#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.13.17 6:14 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 173 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next
Author Message
PostPosted: Jan.21.09 10:57 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
iishee surgamjit saihan ogvvllegvvd hiigeerei all

_________________
http://Twilight-MN.tk/


Last edited by pcd on Feb.06.12 3:43 pm, edited 2 times in total.
нэрийг хөрвүүлэв. icon added


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Jan.21.09 10:57 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
Нэгэн залуу лам өвгөн багшаасаа “Там гэж ямар газар байдаг бол?” гэж асуужээ. Өвгөн лам “Тамд асар том тогоон дотор амттай гоймон уур савсуулан чанаж байдаг юм. Хүмүүс гоймонгоос идэхийн тулд нэг метр урт савхнаас өөр барьчих юм байхгүй. Юу болохыг төсөөлж байгаа биз дээ?” хэмээн өвгөн лам үргэлжлүүлэв. “Бүгд өлссөн учир нөгөө урт савхаараа гоймонгоос уралдаж идэх гээд тэмцэлдэнэ. Гэвч савх нь хэтэрхий урт тул гоймонг савхадлаа ч амандаа хийж чадахгүй. Бүгд түрүүлж идэхийн тулд галзуурсан мэт дайран хэрүүл зодоондоо хүрч, эцэст нь гоймонгоо ийш тийш нь цацаж бараад хэн нь ч идэж чадахгүй”.
Залуу лам “Тэгвэл диваажин гэж ямар газар вэ?” хэмээн асуулаа. Багш нь “Диваажин ч гэсэн адилхан. Гэхдээ тэнд хүмүүс гоймонг урт савхаар хавчиж аваад тогооны нөгөө талд зогсож байгаа хүнд “Энэ идээг эхлээд та зооглоно уу” гэж найр тавина. Тэгэхэд эсрэг талд зогсож байгаа хүн түүнийг баяртай хүлээн аваад “Маш сайхан зоог байлаа. Одоо би танд хариу барьяа” хэмээн өөрийнхөө савхаар гоймонг савхдаж өгнө. Энд бүгд амттай гоймон идэж жаргалын дээдийг амталж байдаг юм даа” гэжээ.
Бид бүхний амьдрал ч гэсэн зөвхөн хувиа бодож байх уу, эсвэл харилцан бие биедээ санаа тавьж явах уу гэдгээс үүдэн диваажин ч болдог, там ч болдог ажгуу.
Бид аль хэсгийнх нь хүмүүстэй төстэй байна даа. Та аль хэсэгтэй нь адилхан байхыг хүсэж байна?
УБ-ын гудамжинд яагаад дандаа машины түгжрэл болдгийн шалтгааныг бодоод нэг үзээрэй. Yүнтэй адил үзэгдлүүд монголчууд биднийг хаа явсан газар нь дагалдаж, та биднийг гутааж дорд адгуусны байдалтай харагдуулдаггүй гэж үү?!

Том савхаар бие биендээ гоймон савхдан өгч ингэж амьдраарай
:angel: :angel:

_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Jan.21.09 10:58 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
Эмч дээр нэгэн сайхан бүсгүй ирж биеэ үзүүлжээ. Эмч түүний биеий нь үзэхэд өвчний ямар ч шинж тэмдэг байхгүй бөгөөд сэтгэл санаа нь гутралд автаж, сөрөг энергиэр дүүрсэн бүсгүй байлаа.
Эмч бүсгүйг үзэж дуусаад “Яадаг юм билээ?” гэж жаахан бодолхийлээд,
- Таны бие гайгүй байна. Нэг эм уугаад сайхан болох юм байна. Харин тэр эм надад байхгүй болхоор та “Итгэл” гэдэг эмнэлгийн Сэтгэл гэдэг эмчтэй уулзаад энэ эмийг авчих гэжээ.
Бүсгүй “Итгэл” эмнэлгийг эрж сурсаар олж Сэтгэл эмчтэй уулзаж нөгөө эмээ асуусан боловч эмч нь “тийм эм надад байхгүй” гэжээ.
Бүсгүй анхны эмчрүүгээ буцан ирж Сэтгэл эмчид “ийм эм байхгүй байна” гэж хэлвэл,
Эмч: - Тэр эм их ховор эм учраас таньд шууд өгчихгүй байгаа юм. Та сайн гуйвал өгнө өө гэжээ.
Бүсгүй Сэтгэл эмчрүү эргэн очиж: - Та надад тэр эмээ өгчих л дөө. Надад маш их хэрэгтэй байгаа юм аа гуйя гэсэнд
Сэтгэл: -Та чинь үг ойлгодоггүй юм уу! Надад тийм эм байхгүй гэж таньд хэлээд байна шүү дээ.
Бүсгүй буцаад л эмч дээрээ ирж “Та худлаа яриад байгаа юм уу? Сэтгэл эмчид тийм эм байхгүй” гээд уурлаад байна.
Эмч: - Яалаа гэж дээ, Сэтгэл эмч бол их сонин зантай хүн. Бас тэр эм үнэхээр ховор эм болхоор гуйсан болгонд өгчихгүй л дээ. Та хөлд нь сөгдөж болохгүй бол уйлаад ч гэсэн гуйвал өгч магадгүй.
Бүсгүй дахин Сэтгэлрүү очиж уйлаад хүртэл гуйжээ.
Сүүлдээ сэтгэл эмч бүүр уурлаж
- Та чинь ямар янзын хүн бэ?! Надад тийм эм байх нь байтугай бүр сонсоочгүй юм байна гээд бүсгүйг хөөж гаргажээ. Тэр гомдохын ихээр гомдон уйлсаар эмчрүүгээ ирлээ.
Эмч: - За даа, тэр ч их айхтар эмч л дээ. Би өөрөө л очиж чамд гуйж өгье гээд дагуулан явлаа.
Эмч нь түүний төлөө ийм их анхаарал тавьж байгаад бүсгүй хөл нь газар хүрэхгүй баярлахын дээдээр баярлаж биеийн өвчин зовиур нь ч мэдэгдэхээ больж бараг л эдгэх шиг боллоо. Бүсгүй “ эмч минь ингэж их хичээж байна. Миний бие ч гайгүй болж байх шиг байна. Тэр эмий нь уучихвал бүр сайхан болох байх даа” гэж бодоод инээмсэглэн алхаж явлаа.
Эмч Сэтгэл эмч дээр ирлээ. Сэтгэлрүү нүд ирмэн дохиж бүсгүйг түр гадаа үлдээгээд цааш хамт орлоо. Сэтгэл эмч гайхсан янзтай – Та чинь юун сонин мэдэхгүй эм хэлээд энэ эмэгтэйг явуулаад байгаа юм бэ? Тийм эм байдаггүй шүү дээ.
Эмч инээмсэглэн
-Тэр яах вэ, найз минь. Найз нь энэ хүнийг л эмчлэх гэж энэ аргыг сэдсэн юм. Чи нөгөө шилтэй эмээ өгөөдөх.
Эмч шилтэй эмийг авч гараад бүсгүйд,
-Нөгөө ховор эмийг чинь арай л гэж авлаа. Энэ эмнээс өдөрт 3 удаа уугаад л таны биеийн бүх зовиур эдгэрнэ гэжээ.
Бүсгүй шилтэй эмнээс өдөрт гурван удаа ууж бараг л тэр өдөртөө л өвчин зовиур нь арилж сэтгэл санаа өөдрөг болж ажил төрөл нь бүтэмжтэй сайхан бүхэн цэцэглэж гэнэ.
Та тэр ид шидтэй эм нь ямар эм юм бол? Олж уух юмсан гэж бодож байгаа байх.
Эрж сураад олддоггүй тэр ховор гайхамшигт эм бол зүгээр л НЭРМЭЛ УС байсан юм шүү, эрхэм уншигчид минь!
Эмээр биш итгэлээр эмчилсэн түүх энэ болой.
Сэтгэлээр бүү уна.
Итгэл дүүрэн ингэж амьдраарай
:wahaha: :wahaha: :wahaha:

_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Jan.21.09 11:00 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
уучлахийн ач тус
энэ удаа галт тэрэгээраялж яүсан жон гэдэг залуутай санамсаргуй тохиолдлоор хамт аялах боллоо.тун удалгуй ногоо залууг алс холийн шоронгоос сулагдаад яүж бгааг ни мэдлээ
харин энэ хугацаанд гэрийнхэн ни туунийг нэг ч захиа бичээгүй гэнэ гэтэл залуу гэрийнхэн ни ядуу харанхуй будуулэг болохоороо эргэж ирээгүй захидал бичээгүй бх гж бодож уйлдсэн гэмт хэргийг ни уучилсан гэдэгт итгэж байв
тэдэнтэйгээ тоүөггүй ойлголтсох гж өмнө ни захиа бичээд хэрүэээ намайг уучилж хулээж аүч бгаа бол өртөөний ойролтсох модний мөчирт тсагааан тууз уяж тэмдэг тахийг хусчэээ хэрэү туунийг уучлаагуй хулээж авахгуй бол тэр залуу галт тэрэгнээсээ буулгуй цаашаа хаашаа ч юм бэ явах хэрэгтэй блаа

гэрлүүгээ дөхөх тусам тууний сэтгэл маш их догдолж цонхоор гадагш харах зориг н
хурэхгүй байгаааг анзаарлаа тэгээд тууний өмнөөөс модыг би харий гж хэллээ.......
эрдөө нэг минут ч хурэлгүй тууний гарааас татаж тэрийиг хардааа гж хэлсэн юм
тууний нудэнд нулимс тсилэгнэн би итгэж бсан юм гж хэлэү
нэгэн алимний модыг тэр чигээр ни цав цагаан tuuzaar chimeglejee
энэ сайхан зуйлийг харах тэр агшинд олон жил дотор ни хадгалагдаж бсан бух зовлон гуниг харуусал ор мкоргуй арилав
уучлаагуй бол ..............
хайрлаж чадахгуй бол .............
хайргуй амидрал утга учиргуй............

_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Jan.22.09 12:07 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
goy yuma

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Jan.22.09 12:38 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jan.18.09 7:19 pm
Posts: 168
Surgamjit oguulleg nemj bna gd ezopiin ulgeruud shig ym nemchihvee. Ted nar unen ineedtei balai ymnuud bdag,


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Jan.23.09 12:36 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
za tgd hvn ardaa ogvvllegvvd nmeerei ok

_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Jan.23.09 12:08 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
zaawal neeh surgamjit ntr gd bh ch yu bhaw dee.oort taalagdsan ogvvllegee teel oruulj boliishdee

_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Jan.23.09 12:30 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
Онгоц хүрэх ёстой өндөртөө нэгэнт хүрсэн бололтой. Галбилзаж, далбилзах нь үгүй болж, мотрын дуу нь жигдхэн хүнгэнэнэ. Зорчигчид ч гэсэн ам амандаа дүнгэнэлдэн байснаа одоо байр сууриа олцгоосон учир ном унших нь уншиж, хөгжим сонсох нь сонсож, зарим нэг нь явдлын ядаргаагаа түр ч гэсэн гаргачих санаатай түшлэгээ налан зүүрмэглэнэ. Тэдний дунд би яваа. Онгоцны цонхоор тэнгэр огторгуйг дугуй хэлбэрээр харах нь нэг л чамлалттай санагдах тул нүүрээ цонхонд бараг наах шахан гадаад ертөнцийг харж суулаа.
Эсгий хийх гээд зулчихсан ахрын ноос шиг хэсэг хэсэгхэнээр үелэх хэрнээ зах хязгааргүй мэт үргэлжлэх нимгэн цагаан үүлэн дээгүүр сууж яваа хөлөг минь дүүлэн явна. Хэдийгээр нар ташиж, удахгүй бүрэнхий болох гэж байгаа ч үе үе нимгэрэх үүлсийн сиймхийгээр тэртээ доор хөлгүй их далай харлан хөхөртөнө.
Би явах суух болж сүүлийн хэд хоног юм хөөцөлдөж байгаа энэ гээд нойр хоолыг умартсан тул нисэж явахдаа бусдын адил дугхийгээд авбал зүгээр л юм. Гэвч нойр маань хаашаа ч юм хулжин оджээ. Үнэндээ бол буцах энэ өдөр хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг мэдэж байсан боловч яг ингээд биелэлээ олчих юм чинээ санаагүй явжээ. Би хүний газар ажил амьдрал эрэн хэдэн жил болчихоод эх орон, эцэг эх, элгэн садан гээд сэтгэлд минь хоногшин үлдсэн сайхан болгонруугаа буцаж яваа минь энэ.
Сэтгэлийн мухарт тэр гэхийн тэмдэггүй баярын совин татчихаад, наадмын сураг сонссон хоньчин хүүгийн сэтгэл шиг хөвсөлзөөд, унтах нойрыг хүртэл умартуулчихажээ.

Уг нь америк орон ажиллаж, амьдрахад даана ч нэг таатай, тайван сайхан орон. Тийм ч учраас дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн есөн шидийн улс бүх насаараа уусан шингэдэг байх. Ёстой л нэг уул ус, өвс ургамал нь жигдэрсэн нутагт мал тогтдогтой л адил юмдаа. Ийм газар ирсэн хүн өөрийнхөө тайван амьдрал, өссөн төрсөн нутаг гэсэн ац бодолд дарагдан яаж ч чадахгүй байсаар он цагийг өнгөрөөчихдөг юм билээ. Гэлээ ч гэсэн би буцаж явнаа.
Намайг буцах шийдэлд эргэлт буцалтгүй хүргэсэн нэгэн хүнийг санахгүй байхын арга алга. Магадгүй тэр хүн намайг энэ үелж зуларсан их үүлсийн хаа нэгтэйгээс харж суугаа ч байж болох юм.
Би гэдэг хүн овсгоо муутайдаа тэр үү овоо хэдэн жил болохдоо элдэв төрлийн бизнес юм хийж чадсангүй. Гэсэн ч богинохон хугацаанд овоохон мөнгө хийчихсэн гэх нь хүний, тэр тусмаа цагаач хүний мөнхийн хүсэл шүү дээ. Надад ч гэсэн тэр хүсэл байлгүй яахав. Нэгэнт бизнес хийж чадаагүй болохоор тэр талаар ярилтгүй. Цаана нь овоо гэсэн ажил нь том ачааны машин барьдаг ажил байвч миний хувьд бичиг баримтны бололцоогүй тул түүнийг хийх боломжгүй. Өөр нэг ажил нь настай хүн хардаг ажил байв. Энэ авдаг цалин нь овоож оцойгоод байхгүй ч тэр айлдаа амьдардаг тул олсон хэдийгээ үрээд байхгүй болохоор мөнгө хийдэг ажлуудын тоонд ордог юм.

Би энэ талаар ирсэн цагаасаа эхлээд сонссон боловч үнэхээрийн сүжиггүй байлаа. Над шиг гэр орондоо аажуу уужуу арвайж тарвайж хэвтдэг амьтанд зохиноо гэж гожийн жоо л доо. Ядаад л би чинь гэртээ цээж нүцгэн байхгүй бол ямар нэгэн юмаар баглуулчихсан юм шиг санагдаад байж яддаг нөхөр чинь айлын нэг мухарт атирч сууна гэдэг ч дээ ёстой давдаггүй даваа. Дээрээс нь миний байж байгаа байдал гэж юманд жаахан эв дүй муутай, хөдөлгөөн хөшүүн хатуу талдаа. Харилцан ярилцахаар төсөөлөх юм бол хэгир ягир гэсэн аястай юм чинь нэг хөгшнийг эргүүлж тойруулаад л. . . энд тэнд нь гараад л. . .
Ай мэдэхгүй. . . Ядаж байхад тэр нь нэг гадаад өвгөн шүү. За тэгээд аягүй бол өтгөн шингэн нь гээд бодохоор дотор нэг юм арзагнаад бүтэхгүй ээ бүтэхгүй. Ёстой явдаггүй юмны нэг тэр байхаа гэсэн төсөөллөөс болоод энэ ажлыг санаандаа хэдэн хором ч байлгаж чаддаггүй байлаа.
Гэтэл амьдрал гэдэг дандаа нэгэн хэмээр дардан сайхан явдаг эд биш юм даа. Хүүхдийн сургууль соёл энэ тэр гээд бидний мөнгөний хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байлаа. Үүнийг зохицуулахаас өөр арга байхгүй. Ёстой нөгөө давахгүй гэсэн даваагаар гурав давна гэгчээр одоогийн байгаа нөхцөлд хүн хардаг ажил л надад тохирохоор болж эхэллээ. Эхнэр маань намайг энэ ажилд үнэн голоосоо дургүйг мэдэхийн дээдээр мэддэг болохоор дуугарч эс чадна. Гэлээ ч би эхнэртээ тунирхаад байж чадсангүй.

За тэгээд хичнээн дургүй ч гэсэн ажиллаж үзэхээр шийдлээ. Гэтэл оръё гээд л орчихдог ажил бас биш ажээ. Хэл усны хувьд би өөрийгөө гайгүй гэж бодох авч түүнээс гадна дадлага туршлагатай гэсэн үзүүлэлт нь гайгүйвтэр хүн олоход ихээхэн нөлөө үзүүлдэг юмсанж. Тэгээд нэг найзынхаа зөвлөснөөр эхний ээлжинд долоо хоногт гурван өдөр, өдрийн дөрвөн цагаар нэгэн өвгөнийг харах болов. Энэ дадлагатай гэсэн тодорхойлолт авахад нөлөөлдөг гэнэ. За тэгээд хамгийн эвгүй нь харж хандаж буй хүнээ бие бартал нь харвал өшөө бүр өндөр үнэлгээтэй болдог явдал юм.
Миний америкт ирээд хийж буй ажлуудын хамгийн онцгүй нь байж болох ажлын эхний өдөр эхэллээ. Айлынхаа хаягийг нь авчихсан болохоор явсаар нөгөө айлдаа ирж, хонхыг нь дарлаа. Нилээд удсаны дараа залуудаа нилээн өндөр байсан болов уу гэмээр мэр сэрхэн буурал орсон хүрэвтэр үстэй (буддаг ч байж болох) эмгэн хаалга онгойлгож хөгшин хүний унжсан зовхины цаанаас хар хүрэн нүдээр намайг харж хэсэг зогссоноо сайн уу ч байхгүйгээр
- Чи шинэ хүн үү? гэсээр угтлаа. ''За энэ ч ааштай амьтан байна даа'' гэж бодож амжсан би
- Сайн байна уу? Тиймээ би шинэ хүн байна. Намайг Самдан гэдэг гэхэд эмгэн намайг хэсэг харж зогссоноо
- Мэднэ мэднэ гэхдээ чиний нэрийг би хэлж чадахгүй байгаа юм гэхийг бодоход миний тухай материал тэднийд ирсэн бололтой. Тэгтэл эмгэн
- За ор ор гээд хөдөлж ядан цааш эргэв. Түүний хөдөлгөөн их зангийн илрэл биш зүгээр л хөгшин хүний байдал болохыг ойлгоход нэг их цаг орсонгүй.

Хөхөртөж гүрийгээд энд тэнд бяцарч хагарсан судастай эмгэний хөлийг харан араас нь дагаж явахдаа ''манай эмгэцүүлийг бодвол шорт өмсчихнөө бас'' гэж хэнд ч хэрэггүй бодол тархинд орж ирж байв.
Яг л миний төсөөлж байсан хуучин байшингийн чийгний үнэр хамар цоргино. Гэр орон нь тийм муугүй боловч жижгэвтэр цонхтойн улмаас гэрэл муухан орох өрөөнүүдийг хуучны хүнд хүрэн модон тавилганууд улам бүр бүүдийлгэсэн мэт санагдана.
Ханан дээр, хөргөгчний хаалган дээр гээд хаана л бол хаана гэр бүлийнхнийх нь зураг байх бөгөөд хачин гүн цэнхэр нүдтэй тэдний зургийг хараад ''ямар сонин юм Энэ эмгэн хүрэн л нүдтэй байх шиг байсан'' гэж бодлоо.
Намайг дагуулан өвгөний өрөө рүү явах зуураа эмгэн
- Сувилагч ирээд чиний өмнөхөн явсан. Одоо Боб зөвхөн чамайг л хүлээж байна гэлээ. ''Ямар ч байсан Боб гэдэг хүн байна даа'' гэж бодоод эмгэнээс
- Таныг хэн гэдэг вэ? гэтэл
- Чи намайг Жерри гэж дуудаж болно гэж байна.
Угаас би болон миний сэтгэл санаа тэднээс хөндий байгаатай адил тэр ч гэсэн надтай хөндийдүү харьцаж байсан юм. Өвгөний өрөөнд ортол атирч хэвтсэндэ ч биш зүгээр л хатаж агшаад ийм болчихсон болов уу гэмээр жижигхэн өвгөн том орны голд хэвтэж байв. Жерри
- Боб! Чи харж байна уу? Шинэ хүн ирлээ гэхэд
- Өө тийм үү? Чамайг харсандаа таатай байна гэв.

Харин хаа очиж дуу хоолой нь эв эрүүл хүн шиг бүдүүн баргил юм гээч. Өвгөн энэ өвчинд олон жил шаналсан нь нүдэнд илхэн. Хөл гар гээд дөрвөн мөч нь хатаад нарийсчихсан. Сүүлчийн хоёр жил хэвтэж байгаа тул өвдөг тохой, хөлийн өсгий гээд цоороогүй газар түүнд алга. Нүд амнаас нь өөр хөдөлдөг эрхтэн байхгүй болжээ. Харин хэн ч харсан толгойн хэсэг нь цоо эрүүл харагдана. Буурал толгой, цав цагаан сахал, нүдний шил зэрэг нь түүнийг кинон дээр гардаг эрдэмт шиг дүртэй хүн байв. Түүнийг хараад би ''хүн ийм ч болчих ч гэж дээ. Ёстой ингэж амьд байхаар . . .'' гэж өөрийн эрхгүй бодогдлоо.
Өглөө болгон сувилагч ирж бүх боолтыг нь солих далимдаа өтгөн шингэнээс нь салган, живхийг нь сольдог гэнэ. Сувилагчийг орж ирсэнээс хойш гаран гартал нь ёолон орилдог болохыг би сүүлд мэдсэн юм.
Харин миний хийх ажил бол өмдийг нь өмсгөөд, өргөдөг төхөөрөмжөөр өргөн тэргэнд нь суулгах, сахлыг нь хусах, нойтон алчуураар нүүрийг нь арчих, тэгээд тусгайлан зассан шилэн гонхонд гаргана. Аманд нь өглөөний цай хоолыг нь хийж өгөх, ном сонин уншиж өгөх, бас өвгөн хүсвэл хөзөр тоглох гэх мэт ерөнхийдөө цаг нөгцөөх ажил байсан юм.
Хэдийгээр өвгөнийг болон цагаан хэрэглэлийг нь өдөр болгон цэвэрлэдэг ч гэсэн хэвтэрт удаан байсан тул хэвтэрийн эвгүй үнэр түүнээс ханхлана. Түүний хатаж хорчийсон гар гээд ''биенд нь яаж хүрнэ дээ'' гэж бодон зогстол өвгөн надаас
- Чамайг хэн гэдэг билээ? Би мартчихаж
- Намайг Самдан гэдэг
- Тэгвэл би чамайг Сэм гэж дуудаж байя. Энэ манай хүүгийн нэр учраас би хэзээ ч мартахгүй гэх нь энэ хүний ухаан санаа нь гайхалтай эрүүл байгаа нь мэдэгдэв.
- Тэгээ тэг л гэлээ. Би дотроо ''Энэ өвгөн намайг хэн гэж дуудах нь яахав дээ. Би л хэдэн төгрөг олж байвал'' гэсэн шүү юм бодсоноор би гэдэг хүн «монгол Сэм» болон хувирав.
Жерри үргэлж бидний дэргэд байж миний хөдөлгөөн бүрийг зааж зурж байв. Тэрээр намайг өвгөнд хүрэхийн өмнө надад резинэн бээлий өмсөхийг сануулав. Би резиний үнэрт баахан дургүй нөхөр л дөө. Хэдийгээр Жерригийн хэлсэн нь надаас өвгөнийг эсвэл намайг өвгөнөөс сэргийлсэн аль нь болох нь ялгагдаагүй ч би уг бээлийг дуртайяа өмссөн юм. Эхний өдөр миний хөдөлгөөн бүр түүнд таалагдахгүй байгаа нь ажиглагдаж байлаа. Яагаад гэвэл намайг хүрэх тоолонд
- Аажуухан аажуухан хэмээн яраглаж байсан юм.
Надаас ч гэсэн нэг л сэтгэл гарч өгөхгүй байсан болохоор би түүнд эв хавгүй хүрч байсан байж болох юм. Боб надаар үсээ самнуулав. ''Үгүй ээ бас үсээ самнуулах. Энийг ер нь хэн харав гэж дээ. Мөн их маяг шүү'' гэж бодон самаар толгойг нь нэг самнасан болж байтал
- Аанхаа! яг тэндээ . . .Дахиад . . .гэж ирээд л сүйд. Дургүй хүрээд болох биш. Гэхдээ би энд ирсэнийх биеэ нилээн сайн барьж сурсан байсандаа дуугайхан өнгөрөв. Ажил дууссаны дараа Боб надад америк хүний бодож байгаагаа ил шууд хэлдэггүй зангаар
- Чи бүх юмыг сайн хийлээ гэж хэлсэн ч энэ худлаа гэдгийг би гадарлаж байлаа. Тэднийхээс гараад явж байхдаа ''Хүн гэдэг зовж ханахгүй юм даа. Яачихсан хүн гэж насны бөгсөнд зовж байдаг юм болдоо . . .'' гэсэн шүү юм бодож явлаа.
Энэ мэт өдөр хоног үргэлжилсээр . . . Би тэднийд ирж очсоор нилээд хэд хоног өнгөрсөн байв. Би өөртөө ч итгэхгүй байлаа. Өдөр ирэх тусам бид хоёрын харилцан ярилцах ихсэж байв. Нэг удаа би хоолыг нь өгч байгаад аманд нь дутуухан хийснээс болж нэг ширхэг юу ч билээ уруул дээр нь үлдээчихсэнийг Боб амруугаа оруулчих санаатай уруулаа татагнуулж, хэлээ гозогнуулж байгаад унагачихлаа. Миний бодол ч ямар хурдан орж ирэв бүү мэд. ''Аманд нь юм хийгээд өгч хамхиад идчихэж чадахгүй . . .'' гээд л эгээтэй л амнаасаа үг унагачихсангүй. Тэгээд түүнийг харсан чинь гуниг нүүгэлтсэн гүн цэнхэр нүдээр намайг харж байснаа санаа алдав.

Яг тэр үед би Бобыг түрүүнийх шиг муухайгаар бодож чадаагүй юм. Бодох нь битгий хэл нүд амнаас өөр бусад нь хөдлөхөө байж, миний л гарыг харж суугаа тэр хүнийг би яасан гэж ийм муухайгаар бодож чадаж байна вэ гэж анх удаа өөрөө өөрийгөө анзаарлаа. Бобын хоол гэж хариугүй жаахан юм байдаг юм. Манайхны өвгөцүүл хонины тарган хавиргыг тосыг нь гоожуулаад л огтолж суудаг бол Бобын хоол гэж түүний хажууд шувууны хоол шиг л юм байх. Би л лав нэг өдөр амарч, гэрт өнжихөөрөө өлсөөд байгаа юм шиг санагдаад хөргөгчний хаалгыг өдөржин л савж өнждөгсөн. Тэгээд бодохоор өдөржин тэргэн дээр сууж өнждөг тэрээр өлсдөг л байж таарна шүү дээ. Тийм байхад тэрнээс нь би хэсгийг унагаачихаар ямар олиг байв гэж дээ. Ингэж би анх удаа Бобыг арай өөрөөр бодож, арай өөрөөр харж эхлэв.Түүний нүдийг харж суухдаа би ''Хүүхдүүдийнх дүрлэгэр цэнхэр нүд энэ хүнийх юм байжээ'' гэж ойлгосон юм. Тэгээд би түүнээс
- Уучлаарай Боб. Энэ миний муугийнх гэтэл
- Өө зүгээр зүгээр
- Зүгээр бишээ. Би чиний нүднээс асар их гуниг харлаа
- Өө тийм үү? Хэрвээ чи ямар нэгэн юм харсан бол тэр чинь чиний тухай юм уу эсвэл хоолны тухай биш шүү
- Би чамайг надад уурлалаа гэж бодлоо
- Үгүй дээ. Хамгийн гол нь хоолондоо ч биш, чамд ч биш
- Тэгээд юунд гэж?
- Би гэдэг амьтан ийм болчихсондоо л байгаа юм гэлээ

Энэ үгийг сонсоод би анх удаа Бобыг өрөвдлөө. Нээрээ л насны бөгсөнд өвчинд нэрвэгдэн, хүний гарт орчихдог. Тэр хүний аманд хэр зэрэг хоол хийх нь миний л мэдэл болчихсон байна шүү дээ. Тэгэхээр Бобын тэгж их гунигтай харцаар хардаг нь аргагүй юм даа. Тэгэнгүүт би энэ нүд, энэ харцыг өчигдөрхөн харсанаа саналаа. Тэгэхэд би өнөөдөр шиг ухаараагүй.
Боб надад хөзөр тоглох санал тавьсан юм. Хөзөр ч юу байхав манайхаар бол хорин нэг татах.
Хөзөр гэснээс манай эмээ, өвөөгийнх, манайхан ер нь бүгд хөзрөөр канастр гэдэг тоглоом тоглодог айл байлаа. Байлаа ч юу байхав дээ одоо ч гэсэн хөглөрөөд л суудаг айл. Би ч багаасаа тэдэнтэй тоглосон. Тоглохдоо юм л бол булхайцана. Булхайцаж тоглох нь нэр төрийн хэрэг юм шиг л байдагсан. Муу эмээ маань л
- Энэ муу золиг булхайцаад байдаг юм яршиг зүгээр гэдэгсэн. Тэр л зангаараа Бобтой өчигдар тоглосон санагдана. Хөөрхий минь хөдөлж чадахгүй болохоор би хөзрийг нь нүүрэнд нь барьж өгнө. Тэгэхдээ түүний нүдний шилэнд ойсон хөзрийг нь би харчихна. Тэгээд л би хожоод байсан хэрэг. Нилээд хожигдоод Боб яг саяын харцаар намайг харж
- Чи гайхамшигтай залуу юм гэж билээ. Тэгэхэд би бага насандаа өвөөгөө зальддаг байсан зангаараа арзайтал инээж суусансан. ''Энэ зэргийн өвгөнийг хожилгүй яахав дээ'' гэж бодсон ч байж мэднэ. Тэр үед Боб энэ л цөхөрсөн гомдсон энэ л харцаараа харж байсан шүү дээ. ''Ер нь би яагаад өдий олон хонож байхад түүний нүд цэнхэр байсныг анзаараагүй юм бол. Яагаад энэ өвгөн надад ямар нэгэн буруу хийсэн юм шиг хөндий хүйтэн харьцаж байсан юм бол'' гэж бодохоос өөрийгөө гайхаж ирлээ.
Гэтэл энэ хүн залуугаасаа бизнес хийсэн. Цагтаа чадалтай явсан хүн байдаг. Одоо ч гэсэндээ хэдий ийм болсон ч гэсэн шөнө болгон нэг филипин арван хоёр цаг хажууд нь сууж, хэрэгтэй үед нь эргүүлж тойруулна. Долоо хоногт нэг польш авгай ирж гэрийг нь цэвэрлэнэ. Өглөө болгон нэгэн сувилагч ирж шархыг нь боож өгнө. Би гурван өдөрт нь ирж хань бараа болно. Энэ бүхэнд мөнгө гэдэг чинь ус шиг л урсаж байгаа. Гэтэл би хэн юм бэ? Тэр их ус шиг урсах мөнгөнөөс жаахан халбага барьчихсан тосож зогсоо амьтан шүү дээ. Тэгэхээр би энэ тэргэн суугаа өвгөний хийсэн бүтээсниий хажууд ёстой л өчүүхэн амьтан байгаа биз.

Тэрнээс хойш би Бобтой урьдынхаасаа өөрөөр харьцаж эхэлсэн юм. Тэгэхэд нэг их хүч орсонгүй. Юм юман дээр жаахан сэтгэл гаргахад л болж байлаа. Зөөлөн дулаан үг хэлж, угаас хөдөлж чадахгүй хөл гарынх нь байрлалыг үе үе сольж, суудлыг нь засаж өгөхөд л түүний ямар их баярлаж байгааг би анзаардаг болов. Хэдийгээр надад хэлээд л хийлгэж болох зүйлүүд боловч хүний гарт ороод удсан хүн гэдэг тэр хүнийхээ зөнгөөр байгаад, бараг түүнээс царай алдаад сурчихсан байдаг шиг байгаа юм. Хэдий чинээ сэтгэлээсээ харьцах тусам бид хоорондоо ойртож байлаа. Яагаад ч юм миний сэтгэлд Бобын хажуугаар цал буурал болсон аав минь эргэлдэх болов. Муу аав минь хүүгээ байхгүйд яаж шүү байдаг юм болдоо зайлуул. Нас ахих тусам хорвоо ертөнц хүнээс сөөм сөөмөөр холдож байдаг юм байна гэдгийг би Бобтой цуг байх тусам ойлгож байгаагийн хувьд аав маань Бобоос хичнээн залуу ч гэсэн аргагүйтэх юм зөндөө гардаг л байхдаа гэж бодогдоно.
Миний мэдэхийн л аав маань ач буян хураасан хүн байдгийм. Эмээ өвөө хоёр маань энэ хорвоогоос увж цуваад буцахдаа аавын минь асрамжинд байж байгаад л явцгаасан. Хааяахан аавынхаар орж гарахад хэзээний л аав минь эмээгийн аманд шөл халбагадаж, эсвэл хувцасыг угааж суудагсан. Яг тэгж суухдаа аав минь юу боддог байсан бол. Магадгүй аав маань хэзээ нэгэн цагт намайг өтөлж хөгшрөхийн үед хүүхдүүд маань намайг ингэж асрана даа гэж боддог байсан байж болох юм.
Бобынд ажиллаад бүр гурав дөрвөн сар боллоо. Гэртээ байхдаа нэг л мэдэхэд Бобын тухай боддог болсон байлаа. Бид хоёрын харьцаа ойртох тусам бидний яриа хуурай, хоосон байдлаасаа холдож, амьдралд ойрхон яриа болж байв. Нэг өдөр бидний яриа миний тухай, яагаад энд ирсэн тухай ярьж байсан юм. Тэр миний яриаг сонсож сууснаа
- Мөнгөтэй болох ч яахав болж болно. Хамгийн гол нь дараа нь яах вэ? Ямар нэгэн шийдэлд хүрэхэд чи бэлэн байна уу? гэдэг л байна гэлээ
Энэ үгэнд асар их ухаарч сэхээрэх юм байна гэдгийг би халууцаж суусан хүн хүйтэн усаар цацуулсан мэт сэрхийж ойлгов. Энэ маань нээрээ би яах гэж энд яваа юм бол Дараа нь яах вэ гэдгийг дахин бодоход хүргэв.

Ерөөсөө англи хэлний онцлог юм уу эсвэл надад зориулж Боб тэгж ярьдаг юм уу маш богинохон гэхдээ араасаа заавал утга дагуулсан үгээр өгүүлбэрээ дуусгадаг байсан юм. Нэг удаа би
- Боб оо! Чи бизнес хийж байсан хүн. Чи хамгийн дээд тал нь хэдэн доллар хийж байсан бэ? гэхэд надруу нэг их сүрхий харсанаа
- Энэ тийм чухал юм уу? гэлээ. Тэр мөчид ''хүний хөрөнгийг мэдэх гэсэн юм шиг эвгүй юм асуучихав уу даа'' гэсэн бодол төрөн
- Үгүй ээ! Бобоо чиний бодож байгаа шиг биш шүү. Чи энэ талаар надтай ярилцахгүй ч байж болно. Би зүгээр та нарын үед бизнес хийхэд их таатай байсан гэж ойлгодог учраас л гэж эвгүй байдлаас гарах гэж үгээ сунжруултал
- Зүгээр зүгээр. Битгий санаа зов. Боломжийн хувьд бол одоо ч гэсэн таатай нөхцөл зөндөө л байгаа. Хэдийгээр бизнесийн үр дүн мөнгөөр илрээд байх шиг байдаг ч мөнгө бодож бизнес хийж болохгүй л дээ гэж намайг ойлгож байгаа болов уу гэсэн аятай яриагаа тасалсанаа
- Би тийм том бизнес хүн биш. Миний хамгийн том амжилт бол тавь орчим саяд хүрч байсан гэлээ. Би ч өөрийн эрхгүй дуу алдахад тэрээр намайг шоолонгүй инээмсэглэж
- Тэгээд эцэстээ ямар байна даа чи харж байна шүү дээ.
- Тэгсэн ч гэсэн дээ. Чамайг олон хүн асарч байна. Хэрвээ чи сайн бизнес хийж байгаагүй бол ингэхгүй шүү дээ
- Үгүй дээ Сэм. Би мөнгөтэй ч бай, үгүй ч бай над шиг болсон хүнд яг адилхан. Харин ч мөнгөгүй хүмүүст арай дээр байдаг ч байж магадгүй гээд дуу нь цаашлахыг би хэдийгээр өөр тийшээ харж байсан ч анзаарч чадлаа. Боб цааш нь
- Хэрвээ мөнгөгүй бол ингэж торгоож аргалаад байхгүй энэ хорвоогоос эртхэн явах байсан юм гэх нь өдөр хоног өнгөрөөж байгаа даа харамсаж явдаг нь илт. Хааяахан хахаж цацах, ханиаж найтаасныхаа дараа хэлэх ч үггүй мэт болон толгой сэгсрэн гаслахдаа энэ байдал нь ихэд анзаарагддаг юм.

- Боб! Амьдрал урт байх тусмаа сайхан биз?
- Сайхаан. Тэрэн шиг сайхан юм гэж үгүй. Гэхдээ . . .
- Гэхдээ юу гэж?
- Гэхдээ надад бол дэндүү урт байна даа гээд дуу нь цаашилсанаа амьгаа авч
- Уучлаарай. Би чиний сайхан яриаг дандаа л өөр лүүгээ эргүүлээд байна. Уг нь бол хүн өөрөө ямар байх нь хамаагүй эргэн тойрондоо дандаа сайн сайхныг өгч байх ёстой юм шүү дээ гэлээ. Түүний бизэ барих сэтгэлийг мэдрэн зогсохдоо би ''Тйимээ! Бобын хувьд амьдрал урт байх нь сайхан биш байж мэднэ'' гэж бодлоо. Яагаад гэвэл өдөр ирэх тусам Боб муудаж байгаа нь мэдрэгдэх болсон юм. Түүний бүдүүн баргил дуу нь сааралтан цаашилж, өдөр ирэх тусам дуу алдан ёолох, өөрийгөө чамлан толгойгоо сэгсэрэх нь ихсэж байлаа.
Өглөөд намайг ирэхэд түүний өрөөнөөс сонсогдох зүрх шимшрэм дуу нь улам бүр ихсэх болов. Сувилагч ирээд боолтыг нь сольж байгаа нь тэр. Дараа нь намайг өрөөнд нь зүрхшээн зүрхшээн ороход надруу юу ч болоогүй юм шиг инээмсэлэн угтахыг хичээдэг ч шанхаа даган урссан нулимсаа арчиж яаж чадах билээ дээ чааваас.
- Өглөөний мэнд Боб! Шөнийг сайхан өнгөрөөв үү? гэж би үл мэдэгч царайлахад
- Хачин сайхан хонолоо л гэнэ.
Хувцаслаад түүний үсийг самнахдаа яг зулайныхаа орой дээр тэгж их тааламжтай дуу алддагийг ойлгох болсоны хувьд тэнд нь нилээн сайн самнаж өгөв. Яагаад гэвэл тэнд нь захатнадаг юм билээ л дээ. Би л анх ямбалаад байна гэж ойлгоод байсан болохоос. Тэгээд сандалтай нь түрэн түүний цорын ганц диваажин болох гонхонд нь гаргахад
- Өглөөний мэнд хорвоо минь, өглөөний мэнд хөрш минь гэх мэтээр нүдэндээ харагдсан болгонтойгоо мэндэлнэ. Тэрээр нэг удаа ёс юм шиг өглөө болгон харж хэсэг суудаг улаан лоолийнхоо бутыг харцаараа энхрийлж
- Одоо хоёрхон долоо хоног гэж шивнэв.
- Хоёр долоо хоногт яах гэж? гэхэд
- Тэд улаан болно гээд ихэд өхөөрдсөн янзтай харж байснаа
- Би өглөөг харахдаа дуртай. Өглөө болгон Жерриг, чамайг, энэ улаан лоолийн бутыг харахдаа би дуртай гэж билээ.

Тэр агшинд надад ''Хөөрхий минь өглөө ч яахав тэгдэг байж. Харин орой орондоо орохдоо юу гэж боддог бол'' гэсэн бодол харваж, энэ бодлоосоо бараг айх шиг болсон юм. Бобын хувьд айдаг эсвэл хүсдэгийн аль нь болох нь мэдэгдээгүй юм. Ерөөс тэр бусдыг зовоож болох бүхнийг мэдэгдэхгүй байж чаддаг байлаа.
Бороо уйтгартайхан шивэрсэн нэгэн өглөө тэдний гадаа ирээд намайг хаалга руу нь дөхөж явтал хаалга онгойж босгон дээр Жерри зогсож байх нь тэр. Би түүний нойргүй хоносон улцан ягаан нүдийг хараад хөшиж орхив. Надаас үг ч гарах тэнхэл алга. Тэгтэл Жерри намайг ойлгов бололтой
- Үгүй үгүй Сэм. Чиний бодож байгаа шиг биш. Гэхдээ жаахан тааруухан хонолоо. Сая түүнд морфин тариа хийсэн. Тэр өнөөдөр босож чадахгүй байх гэлээ. ''Ёох ингэж айх гэж'' үнэхээр би айсан байсан юм. Тэгээд сэхээ авч
- За тэгвэл би явъя даа гээд эргэтэл
- Юу гэсэн үг вэ? Чамайг би надад туслаасай гэж бодож байна гэлээ. Хийгээд байх юм байхгүйг мэдэх ч гэсэн би
- Тэгэлгүй яахав. Харин би юу хийх вэ? гэтэл
- Чи гонхонд суугаад өөрийнхөө дуртай юмыг хийж байхад л хангалттай гэлээ. Өөрөөр хэлбэл тэр надад зүгээр цаг өгч цалинжуулах гэсэн санаа байсан тул
- Энэ чинь надад жаахан эвгүй юм гэтэл
- Зүгээр. Боб ч гэсэн ингэж хүсэж байгаа. Яагаад гэвэл Боб тариа тариулахаасаа өмнө ингэхийг хүсэж байгаагаа хэлсэн юм гэлээ.
Дүнсийсэн саарал тэнгэрээс шилэн гонхыг шилбүүрдэн шиврэх бороо, нам гүмийг эвдэх ширээний цагны чаг чаг хийх чимээ, тэртээ өрөөнөөс хааяахан сонсогдох Бобын өөрийн ухаангүй яраглан ёолох дуу гээд надад энэ ертөнц тэр чигээрээ уйтгар гунигт автан гацаж орхисон мэт санагдан сэтгэлд уйт бодол хуйрганан бас ч үгүй жиндээх аястай. Яагаад ч юм би ''Бобтой дахин ярьж чадахгүй, тэр ч бүү хэл Бобыг дахин харж чадахгүй бол яанаа'' гэсэн бодол төрж байв. Бодол ч биш л дээ энэ бол айдас байсан юм.
Маргааш нь би гэрээс гараад л ''Яасан бол'' гэж бодсоор ирээд нөгөө өрөөнөөс Бобын дуу сонсогдоход хичнээн сайхан байсан гээч. Тэр өдөр Боб их цовоо цойлгон байв. Жерри үсчин орох ёстойгоо хэлж, ирэхдээ шувууны хоол авна гэж их л чухал ажилтай царайлан гарахад Боб надруу харан нүдээ хачин болгон Жерриг шоолох аяс үзүүлэхэд би түүнийг нь дэмжин инээмсэглэлээ. Гарсаных нь дараагаар би Бобоос
- Чи Жерритэй суухаасаа өмнө найз хүүхэнтэй байсан биз дээ? гэж сэтгэлийг нь сэргээх санаатай эрчүүдийн хээгүй зангаар асуухад нөгөө гунигтай нүд үл ялиг сэргэж, сахилагагүй ч юм шиг цэнхэр нүдээр намайг нэг харсанаа
- Жерри байна уу? гэж сэмээрхэн асуулаа.
- Байхгүй ээ гараад явсан гэтэл
- Чи очоод хараад ир гэж байна. Тэр хооронд би түүнийг шоолонгуйгаар ''Овоо эрээ бас'' гэж бодоод
- Яасан айгаа юу? гэхэд
- Айх юу байхав дээ. Би түүнийг гомдоож болохгүй шүү дээ. Надад Жерригээ аргадах хугацаа байхгүй ч байж мэднэ гэлээ.

''Айдаа ухаантай хүний ухаан гэдэг яасан ч агуу юм байдаг юм'' гэж би тэр үед бодож байлаа. Намайг эргэж ирэн суудалдаа тухалсаны дараа тэрээр нилээд алс эртний явдалаа хүч гарган санаж байгаа бололтой нүдээ хагас анин хэсэг зуур суусанаа
- Тэр маш сайхан бүсгүй байсаан. Өндөр нуруутай, гоё цээж, гунхсан бэлхүүстэй шав шар үстэй гээд л яриагаа эхэллээ. Бобын яриагаар бол тэд бие биендээ дуртай байсан боловч хараахан хайртай болж чадаагүй юм байх.
- Яагаад тэр юм бол? гэж намайг асуухад
- Тэр үед бурхан надруу Жерриг явуулсан байсан байх гэсэн юм. Хүний хорвоогийн сайхныг энэнээс илүү яаж ч ойлгуулах билээ дээ.
Удалгүй Жерри ирж яагаад ч юм бас ихэд сэргэсэн шинжтэй
- За та хоёр юу ярьж байна? гэж урдынхаасаа арай өөр өнгөөр асуугаад
- Боб! чи намайг харж байна уу? гээд хажууд нь ирж зогсоход хэдийгээр Боб түүнийг сайн хараагүй ч гэсэн
- Гайхалтай сайхан байна гэлээ. Харин би Жерриг хараад чухам юугаа яаж янзлуулсаныг ялгаж мэдээгүй ч Бобын амыг дагуулан
- Тийм байна. Чи урдынхаасаа өөр харагдаж байна гэхэд тэрээр ихэд баярлаж
- Би хааяа ингэж гоё болж Бобод харагдах дуртай тийм биздээ? Бобоо гэхэд
- Чи минь бүх л амьдралын минь туршид үргэлж ийм гоё байсаан гээд толгойгоо чичигнүүлэн аажуухан дээш өлийн хажуудаа зогсоо Жерриг харахад тэрээр судас нь тунарсан түмэн үрчлээт гараараа Бобынхоо толгойг хүүхэд эрхлүүлэх мэт илж байсан юм.

Яг энэ мөчид миний толгойд ''одоо л би энэ айлаас явах хэрэгтэй юм байна'' гэж ойлгосон доо. Гэхдээ бүр мөсөн явахыг би хүссэн юм. Уг нь би Бобыг дуусан дуустал эднийд байж чадвал надад дараагийн жинхэнэ мөнгө хийж чадах ажил олдох магадлал маш өндөр байсан юм. Тэр цаг ч удахгүй гэдэг нь Бобын өдөр ирэх бүр доройтож буй биеийн байдал, өдөр ирэх бүр сөөнгөтөн сааралтах дуу хоолойноос нь мэдрэгдэж байлаа. Гэсэн ч одоо надад тэр ажил, тэр мөнгө сонин биш болжээ. Би зүгээр л түүнийг эмнэлэг рүү ачигдахыг, эргэж ирэхгүйгээр хаашаа ч юм одохыг, эрсхэн хэлэхэд Бобыг би үхсэн байхыг мэдэхийг хүсээгүй юм.
Би тэднийхээс явахдаа хамгийн сүүлд Бобыг эдний ёсоор халуухан тэвэрсэн. Тэр зүгээр л ясан дээр тохсон арьс мэт байсан боловч би сэрж сэхээрэхийн их ''ухаан''ыг тэвэрч байсан юм. Тиймээ би Бобыгоо тэвэрч байлаа. . .
Гэртээ ирээд шууд утсаа аван Бобынх руу залгахад Жерри утсаа авлаа. Би ажлаасаа гарах тухайгаа хэлэхэд тэрээр нэг хэсэг итгэсэнгүй. Тэгээд
- Чи яагаад ингэж шийдэв? Ямар нэгэн юм таалагдсангүй юү? Бид засаж болно шүү дээ.
- Үгүй дээ Жерри. Би Бобыг яг өнөөдрийнх шиг энэ хэвээр нь л сэтгэлдээ үлдээх гэсэн юм гэтэл утасны цаана тэр шуухитнан чимээгүй болохоор нь
- Уучлаарай Жерри би үнэнээ л хэлж байна гэтэл хэсэг хугацааны дараа
- Зүгээрээ. Боб чамайг их ухаантай гэдэг юм. Би одоо итгэж байна. Чамд сайн сайхныг хүсье гээд бид хоёрын яриа дууссан боловч хэн хэн нь утсаа тасалж чадахгүй нилээд удсан юм. . .
Тиймээ! Боб минь чи надад нэг удаа хүн энэ хорвоод ирэхдээ ямар нэгэн хүнээс хайр энхрийлэл, уянга ухаарал авах гэж ирдэг. Харин буцахдаа хэн нэгэнд ямар нэгэн юм өгчихөөд буцах ёстой гэж байж билээ. Чи надад их юм өгсөн. Эцэг эх, элгэн садан, эх орныг минь буцааж өгсөн. Аавыгаа ачлах их ухааныг өгсөн. Миний аав одоохондоо арай хүний гарт орчихоогүй ч цаг нь болоод ирэхээр хүүтэй болсоноороо баярлан жаргах тэр их боломжийг чи түүнд ч надад ч өгсөөн.
Одоо Боб минь яаж шүү байдаг бол. Хэлээ гозогнуулаад амандаа ойртуулсаныг асгачихгүй идчих санаатай тэмүүлж суугаа болов уу эсвэл хэн нэгэнд ухаан нэмээд, хэлэх үгээ тунгааж, шилэн гонхондоо шинэ өглөөтэй мэндэлж суугаа юу.
Хөөрхий дөө бараг л үгүй л байхаа даа. Магадгүй энэ хязгааргүй хөх тэнгэрийн хаа нэгтэйгээс намайг харж байгаа ч байж болох юм. Гэлээ ч гэсэн Боб минь чи миний сэтгэлд үргэлж тэр л хэвээрээ сууж байх болноо . . .
- Та ямар нэгэн юм уух уу? гэсэн үйлчлэгч бүсгүйн дуунаар үелэн зэрэглээтэх бодлоосоо түр ч болов салан тэртээ тэргүй харж явсан цонхоороо сая л цонхны хажууд суусан хүн шиг ахин шимтэн харахад тэртээ тэнгэрийн хаяа, эх орны минь байх ёстой тэр зүгээс тэг дугираг улаан наран мандаж байлаа. Тиймээ би наран зүг нисэж явна . . .


_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Jan.23.09 7:50 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 7:33 pm
Posts: 2043
Julietta wrote:
Эмч дээр нэгэн сайхан бүсгүй ирж биеэ үзүүлжээ. Эмч түүний биеий нь үзэхэд өвчний ямар ч шинж тэмдэг байхгүй бөгөөд сэтгэл санаа нь гутралд автаж, сөрөг энергиэр дүүрсэн бүсгүй байлаа.
Эмч бүсгүйг үзэж дуусаад “Яадаг юм билээ?” гэж жаахан бодолхийлээд,
- Таны бие гайгүй байна. Нэг эм уугаад сайхан болох юм байна. Харин тэр эм надад байхгүй болхоор та “Итгэл” гэдэг эмнэлгийн Сэтгэл гэдэг эмчтэй уулзаад энэ эмийг авчих гэжээ.
Бүсгүй “Итгэл” эмнэлгийг эрж сурсаар олж Сэтгэл эмчтэй уулзаж нөгөө эмээ асуусан боловч эмч нь “тийм эм надад байхгүй” гэжээ.
Бүсгүй анхны эмчрүүгээ буцан ирж Сэтгэл эмчид “ийм эм байхгүй байна” гэж хэлвэл,
Эмч: - Тэр эм их ховор эм учраас таньд шууд өгчихгүй байгаа юм. Та сайн гуйвал өгнө өө гэжээ.
Бүсгүй Сэтгэл эмчрүү эргэн очиж: - Та надад тэр эмээ өгчих л дөө. Надад маш их хэрэгтэй байгаа юм аа гуйя гэсэнд
Сэтгэл: -Та чинь үг ойлгодоггүй юм уу! Надад тийм эм байхгүй гэж таньд хэлээд байна шүү дээ.
Бүсгүй буцаад л эмч дээрээ ирж “Та худлаа яриад байгаа юм уу? Сэтгэл эмчид тийм эм байхгүй” гээд уурлаад байна.
Эмч: - Яалаа гэж дээ, Сэтгэл эмч бол их сонин зантай хүн. Бас тэр эм үнэхээр ховор эм болхоор гуйсан болгонд өгчихгүй л дээ. Та хөлд нь сөгдөж болохгүй бол уйлаад ч гэсэн гуйвал өгч магадгүй.
Бүсгүй дахин Сэтгэлрүү очиж уйлаад хүртэл гуйжээ.
Сүүлдээ сэтгэл эмч бүүр уурлаж
- Та чинь ямар янзын хүн бэ?! Надад тийм эм байх нь байтугай бүр сонсоочгүй юм байна гээд бүсгүйг хөөж гаргажээ. Тэр гомдохын ихээр гомдон уйлсаар эмчрүүгээ ирлээ.
Эмч: - За даа, тэр ч их айхтар эмч л дээ. Би өөрөө л очиж чамд гуйж өгье гээд дагуулан явлаа.
Эмч нь түүний төлөө ийм их анхаарал тавьж байгаад бүсгүй хөл нь газар хүрэхгүй баярлахын дээдээр баярлаж биеийн өвчин зовиур нь ч мэдэгдэхээ больж бараг л эдгэх шиг боллоо. Бүсгүй “ эмч минь ингэж их хичээж байна. Миний бие ч гайгүй болж байх шиг байна. Тэр эмий нь уучихвал бүр сайхан болох байх даа” гэж бодоод инээмсэглэн алхаж явлаа.
Эмч Сэтгэл эмч дээр ирлээ. Сэтгэлрүү нүд ирмэн дохиж бүсгүйг түр гадаа үлдээгээд цааш хамт орлоо. Сэтгэл эмч гайхсан янзтай – Та чинь юун сонин мэдэхгүй эм хэлээд энэ эмэгтэйг явуулаад байгаа юм бэ? Тийм эм байдаггүй шүү дээ.
Эмч инээмсэглэн
-Тэр яах вэ, найз минь. Найз нь энэ хүнийг л эмчлэх гэж энэ аргыг сэдсэн юм. Чи нөгөө шилтэй эмээ өгөөдөх.
Эмч шилтэй эмийг авч гараад бүсгүйд,
-Нөгөө ховор эмийг чинь арай л гэж авлаа. Энэ эмнээс өдөрт 3 удаа уугаад л таны биеийн бүх зовиур эдгэрнэ гэжээ.
Бүсгүй шилтэй эмнээс өдөрт гурван удаа ууж бараг л тэр өдөртөө л өвчин зовиур нь арилж сэтгэл санаа өөдрөг болж ажил төрөл нь бүтэмжтэй сайхан бүхэн цэцэглэж гэнэ.
Та тэр ид шидтэй эм нь ямар эм юм бол? Олж уух юмсан гэж бодож байгаа байх.
Эрж сураад олддоггүй тэр ховор гайхамшигт эм бол зүгээр л НЭРМЭЛ УС байсан юм шүү, эрхэм уншигчид минь!
Эмээр биш итгэлээр эмчилсэн түүх энэ болой.
Сэтгэлээр бүү уна.
Итгэл дүүрэн ингэж амьдраарай
:wahaha: :wahaha: :wahaha:


Надад Секс гэдэг найз, Тачаал гэдэг танил бий. Уулзуулж өгч болно шүү :hi:

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Jan.23.09 7:50 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 7:33 pm
Posts: 2043
Гэснээс нээрэн гоё өгүүллэгүүд байна шөө!

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Jan.23.09 9:39 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
Цас хүнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.”Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо.

Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж, өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв.Өөрийгөө улам бишрүүлж, улам алмайруулах гэсэн тэнэг хүсэл цасыг эзэмдэнэ. Зөөлөн будрах цас төдөлгүй том томоор малгайлан орж эхлэв. Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж, хөөрхөн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч хөөрсөндөө хамгийн том, хамгийн ганган ширхэгүүдээ бүсгүйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад хайлан алга болно. Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв.
Цас өөрийнхөө сул доройг нуухаар шийдлээ. Малгайлан орж байсан цас гэнэт эмх цэгцгүй, зүг чиггүй бужигнаж, уурласан нөхөр шиг тал талаас хуйсагналаа. Төдөлгүй өнөөх цас бужигнасан шуурга болон хувирав. Энэ үед бүсгүйн нүүрэн дээрх инээмсэглэл аажимхан алга болж харцан дахь гэрэл нь хэрхэн бөхөхийг цас мэдэх ч завгүй хүүгнэ. Хөөрсөөр,шуурсаар…
Цас өөрийнхөө сүр хүчийг бахдан гайхна. Эмх цэгцгүй энэ үйлдлэсээ болоод сүүлдээ өөрөө ч бүсгүйг олж харахаа болив. Гэнэт тэр өнөөх цонх руу харлаа.Бүсгүй алга. Цонхонд хөшиг татжээ. Тэр яаж ч хичээгээд цонхыг нэвтлэн орж чадсангүй” Намайг хараач.намайг хараач,, Цас хамгийн том хамгийн ганган ширхэгүүдээрээ бүсгүйн цонхыг ийнхүү балбана. Гэвч түүний энэ их хүч бороон дуслын төдий чимээ өгсөнгүй. Шөнөжин бүсгүйн цонхыг балбасан цас өглөө нь ядарч тамирдсандаа талаар нэг тарж, газарт нэвсийн унав. Бүсгүйг дахин нэг харах гэсэн горьдлого ч тасарчээ.
Нар гялбасан хаврын цэлмэг өглөөний туяаг согтотлоо ууж хөлчүүрхсэн цас үдийн алдад бялбаганасан саарал юм болсон байв. Төдөлгүй өнөөх цонхны хөшиг алгуурхан нээгдэж бүсгүйн гоо царай гарч ирлээ. Хөлчүү цас сүүлчийн тамираа шавхан байж ганц хоёрхон гялтганахад бүсгүй эргэн тойрноо зэрвэсхийн хараад дахин алга болов. Цасыг хайлж урсаад дуусан дуустал бүсгүй гэрээсээ гарахгүй байхаар шийджээ.


_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Jan.23.09 9:56 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
- Санаанд ч үгүй явж байгаад би нэг хүнтэй танилцчихсан юм. Хачин шүү, хараад л би энэ хүнтэй суух юмсан гэсэн бодол надад төрсөн.
- Анхны дурлал чинь уу?
- Бүү мэд.
- Тэгээд
- Хааяа хааяа уулздаг байлаа. Уулзалдах ч юу байхав дээ, би л яаж ийж байгаад санамсаргүй дайралдсан болчихно доо.
- Царайлаг уу?
- Нэг их царайлаг нь ч юу байхав. Зүгээр надад л эр хүн гэж ийм л хүнийг хэлдэг байх аа гэж бодогддог юм гээд Бүжин дуугүй болж түүний яриаг их л шимтэн сонсож байгаа Саран хэмээх дөч эргэм насны бүсгүй рүү харж түр азнаснаа,
- Ингэсээр ингэсээр гайгүй сүрхий ч танилцлаа. Сэтгэлийнхээ мухарт байгаа юмыг ил гаргаж ярьж хөөрөөгүй ч хэн хэн нь бие биедээ аятай таатай байгаа гэдгээ битүүхэндээ мэдчихсэн байсан л даа. Ер нь хайр сэтгэлийн явдал чинь ярьж хөөрөөгүй хэрнээ харах харц, хөдлөх хөдөлгөөн, харилцах харьцаагаараа ч юм уу зөнгөөр мэдэрдэг шүү дээ. Сайхан байж гээд Бүжин санаа алдан тэр цаг үеэ сэтгэлдээ харж байх шиг болж дуугүй болов. Саран түүний яриаг таслахгүй гэж бодсон бололтой мөн дуугүй түр азнаснаа өөртөө ч юм шиг, Бүжинд ч юм шиг
- Чи жаргалтай байсан байх даа гэхэд нь Бүжин,
- Жаргалтай нь юу байхав, юутай ч сайхан л байж.
- Чиний байдлыг харахад жаргалтай л байсан юм шиг харагдаж байна.
- Магадгүй ээ, магадгүй. Хүн ер нь жаргалаа үнэлж чадах биш дээ.
- Тэгээд юу болсон бэ?
- Аа тийм. Тэгээд яахав сайхан л байлаа. Хааяа уулзаж учрахаас илүү юм бидэнд байгаагүй ээ. Бие биеийнхээ гар хуруунд ч олигтой хүрээгүй байх. Гэхдээ тэрэн шиг сайхан юм байдаггүй юм билээ. Бодоход хайр сэтгэлийн хамгийн сайхан үе нь хайртай дуртайгаа илчлэх үе юм шиг атлаа үгүй юм билээ. Хайр сэтгэлийн хамгийн сайхан үе бол бие биеэ хүсээд байгаа нь мэдрэгдээд байгаа хэрнээ бие биедээ юу ч хэлж ярихгүй байх үе юм билээ.
- Тийм ч байж мэднэ. Би бол үнэндээ мэдэхгүй. Яг л энэ одоогийн залуус шиг үнсэлцэж үнгэлдэж байгаад л суучихсан.
- Мэдэхийн ч хэрэггүй. Хүн хүний хувь тавилан өөр өөр юм чинь. Хайр сэтгэлийн туулах зам ч бас өөр өөр.
- Тийм байхаа. Гэхдээ надад сонин байна. Чи надад ний нуугүй яриа ч дээ. Тэгээд яасан бэ гээд Саран түүний өөдөөс ширтэв. Бүжин түүн рүү харж
- Нуугаад байх ч юу байхав дээ. Тэр тухай ярихад надад хэцүү байдаг юм. Гэхдээ яахав ээ гээд Бүжин түр азнаснаа,
- Тэгсэн чинь нэг өдөр манай ажил дээр нэг бүсгүй хүрээд ирлээ. Надаас нэг, хоёр дүү болов уу гэмээр нүдэнд дулаахан, хөдөөний байрын бор бүсгүй. Арав гаруй жилийн өмнө юм чинь, би тэгэхэд дөнгөж гуч хүрч байсан цаг шүү. Надтай уулзах гэж яваа гэнэ ээ.
- Эхнэр нь үү?
- Тийм ээ эхнэр нь. Уулзлаа. Би танаас нэг юм гуйх гэсэн юм гэж байна. Тэгэхээр нь би этгээдлээд “Та чинь хэн билээ. Би таныг танихгүй л юм шиг санагдаад байна. Аль эсвэл андуурч байна уу” гэлээ. Уг нь би хараад л гадарласан л даа. “Үгүй үгүй та андуураагүй. Та намайг танихгүй. Харин би бол таныг ганц хоёр л харсаан. Би Хишигтийн эхнэр нь байгаа юмаа. Та Хишигтийг танина биз дээ” гэж байна. Би ч “Танина аа” л гэлээ. Тэгсэн чинь тэр бүсгүй “Та намайг уучлаарай. Би… би… би Хишигтэд ухаангүй хайртай гээд нүдэндээ нулимс цийлэгнүүлэн Хишигтгүйгээр би амьдарч чадахгүй. Би түүний нөмөр нөөлгөнд явдаг юм. Би түүнгүйгээр амьд явж чадахгүй” гээд цаашаа юу ч ярьж чаддаггүй хүүхэд шиг л эхэр татан уйлаад байлаа.
Хүн чинь сэтгэлээсээ уйлна гэдэг аймшигтай. Яаж ч болдоггүй юм билээ. Дэмий л дөхөж суугаад “Битгий уйл” гэж жаал аргадлаа. Тайвширч байна аа. Тэгэхээр нь би “Чи санаа зоволтгүй. Бид хоёр зүгээр л танилууд. Бид хоёрын хооронд юу ч болоогүй” гэлээ. “Тийм ээ, би мэднэ. Гэвч таны харц, алхаа гишгээ тань өөр байгаа шүү дээ. Би түүнээс чинь айгаад байна. Тэгээд ч та намайг бодвол царай зүс, өмссөн зүүснээрээ хэний ч дор орохооргүй хүн юм. Гэр орноо өөд нь татах, хажуу ханиа халамжилж бөөцийлөхдөө надаас хавьгүй илүү л байна.
Гэтэл надад юу байгаа юм бэ, хайртайгаас цаашгүй. Хайраа ч би олигтойхон илэрхийлээд гаргачихаж чаддаггүй амьтан. Харин би ямар азаар түүнд хүү төрүүлж өгсөн юм. Бурхны аврал байх. Өөртэй нь жигтэйхэн адилхан…
Тэгээд би … тэгээд би танаас түүнтэй битгий уулзаач гэж гуйх гэсэн юм” гээд над руу хүүхдийнх шиг гэнэн цайлган, номхон бор нүдээр ширтэхэд нь би өөрийн эрхгүй харц дальдирч “Тэгье. Би одоо түүнтэй нэг ч уулзахгүй” гэлээ гэхэд нь Саран
- Яана аа, чи яаж тэгж хэлж чадав аа хэмээн өөрийн эрхгүй уулга алдав.

Бүжин түүний хэлснийг огт сонсоогүй мэт, - Тэгсэн тэр бүсгүй гэм хийсэн хүүхэд шиг доошоо тонгойн “За” гэж дуулдах төдий хэлээд нулимсаа арчин нүд нүүрээ арччихаад “Би таныг жаргалтай сайхан яваасай гэж дандаа залбирна аа” гэв. Давчуу хонгилд хоёр талаасаа мөргөлдчихөөд “Цаад хүнээсээ уучлаарай” гэдэг үг сонсож байгаа юм шиг надад санагдаж байсан ч толгой дохиж л суулаа. Тэгсэн чинь тэр бүсгүй миний өөдөөс гайхсан мэт дүрлийтэл ширтсэнээ “Нээрэн шүү. Би дандаа залбирна. Миний чаддаг юм тэр. Би хар нялхаасаа залбирсан болоод ч тэр үү залбирч би чаддаг юм.
Бурханд би чин үнэнээсээ итгэдэг. Хэзээ ч би гуйвж дайвж байгаагүй. Тийм болоод ч тэр үү, залбирсан бүхэн минь бүтдэг юм” гэхэд нь өөрийн эрхгүй “Тэгээрэй миний төлөө залбирч яваарай” гэлээ. Тэгэхэд харин миний хоолой зангирч байсан шүү. “Тэгнээ. Жаргал байх үе бүхэндээ миний жаргаж яваа тэр хүний ач гэж бодож, зовлон тохиолдох үе бүхэндээ энэнээс илүү зовох байсан юм. Харин ч тэр хүний ач буянаар бага зовж байна гэж бодож таны төлөө залбирна. Харин та миний төлөө залбирч яваа хүн байгаа гэж дандаа бодож яваарай” гээд баяртай ч гэж хэлэлгүй яваад өгсөн шүү. Яагаад баяртай гээгүй юм бол бүү мэд. Яагаад ч юм тэгж хэлээгүй нь надад нэг л аятайхан санагдсан шүү. Юутай ч тэр нь хүртэл чин сэтгэлийн илрэл гэж би боддог юм. Гартал нь яахав, нэг их бардам амьтан, юу ч болоогүй юм шиг хэнэг ч үгүй л сууж байлаа.
Гараад явчихсан хойно нь ганцаараа жаал уйллаа. Аав ээжээ алдчихсан ч юм шиг, хамаг байдгаа цөлмүүлчихсэн ч юм шиг нэг л хов хоосон.
Дахиад түүнтэй хэзээ ч уулзахгүй шүү дээ гэж бодохоос гол харлаад “Яах гэж би тийм ам өгөв өө” гэж ч өөрийгөө зэмлэж үзлээ. Юм юм л боллоо гээд Бүжин дуугүй болж чийгтсэн зовхитой нүдээ арчив.
- Тэнэг гэдэг нь. Яах гэж тийм ам өгсөн юм гэж Саран уулга алдав.
- Цаг гэдэг чинь дийлдэшгүй эд шүү дээ. Тухайн цаг л намайг өөрийн эрхгүй тийм үг хэлүүлсэн хэрэг гэж Бүжинг хэлэхэд Саран толгой дохиод,
- За, тийм ч байхаа даа. Үгүй тэгээд тэр бүсгүй та хоёрын уулзаад байгааг яаж мэдсэн юм бол,
- Мэдэлгүй яахав дээ. Хүн ер нь хүнээс юмыг нууж чаддаг гэж үү. Чин сэтгэлээсээ л ямар нэгэн юманд хандаж чадвал зөн совингоороо заавал мэднэ.
- Тэгээд ч дараа нь үнэхээр уулзаагүй юу?
- Уулзаагүй барааг нь хараад л зугтаачихдаг байлаа…
- Одоо тэр хоёр хэвээрээ юу
- Хэвээрээ хэвээрээ. Сайхан амьдардаг юм шиг байна лээ. Заримдаа тэр хоёрын инээж хөхөрч явааг нь хараад атаархах сэтгэл төрдөг л юм.
- Уг нь салгаад л суучих байсан юм. Тэгсэн бол одоо чи юу гэж ингэж явах юм.
- Үгүй шүү. Он удах тусмаа би суугаагүй нь болж гэж бодох болсон юм. Ялангуяа зовох үедээ… Тэгээд ч хэн нэгэн хүн миний төлөө залбирч явдаг гэж бодоход сэтгэл их өег байдаг юм.
- Бүү мэд дээ. Хүн хүний орноос залбирч явна гэдэг юу л бол. Тэгээд таньж мэдэхгүй хар элгийн хүний төлөө шүү. За залбирдаг юмаа гэхэд тэрхэн үедээ ганц нэг залбирсан болоод л мартчихна шүү дээ.
- Үгүй шүү, тийм сайхан хүний дэргэд байгаа хүн тийм юм заяа нь хийхгүй.
- Чи яаж мэдэж байгаа юм.
- Мэднэ ээ. Тэр бүсгүйн миний төлөө мөргөж залбирч явааг нь би зөнгөөрөө мэддэг юм. Сүүлдээ би хэдийд мөргөж залбирч байгаагий нь хүртэл андахгүй мэддэг болсон. Би сүүлдээ бүр залбирч эхлэхээр нь л мэддэг болсон.
- Хэрвээ үнэн бол ч сайхан л даа. Даанч…
- Хамгийн гол нь итгэх хэрэгтэй л дээ. Би ч гэсэн эхлээд итгэдэггүй байсан. Үнэхээр залбираад ирэхээр нь хар аяндаа залбирч байгааг нь мэдрээд ирдэг юмаа.
- Чи уулзалдахаараа залбирч барьж байгааг нь асуудаг уу?
- Хэнээс?
- Хэн байх вэ дээ, тэр хүүхний л нөхөр байхгүй юу.
- Яаж асуух юм. Огт уулзалдаагүй юм чинь. Юм их хяслантай шүү. Дайралдахгүй юмсан гэх тусам дайралдахыг яана гээ.
- Чи яасан.
- Түрүүлээд харчихвал зам буруулаад явчихна. Халз мөргөлдчихвөл танихгүй юм шиг зөрүү хараад л яваад өгнө. Гайхдаг л байсан байх. Одоо ч би танихгүй юм шиг өнгөрдөг.
- Уулзаж л орхихгүй, шударга гэдэг нь.
- Яаж уулзах юм, уулзахгүй гээд хэлчихсэн юм чинь.
- Балай юм, хэлэх ямар хамаатай юм бэ уулзаад сэтгэлээ онгойтол яриад авахгүй юу. Ямар барьж аваад суучих гэж байгаа биш. Тэгээд ч тэр болгоныг тэр хүүхэн яаж мэдэх юм. Мэдсэн ч яадаг юм, хүн тохиолдлоор л дайралдаа биз.
Ямар болзож товлоод уулзаж байгаа биш. Яадаг ч юм. Тохиолдлоор таарч болно шүү дээ.
- Болохгүй л дээ. Ам өчгөнд чинь тохиолдол байдаггүй.
- Юун сүртэй юм. Тэр хүүхэнд үнэнч хүн болж байгаа юм уу. Хамгаас хайртай хүний чинь чамаас булааж аваад суучихаад жаргаж байхад чи нэг үнэнч сайн хүн болох гэж явна гэдэг утгагүй хэрэг.
- Тэр хүүхэнд өгсөн ам өчгөндөө ч үнэнч байгаа юм биш л дээ.
- Тэгээд хэнд үнэнч байх гээд байгаа юм. Аль эсвэл нөхөрт нь үнэнч хүн гэдгтээ…
- Өөртөө. Хамгийн гол нь өөртөө үнэнч байж чадсан минь их олз.
- Тэглээ гээд чи юу хожсон юм бэ?
- Хожоогүй юм гэхэд алдаагүй. Хэн нэгэн хүн чиний төлөө залбирч явна гэдэг бага ч юм биш шүү.
- Мэдэхгүй юм. Чи ч учир нь олдохгүй хүний нэг юмаа. Насаараа нэг хүн хүлээгээд байгаа юм шиг хэнтэй ч суухгүй явах хэрнээ хайртай хүнтэйгээ уулзаж учрахаасаа зайлсхийгээд яваад байна гэдгийг чинь би л лав ойлгохгүй юм байна.
- Хэр ээ хэр. Чиний ойлгохгүй байгаа чинь түмэн зөв. Хэн нэгэн хүнийг насаараа хайрлана гэдэг ямар хэцүү, ямар сайхан болохыг тэгж хайрладаггүй хүн мэдэхгүй дээ. Миний хувьд бол би хайртай хүнтэйгээ ханилж суугаагүйгээ их аз гэж боддог шүү.
- Яагаад. Суусан бол тэр хайртай хүнийхээ хайр халамжийг бүр ч илүү амсах байсан юм биш үү.
- Үгүй л дээ. Хайртай хүнтэйгээ өдөр бүхэн хамт байж чадах хүн би биш шиг байгаа юм. Би хүнд өдөр бүхэн хайртай байж яагаад ч чадахгүй. Миний чадал тийм юм.
- Тэгээд, тэр хүүхэн мөн үү?
- Мөн байх шүү. Тэр надаас илүү хүчтэй тэнхээтэй бүсгүй. Би бол тэрэн шиг үнэн сүсэглэж чадахгүй л дээ. Би бол жижигхэн амтай. Тэгээд ч хайртай хүнтэйгээ өнө удаан амьдарч чадна гэдэг тэнхээтэй л хүний явдал.
- Одоо хүртэл залбирч явна гэж чи бодож байна уу?
- Залбираад байдаг юм. Тийм ч учраас би нэг юм хийдэг юм.
- Юу хийдэг болсон гэж. Хараал уу?
- Яалаа гэж юу боллоо гэж хараах юм. Хариу залбирал. Би түүний төлөө залбирдаг болсон.
- Тэр бүсгүйн төлөө юу?
- Тийм ээ. Түүнийг би аз жаргалтай, сайн сайхан яваасай гэж залбирдаг болсон.
- Арай ч дээ. Дэндэж байгаа юм биш үү.
- Хүнд хариу барих хэрэгтэй биз дээ.
- Үлгэр шиг юм ярих юм. Ингэхэд чи минь ер нь жаргалтай хүн үү, зовлонтой хүн үү?
- Харин?! Сайн хар л даа. Хүн чинь харах царайнаасаа андашгүй шүү дээ.
- Юутай ч гаднаас чинь хараад хэн ч чамайг зовж яваа хүн байна гэж хэлэхээргүй харагдаж байна.
- За харж байна уу? Сэтгэл санаа ямар байна гадаад төрх тийм. Сүүлийн үед миний гадаад төрх их өөр болсон. Би тэрийгээ мэдэж байна. Хэн нэгэн хүнийг сайн сайхан яваасай гэж залбирахаар сэтгэл санаа их сайхан болдог юм билээ.
- Ёстой ухаан санаанд багтахгүй байна. Хайртай хүнийг чинь аваад суучихсан хүн шүү дээ.
- Үгүй шүү дээ. Надтай танилцахаасаа өмнө тэр бүсгүйтэй суучихсан байсан юм гэж би чамд хэлсэн шүү дээ. Харин ч би булаах гэсэн байж магадгүй.
- Гэлээ ч гэсэн хүн чинь өөрийн аз жаргалын төлөө тэмцэх хэрэгтэй биз дээ.
- Аз жаргал тэмцлээр олдохгүй л дээ.
- Тэгээд юугаар олдоно гэж. Зүгээр байж байхад чинь өөрөө хүрээд ирэх үү?
- Тийм, тийм учраас л олдсон аз жаргалаа бусдад алдаж болохгүй гэж боддог юм.
Олдохдоо гаднаас олдохгүй л дээ. Аз жаргалыг өөр дотроосоо олох хэрэгтэй юм билээ.
- Тэгээд чи аз жаргалаа олоо юу?
- Ололгүй яахав.
- Хн! Нөхөр ханьгүй, үр хүүхэдгүй болж байна гэж үү. Чи тэгээд аз жаргалтай байна гэж үү дээ?
- Аз жаргалтай шүү. Боломжооны аз жаргалтай гээд Бүжинг инээмсэглэхэд Саран түүнийг анх удаа харж байгаа юм шиг нүд дүрлийлгэн харав.

Түүнийг инээмсэглэхэд нь царай зүс нь ер бусын гоо үзэсгэлэнтэй болж байгааг нь олж харсан Саран ямар ч оо энгэсэг нүүр, нүдэндээ хүргээгүй болохыг сая л анзаарчээ.


_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Jan.23.09 9:58 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
Аавын эзгүй цагаан сар
Аав аа, ямар зурсан байна?
- Өө миний охин чинь ёстой мундаг зурдаг болсон байна шүү. За аав нь чихрээр шагная. Харин ээждээ хэлэв ээ, тэгвэл ч хоёулаа толгойгүй гэж мэд гээд аав шүүгээндээ хадгалсан тавагтай чихрээс авч өгнө. Тэр үед юм ховор, чихэр гэдэг нүдний гэм болсон байлаа.

Би ч өдөржин зураг зураад л, аав ч чихрээ нэг нэгээр нь өгсөөр байгаад нэг их удахгүй таваг хоосорч орхино.

Аав надад цагаан толгой зааж би сургуульд орохын өмнө уншаад сурчихсан юм. Аав ойрын хараа муутай болохоор томоо гэгчийн шил зүүгээд ном сэтгүүл их уншина. Харин би аавыг дуурайж яагаад ч билээ дээ өрөөсөн тал нь хагарчихсан ээжийн хуучин шилийг зүүгээд зузаан орос сэтгүүлүүдийнх нь нэгийг бариад ойлгож байгаа мэт өдөржин үсэглээд суучихдаг байж билээ.

“Аав” – Энэ богинохон боловч хүндтэй 3 үсэг хүн хүний амнаас өөрөөр унаж, хүн бүрийн хувь заяанд өөрөөр дуурсагддаг байх. Хорвоод ирэхдээ л аавгүй нэгэн байхад, үл хайхран үрээ орхидог эцэг гэж бий. Харин би 19 жилийн амьдралаа аавтайгаа хамт үдсэн азтай нэгэн…
Эцэг хүний нөмөр нөөлөг, хайр халамж, хатуу үг, хангай шиг түшиг гээд л аавд минь эр хүний бүх л сайн чанар бий. Бас ханиа хайрлах хүний сэтгэл, үнэнч зан гэж юу болохыг би ааваасаа л мэдэрсэн юм.

Шинийн нэгний өглөө Амар байна уу, миний хүү гээд үнсэхэд нь саяхан хуссан сахлы нь жаахан үс хацар ирвэгнүүлж, үл ялиг сархад үнэртдэгсэн. Булган малгай тэргүүндээ тавьж, алд цэнхэр хадгаа дэлгэсэн аав минь хайр энэрэл дүүрэн харцаар биднийг ивээнэ. За хүүхдүүд минь идээ будаагаа амсацгаа гээд ууцны махнаас хөшиглөж бидэнд өгнө. Одоо эргээд бодоход аавынхаа гараас аваад нүдээ анин залгидаг байсан тэр өөхнөөс илүү амттай нь хаа ч үгүй мэт.

Аав эзгүй цагаан сараар угтаа бол аав минь байсан юм. Харин надад аав минь эзгүй байсан юм шиг санагддаг юм. Өвчиндөө зовиурлаж, ой ухаан нь алга болж, үг хэлж чадахаа болиод сар болж байсан аав минь тэр шинийн нэгний өглөө гэнэт уйлж билээ. Тэр нулимс бол хязгааргүй их хайр, хэлэхийг хүсэвч хэлж чадаагүй үнэтэй сургаал нь байсан байх даа. Сүүлийн удаа аавтайгаа золгох гэж орных нь хажууд өвдөг нугалан суухдаа бид бүгдээрээ уйлж билээ. Аав минь цагаан сарын баярт их дуртай байсан юм. Тэгээд л хөөрхий минь сүүлийн удаа шинэлж, хэдэн хүүхдийнхээ магнайг үнэрлэж, ханийнхаа цайны дээжийг амсах гэсэндээ ч тэр юмуу хэчнээн их өвдөж шаналж байсан ч сар шинийг үзэж билээ. Харин сар шинээс хэдхэн хоногийн дараа бид хэзээ ч дахиж олдохгүй эрдэнэ болсон ааваа, ээж минь хорин хэдэн жил ханилж хоёр сэтгэл нь нэг болсон ханиа үүрд алдсан даа. Аав минь гал цог нь мөхсөн дөлгөөн нүдээрээ биднийгээ эцсийн удаа харахад би 19 настай байсан. Харин алдаж бүдэрч, онож зөвдсөн 19 жилийн амьдрал минь аав хэмээх эрхэм хүнтэй хамт элээгдсэн болохоор аз жаргалтай, гэвч аавынхаа энгэрт эрхлэх хүүхэд насны минь эцэслэл байж дээ.

Сар шинийн нэгэндээ золгоод үнсэх нь харагданаа
Дэлхийг дэрлэсэн аавыгаа санаад л санаад л байна даа
Уйлаад ч уйлаад ч ирэхгүй зүүдний алсад мордохдоо
Үрээ орхиод явчихсан хайрын тэнгэр аав минь дээ

Аав минь их сайхан зурдаг, гарын уртай хүн байж билээ. Багад минь зургийн дэвтэр дээр хөөрхөн хүүхэлдэй, дэгдээхэй, хүүхэд гээд л олон ч зүйл зурж өгсөн . Харин зүрх сэтгэлд минь аав хайр энэрлийн зураг зурж өгсөн. Тэр зураг дотор минь оршдог болохоор би энэ орчлонд хэн нэгнийг хайрлаж, хэн нэгнээр хайрлуулах гэдэг ямар сайхан байдгийг мэдэрсэн юм. Зүрхэнд хайр энэрлийн цэцгийг та минь зураагүйсэн бол хэн нэгний зүрх сэтгэлд охин чинь тэр цэцгийг зурж хэзээ ч сурахгүй байсан ч юм билүү

_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Feb.12.09 5:12 am 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Oct.19.06 12:26 pm
Posts: 390
Location: Everywhere
uneheer saihan oguulleg bn ooriin erhgui nulims unagachihlaa
muu aaviigaa ih l sanah yum daa ug ni zuudendee haaya neg uulzaad bdagsan
suuliin uyd zuudendee ch uulzahaa bailaa
sanaj bn taniigaa, tanidaa hairtai

_________________
Hakuna matata :dance:


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Feb.15.09 2:51 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
crysie goe yum bichjee... bayarlalaaa :angel:

_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Feb.18.09 6:47 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.08 4:25 pm
Posts: 5083
Julietta
Yostoi goyo yum.. :mrgreen:

_________________
[ d e a c t i v a t e d ]


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Feb.18.09 11:48 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
Модон тагш (сургамжит үлгэр)
Хөгширч, ядарсан нэгэн өвгөн өөрийн хүү болон бэр, дөрвөн настай ач хүүгийн хамт амьдардаг байлаа. Өвгөний нас өндөр болж, гар хөл нь салгалж, нүд нь муу харж, бөгтийж явдаг болсон байв...

Эдний гэр бүлийнхэн оройн хоолоо идэхдээ бүгдээрээ ширээ тойрон суудаг заншилтай. Гэвч өвгөний гар нь салгалж, хараа нь муудсан учир хоол цайгаа асгаж цутгаж, халбагаа унагаж, ширээн дээр байгаа аяга тавгийг санамсаргүй түлхэж, ойр орчмоо бохирдуулж орхино. Үүнд нь хүү, бэр хоёр нь ихээхэн бухимддаг байв. Нэг удаа хүү нь уурлаж “Ийм бохир байдлаас залхаж гүйцлээ!” гээд, эхнэртэйгээ ярилцаад өвгөнийг ганцааранг нь өрөөний мухарт нэгэн жижиг ширээний ард суулгаж, хоолыг нь модон тагшинд хийж өгөх болов...

Гэрийнхэн ширээний ард баяр хөөртэйгөөр хооллодог байхад хөөрхий өвгөн ганцаараа, өрөөний мухарт чимээгүйхэн сууна. Бэр нь хааяахан нэг өвгөний сууж байгаа зүгт нүдний булангаар харахад өвгөний хацрыг даган нулимс урсдаг байлаа. Энэ явдлаас хойш гэрийнхний өвгөнтэй ярьдаг ганц үг нь, аяга халбагаа унагахад нь хашхирч загнадаг хараалын үг болон хувирсан юм. Энэ байдлыг тэдний дөрвөн настай хүү нь чимээгүйхэн харан сууна.

Нэгэн орой гэрийн эзэн бяцхан хүүгээ шалан дээр, нэгэн модны үндэстэй зууралдан, их л завгүй байхыг анзаарлаа. Тэгээд хүүгээсээ эелдэгхэнээр “Миний хүү юу хийж байгаа юм бэ?” гэхэд “Би ээж та хоёрт зориулан модон тагш хийж байна. Та хоёр хөгшрөхөөрөө эндээс хоолоо иднэ” гэж хүү гэнэн томоогүй зангаар хариулаад инээмсэглэн гарч одов.

Эхнэр, нөхөр хоёр юу хэлэхээ мэдэхгүй зогссон чигтээ гацаж орхилоо. Тэдний нүдэнд нулимс цийлэгнэж байв. Хоорондоо юу ч яриагүй хэрнээ, юу хийхээ сайн ухаарлаа.

Тэр оройдоо гэрийн эзэн хөгшин болсон аавыгаа гаран дээрээ өргөн, өөрсдийн сууж хооллодог гэр бүлийнхээ ширээний ард суулгав. Үүнээс хойш өвгөн дахин гэр бүлийнхэнтэйгээ нэг ширээний ард хооллож, хоол цайгаа асгаж цутгаж байсан ч хүүхдүүд нь уурлаж, бухимдахаа больсон юм.

Хүүхдийн нүд үнэхээр гярхай. Тэд бүх зүйлийг олж харна, бүх зүйлийг сонсоно, бүх зүйлийг дууриана. Хэрэв бид гэр орондоо найрсаг, дулаахан уур амьсгал бүрдүүлж чадвал хүүхдүүд маань ч гэсэн хожим хойно гэр бүлдээ сайхан уур амьсгал бүрдүүлэх болно. Ухаантай эцэг эхчүүд үүнийг өдөр бүр бодон тунгааж, хүүхдүүдийнхээ амьдралын суурийг нь тавьж байдаг.

Бүгдээрээ бусдад сайхан үлгэр дууриалал үзүүлж, зөв жишээ болж амьдар. Өдөр бүр, мөч бүр өөрийгөө хүндэтгэж, бас хайртай хүмүүсээ хүндэтгэж амьдарцгаагаарай.


_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Feb.18.09 11:54 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
Тахиа болсон бvргэд (сургамжит өгүүллэг)
Бүргэдийн дэгдээхий санамсаргүй тахианы дэгдээхийнүүдийн дунд уначихжээ. Өөрийгөө тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зүйл хайн гүйдэг байлаа. Нэгэн өдөр тэнгэрт нисэн буй бүргэдийг олж харжээ. “Ямар гайхамшигтай шувуу вэ? Ямар их өндөрт нисэж байна вэ? Би ч бас энэ шувуу шиг нисэж чаддагсан бол түүн шиг халин дүүлэхсэн” гэж өгүүлэхэд нь дэргэд нь байсан дэгдээхийнүүд “Бид нар чинь дэгдээхий шүү дээ. Битгий хоосон мөрөөдөөд бай. Тэр чинь бүргэд. Чи түүн шиг нисэж чадахгүй” гэцгээв.
Бүргэдийн дэгдээхий маш их гуниглажээ. Хэн нэгэн түүнийг бүргэд болохыг нь хэлж, итгүүлэх хэрэгтэй байлаа. Гэвч хэн ч түүнд ингэж хэлээгүй тул амьдралынхаа төгсгөл хүртэл тахиа шиг амьдарчээ.

_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Mar.13.09 8:03 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.15.05 7:28 pm
Posts: 5664
Location: I will not let anyone walk through my mind with their dirty feet
Цас хүнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.”Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо.

Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж, өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв.Өөрийгөө улам бишрүүлж, улам алмайруулах гэсэн тэнэг хүсэл цасыг эзэмдэнэ. Зөөлөн будрах цас төдөлгүй том томоор малгайлан орж эхлэв. Бүсгүй салхивчаар цээжээ гаргаж, хөөрхөн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч хөөрсөндөө хамгийн том, хамгийн ганган ширхэгүүдээ бүсгүйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бүсгүйг харж ч амжаагүй байхад хайлан алга болно. Тэр бүсгүй өөрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв.
Цас өөрийнхөө сул доройг нуухаар шийдлээ. Малгайлан орж байсан цас гэнэт эмх цэгцгүй, зүг чиггүй бужигнаж, уурласан нөхөр шиг тал талаас хуйсагналаа. Төдөлгүй өнөөх цас бужигнасан шуурга болон хувирав. Энэ үед бүсгүйн нүүрэн дээрх инээмсэглэл аажимхан алга болж харцан дахь гэрэл нь хэрхэн бөхөхийг цас мэдэх ч завгүй хүүгнэ. Хөөрсөөр,шуурсаар…
Цас өөрийнхөө сүр хүчийг бахдан гайхна. Эмх цэгцгүй энэ үйлдлэсээ болоод сүүлдээ өөрөө ч бүсгүйг олж харахаа болив. Гэнэт тэр өнөөх цонх руу харлаа.Бүсгүй алга. Цонхонд хөшиг татжээ. Тэр яаж ч хичээгээд цонхыг нэвтлэн орж чадсангүй” Намайг хараач.намайг хараач,, Цас хамгийн том хамгийн ганган ширхэгүүдээрээ бүсгүйн цонхыг ийнхүү балбана. Гэвч түүний энэ их хүч бороон дуслын төдий чимээ өгсөнгүй. Шөнөжин бүсгүйн цонхыг балбасан цас өглөө нь ядарч тамирдсандаа талаар нэг тарж, газарт нэвсийн унав. Бүсгүйг дахин нэг харах гэсэн горьдлого ч тасарчээ.
Нар гялбасан хаврын цэлмэг өглөөний туяаг согтотлоо ууж хөлчүүрхсэн цас үдийн алдад бялбаганасан саарал юм болсон байв. Төдөлгүй өнөөх цонхны хөшиг алгуурхан нээгдэж бүсгүйн гоо царай гарч ирлээ. Хөлчүү цас сүүлчийн тамираа шавхан байж ганц хоёрхон гялтганахад бүсгүй эргэн тойрноо зэрвэсхийн хараад дахин алга болов. Цасыг хайлж урсаад дуусан дуустал бүсгүй гэрээсээ гарахгүй байхаар шийджээ.


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Mar.13.09 8:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.15.05 7:28 pm
Posts: 5664
Location: I will not let anyone walk through my mind with their dirty feet
http://www.child.mn/index.php?module=me ... enu_id=160


ene bas ih zgeer yum baina le


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Mar.16.09 11:47 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
oo za bayarlalaa ,, Finalmath :angel:

_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Mar.16.09 11:48 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Nov.05.08 1:39 pm
Posts: 7757
кээрэгтэй эд бна
:wd:


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Mar.27.09 9:38 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
Эргэж битгий хар
Үдшийн салхи зөөлөн үлээж,нар зугуухан төөнөнө.Гэр гэрийн зүг цаанаа л нэг аз жаргалтай яаран алхлах хүмүүс зөрж өнгөрнө.Сарнай ч мөн тэдний л адил ажилаа яаравчлан дуусгаад халуун дулаан гэрлүүгээ харьж явна.Өнөөдөр түүний хувьд бусад өдрүүдээс онцгой гайхамшигтай өдөр байлаа.Хайрт ханийх нь царай харагдаж анх хэрхэн танилцаж байсан,анхны болзоо,хурим бүх л нандин дурсамжаа сэтгэлдээ зуран инээмсэглэн алхална.Гурван жилийн өмнөх энэ өдөр хайрт хань Анандынхаа журамт гэргий байхаа тангаргалаж гал голомтоо бадраасан юм.Аз жаргал хайр сэтгэлээр цалгин байвч тэр хоёрт удам залгах үр заяасангүй. Анандыг ажлаасаа ирэхэд нь Сарнай халуун хоолтой угтаж өдөр тохиолдсон бүгдээ хаман ярьж,ханатлаа эрхэлж аван аз жаргалтай байвч тэд гэрийг нь дүүргэх “бяцхан хайр”-ыг хүсэн мөрөөдөвч бие биенээ гомдоохоос эмээн үл хэлж зүрхэлнэ. Гэтэл ойрд Сарнай ажилдаа ядарч урьд нь дурладаг байсан сармистай шөлөө уух битгий хэл үнэрийг нь ч авч чадахаа больжээ.Маргааш нь цайныхаа цагаар найзыхаа ятгалгаар ойролцоох эмнэлэгт очиж эмчид учир шалтгаанаа тоомжиргүй тоочин ширээн дээрх балыг оролдон хайнгадуу суутал эмч түнийг ЭХО-д харуулахыг зөвлөлөө.Эмч үзлэгээ дуусгаад түүнрүү харж баяр хүргэе нэг сар 3 хоногтой байна гэв.Итгэж ядан эмчийн гарыг чанга атгаад нулимс дуслуулан хичнээн лавласныг бүү мэд. Ийм хариу сонсоно гэж огт төсөөлөөгүй Сарнай шуудхан хайртдаа хэлэхээр завдаснаа больж орой хэлхээр шийдэн алхалж яваа нь энэ байлаа.Ханьдаа яаж хэлнээ,тэр минь яасан их баярлах бол гэхээс зүрх нь догдлон хэвлий дэхь үрээ илэн амьд явах, амьдрах яасан сайхан юм бэ гэж шивнэн явлаа.
Гэртээ иртэл Ананд хаалгаа тайлан урьдынхаараа тэвэрч үнсэлгүйгээр чамд хэлэх юм байна гээд эргэв. Сарнай багахан гоморхон буйдан дээр суугаад надад бас хэлэх юм байгаа гэв.Ананд түүний өмнө сөхөрч суугаад хайрт минь намайг өршөө би өөр хүнийг сэтгэлдээ тээгээд удаж байна.Дэндүү их хайртай болж байгаагаа мэдэр ч байна тэр хүний л дэргэд байж хайрламаар байна гээд пал хийтэл хэлэх нь тэр.Сарнай юу болж байгааг ухаарч чадахгүй дэмий л өмнө нь арчаагүйгээр өвдөг сөхрөн өөр хүнд сэтгэл алдарсан хайрлаж явсан ханийгаа гөлрөн суув.Ананд цааш нь хэлэхдээ тэр маань хоёр хүүхэдтэй би тэднийг төрсөн үр шигээ хайрлаж чадна,чи минь гайхалтай эмэгтэй надгүйгээр сайхан амьдарч чадна аа гээд нүүрээ даран уйллаа.Сарнайгийн дотор тэсэхийн аргагүй давчдаж,нүд нь харанхуйлж, цөхөрлийн нулимсаа шүд зуун тэвчлээ.Хамтын амьдрал,хайр сэтгэл энэ бүхэн хаашаа алга болов,нүдрүү нь хараад хэлдэг байсан “би чамдаа хайртай” гэх үг хаачсан юм бол? Би ер нь чиний хувьд юу байсан юм бэ?хайр сэтгэл чинь хоосон амлалт байсан гэж үү гэх үй түмэн асуултгүй-хариулт,хариултгүй-асуулт хөвөрч цээж нь урагдах шиг болж дэмий л хэвлийгээ илж миний хүү битгий сонсоорой гэж үглэн байлаа.Би чамд итгэж хайрлаж байсан нь алдаа байсан юм уу?Гэр бүл гэдэг хэрэглээд л хаядаг амны цаас гэжүү гээд орилмоор байв.Хүний хүүхдийг хайрлана гэнэ ээ,гэхдээ бидний “бяцхан хайр”-аа яах юм бэ яаая гэсэн юм бэ гэж хэлмээр байв ч тэвчин арай гэж амаа нээн –Яв даа “Эргэж хэзээ ч битгий хараарай” тэр цагт аль хэдийн хожимдсон байна.Чи их азгүй хүн юм даа гэв.
Дотроо чи азгүй,чамайг хайрлан угтах хань байхгүй,хэн ч ааваа гэж тосон гүйхгүй чи тэр жаргалыг мэдэрч чадахгүй чи их азгүй хүн юмдаа гэж хичнээн хараан зүхэж орилж нулимж байсан ч тэр одоо ганцаараа биш гэдгээ л хамгаас илүү мэдэрч байлаа.

_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Mar.27.09 9:40 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
ene svvliin ogvvllegiig unshij vzelgvi oruullaa.. yamar gdgiig ni medehgvim.. udahgvi bvr goe ogvvllegvvd oruulnaa :hi:

_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Apr.27.09 9:50 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.17.08 3:02 pm
Posts: 3198
marked :-D


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 173 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited