#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.25.19 2:08 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 36 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jul.04.09 5:32 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Za yer ni humuus aimar urt yum unshaad zalhuutai bval miniihiig unshaad ineegeerei. bayarlaad esvel shoolood ali ni ch bsan ineelgej bval tgd zorilgo maani biyelelee gesen ug. Aimar muuhai hulhinaalni naasan :frog:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Last edited by pcd on Jul.05.10 6:52 pm, edited 10 times in total.
Сэдвийн нэрийн урд тэмдэг тавив.


Top
   
PostPosted: Jul.04.09 5:34 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Шавьжны бяцхан түүх: (цуврал)

#1
Хөгшин сохор жоом , залуу хүчтэй жоомийг бараадан хоолныхоо цагаар ширээн дээр мартаж орхисон бялуун дээр найрлаж байтал гэрэл торхийн дуугарлаа. Залуу жоомны соргогийг ашиглаж эртхэн нуугдаж амжсандаа, арай чуу амисгаагаа даран зогсох хөгшин жоом ч дотороо баяртай байлаа. Удалгуй гэрэл ахиж унтрахад залуу жоом ухасхын амтат олзруугаа тэмүүлэхэд хөгшин сохор жоом нэг хөлөөс нь татан байж. Хүү минь битгий яв, олон цаг амидарсан миний үгийг сонс түр хүлээ гэсэн боловч залуу жоом эрч хүчиндээ бардан. Зүгээр нэг зугтаж чадсан 2 зугтаж чадна, тэглээ ч гэрэл унтраад хүмүүс явтсан гээд ахин урагш тэмүүллээ. Хөгшин жоом хичнээнэ ятгаад ч дийлсэнгүй, гэхдээ өөрөө түүнийг дагаж ч гарсангүй. Буцаж нүхэндээ ороод залбиран суулаа. Төд удалгуй гэрэл тогхийн дуугараад...АААААА гээд чимээ тасарлаа.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Last edited by Songodog on Jul.15.09 2:55 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.04.09 7:51 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#2

Нэг хөөрхөн залуухан ялаа байжээ. Ялаан болохоороо яахавдээ тэгээд баас иддэг байж. Гэхдээ дуртай болохоороо биш зүгээр л иддэг байж, төрөхөд нь л бусадууд нь иддэг байсан болохоор. Ялаа яагаад баас иддэгээ бодоол байж. Та магадгуй ялаа бодож чаддаггүй гэж бодож байгаа бол эндүүрч бна шүү, жоохон л удаан боддог болохоос боддог байхгүй юу, тэгээд тэр ялаа бодоод бодоод амттай болохоор нь иддийн бна гэж бодлоо, гэхдээ өөрт нь тийм ч амттай санагддаггүй учир ер нь биш байх гэж бодлоо. Тэгээд маргааш нь мөн л үргэжлүүлээд бодоод байж тэгсэн тэжээллэг болохоор нь юм байна гэж бодлоо. Гэтэл гэнэт хэд хэдэн найз нь хордсон, муу гэдэснээс гарсан баас идээд хордож үхсэнг саналаа. Ер нь сайн муу баасыг ялгах их л хэтсүү л дээ...Хөөрхөн жижиг ялаа бодоол байж бодоол байж...Олон олон л санаа гаржээ...Этцэст нь нэг өдөр шинэхэн баас хүлээгээд нойлд сууж байтал хоол ч бэлэн болох нь боллоо. Гэтэл тэр хун дуусвуу угуй юу гараад гүйлээ, ингээл хөөрхий хөгшин ялаа хүмүүс саад болдоггүй болохоор нь Ялаанууд баас иддийн байна гэж бодлоо...Унэнийг мэдэхээр хүний араас нислээ, очоод мөрөн дээр нь суугаад асуусан ч хун ойлгосонгүй, хөөрхий ялааг цохиод унагачихлаа. Этцэст нь ялаа үнэнийг мэдээд өрөөсөн далавчаа дэвэн дэвсээр модон жорлонруугаа л биш өөр ямар нэг зүгрүү дэвхэрлээ...

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jul.08.09 12:47 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#3
Нэг шоргоолж байж л дээ, хэхэ тэгээд бяцхан ч гэсэн зүрхтэйн болохоороо Саранд татагдаад жаргаад явчихна гээл дагаал гүйгээл байж, гүйгээл байж. Тэгээл алдахгүйн тулд бүхийл чадалаараа гүйгээл байж. Нэг өдөр Саранд анхаарлаа хандуулж гүйж яваад хүнд гишгүүлээд хөл нь гэмтчихэж тэгээд хэдий холдмооргүй байсан ч ямар ч аргагүй хэвтээд л хоцоржээ. Одоо яанадаа гээл хэвтээд байж тэгсэн маргааш орой нь Сар ахиал мандаж шоргоолж ямар их баярласан гээч даанч Сар ахиал жаргаж гэхдээ ахиал холоо хол баруун тийшээ жаргажээ ахиад хэзээ ирэхийг нь шоргоолж даанч мэдэхгүй учираас араас нь гүйхийг хүснэ, ядарч унталаа цөхөртөлөө...үнэндээ шоргоолж хөлөө чирээд урагшалсаар байлаа. Шоргоолж унтаж унтаж өглөө сэрлээ. Нар аль хэдийнээ мандчихаж. Хөл нь өвдсөн хэвээр л. Сар аль хэдийнээ дэлхийн нөгөө захад гарчиж. Хүлээхүү, араас нь явахуу. Бяцхан шоргоолжны хувьд хагас өдөр их хугацаа. Гэхдээ шоргоолж бас л айж байлаа хэрвээ, Сар ахиж мандахгуй өдөр хэвээрээ л байгад байвал яанаа гэж. Бяцхан шоргоолж амьдралдаа хэдэн өдөр шөнийг өнгөрөөхөө даанч мэдэхгүй, энэ л түүний амьдралыг аймшигтай болгоно. Хүний л адил шүү дээ гэхдээ хөөрхий үнэндээ заримдаа үхмээр санагдана энэ бүх зовлон шаналалаасаа салахийн тулд. Гэвч амьдралийн сайхан зүйлс өөрийг нь эзэмдээд тавихгүй. Эсвэл айсан ч байж магад. Шоргоолж урагшилсаар л ... үдэш болж бүрий боллоо...Замийн турш шоргоолж урьд шөнийнхөө зүүдийг бодон явлаа. Сэрэх үед нь Сар хажууд нь байсанд баярлаал ура хашгирах гэтэл өглөөний шүүдэр дээр нь унаад сэрээчихлээ. Сайхан бүхэн нь амтат зүүд байсанд урамгүйхэн буцаад хэвтлээ. Ахиал Сар хажууд нь ирлээ энэ үед жинхэнэ үү!? зүүд үү!? гэж эргэлзээд хэсэг азнав. Аажуухан баруун тийш нүүнэ жинхэнэ байна гээл орилох гэтэл мандаж буй нарны туяа нүүрэн дээр нь тусаад сэрчихлээ. Сайхан ч гэмэр таагүй ч гэмэр зүүдэндээ урамгүйхэн хөдлөхөөр зэхлээ.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jul.11.09 4:03 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#4
Нар хурцаар шарж халуу төөнөөд залхуутай өдөр байлаа. Зөгий цэцэг цэцэг дамжин үр идэж бал цуглуулаxыг хичээнэ. Нэг цэцгэн дээр очтол тэнд бараг юу ч байсангүй бага зэрэг эргэлдэж байгаад зөгий явах гэтэл цэцэг: тоосонцороос маань аваад яваач гэж гуйлаа. Зөгий өдөрийн халуунд түүрсэн дээр нь олигтой юм олж чадаагүйдээ чадахгүй ээ!! гэчихээд нисээд явчихлаа. Дараагын цэцэг дээр очоод мөн л урьдын адил ажлав. Өнөөх цэцэг мөн л тоосонцороос маань аваад яваач гэж гуйлаа. Зөгий дандаа хийдэг шигээ бага зэрэгийг үүрээд явах гэсэн ээ гэнэт үгүй гэж хэлчихээд нисээд явчихлаа. Одоо тэр тоосонцоргүй нисэх ямар амар ямар сайханг мэддэг болсон ахиж хэзээ ч тоосонцор үүрч өөрийгөө зовоохгүй.
Нар шингэж үдэж боллоо. Зөгийнүүд үүрэндээ буцаж ирэх үед бүгд л маш их ядарсан харагдана. Харин нөгөө зөгий л бусадаас цоглог байсанд бусад зөгийнүүд учирыг гайхан асуулаа. Нөгөө зөгий ч бүгдийг хэлж шинэ зүйл олж мэдсэндээ их л сайрхана. Маргааш нь бүгд л ер нь яагаад болохгүй гэж хэмээн өнөөх зөгийг дуриаж үзлээ үнэхээр сайхан байлаа. Нисэх нь урьд урьдаас хөнгөн сайихан мэт санагдана. Цэцэгс чимээгүйхэн санаа алдаж үүрээр шүүдэр буулган уйлцгаана.
Энэ уянзаараа жил өнгөрлөө. Өвөл болж ичээндээ орсон зөгий нар их л баяртай байлаа. Учир нь энэ жил хамгаас амар жил байсан үүнээс хойш дандаа ийм байх болно.
Өвөл ч дуусаж хавар болсоны дохио болгон шувууд зөгийн үүрэн дээгүүр шулганалдана. Зөгийнүүд хөөр баясал дүүрэн үүрээнээсээ нисэцгээлээ гэвч бүгд гэнэт зог тусан зогсоцгоов. Хув хуурай хоосон тал өмнө нь цэлийнэ. Цэцэгс цэцэгс хааччихав.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jul.12.09 4:19 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#5
Эр шумуул нисэж байна. Эмэгчин шумуулны үнэр өглөөнөөс хойш өөрийг нь зовооно. Ямар тансаг ямар анхилуун гээч. Зүрх сэтгэл нь догдолж үнэрийг даган явсаар л. Цэцэсийн эцэст үнэрний эзний олсон боловч сэтгэлээр унав. Түүнийг даган өөр шиг нь хар мянган шумуул эргэлдэнэ. Эм шумуул хичнээн ихэмсэг хичнээн узэсгэлэнтэйг хэлэхийн арга байсангүй шумуулнууд дүнгэнэлдэнэ. Хэн байх бол? хэн байх бол? Эр шумуул би л байх болно надаас өөр хэн ч биш гэж өөртөө шивнээд урагш зүтгэлээ.
Эмэгчин: Надад үр тээхэд хэрэг болох цус сороход тусалсан зоригт шумуултай би амьдрах болно гэж зарлахад бүгд нэгэн доор хурай гэж хашгирлаа. Залуу хэрхэн яаж цус сордогыг мэдэхгүй шүүдэрийн дусал л түүнд хамгаас амттай. Ингээд шумуулнууд эрэгчингийн заасан хүн гээч амьтан дээгүүр эргэлдэж гарлаа хэн ч зүрхэлж ойртохыг хүсэхгүй зүгээр л дээгүүр нь дүнгэнэлдэнэ. Залуу эр шумуул тэр ганчан минийх хэмээн ахин өөртөө шивнээд хүн рүү шунгана орлоо. Хамар дээр нь сууж нүдэн дээр нь эргэлдэж байдгаараа дүнгэнэнэ. Хүн гэнэт муухай орилоод сараа савчихад эр шумуул бултаж чадахлгүй цохиулаад аажмаар газар унаж эхэллээ. Тэртээ дээр эм шумуул түрүүнээс хойш хамт байгаад байсан эр шумуулыг даган нисэн одлоо.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jul.15.09 1:32 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#6
Шавьжны ертөнцөд шавьж болгон царцааг далавчтай байж нисдэггүй гэж шоолно. Би нисдэг гэж царцаа хичнээн гүрийвч нисэж үл чадна. Хичнээн хүсээд залбираад нисэж чадахгүй хэвээр л байна. Урьдын адил царцааг бүгд гадуурхана. Ганцаардал дунд үзэн ядалт төрөөд оволзоод байвч хэн ч биш ердөө л нэг царцаа болохоор яаж ч үл чадна.
Шүүдэрийн дусал гэдэг бол шавьжнуудад мөнхийн ус л гэсэн үг харин шавьжнууд хөөрхий царцааг гадуурхаад тэрүүнээс үл уулгана. Ганцаардал дунд царцаа улам живсээр л .
Царцаа бодлоо би бол би. Би сэтгэл хангалуун байж л амьдарч чадаж байвал бусадын юу бодох нь ямар хамаа байх билээ. Ингээд царцаа ганцаараа амьдрах боллоо. Хойд. өмнөд туйл элсэн цөлүүдэд очсон боловч хөөрхий царцаа урьдын адил шоовдорлогдсоор. Нисдэггүй далавчтан, нисдэггүй далавчтан... Аль эсвэл амьдрал оршихийн аргагүй газар л түүнд амар амгаланг өгөх боловч амьд байх боломж өгөхгүй зовооно. Царцаа эцэст нь амьдралд ганцаараа амьдаргүйг ойлголоо. Энэ л үед үзэн ядалт нь өшөө хорсол боллоо. Царцаа далавчаа шаржигнуулан эндээс тэнд, тэндээс энд үсэрсээр өвсний соргог бүрийг шүүсэлж гарлаа.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Last edited by Songodog on Jul.15.09 2:54 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.15.09 12:59 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#7
Аалзны тор чичигнэж ямар нэг амьтан торонд тээгэлсэнг илтгэнэ. Өглөөнөөс хойш олигтой хоол олж чадаагүйдээ бага зэрэг сулидсан аалз аажуухан чичигнээний зүгрүү дөхнө. Торонд нь нэг бяцхан шумуул орсон байлаа. Сурсан зангаараа аалз хажууд нь очоод шүлсээрээ ороож эхлэв. Гэтэл шумуулны нүднээс асар их айдас мэдрэгдсэнд аалз цочисхийн арагш ухарлаа. Үнэндээ бүхий л амьтад үхлийнхээ өмнө айдаг гэхдээ энэ бол тийм айдас байсангүй өөрийнх нь хамгийн сайн мэдэх ганцаардалын айдас байлаа. Энэ мөчид гэнэт өглөөнийх нь явдал санаанд нь оров.
Аалз уйтгарласандаа торноосоо дүүжлэгдэнэ нааш цааш хөдлөн санжигнаж байв. Гэнэт сүр сархийн нэг хүчтэй юм өөрийг нь аваад явчихлаа. Энэ гэнэт нөгөө аварга биет нь хүн болохыг мэдэв хүн ч мөрөн дээр нь аалз наалдсанг анзаарлаа. Аалз үхэлтэйгээ эвлэрэн нүдээ анилаа гагцхүү ганцаараа байсаар байгаад дуусаж буйдаа харамсана. Гэнэт нисэх мэт боллоо. Үхэл гэж ийм байдаг юм байхдаа гэж гайхсандаа нүдээ нээвэл хүн түүнийг алах биш харин өргөж аваад модон дээр тавиж байгааг мэдэв.
Гэнэт аалз тороо эргүүлэн хөвж эхэлсэнд шумуулны айдас гайхсан харцаар солигдов. Аалз өөдөөс нь муухан инээмсэглээд торноосоо салгах төдийд шумуул тийчигнэн байн нисэн одлоо. Энэ түүний гурав дахь хоол байж болохоор байлаа. Гэтэл шаналгаад тэр дурсамж түүнийг зовооно. Одоо нэгэнт аалз амьтадаар хооллож чадахааргүй болжээ магадгүй өглөө тэрний үхэх мөч байсан биз гэж бодоод аалз шүлсээрээ өөрийгөө ороож эхэллээ.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jul.16.09 12:59 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#8
Нэгэн нарс модны доор жаран хөлт, хүр хорхой хоёр амьдардаг байжээ. Хүр хорхой би эрвээхэй болно гэж жаран хөлтдөө их л бааварлана. Жаран хөлт ч гэсэн мөчөөгөө өгөхгүй чи ингэж чадах юм уу? гээл янз бөрийн юм үзээлэх ч нисэж чадахгүй болохоор тэгээл ялагдана. Ингээд нэг өдөр хүр хорхой эрвээхэй болох гээд утаандаа ороод өгчихвөө. Жаран хөлт очихгүй гээл гүрийх боловч ганцаараа болохоор уйдаал тэгээл хүр хорхой дээр очно. Очоол бас гэнэт хорхойг нь хүргэмээр санагдаад нар хэрхэн мандаж байгаа, үүлс хэрхэн нүүж намуухан шиврэх бороон дусалуудыг ярьж өгөх боловч хүр хорхой би удахгүй эрвээхэй болно гэсэн ганц үгээрээ л энэ бүхэнийг нь хаана. Өөдөөс нь харин ч чи төсөөлдөө миний далавч томорч байгаа нь мэдрэгдэж байна. Одоо нуруунаас дээшлээд хүзүү хүртэл урт болсон гэх мэтээр гайхуулна.
Нэг өдөр жаран хөлт хүр хорхой дээр очтол одоо би яг бэлэн болсон хол байгаараа би гарлаа гээд уутаа ажуухан задаллаа. Жаран хөлт амьсгаа даран хүлээнэ. Хөөрхий хүр хорхой дэнгийн эрвээхэй байжээ. Жаран хөлтийн царайд инээмсэглэл тодорно.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jul.16.09 2:16 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#9
Бөөс төрсөн цагаасаа эхлээд л энэ харанхуй бүгчим хиртэй орчинд байсан. Бүх л зүйл ийм байх ёстой юм шиг гэрийхэн нь ярина харин бяцхан бөөс арай өөр зүйл хүснэ. Нэг өдөр бяцханы нүдэнд бандгар бүдүүн хүн харагдлаа. Бөөс тэрүүнийг амсахын түүс болон эргэлждэж байгаад гэнэт үзээд алдахаар шийдэн газараас байдаг хүчээрээ хазтал бүх юм санасанаар болж нэг гар маажихаар ирлээ. Бяцханаа шууд л үсэрч гаранд нь наалдаад бүдүүнийг зөрөхийн даваан дээр хувцасанд нь тогтоод авав.
Бөөс аз жаргал өөдөө тэмүүлсээр л тарган цатгалан цэвэрхэн цагаан энэ бүгд одоо түүнийх. Авирч авирч орой дээр нь гарж ирлээ. Ядарч унахаасаа өмнө нэг хооллочих санаатай газар суун сорж эхэллээ. Гэнэт аварга том бүдүүн гар гарж ирсэнд бөөс нээх гайхсан ч үгүй цочсон ч үгүй энэ бүхэн болж л байдаг зүйл байлаа. Цадсан бөөс ч унтаад өгөв тарган гарч маажихаа болив.
Гэнэт тэнгэрээс бороо оров уу!? гэлтэй ус цутгаж эхэллээ. Хоёр гар ээлж дараалан маажиж эхлэв. Газараас цас өсөн өссөөр бөөс ч аргагүйн эрхэнд цасны аясыг даган урслаа. Энэ удаа тэр гэрэл гэгээнээс хав харанхуй чийгтэй нүхрүү сорогдон орлоо. (Үгүй ээ! өвөөгийн яриад байсан бөөсний там энэ гэж үү!? Үгүй ээ! ганц л боломж ахиж би шуналтайгүй ээ!!! гэвч түүнийг хэн ч сонсонгүй. Тэртээд ёх ингэж нэг санаа амрах гэж дуулдлаа. Бурхан!? --- энэ хэсэг нь нэмэлт байсан нь дээр үү!? байхгүй байсан нь дээр үү!? гэдэгийг нь мэдэхгүй болохоор ингээд оруулчихлаа)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jul.21.09 1:47 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#10
Тэмээлзгэнэ бол говь нутагын заан. Тэр их том болохоор тэмээ гэхээсээ илүү тэмээлзгэнийг хүмүүс уналагадаа хэрэглэх дуртай байв. Томоос гадна өнгө үзэмж нь солонго мэт, нэг нэгнийг нь хооронд нь андуурч эндүүрэх дохиолдол ч багаа байдаг болохоор хүмүүс дуртай нь аргагүй хэрэглэнэ. Хүмүүс аажим аажимаар суурьшиж эхэлсэнээр орчин тойронгоо хамгаалуулахаар нохойг тэжээж эхэллээ. Нохой ч илүү амар тайван амьдралаасаа салахгүйн тулд хичээнгүйлэн зүтгэнэ.
Тэмээлзгэнэ аймаар том боловч жижигхэн зүрхтэй амьтан ядаж байхад айлийн ойролцоо зөрөх төдийд л нохойнууд дайрч барьж идэх шахна. Хөөрхий тэмээзгэнэ өөрлүү нь биш унаж яваа хүнрүү нь дайрч буйг яаж мэдэх билээ дээ!? Айсанаасаа болоод тэмээлзгэнэ урьд урьдийнхаас бага иддэг боллоо үүнээсээ болоод бие нь ч жижгэрч эхлэв. Ингээд хүмүүс нэг л өдөр уналгадаа ашиглахаа болив. Юм л бол харангадаад уначихдаг амьтангаар яаж тээвэр хийх вэ дээ!? ингээд тэмээлзгэнэ боджээ: том байх тусам жижиг биетэй гарууд намайг дээрэлхдэг байсан юм чинь би тэднээс жижигхэн болчихвол тэднийг дээрэлхэхнээ гээд хоолоо сойж гарлаа. 1сар 1 жил аажим аажимаар тэмээлзгэнэ жижгэрсээр л гэхдээ айсан хэвээр л байсан болохоор цааш нь үргэжлүүлсэээр л байв. Нэгэн өдөр хумсын чинээхэн болсон тэр одоо л би бүгдийг нь айлгаж чадах нь гээд хүн дээр эхлээд очтол хүн тоосонгүй дассанаас болчихож тэгээд би айлгаж чадахгүй байна гээд эртний өсөөтөн нохой дээр очив. Гэтэл даанч өөрөө айгаад ойртож чадсангүй эргээд улам жижигхэн болохоор нислээ.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jul.21.09 3:44 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#11
Гэдэсний цагаан хорхой төрсөн цагаасаа эхлээд л харанхуйд амьдарсан гэхдээ тэр гэрэл гэж мэддэг байлаа. Учир нь тэртээд гэрэл сүүмэлзэнэ. Тэрүүнийг тийшээ ойртох төдийд л бусад нь хориглоно. Тийшээ явж болохгүй ээ! тийшээ явсан болгон эргэж ирдэггүй тэр бол там тэр бол аймшиг гэж ятгана. Гэвч энэ бүхэн нь харин ч хорхойг нь улам хөдөлгөнө. Нэг өдөр тэр явахаар шийдлээ аажуухан мөлхөлөө. Бусад нь үгүй чи тийшээ явж яах нь вэ!? тэр бол аймаар гэрэл гэгээ гэхэд залуу гэдэсний цагаан хорхой "Яагаад аймаар гэж магадгүй гоё байж болно шдээ." гэхэд бусад нь тийшээ явсан хэн ч иргэж ирж байгаагүй бид зөвхөн орилохийг нь л сонсдог" гэвэл "тэнд үнэхээр сайхан тэгээд иргэж энэ харанхуйд ирэх ямар ч хүссэл төрдөггүй тэр дуу алдалт айсандаа биш гайхсандаа байвал яана!?" гэж амийг нь таглаад явж одлоо. Энэ удаа хэн ч тэрүүнийг хорихийг хүссэнгүй хүссэн ч ятгаж чадахгүйгээ нь мэдэж байлаа. Нилээд удаан алаxсаны эцэст гэрэл дээр ирлээ гэвч яах учираа олсонгүй ингээд байжийтал гэнээт араас ирэх хоолны үлдэгдэл урсан ирсэнд хүссэндээ биш хүч хүрэхгүйдээ урсгалд ороод явчихлаа.Гэрэлээ одоо харлаа эхлээд яаж ч чадсангүй айсандаа ААААаааа гэж ориллоо. Хөөрхий ард хоцрогдогсод маань уншин ахиад нэг тэнэг гэсээр ажилаа үргэжлүүллээ. Агаар дээр гэрэл гэрээн дунд ниснэ. Гэнэт харанхуй нөмрөн авлаа урьд урьдийнхаас нь хэд дахин том асар том хав харанхуй. Тэр жорлонд унасан байжээ. Энэнд тэнд нь үл таних нисдэг нисдэггүй биетүүд эргэлдэнэ.Тэртээ дээр нь гэрэл харагдана. Энэ удаа тэр айж байлаа. Одоо байгаагаасаа том харанхуйд унахаасаа.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Aug.04.09 11:42 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#12
Холд муу балиар чийгэн улаан, паах яасан балиар юм бэ!?, чи одоо юугаа хийгээд энд эргүүтээд байгаан бэ!? энэ бол чийгэн улааны өдөр бүр сонсдог үгс. Тэр энэ бүхэнд гомдох ч үгүй уурлах ч үгүй. Тэрүүнийг төрөхөөс л ингэдэг байсан аавыг нь ч ялгаагүй ингэдэг л байсан магадгүй өвөөг нь элэнц өвөөг нь бүгдийг нь л ингэдэг байсан байх. Тэр яагаад энэ бүхэнийг хийх ёстойгоо ч мэдэхгүй тэр зүгээр л хийдэг аав нь хийдэг байсан болохоор ааваасаа яагаад гэж нэг л удаа асууж байсан хариулт нь аавын аав хийдэг байсан болохоор л гэсэн тэр ахиж юу ч асуугаагүй асууусан ч хариулт нь нэг л байх байсан. Урьд нь тэр 3уулаа байсан одоо тэр ганцаараа. Ганцаараа болохоороо ч тэр үү!? тэр ажилаа л хийнэ өөр юу ч хийх хэрэгтэй билээ. Тэр амьдралдаа 3н удаа л уйлж байсан нэг нь төрөхдөө гэхдээ өөрөө мэддэггүй дараа нь хамгийн анх шоолуулахад тэгэхэд аав нь хүү минь бид чийгэн улаан яагаад гэдэгийг нь мэдэхгүй ч бидний хийжийгаа юм агуу зүйл гэдэгийг санаж яваарай гэсэн тэр ахиж уйлаагүй харин хамгын сүүлийн удаа тэр эцэг эх 2оо өнгөрөхд нь уйлсан. Тэр үед тэрүүний хажууд хэн ч байгаагүй тийм болохоор уйлсанг нь хэн ч мэдэхгүй. Зовлон шаналал нь бусдаад далд байдаг болохоор бүгд түүний сэтгэлийг гадна шигээ гэж боддог. Одоо тэр ахиад хэзээ ч уйлахгүй. Тэр бороо үнэрцэн аадар бороо өөрийнх нь хамгийн сүүлчийн аадар бороо гэдэгийг тэр мэдэж байсан. Тэр нь ч үнэн байсан.
Өвөл дуусаж ногоод сэргэв үндэснүүд тал тал тийшээ тэлж шим шүүц сорохыг хичээв гэвч нэг нь ч чадсангүй энэ жил газар улам хөгширчээ, улам хатууржээ. Үндэснүүд энэ бүхэн сүүлчийн хавар байсанг мэдлээ. Тэр нь ч үнэн байсан.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Aug.05.09 3:34 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
bichij baihad u hehe bi ooroo ter amitan ni bolchihdog bolohoor zarimdaa uur hurmeer zarimdaa gomdmoor zarimdaa uilaar bolchihdog shdee unenee helehed. :imhappy: . Meedkumdaa hun bolgonii uzel bodoloos l hamaarah baihdaa. zarimiinh ni huvid bol shavij gedeg bol zgr neg amitan uhaangui sunsgui tegeel zarim ni bolohoor shavij bol tegeel ooriin medelgui tegeel amidaraad baidag gej uzdeg.

Bi bol huvidaa amitan bol amitan uhaantai uhaangui ni hamaagui ene chini baigaliin negen bodigal gej boddog. Tegeed bi bas burhanii neriin omnoos hurtel alna gedeg baij bolomgui zuil gej boddog bolohoor neeh almaar sanagddaggui shde chadval nudee aniad ongorooh bolohgui bol barij avaad gargaj haiyah geel gehdee bi burhan bish bolohoor zarimdaa alchihdagoo :imhappy:

Hun galzuuraad esvel t*n*g uhaangui bolchihloo geed alddagguitei l adilhan amitang alah ni bolohgui gej bodovj baivch bi mah iddeg tsagaan hoolton bish yag l neg bol bugd bugd bol neg gedeg shig edgeer uildeluud ni amidraliig buteej baidag gej l boddogdoo. Tom amitang zodohod giinadag shdee terentei adilhan shavijnuud ch gesen orildog gej bodjiino :imhappy:

aimar ih yum bichiv yaahav sedeviig iluu oilgohod tus boloh baih gej naidchihya :imhappy:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Sep.24.09 12:41 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#13
Эмгэн хумс их л тайвуу уужуу. Амьтад яагаад ийм тайван байдагыг нь асуухад "Бушуу туулай борвиндоо баастай" эсвэл "Яарвал даарна" гэж л хэлнэ. Бусад ч үл үг сөргөн толгой дохино. Нэг өглөө эмгэн хумс их дуу чимээнд цочин сэрээд аажуухан өндийн гадагш харвал амьтад цөмөөрөө тэнгисийн эрэгрүү шаагидахыг хараад цонхоо нээн юунд хаашаа ингэж яарна вэ? гэвэл дээгүүр нь нисэж явсан тогоруу чи сонсоогүй юм уу? их үер буух гэж байна. Тэнгисийн эрэгт түрүүлж очсон амьтадын хамгийн эхний нэг нэг хосыг аврана гэж байна бусад нь үерт автах нь гэсээр нисэн одлоо. Энэ удаа эмгэн хумс амьдралдаа яарч үзээгүйгээрээ яаран хамаг байдагаараа урагш тэмүүлэвч мөн л урьдын адил удаанаар урагшилна. Бие эрхтэн нь аль хэдийнээ нам тайван байдалдаа дасжээ.
Аяа! туулай баастай ч гэсэн амьд үлдэх нь гэсээр тэр урагш зүтгэсээр. Зүтгэж зүтгэж үүдэн дээрээ ирэхэд цувааны сүүлч болох яст мэлхий, жаран хөлт этэр яг хажуугаар нь зөрж таарлаа. Эмгэн хумс ч тэд нартай нийлэн гүйв. Гэвч зам нь амьтадын цогцосоор дүүрсэн учир явахад их л хэцүү ажээ. Бороо орж эхэлсэнд цувааны сүүлчийн амьтад улам л сандарцгааж эхэллээ. Одоо тэнгисийн эрэг хүртэлх зай улам л бэрх болсоор. Амьд үлдэх гэсэн амьтад хоорондоо алалцана. Эмгэн хумс хүртэл хэд хэдэн удаа ширүүн мөргөлдөөд амжив. Бороо ширүүссээр л. Одоо тэр явж чадахаа байжээ. Түүнээс залуу эмгэн хумс түүнийг ганц л мөргөлтөөр унагааж орхиж.
Эмгэн хумс дээш харан хэвтэнэ. Нүүрэн дээр нь бороон дусалууд зогсоо зайгүй шаагина. Ингэж үхэхээ мэдсэн бол юунд ингэж зүтгэх билээ хэмээн уртаар амьсгаа аваад эмгэн хумс үхэлрүүгээ аажуухан харьлаа.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Oct.26.09 12:59 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#14 Шоргоолжны үнээ
Шоргоолжны үнээ өглөөний наранд биеэ ээн шинэхэн нахиалсан навчин дээр налайна. Навч зөөлөн чичирхийлэх үед өндийн харвал ажилчин шоргоолж өглөөний хоол авчирж харагдав. Шоргоолжны үнээ амаа ангайн, нүдээ аниад биеэ суллан ойртох чимээг сэтгэл хангалуун хүлээнэ. Шоргоолж аманд нь хоол хийчихээд яарян очиж сүүгээ саачихаад мөн л яаран одлоо.Шоргоолжны үнээ мөн л хэвтсээр. Одоо нар дээр гаржээ хурцаар ээнэ. Шоргоолжны үнээ байж ядан эргэлдэж байтал навчис урдынхаас хүчтэйгээр доргиж эхлэв. Өндийн харвал дөрвөн шоргоолж ирж явна. Мөн л урдын адил амаа ангайн, нүдээ аниад биеэ суллан хэвтэв. Шоргоолжнууд аманд нь хоол хийчихээд дөрвүүлээ түүнийг дамжилан явахад намуухан жигд гүйдэлд нь бүүвэйлэгдэн зүүрмэглэж эхэллээ. Төд удалгүй нэгэн сэрүүн газар авчирч тавьчихаад нэг нэгээрээ сүүнээс нь уучихаад яваад өгөв. Нилээд удсаны дараа орой болсон бололтой тэр бээрч эхэлэв. Чадах ядахаараа атрилдан хэвтэнэ. Урдын л адил юмс бүхэн давтагдаж өөр нэгэн дулаахан газар авиачиад тавьчихлаа. Гэвч энэ удаад юмс шоргоолжны үнээнд нэг л тавгүй санагдав. Тэр атрилдаж эвэхрэлдсэн ч хэн ч ирсэнгүй. Одоо тэр орилж чарлаж байлаа. Мөн л хэн ч ирсэнгүй. Нэг зүйл дотор нь хуралдчихаад харанхуйлаад түүнийг урагш зүтгүүлнэ. Турьхан хэдэн хөл дээрээ лагс биеэ арай хийн тогтоон бариж алхаж эхэллээ. Энэ бүхэн тэсвэрлэхийн аргагуй мэт санагдавч сэтгэл доторхи нь бага ч гэсэн сэргэсэн мэт санагдаж байсан тул улам л цааш алахсаар ...
Тэр хаа сайгүй гүйж эхэллээ учир нь түүнийг шоргоолжнууд хөөнө. Одоо буцах аргагүй болжээ! Эцэсээ хүртэл зугтах л үлдэж нүдэнд нь айдас үзэн ядалт тодроогүйсэн бол тэр зогсох л байсан, зогсмоор л байсан.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Oct.26.09 11:47 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#15. Бясаа
Харанхуй боллоо. Унтаж унтаж сэрсэн бясаа өглөөний хоолондоо гарав. Мэдрэхүйн эрхтэн нь бүгд дутмаг тул юм болгоныг хазаж үзнэ. Амтлах эрхтэн нь харин ч нэг сайн хөгжжээ. Энэ шөнө тэр том нүгэл үйлдсэн байлаа. Нэг л өдөрийн дотор эртний хоёрын хоёр дүрмийг зөрчив.

1. Хүнд хэзээ ч ойртож болохгүй
2. Ямар нэг онцгой явдал тохиолдож санамсаргүй хүнийг амталсан бол ахиж хэзээ ч хазаж болохгүй мөн отогт эргэн ирж болохгүй.

Тэр тэнд хүн байна гэж зүүдлээ ч үгүй. Өмнө нь энд ямар ч хүн ойртож байгаагүй. Гэхдээ тэр хүн гэдэгийг нь ч анхандаа мэдээгүй. Зүгээр л нэг шинэ зүйл байсан. Хичээлд заасан шиг нь төрх тэр хүнд нэг ч байгаагүй. Гэхдээ тэр сэжиглэж болох байсан ч тэр тэгээгүй бүүр харин ч сонирхосон. Эхэлээд хазаж үзээд л тэр хүн гэдэгийг нь мэдсэн. Өмнө нь хэдий үзэж бүүр төсөөлөлийг нь яриулж байгаагүй ч тэр анхны дусал цус аманд нь гулган орох мөчид л тэр хүн гэдэгийг нь мэдсэн. Даанч тэр хүсэлийг нь хангахаар хангалттай байгаагүй тул тэр ахиад л хазсан. Гэнэт аз жаргалтай мэдрэмж доошлохтой зэрэгцээд асар их айдас дотороос нь огшлоо. Энэ үед тэр гүйж гарав. Гүйгээд л байлаа гүйгээд л байлаа. Энэ үед нүдэнд нь гэр бүл нь харагдахад тэр энэ бүхэнийгээ орхиж чадахгүй, орхихийг ч хүсэхгүй байгаа ойлгов.
"Хэн ч хараагүй, Хэн ч мэдэхгүй"
Үүр аль хэдийнээ цайж өдөр болчихсон байхад бясаа гэртээ орлоо. Халганыхаа түгшээг тор хийн дуугарах мөчид л санаа амран өрөөнийхөө булан очиж атрилдан орчин тойроноо ажин, чимээ чагнан хэвтэв. Өөрийнх нь цусны гүйдэл л сулхан мэдрэгдэнэ. Гэрийхэн нь унтаж буй мэт чимээ аниргүй гэтэл одоо тэр айж эхэллээ. Энэ нам гүм чив чимээгүйгээс тэр эмээж эхлэв. Хүүхдүүдийнхээ шуугилдах дуунаар л тэр сэрлээ. юм бүхэн урдын адил үргэжлэнэ. Өнгөрсөн шөнийн юм бүхэн зүүд байсан мэт санагдаж эхлэв. Тийм байгаасай гэж ч хүсэж байсан тул бясаа энэ талаар ахиж бодохыг ч хүсэхгүй байлаа. Гэхдээ дахин тэр цусыг амталж үгүй ээ жинхэнээр нь амталж үзэх гэсэн хүсэл өөрийг нь эзэмдчихээд зовоох болов. Одоо тэр өөрийнх нь амьдрал хийж буй зүйлс нь бас л нэгэн зүүд тэгээд ахиад сэрээд өөр амьдралд оччих юм шиг санагдана. Үгүй ээ! үгүй! энэ бүхэн ийм байх ёсгүй би өөрөө шийдвэрээ гаргаж чадна гэсээр бясаа хүний эрэлд гарлаа. Айж нуугдаж, зугтаж гүйсээр нөгөө хүн гээчид ирлээ. Одоо тэр шийдвэрээ гаргах л үлдсэн.
Энэ бүхэнг мартаад урдын адил амьдрах гэтэл түүнд аль хэдийнээ урдын адил амьдрал үгүй болсон.
Нөгөөх нь одоо үүнийг хийгээд жинхэнэ энэ бүхэнээсээ зугтаж амьдрах. Гэхдээ тэр аль хэдийн шийдвэрээ гаргачихсан. Хэдий хэцүү, буруу сонголт байсан ч бясаа өөр өөрийгөө захирдаг, бодитоор оршин байдагаа мэдрэхийн тулд энэ замыг сонгосон. Одоо тэр харамсахгүй.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Nov.26.09 6:13 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#16 .Соно
Нэг зүйлийг мэдсэнээс хойш соно өөрөөрөө бахархах боллоо.Нисдэг тэрэгийг өөрөөс нь санаа авсан гэдэгт тэр үнэмшээгүй эцэстээ итгэсэн . Одоо тэр хамгаас гайхалтай шавьж гэдэгтээ бүрэн итгэлтэй болжээ. Өмнө нь баталж л чаддаггүй байсан болохоос биш тэр үргэлж л онцгой гэдэгээ мэддэг байсан . Үгүй дээ л ядаж тийм болохыг хүсдэг байв . Одоо тэр тэгэх шаардлагагүй тэр үүнийгээ мэднэ. Бусад ч адилхан үүнийг мэдсэн . Бусад ч гэсэн түүнийг хүндлэх болжээ. Яагаад заавал тэгэх ёстойг мэдэхгүй ч тэнгэрт нисдэг аварга төмөр түүнээс санаа авсан бас тэр өөрөөрөө бахархдаг . Магадгүй зүгээр л биеэ авч яваа байдалд нь тэгж ханддаг байж болохын .
Нэг өдөр соно нисэж явлаа . Хоол хайж явтал юу ч олдсонгүй . Нисээд л байлаа нисээд л байлаа .Нэг зүйл өөрийг нь татаад буй мэт санагдаад байх тул тийш ниссээр л байв . Энэ үед аварга том бороон дусалууд аажуухан шаагиж эхэллээ . Соно нэгэн модны мөчирт хоргодон байтал нэг тэнэг дүнгэнээ хэдгэнэ хажууд нь ирж бороонд хорогдлоо , амандаа амтат жимсний ялзмаг зуужээ. Соно:
Надаа хоолоо өг! гэв .
Яагаад яасан гэж хэмээн хэдгэнэ дүнгэнэхэд
Би бол нисдэг тэрэгийн өвөг соно байна . Надад наад ялзмагаа өг хэмээн эхэмсэг дуугаар зандран өгүүлэхэд:
Ачлалгүй хойчдоо гомд маны гэрт миний өвөг хүлээж буй хэмээн нисэн одов.
Соно араас нь хэдий хараал тавин зандарч тушаав ч хэдгэнэ нэгэнт нисэн оджээ. Бороо орсоор л , гадаа хав харанхуй , соно гав ганцаар , тэртээд тэнгэр цахих мэт хүнгэнэх нисдэг тэрэгний дуу ойртоно . Харуусалтай нь соно саяны журамт хэдгэнэ адил нисдэг тэрэг хоол авчрахгүйг даанч сайн мэднэ.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Dec.17.09 1:08 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#17. Хэдгэнэ
Хэдгэнэ энүүгээр тэрүүгээр ууртай нь аргагүй дүнгэнэн ниснэ. Тэр юм бүхэнд л бухимдана: дүнгэнэн нисдэгтээ , зөгий мэт алтан шаргал биш хар бараандаа , цэцэг цэцэг дамжин нисдэггүйдээ бухимдана. Амьдрал түүнд хэтэрхий шударга бус хандсанд бухимдана . Ингээд тэр аялалд гараваа юм бүхэнг, амьд амьтан бүхнийг үзэн яддаг болохоороо шөнөөр л ниснэ. Шөнийн аниргүйд өөрийнх нь дүнгэнэх л сонсогдож өөр юуны чимээ үгүй, хав харанхуй юу ч үл үзэгдэг ч түүний дотор түнэр харанхуй оршин байдаг болохоор тэр ч нээх тоохгүй . Нэгэн тэргэл сартай шөнө орчиний юм бүхэн гэрэлтэн голын ус зөөлөн урсаж намуухан шаагихыг анх удаа хэдгэнэ ажиглаж нэг хачирхайлтай юм олж харсан нь голын ус хэдий урсах ч сарны тусгал голын урсгалаар үл урсан нэг л газараа долгиотон байх ажээ . Хэдгэнэ өөрийнх нь дүнгэнэх чимээ голын усыг урсгаж буй мэт сонсогдуулж байна уу!? хэмээн уурсасан боловч голд хөвөх бяцхан завийг хараад үгүй ээ! гол яалт ч үгүй урсаж байгаан байна гэж өөр өөртөө давтан бувтнаад саяны хачирхалтай явдалаа нүд салгалгүй гөлөржээ.
Сар газарт биш усан дээр тусдаг нь магадгүй хөдлөхгүй гэсэндээ зөөлөн гадаргуу сонгож газар дэлхийтэй холбогддог юм болов уу!? хэмээн сэтгээд тусгал дээгүүр нь эргэлдэвч тусыг эс олов . Сар тэнд гав ганцаараа ганц л байрандаа долгиотно. Хэдгэнэ энэ бүхэнд ахин бухимдаж эхэлсэн ч төд удалгүй хэдгэнэ ахиан нэг сонин зүйлийг анзаарсан нь сарны тусгал хөдлөөгүй биш хөдөлжээ гэхдээ сарыг дагаж хөдөлж .Тэр юу ч ойлгосонгүй шөнийн турш голын усыг ажиглан суулаа. Нар мандаж эхлэв . Мандах нарны бяцхан шаргал туяа голын усан дээр буун шаргалтан гэрэлтэнэ .Гэтэл юу болсон гээч тусгал байрандаа л байлаа урсаад явчихсангүй тэр л газараа туссан газартаа яг л уятай юм шиг ургачихсан ч юм шиг тэндээ зоогдоостой.
Одоо л тэр бүхнийг ойлголоо . Тэр өөрөөсөө л зугтаж байсан ч өөрөө л яваад байж.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jan.31.10 10:27 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#18. Гэрэлт цох
Шөнийн аниргүйг эвдэн нуурын эрэгдэх унасан модны хөндийд Хаха гэсэн цуурай хадлаа. Хаха , хаха чиний бөгс гэрэлтээд байна гэсэн чимээ үргэлжлүүлэн цуурайтаж буй зүг рүү ойртвол хоёр гэрэлт цох нэгнийгээ шоолон инээлдэнэ. Хаха , хаха өгзөг чинь гэрэлтээд байна . Бөгс чинь туяараад байна гээд л хөхөрч гарлаа . Би юу болсонг нь сайн ойлгоогүй ч тэр хоёр дээр очоод та хоёрын хоёулангын чинь л өгзөг гэрэлтээд байна ш дээ гэтэл тэр хоёр над руу муухай харцгааснаа дуу хоршуулан инээж гарав . Хаха , гэрэлтдэг бөгс бид хоёрын бөгсийг гэрэлтдэг гэнээ гэсээр хоолой хорших нь холгүй инээж гарав .
Энэ үед ч гурав дахь гэрэлтдэг өгзөг ирсэнээ та гурав юунд инээгээв гурвуулангын чинь өгзөг гэрэлтээд байхад гэхэд би инээдээ барьж дийлсэнгүй нөгөө хоёртойгоо нийлэн сүүлийн гэрэлтдэг өгзөгийг шоолж гарав .Төд удалгүй 4,5,6 ... ирцгээв.Сүүлдээ хэн ч яагаад инээж байгааг мэдэхээ болцгоов .Бүгд л ирээд инээсээр .Энэ бүх утгагүй инээд алдалтанд залахсандаа би харихаар шийдэн гэрийн зүг эргэн нисэв. Гэнэт бүгд инээхээ больчихов. Гайхаад эргээд хартал бүхэл бүтэн гэрэлтдэг өгзөгний сүрэг намайг дагаж байлаа. Би ч тэссэнгүй инээд алдсанд тэд мөн л урдын адил хөхрөлдөж эхэллээ . Хаха , хаха ...
Надад тийм ч инээдтэй санагдахаа больсон энэ бүхэнээс залхан ядаж л холдох минь гэж бодон эргэв. Энэ үед тас тас хөхрөлт улам багассаар нам гүм боллоо. Би дуугай л цааш эргэж харалгүй ниссэнд хэн ч инээсэнгүй .Сониуч зандаа хөтлөгдөн эргэж харвал гэрэл улам хурц болж . Би та нар яагаад намайг дагаад байгаан гэтэл мэдэхгүй чи бүхнийг эхлүүлээ биз дээ гэв .
–Юуг? Гэвэл инээдийг гэж энд тэндээс хашгиралдана .
-- Би эхлүүлээгүй тэгээд ч би эхлүүлсэн байлаа гээд яах гэж би уйджиина би явлаа гэтэл тэгээд бид яах болж байна ? гэж тэд нэгэн дуугаар орилцгоов...

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Feb.20.10 2:19 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
#19 Чихний хар хорхой


Чихний хар хорхой төрөхөөсөө л бусдад тэнэг гэж шоолуулж өсжээ.
Тэнэг хар
Тэнхэлгүй хар
Мангар хар
Маажга хар хэмэнэ хэлүүлж , шоолуулж өсөх тийм ч таатай байсангүй . Тэр энэ бүхэнг тоодоггүй ч сонсох бүрийд нь сэтгэлийнх нь модны нэг навч шарлан унаж хийсэх мэт санагдах ажээ. Сэтгэл гэдэг хэрэг дээрээ эмзэг авай ! Нэг л өдөр тэр энэ бүхнээс залхаж , тэнэг гэдэгтээ гутарч эхэллээ . Гэхдээ энэ өдөр нь энгийн нэг л өдөр биш дурласан цохондоо хайраа илчлээд тэнэг гэж гологдсон болохоор иржээ . Одоо итгэл нь ямар ч навч үгүй өвлийн хувхай мод болоод сүглийн харагдана. Тэнд юу ч байхгүй нүв нүцгэн, бодлын салхи хүртэл хов хоосон аниргүй ганцаараа л үлээн одно. Өдөр хоног урсан өнгөрч болж буй зүйл чих, нүдний хажуу, өмнүүр шунхын, зурсхын өнгөрөх авч сэтгэлд нь тэр өөрөө нэг л газар, нэг л цагт зогсоод, байгаад байх шиг санагдана. Тэр хайрынхаа төлөө тэмцэх ёстой!, аз жаргалаа өөрийн гарар бүтээх хэрэгтэй! Би энэ бүхнийг чадаж л таараа хэмээн өөр өөрийгөө ятгаад хэрхэн хайрт цохондоо гологдохгүй байх талаар бодоод бодоод нэг л цэгт төвлөрнө. Ухаантай болох! Тиймээ ухаантай болох хэрэгтэй гэхдээ яаж? хэрхэн? гэж бясалгаж ахуйд гэнэт нэгэн санаа толгойд нь зурсхын орж ирсэнд өөрийн эрхгүй инээмсэглэсэнээ нүд нь атхагаар гялалзан эргэн тойрноо гүйлгэн ажив.
Гадаа харанхуй болжээ чихний хар хорхой ухаантай болох санаагаа биелүүлэхээр шөнийн харанхуйд гэтэн явна. Байгаль дэлхий хүртэл өөрийг нь ивээж байх ши саргүй шөнө байсанд чихний хар хорхой баярлан энэ бүхэн бүтэх нь, би ухаантай болох нь хэмээн дотороо бодоод баацганан зорьсон газарруугаа гүйнэ ....
Аааа... гэж хэн нэгэний орилох шөнийн аниргүйг бут ниргэн, дэнгийн гэрэл харанхуйг гэрэлтүүлэхэд "миний чих, миний чих" гэж хэн нэгэний орилох араас нь залган цуурайтлаа.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Mar.21.10 1:57 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
[center]#20. Эвэрт буга цох[/center]

Хавар цаг болжээ. Модод мөчирсөө нахиалуулж эхэлнэ. Эвэрт буга цох яаруухан босон ирсэн боловч царс модны мөчирс аль хэдийнээ хөршүүдээр нь дүүрсэн байв. "Аа! муу сайн шүүслэгчид, донтогчид" гэж орилон хамгийн ойрын царсны шүүс өөд нисэн цугласан олны араас шунхан орж эхний нэг, хоёр эгнээг нэвт зүссэн ч гурав дахь дээр нь очоод нам цохигдон ойчив. "Аа! чи муу ганц шүүснээс болж намайг цохиж унагаана гэнээ! чамтай эвэрээ мөргөлдөж, эрэгчин эмэгчингээ үзнэ дээ!" гээд өндийн босож ирвэл хэн ч өөрийнх нь яриж байгааг тоосон шинжгүй бүгд л шүүс өөд тэмүүлэх учир мань цох саяны унасангаа мартан мөн л хамгийн урд очих гэж дайрлаа. Энэ удаа илүү өндөр дээрээс илүү хурдтайгаар дайран орохоор шийдэн дээш хөөрөн хөөрөн ниссээр эцэсийнхээ өндөрлөгт ирлээ гэж бодон доош шунгахаар эргэвэл нүдэндээ ч итгэмээргүй юм харав. Хэрвээ уур бухимдал энэ бүх шар гозойлт зэрэгтээ автан ингэж өндөрт нисээгүй бол ийм өндөрч гарж ирэх тэгээд хамгийн гол нь энэ бүхэнийг харах байсан эсэхээ мэдэхгүй байсан ч ганц ойлгосон юм нь өөрөө хичнээн өчүүхэн болоод царсны ой хичнээн том болохыг ойлгов. Энэ бүхэн өөрт нь болон өрөөл бусдад хүрэлцээтэй атал юунд ингэж ганц энэ дээр алалцах билээ бид үнхээр тэнэг амьтад бус уу!? гэж бодон сэтгэлээр унаж байсан аа гэнэт би бусдаад онцгой, би бусдаас өөр юм байна гэж бодоод алс холын эзэнгүй модон дээр очихоор нисэж гарлаа. Нисээд л байлаа... нисээд л байлаа...хэдий мод олон байх ч өөр шиг нь цох ч мөн олон байв. Нэг модон дээр овоорох цох багасах ч гэсэн эзэнгүй мод олдохгүй тул нисээд л байв...

Хэр удаан ниссэнийг мэдэхгүй ядарч туйлдан аргагүйн эрхэнд доошлон доошлосоор нэгэн модны мөчир дээр суувал гайхалтай юм болж тэр мод нь эзгүйн дээр тэндээс гойжих шүүснээс хэн ч авахгүй байсан тул баярлан одоо би жаргах нь одоо л нэг юм гэж бодон шүүснээс ууж гарав. Дотор нь халуу оргин жаргалтай сайхан ажээ. Ийнхүү хэдэн ч хоног уусан юм бэ!? мэдэхгүй! ганцаараа өөр өөрийнхөө олзонд бялуураан тэндээ аж төрсөөр л байв. Энэ хугацаанд шүүснээс нь булаацалдах гэж хэн ч ирсэнгүй. Эвэрт буга цох ганзаардаж эхэллээ. Шөнө болгон ганцаар унтаж, өдөр болгон ганцаар хий дэмий баясан цэнгэх нь утгагүй санагдаж эхлэв. Гэтэл хэтэрхий ташуурсан жаргалдаа болоод бие нь сулдидаж доройтон нисэж чадах аа байжээ. Одоо ганц хэн нэгэн ирэн өөртэй нь хамт хэсэг хугацаанд ч болоц шүүснээс нь хуваалцан уухыг хүснэ. Үгүй ээ! одоо өөрөө уухгүй байсан ч хамаагүй зүгээр л хэн энд шүүсэн дээр алалцах байх бусад цохнуудыг харахад л хангалттай гэвч хэн ч ирэхгүй байлаа. Шөнийн харанхуйд аадар бороо шаагих эвэрт буга цохны мансууран муудсан чихэнд олон арван цох өөрийнх нь шүүсэн дээр алалцаж байх шиг сонсогдоно. Эвэрт буга цох инээмсэглэсээр гүн нойрондоо ахиж сэрхээргүй жаргалтайгаар нойрслоо.

____________________________________
Songodog

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Mar.21.10 2:32 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
[center]#21. Морин шоргоолж[/center][/b]

Бид бол дээд төрөлтнүүд
Бидний бахархал, бидний далавч хэмээн удирдагч морин шоргоолжны үг хадан хавцалд цуурайтах адил нүр хийлээ. Гэтэл тэнд дундаас нэг нь гэхдээ далавчтай амьтан зөндөө байдаг биздээ!? бид яагаад бусдад байдаг юмаараа бахархах ёстой юм бэ!? гэвэл тэр олон цугласан дунд жиг жуг түгэж эхэллээ. Удирдагч хөмхийгөө зуугаад аа чамайгдаа энэ бүхэн дуусахаар далавчийг чинь тасдаж хаяд яаж амьдрахыг чинь харна даа! гэж дотороо занаад гараа өргөн олон түмнийг дуугай байхыг тушаав. Цугласан олон ч удалгүй чимээ аниргүй болоход салхины сийгэх л дуулдаж байлаа. Удирдагч хоолойгоо засаад.

"
Тиймээ! олон амьтан далавчтай
Тэгээд бас олон амьтан хөлтэй
Хамгийн их хөлтэйгөөрөө
Хар мянган хөлтэй жаран хөлт
Хязгааргүй их бахархах байсан биз!
Хэзээ гэхдээ тийм юм байлаа!?
Жаран хөлт үхэхдээ
Жаран хөлнөөсөө л болж үхдэг!
Энэ бол тоо биш, байх тухай биш!
Энэ бол ашиглах тухай, чадварын тухай!
"
гэвэл олон бүгдээр далавчаа дэвэн дэмжиж байгаа илэрхийлэн баяр хүргэв. Тэгтэл ч өнөөх шоргоолж чинь ахин олон дундаас "тэгээд бидний ашигладаг гэж юу байсан юм бэ? жижиг шувууны дэгдээхэй хүртэл биднийг зооглодог биздээ!? " гэхэд мөн л олон цөмөөрөө жиг жуг гэцгээн үнэнийг нь гайхна. Тэгтэл удирдагч за "тийм ээ! үнэн болно гэхдээ хүү минь наашир чамайг нэг харъя" гэвэл өнөөх залуу шоргоолж их л бардамнан далавчаа дэлгэн сүр жавхаагаа гайхуулан гарч ирэв. Удирдагч тэгэнгүүт нь туслахадуудаа толгой дохин зангавал яах ийхийн зуургүй үсрэн очиж залуу шоргоолжийг бариад авлаа. Удирдагч дэргэд нь очоод "Бахархах шаардлагагүй хэрэггүй зүйлээрээ чи юу хийх билээ!?" гээд далавчийг нь тасар татан хаявал залуу шоргоолж өвчин шаналалдаа автан газар атийн унахад олон цөмөөр уулга алдав. удирдагч гараа өргөн мөн л чимээгүй болгоод "Харцгаа!!! Бахархал биш гээд байгаа далавчаа алдсан энэ залууг хар! энд одоо юу байна!? юу ч алга! яагаад!? яагаад!? тэрэнд юу тутав!? Өөрсдөө бодоцгоо гэхдээ би саяхан тэр бахархал биш гээд байгаа далавчийг нь авсанг санацгаа!!!" гээд чимээгүй болвол. Цугласан олон уухайлан удирдагчийг магтан дуулав. Залуу шоргоолж өрөвдөлтэйгөөр атийн хэвтсээр л гэвч тэр тухай хэн ч санасангүй.

___________________________________________
Songodog

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Mar.21.10 3:14 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
[center]#22. Жаран Хөлт[/center][/b]

Жаран хөлт байнга л үглэнэ. Өглөө, өдөр, шөнөгүй үглэж шүлсээрээ айраг бүлнэ. Эргэн тойрныхон нь эхэндээ аль болох туслахыг хичээн оролддог байсан бол одоо энэ бүхэнд нь дасаад эсвэл энэ бүхэнээс нь залхаад эсвэл ерөөсөө туслаж чадахгүйгээс хойш гэж боддог болсон болохоор жаран хөлт ганзаараа л үглээд байна. Дөнгөж төрөөд уйлж байсанаасаа ихээр шүлс нэрэх болсон болохоор эрүү шүд нь ч гэж аймаар хүчирхэг эд болжээ. Нэг зуусан бол тавьна гэж байхгүйгээр даган явж үглэхийг нь яана! Өдөр нь дагаж орой нь гэрийнх нь гадаа үглэнэ. Бусад шавьжнууд чамд хийх юм байдагүй юм уу? яагаад ингэж үглэж яншиж байдаг юм бэ? тэглээ гээд чиний наад зовлон чинь алга болчих юм уу? гэвэл та нар над шиг их хөлтэй биш болохооро ингэж байна. Хэрвээ та нар байсан бол аль хэдийнэ ядарч туйлдаад унаад өгөх байсан биз! би л тулдаа өдий хүртэл ингэж алхаж явж байна гээд л уйлж гарах тул дуугай л шүд зуун амьдарна.

Ингээд нэг өдөр шавьжнуудын хурал болжээ. Жаран хөлтийг тэсэхийн аргагүй болсон тул одоо арга хэмжээ авахаар болсон гээд хэлэцэхээр болжээ. Энгээд хүн болгон гомдоллож үглэж гарлаа. Жаран хөлт хичнээн муу хичнээн ядаргаатай тухай ам уралдуулан, үг булаалдан ярилцана. Тэгэж тэгэж сүүлдээ тогоотой сүү дэвэрэх мэт энэ бүхэн нь хальж асгараад бүхийг л амьдралынхаа талаар үглэж гарлаа. Шоргоолжнууд хэтэрхий олон байгаа тухайгаа, аалзнууд торонд нь амьтад орох оо байсан тухай, шумуулнууд цус сорох олигтой том амьтан олдохгүй байгаа тухай, зөгийнүүд цэцэгнүүд урдын адил ихээр дэлбээлэхгүй байгаа тухай ээлж дараалан хэлэлцэж, ярилцаж гарцгаав. Сүүл сүүлдээ жаран хөлт өөрөө энэ бүхэнээс залхаад дуугай хуралыг орхин гэртээ ороод унтах гэсэн боловч унтаж чадсангүй шавьжнууд шөнжин хуралдав. Маргааш нь жаран хөлт эрт бослоо амьдралдаа боссон хамгийн эрт нь гэхдээ сайндаа ч биш одоо хүртэл хуралдах хурлаас болжээ. Жаран хөлт тэнд очихийг ч хүссэнгүй мөн л амьдралдаа анх удаагаа ажилж үзэв. Хэцүү боловч тэр үглээг сонсохоос дээр ажээ. Ийнхүү шавьжнууд хоёр гурван өдөр шөнө гомдолцгоосоны эцэст гомдлох ч хүчгүй болоод гэр гэртээ харьлаа. Гэхдээ мэдээж хэн хэнд нь өч төчнөөн гомдлох шалтгаан байсан ч бүгд үхтэлээ ядаржээ. Жаран хөлтөд гомдлох шалтгаан байсангүй харин ч хурал дууссанд тавтай сайхан унтаж амаржээ. Маргааш өглөө босож ажлах ёстой түүнд сайн унтаж амрах гэдэг хамгийн сайхан.
________________________________________________________
Songodog
За энэ түүхсээ одоо дуусгах уу!? эсвэл жоохон бас хүлээн зууралдаж шинэ шавьж түүхээ ярихийг нь хүлээдэг юм билүү!? хэхэ за гэхдээ ер нь уншиж байгаа бол ингээд дуусчихсан гэж ойлгоорой хэрвээ ямар нэг юм нэмэгдэвэл намайг бич, бич гээд зовоогоод байсан тэр тэнэг шавьжийг буруутгаарай :Р

PDF хэлбэрээр бүгдийг нь уншихыг хүсвэл эндээс татаж авж болно.

Бичиж дуусахад тийм ч амар байсангүй өдийг хүртэл уншиж байсан хүмүүстээ баярлалаа.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Apr.08.10 1:24 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Tommy's dairy: First Day


It started a year ago, I was sleepily walking down the stairs. Suddenly I heard the sound of steps and turned my head but there was nobody except ... except...
Hehe, actually there was no one, and I turned my head back. Then I face around 11 years old boy who was transparent. I walked a few step back and blinked several times but he was still standing and smiling. "Why aren't you shout" he asked. I replied "should I?". he laugh and said "My name is Tommy" while giving his hand to me.
Hi. I am Hanper...Hanper Tim. He shacked my hand and said "I know I am your neighbor but maybe you don't know". I nodded / I had been still shocked/. "You are the first one who aren't afraid of me, or at least did not scream." he said. Do you ... ? "yes I am a ghost as I think" he replied. As you think? Yeap as I think.
Why are you here , aren't you supposed to be in the somewhere that belongs to ghosts?
Yes, that is why I am here. He smiled and asked "aren't you late, it is 7.35". I look down my watch and cried "sh*t, I have quiz today, sh*t. need to go." . he answered "me too, see you" and gone.

Since that day our friendship started. He asked me to write down his stories and our crazy conversations :D . I agreed perhaps that is why he is here.

_______________________________________________________________
Songodog

За ингээд өөрийнхөө анлги хэлийг муутгахгүйн тулд эхлэж байсан зохиолоо энд оруулаад цааш нь идэвхтэйгээр үргэлжлүүлэхээр боллоо. Та бүхэнд таалагдана гэж найдаж байна.

1. Ер нь бол нэг доор хоёр том юм хамтад нь үргэлжлүүлвэл боломжийн санагдсан. Тэгээд одоо Шавьжны бяцхан түүхс маань дуусчихсан болохоор одоо энийг хоёр дахь зохиолоо болгож байна. Нөгөөх маань Унгадаг баатар билээ. (аан өөр бас нэг Мөрөн голын шулам хүүхэний үргэлжлэл байгаан байна. Гэхдээ яахав тэр дажгүй санагдаад байгаа :Р)

2. Одоохондоо Монголоор орчуулах бодолгүй байгаа болохоор зарим уншигчихдаасаа хүлцэл өчий. Яагаад гэхээр яг бичихдээ цэвэр англиар нь бодоод тэгээд биччихдэг болохоор орчуулахаар бас л нилээд төвөгтэй байх байх. Хэрвээ хүмүүст таалагдаад тэгээд ирвэл яахав Монголоор нь орчуулаж болох юм.

3. Ямар нэг дүрмийн болон хэл зүйн алдаа байвал хэлж өгж тусалвал дуртайя хүлээж аван засах болно :)

За ингээд шинэ зохиолыг маань хүлээн авна уу :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Apr.13.10 10:08 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Sight..
He didn't appear since he asked me to write about him. It passed already a week but my mid-term has started so I became busy to look for him. One night, I was reading my Mongolian literature class book, suddenly I heard a laugh and he appears. Hi. 'Hi" I replied. Are you ready to write? he asked. I nodded and prepared my notebook and a pen. Then he smiled and started:Around me, there were noises a lots of and different. Some were beautiful, some were awful, and even some were dreadful. But I can see only black and gray, oh I forgot I could not be able to see, so i could only imagine black and gray... Life was such a boring except that soft and lovely sound.

"My brave boy My brave boy sleep, have a good dream. My pretty girl My pretty girl smile, make us happy. Mommy and Daddy love you..." .

One day I opened my eyes and everybody were crying "opening, opening...". My eyes stuck on a man who were smiling at me. He said "sorry." I could not understand what he mean by "sorry", but I saw the saddest thing in my life from his eyes. Then I cried and shut my eyes.
________________________________________
Songodog :)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 36 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited