#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.21.19 9:04 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 36 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Apr.19.10 2:03 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Death...
I am being a hand of Tommy. He started to talk:
My father was a rich man but we both feel poor in our hearts. We have been missing my mother. Sometimes my father cried and he hid it but I know that because I was same as him. I cry and hide. I and my father died together when we were going to our country house. I was sleeping beside him.He was driving. It was night with full moon as my dad said as same as my mother died. I was dancing with a woman and my dad was smiling at us. Suddenly I heard shout. When I opened my eyes I saw a flash and never know what happened next. All around me, there was dark I had felt flying then I started to fall smoothly. When I opened my eyes I was lying on the bed. I thought I had nightmare, but next to me there was you. I shout and I woke up and did something so I pushed out from your room. After that exactly a month later with a full moon we meet. I like look at full moon.

He smiled at me and says "I have to go see ya"

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.16.10 2:22 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Гудамжны уралдаанч (1)
-- Явах уу?
-- Хаа хүрэхийн?
-- Нэг дүгээр хороолол
-- За суучих.
-- Хэрвээ арван минутын дотор очиж чадах юм бол мөнгийг чинь хоёр дахин нэмж өгнө шүү.
-- Тоглоод байна уу?
-- Үгүй ээ! энэ хардаа 10,000г би чамд өгчихье. Хэрвээ 10мин дотор очиж чадах юм бол чи наадхаа ав. Харин хоцрох юм бол миний хариултыг өгөөрэй.
-- Нэг дүгээр хороололын яг хаана очихийн!?
-- Цаг чинь яваад л байна шүү. 19р байр.
...
-- Арван нэгэн минут. май хариултаа ав.
-- Чамайг албаар хоцорсоныг чинь мэдэж байна шүү. Хэрвээ 4н зам дээр тэр машинд тааруулж зөрөөд хурдаа саагаагүй бол чи 10минутанд амжих л байсан. Хэрвээ их мөнгө олмоор байвал залгаарай. Хариулт хэрэггүй гээд шөнийн үл таних залуу буугаад явчихлаа.

¨10н мянга, хнн сайхан давхиад арвыг гэдэг ч дажгүй санагдаж байна шүү. За байз энэ юу гэнэ вэ? Уралдаан зохицуулагч Баагий гэнэ үү!? яасан сонин нэрийн хуудас гэхээрээ ийм байдаг байна аа. Хмм, уралдаан зохицуулагч...Арай кинон дээр гардаг шиг хотын гудамжаар сүлжилдэн явах уралдаан юм биш биздээ!? миний муу ямбийгаар мөн ч түрүүлэх байх даа¨ хэмээн бодож байтал хэн нэг нь цонхыг нь тогшисонд гайхан харвал нэг хос явах уу? гэж байгаа бололтой гар дохиж байна. Явахгүй хаачих билээ. Мөнгө олох гэж л явж байна шүү дээ. Хаалгаа онгойлгож өгвөл инээлдэн орж ирсээр Төмөр зам гээд хоорондоо шивнэлдэж гарав. Гэнэт утас маань дуугарч Моцартын 40р симпони эгшиглэхэд ¨чи арай уран зураач юм биш биздээ!?¨ хэмээн залуу дооглонгүй асуухад эмэгтэй хажуугаас нь орж ирэн ¨үгүй, үгүй наадах чинь яруу найрагч байна. Харахгүй байна уу!? тэр харцыг нь.¨ гээд өөр өөрсдийнхөө ярианд баясан инээлдэцгээнэ. Өдөр бүр, орой болгон иймэрхүү юм болж байдаг тул энэ бүхэнд дассан болохоор нээх тоосонгүй утас аа авбал Оргил гэжээ.

-- Юу байна залуу? хаана явна?
-- Юмгүй дээ. тэргээ бариад л одоо 10 өнгөрөөд явжээ.
-- Би энд хоёр хөөрхөн охин сугдчихаад байна аа. Чамд нэгийг нь ... мэджийгаа биздээ. гялс хүрээд ир.
-- Чи намайг ийм юманд дургүйг мэднэ дээ.
-- За болихгүй юу! хүн чамайг л гээд тэгж байхад. Тэгвэл ядаж такси болж үйлчлээд мөнгө ав л даа. Тэр үедээ хараад ав. Таалагдвал бодлоо өөрчилж болно шдээ.
-- Чи хаана байгаан? зүгээр яахав явж өгье гэхдээ илүү дутуу юмгүй мөнгөө өгнө шүү.
-- За хурдлаарай энэ хоёр гарах гээд байна шүү. Би метрод байна. Өөр хаана байна гэж.
-- Хөөе өнгөрлөө энд зогс...
-- Өө уучлаарай залуу утасаар яриж байгаад. За би одоо очлоо.
-- Зүгээр зүгээр харин чи тэр нэгийг нь сугадах хэрэгтэй дээ. Энэ харахгүй юу гээд бүсгүй рүүгээ нэг заагаад гараад явчихлаа.

Тэндээс шууд явсаар Метрогын үүдэнд иртэл Оргил хэдэн залуучууд дунд орчихсон хэрэлдэж зогслоо. Гайхаад машинаасаа хурдхан гүйж очоод Оргилыг бариад ¨Уучлаарай залуусаа юу болсонг мэдэхгүй гэхдээ бид нар одоо явлаа¨ гэвэл нилээд халсан нэг нь:

-- Чи хэн бэ?
-- Аан би энэ залуугын найз нь одоо явлаа. Ингээд салъя.
-- Миний охидуудыг өдчихөөд зүгээр сална гэж санаа юу?
-- Өөе, өөе за байж байгаарай. Хэн та нарын охид гэдгийг мэдэх билээ? Тэгээд ч тэр охид чинь хаана байгаан.
-- Чамд хамаагүй гээд нэг нь шууд заамдаад авлаа. Ингэнэ гэж бодоогүй байсан болохоор шууд хариу үйлдэл үзүүлэн гарыг нь тохойн доороос нь сөргүүлэн цохиод сулрангуут нь шанаа өгчихөв. Гэтэл өнөө хэд нь гэнэт ухаан орон дайрлаа. Ийнхүү зодолдож байтал хэн нэгний ¨Чи түүнийг хутгалчихлаа шдээ. Яадаг мэдрэл вэ? хурдан зугтая.¨ гэх нь дуулдахад өнөө хэд чинь пир,пар хийгээд зугтаад явчихав. Ямар ч байсан би зүгээр байна. Тэгвэл..тэгвэл Оргил гээд эргэн тойрноо харвал Оргил газар атийн хэвтэж байлаа. Яаран очвол энгэр нь тэр чигээрээ цусанд булхагдсан байв. Сэгсэрсэн боловч хариу дуугарсангүй. Дээш нь харуулж хэвтүүлээд зүрхийг нь чагнавал ашгүй амьсгалж байсан тул гялс машиндаа оруулан тэндээс шууд гэмтэлийн эмнэлэгийг зүглэн давхив.

-- Бат-Оршихын Оргилын гэр бүлээс хүн байна уу?
-- Би. Би найз нь байна.
-- За тэгэхээр яаралтай мэс засалд оруулах хэрэгтэй. Дотуур цус алдалт. Хурдлахгүй бол амь насанд нь аюултай. Гэр бүлийхэнд нь мэдэгдсэн үү?
-- Гэрийхэн нь хөдий байдаг юм л даа.
-- Тэгвэл өөр хамаатан садан.
-- Би сайн найз нь байгаа юм л даа.Тэгээд...
-- За тэгвэл энд гарын үсэгээ зурчих. Цус их алдсан болохоор амид үлдэх эсэхийг нь мэдэхгүй. Хэрвээ нас барвал гомдолгүй гэсэн гарын үсэг.
-- Уучлаарай би зурах боломжгүйг...
-- Тэгвэл мэс засалд оруулж чадахгүй нь дээ.
-- Заза би зуръя. Аль байна тэр чинь

Ашгүй 2 цаг 30мин ноцолдсоны эцэст эмч нар сая нэг гарч ирж мэс засал амжилттай болсонг хэлэв. Тэгээд ахлах эмч нь намайг дагуулан явлаа.

-- За тэгэхээр мэс ажилбар амжилттай болсон.
-- Төлбөр нь 100мянга. Тэгээд ахиж 7 хоног хэвтэх хэрэгтэй. Үүнд 60 мянга. Хэрвээ төлж чадахгүй гэвэл бид нар цус нь тогтоход л гаргахаас өөр аргагүй.
-- За ойлголоо. Ойлголоо. хэвтүүлье. Гэхдээ хэзээ төлбөрөө төлөх хэрэгтэй вэ?
-- Маргааш бүтэнсайн. Тэгэхээр нэг дэхэд ирэхэд болно.
-- За баярлалаа эмчээ. таны ачийг мартахгүй.

Үүр цайх яагаач үгүй байв. Хамаг хувцас маань нил цус болчихсон байсаныг сая л анзаарлаа. Багаажаа онгойлгон машинаа засахдаа өмсдөг муу хувцасаа аргаж ирэн солиж өмсөөд цаг харвал 4н цаг. Мөнгө олох хэрэгтэй. Тийм их мөнгийг хаанаас олноо гэж бодох зуураа цустай хувцасныхаа халаасыг шалган элдэв мөнгө үлдээхгүйг хичээн байтал гэнэт нэг цаас гараад ирлээ. Гайхан харвал Уралдаан зохицуулагч ... Аан энэ чинь нөгөө хачин залуугын нэрийн хуудас байна. Нээрээ тэр залуу их мөнгө олмоор байвал залга гээд байлуу? Утас нь 9901.... дараа төлбөрт баридаг байх нь гэхдээ одоо залгавал болох гэж үү? харанхуй шөнө. За өглөө болохоор залгая. Одоо харин ахиухан явж мөнгө олох хэрэгтэй.

Өглөө болоход олигтой мөнгө олж чадсангүй. Бүтэнсайны өдөр ч өнгөрлөө гэтэл дөнгөж 80г олсон байдаг. Ахиад 80г хаанаас олноо хэмээн сууж байтал захиалсан хоол маань ч ирлээ. Цуйван. Эндэхийн цуйван ч сайхан шүү. Их порц, хямд үнэ. Гэнэт өчигдрийн залууг саналаа. Одоо болтол түүнрүү залгахаа мартчихаж утасаа гарган 9901... дүүд,дүүд хэмээн дуугарна. Дотороо битгий аваасай, битгий аваасай хэмээн залбирах ч нөгөө талаас тасалж зүрхэлэхгүй байлаа.

-- Байна уу?
-- Байна уу? сайн уу?
-- Хэн бэ?
-- Би нөгөө өчигдрийн таксины залуу байна.
-- Ямар?
-- Яагаав 10мин гээд явдаг. Дараа нь чи.
-- Аан, тийн тийн залгасан чинь сайн боллоо. Тэгэхээр мөнгө хэрэг болсон юм биздээ? Сансарын колонки дээр ирж чадах уу?
-- Нэг асуух юм байна? ямар нэг ...
-- За ирээд мэд! хурдлаарай чамд 30мин л байна шүү.

Хайран цуйван. За яахав. Үйлчлэгчээ нэг цагаан сав өгөөч. Байхгүй ээ. Тэгвэл ядаж уут. Байхгүй гээд байхад. Хайран юм...
Гялс машиндаа үсэрч суугаад сансарын колонки өөд жийлээ. Гэнэт сансарын колонкийн хаана очих ёстойгоо асуухаа мартчихаж тэгээд утасаа гарган залгах гэтэл шүгэлийн дуу тас хийн дуугарах нь сонсогдлоо. Өө чөтгөр ав гэж. Яг яахаараа ийм чухал үед энэ муу цагдаа нар гараад ирчихдэг байнаа.

-- Амарыг эрье?
-- Сайн, сайн байна уу?
-- Бичиг баримтаа.
-- ...
-- Та өөрөө яасан аа мэдэж байна уу?
-- Жолооны ард утасаар ярисан.
-- За сайн байна. Тэгэхээр...
-- Уучлаарай? би яарч байгаа юм л даа. Хэдийг өгөх үү?
-- Айн? би ажилаа хийж байгаа хүн шүү.
-- Үгүй ээ!? би торгуулах тухай яриж байна л даа. Хэдээр торгуулах уу?
-- Торгохгүй.
-- Тийм үү? ямар сайн хэрэг бэ? Тэгвэл би одоо явж болох уу?
-- Болно. Баяртай.
-- Уучлаарай миний жолооний үнэмлэх. Уучлаарай цагдаа гуай..
-- ...
-- Хараал ид гэж.
____________________________
Songodog
дандаа зөгнөлт, үлгэр этэр уншина гэж юу байх билээ тэ :Д
сайхан энгийн амьдралын зохиол сонирхуулнаа.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.16.10 2:23 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Гудамжны уралдаанч (2)
Түрийвчээ удаалвал баахан задгай мянгатууд л байлаа. Дотороос нь арвыг тоолж аваад араас нь гүйж очоод.

-- Уучлаарай, цагдаа ахаа энэ
-- Наад чинь юу, юм бэ?
-- Би харин яараад уучлаарай даа. Энэ нөгөө.
-- Манай хамтрагч харчихлаа.
-- За тэгвэл энэ гээд ахин 10г гаргаж өгвөл.
-- Хмм, гэж хоолойгоо засав.

Хараал ид гэж, их мөнгөтэй явааг харчихлаа гэж бодон нэмж арвыг гаргаж өгвөл. Энэ удаа ингээд явуулъя! дараагын удаа цоолно шүү гэсээр явж одов. Цагаа харвал 10мин үлджээ. Буцах замдаа Баагийруу залган уучлаарай яг хаана нь юм бэ? гэвэл яг колонки дээр чи ч цаггүй болж байна шүү гээд утсаа тасалчихав. Машинруугаа гүйлээ. Аз болж ойрхон байсан тулдаа амжлаа. Колонки дээр баахан залуучууд тойрон зогсох агаад хип,хоп хөгжим хүчтэй нүргэлнэ. Гайхсан боловчиг яалт ч үгүй очих хэрэгтэй тул наахан нь машинаа тавичихаад Баагийг хайвал Баагий ч олоны дунд сондгойрон үзэгдлээ. Ганцаараа цагаан хоолой баричихсан байсан болохоор арга ч үгүй бизээ.

-- Сайн уу?
-- Чи яачих ваа?
-- 10н цаас байна уу?
-- Яах гэж?
-- Бооцоотой уралдана.
-- Айн?
-- Чамд мөнгө хэрэгтэй гээ биздээ.
-- Надад мөнгө хэрэгтэй гэхдээ миний муу ямбий яаж энэ хоёрыг гүйцэхийн чи хар л даа. Нэг нь марк 2 нөгөө нь скайлайнэ.
-- Тийм болохоороо л чи түрүүлнэ. (энэ хоёр үнэн суга гэж чихэнд минь шивнэв.)
-- Тэгээд би түрүүлвэл яах юм.
-- Чиний ямбийд тавих хүн байхгүй. Хэрвээ чи түрүүлвэл 100г авна.
-- Үнэн юм уу?
-- Итгэхгүй бол яая гэхэв.
-- Тэгээд би яах ёстойн.
-- Одоо 10мин дараа энүүгээр тусгай хамгаалалтын машин явна. Та нар энүүгээр өнгөрөөд 5мин болсоны дараа араас нь хөдлөж тэд нарыг гүйцээд засгийн газарыг тойроод энд ирэх ёстой. Түрүүлж ирсэн нь шагналаа авна. Эргэж ирэх замын сонголт чинь чиний өөрийнх. Харин заавал ч үгүй эхлээд тэдгээр тусгай хамгаалалтынхныг гүйцэх хэрэгтэй.
-- Тэрийг нь яаж мэдэхийн
-- Санаа зоволтгүй. Миний туслах энэ халуухан охин дэргэд чинь сууж хянан.
-- Пөөх, яасан хөөрхөн амьтан бэ?
-- Түрүүлвэл чамд тал өгж ч магад юм шүү...

Анхаар 5мин үлдлээ. Уралдагчид машиндаа сууна уу! Хянагч нар байраа эзэлнэ үү! Машинаа энэ шугаман дээр эгнүүлээд!

Цаг хугацаа зогсох мэт санагдана. Хэрвээ би баригдвал шоронд орчиж ч магадгүй. Гэхдээ ядаж байхад хажууд ийм охин суучихдаг. Гар хөлрөөд байх чинь хоцорчихвол яана. Нэг минут үлдлээ...30сек...явах уу? яах уу? хэмээн эргэлзэн байтал. Чи түрүүлнээ. Гүнзий амьсгал хэмээн уянгалаг хоолойгоор хэлээд булбарайхан гараараа гаран дээр тавив. Чаднаа би түрүүлнэ. Удалгүй тусгай хамгаалтын машин зөрж өнгөрлөө. Араас нь хэн нь ч юм бэ!? нэг даргынх нь машин дагалдана. Баагий цаг явж эхэллээ. Дохио өгөхөөр хөдлөнө шүү... Толгойд түмэн бодол эргэлдэнэ. Энэ бүхэн худлаа зүүд аль эсвэл ямар нэг кино шиг л санагдах боловч ерөөсөө өөрт минь тохиолдоод байгаа юм шиг санагдахгүй байв. Би хэрвээ одоо уралдахгүй бол мөнгө олохгүй гэхдээ уралдвал түрүүлж чадах болов уу? чадахгүй бол мөнгө ч үгүй бүүр аягүй бол машин ч үгүй болж болох юм. Гэхдээ би эндээс зугтаад явчихмааргүй байна. Салхи татуулан давхих л миний хобби биш гэж үү? Тэдгээр кинонуудыг үзчихээд яг л ингэж уралдах юмсан гэж бодож байгаагүй гэж үү? 1 мин үлдлээ гэх цагаан хоолойн дуу анхаарыг маань сарниулав. Машинаа асаалаа. 30сек...10 сек..9...8...3...2...1...Яваад...өнөөх хоёр өрсөлдөгч маань салхи талуулан одлоо. Сандарсандаа олигтой хурдалж чадалгүй бага хурдтайгаар колонкоос урсгал сөрөн гараад зуун айлруу уруудан давхив. Өөдөөс ирэх машинууд аймшигтай сигналдана. Арслантай гүүрний дээд гүүрэн дээр ирэх үед л арай хийж өөрийнхөө урсгалд оров. Нөгөө хоёр маань гараагаа сайн эхэлсэн боловчиг хол тасарч чадаагүй байлаа. Бүтэнсайн өдөрийн орой тул 100н айлын хөл хөдөлгөөн харицангуй татуу байлаа. Хэрвээ тэгээгүйсэн бол бөглөөнд нь хэр удан гацаж хэзээ тусгай хамгаалалтын машиныг гүйцэх билээ. Гэнэт тусгай хамгаалалтын машин өдөөд хаанаас хаашаа явж байдаг байна аа? хэмээн хачирхан бодсон боловчиг ердийн давхих машинууд яах ийхийн зуургүй тулж ирчихээд бодох зав олгосонгүй. 100н айлын уулзварыг арай хийн мөргүүлчихгүйхэн шиг өнгөрөөд чигээрээ баянбүрдийг чиглэн давхилаа. Тусгай хамгаалалтын машин хаашаа алга болчихвоо. Хараал ид гэж хэмээн өөрийгөө зүхэн байтал. Хороолол 3,4р хороололруу явсан гэх дуу гарсанд гайхан харвал. Бид нар хянагчаас гадна чиглүүлэгч шүү! гээд инээмсэглэв. Чигээрээ давхисаар баярбүрдийн тойрогыг тойроод ганданын харалдаа ирэх үед тэртээд тусгай албаны машин харагдана. Харин марк хоёртой нөхөр урдхан талд явах бол нөгөө скайлайнтай гар сураггүй алга болжээ. Урд хойно яваа нь мэдэгдэхгүй байв. Гэтэл гэнэт нэг юм анзаарсан нь өнөөх уралдагч марк 2ын дугаар нь нэг л сонин харагдаад болсонгүй. Араас нь сүүл даган очоод сайтар харвал машиных нь дугаар яах аргагүй миний дугаартай адилхан байлаа. Гайхан хажуу тийшээ харвал яасан хуурамч л дугаар биз гээд тоосонгүй. Тийм байх нь тэгэхээр бүгд баригдахгүйн тулд үнэхээр хуурамч дугаар ашигладаг байх нь ээ? би гэтэл өөрийнхөө дугаартай явж байдаг. Дээр нь энэ муу эргүү миний дугаартай байдаг нь ч юув дээ гэж бодон уур хүрээд хамаг хүчээрээ гишгэн хамараа бөгстэй нь зэрэгцүүлж байгаад мөргөвөл өнөөх марк 2 чинь шарваад л явчихлаа. Би ч тоглоом тоглож байгаа мэт санагдан цааш давхив. Марк 2ийн ард сүүл мушгин давхина. Тусгай хамгаалалтын машин хороололоос уруудан саппорог зүглэн явж байх үед нь би сая нэг гүйцэж түрүүллээ. Тэгээд цаашаа саппорогын тойрогоор эргэх гээд хурд нэмэн явбал. Ард явж байсан марк 2 тусгай хамгаалалтын машиныг гүйцэв үү!? үгүй үү!? юу замын дундах нэг урсгалт буцаж эргэхээр урсгал сөрөн эргээд хороолол өөд давхив. Одоо нэгэнт хороололоор явбал гүйцэхгүй болсон тул төв замаар явах хэрэгтэй гэж бодоод саппорогоор буцаж эргэлгүй төв замаар жирийлгэв. Гэтэл төв 4н замын уулзвар дээр өнөөх хар хөх скайлайн чинь нэг жийпэнд хажуугаасаа цөм мөргүүлэн зогссон байлаа. Жолоочийг нь өрөвдөх ч дотороо баярлан цааш давхив. Засгийн газарын ордон дээр ирэх үед өрсөлдөгч марк хоёртой угталцлаа. Тэгээд тус тусдаа засгийн ордонг нэг тойрчихоод колонки өөд хурдлав. Марк хоёр ойрхонг нь бодон хөгжим бүжигийн урдах замыг сонгосон бол бүтэн жил таксинд явсаны хүчинд хотын бөглөрөөг бараг л цаг хугацаатай нь гардарлах болсон би мөн л төв зам барин явж азаа үзэхээр шийдэв. Гэтэл хажууд суух хянагч яаж байна аа? ингэж явбал чи хоцорно шдээ гэснээ заза чиний мэдэх хэрэг гээд дуугай болов. Би ч тэндээсээ шулуухан давхисаар байгаад бөхийн өргөөнөөс дээш эргэн тэр чигээрээ явсаар байгаад туннелийн наад уулзвар дээр ирвэл үнэхээрл бодож байсанаар болж тэр хэсэг зам таг бөглөнөн байв. Тэндээсээ баруун гар тийш эргэн туннел доогуур яваад сансарыг тойроод эргэн колонки дээр ирлээ. Аз болж марк 2 ирээгүй л байлаа, анхдагчийн аз ийнхүү давхар таарсан ч байж магадгүй цагдаа нар ч энэ удаа таарсангүй.

Баагий цагаан хоолойгоороо хашгиран. Уухайлаад дэргэд ирэн чи ч азтай залуу юм даа скайлайн, марко хоёрт юу болсонг сонссон, хаха май энэ шагнал чинь дараа нь уралдана биздээ. Энэ утас дээрээ байжийна биздээ гээд өөр дээр нь шавах бусад хүмүүстэй ярилцсаар холдов. Нэг мэдэхэд хажууд сууж байсан хянагч эмэгтэй гараад явчихажээ. Над шиг гарыг яаж л тоов гэж харин ашгүй эмнэлэгийн мөнгө олчихлоо. Одоо хариж жоохон амаръя даа. Ахиж цагдаа нарт ер нь үзэгдээд хэрэггүй байх гэж бодсоор гэр өөдөө томоотой явав.

Итгэмээргүй юм хоёр өдрийн дотор юу, юу болчихвоо? эхлээд сонин мөрий, тэгээд Оргилд тохиолдсон балай явдал, дараа нь энэ уралдаан, тэгээд... тэгээд...тэр эмэгтэй. За байз нийт хэдэн төгрөгтэй болж ямар ч байсан одоо лав хүрэх байхдаа. 140,000 юу билээ яхаахаараа мөнгө дутдаг билээ. Ааан хараал ид гэж 30ийг нь нээрээ цагдаад өгчихсөн шдээ. Ямар ч ялгаагүй үнэмлэхтэйгээ адилхан болоод байхдаа яахав дээ. За яахав гэхдээ тэр гучийг зарсан болохоороо л энэ 90ийг оллоо шүү дээ. Маргааш өглөө эрт гарж гүйцээж олохыг хичээхээс дээ болохгүй бол энэ муугаа л тавихаас...Бүтэн өглөөжин давхиад дөнгөж 10г шүү. Зун үнэхээр хог юм аа. Одоо утасаа л тавихаас.

-- Энэ чинь ажилдаг юм уу?
-- Ажилалгүй яадаг юм бэ? бараг шинэ эд байхад.
-- 8000ийг л дээд талд нь өгөх юм байна.
-- Айн наад чинь бараг шинэ загарын утас шүү. Дор хаяж 20иор тавиж болно.
-- Горидвоо. 10г өгъе.
-- Заза. үгүй ээ. Эгчээ гуйж байна шдээ.
-- 15р тавичий.
-- Чадахгүй ээ. 10аар тавибал тавь эсвэл болихгүй юу!
-- Ээ, манай найз эмнэлэгт хэвтээд...
-- Худлаа архи л гудрах гэж байгаа биз 12 илүү нэмэхгүй.
-- За баярлалаа эгчээ.
...
-- Эмчээ орох уу?
-- За ор ор.
-- Манай найз яаж байна?
-- Хэнийн
-- Бат-Оршихийн Оргил
-- Аан сайн байгаа. Мөнгөө төлсөн үү?
-- Тэгсэн ээ баримт нь.
-- Хмм, өөр юмгүй юу? за гар гар.
-- Уучлаарай нөгөө ...
-- Би завгүй байна! хурдан гар!
...
-- Юу байна залуу? дажгүй юу?
-- Үхлээл гэж бодлоо шүү. Гэрэл этэр хараад.
-- Уучлаарай найз нь энийг л авчирлаа. Хэдэн бууз
-- Хаха, зүгээрдээ чамаас өөр намайг гэх хэн байх билээ. Бууз мууз яахав дээ. Баярлалаа андаа чи байгаагүй бол би чинь бурханы оронд оччихоод шөнө чам дээр сүнс болж ирэх байлаа шдээ.
-- Хаха, чи ч тамд орчихоод гарж чадахгүй байхдаа. Одоо хурдан юмаа ид.
-- Чи бас л юм идээгүй биздээ. Алив хуваагаад идчий.
-- Өө би зүгээрээ.
-- Чи арай надаас нэрэлхээд байгаан биш биздээ. Би бүгдийг нь мэднэ шдээ. За май чи талыг нь би талыг нь
-- Гэхдээ...
-- Маяглаад байгаарай охин олж өгөхгүй шүү.
-- Чи нээрээ охиноос болж, үхнэ шүү.
-- Үхчихээд муу найзынхаа хүчээр эргээд л босоод ирлээ шдээ.
-- Хөөе битгий шуугилдаад бай!!!

Гурван өдрийн дараа. Арай гэж утасаа эргүүлж авлаа. Хэд хэдэн мессеж ирчиж бүгд Баагийгаас байлаа... ¨Хөөе залуу утасаа ав¨, ¨Уралдахгүй юм уу?¨, ¨Дээрийн явдалаас айчихсан юм биш биздээ.¨ ...хамгийн сүүлд нь ¨15нд өглөө 8н цагаас нисэх онгоцны буудалын доод зогсоол дээр. Бооцоо 15. Энэ удаа 10н хүн уралдана. Ялвал 300н мянга чинийх гэж мэд. Гэхдээ хоёрт, гуравт орвол бас хоосонгүй ээ. 200,100г авна. Залга.¨

__________________________________________

Songodog

адал явдал ч болох нь дээ :Д
Улаанбаатарын замаар уралдмаар байна уу? :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.16.10 2:23 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Гудамжны уралдаанч (3)
-- Байна уу?
-- Хөөе чи чинь яачихваа?
-- Өө харин утас аа.
-- За тэр яахав маргааш орно биздээ?
-- Гэхдээ...
-- Дүрэм асуух гэж байгаа бол маргааш зарлана. Хэн ч мэдэхгүй.
-- Яагаад ийм олон байгаан?
-- Юу яагаад гэж гадаа сайхан болоод байна шүү дээ. Гадаа сайхан гэдэг чинь эчээнээсээ гарах хэрэгтэй гэсэн үг тийм биздээ? за тэгээд орох уу?
-- За очноо?
-- Эр хүн. Дараа яръя.

Маргааш 8н цаг. Хэрвээ түрүүлвэл 300. Түрүүлэхгүй байсан ч шаанстай юм байна. За одоо эртхэн унтахгүй бол маргааш өглөө сэрэхгүй биз. Өглөө эртлэн босоод нисэх онгоцны буудал орох үед тэнд аль хэдийнэ машинууд овоорч залуучууд бужигналдан байлаа. Эдгээр машинуудыг хараад өөрийнхөөсөө бага зэрэг ичиж байсан тул муу аксентаа бусадаас нилээд зайдуу тавичихаад Баагийг хайв. Баагий ч урдын адил олны дунд үзэгдэнэ.

-- Юу байна?
-- Юу байна? Чи нөгөө л сэгтэйгээ уралдах гэж байна уу?
-- Өөр яах гэж!?
-- Энд машинаа унуулж гайхуулах гэсэн залуучууд зөндөө шүү чи нэгийг нь олоод авчихвал ч...
-- Гэхдээ би хэнийг ч танихгүй шдээ.
-- Хэрвээ чи шагнал авбал 50,50 хуваана гэвэл минийхийг сонирхож болоно шүү.
-- Болж байна. Гэхдээ би дасаагүй болохоор шууд уралдахад хэцүү байх гэж боджийно.
-- Тэр ч тийм шүү. За тэгвэл амжилт залуу.
-- За тэмцээн 20мин дараа эхлэнэ. Уралдагчид бэлтгэлээ базаагаарай.

Залуучууд энэ тэнд бөөгнөрөн харагдана. Надаас өөр ганцаараа ирсэн хүн байхгүй бололтой. Миний муу машин гоо модалиудын хажууд ердийн нэг араг яс шиг харагдана. Гэнэт машиныхаа дугаарыг солих ёстойгоо саналаа. Гэхдээ ямар нэг байдалаар солих боломжгүй тул арынхаа дугаарыг авж тавчихаад бусад эд ангиудыг нь шалган сууж байтал ¨анхаар цуглаарай, анхаар цуглаарай¨ гэх дуулдав. Машинаа унаад эгнээд орохоор очвол хэн ч зам тавиж өгсөнгүй ¨энэ одоо яах гэж байгаан гэсэн харц чулуудацгаана.¨ гэтэл ашгүй Баагий ¨наадхаа оруул, оруул их ирээдүйтэй уралдаан ч шүү!¨ гэвэл бүгд дурамжхан зам тавиж өглөө. Ингээд цувааны хамгийн ард зогсов. Хоёр, хоёроороо 5н эгнээ болжээ. Миний хажууд нэг бенз зогсоно. Баагий үргэлжлүүлэн ¨Энэ удаагын уралдаад хянагч байхгүйгээр уралдана. Та нар эндээс гараад Баянзүрхийн товчоо өнгөрөөд цаана байрлах барианд орох хүртэл өөрсдийн хүссэн замыг сонгон уралдах бөгөөд хугацаа хамаарахгүйгээр дараалалаар нь байрыг шалгаруулна. За одоо мотороо асаагаад. Тоолж эхэлъе. 10 ...9...8..3..2..1..Давхиад¨ Оролцогчид тэндээс сүнгэнэн гарлаа. Энэ удаагын уралдааны нэг асуудал нь оролцогчид нэгнийгээ мэдэхгүй явдал байлаа. Хэрвээ хурдтай давхиж байвал тэр хүн оролцогч байж болох юм. Гэхдээ хэн мэдэх билээ хэмээн бодож явтал хажуугаар нэг микро сигналдаад салхи татуулан өнгөрлөө. Би бодолдоо дарагдаад яст мэлхий мэт удаан явж байсанаа ухааран хамаг анхаарлаа уралдаандаа төвлөрүүлж эхлэв. Одоо хамгийн гол нь аль замаар явах билээ!? Өнөөдөр чинь 4 дэх өдөр гэж үзэх юм бол захын замаар яваад хэрэггүй юм байна, амиа хорлосонтой адил болох байх. Одоо цаг хэд болж байгаа билээ 8н цаг 30мин тэгэхээр хотын төв болоод хороололын зам ч эд оволзож эхлэх нь дээ. Ядаж байхад өнөөдөр суудалтайн байна шдээ урд замаар явна гэдэг ч үлгэр болох юм байна л даа. 120ын замаар яваж байгаад дараа нь...дараа нь за ер нь бүтэхгүй юм байна. Сайхан жийптэйсэн бол их тэнгэрийн замаар хусахгүй юу!? Энэ үед нисэхийн гүүрийг давж явлаа. Нэг машин гүүрний хашлага мөргөн зогсож жолоо ч хажууд нь хараал урсган үзэгдэнэ бодвол нэг уралдагч бололтой ингээд арваас нэг нь алга боллоо.

Цааш давхисаар 120ын замаар явахгүй 5н шарын замаар явахаар шийдлээ. Ингээд давхисаар байгаад саппорогын тойрогоос шууд дээш эргэн гэмтэл өөд өгсөөд гэмтэлийн наагуур эргэн дөрөв дөгээр хороололын замаар ороод давхиж эхлэв. Одоохондоо ямар ч гэсэн бөглөрөөнд ороогүй л байна. Харин бусад оролцогчид яасан бол ес арван тав. Ийнхүү явж байтал яах аргагүй УБ паласийн уулзвар дээр улаан дээр таарах нь тодорхой болов зогсох уу? байх уу? за азаа үзнээ ямар энүүгээр анх удаа явж байгаа биш хэмээн бодоод хаазаа гишгэн нүдээ зам дээр төвлөрүүлэв. Дөнгөж уулзварт орох үед золтой л улаанхуарангын автобусанд хамуулчихсангүй баруун тийш дараад 25руу уруудаад орчихлоо. Хэрвээ ийшээ орох л юм бол дуусаа гэж мэд хэмээн өөртөө хэлээд жолоогоо хамаг хүчээрээ мушгин эргэтэл араас нэг эксел ирээд бөгсрүү мөргөчихөв. Нисгэчихгүйн тулд үрүүлээ дарсан чигтээ даран сурсгал сөрөн харж зогслоо. Тэндээс аргагүй байдалд орсон би шууд ухрах араандаа хийн хурдалсаар уулзвар дээр сая ирээд зүүн тийш даран голын замаар уралдаанаа үргэлжлүүлэв. Ийнхүү явсаар гандангаар дээш өгсөв. Цаг хэд болжий ес дөч л болоогүй байгаасай...ес дөч л болоогүй байгаасай хэрвээ тэгэх юм бол 100н айлын агуу бөглөрөөд орлоо л гэсэн үг хэмээн өөр өөртөө шивнэн хэлсээр цагаа харвал ес гучин тав. Баянбүрдийн өнөөх занал цагдаатай гарцаагүй таарах нь дээ. Шүг л тас хийв. Энэ удаа зогссонгүй гүрийсэн чигтээ давхилаа. Аз болж арын дугаараа авсан нь яамай гэхдээ надаас өөр арын дугааргүй машин олдоно гэж үү!? одоо сансараар доош өгсөх аргагүй болсон юм чинь тэр чигтээ л чааш давхих хэрэгтэй болж хэмээн өөртөө үлээд КТМС-ээр уралдаанаа үргэлжлүүлэн давхиж гарав. Одоо аль болох цагдаа нараас бултах хэрэгтэй. Тийм болохоор хэмээн бодоод хилийн цэргийн наагуур эргэн 15р хороолол дундуур орж давхисаар Жуковын музейн хажууд гарж ирлээ. Зүүн талаас машин алга урсгал сөрж болох нь баруун талаас...хэрвээ хурдлах юм бол тэр маркийн урдуур гарж амжих нь хэмээн бодоод хурдаа нэмлээ. Гэтэл өнөөх марк чинь бодож байсанаас хурдан давхиж байлаа. Намайг зүүн гар тийш эргэхээс өмнө түрүүлээд яваад өгөв. Гарцаагүй нэг уралдаанч болж таарлаа. Хаагуур явсан болоод ингэж хурдан гараад ирвээ. Хэрвээ Ингэж хурдан явж байгаа бол цагдаа зогсоож л таарах нь дээ. Хэрвээ тэгвэл оффицерийн доод цагдаа нарт баригдах нь дээ. Би ч гэсэн ер нь энэ удаа дугаараа хийдэг юм билүү хэмээн бодоод машинаа Баянзүрхийн цагдаагын газарын урд тоормоз гишгэн зогсоов. Тэндээс гүйж гараад дугаараа багаажнаасаа гарган хоёр боолтоор сөөлжилж тогтоогоод машинаа асаалаа. Ийнхүү цааш явсаар оффицерийн доод цагдаагийн бүтек дээр ирэх үед өнөөх марк хоёр чинь нэг цагдаагын машин мөргөн зогссон байх нь үзэгдэв. Өөр хоёр машин цагдаагын бүтекийг нь хамж одоод цаана нь гэрлийн шон мөргөн зогсжээ. Зөв тооцоолж дугаараа тогтоосон нь болж хэмээн бодсоор хажуугаар нь энгийн хурдаар явж өнгөрсөн ч үнэндээ намайг анзаарч байгаа амьтан байсангүй.

Тэрнээс цаашаа ямар нэгэн асуудалгүй давхисаар баянзүрхийнхээ товчоог өнгөрлөө. Бариа ч холгүй үзэгдэнэ. Сэтгэл догдолж эхэллээ. Хэдэд орсон бол? гэтэл ямар нэг машин салхи татуулан хажуугаар өнгөрсөнд гайхан харвал нэг хар хөх субару байлаа. Сайхан амьтандаа... Хайран юм одоо хоёрт орох нь дээ хэмээн бодсоор давхин орлоо. Өнөөх ганган машинууд замын хоёр талаар эгнэн зогсжээ. Барианд орох хүмүүс хүмүүс зүгээр нэг замын машин гэсэн байдалтаа хараад тоосонгүй харин өнөөх субаругын хажууд очин зогсвол бүгд гайхсан харагдаж байлаа. Энэ үед Баагий машины өмнө гүйж ирээд за тэгэхээр 10р машин маань 3т орлоо. Цагаан аксент. Энэ ч сонин тохиолдолд байна даа? жолоочид нь машинаа өгж уралдуулмаар байгаа хүмүүс яарахгүй бол болохгүй байх шүү хэмээн үглэж гарав. Машинаасаа буух үед хүмүүс гайхаж харсаар л ... Баагий хажууд ирсэн ээ ¨дажгүй байна шүү залуу май энэ 100 чинь дараа уралдана биздээ.¨ гээд цааш яваад өглөө. Нэгд ямар машин орсон юм бэ? хэмээн орилвол тэр лексус гэх эмэгтэй хүний дуу сонсогдоход эргэн харвал өнөөх анхны уралдааны хянагч бүсгүй байлаа. Би ч түгдчин ¨сайн уу?¨ гэвэл ¨чи ч азтай байлаа шүү. оффицерийн осол болоогүй бол чи ч тав зургаагаас наашгүй байх байлаа¨ гээд бужигнагчдын дунд уусан алга боллоо. Надад таних нийлэх хүн байсангүй. Магадгүй би тэд нарын түвшиний хүн биш байх. Гэхдээ одоо надад 100н цаас байна. Хэдэн өдрийн орлого шүү. Явж амрах минь хэмээн бодсоор гэрийн зүг гэлдэрлээ.

Энэ явдалаас хойш утас маань хэдэн өдөр дуугарсангүй. Харин би бага багаар энэ бүх уралдаанд донтож байлаа. Байн байн утсаа харан Оргилоос ямар нэг уралдааны чимээ байна уу хэмээн шалгана. Гэвч бүх л юм урдын байсан шигээ. Гэтэл нэг орой унтаж байтал утас маань хангиналаа. Нойрондоо утсаа аваад байна уу? гэвэл Оргил байв.

-- Юу байна залуу? нэг овоо ашигтай ажил хийх үү?
-- Юу юм?
-- Яг одоо дархан явах хэрэгтэй байна.
-- Харанхуй шөнө үү?
-- Тийм аль болох хурдан байх тусмаа сайн байна. Өглөө 8-с өмнө очихоор
-- Хэдийг өгөхийн
-- Хоёр талын шатхууны мөнгө тэгээд дээр нь 200г
-- Пөөх
-- За тэгвэл хурдан цэнгэлдэхийн урд талын Баян Монгол цогцолбор дээр хүрээд ир. 4-р байр шүү. Хурдлаарай. хоцорвол мөнгөгөө төлөхгүй шүү.
За ойлголоо гээд хам хум хувцаслаад гарж гүйлээ. Ингэхэд харанхуй шөнө тийшээ явж яах гэж байгаан бол хуралай л юм байх даа гэж бодсоор хүн байтугай машин ч үгүй хотын гудамжаар сүнгэнэн давхисаар Баян Монгол дээр ирлээ. Цаг өглөөний 6.

__________________________
Songodog

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.16.10 2:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Гудамжны уралдаанч (4)
Баагий ч удалгүй гараад ирэв. Тэгсэнээ гараа даллан дуудаж байна гайхан машинаасаа цухуйвал чинийхээр явахгүй ээ...минийхээр явна наашаа грашанд ороод ир гэж байна. Заасан зүг рүү нь аажуухан дөхсөөр грашинд нь орвол үнэхээр чамин чамин эдүүд байлаа. Харахаас шүлс асгарам. Нэг харсан Баагий нэг Мazda RХ7-д ороод суучихав. Машинаа гялс нэг буланд тавичихаад өнөөх маздаг харан шүлэнгэтэн эргэлдэж байтал Баагий машинаасаа цухуйн за явъя гэв. Тэгээд суувал жолоочийн суудал дээр сууж байлаа. Нүдэндээ ч итгэлгүй Баагий руу харвал би харин урд шөнө хэтрүүлээд шоудчихаж жолоо барих тэнхэл алга. За явцгаая гэлээ.
Би ч уухайн тас шинэхэн машиныг асаан нэг санаа алдаад замдаа гарав. Баагий нүдээ анин суудлаа хойш налуулан хэвтэж байсан тул саад болохгы хүссэнгүй. Тийнхүү чимээгүй давхиж явж байтал Баагий гэнэт өндийн босож ирсэн ээ.. хотоос гарж байна уу? за гишгээд байгаарай, чи бол хэлүүлэлтгүй жийнэ биздээ гээд инээмсэглэв. Энэ үед ч толгой дотороо хуримтлуулан байсан асуултуудаа бөмбөгдөж эхэллээ. энэ уралдаанууд ямар учиртай? ахиж уралдаан болох юм уу? хэн зохиодын? чи өөрөө уралддаг юм уу? дээр чи яаж түрүүлж очсон байсийн? цагдаа нар мэдвэл яах вэ? гээд л... Тэгтэл Баагий хөөе , хөөе би робот биш шүү нэг нэгээр нь асуулдаа. Тэглээ ч ийм хурдтай явж байж ингэж их юм ярих юм бол хоюулаа ниснэ шүү гэх үед хурдаа харвал 100 гараад явж байлаа.

-- За тэгээд яасан гэнээ ?
-- Энэ уралдаанууд чинь ямар учиртайн?
-- Аан зүгээр л хобби гэхүүдээ...мөнгөтэй хүмүүсийн зугаагаа гаргах нэг арга.
-- Тэгвэл би яагаад?
-- Сайн хүмүүс уралдааны сонирхолтой болгоно шдээ.
-- За ийм байж. Тэгээд ийм уралдаанууд дандаа болдиймуу?
-- Тэгэлгүй яахав.
-- Хэр ихийг олох уу?
-- Чи юу гэж бодож байна?
-- Мөнгийг ч хүүлэх байхдаа...би нэг ийм юмтай болох юмсан.
-- Хэрвээ түрүүлвэл болно шдээ.
-- Түрүүлвэл гэж юунд түрүүлвэл.
-- За тэгэхээр би чамд эхнээс нь ерөнхийд нь хэлж өгье.

Бодвол чи өмнө нь энэ талаар сонсож байсан л биз. Гэхдээ итгэдэггүй байсан байх. Энэ уралдаанууд яг л нөгөө кинон дээр гардаг шиг. Жилийн эхэнд бүх оролцохыг хүссэн хүмүүс уралдаж эхлэнэ. Тэгээд уралдаан бүрээс тодорхой тооны хүмүүс хасагдан үлдэгсэд нь дараагийн төрөлд уралдаж эхлэнэ. Жишээ нь чи эхлээд туг тойроход уралдаад шалгарсан болхоороо л дараагын хотын гудамжин уралдаанд орох эрхтэй болсон. Тэгээд сүүлд хотын гудамжинд 3т орсон юм чинь нөгөөдөр болох мэлхий харайлтанд орох эрхтэй боллоо гэсэн үг. За байжий би дуусгаадахъя! Энэ мэтчилэн чи уралдаануудад боцоотой уралдахаас гадна оноо цуглуулан явна. Гэхдээ энэ оноо бол нийтэд нээлттэй биш. Харин эхний шат дууссаны дараа жинхэнэ тулаан эхлэнэ дээ. Энэ үед нийт 10н уралдаанч шалгарч үлдсэн байх агаад уралдаанч нар бооцоо тавихгүйгээр уралдана. Гэхдээ түрүүлсэн уралдаан болгондоо сая төгрөг авна. Бусад байранд харин ямар ч шагнал байхгүй. Зарим тохиолдолд чам шиг...өөрөөр хэлвэл муу машинтай уралдаанч нар ивээн тэтгэгчтэй болох нь бий. Энэ талаар гэхдээ яриад нээх сонирхолтой биш. Угаасаа эвээн тэтгэгч нар өөрсдөө хүнээ сонгодог болохоор. Тэгээд түрүүлсэн нь шагнагдахаас гадна хамгийн сүүлийн хүн нь хасагдана. Ийнхүү уралдсаар 5н оролцогч үлдэх үед онооны системд шилжинэ. Энэ нь хасагдахгүй оноо цуглуулна гэсэн үг. За тэгээд энэ тавд орвол тэнгэрийн ундаг атгасан гээд л бодчих.

-- За асуух юм байна уу?
-- Тэнгэрийн ундаг атгасан гэхээр яах уу?
-- Өөр дээр чинь бооцоо тавьсан хүн өөрийг чинь түрүүлүүлэхийн тулд чамд юугаарч туслаж магадгүй.
-- Юу гэсэн үг үү?
-- Яахав дээ...машин эд анги гээд л. За дараагийн асуулт
-- Мэлхий харайх гэдэг нь...арай миний бодож байгаа шиг юман дээгүүр харайх биш биз.
-- Тэгнэ шдээ. Харайхаас өөр яах юм. Гэхдээ янз бүр. Ямар ч байсан харайна гэхдээ дүрмийг нь задлаж болохгүй.
-- За тийм байж. Энэ чинь тэгээд хэд дэх жилдээ болж байгаан. Чи уралдаан л зохиодог юм уу? Би яагаад орсийн.
-- Энэ үү? 5 дахь жилдээ. Би бол зохиоцуулагч. Дээр нь чам шиг хүмүүсийг ологч.
-- Над шиг аа? тэгээд намайг яаж олсон гэж?
-- Чам шиг гэж мэддэггүй...мөнгөгүй тэгээд давхих дуртай.

хэдий өөрийгөө мөнгөгүй гэдгийг мэдэж байгаа ч . Өөрийгөө тэр ангилалд оруулсанд дургүйцсэндээ ахин юу ч асуусангүй дуугай давхилаа. Угаасаа анхаарлаа замаас өөр зүйлд хандуулахын ч аргагүй болов. Баагий ч энэ бүхний мэдсэн бололтой дуугай л тамхилна. 7.45. Дархан хотод иржээ. Баагий намайг дарханг мэдэх үү гэж асуусан аа...за за би түр өөрөө гээд жолоогоо барин явсаар нэг гоёмсог байшингийн өмнө ирж зогсоод за орцгооё. Чамайг нэг хүнтэй танилцуулъя гэсээр бууж одов. Арай нөгөө эвээн тэтгэгч нь юм биш биздээ. Ийм эрт гэж үү? хэмээн бодсоор араас нь даган байшин руу явж орлоо.

Байшингийн доторхи нь нээх дэгшин биш боловч их цэвэрхэн ажээ. Тэндээсээ шатаар өгсөн хамгийн дээд давхарт гарж ирсээр нэгэн шинэхэн харагдах хаалгаар ороод явчихлаа. Үүдэнд нь тасарчихсан хүүхэн комъютер нүдэн ухаан жолоогүй сууна. Баагийгийн араас орвол. За танилц нөгөө шинэ залуу чинь шүү дээ гэвэл за тийм байж ийшээ суу гээд буйдан руу заасанд хэлсэн ёсоор нь суулаа. Хоорондоо Оросоор ямар нэг юмны талаар ярилцана. Орос юм уу? гэхээр үгүй ажээ. Магадгүй Буриад этэр л байх. Тийнхүү хэсэг өрөөн доторхийг эргэлдүүлэн харж байтал. За залуу тэгээд мөнгө олмоор л байгаа биздээ хэмээн асуулаа.

-- Мөнгө олохыг хүсдэггүй хэн байх билээ.
-- Хаха, үнэн үнэн.
-- За тэгвэл ажил хийх үү?
-- Ямар ажил.
-- Тээвэр...за зөөвөр ч гэж болох л юм
-- Сайн ойлгосонгүй. Би том оврын машин баридаггүй шдээ.
-- Өө үгүй үгүй. Албаны бичиг баримт зөөнө. Энэ цүнхтэй шиг хэмээн Баагийгийн бариж явсан албаны цүнхийг заав.
-- Тэгээд хэдийг өгөх юм?
-- Хаха, шуурхай байх чинь. За тэгээд эхлээд мэдээж туршилтын хугацаа байгаа. Энэ үед хагассайнд надаас ирж баримт аваад Баагий дээр авиачиж өгнө. Тэгээд эргээд бүтэнсайнд Баагийгаас над дээр авчирж өгнө. Нэг явалтанд 125г өгнө. Тэгэхээр хоёр яваад 250г авна гэсэн үг. Сард тэгээд бодох юм бол саяг авах нь байна шдээ гээд инээв.
-- Нэг саяг уу? Нээрээ юу ?
-- Гэхдээ ямар нэг чөлөө амралт гэж байхгүй. Өвдсөн байсанч хойшлуулахгүй гэж мэдээрэй. Тэгээд тохирох уу? Мөнгөө ээлж болгон дээрээ авна.
-- Тэгэлгүй яахав. За сайн байна. Одоо би ажилтай. Тэгээд гол юмнуудаа Баагийгаас асууна биз гээд өндийлөө. Бид хоёр ч цуг босож салах ёс гүйцэтгээд гарав. Тэгвэл Баагий над руу харж инээмсэглээд. За саятан боллоо шүү дээ гэснээ өнөөх нарийн бичиг хүүхэн рүү эргэж за саятан залуутай оройн хоол идэхгүй биз хэмээн асуувал хүүхэн толгойгоо өргөж нэг харсан аа..хнн саятан гэнэ шүү гээд эргэн комъютерээ нүдэж гарлаа.

Энэ удаа Баагий өөрөө жолооныхоо ард суув. Би дуугай л Баагийг харан сууж байтал ¨За хагассайнд энд өглөө 8д ирсэн байх ёстой. Над дээр 10 гэхэд ирсэн байх ёстой. Ямар нэг шалтаг сонсохгүй. Дугуй хагарах бензин дуусах гэх мэт. Бүгд чиний хариуцах зүйл. Нэг удаа алдаа гаргавал ямар нэг сануулгагүй шууд ажилаас гарна. Тэгээд бүтэнсайнд над дээр 6д ирнэ. Харин энд 8д ирсэн байх ёстой. Болж байгаа биздээ. ¨ гээд инээмсэглэв. Би ч бөөн баяр амьтан бололтой яахав хэмээн хашгичих шахав хэлээд өнөөх мөнгөөрөө юу хийж болох талаар төсөөлөн сууж байв. Ийнхүү явсаар нэг мэдэхэд хотод орж иржээ. Гэнэт хот харсан чинь уралдаан санаанд оров.

-- Тэгээд мэлхий харайлт чинь хэзээ болох юм.
-- Налайхын жижиг нисэх дээр өглөө 9с эхлэнэ.
-- Маргааш орой тэнд партитай чи ирж болно шүү. Ирээд тэгээд над руу залгана биз. Харин өглөө нь тэмцээн эхлэнэ.
-- Ингэхэд нээрээ дээр уралдаан дээр чи барианд түрүүлээд оччихсон байсан уу?
-- Аан тэр үү!? энэ саяны ахын нисдэг тэрэг шүү дээ.
-- Аян!?
-- Яагаав зурагт этэрээр гарад байсан шдээ. жийпний үнэтэй нисдэг тэрэг гээд.
-- Ногоо наян мянган долларын уу?
-- Аанхаа яг тэр чинь шүү дээ. Тэгээд л нисэхээс тэмцээн эхэлсэн байхгүй юу.
-- Тэгвэл Налайхад бас харна гэсэн үг үү? Тэгнэ шүү дээ...харна.
-- Сууж болох юм уу?
-- Хаха, давраад байгаарай.
-- ....
-- Заза тоглосийн. Мэдэхгүй яахын бол ямар минийх биш хэн мэдэх билээ.
-- За тийм дээ.

Тэндээс явсаар Баагийгийнд ирлээ. Баагий түр хүлээж байгаарай гээд байшин руу ороод явчихав. Би ч элдэвийг эргэцүүлэн байтал цонх тогших сонсогдсон Баагий байлаа. Цонхоо доошлуулвал ¨За тэгээд ажлаад байждээ. Энэ 200 чинь. ямар нэг алдаа гаргаж болохгүй шдээ. Машин этэрээ эртхэн үзүүлээрэй. За маргааш уулзий¨ гээд яваад өглөө. Би ч өглөөнөөс хойш юу ч идээгүй байгаа болохоор өлсөж байгаа гэж жигтэйхэн ямар нэг юм олж идэхээр сансар тийш жоолоогоо эргүүллээ.

_________________________
Songodog

За дараагийнх дээрээс мэлхий харайлт гэж ямар төрөл болохыг мэдээрэй :)
та бүхэнд таалагдана гэж найдаж байна :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.16.10 6:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Гудамжны уралдаанч (5)
Гэнэт гайгүй мөнгөтэй болчихсон юм чинь гайгүй юм идмээр санагдаад. Тэгээд жолоогоо эргүүлэн засгийн засрын ордон өөд гишгэлээ. Тэгээд ордоны баруун талаар урагшаа эргэн түүхийн музейн урдуур ороод чигээрээ явсаар Занабазарын музейгээг өнгөрч Барилгачдын талбай дээр тэргээ тавьчихаад донер кибабаас томыг нь авчихаар тухлан суугаад хазах үед хэн нэгний хөлийн чимээ сонсогдлоо сониучирхан өндийн харвал өнөөх хамгийн анхны уралдаан дээр өөрийг нь хянаж байсан охин өөр хоёр охинтой инээлдсээр орж ирэж байсанд бушуухан доош харан кибабаа дуугайхан идэж гарлаа. Өө суудал байхгүй байна шдээ гэх өнөөх танил хоолой сонсогдсон ч яагаад ч юм бэ!? өөрийн мэдэлгүй босчихов. Тэгээд бантсандаа тэр чигтээ гарч гүйсээр машиндаа орж ирэн сая нэг амьсгаа аван аман дахь кибабаа хэвж гарав. Машин дотороо идэх тийм ч муу ч гэсэн үнэр орчихоод ядаргаатай байдаг билээ. Тэгж байтал хэн нэг нь цонх тогшиход нь гайхан харвал явах уу? гэж байгаа бололтой гараараа зааж байна. Явахгүй ээ, гээд толгойгоо сэгсрээд кибабаа үргэлжлүүлэн идэнгээ арынхаа толинд хараад дажгүй амьтан байж шүү. Явдаг ч байж уу!? гээд бодоод амжив.

Горойн байж идэд дуусчихаад. Цагаа харвал 12 болж байлаа. Одоо явбал ч бөглөөд ороод шатаж дуусах юм байна. Оройхон л явахаас юу хийдэг юм билээ хэмээн бодож байтал утас хангинахад нь гайхан харвал Оргил байлаа.

-- Сайн уу?
-- Юу байна хөгшөөн?
-- Юмгүй дээ.
-- Өнөөдөр шоудах уу?
-- Тав дахь биш биздээ.
-- Яахав дээ. Битүүлчихгүй юу!?
-- Үгүй, үгүй би бааранд хичнээн дургүй чи мэдэж байгаа биздээ. Тамхи, шар айраг тэгээд жүүс авж уухаар хараал идмээр нарийндаа хатсан гар вэ? гэсэн харцаар харахыг нь яана!?
-- Хаха, тэнэгтээд байгаарай.
-- Заза, тэр яахав найз нь чадахгүй нь ажилтай.
-- Чиний ажил гэж юу байдгийн.
-- Би чинь такси компаний дарга шүү.
-- Мөрөөдвөө...муу хар ажилчин чинь
-- За тэр яахав. Харин маньтайгаа маргааш Налайх явах уу?
-- Яах гэж?
-- Шоудахгүй юу?
-- Дэмийрээд байгаарай!!! хотын хөөрхөн охидоос зугтааж тэнд очдог гомо юм гэж хаана байсан юм бэ!?
-- Болиж л байхгүй юу! сайхан юм болох гэж байсан юм.
-- За чи тэрийгээ болиод маньтайгаа гараад. Мань чинь эмнэлэгээс гарсанаа тэмдэглэх гээд байхад.
-- Чи намайг уудгүйг мэднэ шдээ?
-- Хэн уух гэсэн юм. Баярлах гэжийхад.
-- За дараа сайхан гол явъж тэмдэглэеээ.
-- За тэгвэл чи өртэй болсон шүү. Би явлаа. Маний яриж байсан ажлийн хүүхэдн хоолон гаржийна.
-- За ... гэтэл дүүд дүүд гэсээр утас тасарсан нь сонсогдов. Юу ч хиймээр юм бэ дээ!? хэмээн гиюүрсээр цагаа харвал явах янз алга 12:05. Хараал идээсэй. Ер нь ном авж уншинаа. Ойрдоо ном хараагүй юм байна шдээ. За байз эндээс хаашаа явах вэ? Их дэлгүүр эсвэл Интер. Интер л орохоос өөр олигтой номын дэлгүүрч ямар байдаг биш хэмээн бодсоор Интер номын дэлгүүр орлоо. Ажлийн өдөр дээр нь хичээл тараагүй байгаа болоод ч тэр үү!? хүмүүс ч цөөхөн байлаа. За ямар ном авдаг юм билээ...хэмээн бодсоор гараа халаасандаа хийн нүдээ гүйлгэн явж байгаад голын шилэн тавиур дээр ирэх үед. Нууц гэсэн ном харагдав. Энэ нөгөө хүмүүсийн яриад байдаг нууц гээд ном нь юм байхдаа. Яадаг юм бол хэмээн бодсоор гартаа барин хэдэн хуудас эргүүлэн харж байтал ¨Киног нь үзвэл л сайхан номыг нь бол уншаад хэрэггүй дээ!¨ гэх дуулдахад гайхан нөгөө хянагч охин зогсож байлаа. Санамсаргүйгээр яг нүдийг нь эгц харсандаа гэнэт санаа зовон харцаа эргээд номондоо хандуулсан даа. Ичсэн дээ бантаад эргээд гялс хараад сайн уу? гээд өөртөө ч дуулдахгүйгээр зөөлхөн хэлсэнд инээмсэглэсэнээ. Түрүүн суудал тавиж өгсөнд баярласан шүү гээд эргээд явчихав. Араас нь явах уу? байх уу? ийм хөөрхөн охин намайг тоох гэж үү? хараал ид гэж мөнгөтэй ч байсан болоосой. Тэгсэн бол ганган машиндаа уриж суулгаад хотоор давхихгүй юу? хэмээн бодож байтал хаалгаар гараад явчихлаа. За яасан ч дүүрч гэж бодоод араас нь гүйн гарвал бараа сураггүй алга болсон байв. Нэгэн залуу ирэн мөрнөөс угзрах үед гайхан архал хамгаалагч залуу гарнаас нэг юм булаагаад цохих гэж гараа далайсанд сандран хөөе байж байгаарай яасан билээ!? гэх мөчид нүдний үзүүрт өнөөх нууц гэсэн ном зурсхийн үзэгдэв. Аан тийм байж яарахдаа номыг нь бариад гарад ирж гэж бодох төдийд нүүрэнд хүчтэй нударга буулаа. Баруун нүд халуун оргиод явчихав. Өнөөх хамгаалагч дийлсэн баатар мэт пээдгэр зогссоноо эргээд алхав. Энэ үед дотор буцлах шиг болон учрыг нь ололгүйгээр шууд цохисонд нь уур хүрэн араас нь үсрэн жийгээд хана мөргөн унахад нь хэд хэд өшиглөглөсөнөө хувцаснаас зуурах, гарнаас маажих, аймшигтай хашгирах зэрэгт гэнэт ухаан орон юу хийж байгаагаа ухааран гарж зугтав. Өнөөдөр чинь яачихсан өдөр билээ. Ингээд Интерт ахин орж ирэх эрхгүй болдог юм байж. Хурдхан шиг машиндаа суугаад хэрэгт орчихгүй юмсан гэсэндээ болгоомжтой явсаар гэртээ оров. Гадуур гарах хүсэлгүй болжээ. Хамаг хувцасаа тайлж чулуудчихаад орондоо орон хэвтлээ.
Өнөөх охины талаар мөрөөдөн хэсэг хэвтсэний дараа гүн нойронд автан унтсан байлаа.

Дараагийн өдөр нь ч гадуур гарсангүй. Харин орой нь машиндаа бензин дүүргээд Налайхыг зорилоо. Явсаар ирвэл бас л өнөөх ганган машинууд байхаас гадна. Хаа сайгүй майхан үзэгдэнэ. Гэнэт шөнө унтах майхан ... ядаж л мишок авахаа мартсанаа санав. За яахав машиндаа унтаж сураагүй биш гэж бодсоор очвол цаахан талд нь бас баахан эксэл, соннота, элентра этэр байхыг ажиглав. Өмнө нь минийхээс өөр ийм машин тийм олон байдаггүй байсандаа яагаад өнөөдөр ийм олон байдаг билээ хэмээн бага зэрэг эргэлзсэн боловч удалгүй Баагийтай тааралдаад мартаж орхив.

-- Сайн уу?
-- Яасан орой ирж байх юм.
-- Өө зүгээр л сонирхох гээд л ...түүнээс биш нээх шоудах хүсэл ч алга байна шүү.
-- Яагаад байхгүй гэж...ийм сайхан хүүхэнүүдийг тийм олноор харахгүй шүү.
-- Тэр ч тийм шүү...гэхдээ би нээх бүжиглээд байдаггүйн.
-- Угаасаа эрэгтэй нь хэзээ нээх бүжиглэж байсийн гол нь өгзөгөө сайн хөдөлгөх л хэрэгтэй.
-- За тэгээд яаж уралдах билээ.
-- Тэр үү!? одоо сайхан зугаацацгаая. Алив наашир би чамайг танилцуулъя.
....
Сайн уу? охидоо...энэ шинэ залуу сайхан давхина шүү дээ...танилцахыг хэн хүсэж байна. Нэг эмэгтэй тэгээд хэр сайн давхидаг юм бэ? хэмээн доороос нь дээш гүйлгэн ширтэхэд Баагий Монгол морь л гэсэн үг гээд инээд алдсаар явж одов. Би ч юу ярихаа мэдэхгүй хэсэг дуугай зогсож байгаад яваад өглөө. Өнөөх эмэгтэйчүүд намайг явсан эсэхийг анзаарсан эсэхийг ч мэдсэнгүй. Яагаад ч юм бэ!? Өчигдөрийн зодооноос болж сэтгэл тавгүй байлаа. Аль эсвэл өнөөх хянагч охиноос болсон ч байж магадгүй. Түүнийг хайгаад олсонгүй. Тэгээд эцэст нь амрахаар машинаа зүглэлээ. Залуучууд хойно бужигналдсан хэвээр л. Шөнийн турш ийнхүү шоудсаны эцэст үүр хаярах үер сая нэг намжив.

Бүрээн дуу аймшигтайгаар цуурайтахад цагаа харвал 9н цаг болж байлаа. Анхаар оролцогчид ирж бүртгүүлээрэй гэж хэн нэгэн нь цагаан хоолойгоор бархирна. Баагий биш нь лавтай. Өндийн босоод дуу гарж байгаа зүгт очвол бараг хүн байсангүй. Модон ширээний ард нэг эмэгтэй суужээ. За анхны оролцогч май энэ дугаар чинь машиныхаа дугаарыг энд бич. За бүртгэл дуусахаар дүрмийг зарлах болно. Үүнээс хойш тасралтгүй бүртгүүлээрэй хэмээн орилсоор 11н цаг болов. Бүгд шартаад босох тэнхэлгүй байгаа бололтой одоо уралдвал ч би түрүүлэх нь гарцаагүй хэмээн баярлан бодож байлаа. Тэгтэл ашгүй бүртгэж дууслаа дүрэмээ танилцуулах гэж байна хэмээн зарлав.

Нийт 45н оролцогч бүртгүүлсэн байна. Эхний ээлжинд бүгд холын харайлт хийх бөгөөд хамгийн хол харайсан 20н оролцогч цааш өрсөлдөх болно гэв. Бүүр будилж орхилоо. Энэ чинь хүн уралдах гээд байна уу? машин уралдах гээд байна уу?

Дараа нь шалгарсан 20н оролцогч мэлхий харайх бөгөөд үүнээс 10 нь шалгарна. Үүний дараа шалгарсан 10н оролцогч муур хулгана болно. Хамгийн сүүлд үлдсэн нь ялагч болох бөгөөд нэг сая төгрөний шагналтай хэмээн зарлав. 1 сая. Хэрвээ түрүүлчихвэл саятан болох нь. Хэдхэн өдөрийн дотор хэдэн саятан болчихвоо хэмээн дотроо бодон баярлаж байлаа. За оролцогчид цугларна уу? 10мин дараа 1 дугаараас эхлэн тэмцээн маань эхлэх болно гэлээ. Юу билээ би чинь нэг шүү дээ бэлдэх хэрэгтэй гэсээр бушуухан босож суудлаа засаж толио янзлаад гарааны газар очиж зогслоо. Гэтэл машинууд зэрэгцэн зогссонгүй харин өнөөх хуучин муу гэж хэлж болох машинууд араас эхнэн зогсов. Урд талд шув шулуун зам харагдаж агаад нилээд зайтай бараг 200м газар нэгэн налуу үзэгдэнэ. Тэгтэл Баагий цагаан хоолойгоор за үзэгчидээ бооцоогоо тавиж эхлээрэй. Одоо эхний оролцогч маань шинээр хүч түрэн орж ирж байгаа сүүлчийн тэмцээнд 3т орсон эр билээ. За дохио өгөхөөр давхиад харайгаарай гэлээ. Би одоо л ойлгов. Тийм байна үнэхээр харайх байж. Яагаад гоё машинууд байхгүй муу машинууд ороод байсанг нь ойлголоо. Аргагүй шүү дээ харайна гэдэг бол галзуурал. Яаж машин харайж уралдах болж байна. Энэ үед пан хийх дуу гарлаа. Би хөдөлсөнгүй тэгтэл Баагий оролцогч нэг удаа сануулга авах эрхтэй. Нэг сануулга. Манай хүн айсан бололтой. Манайхаан дэмжээд өгөөрэй хэмээвэл уухайлах дуу хадлаа. Хоёр дахь удаагаа пан. Сая төгрөг хэмээн бодоод машинаа асаан хаазаа гишгэлээ. 1...2...3...4...5...гээд налуу дээр тулан ирлээ. Нүдээ аниад хаазаа байдгаараа гижгэвэл моторын хүнхнээн ганцхан сонсогдож байв. Тэгсэнээ хормын төдийд газарт унан хүчтэй доргиод шарвахад гайхан харвал элсэн дунд зогсож байв. Машинаа унтраан гарж харвал налуугаас үргэжлэн баахан элс шороо асгасан байх ажээ. Хэдэн хүн гүйж ирээд машины арын дугуйн хэв байгаа газрыг хэмжин нөгөө хэд нь машиныг маань ширэн гаргав. Тэгээд ахиж замыг тэгшилээд туг дохилоо. Энэ үед ахин пан хийх нь бүдэгхэн дуулдаж өөр нэгэн машин барайнаас гарж ирэв. Энэ үед тэнгэрт нэг юм сонсогдох шиг болоход гайхан харвал нисдэг тэрэг байлаа. Хэн нэгэн гар даллахыг ахиулан харвал Баагий сууж байв. Барианы газар оролцсон машинууд эгнэн зогсох агаад одоогоор миний машин нэг дугаартай байлаа. Энэ талд нь бас баахан залуучууд зогсоод зураг аван хашгиралдана. Өсгөгчийн дуунаар Баагийн яриа тодхон сонсогдоно. Өнөөх хэдэн залуучууд мөн л хэмжээ аван замыг засаад дохио өгвөл 3 дахь машин гарав. Ингээд 4...5...6...гэх мэт машинууд гарж байлаа. Энэ хооронд машин дээрхи тоонууд ч өөрчлөгдсөнгүй. Гэтэл 7 дахь машины дараа миний дугаар хоёр болж бусад машинууд ч нэг, нэг байраар ухрав. Ингээд Машин дээрхи дугаар нь байр эзлэлт болохыг мэдлээ. Одоогоор 2т явж байна. Ахиад 18н машин урд орж болно. Хаа ч байсан юм билээ...

40 дэх машин барианаасаа гарлаа. Миний байр 15 хүртэл ухарсан байв. Хэрвээ энэ бүх машинууд минийхээс хол үсрэх юм бол бич будаа болох нь дээ. Мэдсэн бол банкаа дэмий дүүргэж ядаж хэдэн см ч гэсэн хол харайхгүй юу хэмээн бодож байтал 40дэх машин ч харайлаа. Харин байрнууд өөрчлөгдсөнгүй. Ингээд би аврагдах боломжтой боллоо. Одоо дараагын мэлхий харайх гэж юу болохыг л мэдэх үлдлээ. Ямар ч байсан бас харайх л бололтой. Машинаа эвдчихгүй л юмсан. Цагаа харвал аль хэдийн 4н цаг болжээ. Ийш тийш идэх юм хайн харвал холгүйхэн шиг нэг майхан хоолны газар гэсэн бичигтэй байв. Түрүүнээс хойш шарсан махны үнэр үнэртээд байсан эндээс байжээ. Хүмүүс л авичирсан юм байх гэж бодоод байсан чинь хэмээн бодсоор явж орлоо. Дотор нь хоёр жижиг ширээ тавижээ. Нэгэн дээр нь суувал За юу авах уу? гэх танил дуу сонсогдсонд гайхан харвал хянагч охин байв.

________________________________________
Songodog

жоохон уралдааны адал явдал багатай болчих шиг боллоо. Гэхдээ дандаа аймаар байна гэж юу байсийн тэ гээлүү /өөрийгөө өмөөрөх/

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.25.10 8:12 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Гудамжны уралдаанч (6)
Түрүүнээс хойш шарсан махны үнэр үнэртээд байсан эндээс байжээ. Хүмүүс л авичирсан юм байх гэж бодоод байсан чинь хэмээн бодсоор явж орлоо. Дотор нь хоёр жижиг ширээ тавижээ. Нэгэн дээр нь суувал За юу авах уу? гэх танил дуу сонсогдсонд гайхан харвал хянагч охин байв.

Аан нөгөө юу хэмээн дүлэгнэн байтал өөр нэгэн хүн орж ирсэн тул ширээн дээр цэс орхичихоод яваад өглөө. Араас нь нүд гүйлгэвэл нарийн тайл нь гайхалтай харагдахын дээр жижигхэн булчинлаг өгзөг нь яг таарсан мэт харагдана. Алхаа нь хөнгөхөн агаад хурдан ажээ. Саяны орж ирсэн залуу булчин шөрмөс болсон сайхан залуу байх боловчиг нүүр нь нэг л хүйтэн зэвхий даан үзэгдэнэ. Нүдэнд нь бяцхан оч үзэгдэх нь харваас сайхан бүсгүй харсандаа баярлах эр хүний төрх байв. Ахин элдэвийг бодолгүйгээр хоолны цэсэнд анхаарлаа төвлөрүүлэн харвал нээх сүртэй олон юм ч байсангүй. Хуушуур, бууз, шорлог, хоргог, боодог гэх мэтчилэн дан мах голлосон хоолнууд үзэгдэнэ. Хоргог, боодог нь халширмаар үнэтэй байсан тул сурсанаараа хуушуураа идэхээр шийдэн нүдээрээ өнөөх хянагч охинийг хайвал алга болжээ. Харин өнөөх сүүлд орж ирсэн залуу их л сонин баясгалантай сууна. Тэгж байтал хэн нэг нь хоолой зассанд гайхан харвал Баагий зогсож байв. Чи энд идэж байгаа юм уу? алив явъя хамтрагчин ажлагч саятанаа энд хооллуулахгүй шүү хэмээн гарнаас чирэн гарах үед хянагч охинтой тааралдав. Гэвч хэн нь ч юу ч дуугарч чадсангүй. Тэгээд өнгөрлөө. Магадгүй тэрэнд яриаг байх зүйл байхгүй байсан ч байж болох юм. Харин надад хар мянга байлаа.

Тэндээс гарсаар холгүйхэн шиг үзэгдэх бас нэгэн майхан дээр очвол баахан залуус ширээ тойрон сууцгааж байлаа. Баагий бүгдтэй нь чангаар мэндлээд намайг дагуулсаар ширээний төгсгөлд очин суув. Тэгтэл нэг бүсгүй ирж юу уух уу? гэж асуугаад явж одлоо. Баагий хеникэн авсан бол би жүүс авав. Ямар нэг байдалаар алдаа гарган ялагдахыг хүсэхгүй байлаа. Баагий ч тоосонгүй. Тэгээд ойр зуурыг ярилцан суусаар байж байтал хонх дуугарахад цагаа харвал 5н цаг болж байв. Баагий мөрөн дээр алгадаад за дараагийнхаа уралдаанд ороход бэлэн болоорой би түрүүлээд явлаа гэсээр гарж одов. Би ч араас нь яаран гарвал барианд байсан машинууд нэг нэгээрээ хөдлөн уралдааны гараа өөд зүглэж байв.
Энэ удаа анхны авсан дугаараараа бус өмнөх уралдааныхаа дараалалаар эгнэн зогсчээ. Би 18д зогсож байв. Ард минь хоёрхон машин. Энэ янзаараа бол яагаад ч түрүүлж чадахгүй нь дээ.

Анхаараар! Анхаараарай! манай 2 дахь уралдаан эхлэхэд бэлэн боллоо. Ингээд та бүхэнд уралдааныхаа дүрмийг танилцуулъя. Эхний удаад зүгээр л харайсан бол энэ удаа арай өөр цагирган дундуур орж харайх болно. Амжилттай харайж чадсан нь шалгарсаар байх бөгөөд тэмцээн 10н оролцогчтой болох хүртэл үргэлжлэх болно. Эхний ээлжинд цагираг харайх тавцангаас бага зэрэг зүүн гар тийшээгээ болсон байгаа тийм болохоор шулуун харайгчид минь хазгай харайгчид болох нь дээ. За ингээд мэлхий харайх тэмцээнээ эхэлье хэмээн зарлав. Миний толгой эргэж гүйцлээ. Арайч дээ...энэ бүхэн чинь уралдаан гэсэн мөртлөө яагаад ийм сонин экстрем спорт шиг сонин харайх юмнууд өгөөд байна аа!? Тэгээд ч яаж далий харайх болж байна хэмээн бодож гарав. Пан хийх дохио нэг нэгээрээ дараалсаар л Баагий ямар нэг үглэнэ. Гэвч миний анхаарал өнөөх бүх хачин асуултуудад ороогдсоор байсан тул юу ч ойлгосонгүй. Нэг мэдэх л миний өмнөх машин харайх болчихсон байлаа. Эхлээд баруун гар тийш бага зэрэг хазайсанаа эргээд зүүн гар тийш даран харайх тавцанг зүглэн хурдлав. Явсаар яг харайх үедээ хэтэрхий зүүн тийш дарсан бололтой хэтэрхий зүүн тийш хазайн харайхдаа хажуу тийш эргэн үзэгдэв. Тэгсэнээ газар буухдаа тэр чигтээ эргэлдэн онхолдов. Бүгд чимээгүй болов. Өнөөх онхолдсон машин руу баахан хүн гүйж яваа үзэгдэв. Би юу бодохооо мэдэхээ болилоо. Бүсээ чангалан бэхэлсэн эшээ ахин шалгаад байтал Зүгээр байна. Урагдагч маань зүгээр байна хэмээх Баагийгийн дуу тэнгэрт хадахад үзэгчид бүгд уухайлан хашгирав. Барианы хэсгийг цэвэрлэж дууслаа. Ингээд миний харайх ээлж болов. Амьдралын минь хамгийн урт 5н минут. Бүх л зүйлс хэтэрхий хурдан яваад байх шиг санагдана. Бариан дээр ажлаж байгаа хүмүүсийг удаан хөдлөөсэй чөтгөрт илбэдүүлсэн мэд юунд ингэж хурдан хөдлөнө вэ? хэмээн дотроо хараана. Болимоор ч юм шиг...гэхдээ сая төгрөг гэж бодохоор бие минь зугтаад явчихаж чадахгүй байлаа. 18р удалдаанч бэлдээд ... Пан...Консоо суллаж хаазаа нэмээд ... консоо гишгэж хаазаа болиод 2...ахин хаазаа нэмж хурдалаад эргээд консоо гишгэж 3 ... нэг мэдэхэд 5даа орох үед харайгч дээр тулж ирсэн байлаа. Гэтэл машин маань эгц урагшаа явсаар л хоёр гараа солин жолооноосоо атгаад байдгаараа зүүн тийш нь даран биерээ хүртэл бага ч гэсэн эргүүлэх гэж хичээх мэт хажуу тийшаа дарлаа. Машиний бөгс урагш шидэгдэж байгаа нь мэдрэгдэж байлаа. Хэсэг хугацаанд цаг хугацаа зогсох мэт санагдан өмнөх урагдагчийн хэрхэн онхолдсон дүр зураг нүдэнд үзэгдэх шиг болов. Гэвч одоо нэгэнт өнгөрсөн тул энэ чигээрээ л байх хэрэгтэй хэмээн өөртөө хэлээд жолооноосоо улам чанга атган хаазаа улам чанга гишгэлээ. Машин маань орь дуу тавих мэт муухай чарлаад пад хийн газар унав. Шарвасан чигээрээ бөгс маань урагш шидэгдсэн тул жолоогоо улам зүүн гар тийш даран тоормозоо давхар гишгэлээ. Тэртээд хүмүүсийн дуу алдах сонсогдоно. Нүдээ тас аньчихаад нээвэл машин маань аль хэдийн зогссон байлаа. Ямар нэг байдлаар ер бусын зүйл мэдрэгдсэнгүй. Хэн нэгэн гүйж ирэн хаалга онгойлгоод намайг гаргалаа. Цэвэр агаар ямар сайхан юм бэ!? гэж өөртөө шивнээд машинийхаа зүг нүд гүйлгэн харвал арынх нь дугуй авах юмгүй хага үсэржээ.

Хэсэг тайвширсаны дараа цэвэрлэгч нар машинийг маань тавьсан газар очин машинаа үзвэл нэг л үхмэл мэт үзэгдэнэ. Эргэж тойруулан харвал аз болж нэг л дугуй нь хагаржээ. Солих дугуйтай явдаг минь яамай хэмээн бодсоор машин дотроо суулаа. Асдаг болов уу? үгүй болов уу? хэмээн санаа зовсоор түлхүүрээ эргүүлсэн боловчиг юу ч болсонгүй. Нүднээс нулимс гарах шиг боллоо. Аз сорин байж нэг сая төгрөгний төлөө уралдсан биш хайран машинаа эвдэлчихлээ хэмээн бодохоос дотор харлана. Тэгээд урамгүйхэн босож юу ч гэсэн дотрохийг нь харъя гэж бодоод хамрыг нь сөхөн харвал онцын гажиг харагдсангүй. Гэнэт нүдэнд нэг юм туссан нь аккумлаторын нэг утас нь салчихсан байлаа. Бушуухан залгаад найдвар өвөрлөн бушуухан шиг машиндаа ороод түлхүүрээ эргүүлвэл. Өнөөх л янзаараа хүржихнэг моторынх дуу сонсогдов. За яамайдаа ахиад нэг л уралдаан тэгээд бүх юм дуусна гэж өөртөө үглээд бариан дээр очвол сүүлчийн машин өнөөх том цагирагыг тэр чигээрээ очиж мөргөөд газар унаж харагдав. Шүүгч дээр очвол намайг харсанаа машин чинь ажлаж байна уу? хэмээн асуув. Би ч итгэлтэйгээр тэгэлгүй яахав гэвэл Өө тэгвэл 11н машин гэсээр амандаа үглэх нь сонсогдлоо. Ахин харайна гэхээс дотор харанхуйлан ухаан балартах мэт болов.

За үзэгчидээ... энэ давааг амжилттай давсан 11н машиндаа баяр хүргий. Дугаар нь гэвэл 1,2,4,5,6,7,13,14,15,16,18 дугаартай машууд болно. Уул нь дүрэм ёсоор эд нар ахин харайх ёстой боловчиг энэ төрөл хэтэрхий аюултай гэж үзээд нэгэнт 11н машин байгаа болохоор дараагийнхаа үед орохоор шийдлээ. Нөгөө талаас та бүхэн энэ уралдааны бичлэгийг авахыг хүсвэл Тэмцээний дараа 1999 утсанд залгана уу? Баярлалаа. гэх сонсогдсонд сэтгэл уужраад явчихлаа. Өнөөх айж байсан бүхэн маань ард хоцорлоо. Гэхдээ муур хулгана нь одоо яадаг юм болдоо. Арай л цуг харай гэж алахгүй байлгүй дээ хэмээн бодсоор өнөөх хянагч охиныг ахин нэг хармаар санагдан хоолны газрын майхан дээр очлоо. Ширээнд нь суугаад нүд бэлчээн хүлээвэл ширээний ард суух нэг эмэгтэй бохио байдгаар нь дугарган идэх юм байхгүй ээ. Уух юм л байна. Ирээд аваарай гэв. Бохины жалир жалир гэх дуу , өнөөх бүсгүй байхгүй байсан уур хүрэх мэт болсон майхныг хурдхан шиг орхин одлоо. Тэгээд түүнтэй тааралдаж магад хэмээн бодоод барианы газраар эргэлдсэн боловч хаана ч харагдсангүй. Гэтэл за уралдаанд оролцогсод Гарааны хажууд байх хөх асрын дэргэд цуглаарай гэх зарлал явж сонсогдов. Гайхан явж очвол. Баахан шаар үлээн тависан нэгэн майхан байлаа. Яах гэж байгаа юм бол хэмээн бодон асуучих хүн хайн эргэн тойрноо харвал бүгд л эмэгтэйчүүдтэй, найзуудтайгаа, эсвэл хэн нэгэнтэй яриад намайг анзаарах хүн байсангүй. Би л ганцаараа ирсэн мэт санагдахад гэнэт аймаар ихээр ганцаардах шиг болсонд гүнээр санаа алдлаа. Энэ үед Баагий майханд хүрч ирээд за тэгэхээр хүн болгон 3н ширхэг шаар, нэг ширхэг скоч авж шаарнуудыг машиныхаа арын хэсэгт бэхлээд хянагчид шалгуулаад гараанд дээр ирнэ үү! гээд яваад өгөв. Би ч харж харж байгаад хамгийн том гэсэн 3ыг нь авчихаад машиныхаа ард дараалуулан скочдов. Гэтэл хүмүүс машиныхаа ард энд тэнд дээр доор гэх мэт скотчидхоос гадна. Дандаа жижгэвтэрийг авсан үзэгдсэнд нэг л сэжигтэй юм шиг санагдсан боловч хүнээс асуухаас залхууран тэр чигт нь орхилоо. Ингээд хянагч дээр нь очвол цааш явах дохио өгсөнөөр гараанд дээр очиж зогсов. Машинууд ч нэг нэгээр нэмэгдэн ирж байлаа.

За тэгэхээр манай 3р тэмцээн эхлэх боллоо. Энэ бол та бүхний дуртай муур хулгана билээ. Ингээд дүрмийг хурдхан тайлбарлая. оролцогч бүрийн машиний ард 3н шаар бэхлээтэй байгаа бөгөөд нэгнийгээ хөөж энэхүү шаарыг нь хагалах ёстой билээ. Тэгээд мэдээж хамгийн сүүлд үлдсэн хүн ялагч болох болно. Тугаар тэмдэглэсэн талбайгаас гарсан тохиолдолд нэг шаарын торгуультай бөгөөд шууд хиймэлээр хасагдан бодогдоно. Өөрөөр хэлвэл талбайгаас нэг удаа гарсан бол нэг шаартай үлдэх үедээ талбайг чөлөөлөх болно. Оролцогчидод анхааруулах нь шааргүй болчихоод талбайг чөлөөлөлгүй өөр хүний шаарыг хагалвал 200н мянгаар торгох болно. За ингээд уралдаан маань эхлэхэд бэлэн боллоо. Оролцогчид дохио өгөх бүрт нэг нэгээрээ талбайд орно уу!

Пан гэх өнөөх танил дуу ч дуугарлаа. Хамгийн эхэнд зогсож байсан бич шаараа хагалуулчихгүйн тулд хурдлан давхисаар гараанаас холдов. Шаар бэхлэж байхдаа хүмүүс яагаад өөр өөр газар зоогоод байсанг сая л ойлгож. Хүнээс асуулгүй нэрэлхэсэндээ өөрийгөө хараан байлаа. Хэрвээ мөргүүлэх л юм бол 3н шаараа нэг доор алдах аюултай болжээ. Болгоомжтой л байх хэрэгтэй.

Энэ үед дараагийн машинууд нэг нэгээрээ талбайд орж ирж байлаа. Гэвч хэн нь ч түрүүлж хөдөлгөөн хийхийг урьтал болгохгүй байв. Ингэсээр Сүүлчийн 11 дэх машин орж ирэх үед За давхиад...хамгийн олон шаар хагалсан нь хагалсан шаарныхаа тоог 100н мянгаар үржүүлсэн мөнгө авахаа мартваа хэмээн хашгирав. Энэ үед бүгд уалангассан мэт машинаа орлилдуулан давхиж гарлаа. Хараал идэ гэж бүгдийг нь хагалчих юмсан тэгвэл 3н сая төгрөг ... хараал ид хэмээн амандаа үгэлсээр хамгийн ойр үзэгдэх элентраг зүглэн давхив.

_______________________
Songodog

компьютэрийн гар эвдэрээд оруулж чадахгүй байсаар байгаад вагаасаа бага зэрэг хоцорчихлоо. :) Та бүхэнд мэлхий харайх таалагдсан гэж найдаж байна. Гэхдээ туршиж үзэхгүй байхыг хүсье. Аюултай болоод л ахин 11н оролцогчийг уралдуулахаа болисон шүү дээ. Харин муур хулгана хоёр маань алалцах бололтой.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Last edited by Songodog on Jun.26.10 1:39 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.05.10 12:25 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Гудамжны уралдаанч (7)

Хурдлан хурдалсаар өнөөх элентраг гүйцдэгийн даваан дээр гэнэт бөгс шарваад явчихлаа. Гайхан харвал өөр нэг соната хажуу бөөрнөөс мөргөчихсөн байв. Ингээд ганцаараа бус 11үүлээ уралдаж байгаагаа саналаа. Нисдэг тэрэгнээс тасралтгүй хашгирах боловчиг ямар нэг байдлаар шаараа хагалуулсан талаар ярисангүй. Санаа бага зэрэг амарсан боловч араасаа нэхэн хөөх сонатагаас яаж зугтахаа бодоод бодоод олж чадахгүй байлаа. Яг энэ үед урдуур баруунаас зүүн рүү нэг эксел хурдлан өнгөрөх үед араас нь нэг соната хөөж яваа харагдав. Тэгэнгүүт нь жолоогоо шууд зүүн гар тийш эргүүлэн өнөөх экселийг дагалаа. Энэ үед ард хоёр машин мөргөлдөх дуу сонсогдох үед арын толиндоо харвал нэхэн явж байсан хоёр соната хоорондоо мөргөлдөн зогссон байв. Жолоогоо бушуухан шиг эргүүлэн завшааныг ашиглаад шаарыг нь хагалчихъя гэж бодон жолоогоо эргүүлтэл аль хэдийн оройтсон байлаа. Өөр хоёр машин ирээд 3н шааруудыг нь бүгдийг хагалчихсан байв. Ингээд тоглолтноос хоёр машин хасагдаж 9н машин үлдлээ. Харин нөгөө хоёр мөргөгч этгээдүүд 3,3н шаар хагалсантайгаар шаар хагалалтыг түрүүлж эхлэв.

Баагий нисдэг тэргэн дотроос доороо явагдах уралдааныг ажиглан тасралтгүй шулганана. Харин хажууд нь камер барисан 3н хүн суугаад боломжтой бүх л өнцөгөөсөө бичлэг хийн бүх уралдааныг бичиж авахыг хичээж байлаа. Энэ үед нисгэгч болон хажууд нь суух нэгэн этгээд хоёр ийнхүү хөөрөлдөнө.

Нисгэгч -- Эд нар ч мөнгөний төлөө нэгнээ алахаас буцахгүй нь ээ?
Хажуугийн хүн -- Мөнгө тийм ч чухал биш байхдаа.
Нисгэгч -- Тэгвэл үлийгээ хийж машинаа эвдлэн байж ингэж уралдах гэж?
Хажуугийн хүн -- Нэр төр, алдар гээд бүгд араас нь дагалдана. Харин мөнгө бол зүгээр л завсарын хавчуурга. Уралдааныг сонирхолтой болгох гэсэн зүйл.
Нисгэгч -- Чи тэгээд эд нар зүгээр зугаацах гэж л уралдаж байгаа гэх гээд байна уу?
Хажуугийн хүн -- Зарим нь зугаацах гэж, зарим нь талхны мөнгөө олох гэж, зарим нь ямар нэг охиныг найрах гэсэндээ. Гэхдээ бүгд энэ уралдааныг зохион байгуулагчидын л төлөө уралдагчид.
Нисгэгч -- Айн? Уралдааныг хэн зохион байгуулдын? энэ чинь зүгээр л залуучуудын сонирхолоороо хийж байгаа зүйл биш юм уу?
Хажуугийн хүн -- Тэгсэн бол ингэж нисдэг тэргээр чи бид хоёр нисэж байх байсан гэж үү?

Энэ үед нэг машин агаарт эрдэж эхлэв. Юу болсон бэ? юу болсон бэ? гэвэл бичлэг хийгчидээс нэг залуу нь яг дугуу нь хагараад шарваж эхлэж байтал араас нь хөөж байсан машинтай цуг хажуугаас нь нэг машин зэрэг мөргөчихлөө. Тэгсэн чинь л үсрээд явчихлаа. Энэ хэсэг ч овоо их мөнгөний уурхай болно доо хэмээн хөхрөв. Энэ үед Баагий анхаар уралдаан завсарлалаа. Анхаар хэмээн уралдаан зогссон тул бүх уралдагчид зогсоно уу! онцгой тохиолдол хэмээн бархирав. Хэдийгээр бүгд зогсох хэрэгтэйгээ мэдэж байсан боловч муу санаалан бусдаасаа холдон аль болох талбайн захад очин зогсов. Тэгээд харвал талбайн голд буруу харсан нэг машинаас хар утаа олгойдож байлаа. Арай кино дээрхи шиг дэлбэрчихгүй байгаа хэмээн нүдээ бүлтийлгэн байтал өнөөх цэвэрлэгчид гэгдэх эрчүүд гүйлдэн ирж жолоочийг гаргаад машиныг хөөсөөр булхав. Дараа нь трактороор чирэн талбайгаас гаргалаа. Хэдийгээр битгий дэлбэрээсэй гэж бодож байсан боловчиг кинон дээрхи шиг сүртэй юм болдоггүйд нь бага зэрэг сэтгэл гонсойх мэт болсонд өөрөөсөө айх мэт болов. Одоог хүртэл 3н машин хасагдаад байна. Харин 3н машин 3,3н шаар хагалсан үзүүлттэй явж байна. Хасагдсан машинуудын дугаар 4,14,16. Шаар хагалсан машинуудын дугаар 1,2,6. За жолоочид мотороо асаагаад нэг хоёр гурав. Урагшаа...хэмээн Баагийгийн дуу хадахад бүгд нэгэн дуугаар машины орилолдуулан нэгэн рүүгээ улангассан мэт довтоллоо. Бүгд дотроо хэрвээ хурдхан шиг ахин шаар хагалахгүй бол өөрт нь юу ч үлдэхгүй нь гэж бодож байлаа.

Өмнөх хэсгээс сурсан юм бол одоохондоо аль болох шаар хагалах гэлгүй бусдад мөргүүлчихгүй байх нь хэрэгтэй гэж дүгнэсэн болохоор аль болохоор бусдаас зай барин тодорхой булангийн хэсгүүдээр тойрон эргэлдэж байтал нүдэнд хөөцөлдөх хоёр машин туслаа. Арын машин нь юу юугүй урд талынхыгаа гүйцээд мөргөчих гээд байгаа юм шиг харагдав. Тэгэнгүүт нь гэнэт тэр зүг жолоогоо эргүүлэн хурдаллаа. Гэтэл яг бодсоноор болж өнөөх нэхэн хөөгч машин өмнөх машинаа яг араас нь мөргөөд зогсчихов. Тэгэнгүүт нь бөгсийг нь хажуугаараа хамаад 3н шаарыг нь тасалчихав. Ингээд зүгээр байж байгаад 3н шаартай болчихлоо хэмээн баярлаж байтал аймшигтайгаар орилох моторын дуу ард хадсанд толиндоо харвал сая шаараа хамуулсан соната талбайгаас гаралгүй намайг чиглэн айсуй үзэгдэв. Жолооч нь үнэхээр ууралсан бололтой хазаа тултал нь гишгэн мотороо орилуулах нь сонсогдоно. Гэтэл түр тар хийгээд явчихсан нь хэдэрхий өндөр хааз өгсөнөөс болоод мотор нь эвдэрсэнийг илтгэнэ. Жолоо ч нь машинаасаа гарж ирээд араас хараал тавиж үзэгдэнэ. Тэгтэл өөр нэгэн машин зогсож чадалгүй байсаар өнөөх машиныг ирээд бөгсийг нь хамж одлоо. Жолооч нь зөн совингоороо аюулаас харайн холдсон бололтой хувцасаа гөвсөөр босож ирэх нь үзэгдэнэ. Яг энэ үед зогссон сонатаг мөргөөд зогсчихсон байсан элентрагийн араас нэг эксел нилээдн аажуухандуу давхисаар 3н шаарыг нь хагалав. Тэгтэл ахин түр завсарлах зарлал хадлаа. Бүгд урдын адил талбайн төвөөс холдон зогсов.

За үзэгчид болон оролчигдоосоо олон дахин зацсарлаж байгаад хүлцэл өчье гэхдээ бид нарын хамгийн чухал болгодог зүйл бол хүний амь билээ. Тийм учир та бүхнийг бид бүхэнтэй хамтран ажилна гэдэгт итгэлтэй байна. Энэ удаа өмнөх дээр нэмж 2,5,7 дугаартай машинууд хасагдлаа. Харин 2 дугаартай машины жолооч хэдий хасагдсан боловч тоглоомын дүрмийг зөрчин өөрийг нь тоглоомоос гаргасан оролцогчийг хөөж байгаад энэхүү ослыг үүсгээд байна. Тэгээд 2 дугаартай машин дүрэм зөрчсөн хэргээр торгууль хүртлээ. Харин шинээр 18 дугаартай машин 3н шаар хагалж шаартангуудын эгнээнд орсон бол 6 дугаартай машин өмнөх дээрээ ахин 3ийг нэмж нийт 6н шаартай болсоноор шаартангуудыг тэргүүлэх болов. Одоо 1,6,13,15,18 дугаартай машинууд үлдлээ. За уралдаандаа эргээд орцгооё. Эхэл хэмээн хашгирав. Өмнөхөө бодвол одоо хамаагүй цөөхөн машин үлдсэн байлаа. Тийм учир бүгд нэг нэгнийгээ чөлөөтэйгөөр хянаж чадаж байв.

Үзэгчидийн дундах боцооны төвийн хажууд 3н залуу ярилцана.

-- Хараал ид гэж. Тэнэг Болдоо хасагдчихлаа шдээ.
-- Харин тийн муу матар чинь би түүн дээр 500г тавичихсан байсан шдээ.
-- Чи яах гэж тийм ихийг тависийн?
-- Яахав дээ. Өмнөх сорилууд дээр тэр чинь овоо л давхиад байсан шдээ.
-- Харин чи энэ 18 дугаартай шинэ залууг юу гэж бодож байна?
-- Овоо л давхидаг юм шиг байна лээ. Хүнээс сонсохнээ энэ хөтлөгч Баагийгийн хүн гэсэн шүү!?
-- Тийм үү? тэгвэл бараг түрүүлэх нь тодорхой юм биш үү?
-- Магадгүй л юм. Гэхдээ энэ 6 дугаар чинь нөгөө Нямаа шдээ.
-- Тийм үү? Тэгээд чи Болдоо дээр тавиж байхаар Нямаа дээр тавихгүй яасан юм бэ?
-- Үгүй ээ!? харин би сая л мэдсэн байхгүй юу тэгээд ахиж тэрэн дээр тавих гээд энд иржийхад.
-- Хэрхүн мэдэж байгаа бол? цөөхөн хүн мэдэж байгаад тэгээд Нямаа төрүүлчихвэл ч сайхан авандаа айн!?
-- Тэгвэл өнөөдөр тасарнаа...хаха

Энэ үед өрсөлдөгч 5н жолооч нэг нэгнээ хянан нээх шунахайрахгүйгээр нэгнийгээ хөөж байлаа. Учир нь хэрвээ хурдан хөөж байгаад мөргөчихвөл нэг бол онхолдоно эсвэл хурдаа алдаад тэгээд өөрөө шаараа хагалуулна гэдгээ мэдэцгээж байв. Би харин харцаараа 13,15 дугаартай машинуудыг хайж байлаа. Учир нь хэрвээ одоо хүрэл шаар хагалаагүй бол тийм ч туршлагатай оролцогчид нь биш хэмээн бодож байв. Харин 6 дугаарыг хэрхэн сүүлийн 3н шаараа авахыг харсан тул болгоомжлон аль болох зай бариж байв. Гэтэл 6 дугаарын хөөж байгаа машин нь 15р машин болж таарав. Харин нөгөө талд 13 дугаартай машин 1 дугаартайг араас нь салахгүй дагаж явлаа. Оролцогчдын тоо сондгой үлдсэн тул ямар нэг бурханы ивээлээр би ганцаараа хоцорсон байв. Ингээд боломж олдвол 6 дугаарыг тоглоомоос гаргах болохгүй бол 15н шаарыг хулгайлан хагалахаар алсуур 6,15 хоёрыг тойрч эхлэв. Тэгтэл 6н дугаартай машин аажуухан явж байснаа огцом дарж эргээд 1,13 дугаартай машинуудын дундуур дайран 13 дугаартай машины нэг шаарыг нь тасалчихав. Гэнэтийн боломжийг ашиглах гээд хурдаа нэмэн 15 дугаар луу дайрлаа. Харин тэгтэл гэнэт ямар нэг юм араас ирээд мөргөчихлөө. Хайран юм арай хасагдчихаагүй байгаа хэмээн сандраад бушуухан баруун гар тийш дарж зайлаад чимээ чагнава. Аяа! үзэгчидээ 18 дугаартай оролцогч маань ямар азтай вэ? араасаа мөргүүлсэн мөртлөө хоёр шаараа хагалуулаад нэг шаартайгаа үлдчихсэн байна. Харин 1,6 дугаартай тоглогчид итгэмээргүй эргэлтүүдийг хийснээр 1 дугаартай оролцогч 5н шаартай харин 6 дугаартай оролцогч 7н шаартай боллоо хэмээх нь сонсогдов. Энэ үед өөдөөс тусах наран нүд гялбасанд нүдээ зайлуулахдаа санамсаргүйгээр арын толиндоо харвал нэг элентра яг араас шороо татуулсаар ирж үзэгдэв.

____________________________________
Songodog

За манай хүн ганцхан шаартай үлдчихлээ шүү :( арай шатаад дуусах юм биш байгаа. За гэхдээ хамгийн сүүлд тогтож үлдэх байлгүй дээ тэ? Г дээрээ гэдийнэ гэдэг шиг :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jul.17.10 4:38 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Гудамжны уралдаанч (8)
Араасаа идүүлэн сүүлчийн боломжоо алдчихгүйн тулд чигээрээ давхин талбайн зах хүртэл яваад кинон дээр үзсэн шигээ кардаанаа татан байдаг чадлаараа хааз, тормоз хоёр дээрээ гишгэн жолоогоо мушгивал машин маань огцом хажуу тийшээ болсоноо эрчиндээ хажуу тийшээ босож ирээд байтал араас нэхэн байсан элентра гэнэтийн явдалд сандран жолоогоо мушгилаа. Өнөөх элетра чинь хажуугаараа шарван явсаар машиний хамарыг бага зэрэг шүргэн өнгөрөхөд хэт огцом шүргэлдсэнээс болон хамгийн захын нэг шаар нь уначихав. Ингээд хажуу тийшээ хөмөрчих шахаж байсан машин маань өрсөлдөгчийн хүчинд байрандаа тогтохоос гадна ямар гээчийн азаар нь юм бэ!? нэг шаарыг над дээр нэмчихэв. Хэдийгээр саяхан л онхолдчихгүй юмсан мөнгө этэр дүүрсэн хэрэг гэж бодож байсан ч нүдний өмнө торойн үзэгдэх хоёр шаарыг хараад шунал хөдлөн машинаа асаан хаазаа гишгэлээ. Гэтэл ч өнөөх элентра чинь байдалыг ойлгосон бололтой миний тал руу жолоогоо мушгин эргэх үед бид хоёр яг нэг нэгнийхээ араас цувран эргэлдэв.

Гэтэл нэг машин өмнүүр шун хийн өнгөрөхдөө миний элдэж байсан 15 дугаартай элентрагийн үлдсэн хоёр шаарыг хамж одов. Энэ бүхэнд хорсож бухимдсандаа сайтар харвал миний хоёр шаарыг хагалсан 1 дугаартай машин байсанд араас нь хөөлөө. Энэ үед хасагдсан 15 дугаартай машиний дугуй хага үсэрч бөгс нь хажуу тийш үсрэхдээ өөрийнх нь бөгсийг шүргэн өнгөрсөн 1 дугаартай машинийг очиод мөргөчихөв. 1 дугаартай машин цохиолтонд өртөн 15 дугаартай машинийг налан орж ирэв. 15 дугаартай машин доороо зогсох үед 1 дугаартай машин ч гэсэн зогслоо. Энэ л миний ганц олдох болож хэмээн бодоод хурдаа нэмсээр 1 дугаартийн 3н шаарыг хаман одохын даваан дээр 1 дугаартай машин хурдлан одов. Энэ үед 6 дугаартай машиныг элдэж байсан 13 дугаартай машин хоёр гэнэт өөдөөс гараад ирлээ. хэрвээ одоо хажуу тийшээ эргэвэл 6 дугаартай машины жолооч гарцаагүй намайг тэмцээнээс гаргахыг нь мэдэж байсан тул нүдээ хагас анин жолоогоо байдагаараа атгасаар чигээрээ давхив. 6 дугаартай машин улам ойртсоор л байлаа. Орчин тойрон тэр чигтээ алга болон нүдний өмнө зөвхөн 6 дугаартай машин л үзэгдэж байв. Гэтэл яг мөргөлдөхийн даваан дээр 6 дугаартай машин хажуу тийш жолоогоо даран зайллаа. Тэгтэл хамаг анхаарал маань тэр л машин дээр төвлөрч байснаас болоод сандарсандаа 6 дугаартын дарсан зүгрүү дарчихав. За одоо 13 дугаартай машинтай мөргөлдөөд л дуусах нь хэмээн бодож байтал нүдний өмнүүр нэг зүйл сүнгэнэсэнээ би ч хажуугаараа нэг зүйлийг аймшигтайгаар зуран өнгөрлөө.

Юу болсонг ч анзааралгүй тэр чигтээ давхисаар талбайн нөгөө булан очин машинаа эргүүлээд амьсгаагаа дарвал талбайн голд хоёр машин зогсоод нөгөө хоёр нь бараг л зэрэгцэн өөдөөс харан зогсож байв. Нэг нь улаан нөгөө нь цэнхэр хоёр өнгөтэй байх нь нэг болоод зургаа дугаартай хоёр машин болохыг нь илтгэнэ. Энэ үед Баагий ямар нэг зүйлийн талаар байдагаараа бархирч байлаа. Нүдээ онийлгон бүүр сайн харвал өнөө зогсож байсан хоёр машины нэг нь бараг л бөгсгүй болчихсон байв. Одоо л ойлголоо 6 дугаартайг хажуу тийш дарах үед аз болоход 13 дугаартай жолооч сайн байсан болохоор чигээрээ давхилгүй мөн араас нь даган хажуу тийш эргэсэн байж. Би хари сохорсон биш завшив гэгчээр сандарч буруу тийшээ дарсан биш 6 дугаартыг хөөгч 13 дугаартын бөгсийг нь хаман одсон байв. Гэхдээ би бас өөрийнхөө машины хажуу талыг юу ч үгүй болгосоноо ойлгож байлаа. Одоо хэрвээ түрүүлэхгүй бол бүх юм будаа. Машин мөнгө гээд л ... Гэхдээ боломж байна, ахиад жоохон л тэсчих юм бол нэг сая төгрөг минийх.

За үзэгчидээ ... сая та бүгд ямар гайхалтай маневир үзвээ!? үнэхээр гайхалтай. Энэ удаагийн муур хулгана бол түүхэн дэх хамгийн шилдэг уралдаан байх болно. Тиймээ та бүхэн ДВД-гээ захиалан авч саяны болсон гайхамшигтай явдалыг өөрсдийн нүдээр үзээрэй. Үнэхээр гайхалтай. Гайхалтай жолоодлойинхоо ачаар 18 дугаарт маань 6н шаартай болсон бол 1,6 дугаартай машинууд адил 7,7н шаартайгаар тэмцээнийг хошуучилсаар л байна.

Тэр үед 1,6 дугаартай хоёр хэлэлцэж тохиролцсон мэт нэгэн зэрэг өөдөөс давхив. Би ч гэсэн өөдөөс нь хурдаа нэмэн давхилаа. Өнөөх хоёр нэг нэгэндээ хоцорчихгүйг хичээн хурдалсаар л. Хэрвээ бага л хоцрох юм бол шаараа алдах нь тодорхой байв. Ийнхүү замын тал хүртэл давхисанаа хоёул гэнэт хоёр эсрэг тийшээ даран нэгнээсээ зугтахад нь өөдөөс нь давхих явсан би арай муу болов уу!? гэж бодсоноороо 1 дугаартайгийн зүг жолоогоо эргүүлэв. Ингээд 1 дугаартайгийн яг ард нь гарж ирэх үед өөр нэгэн машин толинд үзэгдсэн нь 6 дугаартай машин байлаа. Эсрэг тийшээ зугтахдаа бид хоёрыг хараад тэр чигээрээ нэг зүгтээ дарсаар бид хоёрыг элдсэн бололтой. Ингээд би хоёр машины голд хавчуулагдчихлаа. Хэрхэн дундаас нь сугарч гаран тэгээд эргэж хөөх тухайгаа бодож байтал гэнэт түс хийгээд явчихав. 1 дугаартай машин зогсчихсон байлаа. Хэдий тоормозлосон боловч эрчээрээ явсаар очиод мөргөчихөв. 6 дугаартай машин ч араас хамаг эрчээрээ ирээд мөргөлөө. Энэ үед нисдэг тэрэг доторхи яриа камерны бичлэгт ийн үлдэв.:

-- Одоо ч сайхан юм болох нь дээ!?
-- Харин тхх ... хэн нь ч ялж болох нь байна шүү. Гэхдээ бараг л 1 эсвэл 6 түрүүлэх байхдаа.
-- Энэ жил 6 түрүүлнэ гэсэн шдээ?
-- Яагаад?
-- Өө чи мэдээгүй юм уу? 6 чинь Батаа захиралын хүүхэд шдээ.
-- Айн!? тэгвэл ямар хэрэг байсан юм бэ?
-- Батаа захирал уул нь ч нээх тоодоггүй юм. Тэгээд ч хүүхэд нь дажгүй давхичихдаг юм. Харин энэ жил 20н нас хүрж байгаа гээд Батаа захирал сүйд болж байгаа.
-- Баячууд нээрээ новшийн юмаа!!! зүгээр ч уралдаан зохиочихгүй?
-- Хаха, энэ тэмцээн хэний ачаар болдог гэж бодож байна? чиний тэр хараагаад байгаа хүмүүсийн чинь ачаар!!!
-- Тэгээд чи яах гээд байгаан?
-- Чамаар яадгийн ... муу атаархуу нохой!
-- Ална шүү чамайг!!!
-- Хөөе та хоёр боль тэгэх үү!? наад бичлэгээ хийцгээ. Би энд тэмцээний явцыг тайлбарлаж байхад саад болоод байх юм. За үлдсэн оролцогчид маань нэг нэгнийхээ араас цувран давхилдаж эхэллээ. Үгүй ээ... энэ юу болоод байна аа? 1 дугаартай машины хамарнаас утаа гараад байна уу даа? Тас ... тас ... тас ... Тийм ээ 6 дугаартай оролцогч маань хамгийн сүүлд үлдэн ялагч боллоо. Урааа...

-- Хөөе сая юу болчихов оо?
-- Би хэлээ биздээ. Батаа захиралын хүүхэд түрүүлнээ гэж?
-- Тэд нар мөнгөөр яадын?
-- Мөнгөндөө гол нь биш ээ!? нэр төр ... тэгээд эмэгтэйчүүд!!! ойлгов уу? чи ч бацаан байна даа.
-- Алив камераа өгөөдөх ... юу вэ? энэ 1 дугаартын машин нь эвдэрээд зогсчихсон юм байхдаа!? шаал баларсан юм. Ёстой сайхан уралдаан болж байхад төгсгөл нь ингэж хог болох гэж! бичлэгээ сайхан монтажлаад яг мөргөөж байгааг нь л үзүүлээрэй. 1 дугаартайг эвдрээд зогссон үзүүлж болохгүй шүү за!!!

За бүгдээрээ ингээд 6 дугаартай оролцогч Нямаадаа баяр хүргэцгээе. Харин энэ удаагийн тэмцээнд нэгэн сонин явдал тохиолдлоо. Өмнө нь түрүүлсэн хүн дандаа хамгийн их шаар хагалдаг бол энэ удаад 18 дугаартай жолооч маань нийт 9н шаар хагалсан бол ялагч маань нийт 8н шаар хагалжээ. Ингээд хамгийн их шаар хагалсан 18 дугаарт маань 900н мянган төгрөгний шагналын эзэн боллоо. Энэ бол гайхалтай. Үнэхээр гайхалтай явдал. Та бүхэн энэ бүхнийг тодорхой харахыг хүсвэл ДВД-гээ авахаа мартацгаав. За удахгүй тэмцээний шагнал гардуулах ёслол болон дараагаар нь энэ оройн шоу эхлэх болно. Бүгд биеэ бэлдэцгээнэ үү!!!

Сүүлчийн зарлалыг сонсоод өөрийнхөө чихэнд итгэсэнгүй. Ялагдчихлаа хэмээн сэтгэлээр унана. Хайран машин хэмээн зовон байтал ямар нэг азаар ... тэнгэрийн эвээлээр хамгийн олон шаар хагалагч болоод бараг л түрүүлсэнтэй адил мөнгөн шагнал авах болчихдог үнэхээр гайхалтай. Гэхдээ энэ мөнгө ч бараг л засварт явчих бололтой...Шагнал гардуулах ёслол сүртэй болж өнгөрөв. Дараа нь хөгжим хангинан залуучууд бүжиглэж эхэллээ. Би ч харин энэ бүхнээс хурдхан холдож гэртээ очиж хэвтэхийн түүс болж байсан хүн машинаа ахин нэг шалгаад зайдуухан байх бензиний машинаас бензин авж машиндаа хийчихээд хотыг зүглэн давхихаар даруулаа хийн түлхүүрээ эргүүлтэл хэн нэгэн нь цонх тогшлоо. Гайхаад харвал нөгөө хянагч охин инээмсэглэн зогсож байв. Цонхоо доошлуулаад сайн уу? гэвэл чи хот орох гэж байна уу? би дайгдчихаж болох уу? өөр явах хүн байдаггүй хэмээн дуржигнуулж гарахав. Хэрвээ голохгүй бол суулдаа гээд хаалгаа онгойлгож өгвөл машинд гүйж орж ирээд чиний машин ч улам л хөгширөөд байх юм даа гээд хөхрөв. Би ч үг дуугарсангүй машинаа асаан хотын зүг давхилаа.

_______________________________________
Songodog

За өчигдөр оруулна гэчихээд одоо оруулж байгаад уучлаарай. Харин бичиж байгаад санамсаргүйгээр устгаж орхиод тэгээд ахиж бичихээс залхуурсанаас болж оруулж чадсангүй :)
Тэвчээртэй хүлээсэн та бүхэндээ үнэхээр баярлаж байна. Цаашид ч гэсэн улам сонирхолтойгоор өрнөн та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байна :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Aug.28.10 2:51 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Гудамжны уралдаанч (9)
Юу ч ярихгүй ингээд л яваад байх юм уу? Ядаж хөгжим чинь ажилдаггүй юм уу? гээд хөгжим асаах гэж оролдож гарахад юунд ч тогтож өгөхгүй байсан ухаан санаа эргэн ирлээ. Мэдэхгүй уул нь ажлаж байх ёстой шдээ гээд асаах гэж гараа явуулахад жижигхээн зөөлхөн юмнаас атгаад авсанд гайхан харвал түүний гар байлаа. Хэн ч юу ч хэлсэнгүй бас хийсэнгүй тэр хэвээрээ нэг хэсэгтээ явсаны дараа араагаа солихоор гараа татан авлаа. Тэгээд нүдний булангаараа харвал тэр ч гараа өвөр дээрээ тавиад бага ангийн хүүхэд шиг номхон суучихсан харагдсанд өөрийн эрхгүй инээд хүрэн тэсгэлгүй инээд алдсанд тэр ч гэсэн инээж эхлэв. Тэгсэнээ гэнэт хоюулаа зэрэг дуугай болсоноо ахиж өг дуугарсангүй. Би хааяа, хааяа нүдний булангаар сэмээрхэн харах боловч тэр цонх налаад нүдээ анин сууна. Магадгүй ихээхэн ядраад унтчихсан бизээ.

Ингэж явсаар хотод орж ирээд оффицерүүдийн ордон өнгөрөх үед түүнийг сэрээвэл. Нойрмог нүдээ арай хийн нээгээд хоюулаа хаана явнаа хэмээн нүдээ нухлаж гарав. Одоо дүүрэг дээр явж байна. Чи хаана очихын би хүргээд өгий гэвэл хэхэ тийм үү? ямар сайн юм бэ? яг яаж өөрөө явъя даа гэж бодоод байсан юм. Төмөр зам орно гээд инээмсэглэв.

-- Чи ингэхэд юу хийдэгийн
-- (таксинд явдаг гэхээс санаа зовж байсан тул бөөрөнхийлөхөөр шийдэн) Ингээд л машинаа бариад л давхиад л явжийдаг шдээ.
-- Хаха, тэгж байгаад бас ичимхий гэдэг нь. Таксинд явдаг гэхээсээ ичээд байгаа юм уу? Ингэхэд танайх хаана байдгийн? арай гэрээс нь холдуулаад хаячихаж байгаа юм биш биздээ?
-- Өө үгүй үгүй, зүгээр манайх танайхаас цаашаа Саппоро дээр байдаг болохоор харин ч амар ямар ч асуудалгүй.
-- Тийм бол сайн байна.
-- Ингэхэд чи бас уралддаг юм уу?
-- Өө үгүй үгүй ... би зүгээр л цагийн ажил хийж мөнгө олдын. Харин ч ёстой сайн олно шүү дээ ... Хаха ... вариатайгаар баруун гар тийшээ эргэчих тэгээд хойшоо байрнууд дундуур явж байгаа зүүн эргээд тэгээд .... аан за манайх энд.
-- Төөрмөөр газар байна шүү !?
-- Хаха, тэгж байгаад толгой муутай юм уу? үгүй юу? заза тоглосон шүү. Хүргэж өгсөнд байрлалаа.
-- Байжийгаарай, уучлаарай. Хүргээд өгий гэсэн болохоос үнэгэй гээгүй шдээ. Мөнгө авахгүй л дээ гэхдээ. Харин утасны дугаараа өгчих.
-- Хаха, тэгж байгаад сэргэлэн эр ээ айн? Гэхдээ эртхэн л асуух байж дээ !!! гэсээр харанхуйд уусан алга болов. Араас нь явмаар ч юм шиг санагдах авч. Ямар нэгэн юм хойш нь татаад суудалаас минь босгосонгүй. Гэвч хөдлөөд явчихъя гэхээр нэг л зүрх хүрэхгүй сууж байтал гэнэт утас хангинан дуугарахад харвал Оргил байлаа.

-- Байна уу? Юу байна даа!?
-- Өө байж л байн шүү дээ. Чи ёстой олдохгүй хүн юм аа?
-- Би энэ хороололд байдаг Броадбэй дотор хоёр сайхан амьтантай байна аа чи хүрээд ир.
-- Найз нь ...
-- За болидоо дэмийрээд байгаарай. Хурдан ир мэдүү. Машинаа харин нэг газар аргалаад орхичихно биз. Өөрийнхөө машинтай ирээд хэрэггүй байх шүү за!!! Өнөөдөр ууж л таараа.

Яагаад ч юм бэ!? гэртээ харимаар санагдсангүй. Тэгээд бага зэрэг бодсоны эцэст машинаа тавичихаад очихоор шийдэн машинаа асаан эргэх үед арын байшингийн булангаар нэгэн сүүдэр гүйгээд алга боллоо. Байшин дундуур шүлжин явсаар 25р хороолол өөд өгсөөд явж байтал голын замын уулзвар дээр нэг машин хий хаазлан орилуулж зогсох нь харагдав. Гэнэт уралдмаар санагдан шууд зүүн гар тийш эргэн хажууд нь очоод хаазаа өгөн орилуулвал өнөөх чинь цонхоо буулгасанаа хаха, ийм машинаар уралдах гэж байгаа юм уу? болиж үз гээд давхиад явчихав. Харваас хүчтэй машин нь харагдана. Жолоо ч нь ч үнэхээр чадварлагаар араагаар солисоор бөгсний гэрлээ анивчуулан алга болов. Саяхан л уралдахыг хүсэж байсан хүсэл маань ор үндэсгүй алга болчихоод урд өмнө нь голж байгаагүйгээр өөрийнхөө машиныг голох сэтгэгдэл төрөв. Энэ мөчид мотор маань нэг муухай дуугарсанаа унтарчихлаа. Асаах гэж оролдсон боловчиг асаж өгсөнгүй. Машин хүртэл өөртөө гомдсон бололтой гэж бодохоос инээд хүрээд болж өгөхгүй байсан тул муу ямбий болсон машинаа ганцаараа түрсээр 25-руу уруудуулан шааригдаад асаах гэж оролдсон боловчиг асаж өгсөнгүй тул тэр чигээр нь гулгуулж явуулсаар гэрлэн дохионы араар баруун эргэн төв замаас холдуулж тавиад хороолол өөд алахлаа. Гадаа яагаад ч юм бэ!? үнэхээр гоё байв. Одод тэртээ дээр анивчаад. Сар ододыг өөрсдийгөө гайхуулаг гэсэн шиг нуугджээ.

Нэг мэдсэн хороололд ороод ирчихсэн байв. Хэрвээ утас дуугараагүй бол мэдэхгүй л байлаа.

-- Байна уу?
-- Чи хаана явнаа хөөе?
-- Очиж байна аа. Өргөөгийн энд явжийна.
-- Өө тэгвэл сайн байна. Ард нь байдаг Энглиш Инн дотор ороод ир.
-- Нөгөө хоёроо яачихсын?
-- Тэр хоёр бүтэхгүй болчихсоон...гэхдээ энд дутахааргүй амьтад байна. За хурдлаарай.

...

-- За тэр захад сууж байгаа 4н охинг харж байна уу?
-- Аанхаа.
-- Дажгүй байгаа биз? Чи алийг нь сонирхож байна айн?
-- Тэр хар урт үстэй нь хөөрхөн юм байна.
-- За тэгвэл чиний тааллаар болъё. Чамд түүнийг олж өгнөө.
-- Хаха, чи чадах уу?
-- Яахаараа чаддаггүйн.
-- Наад хэд чинь найзууд юм биш үү? Бид хоёртай танилцана гэж үү?
-- Танилцахгүй гэвэл ганцаараа ч танилцахгүй. Танилцана гэвэл мянгуулаа байсан ч танилцана гэж байгаа шүү дээ.
-- Гэхдээ ... нөгөө ...
-- За мэджийна мэджийна. Найзуудтайгаа байгаа эмэгтэй лаг болох гээд үгүй гэдэг этэр гэх гээд байгаа юм уу!? Чадваргүй гарууд л худлаа өөрсдийгөө тэгж аргадан нуугдаж байдаг байхгүй юу!?
-- За тэгэхээр чи утасаа гаргаад ир.
-- Яах гэж байгаан?
-- За сүртэй шдээ. Алив утасаа өгөөдөх.
-- Май.
-- За тэгэхээр миний утасыг авиачаад тэр охиндоо утасаар ярия гэж байна гээд өгчих. Тэгээд тэндээ байж байгаарай. Хэн тэгж байгаан гэвэл мэдэхгүй л гээрэй. Нэгж этэр байгаа биздээ!?
-- Ээдээ, шаал бүтэхгүй арга байна өө!? ярина гэж үү?
-- Яриж л таараа. Гол нь чамайг хэлж байгаа болохоор яриж л байгаа.
-- За дэмийрээд бай. Тийм юм гэж юу байсан юм бэ!? Харин ч ярихгүй байлгүй.
-- Алив хурдлаа. Тэгэхгүй бол хажууд нь байгаа тэр хөгшин хар юмнуудад алдах нь байна шүү!!!
-- Тэгээд надад хамаатайн!?
-- Зүгээр яв гэж байна шүү! май энэ утас. эргэж харж этэр болохгүй шүү. Шууд л яваад оч.
-- Ээ би чадахгүй нь ээ. Өө чи ч ёстой дүүрсэн гар юмдаа. За хурдан босоо гээд намайг ширээн доогуур өшиглөсөнд бултахдаа ширээнээсээ харайн босов. Тэгээд эргэн тойрноо харсан боловчиг бүгд өөр өөрсдийнхөө цуг яваа хүмүүст анхаарлаа хандуулаад миний хөглөхийг анзаарах сөхөөгүй үзэгдэнэ. Өнөөх эмэгтэйчүүд чанга чангаар хөхрөлдөн инээлдэцгээх нь өнөөх урт хар үст бүсгүйг улам л хөөрхөн харагдуулсанд гэнэт яагаад болохгүй гэж гэсэн бодол төрөн тэд нарыг чиглэн алахлаа. Зүрх түг түг цохилон аймшигтайгаар бөмбөрдөн. Бүүр сүүлдээ чангаран чангарсаар танхим даяар цуурайтаж буй мэт санагдахад өөрийгөө чадахгүй юм байна гэж бодоод яг эргэх гэтэл өнөөх бүсгүйн нүдтэй халз тулгарчихав. Намуухан инээх өнөөх нүдэнд уягдсаар нэг мэдэхэд хажууд нь оччихсон байлаа. Бүгд нүдээ дүрлийлгэн намайг сонжин харна.

-- Уучлаарай, өөртэй чинь ярия гэнээ.
-- Айн!? надтай юу? андуураагүй биз!?
-- Тиймээ өөртэй чинь андуураагүй гээд утасаа сунгавал өнөөх бүсгүй найзууд өөдөө асуусан байртай харахад нөгөөдүүл нь ч гэсэн асуусан харцаар хариу барив. Бүсгүй итгэлгүйхэн утасыг аваад. Байна уу? өөрөө хэн бэ? хэхэ, тийм гэж үү? яагаад тэгэх ёстой гэж!? бодож үзье гээд утсыг эргүүлэн өглөө. Би ч дуугай эргээд алахлаа. Эргэж харах зүрх хүрсэнгүй. Намайг очингуут л Оргил ширээндээ татаж суулгаад за юу гэж байна? гэж шалгааж гарав. Юу ч гэсэн үгүй шүү дээ!? гэвэл алив утас өгдөө гээд гарнаас шүүрэн авж харсан аа. Эр хүн чи чиний нүүрээр олон хүүхэний утастай болох нь байна шүү дээ. Энэ хараа дугаар нь байна гэж үзүүлвэл. Нэгэн үл мэдэх дугаарлуу залгасан байлаа. За одоо тэгэхээр ширээнд нь очно шүү дээ гээд нэг нэг шар айрагаа барисаар өнөөдүүл дээр чинь эргээд очвол бүгд өөдөөс хөхрөлдөн сая залгасан хүн чинь тэгээд чи юм биздээ. Дүүдээ охин танилцуулах гэж зовж байгаа юм байна л даа гээд хөхрөлдөж гарав. Оргил шууд л намайг шахан ширээнд суулгаад тэр ч тийм шүү. Намайг Оргил гэдэг, манай дүүг харин Үүлэн гэдэг гэвэл бүгд яасан сонин нэртэйн нээрээ юм уу? чи ч дүүгээ зөв хүнтэй нь онож танилцуулжээ. Манай энийг чинь Од гэдэг шдээ гээд мөн л хөхрөлдөцгөөж гарав.

Тэндээс хойш юу ч болсонг анзаарсангүй хамгийн сүүлд Одыгхүргэж өгөхөөр сугадан гарлаа. Тэгтэл Од би машинаа бариж чадахгүй нь чи бариж чадна биздээ гээд түлхүүрээ гаргаж ирж гар дээр тавичихаад мөр налан унаад өгөв. Аль машин нь юм болдоо хэмээн хэсэг мунгинаад түлхүүрийг нь дарвал хажууд байсан цайвар ягаан крестаны дуу дүүд дүүд гэж дуугарав. Одыг хажуу суудал дээр суулган бүсийг нь бүсэлчихээд жолооны ард суулаа. Аргагүй сайхан хөлөг ажээ. Өнөөх муу сонатаг ярих ч юм биш. Одоо харин давхиад байдаг хэрэгээ. Хэрвээ өдөр тааралдсан тэр муу эво 5тай тааралдах юм бол уралдаж түрүүлэх юм шүү хэмээн бодож амжаагүй байтал өнөөх цагаан эво хажууд ирж зогсоод хаазаа орилуулав. Сайн хүн санаагаараа гэж байдаг бол муу хүн зовлондоо гэж энэ ч надын шороонд дарагдахыг хүсэждээ хэмээн бодоод хаазаа орилууллаа.

__________________________________________________
Songodog
За тэгэхээр залуучууд минь дараагийн удаагийнхыг аль болох хурдан оруулнаа. Ийм удаан алга болсондоо үнэхээр уучлал хүсье. Тэгээд дараагийнх дээр сонирхолтойгоор уралдах болно хэмээн найдаж байна :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 36 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited