#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.21.19 9:02 pm

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 159 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next
Author Message
PostPosted: Sep.30.09 1:33 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3633
Location: Өвөлд
Breaking dawn
by Stephenie Meyer
Twilight дөрөмсөн романы сүүлийн дэвтэр болох "Breaking dawn"-ийг та бүхэнд хүргэж байна.
Энэхүү зохиолыг эх хэл дээрээ унших боломжийг олгохоор Асуулт самбарын гишүүд сэтгэл зүрхээ харамгүй зориулан, хүч хөдөлмөрөө шавхан ажилладагийг та бүхэн хэдийн мэдэх билээ.


Image


Last edited by Masgu on Oct.05.09 11:02 am, edited 2 times in total.

Top
   
 
PostPosted: Oct.01.09 2:03 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.17.08 3:02 pm
Posts: 3202
орчуулгын хэсгээс
- Аз жаргалаа амталж үз, Бэлла. Тэгэж удаан хүлээдэггүй юм шүү. – Алис.
- Би чамтай гэрлэхийн төлөө бүтэн зууныг элээж сууна, Хатагтай Свон – Эдвард.

- Надад ахин санаа зовох хэрэггүй болохоор ямар сонин байх бол.
Тэр энэ бүх чөлөөт цагаа юунд зарцуулна? Шинэ хобби олж авах хэрэгтэй болох нь дээ – Бэлла.

- Хэрэв Эдвардыг нааш гаргахгүй бол бид дотогш орж очлоо шүү! – Эммэт.

- Би сүргийн асрагч эх биш – Жекоб.
- Бүх зүйл гайхалтай бүтнэ, Чарли.
Гол нь харсан бүхэндээ битгий итгэ – Жекоб.
- Би сүргээрээ бахархдаг. Тэдний тусын тулд юуг ч хийнэ – Сэм.
- Би бодлоо. Сум чамархай цоолоод нэвт гарлаа гэхэд
би үхэх болов уу эсвэл цэвэрлэх гэж бөөн гай болох юм болов уу? – Жекоб

- Бэлла том хүн болсон баймаар. Гэрлэлээ, эх боллоо. Жоохон ч гэсэн намба суумаар юм – Жекоб.
- Чи. Би. Гар барилдаан. Хоолны ширээн дээр. Одоо. – Бэлла.
- Чи жинхэнэ хүн юм даа, Бэлла. Гормондоо захирагдсан – Эдвард.
- Чи. . . дэр хазсан юм уу? Яагаад? – Бэлла
- Нас явж байна шүү, Бэлла. Яахав, яг тийм биш ч гэсэн
миний санааг чи ойлгосон байх – Жекоб.

- Алис бол байгалийн сарниаж үл дийлэх хүчин байлаа – Бэлла.


- Балай эргүү шаргал үст – Жекоб.
- Чи хүртэл, Жекоб Блайк,
Намайг өөрийгөө зүхэж явдаг шиг үзэн ядаж чадахгүй – Эдвард.

- Намайг овоолсон үнс болсны минь дараа – Росали.
- Чи мэдэх билүү ‘Би чамд хэлсэн биз дээ’ чинь ахтай гэж, Жекоб?
Түүний нэрийг ‘Новшийн амаа хамхи’ гэдэг юм – Бэлла.
- Би чамд бүрэн дүүрэн ойлготол чинь тайлбарлаж чаддаг ч болоосой.
Буу аваад чамайг буудаж чадахаас илүү би түүнийг шархлуулж чадахгүй.
Би түүнд хайртай – Бэлла.
- Надаар хувцаслуулсан хэн бүхэн тэнэг харагдана гэж үгүй – Алис.
- Чи түүнд хатуу хандаж болохгүй, Леа. Бэлла их үнээр өөрийгөө зольсон,
бид бүхэн үүнийг хүлээн зөвшөөрөх учиртай. Энэ бол хүний амь авахыг эс тэвчих бидэнд тэрс хэрэг боллоо.
Энэ цаазыг үл тоон орхино гэдэг гутамшигтай байна.
Өнөөдөр хийсэн зүйлийнхээ төлөө бид бүгдээрээ гашуудах болноо – Сэм.
- Заримдаа цус сорогч үнсэж байгаагаа мартах тун амархан – Бэлла.
- Намайг хамт яваа цагт хэн ч чамайг муухайгаар нь дуудаж зүрхлэхгүй – Алис.

- Нүдийг минь бүрхэн бөнжигнөх нулимсандаа би ухаарахыг хичээлээ,
үлгэрийн үнэн гэвэл энэ гайхалтай нэгэн минийх гэдэгт л байна. - Бэлла.

- Надтай үлдэнэ шүү, Бэлла! Сонсч байна уу? Үлд!
Намайг орхиж болохгүй! Зүрхээ цохилууна шүү! – Жекоб.
- Гал ус, заримдаа биенээ сүйтгэлгүй хамт орших нь бий.
Би түүний нэг хэсэг болсон нь үүний бас нэгэн баталгаа. - Бэлла.
- Утас хангинасаар л. Эдвардыг хариулахыг хүснэ.
Цаг нь ирлээ. Миний амьдралын хамгийн чухал мөч – Бэлла.

- Ийм зүйл хулчгаруудад зориулаагүй байдаг. – Бэлла Каллэн.
- Би бараг л буцаж очих гэж байсан. Би бараг л эргэж хараад өвдөг сөхөрч ахиад гуйх гэж байсан.
Гэхдээ би Бэллаг, түүний хөлдүү тэнэгийг орхих хэрэгтэй байсан юм,
яг л түүнийг алж байгаатай адил намайг ч цааш нь харуулчих байлаа. – Жекоб.
Breaking Dawn

Тун удахгүй...


Top
   
 
PostPosted: Oct.01.09 3:13 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18910
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
миний орчуулгын хэсгээс

Хүйл: Жэйк, залуу минь, энэ бол том асуудал шүү. Бид ингээд орхичихож болохгүй.
Жэйкоб: Та нар асуудлыг байгаагаас нь илүү том болгох гээд байна. Аюулд орсон нь хэн бэ гэвэл Бэлла.
Сэм: Энэ дахиад л түүний сонголт, гэхдээ энэ удаад бид бүгдэд нөлөөлнө.
Жэйкоб: Би тэгж бодохгүй байна.
...
Сэм: Бидэнд сүрэг бүхлээрээ байх нь хэрэгтэй. Жэйкоб, чи бол бидний хамгийн сайн тулаанч.
Чи бидэнтэй хамт тулалдах болно, тэгэхээр чи Эммэт болон Жаспэр Күллэнтэй
тулалдахад анхаараарай. Чи ... бусадтай нь орооцолдох... хэрэггүй. Хүйл, Эмбри
нар чамтай хамт байх болно.
...
Сэм: Жэйкоб? Чи юу хийчих вэ?
Жэйкоб: Би чамайг дагахгүй, Сэм, ямар нэгэн буруу зүйл дээр
Сэм: Чи... чи гэр бүлийнхээ оронд дайсныгаа сонгож байгаа юм уу?
Жэйкоб: тэд нар.....тэд нар бидний дайсан биш, хэзээ ч байгаагүй,
устгахыг үнэхээр хүсдэг байсан ч би бодлыг нь мэдэрсэн, ийм байх боломжгүй.
Сэм: Энэ тэдний талаар биш...Бэллагийн тухай ярьж байна.
Тэр хэзээ ч чинийх байгаагүй, тэр чамайг хэзээ ч сонгоогүй,
гэсэн ч чи өөрийнхөө амьдралыг түүний төлөө золионд гаргаж байна.
...
Леа: Амаа тат, Жэйкоб. аайя, намайг өршөөнө үү, би,
амаа тат Эрхэм хүндэт Альфа минь гэх гэсийн
...
Леа: Үгүй, Жэйкоб, чи аан гэж бай. Надтай маргалдхаа боль, энэ сайнаар дуусахгүй,
би замаас чинь холхон байж, юу хүссэнийг чинь хийх болно. Сэмийн сүрэгтэй буцан нийлж
түүнээс салж чадахгүй өрөвдөлтэй экс найз охин байхаас бусдыг....
Хэрэв чи намайг явуулахыг хүсэж байгаа бол...
...
Карлайл: Тийм ээ, Бэлла аль хэдийн миний охин болсон. хайртай охин
...
Эдвард: Бодоод үздээ, Карлайл. Хэрэв энэ зүйл хүн гэхээсээ
илүү цус сорогч юм бол, юу хүсч байгааг нь таахгүй байна гэж үү?
Юу нь ойлгомжгүй байна? Жэйкоб олчихлоо шүү дээ
...
Бэлла: Үгүй, би эхлээд туршаад үзье...цаг алга байна.
...
Эдвард: Бэлла, хайрт минь
...
Карлайл: Бие чинь яаж байна?
Бэлла: Өвдөөгүй, өлссөн ч юм шиг... би цангаж байгаа эсвэл өлсөж байгаа
эсэхээ ялгахгүй байна, юу гэх гээд байгааг минь ойлгож байгаа биз дээ?
...
Леа: Би тэдний юу бодож байгааг мэдэж байна, Жэйк. Сэм, тэд Бэллаг
үхэхийг хүлээж байгаа, тэр цагт чи галзуурах болно. Тэд ингэж бодож байгаа.
...
Алис: Чи дэр авах уу?
...
Жэйкоб: Чи түүнд хэлээд үзээрэй.
...
Жэйкоб: Тэнэг шаргал үст
...
Розали: Хэн нэг нь энэ нохойг гаргаадхаач.
Эдвард: Тэр аз жаргалтай байна.

[right]...Breaking Dawn...[/right][/color][/b]

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
 
PostPosted: Oct.01.09 4:26 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн

Joined: Jul.14.09 4:42 am
Posts: 2592
Location: Beauty doesn’t make luv, but luv makes beauty
миний орчуулгын хэсгээс

Бид дулаахан давалгаан дунд тоглож буй далайн
гахайнуудтай хамт сэлж байлаа...
...
Изабелла Каллен: Би өглөө сэрмэгцээ хөдлөхгүй бүр
амьсгалахгүй байхыг хичээж байв....
Нүдээ нээх ч надад аймшигтай санагдаж байлаа...
...
Эдвард Каллен: -Энэ нь бал сард яг тохирох юм байна.
...
Эдвард Каллен: Чи намайг галзууруулж байна шүү, Белла..
...
Изабелла Каллен: Би Эдвардад бага зэрэг санаа зовж байлаа....
Цус сорогчид цочролд ордог болов уу………..
...
Эдвард Каллен: Бид нар энэ зүйл чамайг гэмтээхээс өмнө хол
аваачих болно. Битгий ай. Би чамайг гэмтээхийг хэнд ч зөвшөөрөхгүй...
...
Изабелла Каллен: Би ямар нэг зүйлийг үнэгүйдүүлж байгаа мэт санагдав,
яагаад гэвэл энэ бүхэн домог.
Миний амьдрал бүх талаараа домог мэт..
...
Эдвард Каллен: Белла би чамд хайртай.
Белла намайг уучлаарай.
...
Изабелла Каллен: Түүний жижигхээн нүүр нь намайг
галзууруулахаар үзэсгэлэнтэй байлаа...
Бүр ааваасаа ч илүү үзэсгэлэн төгс юм...
Гайхалтай..
Байж боломгүй юм....
...
Изабелла Каллен: Энэ үнсэлт бид хоёрын анхны үнсэлт мэт байв..
Энэ үнсэлт намайг буруутайгаа мэдрэхэд хүргэв.
Мэдээж би дүрмийг зөрчсөн....
...Breaking dawn...


Top
   
 
PostPosted: Oct.05.09 10:50 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3633
Location: Өвөлд
Бүлгүүд
Bella:
1. Engaged (tamiraa_ganbold)
2. Long Night (tenuulch_muujgai)
3. Big Day (tenuulch_muujgai)

4. Gesture (tseko)
5. Isle Esme (tseko)

6. Distractions (Teddy09)
7. Unexpected (Teddy09)


Jacob:
8. Waiting for the damn fight to start already (x leaf)
9. Sure as hell didn't see that one coming (x leaf)

10. Why didn't I just walk away? Oh right, because I'm an idiot. (pcd)
11. The two things at the very top of my things-I-never-want-to-do list (pcd)
12. Some people just don't grasp the concept of "unwelcome." (pcd)

13. Good thing I've got a strong stomach (darkhan_tsaazat)
14. You know things are bad when you feel guilty for being rude to vampires (julietta)
15. Tick tock tick tock tick tock (croft)
16. Too-Much-Information Alert (darkhan_tsaazat)
17. What do I look like? The Wizard of Oz? You need a brain? You need a heart? Go ahead. Take mine. Take everything I have. (crossbonez9966)
18. There are no words for this. (crossbonez9966)


Bella again:
19. Burning (Teddy09)
20. New (Teddy09)

21. First Hunt (= ur@nus=)
22. Promised (tenuulch_muujgai)
23. Memories (pcd)
24. Surprise (Fohlen)
25. Favor (villain)
26. Shiny (darkhan_tsaazat)
27. Travel Plans (croft)
28. The Future (Masgu)
29. Defection (suicide)
30. Irresistible (croft)
31. Talented (croft)

32. Company (julietta)
33. Forgery (julietta)

34. Declared (croft)
35. Deadline (croft)
36. Bloodlust (croft)
37. Contrivances (croft)
38. Power (croft)

39. The Happily Ever After (suicide)


Last edited by Masgu on Dec.18.09 5:22 pm, edited 4 times in total.

Top
   
 
PostPosted: Oct.05.09 11:05 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
НЭГДҮГЭЭР НОМ: BELLA

Удиртгал
1.Сүй тавилт
2.Урт шөнө
3.Томоохон өдөр
4.Дохио
5.Эсмигийн арал
6.Самуурал, цөхрөл
7.Гэнэтийн юм

Удиртгал

Би олон удаа үхэлтэй нүүр тулж байсан: иймэрхүү юманд дасах хэцүү шүү.
Энэ яг л хачин этгээд, зайлшгүй, гэсэн хэдий ахиад үхэлтэй нүүр тулгарах шиг. Би яг л аюул осолд зориулагдан тэмдэглэгдсэн юм шиг.
Би цаг үргэлж л зугтааж байлаа, гэвч энэ үргэлж надтай хадаатай юм шиг намайг дагаастай. Гэхдээ энэ удаа одоог хүртэл явж ирсэн бусад үеийнхээс огт өөр.
Чи хэн нэгэн айж байгаа хүнээсээ зугтааж чадна, чи хэн нэгэн үзэн яддаг хүнтэйгээ тулалдахыг оролдож болно. Миний бүх л хариу үйлдэл алуурчин, мангас бас дайснуудын эсрэг тоноглогдсон байсым.

Гэвч чиний хайртай хэн нэгэн хүн чамайг бага багаар алж байх үед чамд ямар ч сонголт үлдэхгүй. Хамгийн их хайртай хүн чинь чамайг өвтгөн зовоож байх үед чи яаж зугтаж, яаж тулалдаж чадах юм бэ? Хэрэв чиний амьдралдаа байгаа хамаг л зүйлээ хамгийн хайртай нэгэндээ өгөх хэрэгтэй бол, чи яаж өгөхгүй байх чадах юм бэ? Хэрэв тэр нэгэн хүн нь чиний үнэхээр хайрласан хүн бол?

_________________
www.BreakingDawn-MN.tk


Top
   
 
PostPosted: Oct.05.09 11:07 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
1. Сүй тавилт

Хэн ч намайг ширтээгүй байна гэж өөртөө итгүүллээ. Хэн ч намайг ширтээгүй байна. Хэн ч намайг ширтээгүй байна.
Гэвч өөрийгөө үнэмшилтэйгээр хуурч чадаагүй болохоор шалгах хэрэгтэй болов. Замын ногоон гэрэл асахыг хүлээн суух хоорондоо хажуугийн бүхээгт тэрэгрүү хальт харав. Хадагтай Вебер бүхий л биеэрээ надруу эргэн харсан байлаа.
Тэр яагаад над руу нүдээ бүлтийлгэн ичгүүр сонжуургүй харахаа болихгүй байгаа нь хачирхалтай. Хүмүүс рүү ширтэх нь эелдэг биш гэж тооцогдосоор байгаа биш билүү? Тэр нь надад хандаагүй гэжүү?
Дараа нь би энэ цонхнууд нээрээ битүү хар тенетэйг санан түүнийг намайг ширтэх байтугай миний түүн рүү харж байгааг ч мэдэхгүй байгаа хэмээн таамагласан юм. Тэр үнэхээр намайг ширтээгүй гээд жаахан тухтай болох гэж оролдон, түүнийг миний машиныг л гайхаж байгаа байх хэмээн бодлоо.
Санаа алдан, миний машин.
Зүүн тийшээгээ зэрвэс харангаа ёоллоо. Хоёр явган зорчигч зам хөндлөн гарахаа ч мартан таг ширтэн хөдөлгөөнгүй зогчихсон байлаа. Тэдний ардаас ноён Маршелл бэлэг дурсгалынхаа дэлгүүрийн хавтан шилэн цонхны араас эв хавгүйхэн нэвт харж байна. Ядаж л тэр шилэнд хамраа наах зүтгэх арай л хэрэггүй баймаар.
Гэрэл ногоон болоход би хурдхан зугтахын тулд нөгөө муу хуучин Chevy-гээ хөдөлгөдөг шигээ хамаг хүчээрээ ямар юм бодолгүйгээр хаазаа гишгэн гарч одлоо.
Хөдөлгүүр яг л анчин барс шиг уухичин архирч, машин доргин урагшлахад би хар арьс ан суудалдаа нуруу гэдэс минь тэгширтэл савлаа.


_________________
www.BreakingDawn-MN.tk


Top
   
 
PostPosted: Oct.05.09 11:33 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
“Arg!" тооромсоо алдан мунгинахад амьсгаа бөглөрчихөв. Би сандрахгүй байхыг хичээн тоормосон зөөлхөн гэгч нь тогшлоо. Машин яг л эхэлсэнтэй адил хурдтайгаар зогсож өгөв.
Би эргэн тойрноо анзаарах сөхөө ч байсангүй. Хэрэв тэнд хэн нэгэн энэ машиныг унаж явсан гэсэн эргэлзээ байсаар байсан бол одоо тэр нь үгүй болсон. Хөлийн үзүүрээр хаазаа зөөлхөн жийж хагас мм болгоход л машин сум шиг урагш хурдалж байлаа.

Шатахуун түгээх станц дээр ирж дөнгөлөө. Хэрэв би машинаа сүүлийнхээ бензины дуслаар ажилуулаагүй явж байсан бол хот руу орж ирэх хэрэг гарахгүй байсын. Би олон нийтийн нүдээс хол байх гэж ойрын үед өөрийгөө ПопТартс чихэр, гутлын үдээс зэрэг зүйлсээр хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа билээ.
Би яг л ямар нэгэн уралдаанд байгаа юм шиг хөдлөнгөө картаа шалгуулан, түгжээгээ мултлан банкныхаа тагийг хормын дотор онгойлголоо. Мэдээж надад бензиныг арай хурдан урсгах ямар ч арга зам байхгүй. Намайг албаар уурлуулах гэж байгаа мэт тоолууран дээрх тоо мөлхөх шахам удаан дээшлэж байлаа.
Форкст нарлаг биш, байдаг л шиврээ бороотой байлаа, гэвч би одоог болтол зүүн гартаа гялалзах чамин бөгж рүү анхаарал тавуулан олны анхаарлын төвд байгаа юм шиг санагдана.
Иймэрхүү үед араас хараад ч байх шиг, бас бөгж минь неон гэрлээр анивчиж яг л : Намайг хараач, намайг хараач гээд орлиж буй мэт. Энэ бол тэнэг хэрэг гэдгийг би мэдэж байсан юм.

_________________
www.BreakingDawn-MN.tk


Top
   
 
PostPosted: Oct.05.09 11:38 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
Аав ээжээс гадна хүмүүс миний сүй тависан тухай ярих нь үнэхээр хамаатай гэжүү? Миний шинэ машины тухай? Ivy League-н коллежед учир битүүлгээр элссэн тухайд? Яг одоо халаасанд минь төөнөн байгаа гялгар хар кредит картны тухай?
“Тиймээ, ер нь тэдний юу гэж бодохыг хэн тоодог юм” гэж амандаа үглэлээ.
“Уучилаарай, хадагтай?” нэг эрэгтэй хүний хоолой дуудлаа.
Би эргэж харсан ч тэгээгүй нь дээр байждээ.
Хоёр залуу дээрээ шинэхэн брендийн каяак завь ачсан SUV-н дэргэд зогсоно. Тэдний хэн нь намайг харалгүй хоёул машиныг ширтэн зогсож байв. Би хувьдаа миний машины татдаг энэ их анхаарлыг ойлгосонгүй. Би зөвхөн Toyota, Ford, болон Chevy –ын тэмдэгийг ялгаж чаддагтаа л баярлаж явдаг. Энэ машин бол гялгар хар тансаг сайхан, гэхдээ л миний хувьд зүгээр машин хэвээрээ л байлаа.
“Өөрийг чинь үйлмүүлсэн бол уучлаарай, гэхдээ та бидэнд ямар төрлийн машин унаж яваагаа хэлж өгөөч?” гэж өндөр нь асуулаа.
“Мм. Mercedes, зөв үү?”
“Тиймээ” гэж өнөөх эр эелдэгээр хэлэх үед намхан найзынх нь нүд миний хариултанд нарийслаа.
“Би мэднээ. Гэхдээ таны унаж яваа... Mercedes Guardian мөн уу л гэж мэдэх гэсэн юм?”
Өнөөх эр энэ нэрийг их л бишрэн хэллээ.

_________________
www.BreakingDawn-MN.tk


Top
   
 
PostPosted: Oct.06.09 12:25 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
Энэ залуу, миний...миний сүйт залуу \одоо үед энийг үгүйсгээд ч хэрэггүй бизээ\ болох Эдвард Каллентай сайхан яриа өрнүүлэх юм шиг санагдлаа.
“Эд чинь Европод ч зарагдаж эхлээгүй байгаа шүү дээ. Гэтэл энд ганц байж байдаг”
Тэрнийг миний машиныг тойруулан ширтэж байх үед би машинаа хараад бусад Мерседес суудлын тэргүүдээс ялгарах юм олж харсангүй, гэхдээ би юугаа л мэдвэл гэж дээ – товчхондоо би сүйт залуу, хурим, нөхөр гэх мэт үгнүүдийн дунд эргэлдэж байсан юм. Энэ үгсийг хооронд нь холбох үнэхээр хэцүү байлаа.
Нөгөө талаас би багаасаа л цагаан даашинз, баглаа цэцэг гэх мэт юманд дургүй өссөн. Гэхдээ үүнээс илүү нь гэвэл Эдвардын тухай миний ойлголтонд нөхөр гэх энэ хуучинсаг, уйтгартай хүндэтгэтгэлтэй ойлголт орж ирэхийг нэг л хүлээн зөвшөөрж чадахгүй нь. Энэ чинь яг л тэнгэрийн сахиусан тэнгэрийг компаний нягтлангаар тавих гэж буй мэт. Би түүнийг жирийн нэг амьдралын дүрд хэзээ ч төсөөлж чадахгүй.
Эдвардын тухай бодож эхлэнгүүт л толгой минь төсөөлөлдөө эргэлдэж эхлэх нь бараг үргэлж болждээ.
Нөгөө сонирхогч миний анхаарлыг татах гэж хоолойгоо зассан нь надаас машин бол түүний загварын тухай асуултаа хүлээсээр л байсан хэрэг байж.
“Би мэдэхгүй ээ” үнэнээсээ хэллээ.
“Тэгвэл бид машинтай чинь зургаа авхуулбал дургүйцэхгүй биз дээ?”
Секундын дараа “Нээрээ юу? Та энэ машинтай хамт зургаа авхуулахыг хүсэж байна гэжүү?”
“Мэдээж – би баталгаа үзүүлэхгүй бол хэн ч надад итгэхгүй шүү дээ.”
“За за. Тэг тэг”
Түүнийг цүнхнээсээ мэргэжлийн камер гаргаж ирэн урамтайхан зураг авч байх хоооронд бушуухан суудлынхаа урд руу тонгойн нуугдлаа. Тэд машиныг бүтэн тойрон төрх байдлыг хараад дуустал нь зураг авлаа.

_________________
www.BreakingDawn-MN.tk


Top
   
 
PostPosted: Oct.06.09 12:26 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
“Ачааны машинаа ч санаж байна шүү” гэж өөртөө гонгинолоо. Үнэхээр, үнэхээр, хэтэрхий тохь тухтай ачааны машин минь хэдхэн долоо хоногийн Эдвардын машиныг минь солино гэсэн хэтэрхий нэг талын тохиролцооны дараа сүүлчийн удаа хэржигнэсэн юм.

Эдвардынхаар бол миний ачааны тэрэг хангалттай удаан амьдарсан бөгөөд байгалийн жамаараа хугацаа нь дуусаж байгаа хэрэг ажээ. Мэдээж, надад ачааны машинаа үхлээс аврах ямар ч арга зам байгаагүй. Миний дуртай механикч.
Би шууд л энэхүү бодлоо зогсоон нөгөө эрийн гадаа ярьж байгааг сонсон суулаа.. “... интернетийн видео дээр энэ машин руу галаар шүршигч буугаар дайрхад будаг нь ёстой яагаа ч үгүй дээ.”
“Мэдээж үгүй. Чи энэ хонгорын дээгүүр танк явуулсан ч болно. Энэ хавиар бол зах зээл багатай л байгаа. Middle East дипломатууд, зэвсгийн наймаачин болон хар тамхины наймаачдад л зориулагдсан машин.”
“Энэ охиныг юу гэж бодож байна? Ямар нэгэн юм хийдгийм боловуу?” намхан нь дуугаа намсган асуулаа. Би ч хацар халуу дүүгэн бушуухан тонгойлоо.
“Магадгүй шүү. Пуужингийн хамгаалалттай шил бас 400н фаундын их биеийн хамгаалагч хуяг энэ тосгонд юунд хэрэгтэй болохыг төсөөлж ч чадахгүй нь. Хаа нэгэн илүү аюултай газар луу явж байгаам байлгүй дээ.”

_________________
www.BreakingDawn-MN.tk


Last edited by tamiraa_ganbold on Oct.06.09 12:29 pm, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Oct.06.09 12:33 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
Хамгаалалтын хуяг, 400н фаундын хамгаалагч хуяг бас пуужингийн хамгаалалттай шил?
Би сум нэвтэрдэггүй шилийг нь ч харж байгаагүй ш дээ.
За яахав, эцсийн эцэст хошин маягаар гуйвуулах юм энэ ямар нэгэн утга илэрхийлэх л юм байна. Бидний тохиролцоонд Эвдардын хувьд давуу талтай байна гэж санаагүй байсан ч хамаг жин түүний талд байсанаас түүний надад өгч чадах зүйлс нь авч чадахаас нь хамаагүй их байсан юм.
Хэзээ хэрэгтэй гэсэн үедээ миний ачааны машиныг солихыг би түүнд зөвшөөрсөн ч гэлээ ийм хурдан болчихно чинээ санаагүй. Би түүнд ачааныхаа машиныг манай гэрийн урд классик Шевигийн үзүүлэн мэт зогсдог болсныг хэлэхдээ түүний шинэ машины сонголт намайг ичээнэ гэдгийг сайн мэдэж байлаа.
Ширтэлт, шивнээ зэргийн бай болно гэж бодож байсан юм. Тэр хэсгийн тухай ч миний зөв байсан шүү, гэхдээ хамгийн муу нь гэвэл тэр надад 2ын хоёр машин өгнө гэдгийг мэдээгүй байсанд байгаан. Тэгээд намайг эргүүтээд байхаар тэр надад “өмнөх” бас “дараах” гэсэн машин байгааг тайлбарлаж өгсөг юм
Энэ бол зөвхөн “өмнөх” машин нь байлаа. Тэр энэ машныг зээлсэн бөгөөд хуримын дараа буцааж өгнө гэж амалсан байсан юм. Одоог болтол би түүнийг хоёр машин сонгосон учрыг олоогүй л явлаа. Хаха. Учир нь би хэврэгхэн хүн хэвээрээ, аваар осолд өртөмтгий, азгүйтлийн золиос болсон учираас одоогоор надад хуягт хамгаалалт хэрэгтэй байгаа юм байна. Инээдтэйн юм. Тэр болоод түүний ах нар миний араар намайг шоолдогт нь эргэлзэх ч хэрэггүй.
Эсвэл магадгүй, ердөө л магадгүй энэ бол тоглоом биш, тэнэг минь гэж нэгэн чимээгүйхэн дуу хоолой шивнээд байх шиг. Магадгүй тэр надад үнэхээр санаа зовж байж болох юм. Энэ ч гэсэн тэрний намайг хамгаалахаар жижиг хашлага давахаар оролдож байгаа анхны тохиолдол биш юм.
Би санаа алдлаа.

_________________
www.BreakingDawn-MN.tk


Top
   
 
PostPosted: Oct.06.09 12:35 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
Би “дараах” машинаа арай харж амжаагүй байлаа. Тэр нь Калленыхны гаражны цаад гүн мухарт битүү бүтээлгээтэй байгаа. Ихэнх хүмүүс одоогийн очоод нууцаар харахыг хүсэх байсан ч надад тийм хүсэл байсангүй. Магадгүй тэр машинд хуяг байхгүй байх – учир нь бал сарын дараа надад хэрэг болохгүй юм чинь.
Үнэндээ бол бат бөх байна гэдэг нь миний харж байгаа маш олон давуу талуудын нэг л байлаа. Калленныхны нэг хэсэг байхын хамгийн шилдэг нь үнэтэй машин эсвэл санаанд багтмааргүй кредит карт нарын аль нь ч биш юм.
“Хүүе”, өндөр эрэгтэй нь цонх руу шагайн тогшиж, “Бид дуусчихлаа. Маш их баярлалаа” гэхэд нь
“Зүгээрээ” гэж хариулаад дөрөөгөө алхуурхнаар жийж хөдөлгүүрээ асаан хөдөллөө.
Хэдэн ч удаа энэ танил замаар явсан хамаагүй гандаж онгосон зарлалын хуудастай дасаж чадахгүй л байлаа. Нэг бүр нь утасны шон дээр бэхлэгдсэн бөгөөд гудамжны тэмдэгтэд наалдсан байгаа нь нүүрэн дундуур минь алгадаад авах шиг л боллоо. Зүй ёсоор хүртэх алгадалт. Миний түрүүхэн зогсоосон бодол яахын аргагүй мөлхөн буцаж ирэв. Энэ зам дээр иймэрхүү бодлуудаас зугтах ямар ч арга байхгүй. Миний танил механикчийн хөрөг шонгийн мод болгон дээр наалдаастай байхад би яаж чадна гэж?

_________________
www.BreakingDawn-MN.tk


Top
   
 
PostPosted: Oct.06.09 12:40 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
Миний хамгийн сайн найз. Миний Жакоб. ЭНЭ ХҮҮГ ХАРСАН УУ? Зарлалын хуудаснууд Жакобын аавын санаа биш байсан юм. Миний аав Чарли эдгээр зарлалуудыг хэвлэж бүх л хотоор тараасан юм. Зөвхөн Форкст ч биш Форт Анжелос, Секуйм, Хокуйам, Абердээн гээд л Олимпик Пенинсулыгийн бусад бүх л хотуудад тараасан байсым. Тэр мөн Вашингтон мужийн бүх л цагдаагийн тасгууд адилхан зарлалын хуудасыг ханан дээрээ наасан байх хэрэгтэй гэдэгт итгэлтэй байхыг хүсэж байлаа. Түүний өөрийнх нь тасаг тэр чигээрээ Жакобыг олохоор ажиллаж байсым.
Үйсэн банз нь ихэвчлэн хоосон байсан болохоор түүнийг маш их гонсойлгон урмыг нь хугалж байлаа. Аав маань үл тоосон байдалд хамгийн их урам хугарч байсан юи. Түүний сайн найз, Жакобын аав Биллид аав маань үнэхээр сэтгэл хангалуун биш байлаа. Биллигийн хувьд арван зургаан настай хүүгийнхээ “зугталтыг” хайх нь тийм ач холбогдолтой зүйл биш байсым. Тэрээр Ла Пуш-д зарлалын хуудсуудыг гэрийнхээ өнмөх замын тэмдэгтэд наахыг дэмжихгүй байлаа. Хэрэв тэнд түүний хийж чадах юу ч байхгүй байгаачлан тэрээр Жакобыг алга болсонтой эвлэрсэн байсан юм. Түүний хэлж байгаагаар “Жакоб бол өсөж яваа хүүхэд. Тэр хэзээ хүссэн цагтаа буцаад л ирнэ”. Аав маань намайг Биллигийн талд орж байгаад гонсгор байлаа.

_________________
www.BreakingDawn-MN.tk


Top
   
 
PostPosted: Oct.06.09 12:49 pm 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
Би ч бас зарлал наахыг дэмжихгүй байлаа. Учир Билли бид 2 Жакобыг хаана байгааг, шуудхан хэлэхэд тэр хүүг хэн ч хараагүй гэдгийг мэдэж байлаа. Тэр эрэн сурвалжилж байна гэсэн хуудаснууд нь хоолой дээр тээглэн бөглөхөд нулимс минь зангирана, Эдвардыг анд явчихсан байгаад нь л үнэхээр баяртай байлаа. Хэрэв Эдвард миний байдлыг харсан бол энэ нь түүнийг ч бас тавгүйтүүлэх байсан биз. Мэдээж хагас сайн өдөр байсан нь садаа боллоо. Гудамж руугаа болгоомжтой зөөлөн эргээд аавынхаа цагдаагийн машиныг гэрийнхээ урьдах зам дээр харлаа. Тэр өнөөдөр ахиад л загасчлахаа болих гэж байгаа юм байна. Хуримын талаар муухай аашилсаар. Намайг утас хэрэглүүлэхгүйг хичээж байгаа байх. Гэтэл утсаар ярих хэрэгтэй байдаг...
Би машинаа Chevy-нхээ хажууд тавиад Эдвардын яаралтай үед яриарай гэсэн гар утсаа гаргалаа. Залгачихаад утас дуудаж байх хооронд “таслах” товчин дээр нь хуруугаа тавьсан хэвээр. Юмыг яаж мэдэхэв. “Байна уу?” гээд Seth Clearwater-г харулахад нь санаа амран санаа алдлаа.Би түүнийг эгчийг авсан бол шууд л таслах байлаа. Леагийн хувьд “толгойг чинь тасдана шүү” гэдэг үг тоглоом биш..

_________________
www.BreakingDawn-MN.tk


Top
   
 
PostPosted: Oct.06.09 3:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.08.08 3:09 pm
Posts: 6465
Image

_________________
unepantouflarde.blogspot.kr


Top
   
 
PostPosted: Oct.07.09 10:33 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
“Сайнуу, Seth, Белла байнаа”
“Сайнуу Белла! Ямархуу байна даа?”
Амьсгаа бөглөрөн. Арайхийн “Сайн” гэлээ.
“Ямар нэгэн шинэ мэдээ байна уу л гэж залгаж байгаамуу?”
“Чи ч далдыг харагч юмаа”

Тэр тоглон “Арай л биш. Би Алис биш ш дээ – чи бол тааварлахад ямархан”. Quileute-н баг дотроос зөвхөн Сэт л Калленийхний нэрийг жигшилгүйгээр хэлж чаддаг. Миний удахгүй бэр эгч болох гэж буй хүний талаар хүртэл онигоо хийж байна гээч.
“Би өөрийгөө мэднээ.” Хэсэг түгдрэн хариу өглөө. “Тэр ямархуу байна?”
Seth санаа алдан “Байдгаараа. Тэр биднийг сонсож байгааг бид мэдэх хэдий ч тэр юу ч ярихгүй байгаа. Тэр хүн гэдгээ мартахыг хичээж байгаа. Чоныхоо зөнгөөр л амьдарч байгаа гэж хэлж болно.”
“Чи тэрнийг одоо хаана байгааг нь мэдэх үү?”
“Канадын хойд хэсэгт хаа нэгтээ. Яг аль мужид гэдгийг нь хэлж чадахгүй нь. Тэр мужийн хил хязгаарыг нэг их тоохгүй байгаа.”
“Ямар нэгэн дохио... тэр гэртээ...”
“Тэр гэртээ ирэхгүй, Белла. Уучлаарай”
Би ч “Зүгээр дээ. Seth. Асуухаасаа өмнө мэдэж байсымаа. Зүгээр л хүсэл эрмэлзэлдээ тусалж чадахгүй нь.”
“Тиймээ. Бид ч бас адилхан”
“Надтай хамт байсанд баярлалаа, Seth. Бусад нь чамд хэцүүхэн хандаж байгаа гэдгийг мэдэж байна.”
“Тэд чиний хамгийн том шүтэн бишрэгч бишээ.” Гэж тэр хошигнон зөвшөөрлөө. “Миний бодлоор, нэг талынх юм шиг. Жакоб сонголтоо хийсэн, чи ч бас өөрийхөө сонголтыг хийсэн. Жакоб тэдний энэ хандлагад нь дургүй байгаа.”
“М эдээж, тэр чамайг өөрийг нь шалгааж өдөр бүр утасддагт чинь их л баярлаж байна лээ.”
Би цочирдлоо. “Тэр чамтай ярихгүй байгаа гэж бодсон юм?”
“Тэр бүх юмаа нууцлахыг оролддог ч гэсэн тэр бүгдийг нууж чадахгүй ээ”

_________________
www.BreakingDawn-MN.tk


Top
   
 
PostPosted: Oct.07.09 10:37 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
Тиймээс Жакоб намайг санаа зовж байгаа гэдгийг мэдэж байгаа байх нь. Энэ талаар ямархуу мэдрэмжтэй байгаадаа нэг их итгэлүй байлаа. Эцсийн эцэст тэр намайг өөрийнхаа жаргалд автан түүнийг таг мартчихаагүй байгаа гэдгийг мэдэж байвал болоо доо. Намайг тэгж магадгүй гэж бодсон байх шүү.
“За за, тэгвэл дараа уулзацгаая, юу, хуриман дээр...” гэж шүднийхээ завсараар энэ үгийг хүчлэн гаргалаа.
“Тиймээ, ээж бид 2 очно оо. Биднээс асууж байгаа чинь догь байна шүү”. Түүний урамтай дуунд нь би инээмсэглэлээ. Clearwater - уудыг урих санаа Эдвардынх байсанд би үнэхээр талархаж байлаа. Seth тэнд байх нь сайхан хэдий ч надад миний хамгийн сайн найзыг санагдуулаад хэцүү л байх боловуу.
“Чамгүйгээр тэнд утгагүй шүү дээ.”
“Эдвардад мэнд хүргэж байна гэж хэлээрэй, за?”
“Мэдээж”
Би толгойгоо сэгсэрлээ. Эдвард Seth 2н хооронд тогтоод байгаа нөхөрлөлд би тээнэгэлзэж л байлаа. Гэвч, энэ нөхөрлөл бол бүх зүйл муугаар төгсөх ёсгүй гэдгийг батлаж өгч байгаа юм. Сэтгэл гаргах юм бол цус сорогчид, хүн чононууд зүгээр л эвтэй найртай байцгааж чадна ш дээ. Гэвч зарим нэг нь энэ санааг эрс эцэргүүцдэг юм. “Аан, Leah хүрээд ирлээ” гээд түүний дуу нь чангарлаа.
“Өө, баяртай”

_________________
www.BreakingDawn-MN.tk


Top
   
 
PostPosted: Oct.07.09 10:38 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
Утас тасарлаа. Чарлигийн хүлээж байгаа байшин дотор орохдоо өөрийгөө бэлтгэн утсаа суудал дээрээ тавилаа. Хөөрхий аав минь яг одоо маш их ачаалалтай байгаа. Жакобын зугтсан нь түүний мөрөн дээрх жин дээр улам л нэмсэн. Тэр бас надад санаа зовж байгаа нь мэдээж. Насанд дөнгөж хүрсэн охин нь ингээд хэдхэн өдрийн дотор Хатагтай болох гээд байна шүү дээ. Шиврээ бороон дундуур зөөлхөн алхаж би түүнд анх гэрлэх гэж байгаа гэдгээ яаж хэлсэн талаар бодлоо...
Чарлигийн эргэж ирж байгаа нь сонсогдоход гар дах бөгж гэнэт зуун фаундын жинтэй болчих шиг боллоо. Гараа халаасандаа хийхийг хүсэн доошлуултал Эдвардын хүйтэн, хатуу гар нь тэг дунд нь зогсоолоо.
“Үймрэхээ болио, Белла. Чи энд хүн амны хэрэгтэн шиг сандрах хэрэггүй гэдгээ санадаа.”
“Хэлэхэд ч амархан л даа”
Би аавынхаа явган хүний замаар хөлөө чирэн архаж байгаа ёозгүй дууг сонслоо. Түлхүүр шажигнан хаалга аль хэдийн онгойлоо. Энэ чимээ надад яг л аймшгийн кинон дээр хохирогч эмэгтэй үхлийнхээ хаалгыг цоожилохоо мартсанаа ухаарч байгаа юм шиг санагдлаа.
“Тайвшир, Белла” зүрхний минь хурдасхийг сонсон шивнэлээ. Хаалга хананд саван би өөрийн мэдэлгүй навтасхийлээ.

_________________
www.BreakingDawn-MN.tk


Top
   
 
PostPosted: Oct.07.09 10:45 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
“Сайнуу, Чарли” гэж Эдвард тайван мэндэллээ.
“Үгүй ээ !” намайг амьсгал дороо эсэргүүцэхэд
“Яасан?” гэж Эдвард хариу шивнэлээ.
“Тэр буугаа тавьтал хүлээ!”
Эдвард дотроо инээн бор шаргал үсээ гараараа хойшлууллаа. Чарли булангийн ойролцоо ирээд, нэгэн хэвийн, зэвсэглэсэн, царайгаа биднийг хамт кресл дээр сууж байгааг тагнаж яваа гэж мэдэгдүүлэхгүйг хичээн орж ирлээ.
Сүүлийн үед тэр Эдвардад дуртай болохыг үнэхээр их хичээж байгаа билээ. Мэдээж түүний энэ их хүчин чармайлтын эцэст Эдвард бид хоёрын түүнд дуулгах гэж буй мэдээ түүний санааг эрс өөрчилнө.
“Сайнуу? Хүүхдүүдээ. Юу байна даа?”
“Бид таньтай ярилцах гэсэн юм.”Эдвард маш тайван хэллээ. “Бид зарим сайн мэдээтэй байна л даа”
Чарлигийн царай хуурамч нөхөрсөг байдлаас сэжиглэсэн байдал руу хормын дотор өөрчлөгдлөө.
“Сайн мэдээ?” Чарли архиран надруу ширтлээ.
“Суучих, Ааваа”
Тэр хөмсгөө өргөн, таван секунд намайг ширтсэнээ буйдангийн эрмэг дээр нуруугаа тэгшлэн цэх суулаа.
“Санаа зоволтгүй ээ, Ааваа” хэсэг дуугүй суусны дараа би “Бүх юм зүгээрээ”
Эдвардад миний үгийн сонголт таалагдаагүй бололтой. Тэр магадгүй гайхалтай, төгс төгөлдөр эсвэл маш тааламжтай зэрэг үг хэрэглэх байсан байх л даа.

_________________
www.BreakingDawn-MN.tk


Top
   
 
PostPosted: Oct.07.09 10:46 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
“Мэдээж, Белла, мэдээж. Хэрвээ бүх юм сайн байгаа юм бол чи яагаад хөлрөөд байгаа юм бэ?”
“Би хөлрөөгүй ээ” гэж худлаа хэллээ.
Би түүний хөмсөг зангидан харахаас дальдран Эдвардын зүг харж нотолгоо болсон хөлсөө баруун гараараа шудран арчлаа.
“Чи жирэмсэн юм байна!” Чарли дэлбэртлээ уурлан “Чи жирэмсэн, тийм биз дээ?”
Асуулт надад гэдэг нь тодорхой байсан ч тэр Эвдардруу цоо ширтэж байхдаа түүний гар бууруугаа татганахыг би харлаа.

“Үгүй ээ! Мэдээж би жирэмсэн биш!” гэж Эдвардыг хажуугаас нь тохойгоороо нудрахыг хүссэн ч энэ хөдөлгөөн нь зөвхөн намайг л гэмтээж болох юм. Би Эдвардад хүмүүс шууд ингэж дүгнэдэг гэж хэлсэн ш дээ. Угаасаа арван наймнг настайдаа гэрлэх үүнээс өөр ямар шалтгаан байхав дээ? (Түүний хариулт нь нүдээ эргэлдүүлсэнийхээ дараа ХАЙР. Хаха, арай л биш юм.)
Чарлигийн муухай харц нь гэрэлтээд ирлээ. Би үнэнийг хэлж байвал миний нүүрэн дээр бичээстэй юм шиг л байдаг учир тэр надад сая л нэг итгэсэн юм.
“Өө, уучлаарай”
“Зүгээрээ.”
Удаан хугацаанд чимээгүй байсны дараа бүгд намайг ямар нэгэн юм хэлэхийг хүлээж байгааг ойлголоо. Би Эдвард руу цочирдон харлаа. Би хэлж чадахгүй гэдгээ сайн мэдэж байсан юм.

_________________
www.BreakingDawn-MN.tk


Top
   
 
PostPosted: Oct.07.09 10:49 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
Тэр надруу инээмсэглэснээ мөрөө тэгшлэн аав руу минь хараад
“Чарли, би дураараа загнаж байгаагаа ухамсарлаж байна. Уламжлал ёсоор бол би эхлээд таниас асуух ёстой. Түүний гарыг асуухдаа, таны адислалыг асуухын оронд Беллагаас түрүүлж асуусан нь таныг үл хүндэтгэсэн хэрэг биш шүү, Белла хэдийн зөвшөөрсөн болохоор би түүний сонголтыг үгүйсгэхийг хүсээгүй юм. Бид хоёр гэрлэнээ, Чарли. Би түүнд энэ хорвоо дээрх бүх л зүйлээс , амьдралаасаа ч илүүтэйгээр ид шидийн гэмээр дэндүү их хайртай, тэр ч надад адилхан хайртай. Та бидэнд адислалаа хүртээх үү? ”

Тэр итгэлтэйгээр, маш тайван өгүүллээ. Тэрхэн зуур түүний хоолойн дох туйлын итгэлтэй сонсогдох нь миний харж чадахуйц надад ховорхон тохиолдоод байдаг гярхайгаар харж болохуйц байлаа. Зүрхний нэг лугшилтийн уртад энэ нь төгс мэдрэмж. Би дараа нь Чарлигийн нүүрэн дэх хувиралыг барьж авахад түүний нүд нь бөгж руу харлаа. Түүний арьс шаргалаас улаан, улаанаас нил ягаан, нил ягаанаас цэнхэр болох зуур хэсэг хугацаанд би амьсгалаа түгжлээ.

_________________
www.BreakingDawn-MN.tk


Last edited by tamiraa_ganbold on Oct.08.09 11:27 am, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Oct.07.09 11:02 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
Би юу хийхээ төлөвлөснөө ч мэдсэнгүй босохыг завдан, магад Хеймличийн маневрыг хэрэглэн түүнийг шоконд орсон эсэхийг шалгах гэж байсан байх – гэвч Эдвард гарыг минь базан зөвхөн надад л сонсогдохоор “Тэрэнд ганц минут өг” гэж шивнэлээ. Урт удаан хугацааны чимээгүй ноёрхоно. Дараа нь Чарлигийн царайны өнгө аажим аажмаар буурсаар хэвийн боллоо. Түүний хөмсөг атиралдан, уруул нь цорвойсон байгаагаар нь түүнийг “гүн бодолд” байгааг нь мэдлээ. Тэр биднийг удаан харж ажиглахад, би Эдвардын дэргэд амар тайван байлаа.
“Намайг иймэрхүү зүйл тун удахгүй хэлнэ гэдгийг мэдэж байжээ” гээд би амьсгаа авлаа.
“Энэ талаар итгэлтэй байна уу?” Чарли цоо ширтэн шаардангуй асуулаа.
“Эдвардын хувьд би зуун хувь итгэлтэй байна” шулуухан хэллээ.
“Гэрлэх, гэхдээ? Юундаа яараад байгаан бэ?” тэр дахин над сэжиглэнгүй харлаа. Яарах шалтгаан нь Эдвард аль хэдийн 90 ээс дээш жил амьдарчихаад 17 насан дээрээ хөлдчихсөн байхад би удахгүй арван найм хүрэх гээд байдаг л байгаа юм. Гэхдээ энэ ч ганцхан хурим хийх гээд байгаа шалтгаан биш, эцсийн эцэст бидний буулт хийсний дагуу намайг мөнх бусаас үхэшгүй мөнх болгох шилжилтийг хийх заг эрмэг дээр авч ирэх юм. Эднийг бол яагаад ч Чарлид тайлбарлаж чадахгүй.

_________________
www.BreakingDawn-MN.tk


Last edited by tamiraa_ganbold on Oct.07.09 11:09 am, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Oct.08.09 11:29 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
“Бид хамтдаа Дартмонт руу явнаа, Чарли” гэж Эдвард санууллаа.
“Би үүнийг зөвөөр нь хиймээр байна. Энэ миний хүмүүжил” тэр мөрөө хавчлаа. Тэр ч хэтрүүлсэнгүй л дээ, тэд ч дэлхийн нэгдүгээр дайны турш хуучинсаг хүмүүс хэвээрээ байсан юм чинь. Чарли амаа муруйлган, муудалцах гэж байгаа юм шиг харагдлаа. Гэхдээ тэр юу гэж хэлж чадна гэж? Би насаараа ганцаараа явна гэж үү? Тэр чинь миний аав, түүний гар атгаастай байлаа.
“Иймэрхүү зүйл болж байгааг ч мэдэж байсан юмаа. ” тэр өөртөө бувтнаад хөмсөг зангидлаа. Дараа түүний царай гэнэт төгс амгалан болоод ирлээ.
“Ааваа?” би санаа зовон асуулаа. Эдвард руу хялам хийсэн боловч тэр Чарлиг харж байсан болохоор түүний царайг уншиж чадсангүй.
“Ха!” Чарли гэнэт дэлбэрэх шиг дугарахад би судлаасаа огло харайлаа.
“Ха Ха Ха!”
Би Чарлигийн хөхөрхөөс ч илүүгээр инээхийг сэжиглэнгүйгээр ширтэхэд, түүний бүтэн бие нь хөдөлж байлаа. Эдвард руу орчуулга хийхийг хүсэн хартал, тэр ч бас уруулаа байдгаараа жимийн инээдээ барьж ядан байлаа.
“За за, сайн болж” Чарли шоконоос гаран “Гэрлэ, гэрлэ” дахин нэг хөхрөлтийн дараа
“Гэхдээ...”
“Гэхдээ юу гэж?” гэж намайг шаардахад.
“Гэхдээ чи өөрөө ээждээ хэлэх хэрэгтэй! Би Ренеед нэг ч үг хэлэхгүй! Бүгдээрээ чинийх” гэж инээхээ болин хэллээ.
Би хаалганы бариулаас барин түр зуур зогсоод инээмсэглэлээ. Мэдээж энэ үед Чарлигийн үгнүүд нь намайг айлгаж байсан юм. Эцсийн ял нь: Ренеед хэлэх. Эрт гэрлэлт нь гөлөгийн амьдаар нь буцалгахаас ч илүүтэйгээр түүний харжигсаалтын дээгүүрт ордог юм чинь.
Хэн түүний хариу үйлдлийг эрьдаас мэдэх билээ дээ? Би л лав биш дэг. Мэдээж Чарли нь мэдээж. Магадгүй Алис, гэхдээ би түүнээс асууна гэж бодохгүй байлаа.

_________________
www.BreakingDawn-MN.tk


Top
   
 
PostPosted: Oct.08.09 11:32 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
Миний сандарч түгдэрэн байж хэлсэн боломжгүй үгсийн дараа Ренее “За, Белла” гэлээ. Тэр үгнүүд нь: /Би Эдвардтай гэрлэнэ./
“Надад их удаж байж хэлж байгаад чинь жаахан дургүй л байна. Онгоцны билет л жаахан үнэтэй байх байхдаа. Оо” тэр уцаарлалаа. “Чи дараа нь тэгээд Пилийн тоглолт дуусна гэж бодож байна уу? Хэрвээ тэр костем өмсөхгүй бол зураг гутаах л -”
“Түр байзнаарай ээжээ.”би багтран байж “Удаан хүлээлээ гэдэг чинь юу гэж байгаан бэ? Би дөнгөж л сүй-сүй...”- би сүй тавьсан гэдгээ гаргаж хэлж чадахгүй байлаа- “өнөөдөр л боломж гарч байгааг та ч өөрөө мэдэж байгаа ш дээ.”
“Өнөөдрөө? Нээрээ юу? Ямар гэнэтийн юм бэ? Би бодохдоо...”
“Та юу гэж таамаглаж байсан гэж? Хэзээ та таамаглаж байсан гэж”
“Юу л даа, та нар 4 сард айлчилж ирэхэд л бүх юм тодорхой болсон шиг харагдаж байсан, чи намайг юу гээд байгааг мэдэж байгаа ш дээ. Хонгорхон минь чи тайлж уншихад тийм ч хэцүү хүн биш. Гэхдээ би юу ч хэлээгүй юмаа учир нь ямар ч сайн юм болохгүй гэдгийг мэдэж байсан болохоор. Чи яг л Чарли шиг юм.” Тэр шүүрс алдан, дахин санаа алдлаа.

_________________
www.BreakingDawn-MN.tk


Top
   
 
PostPosted: Oct.08.09 11:33 am 
Offline
Ургах Нарны Улаан Цацраг
Ургах Нарны Улаан Цацраг
User avatar

Joined: Apr.29.09 6:16 pm
Posts: 263
Location: Дэлхий дээр л байх шив дээ
Нэг удаа чиний чи шийдсэн л бол тэнд чинь ямар шалтгаан байхгүй. Мэдээж яг л Чарли шиг чи ч бас өөрийн шийдвэртээ бат зогсдог.
Ингээд дараа нь түүний хэлсэн сүүлчийн зүйлийн талаар бүр үргэлж таамаглан хүлээж байсан юм.
“Чи хэзээ ч алдаа гаргахгүй ээ, Белла. Чи надаас айгаад байгаа болохоор чи аймхай хулчгар сонсогдоод байгаа байх” гэж тэр хөхрөөд “Би юу ч гэж бодохов дээ. Бас би гэрлэлтийн тухай тэнэг тэнэг зүйл олныг л хэлдэг, тэднийгээ ч буцааж авахгүй ээ, гэхдээ тэр зүйл над дээр үнэхээр хэрэгжсэн юм шүү гэдгийг ухаарах хэрэгтэй. Чи надаас тэс ондоо хүн. Чи өөрийн гэсэн алдаануудаа л хийнэ, мэдээж чи өөрийн гэсэн амьдралдаа харамсах зүйл байх л болно. Гэвч үүрэг хүлээх нь чамд хэзээ ч асуудал болж байгаагүй, хонгор минь. Чи дөчөөс дээш настай үедээ үүнийг илүү дээр хийх боломжтой гэдгийг би мэдэж байнаа” Ренее ахиад л инээлээ.
“Миний дунд насны хүүхэд минь дээ. Аз болоход чи минь тохирсон хүнээ олсон шиг санагдаж байна.”

_________________
www.BreakingDawn-MN.tk


Last edited by tamiraa_ganbold on Oct.08.09 11:35 am, edited 1 time in total.

Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 159 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited