжгүй байг л дээ, гэвч санаагий нь та дэмжихгүй гэж үү? хэмээн Мартин шавдуулав.
Руфь толгой сэгсэрч
— Үгүй, энэ бол миний урьд уншсан бүхэнтэй огт адилгүй. Бн Метерлинкийн зохиолыг уншсан. түүнийг бүрэн ойлгосон гэв.
— Түүний далдыг шүтэх үзэл ойлгомжтой байна уу? гэж Мартин дуу алдан асуув.
— Ойлгомжтой. Харин Метерлинкийг дайрсан таны энэ өгүүлэл надад ойлгомжгүй байна. Онцлогийн тухайд ярих юм бол...
Мартин тэсэж ядсан янзтай хөдөлсөн боловч үг дуугарсангүй. Тэгтэл Руфийн үргэлжлэн өгүүлсэн үгс түүний ухамсарт гэнэт хүрчээ.
— Ер нь ингэхэд таны бүтээл таны хувьд тоглоом байжээ. Түүгээр та нилээд удтал эрхэллээ. Амьдралд, бидний амьдралд хүн шиг хандах иаг болжээ. Мартин минь. Та эдүгээ хүртэл ганц биеийнхээ төлөө амьдарсан шүү дээ гэж Руфь үргэлжлэн ярина.
— Намайг ажилд ороосой гэж та хүсэж байна уу?
— Тийм ээ. Аав танд...
— Мэднэ, мэднэ. Харин надад итгэхээ байчив уу, үгүй юу түүнийг хэлчих.
Руфь Мартины гарыг дуугүй атгахад нүдэнд нь нулимс гүйлгэнэж,
— Чамд биш, чиний бичихэд, хайрт минь гэж Руфь бараг шивнэн хэлэв.
— Чи миний бараг бүх зохиолыг уншсан шүү дээ. Тэднийг юу гэж үзэж байна? Тун муу юм шнг чамд санагдав уу? Бусдын бичсэн зүйлээс доор байна уу? гэж Мартин шуудхан асуув.
— Бусад хүмүүс зохиолоороо мөнгө олдог шүү дээ.
— Энэ бол миний асуултын хариу биш байна. Уран зохиол мийий ажил биш гэж чи үзэж байна уу?
— За яахав. Би хариу хэлье. Би таныг зохиолч болно гэж бодохгүй бапна. Надад бүү уурла, Хайрт минь! Чи надаас асуусан шүү дээ. Би уран зохиолыг танаас илүү ойлгодгийг чи мэднэ шүү дээ гэж Руфь хүчлэн өгүүлэв.
— Тиймээ, чи урлаг судлалын эрдэмтэн. Чи ойлгох ёстой...гэж Мартин хэлээд дуугүй болсон нь хэн хэнд нь эвгүй байв. Тэгээд:
— Гэвч үүгээр дуусах юм биш. Би юугаар хүчтэйгээ мэдэж байна. Үүнийг надаас өөр хэн ч мэдэхгүй. Амжилт олно гэдгээ би мэдэж байна. Би хамаг бэрхшээлийг давна, шүлэг, өгүүллэг, өгүүлэлд гарвал зохих бүхэн миний дотор язганаж байна. Гэвч үүнд итгэ гэж чамайг гуйхгүй. Надад ч миний уран зохиолын авьяаст ч бүү итгэ. Чамаас ганц гуйх юм гэвэл: миний хайр сэтгэлд итгэж, намайг урьдын адил хайрлахыг гуйх байна. Хоёр жилийн хугацаа өгөхийг жилийн өмнө би гуйсан. Нэг жил өнгөрчихлөө. Гэвч хоёр дахь жил нь өнгөрөхөөс урьд би амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна. Зохиолч болъё гэвэл сурагчийн шалгалт давах хэрэгтэй гэж надад хэлснээ санаж байгаа биз. Би түүнийг давжээ. Би яарч явж богино хугацаанд багтаалаа. Та бол миний бүх эрмэлзлийн эцсийн зорилго, таны түхай бодол миний хүчийг үргэлж дэмжиж байдаг юм. Нам тайван унтахыг аль хэдийн мартсаныг минь мэдэх үү? Унтахынхаа хирээр унтаж нойр ханасан цагтаа босдог байснаас хойш олон сая жил енгөрсөн юм шиг заримдаа надад санагддаг юм. Одоо бол цагиин сэрүүлэг намайг сэрээдэг. Би унтах зөвшөөрөл өөртөө хэдийд олгоно вэ, түүнээс шалтгаалан цагийн сэрүүлгийг тодорхой цаг дээр тавьдаг юм. Цаг түлхэж чийдэн унтраах хоёр бол унтахын өмнө ухаантай байж хийдэг сүүлчийн ажил байгаа юм. Нойр хүрээд эхлэхээр нь хүнд номыг хялбар номоор сольдог. Хялбар хөнгөн ном уншаад болохгүй зүүрмэглээд унавал нойроо хулжаахын тул би толгойгоо нударгаар дэлсдэг. Унтахаасаа айдаг хүний тухай Киплингийн зохиолыг санаж байна уу? Хэрэв унтахаар болбол доороос нь хатгахаар даравч орондоо тааруулдаг хүн байсан. Би ч бас тийм юм хийсэн. Шөнө дунд, нэг, хоёр цаг хүртэл унтаж болохгүй гэж би шийдсэн... Тогтоосон цагаас өмнө тэр даравч намайг унтуулдаггүй юм. Би олон сар тэр даравчаас салаагүй. Таван цаг хагас унтах нь миний хувьд дэндүү тавлаг байдал болохоор болтол өөрийгөө дасгасан. Одоо би ердөө л дөрвөн цаг унтдаг. Нойр муутай байдгаас болж би зүдэрч гүйцлээ. Заримдаа унтах юмсан гэхээс толгой эргэж, ухаан самуурдаг. Авсанд орвол нэг амрах юм шиг санагддаг юм гэсэн
Хах тэигисийн хүйтэн гүнд
Хамаг юм нам тапван нойрсоно.
Хел тавих төдий ус цалгиад
Хаа ч сураггүй үүрд арилна
Лонгфеллиин үг санаанд ордог юм. Энэ ч дэмий үг дээ. Энэ бол алжаал мэдрэлийн ядралаас болж байгаа юм. Гэтэл энэ бүхнийг юуны төлөө хийж байв аа? гэсэн асуулт гарч нрнэ. Тэгвэл таны төлөө, амжилтыг яаруулахын тул, суралцах хугацааг богинотгохын тул. Одоо миний суралцах хугацаа дууссан. Нэгэн сарын дотор миний суралцсан зүйлийг нэг ч оюутан бүтэн жилийн дотор сурахгүй гэдэгт чи итгэ. Би мэдэж байна. Чи надад итгэнэ л дээ. Миний хэлснийг чи ойлгоосой гэж би хүсээгүйсэн бол энэ бүхний тухай ярихгүй байсан юм л даа. Бардсан юм байхгүй. Би уншсан номынхоо хэмжээгээр юмыг шүүж үздэг. Чиний дүү нар бол надтай жишихэд тэднийг тайван нойрсож хэв-тэх цагт нь миний номоос олж мэдсэн юмтай жишихэд ч зэрлэг хүмүүс л дээ. Би алдаршихыг нэгэн цагт хүсэж байна. Одоо бол алдар нэр гэдэг миний хувьд юу ч биш. Би ганцхан чамайг л мөрөөднө. Чи надад хоол унднаас ч хувцас хунараас ч, нэр алдраас ч илүү хэрэгтэй бай-
на. Чиннй цээжинд толгойгоо нааж унтахыг л мөрөөдөж байна. Жил хүрэхгүй хугацаанд энэ мөрөөдөл биелэх болно гэв.
Түүний хүч хүүхнийг дахин шавхуурдав. Хүүхэн хэдийчинээ эсэргүүцвэл төдийчинээ Мартинд татагдана. Руфийн сэтгэлийг татдаг тэр хүч эдүгээ түүний нүдний гялалзах харцаар, шуналтай яриагаар нь түүний дотор оргилон буцалж байгаа амьдралын хүч эрчээр нь тус тус илэрч байлаа. Ганцхан хоромд, зөвхөн ганцхан хоромд л Руфийн баттай, тогтсон орчин гэнэт ганхан найгаж ялагдашгүй, гоо жавхлант, жинхэнэ Мартин Иден үзэгдлээ! Араатан сургагч хүмүүст эргэлзэх үе байдаг шиг энэ хүний давагдашгүй сэтгэлийг номхтгох бололцоо байх эсэхэд тэр хүүхэн эргэлзлээ.
Мартин цааш үргэлжлүүлэн ярьсан нь:
— Бас ийм байна. Чи надад хайртай. Гэхдээ яагаад хайртай байдаг вэ? Намайг юм бичихгүй байж болохгүй болгож байгаа тэр зүйл л намайг хайрлахад хүргэж байна. Чамайг хүрээлж байгаа, тэгээд ч хэн нэгэнд нь чи хайр сэтгэлээ өгч болох тэр хүмүүстэй чинь би огт адилгүй учир чи надад хайртай. Би конторын бяцхан ширээ, дансны дэвтэр эзэмшихээр төрсөн хүн биш ээ. Хэрэв тэр хүмүүсийн хийж байгааг надаар хийлгэ, тэдэнтэй нэг агаараар амьсгалах болго, тэдний үзлийг хуваалцдаг болго, тэгвэл тэднээс миний ялгагдах ялгааг, намайг, өөрийнхөө хайртай зүйлийг устгах болно. Надад байгаа хамгийн амьдлаг юм бол урлан бүтээхэд шунах шунал юм. Хэрэв би хир баргийн маанаг амьтан байсан бол зохиолч болно гэж хүсэхгүй, чи ч миний эхнэр болно гэж хүсэхгүй байсан биз ээ гэв.
— Яалаа гэж. Бүх гэр бүлээ гачигдал зовлонд оруулж ямар нэгэн мөнхийн хөдлөгч хийх гэж амьдра-лын турш ноцолдсон зохнон бүтээгчид ч урьд байсан шүү дээ. Тэдний эхнэр нь хайртай байж тэдэнтэйгээ цуг явж байсан. Тэгэхдээ маанагууд нь хайртайдаа биш маанагдуугий нь хайхраагүйдээ хайртай байсан бизээ гэж Мартины ярианаас адилтгаж болмоор юм байгааг өнгөцхөн боловч соргог ухаанаараа олсон Руфь хэллээ.
— Тэр ч үнэн. Гэхдээ маанагдуу биш хир нь бүрэн бодитой, ашигтай зүнл бүтээх гэж насан турш оролдож яв явсаар эцэстээ бүтээсэн зохион бүтээгчид нь бас бий шүү дээ. Би ч болохгүй юм хийгээгүй л дээ...
— Чи өөрөө «болохгүй юмыг болгоно» гэж хэлсэн шүү дээ.
— Би уран хэлэх гэсэн юм. Үнэнээ хэлэхэд, надаас өмнө маш олон хүний хүрсэн тэр зүйлд, уран зохиолын хөдөлмөрөөр амьдарч, бичиж л хүрэх гэж би эрмэлзэж байгаа юм.
Руфь дуугүй байгаа нь Мартины уурыг хүргэнэ.
— Тэгэхлээр энэ бол мөнхийн хөдлөгч шиг бүтэхгүй зүйл гэж чи үзэж байна уу гэж тэр асуув.
Томоогүй хүүхэд тайтгаруулсан эх гары нь атгах адил Мартины гарыг Руфь атгаснаас асуултын хариу тодорхой байв. Чухамдаа Руфийн хувьд Мартин нь болохгүй юмыг болгох гэсэн томоогүй хүүхэд байлаа.
Эцэг эх нь Мартинд хүйтэн ханддагийг Руфь дахин сануулав.
— Гэхдээ чи надад хайртай биз дээ? гэж Мартин асуув.
Хайртай хайртай! гэж хүүхэн дуу алдав.
— Би ч чамд хайртай болохоор тэд нар яаж ч чадахгүй. Би чиний дурлалд итгэж байгаа болохоор тэдний дургүйцэл надад хамаа алга. Хайр дурлалаас өөр бат бэх юм энэ ертөнцөд байхгүй. Алхам бүрдээ бүдэрч унаж явдаг хатанги юм биш, ёстой дурлал юм бол тэр дурлал замаа алдах ёсгүй гэж Мартин баярын дуугаар өгүүлжээ.
Г учин нэгдүгээр 6 ү лэ г
Нэгэнтээ гэнэтийн тохиолдол Мартиныг Гертруда эгчтэй нь Бродвей гудамжнаа уулзуулжээ. Тэр гэнэтийн тохиолдлын үед хэдий эвгүй байдал гарсан боловч яах аргагүй азтай тохиолдол болсон юм. Гудамжны буланд трамвай хүлээж байсаи Гертруда Мартиныг түрүүлэн харсан бөгөөд түүний турж цонхийсон царайны гунигт байдал Гертрудийн нүдэнд юуны өмнө туссан ажээ. Үнэхээр ч Мартин гунигтай явжээ. Тэр мөнгө хүүлэгчтэй уулзаад унадаг дугуйдаа нэмж зээл авах гэж ярилцаад хэрэг бүтэлгүй буцаж явсан юм байж. Намрын цаг зам муудсан учир Мартин унадаг дугуйгаа барьцаанд өгч, хар костюмаа гар дээрээ авч байхыг хүсжээ.
— Танд хар костюм бий шүү дээ. Та түүнийгээ энэ еврей Липкед барьцаанд өгчихсөн юм биш биз дээ? За хэрэв... гэж Мартины хамаг хөрөнгийг андахгүй мэддэг мөнгө хүүлэгч ярив.
Тэгээд Мартиныг маш сүртэй харсанд тэр нь яаран ингэж хэллээ:
— Үгүй, үгүй! Би костюмаа барьцаанд өгөөгүй. Түүнийгээ барьцаанд яавч өгч болохгүй байна.
— Сайн байна. Хэрэв та мөнгө авъя гэж бодож байгаа бол би түүнийг чинь авахгүй байж яавч болохгүй байна. Би энэ ажлаар тоглоом хийж суугаа юм биш шүү дээ гэж мөнгө хүүлэгч нилээд зөөлрөн өгүүлэв.
— Миний дугуй дор хаяхад дөчин доллар хүрнэ дээ. Тэгээд ч бүрэн бүтэн дугуй байгаа юм. Гэтэл та надад дөнгөж долоон доллар өгсөн! Долоо ч биш шүү! Зургаан доллар тавин цент! Та хүү мөнгөө суутгаад авчихсан шүү! гэж Мартин хариу хэлжээ.
— Мөнгө нэмж авъя гэж байгаа бол хар костюмаа л авчирч өг гэж ажиггүй хэлэхэд Мартин цөхрөнгөө барж бүгчим давчуу мухлагаас түргэн гүйж гарчээ. Гертрудийн сэтгэлийг зовоосон гунигт байдал ийнхүү Мартины царайд төржээ.
Гертруда, Мартин хоёрыг мэнд солихын хооронд, Телеграф авенью орох трамбай хүрч ирлээ. Мартин эгчийгээ трамвайд суулгаж өгөхийн тул тохойноос нь түшсэнд Мартиныг өөрөө явган явах гэж байгааг Гертруд мэдлээ. Гишгүүр дээр гарсан Гертруд эргэж харахдаа түүний хонхойсон хацрыг олж хараад зүрх нь шимшрэв.
— Чи явахгүй юм уу? гэж Гертруд асуув.
Тэгээд трамвайнаас бууж Мартины дэргэд иржээ.
— Би агаар амьсгалах санаатай дандаа явган явдаг гэж Мартин хэлэв.
— Би ч бас жаахан явган яваатахъя, надад ашиг болно. Ойрдоо бие муухан байх боллоо гэж Гертруда өгүүллээ.
Мартин эгчийгээ харвал тэр нь гайхалтай өөрчлөгдсөн байлаа. Ядарсан байдалтай бас ч нямбай биш, нүүрэнд нь үрчлээ сууж бүхий л талаар халбайж, эв дүйгүй хүнд алхаа нь эрүүл чийрэг, сэргэлэн бүсгүйн хөнгөн алхааг дооглосон мэт байжээ.
Дараагийн буудал хүрч, Гертруда илэрхий амьсгаадсаныг Мартин үзээд
— Трамвай хүлээсэн нь дээр байх гэв.
— Ээ бурхан мннь! Нээрэн ч би ядарчихлаа. Чи ч гэсэн трамвайд суувал таарах бий. Чиний шаахайны өсгий сүрхий элэгдсэн байна. Умарт Окленд хүрэхэд чинь лав алга болчих байх гэж Гертруда ярив.
Гэрт ч нэг хос гутал бий гэж Мартин хариуллаа.
— Маргааш манайд очиж үдийн хоол идээрэй. Бернард Сан-Леандрод ажлаар явчихна гэж санаандгүй байтал Гертруда хэлэв.
Мартин толгой сэгсэрсэн боловч хоолны тухай үг гарахад нүдэнд нь гялсхийсэн ховдог харааг нууж чадсангүй.
— Март минь чамд нэгч пенсгүй болсон учир чи явган яваа юм шив. Агаар амьсгалах гээд!
Гертруда дооглон инээх гэсэн боловч тэр нь бүтсэ-гүй.

— Байз хө - гээд Гертруда цүнхээ ухаж ухаж таван долларын зоос гаргаж Мартинд атгуулав.
— Саяхан чиний төрсөн өдрийн ой болсныг би мартчихаж гзж тэр бувтнан өгүүлэв.
Мартин зоосыг юу юугүй атгав. Энэ бэлгийг авах учиргүй гэж даруй бодсон боловч бас л эргэлзэв. Энэ алтан зоос бол амьдрал, хоол, оюуны болон биеийн хүч сэргэх, бүтээлч идэвхийн шинэ өрнөлт, өөр юу эс билээ! Магадгүй ийм олон олон тооны зоос олох ямар нэгэн юм бичих ч юм билүү. Марк худалдан авах мөнгөгүй учир одоо хир нь ширээн дээр хэвтээ сүүлчийн хоёр өгүүллээ санав. Гарчиг нь түүний нүдэнд гэрэлтэн үзэгдэнэ. «Гайхамшгийн тайлгач», «Гоо сайхан өлгий» гэдэг өгүүллүүд юм. Эдгээрийг хааш нь ч явуулаагүй гэхдээ энэ нь бичсэн бүхний дотроос хамгийн дөмөг нь болох юм гэдгийг Мартин мэдэж байв. Марк л авах хэрэгтэй байна. Амжилтанд итгэсэн итгэл нь өлсгөлөнгийн эхлэлтийг төгсгөл болгов. Өөрөөр хэлбэл Мартин гарын түргэн хөдөлгөөнөөр зоосыг халаасандаа хийжээ.
— Гертруда чамд би зуу дахин ихэсгэж өлнө гэж Мартин өгүүлэхэд хоолой нь зангирч нүдэнд нь нулимс гүйлгэнэв. Тэгээд итгэлтэй бат хоолойгоор ингэж хэлэв:
— Жил хүрэхгүй хугаиаагаар би чамд яг зуун ширхэг ийм зоос өгөмз. Надад итгэ гэж гуйхгүй. Чи зөвхөн хүлээж л байх хэрэгтэй. Тэгээд хараарай! гэв.
Эгч нь ч итгэсэнгүй. Түүнээсээ болж эвгүйцээд эвгүйцлээс гарахын тулд ийн өгүүлрүүн:
— Март минь, өлсөж байгаагий чинь би мэднэ. Нүүр дээр чинь бичээстэй байна. Дуртай цагтаа очиж хоол идэж бай. Хиггинботамыг ажлаар явахад би чамд хэл хүргэж чадна. Хүүхдүүдийн маань нэг нь гүйгээд л хүрнэ. Март аа...
Эгчий нь бодол илэрхий байсан учир юу хэлэх гэж байгааг Мартин урьтаж мэдэж байлаа.
— Ямар нэгэн ажилд орох цаг болсон юм биш үү? гэж эгч нь хэлэв.
— Би юу ч олохгүй гэж бодож байна уу? гэж Мартин урдаас нь асуув.
Гертруда толгой сэгсрэв.
— Надаас өөр хэн ч надад итгэдэггүй юм, Гертруда. Би сайн юм тун олныг бичсэн. Тэгээд хэзээ нэгэн цагт түүгээрээ мөнгө олно гэж Мартин хачин жавхаатай өгүүлэв.
— Сайн гэдгий нь чи яаж мэдэв?
— Яагаад вэ гэвэл... сэтгүүлүүдэд хэвлэгдэж байгаа бүхний ерэн есөн хувиас нь миний өгүүллэгүүд дээр юм гэж Мартин хэлэхэд утга зохиол, утга зохиолын түүхийн талын бүх мэдлэг нь түүний тархинд сэргэж чухам яагаад өөртөө итгэдгээ эгчдээ тайлбарлах аргагүй юм гэдгийг ойлгожээ.
— Гэлээ ч гэсэн ухаантай үг сонс. Тийм ээ, ухаантай үг сонс гэж Гертруда Мартины өвчнийг зөв ойлгож байгаадаа итгэн давтаж хэлээд—маргааш очиж үдийн хоол идээрэй гэв.
Мартин түүнийг трамвайд суулгаж өгөөд шууданд гүйн очиж таван долларынхаа гурваар марк худалдан авав. Орой Морзынд очих замдаа шуудангийн салбараар орж бүх маркаас хоёр пенсийнхийг үлдээж бусды нь наасан зузаан зузаан дугтуй олныг шууданд өгчээ.
Энэ бол Мартины хувьд дурсгалтай үдэш болсон нь тэрбээр Рэсс Бриссендентэй танилцжээ. Бриссенден яаж Морзынд ирсэн, түүнийг хэн хүргэж ирсэн энэ бүхнийг Мартин мэдсэнгүй. Тэгээд ч Бриссенден цонхигор царайтай, санаанд тоогдохооргүй хүн шиг харагдсан учир нэ тухай Руфиэс ч асуусангүй өнгөрчээ. Цагийн дараа түүнийг юм мэддэггүй бүдүүлэг эр байна гэж Мартин бодов. Яагаад вэ гэвэл тэр хүн тасалгаа хэсэн холхиж, ханан дахь зургийг ширтэн ширээ номын тавиур дээр байсан сэтгүүл. номуудыг шагайлж байв. Тэгснээ орчноо үл хайхран Морзын түшлэгт сандалд сууж халааснаасаа нэг юм гаргаж уншиж эхлэв. Уншиж байхдаа хайхрамжгүй байдлаар үсээ үе үе илнэ. Тэгээд Мартин түүнийг мартчихсан байснаа тарахын үед хэсэг залуу бүсгүйчүүдийн дунд байхыг олж үзвэл тэд нар нь яриандаа сэтгэл их л ханасан бололтой байв.
Мартин гэртээ харьж яваад Бриссенденг санамсаргүй гүйцэн очив.
— Өө, та явсан юм уу? гэж тэр асуув. Бриссенден ямар нэгэн юм дурамжхан бувтнасан боловч зэрэгцэн явлаа. Мартин ч ярих гэж дахин оролдсонгүй. Тэгж тэд дуугүй явсаар хэдэн хороолол өнгөрлөө.
— Биеэ тоосон хөгшин илжиг!
Энэ үгийн хүч, гэнэтийн гарал хоёр Мартины гайхшийг төрүүлэв. Инээдтэй санагдавч Бриссенденг зэвүүцэн үзэх нь улам нэмэгдэв.
Дахин нэг хороолол өнгөртөл дуугүй явсны дараа
— Ямар чөтгөрөө та тийшээ очдог юм бэ? гэж байхы нь Мартин сонсов.
— Та өөрөө? гэж хариу асуув.
— Би мэддэг байсан бол намайг тэнгэр ниргэг. Тэгээд би тэнд анх очиж байгаа нь тэр. Яахав хоногт хорин дөрвөн цаг байдаг шүү дээ. Яаж ийгээд өнгөрөөх хэрэгтэй болно. Явж юм ууя гэж Мартины асуултанд хариулж Бриссенден ярив.
— За тэгье.
Үгэнд оромтгойдоо Мартин өөрийгөө дотроо зэмлэв. Гэрт нь түүнийг «хөлсний» ажил хүлээж байгаа, бас ямар ч романаас сонирхолтой Герберт Спенсерийн намтрыг унших гэснээс гадна Вейсманы нэгэн дэвтэр зохиол унших гэсэн билээ. Энэ нүдэнд хүйтэн хүнтэй цаг үрж явах ямар хэрэг байна гэж Мартин бодов. Замын хань нь ч, түүнийг татсан бус харин үүнтэй холбоотой хурц гэрэл, шил толь, хундаганы хангинах чимээ, халуу бутарсан царай, чанга дуу түүнийг татжээ. Амьдралд байртай болж хураасан хөрөнгөөрөө зовох юмгүй балгачих хөгжөөнтэй, санаа амар хүмүүсийн дуу шүү. Мартин ганцаардаж байсан нь түүний зовлон юм. Ийм учраас Бриссендений урилгыг дуртай хүлээн авчээ. Мартин «Халуун булгийг» орхиж Жогоос салснаас хойш мухлагийн худалдагч португал эрийн дайлсныг эс тооцвол ундны газар нэг ч удаа орсонгүй. Согтоох ундаар хүч сэлбэхийг шаардах нь биеийн ядаргааг бодвол оюуны ядаргаа гайгүй учир Мартин дарсанд шунадаггүй байлаа. Харин одоо бол уумаар, чухамдаа ууж хашгирч хөхрелдеж байдаг архины мухлагт ормоор санагдав. Ийм мухлаг бол «Агуй» гэдэг мухлаг юм. Бриссенден, Мартин хоёр ширэн сандалд тухлан сууж шотланд виски архи содтой ууж гарав.
Тэр хоёр яриа дэлгэв. Янз бүрийн юм ярьж архи дахин ээлжээр захихдаа л яриагаа зогсож байв. Мартин сүрхий даадаг хир нь хамт ууж буй нөхрийн тэсвэртэйг гайхав. Түүний хэлсэн үгэнд бүр ч илүү гайхав. Тэгээд Бриссенден их л юм мэддэг, түүний замд тохиолдсон хоёр дахь ёстой сэхээтэн гэж Мартин удалгүй ойлгов, Гэхдээ профессор Колдуэллд байхгүй юм Бриссенденд нилээд байх юм. Түүнд гал дөл, ер бусын хурц хараа, юмыг хүлээн авах чанар, сэтгэлийн хөөрлийн онцлог нөлөө цөм байна. Сайхан ч ярих юм. Түүний нимгэн уруулаас суурь машинаар зорсон юм шиг хурц үг гарна. Тэр үг хатгаж, огтолж байх мэт. Түүний хойноос ахуйн санашгүй сайхныг өөртөө агуулсан мэт тод, сай-хан дүрээр өнгөлсөн тайван өгүүлбэрүүд цутган гарна, Заримдаа түүний үг сансрын тэмцэл, нүргээнд уриалах цэргийн бүрээ шиг хангинаж, мөнгө шиг жингэнэж, одон ертөнцийн хүйтэн гялалзуур шиг гялбалзана. Тэр үгэнд нь шинжлэх ухааны сүүлчийн ололтууд товч тодорхой томьёологджээ. Үүний зэрэгцээ энэ үг бол үгээр илэрхийлж үл болох атал эдгээр үг буй болгох төвөгтэй нарийн холбоогоор мэдэрч болох тэр олдошгүй, тэнгэрлэг зүйлээр нэвчсэн яруу найрагчийн үг байлаа. Ерийн хэлээр өгүүлж болшгүй, хүний туршлагад хүртээлгүй тийм алсын ямар нэгэн салбарт гайхамшгийн хүчээр нэвтэрч ордог оюуны хараатай хүн ажээ. Гэтэл жирийн оюун бол үл ойлгох, Мартины хувьд бол ойр дотнын байх ер бусын утга холбогдлыг ерийн үгээр илэрхийлэн хэлэхэд нь үг хэлэх чухам илбэт урлаг тус болж байлаа. Эхлээд Бриссенденд дургүй байсныгаа Мартин даруй мартжээ. Эдүгээ хүртэл зөвхөн номоос олж уншсан бүхэн нь одоо түүний урд байж байлаа. Биширвэл зохих хүн, сэтгэгчийн хүслэнгийн биелэл өмнө нь байж байв. «Үүний өмнө би юу ч биш» гэж Мартин хөршийн яриаг бахдан сонсохын хамт давтан өгүүлж байсан юм.


Top
   
PostPosted: Mar.14.11 12:24 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Sep.30.09 6:42 pm
Posts: 261
Та биологи судалсан хүн бололтой! гэж Мартин дуу алдан өгүүлэв.
Гэтэл Бриссенден толгой сэгсэрсэн нь гайхшийг төрүүлжээ.
— Гэхдээ та биологи судлахгүйгээр орж ирэхээргүй тийм санаа гарган хэлж байна шүү дээ. Таны дүгнэлтүүд суут эрдэмтдийн сэтгэлгээтэй тохирч байна. Та тэдний бүтээлийг уншаагүй байж болмооргүй юм гэж Бриссендений гайхсан харцыг ажиглан Мартин үргэлжлэн өгүүлэв.
— Ийм үг сонсох сайхан байна. Миний өнгөцхөн мэдлэг үнэнд хүрэх ойрын зам надад олж өгсөн нь сайхан байна. Гэвч миний зөв үү, буруу юу гэдэг нь эцсийн эцэст надад хамаагүй. Энэ бол учир холбогдолгүй юм. Туйлын үнэнд хүн хэзээ ч хүрэхгүйгээс хойш гэж Бриссенден хариу хэлж суув.
— Та Спенсерийн шавь. Хойчийг залгамжлагч юм! Гэж Мартин баярлан хашгирчээ.
— Багаасаа би Спенсерийн ном сөхөж үзээгүй. Уншсан минь гэвэл «Хүмүүжил»
Хагас цагийн дараа Бриссендений оюуны бүх нөөцийг сайтар судлан үзсэний эцэст Мартин ингэж хэлжээ:
— Ийм хөнгөн хялбараар мэдлэг олж авах юмсан. Хамгийн сонирхолтой нь та жинхэнэ догматикч юм. Шинжлэх ухаан «pesferior»1 тогтоож чадах баримтыг та догматикаар тогтоож байна. Та зөв дүгнэлтийг шууд л хийх юм. Нээрээ ч аз болж үнэнд хүрэх ойрын замыг та олж энэ замаар гэрлийн хурдаар нисэн өнгөрөх бий. Энэ бол ер бусын чадвар юм гэв.
— Тийм ээ. Энэ ч миний багш нарыг, ламтан Жозефийг, ах Дэттоныг дандаа тэвдүүлдэг байсан юм. Гэвч үүнд ямар нэuэн гайхалтай юм байхгүй. Завшаан тохиол болоход би бага наснаасаа католик шашны сургуульд орсон юм. Харин та хаана суралцсан хүн бэ?
Мартин өөрийнхөө тухай ярьж өгөхийн хамт Бриссенденийг ажиглан язгууртан шинжийн царай, дугуй мөр. номkор халаасы нь дүүргэж зэрэгцээ ширээн дээр хаясан пальто зэргийг харав.
Бриссендений царай нарийхан гар uь наранд борлосон байв. Үүнд Мартин гайхав. Цэвэр агаарт зугаацан 'явахад Бриссенден төдий дуртай биш болов уу. Тэгвэл
1 Туршлага үyдэслэн
хаана ингэж борлоо вэ? Энэ борлосон нь нэг л өвчний учир хэвийн биш юм шиг Мартинд бодогдох бөгөөд Бриссендений хавчигдуу, туранхай царай, хонхийсон хацар, бүргэд хамры нь харан, харан байж бодов. Щүдний нь байдалд сайхан юм юу ч үгүй. Нүд нь том ч биш, бага ч биш, бас давхраатай, тийм гэх аргагүй өнгөтэй ажээ.
Гэвч тэр нүдэнд далдын гал дүрэлзэж, хачин хоёрдмол эсрэг тэсрэг харцтай аж. Нүдний нь харц бардам заримдаа ууртай юм шиг мөртөө, юугаараа ч юм бэ, өрөвдөх сэтгэл төрүүлнэ. Мартин Бриссенденийг үнэхээр өрөвдөж байв. Юунаас болж өрөвдсөнөө Мартин удалгүй ойлгов.
Бриссенден, Аризонаас саяхан ирснээ ярьсны дараа:
— Би сүрьеэтэй хүн. Би тэнд хоёр жил шахам байлаа. Уур амьсгалын цуврал эмнэлэг хийлгэсэн юм гэв.
— Эндхийн уур амьсгалд эргэж орохоосоо та айхгүй байна уу? гэсэнд
— Айх аа? гэв.
Бриссенден хэлсэн үгий нь ердөө л давтан хэлсэн бөгөөд түүнд айх юм энэ дэлхийд байхгүй болохыг Мартин ойлгсв. Нүднь онийж, хамар нь сарталзаад түүний нүүрний байдалд эрс бардам, бүргэд шинж тодорч ирлээ. Энэ хүнийг харж баяссандаа Мартины зүрх цохилов. «Ямар сайхан хүн бэ!» гэж бодсоноо.
Хувь заяаны хүндэд би
Хугарч нугарахгүй явна
гэж дуудан уншив.
Та Гэнлийн зохиолд дуртай юу? гэж Бриссенден асуухад нүдний нь харц эелдэг зөөлөн болоод,
— Та дуртай байхгүй байж ч яаж болох вэ? Ай, Гэнли! Агуу их оюун! Орчин үеийн сэтгүүлүүдэд толгой холбогчдын дотор тэр хүн тайган нар дотор зогсож байгаа гладиатор шиг л байх юм гэв.
— Сэтгүүлүүдэд хэвлэж байгаа юмс танд таалагдаггүй юм уу? гэж Мартин болгоомжлон асуув.
— Тэгвэл танд таалагддаг юм уу? гэж Бриссенден галзуу мэт хашгирахад Мартин ч цочлоо.
— Би... би сэтгүүлд зориулж юм бичдэг... чухамдаа бичих гэж оролддог юм гэж Мартин хариу бувтнав.
— Тэр ч бас яахав, наанатай цаанатай. Та бичих гэж оролдож байгаа юм шив. Гэвч тус болохгүй. Таны амжилт олоогүйг тань би үнэлж, хүндэтгэж байна. Та юу бичдэгийг би гадарлаж байна л даа. Тэгэхийн тул таны зохиолыг унших хэрэггүй юм. Тэдгээр зохиолын урдуур хаалга хаагдаад байгаа нэг дутагдал байна. Тэдгээрт гүн санаа байна. Гэтэл тэр чинь сэтгүүлд хэрэггүй, элдэв новш хэрэгтэй байдаг, түүнийгээ ч элбэг олж (танаас биш шүү, харин) байгаа юм гэлээ.
— Би ч гар хөдөлмөрөөс зугтдаггүй шүү гэж Мартин сөргөн өгүүлэв.
— Үгүй... гэж Бриссенден хэлээд Мартины элэгдсэн зангиа, гялайсан хандуй, цамцны ноорсон нударга зэрэг ядуугийн нь тэмдгийг, мөн цонхийсон хацры нь удтал ажиглаад үгүй, гар хөдөлмөр танаас зугтаадаг юм. Тун сүрхий зугтаж байгаа учир та тэр талаар ер амжилт олсонгүй. Хонгор минь, би танд идэх юм өгвөл та уурлах болов уу? гэв.
Мартин царайгаа улайж байгаагаа мэдэхэд Бриссенден тэсгэлгүй хөхрөв.
— Цатгалан хүн бол уурлахгүй дээ гэж Бриссенден хэлэхэд Мартин,
— Та ч чөтгөр юм даа гэв.
— Гэхдээ би танд тэгж хэлээгүй!
— Хэлээд үзээрэй!
— Уухай? Тэгвэл та надтай цуг оройн хоол идээч,
Ингэж хэлээд ресторанд очих гэж байгаа юм шиг суудлаасаа өндийв.
Мартин нударга зангидаж, чамархайд нь цус хурав.
Алдарт могой залгигч! Амьдаар нь залгина! Амьдаар нь залгина! гэж Бриссенден дамын наймаачин шиг хашгирч байв.
Мартин. өвчинд тамирдсан Бриссенденийг аймшиггүй харж,
— Үнэхээр таныг амьдаар нь залгиж болох байна гэв.
— Намайг залгиад хэрэг болохгүй.
— Та биш. залгих нь хэрэг болохгүй гэж Мартин хэлээд үнэн сэтгэлээсээ инээгээд —Бриссенден та намайг мэхэлчихлээ. Би өлсөж яваа маань ерийн үзэгдэл, үүнд надад ичих юм ер үгүй. Би аар саар чамирхал, мухар заншлыг тоодоггүй боловч та хамгийн жирийн үг хэлж, юмыг жинхэнэ нэрээр нь нэрлэхтэй зэрэг л би тэр мухар заншлын боол болж байна гэв.
— Та гомджээ гэж Бриссенден бататгав.
— Гомдсон үнэн. Балчир цагаас шингээсэн мухар заншил байдаг. Би нилээд юм сурч амжсан боловч хааяа уур хүрэх юм. Хүн бүхэн сул талтай, өнөө араг яс нь шүүгээнд байдаг гэгч шиг.
— Одоо ч та шүүгээгээ хаачихаа биз?
— Тэгэлгүй яахав.
— Лав уу?
— Лав.
— Тэгвэл явж хоол идье.
— За тэгье.
Мартин виски архины үнэ төлөхөөр сүүлчийн хоёр доллараа гаргасан чинь Бриссенден хоол зөөгчийг бүү ав гээд өөрөө төлөв.
Мартин дургүйцэн нүүр үрчийлгэх гэтэл Бриссенден түүний мөрөн дээр гараа нөхөрсөг байдлаар зөөлөн тавьсанд мөнгөө халаасандаа даруй хийжээ.
Гучин хоёрдугаар бүлэг

Маргааш нь Мартиныд ер бусын зочин дахин зочилсон учир Мария дахин тэвдэж сандрахад хүрэв. Гэвч энэ удаа нилээд тайван байж чадсан учир зочдын өрөөнд түр хүлээлгэж зочныг ёсорхуу урьжээ.
Танайд довтлон орж ирсэнд та дургүйцэхгүй биз? гэж Бриссенден асуув.
— Үгүй хаанаас таминь! Та яаж миний хаягийг мэдэв? гэж Мартин дуу тавин түүний гарыг чанга атгаж зочиндоо ганц сандлаа өгөөд өөрөө орон дээрээ суув.
— Би Морзынх руу утастлаа л даа. Морз авгай утсаа авч, тэгээд л би энд байгаа нь энэ.
Бриссенден пальтоныхоо халаасанд гараа хийж багавтар боть ном гаргаж ирэв.
Энэ нэг найрагчийн шүлгийн номыг танд өгөхөөр авчирлаа, гэж номыг ширээн дээр тавиад-Та уншаад, өөрөө ав гэхэд нь Мартин татгалзахад - Ав, ав! Би номоор яах вэ? Өнөө өглөө цусаар ханиагаад. Танайд виски байна уу? Байхгүй биз! Жаахан хүлээгээрэй гэж тэр хэлээд босож гарав.
Түүний хойноос Мартин харж лав нэгэн цагт ханхар байсан мөр нь хатингар цээжиндээ түгдийн буусныг олж харав. Мартнн хоёр аяга бэлтгээд бэлгийн номыг уншиж гарав. Энэ бол Хенри Воган Мэрлоугийн шүлгийн сүүлчийн түүвэр байлаа.
— Шотланд виски алга, новш чинь америк виски зардаг юм байна. Юу ч гэсэн ганц лонх юм авлаа гэж Бриссенден эргэж ирээд учирлан ярив.
— Би нэг хүүхэн явуулаад нимбэг авахуулаатахъя. Тэгээд хоёул нимбэгтэй архи ууя. Харин ийм юмны хөлсөнд Мэрлоу юу аваа бол? гэж Мартин өгүүлэв.
— Таван доллар л бол дээд байх. Харин ч аз туршихаас айгаагүй хэвлэх хүн олдсонд Мэрлоу баярлавал барав гэж Бриссенден хариу хэлжээ.
Тэгвэл ч яруу найргаар амьдрахгүй нь ээ? гэж хэлэхэд Мартины хоолойд сүрхий гутарсан өнгө дуулдав.
— Огт үгүй! Ямар тэнэг нь түүгээр амьдарна гэж бодох билээ? Толгой холбох бол өөр хэрэг. Брюс. Биржиния Спринг, Сежвик нар завшиж байгаа юм. Гэтэл жинхэнэ яруу найрагчид бол... Мэрлоу юугаар амь зуудгийг та мэдэх үү? Пенсильванид сурлагаар хоцрогдсон сургуульд багшилдаг юм. Энэ бол дэлхий дээр байгаа тамын олон салбарын хамгийн аймшигтай нь мөн. Надад шүүмжлэгчид юу бичдэг гээч! Энэ биеэ тоосон өөдгүй тавин жилийн нас амласан ч би түүнтэй байр солихгүйдэг. Түүний шүлэг орчин цагийн толгой холбогчдын усан шүлгийн дотор байх нь өлбөн дотор байгаа очир алмас шиг л байдаг юм. Гэтэл Мэрлоугийн тухай шүүмжлэгчид юу бичдэг гээч! Энэ биеэ тоосон өөдгүй амьтад, энэ шүүмжлэгчдийг чөтгөр аваасай!
— Ерөөсөө зохиолч болох чадваргүй хүмүүс жинхэнэ зохиолчийн тухай шүүн ярих дуртай байдаг юм. Жишээ нь, Стивенсоны тухай юу гэж донгосож байлаа! гэж Мартин дуу алдан өгүүлэв.
— Намгийн муусайн могойнууд! Би ч тэднийг мэднээ. Ламтан Дамъеныг өмгөөлсөн захидал бичсэнд нь Стивенсоныг насан туршид нь гүтгэж, мөчөөр нь тоолж. дэнсэлж бас... гэж Бриссенденийг өгүүлэхэд Мартин таслан,
— Бас өөрийн өчүүхэн «Би» гэгчийнхээ хэмжээгээр хэмжиж байсан юм гэв.
— Ёстой зөв. Тэгэлгүй яахав! Хамаг сайхан, үнэн, өлзийтэй бүхний нь бузарлаад сүүлд мөрий нь сайшаан алгадаж «сайн нохой шүү энэ Фидо!» гэж' ярьж байсан. Түй! Тэднийг «хүний удмын арчаагүй шаазгай» гэж Ричард Рилф амьсгаа хураах гэж байхдаа хэлсэн юм.
-— Тэд нар оддын тоос олж долоох гэж суут хүний санааг солир шиг нисэж явахад барих гэж хүсэж байгаа юм. Би нэгэнтээ шүүмжлэгчдийн тухай, чухамдаа шүүмж бичигчдийн тухай нэг өгүүлэл бичсэн юм гэж Бриссендений яриаг Мартин шуналтай үргэлжлүүлэн өгүүлэв.
—Түүнийгээ аваад аль! гэж Бриссенден яаран хэлжээ.
Мартин ширээн досгуураас «Оддын тоос» гэдэг өгүүллийнхээ нэг хувийг гаргаж Бриссенденд өгвөл тэр даруй уншиж эхлэв. Тэгэхдээ үе үе гараа үрж, инээд алдаж, тэр ч байтугай нимбэгтэй архиа мартсан байв.
— Та чинь сохор одойнуудын газар нисэн ирсэн оддын тоосны хэлтэрхий юм! Энэ өгүүллийг чинь хамгийн түрүүчийн сэтгүүл л ум хумгүй авчихаа биз? гэж Бриссенден уншиж бараад хашгиран өгүүлэв.
— Энэ өгүүллийг хорин долоон сэтгүүл буцаасан гэж Мартин тэмдэглэлийн дэвтрээ сөхөн үзээд хэлэв.
Бриссенден хөхөрч эхэлснээ хөхүүлэн ханиалгаж гарав.
— Та лав шүлэг бичдэг байх аа. Та надад уншуулаач гэж тэр ханиаж дуусаад сөөнгө хоолойгоор хэлжээ.
— Энд битгий уншаарай. Би тантай ярилцмаар байна. Би танд шүлгээ өгч явуулна. Та гэртээ уншаарай гэж Мартин түүнээс гуйлаа. .
«Дурлалын сонет», «Гоо бүсгүй сувд хоёр» гэдэг шүлгий нь Бриссенден авч одов. Тэгээд маргааш нь ирээд зөвхөн
— Бусдаас нь өгөөтхөөч гэжээ. Тэр бүгдий нь уншиж бараад Мартин ёстой яруу найрагч байна гэж хэлжээ. .Бас өөрөө ч шүлэг бичдэг байжээ.
Бриссендений шүлгийг Мартин уншиж үзээд баярлан бахадсан хир нь тэр шүлгийг хэвлүүлэх гэж нэг ч удаа оролдоогүйгий нь мэдээд гайхжээ.
— Тэр сэтгүүлүүдийг тахал аваачиг! гэж Бриссенден шүлгий нь ямар нэгэн сэтгүүлд явуулах гэсэн Мартины саналд хариулаад
— Гоо сайхныг гоо сайхны нь тул хайрлаж бай, сэтгүүлүүдийн тухай бодохын хэрэггүй. Ээ дээ. Мартин Иден минь! Та хөлөг онгоц, тэнгистээ буцаж оч, танд өгөх зөвлөлгөө минь энэ байна. Энэ хотын хог дотор та юу хийнэ? Та гоо сайхныг сэтгүүлийн хэрэгцээнд зориулан панзалж өдөр болгон амиа хорлож байна! Танд саяхан юу гэж хэллээ гэлээ? Аа тийм... «Хүн бол нэг өдрийн настны дотроос адаг нь» Танд нэр алдар хор болно. Та шавхруугаар хооллоно гэхэд даанч өвөрмөц, даан ч үнэнч, даан ч ухаантайдаж байна. Таныг нэг ч мөр юм сэтгүүлүүдэд хэзээ ч худалдахгүй байхаа гэж найдаж байна. Гоо сайханд л үйлчлэх хэрэгтэй. Түүнд л үйлчил, бусды нь чөтгөр аваг! Амжилт уу? Танд ямар амжилт хэрэгтэй юм бэ? Та Гэлийн «Хий үзэгдэл»-ээс. дашрамд хэлэхэд илүү болсон Стивенсоны тухай арван дөрвөн мөрт шүлгээрээ. Дурлалын цувралуудаараа, тэнгисийн шүлгүүдээрээ амжилт олсон байна шүү дээ! Яруу найрагчийн баяр урлан бүтээхдээ байдаг болохоос олсон амжилтанд байдаг юм биш. Надтай бүү марга. Би үүнийг мэдэж байна. Та ч өөрөө мэдэж байна. Та гоо сайхнаас шархалжээ. Энэ бол аньдаггүй шарх, эмнэлэггүй өвчин, зүрхэнд ****** улайдсан хутга юм. Танд сэтгүүлчидтэй нялганах ямар хэрэг байна? Таны зорилго бол дан ганц гоо сайхан л болог. Та түүгээр зоос цутгах гээд яах нь вэ? Юу ч бүтэхгүй нь мэдээж л дээ. Сэтгэл бүү зов. Та мянган жилийн турш гарсан бүх сэтгүүлийг уншсан ч Китсийн ганц мөр юмтай тэнцэх юм огт олохгүй. Алдар нэр, алт мөнгийг огоорч, маргааш л далайн аянд гар гэв.
— Би алдар нэрийн тулд биш, хайр дурлалын тулд хөдөлмөрлөж байгаа юм. Таны үзлийн ертөнцөд хайр дурлалд байр байх юм шив. Минийхэд бол гоо сайхан гэдэг чинь хайр дурлалын зарц байгаа юм гэж Мартин инээв.
Түүнийг өрөвдөх бахархах хоёр хосолсон харцаар Бриссенден харжээ.
— Мартин минь, та мөн ч залуу байна даа! Яасан залуу юм бэ дээ! Та ч тун өндөрт нисэж гарна даа. Даанч таны далавч маш хэврэг юм. Түүнийгээ бүү хугалчихаарай. Ер түүнийгээ ч хуйхалж амжиж л дээ. Тэр «дурлалын сонет» чинь нэг банзлыг л магтаж байх шив дээ... Шившиг!
— Хайр дурлалыг магтаж байгаа юм гэж Мартин хэлээд дахин инээв.
— Солиорлын философи! гэж Бриссенден эсэргүүцээд ийн өгүүлрүүн: Би халуун ногоо томхон залгичихаад бодолд автагдаж суухдаа үүнийг мэдсэн юм. Болгоомжлоорой! Хөрөнгөтний энэ хотууд таныг хорлоно щүү. Та бид хоёрын танилцсан, панзчингуудын цуглардаг тэр газрыг жишээ болгож үз л дээ. Тэр чинь хогийн савнаас долоон дор, үнэн шүү. Тийм агаарт хүн эрүүл байж чадахгүй. Тэнд аяндаа бүтэж үхнэ. Гэтэл энэ бүх хог шавхруунаас дээш гарах ганц эр, ганц ч эм хүн алга байна. Тэд нар бол тун гавихгүй үзэл санаа бүхий урлагийн эрмэлзэлтэй явдаг хөөрхийс дөө...! гэв.
Тэр яриагаа гэнэт зогсоож Мартиныг харав. Гэнэтийн таавар аянга цахилгаан шиг гэрэлтэн орж ирэв. Нүүрэнд нь айдас, гайхал тодорлоо.
— Та гайхалтай сайхан «Дурлалын сонетоо» тэр цонхигор эм шаарт зориулан бичсэн юм уу? гэв.
Тэр даруй Мартин баруун гараараа Бриссенденийг багалзуурдан авч дугтчихад түүний шүд нь тачигнаж байлаа. Гэтэл Бриссендений нүдэнд айсан шинжгүй харин сонирхсон, шоолсон инээмсэглэл харагдана. Тэгэхэд сая сэхээ орсон Мартин гараа суллан Брнссенденийг орон дээр чулуудав
Бриссенден удтал амьсгаадлаа. Амьсгаагаа дарагдахаар тэр хөхөрч эхлэв.
— Хэрэв та миний амьдралын өчүүхэн үлдэгдлийг надаас гөвж хаясан бол би таны мөнхийн өртөн болохсон билээ гэж тэр хэлэв.
— Сүүлийн үед миний мэдрэл нэг л базаахгүй. Таныг дэндүү зовоочихоогүй байгаа даа? Би одоохон нимбэгтэй архи хийгээтхэе гэж Мартин өөрийгөө зөвтгөн буруугаа хүлээж өгүүлэв.
— Ээ, залуу Эллин минь! Та өөрийн биеийг гүйцэд үнэлдэггүй юм байна. Та гайхалтай хүчтэй юм. Ердөө л залуу ирвэс юм! Арслангийн зулзага! Горьгүй! Энэ чинь ч танд тун их гай болно доо гэж Бриссенден хашгирав.
— Яагаад тэр вэ? Бүү уурла, үүнийг уучих гэж аяга дөхүүлэх зуур Мартин хэлэв.
- Яах юу байхав. хүүхнээс л болно. Тэд нар одоо ч таныг тайван байлгахгүй байгаа шигээ насны тать эцсийг хүртэл амар заяа үзүүлэхгүй. Би чинь сая эхээс төрсөн хүүхэд биш шүү. Дахиж багалзуурдана гэж бүү бод. Би хэлэх юмаа л хэлж гүйцээнэ. Энэ бол таны анхны дурлал гэдгпйг би ойлгож байна. Гэхдээ гоо сайхныг бодож жаахан ухаалаг байж үзээрэй. Танд энэ хөрөнгөтний хүүхнүүд ямар хэрэг байна? Тэдэнтэй хутгалдаад юу хийх вэ, орхи. Харин «Дурлал байгаа цагт дурлаж, амьдрал үхэл хоёрыг адилхан дооглодог» тийм хүүхнүүтнйн дотроос цогтой, золбсотой, ёстой хүүхэн нэгийг олж ав. Тийм хүүхэн энэ дэлхийд бий шүү, хөрөнгөтний цатгалан амьдралын бүтээл болох энэ өчүүхэн амьтнаас илүүгээр тийм хүүхэн таныг хайрлаж чадна.
— Өчүүхэн амьтан гэнэ үү? гэж Мартин зэвүүцэн хашгирав.
— Естой л өчүүхэн амьтан! Бага наснаас нь тархинд нь шингэсэн ёс суртахууны үнэнийг тэр хүүхэн танд шулганах боловч жинхэнэ амьдралаар амьдрахаасаа айж байх болно. Мартин минь тэр хүүхэн танд өөрийнхөө хирээр хайртай байх болно. Гэхдээ ёс суртахууныхаа үнэнийг илүү хайрлана. Гэтэл танд агуу их, амь хайргүй дурлал, эрвээхэйн өнгөтэй чөлөөт сэтгэл хэрэгтэй. Ер нь тэгээд, хэрэв та энэ ертөнцөд амьд явдаг юм бол танд бүх хүүхэн төвөг болно. Та амьд явахгүй л дээ! Та тэнгисдээ эргэж очихыг хүсэхгүй байхад! Өөрөө ялзартлаа энэ ялзарсан хотуудаар эр-гэлдэх болно.
— Хэлэхийгээ л хэл, тэртэй тэргүй та намайг үнэмшүүлж чадахгүй. Танд ч надад ч амьдралын ухаан байгаа болохоор та бид хоёр тус тусдаа л зөв гэж Мартин хэлэв.
Тэр хоёр дурлал, сэтгүүл болон бусад олон юмны; талаар санал нийлэхгүй байсан ч бие биедээ татагдаж байв. Иймд Мартин Бриссенденд жирийн даслаас илүү зүйлээр татагдаж байлаа. Хэдийгээр Бриссенден Мартины бүгчим өрөөнд нэг цагаас илүү сууж чадахгүй боловч тэд өдөр бүр уулздаг байв.
Бриссенден ирэх бүр лонх виски авчрахаа мартахгүй бөгөөд хоол идэхээр ресторанд суух бүр нэг шил виски содын устай захина. Хоёулангийн хоол ундны үнийг Бриссенден төлнө. Түүний ачаар Мартин урьд өмнө амсаж ч үзээгүй нарийн хоол олныг идэж, шотланд виски болон рейнвейн дарсны амтыг авчээ.
Гэвч Бриссенден оньсого шиг хэвээр л байв. Харваас нямбатан мэт боловч амьдын жаргалыг тэр сайн , мэднэ. Хүний оршин амьдрах бүх хэлбэрийг дооглон үзэж үхлээс айхгүй хир нь амьдралд туйлын хайртай. Тэрбээр амьдралын хүслэнгээр, түүний хөдөлгөөнийг мэдэж байх эрмэлзлээр дүүрнэ. «Дээр нь өөрөө төрсөн сансрын тоосон дотор өөрийн өчүүхэн зайд найгаж байх» хүсэлтэй гэж тэр нэгэнтээ хэлжээ. Шинэ сэрэл амтлахын тул согтоох зүйл хэрэглэж. янз бүрийн юм тэр хийжээ. Гурав хоног юм уулгүй байж дерөв дэх хоногт нь цангаа гаргахын сайхныг амтлах гэж явсан гэж Мартин ярьж байсан юм. Чухам хэн, хаанахын хэн болохыг Мартин мэдэж чадсангүй. Энэ бол өнгерсен цаггүй, ирээдүй нь удахгүй ирэх үхлээр хязгаарлагдсан эдүгээдээ амьдралын халуурхалд шатсан хүн байв.


Top
   
PostPosted: Mar.14.11 12:25 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Sep.30.09 6:42 pm
Posts: 261
Гучин гуравдугаар бүлэг

Мартины амьдрал улам доройтлоо. Хэмнэх гэж яаж ч мэрийсэн «гар хөдөлмөрөөр» олсон хөлс нь хамгийн амин чухал зардалд ч хүрэхгүй байлаа. Тэгсээр байж хар костюмаа барьцаанд өгөхөөс өөр аргагүй болж улмаар Морзынхан Талархлын өдөр хоол ид гэж урьсан урилгад очиж чадахгүй болов. Очиж чадахгүй болсон шалтгааныг мэдээд Руфь туйлын харамссан учир Мартин шийдсэн мэх хийхээр болов. Ингээд «Трансконтинентал» сэтгүүлийн газар очиж таван доллараа авч түүгээр костюмаа барьцаанаас гаргаад Морзынд очно гэж Руфьт амалжээ.
Өглөө нь тэр Мариягаас арван цент зээлэв. Бриссенденээс зээллэхийг илүүд үзэх боловч тэр нөхөр гэнэт үзэгдэхгүй болжээ. Бриссенден өрөөнд нь ирээгүй хоёр долоо хоног болсон учир сэтгэлд нь сэв хийх юу боллоо гэж Мартин баахан бодов. Далайн булангаар гаталгаа онгоцоор гарахад арван цент Мартинд хэрэгтэй байжээ. Тэгээд ч мань хүн төдөлгүй мөнгө олохгүй бол яана гэж бодсоор Маркет-стритээр алхаж явлаа. Сан-францискод гаталгаа онгоцны хөлс арван цент зээллэх хүн үгүй тул сэтгүүлээс мөнгө авч чадахгүй бол Оклендад буцаж очих нь ч төвөгтэй явдал болно.
«Трансконтииентал» сэтгүүлийн газрын хаалга онгорхой байсан бөгөөд хүмүүсийн ярилцах чимээнээр Мартин зог тусав.
— Уг хэрэг үүнд биш, форд оо. (форд гэдэг нь редакторын нэр гэж Мартин мэдэж байв). Чухам та надад төлж чадах уу үгүй юу гэдэгт уг хэрэг байгаа юм. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгөөр төлнө шүү. Танай сэтгүүл хойтои жил ямар болох нь надад падгүй хэрэг. Миний ажлын хөлс төлөхийг л би шаардаж байна, өөр юмгүй Хэрэв нэг ч цент дутаагүй миний хөлсийг өгөхгүй юм бол уул сарын дугаарыг чинь машинд оруулахгүй гэдгийг сануулчихъя. Баяртай! Мөнгөтэй болохоороо манайхаар ороорой! гэх сонсогдлоо.
Хаалга онгосхийж нударга зангидаж, хараал тавьсан нэг хүн Мартины хажуугаар шурдхийн алга болов. Арван тав орчим минут хүлээсэн нь дээр гэж Мартин бодлоо. Гудамжаар жаахан тэнээд эргэн ирж хаалгыг түлхэн сонины газрын босгыг амьдралдаа анх удаа тэр алхав. Нэгэн хүү үүдэнд байснаа халхавчийн цаагуур ороод фордыг хүн сураглаж байна гэж хэлсэн учир энд нэрийн хуудас хэрэггүй бололтой. Тэр хүү эргэж ирээд Мартиныг дагуулан явж редакторын өрөөнд оруулав. Тэр өрөөний замбараагүй байдал юуны өмнө Мартинд харагдаж түүний гайхшийг төрүүлэв. Дараа нь ширээний цаана сууж өөрий нь сонирхон харж байсан хууз сахалтай овор багатай хүнийг олж харав. Түүний царайн хэнэггүй байдлыг харж Мартин гайхав. Хэвлэлийн эзэнтэй хэрэлдсэн нь түүний ааш авирт огт нөлөөгүй бололтой.
— Би... би... Мартин Иден гэж Мартин үгээ эхлэв. (Таван доллараа авахаар ирлээ гэж золтой л хэлчихсэнгүй).
Нэгэнт уулзсан анхны нь хүн редактор учир ширүүн үгээр эхлээд яахав гэж Мартин боджээ. Форд
— Хүүе, тийм бий! Иден тантай танилцахад хичнээн таатай байгааг та мэддэгсэн бол доо. Би таны тухай олонтаа бодсон, ямар шүү хүн байгаа бол гэж төсөөлөхийг оролддог байлаа гэж хашгиран босож ирээд Мартины гарыг атгаж баярласан байртай сэгсчиж гарав.
Форд алхам ухарч байгаад Мартины ажлын, энэ удаадаа ганц костюмыг бахархан харав. Гэтэл тэр нь Мария Сильвагийн индүүгээр нямбай индүүдсэн өмдтэй, нөхөж сэлбэхийн аргагүй болсон костюм байлаа.
— Би таныг нилээд настай болов уу гэж бодож байсан юм. Таны өгүүллэг хашир санаа ихтэй, сайн бичсэн өгүүллэг билээ. Эхний нь гурав дөрвөн мөрийг уншаад энэ чинь ёстой тансаг эд байна гэдгийг би ойлгосон. Та зөвшөөрвөл, таны өгүүллэгийг анх уншсанаа танд ярьж өгье. Үгүй юу? Би таныг юуны түрүүн манай ажилтан нартай танилцуулъя гэв.
Форд яриагаа үргэлжлүүлсээр нийтийн өрөөнд орж өөрийн орлогч Уайт гэж хүйтэн гартай, хумх туссан юм шиг төрхтэй туранхай, бяцхан хүнтэй танилцуулав
— Энэ бол Эндс. Эндс бол манай хэрэг хөтлөгч гэв. Эхнэр нь ням гариг бүр шилий нь хусаж, нүүрт нь чимсэн цав цагаан сахлыг хайчилж тайрдаг харваас тийм , ч хөгшин бус, халзан толгойтой. тогтворгүй харцтай ноёнтой Мартин гар барилцав.
Тэр гурвуул Мартиныг тойрч ам амандаа магтаалын үг шулганаж байсан учир эд нар ер нь үг хэлүүлэхгүй санаатай байгаа улс байх нь байна шүү гэсэн санаа Мартинд төрөв.
— Яагаад манай сэтгүүлийн газраар ирдэггүй юм бол гэж бид гайхдаг байлаа! гэж Уайт хэлэв.
Мөнгөний хэрэгцээ тун их байгаагаа ойлгуулъя гэж Мартин бодоод:
— Гаталгаа онгоцоор гарах мөнгө байсангүй гэв. «Миний «гоёлын» костюм миний гачигдлыг илэрхий харуулж байгаа даа» гэж Мартин бодлоо.
Тэр цаашдын ярианы явцад ирсэн зорилгоо сануулах гэж байн байн оролдов. Гэтэл түүний авьяасыг бишрэгчид тэр сануулгы нь огт анзаарсангүй. Мартины өгүүллэгийг уншаад тэд өөрсдөө, эхнэр хүүхэд нь, төрөл төрөгсөд нь хэрхэн гайхан баяссан тухай ярьсаар л байв.
Харин тэр гурвын хэн нь ч гэсэн олговол зохих мөнгийг Мартинд олгох тухай үг ч цухуйлгасангүй. | — Би таны өгүүллэгийг анх ямар нөхцөлд уншсанаа танд яриагүй билүү? гэж Форд асуугаад-Би Ныо-Йоркоос ирж явлаа. Огденд галт тэрэг зогсмогц манай вагонд сонин худалдагч орж ирлээ. Түүнд «Транскондиненталь» сэтгүүлийн сүүлийн дугаар байж байна гэлээ.
«Бурхая минь. Энэ новш галт тэргээр аялж явахад би өлбөрч үхэх гэж байдаг, бас өөрийнхөө таван долларыг салгаж авч чадахгүй явдаг байна шүү» гэж Мартинд бодогдов. Тэгээд уур хорсол нь буцаллаа. «Трансконтинентал» сэтгүүлийн өдүүлсэн гэмт хэрэг түүнийг харсаар байтал өсөж аймшигтай том хэрэг боллоо. Тэр олон сар тарчлан хүлээж байснаа, гачигдаж өлсөж байснаа, ечигдөр гэдэс дундуур унтахаар хэвтэснээ, өнөөдөр юу ч идээгүй яваагаа саналаа. Уур хилэн толгойд нь гарлаа. Энэ чинь дээрэмчингүүд биш юм муу-сайн луйварчин юм! Эд нар хуурамч ам. шулуун мэхээр өгүүллэгий нь булаан авчээ. За яахав! Үзүүлээд өгөмз!
Авбал зохих юмаа бүрэн авахаас яааш сэтгүүлийн газраас гарахгүй гэж Мартин өөртөө ам өгөв. Оклендад буцаж очих зардалгүйг ч хэлэх үү. Мартин биеэ барьсаар байсан боловч түүний нүүрэнд зэрлэг шинж тодроход яриа дэлгэгсэд ичиж айлаа.
Тэд магтаалаа бүр ч их болгов. «Хонхон дууг» анх уншсанаа Форд дахин ярилаа. Аламеда дахь сургуулийн багш зээ охин нь тэр өгүүллэгийг уншиж ухаан алдан баярласныг Эндес ярив.
— Та бүхэнд тэгтлээ их таалагдсан тэр өгүүллэгийн тань шагнал мөнгийг авах гэж би ирсэн юм, та яар өгүүллэг нийтлэгдмэгц таван доллар олгох ёстой байсан гэж Мартин гэнэт өгүүлэв.
Форд даруй мөнгө олгоход бэлэн царай гаргаж хармаан бүхнээ дарж үзсэнээ Эндес тийш эргэж мөнгөө гэртээ орхижээ гэлээ. Эндес урдаас нь эгдүүцсэн шинжтэй харснаа өмднийхөө хармааныг гараар хаахад тэнд нь мөнгө байна гэдгийг Мартин мэдлээ.
— Бас харамсалтайяа. Би дөнгөж сая хэвлэхтэй тооцоо хийсэн болохоор хамаг бэлэн мөнгөө өгчихлөө. Ер нь цөөн мөнгө авч гарсан нь миний буруу боловч... та бодож үз, төлбөрийн хугацаа болоогүй байтал хэвлэгч нь урьдчилгаа мөнгө гуйгаад болдоггүй гэж Эндес ярив.
Тэр хоёр Уайтыг харвал тэр нь гайхаж далаа хавчисхийж инээлээ. Түүнд буруугүй бололтой. Тэр хүн сэтгүүлийн ажил судлахаар «Трансконтинентал» сэтгүүлийн газар ажилд орсон боловч гол төлөв санхүүгийн бодлого л судалж байгаа бололтой. Дөрвөн сарын нь хөлсийг «Трансконтинентал» төлөөгүй ч гэсэн хэвлэх үйлдвэрийг номхтгох нь орлогч редакторын хөлсийг өгөхөөс илүү чухал гэдгийг тэр мэдээд авч амжсан ажээ.
— Ийм юм болдог нь харамсалтай. Та, Иден, биднийг санаандгүй байхад ирж дээ. Тэгэхлээр ингэе._ Бид маргааш өглөө шуудангаар танд чек явуулъя. Эндес, танд Идений хаяг бий биз? гэж Форд тоомжиргүй ярив.
Байлгүй яахав, Идений хаяг бичээстэй бий, чекий нь маргааш өглөө шуудангаар явуулна. Мартин банкийн болон санхүүгийн хэрэгт муу атугай ч хэрэв маргааш чек явуулна гэж байгаа юм бол түүнийгээ өнөөдөр ч өгч болно гэдгийг ойлгож байлаа.
— За ингэхлээр- Иден танд маргааш чек явуулахаар боллоо гэхэд нь
Надад маргааш биш, өнөөдөр мөнгө хэрэгтэй гэж Мартин эрс хатуу хэлэв.
— Золгүй явдал болох юм! Хэрэв та өөр нэгэн өдөр ирсэн бол ... гэж Фордын үг эхэлтэл тэвчээр муутай бололтой Эндес түүний үгийг тасалж,
Хэргийн байдал ямар байгааг Форд танд тайлбарлалаа. Би ч бас. Маргааш чек явуулна гэв.

— Надад енөөдөр мөнгө хэрэгтэй гэдгийг би ч бас тайлбарласан шүү гэж Мартин хэлэв.
Хэрэг хөтлөгчийн ширүүн авир Мартины шарыг хөдөлгөв. Тэр хамаг анхаарлаа түүнд тавихаар шийдэв. Тэгээд ч «Трансконтиненталын» мөнгөн санхүү түүний халаасанд байгаа юм чинь.
— Би бүр арга тасарч байна... гэж Форд дахин ярьж эхэлтэл, Эндес өсгий дээрээ эргэж тасалгаанаас гарахыг завдан бололтой. Тэр даруй Мартин ухасхийн түүнийг багалзуурдан авсанд цав цагаан сахал нь өөлөх юмгүй хэвээ алдаагүй боловч яг дөчин таван градус дээш өлийжээ. Хэрэг хөтлөгчий нь Мартин перс хивс гөвж байгаа юм шиг сэгсэрч байхыг Форд, Уайт хоёр хараад айсандаа ухаан алджээ.
— Залуу авьяастныг мөлжигч эрхэм ээ, түрийвчээ гарга. Тэгэхгүй бол би сүүлчийн центий чинь гартал сэг-сэрнэ шүү гэж Мартин хашгирав.
Дараа нь айсан үзэгчид рүүгээ эргэж,
— Та хоёр хөндлөнгөөс бүү ороорой. Орвол бие биенээ танихгүй болтол чинь буулгана шүү гэв.
Эндсийн амьсгаа бүтэж байсан учир, мөн тулгасан нөхцөлийг хүлээн авснаа илтгэх бололцоо олгохын тул Мартин гараа сулруулав. Хэрэг хөтлөгч хармаануудаараа хэдэнтээ аялсны эцэст дөрвөн доллар далан таван Цент гаргаж ирэв.
— Халаасаа эргүүл! гэж Мартин тушаав.
Бас арван цент гарлаа. Мартин олзоо шалгаж тоолж үзэв. Тэгээд Фордыг харж:
— Одоо таны ээлж болсон Надад далан таван цент өгөх ёстой! гэв.
Форд хармаандаа байсан бүхнийг бэлхэнээ гаргасан боловч дөнгөж жаран цент байв.
— Олигтойхон эрээтэх. Хантаазны чинь хармаанаас юу цухуйгаад байна? гэж Мартин түүнийг сүрдүүлэн хэлэв.
Шударгынхаа баталгаа болгож Форд хоёр халаасаа эргүүлсэнд нэгээс нь дөрвөлжин хатуу цаас унав. Түү-нийг Форд авч хармаандаа хийх гэхэд нь
— Тэр чинь юу вэ? Гаталгаа онгоцны билет үү? Нааш нь өгөөтөх. Арван цент байдаг юм. Ингэхлээр билеттэй нийлүүлээд бодоход дөрвөн доллар ерэн таван цент болж. Алив, таван цент гаргаатах! гэлээ.
Тэгээд Уайтыг харсанд тэр хулчгар байрын эрхэм хүн никель зоос доор нь гаргаж ирэв.
— Та бүхэнд баярлалаа. Баяртай гэж Мартин тэдэнд хэллээ.
— Дээрэмчин гэж түүний хойноос Эндс заналтай шивнэв.
— Луйварчин гэж хаалга хаях зуур Мартин хариу хэлжээ.
Ялсандаа сэтгэл ханасан Мартин «Гоо бүсгүй, сувд хоёрын» нь хөлсөнд «Бөхгөнө зөгий» өгөх арван таван долларыг санаж өрөө даруй очиж авахаар шийдэв. Гэтэл «Бөхгөнө зөгийн» газар сахал сармайгаа мөлчийтөл хуссан, хэнийг ч гэсэн, өөрсдийгөө ч гэсэн дээрэмдэж сурсан ёстой дээрэмчид сууж байлаа. Мартин тавилга хэрэгслээс нь заримыг эвдэж амжсан боловч эцсийн эцэст (оюутан байхдаа хүнд атлетикийн шагнал авч байсан) редактор, хэрэг хөтлөгч, зарлал цуглуулах төлөөлөгч, хаалгач нарын туслалцаатайгаар түүнийг хаалганы цаана гаргалаа. Тэгэхдээ тэд нар шатаар түргэн буухад нь Мартинд тусалжээ.
— Ирж байгаарай, Иден. Тантай уулзахад бид баярлах байна гэж тэд хойноос нь инээн хашгиралдав.
Мартин шороон дээрээс босож мөн инээв.
— Пөөх, мөн л сайн эрс юм «Трансконтиненталын» ялзмагууд л биш юм гэв.
Хариуд нь тэд дахин инээлдэв.
— Шүлэгч гэхэд биеэ овоо хамгаалчихдаг хүн байна гэж Иден танд хэлэх хэрэгтэй байна. Энэ огцом ширвэж цохихыг та хаана сурсан юм бэ? гэж редактор асуув.
— Таны тэр давхар сугадаж хүзүүн дээр дарахыг сурсан газар. Юу ч гэсэн нүд чинь хөхрөх бий гэж Мартин хариулав.
— Таны шилэн хүзүү ч загатнах бий, гайгүй. Үгүй үүнтэй холбогдуулан уух юм биш үү? Мэдээжийн хэрэг хүзүү гэмтсэнд биш танилцсандаа шүү гэж редактор найрсаг өгүүлэв.
— Би ялагдсан болохоор зөвшөөрөх ёстой болно гэж Мартин хариу хэлжээ.
Тэгээд дээрэмдсэн дээрэмдүүлсан цөм нийлж хүчтэй нь тэмцэлд ялсан учир «Гоо бүсгүй, сувд хоёрын» арван таван доллар зүй ёсоор «Бөхгөнө зөгийнх» гэж зөвшилцөн шил дарс хуваан уужээ.
Гучин дөрөвдүгээр бүлэг
Артур бага хаалганы дэргэд хоцорч Руфь Мария Сильвагийн довжооны шатаар гүйн оров. Тэр бичгийн машины чимээ сонсож орж ирээд Мартин ямар нэгэн гар бичмэлийн сүүлчийн хуудсыг машиндаад дуусаж байхыг харлаа. Талархлын өдөр Мартин очих эсэхийг мэдэхээр Руфь зориуд иржээ. Гэтэл уран бүтээлдээ автагдсан Мартин хүүхнийг ам ангайх зав өгсөнгүй.
— Үүнийг танд уншиж өгье! Энэ бол миний сүүлчийн өгүүллэг. Урьдах бүх өгүүллэгтэй огт адилгүй учир аймаар ч юм шиг. Гэвч яагаад ч юм бэ, сайн болсон шиг санагдана... өөрөө шүүж үз. Энэ өгүүллэгийг гавайн амьдралаас сэдсэн юм. Үүнийг «Вики-вики» гэж нэрлэлээ хэмээн машинаас хуудсыг сугалан авч нэгэн хувийг хойш тавих зуур Мартин хэлэв.
Өрөөний хүйтэнд Руфь чичирч байхад гар нь цэв хүйтэн хир нь бүтээлдээ улайрсан Маргины царай халуу бутран байв.
Руфь анхааралтай сонсож байсан боловч царайд нь үл тоомсорлох шинж илэрхий. Уншиж дуусаад Мартин:
— Үнэнийг хэлчих, таалагдав уу, үгүй юу? гэж асуув.
— Би... би мэдэхгүй байна. Та үүнийгээ хэвлүүлчихнэ гэж бодож байна уу? гэв.
— Үгүй энэ сэтгүүлүүдэд ахдана. Гэхдээ энэ бол ёстой үнэн юм шүү гэж Мартин хэлэв.
— Та юунд худалдаж болохгүй юм дандаа бичдэг юм бэ? Та амьдрах мөнгө олохын тулд бичиж байгаа биз дээ? гэж Руфь энэрэнгүй шаардана.
— Тийм л дээ. Гэхдээ миний баатар надад хүчрэгдэхгүй юм. Би яаж ч чадсангүй. Энэ өгүүллэгийг яг л ингэж бич гэж тэр шаардаад байсан юм.
— Яагаад таны тэр Вики-вики муухай ярьдаг юм бэ? өгүүллэг уншсан хүн бүхэн түүнийг үг хэллэгээс ичиж, редакторууд буцаавал тэдний зөв болно шүү дээ.
—Яагаад вэ гэхээр ёстой Вики-вики бол яг л ингэж ярих юм.
— Энэ ч муу зан.
— Энэ бол амьдрал. Энэ бол бодитой юм. Энэ бол үнэн. Би амьдралыг үзсэнээрээ л бичих ёстой гэж Мартин хэлэв.
Үүнд Руфь хариу хэлээгүй учир түр зуур чимээ аниргүй болов. Мартин Руфьт дэндүү хайртай учир түүнийг ойлгохгүй байсан бол төсөөллийн нь хязгаарлагдмал хүрээнд Мартин багтахгүй учир Руфь ч бас түүнийг ойлгохгүй байсан юм.
«Трансконтинентал» сэтгүүлээс би мөнгөө авсныг та мэдсэн үү гэж Мартин ярианы чигийг өөрчлөхийн тул өгүүлээд сэтгүүлийн газрын гурван хүнээс дөрвөн доллар ерэн цент, гаталгаа онгоцны билеттэй гаргуулж авснаа санаж хөгжилтэй инээжээ.
— Гайхалтай! Та тэгвэл очно биз дээ? Би уг нь үүнийг мэдэхээр ирсэн юм гэж Руфь баярлав.
— Очих оо? Хаашаа? гэж Мартин гайхан асуув.
— Манайд, маргааш хоол идэхээр. Мөнгө авахтайгаа зэрэг барьцаанаас костюмаа авна гэж та хэлсэн шүү дээ.
— Би үүнийг таг мартчихаж гэж баахан ичсэн байртай Мартин өгүүлснээ—Ийм юм болоод оо... Өнөө өглөө нэг цагдаа ирж зүлэг сүйтгэсэн гэж Мариягийн үнээ тугал хоёрыг тууж аваачих гээд. Гэтэл торгууль төлөх мөнгө Марияд байдаггүй... Тэгээд би төлчихсөн. Ингээд «Хонхон дуундаа» авсан хамаг шагнал Мариягийн үнээг цагдаагийн барьцаанаас авахад явчих нь тэр гэв.
— Тэгвэл та очихгүй юу?
Мартин элэгдэж урагдсан хувцсаа хараад,
— Чадахгүй нь дээ гэв.
Руфийн цэнхэр нүд нулимсаар дүүрч Мартиныг буруушаасан янзтай харсан боловч юм хэлсэнгүй.
— Хойтон жил хоёулаа талархлын өдрийг Дельмоникт, Лондонд, эсвэл Парист, эсвэл чиний хүссэн газар баярлая. Би үүнд итгэлтэй байна шүү гэж Мартин өгүүлэв.
— Шуудангийн салбарт орон тоо гарсан гэж би сая-ан сониноос олж мэдлээ. Чи тэнд орох гэсэн хүмүүсийн түрүүнд байгаа шүү дээ гэж Руфь хэллээ.
Дуудах хуудас авсан боловч очоогүй болохоо Мартин хүлээн зөвшөөрөв.
— Нэг жил өнгөрөхөд би аль ч шуудангаас арав дахин их мөнгө олдог болно гэж бат итгэж байна. Та үзээрэй.
— Ээ, чаавас! гэж Руфь хэлснээ босож бээлийгээ хийгээд—Би явъя, Мартин. Артур намайг хүлээж байгаа гэв
Мартин Руфийг чанга тэвэрч үнссэн боловч энхрийлэл нь дурамжхан хүлээн авав. Бие нь урьдын адил дагжсангүй, хүзүүгээр нь урьдын адил тэвэрсэнгүй, уруулд нь уруулаа ч наасангүй.
Түүнийг гаргаж өгөөд эргэж явахдаа:
«Уурлачихаж. Яагаа юм бол? Цагдаа очиж очиж өнөөдөр тэр үнээг барьж авдаг нь, гэхдээ энэ бол ёстой харамсалтай, гэнэтийн тохиолдол юм. Үүнд буруутай хүн алга» гэж бодов. Гагцхүү өөрөө торгууль төлөхгүй байж болох байсан юм гэдэг нь түүний толгойд даанч орсонгүй. «Гол нь шуудангийн ажилд орохгүй гэсэн минь түүний өмнө буруутай болж байгаа юм. Бас «Вики-вики» түүнд таалагдсангүй» гэж Мартин шийджээ.
Ар талд нь хелийн чимээ гарлаа. Мартин эргэж довжоо руу дөхөж яваа шуудан зөөгчийг харав. Мартин урьдын адил сэтгэл догдлон байж шуудан зөөгчөөс урт гонзгой дугтуйтай бөөн юм авлаа. Тэдгээрийн дотор нэг жаахан дугтуй байз. «Ныо-Иоркийн тойм» сэтгүүлийн тамгатай байв. Түүнийг задлахаасаа Мартин жаахан азнав. Өгүүллэг хүлээн авсан тухай мэдэгдэл ч биш дээ. Тэр сэтгүүлд ганц ч өгүүллэг явуулаагүй юм чинь «Магадгүй надад өгүүллэг захиалсан юм болов уу?» гэсэн бодол түүнийг хөшөөчихлөө. Энэ үл бүтэх, зоригтой бодлоо Мартин даруй сарниулав.
Энд хавсаргасан нэргүй захидлыг хүлээн авсан тэгээд ч сэтгүүлийн газар нэргүй захидлыг юм гэж үздэггүй учир Мартинд сэтгэл зовох юмгүй гэж мэдэгдсэн редакторын захидал тэр дугтуйд байлаа.
— Тэрхүү хавсаргасан нэргүй захидлыг гараар хичээнгүйлэн бичжээ. Тэр нь сэтгүүлүүдэд өгүүллэг, шүлгээ явуулдаг «Мартин Иден гэгч бол» зохиолч огт биш хуучин сэтгүүлүүдээс өгүүллэг хулгайлж машиндаад өерийн нэрээр явуулдаг юм гэсэн өөдгүй хов байлаа. Дугтуй дээр «Сан-Леандро» гэсэн шуудангийн тэмдэг байсан учир зохиогчий нь Мартин даруй тааж оллоо. Мөр тутмаас нь Хиггинботамын хэлзүйн мэдлэг, Хиггинботамын үг, Хиггинботамын санаа илэрхий байлаа. Энэ захидлыг хүргэн нь бохир гараараа сараалсан нь илэр-хий.
Түүнд энэ ямар хэрэгтэй юм бэ? гэж Мартин өөрөөсөө асууна. Бернард Хиггинботамд муу юм юу хийлээ? Энэ бол үнэхээр тэнэг, утгагүй хэрэг байлаа. Үүнийг зөвтгөх тайлбар олдохгүй байв. Бүтэн долоо хоногийн турш дорно зүгийн муж улсуудаас иймэрхүү захидал арваад ирлээ. Редакторууд сайхан сэтгэлтэй юм даа гэж Мартин бодоз. Мартиныг огт танихгүй хир нь тэдний олонхи нь түүнийг өрөвдөж байгаагаа илэрхийлсэн байлаа. Тэд нэргүй ховыг жигшдэг нь илэрхий байв. Түүнд хор хүргэх гэсэн тэнэг оролдлого бүтсэнгүй. Харин ч түүний нэрийг редакторуудын анхааралд оруулсны хувьд тус болж ч болох юм. Тэдний зарим нэг нь Мартины өгүүллэгийг уншиж байхдаа үүнийг өнөөх нэргүй захидалд гарсан Мартин Иден бичсэн юм гэж дурсан санах бий. Энэ явдал түүний зохиолын^ зохистой сайн нөлөөлж юу магад!
Энэ үеэр бас нэг явдал боллоо. Түүнээс .... тины нэр хүнд Мария Сильвагийн хувьд ихэд ... Нэгэнтээ гал тогооны өрөөнд Мария ч нүдэндээ ... тай, шаналгаатай байхад нь Мартин дайралджээ. ... индүүгээ ч өргөж даахыг байчихсан байж. Иймд Мар ... ханиад хүрч гэж мэдээд, Бриссендений авчирсан шилний нэгэнд үлдсэн виски архинаас балгуулж, орондоо орж хэвт гэжээ. Гэтэл Мария огт зөвшөөрсөнгүй. Өнөөдөртөө дотуур хувцсыг гүйцээн индүүдэж хураалгахгүй бол долоон хүүхэд минь маргааш идэх юмгүй болно гээд болдоггүй.
Мартин индүү шүүрэн авч индүүдлэгийн модон дээр эмэгтэй хүний нарийн жигүүнэн цамцыг чулуудахад Мария гайхаж хоцров. (энэ тухай тэр бүсгүй насан туршаа ярьжээ) Тэр нь тус хорооллын хамгийн ганган Кэт Флэнаганы гоёлын цамц байлаа. Тэр цамцыг яавч орой авчирч өгөхийг Флэнаган шаарджээ. Тэр хүүхэн төмөрчин Жон Коллинзтой найзалж явдгийг хэн бүхэн мэдэх бөгөөд бас Мариягийн өөрийн нь мэдээгээр тэд алтан хаалганы цэцэрлэгт маргааш зугаалах гэж байгаа юмсанжээ. Тэр цамцыг аврах гэсэн Мариягийн оролдлого талаар өнгөрөв. Түүнийг Мартин сандалд хүчээр суулгасан учир Мартины индүүдэж байхыг нүд бүлтийлгэн ширтэж суув. Арван минутын дараа Мария ч чадахааргүй сайхан индүүдсэн цамцыг гарт нь атгуулжээ.
— Индүү илүү халсан бол би үүнээс ч түргэн индүүдчих байсан гэж Мартин тайлбарлав.
Гэтэл Мариягийн бодлоор бол Мартин индүүгээ халаахын дээдээр халаасан байжээ.
— Та буруу шүршиж байна. Алив би заагаад өгье. Хэрэв түргэн индүүдье гэвэл шүршиж норгосон хувцсыг шахуургаар дарах хэрэгтэй гэж Мартин бас нэмж хэлэв.
Мартин зоориноос нэгэн хайрцаг авчирч таг тааруулаад хүүхдийн цуглуулсан төмрийн хогноос авч дээр нь даруулга хийв. Шүршиж норгосон хувцсаа хайрцагт хийж дээрээс нь төмөр даруулгатай тагаар таглав. Үүгээр бэлтгэл дуусжээ.
— За одоо харж бай гээд Мартин бүслэхийгээ хүртэл нүцэглээд бараг улайдтал халаасан индүү шүүрч авлаа.
Мартин индүүдэж дуусаад ноосон эдлэл угаахыг түүнд зааж өгснийг Мария хүн бүхэнд ярьж билээ.
— «Мария их тэнэг. Би танд зааж өгье» гэж тэр хэлжээ. Тэгээд зааж гарлаа. Мартин арван минутанд нэг машин хийсэн. Торх, хоёр хөндөл, дугуйн бул гүйцээ! гэж Мария ярьжээ.
«Халуун булгийн» угаалгын газар Жогийн хэрэглэж байсан тэр зүйлийг Мартин зээлджээ. Хуучин дугуйны булд модоор гол хийхэд бүлүүр болно. Модон голын дээд үзүүрийг олсоор оосорлож гал тогооны өрөөний яс модноос уясан учир өрөөсөн гараар татаж бүлүүрийг хөдөлгөнө. Торхонд хийсэн ноосон эдлэлийг энэхүү бүлүүрээр сайтар хутгаж болно. Мария нэг хүүгээрээ олс татуулж торхон дахь эдлэлийг бүлүүлдэг болжээ. Тэгээд Мартин Иденийг их ухаантай гэж гайхна.
Хздий тийм боловч Мартин Марияд чадвараа үзүүлж, хөдөлмөрий нь хөнгөвчлөөд Мартины нэр хүнд Мариягийн хувьд ихэд буурлаа. Энэ хүн угаалгачин байсан юм гэдэг нь мэдэгдэхтэй зэрэг түүнийг биширч байсан бишрэл утаа адил замхран арилав. Түүний номнууд, мөн хөнгөн тэргээр ирдэг, эсвэл виски архины шил орхидог эрхэмсэг зочид цөм Марияд гайхалтай юм биш болов. Энэ хүн жирийн ажилчин, өөр шиг нь ажилчин байсан, хоёулаа адилхан нийгмийн нэг ангийн улс байна. Үүнээс болж энэ хүн Марияд ойр дотно болсон боловч нууцын сонин буурав.
Мартин төрөл садангаасаа улам бүр холдож байлаа. Хиггинботамын үргүй оролдлого хийсний дараа ирээдүйн хүргэн Герман Шмидт нь гарч ирлээ. Нэгэнтээ Мартин хэдэн жижиг шүлэг, өгүүллэгээ хэвлүүлж аж байдлаа өөд нь татаж амжжээ. Мөнгө зээлсэн хүмүүсийн хагаст нь өрөө төлж костюм, унадаг дугуй хоёроо барьцаанаас авлаа. Дугуйгаа засах хэрэгтэй болж гэдгийг ойлгосон Мартин найрсаг харьцааны тэмдэг болгож ирээдүйн хүргэн Герман Шмидтийн засварын газар түүнийгээ хүргэж өгчээ.
Тэр оройдоо Мартин дугуйгаа хүлээн авч гайхах баярлах хослов. Герман Шмидт мөн найрсаг харьцааны тэмдэг болгож дугуйгий нь хүлээгдэлгүй засаж бас аль ч засварын газар байдаггүй зан таргаж гэрт нь хүргүүлсэн щ бололтой. Гэвч дугуйгаа үзээд ямар ч засвар хийгээгүй болохыг Мартин мэдэв. Тэгээд засварын газар утасдаж Герман Шмидт «түүнтэй ямар ч харьцаатай байхыг ! хүсэхгүй байна» гэдгийг сонсов.
— Герман Шмидт ээ, би танай засварын газар очиж таны хамрыг сайн чимхэхээс болохгүй нь шив гэж Мартин тайван хэлэв.
— Хэрэв та манай засварын газар ирвэл би цагдаа дуудна шүү! Үзээрэй! Та надтай зодолдож чадахгүй, тайвшир, Таны мэтийн амьтадтай би зам нийлэхгүй. Та бол залхуу, мэдэв үү, харин намайг мэхэлж чадахгүй. Хэрэв би таны дүүтэй суулаа гэхэд үүнээс болж та намайг шулж чадахгүй. Та ажил хийж хоолныхоо үнийг шударгаар олж авч болохгүй юу байна? Аан? Хариу-лаатах л даа! гэсэн хариу үг сонсов.
Мартин жинхэнэ Философичийн хувьд уураа дарж харилцуурыг тавьжээ. Эхлээд түүний инээд хүрсэн боловч яваандаа ганцаардах сэтгэл зүрхий нь базав.
Хэн ч түүнийг ойлгохгүй, хэнд ч хэрэггүй, ганц Бриссенденд л магадгүй хэрэгтэй байж. Гэтэл Бриссенден сураггүй алга болсон байв.
Мартин ногооны мухлагаас бага сага юм худалдаж аваад гарч ирэхэд үдшийн бүрий болж байлаа. Гудамжны үзүүрт трамвай зогсоход түүнээс танил болсон гулжгар хүн бууж ирэв. Мартины зүрх баярласандаа дэвхрэх шиг болов. Энэ нь Бриссенден байв. Мартин чийдэнгийн гэрэлд түүний түнтийсэн хармаануудыг ажиж амжлаа. Нэгэнд нь ном, нөгөөд нь лонх байжээ.


Top
   
PostPosted: Mar.14.11 12:26 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Sep.30.09 6:42 pm
Posts: 261
Г учин тавдугаар б ү лэ г
Бриссенден удтал алга байсныхаа тухай Мартинд юу ч хэлсэнгүй. Мартин ч түүнээс асуусангүй. Грогтой* аяганаас савсах уурын цаанаас Мартин найзынхаа туранхай цонхигор царайг баярлан ширтэж байв.
* Усаар зассан архи
— Би ч гэсэн сул суугаагуй шүү гэж Брнссендеь Мартины сүүлийн үеийн ажлын тухай сонсоод өгүүлэв. Тэгээд хармаанаасаа гар бичмэл гаргаж Мартинд өгөхөд тэр нь гарчгийг уншаад Бриссенденийг гайхан харав.
— Тийм ээ, тийм, аятайхан гарчиг байгаа биз. тийм үү? «Эфемерида»... илүү аятайхан хэлэх аргагүй. Харин энэ үг таны үг шүү. Та санаж байна уу. Та хүний тухай хэлэхдээ хүн бол «нэг өдрийн настны адаг («Эфемерида») гэж халууны хүчээр амь орж, халууны шилийн хувиартай шатанд өөрийн зайг эзлэхийн тул тэмцдэг материйн адаг гэж та хэлсэн шүү дээ. Тэр чинь толгойноос гардаггүй. Түүнээс салахын тул бүхэл бүтэн найраглал бичих хэрэгтэй боллоо. Ун-шаатах, тэгээд санаагаа хэлээрэй гэж Бриссенден хэлэв.
Мартин уншиж байхдаа сэтгэл хөдөлснөөс болж царай нь заримдаа улайж, заримдаа цайж байв. Энэ бол уран зохиолын хамгийн төгс бүтээл юм. Санааны хамгийн нарийн өнгө үгийн илрэлтэй, туйлын төгс итгэлтэй (үүнээс болж Мартины хоолой зангирч нүдэнд нь нулимс хурж байв) болохыг дийллээ гэж хэлж болдог юм бол хэлбэр нь агуулгаа дийлжээ. Энэ бол зургаан зуу, долоон зуун мөр урт найраглал байв. Иймэрхүү юм бүтээнэ гэдэг боломжгүй, сэтгэшгүй мэт атал ийм юм байж байх юм, цагаан цаасан дээр хараар бичсэн байж байх юм. Хүнийг бүхий л эрэлтэй нь, хязгааргүй орон зайг давтах, алс холын ертөнцийн хүрээнд ойртох гэсэн ханашгүй эрмэлзэлтэй нь энэ найраглалд харуулжээ. Энэ бол зүрх нь сүүлчийн сулхан цохилтоор цохилж одоохондоо амьд боловч үхэж байгаа хүний ургуулан бодох чадварын галзуу цацалт байв. Найраглалын жавхлант айзмаас одон ертөнцийи нүргээн, мөргөлдөж байгаа солирын тачигнаан, гад улаан үүлсийн нөөлгөнд гэгээ орсон баргар зайд одон ертөнцийн их цэргийн тулалдааны чимээ сонсдож, үүний хажуугаар эвдрэн сүйрч байгаа ертөнцүүдийн сүртэй нүргээн дэх үл тасалдах гомдол мэт хүний дорой дуун сонсогдоно.
Үг хэлж чадахаар болмогц Мартин,
— Иймэрхүү юмыг хззээ ч бичээгүй бий. Энэ ч гайхалтай! Гайхалтай! Би мэдлээ! Энэ агуу их, мөнхийн асуудал миний толгойноос гарахыг байлаа. Хүршгүй 'юманд хүрэх гэсэн хүний дорой дуу миний чихэнд үргэлж сонсогдож байх болно! Заан урамдаж, арслан хүрхрэх дуун дунд шумуул шунгинах адил аа. Гэвч энэ дуунаас ханашгүй хүсэл сонсодлоо. Би лав дэмий юм ярьж байгаа байлгүй... Энэ чинь намайг бүрэн эзэмдчихлээ. Та... юу гэж хэлье дээ, та суут хүн юм. Та яаж үүнийг бичив ээ? Та яаж үүнийг бичиж чадав .аа? гэв.
Мартин хүч орохын тулд л энэ магтаалаа түр завсаврлав. Тэгээд Мартин:
— Хойшид би юу ч бичихгүй. Би бол хөөрхийлөлтэй сараачигч юм- Чухам урлан бүтээх гэдэг юу болохыг та надад үзүүллээ. Та суут хүнээс ч илүү! Энэ бол солиорлын үнэн. Энэ бол үнэн жинхэнэ мөн чанараараа байгаа нь юм. Та догматикч, үүнийгээ ойлгож байна уу? Шинжлэх ухаан ч гэсэн таныг давахгүй. Энэ бол шүлгийн хүчит айзмаар огторгуйн уудмын төмрийг давтаж хийсэн, гоо сайхан, сүр жавхлангийн гайхамшиг болгон хувиргасан үнэн юм. Өөр хэлэх юм алга! Намайг сүйтгэж, дарж хаяжээ! Нэг юм хэлье Энэ найраглалаа ямар нэгэн сэтгүүлд өгч хэвлүүлэхийг зөвшөөрөх үү? гэв.
Бриссенден инээд алдав.
— Ийм юм хэвлэх гэж зүрхлэх сэтгүүл христос шашинтны ертөнцөөс олдохгүй! Та үүнийг сайн мэдэж байгаа!
| — Үгүй, мэдэхгүй! Үүнийг шүүрэн авахгүй сэтгүүл энэ дэлхийд байхгүй гэдэгт би итгэж байна. Ийм бүтээл зуун жилд нэг удаа гардаг юм чинь. Энэ бол өнөөгийн өдрийн найраглал биш. Энэ бол зуун жилд нэг гарах найраглал.
— Би таныг үг алдуулж болох байна!
— Тоомжиргүй хүн болох гэж бүү маягла! Редакторууд ч тийм их маанаг амьтад биш шүү. Би мэднэ. Миний явуулах анхны газар нь биш гэхэд хоёр дахь газар нь «Эфемеридийг» заавал авна. Мөрийцье л дөө.
— Мөрийцөхөд саад болох нэг зүйл байна гэж Бриссенден хэлээд жаахан дуугүй байснаа-Энэ бол том зохиол, урьд өмнө миний бичсэн дотроос хамгийн дөмөг нь. Би үүнийг сайн мэдэж байна. Энэ бол миний хамгийн сүүлчийн бүтээл. Би энэ найраглалаар бахархаж, түүндээ сөгдөн биширдэг. Энэ минь виски архинаас ч дотно. Хүн туйлын хүслэнд зорьж элдэвт итгэж байдаг залуу насандаа хүсэж явсан тэр төгс бүтээл минь энэ ээ. Ингэж би хүслээ хангалаа, авсанд ордог дээрээ хангалаа. Тэгэхлээр би түүнийгээ гахайнуудад хараалгахаар өгөх гэж үү? Би тантай мөрийцөхгүй! Энэ бол миний юм! Би үүнийг бүтээсэн, ганц тантай л хуваалцаж байна гэв.
— Та ертөнцийг бодооч! Гоо сайхны зорилго бол баясуулж, жаргуулж байх шүү дээ! гэж Мартин өндөр дуугаар өгүүлэв.
— Намайг л баясуулж, жаргуулж байг.
— Хар амиа бүү бод!
— Би хар амиа бодогч огт биш! гэж Бриссенден хэлэхдээ дараа нь хэлэх үгээ урьдчилан төсөөлсөн бололтой мишээгээд.
— Би өлсгөлөн гахай шиг өрөвчхөн хүн гэв.
Түүний шийдийг өөрчлөх гэж Мартин оролдож цөхөв. Сэтгүүлүүдийг үзэн яддаг нь утгагүй, Эфесийн Дианы сүмийг шатаасан Геростратаас ч доор загнаж байна гэж Бриссенденд үзүүлэхийг Мартин оролдов. Бриссенден нимбэгтэй архи балгах зуур толгой дохин байж түүний өгүүлэхийг сонсоод сэтгүүлүүдийн талаархаас бусад нь Мартины зөв гэж байлаа.
— Та тэр найраглалыг машиндаад өгөөрэй. Энэ тухайд та ямар ч бичээчээс мянга дахин илүү бий. Одоо бол танд нэг ашигтай зөвлелгөөн өгье гэж Бриссенден хэлээд хармаанаасаа олон хуудас гар бичмэл гаргаж ирэв. Тэгээд ингэж хэллээ:
— Энэ таны «Нарны шившиг». Би үүнийг гурав дахин уншлаа! Энэ бол миний магтахын дээд «Эфемеридийн» тухай та зөндөө ярьсан болохоор би дуугүй байх ёстой. Гэвч хэрэв «Нарны шившиг» хэвлэгдвэл ер бусын их шуугиан дэгдээнэ. Үүнээс болж асар их маргаан үүснэ. Энэ бол танд ямар ч зар тунхгаас илүү тустай болно гэдгийг танд хэлье гэв.
Мартин инээд алджээ.
— Энэ өгүүллэгийг ямар нэгэн сэтгүүлд өг гэж надад зөвлөх юм биш биз? гэсэнд
— Хэрэв та хэвлүүлье гэж бодож байгаа бол хэрхэвч тийм бшп. Үүнийгээ томоохон хэвлэлд өг. Тэгв:л галзуу юм уу, эсвэл шал согтуу шүүмж бичигч ямар нэгэн этгээд уншиж үзээд тааламжтай үнэлэлт өгч магадгүй. Та ч ном уншсан хүн юм! Тэр уншсан номууд нь Мартин Идений тархинд боловсорч «Нарны шившигт» шингэжээ. Нэгэн “агт Мартин Иден алдаршихад энэ зүйл нэр алдрын нь нилээд хувийг бий болгож өгнө. Хэвлэх газар эр, хэдийчинээ түргэн олбол төдийчинээ сайн! гэв.
Энэ удаа Бриссенден Мартнныд орой болтол суув. Мартин түүнийг үдэж трамвайн буудалд хүргэж өгсөн бөгеед Бриссенден трамвайд суухдаа найзынхаа гарт үнгэгдсэн цаас гэнэт атгуулав.
— Үүнийг ав. Өнөөдөр морин тойруулга дээр аз таарсан юм! гэв.
Хонх жингэнэж трамвай хөдлөхөд Мартин харанхуйн дунд үнгэгдсэн цаас атгасаар гайхан хоцров. Өрөөндөө орж ирээд тэр цаасыг дэлгэж үзвэл зуун долларын дэвсгэр байв.
Түүнийг Мартин сэтгэл зовох юмгүй хэрэглэв. Найз нь мөнгө ихтэй гэдгийг тэр сайн мэдэж байснаас гадна удахгүй энэ өрийг дарна гэдэгт итгэж байв. Мартин маргааш нь бүх өрөө төлж Марияд гурван сарын сууины хөлс урьдчилан өгөөд барьцаанаас бүх юмаа авлаа. Тэгээд Мариенд өгөх хуримын бэлэг, Руфь, Гертруда хоёрт шинэ жилийн бэлэг тус тус худалдан авав. Хамгийн сүүлд нь Сильвагийнхантай цуг Окленд орж амласан амандаа хүрч Мария, түүний хүүхдүүдэд шаахай худалдан авч өгөв. (Тэгэхэд амласнаасаа жил хожидсон юм) Тэгээд зогсохгүй тэдэнд амттан, тоглоом авч өгсөнд хүүхдийн бяцхан гарт боодолтой юм чүү чамай багтаж явав.
Мартин ер бусын олон түмний манлайд явж боовны дэлгүүрт ороод Руфь, түүний эх хоёртой санаандгүй уулзав.
Морз авгай маш бантаж, Руфь ч атугай ичсэн байлаа. Тэр нь гадаад үзэмжийг их юманд боддог учир хайрт хүнээ португалийн олон ноорхой жаал дотор явахыг харах нь их эвгүй байв. Өөрийг хүндэтгэх, бардах сэтгэл нь түүний дургүйг хөдөлгөжээ. Хамгийн муухай нь гэвэл Мартин орчноосоо хэзээ ч дээш гарахгүй хүн болох нь энэ явдлаар батлагдлаа гэж Руфь үзсэн нь болно. Энэ бол мэдээжийн эвгүй зүйл бөгөөд үүгээрээ ертөнцийн нүднээ, түүний ертөнцийн нүднээ гайхуулж явах хэрэггүй юм. Руфь Мартин хоёрын ураг бололцсоныг хэнд ч хэлээгүй боловч тздннй харилцаа хэний ч мэдээж байв. Гэтэл гай болж боовны дэлгүүрт таннл хүн олон байсны гадна тэд цөм Морзын болзоот хүннйг дагаж яваа хүүхдүүдийг сонирхон харлаа. Өөрийнхөө орчинд үнэнч охин Руфь Мартины агуусэт-гэлийг ойлгож чадсангүй. Энэ тохнолдлыг өөрийнхөө хөнгөмсгөөр шившигтэй тохиолдол гэж үзэв. Тэр өдөр Мартин Морзынд очоод Руфийн сэтгэл маш их хөдөлснийг үзээд өгөх гэсэн бэлгээ хармаанаасаа гаргаж зүрхэлсэнгүй. Уур, гомдлын нулимс асгаруулж байхы нь Мартин анх удаа харсан учир сэтгэл догдолж өөрийгөө бүдүүлэг мал гэж зэмлэсэн боловч чухам юугаар буруутсанаа лавтай ухаарсангүй. Өөрийн зиндааны хүмүүстэй явахаас ичнэ гэдэг Мартины толгойд даанч орж ирээгүй учир Мария Сильвагийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг авч өгөхөөр дагуулж явснаа Руфийн хувьд ер муудах юмгүй гэж бодож байв. Гэвч Руфийн тайлбарлан өгүүлэхийг сонсоод, энэ бүхнийг хамгийн дөмөг бүсгүй хүнд ч байдаг бүсгүйчүүдийн сул талын илрэл гэж ойлгоод Руфийн гомдсон учрыг мэдэв.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 129 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited