#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.18.17 9:17 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 173 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 Next
Author Message
PostPosted: May.04.12 12:21 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.21.12 8:55 pm
Posts: 338
Garchig: Aav huugiin hair?


Top
   
PostPosted: May.06.12 4:02 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Багш шохой аван самбар дээр томоос том 1-н тоо бичээд: “ ЭНЭ БОЛ ХҮН ЧАНАР ЮМ. ХҮНД БАЙХ ХАМГИЙН ЭРХЭМ ЗҮЙЛ ГЭВ. ” тэгээд ‘1’ –ийн тооны ард ‘0-г нэмж бичээд ’ энэ бол амжилт жинхэн хүн чанар 1-г 10 болгож чадна гэв. Дахин ‘0’ нэмж бичээд энэ бол туршлага. 10-г 100 болголоо. 0-үүд цааш үргэлжилсээр чадвар, сахилга, бат,, хайр дурлал... нэмж бичигдэх ‘0’ бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа. Багш самбарын алчуур аван эхэнд бичсэн ’1’-н тоог арчиж орхив. Тэгэхэд маш олон ’0’ үлдлээ. Эцэст нь багш хэлэх гэсэн санаагаа хэлж ’ хүн чанар байхгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй гэлээ.’.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: May.09.12 12:57 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Хүүхдийн тоглоомын талбай дээр залуу бүсгүй хоёр зэрэгцэн сууж байв. Бүсгүй залууд хандан “Тэр тоглож байгаа миний хүү” хэмээн улаан цамцтай гулгуур дээр тоглож буй бяцхан хүүг заав. Үнэхээр хөөрхөн хүү байна. Харин миний охин тэр цагаан даашинзтай, дугуй унаж байна" гэжээ. Тэд хүүхдүүдийнхээ талаар ярилцаж суулаа. Тэгж байтал залуухан аав бяцхан охиноо дуудаад "хоёулаа одоо харихуу, Мэллисса?" гэж асуулаа. Охин ааваасаа "ааваа дахиад тавхан минут тоглочихоё тэгэх үү?" гэж гуйхад аав нь толгой дохин инээмсэглээд "Тавхан минут шүү" гэлээ.

Бүсгүй охиныг нь өхөөрдөн, тэдний талаар ярилцаж суутал таван минут өнгөрсөн байв. Залуу бяцхан охиноо дахин дуудаж, " Одоо хоёулаа явахуу?" гэж асуулаа. Мэллисса дахиад л ааваасаа хичээнгүйлэн гуйж" ааваа дахиад таван минут тоглоё гэж гуйж байна" гэлээ. Аав нь хайртай охиныхоо гуйлтыг зөвшөөрлөө.
Бүсгүй залууд хандан “Та үнэхээр тэвчээртэй сайн аав юмаа” хэмээн түүнийг магтахад залуу охин руугаа харсан чигтээ гунигтайгаар ийнхүү хэллээ.Түүний ах Томмийг дугуйгаа унаад явж байхад нь согтуу жолооч дайрчихсан юм. Би хэзээ ч Томмийг дахин 5 минут тоглохыг гуйхад нь зөвшөөрдөггүй байлаа. Би Мэллиссадаа хүү Томми дээр гаргасан шиг алдаагаа давтахгүй гэж өөртөө амласан юм. Охин минь намайг өөрт нь дахин 5 минут дугуйгаа унах боломж олголоо гэж бодож байгаа. Яг үнэндээ би өөртөө охиныхоо тоглож буйг харах аз жаргалтай 5 минутыг нэмж байгаа юм шүү дээ гэлээ.
Та өөрийхөө хайртай хүмүүстээ үргэлж 5 минут хамт байх боломж олгож байгаарай. 5 минутын үнэ цэнийг юутай ч зүйрлэж боломгүй.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: May.09.12 10:30 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.08.11 12:08 pm
Posts: 1756
Location: Нэгэн дээвэр дор
Гайхалтай.

_________________
los blancos


Top
   
PostPosted: May.16.12 1:36 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
"Өнөөдөр намайг ээж жаахан загнаад, гэхдээ би өөдөөс нь юу ч хэлж чадсангүй. Учир нь ээж минь бүх л амьдралаа надад зориулсан. Төсвийн байгууллагад ажилладаг байхдаа намайг төгсөг төгстөл минь хувийн сургуульд сургаж, ямар ч чинээлэг айлын хүүхдүүдээс дутхааргүй хувцаслаж хооллодог байсан юм. Бараг тэднээс ч илүү байлгадаг байсан. Анх намайг нэгдүгээр ангид ордог жил ээж минь чихэндээ зүүж байсан ээмгээ хүртэл ломбарданд тавиад төлбөрийг минь хийж байсан гэдэг. Би ч багадаа нилээн харсан болгоноо авхуулна гэдэг хүүхэд байж билээ. Тэр хүсэл бүрийг минь ээж минь үгүйсгэж байсан түүх байхгүй. Хэлдэг үг бүр нь надад урам хайрладаг, намайг хурцалдаг, ямар ч юм ярьсан надад итгэдэг ганц л хүн нь ээжий минь юм. Яахав дээ, эр хүний халамж хайраар арван жил дутаж, олон жил түүнээсээ болж шаналж, яаж намайг хүн шиг явуулах вэ гэж толгойгоо гашилган суусаар жоохон зожиг, эршүүд болчихсон. Уг нь халгиж цалгиж явах залуу насан дээрээ аав бид хоёрыг л гэж ажиллаж, хойно сурч байхдаа оройн хоол ч идэлгүй ус уугаад л хоолныхоо мөнгийг хэмнэж байгаад онгоцны буудал надад тоглоом тэврээд бууж ирдэгсэн. Ханийн жаргалыг ч гүйцэт эдлүүлээгүй, залуу насны тань цог золбоог гашуун дарсны хөлчүү аашаар үгүй хийсэнд, охин үрээ бас анхны ханиа хаяад явсан аавд минь та одоо хүртэл гомддог л байх даа. Гэхдээ та энэ өршөөлгүй хатуу хорвоогийн өмнө хэзээ ч бууж өгөөгүй ирсэн. Өөр эцгийн нүүр үзүүлэхгүй хэмээн бүсгүй хүний хайрыг үгүйлсэн нандин сэтгэлээ хүртэл хөсөр хаяад та намайг л гэж амьдарсан. Одоо ингээд бодход охин чинь ээж таныгаа хичнээн шөнө нойргүй хонуулж, хичнээн өдрөөр сэтгэлийн зовиуртай алхуулсан бол оо? Өнөөдрийг хүртэл намайг миний дураар амьдруулсанд баярлалаа, ээж ээ. Одоо би таны үлдсэн амьдралд тань өөрийнхөө залуу насыг зориулна аа!

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: May.30.12 3:55 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Мянга дахь цагаан шувуу
Нэгэн жижигхэн тосгоны даргын эрх танхи ганц охин холын хүнтэй хуримаа хийх сураг хуурай өвсөнд гал авалцах мэт хурдан тархаж тосгоны хамаг л хүн тэрхүү сүр дуулиантайхан хурим болохыг тэсэн ядан хүлээцгээв.
Сүйт залуу нь шувуу судлаач бөгөөд тэр тосгонд судалгаа хийж яваад бүтэлгүйтэж цөөрөмд живэх шахсан тухай, яг живдэгийн даваан дээр даргын охин морьтой явж байгаад тааралдаж аварсан тухай тосгоныхон амнаас ам дамжуулан сонин болгож ярьсаар.. Энэ мэдээ тосгоны хамгийн захад суудаг анчингийн чихэнд хүрч уур хорсолыг нь хөдөлгөв.
Багаас тоглож өссөн жаахан тэнэгдүү ч халиурсан шаргал үстэй үзэсгэлэнтэй тэр хөөрхөн охин өөр хүний эхнэр болно гэхээс анч хархүү байж ядаж байлаа.
Бүсгүй нэг орой сүйт залуутайгаа уулзаад “хонгор минь би чамд нэгэн нууц хэлэх үү” гэхэд залуу толгой дохив.

Бүсгүйн харц тийм гэхийн аргагүй гялалзан “би хуриман дээрээ цав цагаан өнгийн газар чирэгдсэн хормойтой өдөн даашинз өмсөнө, харин тэр үед чи...” гээд л ярьж гарсан ч эхний үг л залууг гайхшруулсан тул цаашид юу хэлснийг нь сонсох сөхөөгүй бодолд автав.



Бүсгүй хуримынхаа талаар төсөөлөн хөөрөн ярьсаар сая нэг юм дуусаж “хайрт минь чи юу гэж бодож байна, гайхалтай санаа биш гэж үү” гэхэд залуу дэмий л толгой дохив.
Эргээд алхаж явахдаа залуу “хөөрхий тэр шувууд” гэж амандаа үглэн алхсаар байлаа.
Маргааш нь тосгоны даргын танхи охин эртлэн оёдолчинг дуудаж хуримын даашинзны загвар гаргуулан гурван хоногийн дотор мянган цагаан шувууны өд хэрэгтэй гэж тосгон даяар зар тараав.
Өдийг нь гэмтээхгүй агнасан нэг цагаан шувуу бүрийн тоогоор их шан амласан тул тосгоны бүх эрчүүд мод, чавх, буу зэрэг гартаа юу тааралдснаа барьж цагаан шувууны анд гарав.
Үүнийг сонссон анч эр дотроо нэгийг бодов бололтой зальжин инээмсэглэл нүүрэндээ тодруулан буугаа мөрлөн гарав.
Тосгоны эрчүүд гэлтгүй нөхөрт гараагүй бүсгүйчүүд, хүүхдүүд ч цагаан шувууны анд нэгджээ.
Сүйт бүсгүйн заасан гурван хоног даруй өнгөрч түүний даашинзанд хүрэлцэхүйц цагаан шувууны өд оёдолчны өрөөнд хөглөрөв. Харин даашинз минь хэзээ бэлэн болох бол гэж хөөрч суугаа бүсгүй өдөө зумлуулсан шувуудын өмхийрсөн махны үнэр тэр хавиар нэг тархаж, бараан голдуу том шувууд цочимоор муухайгаар баагилдан байхыг ч үл анзаарна.
Гэтэл үнэхээр харамсалтай нэг юм болсон нь бүсгүйн даашинзанд орох шувууны өд дутав. Яг есэн зуун ерөн есөн шувуу байсан гэж оёдолчин хэлээд энэ шувууны ихэнхийг анч хархүү авчирсан тэр танд бэлэглэж байгаа, шан харамж авахгүй гэсэн гэж нэмж хэлэв.
Бүсгүйн царай хувьсхийн цайж, улаа бутарсан галтай инээд хормын төдий ор мөргүй болж “дахиад нэг, дахиад нэг” гэж уруулаа өмөлзүүлэн хэлээд гэрлүүгээ хар хурдаараа гүйв.
Гэртээ очсон хойноо аавынхаа өрөөнд хаалга саван гүйн орж “дахиад нэг шувууны өд олдохгүй бол би энэ хуримыг хийхгүй” гэж чарлан уйлав.
Араас нь оёдолчин ирж “гэхдээ таны хэлсэн шиг мянган цагаан шувуу л бүрдээгүй болохоос таны даашинз одоо ч бэлэн болсон байгаа, за тэгээд нэг шувууны өдөөр дутахгүй шүү дээ” гэхэд уйлж халтартсан тосгоны даргын танхи охин “ чи амаа тат, би мянга гэсэн бол мянга л байх ёстой, яагаад гэвэл миний хурим төгс төгөлдөр байх ёстой, яг одоо ахин зар тараа. Хамгийн түрүүнд цагаан шувуу ганцыг олж ирсэн хүнд хамгийн өндөр шан харамжыг өгнө” гэв.
Оёдолчин эмэгтэй мэхийсхийн толгой дохиж яаравчлан гарч одов.
Гэвч хүсэхэд хясна гэгчээр аанай л тосгоны явж хөдөлж чаддаг болгон ганц цагаан шувууны эрэлд гарсан ч хэн нь ч олсонгүй.
Бүсгүй уйлан гуниглаж сүйт залуудаа хуримаа хойшлуулсан тухай бичиг илгээн өрөөндөө ороод хаалгаа түгжин хөшгөө ч нээлгүй олон хоног суув.
Харин нэг өглөө хөлсний тэрэгчин түүнд хайрцагтай юм авчирч өглөө. Улаан туузаар чимэглэж гоёсон модон хайрцгийг нээтэл бүсгүйн өдрийн бодол шөнийн зүүд болсон мянга дахь цагаан шувуу байлаа. Шувуу амьд байгаад нь гайхад энэхүү сонин бэлгийг авчирсан тэрэгчин лүү харвал хэдийнээ булан тойрч байв.
Тэр цагаан шувууны хүзүүнд нэгэн бяцхан хонх байх агаад дөрөв нугалсан цаас хавчуулжээ.
“ Хамгийн хайртай чинийхээ уйлан гуниглахыг сонсож, шаналахын зовлонд тарчилснаас
Хамгийн хайртай ганц цагаан шувуугаа чи даашинзанд нэмэрлэлээ.
Хонгор минь сонсооч
Мянган шувуун амь өмссөн чамайгаа
Миний эхнэр болооч гуйхад уруул үл эвлэнэ гэсэн бадаг шүлэгтэй зурвас байлаа.
Б.Болормаа

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: May.30.12 3:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.08.11 12:08 pm
Posts: 1756
Location: Нэгэн дээвэр дор
Бүгдийг худалдаж авна

Хэмжээлшгүй баян нэг нөхрийн машинд араасаа мөргүүлсэнээсээ хойш би гэдэг хүн аз шовойхоо болив. Явган хүний гарцан дээр улаан гэрлээр зогсож байтал, нэг аймаар том ганган жийп араас мөргөөд, муу Соната-гийн минь хойд талыг цөм шаачихдаг байна. Арван жил амрахгүй ажиллаж, цуглуулсан мөнгөөрөө үнэ “зодож” худалдаж авсан өнөөх муу машиныг минь том жийпээрээ явлаагны хайрцаг шиг шамшийлгасан өөх махандаа баригдсан өвөөгийн банхар шиг дуутай нөхөр,


-Өө, чааваас Соната-3 байсан юм уу? Миний нэг цагийн дотор олдог мөнгөнөөс бага үнэтэй юм байна гэж дээрэлхэхэд би мөчөөгөө өгөлгүй,
-Хямдхан ч гэсэн энэ машиныг би улсаа “луйвардаж” аваагүй юм гээд тавьчихлаа. Тэгтэл нөгөө махлаг эр түнтийтлээ улайж, бүх биеэрээ өөхөн бөмбөлөг болон хувирч, хариугүй тэсрэх нь үү дээ гэмээр болсоноо шүдээ зуун ,
- Нусан буу минь, сэвстэй гүзээнийхээ бүтэн дээр нүднээс далд орж үз. Чамд би энэ ямбийг чинь хоёр дахин нугалаад төлчихье гэж даналзав. Муу өмхий гахайг харахаас өөрийн эрхгүй нүд хорсоод байсан тул,
-Цагдаа дуудаж учраа олно гээд гүрийлээ.
-Өмсөж яваа хувцасны тамтагыг нь хар даа. Улаан загалмайн тусламжын тамтаг “нөмөрчихөөд” их зантай нусгай байна. Өгөөмөр зангийг минь дуусахаас өмнө хүссэн үнээ хэлээд зайлаад өгөөч гэж өнөө “мангас” цохиж авахаар гараа далайхад эрхбиш эр хүссэндээ би түүний ариун “мутрыг” нь амжиж барилаа. Гэтэл түүний дэргэд түрүүнээс хойш муухай хараад зогсож байсан өвлийн идшинд “сүхдчихмээр” байрын булиа залуу ухасхийн гүйж ирээд намайг шилэн хүзүүнээс заамдаж аваад агаарт хий сарвалзуулах нь тэр.
-Зөрүүдлээд байвал хүзүүгий чинь хуга мушгина шүү. Эзний хэлсэнийг зөвшөөр. Эс тэгвэл дараа нь амаа барина шүү гэж булиа залуу үнэнч албатын ёсоор намайг тавлав. Агаарт дөрвөн мөчөө хий савлан дүүжигнэх хирнээ би алийгаа алдаж, албат боолын жишгээр гөлөг царайлж, бууж өгсөнгүй, аминдаа цагдаа ирэх бол уу гэж сэм горьдон, нохойд бариулсан зурам шиг сарвалзсаар байтал манай хөрш хасаг айл Аллах бурханаа явуулсан уу яасан гэнэт замын цагдаагийн эргүүл бөөнөөрөө “буу”-лаа. Том жийпний эзэн өнөө муу гахай, цагдаа нарыг тосож очоод,
-Хар даа та нар. Америкийн элчинтэй уулзахаар яарч явсан юм. Гэтэл энэ нэг ямбий гай урд салгалж явсанаа гэнэт тоормослоод хамаг ажил баллаад хаячихлаа. Энэ муугийн ямбий ч гайгүй байна. Миний жийп хоёр зуун тавин мянган долларын үнэтэй эд. Урд гупер нь гэхэд арван таван мянган доллар гэж цагдаад “мат”-лаа. Урд гупер нь гэхэд л миний машинаас гурав дахин үнэтэй байна гэж хаашаа харсан тэнгэр вэ? Аллах тэнгэр үү, Ийсүс тэнгэр үү? Манай бурхан л лав биш дэг ээ...Цагдаа нарын нэг нь хамгаалагчын гарт хамаг байдаг улаан загалмайн “гоё” хувцсаа навсайтал ноолуулсан намайг хуруугаараа чичиж,
-Сүүлийн үед иймэрхүү үл бүтэх этгээдүүд муу машинаа “сайжруулах” гэж иймэрхүү арга заль зохиодог болсон нь нууц биш юм. Би ийм этгээдүүдтэй сүүлийн үед байнга тааралддаг болсон гэхэд том жийпний эзэн цүнхнээсээ боодол мөнгө гаргаж түүнд өгтөл өнөөх цагдаа над руу муухай харж,
-Энэ нөхөр бол тэдний нэг гэдэг нь эргэлзээгүй гэсэнээ түүнд дахин боодол мөнгө харуулахад хоолойгоо зассанаа,
-Үнэнийг хэлэхэд энэ нөхөртэй би гуравдахь удаагаа “халуун цэг” дээр уулзаж байна. Энэ нөхөр иймэрхүү “луйвраар” баяжина гэж дэндүү итгэсэн дуракуудын нэг гэж над руу дайрлаа. Эзэн түүнд харуулсан мөнгөө шидээд,
-Энэ этгээдээ яахаа та нар өөрсдөө мэд. Би та нарт өгдөгөө өглөө. Өөрсдөө үлдсэнийг нь зохион байгуулаарай. Мөн орлогч даргадаа ийм явдал болсоныг сайн ойлгуулаарай. Миний нэрийг хэлэхэд та нарт баяр хүргэнэ гээд явж одлоо...Ингэж би машингүй, үнэмлэхгүй хоцорсон юм. Шударга ёс гэж байдаг бол эцсээ хүртэл “үзье” гэж бодоод танил өмгөөлөгчтэйгээ уулзлаа. Танилын нүүр халуун болоод тэр үү нөгөөх чинь жаахан тээнэгэлзэж байсанаа хуушуурын гуанзанд надтай хэдэн хуушуур ундаатай ууж идээд, “хөөцөлдөхөөр” болов. Шүүх хурал эхлэхэд миний өмгөөлөгч ирдэггүй. Хожим сонсох нь ээ нөгөө босс түүнийг “дарамталсаар” байгаад “амы” нь барьжээ. Харин шүүх хурал миний өмгөөлөгч “санаатайгаар” дуудсан цагт “ирээгүй” учир өмгөөлөгчгүйгээр шүүх хурлыг явуулахаар болж, гэмгүй сайхан хүнийг гүтгэж, албаны том дарга төдийгүй алтны уурхайн баян захирлын үнэтэй эд хөрөнгийг гэмтээсэн учир надад гурван жилийн ял өглөө. Арав хоногийн дотор хотын шүүхэд давж заалдах эрхтэй тул хотын шүүгч хамаатантайгаа уулзахаар очвол,
-Намайг ажилгүй болгохыг хүсвэл хотын шүүхээр бүү заргалдаарай гэж уйлагнав. Учир юу гэвэл нөгөө аймаар “босс” миний хамаатан гэдгийг мэдээд түүн рүү төлөөлөгчөө явуулж “заналхийлэл” гэдэг захиран тушаах “тэсрэх бөмбөг”-өөр амь амьдралыг нь ацан шалаанд унагаж дөнгөжээ. Тэгэхэдээ хамаатан маань надтай нэг л адилхан Добу мэргэний “үр сад” болохоор амиа “хоохойлох” гэж ялааны хор ууж, хордлогын төвд хэвтэх хооронд нь миний бие бөх “зүрх” гарган, хотын шүүхээр заргалдсан боловч нөгөө босс хотын шүүхийг цэвэрлэгчтэй нь худалдаж авсан болохоор миний талд төрийн “шударгуу” хууль үл үйлчлэв. Эцсийн вариант дээд шүүх үлдлээ. Өмгөөлөгч нарын холбоон дээр шүүгч авахаар очтол бүх шүүгч нарыг сайхь эр “урхидаж” амжжээ. Аргаа бараад хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагад хандаж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад өргөдөл бичсэний хүчинд намайг эх орноосоо хол ардчилал жинхэнэ утгаараа хөгжсөн гадаад оронд эрхийг минь хамгаалан, цагаачлан суурьшуулах шийдвэр гарч би хүний нутгыг зорив... Хаус өглөө. Шинэхэн жийп машиныг дэлгүүрээс хүнсээ авч бай гэж өгөв. Бороогүй өдөр хоёр давхар хаусныхаа гадна талын усан бассейнд орсоныхоо дараа, нуруугаа шаран торгон элсэн дээр хэвтэхэдээ би өнгөрсөн амьдралаа бодоод инээд хүрнэ. Дээд шүүхэд очсон бол яах ч байсан юм билээ. Насаараа хоригдох ял өгөх ч байсан бил юм үү, болохоо байгаад Үндсэн хуулийн цэцэд заргалдсан бол Монгол улсын иргэнээс хасах ч байсан билүү хэн мэдлээ... Сониноос саяхан би нэг бороотой өдөр явж байгаад машинаа араасаа “хусуулчихдаг” байгаа. “Хуссан” нөхөр өөрөө цагдаа, түргэн тусламж дуудлаа. Манайхаар бол бүхэл бүтэн аврах баг л ирэх юм. Доргилтоос гэмтэл авсан уу гээд газар дээр эмнэлгийн мини-автобусанд оруулаад бүх юм шалгалаа. Гэмтэл үгүй боловч заавал эмчийн хяналтанд долоо хоног эмнэлэгт хэвтэх ёстой гэнэ. Харин эмнэлгийн үзлэгээр нутагтаа байхадаа араасаа “шаалгаад” тархи нуруундаа гэмтэл авсаныг минь олж тогтоов. Тархи нурууны гэмтэлтэй хүнийг “мөргөсөн” гээд нөгөө намайг “хусдаг” гадаад иргэн эрхээ хасуулаад зогссонгүй надад бүх насаар минь төлбөр төлөх болсонд би гуйж байгаад болиулсан. Хүнд гэмтэлтэй цагаач иргэнийг мөргөсөн гээд хотын иргэд жагсаал хийж, хотын мэрийг, цагдаагийн даргатай нь огцруулав. Хотын захиргаа надад бүх насаараа тус хотод амьдрах эрхийг өгсөний хажуугаар би сар бүр ослын төлбөр үндсэн тэтгэмж дээрээ нэмж авахаар болов. Миний аз шовойв. Бороотой үед зам хальтиргаатай байдагыг анхааруулсан рекламанд тоглоод би баахан мөнгө саалаа. Үнэгүй өмгөөлөгч маань надад маргааш шүүх хуралтайг сануулж утастдав. Шуудан зөөгч дугтуйтай захидал авчирч өгсөнийг задалбал маргааш шүүх хуралд дуудсан албан бичиг байх юм. Миний эрхийг зөрчигдөх вий гэж эмээсэн олон нийтийн хүний эрхийг хамгаалах байгууллагууд, шүүх өмгөөлөлийн газрууд мөн олон нийтийн төлөөлөгчид, хэвлэл мэдээлэлийнхэн миний шүүх хуралд оролцох гэнэ лээ. Гадаадаас хүртэл сурвалжлагч нар ирнэ гэсэн. Монголын сэтгүүлчдийн виз Бээжинд гараасай... Ардчилсан орон гэж ямар байдагыг мэдэг... Нөгөө “мангас” төвийг сахисан, ардчилсан үндсэн хуультай, холбооны засаглалтай энэ улсын элчин сайдыг “худалдаж” аваагүй тохиолдолд шүү...

_________________
los blancos


Top
   
PostPosted: May.31.12 1:21 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Эхийн хайр

Нэг өдөр бүсгүй залууд "Чи надад хэр их хайртай вэ?" гэж асуухад залуу "Энэ дэлхий дээрх хүн бүрээс илүү хайртай" гэж хэлсэнд бүсгүй бас л үнэмшсэнгүй. Тэгвэл чи ээждээ хэр их хайртай вэ? гэж асуусанд залуу ээждээ ч гэсэн хайртайгаа хэлэв. Бүсгүй дургүйцэж, чи надад хүн бүрээс илүү хайртай гэж хэлсэн биз дээ. Чи надаас илүү хэнд ч хайртай байх ёсгүй гэв. Залуу шаналж, яах ч учраа олсонгүй дэмий л эхийгээ хайрлах хайраа хэрхэн багасгахаа бодож байлаа. Ингээд бүсгүй дээр эргэж очиж чухам яавал өөрийг нь хайрлах хайраа эхийгээ хайрлах хайраас илүү гэдгийг ойлгуулахаа асуухад бүсгүй:

- Чи эхийнхээ зүрхийг надад авчирч өг. Ингэвэл би чамтай шууд гэрлэнэ гэжээ.

Залуу хүү гэртээ харин дурласан бүсгүйнхээ төлөө эхийгээ хөнөөгөөд бүлээн зүрхийг нь аван бүсгүй рүүгэ гүйж байгаад бүдэрч унан эхийнхээ зүрхийг гараасаа алдав. өвдөг нь шалбарсан хүү ёолон босч ирэхэд газар өнхөрсөн ээжийнх нь зүрх "Эвий үр минь өвдчихлөө" гэж халаглажээ.

Эх хүн гэдэг юу ч болж байсан үргэлж сайн сайхны төлөө байдаг гэдгийг хүн бүр мэдэрч түүний энэ их агуу хайрынх нь ачийг бага ч гэсэн хариулахын төлөө хийчээж байх хэрэгтэй бус уу?

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jun.07.12 1:24 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Үйл үйлээ дагаад.......төгсгөл

Янжмаа Цээгийгийн эмнэлэгт бариа засал, зүү төөнүүр гэх мэтийн ажлыг нь хийлцэн тусалдаг байв. Цээгийгийн эмнэлэгээр эндэх Монголчуудаас гадна, ганц нэг гадныхан ч ирж үйлчлүүлнэ. Уламжлалт талдаа эмнэлэг. Нэг өдөр Янжмаа ганцаараа сууж байтал нүдэнд дулаахан цагаан толгойтой нүүр дүүрэн инээмсэглэсэн Герман гаралтай болов уу гэмээр ойролцоогоор 50 гаран насны хөнгөн өвгөн ороод ирлээ. Тэрээр Янжмаатай hi хэмээн эелдэг мэндчилээд Цээгийг асуулаа. Янжмаа ойр зуурын хэлтэй тул түүнтэй дор нь яриа өрнүүлэн танилцаад авав. Маргааш нь нөгөө өвгөн дахин ирж түүнд цэцэг өгөөд ялдамханаар оройн хоолонд уривал, Янжмаа гайхасхийн Цээгий рүү хартал цаадах нь татгалзах юу байна ...энэ чинь ардчилсан орон хэмээн хэллээ.
Энэ өдрөөс хойш Фрэнк байсхийгээд л элдэв янзын юм барин ирж Янжмаатай уулздаг болов. Янжмаа ч гэсэн дотроо Батзоригоо чи ч гэсэн намайг цагтаа ямар хэцүү байдалд оруулж байлаа. Намайг тоодог хүн байдаг л юм байна. Харь ч гэсэн хүнээс халамж анхаарал амсах чинь сайхан ч юм. Энэ өвгөнтэй хэд уулзлаа гээд яав л гэж хэмээн өөрийгөө зөвтгөнө.

Нэг өдөр Батзориг ажил дээрээ их л уравгар, ядруу шинжтэй байгааг Намар ажиглан: Яасан арай шантарч байгаа юм биш биз тэгэхгүй шүү хө
-Үгүй ээ нутаг усаа зүүдлээд болохоо болилоо. Харимаар байдаг даанч мөнгө байдаггүй.
Тэр өдөр тэр хоёр ажлаа дуусгаад харих гэтэл Намар хоёулаа манайд очье, би чамд нэг юм үзүүлье хэмээн дагуулан явлаа. Тэр хоёр замаасаа хэдэн шил хүйтэн шар айраг аваад Намарынд очин нөгөөхөөсөө нэг нэгийг уугаад дуусаж байтал Намар босож явсанаа: Би чамд нэг юм татуулъя. Чи харин энэ тэлээр тэр эгчдээ ч хэлж болохгүй шүү. Тэр ер нь ингэхэд чиний эгч юм уу юу юм хэмээн асуунгаа тугалган цаасанд өвс шиг юм ороон аманд нь хийлгээд ...за би энийг асаана сайн сороод амьсгалаа түгжээрэй тэгээд намайг гарга гэхээр гаргаарай за хэмээн хэлээд аманд нь зуулгалаа. Батзориг би тамхи татдаггүй хэрэггүй ээ гэтэл Намар наадах чинь тамхи бишээ чи зүгээр л нэг сороод үз бүх юмаа мартаад сайхан болно хэмээн хүчээр шахуу аманд нь зуулгана асааж өгөөд гараараа ам хамрыг нь таглалаа. Батзориг гэнэт гашуун юм хоолойг нь хорсгон нүднийх нь нулимас гарахад тэвчиж чадахаа болин Намарыг түлхээд анх л виски ууж байсан шигээ хахаж цацаж эхэллээ. Намар хажуунаас инээн өөрөө бас татан ханиагаад зөв эр хүн одоо хүйтэн шар айрагнаасаа уучих тэгэхээр сайхан болно гэв. Нээрээ л төд удалгүй тэрээр өөрийн мэдэлгүй инээд алдан орчлон ертөнцийн хаана яваагаа мэдэхээ болилоо ...их хүч амтагдаж ирж байгааг ч мэдэрлээ ...тэрээр шаналж байсан сэтгэлийн зовиур бүхнээ мартсан мэт. Гэвч маргааш нь тархи нь хагарах гэж байгаа юм шиг хүнд оргин өвдөнө. Дахиж хэзээ ч тэр тарваганы баас шиг юмыг татахгүй гэж бодсон ч өөрийн эрхгүй хүсч байгаагаа мэдэрлээ.Батзориг үе үе Намарынд очин нөгөө өвснөөс нь татдаг боллоо.
Янжмаа өөр эртэй уулзаж байгаадаа Батзоригоос жаахан санаа зовон түүнийг юу гэх нь вэ гэсэн шиг ойр зуурын юм ярин сууна. Батзориг нэг л сайхан ааштай харин нилээн турсан харагдаж байв. Орой болон хоёулаа унтахаар хэвттэл анх удаа Батзориг түүнийг шал өөрөөр эзэмдэж эхэллээ. Гэтэл яагаад ч юм Батзоригоос нэг л сонин өвс, ургамал шиг ч юм шиг үнэр үнэртэхээр нь гайхасхийснээ: За би л Фрэнкийн тансаг үнэртэй усыг үнэртсээр байгаад Зоригоогын шалны ариутгалын үнэр нь муухай санагдаад байдаг болсон юм болов уу хэмээн бодосхийн өнгөрлөө.
Батзоригт ямар ч мөнгө байсангүй ...тэрээр Намарыг ирэхийг тэсч ядан хүлээнэ. Учир нь Намар түүнд хүнд нэг юм дамжуулж өгөөд л хоёулаа мөнгөтэй болно, нилээн олон хүнд өгч чадвал чи удахгүй мөнгөтэй болж харина гэсэн тул учрыг нь ч ололгүй зөвшөөрөн ийнхүү бээвийн зогсож байгаа нь энэ. Тэрээр түүний хэлсэн дагуу Волгрээнс хэмээх дэлгүүрийн гадаа товлосон цагтаа Намарыг хүлээн зогсож буй нь энэ..
Гэтэл ч Намар ирэн машиндаа суулгаад: За одоо чам дээр өргөн хар жинсэн өмдтэй энгэр нь задгай спорт цамцтай малгайгаа буруу харуулж өмссөн нэг хар залуу ирнэ. Намайг дохихоор түүнд энэ юмыг өгөөд мөнгийг нь аваарай хэмээн хэлээд буулгалаа. Гэтэл ч нөгөө хэлсэн хувцастай нэг намхан хар залуу ийш тийш харан тамхи зуусаар түүнлүү ойртлоо. Батзориг нөгөө ууттай юмаа тас атган Намар луу хартал цаадах нь толгой дохиж байна. Хажууд нь ирэхтэй нь зэрэг нөгөө юмаа өгөөд мөнгөө автал хаанаас гараад ирэв гэмээр хоёр цагдаа гэнэт гараад ирлээ. Нөгөө хар залуу ч ум хумгүй зугатлаа ...Батзориг гайхан машинруугаа явтал Намар хөдлөөд явчихав. Нэг цагдаа нь нөгөө харын хойноос гүйж нөгөөх нь Батзориг дээр ирэн шилэн хүзүү рүү нь нэг цохиод гарыг нь ард нь гавлан машинруугаа аваад явлаа.

Янжмаа ажлаасаа иртэл Батзоригтой таарсангүй. Ирсэнээсээ хойш нэг ч хоног амраагүй тэрээр маргааш нэг хоног амрахаар болон гэртээ иртэл Батзориг байдаггүй. Маргааш нь буудаг цагтаа хүртэл ирсэнгүй. Гайхаш тасран яагаад ч юм муу совин татан гар утасруу нь залгатал нэг хүн аван өөдөс нь баахан цагдаагийн газар, хориотой наймаа гэсэн юм яриад тэрээр учрыг нь сайн ойлгосонгүй. Тэгэхээр нь Фрэнк рүү ярьж дугаарыг нь өгөн учрыг нь тодоруулж өгөхийг аминчлан хүслээ. Тэрээр арай баригдчихсан юм биш байгаа даа. За байз нөгөө нийлээд байдаг Намарынх нь утас байна уу гээд үзтэл ашгүй байж байна. Залгаад үзлээ утас нь холбогдох боломжгүй байв. Дэмий л өрөөн дотуураа утасаа атган нааш цааш холхиж байтал утас нь чичирхийлхэд тэрээр гэнэт цочин зүрх нь түг түг цохилсоор утасаа автал Фрэнк байлаа.
- Байна уу за яасан ...уучлаарай би сайн ойлгодоогүй ээ ...за тэгий хаана уулзах вэ?...за би одоо очлоо. Тэрээр бушуухан хувцаслан гарлаа.
Фрэнкийн зарим ярьж байгааг сайн ойлгохгүй байсан тул хоёулаа Цээгийгийн ажилруу хамтдаа явлаа.
Сая л нэг учраа ойлголцон тэрээр уйлж гарав. Гэтэл Фрэнк:
- Нэгэнт хууль бус наймаа хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан болохоор ямарч арга байхгүй ...ингэхэд тэр чиний юу юм бэ. Би яахав ганц нэг хүнтэй уулзаж арай нааштай хөнгөн ял эдлүүлэх талаас нь асууж өгч болох юм. Гэхдээ тэр чамтай ямар хамаатай юм, үнэхээр туслах ёстой хүн мөн үү гэдгээс хамаарна даа хэмээн хэлэв. Цээгий
- Ямар баларсан золиг вэ тэр чинь. Уг нь гайгүй л томоотой залуу харагдсан ...хүнд л хууртагдчихлаа. Одоо тэгээд яах вэ хэмээн үглэж гарав. Янжмаа арай тайвшран бодлогширч байснаа миний нөхөр байгаа юмаа гэж хэлэв. Фрэнк жуумалзан
- Окау ойлгомжтой, би туслах талаас нь бодолцоё ....ингээд тэр өөр юм хэлэлгүй гараад явлаа.
Хоёр хүүхэн үлдээд Цээгий Янжмаад хэлж байна: Хүний газар, тэгээд хар тамхи зарж байгаад баригдсан бол хэцүү дээ. Та хоёрын визны чинь хугацаа дууссан байгаа. Чи ерөөсөө байраа буцааж өгөөд манайд хүрээд ир. Тэгэхгүй бол аягүй л бол чи ч бас хоморгонд нь өртөж магад хэмээн хэлэв. Янжмаа:
- Сонин юм даа. Яаж яваад ингэчихвээ. Уг нь нэг их хүн амьтан танихгүй дээ. Тэр нийлээд байсан Намараас нь л болчих шиг боллоо. Угаасаа өөр ямар ч үндэслэл алга тэрийг яаж олж уулзах вэ. Яагаав нөгөө чиний олж өгч бид хоёрыг хүргэж өгдөг залуу хэмээн хэлэв.
- Тэр үү ...магад шүү тэр ч ер нь хөдөлгөөнтэй байрын залуу байна лээ. Надад дугаараас нь өөр юм байхгүй дээ хө. Хаяа ирж толгойгоо бариулдаг юм. Та хоёрыг нүүх тэр өдөр унаа хайж байтал бариулах гэж ирээд хэлтэл зөвшөөрөөд явсан нь тэр ...гайтай юм бэ хэмээн үглэн дуулав. Янжмаа харин за ганц найдвар Фрэнк л байна даа ...хэмээн залбиран суулаа.
Батзориг бүр сандран мэгдэв. Түүнийг хар тамхи зарж байгаад үйлдэл дээрээ баригдсан, мөн өөрөө хэрэглэж байсан нь шинжилгээгээр тогтоогдсон, бичиг баримтгүй явж байсан, хуулийн дагуу амьдрах хугацаа нь дууссан байсан зэрэг шалтгаануудыг үндэслэн гурван жилийн хугацаатай жирийн дэглэмтэй шоронд хорив.
Ингээд нэг л мэдэхэд тэрээр шоронгийн хүйтэн хананд биеэ наан хярсан бүжин шиг шигдэн сууж ....яагаад вэ хэмээн бодохоос өөрийг үл хийн сууна. Түүний өрөөнд Батзоригоос гадна ахимаг насны нүдэнд дулаахан өвгөн Жек, бараг үг дуугардагүй ихэвчилэн тааз ширтээд хэвтэх энэтхэг болов уу гэмээр залуу. мөн аварга том биетэй, биеэрээ дүүрэн шивээстэй хөнхөр нүдтэй духаараа харсан булиа эр, тэгээд найрсаг зантай жижиг нуруутай үргэлж л инээж явдаг өнгөт арьст залуу, байнгын ямар нэг юм бичиж байдаг нэг япон залуу эд нар байв. Фрэнк эргээд Янжмаагаас юу хүсч байгаагаа мэдэж байсан болохоор ганц нэг хүнтэй уулзан хамгийн гайгүй камерт оруулж өгсөн нь энэ. Энийгээ ч гэсэн тэрээр Янжмаа бүсгүйд яаж тайлагнахаа мэдээж мэдэж байлаа.
Хөгжилтэй залуу Жонн Батзориг дээр ирэн гар барин танилцаад мөрийг нь алгадалаа. Батзориг өөрт ноогдсон орон дээрээ хоёр хөлөө ачин суугаад чичрэн одоогоор хэнтэй ч юм ярьж чадахгүй нь илт харагдана. Шоронд орохдоо нэг удаа 10 минут утсаар ярих эрх олгогдсоны дагуу Янжмааруу залгатал тэрээр утас нь холбогдохгүй байлаа. Намарлуу залгах гэтэл цээжээр дугаарыг нь мэддэггүй. Дэмий л Янжмаа руу залгасаар байтал минут нь ч дуусчээ.
Хүн л юм болохоор анх ирсэнээ бодвол Батзориг овоо дасаж эхэллээ. Өрөөний хэд нь түүнд Англи хэл зааж өгөн ....Батзориг ч юм юм ойлгож өөрийнхөө тэнэг гэнэн явсандаа дургүй нь хүрч өөрийгөө хохь нь ингэж байж ухаан суух байсан юм байна л даа хэмээн ...энд байх хугацаандаа бүр илүү ихийг сурч мэдэж авахыг хүслээ. Түүнийг шоронд орсоны дараахан Янжмаа түүн дээр иржээ. Тэгээд уулзаад явахдаа: Зоригоо намайг уучлаарай ...чи өөрөөсөө л болж энэ замыг сонголоо. Харин би энэ хамт яваа хүнээсээ гуйж байж чамайг гайгүй хүмүүстэй нэг өрөөнд орсон гэж дууллаа ...би ...би амьдралаа бодъё доо уучлаарай хэмээн хэлээд нулимас дуслуулан доошоо харлаа. Батзориг чимээгүй байж байснаа ...аз жаргал хүсье ....хэмээн ганцхан үг хэлээд цаашаа орлоо. Тэрээр өрөөндөө орон дээшээ харж хэвтээд ихийг бодлоо. << Янжмаа минь дээ ...чи анхнаасаа намайг Зулааруу минь явуулсан бол өнөөдөр бүх л юм байр байрандаа сайхан байх байсан ...чи надаас юу хүссэн болоод өнөөдөр энэ хол газар үнсэнд хаягдсан шалз шиг орхиж байгаа юм бэ ...тэгээд эмчилгээ за бүүр анхнаасаа л бүх юм замхарсан байсан юм байна л даа ...би ч ойд төөрсөн сармагчингаас дутуугүй юм явжээ ...өрөвдөлтэй ч эр болдоо ....за яахав эндээс гараад ажлын хэдэн төгрөгөө аваад Янжмаатай уулзан бичиг баримтаа ч авч,хэдэн төгрөг зээлээд нутаг буцаж муу эхийхээ хажууд тайван амьдръя ...сүүлийн энэ хэдэн жилийн дотор юу ч үзэв дээ >> хэмээн бодов.
Түүний дараахан усанд ороод гараад иртэл энэ шоронгийн атаман гэж жижгэвтэр биетэй байнга л амандаа нэг юм зууж явдаг харахад профессор болов уу гэмээр хүн байдаг юм. Түүний гар хөл бологч нь амыг нь дараад авч яван нэг жижиг өрөөнд орууллаа. Тэнд тамхи татацгааж байснаа Батзоригыг харан хүрч ирээд илж таалан хэдэн талаас нь оролдож эхэлэв. Батзориг ч байдгаараа түлхэн тийчлэнэ, амыг нь боосон алчуур хоолойг нь хатаан хөл гар дээр нь дарсан булиа залуусыг тэр яагаад ч хүчрэхгүй байлаа. Тэгтэл шоронгын атаман гэх нөхөр хүрч ирэн түүний хүзүү цээжийг нь илэн амаа боосон алчуурыг нь аван тамхины утаагаа үлээн үнстэл Батзоригын хамаг тэвчээр барагдана өөдөөс нь нулимчихав. Босс ч уурлан зүүн булчин дээр нь татаж байсан тамхиа унтраатал тэрээр байдгаараа чарлалаа. Энэ чимээнээр хуяагууд орж ирэн тэднийг авч явсанаар арай л баньддуулсангүй өнгөрлөө. Батзориг өрөөндөө чичрэн хэвтэнэ. Өрөөний хэд нь хирэндээ түүнд туслан ...ялангуяа Жек өвгөн илүү анхаарал тавьж амьдралын олон талын юмыг хэлж ярьж өгдөг боллоо. Батзориг ганцаараа явахаа больсон, бас босс гэгдэх нөхөр өөр тийшээ шилжсэн тул дахиж тэд нартай орооцолдсонгүй. Ийнхүү нэг л мэдэхэд гурван жилийг ардаа орхиж түүний суллагдах өдөр иржээ.
Маргааш суллагдана. Эрх чөлөөг дахин амтлана. Эхлээд гэртээ харьж Янжмаагаас бичиг баримт, хэдэн төгрөгөө авчихаад,Намартай уулзан хариугаа аваад тэгээд нутаг буцна даа хэмээн бодохоос л нойр нь хүрэхгүй тэлчилж ядна. Хэдий шорон ч гэлээ өрөөний хэддээ тэрээр их дассан байлаа. Эндээс л тэр амьдралыг ойлгож таниж мэдэн,жинхэнэ эр хүн болон гарч байгаагаа мэдрэв.

Унаа дамжин явсаар гэртээ иртэл хүн байдаггүй. Ойрхон дэлгүүр орон нэг ээлжийн солих хувцас аван сайхан хоол идчихээд харьтал ашгүй цонх нь гэрэлтэй байлаа. Үүдний хонх дартал автомат хаалга ч онгойн дотогшоо орон гэрийнхээ хаалгыг тогштол нэг Польш залуу хаалга тайлан шинээр ороод удаж байна ....хэмээн хэлээд хаалгаа тас саван хаалаа. Батзориг гайхаш тасран Намарын гэрт очтол бас л өөр хүмүүс орчихсон мэдэхгүй хэмээх ганцхан үгээр түүнийг үдлээ. Тэрээр хаачихаа мэдэхгүй байлаа. Цээгийгийнд очих гэхээр ирээд удаагүй байхдаа бас, тэгээд гэрээс гардаггүй байсан болохоор яг тэнд энд гэсэн ямарч баримжаагүй байв. Дотроо хараал урсгасаар метронд суун хотын төвийг зүглэв.
Батзориг метроноос буун Мичиган нуурыг зүглэн алхлаа. Тэнд очих гэсээр байтал цаг нь болж нуурыг хаасан байв. Тэрээр ойролцоох цэцэрлэгийн сандал дээр үүргэвчээ дэрлэн хойшид хэрхэхээ бодон хэвтэнэ. Зуны зөөлөн салхи хацарыг нь илбэн цээж дүүрэн амьсгал авч хөх тэнгэр ширтэн тааваараа хэвтэх түүнд одоохондоо сайхан байлаа. Байнга л тогтсон цагт шүглийн дуу, хянагчийн хахир орилоон, хоригдолуудын бие биеэ ширтэх өлөн харц хаа сайгүй хараа хяналт, өргөстэй хашаа. Энэ бүхэн түүний хувьд ард хоцорчээ. Гэтэл одоо хүний нутагт таньж мэдэх нэг ч хүнгүй ингээд гудамжинд хонож байдаг. Түүнд хэзээ ч юм, хэн нь ч юм нэг хүний хэлсэн үг гэнэт бодогдон зориг орлоо.
Эр хүн зовох тусмаа чангарч
Эрдэнийн чулуу элэгдэх тусмаа өнгө орно гэж ...
<< Одоо тэгэхээр би яах ёстой болж байна...маргааш өглөө ямарч байсан явж хөлслөх байр хайя, тэгээд ажил хийж хэдэн төгрөгтэй болж аваад гэртээ л харих минь ...Янжмааг хаанаас олж болох вэ. Нэг ч гэсэн монгол хүнтэй таарвал Цээгийгийн эмнэлэгийг олоод өгөх байх даа. Тэндээс л Янжмааг олж болох юм байна. Бас ч гэж ирсэнээ бодвол хүнтэй ярихаар болсон юм чинь >> хэмээн яагаад ч юм сэтгэл нь хөнгөрөн дураар тэнүүлчилэх салхинд илбүүлсээр хөдөө гэрээ, нутгаа санан санан зүүдлэсээр унтлаа.
Янжмаа Батзоригыг эргэж очсоны дараа байраа буцааж өгөөд Цээгийгийнд буцан нүүж очлоо.Түүнээс хэд хоногын дараа Фрэнк утасдан: За юу болж байна, эргэж очсон уу хэмээн асуугаад, хэзээ талархасан сэтгэлээ илэрхийлэх гэж байна ...хэмээн худлаа инээснээ өнөөдөр манайд хүрээд ир ...би нэг жижигхэн үдэшлэг хийх гэж байгаа юм, манай хэдэн цөөхөн найзууд ирнэ чи танилц хэмээн хэлээд унаа явуулж авхуулахаар болов. Цээгий ч гэсэн хажуунаас нь: Яваад хүмүүстэй танилцаад нэг оройг сайхан өнгөрөөгөөд ир хө. Наад Фрэнк чинь ер нь их дажгүй шүү ....чи харин ч азтай ...энд чинь бүр бичиг баримтны төлөө шаруудтай суух хүсэлтэй зөндөө охидууд байдаг ...энэ хүн чамд ер нь нилээн талтай байна ...хэмээн үг хавчуулав. Янжмаад ч нэг их татгалзаад байх зүйл байсангүй. Тэрээр бэлэн болчихоод хүлээж байтал товлосон цаг ч болон унаа ирлээ. Тэр орой үнэхээр сайхан байлаа. Ирсэн зочид ч эхнээсээ буцсаар тэр хоёр хоёулахнаа үлдэв. Фрэнкийнх үнэхээр тансаг айл ....нуурын ойролцоо байрлах гурван давхар хаусны эргэн тойрон том төмөр хашаагаар хүрээлэгдсэн. Нэг давхарт нь гал тогоо болон зочид хүлээн авах өрөө, мөн хооллох өрөөтэй, харин хоёр давхартаа их олон өрөөнүүд бас унтлагын өрөөтэй, гурван давхартаа ажлын өрөө болон бас бус зүйлсүүд нь байдаг байв. Өрөө болгон нь ханандаа ховор сайхан зурагуудтай, битүү бамбагар зөөлөн хивсээр хучигдсан, бас сайхан сайхан тарьмал цэцэгүүд олноороо байлаа. Янжмаа анх удаа Америк айлд, хаусанд хөл тавиад үнэхээр нээрээ энэ чинь Америк билүү хэмээн дуу алдан явна. Түүнд энэ бүх тансаг зүйлс гойд таалагдаж байлаа. Энэ үдэш тэр хоёр задгай галын дэргэд суун виски шимэнгээ амьдрал ярьцгаан нэг л сайхан байлаа. Гэтэл гэнэт Фрэнк гараас нь барин: Инжа чи манайд нүүгээд ирээч ...би энэ том байшинд ганцаараа ханхайгаад эвгүй юм. Хүүхдүүд минь тусдаа гарчихсан болохоор чи бид хоёр дээр бараг ирэх ч үгүй хэмээн хэлээд өөдөөс нь татгалзахын аргагүй нүдээр харлаа. Янжмаа ч олон юм бодолгүй дор нь зөвшөөрөн маргааш нь гэхэд тэднийд нүүн ирлээ. Тэр хоёр шинэхэн хосууд шиг л сайхан байлаа. Янжмаа ч төрөл арилжсан мэт болон ажлаасаа ч гарлаа. Тэрээр өөрийгөө азтайд тооцон тансаг амьдрал дунд умбана.
Тэр нэг орой Фрэнк найзуудтайгаа покер тоглоод ирнэ хүлээлгүй унтаж бай гэсэн болохоор тэрээр ганцаараа хонолоо. Яагаад ч юм энэ том байшин нэг л эвгүй хоосон санагдав. Тэрээр айдасаа дарах гэж нилээн виски уулаа ...ерөөсөө маргааш нэг нохой авъя ханьтай ч юм хэмээн бодов. Уусан вискиндээ согтоод унтаж байтал гэнэт түүнийг нэг хүн үсдээд авахад орилон хараад нүдэндээ итгэсэнгүй ...Фрэнк зогсож байлаа.
Фрэнк тоглож байгаад шөнө иртэл Янжмаа ухаангүй унтаж байлаа. Түүний цагаан цээж, булцгар хөхийг харж байсанаа хөхнийх нь үзүүрээс чимхвэл сэрэхгүй байв. Гэнэт түүний гаж байдал нь дахин сэргэн ....би хангалттай тэвчсэн одоо чадахгүй нь хэмээн олс авчран дээш нь харуулж хэвтүүлэн хүлж байхдаа дур хүсэл нь хэмжээлишгүй их оволзож байгааг мэдлээ. Тэрээр Янжмааг үсдэн өндийлгөөд нүүр нүдгүй балбаж эхлэв. Янжмаа битгий л дээ ...боль л доо ...уучлаарай дахиж согтолоо уухгүй хэмээн байдгаараа орилно. Түүнийг орилох тусам тэрээр бүр ч илүү таашаал авч таарсан газраа хазаж,чимхэж базаж гарлаа ...Сүүлдээ ч Янжмаа тэнхэлгүй болон нэг мэдэхэд ухаан алдчихсан байв. Янжмаа сэргээд байдгаараа айн чичирсээр босох гэтэл биеэ хөдөлгөж ч дийлсэнгүй. Арайхийн толгойгоо өндийлгөтөл Фрэнк юу ч болоогүй юм шиг: Зүгээр үү май ус уу хэмээн мөстэй ус барин халаадыг нь нөмрүүлэв. Янжмаа усыг нэг том балгаснаа яасан гэж энэ вэ хэмээн өөрөөсөө асууснаа ....ингэж байхаар явъя гэж шийдэн шүдээ зуун босож юмаа бэлдэж эхэллээ. Фрэнк харж байснаа
- Яасан явах гэж байгаа юм уу...чи надаас салвал маргааш гэхэд нөгөө хар юмныхаа адил шоронд орно. Би чиний талаар бүх мэдээлэлийг мэднэ. Одоо хууль бусаар амьдарч байгаа, нөхөр нь хар тамхины хэргээр хоригдож буй ...хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гээд ...бас найзыг чинь ч ажилгүй болгож тэр эмнэлэгийг нь хаалгаж чадна. Өөрөө л шийддээ. Би дахиж ингэхгүй намайг уучлаарай гэж хэлээд хүйтэн алчуур өгөн өрөөнөөс гарлаа.
Янжмаа эхэр татан уйллаа. Төгс юм, үнэн юм гэж байна уу ...бүх юм яагаад ийм байдаг байнаа би одоо яах вэ ...нэг бол энэ тэнэгийн гарын шүүс болох ...эсвэл шорон ...үгүй үгүй хэмээн уйлсаар ...за яахав ингэж л байг ...нэг л өдөр би чамайг орхин инээд алдаад гарах болноо ...чи харж л бай би заавал нэг юм хийнэ ...харин хэзээг нь бүү мэд хэмээн өөртөө хэлэн чимээгүйхэн мэгшсээр.
Батзориг маргааш нь байр хайсан боловч май гээд үзүүлэх ямарч бичиг баримтгүй түүнд байр олдсонгүй. Аргаа баран бургэр авч идэхээр Maс Donalds орлоо. Тэнд яаралгүй яахыгаа шийдэж ядан суутал нэг залуу хажуугаар нь өнгөрөхдөө нэг харсанаа сайн уу хэмээн толгой дохин төрөлх хэлээр нь мэндэллээ. Батзориг Монгол хүний дуу сонсоод хэзээ ч баярлаж үзээгүйгээрээ баярлан шууд түүний араас гаран учир байдлаа хэллээ. Нөгөө залуу гайхан харсанаа: Тэгээд өөр хотоос ирж яваад бичиг баримтаа хаясан юм биз дээ. За яахав манайд шпротолж болно. Харин түрээсээ урьдчилж авна шүү гэв. Батзориг ч дуун дээр нь зөвшөөрөн найз нь одоо өгчихье хэмээн мөнгөө гаргаж өгөөд, эхнэр хүүхэд бий юу ...сайхан танилцлаа гээд баярласан сэтгэлээ тогтоож ядан асуулаа. Тэр хоёр ороод бусадтай нь танилцлаа, Батзориг ч шинэ хүний ёсоор хэдэн шил шар айраг авчрав. Тэд бужигналдан элдэвийг хүүрнэлдэн байж байтал Батжагийн найз охин нэг найз охины хамт хүрээд ирэх нь тэр.Үеийн залуус хөгжилдөн сайхан байлаа. Батзориг яагаад ч юм тэр дагаж ирсэн хүүхэнийг нэг л мэдэх ч юм шиг нүд нь нэг л сэтгэлд буугаад байв. Гайхан бодол болон суутал эрчүүд бөх ярьж байснаа нутаг усаа ярьцгаалаа. Батзоригоос асуухад нь нутгаа хэлбэл нөгөө хүүхний нүд нь сэргэн тийм үү би бас Шандынх ш дээ. Тийнхүү нутгийн хоёр цаашлан ярилцсаар хэн, хэнийгээ мэдэж авлаа. Батзоригын багын сэтгэлд нь тээр хол зуурдхан үлдсэн Амарзаяа охинтой энд ингээд учирна гэдэг ёстой л хувь тавилан гэлтээ.

Төгсгөлийн орчил ....

Батзориг Амарзаяа хоёр тэр өдрөөс хойш байнга уулзан бүр хамт амьрах боллоо. Хоёулаа зэрэг ажил хийн Батзориг амьдрал гэдэг ийм байдаг билүү хэмээн өөрийн эрхгүй сэтгэл ханамжтай байлаа. Хаяа хаяа Янжмаа, Зулаа хоёр түүний сэтгэлд хоёр өөрөөр орж ирдэг ч тэрээр хоёуланг нь одоо бол өрөвддөг байв.
Арайхийн Янжмаагийн сургийг гарган түүнээс бичиг баримтаа авахаар тохирон нэг уулзахдаа тансаг, хээнцэр ч гэсэн түүний нүд ямар ч гал цоггүй гол нь дуусаад унтрахаар сүүмэлзэж буй лаа шиг харагдаж билээ.
Ингээд Америк гэдэг газар хөл тавьсанаас хойш нэг л мэдэхэд 6 жилийн хугацаа өнгөрчээ. Батзориг Амарзаяа хоёр ч зэрэг зүтгэснийх бас ч гэж овоо хэдэн юм хураагаад амжив. Сүүлийн үед яагаад ч юм ээж нь байнга бодогдоод байдаг болж. Тэрээр удаан бодсоны эцэст Амарзаяад нэг өдөр би Монголдоо очмоор байна ...чи юу гэж бодож байна хэмээн асуухад нэг ч их дургүйлхсэнгүй.Тэгсэнээ надад чамд барих сайхан бэлэг байна. Маргааш хамт явна шүү гэж хэлээд эрхлэнгүй хүзүүдэн авлаа. Маргааш нь хоёулаа эмнэлэг ороход Батзориг гайхасхийн Амарзаяагын өөдөөс харвал цаадах нь жаргалтай инээн ...миний хонгор аав болох юм шиг байна одоо үзүүлж байж хариу нь гарна хэмээн хэлээд үнслээ ...Батзориг аянганд ниргүүлэх шиг болон юу ...дахиад хэлдээ хэмээн орилов. Тэгтэл сувилагч гарч ирэн чимээгүй байхыг санууллаа. Батзориг гайхан Амарзаяад өнгөрсөн бүхнээ хэлэх гэснээ урд нь Зулаагын хэлж байсан бодогдон арай хэмээн бодоод дараа нь ирж ганцаараа шинжилгээ өгч байж болъё хэмээн өөртөө хэлээд Амарзаяагаа тэврэн үнслээ ...

Бум авгай хүү нь яваад 3 жилийн дараа нөхөр нь өнгөрөн ганцаараа хоцорлоо. Хүүгээс нь сайн муу ямар ч сураг байдаггүй. За чихэнд юм дуулдахгүйг бодоход амьд мэнд л байгаа юм шиг байна. Муу хүү минь л сайн явж байвал нэг л өдөр уулзана даа хэмээн өглөө бүр цайныхаа дээжийг өргөн залбирна. Түүний хүүгээ зүүдэлсэн шөнө, хүлээсэн хоног, бэтгэрсэн сэтгэлийг яаж бичилтэй билээ.
Зуны нэг сайхан өдөр нэг л сэтгэл нь гэгэлзээд сонин. Тэрээр яагаад ч юм эртлэн босч баахан юм бэлдэнэ. Удахгүй наадам ч болох нь ...муу хөгшин минь байсан бол хэмээн ...санаа алдсанаа хуурай нүдээ гарынхаа алгаар арчлаа. Гэтэл тээр холоос хотын нэг ганган том тэрэг гэрийг нь зүглэн айсуу. Яагаад ч юм хүүг нь тэр л нэг өдөр яг ингээд том машин аваад явсанаас хойш бараг арваад жилийн хугацаа өнгөрчээ хэмээн бодон ...за холын улс байх шиг байна цай зэхээж бэлдэе хэмээн гэрт орлоо. Төд удалгүй гадаа нь машин ирэх дуу гарахад толгойн дахь алчуураа засан хормойгоо нэг сэгсрээд угтахаар гартал өөдөөс нь хүү нь инээмсэглэн ЭЭЖЭЭ хэмээн гүйн ирлээ. Бум хэсэгхэн зуур манаран ... хүү минь...чи минь мөн үү хүү минь хэмээн юу ч хэлж чадалгүй энгэрт нь наалдан эхэр татан уйллаа. Ээж хүү хоёр бие биенээ тэврэн уйлалдана. Гэтэл тэндээс нэг бүсгүй хүүхдээ тэврэн сайн байна уу ээжээ хэмээн инээмсэглэн ирлээ. Батзориг ээжээ миний эхнэр, хүүхэд шинэ хүмүүсээ хүлээж авдаа хэмээн хэллээ. Бум бэрээ үнсээд ач хүүгээ тэврэн эвий минь,эвий минь, ямар ч муухай амьтан бэ дээ ... гэхээс өөрийг хэлж чадахгүй байна. Түүний олон жилийн өмнө ширгэсэн нулимас тэр л өдөр сад тавин урслаа.

Хүний амьдрал гэдэг хүн өөрөө өөрийгөө мэдэж байгаа юм шиг хирнээ өнөөдөр маргааш, нөгөөдөр юу болох нь мэдэгдэхгүй оньсого шиг л байх юм даа

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jun.07.12 3:20 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Ц.Баттуяа : ХУРИМЫН ӨМНӨ

-Хайр аа, тэнд хүмүүс зодолдож байна. Нэг хүн рүү ямар олуулаа дайрдаг юм бэ? гэж бүсгүй уулга алдав.
-Өө, тийм л байна. Нэг хүн рүү олуулаа дайрах чинь монголчуудын зан шүү дээ, хайрт минь. Гэхдээ тэр залуу чинь харин ч сайн зодолддог юм биш үү. Юуг нь харсан юм бэ? Явъя гээд залуу бүсгүйнхээ гараас татлаа.
Бүсгүй залуугийнхаа хүчинд автан цааш хэд алхсан боловч удалгүй зогссон газартаа таг гацчихав. Зодолдож буй залуусын зүг дахиад л хараа бэлчээлээ.
-Хүүе, чи чинь юугаа гөлрөөд зогсчихов оо, явъя. Нөгөө оёдолчин чинь хаалаа, хуримынхаа даашинзыг өнөөдөр л захиалахгүй бол амжихгүй шүү дээ хэмээн залуу зандрах, учирлах хоёрын хооронд үглэв.
Бүсгүй сүйт залуугаа дагаад эргэж алхлаа. Тэгсэнээ төд удалгүй дахиад л эргэж харав.
-явъя аа гээд залуу бүсгүйн гараас хүчтэй татах тэр агшинд бүсгүй гараа огцом татаж, залуугийн гараас тавиулаад зодолдож буй залуусын зүг гүйчихэв. Залуу яахаа мэдэхгүй хэсэг тээнэгэлзэн зогссоноо:
-Гэгээ, хүүе, чи хаачихна вэ? хэмээн хашгирав. Бүсгүй түүний энэ үгийг огт сонссонгүй. Зодолдож буй залуусын хажууханд гүйж очоод:
-цагдаа, цагдаа ирж байна хэмээн хэд хэдэн удаа чангаар хашгирав. Гэтэл зодолдож байсан залуус ч тал тал тийшээ бутран гүйцгээлээ. Харин олон залуустай ганцаараа зодолдож байсан ч олны хүчинд автан зодуулсан залуу л үлдлээ. Нүүр нүдгүй балбуулж, цусандаа холилдсон түүнийг Гэгээ тэврэн авч, нүдээ даран урагш унжсан үсийг нь арагш нь илээд:
-Танаа, Танаа хэмээн дуудаад, том том нулимсан дуслууд аньсагыг нь даван урсаж эхлэв. Энэ үед сүйт залуу гүйж ирээд:
-эмнэлэг рүү явах уу? хэмээн асуулаа. Гэгээ сүйт залуугийнхаа үгийг огт сонссонгүй. Амарсайхан:
-Гэгээ, эмнэлэг явъя аа, би такси бариадахъя гэж хэлээд газар хэвтэх Тананг өргөн босгож, үүрэв. Гэгээ тэр даруй ухаан орж, зам дээр очиж машин зогсоолоо. Жолооч:
-Гэмтэлийн эмнэлэг орох уу? гэж асуухад Гэгээ:
-үгүй ээ, Дарь эхийн хуучин эцэс рүү явна гэв. Амарсайхан:
-үгүй ээ, чи чинь галзуураа юу? Ингэтлээ бэртсэн хүнийг гэмтлийн эмнэлэг рүү авч явахгүй, гэртээ аваачиж яах нь вэ? гэвэл Гэгээ:
-Би өөрөө эмчлэх болно оо хэмээн шийдэмгий хариуллаа. Гэвч сүйт залуу:
-Хайрт минь, чи эмч биш шүү дээ. Гэтэл энэ хүн хэрхэн бэртсэнийг чи минь харж байгаа биз дээ.
- жолооч оо, дарь эх рүү явна аа гэж бүсгүй хэлээд, сүйт залууг нь түшин ухаан санаа нь орон гаран суух Тананы толгойг тэвэрлээ.

Гэгээ Тананг орон дээрээ хэвтүүлээд, Амарсайханыг эмийн сан руу явуулав. Сүйт залуугаа явсан хойгуур бүсгүй гэрийн эмийн сангаа уудалж, Танангийн нүүр, гарыг даган урссан цусыг арчиж цэвэрлэлээ. Одоо Тананг харсан хүн бүр танихуйц болжээ.

Амарсайханыг ирмэгц, Гэгээ ухаан нь орж гарсаар байгаа Тананд эм уулгаж, шархан дээр нь шархны тос түрхэж, алтангагнуурын ханд буцалгалаа. Амарсайхан:

-хайрт минь, чи гадуур нь л эмчлээд байна. Гэвч наад хүн чинь дотуураа шарх авсан бол яана. Дотуур цус алдаж ч байгаа юм бил үү. Чи мэдэхгүй шүү дээ. Эмнэлэг явсан нь дээргүй юу хэмээн аргадангуй үглэнэ. Гэгээ түүний энэ үгийг үл тоож, Тананд эм уулгаж, шөл буцалгаж, толгойд нь хүйтэн жин тавьсаар нойргүй хонолоо. Амарсайхан сүйт бүсгүйгээ даган яах учраа олохгүй ар өврөөр нь эргэлдсээр бас л нойргүй хоножээ. Ийм байдалтай хоёр хоноход Танангийн халуун буусан ч ухаан санаа нь орж гарсаар байлаа.

Гэгээгийн хамаг анхаарал Танан дээр төвлөрч, хажуудаа байгаа сүйт залуугаа хүн ч гэж харахгүй болов. Харин Амарсайхан хурим болоход хоёрхон хоног үлдчихээд байхад юу ч амжуулж чадаагүй байгаадаа дотроо бухимдаж, хурим болохоос дөрөвхөн хоногийн өмнө сүйт бүсгүй нь гудамжнаас хэн нэгэнд зодуулж, энд тэндгүй шарх сорви болсон залууг гэртээ авчирчихаад, цурамхийлгүй сахиж, асран халамжилж эхэлсэнд гайхаад барахгүй байв. Ямартаа ч Гэгээ энэ залууг таньдаг юм байна гэхээс өөр юу ч мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаад цухалдсаар авч энэ залууг харсан мөчөөс хойш өөрийг нь огт анзаарахаа больсон Гэгээд юу ч хэлээд нэмэргүй. Амарсайхан энэ бүхнийг удаан тэвчиж чадсангүй.

-Гэгээ, чи ухаан орооч дээ. Наад залуугаа чи хоёр хоног асарлаа. Нэмэр алга. Бидний хурим болоход хоёр хоног үлдээд байна. Наадахаа эмнэлэгт аваачиж өгөөд, хоёулаа хуримандаа бэлдэе гэсэн боловч бүсгүй дахиад л сонссонгүй. Залуу бүсгүйн гараас чанга атган сандалаас нь босгоод, өнөөх үгээ дахин давтвал Гэгээ сая нэг юм сонсов бололтой,
-хүн үхэх гэж байхад тэр хурим ямар хамаатай юм бэ? гэв. Үүнээс болж хос хоёр хэсэг маргалдаж, Амарсайхан Тананг эмнэлэг рүү хүргэнэ хэмээн хувцаслаж байтал Танан,
-Анука, Анука хэмээн дуудаж эхлэх нь тэр. Гэгээ тэр даруй Танангийн дэргэд очиж, толгойг нь тэврээд,
-Танаа, Танаа. Би Гэгээ байна. Чи намайг таньж байна уу? гэж асуусан ч залуу өнөөх нэрээ л дуудсаар байлаа. Амарсайхан тэдний дэргэд хүрч ирээд:
-Энэ ер нь ямар учиртай залуу юм бэ? Надад хэлээд орхи. Чи энэ залууг цурамхийлгүй асарч, хамаг сэтгэл зүрхээ түүнд өгчихөөд байна. Гэтэл наад залуу чинь ирсэн цагаасаа хойш ухаан орох бүртээ огт өөр бүсгүйн нэрийг дуудсаар байна. Чи сонсож байгаа биз дээ хэмээн бухимдсандаа нэлээд чангаар хэллээ. Гэгээ сүйт залуу руугаа гэнэт хяламхийн харснаа:
-Би энэ залууд хайртай гэж хэлээд Танангийн үсийг илбэхэд, нүднээс нь дуссан нулимс залуугийн хацар дээр дусалж байлаа. Амарсайхан тэдний дэргэд хэсэг эргэлзэн зогссоноо:
-Тэгвэл... тэгвэл... тэгвэл наад залуу чинь өөр хүнд хайртай юм байна гээд хэлчихэв. Гэгээ хоолой чичрүүлэн байж:
-Анука гэдэг чинь Танангийн дүү, ойлгож байна уу гэлээ. Амарсайхан юу ч хэлж чадалгүй орны хажууд байсан сандалыг өөр рүүгээ татан суугаад, юу хэлэхээ мэдэхгүй санаа алдав. Гэгээ:
-Танаа, Танаа, чи минь ухаан орооч дээ. Анука яасан гэж? гэхэд Танан дүүгийнхээ нэрийг дуудаад, босох гэж хүчтэй зүтгэсэн боловч чадсангүй.

Амарсайхан хэсэг юу ч хэлэлгүй сууснаа, ханын цаг руу хармагцаа босож, алтангагнуурын ханд, бас бус эм авчиран Тананд өглөө. Үдшийн гэгээ тасрах үед Танангийн бие эрс сайжирч, хажуудаа байгаа хүнийг танихтайгаа болов.

Маргааш өглөө нь Амарсайхан хуримын ордон руу утасдаж, хуримаа хойшлуулахыг гуйлаа. Тэрээр хуриманд уригдсан бүх хүн рүү утасдаж, хурим хойшлогдсоныг мэдэгдэв. Учир нь тэр Танан, Гэгээ хоёрын тухай бүгдийг мэджээ.

Гэгээ, Танан хоёр багын найзууд. Тэд нас биед хүрсэн хойноо андын сайхан сэтгэлээр бус хайр сэтгэлээр холбогдсоноо ойлгосон ч хоёр биендээ хэлж чаддаггүй байжээ. Хоёр жилийн өмнө Гэгээ зориг гаргаж Тананд хайртай болсноо хэлсэн аж. Гэтэл тэр цагаас хойш Танан сураг тасарчээ. Гэгээ түүнийг өөртөө хайргүй болохоор л сураггүй болчихлоо гэж бодсон байна. Танан Гэгээгээс “би чамд хайртай” гэдэг мессеж аваад, сэтгэл нь баяраар бялхсан ч хариуг нь яаж хэлэх учраа ололгүй, эргэн баяртайгаар учрах тэр мөчийн сайхныг сэтгэлдээ төсөөлөн явсаар сар гаруй хугацааг өнгөрөөчихжээ. Гэтэл Танангийн ээжийн бие гэнэт муудаж, эмнэлэгт хоёр сар гаруй хэвтсэн боловч тусыг ололгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Дунд сургуулиа ч төгсөж амжаагүй охин дүүтэйгээ хоёулхнаа үлдсэн Танан дээд сургуулиа орхиж, ажил хийхээр шийджээ. Түүнийг ийнхүү хатуу амьдралд хөл тэнцэж ядан явахад нь Гэгээгээс илүү сэтгэлийг нь шаналгах зүйл дэндүү олон байжээ. Дүүгээ сургуулийг нь төгсгөхийн төлөө өдөр, шөнөгүй ажиллаж эхэлсэн байна.

-Тэр өдөр Анука их сургуульдаа бүртгүүлчихээд, бид баяраа тэмдэглэж, хоолонд орж, кино үзэхээр тохирсон юм. Тэгээд болзсон газартаа иртэл хэдэн залуус Анукаг эргүүлдээд, явах замыг нь хаагаад зогсож байсан. Намайг очиход тэд шууд л цохиод авсан. Би Анукаг яваад цагдаа дуудаад ир, ах нь эндээ аргалж байя гээд явуулсан юм. Гэтэл би энд ийм байдалтай хэд хоночихов оо. Дүү минь цагдаа дуудаад ирсэн л байх даа. Надад санаа зовж байгаа байж таарна гэж Танан ярилаа. Гэгээ үүнийг сонсоод, Танангаар Анукагийн утасны дугаарыг хэлүүлж, түүн рүү залган, хэл дуулгалаа. Анука ч удалгүй хүрээд ирэв.

Энэ явдлаас яг долоо хоногийн дараа. Танан, Гэгээ хоёр хуримын ордны гадаа урт хар лимүүзэн дотор сууж байлаа. Тэд биесээ дуугүй удаан ширтлээ. Анука ирж машины цонх тогшиход хоёул машинаас бууж, Танан бүсгүйн гараас атгасаар хуримын ордон руу оруулав. Ордон дотор ормогц Амарсайхан инээмсэглэн тосож ирээд, Танангийн гараас бүсгүйн гарыг авч, хөтлөн хуримын хөтөчийн зүг алхлаа. Энэ үед Танангийн нүдэнд нулимс цийлэгнээд ирэхэд эргэж харвал Анука ахынхаа гараас чангаар атгаад толгой дохив. Тананг зочдын зүг хартал Гэгээ эргэж хараад, тээнэгэлзэн зогсож байлаа. Танан нулимсаа залгиад инээмсэглэхэд, Гэгээ хариу инээмсэглээд цааш алхлаа. Танан:

-Хайртай гэдэг үг чинь л надад хангалттай. Энэ үгээр чинь сэтгэлээ тэтгэж, ямагт чамайгаа алсаас ч болов хамгаалж явах болно оо. Харин хойд насандаа чамтай учирдаг юм бол энэ эрхэм үгийг би хамгийн түрүүнд чамдаа зориулан хэлэх болно. Харин энэ насандаа бол хэлээ хазаад л амьдаръя даа хэмээн сэтгэл дотроо өөртөө шивнэлээ...

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jun.16.12 12:01 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
ТЭР ХҮСЭЭГҮЙ......

Заяа охин 14 настай. Бие нь зодуурын сорвитой, сэтгэл нь зовлонгийн шархтай, амьдрал нь гунигт түүхтэй, аав нь архичин намтартай, өөрөө янхан нэртэй, өрөөлд бол явдалтай гичий. Нэр нь Охинзаяа ч, нидэр дээрээ хүүхэн тавилан. Түүнд хүүхэд нас байгаагүй, тэр хүн шиг амьдарч үзээгүй, нүдэнд нь жаргалын цог гэрэлтсэн нь үгүй, нүүрэнд нь баярын инээмсэглэл тодорсон удаагүй.

Задгайгийнхан гэх уулын оройд салхи нэвт сийгэсэн умгар оромжинд “би ийм нүгэлт орчлонд төрөхийг хүсэхгүй байна” гэсэн шиг чарлан төрсөн Заяа охин 14 жил зовлонд нүдүүлж өссөн. “....би хүсэж байна.....” гэж дотроо шивнэдэг ч гаднаа ил хэлсэн нь нэгээхэн ч үгүй. “.... би хүсэхгүй байна...” гэж байнга хэлдэг ч хариуд нь хараалгуулна, зодуулна. Хөхүүл байхад нь ээж нь гудамжинд тэвэрч суугаад, “нялх хүүхэдтэй хүнд буян болооч” гэж гуйлгачилахдаа охиноо ашигласан. Заяа юм ойлгох насанд хүрсэн байсан бол “би хүсэхгүй байна” гэж хэлэх л байсан. Хэлд орохын цагт нь гудамжаар явуулж гуйлгачин болгосон. “Би хүсэхгүй байна” гэж хэлсэн, хараалгуулсан, зодуулсан. Хүүхэд юм хойно гэнэн цайлган сэтгэлээр л гүйж очоод “ахаа, эгчээ дүүдээ мөнгө өгөөч” гээд л гуйчихна. Айж ичих ч үгүй. Арай томроход нь дүүг нь үүрүүлээд хамтад нь “ажиллуулсан”. Амьтан хүнээс санаа зовдог болсон нас учраас анхандаа ичдэг байсан. Алсаас хянаад зогсох ээж нь ирээд “олигтойхон мөнгө гуйж чадсангүй...... гэрээс зайлаарай..... чам шиг юмыг тэжээх гэж зовж байна....... туйлдаж ядарч байна...... эхийнхээ ачийг мэддэггүй зулбасага.....” зэргээр уурлаж нэг, уйлж нэг, гуядаж нэг, гуйж нэг хэлэхэд нь амандаа “би хүсэхгүй байна шүү дээ” гэж шивнэсэн ч аргагүйн эрхэнд дүүгээ бодоод гуйлгачилсан. Үнэндээ ээж нь түүнийг тэжээдэг ч юм биш. Харин ч Заяа л гэр бүлээ тэжээнэ. Аав нь яахав дээ архичин. Авчирсныг нь идэж уугаад л хэвтэж байна. Бас болоогүй зодож нүднэ. Хутгаар зүснэ, ганжингаар балбана, үсдэж чирнэ, хананд савна, зуухан дээр суулгаж арьсыг нь түлсэн удаа ч бий. Охин үүрийн цагаан гэгээнээс үдшийн бүрий хүртэл “ажиллачихаад” хүний хөл татрахын цагт ахиад өөр “ажил” хийнэ. Тэр нь хог түүх. Тэгээд хэсэгхээн унтана. Унтах л түүний хувьд бүх зовлонгоос түрхэн зуур ангижрах ганц арга. Үзсэн ганц жаргал нь тэр.

Арван нас дөнгөж шүргэж явахдаа Заяа урьдын зовлон “зовлон” биш байсныг мэдсэн. Түүний амьдралыг жинхэнэ там болгосон явдал тэр үеэс л эхлэсэн. Аав нь түүний биеийг үнэлэх болов. Арав гаруйхан насны охинтой “унтах” нь эрүүл мэндэд сайн, нас уртасгаж залуужуулна гэх дэмий яриа ч нэрмээс нэмэв. Биеэ үнэлэгчдийн нас нь залуужах тусам нь үнэ нь ихэсдэг нь гай тарьж, “үйчлүүлэгч”-дийн тоо ч ихсэв. “Ах аравтай охин сонирхохгүй биз, жоохон үнэтэй 100 мянга” гээд телевизийн нууц камер байгааг анзааралгүй хээвнэг зогсох залуугийн яриаг сонссон л биз дээ та нар.
Ахиад хоёр жил өнгөрөхөд байнгын архи уух аав нь нас барж, харин ээж нь хялбар замаар их мөнгө олох аргыг нь үргэлжлүүлж охиныхоо амьдралыг золиосолсоор л. Заяа охиныг монголчууд тоохоо болихын цагт барилга дээр ажиллах хятадуудад “зарах” болов. Энэ үед охин өнөөх л үгээ хэлсээр “Би хүсэхгүй байна, ялангуяа хятадуудад бол бүр үгүй”. Гэвч амьдрал, ээж хоёр нь түүний өөдөөс “битгий хуц” гэж хэлсэн юм. Өдөржин барилга дээр ажиллаад усанд орох нь битгий хэл нүүрээ ч угаагүй хар хөлс нь цувсан хятадын дор нь охин нас нь талхилагдсаар Заяа 14 насны босгыг давсан. Одоо түүнд ухрах зам байхгүй. Ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдаръя гэсэн ч нийгэм түүнийг хүлээж авахгүй. Хүлээж авах нь битгий хэл харааж зүхнэ, ална тална гэнэ. Яагаад гэвэл тэр хятадуудтай “янхандсан”. Яагаад гэвэл тэр төрийг бузартуулсан. Охид ариун бол төр ариун шүү дээ..... “хөөрхөн” сэтгэж байгаа юм шүү...

Зарим нэг эргүү тэнэг малнууд нь хятадтай унтсан бол үсийг нь хусна гэж хөөрцөглөнө. Төрийн төлөө, улсынхаа төлөө, нэр хүндийнхээ төлөө яасан их санаа тавина вэ тэд?! Харамсалтай нь асуудлыг оюун ухаанаараа биш цээжээ дэлдсэн сэтгэл хөдлөлөөрөө хэзээ ч шийдэж чадахгүй гэдгийг тэд хэзээ ч ойлгохгүй. Яагаад гэвэл төрөөс түрүүлээд тэдний бяцхан тархи бузар бодолдоо, дорой сэтгэхүйдээ бузартчихсан болохоор тэр.

Фэйсбүүкээр нэгэн зураг “од” болж байна. Цаашаа хараад зогссон нүцгэн охин, дээрээ төөрөлдсөн монгол охид гарчиг, хажууд нь аягүй мундаг уран үгсийн цуглуулгатай шүлэг. Утга нь даанч ядуу, бодит амьдралаас хэт тасархай. Годгор монгол охидын ухамсар, горзгор хятад эрийн зугаа болчихож, бүсгүй хүний үнэ цэнэ шуналын хөлд үрэгдэж, бүүвэйн дууны хоолой тачаалын мунхагаар хашгична..... Биеэ үнэлэхгүйгээр амьдралаа аваад явчих бололцоотой, мөнгөтэй ч шуналдаа хөтлөгдөж, хялбар аргаар мөнгө олж, зугаа цэнгэл хөөсөн, дуртай хятадуудтай унтаж, дуу алдан дур тавьж хэвтэх годгоносон, үнэ цэнээ алдаж, төрөө бузарласан охины тухай..... Гэтэл бодит байдал тийм биш. Бодит байдал бол Заяа охин. Тэр үнэ цэнээ алдахыг хүсээгүй, тэр хайртай төрийг чинь бузарлахыг хүсээгүй, тэр нэр төрийг тань сэвтүүлэхийг хүсээгүй, түүнд шунал байхгүй, түүнд ухамсар гэж юу болох тухай хэн ч хэлж өгөөгүй, мэдэх ч үгүй, тэр годгоноогүй, зугаа цэнгэл хөөгөөгүй, зугаацаж, цэнгэж үзээ ч үгүй, тэр бүү хэл инээж ч байгаагүй. Үзэн ядаад байгаа хятадуутай чинь унтахгүй бүр хүсээгүй. Тэр зүгээр л амьдралын төлөө тэмцсэн, өдөр хоног өнгөрөөх өмх хоолны төлөө, дүүгийнхээ төлөө, зүгээр л зодуулахаас айсандаа эцэг эхийнхээ шахалтаар л энэ бүгдийг хийсэн. Эцэст нь үсээ хусуулах дээрээ тулж, төр бузарласан, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулсан ялд унасан. Уг нь тэр юуг ч буруу хийгээгүй, тэр үүнийг хүсээгүй, хүсээгүй зам руу “ариухан төр” алхаж оруулсан.

Ганц нэгхэн эмэгтэйг эс тооцвол хятадуудтай унтаж хэвтээд байгаа гэх тэр охид бүсгүйчүүд ч мөн адил “ арван цаасаар бузарлаж зүрхээ сийчэн, аавынхаа ясыг хэмлэж, улсынхаа үндсийг мөхөөх”-ийг хүсээгүй. Зүгээр л Заяатай адил биш гэхэд өөр нэгэн шалтгаан хүсээгүй зүйлийг нь хийлгэхэд хүргэсэн. Хамгийн гол нь тэдэнд сонголт байгаагүй. Сонголтыг нь эцэг эх нь, төр засаг нь, нийгэм нь сонгох ухаан суугаагүй байхад нь сонгочихсон юм. Тиймээ тэр хүсээгүй, тэд ч хүсээгүй, Охинзаяа хүсээгүй юм шүү, өөр бусад нь ч хүсээгүй. Хүсэх ч үгүй гэдэгт би итгэдэг. Төр ариун бол охид ариун гэдэгт ч итгэдэг.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jun.16.12 7:37 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Зүрхэнд мөнхөрсөн хайр минь

Тамираа ширээн дээрхи жаргалтай хосын зургийг нулимастай нүдээр ширтэн тохойгоо налан хэвтэж байхдаа хайртынхаа нүүрийг хурууныхаа үзүүрээр зөөлөн илбээд жаазтай зургийг аван түүнийгээ удаан гэгч нь үнсэн хацраа нааж байснаа уртаар санаа алдаад үзэгээ авч дэвтэрээ нээлээ.
.... Хайрт минь чамдаа энэ өдрийн мэндийг хүргье. Чамтайгаа учирсанаас хойш хөтөлж ирсэн тэмдэглэлдээ өнөөдөр сүүлчийн бичлэгээ бичиж байна. Би жаргалтай байсаан, чи минь наддаа богино хугацаанд ч гэсэн гайхамшигтай хайрыг мэдрүүлсэн. Магадгүй хэтэрхий жаргалтай төгс байсан болоод ч энэ хайр минь богинохон байсан юм билүү. Миний хайраа тэмдэглэлийг минь уншаад амгалан нойрсдоо ...

****
Шүглийн дуу тасхийн тэмцээн ч эхэллээ. Өсвөр үеийн хотын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний аваргын төлөөх тоглолт ид өрсөлдөөнтэй явагдаж байв. Тамираа ангийнхантайгаа нийлэн байдгаараа орилон багаа балиашигласаар. Тэмцээн ид ширүүн өрсөлдсөөр Ганбаярын баг цөөхөн оноогоор хожиж аварга боллоо. Ганбаяр энэ тоглолтон дээр ахлагчийн үүргээ гүйцэтгэж, уран нарийн ухаалаг тоглолт үзүүлсээр багаа авч гарлаа. Тоглож байхад нь энд тэндээс охид Ганбаа чи шүү, есөө чи саак шүү хэмээн орилолдоно. Ганбаяр ч шилдэг тоглогч болон тэдний багынхан бөөн баяр.
...Тэр өдөр чи минь үнэхээрийн сайн байсан шүү, би чамаараа ямар их бахархаж байсан гээч ...
Тамираа баяр хүргье хайраа гээд Ганбаярыг хүзүүдэн хошуун дээр нь үнсэхэд охид атаархлын харц чулуудан шивэр авир хийлдэцгээнэ.
- Энэ Ганбаа одоо энэ нэг хачин жижигхэн юманы юунд нь болдог байнаа.
- Харин тиймээ, хариугүй л юм харагдаж байна ш дээ. Бас хачин царайтай юм, энэ охин ч удахгүй байх даа Ганбаагын утасны дугаарыг яаж олох вэ гэтэл нэг нь:
- Наад хоёр чинь харин ч удаж байгаа ш дээ дандаа л хэлхэлдээд хамт явж байдаг юм,энэ эрчүүдийг ойлгохгүй юм гэх мэтээр ярилцана.
... Тиймээ хайрт минь би тэр бүх яриаг сонсоход үнэхээр хэцүү байдаг байсан. Тэгэхдээ чи минь наддаа байгаа болохоор би огт тоохгүй, харин ч чамаараа өөрөөрөө бахархаад өнгөрөөдөг байсаан ...
Ганбаяр бол дунд зэрэгийн нуруутай, жаахан майгадуу хөлтэй, түүний цэвэрхэн царай өөртөө таарсан ихэмсэг байдал, стильтэй хувцаслалт, чадварлаг тоглолт зэрэг нь охидуудыг галзууруулах дөхдөг байв. Тэрээр бусадтай тэр болгон нээлттэй харьцаад байдаггүй ч найз нөхөддөө тусархаг, юм юманд авъяастай хөөрхөн ааштай билээ. Тиймдээ ч бүгд Ганбаярыг хүндлэн харьцаж үгийг нь сонсдог юм.
Харин Тамираа бол нийтэч, сэргэлэн, хэнтэй ч эвийг нь олоод харьцчихна, таалагдаагүй зүйлээ шууд нүүрэн дээр нь хэлчихдэг их шударга зантай.
Тамираа нэг өдөр Ганбаяраас чи миний юуг тэгтлээ хайрласан юм бэ? Гэхэд Ганбаяр өөдөөс нь харан инээмсэглээд
- Би чинийхээ бүх зүйлд хайртай, мөн өөртөө итгэлтэй занд чинь дуртай гэж хэлж билээ. Жижигхэн, тэр гээд онцлоод хэлчих ч юмгүй бор охин намайгаа яаж тоосон юм бол доо чи минь.
...Бид хоёрыг ангийнхан их хүндэлдэг, надаас бас жаахан эмээдэг байсан байхаа тиймүү. Багш нар нь ч гэсэн зөв үерхэж байгаа хөөрхөн, сургуулийн урдаа барьдаг сурагчид хэмээн байнга л магтана. Бидний эцэг эхчүүд ч бас бид хоёрын нөхөрлөлийг их дуртай хүлээн зөвшөөрдөг байж билээ. Бид хоёрын бүх юм яагаад тийм амархан байсан юм бол. Би чамтайгаа танилцсанаа учрах тавилантай байсан болоод л тэр гэж боддог ...
Анх зургадугаар ангидаа Ганбаяр, Тамираа хоёр нэг өдөр шилжиж иржээ. Гэтэл ангийн хөвгүүд Тамирааг шоглон:
- Ямар жижигхэн юм бэ, чи арай анги алгассан юм биш биз, манай анги ингээд нэг хөөрхөн хулганатай боллоо, бас царай нь бов бор гарыг нь ээ гээд элдэвээр хэлцгээв. Тамираа хацар нь улайн юу ч дуугарч чадахгүй дотороо хичнээн их ичив. Харин охидууд Ганбаярыг хоорондоо жиг жуг хийлцэн:
- За харин ч нэг хөөрхөн баньд ирлээ дээ, ямар их зантай юм бэ гэлцэх нь дуулдана.
...Гэтэл чи минь ганцаараа намайг өмөөрөн:
- Та нар болиочээ, яасан ичдэггүй юм бэ, охин хүүхэд шоглоод гэтэл хөвгүүд өө за за нэг өмөөрөн хамгаалагч гараад ирэх нь ... гэхэд бүр их ичсэн шүү хайрт минь ...
Тэгтэл хөвгүүд ч шинэ хөвгүүнд муугаа үзүүлэхгүй гэсэн янзтай Ганбаяр уруу дайран хоорондоо маргалдаж байтал ангийн багш орж ирсэнээр маргаан дуусч шинээр ирсэн хоёр нэг ширээнд суу хэмээв.
...Ингэж бид хоёрыг нэг ширээнд суулгаснаар бидний нөхөрлөл эхэлсэнсэн. Гэр ч ойрхон болохоор байнга хамт явна. Намайг өглөө хичээлдээ явахаар гараад иртэл чи минь аль хэдийн ирчихсэн замын тэнд хүлээж зогсдогсон.
Анхандаа ангийнхан шоолон, охидууд чамайг минь их өдөж, нүүр өгөхгүй болохоор нь намайг их дарамталдаг байсан ш дээ хэхэ ...
Ийнхүү он цаг улиран урссаар нэг л мэдэхэд 8-р ангиа төгсөх болчихсон хонхны баярын тухай ярьцгааж эхлэв.
...Хонхны баярын зугаалгаар явж байхдаа бид нар нилээн хол газар алхсандаа. Тэгэхэд чи минь намайгаа ядарчихлаа гээд л үүрэх гээд би тойрч зугатаад. Тэгэхэд үнэндээ үнэхээр их хүсч байсан ч бас жаахан санаа зовоод больчихсон юм л даа. Чи минь яаж амжуулахаараа бүхнийг ингэж зохицуулж чаддаг байнаа. Би ч уг нь харагдаж байгаа шигээ тийм ч сул охин биш л дээ. Чамайгаа харах тоолондоо л эрхлэмээр санагдаад ...
Түшигийн зусланг тэр өдөр ёстой нэг буулгаж гарав. Ангиараа хөгжилдөн өдөржин сагсан бөмбөг, хөлбөмбөг, гар бөмбөг тоглож сүүлдээ халууцсан амьтад усаар байлдаад. Ганбаяр зохиогдсон бүх тэмцээнд манлайлан оролцож, харин Тамираа хий л даган гүйж дэмжихээс үл хэтэрнэ. Орой нь бүгдээрээ жижиг түүдэг асаан тойрч суугаад Баясаа гитар дараад бие биенээ налан суугаад дуулцгаах тэдний ангийхан үнэхээр хоорондоо нөхөрсөг нь харагдаж байлаа. Жаахан дуулалдаж байгаад нэгнийхээ санаачлагаар тоо тоолоод алдсан нь авъяасаа үзүүлдэг тоглоом тоглож эхлэв.
...Миний хайраа чи минь санаж байна уу ... Тэгэхэд би алдаад ямар авъяас үзүүлэхээ мэдэхгүй сандарч байтал чи минь зүгээрээ миний найз нэг дуу эхэлчих найз нь түрээд өгье ....гээд намайгаа зоригжуулж байсныг. Тамираа хэсэг эргэлзэж байснаа Ганбаяр өөд харж инээмсэглээд Ариунаагын "Анхны хайр"ыг эхлээд дуултал бүгд чимээгүй болов.
...Би гэнэт бүгдээрээ чимээгүй болчихоор нь жаахан санаа зовоод нэг бадаг дуулаад зогстол чи минь дуугаа дуусгалдаа ...гэхээр нь тэр дууг чамдаа зориулж бүх бадагийг нь зүрх сэтгэлээсээ дуулж билээ ...
Тамирааг дуулаад дуустал ганц нэг охид нулимасаа арчаад бүгд алгаа ташин, багш нь бүр гайхан баярлаж:
- Хөөх манай Тамираа чинь ийм сайхан дуулдаг байсан юм уу. Ёстой мэдээгүй явсан байна ш дээ хэмээн сэтгэлийн хөдөлгөөнөө дарж ядан байж хэлэв.
...Харин чи минь надад юу ч хэлэлгүй өөдөөс минь хараад мартахын аргагүй сайхан нүдээр баяр хүргэж билээ.
Хэсэг шуугилдаж байгаад багш унтахыг сануулан бүгд тарлаа. Ганбаяр зэрэгцэж явж байснаа Тамираагийн өөдөөс харан:
- Тамираа хоёулаа жаахан суух уу миний нойр хүрэхгүй байна. Тамираа ч гэсэн үнэндээ унтмааргүй байсан тул дуртайяа зөвшөөрлөө. Тэр хоёр явсаар ойрхон урсах горхины хажууд очиж суув. Гүн харанхуй шөнө горхины урсах чимээ сүртэй ч юм шиг, сайхан ч юм шиг. Тамираа жаахан эвгүй байсан ч хажууд нь Ганбаяр байгаа болохоор нэг л тайван ингээд л байгаад баймаар болов. Тэрээр хэсэг сууж байснаа:
- Ганбаяраа чи үүр цайтал ингээд сууж чадах уу?
- Чаднаа ингээд л суугаад баймаар байна гэснээ Тамирааг тэврэн:
- Тамираа хоёулаа үерхэе .... би чамд үнэхээр их хайртай. Тийм ээ хайрт минь, тэр үед өөдөөс минь харж байсан нүдийг би одоо хэр нь мартаж чаддаггүй юм даа ...
Би харин чамаар тогломоор санагдаад:
- Хоёулаа үерхэж байгаа биш юм уу. Би уг нь чамтай үерхэж байгаа гэж бодож байсан ш дээ, чи муухай хүн хуураад л гээд худлаа уурлаж байгаа дүр үзүүлхэд чи минь:
- Миний жаахан бор охин минь дээ, би бүр энэнээс илүү дотно үерхэлийг ярьж байна. Одоо хоёулаа зүгээр л найзууд шиг байна ш дээ гэснээ Тамираа чи тэр дээшээ хардаа ямар сайхан байна вэ. Би дээш хартал тэнгэрт дүүрэн одод бүгд бид хоёрын дурлалын гэрч болохоор цугласан гэлтэй.
Тэр хоёр авч гарсан нэг хөнжилөө доороо дэвсээд, нэгийг нь нөмрөөд Тамираа Ганбаярын гарыг дэрлэн хамтдаа ирээдүйгээ зөгнөв.
- Ганбаяраа чи өөрийнхөө ирээдүйг төсөөлдөө. Ямар мэргэжилтэй болно гэж бодож байна
- Миний мөрөөдөл бол нэртэй дипломатч болно оо тэгээд чамтайгаа хамт дэлхийн гайхамшигуудыг үзэж монголынхоо бүх газар нутгаар аялана даа.
- Харин би бол CNN-ийн сурвалжлагч болно, тэгээд чамтай л хамт байвал хаана ч байсан яахав.
- Тамираа миний найз өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл,өөрийн гэсэн цогц байх хэрэгтэй. Мэдээж би ч гэсэн чамтайгаа л байвал жаргал, тэгэхдээ хүний амьдралд юу ч тохиолдож болно ш дээ...
- Пөөх ... чи хэзээдээ ийм сүрхий амьдрал мэддэг болчихоо вэ.
- Хэ хэ ... миний мэдэх юу байхав дээ. Аав минь л байнга хэлдэг юм гээд инээж билээ.
...Хоёулаа тэр орой ямар ч их юм ярьж мөрөөдөж байваа. Нэг л мэдэхэд үүр цайгаад,ангийнхан ч сэрээд, тэгээд л явах болчихсон. Тэр шөнө анх удаа чамтайгаа үнсэлдэж үзэж билээ. Уруул минь халуу шатаад нэг л хүнийх ч болчихсон юм шиг, сүүлд гэртээ очсоны дараа ч гэсэн үнсэлт чинь мэдэгдээд би толинд уруулаа хичнээн удаан харж зогссон гээч хайрт минь ...
Тэр нэг өдөрөөс хойш Тамираа, Ганбаяр хоёр хаа ч явсан байнга л хамт явдаг болов. Нэг өдөр Ганбаярын хамаатны хүнийг эргэхээр эмнэлэг орлоо.
Тамираа хийх юмаа олж ядан үүдний танхимд хүлээгээд сууж байтал Ганбаяр бууж ирсэнээ:
Тамираа, нааш ир дээ би чамд нэг юм үзүүлье. Тамираа гайхасхийн хойноос нь дагаж явахдаа юу юм бэ? хэмээн зогсоо зайгүй шалгаав. Тэгтэл Ганбаяр үүнийг хардаа гээд хананд өлгөөтэй байх самбар уруу заатал цаасан дээр нямбай нь аргагүй “ Амьдралын чинжүү мэт гашуун амтыг амсаж үзээгүй хүн чихэр мэт амтыг хэзээ ч мэдэрдэггүй” хэмээн биччихсэн байлаа ...
... Үнэндээ хайрт минь тэр үедээ би энэ үгийг ойлгоогүй чамайгаа бодоод л ам дагуулаад өнгөрсөн. Харин хэзээ хойно учрыг нь олж билээ. Чи минь хаана л юу байна, юу хийсэн, үзэж харсан гээд бүгдийг нь наддаа дуулгадаг байж билээ ...
Аравдугаар ангиа төгсөх гээд бүгд шалгалт гэж бэлдээд л тэгэхэд манай гэрийнхэн хуриманд орохоор Дархан явчихсан. Чамтайгаа хамт хоёулахнаа амьдарсан тэр 3 хоног миний хувьд амьдралдаа дахин хэзээ ч амтлахгүй байж болох жаргалтай өдрүүд минь байж билээ.
Анх чамдаа охин насаа өгөхдөө оршихуйн хөлгүй далайд хөл алдан шунасансан. Чиний минь ялдам янаглал ямар ч өвдөлтийг мартуулам байсан. Тиймээ би тэр үед чамдаа ямар их хайртайгаа мэдсэн. Чи минь намайгаа өхөөрдөн эрхлүүлээд л ...маргааш нь надад энгэртэй зүрхтэй хөөрхөн бамбарууш охин насны бэлэг гэж өгч билээ. Хайрт нь одоо болтол тэр л бамбаруушаа тэвэрч унтдаг. Харин би чамдаа хэлэлгүй охин насны дурсгал болгож өөртөө толботой даавуугаа авч үлдэж байсан. Чамайгаа анхны үрийнхээ зулайг үнэрлэх тэр л үед өгөх гэж хадгалж байсан юм шүү дээ.
Хамтдаа Америк явж сурах мөрөөдлөө биелүүлэхээр Тоффелийн шалгалтандаа бэлдээд даанч харамсалтай нь чи минь хэдхэн оноо дутаад дараа жил нь өрсөлдөхөөр болж би ганцаараа явах болоход үнэхээр хэцүү байсан. Бүтэн 4 жил чинийхээ нөмөр нөөлөг, халамж хайр, энхрийлэл дунд явсан надад ганцаараа ингээд явах ямар хэцүү байсан гээч.
Намайг явахын урд өдөр хоёулаа цурам ч хийгээгүй. Чи минь өөрийн гараар сийлсэн гээд надад хаан хатан хоёрын сийлбэр бэлэглээд:
Энэ чи бид хоёр шүү. Хайрт нь сайн бэлдэж байгаад удахгүй араас нь очноо. Миний хайрт харин хичээлээ сайн хийгээд намайгаа очиход сайн багшилна шүү гээд үнсэж билээ. Тэгсэнээ Тамираа би чам шигээ хөөрхөн охинтой болно гэж хэлэхэд чинь би: юу яриад байгаа юм бэ ...гэсэн хирнээ дотроо бол би бол чам шигээ сайн хүүтэй болно гэж бодож билээ.
Цаг хугацаа өнгөрсөөр чи минь байнга холбоотой байдаг ч гэсэн би их санаж үгүйлдэг байсан. Тэр нэг хар дарсан өдөр зүрхэнд минь мөнхийн сүүдэр үлдээж билээ. Чамаас минь хэл сураггүй 10 хонолоо. Гэрийнхэн чинь ч утасаа авахгүй. Манайхан ч юу ч хэлэхгүй өөдөөс өөр юм яриад, би галзуурах гэж байсан. Анх удаагаа чамайгаа аймшигтай хардаж, бас ихээр гомдож, элдэв юм бодож, хаягдлаа гэж үү гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирээд өдөр шөнөгүй уйлдаг байсан. Юугаа ч зөгнөж тэгж байсан юм бол доо ...
Тиймээ аргаа баран цөхрөл алдарч байсан тэр нэг өдөр утас дуугарч ээж минь ярьж билээ. Намайг билет захиалсан хурдан чөлөө аваад хүрээд ир ... гэхэд нь яагаад ч юм би айдаст хучигдсан. Өөр юу ч хэлээгүй ч гэсэн би зөн совингоороо чамайгаа арай .... гэж бодохоор л амьсгаа ч авч чадахгүй болсон.
Чи минь хүүхэд аврах гэж байгаад согтуу жолоочийн тэргэнд дайруулан,10 хоног сэхээ оролгүй байж байгаад өнгөрсөнийг би очсон хойноо л мэдсэн.Чи минь даанч харамсалтай, даанч залуугаараа намайгаа, хайртай хүмүүсээ амьдралаа орхин одсонсон. Би яаж энэ жилүүдийг ардаа орхисноо ерөөсөө санахгүй байна. Миний санаанд байгаа юм чамтайгаа байсан тэр л мөчүүд байна.
Чи минь миний анхны хайр, анхны үнсэлт, анхны эр хүн гээд бүх л юм чинь анхных бөгөөд цорын ганц эр хүн минь байсаан.
Одоо чамайгаа би явуулъя даа хайрт минь. Чамдаа би юу ч өгч чадаагүй хирнээ, чамаасаа би зөндөө юм авсан байх юм даа. Баяртай хайрт минь чамайгаа чангаас чанга нэг ч хором холдохгүй тэврэн үнсье. Чи минь минийхээ зүрхэнд мөнхөд байх болно.

Хайртай Ганбаяртаа
Хайрт Тамираагаас нь.

****
Тамираа тэмдэглэлээ хаагаад уртаар санаа алдаад цуваа нөмрөн гарлаа. Далайн эрэг дээр очоод дэвтэртээ хошуугаа наана цээжиндээ тэврэн удаан гэгч нь зогсоод. Хайрт минь би энэ далайд одоо 3 дахь цэцгийн хамт энэхүү тэмдэглэлээ чамдаа явуулах гэж байна. Чи минь намайгаа санаж байгаа тийм үү. Дэвтэрт минь, миний чамд хэлэхийг хүсч байсан ч хэлж чадаагүй үгс, халуун тэврэлт, үнсэлт энэ бүхэн минь шингэсэн байгаа шүү. Чи минь одоо тайван нойрсдоо. Иргээд наддаа үр минь болж ирээд минийхээ хайрыг ханатлаа эдлээрэй ...гээд дэвтэрээ далайруу шидэн уртаар санаа алдлаа.
Түүний урсах нулимасны хамт далайн давалгаа бушуухан дэвтэрийг нь эзэнд нь хүргэх гэсэн мэт хаман залгилаа. Тамираа цуваа товчлон тиймээ би амьдралд бууж өгч болохгүй. Би заавал мөрөөдлөө биелүүлнэ. Тэгээд чамайгаа ирэхээр хайраар дутаахгүй өсгөж, нэртэй дипломатч болгоноо гээд буцан алхлаа.

Төгсөв.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jun.18.12 5:17 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
би амьдар ч байх хугцаанда хүнийг хайрлаж бас хайрлуулах ухааныг олж авсан. Халуун дотно чин үнэн сэтгэлээсэ юм бүхэнийг хийж чадах юм бол тэрчин буцаад чамд дээр гэрэл гэгээг болон авчирдагыг ойлгож олж харсан. Би энэ олж авсан зүйлээ бусадтайгаа хуцаалцаж бас бусдадаа болж бүтэхгүй зүйлийнхэн талаар багач атгагуй туслаж тус дэм болохыг хүсдэг. Хүн бүр л хайрлаж бас сайн сайхан бүхэнийг мэдрэх эрхтэй тиймч учираас бид нэг нэгэндээ итгэж бас итгэлийн алдахгүй байхыг хичээх юм бол аяаанда чамайг хүмүүс хүндлэж чамаар бахархаж бас чамд итгэж чи тэд бүгдийн найдвар нь болж бас үлгэр дуйралал үзүүлж чамаас жишээ авч тэд бүхэн урагшлдаг болно. Хамгийн голно чи хүнээс авахдаа биш хүнд өгөхдөө гэдэгийг ойлгоорой .
БИд алдаа хийж байжил тэрнээсэ суралцдаг тиймүү
харин амьдралд алдаа хийдэгүй хийж үзэгүй мэт аашилдаг хүмүүс байдаг тэр бүгэд
алдаа хийсэнийхээ дараа хэн нэгэн хүнээс туслалцаа гуйх л болно тэр үедчин чамд хэн нэгэн туслах болову ?
хүний амьдрал яг л ханлуу бөмбөг шидээд тэрнэ буцаад чамдээр ирдэг шиг л зүйл
тийм болхор би хэзээч ийм байхгүй гэж ам гарж басаж болохгүй
амьдралд тоолж барамгүй их нууцууд бий тэр их нууцын цаана юу ч хүлээж болно эцэсийн хаалга зөв ч байж болно бурууч байж болно
би энэ амьдар ч байх үе цаг хором бүртээ хүнд өөрийн үзэл бодлоо тулгаж үзэхгүй бас хүний үзэл бодлыг амьдралдаа тулгуур болгон амьдар ч байгаагүй харин надад хандаж мний төлөө гэж хэлсэн бүхэнийг зөвөөр хүлээж авч тэр бүгдийг амьдралдаа хэрэгжүүлдэг жишээ нь би алдартай хүмүүсийн онч мэргэн үгсийг өөртө хэрэгжүүлж өөрийгөө хөгжүүлдэг заза өөрийнхө талаар багахан танилцуулга хийлэ мний ямр хүн бэ гэдэгийг сонирхосон хүн бүр уншана биз

хамгийн сүүл нэг юм хэлхэд хүнийг хайрлах ухаан суралцаарай зүгээр л тэр хүний дотоод сэтгэлийн ойлгохыг хичээгээрэй зүс царай хувцас янз бүрийн зүйлдэнэ биш харин тэр хүний мөн чанар тэр хүний дотор ямар хүн байгааг олж хараарай

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jun.18.12 5:21 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Зүүд

Арван жилийн сургуулийн нэгэн багш ангийнхнаасаа өнгөрсөн долоо хоногт ямар зүүд зүүдэлсэн тухай асуужээ. Хүүхдүүд бүгд л ам уралдан хариулсан бөгөөд ихэнх нь л сая болсон ослын тухай эсвэл сүүлд үйлдэгдсэн гэмт хэргийн тухай зүүдэлсэн байжээ. Харин арын суудалд суух хүү чимээгүй л байлаа. Багш нь түүн дээр очоод,

- “Чи энэ долоо хоногт юуны тухай зүүдэлсэн бэ?” гэхэд хүү

- “Миний зүүд бусдаас огт өөр л дөө. Би өвөөтэйгөө хамт загасанд явж байсан. Тэгээд бид хоёр хамгийн том загасыг барьж аваад гэртээ дуу дуулан харьж байна гэж зүүдэлсэн” гэжээ.

Багш дараагийн долоо хоногт бас л зүүдний тухай сэдвээ үргэлжлүүлэхээр шийджээ. Ангийн ихэнх хүүхэд гэмт бүлэглэлийн ширүүн дайралтын тухай, сүүлд үзсэн киноны баатрын тухай гэх мэт зүүд зүүдэлсэн байв. Багш хүүгийн юу зүүдэлснийг сонирхон асуухад

- “Би гэрийнхэнтэйгээ зугаалгаар явж ойгоос зөндөө жимс түүсэн. Тэгээд жимсээрээ чанамал хийж идэж байна гэж зүүдэлсэн” гэжээ.

Багшид хүүгийн зүүд бусдынхаас их л өөр санагдсан тул өнөөх хүүгийн дүү нараас бас энэ асуултыг асуухад тэд ч мөн адилхан зүүд зүүдэлсэн байжээ. Хүүгийн өвөө нь хүртэл их л сайхан зүүд зүүдэлсэн байв. Багш энэ учрыг тайлах гээд чадаагүй тул хүүгээс

- “Танай гэрийнхэн яагаад ийм сайхан зүүд зүүдэлдэг юм бэ?” гэж асуужээ. Хүү хариуд нь

- “Манайх ядуу болохоор бидэнд зурагт байдаггүй юм. Зурагт байхгүй болохоор бид дандаа хөгжилтэй, сайхан зүйлс хийдэг” гэж хариулжээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jun.18.12 5:45 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Хайранд шалтаг хэрэггүй
Бүсгүй: Чи яагаад надад хайртай байдгийн.Яагаад намайг хайрлдаг юм.

Залуу: Би яагаад гэдэгийг нь хэлж чадахгүй юм аа. Гэхдээ л би чамд үнэн сэтгэлээсээ хайртай...

Бүсгүй: Чи бүр надад ямар ч шалтгаан хэлж чадахгүй байна гэж үү? Тэгсэн хэрнээ яаж надад хайртай гэж хэлж чадаж байна аа?

Залуу: Би үнэхээр ямар ч шалтгаан мэдэхгүй байна. Гэхдээ чамд хайртайгаа нотолж чадна.
Манай найзын найз залуу нь түүнд яагаад хайртай гэдэгээ үргэлж хэлдэг гэсэн. Гэтэл чи!

Залуу: За за!!! Би хэлье... яагаад гэвэл чи үзэсгэлэнтэй,

яагаад гэвэл чиний хоолой чинь уянгалаг

яагаад гэвэл чи халамжтай

яагаад гэвэл чи дур булаам

яагаад гэвэл чи бодлогоширингуй
чиний инээмсэглэл, чиний хөдлөх бүр чинь хайр татмаар учраас гэжээ.

Бүсгүй ч залуугийн хариултанд сэтгэл нь ханав.Гэвч хэдэн өдрийн дараа бүсгүй харамсалтайгаар осолд орж, хэвтэрт оржээ.

Тэгээд залуу түүнд захидал илгээв.

Хайрт минь:Чиний хоолой чинь уянгалаг учраас би чамдаа хайртай байсан. Одоо чи минь ярьж чадаж байна уу? Үгүй. Тиймээс чамайгаа хайрлаж чадахгүй нь.

Чи минь халамжтай учраас би чамдаа хайртай гэж байсныг санаж байна уу? Одоо тэр хайр халамжыг чинь би хүртэж чадахгүй болсон. Тиймээс чамайгаа хайрлаж чадахгүй нь.

Чинийхээ инээмсэглэл, хөдөлгөөн бүрт би дуртай байсан.Одоо харин чи минь инээмсэглэж чадах уу? Одоо хөдөлж чадах уу? Үгүй ээ. Тийм учраа
Shijiree: Тийм учраас чамайгаа хайрлаж чадахгүй нь. Хэрэв хайранд шалтгаан хэрэгтэй юм бол яг одоо надад чамайг ахин хайрлах хэрэггүй болжээ.

Хайранд шалтаг бий гэж үү? Үгүй ээ! Тийм болохоор л би чамдаа одоо хүртэл хайртай. Хайранд шалтаг байх хэрэггүй ээ, хонгор минь.
Мөнхөд хайртай. Чиний .....

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jun.20.12 3:18 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Өнөөдөр урам муутайхан өдөр байлаа. Найдлага тавьж байсан ажил бүтсэнгүй. Учиргүй их өөрчлөлт авчрахгүй ч бүтчихсэн бол хэрэгтэй зүйл байсан юмсан. Үгүй тэгээд одоо яалтай ч билээ, нэгэнт өнгөрсөн хойно. Юутай ч жаахан алхахаар шийдээд гудамжинд гарлаа.

Хаврын байдаг л бүүдгэр өдөр. Хажуугаар зөрж өнгөрөх хүн бүр ямар нэгэн зүйлд шаналсан, цөхөрсөн, яарсан байдалтай алхацгаана. Инээсэн нэгэн нь хүртэл цаанаа л гунигтай. Уйтгарт бүүдгэр амьдрал... хаа сайгүй.

Бүх л зүйл саарал харагдан алхаж явсаар нэг л мэдэхэд Их дэлгүүрийн хажууд ирчихэж. Нэг жаахан охин эргэн тойрон тогдгонон гүйнэ. Сонин зардаг бололтой. Хүн болгоныг ах эгчээ болгон царайчлана. Дөхөж очсон намайг ч юу гэж алгасах вэ, гүйгээд ирэх нь тэр. ТВ мэдээ байна. Би ч ямар зурагт үзэх биш, тэрүүгээр яалтай ч билээ. Үүнийгээ тэрхүүд учирлан хэлж буцаасан ч авчихдаг ч байж уу гэж бодон араас нь хэсэг харж зогсов. Тэгсэн хоёр банди, нөгөө охиныг чинь хоргоогоод эхэллээ шүү. Хараад байсан чинь харин нөгөө муу хоёр чинь жаал охиноос мөнгө авах гээд байгаа бололтой энд тэндээс нь зулгаана. Миний ч уур хүрч, очихын завдалгүй нөгөө хоёр чинь мөнгө аваад арилаад өглөө.

Нүдэндээ нулимстай үлдсэн жаал охин дээр очиход охины харц ямар аймшигтай байв аа. Бүхий л амьдарлаа өгүүлж, гомдол нэхэж байгаа юм шиг хорсол тээсэн харц. Инээд гэж юу байдгийг ч мэдэхгүй өссөн бололтой энэ бяцхан амьтан ямар нүгэлтэй гэж ингэж шийтгүүлж байгаа юм бол хэмээн аргадах ая талаа олохгүй охины харцнаас эмээн хэсэг түнтэгнэв. Сэтгэл өвдөж, дотроос минь нэг юм зулгаагаад байх шиг, түрүүний хоёр бандийг бариад авахгүй яав даа гэж өөрийгөө зүхнэ.

Охиныг аргадах үг олдохгүй дэмий л өмөрч зогссон би “эгчдээ нэг сонин өгчих” гэхэд бүлтийтэл өөдөөс харан

-Та авах гэж байгаа юм уу?

-Тийм ээ, эгч нь нэгийг авий

-Аниа та зурагт үздэггүй гээ биз дээ, энэ зурагтын мэдээ ш дээ

-Тийм л дээ, гэхдээ миний дүүд мөнгө хэрэгтэй биз дээ. Сая чиний мөнгийг аваад явчих шиг болно лээ. Дахиад тэгэх гэх юм бол ойрхон яваа том хүнд хэлээрэй за!

-Өө, аниа тэр чинь манай агаа байхгүй юу! Дандаа тэгдэг юм өө. Гэхдээ манай агаа надад хааяа гоё гоё юм авч өгдийшд... гэх.

Надад ахыгаа гайхуулж, ахаараа бахархаж байна. Энэ үед охины харц, гайхмаар... оч шиг гялалзаж эхэлсэн.

-Аниа танд мэдээ хэрэггүй юм чинь яахын, та оронд нь бохь авчих тэхүү?

-Чи бас бохь зардаг юм уу?

-Үгүй ээ, манай найз зардын. Та авна тэ? /Охины итгэл дүүрэн харц.../

-Авий авий, гэхдээ найз чинь хаана байгаан?

-Одоохон аниа, одоохон би гялс аваад ирий. Та энийг барьжий, тэгээд битгий яваарай... байдаг хурдаараа гүйчихэв. Юунд итгэж өөрийнхөө хамаг өмч сонингоо надад орхиод явж байгаан бол???

-Аниа, аниа энэ бохь... өөртэй нь үе бололтой бас нэг жаахан охин дагуулаад ирлээ. Сонин зардаг охиныг бодоход арай бүрэг бололтой, ичингүйрнэ.

-За, аниа нь хоёрыг авий. Аль нь гоё вэ?

-Хөөх аниа, хоёрыг уу?! За, аниа энэ энэ гоё.

-Та хоёр мөнгөө хувааж авдаг юм уу?

-Үгүй, манай энэ найз бохь зардаг би сонин зардын.

-Аан, за баярлалаа. Зөндөө их орлого олоорой!

-Хэхэ, за аниа... хоёр охин хөтлөлцөөд баярлан цааш гүйлдэв.

Энэ охиныг өрөвдөж байсандаа одоо өөрөөсөө ичив. Охиныг явахад харц нь эрч хүч, зориг, баяр жаргалаар дүүрэн байсан. Өөрийнхөө сонинг заралгүйгээр найзынхаа бохийг зарчихаад сэтгэлээсээ баясаж байгаа, бас өөрөөрөө эрдэж байгаа нь, хаанаас нь гардаг юм гэмээр тэр их итгэл, бас хүндлэл, тэвчээр, хүлцэнгүй байдал, уучлал... тэр охинд бүх зүйл байсан. Материаллагаас бусад. Миний аль хэдийн мартсан, хаясан олон зүйлийг сануулж, бас буцааж өгсөн.

Тэндээс цааш алхахад зөрсөн хүн болгон эрч хүчтэй, өөр өөрсдийн зорилготой алхацгаана. Нар гарсан бололтой бүх зүйл өнгөлөг...

Хаанаас ч билээ “аж жаргалтай байх эсэхээ би өөрөө л шийднэ” гэж уншиж байсан. Харин хүний нүд зөвхөн байгаа зүйлийг биш хүссэн зүйлээ хардаг гэдгийг сая л мэдлээ. Сэтгэлдээ юу зурна, нүд тэрийг л хардаг юм байна.

Миний сэтгэл дэх саарал өнгийг олон өнгөөр сольж, бас ч үгүй зурах аргыг заасан тэр жаалхан охин. Одоо ч миний сэтгэлд сэрүүлэг болон цангинатал инээсээр л...

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jun.26.12 5:08 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
НАЙРАМДАЛ ЗУСЛАНГИЙН БАЙШИНД СОЛОНГОС ОХИНЫ СҮНС ХОРГОДСОН БАЙЖЭЭ



1998 онд нийслэлийн 56-р сургуулийн 4Б ангийнхан төгсөлтийнхөө баярыг тэмдэглэхээр олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд очиж амарцгаажээ. Хүүхдүүд тоглож наадацгаан эхний хэдэн өдрийг баяр хөөртэй өнгөрөөсөн боловч тэр өдөр болсон гэнэтийн нэгэн явдлаас болж хүүхдүүд хот руу яаран ирцгээжээ. Учир юун гэвэл хүүхдүүдийг амрахаар очиход манаач өвгөн тээр тэнд харагдаж байгаа олон үндэстний байшингууд руу битгий яваарай гэж захижээ.
Найрамдал зусланд монгол, солонгос, хятад гэх улс үндэстний соёл уламжлалыг хадгалсан гэр сууцнууд байдаг бөгөөд тэнд амрагч хүүхдүүд тухайн улс үндэстний соёл зан заншлыг судалж мэддэг байсан ч тэднийг тийш зүглэхийг хатуу хориглосонд гайхсан хүүхдүүд үдийн хоолондоо орсны дараа байшингууд руу гүйж очоод тоглоцгоожээ. Тэд угийн сониуч зангаараа бүх байшинд орж энэ тэрийг оролдон тоглож байв.
Гэтэл Солонгос байшингийн үүд түгжээтэй болохоор цаасан цонхыг нь цоолж базаж хаячихаад орж нэлээн удаан тоглочихоод байрандаа буцаж иртэл ангийнх нь Есүс шүтдэг нэг охин алга байжээ. Хаашаа явсныг нь мэдэхгүй болохоор хэсэг гайхацгаагаад хоолондоо орчихоод сууж байтал нөгөө охин модон дотроос орилсоор гүйгээд гарч иржээ. Ангийн багш болон хүүхдүүд учрыг нь асуувал Солонгос байшин дотор явж байтал нэгэн цагаан хувцастай хүн намайг чирээд явсан гээд л учир зүггүй уйлжээ. Түүнийг Есүс шүтдэг болоод ингэж байгаа юм гэж бодоцгоосон хүүхдүүд үнэнийг лавлахаар очтол байшингийн үүдэнд нэг үхсэн муур хэвтэж байв гэнэ. Өмнө нь очиход муур байхгүй байсан бөгөөд базаад хаячихсан цонхны цаас хуучин хэвээндээ орж цонх бүтэн болсон байлаа.
Үүнийг нүдээрээ харсан хүүхдүүд айж эхэлжээ. Гэтэл тэдний өмнүүр 7-р ангийн нэг охин хоёр бандитай хөөцөлдөн гүйж байснаа гэнэт ухаан алдаад уначихжээ. Энэ явдлыг мэдсэн багш яаралтай ангийнхаа хүүхдүүдийг аван буцаж иржээ. Аав, ээжүүд хүүхдүүдээ тосон очтол тэд бүгд уйлалдацгаасан байна. Ямар нэг юм болж гэж мэдсэн эцэг эхчүүд учрыг лавлаж мэдээд лам залж ном уншуулж засал хийлгэжээ. Энэ явдлаас яг гурван сарын өмнө "Найрамдал" зусланд амарч байсан нэгэн солонгос охин монгол хөвгүүнд хайртай болсон боловч нөгөө хүүг тоохгүй болохоор нь солонгос охин уг байшинд амиа хорлож үхснээс тэрхүү байшинд сүнс нь хоргодож үлдээд ийнхүү хорлол хүргэсэн байжээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Aug.31.12 5:01 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Сэтгэл байвал уулыг ч хөдөлгөж чадна.... WWW.DUULIAN.MN

1983 оны 8-р сар. Найрамдалын районы амаржих газарт нэгэн Монгол бүсгүйгээс хөх толботой хүү мэндэллээ. Гэртээ ирсэн цагаасаа л эргэн тойрныхоо хайрыг татсан сэргэлэн цовоо, том алаг нүдтэй буржгар хар үстэй өхөөрдөм хүүг Сэргэлэн гэдэг.

Сэргэлэнгийн аавыг Болд гэдэг бөгөөд, барилгын яаманд архитектор хийдэг. СССР улсад боловсрол эзэмшин шууд л яаманд ажиллаж эхэлжээ. Сэргэлэнгийн ээжийг Цэцэг гэдэг. Москва хотод Ломоносовын их сургуулийг багш, орчуулагч мэргэжилээр төгссөн. МУИС-д багшилдаг Сэргэлэнгийн эцэг эх 2 тэр чигээрээ л сэхээтэн гаралтай, боловсролтой, соелтой хүмүүс. Эх орныхоо төлөө хийсэн бүхэнд нь талархан улсаас 2 өрөө байр өгсөн. Тэднийх 12-р хорооллын шинээр ашиглалтанд орсон 9 давхар байшингийн 5-р давхарт орлоо. Гэр орноо төвхөнүүлэх, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээс эхлээд залуу эцэг эх хоёрт хийх ажил мундахгуй их.
Нэг л мэдэхэд 3 жил өнгөрч, тэд нийгэмдээ өөрийн гэсэн байр суурийг хэдийнээ олжээ. Хүүгээ цэцэрлэгт өгөөд хамтдаа ажилдаа явна. Оройг хамтдаа өнгөрөөж, гадуур 3-лаа зугаалан кино, жүжиг, цирк зэргийг алгасалгүй үздэг байж. 1990 оны 9сарын 1. Сэргэлэн сургуульд орлоо. Тэр үедээ л ганган хувцаслаж, анхны үсгээ бичиж, уншиж эхэлсэн цагаасаа хойш ном унших их дуртай болжээ. Төрсөн өдөрөөр нь ээж аав 2 нь ” Нэвтэрхий толь ” ботийг бэлэг болгон өгөв. Тэр номыг уншсан цагаасаа эхлэн ертөнц гэдэг хичнээн агуу гэдгийг ойлгож эхэллээ. Цаг үеийн байдал хүндэрч, улсын гэх тодотголтой албан байгууллагууд татан буугдаж, орон тооны цомхотгол ихээр явагдаж нилээн хэдэн хүн ажилгүй болсондоо ч тэр юмуу архинд орсон.
Болдын ажилладаг байсан газар мөн л тэр замаар явж, Болд ажигүйчүүдийн тоог нэгээр нэмлээ. Яагаад ажилаас халагдаснаа өөрөө ч ойлгохгуй байв. Болдын том ах Ганаа авто тээврийн баазад инженер хийдэг. Дунд зэргийн нуруутай, зальтай нүдтэй, олон үггүй, дотуур тамиртай хүн. Суусан газараасаа шороо атгадаг хүн бол Ганаа яах аргагүй мөн. Ганаа ажилаасаа машины сэлбэг, тос масло, бензин зэргийг Болдооор заруулж эхлэв. Ингээд Болд архитектор биш, дамын наймаачин боллоо. Үүнийг эхнэр нь гадарлаа ч үгүй. Оройдоо хувцас нь тос болж, ирхээр нь гайхан
-Чи чинь яагаад тостой хутгалдчихаав гэж гайхан асуухад
-Би Ганаа ахын баазад засварчинаар орох гэж байгаа. Хэд хоног туслах ажилтан хийж дадлагажих хэрэгтэй, тэгээд л ийм болчихлоо гэж худал хэлэн амыг нь таглав. Сэлбэгийн наймаа тийм сайн байсангүй. Тэднйи амьдрал бага багаар уруудсаар Болд архи уух болов. Арга ч үгүй биз. Саяхан л инээд хөөрөөр дүүрэн, дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдарч байсан хойно. Нэг хүний авдаг цалин хаанаа ч хүрэхгүй байв. Өдөрт 4 удаа хоол хийдэг байсан бол 2 болов. Энэ бүхнийг Сэргэлэн өөрийн бодолдоо ухамсарлан юмандаа гамтай хандах болжээ. Амьдрал нь уруудсаар байгаад ээж нь цөхрөн нууцхан нулимас унагадаг байсныг Болд тэр бүр мэдэхгүй. Орой согтуу ирэх нь ихсэж, агсам тавих нь ч бүр дийлдэхээ болилоо. Энэ бүхнийг Сэргэлэн тэвчихийн дээдээр тэвчиж, өглөө нь шартсан аавдаа цай өгөнгөө
- Ааваа, та өөрийгөө толинд нэг хардаа. Би таныг танихаа байлаа. Та ийм байгаагүй шүү дээ. Ээж бид 2-г аль болох гоё хөгжөөж, хамаг сайхан бүхнээ бидэнд л зориулдаг байсан. Гэтэл одоо их ондоо болжээ, биднээс илүү архи үнэтэй, бидний төлөө биш архины төлөө та үхэн хатан гүйдэг болж, гэж нүд дүүрэн нулимастай нэг амьсгаагаар хэлэх гэснээ хэлчихэв. Хүүгээсээ ийм хатуу үг сонсоно чинээ зүүдлээ ч үгүй явсан Болд хэсэг хэвтэж байгаад цэвэр хувцас өмсөн, усанд ороод төрөл арилжсан мэт өөрчлөгдөн Барилгын яамруу зүглэн явлаа. Сэргэлэн хичээлдээ явах замдаа өөрийн эцэг эх 2-оо заавал аз жаргалтай байлгана гэж өөртөө амлан өөрийнхөө сүүдэртэйгээ уралдан сургуульруугаа очив. Цэцэг ойрын нэг жил орчим бараг инээгээгүйг хамт олон нь мэднэ. Их завсарлагаанаар хамт багшилдаг Осор гэгч малигар шар хүүхэн
-Ааа, манай хар юм ч гэсэн ууж л байдаг юм. Би салах бодолтой байгаа. Анх өр тавьж уудаг байсан бол одоо бүр гэрийнхээ юмыг зарж уух болсон. Чамайг энд ингээд ажилаа хийгээд явж байх хооронд гэрийнхээ хамаг юмыг зараад ууж байх вий. Гэж их л зэвүүн өнгөөр багшлан хэлэв. Энэ үг Цэцэгт тийм ч хүнд туссангүй. Учир нь тэд гэр бүл болохдоо юу ч үгүй нийлж байсан. Тэднийд айл болгоны мөрөөдөл болсон удирдлагатай зурагт, том өрөөний ханын шүүгээ, мебель 4 хаалгатай шкаф гээд айл болгонд байгаад байдаггүй тавилга сэлт байдаг байв. Сэргэлэн бүх хичээлдээ онц дүн авдаг сургуулийн шилдэг сурагч. Болд яамны дарга дээрээ орлоо. Томоо гэгчийн цонхны урд өндөр биетэй, бадриун цээжтэй, дарга биш тамирчин гэмээр хүн зогсож байв.
-Уучлаарай би Дэмбэрэл даргатай уулзах гэсэн юм Дарга алга байгаа юмуу?
-Сайн байна уу? Би өчигдөрөөс Дэмбэрэл даргын оронд ажиллахаар ирсэн. Ингэхэд та хэн билээ?
-Өө, уучлаарай даргаа. Намайг Болд гэдэг. Би энэ яаманд архитектороор ажиллаж байсан юм.
-Тэгээд та ямар хэргээр явна? Тамхи тат гээд Болдыг тамхилав. Болд тамхи асааж хэдэнтээ шунаг сорж цааш нь
-1991 онд би орон тооны цомхотгол нэрийдлээр ажилгүй болсон хэсэг хүмүүсийн нэг нь. Миний энд ирсэн зорилго гэвэл надад мэргэжилээрээ ажиллах боломж бий юу? Би ажил горьлож ирлээ. Миний хөдөлмөрийн дэвтэр энэ гээд өглөө.
-Та уул нь манайд хэрэгтэй хүн байна. Гэхдээ үнэндээ манайд яг одоо сул орон тоо алга. Хэрэв та хүсвэл надад гэрийн утасаа үлдээчих, би танд тус болохыг хичээе. Таны барьж байгуулсан барилга сайн, чанартай барилга. Гэвч яагаад, ямар учираас би таныг халагдсаныг мэдэхгүй.
-Би өөрөө ч гэсэн одоо болтол ойлгохгуй байна. Та надад болон гэр бүлд минь туслаач. Надад ажил олж өгнө гэдэгт найдаж байна. Гээд гэрийн утасны дугаараа өгөөд харих замдаа их зүйлийн тухай бодов. Эхнэр минь надад хайртай хэвээрээ болов уу, хүү минь надаар бахархадаг хэвээрээ болов уу, би архинаас болж ямар их зүйлийг харалгүй мэдэлгүй өнгөрөөгөөв. Ингэж бодсоор гэртээ ирэн эхнэр хүү 2-нхоо дуртай хоолыг хийж өгөхөөр шийдлээ.
Балчирхан хүүгийн нь хэлсэх үгс үнэхээр том сургамж болж чадсан байна. Сэргэлэн хичээлээ тараад ээжийнхээ ажил дээр очлоо. Ээж хүү хоёр харих замдаа элдэвийг ярилцан хүү ээждээ хичээлээсээ сурсан мэдсэнээ гайхуулан хэрхэн зөв мэргжилээ сонгох, гээд л өхөөрдөм атлаа их ухаатай зүйл ярьдаг байжээ. Энэ бүхэнд ээж нь хүүгээрээ бахархан “ сайн хүн болно доо миний хүү ” гэж дотроо хүүгээ урамшуулдаг байв. Тэд явсаар гэртээ ирэхэд аав согтуу, муухай үнэртэй, гэр орон гэж ундуй сундуй биш, харин эсэргээрээ, халуун хоол цэвэрхэн гэр орон хамгийн сайхан нь эрүүл нөхөр, эрүүл аав инээн угтаж авав. Байдал иймээр эргэнэ хэмээн Цэцэгээ, Сэргэлэн хоёр зүүдэлээ ч үгүй.
Болд анхных шигээ болжээ. Нэгэн сайхан өглөө тагтан дээрээ ойр орчимыг ажиглан байтал гэрийнх нь утас яаруу гэгч нь тачигнан дуугарав.
-Байна уу, Барилгын яамнаас ярьж байна. Болдтой ярих гэсэн юм хэмээн эмэгтэй хүний цээл хоолой харилцуурын цаанаас ярьлаа.
-Сайна, сайн байна уу. Болд гэж би байна.
-Та ирж уулзах хэрэгтэй байна. Өөрийн пасспорт, сургууль төгссөн дипломоо аваад 14 цагт ирэхгүй юу.
-За, за. Тэгье байрлалаа. Гэж хэлээд утасаа тасаллаа. Тэр ажитай болжээ.
Эхнэрийнхээ угааж индүүдэж өгсөн хослолыг өмсөөд яамруу яаран гүйлээ.
-За, тэгэхээр Болдоо, Чамд нэг даалгах ажил байна. Өөрөөр хэлбэл ажилын орон тоо. Гэхдээ хотод бишээ, хөдөө. Чамайг сургууль, цэцэрлэг, захиргааны байр зэргийг шинэчлэн барих ажилд томилмоор байна. Ажиллах эсэхээ өөрөө мэд. Нэг үгээр хэлбэл чи сайн ажиллаж, цаг хугацаандаа ажилаа чанартай сайн гүйцэтгэх юм бол хотод яаманд ажилд орно гэсэн үг. Ойлгож байна уу?
-Тиймээ, би бүгдийг ойлгож байна. Гэвч миний гэр бүл яах вэ? Би тэднийгээ авч явж болох уу?
-Тэр бол таны асуудал. За тэгэхээр энэ бол хөдөлмөринй гэрээ. Сатар уншиж танилцаад гарын үсгээ зурчих.
-Байзаарай. БИ гэр бүлийнхээ хүнтэй ярилцах хэрэгтэй гэж бодож байна. Маргаац өглөө 8 цагт ирээд хариугаа хэлж болох уу? Гэж Болд сугалаанд алдсан хүний царай гарган хариулаад гарлаа.
Цэцэгээг гэргтээ ирэхэд нь тэд энэ тухай сайтар ярилцлаа. Боломжтойгоос нь эхлэн боломжгүй хүртэл. Ингээд Болд алс бөглүү хөдөө ажиллахаар болжээ. Энэ бол 1993 он байв. 7 хоногт 3 удаа захидал бичиж, хол байгаа ч гэсэн дэргэд нь байгаа юм шиг халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх гэж чадах ядахаараа хичээж байв.
Цаг хугацаа өнгөрсөөр Сэргэлэн сургуульдаа сурлага, хүмүүжилээр толгой цохиж бүх талаараа төгс төгөлдөр хүү болж хувирав. Нэг өдөр Залуу техникчдийн ордонд хөдөлмөрийн багшаа даган очлоо. Багш нь тэр сургуультай шеф болох санаатай очсон байж. Сэргэлэн оройн нь ээждээ Залуу техникчдийн ордоны тухай ярилцан тэр сургуульд орох хүсэлтэй байгаагаа хэлэв. Энэ талаар тэд аавыгаа ирхээр ярилцахаар болж тохиролцов. Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг зуны амралт иржээ. Шалгалт шүүлэг гээд ээж хүү хоёр тун завгүй. Гэсэн хэдий ч шалгалтаа дуусгаад аавруугаа очихоор болжээ. 3-биенээ их санасан болхоор бишүүрхээд юунаас яриагаа эхлэхээ мэдэхгүй балчир хүүхэдүүд шиг л аашилцгааж, их л баяртай байцгаав. Хүү аавдаа Залуу техникчдийн ордоны талаар нэгд нэгэнгүй ярьж, тэнд юу сурч болох, юунд хүрэх талаар өөрийн бодолоо шууд тулгав. Аав нь ч гэсэн саналыг зөвшөөрч ирэх 9 сарын 1 нд оруулахаар болов. Ингээд Сэргэлэнгийн хувьд шинэ амьдрал эхлэх нь тэр. Ээж нь зуны 3 сар жуулчин компанид хөтөч хийхээр шийдэж эртний таилын зүг явлаа. Оросод хамт сурч байсан Болормаа гэх найз нь тэр компанид боловсон хүчин хийдэг сурагтай. Олон жил бие биенээ хараагүй найзууд элдэвийг ярилцан хамтдаа үдийн хоол идэв.
-Аялал жүүлчин ер нь хөгжих төлөвтэй шүү. Чи оюутан байхын л сэргэлэн охин байсан, одоо ч гэсэн тэр хэвээрээ шүү. Чи ер нь манайд орвол яасан юм бэ? Би даргатайгаа яриад л зохицуулая. Чи одоо англи хэл сураад ав.
-Надад ийм сайхан санал тавьж, намайг гэж байгаад баярлалаа. Гэхдээ би чадахгүй л байх. Түчигнэж бужигнасан оюутануудтайгаа хамт байсаар бүр сурчихаж. Гэхдээ би энэ талаар бодож үзнээ.
-Заза, чамайг нааштай хариу өгнө гэж найдаад л сууж байхаас. Энэ салбар яваандаа тун их хөгжинө. Сайн л бодож үзээрэй.
Ингээд Цэцэгээ зуны 3 сар цагинй хөтөч хийхээр болжээ. Сэргэлэн 40 мянгатад байдаг өвөө эмээ дээрээ зуны амралтаа өнгөрөөхөөр болов. Ээж аавыгаа маш их санаж хааяаа орондоо нууцхан уйлах. Үе тэнгийн нөхөд нь гадаа тоглож наадаж байхад Сэргэлэн ном уншиж л байдаг. Сүүлдээ орос ном унших болов. Уул нь орос хэл тийм ч сайн мэдэхгүй хэрнээ өөрийгөө дайчлаад үзэхээр шийдэв. Тэгээд л толь бичиг урдаа тавин өөрийн чадах чинээгээрээ орчуулан суухыг харсан өвөө нь
-Аргагуй л миний зээ хүү мөн дөө. Өвөө нь чамаар маш их бахархаж байна шүү, алив үнсье гээд танил болсон тамхины үнэртэй хатуу сахалтай хошуугаараа хүүгийн хоёр хацарыг ээлжилэн үнэрлэв.
Энэ бүхэнд урам орсон Сргэлэн харь орны хэл гэдэг ямар агуу зүйл болохыг мэдэн цаашид шамдан суралцав.
Өдөр шөнө ээлжилэн өнгөрсөөр 9 сарын 1 хаяанд тулаад ирэв. Цэцэгээ хүүдээ хичээлийн хэрэглэл бэлдэхээр Сэргэлэнг дагуулан явлаа. Цэцэгээ хүүгээ тоондоо тийм сайн гэж огт мэдсэнгүй. Төлбөр тооцоо хийх болход Сэргэлэн ээжээсээ түрүүлж бодон хариуг нь хэлсэнд гайхаад ч барсангүй.
Залуу техникчдийн ордон, шинэ сургууль, шинэ анги, шинэ хүүхдүүд. Бүх зүйл шинэ. Бүгд Сэргэлэнд сонирхолтой, хичээл, дадлага, онгоц машин детальчлан угсрах, өөрөө зохион бүтээх гээд Сэргэлэнгийн хувьд үнэхээр их хүсдэг зүйл нь мөнөөс мөн байв.
Ээж нт хүүдээ өдөрт халаасны мөнгө өгдөг хэдий ч тэр үрдэггүй, харин хадгалдаг байв. Учир нт тэрээр мөнгө яаж олдог, ямар их хөдөлмөрлөж байж олдог гэдгийг тэрээр хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ.
Цас малгайлан орж, гадаа идэр есийн хүйтэн тачигнаж, байх үед хаалганы хонх нэг л танил, нэг л дотно дуугарсанд ээж хүү хоёрын толгойнд яг адил бодол орж, хүү яаран хаалгаруугаа гүйн очлоо. Хар пальто, дипломат хар цүнх, саарал хослол, нэг гартаа цэцэг барьсан Болд нүүр дүүрэн инээмсэглэлтэй зогсож байв. Халуун ам бүлээрээ ойрд ингэтлээ баярлан догдолж байгаагүгээр баярлацгаав. Болд энгэрийн халаасаа уудлан улаан хавтастай үнэмлэх гарган “ Барилга хот байгуулалтын яамны зураг төслийн ахлах архитектор Б. Болд ” хэмээн чангаар дуудан уншлаа. Сэргэлэн хичээлдээ тун дуртай, санаачлагатай болхоор улсын олипиаданд сургуулиа төлөөлөн орон, алтан медаль аван сургуулийн, ээж аавын, өвөө эмээгийн хүндэтгэлийг улам их хүртжээ.
-Миний хүү ч ухаантай юмаа
-Тийм шүү яг л хоёр талынхаа удмыг дуурайсан. 2-лаа хүүдээ бэлэг авч өгөх үү?
-Тэгье гэхдээ өөрөөс нь юу авхуулахыг асуусан нь тиймүү?
-Зөв.
-Сэргэлээн миний хүү нааш ир. Аав ээж 2-нь хүүдээ бэлэг авч өгөх гэсэн юм. Миний хүү юу авхуулмаар байна?
-Би Герман англи хэлний толь бичигтэй болмоор байна. Болох уу ааваа?
-Бололгүй яахав. Гэхдээ миний хүү хэл сурхад арай балчир биш үү?
-Хаанаас даа, Би зуны амралтаар бие дааж орос хэл сурсан. Өвөө нөмөйг гайхаж байсан шүү. Бас “ миний шийрийг хатаах онц хүү ” гээд л магтаад байсан. Хүсэл байхад уулыг ч хөдөлгөж чадна гэж би боддог.
-За миний хүү ч аавынхаа эзгүйд их зүйл сурчээ. Том залуу болж дээ миний хүү.
Гэж хэлээд духан дээр нь үнэрлээд дотроо хүүгээрээ бахархаж байв. Маргааш өглөө нь амралтын өдөр байсан болхоор тэд номын дэлгүүр явлаа. Сэргэлэн бэлгэндээ ихэд сэтгэл хангалуун байсхн бөгөөд, хурдхан гэртээ харьж оюун ухаанаа тэлмээр санагдаж байв.
Цаг хугацаа харавсан сум мэт өнгөрч хэдийнээ 18 хаврыг ардаа үдсэн байв.
Техникийн Их Сургуулийн харъяа, Механик инженерийн сургуулиас Сэргэлэнд хаягласан захидал ирэв.
Үүнд ихэд гайхан “ Андуурсан байлгүй дээ. Манай сургуульд 4 Сэргэлэн гэдэг хнэртэй хүүхэд сурдаг шүү дээ.” Гэж бодоод дугтуйг болгоомжтой задаллаа.
“ Болд овогтой Сэргэлэн таныг Техникийн Их Сургуулийн харъяа Механик Инженерийн сургуульд сургуульд суралцахыг урьж байна. Та манай сургуульд элсэдлийн шалгалт өгөхгүйгээс гадна сургалтын төлбөрийг улсаас 2 жил төлхөөр босоны дуулгахад таатай байна. БСШУсайд ЦАНЖИД ”
Гэсэн гарын үсэгтэй урилга байлаа. Үүнийг Сэргэлэн уншаад маш их баярлан нүдэндээ баярын нулимастай сургуулийнхаа захирлын өрөөрүү тогших ч үгүй гүйн ортол:
-За, Сэргэлэн. Чамд сургуулийнхаа бүх хүний өмнөөс баяр хүргэе. Шавь минь, эх орондоо ихийг бүтээгээд сургуулийнхаа нэр алдарыг өндөрт өргөж явдаг юм шүү. Бурхан чамайг ивээг. Амжилт хүсье гээд их дотноор тэврэн нулимасыг нь арчиж өглөө.
Урилгаа аав ээж 2-тоо үзүүлэхээр яаран гүясээр гэртээ иртэл эмнэлэгийн халадтай эмч гэрт нь ээж аав хоёрынх нь өрөөнд сууж байлаа. Юу болоод болоод байгааг ойлгоогү хүү ээжээсээ :
-Аав яасан юм бэ?
-Аав нь цус харавчихлаа. Одоо эмнэлэг явах гэж байна. Миний хүү тайван байгаарай.
Төд удалгүй баярын нулимас харууслын нулимасаар солигдох нь тэр. Сэхээн амьдруулах тасагийн хүлээлгийн өрөөнд Цэцэгээ Сэргэлэнг тэврэн мэгшин уйлж аавынх нь ээжинд нь зориулж дуулдаг байсан дууг аяархан аялан уйлж суулаа. “дандаа чамайг хайрлаж явьяа
Даруухан загийг чинь дээдэлж явъяа… “
Хүү нь ухаангүй хэвтэх аавыгаа харан хэсэг сууснаа:
-Ааваа, би та 2-нхоо ачийг бага ч болов хариулъяа гэж боддог. Хүү нь өнөөдөр “МИС”-д суралцах урилга авлаа. Ааваа би танаараа маш их бахархаж, том болоод яг л тань шиг хөдөлмөрч, тань шиг ярьдаг, ер нь бүхий л талаараа таньтай адилхан байхыг хүсдэг. Та ээж бид 2-т үнэхээр их хэрэгтэй. Ааваа би тандаа хайртай. Та биднийг битгий орхи л доо. Гэж хэлэхдээ эхэр татан яг л бяцхан жаал шиг цйлан суусан. Хайртай гэлэг үгийг бүтэн 18 жилийн туршид анх удаагаа зүрх сэтгэлээсээ аавдаа хэлсэн нь тэр. Аав нь хүдээ нээн инээмсэглэж:
-Миний хүү, Чи их ухаантай. Тиймээс миний хүү бүхнийг чадна. Хүсэл байхад уулыг ч хөдөлгөж чадна гэж надад хэлж байсан шүү дээ. Аав нь хүүдээ хайртай. Архи уучихаад чамаас тэр үгсийг сонсоогүй бол чамайг өдий зэрэгтээ явааг харахгүй байсан байх. Миний хүү миний үргэлжлэл юм шүү. Алив аав нь хүүгээ үнсье гээд хамаг тэнхээгээ шавхан үнэрлэхэд хүү мэгшин уйлсаар “ Бурхан минь аавыг минь л надад үлдээчих ” гэж сэтгэлээсээ хэдэнтээ гуйв.
Ээж нь хүүдээ хүний хорвоо хэр хатуу үхэл хагацал гэдэш ямар аймшигтай зүйл болхыг тайлбаралж өгөхийг хичээх боловч ямар ч амжилт олсонгүй. Сэргэлэн аавыгаа буцаад хөл дээрээ босно гэдэгт бат итгэлтэй байсан болхоор л тэр.
3 сар орчимын дараа Болд энгийн эмчилгээний тасагт шилжин оров. Үхэл Болдоос зайгаа авчээ. Сэргэлэн ээжтэйгээ хамт аавыгаа эргэхээр эмнэлэг очоод сургуулийн урилгаа үзүүлэв.
Энэ бүх өнгөрсөн хугацаанд яагад хэлээгүй юм гэхэд
-Амьдрал надад урилга өгч, оронд нь аавыг минь аваад явах гэж байгаа мэт санагдаадби та 2-т хэлээгүй юм.
-Ишш, балчирхан үр минь дээ. Хэмээн аав нь хүүгээ их л өхөөрдсөн өнгөөр хэлэв.
“ МИС ”-н хаалгаар ороход их л том залуу болсон мэт Сэргэлэнд санагдаж байв. Ангидаа ороход бие биенээ огт хараагү 20 орям үе тэнгийн хүүхдүүд хоорондоо танилцацгааж байв.
1-р эгнээний 3 –р ширээнд шулуун бор үстэй цагаан царайтай нүдэнд дулаахан, өндөрөөрөө өөртэй нь ойролцоо нэг хөөрхөн охин сууж байв. Эсрэг хүйстэний хүнээ хараад анх удаа өөрт нь маш сонин мэдрэмж төрж байсныг Сэргэлэн бусдад мэдэгдэхгүйг хичээж байлаа. Хаалганаас ширээ хүртэл уул нь ойрхон зай л даа. Гэхдээ зам огт хорогдсонгүй. Хажууд нь суухад сэтгэл татам үнэр нь галзууруулах шахаж байв. ЮУ болоод байгааг өөрөө ч мэдэхгүй айх, гайхах 2 зэрэгцэн ирлээ.
-Сайнуу? Танилцъяа Үүрээ, Үүрийнтуяа
-Аа, сайн сайн. Сэ, Сэ… Сээгий бишээ Сэргэлэн
-Чи аль сургууль төгссөн бэ?
-Би залуу зохион бүтээгчдийн сургууль.
-Орос элчингийн урд байдаг мөн үү?
-Тиймээ. Харин чи?
-Би 1-р сургууль, уул нь манай сургууль танайхтай их ойрхон байдаг юм байна тиймээ?
-Тийм. Гэж хэлэхэд Сэргэлэнийн зүрх маш хүтэй цохилж, бараг л өөр хүнд дуулдах шахаж байв.
-Танайх хаана байдаг вэ? Манайх Сансарт
-Пөөх, манайх ч бас Сансарт. Танайх хэддүгээр байр вэ? Манайх 55-р байр…
-Ямар сонин юм бэ? Манайх 57-р байр. Хачин юмаа.
-57 гэдэг чинь тунелийн цаад талын номын сантай байр мөн билүү?
-Тиймээ. Би чамайг огт хараагүй юм байна. Танайх шинээр нүүж ирээ юу?
-Үгүй ээ. Би тэр байранд 18 жил амьдарч байна.
-Тиймүү, тэгээд чамайг яагаад огт хараагүй юм бол?
-Би гадаа гардаггүй юмаа. Зав гарвал ном уншдаг.
Иин ярьсаар суутал хонх дуугаран багш орж ирэв.
-Сайн байцгаана уу?
-Сайн.
-За сууцгаа. Иб танай анги даасан багш, намайг Энхсайхан гэдэг. Та бүхэнд хичээоийн шинэ жилийн мэнд хүргэе. 1-р эгнээнээс эхлээд өөрсдийгөө танилцуулаарай.
-Намайг Мөнхнасан гэдэг. Би 27-р сургуулиас ирсэн.
-Намайг Эрдэнэтуяа гэдэг. Би 48-р сургуулиас ирсэн.
-Намайг Болдбаяр гэдэг. Би 3-р сургуулиас ирсэн.
-Намайг сүхбат гэдэг би архангай аймгаас ирсэн.
-Намайг Үүрийнтуяа гэдэг. Би 1-р сургуулиас ирсэн.
-Намайг Сэргэлэн гэдэг. Би залуу техникчдийн ордоноос ирсэн.
-Өө, Сэргэлэн гэж чи юм уу? Гэж багш асуухад
-Тиймээ, би байнй, яасан багшаа
-Чиний тухай их зүйл сонссоон. Тухайлбал мана сургуульд урилгаар сурч байгаа гээд л.
-Заа багшаа тэр чинь зүгээр л нэг урилга шүү дээ. Тэгээд ч би ямар буёсдаас өөр биш. Адилхан л хүүхэд. Гэж хэлэхэд ангид байсан хүүхдүүд шуугилаад эхлэв.
-Алив хүүхдүүдээ чимээгүй. Манай Сэргэлэн бол сурлага сайтай хүүхэд та на ряваандаа танилцана биз. Одоо хичээлдээ орцгооё.
Их сургуулийн анхны өдөр нэг иймэрхүү. Үймж бужигнасан л өдөр байлаа.
Сэргэлэн гэртээ харихаар автобусны буудалруу алхаж явтал нэг ширээний Үүрээ нь хамт явахыг санал болгов. Тэд хамтдаа ярилцан алхасаар нэг мэдэхэд Үүрээгийн байрны гадаа иржээ. Анх удаа эмэгтэй хүнийг гэрт нь хүргэж өгч байгаа нь энэ. Гэртээ иртэл ээж нь ирээгүй байлаа. Өдөрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар болон Үүрээгийн талаар ярьтал:
-Ишш хүү минь, аан гээч. Би ч гэсэн ээжийг чинь анх харчихаад балмагдан сандарч яг л чамтай адил болж байсан шүү. Магадгүй чи анхны харцаар дурласан ч байж болох. За тэгээд дурласан залуу михь, ямар хоол идмжжр байна даа? Аав нь хоол хийе.
-Ааваа та биеэ л бод, би танд хоол хийгээд өгье.
-Аав нь хүүгээрээ бахархаж байна шүү. Удахгүй чамд гэнэтийн бэлэг баринаа.
Удалгүй ээж нь тэвэр дүүрэн цэцэг барисаар орж ирлээ. Тэд хоолоо идэнгээ
-Ээжээ, ааваа би хар багаасаа л нэвтэрхий толийг цээжилтэлээ уншисан, бас зөндөө ном. Гэхдээ дурлалыг яагаад яг тийм гэж тодорхой бичээгүй юм бол?
-Аан гээч миний хүү, чамд тэрнийг ном зохиол биш, харин амьдрал өөрөө хэлээд өгнө. Хүн хэд ч алдаж болно. Гагцхүү хайртай хүндээ л үнэнч байж, зовлон жаргал бүх юмаа хуваалцаж чадвал тэр чинь л чиний яриад асуугаад байгаа хайрын тодотгол юм шүү дээ. Хүн мөнх ногоон гацуур биш, хайрлаж хүндэлж, урам зориг өгч байж л тэр бүхэн чинь насан туршийнх байх болно. Ээж аав хоёрыгоо хар л даа. Намайг архи ууж агсам согтуу тавидаг байхад ээж нь намайг хаяагүй. Яагад гээч?
-Хайртай болхоороо юу?
-Тиймээ хайртай болхоороо. Би эмнэлэгийн орон дээр нас барж болох л байсан, би тэгж чадаагүй. Та 2-тоо дэндүү их хайртай болхоор. Хайр гэдэг ийм л агуу хүчтэй. Амьдыг үхүүлж, үхэх гэж байгааг амьдруулж чаддаг. Ямар их хүч агуулагдаж байгааг зөвхөн цаг хугацаа л мэднэ.
аавынхаа энэ үгнээс их юм ойлгож авсан Сэргэлэн ном уншисаар нилээн орой унтсан тул үдээс хойш сэрлээ. Намрын налгар өдөр. Усанд орж сэргээд цай уун ээж аавынхаа өрөөнд ортол тэд алга. Тагтан дээр хэсэг зогсож байснаа орох гэтэл аавынх нь тамхи асаагуур нь байж байв.
Аавынхаа ихэд шуналтай сордог тэр тамхийг Сэргэлэн шохоорхон нэгийг авч асаах гэж оролдлоо. Гар нь салганаад тамхи асааж уушгий дүүртэл гүнүгий амьсгаа автал нүднээс нь нулимас, хамараас нь нус, амнаас нь шүлс нь зад тавилаа.
-Пүү ямар заваан юм бэ? Юунд нь ингэж дуроадаг байнаагээд хаячихав.
Угаалгын өрөө орж амаа хэд дахин угаагаад хаалгаа хаан орон дээрээ хэвэд Үүрээг бодон хэвтэв. Яагаад бодоод байгаагаа өөрөө ч мэдэхгүй байв. Өөр зүйл бодохыг хичээвч хар аяндаа л бодогдоод байв.
-Тэнэг байхаа, юу нь бодоов Сэргэлээн гэж өөртөө хэлэв.
Хичээлээ давтахаар суусан ч бодогдсоор л байлаа. Удалгүй хаалганы хонх дуугарч ээж аав 2-нь ороод ирлээ.
-Сэргэлээн, нааш ир миний хүү гэж аав нь дуудав
-Яасан ааваа?
-Нүдээ ань… одоо нээгээрэй.
-Пөөх, гар утас. Баярлалаа ааваа, баярлалаа ээжээ.
-Дугаарыг нь мэдмээр байна уу?
-Тиймээ.
-99830809
-Пөөх, миний төрсөн өдөр байна шүү дээ. Ямар гоё юм бэ…
-Тиймээ, чамд гэнэтийн бэлэг барина гэж хэлсэн байхаа?
Ээжид нь сургуулиас нь 20 жил үр бүтээлтэй ажиллаж байгааг нь тохиолдуулан компьютер бэлэглэжээ. Хөл нь газар хүрэхгүй баярласан Сэргэлэн гэртээ интернэт тавиуллаа. Хичээлдээ сайн болхоор ангийнханаас нь эхлээд дээд курсийнх нь оюутанууд бие даалт курсын ажил зэргийг хийлгэдэг.
Үүрээ Сэргэлэнгээр нууцхан бахархаж, нууцхан харж бодож эхлэв. Гэртээ ирээд хичээлээ хийчихээд мессенжэрт орж Үүрээтэй чатлана. Үүрээ кино үзэх, аялах, ном унших хоббитой. Гэхдээ бүжиглэх маш дуртай. Тийм болоод ч юмуу гоолиг сайхан биетэй олны дунд биеэ зөв авч явдаг. Гэртээ ээж, ахтайгаа хамт амьдардаг.
Ах Ууганбаяр нь машин засдаг. Нэгэн том засварын газарт засварчин хийж ажилын хажуугаар хүний машин засаж халтуур хийдэг. Ээж нь Сувдаа. Насаараа эмч хийсэн. Үүрээ багаасаа л онгоцонд дуртай байжээ. Тиймээс ч МИС-д орсон. Харин Сэргэлэн Монголын урдаа баридаг инженер болох гэж МИС-д орсон. БАга насаа ганцаараа өнгөрөөсөн болхоор Сэргэлэн ганцаараа байх дуртай. Угийн хэрсүү тэрээр өөртөө их арчаатай, цэвэрч, олон зүйлийг зэрэг бодож, юм бүхнийг цээжилхийг оролддог. Багын зангаа тавилгүй өдий хүрчээ.
2004 он. Сэргэлэн 3-р курсын оюутан. Дадлагын хуваарь хийх газарлуугаа томилолтын хуудас аван явлаа. Тэр уул уурхайн машин механизм оруулж ирдэг томоохон компанид хуваарилагджээ. Сурсан үзсэн бүхэн сайхан байсан хэдий ч онол дадлага 2 тэс ондоо гэдгийг Сэргэлэн ойлгов.
Компанийн ахлах менежерээс нь авхуулаад ажилчид түүнд ам сайтай. Яагаад гэвэл ой тогтоолт сайтай, няхуур нямбай, шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах чадвартай, Герман Англи Орос хэлээр чөлөөтэй ярьдаг. Хэдийгээр дадлагын оюутанууд үндсэн ажилчидаас бага цалин авдаг ч компанийн удирдлагууд түүнд үндсэн ажилтаны цалинг бодож өгдөг байлаа. Үүрээ автобус баазад дадлага хийх томилолт авчээ. Дадлага ч гэж дээ, нээг их юм хийсэнгүй. Дэмий л бааз дээр автобусны эд анги цээжлэн журнал хөтлөхөөс өөр зүйл хийсэнгүй.
Дадлага хийх хугацаандаа тэр хоёр бараг уулзалдсангүй. Дадлагын тайлан бичх гэж хэсэг гиюүрч явсан Үүрээ өөрийн эрхгүй Сэргэлэнг зорив. Ээж нь хаалга тайлан Сэргэлэнг дуудахад:
-Би тайлангаа бичиж чадахгуй байна. Надад бичихэд минь туслаад өгөөч.
-Өө, тэгэлгүй яахав. Би ч гэсэн яг бичих гэж байлаа.
Цэцэгээ Болдод:
-Тэр хүгийн маань яриад байдаг охин мөн юм шиг байна.
-Чи яаж мэдэж байгаа юм? Биш бол яана?
-Мэдэж байнаа. Яах аргагуй мөн.
-Миний хань андуураа байлгүй дээ.
-Чи тэр 2-т ундаа аваачиж өгөнгөө өөрөө хар л даа.
-Заза тэгье
Болд 2 хүүхдэд ундаа өгөөд:
-За хүүхдүүдээ, ундаа ууцгаа.
-Сайн байна уу?
-Сайн сайн байна уу охин минь намайг Болд гэдэг. Сэргэлэнгийн аав.
-Ааваа, бид хичээлээ хиймээр байна.
-Ах нь архитектор хийдэг. Чиний тухай хүүгээсээ сонссон.
-Аав!!
-Заза, уучлаарай. Би гарлаа хичээлээ хийцгээ. Гэсээр хаалга аяархан хаан гарлаа.
-Манай аав их хачин хүн шүү. Манай аавыг уучилаарай.
-Зүгээр дээ, харин ч гоё, гэтэл надад танилцуулах аав байдаггүй…
-Заза, тэр яахав хичээлээ хийе.
-Аан гээч хөгшөөн, манай хүү чинь их сонголт сайтай юм байна. Яг над шиг.
-За тэгээл өөрийгөө магтаад байдаг юм.
-Тэгэхдээ л би чамайг буруу сонгож, буруу хараагүй л байгаа биз дээ? Хэхэ
Хичээл хийсээр нилээн орой болжээ. Үүрээ эвшээлгэн дохьсоор, харин Сэргэлэн сайхан сэрсэн мэт цааш үргэлжилүүлэн хийсээр. Үүрээг ширээ дэрлэн унтаж байхыг сайхан харжээ. Тэгээд сэрээхэд:
-Их орой болчихжээ. Би ээжрүүгээ яриад танайд байна гээд хэлчихье.
Ийм шийдвэр гаргана чинээ зүүдлээ ч үгүй байсан Сэхгэлэн.
-Тэ тэ тэгээд болох юмуу?
-Хаха, яагаад гацаад байгаа юм? Ааийн?
-Зүгээр л, хаяаа ядархаараа ингээд байдаг юм гэж залж орхив.
Үүрээ ээжээсээ зөшөөрөл авч тэднийд хонохоор болов. Шөнө дунд өнгөрч байхад тэд хичээлээ хийсээр нилээн ороы унтацгаав. Үүрээ Сэргэлэнгийн орон дээр, Сэргэлэн бүтээлэг дэвсээд аавынхаа дээлийг нөмрөөд газар унтав. Өглөө нь тэд цай уухаар гал тогоонд цугларлаа.
-За тэгэхээр хүүхдүүдээ, яг юугнаас эхлэхээ мэдэхгүй байна. Нийгэм цаг үе хэцүү болж байна. Мэдээж чи бол минийх үүгийн гэртээ авч ирсэн анхны охин. Нүдэнд дулаахан хөөрхөн охин байна. Урьд шөнө та 2-г юу хийсэнийг мэдэхгүй л дээ. Тиймүү Цэцэгээ?
-Ммхн
-Тэгэхээр ийм байна. Хүүхдүүдээ. Та 2 бол залуу улс. Бид 2 ч гэсэн залуу байсан. Биднийг залуубайхад бэлгэвч гэдэг юм ховор байсан юм. Энэ зүйл та 2-т хэрэг болох байх гэж бодлоо тиймээ Цэцэгээ?
-Ммхн
-Заа ааваа, бид та 2-н бодож байгаа шиг тийм юм хийгээгүй ээ. Хачин юм чриад цай уух сонирхолгүй болгочихлоо,
гэсээр өрөөндөө оров. Үүрээг орж ирэхэд нь Сэргэлэн уучлал гуйн тэдний өмнөөс ичиж байгаагаа хэллээ. Харин үүрээ их л бодлогошронгуй:
-Би чамд атаархаж байна. Би тэдэнд чиний өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Чи их сайн эцэг эхтэй юмаа.
-Тиймээ, би тэднээрээ маш их бахархадаг. Өдий зэрэгтэй яваа минь тэдний л ач. Би тэдэндээ дэндүү их хайртай. Ийнхүү тэд хамтдаа дадлагын тайлангаа дүгнэн онц авсан.
Тэрнээс хойш Үүрээ Сэргэлэн 2 цаг зав гаргах нь ихэсжээ. Сургуульд тэдэнд атаархдаг хүмүүс байсан ч, тэд тэдний эсрэг ямарч явуулга хийсэн нэмэргүй санагдана. Бие биендээ дэндүү их итгэдэг болхоор тэдний итгэлийг хэн ч юу ч эвдэж чадахааргүй хатуу бат бэх болжээ.
Болд яаман ажиллаж байх хугацаандаа өөрийн барилгын компанийг байгуулсан.
Үйл ажиллагаа нь ч тун сайн яваа. Улсын комисс 2 барилгыг нь хүлээн авсан болхоор бүр ч урам зоригтой.
Жилийн дараа Сэргэлэн МИС-г улаан дипломтой төгсөхтэй нь зэрэгцэн дадалага хийж байсан газар нь ерөнхий инженерээр ажиллах санал тавьсан нь баяр дээр баяр нэмлээ.
Гэвч хартай найз Үүрээ нь хүссэн ажил болох МИАТ-д орох гээд чадсангүй. Сонгон шалгаруулалтанд тэнцсэнгүй. Сэргэлэн Үүрээд хэлэлгүйгээр нисэхийн удирдлага орохоор явлаа.
-Үйл ажиллагаа хариуцсан захирал гараад явсан, эзгүй байна. Гэж хүлээн авах түүнд тайлбарлав.
Нилээд удаан хүлээсний дараа захирал ирлээ та уулзах уу гэж асуухад Тэгье гэж хариулан өрөөрүү нь зүглэлээ.
“МИАТ”-ийн хүний нөөц бодолго хариуцсан захирал Дашдэндэв “ гэсэн хаяг байв.
Хммм, сонин юмаа манай ордоны захиралтай яасан адилхан нэртэй хүн бэ? Гэж бодон хаалга тогшлоо.
-За ор ор гэсэн танил баргил бүдүүн хоолой сонсогдов.
-Сайн байна уу захиралаа?
-Өө, Сэргэлэн. Ямар сайхан залуу болоов? Ямар сонини хүн бэ? Яг хэвээрээ шүү. Сурлага өндөр үү?
-Сайн сайн. Улаан дипломтой төгссөн шүү.
-Онц, чамайг чадн гэж мэдээд байсан юмаа. За байз, шавиа юугаар шагнах уу, ямар чихэр өгөлтэй нь биш.
-Зүгээр ээ захиралаа. Би танаас бэлгээ аль 4 жилийн өмнө авсан шүүд ээ.
-Чамайг харсандаа их баяртай байна шүү. Ажилд орсон уу?
-Орсоон. Ерөнхий инженер болсон.
-Баяр хүргэе.
-Баярлала. Захиралаа, тантай нууцхан шивнээ байна.
-За юу юм бэ? Чадахаараа тус болъёо.
-Манай найз охиныг Үүрийнтуяа гэдэг. “МИС”-г надтай адилхан мэргэжилээр төгссөн. Сургуульд орсон зорилго нь МИАТ-д ажиллах. Гэтэл сургуулиа төгсөөд эндэхийн сонгон шалгаруулалтанд тэнцсэнгүй. Тантай дахиад нэг уулзуулж дахин шалгалт өгүүлмээр байна. Та энэ тал дээр ямар бодолтой байна?
-Аа тийм, хэд хоногийн өмнө тийм шалгаруулалт болсон. Тэнцсэн хүн тун цөөн. Гэхдээ чи яахав маргааш надтай ярьж байгаад ирээд уулуул. Ирэхээсээ өмнө яриарай
-За танд үнэхээр их баярлалаа.
Гэсээр гарч одов. Хүүгээ улаан дипломтой төгссөнд нь ээж аав нь Сэргэлэнд жижиг суудлын машин бэлэглэхээр бэлджээ.
Сэргэлэн нисэхээс гарангуутай Үүрээтэй утасаар ярихыг хичээх боловч утас нь холбогдож өгөхгүй байлаа. Шууд л гжрт нь очтол гэртээ алга. Нилээд удаан хүлээж байгаад явахаар лифтний хажууд зогсож байтал Үүрээ согтуу 2 хүнээр түшүүлэн ирэв.Урьд нь ийм байдалтай хараагүй тэрээр ихэд гайхан айж эхлэв. Архи ууснаар хүний амьдрал хэрхэн урууддаг болхыг өөрийн биеээр мэдэрсэн тэрээр архийг үнэн голоосоо үзэн яддаг. Юу болсон талаар өөрөөс нь асуух гэтэл хариулах нь битгий хэл толгой өргөх тэнхээгүй согтсон байв.
Хамт яваа 2 хүнээс нь асуутал
-Манай 10 жилийнхэн уулзсан юмаа. Тэгээд Үүрээ архи пиво дэндүү их уугаад согтчихлоо. Чи Сэргэлэн мөн үү?
-Тийм байна. Өөрөө намайг яаж таньдаг билээ?
-Үүрээ бидэнд чиний тухай ярьсан. Ийм байдалтай танилцаж байгааг уучлаарай. Бид ингээд явья.
Гэсээр нөгөө 2 хүн яваад өгөв. Сэргэлэн Үүрээг авад гэртээ очихоор шийдэв. Уул нь худал хэлдэггүй л дээ. Гэхдээ энэ удаад хэлэхээс өөр зам байсангүй.
-Ээжээ ааваа бид ирлээ.
-Өө миний хүү, Үүрээ яаагаа вээ??
-Аан. Манай төгсөлтийнхан нэг газар ороод, тэгээд Үүрээ согтчихлоо. Уучлаарай, би ийм байдалтай гэрт нь хүргэж зүрхэлсэнгүй. Одоо яах вэ?
-Одоо яанх гэхэв дээ, унтуул. Дараа нь манай өрөөнд ороод ирээрэй бидэнд чамтай ярилцах зүйл байна. Гэж аав нь их л өндөр дуугаар хэлэв.
Ёстой ч хэрэг мандлаа даа хэмээн бодсоор их л гэмшин хаалгыг нь аяархан татан оров.
-За хүү минь, энд суу. Намаан өөдөөсөө харуулан суулгав
-Энэ чинь одоо юу болж байнаа? Чамайг ингэнэ чинээ санасангүй. Гэж ширүүн өнгөөр аав нь хэлсэнээ тамхи асаан хэсэг зогссоноо, чи чинь яагаад мэгшээд байна? Уйлаад байгаа юмуудаа?? Сэргэлэн буруу зүйл хийлээ гэж өөрийгөө зэмлэн мэгшиж байв.
-Чамайг уйлна гэж бодсонгүй. Аан гээч, гэхдээ ээж аав нь газар дээрх ганц хүүгээ сургуулиа улаан дипломтой төгсөнө чинээ санасангүй. Баяр хүргэе хүү минь. Чамайг ирэхээр чинь шоконд оруулъяа гэж бдосон боловч чи арайл эрт буугаад өгчихлөө. Бид чамд бэлэг бэлдсэн. Цонхоор хардаа. Улаан туузтай юм харагдаж байна уу?
-Ааваа, ээжээ тэр хар өнгөиэй машин мөн үү?
-Тиймээ. Тэр бол чинийх.
-Баярлалаа үнэхээр их баярлалаа.
Хэмээн саяхан гэмшин уйлж байсан нулимас нь баярынхаар солигдов. Тэд оройн нь Үүрээгийн талаар ярилцлаа. Дашдэндэв захиралтай уулзсан. Тэгээд Үүрээгийн төлөө өөрийн чадах бүхнээ хийнэ гэдгээ эцэг эх 2-тоо Сэргэлэн хэлэв. Өглөө нь Үүрээ Болд Цэцэг 2-с уучлалт гуйн Сэргэлэнг гэтрээ хүргэж өгөхийг гуйв. Харих замдаа Сэргэлэнгэс уучлалт гуйн ичиж байгаагаа ч хэлэв.
-Зүгээрдээ, аав ээж 2 намайг сургуулиа онц төгссөн гэж машин авч өгсөн.
-Ямар гоё юм бэ? Хаана байгаа юм?
-Гаражинд байгаа. Надад ч гэсэн чамд зориулж бэлдсэн бэлэг байгаа. Чи гэртээ ороод хувцасаа солиод гараад ир. 2- лаа нэг тийшээ очих хэрэгтэй байна. Түргэлэхгү бол бидэнд цаг бага байна шүү.
Учрын нь олоогү Үүрээ түргэх хувцасаа солоид тэд нисэхийн зүг яаран давхилаа. Дашдэндэв захиралтай уулзаад Үүрээг МИАТ гэдэг их айлд техник үйлчилгээ хариуцсан ахлах ажилтан болгов. Болд Цэцэг 2 Үүрээгийн ээжтэй уулзтаар байгаагаа Сэргэлэнд хэлэн утасыг нь асуухад:
-Та 2 минь юу л хийх гэж байна даа, намайг хөөдчихөв дөө.
-Бид Үүрээгинй ээжтэйл танилцаж цай уунгаах эдэн үг солих гэсэн юм. Буруу юу?
-Буруу юм ч байхгуй л дээ.
-Баярлалаа хүү минь утасны дугаарыг нь өгчихөө.
-Заза. Ухаантайхан байж үзээрэй аав минь итгэж байгаа шүү. 454090
-Баярлалаа хүү минь. Одоо ажилаа хий дээ гэсээр утасааа таслав.
Болд Сувдруу залгатал ашгүй гэртээ байж байв:
-Байна уу би СУвд гэж хүнтэй ярих гэсэн юм.
-Би байна, өөрөө хэн бэ?
-Сайн байна уу? Би Сэргэлэнгийн аав Болд гэдэг хүн байна.
-Сайн сайн байна уу?
-Эхнэр бид 2 тантай уулзаж хүүхдүүдийнхээ талаар чрилцах гэсэн юмаа. Та өнөөдөр завтай юу?
-Би өнөөдөр эмнэлэг дээрээ ээлжтэй. Маргааш бууна
-Тэгэхээр ингэе. Би таны гар утасны дугаарыг аваад үлдэе. Тэгээд маргааш ярилцаж байгаад уулзах газраа товлое тэгэх үү?
-За тэгье
-Заза тэгвэл маргааш болтол баяртай.
Юу гэж байна хэмээн Цэцэг их л горьдонгуй асуулаа. Өнөөдөр ажилтай гэнээ. Тэгээд маргааш бууна гэнэ. Тэр үед нь ярилцаж байгаад л уулзахаар боллоо.
-За ашгүй дээ. Худтайгаа нэг уулзаж танилцах нь. Хэмээн баярлан өгүүлэв
Сэргэлэн Үүрээ 2 ажилаа тараад гадуур зугаалж, цагийг их л зугаатай өнгөрүүлэх нь ихсэжээ.Үүрээд гэрлэх саналаа хэрхэн тавих талаар Сэргэлэн бодоод олсонгүй, нөгөөтэйгүүр зориг нь хүрэхгүй байв.маргааш 17 цагт Болд Цэцэг 2 Брай Хауст Сувдыг хүлээж суулаа. Уригдсан зочин 5-10 минут хоцорч ирдэг бичигдээгүй хуультайгаас хойш хүлээж суулаа. Төд удалгүй тэнхиминй гол хаалга нээгдэж 48 орчим насны махлаг, дунд зэргийн нуруутай хар хослолоор гангарсан бүсгүй орж ирсэн нь Сувд байлаа. Цэцэгээ ч түүнийг таньж ядсангүй. Тэрээр охинтойгоо тун адилхан аж. Болд өөрийн соёлч зандаа хөтлөгдөн түүнийг ширээндээ дагуулан иж суудалыгнь засан өгч суулгалаа.
-Оройн мэнд. Намайг Болд гэдэг. Сэргэлэнгийн аав энэ манай эхнэр Цэцэгээ
-Сайн байцгаана уу? Намайг Сувд гэдэг. Танилцахад таатай байна. Та бүхний талаар охиноосоо бага сага зүйл сонссон.
-Тиймүү? Гэж Болд их л шоолонгуй хэлж, та юу эрхэлдэг хү бэ?
-Би хүний их эмч 2-р эмнэлэгт йжиллаж байгаа.
-Би МУИС-д багшилдаг хойтонгоос тэтгэвэртээ суух санаатай.
-Ний нуугуй хэлэхэд хүүхдүүд маань үерхэж нөхөрлөөд 4 жилийн нүүрийг үзэж байна. Тэгээд бид ярилцаад “ бэр ” болох хүнийхээ гэр бүлтэй нь танлцъяа уулзъяа гэж бодсүн юм хэмээн шууд л яриандаа орлоо. Миний том хүүг Ууганбаяр гэдэг. “ Их дайз ”компанид засварчин хийдэг. Сэргэлэнтэй л адил машин техник гээд л явдаг хүү.
-“ Их Дайз ” гэдэг чинь манай том ахын компани шүү дээ. Монгол ингээд л жижигхэн гэдэг нь мэдэгдээд байдаг юм гэж Болд их л хөгжилтэй инээв.
Тэд ийн ярьсаар орой болгож их дотно танилцацгаав. Сувдыг хүргэж өгөөд тэд харихаар явлаа. Гэртээ иртэл Сэргэлэн ирцихсэн хоол бэлдэж байв:
-Та 2 минь юу л ярьж бантан хутгасан бол?
-Санаа зоволтгүй ээ, бид чиний амьдралыг сүйтгэх зүйл хийгээгүй. Ээж нт харин их дажгүй ухаалаг хүн байна лээ шүү. Миний хүү алтыг нь аваад авдарыг нь хаячихав даа.
-Юу гэж дээ. Ааваа, тантай ярих шивнээ байна.
-Юу юм бэ? Аав нь чадахаараа туслая.
-Та ээжид анх яаж гэрлэх саналаа тавьж байсан бэ?
-80 оны өвөл, өвлийн өвгөнөөр гэрлэх саналтай захиа өгүүлж байсан. Чи гэрлэх гэж байгаа юмуу аан?
-Тиймээ гоё байна уу?
Мэдээж. Аав нь яаж туслах уу?
-Та юу, та… надад кранаа хэрэглүүлчих тэгэх үү?
-Яах гэж байгаа билээ?
-Би краны тэвшин дээр гараад Үүрээгийн унтлаганы өрөөний цонхны харалдаа очиж байгаад НАДТАЙ ГЭРЛЭЭЧ? Гэж хэлэх гэсэн юм. Тэгэх үү ааваа?
-Уул нь санадаг�Гэвч хэдэн давхарт билээ?
-7
-Ааяаяая, 7 давхар тоглоом бишээ. Энэ дэндүү аюултай. Миний хүү өөр арга бодож ол.
-Хаанаас даа аав минь, та өөрөө хайр хүнийг амьдруулж ч үхүүлж ч чаддаг хамгаас хүчтэй гэж хэлсэн биз дээ. Би Үүрээд хайртай болхоор их буугаар буудсан ч үхэхгүй. Та зөвшөөрчих тэгэх үү танаас гуйж байна.
-Заза, чинийхээр болог. Хэзээ хэрэгтэй юм?
-Энэ 7 хоногийн ням гаригт.
-Чи ч намайг нэг л сайн айлгах гээд байнаа даа?
-Би ямар нусгай жаал бишдээ. Надад итгэ. Сэтгэл байвал юуг хөдөлгөдөг билээ?
-Уулыг…
-За баярлалаа. Маш их баярлалаа.
Сэргэлэн Үүрээрүү утасдан энэ ням гаригт хаашаа ч битгий гараарай гэж аминчлан захив. Тэгээд ээжтэйгээ хамт дэлгүүр орж бөгж авхаар явлаа. Тэр хооронд аав нь СӨХ-н даргатай уулзаж ярилцаад бүх асуудалыг жин тан болгож зохицуулав.
Ингээд ням гариг болоход байрны гадаа кран ирж Сэргэлэн тэвшинд нь суугаад шинэхэн хар хослол, цагаан цамц эрвээхий зангиатай нүүр дүүрэн инээмсэглэл, зүрх дүүрэн хайртай 7 давхарт өргүүлэв.
Үүрээ ч энэ бүхнийг хараад цочирдон цонхоо цэлийтэл нээгээд:
-Бурхан минь, чи чинь солиоров уу?
-Тиймээ, би би солиорсон байна. “ Дашийн Үүрийнтуяа !! чи надтай гэрлэх үү?”
Хэмээн чанагаас чанга, тэнд харан зогсож байсан хүмүүст дуулдахаар асуутал нүдэнд нь нулимас цийлэгнэж,
-Мэдээж, би чамаас энэ асуултыг зөндөө их хүлээсэн, би чамтай гэрлэнэ.
Гэж аз жаргалтай хариуллаа. Энэ бол 2008 он байв. 26 жил наслахдаа Сэргэлэнгийн төрсөн өдөрөөрөө авсан хамгийн том бэлэг бол: дүрлэгэр алаг нүдтэй, өхөөрдөм бяцхан хүү байлаа. Сэргэлэнгийн хүүг Төгстөгөлдөр гэдэг. Цэцэгээ Сувдаа 2 тэтгэвэртээ гарч, Болд өөрийн барилгын компаниа Сэргэлэнд өгч өөрөө зөвлөхөөр ажиллахаар болжээ. Үүрийнтуяа МИАТ-компанид нислэгийн удирдлага хариуцсан дэд захирлаар томилогдон ажиллав.
Төгстөгөлдөр хүү яг л аав шигээ сониуч, ухаантай хүү… ааваа би таны үргэлжлэл.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Sep.24.12 6:10 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр таван хүүхэдтэй байжээ. Өвгөн нэг өдөр ууланд явж байсан чинь уулын бэлд баахан үхэр хад байжээ. Хөгшин тэр үхэр хадны зарим дээр зогсож, зарим дээр нь харайж гарч яваад нэг том үхэр хад дамжин үсэртэл тэр хад нь хөдөлж босоод хөгшнийг бариад авчээ. Харсан чинь нэг чихээрээ хучиж нэг чихээ ...дэвсэж хэвтсэн мангас эмгэн байжээ. Мангас эмгэн хөгшнийг барьж аваад идэх гэжээ.
Тэгэхээр нь хөгшин, за чи намайг битгий ид миний таван хөвгүүн бий, би түүнийгээ явуулъя. Чи тэднийг барьж ид. Би одоо хариад уулнаас чулуу зөөж ир гээд нааш нь явуулъя. Худал хэлбэл чи миний гэрт очоод намайг ч ид, миний таван хөвгүүнийг эмгэнтэй нь цөмийг нь ид гэж хэлж гэнэ. Мангас эмгэн за яахав болох л юм. Харин таван хүү гэдэг чинь зөөлөн л хоол гэж хэлээд тавьжээ.
Хөгшин гэртээ их баяр хөөр болж, би арай чүү амьд мэнд ирлээ гэсэн шиг, таван хүүгээ дуудаж тавуулаа одоо уулнаас очиж сайхан тэгш дөрвөлжин цагаан чулуу олж ир гээд явуулжээ. Таван хүү ууланд гарч хадан дотор чулуу хайж явтал мангас эмгэн барьж аваад гэртээ авч харьж гэнэ. Тэгээд мангас эмгэн бөөсөө хуурч өгөхөд дөрвөн хүүхэд нь худлаа идсэн дүр үзүүлээд ар тийшээгээ цацаад байжээ.
Хамгийн бага хүү нь мангас эмгэний хажууд суучихаад ээжээ! Дахиад надад гэсээр л идээд байжээ. Хоол унд идэж уусан болоод унтах болсонд, мангас эмгэн:
- За хүүхдүүдээ та нар хаагуур яаж унтдаг билээ гэж асуужээ. Хамгийн том хүү:
- Би өрх дээр өндийн унтдаг гэж гэнэ. Хоёр дахь хүүхэд,
- Би тотгон дээр тонгойж унтдаг билээ гэхэд гурав дахь хүү
- Би завагт зарзайж унтдаг гэж гэнэ. Дөрөвдүгээр хүү
- Би ширдэг дээр ширийж унтдаг гэж гэнэ. Тавдугаар хүү нь:
- Би ээжийнхээ өвөрт унтдаг гэж гэнэ. Тэгээд тус бүрийнхээ унтдаг газартаа унтацгаа гэж хэлээд мангас бага хүүг өвөртөлж унтжээ. Удалгүй мангас эмгэн юм идээд шалир шалир гэсэн чимээ гарч гэнэ. Өрх дээр өндийж унтдаг хүү:
- Ээжээ та юу идэж байгаа юм бэ? гэж асууж гэнэ. Мангас эмгэн:
- Өө миний дотор хорсдог хуучтай, тэгээд нэг жаахан шар тос байсныг идэж байна гэжээ. Шөнө дунд болж байтал мангас эмгэн унтаад хурхирч эхэлжээ. Өрх дээр өндийдөг хүү гэрт орж ирээд ширдэг дээр ширийж унтдаг хүүхдийг сэрүүлж, чи гэр лүүгээ очоод аавын төмрийн хар хайч аваад ир гэж явуулжээ. Энэ хүү маш хурдан хөлтэй болохоор удалгүй хайч аваад иржээ. Завагт зарзайж унтдаг хүү, тотгон дээр тонгойж унтдаг хүү хоёр хар хайчийг ангайлгаж баруун зүүн хоёр тотго дээр бариулыг зөрүүлж бариад ширдэг дээр ширийж унтдаг хүүхдийг нилээд хол гаргаж зогсоогоод өрх дээр өндийж унтдаг том хүү хаалганы цаана их нүх малтаад балт сүх барьж зогсчээ. Тэгээд хамгийн том хүү:
- За би ээж ээж гараад ир би явлаа гэж хашгираад энд зогсож байя. Мангас эмгэн гараад ирвэл, ширдэг дээ ширийж унтдаг хүү би энд байна гээд зугтаа. Тотго дээр тонгойдог, завагт зарзайдаг, хоёр хүү хайчаа мангас эмгэний хүзүүгээр нь тас хайчил. Би сүхээрээ толгойг нь зад цавчъя гэж хэлжээ. Тэгээд өрх дээр өнгийдөг хүү:
- Ээж ээж гараад ир би зугтаах гэж байна гэж хашгирчээ. Мангас эмгэн сэрж нүдээ хуу татан ай юу гэнэ чи гээд үүдээ сөхөөд гарч ирж хаашаа явж байгааг нь харах гэсэн янзтай хартал үүдэн хоймор хэртэй зогсож байсан хүү би энд байна гээж ухасхийж эмгэн ч цааш хөдлөх гэтэл хоёр хүү хайчаараа аман хүзүүгээр нь тас хайчлаж, том хүү толгойг нь зад цавчиж хоёр болгожээ. Тэгээд мангас эмгэний хүүрийг нүхэнд хийж дараад гэрт орвол бага дүүг нь юу ч үгүй идээд толгойных нь ясыг үлдээсэн байжээ. Энэ ухаант дөрвөн хүү мангасыг дарж гэр орныг түймэрдээд гэртээ ирж аавыгаа тэр хайчаар хайчлаад ээжийгээ авч аглаг ууланд гараад ан гөрөө хийж амар мэнд жаргажээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Nov.12.12 4:50 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Nov.23.10 10:37 am
Posts: 1035
Location: SunBeauty - гийн өрөөнд...
уншмаар санагдлаа
юу ч гэсэн тэмдэглэе

_________________
SunBeauty


Top
   
PostPosted: Nov.13.12 6:07 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Найз залуугаа өөрөөсөө ч илүүгээр хайрладаг нэгэн бүсгүй байв.Тэр хоёр хамтран амьдардаг байсан бөгөөд энэ хорвоод тэднээс илүү жаргалтай хос гэж үгүй байлаа. Нэгэн өдөр хос 2 маань удаан уулзаагүй багынхаа найзтай уулзаж хөгжилтэй зүйлс ярилцан өдрийг и
х л зугаатай өнгөрүүлж гэнэ. Багын найз нь үнэхээр ухаалаг, сайхан с
этгэлтэй, нүдэнд дулаахан эр байв. Үнэнийг хэлэхэд энэ эр найзынхаа бүсгүйд эртнээс сэтгэлтэй байжээ. Бүсгүй ч энэ нүдэнд дулаахан залуу өөрт нь сайн гэдгийг мэднэ. Гэсэн ч бүсгүйн нүдэнд өөрийнх нь хамгаас хайртай найз залуу нь л эр хүний ёсоор харагдана.

Цаг хугацаа хөвөрсөөр. Хоёр жилийн дараа гэхэд бүсгүй их л гунигтай, баяр баясалгүй болсон байна. Учир нь түүний хамгаас хайртай найз залуу нь өдөр ирэх тусам танигдахын аргагүй өөрчлөгдөж их л уур уцаартай юм л бол хашгирч загнаж хэрүүл өддөг болжээ. Бүр нэг өдөр архи ууж ирээд агсам тавих шахуу юм болж бүсгүйн тэвчээр алдран утсаа шүүрэн гэрээсээ гарч. Гараад зөндөө уйлсан хэдий ч сэтгэл нь онгойх янз алга. Тэгээд ядаж байхад учирлаад ярих найз ч байсангүй. Утсан дээрх жагсаалтаа хартал нөгөө нүдэнд дулаахан залуугийн дугаар байна. Яагаад энэ хүний дугаар утсан дээр нь байсныг ойлгоогүй ч нэг их удаан бодолгүй түүнрүү залгалаа. Үүнээс хойш бүсгүй багын найзтайгаа байнга уулзаж ярилцдаг болов.

-"Тэр яагаад ийм зан гаргаад байгаа юм бол? "

-"Мэдэхгүй ээ"

-"Өөр хүнтэй болсон юм болов уу?"

-"Бүү мэд"

-"Чи түүнээс яагаад ингээд байгааг нь асуугаад өгөөчдээ" Иймэрхүү маягаар өрнөдөг байсан тэдний яриа сүүлдээ илүү дотносч бие биесийнхээ сонирхол үзэл бодлыг хэлэлцдэг болов.

Найз залуугийнх нь хэдэрлэх улам ихэссээр бүсгүйн нүдэнд дулаахан залуу руу гүйж очих олширсоор. Эцэстээ тэрний сэтгэл бүр мөсөн хөрж найз залуугаасаа салжээ. Тэгээд төд удалгүй нүдэнд дулаахан залуутай болздог болж, бас хайртай ч болж. Нүдэнд дулаахан залуу ба бүсгүй хоёрын хайр улам бадамлан асч тэд хүүхэдтэй болжээ.

Энэ 2ын аз жаргалтай байх энэ мөчид бүсгүйн хуучин найз залуу юу хийж байгааг сонирхуулъя.

Тэр хуучин найз охиндоо зориулж захиа бичиж байна. Гэхдээ энэ захиаг түүнд өгөхийг хүсэхгүй байгаа болохоор онгоц болгож нугалаад голд хөвүүлжээ. Залуу захиандаа ингэж бичсэн байлаа.

"Миний амьдралын ганц утга учир цорын ганц хайр минь. Би чамдаа чин зүрхнийхээ угаас хайртай байсан юм шүү. Би чамайг хязгааргүй их хайрладаг шиг чи намайг хайрладаг байсныг би мэднэ. Тиймээс хонгор минь би нэг тэнэг зүйл сэдсэн юм. Хонгор минь би эдгэршгүй өвчтэй болсноо чамаас нуусан. Энэ хорт хавдар намайг өдрөөс өдөрт идэж байна. Чамдаа мэдэгдэхийг хүсээгүй учир чиний хажууд хүчлэн инээж, чамайг байхгүйд өвдсөндөө чичигнэдэг байлаа. Чи санаж байна уу хоёулаа миний багын найзтай нэг уулзаж байсныг. Миний тэр найз чамд үнэхээр хайртай байсныг би мэднэ. Тэгээд түүнийг олж чамайг дагуулан тэрэн дээр очсон. Яг тэр үед би найдлагагүй болсон гэдгээ сонсоод удаагүй байсан юм. Чамайг түүнд татагдаж тэр найзыг минь хайрлаасай гэж би их хүссэндээ. Гэхдээ чи минь надад л дэндүү хайртай болохоор найзыг минь тоож ч харахгүй байгааг би анзаарсан. Үүнээс хойш би бага багаар зангаа хувиргаж эхэлсэн. Чамд уурлаж хэрүүл өдөж амьхандаа чамайг өөрөөсөө холдуулах гэж чармайж байв. Бас чиний утсанд нөгөө найзынхаа дугаарыг нууцаар хадгалж үлдээсэн. Нэг өдөр архи энгэртээ цацаад согтуу хүний дүр эсгэж очиж байснаа санаж байна. Худлаа агсам тавьж, худлаа жүжиглэж. Чамайг утсаа шүүрч аваад өнчин нулимстай гарсан хойно чинь миний зүрх зүсэгдэх шиг болж хэдий эр хүн ч гэлээ хүүхэд шиг уйлж байсансан. Чамайг түүнд дасахын хэрээр би гутарч бас баярлаж билээ. Хайрт минь чи надаас "Чи яагаад ийм тэнэг зүйл хийсэн юм бэ?" гэж асуувал "Би чамд хайртай учраас чи надад хайртай учраас" гэж би хариулна.

Хэрвээ....Хэрвээ би чамд үнэнийг хэлсэн бол, хэрвээ эцсээ хүртэл чи намайг хайрласан бол, хэрвээ намайг үхэхэд дэргэд минь чи байх байсан бол намайг бурхны оронд залрах тэр мөчид чиний амьдрах хүсэл алдрах байсан. Чиний аз жаргал, хүсэл тэмүүллийг өөртэйгөө хамт булшилж үнэндээ зүрхэлсэнгүй. Миний араас явж чадахаар тийм их зоригоор чи намайг хайрладаг болохоор тийм эмгэнэлт замыг сонгохвий гэж би их айсан. Тиймдээ ч чиний намайг хайрлах тэр их хайрыг үгүй хийх тэнэг шийдвэр гаргасан юм. Намайг уучлаарай хайрт минь, үхэн үхэтлээ чамдаа үнэнч хайртай байсан шүү би чинь. Тэнгэрийн орноос чамайгаа аз жаргалтай инээхийг харах надад сайхан байх болноо."

Залуу захиагаа дуусгаад цурхиран уйлав.

Болдогсон бол чамайгаа урт удаан хайрлахсан
Болдогсон бол жаахан илүү амьдрахсан
Болдогсон бол хайртыгаа эцсийн удаа харахсан
Болдогсон бол чамайг тэврээд үхэхсэн

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Nov.13.12 6:08 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Нэгэн Хиндү гэгээнтэн Ганга мөрний усанд орохоор очтол эрэг дээр нэгэн гэр бүл бие бие рүүгээ уурлан хашгичиж байхтай таарав. Гэгээнтэн шавь нартаа хандан:

“Хүмүүс яагаад бие биедээ уурлан хашигчдаг вэ” гэж гэнэ.

Шавь нар хэсэг хугацаанд бодоод, нэг нь: “Бид тайван байдлаа алдаад л хашгирдаг” гэж.

“Яагаад нөгөө хүн нь хажууд нь зогсож байхад хашгирах ёстой гэж? Хэлэх зүйлээ зөөлөн дуугаар хэлж
болно шүү дээ” гэж гэгээнтэн асуухад шавь нар дор бүрнээ янз бүрийн хариу хэлж байсан ч хэнийх нь ч хариу бусад шавь нарын сэтгэлд хүрсэнгүй. Эцэст нь гэгээнтэн:

"Хоёр хүн бие биедээ уурлахаар тэдний зүрх сэтгэл маш их холддог. Тэр зайг нөхөж, хоёр биенээ сонсох гэж тэд бие бие рүүгээ хашгирдаг. Уурлах тусам зай холдож, тэр хэрээр дуу чангарах шаардлагатай болдог."

“Хоёр хүн бие биедээ дурлахаар яадаг вэ? Тэд бие бие рүүгээ орилж хашгирдаггүй, харин зөөлөн дуугаар ярилцдаг. Учир нь тэдний зүрх сэтгэл маш ойртсон байдаг. Тэдний сэтгэл зүрхний хооронд зай үгүй, эсвэл бараг байхгүйтэй адил болсон байдаг. Дурласан хоёр биесээ бүр ихээр хайрлаад ирэхээр юу болдог вэ? Тэд ярихгүй, шивнэхэд л хайр сэтгэлийн хүчээр бие биедээ ойртон хоёр биенээ сонсдог. Эцэстээ тэд шивнэх ч шаардлага үгүй, хоёр биенээ хараад л ойлголцдог. Хайрын хүчинд хоёр хүн тэгтлээ ойртдог байна”.

Гэгээнтэн шавь нар руугаа хараад:

“Маргалдахдаа зүрх сэтгэлээ бие биенээсээ бүү холдуул, холдуулах үгс бүү хэл, үгүй бол эргэж учрах жимээ олохгүй болтол холдоно шүү”

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Nov.13.12 6:30 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
SunBeauty wrote:
уншмаар санагдлаа
юу ч гэсэн тэмдэглэе

Mini oruulsan yumiig danda unshdagd chini bayarla

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Nov.14.12 2:29 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.06 10:02 pm
Posts: 754
Location: шувуудын одох зүгт...
Ядмаа гуайн - 3 хуухэн гэж сайхан огууллэг бна одоогийн охидуудад сургамж болохоор сайхан зохиол

_________________
ШҮҮМЖЛЭЛД мэдрэг бай!


Top
   
PostPosted: Nov.17.12 3:19 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: May.16.08 9:08 pm
Posts: 1682
Энэ цахим номоор олдох уу?


Top
   
PostPosted: Dec.20.12 12:04 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Нэгэн өдөр шавь багшаасаа дурлал гэж юу вэ? гэж асуужээ. Багш: Хүү минь чи эхлээд улаан буудайн тайлбайн хамгийн том үрийг олж ир! Гэхдээ нэг газраар нэг л удаа явах ёстой. Харин явсан замаараа дахиад явж болохгүй шүү гэжээ. Шавь улаан буудайн талбайд очоод, нэг том үр олсон боловч үүнээс том үр энд байх ёстой гэж бодоод эрлээ үргэлжлүүлж дахин нэг том олсон хэдий ч бүүр том үр дахиад олдож магад хэмээн бодов. Удахгүй хүү буудайн талбайн хагасыг туулж байхдаа шинэхэн олсон буудайгаа өмнөхөөс жижиг болохыг ухаарч, хамгийн том үрээ алдчихлаа хэмээн харамсаж гэнэ. Тэгээд хүү багш дээрээ гар хоосон буцаж ирэв. Багш шавиа хараад за хүү минь үүнийг чинь л дурлал гэдэг юм даа. Хүн хамгийн сайхныг олох гэж хэн нэгнийг эрж хайсаар байгаад цаг хугацааны явцад илүү ойлгож хайрладаг байсан бүхнээ алдсанаа ухаарч харамсдаг юм... гэжээ

_________________
Emigiin sain nz


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 173 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited