#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.24.18 12:15 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 129 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Oct.18.09 4:53 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
Image

Нэгдүгээр 6үлэг

Хоёр хүний түрүүлж явсан нь франц түлхүүрээрээ хаалга онгойлгов.
Дагаж ирсэн залуу босгоор алхахын өмнө малгайгаа сандрангуй авч, хойноос нь орлоо. Тэнгисийн үнэр шингэсэн эгэл боргил хувцастай энэ залуу цэлийсэн том тасалгаанд гэнэт орсондоо бантаж, малгайгаа далд хийх газар олохгүй халаасандаа хумхиж чихэх гэтэл нөгөө нь илүү дутуу үг хэлэлгүй малгайгий нь авлаа. Залуугийн сэтгэл онгойж «Хүний зовлон мэддэг, хал балгүй л хүн шиг байна» гэж боджээ.
Шалыг тэнгисийн долгион дайвалзуулсан юм шиг гийчин залуу алцганан, ганхаж гуйван гишгэсээр нөгөөгийнхөө хойноос явна. Өрөө тасалгаа хэдийгээр уудам авч түүний том алхаанд арай давчуудна. Тэрээр хаалганы нь бариулд тээгэлчих бий, юм хумы нь татаад унагачих бий хэмээн сандарч тал бүр тийшээ бусган өөртөө улам ч төвөг удав. Төгөлдөр баян хуур дээр нь ном хөглөрсөн ширээ хоёрын дундуур даруй зургаан хүн чөлөөтэй өнгөрч болох атал арайхийн багтан өнгөрчээ. Түүнд захиргаагүй савчих хүдэр том гар нь хүртэл дараа болж яахаа үл мэднэ. Хичээсээр явтал ширээн дээрх номд шүргэчих шиг санагдсанд морь бусгах мэт огло харайн төгөлдөр баян хуурын дэргэд байсан исэрийг унагаах шахав. Урдах хүнийхээ сэвэлзтэл алхаж байгааг хараад хүн хүнээс дүйгүй алхаж гишгэдгээ амьдралдаа анх удаа ажиглаж нүүр нь халуу оргих шиг болжээ. Духан дээгүүрээ хөлс бурзайлган зогссоноо, нусныхаа алчуурыг гарган хүрэл шиг хүрэн нүүрээ арчаад тэвдэж сандарсныгаа хошин үгээр баллах санаатай.
— Артур аа, найз минь, намайг жаахан хүлээж үзээч. Танай босгыг анх удаа алхаж байгаа болохоор би сэтгэл зовоод горьгүй л байна шүү. Өнөөдөр танайхаар орно гэж ер санаагүй явсныг чи ойлгож байгаа биз дээ. Танайхан намайг харах гээл тэсэж ядаж байгаа биш, жаахан аажуухан явна байгаа гэхэд наадах нь тайвшруулж
- Зүгээр. зүгээр! Манайхнаас ичиж зовохын хэрэг байхгүй. Манайхан тун эрээгүй улс шүү... Өө, надад нэг захидал иржээ! гэв.
Артур ширээн дээрээс дугтуйтай захидал авч уншиж залууд түр боловч амсхийх боломж олгов. Ийм завшаан олдсонд нь гийчин хувьдаа ихэд баярлана. Тэр угийн авхаалж сэргэлэн билээ. Энэ чанараа сандарч мэгдсэн үедээ ч тавьсангүй, духныхаа хөлсийг дахин арчаад өрөө тасалгааг сайтар ажиглав. Урхи зангаас эмээсэн зэрлэг адгуус мэт айж тэвдсэн шинж түүний харцнаас бас л гүйцэд арилсангүй. Үзэж храагүй орчин дунд орсон тэр залуу цааш юу болох бол хэмээн эмээж яах аргаа мэдэхгүй бүлтгэнэн байхдаа юманд эвдүйгүйгээ сайтар мэдэж авав. Эв дүйгүйн шинж зөвхөн хөл хөдөлгөөнд ч биш байлаа. Ичиж зовохын туйлд хүрээд арга ядаж байхад нь Артур уншиж байгаа захидлынхаа дээгүүр өөдөөс нь сэм ажиглаж харагдлаа. Артурын зальхай харц хутгаар нэвт шувт сүлбэх мэт санагджээ. Нилээд хашир сууж сахилга журамд хатуужсаны хувьд тэр харцыг хараагүй юм шиг тэвчээд өнгөрсөн боловч чухамдаа зүрхээ хутгаар зүсүүлэх шиг болжээ. Юунд энд ирлээ гэж өөрийгөө зэмлэж нэг үзсэнээ, нэгэнт л энд ирснээс хойш яавал ч яаг гэсэн бодол төрж эцсийг хүргэхээр шийдлээ. Түүний нүүрэнд шийдсэн дүр илэрч нүдэнд нь цог гялалзав. Тэрээр эргэн тойрноо дахин харж хаана юу байгааг нэгд нэгэнгүй ажиглав. Түүний дүрлэгэр нүднээс юу ч нуугдаж чадсангүй. Гоё сайхан юмсыг харах тусам догшин харц нь зөөлөрсөөр сүүлдээ дөлгөөнөөр гялалзав. Залуугийн нүд угийн сониучхан дээр энд харууштай сонин юм ч бишгүй байжээ.
Хананд өлгөөстэй тосон будгийн зураг түүний анхаарлыг татав.
Тэр зураг, эрэг хадаа цохилон байгаа хүчит давалгаан, хөшгөрөн бүрхэж буй азарган борооны үүл,
шингэх нарны туяанаа мяралзсан долгион дунд далбаат онгоц хавиргалан хазайж, дээд тал нь нэгд нэгэнгүй ялгаран харагдаж байгааг дүрсэлжээ.

Үнэхээр ч сайхан зураг. Яруу сайханд нь энэ залуу өөрийн эрхгүй татагджээ. Залуу эв хавгүй алхаж гишгэдгээ мартаад зураг руу тулж очвол нөгөөх сайхан оргүй арилж, хамаа намаагүй нялсан будаг болж хувирав. Учрыг олж ядан холдоод хартал дахиад сайхан харагдав. «Энэ чинь илбэтэй зураг байх нь гэж тэрээр бодоод элдвийг эрэгцүүлэн санах завсраа энэ муу илбийг үзүүлэхийн төлөө ийм сайхан юмыг гаргуунд нь гаргахын хэрэг юу билээ хэмээн харамсав. Чухамдаа тэрээр уран зураг мэдэхгүй байжээ. Үүнээс урьд хол ойр хаанаас ч харсан адилхан харагддаг хэвлэмэл зураг бишгүй харсан бөгөөд бас дэлгүүрийн лангуунд тавьсан зарим нэг зурмал зурагтай дайралдсан боловч шил нь саад хийх тул ойрхноос харж үзээгүй ажээ.
Гийчин залуу захидал уншиж байгаа найзаа эргэн харснаа харц нь ширээн дээрх олон ном руу татагдлаа. Түүннй нүд идэх юм харсан өлсгөлөн хүний нүд лугаа адил шуналтайяа гялалзав. Тэрээр өөрийн эрхгүй ширээ рүү ойртож очоод, номын гарчиг, зохиолчийн нэр, зарим нэг үг үгүүлбэрийг нүд гүйлгэн уншиж тэнд байгаа номыг олж үзтэл саявтархан уншсан нэг ном нь гэнэт дайралджээ. Өөр уншсан ном энд байсангүй. Таних мэдэх зохиогчийн нэр ч дайралдсангүй. Тэрээр Суиберний нэг ботийг авч уншиж эхлэн хаана байгаагаа ч мартаад царай нь хүртэл гэрэлтлээ. Хэн бичсэн ном болохыг мэдэхээр уншнж байгаа газраа долоовор хуруугаараа дарж хавтсы нь хоёр дахь удаагаа хартал «Суинберн» гэсэн нэр байлаа. Тэр нэрийг тогтоож авав. Энэ Суинберн лав л гойд ажигч хүн юм. Чухам ямар хүн байдаг юм бол? Зуугаад жилийн өмнө байсан өнөө олон яруу найрагчдын нэг юм уу эсвэл амьд хэвээр, ном зохиол бпчсээр байгаа юм бол уу? гэж бодоод нүүрний нь хуудсыг эргүүлж үзлээ. Бодвол Суинберн олон ном бичсэн бизээ. Маргааш өглөө бушуухан нийтийн номын санд орж аль нэг зохиолы нь уншаад үздэг хэрэг гэж шийдэв.
Тэрээр уншиж байгаа номдоо улайраад залуу эмэгтэйн орж ирснийг ер анзаарсангүй.
—Руфь ээ! Нөхөр Иден энэ ирчихээд байна гэж Артурын хэлэхэд Идений бие ер бусын зарсхийж уншиж байсан номоо тасхийтэл хамхив. Иден чухамдаа хүүхэн орж ирснээс биш, харин хүүхний ахын хэлсэн үгнээс тэгтлээ их цочжээ. Харахад Иден булчин шөрмөс нь зангирсан хүдэр эр мөртлөө сэтгэл нь өчүүхэн зүйлд ч гэсэн салхинаа хийсэх дөл адил амархан хөдөлдөг эмзэг ажээ. Иден юмыг гоц гойд түргэн тусгадаг, сониучханы дээр юмыг ямагт эрэгцүүлэн бодож явдаг билээ.
Насаараа «Иден» гэх буюу эсвэл «Мартин Иден» заримдаа зүгээр л «Мартин» гэж дуудуулж сурсан Иден гэнэт «нөхөр Иден» гэж хүндэтгүүлэхэд «За байз, энэ чинь юу гэсэн үг билээ» гээд бодож үзтэл эрээн бараан амьдралын зах сэжүүр ээлж дараагаар дурсагдаж, нүдний нь өмнүүр хөлөг онгоцны галч тогооч, онгоц засварын газар, усан замын буудал, шорон
гяндан, эмнэлэг больниц, зэлүүд бөглүү газрын танил дүр зураг эрээлжлэв. Мартин Идений дасал дадал болсон амьдралын энэ бүх үзэгдэл эрих мэт нэгэн гогцоонд хэлхэгдэн эргэлдэв.
Мартин тэрхэн дороо эргээд харвал золбоолог том цэнхэр нүд, өтгөн шаргал үстэй царайлаг цагаан бүсгүй зогсож байлаа. Нүдэнд нь эрээлжилж харагдсан түрүүчийн бүх дүр үзэгдэл тэр дороо замхран арилав.
Мартин үзэсгэлэн гоо бүсгүй өөр шигээ чамин дэгжин хувцас өмссөнийг харсан боловч чухам юу юу өмссөний нь тэр ялган ажиглаж амжсангүй. Мартин түүнийг туяхан иштэй цагаан цэцэг лүгээ зүйрлүүлж нэг үзсэнээ, хорвоо ертөнц дээр ийм үзэсгэлэн гоо байх ёсгүйсэн. Тэнгэрийн дагина гэгч лав энэ мөн бизээ гэж бодов. Тэгснээ бас язгууртан дээдсийн дотор иймэрхүү хүүхэн өөр байдаг бол уу? Ном зохиолд гардаг хүүхэн үнэн болж таарах нь уу? гэж эргэлзээд энэ хүүхнийг нөгөөх Суинберн магтан шүлэглээсэй. Суинберн энэ ширээн дээр байгаа номд гардаг Изоль дыг бичихдээ, иймэрхүү хүүхэн дүрслэх гэж оролдсон байж ч юу магад гэж бодлоо. Мартины дотоод ертөн-цөд энэ бүх бодол санаа дүр үзэгдэл нэг нь нөгөөгөөр солигдож хоромхон зуур эндэх үйл явдал мөн ээлж дараагаар үргэлжилсээр байлаа. Руфь урьдаар гар сунгаж Мартины гарыг эрэгтэй хүн мэт чанга барьж мэндлэхдээ өөдөөс нь ширтэн харахы нь Мартин ажиглажээ.
Мартины таних мэдэх хүүхнүүд ийнхүү гар барьж мэндэлж байсан удаагүй билээ. Ер нь эмэгтэй хүн гар барьж мэндлэх нь ховор шүү дээ. Мартин янз бүрийн хүү хэнтэй уулзаж учирч явснаа дурсаж дахин жаахан саадсан боловч өнгөрсөн явдлын тухай тэр бодол санааг тархи толгойноосоо цөмий нь хөөж зайлуулаад Руфь руу харав. Мартин ийм хүүхэн ер үзээгүй билээ. Мартины таних мэдэх... «Тийм, тийм» хүүхнүүд тэр дороо Руфьтэй зэрэгцэн жагсах шиг болов. Өдий төдий үйл явдал багтаасан энэхэн зуурын хугацаанд Мартин Иден олон хүүхний зургийн үзэсгэлэнд зогсож байгаа мэт санагджээ. Үзэсгэлэнгийн голд зогсож байгаа Руфийг тойрон шахцалдсан олон хүүхнийг Мартин нүд гүйлгэн харж тус бүрийг Руфиэр хэмжин үнэлж цэгнэв. Түүний нүдний өмнүүр Фабрик заводын ажилчин хүүхний шаналж турсан царай, зах зээлийн аальгүй хүүхэн, өтгөн сүрэг хариулсан зарц бүсгүй, янжуур зуусан харавтар царайтай мексик хүүхэн хэсэг үргэлжилсний дараа модон ултай шаахай өмссөн хүүхэлдэй мэт япон хүүхэн, европ азийн цус холилдсон цэвэрхэн эрлийз хүүхнүүд, цэцэг хэлхэн малгай хийж биеэ нарнаас сүүдэрлэсэн Номхон далайн арлуудын бие сайхантай хүүхнүүдийн дүр жирэлзэн өнгөрлөө. Тэр нь сүүлдээ харанхуй нүх хонгилоос майлс модны жимсээр нэрсэн архи ханхлуулан үс гэзгээ өрвийлгөж гарч ирээд Уайтчепелийн явган хүний замаар өдий төдийгөөрөө бөөгнөрөлдөн яваа айдас хүрмээр эмс, усан буудал хавиар эргэлдэн, усан цэрэг царай өгөхийг
хүлээж байдаг хир буртагтаа барилдаж хүний нүднээс гарсан, завхай зайдан хүүхэн хүн төрөлхтний хог шавхруугаар солигдов.
— Эрхэм Мартин, та суу л даа. Өөрийн чинь тухай Артураас сонсоод би тантай уулзахын хүслэн болж байсан юм. Та ер нь зоригтой хүн байна билээ шүү гэж Руфь хэлэв.
Мартин Идсн битгий цаасан малгай өмсгөөч гэсэн шиг гараа ширвэн тэр яриаг таслаад хэн ч гэсэн тэгэх л байсан шүү дээ гэв. Гар дээр нь дөнгөж эдгэрч байгаа шинэхэн сорви байгааг Руфь үзээд нөгөө гары нь ажиглавал бас сорви харагджээ. Руфийн нүд түргэн хөдөлж Мартины нүүр царайг нэгжээд түүний хацар дээр, үс дух хоёрын зааг дээр, мөн цардаж индүүдсэн захны цаанаас үл мэдэгдэм цухуйж байгаа ийм гурван сорвийг тус тус олж харав. Мартин Идений хөрслөг хүзүү цамцныхаа заханд үрэгдэж улайсныг хармагц Руфийн нүүрнээс ннээмсэглэл замхран арилав. Мартин Иден цардмал захтай цамц өмсөж дадаагүй ажээ. Идений костюмын өнгө үзэмж муутай таарархаг атираа үрчлээстэй ханцуйны нь цаана зангиран бүхий бугалга булчин энэ бүхэн Русрийн хүүхэн хүний гярхай нүдэнд цөм өртөгдөв.
Гайхуулаад байх юм ер болоогүй гэдгээ Мартин дахин хэлээд зааж өгсөн түшлэгтэй сандал дээр очиж суух завсраа Руфийн хэрхэн суухыг шохоорхож амжив. Түүний хэвшил болсон намба сайхан хөдөлгөөнийг хараад өөрийгөө голон нүүр нь түлэгдэх шиг болжээ. Байдал төрхөө ажиглаж шинжиж
явсан удаагүй, иймэрхүү байдалд хүрч болохыг зүүдлээ ч үгүй явсан тул Мартин чухамдаа үзээгүй юмаа үзжээ. Мартин Иден яаж ч тавьсан тээр болоод байгаа хоёр гараа хааш нь яаж далд хийхээ мэдэхгүй түшлэгтэй сандлын ирмэг дээр болгоомжтой суув. Тэгж байхад нь Артур орхиод гарчээ. Мартин түүний хойноос дэмий л хараад хоцров. Хүүхэн хүний дүрээр тодорсон энэхүү цав цагаан дагинатай гав
ганцаараа хоцроод тэвдэж сандрахын туйлд хүрчээ. Ядахдаа аяга тагш юм балгаж амаа халаая гэвээс ойр хавьцаа архи пивоны мухлаг байсангүй, аван саван гүйлгэчихмээр хүүхэд багачуул ч олдсонгүй.
— Эрхэм Иден таны хүзүүн дээр байгаа сорви чинь юуны сорви вэ? Бодвол ямар нэг ер бусын адал явдлын ул мөр бол уу? гэж асуухад Мартин Иден
— Намайг нэг мексик нөхөр хутгаар бүлэх гээд гэснээ хэлнийхээ үзүүрээр уруулаа долоон хоолойгоо засаад
— тэгэхлээр нь би барилцаж аваад хутгы нь булааж авсан юм. Гэтэл нөгөөх чинь хамар хазах гэлээ гэв.
Энэ үгийг хэдийгээр жирийн байдалтай ярьсан боловч Салина-Круцэд өнгөрүүлсэн тэр нэг бүгчим халуун шөнийн явдал дурсагдан гүн харанхуйд зурайсан цагаан эрэг, чихэр ачсан хөлөг онгоцны гал нүдэнд нь үзэгдэх шиг, алсад согтуу хөлчүү усан цэргүүд орилолдон хөлөг онгоцны хар бор ажилчид түлхэлцэх шиг, омог нь оволзож шүд амаа ярзайлган зуусан мексик эр оддын гэрэлд нүдээ гялалзуулан дайраад ирэх шиг, хүйтэн мэс хүзүү рүү нь ширхийн орж цус годгодуулах шиг, хүмүүс орилж хашгиран шаваад байх шиг, хүлээстэй мэт зууралдсан хоёр бие элсэн дээгүүр өнхрөн байх шиг, алс нэгэн газраас гитар хөгжмийн яруу эгшиг чнхэнд нь дуулдах шиг болжээ. Тийм яздал үнэхээр болсон аж. Мартин Идений нүдэнд хананд өлгөөстэй зураг дахин өртөхөд энэ зургийг зурсан хүн тэр бүхнийг будгаар дүрсэлж чадах бол уу? Тэр цагаан эрэг, од мичид, тээврийн хөлгүүдийн галыг дүрслээд дунд нь элсэн дээр зодолдож байгаа хоёр хүнийг тойрон шавсан хүмүүсийг өнгийн будгаар зураасай. Тэгээд нэг том хутга нэмбэл үү. Оддын гэрэлд тэр ган хутга ямар тод гялалзаж ха-рагдах бол? гэж бодлоо.
Гэвч тэр бүхний тухай Мартин Иден ганц ч үг цухуйлгасангүй, зөвхөн
— Нөгөөдөх чинь миний хамрыг хазах гэлээ шүү гэж дахин хэлэхэд Руфь
— Хүүе яадаг билээ, таминь! хэмээн уулга алдав. Руфийн илтэд эмээснийг Мартин ажиглаад ичиж хөрслөг хацар нь улайсхийлээ. Түүний нүүр уурын зуухны нээлттэй ам|ны дэргэд бүхэл бүтэн цаг зогссон мэт халуун оргижээ. Хутга мэс барьж зодолдох мэтийн шившигтэй
явдлын тухай үг дээдсийн чихнээ ямар олигтой сонсогдох билээ дээ. Ном зохиолд бичсэнээс үзэхэд
дээдэс хоорондоо тиймэрхүү юм ярьдаггүй, ер нь тэд тиймэрхүү
юм мэдэхгүй байж ч болно гэж боджээ.
Тэр хоёрын хооронд арайхийж үүссэн яриа ийнхүү саадсан боловч Руфь дахин асуулт тавьж хацар дээрх
сорвий нь сонирхов. Тэгэхэд Мартин ер нь энэ хүүхэн надтай ярих дуртай байгаа учраас миний хэлж мэдэх юмыг хөндөн яриа хөөреө сэдэж байна гэж мэдээд энэ асуулты нь хариулаад яриагаа өөрий нь мэдэх юм руу хандуулахаар эрс шийдэж
— Энэ сорви уу? гэж хацраа нэг илээд-Аян замд явж байтал нэг шөнө хүчтэй шуурга тавьж хөлгийн маань залуурыг юутай хээтэй нь өм татав. Ядахдаа татлага нь төмөр томж хийсэн болохоор могой шиг эрчилж саваад ойртохын аргагүй. Манайхан барьж авах санаатай эрвийх дэрвийхээрээ оролдсон боловч ер бүтэж өгөх биш.
Тэгэхлээр нь би ухасхийн шүүрч аваад бэхэлж байтал хацар дундуур тасхийтэл ороолгох нь тэр гэж ярив. Руфь «залуур», «татлага» гэдэг үг хэдийгээр хятад үсэг мэт учир нь үл ойлгогдох зүйл байсан боловч бас л
— Яадаг билээ, таминь хэмээн уулга алдав. Мартин түрүүчийнхзэ төлөвлөсөн ёсоор ярианыхаа сэдвийг түүний мэдэх зүйл рүү шилжүүлэх санаатай
— Энэ... Свайнберн хэмээн буруу хазгай хэлтэл
— Хэн гэнээ? гэж Руфь лавлан асуулаа.
— Энэ яруу найрагч Свийнберн гэж дахин хэлэхэд нь Руфь
— Аа, Суинберн үү гэж залруулж өгөв. Мартины царай жаахан улайсхийж
— Тийм тийм. Энэ яруу найрагч хэдийд нас барсан
билээ дээ? гэхэд
— Нас барсан гэж би ер дуулаагүй шүү. Та түүнтэй хаана танилисан юм бэ? гээд Руфь ихэд сонирхсон янзтай өөдөөс нь харав.
— Би түүнтэй өөртэй нь нүүр учирч уулзаагүй л дээ. Харин сая таныг орж ирэхээс өмнөхөн танай ширээн дээр байгаа тэр номноос зарим нэг шүлгий нь уншиж үзсэн юм. Түүний бичсэн шүлэг танд аль хир таалагддаг бэ? гэж Мартин асуулаа. Түүний сонирхсон асуултыг Руфь түгдрэнгүй хариулж үг нь чөлөөтэй урсав.
Мартин нилээд тайвширч тухлан суусан боловч сууж байгаа сандал нь холбирон ар дагзаар нь шалан дээр саваад зугтах гэж байгаа юм шиг хажуу талынхаа түшлэгнээс чанга зуурсан хэвээр байв. Руфиин ярих дуртай зүйлийг нэгэнт сэдэн нээж чадсан болохоор Мартин Иден одоо түүний юу ярихыг анхааралтай сонсож суух завсраа толгойд нь ямар их мэдлэг хуримталсныг бишрэн гайхаж, булбарай биеийн нь гоо үзэсгэлэнгээр сэтгэл зүрхээ баясган суулаа.
Руфийн амнаас урсах дуулж сонсоогүй, учир нь үл ухагдах өдий төдий үгийг Мартин ойлгож авахыг хичээсэн болсвч чухам ямар утга санаатай юм ярьсныг мэдэж
чадалгүй өнгөрөв. Гэхдээ тэр бүхнийг мэдэж авахыг Мартин их хичээв.
Нөгөө сэхээтний амьдрал гэгч чинь энэ байх нь ээ. Юутай сайхан амьдрал бэ! Хүн ингэж сайхан амьдардгийг би зүүдлээ ч үгүйсэн гэж Мартин бишрэн гайхав. Орчин тойронд юу болж байгааг бүгдийг мартаад гагцхүү энэ бүсгүйг ширтэнэ. Ийм хүүхэнтэй байвал хүний хүү болж төрсний хэрэг бүтэх нь тэр. Ийм хүүхний төлөө тэмцээд үзэхэд яахав. Ном зохиолд гардаг нөгөөх сайхан хүүхнүүдийн нэг нь энд биеэрээ сууж байна шүүдээ гэж бодлоо. Руфь түүнд эмээл хазаар хоёр санагдуулжээ. Идений нүдэнд цэцэг лүгээ адилтгам цав цагаан царайтай сайхан бүсгүйн төлөө өрсөлдөх ер бусын атаа жөтөө, хайрын сэтгэл, баатар гавьяа үзэгдэх шиг болж энэхүү сонин хачин зэрэглээ хий үзэгдлийн дунд бариад авах бие цогцос бүхий үзэсгэлэн гоо хүүхэн өөртнь урлаг утга зохиолын тухай яриад сууж байгаа нь тодхон харагдана. Мартин ийнхүү харж, чагнаж суухдаа эр хүний хайрлан шохоорхох шинж тэмдэг бүхнийг өөрийнхөө гөлрөн ширтсэн нүдээр илтгэн байгаагаа ер анзаарсангүй. Нэвт төөнөсөн тэр харцыг эрчүүлийн зан араншинд дасаагүй, амьдралын хашир суугаагүй энэ бүсгүй олж хараад гэнэт бишүүрхэн дальдрав. Эр хүнээр ингэж харуулж үзээгүй гэнэн хонгор бүсгүйд ийм харц аймаар байсан боловч бас аятайхан ч юм шиг санагдаад тэрхэн зуур хэрхэх учраа ололгүй яриагаа таслан түгдэрлээ. Сурч дадсан хүмүүжил нь заналхийлсэн энэ ер бусын хүч, зальхай энхрийллээс эмээлгэсэн боловч зөн билэг түуний зүрх судсыг лугшуулж өөр цардмал захтай цамц ч өмсөж сураагүй шарх сорви болсон гар хуруутай, дүйгүй, энэ залуугаас эрээлж цээрлэхийг мартуулан юунаас ч буцахгүй болгосон ажээ.
Руфь бол нас бие гүйцэж бүсгүйчүүлийн ер бусын сониныг дөнгөж мэдэрч эхэлж бүхий цэвэр ариун эмэгтэй билээ. Руфь тасалсан яриагаа үргэлжлүүлж
— Тэгээд... гэснээ дахин түгдэрч үгүй би юу ярьж байгаад зогссон хэмээн хөгжилтэйеэ инээмсэглэв. Тэгэхэд нь Мартин
— Та тэр Суинбернийг их яруу найрагч биш, яагаад гэвэл... тэр бол... гэж байгаад л зогссон гэв.
Мартин ингэж хэлээд бүлх залгисан мэт болов. Руфийн инээмсэглэл түүнийг гижигджээ. Тэр гижиг хүргэсэн зүйл нь олон жижигхэн мөнгөн хонх мэт санагдаж, үүнээс уламжлан Мартины сэтгэл санаа хоромхон хутацаанаа алс холын нэгэн орноор жуулчилж, сийрсэн улавч хөлдөө угласан мөргөлийнхнийг дуудан жпнгэнэж бүхий, шовх оройтой сүмийн хонхыг чагнанхан түг түмэн ягаан цэцгээ дэлгэсэн инторын цэцэрлэгт тамхиа татан сууж байлаа.
— Аа, тийм тийм... Танд гялайлаа. Суинберн бол их яруу найрагч биш. Яагаад гэвэл чухамдаа тэр чинь нэг бодлын бүдүүлэг хүн шиг байдаг юм. Зарим шүлгий нь
уншихын хэрэг ч байхгүй байдаг юм. Жинхэнэ яруу найрагч хүний бичсэн шүлгийн мөр бүхэн үнэнийг яруу
тод дүрслэн харуулж, хүний хамгийн эрхэм нандин чанарыг өөртөө шингээж авах хүсэл эрмэлзэл оргилуулж байдаг юм. Их яруу найрагчийн шүлгээс нэг ч мөр хасаж болохгүй. Хэрэв хасаж орхивол хүн төрөлхтөнд асар их гарз учирна гэсэн үг гэж ярив.
— Миний тэр уншсан шүлэг лав аятайхан санагдсан...
Түүнийг би тийм ч базаахгүй зохиолч байх гэж ер санаагүй. Бусад зохиол нь л тийм тааруухан байсан юм бол уу даа гэж Мартин туйлбаргүй хэлэхэд
----- Таны уншсан тэр номд байгаа шүлгийн дотор ч гэсэн ор тас хасаад хаячихад ер гарз болохгүй мөр бадаг зөндөө буй гэж Руфь маргахын аргагүй эрс шууд хэлэв. Тэгэхлээр нь Мартин
—- Тэр базаахгүй мөр бадаг нь надад дайралдаагүй юм бол уу даа.
.Миний уншсан шүлэг л лав оюун бодлыг нар саран мэт гийгүүлсэн аятайхан шүлэг шиг санагдлаа. Энэ маань мнний хувийн үнэлэлт шүү дээ. Гэвч би шүлэг мэдэх биш дээ гэснээ үгийн баялаг муутангаа
мэдээд ичиж зовсондоо цааш нь юу ч хэлсэнгүй. Мартин саяынхаа уншсан шүлгээсээ амьдралын сайн сайхныг амталж урам зориг орсон авчэнэ тухайгаа илэрхийлэх үгээр дутмаг ажээ. Тэрээр мэдэхгүй тоног төхөөрөмж бүхий хүний хөлөг онгоцон дээр харанхуй шөнө будилж байгаа усан цэрэг л ингэж байдагсан гэж бодсоноо ямзр ч гэсзп энэ дасаж дадаагүй ертөнцийг эзэмших хэрэгтэй гэж шийдэв. Мартин зорьсондоо
хүрч чадалгүй өнгөрч байсан удаагүй билээ Бодож санаснаа хүнд хзрхэн ойлгуулж чаддаг болъё гэхээс дотор нь загатнажээ. Руфь оюун билгээр түүнийг хэдхэн хувь давлаа.
— Жишээлбэл Лонгфелло гэдэг зохиолч буй... гэхэд нь Мартин утга зохиолд юу ч мэдэхгүй хүн болж
суусанд орвол бага сага дуулж мэдсэн юм гарч ирсэн дээр нь мэдэхтэйгээ хэлээд авъя байз гэсэн бодлын үүднээс
— Тийм тийм. Би зохиолы нь уншсан. Түүний «Амьдралын магтуун>>, «Эксцельсиор» бас... За байз үүнээс өөр зохиол уншаагүй юм байхаа даа гэв.
Тэгэхэд нь Руфь толгой дохин инээмсэглэв. Тэр инээмсэглзл мэдлэгий нь чамлан өрөвдөж байгаа мэт санагджзэ. Мэдлэгээр маруухан байх би юунд ингэж гайхуулав аа. Бодвол энэ Лонгфелло тоо томшгүй олон зохиол бичсэн байж таарна гэж харамсан бодоод
— Уучлаарай, таны яриан дундуур опж саатуулчих шиг боллоо. Үнэнээ хэлэхэд уран зохиолын талаар би маруухан хүн шүү. Уран зохиол ойлгоно гэдэг чинь миний оюунаас хэтэрсзн ажил байхаа даа. Гэхдээ ойлгох цаг ирнэ гэж найдаж байна гэв.Мартины хэлсэн сүүлчийн энэ үг занах мэт сонсогдлоо. Түүний
дуу чангарч нүд нь гялалзан, завьжны нь булчин зангирав. Энэ бүхэн нь Руфьт бүр шүдээ зууж нүүр царай нь айдас хүрмээр хувирч эрэлхэг зоригийн хүчит долгион ирж цохих шиг санагджээ.
— Таныг би...Таныг би энэ хэлсэн үгэндээ хүрч чадна гэж итгэж байна. Та юутай их зоригтой вэ! гээд Руфь инээмсэглэв.Түүний хараа Мартины эрүүл чийрэг, бяр чадлыг илтгэн бүхий, нар салхинд хүрэнтсэн. бараг бухын хүзүү гэмээр давхраатсан хүзүүн дээр туслаа. Хэдийгээр Мартин өмнө нь номхон хүлцэнгүй сууж байсан боловч Руфь түүнд дахин татагдаж, энэ хүзүүг тэврээд энэ их хүч чадлыг өөрийн болгочихсон сууж байх юмсан гэдэг солиотой бодол түүнд төрөв. Бяр чадал бол мунхаг бүдүүлгийн шинж бөгөөд эр хүний сайхан нь гоолиг цэвэрхэндээ байдаг гэж бодож явсан Руфь ийм юм мөрөөдсөндөө ичиж, өөрийгөө ямар нэгэн бат бэх хуягаар хамгаалав. Гэвч тэр ер бусын мөрөөдөл санаанаас нь гарсангүй. Наранд шарагдсан энэ хүзүүг тэврэх хүсэл чухам яагаад төрснийг өөрөө мэдсэнгүй. Чухамдаа үүнд гайхаад баймаар юм үгүй байлаа Руфь угийн уян хатан учир өөртөө заяагаагүй бяр чадалд хамаг бие сэтгэлээрээ тэмүүлсэн хэрэг билээ. Түүнийг Руфь ойлгосонгүй. энэ буруу хазгай яриатай залуугаас өөр ямар ч эрд ингэж сэтгэл догдлоогүй гэдгээ л мэдэж байлаа.
— Би ер нь төмөр шиг биетэй хүн шүү. Зэвтэй төмөр идэх юм гэхэд шингээж л орхих байх. Харин одоо л юм шннгээж чадахгүй байх шиг. Таны саяны ярьснаас би олон зүйл шингээж авч чадсангүй. Тэр талаар би сурсан мэдсэн юмгүй байгааг та харж байгаа биз дээ. Уг нь би зав чөлөө л гарвал шүлэг зохиол уншиж байдаг юм. Гэхдээ таны адил гүн гүнзгий сэтгэж сураагүй
болохоор уран зохиолын тухай ярина гэхэд явж үзээгүй тэнгисийн дунд газрын зураг, луужингүй мунгинаж байгаа мэт хэцүү байна. Болдогсон бол уран зохиолын талаар төсөөлдөг болох юмсан. Та надад туслахгүй юу? Ер нь та яаж ийм их юм мэддэг болов оо?
— Би сургуульд явж байсан л даа.
— Тэгвэл би ч гэсэн сургуульд явж байсан шүү дээ.
— Аа тийм үү, би дунд сургууль төгсгөөд их сургуульд орсон юм.
— Та тэгээд их сургуульд сурч байсан байх нь ээ? гэж Мартин илтэд гайхан асуулаа. Руфь түүнээс хэдэн сая бээрээр түрүүлжээ.
— Тийм ээ, одоо ч гэсэн их сургуульд сурч англи хэлний зүйн тусгай курсэд сууж байгаа гэж Руфь ярив.«Хэлний зүй» гэж юу байдгийг Мартин юу ч төсөөлсөнгүй.
— Хэрэв би их сургуульд орох гэвэл хэдий хирийн хугацаа хэрэгтэй вэ? гэж асуухад нь Руфь түүний эрдэм ном сурах гэсэн урам зоригий нь хугалахгүйг хичээн
— Энэ бол таны сурч мэдсэнээс л хамаарах хэрэг. Та дунд сургуульд суралцаж байсан уу? За бараг үгүй ч байхаа даа... Та тэгээд бага сургуулиа бүр төгсгөсөн үү? гэв. Мартин Иден
— Хэрэв би сургуулиа орхисгүйсэн бол төгсгөхөд хоёрхон жил үлдээд байеан юм. Гэхдээ би дандаа шагнал авдаг байсан шүү гэснээ,-Ингэж хоосон гайхуулахын хэрэг
юу байхав хэмээн өөрийгөө зэмлээд сууж байгаа сандлынхаа хажуу талын түшлэгнээс гараа өвдтөл атгав. Яг тэр үеэр гаднаас нэгэн авгай орж ирлээ. Руфь түүнийг хармагцаа босон харайж өөдөөс нь угтав, Тэр хоёр тэврэлдэн үнсэлцээд хоёулаа ирж яваа харагдав.
Энэ хоёрыг эх охин хоёр байх нь гэж Мартин таав. Нуруу туруу нь тэгш, үс цагаан шаргал, ихэмсэг байрын энэ ганган сайхан авгайг ажиглахад үнэхээр ийм айлын эзэн баймаар харагджээ. Түүний Хээнцэр чамин хувцас хунар нүд сэргээм бөгөөд бүх төрх байдлаараа тсатрын тайзан
дээр гардаг жүжигчин хүүхнүүдийг санагдуулна. Бас Лондоны театруудын үүд хавиар иймэрхүү ихэмсэг, иймэрхүү хувцас хунартай хатагтай нар хөшилдөн байсан нь, заримдаа цагдаа нарт хөөгдөж туугдан зогссоор тэднийг харж байсан нь Мартины санаанд оров. Үүнээс уламжлан Иокогама Гранд-Отельд иймэрхүү хатагтай нарыг харснаа саналаа.
Гэтэл бас усан буудлын хот-Иокогамын олон янзын дүр зураг нүдэнд нь харагдаж эхлэв. Гэвч Мартин Иден өөрийгөө албадан энэ дэмий бодлыг орхиод болж байгаа зүйл рүү хамаг анхаарлаа хандууллаа.
Эзэн авгайг хүндэтгэхийн тулд лав л босох хэрэгтэй гэж бодоод өвдөг гарсан өмд, захиргаагүй санжганасан гартаа сэтгэл зовохын эрхэнд суудлаасаа хойргохон бослоо. Цаашдын сорилтыг яаж давна гэхээс Мартин Идений толгойтой үс арзайжээ.




Хоёрдугаар 6үлэг
Гал тогоооны өрөө рүү орно гэдэг амаргүй байлаа. Тэр олон тавил хогшлын дундуур тээглэж бүдчиж явахдаа, Мартин Иден яаж суудал хүрнэ хэмээн халширчээ. Гэвч нэг мэдэхэд тэрхүү төвөгтэй замыг туулаад Руфьтэй зэрэгцэн суусан байлаа
- Одоо түүнийг ширээн дээр өрж тавьсан өдий төдпй хутга, сэрээ үл мэдэгдэх ид шидээр
сүрдүүлж эхлэв. Мартпн Иден нүд гялбуулсан тэр олон хутга сэрээг гайхан харж суутал тэдгээрийн гэрэл туяан дунд хөлөг онгоцны зай муутай тасалгаанд нөхөдтэйгөө
хамт давсалсан мах гаргаад хутгатай нь хутгаараа, хутгагүй нь гар хуруугаараа тасдаж зулгаан идэж суугаа буюу мушгиж гулзайлгасан халбагаар том төмөр

хувингаас вандуйтай шингэн шөл утган ууж суугаа цэрэг хүний дасал болсон амьдрал үзэгдэх шиг, муудсан махны үнэр хамар цоргих шиг, цэргүүд аяга тавгаа хангинуулан хоолоо том том үмхэлж, дуу шуутай сорж идэх чимээ сонсогдох шиг болжээ. Цэргүүд хоол идэхдээ гахай шиг байсан санагдав. За тэр ч яах вэ, одоо өөрөө л хичээж дуу чимээ гаргахгүй идье гэж Мартин дотроо бодлоо. Ширээ тойруулан харваас өмнө нь Артур түүний дүү Норман хоёр зэрэгцэн суужээ. Тэд өөрт нь их л дотно байгаа бололтой. Ер нь эднийхэн хоорондоо юутай их дотно вэ! Руфь эхийгээ угтан авсан, эх охин хоёр тэврэлдэн үнсэлцээд гар гараасаа хөтлөлцөн хүрч ирсэн сайхь явдлыг эргэн санав. Өсөж бойжсон орон гэр, айл аймгийнханд нь иймэрхүү заншил байдаггүй тул дээдсийн нарийн нандин сэтгэлийн ертөнцийг энд анх нээжээ.
Бие биесээ хайрлан хүндэтгэх ёс энэ айлд үзсэн бүхний дотроос хамгийн сайхан нь байлаа. Мартины зүрх хүчтэй догдолж хайраар бялхав. Мартин бүхий л амьдралынхаа турш хайрын сэтгэлээр бэтгэрч амьдралын хэрэгцээ болсон энэхүү хайрын сэтгэлээр дутагдаж явсны улмаас өдөр хоног өнгөрөх бүрийд улам зожигорхож явах болжээ. Үүнийгээ тэр урьд анзаараагүй, энэ удаа ч анзаарсангүй. Энэ бол чухамдаа хайрын сэтгэл гэж юу байдгийг хараад эрхэм нандин зүйл гэдгийг дөнгөж амтлан зүрх сэтгэл нь догдолсон хэрэг байв.
Артурыг бага сага таних мэдэхийн дээр Норман, Руфь хоёртой бас, түүний эхтэй танилцсан явдал дээд' зэргийн завшаан байсан учир гэрийн эзэн Морзыг энд байгаагүйд Иден баярлаж суулаа. Эцэгтэй нь танилцана гэдэг үнэхээр бэрх байв. Ийм их хүч хөдөлмөр зарцуулж байсан удаа Иденд огтхон ч үтүй билээ. Урьд өмнө хийж явсан хамгийн хүнд хүчир ажил ч гэсэн үүннй дэргэд тоглоом шиг байсан санагджээ. Дасгал хийж үзээгүй өдий төдий бодлого нэгмөсөн бодохын төлөө хэт их чармайлт гаргасны тэмдэг болон духан дээр нь хөлс бурзайлаа. Хамгийн наад зах нь урьд хоолоо нэг янз идэж байсан бол одоо өэр нэг янзаар идэх, хэрэглэж үзээгүй хутга сэрээ хэрэглэх болов. Тэднийхэн дор бүрийдээ юу
хийж ямархуу янзтай байгааг сэм ажиглаж тэр бүхнийг тунгаан бодон учир зүйгээ олно гэдэг тийм амар биш байлаа. Үүний хажуугаар Руфийг шохоорхон өөрийн эрхгүй татагдаж ямар нэгэн ээдрээ бүхий будлианд учраад түүний зэрэгтэй амьдрахын мөрөөсөл болж тэр хэмжээнд хэрхэн хүрэх тухай зогсоо зайгүй бодолхийлнэ. Мартин Иден өөдөөсөө харж суугаа Норманы буюу хоол идэж суугаа бусад хүмүүс ямар хоолыг ямар хутга сэрээгээр идэж байгааг сэм ажиглахын зэрэгцээ Руфьт эднийхний хэн нь хэрхэн харьцаж ханддагийг сайтар тагнаж авахыг хичээнэ. Бас хэн юу хэлэхийг, тэд хоорондоо яаж ярилцахыг анхааралтай чагнаж, яриа хөөрөөнд нь оролцох ёстой байлаа. Гэтэл болох бүтэхгүй бүдүүлэг үг чалчиж орхихоос эмээнэ. Энэ бүхний хажуугаар үйлчлэгч хүмүүс байн байн сэмхэн ирж, хүн толгойтой арслан хөшөө мэт маадайн зогсоод <<оньсого>> таалган яаралтай хариу нэхэмжилж сандаргана. Үүнээс гадна бас хуруу дүрдэг аягатай усны тухай нэг бодол аамар заяа үзүүлэхгүй байжээ. Ямар ус байдаг юм бол, хэзээ авчирч өгөх бол гэж бодсоор суулаа. Мартин Иден урьд нь тийм ус байдаг гэсэн сураг дуулснаас цаашгүй байсан бол одоо хоол унд идэж уусныхаа дараа хуруугаа дүрж заншсан дээдэстэй нэг ширээнд мөр зэрэгцэн сууж байгаа болохоор хэдхэн минутын дараа тэр усыг нүдээр нь үзэж өөрийнхөө хурууг дүрж үзэх болоод байв. Тэр бүхний дундаас эднийхэнд ямархуу байвал өөдтэйхэн харагдах бол? Яавал дээр вэ? гэдэг бодол хамгийн их зовоож байжээ. Энэ асуудлыг шийдвэрлэх гэж Мартин их л чармайлт гаргав. Заримдаа тэр худал үнэн ярьж сайн хүн болъё гэж санавч худал хэлж сураагүй болохоор дорхиноо баригдаж бүр тусгүй байдалд орохоос эмээнэ.
Мартин иймэрхүү бодолд дарагдаж үдийн хоолны цагийн эхний хагасыг дуу шуу багатай өнгөрөөжээ. Нэг зэрлэг амьтан авчирч хооллоно шүү, та нар айж сандрах хэрэггүй. Тун сонин амьтан байна билээ гэж Артур гэрийнхэндээ хэлснийг Мартин Иден хэрхэн таамаглах билээ. Аюулаас аварч өгч байхад тийм хүний үнэргүй зан гаргана гэж огтхон ч сэжиг авсангүй, орчин тойрондоо болж байгаа бүхнийг гайхан аар саар бодолд дарагдан суужээ.
Хүн зөвхөн өлсөхгүйн төлөө хоол иддэг биш гэдгийг Мартин Иден сая ойлгов. Урьд түүнд хоол л бол хоол байсан учир юу идэж ууж байгаагаа ч анзааралгүй явжээ. Эдний ширээн дээрх хоол унд аятайхан сайхан санагдав. Хоол унд гоо сайхан, түүгээр ч барахгүй оюуны

хэрэгцээ хангадгийг мэдэж авав. Идений тархи чөлөө завгүй ажиллаж байлаа. Хар бор ажлын хүмүүсийн хэл хугалмаар, уншсан ном зохиолд нь дайралдаж байсан үл ойлгогдох үг Идений чихнээ тал бүрээс сонсогдоно. Тийм нарийн ширийн үгээр зав чөлөөтэй хүүрнэн ярилцаж байгаа энэ сайхан гэр бүлийг хараад сэтгэл нь сэргэжзэ. Ном зохиолд гардаг нөгөө сайхан юм цөм үнэн болж таарав. Хүсэл мөрөөсөл нь гэнэт биелж хүн болж төрсний хэрэг бүтэх шиг ч болжээ.
Мартин Иден тийм дээгүүр зиндаанд хүрсэн удаа ер үгүй билээ. Тэрээр эднийхий дотор гаж буруу харагдахгүйг хичээж, хэрэв Руфийг юм асуувал «тийм ээ хатагтай>> «үгүй хатагтай»
Хэрэв эхий нь юм асуувал «тийм ээ ахайтан» «үгүй ахайтаан» гэж товчхон хариулна. Харин
Руфийн ах нартай ярилцахдаа зарим үед цэрэг хүний хэвшил болсон заншлаар «за дарга аа», «мэдлээ дарга аа>> гэх шахан байлаа. Хэрэв тэгээд хэлчихвэл арчаагүй харагдаж Руфийн өмнө нэр хүндээ барж гүйцэх мэт санагджээ. Гэвч бардамнах сэтгэл төрж эднүүсээс би юугаар дутах билээ. Хэрэв эд нар миний мэдэхгүй юмыг мэддэг бол би ч гэсэн мөн эдэнд юухан хийхэн зааж чадах шүү дээ гэсэн бодол төрөв. Гэтэл бас Руфь буюу түүний эхийг: «нөхөр Иден» гэж хэлмэгц мишээн баярлаж байсан тэрхүү түр зуурын омог бардам зөрүүд зан нь зөөлөрнө. Одоо Мартин Иден ном зохиолд гардаг дээдчүүлтэй мөр зэрэгцэн суугаад хоол зооглож байгаа боловсон хүн болжээ. Тэрээр өөрийгөө боть боть номын дотор биеэрээ ороод хуудсаар нь жуулчилж яваа мэт санана.
Гэвч Мартин Иден нөгөөх Артурын гэрийнхэндээ хэлснээр зэрлэг бүдүүлэг авирласангүй. Хонь шиг номхон сууж ямархуу байвал дээр вэ? гэсэн бодлоор тархи толгойгоо зовоосон хэвээр. Гэтэл бас Мартин угийн хонь шиг номхон хүн биш учир хүн царайчилж суухыг үл хүснэ. Эднийхнийг дууриаж ярих гэвээс хэл нь орооцолдож хазгай хэлчих гээд, сурсан хэлээрээ ярих гэвээс бүдүүлэг харагдах гээд байсан учир гагцхүү хэрэгтэй үед л дуугарах бөгөед тэр нь зүйрлүүлбээс зочид хүлээн авах өрөөнөөс гал зуухны өрөө хүрэхэд бүдэрч зог тусаж байсныхаа адил ээдэрч түгдэрнэ. Бодсон санаснаа хүнд чөлөөтэй нэвтрүүлдэг болохсон гэхээс дотор нь бачимдана. Түүний хүзүү хоолойг цардмал зах барьж боохын адил хэлж дадаагүй үг чөлөөт сзтгэхүйгий нь чөдөрлөж байлаа. Мартин Иденд алийн болгон ингэж суух вэ? гэсэн бодол төрж эдний дунд ямар нэг тодорхой байр суурь эзлэхийг хүсэх болов.Ар талд нь нэг зарц нойтон хамуу мэт салж өгөхгүй сүүдэгнэн хүлээгээд байхаар нь хэнийд сууж байгаагаа ч мартаад тавагтай хоолоо түлхэнгүүт
— Пау хэмээн угзруухан хэлж нөгөөх бүдүүлэг үгээсээ нэгийг алдаж орхив.
Ширээ тойрон суугаа хүмүүс эгшин зуур нам гүм болж, ар талд нь зогсож байсан зарц шоолон инээдээ арайхийн барив. Үүнд Мартин ихэд мэгдэн сандарсан боловч түргэн сэхээ аваад
— Энэ бол «боллоо» «болъё» гэсэн утгатай канад үг. Санамсаргүй хэлчихсэн маань жаахан тусгүй юм болжээ дээ гэв.
Гар луугаа Руфийн сонирхсон байдалтай харж байгааг Мартин ажиглаад бүр ам нь халж яриагаа үргэлжлүүлэн
— Би саяхан номхон далайн шуудан замд галт онгоцоор явахдаа хугацаа их давчуудсаны улмаас Пюджетийн буудалд ачаа ачиж буулгах гэж тун их яарч сандрав. Тэгж яваад л гараа урчихсан юм шүү дээ гэхэд Руфь сэтгэл нь зовсон янзтай.
— Би таны гарыг ер анзаарсангүй. Харин санаснаас таны гар ийм хүдэр том биенд дэндүү багадсан гар байна шүү гэв.
Энэ үг өөрт нь байсан бас нэг өөг илрүүлэх мэт санагдаж царай нь улайсхийснээ
— Миний гар бага нь бага. Гэхдээ шөрмөстэй шүү. Хэн нэг хүний нармай руу тавьж орхиход ямар ч гэсэн цустай л буцаж ирэх байх гэлээ.
Мартин Иден ийм үг хэлсэндэз харамсаж ийм дэмий балай юм чалчихын оронд хэлээ хазаж суух нь яалаа хэмээн өөрийгөө зэмлэж суув.
Түүний ичиж зовсныг Руфь мэдсэн боловч чухам юунаас ийнхүү ичиж зовсныг эс ойлгон
-- Та, Артурыг огт танихгүй мөртлөө, тус хүргэх гэж дэндүү их зориг гаргасан байна билээ шүү гэж эелдэгхэн хэлэв.
Иден түүний авхаалж самбааг сайтар ойлгон таашааж баярлахынхаа эрхэнд амаа дахин задгай тавьж.
Тэр ч гаaгүй байна аа. Тэр зэргийн зорпг хэнд ч байлгүй яахав. Хогийн дээрэмчингүүд хэрүүл төвөг удаж, зүв зүгззр байсан хүнд халдаж байхгүй юу? Тэгэхээр нь би гүйж очоод цөмий нь нармм буулгасан юм. Сүүлд нь гар өвдөж байна билээ шүү. Гэхдээ яах вэ зарим нэгий нь шүдгүй болгосондоо бах ханаж суулаа. Хэрэв тэднийг ахиад гэж ярив.
Мартин Иден өөрийгөө энэ бүсгүйтэй нэг агаараар амьсгалах ч эрхгүй бузар булай амьтан мэт санаж, үгээ дуусгаж чадалгүй гэнэт дуугүй болов. Ингэтэл Артур яриагий нь өлгөн авч үргэлжлүүлэн гаталга онгоцон дээр болсон адал явдлын тухай (Артурыг гаталгаар гарч явтал гудамжны зодоочин согтуу хөлчүү хэсэг залуу омогдон дайрахад нь Мартин гүйж очиж Артурыг аварсан ажээ.) дахин давтан ярив. Энэ завсар тэр адал явдлын баатар хэрэгтэй хэрэггүй үг чалчсандаа гэмшиж эднийхэнд яавал өөдтэй харагдах бол гэсэн бодолд дарагдаад хөмсөг зангилан дув дүүгүй суув. Мартин өөрийгөө хянаж үзвээс ямагт аль болохгүй, бүтэхгүйг хийсэн санагдав. Ийм гэр бүлд төрөөгүй болохоор эднийхний хэлээр ярилцаж чадахгүй нь лав шүү дээ. Аль эсвэл худал үнэн хэлж үзэх үү? Хуурч мэхлэхийг сураагүйн дээр угийн авьяасгшй учир энэ хэзээ ч бүтэхгүй ажил байлаа. Юу ч болсон байдгаараа байхаас өөр замд түүнд олдсонгүй. Одоогоор эднийхэн шиг ярьж чадахгүй гэхэд хожим нэгэн цагт ярьж чадах л байлгүй гэж бодоод ингэж дуугүй суухын оронд ярьдаг хэлээрээ л ярья! Харин эднийхэнд шоологдохгүй аль болохоор ойлгомжтой л ярья гэж шийдэв. Дуугүй суусанд орвол дуугарч суух эрхбиш дээр гэж бодоод их сургуулийн тухай ах дүүсийн ярианд <<Триг>> гэдэг үг хэд хэд гарахаар <<Триг>> гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэж асууж орхиход Норман
-Тригонометр гэсэн үг. Энэ бол матикийн нэг хэсэг байгаа юм гэж хариулав.
- Энэ <<матик>> гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэж асуухад яагаад ч юм бүгдээрээ Норманыг харж инээлдэв. Яагаад инээлдсэний учрыг Мартин ойлгосонгүй. Норман хоёр дахь асуулты нь хариулж
- Матик гэдэг бол математик. Нэг үгээр хэлэхэд арифметик шүү дээ гэлээ.
Мартин Иден толгой дохив. Эднийхэн ёстой номын далай болсон улс шиг санагджээ. Тэрээр юмыг дүрсэлж бодохдоо гойд сайны хувьд хийсвэр ойлгоц нь нүдэнд харагдах ёстой биетэй зүйл болон хувирч аливаа төмөрлөгийг аль эрдэнэс болгон хувилгах чадалтай тархинд нь тригонометр, математик мэтийн үгээр төлөөлүүлсэн мэдлэгийн салбар бүхэн уул ус хослон зурайх шиг болжээ. Тэр байтугай алтан шаргал туяанд зарим үе тов тод зарим үе бүдэг бадаг болон хувирах навчит ногоон ойн цоорхой зураг мэт дурайжээ. Түүний наагуур үл мэдэг улаан будан татаж далдлах боловч, энэхүү будангийн цаана ямар нэг ер бусын гайхамшиг буй гэдэгт Мартин бат итгэнэ. Энэ бүхнийг гайхсаар Мартин архи уусан мэт согтлоо. Гавьяа байгуулж, саруул ухаан гаргаж болмоор санагдав. Тэрхүү ер бусын гайхамшигт ертөнцийг дэргэдээ зэрэгцэн сууж буй сарнай цэцэг лүгээ адилтгам энэ цав цагаан бүсгүйн төлөө байлдан эзлэх хүслэн хүчтэй оргилов.
Мартин Иден зэрлэг бүдүүлгийг харуулахын тулд Артур янз бүрээр хатган өдөж тэрхүү зүүд зэрэглээ мэт бодлыг сарниулав. Оройжин хүн царайчилж суусан Мартин Иден түрүүчийнхээ шийдсэнийг санаж өөртөө эзэн болж эхлэв. Эхлээд өөрийгөө албадаж байсан боловч урам зориг нь орж сүүл сүүлдээ үзсэн харснаа үнэн мөнөөр нь ойлгуулахыг хичээн бүр чөлөөтэй ярилаа. Мартин Иден, дамын худалдаа хийж байгаад гаалийн том хөлөгт баригдсан <<Алкион>> хэмээх дарвуулт онгоцны цэрэг явснаа ярилаа. Мартин гярхай нүдтэйн дээр үзсэн харснаа ярьж чаддаг тул давалгаалан долгиолсон тэнгис, хөлөг онгоц, түүгээр явсан хүмүүсийг нүдэнд үзэгдтэл дүрслэв. Тэрээр олон юмны дундаас аль хурц тодыг зураач хүний гярхай нүдээр сонгон авч, өнгө, будаг, хөдөлгөөн яруу төгс зураг буй болгон өвөрмөц хошин яриа, зориг, бяр чадлаараа эднийхний анхаарлыг нэгмөсөн татжээ. Болсон явдлыг тэр хэвээр нь хуулан ярих буюу зарим нэг хэллэг нь эднийхний чихэнд эвгүй сонсогдох боловч түүний ярианд гарч байгаа бүдүүлэг юм заавал нэг сайхан юмаар солигдоно. Хичнээн эмгэнэлтэй юм ярилаа ч гэсэн тэр хошин үг, тэнгисийн цэргүүдийн ер бусын сонин, хөгжөөнтэй байдалд уусан замхарна.
Мартин Идений ярьж байх завсар Руфь түүнийг гайхан харж цог жавхаанд нь бүлээцэн суулаа. Руфь хүн болсоор ингэж бүлээцэж ер үзээгүй билээ. Тэрээр галт уулын адил хүч бургилан буцалсан эрүүл чийрэг энэ цог жавхаатай эрд наалдаад авмаар санагджээ. Руфь тийм хүсэлд хэт автсан учир биеэ барьж ядан байлаа. Гэтэл ямар нэгэн зүйл түүнийг Мартинаас холдуулан түлхэнэ. Тэр нь чухамдаа ядуу зүдүү амьдралын хир буртаг эвэр болон нэвт шингэсэн шарх сорви болсон гар хуруу, тэнтийж тунтайн зангирсан булчин шөрмөс, зах зүүж дасаагүй бухан хүзүү байжээ. Руфь түүний гагцхүү бүдүүлгээс айж байв. Мартины бүдүүлэг үг бүр чихэнд нь чийр болж ядуу зүдүү амьдралын жишээ бүр ойгий нь гутааж байжээ. Гэлээ ч гэсэн ямар нэгэн далдын хүч Руфийг Мартин руу түлхэн үзэл санаагий нь хүртэл ганхуулж эхлэв. Мартин Идений сонин хачин адал явдлаар дүүрэн амьдрал Руфийн таамаглаж явсан бүхнийг нь өөрчилжээ. Идений инээх хийгээд аюултай явдлын тухай хөгжөөнтэй яриаг чагнаж суутал амьдрах гэдэг нэг бодоход хэцүү ч юм шиг нэг бодоход хааш яаш өнхрүүлж дугаруулан зугаалж байдаг тоглоом ч шиг төдий л их хайрлаж харамсаад баймааргүй санагджээ. <<Чи амьдралаараа тогловол тогло л доо. Энэ хүний хүзүүг тэврээд авмаар санагдаад байвал тэврээд л ав>> гэж хажуугаас нь хэлэх шиг ч болов. Ийм хөнгөмсөг юм бодсондоо сэрхийн цочоод өөрийгөө Мартинаас цэвэр ариун, соёлч боловсон гэж элдвээр ялгаварлан бодож үзэв. Тэр нь ер нэмэр болсонгүй. Гэрийнхнийгээ ажиглаж харваас цөм гөлрөн гайхсан байдалтай чагнан суулаа. Харин эх нь сэтгэл хөдөлсөн төлөвтэй мөртлөө нүдэнд нь өөрийн нь адил эмээсэн шинж илтэд харагджээ. Энэ нь Руфийн саяын бодолд хүч оруулав. Бүдүүлэг харанхуй ертөнцөөс ирсэн энэ хүн лав олигтой хүн биш. Муу ёр шүглэсэн хүн болохыг эх маань ч мэдэж байна гэж боджээ. Руфь ямагт эхийнхээ аяыг дагаж заншсан бөгөөд энэ удаа ч дагахад бэлэн байлаа. Мартины гал халуун илч төөнөхөө больж түүнээс айж эмээх нь намдав.
Үдийн хоол идсэний дараа Руфь Мартиныг өөрөөсөө холдохыг зорилго болгоогүй боловч гайхуулмаар санагдаж төгөлдөр баян хуураа дарж өгөв. Түүний дарсан ая Мартинд тархин дундуур нь татаад авах мэт нөлөөлж элдвийг бодогдуулан сэтгэлий нь хөдөлгөжээ. Руфийг хүндэтгэлтэйеэ харав. Өөрийгөө Руфьтэй зэрэгцүүлэн бодож үзвээс үнэхээр тэнгэр газар хоёр мэт санагджээ. Тэгч бодохоос Мартины хор бүр ч буцлав. Хөгжмийн эгшиг дор ийм их ялгааг бүхэл бүтэн орой тэвчин тайван сууна гэдэг дэндүү бэрх байжээ. Ер нь Мартин хөгжим чагнахдаа сэтгэл нь заавал хөдөлдөг ажээ. Хөгжим түүнийг хатуу архи мэт согтоон галзууруулж тэнгэр тултал дэвэргэв. Биенд нь хоёр далавч ургах шиг болж муу муухай бүхэн цөм сайн сайхнаар солигдон ид шидээр дүүрэх шиг санагджээ. Энэ нь чухамдаа Руфийн тоглож буй хөгжмийг ойлгосон ч хэрэг биш. Энэ ая цэргүүдийн бүжиглэдэг хөггүй пианнил буюу чих дүлийрэм дуутай гуулин хөгжмөөс огт өөр сонсогджээ. Гэхдээ Мартин ийм хөгжим байдаг тухай номноос олж уншсан байлаа.
Чихнээ дасал болсон, огцом тод, ойлгомжтой айзам олж сонсоогүй атлаа ойлгож юу магад хэмээн чагнаад үзэв. Заримдаа хөгжмийн айзам хэмжээ ойлгогдож байгаа ч юм шиг байв. Санаандаа бууж ирсэн дүрүүдийг түүнд захируулахад бэлэн байлаа. Гэвч олон янзын дуунд тэр дорхиноо самгардах тул нөгөөх дүр нь тулгуураа алдсан мэт хөсөр уначихаад ер болсонгүй. Нэг удаа Мартин Руфийн дарж буй ая өөрөөр нь тоглоом хийгээд ч байгаа юм шиг, дайсагнаад ч байгаа юм шиг санагджээ. Хөгжмийн даруулууд дээгүүр жирэлзэн гүйж бүхий хоёр гар чухам юу хэлэх гээд байгааг таахыг хичээв. Гэвч Мартин муу санаа санахыг нэн даруй болиод чөлөөтэй чагнав. Мартин түрүүчийнхээ гайхамшигт бодолд дахин автагджээ. Хөл газар хүрэхгүй хөнгөрч нүдний өмнүүр шидэт туяа гийн эргэн тойрон байсан бүхэн цөм далдлагдав. Тэрээр эртнээс янагш мөрөөсөж явсан ер бусынхаа ертөнц дээгүүр элэн халин нислээ. Мэдэх мэдэхгүй янз янзын үзэгдэл цөм нэг дор хутгалдан хурц тод зэрэглээ болж харагдлав. Мартин Иден халуун орны янз бүрийн усан буудлаар орж явна. Хэн ч очиж үзээгүй зэрлэг аймаг овогтны хөл ихтэй тосгоны гудамжаар алхалж явна. Халуун орны урт өдөр оюун өнгөт далайн мандал дунд нэг үзэгдэж, нэг далд орон байдаг шүрэн хаданд ургасан үзэсгэлэнт далдуу модон ойд хуурай салхитай тэмцэлдэн сууна. Гэтэл дүр зураг нүдэнд үзэгдэхгүй түргэн солигдож эхлэв. Наранд түлэгдсэн Аризоны цөл дунд мориор давхиж явтал тэр нь нүд ирмэхийн зуургүй арилж тэнгэр солонгортлоо улайсан өдөр Калифорнийн булангийн үхлийн хөндийн Цагаан бунхны хаалгаар шагайж байх, үгүй бол мөсөн уул нь наранд гялалзсан Умарт далайн долгионыг сэлүүрдэж явна. Тэгснээ бас шүрэн арал дээр наргил модны сүүдэрт нэгэн жигд дэлсэх долгионыг чагнанхан хэвтэнэ. Сүйрсэн хөлөг онгоцны яс бие шатаж түүнээс бадрах цэнхэр дөлийн гэрэлд хүмүүс хашгирч гуугалан, гитар, там-там хөгжмийн аяар <<гулу>> хэмээх бүжиг бүжиглэнэ. Тэгснээ бас залхуу хүргэсэн халуун орны шөнө болж, од түгсэн тэнгэрийн хаяанд галт уулын орой зурайн харлаад, түүний дээхэн талаар мичид тодхон гялалзаж, орой дээгүүр өдөн цагаан сар алгуурхан хөвж яваа үзэгдэнэ. Хэрэв Мартиныг ятга хөгжмийн эх биетэй зүйрлүүлж үзвээс туулж өнгөрүүлсэн амьдрал нь ятгын утас Руфийн тоглож бүхий ая тэрхүү утсыг хөндөн хэлбэлзүүлэгч салхи болж байлаа. Мартин Идений амьдрал мөрөөсөл зөвхөн дурсагдаж байсан төдийгүй өнгө будаг дүрс хэлбэр бүхий ид шид болон тодорно. Өнгөрсөн, одоо, ирээдүй цөм нэгдэн нийлж Мартин түүний уудам сайхан ертөнцөөр аялан аугаа их гавьяа байгуулна. Мартины зорьсон хэрэг бүтэж Руфьтэйгээ хоёулаа хамт, түүнийг халамжлан энхрийлж байгаа мэт санагдав.
Руфь мөрөн дээгүүрээ Мартиныг эргэж харахдаа түүний бодож санаж байгааг таамаглажээ. Мартин нөгөө эв дүүгүй бүдүүлэг залуу биш хөгжимд гүнээ уяран автагдаж амьдралын амт шимтийг мэдрэн аугаа их зөгнөлийн туая гэрэлтсэн золбоолог том нүдтэц огт өөр залуу харагджээ. Руфийн сэтгэл хөдөллөө. Оёо муутай костюм, сорви болсон гар, наранд шарагдсан нүүр хэвээрээ байх боловч энэ бүхэн зөвхөн гяндангийн тор болж үзэгдсэн бөгөөд Руфь тэр торын завсраар аугаа их сэтгэхүйг хараад догдолсон сэтгэлээ илэрхийлэх үг олдсонгүй. Гэвч энэ нь хоромхон зуурын үзэгдэл байжээ. Нөгөөх эв дүйгүй бүдүүлэг залуу дахин харагдахад Руфь саяынхаа бодолд инээд нь хүрэв. Гэлээ ч гэсэн тэр хоромхон зуурын үзэгдлээс Руфьт төрсөн сэтгэгдэл мартагдсангүй. Мартин салахын ёс гүйцэтгэхээр халшрангуй ойртож очиход Руфь түүнд Суйнберний нэгэн ботийг, английн утга зохиолын хичээлээр өөрөө судалж бүхий Бромингийн жижгэвтэр ботитой хамт гардуулав. Аман дотроо талархлын үг бувтнан зогсож бүхий Мартин Иден гэнэт бүр хүүхэд шиг харагдахад Руфь бараг эх хүний нинжин сэтгэлээр өрөвдөн хайрлав. Одоо түүнд Иден бүдүүлэг залуу ч бус, харцаараа сүрдүүлэхийн чацуу сэтгэл хөдөлгөсөн эр ч биш ширүү өргөсөн гараар гары нь атгаж бүхий хүүхэд төдий харагджээ. Мартин
-Өнөөдөр бол миний амьдралын хамгийн сайхан өдөр боллоо хэмээн хэлээд эргэн тойрон гайхан харснаа
-Би ийм байшинд орж, ийм хүмүүсийн дунд байж үзээгүй юм. Энэ бол надад шинэ зүйл...Энэ шинэ зүйл надад таалагдаж байна гээд ах дүү нартай нь салахын ёс гүйцэтгэхэд Руфь
-Та манайхаар ирж байх юм байгаа биз дээ гэв.
Мартин малгайгаа өмсөн босгонд нэг бүдрээд гарч одлоо.
-Энэ залуу чамд ямар санагдав? Гэж Артурын асуухал Руфь
-Тун сонин хүн байна шүү. Атар хээрийн салхи салхилах санагдлаа. Хэдий хирийн настай юм бол?
-Хорьтой, хорин нэгэн насны нь ой мөдхөн болох гэнэ билээ. Өнөөдөр би насы нь асуусан юм. Овортой юм гэв. Руфь <<Надаас бүтэн гурван насаар дүү юм байна>> гэж бодоод дүү нараа үнсэн сайхан нойрсохыг ерөөлөө.

_________________
http://mongolbitcoin.com


Last edited by pcd on Aug.06.11 12:41 pm, edited 3 times in total.
тэмдэгт нэмэв


Top
   
PostPosted: Oct.18.09 7:12 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3773
Location: Ирмэг
Вуа Мартин Иденийг оруулж байгаамуу...Маш их баярлалаа...Үнэхээр гоё зохиол шүү...Шивж байгаамуу? Шивж байгаа бол туслахдаа баяртай байх болно :D

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Oct.21.09 10:06 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
шивж байна уу орчуулж байна уу?

Агуу зохиол оруулж байгаад баярлалаа


Top
   
PostPosted: Oct.21.09 11:40 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3773
Location: Ирмэг
Арай орчуулаагүй байхаа...Монгол хэл дээрээ хуучин хэвлэлт байдышд...

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Oct.22.09 6:32 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
олонтаа сураг нь тавигддаг номын бараа харагдах нуудээ??

:razz:

дээнкс тэсла гишүүн :-P

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Oct.22.09 6:53 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Aug.12.09 10:54 am
Posts: 335
Location: The place I love...
marked

_________________
SaNGuiNiTy iS BaCK!


Top
   
PostPosted: Oct.22.09 9:46 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Oct.08.09 7:29 pm
Posts: 272
wow ene zohioliig unshihsan gej ih boddog baisan tvaij baigaad bayarlalaa :l2:


Top
   
PostPosted: Oct.22.09 10:00 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3773
Location: Ирмэг
Хамгийн гол нь энэ тавьж байгаа хүн маань хаачваа :D

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Oct.22.09 10:47 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
ном нь байдаг хүмүүс хамтраад шивээд өгвөл яасан юм?
Надад Англи хэл дээр л ном нь байгаа.


Top
   
PostPosted: Oct.22.09 11:14 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3773
Location: Ирмэг
Надад угн байсымаа...Саяхан тэгээд хайсан олддоггүй...Тэгсэн нэг найз маань авчаад өгөлгүй гадагшаа явцныг санадаг байгаа...Чадвал гэрт нь очиж авчаад оруулахыг бодноо...

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Oct.23.09 9:24 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
скандаж болохгүй газар нь шивээд л, зарим газар нь машиндаад л бна....

Гуравдугаар бүлэг

Мартин Иден шатаар бууж явах завсраа хармаагаа суйлан нимгэн бор цаасны өөдөс гаргаж чимх хиртэй мексик тамхи ороон шуналтайяа сороод утаагий нь алгуурхан үлээв.
- Ээ моньд ээ моньд! Гэж гайхсан баярласан дуугаар чанга хэлснээ, аман дотроо дахин
-Ээ моньд! гэж сонсогдох төдий дуугарав. Дараа нь цамцныхаа захыг тайлан хармаандаа хийлээ. Хэдийгээр хүйтэн бороо асгарч байсан авч толгой нүцгэн, хэнхдэг заамаа ярсанхан, орчин тойрондоо юу болж байгааг үл хайхран алхаж явахдаа, бороо орж байгаа эсэхийг мэдэхтэй үгүйтэй явжээ. Мартин ер бусын их баяр хөөр болж, сонин сайхан зүүд мэт сайхь явдлаа нэгд нэгэнгүй сэргээн бодож хамаг санаа сэтгэлээ тэнд аваачжээ.
Мартин хүүхэн бодох нь ховор билээ. Хааяа нэг дурсаж гэхдээ хааяа нэг сайхан хүүхэн мөрөөсөж, эр хүний замын хүзүү урт тул тийм хүүхэн тааралдаж ч юу магад хэмээн бодож явсан нь өнөөдөр ийнхүү нүүр учран уулзаж, гар барилцан мэндэлж, нэг ширээн дээр зэрэгцэн сууж, торомгор нүдий нь ширтэн, түүн дотор яг энэ нүд шигээ ариун нандин сэтгэлий нь тольдон харж үзжээ. Хүүхний тухай Идений мөрөөдөл үүгээр хязгаарлагдаж байсан болохоор Руфийн бие цогцос түүнд цоо шинэ зүйл байлаа. Түүний бие жирийн хүнийхтэй адил өвчин эмгэгт өртмөөргүй, гоц гойд бөгөөд ариун нандин сэтгэлий нь зөвхөн агуулагч бус, харин бурхан тэнгэрээс тэрхүү ариун нандин сэтгэлд нь тохируулан цэвэр сайхан бүхний дээжээр урлан бүтээсэн ямар нэг ид шидтэй цогц мэт санагджээ. Тэгж бодохоос Мартины мөрөөсөл бүтэшгүй санагдаж сэтгэл түгшив. Үүнээс урьд бурхан тэнгэрийн тухай нэг ч үг, нэг ч зарлигт хууртан автагдаж үзээгүй билээ. Бурхан шүтэх байтугай сэтгэхүй мөнх хэмээн номлогч лам нарыг шоолон дайрч, энэ бол хов хоосон үг. Энэ ертөнц дээр байгаа амьдралаас өөр амьдрал хаана ч байх ёсгүй гэж бодож явдаг байжээ. Гэтэл өнөөдөр Иден мөнхийн ариун сэтгэл гэгч байдгийг нүдээр үзэв. Мөнх юм байдаг гэж эрэгтэй эмэгтэй хэн боловч итгүүлж чадаагүй юм. Үүнийг Руфь итгүүлжээ! Руфийг хармагцаа Мартин Иден үүнд өөрийн эрхгүй итгэв. Бусдыг өрөвдөх нинжин сэтгэлээр мишээсэн, түвшин төлөв цагаан царай Мартины нүднээс гэрэлтнэ. Мартины урьд өмнө зүүдлээ ч үгүй тийм тунгалаг ариун инээмсэглэл гагцхүү дар эх бурханд байж болмоор санагдана. Тэр ариун нандин сэтгэл Мартинд арга буюу юм бодогдуулж сэтгэлий нь хөдөлгөсөн ажээ. Мартин Иден хэдийгээр сайн ч юм буй, муу ч юм буй гэдгийг мэдэж байсан авч амьд бие махбод ийм цэвэр тунгалаг байна гэж ер санасангүй. Тийм сэвгүй цэвэрхэн цогц, ийм сүү шиг цагаан сэтгэл хоёрыг нэг дор хосолсон Руфь түүнд ёстой мөнхийн юм шиг харагджээ. Энэ мөнх амьдралд нийлэх гэсэн хүсэл Мартиныг гэнэт эзэмджээ. Ийм үзэсгэлэн гоо бүсгүй ямар ч хүртээл байхгүй гэж горьдлого бүрмөсөн тасрахад бүхэл бүтэн орой Руфьтэй ярилцаж суусныгаа азаар тохиолдсон эрхэм дээд завшаан гэж бодлоо. Чухамдаа ийм жаргал амсаж, амсаж эдлэх хувь ч үгүй, гавьяа ч үгүй Мартин ид шидийн өмнө сөгдөн бууж номхон хүлцэнгүй болов. Нүгэлтэн хүн нүглээ наманчлахаас нааш санаа амардаггүй жамтай. Мартин одоо нүгэлтэн болжээ. Нүгэл үйлдсэн хүн бүхэн хувь заяандаа гомдож хойт насныхаа буян хишигт найддаг бол Мартин буян хишгээ Руфьт даалгав. Гэвч найдлага нь ердийн найдлагатай адил биш ямар нэгэн манан дунд хучигджээ. Энэ мөрөөсөл далавч ургуулав. Мартин өөрийгөө Руфьтэй хамт эрхэм, сайхан бүхнээр сэтгэл юугаа зугаацуулан бодож санаснаа харамгүй ярилцаж, хүний оюун сэтгэхүйн мандал дээгүүр элэн халин нисэж яваа санагдав. Энэ бол санаа сэтгэлээрээ бүдүүлэг бүхнээс ангижран бодоод бодол эс хүрэлцэх ариун хайр сэтгэлээр хоёр биеийг холбосон хэрэг байлаа. Мартин энэ тухай ер нь юуны ч тухай ингэж их бодолд автаж үзээгүй билээ. Үзээгүй юм үзсэндээ сэтгэл хөөрч бодит амьдралын хил хязгаараас халин гараад далай их нандин сэтгэлийн давалгаа даган урсжээ. Мартин согтуу хүн шиг гуйваж дайван
-Ээ моньд! Ээ моньд! хэмээн аман дотроо ярьж явааг буланд зогсож байсан цагдаа хараад сэжиг төрсөн боловч алхаа гишгээгээр нь цэрэг хүн гэдгийг таамаглав.
-За чи хаана балгачихаад ирэв? гэж цагдаа асуулаа.
Мартин Иден сая сэхээ авч газар гишгэж яваагаа ухамсарлав. Тухайн байдалд түргэн зохицох угийн авьяас сэргэлэн тул цагдааг ийнхүү асуухтай зэрэг
-Би эв эрүүл яваа! хэмээн инээмсэглээд
-Хүнд дуулдахаар ярьж яваагаа би анзаарсангүй гэв.
-Ахиад жаахан нэмбэл чи дуулж эхлэх нь байна шүү гэж цагдаа сануулж хэлэхэд
-Хаанаас даа. Чүдэнзээ өгөөч та. Би одоохон трамвайд суугаад харилаа гэв.
Мартин Иден тамхиа асаагаад цагдаад сайхан нойрсохыг ерөөгөөд цааш алхлах замдаа
-Таарч дээ. Захын энэ цагдаад хүртэл согтуу харагддаг байна шүү! гэж нэг бувтнаснаа <<Тийм дээ тийм. Чухамдаа би согтуу явна. Хүүхний царай хараад согтоно гэдэг сонин юм даа>> гэж бас бодов.
Мартин төдөлгүй Беркли орох трамвайд үсрэн орж суулаа. Трамвайд чихцэлдэн оюутны дуу дуулж яваа залуусыг сонирхон ажиглавал цөм их сургуулийн оюутан бололтой.
Эд Руфийн суудаг лекцэнд суудаг байж таарна. Түүнтэй нэг зиндаа болохоор танил дотно болоход амархан, өдөр бүхэн уулзаж учиръя гэсэн ч дурын хэрэг шүү
дээ. Гэвч эд Руфьтэй ярилцаж түүнийг хүндэтгэж бахархан баясаж байхын оронд бүхэл бүтэн энэ оройг дэмий сэлгүүцэж байгаа нь тун хачирхалтай санагджээ. Тэдний дунд шогнойсон онигор залуу байхыг Мартин ажиглаад энэ бол новшийн жаал байж таарна. Хэрэв энэ залуу хөлөг онгоцон дээр ажил хийж байгаа бол нусаа гоожуулж хулчийж хүний хооронд яаж хов зөөж байх бол гэж бодлоо. Энэ залуугийн дэргэд өөрийгөө хавьгүй дээр гэж бодоход ихэд баярлажээ. Энэ бодол Руфьд бүр ч ойртуулаад өгөх шиг болов. Өөрийгөө бусадтай нь зэрэгцүүлэн үзэв. Бие бялдар чийрэг, булчин шөрмөс сайтайн хувьд эднийг хаанаа ч дагуулмааргуй байлаа. Харин эдний толгой эрдэм мэдлэгээр дүүрэн учир Руфьтэй нэг хэлээр чөлөөтэй ярилцаж чадна гэж бодохоос хор шар нь буцалж надад бас тархи толгой заяасан шүү дээ гэж бодлоо. Мартин Иден эдний сурч чадсаныг сурч чадахгүй гэж үү? Эднийг номоор амьдрал судалж байхад Мартин амьдрал дунд завгүй явсан биш үү. Энэ завсар толгойд мэдлэг хуримтлаагүй гэж үү? Даан ч өөр төрлийн мэдлэг юм даа. Эдний дотор хөлгийн жолоо залах, дарвуул татах, харуулд зогсож чадах хүн гарах уу даа? Мартин гарз сүйрэл, зогсоо зайгүй хөдөлмөр, аюул нөмөрч эр зориг шалгасан амьдрал туулж өнгөрөөсөн билээ. Тэр бүх амьдралын сургууль цөм эргэн дурсагдав. За яамай, Мартинд хожимдсон юм ер алга.
Мартин Идений аль хэдийнээ туулж өнгөрөөсөн жинхэнэ амьдралыг энэ залуус хэзээ нэгэн цагт мөн туулж өнгөрөөх л байлгүй. Тэгэхэд түүний мэддэг юмыг тэд мэдэх гэж ядаж байх завсар Мартин амьдралын нөгөө талыг номноос мэдэж авах болно.
Оклендаас Беркли орохоор яваа трамвайн цонхоор байн байн зэлүүд газар харагдах бөгөөд «Хиггинботамын жижиглэн худалдаалах барааны дэлгүүр» хэмээн гоёж бичсэн ихэмсэг хаяг бүхий хоёр давхар байшин зэрэгцэж харагдахыг хүлээнэ. Байшин ч харагдлаа. Мартин трамвайнаас үсрэн буув. Байшингийн хаягийг дахин нэг уншиж үзтэл энд бичсэн хэдэн үгэнд багтмааргүй олон зүйл бодогдуулжээ. Амиа хичээсэн арчаагүй байдал энэ хаягийн үсгэнд хүртэл шингэсэн харагдав. Хиггинботам түүний хүргэн ах болох тул Мартин түүнийг сайтар судалж амжсан байлаа. Түлхүүр гарган хаалга онгойлгоод шатаар өгсөв. Хэдийгээр Хиггинботамын суудаг хоёрдугаар давхарт гарч ирсэн боловч доод давхарт байгаа дэлгүүрийн тэндээс муудсан ногооны үнэр ханхлан байлаа. Мартин үүдний харанхуй өрөөн дундуур тэмтчин явснаа олон хүүхдийн аль нь тоглож байгаад мартаж орхисон тоглоомын тэргэнд бүдрэн сүртэй
чимээ гаргаж хаалга мөргөв. «Ядахдаа хэдэн улаан мөнгө зараад гэрэл гаргаж чадахгүй суудаг амьтан. Ингэж байгаад хүний хамар авна байх шүү» гэж дотроо Хиггинботамыг занав.
Хаалганы бариулыг тэмтэрч олоод төрсөн эгч, Бернард Хиггинботам хоёрын сууж бүхий гэрэлтэй өрөөнд орлоо. Эгч нь хар хүнийхээ өмдийг оёж, Хиггинботам өөрөө хоёр сандал дамнан хажуулдаж, тамтаг болсон өндөр өсгийтэй туфль угласан ясан хөлөө жийн сонин уншиж суулаа. Мартиныг орж ирэхэд хүргэн ах нь уншиж байгаа сониныхоо дээгүүр зальхай нүдээр нэвтлэх мэт харав. Мартин Иден өөрийн хүргэн ах Бернардыг харахаас ямагт ой гутаж, эгч маань энэ хүний чухам юунд нь болж суусан юм бол? гэж харамсдаг байлаа. Бернард Хиггинботам нүдэнд чөтгөр мэт хүйтэн харагдах учир дэлсээд авмаар санагдаж гар нь загатнах боловч «нармий болтол цохих цаг ирэх биз» гэж бодоод багтаж ядсан омог хорслоо даран суудаг байжээ. Бернардын хорсол занал, хомхой сэтгэл шингэсэн муухай харцыг Мартин ажиглаад
— За яав? гэж асуухад Бернард
— Наад хаалгы чинь будуулаад долоо хоноогүй байна.
Ямар үнэ хөлс төлж байж будуулсныг чи мэдсээр байж болгоомжтойхон орж гарч болохгүй байна уу! хэмээн харамссан, занасан хоёрын завсар өгүүлэв.
Мартин хариу хэдэн үг хэлмээр санагдсан боловч, тэртэй тэргүй нэмэр болох бус гэж бодоод бие барихын тулд хананд өлгөөстэй хэвлэмэл зураг руу харлаа. Ямагт таалагддаг байсан энэ зургийг анх удаа үзэж байгаа юм шиг Мартин гайхан ширтэнэ. Тэр зураг энэ оронгийн оронцгонд байгаа бусад бүх зүйлийн адил үнэ хямдтай гуравдугаар зэргийн зүйл байлаа. Мартинд дөнгөж саяхан
ороод гарч ирсэн айлынх бодогдож, эхлээд хананд өлгөөтэй байгаа зураг, дараа нь хөөрхнөөр инээмсэглэн гар бариад үдэн гаргаж өгч байгаа Руфь харагджээ. Мартин Иден хаана байгаагаа мартав. Хажууд нь Бернард Хиггинботам сууж байгааг ч бас мартжээ.
— Чи чинь хий юм хараад яаж солиорч байна вэ? гэж хэлэхэд нь сая сэхээ оржээ. Бернардын уурласан зальхай нүдийг Мартин ажиглаад энэ хоёр нүд эзнийгээ дэлгүүрт ажил хийж байхад туниа муутай гөлөлзөн яаж нялганаж, зусардан бялдуучилж, боол мэт долигонож байдгийг санав.
— Тийм ээ, би хий юм харж байна. Тавтай нойрсоорой Гертруд эгч ээ, тавтан нойрсоорой! гэж хэлээд Мартин гарахдаа тоостой хивсний атираанд дахин бүдэрч бараг унах шахав.
— Хаалга битгий тас савчихаарай гэж хойноос нь Хиггинботам зандрангуй хэллээ.
Мартин Идений хамаг судас гүрэлзсэн боловч биеэ барин хаалгы нь алгуурхан хаав.
Хиггинботам бах болсон байдалтай эхнэрээ хараад сөөнгө дуугаар
— Шал согтуу! Заавал согтуу ирнэ гэж миний хэлсэн үнэн байгаа биз гэхэд эхнэр нь хүлцэнгүй толгой дохиод
— Нээрэн ч нүд нь гялалзаад нэг л биш. Уг нь зах зүүгээд л гарсан юмсан. Цамцныхаа захыг хаячихжээ дээ. Гэхдээ арай ч шал согтотлоо уугаагүй бололтой хэмээн
бурууг хүлээв.
— Харсаар байтал хоёр хөл дээрээ тогтож ядаад л бүдрэлгүй нэг алхаж чадахгүй байна даг. Үүдний өрөөнд өнхөрч унах шахсаныг наад хоёр чих чинь дуулаа биз дээ? гэхэд
— Харанхуйд нүд нь юм үзэлгүй, Алисын тэргэнд бүдэрчих шиг болно билээ гэж Гертруд хэлэв.
Хиггинботам уур омгоо чөлөөтэй тавьсан учир дуу нь чангарлаа. Тэрээр худалдан авагчдын өмнө өдөржин бөхөлзөж цөхөрсөндөө уурлаж хар гэртээ хаан, бор гэртээ
богд болж байгаа нь энэ ажээ.
— Чамд би, нөгөөх магтаад байдаг дүү чинь шал согтуу ирлээ гэж хэлж байгааг дуулж байна уу!
Хиггинботам энэ өгүүлбэрийн үг бүрийг хямгадах мэт огцом огцом таслан зөөж хүйтнээр эрс ширүүн хэлэв. Эхнэр нь арга буюу цөхрөн дуугаа татав. Гертруд жирэмсэн бие, хар бор ажил, хань нөхрийнхөө ширүүнд үүртсэн, хувцас хунараа хүртэл өөдтэй өмсөж чаддаггүй хэзээний ноомой хүүхэн ажээ.
— Эцэг нь архичин байсан юмдаг, ямар л олигтой явав гэж. Бас л нэг хашааны ёроол түшээд үхсэн байх буй. Харж л байгаарай! гэж Хиггинботам прокурор хүний буйраар өгүүлэв. Гертруд мөн толгой дохин санаа алдаад нөхрийнхөө өмдийг оёсоор суув. Тэр хоёрын хэв хэн нь Мартиныг согтуу ирлээ гэж боджээ. Энэ гэрийн эр эм хоёр сайхан юм бүхний хувьд нүд балай чих дүлий байдаг байжээ. Тиймгүйсэн бол залуу хөвүүний нүднээ анхны хайрын сэтгэлийн оч гялалзаж, мишээв баярлаж байсныг эрхбиш олж харах байсан бизээ.
Заримдаа эхнэр нь олигтойхон зөрж байвал дотроо тааламжтай байдаг Хиггинботам энэ удаа Гертрудын дуу шуугүй сууж байгаад уур нь шатаж өндөр дуугаар
— Хэдэн хүүхдэд сайхан юм зааж өгч байна! гэж Хиггинботам хашгираад-Хэрэв дахиад согтуу ирвэл би үүдээрээ шагайлгахгүй шүү. Мэдээ биз? Энэ маань, энэ архичин этгээдэд хэдэн хүүхэд уруу татагдаад завхарчихвал ямар сайн байх вэ. Завхарчиж ч байна. Завхрахаас өөр зам ч алга гэлээ. Бернард Хиггинботам шинэ сэргэг уншсан сониныхсо үгээр ярих хэзээний дуртай ажээ.
Эхнэр нь хариу дуугарахгүй хэвээр үе үе санаа алдаж толгой сэгсрэн зүүгээ хатгасаар суулаа. Хиггинботам сониноо дахин шүүрч аваад уншиж байсан сониныхоо дээгүүр өнгийн харж гэнэт:
— Ингэхэд цаадах чинь өнгөрсөн долоо хоногийнхоо хөлсийг төлсөн үү? гэж асуув.
Гертруд нөхрийнхөө аяыг дагуулан
— Төлөх мөнгө түүнд бий бий гэв.
— Цаадах чинь хэзээ хэзээгүй аян замд гарах болсон биш үү? гэхэд
— Бодвол мөнгөө барагдахаар явах байх. Өчигдөр таарамжтай хөлөг онгоц хайхаар Сан-Франциско орох нь орсон л доо. Бэлэн мөнгөтэй явсан цагт анх дайралдсан
хөлөгт хөлслөгдөхгүй биз. Тэгэхдээ тэрээр холын юмыг түнгааж бодохдоо бас ч ухаантай шүү гэв.
— Яана гэнэ ээ? Хөлөг онгоцны талбай цэвэрлэх ч гайгүй л нэг биз дээ. Бас ухаантай гэнэ шүү! гээд зэвүүнээр инээв.
— Алс хол явж эрдэнэ эрэх нэг хөлөг байна гэж ярьсан.
Хэрэв түүнийг явтал мөнгөөр гачигдахгүй бол тэр хөлгөөр л явах санаатай байгаа байх гэхэд нь Хиггинботам
— Хэрэв энд суурьших л гэж байгаа юм бол би ачаа ачигчаар авч ажиллуулж болох л юм. Том надтай тооцоо шувтарсан гэв. Түүний үгэнд Иденийг хайрласан сэтгэлийн өчүүхэн ч илрэл алга байлаа.Эхнэр нь түүн рүү гайхан асуусан байдалтай харав.
— Том өнөөдөр надтай тооцоогоо хийж шувтарлаа. Каррузярсынд очиж ажиллах юм байх. Тэднийх ч яахав, мөнгөөр зоддог айл. Би тийм их хөлс өгч чадах ч үгүй гэв.
— Хэлээгүй юу тэр! Чи даан ч гар татаад байсан юм гэж эхнэрийнхээ хэлэхэд
— Чамайг бусдын хэрэгт хошуу бүү дүр гэж хичнээн хэлдэг юм бэ! Тэгж зэвүү хүргээд байдгаа татвал таарна гэж уурлав.
— Надад ямар пад байх вэ. Гэхдээ Том ер нь овоо хүү байсан юмсан гэж Гертруд аман дотроо бувтнаад нөхрөө ууртай нүдээр хялайсан нь чухамдаа тун их зүрх гаргасан хэрэг байлаа.
— Чиний тэр дүү шиг юм чинь дэндүү залхуу юм, жаахан өөдтэйхэн бол хөсөгтөө аваад ажиллуулсан ч болох л байна.
— Дүү маань идсэн хоол, суусан өрөөнийхөө үнийг чамлалгүй өгч л байгаа. Би чамтай нийлээд бүтэн долоон жил боллоо. Ингэж хуруу хумсаа хуйхлаад баймааргүй л юм гэж эхнэр нь үглэв.
— Хэрэв шөнө ном уншвал гэрлийн мөнгө төлж байгаарай гэж дүүдээ хэлсэн биз? гэж Хиггинботам асуулаа.
Гертруд ажилд ядарсандаа болоод нөхөртэйгөө үг сөрөлцөх чадал мөхөсдөөд хариу дуугарсангүй. Хиггинботам гэр бүлийн хэрүүлд дийлж эхнэрээ номхруулж авсандаа сэтгэл ихэд тааламжтай болж хамраа сөхөн улцгар нүдээ ууртайяа гялалзуулав. Хэдийгээр жил өнжилгүй хүүхэд төрүүлэвч хэрүүл маргаан хэдий хийвч гал нь буурахгүй байсан анхны жилүүдийнхтэй харьцуулж бодоход Гертрудыг номхруулж авах одоо тун амархан болжээ.
— Хэлээгүй бол маргааш заавал хэлээрэй. Бас Мериенийг авчраад, хүүхэд харж бай гэж хэлэхгүй бол цаадах чинь мартчихаж магадгүй шүү. Том нэгэнт явсан болохсор би бараандаа явах хэрэгтэй болно. Харин чи миний оронд худалдаа хийгээрэй гэхэд нь Гертруд
— .Маргааш юм угаах юмсан гэж шийдвэртэй бус хэлэв. Хиггинботам
— Тэгвэл эртхэн шиг л бос... Би арван цагаас нааш гарч амжих ч үгүй сониноо ууртайяа шүүрэн аваад дахин уншиж эхлэв.

Дөрөвдүгээр бүлэг

Мартин Иден хүргэн ахтайгаа муудалцсаны дараа уур нь гарахгүй чичирсээр үүдний харанхуй өрөө тэмтрэн явж унтах ор, суух ганц сандал, гар нүүрний угаагуураас өөр юмгүй жижигхэн тасалгаандаа оров. Хиггинботам дэндүү харамч учир эхнэрээрээ ажил хийлгэж
дөнгөж байсан цагт зарц хөлслөхгүй санаатай, зарц хөлслөхгүй бол илүү өрөөндөө нэг биш хоёр хүн суулгах бололцоотой байжээ. Мартин авчирсан Суинбер, Броунинг хоёрын хоёр номоо ширээн дээр тавьж гадуур цамцаа тайлаад орон дээрээ суулаа. Ор нь хүнд биеийг дааж ядан хяхтнах боловч Мартин анзаарсангүй. Гутлаа тайлахаар бөхийхөд дээврээс нь урссан борооны усанд нэвтэрсний улмаас халтар судал татсан хана нүдэнд туслаа. Хир тоос болсон ханан дээр янз бүрийн юм үзэгдэж эхэлжээ. Гутлаа тайлахыг мартаж, хана ширтэн удтал гөлрөн суусныхаа дараа уруул нь хөдөлж «Руфь» гэж шивнэв.
«Руфь» гэдэг жирийн үг тийм сайхан сонсогдоно гэж Мартин ер санаагүй билээ. «Руфь, Руфь» гэж дахин дахин дуудав. Хүүхний нэр, уншихад сайхан тарина шиг санагджээ. Руфийг дуудах бүрийд нүүр царай нь тодрон харагдаж ханыг алтан туяагаар гийгүүлнэ. Руфийн царай зөвхөн ханаар барахгүй зах хязгааргүй талд алтан туяа цацруулж тэр дунд Мартины сэтгэл Руфийн сэтгэлийг эрнэ. Мартинд заяасан сайн юм бухэн арвижин арвижсаар биенд нь багтахгүй халин их мөрөн болж урсах шиг боллоо. Руфийн тухай бодол аяндаа түүнийг өөд татан золбоо, хийморий нь бадруулжээ. Тэгэх тусам Мартин улам сайн сайхан явахын хүслэн болов. Мартин ийм бодолд автаж үзээгүй билээ. Түүний уулзаж байсан хүүхнүүд өөд татаж авахаасаа уруу татаж улам
бүдүүлэг амьтан болгон хувиргах нь олонтаа байжээ. Тэр хүүхнүүдийн нилээд нь хамаг сайн сайхан гэж үзсэн бүхнээ өөрт нь зориулж байсныг Мартин анзааралгүй явжээ. Иден өөрийгөө шинждэггүй түүнд хүүхнүүдийн хайр сэтгэлийг догдлуулах ямар нэгэн чанар байгаагаас хүүхнүүд ихэд шохоорхдогийг ч мэдэхгүй явжээ. Чухамдаа хүүхнүүд Мартиныг царайчилж байснаас бус, Мартин хүүхнүүдийг царайчилж байсан-гүй. Бас Мартин зарим хүүхнүүдийг өөд татсан удаа буй билээ. Энэ тухай бас Мартин санаандгүй явжээ. Хүүхнүүдийн явж байгааг огтхон ч тоомсорлож үздэггүй Мартин одоо тэр бүхнийг эрэгцүүлэн бодож үзэв. Хүүхнүүд гараас нь хөтлөх дуртай. Тэд цөм бузар гартай байсан санагдав. Тэрээр хүүхнийг ойшоодоггүй өөрийгөө ч ойшоодоггүй байжээ. Өөрийгөө шинжиж сураагүйн улмаас учрыг эс ойлгов. Өнгөрсөн явдлаа дурсаад Мартин гагцхүү
ичжээ.
Мартин гэнэт босон харайж гар нүүрийн угаагуур дээрх ялаа сууж халтартуулсан толинд нүүрээ харав. Гар нүүрнийхээ алчуураар зүлгэн цэвэрлээд тухтайяа тольдлоо. Энэ бол чухамдаа Мартин өөрийгөө анх удаа ажиглаж байгаа билээ. Хэдийгээр нүд хурц, ажигч боловч энэ ертөнцийн эрээн бараан амьдралд үүртээд өөрийгөө харах завгүй явжээ. Одоо толинд хорин насан дээрээ яваа залуу харагдав. Царай зүсийг хэмжих хэмжүүр байхгүй тул аль хир сайхан залуу болохоо мэдэж чадсангүй, осолтгүй л өргөн хүнхэр духан дээр мушгиран халиурсан хонгор үстэйгээ ажиглажээ. Тэр үсэнд хүүхнүүд шохоорхож хуруу гараараа оролдон илэх дуртай байжээ. Энэ үс түүнд ямар хэрэг байв гэж бодоод төдий л тоомсорлосонгүй. харин духныхаа цаана юу нуугдаж байгааг нүднийхээ харцаар өрөмдөн шинжлэх мэт ширтэв. Миний энэ толгой аль хир толгой бол? Хэрэгтэй толгой юу, хэрэггүй толгой юу? Энэ толгой надад түүнийг олж өгч чадах бол уу үгүй бол уу? хэмээн өөрийгөө байцаав.
Болдын өнгөтэй боловч нарны туяанд униартан хөхрөх тэнгисийн мандал лугаа үе үе ижилсэх цэв цэнхэр нүдээрээ өөрийгөө ямар сэтгэлтэй хүн болохыг шинжиж үзэв. Энэ нүд түүнд таалагдах эсэхийг мэдэх санаатай руфийн нүдээр харах гэж бас оролдсон боловч энэ оролдлого тус болсонгүй. Амьдрал байдлы нь сайн мэдэх хүүхнүүдийн бодол санааг таахад амархан харин Руфийг угаас танихгүй учир бодол санаа нь цөм нууц, түүнээс ядахдаа нэгэн ширхгийг ч болов таахад бэрх санагджээ. Мартин аргаа бараад энэ нүд ямар ч гэсэн үнэнч сэтгэлийн нүд, энэ нүд хорон санаа, хомхой сэттэл ер байхгүй гэж өөрөө шууд үнэлэв. Харин түүний царай дэндүү хар харагджээ. Өөрийгөө тийм хар царайтай гэж санаанд үгүй явсан билээ. Ханцуйгаа сайтар шамлаад
тохойноосоо дээшхи хэсгийг нүүрнийхээ өнгөтэй харьцуулж үзэз. Уг нь гарцаагүй цагаан байжээ. Гэтэл бас нүүр харын дээр гарын хар нэмэгдэв. Эргүүлж тойруулан үзвэл наранд түлэгдээгүй газраа цав цагаан байлаа. Толинд харагдаж байгаа энэ хүрэл хүрэн царай урьд ийм цагаан байсныг санаад инээд нь хүрэв. Түүний наранд борлоогүй хөрстэй адил цагаан царайгаа гайхуулах хүүхэн хорвоод төдий л олон байж чадмааргүй ч санагджээ.
Амаа ажиглаваас, хэрэв уур хүрсэн цагтаа уруулаа чанга жимийн сураагүй бол херувим бурхны ам шиг харагджээ. Мартин уруулаа ямагт жимийж явах тул бараг хэзээний ширүүн хүн буй гэмээр ажээ. Уруул нь үнэхээр цэрэг эр буюу хайрын сэтгэлтэй хүнд баймаар харагдлаа. Түүний хоёр уруул амьдралын хамаг зугаа цэнгэлийг амсан мэдрэх чадвартайн дээр хэрэгтэй цаг тохиолдоход яаж ч догширч чадах уруул байлаа. Ам жаахан том, эрүүгий нь харахад нилээд эзэрхий бол уу гэмээр Мартины бяр чадал, сонор соргог нь тэнцүү учир эрүүл саруул ухаан, гоо сайханд дуртай ажээ. Хоёр уруулын завсар гялалзах өвдөж үзээгүй шүдээ хараад ямар боловч бөх бат, тэгшхэн цагаан шүд байна гэж бодтол зарим хүн шүдээ өдөр бүр цэвэрлэдэг гэж ярьж байсан шиг санагдаад тэр дорхиноо ичлээ. Тэр хүмүүс Руфийн зиндааны дээгүүр хүмүүс байж таарна. Руфь шүдээ өдөр бүр угаадаг нь лавтай хэрэг. Хэрэв амьдралынхаа туршид шүдээ ганц ч удаа угааж үзээгүйг дуулбал яах байсан бол оо? Иден маргаашийн дотор сойз худалдан авч шүдээ угааж байхаар шийдлээ. Гагцхүү гавьяагаар түүнийг өөртөө татаж дийлэхгүй учир шүдээ сойздож сурахаас эхлэн хоолой багалзуур боож чөлөөтэй биш бүгчимдүүлж байдаг цардмал зах хүртэл зүүж бүхий л талаараа өөр болж харагдах хэрэгтэйболов.Мартин алгаа эргүүлэн эвэр саарий нь хуруугаараа маажиж үзвээс сойзоор зүлгээд ч арилмааргүй бэх шингэжээ. Гэтэл Руфийн алга ямар байсан гэж санана! Энэ тухай бодоход ч сайхан санагдав. Тэр алгыг зүйрлүүлбээс сарнай цэцгийн дэлбээ лүгээ адил зөөлхөн, цасны ширхэг мэт хөнгөн байжээ. Эмэгтэй хүний гар тийм зөөлөн хөнгөн байдгийг Мартин огтхон ч зүүдлээгүй аж. Тийм гараар илүүлэх ямар сайхан бол гэж гайхсанаа эрэгцүүлж нэг бодоод ичиж царай нь улайв .Ингэж бодох нь түүний үзэсгэлэн гоо, ариун сэтгэлийг дэндүү доромжилсон хэрэг санагджээ. Тэр бол бурхан дагина энэ дэлхийд хамаагүй алс хол элэн халин нисэн явагч, бариад авах биегүй хий үзэгдэл гэж хичнээн бодовч зөөлөн гар огтхон ч мартагдсангүй. Мартин Иден фабрикийн ажил,
гэрийн хар бор ажилд нухлагдсан хүүхнүүдийн хэв дүрсээ алдсан ширүүн гарт хэт дасчээ. Тийм ээ. тэдний гар ширүүн байх нь аргагүй. Үүний учрыг Мартин ойлгож байлаа. Харин түүний гар... хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учир зөөлөн хөнгөн байжээ. Амьдрахын төлөө хөдөлмөрлөх хэрэгцээгүй тийм хүмүүс байдгийг бодоход тэр хоёрын хоорондын зай дахин холдов. Идений нүднээ хөдөлмөрлөхийг үл мэдэх язгууртан баячуулын дүр гэнэт тодорлоо. Тэр дүр бохир цагаан ханан дээр сүр ихтэй, асар том хүрэл хөшөө болон харагджээ. Өнгөрсөн түүхээ эргэж санахад Мартин хэлд орсон цагаасаа эхлэн шувт хөдөлмөрлөжээ. Түүний эцэг эх төрөл садан бас л цөм ажил хийж амь зууж байсан билээ. Юм угааж амьдрах болсноос гар нь бамбайн хөөж шүүрхий мах шиг улайсан энэ Гертрудыг хар л даа. Түүний нөгөө нэг эгч Мериен консервын заводод улаан лууль хэрчин амь зууж байхдаа хөөрхөн гараа эсгэсээр нил шарх сорви болгосон. Түүнээс гадна тэрээр өнгөрсөн өвөл наамал цаасны фабрикт ажил хийж байгаад машинд хоёр хуруугаа мухарласан. Мартин Иденд төрүүлсэн эхий нь өрөвтөл мэт ширүүн гар, авсан дээр нь босгосон загалмай дурсагдав. Эцэг нь мөн амьдралынхаа эцсийн өдрийг хүртэл хөдөлмөрлөж байгаад алган дээрээ хагас ямхын хиртэй зузаан эвэр саарь ургуулаад нас барсан. Гэтэл Руфь, түүний эх, ах нарын гар тийм зөөлөн байдаг. Энэ ялгаа Мартиныг гойд их түгшүүлэв. Энэ бол Мартин, Руфь хоёрыг заагласан зааг хичнээн их байгааг батлах тод гэгчийн тэмдэг байлаа.
Мартин харамсангуй мишилзээд орон дээрээ дахин сууж гутлаа тайлав. Хүүхний царай, хоёр гараас болж ухаан алдан согтжээ. Түүний нүднээ хий үзэгдэл дахин эрээлжилж өөрөө харанхуй шөнө Лондоны зүүн захын нэгэн том байшингийн урдуур арван таван настай ажилчин
охин дагуулаад явж байгаа байдал харагдав. Тэр охинтой зугаалсныхаа дараа гэрт нь хүргэж өгч байна. Охин хог новш хөглөрсөн пүнз мэт байшинд суудаг ажээ. Тэр хоёр салах болж Мартин гары нь барих гэв.
Охин үнсүүлэх санаатай уруулаа цорвойсон боловч Мартин нэгэн зүйлээс эмээн үнсэх дур хүрсэнгүй. Тэгэхэд нь охин чичиргэнэн арга буюу гары нь чанга атгав. Мартин
түүний эвэр суусан бяцхан гарыг барьсан хойноо гэнэт өрөвдөх сэтгэл төрөв. Түүний аргадсан байдал, өлөн нүд, бараг хүүхдээрээ байгаа боловч тачаангуйлахын амтыг хэдийнээ амссан булбарай биеийг хараад хайрлаж нигүүлсэхдээ тэврэн авч уруул дээр нь үнсэв. Охин баярласандаа дуу алдан чарлаж байгаа нь сонсогдож эрхэлсэн муур адил наалдах шиг болов. Хөөрхий амьтан! Мартин аль хэдийн болж өнгөрсөн энэ явдлын зургийг хараад охиныг биендээ наалдах тэрхэн үес зүрх сэтгэл шимширч байсантайгаа адил сэрдхийв. Тэр үед тэнгэр бүрхэг, шиврээ бороонд зам талбай, шавар шалбааг болж байсан тул уул зураг орог саарал өнгөтэй харагдлаа. Гэтэл гэнэт гэрэл гийж ханан дээрх бүх дүр хий үзэгдэл арилаад алтан шаргал үсэп титэмтэй
цав цагаан царай од мэт хүрч боломгүй холоос дахин гэрэлтэв.
Мартин ширээн дээрээс Суинберн, Брауниигийн ботийг авч үнсэн таална. Ямар ч гэсэн тэр намайг ирээрэй гэж урьсан шүү дээ гэж бодоод дахин нэг тольдсоноо;
— Мартин Иден, чи маргааш өглөө босонгуутаа нийтийн номын санд оч. Биеэ авч явах горимын тухай ном олж унш. Мэдэв үү? гэж баяр хөөртэй чанга хэллээ.
Мартин гэрлээ унтраагаад хэвтэхэд ор нь хүнд биеийг дааж ядан хяхтнав.
- Мартин минь, чи болж өгвөл хамгийн түрүүнд хараалаа л татаж үзээрэй. Нөхөөр чамд хэллээ шүү! Үүнийг бүү мартаарай! гэж хэлээд нойрсов. Түүний зүүд мөрөөсөл чаиар чансааиы хувьд хар тамхинд орсон хүн тамхиа санах лугаа адилтгам шидтэй байлаа.


Тавдугаар бүлэг

Мартиныг өглөө сэрэхэд хар савангийн үнэр ханхалж, баяр баясгалан мэтэхгүй амьдралын түр тар хийсэн шуугиан чихий нь дөжрүүлж, нөгөө зүрх сэтгэл баясгасан зүүд цөм мартагдав.
Өрөөнөөсэө гарвал эгч нь бухимдсан уураа гаргахаар чанга хашгичин хүүхдийнхээ
нэгийг тасхийтэл алгадах чимээ сонсогдлоо. Хүүхдийн чарлах дуун хутгаар зүсээд авах шиг болов. Мартинд энэ айлын юм бүхэн, тэр ч байтугай амьсгалж байгаа агаар нь хүртэл ойгий нь гутаам санагджээ. Руфийн суудаг тайван, эгшиг нийлсэн тэр байшин эпэ байшин яасан өөр вэ? Руфийнд байгаа юм цөм эрхэм сайхан тэгээд бас хүний оюуны хэрэгцээнд таарч дүйсэн байхад энд дан ганц бүдүүн ширүүн эд юмс. Иден уйлж байгаа хүүхдийг
- Альфред аа, нааш ир! хэмээн дуудаад хармаанаа суйлав. Олсон мөнгөө гамнахыг мэдэхгүй нь түүний хамгийн гол нэг чанар байлаа. Альфердыг аргадахын тулд хорин центийн зоос өгч тэврээд
— За одоо явж наад мөнгөөрөө мөхөөлдөс авч ид. Харин чи ах дүү нартайгаа хуваалцдаг юм шүү.
Мөхөөлдсөнөөс аманд удаахан хайлахы нь аваарай гэв.
Яг энэ үед эгч нь юм угаадаг модон торхныхоо цаанаас өндийн Мартиныг хараад '
- Арван цент л өгвөл болох нь тэр. Чи ядахдаа мөнгөний үнэ цэнийг мэдэж аваач. Одоо, хүүхэд элэг бариад шулчихна даа гэхэд нь Мартин:
- Зүгээр зүгээр. Миний мөнгө үнээ хүнээр хэлүүлэлтгүй мэднэ. Эгч ээ өглөөний мэнд хүргэе. Хэрэв таныг завтай байсан бол үнсмээр л байна гэж хөгжөөнтэй хэлэв.
Мартин төрсөн эгчдээ эелдэг байхыг хичээнэ. Зөөлөн цагаан сэтгэлтэй эгч нь тэрний нь мэдээд дүүгээ мөн хайрлана. Гертруд он жил улирах бүрийд урьдынхаа төрх байдлыг алдсаар одоо уур ихтэй хэрүүлч авгай болжээ. Энэ нь чухамдаа хүнд хүчир ажил, хүүхдэд дарагдан ханилсан нөхрийнхэө олхиогүй араншингаас болсон гэдгийг Мартин мэдэж байв. Энэ завсар эгч маань ялзарсан ногооны үнэр, даавуу даалимбаны хирэнд нэвтрэн лангууны ард зэс зоос тоолсоор зэсний хоронд хордож гүйцэж дээ гэж бодож байтал эгч нь
- За, цайгаа уу! гэж өнгөн дээрээ ширүүн боловч цаанаа сэтгэл хануун өгүүлэв. Тэрээр даян дэлхий дээгүүр тэнэж явдаг ах дүү нарынхаа дотроос Мартиндаа гойд их хайртай ажээ.
Гертруд Мартиныг хайрлах сэтгэлээ нэгэн үес тэвчиж чадалгүй
— За нааш ир. эгч нь үнсье гээд хоёр гартаа наалдсан савангийн хөөсийг нэг нэгээр нь ээлжлэн шувтрав. Мартин эгчийнхээ бүдүүн биеийг тэврэн бамбайж хөөсөн нойтон уруулаар үнсүүлэв. Ядарсны улмаас бие ихэд суларсан Гертруд баясан сэтгэл хөөрч нүдэнд нь нулимс мэлтэгнэв. Тэрхүү нулимсаа нуухаар дүүгээ биеэсээ холдуулан түлхсэн боловч Мартин нулимстай нүдий нь ажиглаж амжжээ.
— Зуухан дээр идэх юм бий. Жим хэдийнээ боссон байх. Үүр цүүрээр босож юм угаасаар байгаад таарлаа. Явж бушуухан идэж уугаад нэг тийшээ зайлж үз. Өнөөдөр бид тун их ажилтай байна. Том яваад өгсөн. Хөсөгтэйгөө Бернард өөрөө л явах болж байх шиг бололтой хэмээн яарангуй хэлэв.
Мартин зүрх шимшрэн гал тогооны өрөөнд орлоо. Улаан царайтай салан эгч нь Мартины нүднээ тэр чигээрээ харагдсаар байлаа. Хэрэв эгч минь завтай байдагсан бол намайг хайрлаж энхрийлэх л шүү дээ гэж бодов. Гэтэл Гертруд эгч нь ажилдаа дарагдаж мөн ч ядарчээ. Ингэж ядарч байхад, энэ муу Бернард Хиггинботам ажлаар дараад л байх. Эгчийн нь үнсэлт ер сайхан санагдсангүй.
Энэ тухай Мартин бодохгүй байж огтхон ч чадсангүй. Энэ удаагийн үнсэлт үнэхээр ерийн бус байлаа. Уг нь Гертруд дүүгээ олон жил, хөлгөөр явах аян замд нь үдэн гаргаж өгөхдөө буюу буцаж ирэхэд нь үнсдэг л байсан. Урьд эгч нь чанга уруулаар түргэн түргэн үнсдэг байсан бол энэ удаа савангийн хөөс амтагдсан улцгар уруулаараа үнсжээ. Тэрээр ядралын туйлд хүрений улмаас яаж үнсэхээ хүртэл мартжээ. Гертруд нөхөртэй болохоосоо өмнө хүнд хүчир ажлынхаа дараа шөнөжин бүжиглээд тэндээсээ угаалгынхаа газар шууд ажилдаа орохыг юмын төдий боддоггүй байсныг санав. Тэгтэл Мартинд Руфь дахин дурсагдаж уруул нь бүх бие махбодтойгоо нэгэн адил бас л булбарай хэвээрээ байгаа даа. Руфийн үнсэлт нүднийхээ харц шиг чин сэтгэлийн угаас, гар барьсан шигээ чанга байх буй заа гэж бодлоо. Мартин тэр ч байтугай уруулааРуфийн уруулаар үнсүүлбэл ямар байхыг төсөөлөн бодож үзээд амт шимтий нь бишрэн толгой нь эргэж өөрийгөө
анхилуун үнэрээрээ согтоосон сарнай цэцгэн үүлс дундуур алгуурхан хөвж яваа мэт санав.
Мартиныг гал тогооны өрөөнд ороход эдний нэг өрөөг хөлслөн суудаг хоёрдугаар хүн болох Жим хараа муутай нүдээрээ холыг ширтэн хошуу будаа яаралгүй идэж суув. Жим слесарийн дагалдан хийдэг бөгөөд угийн ноомой, хүнтэй үг солихдоо эв дүйгүйн дээр оюуны хувьд нилээд хоцрогдонгуй учир амьдралыи төлөө тэмцэлд амжилт олж үзээгүй ажээ.
Мартин Иден болж гүйцээгүй хөрсөн будаагаа идэх дургүй хутган байгааг хараад Жим
— Чи яагаад хоолоо идэхгүй байна? Өчигдөр дахиад балгачихаа юу? гэж асуув.
Мартин зөвхөн толгой сэгсрэв. Түүнийг тойрон байгаа зүйлс
сэтгэл өвдөм арчаагүй, Морзын Руфь одоо бүр ч холдсон мэт санагджээ.
— Би өгчидөр ганц сайн уулаа даа хэмээн Жим татавганан инээгээд-Ээ, чи намайг ямар аятайхан хүүхэнтэй дайралдсан гэж санана! Тэгсэн чинь Билл намайг чирч гулдраад аваад ирлээ гэв.
Мартин чагнаж байгаа болон толгой дохив. Тэрээр ямар ч хүний яриаг анхаарсан анхаараагүй толгойгоо дохих буюу сэгсэрч суудаг заншилтай байлаа. Дараа нь Мартин аягандаа зөөг цай хийв.
— Өнөөдөр хоёулаа «Лотос» клубт очиж бүжиглэх үү? Тэнд пиво ч худалдана байх. Хэрэв Темескалийнхан ирвэл заавал зодоон цохион болно. Би ч зодоонд муу л даа. Тфү!... яадаг юм бэ, ямар ч гэсэн би тэр хүүхнээ аваад очно. Нэг л хорхой хүрээд байна. Сайн ёр уу, муу ёр уу бүү мэд! гээд мэдрэлий нь өвчин хөдөлж нүүрээ
татавгануулан балгасан цайгаараа амаа зайлав.
— Чи Жулияг таних уу? гэхэд нь Мартин толгой сэгсрэв.
— Тэр чинь надтай явж байгаа юм. Тун догь хүүхэн дээ!
Чамтай л танилцуулмаар байх юм. Даан ч чи тэгэхгүй байх даа- Ер нь хүүхнүүд яахлаараа тэгж чамд наалдаад байдаг юм бол. Тэр ч байтугай өөр бусдын
дурлалыг хүртэл булааж хор хүргэнэ шүү гэхэд Мартин элдэв маргаангүйгээр өглөөний хоол ундаа идэж уухын тулд хайхрамжгүйгээр
— Би чинийхийг ч арай булаагаагүй байх шүү гэв.
— Тэгвэл Мэггитэй яасан байх вэ? гэж Жим асуув.
— Би Мэггитэй яагаа ч үгүй. Дахиад бүжиглээ ч
үгүй.
— За боль л доо. Лав л дахин нэг бүжиглээд хамт зугаалж явахыг чинь би харсан- Энэ бол мэдээж хэрэг. Чи яагаа ч үгүй байж болох юм. Түүнээс хойш Мегги намайг тоохоо болиод ямагт чамайг асууж сурагладаг болсон байна билээ. Хэрэв чи уулзмаар санагдвал тэр чинь бэлэн л байгаа шүү дээ.
— Уулзмаар санагдахгүй л байна шүү дээ.
— Тусгүй хэрэг дээ. Би ч яах вэ, тэртэй тэргүй гологдсон хүн. Март минь чи яагаад байна вэ? хэмээн гайхсан байдалтай харав.
— Яах юу байх вэ, тэднийг төдий л их сонирхохгүй байна
— Эсвэл чи тэдиийг тоохгүй байх санаатай байна уу? гэж Жим туршиж асуув.
Мартин хэсэг бодоод
— Магадгүй тийм тал байж болох юм. Үнэндээ би тэднийг тоохгүй байна. Харин чи өөрөө хөөцөлдэөд үз хэрэг бүтэж юу магад гэж хариу өгүүлэв. Жим хамаагүй зүйл рүү орж
— Өчигдөр орой чи Райли-д ирэхгүй, тун тоогүй юм боллоо. Тэнд баруун Оклендаас Хулгана хэмээх хочтой нэгэн ганган залуу ирсэн. Зодоонд мундгий нь яана! Манайхнаас хэн нь ч дийлсэнгуй. Чамайг ирээгүйд бүгд гасалцгааж байлаа. Чи хаагуур тэнээд алга болчихов оо? гэв.
— Би Оклендад явж байсан гэхэд
— Театрт оров уу? гэж Жим лавлан асуув. Мартин тавгаа түлхээд хаалга руу явав. Жим хойноос нь
— Чи тэгээд бүжиглэхээр болов уу, яав? хэмээн хаштирахад Мартин
— Үгүй, үгүй гэв.
Мартин Иден цэвэр агаараар амьсгалахыг яарахдаа шат уруудан гүйсээр гарлаа. Энэ байшингийн агаарт цухалдан ядаж байхад нь Жим элдвийг чалчиж бүр галзууруулжээ. Мартин Иден, Жимийн чалчихыг тэсвэрлэж ядан зарим үес түүний хоншоорыг тавагтай будаа руу нь няц дүрмээр ч санагдаж байжээ. Жимийн чалчих бүрийд Руфь холдоно. Ийм малуудын дунд амьдарч суугаа хүн Руфтэй хувь заяагаа холбохыг найдахын хэрэг байна гэж үү? Ажилчин ангийн хүрээнээс сугаран гарна гэдэг дэндүү бэрхээр барахгүй бараг бүтэмгүй санагджээ. Энэ байшин
түүн дотор суугаа энэ айл, төрсөн эгч Гертруд слесарь Жимээс эхлэн өөртэй нь холбоо сүлбээтэй дасгал танил болсон юм бүхэн тал бүрээс нь зүүгдэж дааж давшгүй ачаа болоод өндийлгөхгүй байх шиг ч болов. Амьдрал гэдэг амьд явахын нэр гэж бодож явсан Мартинд энэ амьдрал амт шимтээ хэдийн алджээ. Тэрээр ном зохиол уншаагүй цагтаа амьдралыг сайхан муухай гэж ялгаж боддоггүй ном зохнолд гардаг амьдрал
сайхан санагдлаа ч гэсэн хорвоо ертөнцөд байхгүй хоосон үлгэр домог гэж бодож явжээ. Гэтэл тийм амьдрал хорвоод биеэрээ байгааг, тэр амьдралын төвд Руфь хэмээх нэртэй хүүхэн цэцэг бариад зогсож буйг нүдээрээ хараад атаархал, мөрөөслийн туйлд хүрч шаналан тарчлав.
Мартин Иден Берклей, Оклендын нийтийн номын сангийн алинд нь очихоо шийдэж ядан удаан эргэлзсэний эцэст Оклендын номын санг сонгон апаз. Яагаад гэвэл Оклендад Руфь суудаг байлаа. Номын сан түүний хамгийн дуртай газар тул учирч юу магад! Иден ямар ном хаана байдгийг огтхон үл төсөөлөх учир янз бүрийн сонин ном өрсөн хязгааргүй олон тавиурын дунд хэрэн явтал франц бол уу гэмээр туранхай хүүхэн номын сангийн лавлах дээд давхарт байдгийг хэлж өгөв. Мартин ширээний наана суугаа хүнээс асуудгийг мэдэлгүй, таамаглан явсаар гүн ухааны номын дунд орсон байлаа. Тэрээр гүн ухааны тухай ном байдаг гэж дуулсан авч тийм тоо томшгүй олон ном байдгийг зүүдлээ ч үгүй ажээ. Мартин зузаан боть ярайлган өрсөн өндөр шүүгээ хараад сүрдсэн боловч уншихсан гэхээс хорхой нь хүрчээ. Энд тархи байвал ном хүрэлцээтэй харагдав.

Математикийн номын хэсгээс тригнометрийн ном авч учир нь олдохгүй томьёо. зураасыг гайхан удаан харав. Мартин англи үг уншиж чадах боловч утгыг мэдэхгүй учир гоц гойд хэл санагддаг байлаа. Харин Руфийн ах Норман Артур хоёр англи хэл мэдэх бөгөөд тэр хоёрын англиар ярихыг Мартин чихээрээ сонссон билээ. Түүнийг аргаа баран гүн ухааны номын өрөөнөөс гарахад шүүгээтэй ном дарж алахаар тал талаас нь хазайх шиг санагдав. Хүний ухаан юутай их уудам бэ! Мартин тэр бү.хнийг эзэмшиж чадах бол уу? гэсэн бодол төрж нэг сүрджээ. Тэр бүгдийг дазан туулсан суут хүн олон байдгийг санаад хүний чадсан юмыг би яагаад чадахгуй байх билээ хэмээи зориг оров.
Цухалдаж байснаа сэтгэл хөөрөн баярласан Мартин хүний оюуны зрдэнэс өрсөн тавиурын дундуур хэрэн явсаар номын сангийн ерөнхий хэсэгт орж Норрийн бичсэн «Товч суралцах»
байхыг хараад биширсэн янзтай хуудсы нь эргүүлж үзэв. Уг номын зохиогч нь далайчин хүн байсан учир энд төсөөлөх юм эрхбиш дайралдсан ажээ. Гэтэл бас Боудичийн зохиосон «Усан замын харилцааны лавлах» болон Лекки, Маршал нарын зохиол байв. Ээ гялай. Юу ч гэсэн архи уухыг татаж, усан замын харилцаа
судалъя, олигтойхон чармайж ажиллаад хөлгийн ахмад болдог хэрэг гэж бодов. Энэ зуур Руфь бүр ч ойртоод ирэх шиг болжээ. Хөлгийн ахмад болж чадвал Руфьт сая санаархаж болно. Тэр цагт Руфийг сууя гэвэл сууна, суухгүй гэвэл яая гэх вэ. ая ивээлээр нь элбэг дэлбэг амьдарч нэр төртэй явдаг хэрэг. Ямарч гэсэн архи уухаа л болих юм шүү гэж шийдэв. Дараа нь даатгалын эрхлэгч хөлгийн эзэн хоёр санаанд нь оров. Ахмадыг захирч байдаг энэ хоёр эзний эрх ашиг ямагт мөргөлдөж байдаг юм. Тэр хоёрын аль нэг нь намайг гарцаагүй хөөдөж таарна гэж бодож байснаа номын сангийн өрөөг хараад сүр ихтэй үзэгч-түмэн ботийн өмнө жуумалзан инээв. Үгүй тэнгис дэмий юм. Энэ олон номд агуулагдсан хүч юутай их вэ! Аугаа их үйлс бүтээе гэвэл хуурай газар дээр бай. Түүнээс гадна хөлгийн ахмад онгоцондоо хүүхнээ дагуулж явах эрхгүй шүү дээ.
Үд болж цаг оройтсоор л байлаа. Мартин идэж уухаа мартаад хүний хайр хүндэтгэлийг хэрхэн булаах тухай сэдэв эрэн номын гарчиг ширтсэн хэвээр. ТҮҮНИЙ хамаг оюун эрх тушаал хэрхэн ахих вэ? Хэрэв залуухан бүсгүй үдэн гаргаж өгөхдөө дахин уривал нэн даруй юу хийх ёстой вэ? гэсэн бодолд дарагджээ. Иден эрэн эрсээр хэрэгтэй номоо олсон боловч түүнд нь олигтой хариу байсангүй. Боловсон харилцах ёс дүрэм хичнээн нарийн, хичнээн олон янз байдгийг гайхан зүрх шантарч баячуул дээдэс хоорондоо урилга хэрхэн солилцох тухай олон дүрэмд толгой нь эргээд номын сангаас урамгүй гарав. Мартин зорьсон хэрэг бүтээгүй ч гэсэн эелдэг

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Oct.23.09 9:59 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
за тэгвэл их хөдөлмөр гаргаж байгаам байна даа? кийп ит? :wd:

нийлүүлжийгаад уншинаа,

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Oct.23.09 10:19 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Tesla чи шүү :wd: .
энийг би хамгийн шилдэг зохиолуудын нэг гэж боддым. аль болох олон хүн уншаасай.


Top
   
PostPosted: Oct.23.09 10:22 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.10.03 12:40 am
Posts: 7751
nadad baigaa, gehdee shivj chadahgui, 1 1 nuureer scandaj oruuluul yah uu hehe

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Top
   
PostPosted: Oct.23.09 10:30 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
чанар нь гайгүй гарах болов уу?


Top
   
PostPosted: Oct.23.09 7:04 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
Би ч ганцаараа дөнгөнө л дөө... шивэх нь ч гайгүй... 2 хоногын зайтай хийгээд байхад болно биздэ?
сайхан зохиолыг бага багаар нь үйл явдлуудыг нь олон ангит сериалууд шиг цувруулж уншвал амттай байх :lol:

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Oct.24.09 1:32 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3773
Location: Ирмэг
Шивж оруулсан нь зүгээр байхөө...Бага багаар уншвал угаасаа амттай шдээ...Ямар ч байсан тээнкс э лоот...

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Oct.24.09 7:03 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
TESLA wrote:
Би ч ганцаараа дөнгөнө л дөө... шивэх нь ч гайгүй... 2 хоногын зайтай хийгээд байхад болно биздэ?
сайхан зохиолыг бага багаар нь үйл явдлуудыг нь олон ангит сериалууд шиг цувруулж уншвал амттай байх :lol:


:wd: :hi:

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Oct.26.09 8:31 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
боловсон харилцаж сурахад асар их цаг хэрэгтэйг мэдэж авав. Тэр бүхнийг насаараа оролдоод ч дийлмээргүй санагджээ.
Номын сангийн үүдэн дэх ширээний ард суугаа хүн түүнийг гарахад
— Та тэгээд унших гэсэн номоо олж чадав уу? гэж асуухад
— Олсоон, олсон. Танай номын сан номоор баян юм байна шүү гэж Мартин хариулав.
Тэр хүн толгой дохиод
— Манай номын санд ирж байгаарай. Та хөлөг онгоцонд ажилладаг хүн юм аа даа? гэхэд нь
— Тийм ээ би хөлөг онгоцонд ажилладаг. Танай номын сангаар ирэмз гэлээ.
Мартин Иден шатаар уруудаж явахдаа «Энэ хүн намайг хөлөг онгоцонд ажил хийдгийг яаж мэдсэн юм бол?» гэж гайхав.Гадаа гараад хамаа бус гишгэхгүй, аль болохоор цэмцгэр явахыг хичээв. Тэрзэр хэсэг цэмцгэр явснаа бодолдоо үүртэн сурсан дадсанаараа алхаж эхлэв.

Зургадугаар бүлэг

Мартин өлсгөлөн мэт шаналгасан сэтгэлийн зовлонд учирч Руфийн барааг харахсан гэхээс тогтож сууж чадахаа байв. Руфийн зөөлөн гар түүний бүх амьдралаас бөх зуурчээ. Мартин яарвал даарна гэдэг сургаал үгийг санаж, дургүйгий нь хүргэж юу магад хэмээн болгоомжилж шууд очоод уулзахыг зүрхэлсэнгүй. Окленд, Берклейн номын санд удаан цагаар сууж өөрийн хийгээд, Гертруд, Мериений, тэр ч байтугай Жимийн нэр дээр ном захиалан уншдаг болов. Мартин шгвоор ханатал нь дайлж байж, нэр дээр нь ном захиалан авчрахыг Жимээр зөвшөөрүүлсэн ажээ. Дөрвөн хүний нэр дээр захиалан авчирсан номоо жижиг өрөөндөө бараг шөнөжин уншина. Хиггинботам гэрлийн хөлсөнд тавин цент нэмж авах болжээ.
Мартин ном уншаад сэтгэл тайвшрах байтугай улам ч шаналжээ. Түүнд шинэ номын хуудас бүр мэдлэгийн цэцэрлэгт нэвтрэн орох нүх сүв мэт санагдаж ном унших хорхой нь бүр ч хүчтэй оволзов. Сургууль соёлоор дамжаагүйн улмаас Мартин чухам юунаас эхэлж уншихыг
мэдэхгүй ихэд зүдэрнэ. Тэрээр ном уншдаг хүн бүр мэддэг байвал зохих хамгийн наад захын аар саар юмыг хүртэл мэдэхгүй байжээ. Мэдэхгүйн зовлон ялангуяа яруу найраг амтархан уншихад нь алхам бүрийд тохиолджээ.
Мартин одоо Суинберний зохиолоос Руфийн өгсөн жижиг ботиор барахгүй, «Долоресыг» уншаад бүрэн гүйцэд ойлгов. Энэ зохиолыг Руфь ойлгож чадаагүй байх гэж Иден дотроо бодлоо. Тийм өө сэвгүй ариун амьдралын дунд сууж байгаад яаж ч ойлгох билээ дээ? Киплингийн шүлгүүд дайралдав. Сайн мэдэх юмыг нь дурайтал дүрсэлсэн тэр шүлгүүдийн айзам, хэмжээ, ер бусын зохион байгуулалтыг Мартин Иден бишрэн гайхав.
Киплингийн шүлэг амьдрах хүслэн, сэтгэх зүйн нарийн ширийн зүйлсээрээ сэтгэлийг гойд их хөдөлгөжээ. «Сэтгэх зүй гэдэг үг түүний үгийн санд шинэхэн орсон байлаа.
Тайлбар толь худалдан авсан нь түүний мөнгөн санхүүгээс эрс гудайлган, хуурай газар байх хугацааг богиносгосны дээр тэр мөнтөөрөө сууцны хэлс төлсөн бол аштай юу кэмээн Хиггинботам цухалдан уурлав.
Мартин гэгээн саруул өдөр Руфийн байшинд ойртож хавьтахыг зүрхлэхгүй атлаа харанхуй шөнөөр Морзын байшинг тойрон хулгайч мэт эргэлдэж гэрэлтэй цонхы нь сэмхэн харуулдана. Тэгж явахад Руфийн биеийг хүрээлэн байгаа чулуун хана хүртэл зөөлхэн санагдана. Мартин Иден хэд хэдэн удаа Руфийн ах нартай халз мөргөлдөх шахжээ. Нэгэн шөнө Морз гуайн хойноос удаан дагаж зам муруйх бүрийд нь гудамжны чийдэнгийн гэрэлд түүний нүүр царайг ажиглан явжээ. Энэ нь чухам өндөр хүндэтгэлтэй тэр хүнийг үхлийн аюул нөмөрч тэр аюулаас амий нь аврах азтай завшаан горилхийн явсан хэрэг. Нэг шэнө хоёрдугаар давхрын Цонхоор Руфь гэнэт харагдлаа. Түүний зөвхөн толгой. мөр, гар нь үзэгдэх бөгөөд хөдөлгөөний нь ажиглавал үсээ самнаж байгаа бололтой. Энэ бол хоромхон зуурын явдал. Гэхдээ Идений хамаг судсыг гүрэлзүүлж, дарс уусан мэт согтоожээ. Руфь тэр даруйхан цонхныхоо хөшгийг хаав. Мартин түүний өрөөг олж мэдсэнээсээ хойш цонхных нь зэрэгцээ, замын нөгөө талд ургасан модон дээр нэг тамхийг нэрэн татаж олон цагаар суудаг болов. Бас нэг өдөр Руфийн эхийг банкнаас гарч явааг
хараад тэднийхнээс хичнээн зөрөөтэйгөө дахин ойлгов. Руфийн эх мөнгөө банкинд хадгалуулдаг хүмүүсийн нэг нь байх нь ээ! Тэгэхэд Мартин банкны босгоор насан туршдаа нэг ч удаа алхаж үзээгүй байдаг. Иймэрхүү газраар тун баян лут хүмүүс орж гарч байдгийг Мартин мэдэж байв.
Мартин Идений ахуй байдалд бүхэл бүтэн хувьсгал болов. Тэрээр Руфийн цэвэр ариуныг түүнтэй нэг агаараар амьсгалахыг хүсвэл юуны урьд цэвэрч байхыг эрхэмлэх
хэрэгтэй гэдгийг ойлгож авчээ. Шүдээ угаадаг болов. Аяга савны зүлгүүрээр хумсаа цэвэрлэдэг байснаа дэлгүүрийн лангуунд байгаа хумсны сойзыг хараад юунд хэрэгтэйг таамаглав. Дэлгүүрийн худалдагч хумсыг нь хараад түүнд хумсны хэрэглэл авахыг зөвлөж Мартины ариун цэврийн хэрэглэл бас нэг зүйлээр нэмэгдлээ.
Номын санд очоод хувийн ариун цэврийн тухай ном уншвал өглөө бүр хүйтэн усаар биеэ угаа гэж зөвлөсөн байлаа. Тэрхүү зөвлөлгөө ёсоор угааж эхлэхэд Жим хачирхан баяр хөөр болж Хиггинботам усаа харамлан уурлаад өртгий нь төлүүлдэг ч юм билүү гэж боджээ. Өмдөө хэрхэн арчилж өмсөх талаар санаа тавих болсон нь цаашид дэвшилт хийсэн бас нэг том алхам байлаа. Ажилчин хүний өмд шуудай шиг хүлхийж байхад баячуулын өмссөн өмд өвдгөө дагасан шулуун нугалаатай байдгийг төдөлгүй ажиглав. Үүний учрыг таамаглаад гал тогооны өрөөнд байсан индүү, банз хоёрыг хэрэглэн өмдөө индүүдэж үзэв. Анхны оролдлого бүтэмжгүй болсон төдийгүй өмдөө түлж орхисон чинь шинэ өмд авах хэрэгтэй болов. Энэ нь тэнгисийн замд гарах өдрийг бүр ч их ойртуулжээ.
Гэтэл бас зөвхөн гадна талаа янзалснаар хэрэг бүтэх биш байлаа. Мартин архи уухаа больсон авч тамхи татсан хэвээрээ. Үүнээс урьд Мартин ууж согтууралыг эр хүний хамгийн сайхан зугаа гэж боддог байснаар барахгүй хамт архи уусан нөхдийнхөө ихэнхийг ширээн доогуур унаад өгсөн байхад уусаар суудаг хэмээн архи сайн даадгаа ихэд бахархдаг байжээ. Тэнгисийн замд танилцсан нөхөд Сан-Францискод олон байв. Мартин тэдэнтэй уулзахдаа урьдын адил зочлоод өөртөө ганцхан аяга сулхан пиво буюу нимбэгний ус захиалдаг болов.
Нөхөд нь шоолон инээлдэнэ. Тэгэхэд нь уурлаж уцаарладаг ч үгүй байв. Одоо Мартин уусаар уусаар мал болтлоо согтохыг сонирхон харж суухдаа өөрийгөө хэдийнээ ийм биш болсонд баярладаг байжээ. Тэд дор бүрийдээ зовлонтой. Тэс өөр ертөнцөд очсон мэт хамаг зовлонгоо мартахад архи нь тэдэнд тусална. Харин Мартины хувьд согтууруулах ундаа хэдийнээ хэрэгцээгүй болжээ. Гэхдээ Мартин согтоогүй биш, бүр их согтдог байлаа.
Түүнийг хайрын сэтгэл, сайн сайхан амьдрах гэсэн шинэ эрмэлзэл төрүүлж өгсөн Руфь. түг түмэн сайханд амлуулж өгсөн ном, эрүүл энх явах хүслийг оргилуулан, хөлий нь газар хүргэхгүй хөнгөрүүлж өгсөн шинэ сэргэг цэвэрч байдал нь согтоодог байв.
Руфьтэй дайралдаж юу магад хэмээн Мартин нэг орой театрт очив. Найдлага хоосон өнгөрсөнгүй хоёрдугаар давхрын тагт дээрээс Руфийг олж харав. Руфь гол суудал дундуур Артуртай хамт явах бөгөөд тэдэнтэй цуг бас пинтүү халимагтай, нүдний шилтэй үл таних нэг залуу явааг ажиглаад Мартин хардаж сэрдэн сэтгэл ихэд түгшжээ.
Руфь нэгдүгээр эгнээнд суужээ. Мартин энэ орой түүний гоолиг тэгшхэн мөр, баагиж бүхий утаа лугаа адил өтгөн шаргал үснээс өөр юм бараг харсангүй. Гэхдээ Руфиэс нэг хоёрын зэрэг удаа нуд салгах үесэд түүнээс хэдхэн суудал алгасаж суусан хоёр хүүхэн нүдэнд нь өртжээ. Хоёр хүүхэн нүдээ жарталзуулан инээмсэглэж
байгаа харагдав. Мартин Иден хэзээний зан харьцаа сайтай учир нүүр өгсөн хүнд хариу өгөлгүй өнгөрч чаддаггүй ажээ. Хэрэв үүнээс урьд ингэсэн бол хариу инээмсэглээд цааш нь улам ахиулах байсан билээ. Одоо бол огт өөр хэрэг. Мартин инээмсэглэсэн боловч тэр зүг дахин харахгүйг хичээн нүүрээ буруулав. Гэтэл энэ шийдээ тэр дорхиноо мартаж орхих учир хоёр хүүхний инээмсэглэл нүдэнд нь нэг бус удаа тээглэв. Төрөлхийн эелдэг сайхан зантай Мартин ганцхан өдрийн дотор бүрэн хувирч чадахгүй болохоор хариуд нь арга буюу жирийнхээ байдлаар эелдэгхэн инээмсэглэнэ. Хүүхнүүд аальгүйтэдгээрээ аальгүйтэж байгааг Мартин ойлгож байв. Энэ бүхэн түүнд урьдынхтай адил сонин биш санагджзэ. Өрөвдөх сэтгэл төрүүлэхээс цаашгүй энэ хоёр ажилчин хүүхэнтэй юугаар ч нийцэхгүй, нэгдүгээр эгнээнд, тэр хол суугаа хүүхэн дэлхийд ганцаараа содон харагдана. Руфийн үзэсгэлэн гоо, эрдэм мэдлэгээ өчүүхэн ч болов энэ хоёр хүүхэнд байдаг ч болоосой. Тэгвэл хаанаас ингэж уцаярлах билээ гэж үнэн голоосоо бодлоо.
Гэтэл тэр хоёр чухамдаа Мартины сайханд болоод бялдуучлан өдөж байгаа биш, харин арчаагүйгий нь шоолон доромжилж байгаа мэт санагджээ. Мартин хэрэв Руфьт хамаатайсан бол энэ хоёр хүүхэн хаанаас ингэж өдөх билээ. Тэр хоёрын харах бүрийд ажилчин ангийн ертөнц тал талаас нь зууран авч дорогш нь чангаагаад байгаа мэт санагдаж байлаа.
Мартин Иден Руфийг гарахад нь тосож харахаар хөшиг хаахаас өмнө суудлаа хаян явлаа. Театрын үүдээр хөшилдсөн хүмүүсийн дунд саравчин малгайгаа дух руугаа дарж өмсөөд аль нэгий нь ар талд нуугдаад зогсож байхад хэн ажиглах билээ. Түрүүчийн хүмүүстэй шахцалдан гараад явган замын зах дээр тохиромжтой газар олоод зогстол нөгөө хоёр хүүхэн гарч иржээ. Тэр хоёр өөрий нь эрж байгааг Мартин мэдээд хүүхэнд нүүртэйдээ харамсжээ. Хүүхнүүд эхлээд ажиглаагүй юм шиг явав. Тэдний нэрэлхэж байгааг Мартин ойлгож байлаа. Тэр хоёр дөхөж ирээд алхаагаа удаашруулав. Сүүлдээ нэг нь Мартины гарыг дэлсэнгүүт эргэж хараад дөнгөж сая ажиглаж байгаа дүр үзүүлэв. Энэ нь залирхуу хар нүдтэй, бие хаа тэгш, хүрэн бор хүүхэн байлаа. Тэд хоёулаа дахин инээмсэглэхэд Мартин мөн өөдөөс нь инээмсэглэж
- Амрыг эрье гэлээ.
Идений амнаас энэ үг аяндаа гарав. Хүүхнүүдтэй ихэвчлэн иймэрхүүгээр танилцдагийн дээр угийн эелдэг цагаан санаатай учир тэдэнд өөрөөр хандаж чадсан ч үгүй. Хар нүдтэй хүүхэн найз хүүхнийхээ гараас сугадан зогсоогоод Мартиныг өдөн хөгжөөнтэй инээмсэглэхэд нь
цаадах нь дэмжин мөн инээв. Руфь одоохон хүрч ирээд намайг энэ хүүхэнтэй ярьж байгааг харчих вий хэмээн Иден сэтгэл түгшлээ. Ингэж харагдаж яасан ч болохгүй гэж бодоод зориуд хар нүдэт хүүхэнтэй хамт зэрэгцэн явав. Тэдэнтэй хамт явахад биеэ барих, ам хэл эвлэхгүйн зовлонгүй санаа амар байлаа. Мартин эдний дэргэд хурц ухаан гаргаж алиа хошин үг хэлж, инээж хөхрөлдөж, санааныхаа дураар түргэн танилцаж чадах байв. Замын уулзвар хүрээд хүмүүсийн дундаас сэм сугаран явган замаар эргэх оролдлого хийж үзвэл хар нүдтэй хүүхэн нэг гараа найз хүүхнийхээ гараас салгалгүй, нөгөө гараараа тохойноос нь шүүрэн авч
— Билл ээ, чи хүлээ л дээ. Юундаа яараа вэ? Арай биднээс зугтах гээгүй биз? гэв.
Мартин зогсож эргэж хараад өөдөөс нь инээмсэглэв. Тэдний цаанаас хүмүүс бөөн бөөнөөрөө ирж яваа нь гудамжны гэрэлд тодхон харагдлаа. Мартины зогсож байгаа газар тэрүүхэндээ харанхуйвтар тул эндээ үлдээд Руфийг хажуугаараа өнгөрөхөд нь хараад авч болмоор санагджээ.
Зам Руфийн байшинг шууд чиглэсэн болохоор үүгээр явж өнгөрөх нь гарцаагүй байлаа. Мартин хар нүдтэй хүүхний нэрийг сонирхож
— Энэ хүүхнийг хэн гэдэг билээ? гэж хи хи гэж инээн буй найз хүүхнээс нь асуухад
— Та энэний нэрийг асууж байгаа хэрэг үү? гээд тас тас инээв. Мартин хар нүдтэй хүүхнээс
— Таны нэрийг асууж болно биз дээ? гэхэд
— Та надад нэрээ хэлээгүй шүү дээ. Таныг хэн гэдэг вэ?
— Таныг асуугаагүй байхад би нэрээ юунд хэлэх билээ. Гэвч та миний нэрийг таасан шүү дээ. Намайг Билл гэдэг. Нээрэн шүү!
— За хаанаас даа! хэмээн хар нүдтэй хүүхэн аальгүй нүдээр Мартиныг удаан хараад-За нэрээ хэл л дээ' гэв.Хар нүдтэй хүүхэн өөдөөс нь дахин ажиглаж харав. Түүний харцанд бүсгүйчүүдийн үеийн үед уламжилж ирсэн хамаг зан чанар илхэн бөгөөд цааш хэрхэн авирлахыг
Мартин урьдаас тааварлажээ. Одоо аажим аажмаар тунирхаж эхлэв. Хэрэв өдөж оролдохгүй бол салж хагацахгүй наалдах болно гэдгийг мэдээд нүүр тал өгөн аргаа барж байгаа энэ хүүхний харцанд Мартин эр хүний хувьд арга буюу сэтгэл уярчээ. Иймэрхүү хүүхнүүдийг Мартин дотор нь орсон юм шиг мэднэ! Энэ хоёрыг ажилчин гэж бодоход дээд зэргийн сайхан хүүхэн байлаа. Хүнд хүчир хөдөлмөрт зүтгэж ходоодоо тэжээж хайр сэтгэлээ хэнд ч өгөхөөс буцахгүй энэ хоёр хүүхэн маргаашийг бодон сэтгэл шаналж суухын оронд ховор живэр амьдралдаа өчүүхэн боловч зол жаргал хайж байсан ажээ.
— Өөртөө нэр зохиолтой нь биш Билл гэж нэрээ хэлэхээс
өөр яах билээ дээ! гэж Мартины хэлэхэд хар нүдтэй хүүхэн
— Битгий тоглоом хий л дээ гэв. Найз хүүхэн нь ярианд оролцож
— Огт өөр нэртэй байж гэхэд нь Мартин
— Миний нэрийг чи яаж мэддэг юм бэ? Намайг ямар харсан биш гэв.
— Хараагүй гэнэ ий? За бас худал хэллээ!
— Чамайг нээрээ Билл гэдэг үү? гэж хар нүдтэй хүүхний асуухад Мартин
— Одоо тийм л болохоос доо гэж дотноор хэлэв. Хар нүдтэй хүүхэн хоёр мөрнөөс нь барьж хөгжөөнтэй сэгсчээд
— Тийм байх аа тэр. Чи ер нь айхтар зальтай эр байна шүү гэв. Мартин хар нүдтэй хүүхний горьдсон гарыг атгаваас мэдэх сорви тэмтрэгдэв.
— За тэгээд консервын заводоос гараад удаж байна уу гэж Мартин асуухад
— Консервын заводад ажиллаж байсныг та яаж мэдэв? Та чинь далдыг мэддэг далай лам арай биш биз? гээд хоёр хүүхэн гайхав.
Тэр хоёртой ийнхүү аар саар зүйл ярьж явтал хүн төрөлхтний хэдэн зуун жилийн мэргэн ухааныг өвлөн хадгалсан олон давхар номын тавиур нүдэнд нь харагдах мэт болов. Тэр хий үзэгдэл одоогийн явж байгаа байдал хоёр даанч нийцэмгүй санагдаж эргэлзэх сэтгэл төрөөд харамсалтайяа инээмсэглэв. Мартин Иден ийнхүү дэмий ярьж элдвийг бодож явах зуураа гудамжаар яваа олноос нүд салгасангүй. Чийдэнгийн хурц гэрэлд Руфь харагдлаа. Түүний нэг талд ах нь, нөгөө талд нүдний шил зүүсэн залуу зэрэгцжээ. Энэ хормыг Мартин удаан хүлээсэн билээ. Мартин Иден ямар нэгэн хөнгөн сэвсгэр эдээр хийсэн малгайгий нь, гоолиг тэгшхэн нуруу туруугий нь, ганган цэмцгэр алхаа гишгээгий нь ширтэн харж байтал Руфь хормойгоо намбатайяа өргөн гудамж хөндлөн огтлоод далд оров. Мартин ийнхүү фабрикийн ажилчин энэ хоёр хүүхэнтэй хоцроод тэдний аль болохоор өөд татаж өмссөний ул мөр бүхий, хямд үнэтэй гутал, хувцас, хэв нь эвдэрсэн хуруундаа зүүсэн бөгжийг хараад зогсож байтал гараас нь барин
— Билл ээ, сэрээч. Чи яагаа вэ? гэв.
— Юу гэнэ ээ? хэмээн Иден лавлаж асуухад хар нүдтэй хүүхэн толгойгоо сэгсрэн
— Онцын юм хэлээгүй. Харин чамд нэг юм хэлье л гэсэн юм.
— Юу хэлэх гээв?
Хар нүдтэй хүүхэн найз хүүхнээ заагаад
— Үүндээ нэг залуу олж өгөөд хоёулаа цай юм уу, эсвэл мөхөөлдсөнд нэг тийшээ явах юм биш үү дээ гэв.Руфийг орхиод ийм байдалд шилжинэ гэдэг Мартинд дэндүү заваан санагдаж гэнэт ой нь гутлаа. Энэ хүүхний ширүүн догшин, аальгүй, нүдний зэрэгцээ Руфийн гэрэл цацарсан тунгалаг нүд өөр рүү нь ариун нандинаар ширтэн байх шиг санагдав. Мартин өөрийгөө залуустай сугацалдаж мөхөөлдөс идэж явахаас цааш амьдралын амт шимтийг мэдэхгүй эиэ хүүхнүүдийн дэргэд бардамнан бахархах лут хүн гэж бодох сэтгэгдэл төржээ. Мартин Иден урьд ч гэсэн гойд бодол санаа нууц учир бүхий амьдралаар амьдарч явсан санагдав. Түүнийгээ бусдаар шалгуулахыг оролдох боловч ойлгож чадах хүн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн аль алины ч дундаас сая болтол нэг ч дайралдсангүй, санаа бодлоо чанга хэлсэн ч хүмүүс ойлгохгүй өөдөөс нь гайхдаг байжээ. Мулгуу улс арга байж уу даа. Ингэж бодохоос бяр амтагдаж, баярлахдаа гараа чанга зангидав.
Мартин яах аргагүй хувьтай төржээ. Өөртөө оногдсон тэр хувийг хүртэхэд энэ мэтийн муусайн хүүхэн, энэ хар нүд ямар ч нэмэр өгөхгүй байв. Энэ хоёр хүүхний юу мөрөөсөж байгааг Мартин харцаар нь л мэднэ. Энэ хоёр хүүхэн мөхөөлдөс мэтийн юм л бодож байгаа шүү дээ. Гэтэл Руфийн учиртай харц хүсэл мөрөөсөл бүхнийг хангаад зогсохгүй ном зохиол, уран зургаас эхлэн
эрдэм ухаан элбэг баян амьдралд юу хэрэгтэй байна, тэр бүхнийг ав хэмээн Руфийн нүд амлаж байлаа.
Одоо өөдөөс нь ширтэж байгаа хоёр хар нүдний цаана юу нуугдаж байгааг Мартин нэгд нэгэнгүй мэдэх бөгөөд тэр нь зүйрлүүлж хэлбээс цагийн доторхи хэдэн эрэг шураг харах лугаа адил ойлгож цөхөөд байх юмгүй хялбар санагдана. Энэ хоёр нүд өлсөхгүйг баянд, өвдөхгүйг жаргалд тооцон сууж сууж байгаад эцсийн бүлэгт авсанд орох гутамшигт амьдрал руу чангааж байхад Руфийн нөгөөх учиртай харц үл тайлагдах нууцыг тайлан үүрд мөнхжих амьдралын гайхамшиг өөд
уриалан дуудна. Мартин энэ харцанд Руфийн сэтгэл санаа, өөрийн хувь заяаг тольдоно.
— Өнөөдөр надад даанч зав алга даа гэж Мартин чанга хэлэв.
Хар нүдтэй хүүхэн харамслаа нууж чадалгүй
— Гэнэт, өвчтэй найзаа эргэмээр санагдаа юу? гэж ёжтой асуухад
— Үгүй, үгүй... Би нэг хүүхэнтэй уулзахаар болзсон юм гэж Мартин түгдэрч хэлэв.
— Худал байлгүй гэж шалж асуухад нь Мартин түүний өөдөөс эгцлэн хараад:
— Нээрээ шүү. Хоёулаа дараа л уулзъя... Юу ч гэсэн
чи нэр усаа танилцуулах юм биш үү? гэв. Тэгэхэд нь хар нүдтэй хүүхэн
— Намайг Лиззи, Коноллийн Лиззи гэдэг хэмээн гары нь барьж хамаг биеэрээ наалдан
-Би захын гудамжны өнцгийн тавдугаар байшинд байдаг гэж хэлэв.
Тэд дэмий жаахан яриад салцгаав. Мартин гэрийн зүг шууд явсангүй, Руфийн цонхны харалдаа нөгөө модондоо авиран гарч суугаад
— Би чамтайгаа л уулзах гэсэн юм. Надад өөр хэнтэй ч уулзах хүсэл алга гэж зүрх сэтгэлээ догдлуулан шивнэв.

Долдугаар бүлэг

Руфьтэй танилцсанаас хойш долоо хоног өнгөрсөн боловч энэ завсар Мартин зүрхэлж тзднийхээр дахин айлчилсангүй. Заримдаа очихоор яг таг шийдэвч цаг дээрээ тулаад ирмэгц зориглож чадахгүй байв. Тэрээр чухам хэдий хирийн хугацаа өнгөрөөж байж айлчилбал зүгээр бол гэж гайхна. Энэ талаар хэлж туслаад өгөх хүн байхгүй учир засаж чадахгүй алдаанд орохоос эмээсээр л байв. Мартин урьдынхаа найз нөхдөөс хөндийрсөн мөртлөө оронд нь еөр хүмүүстэй шинээр наи-залсангүй. Одоо түүнд гагцхүү ном л нөхөр болж байлаа. Түүний уншсан номыг өөр жирийн хүн уншсан бол хэдийнээ сохорсон байх билээ. Мартинд тэсвэртэй нүд, чийрэг махбод заяажээ. Номыг гүнзгий бодож уншиж үзээгүй түүний тархийг атар газрын хэрс үржил шим их өгдөг лүгээ зэрэгцүүлэм байлаа. Шинжлэх ухаанаар тархиа ядрааж үзээгүй Мартин гэнэт эрдэм номын хойноос ухаан жолоогүй хөөцөлджээ.
Долоо хоног болоход Мартины урьдын амьдрал, амьдралд хандах хандлага нь бүхэл бүтэн зуун жилийн тэртээ хоцорсон шиг санагдав. Гэлээ ч гэсэн дэвсгэр дутмагийн зовлонг ямагт амссан хэвээр байв. Урьдаар олон жил тусгайлан хичээл хийсний дараа уншдаг номыг
Мартин шууд шүүрч аваад уншсан удаа олон буй. Урьд өдөр нь эртний түүхийн ном уншсанаа маргааш нь шинэхэн үеийн гүн ухааны ном уншив. Учрыг ер олсонгүй
Эдийн засгийн ухааны номуудыг ч мөн иймэрхүү байдлаар уншив. Номын сангийн тавиур дээр байсан Карл Маркс, Рикардо, Адам Смит. Милль нарын зохиолыг захаас аваад уншжээ. Нэгнийхээ нотолсныг няцаасан үл ойлгогдох томьёо л байв. Мартины толгой бүр эргэж гүйцжээ. Гэвч бүгдийг мэдэх гэсэн зориг нь шантаршгүй эдийн засаг, аж үйлдвэр, улс төрийн ухааны аль алиныг сонирхон оролдов. Нэг өдөр . Мартиныг Сити Холл-паркаар явж байтал тав зургаан хүн бөөгнөрөөд тун ширүүн маргаж байжээ. Ойртоод очвол огт дуулаагүй үг хэлж гүн ухааны ном хаялцаж сонсогдлоо. Тэдний нэг нь бадарчин, нөгөө нь үйлдвэрчний
эвлэлийн ухуулагч, гурав дахь нь оюутан, бусад нь яриа сонирхож бүхий ажилчид байв. Анархизм, социализм, нэгдсэн татварын тухай Мартин анх энд сонсоод нийгмийн
гүн ухааны систем янз бүр бөгөөд бие биедээ дайсагнаж байдгийг мэдэж авчээ. Тэдний ярианд, тулга тойрсон өөрийнх нь өчүүхэн мэдлэгийн хир хэмжээнээс даварсан янз бүрийн шинжлэх ухааны үл мэдэх нэр томьёо хэдэн зуугаараа гарах тул маргаанд хэнийх нь зөв хэнийх нь бурууг ялгаж чадсангүй, үл мэдэх үгийн утга санааг таамаглах төдий чагнаж суулаа.
Маргагчдын дотроос рестораны зарц хар нүдтэй залуу нь теософ (шашны философийн) үзэл, талх боовны үйлдвэрийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн гишүүн нь агностик (ертөнцийг ойлгогдошгүйн) үзэл баримтална. Нэг өвгөн юм бүхэн шударга гэж нотолсон гайхамшигт гүн ухаанаар бусдыг бишрүүлж байхад нөгөө нэг өвгөн огторгуйн тухай, атом-эцэг, атом-эхийн тухай гүн гүнзгий тайлбарлана.

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Oct.27.09 3:55 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
:wd: :wd: :wd: Хүлээж байгаа шүү :wd: Баярлалаа :wd: Их уйгагүй шивжээ :wd:

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
PostPosted: Oct.28.09 4:44 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Jul.02.09 5:41 pm
Posts: 33
Áè ÷ ãýñýí õ¿ëýýæ áàéãàà ø¿¿ :hi:


Top
   
PostPosted: Oct.28.09 6:38 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
Нэг өвгөн юм бүхэн шударга гэж нотолсон гайхамшигт гүн ухаанаар бусдыг бишрүүлж байхад нөгөө нэг өвгөн огторгуйн тухай, атом-эцэг, атом-эхийн тухай гүн гүнзгий тайлбарлана.
Тэр олон янзын үзэл санаанд Мартины толгой эргээд юу боловч цээжилсэн хэдэн содон үгийнхээ учрыг мэдэж авахаар номын сангийн зүг яаран гүйв. Тэрээр номын сангаас: Блаватска хатагтайн зохиосон «Нууц номнол» хийгээд «Дэвшил ба гуйланчлал», «Социализмын мөн чанар», «Шажин, шинжлэх ухаан хоёрын дайн» хэмээх дөрвөн зузаан ном авчирч «Нууц номнолыг» хамгийн түрүүнд гартаа барив. Номын мөр бүхэн үл ойлгох урт үгээр дүүрчээ. Мартин энэ номыг уншихаас толь бичиг рүү тонголзох нь олонтой байлаа. Мэдэхгүй үг олон болохоор нэгий нь цээжилж нөгөөгий нь мартана. Мартсан үгээ толь бичгээс дахин эрэх хэрэгтэй болно. Сүүлдээ тусгай дэвтэрт бичихээр шийдэв. Мэдэхгүй үг хоромхон зуурын хугацаанд хориод хуудас болов. Ингэж ажиллаад ч юм ойлгож чадсангүй. Шөнийн гурван цаг хүртэл уншлаа. Сүүл сүүлдээ толгой нь мангуурч гүйцээд уншсан зүйлээс нь ганц ч санаа хоцорсонгүй. Нэг өндийгөөд хартал байшингийн хана тааз, хөлөг онгоцонд сууж байгаа мэт дайвалзан харагдав. Мартин уурлаж номоо шидээд унтахаар шийдэж гэрлээ унтраалаа. Бусад гурван номыг уншаад түрүүчийнхээсээ бүтэлтэй болсонгүй. Мартин ой ухаан муутайгаас ч ингэсэн биш, чухамдаа энэ номд бичсэн үгийг нэгд нэгэнгүй цээжилье гэвэл чадал байлаа. Түүнд гагцхүү сэтгэх дасгал, үгийн нөөц дутагджээ. Хожим үүнийгээ ойлгоод дан толь бичиг уншиж, мэдэхгүй бүхнээ цээжилье ч гэж бодсон удаа түүнд буй.
Мартины цорын ганц зугаа нь яруу найраг байлаа. Жирийн яруу найраг түүний дуртай сайхан юмаар элбэг, үг бүр нь ойлгомжтой болохоор сэтгэл хөдлөн уншина. Яруу найраг хөгжим мэт хүчтэй нөлөөлж, улам илүү бэрхшээлтэй ирээдүйд Мартин мэдэгдэхгүй бэлтгэж байлаа. Түүний оюуны хуудас шив шинэхэн шүлгийг бадаг бадгаар нь төвөггүй цээжилнэ. Цэзжилсэн шүлгээ чанга уншиж, цаасан дээр бичсэн мөрүүд амилж хөг нийцэн эгшиглэхэд сэтгэл баясана. Мартин санамсаргүй тохиолдлоор Гэйлийн «Сонгодог домог», Бульфинчийн
«Домогт үе»-ийг олж уншжээ. Түүний мулгуу толгойд гэнэт гэрэл гийх шиг болж, яруу найрагт улам ч дуртай болжээ.Номын сангийн үүдний хүн Мартинтай хэдийнээ танил болоод орж ирэхэд нь дотночлон эелдгээр толгой дохидог байлаа. Үүнд нь урам орж нэг өдөр хэд хэдэн цом аваад номын сангийн хүнд тэмдэглүүлж байх завсраа
— Би танаас нэг зүйл асуух уу? гэв.
Номын санч инээмсэглэн дуртайяа толгой дохилоо.
— Та нэг залуухан бүсгүйтэй танилцлаа гэж бодъё. Тэгээд тэр бүсгүй таныг урьсан байг л дээ... Тэгвэл... Хэдий хиртэй хугацаа өнгөрөөж байж та очих вэ? хэмээн зүрхлэн асуув.
Мартин Идений хамаг бие хөлөрч цамц нь барилдан наалдав.
— Хэзээ ч очсон болох юм биш үү? гэж номыи санч хэлэв.
— Үгүй та урьдаар бод л доо. Бас зовлон байна, тэр хүүхэн их сургуульд сурдаг хүүхэн байгаа юм. Хүрээд очтол гэртээ алга байвал яах вэ?
— Дахиад л очихгүй юу гэв. Мартин Иден тэр хүний ивээлд итгэн
— Танаас нуух хаах юу байх вэ, түүнээс гадна нарийн зовлон их байна. Би бол жирийн нэг усан цэрэг сэхээтэн дээдсийн дунд хутгалдаж явж үзээгүй хүн. Тэр хүүхэн над шиг биш, би тэр хүүхэн шиг биш... Та намайг марзганаж байна гэж битгий бод л доо хэмээн гэнэт өөрийгөө чанга чанга цохив.
— Хаанаас тэгж бодох вэ, чухамдаа наад асуулт чинь манай лавлахын эрх мэдлийн асуудал биш байна. Гэхдээ би тус хүргэхийг бодъё гэж номын санч хэлэв.
Мартин түүнийг хэсэг гайхан харснаа
— Шш-ш тань шиг ингэж урсгаж чаддаг бол мөн сайхнаа гэв.
— Уучлаарай
— Хэрэв тань шиг ийм эвлэгхэн ярьж эелдэг зөөлөн харьцаж чаддаг болох юмсан л гэж хэлэх гэсэн санаатай юм.
— За, за учрыг одоо л оллоо.
— Тэгвэл хэдийд очвол зүгээр вэ? Үдийн хоолон дээр нь дайралдахгүйг бодож очих уу? Эсвэл орой очих уу? Үгүй бол сайн өдөр тааруулж очих уу?
Номын сангийн хүн инээмсэглэж
— Би чамд нэг арга зааж өгье. Чи тэр хүүхэнтэй Эхлээд утсаар ярьж хэзээ очихоо асуу гэхэд нь Иден
— Аа, нээрэн тэгэх юм байна шүү хэмээн номоо эмхлүүлж аваад гарахаар үүд рүү очсоноо дахин эргэж ирээд
— Үгүй, ингэхэд мисс* Лиззи Смит гэдэг залуухан хүүхнийг дан нэрээр нь дуудахдаа мисс Лиззи гэх үү, эсвэл мисс Смит гэх үү гэж лавлав.
— «мисс Смит» гэх нь зөв. Сайн танилцталаа «мисс Смит» гэж бай хэмээн номын санч сургамжлан хэлэв. Хэрэг бүтэж асуудал ингэж шийдэгдлээ. Номы нь хэзээ эргүүлж өгөхөө утсаар түгдрэн байж асуугаад үзвэл Руфь хариуд нь
— Хэзээ ирэхээ дураараа л бол, үдээс хойш би гэртээ байж л байна гэжээ.
Мартиныг хаалган дээрээ Руфь өөрөө угтав. Мартины өмдний индүүдсэн нугалаа хийгээд, ер нь түүний огт өөр хүн болсныг Руфь хармагцаа ажиглажээ. Тэр дундаас Мартин Идений царай гайхам сайхан гялалзаж харагджээ. Энэ залууд багтаж ядсан эрүүл саруул биеийн цог жавхлан тэнгисийн давалгаа цохих адил болж, гал халуун биенд нь наалдах хүслэн түрүүчийнх лугаа нэгэн адил оргилов. Мартин ч гэсэн Руфийн гарыг баримагцаа сэтгэл догдолжээ. Руфийн догдолсон сэтгэл гадна талаасаа огтхон ч мэдэгдэхгүй байхад Мартины үсний уг хүртэл улайв. Гагцхүү үүнд тэр хоёрын ялгаа оршиж авай.
Мартин Иден нөгөөх дэнхэн данхан хийсэн эвгүй алхаагаараа Руфийг даган орлоо. Тэдний зочдын өрөөнд сууж байхдаа, санасныг бодвол биеэ төдий л их барьсангүй. Руфь ч гэсэн аясы нь тааруулан аль болохоор тайван байлгахыг хичээх тул түүнд бүр ч эелдэг санагдана. Тэр хоёрын яриа номоор эхэлж Мартины бишрэн гайхсан Суинберн, уншаад ойлгож чадаагүй
Браунингийн зохиолын тухай яриа дэлгэв. Руфь ямагт туслахыг хичээн яриа хөөрөөгий нь залж өгч байлаа. Мартинтай анх уулзсанаасаа хойш Руфь түүнд туслах тухай олонтаа санаашрах болсон бөгөөд тийнхүү санаашрахгүй байж ч чадахгүй байлаа. Мартиныг хайрлана, өрөвдөнө. Тэгэхдээ Мартин түүнд хөөрхийлөлтэй харагдсанаас өрөвдсөн хэрэг огт биш. Энэ нь Бүсгүй
руфьт урьд тохиолдоогүй, бараг эх хүний энэрэнгүй сэтгэл бол уу гэмээр байлаа. Зөвхөн ойртох төдийд зөн билэг ер бусын бодол төрүүлэн эмээлгэж зүрх сэтгэлийг догдлуулсан, тийм их тэнхээтэй эрийг өрөвдөх сэтгэл жирийн байж яахин чадах билээ. Мартипы хүзүүгээр тэврэх буюу эсвэл мөрөн дээр нь гараа тавих хүсэл дахин төрөв. Ингэж бодсондоо ичих боловч түрүүчийнхээ бодвол нилээд дасжэз. Хайрын сэтгэл иймэрхүү янзаар эхэлдгийг, иймэрхүү сэтгэлийг хайрын сэтгэл гэдгийг Руфь ер ухаарсангүй. Мартиныг далдын их авьяастай сонин хүн гэж бодоод түүнд хүнлэг сэтгэлийн үүднээс хандаж байна гэж бодож байжээ.Руфь түүнд сэтгэлтэй болж байгаагаа ойлгоогүй байхад Мартин амьдралдаа үзээгүй, тийм хүчтэй хайрын сэтгэлтэй болсноо сайтар мэдэж байв. Мартиц урьд яруу найрагт бусад аливаа сайхны адил дуртай байсан бол
Руфьтэй учирснаас хойш түүний өмнө дурлалын уянгын аугаа их ертөнцийн үүд хаалга нээгджээ. Руфь түүнд Булфинч, Гэйли нарын зохиол уншсанаас илүү юм ойлгуулав. Хэрэв долоо хоногийн өмнө Мартинд «Аавын хүүгийн сэтгэл үнэнч бол амраг хайртаа үнсээд насыг барах харам бус» гэсэн мөр дайралдахад төдий л юм бодохгүй өнгөрөх байсан билээ. Одоо энэ үг түүний цээжнээс гарахгуй болжээ. Энэ үгийг Мартин аугаа их нээлт мэт бишрэн гайхна. Руфийг хараад, энэ хүүхнийг үнсээд үхэх юмсан гэж бодно. Иден өөрийгөө
тийм үнэнч хайрын сэтгэлтэй гэж бодоод тэр сэтгэлээ баатар зориг гаргаж бүтээсэн гавьяанаас илүүд үзэн бахархаж байлаа. Одоо Иден энэ дэлхий дээр шороо хөдөлгөж байхын утга ухааныг ойлгож авчээ.
Руфийг харах бүрийд, түүний яриаг чагнах бүрийд урам зориг нь бадарна. Руфийн гарыг атгаснаа санаад тэр гарыг дахин атгахыг хүснэ. Тэрээр Руфийн уруулыг байн байн шуналтайяа ширтэн суусан бөгөөд ийнхүү суухдаа бүдүүлэг харагдах, сандарч мэгдэхийн зовлонг огтхон ч амссангүй. Руфийн уруулын хөдөлгөөн бүрийг, түүний хэрхэн ярихыг харж суух Мартинд үгээр илэрхийлж боломгүй зугаатай байлаа. Түүний уруул бусад хүнийхтэй адил бие махбодоос бүрэлдсэн бус далдын ид шидтэй харагджээ. Бусад хүүхний уруулыг үнсэх хүслэн энэ уруулыг үнсэх хүслэнтэй дүйцэх зүйл огтхон ч байсангүй. Руфийн уруулыг үнсээд авмаар санагдавч энэ нь ариун шүтээнийг бузарлах лугаа адил санагдаж байжээ. Руфийг ингэж гоц гойд үнэлснийхээ учрыг Мартин ойлгосонгүй. Руфийг хайрын сэтгэлд уярсан эрийн харцаар нэвт төөнөн сэтгэл зүрхий нь хүчтэй донсолгож байгаагаа ч анзаарсангүй. Руфь охины сэвгүй чанар нь Мартины урам зоригийг бадрааж сэтгэл юугий нь тэнгэрт түгсэн оддын өндөрт аваачжээ. Мартины нүд ид шидийн илчээр Руфийг дулаацуулж түүний дотор мөн хариу гал дүрэлзүүлж байгааг хэрэв өөрөө мэдсэн бол бишрэн гайхах байсан бизээ. Руфь тэр харцнаас бишүүрхэн дальдрахын эрхэнд байн байн түгдэрч арайхийн сэхээ авч яриа хөөрөөгөө үргэлжлүүлж байлаа. Хүнтэй ярилцахдаа ер түгдэрдэггүй Руфь яагаад түгдэрч байгаагийнхаа учрыг мэдсэнгүй тул чөлөөтэй ярилцаж болдоггүй ийм сонин хүн байдаг байжээ гэж бодов. Руфь төрөлхийн сэргэг бөгөөд хэрэв өөр ертөнцөөс хүрэлцэн ирсэн энэ залуу түүнийг ичээгээгүй бол өөрчлөгдөж хувирсан зүйл түүнд огтхон ч байсангүй.
Тэрээр Мартинд хэрхэн тус хүргэх тухай бодож, яриа хөөрөөгөө энэ зүгт хандуулахыг чармайв. Гэтэл Мартин түүнээс урьдаж
— Танаас би гэснээ, Руфь чадлынхаа хирээр туслахад бэлэн байгааг сонсоод баярлахын туйл болж-Анх өөртэй чинь уулзахдаа ном зохиол ер нь иймэрхүү зүйлийн талаар мэдэх чадах юм байхгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгж хэлснээс хойш надад олон юм бодогдлоо. Номын санд орж янз бүрийн ном унших гэж оролдлоо. Нэг л болж өгөх биш, эсвэл бүр цагаан толгойноос эхэлбэл дээр байдаг юм уу? Би хар багаасаа ажил хий-сэн болохоор сургууль соёлоор дамжиж чадаагүй хүн шүү дээ. Номын санд ороод, номы нь харлаа, уншлаа. Урьд би хэрэгтэй ном ер уншдаггүй байж.Хөдөө тосгон, хөлөг онгоцон дээр тийм ном, тухайлбал танай гэрт байгаа ийм ном олдоно гэдэг хол шүү дээ. Тэнд олддог ном огт өөр, би тиймэрхүү л ном уншиж сурснаас цаашгүй хүн. Гэхдээ би бусад нөхөдтэйгөө адил биш шүү. Энэ бол өөрийгөө магтаж байгаа хэрэг бус. Хөдөөний
малчин залуу, бусад усан цэргээс би ямар ч гэсэн дээр. Би бас мал маллаж үзсэн хүн. Та бод л доо. Би ном унших хэзээний дуртай. Ном л дайралдвал уншдаг байсан. Бусдынхаа дэргэд би овоо толгойтой юм шиг байна билээ. Гэтэл бас хамаг учир гагцхүү үүнд бус юу гэвэл, би танай байшин шиг ийм байшинд орж ер үзээгүй. Хэдийн танайд анх орж ирээд таныг, ээжий чинь ах дүү нарын чинь, та нарын хэрхэн аж төрдгийг хараад тун их гайхлаа. Иймэрхүү айл байдгийг урьд би гагцхүү номноос олж үзсэн юм. Тэр ном худал бичээгүй байжээ. Танайх надад анх хичнээн таалагдсан гэж санана. Тэгэхэд миний хорхой хүрсэн билээ. Одоо ч гэсэн дээ. Танайх шиг ийм сайхан агаараар амьсгалж байхсан. Харсан зүг бүр ном, зураг, гоёмсог эд хогшил. Хүмүүс цөм тайван, дуу шуугиан багатай өмссөн хувцас нь хээнцэр дэгжин, элдвийн муу юм санахгүй, юутай сайхан бэ!
Миний амьдралынхаа турш амьсгалсан агаар хиншүү, эсгэлэн үнэр ханхалж, хараал хэрүүл, орон сууцны хөлс төлөх тухай яриагаар дүүрч байдаг юм. Ээжийгээ угтан очиж үнсэхээр босохы тань харах надад юу юунаас илүү сайхан санагдсан. Би тийм сайхан юмыг ертөнц дээр үзээгүй байх шүү. Би тун сониучхан, юмыг үзээд үзээд сэтгэл ер ханадаггүй юм. Энэ нь ч бас бага хэрэг. Хамгийн гол нь би таны зэрэгт хүрч, таны зэрэгтэй амьдрахыг хүссэн юм. Амьдрал гэдэг ууж согтуурч зодоон нүдээн хийж, хүнд хүчир ажилд дарагдаж явахын нэр биш юм байна. Тэгэхлээр одоо би яах вэ? Юунаас эхлэх вэ? Ажлаас бол би айхгүй хүн.
Ажлын тухайд гэвэл би хэнийг ч дагуулахгүй. Юунаас эхлэхээ мэдэж авбал өдөр шөнөгүй ажиллахад бэлэн байна. Тантай ийм юм ярих инээдэмтэй санагдаж байгаа биз? Уг нь танаас элдвийг шалж залхаамааргүй л байна. Гэхдээ би өөр хэнээс асуух вэ дээ. Артураас асуултай нь биш. Тийм биз дээ. Аль эсвэл Артураас очиж асуух уу? Хэрэв би...
Ингэж ярьснаа Мартин гэнэт үгээ таслан дуугүй болов. Уг нь үнэхээр Артураас асуух хэрэгтэй байж гэж бодохоос хамаг төлөвлөгөө нь нурах шиг болжээ. Руфь түүний ойлгомжгүй үг, нүдэнд нь илтэд харагдаж бүхий муйхар бодлы нь эвлүүлж ядсаар шууд хариу хэлж чадсангүй. Руфь ийм мохошгүй хүч агуулсан харцтай тулгарч ер үзээгүй ажээ. Тэрээр Мартины нүдийг хараад энэ хүн бүгдийг чадах хүн гэж бодов. Бас ийм хүнд тийм болхи хэл дэндүү дүйцэмгүй санагдлаа. Мартинтай зэрэгцүүлэхэд Руфийн оюун хэт задарч юмыг нарийн ширийн талаас нь бодож дассан тул түүний хээгүй шулуун шударгыг зохих ёсоор үнэлж, цэгнэж чадаагүй ажээ. Гзлээ ч гэсэн тэр болхи хэл ярианы цаана ямар нэг хүч нуугдаж байгааг олж харжээ. Мартин түүнд хүлсэн гинжээ тас татан авч хаях гэж байгаа аврага хүчтэн шиг харагдлаа. Руфь эелдгээр мишээн
— Танд юу дутагдаж байгааг өөрөө мэдэж байгаа шүү дээ. Танд боловсрол л дутагдаж байна. Та юуны урьд зохих шатны сургууль төгсгөж дарал нь их сургуульд орох хэрэгтэй байна гэхэд Мартин яриагий иь таслан
— Тэгэхлээр бас мөнгө хэрэгтэй болно шүү дээ гэв.
— Өө нээрээ тийм шүү. Би энэ талаас нь ер бодсонгүй хэлж орхиж. Гэхдээ таны төрөл садангийн хүмүүс эрхбиш мөнгөөр тусалиа биз дээ?Мартин толгой сэгсэрч
— Миний эцэг эх хоёр хоёулаа нас барсан. Надад хоёр эгч байдаг юм. Нэг нь нөхөрт очсон, нөгөө нь бас удахгүй айлын бэр болох гэж байгаа байх. Ах өдий төдий бий, би хамгийн бага нь. Гэвч тэдний дотор хүнд тус дэмжлэг үзүүлж үзсэн хүн нэг ч байхгүй. Тэд цөм хувь хувиа аргацаахыг бодоод дэвэн дэл.хий дээгүүр хэдийнээ тарж одсон. Хамгийн том ах маань Энэтхэгт үхсэн. Түүний дараах хоёр нь өмнөд Африкт яваа, гурав дахь нь халим агнуурын хөлөгт ажил хийдэг. Дөрөв дэх ах маань нүүдлийн циркт тамирчин хийгээд тэнэж яваа. Төрөл садангийн хувьд гэвэл би ийм л хүн. Арван нэгэн нас хүрч явтал эх маань нас барсан тул хар багаасаа биеийн хүчин үнэлж амь зуухаас өөр аргагүй болоод сургууль соёлд орж чадсангүй өдий хүрлээ. Одоо чухам юунаас эхэлбэл дээр болохыг мэдэх хэрэгтэй байна.
— Та юуны урьд хэл л оролдууштай байна. Та заримдаа (дэндүү заваан хэлэх гэснээ) тун их буруу хазгай ярих юм байна шүү гэв.Мартин духан дээгүүрээ хөлс бурзайлган
— Заримдаа хүн ойлгохын аргагүй үг хэлж бай-гаагаа мэдэж л байгаа юм. Би номноос зарим нэг үг тогтоож авсан боловч чухам яаж хэлэхийг мэдэхгүй болохоор сурснаараа л ярихаас өөр арга алга гэхэд
__ Хамаг учир зөвхөн үг буруу хэлж байгаад биш, ер нь таны үгийн зохион байгуулалт муу байна. Танд би илэн далангүй хэлье. Та гомдохгүй биз? гэв.
Мартин энэхүү энэрэнгүй цагаан сэтгэлийг бишрэн баясаж
— Би яахин гомдох билээ. Намайг сэнхрүүлээд өгч үз! Би танаар сэнхрүүлэлгүй өөр хэнээр сэнхрүүлэх вэ! гэв.
— За та сонс. Таны үгийг чагнэад байхад зохион байгуулалтын хувьд тун базаахгүй байна. Утга зохиолын хэлэнд байхгүй хэллэг олон хэрэглэж байна. Ер нь хойшид тэвчин орхиуштай үг таны ярианаас олныг сонслоо. Иймд та хамгийн түрүүнд хэл зүй судлууштай санагдлаа. Би танд одоохон нэг сурах бичиг аваад ирье гэв.
Руфийн ийнхүү босоход, боловсон ёсны тухай номноос уншсан нэг зүйл санаанд Нь орж суудлаасаа өндөсхийснээ, намайг явах гэж байна гэж бодож юу магад хэмээн болгоомжлов.
Руфь хэлний зүйн сурах бичиг авчраад сандлаа ойртуулан суулаа. Тэгэхэд Мартин сандлы нь дөхүүлэлцээд өгдөг ч байж дээ гэж боджээ Руфь номоо нээв. Тэр хоёрын толгой тун ойртов. Мартин ингэж ойртсондоо ихэд балмагдсан учир хэлж зааж байгаа зүйлий нь анхааралтай чагнаж чадахгүй байлаа. Үг хувирах учрыг тайлбарлаж өгөхөд энэ тухай ер сонсоогүй явсан Мартин хэлний зүйн нууцанд анх удаа нэвтэрсэндээ орчлон дэлхийг мартан гайхав. Мартин ном руу бүр их тонгойв. Руфийн үс гэнэт хацры нь шүргэлээ.
Мартин амьдралдаа гагцхүү энэ удаа ухаан алдам баярлажээ. Руфийн үс дахин шүргэнэ шүү дээ гэж бодов. Түүний амьсгаа давхцаж, зүрх нь цээжнээсээ бүлт үсрэх нь үү гэмээр хүчтэй цохилов. Руфийг ямар ч хүртээлгүй гэж бодож явсан билээ. Гэтэл одоо хоёр биеийг заагласан ёроолгүй зааг дээгүүр хоромхон зуурын дотор гүүр тавигджээ. Энэ бол Руфь дорогшилж Мартины зэрэгт бууж
ирсэн бус, харин Мартин дээшлэн үүлсийн чанад гарч түүнд ойртсон учир түүний хайрын сэтгэл урьдын адил далдын ид шид, сүсэг бишрэлийг агуулсаар байв. Мартин эднийд өөрийгөө ямар нэг бурхан төрөлтний орд харшид сууж байгаа мэт санаж суулаа.
Тэрээр цахилгаан гүйдэл цохих адил цочоосон Руфийн үснээс толгойгоо жаахан зайлсхийлгэв. Түүний нь Руфь огтхон ч анзаарсангүй.


Наймдугаа р бүлэг

Олон долоо хоног өнгөрлөө. Мартин Иден хэл зүй судалж, соёлч боловсон ёстой нарийвчлан танилцаж. номноос нүд салгахгүй шамдан уншсаар л байв. Урьдын танил, найз нөхдөөсөө бүрмөсөн тасарчээ. «Лотосин» хүүхнүүд түүнийг үзэгдэхээ больсонд гайхаж Жимээс элдвээр
шалгаан сураглах болов. Гэтэл бас Райлийн зодолдоонд Мартин ирэхээ больсонд баярласан залуучууд цөөнгүй ажээ. Мартин Иден номын сангаас үнэт эрдэнэ лүгээ зүйрлэм бас нэг чухал ном олов. Тэр нь хэлний зүй, хэл.сурахын үндэс болсонтой адил түүнд яруу найргийн үүд хаалгыг нээж өгчээ. Иден одоо шүлгийн айзам, хэмжээ, хэлбэр, шүлэг зохиох арга зүй судалж, зүрх сэтгэл юугаа баясган уншдаг нөгөө яруу найраг гэгч чухам яаж буй болдгийг ойлгож эхлэв. Сүүлийн үеийн нэг судлаачийн бичсэн эыэ номд яруу найргийг дүрслэх урлагтай адил хэмээн сургаж тэр онолоо шилдэг зохиолоос иш татан нотолсныг олж уншжээ. Мартин Иден ямар ч романыг ингэж их соиирхож уншаагүй ажээ.
Дөнгөж хорь хүрч яваа түүний шинэ сэргэг уураг тархи дээд сургуулийн оюутанд ч байж боломгүй идэвх, хүч гарган эхнээс нь эцсийг хүртэл шуналтайяа судлав.
Өөрийн хуучин ертөнц-алс холын улс орон, тэнгис далай, хөлөг онгоц, усан цэрэг, шалиг завхай хүүхнүүдийг эргээд нэг хартал тун ч өчүүхэн санагдлаа. Түүний цоо шинээр нээсэн ертөнц аль нэг талаар илтэд нөлөөлжээ.
Мартин хэдийгээр юм бүхнийг ямагт холбож үздэг байсан авч энэ хоёр ертөнц хоорондоо холбоотойг анх ухаараад ихэд гайхав. Ном уншаад төрсөн сэтгэгдэл түүнийг хуучин ертөнцийн мандлаас дээш хөөргөжээ. Руфь түүний төрөл төрөгсөд, тэднийхний зиндаанд хамаарагдах эрэгтэй, эмэгтэй хэн бүхнийг өөртэйгөэ адил гэж бодож, ингэж сэтгзж байгаа гэдэгт Мартин итгэнэ. Мартин одоо хуучин аж төрж суусан шалбааг намгаасаа ангижран дээдсийн зиндаанд хүрэхийг эрмэлзэнэ. Хүүхэд байх гэнэн залуу насандаа нэгэн зүйлийг мөрөөсөн сэтгэлээ ямагт шаналгадаг байсан боловч чухамхүү юуны төлөө ингэж шаналж байгаагаа өөрөө ойлгохгүй явжээ. Мартины шаналах нь улам хурц, улам зовуурьтай болж, урьд сайхан юм, оюун ухаан, хайрын сэтгэл мөрөөсөж явснаа одоо сайтар ойлголоо.Энэхүү өнгөрсөн хэдэн долоо хоногт Руфьтэй хэд хэдэн удаа уулзаж уулзах бүрийдээ урам зориг нь бадарчээ. Руфь түүний хэлийг засаж тоо зааж өгөв. Гэвч тэр. хоёрын яриа гагцхүү хичээлээр хязгаарлагдаж байсангүй.
Мартин амьдралдаа даан их олон юм үзэж туулсан болохоор бутархай тоо бодох, гурван зэрэгтийн язгуур гаргах, хэлний зүйн задлан ялгал, үйл үгийн хувирах төлөвийг мэдэх төдийгөөр сэтгэл ханаж чадсангүй.
Заримдаа тэр хоёрын яриа огт өөр сэдэв рүү шилжиж Мартины шинэ сэргэг уншсан шүлэг буюу Руфийн судалж байгаа яруу найргийн зохиолын тухай ярилцана.
Руфь уншсан шүлэгнийхээ дотроос өөртөө таалагдсан мөр, бадгийг чанга дуугаар уншиж өгөх бөгөөд түүнийг сонсож суух нь Мартинд үгээр илэрхийлж "боломгүй жаргал санагддаг байв. Руфь зөвхөн дуугарсан төдийгөөрөө Мартины хайрын сэтгэлийг дүрэлзүүлж, үг хэлэх бүрийдээ урам зориг оруулан догдлуулна. Мартин Иден тийм дуу сонсож ер үзээгүй ажээ. Чихнээ чимэгтэй аялга эгшиг ураи төгс ийм дуу ухаантай сэхээтэн соёлч хүнпй шинж билээ. Руфийн яриаг ийнхүү чагнаж байхад нь зэрлэг омог аймгийн хүүхнүүдийн баргиа хоолой, усан буудлын хэрүүлч хүүхнүүдийн хашгичих, анги зиндаа нэгтэй бүсгүйчүүлийн чихэнд чийртэй дуу арга буюу санаанд нь орж янз бүрийн хүүхний дүр нүдэнд нь ээлж дараалан үзэгдэв. Гэрэл туяа цацарсан Руфийг тэдэнтэй зүйрлүүлж үзвээс улам тод ялгаран нүд гялбам өнгөтэй харагдлаа. Руфийн дуу чихэнд чимэгтэйгээс гадна уншиж байгаа зүйлийнхээ учир утгыг гүнзгий ойлгож яруу найргийн сайхнаар сэтгэл юугаан хөдөлгөн байгаагий нь хараад бахархаж барахгүй байлаа. «Гүнж» гэдэг номноос Руфь олон удаа
уншиж өгчээ. Түүнийг уншиж байхдаа Руфь нүдэндээ нудимс мэлтгэнүүлэхийг Мартин нэг бус удаа харжээ. Руфь яруу сайхны нандиныг тэгж уяртлаа ойлгодог байлаа. Руфийн нүднээ нулимс мэлтэгнэх үес Мартин далдыг мэддэг далай лам болж амьдралыг бясалган түүний байдал төрх, дуу хоолойгоор хамаг нандин нууцы нь тайлахыг оролдоно. Далдыг үнэхээр харж, энэ бол гарцаагүй хайрын сэтгэл мөн. Хайрын сэтгэл шиг аугаа юм хорвоод байхгүй гэдгийг ойлгож эхлэв. Мартин үүнээс урьд баярлаж баясаж явснаа санав. Ууж согтуурч хүүхнээр энхрийлүүлж, тоглож наадаж, зодоон цохион хийж явахыг жаргал цэнгэлд тооцдог байжээ. Тэр бүхнийг одоогийн эдэлж байгаа энэ жаргалтайгаа зэрэгцүүлж үзвээс өөрийгөө хуурч явсан, гутамшиг байлаа.
Энэ завсар Руфь цэгнэж бодсонгүй. Түүнд хайр дурлалын хувьд ямар ч туршлага байсапгүй. Түүний мэдэж байгаа зүйл номноос олж уншсан зүйл бөгөөд тэр нь цөм жирийн амьдрал үйл явдлыг
ямагт үнэн байдлаас хэтэлгэн гуйвуулж ямар нэг сайхан зүйл болгон хувиргаж дүрсэлсэн зохиогчийн бүтээлч санаашрал байлаа. Энэ бүдүүлэг цэрэг хожим нэг өдөр бүгдийг хуйхлах хурц дөл болгон хувирах оч зүрхэнд үсэргэж байна гэж Руфь огтхон ч санаоангүй. Руфь дурлалын тийм дөлийг үзээгүй болохоор дурлал гэдэг чухам юу байдгийг хийсвэрлэн таамаглахаас цааш хэтрэхгүй байлаа.
Түүнд «дурлал» гэдэг үг огторгуйн гүнд од анивалзах буюу эсвэл зөөлөн салхинаа тэнгисийн мандал мяралзах, зуны шөнө өвсний толгойд тогтсон шүүдэр бөнжигнөхинг санагдуулдаг банжээ. Цэнэг анхилсан, анир чимээгүй, тогтуун сайхан үдэш хайрын сэтгэлтэй болсон хүнээсээ салж ядан зогсохыг дурлал гэдэг мэтээр ойлгож байв. Тэрээр дурлал бас галт уульгн шуурга шиг, дурлалаас хүний зүрхийг халуун нурмац дөл болгон хувиргах аюултай илч гэдгийг таамагласангүй. Руфь ертөнцөд хийгээд өөртөө нууцлагдсан хүчийг огт ойлгоогүй байлаа. Тэрээр хий үзэгдлийн мананд самуураад амьдралын гүнийг нэвт харж чадахгүй. Эцэг эх хоёрынхоо харилцааг гэр бүлийн харилцааны дууриал мэтээр үзэж хэзээ нэг цагт хайртай дуртай хүнтэйгээ зовлон зүдгүүргүй амар жимэр аж төрөн суух болно гэж бодоод хожмын тэр өдөрт төдий л яардаггүй байв.
Тийм ч учраас Мартин Иденийг хүн хүнээс гадна, тун сонин хүн юм. Тэгээд л надад ийм ер бусын сэтгэгдэл төрүүлж байна гэж боджээ. Ингэж бодох нь зүйн хэрэг байлаа. Амьтдын хүрээлэнд зэрлэг амьтан харах буюу хүчтэй шуурганд мод савчих, эсвэл цахилгаац цахихад мөн иймэрхүү сэтгэгдэл төрдөг байсан ажээ. Руфьт ертөнцийн жамаас хальсан гайхалтай сэтгэгдэд төрсөн бөгөөд тийм гайхалтай зүйл Мартинд мөн гарцаагүй байв. Мартин Иден тэнгисийн амьсгал авчирч тэнгэрийн
хаяагүйг харуулж өгчээ. Идений нүүр халуун орны хурц нарны өнгөөр гялалзан бие цогцос нь хүй нэгдлийн хүний бяр бялхсан булчин шөрмөсөөр зангирна. Мартин бодоод бодол хүрэхгүй, ад шулмын ширүүн хэрцгий хүмүүсийн ертөнцөд амьдарч хамаг биеэ шарх сорви болгожээ. Хэдийгээр тэр цагт зэрлэг харагдсан авч овоо дуулгавартайд нь Руфь дотроо баярлаад энэ зэрлэг амьтныг сургаж авмаар санагджээ. Ийм хүсэл аяндаа төрөв. Түүнийг ямар ч өө сэвгүй санагддаг эцэг шигээ болтож авах гэсэн чухамхүү хүсэлтэй байгаагаа Руфь өөрөө ухаарсангүй. Мартины төрүүлсэн тэр гаж буруу сэтгэгдэл нь өөр анги өөр ертөнцийн эр эм хоёрыг холбон дурлалцуулж чадах пөгөөх юунд ч дийлдэшгүй хайрын сэтгэл мөн гэдгийг, буга орооныхоо үед нэг нэгийгээ алдгийг, эр охин сүвтэй амьтан бүр нийлэхийн төлөө тэмүүлж байдгийг Руфь мэддэггүйн улмаас ойлгоогүй байлаа.
Мартин эрдэм номд гойд түргэн боловсорсонд Руфь гайхахын ихээр гайхаж ихэд сонирхов. Тийм хурц авьяастай гэж
Руфь зүүдлээ ч үтүй билээ. Мартин Идений оюун задрах нь үржил шимтэй хөрсөнд ургаоан цэцэг мэт байв. Браунингийн зохиолоос чанга дуугаар уншиж өгөхөд ойлгоход бэрх зарим зүйлийг Мартин Иден шууд тайлбарлажээ. Ингэнэ гэж огтхон ч санаагүй байсан Руфь мэл гайхав. Амьдралыг хүмүүсийн дунд байж үзэж мэдсэн зүйл дээрээ тулгуурлаж ойлгосон Мартин гол төлөв өөрийнхөөс нь илүү зөв онож байгааг Руфь бас л мэдэхгүй байлаа. Руфь хэдийгээр Мартины хурц ухааныг гүйцэхгүй, ямар нэг үл мэдэх хүчтэй мөргөлдөх буй хэмээн самгардах боловч түүнийг дэлдүү хар гүжрээр ойлгож байна хэмээн цэгнэж суужээ. Руфь заримдаа төгөлдөр баян хуур дарж өгнө. Мартин Иден хөгжим чагнах дур хүслээр хэмжээлшгүй болж, цэцэг навчис нарны илч гэрлийг шүтэн тосох лугаа адил өөрийн мэдэлгүй татагдаад сэтгэл гүнээ уяран чагнадаг байлаа. Тэрээр усан цэргүүдийн бүжиглэдэг огцом яхир аяыг төдөлгүй мартаад Руфийн дуртай сонгодог хөгжмийн цогц аяыг амтархах болов. Вагнерын хөгжим түүнд нэг л жирийн санагддаг байжээ. Руфийн тайлбарлаж өгсний дараа «Тангейзерын» удирдтгал ая гойд тааламжтай сонсогдох болов. «Тангейзерын» удирдтгал ая түүнд амьдралын нь хавсралт зураг болжээ. Тэрээр туулж өнгөрүүлсэн амьдралаа «Венерийн агуйн» гол аяар дүрслэн сэтгэж Руфийн дуулахыг хуврагуудын хоолой нийлүүлэн ном аялах лугаа холбон бодно. Вагнерын яруу сайхан хөгжим түүнийг сайн муу хоёр үүрдийн үүрд тэмцэлдэх хий үзэгдлийн ертөнцөд аваачсан мэт байлаа.
Мартин заримдаа хөгжмийн учрыг лавлан асуух бөгөөд тэгэхэд нь Руфь хөгжмийг би өөрөө буруу ойлгодог байх уу хэмээн үе үе өөртөө эргэлзэх болов. Харин Руфийг дуулж байхад юу ч асуухгүй, нарийн чанга цээлхэн хоолойгий нь бишрэн чагнадаг байв. Энэ нь Руфь зүрх сэтгэлийнхээ үгийг хэлж байгаа мэт санагдана.
Руфийн дуулахыг ийнхүү чагнаж байхад мөнөөх үйлдвэрийн ажилчин хүүхнүүдийн тас няс хийсэн дуу, усан буудлын архины мухлагаар явдалтай ад шулмын ааш бүхий эмсийн сөөпгө хоолой дуулдах шиг болно. Руфь хөгжим дарж, дуулж өгөх дуртай байлаа. Руфь чухамдаа амьд хүний дотоод оюун сэтгэхүйтэй анх удаа учирсан нь энэ бөгөөд ийм дуулгавартай уян хатан оюун сэтгэхүйг засаж залах тун ч зугаатай байв. Мартины оюуныг засаж залж байна гэж бодоод бүр ч урам зориг орсны дээр түүний нийгэм гойд сонин санагдана. Мартин Иден одоо Руфийг айлгахаа болилоо. Анхны үес Руфь үнэхээр айдаг байсан бөгөөд энэ чухамдаа Мартинаас бус, харин өөртөө гэнэт төрсөн ямар нэгэн сонин сэтгэгдлээс болсон ажээ. Одоо тийнхүү эмээх нь үгүй болсноор барахгүй Мартинтай харилцах харьцааны хувьд ямар нэг эрхтэй мэт санах болов. Харин үүнийгээ Руфь өөрөө анзаардаггүй байв. Мартин нөлөөлж урам зориг оруулсан учир Руфь өдин төдий цагаар хичээллэх болж хааяа номны тоосноос салж Мартины биед нэвт шингэсэн тэнгисийн сэнгэнэм ариун салхиар амьсгалахын ашиг тусыг ойлгож эхлэв. Чадал хэмээх юутай сайхан бэ? Чадал түүнд үнэхээр шаардагдаж байв. Мартин Иден шавхаж баршгүй чадлаа Руфьтэй сэтгэл харамгүй хуваалцана. Мартинтай нэг өрөөнд суух буюу түүнийг гэртээ угтан тосож оруулахдаа Руфь цээж дүүрэн амьсгалдаг болов. Түүнийг ирээд явсны дараа хичээл номоо хоёр дахин илүү урамтай уншдаг байлаа.
Руфь хэдийгээр Браунингийн зохиолыг сайн мэддэг авч хүний сэтгэлээр тоглохын аюулыг ойлгоогүй явсан ажээ. Мартиныг сонирхох тутам түүний амьдралыг өөрчилмөөр санагдана.
Нэг өдөр хэл зүй, тоо, яруу найргийн хичээлийн талаар зохих зүйлийг уншиж ярилцсаны дараа Руфь өгүүлрүүн:
— Чи Бэтлер гуайгаар жишээд бод л доо. Бэтлер гуай уг нь тун бүтэлгүй хүн байсан юм. Түүний эцэг банкны кассанд сууж байгаад хэдэн жил уушгины сүрьеэгээр тарчлан Аризонд нас барлаа. Бэтлер гуай цор ганцаараа өнчрөв. Тэгэхэд Бэтлер гуайг хүмүүс Чарльз Бэтлер л гэдэг байсан юм. Эцэг нь Австральд төрсөн учир Калифорнид ураг садан гэхээр хүн байхгүй. Тэгээд Бэтлер хэвлэх үйлдвэрт орж ажил хийж гэнэ. Энэ тухайгаа надад олон удаа ярьсан юм. Хэвлэх үйлдвэрт орсон даруйдаа долоо хоногт гуравхап долларын хөлс авч байсан юм. Гэтэл одоо түүннй жилийн орлого гучин мянган доллар хүрдэг болсон байна. Яаж баяжсан гэж санана? Тэр бол үнэнч шударга, ажилч хичээнгүй, их хямгач хүн. Залуучуудын дуртай зутаа цэнгэлээс холуур тойрч долоо хоног бүр хэдэн мөнгө ч гэсэн хэмнэхийн төлөө ямар ч тэсвэр гаргахаас буцдаггүй байж. Төдөлгүй долоо хоног бүр гурван долларын хөлс илүү авах болж. Ахиухан хөлс авах тусмаа хадгаламжаа нэмэгдүүлээд байж. Өдөр нь ажил хийгээд орой нь оройн дунд сургуульд яваад байж. Бэтлер ирээдүйнхээ тухай ямагт бодож явсан банна. Дараа нь бүр оройн курсэд суралцах болж. Арван долоон насандаа үсэг өрөгч болж цалин хөлс сайтай болсон гэнэ. Гэтэл бас талх тариатай болоод сэтгэл ханасангүй, эрх тушаал ахимаар санагдаж, ирээдүйнхээ төлөө ямар ч бэрхшээл туулахаас буцсангүй аж. Тэгээд өмгөөлөгч болохоор зориг шийдэн манай эцгийн конторт бүртгэл хөтлөгчөөр ажиллаж эхлэв. Долоо хоногт дөрвөн долларын хөлс аваад шүү. Чи бод л доо! Мөнгөө улам хэмнэж тэр дөрвөн доллараасаа яаж ийгээд хадгалаад байлаа. Руфь ийнхүү урсган ярьж байснаа нэг талаар амьсгаа авах, нөгөө талаар уг яриаг Мартин хэрхэн хүлээж авч байгааг ажиглахаар яриагаа түр таслав. Бэтлер гуайн хувь заяаг ихэд сонирхож байгаа нь илт боловч хөмсөг зангидсан харагджээ.
— Чааваас даа! Дөрөвхөн доллараас юугий нь илүүчлэх билээ дээ. Би л хувьд, сууж байгаа өрөө, идсэн хоолныхоо өртгөнд долоо хоног бүр таван доллар төлөөд байдаг мөртлеө олигтой явсан юм ер алга, бодвол тэр хооллоно гэж нохой шиг л байсан бизээ... гэтэл Руфь Мартины яриаг таслан
— Үгүй тэр чинь хоолоо керосины дэнлүүгээр болгож
иддэг байсан юм шүү гэв.
— Ямархуу юмаар хооллодог байсан юм болоо. Бодвол агнуурын хөлгөөр загас агнаж яваа цэргүүдийн хоол шиг юмаар амь зууж байсан хэрэг бизээ. Тэдний хоол гэж хүн идэхийн аргагүй байдаг юмдаг гэхэд Руфь их л бах болсон шинжтэй
— Тэр нь ч яах вэ. Чи одоогийнх нь байдлыг бод л доо. Тэгж зүдэрснийхээ орыг хэд дахин нугалж авсан байна шүү дээ гэв.Мартин өөдөөс нь нүдээ хурцлан
— Харин чи өөрөө сайн бодоод үз л дээ. Танай тэр Бэтлер гуай чинь одоо тийм сайхан буян жаргал эдэлж сууж чадаж байгаа юм уу даа. Залуу халуун насандаа тийм муу хоол идэж явсныг бодоход ходоод нь авахын найгүй болсон байж таарна гэв.
Руфь харцнаас нь дальдран нүдээ буруулан.
— Түүнийг ходоодны үрэвсэл өвчинтэй болсон гээд мөрийцөхөд алдахгүй л байх гэхэд Руфь арга буюу хүлээж
— Нээрээ ходоодны үрэвсэл нь үнэн шүү. Гэхдээ...
— Дэргэд нь улс амьтан инээж хөгжилдвөл уурлаж, уцаарлаад, хөгшин шар шувуу шиг яаж уйтгарлаж суудаг бол доо. Гучин мянган доллар түүнд ямар ч цэнгэл жаргал авчирч өгч чадахгүй. Тийм үү үгүй юү?Руфь толгой дохисноо бас л тайлбар өгөхийг яаравчлан
— Наргиж цэнгэх нь түүнд чухал биш. Тэр чинь угийн дуу цөөхөнтэй хэцүү хүн байгаа юм. Ер нь төрөлхийн тийм байх гэж хэлэхэд нь Мартин
— Тийм байхаас өөр яах вэ! Гурав дөрөвхөн доллараар долоо хоног яаж амьдарна! Мөнгөнөөс болж өөрийгөө тэгж алж байх гэж! Хайран залуу нас- Өдөр нь ажил, шөнө хичээл гэж яс амралтгүй зүтгэн зугаа хэмээх юу болохыг ч мэдэхгүй өнгөрсөн хэрэг байна Эцгийгээ ал! Өнгөрсөн хойно тэр гучин мянган доллараар яах ч юм билээ дээ гэв.
Олсон хэдэн доллараа хар биеэсээ харамлан байж гучин мянган долларын орлоготой болсон Чарльз Бэтлерын туулж өнгөрүүлсэн явцуу амьдралын зөрөг зам бодол санаа оюун хурц Мартины нүднээ дэлгзсэн зураг мэт нэгт нэгэнгүй зурайн харагдав.
Мартин цааш ийн өгүүлрүүн:
— Танай тэр Бэтлер гуайг бодоод өрөвдөх шиг болж байна. Одоо ямар ч баяр баясгалан авчирч өгч чадахгүй тэр гучин мянган долларын төлөө өөрийнхөө амьдралаас
өөрөө хулгайлж байгаагаа мэдэхгүй, мөн гэнэн ээ. Тоогүй, тоогүй. Хүүхэд байхдаа мөхөөлдөс юмуу, самар, эсвэл үзвэрийн газрын хямд үнэтэй пиу мэтийн юм авч л байхгүй. Тэр үед арван центр авч болох байсан юмыг одоо гучин мянган доллараар аваад ч хэрэг болохоосоо
өнгөрсөн!Иймэрхүү зүйл ярихад Руфь ямагт мэгддэг байлаа Энэ нь түүнд шинэ тулгар зүйл төдийгүй үзэл санаанд нь харшилж байв. Мартины яриа үнэний хувьтайг Руфь бүдэг бадаг таамаглах боловч энэхүү үнэн нь ертөнцийн тухай түүний ойлголтыг үндсээр нь урвуулан өөрчлөх аюулаар заналхийлнэ. Хэрэв тэр хорин дөрөв биш, арван дөрвөн настайсан бол Мартины үгэнд автаж үзэл бодлоо шууд өөрчлөх байсан биз ээ. Руфь одоо хорин дөрөвтэйн дээр өсөж төрсөн ахуйдаа хэт идээшиж хуучныг баримтлах үзэл санаа нэвт шингэжээ. Мартинтай ярилцах завсраа этгээд санаанд нь үе үе дургүйцэвч өвөрмөц хувь заяа, өвөрмөц байдлаасаа болсон биз хэмээн цагаатгаж үзээд дургүйцэхгүй байхыг хичээнэ. Хэдийгээр санаа үл нийцэвч Мартины үгийн итгүүлэх чадал, цог золбоотой нүд, нүүрний хөдөлгөөнд сэтгэл хөдлөн татагдана. Үл мэдэх өөр ертөнцөөс ирсэн энэ хүн Руфийн богино ухаанд үл багтах гүн утгатай үг олонтаа хэлж буйг Руфь анзаарсангүй. Руфь ертөнцийг зөвхөн өөрийн мэдлэгийн явцуу хүрээгээр
ойлгоно. Бусдын мэдлэгийг Руфь өөрийн явцуу оюунаар хэмжих тул Мартинтай үзэл санаагаар зөрөх үед өөрийгөө бусдаас гойд мэдлэгтэй хэмээн тоож Мартиныг мулгуйн улмаас зөрж байна гэж үзээд юм бүхнийг өөрийнхөө нүдээр харуулж, өөрийнхөө дайтай өргөн мэдлэгтэй болгохыг хичээнэ.
— Жаахан хүлээж үзээч, би ярьж гүйцээгүй байна шүү дээ. Бэтлер гуай манай эцгийн үгнээс ер гарахгүй гойд их идэвх зүтгэл гаргадаг байлаа. Ажил хийхдээ хүн хүнээс гоц сайн байсан юм. Албан ажилдаа хожимдож ирнэ гэж нүгэл. Ер нь цаг яагаа ч үгүй байхад ирчихсэн байх
нь олонтаа үзэгддэг байлаа. Гэхдээ өөртөө яаж ийгээд л цаг гаргачихсан сууна. Бэтлер гуай чөлөө зав бүхнээ самбаачлан суралцаж нягтлан бодох, машины бичээч, түргэн бичигч болсон юм. Үүнийхээ хөлсийг төлөх гэж шөнийн цагаар өөрийнхөө багш буюу дадлага туршлага дутмаг шүүхийн мөрдөн байцаагч нарт бичих зүйлий нь дуудаж өгч мөнгө олдог байв. Дараа нь бүртгэл хөтлөгчийнхөө ажлаас бүр албан хаагч болж дэвшлээ. Шинэ албан ажлаа хэнийг ч дагуулахгүй сайн хийж байсан гэнэ билээ. Манай эцэг түүнийг их тоож, их ирээдүйтэй хүн гэж ярьдаг байсан юм. Дараа нь мөн манай эцгийн зөвлөснөөр хууль цаазны сургуульд өмгөөлөгчийн мэрэгжил олж аваад хуучин ажиллаж байсан газрынхаа дэд даргын тушаалд дэвшлээ. Бэтлер гуай тун гарамгай хүн шүү. Мэгдсэн улсын сенатад ажиллана уу гэж хэд хэдэн удаа хүсэлт ирэхэд өөрөө хүлээж аваагүй юм. Хэрэв хийе гэж санавал Дээд шүүхийн гишүүн ч болж чадах хүн билээ. Ийм хүнийг хараад хэн ч гэсэн урам орно. Үүнээс үзэхэд хэрэв хүн зориг гаргаад шургуухан оролдвол орчин тойрондоо өндөр мандаж болох юм билээ.Руфийг ийнхүү ярихад Мартин Иден
— Ёстой гарамгай хүн юм гэж чин голоосоо зөвшөөрөн хэлэв.
Гэлээ ч гэсэн амьдралын тухай, яруу сайхны тухай Мартины ойлголттой Руфийн саяын яриа нэг л нийцсэнгүй. Бэтлерийн тэгж зүдэрч, ядарч явсныг яаж ч бодсон бүрэн зөвтгөх үндэс байхгүй санагдав. Хэрэв хүүхэнд хайрын сэтгэлтэй болоод юмуу, эсвэл ямар нэг сайн сайхан юмны төлөө ингэж ядарч зүдэрсэн бол огт өөр хэрэг бөгөөд тэгсэн бол Мартин Иден тэр дорхиноо ойлгох байлаа. Хайрлаж дурласан бүсгүйгээ үнсэхийн төлөө бол үхсэн ч хамаа алга. Харин жилд гучин мянган долларын орлоготой болохын төлөө ингэж зүдрэхийн хэрэг юу байна аа! Эрх тушаал ингэж ахисны нь бодоход тэр Бэтлер нэг л арчаагүй өчүүхэн амьтан. Гучин мянган долларыг хэн хэрэггүй гэх вэ. Гэвч нэгэнт ходоодгүй, баярлаж баясаж чадахгүй болсон хойно тэр гучин мянган доллараар яах ч билээ дээ.Мартин ингэж бодсоноо Руфээс нуусангүй. Тэгж хэлэх тусам Руфь энэ хүнийг яас хийж засан хүмүүжүүлье дээ хэмээн санаа улам зовно- Өөрийн арьс үндэс, шашин шүтлэг, улстөрийн үзлийг сайхан, зөв гэж үзээд дэлхий даяар түгэн тархсан бусад хүн амьтныг дорд үзэх явцуу бодолд автсан нь Руфийн гол чанар болжээ. Энэ бодол нь эмэгтэй болж төрөөгүйдээ баярлаж бурханд мөргөдег эртний еврейчүүдийн ухвар мөчид бодол өөрийнхөө бурхныг бүхэнд шүтүүлэхээр дэлхийн өнцөг булан бүрт аян хийж байгаа одоогийн лам нарын тулга тойрсон бодолтой адил байлаа. Энэ бодлынхоо улмаас Руфь, амьдралын огт өөр нөхцөлд өсөж төрсөн хүнийг орчин тойрныхоо хүмүүсийн дүр маягаар өөрчлөн засахыг санааширч байжээ.




Есдүгээр бүлэг

Сэтгэлтэй бүсгүйтэйгээ уулзахын мөрөөсөл болсон Мартнн Иден тэнгисийн замын аянаас яаран яарсаар Калифорнид эргэж ирэв. Тэрээр найман сарын өмнө хамаг мөнгөө бараад Соломовын олон арлын хавьд сураг гарсан нэгэн булшийг эрэхээр яваа онгоцонд хөлсний ажилчнаар орж суусан ажээ. Хөлгийнхөн удаан хугацаагаар их эрэл хийсэн авч олох горьдлого тасраад Австралид ирж тооцоогоо хийсэн даруй Мартин Сан-франциско орохоор яваа хөлөгт суужээ. Найман сар аялахдаа Мартин нутагтаа нилээд хэд хоног суурин суухад хүрэлцэхүйц мөнгө олсноор барахгүй зав чөлөө бүхнээ самбаачлан хичээл номоо үлэмж ахиулжээ. Ухаан хурц юманд шамдангуйн дээр Руфьт татагдсан хайрын сэтгэл түүний урам зоригт хүч иэмж өгчээ.. Руфиэс авсан хэлний зүйн номоо хэд дахин уншиж судлаад нилээд буурьтай эзэмшсэн учир бусад цэргийн буруу хазгай хэллэг, дэс дараагүй яриаг ажиглах болж дотроо шүүмжилж эхлэв. Чих соргог болж хэлний зүйн учрыг ойлгож авснаас ажиглаад Мартин ихэд баярлажээ. Мартин Иден хэдийгээр өөрөө цэгцтэй ярьж дадаагүй ч гэсэн буруу хазгай үг бүр чихэнд нь хэг нийлээгүй хөгжим мэт чийртэй сонсогдох болжээ. Зөв цэгцтэй ярьж гүйцэд дадна гэхэд бас л их хугацаа хэрэгтэй байлаа. Мартин Иден хэлний зүй гэж үзэж дууссаныхаа дараа өдөр бүр арван үг цээжлэхээр шийдээд толь бичиг барьж авав. Энэ нь түүнд амаргүй ажил байлаа. Хөлгийн харуулд зогсох буюу жолоо барьж явахдаа цэвэрхэн ярьж сурахыг хичээн цээжилсэн үгээ давтан уншина. Руфийн зөвлөснийг Мартии ямагт санаж явлаа. Нэг мэдэхэд Мартин англи хэлээр азаа туршихаар өдий төдий мөнгө зарцуулан энэхүү аяныг хийж хөлгийн бүхээгэнд сууж яваа дарга нараас ч илүү зөв, цэвэрхэн ярих болж байв. Нүдий нь харахад загас мэт санагдах Норвег ахмадад Шекспирийн зохиол бүрнээрээ байхыг Мартин санамсаргүй олж харав. Чухамдаа Шекспирийн зохиолыг нэг ч удаа сөхөж үзээгүй явсан ажээ. Мартин дотуур хувцас цагаан хэрэглэлийг нь угааж өгч хөлс өртгөнд нь тэр номыг уншиж байх зөвшөөрөл авав. Тэрээр Шекспирийн эмгэнэлт жүжгээс гойд их амтархан уншсан хэсгээ төвөггүй цээжилжээ.
Шекспирийн зохиолд гүнзгий автсан учир хэсэг үе ертөнц түүний нүдэнд Елизаветин театрын дүр, хэлбэрээр харагдах бодол санаа нь аяндаа шүлэг болон эвлээд байх шиг болжээ. Хэдийгээр Мартины амнаас
хоцрогдсон болхи үг цухуйсан хэвээр боловч энэ нь түүний чихэнд сайхан дасгал болж англи хэлний яруу сайхныг үнэлж сурахад үлэмж тус дөхөм үзүүлжээ.
Мартин энэ найман сарыг тун ашигтай өнгөрөөв. Энэ завсар үгийнхээ санг баяжуулж ухаанаа задлан өөрийгөө нилээд сайн таньж авав. Өөрөө өөрийгөө цэгнэж үзвээс нэг бодоход туйлын мулгуу хүн шиг нэг бодоход тун лут хүн шиг санагджээ. Юу ч гэсэн бусад нөхцөөсөө асар хол түрүүлснийг мэдсэн цааш нь бас хичнээн хол түрүүлж болохыг Мартин төдий л бодсонгүй өөрий нь хийснийг бусад нөхөд нь мөн хийж чадмаар боловч өөрөө арай л илүү юм шиг санагдаад байжээ. Мартин Иден ертөнцийн сайхныг тусгаж авахдаа гойд хурц байлаа. Тэрээр сайхан юм үзэхдээ Руфийг дурсаж жаргал цэнгэл түүнтэй хуваалцахыг мөрөөснө. Нэг өдөр номхон далайн хязгааргүй ихийг Руфьд бичихээр шийдлээ.
Энэ шийд юм бүтээх гэсэн хүсэл эрмэлзлий нь бадраажээ. Ертөнцийн гоо сайхныг гагцхүү Руфьд захидал бичих бус ертөнцийг харж, сонсож чаддаг зүрх сэтгэлээ .догдолгон амтархаж чаддаг хүмүүсийн нэг болоод зохиол бичье гэсэн бодол харавсан сум адил орж ирэв. Ер нь Шекспир шиг шүлэг, яруу найраг, роман тууж, жүжиг алины нь ч гэсэн бүгдийг бичдэг хэрэг. Энэ бол ёстой алдар нэр. ингэж л Руфийн хайр сэтгэлийг татъя. Жилд гучин мянган долларын орлоготой, хэрэв хүсвэл дээд шүүхийн гишүүн болж чадна гэж бодож суугаа тэр Бэтлер мэтийн хүмүүсийн дэргэд бичгийн хүмүүс гэдэг чинь ертөнцийн мундагчуул шүү дээ гэж бодов. Энэ бол түүнийг бүхлээр нь эзэмджээ. Санасан бүхэн бүтмээр чадмаар санагдсанд согтсон Сан-францискийн зүг буцах замынхаа турш зүүдэлж байгаа юм шиг явлаа. Аугаа их
далайн бусад юмс нийлээд түүнд нэгэн зүйл болж харагдав. Руфь, дээр нь тэр Руфийн аж төрөн сууж буй бүхий ертөнцийг Мартин сая тов тодорхой олж харав. Ертөнц түүний нүднээ тодорхой хэлбэр дүрийг олж
гараараа бариад ийш тийш нь хөдөлгөж эргүүлж тойруулан харж болмоор санагджээ. Энэ ертөнцөд учир нь олдохгүй юм, манан будан олон байлаа. Мартин ертөнцийг нэгт нэгэнгүй ялган харж чадаагүй ч гэсэн бүхэлд нь харж авсны сацуу мөн тэр бүхнийг эзэмших аргаа сонгон олж амжжээ. Бичье! Энэ хүслэн өрдсен гал адил дүрэлзэв. Бичихийг хойшлуулалгүй хамгийн түрүүнд шарил хайсан экспедицийн тухай шууд бичиж эхлэхээр шийдэв. Өгүүллэг бичээд Сан-францискийн аль нэг сэтгүүлийн газар явуулъя. Харин энэ тухай Руфьт хэлэхийн хэрэггүй. Миний нэрийг хэвлэлээс өөрөө олж уншаад гайхаг, баярлаг, бичнэ ч.сурна ч. Хоног хорин дөрвөн цагтайгаас хойш бололгүй яах вэ. Ажил хийж чадаж байсан цагт хүнээс дутах юм ер алга. Даагдаж дийлэхгүй юм ч юу л байх вэ. Түүнд далай тэнгисээр хэсэж явдаг усан цэргийн алба хааж явахын хэрэг алга байлаа. Мартин өөрийн байр суурийгдүрслэн харжээ. Зохиолч хүнд бас өөрийн байр суурь гэж байдаг шүү дээ. Амжилт аяндаа хүрээд ирдэггүйг Мартин эрэгцүүлж бодлоо. Эхлээд жаал жуул юм бичиж хичээл сурлагаа үргэлжлүүлэхэд хүрэлцэхүйц мөнгө хуримтлуулах хэрэгтэй байлаа6 Ийнхүү суралцаж бэлтгэж аваад том том зохиол бичиж эхэлнэ. Тэгсэн цагт Мартины нэр хүн бүхний амнаас гардаг болно6 Тэр болтол чухам хэдий хэрийн хугацаа шаардагдахыг барагцаалж ч чадсангүй. Тэгсэн цагт Руфьт сая тоогдож болох бөгөөд энэ нь Мартинд чухлаас чухал байжээ. Алдар цуутай болох сайхан. Гэхдээ Мартин дан ганц алдар нэр хөөцөлдөж байсангүй. Руфьт хайрын сэтгэлтэй болж түүний төлөө алдар нэрийн мөрөөсөл болж байсан хэргээ.Мартин өвөр дүүрэн мөнгөтэй Оклендад хүрч ирээд хуучин сууж байсан Бернард Хиггинботамын байшингийн мөнөөх бяцхан өрөөнд байрлан ажилдаа оров. Хайгуулчдын тухай найрууллаа бичиж гүйцэж байж гэрт нь очихоор шийдээд буцаж ирсэн тухайгаа Руфьт мэдэгдсэнгүй. Руфьтэй уулзахыг ийнхүү хойшлуулсан нь бүтээлч ажилдаа улайрсных билээ. Бас түүний бичсэн өгүүлбэр бүр Руфийг ойртуулж өгч байлаа. Найруулал хэдий хирийн хэмжээтэй байх ёстойг мэдэхээр «Санфранцискийн тойм» сэтгүүлийн ням гаригийн хавсралтац нийтэлсэн хоёр хуудас найрууллын үгийг тоолж үзээд түүгээр баримжаа болгохоор шийдэв. Гурван өдөр зогсоо зайгүй ажил болж найрууллаа бичиж гүйцээд уншихад гаргац сайтай хэмээн томруун үсгээр хуулж бичив. Тэгсэн даруйгаа номын сангаас авчирсан зөв бичихийн дүрэм сөхтөл улаан мөр, давхар хашлагын тухай өгүүлсэн харагдав. Энэ тухай түрүүний мэдэх нь яав аа! Найрууллаа дахин хуулж бичихээр тэр дороо суув. Мартин Иден зөв бичихийн сурах бичиг байн байн уншиж өдөржин хуулжээ. Жирийн сурагч жил сурдаг юмыг энэ нэг өдөр сурч амжив. Хоёр дахин хуулсан найрууллаа болгоомжтойяа хуйлж бариад нэг сонин хартал гар бичмэлийг хуйлж барьж болохгүй, мөн хуудасны зөвхөн нэг талд бичиж байхыг зохиол эхлэн бичигчдэд анхааруулсан байв. Энд дурдсан хоёр дүрмийг хоёулангий нь зөрчжээ. Цааш нь уншиж үзвээс сайн сэтгүүлийн газар хэвлэлийн үе бүхэн арван доллараас дорогшгүй шагнал өгдөг гэсэн байлаа. Мартин гурав дахь удаагаа хуулж бичээд арван үеийг арван доллараар дахин үржүүлж үзвээс үр дүн нь ямагт зуун доллар гарна. Энэ нь хөлөг онгоцонд цэргийн алба хаахаас хавьгүйдээр ашигтай юм гэж бодов. Хэрэв хоёр дахин хийсэн гологдлыг эс оролцуулбаас өгүүллэг гурван өдрийн дотор бэлэн болжээ. Гуравхан өдрийн дотор зуун доллар! Урьдынхаар тийм хэмжээний мөнгө олохын тулд гурван сар тэнэх хэрэгтэй байлаа. Бичиж чадах байж усан цэргийн алба хааж явна гэдэг тэнэг хэрэг. Мартинд чухамдаа мөнгө өөрөө сайхан санагдсангүй. Мөнгөөр зугаацаж, аятайхан костюм худалдан авч энэ бүхнээр тэрхүү амьдралыг бүхэл бүтнээр нь эргүүлж урам зориг оруулж өгсөн тэр гоолиг цагаан бүсгүйд ойртох нь сайхан санагджээ.
Мартин гар бичмэлээ том дугтуйнд хийж хаяглаад «Сан-францискийн тойм» сонины эрхлэгчид илгээв. Сонины газар илгээсэн юм бүхнийг ирсэн дор нь хэвлэдэг байх гэж боджээ. Найрууллаа баасан гаригт илгээсэн ням гариг гэхэд лав хэвлэгдэнэ хэмээн хүлээв. Ирсэн тухайгаа Руфьт ингэж мэдээлэх нь бахтай санагдаж ирэх ням гаригт Руфийнд айлчлахаар төлөвлөв.Тэр завсар хүүхдэд зориулан адал явдал бүхий өгүүллэг бичиж «Багачуулын сэтгүүлд» илгээх тухай бас нэг ухаан бодов.
Энэ нь зөв зүйтэй туйлын мэргэн бодол бөгөөд ер нь их амжилт олж болмоор санагджээ. Уншлагын танхимд орж «Багачуулын сэтгүүлээс» баахан дугаар аваад үзэж суутал томоохон, барагцаалбал гурван мянга орчим үгтэй өгүүллэг, туужийг долоо хоног тутам хэд хэдэн дугаар дамжуулан таслан нийтэлсэн харагдав. Тууж бүрийг таван дугаарт, заримы нь долоон дугаарт нийтэлснийг хараад Мартин үүнийг мөрдлөг болгохоор шийдэв.Мартин урьд халим агнуурын хөлгөнд сууж Арктикаар явсан ажээ. Уг хөлөг гурван жилийн хугацаатай аян хийхээр гарсан боловч сүйрэлд учирсны улмаас хүмүүс нь хагас жил болоод буцаж ирсэн юм санж. Мартин хэдийгээр сайхныг зөгнөж мөрөөсөл болж байсан боловч үүнээсээ өөрийн мэдэх зүйлийг бичмээр санагджээ. Тэрээр халим агнуурыг мэддэг, чаддаг байсан тул үүн дээрээ тулгуурлан хоёр жаалд тохиолдсон адал явдлын тухай зохион туурвихаар үзгээ барив. Ийм зохиол бичих түүнд төдий л бэрх биш байжээ. Хагас сайн өдрийн орой болоход зохиолын гурван мянган үгтэй эхний хэсэг бэлэн болов. Мартин зохиол бичиж эхэлсэнд Жим сэтгэл тун ханамжтай байлаа. Харин Хиггинботам манай гэрээс нэг «цаас эрээчигч» гараад ирэх нь хэмээн бөөн инээд болов.Мартин Иден авга ахынхаа өөдөөс юу ч хэлсэнгүй. «Сан-францискийн тойм» сонины ням гаригийн дугаарыг эргүүлж шарил хайгчдын тухай найруулал уншаад юу гэх бол хэмээн дотроо инээж суулаа. Ням гаригийн өглөө Мартин эртлэн босож сонин олж нрэхээр их хаалгаар гарав.
Сонины шинэ дугаарыг анхааралтайяа хэд хэд дахин эргүүлээд байранд нь буцааж тавилаа. Зохиолоо нийтлүүлнэ гэж хэнд ч хэлээгүй нь аз болжээ. Мартин хэсэг үе гайхсанаа сонинд хоёр гуравхан хоногийн дотор нийтлэгддэггүй байж ч болох юм. Миний бичсэн найруулалд болохгүй, бүтэхгүй юм лав байхгүй. Эсвэл сонины эрхлэгч нийтлэхээсээ урьд санал бодлоо бичгээр ирүүлнэ байх ч гэж таалаа.Өглөөнийхөө цайг уусны дараа туужаа үргэлжлүүлж бичихээр суулаа. Мартин хэдийгээр толь бичиг, зөв бичихийн дүрэм харах гэж санаа бодол саатах боловч үг нь аяндаа урсан үзэг тун хурдан гүйнэ. Мартин Иден бүтээлч их ажлаасаа саатах завсраа зохиол бичих дүрэм горим эзэмшиж, санаа бодлоо илэрхийлж сурч байгаадаа
баярлан, бичиж гүйцсэн бүлгээ дахин цахин уншина. Мартин Иден туужаа харанхуй болтол бичээд дараа нь номын санд очиж сар буюу долоо хоног тутмын сэтгүүл эргүүлж шөнийн арван цаг, өөрөөр хэлбэл хаахы нь хүртэл суув. Долоо хоногийг иймэрхүү байдлаар өнгөрөөжээ.
Өдөр бүр гурван мянган үг бичиж, сэтгүүлийн газар ямар шүлэг, өгүүлэл, тууж явуулбал дуртай хүлээж авахыг мэдэж авахаар орой бүхэн номын санд очиж сэтгүүл уншдаг байлаа. Тоо томшгүй олон зохиолчийн хэний нь ч бичсэн зохиолыг бичиж чадмаар санагджээ. Хэрэв зав чөлөө ихтэй бол бүр тэднээс илүүгээр ч бичиж чадах нь гарцаагүй байлаа. «Номын мэдээ» сэтгүүлд хэвлэлийн шагналын тухай өгүүлэл нийтэлснийг Мартин сонирхож уншлаа. Тэнд Киплийн зохиолынхоо үг бүрд нэг доллар авдаг ажээ. Ялангуяа эхлэн бичиж байгаа зохиолчид тэргүүн зэргийн сэтгүүлд нийтлүүлсэн зохиолынхоо үг бүрд хоёр центээс доошгүй шагнал авдаг гэсэн өгүүлбэр түүний сонирхлыг гойд их татав. «Багачуулын сэтгүүл» тэргүүн зэргийн сэтгүүл гарцаагүй мөн тул Мартин зөвхөн нэг өдөр бичсэн гурван мянган үг л жаран доллар хүрчээ. Энэ шагнал хөлөг онгоцоор хоёр сар тэнэж байж авдаг хөлстэй тэнцэж байлаа.
Мартин туужаа баасан гаригийн орой бичиж гүйцэв. Яг хорин нэгэн мянган үгтэй болжээ. Үг бүрийг хоёр центээр үнэлж үзвээс даруй дөрвөн зуун хорин доллар хүрэв. Долоо хоногийн ажил гэж бодоход чамлалтгүй мөнгө шүү. Мартин амьдралдаа тийм бөөн мөнгө нэг мөсөн олж үзээгүй тул эхлээд яаж зарахаа мэдсэнгүй.
Шавхаж баршгүй тийм алтан худаг гэж байдаг аа! Юу ч гэсэн хувцаслаж авъя. Сонин сэтгүүлийг би бөөн бөөнөөр нь захиалъя. Номын санд очиж уншихаар гүйж байхын оронд зайлшгүй хэрэгтэй лавлах бичгүүд худалдаж авъя гэж шийдэв. Гэтэл бас дөрвөн зуун хорин доллараас цаана нь өций төдий үлдээд байлаа. Түүнийг зарцуулж барах арга хайн толгойгоо эргэтэл бодоод Гертруд эгчдээ зарц олж өгөх, Мериенд унадаг дугуй авч өгөхөөр шийджээ.

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Oct.28.09 6:41 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.15.09 6:27 pm
Posts: 2427
Location: founder of mongolbitcoin.com
Мартин «Багачуулын сэтгүүлд» зузаан болсон гар бичмэлээ илгээсний дараа сувд түүсэн тухай бас нэг найруулал бичихээр төлөвлөөд бямба гаригийн орой Руфийнд очихоор гарлаа. Гарахынхаа өмнөхөн Руфьт урьдчилан утсаар хэл хүргэжээ. Руфь түүнийг гаднаа угтаж авав. Мартины нөгөө бяр чадал, эрүүл чийрэг бие махбод Руфийн хамаг хүслийг шууд булаав. Тэр бяр чадал өөрт нь шилжиж ирэх болж судас шөрмөс юугий нь гүрвэлзүүлэн хөлий нь газар хүргэхгүй догдлуулав. Мартин гараараа Руфийн гарыг шүргэх үес цочисхийгээд цэнхэр нүдий нь ширтэв. Гэвч ийнхүү ширтэхийг найман сар наранд шарагдсан баргар царайн дундаас Руфь олж ажигласангүй. Харин хүзүү нь зүүсэн захандаа холгосныг баргар царай нууж эс чадсан тул Руфь ажиглаад инээдээ арайхийн барьж байлаа. Тэгснээ Мартины өмссөн костюмыг хараад инээд нь хүрэхийг болив. Костюм тун их зохисон харагджээ. Энэ бол Мартины анх удаа захиалж хийлгэсэн костюм байлаа. Энэ костюмаа өмсөөд зогсож байгаа Мартиныг харахад нуруу туруу нь цэх нарийхан ч болсон мэт байлаа. Гэтэл бас Мартин өрөөсөн гартаа зөөлөн бүрх барьсан харагдав. Руфь малгайгий нь өмсүүлж үзээд ихэд зохисны нь гайхан магтлаа. Руфь баярлаагүйгээ баярлажээ. Мартин ийнхүү хувирсныг өөрийн гавъяа хэмээч бахархаж цаашид хэрхэн засаж, ямар хүн болгох тухай төлөвлөн бодлоо.Ялангуяа Мартины хэл яриа засарсанд Руфь гойд баярлав. Энэ нь түүнд. хамгийн гол зүйл санагджээ. Мартин үгийг зөвхөн зөв хэлдэг болсон төдийгүй, урьдынхаасаа хавьгүй чөлөөтэй ярьдаг болоод, үгийнхээ санг үлэмж арвижуулсан байв. Гэлээ ч гэсэн яриандаа ам халж үе үе этгээт үг цухалзуулан, үгийн төгсгөлийг буруу хэлж, өгүүлбэрийнхээ утга санааг алдагдуулахын сацуу саявтар цээжилсэн үгээ зөв хэлэхийг хичээч байн байн түгдэрнэ. Мартин бодсон санаснаа зөв илэрхийлдэг болсны дээр авхаалж сэргэлэн, ухаан хурц нь түүний ярианаас илтэд харагдана. Үүнд нь Руфь хосгүй их баярлаж суулаа. Мартин угийн алиа хошин, үүгээрээ бусад нөхдийнхөө хайрыг ямагт булаадаг санж. Түрүүчийн удаа Руфьтэй уулзахдаа үг дутмагийн улмаас алиалж хошигнож чадаагүй ажээ. Мартин одоо овоо дассан учир эднийд түрүүчийнх шигээ хүнийрхээд байсангүй. Гэхдээ чөлөөтэй, хөгжөөнтэй яриа хөөрөө үүсгэхийг Руфьт даатган биеэ барьсаар байлаа. Хэдийгээр өөрөө яриа хөөрөө үүсгэхгүй ч гэсэн ам зэрэгцэн ярихыг аль болохоор хичээн суув. Мартин бичсэнээ яриад цаашид зохиол бичиж амь зуух, үүний чацуу хичээл сурлагаа үргэлжлүүлэх санаатай байгаагаа ярив. Гэтэл Руфь тэр төлөвлөгөөгий нь ойшоосонгүй. Хайнга хуйнга чагнаад
— Чи утга зохиолыг уран дархны ажилтай л адилхан гэж бод. Би бүхнийг мэдэх хүн биш. Гэхдээ хэн ч гэсэн ингэж хэлнэ. Чи бод л доо, хүн наад зах нь гурав цаашилбал таван жил суралцахаас нааш сайн дархан болж чадахгүй. Гэтэл зохиолчид чинь төмрийн дархчуултай зүйрлэх улс биш мөнгийг хамаагүй их удалдаг улс хэрэв хүн хүссэнээрээ зохиолч болчихдог бол зохиолч хүн олон байдаг байх. Зарим нь бичих гэж оролддог ч юм гэж бодсон санаснаа нуулгүй ярив.
— Надад авьяас байхгүй гэж үү? Та эр хүнийг басаж болдоггүй юм гэж Мартин асуув. Аятайхан үг олж ийнхүү онож асуусандаа Мартин дотроо баярлаж суув. Морз баяны зочид хүлээн авах өрөөнд ийнхүү ярилцаж суугаа нь Мартинд дүрслэн харагдав: Гэтэл бас: түүний туулж өнгөрөөсөн ой гутам, бүдүүлэг амьдралын олон зуун дүр нүдэнд нь туслаа.
Эрээн бараан амьдралын энэ олон дүр удаан үргэлжилсэнгүй, үзэгдээд өнгөрсөн тул түүний санаа бодлыг самууруулж ярианд нь саад болсонгүй. Хамаг юм нь . сайн хүмүүжил соёлын ул мөр бүхий тохилог тасалгаанд ном. уран зургийн дотор англи сонгодог хэлээр өөрийгөө энэ гоо сайхан, энхрий бүсгүйтэй ярилцаж байгаагаар дэвэргэлийнхээ дэлгэцнээ Мартин олонтаа харжээ. Жигд тод гэрэл туссач энэ байдал дэлгэцийн голыг эзлэх мэт. Түүний эргэн тойрон, дэлгэцийн захаар огт өөр байдал үзэгдэж алга болж байх бөгөөд аль нэгий нь Мартин дураараа сонгон үзэж чадна. Тэр. байдлууд сүүмгэр манан дотроос тод улаавтар гэрэлд орж дараа дараалан солигдоно. Архины мухлагт үхэрчид сууж виски архи ууж тэдний эргэн тойрон хараалын үг холилдсон яриа сонсогдож Мартин тэдний дунд архи ууж хамтийн гаарсан архичин, хэрүүлчдээс дутах юмгүй хараалцан байгааг эсвэл тэдэнтэй цуг сууж хөзөр хуваан. шоо шажнгнуулан хаяж байгааг олж үзнэ. Дараа нь цээж нүцэглээд нударга зангидаж Ливерпулийн хонгор үсттэй зодолдохын өмнөхөн «Сасквеганна» хөлгийн урд хэсэг дээр зогсож байгаагаар, дараа нь бослого дэгдсэн нэгэн бүрхэг өглөө «Жон Гожерс» хөлгийн цус нэлийсэн талбайг олж үзэж мөн татвалзан үхэж байгаа ахлах туслагч, ахмадын гар дахь утаа уугисан гар буу, хараал тавьсан, шархадсан, хилэгнэж нүүр царай нь хувирсан усан цэргүүд тойрон байгааг үзээд энэ бүхэн нь дахин тайван, нам гүм. тод гэрэлтэй төв байдал болон үзэгдэж, мөн уран зураг, номын дунд өөртэй нь үг хэлэлцэн суугаа Руфийг олж үзэв. Өөрт нь зориулан Руфийн хөгжимдөж буй төгөлдөр хуурыг ч харав. «Үүнийг хийж чадах чадвар надад байна гэж та яагаад бодож болохгүй билээ?» гэсэн зөв зохион байгуулж өгүүлсэн өөрийн үгийг сонсов.
— Хэрэв хүн төмөрчин байх авьяастай байвал гүйцээ гэж үү? Урьдаж суралцаагүй байж төмөрчин болсон хүн байна гэж би огт дуулаагүй гэж Руфь инээнөгүүлэв. .
— Та надад ямар зөвлөлгөөн өгөх вэ? гэж Мартин асуугаад—Гэхдээ зохиол бичиж чадна гэдгээ үнэхээр мэдэж байгаагий минь санаарай. Үүнийг тайлбарлахад бэрх боловч үнэн нь тэр гэв.
— Зохиолч болно уу байна уу хамаагүй, суралцах л хэрэгтэй. Та ямар ч алба сонгон авлаа гэхэд боловсрол хэрэгтэй, гэхдээ тэр боловсрол санамсаргүй бус харин дэс дараалалтай байх ёстой. Та сургуульд орвол таарна гэсэн хариу сонсов.
— Тэгэхцээ... гэж Мартин эхэлтэл
— Тэр хооронд та зохиол бичиж болно гэж Руфь үгий нь таслан өгүүлэв.
— Аргагүй л бичих болно доо гэж бүдүүлэгдүүхэн хариулсанд
— Яагаад? гэв.
Мартин хэлсэн үгээ шургуу хамгаалж байгаа нь Руфьд таалагдаагүй тул түүнийг дургүйцэн харав.
— Юм бичихгүй бол суралцаж чадахгүй шүү дээ. Хоол хүнс, ном, хувцас хунар худалдан авах хэрэгтэй бодно.
— Би энэ тухай дандаа мартчих юм. Та бэлэн орлоготой төрөхгүй яасан юм бэ? гэж хүүхэн инээн асуув.
— Эрүүл мэнд, саруул ухаан хоёр байвал орлого өөрөө ороод ирэх болно. Би (таны төлөе гэж золтой хэлчихсэнгүй) өөр ямар нэгэн юмны төлөө их үйлүүд үйлдэж чадах юм.
— Үйлүүд гэж бүү хэл! Энэ чинь маш болхи юм гэж хүүхэн худал айсан царай гарган өгүүлэв. Мартин ичив.
— Таны зөв, та миний үг хэлийг дандаа засаж байгаарай гэж тэр өгүүлжээ.
—- Би... би дуртай гүйцэтгэнэ. Танд сайн юм их байна. Тэр бүхэн тань улам сайн болоосой гэж би хүснэ.Мартин дахин Руфийн гар дахь баримлын шавар болон хувирч дуртай юмаа бариасай гэж хүсэж байхад Руфь нь өөрийн хүслэн болсон эр хүнтэй үлгэр нэг хүнийг барьж буй болгохыг хүсжээ. Дунд сургуулийн элсэлтийн шалгалт даваа гаригт эхэлнэ гэдгийг Руфь өгүүлэхэд шалгалт өгөхөөр очно гэж Мартин даруй мэдэгджээ.
Үүний дараа Руфь төгөлдөр хуураар удтал тоглож дуулахад Мартин яагаад над шиг горилон хүсэх үй олон хүн энэ бүсгүйг мөн горилон хүсэж явдаггүй билээ гэж гайхан бүсгүйг бахархан ховдог нүдээр ширтэн зогсов.



Аравдугаар бүлэг

Мартин тэр орой Морзынд хоол идэж, тэнгисийн сониноос яриа дэлгэв. Эцэг нь Мартиныг ихэд тоож үзсэн тул Руфь сэтгэл тун хангалуун суулаа. Дэлгэсэн ярианы сэдвийг Мартин арван хуруу шигээ мэдэж байснаас Морз баянд оюун авахаалж сэргэлэн дориун гэгчийн хүү харагджээ. Мартин бүдүүлэг үг цухуйлгах, буруу хазгай ярихаас эмээн хэлэх үгээ урьдаар сайтар тунгаан боловсруулж аажуухан ярина. Тэрээр бараг жилийн өмнө эднийд анх ирснийгээ бодвол биеэ барихгүй хавьгүй чөлөөтэй байсан боловч даруу зан, бага зэрэг ичимхий байдал нь
өөрчлөгдсөнгүй. Энэ нь Мартины сайхан хувирсныг дотроо гайхаж суусан Морз авгайд гойд их таалагджээ. Морз авгай нөхөртөө
— Манай Руфь харчуулыг ер хайхардаггүйсэн. Харин энэ
хүүд л эхэлж царай өглөө. Сүүл сүүлдээ сэтгэл түгшээд байх боллоо гэхэд Морз гуай өөдөөс нь гайхсан янзтай хараад
— Чи тэгээд энэ хүүхэдтэй ойр дотно байлгах дуртай байна уу? гэж асуув.
— Охин минь энэ хэвээрээ явсаар өтөлчихвөл ямар сайн байх вэ. Харин одоо цаашдаа харчуулаас зожгирхохоо боливол л боллоо л доо.
— Тийм ээ тийм, хэлээд яах вэ! Үгүй ингэхэд ер нь харчуулыг сонирхож эхэлж байгаа биш, элэ усан цэрэг хүүхдийг тухайлан шохоорхож байж болох юм шүү. Хайрт минь тэгвэл яадаг билээ?
— Хаанаас тэгэв гэж дээ. Энэ хүүгээс гурав эгч юм билээ. Гайгүй байлгүй. Муу юм болохгүй биз. Чи харж л байгаарай хэмээн Морз авгай инээмсэглэж хэлэв.
Мартиныг хэрхэн үзэж байгаа нь ийнхүү бүрэн тодорхой болов. Тэгж байтал Артур, Норман хоёр нэг ням гаригт унадаг дугуйгаар хотоос гарч зугаалъя хэмээн бөөн гай тарив. Хэрэв Руфь хамт зугаалах гэж байгааг мэдээгүй бол Мартин зугаалахыг хэрхэн сонирхох билээ. Дугуй унаж үзээгүй боловч нэгэнт Руфь явах гэж байгаа болохоор эргэлзэх явдалгүй, зайлшгүй л унаж сурах хэрэгтэй болов. Тийнхүү харих замдаа дэлгүүрээр орж дөчин доллараар дугуй худалдан авлаа. Тийм хэмжээний мөнгийг Мартин хамгийн хүнд хүчир ажилд бүтэн сар зүтгээд ч олохгүй билээ. Тэр зардал өвөр түрүүгий нь эрс хоослов. Гэсэн ч «Тоймч» сонины газраас авах ёстой зуун доллар дээр «Багачуулын сэтгүүлийн» газраас авах дөрвөн зуун хорин долларыг нэмж бодоод олсон мөнгөнийхөө зарим хэсгийг ч болов эвтэйхэн борлуулав хэмээн дотроо баярлаж явжээ. Дугуй дээр дөнгөж мордонгуут өмд цамцаа хүү татуулсныгаа тэр юмын төдий санасангүй, Хиггинботамын мухлагаас хувцас засварын газартай утсаар ярилцан шинэ костюм захиалав. Дараа нь гадна талын нарийхан шатаар дугуйгаа чирэн суудаг өрөөндөө оруулаад ор дэрээ янзлан зайчилж өөрийн бие, унадаг дугуй хоёрыг арайхийн шингээв.Ням гаригийн элсэлтийн шалгалтанд бэлтгэх өдөр болгон зориулахаар шийдсэн боловч нөгөөх сувд түүгчдийн тухай өгүүллэгээ бичихийг яаран сэтгэл татагдаад, уураг тархийг эзэмдэн баясгаж бүхий, тэр гоо сайхныг цаасан дээр дүрслэн босгохоор ноцолдож бүхэл өдрийг өнгөрөөв. Булш эрэгчднйн тухай өгүүлэгий нь «Тоймч» сонин бас л нийтэлж өгсөнгүй. Гэвч үүнд Мартины урам өчүүхэн ч хугарсалгүй, сайхан мөрөөдөлд. сэтгэл хэт хөдөлсний улмаас хоолоо ид гэж хоёр ч удаа дуудахад сонсохгүй өнгөрөв. Ердийнхөө заншлаар ням гаригийг тэмдэглэж хийсэн Хиггинботамын нарийн хоолыг Мартин Иден ийнхүү амсаж ч чадсангүй. Хиггинботам гуай энэ өдөр хийдэг хоолоо аж байдлын хувьд сүрхий чинээлэгжсэний биет нотолгоо хэмээн бахархаж америк маягаар амьдарч байсан цагт мухлагийн худалдагч хүнд худалдааны газрын эзэн ч болж чадна гэх зэргээр америк маягийн амьдралыг магтан хий цэцэрхдэг зантай ажээ.Даваа гаригийн өглөө Мартин Иден сувд түүгчдийн тухай дуусгаж чадалгүй орхисон өгүүллэгээ гунигтай хараад Оклендын сургууль руу явлаа. Түүнээс хойш хоногийн дараа дүнгээ сонсохоор сургуульдаа дахин очвол хэлний зүйгээс бусад бүх хичээлд муу дүн авчээ. Нүдэндээ зузаан шил зүүсэн профессор Хилтон түүний өөдөөс ширтэн хараад
— Чи хэлний зүйгээ гарамгай сайн мэдэж байна. Тэгсэн мөртлөө бусад хичээлийн талаар мэдэж байгаа юм чамддаанч алга. Ер нь алга даа. Ялангуяа Америкийн Нэгдсэн Улсын түүхийг мэдэхгүй байсныг чинь хэлье гэвээс үг олдохгүй байна. Чамд зөвлөж хэлэхэд... гэснээүгээ таслан Мартиныг туршлагын хуруу шил мэтээр хайх рамжгүй, хүйтнээр харав. Тоть мэт цээжилсэн мэдлэгтэй профессор Хилтон энэ сургуульд физик зааж олсон цөөн мөнгөөрөө өнөр ам бүлээ тэжээдэг ажээ.
— Профсссор гуай, нээрэн тийм байна гэж үү? хэмээн Мартин хүлцэнгүй лавлаж асуухдаа, энэ профессорын оронд лавлах хэлтсийн төлөөлөн надтай хамт нөгөө номын сангийн эрхлэгч ярилцаж байгаа болоосой гэж боджээ.
— Зөвлөж хэлэхэд чи урьдаар бага сургуульд хоёр жил суралцаад ирж шалгуулмаар байна. За ийм шив дээ гэж профессор хариулав.
Мартин энэхүү бүтэмжгүй явдалдаа төдийлөн гонсойгоогүй боловч профессор Хилтоны ярьсныг Руфьт дамжуулж хэлснийхээ дараа түүний илтэд урам хугарсан байдлыг хараад өөрийгөө бодох бус, харин Руфийн төлөө зовон элсэлтийн шалгалт өгч чадаагүйгээ харамсав.
— Би чамд хэлсэн биш үү тэр. Чи мэдлэгээрээ бусад оюутнаас хавьгүй илүү байлаа ч гэсэн шалгалт өгч чадахгүй байсан юм. Дэс дараатай суралцаж чадаагүй, байнга хичээллэж байгаагүй хойно арга байж үү дээ. Одоо чи тодорхой дэс дараатай суралцаж, сайн сайн багшаар
хичээл заалгах хэрэгтэй байна. Ер нь мэдлэг бол үндэстэй байх ёстой. Профсссор Хилтоны хэлдэг түмэн зөв. Хэрэв би чиний оронд байсан бол оройн бага сургуульд л ормоор байна. Одоо чи жил хагас хиртэй түр сургууль хийвзл зургаан сар хэмнэж болно. Түр сур гууль хийвэл бас өдрийн цагаар юм оичих зав заи ч гарна. Хэрэв бичиг зохиолын ажлаар хөөцөлдөөд бүтмээргүй бол бас бус ажил хийгээд амь зууж ч болно шүү дээ гэж Руфь ярьжээ.
«Хэрэв өдрийн цагаар ажилтай зууралдаад үдэш оройн цагаар хичээл сургуультай хөөцөлдөөд байвал хэдий завандаа чамтайгаа уулзаж байх билээ» гэсэн бодол Мартинд төрж, түүнингээ хэлэхээс эмээн оронд нь
— Би хүүхэд биш, оройн сургуулиар яваад ч яах билээ. Тэгэх дээрээ тулах юм бол би сургууль соёлоор хөөцөлдөж явахын хэрэг ч алга. Гэхдээ миний бодлоор бол оройн сургууль дэмий санагдаж байна. Сургуулийн багш нараар хичээл заалгаснаас өөрөө биеэ даавал хавьгүй түргэн сурна. Цагаа дэмий нөгцөөхийн нэмэр. (Руфийг бодсондоо түүнийг өөрийн болгож авахыг хүссэндээ Мартин ингэж хэлэв). Би цагаа тэгж дэмий нөгцөөж чадахгүй! Надад тэгж байх зав ч алга гэхэд Руфь
— Чамд хийх ажил даанч их байна шүү дээ гэлээ. Руфь өөдөөс нь эелдгээр харахад Мартин хэлсэн үгнээс нь зөрсөндөө харамсан өөрийгөө юу ч мэдэхгүй мал шиг амьтан хэмээн зэмлэв.
— Физик, хими судлахад лаборатори хэрэгтэй болно. Алгебр, геометрийн хичээлийг биеэ дааж үзээд яасан ч ойлгохгүй. Чамд зааж сургах мэргэжлийн туршлагатай багш заавал хэрэг болно.
Руфийг ингэж ярихаар Мартин хариуд нь хэлэх аятайхан үг хичээнгүйлэн эрэх мэт хэсэг дуугүй сууснаа
— Чи намайг сагсуурч байна гэж битгий бодоорой. Чухамхүү үнзнийг хэлэхэд бүгдий нь амархан сурчихаж болмоор л санагдаад байна. Би юу ч гэсэл сурч чадна. Нугас усандаа хичнээн дуртай байдаг бол би эрдэм номд төчнөөн дуртай. Хэлний зүй яаж сурсныг чи өөрөө харсан
шүү дээ. Надад үзэж судалсан зүйл цаана нь бас их буй. Би хичнээн их уншсан гээ. Чи бодоод санаанд тань багтахгүй бизээ... Намайг дөнгөж суралцаж эхэлж байгаа хүн гэдгийг бод л доо. Надад гээд жаахан түгдэрснээ-Хүч л дутаад байна гэж эрсхэн хэлээд-Би саянаас л шугам дээрээ зогсож байгаа хүн гэдгийг бод гэхэд
— Шугам дээрээ зогсох гэж яахыг хэлж байгаа юм бэ? хэмээн лавлаж асуулаа. Мартин
— Ёсыг тайлж байна гэж хэлэх гэсэн санаатай юм гэхэд
— Наад үгэнд чинь ямар ч утга алга хэмээн Руфь дахин шүүмжлэв.
Мартин өөрөөр илэрхийлэхийг эрмэлзэн
— Би зүг чигээ одооноос л баримталж байна. гэлээ. Руфь цөхрөөд энэ удаа дуугүй өнгөрөв. Мартин яриагаа үргэлжлүүлэн
— Миний бодлоор шинжлэх ухаан гэдэг чинь газрын зураг агуулж байдаг хөлгийн жолоочийн байр л гэсэн үг юм. Номын санд орох бүр надад дандаа тэгж санагддаг юм. Багш хүний ажил бол сурагчдыг тэр олон зурагтай ээлж дараагаар нь танилцуулах л шүү дээ. Өөр юу байх вэ. Нэг үгээр хэлэхэд багш хүн гэдэг чинь замчин гэсэн үг. Тэд шинэ юм санаачлан зохиож шинэ юм бүтээж чадахгүй улс билээ. Газрын зураг дээр байхгүй юм байхгүй. Шинэ тулгар хүн будилж магадгүй тул хаана юу байгааг зааж өгөх нь чухал. Харин би бол будлихгүй хүн. Юуг хийхээ өөрөө мэднэ. Би бас л буруу хазгай хэлж орхив оо доо?
— «Юуг хийхээ» бус «Юу хийхээ» гэж ярь. Ийнхүү залруулж хэлэхэд нь Мартин
— Тийм, тийм, юу хийхээ мэднэ хэмээн давтаж хэлээд-За байз би юу ярьж байлаа? Өө, тийм тэнгисийн зургийн тухай ярьж байсан- Өөр хүмүүнд бол...
— «Хүмүүст» гэж яриач хэмээн дахип залруулж өгөв.
— Зарим хүмүүст замчин хэрэгтэй л дээ. Энэ бол нэг хэрэг. Харин миний хувьд гэвэл тэртэй тэргүй болмоор л санагдаж байна. Би газрын зураг тойрон улиг домог болтлоо эргэлдсэн болохоор аль нь хэрэгтэй, аль нь хэрэггүйг мэднэ. Аль эргийг судлахаа ч би мэднэ. Энэ талаар би хэний хүүг ч дагуулахгүй. Флотын хурдыг хамгийн удаан хөлгийн хурдаар хэмждэг юм. Сургууль ч
бас адилхан байж таарна. Багш нар сурлагаар хоцорч яваа сурагчдаа орхиод явахгүй нь лав. Иймд би биеэ даавал илүү ахицтай байна.
— «Ганцаараа яваа хүний замын саад бага» гэж Руфь цэцэн үг иш татав.
«Би ганцаар биш тантай хамт явмаар байна» гэж Мартин золтой хариулчихсангүй. Нарлаг, нүд алдам их зай, оддын замд хүүхэнтэй хөтчин явахад түүний алтлаг шар үс хийсэж хацарт нь хүрч байх тийм зураг төсөөлөл Мартины урд үзэгдэх адил болов. Тэгээд үг хэллэгийнхээ болхийг мэдэрлээ. Бурхан минь! Өөрийнхөө үзэж байгааг хүүхэнд үзэгдтэл ярьж чаддаг ч болоосой! Сэтгэлий нь толинд гэнэт үүсэн буй болдог тэр үзэгдлийг хүүхэнд зураглан харуулах гэсэн шуналтай хүсэл түүнийг өвдтөл хатгах шиг болов. Тэгээд гэнэт ойлгов! Нууцын түлхүүр энэ байх нь! Агуу их урчууд-яруу найрагчид, зохиолчид үүнийг хийдэг шүү дээ! Үүнд л тэдний агуу их гайхамшиг байна. Тэд үзэж, бодож, мэдэрч байгаа бүхнээ үгээр илтгэж чаддаг. Нарлан унтаж байгаа нохой зүүдлэн гангинаж байх нь олонт боловч юунаас гаслан гангинаснаа тайлбарлаж чаддаггүй! Тэгвэл наранд унтаж байгаа нохойноос дээрдэх юмгүй байх нь ээ. Үлгэрийн гайхамшигтай зүүд зүүдлэвч түүнийгээ Руфьт өчих чадалгүй байв. Одоо унтаж ханалаа. Хэлнийхээ ээрээг гартал, нүдээ онгойтол, үзсэн бүхнийхээ үлгэрийн сайхныг Руфьд хэлж чадах болтлоо сурч ажиллах болно. Сзтгэлийн нууцыг эзэмшиж үгийг дуулгавартай зарцаа болгоод, тусгай утгын жирийн нийлбэрээс илүү цоо шинэ юм буй болюн түүнийг холбож чаддаг хүмүүс бий шүү дээ. Хэдийнээс өөрий нь зовоосон нууцын гүнд нэгэн эгшинд нэвтрэн орлоо гэсэндээ сүрдэн биширч түүний өмнө нарлаг оддын орон дахин гзрэлтэв. Чив чимээгүй болсонд гайхаж Мартин дахин ухаан ороход Руфь түүнийг инээмсэглэн харж байлаа.
— Би сэрүүн байж зүүдэллээ гэж Мартин хэлэв. Энэ үгийг хэлэхдээ зүрх нь хүчтэй цохилов.
Яаж ийм үт олов оо? Нүдэнд нь үзэгдсэн юмнаас болж яриа тасарсныг эиэ үг зөв тайлбарлав. Энэ ч гайхамшиг! Тэр сайхан санааг хэзээ ч ингэж сайхан илэрхийлж байсангүй. Бас оролдож ч үзээгүй билээ. Тэгнээ тэр. Одоо тодорхой боллоо. Суинберн, Киплинг, Гешшсон бас бусад агуу их найрагчид оролдсон учир тэд чаддаг л болсон байна. «Сувд түүгчид» нь санагдав. Өөрт нь байсан гоо сайхныг үгээр илэрхийлэх гэж хэзээ ч оролдоогүй юм.
Хэрэв тэгж оролдсон бол тэр өгүүллэг огт өөр болох юмсан. Хичнээн их сайхан юм бпчпж болох байсанд бараг айх шиг болов. Гэтэл ургуулан бодох чадвар нь түүнийг улам цааш хөтөлнө. Тэгээд ингэж бодлоо: сэтгэл догдлуулсан гоо сайхныг шүлгээр, аялга сайхан шүлгээр, агуу их найрагчид шиг бичиж яагаад болохгүй байх вэ? Руфьт хайр сэтгэлтэйгээ, энэ дурлалын далдын сайхан, сэтгэл татмыг илэрхийлэхгүй юү, ядаж. Яруу найрагчийн хпйснийг яагаад хийж болохгүй байх вэ? Тэд нар дурлалын тухай шүлэглэдэг. Тэгвэл би ч гэсэн шүлэглэе! Чөтгөр ав!..Энэ үг чихэнд нь аянга адил нижигнэн сонсогдох шиг болов. Мартпн хүсэл ,бодолдоо хөтлөгдөн үүнийг дуулдахаар хэлжээ. Цус хурж царай нь час улайв.
— Би... би... уучлаарай намайг, би бодолдоо автагдаж гэж шивнэв.
— Та энэ үгийг «Би мөргөсөн» гэж хэлдэг шиг л хэллээ шүү гэж хүүхэн алиалахыг оролдсон боловч хамаг дотор нь арзайжээ. Руфь насандаа анх удаа таньдаг хүнээсээ * хараал сонссон учир ихэд цочирджээ. Гэхдээ түүний сонор, ариун ёсны сэтгэл хоёры нь гутаасанд биш, харин түүний эмэгтэй хүний нандин чанарт нь гэнэт нэвтрэн салхилсан салхины үлээлт түүнийг айлгав.Гэлээ ч гэсэн Руфь Мартипыг уучилж өрөвчхөн сэтгэлтэйгээ өөрөө гайхав. Яагаад ч юм бэ түүнийг уучлах амархан байв. Амьдралын нь нөхцөл түүнийг бусадтай адил байлгахгүй байгаа боловч өөрөө үүнийгээ засахыг мэрийж нилээд амжилт олжээ. Гэтэл Руфийн өрөвчхөн байхыг хялбархан тайлбарлах өөр шалтгаан байгаа нь хүүхний толгойд орж ирсэнгүй. Руфь Мартинд жинхэнэ ёсоор энхрий ханддаг боловч түүнийгээ мэдэхгүй явав. Мэдэж ч чадахгүй байв. Тэр хүүхэн хайр сэтгэлийн хөнгөн шунал ч амсалгүй, сэтгэл мэдрэлээ ялган салгаж ч чадахгүй, хорин дөрвөн насаа тайван насалсан учир одоо түүнийг хайр дурлал ээж байна гэдгийг ойлгосонгүй.
Мартин «Сувд түүгчээ» бичихээр дахин барьж авав. Хэрэв шүлэг бичмээр санагдаж самгардахгүйсэн бол тун түргэн гүйцээж болмоор байлаа. Хайр сэтгэлийн тухай шүлэг бичих яахын аргагүй тэр хүслийг ориглуулагч нь Руфь билээ. Гэлээ ч гэсэн бичиж гүнцээсэн шүлэг Мартинд нэг ч байсангүй. Яруу найраг бичих эрдэм урлагийг ахархан хугацаанд эзэмшиж хэн яаж чадах бплээ. Шүлгийн айзам хэмжээ, зохион байгуулалт хүртэл түүнд дийлэмгүй төвөгтэй санагдана. Гэтэл бас тэр бүхний наана учир нь үл тайлагдах нэг зүйл их яруу найрагчдын зохиолд байдгийг анзаарав. Тэр нь яруу найргийн сүнс бөгөөд Мартин өөрийнхөө шүлэгт тийм сүнс шингээх гэж оролдоод ер барсангүй. Яруу найргийн тэрхүү сүнс нь Мартинд солонго, униар, туяа ч юм уу гэмээр болж гар хурууных нь ойролцоо хийсэн наалдана. Бариад авъя гэж оролдоно. Их л сайндаа зах сэжүүр төдий нь гарт өртөж, тэгж зохиосон шүлгийнх нь зарим нэг мөр чихэнд хөгжим мэт эгшигтэй сонсогдох буюу биелээд нүдэнд нь тодрон харагдах шиг болдог байлаа. Энэ нь Мартины хорхойг хүргэж улаы ч зовоох болов. Сайхан үг хэлнийх нь үзүүр дээр цухалзах боловч бпчээд үзэхэд үргэлжилсэн жирийн хэдэн үг болж хувирна. Бичсэн шүлгээ уншаад үзэхэд мөр, бадаг нь дүрмийн дагуу аятайхан болсон байх авч нөгөөх гал дөл бадардаггүй байлаа. Чухам яагаад ингэж байгааг ойлгож ядан аргаа барж заримдаа найруулал бичнх ажилдаа буцаж орно. Үргэлжилсэн үгийн зохиол бичих түүнд хавьгүй хялбар байжээ.


Арван нэгдүгээр бүлэг

Мартин сувд түүгчдийн тухай, найруулал бичсэнээсээ хойш далайчны тухай, яст мэлхий агнасан тухай зүүн хойт зүгийн салхины тухай хэд хэдэн найруулал бичив. Дараа нь богино хэмжээний сэдэвт өгүүллэг бичихээр туршиж үзлээ. Нэгийн зэргийг турших гэсэн нь хэтрээд сонирхолдоо автаж тийм өгүүллэг зургааг нэгмөсөн бичжээ. Сэдэвт өгүүллэгүүдээ хаяглан янз бүрийн сэтгүүлийн газар илгээв. Мартин Иден өглөөнөөс орой болтол үр бүтэзлтэй шургуу ажиллаж номын санд очих буюу Руфьтэй уулзаж ярилцахаас бусад цагаа ажилд зориулж заримдаа шөнө дөл болтол сууна. Мартин ер бусын их баяр баясгалантай, амьдрал сайхан тул сэтгэл дүүрэн бөгөөд бүтээхийн их хорхой түүнээс хэзээ ч салдаггүй болов. Урьд туурвин бичих аэ жаргал бурхад дээдсийн хувь гэж бодож байсан бол одоо тэр аз жаргал өөрт нь хүртжээ. Мартиныг эргэн тойрон хүрээлж байгаа, хир угаасан савантай ус, ялзарсан ногооны үнэр танар,
бие галбир эздэрсэн эгчийнх нь дүр, хүн шинжээ алдсан Хиггинботамын төрх энэ бүхэн зүүд мэт хоосон зүйл санагдаж харин өөрийнх нь тархи сэтгэлд дүрслэгдэн буй зүйлс жинхэнэ ертөнц болон хувирчээ. Түүний зохиосон өгүүллэгүүд тэр ертөнцийн хэлтэрхий төдий ажээ.
Мартин Иденд өдөр гэдэг даан их богино, өртөж нэвтэрмээр санагдах мэдлэг ухааны салаа мөчир дэндүү олон тул унтах нойроо хасаж шөнийн таван цаг хүртэл суугаад туршвал нойр бүрэн ханаж байв. Мартин тэр ч байтугай дөнгөж дөрвөн цаг хагас унтаж үзэв. Гэвч тэр нь бүтэлтэй болсонгүй, таван цаг унтдаг дэглэмдээ арга буюу буцаж орлоо. Бусад бүх цагийг хичээл номдоо шамдан зориулжээ. Сурах бичиг уншихаар авахдаа бичих ажилдаа хоргодон байж завсарлана. Номын санд очихын тулд сурах бичгээ бас л хамхих хэрэгтэй болно.
Шинжлэх ухааны амт шимтийг авсан түүнд сурах бичгээ хамхих ч хэцүү, бичсэн зохиолоо яаж ийгээд нийтлүүлж амжсан зохиолчдын бичсэн өгүүлэл дүүрэн сэтгүүл уншиж байгаадсалах ч хэцүү. Руфьтэй хамт сууж байгаад дэргэдээс нь босож явах бүр ч зүрхээ орхиод явах лугаа адил байжээ. Мартин Иден тийнхүү гарч явахдаа номд яаран харанхуй гудамжаар хар хурдаараа гүйж харьдаг байв. Ялангуяа томьёоны ухаан, бодис зүйн сурах бичгийг хамхиж, үзэг дэвтрээс салан унтахаар шийдэж, чилсэн нүдээ аних хамгийн харам санагдана. Амьдралаас тиймхэн богино хугацаа гарздахыг Мартин тэсвэрлэж ядах бөгөөд таван цагийн дараа ширээний цагийн сэрүүлэг намайг сэрээж үхсэн мэт үр ашиггүй хэвтэх аюулаас намайг сугалж. арван есөн цагийн маань ажил ахиад л эхэлнэ шүү дээ гэж Мартин сэтгэлээ тайвшруулна.
Хоног хугацаа өнгөрсөөр л байв. Мартин мөнгөөр ч суух дөхлөө. Хэвлэлийн шагнал ч ирсэнгүй. «Багачуулын сэтгүүлд» илгээсэн гар бичмэл нь сарын дараа буцаж ирэв.
Түүнийг нийтлүүлэхгүй буцаасан тухайгаа тун эелдэг үгээр бичжээ. Үүнд нь болоод Мартин сэтгүүлийн газарт талархжээ. Харин «Санфранцискийн» тийм сэтгүүлийн газар ингэж эелдэг хандсангүй. Мартин хоёр долоо хоног хүлээгээд тэрхүү сэтгүүлийн газарт бичиг явуулав. Долоо хоноод бас дахин нэхэмжлэл бичлээ. Сүүл сүүлдээ, эрхлэгчтэй нь нүүр учран уулзахаар сэтгүүлийн газар очлоо. Гэтэл өрөвгөр шар үстэй, үүдний сахиул ер оруулж өгсөнгүй тул өндөр хэргэмтэнтэй нь нүүр учран ярилцаж чадалгүй буцав. Гар бичмэл нь даруй таван долоо хоног өнгөрсний дараа тэглээ ингэлээ гэсэн тайлбар, захиа занаа юу ч үгүй шуудангаар буцаж иржээ. Сан-франциско хотын томоохон сонины газар явуулсан гар бичмэлүүд нь тэр даруй бас л иймэрхүү маягаар буцаад ирлээ. Тэгэхлээр нь Мартин дорнод муж улсын сонин сэтгүүлийн газар илгээсэн боловч удаж төдөлгүй түрүүчийн нэгэн адил өгж иржээ. Явуулсан зүйл тус бүрдүүнийг нийтэлсэнгүй гэж хариулсан төдий мэдэгдэх хуудас хавсаргасан байлаа.
Түүний бичсэн өгүүллэгүүдийн хувь заяа ч мөн иймэрхүү байдлаар өнгөрчээ. Мартин бичсэн найруулал өгүүллэгүүдээ хэд дахин уншиж үзвээс мөн л аятайхан болсон санагдаад байв. Сэтгүүлийн газар чухам яагаад нийтлэхгүй байгаагийн учрыг үл ойлгон гайхаш тасраад сонин эргүүлж байтал гар бичмэлээ заавал машинаар цохиулсан байх шаардлагатай гэж бичсэн байлаа. Хамаг учир тодорхой боллоо. Гаргац муутай гар бичмэл үсэглэн цагаа үрж суух эрхлэгч байхгүй нь мэдээж хэрэг гэж бодоод түр хэрэглэхээр хүнээс бичгийн машин гуйж өдөржин сургууль хийв. Мартин Иден өдөр бнчсэн зүйлээ орой бүр машинаар хуулан бичпж мөн завсар зайгаа самбаачлан урьд шөнө бичсэн зохиолоо бүгдий нь хуулж сийрүүлжээ. Ингээд явуулсап зо.чпол дахиад буцаад ирэхэд хичнээн их гайхсан гэж санана. Тэрээр зүс царай нь хувирч шүдээ зуусан билээ. Бпчсэн зохиолоо янз бүрийн сонин сэтгүүлийн газар хаяглан даруй даруй явуулсаар л байв. Тэгж байснаа бичсэн зохиолоо өөрөө шүүн дүгнэх гэдэг амаргүй байж таарна гэж бодоод Гертруд эгчдээ зарим өгүүллэгээ уншиж өгвөөс нүд нь сэргэн дүүгээ бахархангуй хараад
— Шш-ш дүү мннь чи наадхыгаа өөрөө ингэж сайхан бичсэн хэрэг үү? гэв.
Бичих ч яахав, би л бичсэн юм. Ер нь танд аль зэрэг таалагдаж байна гэж Мартиныг яаралгүй лавлан асуухад.
— Таалагдахаар барах уу. сэтгэл бүр хөдөлгөж гүйцлээ гэж дуу алдан өгүүлэв.Цагаан сэтгэлтэй Гертруд өгүүллэгийнх нь санааг нэгд нэгэнгүй ойлгож эс чадсан бололтсй харагджээ. Гертруд тийнхүү жаахан байснаа
— Мартин минь ингэхэд тэр хоёрын явдал сүүлдээ юу болж төгсөв өө? Үг хэл нь ус цас шиг урссан наад залуу чинь сүүлдээ тэгээд... тэр хүүхэнтэйгээ гэрлээ юу, үгүй юү? гэв.
Тунгааж бодоход бүрэн ойлгомжтой болно гэж бодсон төгсгөлөө тайлбарлан хэлж өгөхөд эгч нь
— Харин тэгсэн л байж таармаар юм. Төгсгөлий нь тэгээд л шууд биччихгүй яасан юм бэ? гэж асуужээ.
Гертрудэд хэд хэдэн өгүүллэг уншиж өгөөд түүнд гагцхүү зол жаргал бат оршсон төгсгөл таалагддагийг мэдэж авав.
— Хэлээд яах вэ, наад өгүүллэг чпнь сайхан болж гээд өмнөө тавьсан тэвшнээс толгой өндийлгөн памбайж хөөсөн улаан гараараа санаа алдан духаа нэг арчаад. Харин наад өгүүллэгий чинь чагнаснаас хонш хаашаа ч харсан уйтгар хүрч, элдвипг бодох болж байна. Уйлмаар ч санагдах шпг. Бн гздэг хүд чпнь сапхан юм дуулахаараа аяндаа хөнгөрөөд явчих шиг болдог юм. Хэрэв тэр хоёр хоорондоо гэрлэсэн бол ч бас яах вэ... Ер нь тэгээд эгч нь ажилдаа дарагдан ядарч байгаа болоод л ингэдэг байх аа даа. Ингэж хэллээ гэж эгчдээ битгий уурлаж юм бодоорой хэмээн сэтгэл түгшсэн байдалтай хэлээд өгүүллэг чпнь сайхан болж. Ёстоп сайхан болж. Чи наадахаа хаана өгч хэвлүүлэх санаатай байна? гэв.
— Энэ бол огт өөр асуулт гэж дүүтээ инээмсэглэхэд
— Хэрэз нийтлүүлнэ гэж бодоход хэдий хирийн хөлс авах бол оо?
— Дор хаяад хэдэн зуун доллартай л даа.
— Пээ. Наадахыгаа нийтлүүлээд авбал мөн сайхнаа.
— Овоо мөнгө шүү, тийм ээ! Та бод л доо, үүнийг би хоёрхон өдөр амжуулсан гэхэд өдөрт таван доллар, овоо шүү хэмээн бахархав. Өгүүллэгээ Руфьд уншиж өгмөөр санагдсан боловч арай зүрхэлсэнгүй. Ядаж түрүүч нь хэвлэгдсэн хойно уншиж өгвөл миний зүтгэлийг ядаж илүү ч үнэлнэ гэж бодоод хүлээзнэхээр шийджээ. Энэ завсар Мартин хичээл сурлагаа үргэлжлүүлсээр л байв. Ямар ч адал явдлыг оюун ухааны шинжлэгдээгүй ой ширэнгээр ийнхүү жуулчлах шиг дурлаагүйсэн. Мартин бодис зүй. хувилахуйн ухааны сурах бичиг худалдан авч томьёоны ухааныг хууль баталгаатай нь эрэгцүүлэн судалж эхлэв. Хэдийгээр биечлэн туршиж үзээгүй бсловч юмыг гүнзгий сэтгэдийн учир бодисын урвалуудыг нүдээрээ үзсэн мэт болж дадлагын хичээл хийсэн оюутнуудаас ч дутахгүй ойлгожээ. Мартин Иден сурах бичгийн үг үсэгнээс хальж байгаль ертөнцийн нууц руу аажмаар нэвтэрч орлоо.Үүнээс өмнө ертөнц гэж ертөнцийг л хэлж байна гэж бодож явсан бол одоо ертөнцийн тогтоц, энерги юмсын хоорондын шүтэлцээ харьцааг ойлгож, үзсэн харсан жирийн зүйлийн цаад учрыг тайлбарлахыг ямагт хичээх боллоо. Хөшүүрэг, блокийн тухай уншихад нь хөлөг онгоцон дээр бишгүй үзсэн ачаа өргөж буулгадаг цамхаг санаанд нь ургап буув. Оломгүй далайд хөлөг онгоц жолоодох ухааны онол одоо түүнд ойлгомжтой жирийн зүйл болжээ. Тэрээр салхи салхилах, бороо орж ус үерлэхийн учрыг сайтар мэджээ. Хуурай салхи яаж үүсдэгийн шалтгааныг мэдээд, зүүн хойт зүгийн хуурай салхины тухай найрууллаа бичсэнээ жаахан хүлээдэг ч байгаа юу. Хэрэв одоо түүнийгээ бичвэл ямар ч гэсэн илүү сайн болох байж дээ гэж бодов. Нэг орой Артуртай хоёулаа Калифорнийн их сургуулиар орж лабораторит хийж байсан туршлагуудыг сонирхож физикийн профессорын лекц уншихыг чагнаад гүнээ бишрэв.Мартин Иден бичих ажлаа огтхон ч орхисонгүй. Үзгэн дороос нь найруулал, өгүүллэг хөврөн гарсаар л байв. Цаг зав гаргаж хэд хэдэн жижиг шүлэг зохиов. Тэр нь сэтгүүлд нийтлэгдээд байдаг шүлэгнээс дутахгүй болжээ. Дараа нь тслгой өндийлгүй сууж цагаан
шүлгээр бүрдсэн эмгэнэлт зохиол бичээд зургаан газар явуулсан боловч цөм гологдов. Бас Генлийн зохиолыг уншиж байгаад «Өвчтөний орон дээр бичсэн яруу найргаас» дууриал авч тэнгисийн тухай бүхэл бүтэн цуврал шүлэг бичив. Дайчин санаа хүсэл мөрөөдөл дүүрэн
жирийн энэ сайхан шүлгээ бүхэлд нь «Тэнгисийн дуун» гэж гарчиглав. Түүний бичсэн зохиолынх нь хамгийн сор нь энэ болсон санагджээ. Энэхүү цуврал гучин шүлгээс бүрджээ. Орой бүр нэг шүлэг зохиож үүнийгээ яг сар бичсэн ажээ. Өдөржин найруулал өгүүллэг бичиж
шургуу хөдөлмөрийнхөө дараа үдэш орой бүрийг алгасалгүй нэг шүлэг бичсээр энэ цувралаа яг нэг сард багтаажээ. Өгүүллэг найруулал бичихэд түүний зарцуулсан нэг өдрийн хөдөлмөр нь бусад зохиолчдын бүтэн долоо хоног зарцуулдаг хөдөлмөртэй тэнцэх байсан бизээ. Ингэж хөдөлмөрлөснийгөө Мартин юмын төдийд ч бодохгүй явлаа. Энэ бол түүний сайхан хүсэл мөрөөсөл он удаан жилээр нууц хуримтлагдан байгаад уран үгийн авьяас болон хувирч тогтоож дийлэмгүй бялхсан ажээ.
«Тэнгисийн дуун» гэдгээ хэнд ч үзүүлсэнгүй, хааш нь ч явуулсангүй. Энэ нь чухам сэтгүүлийнхнийг итгэхээ больсондоо биш, бүтээлийнхээ тэр сайхан сорыг гагцхүү Руфьт уншиж хуваалцан баян жаргалын дээжийг эдэлмээр санагджээ. Энэ шүлгээ бүрэн цээжилж эгшиг төгөлдөр уншиж чадах болтол өөртөө хадгалахаар шийджээ.
Мартин Иден унталгүй сэрүүн байж өнгөрөөсөн хормын төдий хугацаанд ч амьдрах шиг амьдарч байсан төдийгүй мөн аргагүйн эрхэнд унтсан нойрон дундаа ч гэсэн амьдарч байлаа. Сэрүүн байсан цагтаа түүний туулж өнгөрөөсөн, бодож сэтгэсэн бүхэн санаанд багтамгүй ер бусын үйл явдал болон үргэлжилдэг байв. Мартин хэзээ ч үл амарна. Хэрэв Мартинд тийм бөх бие, хатуу зориг заяагаагүй бол хоёр хөл дээрээ хэдийнээ тогтохгүй болсон байх билээ. Руфь шалгалтаа өгч их сургууль төгсгөсөн үнэмлэх гардаж авах зургадугаар сар цухуйх хаяанд ирсэн тул хааяа нэг уулздаг болов. Руфь урлагийн цол хамгаална. Энэ тухай бодохоор руфь өөрөөс нь улам холдон хүрэхийн аргагүй өндөрт нисээд явчих гэж байгаа юм шиг санагдана.
Руфь хэдийгээр завгүй боловч долоо хоногийн нэг оройг Мартинтай уулзахад зориулдаг байжээ. Тэр орой Мартин Морзынд дайлуулж цайлуулж дараа нь хөгжим чагнана. Энэ нь чухамдаа Мартинд баярын өдөр болж өнгөрдөг байв. Мартины ахуй Морзынхны ахуй хоорондоо
газар тэнгэр хоёр шиг тэс өөр билээ. Руфьт ойртсондоо Мартин хөл нь газар хүрэхгүй хөнгөрч гэртээ хариад тэр өндөрлөгт ямар ч гэсэн хүрэхийг тангарагладаг байлаа. Мартин гагцхүү Руфийн төлөө л бичиж бүтээх, сайн сайхны хүсэл зрмэлзэлд автан тайвширч чадахгүй хөдөлмөрлөж байлаа. Түүнд дурлалаас эрхэм юм байсангүй. Тэрээр бүхнийг дурлалдаа захируулжээ. Хайр дурлал гэдэг түүнд эрдэм мэдлэгээс ч чухал байв. Ертөнц гэдэг түүнд атом далдын хуульд захирагддаг атом молекулаас тогтсондоо гайхамшигтай биш. түүн дээр Руфь амьдарч бангаа учраас гайхамшигтай санагддаг байжээ. Руфь түүнд мөрөөдөж ч үзээгүй гоо үзэсгэлэн байлаа.
Тэр хоёрын зиндаа даанч их зөрөөтэй. Ингээд бодоход Мартины дотор ямагт гонсойно. Хүртээлгүй тэр хүүхэнд хүртээхийн тулд яавал зохихыг хичнээн бодовч арга тасарч мухардана. Зиндааныхаа хүүхнүүдэд тэр эр бар байдагсан. Гэтэл тэдний алинд ч дурласангүй, Руфьт дурлажээ. Чухамдаа Мартин анги зиндаанд нь болж Руфьт дурласан хэрэг биш, харин түүний дурлал Руфийг хүмүүсийн анги давхаргаас дээш гарган өргөмжилжээ.
Руфь бүхнээс онцгой ер бусын гоц санагдах учир хайрынхаа сэтгэлийг Мартин яахаа мэдэхгүй байлаа. Мартин хэдийгээр юм овоо мэддэг болж, хэл яриа нь засран Руфьтэй нилээд ойртоод хэл амаа ойлголцон. амтархах сонирхох зүйл нэг болсон мэт санагдавч хайрын
сэтгэл нь ханасангүй. Мартины хайрын сэтгэл Руфийг ойртон хавьтаж үл болох ариун нандин болгожээ. Мартины дурлал түүний хамаг хүссзн эрмэлзсэний нь өөрөөс нь холдуулан ангижруулжээ.

Иймэрхүү байтал нэг сайхан өдөр тэр хоерыг заагласан хөлгүй ангал дээгүүр хоромхон зуурын дотор гүүр тавигдлаа. Үүнээс хойш тэр зааг туулж боломгүй санагдахаа болив. Юу вэ гэвэл, Руфьтэй хоёулаа цуг суугаад жимсний архи амтагдсан том том интор идэж суув. «Гүнж» гэдэг зохиол уншин өгч байгаа Руфийн уруул инторын шүүсэнд халтартсан байхыг Мартин ажиглав. Руфь бусад хүн лүгээ адил бие махбодоос бүрджээ. Бие мах бод нь жирийн хүний нэгэн адил байгалийн хууль зүйд захирагддаг байх нь ээ. Руфийн уруул миний уруултай адил инторын шүүсэнд будагддаг л юм байна шүү дээ. Уруул нь бусад хүмүүсийнхтэй нэгэнт адилаас хойш бусад нь цөм л адил байж таарах биш үү. Энэ чинь хүүхэн хүн шиг л хүүхэн байна шүү дээ. Ийм нэг санаа харавсан сум мэт орж ирэв. Шинэ нээлт гэж чухаы үүнийг хэлдэг бизээ. Мартинд тэнгэрээс нар газарт уиалд ирэх шиг, тэнгэр бурхад бузарлагдахыг харж байгаа ч юм шиг санагдав.Энэ бол тэнгэрээс бууж ирсэн дагина биш, уруул ам нь инторын шүүсэнд халтартдаг эгэл бүсгүй гэж бодохоос зүрх нь хүчтэй цохилж хүүхний хайр сэтгэлийг хөндмөөр санагдав. Тийм эвгүй юм бодсондоо цочиж бие нь зарсхийсэн боловч, ялалтын баяраар цохилох зүрх нь улам зориг оруулав. Руфь уншиж байснаа больж өөдөөс харан инээмсэглэсэн нь Мартины дотоод дахь гэнэтийн хувирлыг таамагласан хэрэг бизээ. Мартины харц Руфийн цэнхэр нүднээс нүүн инторын шүүс наалдаж солио тусгасан нөгөөх уруул дээр нь тогтов.Түүний хоёр гар шалиг завхай замаа алдаж явсан үеийнх шигээ Руфийг тэвэрч авмаар завдаж, Руфь бис өгөх мэт өөр лүү нь налсхийхэд Мартин биеэ барьж зориг мохон шантрав.
— Ер нь чи нэг ч үг анхааралгүй өнгөрсөн байхаа даа гэж Руфь дурамжхан хэлэв.
Гэвч Мартины ичингүйрсэн байдал түүнд зугаа болж Руфь тэр дорхиноо инээмсэглэв. Тун тунгалаг нүдий нь хараад саяын түүний дотор бодсоныг огтхон ч таамаглаагүйг ойлгон дотор нь гонсойв. Мартин юмыг хичнээн цаагуур боддог гээ! Хэрэв Руфиэс өөр хүүхэн байсан бол таамаглах л байсан. Руфь ертаамаг-ласангүй. Ингээд л ялгаатай байгаа юм! Энэ бол жирийн хүн биш! Ийнхүү өөрийн бүдүүлэг, Руфийн ариун тунгалаг хоёрыг эрэгцүүлэн бодож хулчийхын цаагуур хулчийсан нүдээр өөдөөс нь дахин харав. Нөгөөх гүүр нурж хоёр бие дахин зааглагдлаа.Сайхь тохиолдол Мартиныг ямар ч гзсэн Руфьт ойртуулжээ. Тэр явдал мартагдсангүй, хөлгүй гүн зааг урьдын адил туулж болом санагдсан эргэлзэх гайхах үедээ Мартин сэтгэлээ тайвшруулна.Мартинд энэ явдал чухамдаа урлагийн зэрэг хамгаалснаас хавьгүй чухал юм болжээ. Руфь түүнд урьд өмнө мөрөөдөж ч үзээгүй цэв цэвэрхэн хэвээрээ боловч уруул дээр нь инторын шүүс тогтсоныг бодоход хорвоогийн жамыг даган амьдрахын тулд идэж уудаг, аягүй бол өвдөж хавдаж ч болох шүү дээ. Тэр дундаас өлсөж цапгаж, халуунд халж, хүйтэнд хөрдөг байж таарах нь хамгийн чухал санагдана. Нэгэнт тийм хойно бас эр хүнд хайрын сэтгэлтэй болохгүй гэх газаргүй шүү дээ. Мартин бол эр хүн. Мартинд дурлаж болохгүй тал байна уу? «Би тэр зол жаргалыг олж авна. Олж авч чадна ч, эдэлнэ ч» гэж сэтгэл хөөрөн өөрөө вөртөө шивнэв.


Арван хоёрдугаар бүлэг

Мартины бүдэг бадаг тархи сэтгэл эзэмдсэн сайхан дүрийг шүлгээр босгоё гээд нэг орой ядаж суутал утсаар ярих гэж хүн дуудав.
— Чамайг нэг хүүхэн сураглаж байна. Дуугий нь чагнахад ёстсй хатагтай шиг байна гэж Хиггинботам ёжлонгуй өгүүлжээ. Мартин тасалгааны буланд тазьсан утасны харилцуур авч Руфийн дууг сонсоод хамаг бие нь халуу оргив. Шүлэгтэйгээ ноцолдоод Руфийг мартсан байжээ. Гэтэл энэхүү танил дууг сонсмогц янаг хайрын сэтгэл л аянгын хүчээр эзэмдэв. Руфийн дуу ямар сонсогдсон гээ! Эелдэгхэн болоод эгшиг төгөлдөр. Зүйрлүүлбэл холоос дуулдаж байгаа хөгжмийн ая ч гэмээр. Хольцоогүй цэвэр мөнгөн хонх ингэж дуугардаг бол уу ч гэмээр. Байз, байз! Ер нь энэ жирийн хүүхний дуу биш. Яах аргагүй лусын дагина. Хиггинботамын бүлтгэр нүд нэвт ширтэж буйг санаад тайван байгаа дүр үзүүлэхийг хичээсэн авч сэтгэл ийнхүү үймэрсэндээ Руфийн юу хэлснийг ойлгохтой үгүйтэй өнгөрчээ.
Руфь онцын ч юм ярьсан хэрэг биш, өнөө орой нийтийн лекцэнд Нормантай хамт явах санаатай байсан чинь Норманы толгой таллаж өвдөөд болдоггүй. Пиу авчихсан юмсан. Хэрвээ завтай бол надтай хамт явж лекц сонсохгүй юу гэж хэлжээ.
Хэрвээ завтай бол! гэж хэлэхийг сонсохдоо Мартин чихэндээ ч итгэж чадахгүй, хоолой нь чичрэв. Руфьтэй гэрээр нь орж уулзаж байснаас бус явж ийм тийм юм үзэхээр зүрхэлж урьсан удаагүй билээ. Мартин Иден утасны харилцуур барин зогсож байхдаа Руфийн төлөө үхэх жолоогүй хүслэнд гэнэт автаж нүдэнд нь янаг хайрын сэтгэлээс болж амь насаа алдаж буй зориг баатарлаг явдал дүрслэгдэв. Мартины дурлал ийм хүчтэй, тийм аюултай, тийм найдваргүй байлаа. Руфьтэй цуг явж лекц сонсоно гэж баярласандаа солиорон Руфийн төлөө үхмээр санагджээ. Үүнээс өөр сайхан юм ч бодогдсонгүй.
Халуун янаг сэтгэлийнхээ (хэмжээ хязгааргүйг илчлэх цорын ганц нотолгоо олсон нь энэ байжээ. Жинхэнэ хайр дурлал бүрд тохиолддог энэ их шуурга утсаар хэдэн үг солих төдийд гал түймэр мэт оволзжээ. Руфийн төлөө үхвэл. амьд явсны хэрэг бүтэх нь тэр гэж Мартин бодлоо. Энэ бол дөнгөж хорин нэг хүрч яваа Мартин Идений анхны дурлал байв.
Сэтгэл хүчтэй хөдөлсний улмаас Мартины бие сулсхийж гараа чичрүүлэн харилцуураа өлгөлөө. Түүний нүүр царай ертөнцийн нүгэл, муу бүхнээс угаан цэвэрлэсэн мэт өнгө орон гэрэлтэж нүд нь золбоогоор гялалзав.
— Дээгүүр сэрвэлзэх нь шивдээ, харж л байя. Битгий л шүүх сэргийлэхийн газар сууж байгаарай гэж хүргэн ах нь ёжтой муухай шивнэв.Мартины сэтгэл хөөрч тэнгэрт гарчээ. Түүнийг хүргэн ахынх нь олиггүй үг ч эгүүлэн газар буулгаж чадсангүй. Мартин иймэрхүү өрөвдөлтэйгөөс цаашгүй аар саар зүйлсийг анзаарах байтугай сайхан бодолдоо итгэн хараал хэрүүлийн дэзгүүр элэн халин ниссээр байв. Хиггинботам нүдэнд нь тээглэсэнгүй зүүдний юм мэт хоосон бүртэгнэж байлаа. Мартин хувцас хунараа солихоор гарав. Толиныкоо өмнө очоод зангиагаа зүүж
байтал аль түрүүн Бернард Хиггимботамын бувтнасан үг чихэнд нь новширч байгаад сая чийртэй сонсогдов.
Мартин Иденийг Морзын байшингийн хаалгаар гараад Руфьтэй зэрэгцэн шатаар бууж явтал нэг зүйл эргэлзээ төрүүлж зугаа цэнгэлд нь садаа учруулав. Өөрийнхөө үе тэнгийн залуучууд гудамжаар хүүхэнд сугадуулан явахыг Мартин олонтаа харсан билээ. Гэтэл зарим нь сугадуулахгүй явдаг. Орой үдшийн цагаар хүүхэнд сугадуулан явах зүй ёсонд таардаг бол уу, үгүй бол уу? Эсвэл хууль ёсны эр эм хоёр тэгж явах ёстой юм бол уу? Ах дүү нар ч тэгж (явдаг ч байж) болох юм. Яаж явбал зохихыг мэдэхгүй эргэлзлээ.
Шатны сүүлчийн гишгүүр хүртэл ёсорхог хүүхэн Миний санаанд нь гэнэт оров. Миннитэй хоёр дахь удаагаа уулзаад явж байхад боловсон ёсонд хүүхэн дагуулан гудамжаар зугаалж яваа эрэгтэй хүн явган замын заавал гадна талаар явдаг атал чи дотор талаар нь явлаа гэж зэмлээд гудамж огтолж гарах бүрийд явган замын захад яаж гарахыг сурган зааж өгсөн ажээ. Гэвч тийм горимыг Минни чухам хаанаас сурч авсныг бүү мэд. Тийм горим дээдсийн ёсонд таардаг эсэхийг мэдэхгүй тул. баримтлах нь зүйтэй юу, үгүй юү гэдэгт эргэлзэнэ. Мартин гайтай хөөтэй юм юу л болов гэж бодоод гудамжны зах руу ормогц Руфийг жаахан түрүүлээд явган замын захыг барин зэрэгцэв. Сугадуулахаар гараа засаж өгөх үү. яах вэ гэдэг хоёрдугаар асуудал тулгарав.
Мартин дагуулж яваа хүүхэндээ сугадуулж одоо болтол үзээгүй. Түүний таних хүүхнүүд ч сугадаж явж сураагүй билээ. Эхэлж танилцахдаа зүгээр л зэрэгцэж явдаг. Дараа нь хамгийн харанхуй мухар гудам хайж явах зуураа эрэгтэй нь хүүхнийхээ бэлхүүсээр тэвэрч, эмэгтэй нь эрэгтэйгийнхээ мөрийг толгойгоороо налдаг билээ. Одоо байдал огт өөр. Руфь тэр хүүхнүүд шиг биш тул яахаа мэдэхгүй явлаа. Аргаа бараад баруун гарынхаа тохойг сурсан заншил болгон жаахан нугалсхийгээд үзтэл аз болж Руфийн гар зөөлхнөөр сугадав. Мартины бие янзтайяа эржигнэж тэрхэн зуур хоёр далавч урган хөл нь газраас хөндийрөх мэт болжээ. Мартин тулгардмал байдалдаа дахиад л орлоо. Гудамж хөндлөн огтолсны дараа явган замын гадна талд бус дотор талд гарчээ. Одоо яах вэ? Гары нь тавиулаад байраа солих уу? Хоёр дахь удаагаа аргалж болно гэхэд гурав дахь удаагаа яах вэ?

_________________
http://mongolbitcoin.com


Top
   
PostPosted: Oct.29.09 12:46 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3773
Location: Ирмэг
:wd: :wd: :wd:

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Oct.30.09 11:57 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Jul.02.09 5:41 pm
Posts: 33
:hi: GoodLuck and Thank you :wd:


Top
   
PostPosted: Oct.30.09 7:31 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Үргэлжлүүлээрэй :wd:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 129 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited