#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.28.18 6:50 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 129 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Oct.31.09 3:28 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
:wd:


Top
   
PostPosted: Nov.01.09 1:06 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
Юу боловч хойно урд гарч харайх дэмий гэж бодоод тэр чигээрээ явахаар шийдлээ. Гэтэл замын дотор талаар явах нэг л биш санагдана. Яриандаа болоод замын нөгөө талд гарахаа мартаж гэж бодог хэмээн ам хамхилгүй яриа дэлгэв.Ингэж аргалсаар өргөн чөлөөнд гарч иртэл гудамжны гэрэлд Лиззи Коноли гэдэг хүүхэн аальгүй найз хүүхэнтэйгээ дайралдаж бас нэг сандраажээ. Мартин хэсэгхэн хугацаанд эргэлзсэнээ малгайгаа авч мэхэсхийн мэндлэв. Таних нүүр халуун учир тал засан Лиззи Коноллитэй мэндэлсэн атал аальгүй хүүхэн өөдөөс нь мөн хариу мэндлэлцэв. Түүний инээмсэглэсэн хөөрхөн нүд Руфийн тунгалаг цэнхэр нүднээс огт өөр харагджээ. Золбоолог нүд нь Мартин Руфь хоёрын аль алин дээр тусаж Руфийн янз төрх, хувцас хунарыг ажиглангуутаа ихэд таашааж нийгмийнх нь байдлыг таамаглах шиг бололтой. Хариуд нь Руфь ч мөн хоромхон зуур хальт хараад өнгөрөхдөө хямд үнэтэй хувцас хунары нь ажиглаж амжив. Тэр хүүхэн ажилчин хүүхнүүдийн гангалах дуртай бүрх малгай тордон өмсжээ. Минут өнгөрсний дараа Руфь
— Яасан сайхан хүүхэн бэ? гэв.
Энэ үг Мартинд тааламжтай санагдсан боловч
— Аа мэдэхгүй. Гэвч хүн хүний нүд өөр дөө. Надад онцын сайхан харагдсангүй гэж хэлэв.
— Болиоч дээ. Ийм аятайхан хүүхэн мянган хүүхний дунд нэгээс илүү дайралдахгүй. Нүүрий нь харав уу? Зурсан юм шиг. Бас нүд нь ямар гайхамшигтай сайхан бэ!Орчлонгийн ганц сор мэт санагдах хүүхнээр сугадуулан яваа Мартин тоомсоргүйхэн
— Тийм сайхан харагдлаа гэж үү дээ? хэмээн асуув
— Хэрэв энэ хүүхэн өөдтэйхэн хувцаслаад биеэ авч явж сурвал харчуул цөм шохоорхоод салахгүй. Эрхэм Иден та ч гэсэн мөн ялгаагүй шохоорхох л болно.
— Хамгийн гол нь энэ хүүхэн зөв л ярьж сурах хэрэгтэй. Зөв ярьж сурахгүй бол ихэнх харчуул таалж үзэхгүй. Хэрэв энэ хүүхэн сурсан дадсанаараа өөртэй чинь ярья гэж бодоход хэлсэн үгийнх нь лав тэн хагасыг чи ойлгохгүй өнгөрнө.
— Чи яасан зөрүүд вэ! Манай Артур шиг нэг санаснаа зөвтгөх гээд зүтгэчих юм.
— Чамтай эхэлж уулзахдаа миний яаж ярьж хөөрч байсныг мартчихсан гэж үү? Одоо миний хэл яриа огт өөр болсон. Тэр үес би яг л энэ хүүхэн шиг ярьдаг байсан.
Өнгөрсөн хугацаанд би хэл яриагаа засаж амжсан. Энэ хүүхний хэлийг ойлгохгүй гэж одоо би өөрт чинь ойлгомжтой үгээр хэлж байна шүү дээ. Тэр хүүхэн ямар хуу янзтай зогсож байгааг ажиглаа биз? Яагаад тэр цэххэн шиг зогсож чадахгүй байна? Би иймэрхүү зүйлийн
тухай одоо ямагт бодох боллоо.Урьд ер анзаардаггүй байж. Одоо л ойлгож эхэлж байна.
— Яагаад цэх зогсож чадахгүй байна гэх нь вэ?
— Үйлдвэрт ороод нилээн хэдэн жил болж байгаа юм. Залуу хүний бие хайлсан тугалга гэсэн үг. Хүнд хүчир ажилд биеэ ямархуу янзтай байлгавал ямар байна вэ,
хүний бие тэр аясаар хэвшиж эвдэрдэг юм. Гудамжинд
ажилчин хүнтэй дайралдахад хийдэг ажлы нь би хараад л мэдэж чадна. Намайг хар л даа. Би яагаад ингэж ганхаж явж сурав? Бараг бүх амьдралаа далайд өнгөрөөснөөс л ийм болсон хэрэг. Хэрэв би усан цэрэгт биш, морин цэрэгт алба хаасан бол миний хөл майга болсон байх ёстой. Энэ хүүхэн мөн ялгаагүй. Харц ширүүн ч юм шиг байгаа биз? Хэн нэг хүний асрамж үзээгүй хойно аргагүй шүү дээ, хувиа борлуулж өссөн хүний харц яаж тийм, жишээлбэл...тийм эелдэг зөөлөн болохгүй шүү дээ.Ингэж ярихад нь Руфь
— Чиний хэлдэг үнэн бизээ. Ямар аюултай хэрэг вэ! Хөөрхий тийм сайхан хүүхэн...гэж аяархан хэллээ. Руфийн нүдэнд харамсал байгааг Мартин хараад хүүхэнд хайр сэтгэлээ өгч лекцэнд очихоор сугадалцан явах ямар их аз вэ гэж бодов. Мартин тэр орой гэртээ харьж ирээд толинд өөрийгөө удтал ширтсэнээ «Мартин Иден! Чи хэн гэгч вэ, хэн гэгч вэ? Хувь тавилан, эзлэх байр суурь чинь хаана байна? Лиззи Конолли мэтийн хүүхний л хавьцаа шүү дээ. Олхиогүй бүдүүлэг бүхэн бүрдсэн хар ажлын сая сая хүмүүсийн дунд пүнз саравч, хог новшийн дотор хутгалдаж явах тавилантай биш үү. Наад ялзарсан төмсөө үнэрлэ! Сайн үнэрлэ! Муухай үнэр ханхалж байгааг мэдэж байна уу? Чи тэгээд ном руу өнгийж, хөгжим чагнаж, сайхан зураг харж, хэл зохиол оролдож байх санаатай! Найз нөхөд чинь цөм зүгээр явахад чи Лиззи Коноллийг орхиод тэнгэрт, тэр хол байгаа хүүхэнд санаатай.
Хэн бэ, чи хэн бэ! Санааны чинь гарз биш үү? гэж өөртэйгөө ярив.
Мартин гараа зангидан толинд өөрийгөө занган орны ирмэг дээр сууж өмнөө байгаа юмсыг хоосон ширтэж баахан суулаа. Дараа нь алгебрын сурах бичиг дэвтэр хоёр гарган зэрэгт
тэгшитгэл бодож түүндээ улайрав. Цагийн зүү явж од анивчин байсаар үүрийн туяа цонхоор гэрэлтэв.

Арвангуравдугаар б үлэг

Халуун өдөр Сити-Холл гэдэг цэцэрлэгт нийгэм судлал, гүн ухааны хэнээ туссан хэдэн ажилчны маргаан дээр санамсаргүй орсон явдал Мартинд их том нээлт болов. Мартин Йден сард хоёрын зэрэг удаа номын санд очихоор энэ цэцэрлэгээр өнгөрөхдөө тэдний маргааныг чагнахаар унадаг дугуйнаасаа заавал буух бөгөөд эндээс мордохдоо сэтгэл ихэд хоргодох болов. Энэ маргааны өнгө
Морзын ширээн дээр болдог ярианаас өөр байлаа. Маргагсад дур дураараа авирлаж, нэг нь нэгийгээ янз элдвээр дуудаж хамгийн хорсголтой зэвүүн үгээр дайран хамаа намбаагаа алдана. Тэдний маргаан дээр хоёрын зэрэг орсноос хойш нэг л учиртай сонин санагдах бслжээ. Яагаад тэгж сонирхох болснос Мартин сайн ойлгосонгүй. Тэдний маргаан Морзын хэвшил болсон нам гүм ярианаас хамаагүй хүчтэй нөлөөлөв. Маргаанд оролцогсод англи хэлээр буруу зөрүү ярьж үзэл онол таарахгүй нэг нэгнийгээ анхны хүй нэгдлийн хүн шиг зэрлэгээр дайрна. Энэ нь Мартинд Морз болон түүний найз Бэтлер хоёрын ярианаас илүү амьд санагдана.
Цэцэрлэгт болдог маргаан дээр Герберт Спенсер гэдэг нэрийг Мартин хэд хэдэн удаа сонсов. Нэг маргаан дээр Спенсерийн шавь, түүний сургаалыг баримтлагч гэж дотуур цамцгүйгээ нууж хуурч урагдсан хөвөнтэй цамцныхаа захыг босгож хумхисан арчаа муутай хүн хүрч ирэв. Тоо томшгүй олон тамхины утаа, энд тэндгүй тамхи зажлах чимээн дунд хурц маргаан эхлэв. Маргааны явцад нөгөөх тэнэмэл бусдын дайрч хэлсэн үгийг тухай бүр няцааж байлаа. Түүгээр үл барам нэг ажилчин «Таньж болохгүй гэдэг чинь бурхан биш бол өөр бурхан байхгүй. Герберт Спенсер бол таних аргагүй гэдгий чинь бурхан болгож шүтдэг хүн» гэж ярихад хүртэл өчиг өгөлгүй хариулав. Чухам юуны тухай маргаж байгааг Мартин ойлгож чадаагүй мөртлөө Герберт Спенсерийг сонирхов. Номын санд очоод нөгөөх тэнэмлийн ярианд олонтаа дуулдсан «үндэс үүсвэр» гэдэг зохиолыг сураглав.
Их нээлт чухамхүү үүнээс эхэлжээ. Мартин хамгийн түрүүн Спенсерийн бичсэн «Сэтгэхүй зүйн үндэс» гэдэг ном сонгон аваад унших гэж оролдсон нь түрүүчийн удаа Блаватски Хатагтайг ойлгож чадаагүй шигээ яг мухардав. Юу ч ойлгохгүй төлөвтэй болохоор нь гүйцээж уншилгүй буцааж тушаалаа. Тэр оройгоо алгебр, физик үзэж, шүлэг бичих гэж удаан зууралдсаны дараа орондоо орж хэвтээд «Үндэс үүсвэр» гэдэг ном сөхөж үзэв. Өглөө болгоод босолгүй мөн түүнийгээ уншлаа.
Нойр нь ч хүрсэнгүй. Энэ өдөр бичих зав гаргаж чадалгүй улиглан уншсаар хэвтээд сүүжнийхээ ясыг хөндүүр болтол хэвтсэнээ хэзээ хойно ухаарчээ. Тэгэхээр нь хөнжлөөсөө сутаран нүцгэн шалан дээр гэдрэг харж хэвтээд уншлаа. Мартин дараачийн шөнө сайн унтаж аваад өглөө бичих ажилдаа орсон боловч нөгөө номоо уншмаар санагдаж дахгш барьж авав. Хорхой их хөдөлсний
улмаас ертөнцийг, тэр ч байтугай энэ орой Руфь хүлээж суугааг хүртэл мартсан ажээ. Бернард Хиггинботам үүд дэлгэн манайд хоол иддэг билүү, үгүй билүү гэсэн үг хаяхад сая ухаарав.
Мартин юмыг сонирхохдоо хэзээний гоц гойд, юм бүхнийг мэдэхийг эрмэлзэнэ. Иймээс болоод ч дэлхий тойрон тэнэж явдаг далайчны ажилд дурласан бизээ. Спенсерийг уншаад юу ч мэдэхгүй байгаагаа ойлгож далай тэнгисээр хичнээн тэнээд ч хэрэггүй санагдав. Үүнээс урьд Мартин салж бутарсан үзэгдэл юмсыг өнгөц сонирхох буюу их л сайндаа зарим нэгий нь эрэгцүүлэн бодох төдийгөөр өнгөрч байснаас бус, тохиолдлын чанартай тэр олон үзэгдэл юмсыг хооронд нь холбон нийлүүлж ертөнц гэдэг бүхэл бүтэн зүйл болгон дүгнэх санаа төрөөгүй байлаа. Мартин нисэж яваа шувуу хараад чухам яаж нисдэгий нь сонирхож байсан удаа олон бий. Гэхдээ хөгжлийн явц нисдэг амьтан бий болгосон гэдгийг бодсонгүй, тийм процесс байж болох талаар сэдэж санаагүй явжээ. Шувуу гэдэг амьтан байсан учраас шувуу байдаг гэж ойлгож явснаас бус шувуу «буй болсон» гэж гүнзгийрүүлэн бодож үзсэнгүй.
Бусад зүйлсийн талаар мөн ийм ойлгоцтой байсан хэрэг. Гүн ухааны үүднээс тайлбарлах гэсэн түүний оролдлого бүхэн бодож сураагүй, мэдлэг дутмагийн харгайгаар бүтэмжгүй өнгөрч байжээ. Дундад зууны үеийн Кантын метафизик Мартинд ямар ч ашиг өгсөнгүй,
харин оюун ухааныхаа хүчинд эргэлзэх санаа төрүүлжээ.
Тэрчлэн Роменсын мэрэгжил хөөн хэт явцуурч бичсэн хувьслын тухай онолыг судлахаар эхэлсэн нь бас л бүтэлтэй болсонгүй. Түүнийг уншаад хувьсал гэдэг бол ойлгомжгүй үгээр дэмий юм санаанаасаа зохиож бичсэн үндэсгүй онол юм л гэж ойлгосон ажээ. Гэтэл Мартин одоо хувьслын тухай онол хоосон онол бус, харин хөгжлийн нийтээр зөвшөөрөн хүлээсэн хууль юм. Одоо хувьслын зарим хэлбэрийн тухай асуудлаар л эрдэмтдийн хооронд маргаан үүсвэл үүсэх юм гэж Мартин бодов.
Спенсер тэр бүхнийг нэг горим журамд оруулан нэгтгэж дүгнээд Мартинд харуулж өгчээ. Тийнхүү хялбарчилсан цэгцтэй болгож өгсөн ертөнц Мартин Иденд одоо цэргүүд чөлөө цагтаа нааддаг хөлөг онгоцкы бяцхан загвар мэт бүхий л нарийн ширийн зүйлтэйгээ ив ил харагдах
болов. Ертөнцөд санамсаргүй тохиолдол ерөөсөө байхгүй, юм бүхэн хуультай, зүйтэй. Тэр хуулийн дагуу шувуу нисдэг. Хэлбэр олоогүй плазм гэдэг нэг эст махбод хөдөлж дараа нь мурилзан явж сүүл сүүлдээ далавч хөл урган шувуу гэдэг амьтан ертөнцөд буй болсныг мэдэв.
Мартины оюун нэг өндөрлөгөөс нөгөөд дамжин гарсаар хамгийн өндөр оргилд гарч юмсын мөн чанарын нууцад нэвтрэн ороод түүний гайхамшиг танд бишрэн согтжээ. Мартин шөнө нойрон дундаа аугаа их ид шидтэй бурхан зүүдэлж, сэрүүн байх үедээ Спенсерийн
нээж өгсөн ертөнцөөр хэрэн тэнүүчлэх болжээ. Мартин үзэгдсэн бүхний шалтгаан холбоог нээж олохыг эрмэлзэн тархиа хүчтэй ажилдуулах тул хоол идэж суухдаа тулга тойрсон яриа, хэрүүл маргааныг дуулдаггүй байлаа. Мартин тавган дээр тавиастай төмстэй мах огтлохдоо нарны туяа огтолж байна гэж бодно. Эсвэл нарны энэ туяа дэлхийд хүрч ирсэн сая сая бээрийн урт
замаар жуулчлан явах буюу тэр замаар жуулчилж явснаа, гарын булчинг ажиллуулан байгаа хүч юу байж таарах тухай гарын булчинд тушаасан тархиныхаа тухай улмаар нөгөөх нарны туяа тархи хоёрын холбооны тухай бодно. «Чи солиорчихоо юу» гэж Жимийн хэлснийг, төрсөн эгч нь сэтгэл өвдөн шимшрэн байгааг, Бернард Хиггинботам духан тушаагаа хуруугаа хэд
хэдэн удаа хий эргүүлж шоолсныг Мартин гүн бодолдоо автаад дуулсан ч үгүй, анзаарсан ч үгүй. Хоорондоо холбоогүй шинжлэх ухаан байдаггүй нь Мартин Иденд бүр их хачин санагдав. Юм мэдэж авахсан гэж бодохоос тэр нойр хоолоо мартжээ. Түүний хуримтлуулсан
мэдлэг тархинд нь хоорондоо холбогдож чадаагүй эс болон тогтжээ. Нэг эсэнд далай тэнгисээр аялж мэдсэн зүйл хуримтлагдсан байхад нөгөөд нь хүүхнүүдтэй уулзаж учрахдаа мэдэж авсан зүйлс хуримтлагдсан байх жишээтэй. Гэтэл энэ хоёр эс хоорондоо холбогдож
өгөхгүй зовооно. Сэтгэл нь дэвэрч хөөрсөн хүүхэн, далайн шуурган дунд яваа хөлөг хоёрын хооронд ямар холбоо байж таарах билээ? Энэ бол бололцоогүй бөгөөд тэнэг бодол мэт
санагдана. Гэтэл Герберт Спенсерийн баталснаар энэ хоёрын хооронд холбоо байх бололцоогүй биш харин холбоогүй байж таарахгүй байлаа.
Огторгуйн уудамд орших одон ертөнцөөс аваад хүний хөл дор гишгэгдэх элсний атом хүртэл хоорондоо цөм холбоотой ажээ. Энэ бол Мартинд гайхал төрүүлэх байнгын эх булаг болж хувирдаг. Мартин энэ ертөнц болон бусад гариг ертөнц дээр байгаа үзэгдэл юмсын хоорондын хэлхээ холбоог олж тогтоохыг оролдон янз бүрийн юмны нэр тухайлбал хайр дурлал, яруу найраг, газар хөдлөх, гал, дуут могой, солонго, эрдэнийн чулуу, эрэмдэг зэрэмдэг бие, нар шингэх, арслан хүрхрэх, шатах хий, бүдүүлэг байдал, үзэсгэлэн, хүн алсан хэрэг, хөшүүрэг тулах цэг, тамхи гэж бичээд гэдгээрийн хоорондын холбоог олж тогтоож чадаагүй цагт сэтгэл амардаггүй байлаа. Ертөнц нэгэн бүхэл зүйл болж өмнө нь харагдах болсон тул Мартин одоо түүний өнцөг булан бартаат замаар жуулчлан явахдаа ой ширэнгэ дунд төөрч будилсан тодорхой
зорилгогүй тэнүүлчин биш, газрын зураг дээр тэмдэглэсэн бүхнээс нэгийг ч алгасахгүй мэдэхийг хичээсэн туршлагагай шинжээч жуулчин болжээ. Мартин Иден юм мэдэх тусмаа ертөнц болон энэ ертөнц дээр аж төрж бүхий өөрийнхөө амьдралын сайхныг бишрэн гайхах болов. Мартин өөрийгөө толинд хараад
— Ээ тэнэг минь ээ! Чи зохиол бичих санаатай цаасан дээр юм эрээчиж байсан аа? Чи юу бодож, юу бичиж байсан хэрэг вэ? Ухаан суугаагүй, хүүхдээрээ байсан чи Сайхан юм гэж юү байдгийг бүдэг бадагхан төсөөлөхөөс цаашгүй байсан. Юм мэдэхгүй харанхуй бүдүүлэг байсан. Зүрх чинь дурлалаасаа болоод дэлбэрэхэд бэлэн байсан. Хүүхэнд ухаан жолоогүй дурласныхаа хирээр биеэ хэт тоодог байсан. Тийм найдваргүй, тийм сохор байж бас юм бичих санаатай? Чи зүг чигээ одооноос л олж эхэлж байна. Чи сайхан юмны уг чанарыг огт мэдэхгүй байж сайхан юм бүтээхийг санааширч байж. Чи амьдралын мөн чанарыг мэдэхгүй мөртөө амьдралын тухай зохиол бичих санаатай байж. Чи бас ертөнцийн тухай бичих санаатай байсан. Гэтэл ертөнц чамд хятад оньсого шиг байлаа. Чи юу ч бичлээ гэсэн тэгж сохроор бичиж байжээ. За, Мартин минь сэтгэлээр битгий уна. Чи бичиж чадна. Одоо чи бага сага юм мэдэх боллоо Мэдэж байгаа юм чинь хэдийгээр өчүүхэн боловч чи зөв зам олжээ. Удахгүй их мэдлэгтэй болно. Хэрэв сайн хичээвэл нэг мэдэхэд хэрэгтэй бүхнийг бараг мэдсэн байх буй. Тэр цагт чи зохиол бичиж чадах болно! гэв.Баяр баясгалангаа хуваалцах хүслийн эрхээр өөрийнхөө аугаа их нээлтийг Руфьд ярив. Тэрний нь Руфь хэзээ язааны мэддэг бололтой. Хааш яаш хандаж сонслоо. Санаа сэтгэл тэгж их хөдөлгөсөн тэр том нээлтийг Руфь онцын их хайхарч үзээгүйд Мартин гайхсангүй. Руфь сонирхолтой шинэ зүйл үүнд байхгүй гэдгийг Мартин ойлгожээ. Артур Норман хоёр хувьслын онол баримталдаг нь тодорхой боллоо. Тэр хоёр Спенсерийн зохиолыг төдий л их биширч гайхдаггүй ч
гэсэн уншдаг л ажээ. Харин тэднийд ирсэн Вилл Олни гэдэг залуу Спенсерийн нэрийг дуулаад хүйтнээр инээмсэглэн Мартины хэдийнээ мэдэх «Таньж мэдэх аргагүй гэдэг л бурхан биш бол бурхан гэж байхгүй. Герберт Спенсер бол тэр таньж мэдэх арга-гүй гэдгий чинь бурхан болгож шүтдэг хүн» гэсэн иш үгийг давтлаа. Руфийг Олни шохоорхдоггүйг таамаглаж эхэлсэн болохоор ийнхүү шоолж инээсэнд нь Мартин уурласангүй.
Олни Руфийг шохоорхдоггүйгээр үл барам нүд үзүүрлэдгийг аар саар элдвийн юмнаас аяндаа мэдэгджээ. Энэ нь Мартинд тун ойлгомжгүй зүйл санагдаж улмаар ертөнцийн бусад үзэгдэлтэй холбож болдоггүй чухаг үзэгдлийн нэг боллоо. Мартин сүүлдээ түүнийг төрөлхийн ямар нэг өө сэв болоод л Руфийн гоо үзэсгэлэнг үнэлж чаддаггүй байх гэж өрөвдөх болов. Тэд бүтэн сайн өдөр хамтарч дугуйгаар олонтаа зугаалсан бөгөөд энэ завсар Олни Руфь хоёр нэг нэгийгээ хялайж үздэгт бүрэн итгэв. Олни ийнхүү зугаалж явахдаа Руфь, Артур, Мартин гурвыг гадуурхан Нормантай илүү дотно үерхдэг байв. Энэ нь Мартинд тун их завшаан боллоо.
Эдгээр бүтэн сайн өдрүүд тэдэнтэй хамтран Руфийг гэрт нь хүргэж өгөх бололцоо олгосон тул давхар баярын өдөр болж өнгөрчээ. Руфийн зиндааны залуучуудтай ч танилцав.
Хэдийгээр тэд сургууль соёлоор дамжсан боловч мэдлэгийн хувьд Мартин тэднээс дутахгүй бололтой. Тэдэнтэй ярилцах нь Мартинд ярианы хэл эзэмших сайхан сургууль болжээ. Нийгмийн дотор биеэ хэрхэн авч явахыг аяндаа сурч болно гэж үзээд энэ талаар дүрэм уншихаа больсоор удлаа. Мартин хамаг анхаарлаа ярианд хандуулж бүхнийг мартчихаагүй цагт цуг яваа нөхдөө ажиглаж нэг нэгэнтэйгээ харьцах аар саар ёс горимыг ч гэсэн алдалгүй сурч авахыг хичээж явлаа.
Спенсерийн зохиолыг тэд яагаад бага уншдаг юм бол? Үүнд Мартин их гайхдаг байв. Номын сангийн лавлах хэлтсийн эрхлэгч «Герберт Спенсер аугаа их ухаантай хүн» гэж хэлсэн боловч тэр их ухаантай хүний зохиолыг өөрөө тун бага мэддэг бололтой санагдав. Нэг өдөр
Мартин Морзынд хоол идэж суух завсраа Спенсерийн тухай яриа үүсгэж үзэв. Тэр өдөр тэднийд Бэтлер ч ирсэн байлаа. Ертөнц түүний зүй тогтоолыг танин мэдэх аргагүй гэж номлодог
английн философичийн үзлийг Морз эрс дургүйцэн, түүний бичсэн «Үндэс үүсвэр», гэдэг номыг уншиж үзээгүйгээ өчив. Бэтлер ярихдаа, Спенсерийн зохиолыг уншихад уйтгартай, гүйцэд уншсан өгүүлбэр надад нэг ч байхгүй гэв. Спенсерийн зохиолыг бага уншдагт Мартин
эргэлзэх нь бага болж ер нь олноос гажихын хэрэггүй тул цаашид уншихаа больдог ч юмуу гэж боджээ. Гэвч ертөнцийг үзэх Спенсерийн үзэл хосгүй гайхамшигтай санагдаад түүнийг уншихаа болих нь далайчин хүн газрын зураг луужин хоёроо авч ус руу чулуудахтай адил санагдав. Мартин хувьслын тухай онолыг цааш нь гүнзгийрүүлэн судалж шинэ шинэ зүйл мэдэж.
Спенсерийн үзлийн зөв гэдгийг бусад зохиолчдын өдий төдий хүний зохиол нотолж өгөв. Судлах ажлаа цааш нь үргэлжлүүлэх тутам мэдлэгийн шинэ салбар өмнө нь нээгдэнэ. Хоног дөнгөж хорин дөрвөн цагтай байдаг нь Мартинд улам чамлалтай санагдах болов.
Мартин цаг хэмнэхээр сүүлдээ алгебр, геометрийн хичээлийг орхихоор шийдвэрлэжээ. Энэ үсд тригнометр үзэж эхлээгүй байсан аж. Дараа нь цагийнхаа хуваариас бас химийн хичээлийг хасаж гагцхүү физиктэйгээ үлджээ. Мартин үүнийгээ цагаатгахын тулд Руфьт
— — Би тусгай мэрэгжил хөөх зорилго тавиагүй. Шинжлэх ухаан олон болохоор нэг хүн цөмий нь судлах гэвэл насаараа оролдоод барахгүй ажил. Би юу ны урьд еренхий боловсрол олж авах санаатай байна. Хэрэв надад тусгай мэрэгжил эзэмших шаардлага гарвал номноос нь сурч чадахаа л чадна гэж ярилаа.
— — Тийм биш, шинжлэх ухааны мэдлэгийг биеэ дааж эзэмшинэ гэдэг огт худал
— — Шинжлэх ухаан бүрийг мэдэх ямар хэрэг байна вэ? Тусгай мэрэгжлийн хүмүүс байсан хойно тэдний хөдөлмөрийг ашиглаж болно. Жишээлбэл өнөөдөр танайд пийшин хөөлөгч хүмүүс ирээд ажиллаж л байна. Эд нар бас л тусгай мэрэгжил хөөсөн улс. Тэднийг ажлаа хийгээд буцахад танай пийшин утаа сайхан татдаг болно. Үүнд та нар пийшингийнхээ зохион байгуулалтыг ч мэдэх хэрэг алга.
— Ёстой арга тасарсан хүний үг байна! Руфь ингэж хэлээд өөдөөс нь үл таашаасан янзтай харлаа. Дургүйцсэн байдал, түүний харц, ярианы өнгөөс илтэд мэдэгдсэн боловч Мартин өөрийн зөв гэдэгт итгэсэн хэвээр байв.
— Ерөнхий асуудал хөөсөн бүх сэтгэгчид, аугаа их ухаан цөм чухамдаа тусгай мэрэгжлийн хүмүүсийн хийж бүтээсэн зүйлд тулгуурладаг. Герберт Спенсерийг аваад үз. Эрдэм шинжилгээний олон мянган нээлтийг нэгтгэн дүгнэсэн хүн. Хэрэв тэр бүхнийг ганцаараа
хийх гэж зүтгэсэн бол Спенсер олон мянга дахин амьдарч байж ийм их хүн болох байсан. Дарвин ч мөн ялгаагүй. Цэцэрлэгчин, малчин хүний сурсан зүйлийг
ашигласан.Ингэж ярихад Олни түүнийг дэмжиж:
— Мартин чиний хэлдэг түмэн зөв. Чи юу хэрэгтэй, юу хэрэггүйг мэдэж байна. Харин Руфь үүнийг мэдэхгүй. Тэр байтугай өөртөө юу хэрэгтэй байгааг мэддэггүй хүн.
Үнэндээ тийм гэснээ Руфийн эсэргүүцэж үг хэлэхээс өрсөн-Ерөнхий соёл гэж таны ярьдгийг би сайн мэднэ. Энэ ерөнхий ссёл эзэмших хүн юу ч судалсан ялгаагүй биш үү? Франц хэл, герман хэл, эсперанто хэл судалж болно. Алиныг нь ч судалсан ялгаагүй «ерөнхий соёл»
гэдгийг эзэмшиж байгаа хэрэг. Цаашилбал латин, грек хэл байна. Энэ хоёр хэлний аль аль нь танд хэзээ ч хэрэг болохгүй. Гэхдээ энэ хоёр хэл хүнийг соёлжуулах нь эргэлзээгүй. Руфь хоёр жилийн өмнө хуучин англи хэл судалж амжилттай сурч байсан. Одоо «дөрөвдүгзэр сар гарч хур бороо элбэгшихэд» гэсэн ганц мөрөөс үлдсэн үг байхгүй. Тийм байх аа? Энэ
чиний ерөнхий соёлд нэмэр болсон уу? гээд мөн хариу маргахаас нь өрсөж-Нэг ангид суралцаж байсны хувьд би эрх.биш мэдэлгүй яахав гэж ярихад Руфийн нүд гялалзан,
хацар дээр нь хоёр улаан толбо тодроод:
— Соёлыг эрхэмлэж явах зүйл бус, харин ямар нэг хэрэгсэл мэтээр ойлгодог байх нь ээ! Соёл гэдэг бол эрхэм чанар.
— Гэхдээ Мартинд чухамдаа соёл чухал биш шүү
— Чухал биший нь та яаж мэдэв?
— Мартин чамд соёл хэрэгтэй юу? гэж Олни Мартин руу эргэн хараад асуув.
Мартин Иден мэгдэж аяы нь дагах янзтай харахад Руфь
— Хэрэгтэйгээс цааш хэрэгтэй л гэхгүй юу. Чиний хэлэх үг бид хоёрын маргааныг таслах болно гэв.
— Хэрэгтэй байлгүй яахав. Би сайхан юманд дуртай хүн.
Сайхан юмыг ойлгож үнэлж чаддаг болоход соёл надад тус болж байна гэж шийдвэртэй бус өгүүлэв. Руфь бах нь ханасан янзтай толгой дохилоо.
— Энэ бол дэмий үг. Мартинд соёлжих чухал бус, дэгжих чухал байгааг чи өөрөө сайн мэднэ. Мартины хувьд дэгжих сослжих хоёр хоорондоо холбоотой мэт санагдаж болно. Энэ бол санамсаргүй тохиолдол. Хэрэв Мартин химич болох гэсэн бол түүнд соёлын хэрэг байхгүй. Мартин зохиолч болох санаатай мөртлөө ингэж хэлдэг нь маргаанд таныг дийлэгдэнэ гэж тал зассан бизээ. Мартин яагаад зохиолч болохоор шийдэв. Амьдрал хангалуун бусаас ингэж шийдсэн. Та яагаад «ерөхий соёл» гэдэг нэртэй хуучин
англи хэл мэтийн зүйлээр тархна дэмий ЗОВООЖ байна вэ? Яагаад гэвэл та амьдралын төлөө санаа зовох хэрэггүй. Амьдралын төлөө эцэг чинь л бодож байна. Эцэг чинь чамайг гоёж гоодож, хэрэгтэй бүхнийг хийж өгч байна. Би, чи, Артур, Норман бид цөм боловсрол олж авсан улс. Боловсролын ач тус хаана юу байна.
Бид «ерөнхий соёлд» ханадаг бол ханах болсон. Маргааш танай манайхан цөм хоосорч сүйрлээ гэж бод. Тэгвэл яах вэ? Сургуулийн багш нарт шалгалт өгч чадна. Боловсролоос өөр үлдэх юм юу байна? Руфь их л сайндаа тосгоны сургуулийн багшаар юм уу, эмэгтэйчүүдийн сургуулийн хөгжмийн багшаар л очно биз гэлээ.
— Та өөрийгөө яах гэж бодож байна? гэж Руфийн асуухад
— Юу хийх билээ дээ. Өдөрт хагас бүтэн долларын хөлстэй хар ажил олдвол дээд заяа. Эсвэл хэлний уран сайхны бүлгэмд хэдэн мангуу малууды нь шалгалтанд бэлтгүүлсэн болоод сууж байдаг дасгалжуулагчаар хэд хоног азаа туршаад үзнэ. «Аз турших» гэж ярьдгийн учир гэвэл, намайг долоо хоногийн дараа бүрмөсөн голоод хөөх нь дамжиггүй гэж хариулав.
Мартин энэ яриаг чимээгүй чагнаж суув. Олнийн хэлдэг зүйтэй санагдавч Руфийг хүндэтгэж үзээгүй учир түүнийг дотроо зэмлэв. Энэ маргааныг чагнан суух завсар Мартинд хайр дурлалыг үзэх шинэ үзэл бүрэлдэн тогтжээ. Оюун ухааныг хайр дурлалтай хольж хутгаж болохгүй юм байна. Юмыг зөв сэтгэх буруу сэтгэх нь дурлалд хамаагүй юм байна. Дурлал бол оюун ухаанаас дээгүүр зүйл байх нь гэж үзэх боллоо. Тухайлбал Мартинд дэгжиж явах хичнээн чухал байгааг Руфь илтэд ойлгохгүй байв. Гэвч үүнээс болоод Руфь саарч харагдсангүй, үзэсгэлэн төгөлдөр хэвээрээ байлаа. Юу бодож байгаа нь түүнийг гоо үзэсгэлэнд хамаагүй санагдав.Мартин бодолдоо Олнийн асуусныг анхааралгүй өнгөрсөн тул
-- Та сая юу гэж хэл вэ? хэмээн лавлав.
— Чамайг латин хэл оролдож тэнэгэрэх гэж байна уу? гэж л асуусан юм.
— Латин хэл хүнийг зөвхөн соёлжуулаад зогсохгүй, бас
оюун задлах дасгал болдог юм хэмээн Руфь завсраас нь хэлэв.
— Мартин тэгээд чи латин хэлийг яахаар шийдэж байна? гэж Олни шалангуй асуув.
Мартин тулгамдаж Руфийг ажиглаваас юу гэж хэлэх бол гэсэн байдалтай хүлээж харагдлаа. Мартин бодож байгаад
— Надад зав гарахгүй байх. Хэрэв завтайсан бол сурмаар байна гэхэд Олни
— Чиний тэр «ерөнхий соёл» Мартинд хэрэгтүй. Мартин дэгжиж хүний зэрэгтэй амьдрахыг хүсэж байна.
— Хаанаас даа Латин хэл бол ухаан задалдаг дасгал! Тэгэхдээ
бүр шинжлэх ухааны үндэстэй дасгал! гэж хэлээд Мартиныг талдаа аргадан оруулах гэсэи янзтай харснаа-хөл бөмбөгчид тоглохынхоо өмнө дасгал хийдгийг мэднэ биз? Латин хэл оюуны хүмүүст яг тэр гэсэн
— Битгий дэмийр. Наад үгий чинь хүүхэд байхаасаа эхлээд бишгүй дуулсан. Харин нэг үнэн хэлсэн үг буй. Хэлэхээ мартаж орхиж. Харин сая саналаа гэснээ Олни хэлэх үгээ үнэд хүргэхийн тул жаахан байзнаж байгаад-боловсон хүн латин хэл оролдох хэрэгтэй. Харин сурахын хэрэггүй гэж сүр бадруулан хэлэхэд Руфь
— Энэ бол шударга үг бус! Бидний саяын маргааныг чи цөмий нь тоглоом шоглоом болгон хувиргах гэж байна.
— Шог үг мэргэн. Бас тэгээд үнэн байдгийг мэднэ биз. Латин хэлийг эмийн сангийнхан, өмгөөлөгчид, латин хэлний багш нар л мэднэ. Хэрэв Мартин Иден эмийн сан, өмгөөлөгчийн мэрэгжил хөөх бол би маргахгүй. Хэрэв тийм бол Мартинд Герберт Спенсер ямар хэрэг байна? Бодвол Спенсерийн зохиолыг дөнгөж сая эхэлж сөхсөн болоод баярласан биз. Яагаад гэвэл Спенсер юм өгмөөр санагджээ. Спенсерийн зохиолыг уншлаа гээд та бид хоёр олж долоох юм байхгүй. Яагаад гэвэл бид хоёр юмаар дутахгүй. Та нэг сайхан өдөр хүнтэй сууна. Миний хувьд гэвэл эцгээсээ өмч хөрөнгөө тасалж аваад янз бүрийн хүмүүс тавиад ажиллуулах тул хийгээд байх юм байхгүй. Олни ингэж хэлээд хаалга руу хандсан боловч хэлэх гэсэн үгээ шавхаж
— Руфь чи Мартиныг тайван байлгаж үз. Наадах чинь өөртөө юу хэрэгтэйг сайн мэднэ. Мартин мундаг их мэддэг болсныг хараа биз. Ертөнц амьдрал, хүмүүсийн тухай мэдэхийн хувьд Мартин биднийг дагуулахгүй болжээ. Артур, Норман болон чи бид хоёр хэдийгээр латин, франц, хуучин англи хэл үзэж соёлжсон боловч царай улайж ичих шиг ч боллоо гэхэд Мартин
— Руфь бол миний багш. Надад сурсан мэдсэн юм байгаа бол Руфийн ач юм шүү гэж зоригтойгоор өмгөөлөв. Олни Руфийг ойшоож үзсэн янзгүй хараад
— Тэр дэмий үг! Спенсерийн зохиолыг чи Руфийн зөвлөж хэлснээр уншсан гэх үү! Би ер нь үнэмшихгүй. Хувьслын онол, Дарвины тухай Руфийн мэдэх Соломон хааны алмас эрдэнийн тухай миний мэдэх хоёр яг адил. Хэд хоногийн өмнө та Спенсерийн зохиолоос юмс тодорхой бус, юмсыг таних аргагүй, юм бүхэн төрөл байдаг тухай тайлбарлаж биднийг мэгдүүлж байснаа санаж байна уу? Наадахдаа тайлбарлаад үз. Ойлгох нь уу, үгүй юу.
Нөгөө соёл хаана байна. Нэг үгээр хэлэхэд Мартин минь хэрэв чамайг латин үг цээжлэх дээрээ хүрвэл итгэсэн итгэл талаар болж өнгөрнө шүү.
Энэ маргаан Иденд амттай санагдсаны сацуу бас гашуун санагджээ. Хичээл сургууль, мэдлэгийн эх үүсвэрийн тухай энэ маргааны өнгө нь Мартины сэтгэлийг хөдөлгөж бяр амтагдуулан байж ядуулж, амьдралын үзэгдэл бүхнээс чанга зууруулсан тэр том асуудалтай нийцсэнгүй. Мартин өөрийгөө үл таних эрэг дээр гэнэт хаягдаад эргэн тойрон хүрээлэх тэр нутгийн үзэсгэлэнд сэтгэл хөдлөн, тийнхүү хөдөлсөн сэтгэлээ уул нутгийн зэрлэг хүмүүсийг үл мэдэх хэлээр дуулахыг тэмүүлэн эрмэлзэж байгаа яруу найрагчтай өөрийгөө зүйрлүүлэн бодов.
Мартин үнэхээр ч тийм байлаа. Мартин ертөнцийн аугаа их үнэнийг танин мэдэхийг эрмэлзэн шаналж |очоод латин хэл хэрэгтэй, хэрэггүй гэж хашгиралдсан хүүхдийн шуугиан чагнаад ирэх ёстой гэж үү? Тэр орой Мартин гэртээ харьж ирээд толинд харагдах дүрстэйгээ ингэж ярив.
— Латин хэл гэж нэг гай газар дороос гараад ирлээ.
Үхсэн юм үхсэн чигээрээ л байвал таарна. Үхэж сөнөсөн юм надад ямар пад байна? Сайхан юм сайхан чигээрээ үүрд мөнх байх ёстой. Хэл бол үүсэж буй болдог, сөнөж мартагддаг. Тэр олон хэл цөм хүүр мөн. Ингэж яриад Мартин, санаагаа үгээр сайхан гаргаж хэлж сурч байна хэмээн өөрийгөө үнэлж үзэв. Дараа нь хөнжилдөө орж хэвтээд, Руфийн дэргэд болохоор ингэж
ярьж чадахгүй сургуулийн хүүхэд болж хувиран хүүхдийн хэлээр ярьдгийн учир юу билээ гэдгийн учрыг олох гэж оролдов.
— Надад цаг алга. Цаг өгөөч надад, цаг өгөөч гэж Мартин дуулдахаар хэлэв.
Цаг! Цаг! Энэ үг түүний үүрдийн гуйлга байлаа.

Арвандөрөвдүгээр бүлэг

Мартин дурлалынхаа аяыг даган латин хэл сурах гэж оролдсонгүй. Гэхдээ Олнийн ятгалганд орсон хэрэг бишээ. Цаг мөнгө хоср түүнд чухал байв. Латин хэлнээс чухал олон шинжлэх ухаан түүний анхаарлыг татна. Бас зохиол бичих зав гаргамаар байдаг. Гэтэл бичсэн зохиолы нь нийтэлж өгөх газар олдохгүй тул бас ажил хийж мөнгө олох хэрэгтэй байдаг. Түүнд цаг мөнгө хоёрын аль аль нь хэрэгтэй байлаа. Мартины бичсэн ч Зохиол сонин сэтгүүлийн газар дамжаад дамжаад хэвлэгдэж чадахгүй байхад бусад зохиолчдынх яахлаараа хэвлэгдээд байна вэ? Мартин Иден номын санд удтал сууж тэдний зохиолыг өөрийнхөө бичсэнтэй харшуулан анхааралтай шүумжлэн упших завсраа зохиолоо нийтлүүлдэг нууцыг олохоор шамдан эрэлхийлнэ.
Хэвлэгдсэн зохиолд их төлөв тааварлаж бичсэн хийсвэр зүйл байв. Мартин ихэд гайхлаа. Зохиолчдын өгүүллэгээс гэрэл гэгээ ,өнгө будаг ялгаран харагдахгүй, амьдралгүй цулгуй байх мөртлөө, нэг сониноос Мартины хайчилж авсан өгүүлэлд бичсэнээр үг бүр нь
хоёр цент, мянган үг тутам хорин долларын шагналтай ажээ. Ойлгомжтой хэлээр хурц (Энэ сайн талы нь Мартин хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байв) бичсэн боловч жинхэнэ амьдралаас тасархай тэр олон өгүүллэгийг дахин дахин уншаад эргэлзэл төрнө. Амьдрал тэр
аяараа гайхалтай сонин билээ. Гайхаж бишрэмээр зориг баатарлаг үйлсээр амьдрал бялхаж байхад эдгээр өгүүллэг өдөр тутмын аар саар зүйлээр дүүрсэн байлаа.
Амьдрал гэдэг хүчтэй бөгөөд аугаа их, ямагт гал түймэр шиг оволзож донсолж үймж байдаг санагдана. Чухамхүү үүнийг л бичвэл болох нь тэр! Аюулын өөдөөс сөрөн тэмүүлэгч эрэлхэг зоригтон, янаг сэтгэлийн галд шатсан залуу халуун нас, үхэл зовлонгийн дунд тулалдаж амьдралыг номхтгон эрхэндээ оруулагч аврагуудыг магтан дуулмаар санагдав. Гэтэл хэвлэлд нийтлэгдсэн өгүүллэгүүд Бэтлер мэтийн хүний оронцог долларын хойноос хөөцөлдсөн шуналтан, арчаа муутан өчүүхэн залуучуудын дууриамал хайр сэтгэлийг дүрсэлжээ.
«Эсвэл сонины эрхлэгч, зохиолч, уншигч цөмөөрөө арчаагүй амьтад байдаг болоод тэр үү?» гэж Мартин өөрөөсөө асуув. Хамгийн харамсалтай нь сонины эрхлэгч, зохиолч нараас таних хүн нэг ч байхгүй. Мартин зохиолч байтугай, зохиол бичих санаатай нэг ч хүн мэдэхгүй. Түүнтэй ярьж
хөөрөх, олигтойхон зааж зөвлөөд өгөх хүн байхгүй. Мартин улмаар сонины эрхлэгч гэж амьд хүн байдаг эсэхэд эргэлзэх болов. Сонины эрхлэгч түүнд ямар нэг машины эрэг шураг мэтээр төсөөлөгджээ. Үнэхээр тийм байж таарав. Мартин найруулал, өгүүллэг, яруу найрагтаа оюун бодлоо шингээгээд машинд явуулдаг байжээ. Мартин бичсэн зүйлээ марктай хамт том дугтуйд
хийгээд шуудангийн хайрцагт хийх бөгөөд тэр нь хэд хоног үүгээр түүгээр баахан дамжиж яваад дугтуй нь солигдоод доторхи марк нь гадаа талдаа гарч наагдаал буцаж ирдэг байлаа. Бодоод үзэхэд сонины эрхлэгч гэж хүн байдаггүй, харин түүний оронд очсон бичиг захидлын
дугтуйг сольж доторхи маркий нь гарган гадна талд нь наадаг нарийн ажиллагаатай механизм байдаг болж таарав. Уг механизм зүйрлүүлбээс зажилдаг резин, шоколад худалддаг автомат лугаа адил бол уу. Тэр автоматын нэг нүх рүү мөнгө хийхэд зажилдаг резин, нөгөө нүх рүү нь хийхэд шоколад гарч ирээд байдаг шиг нэг нүхнээс нь шагналын чек, нөгөө нүхнээс нь буцаая гэсэя хариу цувдаг бөгөөд Мартинд ямагт хоёрдугаар нүх нь тааралддаг бололтой аж.
Явуулсан бичиг дагаж ирдэг захидал бүр ч ингэж бодогдуулна. Энэ нь зөвхөн гарчиг нэр хоёр бичдэг нэг маягийн хэвлэмэл хуудас байв. Тэр нь нэг шуудангаар арав хориороо ирсээр одоо Мартинд хэдэн зуугаараа овоорчээ. Хэрэв өөрт нь зориулж амьд хүний гараар бичсэн ганц мөр үг ирсэн бол Мартин баяртай байхсан. Гэтэл амьд хүний гараар бичсэн нэг ч зүйлийг сонины эрхлэгчээс хүлээж авсангүй өдий хүрчээ. Иймд ертөнцөд амьд
эрхлэгч байдаггүй, харин сайн тосолж тохируулсан автомат ажилладаг гэж ойлгохоос өөр замгүй болов. Мартин төрөлхийн эрэлхэг зоригтой, тэсвэртэй тэмцэгч билээ.
Эдгээр амьд голгүй машиныг удаан жил тэжээхээр зориг шийдвэл Мартин санаандаа хүрч чадах хүн. Гэвч бие сульдсан тул тэмцлийнхээ үр дүнг хэдэн жилийн дараа бус, цөөхөн долоо хоногийи дараа үзэх хэрэгтэй байлаа. Долоо хоног өнгөрөх тутам Мартин ядуурч үүнд шуудангийн зардал нэрмээс болж үлдсэн жаахан мөнгий нь өм цөм дундруулна. Мартин аар саар юм худалдаж авалгүй мөнгөө хэмнэхэр шийдсэн боловч тэвчиж чадсангүй дүүдээ таван доллараар хувцас авч
өгсөн нь хоосролын туйлыг бүтэн долоо хоногоор ойртуулав.
Мартин Иден зөвхөн дэмжих хүнгүй, харанхуйн дунд өнчин ганцаараа тэмцэх тул түүнийг тойрон хүрээлсэн юм бүхэн зоригий нь мохоохоор хоорондоо хэлэлцэж тохирсон
мэт байлаа. Тэр байтугай Гертруд эгч нь хүртэл хялайж харах болов. Гертруд эхний үес энэрэнгүй
сэтгэлтэй эгчийн хувьд Мартиныг зүггүйн улмаас тэнэгэрч байна гэж бодоод хурууныхаа завсраар сэм ажигладаг байснаа зүггүйрэл нь солио өвчин болон хувирч байгаа мэт харагдан санаа зовниж эхлэв. Мартин эгчийнхээ зовсон харцыг ажиглаад Хиггинботамын ичгүүр сонжуургүй муухай инээдийг харснаас илүү шаналдаг байв. Мартин өөртөө итгэх боловч ганцаардаж
байжээ. Түүнд Руфь ч тус хүргэсэнгүй. Руфь гагцхүү ерөнхий боловсрол эзэмшээсэй гэж хүсэх бөгөөд уран зохиол оролдохыг илтэд буруушаахгүй боловч урамшуулсан удаагүй билээ.
Мартин түүнд бичсэн зүйлээ үзүүлж харуулсан удаа бас үгүй. Энэ бол ямар нэг нэрэлхүү зангийн зэрэгцээ Руфь их сургуульд суралцаж байсан болохоор хичээл номд нь саад хийхээс эмээснийх бизээ. Харин Руфь бүх шалгалтаа өгсний дараа бичсэн зохиолоос нь уншихыг
өөрөө хүсжээ. Мартин айх баярлах хоёр зэрэгцэв. Руфь профессоруудаар утга зохиол заалгаж урлагийн зэрэг хамгаалсан хүн тул ямар болсныг швтэрхий мэднэ.
Сониныхон хэдийгээр туршлагатай боловч Мартинд хэрхэн Руфь шиг хандах билээ. Руфь хэвлэмэл хуудас дагуулаад буцааж өгөхгүй. Өгүүллэг чинь өөлөх юмгүй сайхан боловч харамсалтай нь нийтлэх боломж олдсонгүй гэж хэлэхгүй. Харин хэрхэн үнэлснээ амьд хүний хэлээр ярьж өгнө. Эцсийн эцэст Мартин Иден чухам ямар хүн гэдгийг Руфь аяндаа ойлгох болно. Энэ бол хамгийн сайхан хэрэг байлаа. Мартины туурвин бичсэнийг Руфь уншиж үзээд Мартины зүрх сэтгэлийг мэдэрч юу мөрөөсөж байдаг, цаашдаа юу бүтээж чадахыг таамаглах шүү дээ.
Мартин бичсэн өгүүллэгээсээ хэдийг шилж аваад жаахан эргэлзсэнээ «Тэнгисийн дуугаа» уншуулахаар нэмж авав. Зургадугаар сарын нэг халуун өдөр Руфь тэр хоёр дугуйгаар хотоос гараад зугаалах дуртай толгодынхоо зүг чиглэв. Энэ бол тэдний хоёулхнаа зугаалсан хоёр дахь
удаагийн зугаалга билээ. Тэнгисийн салхин өдрийн халууныг сэнгэнүүлсэн замаар ийнхүү давхих үес Мартин ертөнц, амьдрал, хайр дурлалын сайхныг хамаг бие цогцсоороо амталж шимтэлж явжээ. Тэр хоёр замын хажууд дугуйгаа орхиод гандаж буй ногоо хамар цоргин анхилсан толгодын оргилд авиран гарлаа. Мартин гадуур цамцаа Руфьд дэвсэн, өөрөө нар ээсэн өвсөн дээр суугаад
— Ургамал ногоо зорьсондоо хүрчээ гэж хэлэв. Мартин анхилуун агаараар цээж дүүрэн амьсгалж. сурсан зангаараа нэг зүйлийг сэдэн санаж улмаар түүний уг үндсийг олохоор гүнээ бодлогошрон гандсан өвсний толгой илэн сууснаа Энэ өвс хаврын хавсаргатай тэмцэлдсэн, аадар хураар ундалсан, цэцэг дэлгэн эрвээхэй зөгийн дурыг булаасан үр нахиа юугаа газрын хөрсөнд цацсан. Энэ ургамал ертөнцөд амьдарсныхаа хэргийг нэгэнт бүтээжээ одоо...
Чи юунд бүхнийг этгээдээр сэтгэж байдаг юм бэ? гэж Руфь яриагий нь таслав.
— Хувьслын онол судалж байгаа болохоор тэр бизээ. Үнэнийг хэлэхэд юмыг би одооноос л ёсоор нь харж эхэлж байна.
— Ингэж бодсоор байгаад чи сайн сайхныг ойлгохоо больж байгаа юм шиг санагдах юм. Хүүхдүүд эрвээхэйн далавчийг гар хуруугаараа арчин сүйтгэдэг лугаа адил би сайхан юмыг сүйтгэж байна.
— Сайхан юманд учир буй. Тэр учрыг би саяхан болтол мэдэхгүй явжээ. Сайхан болоод л сайхан санагдаж байгаа биз гэж бодоод өнгөрдөг байв. Сайхан юмны мөн чанарыг одоо ойлгож байна. Ойлгож байна ч гэж дээ, төсөөлөх л гэж байна. Энэ өвс нар, бороо, хөрсний шимийн ачаар энэ ууланд ургасан нарийн учрыг мэдэж байгаа болохоор надад урьдынхаасаа хамаагүй сонин санагдаж байна. Нарийн бодвол энэ өвсний ширхэг тус бүрд гайхаж баршгүй өдий төдий сонин түүх буй. Ингэж бодоход надад урам зориг орж банна. Эрчим хүч, бодис, амьдралын аугаа их тэмцлүүдийг бодоод үзэхээр энэ өвсний тухай нэг биш нилээд хэдэн том найраг бичиж болмоор санагдаж байна.
— Чи яасан сайхан ярьж байна вэ гэж Руфийн хэлэхэд Мартин түүний ажиглаж гайхсан ер бусын харцыг гэнэт сэхээрэн ичиж сандарсандаа нүүр нь улайсхийгээд хоолойгоо засан
— Би үнэхээр сайхан ярьж чаддагсан болоосой. Бодож санаж байгаагаа цөмийг дэлгэхсэн. Тохирох сайхан үг хүрэлцэхгүй эрээд олдохгүй юм даа. Заримдаа ертөнц, амьд юм бүхэн надаар магтуулах гээд байгаа мэт санагдах юм. Тэр аугаа сайхныг яаж би дүрсэлж хариулах вэ? Туршаад үзэхэд үг маань хүүхдийн шулганаан төдийгөөс хэтэрч чадахгүй байна. Бодогдсон санагдсан зүйлээ үг болгон ярих буюу эсвэл найруулан бичээд сонсогч уншигч хүмүүсийн ой тойнд яг тэр янзаар нь буулгана гэдэг юутай ч үл зүйрлэм амаргүй ажил. Чи бодоод үз. Энэ ногоон дээр түрүүлгээ хараад хэвтэж байхад зөвхөн үнэр нь надад мянга түмэн бодол төрүүлж байна. Ертөнцийг үнэрлэж байгаа болохоор аргагүй бизээ. Надад хүмүүсийн инээх, дуулах сонсогдож, зовлон жаргал үхэл тэмцэл нүднээ туслаа. Толгойдоо байгаа тэр хязгааргүй олон дүрийг чамд, дэлхий дахинд харуулахсан! Би яаж харуулах вэ? Ургамлын анхилуун үнэрийг аваад төрсөн сэтгэгдлээ ярих гэхэд хэл хөшөөд хэлэх гэсэн санаа маань эв дүйгүй, цулгуй, холион бантан болсон хэдэн үг болж хувирлаа... Ярьж чаддаг болоосой чамдаа! Яриад дамжуулаад өгөх чадал алга! гзэд аргаа баран гар хуруугаа ээлжлэн базлав.
— Үгүй, тун сайхан ярьж байпа. Чи хэдий завандаа ингэж сайхан ярьдаг болов оо. Бэтлер гуай бол нэртэй уран илтгэгч хүн. Түүнийг үг хэлүүлэхээр мужийн захиргаа сонгуулийн өмнөх өдрүүдэд ямагт урьдаг юм. Үдийн хоолон дээр чи түүнээс дутахгүй ярьж байна билээ. Ялгаа нь гэвэл Бэтлер гуай үгээ зөөн ярьж байхад чи дэндүү яарч үгээ давхцуулаад байна билээ. Тэр яахав аяндаа засарна. Чи гарамгай уран илтгэгч болж магадгүй байна... Хэрэв тэгвэл чи тэнгэрийп умдаг атгах нь тэр. Хүмүүсийг бишрүүлэх авьяас чадал чамд буй.гэдэгт би итгэж байна. Чи хэлпин зүй судалж чадсан шигээ ямар ч бэрхшээлийг давж чадна. Чи цуутай өмгөөлөгч юм уу, төрийн зүтгэлтэц болж ч чадна. Бэтлер гуай шиг тийм амжилт олоход чамд юу ч саад болохгүй. Тэгсэн цагт чи Бэтлерээс ходоодны өичиөөр дутуу байх вий гээд инээмсэглэв.
Тэр хоёрын яриа үргэлжилж, энэ завсар Руфь мэдлэгийн аливаа салбарт суурь чулуу болж өгдөг латин хэл сурахыг дахин дахин захиж хэлнэ. Дараа нь хүмүүс тэр дундаас эрэгтэй хүн ямар байвал зохихыг эцгийнхээ хэлдгийг хуулан, Бэтлерээс сурч авсан нь илтэд мэдэгдэх зарим нэг
үгээр чимэн зураглаж ярив. Мартин гэдрэг харж хэвтсэнхэн Руфийн уруулын хөдлөх бүрийг ажиглаж сэтгэл юугаа зугаацуулна. Руфийн юу ярьж байгаагий нь Мартин анхаарахгүй байлаа. Руфийн зураглаж бүхий ирээдүй Мартины сонирхлыг татаагүй.
Мартинд эргэлзээ төрүүлсэн нам гүм уйтгар, шаналгаж зовоосон янаг хайрын сэтгэл хоёр зэрэгцэн байв. Түүний оролдож байгаа уран бүтээлийи тухай Руфь нэг ч үг цухуйлгасангүй, энд авчирсан гар бичмэл хөсөр хэвтсэн хэвээр. Ярианыхаа нэг самбаанд Мартин нар өөд харвал нилээд хэвийжээ. Түүнийг гар бичмэлээ санаж эмхлүүлж авахад нь Руфь хөгжөөнтэй дуугаар
— Өө, би огт мартаж орхиж. Зохиолы чинь чагная байз! гэв.
Мартин аятайхан болсон гэж бодсон нэг өгүүллэгээ уншиж өгөв. Өгүүллэг нь «Жимсний архи» гэсэн гарчигтай байлаа. Энэ өгүүллэгийг бичиж байх үес Мартиныг согтоосон
тэр архи, Мартины толгойд дахиц гарав. Өгүүллэгийн уг санаа өвөрмөц сонин. Тэр санаагаа зарим
хэллэгийн засвар хийж улам тодотгох бодолтой байв. Мартин өгүүллэгийг бичиж байх үеийнх шигээ тэр их гал дөлд дахин автаж аар саар өө сэвийг анзаарсангүй
сэтгэл ихэд хөөрөн уншлаа. Харин Руфийн сэтгэл тэгж хөдөлсөнгүй. Өгүүллэгийн доторхи хэтрүүлэл, залуу зохиолчдод олонтаа тохиолддог сэтгэл дэндүү хөөрсөн байдал хйгээд өгүүлбэрийн зохион байгуулалт болоогүй зэрэг бүхий л сул тал Руфийн соргог чихэнд тухай бүр өртөгджээ.
Дууриамаар зарим нэг хэл лэг байх боловч өгүүллэг нэлэнхийдээ түг таг хийн эвгүй
сонсогджээ. «Угийн дэвсгэргүйн харгай» гэж дүгнээд ингэж дүгнэснээ шууд хэлсэнгүй, өгүүллэг срөнхийдөө аятайхан болж гэв. Зарим нэг аар саар зүйл дээр зөвхөн саналаа хэлэв.
Мартип их гайхлаа. Руфийн шүүмжилсэн дотор буруу зүйл байсангүй. Уг нь Мартин өөрийнхөө бичсэн зохиолыг Руфьт уншиж өгөхдөө хэлнин зүйн засвар хийлгэх гээгүй билээ. Үг үсгийн алдаа мадаг бага хэрэг. Үүнийг засах юухан байхав. Ялимгүй мадгийг олж сурах амархан ажил. Энэ зэргийн мадаг огт гаргахгүй ч бичиж болно.
Энэ өгүүллэгт амьдралын нэг хэсгийг шингээж түүнийгээ Руфьд харуулах гэснээс бус, нэг цэглэлээр тусгаарлагдсан хэдэн өгүүлбэр бичих зорилго тавиагүй. Мартин өөрийн нүдээр харсан тэр чухал том зүйлийг сэтгэл юүтээ догдлуулан байх бичгийн машинаар энэ
мөрүүдэд шингээхийг бодож билээ. Тэгтэл чадсангүй бололтой. Ингээд бодоход сониныхны зөв байж ч магадгүй боллоо. Хэдийгээр амьдралын том бөгөөд чухал зүйлийг нүдээрээ харсан боловч түүнийгээ үг болгон илэрхийлж чадсангүй. Руфь миний толгойд ямар их шуурга хямруулснаа мэдчих вий гэж бодоод Мартин эргэлзэж гайхсанаа нуухын тулд түүний шүүмжлэлийг шууд хүлээж авав. Энэ өгүүллэгийг би «ТОГОО» ГЭЖ НЭрЛЭСЭн ЮМ ХЭМЭЭн
өөр нэг өгүүллэг гаргаж ирээд-Энэ өгүүллэгийг дөрөв таван сэтгүүл нийтлээгүй буцаасан байна билээ. Гэхдээ өгүүллэг маань надад аятайхан болсон санагддаг. Хүн өөрийгөө шүүж чаддаггүй, юу боловч чи чагнаад үз. Чиний сэтгэл минийх шиг хөдлөхгүй байж болно. Хоёр мянгаадхан үгтэй, жижиг өгүүллэг гэв.Мартиныг өгүүллэгээ уншиж гүйцэхэд Руфь
— Пэ яана аа! Ёстой аймаар байна! хэмээн дуу алдав.
Мартин сэтгэл ханаж Руфийг харваас царай нь цайж нүд нь гялалзан гар хуруу нь чичирч байжээ. Мартин зорьсондоо хүрэв. Мартин өөртөө харагдсан дүрийг түүнд харуулж чадлаа. Өгүүллэг түүнд таалагдсан эссэн нь хамаагүй. Руфь энэ өгүүллэгт анхаарал татагдсан өө сэв эрэх чадвар алдаад тийм сэтгэгдэл төрснөөс хойш болох нь тэр.
— Энэ бол амьдрал. Амьдрал гэдэг ямагт цагаан байдаггүй юм. Би иймэрхүү зүйлээс л сайн сайхныг олж харах дуртай этгээд зантай шүү. Миний бодоход амьдралын энэ сайхан зүйл үнэ цэнийн хувьд тэр... Руфь түүний яриаг таслан
— Тэр зол заяагүй хүүхэн сүүлдээ яагаад... гэснээ үгээ гүйцээж чадалгүй-Пэ хэрэг алга! Ёстой бузар булай юм! Мартинд зүрх нь нэг хэсэг зогссон мэт санагдав. «Бузар булай!» Мартин хэзээ ч ингэж бодоогүй ийм үг дуулна байх гэж ер санаагүй билээ. Мартины нүднээ өгүүллэгийнх нь үг өгүүлбэр бүрээс гал бадран нүд гялбам туяа цацруулан харагдах бөгөөд түүнээс бузар булай зүйл Мартинд ширхэг ч үззгдсэнгүй. Мартины зүрх дахин цохилж санаа тайвшрав.
— Чи олигтойхон сэдэв сонгож авах нь яав аа? Орчлонд
бузар булай юм бишгүй бийг мэдэж байна. Гэхдээ энэ бол...
Руфь ийнхүү хэлээд цааш нь яриагаа үргэлжлүүлэн юу ярьсныг Мартин анхаарч чадсангүй. Мартин түүний муу санаа агуулах шинжгүй өхөөрдөм царайг ширтэх бөгөөд тэрхүү нандин чанар Мартины зүрхийг нэвтлэн оддын туяа мэт зөөлхнөөр угааж цэвэрлэн ариутгах мэт санагдана. «Орчлонд бузар булай юм бишгүй байдаг» гэв ээ. «Мэднэ» гэж юугаа ярьж байгаа юм бол оо? гэж ч Мартин нэг бодсоноо Руфь тоглож хэлсэн мэтээр дотроо
баярлан инээмсэглэв. Өөрөө дотор нь бишгүй хөвж үзсэн амьдралын бузар булай бүхэн өмнө нь гэнэт хязгааргүй далай болон цалгилав. Мартины бичсэн өгүүллэгийг ойлгож
чадаагүй нь түмэн зөв. Энэ бузар булай далайгаас Руфь бурхны авралаар хол төрж өсжээ.
Мартин бол амьдралын сайн сайхан, бузар булай аль алиныг мэднэ. Тэр их бузар буртгийн далай дунд Руфь ариун тунгалгаараа байгааг бас мэднэ. Энэ тухай Мартин дуугарах ёстой биш үү. Тэр дуугаа дэлхий даяар цууриатуулах ёстой биш үү. Ариун огторгуйд ариун юм байх нь гайхамшигтай бишээ. Үүнд гавьяа байхгүй харин бузар булайн дунд ариун байна гэдэг юутай гайхамшиг вэ?! Хүний хүү тэр гайхамшгийн төлөө амьдрах ёстой биш үү. Буртаг дундаас ёс суртахууны өндөр үзэл санаа цойлон гараад ирэх, бузар буртгаар нуухлаад гүйцэд ариутгаж амжаагүй нүд гоо үзэсгэлэн гэгчийг эхэлж хараад гялбах, мал шиг харанхуй бүдүүлгийн дундаас шударга ариун аугаа их хүч, саруул ухаан төрөн гарахыг үзэх мөн сайхан аа! Мартины чихнээ Руфийн дуу сонсогдохыг чагнаваас
— Өгүүллэг чинь ерөнхийдөө доожоогүй болж. Эрхэм сайхан зүйлс өдий төдийгөөрөө байна шүү дээ гээд «snmemorjam»1 гэснийг санаж байна уу гэв. Мартин хариуд нь «А Локсли Холл» гэж хэлмээр санагдсан бөгөөд хэрэв анхаарал нь дахин сарниагүй бол энэ үгийг хэлж орхих л байв. Мартин түүнийг хараад: Амьдралын шат өөд мянга түмэн үе мацан авирсаар хамгийн сүүлчийн гишгүүр дээр нь гарч хөгжлийн бүтээлийн оргил болон ариун нандин үзэсгэлэн гоо, ид шидийн хүчийг агуулж анхны хүй нэгдлийн амьдралын гүн дундаас, хөгжлийн ямагт ахин дэвших жамын тоо томшгүй алдаа, бүтэлгүй явдал дундаас мөнхүү цойлон сугарч гарсан Мартин Идений хайрын сэтгэлийг догдлуулан тийм ариун нандин, тийм ид шидийн хүчтэй бо-

1Саруул ухаан саруул ухаанаас гарна

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Nov.02.09 12:18 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Jul.02.09 5:41 pm
Posts: 33
:wd: Amjilt nza. Bngiin unshigch bolj bga shuu


Top
   
PostPosted: Nov.02.09 10:27 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Oct.13.09 2:34 am
Posts: 40
Location: where weasel lives
Unshd bolsii shuu


Top
   
PostPosted: Nov.03.09 9:34 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
сонирхож байгаа хүмүүс ч бас багагүй байгаад баярлажийна шү :angel:

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Nov.05.09 6:10 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jun.07.09 3:37 pm
Posts: 18
Location: ub
bayralalaa tesla da :wd:


Top
   
PostPosted: Nov.07.09 12:43 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3769
Location: Ирмэг
Одоо удахгүй бүүр гоё хэсэг эхэлнэ дээ :D

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Nov.09.09 4:29 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
Мартин Идений хайрын сэтгэлийг догдлуулан тийм ариун нандин, тийм ид шидийн хүчтэй бо-

1Саруул ухаан саруул ухаанаас гарна















лохсон гэдэг эрмэлзэл бадруулж бүхий энэ Руфийг хүртэл эмэгтэй хүн хичнээн төвөгтэй замыг туулсан бол гэж бодов. Хачин юм, сайхан юм, гайхамшигтай юм гэдэг бол энэ. Үүнийг л бичих хэрэгтэй. Сайхан үг олдог болоосой.Тэнгэр бурхан ариун гэгээн байхаас өөр ямар байх билээ. Харин Мартин бол хүн шүү дээ. Ингэж бодож байтал Руфь
— Чамд ч чадал их байна. Гэм нь чиний чадал хязгааргүй л юм даа гэв.
— Сав суулга худалддаг мухлагт орсон усны үхэр шиг байна уу? гэж Мартин тоглон хэлэхэд Руфь түүнийг инээдээр шагналаа.
— Юм бүхний тухай ингэж ялгаагүй бичиж болохгүй. Та өөрийн сонирхол, үзэмж, арга барилтай болох хэрэгтэй.
— Би лав дэндүү их санаж байх шиг байна гэж Мартин өгүүлэв.Руфь түүнийг дэмжсэн янзтай инээмсэглэж дараагийн нь өгүүллэгийг сонсохоор бэлтгэв. Мартин өөрийг зөвтгөх мэт хэлсэн нь:
— Танд ямар санагдах юм бэ, бүү мэд. Энэ хачин өгүүллэг байгаа юм! Магадгүй би хэтэрхий ихийг санасан байж болох юм. Гэвч миний хувьд их сайхан санаа байсан юм. Жижиг юмны нь анхааралд яах вэ, үндсэн санаагий нь барьж авбал гол нь тэр. Энэ бол чухал. зөв санаа байгаа юм. Харин түүнийгээ би ойлгомжтой болгож чадсан эсэхээ мэдэхгүй байна.
Тэгээд тэрээр уншиж эхлэв. Унших зуур Руфийг харна. Руфь ч өгүүллэгт автагдав бололтой. Тэр хүүхэн Мартиныг ширтэн, амьсгаа даран хөдлөхгүй суух бөгөөд түүний бүтээсэн дүрд сэтгэл татагдсан бололтой. Мартин өгүүллэгээ «Адал явдал» гэж нэрлэсэн агаад тэр нь номын бус амьдралын адал явдлын магтаал байв. Энэ бол шийтгэх шагнах хоёртоо адилхан өгөөмөр шунаг, итгэл эвдэгч, боол мэт захирагдаж толгой өөд таталгүй хөдөлмөрлөж байхыг шаарддаг, олны нүд гялбам нарлаг талд гаргаж ирдэг, тэгснээ зүдрэлт зам, өлсгөлөн, ангаж цангахын зовлонд учруулдаг, үхэл тууж ирэх хомх өвчинд хүргэдэг, хөлс, цус, хорт амьтанд хатгуулах энэ бүхнээр орж янз бүрийн үйл дамжсаар гойд сайхан ялгуусан төгсгөлд хүргэж ирдэг аймшигт эзний адал явдал байлаа.
Энэ бүхнийг, бас өөр олон юмыг Мартин өгүүллэгтээ харуулжээ. Энэ бүхэн л Руфийг шамдан сонсоход хүргэж байх шиг түүнд санагдана. Хүүхний хацар улайж уншиж дуусахын үед муужран унах нь уу гэмээр байлаа. Руфийн сэтгэл үнэхээр хөдөлжээ. Гэхдээ өгүүллэгээс биш Мартинаас болж хөдөлжээ. Уг хэрэг өгүүллэгт байсан бишээ. Мартинаас эх авч өөрий нь эзэмдэгч тэр танил болсон хүчийг Руфь дахин амтлав. Гэтэл өгүүллэг нь мөн тэр хүчээр дүүрэн тул Руфь Мартиныг өгүүллэгээр дамжуулан мэдэрч байлаа. Руфь дамжуулагч нь юу болохыг анзаарахгүй тэр хүчийг л мэдэрч байв. Мартины уншиж байгаа юм Руфийг хөтлөх мэт байсан боловч чухамдаа толгойд нь гэнэт буй болсон хөндлөнгийн аймаар, ер бусын санаанд Руфь хөтлөгдсөн байлаа. Руфь хүнтэй суух тухайгаа гэнэт бодож энэ бодлын эгзэгтэй шургуу нь түүний айдсыг төрүүлнэ. Энэ бол даруу биш юм. Энэ бол эдүгээ хүртэл өөрт нь харш юм байв. Сэргэж буй бүсгүй хүний чанар нь түүнийг хэзээ ч зовоож байгаагүй бөгөөд Теннисоны яруу найргаас төрсөн зүүдэн дотор амьдарч, рыцарь хатан вантны харилцааг өгүүлсэн яруу найрагчийн битүү санааг анзаарахгүй явж иржээ. Руфь эдүгээ хүртэл унтаж байтал хаалгы нь амьдрал захирангуй тогшжээ. Айж сүрдэхдээ хамаг хаалга үүдээ бөхлөн түгжих гэтэл хачин гайхалтай сайхан зочны өмнө хаалгаа тэлэн нээхийг сэргэж буй зөн нь Руфиэс шаардав.Мартин сэтгэл ханасан байртай хүүхний үгийг хүлээнэ.
— Сайхан! гэж Руфь хэлэхэд ямар үг хэлэхий нь эргэлзээгүй мэдэж хүлээж байсан Мартин гайхжээ.Түр дуугүй байснаа Руфь дахин,
— Маш сайхан! гэв.
Энэ ч сайхан нь сайхан. Гэхдээ гоо сайханд захирагдсан гоо сайхнаас илүү юм энэ өгүүллэгт байсан билээ. Мартин газар тэрийн хэвтэж, эргэлзэхийн хар үүл түүнийг бүрхэв. Дахиад олигтой болсонгүй. Үг эзэмшиж сураагүй байна. Ертөнцийн агуу гайхамшгийг үзэх боловч түүнийгээ дурдан бичиж чадахгүй юм.


— Та санааны нь тухай юу... юу хэлэх вэ гэж «санаа» гэдэг шинэ үг хэлэхээ шийдэж ядан асуув.
— Санаа нь тодорхойгүй байна. Надад төрсөн ерөнхий сэтгэгдэл ийм байна. Би сэдвийн гол чигийг ажих гэж оролдсон. Энэ ч хэцүү л дээ. Үг олонтой байна. Хөндлөнгийн юм оруулж үйл явдлаа халхалж байна гэж Руфь хариулав.
— Энэ бүхэн чинь үндсэн санаандаа захирагдсан юм. Гол санаа нь сансрын түгээмэл утгатай юм. Би түүгээр бүхэл өгүүллэгээ дүүргэх гэсэн юм. Өгүүллэг бол санааны гадуурхи хальс мөн. Би зөв замаар явсан хир нь зорилгоо биелүүлсэнгүй. Хэлэх гэснээ хэлж чадаагүй бололтой. Яваандаа сурах байгаа гэж Мартин яаран өгүүлэв. Руфь түүний үгийг сонссонгүй. Руфь хэдийгээр урлаг
судлалын эрдэмтэн боловч Мартины санааг ойлгох чадал байсангүй. Санаагий нь ойлгохгүй байгаагаа Мартины санаагаа илэрхийлж чаддаггүйгээс болсон мэт ойлгож байв.
— Та үг олонтой юм. Гэвч зарим газраа сайхан болжээ гэв.Энэ үед «Тэнгисийн уянгаа» уншиж өгье үү, байя уу гэж Мартин бодож байсан учир хүүхний дуу алсаас сонсдох шиг болов. Мартин арга барагдаж гуньхран дуугүй хэвтэхэд Руфь түүнийг харж толгойд нь өнөөх хүнтэй суух тухай шургуу санаа эргэлдэнэ.
— Та алдартай хүн болохыг хүсэж байна уу? гэж Руфь гэнэт асуув.
— Тийм ээ, санаатай. Гэхдээ энэ ч гол нь биш. Надад
алдар нэр нь биш, түүнд хүрэх зам сонирхолтой байна. Харин алдар нэр өөр юманд хэрэгтэй. Алдартай хүн болох гэж их мэрийх шалтгаан надад бий гэж Мартин хэллээ.
«Таны төлөө» гэж нэмж хэлэхийг Мартин хүссэн бөгөөд хэрэв түүний зохиолд Руфь элэгтэй хандсансан бол хэлэх л байлаа.Гэтэл энэ үед Руфь Мартинд тохирох ямар нэгэн албаны тухай бодож завгүй байсан учир юу хэлэх гэсний нь ч асуусангүй. Мартин зохиолч болохгүй гэдэгт Руфь бат итгэж байв. Үүнийг өөрөө дөнгөж сая гэнэхэн зохиолоороо баталлаа. Сайн ярьдаг хир нь уран зохиолын аялга огт үгүй хүн юм. Түүнийг Руфь дуртай зохиолчидтойгоо, Теннисан Браунингтой харьцуулж үзэхэд түүнээс Мартинд ямар ч хожоо гарсангүй. Гэвч Руфь бодсоноо түүнд хэлсэнгүй. Түүнийг Мартин руу татах хачин сэтгэл дэндүү хатуу байж болохгүй гэж шаардана. Эцсийн эцэст Мартины юм бичих гэж дурлаад байгаа нь гэмгүй бяцхан сонирхол бөгөөд яваандаа арилна биз.
Тэр цагт амьдралын зохистой үйл үйлдэхэд хүчээ сорьж амжилт олох нь гарцаагүй гэдэгт Руфь итгэж байв. Энэ их хүчтэй хүн... бичихээ л бушуу орхивол амжилт олно.
— Иден гуай, та юу л бичнэ цөмий нь надад уншиж өгөөсэй гэж би хүсэж байна. Мартин баярласандаа улайв. Руфь сонирхож байна. Энэ бол эргэлзээгүй. Ер нь зохиолы нь голсон биш
дээ. Зарим газры ,нь сайхан болж гэсэн. Энэ хүүхэн л урам сэргээх үг анх хэлсэн шүү дээ.
— Тэгье. Морз танд хэлье, би сайн зохиолч болно. Би холоос ирсэн хүн. Би түүнийгээ мэдэж байна. Надад туулах холын зам бий. Би дөрвөн хөллөж мөлхсөн ч түүнийг туулна гэж Мартин машиндсан бичмэл хуудас Руфьт сарвайж
— Энэ «Тэнгисийн уянга» маань, та аваад яв. Завтай цагтаа гэртээ уншаарай. Харин өөрийнхөө саналыг дараа харамгүй хэлж өгөөрэй. Надад шүүмжлэл маш их хэрэгтэй байна! Үнэний ,нь хэлж өгөөрэй! гэв.
— Нуух юмгүй хэлнэ гэж Руфь амлахдаа энэ удаа илэн далангүй байж чадсангүй гэдгээ сэтгэлийнхээ гүнд мэдэвч дараа илэн далангүй байж чадах эсэхээ үл мэднэ.




Арвантавдугаар бүлэг

« Түүнээс хойш Мартин арав хоногийн дараа толинд верийгөө хараад
: — Энэ бол зөвхөн нэгийн даваа, гурвын даваа гэж бий. Түүний цаана бас... гэснээ үгээ хэлж дуусгалгүй, .суудаг муу өрөөгөө эргэн тойрон харав. Түүний харц (врөөний буланд хөглөрсөн дугтуйтай бичигнүүд дээр Уйтгартай туслаа. Энэ бол цөм буцаж ирсэн эх бичмэл $айжээ. Дахин өөр газар хаяглан явуулъя гэвээс юу-гаар марк худалдан авах билээ. Буцаж ирсэн бичиг








ганцхан долоо хоногийн дотор ингэж хуримтлагджээ. Маргааш ирнэ. Нөгөөдөр ирнэ. Явуулсан зүйлээ эзэндээ буцаж ирж гүйцэх яагаа ч үгүй байдаг. Бичсэн зүйлээ сонин сэтгүүлийн газар илгээх тэнхэл үгүй болжээ. Бичгийн машин хэрэглэснийхээ хөлсийг төлж чадах чадалгүй
байсаар бүтэн сар болов. Энүүгээр дамжуулж ажил олж болно байх гэж найдвар тавьж байсан дундын конторт долоо хоног бүр төлөх татвараа дийлэхтэй үгүйтэй байжээ. Мартин ширээгээ харж бодол болон сууснаа дээр нь энд тэндгүй туссан бэхний толбонуудыг
ажиглаж гэнэт ширээгээ хайрлах сэтгэл төржээ.
— Хөөрхий миний муу ширээ! Чамтай хамт баяр баясгалантай цаг мөн ч олныг өнгөрөөжээ. Чи ямагт миний үнэнч нөхөр байсан. Чи мамайг хэзээ ч түлхээгүй, хэзээ ч намайг гомдоогоогүй. Чи ажлын хүндийг үүрэхээс хэзээ ч хажиглаж бэрхшээгээгүй. Ингэж хэлээд Мартин ширээгээ тохойлдон хоёр гараараа нүүрээ дарав.
Хоолой нь зангирч уйлмаар санагджээ. Мартинд анх зодоон хийсэн нь дурсагдав. Зургаахан настай жаал өөрөөсөө хоёр ах хүүхдэд ухаангүй болтлоо зодуулчихаад цус нулимс болон зогсож байж билээ. Тэгэхэд учир зүггүй орилж хашгирсан хүүхдүүд тал бүрээс хүрээлэн ,нэг мэдэхэд ам хамраасаа гоожсон цусыг, таглартал цохиулсан нүднээсээ асгарсан нулмистай холин залгиад хэвтэж байсан билээ.
— Хөөрхий муу жаал. Одоо чи дахин нам цохиулжээ!
Тэгэхдээ чи дахин босож чадахгүй болтлоо нам цохиулсан байна гэж ганцаараа ярив. Анхны нь тэр зодооноос уламжлан дараа дараачийн зодоон цохион үргэлжлэн дурсагдаж цөм санаанд нь ургаж буув. Эхний зодооноос хойш зургаан сар өнгөрсний дараа Тосон царайт (түрүүчийн хүүхдийн хоч) дахин дайрчээ. Мартин энэ удаа түүний нүдийг хөхөртөл цохив.
Яамай шүү! Түүнтэй зодоон хийснээ дэс дараалан дурсаж бодоход Тосон царайт дандаа дийлж байжээ. Гэвч Мартин хулчийгаад зугтсан удаа нэг ч үгүй. Ингэж бодоод өөртөө бахархав. Тосон царайт гэж нэгийгээ өрөвдөж хайрлахыг мэдэхгүй тун өөдгүй жаал байжээ. Гэвч түүний хатуу ширүүнээс буцаж няцалгүй тэсвэрлэн байж ямагт эцсийг хүртэл үзэлцдэг байжээ.
Дараа нь Мартинд, өмхөрсөн модон байшингуудын дундуур гарсан нарийн гудамж нүдэнд нь үзэгдэх мэт тод дурсагдав. Тэр нарийн гудамжны үзүүрт «Мэдээ» сонины өдрийн дугаарыг хэвлэж байгаа машины нэгэн жигдийн дуу шуугиан тодхон сонсогддог дан туйпуу
байшин байдаг. Тэгэхэд Мартин арван нэгэн настай, Тосон царайт арван настай. Тэр хоёр хоёулаа сонин худалддаг учир хэвлэлиин үйлдвэрийн үүдэнд яг тааралдав. Одоо
бодоход Тосон царайт эхэлж өдөөд зодоон үүсжээ. Зодооны явцад гурван цаг дөчин таван минут болж хэвлэлийн үйлдвэрийн хаалга нээгдэн тэнд бөөгнөрсөн хүүхдүүд сониноо авахаар гүйлдсэн тул хэн ньч хэнийгээ дийлсэн юмгүй өнгөрөв. — Маргааш чамайг нармийлгаад өгөмз гэж Тосон 'царайт хэлэхэд Мартины хоолой чичрэн мөн эндээ зодолдохоор тохиров.
Мартин маргааш нь хичээлээ таслан болзсан газрааТосон царайтаас хоёр минутын өмнө гүйж ирэв. Тэнд цугларсан жаалууд Мартиныг хөөргөн чухам яаж зодолдохыг
зөвлөв. Тэд Тосон царайтад ч мөн гарцаагүй дийлэх зөвлөлгөө өгчээ. Тэр зодоон үнэ төлбөргүй үзэгчдэд хичнээн зугаатай байсан гээ! Хүүхдүүдийн зугаа болж байсныг санаад Мартин одоо ч гэсэн атаа нь хөдлөв. Зодоон эхлээд хэвлэх үйлдвэрийн хаалга нээгдтэл даруй хагас цаг үргэлжилжээ. Өдөр бүр сургуулийн тэндээс хэвлэх үйлдвэрийн хаалга руу яаран гүйж явдаг
хүүхэд байсан цаг өөрт нь дэс дараалан дурсагдав. Мартин хурдан гүйж чадахгүй болсон харагдана. Нуруу нь бөгтийж, удаа дараагийн зодоонд доголон болжээ.
Түүний хамаг бие хөх няц болон гар хуруу нь шалбарч, зарим шарх нь идээлжээ. Хавирга, сүврэг ууц нуруу, мөр өвдөөгүй газар ер байхгүй. Тархи нь тугалга цутгасан
мэт даагдахгүй манарна. Мартин сүүлдээ хичээл сургуулиа бүр орхив. Сургуулийн ширээнд өдөржин суух нь түүнд дэндүү шаналгаатай санагдаж зодоон хийх хорхойтой болжээ. «Тосон царайтыг яавал нам цохих вэ?» гэж бодох бүр Мартин сэтгэл сэргэн уйтгарыг мартана.
Тосон царайт давуу чадалтай тул эртхэн бууж өгөх нь дээр байх гэсэн бодол огтхон ч төрдөггүй байлаа. Мартин тэвчин тэсвэрлэхүйн аугаа их шинжлэх ухаанд өөрийгөө дасган, бие сэтгэлийг аль алиныг зовоон хэвлэх үйлдвэрийн үүднээс салахыг болив. Энд бас түүний үүрдийн дайсан Тосон царайт мөн хүрч ирнэ- Хэрэв сонин худалдагч хүүхдүүд хор шары нь
мааждаггүй бол зодооныг дуртайяа зогсоохсон билээ. Нэг өдөр бүх дүрмийг (хөлөөрөө өшиглөхгүй. нэгийгээ унахад зодож дэвслэхгүй байх) баримталж хорин минут хиртэй ширүүн зодолдсоны дараа Тосон царайт арайхийн амьсгалж гуйвж дайван зодооныг хайнцсанаар дуусгах санал гаргав. Тэр явдал Мартинд одоо ч гэсэн амттай санагдлаа. Мартин аахилан няц цохиулсан уруулын цус үг хэлэхэд саад болоод байхаар нь сорж нулимаад, хайнцахыг зөвшөөрөхгүй. хэрэв Тосон царайт чи хулчийж байгаа бол бууж өгвөл таарна гэж хашгирав. Тэгэхэд нь Тосон царайт бууж өгөхийг хүссэнгүй тул зодоон дахин үргэлжлэв.
Маргааш нь бас л зодолдов. Зодоон эхлэх үед бие хөндүүрлэх боловч Тосон царайтын хар дарсан зүүд шиг палигар шанаа, араатан нүдийг хараад өвдөхийг үл тоомсорлон яахаас ч буцахгүй болдог байлаа. Мартины хамаг анхаарал тэр царайд төвлөрөн бусад бүх юм цөм мартагдана. Энэ ертөнц дээр тэр царайнаас өөр юм цөм үгүй болж Мартин тэр зэвүүн царайг, эсвэл өөрийнхөө бие махбодыг цустай тулам болгож хувиргасан цагт л сая санаа амарч тэмцлийг зогсоож болмоор санагддаг байжээ. Хайнцахыг Мартинд тулгана гэдэг санааны гарз.Нэг өдөр Мартин хэвлэх үйлдвэрийн үүдэнд ирдэг цагтаа ирээд Тосон царайтыг олж харсангүй. Тэр нь үнэхээр ч ирээгүй байлаа. Хүүхдүүд Тосон царайт хулчийж хэмээн Мартиныг хөөргөн магтах болов. Үүгээр Мартины сэтгэл ханасангүй. Мартин Тосон царайтыг ч дийлээгүй, Тосон царайт ч Мартиныг дийлээгүй байлаа.
Тэмцлийн үр дүн шийдвэрлэгдээгүй хоцров. Хожим дуулбал Тосон царайтын эцэг яг тэр өдөр гэнэт насан хутаг болсон ажээ .
Мартинд тэр цагаас хойш хэдэн жилийн дараа театрт юм үзээд сууж байсан нь дурсагдав. Тэгэхэд арван долоон нас хүрсэн Мартин хөлгийн аянаас дөнгөж бууж ирээд энд сууж байтал үзэгчдийн дунд хэрүүл шуугиан болж хэн нэг этгээд нэг хүнийг түлхээд авчээ. Очоод үзтэл хэзээний өстэй нөгөөх Тосон царайтын нүд гялалзаж харагдаад
— Жүжиг үзсэнийхэн дараа чамтай .нэгийгээ үзэлцэмз гэж
Мартинд хэлжээ. Мартин толгой дохилоо. Хэрүүлийг
дарахаар журам сахиулагч яарч сандран хүрч ирэв.
Мартин тайзан дээр гарч байгаа жүжгийг анхаарч байгаа дүр үзүүлэн — Эндээс гараад гадаа хаалган дээр уулзамз гэв. Журам сахиулагч тэр хоёрыг сайн харж аваад явжээ.
Жүжгийн нэг үзэгдэл төгсөхөд
— Чи нилээн хэдүүлээн яваа биз гэж асуухад, Тосон царайт:
— Тэгэлгүй яах вэ! гэжээ. — Тэгвэл би ч гэсэн ганц нэг хань хамсаа олж авна шүү гэв.
:Мартин ингэж хэлээд жүжгийн завсарлагаар хань хамсаа хайж хадаасны заводаас гурав, гал командаас нэг, усан цэргийн тав, зургаан сайн зодоочныг хань татаж
авав. Жүжиг тарсны дараа талцсан зодоочид гудамжны хоёр зах барин зэрэгцэн явсаар холгүй орших, хөл багатай нэгэн мухар гудамжинд салцгаан тус тусдаа зөвлөн ярилцав.
— Хамгийн тааламжтай газар гэвэл наймдугаар гу дамжны гүүр
л байна. Та хоёр тэр гүүрийн дундах чийдэнгийн гэрэлд зодолд
цагдаа ирнэ гэж айхын хэрэггүй. Бид харж баина. Хэрэв гүүрийн аль нэг талаас цагдаа гарч ирвэл нөгөө тал руу зугтаана шүү гэж Тосон царайтын бүлгээс шаргал үстэй залуу өгүүлэв. Мартин мөн нөхөдтэйгөө зөвлөөд — За яах вэ. Тэгье гэлээ.
Сан-Антанио голын эрэг дээгүүр тавьсан наймдугаар гудамжны гүүр уртаараа хотын гурван хорооны дайтай билээ. Гүүрний тэг дунд болон хоёр үзүүрт цахилгаан дэнлүү асаалттай байгаа харагдана. Тэнд ямар цагдаа сэм хүрээд ирж үнэхээр чадахааргүй газар. Мартины аниастай нүднээ зодоон хийхэд тааламжтай Тэр газар нэгд нэгэнгүй ялгаран, бие биеэ үзэж ядан занасан луйварчингууд хоёр зодоочныхоо хойно хойноос талцан эгнээд зогсож байсан нь харагдав. Мартин, Тосон царайт хоёр бүслэхийгээ хүртэл шалдагнаж харуулынхан
гүүрийн хоёр үзүүрт байр байраа эзлэв. Цагдаа цухуйвал зугтан арилахад бэлэн байхаар бэлдэж усан цэргийн нэг залуу Мартины гадуур, дотуур цамц, малгайг авч байгаа харагдана. Тулалдааны талбайн гол дунд гарч ирээд Тосон царайтын нүд өөд ширтэн
— Чи бид хоёр нэрэлхэх юм юу ч байхгүй. Тийм биз? Дийлэх дийлдэхээ үзэлцэнэ! Харин булхай битгий гаргаарай.
Чи бид хоёр хэзээний өстэй улс шүү. Одоо нэгийгээ үзэлцэх болсон! Мэдээ биз? гээд гараа зангидан зогсож байгаа өөрийгөө ч тод харав.
Тосон царайт зүрх алдаж харагдах бөгөөд үүний нь Мартин Иден ажиглажээ. Гэвч Тосон царайт сагсуу тул тэр олны дунд нэрээ хөөдөх бас хэцүү санагдаж
— Харин тэгье. Элдвийн юм чалчилгүй хүрээд ир. Чамтай нэгийгээ үзэлцэж байж л сална гэлээ. Ийнхүү хоёр залуу, залуу халуун насны эвдэж сүйтгэх, эрэмдэг зэрэмдэг болгох хүслэнгээр улайран гар зангидаж хоёр бух мэт бие бие рүүгээ дайрав. Хүн төрөлхтөн хөгжил өөд тэмүүлж олон мянган жилийнхээ хөдөлмөрөөр бүтээж буй болгосон бүхэн энэ хоромд цөм балран нурж, иргэншлийн үеийн тэмдэг болон үлдэж хоцорсон зүйл гэвэл мартагдсан цахилгаан дэнлүү л байлаа. Мартин Иден Тосон царайт хоёр чулуун зэвсгийн үеийн агуй ширэнгэд орогногч зэрлэг хүн болон хувирчээ. Тэр хоёр анхны хүй нэгдлийн харанхуй хавцал руу уруудан уруудсаар сүүл сүүлдээ ухаан жолоо алдан бие биеэ үүрд таталцах түлхэлцэх тэнгэрийн эрхэс, атом мэт болов.
Мартин тэр тулалдааныг эргэн дурсаад, Ээ бүү үзэгд! Бид ямар үхэр шиг тэнэг байгаа вэ! Ёстой зэрлэг араатан байжээ гэж гаслав. Мартин дүрсэлж сэтгэхүйн гоц гойд чадлаараа кино зураг үзэж суугаа мэт бүгдийг сэргээн харж уг үйл явдалд оролцогч үзэгчийн үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэв. Олон жилийн чармайлтаар олж авсан мэдлэг, соёл нь тэр зодооныг эргэн санахад Мартиныг ихэд цочоожээ. Гэвч тэр даруй түүний санаанаас өнгөрсөн үе нь одоо үеийг шахан гаргаж Мартин хуучиндаа дахин эргэж оров. Мартин далайн аянаас дөнгөж бууж ирээд наймдутаар гудамжны гүүр дээр зодолдож байна, Мартин хүчээ хөвчлөн хөлс усаа асгаруулж онож цохих
бүрдээ уухай хашгирна. Тэд хүн биш, харин догшин хуй салхи мөргөлдөх лүгээ илүү
төстэй байлаа. Талцсан бүлэг залуус зодооныг амьсгаа даран харж зогсоно. Тэд өөрсдөө араатан. Тулалдаж байгаа хоёр бүр ч догшин араатан. Ийм улайрсан зодооныг үзээгүй тул тэд сэтгэл түгшиж байлаа. ӨсТЭЙ ХОёр ЭХЛЭЭД ШИрүүН үЗЭЛЦСЭНЭЭ ХЭН ХЭНИЙГЭЭ ДИйЛЖ
чадалгүй-бодолтой болгоомжтой зодолдож байлаа.
— Хайнцлаар төгсгөе! гэсэн үг сонсоод Мартин нэгэни удаа болгоомж муутай хөдлөх хоромхон зуур хүзүү рүү нь зангидсан гар ясанд хадтал буулаа. Дан гар яасан ч тэгж
өвтгөхгүй. Хүмүүс уулга алдан хашгирч, Мартины хацрыг даган цус урсав. Мартин цусаа үзсэн ч үзээгүй дүр үзүүлж, Тосон царайт ямар ч муу заль хэрэглэхээс буцахгуй гэдгийг ухааран эрс болгоомжлоод өстөн этгээдээ сайтар ажиглатал төмөр гялсхийжээ. Мартин
ухаан сийлэн гары нь шүүрэн аваад
— Аль гараа харуул! Чи бас мэс хэрэглэнэ вий! гэв. Талцсан хоёр бүлэг хараал зүхэл болон нэг нэг рүүгээ дайрав. Хэрэв Мартин өсөө өөрөө авах гээгүй бол тэр даруй цөм хоорондоо зодолдож эхлэх байлаа.
— Та нар хойшоо бай! Бүгдээрээ хойшоо! Та нарт хүн үг хэлж байгааг ойлгож байна уу?
Мартин Идений ингэж хэлэхэд цөм ухрав. Араатны хүчтэй нь хүчгүйгээ сүрдүүлжээ.
— Энэ бол миний хэрэг! Та нарт падгүй! гээд Тосон царайтыг-Аль чи наад мэсээ узүүл! гэв.
Тосон царайт аргагүйн эрхээр гартаа барьсан мэсийг үзүүлэв. Тэрний нь Мартин авч ус руу шидээд
— Үүнийг чи муу шар гөлөг өгсөн шүү. Сайхан мэдээрэй!
Чамайг ийм арчаагүй зан гаргана гэж санасангүй. Дахиад чамайг ингэвэл үхтэл чинь цохино шүү. Дуулав уу? гэв.Тулалдаан дахин үргэлжлэв. Өстөн хоёр хэн хэн нь эцэж туйлдсан боловч буулгалцсан хэвээр. Тэр хоёрыг тойрсон нөхөд сүүлдээ цусанд ханаж зодооныг зогсоохоор
ярилцаж эхлэв. Нүүр нь цус нөж болж хүн төрхөө алдсан Тосон царайт хөл дээрээ тогтож ядан зогсоход Мартин үсэрч ухарч зогсоо зайгүй балбалаа, Зодоон бүхэл бүтэн үе үргэлжилсэн санагджээ. Тосон царайт ч илтэд суларсан харагдлаа. Тэгтэл бас тас нясхийн дуун гарч
Мартины баруун гар сул унжив. Яс нь хугарчээ. Үүнийг бүгд дуулж, бүгд ойлгов. Тосон царайт
бас ойлгоод байдаг хүчээ шавхан өстөн этгээдийнхээ өөдөөс
бар мэт үсрэн дайрлаа. Өөрийн нь талынхан туслахаар ухасхийн очицгоотол Мартин олон цохиулсандаа хорсон улайрч тэднийг хойш нь зайлуулаад шүд зуун аман дотроо зүхэж зүүн гараараа ухаан жолоогүй дүйчив. Хүмүүс шагшин шивнэлдэж «Та минь ээ энэ чинь зодоон биш боллоо! Салгаж авахгүй бол нэгийгээ аллаа!» гэх нь сонсогджээ.
Гэвч тэдний хэн нь ч зүрхэлж халдсангүй. Мартины зүүн гарт хүний хамар амтай төсгүй, ямар нэг цус нөж болсон бамбагар юм тааралдах бөгөөд тэр нь газар уналгүй дүүжигнэн хөдөлж нүдэнд нь харагдсаар л байжээ. Мартин цохиод л байв. Сүүл сүүлдээ хүч нь ч барагдаж эхлэв.
Гэсэн ч цохиод л байлаа. Хэдэн зуу, мянтан жил цохисон мэт
санагджээ. Нэг мэдэхэд нөгөөх цус нөж болсон хэлбэр галбиргүй бамбагар юм гүүрний шалан дээр ойчиж байгаа харагдав. Тэгсний дараа Мартин согтуу мэт гуйвж дайван тулж түших юм хайн хий самардаж
— Дахиад зодолдох уу? Хэлээч!... Дахиад чи надтай зодолдох уу? гэж хашгирав. Түүний хоолой нь огт өөр болсон сонсогдрно.Хариу шаардан хашгирсаар л байв. Нэг мэдэхэд нөхөд
түшиж аваад цамцы нь өмсгөх гэж байлаа. Мартин тэр дороо ухаан алдав. Ширээн дээр тавьсан цагных нь сэрүүлэг хангиналаа. Мартин түүнийг сонссон ч үгүй хоёр гараараа нүүрээ даран
суусаар л байлаа. Мартин Иден өнгөрсөн явдлынхаа тухай бодолд автаж наймдугаар гудамжны гүүрэн дээр зодолдсон тэр шөнийх шигээ сүүлдээ юу ч бодож чадахгүй
болтол ухаан алджээ. Хав харанхуй, .хов хоосон байдал хэдэн минут үргэлжилсний дараа Мартин үхээд сэхэж байгаа мэт нүдээ гялалзуулан гэнэт босон харайв.Түүний хамаг бие хөлөрчээ.
— Тосон царайт аа! Би ямар ч гэсэн Чамайг дийлсэн!
Арван нэгэн жил санасан санаандаа хүрч би чамайг яллаа! гэж Мартин чанга хэлэв.
Түүний хөл салгалан толгой нь эргэсэн тул орон дээрээ суув.
Мартин гүн автсан өнгөрсөн үеийнхээ бодлоос бас л гүйцэд ангижирч чадаагүй байлаа. Хаана байгаагаа мартаад, гөлөрсөн нүдээр эргэн тойрноо ажиглавал өрөөний нэг буланд бичиг цаас хөглөрөн харагджээ. Зодооноос хойшхи дөрвөн жил жирэлзэн өнгөрч, Мартин ном нээж олсон . шинэ ертөнц, үзэсгэлэн төгс. Эелдэг сайхан цав цагаан бүсгүйд хайрын сэтгэлтэй болсноо санав.
Мартин өөрөө туулж өнгөрөөд саяын эргэн дурссан амьдралын тэр бохир буртгийг энэ цагаан бүсгүй хоромхон зуур боловч нүдээрээ харсан бол үнхэлцэг нь хагарах байсан бизээ
Мартин босож толинд нүүрээ хараад
— Мартин Иден, чи одоо тэр бохир буртгаас нэгэнт сугаран гарчээ. Чи үе дамжин уламжилсан үнэтэй цэнэтэй бүхнийг өөрийн хүртээл болгон хүний зэрэгтэй сэтгэл дүүрэн амьдарч, ариун огторгуйн од ертөнцийг шүргэн аз хийморь чинь гялалзаж байна гэж өөртөө хэлэв.
Мартин толинд өөрийгөө сайн ажиглаж хараад бас
— Чи бага зэрэг будлиан тарьж явж ээ дээ? За яах вэ! Энэ бол гайгүй хэрэг. Чи Тосон царайтыг ялсан шигээ хэзээ нэг цагт сонин сэтгүүлийн газрынхныг ялахдаа л ялна. Тэр цагийг арван нэгэн жилээс илүү ч хүлээсэн хамаагүй! Харин амарч зогсолгүй байдаг чадлаараа л хурдлах хэрэгтэй. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж үг бий! гэв.

А рван зургадугаар бүлэг

Цагийн сэрүүлэг, бис султайхан хүн байсан бол толгой өвчилмөөр цочоов. Мартин хэдийгээр бөх нойрссон авч таван цаг унтсандаа баярлан муур мэт түргэн сэрэв. Тэр ингэж унтахын оронд юм үзэж, хийж байсан бол аштай юу! гэж нойрыг үзэн ядна. Сэрүүлгийн дуу зогсоогүй байхад Мартин толгойгоо хүйтэн устай түмпэнд дүрэн биеэ чангаруулж амжив. Хагас бичээд үлдээсэн өгүүллэг, бичих гэж бодсон шинэ санаа үгүй тул энэ өдөр ажлын ердийн хувиар эвдэрчээ. Мартин биеийн дасгалыг яаралгүй хийсэн болохоор өглөөнийхөө ундыг уух цаг ч дөхлөө. Фиксийн зохиолоос нэг бүлэг уншихаар барьж автал хөндлөнгийн зүйл бодогдож сэтгэл нь сарниад болж өгсөнгүй, номоо хойш тавив. Өнөөдөр амьдралын шинэ тулалдаанд орох бөгөөд бичгийн ажлыг завсарлахаар шийдсэн байжээ. Бичгийн ажлаас сална гэдэг түүнд орон гэр, төрөл садангаа орхиод явах адил уйтгар төрүүлэв. Мартин буланд хураасан эх бичгүүдэз дахин нэг сайн харав. Үнэхээр хүүхдүүд нь асарч хайхрах хүнгүй хоцорч байгаа мэт санагдлаа. Бөхийж эх бичмэлээ янзлангуут аятайхан бодсон зарим үг, өгүүлбэрээ дахин дахин уншиж үзэв. «Тогоо», «Адал явдал.. гэдэг өгүүллэгүүдээ чанга уншив. Түүнд хамгийн сүүлл бичээд маркгүйн улмаас явуулж чадаагүй хоцорсон «Баяр» гэсэн гарчигтай өгүүллэг бүр ч аятайхан болжээ.
— Хачин юм даа. Сонин сэтгүүлийн эрхлэгч нар гэж юу ч мэддэггүй улс байдаг юм уу? Өөр яаж бичвэл болдог байх нь вэ? Үүнээс долоон дор юм хэвлэгдээд л байх юм. Нийтлээд байгаа зүйл нь бараг иөмөөрөө үүлээс дор шүү дээ гэж амандаа хэлэв.
Мартин өглөө цай уусныхаа дараа бичгнйнхээ машиныг дугтуйд нь хийгээд Окленд орохоор гарав. Тэнд очоод нэг ажилчинд нь
— Танай машиныг би сар хэрэглэсэн юм. Одоо би ажил олж хийхээр явж байна. Барагцаалбал сарын дараа ирнэ байх. Тэгэхдзэ хөлсий нь төлнө гэж байна гэж эзэндээ хэлээрэй гэв.
Мартин тэндээсээ Сан-францискийн гүүрээр гол гарч дундын конторт очоод
— Ямар ч ажил байсан яах вэ гэтэл «гангалах» дуртай
ажилчид өмсдөг хямд үнэтэй хувцас бүхий нэг хүн орж ирээд хажуугаас яриагий нь таслан
— Нэг ч хүн олдохгүй байна гэж үү? Өнөөдрийн дотор хүн олохгүй бол би хэцүүдлээ гээд Мартины өөдөөс эргэж харав. Түүнийг ажиглавал овоо царайлаг боловч шөнөжин зогсоо зайгүй ажил хийгээд ядарсан байрын өлөн цагаан царайтай хүн харагджээ.
— Ажил эрж явна уу? Чи юу хийдэг хүн бэ? гэж Мартинаас асуув.
— Хар ажил бол ямры нь ч хийнэ. Далайн тээвэрт явж чадна. Бичгийн машин цохиж чадна. Харин хурдан бичиг мэдэхгүй. Морь унаж чадна. Ер нь юу л бол юу хийж чадна гэж хариуллаа.
Тэр хүн толгой дохиод
— За яах вэ. Боломжтой л хүн байна. Миний нэр Доусон, бүтэн хэлбэл Жо Доусон гэдэг. Би угаалгын газар өөртөө туслах хүн хайж явна гэв. Мартин Иден
— Угаалгын газар гэнэ ээ? Эмэгтэй хүний сүлжмэл нэхмэл хэрэгтэй хэрэггүй янз бүрийн хувцас индүүдэж байх зугаатай ч юм шиг санагдсаны дээр Жо Доусон нэг л аятайхан харагдсан тул
— Би далайн тээвэрт явж байхдаа бишгүй юм угааж байсан. Чадах л ажил байна гэв.
Жо Доусон жаахан бодсоноо
— Хоёулаа урьдаар сайн ярилцаж, учир явдлаа ойлголцоно байгаа гэлээ.
Мартин толгой дохив.
— «Халуун булаг» гэдэг амралтын зочид буудалд жижигхэн угаалгын газар байдаг юм. Ерөөсөө хоёрхон орон тоотой. Нэг нь ахлах, нөгөө нь туслах. Би ахлах нь байгаа юм. Хийдэг ажил тус тусдаа боловч чи миний захиргаанд байх болно. Чи тэгээд яая гэж бодож байна? гэв.
Мартин бодож эхлэв. Ямар шуу байх нь санаанд нь сайн бууж өгсөнгүй. Хэдхэн сарын ажил юм дахиад л сурах хэрэгтэй болно. Мартин хийвэл ч хийнэ сурвал ч сурна чадахдаа л чадна гэж бодож байтал Жо
— Хоол зүтээр. Тусдаа өрөөтэн гэж хэлэв.Энэ үгийг сонсоод Мартин эрс шийдэв. Өрөө тусдаа бол гэрэл асааж болно. Тэгэхэд хэн ч уцаарлахгүй гэж боджээ. Гэтэл бас Жо
— Харин ажил гэж ёстой тамын ажил даа гэв. Мартин цамцны ханцуйд түнтийсэн булчингаа илж үзээд
— Ажлын хэцуү ч яах вэ. Аяндаа болно биз гэхэд Жо
— Хэрэв тийм бол хоёулаа гар барилцчихъя! гэв. Жо ингэж хэлснээ толгойгоо бариад
— Ээ монди, өчигдрөөс хойш нүд эрээлжлээд ер
дарагддаггүй...3а хоёулаа ингэж тохиролцъё: Хэрэв хийж чадвал хэдэн зуун айлын юм угааж долларыг хэдэн зуугаар л уудалж болно. Гэвч би жаран доллар, миний тус-лах дөчин доллар авдаг юм. Манай туслах тэр залуу ажилдаа дадсан хүн. Харин чи бол шинээр орж байгаа хүн. Иймд анхны үед би чиний ажлыг элбэлцэх нь мэдээж хэрэг.
Тэгэхлээр чи эхлээд гучин доллар, дараа нь ахиулсаар ахиулсаар дөчин доллар авна гэж бод. Би худал ярьдаггүй хүн шүү. Чи ажилдаа аажмаар дадаж бүрэн эзэн болсон хойноо л дөчин долларын хөлс авна гэж бодоорой.

— Надад гажих юм алга. Харин нүүж суухад урьдчилгаа мөнгө өгвөл зүгээр байна гээд барилцсан гараа татаж авав.Жо толгойгоо дахин бариад
— Би мөнгөөр бүр суучихаад байна. Үлдсэнээс буцах билет л байна гэж урамгүй хэлэв.
— Сууцны хөлс төлөхөд би сохор улаан мөнгө ч үгүй хоцорно шүү дээ.
— Төлөх нь алба уу
— Төрсөн эгчдээ өгөх юм хойно тэгж бодож болохгүй байна. Жо гасалж гүн бодолд автсан шинжтэй
— Надад хагас шил архины мөнгө бий, хоёулаа мухлагт очъё. Тэгээд бодвол арга олдож юу магад гэв. Мартин үүнтэй санаа нийлсэнгүйд
— Чи уудаггүй юу гэж асуув. Мартин толгой сэгсрэхэд Жо гуньж гутсан янзтай
— Би уухгүй байж ер чадахгүй юм. Бүхэл бүтэн долоо хоног үхэр шиг зүтгэсний дараа архины мухлагт очихоос өөр аргагүй л болох юм даа. Одоо би уухгүй явснаас бүх байгууллагыг түймэрдэж орхиод хоолойгоо огтолбол дээр болжээ. Уудаггүй чинь яасан сайн юм бэ. Архи л битгий ууж үзээрэй гэж захив.Тэр хоёрын хоорондох зааг асар их байлаа. Энэ заагийг
ном бий болгожээ. Мартин одоо ухраад тэр заагийг арилгая гэвэл бэрх биш байлаа. Ажилчин хүмүүсийн дунд өсөж бойжсон болохоор тэдэнтэй зовлон жаргалаа хуваалцах дуртай нь түүний хоёрдугаар онцлог чанар билээ.Жогийн мангуу толгой хичнээн бодоод олоход бэрх аргыг
Мартин тэр дорхиноо сүвэгчилж хайрцагтай юмаа Жогийн пиугаар явуулаад, өөрөө дугуйгаар «Халуун булаг» орохоор шийдэв. Бүтэн сайн өдөр гарч далан миль газар довтолгон хүрээд даваа гаригийн өглөө ажилдаа бэлэн байх юу ч биш. Одоо харьж юмаа эмхлүүлдэг хэрэг
гэж боджээ. Руфь түүний гэрийнхэн цөм Тэхо нуурын зусланд гарахаар явсан тул уулзъя учиръя гэх хүн ч байсангүй.Ням гаригийн ороп Мартин «Халуун булагт» хөлс. тоос болсон хүрэлцэн очиход Жо баяр хөөр болж угтлаа. Жо өдөржин борви бохисхийгээгүй ажил хийсэн тул толгойгоо нойтон алчуураар боожээ. Жо түүнд
— Чамайг олж ирэх гээд явсан хойгуур угаах юм бүр дарж гүйцэж, өнгөрсөн долоо хоногт ирсэн хувцас хунар ч байна. Юм чинь бүрэн бүтнээр өрөөнд чинь оруулаад тавьчихсан гээд-үгүй
чемоданы чинь хүндийг яана! Дотор нь юу чихчихсэн юм бэ? Арай алт цутгачихсан юм биш биз гэж үглэв.Мартиныг чемоданаа уудлах завсар Жо орон дээр нь суугаад харж байлаа. Тэр нь чухамдаа чемодан ч биш ллсоор бариул хийсэн консервын хайрцаг байжээ. Хиггинботам
энэ хайрцгийг авлаа гэж Мартинаас таван цент нэхэн суутгасан ажээ. Цөөн тооны дотуур хувцас, цагаан даавуу гарсны дараа ном гарч ирэхэд нь Жо нүдээ бүлтийлгэн харав. Ном гараад л байлаа, гараад л байлаа.
— Пээ! Энэ чинь дан ном чихчихсэн юм шив дээ? гэхэд нь Мартин толгой дохив. Мартин гаргасан номоо гал тогооны жижиг ширээн дээр өрсөөр л байв. Жо — За за гэж урамгүй өгүүлснээ нэг зүйл асуух санаатай хэл нь эвлэрч өгөхгүй нилээд удсаны эцэст арай эвлүүлж
— Чи хүүхэн аль хир хөөдөг вэ? Багадахгүй юу? гэж асуужээ.
— Дээхэн үедээ хөөцөлдөж л явсан. Одоо ном уншаад хөөцөлдөж байх завгүй болжээ гэхэд
— Одоо ч чамд ном унших зав гарахгүй, гагцхүү идэх унтахаас өөргүй гэв.
Таван цаг унтдагаа санаад Мартин инээмсэглэв. Түүний суух өрөө угаалгын газрын дээд давхарт байх бөгөөд мөн энэ байшинд угаалгын газрын машин хөдөлгөж, гэрэл гаргаж ус
татдаг мотор ажилладаг байв. Зэрэгцээ өрөөнд суудаг монтёр шинэ ажилчинтай танилцахаар орж ирээд урт утсанд чийдэнгийн шил залгаж ширээнээс шилжүүлж оронд ойртуулж болохоор
болгож Мартинд туслав. Зургаан цаг арван таван минутанд өглөөний цай өгдөг гэж
хэлсэн тул маргааш өглөө нь зургаа арван тавд Мартин босов. Ажилчдад зориулсан халуун усны газар тэр байшинд байсанд Мартин хүйтэн усанд ороход Жо маш гайхав.
— Чи ч мөн гайхал эр юм аа! гэж өглөөний цай уухаар гал тогооны өрөөнд ороход нь Жо хэлэв.
— Тэр хоёртой хамт монтёр, цэвэрлэгч түүний тус лах, хоёр гурван тэрэгчин хамт цан ууцгаалаа. Тэд цом үг дуугүй яаруу цайлж хааяа ганц нэгэн үг солилцох ажээ. Тэдний энэ болхи яриаг чагнаж суусан Мартин өөрөө ийм хүмүүсээс хэднй холдсоноо бодож байв. Тэдний
оюун санааны бодлогогүй хоосон байдал Мартин тэсвэрлэшгүй санагдаж тэндээс бушуухан холдох хүсэл төрөв. Ийм учраас тэр амтгүй шийжүү будаагаа бас л тэдний адил яаруу идэж бараад гал зуухны босго алхан гарсан хойно сая уужуу амьсгаа авав.
Уурын хүчээр угаах угаалгын бяцхан газар машины хийж чадах бүхнийг хийдэг шинэ маягийн машин олон ажээ. Товчхон заавар авсан Мартин дотуур бохир хувцасны нэгэн их хураалтыг ялган ангилж эхлэхэд тэр зуур Жо машинуудыг асааж, шингэн саван зуурч гаргав. Тэр саван хорт бодисоос бүтсэн болохоор Жо нүд, хамар амаа зузаан алчуураар даруулан боосон учир муми шиг болжзэ. Мартин дотуур хувиас ялгаж гүйцээд төдий угааж гаргасан хувцас мушгих ажилд оров. Гэтэл үүнийг хийхдээ төвөөс зугтах хүчээр хувцасны чийг усыг арилгаж минутад хэдэн мянга эргэдэг тусгай торхонд хийдэг байлаа. Дараа нь Мартин хатаалга, торх хоёрын хооронд холхиж завсарт нь урт богино оймс ялгав.
Үдийн хоолны дараа индүү халах зуур тэр хоер урт. богино оймс нидрэгдэв. Тэгээд зургаан цаг хүртэл дотуур хувцас индүүджээ. Зургаан цаг болоход Жо эргэлзсэн янзтай
толгой сэгсрээд
— Амжсангүй! Оройн хоолны дараа ажлаа үргэлжлүүлэхээс биш дээ гэж хэлэв.
Оройн хоолны дараа нүд гялбам цахилгаан гэрэлд тэр хоёр арван цаг хүртэл ажиллаж сүүлчийн хос дотуур хувцсыг индүүдэж хүлээлгэн өгөхөд бэлэн болгов. Калифорнийн
бүгчим шөнө байсан учир цонх нэлийтэл нээлттэй байв. Гэвч халуун ширэм, индүүнээс болж өрөөнд тэсэхүйеэ бэрх халуун байлаа. Мартин Жо хоёр ханцуйгий нь шамласан дан цамцтай хир нь амьсгал давхцан хөлс асгаруулж байлаа.
— Халуун орны усан буудалд ачаа ачиж байгаа юм шиг байна! гэж шатаар өгсөж явахдаа Мартин хэлжээ.
— Чи ч юм хийх бололтой. Сайн ажиллаж байна шүү. Хэрэв цаашдаа ийм байвал чи ганц эхний сар л гучин доллар авах байх. Дараа сард нь дөчийг авна. Чи урьд өмнө юм индүүдэж яваагүй гэж худлаа байх. Намайг ч арай хуурахгүй шүү гэж Жо хэлэхэд нь
- Нээрэн гэм, насандаа нэг ч юм индүүдээгүй гэв. Маш ядарснаа Мартин мэдэж арван дөрвөн цаг дараалан босоо зогсож ажилласнаас Мартин ядарснаа гайхаж байв. Цагийн сэрүүлгийг зургаа дээр тавиад харин нэг цаг хүртэл ном уншихаар шийдэв. Хөлөө амраахаар шаахайгаа тайлаад ширээнд сууж дэргэдээ ном овоолов. Тэр, хоёр хоногийн өмнө зогссон газраасаа уншихаар
Физикийн номыг нэзлээ. Гэтэл тархинд юм орж өгөхгүй, ганц өгүүлбэрийг хоёр дахин уншиж үзлээ. Тэгтэл хөшсөн булчин өвдөж, уулсын зүгээс онгорхой цонхоор үлээх хүйтэн салхинаас гэнэт сэржээ. Цаг харвал хоёр цаг болсон байлаа. Дөрвөн цаг унтчихжээ. Тэгэхлээр нь хувцсаа тайлж орондос ороод дэрэнд толгой хүргүүт таг унтлаа.
Мягмар гариг мөн л их ажилтай өнгөрлөө. Жо тун хурдан ажиллах учир Мартинд бахархал төрнө. Чөтгөр ч гэсэн түүнийг гүйцэхгүй биз ээ. Тэр урт өдрийн туршид ганц ч хурам гээхгүй бөгөөд ажилдаа хамаг анхаарлаа тавьж бас хаана тав хөдлөх газар гурав. гурав хөдлөх газар
хоёр хөдлөх боломжтой болохыг Мартинд заана. Мартин Жог харж түүнийг дууриахыг оролдоно. Өөрөө ч эв дүйтэй, ухаалаг, сайн ажилчин бөгөөд хэнд ч дийлдэхгүй хүн гэдэгтээ бардаж явдаг байв. Тэгээд одоо хамаг анхаарлаа ажилдаа хандуулж Жогийн сургамжийг дагахаар шийдчээ. Цамцны зах, ханцуйн нударга индүүдэхэд хөөсний ором үлдээхгүй байлгахын тулд цардуулыг тун эвлэг нухлан шингээж байсанд Жо магтжээ. Ажил тасралтгүй үргэлжилж байлаа. Жо нэг ажил дуусгаад юуг ч хүлээхгүй юуг ч хойшлуулалгүй өөр ажилд шилжинэ. Тэр хоёр цамцны зах, энгэр нударгыг зөв гараараа барьж цардуулд дүрэхдээ цамцны ар, хормойг дүрэхээс болгоомжлон солгой гараараа барьж дараа нь цардуулыг базахад тэр нь туйлын халуун тул базах бүр гараа хүйтэн усанд дүрсээр цагаан цамц хоёр зууг цардуулдав. Тэд энэ орой эмэгтэйчүүдийн дотуур хувцасны нарийн эргүүллэгийг цардсаар арван цаг хагас хүртэл ажиллав.
— Халуун оронд бол дээр дээ гэж Мартин инээсээр өгүүлэхэд
— Би л тэгж чадахгүй. Би энүүнээс өөр юм хийж чаддаггүй хүн гэж Жо эсэргүүцэв.
— Энийгээ ч чи сайн хийдэг юм байна.
— Тэгэлгүй яахав. Би Оклендэд байхдаа арван нэгэн наснаасаа эхэлж ажилласан юм. Уурын угаагуур ажиллуулна. Түүнээс хойш арван найман жил өнгөрч би ч дан ийм ажил хийж ирлээ. Эндхийнх шиг тамын ажил даанч байгаагүй. Энд наад зах нь гурван хүн хэрэгтэи юм. Маргааш бас л шөнө ажил хийх нь шиг байна. Зах. нударга олонтой учир лхагва гаригт заавал шөнө ажиллах болдог юм.Мартин сэрүүлэгтэй цагаа түлхэж Физикийн номын нээж ширээнд суув. Гэтэл ганц ч өгүүлбэр уншиж чаддаггүй. Номын мөр орооцолдож өөрөө толгой дохино. Тэр нойроо сэргээх санаатай нударгаараа толгойгоо цохилон тасалгааны хоёр булангийн хооронд алхаж гарсан боловч нэмэр болсонгүй. Тэгээд номоо урдаа тавьж зовхио хуруугаараа тэвхдээд унших гэж оролдсон чинь хараатайгаа унтав. Нэгэнт ядарсандаа дийлэгдсэн тул чухам яаж байгаагаа ухаарсаар хувцсаа тайлж орондоо орлоо. Тэр долоон цаг адгуусны бөх нойроор унтаж цагийн сэрүүлэг дуугарахад сэрээд бас ч нойр ханаагүй байгааг мэдлээ.
— Их юм уншив уу? гэж Жо асуув. Мартин толгой сэгсрэв.
— Дажгүй! Өнөө шөнө угаагуур ажиллуулж маргааш зургаад ажлаа барна. Тэгвэл чамд юм унших зав гарна гэж Жо тайтгаруулав.Мартин энэ өдөр хорт савантай уусмал дүүргэсэн том саванд дотуур хувцас базаж тэгэхдээ савны дээрх хөндөлд тогтоосон холхивч, бүлүүр бүхий хэрэгслийг ашиглана.
— Миний бүтээл. Хутгуур гар хоёрыг орлож тэгээд ч долоо хоногт доор хаяхад арван таван минут хэмнэдэг юм гэж Жо бардан хэлээд,-Энэ тамын оронд минут бүр ямар үнэтэй гэж чи санана! гэв.
Зах, нударгыг шахуургаар гаргах нь бас л түүний бүтээл байв. Тэгээд орой цахилгаан гэрэлд ажлаа үргэлжлүүлэх зуур Жо ингэж тайлбарлав.
— Бусад угаалгын газар үүнийг санаачилж чадаагүй л байгаа юм. Харин би үүнийг хийсэндээ бямба гаригт ажлаа гурван цагт дуусгах боломжтой болсон. Эвтэйхэн л хийвэл гүйцэх нь тэр. Халуун хүйтэн даралт энэ тэр нь тус тус таарсан байх бас гурван удаа гаргах хэрэгтэй. Хар л даа гээд тэр нэг нударга барьж аваад
— Гараар ийм болгож чадахгүй. Тийм биз дээ? гэв. Пүрэв гаригт Жо боож үхэх шахав. Учир нь ноогдлоос илүү нэг боодол нарийн цардуулт дотуур хувцас ирүүлсэн байв.
— Чөтгөр шулам нь аваг! Илүү чадахгүй. Бүтэн долоо хоног морь нохой мэт зүтгэж минут бүрийг хэмнэж байхад цардуулт хувцас нэг боодлыг ноогдлоос илүү ирүүлчихээд баярла гэж байх! Би чөлөөт орны хүн, би энэ муу голланд гахайд санаснаа хэлнэ! Би түүнтэй францаар ярихгүй. Хэлэх үг америкийн хэлэнд ч бий! Ноогдлоос илүү бүтэн боодол шүү! гэж Жо цухалдаж хашгичив.
— Бас л шөнө дунд хүртэл ажиллахаас биш дээ гэж түр азнаад цухалдсанаа мартан хувь зохиолтойгоо эвлэрсэн Жо хэлэв.Тэр шөнө Мартин ном уншиж бас чадсангүй. Бүтэн долоо хоног сонин уншсангүй. Ер нь сонин харах ч дургүй болсноо тэр ажив. Сонинд татагдах юм ч байсангүй. Ямар нэг юм сонирхъё гэхэд дэндүү ядарсан байлаа. Гэвч үнэхээр гурван цагт ажлаа бардаг юм бол бямба гаригт Оклендэд дугуйгаар очихоор шийдлээ. Ирж очихын зуун дөчин миль гэдэг чинь ирэх долоо хоногийн хүч авч амрах амралтгүй өнгөрнө гэсзн үг. Галт тэргээр явбал амар боловч хоёр доллар тавин нент болчихно. Гэтэл мөнгө хураахаар Мартин хатуу шийдсэн байлаа.


Арван долдугаар бүлэг


Мартин их юм мэддэг боллоо. Жо тэр хоёр, хоёр зуун цамц угаасан нэг өдөр эхний долоо хоногт бий. Даралтыг тохируулах ган пүршинд индүү уясан хөндлөвчтэй машиныг Жо хөдөлгөж түүн дээр цамцны цардуултай хэсгийг индүүгээр Мартинд өгөхөд Мартин индүүдэх модон дээр цамцыг тавьж үлдсэн хэсгийг гүйцээж индүүднэ.

Энэ бол зай завсаргүй үргэлжлэх хүнд бэрх ажил байлаа. Зочид буудлын асарт саравчнаа цагаан хувцастай бүстэй бүсгүй хүмүүс амрахаар зугаацан алхах нь алхаж, зарим нь ширээнд сууж сэрүүн ундаа ууна. Гэтэл угаалгын газар тэсэхүйеэ бэрх халуун. Улайдсан ширэмнээс халуу дүүгэж, нойтон хувцсанд хүрэх индүүний улнаас уур савсана. Индүүг авгай нарын халаадгаас илүү халаана. Луруугаа шүлсдээд халууны нь хэмжээг үздэг индүү Мартин Жо хоёрт хүйтэн юм шиг санагдах вий. Тэр хоёр халаасан индүүг хацартаа ойртуулж халсан хэмжээг тогтоох бөгөөд тэгэх нь тайлбарлахыл аргагүй дотоод мэдрэлийн хүч мэт Мартинд санагдана. Хэрэв индүү хэт халсан байвал хүйтэн усанд дүрнэ. Ингэхэд нилээд дадлага, эв дүй хэрэгтэй. Усанд ганн секунд илүү байлгачихвал индүүг хэт хөргөх нь тэр. Энэ бэрх ажлыг өөлөх юмгүй яв цав автомат юм шиг гүйцэтгэдэг болсноо Мартин гайхана.
Гэвч гайхаад байх зав ч түүнд олдохгүй байв. Мартин хамаг. анхаарлаа ажилдаа тавина. Тэр амьд машин мэт толгой хоср гараар зогсолтгүй ажиллана. Түүнд хүний гэх юм юу байна цөмийг ажил нь эзэмдэнэ. Ертөнц болон түүний нууцын тухай бодох зай толгойд нь байсангүй.
Түүний ухамсарт бүхий л өргөн уудам өрөө тасалгаа цөм хаалттай Ухамсар нь явцуу тасалгаанд хөЛӨГ ОНГОЦНЫ ЖОЛООЧИЙН ӨрӨӨНД ОрОГНОЖ ТЭНДЭЭСЭЭ УҮ!
савсах эдийг дагуулан яаж индүү гүйлгэх, ханцуй, ар, хормой хажууг нэг ч ямх хазайлгалгүй жигд хөдөлгөөнөөр хэрхэн индүүдэх, индүүдсэн цамцыг үрчийлгэлгүй хажуу тийш яаж тавих тухайд гар хуруунд заавар өгнө. Түүний анхаарлаас нэг цамц гармагц өөр нэг цамцны тухай бодох болно. Ингэж урт өдрийг барна. Гадаа амьдрал Калифорнийн халуун наранд нозоороход угаалгын бүгчим газар тэр амьдрал хормын төдий ч үл нозоорно. Зочид буудлын асарт саравчнаа зугаацагсдад цэвэр хувцас байнга шаардагдсаар байлаа.
Мартины хөлс ч цутгасаар байлаа. Тэр асар их ус ууж байсан боловч халуун их тул уусан унд огт тогтохгүй нүх сүв бүхнээр нь цутгах ажээ. Хөлгөөр аялж бодох юмаа бодож явахад хамгийн хүнд ажил ч тээр болдоггүй ажээ. Хөлгийн эзэн түүний зөвхөн цагийн эзэн байсан бол энэ зочид буудлын эзэн бас сэтгэлий нь эзэн болжээ. Иймд бие сэтгэл хоёр аль алинд адил сүйтгэлтэй хөдөлмөрөөс өөр юу ч бодохгүй байв. Өөр бодол ч огт байсангүй. Руфьт хайр сэтгэлтэй эсэхээ ч мэдэхгүй суув. Ажилд харшиж ядарсан Мартинд дурсан бодох тэнхэл байгаагүй учир түүний хувьд Руфь ч байхгүй юм шиг санагдана. Гагцхүү үдэш орондоо ороход нь эсвэл өглөө цай уух зуур нүдэнд нь манан мэт бүрэлзэн үзэгдэнэ.
— Тамд байснаас долоон дор байгаа биз? гэж нэгэнтээ Жо асуув Мартин толгой дохнсноо гэнэт зэвүүцэл төрж байгаагаа мэдлээ. Сануулах юмгүй тодорхой байлаа. Тэр хоёр ажлын үсэр ер ярилцдаггүй билээ. Яриа дэлгэвэл ажлын эв алдагддаг бөгөөд энэ удаа Жогийн асуултаас болж самгардмсан Мартин индүүгээ хоёр ч удаа сул хөдөлгөчиХӨВ. Баасан гаригийн өглөө угаалгын машин ажиллуулав. Зочид буудлын цагаан хэрэглэл, ширээний бүтээлэг, амны алчуур, орны даавуу, дэрний уут зэргпйг долоо хоногт хоёр удаа угаана. Энэ бүхннйг угааж дуусаад дотуур нарийн хувцсанд шилжинэ. Энэ туйлын ярвигтай хүнд, ажилбөгөөд тун болгоомжтой байх хэрэгтэй учир Мартин урагш муутай ажиллаж байв. Бас ч энэ удаад нэн аюултай болж болох эндэгдлээс тэр айжээ.
— Үүнийг харав уу? Түлчихвэл чамаас хорин доллар суутгачихна шүү гэж Жо нэн нарийн, чухам ганц атганд багтаан атгаж болох нарийн хөхний даруулга харуулж өгүүлэв. Гэвч Мартин юу ч түлсэнгүй. Мэдрэлээ хүчлэн байж булчингийнхаа хүчийг сулруулж чадсан байжээ. Тэгээд өөрсдөө угааж индүүдэхгүй учир дотуур нарийн хувцас өмсдөг бүсгүйчүүдийн зүхсэн Жогийн зүхлийг сэтгэл нийцэн сонссоор ажлаа үргэлжлуүлнэ. Ер нь дотуур нарийн хувцас бол Мартины хувьд ч Жогийн хувьд ч хараалхүртсэн эд билээ. Энэ хувцас өнөөх үнэт минуты нь иднэ.
Тэр хоёр тийм хувцастай өдөржин ноцолдоно. Хоёул долоон цагт угаалгаа цэглэж орны даавуу. амны алчуур, ширээний бүтээтэг базаж, дараа нь зочид буудалд унтаагүй хүнгүй болсон арван цагт дахин нарийн хувцсаа барьж шөнө дунд, нэг. хоёр цаг хүртэл хөлсөө асгаруулав. ХОЁР цаг хагаст л тэр хоёр ажлаасаа саллаа. Бямба гаригт өглөөнөөс эхлээд л дотуур хувцас, аар саар юм үргэлжилсээр гурван цагт долоо хоногийн нь ажил дуусав.



— Бодвол энэ удаа чи Окленд руу явахгүй биз дээ? гэж тэр хоёр довжооны гишгүүр дээр сууж сэтгэл амран тамхи асаах зуур Жо асуув.
— Явнаа, явна гэж Мартин хариулав.
— Ямар чөтгөртөө гэж чи тийшээ зүтгэнэ вэ? Хүүхэнд үү? гэж асуув.
— Үгүй би номын санд очиж номоо сольж авах хэрэгтэй.
Хоёр доллар тавин цент хэмнэхийн тул унадаг дугуйгаар явдаг юм гэсэнд
— Номоо шуудангаар явуулчих. Энэ чинь хорин таван центэд багтана гэв.
Мартин бодлого болов.
— Чи маргааш амарсан нь дээр. Энэ чамд хамгийн чухал. Би өөрөөрөө бодож байна. Би бол бяцархай юм шиг л болчихоод байна гэлээ.Энэ нь ч илэрхий байлаа. Секунд, минутын төлөө цуцалтгүй тэмцэгч удаашралын дайсан, саад тотгорыг ниргэгч, эрчим хүчний шавхашгүй эх булаг, төгс чадалт хүн мотор, ажилдаа бол ёстой чоно нь болсон энэ хүн хөдөлмөрийн долоо хоногоо бараад байхдаа ядралын туйлд хүрсэн байлаа. Түүний гунихарч, зүдэрсэн, сайхан царай нь урвайжээ. Тэр гайхширсан байдалтай тамхи татаж. дуу нь нэгэн хэв, гунигтай сонсдоно. Түүнд одоо гал ч, эрчим хүч ч, тэр ч байтугай амрах болсондоо баярлах баяр ч байсангүй.
- Даваа гаригаас дахиад л бахь байдгаараа, явж явж ийм юмаар юу хийнэ! Аан? Би заримдаа тэнүүлчдэд атаархах юм. Тэд нар ажил хийдэггүй хир нь яаж ийгээд амьдраад л явна. Ех, ёх! Аяга пиво дуртай уучихмаар байна. Гэтэл үүний тул тосгон руу сажлах хэрэгтэй болно. Харин чи бүү тэнэглэ, номоо шуудангаар явуулчихаад эндээ үлд гэж Жо хэлэв.
— Би энд бүхэл өдөржин юугаа хийж суух вэ? гэж Мартин асуув.
— Амарч суу. Яаж ядарснаа чи өөрөө мэдэхгүй байна.
Би жишээлбэл ням гариг болоход сонин ч уншиж чадахгүй болтлоо ядардаг хүн. Би нэг удаа хижгээр өвдсөн юм. Эмнэлэгт хоёр сар хагас хэвтэж тэр зуур юу ч хийгээгүй. Мөн ч догь юм билээ!
— Мөн ч догь юм билээ шүү! гэж Жо төдөлгүй бодлогошрон өгүүлэв.
Мартин халуун усанд орохоор яваад эргэж ирэхэд Жо нэг тийш алга болчихсон байлаа. Жо аяга пиво уухаар явсан байх гэж Мартин бодсон боловч түүнийг эрэхээр тосгон руу явж зүрхэлсэнгүй. Орон дээрээ шаахайгаа тайлалгүй хэвтээд санаа сэтгэлээ төвлөрүүлэх гэж оролдлоо. Номд ч гар хүрч чадсангүй. Хэт ядарсан учир юу ч бодолгүй дутуу зүүрмэглэн үдшийн хоол хүргэв.
Үдшийн хоолонд Жо ирсэнгүй. Мартин цэцэрлэгчээс Жог асуусанд тэр уушны газрын ширээний дэргэд тулгаа тулсан байх аа гэв. Оройн хоолны дараа Мартин унтахаар явж
өглөө нь сэрэхдээ амарчихсан шиг өөрт нь санагджээ. Жо ирээгүй л байлаа. Мартин ням гаригийн
сонин дэлгэж модны сүүдэрт хэвтлээ. Үд болсныг Мартин огт мэдсэнгүй. Хэн ч түүнд саад болсонгүй өөрөө ч унтсангүй, гэсэн хир нь сонингоо уншиж барсангүй.
Үдийн хоолны дараа сонингоо уншихаар завдсан боловч nдаруй унтаж хоцорчээ.
Ингэж ням гариг өнгөрөөд даваа гариг болоход Мартин дотуур хувцас ялгаж, Жо толгойгоо алчуураар боож хараал тавьсаар саван зуурч угаалгын машин а ж и л л у у лж э х л э в.
— Яаж ч чадахгүй юм даа, бямба гаригиин үдэш болоход л
юм балгамаар бодогдоод байх юм гэж Жо тайлбарлав.
Тасралтгүй үргэлжлэх хөтөлмөрийн бас нэг долоо хоног өнгөрлөө. Тэгэхдээ бас шөнө дүл болтол хурц цахилгаан гэрэлд ажиллаж бямба гариг болоход өдрийн гурван цагт ажлаа дууссанч баярлаж ч амжилгүй Жо сэтгэлээ амраахаар тосгон руу явлаа. Мартин энэ ням
гаригийг урьдын адил өнгөрөөлөө. Тэр модны сүүдэрт жаахан унтаад сониноо мөн л хайхрамжгүйхэн гүйлгэн хараад, дараа нь юу ч хийлгүй, юу ч бодолгүй хэдэн цаг
хэвтэв. Тэр юм бодъё гэхэд дэндүү ядарсан байж. Өөрийгөө доромжилж бузарласан мэт өөрт нь санагдаж өөртөө зэвүүцэх сэтгэл төрөв. Өөрт нь байсан бадрангуй бүхэн дарагдаж, бардам байдал нь мохож, амьдрах хүч нь ямар ч эрмэлзэлгүй болтол суларчээ. Тэр үхлүүт байв. Сэтгэл нь ч үхлүүт байв. Тэр зөвхөн мал ажлын мал болжээ. Ногоон навчсыг нэвтлэн тусах нарны туяанаас
өөр ямар ч сайхан юмыг тэр олж харахгүй, огторгуйн номин хөх өнгө түүний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй, тайлахсан гэж хүсдэг далд оньсого бүхий сансрын уудмын тухай сэтгэл төрөхгүй болжээ. Амьдрал тэсэхүйеэ бэрх уйтгартай, утгагүй зөвхөн зовлон тарих мэт санагдана. Түүний ургуулан бодох дэлгэцийг хар хөшгөөр халхалж, гэрлийн нэг ч туяа үл тусах хараихуй тасалгаанд
хүсэх сэтгэл нь хоригджээ. Тэгээд тэр бямба гариг бүр тосгонд очиж архидаад согтуугийн мананд ирэх долоо хоногийн бэрх хөдөлмөрөө мартдаг Жод атаархах сэтгэл төрнө.
Дөрөв дэх долоо хоног нь үргэлжлэв. Мартин өөрийгөө ч,
амьдралыг ч харааж зүхэж байв. Дийлэгдсэн тухай бодол түүнд хүнд дарамт болж байлаа. Түүний өгүүллэгүүдийг голсон редакторуудын зөв юм. Тэр эдүгээ үүнийг сайтар ойлгож өөрийгөө, өөрийн хүслийг шоолон инээж байлаа. «Тэнгисийн уянгы» нь Руфь шуудангаар ирүүлжээ. Хүүхний захидлыг тоомжиргүй уншиж үзлээ.
Шүлгий нь бахархан сайшааж байгаагаа илтгэх гэж Руфь их л чармайсан бололтой. Гэвч Руфь худал хэлж чаддаггүй, бас үнэнийг өөрөөс нууна гэдэг түүнд бэрх байлаа. Түүнд тэр шүлэг таалагдсангүй, энэ нь түүний аргагүйтсэн магтаалын мөр бүхнээс цухалзаж байв. Тэр хүүхний зөв нь мэдээж. Шүлгээ дахин уншиж үзээд Мартин үүнийг үнэмшлээ. Шүлэг гоо сайхан байсангүй, юунаас болж үүнийг бичих болсноо Мартин ойлгосонгүй. Үгийн хурц хэллэг нь инээдэмтэй мэт, адилтгал нь аймшигтай бөгөөд болхи мэт, цөм бүхэлдээ тэнэг бөгөөд үнэмшмээргүй мэт санагдана. Тэр «Тэнгисийн уянгаа» даруй дуртайяа шатаах байсан боловч дан ганц хүслээр ,нь шарчихсангүй. зуушны газар очъё гэтэл хамаг хүчээ хүний хувцас угаахад зориулж өөрийн юм хийх хүч хүрсэнгүй.
Ням гаригт хамаг зоригоо шавхан байж Руфьт захидал бичье гэж Мартин шийдсэн боловч бямба гаригт ажлаа дуусгаж, усанд орсны хойно бүхнийг мартах дийлдэшгүй хүсэл төрөв. «Жо яаж наргиж байгааг очиж харъя байз» гэж тэр өөртөө хэлээд худал хэлж байгаагаа ойлгов. Гэвч энэ тухай бодох тэнхэл хүрсэнгүй, тэгээд ч бүхнийг мартахыг юм юмнаас илүү хүсэж байсан учир худал хэлж байгаагаа ч илчлэх гэж оролдохгүй байсан бизээ. Зугаацаж яваа мэт яаралгүй явсаар тосгонд ойргож ирснээ уушны газар дөхөж ирэхийн хамт алхаагаа түргэсгэв.
— Чамайг дан ус л хэрэглэдэг байх гэж би бодсон юм гэсээр түүнийг Жо угтав.
Мартин түүнд хариу хэлэлгүй виски захиалаад шилэн аяга дүүрэн хийж аваад лонхыг Жод өглөө.
— За бушуул гэж Мартин хэлжээ.
Гэтэл Жо назгайдаад байхаар нь Мартин түүнийг хүлээлгүй аягатай архиа нэг амьсгаагаар уугаад дахин нэг аяга хийж авав.
— За одоо би чамайг хүлээж болно. Гэвч чи жаахан түргэн гэж Мартин хэлэв.
Жо ч хүлээгдэх юмгүй, тэр хоёр цуг уулаа.
— Яс маханд чинь хүрэв үү? гэж Жо асуув. Гэвч Мартин энэ асуудлыг хэлэлцэх гэж бодсонгүй.
— Энэ бол ажил биш там гэж би чамд хэлээгүй юу. Март минь, чи бууж өгсөн нь надад үнэндээ таатай биш байна. За яахав чөтгөр аваг! Ууя гэж Жо ярив.
Мартин үг дуугүй ууж огцомхон дуугарч дахин дахин захиалахад үсээ хойш нь шууд самнасан ,цэнхэр нүдтэй, эм царайтай тосгоны хүү-худалдагчийг айлгана.
— Хүнийг ажлаар дарж ийм болгоно гэдэг ёстой зэрлэг явдал. Хэрэв би архи уудаггүйсэн бол тэр муу газрыг хэдий нь шатаачих байсан юм. Архи уудаг минь тэдний заяа гэж Жо өгүүлэв.
Мартин юу ч хэлсэнгүй. Дахин хоёр гурван аяга уугаад согтуугийн манан түүний тархийг хучиж эхлэв. Тэгсээр энэ хэдэн долоо хоногт анх удаа амьдралын амьсгалыг мэдрэв. Хүсэл нь эргэж ирлээ. Хүсэх сэтгэл нь харанхуй тасалгаанаас алдууран гарч туяат оргил өөд даллана. Ургуулан бодохын дэлгэц нь дахин мөнгөлөг тунгалаг болж тодорхой үзэгдэл бие биенээ гүйцэн жирэлзэв.
Ер бусын, сайхан хоёр Мартинтай хөтчин явж тэр урьдын адил бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг болжээ. мартин энэ учрыг Жод тайлбарлах гэтэл өөрөө энэ хүлээснээс мултарч уурын томоохон угаалгын газрын эзэн болох хүсэл Жод бий билээ.
— Тийм ээ, Март минь, хүүхдүүд миний угаалганд ажиллахгүй. Чи үүнд итгэж болно. Яалаа ч гэсэн ажиллахгүй. Зургаан цагаас хойш угаалгын газар амьд хүн байх учиргүй. Мэдэв үү? Машин ч, хүн ч олон байх болохоор ажлын өдөр тогтоосон цагтаа дуусаж байх болно. Март минь,
чамайг би өөрийн туслагч болгоно. Ийм л төлөвлөгөөтэй хүн дээ би. Уухаа байж мөнгөө хураасаар, хоёр жилийн дараа...


Гэтэл Мартин түүний үгийг сонссонгүй, шинэ ирсэн хүмүүс, нутгийн хоёр тариачин Жог дуудан аваачтал худалдагч залууд санаснаа ярихад нь саад болсонгүй. Тэднийг мөн уушийн газар байсан бүхнийг, хэдэн зарц, цэцэрлэгчийн туслах, агтчин, худалдагчийг мөн уушийн газар шургалан орж ирээд холын буланд бүртэлзэн байсан тэнүүлчин цөмийг Мартин өгөөмөр дайлав.

Арван наймдугаар бүлэг

Даваа гаригийн өглөө Жо хараал тавьсаар эхний боодол хувцсыг угаалгын машинд хийв.
— Би хэлсэн шүү...гэж Жо яриа эхлэв.
— Болиоч! гэж Мартин түүний өөдөөс хашгирав.
— Уучлаарай Жо гэж үдийн хоол идэхээр суухдаа Мартин хэлжээ.Жогийн нүдэнд нулимс гүйлгэнэв.
— За яахав, өвгөөн. Бид тамд суугаа болохоор хааяа уурлаж байлгүй яахав. Харин би энэ завсар чамд хайртай болчихжээ хө. Тэгээд л надад жаахан гомдолтой санагдсан юм. Би яагаад ч юм бэ, чамтай ижил дасал болчихож гэж Жо хариу өчив.Мартин түүний гарыг атгав.
— Чөтгөр ав, бүгдий нь орхичихоод тэнүүчлэхээр явъя. Би үзээгүй юм гэвч лав аятай байх. Юу ч хийхгүй гэдгий нь бодооч! Би нэгэнтээ хижиг тусаж эмнэлэгт хэвтсэн билээ. Санахаас л сайхан байдаг юм. Ядаж дахиж өвдөх юмсан гэж Жо ярив.Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр л байлаа. Зочид буудал хүн олонтой, нарийн нандин хувцас улам ч их болно. Тэр хоёр зориг баатарлагийн дээдийг гаргаж, цахилгаан гэрэлд шөнө дунд болтол ажиллаж бас унд хоолны цагаа хасаж өглөөнпй цайнаас урьд ажилдаа ордог байв. Мартинд цаг олдохгүй тул хүйтэн усанд орж чадахгүй болов. Жо минут бүрийг эзэмдэж хариг харамч хүн мөнгө тоолох мэт минут бүрийг тоолно. Тэгээд
нэгэн цагт Мартин Иден гэдэг нэртэй хүн байсан гэр машинтай үргэлжийн холбоотой ямагт улайран ажиллана.
Мартинд бодох зав ховор тохиолдоно. Сэтгэл орогнох байр хаалттай, цонх нь битүү, өөрөө тэр байрны үүд сахисан манаач болжээ. Чухам л хий үзэгдэл болжээ.
Жогийн үг үнэн. Тэр хоёр төгсгөлгүй хөдөлмөрийн нутаг дахь хий үзэгдэл болжээ. Гэвч магадгүй энэ бүхэн зөвхөн зүүд юм болов уу? Заримдаа Мартин цаасан цагаан эдлэлийг халуун индүүгээр индүүдэж савсах ууранд бүрхэгдэж байхдаа энэ бүхэн чухамхүү зүүд мөн гэж өөрт итгүүлнэ. Магадгүй удалгүй, магадгүй хэдэн мянган жилийн дараа бэх асгасан ширээтэй бяцхан ерөөндөө нойрноос сэрж урьд тасалсан ажлаа эхэлж болох юм. Магадгүй түүний бүх зохион бичсэн зүйл зүүд байж ээлжинд гарахаар сэрж орноосоо үсрэн босож хөлөг онгоцны тавцан дээр гарч ирээд халуун орны одот тэнгэрийн доор хөлгийн жолоо барьж зогсоход нь хуурай салхины амьсгал биеийн хөрсийг сэрүү оргиулж ч болох юм.Дахин бямба гариг болж, гурван цагт ажлаа барлаа.
— Аяга пиво уухаар явах юм биш биз? гэж тэр хоёрт бямба гаригийн ердийн номой тайван байдал эргэж ирсэн учир хайхрамжгүйгээр Жо асуув.Гэтэл Мартин үнэхээр нойрноос сэрсэн мэт болов. Унадаг дугуйгаа янзалж, хоёр дугуйгий нь тосолж, гарыг шалгаж араагий нь цэвэрлэв. Жог пиваны газар сууж байхад Мартин түүний хажуугаар дугуйн гар руу тонгойчихсон, дөрөөг жигд жийж далай! миль явах тоост замаа шагайсаар давхиж өнгөрөв. Тэр Оклендэд хоноод ням гаригт буцаж ирээд даваад ажилд орохдоо ядарсан боловч энэ удаа согтуураагүйдээ сэтгэл сэргэлэн оржээ.
Тав дахь, түүний дараа зургаа дахь долоо хоног өнгөрсөн боловч Мартины ажиллаж амьдрах нь машин шиг л, гагцхүү түүний сэтгэлийн гүнд бяцхан оч гялалзах нь долоо хоног бүрийн эцэст зуун дөчин миль зам унадаг дугуйгаар туулахад хүргэнэ. Гэвч энэ бол амралт биш
байлаа. Энэ бол өнөөх л машины чармайлт байсан бөгөөд урьдын амьдралаас үлдсэн ганц юм болох энэ оч нь яваа яваандаа Мартины сэтгэлд унтарлаа. Долоо дахь долоо хоногийн эцсээр тэр эсэргүүцэхийг оролдсонгүй Жогийн хамт тосгонд очиж амьдарч байгаагаа дахин мэдэж
даваа гариг хүртэл амьдрав.


Гэвч дараагийн бямба гаригт дахин далаy миль газар явж ядарч хөшсөнөө бүр илүү ядралаас болсон хөшилтөөр дарав. Гагцхүү гурав дахь сарын эцэст Жотой цуг тосгонд гурав дахь удаагаа очлоо. Тэр согтоод сэргэлээ. Сэргээд аянга цахилгааны гэнэтийн гэрэлд ууснаасаа биш, ажилласнаасаа болж чухам ямар мал болсноо олж үзлээ.
Согтуурал бол үр дагавар болохоос биш шалтгаан биш юм. Өдрийн дараа шөнө болдогчлон ажлын дараа
согтуурал дагалдана. Ачааны морь болчихоод гэрэлт оргилд хэзээ ч хүрэхгүй. Виски архи түүнд энэ санааг төрүүлсэнд зөвшөөрөв. Виски архи их мэргэн ухаан төрүүлжээ. Чухам үнэнийг түүнд нээж өгөв.
Мартин цаас харандаа авч өгөхийг хүсээд, цугласан бүхэнд зориулж виски архи захиад, тэд цөм түүнийг урт наслаасай гэж архи ууж байх завсар лангуу түшин зогсоод цаасан дээр нэг юм бичлээ.
— Жо цахилгаан утас, чи уншаатхаач гэж Мартин хэлэв Жо тэнэг янзтай, согтуу инээмсэглэлээр инээмсэглэж уншиж байлаа. Гэтэл уншсан юм нь түүний архийг гаргав. Тэгээд гомдсон байртай харахад нүдэнд нь нулимс цийлэлзэж байв.
— Март, чи намайг орхих нь уу? гэж тэр гутрангуй асуув.Мартин толгой дохиод нэгэн бага хүүг дуудаж утасны хороонд очоод ир гэв.
- Зогс! Би нэг юм бодоодохъё гэж орооцолдсон хэлээр Жо хэлэв.
Тэр ойчихгүйн тул лангуу түшиж, санаснаа санаж олтол нь Мартин мөрнөөс нь түшиж байлаа.
— Хоёр ажилчнаа хоёулаа явна гэж бич. Бич гэж Жо гэнэт хэлэв.
— Чи яалаа гэж явах нь вэ? гэж Мартин асуув.
— Чи л яасан бол би бас тэгнэ.
— Би алсын хөлгөөр зорчино. Чи чадахгүй шүү дээ.
— Тийм ч тийм. Гэхдээ би тэнүүлчин болно. Бүр сайн байхгүй юу.Мартин түүнийг сонссон бололтой минут хиртэй ажиглаж байснаа ингэж хэлэв.
— Ээ, бурхан чиний зөв! Ачааны морь байсанд орвол тэнүүлчин байсан нь дээр. Доор хаяхад амьдрах болно. Гэтэл өдий хүртэл чамд амьдрал байсангүй.
— Байсан. Би нэг удаа хижгээр өвдөж эмнэлэгт хэвтэж байсан.
Чамд ярьсан биз дээ. Мөн ч догь байсан шүү гэж Жо өгүүлэв.
Цахилгаан утсанд «хоёр дахь ажилчин» гэж байсныг «угаалгын газрын хоёр ажилчин» гэж Мартин засаж байхад Жо үргэлжлэн
— Эмнэлэгт байхад уух юмсан гэж ер боддоггүй байлаа. Сонин биз? Харин бүтэн долоо хоног мал шиг ажилласны дараа согттол уумаар санагддаг юм. Тогооч нар чөтгөр шиг их уудгийг, мөн талхчингууд бас тиймийг мэднэ- Ажил нь хэцүү ажээ. Зогс! Утасны хагас үнийг би төлнө хэмээн өгүүлэв.
— За яахав. Арга нь олдоно биз гэж Мартин хэлэв.
— Хүүе цөмөөрөө нааш ир. Би дайлъя гэж Жо лангуун дээр мөнгө гарган тавьж өгүүлжээ.Даваа гаригийн өглөө Жо сэтгэл хөдөлснөөсөө болж байж сууж чадахгүй байлаа. Тэр толгой өвдөхийг мартаж, ажлыг ч сонирхсонгүй. Нар, моддыг харж цонхоор бодлогошрсшгуй ширтэн суух хооронд үпэт мипут алдагдлаа.
— Хараач! Энэ бүхэн цөм минийх! Энэ бол эрх чөлөө! Би модон доор хэвтэж, хэрэв хүсвэл мянган жил ч унтах болно. Март, явъя. Бүгдий нь орхиё. Чөтгөр аваг! Би юугий нь хүлээх юм бэ? Ажилгүйн орон урьд маань байна. Би тийш хүрэх билет авахаас биш зргэж ирэхийг авахгүй гэж тэр хашгирав.
Хэдэн минутын дараа угаалгын машинд хувцас хийж байснаа зочид буудлын эзний тэмдгийг мэдэх тул түүний цамцыг таниад олж авсан эрх чөлөөндөө бардам тэр, цамцыг шал дээр хаяж дзвсэлж гаран.
— Голланд гахай чиний нүүр энэ болоосой! Май! Үүнийг май чамд! Намайг хэн хорих вэ! Хориотхог!... гэж тэр хашгирч байлаа.Мартин инээсээр түүнийг тайтгаруулах гэж оролдов. Мягмар гаригийн орой хоёр шинэ ажилчин ирлээ. Тэр долоо хоногийг дуустал Жо, Мартин хоёр тэднийг аливаад сургав. Жо суучихаад тэг ингэ гэхээс биш өөрөө огт ажил хийхгүй ээ.
— Унгадаг! Би бүр хуруу ч хөдөлгөхгүй. Хугацаанаас өмнө халсан ч би хуруу хөдөлгөхгүй. Би ажил хийж гүйцсээн. Ачааны галт тэргээр явж модны сүүдэрт унтаж байх болно. Хүүе, ажилчид аа! Шалавхан! Хөлсөө гарга! Хөлсөө гарга, чөтгөр ав! Та нар хөл жийхээрээ мөн л миний адил хүүр болно. Яаж амьдарч байсан ч хамаатай юу? Аан? Хэлээд өг л дөө, би гуйя, эцсийн эцэст ямар хамаатай юм бэ? Тэр хоёр бямба гаригт ажлын хөлсөө авч цуг явж салаа замын уулзварт хүрч ирэв.
— Чи ч лав надтай хамт явахгүй биз, гуйгаад хэрэггүй дээ? гэж Жо найдвар тасарсан шинжтэй асуув.Мартин толгой сэгсэрлээ. Тэгээд дугуйгаа унахаар бэлдэв. Тэр хоёр харилцан гар барилцахад Жо Мартины гарыг түр зуур атган ийн өгүүлэв.
— Март, энэ ертөнцөд чи бид хоёр дахин учрах байх. Би тэгж зөгнөөд байна. Хагацъя Март минь, жаргалтай яваарай. Би чамд хайртай шүү, үиэхээр хайртай! Тэгээд Мартиныг зам тойрон далд ортол Жо хойноос нь ганцаардсан янзтай харсаар хоцорлоо.
— Сайн залуу тун сайн залуу гэж Жо амандаа шивэгнэжээ. Дараа нь Жо залгах галт тэрэг хүлээж байгаа зургаа долоон ачааны вагон тавьсан зөрлөг замын дагуу усан шахуургын цамхаг чиглэн гэлдрэв.

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Nov.09.09 4:34 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
Арван есдүгээр бүлэг

Руфь гэр бүлээрээ Оклендэд эргэн ирж Мартин түүнтэй уулзах болов. Тэр хүүхэн сургуулиа төгсгөж зэрэгтэй болсноос хойш хамаг цагаа цөмийг сурлагад зарцуулахыг байж, Мартин өөрийн бие сэтгэлийн хүчийг ажилд зарснаас хойш юм бичихийг байжээ. Иймээс тэд олонтаа уулзах боломжтой болж бие Оиедээ улам бүр ойр дотно болжээ.
Мартин эхлээд юу ч хийхгүй, зөвхөн амарч байв. Тэр их унтаж, их юм бодож ер нь сэтгэл нь хүчтэй хямраад сая сэхээ орж байгаа хүн шиг л амьдарч байлаа. Энэ завсар хайнгадхан гүйлгэж хардаг байсан сонин бичгийг сонирхож эхэлсэн нь сэргэлтийн анхны шннж тэмдэг болов. Дараа нь тэр ном уншдаг, эхлээд шүлэг, үргэлжилсэн үгийн зохиол уншдаг болсноо хэд хоногоос аль эрт мартагдсан Физикийн зохиолд умбан оров. Түүний гайхалтай эрүүл мэнд нь алдагдах шахсан амьдралы нь эрчмийг сэргээхэд тус болж залуу насны омог цог нь эргэж ирлээ.
Сайтар амраад далайн аялалд гарах тухайгаа Мартин хэлэхэд Руфь илэрхий урам хугарчээ.
— Яах нь вэ гэж тэр асуув.
— Мөнгө хэрэгтэй. Хэвлэлийнхнийг дахин дайрахад мөнгө хэрэгтэй байна. Мөнгө, хатуужил хоёр энэ тэмцлийн хамгийн сайн зэвсэг гэж Мартин хэлэв.
— Хэрэв танд зөвхөн мөнгө хэрэгтэй байгаа юм бол угаалгын газар байж байх нь яагаав? гэхэд
— Угаалгын газар намайг адгуус болгох юм. Тэгж ажиллавал архичин болоход амархан байна гэв.
Түүнийг хүүхэн айсан янзтай хараад хүүхэн
— Та тэгвэл... гэжээ Мартин хариулты нь булзааруулж амархан чадах боловч тэр худал хэлэхийг огт тэвчдэггүй, тэгээд юу болсон ч хамаагүй, дан ганц үнэнийг өгүүлж байна гэж аль эрт шийдсэн нь санагдав.
— Тийм ээ, хэдэн удаа уусан гэж хариулав. Руфь бие догдолж түүнээс зайцав.
— Миний таньдаг нэг ч хүн ингэж байгаагүй гэж Руфь хэлэхэд
— Тэдний нэг нь ч «Халуун булгийн» угаалгын газар ажиллаж байгаагүй биз. Хөдөлмөр бол сайн зүйл, тэр ч байтугай ашигтай гэж шашны номлол өгүүлдэг. Би хөдөлмөрөөс
хэзээ ч аиж оаигаагүйг бурхан мэднэ. Гэвч сайн юманд хязгаар хэрэгтэй. Угаашгын газар энэ хязгаар байгаагүй. Ийм учраас л би алсын аянд явахаар шийдсэн юм. Энэ бол миний эцсийн аялал болно. Эргэж ирээд би сэтгүүлийн хуудсан дээр гарч чадах байх. Би үүнд итгэж байна гэлээ.
Гуньж гутсан Руфь дуугаа хураахад миний амьдралдаа үзсэнийг энэ хэзээ ч ойлгохгүй гэж Мартин бодов.
— Энэ бүхнийгээ «Доромжлогдсон хөдөлмөр» юм уу. «Ажилчин ангийн согтуурлын сэтгэл зүй» эсвэл иймэрхүү боловч өөр нэртэй номдоо би бичнэ.
Хэрэв танилцсан анхны өдрийг эс оролцуулбал тэр хоёр бие биеэс ийм хөндий байсан удаагүй. Эсэргүүцлийн санаа ард нь нуугдсан Мартины эл үг Руфийг түлхэн холдуулав.
Гэтэл энэ хөндийрөлт нь төрсөн шалтгаанаасаа илүү Руфьт гайхалтай санагдав. Тэр хоёр бие
биедээ хэдий ойр дотно болсныг тэр хөндийрөл харуулсан тул илүү ойртохыг Руфь хүсжээ. Түүнээс гадна Мартин өрөвдөлтэй санагдаж түүнийг засаж залах бодол сэтгэлд төрнө. Энэхүү замаасаа хазайсан залууг аврах. орчин тойрноос нь аврах, өөрөөс нь дургүй ч байлаа гэсэн
өөрөөс нь аврахыг тэр хүсжээ. Хийсвэр буянт сэтгэл түүнийг удирдаж байгаа мэт Руфьт бодогдсон боловч энэ бүхний цаана дурлалын хүслэн, хардах сэтгэл нуугдаж байгаад сэжиг төрсөнгүй.
Намрын тунгалаг өдөр тэр унадаг дугуйгаар хотоос алс тэнд бадрангуй сэтгэл төрүүлэх урам сэргээх найраг зохиол олныг ээлжлзн уншжээ. Амь өрсөх, тэвчих, хөдөлмөрт дуртай байх энэ бүхэн бол өөрийн нь эцэг, мистер Бэтлер болон ядуу цагаач хүү байснаа «номын хаан» болж бүх дэлхийг номоор хангах болсон Эндрю Карнеги нар биелэл нь болсон бөгөөд Руфь Мартинд дам шингээх гэж эрмэлзсэн зарчмууд нь юм.
Руфийн энэ бүх оролдлогыг Мартин үнэлж үзэв. Одоо тэр нь Руфийн санааг илүү сайн ойлгодог болсон бөгөөд Руфийн санаа түүнд долоон давхар цоожтой гайхамшиг байхаа больжээ. '1эд адил тэгш байдалтай хүмүүс нэг харилцан ярилцаж, санаа бодлоо солилцоно. Гэвч энэ зуур гарах зөрөлдөөн Мартины хайр сэтгэлд нөлөөлсөнгүй. Тэр Руфийг байгаа янзаар нь хайрлаж тэр ч байтугай биеийн нь хэврэг мэт байдал онцгой бишрэл төрүүлэх тул түүний хайр
сэтгэл улам гүн, улам хүчтэй болж байлаа. Олон жил газар гишгээгүй хир ,нь завшаант нэгэн
өдөр Броунинтай хамт гэрээс оргон босож хээр талд газар гишгэж үзсэн бие муутай Элизабет Бартет хүүхний тухай тэр уншжээ. Броунинг хайрт хүнийхээ төлөө хийснийг Руфийн төлөө өөрөө хийж чадна гэж Мартин шийджээ. Гэвч юуны өмнө Руфь түүнд хайртай болох ёстой. Бусад нь амархан хэрэг. Мартин Руфьт эрүүл чадал өгч чадна. Тэр ирээдүйн хамтын амьдралын тухай олонтаа боддог байлаа. Ьас хөдөлмөрөөр буй болсон тохитой тавлаг нөхцөлийн дотор хоёул байж байхыг тэр төсөөлөн боддог байв. Тэр хоер яруу найраг уншиж тэр тухайгаа ярилцаж байна. Хүүхэн олон дэр тохойлон хажуулдаж түүнд ном уншиж өгч байна. Тэдний амьдралын бэлэг тэмдэг болссн нэгэн байдал түүнд дандаасанагдана. Заримдаа өөреө ном уншиж хүүхний бэлхүүсээр тэвэрч байгаа тэгэхдээ толгой нь мөрөнд нь наалдаж байгаагаар үзэгдэнэ. Заримдаа хоёул нэгэн адил номыг дуугүй унших бөгөөд хэвлэлийн мөрөнд шингэсэн хамаг сайхныг гагцхүү нүдээр сорон сууж үзэгдэнэ. Руфь байгальд дуртай тул Мартины дүрслэн бодоход энэ сэтгэлд хоногшсон байдал гарах дэвсгэрийг дураар өөрчилнө.
Заримдаа өндөр цавчим хадтай хөндийд сууж ном уншиж байгаа, заримдаа энэ нь уулархаг нүтгийн ногоон зүлгэн дээр эсвэл далайн давалгаа мяралзсан элсэн хошуун дээр болж байгаа мэт үзэгдэнэ. Хааяа өөрийгөө хүүхний хамт халуун орны ямар нэгэн галт уултай арал дээр, тэр арлын чимээг хүрхрээний усан цацраг салхины аясаар далайд хүртэл туугдан ирэх газар байгаа мэт үзнэ. Гэхдээ л наад талд нь Мартин, Руфь тэр хоёр ном шагайн суугаагаар үзэгдэх бөгөөд байгалийн сайхан нь тэдэнд дэвсгэр болж уг зургийн гүн мандал дотор байгаа мэтээр хөдөлмөр, амжилтын, мөн хөдөлмөрөөр олсон бөгөөд ертөнцийн шимийг хүртэх боломж олгосон баялгийн төрх харагдана.
— Охиндоо болгоомжтой байхыг би зөвлөмөөр байна гэж Руфийн ээж нэгэнтээ сануулах янзтай өгүүлэв.
— Таны хэлж байгаа үгийн учрыг би мэдэж байгаа боловч энэ бол боломжгүй хэрэг юм. Тэр бол...
Руфь ичингүйрэн царай нь улайв. Энэ бол амьдралын ариун нууцаа эхтэйгээ анх ярьж байгаа охины ичингүйрэл байв.
— Тэр чамд хань болохгүй гэж эх нь үгий нь төгсгөв Руфь толгой дохив.
— Би ингэж хэлэх гээгүй. Гэвч ийм юм. Тэр бүдүүлэг, эв хавгүй, тэнхээлэг... дэндүү тэнхээлэг. Тэр...Хүүхэн түгдэрч цааш ярьж чадсангүй. Иймэрхүү юмны тухай эхтэйгээ анх ярьж байгаа болохоор туйлын тулгамдуу байв. Эх нь охины үгийг дахин эвлүүлж өгөв.
— Тэр төдий л сайн амьдарч яваагүй байх. Чи ингэж хэлэх гээ юү?
Руфь дахин толгой дохиж нүүр нь улайв.
— Тийм ээ би яг ингэж хэлэх гэсэн юм. Энэ бол ч түүний буруу биш л дээ. Гэхдээ амьдралын...
— Амьдралын муу муухай бүхэнтэй зууралдаж явсан гэж үү?
— Тийм ээ. Би айдаг юм. Заримдаа хамгийн муухай явдлаа хамгийн энгийн ярьж байхы нь сонсоход аймаар байдаг. Нэг их онцын юм биш шиг. Ингэж болохгүй шүү дээ тийм ээ?
Тэр хоёр тэврэлдэн сууж байснаа Руфь дуугүй болоход эх нь түүний гарыг энхрийлэн илж дахин юм ярихыг хүлээв.
— Гэвч түүнтэй цуг байхад надад сонин байх юм, ер нь ч миний асрамжинд байгаа хүн. Тэгээд ч... хэдийгээр тэр миний найз биш ч гэсэн надад найз эр хүн хэзээ ч байгаагүй шүү дээ. Тэр бол найз, асрамжийн хүн нэгэн зэрэг болж байгаа юм. Заримдаа намайг айлгах үед нь бух нохойтой, архирч шүдээ ярзайлган, гинжээ хариугүй тасалчих гээд байгаа том бух нохойтой тоглож байгаа юм шиг надад санагддаг юм гэж хүүхэн үргэлжлэн өгүүлэв. Руфь дахин дуугүй болж эх нь хүлээж байв.
— Би ч түүнийг... бух нохойг сонирхох адил сонирхож байгаа юм. Түүнд сайн юм ч их бий, бас надад саад болох юм ч их байгаа. Энэ бүхний тухай би бодсон байгаа биз. Тэр чинь хараадаг, тамхи татдаг, архи уудаг, зодолддог, тэр ч байтугай зодолдох дуртай гэж над өөрөө хэлсэн. Надад хэрэгтэй байх болов уу гэх хүн огт биш... гэж хүүхэн түгдэрснээ... Минин нөхөр байх хүн биш. Түүнээс гадна тэр дэндүү тэнхээлэг. Миний хайртай хүн бол бие гоолиг, цэвэр, хар үстэй, үлгэрийн хан хөвгүүн шиг байх ёстой. Бүү ай, би Мартин Иденд хайртай болчихгүй,
тэгвэл би жаргахгүй болно гэж үгээ төгсгөв.
— Би ч энэ тухай ярьсан юм биш л дээ. Гэвч чи түүний тухай бодсон уу? Тийм хүн аль ч талаараа чамд таарахгүй... Хэрэв л чамд хайртай болчихдог юм бол гэдгийг?
— Гэвч тэр... тэр аль хэдийнээс надад хайртай болчихсон юм! гэж Руфь дуу алдав.
— Ингэх л байсан юм даа. Чамайг таних мэдэх болсон хүн чамд хайртай болохгүй яаж байх вэ? гэж Морз эелдэг өгүүлэв.
— Олни надад хайргүй. Би ч түүнд хайргүй гэж Руфь уурсан өгүүлэв. Олнийг ойртож ирэхэд би муур шиг болж нүүрий нь самардмаар санагддаг юм. Би түүнд таалагддаггүй байх, лав л тэр надад таалагддаггүйдэг. Гэтэл Мартин Идентэй цуг байх сайхнаа. Надад хэн ч хайртай байгаагүй, «тийм» хайртай байгаагүй. Гэтэл «тийм» хайртай байлгах сайхан. Миний хэлэх гэж байгааг
ээж минь та ойлгож байгаа биз? Ёстой бүсгүй хүн гэж өөрийгөө мэдэх нь сайхан юм... Руфь эхийн цээжинд нүүрээ нааснаа би аймшигтай тэнэг амьтан гэдгээ мэднэ, гэвч би санаа буруулахыг хүсэхгүй, юу бодож санаж байгаагаа танд ил хэлье гэж бодсон юм гэв.
Морзын баярласан гомдсон хоёр нь зэрэгцжээ. Их сургуулиин дипломтой охин алга болж урд нь бүсгүй хүн сууж байв. Туршлага амжилттай боллоо. Руфийн зан төрхөд байсан аймшигт зайг бөглөлөө, бөглөхдөө зовлонгүй, аюулгүй бөглөлөө. Энэ эв дүйгүй далайчин үүргээ биелүүллээ.
Руфь түүнд хайртай болоогүй ч гэсэн Руфь бүсгүй хүн боллоо.
— Түүний гар нь чичирдэг юм. Энэ инээдтэй, мунхаг боловч надад өрөвдөлтэй байдаг юм гээд Руфь нүүрээ ичингүйрэн нууж өгүүлэх нь:
—Гар нь сүрхий чичирч, нүд нь айхавтар гялалзаад ирэхээр нь би түүнд сургамж егч хамаг алдаагий нь зааж өгдөг. Тэр ч намайг биширч ;байгаа юм даа. Би мэднэ. түүний гар нүд хоёр хэзээ ч худал хэлэхгүй, Энэ тухай бодол намайг нас биед хүрсэн хүн болгодог юм. Миний уг чанарт байгаа ямар нэгэн юм надад байна гэдгийг би мэдэрч, би бусад охид болон... бас... залуу бүсгүйчүүдтэй адил болдог юм. Би урьд нь тэдэнтэй адилгүй байсан, түунд таны сэтгэл түгшиж байсныг би мэднэ. Гэхдээ та сэтгэл түгшсэнээ надад ил гаргадаггүй байсан боловч би олж мэдсзн... тэгээд би Мартин Идений хэлдгээр «галын шугам дээр гарахыг» хүссэн юм.
Энэ бол охины хувьд ч, эхийн хувьд ч ариун гэгээн хором байсан бөгөөд хоёулны нь нүд үдшийн бүрийд нулимстай харагдав. Руфь нь туршлагагүй, цайлган цагаан, эх нь охиндоо хайртай сургамжтай билээ.
— Тэр чинь чамаас дөрөв дүү, тэгээд ч олны дотор эзэлсэн байргүй хүн. Тэр чинь хаана ч алба хаадаггүй, цалин авдаггүй хүн. Туйлын бодлогогүй хүн. Хэрэв тэр чамд хайртай юм бол өгүүллэг бичиж хүүхдийн хүслээр эрхэм болгож суухгүй, чамтай суух бололцоо, эрх хоёрыг
олгох ямар нэгэн ашигтай ажлын тухай бодох ёстой. Ер нь хэзээ ч тэр нас биед хүрсэн хүн болохгүй байх гэж айх юм. Чиний эцэг Бэглер . манай зиндааны бусад бүх хүмүүст байдаг эр хүнд тохирох, ёстой ажил олох эрмэлзэл байхгүй, юм хариуцах мэдрэл түүнд байхгүй юм. Миний бодлоор бол Мартин Иден хэзээ ч мөнгө олох гүй биз. Гэтэл мөнгө зайлшгүй хэрэгтэй байхаар ертөнц тогтсон юм шүү. Мөнгөгүй бол зол жаргал байхгүй. Үгүй


бид маш их мөнгө ярьж байгаа биш, гэхдээ ч аятайхан амьдраад байх бололцоо олгох баттай орлогын тухай ярьж байна. Тэр чинь хайр сэтгэлийнхээ тухай чамд хэзээ ч дурсаагүй биз?
— Ганц ч үг хэлээгүй. Оролдоо ч үгүй. Тэгээд ч би хэлүүлэхгүй л дээ. Би хайр дуртай болсон биш.
— Үүнд би баяртай байна. Миний охин, миний цэвэрхэн охин тийм хүнд хайртай болохыг би хувьдаа хүсэхгүй. Энэ дэлхийд томоотой, цэвэр, жинхэнэ эр хүн мундсан биш дээ. Жаахан хүлээ. Нэг л өдөрр чи тийм хүнтэй уулзаж чи ч түүнд, тэр ч чамд хайртай болчихно гайгүй. Би чиний эцэгтэй жаргалтай амьдарч ирсэн шиг чи түүнтэй жаргалтай амьдрах болно. Чи нэг л юмны тухай үргэлж бодож явах ёстой...
— Юу вэ, ээж ээ?
— Хүүхдийн тухай гэж Морз хэлэхэд дуу нь эелдэг зөөлөн болжээ.
— Би... би энэ тухай бодсон гэж Руфь хэлээд уригдаагүй хүслээ бодож ичсэндээ болж царай нь улайв.
— Чухамдаа хүүхдүүдээс болж мистер Иден чиний нөхөр болж болохгүй хүн. Хүүхдүүд цэвэр цустай байх ёстой. Гэтэл түүнийг Иден өгч чадахгүй байх. Чиний эцэг далайчдын амьдралын тухай надад ярьж өгсөн тэгээд... чи ойлгож байгаа биз дээ? гэж Морз битүү утгатай үг өгүүлэв.
Руфийн санаанд орсон тэр нэгэн аймшигтай, бүүр түүр зүйл тодорхой томруун санааны хэлбэртэй яавч болохгүй байсан боловч бүхнийг ойлгож байгаагаа мэдрэн эхийнхээ гарыг сэтгэл хөдлөн атгав.
— Ээж ээ би ярих л юмаа танд ярьдгийг та мэднэ шүү дээ. Гэхдээ та ч бас хааяа, жишээлбэл, өнөөдрийнх шиг асуух юмаа надаас асууж бай л даа. Энэ тухай танд хэлэх гэж аль хэдий нь бодсон боловч яаж эхлэхээ мэдэхгүй явсан юм. Энэ бол хуурамч ичгүүр, тиймээс ч надад туслах нь танд хялбар байгаа! Та заримдаа надаас юм асууж хэлэх гэснээ хэлэх бололцоо надад олгож байх хэрэгтэй бизээ. Ээж, та ч гэсэн бүсгүй хүн шүү дээ! Ээж та энэ яриаг эхлээгүй бол би хэзээ ч ингэж бодохгүйсэн билээ. Таныг бас бүсгүй ХҮН гэж мэдэрье гэхэд надад урьтаж өөрийгөө бүсгүй хүн гэдгийг мэдрэх хэрэгтэй байлаа шүү гэж Руфь эхийн гарыг чанга атган, энэ шинэ эрх тэгш байдлыг баяртай ухааран хашгиран өгүүлжээ.
Эх нь охиноо тэврэн үнсэж:
— Бид.хоёул бүсгүй хүн гэж хэлээд хоёул тасалгаанаас гарахдаа тэврэлдэн явж хувь заяа нэгтэйгээ ухаарая сэтгэл хөдлөн явахдаабид хоёул бүсгүй хүн гэж давтан хэлжээ.
— Манай бяцхан охин явсаар бүсгүй хүн болжээ гэж цагийн дараа миссис Морз бардам царай гарган нөхөртөө өгүүлэв.
— Үгүй чи хүнд хайртай болчихож гэж хэлэх гээд байна уу? гээд нөхөр нь эхнэрээсээ юм асуух гэсэн байртай харав.
— Үгүй. Түүнд хүн хайртай болчихож гэж хэлэх гэсэн юм. Туршлага амжилттай боллоо. Охин маань бүс-гүй хүн болжээ.
— Тэгвэл Иденийг зайлуулах хэрэгтэй гэж ажилсаг дуугаар мистер Морз өгүүлэв.Гэтэл эхнэр нь толгой сэгсэрч
— Хэрэггүй. Хэд хоноод тэр чинь аялалд гарна. Эргэж ирэхэд нь Руфь энд байхгүй. Клара эгчийнд хүргэж өгөмз. Улсын дорно нутагт жил болж цаг уур, нөхцөл сольж өөр хүмүүс өөр амьдрал үзэх нь түүнд ашигтай байх гэв.


Хорьдугаар бүлэг

Юм бичих хүсэл Мартиныг дахин эзэмдэв. Өгүүллэг, шүлгийн санаа тархинд нь тасралтгүй төрөх учир хэтдээ, ирээдүйд эргэн харахын тул товч тэмдэглэл хийж байв. Гэхдээ бичсэн гэхэд бичсэн юмгүй л байлаа. Энэ бол түүний амралтын үе байсан учир амралтаа хайр дурлал, амралт хоёрт зориулахаар шийдсэн нь санасанчлан бүтэв. Мартин амьдрал бялхам явж Руфьтэй уулзах бүр түүний эрүүл мэнд, хүч тэнхээний сэтгэл булаам сайханд хүүхэн урьдын адил татагдана.
— Болгоомжтой бай. Чн Мартин Идентэй дэндүү олон уулзаад байна уу? үгүй юү? гэж эх нь охиндоо нэгэнтээ сэрэмжлэх янзтай өгүүлэв.
Гэтэл Руфь хариуд нь зөвхөн инээмсэглэжээ. Тэр өөртөө хэтэрхий итгэж байснаас гадна хэд хоноод Мартин аялалд явах байлаа. Түүнийг эргэж ирэхэд хүүхэн алс дорно нутагт байх юм чинь. Хэдий тийм боловч хүүхний хувьд Мартины хүч, эрүүл мэндэд татагдах увьдас оршиж байсан юм.
Хүүхэн Дорно зүг явах гэж байгааг Мартин мэдэж байсан учир тэсвэрлэх хэрэгтэй гэдгийг ойлгож байв. Гэтэл Руфь мэтийн охидтой яаж харьцвал зохихыг тэр огт мэдэхгүй байжээ. Түүний урьдын бүх туршлагыг зөвхөн хүндрүүлнэ. Урьд учирч явсан охид, бүсгүйчүүд Руфьтэй огт адилгүй. Тэд амьдралыг сайн мэддэг, дурлал сээтэгнэл, хөөцөлдлийг сайн ойлгодог байсан байтал Руфь энэ бүхнийг ер мэдэхгүй. Түүнийг ер бусын цэвэр ариун нь Мартиныг сандаргаж, хэлэх үггүй болгож, өөрт нь олдошгүй хүн шүү гэсэн санааг аяндаа төрүүлнэ. Хэргийг хүндрүүлсэн бас нэгэн явдал байв. Мартин эдүгээ хүртэл хүнд хайр сэтгэлтэй болж яваагүй ажээ. Бүсгүйчүүд түүнд таашаагдаж, заримтай нь хөөцөлдөж явсан боловч энэ бүхнийг хайр дурлал гэж арай ч хэлж болохгүй юм. Ердөө л эзэн нь юм шиг исгэрээтэхвэл тэд бууж өгдөг байжээ. Энэ бол цаг зуурын наадам, санамсаргүй тохиолдол ер нь эр хүний амьдралыг бүрдүүлдэг нарийн тоглоомын хэсэг, тэгэхдээ хоёрдугаар зэргийн хэсэг байлаа.
Гэтэл одоо анх удаа л хулчгар, ичингүйрхсэн, бишүүрхсэн байдалтай байна. Яаж эхлэх, юу ярих вэ гэдгээ мэдэхгүй хайрт бүсгүйнхээ цэвэр ариун байдлын өмнө хөл алддаг болсон байв.
Эрээнтэй бараантай, хувьсамтгай энэ ертөнцөөр тэнүүчилж явахдаа Мартин нэгэн мэргэн дүрэмтэй болсон нь: мэдэхгүй тоглоомоор тоглохдоо түрүүлж хэзээ ч бүү эхэл гэдэг дүрэм ажээ. Энэ дүрэм амьдралд мянга дахин батлагдсан билээ. Тэгээд ч энэ нь хүний ажигламтгай чанарыг хөгжүүлнэ. Мартин өрсөлдөгч этгээдийн сул талыг илэртэл хүлээж юмны зүгийг олж, хүчээ тэнсэж сурчээ. Зодолдохдоо ч гэсэн өрсөлдөгчийн сул талыг олох гэж үргэлж оролддог байв. Олбол энэ сул тал руу, яг л тэр тал руу нь цохиход туршлага тус болно.
Одоо ч гэсэн Руфьтэй дурлалынхаа тухай ярихыг хүсэвч эрсэлж чадахгүй тул хүлээсээр байв. Тэр хүүхнийг гомдоохоос эмээж, мөн өөртөө ч сайн итгэж чадахгүй байв. Гэвч өөрөө мэдсэн юмгүй зөв зам сонгон авчээ. Хайр дурлал ойлгомжтой үг ярианаас өмнө энэ ертөнцөд ирж хэзээ ч үл орхигдок мартагдах арга замыг сүвэгчилжээ. Мартин чухамхүү энэ балар эртний аргаар
л Руфийн таашаалыг олж авсан байна. Анхандаа үүнийг Мартин ухаарсан юмгүй хийж байтал хожим хойно л үнэн учир нь олджээ. Түүний гар хүүхний гарт хүрэх нь ямар ч үгнээс илүү ойлгомжтой, түүний хүчийг мэдрэх нь бадаг шүлгээс ч хэдэн үеийн хайр сэтгэлтний халуун элгэн үгнээс ч хүчтэй аж. Үүгээр учрыг гарган хэлбэл Руфийн оюун ухааныг хөндөх ахул гар санамсаргүй ойртох нь, тэр хүүхэнд хоргодон нуугдсан эм хүний зөн дадалд шууд нөлөөлнө. Хүүхний оюун ухаан өөр шиг нь балчир бага. Гэтэл зөн дадал хүн төрөлхтөн шиг, магадгүй
түүнээс ч хуучин байж. Зөн дадал нь хайр дурлал буй болсон тэр эрт цагт буй болж түүний эртний мэргэн чанарын хүчинд хойт үеийн бүх нарийн арга ухаан дарагдана.
Руфийн оюун ухаан дуугүй байв. Түүнд Мартин хайртай нь ив илхэн учир түүний дурлалын илрэл болох нүдний хурц, гарын чичрэлт, наранд борлосон хацарт нь хурах улаан өнгө зэргийг үзэж Руфь сэтгэл ханана. Заримдаа Руфь Мартиныг түлэх мэт болох боловч үүнийг
туйлын гэнэн, туйлын зүрхгүй байдлаар хийх тул тэр хоёрын хэн хэн нь олж анзаарахгүй өнгөрнө. Хүүхэн эм хүний хүчээ ухааран баярлаж Мартинтай тоглон, түүнийг өдөөн Ева шиг сэтгэл жаргалтай.
Гэтэл яаж ярихаа ч мэдэхгүй өөрий нь эзэмдсэн сэтгэл бодол нэн хүчтэй байсан учир Мартин үг дуугарахгүй, ойртох гэсэн эвлэг бус зориггүй оролдлогод хүрэх замыг үргэлжлэн эрсээр дуугарахгүй явав. Мартины гар хүрэхэд жаргалтай, тэр ч байтугай жирийн жаргал биш мэт. Үүнийг Мартин мэдэхгүй байсан боловч хүүхэнд дургүйцэл төрүүлэхгүй байгаагаа мэдэж байв. Тэр хоёр уулзаж мэндлэхдээ эсвэл салахдаа бие биеийн гарыг атгадаг байсан хир нь унадаг дугуй барихад, бие биедээ ном авч өгөхөд эсвэл хуудсыг хамт эргүүлэхэд тэдний хурууд тулгардаг байлаа. Хүүхний үс Мартины хацарт хүрэх, эсвэл номд гарсан сонирхолтсй хэсгийг тонгойн үзэх зуур Мартины мөрөнд сэм наалдах зэрэг нь бас ч бий. Ингэхэд буй болсон хачин санаа жишээлбэл Мартины үсийг илэх хүсэл зэрэгтээ Руфь инээмсэглэж байдаг байв. Гэтэл Мартин ном уншиж ядраад хүүхний өвдөг дээр толгой тавьж нүдээ аниад ирээдүйн "тухай, хамтын ирээдүйнхээ тухай бодож байхыг хүснэ. Гэтэл ням гаригийн зугаалгаар ямар нэгэн хүүхний өвдөг дээр толгой тавьж, нарнаас халхалж, дурлалд хичнээн амар-



лингуй болохыг минь гайхан намайг хайрлан ширтэж бай гэсэн шиг унтаад өгөх удаа хичнээн олон байлаа. Хүүхний өвдөг дээр толгой тавина гэдэг энэ ертөнцийн хамгийн амархан хэрэг мэт Мартинд дандаа санагддаг байсан бол одоо Руфийг харахад тэгж бодох ч үгүй, учир утга ч үгүй хэрэг шиг санагдана. Энэ ухамсрын илрэн буй биеэ барьсан чанар л Мартиныг зорилго өөд нь хөтөлнө. Биеэ барьдагтаа л Мартин Руфийн сэтгэлийг нэг ч удаа түгшээсэнгүй. Тэдний уулзалт ямар шуу аюултай чигтэй болж байгааг туршлагагүй, ичимхий бүсгүй ойлгохгүй лвлаа. Хүухэн бодох санах юмгүй Мартинд татагдаж байхад
Мартин улам зузаарах ойртлыг ухаарч зоригтой байхыг хүсэвч зоригтой байж чадахгүй байлаа.
Нэгэнтээ Мартин зориг гаргалаа. Руфийнд ирэхэд нь хүүхэн бүх хөшгий нь буулгасан цонхтой өрөөнд хэвтэж байв; толгой нь их өвдөж байна гэнэ.
— Тус болох юм ер алгаа. Нунтаг эм хэрэглэхийг доктор Холл хориглолоо гэж Мартины асуултанд хариу болгож Руфь хэлэв.
— Би эм хэрэглэлгүй таныг эдгээчихье. Сайн итгэхгүй л байх даа. Хэрэв та хүсвэл оролдоод үзье. Миний эм бол хамгийн жирийн иллэг. Би түүнийг Японд сурсан юм. Япончууд бол тэргүүн зэргийн бариачид шүү дээ. Дараа нь мөн л түүнийг тэгэхдээ зарим нэгэн өөрчлөлтэйгөөр
гавайчууд хэрэглэж байхыг би үзсэн. Элэ иллэгийг тэд нар «ломи-ломи» гэж нэрлэдэг юм. Энэ заримдаа ямар ч эмнээс илүү байдаг гэж Мартин ярив.
Мартины хоёр гар Руфийн духанд хүрмэгц хүүхэн санаа алдан
— Яасан сайхан юм бэ гэж хэлэв. Тэгээд хагас цаг болоод
— Та ядарч байна уу? гэж Руфь асуув.
Ямар хариу өгөхийг өөрөө мэдэж байсан учир энэ асуулт илүүц болжзэ. Тэгээд Руфь дутуу зүүрмэглэж Мартинд захирагджээ. Түүний хуруунаас өвчнийг анагаах хүч урсан гарч буй мэт хүүхэнд бодогдоно. Тэгсээр өвчин маш намдсан учир Руфь нам унтаж, Мартин сэм хөндийрөн гарчээ. Орой нь Руфь Мартин руу утасдаж
— Би үдшийн хоол болтол унтлаа. Иден та намайг бүрмөсөн эдгээж өглөө. Яаж ачийг тань хариулах билээ гэдгээ мэдэхгүй байна гэжээ.
Баярлаж ичингүйрэхсэндээ Мартин арай гэж хариу хэлж, энэ үед түүний тархинд Браунинг, Элизабер хоёрын тухай бодол оргилж байлаа. Браунинг хайрт хүний-хээ төлөө хпйснийг Мартин Иден, Руфь Морзын төлөө хийж чадна. Өрөөндөө эргэж ирээд орон дээрээ хэвтэж Спенсерийн «Нийгэм судлалыг» барьж авав. Гэвч уншаад ухаанд нь юм буухгүй ажээ. Хайр дурлал түүнийг бүхэлд нь эзэмдэж бэх асгасан бяцхан ширээнийхээ дэргэд сууснаа ч мэдсэнгүй. Энэ үдэш зохиосон сонет нь«Дурлалын сонет» гэдэг цуврал тавин сонетийн анхных нь байсан бөгөөд дараачийн хоёр сард цөмийг бичиж дуусжээ. Энэ цувралын санааг Элизабет Барретийн «Португалийн хайрын сонетоос» авсан бөгөөд агуу их бүтээл туурвих хамгийн зохистой нөхцөлд буюу хайр сэтгэлд автагдсан нөхцөлд үүнийг бичжээ.
Руфьтэй уулзахгүй өнгөрөөсөн цагтаа «Дурлалын сонет» бичих, гэртээ ном унших буюу уншлагын газар очиж сэтгүүлийн дутааруудыг алгасалгүй үзэж хэвлэлийн газрын сонголтын нууцыг эрдэг байлаа. Руфьтэй өнгөрүүлэх цаг нь найдвар эргэлзээ хоёроор дүүрэн бөгөөд аль аль нь биед шаналгаатай. Руфийн толгойн өвчнийг анагааж өгснөөс хойш долоо хоноод байтал сартай шөнө Меррит нууранд завиар зугаацахыг Норман санал болгосонд Артур Олни хоёр түүнийг дэмжив. Мартинаас өөр хэн ч дарвуулт завь жолоодож чаддаггүй учир ахмадын үүрэг хүлээхийг түүнээс хүсжээ. Руфь түүний дэргэд завины хитэгт суухад гурван залуу дунд ванданд сууж оюутны амьдралын нэгэн зүйлийн тухай сунжирсан маргаан үүсгэв.
Сар мандаагүй байсан тул Руфь одтой тэнгэрийг ширтэж, Мартинтай ганц ч үг солиогүй сууснаа гэнэт ганцаарджээ. Тэгээд Мартиныг харлаа. Салхины аясаар завь бяцхан хазайхад Мартин өрөөсөн гараар залуурыг, нөгөө гараар гол дарвуулыг барьж эрэгний ирмэг өнгөрөөж,
чигээ өөрчлөв. Хүүхний харцыг Мартин анзаарсангүй. Маш чадварлаг залууг мэдээжээр амжилтанд үл хүрэх тааруухан өгүүллэг, шүлэг бичихэд хүргэсэн хачирхалтай хүслийн тухай бодсоор хүүхэн Мартиныг сэм ажиглана.
* Арван дөрвөн мөрт шүлэг









Руфийн харц оддын сүүмэлзэх гэгээнд бүдэг бадаг мэдэгдэх Мартины толгой, чийрэг хүзүүг дамжин гүйтэл, хүзүүгээр нь тэврээд авмаар хачин танил хүсэл түүнийг
эзэмдэв Аягүй санагддаг атал өөрт нь байгаа тэр хүч өөрий нь хөтөлнө. Ганцаардсан сэтгэл хүчтэй болж Руфь ядарснаа мэдэв. Завь дайвалзах нь Руфийн дургүйцлийг
төрүүлнэ. Мартин гагцхүү гар хүргэснээр толгойн өвчнөөс ангижруулж өгснийг тэр дурсан саналаа. Тэр нь одоо дэргэд, бүр дэргэд суух бөгөөд завь дайвалзах бүр өөрий нь түүн тийш түлхэх мэт. Гэтэл Мартиныг налж, түүнийг тулах хүсэл Руфьт гэнэт төрж тэр хүслийг
ухаарахын урьд хүсэлдээ автан Мартин тийш налж байлаа. Магадгүй үүнд завь дайвалзсан нь ч буруутай юм билүү? Руфь мэдэхгүй байлаа. Үүний учрыг хэзээ ч олж мэдсэнгүй. Гагцхүү түүнд налсан тэгээд л сайхан байна гэдгийг л тэр мэдэж байлаа. Хамаг хэрэг дайвалзалд байлаа ч гэсэн Руфь Мартинаас хөндийрөхийг хүссэнгүй. Түүний мөрөн дээр тулсан, маш хөнгөн тулсан
бөгөөд өөрийнх нь суухад суудал эвтэй байг гэж байраа өөрчлөхөд ч тулсаар байлаа.
Энэ бол хүүхний хувьд бодлогогүй хэрэг боловч бодохыг ч тэр хүссэнгүй. Одоо тэр урьдын Руфь бус бүсгүй болсон бөгөөд бүсгүй хүний тулгуурын хэрэгцээ нь шаардаж байлаа. Чухамдаа Мартиныг бага зэрэг налсан боловч уг хэрэгцээ хангагдлаа. Ядарсан нь мэдэгдэхгүй болжээ. Мартин дуугүй л байна. Тэр сайхан үзэгдэл арилахаас айжээ. Түүний биеэ барьсан зоригтой байдлын ачаар баясал үргэлжилж байсан боловч толгой нь эргэж бодол уймрав. Юу болсныг тэр яавч ойлгож чадахгүй байлаа.
Энэ бол дэндүү сайхан, чухам сэрүүн сэргэг цагт учирч болохооргүн байв. Дарвуул залуур хоёрыг тавьж хүүхпийг тэврэн авмаар санагдаж байсан боловч тэр арай ядан тэвчиж байлаа. Гэвч хэрэв ингэвэл хамаг хэргийг нурааж болох юм гэдгийг зөн дадлаар ойлгож хоёр гар нь чөлөөтэй байгаагүйд хувь заяандаа баярлаж явав. Гэвч тэр завины гулсах чигийг нилээд сунгахын тул сэтгэл зовох юмгүй дарвуулыг сулруулах явдлыг санаатай удаашруулав. Гэвч гулсах чигийг өөрчлөхөд өөрөө шилжин суух хэрэгтэй болж тэгснээр тэдний ойр дөт байдал бас өөрчлөгдөнө гэдгийг мэдэж явжээ. Энэ бүхнийг хийхдээ маргалдагсдад сэжиг огтхон ич төрүүлэлгүй сүрхий дүйтэй гараар Мартин хийж байв. Өөрийн зориг хүсэлд тэнгис, завь, салхийг захирч чаддаг болгосон тэгээд ч одоо энэ гайхалтай сайхан шөнө хайрт бүсгүйтэйгээ ойр байхы нь сунгаж өгсөн далайчны бүхий л хүнд хүчир аыьдралд тэр баярлаж байлаа.
Сарны түрүүчийн туяа тэднийг сувдан өнгөөр гийгүүлэхэд Руфь Мартинаас хөндийрсан бөгөөд тэгэхдээ Мартин мөн хөндийрч байгааг мэдлээ. Бүхнийг бусдаас нуухыг хоёул хүсжээ. Энэ бол хоёулны нь нууц болж үлдэх ёстой байв. Одоо Руфь зайдуу сууж байхдаа хацар нь халуу оргиж чухам юу болсныг сая ухаарчээ. Тэр дүү нартаа ч, Олнид ч мэдэгдэхгүй байх ямар нэгэн юм хийжээ. Яаж шийдэв ээ? Сартай шөнө залуустай хамт завиар олонтаа зутаацсан боловч урьд өмнө хэзээ ч ийм юм болж байгаагүй ажээ. Түүнд тийм хүсэл ч байгаагүй юм. Энэхүү сэргэж буй эм хүний төрх төлөв туүнд аймшигтай, ичгүүртэй мэт санагдана. Энэ зуур завины гулсах чигийгөөрчлөх завгүй байсан Мартиныг хулгай нүдээр хараад ийм бодлогогүй, гутамшигтай юм хийлгэхэд хүргэсний учир түүнийг үзэн ядахад бэлхэн байв.
Энэ л, Мартин Иден л тэр! Магадгүй ээжий нь зөв, энэ хоёр дэндүү олон уулзаж байж ч болно. Энэ явдал дахин хэзээ ч давтагдах ёсгүй гэж Руфь даруй шийдээд цаашдаа үүнтэй цөөн уулзахыг мэрийнэ гэж бодов. Завинд зайлагдаж яг сар гарахын өмнөхөн дотор тун эвгүй болсон гэж завчлан түүнд худал хэлье гэсэн болхи санаа ч төрөв. Гэвч уудлан илчлэгч сарны царай хараад хоёул бие биеэс хэрхэн хөндийрснөө санаж түүнийг тэгж хэлбэл Мартин үнэмшихгүйг ойлголоо.
Дараагийн хэдэн өдөр Руфь байж сууж ядаж байв. Тэр өөрийн бодол сэтгэлийг тунгааж үзэхээ байв. Юу болж юунд хүрэх гэж байгаагаа бодохыг болив; гагцхүү халууран дагжсан амьтан шиг байгалийн аймшигтай бөгөөд шидэт дуудлагыг чагнана. Хайр сэтгэлийн тухай Мартиныг яриулахгүй байхаар шийдсэн нэгэн хатуу шийдвэр нь түүнд итгэл төрүүлнэ. Тэр дуугүй л байвал болох нь тэр. Хэд хоногоос тэр аялалд явчихна. Ер нь үг дуу гарсан ч юм болохгүй. Түүнд хайр сэтгэлтэй болоогүй юм чинь. Гэхдээ хайр сэтгэлийн үг анх сонсох гэж байгаа юм болохоор түүний хувьд нилээд зүдэргээтэй, Руфийн хувьд төвөгтэйхэн хагас цаг л болох байх.
Ганц энэ бодлоос Руфийн зүрх хүчтэй цохилно. Руфь жинхэнэ бүсгүй хүн болж эр хүн түүний сэтгэлийг татах гэж байгаа нь энэ. Өөрт нь бүсгүй хүний юу байна цөм тэр дуудлагад хариу болоход бэлэн байв. Руфийн бие датжин ганцхан бодол тархинд нь дэнгийн эрвээхэй шиг эргэлдэнэ. Хүүхэн бодолдоо хэт автагдаж Мартины анхны үгсийг өөрөө хэлж өөрпйн татгалзах хариу үгсийг дахин давтан өгүүлж тэгэхдээ түүнээ арай уян зөөлөн болгохыг мэрийн Мартины эрэлхэг шударга занг өөрийн туслагч болгон хань татна. Юуны өмнө Мартин тамхинаас гарах ёстой. Руфь үүнийг тун чухалчилна.
Гэхдээ хайр сэтгэлийн тухай ярихыг түүнд зөвшөөрөхгүй үгүй. Үүнийг чадна, эхдээ ч амалсан. Царай нь улайж бие нь дагжсан Руфь ийм бодлогоо ангижруулахыг оролдоно.
Түүний хайр сэтгэлийн анхны үгсийг илүү тохиромжтой цаг иртэл, илүү зохистой ханьтай учир тал хойш тавихаас биш дээ.


Хорин нэгдүгээр бүлэг

Нар мананд хучигдаж зөөлөн салхи нойрмоглох агаарыг сэвэлзүүлэх намрын шар нарны цагаар Калифорнид ирдэг дулаан бөгөөд эевэргүү сайхан өдрүүд эхэллээ. Өнгөт утсаар нэхсэн мэт хөнгөн ягаан манан толгодын завсраар саатаж, далапн булангийн нөгөө эргээс Сан-франциско хот утаат толбо болон налайжээ. Далайн булан хайлсан туталга мэт гялалзаж түүний дээр урсгал даган яаралгүй гулсах буюу сул зогсох хөлгийн
дарвуулууд цайрна. Алст мөнгөлөг манан дунд Тамальпайс сүндэрлэнэ. Тэнд Алтан хаалга гэдэг босоо чулуу шингэх нарны туяанд чухам алтлан харагдаж түүнээс цааш зах хязгааргүй Номхон далайн цэлийж ойртож буй өвлийн түрүүчийн элч болсон өтгөн үүлс алс тэртээ тэнгэрийн хаяаг эмжээрлэжээ.
Зуны улирах цаг болжээ. Гэвч тэр нь энэ толгодын дунд яарахыг умартаж толгодын завсар дахь ягаан мананг
өтгөрүүлэн амьдарч байсандаа, амьдрал нь үр бүтээлтэй байсандаа баярлан ядрал, ханалын утаалаг бүтээлгэн доор аажим мөхөж байв.
Дуртай толгойнхоо бэлд Мартин Руфь хоёр номын хуудас руу тонгойн зэрэгцэн суужээ.
Цөөхөн бүсгүйчүүдийн дурлаж чадах дурлалаар Браунингд дурласан бүсгүйн бичсэн янаг амрагийн шүлгийг Мартин уншиж Руфь чагнана. Гэтэл гэдний уншлага нэг л явцгүй. Байгаль дахь унтарч буй гоо сайхан дур татам хүч даан ч их байв. Жилийн алтлаг үе амьдарч байсан шигээ сайхан, нүглээ наманчлаагүй
нүгэлтэн хэвээр унтарч байхад орчны нь агаар ч атугай сайхан дурдатгалаар дүүрэн байх
шиг санагдана. Энэ Мартин Руфь хоёрын цусанд хүртэл шингэж тэдний зориг хүслийг мохоож бодол шийдвэрий нь солонгорсон манангаар хучна. Мартин бие сулруулах хүчинд автагдаж түүний дээрээс үе үе булзэн давалгаа нөмрөн ирэх шиг болно. Тэдний толгой маш ойртож салхины гэнэтийн үлээлт Руфийн үсийг хийсгэхэд Мартины нүдэнд хэвлэмэл үсэг бүдгэрнэ.
— Мартиныг уншиж байсан газраа алдаж будлихад уншиж байгаа юмаа та анзаарахгүй байх шиг бодогдоно гэж Руфь хэлэв.
— Та ч бас анзаарахгүй байх шив. Сүүлчийн сонетод юу гарлаа?
— Бүү мэд. Би мартчихлаа. Цааш нь уншаад яахав.Сайхан өдөр байна шүү гэж Руфь инээн хэлжээ.
— Бидэнд зугаацах цаг мөд ирэхгүй. Тэр тэнгэрийн хаяанд үүлс хурж байна гэж Мартин өгүүлэв.
Түүний гараас ном гулсан унахад тэр хоёр нойрмоглох далайн буланг үл харагдах бодлогоширсон харцаар ширтэн чимээгүй суув. Руфь Мартины хүзүүг хулгай нүдээр харав. Таталцлын хуулиас ч, хувь заяанаас ч илүү ямар нэгэн хүч хүүхнийг гэнэт хөтөллөө. Мөрөөрөө
мөрөнд нь хүрэхэд ердөө л ганцхан ямх ойртох хэрэгтэй байсан байтал знэ явдал түүний зориг хүслээс ангид болчихлоо. Түүний бие цэцэгт хүрч байгаа эрвээхэй шиг хөнгөн хүрмэгц мөн тийм хөнгөн шүргэлтийг Хариу мэдэрч Мартины бүх бие энэ шүргэлтийн үед чичрэхийг бас мэдрэв. Энэ минутад л Руфь холдох ёстой байсан юм. Гэтэл өөрөө өөртөө захирагдахаа байжээ.
Юу л хийнэ тэр бүхэн нь хүүхний зориг хүслээс ангид, .аяндаа болж байсан бөгөөд баясгалант ухаан самууралд автсан бүсгүй юу ч хайхрахыг больжээ. Мартины гар шийдэмгий бус сарвайж түүний бэлхүүсээр тэврэн авлаа. Хүүхэн бэрх ядаргаатай хүлээж чухам юуг ч бүү мэд хүлээж байлаа. Уруул нь хатаж зүрх нь цохилон, хамаг цус нь халуу оргино. Мартины тэврэлт чангарч түүнийг өөртөө аажим эвтэйхэн ойртуулна.
Хүүхэн цааш хүлээж тэссэнгүй. Тэгээд огцом амьсгаа авч толгойгоо цээжинд нь өөрийн эрхгүй наав. Мартин түргэн тонгойход тэдний уруул харилцан учирлаа. Энэ лав дурлал байх гэж өчүүхэн хоромд сэхээ авахдаа Руфь бодлоо. Хэрэв энэ дурлал биш бол дэндүү ичгүүртэй юм. Энэ
гагцхүү дурлал л байх ёстой. Гараараа биеий нь тэвэрч уруулаараа уруулы нь шимэгч энэ хүнд хүүхэн хайртай. Эв хайсан зөн далдын хөдөлгөөнөөр хөдөлж хүүхэн энэ хүнд улам бат наалдаж байгаа газраас нь бараг мултарч Мартин Идений наранд борлосон хүзүүгээр нь эрс бөгөөд зоримог тэврэн авлаа. Хангагдсан хүслийн энэ баяр туйлын хүчтэй туйлын хурц байсан тул дараах хоромд нь хүүхэн сул ёолсхийн зуурсан гараа тавьж Мартины гарт ухаангүй шахам тэврүүллээ.
Тэд удтал үг дуу гарсангүй. Мартин хоёр дахнн тонгойж түүний уруулыг үнсэхэд хүүхний уруул урдаас цорвойж бие нь тайван эвтэй байр зөн дадлаар эрэлхийлнэ. Хүүхэн Мартинаас хөндийрөх тэнхэлгүй байсан учир Мартин түүнийг тэвэрсэн хэвээр байж далайн булангийн тэртээх том хотын зүг үл үзэх харц сунган суув. Энэ удаа түүнд элдэв үзэгдэл үзэгдсэнгүй. Өнөөдөр шиг дулаан, өөрийн нь хайр шиг халуун хурц туяа, өнгө л олж үзэн. Мартин хүүхэн рүү тонгойв. Хүүхэн юм ярихтай болов.
— Та хэдийд надад хайртай болсон бэ? гэж хүүхэн шивнэн асуув.
— Анхны өдрөөс, таны барааг харсан тэр анхны минутаас.
Тэгэхэд л хайртай болсон түүнээс хойш өдөр ирэх бүр улам хайртай болсон. Одоо хайрт минь, улам их хайртай. Би ч бүр солиорчээ. Жаргалдаа болж толгой минь эргэж байна гэв.
— Мартин хайрт минь... Би эм хүн болсондоо тун ч баяртай байна гэж Руфь гүн сүүрс алдан хэлэв.
Мартин хүүхнийг дахин чанга тэвэрснээ ингэж асуув.
— Харин та анх хэдийд ойлгор?
— Өө, би үүнийг аль хэдий нь, бараг шууд л ойлгосон!
— Тэгвэл би сохор номин шиг явж дээ! Таныг үнсээд энэ тухай сая тааварлав шүү гэж Мартин чанга өгүүлэхэд түүний хоолойд харамсах өнгө сонсдов.
— Би буруу юм хэлчихэж. Та надад хайртай болсныг би аль хэдий нь ойлгосон юм гэж хүүхэн хэлээд жаахан зайцаж түүнийг харав.
— Та өөрөө? гэж Мартин асуув.
— Надад энэ ч гэнэтхэн л мэдэгдсэн юм. Та намайг тэврэн тэвэртэл би ойлгохгүй л явсан юм. Би таны эхнэр болно гэж өдий хүртэл огтхон ч бодоогүй, Мартин минь Та юугаараа намайг бишрүүлэв ээ?
— Бүү мэд. Хайр дурлалаараа л байх. Миний дурлал амьд бүсгүйн зүрх байтугай чулууг ч хайлгачих юм шүү гэж хэлээд Мартин инээмсэглэв.
— Дурлал гэж миний боддогтой энэ бүхэн адилгүй юм гэж хүүхэн дурамжхан өгүүлэв.
— Та юу гэж боддог байсан бэ?
— Би түүнийг ийм гэж бодоогүй юм. Мартины нүдийг эгцлэн хэсэгхэн харснаа, нүд буруулан ингэж хэлэв.
— Би ерөөсөө юу ч ойлгодоггүй байжээ. Мартин Руфийг дахин биедээ ойртуулахыг хүссэн
боловч айлгахаас эмээж түүнийг тэвэрч байсан гар нь үл мэдэг чичирсхийлэв. Тэгэхэд нь хүүхэн өрөө түүнд тэмүүлж тэдний уруул дахин учрав.
— Миний эх эцэг юу гэх бол? гэж Руфь сэтгэл үгшсэн янзтай гэнэт асуув.
— Бүү мэд. Гэвч бид хүсвэл юу нь бэрх байх вэ.
— Ээж зөвшөөрөхгүй бол яана? Би яасан ч түүнд хэлж зүрхлэхгүй.
— Би хэлчихье л дээ. Яагаад ч юм чиний ээж надад нэг л сайнгүй юм шиг бодогддсг юм. Тэр ч яах вэ, би буулгаж авч чадна. Таныг буулгаж авсан хүн өөр хэнийг ч буулгаж чадна. Хэрэв бүтэхгүй бол...
— Тэгвэл яах гэж?
— Яалаа ч гэсэн бид хагацахгуй. Гэхдээ ээж тань зөвшөөрнө гэдэгт би итгэж байна. Тэр танд тун их хайртай шүү дээ.
— Би түүний итгэлийг эвдэхээс айж байна гэж Руфь бодлогошрон өгүүлэв.Эхийн итгэл тийм ч амархан эвдрэхгүй гэж Мартин хэлэх гэснээ байж оронд нь

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Nov.12.09 9:33 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
Үнэхээр их баярлалаа :wd: Үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээж байгаа шүү :angel:

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
PostPosted: Nov.14.09 1:03 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
уншиж байхад чинь төрсөн сэтгэгдэл, бодол бүрээ энд үлдээж байгаарай!...
Үгүй бол би энд шал дэмий хуулаад байгаа юм шиг хоосон оргиод байна шүү залуусаа...

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Nov.14.09 2:47 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
өө ямар хөөрхөн ваал- и гийн аватар тавьцын бэ?

бөөгнүүлж байгаад принтэлж аваад уншнаа, :hi:

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Nov.14.09 3:17 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.01.07 11:11 pm
Posts: 459
7той байхдаа уншиж байсым байна тэр үед их уйтгартай л санагдаж байсандаа тэгсэн одоо дажгүй ч юм шиг санагдаад байхын


Top
   
PostPosted: Nov.14.09 10:21 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
хэхэ...мэдээж 7 настай хүүхдэд ахадсан ном шд.. Harry Potter, Twilight нтр нь юу юм гэхээс...

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Nov.14.09 11:59 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6432
Би уншиж байгаа шүү :hi: .

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.14.09 2:11 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.01.07 11:11 pm
Posts: 459
TESLA wrote:
хэхэ...мэдээж 7 настай хүүхдэд ахадсан ном шд.. Harry Potter, Twilight нтр нь юу юм гэхээс...

надад олдсон ном нь л тэр байхгүй юу


Top
   
PostPosted: Nov.15.09 12:29 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Sep.28.06 10:39 am
Posts: 380
Location: Shumbaj barahgui gund Avirch hurehgui orgild
mark :hi: :wd: tnks ih hodolmor baina shuu

_________________
****NARUTO******BLEACH****


Top
   
PostPosted: Nov.15.09 12:47 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.09.09 12:09 am
Posts: 4562
Location: Жижигхээн хонь <3
хүүх миний нэр оролцсым байна шд хэхэ :angel:

_________________
Энхжин =)


Top
   
PostPosted: Nov.19.09 11:31 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Jul.30.06 10:09 am
Posts: 2
bi bas unshij bga shuu :hi:

_________________
grek


Top
   
PostPosted: Nov.21.09 1:15 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Nov.11.09 8:59 pm
Posts: 825
Location: Элдэв-Очирын ойролцоо 5н давхарт
unshij baisiin dajgui shuu

_________________
Засагт ханы хөх хар


Top
   
PostPosted: Nov.25.09 2:50 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Oct.13.09 2:34 am
Posts: 40
Location: where weasel lives
w8ting . :-)


Top
   
PostPosted: Nov.29.09 1:29 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
Яг идэвхтэй уншиж байгаа хүн WEASEL-с өөр алга?...

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Nov.30.09 12:52 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6432
TESLA wrote:
Яг идэвхтэй уншиж байгаа хүн WEASEL-с өөр алга?...


Намайг мартчихлаа :imhappy:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.30.09 10:32 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
Би бас идэвхитэй уншиж байгаа

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
PostPosted: Dec.01.09 3:09 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Aug.31.09 9:33 pm
Posts: 543
TESLA wrote:
Яг идэвхтэй уншиж байгаа хүн WEASEL-с өөр алга?...


odoonoos ehleed unshnaa, :hi:


Top
   
PostPosted: Dec.05.09 1:54 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Би ч бас өнөөдрөөс уншиж эхлээд байна. Үргэлжлүүлээрэй. :wd:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 129 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited