#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.25.19 2:08 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 11 posts ] 
Author Message
PostPosted: Oct.13.09 11:42 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.18.07 11:04 pm
Posts: 1014
Location: *.:。✿・*゚ Elsewhere ゚*・✿.。.:*
Image Image
Стефени Мэерийн Ню Ёрк Таимс Бэстсэллэр №1 алдарт ном "The Twilight Saga"-аас хасагдсан хэсгүүдийг орчуулж тавихаар шийдлээ. Хэрэв номыг бүтнээр нь уншаагүй бол ойлгомжгүй байж магадгүй шүү. Нэмж хэлэхэд миний орчуулга гэж инээдтэй юм байгаа байх. Хасагдсан хэсгүүдийн өмнө Стефени өөрөө тайлбар хийсэн байгаа. Тэрийг нь ч гэсэн орчуулаад явна.

Орчуулагдах хэсгүүд:

Twilight-аас
  • 1.Бадминтон
    2.20-р бүлгийн эх хувилбар "Нислэг" буюу Алистай дэлгүүр хэссэн нь
    3.Эммэтт ба баавгай
    4.Төгсөлтийн үдэшлэгийн сунгасан хувилбар
New Moon-ээс
  • 1.Мансууруулах бодис
    2.Сургуулийн тэтгэлэг
    3.Хэрэв Жейкоб дүрмийг зөрчөөгүй бол
Бусад номноос нь хасагдсан хэсэг огт бхгүй бололтой. Учир нь анх Стефени Твайлайтыг бичиж бхдаа цуврал ном гаргана гэж төлөвлөөгүй байсан учир олон хэсэг хассан. Харин New Moon-ээс хойш яг юу бичих, зорилгоо тодорхойлчихсон байсан гэнэ.Ийм учраас нөгөө 2ых нь байхгүй юм шиг бна

_________________
www.fr0melsewhere.blogspot.com


Top
   
 
PostPosted: Oct.14.09 2:02 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.18.07 11:04 pm
Posts: 1014
Location: *.:。✿・*゚ Elsewhere ゚*・✿.。.:*
Twilight-аас
[list]1.Бадминтон[/list]


(тaйлбар: Энэ хэсэг нь 11. Хүндрэлүүд бүлгээс хасагдсан. Энэ хэсгийг яагаад ч юм хасахгүй л бол болохгүй юм шиг санагдаад байсан юм. Харин дараа нь буцааж оруулах боломжгүй болсон үедээ л юу намайг зовоогоод байсныг ойлгосон. Биен тамирын хичээлийг үеэр Бэллагийн бүтэлгүй, эв хавгүй байдалыг хэд хэдэн удаа дурьдсан ч яг үйл хөдлөлөөр нь үзүүлээгүй. Энэ үед яг Эдвардын "харж" байсан, тиймээс ч энэ нь тэр болхи байдалыг харуулахад нэн тохиромжтой үе. Хаха - одоо миний тайлбар хасагдсан хэсгээсээ бараг л урт боллоо л доо!!)

Би нэг л толгой нь эргэсэн, найгасан хүн биен тамирын заал руу явлаа. Хувцас солих өрөө рүү ороход би бараг л хажуудаа хүн байгаа үгүйг ч анзаарахгүй ховсдолтын байдалтай байлаа. Надад цохиур бариулах үед л би бодит байдалдаа буцаж ирэв. Тийм хүнд байгаагүй ч гэсэн миний гарт энэ цохиур их л аюултай юм шиг санагдлаа. Ангийн хэдэн хүүхдүүд надруу сэм сэм ажиглаж байгааг би анзаарав. Клайп дасгалжуулагч биднийг хоёр хоёроороо баг болоорой гэхэд Майкын "эрэлхэг баатрын" дүрийн үл мөр нь арилаагүй байсан ч аз болоход тэр миний хажууд ирж зогссон юм.
"Нэг баг болох уу?" гэж тэр дуртай нь аргагүй асуулаа.
"Зүгээр дээ Майк, чи заавал ингэх гэсний хэрэггүй дээ " гэхэд
"Санаа зоволтгүй, би чамайг өөрөөс чинь хамгаална аа" гэж тэр инээмсэглэн хэллээ. Заримдаа Майк таалагдахгүй байхын аргагүй байдаг шүү.
Бидний төлөвлөгөө яг ч санаснаар болсонгүй. Би Майкаас хол байж аль болох тоглоомонд саад болохгүй байхыг хичээсэн ч Клайп дасгалжуулагч түүнийг өөрийнхөө байранд үлдэж намайг тоглоомонд оролцуулахыг хүссэн юм. Багш надруу ширтэн өөрийнх нь тушаал биелэлээ олохыг хүлээж зогсов.
Би уртаар амьсгаагаа гарган, талбайн төв хэсэг рүү цохиураа эгц барьсаар болгоомжтой гэгч нь ойртлоо. Бөмбөг эсрэг багын охинд очиход тэр охин ёжтойгоор инээмсэглээд - би түүнийг өнгөрсөн сагсан бөмбөгийн тэмцээнээр гэмтээчихсэн байх л даа - бөмбөгөө хэдэн метрийн өндөрт шидээд эгц надруу чиглүүлэн цохив. Би урагшаагаа ямар ч эвсэлгүйгээр үсрэн тэр жижигхэн резинэн "шавьж" руу далайтал би торыг тооцоолохоо таг мартсан байлаа. Миний цохиур торноос асар их хүчтэйгээр буцаж ойгоод гарнаас минь мултарч, дүхийг минь хальт шүргээд миний алдсан бөмбөгийг авах гэж байсан Майкын мөрийг хүчтэй цохив.
Дасгалжуулагч Клайп зүгээр ханиалгасан эсвэл инээдээ барих гэж ханиасан
"Уучлаарай, Ньютон" гээд багш аажуухнаар алхаж одоход бид буцаад арай осол багатай байрлалдаа очицгоов.
Намайг духаа маажиж байхад "Чи зүгээр үү?" гэж Майк мөрөө барьсаар асуулаа.
Би зэвсэгээ авах зуураа аяарханаар "Аанхаа. Харин чи?" гэж асуув.
"Би ч гайгүй байх аа." Тэр хөдөлгөөний чадвартай байгаа эсэхээ шалгах гэж гараа тойргоор эргүүлж үзэв.
"Би ч зүгээр хойноо л үлдэе" гээд би цохиураа болгоомжтойхон шиг ардаа бариад талбайн буланруу чигэллээ.

_________________
www.fr0melsewhere.blogspot.com


Top
   
 
PostPosted: Oct.18.09 2:38 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.18.07 11:04 pm
Posts: 1014
Location: *.:。✿・*゚ Elsewhere ゚*・✿.。.:*
Twilight-аас
  • 3. Эммэтт баавгай 2
(тайлбар: энэ хэсэг нь жинхэнэ эпилогоос хасагдсан хэсэг. Би Эммэттийн түүхийг 14-р бүлэгт товчоор тайлбарласан ч өөрийнх нь үгээр тайлбарласныг нь оруулаагүйдээ харамсдаг )

Калленыхан дундаа, ялангуя Эммэтт хамгийн аймаар нь санагддаг байсан үеийг бодвол бид хоёрын дунд нэг тийм сонин харилцаа үүсэж байгаа нь надад их гайхалтай санагддаг. Энэ нь бид хоёрын энэ гэр бүлд нэгдэхэд хэрхэн сонгогдсноос л улбаатай байх - биднийг хүн ч гэлээ хайрладаг байсан харин бид эргээд тэднийг хайрласан. Зөвхөн Эммэтт л санадаг - тэр л ганцаараа Эдвард надтай үлдсэн гайхамшигийг ойлгодог байлаа.
Нэгэн орой бид 3 урд өрөөний зөөлөн буйдан дээр тухалж байхад үүний тухай анх удаагаа ярьсан юм. Эдвард яагаад ч юм хоол хийж сурах хэрэгтэй гээд хоолны нэвтрүүлэгт анхаарлаа төвлөрүүлж байв. Энэ нь түүний амтлах үнэрлэх чадвараас болоод тийм ч сайнгүй явж байлаа. Эцсийн дүндээ, түүний хувьд боломжгүй зүйл гэж байсан л юм. Алдартай тогооч бас нэг хоолыг амсаж үзээд өөрийнхөөрөө амтлахад Эдвард хөмсөгөө зангидав. Би инээмсэглэлээ нуухыг хичээлээ. Энэ үед Эмметт надад шидэт үлгэрээс ч илүү дурсамжаасаа хуваалцсан юм.
Эмметт өөрийнхөө хүн байсан он жилүүдээсээ баавгайтай түүхээ дурсаж "Тэр үед баавгай надаар тоглоод дуусчихсан, тэгээд би өөрийгөө удахгүй үхнэ гэдгээ мэдэж байсан" гэв. Мэдээж Эдвард өмнө нь энэ түүхийг сонсчихсон учир биднийг огтхон ч анхаарахгүй байлаа. "Би хөдөлж чадахгүй, миний ухаан санаа бүдгэрч байхад дахиад нэг баавгайн чимээ сонсож тэд миний хүүрэн дээр алалцах гэж байна гэж бодлоо. Гэнэт надад нисч байгаа мэт мэдрэмж төрөв. Би өөрийгөө үхсэн гэдгийг мэдсэн ч нүдээ нээхийг оролдсон. Тэгэхэд би түүний царайг хараад - " энэ үед Эмметт гайхан алмайрсан байдалтай байлаа, энийг нь ч би сайн ойлгож байв, " - өөрийгөө үхсэн гэдэгт бат итгэлтэй болсон. Би бүр өвчнөө ч мартчихсан, нүдээ нээлттэй хэвээр нь байлгах гэж хичээж, тэр сахиусан тэнгэрийг харах ганц ч хором мөчийг алдмааргүй байсан юм. Диваажин миний санаснаас хол байж дээ гэж бодон, бид яагаад өдий болтол диваажинд хүрээгүйгээ гайхаж байлаа. Би түүнийг газардахыг хүлээсээр байв. Тэгээд тэр намайг Бурхан дээр авчирсан" гээд тэр хүнгэнэсэн инээдээрээ инээв. Хэн ч ингэж л тааварлах байсан гэдгийг би сайн ойлгож байлаа.
"Дараагаар нь болсон зүйлс миний ял шийтгэл гэж бодож байсан. Миний туулж өнгөрүүлсэн хорин жилд би магадгүй зугаа цэнгэлээ хэтрүүлсэн байх. Тиймээс ч би тамын галд шатахдаа нээх их гайхаагүй" гэж хэлээд Эмметт дахин инээд алдан, намайг чичрэхэд Эдвард өөрөө ч мэдэлгүй намайг улам чанга тэврэв. "Намайг юу хамгийн их гайхшруулсан бэ гэхээр тэр сахиусан тэнгэр надаас холдохгүй байсан. Яагаад ийм үзэсгэлэнтэй нэгэн тамд байх эрхтэйг би үнэхээр ойлгоогүй - гэхдээ би баяртай байсан. Бурхан намайг байнга ирж шалгахдаа түүнийг надаас аваад явчих вий гэж би айдаг байсан ч тэр хэзээ ч тэгээгүй. Би нөгөө нийгүүлсэнгүй Бурханы талаар яриад байдаг номлогчдын зөв байж гэж бодож эхэлсэн. Харин дараагаар өвчин нь намдсан... тэгээд тэд надад бүх учрыг тайлбарласан юм."
"Тэд миний цус сорогчийн тухай асуудалд хэр тайван хандаж байгааг хараад их гайхацгааж билээ. Гэхдээ хэрэв Карлайл Розали 2, миний сахиусан тэнгэрүүд, цус сорогчид байсан юм бол энэ нь хэр муу байх байсан гэж?" би түүнтэй бүхэлдээ санал нийлж толгой дохиход Эмметт цааш үргэлжлүүлэн "Би ч дүрэм журамтай жоохон асуудалтай байсан шүү..." гээд инээд алдлаа.
"Чи ч анхандаа надаас болоод их л завгүй байсан, тэгээгүй гэж үү?" гээд Эмметт Эдвардын мөрийг тоглоомоор нудрахад Эдвард хариуд нь зурагтнаас нүдээ ч салгалгүй тургив.
"За тэгэхээр хэрэв чи тамд сахиусан тэнгэрээ өөртэйгөө хамт байлгаж чадах юм бол Там тийм ч муу зүйл биш шүү" гэж Эмметт надад ёжтойгоор итгүүлэхийг оролдоод "Хэзээ нэгэн цагт тэр зайлшгүй зүйлийг хүлээн зөвшөөрөх цагт чи алзахгүй ээ" гэлээ.
Эдвардын гар маш хурдан хөдөлж, юу буйдангийн араар Эмметтийг унатал нь цохиснийг ч би олж хараагүй. Гэтэл Эдвардын нүд зурагтнаас огт салсангүй.
"Эдвард!" гэж би үхтлээ айсандаа түүнийг загнав.
"Бэлла, санаа зоволтгүй. Би түүнийг хаанаас олохоо мэднэ ээ" гэхэд Эмметт буцаад байрандаа тайван сууж байлаа. Тэр миний дээгүүр Эдвард руу нэг харснаа "Чи хэзээ нэгэн цагт Бэллагаа тавих л болно доо" гэж заналхийлэв.
"Хөвгүүдээ!" гэж Эсмегийн зэмлэнгүй дуу доод өрөөнөөс огцом хадлаа.

_________________
www.fr0melsewhere.blogspot.com


Top
   
 
PostPosted: Dec.19.09 5:43 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.03.08 8:48 pm
Posts: 1854
Location: Maine Road
Twilight зохиолоос

Тайлбар: Та энэ хэсгийг уншаад 20-р буюу Цухалдуу зан бүлэгтэй холбогдохыг ойлгох болно. Энэ хэсэг нь зохиолын өрнөлийг сунжируулж уйтгартай болгосон учираас хассан юм. Гэвч Alice-ийн хувийн зан чанарын талаар хасагдсан нь харамсалтай.

2. Alice-тай дэлгүүр хэссэн нь.

Машины өнгө нь гялгар хар, цонх нь лимузин машиных шиг тентэй бөгөөд их хүчтэй юм байна. Хөдөлгүүр нь яг л авраг том муур хүржигнэж байгаа юм шиг дугарах аж.

Jasper машиныг хайнгадуухан ганц гараараа жолоодох авч маш чадмаг, болгоомжтой явна.
Alice надтай хамт арын, хар ширээр бүрсэн суудал дээр сууна. Мөн бүхэл шөнийн турш миний толгой түүний боржин чулуу мэт мөрийг дэрлээстэй байлаа. Alice-ийн хүйтэн гар намайг тэвэрч, хацар нь духан дээр минь байна. Түүний нимгэн, хөвөн даавуун, хүйтэн цамц миний нулимсанд нэвчисэн байлаа. Тэр миний амьсгалын хэмнэл алдагдаж, давхцах үед намайг тайвшируулж, шивнэж байлаа. Гэхдээ шивнээ нь дуу дуулж буй мэт уянгална. Бас би өөрийгөө тайвшируулах зорилготойгоор Edward-д хүрч байгаа гэж төсөөлөн, түүний арьсанд хүрч илж байлаа.

Би бага зэрэг цочирдож юу ч бодохоо больлоо. Намайг эргэж хэвийн байдалдаа орход бага зэрэг хугацаа оров.

Энэ 2 үйлдэл хоёулаа намайг тайвшируулж байна. Одоо, миний оюун санаа хэвийн болох үед, би бүх зүйлээ өөрийнхөө машинд үлдээснээ саналаа. Гэхдээ үлдсэн нь зөв л дөө. Учир нь энэ бүх үнэрний асуудал... Тэд надад хувцас мөнгөнд бүү санаа зовоорой гэсэн л дээ. Би тэдэнд итгэхийг хичээвч одоо би Rosalie-гийн буюу надад таарахгүй хувцасыг өмссөн байна.

Jasper хурдны замаар давхихдаа хурдны заалтыг 120 бээр/цаг-аас доош буулгахгүй давхина. Энэ нь хурдны заалтыг давсан гэсэн үг боловч ганц ч цагдаа харагдахгүй байлаа. Энэ хэвийн байдлыг Jasper шатгуун авах гэж 2 удаа л эвдсэн.

Биднийг хаа нэгтээ умард Калифорнид явж байх үед нар мандаж эхэллээ. Ядарсан нүдээр үүлтэй тэнгэрлүү харж байна. Би туйлдсан байсан ч бага зэрэг унтсан болхоор юу болоод байгааг ойлгож байна. Charlie-гийн сэтгэл өвдөм дүр төрх - Edward-ийн шүдээ зуусан, харгис архираан - гярхай нүдтэй мөрч - Laurent ийн хүйтэн төрх - намайг үнссэний дараахи Edward ийн үхмэл төрх.: энэ бүхэн нүдний минь өмнө зураг мэт солигдно.

Sacramento-д Alice надад хоол авч өгөхийн тулд Jasper-ийг зогсохыг хүсэв. Гэхдээ би ядрангуйгаар толгойгоо сэгсэрч, хөндий дуугаар чигээрээ явахыг шаардлаа.

Хэдэн цагийн дараа Лос Анжелисын захын хороололд явж байх үед Alice Jasper-тай шивнэлдэж эхлэв. Дараа нь тэр миний эсэргүүцэлтэй тулгаран байж хурдны замаас гарч явлаа. Том худалдааны төв харагдах ба Jasper тийш зүглэн давхина. Худалдааны төвд ирээд тэр машинаа доод давхарын зогсоолд оруулж зогсоов.

"Машиндаа үлд" гэж тэр Jasper-д зааварчилав.

"Чи итгэлтэй байна уу?" гэж муу ёрлолоо.

"Би энд хэнийг ч харахгүй байна." гэж Alice хэлэх үед Jasper толгойгоо дохино.

Alice миний гараас татаж машинаас буулгана. тэр миний гарнаас түшиж харанхуй зогсоолоор алхаж байна. Би энэ үед Alice-ийн арьс нарны гэрэлд хэрхэн гялалзахыг төсөөллөө. Дэлгүүрийн иргэн тойронд хөл хөдөлгөөн их байгаа ба тэдний зарим нь хажуугаар өнгөрөхдөө эргэж харж байлаа.

Бид хоёр нарны гэрэлээс зугтаж, дээд давхарын зогсоолтой холбогдсон гүүрэн доогуур яваад, дэлгүүрийн 2 дахь давхарлуу гарав. Ийнхүү бид өдрийн гэрэл бүхий дэлгүүрийн дотор орлоо. Alice-руу би харахад түгшүүртэй цонхигор цагаан царайтай, нүднийх нь доогуур хар туяа татсан, хар үстэй охин харагдана. Урьдны миний мэдэх үзэсгэлэнт Alice бага зэрэг царай алдажээ. Гэхдээ миний гархилсан нүдэн доогуур, түүнийхээс илүү тод хар туяа суусан байх гэж би бодлоо.

Бид мөн л хажуугаар өнгөрөх хүмүүсийн анхаарлыг татах аж. Тэд биднийг хараад юу гэж бодож байгаа бол гэж би гайхлаа. Хэврэгхэн бөгөөд бүжиглэн буй Alice-ийн цонхигор царайг нимгэн цайвар бөс даавуун даашинз нь улам тодотгох аж. Тэр миний гараас хөтлөөд намайг дагуулан явах бөгөөд, миний хөлөө чирэн ядрангуй алхаж буй нь миний үнэтэй хувцасанд зохицохгүй аж. Миний үс даахирж, наалдсан нь жоохон онцгүй юм.

Alice төөрч, ямар нэг алдаа гаргалгүйгээр шууд хоолны газар орших талбайруу дагуулж явлаа.
"Чи юу идмээр байна?"

Тостой түргэн хоолны үнэр миний ходоодыг ажиллуулж, татаж эхлэв. Гэхдээ Alice миний энэ байдлыг анзаарсангүй. Би цацагт хяруулын махаар хийсэн хоол идхийг хүсэв.

Гэхдээ бид хоол авах гэж цуварсан хүмүүсийн хойно очиж байхад "Би ариун цэврийн өрөөлүү явж болох уу?" гэж асуув.

"Тэг тэг." гэж хэлээд, тэр зүгээ өөрчилж миний гарыг хэзээ ч тавихгүй мэт алхана.

"Би ганцаараа явж чадна аа." Нөгөө л улиг болсон дэлгүүрийн уур амьсгал байх боловч, өчигдөр шөнийн гайтай тоглоомны дараа намайг хэвийн байдалд орход тусалж байв.

"Уучилаарай Белла. Эдвард энд ирээд, миний бодлыг уншаад, юу болсоныг мэдэх юм бол..." гээд тэр аймшигтай үр дагаварыг бодонгоо, намайг чирж эхлэв.

Тэр хөл хөдөлгөөн ихтэй ариун цэврийн өрөөнд ороод бага зэрэг намайг хүлээв. Би нүүрээ эргэн тойрны намайг харах нүүднүүдийг үл тоон угааж байна. Дараа нь би үсээ самнахыг оролдсон боловч бүтэхгүй ажил учираас бууж өглөө. Намайг ажилаа дуусав уу үгүй юу Alice гараас минь хөтөлж хаалгаар гараад, хоол авах гэж зогсож буй хүмүүсийн цууваанлуу зүглэв. Би ард нь чирэгдэх авч, тэр надад ууралсан шинж байхгүй алхах аж.

Би эхлээд хоолыг удаавтар идэх боловч дараа нь миний хоолны дуршил ихсэж хурдан идэж эхэллээ. Тэр энэ бүхнийг харж сууна.

"Чиний идэж байхыг харахад наадах чинь амттай юм шиг байна," гэж тэр намайг хоолоо идэж дууссаны дараа хэлээд "Гэвч тийм ч хөгжилтэй биш юм."

"Ан агнах нь илүү огшмоор байх. Би төсөөлж байна"

"Чи ч төсөөлөхгүйлдээ." гээд тэр шүдээ гялалзуулан инээмсэглэв. Яг энэ үед хэд хэдэн хүн бидэнлүү харлаа.

Бид хоолны хаягдалаа хаясаны дараа, Alice намайг дагуулан дэлгүүрийн доод давхарлуу явлаа. Түүний хүсэж байгаа зүйл болох гэж байгаа мэт нүд нь гялалзах аж. Намайг чирсээр л. Тэр нэг үнэтэй дэлгүүр дээр зогсоод 2 эмэгтэй нэг эрэгтэй, нийт 3 нарны шил авав.

Alice үл таних, шинэ, алтлаг шаргал зураастай зээлийн карт худалдагчид өгөх үед худалдагч сонин байдалд орхыг би анзаарлаа. Дараа нь Alice чимэглэл хэрэгсэл зардаг дэлгүүрлүү орж үсний сам, хэд хэдэн резинэн /монголоор юу гэдийн бол?/ үсний боолт авав.

Дараа нь тэр миний хэзээч орж байгаагүй тийм үнэтэй дэлгүүрлүү оров. Зорилго нь санаанд багтамгүй үнэтэй хос оймс авах гэж.

“Чиний оймсны хэмжээ 2 бил үү." энэ бол асуулт биш мэдээлэл авах гэсэн харилцаа байлаа.
Тэр надад янз бүрийн хувцас өмсгөж, толгой иргэмээр үнэтэй юмнууд авч, намайг мулгуй амьтан шиг байдалд оруулж байлаа.

Дараа нь би түүнийг өөртөө асар жижиг /extra-small/ яг л биенд нь таарах хувцас сонгохыг харлаа. Хөнгөхөн үнэтэй даавуугаар хийгдсэн боловч их урт, бараг газар шүргэмээр яг арьсны өнгөнд нь таарах хувцаснууд сонгох аж. Мөн их гоёмсог том саравчтай, дэрсэн малгай авлаа.

Худалдагч охин мөн л өмнөхтэй адил байнга үзэгддэггүй зээлийн картыг хараад хувирч, бялдуучилан Alice-г ‘үл таних хатагтай'-гийн нэрээр дуудах аж.. Бид худалдааны төвөөс гарах үед, бидний гар дүүрэн ууттай байх ба дийлэнхийг нь Alice барьж байлаа. Би түүнээс саяны зүйлийн талаар асуув:

"Худалдагч чамайг юу гэж дуудсан бэ?"

"Тэр зээлийн карт Rachel Lee-гийх юм. Бид маш болгоомжтой байх ёстой бөгөөд мөрчид зориулж ямар нэг мөр үлдээх ёсгүй. Алив хурдан явж чамайг өөрчилье"

Тэр намайг амралтын өрөөлүү чирэх үед би энэ талаар эргэн бодов. Тэр намайг хувцас сольдог өрөөлүү түлхсэн ба надад хөдөлж болхоор зай байлаа. Би уут дугархыг сонсох үед тэр надад хөх өнгийн хөвөн даавуун даашинз хаалган дээгүүр тохож өгөв. Би Rosalie-гийн хувцасыг тайлна гэхэд маш их баяртай байна. Хэтэрхий бариу jeans, намайг барьж байсан цамцын угз татаж хаалган дээгүүр буцааж тохов. тэр надад хаалган доогуур хос сандаал өгч намайг гайхшруулав. Хэзээ тэр энийг авчихав? Хувцаснууд ч гайхалтай таарч байна. Толинд харах үед үнэтэй дүр төрх надад харагдав.

Би өрөөнөөс гарах үед Alice Rosalie-гийн хувцасыг хогийн саванд хаясан байхыг анзаарав.
"кет ээ ав" гэж тэр хэллээ. Би тэднийгээ нэг уутных нь дээд хэсэгт хийлээ.

Бид эргээд зогсоолруу зүглэв. Alice одоо арай өөр харагдах ба, уутнууд түүний гарны арьсыг бараг харагдуулахгүй байх аж.

Jasper хүлээж байлаа. Тэр биднийг очих үед машинаас гулсан гарч ирлээ - машины тээшний хаалга онгорхой байх аж. Тэр миний гарт буй уутнуудыг авах үед Alice руу ёжтой харав.

"Би хамт явах ёстойг мэдээд байсымаа." гэж тэр бувтналаа.

"Тйим шүү." гээд "Тэд чамайг эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд байх үед чинь дуртай байх болно.".Jasper хариулсангүй.

Alice уутнуудыг тээшэнд тавьхаас өмнө хурдхан шиг ухав. Тэгээд 3 нарны шил гаргаж Jasper-д нэгийг нь өгч нөгөөг нь өөртөө үлдээв..Дараа нь надад 3 дахийг нь үсний самтай өглөө. Мөн тэр нэг уутнаас хар өнгийн урт ханцуйтай цамц гаргаж ирэн богино ханцуйтай цамц нь дээрээ товчийг нь товчилолгүй, давхарлан өмсөв. Эцэст нь дэрсэн малгайгаа өмслөө. Түүний энэ төрх зугтааж яваа хүн шиг харагдах аж. Тэр бас нэг хувцас аваад бөөрөнхийлж, хойд хаалга онгойлгон суудал дээр тавьж дэр хийсэн байлаа. "Чи одоо унтах ёстой," гэж надад тушаав. Би машины суудал дээр мөлхөж хэвтээд, дэрийг дэрлэж, машин асах үед зүүрмэглэж эхэллээ.

"Чи надад энэ бүхний авч өгөх хэрэггүй байсан," гэж би бувтнах үед

"Санаа зоволтгүй Белла. Унтдаа." түүний хоолой тайван өнгөтэй байлаа.

"Баярлалаа" гэж би амьсгалаад нойрондоо дийлдэв.

Би эвгүй байдалд унтсанаас миний шөрмөс татаж сэрлээ. Ядарч байгаа ч арай дээрдсэн байна. Би босож суугаад хөндий дотроос нар миний өмнө мандахыг харж байна. Өргөн, хавтгай дээврийн паалан, ац мод, цэлийх зам, манан, усан бассейн, уул... Энэ бүхэн миний өвчинг намдааж, зөвхөн манан нь гэрээ санах бодролд хүргэж, ногоон зүйлс нь Эдвардыг сануулна. Би энэ цөхрөлийг үгүй хийх гэж толгойгоо сэгсэрэв.

Jasper Alice 2 хоорондоо ярьж байна; юу ярьж байгааг нь мэдэхгүй байна. Тэд маш түргэн, нам дуугаар дуу дуулж буй мэт ярьж байна. Би тэднийг баярлах газрынхаа талаар ярьж байгаа гэж тогтоолоо.

"Bella" гэж Alice намайг хамт ярьж байсан мэт энгийнээр дуудаж "Онгоцны буудал хүрэх замыг зааж өгөөч?" гэж асуулаа.

Би автоматаар "Эй-10 замаар очих болно. Бид удахгүй замыг олж харна" гэж хэлэв.
Би мөн л манаралтын байдалтай байлаа.

"Бид хаа нэг тийшээ нисэх юмуу?"

"Үгүй л дээ, гэхдээ сэрэмжтэй байх зорилгоор ойрхон байвал зүгээр." гээд тэр гар утасаа дэлгэж лавлахруу утасдав. Жаахан удаан темптэйгээр онгоцны буудлын дэргэдэх зочид буудлуудын талаар асууж байна. Дараа нь нэг газарлуу яриад Christian Bower-ийн нэр дээр 7хоног байрлах захиалга өгөв. Захиалга өгч байхдаа зээлийн картныхаа дугаарыг харахгүйгээр хэлж байна.

Түүнийг дууссаны дараа "Alice" гэж би дуудаад "Би аавруугаа ярьмаар байх юм." гэв.

Одоо цаг үдээс хойш болж байна. Би түүнийг ажил дээрээ байгаа байх гэж бодлоо. Гэхдээ аав эхний дохион дээр л утсаа авав.

"Ааваа!" гэж би итгэлгүйхэн хэллээ.

"Bella! Хонгор минь чи хаана байна аа?" гэж хурцаар асуув.

"Би замд явна." Түүнд 3 шөнө машинд явсанаа хэлэх шаардлагагүй болов уу.

"Bella, чи иргэж ирэх хэрэгтэй."

"Аав би гэртээ харих хэрэгтэй байна."

"Хонгор миний жаахан ярилцъя. Чи нэг хөвгүүнээс болж явах шаардлагагүй." гэж их болгоомжтой хэлэв.

"Аав, надаа долоо хоног өгчих. Би энэ талаар бодох хэрэгтэй байна, дараа нь би эргэж очих болно. Энэ бүгд таньтай холбоогүй шүү." Миний дуу аярхан болж "Би таньдаа хайртай шүү аав. Би ямар ч шийдвэр гаргасан 2уулаа удахгүй уулзах болно. Би амлъя."

"За ойлголоо Bella" түүний дууны өнгө бууж өгсөн шинжтэй болов "Phoenix-д ирэх болхоороо яриарай."

"Би гэртээ очоод таньлуу ярья. Баяртай ааваа."

"баяртай Bells" гээд утасаа тавихгүй хэсэг тээнэгэлзэв...

Би Alice-руу утасыг нь өгөх үедээ эцсийн эцэст би Charlie-тай эвлэрлээ гэж бодлоо. Тэр надруу их гярхай харах аж. Бодвол бас нэг сэтгэлийн хөдөлгөөнийг хүлээж байгаан болов уу? Гэхдээ би их ядарч байна.
Танил хотын дүр төрх тентэй цонхны цаанаас харагдаж эхлэв. Зам гэрэлтэй бөгөөд бид хотын төврүү зүглэх аж. Дараа нь Sky Harbor International байрлах хойд зүгрүү эргэж, мөн удалгүй Tempe байрлах өмнө зүгрүү явав. Яг давст нуурын эсрэг талд буюу онгоцны буудлаас нэг бээр орчим зайтай Hilton зочид буудалд ирэв. Би үнэнийхэн талаар бодож эхэлсэн ч, төдөлгүй мөнгөний талаар бодох шаардлагагүйгээ санав.

Бид зогсоолд нэг гоё машины хойно ирж зогсов. Jasper Alice 2 машинаас гарах үедээ хар шил зүүсэн кино од мэт харагдах аж. Би машинаас эв дүүгүй гарлаа. Jasper тээшийг онгойлгож дэлгүүрийн уутнуудыг түргэн тэргэнцэрт хийж зөөгчид өгөв.

Jasper дараа нь үйлчлүүлэгч байхгүй байгаа бололтой хүлээн авахруу зүглэлээ. Alice миний хажууд болгоомжтой явах ба бидний ачааг тэргэнцэр зөөгч хүү зөөх аж. Jasper аль хэдийн оччихсон зогсож байна.

Түүний мэргэжлийн байрын харагдах хүлээн авагчид хэлсэн ганц үг нь "Bower." бүсгүй Jasper-д түргэхэн шаардлагатай мэдээллийг өгөх аж. Удалгүй бид том өрөө бүхий өрөөнлүү зүглэв. 2 өрөөтэй ба тэдгээр нь бараг хурлын танхим мэт аж. Тээш зөөгч хүү тээш буулгах үед би буйдан дээр сууж, Alice нөгөө өрөөг сонжихоор явлаа. Jasper гараа дохьсоны дараа тээш зөөгч хүү, менежер 2 сэтгэл ханамжтай гарлаа.
Jasper цонхны хөшөгнүүдийг болгоомжтой хаах үед Alice өрөөний үйлчилгээний цэсийг надад өгөв.
"Юм захиал" гэж зааварлаж байна.

"Би зүгээрээ" би дорой дугарлаа.

Тэр надруу муухай харсанаа цэсийг буцааж авлаа. Утас дугарч Alice авах үед цаад хүн нь Edward-ийн талаар ярьж байгаа бололтой байна.

"Alice, жинхнээсээ..." гэхэд тэр надруу чимээгүй болхыг шаардсан шинжтэй харав. Би толгойгоо буйдангийн гаран дээр тавиад нүдээ анив.

Би унтчихсан байсан бөгөөд хэн нэгэн хаалга тогших үед сэрлээ. Би хүлээж байгаа хүнээ ирж байгаа болов уу гээд үсрэн босохдоо толгойгоо кофе-ны ширээнд цохьчихов.

"Ёооё!"... толгой иргэх ба цохиулсан газраа гараараа иллээ.

Jasper-ийн инээх сонсогдож би түүнийг нүдээрээ хайх үед Alice хаалганы дэргэд амаа жимийж, завьж нь чичгэнэх нь харагдна.

Би бантаж, толгойгоо барин буйдан дээр мөлхөв.

Хаалга тогшсон шалтгаан нь миний хоол ирсэнийх байлаа. Шарсан мах, бяслаг, сармис, төмс үнэртэж байна. Alice хэдэн жил зөөгч байсан мэт чадварлаг бөгөөд эвлэгхэн хоолыг миний өмнө авчирж тавьлаа.
"Чамд уураг хэрэгтэй," гэх үед том стэйкний мах, засаж янзалсан төмс, чимэглэл бүхий мөнгөн тавгийг би харлаа. "Edward энд ирээд чиний хүчил төрөгч болон хоол тэжээлийн дутагдалд орсон цусны үнэрийг аваад дуртай байхгүй л болов уу." Би түүний тоглоомыг ойлгож байлаа.

Ямар их өлссөнөө хоолны үнэр авсаны дараа мэдэрлээ. Би яаран идэх ба, хүч чадал иргэж ирж, миний цусны чихэрний агууламж эргээд хэвийн байдалдаа орж эхлэж байгааг мэдэрж байна. Alice Jasper 2 намайг үл анзаарах бөгөөд зурагтаар гарах мэдээг үзэнгээ аяархан ярилцаж байлаа.

Хаалга тогших чимээ дахиад гарч байна. Би алдаагаа давтахгүйн тулд болгоомжтойхон өндийж бослоо.
Alice хаалган дээр очих үед Jasper надад "Bella чи тайван байх хэрэгтэй." Үйлчлэгч эмэгтэй Alice-д Hilton-ий лого бүхий жижигхэн уутыг чимээгүй өгөв. Alice харин түүний надад авчирлаа. Энэ нь дотроос би өөрийнхөө улаан ачааны машинд орхисон шүдний сойз, шүдний оо, бусад ариун цэврий хэрэгсэлийг оллоо. Миний нүдийг нулимс бүрхэв. "Та нар надад хэтэрхий сайн хандах юмаа..." би Alice Jasper хоёрлуу ээлжилж харав.

Би Jasper-ийг хэвийн үед надаас байнга зайгаа барьдагийг анзаарсан авч, одоо түүний гар миний мөрөн дээр байна.

"Чи одоо манай гэр бүлийн гишүүн болсон." гэж шоглосон янзтай хэлээд, дулаахан инээмсэглэв. Би энэ үед их ядарч зовхи минь хүндэрч эхэллээ.

"Тун зальтай байлаа, Jasper" гэж Alice муруй хэлэх нь сонсогдов. Alice ийн хүйтэн, нарийнхан гар нь хөл нуруугаар минь өргөж орон дээр бололтой зүйл дээр тавив.

Би өглөө эрт сэрлээ. Би зүүд зүйдлээгүй, сайн унтсан байх ба энгийн үеээс илүү түгшүүртэй болсон байна. Гадаа харанхуй байлаа. Гэхдээ өрөөнд орж ирэх ганц гэгээ нь хаалган доороос гарах гэрэл байлаа. Би орон дээр мөлхөж, орны дэргэдэх ширээн дээр буй чийдэнг хайв. Гэхдээ араас гэрэл тусах үед Alice ард минь зогсож байна. Би цочиж миний амьсгал хэсэг хугацаанд тасалдав.

Намайг дэрээ лаг хийтэл налж хэвтэх үед тэр "Уучилаарай. Jasper-ийн үнэн байж. Чи тайвширах хэрэгтэй юм байна." гэв.

"Гэхдээ тэрэнд битгий саяны зүйлийг хэлээрэй" гэж би гоморхов. "Мөн хэрэв тэр намайг дахиж тайвшируулах гэж оролдох юм бол би комонд орох байх."

Тэр хөхрөнгөө "Чи мэдчихжээ, эйн?"

"Хэрэв тэр миний толгойруу хайруулын тавгаар цохих юм бол мэдэгдэхгүй байх байсан юм."
Тэр инээнгээ мөрөө хавчиж "Чи унтах хэрэгтэй" гэж хэлэв.

"Гэхдээ би усанд ормоор байна. Заваарсан юм!" Би нөгөө цэнхэр өнгийн даашинзаа өмссөн байгааг гэдэгээ анзаарлаа. Бас аманд минь онцгүй юм амтагдаж байлаа.

Намайг ариун цэврийн өрөөрүү зүглэх үед тэр "Би чамайг наанаа толгойн дээрээ дахиад булдруутай болох болов уу гэж бодож байна" гэв.

Би цэвэрлэгээгээ хийчээд Ailce-ийн орон дээр тавьсан хувцасыг өмслөө. Торгоор хийсэн анчины загвартай ногоон цамц, ухаа шаргал зотон даавуун өмд. Надад сая таарч, зохиж байсан хувцасыг байхгүй болсонд би харамсаж байна.

Зочид буудлын үсний сайн чанарын шампуунаар угаасан дажгүй үнэртэй гялалзсан үс, шинэ хувцас энэ бүхэн сайхан байна. Би үсээ самнаж сэнстэх ажилдаа орлоо. Бидэнд өнөөдөр хийгээд байх зүйл нээх байхгүй байх гэж бодлоо. Миний нүдэн доор үүссэн сүүдэр гайхалтай харагдаж байна.

Би хэвийн байдалдаа орох үед хөшигний цаанаас нарны гэрэл тусаж эхэллээ.

Alice Jasper 2 буйдан дээр чимээгүй болгосон зурагтыг хараад сууж байлаа. Ширээн дээр халуун хоол байж байна.

"Ид" гэж Alice хоолонлуу заав.

Би дуулгавартайн аргагүй газар суугаад хоолыг хайхрамжгүйгээр идэв. Тэр 2-ын нүүрний төрх байгаа байдал нь надад таалагдахгүй байна. Тэд ямарч хөдөлгөөн хийхгүй, зар сурталчилгаа гарч байсан ч зурагтыг харсаар л сууна. Миний гэдэс дүүрч үлдсэн хоолыг үлдээв. Alice одоо надруу доош ёозгүй харцаар харах аж.

"Юу болсон бэ Alice?"

"Муу юм болоогүй ээ." гэж тэр том, үнэнч нүдээр харж байна.

"Тэгвэл... Бид одоо юу хийх вэ?"

"Бид одоо Carlisle-ийг ярихыг хүлээнэ."

"Тэр одоо ярьсан байх ёстой гэж үү?" Би бараг зөв гадарласанаа мэдлээ. Alice-ийн нүд надруу болон ширэн цүнхэнд байгаа утасруу ээлжилэн харах аж.

"Юу гэсэн үгүү?" миний хоолой чичгэнэж эхлэв. "Тэр яриайгүйл байгаам уу?"

"Энэ нь зүгээр л тэд хэлэх онц зүйл байхгүй гэсэн үг." гэж тэр хэтэрхий энгийн хэлэв. Бас агаар амьсгалахад хүнд болж эхлэв.

Jasper харилцааг зөөлөлсөн өнгөтэйгээр "Bella. Чамд санаа зовох зүйл байхгүй. Чи энд аялгүй байна." гэж хэлж байна.
"Чи намайг энэнд л санаа зовж байна гэж бодоо юу?"

Тэр гайхширангуйгаар "Тэгээд өөр юу гэж?" гэлээ. Тэр миний сэтгэл хөдлөлийг анзаарч байсанч, түүний цаана юу байгаа юунаас болсон гэдгийг мэдэхгүй байлаа.

"Чи Laurent юу гэж хэлсэнийг сонссон биздээ." гэж би нам дуугаар хэлэв. "Тэр James бол хөнөөлт нэгэн гэсэн. Ямар нэг зүйл буруугаар эргэвэл. Тэгээд тэдэнд: Carlisle, Emmett....... Edward-д муу юм болвол би яах юм бэ." гэж хэлэх үед миний амьсгаа давхцав. Дараа нь миний дууны өнгө өндөрсөж "Хэрэв тэр зэрлэг хүүхэн ямар нэг зүйл Carol эсвэл Esme-д хийвэл..." гэж орилов. "Энэ бүхэн миний буруугаас болсон болхоор дараа нь би яаж амьдрах юм бэ? Та нарын хэн ч миний төлөө өөрсдийнхөө амьдралыг дээсэн дөрөөн дээр тавих шаардлагагүй."

"Bella, Bella боль!" гээд Jasper миний яриаг таслав. "Bella. Чи санаа зовох шаардлагагүй зүйлсд санаа зовоод байна. Надад итгэ-бидний хэн ч аюулд өртөхгүй. Чи хэтрүүлж сэтгээд байна. Битгий шаардлагагүй зүйлд санаа зов л доо. Намайг сонс-" энэ үед би өөр зүгрүү харав. тэр үргэлжлүүлж "Манай гэр бүл хүчтэй. Бидний ганц айдас бол чамайг алдах юм."

Энэ удаад Alice түүний үгийг тасалж "Гэхдээ яагаад заавал чамд гэж-" миний хацрыг хүйтэн хуруугаараа илбэв.

"Edward бараг л зуун жил ганцаараа явсан. Одоо тэр бөгөөд манай гэр бүл чамайг олсон. Тэр чамайг алдчихвал бид түүний ганцаардмал харцыг дахиад зуун жил харах гэж үү."
Би түүний хар нүдрүү харах үед, би өөртөө гэм бурууг өгөх нь багсаж эхлэв. Гэхдээ би одоогийх шиг Jasper-тай байнга хамт тайван байж чадахгүйг ухаарч байлаа.

дуусав...

_________________
http://lifenmusik.blogspot.com/


Last edited by - = BJ = - on Dec.26.09 11:30 pm, edited 3 times in total.

Top
   
 
PostPosted: Dec.26.09 12:10 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.03.08 8:48 pm
Posts: 1854
Location: Maine Road
Twilight зохиолоос

Тайлбар: Энэ хэсгийг дүгнэж хэлэхэд их муу болсон. Маш их ягаан- эмэгтэйлэг зүйлсүүд төгсөлтийн үдэшлэгтэй холилдсон байгаа.


[center]4. Төгсөлтийн үдэшлэгийн уртасгасан хувилбар.[/center]


"Alice. Чи надаа юу болхыг хэзээ хэлэх юм бэ?"

Хариуд нь тэр "Чи өөрөө харах болно. Тэвчээртэй бай" гэж тушаан жуумалзав.

Бид нар миний ачааны машинд байх боловч, Alice жолоодож байна. Дахиад 3 долоо хоног болсоны дараа би хөлнөөсөө дөнгөө авах ба машинаа өөрөө жолоодох болно. Би ч жолоо барих дуртай шүү.

Одоо 5-р сарын сүүл болж байгаа бөгөөд Forks ногоорч эхлэж байлаа. Энэ нь мэдээж хотыг маань үзэсгэлэнтэй болгох ба миний сэтгэл ч үүнийг дагаад өөдрөг байлаа. Байгаль бид хоёр тийм ч сайн найзууд болоогүй ч гэлээ бид урьдныхаасаа илүү дотносож байна.

Тэнгэр тийм сувдан саарал аятайхан өнгөтэй байна. Гэхдээ бороотой биш, мөн надад тааламжтай дулаахан байлаа.

Энэ бүхэн надад таатай байсан боловч, би бага зэрэг бухимдаж байна. Alice-ийн сонин авираас болж байгаа юм. Тэр өнөөдөр маш их шаардангүй байгаа ба намайг Port Angeles-д хүргэж өгч маникюр, педикюр хийлгэхийг шаардаж, бас хийлгэсэн. Ингэхдээ миний хийлгэхийг хүссэн ягаан өнгийн будгийг биш, харин улаан хүрэн өнгийн будгаар миний гарны хумс тэгээд барахгүй хөлний хурууны хумсыг будуулсан.

Дараа нь тэр надтай хамт гуталны дэлгүүр хэсэж, аймшигтай олон гутал сольж өмсөв. Эцэст нь миний хүчтэй эсэргүүцэлтэй тулгаран байж, миний урьд нь өмсөж байгаагүй, үнэтэй нарийхан өндөр өсгийтэй-айдас төрүүлэм гутал авч өгөв. Уг гутал нь нарийхан бүчтэй ба тэр нь миний шилбэний ард бүчлэгдэхэд зориулж бүтээгдсэн байна. Өнгө нь хэлгий цэцэгний гүн хөх, харагдах байдал нь миний ямар ч хувцастай зохицохооргүй тийм эхэмсэг аж. Alice-ийн намайг Los Angeles-д байхад авч өгсөн гял цал хувцаснууд хүртэл зохимжгүй мэт. Гол нь хувцаснаасаа илүү би өөрөө энэ өсгийтэй гутланд зохихнуу гэдэг нь байна. Гэхдээ яаж ч маргаад хүчирэхгүй нь л үнэн.

Alice "Юу,... энэ хоол Biviano's-ийнхтай /дэлхийд алдартай Итали далайн хоолны газрыг хэлж байна орч./ зүйрлүүлэгдэшгүй ч чамд таалагдана байх." гэж бувтанлаа. Дараа нь тэр нэг зээлийн карт түргэн хоолны газрын ажилчинд өгөхөд ажилчины царайнд нь мөн л өөрчлөлт илэрлээ. Тэр надад машин дотороо түргэн хоолны газрын цонхноос үдийн хоол авч өгч, яарч байгааг учирлаж машиндаа идхийг зөвлөлөө. Гэр хүрэх замд Rosalie-ийн сайжруулалтын дараа ч машин маань Alice-ийн шаардлагад нийцэхгүй байгаан ажиглагдаж байлаа. Хөөрхий амьтаныг зөнгөөр орхи л доо. Гэхдээ Alice буюу миний сүүлийн үеийн жолооч, 20-30 бээр/цаг хурдаас илүү хурдалдаггүй машинд маань зарим нэг хүн шиг бухимддаггүй юм.

Энэ бүхэн нь миний сандарж буй шалтгаан биш. Гол шалтгаануудын нэг нь Edward-ын царайг бүтэн 6 цаг хараагүй минь юм. Энэ бол сүүлийн 2 сарын дээд амжилт аж.

Тэр зүйл болсоноос хойш Charlie-д хэцүү байгаалдаа, гэхдээ тийм ч их биш. Тэр ажилаасаа гэртээ ирээд Edward бид 2-г гал зуухны ширээн дээр гэрийн даалгавараа хийж байхыг хараад ямар нэг асуудал байхгүй гэдгийг ойлгож, бараг л эвлэрсэн юм. Бүр Charlie Edward-тай ESPN-р тэмцээн үзэж, хөгжилддөг болсон. Мөн Edward-ийг манайхаас 10 цагт явах үед хаалгаар гаргаж өгдөг. Мэдээж энэ нь Edward-ийг явсан гэдгийг баталгаажуулах нэг зам байх л даа.

Харин Alice-ийн хувьд арай өөр, аав түүнд хамаагүй сайн ханддаг юм. Үнэндээ миний хөл нь дэх том гипс нь надад хүн туслахыг шаардаж байсан ба үүнийг эмэгтэй хүн буюу Alice хийж чадах юм. Alice миний тэнгэрийн дагина, эгч шиг минь байж, өдөржин миний амьдралын хэмнэлийг алдагдуулалгүй надад тусалж байна. Иймээс Charlie маш их баяртай, Alice-тай хамт байхад амгалан байдаг юм. Би ч мөн адил. Charlie бүр түүнд "тэнгэрийн дагина" гэдэг хоч өгч, манай жижигхэн байшинд надад туслан бүжих үед алмайран харан суудаг.

"Alice, бид одоо харьж байна уу?" гэж асуув. Харих гэдэг үг голын эргэтэй ойрхон орших цагаан байшинг хэлж байгаа юм.

"Тийм" гэнгээ тэр жуумалзаж "Гэхдээ Эдвард тэнд байхгүй"

Би хөмсөгөө зангидаж "Тэгээд хаана байгаан?"

"Тэр нэг зарлаганд гүйх хэрэг гараад."

"Зарлаг ий?" гэж би гайхширав. "Alice" би долгинож хэлэв "юу болоод байна аа? Надад хэлээч. Би гуйя"

Тэр жуумалзан, толгойгоо сэгсэрч "Надад маш их зугаатай байна" гэлээ.

Бид хоёр гэртээ ирэхэд, тэр намайг 2 давхарлуу чирэн гарч, өөрийнхөө унталгийн өрөөний хэмжээтэй ариун цэврийн өрөөнд оруулав. Тэнд Rosalie инээмсэглэн намхан, ягаан сандалны ард зогсож байсан нь намайг гайхшируулав. Толгой эргэм олон гоо сайхан хэрэгсэл, хувцас өмсөхөд тус болох зүйлс өрөөстэй байна.

Alice "Суу" гэж тушааж, минут хэртэй бодол болж намайг ажиж байснаа шийдвэрээ гаргав бололтой ашиглах зүйлсээ цэгцэлж тавив. Rosalie миний үсийг самнаж эхэллээ.

"Би чамайг энэ бүхэн ямар учиртай болхыг надад хэлэхгүй байх гэж бодож байна"

хариуд нь Alice "Чи надаас асууж зовоож болно. Гэхдээ би хэзээ ч хэлэхгүй." гэж тэр миний үсийг янзлангаа бувтнав.

Одоо харин Rosalie Alice-ийг миний үсийг гаа, grapefruit үнэртсэн шампунаар угаахад тусалж байна. Alice миний даахирсан үсийг алчуураар уурсангуйгаар арчаад, өргөст хэмх үнэртсэн савтай шингэн зүйлийг миний үсэнд түрхэв.

Тэд миний үсийг самнах ба түрхсэн зүйл нь даахирааг минь арилгахад тусалсан бололтой. Би тэрийг нь зээлвэл зүгээр юм байна. Дараа нь хоёулаа үсний ороодог сэнс авч асаан сэнсдэж эхлэв.
Хэдэн минутын дараа үс хатаагчинд миний үс орооцолдож унаж эхэлсэн нь бас нэг асуудал боллоо. Тэдний царайнд санаа зовох шинж илэрч, харин би бага зэрэг баясав. Зарим зүйлсийг бүр цус сорогч хүртэл хурдасгаж чадахгүй юмдаа.

Rosalie сандарсан холойны өнгөтэйгээр "Түүнд аймшигтай их үс байх юмаа." гэж хэлэв.
"Jasper!" гэж Alice тийм ч чанга биш тод дугарав. "Надаа дахиад нэг үсний сэнс олоод ирээч!"
Jasper тэднийг аврахаар 2 үсний сэнс авчирж миний толгойн дээгүүр, баясалтайгаар өгөв.

Би итгэл өвөрлөсөн өнгөөр "Jasper..." гэхэд

Тэр "Уучилаарай Bella. Би чамд ямар нэг зүйл хэлж болохгүй." гэлээ.

Үс хатааж дуусахад Jasper өрөөнөөс гарч явав. Миний үс толгойноос дээш 3 ямх хэртэй боссон байлаа.

Би аймшигтай өнгөөр "Та нар намайг яачих нь энэ вэ?" гэв. Гэхдээ тэд намайг үл тоомсорлон үсний сэнсийг хайрцаганд нь хийв.

Би тэдэнд миний үс буржийхгүй гэдгийг итгүүлэх гэж оролдсон авч, тэд үл тоон эрүүл бус харагдах шаргал зүйлийг үсэнд минь нялж, үс ороогчоор ороож эхэллээ.

Rosalie ажилаа хийх явцдаа надаас "Чи гуталаа авсан уу?" гэж асуув.

Тэр дор нь Alice "Тийм-Гайхалтай гуталнууд авсан." гэж сэтгэл ханамжтай хариулав.

Rosalie толин тусгалд толгойгоо дохиж байгаа харагдна.

"Чиний үс сайхан харагдаж байна" гэж би түүнд хэлэв. Rosalie үд дундын үед алтлаг шаргал үсээ толгой дээрээ титэм мэт буржийлгасан юм.

Тэр хариуд нь инээмсэглэн "Баярлалаа." гэв.

Alice "Чи нүүр будалтын талаар юу гэж бодож байна?" асуув.

Би "Энэ бол зүгээр л аймшиг." гэсэн ч тэр үл тоомсорлов.

Rosalie "Түүнд нэг их хэрэггүй байхаа - өөрөөрөө байсан нь дээр" гэж охин тэнгэр мэт хэллээ.

"Гэхдээ л уруулын будаг хэрэгтэй" гэж Alice шийдвэрээ хэлэв.

Rosalie "Сормуусны будаг, нүд хүрээлэгч хэрэгтэй. Гэвч бага зэрэг л..."

Би чангаар санаа алдав. Alice инээд алдаж "Bella, тэвчээртэй бай. Бид зүгээр л хөгжилдөж байна."

"Юу, та нар байнга л ийм байдаг юм биш үү" гэж би бувтнав.

Тэд бүх үс ороогчидыг миний үсэнд зүүчихэв. Маш тавгүй байна.

Alice баяр хөөртэйгээр "Алив хоёулаа түүнийг хувцаслъя." гэв. Тэр намайг хазганахыг хүлээлгүйгээр, сэвхийтэл өргөн Rosalie Emmet хоёрын том цагаан өрөөнд оруулж тавьлаа. Орон дээр хэлгий цэцэгний хөх өнгөтэй даашинз байна.

Alice "Чи юу гэж бодож байна?" жиргэв.

Маш сайхан асуулт байна. Даашинзны хувьд нимгэн нугалаастай, мөрөвч нь сул унжихад зориулагдсан, урт юм. Харин хажууд нь яльгүй цайвардуу өнгийн, гоёмсог хүрээтэй цээживч байх аж.

Би уйлагнан "Alice. Би энэ цээживчийг өмсөж чадахгүй." гэлээ.

тэр шаардангуйгаар "Яагаад?"

"Чи намайг яаж энийг өмс гээв!"

Rosalie "Энэ дотор нь л байх болно шүү дээ" гээд цээживчийг харав

Alice "Энэ чинь ердөө л цээживч. Хэрэв чамайг өмсөхгүй бол, би өмсөх хэрэг үү? Би Jasper-ийг дуудаж чамд хүчээр өмсгөх үү эсвэл чи өөрөө өмсөх үү?"

"Чи чинь миний найз мөн биздээ." гэж би зэмлэв.

Alice "Bella эелдэг байлдаа." гээд санаа алдлаа. "Би хүн байх ямрыг мэдэхгүй болхоор, чамайг л дурсах дурсамжтай байлгамаар байна. Ер нь энэ бүхэн чиний сайн сайхны төлөө юм шүү дээ."

Би хэд хэдэн удаа эсэргүүцэж, нүүр минь хэд хэд хувьсав. Гэвч тэд намайг маш түргэн хувцаслав.

Үнэнийг хэлэхэд одоо би хүлээн зөвшөөрч эхлэж байна. Цээживчинд давуу тал байдаг юм байна.

"Хөөх!" Би амьсгаа авангаа, доош харав. "Миний 2 хөх өөр хэмжээтэй юм байна."

Alice "Хэн мэдхийм бэ?" гээд өөрийнхөө ажилд ханамжтайгаар хөхрөв. Би чадуулчихлаа.

"Чамд энэ даашинзыг жаахан... хмм мэдэхгүймаа, Forks-ийн... загварын ертөнцөөс түрүүлсэн юм шиг санагдахгүй байна уу?" гэж би итгэлгүйхэн хэлэв.

Rosalie "Чи дээд зэрэглэлийн загвар зохион бүтээгчийн хувцас /haute couture/ гэх гээд байна аа даа?" гээд инээд алдав.

Alice "Энэ Forks-д зориулагдаагүй, харин Edward-д зориулагдсан." гэж өөрийнхөөрөө зүтгэв.

Дараа нь тэд намайг эргүүлж ариун цэврийн өрөөнлүү оруулж, үсний хэв оруулагчуудыг нүд ирмэхийн зуур авав. Намайг гайхшруулсан зүйл нь миний үснүүд хэвэнд орж, буржийсан байлаа. Rosalie үүсийг эвдчихгүйхэн шиг эвтэйхэн буулгаж унжуулав. Түүнийг ажиллаж байх хооронд Alice түргэхэн шиг сормуусыг минь болон, нүдийг минь тойруулан нимгэн хар хүрээ үүсгэж будаж, уруулыг миний улаан хүрэн өнгөөр нямбай будав. Дараа нь Alice өөр өрөөнлүү яваад, ирэхдээ өсгийтэй гутал барьсаар ирлээ.

Alice тэднийг Rosalie-д сонирхуулах үед "Төгс" гэсэн магтаал сонсов.

Тэр нэг гутлыг хөлд минь углаад үдсэний дараа, нөгөө хөлний минь гипсийг бодол болон харав.

Alice толгойгоо сэгсэрэнгээ "Бид чадах бүхнээ хийсэн гэж би бодож байна." гээд "Чи биднийг Carlisle ..." Rosalie-лүү хялам хийв.

Rosalie "Би эргэлзэж байна" гэж хатуу хэллээ. Alice санаа алдаж байна.

Тэр хоёр хоёлаа гараа яльгүй өргөлөө. "Тэр ирчихэж."

Би тэднийг хэнийг тэр гэж тодотгож байгааг мэдэж байлаа. Мөн гэдэс минь тавгүйрхэж эхлэлээ.

"Гэхдээ тэр хүлээх болно. одоо бас нэг чухал юм бий" гэж Alice эцэст нь хэллээ. Би энэ өсгийтэй гуталтай алхаж чадахгүй болхоор, тэр дахин намайг өргөж өөрийнхөө өрөөнлүү орлоо. Тэгээд намайг маш том тольныхоо өмнө буулгав.

"Чи харж байна уу Bella?"

Би толинд өндөр өсгийтэй гутал өмссөн, урт бөгөөд нарийхан даашинз өмссөн үл таних өндөр охиныг харж байлаа. Даашинзан дотроо өмссөн цээживч нь уг эмэгтэйн цээжийг гайхалтай гоолиг харагдуулна. Түүний хүзүү нь урт ба хэлгий цэцэгийн өнгөтэй даашинз төгс үзэгднэ. Тэр үнэхээр хөөрхөн гэдгийг би хүлээн зөвшөөрч байна.

"Ойлголоо, Alice. Би бүхнийг ойлгож байна" гээд инээмсэглэв.

Тэр надад "Битгий мартаарай" гэж анхааруулав.

Alice дахиад намайг шат хүртэл зөөлөө.

Тэгээд доод давхарлуу "цаашаа хаараад, нүдээ ань. Бас миний бодлоос хол байгаарай." гэж зааварчилав.

Alice хэвийнээсээ хэт удаан алхах бөгөөд Edward-ийг дуулгавартай байгаа эсхийг шалгаж байгаа нь энэ байлаа. Түүнийг хармагцаа үлдсэн замыг бид нисэж туулав. Edward хаалган дээр цааш хараад зогсож байна. Alice хөл дээр минь зогсоогоод, даашинз болон үсийг минь янзалаад намайг үлдээж байна. Rosalie болон Alice хоёр зочины өрөөнд төгөлдөр хуурны сандал дээр сууж үзэгчийн талбарт шилжив.

Edward хүчтэй бөгөөд горьдлогын өнгө илэрсэн хоолойгоор "Би харж болох уу?" гэх үед миний зүрх хурдтай цохилж эхэллээ.

"Тийм. одоо болно." гэж Alice зааварчилав.

Тэр түргэхэн иргэж харангуутаа хөшөө болон хувирч, нүд нь томров. Би хүзүү болон хацраар минь халуу дүүгхийг мэдрэв. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй ба хуучин зүүдэнд минь л байсан юм шиг тийм гайхалтай айдсыг мэдрүүлэв. Тэр хослол /tuxedo/ өмссөн, яг л кинонд тоглож буй мэт байна. Би үл итгэсэн харцаар харж байлаа. Тэр надруу аажуухан дөхөж, нэг алхамын зайтай өмнө минь зогсов.

Тэр надаас нүдээ салгалгүйгээр "Alice, Rosalie... баярлалаа!" гэж амьсгаллаа. Энэ үед би Alice-ийн сэтгэл ханамжтай инээмсэглэлийг сонслоо.

Edward урагш алхан, хүйтэн гараараа эрүүг минь яльгүй өргөж, уруулаа төвөнх байрлах арьсанд минь хүргэлээ.

Тэр арьсанд минь хүрэнгээ "Энэ чи минь байна," гэж амандаа хэлээд арагш ухарж, нөгөө гартаа байсан цагаан цэцгийг надад өгөв.

Цэцгийг "Freesia" гэж сануулаад миний буржгар үсэнд нэг хэсгийг тогтоов. "Үнэр нь л юу юм гэхээс, чамд цэцэгний ямар ч шаардлагагүй юм байна." гээд авч хаяад надруу зүрх зогсоом сайхан инээмсэглэлээрээ инээв. "Чи минь учиргүй хөөрхөн юм."

Би аль болох гэгээлгээр "Чи хил давчихлаа" гэж хэллээ. "Чи гарч ирэхэд би зүүдэлж байх вий гэж айж, өөртөө чамайг жинхэнэ гэдгийг итгүүлэх гэж оролдох юм."

Тэр намайг гар дээрээ өргөж, миний нүүрийг өөртөө ойртуулах үед, түүний нүд шатаж буй мэт харагдна.

Alice "Уруулын будагтай болгоомжтой харьцаарай" гэж зааварчилах үед, Edward дэггүй инээмсэглээд, уруулаа эгэмний ясан дээр минь тавив.

"Чи явхад бэлэн үү?"

Би хариуд нь "Хэн нэгэн надад юу болох гээд байгааг хэлж өгөхийм уу?" асуулаа.

Тэр дахин хөхөрж, мөрөн дээгүүрээ дүүлүүгээ хараад "Тэр гадарлаагүй байгаамаадаа?" гэв.

Alice "Үгүй" гээд Еdward-тай нийлж инээд алдав.

Би "юунаас хоцроод байгаа юм бэ?" гээд хөмсөг зангидлаа.

Edward "Санаа зоволтгүй. Чи удахгүй ойлгох болно" намайг итгүүлэв.

Esme мөнгөлөг өнгийн camera гартаа бариад, шатаар буунгаа "Түүнийг газар тавь. Тэгэхгүй бол би зураг авч чадахгүй нь." Гэж байна.

"Зураг гэнэ ээ?" Би бувтнах үед тэр намайг газар тавив. Надад эвгүй мэдрэмж төрж, "Та зураг авах гэж байгаа юм уу?" гэж зэмлэнгүй хэлэв.

Edward надруу маасайх аж.

Esme хэд хэдэн зураг авсны дараа Edward хоцрох нь гэж анхааруулав.

Edward намайг түшиж хаалгаар гарах үед Alice "Удахгүй уулзъя" гэж араас хэлнэ.

Надад байдал арай дээрдэж "Alice тэнд байх юм уу? Хаана ч байсан уу?" гэлээ.

"Бас Jasper Emmet Rosalie"

Би духаа үрчийлгэн ямар нууц байж болхыг бодов. Харин Edward миний нүүр хувирлыг хараад инээд алдна.

Esme "Bella. Аав чинь ярьж байна." гэж намайг араас дуудав.

Edward бид 2 зэрэг "Charlie юу?" гэж асуулаа. Esme надад утас авчирж өгөөд надад сарвайх үед надаас өмнө Еdward шүүрээд авчихлаа.

Би эсэргүйцэж "Хөөе!" гэв.

Edward санаа зовсон байдлаар "Charlie юу? Юу болоов?" гэхэд миний нүүр цайв. Гэхдээ удалгүй тэр хэвийн байдалдаа орж, эцэст нь хөгжилтэй бөгөөд хорон төрхтэй болов.

Еdward "Charlie түүнд утасаа өгдөө. Түүнтэй би ярья." гэхэд би юу болоод байгааг бүр ойлгохоо байлаа. Гэхдээ Edward Charlie-г асуудалд орох үед хэзээ ч баясахгүй учираас би тайван байна.

Тэр их найрсаг өнгөөр "Сайн уу Tyler. Би Edward Cullen байна." гэлээ. Би одоо учирын бага зэрэг олж эхэлж байна. Гэхдээ Tyler манай гэрт юугаа хийж байдаг билээ? Аймшигтай үнэн надруу дөхөж байлаа.

Edward "Уучилаарай ямар нэг үл ойлголцол үүссэн бололтой. Гэхдээ Bella өнөөдөр завгүй." гэх үед түүний хоолойны өнгө өөрчилөгдөж илт сэрэмжилсэн аястай болов. "Яг үнэнийг хэлэхэд, тэр орой болгон завгүй байна. Учир нь би байгаа учираас. Өөр зүйл алгадаа. Үдшийн төлөвлөгөөг чинь бусниулсанд уучилаарай." гээд үл харамссан харамссан шинжтэй, утасыг баясгалантайгаар шидэв /унтраах утгаар орч./.

"Чи намайг үдэшлэгт дагуулж явах гэж байгаа хэрэг үү!" гэж би хилэгнэн хэлэв. Миний нүүр болон хүзүү уурны халуунд шатаж, улайж, нүдэнд минь нулимс цийлэгнэж эхэллээ.

Харин Edward миний хувирлыг төлөвлөөгүй байсан шинжтэй ба уруул нь жимийж, нүд нь бүүдийсэн байлаа.

"Битгий ийм хэцүү байлдаа Bella."

Alice намайг зоригжуулж "Bella, Бид бүгд явах болно шүү дээ" гээд гараа мөрөн дээр минь тавьлаа.

Би "Чи яагаад надад ингэж хандаваа?" гэв.

Alice өөдрөг сэтгэсэн хэвээр: "Хөгжилтэй байх болно оо."

Edward чихэнд минь "Bella. Чи ганцхан л удаа хүн байна. Намайг баясгалдаа. " гэж зөөлхөн бөгөөд тоглосон шинжгүй шивнэлээ.

Тэгээд тэр алтлаг нүүдээрээ минийхрүү довтолж, намайг хайлуулав.

"За за." би толгойгоо дохиж өөрийгөө жаахан хүчиллэв. "Би номхон байх болно, Гэхдээ та нар намайг харах болно" би анхаруулж "Та нард санаа зовох өөр зүйл байна. Би хэрэв энэ өсгийтэй гуталтай явбал, нөгөө хөлөө хугалах болно. Хар л даа, яг л урхи шиг!" гээд нотолгоо болгож хөлөө өргөв.

Edward миний хөлрүү хэвийнээс удаанаар харж "Хмм." гээд Alice -руу гэрэлтсэн нүдээр хараад "Дахиад баярлалаа" гэлээ.

Esme "Чи Charlie-гийнд оройтож очих нь" гэж надад сануулав.

Edward: "За тэгвэл явцгаая.". Тэр намайг үүдрүү авч явав.

Би шүдээ зуун "Charlie бас энэ бүхэнд оролцсон уу?" асуув

"Мэдээж"

Би санаа алдлаа. Тэр намайг өргөж мөнгөлөг машинлуу явж байлаа. Би Volvo л байх гэж бодсон ч тэр намайг үл таних 2 хаалгатай машинд оруулж тавив.

"Энэ чинь юу вэ? Volvo чинь хаана байна?"

Edward намайг бас нэг бааш гаргахаас болгоомжлон тэвэрч "Volvo бол өдөр тутмын унаа. Харин энэ бол тусгай үйл явдалд зориулсан зүйл." гэлээ.

Би буруушаасан шинжтэй толгойгоо сэгсэрч "Charlie юу гэж бодох юм бэ?" асуух үед тэр хөдөлгүүрээ асаав.

"Forks-ийн дийлэнхи оршин суугчид Carlisle-ийг машины тал дээр шунаг хүн гэж боддог." тэр хурдаа нэмж хурдны замд орлоо.

"Тэгээд үгүй гэж үү?"

"Үгүй, энэ бол миний сонирхол. Бас Rosalie-гийнх, гэхдээ тэр энгийн машинаасаа унаж хүмүүсийг хуурдаг юм."

Chаlie-гийн гэрийн урд ирэх хүртэл би яах гэж энд ирж байгаад гайхаж байлаа. Гадаа харанхуй болоогүй байсан ч үүдний гэрэл асаалттай байна. Charlie хүлээж байгаа байх. Аягүй л бол цонхоор шагайж байгаадаа. Аав минь намайг хараад яах бол гэхээс би ичиж эхэллээ. Edward Charlie-г харж байгаа гэдгийг баталж, аажууханаар машиныг тойроод миний хаалгыг онгойлгож өгөв.

Тэгээд Edward намайг машинаас болгоомжтой буулгахад, Charlie бидэнтэй уулзахаар зоримог бишээр гарч ирлээ. Миний хацар улайхад Edward надруу асуусан харцаар харав.

Тэр Edward-д хандаж "Энэ чинь Aston Martin уу даа?" асуулаа.

"Тийм. Vanquish" гээд завьж нь чичэрхийлж, өөрийгөө хянах гэж хичээж байна.

Charlie аяархан шүгэлдлээ.

Edward түлхүүрээ өргөж "Та унаж үзэх үү?" гэлээ.

Эцэст нь түүний нүд машинаас хөндийрч Edward-луу үнэмшээгүй бөгөөд, итгэл өвөрлөсөн харцаар харав.

Дараа нь дурамжхан "Үгүй. Аав чинь юу гэх юм?"

Edward хөгжилтэйгээр "Carlisle тоохгүйдээ. Алив оролдоод үз" гээд түлхүүрийг гарт нь атгуулав.

Charlie "За за. Тэгвэл нэг л тойръё" гэж хэлэхдээ аль хэдийн бэлэн болсон байлаа.

Edward намайг гэрлүү дараа нь гал зуухны өрөөнд ороход туслав.

Би "Чи ч сайн ажиллаа шүү" гээд "Түүнд даашинзыг минь хараад маяглах зав байсангүй."

Edward нүдээ ирмэж "Би тэгэж бодоогүй юм байна шүү" гэж зөвшөөрөв. Түүний нүд даашинзан дээгүүр минь тэнүүчилж "ачааны машин, юмуу өдөр тутмын машинаа унаагүй нь болсон байна."

Би итгэлгүйхэнээр түүний царайнаас нүдээ салгаж гал тогоо бүүдгэр байхыг мэдлээ. Ширээн дээр хорь байна уу гучаад ширхэг өндөр цагаан лаа байх аж. Хуучин ширээн дээр маань сандалтай адил цагаан бүтээлэг тавиастай байлаа.

"Тэгээд өнөөдрийн ажил чинь энэ үү?" гэж би асуув.

"Үгүй. Энийг хийхэд хэдхэн хором орсон. Өнөөдрийн гол ажил бол хоол байсан юм. Энд хэдэн гоёмсог хоолны газрууд байх боловч, надад гал зуухыг чинь чимэглэж, бас хоололвол хамаагүй дээр санагдсан юм." Дараа нь шарах шүүгээ болон хөргөгчнөөс олон зүйл гаргаж ширээн дээр өрлөө.

"Чи Charlie-д ч хоол өгөх үү? Тэр одоо яг ирж байгаа байх."

"Charlie дахиж идэж чадахгүй байх. Чи миний хоолыг идэж болхоор эсэхийг хэн шалгаж байсан гэж бодож байна?" гээд өмнө минь амттай харагдах таваг дүүрэн зүйл тавьлаа. Би санаа алдав.

"Чи ууралсан хэвээр л байгаа юм уу?" гэхдээ сандал татаж урд минь суув.

"Үгүй. Юу л даа тийм. Гэхдээ энэ зүйлсд биш. Амттай харагдаж байгаа авч би зүгээр өөрөө хийвэл хамаагүй дээр байж болох юм гэж бодлоо. Чамаас илүү хийж чадах миний цорын ганц зүйл." дахин санаа алдав.

Тэр инээд алдаж "Чи амсаж үзээгүй байж... Өөдрөг бай л даа."

Би нэг өмхийг аваад амандаа хийв. Нүүр минь өөрчлөгдөв.

Edward "Аймшигтай байна уу?" гээд инээд алдав.

"Үгүй ээ. Итгэмээргүй гоё юм."

"Наадах чинь тайвшруулах үг байна." гээд үзэсгэлэнтэйгээр инээмсэглэв. "Битгий өөрийгөө хүчил. Чамд надаас илүү хийдэг зүйлс байгаа."

"Нэрлэх юм бол ганц л юмдаа."

Тэр үг хэлэлгүй миний эгэмний орчим хүйтэн хуруугаараа илбэж, намайг цоо ширтэх үед би улайв.

"Энэ байна." гэж тэр шивнээд, улайсан хацрыг минь илж "Би хэзээ ч чам шиг улайдаг хүнийг хараагүй юм."

"Гайхалтай" гээд би хөмсөгөө зангидаж. "Миний бахархаж болох ухамсарт бус үйлдэл."

"Чи бас миний мэдэх хамгийн эрэлхэг хүн"

"Эрэлхэг ий?" гэж би тохуурхав.

"Чи хайран цагаа байнга л бүлэг вампируудтай өнгөөрөдөг чинь миний санааг зовоодог. Бас миний аюулт шүд чамд хүрэх үед яадаг ч үгүй."

Би толгойгоо сэгсэрч "Би чамайг зүгээр байж чадахгүй гэж мэдсэн юм."

Тэр инээж "Би үнэнээсээ ярьж байна. Гэхдээ мартдаа. Ид." гээд сэрээг гараас минь булааж, аманд минь хоол хийж эхлэв. Хоол бол төгс байна

Намаыг бараг л дуусаж байх үед Charlie ирж байна. Би түүний царайны өөрчлөлтийг хянаж байсан боловч аз болоход тэр машиныг бишэрсэн хэвээр л байлаа.

Charlie Edward-д түлхүүрийг өгөнгөө "Баярлалаа Edward. Жинхэн машин шиг машин байна даа." гээд жаргалтайгаар инээмсэглэв.

"Зүгээрдээ."

Тэр таваглуу хараад "Хэр болж?" гэж асуулаа.

Би "Төгс" гээд санаа алдав.

"Юу... Bella чи түүнийг дараа бидэнд зориулж дахиж хоол бэлдүүлэхгүй юу" гэж тэр санаа өгөв.

Би Edward-руу хараад "Аав би түүнийг хийж өгнө гэж найдаж байна."

Charlie биднийг гарах хүртэл бүрэн гүйцэт сэргээгүй л байлаа. Edward бүсэлхийгээр минь тэврээд, тогтворгүй гутлан дээр явахад минь тусалж байна.

"Хмм. Хараачээ... Bella чи том болжээ." гэх үед би эцэг хүний дургүйцэл, санаа тавилтыг мэдэрлээ.

"Alice намайг хувцасласан юм. Энэ бүхэнд миний ямарч санаа байгаагүй."

Edward намайг л сонсохуйцаар инээд алдав.

"Тэгвэл, хэрэв Alice хийсэн бол..." гээд тайвширсан янзтайгаар "Чи хөөрхөн харагдаж байна Bells" гэлээ. Дараа нь зальжин нүдээр харж "Тэгэхээр би өнөө орой дахиж хослол өмссөн хөвгүүн ирэхгүй гэж найдаж болох уу?"

Би ёолж, Edward элэглэв. Яаж хүн болгон Tyler-д хайхрамжгүй хандаж чадаж байна аа. Гэхдээ Edward бид 2 сургууль ямар ч нуун далдлалтгүй байдаг билээ. Хамт очиж, хамт харьж, намайг ангиудад хүргэж, хамт хооллож, бүр хүмүүсийн дунд үнсдэг биздээ. Tyler-д мэргэжилийн туслалцаа хэрэгтэй байгаа байхдаа.

Edward аавруу "Би тэгэж найдаж байна" гэж шүдээ ярзайлган инээж байна. "Хөргөгчинд өшөө зүйл үлдсэн байгаа, Тэд нарыг анхаарал тавьчихаарай гэчихээрэй."

"Би тэгэж бодохгүй байна шүү. Хоол надад үлдэг." гэж Charlie бувтнав.

Би "Charlie Хэн гэдгийг нь надаа хэл л дээ". Түүний нууцлагдмал хоолойны өнгө нь надад нууц хэвээр үлдэх ёстой мэт байлаа.
"Заза. хангалттай" гэж би тушаав.

Баярлууштай зүйл нь бид машиндаа суугаад явахад бэлэн болсон байна.


Дуусав...

_________________
http://lifenmusik.blogspot.com/


Last edited by - = BJ = - on Dec.26.09 11:31 pm, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Dec.26.09 12:12 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.03.08 8:48 pm
Posts: 1854
Location: Maine Road
Ийнхүү Twilight зохиолоос хасагдсан хэсгүүдийг орчуулж дууслаа. :wd:

Орж ирж уншиж байгаа хүмүүстээ баярлалаа. Би байнга баярлалаа гэж спам хиймээргүй байгаа болхоор ойлгоорой. :-)

Нээрээ сольж засах юм байвал хэлээрэй. Тэгвэл баярлана :hi:

_________________
http://lifenmusik.blogspot.com/


Last edited by - = BJ = - on Dec.26.09 12:40 am, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Dec.26.09 11:26 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.03.08 8:48 pm
Posts: 1854
Location: Maine Road
New Moon зохиолоос

Тайлбар: Та энэ хэсгийг уншаад New Moon номны 2-р бүлгийн төгсгөлтэй холбогдохыг ойлгох болно. Үндсэн бүлгийн зарим хэсэг нь л өөр бөгөөд анхандаа Carlisle Bella-д өвчин намдаагч өгч улмаар Bella хэвийн бус урвал өгсөнөөр бичигдсэн юм.
Тэгээд яагаад энэ хэсгийг зассан юм бэ гэж үү? Нэгт миний хянан тохиолдуулагчидын нэг нь Bella-гийн үзүүлж байгаа зан араншин нэг л биш, Хоёрдугаарт тэд Bella-гийн биед үүсэж буй хариу урвал бодит бус гэж дүгнэсэн учираас зассан билээ. Гэхдээ уул нь энэ хэсгийг би бодит амьдралаас санаа авч хийсэн юм.


Орч.: Дээрхи тайлбараас дүгнээд үзэхэд Stephenie-гийн зохиолын храктер, үзэл бодолд нь New moon зохиолоос эхэлж өөр хүмүүс нөлөөлсөн нь харагдаж байна.
[/size]

[center]1. Мансууруулах бодиснууд.[/center][/b][/color]

Би арагш жинтүүн дээрээ унаж, амьсгаадах ба миний толгой иргэж байна. Гар ч өвдөхөө больсон л доо. Гэвч энэ байдал маань үнсэлтнээс болов уу? эсвэл өвчин намдаагчаас болов уу? гэдэгт нь сонин байна. Ямар нэг дуниартсан зүйлс энэ үед болж байлаа.

Еdward надтай адил амьсгаадангуйгаар "Уучилаарай. Энэ байх ёстой хэмжээнээс илүү болоод байна."

Би инээх бөгөөд яагаад ингэж байгаадаа гайхаж "Чи инээдтэй юмаа." бувтанаад дахин инээв.

Тэр харанхуй дундаас надруу хөмсгөө зангидаж харлаа. Маш их чухал харагдах ба энэ нь хийрхүү харагдаж байна.

Би инээж байгаагаа Charlie-д сонсогдуулахгүй гэж амаа дарав. (Гэртээ байгаа шүү дээ орч.)

"Bella урьд нь чи Percocet (Хурц өвдөлтийн үед ашигладаг, мансууруулах төрлийн өвчин намдаагч эм. орч.) ууж байсан уу?"

"Үгүй байхаа" гээд би дахин инээгээд "Яасан гэж?"

Би инээдээ барьж чадахгүй хөхөрч байх үед тэр нүдээ эргэлдүүлэв.

"Гар чинь яаж байна."

"Би гараа мэдрэхгүй байна. Нөгөөх чинь наанаа байсан хэвээрээ л байна уу?."

Би инээх зуур тэр санаа алдаж "Bella унтах гэж оролд." гэлээ.

"Үгүй ээ. Би дахиж үнсүүлэхийг хүсэж байна."

"Чи миний өөрийгөө хянах чадварыг хэт өндөрөөр үнэлээд байх шиг байна."

Би элэглэж "Миний бие эсвэл цус хоёрын аль нь чамайг зовоогоод байгаа юм бэ?" гээд бүр хөхрөв.

Тэр маасайж "Энэ хоёр чинь яг тэнцүү." гээд "Би чамайг мансуурсан байхыг чинь хэзээ ч харж байгаагүй юм байна. Чи их зугаатай байх чинь ээ." гэлээ.

"Би мансуураагүй байна аа." гээд нотлохын тулд амьсгаагаа барьж инээхээ зогсоох гэж оролдов.

Тэр "Унтдаа" гэж зөвлөв.

Би өөрөө өөрийгөө л хуурч байна гэдгээ ойлгож, бас бачимдсан хэвээр байгаа учираас түүний зөвлөгөөг дагахаар боллоо. Би толгойгоо түүнийхээ мөрөн дээр тавьхад би инээд алдсан хэвээр байлаа. Гэхдээ мөчлөгийн хувьд инээд хоорондын зай уртасч байгаа нь, эм надад нөлөөлж, нойрсуулж эхэлж байгааг нь илэрхийлж байна.


[center]- = х = - = х = - = х = -[/center]

Би өглөө сэрхэд аймшигтай муухай мэдрэмж төрөв. Миний гар халуу дүүгэж, толгой минь хагарах гэж байна. Edward намайг тасарсан байсан гэж хэлээд Percocet-ээс илүү Tylenol (Бид бүхний мэдэх Парацетамол эм. АНУ-д ийнхүү зах зээлд нэрлэж зардаг ба үйлчилгээ нь өвчин намдаах, халуун бууруулдаг. орч. ) уухыг зөвлөв. Дараа нь тэр духан дээр минь урьдын адил үнсэж цонхоор гаран одлоо.

Тэр тайван байсан ч энэ нь миний үзэлд нөлөөлөхгүй. Тэр орой намайг унтаж байхыг хараад гаргаж болох шийдвэрээс би айж байлаа. Тайван бус байдал нь миний толгойнд ямар нэг араатай зүйл хөдөллөж цаашлаад толгойны минь ажиллагааг эрчимжүүлж байгаа мэт санагдаж байна.

Би 2 ширхэг шахмал Tylenol-ийг уугаад, савтай Percocet-ийг угаалгийн өрөөний хогны саванд хийж хаялаа.
[/b][/color]

_________________
http://lifenmusik.blogspot.com/


Last edited by - = BJ = - on Jan.23.10 12:50 am, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Jan.20.10 5:06 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.03.08 8:48 pm
Posts: 1854
Location: Maine Road
New Moon зохиолоос

Тайлбар: Энэ бол миний "New Moon" номноос хассан хамгийн том хэсэг юм. Энэ нь 7 богино үзэгдэлд хуваагдах "тэтгэлэг" гэсэн агуулгатайгаар өрнөх бөгөөд үндсэндээ 6-р бүлгийн эх хувилбар билээ. Би уг хэсгийг бичихдээ уул нь хөгжилтэй байх үүднээс бичсэн боловч, хянагчид маань оруулхыг дэмжээгүй. Чухал биш хэсэг байсан болхоор яаж ч чадалгүй хяналтын явцад хасагдсан юм.

[center]2. Тэтгэлэгт хөтөлбөр.[/center][/b][/color]

Нэгдүгээр үзэгдэл: Bella Jessica-тай хамт зомбитой кино үзсэний маргааш:

Би өглөө сэрэх үед ховор тохиолдох мэдрэмж болох Phoenix хотоо санаж байлаа. Одоо бол харин би Forks хотын Холбооны Банк /Forks Federal Bank/-руу цалингийн картанд минь хуримтлагдсан мөнгө өө шалгахаар явж байна. Ширээний ард суух үл таних хүнээс илүү, автомат теллэр дээр очих сонирхолтой байна шүү.

Jessica-ийн ээж надтай "Bella өдрийн мэнд!" гэж мэндэллээ.

"Сайн байна уу Хатагтай. Stanley"

Тэр нөхөрсөг өнгөтэйгээр "Чи удсаны эцэст Jessica-тай хамт өчигдөр кинонд явсан нь сайн хэрэг шүү." гээд инээмсэглэв. Миний нүүрний хувирлыг удирдлагаар унтраацан юм шиг, хөшүүн болцоныг би саяа л мэдлээ. Харин тэр бага зэрэг банталттайгаар үсээ оролдож байна. Түүний үс өөрийх нь охиных шигээ буржгар юм.

Би инээмсэглэсэн боловч энэ нь хожуу хариу үйлдэл болчихлоо.

Би аль болох энгийн өнгөөр "Тийм ээ. Би сүүлийн үед их завгүй байсан юм. Ажил, сургууль... гээд л" гэж хэлээд энэхүү жагсаалтандаа өөр юм нэмэх гэсэн ч нэмэх олигтой зүйл олдохгүй болхоор зогсов.

Миний хэлсэн зүйлс бодитой сонсогдсон бололтойгоор, тэр "Анхаан" гээд саяныхаасаа илүү дотно инээмсэглэлээ.

Дараа нь би түүний инээмсэглэлийн ард юу байгааг таамаглаад, өөрийгөө хуураад байх шиг санагдав. Jessica ээждээ өчигдөр оройны талаар юу гэж хэлсэнийг би мэдэхгүй. Гэхдээ нотолгоогүй зүйл л дээ. Би Chаrlie-гаас л энэ эв хавгүй, хөндий байдлыг өвөлж авсан билээ.
Хотын хуучин хэсэг их тав тухгүй учираас түргэхэн давхиж би өнгөрлөө.

Тэр миний бодол эргэцүүллийг нүднээс минь яг харсан байх. Тэр өөр зүгрүү, миний арын цонхруу харлаа.

Би банкан дээр очиж түүний анхаарлыг өөртөө татаж "Ажиллачихлаа." гэж давтаад картаа тоолуур дээр тавиад "Миний энд ирсэний шалтгаан энэ шүү дээ" гэв.

Тэр надруу ахин инээмсэглэлээ. Түүний уруулын будаг түүнийг сайхан харагдуулах авч, өглөө түрхсэн болоодч тэрүү бага зэрэг хатаж эхэлсэн байна.

Тэр цоглогоор "Newton-ийнхан сайн уу?" гэж асуув.

Би автоматаар "Сайн байгаа. Одоо ч ангийн улирал дуусч байна даа. " гэлээ. Гэхдээ тэр Olympic Outfitter's-ийн хажуугаар явах тоолондоо зогсоолд нь хэр олон машин байгааг анзаардаг байх. Тиймээс арилжаа наймаа хэр явж байгааг надаас илүү мэдэх болов уу.

Тэр толгойгоо дохингоо компьютерийнхээ өмнө байгаа түлхүүрийг хайнгадуухан шүүрэн авлаа. Миний нүд хар хүрэн өнгийн лангуун дээр тэнүүчлэх бөгөөд, ирмэг дээр нь 70-аад оны цайвардуу улбар өнгийн чимэглэл өлгөөстэй байна. Хана болон хивсийг нь орчин үеийн саарал өнгөтэй болгож сайжруулсан боловч, лангуу өрөөг урьд нь ямар байсныг илтгэх аж.

Хатагтай Stanley энгийнээсээ арай өндөр өнгөөр "хмм" гэв. Би бага зэрэг сонирхсон харцаар, ширээн дээр нь ямар нэг шавж явж түүнийг айлгасан болов уу гэж горьдон хялам хийв.

Гэвч түүний нүд компьютер дээрээ тогтсон хэвээр байв. Түүний хуруунууд одоо хөдлөхгүй ба гадаад байдал нь тавгүй, гайхсан байх юм.

"Ямар нэг юм болоо юу?". Newton-ынхон санхүүгийн баримтаасаа бултах гэж байгаам болов уу?

Тэр "Үгүй, үгүй" гэж бувтанаад, надруу гялсхийн хараад өнгөрөв. Тэр баяр хөөрөө дарах гэж оролдож байгаа харагдах бөгөөд, энэ нь Jessica надад хов жив ярих гэж байгаатай адил санагдлаа.

Хатагтай Stanley "Чи дансныхаа мөнгөн дүнг хэвлэж гаргуулах уу?" гэж асуулаа. Энэ миний зуршил биш, миний дансны мөнгө асар удаан өсдөг болохоор тэгэж их толгойгоо ажиллуулах шаардлага гардаггүй юм. Гэхдээ түүний дууны өнгө миний сонирхолыг татаж орхив. Дэлгэцэн дээр юу байгаад түүнийг ийнхүү гайхширалд хүргэнэм бэ.

"Болж байна." гэж би зөвшөөрөв.

Тэр товчлуурыг дармагц, хэвлэгч ажилаа түргэхэн хийж гүйцэтгэлээ.

Тэр надаа цаасыг яарангуйгаар "Май." гээд өгөв. Гэхдээ "Өө , нэг юм хийгээгүйд уучилаарай." гээд тэр ширээн дээрээс нэг юм миний харцтай тулгаралгүй, гар нь бага зэрэг чичирхийлэн хайх бөгөөд хайсан зүйл болох хуйлсан туузаа олов. Тэр хуудсуудыг хооронд нь холбоод миний гарт шилжүүлэв.

"Юу баярлалаа" би бувтнаад хаалган луу зүглэнгээ хатагтай Stanley-гийн яагаад байсныг мэдэх гэж цаасанлуу шагайв.

Би уул нь миний дансанд мянга таван зуун гучин зургаан доллар /1'536$/ байх ёстой гэж бодсон юмсан. Би эндүүрч. Хорин нэгэн мянга таван зуун гучин зургаан доллар /21'536 $/ буюу бараг хорин мянгаар илүү байна.

Би ямар учиртай болхыг ойлгох гэж, байрандаа гацаж орхив. Эхлээд би шууд дансаа хаадаг юм билүү гэж бодоод, дараа нь санаа алдаж, сонирхсон харцаар харан буй хатагтай Stanley-рүү эргэн зүглэв.

Би нөгөө цаасаа түүнд өгч "Хатагтай Stanley, танай компьютерд нэг асуудал үүссэн бололтой." гэлээ. "Дансанд маань ердөө 1536 доллар 50 цент байх ёстой."

Тэр намайг явуулсан өнгөтэйгээр хөхөрж "Надад бас бага зэрэг сонин харагдсан юм. Шалгаатхъя" гэв.

"Би зүүдлэж байна уу л гэж бодлоо." гээд хөхрөхдөө өөрийнхөө дууны өнгийг ямар их энгийн байгаад гайхав.

Тэр шаламгай гэгч нь бичиж байна.

"Би ойлгох шиг боллоо. Асуудал үүнд байна... 3 долоо хоногийн өмнө хорин мянган доллар хмм... нэг өөр банкнаас шилжүүлгэ хийгдсэн байна. Би хэн нэгэн шилжүүлгэ хийх дансны дугаараа буруу бичсэн гэж бодож байна."

Би элэглэсэн өнгөөр "Хэрэв би дансаа хаагаад мөнгө өө авбал, надад асуудал үүсэх үү?"

Тэр инээд алдаад үргэлжлүүлэн бичиж "Хмм" гэлээ. Түүний дух үрчийж 3 зураас гарсан байна. "Энэ банк хоорондын мөнгөн гуйвуулгаар хийгдсэн байна. Энэ манайд нээх хийгдээд байдаггүй гүйлгээлдээ. Юу гээч? Би үүнийг хатагтай Gerandy-р шалгуулах ёстой гэж бодож байна" гээд ширээнээс босов. Тэгээд арын өрөөний онгорхой хаалган дээр очиж "Charlotte, чи завтай байна уу?" гэлээ.

Хариу алга. хатагтай Stanley баримтыг аваад арын, ажилын өрөөнлүү яваад орчихов.

Би араас нь хэдэн минут нүд салгалгүй харсан авч, эргэж гарч ирсэнгүй. Тэгээд би урд талын цонхонлуу очиж, шил даган урсах бороон дуслыг ажин зогсно. Бороон дусалууд цонх даган тааварлашгүй замыг сонгон урсах агаад заримдаа салхины үлээлтээр чиглэл нь өрчлөгдөх аж. Би ч мөн хүсэж байсан замаа сонгоогүй юм. Би бодлоо чөлөөлөх гэж оролдох боловч, чадахгүй байна.

Удалгүй би ардаа хүний дуу сонсох шиг болов. Би иргээд харахад хатагтай Stanley болон доктор Gerandy-ийн эхнэр хоёрын эелдэг инэмсэглэлтэй тулгарав.

Хатагтай Gerandy "Уучилаарай Bella. Би нэг хүнтэй хурдхан шиг утсаар яриад, юу болсоныг тодруулаадхъя. Хэрэв чи дургүйцэхгүй бол хэсэгхэн хүлээчих үү." гээд гараараа зангаж, модон сандал дээр суухыг урив. Уг сандалын хийцийг харахад хоолны өрөөнд зориулагдсан бололтой юм.

Би "Болж байна." хэлээд, надад нэг унших ном байсан ч болоосой гэж бодон, заасан газар нь суув. Би хичээлээс гадуур ямар нэг ном уншаагүй их удсан байна. Миний сүүлийн үед уншсан, хайрын тухай балиар бүх номнууд нь сургалтын төлөвлөгөөний дагуу уншигдсан юм. Би одоо хөтөч уншиж багшийг хуурах бодолтой байна. Учир нь яг одоо бид Амьтны Аж Ахуй /Animal Farm/ зохиол дээр ажиллаж байгаа. Гэхдээ төлөвлөгөөнд өөр дажгүй номнууд байсан л даа. Жишээ нь Улс төрийн триллер, аллагуудын нууц, аймшигтай аллагуудын талаар номнууд нь уран халил бүхий, хайр шингэсэн харцны талаар бичээгүй учираас бас дажгүй шүү.

Намайг бухимдахад хүргэхээр хангалттай урт хугацаа өнгөрлөө. Би нэгэн хэвийн, ямар ч зураг энээ тэрээ хадаагүй, саарал хана харж суусаар залхаж байна. Хатагтай Stanley олон цааснууд дундаас нэг юм хайж байгаад дараа нь компьютер дээрээ нэг юм бичиж эхлэв. Харин хатагтай Gerandy-гийн утсаар ярих дуу хойд өрөөнөөс хүнгэнэж сонсогдох ба юу гэж байгаа нь ойлгогдохгүй аж. Ингэж их ярьсаны дараа юу болсоныг сонсох нь их сонин байна.

Эцсийн эцэст хатагтай Gerandy хаалганы араас гарч ирж намайг аварлаа. Тэр толгойгоо хаалганы цаанаас цухуйлгахад би түүнийг харан инээмсэглэлээ.

Тэр утасаа чихэндээ бариастай "Bella, чи өрөөнд минь ороод ирэх үү?"

Түүнийг буцаж алга болохтой зэрэгцээ би "Тэгэлгүй яах вэ." гэв.

Хатагтай Stanley лангууны хаалгыг онгойлгож намайг орууллаа. Тэр миний харцтай тулгарахгүй байхыг хичээх аж. Би түүнийг хаалганы цаанаас бидний яриаг сонсоно байх гэж бодож байна.

Одоо миний толгойд янз янзын байж болох боломжуудын талаар бодлууд эргэлдэж байна. Хэн нэгэн мөнгө угаах ажиллагаагаа миний дансны дугаарыг ашиглаж хийж байгаа юм биш байгаа. Эсвэл Charlie-д авилгал өгсөн боловч, би түүнийг нь мэдэлгүй илчилж байгаа юм биш байгаа. Хэн ийм их хэмжээний мөнгийг Charlie-д өгдөг билээ? Charlie ямар нэг бүлэгт хамрагддаг бөгөөд, авилга авч, миний дансыг мөнгө угаахдаа ашиглаж байгаа байж магадгүй. Үгүй дээ, би Charlie-г ямар нэг нууц бүлэгт хамаарагддаж байгаагаар төсөөлж чадахгүй юм байна. Энэ Phil байж болох юм. Эцсийн эцэст би Phil-ийг хэр сайн таних билээ?

Хатагтай Gerandy утасаар ярьсан хэвээр л байна. Тэр нэг дугтуйны ар талд ямар нэг юм муруй сарий бичиж байна. Би сандал дээр суух үед Phil-ийн ирээдүй хэрхэн баргар болох, хэрэв би шоронд орвол юу болох бол гэсэн бодлууд орж ирэв.

"Баярлалаа тийм. Юу, би энэ байхад хангалттай гэж бодож байна. Тийм тийм, тусалсанд чинь баярлалаа." гээд тэр утасаа тавив. Ууртай ч юм уу гунигтай харагдахгүй байна. Харин ч урьд нь хатагтай Stanley хэрхэн гайхширсантай адил гайхширсан байна.

Тэр "Би чамд маш сайхан мэдээ дуулгах гэж байх шиг байна... Харин чамайг яагаад мэдээгүй байна гэдэгт гайхаж байна." хэмээгээд надруу цоо ширтэж байлаа.

"Сайн мэдээ гэнэ ээ?" гэж би давтаад хэргийн ээдрээг тайлахад түүнд хэцүү байгаа юм шиг санагдав. Гэхдээ саяны муу бодлоос минь дээр бололтой.

"Юу, хэрэв чи үнэхээр мэдээгүй байгаа бол... Чамд баяр хүргье! Чи тэтгэлэг хожсон байна." гээд бичсэн зүйлээ хараад "Номхон Далайн Баруун Хойд эргийн Итгэлцлэл /the Pacific Northwest Trust/-ийн тэтгэлэг." гэлээ.

Би үл итгэн "Тэтгэлэг ий?"

"Тийм, гайхалтай биш гэж үү? Бурхан минь, чи хүссэн дээд сургуульдаа сурч болох нь байна шүү дээ!"

Яг одоо энэхүү торгон агшинг, миний аз золтой мөчийг тэр надтай хуваалцаж байна. Би одоо тэрхүү мөнгө хаанаас гараад ирсэнийг мэдэж авлаа. Эцсийн мөчид уур хилэн, сэжиглэлт, зовлон шаналгааг минь арилгаж би тайван ярих гэж оролдов.

"Тэтгэлэгт хөтөлбөр миний дансад 20 мянгыг хийсэн юм байна" гээд "Би энэ мөнгийг сургуултын төлбөрд зарцуулах эсхийг мэдэхгүй байж надад өгсөн байна шүү дээ."

Миний хэлсэн үг түүнд цохилт болж орхив.

"Мөнгийг зориулах зүйлд зарцуулалгүй алдана гэдэг том тэнэглэл шүү. Bella хонгор минь энэ бол хүн болгонд олдохгүй аз."

"Мэдээж" гэж би бухимдангуйгаар хэлээд "Гэхдээ энэ Номхон Далайн Баруун Хойд иргийн итгэлцлэл гэгч нь яагаад намайг сонгосон юм болоо?"

Тэр бичиглүүгээ бага зэрэг хөмсөгөө зангидан дахин харав. тэгээд

"Энэ нэр төрийн хэрэгшүү. Тэд тэр болгон тэтгэлэг олгоод байдаггүй юм."

"Би наадханд чинь итгэлтэй байна."

Тэр надруу хялам хийн хараад "Уг тэтгэлгийг Seatle-ийн банкаар дамжуулж олгодог бөгөөд гол хүнтэй нь би сая ярьлаалдаа. Тэр уг тэтгэлэг гавъя шагнал /голч дүн/, хүйс, оршин суугаа газрыг харгалзаж олгодогийг хэлсэн л дээ. Тэгээд энэ удаад жижиг хот сууринд амьдардаг, том хотод суралцах боломжгүй эмэгтэй оюутанд олгохоор болсон юм."

Намайг хэн нэгэн тохуурхаж байгаа мэт санагдав.

Би "Голч дүн гэсэн үү?" давтаж асуув. "Голч дүн маань 3,7 бөгөөд надаас илүү голчтой 3 охиныг би мэдэх юм. Тэдний нэг нь Jessica л даа. Тэгээд гол нь би ойрын үед тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хуудас бөглөөгүй юм байна."

Тэр одоо бүр их мэгдэж эхлэв. Үзэгээ аваад эргүүлж тавиад, эрхий долоовор хуруундаа зүүсэн зүүлтээ оролдож, бичсэн зүйлээ ажиглаж байна.

"Тэр залуу энэ талаар юм хэлэх шиг болсон шүү..." гээд юу гэхээ мэдэхгүй хэсэг тээнэглзээд "Тэд дан ганц өөрсөнд нь ирсэн application-д зөвшөөрсөн хариу өгдөггүй юм. Тэд өөр тэтгэлэгт хөтөлбөрийн сөрөг хариу авсан, ажиглагдалгүй өнгөрсөн, онцгой хүүхдүүдийн application-уудыг бас харгалзан үздэг юм. Тэд чиний Washington-ий их сургуульд суралцах гэж өгсөн, голч дүнд суурилсан, тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг олж л дээ."

Би гайхаж орхив. Би уг application-д сөрөг хариу авсанаа мэдээгүй байсан юм. Бас тэр чинь аль диван гарт бөглөгдсөн юм шүү дээ...

Би уг тэтгэлэгт хөтөлбөрөөс өөр ямар нэг боломжийг хайж үзээгүй бөгөөд элсэлтийн товлосон хугацаанууд намайг хүлээлгүй өнгөрсөөр байсан юм. Би ирээдүйгээ ямар байхыг төсөөлөхгүй байна. Уул нь Washington-ий их сургууль Forks болон Charlie-тай ойр байлгаж чадах цорын ганц газар байсан юм.

Би нам өнгөөр "Тэд нар яагаад надад сөрөг хариу өгсөн юм бол?"

Хатагтай Gerandy хөөр баясалгүйгээр "Хонгор минь би сайн мэдэхгүй байна." гэлээ. Тэр уул нь надаас гайхширал, баясгаланг хүлээж байсан боловч харин ч би эсрэгээр нь аашилж байна. Би түүнд энэ эвгүй байдал нь түүнээс болоогүй гэдгийг ойлгуулах ёстой байх. "Гэхдээ асуух зүйл гарвал яриарай гээд уг хөтөлбөрийн удирдагч надаа утасаа өгсөн л дөө. Чи түүнлүү өөрөө яриад асууж болох юм. Тэр чамд тэтгэлэг зөвхөн чамд зориулагдсан гэдгийг нотлох болов уу."

Би ч эргэлзэхгүй байналдаа. "Та надаа утсыг нь өгвөл би талархах байна."

Тэр нэг цаасны хэлтэрхийн дээр муруй сарий бичив.

Дугаарыг харахад холын дугаар байв. "Тэр таньд электрон шуудангийнхаа хаягийг өгөөгүй юу?" би Chаrlie-г утасны төлбөрөөр шатаамааргүй байна.

Тэр "Тэгсэн шүү." гээд надад хэрэгтэй байгаа зүйл, түүнд байгаад баяртай байгаа бололтой инээмсэглэв. Тэгээд бас нэг зүйл саяныхаа цаасан дээр бичиж орхив.

би "Баярлалаа. Би гэртээ харингуутаа түүнтэй холбоо барья." гэв.

Хатагтай Gerandy итгэлгүйхнээр "Хонгор минь чи үүнд баярлах ёстой. Энэ маш их аз тохиол шүү."

"Би өөрийнхөө хөдөлмөрөөр олоогүй 20,000 долларыг зүгээр л авахгүй."

Тэр уруулаа хазан дахин доошоо харав. Тэр намайг галзуу гэж бодож байгаа байх. Гэхдээ би үнэхээр энэ галзуу гэдэг үгийг хэлүүлмээр байдал бий болгож байна л даа.

Тэр "Bella" гээд завсарласанаа "Энэ зүгээр л 20,000 доллар биш шүү"

"Уучилаарай" гээд би гацав. "Юу ч бишээ. Та үргэлжлүүлээд яриач?"

"20,000 доллар бол зүгээр л урьдчилгаа төлбөр. Одооноос чи төгсөн төгстөлөө сар болгон 5,000 доллар авах болно. Хэрэв чи дараагийн шатны сургалтанд суух бол тэтгэлэг үргэлжлэн олгогдсоор л байх болно!" хэмээлээ.

Би эхлээд юу ч хэлж чадсангүй. Бүр цонхийж орхилоо. Сар бүр таван мянган доллар тодорхойгүй хугацаагаар авах болох нь. Ямар нэг юм эвдмээр санагдаж байна.

"Яаж?"

"Би чиний юу гэх гээд байгааг ойлгосонгүй?"

"Яаж би сар бүр 5,000 доллар авах юм бэ?"

"Сар бүр чиний эндэх дансанд чинь шилжих болно."

Хэсэг хугацаанд чимээгүй болов.

Шулуухан "Би яг одоо наад дансыг чинь хааж орхьё"

Намайг тоглоогүй байгааг ойлгоход түүнд 15 минут шаардагдав. Түүнд миний бурууг ойлгуулах асар олон сэнхрүүлэг байна. Тэр сүүлдээ надад шууд 20,000-г өгөх гэж үзэж эхлэв. Энд бэлнээр тийм ихийг олгодог юм болов уу?

эцэст нь би "Хатагтай Gerandy намайг сонсож бай. Би зүгээр л өөрийнхөө 1,500 доллартай тэнцэх мөнгөө авмаар байна. Би танийг үлдсэн мөнгийг ирсэн газар луу нь буцаавал маш их баярлах болно. Би уг асуудлыг ноён -" цаасан дээрхи нэрийг хараад "ноён Isaac Randall-ийг дахин нягталж үзээч гэж хэлэх болно. Энэ үнэхээр эндүүрэл байхаа." гэж хэллээ.

Одоо тэр нэг их зөрөхгүй болох шиг боллоо.

Хорин минут гармын дараа, би 15 ширхэг зуут, 1 ширхэг хорьт, 1 аравт, 1 тавт, 1 нэгтийн дэвсгэрт , 50 центээ аваад банкнаас салав. Хатагтай Stanley болон хатагтай Gerandy хоёр лангууныхаа ард, араас минь нүдээ бүлтийлгэн харан зогссоор үлдлээ.


[center]- = X = - = X = - = X = -[/center][/b][/color]


Хоёрдугаар үзэгдэл: Тухайн өдөр, мотоцикл худалдаж аваад Jacob дээр очсоны дараахан нь...

Би хаалгаа хаагаад, халааснаасаа дээд сургуулийн тэтгэлэгтэй холбоотой цаас гаргаж ирлээ. Бөөрөнхийлж базсан жижигхэн цаас алганд минь байна. Би цаасыг өрөөсөн нь олдохгүй байгаа оймсондоо хийгээд дараа нь, дотуур хувцасны шургуулганыхаа арын далд хэсэгт хийв. Тийм ч найдвартай газар биш л дээ, гэхдээ би удахгүй илүү бүтээлч зүйл хийх болно.

Миний өмдний нөгөө халаасанд Isaac Randall-ийн утасны дугаар, электрон шуудангийн хаягийг бичсэн цаасны тасархай байна. Би цаасыг ухаж гаргаж ирээд компьютернийхаа keyboard-нь дээр дэлгэж тавьлаа. Тэгээд түний асаах товчыг дараад, амь ортол нь хүлээн, хөлөөрөө газар товшин суув.

Би интернетдээ холбонгуутаа, шуудангийнхаа хаяганд нэвтэрч, асар олон spam захиаг устгав. Би хамгийн сүүлд Renee-д нэлээн хэд хоногийн өмнө захидал бичихдээ ийшээ орсон юм. За за одоо гол ажилдаа оръё.

Би захидал бичих шинэ хуудас нээгээд, захиаг хүлээж авах электрон шуудангийн хаяган дээр "irandall" гэж бичлээ. Би холбогдохыг хүсэж байгаа хүнтэйгээ, ямар нэг зуучгүйгээр, шууд харилцах болсондоо баяртай байна.

Хүндэт ноён Randall танаа
Би танийг Forks хотын Холбооны Банкны хатагтай Gerandy-тай өнөөдөр ярьсан яриагаа санаж байгаа гэж найдаж байна. Намайг Isabella Swan гэдэг бөгөөд, та надад Номхон далайн Баруун хойд эргийн Итгэлцлэл компаниас олгогддог, маш их өглөгч тэтгэлэгийг олгох бодолтой байгаа бололтой.
Би уг тэтгэлэгийг хүлээж авахгүй болсондоо хүлцэл өчье. Би урьдчилж ирсэн мөнгийг буцааж явуулахыг хүссэн байгаа. Тэгээд өөрийн Forks хотын Холбооны Банкин дах дансны дугаарыг хаасан болно. Уг тэтгэлгийг өөр хүнд олгоно уу.

Баярлалаа, Танийг хүндэтгэсэн I.Swan


Үүнийг албан ёсны болгох гэж хэд хэдэн удаа заслаа. Мөн илгээхээсээ өмнө 2 дахиж уншив. Би уг хуурамч тэтгэлгийг хаанаас, ямар зааварчилгаагаар ноён Randall өгсөнийг сайн мэдэхгүй байна.

Ийнхүү өөрийнхөө захианаас ямар нэг өө олж харсангүй учираас илгээж орхив.


[center]- = X = - = X = - = X = -[/center][/b][/color]

Гуравдугаар үзэгдэл: Хэдэн долоо хоногийн дараа, Bella Jacob-той мотоцикл-ийн бэлтгэл хийх гэж "болзох"-ын өмнөхөн...

Би гэрийнхээ гадаа ирээд, бидэнд ирсэн захидлуудыг авч оров. Төлбөр тоцооны, бусад бичиг баримтуудыг эргүүлсээр хамгийн доор нь нэг захиа байхыг харлаа.

Дугтуй нь энгийн ажил хэргийнх бөгөөд, надад хаяглагдсан байна. Миний нэрийг үл таних бичгийн хэвээр, гараар бичсэн байх ба би сонирхолын үүднээс хаанаас ирсэн талаар бичсэн хаягийг нь хайв.

Сонирхол маань дотор муухайрлаар солигдож байна. Захидал Pacific Northwest Trust-ийн, тэтгэлэг төсөвлөн хувиарлалтын хэлтэсээс ирсэн байна. Энэ нэрнээс өөр ямар нэг гудамжны хаяг байхгүй байлаа.

Энэ зүгээр л миний хүслийг биелүүлж, татгалзалыг хүлээж авсаныг мэдэгдэх захиа байх гэж би өөрийгөө итгүүлэв. Үүнд ямар нэг сандрах зүйл байхгүй. Өөр ямар л зүйл байв гэж...

Би үлдсэн захидалуудыг ширээн дээр тавиад, өөрийнхөө номнуудыг зочдын өрөөний шалан дээрээс цуглуулж, яаран дээшээ гарав. Өрөөндөө ормогцоо би хаалгаа түгжээд, захидлыг задаллаа.

Хүндэт хатагтай Swan,
Та надад Pacific Northwest Trust-ийн нэр хүнд бүхий J. Nicholls-ийн тэтгэлэгт хөтөлбөрд хамрагдахаар болсоныг тань мэдэгдэж, баяр хүргэхийг минь зөвшөөрнө үү. Уг тэтгэлэг нь жил болгон оюутан сонгодоггүй бөгөөд энэ жил манай Тэтгэлэг төсөвлөн хувиарлалтын хэлтэс танийг сонгож олгохоор болсон. Иймд та өөрөөрөө бахархах ёстой.
Таньд мөнгийг тань олгоход ялихгүй хүндрэл үүссэн боловч, та үүнд санаа зовох шаардлагагүй. Би таньд хамгийн бага төвөг учируулах замыг сонгосон болно. Та чекийг ашиглаж хамгийн ойр байж болох аль ч банканд хандаж болно. Та 25,000 доллар авах бөгөөд үүнд эхний сарын тэтгэлэг орсон байгаа.
Дахин хэлэхэд тэтгэлэг авхаар болсонд тань баяр хүргье. Таньд сайн сайхныг хүсье.
Танийг хүндэтгэсэн,
I. Randall


Би дугтуйнлуу дахин хараад, дотроос нь чек оллоо.

"Эд нар хэн юм болоо?" гэж би шүдээ зуун хэлээд, захидлыг нэг гартаа базлаа.

Тэгээд яарангуйгаар хогны савнаас ноён I. Randall-ийн утасны дугаарыг бичсэн цаасыг хайв. Одоо надад хаашаа ярих нь хамаагүй. Угаасаа богинохон яриа болох юм чинь.

"Новш гэж". Хогны сав хоосон байна. Сharlie миний хогийг хаясан бололтой.

Би дугтуйг, чектэй хамт орон дээрээ шидээд, базсан захидлыг дэлгэн ажив. Энэ нь компанийн албан маягт байх бөгөөд, дээр нь Pacific Northwest Scholarship Allocations Department /Номхон далайн Баруун хоыд эргийн Итгэлцлэл компанийн Тэтгэлэг төсөвлөн хувиарлалтын хэлтэс / гэж хар ногооноор бичсэн байна. Өөр ямар нэг мэдээлэл, утасны дугаар, хаяг алга.

"Хараал ид"

Би саруул ухаанаар юу хийхээ бодох гэж пүлхийн орныхоо ирмэг дээр суулаа. Тэд намайг үл тоомсорлох нь тодорхой байсан л даа. Би тайвширч чадахгүй байна. Тэгэхээр утасаар ярьсанаар асуудлыг шийдэхгүй.

Тэгэхлээр нэг л зүйлийг хийх хэрэгтэй юм байна.

Би захидлыг дахин базаад, дугтуйнд чекийг хийж мөн базлаа. Шатаар доош гэтэн бууж байна.

Charlie зочдын өрөөнд, зурагтынхаа дууг нилээн чанга дээр нь тавиад үзэж байв.

Би гал зууханд ороод угаалтуур дээр очин, цаасан бөмбөгнүүдийг дотор нь хийв. Тэгээд шургуулган дотрох хог новшнууд дундаас чүдэнзний хайрцаг хайлаа. Олоод чүдэнзээ гарган, нөгөө цааснаасаа нэгийг нь шатаав. 2 дахийг нь шатаагаад, 3 дахийг асаах гэсэн ч аль хэдийн дүрэлзээд эхэлсэн байна.

Charlie зурагтныхаа дууг даван "Bella?" орилов.

Би усыг гойжуулаад, устай хамт цаасны үнс алга болхыг бахдалтай харан зогсно.

"Яасан ааваа?" гэхдээ зэрэг чүдэнзээ буцаан шургуулгандаа хийв.

"Чамд утаа үнэртэйхгүй байна уу?"

"Үгүй ээ ааваа."

"Хмм"

Би угаалтуурыг ямар нэг үнс үлдээлгүй угааж, нэг юм ангижирлаа.

Өрөөндөө ороод бага зэрэг тайвширлаа. Тэд хүссэн хэмжээгээр чекээ явуулж л байг. Би тэр болгонд нь шатаах болно.


[center]- = X = - = X = - = X = -[/center][/b][/color]


Дөрөвдүгээр үзэгдэл: Jacob Bella-гаас зугтаж байгаа үе...


Гэрийн үүдний шатан дээр FedEx-ийн илгээмж байлаа. Би сониучирхан авхад, Florida-гаас ирсэн болов уу гэж бодож байснаар бус, харин Seattle-с ирсэн байна. Илгээмжний гадна талд ямар нэг илгээгчийн нэр байхгүй байлаа.

Энэ Charlie-д бус надад хаяглагдсан байна. Тиймээс би орж ширээн дээр тавиад, гаднах боолтыг нь урлаа.

Тэр дариу миний нүдэнд хар ногоон өнгөтэй Pacific Northwest Trust-ийн лого туслаа. Надад ходоод, гэдэсний ханиадны үед төрж байсан мэдрэмж одоо дахин төрж байна. Захиаг харалгүйгээр надтай ойр байх сандал дээр би унаад өглөө.

Захидал тийм ч урт биш байсан ч, уншихыг оролдсонгүй. Захиаг аваад ширээн дээр доош нь харуулаад тавьчихлаа. Тэгээд дотогш нь дахиад хартал, овойсон, хатуу бор цаасан дугтуйтай зүйл байна. Би онгойлгохоос айх боловч, уурандаа онгойлгож орхив.

Энэ л биш шүү - дотор нь эрзээнэнд боосон 3 боодол мөнгөн дэвсгэрт байна. Хэд байгааг нь тоолох шаардлага надад байсангүй. Би яг хэдийг тэд гарт минь атгуулах гээд байгааг мэдэж байна. Гучин мянган доллар.

Би дугтуйг авсан шигээ болгоомжтой буцааж тавив. Тэгээд угаалтуурлуу зүглэв. Чүдэнз миний урьд нь тавьсан байранд байх ба нэгийг дотроос нь гаргаж ирэв. Би түүнийг зуран асаасан боловч, зэвүү хүрэм дугтуйг харж зогссоор л байна. Чүдэнз шатсаар л байх ба хуруугаа түлхээс өмнө түүнийг сэгсэрж унтраалаа.

Би ширээн дээрээс захиаг шүүрэн авч базаад, нөгөө угаалтуурлуу хийж, шатаав. Шатах нь надад сэтгэл ханамж өгөх ба дулаан оргиж байна. Дахиад нэг шүдэнз зураад дугтуйг шатаах гэсэн боловч, саяны адил бараг л хуруугаа түлчихсэнгүй. Би гучин мянган долларыг зүгээр л шатаачихаж чадахгүй нь.

Тэгээд би үүнийг яах юм бэ? надад буцаах хаяг байхгүй - би уг компанийг байдаггүй гэдэгт итгэлтэй байна.
Гэхдээ би нэг хаяг мэдэхээ саналаа.

Мөнгийг FedEx-ийн илгээмжийн хайрцаганд нь хийгээд, гаднах таних тэмдэгийг нь хуулж хаяв. Би хэн нэгэн үүнийг олохыг хүсэхгүй л байна шүү. Тэгээд би машинлуугаа явах замдаа утга учиргүй гоморхов. Би энэ долоо хоногтоо багтаж мотоциклоо ашиглан, ямар нэг болчимгүй зүйл хийх болно. Мотоциклтой үсрэлт хийсэн ч яадаг юм.

Уйтгартай моднууд дундуур явах ямх бүрд миний уур хүрч, шүдээ зуун, эрүү минь чичирж байна.

Байшин урьдын адил, зовиуртай хоосон, үхмэл харагдах аж. Гэхдээ байшин ямар харагдах нь миний хийх гэж байгаа зүйлд нөлөөлж чадахгүй. Машинаас буугаад цонхнуудруу харахгүйг хичээн, урд хаалганд хүрж очив. Би нэг минут ч гэсэн зомби байхыг асар их хүсэж байгаа боловч, дүйнг байдал минь эцэс болжээ.

Хайрцагийг хаягдмал байшингийн хаалганы урд тавиад иргэж машинлуугаа явав.

Гэвч хэд алхаад л зогслоо. Би зүгээр л 3 багц мөнгийг гадаа хаячихаж чадахгүй нь. Энэ чинь шатаасантай бараг л адил болно.

Би санаа алдан буцаж очин хайрцагийг авлаа. Би уг мөнгийг сайн үйлсд хандивлаж болох юм. Цусны өвчтэй хүмүүсийх ч юмуу бусад хүмүүнлэгийн байгууллагад өгч болно.

Гэхдээ болохгүй гэсэн бодолтой зэрэг би толгойгоо сэгсэрэв. Энэ чинь түүний мөнгө шүү дээ. Хараал ид гэж тэгээд тэр үүнийг авах ёстой. Тэгээд хэрэв байшингаас нь хулгайд алдагдвал, миний биш, түүний буруу болох болно.

Машиныхаа цонхоор би илгээмжийг байшингийн хаалгийг чиглүүлэн шидэв.

Би юм онохдоо хэзээч сайн байгаагүй юм. Хайрцаг урд талын цонхыг дуу чимээтэйгээр хагалж, угаалгийн машин багтахаар том зай үлдээчихэв.

"Өө новш гэж!" би амьсгаадан нүүрээ гараараа дарав.

Би юмыг дандаа балалж байдгаа санах ёстой байсан юм.

Аз болоход саяны явдал уурыг минь байхгүй болгочихов. тэгээд би энэ бүхэн үнэндээ түүний буруу гэж хэллээ. Би түүний эзэмшилийн зүйлийг буцааж өгч байна. Ер нь цонх хагарах чимээ гоё байлаа шүү - иймээс ч намайг тайвшируулсан байх.

Би гэрлүүгээ харих замдаа өөрийгөө ямар нэг зүйлд итгүүлэх гэж хичээсэнгүй бөгөөд ирэх сар хүртэл ийшээ зүглэхгүй боллоо. энэ миний хийж чадах хамгийн зөв зүйл юмдаа.

Харих замдаа би саяны явдлыг бараг зуун удаа бодов. Би гэртээ очоод утасны лавлах номноос цонх шиллэгчийн дугаар хайсан боловч, танихгүй шиллэгчийн нэр ганцыг ч олсонгүй. Би яаж хаягийг нь хэлэх билээ? Сharlie намайг нийтийн, соёлын өмчийг сүйтгэсэн хэргээр /Vandalism/ баривчилах болж байна уу?


[center]- = X = - = X = - = X = -[/center][/b][/color]

Тав дугаар үзэгдэл: Bella-гийн "амиа хорлох үйлдэл" хийдэг өдрийн орой Alice-ийн ирэх үед...


"Jasper чамтай хамт ирэхийг хүсээгүй гэж үү?"

"Тэр бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг сайшаадаггүй юм."

Би тургилан инээж "Чи цорын ганц биш юм байна" гэлээ.

тэр мөн адил тургилаж, тайвширав бололтой."Энэ манай байшингийн урд талын цонхыг зуутын доллараар дүүргэсэн хайрцагаар хаглахтай холбоотой юу?"

би ууртайгаар "Холбоотой." гээд "Цонхыг чинь хагалсанд уучилаарай, санамсаргүй явдал болсон юм"

"Зүгээрээ. Чамд тохиолддог л зүйл. Тэр чамайг яасан юм?"

"Номхон далайн Баруун хойд эргийн Итгэлцлэл гэдэг газар надад ер бусын , шургуугаар тэтгэлэг олгох гэсэн юм. Энэ тийм ч сайн зүсээ хувиргалт биш байсан. Юу, тэр надад мэдэгдэхгүйг хичээсэн байх л даа. Гэхдээ би тэнэг хүн биш шүү дээ."

Alice "Юу, муу хууран мэхлэгч" бувтнав.

"Яг үнэн"

"Тэгээд л тэр намайг битгий хар гээд байсан юм байна." гээд тэр толгойгоо уурсангуйгаар сэгсэрэв.


[center]- = X = - = X = - = X = -[/center][/color][/b]

Зургаадугаар үзэгдэл: Италид болсон явдалын маргааш орой, Edward Bella-гийн өрөөнд байх үед...

Edward "Чи надаа миний эсэргүүцэлийг болиулах гэж аюул, осолтой тулгарч байсан шалтгаанаа тайлбарлаад өгөөч? Надтай уулзахын тулд чамд юу ч тохиолдсон хамаагүй юу?"

"Аюул осол надад чам шиг хүчтэй нөлөөлж чадахгүй."

"Тийм л дээ, наадах чинь чи зогсоо зайгүй өөртөө аюул хайж байсан гэдэгтэй адил сонсогдож байна. Чи юу бодож байсан юм бэ Bella? Би Charlie-гийн толгойноос, намайг байхгүй хойгуур чи хэдэн удаа түргэн тусламжийн өрөөнд орсоныг мэдэж авлаа. Би чамд уурлаж, сануулга өгсөн биш билүү?"
түүний аярхан дуу нь түүнийг уурласанаас илүү намайг шаналгаж байна.

Би бачамдангуйгаар "Яасан? Энэ чиний асуудал биш шүү дээ." хэмээв.

"Үнэндээ бол, Чи надад болчимгүй зүйл хийхгүй гэж амлаж байсныг чинь тов тодорхой санаж байна."

Би түргэхэн няцааж "Бас чи миний хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэж амлаж байсан шиг санах юм?"

"Тухайн үед чи шугам давах гээд байсан юм. Тиймээс би тохиролцоо хийх ёстой байсан юм."

"Өө тийм уу? чи энэ гурван үгийг сонсдоо Edward: Pacific, Northwest, Trust."

Тэр намайг харах гэж толгойгоо өндийлгөв. Түүний царайнд холион бантан хутгасан болон гэмгүй байдал илэрч байна. Бүр хэтэрхий гэмгүй гээч. Тэр "Энэ чинь тэгээд надтай холбоотой юм уу" гэлээ.

"Чи намайг зүгээр л элэг барьчих юмаа," гэж би гомдоллоод " Чи намайг тэнэг амьтан гэж бодоо юу?"

Тэр нүдээ бүлтийлгэн "Би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна."

"Заза юу ч бишээ" гэж би бувтнав.


[center]- = X = - = X = - = X = -[/center][/color][/b]

Долоодугаар үзэгдэл, энэ ээдрээний дүгнэлт хэсэг: Bella Cullen-ийнхан дээр очиж санал хураалт авдаг шөнө/өглөө...


Гэнэт үүдний гэрэл асаж, Би хаалган дээр Esme-г зогсож байхыг харав. Тэр долгионтой, карамелийн өнгөтэй үсээ арагш боосон байна. Тэгээд бас гартаа бяцхан хусуур шиг юм барьчихаж.

"Хэн нэгэн гэртээ байна уу" гэж би үүдний шатаар алхангаа лавлан асуухад.

"Анхаан, тэд бүгд гэртээ байгаа" гэж Esme хариу дугарав. Би ороод хэн биднийг тосох гэж байгааг харах гэсэн боловч, өөрийн эрхгүй нүд минь шалан дээрхи түмпэнтэй саарал, зунгааралдсан зүйлд тусав. Би дээш харан өө сэвгүй шилэлсэн цонхыг хараад, Esme хусуураар юу хийж байгааг ойлгов.

"Өө новш, Esme! Намайг цонхыг чинь хагалсанд ёстой уучилаарай! Би -"

Тэр инээд алдан "Санаа зоволтгүй ээ" яриаг минь тасалж "Alice надад юу болсон талаар ярьсан, тэгээд надад харин ч багадуулсан юм шиг санагдсан." гээд хүүлүүгээ хялам хийв.

Би хөмсөгөө өргөж, Edward өөр зүгрүү харан ямар нэг бэлгийн морьны талаар бүдэг бадаг юм бувтнаж байна.


дуусав.

_________________
http://lifenmusik.blogspot.com/


Last edited by - = BJ = - on Jan.20.10 7:17 pm, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Feb.02.10 11:33 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.03.08 8:48 pm
Posts: 1854
Location: Maine Road
New moon номны хэсгээс

Тайлбар: New Moon зохиолын эх хувилбараас, сүүлд ном болсон зохиолын утга том ялгаатай (бүр агуу том ялгаатай). Яг энэ хасагдсан хэсгээс болж энэ өөрчлөлт буй болсон юм. Эх хувилбар дээр Jacob-д юу болоод байгааг Bella огт мэдэхгүйгээр бичигдсэн байсан юм. Хожим нь ном богиносож, Jacob болон Bella хэрхэн бүх нууцуудаа хуваалцаж, найз нөхөрлөлөөс илүү харьцааг үүсгэсэн талаар бичигдсэн хэд хэдэн хуудас хасагдсан юм.

(Танийг уншиж эхлэхээс өмнө, унших явцдаа битгий гайхшираарай гэж хэлэх байна. Энэ бол яг "болсон зүйл" биш шүү дээ. Эцсийн хувилбараар бичигдсэн Jacob, одооны таний унших Jacob хоёр тэс өөр юм. (Мэдээж Jacob дүрмийг зөрчих байсан л даа.- Тэр чинь Jacob шүү дээ) Харин энд бичигдсэн амьтан бол зүгээр л араг яс – уйтгартай нэгэн)

Та үүнийг төсөөлдөө: Bella Jacob-ийн гэр лүү очиж, "бүлгийн" талаар ярьхыг шаардсан. Jacob харин Sam болон бусадтай цуг гарч ирж, Sam Bella-д Jacob-той тусдаа хувиараа уулзахыг зөвшөөрсөн. Jacob энэ үед новшийн зан (өөр орлуулах үг алга Meyer.) гаргаж, Вella-гийн зүрх 2 дахь удаагаа эмтрэх болно. Энэ бүхэн танил санагдаж байгаа байх. Гэхдээ тэр орой... юу ч болохгүй. Jacob Bella-гийн өрөөний цонхон луу авирахгүй, ямар ч дүрэм зөрчихгүй. Jacob түүнд ямар нэг сэжиг өгөлгүй, түүний мэдэж байгаагаас хэтрүүлэлгүй түүнд туслах болно. Bella тусгаарлагдмал, ганцаардмал байсан хэвээр. Victoria ирчихсэн, түүнийг мөрдөж байгааг, бас чононууд түүнийг хамгаалж байгааг мэдэхгүй байгаа.

Bella шургуугаар юу болоод байгааг асуух боловч Jacob түүнд хариулахгүй хэвээр. Гэхдээ одоо түүнд номны эхэнд Edward хаяж явсаны дараа, өөрийгөө-буруутгах тийм шинж байхгүй болсон байгаа. Тийм дээ ч Bella Jacob-д өртэй болсон байгаа. Тэгээд ч Bella өөрөө төлөх гэж оролдно.

Юм гэдэг санаснаар болох биш дээ. Тэр Jacob-ийг олж чадахгүй байгаа бөгөөд эрэл хайгуул нь түүнийг хадан цохионы орой дээр аваачих болно. Тэр Jacob дургүйхдэг байж байгаад одоо орсон "Бүүлгийнхэн" тэндээс үсрэлт хийж байсныг санаж байгаа ба, та түүнийг хий үзэгдэлд донтсон байгааг мэдэж байгаа байх. Хаднаас үсрэлт нь түүний онгод болох болно. Гэхдээ энэ удаад түүний амийг Jacob аврах үед, тэр хоёрын харилцааны үр дүн жинхэнэ номныхоос 180 хэм өөр байх болно...

3. Хэрэв Jacob дүрмийг зөрчөөгүй байсан бол.
Би ханиалгаж, "Бид эндээс хэрхэн гарах юм бэ?" гэж ус нулимангаа хэлэв. Би маш их даарсан байх ба түүний намайг давалгайн дээгүүр болгоомжтой барин сэлэх халуун бие, нуруун дахь өвчин 2-оос өөр юуг ч мэдрэхгүй байна. Миний хөлийг урсгал зогсолтгүйгээр шүргэж байх шиг байх боловч дуниартсан шинж нь миний төсөөлөлч байж болохыг сануулна.

"Би чамайг эрэг хүртэл урсгал дээгүүр чирэх болно. Чамайг тайван байж, ямар нэг эсэргүүцэл үзүүлэхгүй байхыг хүсье. Тэгвэл надад амар байна."

"Jake" гэж би сандрангуйгаар хэлэв. "Усны урсгал их хүчтэй байна. Чи ганцаараа намайг чирж чадахгүй байхаа."

Тэр хариуд нь бага зэрэг маадгар өнгөтэйгээр "Би чамайг уснаас олж барьсан байна уу? үгүй юу?" гэж намайг өөрийнхөө царайг харуулахуйцаар татав.

"Тэгсэн байна." гэж эргэлзээтэйгээр зөвшөөрөв. "Чи яаж? Энэ хүчтэй урсгал..."

"Би чамаас илүү хүчтэй болхоор"

Би маргах гэсэн боловч, ходоодонд минь ус орчихов.

Намайг огиж байх хооронд тэр "Тэгэхээр" гэлээ. "Би чамайг эндээс гаргах хэрэгтэй байна. Тайван байхаа санаарай,"

Надад маргалдах хүч алга. Гэхдээ би хадан цохионоос холдож, хөлгүй далайд орхоосоо асар их айж байна. Би 2 хоромын өмнө живэхтэй эвлэрснээ бодохлоор жихүүдэс төрөх шиг. Би харанхуйн гүн лүү дахиж явахыг хүсэхгүй байна. Миний нүүрийг ус дахин бүрхэхийг би хүсэхгүй байна.

Jacob газар гишгэж эхлэхийг би мэдэрлээ. Эрэг дээр гарах үед би дээш харсан хэвээр ба тэр намайг гар дээрээ барьсан байна. Хөөсрөх далайн усан биднийг шүргэж, мэгдэлт минь арилж байна.

"Наадхаа боль" гэж тэр аашлав.

Би номхон байхыг хүсэх авч, бодсоноос хэцүү байх ба, мөчид минь мэдээ орж буй мэт хөдлөж эхлэв.

Гайхалтай юм-бид харвасан сум мэт хурдтайгаар эрэг дээр гарч ирсэн байна. Jacob бол миний мэдэх хамгийн чадалтай сэлэгч. Түлхээд дараа нь угзарч татах хутга мэт далайн давалгаан дундуур асар хурдтайгаар зүсэн сэлж, зорьсон газартаа бид ирлээ. Дэлхийн дээд рекорд...

Дараа нь би өсгийнд минь элсэн ширхэг хүрхийг мэдэрлээ.

"За, Bella чи одоо зогсож болно."

Тэр надаас гараа авах үед, би өвдөг хүрэх өндөртэй усанд нүүрээрээ унаад өгөв.

Тэр намайг ус залгихаас өмнө татаж, дараа нь мөрөн дээгүүрээ намайг шидээд элсэн дээгүүр алхлаа. Тэр юм хэлэхгүй боловч амьсгалах чимээ нь уурссан шинжтэй байх аж.

"Тэнд" гэж тэр өөртэйгөө бувтанаад, чиглэлээ өөрчилөв. Би түүний мөрөн дээр санжигнангаа, харж чадах ганц зүйл минь түүний ард элсэн дээр үлдэх аварга том хөлний хээ аж.

Тэр намайг хуурай элсэн дээр тавив. Энд харанхуй байх ба - би намхан агуй дотор байгаагаа мэдлээ. Далайн түрлэгийн ус хадийг идсэнээс үүссэн агуй бололтой. Бороон дусал шууд над дээр дусахгүй авч, далайн давалгаа хадыг цохиж үүссэн жижигхэн усан тоосонцор над дээр унах аж.

Би маш их чичрэх бөгөөд шүд минь тачигнаж байна. - яг л шагшуургат /castanets/ хөгжим шиг.

Jacob "нааш ир" гэв. Гэхдээ надад хөдлөх шаардлага байсангүй. Тэр над дээр дөхөж ирээд халуун гараараа намайг татаж цээжиндээ наан тэврэв. Би чичрэх боловч, харин тэр тайван байна. Түүний арьс маш их халуун - яг л халуурч байгаа юм шиг.

"Чи даарахгүй байна уу?"

"Үгүй"

Би ичлээ. Усан дотор байхдаа ч яахав, харин одоо тэр намайг бүр сул дорой харагдуулж байна.

"Би ямар арчаагүй юм бэ," гэж би бувтанлаа.

"Үгүй ээ чи зүгээр л энгийн" Түүний дууны өнгөнөөс гашуун зүйл мэдрэгдэж байлаа. Тэр намайг юу хэлсэнийг нь лавлаж асуухаас өмнө хурдхан шиг холдов. "Чи одоо надад ямар чөтгөрөө бодож тэндээс үсэрсэнээ хэлэхгүй юм уу?" гэж шаардав.

"Хадан дээрээс үсрэлт. Зугаа цэнгэл." гээд гацав. Миний ходоодонд дахиад ус байгаа нь гайхалтай юм. Эргээд зүгээр болох гэж хугацаа орлоо.

Тэр намайг дахиж амьсгалахыг хүлээв "Шинж нь чамд их зугаатай байсан бололтой."

"Надад зугаатай байсан, Гэхдээ намайг давалгаа хучхаас өмнө шүү дээ. Бид явж ямар нэг тусламж ч юмуу гуйхгүй юм уу?" миний шүд тачигнасан хэвээр л байна. Гэхдээ тэр миний юу хэлсэнийг ойлгосон.

"Тэд ирж байна"

Би "Хэн ирж байна гэж?" гайхширан сэжигтэйгээр асуув.

"Sam болон бусад"

Би ярвайж "Тэд бидэнд туслалцаа хэрэг болсоныг яаж мэдсэн юм бэ?" тээнэгэлзэн асуулаа.

Тэр инээж "Учир нь тэд намайг чиний араас гүйж, хадан дээрээс үсэрхийг харсан юм."

"Чи намайг харж байсан хэрэг үү?" би сулхан уурлаж, буруушаав.

"Үгүй, би чиний орилхыг сонссон юм. Хэрэв би чамайг харсан байсан бол, чамайг зогсоох байсан. Энэ бол маш том тэнэглэл"

"Танай найзууд чинь л үүнийг хийдэг биздээ,"

"Тэд чамаас хувь илүү хүчтэй"

"Би усанд сайн сэлдэг шүү дээ," эсэргүүцэв. Нотлох баримтууд миний эсрэг байсан ч гэсэн.

Тэр "Тогтоол усанд л байх" гэж маргаж "Bella, чи шуурга болох гэж байгааг хараагүй гэж үү. Үүнийг чи бодолцож үзсэнгүй юу? "

"Үгүй"

Тэр "Мангар" гэж давтав.

"Тийм ээ" би санаа алдан, зөвшөөрлөө. Энд маш хүйтэн байх ба би их ядарч байна.

Jacob "Сэрүүн байгаарай" гэж намайг ширүүхэн сэгсрэв.

"Болио" гэж гарнаас нь мултрах гэв "Би унтах гээгүй байна."

"Тэгвэл нүдээ нээ."

Үнэндээ би нүдээ аньсанаа ч мэдээгүй байлаа. Би нүдээ нээгээд "За" гэлээ.

"Jacob?" дуудлага шуурганы чанга чимээтэй зэрэг тод сонсогдлоо. Бас их гүн.

Jacob миний чихэн дээр орилохгүй гэж нүүрээ буруулан "Агуй дотор байна, Sam!"

Би тэдний ирхийг сонссонгүй. Энэ үед агуй хар хүрэн хөлнүүдээр дүүрлээ. Би дээш тэдэнлүү үл итгэх болон ууртай харцаар харж, Jacob-д болгоомжтой наалдлаа. Түүний гар намайг нөмөрч, би хамгаалалтанд орсон мэт санагдна.

Миний хамгийн түрүүлж харсан зүйл бол Sam-ийн тайван царай байлаа. Deja vu /ямар нэг зүйл болох үед урьд нь зүүдэндээ харж байсан юмуу, бодитоор болж байсан мэт санагдах орч./-ийн мэдрэмж надад төрлөө. Харанхуй агуй дотор яг л тэр ойд байсантай адил мэдрэмж. Би бас л сул дорой, газар хэвтэж байна. Бас л тэр намайг аварлаа. Би Jacob лүү уурлан хялалзав.

Sam "Тэр зүгээр үү?" гэж томчуул хүүхдийн талаар асууж буй мэтээр бататган асуув.

Би өөрийгөө "Би зүгээрээ" гээд дургүйлхэв.

Хэн нь ч намайг сонссонгүй.

Jacob "Бид түүнийг дулаацуулах хэрэгтэй байна – тэр бас нойрмог байгаа," гэж түүнд хариуллаа.

Sam "Embry?" гэж дуудахад, нэгэн хөвгүүн урагш алхан боодолтой ноосон бүтээлгийг Jacob-д өгөв. Sam-ийн захирангуй дууны өнгө миний дургүйг хүргэв. Яг л түүнийг хэлээгүй цагт бусад нь юу ч хийхгүй мэт. Намайг Jacob бүтээлгээр ороох үед би Sam-лүү бүдүүлгээр муухай харлаа.

Sam "Одоо эндээс явцгаая" гэж хүйтэвтэр өнгөөр зааварчилав. Тэр надад гараа өгөх гэхэд, би зайлсхийсэн учираас тэр болив.

"Би түүнд санаа тавья Sam," гэж jacob хэллээ. Тэгээд гараа миний доогуур хийж, хөнгөхөн шиг өргөчихөв.

"Би өөрөө алхаж чадна" гэж би эсэргүүцлээ.

Jacob "За за" гээд хөл дээр минь буулгаж хараад зогсчихов.

Миний өвдөг санжигнав. Унахаас минь өмнө Sam намайг ‘төрөлхийн зөн билгээрээ’ тосож авлаа. Гэхдээ би түүний гараас мултархыг оролдов.

Энэ үед Jacob намайг Sam-аас аваад, дахин гар дээрээ өргөлөө. Тэр насандаа байхааргүй тийм аймшигтай хүчтэй юм. Sam бүтээлгийг минь чангалж, хучих гэсэн боловч би түүнлүү хөмсөг зангидав.

"Paul, чамд нөгөө нөмрөг чинь байгаа юу?"

Өөр нэгэн хөвгүүн урагш гарч ирэн , үг дугаралгүйгээр хуванцар нөмрөгөөр, намайг хучсан бүтээлгийг давхарлан хучив.

Давхар хамгаалалтанд орсоны дараа, би тэд нарыг Jacob шиг бас л хувцасгүй явааг анзаарлаа. Jacob-ийг ч яахав миний араас усанлуу үсрэхдээ хувцасаа тайлсан гэж би таамгалж байна. Харин эд бүгд цээж нүцгэн, бас хөл нүцгэн, ердөө л бороонд норсон богино өмд юмуу, тайрсан жинсэн өмд өмссөн харагдна. Бороонд норсон үснээс нь ус дуслах агаад, зарим дусал бор өнгийн цээжин дээр нь унаж горхилон урсах аж; тэд үүнийг үл ажирна. Би боолгосон давхар бүтээлгэн дотроо яг л нялх хүүхэд шиг байх аж.

Sam "Явцгаая" тушаагаад, тэд агуйгаас гарав.

Эндээс эрэг хүртэл жим гарсан байна. Тэд хурдтайгаар нэгэн жигд алхах ба Jacob ч хоцрохгүй аж. Jacob-с хэн нэгэн нь "туслах уу?" гэж асуухгүй ба, угаас түүнд ч шаардлагагүй байна. Түүний 2 гар сул биш ч тэр тээртсэн шинж алга. Тэр ганц ч бүдчсэнгүй.

Sam болон бусад гурав нь бидний өмнө алхах ба, тэд амархан гэгч нь хадан сэвс өөд гархыг би харлаа. Тэд ямар их байгальтай зохицож байгааг хараад би гайхав. Хад, модны өнгө, салхины хөдөлгөөнтэй тохирч; яг л эндхийнх уугуул болох нь үнэн юм шиг.

Би Jacob-руу хараад, тэр ч мөн адил тохирч байгаа харагдна. Салхи шуурга, ой мод түүний царайтай зургийн жааз мэт гайхалтай зохицно. Тэр илүү байгалиараа, яг л гэртээ байгаа юм шиг. Миний өөрийнхөө жижигхэн эзэнт улс, гараждаа суух хөгжилтэй Jacob минь хаана байна. Энэ хоёр хүн огт өөр хүмүүс мэт байлаа.

Бид чанагш явсаар зам руу дөхөхөд надад түгшүүр төрөв. Миний нүдэнд бүрэлзсэн, зэвний өнгөтэй бөөн юм өмнө зүгт харагдаж байна. Энэ лав миний машин байх.

Би өөрөө алхахыг дахин хүссэн ч, Jacob үл тоомсорлож, амандаа гуйн бувтнав. Бид ойн үзүүрт хүрлээ. Энэ үед надад тэд зам дээр явахдаа ой дотор явж байснаасаа илүү хурдан явах болов уу гэсэн бодол орж ирэх үед, бодлыг минь баталж, машин луу минь байж болох хурдаас илүү хурдан дөхөж байна.

Тэнд хүрээд Jacob "Чиний түлхүүрнүүд хаана байна?" асуув. Түүний амьсгал нэгэн жигд, бүр хэтэрхий хэвийн байв.

Би "Халаасан дотор байгаа." гэж түүнийг юу санал болгох гэж байгааг мэдхээсээ өмнө автоматаар хариуллаа

"Надаа өгчих."

Би түүн лүү ширүүхэн харах үед түүний царай хэвийн бөгөөд шийдсэн янзтай харагдав. Эцсийн эцэст би жинснийхээ халаасанд гараа хийж түлхүүрээ ухаж, гаргаж ирэв. Би түлхүүртэй гараа бүтээлгэн дотроос булталзуулаад барьсан чигээр буцаагаад хийчихлээ.

"Чамд өгөх хэрэг үү? эсвэл Sam-д үү?" гэж би гашуун өнгөтэй хэлэв.

Тэр нүдээ эргэлдүүлж "Би машин барих болно."

Ийнхүү би гараа гаргах үед, тэр толгойгоо бөхийлгөн гараас минь түлхүүрийг шүдээрээ булаагаад авчихав.

"Хөөе!" гээд би цочсондоо болж гар дээр нь тийчигнэв.

Тэр түлхүүрийг амандаа зуугаастай, хажуугаар нь муруйн инээмсэглэв.

Одоо бид машин дотор байна; Sam зорчигчийн хаалга нээж өгөөд Jacob намайг суулгасан юм. Тэгээд тойрч очоод жолооны ард суулаа. Jacob хөдөлгүүрийг ажиллуулаад, халуун үлээгчийн хүчийг тулгаад бүх үлээх хэсгүүдийг надруу зүглүүлэн үлээлгэв. Би гэмшингүйгээр арагшаагаа түүний хагас нүцгэн, хөшөө мэт суух найзуудруу хялам хийн харлаа.

Би Jacob-оос "Ингэхэд чи тэнд юу хийж байсан юм?" гээд "Та нар бас шуурганаар үсрэх гэж байсан юм уу?"

"Бид гүйж байсан юм" богинохон хариулт хэллээ.

"Бороонд уу?"

"Чиний аз болоход... Тийм."

Би цонхонлуу харж дуугүй суулаа.

Бид миний тооцсоноор 110-р зам руу биш, Black-ийнх луу явж байлаа.

"Чи намайг яагаад гэртээ аваачих гэж байгаа юм бэ?"

"Учир нь би мотоциклоо авах хэрэгтэй шүү дээ. Би чамайг машинаар чинь хүргэчээд буцахдаа явгаар харих хэрэг үү?"

"Өө тийм л дээ."

"Үүнээс гадна, би чамайг Billy-д үзүүлэх хэрэгтэй гэж бодсон юм. Би чамайг хэвийн гэдгийг мэдхээс өмнө, Charlie-д ямар нэг зүйл сонсгох бодолгүй байна. Аягүй л бол цаадах чинь намайг хүн амьны ч юм уу хэргээр баривчилчихна байх." гэж хатуувтар хэлэв.

"Битгий тэнэгтээд бай." гэж би уцаарлав.

Тэр "За за" зөвшөөрлөө. "Энд хангалттай тэнэглэл үйлдэгдчээд байна... Жишээ нь хадан дээрээс үсрэлт!"

Миний нүүр улайж урагшаа харан сууна.

Тэгээд Jacob намайг гэрлүүгээ өргөн орууллаа. Бусад нь ч дээ биднийг чимээгүй дагана. Billy-гийн царайнд ямар нэгэн хувирал илэрсэнгүй нь гайхалтай.

Тэр "Юу болсон юм?" гэж өөрийнхөө хүү болон надаас илүү Sam-д хандаж асуув. Би түүнлүү муухай харлаа.

"Би хадан дээрээс усанд үсрэлт хийсэн юм." гэж би хурдхан шиг Sam-ийг хариулахаас өмнө хариулчихав.

Billy хариуд нь зүгээр л нэг хөмсөгөө өргөж, Sam-луу харлаа.

"Тэр даарсан байгаа, гэхдээ хувцасаа сольчихвол болчихно байх" гэж Sam хэлэв.

Jacob намайг нэг жижигхэн буйдан дээр суулгаад, намайг буйдантай хамт түрж радиатортой ойртууллаа. Модон шалан дээр буйдангийн хөлний үрэлцэх чимээ сонсогдоод, дараа нь тэр өөрийнхөө хувцасны шүүгээний хэмжээтэй өрөөндөө орчихов.

Billy хүүгээсээ болон бусдаас норсон талаар нь юум асуусангүй. Надаас өөр хэн ч даарсан шинж алга.

Би буйданг норгож байгаадаа харамсаж байгаа ч, нойдон үстэй толгойгоо өндийлгөж ч чадахгүй байна. Би бүр эцсэн байлаа. Бүр нүдээ нээж өндөр, муу ёрын дүрснүүд жижиг өрөөнд юу хийгээд байгааг ч харж чадахааргүй ядарсан байна. Эцэс сүүлд нь би хүнгэнэн дугарах радиаторны дэргэд дулаацаж, уушиг минь өвдөх нь намайг ухаан алдуулах бус харин ч сэрээж эхлэв.

"Би түүнийг сэрээгээд хувцасын солих хэрэгтэй юу?" гэж Jacob шивнэв. Sam-аас асууж байгаа нь эргэлзээгүй.

"Түүний арьс бүлээсч үү?" Sam-ийн гүн дуу хариулав. Би дахиад түүнлүү балиар, жигшсэн янзтай хархыг хүсэвч, нүд минь нээгдэхгүй байна.

Jacob-ийн хуруунууд миний хацрыг зөөлөн гэгч нь илэв.

"Халуун байна."

"Тэгвэл би түүнийг энэ чигээр нь унтуулсан нь дээр гэж бодож байна."

Би ганцаараа үлдэх болсондоо баярлав.

"Charlie-г яах вэ?" гэж Jacob асуулаа.

Энэ удаад Billy хариулж, "Тэр эндхийг үймүүлж орхих болно. Шуурга зогстол хүлээцгээе."

Сайхан хариулт байна гэж би бодов. Би энд үл таних эрчүүдийн дунд, айхыг бус харин аюулгүй тайван байдлыг мэдрэн, дулаацан байна.

Хэн нэгэн ярьж байна, миний мэдэх холойны өнгө биш. "Чи бид 3-ыг буцаж явхыг хүсэж байна уу?"

Хэсэг хугацаа өнгөрөв. Эцэст нь "Би тэр нь дээр гэж бодож байна" гэж Sam хариуллаа. "Шуурга бол төгс хамгаалалт, бид зарим зүйлсэд баригдаж болохгүй."

"3 байхад хангалттай гэж үү?" гэж Billy түгшүүртэйгээр асуув.

Хэн нэгний үл таних хоолой сэтгэлийн угаасаа инээж "Наадханд чинь ч асуудал байхгүй л дээ."

"Хэрэв тэнд ганц нь л байвал шүү дээ." гэж Sam засан хахирлав. Хэн ч хариу дугаарагүй байхад, хаалга онгойх нь сонсогдов.

"Нутаг дэвсгэрээ хамгаалцгаа ахан дүүс минь" Sam салах ёс хийж буй мэт ярьж байна, "Хурд болон сайн сайхныг хүсье."

Би өөрчлөлтөөс болж сэргэлээ. Гэхдээ амьсгалаа жигд байлгахыг хичээв.

"Ах дүүс" гэж нэгэн зэрэг тэд хэллээ. Энэ дуунуудтай хамт Jacob-ийн дууг ч олж сонсов.

Хаалга зөөлөн хаагдав. Урт хугацааны турш юу ч дуулдсангүй. Бас халуун байдал нь намайг нойронлуу хөтөлж эхлэв. Би Sam-ийг дугарах үед яг нойрондоо дийлдэх гэж байлаа.

"Чи түүнийг орхихыг хүсэхгүй байна."

Jacob хариуд нь "Тэр сэрэх юм бол чамаас айх болно." гэж хамгаалав.

"Чи ингэж болохгүй Jacob. Түүний амийг өнөөдөр аварсан нь зөв л дөө. Гэхдээ чи түүнийг өөртэйгээ ойр байлгаж болохгүй."

Би хариуд нь гашуун үг хэлэх гэсэн ч хэлээ хазлаа. Одоо ярихаас илүү сонсох нь чухал байна.

"Sam... Би... Би үүнийг хийж чадна гэж бодож байна. Би ингэвэл илүү аюулгүй гэж бодож байна."

"Нэг агшинд үүсэх уур уцаар л, хэргийг буруугаар эргүүлнэ. Өчигдөр үдээс хойш чи үүнд хэр ойртсоноо мэдэж байна уу?"

Jacob хариулсангүй.

"Би үүнийг хэр хэцүү болохыг ойлгож байна"

"Би чамайг ойлгож байгаа гэдгийг чинь мэдэж байна." гэж Jacob хүлцэнгүйгээр хэлэв. Үгүй би түүнлүү орилхыг хүсэж байна. Түүнд тэгэж битгий бууж өгөөч!

"Жаахан тэвччих," Sam зөвлөгөө өгч "Жил л болно..."

"Тэр явчихна шүү дээ" гэж тэр гашуунаар дуусгав.

"Тэр чинийх биш шүү дээ," гэж Sam болгоомжтойгоор хэлэв.

Jacob түүнд хариулсангүй, харин миний зүрх эмтэрж орхив. Би Sam-тай санаа нийлэхийг хүсэхгүй байлаа. Бас яагаад энэ шалтгаан бидний нөхөрлөлийг эвднэ гэж.

Анхаарлаа төвлөрүүлэхэд хэтэрхий халуун байгаа болон чимээгүй байдал нь миний сэрүүн үлдэх тэмцэлийг дийллээ. Мөн миний дэргэд, хэтэрхий хээнцэр хүнгэнсэн танил хоолой бүүвэйн дуу дуулах нь сонсогдоход, би унтсанаа мэдлээ.


[center]- = x = - = x = - = x = -[/b][/color]
[/center]

Өмнөх хэсэг нь New Moon зохиолын эх эпилогитой сайхан тохирох байсан юм. Бид үргэлжлүүлж уншихдаа Bella Jacob-ийг яагаад байгааг мэдэхгүй байгаа гэдгийг санах ёстой. Ямар нэг хүн чононы талаархи сэжиг байхгүй. Эпилоги дээр Bella болон Edward хоёр хоёр дахин Forks-д хамт байж, бүх зүйл хэвийн болсон байгаа...
Эпилоги /Төгсгөл хэсэг/ - Хүн.
Өнөөдөр ховор тохиолдох нарлаг өдөр байлаа. Миний өчүүхэн дуртай өдрүүдийн нэг. Гэхдээ Edward байнга амлалтандаа хүрч чадахгүй шүү дээ. Түүнд бас хэрэгцээ байгаа.

Тэр баасан гаригт "Alice бас л үлдэх болно," гэж санал болгосон юм. Би түүний нүдний цаанаас сэтгэл зовинолыг харж-тэр айдас нь намайг ямар нэг болчимгүй зүйл хийвэл асар их уур хилэн болж хувирах юм шиг санагдсан. Яг л La Push дахь мотоциклын дасгал сургуулилтаа давтан хийх, эсвэл Charlie-гийн гар буугаар Орос руллет /revolver хэмээх гар бууны сумлах гол төмөр нь тодорхой тооны сум хийх тасалгаатай байдаг билээ. Тэр гол төмөрний аль нэг тасалгаанд нь сум, хийж сохроор тааруулаад амыг нь өөрлүүгээ харуулж гохыг нь дардаг аюултай тоглоом. орч./ тоглох ч юм уу.

Би "Би томоотой байх болно оо." гэж хуурамч итгэл зоригтойгоор хэлсэн. Саяны өнгөрсөн олон саруудын сэтгэлийн хувирлууд нь миний залийг хурцалж өгсөн юм. "Та нар идэх ёстой. Бид урьдны амьдралын хэв маягтаа шилжих нь зөв."

Ерөнхийдөө бол бүх зүйл миний тооцоолж байснаас ч илүү богино хугацаанд байсан байрандаа орсон байлаа. Эмнэлэг Carlisle-ийг дуртайн аргагүй буцааж ажилд авсан, бас Esme Лос Анжелсд эхлүүлээд байсан амрьдралын хэмнэлээсээ хагацахад баяртай байсан. Аз болход намайг гадаад явах хооронд калкулусын тест авагдсан байсан. Одоо Alice болон Edward надаас илүү төгсөхдөө бэлэн байгаа. Мөн одоогоор Charlie надад сэтгэл хангалуун бус байгаа - эсвэл Edward-тай ярихдаа - гэхдээ эцэстээ Edward-ыг дахин манайд орхыг зөвшөөрдөг болсон.

"Би угаасаа энэ бүх эссэнүүдийг бичих ёстой шүү дээ" гэж би санаа алдаж, дээд сургуулийн багц application-уудыг намируулав. - Edward хог түүгч мэт бүртгэлийн хугацаа нь дуусаагүй байгаа сургууль болгоны application-ийг авч надаар бөглүүлж байлаа - "Надад өөр цагийн гарз хэрэггүй".

"Наадах чинь ч үнэн шүү" гэж тэр хатуувтараар тохуурхан хэлэв. "Чамайг завгүй байлгах хангалттай олон зүйл байна. Тэгээд ч би тэнгэр бүүдгэр болмогц иргэн ирэх болно."

"Цагийг зугаатай өнгөрүүлээрэй" гэж би гэгээлгээр хэлээд, ядарсан юм шиг нүдээ хаав.

Би түүнд бодит зүйлийг итгүүлхийг оролдов. Тэр зомбины талаархи хар дарсан зүүдийг мэдэх шаардлагагүй л дээ.

Харин одоо Charlie гэртээ байна. Хагассайн өдрийн хувьд энэ нь энгийн зүйл яавч биш. Би гал зуухны ширээн дээр application-уудтай зууралдаж байгаа болхоор, надад санаа тавих шаардлага байсангүй. Үнэнийг хэлэхэд аймар уйтгартай байна.

Би асуултуудын утгийг олж, хариулахад анхаарлаа төвлөрүүлэх гэсэн авч, энэ нь асар хүнд байлаа. Бас би ганцаардаж байна; миний амьсгал хүндэрч эхэлсэн тул, би өөрийгөө тайвшируулах гэж оролдож байна. Би яг л нэг жижигхэн хөдөлгүүр шиг-чи чадах болно, чи чадах болно, чи чадах болно, чи үүнийг хийж чадах болно гэж хүнгэнэж байна.

Би хаалганы хонх дугарч анхаарал сарниулах үед уурлах бус харин ч баяртай байлаа. Би хэн ирсэн юм бол гэж гайхаж байна. Гэхдээ надаа ямар хамаа байхавдээ.

Гэтэл гэнэтхэн ширээн дээрээс би гялсхийн бууж "Мэдлээ!" гэж ориллоо.

Charlie "хэн бэ?" гэж алмайран дуугарав. Би зочидын өрөөг өнгөрөх үед Charlie ерөөсөө хөдлөөгүй нь тодорхой байлаа.

Миний нүүрэнд аль хэдийн зочиломтгой инээмсэглэл хөнгөхөн үүссэн байлаа. Тэр хаалганы цаанаас яг л - Иеговын гэрч шиг /Jehovah's Witnesses-г орчуулсан бөгөөд, Jehovah гэдэг нь шинэ үеийн христийн шашинд бурханг хэлж байгаа юм. орч./ - хаалганы цаанаас гэрэлтэх аж.

Хаалга дэлгэгдэх үед "Сайн уу Bella" гэж Jacob Black надруу хариу инээмсэглэв. Түүний инээмсэглэл нь ичгүүргүй бөгөөд их дотно байх аж.

"Хөөх Сайн уу Jacob" гэж би хүлээгээгүй хүнээ харан, гахширан бувтаналаа. Би Италиас амьд ирсэнээсээ хойш түүний талаар юу ч сонсоогүй байлаа. Хамгийн сүүлд би түүнийг цөхөрлийн өнгөтэйгээр баяртай гэхийг сонссон юм. Энэ мөчийг санах үед надад их хүнд байдаг боловч, үнэндээ бол би түүнийг санахын эрхэнд, түүнтэй байсан мөчүүдээ дурсдаг байлаа.

"Чи завтай байна уу?" тэр асууж байна. Гашуувтар өнгө түүний дууны өнгөнд байсан хэвээр ба тэр эдгээр энгийн үгнүүдийг асар их гомдолтойгоор хэллээ.

"Юу хийхээс л шалтгаална л даа" гэж би түүний дууны өнгөнд тааруулж хэлэв. "Би завтай байгаалдаа, гэхдээ би гэрийн хорионд байгаа. Тэгэхээр яг ч завтай гэж хэлж болохгүй"

"Чи ганцаараа байгаа биздээ? миний зөв үү?" гэж илт егөөдөж хэлэв.

"Charlie байгаа"

Тэр зузаан уруулаа цорвойлгон "Би чамтай ганцаарчилж ярилцмаар байна... Хэрэвээ боломжтой бол шүү дээ"

Би арчаагүйгээр гараа элгэндээ тэвэрч "Чи Charlie-гаас асуугад үздээ," гэж би Jacob-ийг ялах гэж буй хөөр баясалаа барьж ядан хэллээ. Charlie хэзээ ч намайг гэрээс гаргахгүй.

"Миний хэлэх гэсэн санаа наадах чинь биш" гээд түүний хар нүд үнэнээсээ ярьж байгааг илэрхийлэв. "Би Charlie-гаас зөвшөөрөл авах талаар яриагүй байна"

Би түүнлүү бараанаар харж "Миний аав л надад юу хийхийг заадаг цорын ганц хүн шүү дээ"

"Чи тэгэж хэлж байгаа бол" гээд мөрөө хавчин, мөрөн дээгүүр минь "Хөөе Charlie" гэж орилов.

"Энэ чи юу Jake?"

"Тийм байна, Charlie Bella надтай хамт гадагшаа гарч болох уу?"

"Бололгүй яахав" гэж Charlie энгийнээр хэлэх үед миний төлөвлөж байсан бахдалтай инээд, хөмсөг зангидалтаар солигдов.

Jacob сонжсон янзтай надруу нэг хөмсөгөө өргөн харав.

Түүний харцанд илрэх шоглосон өнгө намайг байх ёстойгоос илүү хурдан хөдөлгөж орхив. Би секундын дотор хаалганы гадна, хаалгаа хаагаад зогсож байв.

Би худлаагаасаа дуундаа хөгжилтэй өнгө оруулж "Чи хаашаа явмаар байна?" гэлээ.

Энэ удаад тэр өөртөө итгэлгүйхэн болж, "нээрээ юу? Үнэхээр чи надтай хоёулахнаа байх уу?"

"Юу гэнээ?" гэж би шаардан асуув.

"Юу ч бишээ" гэж бувтнаад ой мондны зүг ширтэн зогслоо.

"2-уулаа тэр зүгрүү явцгаая," гэж би гудамжны баруун доод хэсэгрүү зааж хэлэв. Надад очих дуртай ойн цоорхой байгаа. Тиймээс одоо ойлуу яваад яахав.

Тэр надруу дахин сэжигтэй харцаар, хялам хийн харав. Тэгээд мөрөө хавчингуутаа замруу жорооллоо.

Энэ бол түүний мэдлийн цаг, тиймээс би дуугүй байлаа. Цаг өнгөрөх тутам миний сониуч зан хөдлөж байна.

"Би гайхширсан гэдэгээ хэлэх ёстой." гэж тэр замын голд, буланд дахин ярьж эхлэв. "Чамд тэдгээр жижигхэн цус сорогчид чинь юуг ч хэлээгүй гэж үү?"

Би буцаж эргээд гарлүүгээ алхаж эхлэв.

"Яасан бэ?" гэж тэр миний ууртай алхаатай зэрэгцэн алхаж уймран асуулаа.

Би зогсонгуутаа түүнийг ширтэв. "Чи намайг доромжилоод байвал, би чамтай дугарахгүй шүү,"

"Доромжилох ий?" гэж түүний нүд анивчин, гайхширав.

"Чи миний найзуудын талаар ярьж байхдаа, таарах нэрээр нь ярих ёстой,"

"Аан," гэж бас л гайхширсан янзтай байна. Учир нь өрийнхөө сая хэлсэн зүйлд довтолсон шинж байсныг ойлгосонтой холбоотой. "Тэгвэл Alice, нэр нь зөв билүү? Би түүнийг үг алдаагүй гэдэгт нь итгэж чадахгүй нь." гээд тэр доошоо алхах үед би дурамжхан дагаж алхав.

"Би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна"

"Чи хэзээ мангуу юм шиг аашилхаасаа залхах юм бэ?"

"Би тоглоогүй байна," гэж би уцаартайгаар хэлээд "Би угаасаа мангуу юм чинь."

Тэр надруу болгоомжтойгоор хараад "Хмм"

"Яасан?" гэж би хэлэх гээд байгааг нь шаардсан өнгөтэй асуув.

"Тэр үнэхээр чамд миний талаар яриагүй юм уу?"

"Чиний талаар уу? Чиний талаар юу ярина гэж?"

Түүний нүд нь намайг нягтлан харж буй мэт нарийсав. Тэгээд тэр бууж өгсөн янзтайгаар толгойгоо сэгсэрч, ярианы сэдвийг өөрчилөв.

"Тэд чамайг хувиргах болоогүй л байгаа юу?"

Би түүний хэлэх гэсэн санааг шууд ойлгов.

"Би чамд тэд нар намайг тэгэхгүй гэдийг хэлсэн шүү дээ. Чи ийм утгагүй зүйлд санаа зовж байгаа ганц хүн нь,"

Тэр инээмсэглэж, нүд нь нарийсан "Бид юу болхыг харж л байя" гэлээ.

Гэнэтхэн, тэр доошоо бөгтийгөөд намайг өргөнгүүтээ бавгайны гэмээр хүчтэй, урам зоригтой тэврэлтээр намайг тэврэв.

"Намайг буулгаач!" гэж би дэмий л тэмцнэ. Тэр хэтэрхий хүчтэй юм.

Тэр "Яагаад" хөхөрлөө.

"Учир нь би амьсгалж чадахгүй байна!"

Тэр намайг буулгаад, ухран зальтай инээмсэглэл нүүрэнд нь тодров.

"Чи яг хар тамхи хэргэлсэн байх шиг байна," гэж би буруушаагаад, доош харан цамцныхаа үрчлээсийг арилгалаа.

"Зүгээр л би чамд анхааруулсан гэдгийг санаж яваарай," гээд тэр худлаа инээж, нээх хол биш - тонгойж - миний нүүрийг том алгандаа барьчихав.

Би эсэргүүцэн "Jacob..." гэж бүх чадлаараа орилох үед, нэг гар нь яг л хүүхэд шиг амыг минь барьчихав.

Тэр намайг үл тоомсорлон, миний духан дэр хэдэн секунд үнсэв. Үнсэлт эхэндээ тоглоом шиг эхэлсэн боловч, сүүлдээ түүний нүүрэнд ууртай дүр тодров.

Больмогцоо "Чи надад духан дээрээ үнсүүлхийг яагаад зөвшөөрөхгүй байгаа юм Вella" гэж хэлээд тэр гараа буулгаад, нэг алхам ухрав. "Чамд таалагдаж болно шүү дээ. Бусдаас өөр халуун."

"Би эхнээс бүгдийг тайлбарласан шүү дээ. Jacob,"

"Би санаж байна" гээд тэр санаа алдан "Миний буруу. Би атгасан гараа гар бөмбөгөн дээр тавьчихлаа."

Би доошоо уруулаа хазан зогсно.

"Bella би чамайг санасан хэвээрээ шүү. Бүр хэтэрхий их. Тэгээд, бидний найзын харьцаа дөнгөж сэргэж эхэлж байх үед, тэр эргээд ирчихсэн."

Би түүнлүү ширүүнээр харж "Хэрэв Sam байгаагүй байсан бол, бид найзууд хэвээр байх байсан юм."

"Чи тэгэж бодож байна уу?" гээд Jacob одоо л нэг юм инээмсэглэх ба инээмсэглэл нь ихэмсэг аж. "За за, Тэгвэл би түүний гарт шийдвэрийг үлдээе," түүний басамжилж хэлсэн төлөөний үг нь Sam-г заагаагүй байна.

"Чи юу гэх гэсэн санаагаа хэлдээ?"

"Би чиний найз байх болно - хэрэв түүнд ямар нэг асуудал байхгүй бол шүү дээ" гэж хэлээд дараа нь тэр маш зугаатай байгаа шинжтэй хөхрөв.

Би хөмсөгөө зангидсан ч, энэ мөчийг алдахыг хүссэнгүй. "Болж байна," гээд би нэг гараа урагш сунган "Найзууд,"

Тэр миний гарыг худлаа инээн барив. "Хамгийн балай нь - Хэрэв тэр чамайг миний найз байхыг зөвшөөрвөл" гээд тохуурхсан шинжтэй тургилан "Болж л байна. Би энэ тал дээр бусдаасаа арай илүү. Sam намайг байгалиас заягдсан гэдэг юм." түүний нүүр зэвүүцсэн шинжтэй болов.

"Юунд заягдсан гэж?" гэж би гайхширан асуухад

"Энэ талаар би чамд цус сорогчидын амаар яриулмаар байна – би яагаад чиний найз болж болохгүй вэ гэдгийг тэр чамд тайлбарлах үед." Jacob дахин хөхрөв.

Би эргэсэн боловч тэр миний мөрнөөс барив.

"Уучилаарай. Энэ зүгээр амнаас урасчихлаа. Би мэдээж... Edward гэх гэсэн юм."

"Анхаан мэдээж. Чи тохиролцсоноо санах хэрэгтэй шүү." би бараан өнгөтэйгээр түүнд сануулав.

"Би хэлэлцээрийн ашигтай талд нь байна, битгий санаа зов" тэр инээд алдав.

"Би чиний хошигнолыг ойлгохгүй байна" би гомдоллов.

"Чи ойлгох болно оо" тэр дахин инээгээд "Гэхдээ би чамд энэ нь тийм ч инээдтэй гэдэг баталгааг өгч чадахгүй шүү"

Тэр одоо манай гэр лүү эргэж алхав. Тэгэхээр тэр хэлэх гэснээ бүгдийг нь хэлсэн бололтой.

"Sam-аар юу байна?"

"Тийм ч таатай бус байгаа, чи аягүй л бол мэдэж байгаа байх. Чи вампируудыг хотод эргэж ирэх үед биднийг баяртай байгаа гэж бодоогүй байх."

Би хөлдүүс байдалтайгаар түүнлүү харав.

"Өө болилдоо Bella" гэж тэр ёолох мэт дугарч, нүдээ эргэлдүүлэв.

Би хөмсөгөө зангидан өөр зүгрүү харав. Тэр дахин инээлээ.

"Quil-р сонин юу байна?" би түүнийг элэглэв.

Түүний нүүрний хувирал шууд хөмсөгөө зангидсан, бодлогоширсон болов. "Би түүнтэй нэг их уулзахгүй байгаа," тэр архирав.

"Анхаан"

Тэр өвдсөн, ууртай өнгөөр "Энэ ердөө л цаг хугацааны асуудал. Одоо өөрийгөө хар л даа."

"Одоо юу гэж?"

"Одоо чиний найз нар чинь ирцэн л байж байна."

Бид биенээ ширүүн харцаар ажин хэсэг зогсов.

Би шийдсэн өнгөтэйгээр "Би чамайг энэ чигээрээ байгаад байвал ярьж чадахгүй шүү,"

Би түүнийг номхорно гэж бодоогүй боловч, тэр номхорлоо.

"Чиний зөв. Би тийм ч нөхөрсөг биш байна уу? Би цагийг дэмий үрж болохгүй - Энэ аягүй л бол бидний сүүлийн яриа ч байж магадгүй."

"Би чиний бурууг ойлгуулсандаа баяртай байна," гэж би бувтнав.

"Хөгжилтэй байна. Харин би чиний бурууг ойлгуулах үед баяртай байхгүй л байх болов уу."

Бид манай гэрт иргэж ирсэн байлаа. Jacob надтай үүдний пин лүү алхаж байснаа зогслоо.

"Чи түүнийг удахгүй ирнэ гэж бодож байна уу?"

"Чи Edward-г хэлээд байнаадаа?"

"Тийм... Edward-ийг" шинж нь түүнд Edward-ийн нэрийг хэлэх үед хүнд байх шиг байна. Түүнд Alice-ийн тухай ярихад хамаагүй дээр байдаг юм.

"Дараа уулзъя даа," гэж би бүдэгхэн хэллээ.

Jacob-ийн нүд үүлэн чөлөөний нарнаас тусах туяанд гялбана.

"Аан нээрээ" гээд тэр нэг юм санасан шинжтэй болоод "Түүнд 'сайн уу' гэснийг минь дамжуулаарай," гээд тэр ахин хөхрөв.

"Тэгэлгүй яахав." гэж би бувтнав.

Тэр инээж дуусаад "Би чамд үүнийг юу гэж ойлгуулах аа мэдэхгүй юм. La Push чамгүйгээр их уйтгартай байгаа шүү."

Тэр агшинд миний амьсгал зогсох шиг болов. Jacob гараа дахиад дэлгэв.

"Баяртай, Bella" тэр миний үсэнлүү дулаахнаар шивнэн, үлээн хэллээ.

Би эргэж хэвийн байдалдаа орж юу болсныг ойлгох үед, Jacob гудамны доош гараа жинснэн өмднийхөө халаасанд хийн, алхаж байв. Энэ үед би түүнийг яаж ирсэнийг гайхав. Надад лав ямар нэг унаа харагдахгүй байна. Түүний урт хөл нь түүнийг авчирсан байж болох л юм, би түүнлүү орилж асуух гэлээ. Гэхдээ тэр хаа нэгтээ зогсон буй Sam-тай уулзана байх. Тиймээс би дуугай чигээр үлдэв.

Миний хийсэн зүйлс бүхэн нь түүнтэй салах ёс гүйцэтгэсэн байлаа. Би санаа алдав.

Би Charlie-гийн хажуугаар өнгөрөх үед тэр босож биднийг хараагүй нь илэрхий байлаа.

"Богинохон байлаа шүү" гэж тэр бодлоо хэлэв.

"Jacob хүний зэвүүг хүргэсээр байгаад явлаа." би түүнд хэлэв.

Аавын нүд зурагтан дээр байсан хэвээр, богинохон хөхрөв.

Дараа нь би анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байгаа болхоор, хийх юмнуудаа аваад өрөөнлүүгээ дээшээ гарлаа. Хэрэв би гал зууханд байх юм бол ширээн дээрхи цагийг харсаар өдрийг барах байх. Харин миний өрөөнд бол сэрүүлэгтэй цахилгаан цагныхаа залгуурыг нь салгачихад л хангалттай. Бороо шаагиж миний анхаарал саринах үед би таван application-ий цаана гарсан байлаа. Би цонхонлуу харав. Эцэстээ сайхан цаг агаар дуусах шив. Би богинохон инээмсэглээд, дараагийнхаа асуултыг хариуллаа. Надаа ахиад жаахан цаг байна.

Ямар нэг хатуу зүйл миний бусэлхийнээс бүдүүлгээр тэвэрч, орон дээр огцом тавив. Намайг амьсгаа авч орилох гэх үед, миний нуруу хана налаастай байлаа. Энэ үед намайг ямар нэг хатуу, хүйтэн - бас танил зүйл хатгахыг мэдэрлээ. Намуухан, аюулын архираан түүний шүдний завсараар сонсогдно.

"Edward юу болсон бэ? Энд хэн нэгэн байгаа юм уу?" гэж би айдастайгаар хэлэв. Энэ асуултанд хэтэрхий олон муу хариултууд байгаа. Бид хэтэрхий оройтож. Edward-ийг хэрэггүй сонсож. Би зүгээр л Alice-ийг намайг өрчилөөтөх гэдэг байж. Миний амьсгал айдастайгаар давхцаж байна.

Энэ үед Edward "Хмм" гэж гайхсан шинжтэйгээр дугарав. "Худал түгшүүр,"

Би гүн амьсгал аван, "За"

Тэр буцаж эргэн, надад зай гаргаж өгөв. Тэр хоёр гараа мөрөн дээр минь тавьлаа. Гэхдээ өөртөө татахгүй байна. Тэр миний нүүрийг нүдээрээ нягтлан хараад, төгс хамар нь яльгүй үрчийв.

"Намайг саяны явдалд уучилаарай" гэж гэмшилтэйгээр хэлээд "Хэтрүүлчихэж."

"Юунд?"

"Түр хүлээ" гээд тэр арагш нэг алхан намайг сонин байдалтайгаар толгойноос өсгий хүртэл харлаа. "Эхлээд чи надаа өнөөдөр юу хийсэн талаараа сонирхуулаач?"

"Би өнөөдөр томоотой байсан." гэж амьсгалалгүй хэлээд "жаахан алхсан"

"Ердөө л хагас зам уу?" тэр шоглоод, өнөөх сонин харцаараа дахиад намайг ажив.

"Чи бодож байснаасэрт ирлээ шүү." Одоо би тэвдсэн байдлаасаа гарч эхлэж байна. Миний дотор хөөр баясалын долгион буй болохыг би мэдэрлээ. Мэдээж түүнийг ирсэнээс болж шүү дээ.

"Чи өөр юм хийсэн үү?" гэж үргэлжлүүлэн ямар нэг юм горьдов.

Би мөрөө хавчиж "Jacob Black манайд ирээд явсан."

Тэр гайхсан шинжгүйгээр толгойгоо дохиж "Тэр ч цагаа сайн сонгож шүү. Бараг л намайг явахыг хүлээж байсан мэт,"

"Яг тэгсэн" би зөвшөөрлөө, бас одоо би тэвдэж эхлэв. "Учир нь Edward тэр... юу, тэр бүхнийг мэдэж байгаа юм шиг байна лээ. Тэр яагаад Billy-д одоо гэнэтхэн л итгэж эхэлсэнийг би мэдэхгүй байна."

"Би мэдэж байна" гэж тэр бувтнав.

"Юу?" би асуугаад, болгоомжлолоо дахин нэмэгдүүлэв.

Гэхдээ Edward жаахан ухарч, нүүрэнд нь халамжийн шинж илрэв.

Би ундууцаж эхлэн "Би гомдож эхлэж байна шүү, Чи надад юу болоод байгааг хэлэхгүй юм уу?"

"Магадгүй" гэж тэр түдгэлзэн "Би эхлээд чамаас нэг юм гуйж болох уу?"

Би санаа алдан "Тэг тэг." гээд орон дээрээ замбараа нь алдагдсан цааснуудыг цэгцлэх гэж суув. "Юу хүссийн?" Би түүнд нэг их туслахааргүй хүн гэдгийг уул нь мэдмээрсэндээ.

"Би чамайг Jacob Black-с хол байна гэж амлавал маш их баярлах болно шүү. Тэгвэл намайг тайван байлгах болно."

Би ангайж орхив. Би түүнлүү аймшигтайгаар үл итгэсэн харцаар "Чи тоглож байна уу." гэлээ.

"Үгүй, би тоглоогүй байна." гэж түүний нүдэнд гуниг тодрон хэлэв. "Чи надад сая яг зүрхний шигдээс үүсгэх гэж байна - тэгээд энэ амархан зүйл биш гэдгийг мэдэж байна."

Тэр үүгээрээ юу гэх гээд байгааг ойлгосонгүй, түүний хэлээд байгаа зүйл нь яг л миний хийхгүй байх зүйлийн талаар яриад байна."Чи үнэнгээсээ яриад байна уу. Чи надаар сонголт хийлгэж чадахгүй."

Хөмсөгөө зангидаж "Сонголт гэнэ ээ?"

"Jacob надад заавал сонголт хийх ёстой гэсэн л дээ. Тэр өөртэй нь намайг найзууд байхыг чамайг зөвшөөрөхгүй гэж хэлсэн - хариуд нь би битгий хөгийн юм яриад бай гэсэн" би түүнлүү царайчилсан харцаар харлаа-миний зөв болхыг нотлуулах гэж.

Түүний нүд нарийсч "Би Jacob Black-тай санал нэг байгаадаа дургүй минь хүрж байна..."

"Үгүй ээ" би орь дуу тавив. "Би үүнд итгэж чадахгүй нь!" би дээш босон зогсож дороо дэвслэх үед шалан дээр цаснууд унан хөглөрөв.

Түүний нүд дүнсийж, "Гэхдээ чи бас нөгөө сонголтыг нь хийж болно шүү дээ" надад сануулав.

"Битгий тэнэгтээд бай!" би хөмсөгөө зангидав.

Edward уцаарлан "Тэр чамд ийм чухал гэдгийг би мэдээгүй явж"

"Чи хардаад байгаам уу." гэж би үл итгэн гомдоллов.

Тэр үнэрлэснээ, дахин хамраа үрчийлгэж "Шинж нь тэр чамтай их ойртсон бололтой"

"Миний санаа байгаагүй юмаа." гэхдээ миний нүүр улайчихав.

Тэр мэдээд, нэг хөмсөгөө өргөв.

"Чи намайг ямар нэг хүн, эсвэл зүйлтэй хардах ямар ч шалтгаан байхгүй. Чи үүнийг мэддэггүй гэж үү? Гэхдээ Jacob бол надад чухал хүн. Хүмүүс дотроос тэр миний хамгийн сайн найз. Яг л миний гэр бүлийн хүн шиг. Хэрэв Jacob байгаагүй бол..." би толгойгоо сэгсэрлээ. Jacob байгаагүй байсан бол, миний хувьд үхэл ч хамгийн аймшигтай зүйл биш байх байсан.

"Хүмүүс дотроос хамгийн сайн найз" гэж Edward нам дуугаар давтан хэлээд, хэсэг цонхоор хайнгадуухан харав. Тэр миний хажууд ирээд хамттай суулаа. Гэхдээ бага зэрэг зайтай суусан нь гайхалтай. "Би түүнд өртэй гэдгээ зөвшөөрч байн - нэгээс ч илүү өртэй - усан авснаас аварсан гээд л. Үүнийг үл тоовол би чамайг... зайгаа барьвал зүгээр гэх байна. Учир нь хардалт энэ тэр асуудлын гол нь биш. Гол нь би чиний аюулгүй байдал, тусын тулд хэлж байна."

Миний нүд анивчлан "Аюулгүй байдал гэсэн үү? Чи юу яриад байна аа?"

Тэр санаа алдан, хөмсөгөө зангидаж "Энэ миний ярих ёстой нууц бишээ. Чи яагаад өөрөө Jacob-с юу болоод байгааг нь асуугаагүй юм бэ?"

"Би асуусан,"

Тэр уруулан дээрээ хуруугаа тавьж, нам дуугаар ярьхыг хүсэв.

"Би хэд хэд асуусан," би ууртайгаар, гэхдээ аярхан үргэлжлүүлж "Харин Jacob надад, 'Би чамд энэ талаар цус сорогчид чинь ярьвал зүгээр’ гэсэн"

Тэр зүгээр л нүдээ эргэлдүүлсэн тул би цааш үргэлжлүүлэв.

"Тэр бас чамд 'Сайн уу' гэж хэлэхийг хүссэн" би энэ үгийг хэлэхдээ Jacob-ийн хэлж байсантай адил ёжлосон өнгөөр хэллээ.

Тэр толгойгоо сэгсэрч, гунигтайгаар инээмсэглэв. Тэр гараа мөрөн дээр минь тавьж, намайг жаахан татав. "Тэгвэл яахав." гээд "Би чамд бүхнийг хэлье. Би чамд хамгийн жижиг хэсэг бүрийг ярьж, гарах асуулт бүрд чинь хариулъя. Гэхдээ эхлээд чи надад нэг зүйл хийгээд өгөөч?" Тэр бараг л уучилалт гуйсан янзтай нэг хөмсөгөө өргөж, хамраа ахин үрчийлгэж "Чи үсээ угааж болох уу? Үснээс чинь хүн чононы үмхий үнэр үнэртээд байна."

Stephenie Meyer: Би сүүлийн мөрөнд алдаа мадаг байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна.


төгсөв

_________________
http://lifenmusik.blogspot.com/


Top
   
 
PostPosted: Feb.02.10 11:34 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.03.08 8:48 pm
Posts: 1854
Location: Maine Road
Ийнхүү Stephenie Meyer зохиолчийн Twilight-ийн дөрвөлсэн зохиолоос хасагдсан хэсгийг орчуулж дуусгалаа. Sepheria бид 2-ын хийсэн буйдхан орчуулгийг таалан соёрхсон та бүхэнд талархлаа.

Дээр дурьдсанчлан уг зохиолын эхний 2 номонд л хасагдсан хэсэг байдаг юм. 2-р зохиол дээрээс зохиолчоос гадна мэргэжлийн хянан тохиолдуулагч, туслах нар ажиллаж эхэлсэн учираас 3,4-р номонд хасагдсан хэсэг байхгүй аж.

Ном болон кино шүүмжилэгч нарын сонирхохыг хүсдэг юмнуудын нэг нь ном, киноны хасагдсан хэсэг байдаг юм. Хасагдсан хэсэг дээр зохиолчийн хүмүүст хүргэх гэж байсан санаа, үзэл бодол тусгагдсан байдаг болхоор тэдэнд сонирхолтой байдаг болов уу.

_________________
http://lifenmusik.blogspot.com/


Top
   
 
PostPosted: Feb.03.10 2:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
hooh uneheer urt heseg bna shuu. :wink: BJ ih hicheej ajillajee. :hi: uneheer ih bayarlalaa. :imhappy: nadad ch gesen hasagdsan hesguud ih taalagddag. zohioliig togs bolgoj bgaa yum shig sanagddagiin. amlasandaa hursend dahin bayarlalaa. =BJ= and Sepheria :wd:

_________________
always raining in my world


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 11 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited