#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.18.17 11:09 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 12 posts ] 
Author Message
PostPosted: Oct.01.15 1:30 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Sep.02.15 1:32 am
Posts: 32
Мэддэг даалууны гуншингуудаа бичээрэй


Top
   
PostPosted: Oct.01.15 10:09 am 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Sep.23.15 11:56 pm
Posts: 327
Bajgar arav, SHANAGA DOLOO, za martalgui uldsen ni l ene bna


Top
   
PostPosted: Oct.01.15 10:25 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1140
гозон долоо гозолзож, говийн хүүхнүүд шоволзоно,
жаран жил сувайрсан жартгар улаан чавганц,
сарлаг малын санаа муу сармай дээлийн хормой муу..... энэ тэр гэдэг байхаа. :brows:

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Oct.01.15 11:34 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9931
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
хуаран царгийн жанжин
хурандаа цэргийн генерал

Дөнгөндөө дөрвөн жил
гавандаа гурван жил

Аз хүү байвал
Ёоз хүүгээр цохино

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Oct.02.15 6:56 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.05.03 8:24 pm
Posts: 440
Ёгзолдоржийн хаяанаас
Ёнзон хамбын гадаанаас
Цайны сүүний гуйлгачин
Цалам барьсан дээрэмчин

Жаран жил сувайрсан
Жартгай улаан чавганц
Хүрээ орж хүнтэй суув

_________________
http://moonmedia-mn.blogspot.com


Top
   
PostPosted: Oct.02.15 8:02 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
үүлэн цэнхэр уул
хөшгин цэнхэр тал
үеийн жаахан түүний
бэлгийн цэнхэр алчуураа

сийлүү хөөгөөд сэнгэнэж байна
сэвчээ суугаад ёнгинож байна
сисчээрт суугаад давхиж байнаа

ээжийгээ эрдэнэзууд
эхнэрээ эрээнэнградад

хар арав хандын найз
ханд хүүхэн миний найзаа

амбан хааны яран нүүрт гээд л дуудуул дуудая

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Oct.08.15 3:50 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Дэгээ есөнд дээлээ уруулж
Дэгжин хүүхэнд нүүрээ маажуул

Сайн хэлбэл сарий найм
Муу хэлбэл мурий найм
Дахиад хэлбэл далий найм
Давтаад хэлбэл тэмээ найм

Хамбан эрээн даалуу
Хар мөрөнгийн жанжин
Энэ наадмын эзэн
Эрээн алаг даалуу


Top
   
PostPosted: Oct.08.15 3:57 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16515
Үндэстний сэтгэлгээний дархлааг хамгаалагч ХОРОЛ тоглоом
Нийтэлсэн: 2015-01-11 17:27:16

ХОРОЛ тоглоом нь Монгол түмний тусгаар тогтнол, үндэстний оюун сэтгэлгээний дархлааг хамгаалалцаж байжээ. Ингэхэд тоглоом яахаараа галт зэвсэг агссан цэрэг дайчдийн адил тусгаар тогтнолын манаанд зогсож байсан билээ хэмээн гайхах хүн гарах магад.
Үүний учир өгүүлэх нь:
ДААЛУУ хэмээх тоглоомыг бид нийтээр мэднэ, бараг нийтээр шахуу тоглох билээ. Зуны налгар намуун үдшээр байрны гадаах сүүдрэвчид хөгшид суугаад, эсвэл өвлийн урт үдшээр хөдөөх буйдхан сумын төвд нэгнийдээ цуглаад даалуу шажигнуулан, цол гуншинг нь дуудан дуудан тоглоцгоох нь түгээмэл. Энэ даалууг урд зүгээс гаралтай гэдгийг нэлээд нь мэдэх байх, зарим нэг нь даалуу тоглох нь хар мөртэй, сэтгэл буян сэвтүүлдэг гэдгийг хаа нэгтээгээс сонссон байж ч магадгүй, гэвч ямар учиртай монгол оронд, монголчуудын дунд түгэн дэлгэрснийг тэр бүр мэдэхгүй.

Манж нар хүчирхэг монгол үндэстнийг талын нэг тарсан тархай бутархай, эв нэгдэлгүйд нь далим ашиглан буулгаж авсан явдал өдгөөгөөс гурван зууны өмнөх явдал билээ. Язгуурын дайнч, ихэрхэг бардам, өөрсдийгөө ноёлох ард түмэн гэдэгтээ бүрнээ итгэсэн Монголчуудыг эзэрхэн захирах нь Манж нарын хувьд хүнд хэцүү байжээ. Түүхийнхээ ихээхэн хугацаанд бусдын дарангуйллыг дуугүй номхноор хүлээн зөвшөөрч, хүлцэн гудайж, зөвхөн дотроо л бугшиж амьдарч сурсан хятадын ард түмэн бол огт өөр. Харин дэлхийн эзэн байсан их түүхээ мартаагүй явсан монголчуудын давтагдашгүй дотоод мөн чанар, өвөрмөц зан заншил, энэ бүхнээ дагасан сэтгэлгээ хандлагыг нугалж авах нь манж нарын улс төрийн дарангуйлагч бодлогын нэгэн гол цөм байсан байна.

Юуны өмнө монголчуудын оюун сэтгэлгээг нь форматлах..,өөрөөр хэлбэл манж нар монголчуудын их түүхийг нь мартуулах, уламжлалт соёл зан заншлийг нь өөрчлөх замаар сэтгэлгээг нь дорой буурай, номхон хүлцэнгүй болгох алхмуудыг шат дараатай хийж эхлэв. Энэ хүрээнд хэд хэдэн соёлын геноцит хийжээ. Монгол нутгаар явж, бүх айл өрхүүдийг нэгжин, түүхийнх нь судар зохиолууд болон ургийн бичгийг нь хуу хомроголон устгаж, оронд нь номхон хүлцэнгүйг сурталчлах шашны судар номуудыг хүчээр тараасан гэдэг. Хэн байсан хийгээд хэн болохыг нь мартуулах гэж... Манж нарын өмнө хятадын Мин гүрний үед ч ийм зүйлс их хийсэн байдаг. Монгол бичигтэй ном бүхнийг шатааж, монгол толгой болгоныг хага цохих уриагаар эх үүсвэрээ тавьсан Еэвэн сарын баяр өдгөө ч үргэлжилсээр буй.
Цаашлаад хувцас хэрэглэл, өдөр тутмын ахуй соёл, зан заншилд нь хүртэл халдав. Тухайлбал эрчүүдийн дээлийн ханцуйд урт салбагар нударга хийлгэв. Хүйтэн хайрууд бээлийний, хүнд хэцүүд жийрэгний үүрэг гүйцэтгэчихдэг нударга нь монголчуудыг илд атгаж, нум татах дайчид биш харин колонийн ажиллах хүчин болсныг илтгэхийн гадна малын туруу, туурайн хэлбэр нь бэлгэ утгаараа боолчлолыг илэрхийлнэ. Гал голомтод нь довтолж, тулганых нь титмийг өөрчлөн, хар ёрыг дуудах хар хэрээ хошуутай болгожээ.Үүний хариуд монголчууд гал голомтын манаач болсон эхнэрийнхээ үсийг хар хэрээг айлгагч хангарьдын жигүүр болгон дэрвийлгэж засав. Энэ бол далдын далд өрнөх сэтгэлгээ, соёлын их дайны махан нүднээ харагдах нэгэн илрэл нь болно.

Тэр ч бүү хэл монголчуудын өдөр тутамдаа тоглодог тоглоом наадгай ч өөрчлөгдөхөд хүрэв.Үүнийг манж нар зориуд хийсэн, аль эсвэл соёлын солилцоогоор түгэн дэлгэрсэн алин болохыг ялгахад бэрх. Гэвч, юутай ч Даалуу хэмээх тоглоом орж ирсэн нь Аль эртнээс, бүр Хүннү, Сүннүгийн үеэс тоглож ирсэн “ЖИЛ” хэмээх сийлбэрт тоглоомыг нь хүчтэй шахсан байна. Энэ хоёр тоглоом нь үзэгдэх хэлбэр, хийц хийгээд тоглох дүрэм нь төстэй боловч, илэрхийлэх утга, бэлгэ нь огтоос эсрэг тэсрэг. Хуш, шинэс, арц, нарсан модоор уран сайхан сийлбэрлэн хийсэн “ЖИЛ” тоглоом нь наадан цэнгэхийн хажуугаар Дорнын зурхайн үндсэн бэлгэдэл болох 12 жилийг айл гэртээ оруулан дом засал, бэлгэ бэлгэдэл болгох хийгээд аз хийморио ч сэргээдэг бол хөсөр ясаар хийдэг “ДААЛУУ” тоглоом нь авч завшихийн шуналыг бадраах аж. Тухайн цаг үед монголчууд дунд энэ ДААЛУУ хэмээх мөрийтэй тоглоом дэлгэрч, олноороо ихэд донтох болжээ.
Ийнхүү харь дайсан хүчирхэгжин ирж, хамаг улс нь доройтохийн цагт ухаант дээдсийн хамгийн ихээр тэсвэрлэн авч үлдэхийг хичээсэн зүйл нь ард түмнийхээ оюун, сэтгэлгээний дархлааг ямар нэгэн аргаар авч үлдэх явдал байжээ.

Яг л хүний бие организмд элдэв өвчний нянг орж ирэхэд биеийн дархлааны систем хар аяндаа ажиллан, эсэргүүцэн тэмцэж эхэлдгийн адил монгол түмэн гаднын түрэмгийллийг бүхий л талаар, бүхий л утгаараа эсэргүүцэж байсны зөвхөн нэгэн илрэл нь ХОРОЛ тоглоом юм.
Зурхайн 12 жилээс гадна Наран тэнгэрийн бэлгэдэл ОНГИ, тэнгэр, газар, хүмүүн гурвын шүтэн барилдахуйн бэлгэдэл ЧАНДМАНЬ, орчлон ертөнцийн мөнхийн орчил хөдөлгөөний бэлгэдэл ХАС, тэнгэрийн хүчтэний бэлгэдэл НЭВС тэргүүтнийг оруулан 60 модоор тоглодог хуучин уламжлалт ЖИЛ тоглоомоо тухайн үед монгол орон даяар хүчтэй түрэн дэлгэрч байсан Шарын шашны гол бэлгэдэлт дүрсүүд болох Гэгээрлийн бэлгэдэл ХОРОЛ, хүслийг биелүүлэгч бэлгэдэл НОРОВ, танин мэдэхүйн бэлгэдэл ӨЛЗИЙ, тэнгэрийн хүчтэний бэлгэдэл ХАНГАРЬД, газрын хүчтэний бэлгэдэл АРСЛАН зэргээр утгаар баяжуулаад ХОРОЛ нэртэйгээр өмнө зүгээс гаралтай ясан ДААЛУУНЫ эсрэг гаргаж тавьсан байна. Ингэхэд Даалуунд ийм сайн сайхны бэлгэдэл бий бил үү?
Энэ бол монголын ард түмний оюун санааны тусгаар тогтнолын түүхэн тэмцлийн нэгээхэн хэсэг, ухаант дээдсийн холч харааны зөвхөн нэгхэн илрэл болно.
Харамсалтай нь ДААЛУУ хүчээ аван дэлгэрчээ.Өнөө ч өргөн дэлгэр тоглосоор байна.Үүний учир нь монголчууд бид манжийн 230 жилийн дарангуйлал, соц үеийн 70 жилийн үзэл суртлын хүлээсэнд үндэсний уламжлалаасаа ихэд тасран хөндийрснийх. Мөн сүүлийн 20 гаруй жилийн дажинт үймээнд хөл толгойгоо олохоо, сайн мууг ялгахаа больсных болно. Энэ бүхний үр дүнд бид өөрсдийгөө хэн байсныг, хэн болохоо сэрж мэдрэх мэдрэмжээ ихэд алдаж, дархлаа маань суларч, үндэсний оюун санаа будангуйран бүдгэрчээ. Ер харанхуй мунхаг ард гэгч саар муу зүйлд татагдах нь сайн зүйлд татагдахаасаа хэд дахин их байдаг мөн чанартай тул, ийнхүү саар мууд татагдах хэрээрээ боолчлол, колоничлол, дарангуйллын өмнө гудайх нь хялбар байх тул ямар ч дарангуйлагч, колончлогч ард түмнийг харанхуй мунхаг, уламжлалгүй, соёлгүй, аар саархан гялгар чамин зүйлсээр хууран аргацаахыг эрхэмлэж ирсэн гашуун түүх ямагт давтагдаж ирсэн байдаг. Өнөө ч бидний нүдэн дээр энэ үйл явц үргэлжилсээр байна.

Ингэхэд ХОРОЛ тоглоомыг хэзээ, юуны учир тоглодог байв?

- Хуучин цагт монгол айл өрх бүр ХОРОЛ тоглоомтой байжээ.Учир нь ХОРОЛ тоглоом айл гэрт байх нь гарзын үүдийг хааж, буяны үүдийг нээж байдаг гэж үздэг. Чандмань, Зэндмэнь, Амарбаясгалант, Тахил гэх мэтээр газар нутаг бүрд өөр өөр нэрээр нэрлэн тоглож ирсэн байдаг. Өнөө энэ уламжлалаасаа үлгэр домог мэт ойлгох хэмжээнд хүртлээ төсөөрчээ.
- Шинээр айл өрх болж буй залууст гэр орон бэлдэж өгөхдөө айл өрхийн ноён нуруу бат, эд агуурс элбэг дэлбэг байхыг бэлгэдэж ХОРОЛ тоглоомыг гарцаагүй бэлдэн өгч байжээ.Гэр, авдар, ор бэлдэж өгдгийн л адил. Одоо энэ уламжлал таг мартагджээ.
- Хуучин цагт монголчууд Сар шинийн өдрүүдээр Алаг мэлхий, Үйчүүр тоглохын нэгэн адил ХОРОЛ тоглоомоо хүндэтгэн дэлгэж тоглодог байжээ. Энэ уламжлал мартагджээ.
- ХОРОЛ тоглоомыг сар шинийн өдрүүдээр дэлгэн тоглохдоо наадан цэнгэхийн хажуугаар өрх гэрийн ноён нурууг засах, наадан тоглогчдын зам мөрийг засах, буян хишгийг дуудах дом заслийг давхар гүйцэтгэдэг байна. Үүнийг бид анзаарч хархаа больжээ.
- ХОРОЛ тоглоомын дүрс, мод бүр нь ямагт сайн сайхныг бэлгэдэж байдаг учир ДААЛУУНЫ адил өглөө оройгүй нүдэж, мөрий-бооцоо тавьж тоглох боломж хэзээ ч байдаггүй байна. Даалууг монголчууд хувхай ясан тоглоом гартаа барьж наадах нь хоосрохын ёр хэмээн үзэж, бурхан шүтээнтэй гэрт энэ тоглоомыг гаргахыг цээрлэж иржээ. Энэ уламжлал мөн таг мартагджээ.
- ХОРОЛ тоглоом нь дүрсээс эхлээд нэршил, тоглоомын дүрэм бүхэн нь сайн сайхан, танин мэдэх, гэгээрэл ухаарлыг бэлгэдэж байдаг. Тухайлбал,
Алс газар гүйдэлтэй
Атар хээр нутагтай,
Аян замд түшигтэй
Аугаа хүчит морин жилээ гэх мэтээр ХОРОЛ тоглоомын гуншин нь зурхайн 12 жил, мод бүрээ магтан дуудах, үүгээр дамжуулаад бүхий л сав шим ертөнцийг, бүхий л оршихуйг дээдлэн эрхэмлэх учир ямагт сайныг ерөөж, урин дуудаж байдаг байна.Харин ДААЛУУ-ны гуншин тийм бус, харин ч эсрэг байдаг.
Жишээлбэл,
Жаран жил сувайрсан
Жартгай улаан чавганц аа .., гэх юм уу, эсвэл
Гозон долоо гоохолзож,
Говийн хүүхэн шоохолзоно гэх мэт..
Үүнийг бид огтоос анзаарч, анхаархаа байжээ.
- Айл өрх бүрд энэхүү сийлбэрт тоглоом байх нь хүүхэд залуусыг Дорнын зурхайн арга бэлгийн учигийг танин мэдэх, уран нарийн хийц бүтээлийг хийж сийлбэрлэх арга ухаан зэрэгт сургах учир холбогдолтой гэж бас үздэг. Үүнийг бид үл ойшоосоор байна.

Өнөөдөр монголчууд сэргэн мандая гэж буй бол олон зүйлийг, түүний дотор уламжлалт бэлгэ утга төгс сайхан тоглоом наадгайгаа жижиг зүйл гэлтгүй сэргээмээр байна. Төр төдийгүй айл өрх бүр анхаармаар... Ядахдаа цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт Алаг мэлхий өрөх, ХОРОЛ тоглохыг зааж сургахыг оруулмаар байна.
Яагаад гэвэл бид өөр ямар ч үндэстнээс илүү бэлгэ бэлгэдлийг дээдэлдэг, бэлгэдэлт ард түмэн билээ. “Монгол хүн амны бэлгээр, хятад хүн гарын бэлгээр” гэдэг үг зүгээр нэг толгой холбосон цэцэрхэл бус, тухайн хоёр ард түмний язгуур мөн чанарыг илэрхийлсэн үг болно. Ер түүхэн туршид оршиж ирсэн ард түмний аж төрөл, ахуй ухамсар, мөн чанар, үзэл санаа нь Арга, ахуйг дээдлэн эрхэмлэх ёсон хийгээд Бэлгэ, бэлгэдлийг дээдлэн эрхэмлэх ёсон гэсэн хоёр туйлын дунд байдаг ба Монголчууд бол энэхүү хоёр туйлт ёсны нэгэн туйлд нь буюу бэлгэ, бэлгэдлийг дээдлэн эрхэмлэх ёсны дээд эрэмбэд орших ард түмэн юм. Тиймээс монгочууд биднийг бэлгэдэлт ард түмэн гэдэг. “Амны бэлгээс Ашдын бэлгэ” хэмээн бат итгэж явдаг ард түмэн бол бид. Бид өнөө энэ мөн чанараа баахан мартаа юу даа. Ирж буй эрин үе бол арга ухаанаар засаглан, аж ахуйг дээдлэх бус бэлгэ ухаан танин дэвших оюун санааны гэрэл гийсэн тийм эрин болно. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний хөгжил дэвшлийг бэлгэ бэлгэдэлт сэтгэлгээ тодорхойлно гэсэн үг. Тиймээс ч ирж буй эринийг домгийн эрин гэх нь бий.
Сар шинээр айл өрх бүр Алаг мэлхийгээ өрж аз жаргалаа ерөөн, ХОРОЛ тоглоомоо дэлгэн хорвоогийн амгалан, хотол түмний ашдийн бэлгийг дуудан наадах нь бидний үндэсний уламжлал, оюун санаа сэргэн, улмаар бид хүчирхэгжин мандахын нэгэн бэлгэ болох буй заа.
За тэгээд энэ сар шинээс эхлээд Жаргалтай жаран жилийн ерөөл бэлгийг бэлгэдсэн ХОРОЛ тоглоомоороо тоглоод байж дээ.

Б.Номинчимэд

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Oct.08.15 4:06 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1140
яагаад ХОРЛО гэж нэрлээд байгааг ойлгосонгүй. Монгол бичгээр ХОРОЛ гэж бичдэг санах юм. Манайд модоор хийсэн сайхан хорол байнааа байна.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Oct.08.15 4:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16515
:hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by Саруул on Oct.08.15 4:30 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.08.15 4:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16515
Саруул wrote:
aduuch wrote:
яагаад ХОРЛО гэж нэрлээд байгааг ойлгосонгүй. Монгол бичгээр ХОРОЛ гэж бичдэг санах юм. Манайд модоор хийсэн сайхан хорол байнааа байна.

Image


Цэвэл гуайн тольд лав кирилл үсгээр хорол гээд уйгаржин бичгээр хорло гэсэн байх юм. Бодвол нэг учиртай буй заа :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Oct.08.15 4:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3623
Location: Өвөлд
Кирилээр ХОРЛО гэж бичвэл бусдад муу үйл хийхийг тушаасан үг болох бус уу.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 12 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited