#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.21.19 8:30 pm

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 19 posts ] 
Author Message
PostPosted: Aug.23.09 8:32 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
HI all. Би англи хэл сурч эхэлж байгаа юм л даа. Тэгээд "Coraline" нэртэй хүүхдийн адал явдалт зохиолыг орчуулж үзэж байгаа юмаа. Та бүхэн хүлээн авна уу.
Image
Энэхүү зохиолыг Британий зохиолч Neil Gaiman хүүхэд болон томчуудад зориулж 2002 онд бичжээ.
Төрөл: Адал явдал, аймшиг
Авсан шагналууд:
• Publishers Weekly Best Book (WINNER)
• Book Sense 76 Pick (WINNER)
• Child Magazine Best Book of the Year (WINNER)
• New York Public Library's "One Hundred Titles for Reading and Sharing" (WINNER)
• Amazon.com Editors’ Choice (WINNER)
• ALA Notable Children’s Book (WINNER)
• ALA Best Book for Young Adults (WINNER)
• New York Public Library Books for the Teen Age (WINNER)
• IRA/CBC Children's Choice (WINNER)
• Dorothy Canfield Fisher Children’s Book Award Masterlist (Vermont) (WINNER)
• Bram Stoker Award for Best Work for Young Readers (WINNER)
• Hugo Award for Best Novella (WINNER)
• School Library Journal Best Book (WINNER)

Коралайн хэмээх охин эцэг эхийн хамт нэгэн хуучин байшинд нүүж ирнэ. Байшинд нэгэн нууцлаг хаалга бий. Хаалганы цаана юу байгаа бол....

Би үүнийг Холлид зориулж бичиж эхэлсэн ба Мэддид зориулж бичиж дуусгасан болно.
Зохиогч

Шидэт өгүүлэлүүд үнэнээс бараг ялгаагүй: учир нь тэдгээр нь луу байсан эсэх тухай бус харин лууг ялж болдог тухай өгүүлдэг.
Ж. К. Честертон


Бүлэг 1
Байшинд нүүж ирсний дараахан Коралайн ХААЛГЫГ САНААНДГҮЙ ОЛЖ ИЛРҮҮЛЭВ.

Энэ бол маш хуучин байшин байв. Уг байшин нь дээврийн өрөө, доод давхарын зоорь, аварга том хөгшин модод бүхий өтгөн ургасан цэцэрлэгт хүрээлэнтэй.

Коралайны гэр бүлийнхэн уг байшин хэт том учраас бүхэлд нь биш зөвхөн нэг хэсгийг нь эзэмшиж байв.

Хуучин байшинд өөр хүмүүс ч оршин суудаг.

Хатагтай Спинк ба хатагтай Форcибл нар Коралайныхны доод талд буюу байшингийн доод давхарт амьдардаг. Тэд хоёулаа өндөр настай, цулцгар махлаг бөгөөд өөрсдийн орон сууцандаа Хэмиш, Андрю, Жок нэртэй хөгширч буй терриер үүлдрийн нохойнуудтайгаа хамт аж төрдөг. Хатагтай Спинк анх удаа Коралайнтай уулзахдаа хэлснээр бол нэгэн цагт Хатагтай Спинк ба Форcибл нар жүжигчин байжээ.

“Чи ойлго, Каролайн” гэж Хатагтай Спинк Коралайны нэрийг буруу дуудангаа хэлэв.

“Хатагтай Форcибл бид хоёр өөрсдийн цаг үедээ алдартай жүжигчид байсан юм. Бид банзан дээгүүр алхдаг байсан. Хөөе, Хэмишт битгий жимсний бялуу идүүлээрэй, тэр гэдэснээсээ болж бүх л шөнийн турш сэрэх болно ”

“Намайг Коралайн гэдэг. Каролайн биш. Коралайн” гэж Коралайн хэлэв.

Коралайныхны дээд давхарт буюу дээврийн өрөөнд том живэр сахалтай солиотой хөгшин эр аж төрдөг. Тэрээр Коралайнд хулганы цирк дасгалжуулж байгаа тухайгаа ярьжээ. Хэн ч үүнийг хараагүй гэдгийг тэр хүлээн зөвшөөрдөггүй байв.

“Нэг л өдөр, бяцхан Каролайн минь, тэд бэлэн болох үед дэлхий нийтээрээ миний хулганы циркийг гайхан сонирхох болно. Тэгвэл яагаад одоо үүнийг үзэж болохгүй байна гэж чи асуу. Энэ чиний надаас асуух гэсэн зүйл мөн үү?”

“Үгүй ээ”, гэж Коралайн яаран хэлээд “Намайг Каролайн гэж дууддаггүй гэдгийг л хэлэх гэсэн юм. Коралайн гэж дуудах хэрэгтэй”

“Чи хулганы циркийг үзэж болохгүй байгаа шалтгаан бол” гэж дээд давхарын эр хэлээд “хулганууд хараахан бэлэн болоогүй тэд бэлтгэлээ хийж байгаа. Мөн миний тэдэнд зориулан бичсэн дуунуудыг тэд тоглохоос татгалздаг. Хулгануудад зориулан бичсэн миний бүх дуунууд оомпах оомпах гэж эхэлдэг . Гэвч цагаан хулганууд зөвхөн түүдл үүдл гэж тоглодог. Би тэдэнд өөр төрлийн бяслаг өгч оролдоод үзэхээр шийдсэн ”

Коралайн хулганы цирк үнэхээр байдаг гэж огт боддоггүй байв. Тэрээр хөгшин эр энэ тухай санаанаасаа зохиосон гэж боддог байв.

Нүүж ирсний дараагийн өдөр нь Коралайн орчин тойрноо судлахаар явлаа.

Тэр цэцэрлэгт хүрээлэнг шинжилж үзэв. Энэ нь том цэцэрлэгт хүрээлэн байлаа: Хойд хэсэгтээ хуучин теннисний талбайтай, гэхдээ байшин дахь хүмүүсээс хэн нь ч теннис тоглож байгаагүй ба талбайг энд тэндээ цоорсон нүх бүхий хашлагаар хүрээлсэн бөгөөд торны ихэнх нь үжирч муудсан байв. Мөн тэнд бохир заваан сарнай цэцгийн бутаар дүүрэн хуучин сарнай цэцгийн хүрээлэн, бүх төрлийн чулуу бүхий чулуун хүрээлэн, хэрэв санаандгүй дээр нь гишгэвэл маш муухай үнэртэх хортой хар мөөгний хүрээ байлаа.

Тэнд мөн худаг байв. Хатагтай Спинк ба хатагтай Форсибл нар Коралайнд худаг аюултай гэж хэлсэн бөгөөд Коралайны гэр бүл нүүж ирсэн эхний өдөр түүнийг худгаас холуур байхыг сануулжээ. Гэвч Коралайн худаг байдаг, түүнээс холуур байх нь дээр гэдгийг мэдэж байсан ч түүнийг судлахаар явсан юм.
Гурав дахь өдөр нь тэр теннисний талбайн хажуу дахь хэсэг моддын ард өтгөн ургасан зүлгэн дундаас өндөр өвсөн дунд нуугдсан намхан хашлага бүхий худгийг олжээ.

Түүнчлэн Коралайн амьтдыг ч сонирхон судаллаа. Тэрээр зараа, могойн арьс (гэхдээ могой биш), мэлхий шиг харагддаг чулуу, бас чулуу шиг харагддаг бах мэлхий ч олж үзэв.

Мөн тэнд хана туурга болон модны хожуул дээр суугаад түүнийг ажиглаж байдаг их зантай хар муур байдаг. Гэхдээ Каролайныг түүнтэй тоглохыг оролдон дөхөж очих үед муур холдон алга болдог байв.

Тэрээр байшинд ирсэн эхний хоёр долоо хоногийг цэцэрлэгт хүрээлэн ба орчин тойрныг судалж шинжлэсээр өнгөрөөв.

Ээж нь түүнийг өдрийн ба оройн хоолны үеээр дотор байхыг шаарддаг бөгөөд тэр жил маш хүйтэн зун байсан учраас Коралайн гарахын өмнө дулаан хувцаслах хэрэгтэй байв. Коралайн гадаа бороо орсон тэр өдрийг хүртэл орчин тойрноо судлахаар гардаг байсан бол бороо орсны улмаас байшин дотор үлдэх шаардлагатай болов.

“Би юу хийх хэрэгтэй вэ?” гэж Коралайн асуув.

“Ном унш” гэж түүний ээж нь хэлэв. “Видео үз. Тоглоомоороо тогло. Хатагтай Спинк ба Форсибл, эсвэл дээд давхрын солиотой хөгшин эр дээр очиж, тэдэнд төвөг уд”

“Үгүй ээ” гэж Коралайн хэлэв. “Би эдгээр зүйлсийг хийхийг хүсэхгүй байна. Би судалж шинжлэхийг хүсэж байна”

“Би чиний юу хийж байгаад үнэхээр санаа тавьж чадахгүй” гэж Коралайны ээж хэлээд “Битгий л төвөг удаарай ”

Коралайн цонхонд дөхөж очоод бороо орж буйг ажиглав. Энэ бол орж байхад нь гараад явж болох бороо биш байлаа. Борооны дусал тэнгэрээс газарт унасан даруйдаа цалгин үсэрч байв. Бороо цэцэрлэгт хүрээлэнг шавар шалбааг болгон хувиргасан байлаа.

Коралайн түүнд байсан бүх видеогоо үзчихсэн байв. Тэрээр тоглоомнуудаасаа уйдсан, бүх номнуудаа уншчихсан байлаа.

Тэрээр зурагтаа асааж, нэг сувгаас нөгөөд шилжүүлсээр байсан ч үнэт цаасны зах зээл, сургуулийн хөтөлбөрийн талаар ярьж буй костюм өмссөн нэгэн эрээс ондоо үзэх зүйл байсангүй. Эцэст нь тэр үзэж болох зарим нэг зүйл оллоо: Энэ бол байгалийн хуулийн тухай нэвтрүүлгийн сүүлчийн хэсэг байлаа. Ан амьтад, шувуудын тухай, мөн өөрсдийгөө гэмтэхээс хамгаалахын тулд навч, мөчир, өөр амьтан мэт болгож зүсээ хувиргадаг шавьжнуудын тухай үзэв.

Түүний аавтайгаа ярилцах цаг болсон байлаа.

Коралайны аав гэртээ байдаг. Түүний эцэг эх хоёулаа компьютер дээр ажилцгаах бөгөөд ихэнх цагийг гэртээ өнгөрөөнө. Тэд тус бүрдээ өөрсдийн судалгааны ажлаа хийцгээх аж.

“Сайн уу, Коралайн” гэж түүнийг орж ирэхэд аав нь эргэж харалгүй хэлэв.

“Ммм” гэж Каролайн хэлээд “Бороо орж байна”

“Тиймээ” түүний аав нь хариулаад “Бороо цутгаж байна шүү”

“Үгүй ээ” гэж Каролайн хэлээд “Бороо зөвхөн орж байна. Би гадаа гарч болох уу”

“Ээж чинь юу гэж байна”

“Цаг агаар иймэрхүү байхад чи гадаа гарч болохгүй, Коралайн Жонес, гэж ээж хэлсэн”

“Тэгвэл үгүй”

“Гэхдээ би судалгаагаа үргэлжлүүлэн хиймээр байна”

“Тэгвэл байшингийн доторхийг судал” гэж түүний аав зөвлөв. “Хараач, энд хуудас цаас, үзэг байна”. Бүх хаалга, цонхыг тоол. Цэнхэр өнгөтэй зүйлсийн жагсаалт гарга. Халуун усны савыг олох “шинжилгээний аян” зохион байгуул. Одоо ажлаа хийхэд минь тус болж ганцааранг минь үлдээ.

“Би зочдын өрөө рүү орж болох уу?”. Зочдын өрөөнд Коралайны эмээ нас барахдаа тэдэнд үлдээсэн үнэтэй (тав тухгүй) тавилга хогшлуудыг хадгалдаг байв.

“Хэрэв эвдэлж нураахгүй бол болно. Бас юунд ч битгий гар хүрээрэй”
Коралайн үүнийг анхааралдаа авав, дараа нь тэр үзэг, цаасаа аваад сууцны доторх хэсгийг судлахаар явлаа.

Тэр халуун усны савыг олов. (гал тогооны өрөөний шүүгээн дотор байв)
Тэр цэнхэр өнгөтэй зүйлсийг тоолов. (153)
Тэр цонхнуудыг тоолов. (21)
Тэр хаалгануудыг тоолов.(14)

Түүний олсон хаалгануудаас 13 нь нээлттэй байв. Харин зочдын өрөөний буланд байрлах сийлбэртэй, хүрэн өнгийн том модон хаалга л цоожтой байлаа.

Тэр ээжээсээ “Энэ хаалга хаашаа ордог юм бэ?” гэж асуув.

“Хаашаа ч биш, хонгор минь”

“Энэ хаалгаар хаа нэгтээ орж болох ёстой”

Ээж нь толгойгоо сэгсрээд “Хараач” гэж Коралайнд хэлэв.

Тэрээр гараа сунган гал тогооны өрөөний хаалганы хүрээн дээрээс уяанд хэлхээтэй түлхүүрнүүдийг авав. Тэр түлхүүрнүүдийг анхааралтай ангилсаны эцэст бусдаасаа хуучин, том, хар, зэвэнд идэгдсэн түлхүүрийг сонгож авав. Тэд зочдын өрөөнд буцаж ороод уг түлхүүрээр хаалгыг онгойлгов.

Хаалга савлан онгойлоо.

Түүний ээжийн зөв байв. Хаалга хаашаа ч ордоггүй. Цаана нь тоосгон хана л байлаа.

“Энэ газарт зөвхөн нэг байшин байх үед” гэж Коралайны ээж хэлээд “Энэ хаалга хаа нэгтээ ордог байсан байх. Харин байшинг өргөтгөж орон сууц болгох үед энд тоосго өржээ”

Тэр хаалгыг хаагаад, хэлхээтэй түлхүүрнүүдийг гал тогооны өрөөний хаалганы хүрээн дээр эргүүлэн тавив.

“Та үүнийг цоожилсонгүй” гэж Коралайн хэлэв.

Ээж нь мөрөө хавчив. “Би яагаад үүнийг цоожлох ёстой гэж?” тэр асуув. “Энэ хаалгаар хаашаа ч орохгүй”

Коралайн юу ч хэлсэнгүй.

Энэ үед бараг харанхуй болж байсан бөгөөд одоо болтол орсоор байгаа бороо цонхон дээр дуслах чимээ гарч, гадаа гудамжин дахь машины гэрэл бүрэлзэн үзэгдэнэ.

Коралайны аав ажиллахаа зогсоож, хоолоо хийв.

Коралайны дургүй хүрч байлаа. “Ааваа” гэж тэр хэлээд “Та ахиад л шинэ жор зохиогоо юу”

“Энэ бол тарражоны хачиртай, сонгинотой жигнэсэн төмс , бас хайлдаг Gruyére бяслаг”

Коралайн санаа алдав. Тэр хөлдөөгч рүү очиж, хэсэг чипс болон пицца авав.

“Та намайг жоронд дургүй гэдгийг мэднэ” гэж тэр аавдаа хэлэв.

“Хэрэв үүнийг туршаад үзвэл чамд таалагдаж магадгүй” гэж Коралайны аав хэллээ. Харин тэр толгойгоо сэгсрэв.

Энэ шөнө Коралайн орон дотроо сэрүүн хэвтэж байлаа. Бороо зогссон байсан бөгөөд, ямар нэг зүйл хөдлөх чимээ гарах үед тэр бараг л унтаж байлаа. Тэр орон дээрээ өндийж суув.

Ямар нэг зүйл хөдлөх чимээ.....

Коралайн орноосоо босоод үүд рүү харсан боловч ямар ч хачин зүйл олж харсангүй. Тэр үүдний өрөө рүү алхав. Эцэг эхийнх нь унтлагын өрөөнөөс сулхан хурхирах чимээ гарч байв-энэ бол түүний аав, хааяа нэг аман дотроо бувтнах чимээ-энэ бол түүний ээж.

Хэрэв тэр зүүдэлж байгаа бол энэ нь юу болохыг Коралайн мэдэхийг хүсч байв.

Ямар нэг зүйл хөдлөв.

Энэ бол жижигхэн сүүдэр байсан бөгөөд харанхуй үүдний өрөөнд хөдөлж байлаа.Тэрээр аалз биш байгаасай гэж найдаж байв. Аалзнууд Коралайныг маш их тавгүйтүүлдэг билээ.

Хар дүрс зочдын өрөө рүү чиглэн явж, Коралайн бага зэрэг зүрхшээсэн ч түүнийг даган явлаа.

Зочдын өрөө харанхуй байв. Зөвхөн үүдний өрөөнөөс гэрэл тусч байсан бөгөөд хаалган дээр зогсч байсан Коралайн зочдын өрөөний хивсэн дээр туссан өөрийнхөө том сүүдрийг харав: тэр туранхай, үлэмж биетэй эмэгтэй хүн шиг харагдаж байв.

Буйдангийн доороос хар дүрс алгуурхан хөдлөхийг хараад Коралайн гэрэл асаах хэрэгтэй юу гэж гайхан бодлоо. Хар дүрс хэсэг зогссоноо хивсний цаадах өрөөний булан руу чимээгүйхэн ухасхийв.

Өрөөний энэхүү буланд ямар ч тавилга байдаггүй байв.

Коралайн гэрэл асаалаа.

Буланд юу ч байсангүй. Харин тоосгон ханан дахь хуучин хаалга онгорхой байлаа.

Тэрээр түүний ээж уг хаалгыг хаасан гэдэгт итгэлтэй байв, харин одоо хаалга ялимгүй нээлттэй байлаа.Коралайн хаалганд дөхөж очоод ажиглав. Тэнд юу ч байхгүй, зөвхөн улаан тоосгон хана л байв.

Коралайн хуучин модон хаалгыг хаагаад, гэрлээ унтрааж, орлуугаа буцаж явлаа.

Тэр газраар сэмхэн хөдөлдөг хар дүрснүүдийг зүүдлэв. Сарны доор хуран цугласан тэдгээр улаан нүдтэй, хурц шүдтэй хар дүрснүүд дуулж эхлэв.

Бид хэдий жижиг ч олуулаа
Бид олуулаа, бид жижиг
Бид чамайг төрөхөөс ч өмнө энд байсан
Бид чамайг үхэхэд ч эндээ байсаар байх болно

Тэдний хоолой хүчтэй, шивэгнэсэн, ялимгүй гасалсан шинжтэй байлаа. Тэд Коралайныг тавгүйтүүлж байв.

Харин дараа нь тэр юу ч зүүдэлсэнгүй.


Last edited by Daizy on Oct.26.09 7:27 pm, edited 10 times in total.

Top
   
 
PostPosted: Aug.23.09 8:36 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Бүлэг2
Дараагийн өдөр нь бороо зогссон боловч өтгөн цагаан манан байшинг бүрхсэн байлаа.

“Би алхахаар явлаа” гэж Коралайн хэлэв.

“Битгийн хол яваарай” гэж ээж нь хэлэв. “Бас дулаан хувцаслаарай”

Коралайн юүдэнтэй цэнхэр цув, улаан хүзүүний ороолт, шар өнгөтэй Веллингтоны түрийтэй гутлаа өмсөв.

Тэр гадаа гарав.

Хатагтай Спинк ноходтойгоо алхаж байлаа. “Сайн уу, Каролайн” гэж хатагтай Спинк хэлэв. “Онцгүй цаг агаар”

“Тийм ээ” гэж Коралайн хариулав.

“Би нэг удаа Portia тоглосон юм” гэж хатагтай Спинк хэлэв. “Хатагтай Форсибл өөрийнхөө Ophelia-ийн тухай ярьдаг, гэхдээ тэд миний Portia-г үзэхээр ирсэн юм. Бид банзан дээгүүр алхдаг байхад...”

Хатагтай Спинк битүү захтай ноосон цамц өмссөн нь түүнийг илүү жижиг, бас бөөрөнхий харагдуулж байв. Тэр том, үсэрхэг өндөг шиг харагдана. Бас нүдийг нь улам том харагдуулах зузаан нүдний шил зүүжээ.
“...Тэд миний хувцас солих өрөө рүү цэцэг илгээдэг байсан. Тиймээ, тэгдэг байсан” гэж тэр хэлэв.

“Хэн?” Коралайн асуув.

Хатагтай Спинк эхлээд нэг мөрөн дээгүүрээ, дараа нь нөгөө мөрөн дээгүүрээ эргэж харан эргэн тойрноо хянамгай шалгасны дараа хэн нэгэн сонсч магадгүй гэж мананг ажиглан харав.

“Эрчүүд” гэж тэр шивнэв. Дараа нь тэр нохойнуудаа угзраад, байшингийн зүг найган алхав.

Коралайн үргэлжлүүлэн алхлаа.

Тэр байшинг тойрсон замын дөрөвний гурвыг туулаад байхдаа хатагтай Спинкийн хамт эзэмшдэг сууцныхаа үүдэнд сууж буй хатагтай Форсиблыг олж харав.

“Чи хатагтай Спинкийг хараагүй биз, Каролайн?”

Коралайн хатагтай Спинкийг харснаа бас түүнийг ноходтойгоо алхаж байсныг хэлэв.

“Би түүнийг алга болохгүй гэж найдаж байна. Чи энэ манан дунд явах замаа олохын тулд судлаач болох хэрэгтэй”

“Би судлаач” гэж Коралайн хэлэв.

“Мэдээж тэгэлгүй яахав, хонгор минь” гэж хатагтай Форсибл хэлэв. “Битгий л төөрч үзээрэй”

Коралайн саарал манан дундуур цэцэрлэгт хүрээлэнгээр үргэлжлүүлэн алхав.

Алхаж эхэлснээс арав орчим минутын дараа тэр анх эхэлсэн газартаа буцаж ирснээ ойлгов.

Сормуус нь норсон бөгөөд түүний нүүр нь чийг даасан байлаа.

“Хөөе! Каролайн!” гэж дээд давхарын галзуу эр хашгирав.

“Аан, сайн уу” гэж Коралайн хэлэв.

Тэр манан дунд хөгшин эрийг арай ядан харж байлаа.

Тэр байшингаас гадагш гарах шатаар уруудаж байв. Тэр маш удаан алхаж байлаа. Коралайн шатны төгсгөлд хүлээв.

“Хулганууд мананд дургүй” гэж тэр түүнд хэлэв. “Манан тэдний хууз сахлыг гандаадаг”

“Би ч бас мананд дургүй” гэж Коралайн хүлээн зөвшөөрөв.
Хөгшин эр доош тонгойход, живэр сахал нь ойрхон байсан тул Коралайны чихийг гижигдэж байв. “Хулгануудад чамд хэлэх зүйл байна ” гэж шивнэв.

Коралайн юу хэлснийг нь сонссонгүй.

“Хэлэх гэсэн зүйл нь. Хаалгаар битгий ор”. Тэр түр завсарлаад “Энэ чамд ямар нэг утга илэрхийлж байна уу?”

“Үгүй” гэж Коралайн хэлэв.


Last edited by Daizy on Aug.25.09 7:57 pm, edited 2 times in total.

Top
   
 
PostPosted: Aug.23.09 7:06 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Хөгшин эр мөрөө хавчив. “Тэд хөгжилтэй байна, хулганууд. Тэд чиний нэрийг буруу гэж байна. Тэд Коралайн гэж хэлж байна. Каролайн биш”

Тэр шатны төгсгөлөөс шилтэй сүү аваад, өөрийн сууцны зүг эргэв.

Коралайн байшин руу орлоо. Ээж нь өөрийнхөө судалгаан дээр ажиллаж байв. Түүний судалгаа нь цэцгийн үнэрийн талаар.

“Би юу хийх вэ?” Коралайн асуув.

“Чи хэзээ сургуульдаа орох билээ?” гэж ээж нь асуув.

“Дараагийн долоо хоногт”

“Хмм” гэж ээж нь хэлээд “Би чамд сургуульдаа өмсөх шинэ хувцас авч өгнө гэж бодож байна. Хэрэв би мартчихвал надад сануулаарай, хонгор минь” тэгээд тэр компьютерийн дэлгэц рүүгээ эргэн харлаа.

“Би юу хийх вэ?” Коралайн дахин асуув.

“Ямар нэг зүйл зур”. Ээж нь түүнд хуудас цаас, бөөрөнхий үзүүртэй харандаа өгөв.

Коралайн манан зурах гэж оролдов. Арван минутын дараа тэр хоосноороо байгаа цагаан цаасны нэг буланд нь “манан” гэж жижигхэн долгионтой үсгээр бичлээ. Тэр шуухитнан, цаасаа ээждээ өглөө.

“Мм. Маш шинэлэг болж, хонгор минь” гэж Коралайны ээж хэлэв.

Коралайн зочдын өрөө рүү очиж, булангийн хуучин хаалгыг онгойлгох гэж оролдов. Хаалга түгжээтэй байлаа. Тэрээр ээж нь уг хаалгыг ахиад түгжсэн байх гэж таамаглав. Тэр мөрөө хавчлаа.

Коралайн аав дээрээ очлоо.

Тэр юм бичиж байсан тул нуруугаа үүд рүү харуулсан байлаа. Коралайныг ороход “Цаашаа яв” гэж тэр найрсгаар хэлэв.

“Би уйдаад байна” гэж Коралайн хэллээ.

“Товшуур бүжиг хэрхэн хийдгийг сур” гэж тэр эргэж харалгүйгээр зөвлөв.

Коралайн толгойгоо сэгсэрлээ. “Та яагаад надтай тоглодоггүй юм бэ?”

“Би завгүй байна” гэж аав нь хэлэв.”Би ажиллаж байна” гэж тэр мөн л эргэж харалгүйгээр нэмж хэлэв. “Чи яагаад хатагтай Спинк, Форсибл нар дээр очиж, тэдэнд төвөг удаж болохгүй гэж?”

Коралайн цуваа өмсч, гутлаа углаад байшингаас гарлаа. Тэр шатаар доош уруудав. Тэгээд хатагтай Спинк ба Форсибл нарын сууцны хаалгыг тогшив.Коралайн Шотланд ноход үүдний өрөө рүү гүйж ирэн, чангаар хуцахыг сонсов. Хэсэг хугацааны дараа хатагтай Спинк хаалгаа онгойлгов.

“Өө, энэ чи юу, Каролайн” гэж тэр хэлэв. “Ангус, Хамиш, Брюс, хонгорууд минь доошоо бол. Энэ Каролайн байна. Ороод ир, хонгор минь. Чи цай уух уу?”

Сууцнаас тавилга өнгөлөгч болон нохдын үнэр үнэртэж байв.

“За, тэгье” Коралайн хэлэв. Хатагтай Спинк зочдын өрөө гэгдэх тоостой жижиг өрөөнд түүнийг дагуулан оров. Ханан дээр гоёмсог хүүхнүүдийн хар, цагаан гэрэл зургууд, жаазтай театрын хөтөлбөрүүд өлгөөтэй байлаа. Хатагтай Форсибл түшлэгтэй сандлуудын нэг дээр суугаад, хичээнгүйлэн юм нэхэж байв.

Хатагтай Спинк Коралайнд ягаан өнгийн хээтэй, дийзтэй, жижигхэн хятад цайны аяганд цай аягалж, хатсан Гарибалди жигнэмэг дагалдуулж өгөв.

Хатагтай Форсибл хатагтай Спинк рүү харснаа, нэхмэлээ үргэлжлүүлж, гүнзгий санаа алдав. “Юу ч гэсэн, Април. Миний хэлж байснаар: хөгшин нохдын амьдрал үргэжилсээр байгааг чи хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ”

“Мириам, Хонгор минь, бидний хэн нь ч урьдынх шигээ залуу байхаа больсон”

“Мадам Арсати” гэж хатагтай Форкибл хариулав. “Ромеогийн асрагч. Хатагтай Брэкнелл. Тэдний хэн ч чамайг тайзнаас тэтгэвэрт гаргаж чадахгүй ”

“Одоо бол, Мириам, бид хүлээн зөвшөөрсөн” гэж хатагтай Спинк хэлэв.

Коралайн тэд түүнийг энд байгааг мартаж орхисоныг гайхав. Тэр цайгаа сорлоо.

“Чамайг хүсвэл би чамд навчнуудыг тайлбарлаж өгье” гэж хатагтай Спинк Коралайнд хандаж хэлэв.

“Юу гэнээ?” гэж Коралайн хэлэв.

“Цайны навч, хонгор минь. Би чиний ирээдүйг хэлж өгөх болно”
Коралайн хатагтай Спинкд аягаа өгөв. Хатагтай Спинк аяганы ёроол дахь хар өнгийн цайны навчнуудыг нүдээ онийлгон ажиглав.

“Чи мэдэх хэрэгтэй, Каролайн” гэж тэр хэсэг хугацааны дараа хэлээд “Чи маш аюултай байдалд орсон байна”

Хатагтай Форсибл тургилан, нэхэж байсан зүйлээ хойш тавив. “Битгий тэнэгт, Април. Охиныг айлгахаа боль. Чиний хараа муудаж байгаа. Алив наад аягаа өгөөдөх.”

Коралайн аягыг хатагтай Форкиблд дамжуулав. Хатагтай Форсибл аяган доторхийг анхааралтай ажигласны дараа толгойгоо сэгсэрч, түүнийг ахин шалгав.

“Өө, хонгор минь” тэр хэлэв. “Чиний зөв байж, Април. Тэр аюулд ороод байна”

“Харж байна уу, Мириам” гэж хатагтай Спинк ялсан байдалтай хэлэв. “Миний хараа хуучинтайгаа адил сайн хэвээр байгаа”

“Би ямар аюулд орсон гэж?” Коралайн асуув.

Хатагтай Спинк ба Форсибл нар түүийг ширтэн харав. “Үүнийг хэлж болохгүй” гэж хатагтай Спинк хэлэв. “Цайны навчнууд иймэрхүү зүйлийн тухайд тийм ч найдвартай биш. Тэд ерөнхий зүйлийг л хэлж чадна, харин нарийн тодорхой зүйлийг хэлж чадахгүй ”

“Тэгвэл би яах хэрэгтэй вэ?” гэж ялимгүй сэтгэл түгшссэн Коралайн асуув.

“Хувцасны өрөөндөө ногоон өнгөтэй хувцас битгий өмс” гэж хатагтай Спинк зөвлөв.

“Scottish play-г дурс” гэж хатагтай Форкибл нэмэв. (жич: the Scottish play гэдэг нь Шекспирийн Макбет жүжигт хэрэглэгддэг цээрлэсэн үг.)

Коралайн түүнтэй таарч байсан цөөн тооны насанд хүрсэн хүмүүс яагаад ийм утгагүй байдаг байнаа гэж гайхав.

“Бас маш болгоомжтой бай” гэж хатагтай Спинк өгүүлэв. Тэр түшлэгтэй сандлаасаа босч, задгай зууханд дөхөж очив. Задгай зуухан дээр жижиг шилэн сав байсан ба хатагтай Спинк савны тагыг онгойлгож, дотор нь байгаа зүйлсийг гаргаж ирэв. Саван дотор бяцхан хятад нугас, хуруувч, жижиг гуулин зоос, хоёр ширхэг цаасны хавчаар, дундаа нүхтэй чулуу зэрэг байв.

Тэрээр Коралайнд дундаа нүхтэй чулууг өгөв.

“Үүнийг юунд хэрэглэдэг юм бэ?” гэж Коралайн асуув. Нүх чулууны голд нь байрлаж байв. Тэр чулууг барьсаар цонхонд ойртож очин, нүхээр нь харав.

“Энэ магадгүй тус болох байх” гэж хатагтай Спинк хэлэв. “Муу зүйл тохиолдоход хэрэг болно ”

Коралайн цуваа өмсөөд, хатагтай Спинк, Форсибл нар болон тэдний нохдод баяртай гэж хэлээд гадагш гарав.

Манан байшингийн эргэн тойронг хучжээ. Тэр өөрсдийн гэр бүлийн сууцны шатаар дээш удаан өгсч байснаа гэнэт зогсон ийш тийшээ харав.

Манан дотор, энэ бол хий үзэгдлийн ертөнц. Аюул манан дотор байгаа юм болов уу?гэж Коралайн бодов.

Коралайн шатаар ахин өгсч эхлэв, тэр гартаа шинэ чулуугаа чангаар атгасан байлаа.


Last edited by Daizy on Aug.25.09 7:58 pm, edited 2 times in total.

Top
   
 
PostPosted: Aug.23.09 9:33 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Бүлэг3
Дараагийн өдөр нь нар мандаж, ээж нь Коралайнд сургуульдаа өмсөх хувцас худалдаж авч өгөхөөр зэргэлдээх том хот руу түүнийг дагуулж явахаар боллоо. Тэд түүний аавыг галт тэрэгний буудалд хүргэж өгөв. Тэрээр зарим нэг хүмүүстэй уулзахын тулд Лондон руу явж байгаа билээ.

Коралайн түүн рүү баяртай гэж гараа даллав.

Тэд их дэлгүүрт орж, сургуульд өмсөх хувцас худалдаж авав.

Коралайн түүний дуртай Dayglo-ийн ногоон бээлийг олж харав. Ээж нь түүнд үүнийг авч өгөхөөс татгалзаж, оронд нь цагаан оймс, хар хөх өнгийн сургуулийн дотуур өмд, саарал өнгийн дөрвөн ширхэг цамц, хар ногоон өнгөтэй банзал авч өглөө.

“Гэхдээ ээжээ, сургуульд хүн бүхэн л саарал өнгийн цамц өмсдөг. Харин хэнд ч ногоон бээлий байхгүй. Би зөвхөн үүнийг л авмаар байна ”

Ээж нь түүнийг үл тоомсорлон, дэлгүүрийн туслахтай ярилцаж байлаа. Тэд Коралайнд ямар ноосон цамц авч өгөх талаар ярилцаж, эцэст нь Коралайн өсөж том болоход нь таарна гэж найдан ичмээр том нэвсгэр цамцан дээр санал нэгдэцгээв.

Харин Коралайн хэсүүчлэн, мэлхий, нугас, туулай шиг хэлбэртэй Веллингтоны гутлын үзэсгэлэнг сонирхов.

Дараа нь тэр буцаж ирэв.

“Коралайн? Чи энд байсан юм уу. Чи хаана байсан юм бэ?”

“Би харь харь гаригийнханд барьцаалагдсан” гэж Коралайн хэлэв. “Тэд өөрсдийн гаригаас цацрагаар бууддаг зэвсэгтэйгээ ирсэн, гэхдээ би хиймэл үс зүүж, харь аялгаар инээж тэднийг хуурсан, тэгээд би зугтчихсан”

“За за, Хонгор минь. Одоо чамд үсний хавчаар хэрэгтэй гэж би бодож байна”

“Үгүй ээ”

“Тэгэхээр, найдвартайн үүднээс цөөн хэдийг авчихья” гэж ээж нь хэлэв.

Коралайн юу ч хэлсэнгүй.

Гэр лүүгээ машинаар харьж явахдаа Коралайн “Хоосон сууцанд юу байдаг вэ?” гэж асуув.

“Би мэдэхгүй байна. Миний таамаглаж байгаагаар юу ч байхгүй. Магадгүй бид нүүж ирэхээс өмнө манай сууц ингэж харагдаж байсан байх. Хоосон өрөөнүүд”

“Та манай сууцнаас тийшээ орж болно гэж бодож байна уу ”

“Хэрэв чи тоосгоор нэвтэрч орж чаддаг бол, хонгор минь”

“Өө”

Тэд үдийн хоолны үеэр гэртээ ирэв. Нар мандсан байсан боловч тэр өдөр хүйтэн байлаа. Коралайны ээж хөргөгч доторхыг шалгаж, муухай жижигхэн улаан лооль, хөгцөрсөн зүсэм бяслаг олов.


“Би дэлгүүр лүү ухасхийгээд, гуриланд ороож шарсан загас эсвэл өөр ямар нэг зүйл авчирсан нь дээр бололтой” гэж ээж нь хэлээд “Чи явахыг хүсч байна уу?”

“Үгүй” гэж Коралайн хариулав.

“Дураараа л бол” гэж ээж нь хэлээд гарч явлаа. Дараа нь тэр буцаж орж ирээд түрийвч, машины түлхүүрээ аваад эргэж гарав.

Коралайн бас л уйдаж эхэллээ.

Тэр нэгэн алс холын нутгийн хүмүүсийн тухай ээжийнхээ уншиж байсан номыг эргүүлж үзэв; тэд өдөр бүр цагаан торгоны өөдөс авч түүнийг лав хийхэд ашигладаг аж, эхлээд цагаан торгоо будганд дүрнэ, дараа нь түүгээр лав хийнэ, дараа нь лаваа халуун усанд буцалгана, эцэст нь гал руу шидэж, үнс болтол нь шатаадаг аж.

Энэ нь Коралайнд утга учиргүй мэт санагдаж байсан ч тэдгээр хүмүүст энэ нь зугаатай байдаг байх гэж найдаж байлаа.

Тэр уйтгарласан хэвээр, ээж нь гэртээ хараахан ирээгүй л байлаа.

Коралайн сандал авч, гал тогооны өрөө рүү зөөж аваачив. Тэр сандал дээр авиран гараад гараа сунгав. Тэр эргэж буугаад, шүүгээнээс хогийн шүүр авч, сандал дээр дахин авиран гараад шүүртэй гараа сунгав.

Жингэнэх дуу...

Тэр сандлаас буугаад түлхүүрнүүдийг олж авав. Тэр ялсан байдалтай инээмсэглэв. Дараа нь тэр шүүрээ хана налуулж тавиад, зочдын өрөө рүү зүглэлээ.

Тэдний гэр бүлийнхэн зочдын өрөөгөө ашигладаггүй билээ. Тэдэнд Коралайны эмээгээс өвлөж авсан кофены модон ширээ, булангийн ширээ, шилэн үнсний сав, тосон будгаар зурсан жимсний тавагны зураг гэх мэт тавилга хогшлууд байдаг. Коралайн хэн нэгэн яагаад жимсний тавгийг зурахыг хүссэн болохыг хэзээ ч мэдэж чадахгүй. Нөгөө талаас нь харвал энэ өрөөг хоосон гэж хэлж болно: энд задгай зуухан дээр байдаг хөшөө, цаг гэх мэт эд зүйлсээс аль нь байхгүй, ер нь амьдрахад , тав тухтай байхад хэрэгтэй зүйлс юу ч байсангүй.

Хуучин хар өнгийн түлхүүр юунаас ч илүү хүйтэн санагдаж байв. Тэр түүнийг түлхүүрийн нүхэнд шургуулж, саадгүй эргүүллээ.

Коралайн түр зогсч, чимээ чагнав. Тэр буруу зүйл хийж байгаагаа мэдэж байлаа, ээж нь буцаж ирсэн эсэхийг тэр сонсохыг оролдов, гэхдээ юу ч сонссонгүй. Дараа нь Коралайн хаалганы бариулаас барьж, эргүүлэв. Эцэст нь тэр хаалгыг онгойлголоо.

Түүний өмнө харанхуй хонгилын өрөө нээгдэв. Тоосгонууд өмнө нь тэнд огт байгаагүй мэт алга болсон байв. Нээлттэй хаалгаар он удаан жил болсон хөгцний үнэр ханхалж байлаа.

Коралайн хаалгаар яваад орчихов...


Top
   
 
PostPosted: Aug.24.09 3:32 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Nov.05.06 9:38 pm
Posts: 2693
Location: Үхсэн хүний дүрд би Үнэндээ ганцхан удаа тогломоор байна Нижигнэсэн их алга ташилтан дор Нэг их сайх
hoorhon huuheldieshd unshij ehelneee oruulaad bgaarai :hi:

_________________
shut up!!!enjoy the silence!!!


Top
   
 
PostPosted: Aug.24.09 2:59 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Тэр хоосон орон сууц хонгил шиг харагдаж байгаад гайхшрав.

Коралайн хонгилоор түгшүүртэйгээр алхсаар эцэст нь нэг өрөөнд орж ирлээ . Зарим зүйлс дэндүү танил санагдах аж.

Түүний хөл доор дэвсээтэй байгаа хивс тэдний сууцанд байдаг хивстэй яг ижилхэн байв. Ханын цаас нь ч тэднийхтэй адил. Хананд өлгөөтэй байгаа зураг тэдний гэрийн үүдний өрөөнд байдаг зурагтай бас ижилхэн байв.

Тэр хаана байгаагаа ойлгов: Тэр өөрийнхөө гэрт байна. Тэр саяхан гэрээсээ гарсан шүү дээ.

Тэр толгойгоо сэгсрээд, бүүр будилж гүйцэв.

Тэр хананд өлгөөтэй зургийг гайхан ширтэв: тэдний гэрт өлгөөтэй байдаг зурагтай яг ч адилхан биш санагдах ажээ. Тэдний үүдний өрөөнд өлгөөтэй байдаг зурагт хөөсөн бөмбөлгүүдийг нүдээ бүлтийлгэн харах дээр үеийн загварын хувцастай нэгэн жаалхүүг дүрсэлсэн байдаг билээ.

Коралайн зураг дээрх жаалын нүдийг ажиглан харж, чухам ямар ялгаа байгааг ойлгох гэж оролдов.

Тэр бараг л ялгааг нь олох гэж байтал хэн нэгэн “Коралайн?” гэж дуудав.

Энэ нь яг л түүний ээжтэй адил сонсогдов. Коралайн дуу хоолой гарсан гал тогооны өрөө рүү оров. Гал тогооны өрөөнд нэг эмэгтэй Коралайн руу нуруугаа харуулаад зогсч байв. Тэр эмэгтэй Коралайны ээжтэй бараг адилхан ажээ. Зөвхөн...

Түүний арьс нь цаас шиг цагаан байв.

Тэр арай өндөр бас туранхай байв.

Түүний хуруунууд нь маш урт бөгөөд хэзээ ч хөдлөхөө болихгүй аж. Бас тэр хар-улаан өнгийн хурц, тахир хумстай байлаа.

“Коралайн?” гэж эмэгтэй хэлээд “Энэ чи юу?”

Дараа нь тэр эргэж харлаа. Түүний нүд нь хар өнгийн том товчнууд аж.

“Үдийн хоолны цаг, Коралайн” гэж эмэгтэй хэллээ.

“Чи хэн бэ?” гэж Коралайн асуув.

“Би бол чиний нөгөө ээж ” гэж эмэгтэй хариулав. “Яваад өөрийнхөө нөгөө аавд үдийн хоол бэлэн болсон гэж хэл”. Тэр зуухны хаалгыг онгойлгов. Гэнэт Коралайн хэр их өлсч байгаагаа ойлгов.Энэ үнэхээр сайхан үнэртэх аж.

Коралайн аавынхаа ажлын өрөөнд очихоор үүдний өрөө рүү буцаж явав. Тэр хаалга онгойлгов. Өрөөнд компьютерийн ард нэгэн эрэгтэй хүн арагшаа харан сууж байлаа. “Сайн уу” гэж Коралайн хэлэв. “Тэр эмэгтэй үдийн хоол бэлэн болсон гэж хэлж байна”

Эрэгтэй эргэж харав.

Түүний нүднүүд бас хар өнгийн том товчнууд аж.

“Сайн уу, Коралайн” гэж тэр хэлэв. “Би өлсөж байна”

Тэр босоод түүнтэй хамт гал тогооны өрөө рүү явав. Тэд гал тогооны өрөөний ширээнд сууцгааж, Коралайны нөгөө ээж тэдэнд хоол авчирч өгөв. Том шаргал шарсан тахианы мах, шарсан төмс, жижигхэн ногоон вандуй. Коралайн амандаа хоолыг чихэж гарав. Энэ үнэхээр гайхалтай амттай аж.

“Бид чамайг удаан хугацааны турш хүлээж байлаа” гэж Коралайны нөгөө аав хэлэв.

“Намайг уу?”

“Тийм ээ” гэж нөгөө ээж нь хэлэв. “Бид хэзээ нэг өдөр чамайг энд ирнэ, тэгээд бид жинхэнэ гэр бүл болно гэдгийг мэдэж байсан. Чи ахиад тахианы мах идэх үү? ”

Энэ бол Коралайны идэж байсан хамгийн сайхан тахианы мах байлаа. Түүний ээж нь заримдаа тахиа шардаг боловч байнга ууттай, эсвэл хөлдөөсөн тахианы мах авдаг, энэ нь ямар ч амтгүй байдаг байв.

Тэр ахиад тахианы мах авлаа.

“Надад ондоо ээж байдаг гэдгийг би мэддэггүй байсан” гэж Коралайн болгоомжтой хэлэв.

“Мэдээж шүү дээ. Хүн болгон үүнийг мэддэггүй юм” гэж нөгөө ээж хэлэхэд, түүний хар товчин нүд гялалзаж байв. “Үдийн хоолны дараа өрөөндөө хархнуудтай хамт тоглох нь чамд таалагдана гэж би бодож байна”

“Хархнууд гэнээ?”

“Дээд давхарын”

Коралайн зурагтыг эс тооцвол хэзээ ч харх харж байгаагүй билээ. Тэр үүнд их баяртай байв. Энэ маягаар бол өнөөдөр маш сонирхолтой өдөр болох нь илэрхий болов.

Үдийн хоолны дараа нөгөө эцэг эх нь аяга тавгаа угааж, Коралайн өөрийнхөө нөгөө унтлагын өрөө рүү явав.

Энэ өрөө гэрийнх нь унтлагын өрөөнөөс ялгаатай аж. Юуны түрүүнд өрөөг тааламжгүй ногоон болон өвөрмөц ягаан өнгө хослуулан будсан байв.

Коралайн энд унтах хүсэл төрөхгүй юм байна гэж шийдэв: гэхдээ энэхүү өнгийн хослол түүний өөрийнх нь унтлагын өрөөнд байдгаас муухай ч илүү сонирхолтой байв.

Мөн тэнд түүний урьд өмнө хэзээ ч харж байгаагүй гайхал төрүүлэм зүйлс байв: орны эргэн тойрон дахь үргэн нисэх гэж буй болжмор адил далавчаа дэлгэсэн сахиусан тэнгэрүүд, зурагнууд нь мушгиралдан хөдөлж гялтганадаг зурагтай номнууд, шүдээ хавиран эрүү нь хөдлөх үлэг гүрвэлийн гавал.

Энэ хамаагүй илүү юм гэж Коралайн бодов. Тэр цонхоор харлаа. Гадаа харагдаж байгаа зүйлс түүний өөрийнх нь унтлагын өрөөний цонхоор хардаг зүйлстэй ижил байв: модод, талбай, тэдгээрийн цаана харагдах тэнгэрийн хаяа, ягааран харагдах алс холын толгод.

Орон доорх шалан дээгүүр ямар нэг хар зүйлс гүйлдэж байв. Коралайн өвдгөө нугалан доош сууж, орон доогуур шагайв. Олон жижигхэн улаан нүд түүнийг цоо ширтэж байлаа.

“Сайн уу” гэж Коралайн хэлэв. “Та нар хархнууд уу?”

Тэд орон доороос гарч ирцгээв, гэрэлд тэдний нүд анивчина. Тэд оготор биетэй, хөө мэт хар үстэй, жижиг улаан нүдтэй, бяцхан ягаан сарвуутай, урт мөлгөр өт мэт ягаан үсгүй сүүлтэй байв.

“Та нар ярьж чадах уу?” гэж Коралайн асуув.

Бусдаасаа том хар нэгэн харх толгойгоо сэгсрэв.

“Тэгэхээр, та нар юу хийдэг юм бэ?”

Хархнууд тойрог хэлбэрээр зогсоцгоов.

Тэд бие биен дээрээ болгоомжтой шаламгай авирч эхлэн орой дээр нь том харх байрласан пирамид үүсгэв. Тэгээд хүчтэй шивэгнэсэн хоолойгоор дуулж эхлэв.

Бидэнд шүд бий бас бидэнд сүүл бий
Бид сүүлтэй, бид нүдтэй
Биднийг өсөн нэмэгдэх үед чи энд байх болно


Энэ тийм ч аятайхан дуу биш байлаа. Коралайн үүнийг эсвэл үүнтэй төстэй дууг өмнө нь сонсож байсан гэдэгтээ итгэлтэй байсан ч яг хаана гэдгээ санах гэж оролдоод чадсангүй.

Дараа нь пирамид нуран унаж, хархнууд хаалга өөд хурднаар дэгдэв.

Нөгөө дээд давхрын солиотой хөгшин эр гартаа урт хар харх бариад үүдэн дээр сууж байв. Хархнууд түүн рүү дэгдэн очиж, түүний халаас, цамц, өмдний шуумаг руу орж нуугдацгаав.

Хамгийн том харх хөгшин эрийн мөрөн дээр авиран гараад, урт саарал живэр сахалнаас нь зүүгдэн, том хар товчин нүдийг нь дамжин толгой дээр нь гарлаа.

Хархнууд хөгшин эрийн хувцсан доогуур зай завсаргүй чихэж, түүний дотуур нааш цааш гүйлдэцгээх бөгөөд толгой дээр нь сууж буй хамгийн том харх улаан нүдээ гялалзуулан Коралайныг цоо ширтэнэ.

Хөгшин эр малгайгаа өмсөхөд, сүүлчийн харх харагдахаа боллоо.

“Сайн уу, Коралайн” гэж нөгөө дээд давхрын хөгшин эр хэлэв.

“Би чамайг энд байгаа гэж сонслоо. Хархнууд хоолоо идэх цаг нь болчихжээ. Хэрэв чи хүсвэл надтай хамт явж, тэднийг хэрхэн хооллож байгааг харж болно шүү”

Хөгшин эрийн товчин нүдээрээ өлссөн мэт ширтэхэд Коралайнд таагүй санагдав. “Хэрэггүй ээ, баярлалаа” гэж тэр хэлэв. “Би орчин тойрноо судлахаар гадаа гарлаа”

Хөгшин эр толгойгоо алгуурхан дохив. Коралайн юун тухай ярьж байгааг нь мэдэхгүй ч гэлээ хархнуудын хоорондоо шивнэлдэх дууг сонсч байлаа.

Коралайн үүдний өрөө рүү алхаж ороход түүний нөгөө эцэг эх гал тогооны өрөөний үүдэнд инээмсэглэн зогсоцгоож байв. “Гадаа цагийг сайхан өнгөрүүлээрэй” гэж нөгөө ээж нь хэлэв.

“Бид чамайг эргэж иртэл чинь хүлээж байх болно” гэж нөгөө аав нь хэлэв.

Коралайн хаалганы үүдэнд хүрээд тэднийг эргэж харав. Тэд түүн рүү харан инээмсэглэж, гараа далласан хэвээр байлаа.

Коралайн гадаа гарч, шатаар доош уруудав.


Top
   
 
PostPosted: Aug.25.09 2:32 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Бүлэг4
Байшин гадна талаасаа өөрийнх нь байшинтай яг адилхан харагдаж байлаа. Эсвэл бараг адилхан гэж болно. Хатагтай Спинк ба Форсибл нарын сууцны хаалгыг цэнхэр болон улаан өнгийн гэрлийн шилнүүд тал бүрээс нь гэрэлтүүлэх ба дараах үгнүүдийг бас гэрэлтүүлнэ. МЭЛ ГАЙХШРУУЛАМ ТАЙЗНЫ АМЖИЛТ!!!

Энд Коралайны ирсэн газартай адилхан нарлаг мөртлөө хүйтэн өдөр байв.

Түүний ард нэгэн найрсаг хоолой сонсогдов.

Тэр эргэж харлаа. Зэргэлдээх туурган дээр нэгэн том хар муур сууж байсан нь гэрийнхээ ойролцоо урьд өмнө нь түүний харж байсан мууртай ижилхэн харагдаж байв.

“Өдрийн мэнд” гэж муур хэлэв.

Муурны дуу хоолой Коралайны толгойн ар хэсгээс гарч байгаа мэт сонсогдох бөгөөд тэрээр энэ хоолой эрэгтэй, эсвэл эмэгтэй хоолойны аль нь болохыг хэлж мэдэхгүй байв.

“Сайн уу” гэж Коралайн хэлэв. “Би чамтай адилхан нэг муурыг гэрийнхээ цэцэрлэгт харсан. Чи нөгөө муур нь байх, тийм үү”

Муур толгойгоо сэгсрээд “Үгүй” гэж хэлэв. “Би ямар нэг зүйлийн нөгөө нь биш. Энэ би байна”. Тэр толгойгоо нэг зүг рүү хандуулахад, ногоон нүд нь гялалзаж байлаа. “Хүмүүс хаа сайгүй байдаг. Харин муурнууд тэдэнтэй өөрсдөө хамт байдаг. Чи миний хэлж байгааг ойлгож байна уу”

“Тэгвэл чи миний гэртээ харж байсан муур мөн бол яагаад ярьж чадаж байгаа юм бэ?”

Муурнууд хүмүүстэй адилхан мөрөө хавчдаггүй. Гэхдээ тэр муур сүүлнийхээ үзүүрээс эхлээд сахлаа дээш нь хөдөлгөх хүртлэх алгуурхан хөдөлгөөнөөр мөрөө хавчих үйлдлийг илэрхийлэв. “Би ярьж чадна”

“Гэрт байдаг муурнууд ярьдаггүй”

“Үгүй гэнээ?” гэж муур хэлэв.

“Үгүй” гэж Коралайн хэлэв.

Муур туурганаас алгуурхан үсэрч Коралайны хөлийн дэргэдэх зүлгэн дээр буугаад түүн рүү харав.

“Тэгэхээр, чи эдгээр зүйлсийн шинжээч юм биз дээ” гэж муур ёжлон өгүүлэв. “Тэгээд эцэст нь, намайг юу болохыг мэдэв үү? Би бол ердөө л муур ”

Тэгээд тэр толгой сүүл хоёроо ихэмсэгээр өндөрт өргөөд цааш алхав.

“Буцаад ирээч” гэж Коралайн хэлэв. “Гуйя. Намайг уучлаарай”

Муур алхахаа болин, доош суугаад Коралайныг үл тоомсорлосон байдалтай, бодлогошронгүйгээр өөрийгөө цэвэрлэж эхлэв.

“Бид...Бид найзууд болж болно шүү дээ” гэж Коралайн хэлэв.

“Би хүсэхгүй байна” гэж муур товчхон хариуллаа.

Коралайн санаа алдав.

“Гуйя. Чиний нэрийг хэн гэдэг вэ?” гэж Коралайн муурнаас асуулаа. “Намайг Коралайн гэдэг”

Муур гайхал төрүүлэм ягаан өнгөтэй ам, хэлээ харуулан болгоомжтой удаанаар эвшээгээд “Муурнуудад нэр байдаггүй” гэж хэлэв.

“Үгүй гэнээ?” гэж Коралайн гайхав.

“Үгүй” гэж муур хариулав. “Хүмүүс нэртэй байдаг. Энэ бол чи өөрийгөө хэн гэдгийг мэддэггүйн шалтгаан. Муурнууд өөрсдийгөө хэн гэдгээ мэднэ, тиймээс бидэнд нэр шаардлагагүй”

Энэ муур амиа хичээсэн, уур хүргэм амьтан юм гэж Коралайн бодов. Түүний оюун ухааны нэг тал нь мууртай бүдүүлгээр харьцахыг шаардаж байсан бол харин нөгөө тал нь эелдэг хүндэтгэлтэй харьцахыг шаардаж байлаа. Эелдэг тал нь ялав.

“Энэ юун газар юм бэ, хэлж өгөөч?”

Муур эргэн тойрноо хяламхийн хараад “Энд байна” гэж хэлэв.

“Би үүнийг харж байна. Тэгэхээр, чи яаж энд ирсэн юм бэ?”

“Чамтай л адил. Би алхаж ирсэн” гэж муур хэлэв.

Коралайн муурыг зүлгэн дээгүүр цааш удаанаар алхаж байгааг ажиглав. Муур модны хойгуур ороод, гарч ирсэнгүй. Коралайн модонд дөхөж очоод, хойд талыг нь шалгав. Муур явчихсан байлаа.

Тэр байшин руу буцаад алхав. Түүний ард ахин эелдэг хоолой сонсогдов. Энэ түрүүний муур байлаа.

“Чамд хамгаалалт хэрэгтэй гэдгийг чи ойлгох ёстой.Хэрэв би чиний оронд байсан бол үүнийг ойлгох байсан”

“Хамгаалалт гэнээ?”

“Би сая хэлсэн” гэж муур хэлэв.

Тэгээд тэр дуугаа хурааж, юу ч байхгүй хоосон орон зай руу ямар нэг зүйлийг анхааралтай ширтэв.

Дараа нь тэр газарт наалдан, тэр зүг рүү удаанаар мөлхөв. Энэ нь нүдэнд харагдахгүй хулгана руу гэтэж буй мэт харагдах аж. Гэнэт тэр сүүлээ эргүүлээд ухасхийн модон дундуур алга боллоо.

Коралайн муур ямар учиртай болохыг гайхсаар хоцров. Тэр муурнууд бүгдээрээ ярьж чаддаг юм болов уу, эсвэл тэд зөвхөн энэ газарт л ярьж чаддаг юм болов уу гэж гайхаж байлаа.

Тэр хатагтай Спинк ба Форкибл нарын үүдний хаалга руу тоосгон гишгүүрээр алхав. Цэнхэр, улаан өнгийн чийдэнгүүд гэрэлтэнэ. Хаалга ялимгүй онгорхой байлаа. Тэр хаалгыг тогштол түүний эхний тогшилтоор хаалга өөрөө савлан онгойж, Коралайн дотогш оров.

Тэр тоос болон хилэн даавууны үнэр үнэртсэн харанхуй өрөөнд байлаа. Түүний ард хаалга хаагдаж, өрөө бүүр харанхуй болов.

Тэр хилэн хөшигний нөгөө талд байрлах гэрэлтэй ядмаг тайзыг харлаа. Өрөөний захад хоосон өндөр модон тайз байх ба дээрээс нь бүдэг гэрэлтүүлэг тусгажээ.

Коралайн ба тайзны хооронд дахь зайд сандалнуудыг эгнээ эгнээгээр байрлуулжээ. Тэр хөлийн чимээ сонсов, хоёр тийшээ савлан хөдлөх нэг гэрэл түүнийг чиглэн ирж байв. Гэрэл түүнд ойртож ирэх үед Коралайн саарал хоншоортой том хар Шотланд нохой амандаа гар чийдэн зуусаар ирж явааг харлаа.

“Сайн уу” гэж Коралайн хэлэв.

Нохой гар чийдэнгээ шалан дээр тавиад түүн рүү ширтэв. “Алив, тасалбараа үзүүл” гэж ширүүнээр хэлэв.

“Тасалбараа?”

“Би сая хэлсэн. Тасалбар гэж. Надад зав алга. Чи тасалбаргүй бол тоглолт үзэж чадахгүй”

Коралайн санаа алдаад “Надад тасалбар байхгүй” гэж үнэнээ хүлээв.

“Ахиад л нэг” гэж нохой уйтгартайгаар хэлэв. “Алив хүрээд ир, ямар ч зүйлд овсгоо самбаатай бай, ‘чиний тасалбар хаана байна?’ гэж асуухад ‘байхгүй’ гэх юм” гэж тэр толгойгоо сэгсрээд, мөрөө хавчив. “Алив”

Нохой гар чийдэнгээ амандаа зуугаад, харанхуй руу шогшив. Коралайн араас нь дагалаа. Нохой тайзны урд талд ойрхон ирээд зогсч, гар чийдэнгээрээ нэг хоосон суудлыг гэрэлтүүлэв. Коралайныг суухад нохой яваад өглөө.

Түүний нүд харанхуйд дасч эхлэхэд тэр бусад суудал дээр нохойнууд суусан байгааг ойлгов.

Гэнэт тайзны араас исгэрэх чимээ гарав. Коралайн энэ нь пянз тоглуулагчд тавьсан хуучин пянзны чихрах чимээ байна гэж тодорхойлов. Исгэрэх чимээ бүрээний дуу болон өөрчлөгдөхөд хатагтай Спинк ба Форсибл нар тайзан дээр гарч ирлээ.

Хатагтай Спинк ганц дугуйтай унадаг дугуй унаж, бөмбөгөөр жонглёр тоглож байв. Хатагтай Форкибл түүний ард цэцгийн баглаа бариад цовхчин харайна. Тэр явалт дундаа цэцгийн дэлбээг тайзны энд тэндгүй тараан цацах ажээ. Тэд тайзны голд хүрээд хатагтай Спинк дугуйнаасаа шаламгай үсрэн бууж, хоёр хөгшин эмэгтэй доош мэхийн ёслов.

Нохойнууд бүгд сүүлээ балбацгаан, идэвхтэйгээр хуцацгаана. Коралайн эелдгээр алга ташив.

Тэд цувныхаа товчийг тайлж, цуваа дэлгэв.Гэхдээ тэд цуваа бүхэлд нь дэлгэсэнгүй: эхлээд тэдний нүүр хоосон бүрхүүл мэт нээгдэн, дараа нь бүдүүн бөөрөнхий бие нь тайлагдан унахад хоёр залуу эмэгтэй ил гарч ирэв.

Шинэ хатагтай Спинк ногоон өнгийн бариу өмд, хөлийг нь бараг халхалсан урт түрийтэй хүрэн гутал өмссөн байв. Харин шинэ хатагтай Форсибл цагаан даашинз өмсч, урт шаргал үсэндээ цэцэг хатгасан байлаа.

Коралайн хойш суудлаа налан суулаа. Хатагтай Спинк тайзнаас бууж, пянз тоглуулагчийн зүүг пянзнаас авахад тоглуулагчаас гарч байсан бүрээн дуу чихрах чимээ гарган түр зогсов.

“Энэ бол миний дуртай хэсэг” гэж хажууд нь сууж байсан жижиг нохой түүнд шивнэв.

Хатагтай Форкибл тайзны буланд байсан хайрцаг дотроос нэг хутга сонгож авав. “Энэ чинжаал хутга мөн үү?” гэж тэр асуув.

“Тийм!” гэж нохойнууд хашгиралдав. “Энэ байна!” гэж хатагтай Форсибл хэлэхэд нохойнууд ахин сайшаан орилолдов. Энэ үед Коралайн алгаа ташихаас төвөгшөөсөнгүй.

Хатагтай Спинк тайзан дээр эргэн гарлаа. Тэр гуяаа алгадахад нохойнууд дэмжин хашгиралдав.

“Харин одоо” гэж хатагтай Спинк хэлээд “Мириам бид хоёр сэтгэл хөдөлгөм шинэ нэмэлт үзүүлбэрээ үзүүлнэ. Сайн дураараа оролцох хүсэлтэн байна уу?”

Коралайны хажууд сууж байсан жижиг нохой урд талын савраараа түүнийг нудрав. “Энэ бол чи” гэж тэр хэлэв.

Коралайн босоод, тайз өөд модон шатаар өгсөв.

“Залуухан сайн дураараа оролцогчид зориулж алга ташицгаах уу?” гэж хатагтай Спинк асуув. Нохойнууд дэмжин орилолдож, сүүлээрээ хилэн сандлыг хүчтэй балбацгаав.

“Одоо, Коралайн” гэж хатайгтай Спинк хэлээд “Чиний нэр хэн бэ?”

“Коралайн”

“Бид бие биенээ мэдэх билүү?”

Коралайн хар товчин нүдтэй туранхай залуу эмэгтэй рүү хараад толгойгоо сэгсрэв.

“Одоо” гэж хатагтай Спинк хэлээд “Энд ирээд зогс”. Тэр Коралайныг тайзны нэг талд байгаа хавтгай самбар луу аваачив. Тэгээд Коралайны толгой дээр агаарын бөмбөлөг байрлуулав.

Хатагтай Спинк хатагтай Форсиблд ойртож очлоо. Тэр хатагтай Форсиблын товчин нүдийг хар алчуураар боож, гарт нь хутга бариулав. Дараа нь тэр доороо гурав юмуу дөрвөн удаа бүтэн эргэлдээд, Коралайн руу хутгаа чиглүүлэв. Коралайн амьсгаагаа хурааж, хоёр нударгаа чангаар атгалаа.

Хатагтай Форсибл бөмбөлөг рүү хутгаа шидэв. Чангаар пан хийх дуу гарч, хутга Коралайны толгойн яг дээхэн талд самбарт зоогдлоо. Коралайн амьсгалаа авав.

Нохойнууд бүгд чимээгүй болцгоов.

Хатагтай Спинк Коралайнд жижиг хайрцагтай шоколад өгч түүнд талархсанаа илэрхийлэв. Коралайн суудал дээрээ буцаж очлоо.

“Чи маш сайн байлаа” гэж жижиг нохой хэлэв.

“Баярлалаа”

Хатагтай Форсибл ба Спинк нар том модон шийдмээр жонглёрдож эхлэв. Коралайн шоколадаа задаллаа. Жижиг нохой шоколад руу ширтэнэ.

“Чи нэгийг авах уу?” гэж тэр нохойноос асуулаа.

“Тэгье, өгөөч” гэж нохой шивнэв. “Тэгэхдээ зөвхөн чихэргүйгээс нь. Миний шүлс гоожиж байна”

“Шоколад нохойнуудад тийм ч сайн биш байх гэж би бодож байна” гэж Коралайн хатагтай Форкиблын өмнө нь хэлж байсныг санан хэлэв.

“Чиний ирсэн газарт чинь магадгүй л юм” гэж жижиг нохой шивнээд, “Харин энд бид бүх л зүйлийг иддэг”

Коралайн харанхуйд шоколаднууд ямар болохыг харж чадахгүй байлаа. Тэр нэгийг туршиж үзтэл какаотой байв. Коралайн какаод дургүй. Тэр түүнийг нохойнд өгөв. “Баярлалаа” гэж нохой хэлэв. “Чи урилагхан юм” гэж Коралайн хэллээ. Хатагтай Форсибл ба Спинк нар жүжиг тоглож байв. Хатагтай Форкибл эвхдэг шатан дээр сууж, харин хатагтай Спинк доор нь зогсоно.

“Нэр гэж ер нь юу вэ?” гэж хатагтай Форсибл асуув. “Бид сарнай цэцгийг өөр нэрээр нэрлэсэн ч анхилуун үнэртсээр л байна”

“Чамд ахиад шоколад байна уу?” гэж нохой асуув. Коралайн түүнд ахиад нэгийг өглөө.

“Би хэн гэдгээ хэлж мэдэхгүй юм ”гэж хатагтай Спинк хатагтай Форсиблд хэлэв.

“Энэ удахгүй дуусна” гэж нохой шивнэв. “Тэд одоо бүжиглэж эхэлнэ”

“Хэр удаан үргэлжилдэг юм бэ?” гэж Коралайн асуув. “Тоглолт?”

“Тасралтгүй байнга үргэлжилнэ” гэж нохой хэлэв.

“Май” гэж Коралайн хэлээд “Шоколадаа нөөцлөөрэй”

“Баярлалаа” гэж нохой хэлэв. Коралайн суудлаасаа бослоо.

“Дараа уулзацгаая” гэж нохой хэлэв.

“Баяртай” гэж Коралайн хэлээд тэндээс гараад цэцэрлэгт хүрээлэнд буцаж очив. Өдрийн гэрэлд түүний нүд нь анивчлаа.
Түүний нөгөө эцэг эх хоёр цэцэрлэгт хүрээлэнд зэрэгцэн суугаад түүнийг хүлээж байлаа. Тэд инээмсэглэсээр байх аж.

“Цагийг сайхан өнгөрөөв үү?” гэж нөгөө ээж нь асуув. “Сонирхолтой байлаа” гэж Коралайн хариулав. Тэд гурвуулаа Коралайны нөгөө байшин руу хамтдаа буцацгаав. Коралайны нөгөө ээж нь түүний үсийг урт цагаан хуруугаараа илэхэд Коралайн толгойгоо сэгсрэн “Битгий” гэж хэлэв.

Нөгөө ээж нь гараа татаж авлаа.

“Ингэхэд” гэж түүний нөгөө аав хэлээд “Чи энд байх дуртай юу?”

“Магадгүй” гэж Коралайн хэлэв. “Энд гэртээ байдгаас илүү сонирхолтой юм”. Тэд дотогшоо орцгоов.

“Би чамайг дуртай байгаад чинь баярлаж байна” гэж Коралайны нөгөө ээж хэлэв. “Учир нь бид энэ чиний гэр байгаасай гэж хүсэж байна. Чи хүсвэл энд бидэнтэй хамт үргэлж байж болно”

“Хмм” гэж Коралайн дуугарав. Тэр гараа халаасандаа хийгээд энэ талаар бодов. Тэр хурууны үзүүрээрээ жинхэнэ хатагтай Спинк ба Форкибл нарын түүнд өчигдөр өгсөн голдоо нүхтэй чулууг тэмтрэв. “Хэрэв чи үлдэхийг хүсвэл...” гэж нөгөө аав нь хэлээд “Бид нэг жижигхэн зүйл хийх хэрэгтэй, тэгээд чи энд үргэлж байж болно”

Тэд гал тогооны өрөө рүү орлоо. Гал тогооны өрөөний ширээн дээрх хятад тавган дотор хар өнгийн дамартай утас, урт мөнгөлөг зүү, тэдгээрээс гадна хоёр ширхэг том хар товч байв.

“Би энд үлдэнэ гэж бодохгүй байна” гэж Коралайн хэлэв.

“Өө, харин бид чамайг энд үлдээсэй гэж хүсэж байна. Үүнийг хийхэд хялбархан байх болно” гэж нөгөө ээж нь хэлэв.

“Энэ ерөөсөө өвтгөхгүй” гэж нөгөө аав нь хэллээ.

Коралайн томчуудын өвдөхгүй гэж хэлсэн зүйлсийн бараг ихэнх нь өвтгөдөг гэдгийг мэддэг байлаа. Тэр толгойгоо сэгсрэв.

Нөгөө ээж нь хөгжилтэйгээр инээхэд түүний толгойн дээрх үс нь далайн ургамал мэт намилзан хөдлөв.

Тэр гараа Коралайны мөрөн дээр тавилаа. Коралайн хойш ухарлаа.

“Би одоо явлаа” гэж Коралайн хэлэв. Тэр гараа дахин халаасандаа шургуулж, хуруунуудаараа дундаа нүхтэй чулууг барив.

Нөгөө ээжийнх нь гар Коралайны мөрөн дээгүүр аймшигт аалз мэт хөдлөх аж.

“Хэрэв чи хүсч байгаа бол яв л даа” гэж тэр хэлэв.

“Тиймээ” гэж Коралайн хариулав.

“Гэхдээ, бид чамтай дахиад удахгүй уулзах байх ...” гэж нөгөө аав нь хэлэв. “Чамайг буцаж ирэхэд”

“Мм” гэж Коралайн дуугарав.

“Тэгээд бид хамтдаа аз жаргалтай гэр бүлийн нэг болно” гэж нөгөө ээж нь хэлэв.

Коралайн тэндээс холдож, зочдын өрөө рүү яаран очиж булангийн хаалгыг онгойлгов. Тэнд тоосгон хана байсангүй, зөвхөн харанхуй байх аж: нууцлаг тас харанхуй дотор ямар нэг зүйл хөдөлж буй мэт сэтгэгдэл төрнө.

Коралайн эргэлзэв. Тэр эргэж хартал түүний нөгөө аав ээж хоёр хөтлөлцөөд түүнийг чиглэн ирж байв. Тэд түүн рүү хар товчин нүдээрээ ширтэнэ. Эсвэл тэд түүнийг ширтэж байна гэж Королайн бодсон ч байж магадгүй. Тэр итгэлтэй биш байв.

Нөгөө ээж нь гараа сунган Коралайны гаранд цагаан өнгийн хуруугаа хүргэж, цонхигор уруулаар хөдөлгөн “Удалгүй эргэж ирээрэй” гэв.

Коралайн гүнзгий амьсгаа аваад хачин дуу хоолойнууд шивнэлдэж, алсаас салхи үлээж байгаа харанхуй руу алхаж орлоо. Харанхуй дотор түүний ард ямар нэг зүйл байгаа мэт мэдрэгдэв: маш хөгшин, удаан ямар нэг зүйл. Түүний зүрх маш хүчтэй чангаар цохилж, айснаас болж цээж нь дэлбэрэх гэж байгаа мэт болов. Тэр нүдээ аниад харанхуйг сөрөн алхлаа.

Эцэст нь тэр ямар нэг зүйл мөргөж, цочсондоо нүдээ нээлээ. Тэр зочдын өрөөнийхөө түшлэгтэй сандлыг мөргөсөн байв.

Түүний ардах онгорхой үүд арсгар улаан тоосгоор таглагдсан байв.

Тэр гэртээ ирсэн байлаа.



Last edited by Daizy on Aug.25.09 8:01 pm, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Aug.25.09 7:22 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Бүлэг5
Коралайн зочдын өрөөн дэхь хаалгыг хүйтэн хар түлхүүрээр цоожлов.

Тэр гал тогооны өрөө рүү орж, сандал дээр авиран гарлаа. Тэр түлхүүрнүүдийг хаалганы дээр эргүүлж тавихыг оролдов. Хэд хэдэн удаагийн оролдлогын дараа Коралайн хангалттай том биш гэдгээ хүлээн зөвшөөрч, түлхүүрнүүдийг хаалганы хажуугийн тавиур дээр тавив.

Ээж нь одоо болтол дэлгүүрээс эргэж ирээгүй л байв.

Коралайн хөргөгч рүү очиж доод талын тасалгаанаас нь хөлдсөн талхны хэсэг олов. Тэр өөртөө жимсний чанамал, самрын тостой шарсан талх бэлдэв.

Тэр эцэг эхээ буцаж ирэхийг хүлээлээ.

Харанхуй болох үед Коралайн өөртөө зориулж шарах шүгээнд хөлдөөсөн пицца халаав.

Дараа нь Коралайн зурагт үзэв.

Хэсэг хугацааны дараа тэр эвшээж эхлэв. Тэр хувцсаа тайлж, шүдээ угаагаад, ор руугаа явлаа.

Өглөө нь тэр эцэг эхийнхээ өрөөнд ороход, тэдний ор нь хураалттай, тэд байхгүй байлаа. Коралайн өглөөний хоолондоо лаазалсан шпагетти идэв.

Үдийн хоолны үеэр тэр шоколад, нэг ширхэг алим идэв. Алим шар өнгөтэй, жаахан хатаж хорчийсон боловч сайхан амттай байлаа.

Тэр хатагтай Спинк ба Форсибл нар дээр очиж цай уухаар доош буув. Түүнд шингэц сайтай гурван ширхэг жигнэмэг, нэг стакан нимбэгний шүүс, аяга бүлээн цай өгөв.

“Танай аав ээж хоёр чинь сайн уу?” хатагтай Спинк асуув.

“Тэд алга болчихсон” гэж Коралайн хэлэв. “Би өчигдрөөс хойш тэднийг харсангүй. Би ганцаараа байгаа. Магадгүй манайх зөвхөн ганц хүүхэдтэй гэр бүл болох байх гэж би бодож байна ”

“Чи ээждээ түүнд бидний өмнө нь ярилцаж байсан Гласговын хаант улсын сонины хайчилбар олсон гэдгийг хэлээрэй. Мириам энэ тухай түүнд дурсахад тэр их сонирхож байх шиг санагдсан”

“Ээж учир битүүлэг байдлаар алга болсон” гэж Коралайн хэлээд “манай аав ч бас тэгсэн байх гэж би бодож байгаа”

“Бид бүх л өдрийн турш хамт байхгүй байх гэж би санаа зовж байна, хонгор Коралайн минь” гэж хатагтай Форсибл хэлэв. “Бид Royal Tunbridge Wells дэхь Априлын зээл охинынд зочлохоор явна "

Тэд хатагтай Спинкийн зээ охинтойгоо хамт авахуулсан зургуудтай гэрэл зургийн альбомыг үзүүлж, харин дараа нь Коралайн гэртээ харилаа.

Тэр өөрийн мөнгөний хайрцгаа нээгээд, хүнсний дэлгүүр рүү алхав. Тэр хоёр ширхэг том шилтэй нимбэгний шүүс, шоколадтай бялуу, нэг уут шинэхэн алим худалдаж аваад гэртээ ирж, тэдгээрийг үдийн хоолонд идэв.

Коралайн шүдээ угаагаад, аавынхаа ажлын өрөө рүү оров. Тэр түүний компьютерийг асаагаад, дараах түүхийг бичлээ.

КОРАЛАЙНЫ ТҮҮХ

АЛИМ ГЭДЭГ НЭРТЭЙ НЭГЭН ОХИН БАЙЖЭЭ.
ТЭР ҮРГЭЛЖ БҮЖИГЛЭДЭГ БАЙВ.
ТҮҮНИЙ ХӨЛ НЬ ЗАЙДАС БОЛЖ ХУВИРАХ ХҮРТЭЛ ТЭР БҮЖИГЛЭСЭЭР Л БАЙВ. ТӨГСӨВ.

Тэр дээрх түүхээ цаасан дээр хэвлэж, компьютерээ унтраав.

Дараа нь цаасан дээр бичсэн үгнүүдийнхээ доод талд бүжиглэж буй бяцхан охины зураг зурлаа.

Тэр маш их хөөстэй угаалгын ванн дотор усанд оров, хөөс гадагш халин шалан дээгүүр урслаа. Тэр өөрийгөө арчиж хатаан, шалаа цэвэрлээд унтахаар явлаа.

Коралайн шөнө дунд сэрэв. Тэр эцэг эхийнхээ унтлагын өрөө рүү очлоо, тэдний ор нь хоосон, хураалттай байлаа. Автомат цагны ногоон тоонууд 3:12 ийг заан тодхон харагдана.

Шөнө дунд ганцаараа байгаа Коралайн уйлж эхлэв. Хоосон сууцанд түүний уйлахаас өөр ондоо чимээ үл сонсогдоно.

Тэр эцэг эхийнхээ ор руу авиран гараад, хэсэг хугацааны дараа эргээд унтлаа.

Коралайн түүний нүүрэнд хэн нэгний хүйтэн сарвуу хүрэхэд сэрэв. Нүдээ нээтэл, том ногоон нүд түүнийг ширтэж байв. Энэ муур байлаа.

“Сайн уу” гэж Коралайн хэлэв. “Чи яаж орж ирээ вэ?”

Муур юу ч хэлсэнгүй. Коралайн орноосоо босч, урт футболк, унтлагын өмдөө өмсөх зуураа “Чи надад ямар нэг зүйл хэлэхээр ирээ юу?”

Муур эвшээхэд түүний ногоон нүднүүд нь гялалзав.

“Миний аав ээж хоёр хаана байгааг чи мэдэх үү?”

Муур түүн рүү нүдээ алгуурхан цавчив.

“Энэ тийм гэсэн үг мөн үү?”

Муур ахин нүдээ цавчив. Коралайн энэ нь үнэхээр тийм гэсэн үг мөн байх гэж шийдэв.

Муур түүн рүү ширтэв. Дараа нь тэр үүдний өрөө рүү алхав. Коралайн түүнийг дагалаа. Муур үүдний өрөөний хонгилоор алхсаар, том урт толь өлгөөтэй байдаг хонгилын үзүүрт хүрээд зогсов. Толь өмнө нь хувцасны шүүгээний хаалганы дотор талд өлгөөтэй байжээ. Харин тэд энд нүүж ирснээс хойш толь хананд өлгөөтэй байх болсон бөгөөд хэдий Коралайны ээж толийг өөр газар тавина гэж ярьж байсан ч, тэгээгүй юм.

Коралайн үүдний өрөөний гэрлийг асаав.

Толинд түүний ардах үүдний өрөөний хонгил л зөвхөн харагдаж байсангүй. Бас толины тусгалд түүний аав ээж хоёр харагдаж байв. Тэд толинд туссан үүдний өрөөний тусгал дотор их л санаа зовсон шинжтэй зогсоцгоож байгаа үзэгдэв. Тэд гунигтай, ганцаардмал мэт харагдах аж. Тэд өөрсдийн зөөлөн гараараа Коралайн руу алгуурхан даллав. Коралайны аав ээжийнх нь гарыг атгасан байв.

Толин дотроос Коралайны аав ээж хоёр түүн рүү ширтэнэ. Аав нь амаа нээн ямар нэг зүйл хэлэв, гэвч Коралайн юу ч сонсож чадсангүй. Ээж нь толины дотор талаас амьсгалан үлээж, уур үүсгээд, долоовор хурууныхаа үзүүрээр

ЧААЛСУТ ДНЭДИБ
гэж бичив.

Толин доторх уур яваандаа алга болоход түүний эцэг эх хоёр ч бас алга болж, одоо толины тусгал зөвхөн үүдний өрөөнйи хонгил, Коралайн бас муурыг харуулах аж.


Top
   
 
PostPosted: Aug.27.09 7:10 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
“Тэд хаана байгаа юм бэ?” гэж Коралайн муурнаас асуув. Муур хариу хэлээгүй боловч Коралайн өвөл цонхны тавцан дээрх бээрсэн ялаатай адил түүний хуурай дуу хоолойг дотроо дүрслэн бодов.

“Тэд буцаж ирэхгүй, тийм үү?” гэж Коралайн хэлэв. “Тэд үүнийг өөрсдөө хийж чадахгүй”

Муур түүн рүү нүдээ цавчив. Коралайн үүнийг тийм гэж ойлголоо.

“Тэгэхээр” гэж Коралайн хэлэв. “Надад хийх нэг зүйл байна”

Тэр аавынхаа ажлын өрөө рүү оров. Тэр бичгийн ширээний ард суугаад, утас авч, лавлах дэлгээд, цагдаагийн газар руу залгав.

“Сайн уу”. “Намайг Коралайн Жонес гэдэг”

“Чи унтаж амрах цагаасаа арай л эрт сэрчихээ юу, охин минь” гэж цагдаа хэлэв.

“Магадгүй” гэж Коралайн ярианыхаа чигийг өөрчлөлгүй хэлээд “Би нэг гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх гэсэн юм”

“Ямар төрлийн гэмт хэрэг юм бэ?”

“Хүүхдийн хулгай. Үнэндээ, том хүний хулгай. Миний эцэг эх манай гэрийн үүдний өрөөний толины цаадах ертөнцөд хулгайлагдсан”

“Хэн тэднийг хулгайлсныг чи мэдэх үү?” гэж цагдаагийн офицер асуув. Коралайн түүний инээж буй хоолойг сонсож байв, Коралайн цагдааг түүнд илүү нухацтай хандуулахын тулд насанд хүрсэн хүний хоолойгоор ярихыг оролдов.

“Тэд хоёулаа миний нөгөө ээжийн атганд орсон гэж би таамаглаж байна. Тэр тэднийг хорьж, тэдний нүдийг хар товчоор оёхыг хүсч байгаа байх, эсвэл намайг буцаад түүн дээр очуулахын тулд тэднийг өгөөш болгож байгаа байх. Би итгэлтэй биш байна”.

“Аан? ” гэж цагдаа хэлэв. “Миний юу зөвлөх гэж байгааг чи мэдэж байна уу, хатагтай Жонес?”

“Үгүй” гэж Коралайн хэлэв. “Юу?”

“Чи ээж дээрээ хуучны том сэнжтэй аяга барьж очоод халуун шокалад хийж өгөөч гэж гуй. Энэ нь халуун шоколадтай ямар ч хамаагүй, харин тэр чамайг тэврэхэд хар дарсан зүүд чинь сарнин алга болно. Тэр шөнө дунд түүнийг яагаад сэрээсэн болохыг чамаас асуухад яагаад энэ ярьсан зүйлээ түүнд хэлж болохгүй гэж". Цагдаа нам дуугаар, тайтгаруулсан шинжтэй хэлэв. Коралайны найдвар тасрав.

“Би түүнтэй уулзах үедээ” гэж Коралайн хэлээд, “Түүнд энэ тухай хэлэх болно”. Тэгээд тэр утсаа тавилаа.

Энэхүү ярилцлагын турш арьс үсээ цэвэрлэн шалан дээр сууж байсан хар муур босч, үүдний өрөөг чиглэв.

Коралайн унтлагын өрөө рүүгээ очоод цэнхэр даашинз, гэрийн шаахайгаа өмсөв. Тэр тосгуурын доогуур шагайж нэг гар чийдэн олов, гэвч зай нь ажиллагаагүй болоод удаж байгаа тул гэрэл нь арай ядан бүдэгхэн гэрэлтэх төдий аж. Гар чийдэнг тавиад, хайрцагтай цагаан өнгийн лаа олж, нэгийг лааны сууринд хийв. Тэр халаас болгондоо нэг алим хийв. Тэгээд хэлхээтэй түлхүүрнүүд дундаас хуучин хар түлхүүрийг олж авав.

Тэр зочдын өрөө рүү очоод, булангийн хаалга руу харлаа. Хаалга түүний өөдөөс хараад байгаа мэт сэтгэгдэл төрнө.

Тэр буцаж унтлагын өрөө рүүгээ очоод, жинсэн өмднийхөө халаасыг ухаж, дундаа нүхтэй чулууг олоод, даашинзныхаа халаасанд хийв.

Шүүдэнз зурж лааны голыг асаав. Гарт нь хүйтэн хар түлхүүр мэдрэгдэнэ. Тэр түлхүүрийг хаалганы нүхэнд шургуулав, гэхдээ түлхүүрээ эргүүлсэнгүй.

“Намайг жаахан байхад” гэж Коралайн мууранд хандаж хэлээд, “Бид өөрсдийн хуучин байшинд амьдардаг байхад, манай аав намайг дагуулж гэр дэлгүүр хоёрын хооронд байдаг хогийн цэг рүү алхахаар явсан юм”

“Энэ үнэхээр салхинд алхаж явахад хамгийн тохиромжгүй газар. Хүмүүс тэнд бүх л хогоо хаядаг: хуучирсан хоол хүнс, хагарсан сав суулга, гар хөлгүй хүүхэлдэйнүүд, хоосон лааз, хагархай шил гээд л. Аав ээж хоёр надаас хогийн цэгт маш олон хурц үзүүртэй зүйлс байгаа тул судалж шинжлэхээр тийшээ очиж болохгүй гэсэн амлалтыг авсан юм.”

“Гэвч би тийшээ очиж судалж шинжлэх хүсэлтэй байгаагаа тэдэнд хэлсээр байлаа. Нэг өдөр аав том хүрэн гутал, бээлийгээ өмсөж, надад битүү захтай ноосон цамц, жинсэн өмд, гутлыг маань өмсгөөд бид алхахаар гарав.

“Бид ойролцоогоор хорин минут алхав. Бид толгодыг даваад уурын онгоц байгаа сувгийн ёроолд хүрэх үед гэнэт аав надад “Коралайн-зугтаарай. Толгод руу буцаад гүй. Яг одоо!”. Тэр үүнийг чанга, яаруулсан хоолойгоо хэлэв. Би толгод руу гүйв. Ямар нэг зүйл миний гарны ар талд өвтгөсөн ч би үргэлжлүүлэн гүйсээр байв.
“Би толгодын орой дээр гараад над руу хирс адил дээш хурдлан гүйж ирж буй аавыг харав. Тэр над дээр хүрч ирээд, намайг гартаа дээш өргөж, толгодын захад аваачив.

“Харин дараа нь бид зогсож, амьсгаагаа дараад доош суваг руу харав. Тэнд шар зөгийнүүд дүүрэн байв. Бид алхаж байхдаа зөгийний үүрэн дээр гишгэчихсэн байжээ. Намайг толгод руу буцаад гүйж байх үед аав маань надад зугатах хугацаа өгөхийн тулд өөрөө үлдэж зөгийнүүдэд хатгуулсан ажээ. Аавын нүдний шил нь гүйж байх үед нь уначихсан байлаа.

“Би зөвхөн гарныхаа ар талд л нэг хатгуулсан байв. Харин аав биенийхээ энд тэндгүй гучин найман газар хатгуулсан байв. Бид үүнийг дараа нь усанд орж байхдаа тоолсон юм”

Хар муур тэвчээр нь алдагдсан янзтай сахал нүүрээ цэвэрлэж эхлэв. Коралайн доош болж, муурны толгой хүзүүг илэв.

“Тэгээд” гэж Коралайн хэлээд “дараа нь тэр өдрийн үдээс хойш манай аав нүдний шилээ олж авахаар хогийн цэг рүү буцаж явав. Хэрэв өөр өдөр нүднээ шилээ авахаар буцаж очвол хаана унагааснаа санахгүй гэж тэр хэлсэн юм.”

“Тэр удалгүй нүдний шилээ зүүсээр гэртээ ирэв. Аав зөгийнүүдэд хатгуулаад зогсож байхдаа ер айгаагүй гэж хэлдэг юм. Учир нь тэр надад зугатах хангалттай хугацаа өгөхгүй бол зөгийнүүд бид хоёрыг хоёуланг нь хатгана гэдгийг мэдэж байсан юм”

Коралайн хаалган дахь түлхүүрийг эргүүлэв.

Хаалга савлан онгойв.

Хаалганы нөгөө талд тоосгон хана байсангүй: Зөвхөн харанхуй. Хүйтэн салхи өөдөөс үлээнэ. Коралайн хаалгаар алхаж оролгүй түр зогсов.

“ Зөгийнүүдэд хатгуулаад зогсч байсан нь түүний хувьд эр зориг байгаагүй гэж аав бас хэлсэн” гэж Коралайн мууранд хандаж хэлэв. “Тэр айгаагүй учраас энэ нь эр зориг биш: тэр зөвхөн хийх ёстой зүйлээ л хийсэн. Харин зөгийнүүд тэнд байгаа гэдгийг мэдэж байсан, бас маш их айж байсан хэдий ч аав нүдний шилээ авахаар буцаж явсан. Энэ бол эр зориг”

Коралайн харанхуй хонгил руу нэг алхав.

Тэр тоос, чийгний үнэр мэдрэв. Муур түүний араас самардав. “Энэ тэгээд ямар учиртай юм бэ?” гэж муур бага зэрэг сонирхсон шинжтэй асуув.

“Учир нь” гэж Коралайн хэлээд “Чи хэдий айж байсан ч үүнийг ахиад хийж байгаа бол энэ чинь эр зориг”

Лааны гэрэл ханан дээр ер бусын том сүүмэлзэх сүүдрүүд үүсгэн гэрэлтэнэ. Коралайн харанхуй дотор ямар нэг зүйл түүний ард эсвэл хажууханд нь хөдлөхийг сонсов.

“Чи яагаад энэ газар руу ахиад буцаж явж байгаа юм бэ?” гэж муур хэлэв. “Аав чинь чамайг нэг удаа зөгийнүүдээс хамгаалсан болохоор уу?”

“Битгий тэнэгт” гэж Коралайн хэлэв. “Тэд миний эцэг эх болохоор би тэдэн рүү явж байгаа юм. Хэрэв намайг ийм байдалд орсон бол тэд надтай адилхан л зүйл хийх байсан. Чи ахиад ярьж чадаж байна?”

“Аз болоход” гэж муур хэлээд “би бол ухаантай аялалын хань” гэв.

Коралайн алхах зууртай “сүүлийн удаад энэ хонгил илүү богинохон байсан биш үү?” гэж хэлэв. Гэнэт хэн нэгний гар лааны голыг бөхөөснөөс лаа унтрав.

Коралайн зүрх цээжийг нь дэлсэн цохилохыг мэдрэв. Аалзны тор шиг нарийхан ямар нэг зүйл түүний гар, нүүрэнд хүрэхийг мэдрэв.

Хонгилын үзүүрт цахилгаан чийдэн гэрэлтэв, гэрэлд нэг эмэгтэй Коралайн руу хараад зогсч байв.

“Коралайн чи юу? Хонгор минь?” гэж тэр дуудав.

“Ээж!” гэж Коралайн хэлээд санаа нь амарч, урагшаа яаран гүйлээ.

“Хонгор минь” гэж эмэгтэй хэлээд “Чи яагаад үргэлж надаас зугтдаг юм бэ?”

Коралайн гэнэт зогсч, нөгөө ээжийнх нь хүйтэн гар түүнд хүрэхийг мэдрэв. Тэр нөгөө ээж нь түүнийг чангаар барихад айж байсан ч шийдэмгий зогсч байлаа.

“Манай эцэг эх хаана байна?” гэж асуув.

“Бид энд байна” гэж нөгөө ээж нь түүний жинхэнэ ээжтэй бараг адилхан хоолойгоор хэлэв. Коралайн тэдний хоолойг арай ядан ялгаж байлаа. “Бид энд байна. Бид чамайг хайрлаж халамжлан, чамтай тоглож, чиний амьдралыг илүү сонирхолтой болгоход бэлэн байна”

Коралайн хойш ухрахад нөгөө ээж нь түүнээс дургүйхэн гараа татаж авах.

Үүдний өрөөний сандал дээр сууж байсан түүний нөгөө аав босоод инээмсэглэв. “Алив гал тогооны өрөө рүү орцгооё” гэж тэр хэлэв. “Би өөрсөддөө зориулж шөнө дундын зууш бэлдсэн. Чи ямар нэг зүйл уухыг хүсч байна уу, халуун шоколад ч юм уу?”

Коралайн үүдний өрөөгөөр алхаж, төгсгөлд нь байгаа толинд хүрэв. Толины тусгалд ямар нэг онцгой зүйл байсангүй: даашинз, гэрийн шаахайтай жижигхэн охин саяхан уйлсан шинжтэй зогсох бөгөөд харин түүний нүд нь хар товч биш жинхэнэ бөгөөд шатаж дууссан лааны суурь гартаа чангаар бариад зогсоно.

Коралайн толины тусгал дахь охин өөрийгөө болохыг танив.

Би зоригтой байх хэрэгтэй гэж Коралайн бодов. Тэр лааны сууриа газарт тавиад эргэж харлаа. Түүний нөгөө аав, ээж хоёр түүн рүү шунаглан ширтэнэ.

“Надад зууш хэрэггүй” гэж тэр хэлэв. “Надад алим байгаа”. Тэр даашинзныхаа халааснаа алим гаргаж ирэв.

Нөгөө аав нь урам нь хугарсан шинжтэй харагдав. Нөгөө ээж нь бүх шүдээ ил гарган инээмсэглэв, түүний шүднүүд маш нарийхан мөртлөө урт ажээ. Үүдний өрөөний гэрэлд түүний хар товчин нүднүүд гялалзана.

“Би чамаас айхгүй байна” гэж Коралайн хэдий нөгөө ээжээсээ маш их айж байсан ч хэлэв. “Би өөрийнхөө жинхэнэ эцэг эхийг буцаахыг хүсч байна”

“Би чиний хуучин аав ээжийг яасан гэж? Хэрэв тэд чамайг орхисон бол, Коралайн, тэд чамаас уйдаж залхсан гэсэн үг. Харин би чамаас хэзээ ч залхахгүй, чамайг хэзээ ч орхиж явахгүй. Чи надтай энд үргэлж аюулгүй байх болно”. Нөгөө ээжийнх нь далайн гүний амьтны тэмтрүүл мэт харагдах чийгтэй хар үс хийсэн хөдлөнө.

“Тэд надаас залхаагүй” гэж Коралайн хэлэв. “Чи худлаа ярьж байна. Чи тэднийг хулгайлсан”

“Тэнэгхэн Коралайн минь. Тэд чамгүйгээр сайхан байгаа”

Коралайн нөгөө ээж рүүгээ ширүүнээр харав.

“Би үүнийг батлана” гэж нөгөө ээж нь хэлээд, толины нүүрийг урт цагаан хуруунуудаараа арчив. Толийг манан бүрхэж, дараа нь тунгалаг болов.

Толины тусгал дотор өдрийн цаг болж байв. Коралайн гэрийнхээ үүдний өрөөний хаалгыг харж байлаа. Хаалга нээгдэн гаднаас Коралайны аав ээж хоёр дотогш орж ирэв. Тэд хоёулаа чемодан барьжээ.

“Энэ сайхан амралт байлаа” гэж Коралайны аав хэлэв.

“Коралайн байхгүй болохоор сайхан байна” гэж ээж нь жаргалтайгаар инээмсэглэв. “Одоо бид нэг жижигхэн охиныг харж хандана гэлгүй өөрсдийнхөө үргэлж хийхийг хүсдэг байсан зүйлсээ хийж чадна. ”

“Бас” гэж аав нь хэлээд, “Түүний нөгөө ээж нь биднээс илүү түүнд анхаарал халамж тавина гэдгийг нь мэдэж байгаа болохоор миний санаа амарч байна”

Толийг манан бүрхэж, ахин шөнө болов.

“Ойлгосон уу?” гэж түүний нөгөө ээж хэлэв.

“Үгүй” гэж Коралайн хэлэв. “Би үүнд итгэхгүй байна”

Түүний харуулсан зүйл бодит биш гэдэгт Коралайн найдаж байсан ч эргэлзээ төрж байв. Алимны гол дотор нуугдсан өтний авгалдай мэт бяцхан эргэлзээ түүний дотор байв. Тэр нөгөө ээжийнхээ царайны хувирлыг ажиглав: түүний баярласан царайг ажиглаад Коралайн түүний толинд харуулсан зүйл хоосон зүйлээс өөр юу ч биш гэж итгэв.

Коралайн буйдан дээр суугаад, алимаа идэв.

“Гуйя” гэж нөгөө ээж нь хэлэв. “Битгий шанал”. Тэр зочдын өрөө рүү ороод алгаа хоёр удаа ташив. Шаржигнах чимээ гарч, нэг хар харх хүрч ирэв. “Надад түлхүүрийг авчир” гэж нөгөө ээж хэллээ.

Харх Коралайны жинхэнэ гэр өөд онгорхой хаалгаар давхин оров.

Харх түлхүүрийг ардаа чирээд хүрч ирэв.

“Чамд яагаад өөрийн чинь түлхүүр байхгүй байгаа юм бэ?” гэж Коралайн асуулаа.

“Зөвхөн ганц түлхүүр л байгаа. Бас ганц хаалга” гэж нөгөө аав нь хэлэв.

“Дуугаа тат” гэж нөгөө ээж нь хэлэв. “Чи энэ мэтийн ялих шалихгүй зүйлсээр өөрийн хайрт Коралайны санааг зовоохгүй байх хэрэгтэй”

Тэр түлхүүрийг хормогчныхоо халаасанд хийв.

Гадаа тэнгэр бүрхэг саарал өнгөтэй болж эхлэв.

“Хэрэв бид шөнө дундын зуушаа идэхгүй гэвэл” гэж нөгөө ээж нь хэлээд “бид сайхан нойрсох хэрэгтэй. Би орлуугаа явлаа, Коралайн. Чи ч бас унтах хэрэгтэй”

Тэр урт цагаан хуруунуудаа нөгөө аавынх нь мөрөн дээр тавиад, түүнийг дагуулан өрөөнөөс гарлаа.

Коралайн зочдын өрөөний булан дахь хаалга руу очив. Тэр хаалгыг татаж үзтэл түгжигдсэн байлаа.

Тэр маш их ядарсан байсан ч унтлагын өрөө рүү очиж унтахыг хүсэхгүй байлаа. Түүнд нөгөө ээжтэйгээ нэг дээвэр дор унтах хүсэл үл төрнө.

Гарах хаалга түгжээгүй байв. Коралайн гадагш гарч, чулуун шатаар уруудан, шатны төгсгөлд очиж суув. Гадаа хүйтэн байлаа.

Ямар нэг зүйл урдуур нь гүйж өнгөрөхөд Коралайн үсрэн босов. Харин дараа нь юу болохыг нь хараад тайвширсан шинжтэй санаа алдав.

“Аан. Энэ чи юу” гэж тэр хар мууранд хэлэв.

“Тэгэхээр?” гэж муур хэлэв. “Намайг танихад хэцүү биш байна гэж үү?” Ямар ч нэр байхгүй болохоор”

“Би чамайг дуудахыг хүсвэл юу гэж дуудах вэ?”. “Жишээлбэл хоолны цаг болвол?” гэж Коралайн асуув. “Чи хоолонд дуудуулахыг хүсэхгүй гэжүү?”

“Мэдээж” гэж муур хэлэв. “Ердөө л ‘хоолондоо!’ гэж хашгирахад л болно. Нэрний шаардлага байхгүй”

“Тэр яагаад намайг хүсдэг юм бэ?” гэж Коралайн муурнаас асуув. “Тэр яагаад намайг түүнтэй хамт энд байлгахыг хүсээд байгаа юм бол?”

“Тэр ямар нэг зүйлийг хайрлахыг хүссэн байх” гэж муур хэлэв. “Эсвэл тэр ямар нэг зүйлийг идэхийг хүссэн байж магадгүй. Хэлэхэд хэцүү байгаа ч идэхийг хүссэн зүйл нь хүн байж болох юм”

“Чамд ямар нэг зөвлөгөө байна уу?” гэж Коралайн асуув. Муур ямар нэгэн зүйлийн талаар ёжтой хэлэх гэж байгаа мэт харагдав. Дараа нь тэр сахлаа шилбүүрдэн хэлэв “Түүнийг сорь. Тэр шударгаар тоглоно гэсэн баталгаа байхгүй. Гэхдээ тэр тоглоом, сорилтонд дуртай ”

“Яаж үүнийг хийх вэ?” гэж Коралайн асуув. Гэвч муур ямар ч хариу хэлсэнгүй, ихэмсгээр суниагаад цааш алхав. Тэгснээ гэнэт зогсож, эргэж хараад хэлэв. “Хэрэв би чиний оронд байсан бол дотогшоо орох байсан. Унтаж амар. Урт өдөр чамайг хүлээж байгаа”

Дараа нь яваад өгөв. Коралайн утгыг нь ойлгов. Тэр чимээ аниргүй байшин руу буцаж ороод, нөгөө аав ээж хоёрынхоо унтлагын өрөөний хаалттай хаалганы дэргэд очлоо. Тэр унтлагын өрөөний хаалгыг нээв, өрөө хоосон байлаа.

Коралайн ногоон, ягаан өнгийн өөрийнхөө унтлагын өрөө рүү явав. Тэр хаалгаа хаагаад, тоглоомын хайрцаг зөөж ирээд өмнө нь тавив. Энэ нь хэн нэгнээс өөрийг нь хамгаалж чадахгүй ч гэсэн, хайрцгыг хэн нэгэн хөдөлгөхөд гарах дуу чимээ түүнийг сэрээнэ гэж найдаж байв.

Хайрцган доторх тоглоомуудын ихэнх нь унтаж байв, Коралайныг хайрцгыг зөөхөд доторх тоглоомууд хөдөлж, аман дотроо бувтнаж байснаа эргээд унтаад өгөв. Коралайн орон доогуур хархнууд байгаа эсэхийг шалгав, гэвч тэнд юу ч байсангүй. Тэр даашинз, гэрийн улавчаа тайлж, орон дээр гарав, дараа нь унтах хүртлээ муурны хэлсэн сорилтын талаар эргэцүүлэн бодов.


Last edited by Daizy on Aug.27.09 7:18 pm, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Sep.01.09 3:00 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Бүлэг6

Коралайн өглөөний нар түүний нүүрэн дээр бүтэн тусахад сэрэв.

Энэ мөчид тэр хаана байгаагаа мэдэхгүй, өөрийгөө хэн гэдэгт итгэлтэй биш байлаа.

Заримдаа Коралайн Арктик, Амозоны ой эсвэл нууцлаг Африкийг судалж шинжилж байна гэсэн мөрөөдөлдөө автах үедээ өөрийгөө хэн гэдгээ мартчихдаг тохиолдол бий. Энэ үед хэн нэгэн мөрөн дээр нь алгадаж, түүний нэрийг дуудахад л Коралайн алс холын мөрөөдлөөсөө цочин эргэж ирж, өөрийгөө хэн болохоо санадаг байв.

Харин одоо нар түүний нүүрэн дээр тусахад тэр Коралайн Жонес гэдгээ мэдэв. Тиймээ. Дараа нь тэр ногоон ягаан өнгийн өрөөнд байгаагаа анзаарав, том зурган цаасан эрвээхэй далавчаа дэвж таазыг нүдэх нь түүнд хаана сэрсэн болохыг нь хэлээд өгөв.

Коралайн орноосоо босов. Тэр өчигдөр даашинз, гэрийн шаахайтай бүх л өдрийн турш байсан тул нөгөө Коралайны хувцаснаас өмсөхөөр шийдэв. (Энд нөгөө Коралайн байдаг уу? Үгүй ээ, энд нөгөө Коралайн байдаггүй гэж тэр шийдэв. Энд зөвхөн тэр өөрөө л байгаа). Шүүгээнд таарах аятайхан хувцаснууд байсангүй. Өөрөөр хэлбэл тэр өөрийнхөө хувцасны шүүгээнд өлгөөтэй байлгахыг хүсдэг хувцаснууд энд байсангүй: шүүгээнд нооронхой илбэчний хослол, нөхөөстэй мануухайны хувцас, гялалзан анивчих жижигхэн гэрлүүд дээр нь хатгасан байлдагчийн хувцас, толины хэсгүүдээр чимэглэсэн бариу үдшийн даашинз зэрэг байв. Эцэст нь тэр шүүгээнээс хилэн даавуун хар жинс, бүдэгхэн гялалзах жижиг оддын хатгамалтай өтгөн утаа шиг саарал өнгөтэй даавуун хоолойтой цамц олов.

Тэр жинс, хоолойтой цамцыг өмслөө. Дараа нь тэр шүүгээний ёроолоос тод улбар шар өнгөтэй гутал олж өмсөв. Тэр даашинзныхаа халааснаас сүүлийн ганц алим, голдоо нүхтэй чулуугаа авав.

Коралайн гал тогооны өрөө рүү ортол хоосон байлаа.

Тэр сууцанд хэн нэгэн байгаа гэдэгт итгэлтэй байв. Тэр үүдний өрөөгөөр дамжин нөгөө аавынхаа ажлын өрөөнд оров.

“Нөгөө ээж хаана байна?” гэж тэр нөгөө ааваасаа асуулаа. Нөгөө аав нь түүний жинхэнэ аавынхтай адилхан харагдах бичгийн ширээний ард сууж байв. Гэвч тэр юу ч хийгээгүй байв.

“Гадаа” гэж нөгөө аав нь түүнд хэлэв. “Хаалгануудыг янзалж байгаа. Тэнд зарим нэгэн хортон шавьжний асуудал гарсан”. Тэр хэн нэгэнтэй ярилцаж байгаадаа баяртай байгаа мэт санагдав.

“Хархнууд уу?”

“Үгүй ээ, хархнууд бол бидний найз. Харин тэр бол урт сүүлтэй, том хар өнгийн зүйл”

“Муур уу?”

“Тийм, нэг муур” гэж нөгөө аав нь хэлэв.

Өнөөдөр нөгөө аав нь түүний жинхэнэ аавтай тийм ч адилхан харагдахгүй байлаа. Түүний нүүр нь хөөж эхэлж буй талхны зуурсан гурил мэт харагдана.

“Чухамдаа гэвэл, тэр энд байхгүй байгаа үед би чамтай ярих ёсгүй” гэж нөгөө аав нь хэлэв. “Гэхдээ битгий санаа зов. Бид чамд өөрсдийн зочломтгой зан, өрөвч зөөлөн сэтгэлээ батлан харуулах болно. Тэгээд чи буцаж явах талаар бодохоо болино”. Тэр амаа хааж, гараа нугалан өвөр дээрээ тавив.

“Тэгэхээр, би одоо юу хийх вэ?” гэж Коралайн асуув. Нөгөө аав нь дуугүй бол гэж гэж хуруугаа уруулдаа хүргэв. “Хэрэв та надтай ярилцахгүй юм бол” гэж Коралайн хэлээд “Би судалж шинжлэхээр явлаа”

“Тэгэх хэрэггүй” гэж нөгөө аав нь хэлэв. “Энд байгаа бүх зүйлийг тэр хийсэн: байшин, орчин тойрон, байшин доторх хүмүүс. Тэр эдгээрийг хийгээд дараа нь хүлээсэн”. Нөгөө аав нь сандарсан мэт харагдах ба ахиж юу ч ярихгүй гэсэн мэт нэг хуруугаа уруулдаа хүргэв.
Коралайн түүний ажлын өрөөнөөс гарав. Тэр зочдын өрөө рүү орж, хуучин хаалганы дэргэд очоод түлхэж үзэв. Үгүй ээ, хаалга түгжээтэй, түлхүүр нь нөгөө ээжид байгаа шүү дээ.

Тэр өрөөн доторхийг ажиглав. Бүх зүйл түүний санаж байгаатай яг ижилхэн байлаа: эмээгийнх нь хачин үнэртэй тавилга эд хогшлууд, хананд өлгөөтэй байгаа тавагтай жимсний зураг (багц усан үзэм, хоёр ширхэг чавга, нэг тоор, нэг алим), арслангийн хөлтэй намхан модон ширээ, өрөөний бүхий л дулааныг сорж буй мэт сэтгэгдэл төрүүлэх хоосон задгай зуух гээд л.

Гэхдээ энд түүний өмнө нь харж байгаагүй зарим зүйл бас байлаа. Задгай зуухан дээр нэг шилэн бөмбөлөг байв.

Тэр задгай зууханд ойртож очоод, өлмий дээрээ зогсч, шилэн бөмбөлөгийг доош буулгав. Шилэн бөмбөлөг дотор цас, бас хоёр жижигхэн хүн байв. Коралайн бөмбөлөгийг сэгсрэхэд цас бударч эхлэн, доош унахдаа гялалзан харагдана.

Дараа нь тэр цастай бөмбөлөгийг задгай зуухан дээр эргүүлж тавиад, өөрийнхөө жинхэнэ эцэг эхийг хэсэг хугацаанд үргэлжлүүлэн ажиглав.

Тэр сууцнаас гарлаа. Тэгээд цаана нь хатагтай Спинк ба Форсибл нар өөрсдийн үзүүлбэрээ үргэлжид гүйцэтгэж байдаг гэрлийн чийдэнгүүд бүхий хаалганы дэргэдүүр өнгөрч, цааш ой руу явав.

Эндхийн ой илүү хол бөгөөд модод нь ургаж гүйцээгүй, цааш явах тусам модод цөөрөх ажээ.

Дөхөж очоод моддыг ажиглавал, моддын их бие нь сааралдуу бор өнгөтэй бөгөөд, дээгүүр нь ногоовтор өнгийн будагны толбууд байх нь магадгүй навч бололтой.

Коралайн түүний нөгөө ээж яагаад моддод анхаарлаа хандуулаагүй юм бол гэж гайхав. Эсвэл хэн ч ийм хол явна гэж бодоогүй учраас энэ талаар санаа зовоогүй юм болов уу.

Тэр үргэлжлүүлэн алхсаар байв.

Гэтэл урд нь манан үргэлжилж эхлэв.

Энэ нь жирийн манан шиг чийгтэй биш байлаа. Манан хүйтэн ч биш, дулаан ч биш байв. Коралайнд яг л хий хоосон дунд алхаж байгаа мэт сэтгэгдэл төрөв.

Би бол шинжээч гэж Коралайн дотроо бодов. Би эндээс гарах замыг олох хэрэгтэй. Тиймээс би цааш үргэлжлүүлэн алхсаар байх болно.

Түүний алхаж буй газар нь яг л хоосон цагаан цаас эсвэл аварга том хоосон цагаан өрөө мэт оргүй хоосон ажээ. Энд ямар ч дулаан, ямар ч үнэр, ямар ч шинж чанар байхгүй аж.

“Энэ гарцаагүй манан биш байна” гэж хэдий энэ юу болохыг хэлж мэдэхгүй байгаа ч Коралайн бодов. Энэ мөчид тэр өөрийгөө сохорчихсон юм болов уу гэж гайхав. Гэхдээ үгүй байв, тэр өөрийгөө харж чадаж байв. Хөл доор нь газар үл мэдрэгдэнэ, зөвхөн цав цагаан манан л байх аж.

“Ингэхэд чи юу хийж байгаагаа мэдэж байна уу?” гэж түүний хажуухан талд нэг дүрс дуугарав.

Коралайн түүн дээр хараагаа төвлөрүүлэхэд хэдэн хором зарцуулав. Дараа нь тэр юу болохыг нь танив.

“Би судалж шинжилж байна” гэж Коралайн мууранд хэлэв.

Муурны үснүүд нь дээш босч, нүд нь томорсон байх бөгөөд, алхах үед сүүл нь хөлнийх нь хоорондуур унжина. Нэг үгээр хэлбэл муур баяртай харагдахгүй байлаа.

“Аймшигтай газар” гэж муур хэлэв. “Хэрэв чи энэ газарт тусламж дуудахыг хүсвэл, би л лав ирэхгүй. Чи энд юу хийж байгаа юм бэ?”

“Би судалж шинжилж байна”

“Энд хайгаад байх юу ч байхгүй” гэж муур хэлэв. “Энэ бол ердөө л гадна тал нь, түүний бүтээхээс төвөгшөөсөн газрын хэсэг”

“Тэр гэнээ?

“Чи түүийг нөгөө ээж гэж хэлдэг” гэж муур хариулав.

“Тэр хэн юм бэ?” гэж Коралайн асуув.

Муур хариулсангүй, тэрээр хоосон манан дундуур Коралайны хажуухан талд самардан явах ажээ.

Тэдний урд ямар нэг зүйл үзэгдэж эхлэв. Өндөр, бараан ямар нэг зүйл.

“Чиний буруу байж!” гэж Коралайн мууранд хандаж хэлэв. “Тэнд ямар нэг зүйл байна!”

Манан дундаас дүрс тодорч эхлэв: байшингийн бараан дүрс сүүмэлзэн харагдана.

“Энэ чинь...” гэж Коралайн хэлэв.

“Чиний түрүүн орхиж гарсан байшин байна” гэж муур хэлэв.

“Магадгүй би манан дундуур тойроод ирсэн бололтой” гэж Коралайн хэлэв.

Муур сүүлээ асуултын тэмдэг мэт мушгиралдуулан дээш өргөөд, толгойгоо нэг зүгт хандуулав.

“Гэхдээ чи нэг газраас гараад тэр газартаа хэрхэн буцаж ирж чадах вэ?” гэж Коралайн асуув.

“Амархан” гэж муур хэлэв. “Хэн нэгэн дэлхийг тойрч байна гэж төсөөл. Чи нэг газраас алхаж эхлээд эцэст нь тэр газартаа буцаж ирэх болно”

“Жижигхэн ертөнц” гэж Коралайн хэлэв.

“Энэ түүнд хангалттай том” гэж муур хэлэв. “Аалзны тор зөвхөн ялааг барихад л хангалттай том байх шаардлагатай”

Коралайн дагжин чичрэв.

“Нөгөө аав хэлэхдээ тэр бүх хаалга, үүдийг янзалж байгаа гэсэн” гэж Коралайн мууранд хандаж хэлэв. “Чамайг орж ирэхээс хамгаалахын тулд”

“Тэр оролдоод үзэг л дээ” гэж муур нь урам нь хугарсан шинжтэй хэлээд “Тиймээ, тэр оролдоод үзэг”. Тэд одоо байшингийн дэргэдэх хэсэг моддын доор сууж байлаа. Эдгээр модод харин жинхэнэтэй илүү адилхан харагдана. “Энэ газарт орж гарч болох түүний мэдэхгүй замууд бий”

“Гэхдээ энэ газрыг тэр бүтээсэн биз дээ?” гэж Коралайн асуув.

“Энэ газрыг бүтээсэн, эсвэл энэ газрыг олж мэдсэн, энэ хоёрын хооронд ялгаа бий гэж үү?” гэж муур асуув. “Ингэхэд, тэр маш удаан хугацаанд энд байсан. Түр хүлээ...” муур Коралайныг харж амжихаас өмнө үсрэн харайж, хар өнгөтэй том хархыг савартаа атгаад сууж байлаа. “Эндхийн бүх харх түүний тагнуулууд. Тэр тэднийг өөрийн нүд, гар хөл болгон ашигладаг”

Муур нэг метр хэртэй алхаад, ганцхан харайлтаар хурц хумстай савартаа ахиад нэгийг барив. “Би үүнд бага зэрэг дуртай” гэж муур баяртайгаар хэлэв. “Чи намайг үүнийг хийхийг ахиад хармаар байна уу?”

“Үгүй” гэж Коралайн хэлэв. “Чи яагаад үүнийг хийж байгаа юм бэ? Чи тэднийг тарчлааж байна”

“Мм” гэж муур хэлээд хархыг тавив.

Харх гайхсан шинжтэй хэдэн алхам гуйваж байснаа дараа нь гүйж эхлэв. Муур ганц самардалтаар хархыг ахин барьж аваад, түүнийг агаарт сэгсрэн ам руугаа аваачив.

“Боль!” гэж Коралайн хэлэв.

Муур хархыг урд хоёр саварныхаа хооронд унагаав. Муур хөнгөхөн санаа алдаад “Муур олзтойгоо тоглох нь энэрэнгүй явдал, энэ нь тохиолдлын хөгийн жижигхэн гүйдэг зуушинд зугтах боломж олгодог. Чиний үдийн хоол зугтдаггүй биз дээ?”

Дараа нь муур хархыг амандаа зуугаад, модны цаагуур орчихов.

Коралайн байшин руу алхав.

Байшинд нам гүм, хөндий хоосон байв. Хивстэй шалан дээрх түүний хөлийн чимээ л сонсогдоно. Нарны туяанд хумхын тооснууд үзэгдэнэ.

Толь байрлах үүдний өрөөний төгсгөлд хүрэв. Тэр өөрийгөө толь руу чиглэн алхаж байгаагаа тусгалд нь харж байв. Толины тусгалд өөр зүйл байсангүй. Зөвхөн тэр, бас үүдний өрөө.

Нэг гар түүний мөрөнд хүрэхэд тэр дээш харав. Нөгөө ээж нь том хар товчин нүдээрээ Коралайн руу ширтэж байв.

“Коралайн, хонгор минь” гэж тэр хэлэв. “Өнөө өглөө бид хамтдаа зарим нэг тоглоом тоглож болно гэж би бодсон юм. Чи одоо зугаалгаасаа буцаад ирчихлээ. Анги дэвших? Монополь? Жаргалтай гэр бүл? Алийг нь тоглох уу? ”

“Чи толины тусгалд байгаагүй” гэж Коралайн хэлэв.

Нөгөө ээж нь инээмсэглэв. “Тольнууд” гэж тэр хэлээд “тэд хэзээ ч найдвартай байдаггүй. Одоо бид ямар тоглоомоор тоглох вэ?”

Коралайн толгойгоо сэгсрэв. “Би чамтай тоглохыг хүсэхгүй байна” гэж тэр хэлэв. “Би гэртээ буцаж очин, жинхэнэ эцэг эхтэйгээ хамт баймаар байна. Би чамайг тэднийг явуулаасай гэж хүсч байна. Биднийг бүгдийг нь”

Нөгөө ээж нь толгойгоо маш удаанаар сэгсрэв. “Хамгийн ихэмсэг ухаан бодол ч хайрын өмнө бууж өгдөг”. Түүний урт цагаан хуруунууд агаарт хөдлөнө.

“Надад чамайг хайрлах ямар ч бодол алга” гэж Коралайн хэлэв. “Чи надаар өөрийгөө хайрлуулж чадахгүй”

“Энэ талаар ярилцацгаая” гэж нөгөө ээж нь хэлээд, зочдын өрөө рүү алхав. Коралайн түүнийг дагалаа.

Нөгөө ээж нь том буйдан дээр суув. Тэр буйдангийн дэргэдээс бор өнгийн гар цүнх авч, дотроос нь цагаан шажигнасан цаасан уут гаргаж ирэв.

Тэр цаасан ууттай гараа Коралайн руу сунгав. “Чи нэгийг авах уу?” гэж тэр эелдгээр асуулаа.

Чихэр эсвэл цөцгийн тосон бөмбөлөг байгаа гэж таамагласан Коралайн өнгийж харав. Уутны тэн хагас нь том хар өнгийн цох хорхойгоор дүүрсэн байв, тэд уутнаас гарахын тулд бие биенийхээ дээр гарахыг хичээнэ.

“Үгүй” гэж Коралайн хэлэв. “Би хүсэхгүй байна”

“Өөрийгөө хувцасла” гэж нөгөө ээж нь хэлэв. Тэр болгоомжтойгоор том хар цох гаргаж ирээд, хөлнөөс нь зууран, цохыг ам руугаа хийв. Тэр жаргалтайгаар шажигнуулан зажилна.

“Мм” гэж тэр хэлээд ахин нэгийг авав.

“Чи бөөлжис цутгам” гэж Коралайн хэлээд “Бөөлжис цутгам, муу ёрын, хачин жигтэй”

“Чи ээжтэйгээ ингэж ярьдаг юм уу?” гэж нөгөө ээж нь хар цох дүүрэн чихсэн амаа нээн асуув.

“Чи миний ээж биш” гэж Коралайн хэлэв.

Нөгөө ээж нь түүнийг үл тоомсорлоно. “Чиний сэтгэл бага зэрэг тогтворгүй байна гэж би бодож байна. Коралайн. Магадгүй бид энэ үдэш хамтдаа хатгамал хатгаж, эсвэл усан будгаар зураг зурж болох юм. Үдийн хоолны дараа хэрэв чи сайн байх юм бол хархнуудтай унтахынхаа өмнө бага зэрэг тоглож болно. Харин би чамд үлгэр уншиж өгөн, хөнжлийг чинь хучиж, чамайг үнсээд, сайхан нойрсоорой гэж хэлнэ”. Түүний урт цагаан хуруунууд нь ядарсан эрвээхэй мэт савчин хөдлөхөд Коралайн айн чичрэв.

“Үгүй” гэж Коралайн хэлэв.

Нөгөө ээж нь буйдан дээр суусаар л байв. Түүний ам нь зураас мэт бөгөөд уруулаа цорвойлгон, ахин нэг хар цох ам руугаа хийв. Тэрээр үзэмтэй шоколад идэж буй мэт цохнуудыг нэг нэгээр нь ам руугаа хийнэ . Түүний том хар товчин нүд нь Коралайны нүд рүү ширтэнэ. Хар өнгийн үс нь салхинд хийсч буй мэт түүний хүзүү, мөрийг даган хөдлөнө.

Тэд бие биенийгээ хэсэг хугацаанд ширтсээр байв. Дараа нь нөгөө ээж нь ганц ч хар цох “аврагдаж” чадаагүй тул хоосон цагаан уутаа нугалж, гар цүнхэндээ буцаагаад хийлээ. Тэр босоод зогсоход, Коралайны урьд харж байснаас ч хамаагүй өндөр болсон байв. Тэр хормогчныхоо халаас руу гараа шургуулж, хар өнгийн хаалганы түлхүүрийг гаргаж ирэн хөмсгөө зангидан харснаа, түлхүүрийг гар цүнх рүүгээ хийчихэв. Дараа нь мөнгөлөг өнгийн түлхүүр гаргаж ирлээ. “Бид энд байна” гэж тэр хэлэв. “Энэ чамд зориулагдсан юм, Коралайн. Чиний сайн сайхны тулд. Учир нь би чамайг хайрладаг. Бас чамайг хүмүүжүүлэх болно”

Тэр Коралайныг үүдний өрөө рүү аваачаад төгсгөлд нь байрлах толь руу очив. Дараа нь тэр толины гадарга руу жижиг мөнгөлөг түлхүүрээ шургуулж, эргүүлэв.

Толь яг л хаалга мэт нээгдэв. Цаана нь харанхуй үзэгдэх аж. “Хэрэв чи зарим хүмүүжлээс суралцах юм бол эндээс гарч магадгүй” гэж нөгөө ээж нь хэлэв. “Бас чи намайг хайрлахад бэлэн болох үед”

Тэр Коралайныг тэврээд, толины цаадах харанхуй орон зай руу түлхэв. Түүний доод урууланд хар цохны үйрмэг наалдсан байх ба хар товчин нүд нь ямар ч утга үл илэрхийлнэ.

Дараа нь тэр толийг хааж, Коралайн харанхуй дунд хоцорлоо.


Top
   
 
PostPosted: Sep.09.09 5:53 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Бүлэг7
Коралайн мэгшин уйлав. Дараа нь тэр уйлахаа зогсоож, гүн амьсгаа авлаа. Гараараа тэмтрэн, хоригдоод байгаа газрынхаа зайг хэмжиж үзэв. Уг газар нь шүүгээний хэмжээтэй адил, зогсож сууж болохоор өндөр, харин хэвтэхэд хангалттай өргөн биш ажээ.

Нэг хана нь шил бөгөөд, хүрэхэд хүйтэн мэдрэгдэнэ.

Тэр уг жижигхэн өрөөний дотуур хэдэн хором нааш цааш эргэлдэж, гараа хүрч болох бүхий л гадаргууг тэмтрэн хаалганы бариул, эсвэл нуугдмал цоож байгаа эсэхийг хайсан боловч юу ч олсонгүй.

Нэг аалз түүний гарны ардуур гүйх шиг болоход Коралайн орилолгүй дуугаа барив. Гэвч Коралайны байгаа түнэр харанхуй дотор аалзнаас өөр зүйл байлаа.

Түүний гар нь ямар нэг зүйлд хүрэхэд энэ нь хэн нэгний хацар, уруул мэт мэдрэгдэв, жижигхэн бас хүйтэн. Нэгэн дуу хоолой түүний чихэнд шивгэнэх сонсдов. “Чимээгүй бай! Юу ч битгий хэл, сонс!”

Коралайн юу ч дуугарсангүй.

Тэр түүний нүүрэнд нэгэн хүйтэн гар хүрэхийг мэдрэв, хуруунууд нь цагаан эрвээхэйн далавчны дэвэлт мэт аяархан хөдлөнө.

Гэтэл өөр нэгэн шийдэмгий бус, хэтэрхий аяархан хоолой сонстов. “Чи амьд уу?”

“Тийм” гэж Коралайн шивгэнэв.

“Хөөрхий хүүхэд” гэж эхний хоолой хэлэв.

“Чи хэн бэ?” гэж Коралайн шивгэнэн асуулаа.

“Нэрнүүд, нэрнүүд, нэрнүүд” гэж хоёр дахь хоолой хэлэв. “Амьсгаа тасарч, зүрх цохилохоо больсоны дараа нэрнүүд хамгийн түрүүнд алга болдог. Бид өөрсдийн дурсамжаа өөрсдийн нэрнээс илүү удаан хадгалдаг. Би одоо болтол оюун санаандаа тавдугаар сарын зарим өглөө миний дохиур, цагирагыг зөөж яваа асрагч, бас түүний ард өглөөний нар мандаж, алтан зул цэцэгс сэвшээ салхинд найгах дүр зургийг санадаг. Гэвч би асрагчынхаа нэрийг бас алтан зул цэцгүүдийн нэрийг мартчихсан ”

“Би алтан зулнуудад нэр байдаг гэж бодохгүй байна” гэж Коралайн хэлэв. “Тэд ердөө л алтан зул”

“Магадгүй ” гэж хоолой гунигтайгаар хэлэв. “Гэхдээ би тэдгээр алтан зул цэцэгст нэр байх ёстой гэж үргэлж боддог. Тэд улаан, улбар шар ба улаан, бас улаан, улбар шар ба шаргал өнгөтэй, яг л өвлийн үдэш асч буй түүдэг галын цог шиг. Би тэднийг санадаг”

Уг хоолой маш гунигтай сонсогдож байлаа, Коралайн гараа тэр зүг сунгахад нэг хүйтэн гар баригдав. Тэр гарыг чангаар атгалаа.

Түүний нүд харанхуйд дасч эхлэв. Одоо Коралайн өдрийн тэнгэрт мандсан сар мэт бүдэгхэн цонхигор гурван дүрсийг олж харав. Тэдгээр дүрснүүд Коралайнтай ойролцоо насны хүүхдүүдийн дүрс байв. Хүйтэн гар түүний гарыг атгасан хэвээр. “Баярлалаа” гэж хоолой хэлэв.

“Чи охин уу?” гэж Коралайн асуув. “Эсвэл хүү юу?”

“Би жаахан байхдаа банзал өмсдөг байсан, миний үс урт бас буржгар байсан” гэж эргэлзэнгүй хоолой дуугарав. “Харин нэг өдөр тэд миний банзлыг аваад надад богино өмд өгч үсийг маань тайрчихсан ”

“Бидний оюун санаан дахь зарим зүйлс мартагдсан ” гэж эхний хоолой хэлэв.

“Магадгүй хүү байх” гэж Коралайны гарыг атгаж буй нэг нь үргэлжлүүлэн хэлэв. “Би нэгэн цагт эрэгтэй хүүхэд байсан гэдэгтээ итгэдэг ”. Дараа нь уг дүрс бага зэрэг гэрэлтэж эхлэв.

“Та нарт юу тохиолдсон юм бэ?” гэж Коралайн асуулаа. “Та нар энд яаж ирсэн юм бэ?”

“Тэр биднийг энд үлдээсэн” гэж нэг нь дуугарлаа. “Тэр бидний зүрх бас сүнснүүдийг маань хулгайлсан, тэр бидний амьдралыг авч, биднийг энд үлдээгээд, дараа нь харанхуй дотор байгаа бидний талаар мартсан”

“Та нар үнэхээр өрөвдөлтэй юм” гэж Коралайн хэлэв. “Та нар хэр удаан энд байгаа юм бэ?”

“Маш урт удаан хугацааны турш” гэж нэг нь хэлэв.

“Би сав угаах өрөөний хаалгаар алхаж орсон” гэж өөрийгөө эрэгтэй хүүхэд гэж боддог нэг нь хэлээд “Дараа нь би өөрийгөө зочны өрөөнд байгаагаа анзаарсан. Тэр тэнд намайг хүлээгээд байж байсан. Тэр өөрийгөө миний нөгөө ээж гэж хэлсэн, харин дараа нь би өөрийнхөө жинхэнэ ээжийг ахиж хараагүй”

“Зугт!” гэж охины хоолой хэлэв. “Зугт, уушгинд чинь агаар, судсанд чинь цус, зүрхэнд чинь дулаан байсаар байна. Чиний оюун ухаан, сүнс чамд байгаа цагт зугт”

“Би зугтаж чадахгүй” гэж Коралайн хэлэв. “Түүнд миний эцэг эх байгаа. Би тэднийг буцааж аваачих болно”

“Тэр чамайг энд өдөр хоногууд тоос болон хувирч, навчис унан, он жилүүд цагийн цохилт адил ар араасаа урсан өнгөртөл хорисоор байх болно”

“Үгүй” гэж Коралайн хэлэв. “Тэр тэгж чадахгүй”

Толины цаадах уг өрөөнд анир чимээгүй болов.

“Аз туршсан хэрэг” гэж харанхуй дахь нэг хоолой хэлээд “Хэрэв чи өөрийнхөө аав ээж хоёрыг түүнээс аварч чадах юм бол, бидний сүнсийг ч бас чөлөөлж чадна”

“Тэр та нарын сүнсийг яасан юм бэ?” гэж Коралайн гайхав.

“Тэднийг нуучихсан”

“Энэ бол бид үхсэн ч эндээс явж чадахгүй байгаагийн шалтгаан. Тэр биднийг хорьсон, биднээс уйдчихсан. Одоо биднээс юу ч үлдээгүй. Зөвхөн могойн арьс, аалзны хальс л. Бидний нуусан зүрхийг олоод өгөөч, залуу эзэгтэй минь”

“Хэрэв би үүнийг хийвэл та нарт юу тохиолдох вэ?” гэж Коралайн асуув.

Хоолойнууд юу ч дуугарсангүй.

“Тэр намайг яах гэж байгаа юм бол?” гэж Коралайн асуулаа.

Цонхигор дүрснүүд аяархан чичрэн хөдлөв.

“Тэр чиний амьдралыг авна, тэгээд тэр чамайг зөвхөн манан байх оргүй хоосонд үлдээх болно. Тэр чиний баяр баясгаланг авна. Тэгээд нэг өдөр чамайг сэрэхэд чиний зүрх, сүнс чинь алга болсон байна.Чи хальс, туг үс болон хувирч, зарим дурсамж чинь мартагдан алга болно”

“Хоосон” гэж гурав дахь хоолой шивнэв. “Хоосон, хоосон, хоосон, хоосон, хоосон”

“Чи зугтах хэрэгтэй” гэж нэг хоолой аяархан шивнэв.

“Би тэгж бодохгүй байна” гэж Коралайн хэлээд “Би зугтахыг оролдсон, гэхдээ тэгээгүй. Тэр миний эцэг эхийг хорьсон байсан. Харин та нар энэ өрөөнөөс яаж гарахыг хэлж өгөөч?”

“Хэрэв бид мэддэг байсан бол чамд хэлэх байсан”

“Өрөвдөлтэй юм” гэж Коралайн өөртөө хэлэв. Тэр доош суулаа. Дараа нь хоолойтой цамцаа тайлж, хуйлан эвхээд толгойныхоо ард жинтүү болгон тавив. “Тэр намайг энэ харанхуйд үүрд хорихгүй” гэж Коралайн хэлээд “Тэр надаар тоглохын тулд намайг энд авчирсан. Тоглоом бас сорилт гэж муур хэлсэн”. Тэр илүү тав тухтай байхыг хичээв, толины цаадах энэ давчуу өрөөнд өөрийгөө тааруулахын туд биеэ нугалан суулаа. Гэдэс нь өлссөндөө дуугарна. Тэр өөрт үлдсэн сүүлийн алимаа бага багаар хазаж идэв. Алимаа идэж дууссаныхаа дараа өлссөн хэвээр л байлаа. Гэнэт түүнд нэг санаа төрлөө. “Тэр намайг чөлөөлөхөөр ирэх үед та гурав надтай хамт гарч болохгүй гэж үү?” гэж Коралайн шивнэн хэлэв.
“Бид тэгж чаддаг ч болоосой гэж хүсч байна” гэж тэд Коралайнд санаа алдан хэллээ. “Гэвч түүнд бидний зүрх байгаа. Одоо бид харанхуй, хоосон газарт л харьяалагдана. Гэрэл биднийг түлнэ”

“Өө” гэж Коралайн хэлэв.

Тэр нүдээ анихад улам харанхуй боллоо, дараа нь тэр толгойгоо эвхээстэй цамцан дээрээ тавьж, унтахыг хичээв. Тэр нойрондоо автах үед нэг сүнс түүний хацрыг зөөлнөөр үнсч, намуухан хоолой чихэнд нь шивнэхийг мэдрэв.

“Чулууны нүхээр хар” гэж уг хоолой түүнд хэллээ. Дараа нь Коралайн унтчихав.


Last edited by Daizy on Sep.09.09 7:03 pm, edited 7 times in total.

Top
   
 
PostPosted: Sep.25.09 5:25 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Бүлэг8
Нөгөө ээж өмнө байснаасаа илүү эрүүл харагдаж байв: хацарт нь бага зэрэг ягаан туяа бий болж, үс нь дулаахан өдөр залхуутай хөдлөх могой мэт мушгиралдана. Түүний хар товчин нүднүүд саяхан өнгөлж арчсан мэт гялалзан харагдана.

Тэр уснаас хатуу тунгалаг биетээр алхан гарах мэт толийг нэвтлэн ороод унтаж буй Коралайн руу ширтэв. Дараа нь тэр жижиг мөнгөлөг түлхүүрээр хаалгыг онгойлгож, жинхэнэ ээж нь Коралайныг багад нь зүүрмэглэх үед бүүвэйлдэг байсантай адилаар түүнийг дээш нь өргөж тэврэв.

Нөгөө ээж Коралайныг гал тогооны өрөө рүү аваачиж, хоол хийдэг тавцан дээр зөөлхөн тавилаа.

Коралайн өөрийгөө сэрээхийг оролдов, энэ агшинд тэр тэврэлт, хайр халамжинд байгаа мэт мэдэрч, энэ нь удаан үргэлжлээсэй гэж хүсч байв, гэвч дараа нь тэр хаана байгаа, бас хэнтэй цуг байгаагаа ойлгов.

“Миний хонгорхон Коралайн” гэж нөгөө ээж нь хэлэв. “Би чамайг шүүгээнээс авчирсан. Чамд сургамж шаардлагатай байсан, гэхдээ бид өөрсдийн өршөөнгүй, шударга зан чанарыг гаргасан, бид гэм буруутанд хайртай гэхдээ бид гэм бурууг үзэн яддаг. Хэрэв чи ээжийгээ хайрладаг сайн хүүхэд байж, илүү дуулгавартай, шударга байх юм бол чи бид хоёр бие биенээ сайн ойлгож, бас бие биенээ хайрлах болно ”

“Тэнд өөр хүүхдүүд байсан” гэж Коралайн хэлэв.

“Тэнд байсан гэнээ?” гэж нөгөө ээж нь хариулав. Тэр хайруулын таваг хөргөгч хоёрын хооронд сандарсан шинжтэй зогсох бөгөөд хөргөгчнөөс өндөг, бяслаг, цөцгийн тос бас зүсэм ягаан өнгийн утсан гахайн мах гаргаж ирэв.

“Тиймээ” гэж Коралайн хэлэв. “Тэд тэнд байсан. Чи намайг тэдний нэг болгохоор төлөвлөж байгаа гэж би бодож байна.”

Нөгөө ээж нь зөөлхөн инээмсэглэв. Тэр нэг гараараа өндөг хагалж аяганд хийгээд, нөгөө гараараа хурднаар хутгаж эхлэв. Дараа нь бага зэрэг цөцгийн тос халсан хайруулын тавганд хийж, бяслагаа нимгэн хэрчив. Хэрчсэн бяслагаа өндөгний зуурмагтаа хийгээд ахин хутгав.

“Би чамайг тэнэг гэж бодож байна ” гэж нөгөө ээж нь хэлэв. “Би чамд хайртай. Би чамайг үргэлж хайрлах болно. Ухаалаг хэн нэгэн сүнсэнд итгэдэггүй. Учир нь тэд бүгд худалч. Миний чамд зориулж хийсэн сайхан өглөөний хоолыг үнэртээч ” Тэр шар өнгийн зуурмагаа хайруулын таваг руу хийв. “Бяслагтай шарсан өндөг. Чи дуртай шүү дээ”

Коралайны хорхой хүрч байлаа. “Чи тоглоомонд дуртай” гэж тэр хэлэв.

Нөгөө ээжийн хар товчин нүднүүд гялалзав. “Хүн болгон тоглоомонд дуртай”

“Тиймээ” гэж Коралайн хэлэв. Тэр тавцангаас доош бууж, гал тогооны өрөөний ширээний ард очиж суув.

Ил гал дээрх утсан гахайн мах шажигнан дуугарна. Энэ үнэхээр сайхан үнэртэж байв.

“Хэрэв чи шударгаар тоглож, намайг ялбал илүү аз жаргалтай байхгүй гэж үү?” гэж Коралайн асуулаа.

“Магадгүй” гэж нөгөө ээж хэлэв. Тэр хэдий хайхрамжгүй мэт харагдаж байсан ч хуруунууд нь татвагнан хөдөлж байв. Тэр час улаан хэлээрээ уруулаа долоов. “Чи яг юу санал болгох гээ вэ?”

“Бид” гэж Коралайн хэлэнгээ, чичрэхийг нь зогсоохын тулд ширээн доогуур өвдгөө базав. “Хэрэв би ялагдвал би энд чамтай үүрд үлдэж, намайг хайрлахыг чинь зөвшөөрнө. Би хамгийн дуулгавартай охин болно. Би чиний хоолыг идэж, аз жаргалтай гэр бүл болж тоглоно. Бас миний нүдэнд товч хадахыг зөвшөөрнө”

Нөгөө ээж нь Коралайн руу хар товчин нүдээрээ цоо ширтэв. “Энэ маш аятайхан сонсогдож байна” гэж тэр хэллээ. “Аан, хэрэв чи ялбал?”

“Чи намайг явахыг зөвшөөр. Бас чиний энд хорисон хүн бүхнийг чөлөөл, миний жинхэнэ аав ээж, нас барсан хүүхдүүдийг ”

Нөгөө ээж ил гал дээрх гахайн утсан махыг авч, тавганд хийлээ. Дараа нь хайруулын тавагнаас бяслагтай шарсан өндгөө авч таваглав.

Тэр Коралайны урд өглөөний хоолтой тавгаа нэг шилэн аяга шинэхэн амтат жүржийн шүүс, аяга хөөсөрсөн халуун шоколадны хамт тавилаа.

“Тэгэхээр” гэж тэр хэлэв. “Надад энэ тоглоом таалагдаж байна. Гэвч яг ямар төрлийн тоглоом тоглох юм бэ? Оньсого таавар уу? Мэдлэг шалгах тест үү? Эсвэл ур чадвар шалгасан тоглоом уу?”

“Судалж шинжлэх тоглоом” гэж Коралайн санал болгов. “Эд зүйлсийг хайж олдог тоглоом”

“Энэ тоглоомонд хайж олох зүйл нь юу юм бэ, Коралайн Жонес”

Коралайн хэсэг тээнэгэлзэв. Дараа нь “Миний эцэг эх, бас толины цаадах хүүхдүүдийн сүнснүүд” гэж Коралайн хэлэв.

Нөгөө ээж нь ялсан мэт инээмсэглэхэд, Коралайн зөв сонголт хийсэн эсэхдээ эргэлзэв. Гэвч одоо бодлоо өөрчлөхөд хэтэрхий оройтсон байлаа.

“Тохиролцлоо” гэж нөгөө ээж нь хэлэв. “Одоо чи өглөөний хоолоо идчих, хонгор минь. Бүү санаа зов, энэ чамд хор болохгүй”

Коралайн өглөөний хоол рүү хараад, өөрийгөө үүнд ийм амархан бууж өгөх гэж байгаагаа үзэн ядав, гэвч тэр өлсөж байлаа.

“Би чамайг хэлсэндээ хүрнэ гэдгийг чинь яаж мэдэх вэ? ” гэж Коралайн асуув.

“Би үүнийг тангараглаж байна ” гэж нөгөө ээж хэлэв. “Би өөрийн ээжийнхээ булшны өмнө үүнийг тангараглая”

“Түүнд булш байдаг гэж үү?” гэж Коралайн асуув.

“Тэгэлгүй яахав” гэж нөгөө ээж хэлэв. “Би түүнийг өөрөө энд байрлуулсан.”

“Өөр зүйлээр тангарагла. Тэгвэл би чиний үгэнд итгэж болох юм”

“Миний баруу гар” гэж нөгөө ээж хэлээд, гараа өргөв. Тэр урт хуруунуудаа сарвагнуулан хөдөлгөж “Би үүнийг тангараглаж байна”

Коралайн мөрөө хавчив. “Сайн байна, тохиролцлоо”

Тэр өглөөний хоолыг ховдоглон идэж байгаа мэт харагдахгүй хичээн идэж эхлэв. Тэр бодож байснаасаа ч илүү ихээр өлссөн байлаа.

Түүнийг хоол идэж байхыг нь нөгөө ээж ширтэн харна. Түүний хар товчин нүд юу илэрхийлж байгааг хэлэхэд хэцүү байсан ч, Коралайн нөгөө ээж бас өлссөн мэт харагдаж байна гэж бодов.

“Би хаанаас эхэлж хайж эхлэх вэ?” гэж Коралайн асуув.

“Хүссэн газраасаа эхэлж болно” гэж нөгөө ээж нь хайхрамжгүй хэлэв.

Коралайн түүн рүү хараад бодож эхэллээ. Тэр гадаад орчин болон цэцэрлэгийг судалж шинжлэх талаар бодов: тэд үнэндээ байхгүй, тэд бодит биш. Нөгөө ээжийнх нь энэ ертөнцөд теннисний талбай, гүнзгий худаг байдаггүй. Харин байшин болон байшин доторх зүйлс л бодит.

Тэр гал тогооны өрөөг тойруулан ажиглав. Тэр зуухыг онгойлгож, хөлдөөгч рүү шагайж, хөргөгчинд байсан салад руу хуруугаа дүрж үзэв. Нөгөө ээж нь уруулынхаа үзүүрт инээмсэглэл тодруулан Коралайныг дагуулан харсаар байлаа.

“Сүнснүүд хэр том бэ?” гэж Коралайн асуув.

Нөгөө ээж гал тогооны өрөөний ширээний ард хана тулан суух бөгөөд хариу хэлсэнгүй. Тэрээр урт хүрэн улаан өнгийн хумсаараа шүдээ чигчийлж байснаа, дараа нь хар өнгийн товчин нүднийхээ өнгөлсөн гадаргууг хуруугаараа тап тап хийлгэн зөөлхөн тогшив.

“Зүгээрээ” гэж Коралайн хэлэв. “Надад хэлэх шаардлагагүй. Би санаа зовохгүй байна. Чи надад туслах эсэх нь надад хамаагүй. Хүн болгон сүнс бөмбөгтэй ижилхэн хэмжээтэй байдаг гэдгийг мэддэг”

Тэр нөгөө ээж нь ямар нэг зүйл жишээлбэл “Утгагүй юм, тэд гүйцэд болсон сонгино, эсвэл чемодан, эсвэл өвөөгийн цагтай ижилхэн хэмжээтэй байдаг ” гэж хэлнэ гэж найдаж байв. Гэвч нөгөө ээж инээмсэглэсээр байх бөгөөд гоожуурын цоргоноос ус тасралтгүй тосгуур дээр дуслах мэт тап тап чимээ гарган товчин нүдээ хумсаараа тогшсоор байлаа. Харин дараа нь Коралайн энэ бол ердөө л дусалж байгаа усны чимээ болохыг ойлгож, өрөөнд ганцаараа байгаагаа анзаарав.

Коралайн дагжин чичрэв. Тэр нөгөө ээж өөрт нь харагдаж байвал дээр гэж бодов: тэр хаана ч байхгүй байвал, тэр хаа нэгтээ байж л байгаа. Харж чадахгүй байгаа зүйлээсээ хүн илүү айдаг. Тэр гараа халаасандаа хийж голдоо нүхтэй чулуугаа тэмтрэв. Дараа нь тэр халааснаасаа чулууг гаргаж ирээд, буу барьж яваа мэт чулуугаа урдаа бариад, үүдний өрөө рүү алхав.

Үүдний өрөөнд ямар нэг дуу чимээ үл гарах бөгөөд харин төмөр тосгуур дээр ус тап тап хийн дуслах нь сонсогдоно.

Тэр үүдний өрөөний эцэст өлгөөтэй байгаа толь руу хяламхийн харав. Энэ агшинд толийг үүл бүрхэж, бүдэг бадаг, хэлбэр нь тодорхойгүй нүүр царайнууд толинд үзэгдэх шиг болов. Дараа нь тэдгээр царайнууд алга болж, толинд улайссан ногоон өнгийн чулуун нүүрс шиг ямар нэг зүйл гартаа атгасан жижигхэн охины дүрс л харагдаж байлаа.

Коралайн өөрийнхөө гар руу хараад, маш их гайхав: гарт нь ердөө л хүрэн өнгийн голдоо нүхтэй жирийн чулуу байлаа. Харин дараа нь тэр толь руу буцаад харахад уг чулуу маргад эрдэнэ мэт гэрэлтэн харагдаж байв. Толин дахь чулуунаас цацрах ногоон өнгийн гэрэл Коралайны унтлагын өрөөг чиглэнэ.

“Хмм” гэж Коралайн хэлэв.

Тэр унтлагын өрөө рүү алхав. Тоглоомууд түүнийг ирсэнд баярласан мэт хөдөлцгөөнө. Нэг жижигхэн танк түүнийг угтах гэсэн мэт тоглоомын хайрцагнаас гарч ирэхэд, бусад хэд хэдэн тоглоомууд бас дагалдав. Танк тоглоомын хайрцагнаас шалан дээр унахдаа нураагаараа дээш харан хэвтэх цох хорхой адил уруугаа харан ойчоод харжигнан дуугарав. Коралайн түүнийг дээш нь харуулж тавихад танк орон доогуур зугтаад орчихов.

Коралайн өрөөг тойруулан харлаа.

Тэр шүүгээ болон шургуулагтай ширээ рүү харав. Дараа нь тэр тоглоомын хайрцгийг дээш өргөж, бүх тоглоомыг хивсэн дээр асгалаа, тоглоомууд харжигналдан, эв хавгүй хөдөлцгөөнө. Саарал өнгийн нэг бөмбөлөг шалан дээгүүр өнхөрсөөр, хананд тулаад зогсов. Тоглоомуудын аль нь ч сүнс шиг харагдахгүй байна гэж Коралайн бодов.

Коралайн гараа дэлгээд, голдоо нүхтэй чулуугаа харав. Тоглоомын хайрцагт байсан тоглоомуудын ихэнх нь орон доогуур нуугдахаар мөлхөцгөөх бөгөөд, цөөхөн тоглоом л үлдсэн байв (ногоон өнгийн хуванцар цэрэг, шилэн бөмбөлөг, тод ягаан өнгөтэй ёо-ёо гэх мэт жинхэнэ ертөнцөд тоглоомын хайрцагны ёроолоос олдог мартагдсан, хаягдмал, сонирхохоо больсон тоглоомууд)

Тэр толины цаадах түнэр харанхуйд сонссон зөөлөн шивнэсэн дуу хоолой түүнд юу гэж хэлсэнийг гэнэт санав. Коралайн голдоо нүхтэй чулууг баруун нүднийхээ өмнө аваачиж, зүүн нүдээ аниад чулууны нүхээр өрөөн доторхыг харлаа.

Чулууны нүхээр харахад эргэн тойрон саарал бас өнгөгүй харагдаж байв, яг л харандаагаар зурсан зураг шиг. Бүх зүйлс саарал, үгүй ээ яг ч бүх зүйл биш. Ямар нэг зүйл шалан дээр гялалзан харагдана: хүүхдийн өрөөний задгай зуухан дахь цог адил, тавдугаар сарын наранд найгах час улаан ба улбар шар алтан зул цэцгийн өнгөтэй адил өнгийн ямар нэг зүйл. Коралайн зүүн гараа сунгаж, шатаж буй мэт гэрэлтэх уг зүйлийг тэмтэрч үзлээ.

Түүний хуруунууд толигор, хүйтэн зүйлийг мэдрэв. Тэр уг зүйлийг шүүрэн аваад, голдоо нүхтэй чулуугаа нүднээсээ аваад харлаа. Түүний алганд тоглоомын хайрцганы ёроолд байсан саарал өнгийн шилэн бөмбөлөг байв. Тэр чулуугаа ахин нүдэндээ ойртуулж, нүхээр нь бөмбөлөгийг харав. Бөмбөлөг улаан өнгийн дөл үүсгэн шатаж байгаа мэт харагдаж байв.

Гэтэл түүний оюун ухаанд нэгэн хоолой шивнэх сонстов. “Үнэндээ, хатагтай, би гарцаагүй эрэгтэй хүүхэд байсан юм байна, би одоо үүнийг санаж байна. Чи яарах хэрэгтэй. Бидний хоёрыг нь бас хайж олох хэрэгтэй, чи намайг олсон болохоор хөгшин шулам аль хэдийн уурлаж байгаа”

Хэрэв би үүнийг хийхээр болвол гэж Коралайн бодоод, би үүнийг хийхдээ түүний хувцсыг өмсөхгүй. Тэр өөрийнхөө унтлагын өмд, даашинз, гэрийн шаахайгаа сольж өмсөн, саарал хоолойтой цамц, хар өнгийн жинсийг нямбай эвхэж орон дээр тавиад, улбар шар өнгөтэй гутлыг тоглоомын хайрцагны дэргэд шалан дээр үлдээлээ.

Гэтэл салхитай өдөр далайн эргийн элсээр үлээх мэт ямар нэг зүйл түүнийг нүүр, гарыг хатгав.

Элсний хатгалт улам хүчтэй болж, алхахад хэцүү болсоор байлаа. Энэ нь маш ширүүн, хүйтэн салхи байв.

Тэр гэдрэг алхав.

“Үргэлжлүүлэн яв” гэж нэг сүнс түүний чихэнд шивнэв. “Хөгшин шулам ууртай байна”

Тэр үүдний өрөөг чиглэн хацар нүүрийг нь зүүний үзүүр мэт хатгах үл харагдах хүчтэй элсэн салхин дундуур урагшлав.

“Шударга тоглооч” гэж Коралайн салхи руу хашгирав.

Ямар ч хариу байсангүй, гэвч салхи хэсэг хугацаанд улам хүчтэй салхиласнаа эрч нь буурч, дараа нь салхилахаа болив. Коралайн гал тогооны өрөөний дэргэдүүр өнгөрөхдөө гоожуураас ус дуслах мэт чимээ сонсов, эсвэл нөгөө ээж нь урт хумсаараа ширээ тогшиж байгаа байж магадгүй гэж тэр бодов. Коралайн тийшээ харах гэснээ биеэ бариад өнгөрлөө.

Дараа нь хэд алхаад үүдний хаалганд хүрэв. Коралайн гадагш гарлаа.

Коралайн шатаар уруудаж Хатагтай Спинк ба Форсибл нарын сууц руу явав. Хаалгыг хүрээлэх гэрлийн чийдэнгүүд эмх замбараагүй асч унтрана. Хаалга хаалттай байлаа. Тэр хаалгыг түгжээтэй байгаа гэдгээс санаа зовж, хамаг хүчээрээ түлхэв. Эхний удаад хаалга хөдөлсөнгүй, харин дараа нь гэнэт савлан онгойлоо. Коралайн харанхуй өрөө рүү бүдчин алхсаар оров.

Коралайн нэг гараараа голдоо нүхтэй чулуугаа тэмтэрсээр харанхуйг чиглэн алхлаа. Тэрээр өрөө өмнө нь харсантай нь адил байна гэж найдаж байлаа, гэвч тэнд юу ч байсангүй. Өрөө харанхуй, театр хоосон байлаа. Коралайн урагш болгоомжтойгоор алхана. Гэтэл түүний дээр ямар нэг зүйл шажигнан дуугарав. Коралайны хөлд нэг зүйл тээглэхэд доош тонгойж гар чийдэн олов. Тэр гар чийдэнг асааж, өрөөний эргэн тойронг гэрэлтүүлэн харлаа.

Театр эзэнгүй, хаягдмал харагдана. Эвдэрхий сандлууд шалан дээр хөглөрч, хуучин заваан аалзны торнууд хана туургыг бүрхэж, үжирч муудсан тансаг хилэн хөшиг унжина.

Ямар нэг зүйл ахиад л шажигнан дуугарав. Коралайн гэрлээ дээш таазны зүг тусгав. Тэнд үсгүй, мөлчгөр зүйлс дүүжлээстэй байв. Коралайнд тэдгээр амьтдын нүүр царай нохойныхтой адил санагдав, магадгүй тэд урьд нь нохой байсан байх гэж бодов: гэвч нохдод сарьсан багваахай шиг далавч байдаггүй, тэд бас сарьсан багваахай, аалзны адил уруугаа харан дүүжлэгдэж чаддаггүй шүү дээ.

Гэрэл тэдгээр амьтдыг цочоож, тэдний нэг нь агаарт тоос бужигнуулан далавчаа хүчтэйгээр дэвэв. Коралайн түүний зүг довтолгон ирсэн уг амьтнаас доош тонгойн бултлаа. Нөгөө амьтан ханан дээр түр амсхийснээ, дээш зугуухан мөлхсөөр нохой-сарьсан багваахайнуудынхаа дунд таазнаас уруугаа харан ахин дүүжлэгдэв.

Коралайн чулуугаа нүдэндээ ойртуулж, нүхээр нь өрөөн доторхийг ажиглан харав. Тэр энэ өрөөний хаа нэгтээ шатаж улайсан, гэрэлтэж буй мэт харагддаг өөр нэг нуугдсан сүнсийг хайж байлаа.

Эвдэрхий шатны ар талын ханан дээр ямар нэг зүйл байв. Уг зүйл цагаан саарал өнгөтэй, Коралайнаас хоёр дахин том бөгөөд хананд наалдсан мэт харагдана. Коралайн гүнзгий амьсгаа авав. “Би огтхон ч айхгүй байна” гэж өөртөө хэллээ. “Би айхгүй байна”. Тэр өөртөө итгэлгүй байсан ч хуучин шатаар дээш өгсөж эхлэв.

Тэр хананд байгаа зүйлд ойртож ирэхэд, энэ нь ямар нэг амьтны үүр мэт харагдав, яг л аалзны тороор ороосон үүр мэт. Уг зүйл гар чийдэнгийн гэрэлд татвагнан хөдлөв. Уг торны дотор ороогдсон зүйл хүнтэй адил харагдаж байв, гэхдээ хоёр толгойтой, байх ёстойгоосоо хоёр дахин илүү гар хөлтэй аж.

Уг зүйлийн хэлбэр дүрс нь тодорхойгүй бөгөөд маш аймшигтай харагдана, яг баримлын шавраар хийсэн хоёр хүнийг хооронд нь барьцалдуулан наалдуулсан мэт.

Коралайн айж байлаа. Тэр уг зүйлд ойртохыг хүсэхгүй байв. Нохой-сарьсан багваахайнууд нэг нэгээрээ таазнаас бууж, өрөөг тойрон хүрээллээ.

Магадгүй энд нуугдсан сүнснүүд байхгүй байх гэж Коралайн бодов. Би энэ өрөөг орхиж, өөр газар руу явах хэрэгтэй байх. Тэр чулууны нүхээр ахин харлаа: хаягдмал театр хоосон саарал өнгөтэй хэвээр байх ба харин аалзны торон үүрэн дотроос улаан өнгийн нэг зүйл гэрэлтэн харагдаж байв. Гэрэлтэж буй зүйл хананд өлгөөтэй зүйлийн нэг гарт нь атгаатай байлаа.

Коралайн шатаар дуу чимээ гаргахгүйг хичээн аажуухан дээш өгсөв, тэр үүрэнд ойртоход, үүрэн доторх зүйл нүднүүдээ нээж, түүнийг ширтэв, харин дараа нь...

Гэхдээ уг зүйл түүн рүү харахад бодож байсантай нь адил аймшигтай зүйл болсонгүй. Коралайны зүрх цээжиндээ багтахгүй шахам түг түг цохилно. Тэр ахин нэг шат урагшлав.

Коралайн урьд нь ингэж айж байсан удаагүй, гэвч тэр урагшилсаар л байлаа. Дараа нь ханан дээрх наалдамхай цагаан өнгийн зүйлд гараа хүргэв. Коралайны нүүр, хувцас нь цагаан өнгийн хатгамлын утас мэт аалзын торонд орооцолдсон байв. Тэр гараа сунгаж, нэг хүйтэн гарт хүрэхэд, шилэн бөмбөлөг тэмтрэгдэв. Коралайн шилэн бөмбөлөгийг авахаар угзарлаа.

Эхний удаад юу ч болсонгүй, шилэн бөмбөлөг уг зүйлийн гарт нь чангаар атгаатай байв. Дараа нь атгаатай байсан хуруунууд нэг нэгээрээ суларч, Коралайны гарт шилэн бөмбөлөг мултран орж ирэв. Коралайн гараа наалдамхай торноос холдуулж, торон доторх зүйл нүдээ аньсан байгааг хараад санаа нь амрав. Тэр гар чийдэнгээ уг зүйлийн нүүрэнд нь тусган харлаа: энэ нь хатагтай Спинк ба Форсибл нарын залуу байх үеийн нүүр царайтай адил байлаа, гэвч тэд хоёр лааг хооронд нь хайлуулж хольсон мэт бие биетэйгээ барьцалдан наалдаж, аймшигтай муухай хэлбэр дүрстэй харагдаж байв.

Гэтэл санаандгүй байтал тэдний гар Коралайны гарыг шүүрэн барьж авав. Коралайн гараа хурдхан татаж авлаа. Дараа нь тэд нүдээ нээж, дөрвөн ширхэг хар товчин нүд Коралайны зүг ширтэв. Урьд өмнө нь Коралайны сонсож байгаагүй хоёр дуу хоолой сонсогдов. Нэг хоолой нь уйлагнан шивнэх мэт, харин нөгөө нь хоолой нь бүдүүн ууртай сонсогдох бөгөөд эдгээр хоолойнууд нэг хүнээс гарч байгаа мэт зэрэг “Хулгайч! Буцааж өг! Зогс! Хулгайч!” гэж хэлэв.

Агаарт нохой-сарьсан багваахайнуудаар дүүрч эхэллээ. Коралайн буцаад шатаар уруудаж эхлэв. Тэр хананд өлгөөтэй байсан айдас төрүүлэм зүйл нь урьд нь хатагтай Спинк ба Форсибл нар байсныг ойлгов, тэд аалзны торонд баглагдан хананаас өлгөөтэй байгаа тул түүнийг дагаж чадахгүй.

Нохой-сарьсан багваахайнууд түүнийг тойрон далавчаа дэвэн нисэцгээнэ, гэхдээ тэд Коралайнд огт хүрсэнгүй. Коралайн шатнаас буугаад гар чийдэнгээр хуучин театрыг гэрэлтүүлэн, гарах замаа хайв.

“Зугт, хатагтай” гэж нэгэн охины хоолой түүний оюун ухаанд сонстов. “Зугт, чи бидний хоёрыг олчихлоо. Энэ газраас зугт”

Коралайн шилэн бөмбөлөгийг халаасандаа хийв. Тэр хаалгыг олж хараад тийш гүйв. Хаалгыг татаж үзэхэд онгорхой байлаа.


Top
   
 
PostPosted: Sep.25.09 5:31 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Бүлэг9
Гадаа орчин тойрны зүйлс хэлбэр дүрсээ алдаж эхэлсэн байв, эргэлдэн хуйлрах манан тодорхой хэлбэр, сүүдэргүй болж, байшин сунаж, тахийсан мэт харагдана. Байшин газарт наалдан атийж Коралайны зүг ширтэж буй мэт санагдав, энэ бол жинхэнэ байшин биш зөвхөн байшингийн санаа төдий, уг санааг гаргасан хүн нь маш муу хүн. Коралайны гарт аалзны наалдамхай тор наалдсан байсан тул чадах чинээгээрээ түүнийг арчиж цэвэрлэхийг оролдов. Байшингийн саарал өнгөтэй цонхнуудын өнцөг булангууд хачирхалтайгаар хазайсан байв.

Нөгөө ээж нь гараа нугалан, өвсөн дээр зогсоод түүнийг хүлээж байлаа. Түүний хар товчин нүднүүдэд тодорхой утга санаа үл илрэх бөгөөд харин уруулаа ууртайгаар чанга зуусан байв.

Тэр Коралайныг олж хараад урт цагаан өнгөтэй гараа сунгаж, нэг хуруугаа нугалав. Коралайн түүнийг чиглэн алхлаа. Нөгөө ээж юу ч хэлсэнгүй.

“Би хоёрыг олсон” гэж Коралайн хэлэв. “Нэг сүнсийг олохоор явлаа”

Нөгөө ээжийн царайны хувирал өөрчлөгдсөнгүй. Тэр магадгүй Коралайны хэлэхийг сонсоогүй бололтой.
“Би чамайг мэдэхийг хүсч байгаа гэж бодож байна” гэж Коралайн хэлэв.

“Баярлалаа, Коралайн” гэж нөгөө ээж хүйтнээр хэлэв, гэвч түүний хоолой амнаас нь гарсангүй. Хоолой манан дундаас, байшин дотроос, бас тэнгэрээс сонсогдож байв. “Намайг чамд хайртай гэдгийг чи мэднэ” гэж тэр хэлэв.

Өөрийгөө үл харгалзан Коралайн толгой дохив. Тиймээ энэ үнэн: нөгөө ээж түүнд хайртай. Гэвч тэр зөвхөн харамч хүн мөнгөнд хайртай байдаг шиг л Коралайныг хайрладаг. Нөгөө ээжийн товчин нүдэнд Коралайныг эзэмших гэсэн хүсэл л илрэнэ, өөр юу ч байхгүй.

“Би чамайг хайрлахыг хүсэхгүй байна” гэж Коралайн хэлэв. “Би чамаас юу ч хүсэхгүй байна”

“Туслалцаа хэрэггүй гэж үү?” гэж нөгөө ээж асуув. “Чи бүгдийг тун сайн хийлээ. Гэхдээ чи бяцхан зөвлөгөө авахыг хүсч байна уу, эрэл хайгуулд чинь амралт туслана”

“Би өөрөө үүнийг хийнэ” гэж Коралайн хэллээ.

“За за” гэж нөгөө ээж хэлэв. “Гэхдээ чи байшин руу орохыг хүсвэл, хаалга цоожтой байгааг харах болно, тэгэхээр чи хаана байх болж байна?”

Коралайн хэсэг хугацаанд бодлогоширов. Дараа нь “Түлхүүр байгаа юу?” гэж асуулаа.

Нөгөө ээж саарал манан дунд зогсоно. Түүний хар үс толгойных нь эргэн тойрон хийсэн хөдлөнө. Тэр гэнэт хоолойныхоо угаас найтааж, дараа нь амаа нээв.

Нөгөө ээж гараа сунган жижигхэн, гуулин, үүдний өрөөний хаалганы түлхүүр амнаасаа гаргаж ирэв.

“Энд байна” гэж тэр хэллээ. “Чамд дотогш орохын тулд энэ түлхүүр хэрэгтэй”

Тэр түлхүүрийг Коралайны зүг шидэхэд, Коралайн түлхүүрийг нэг гараараа барьж авав. Түлхүүр бага зэрэг нойтон байлаа.

Гэнэт хүйтэн салхи өөдөөс үлээхэд Коралайн дагжин чичирж, хойшоо харлаа. Харин дараа нь эргээд хартал тэр ганцаараа болсон байв.

Коралайн өөрийнхөө орон сууцны үүдний хаалганы өмнө очиж зогсов. Бусад бүх хаалганы адил, уг хаалга хурц тод ногоон өнгөөр будагдсан байв.

“Тэр чамд туслана гэдэгт бид итгэхгүй байна. Энэ ердөө л заль” гэж нэгэн сүнсний хоолой түүний чихэнд шивнэв.

“Тиймээ, чиний зөв” гэж Коралайн хэлэв. Дараа нь тэр түлхүүрээ цоожинд шургуулж, эргүүллээ.

Хаалга намуухан савлан онгойход, Коралайн дотогш алхан оров.


Top
   
 
PostPosted: Sep.26.09 4:43 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Сууцны хананууд муудсан сүү шиг өнгөтэй болсон байв. Модон банзаар хийсэн шалан дээр хивс байхгүй болж, хуучин хивс байсан тоосон ором шалан дээр харагдана.

Энд ямар ч тавилга байхгүй, зөвхөн урьд өмнө нь тавилга байсан ором л харагдаж байв. Маш анир чимээгүй бөгөөд Коралайн агаарт хийсэх хумхын тоосны чимээг бараг сонсч чадаж байлаа.

Эхлээд тэр хоосон гал тогооны өрөө рүү орж үзэв. Дараа нь зөвхөн төмөр ванн л байгаа хоосон угаалгын өрөө рүү оров. Ванн дотор жижиг муурны хэмжээтэй үхсэн аалз байв. Дараагийн орсон өрөөний модон шалан дээр хэзээ нэгэн цагт ор байсныг илтгэх тэгш өнцөгт хэлбэрийн тоосон ором байгааг хараад унтлагын өрөө байна гэж Коралайн таамаглав. Тэр нэг зүйлийг олж хараад гунигтайгаар инээмсэглэв. Модон шалан дээр нэг том төмөр цагариг байв. Коралайн сөхрөн сууж, хүйтэн төмөр цагирагийг гартаа барин дээш угзран татлаа.

Тэгш өнцөгт хэлбэрийн шал удаанаар чахран дээш өргөгдөв: энэ нь доошоо ордог нүхний таг байлаа. Таг нээгдэхэд Коралайн зөвхөн харанхуйг олж харав. Тэр доош гараа сунгахад нэг товчлуур тэмтрэгдэв. Уг товчлуурыг дартал хаа нэгтээ чийдэн асч, шалны доорх нүхнээс маш бүдэг шаргал туяа гэрэлтэв. Одоо тэр доош буух шат байгааг харж чадаж байлаа.

Коралайн гараа халаасандаа хийж, голдоо нүхтэй чулуугаа гаргаж ирэв. Тэр чулууны нүхээр зоорь руу харсан боловч юу ч олж харсангүй. Коралайн чулуугаа халаасандаа буцааж хийлээ.

Шалан доорх нүхнээс чийгтэй шорооны үнэр бас хурц исгэлэн цагаан цуутай адил үнэр үнэртэнэ.

Коралайн шалан доорх нүх рүү зүрхшээн хараад доош орохыг өөртөө ятгав. Хэрэв ийшээ орвол харанхуйд үүрд хоригдох юм шиг түүнд санагдаж байсан тул энэ нь тун хэцүү байлаа. Тэр доор нь байгаа харанхуйг чиглэн, шатаар доош уруудаж эхлэв. Шатны төгсгөлд хүрэхэд ханан дээр өөр нэг гэрлийн товчлуур байв: зэвэрсэн төмөр товчлуур. Товчлуурыг дартал намхан таазнаас цахилгаан утсаар дүүжлээстэй байгаа нэг гэрлийн чийдэн асав. Коралайн зоорины ханан дээр зурагдсан зүйлсийг чухам юу болохыг нь таниж мэдэхэд чийдэнгийн гэрэл хангалттай биш байв. Зурагнуудыг зурж дуусгаагүй мэт харагдана. Түүний харж байгаагаар зурагт дүрсэлсэн зүйлс нүднүүд мэт үзэгдэх бөгөөд магадгүй усан үзэм ч байж болох юм.

Өрөөний буланд хэсэг хог хаягдал овоолсон байв: хөгцөрсөн цаасаар дүүргэсэн хатуу цаасан хайрцаг, хажууханд нь үжирч муудсан хөшиг хөглөрнө.

Коралайны гэрийн шаахай цементэн шалан дээр шажигнан дуугарна. Одоо үнэр улам муухай үнэртэж байв. Коралайн овоолсон хөшигний доороос цухуйх хөлийг олж хараад буцаад зугтахад бэлэн болов.

Гэвч тэр гүнзгий амьсгаа аваад чийгтэй хөшигний даавууг таттал хүнтэй адилхан хэлбэр хэмжээтэй нэг зүйл доор нь байгааг харав.

Бүдэг гэрэлд уг зүйл чухам юу болохыг ойлгоход Коралайнд хэдэн хором шаардагдав: уг зүйл хөөж хавдсан цагаан өнгийн өт шиг боловч саваа шиг нарийхан гар хөлтэй аж. Түүний нүүр царай нь тодорхойгүй бөгөөд зуурсан талхны хөрөнгө мэт хөөж хавдсан харагдана.

Нүд байх ёстой газарт нь хоёр том хар өнгийн товч байв.

Коралайн айж эвгүйцсэн дуу чимээ гаргатал уг зүйл түүнийг сонсоод сэрж, дээш өндийн суулаа. Коралайн хөшсөн мэт зогссоор байв. Нөгөө зүйл толгойгоо эргүүлэн, хар товчин нүдээрээ Коралайн руу ширтлээ. Нүүрэнд нь ам нээгдэж, Коралайны аавтай адилхан хоолойгоор сулхан шивнэв. “Коралайн”

“Тэгэхээр” гэж Коралайн урьд өмнө түүний нөгөө аав байсан зүйлд хандаж хэлэв.

“Би өөрийнхөө аав ээжийг хайж байгаа. Бас нэг нэг хүүхдийн сүнс. Тэд энд байгаа юу?”

“Энд юу ч байхгүй” гэж уг зүйл тод биш хэлээд “Тоос, чийгнээс өөр юу ч байхгүй”. Уг зүйл цагаан өнгөтэй, том, бас хавдаж хөөсөн харагдана. Аймшигтай юм, гэхдээ бас өрөвдөлтэй гэж Коралайн дотроо бодлоо. Тэр голдоо нүхтэй чулуугаа нүдэндээ ойртуулж нүхээр нь харав. Юу ч харагдсангүй. Уг зүйл түүнд үнэнийг хэлж байв.

“Өрөвдөлтэй юм” гэж Коралайн хэлэв. “Тэр чамайг надад дэндүү их зүйл ярьсан гэж шийтгээд энд авчирсан гэдэгт би мөрийцсөн ч болох байна”

Уг зүйл эргэлзсэн мэт байснаа дараа нь толгойгоо дохив.

“Намайг уучлаарай” гэж Коралайн хэллээ.

“Тэр тийм ч их баяртай биш байгаа” гэж өмнө нь түүний нөгөө аав байсан уг зүйл хэлэв. “Чи түүнийг уурлуулсан. Тэр уурлах үедээ уураа хэнд ч хамаагүй гаргадаг.”

Коралайн түүний үсгүй толгойг илэв. Түүний арьс нь яг бүлээхэн талхны хөрөнгө мэт наалдамхай байв. “Хөөрхий амьтан” гэж тэр хэллээ. “Чи зөвхөн тэрний хийгээд, дараа нь хаясан зүйл”

Уг зүйл толгойгоо дохих үед нэг товчин нүд нь хатуу шалан дээр тачигнан унав. Тэр нэг нүдээрээ эргэн тойрноо ажиглан харж, эцэст нь Коралайныг олж хараад ихээхэн чармайлт гарган амаа нээж, яарсан хоолойгоор “Зугт. Энэ газрыг орхи. Тэр чамд муу зүйл хийхийг, бас чамайг энд үүрд хорихыг хүсч байгаа, чи энэ тоглоомыг хэзээ ч дуусгаж чадахгүй, тэр ялах болно. Тэр надад чамайг гэмтээхийг тушаасан. Би түүнтэй тэмцэж чадахгүй”

“Чи чаднаа” гэж Коралайн хэлэв. “Зоригтой бай”. Нөгөө зүйл зоорины шат ба Коралайн хоёрын хооронд босоод зогсов. Түүний нэг нүд Коралайны зүг ширтэнэ. Тэр одоо илүү том, илүү амьд болсон байв. “Харамсалтай нь” гэж тэр хэлэв. “Би чадахгүй”

Дараа нь тэр Коралайныг чиглэн ирж, шүдгүй амаа томоор ангайв.

Коралайны зүрх хүчтэй цохилов. Тэр зөвхөн хоёр зүйл хийх талаар л бодож чадаж байлаа. Эсвэл чангаар хашгирч зугтахыг оролдох, тэгвэл уг зүйл түүнийг барьж авах хүртэл нь зоорин дундуур зугтах болно. Эсвэл юу ч хийхгүй байх.

Тэгээд тэр юу ч хийхгүй байхаар шийдэв.

Нөгөө зүйл түүнд хүрэхэд Коралайн гараа сунган үлдсэн ганц товчин нүдийг нь угз татлаа. Товч түүний гараас мултран тоосгон ханыг цохиод, дараа нь зоорины шалан дээр унав.

Нөгөө зүйл байрандаа хөшөөд зогсчихов. Тэр толгойгоо ухаангүй сэгсрэн, амаа аймшигтай томоор ангайж, ууртай бас гомдолтойгоор архирав. Дараа нь Коралайны зогсож байсан газар руу харайв.

Гэвч Коралайн тэнд зогсож байсангүй. Тэр хэдийн сэмхэн гишгэсээр тэндээс холдож харанхуй зоориноос гарах шатаар дээш өгсөж байлаа. Коралайн зоорин дотуур түүнийг хайн бүдрэн унаж буй зовж шаналсан уг зүйлээс нүдээ салгалгүй харж байв. Нөгөө зүйл гэнэт хөдлөхөө зогсож, толгойгоо нэг зүг рүү хандуулав.

Тэр намайг сонсож байна гэж Коралайн бодов. Би илүү чимээгүй байх хэрэгтэй. Тэр дээш өгстөл, хөл нь хальтиран нөгөө зүйл түүнийг сонсчихов.

Тэр толгойгоо Коралайны зүг хандуулав. Дараа нь могойноос ч хурднаар шат руу гулсан ирж, Коралайны араас хурдлан өгсөж эхлэв. Коралайн маш хурдан дээш зугтаж, шатны төгсгөлд хүрээд, тоостой унтлагын өрөөний шалан дээр гарч ирэв. Дараа нь шууд зоорины хүнд хаалгыг хаахаар түлхэв. Хаалга ямар нэг том зүйлийг цохисноос болж, чангаар нижигнэн хаагдав. Хаалга хаагдахад шал сэгсрэгдэн хөдөлж, шажигнан дуугарлаа.

Коралайн гүнзгий амьсгаа авав. Хэрэв өрөөнд сандал ч юмуу ямар нэг тавилга байсан бол зоорины хаалган дээр түлхэж аваачих байлаа, гэвч өрөөнд юу ч байсангүй.

Тэр сууцнаас байдаг чадлаараа гүйн гарч, үүдний хаалгыг цоожлов. Дараа нь хаалганы түлхүүрийг үүдний дэвсгэрийн доогуур хийгээд, гудамж руу алхав.

Коралайн нөгөө ээж түүнийг гарч ирэхийг хүлээн зогсож байгаа гэж найдаж байсан боловч, гадаа нам гүм, хоосон байлаа.

Коралайн гэртээ харихыг хүсч байв.

Коралайн өөрийгөө тэврээд, өөртөө итгэ, зоригтой бай гэж хэллээ.


Top
   
 
PostPosted: Oct.13.09 2:51 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Бүлэг10
Коралайн солиотой хөгшин эрийн амьдардаг сууц байрлах байшингийн дээд давхар луу шатаар өгсөв. Жинхэнэ ертөнцөд тэр өөрийн жинхэнэ ээжтэйгээ хамт тусламж хүсэхээр ийшээ ирж байсан удаа бий. Тэд онгорхой хаалганы өмнө Коралайны ээжийн хаясан дугтуйг хайж олохоор том живэр сахалтай солиотой хөгшин эрийг хүлээгээд зогсож байх үед сууцнаас ер бусын хоол, гаансан тамхи, бас Коралайны нэрийг нь хэлж үл чадах хачирхалтай зүйлс үнэртэж байжээ.

Тэр ногоон өнгөөр будсан хаалгыг тогшив. Хаалга савлан онгойход Коралайн дотогш алхан орлоо.
[center]Бид нүдтэй, бид ууртай
Бид сүүлтэй, бид шүдтэй[/center][/i]
гэсэн олон арван хоолой шивнэлдэх сонстов. Дээврийн харанхуй сууц тун намхан бөгөөд Коралайн гараа сунгахад хүрч болохоор ажээ.

Улаан нүднүүд түүний зүг ширтэж байлаа. Коралайныг ойртон очиход ягаан өнгийн бяцхан хөлнүүд үймэлдэн гүйлдэв.

Эндээс жинхэнэ солиотой хөгшин эрийн амьдардаг сууцнаас хамаагүй муухай үнэр үнэртэж байв. Энэ нь хоолны үнэр байв (маш тааламжгүй хоолны үнэр, тэр халуун ногоо, өвс ургамал, элдэв хачин хоолонд дургүй билээ). Сууцнаас дэлхий дээрх хамгийн сонин хачин хоолнуудын муудаж ялзарсан үнэр үнэртэнэ.

“Бяцхан охин уу?” гэж алсаас нэгэн шажигнасан хоолой дуугарав.

“Тиймээ” гэж Коралайн хэллээ. Би огтхон ч айхгүй байна гэж тэр өөртөө хэлэв. Энэ нь үнэн байлаа.

Энд түүнийг айлгах юу ч байсангүй. Эдгээр зүйлс, бас тэр зооринд байсан зүйл бүгд л оргүй хоосон, зөвхөн нөгөө ээж нь жинхэнэ хүмүүс болон жинхэнэ эд зүйлсийг муухан дууриалган хийсэн зүйлс билээ. Нөгөө ээж ямар ч зүйлийг яг зөв хийж чадаагүй гэж Коралайн бодов. Тэр зөвхөн бодит эд зүйлсийг гуйвуулан хуулбарлаж хийсэн төдий.

Дараа нь Коралайн нөгөө ээж яагаад зочдын өрөөний задгай зуухан дээр цастай шилэн бөмбөлөгийг байрлуулсан юм бол гэж гайхав, жинхэнэ ертөнцөд уг бөмбөлөг байдаггүй шүү дээ.

Тэр өөрөөсөө уг асуултыг дахин асуугаад, хариуг нь ойлгож эхлэх шиг болов.

Гэтэл түрүүний хоолой ахин дуугарахад Коралайны бодол сарнин алга болов.

“Хүрээд ир, бяцхан охин минь. Би чиний юу хүсч байгааг чинь мэдэж байна” гэж хуурай чахарсан хоолой хэллээ.

Тэр хэд хэдэн өрөөг дамжин, хамгийн захын нэг өрөөнд хүрэв. Энэ нь унтлагын өрөө бөгөөд нөгөө солиотой хөгшин эр харанхуй өрөөний төгсгөлд цув, бүрх малгайтайгаа сууж байлаа. Коралайныг өрөөнд орж ирэхэд тэр ярьж эхлэв.

“Юу ч өөрчлөгдөхгүй, бяцхан охин минь” гэж тэр хэлэхэд түүний хоолой яг хатсан навчис чулуун зам дээр шажигнан унаж буй мэт сонстов. “Чи буцаж яваад яах юм бэ? Дараа нь яах вэ? Юу ч өөрчлөгдөхгүй. Чи гэртээ харина. Чи уйдаж эхлэнэ. Чамайг үл тоомсорлоно. Хэн ч чиний яриаг сонсохгүй. Чи маш ухаантай харин тэдэнд чамайг ойлгоход хэцүү байдаг. Тэд үргэлж чиний нэрийг буруу дуудна”

“Бидэнтэй үлд” гэж өрөөний төгсгөлөөс уг хоолой хэлээд “Бид чамайг сонсож, чамтай тоглож, чамайг инээлгэх болно. Нөгөө ээж чинь чамд судалж шинжлэхэд зориулж бүхэл бүтэн ертөнцийг бүтээх болно. Өдөр бүр өмнөх өдрөөсөө хамаагүй илүү, хөгжилтэй байх болно. Тоглоомын хайрцгийг санаж байна уу?”

“Энд саарал, чийгтэй өдөр хоногууд үүрд үргэлжилж, би юу хийхээ ч мэдэхгүй, энд уншиж үзэж харах юу ч байхгүй, бас хаашаа ч явж болохгүй?” гэж Коралайн асуулаа.

Сүүдрээс нөгөө эр “Хэзээ ч үгүй” гэж хэлэв.

“Бас энд аймшигтай муухай хоол байх болно, жорын дагуу хийсэн сармис, таррагон, буурцагтай хоолнууд?” гэж Коралайн хэлэв.

“Хоол хүнс бүр баяр баясгалан өгөх болно” гэж хөгшин эр малгайныхаа дороос шивнэн хэлээд “Чиний идэх нэг ч хоол чамайг гонсойлгохгүй”

“Бас бид ногоон бээлий, мэлхийний дүрстэй Веллингтоны шар гутал өмсөх үү?” гэж Коралайн асуув.

“Мэлхий, нугас, хирс, наймаалж гээд чиний хүсдэг юу ч байсан болно. Өглөө бүр чамд зориулж шинэ ертөнцийг бүтээнэ. Хэрэв чи энд үлдвэл, хүссэн болгоноо авна”

Коралайн санаа алдав. “Чи үнэхээр ойлгохгүй байна гэж үү?” гэж тэр хэллээ. “Би хүссэн болгоноо авахыг хүсэхгүй байна. Хэн ч тэгж чадахгүй. Хэрэв би хүссэн бүхнээ аваад байвал хөгжилтэй гэж үү?”

“Би ойлгохгүй байна” гэж хоолой шивнэв.

“Мэдээж чи ойлгохгүй” гэж Коралайн хэлээд голдоо нүхтэй чулуугаа нүдэндээ ойртуулж “Чи ердөө л дээд давхарын солиотой хөгшин эрийн муухан хувилбар шүү дээ”

Хөгшин эрийн борооны цуван дотроос нэг зүйл гялалзан харагдаж байв. Чулууны нүхээр харахад уг зүйл цэнхэр-цагаан өнгөөр гэрэлтэнэ. Коралайн хөгшин эрийг хатгаж үзэх саваа юмуу өөр ямар нэг зүйл байсан ч болоосой гэж хүсэж байлаа, тэр өрөөний төгсгөлд харанхуй сүүдэрт сууж буй хөгшин эрд ойртож очихыг хүсэхгүй байв.

Коралайн алхам алхмаар түүнд ойртож очив, гэтэл хар хархнууд цув болон малгайн дороос үсрэн гарч ирэхэд хоосон цув шалан дээр уналаа. Хархнууд өрөөний нэг булан руу гүйлдэцгээв.

Коралайн доош гараа сунгаж, цувыг нээж үзэв. Цув хоосон бөгөөд, дотор нь сүүлчийн шилэн бөмбөлөг байгаа шинж алга байв. Тэр чулууны нүхээр хяламхийн өрөөг шалгаж үзтэл үүдний хаалганы ойролцоо шалан дээр од мэт гялалзан гэрэлтэх нэг зүйлийг олж харав. Хамгийн том харх уг зүйлийг савартаа атгаад явж байлаа. Коралайн түүнийг хармагц харх цааш зугтав.

Коралайн хархны араас гүйхэд бусад хархнууд өрөөний булангаас түүний зүг харцгааж байв.

Хархнууд ойрын зайд уралдаж буй хүнээс ч хурдан гүйж чаддаг билээ. Гэвч шилэн бөмбөлөгийг урд хоёр савартаа атгасан хамгийн том харх түүний араас гүйж буй зоригтой шийдэмгий охинтой (хэдий тэр өөрийнхөө наснаас жижиг харагддаг ч) эн зэрэгцэхүйц биш байлаа. Жижиг хар хархнууд Коралайны урд хойгуур гүйлдэцгээн анхаарлыг нь сарниулахыг оролдоцгооно, гэвч тэр тэднийг үл тоомсорлон үүдний хаалгыг чиглэн явж буй шилэн бөмбөлөгөөс харцаа салгалгүй хойноос нь гүйж байв.

Тэд байшингийн гаднах шатанд хүрлээ.

Коралайн шатаар доош уруудан гүйж байхдаа байшин өөрчлөгдөж, салангид хавтгай болж эхлэхийг ажиглаж амжлаа. Энэ нь түүнд яг л байшингийн фото зураг шиг санагдав. Дараа нь тэр шатны төгсгөлд хүрч, ухаан санаа нь зөвхөн хархыг гүйцэж барьж авахад чиглэв. Тэр маш хурдан гүйж байв, гэтэл сүүлийн шатны гишгүүрт хөл нь хальтарч орооцолдсоноос болж Коралайн хатуу газар мөргөн доош уначихав.

Түүний зүүн хөлний арьс, нэг гарын алга нь шалбарч, хайрга шороо наалджээ. Хэдийгээр энэ нь бага зэрэг шалбарсан ч удахгүй илүү өвдөж эхлэнэ гэдгийг Коралайн мэдэж байлаа. Тэр гарын алганд наалдсан шороог түүж, хөлөө дээш өргөөд хэдий дэндүү хоцорсон гэдгээ мэдэж байсан ч хархыг хайн эргэн тойрныг ажиглав. Гэвч шилэн бөмбөлөгтэй харх алга болжээ.

Түүний шалбалсан гарын алга түлэгдсэн мэт хорсож өвтгөх бөгөөд өвдөгнөөс нь гарах цус урагдсан унтлагын өмднөөс нь дуслана. Гэвч тэр юу ч үл мэдрэх бөгөөд зөвхөн маш ихээр харуусаж байв. Тэр хүүхдийн сүнсийг алдчихлаа. Тэр аав ээж хоёроо алдчихлаа. Бас өөрийгөө ч алдчихлаа, бүх зүйлийг алдчилхаа.

Коралайн нүдээ аниад энэ ертөнц түүнийг залгин авахыг хүлээв.

Гэтэл хэн нэгэн найтаах сонстов.

Тэр нүдээ нээгээд, дараа нь хархыг олж харав. Харх шатны ёроол дахь тоосгон зам дээр хэвтэж байлаа. Хархны нүүрэнд гайхаж сандарсан шинж тодрох бөгөөд сахал нь хөшиж, нүд нь томоор нээгдэж, хурц шар шүд нь ил гарчээ. Хүзүүг нь дагаж нойтон цус урсана.

Үхсэн хархнаас гадна нүүрэндээ маадгар шинж тодруулсан хар муур зогсож байв. Тэр нэг савартаа ногоон өнгийн шилэн бөмбөлөг атгажээ.

“Би нэг удаа сануулсан гэж бодож байна” гэж муур хэлээд “би хархнуудад дургүй. Энэ чамд хэрэгтэй юм шиг байна.”

Муур савартаа атгасан шилэн бөмбөлөгийг газар тавиад, Коралайны зүг өнхрүүлэв. Коралайн шилэн бөмбөлөгийг авахад түүний ухаан санаанд сүүлийн сүнсний хоолой маш чухлаар шивнэх нь сонстов.

“Тэр чамайг хуурсан. Тэр хэзээ ч чамд бууж өгөхгүй. Одоо чи түүний гарт байна. Тэр бидний хэнийг ч тавихгүй. Тэр өөрийнхөө зан аашийг хувиргаж чадна ”. Коралайн нурууны үс босох шиг болов, охины сүнс үнэнийг хэлж байгааг тэр мэдэж байлаа. Коралайн шилэн бөмбөлөгийг бусад бөмбөлөгүүд байгаа даашинзныхаа халаасанд хийв.

Одоо түүнд гурван шилэн бөмбөлөг байна. Эцэст нь тэр эцэг эхийгээ хайж олох л үлдлээ.

Энэ нь тун хялбар гэдгийг Коралайн ойлгож байв. Тэр эцэг эхийгээ хаана байгааг мэдэж байлаа. Хэрэв тэр бодохоо зогсоохгүй бол нөгөө ээж энэ тухай мэдэж магадгүй.

“Нөгөө ээж. Тэр амлалтаа зөрчихөөр төлөвлөжээ. Тэр биднийг тавьж явуулахгүй” гэж Коралайн хэлэв.

“Миний хэлсэнчлэн түүнийг шударга тоглоно гэх ямар ч баталгаа байхгүй” гэж муур хүлээн зөвшөөрөв. Дараа нь муур толгойгоо дээш өргөөд “Чи үүнийг харсан уу?”

“Юуг?”

“Эргээд хар” гэж муур хэлэв.

Байшин улам хавтгай болсон байв. Одоо байшин фото зураг шиг харагдахаа больж, саарал заасан дээр муруй сарий зурсан байшингийн зураг мэт харагдана.

“Юу ч тохиолдож болно” гэж Коралайн хэлээд “Хархны хувьд надад тусалсанд чинь баярлалаа. Чи манан руу, эсвэл хаашаа ч юм бэ яваад өгнө, харин би зүгээрээ. Хэрэв тэр намайг тавьж явуулбал чамтай гэртээ уулзана гэж найдаж байна”

Гэтэл муурны үс нь босч, сүүл нь дээш өргөгдөв. “Юу болсон бэ?” гэж Коралайн асуулаа.

“Тэд алга болчихлоо” гэж муур хэлэв. “Энэ газраас гарах замнууд”

“Энэ муу юу?”

Муур сүүлээ доош буулгаад, тал бүр тийш ууртай хөдөлгөв. Муур хоолойныхоо угаас намуухан архирч, Коралайны хөлөнд тээглэх хүртлээ ийш тийш сандарсан мэт алхаж эхлэв. Коралайн гараа доош буулгаж түүнийг илээд, муурны зүрх хүчтэй цохилж байгааг мэдрэв. Муур маш ихээр айж байлаа.

“Чи зүгээр байх болно” гэж Коралайн хэлэв. “Бүх зүйл сайхан болно. Би чамайг гэрт чинь буцааж аваачина”

Муур юу ч хэлсэнгүй.

“Хүрээд ир, муур минь” гэж Коралайн хэлэв. Тэр шатаар дээш өгсөж эхлэв, харин муур байсан газраасаа ер хөдөлсөнгүй, тэр одоо өрөвдөлтэй, бас илүү жижиг болсон мэт харагдана.

Тэр муур луу буцаж очоод, түүнийг дээш өргөв. Муур эсэргүүцсэнгүй, тэр айсан хэвээр байлаа. Коралайн муурыг гартаа тэврээд, урд хоёр хөлийг нь мөрөн дээрээ тавив. Муур хүнд байлаа, гэвч тэврээд явахад тийм ч хүнд биш. Муур Коралайны шалбарсан гарын алгыг долоов.

Коралайн өөрийнхөө сууцыг зүглэн шатаар дээш өгссөөр байлаа.

Тэр сууцны хаалганы дэргэд очив-одоо хаалга яг л жижигхэн хүүхдийн сараачин сурсан зураг мэт харагдана, тэр хаалганд гараа хүргэхэд хаалга урагдаж, цаана нь харанхуй үзэгдэв.

Дараа нь хаалга савлан онгойж, Коралайн дотогш орлоо.


Top
   
 
PostPosted: Oct.13.09 3:24 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Бүлэг11
Сууцны доторх зүйлс яг ч хоосон зураг болж хувираагүй байгаад Коралайн баярлав. Байшин дотор байсан зүйлсийн сүүдэр харагдаж байв, сүүдэрнүүд дунд хэн нэгэн нь Коралайныг эргэж ирэхийг хүлээгээд зогсож байлаа.

“Тэгэхээр чи эргээд ирэв үү?” гэж нөгөө ээж хэлэв. Түүний хоолой тийм ч тааламжтай биш сонстоно.

“Чи хортон шавьж аваад ирээ юу?”

“Үгүй” гэж Коралайн хэлээд “Би найзыгаа авчирсан”. Тэр гар дахь муур нь шуухитнан, маш их айсан шинжтэй байгааг мэдрэв. Коралайн муурыг тайвшруулахын тулд тоглоомон бамбрууш шигээ тэврэхийг хүсч байлаа, гэвч муурнууд тэврүүлэхийг үзэн яддаг гэдгийг тэр мэдэж байв. Коралайн хэрэв муурыг уурлуулах юм бол хэдий тэр түүний талд байгаа ч түүнийг хазах эсвэл самардаж магадгүй гэж хардаж байлаа.

“Би чамд хайртай гэдийг чи мэднэ” гэж нөгөө ээж жишим ч үгүй хэлэв.

“Чамд үүнийг харахад маш хөгжилтэй байгаа байх” гэж Коралайн хэлэв. Тэр үүдний өрөөгөөр дамжин, нөгөө ээж түүний араас хар товчин нүдээрээ ширтэж байгааг анзаараагүй дүр үзүүлэн зочдын өрөөг чиглэн алхлаа. Түүний эмээгийн тавилгууд зочдын өрөөнд хэвээр байх бөгөөд хананд өлгөөтэй янз бүрийн жимсний зураг ч (гэвч одоо зурган дээрх жимснүүдийг бүгдийг нь идчихсэн, зөвхөн алимны харласан гол, чавга болон тоорны яс, усан үзэмний иш үлджээ) байрандаа байв. Өрөөний төгсгөлийн буланд модон хаалга байсан газартаа байж л байв. Онгорхой хаалганы цаана тоосгон хана харагдана. Коралайн хаалга руу харахгүй байхыг хичээв. Цонхоор манангаас өөр юу ч үл үзэгдэнэ.

Хаалга юутай ч байгааг Коралайн мэдэж авлаа. Одоо үнэнийг тогтоох агшин. Учрыг нь олох цаг боллоо.


Top
   
 
PostPosted: Oct.20.09 2:08 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Нөгөө ээж түүнийг дагасаар л. Одоо тэр өрөөний голд, задгай зуух ба Коралайны хооронд зогсоод хар товчин нүдээрээ түүнийг ширтэнэ. Энэ маш хөгжилтэй юм гэж Коралайн бодов. Нөгөө ээжид түүний жинхэнэ ээжтэй адилхан харагдах юу ч байсангүй. Урьд нь тэр нөгөө ээжид яагаад хууртагдаж байсан юм бол гэж гайхав. Нөгөө ээж аварга том бөгөөд аалзны гэдэс шиг өнгөтэй цонхигор толгой нь бараг өрөөний таазыг шүргэнэ. Түүний үс нь толгойг нь тойрон мушгиралдаж, шүд нь хутганы ир мэт хурц харагдана...

“Тэгэхээр” гэж нөгөө ээж огцом хэлээд “Тэд хаана байна?”

Коралайн муураа зүүн гартаа шилжүүлж, баруун гараа халаасандаа хийгээд, гурван ширхэг шилэн бөмбөлөг гаргаж ирэв. Бөмбөлөгүүд саарал өнгөөр цанатсан байх бөгөөд гарынх нь алганд жингэнэлдэн дуугарна. Нөгөө ээж урт цагаан хуруугаа тэдний зүг сунгав, гэвч Коралайн бөмбөлөгүүдийг буцаагаад халаасандаа хийчихэв. Нөгөө ээжид хэлсэн үгэндээ хүрч Коралайныг тавьж явуулах ямар ч бодол алга байлаа. Энэ бол ердөө л зугаацсан төдий, өөр юу ч биш.
“Хүлээгээрэй” гэж нөгөө ээж хэлээд “Бид арай л дуусаагүй байна, тийм биш гэж үү?”

Нөгөө ээж маш ууртай харагдана, гэвч тэр инээмсэглэн “Бид арай л дуусаагүй гэж бодож байна. Чи өөрийнхөө эцэг эхийг олох хэрэгтэй, тийм биз дээ?”

“Тиймээ” гэж Коралайн хэлэв. Би задгай зуух руу харж болохгүй. Би энэ тухай бодохгүй байх хэрэгтэй гэж Коралайн дотроо бодов.

“Тэгэхээр” гэж нөгөө ээж хэлээд “Тэднийг гаргаад ир. Чи зооринд ахиад шалгах хэрэгтэй гэж бодохгүй байна уу? Би зарим нэг сонирхол татах зүйлсийг тэнд нуусан байгаа”

“Үгүй” гэж Коралайн хэлэв. “Би эцэг эхийгээ хаана байгааг мэднэ”.

“Хаана?”

“Чамайг тэднийг нууж болох бүхий л газрыг би шалгасан. Тэд байшин дотор байхгүй”

Нөгөө ээж маш тайван шинжтэй зогсох бөгөөд, уруулаа чангаар зуужээ. Тэр лаагаар хийсэн хөшөө мэт огт хөдөлгөөнгүй болсон байв. Тэр ч байтугай үс нь хүртэл хөдлөхөө больжээ.

“Тэгэхээр” гэж Коралайн үргэлжлүүлэн хэлээд хар муурыг хоёр гартаа чангаар тэврэв. “Би тэднийг хаана байж болохыг мэдэж байгаа. Чи тэднийг хоёр байшингийн хоорон дахь хонгилд нуусан байх, тийм үү? Тэд энэ хаалганы цаана байгаа”. Коралайн толгойгоо өрөөний булан дахь хаалга руу хандуулав.

Нөгөө ээж хөшөө мэт хөдөлгөөнгүй хэвээр байсан боловч нүүрэнд нь инээмсэглэл тодров.

“Чи яагаад хаалгыг онгойлгохгүй байгаа юм бэ?” гэж Коралайн хэлээд “Тэд тэнд байгаа, зөв биз дээ”

Энэ бол гэр лүүгээ буцах цорын ганц зам гэдгийг Коралайн мэдэж байлаа. Гэвч нөгөө ээж ялсанаа харуулж, бах таваа хангах эсэхээс бүх зүйл хамаарна.

Нөгөө ээж хормогчныхоо халаас руу гараа алгуурхан шургуулаад, хар өнгийн төмөр түлхүүр гаргаж ирэв. Коралайны гар дахь муур доош буухыг хүссэн шинжтэй хөдлөв. Хэдхэн хором хүлээчих гэж Коралайн муур түүний бодлыг сонсож чадах байх гэж найдсан мэт дотроо бодов. Би өөрсдийгөө гэртээ буцааж аваачих болно. Би амласан. Тэр муурыг тэвэрсэн гараа бага зэрэг сулруулав.

Нөгөө ээж хаалга руу алхаж очоод, цоожны нүхэнд түлхүүрийг шургуулав.

Дараа нь тэр түлхүүрийг эргүүллээ.

Коралайн хаалганы цоож хүчтэй жингэнэн дуугарахыг сонсов. Тэр аль хэдийн алхам алхамаар хойш ухарч, задгай зууханд дөхөж очсон байлаа.

Нөгөө ээж хаалганы бариулаас зуурч, хаалгыг онгойлгоод цаана нь байгаа харанхуй хоосон хонгилыг харуулав. “Энд” гэж нөгөө ээж хонгил руу гараараа заан хэлээд “Чиний буруу байна! Чи эцэг эхийгээ хаана байгааг мэдэхгүй. Тэд энд алга”. Тэр Коралайн руу эргэж харав. “Одоо чи энд үүрд үлдэх болно”

“Үгүй” гэж Коралайн хэлээд “Би энд үлдэхгүй”. Дараа нь хар муураа нөгөө ээж рүү чиглүүлэн шидэв. Муур улих дуун гарган нөгөө ээжийн толгой дээр буугаад, маш ууртайгаар шүдээ ярзайлган, хумсаа хурцлав.

Харин Коралайн хором ч алдалгүй задгай зууханд хүрч гараа сунгаад цастай бөмбөлөгийг авч, даашинзныхаа халаасанд хийв.

Муур нөгөө ээжийн хацарт шүдээ шигтгэлээ. Харин нөгөө ээж муурыг цохиж холдуулах гэж оролдоно. Түүний цонхигор цагаан царайг нь даган цус урсч эхлэв, гэхдээ улаан цус биш, гүн хар өнгийн цус.

Коралайн хаалганы түлхүүрийг аваад “Түүнийг орхи! Наашаа хүрээд ир!” гэж муур руу хашгирав. Муур хурц хумсаараа нөгөө ээжийн нүүрийг самардахад, түүний хамар дээр үүссэн шархнуудаас хар өнгийн шавар дуслана. Дараа нь муур Коралайны зүг доош үсрэн буув. “Хурдлаарай!” гэж Коралайн хэлэв. Муур түүн дээр гүйн ирж, тэд харанхуй хонгил руу оров.


Хонгилд ороход гэнэт хүйтнийг мэдрэв, яг л дулаахан өдөр зоорь руу орох мэт. Муур хэсэг хугацаанд эргэлзсэн шинжтэй байснаа, тэдний зүг ирж буй нөгөө ээжийг хараад Коралайн руу гүйн очиж, түүний хөлний дэргэд зогслоо.

Коралайн хаалгыг хаахыг хичээн өөрлүүгээ татаж эхлэв.

Хаалга түүний төсөөлж байснаас илүү хүнд байв, энэ нь хүчтэй салхины эсрэг хаалгыг хаах гэж оролдохтой адил хэцүү байлаа. Дараа нь Коралайн хаалганы нөгөө талаас ямар нэг зүйл татаж байгааг мэдрэв.

Хараал ид! гэж тэр бодов. Дараа нь Коралайн чангаар “Алив, гуйя” гэж хэллээ. Тэгтэл гэнэт хаалга хаагдахаар хөдөлж байгааг тэр мэдрэв.

Дараа нь тэр хонгилд түүнтэй хамт өөр хүмүүс байгааг ойлголоо. Тэр тэдэн рүү толгойгоо эргүүлж харж чадахгүй байсан ч “Надад туслаач” гэж хэллээ.

Хонгилд байсан бусад хүмүүс-гурван хүүхэд, хоёр насанд хүрсэн хүний гар Коралайн гаранд хүрч байгаа мэт мэдрэгдэв, Коралайн хаалганы том төмөр бариулаас татахдаа гэнэт илүү хүчтэй болсоноо анзаарлаа.

“Битгий зогсоорой, хатагтай! Хүчтэй бай!” гэж түүний оюун ухаанд нэгэн хоолой шивнэх сонстов.

“Татаарай охин минь, тат!” гэж өөр нэг хоолой шивнэв.

Энэ хоолой түүний жинхэнэ ээжийнхтэй адилхан сонстож байлаа.
“Сайн байна, Коралайн”

Хаалга хаагдаж эхлэв.

“Үгүй ээ!” гэж хаалганы цаад талаас нэг хоолой хашгирах сонстов.

Хаалганы завсраар ямар нэг зүйл Коралайныг шүүрэн авахыг завдав. Коралайн бушуухан толгойгоо холдуулсан боловч хаалга илүү том онгойж эхлэв.

“Бид гэртээ харих болно” гэж Коралайн хэлэв. “Туслаарай”. Тэр өөрийг нь шүүрэхийг завдан буй хуруунуудаас бултлаа.

Хуруунууд түүний зүг тэмүүлнэ, харин сүнснүүдийн гар Коралайнд хүч нэмж байлаа. Эцэст нь хаалга тасхийн дуугарч, нижигнэн хаагдав.

Ямар нэг зүйл Коралайны толгой дээрээс шалан дээр унав.

“Алив” гэж муур хэллээ. “Энд удаан байх нь тийм ч аятайхан биш. Хурдлаарай”

Коралайн эргэн хараад, гараараа хана тэмтрэн харанхуй хонгилоор гүйж эхлэв.

Хонгил түүнд маш урт санагдаж байлаа. Түүний гараараа тэмтэрч байсан хонгилын хана одоо дулаахан болж, зөөлхөн үсэрхэг эдээр хучигдсан байгааг анзаарав.

Харанхуй хонгилд салхи салхилна.

Коралайн ямар нэг зүйл мөргөсөн нь түүнийг айлгав, тэр гараа хананд ахин хүргэлээ. Гэтэл гар нь халуун, чийглэг ямар нэг зүйлд хүрэхэд, тэр хэн нэгний уруул болохыг анзаараад, дуу алдан гараа татаж авав.

Түүний нүд харанхуйд дасч эхэллээ. Тэр урдхан талд нь бүдэгхэн гэрэлтэх хоёр насанд хүрсэн хүн, гурван хүүхдийн дүрсийг олж харав. Бас тэр түүний хажууханд явж байгаа муурны хөлийн чимээг сонсч байлаа.

Гэтэл ямар нэг зүйл түүний хөлөөс шүүрэн авахад Коралайн бараг унахаа дөхөв. Гэвч тэр тэнцвэрээ хадгалан өөрийгөө унахаас сэргийлж чадлаа. Хэрэв энэ харанхуй хонгил дотор уначих юм бол магадгүй ахиж босч чадахгүй гэдгээ тэр мэдэж байлаа. Энэ хонгил нөгөө ээжээс ч хамаагүй илүү урт настай байх.

Гэтэл өдрийн гэрэл үзэгдэв, Коралайн гэрлийг чиглэн амьсгаадан гүйлээ. “Бараг л хүрлээ” гэж тэр өөрийгөө зоригжуулав, гэвч тэр сүнснүүд явчихсан, ганцаараа байгаагаа анзаарав. Сүнснүүдэд юу тохиолдсон болохыг бодох цаг түүнд байсангүй. Удалгүй амьсгаа нь давчидсан Коралайн өмнө нь байгаа хаалгаар шурган орж, хаалгыг маш чангаар хаав.

Коралайн хаалгыг цоожлоод, түлхүүрийг халаасандаа хийлээ.

Ягаан өнгийн хэл нь унжиж, нүд нь томоор нээгдсэн хар муур өрөөний буланд шигдчихсэн сууж байв. Коралайн түүнд дөхөн очиж, доош тонгойлоо.

“Намайг уучлаарай” гэж тэр хэлэв. Чамайг түүн рүү шидсэнд намайг уучлаарай.

Муур Коралайн руу хараад, толгойгоо гаранд нь нааж, хэлээрээ хурууг нь долоов. Муур хүржигнэн дуугарна.

“Одоо бид найзууд биз дээ?” гэж Коралайн хэлэв.

Тэр эмээгийнхээ түшлэгтэй сандлуудын нэгэн дээр нь суухад, муур түүний өвөр дээр үсрэн гараад, тухтай гэгч нь хэвтэв. Цонхоор өдрийн гэрэл тусна. Гадаа манан арилж, тэнгэр цэнхэр өнгөтэй болсон байх бөгөөд Коралайн модод, моддын цаадах ногоон толгод, нил ягаан болон саарал өнгөтэй үзэгдэх тэнгэрийн хаяаг харж чадаж байлаа.

Коралайн цонхны дэргэдэх модны навчсыг ширтэж, модны их биеийн холтос дээр тусах навчсын сүүдрийг ажиглан харав. Дараа нь тэр өвөр лүүгээ хартал, нарны шаргал туяа муурны толгойн үсний ширхэг бүрийг гэрэлтүүлж, цагаан өнгийн хууз сахал нь алтран туяарахыг ажиглав.

Коралайн эмээгийнхээ түшлэгтэй сандал дээр муур шиг атиралдан хэвтээд, удалгүй гүн нойрсов.


Top
   
 
PostPosted: Oct.20.09 2:10 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Бүлэг12
Ээж нь түүнийг зөөлхөн сэгсэрч сэрээв. “Коралайн” гэж тэр хэлэв. “Хонгор минь, ямар тухгүй газар унтаа вэ. Өрөөндөө унтвал хамгийн тав тухтай шүү дээ. Бид чамайг бүх л байшингаар нэг хайлаа”

Коралайн суниагаад, нүдээ цавчлан “Намайг уучлаарай” гэж хэлэв. “Би унтаж орхиж”

“Би харж байнаа” гэж ээж нь хэлэв. “Чи муур хаанаас ирсэнийг мэдсэн үү? Намайг орж ирэхэд муур хаалганы дэргэд хүлээгээд зогсож байсан. Хаалгыг онгойлгомогц тэр сум шиг л чавхдаад алга болж өгсөн”

“Магадгүй түүнд хийх ёстой зарим зүйл байсан байх” гэж Коралайн хэлэв. Дараа нь тэр ээжийгээ гараа янгинан өвдтөл маш чангаар тэврэв. Ээж нь ч бас Коралайныг тэвэрлээ.

“Хоол арвантаван минутын дараа бэлэн болно” гэж ээж нь хэлэв. “Гараа угаахаа битгий мартаарай. Унтлагын өмдөө хардаа. Ингэхэд чиний өвдөг яачихсан юм бэ?”

“Би бүдрээд уначихсан” гэж Коралайн хэлэв. Тэр угаалгын өрөө рүү орж, гараа угаагаад, цустай өвдгөө цэвэрлэж, шархан дээрээ тос түрхлээ.

Дараа нь тэр өөрийнхөө жинхэнэ унтлагын өрөө рүү оров. Тэр гараа халаасандаа хийгээд, гурван ширхэг шилэн бөмбөлөг, голдоо нүхтэй чулуу, хар өнгийн түлхүүр, бас хоосон цастай бөмбөлөгийг гаргаж ирэв.

Тэр цастай бөмбөлөгийг сэгсрэхэд дотор нь цас будран орж, нэгэн цагт жижигхэн хоёр хосын зогсож байсан хоосон газрыг бүрхэн унахыг ажиглан харлаа.

Коралайн тоглоомын хайрцагнаасаа нэг уяа гаргаж ирээд, хар өнгийн түлхүүрийг уяанд хэлхэв. Дараа нь уяаны хоёр үзүүрийг холбон зангидаад, хүзүүндээ зүүв.

Тэр хувцсаа сольж өмсөхөд, түлхүүр богино цамцных нь доор далдлагдав. Бас голдоо нүхтэй чулуугаа халаасандаа дахин хийлээ.

Коралайн үүдний өрөөгөөр дамжин, аавынхаа ажлын өрөө рүү оров. Аав нь түүн рүү нуруугаа харуулаад сууж байлаа, Коралайн түүн рүү гүйн очиж, халцарч буй толгойных нь ард үнсэв.

“Сайн уу, Коралайн” гэж аав нь хэлэв. Тэр Коралайн руу инээмсэглэн харна.“Юу болоо вэ?”

“Юу ч болоогүй” гэж Коралайн хэлэв. “Би таныг саначихсан байна. Тэгээд л болоо”

Аав нь компьютерээ унтраагаад, босч зогсон, удаан хугацааны турш хийгээгүй нэг зүйлээ хийж Коралайныг дээш өргөн тэврээд, гал тогооны өрөө рүү явав.

Оройн хоолонд пицца өгөв, хэдий энэ пицца түүний аавынх нь аргаар хийгдсэн (сайн хөөгөөгүй зуурсан гурилтай, хэт нимгэн бас түлэгдсэн) байсан ч, хэдий аав нь ногоон чинжүү, маш бага бөөрөнхий мах, хан боргоцойн үйрмэг хийсэн байсан ч Коралайн түүнд өгсөн хэрчмийг бүгдийг нь идэж орхилоо. Тэгэхдээ хан боргоцойн үйрмэгээс бусдыг нь.

Удалгүй унтах цаг боллоо.

Коралайн хүзүүн дэхь түлхүүрээ биенээсээ салгалгүй, харин саарал өнгийн шилэн бөмбөлөгүүдийг дэрэн доогуураа хийгээд унтав. Шөнийн турш Коралайн зүүдэлсээр...

Тэр хээр талд хөгшин царс модны доор ногоон зүлгэн дээр зогсч байлаа. Тэнгэрт наран мандаж, алс тэртээх тэнгэрийн хаяанд цагаан үүлс хөвнө.

Зүлгэн дээр цагаан даавуу дэвсэж, хоол хүнсээр дүүрэн таваг өржээ. Тэр салад, сэндвич, самар, жимс, ваартай нимбэгний шүүс, ус бас өтгөн шоколадтай сүү байгааг олж харав. Коралайн цагаан даавууны нэг захад суухад, нөгөө гурван захад нь гурван хүүхэд өөдөөс нь хараад сууж байв. Тэд маш хачин хувцаслажээ.

Коралайны зүүн талд сууж байсан хамгийн жижигхэн хүү өвдгөөр нь татсан улаан өнгийн хилэн даавуун өмд, богино ханцуйтай цагаан өнгийн цамц өмсчээ. Түүний нүүр нь халтар бөгөөд урдаа байгаа тавгандаа шинэхэн жигнэсэн төмс овоолж, бас бүхэл хулд загас хийжээ. “Энэ хамгийн сайхан хээрийн хоол байна, хатагтай” гэж тэр Коралайнд хандан хэлэв.

“Тиймээ” гэж Коралайн хэлэв. “Би ч бас тэгж бодож байна. Хэн энэ бүхнийг зохион байгуулсан юм бол гэж би гайхаад байна”

“Яагаад, би чамайг л хийсэн гэж бодсон” гэж Коралайны эсрэг талд суусан өндөр охин хэлэв. Тэр бор өнгийн хэлбэр муутай даашинз өмсч, толгой дахь бор өнгийн бүрх малгайныхаа бүчийг эрүүнийхээ доогуур зангиджээ. “Бид үгээр хэлж чадахааргүй тийм их талархаж байна”. Тэр том шаргал өнгийн бүтэн талхнаас хутгаар нэг зүсмийг хэрчиж аваад, шилтэй ягаан өнгийн жимсний чанамалаас модон халбагаар халбагдаж талхан дээрээ түрхээд идэж байлаа. Түүний амны эргэн тойронд жимсний чанамал наалджээ.

“Энэ бол зуу зуун жилийн турш миний идсэн хамгийн сайхан хоол” гэж Коралайны баруун талд суусан охин хэлэв. Тэр охин маш цонхигор царайтай бөгөөд, аалзны торыг санагдуулам сүлжмэл хувцас өмсч, шаргал үсэндээ гялалзсан мөнгөлөг цагираг зүүжээ. Тэр охин хос далавчтай байгааг Коралайн ажиглав, гэхдээ шувууных шиг биш, харин эрвээхэйнийх шиг мөнгөлөг өнгөтэй далавч нуруун дээр нь байх ажээ. Түүний өмнөх таваг нь гоёмсог цэцэгсээр дүүрчээ. Тэр маш урт хугацааны турш инээмсэглээгүй удсан тул яаж инээмсэглэхээ ч бараг мартсан мэт Коралайн руу инээмсэглэв.

Удалгүй тэд хээрийн хоолоо идэцгээсний дараа зүлгэн дээгүүр гүйлдэж, хашгиралдан, гялалзсан бөмбөг бие биедээ дамжуулж тоглоцгоов. Коралайн энэ бол зүүд гэдгийг мэдэж байлаа, учир нь тэдний хэн ч тоглож байхдаа ядарч, бас амьсгаадсангүй.

Тэдний гурав нь газар дээгүүр гүйлдэж байхад, цонхигор царайтай охин далавчаа дэвэн тэдний толгой дээгүүр ниснэ.

Тэд хоорондоо тоглож дуусаад зүлгэн дээр дэвсээтэй цагаан даавуун дээр буцаж очив, хоолнууд алга болж, харин оронд нь гурван аяга мөхөөлдөс, бас цэцэгсээр дүүргэсэн нэг аяга байлаа.

Тэд маш амтархан идэцгээв.

“Миний найранд хүрэлцэн ирсэн та нарт баярлалаа” гэж Коралайн хэлэв. “Хэрэв энэ минийх мөн бол”

“Бид бүгдийнх, Коралайн Жонес” гэж цэцгийн дэлбээг үмхлэн идэж буй далавчтай охин хэлэв. “Хэрэв бидний зүгээс чамд хийж өгч чадах ямар нэг зүйл байгаа бол бид талархлаа илэрхийлж, чамайг шагнамаар байна”

“Тийм шүү” гэж халтар нүүртэй жаал хэлэв. Тэр Коралайны гарыг атгажээ. Түүний гар нь дулаахан байлаа.

“Чиний бидний төлөө хийсэн зүйл гайхалтай” гэж өндөр охин өгүүлэв. Одоо түүний амыг тойрон шоколадтай мөхөөлдөс наалджээ. “Би бүх зүйлд сэтгэл хангалуун байна” гэж Коралайн хэлэв.

Гэтэл Коралайн гурван хүүхдийн нүүрэн дээр сүүдэр тусахыг ажиглав.

Далавчтай охин Коралайны гаранд хүрээд “Бүх зүйл дууссан, чи бидний төлөө бүгдийг хийсэн” гэж хэлэв. “Одоо бид амьд хүмүүсийн хэзээ ч үл хэлж чадах нэгэн гайхалтай газар руу явах болно...” Гэнэт тэр ярихаа зогсоов.

“Энд ямар нэг өөр зүйл байна, тийм биш байна гэж үү?” гэж Коралайн хэлэв. “Би үүнийг мэдэрч байна. Яг л борооны үүл шиг”

Түүний зүүн талд сууж байсан жаал хүү зоригтойгоор инээмсэглэхийг оролдов, гэвч түүний доод уруул нь чичирч байлаа. Бор өнгийн бүрх малгай өмссөн охин түгшүүртэйгээр “Тиймээ, хатагтай” гэж хэлэв.

“Гэхдээ би та нарыг бүгдийг нь тэндээс буцааж авчирсан. Бас аав ээж хоёрыгоо ч авчирсан. Би хаалгыг хаагаад, түгжсэн. Би ахиад өөр зүйл хийх хэрэгтэй юу?”

Жаал хүү Коралайны гарыг чангаар атгав.

“Чи надад учрыг нь хэлж өгч чадах уу?” гэж Коралайн асуув. “Надад хэлж болохгүй ямар нэг зүйл байгаа юм уу?”

“Хөгшин шулам өөрийнхөө баруун гараар тангарагласан” гэж өндөр охин хэлэв. “Гэвч тэр худлаа ярьсан”

“Миний асрагч хэлэхдээ...” гэж жаал хүү хэлээд “Тэр хэн ч дааж чадахаасаа илүү ачаа үүрэх ёсгүй гэж хэлдэг байсан”. Жаал хүү үүнийг хэлэхдээ мөрөө хавчив.

“Бид чамайг азтай байгаасай гэж хүсч байна” гэж далавчтай охин хэлэв. “Аз завшаан, мэргэн ухаан, эр зориг- энэ бүхэн гурвуулаа чамд байгаа гэдгийг чи хэдийн харуулсан”

“Тэр чамайг үзэн яддаг” гэж жаал хүү хэлэв. “Тэр одоохондоо бүх зүйлээ алдаагүй байгаа. Ухаантай бай. Зоригтой бай. Зальтай бай”

“Гэхдээ энэ шударга биш байна” гэж Коралайн ууртайгаар хэлэв. “Энэ шударга биш байна. Бүх зүйл дууссан байх ёстой”

Халтар нүүртэй жаал хүү босч зогсоод, Коралайныг чангаар тэврэв. “Битгий санаа зов”

Дараа нь Коралайн зүүдэндээ нар жаргаж, харанхуй тэнгэрт одод гялалзахыг харав.

Коралайн зүлгэн дээр зогсоод, сарны мөнгөлөг туяанд гурван хүүхэд (хоёр нь алхаж, нэг нь нисч )түүнээс холдон явж байхыг олж харлаа.

Тэд явсаар голын дээрх жижиг модон гүүрээр гарав. Дараа нь тэд эргэж хараад Коралайн руу гараа даллахад Коралайн ч бас гараа даллав...

Коралайн өглөө ямар нэг зүйл хөдлөх чимээнээр маш эрт сэрэв.


Top
   
 
PostPosted: Oct.26.09 7:21 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 1:19 am
Posts: 88
Ямар нэг зүйл түүний орных нь дэргэд шажигнан дуугарах шиг болов. Коралайн харх байх гэж таамаглав. Гэтэл өрөөний хаалга тархийн дуугарлаа. Коралайн орноосоо гулсан буув.

“Эндээс яв” гэж Коралайн огцом хэлэв. “Эндээс яв тэгэхгүй бол чамд муу юм болно шүү”

Хэсэг хугацаанд чимээгүй болсноо нөгөө зүйл үүдний өрөө рүү тачигнан гүйх нь сонстов. Гэвч уг хөлийн чимээ нэг л хачин жирийн бус байлаа, хэрэв энэ хөлийн чимээ мөн бол. Коралайн магадгүй илүү хөлтэй харх байх гэж гайхашран бодов.

“Бүх зүйл дуусаагүй гэж үү?” гэж тэр өөрөөсөө асуув.

Дараа нь тэр унтлагын өрөөний хаалгыг онгойлгов. Саарал өнгийн үүрийн туяа хоосон үүдний өрөөг бүхэлд нь гэрэлтүүлнэ.

Коралайн үүдний хаалгыг чиглэн алхаж байхдаа үүдний өрөөний төгсгөлд байрлах хананд өлгөөтэй толь руу хяламхийв. Тэр толинд зөвхөн өөрийнхөө нойрмог, санаа зовсон шинжтэй цонхигор царайг олж харав. Зөөлөн хурхирах чимээ эцэг эхийнх нь унтлагын өрөөнөөс сонстох бөгөөд өрөөнийх нь хаалга хаалттай байлаа. Тачигнах чимээ хаа нэгтээгээс сонстоно.

Коралайн үүдний хаалгыг онгойлгож, саарал өнгийн тэнгэрийг ажиглав. Нар мандтал хэр удах бол, зүүдэндээ үзсэн зүйл нь үнэн болов уу гэж тэр бодов. Гэтэл үүдний өрөөний буйдангийн доороос цагаан өнгийн урт хөлнүүдтэй нэг зүйл хурдлан гүйсээр үүдний хаалгыг чиглэв.

Коралайн түүний дэргэдүүр наймаалж мэт олон хөлөөрөө тап тап дуугарган гүйн өнгөрч, байшингаас гарч буй уг зүйлийг хараад айж балмагдсандаа амаа томоор ангайв.

Тэр уг зүйл юу болохыг мэдлээ. Тэр урьд нь уг зүйлийг сүүлийн хэдэн өдрийн турш маш олон удаа харж байсан билээ, хар цохнуудыг шүүрч аван нөгөө ээжийн ам руу хийж байсан зүйл. Таван хөлтэй, хүрэн улаан өнгийн хумстай, яс мэт цагаан өнгөтэй. Энэ бол нөгөө ээжийнх нь баруун гар байлаа.

Тэр хар өнгийн түлхүүрийг хүсч байна...

Коралайны эцэг эх цастай шилэн бөмбөлөг дотор байсан үеээ огт санахгүй байв. Тэд энэ талаар юу ч ярихгүй, Коралайн ч тэдэнд энэ талаар юу ч дурсаагүй билээ.

Коралайн эцэг эх нь бодит ертөнцөд өнгөрүүлэлгүй алдсан хоёр хоногоо яагаад анзаардаггүй юм бол гэж гайхна.

Коралайн өөрийн жинхэнэ унтлагын өрөөндөө хоносон эхний шөнө дэрэн доогуураа шилэн бөмбөлөгүүдийг хийсэн билээ. Тэр нөгөө ээжийн баруун гарыг олж харсныхаа дараа ор луугаа буцаж явав. Коралайн хэдий ахиад унтах цаг бага үлдсэн ч гэсэн толгойгоо дэрэн дээрээ тавилаа.

Гэтэл ямар нэг зүйл шаржигнан дуугарав.

Коралайн өндийж, дэрээ дээш өргөв. Тэр өндөгний хальс мэт үзэгдэх шилэн бөмбөлөгийн хэлтэрхийнүүдийг олж харав.

Шилэн бөмбөлөгүүдийн дотор байсан зүйлс алга болчихсон мэт. Коралайн зүүдэнд нь сарны гэрэлд гол гатлахын өмнө түүн рүү харан гар даллаж байсан гурван хүүхдийн тухай бодов.

Тэр өндөгний хальс мэт нимгэн хэлтэрхийнүүдийг цуглуулж, жаахан байхад нь эмээгийнх нь түүнд бэлэглэсэн бугуйвчаа хадгалдаг байсан цэнхэр өнгийн жижиг хайрцганд хийв. Бугуйвч алга болоод удаж байгаа бөгөөд харин хайрцаг нь үлдсэн билээ.

Хатагтай Спинк ба Форсибл нар хатагтай Спинкийн зээ охинынд зочлоод буцаж ирцгээсэн бөгөөд Коралайн цай уухаар тэднийд очив. Энэ нь даваа гариг байсан бөгөөд маргааш нь буюу мягмар гаригт Коралайн сургуульдаа явах ёстой байлаа: хичээлийн шинэ жил эхлэх болжээ.

Хатагтай Форсибл Коралайн уусан цайны навчийг шалгаж үзэв.

“Сайн байна, бараг бүх зүйл сайхан байна” гэж хатагтай Форсибл өгүүлэв.

“Уучлаарай, юу гэсэн үг вэ?” гэж Коралайн хэлэв.

“Бүх зүйл сайхан болно” гэж хатагтай Форсибл хэлэв. “Бараг л бүх зүйл. Гэхдээ би энэ юу болохыг хэлж мэдэхгүй байна”. Тэр аяганы ёроол дахь цайны навчис руу хуруугаараа заав.

Хатагтай Спинк шогшрон, аяга руу гараа сунгав. “Мириам. Наадхаа аваад ир. Би нэг хараад орхиё”

Тэр нүдээ цавчлан харснаа “Өө, хонгор минь. Би энэ шинж тэмдэг юу илэрхийлж байгааг мэдэхгүй юм. Энэ бараг л нэг гартай адилхан харагдаад байна”

Коралайн аяганы ёроол дахь цайны навчис руу харав. Навчис яг л ямар нэг зүйлд хүрэхээр тэмүүлж буй гартай адилхан харагдаж байв.

Шотланд үүлдрийн Хэмиш нэртэй нохой хатагтай Форсиблийн сандалны доогуур нуугдчихаад, гарч ирэхгүй байлаа.

“Тэр саяхан ямар нэг тулаанд оролцсон байх” гэж хатагтай Спинк хэлэв. “Тэр гүнзгий шарх олсон байсан. Бид түүнийг малын эмчид үзүүлэхээр болсон. Түүнийг хэн шархдуулсныг би мэдэхийг хүсч байна”

Ямар зүйл үүнийг хийсэн болохыг Коралайн мэдэх шиг болов.

Зуны амралтын сүүлчийн долоо хоногт цаг агаар гайхамшигтай сайхан байлаа.

Дээд давхарын солиотой хөгшин эр хатагтай Спинк ба Форсиблын сууцнаас гараад явж буй Коралайныг олж хараад түүнийг дуудав.

“Сайн уу! Каролайн!” гэж тэр хашгирав.

“Би Коралайн” гэж Коралайн хэлэв. “Хулганууд ямаршуухан байна даа?”

“Ямар нэг зүйл тэднийг айлгасан” гэж хөгшин эр живэр сахлаа оролдонгоо хэлэв. “Магадгүй байшин дотор чоно оготно байгаа гэж би бодож байна. Би шөнө дунд нэг чимээ сонссон. Манай эх оронд бол иймэрхүү зүйлст зориулж хавх бэлтгэдэг, жаахан мах эсвэл гамбургер байрлуулна, харин занганд оруулахыг хүсч буй амьтан найрлахаар ирээд, дараа нь-бам!. Гүйцээ. Ахиад тэр биднийг залхаахаа болино. Хулганууд маш их айсан, тэд өөрсдийн бяцхан хөгжмийн зэмсгүүдээрээ үргэлжлүүлж тоглохгүй байгаа”

“Тэр зүйл мах хүсч байгаа гэж би бодохгүй байна” гэж Коралайн өгүүлэв. Тэр хүзүүндээ зүүлттэй байгаа хар түлхүүрийг тэмтэрч үзэв. Дараа нь тэр гэртээ орлоо.

Коралайн усанд оров, гэхдээ тэр усанд орж байхдаа түлхүүрээ биенээсээ ер салгасангүй.

Дараа нь унтахаар орондоо орсон байхад нь унтлагын өрөөнийх нь цонхыг ямар нэг зүйл самардав. Энэ үед сэрүүн байсан Коралайн орноосоо босоод цонхны хөшгийг нээв. Хүрэн улаан өнгийн хумстай цагаан гар цонхны ирмэгээс харайн үсэрч, муу усны хоолой руу ороод үзэгдэхгүй болов. Цонхны нэг талын шилийг цоолж, нүх гаргасан байв.

Энэ шөнө Коралайнд унтахад тун хэцүү байлаа. Тэр үе үе сэрж, цаашид яах талаар бодож төлөвлөнө, дараа нь буцаж унтаад зүүдэлж эхлэнэ, харин нэг чих нь унтлагын өрөөнийх нь цонхны шилийг самардах чимээг сонсохыг тулд үргэлж соргог байв.

Өглөө нь Коралайн ээждээ хандаж “Би өнөөдөр хүүхэлдэйнүүдээ аваад зугаалахаар явлаа. Та надад хуучирч, хэрэглэхээ болисон орны даавуу, эсвэл ширээний бүтээлэг зээлдүүлээч”

“Манайд эдгээрийн аль нь ч байхгүй гэж би бодож байна” гэж ээж нь хэлэв. Тэр гал тогооны өрөөний шургуулгыг онгойлгож, амны алчуур, ширээний бүтээлгүүд гаргаж ирэв. “Байзаарай, чи үүгээр юу хийх гэж байгаан?”

Дараа нь тэр хэдэн жилийн өмнө зугаалгандаа авч явж байсан улаан өнгийн цэцэгсийн зурагтай ганц удаагийн хэрэглээний цаасан ширээний бүтээлэг өгөв.

“Энэ яг тохирно” гэж Коралайн хэлэв.

“Би чамайг хүүхэлдэйгээр тоглохоо больсон гэж бодсон юмсан” гэж хатагтай Жонес өгүүлэв.

“Тиймээ, тоглохоо больсон” гэж Коралайн хүлээн зөвшөөрөв.

“Өдрийн хоолны цагаар буцааж ирээрэй” гэж ээж нь хэлэв. “Цагийг сайхан өнгөрүүлээрэй”

Коралайн нэг хатуу цаасан хайрцагт хүүхэлдэйнүүд, бас хүүхэлдэйний хуванцар тоглоомон цайны хэрэгслүүд хийв. Бас нэг вааранд дүүрэн ус хийлээ.

Дараа нь гадаа гараад дэлгүүр ордог зам даган алхав. Гэвч тэр дэлгүүрт хүрэхийн өмнө замаа бууруулж, зам дагуух таримал зассан моддын доогуур шургаж оров.

Тэгээд эвдэрч хуучирсан теннисний талбайг хөндлөн гараад, урт ургасан өвснүүд нь найгах нугад хүрэв. Тэр нугын нэг захад банз байгааг олж харав. Банз нэг охин ганцаараа өргөж дийлэхээргүй маш хүнд байсан тул Коралайн хамаг хүчээ шавхаад ч өргөж дийлсэнгүй. Түүнд ямар нэг сонголт байсангүй. Тэр хөлсөө урсган маш их хүчин чармайлт гарган байж банзыг татан, бага багаар хөдөлгөсөөр... доороос нь дугуй, гүн, тоосгон хашлагатай нэг нүх гарч ирэв. Уг нүхнээс чийг үнэртэнэ. Тоосгон хашлага ногоон хөгц болжээ.

Коралайн худгийн дээгүүр ширээний бүтээлгээ болгоомжтой бүтээв. Тэр хуванцар хүүхэлдэйнүүдээ худгийн захад тойруулан суулгаад, вааран дахь уснаасаа тоглоомон аяга бүрт хийлээ.

Хүүхэлдэй бүрийн дэргэд аягатай усаа тавьж, түүний төсөөлж байснаар хүүхэлдэйн цайны үдэшлэгтэй адилхан харагдахаар болгов. Дараа нь ирсэн замаараа байшин руугаа буцлаа.

Тэр хүзүүндээ зүүлттэй байгаа түлхүүрээ тэмтрэв. Дараа нь тэр хатагтай Спинк ба Форсибл нарын сууцны хаалгыг тогшив.

Хатагтай Спинк хаалга онгойлгож өгөв.

“Сайн уу, хонгор минь” гэж тэр хэлэв.

“Би дотогш орохыг хүсэхгүй байна” гэж Коралайн хэлэв. “Би зөвхөн Хэмиш ямар байгааг л асуух гэсэн юм”

Хатагтай Спинк санаа алдав. “Малын эмч Хэмишийг зоригт бяцхан байлдагч гэж хэлсэн. Азаар шарханд нь халдвар ороогүй байна гэсэн. Бид уг шарх ямар учраас үүссэн болохыг мэдээгүй. Малын эмч хэлэхдээ ямар нэг амьтан байх гэсэн. Харин ноён Бобо чоно оготно байж магадгүй гэж хэлсэн ”

“Ноён Бобо гэнээ?”

“Хамгийн дээд давхарын сууцанд амьдардаг эр. Ноён Бобо. Миний найдаж байгаагаар хуучин циркийн гэр бүлийн нэгэн гишүүн. Ром, Словань, Ливан эсвэл эдгээр орнуудын нэгнийх нь. Би сайн санахгүй байна”

Коралайнд өмнө нь дээд давхарын солиотой хөгшин эрийн нэрийг мэдэх боломж байгаагүй билээ.

“Аан” гэж Коралайн хатагтай Спинкт хэлэв. “Ноён Бобо” гэж тэр чангаар хэлээд “Одоо би хуучин теннисний талбайн дэргэд очиж, хүүхэлдэйнүүдтэйгээ тоглохоор явлаа”

“Сайхан санаа байна, хонгор минь” гэж хатагтай Спинк хэлэв. Дараа нь тэр маш итгэлтэйгээр “Худагнаас л холуур байгаарай, урьд нь энд амьдарч байсан ноён Ловат хэлэхдээ худаг бараг хагас миль, эсвэл түүнээс ч илүү гүн байж магадгүй гэж хэлсэн”

Коралайн нөгөө ээжийн баруун гар Хатагтай Спинкийн хэлсэн сүүлийн үгийг сонсоогүй байгаасай гэж найдав. Дараа нь ярианы сэдвийг өөрчилж “Энэ түлхүүр бол” гэж чангаар хэлэв. “Энэ түлхүүр байшингийн хуучин түлхүүрнүүдийн нэг. Одоо энэ түлхүүр миний тоглоом болсон. Тэгээд би үүнийг хүзүүндээ зүүж явдаг юм. Би явлаа. Баяртай”

“Ер бусын хүүхэд шүү” гэж хатагтай Спинк өөртөө хэлээд, хаалгаа хаав.

Коралайн хуучин теннисний талбайн цаадахь нугыг чиглэн алхав. Алхах бүрд хүзүүн дэхь уяатай түлхүүр нь санжигнан хөдлөнө.

Хэд хэдэн удаа тэр яс мэт цагаан өнгөтэй ямар нэг зүйл ой дотор байгааг олж харав. Уг зүйл түүнээс арав гаруй метрийн зайтай түүнийг даган явна.

Тэр шүгэлдэхийг оролдоод бүтээгүй тул багад нь аав нь түүнийг инээлгэхийн тулд дуулж өгдөг байсан дууг чангаар дуулж эхлэв.

Өө... Миний аймхай ууртай охин. Би чамайг эелдэг гэж боддог.
Би чамд аягатай агшаамал өгдөг. Дараа нь би чамд аягатай мөхөөлдөс өгдөг.

Би чамд зөндөө их үнсэлт бэлэглэдэг. Би чамд зөндөө их тэврэлт бэлэглэдэг. Харин би чамд бясаатай сэндвич хэзээ ч өгөхгүй.
[center][/center]

Коралайн моддын дундуур яаралгүй алхах бөгөөд түүний хоолой нь бага зэрэг чичирч байлаа.

Түүний үлдээсэн газарт нь хүүхэлдэйн цайн үдэшлэг хэвээрээ байж байв. Тэр өнөөдөр салхигүй байгаад баярлав. Бүх зүйл байр байрандаа байж байлаа. Коралайны санаа амарч, гүн амьсгаа авав.

Одоо хамгийн хэцүү хэсэг нь эхлэнэ.

“Сайн уу, хүүхэлдэйнүүд ээ” гэж Коралайн хөгжилтэйгээр хэлэв. “Цайны цаг боллоо!”

Тэр цаасан ширээний бүтээлгэнд дөхөж очив. “Би азын түлхүүр авчирсан” гэж тэр хүүхэлдэйнүүдэд хандаж хэлэв. “Тиймээс бидний зугаалга сайхан болно гэдэгт итгэж болно”

Дараа нь тэр маш болгоомжтойгоор түлхүүрийг ширээний бүтээлгэн дээр зөөлхөн тавив.

Ширээний бүтээлгэнийн голд түлхүүрээ тавиад, уяанаас нь барьсаар хойш ухрав.

Дараа нь хүүхэлдэйнүүд рүү харж “Хэн интоортой бялуу авах вэ?” гэж асуув. “Жермина? Пинки? Примроз?”. Тэр хүүхэлдэй бүрт үл харагдах бялуу хувааж, үл харагдах тавганд таваглав.

Коралайн нүднийхээ булангаар ясан өнгөт цагаан гар нэг модноос нөгөө рүү дамжин нуугдсаар ойртож ирж байгааг анзаарав. Гэвч Коралайн түүнийг хараагүй мэт дүр үзүүлнэ.

“Жермина!” гэж Коралайн хэлэв. “Муу охин! Чи бялуугаа унагаачихсан байна. Одоо би наадхыг чинь цэвэрлэж, чамд шинэ зүсмийг өгөх хэрэгтэй болох нь!”. Тэгээд тэр ширээний бүтээлгэнд дөхөж очоод унасан бялууг цэвэрлэж, Жерминад ахин бялуу зүсэж өгч байгаа дүр үзүүлэв.

Нөгөө ээжийн гар хуруунуудаа сунган, өндөр өвсөн дундуур тэмтэчсээр, модны хожуул дээр гарч ирэв. Дараа хэсэгхэн хугацаанд зогссоноо, яг л агаарт байгаа наймаалж адил ялсан шинжтэйгээр цаасан ширээний бүтээлэгний гол руу үсрэв.

Коралайнд цаг хугацаа удааширсан мэт санагдав. Цагаан хуруунууд хар өнгийн түлхүүрт ойртон ирлээ...

Нэг агшин өнгөрч, гар ширээний бүтээлэг дээр буухад хүүхэлдэйн хуванцар аяганууд ойн газарт унаж, ширээний цаасан бүтээлэг, хар өнгийн түлхүүр, бас нөгөө ээжийн баруун гар хамтдаа худгийн гүн харанхуй ёроол руу уначихлаа.

Коралайн дотроо тоолж эхлэв. Тэр худгийн ёроолд ус цалгих чимээ гарах хүртэл дөч тоолж амжсан байлаа.

Хэн нэгэн түүнд уурхайн ёроолоос тэнгэр лүү харахад хэдий өдрийн гэрэлд байсан ч гэлээ зөвхөн шөнийн тэнгэр, оддыг л харах болно гэж хэлж байжээ. Коралайн нөгөө ээжийн гар худгийн ёроолоос оддыг харж чадах болов уу гэж бодов.

Тэр хүнд банзыг буцаан худгийн дээр тавихыг оролдов. Тэр ийшээ өөр зүйл унаасай гэж хүсэхгүй байв. Бас эндээс юу ч эргэж гарч ирээсэй гэж хүсэхгүй байв. Тэр худгийг банзаар хаагаад, дараа нь хүүхэлдэйнүүд, тоглоомон аягануудаа буцааж цаасан хайрцганд хийлээ. Тэр энэ бүхнийг хийж байхдаа хар муур сүүлээ өндөрт асуултын тэмдэг шиг өргөөд түүний зүг ирж байгааг олж харав. Энэ бол тэд хамтдаа нөгөө ээжийн газраас буцаж ирснээс хойш хэдэн өдрийн турш анх удаагаа хар муурыг харж байгаа явдал байлаа.

Муур түүний дэргэд алхаж ирээд, худгийн дээрх банзан дээр үсрэн гарав. Дараа нь Коралайн руу нэг нүдээрээ аажуухан ирмэв.

Муур Коралайны өмнөх урт өвсөн дээр харайн буугаад, нуруугаар хэвтэж баяртайгаар эргэлдэн өнхрөв.

Коралайн муурны гэдсийг зөөлхөн маажиж, гижигдэхэд муур сэтгэл хангалуун янзтай хүржигнэн дуугарна. Муур хэсэг хугацаанд өнхөрсний эцэст босч зогсоод теннисний талбайг чиглэн алхав.

Коралайн ч байшин руугаа буцаад явлаа.

Ноён Бобо машин зам дээр түүнийг хүлээгээд байж байв. Тэр түүний мөрөн дээр алгадав.

“Одоо бүх зүйл сайхан болсон гэж хулганууд надад хэллээ” гэж тэр өгүүлэв. “Тэд чамайг өөрсдийн аврагч гэж байна, Каролайн”

“Би Коралайн, ноён Бобо” гэж Коралайн хэлэв. “Каролайн биш, Коралайн”

“Коралайн” гэж ноён Бобо хэлээд, түүний нэрийг гайхсан шинжтэй өөртөө ахин давтан хэлэв. “Сайн байна, Коралайн. Хулганууд өөрсдийн үзүүлбэрээ олон нийтэд үзүүлэхээр бэлэн болмогц чамд хэлнэ гэсэн. Чи хамгийн анхны үзэгч байх болно. Тэд тумпти умпти бас тоодл үүдл гэж тоглох болно. Бас бүжиглэж, олон янзын илбэ үзүүлнэ. Тэд тэгж хэлсэн”

“Би маш их баяртай байх болно” гэж Коралайн хэлэв. “Тэднийг бэлэн болох үед”

Тэр хатагтай Спинк ба Форсибл нарын хаалгыг тогшив. Хатагтай Спинк түүнийг орохыг урихад Коралайн тэдний зочдын өрөөнд оров. Тэр хүүхэлдэйнүүдээ хийсэн хайрцгаа шалан дээр тавив. Дараа нь халаасандаа гараа хийж, голдоо нүхтэй чулууг гаргаж ирэв.

“Май” гэж тэр хэлэв. “Энэ ахиад надад хэрэг болохгүй байх. Би маш их талархсан гэдгээ хэлэх гэсэн юм. Энэ чулуу магадгүй миний амьдралыг, бас зарим хүмүүсийн үхлийг аварсан гэж бодож байна”

Коралайн хэдий гар нь арай гэж сунгаж хүрч байсан ч хатагтай Спинкийг чангаар тэврэв. Дараа нь Коралайн шалан дээрээс цасан хайрцгаа аваад гарч явав.

“Ер бусын хүүхэд шүү” гэж хатагтай Спинк өгүүлэв. Түүнийг театраас тэтгэвэрт гарснаас нь хойш хэн ч ингэж тэврээгүй билээ.

Энэ шөнө Коралайн усанд орж, шүдээ угаагаад, дараа нь тааз ширтэн орон дээрээ хэвтэв.

Гадаа дулаахан, бас одоо гар байхгүй болсон болохоор Коралайн унтлагын өрөөнийхөө цонхыг томоор онгойлгожээ.

Түүнийг өглөө сэрэхдээ хичээлдээ өмсөх шинэ хувцаснууд нь сандал дээр эвхээтэй байлаа.

Хичээлийн шинэ жилийн эхний өдрийн урьд шөнө нь Коралайн бага зэрэг айж, бас сэтгэл түгшсэн байв. Гэвч түүнийг айлгах юу ч сургуульд байхгүй гэдгийг тэр мэдэж байлаа.

Коралайн шөнийн агаарт уянгалаг сайхан хөгжим сонстохыг мэдрэв: зөвхөн цагаан хулганууд бяцхан ягаан хуруунуудаараа дарж чадах маш өчүүхэн мөнгөлөг бүрээ, бишгүүрээс гарч болох уянгалаг ая.

Коралайн зүлгэн дээр царс модны доор хоёр охин, нэг жаал хүүтэй хамт байсан зүүдний ертөнцдөө буцан очив. Тэгээд тэр инээмсэглэлээ.

Тэнгэрт анхны одод мандаж эхлэхэд үдшийн дулаахан агаарт Коралайн дээд давхараас сонстох хулганы циркийн намуухан найрал хөгжмийг сонсонгоо зүүдний ертөнцдөө хөвөн байлаа.
Зун цаг дуусах дөхжээ...
[center]Төгсөв[/center]

[right]Орчуулсан: Daizy[/right]


Last edited by Daizy on Oct.26.09 8:00 pm, edited 1 time in total.

Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 19 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited