#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.22.17 1:32 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 173 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next
Author Message
PostPosted: Jan.25.12 11:51 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Aug.21.05 2:23 pm
Posts: 500
Доголон Төмөр хаан өөрийнхөө зурагыг зуруулах болж зураачдыг урьжээ. Хаан нэг хөл богино, өрөөсөн нүд нь хялар юмсанж. Зурагы нь зурхаар гурван зураач ирж. Хаан
-Миний хөргийг зур. Таалагдвал их шан өгнө эс таалагдвал толгойг авна гэж
Эхний зураач Доголон төмөр хааныг сүр жавхаатай, ижил хөлтэй, зүгээр нүдтэйгээр зурсан ч хаанд эс таалагдаж толгойгоо авхуулжээ.
Удаах зураач хааныг яг л байгаа чигээр нь доголон, хялар зурсан ч бас л цаазлагдав.
Гурав дах зураачын ээлж болоход хааныг доголон хөлөөрөө сөхөрч суугаад, хялар нүдээ анин нумын хөвч татан сум тавьж буйгаар зурсан нь хаанд ихэд таалагдаж амь мултарч их шан харамж авч, адаршсан гэнэ лээ.


Top
   
PostPosted: Jan.26.12 3:12 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Сургамж /Өгүүллэг/
-Дахиад энэ хүүхэд чинь хичээлээ тасалжээ гэсээр эхнэр том хүүг гаднаас чихдэн орж ирэв. Арван тавтай хүүхдийг чинь өдөр бүр тоосыг нь гөвөөд байх хэцүү. Өндрөөрөө бол надаас тохой өндөр. Бие хаа гэж баавгай. Бариад авахаар тонгороод шидчихнэ. Гараас бариад авбал тавина гэж байхгүй. Хааш нь ч хөдөлгөхгүй тас зуураад зогсчихно. Аягүйтвэл хүүхэддээ “зодуулж” онигоо болох дог. Эхнэрээсээ ичихдээ хий дэмий л

-Турсагий нь хуулаад өгье. Миний өрөөнд ороод хүлээж бай гэж хүүдээ хэлэв. Тэр хооронд угаалтуурт сахлаа авангаа хүүгээ яаж сургах төлөвлөгөө зохиов. Эртээд нэг үгэнд орохгүй болохоор нь суран бүсээ гаргаж ирээд, багынх шиг нь санан,

-Өмдөө тайл гэтэл өөдөөс,
-Аав аа та аятайхан байгаарай,наад суран бүсээр чинь таныг өөрийг нь ороолгоод өгөх үү гэж дальдиртал хэлдэг байгаа. Юу билээ, хорин нэг дарь минь, хүүгээсээ айсан уу яав хэлэх үг олдохгүй, ээрч мууран,

-Зориг чинь хүрвэл тэг л дээ гээд тавьчихлаа. Тэгтэл хүү миний гараас суран бүсийг шүүрч аваад юу юугүй цохих нь ээ...Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг гэж бодуут уур хүрч түүний гараас суран бүсийг шувт татаж аваад далайтал намайг шилээр давуулж бариад тонгорч орхилоо. Хэдэн хором юу болсоныг ухаарах сөхөөгүй таг шалан дээр хэвтэв. Хүү айсан бололтой миний дээрээс тонгойж,” Аав аа би тоглосон шүү дээ” гэж амандаа үглэнгээ ээжийгээ дуудахаар босоход нь би хувцаснаас нь татаж,

-Ээжийгээ битгий дууд...Аав нь жаахан хэвтээд зүгээр болноо гэж өрөвдөлтэй дуугаар гонгинов. Хэсэг хугацаа өнгөрөхөд би өөрөө тайвширч айхгүй ч гэсэн аягүй гэдэг шиг өршөөл хайсан нүдтэй хүүгийнхээ сэтгэлийг засан,

-Миний хүү мундаг том эр болж байгаа юм байна. Аав нь чиний гарын аяыг даахгүй арчаагүй байгаа биз...Тэгэхэд миний хүүгийн гар хөл ямар ч том болсон юм бэ?Цаас базаад шидэж байгаа юм шиг аавыгаа аваад шидлээ. Ийм том эр аавыгаа “бодох” хэрэгтэй. Ээжийгээ бод. Чамайг өнгөтэй өөдтэй явуулах гэж өөртөө олигтой ганц гутал аваад өмсдөггүйг чи мэднэ. Яагаад чи ээжийнхээ үгэнд орохгүй чихнээс хонх уяад байдаг юм бэ?Сав хийвэл ээжтэйгээ “өрчихсөн” зогсож байх юм гэвэл хүү толгойгоо гилжийлгэн дух руугаа унжсан туг үсээ “эрхлүүлж” байснаа гэнэт “том” санаа алдаж,

-Ээж өөрөө тувтан “үглээд” уур хүргээд байх юм гэлээ.
-Хүний эцэг эх болсон хойно санаанд таарахгүй зүйлд үр хүүхэддээ “үглэж” байдаг нь ерөөсөө эцэг эхчүүдийн зан. Бяртай чадалтай сайхан хүүтэй болж байгаагаа аав нь өнөөдөр “мэдлээ”. Тэгэхээр миний хүү энэ гэр оронд хамгийн “том” хүн болж байна. Одоо бол чи бидэнд “загнуулах” биш,бидэнд зааж сургаж болно. Санаа бодлоо чөлөөтэй хэлж бай...Харин нэг юмыг анхааруулахад өнөөдрийн энд болсон явдлыг хэнд ч хэлж болохгүй. Ялангуяа ээждээ мэдэв үү гэвэл хүү толгой дохив...Хүүдээ “шидүүлсэн”-дээ би өөрөөсөө айхтар ичиж билээ.

Ер нь ч тэгээд ингээд “шидчихнэ” гэж бодоо ч үгүй санаа ч үгүй. Үнэнийг хэлэхэд тийм мэх байдаг гэж зүүдлээ ч үгүй явсан юм. Нэрэлхээд нэрэлхээд нэрээ идэх биш гэдэг шиг би өөрөө ч биеэ хамгаалах чадалгүй “нусан буу” шүү дээ. Нуруугаараа ч нэг өндөрт орохгүй,метр дал хүрэхгүй,эмэгтэй хүн шиг жижиг хавчиг цээжтэй, хэрзийсэн “яс”. Амьдралдаа нэг ч хүн зодож үзээгүй, барилдаж ноцолдвол дандаа л хүний дор орчихсон “ёо ёо” гэж бахирч хэвтэж чадах хүн .Гудамжинд хүүхдүүд зодолдвол гэр рүүгээ “гүйчихдэг” томоотой жаал байлаа. Томоотой ч гэж дээ туулай зүрхтэй амьтан. Харин ам бол хуурай байхгүй шүү. Амаараа бол “атаман”. Ямартай л “Ам Бямбаа” гэдэг алдар хүндтэй болохов. Хүүхдүүдээ бол амаараа “удирдана”.”Хөөе хижиг минь, зурагтын суваг яагаад сольчихов?””Дуугай байхгүй олон юм яриад байвал наад амыг чинь үдчихнэ шүү””Та нар яагаад эх захгүй шуугиад байнаа?Том жижиг гэлтгүй цонхоор гаргаад шидэж орхивол сайхан байх байх даа ха ха” гээд амаараа бол “арчиж” өгнө шүү дээ.

Тэгэхдээ хүнд дээрэлхүүлээд гутлын хоншоорыг нь хэлээрээ долоосон юм алга. Дээрэлхэх ч үгүй дээрэлхүүлэх ч үгүй амиа борлуулаад дөчин насыг давчихжээ...Том хүүгээс гадна нэг охин, нэг хүүтэй хүн би. Охин болохоор дээшээгээ ахтайгаа “авалцаад” байхгүй ч дүүгээ ээждээ ховлож гүйгээд тэрүүхэндээ “бяцхан ээж” аяга саваа угаагаад, хог шороогоо цэвэрлээд, хааяа хамраа шантайлгаад “гэрийн бага хатан”-ы дүрд тоглоно..Бага хүү чимээгүй, тэнгэр нурж байсан ч хүүе хаая гэхгүй боловч чимээгүй царайлаад эгчийгээ цаашлуулаад сэмхэн “хор” хийгээд яваад байдаг юм. Тэгэхдээ хорхойд хоргүй л дээ. Энэ гэрт том хүү бид хоёр гэж хоёр том толгой бий. Нэг нь мөнгө цаас олж ирж гэр орноо тэжээдэг тодорхой гавъяандаа эрдээд балга тагш юм хүртсэн үедээ гэрийнхнийгээ “дарангуйлах” гээд өвчигнөнө..Харин том хүү хэцүү,гудамжинд зүгээр зугаацахгүй хүүхэд “шоглоод” чихэнд амар заяа үзүүлэхгүй.

Эсвэл хичээл таслаад гудамжны өнцөгт хэдэн хүүхэд цуглуулчихсан “Атаман Бурнааш”-аа хийгээд хэл ам татална. Миний үеийн, цагтаа бас гудамжиндаа “атаман” байсан төгцөг надад гомдол мэдүүллээ. Тэдний хүүг манай хүү “дарамталдаг” гэнэ. Дэлгүүр явуулахаар “дээрэмдээд байна” гэнэ. Намайг ч бас жаахан хүүхэд байхад эцэг нь байнга хармаа “хоосолдог” байсан юм. Талхны мөнгөө түүнд “татуулчихаад” оронд нь гамбир хайрч иддэг байлаа. ”Атаман” төгцөг хүүгээ “өмөөрөөд” манай хүүтэй уулзаад алган боов өгөх гэтэл манай “том толгой” шууд “өмсөөд” орхиж. Дүүрээгээ “хагалуулаагүй” салсан хуучны “атаман” “доош нь хийж” сурсанаараа надад ирж агсам тавилаа.

”Хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй чи ч дээ олхиогүй шаар юм даа. Барын зулзагыг бага дээр нь дарахгүй бол орон шоронгоос салахгүй хэцүү амьтан болно” л гэнэ. ”Хүүхэд үргэлж шоглоод байвал хэсгийн цагдаад өргөдөл бичнэ” л гэнэ. Баасных нь “атаман” байх вэ. Би л аймхайдаа түүнийг “дээш” нь гаргасан юм чинь...Гэвч цагдаад хэлэх байтугай эцэг эхдээ ч алтан “хошуу хүргэж” байгаагүй юм. Би хүүгээ өмөөрч байгаагүй л дээ. Хэлэхээрээ нэг болсон. ”Жинхэнэ эр хүн гэдэг өөрөөсөө хүч чадал муутай сул дорой хүнийг дээрэлхэхийг хэлдэггүй. Харин ч тэдэнд тусалж, тэднийг “гадуурхдаг” хүмүүсээс хамгаалах хэрэгтэй.

Юу дутсандаа чи хүний халаас “өнгийж” явдаг юм бэ?Одоохондоо чамайг ээж бид хоёр чинь хоосон хонуулж, ходоодыг чинь хоржигнуулаагүй л явна. Бренд биш гэхэд биенд чинь таарсан хувцас хунар авч өгдөг л биз дээ. Сургуулиа олигтойхон төгсөөд дээд сургуульд ор. Дараа нь юу хийхээ өөрөө шийд” гэж өчнөөн л сургамжиллаа. Үгүй гэхгүй хирнээ за гэхгүй чимээгүй толгой дохино. Тэгээд хэд хоноход хавь ойроос “өргөдөл гомдол” тасрахгүй. Хичээл таслаад ээждээ чихдүүлээд ороод ирнэ...Сахлаа хусаж дуусаад би өрөөндөө орлоо. Хүү намайг хүлээж залхсан янзтай сууж байлаа. Би хүүдээ хэллээ.

-Чамайг би зодно гэж байхгүй. Чадах ч үгүй угаасаа. Харин би чамтай аав хүү хоёр шиг ярилцъя. Чи надад бодож санасанаа ний нуугүй хэл. Яагаад чи хэлсээр байтал хэл ам татлаад байгаа юм. Юу нь болохгүй байна хэлээч. Ингэж явсаар шоронд орж муугий минь үзэх вий чи гэхэд хүү тээршаасан шинжтэй хайнгадуу дуугаар,

-Насанд хүрээгүй шүү дээ би гэж шазууртай хариулав. Би уртаар амьсгал аваад агшин зуур биеэ захирч,

-Хүү минь хоёулаа эр хүн шиг л байя. Чи бид хоёр бие биенээ ойлгохгүй бол хэн чи бид хоёрыг ойлгож хайрлах билээ. Алив гадуур хувцсаа өмс, зах орж жаал жуул юм авч ирье. Тэгэх далимдаа ганц хоёр үг солъё гэв. Хүүгээ дагуулсаар захын хүнсний хэсэг рүү орохоосоо өмнө хүүдээ хандан,

-Хоёулаа жаахан барааны лангуугаар хэсэх үү?Хэрэв чамд таалагдах хувцас хунар байвал миний хүү хүссэнээ аваарай гэж хэлэв. Хүү гутлын лангууны дэргэд түр саатсанаа нэг юм хэлэх гээд зүрхлэхгүй байх шиг санагдахад нь,

-Хэл дээ аавдаа, алийг сонирхож байна? гэж урам өглөө. Хүү зузаан ултай дэгжин пүүз заагаад,
-Аав аа та энийг надад аваад өгөөч. Ээжид би зөндөө хэлсэн. Авч өгч чадахгүй гэсэн гэв.
-Энэ Жордан гээд бичсэн мөн үү?
-Тиймээ

Худалдагчаас үнийг асуулаа. Найман зуун мянгаас ярина гэж байна. Хүүгээ харлаа. Пүүзийг нэг барьж үзэн,намайг нэг харан “Яах бол?” гэж сэтгэл хөдөлсөн янзтай нүд нь эргэлдэнэ. Худалдагчаас би гуйлаа.

-Доош нь “ярина” биз дээ...
-Хэдэд авмаар байна? Үнээ хэл
-Таван зуун мянга...
-Ах хүү дүүгээрээ битгий тогло л доо. Наймааны аз харина. Ядаж та зургаан зуун мянгад ав.
-Надад байгаа нь таван зуун мянга л байна. Тэгээд ч яг “ориг” гэдгийг яаж батлах юм бэ?
-Жинхэнэ Америкийн фирм шүү дээ. Хүүхдээсээ асуухгүй юү? Танаас дээр мэдэж байгаа. Хүүгээ рүүгээ харлаа. Хүү “тийм” гэж толгой дохино.
-Таван зуун мянгад өгчих л дөө
-Та ядах нь ээ таван зуун тавин мянгад ав

Худалдагчаас илүү хүү маань тэсвэр алдсан шинжтэй хөл дээрээ дэвхцэнэ. Дүүрсэн хэрэг авахаар шийдэв. Мөнгөө тоолж худалдагчид өглөө.

-Аав аа?
-Өөв?
-Та үнэхээр надад үүнийг худалдаж авч өгч байгаа юм уу?
-Тэгэлгүй яахав. Ийм том хүүдээ авч өгөлгүй яах вэ

Ийн хэлэхдээ би ойрын хэдэн жилд хүүдээ юу авч өгсөнөө огт санахгүй байв. Хүүтэйгээ нэг өдөр ч гэсэн хамт кино театр орсон билүү...Хүүгээ би сүүлийн хэдэн жил огт “хараагүй”юм шиг амьдарчээ. Нэг л “ажилтай хүн”...Өглөө гараад шөнө дөлөөр орж ирнэ. Хүүгээ суга өсөж, дуу нь бүдүүрч, бас ч үгүй хирийн бацаануудад “дарлуулаад” байхааргүй “шөрмөстэй” болсоныг анзаараагүй явжээ...Хүү нөгөө пүүзээ тэврээд намайг одоохон болилоо гээд буцаагаад өгчих вий гэсэн мэт хардангуй харсанаа захын лангуунаас холдоход санаа амарсан бололтой нүүр нь гэрэлтлээ. Аав хүн хөвгүүддээ илүү анхаарал тавих хэрэгтэй юм байна даа гэж бодов.

Хүнсний захаас жаал жуул ногоо цагаа авсан юм. Гэтэл хүү надад юу ч үлдээсэнгүй бүгдийг бариад түрүүлэн алхлаа. Би хүүгийнхээ араас дуудав.

-Хоёулаа өнөөдөр “халуурах” уу?
-Пиводъя гэжүү? Та уувал уу. Би жимсний коктейл ууя гэвэл дуртай зөвшөөрнө шүү
-Үгүй ээ,Солонгос хоолны газар орж кимчитэй үхрийн шарсан мах идье
-Үнэн үү?
-Үнэн.

Гудамжны атаман аа ч алд даа. Жимсний шүүс мүүс яриад инээд хүргэчихлээ. Хэд хоногийн өмнө ажлаасаа эртхэн тараад гэр рүүгээ автобуснаас буугаад явж байлаа. Манай гудамжны хэдэн хүүхдүүд гудамжинд бөөгнөрөн зогсож байсанаа намайг хармагц чоно үзсэн хонь мэт үргэн зугтацгаав. Гудамжны дунд айлын хаалганы дэргэдэх мухар сандал дээр манай “том толгойт” хөлөө алцайчихсан тухлаад өөрөөсөө бага зэрэг намхан нуруутай сөөсгөр үстэй хүүг өмнөө сөгдөөд суулгачихсан,духан дээр “цоходсон” бололтой том палигар хурууны мөрөөр улайсан духтай хүүг “байцааж” байхад нь “гарддаг” байна шүү. Хүү ч намайг хараад царай нь цайраад явчихлаа. Муу сайн ч төрсөн эцэг нь байна, үхсэн буурийн толгойноос амьд ат айна гэдэг шиг юм болсон байх. Хүү давхийн боссоноо нөгөө хүүг татаж босгоод,сандал дор хийсэн тортой зүйлийг татаж гарган түүнд өгөөд,

-Уучлаарай найз аа, дараа уулзъя гэхэд нүд нь бүлтэгнэсэн тэр хүү “аврагдсандаа” баярласан уу торноосоо хоёр лааз Пепси кола гаргаж хүүд өгөв. Хүү хоёр лааз колагаа бариад үлдэх гэхэд нь би хүчээр гэр рүүгээ авч явахаар,

-“Догшин хараа” гэртээ “морилох” болоогүй юү. Өнөөдөр би эрт ажил тарлаа. Хүйтрэхээс өмнө хоёулаа хэдэн хэрчим түлээ хөрөөдөж авъя гэж хэлэв. Хүү дурамжхан хирнээ аавдаа эвгүй байдалд “гардуулсандаа” санаа зовсон нь илт нэг их албадуулсангүй босож дагалаа. Нүднийхээ булангаар сэм харахад энд тэнд “нуугдсан” нөхөддөө “том хүн” болж харагдах гээд хөлөө чирэн пээдэгнэн алхаж дургүй хүргэнэ.

-Яваач ээ чи. Гутлаа чирээд юундаа пээдийгээд байгаа юм бэ?
-Явж л байна
Тэрхэндээ бас хүү хэгжүүрхэн алхана. ”Гудамжны атаман”-ыг хашааны завсраар “бараа бологсод” нь түгшүүртэй харцаар үдэж буйг мэдээд би дотроо хөх инээд хүрсэн ч хүүгээ “түргэн яв” гэж “командалсаар” гэртээ ирж билээ...

Бид хоёр нэг том ч биш жижиг ч биш Солонгос хоолны газар орж, хамар цоргисон шарсан үхрийн мах, халуун ногоотой кимчитэй холин савхдаж гарав. Хүү жимсний шүүс соруулаар соронгоо шилтэй сүүжүүгээ шилэн аяганд аягалах намайг инээмсэглэн харж,

-Аав аа надтай тулгахаа мартав аа гэж намайг явуулна. Бодоод байсан чинь би хүүгийнхээ инээмсэглэхийг хараагүй их удсан байлаа. Нэг хартал хүү шинэ пүүзээ ширээн доогуур тонгойгоод солиод өмсчихөв. Тэгсэнээ баяртайгаар инээн,

-Аав аа, надад зохиж байна уу? гэлээ.
-Хэлэх юм алга. Ёстой ванлий...
-Үнэн үү?Гоё харагдаж байна уу?
-Дээрэмдчихээр гоё харагдаж байна.
- Дээрэмдүүлнэ гэж харин байхгүй шүү
-Тэгээд онгироод байдаг юм
-Ааваа би жүдогийн секцэнд явдаг юм билүү? Балбарын хажуугийн хашааны нэг “тэргэнцэртэй” ах байдаг даа. Тахир дутуу...Тэр ах самбогийн дэлхийн аварга байсан гэдэг. Бэлтгэл хийж байгаад савлуураас унаж бэртээд тийм болчихсон юм билээ. Тэр ахын түлээг би хааяа хөрөөдөж өгдөг юм. Тэгээд тэр ахаар зөндөө олон мэх заалгасан. Намайг мэх хурдан сурдаг гэж тэр ах магтсан шүү. Таныг би тэр ахаас сурсан мэхээрээ унагаасандаа...Тэгэхдээ би зүгээр л “болох” нь уу гэж үзсэн чинь та жаахан хүүхэд шиг “нисчихсэн” шүү. Намайг уучлаарай

-Чи нээрээ аавынхаа нугасыг бэртээх шахсан. Аавыгаа жаахан “гамнаж” явахгүй бол “арилаад” өгөх байх шүү. Чи ер нь гудамжныхаа хэдэн бацаан болон над мэтийн “ядарсан” юмнуудаар “туршлагын туулай” хийж байхаар үнэхээр хүсээд байгаа бол тэр секц дугуйланд нь яваад жинхэнэ аваргуудтай “бэлтгэл”-ээ хангаж яваач. Бэлтгэл хангагч болох нь уу, бэлтгэл хангуулагч болох нь уу харуулаад өг л дөө. Надаар дахиад “дасгал” хийж хэдэн ясыг минь бүү тараагаарай. Ээж чинь мэдвэл хангинаад салахгүй шүү...Гудамжинд хэзээний хэдэн хүүхэд тойруулчихсон “их замын дээрэмчин” шиг аягладагаа болимоор юм даа

-Аав та харин сургамжлахаа болиоч дээ. Би Солонгос хоолны газар анх удаа орж байна. Аавтайгаа нэг тайван хоолоо идчихмээр байна. Нэг “юм” авах гээд хэдэн “цаас” хүүхдүүдээс “цуглуулж” байсан юм. Тэгэхгүй бол хайрт аав минь та хүүгээ “мартчихаад” байх юм

-Надад чи тэгж “сануулж” байсан бий вий. Муу золиг бусдаас “мөнгө” татдагаа зогсоогоорой .Хэрэгтэй бол аавдаа хэлж бай. Аав нь чиний “талд” хэзээд “бэлхэн”...

-Аав аа та хацартаа кимчи наачихаж...
-Хаана?
-Зүүн талын хацар дээрээ...арай дээгүүр...
-Энд үү?
-Та улам наагаад нүүрээрээ дүүрэн халуун ногооны шүүс болгочихлоо гээд хүү намайг дооглон хөгжилтэй инээв. Хүүгээ дууриан би ч инээлээ. Аав хүү хоёрын тачигнатал инээхийг харсан хангүг эзэн “Солиотой Монголчууд” гэж амандаа харааж байх нь сонсогдоно. Эцэст нь хүү амны цаасаар аавынхаа нүүрийг арчиж өгөв.

-Миний хүү яагаад хичээлээ таслаад байдаг юм бэ?Аавдаа хэлээч
-Найз охиноосоо ичээд...
-Найз охион...Байз миний хүү эхнэр авах нь ээ...
-Зүгээр л “найзалдаг” юм. Аав одоо намайг дооглохоо болиоч оо
-Инээд хүрээд байна шүү дээ...Аав нь сургуульд байхдаа охидуудтай үерхэж яваагүй. Намайг тэд нэг нүдээрээ ч хардаггүй байсан юм...
-Ээжтэй та яаж танилцсан юм бэ?
-Гудамжинд...Ээжийг чинь хоёр хөлчүү залуу хажуугаар нь гарахдаа хүзүүнд нь тохсон алчуурыг нь шүүрч авахыг хараад ажиглалаа. Нөгөө хоёр залуу ээжийг чинь алчуураа авах гэхээр өгөхгүй бие бие рүү шидээд ээжээр чинь “тоглоод” байхаар нь би алчуурыг нь шүүрч аваад ээжид чинь өгчихсөн юм...
-Тэгээд?...
-Тэгээд яахав дээ тэр хоёрт бялба нүдүүлэхгүй юү
-Ээж яасан?Уйлсан уу?
-Уйлсаныг нь санахгүй байнаа. Ямар ч л байсан намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн.
-Тэгээд та хоёр танилцсан уу?
-Тэгсэн. Би анх удаагаа эмэгтэй хүнд сайн болж, ээжтэй чинь суусан даа. Жилийн дараа чи төрсөн. Ямар том гарсан гэж сананаа? Дөрвөн хил гарсан шүү дээ...Чамайг харах хүн байхгүй. Ээж чинь ажлаасаа “гараад” чамтай “зууралдсан”...Уул нь “толгой сайтай” хүн. Үр хүүхэд гэж явсаар сайхан мэргэжлийн ажлаа орхисон юм. Барилга архитекторын газар ахлах мэргэжилтэн байсан юм. Ажлаа хийж явсан бол өдийд компанийн “захирал” байх хүн шүү дээ

-Та ээжийн тухай ярихаараа яг үнэнээсээ ярих юм. Бусад үед бол дандаа “худлаа” ярьдаг даа
-Яаж худлаа ярьсан юм бэ?Миний хүү аавдаа хэл л дээ...Хоёулаа өнөө орой сэтгэлээ уудалтал яръя
-Та гурван зуун мянган төгрөгний цалин авчихаад сая төгрөгний цалинтай гэж ярьдаг. Хүүхдэд дээрэлхүүлж явдаг байсанаа үргэлж нуудаг. Балбарын аав таныг ёстой “балбадаг” байсан гэнэ лээ. Таниас талхны мөнгийг чинь “холгоод” кино үздэг байсан гэж ярьдаг...Би дургүй хүргээд байхаар нь Балбарын аавыг ганц сайн хөмөрсөн. Ниппон авахаар шидсэн шүү...

-Миний хүү том улстай муудалцаад хэрэггүй дээ. Найз охиноосоо яагаад ичдэгээ яриач. Эр хүн шиг ярилцъя
-Та харин эр хүн шиг байж чадах уу?Та мэдэхгүй л дээ, манай ангийн хөвгүүд бүгд гоё пүүз өмсдөг. Бүгдээрээ гар утастай. Найз охидууд руугаа мессеж бичээд...Тэгэхэд би...хичээлд очихоос дургүй хүрмээр...
-Аав нь маргааш утас авч өгнөө. Харин чи хичээлээ тасалж болохгүй. За юу?Тохирох уу хоёулаа
-За-аа...Үнэн биз?
-Хэзээ эр хүн хүрсэн үгнээсээ буцаж байсан юм бэ?
-Та заримдаа буцдаг шүү дээ. Ээжид нэхий дээл авч өгнө гэсээр хичнээн жил боллоо. Бас машинтай болно гэж дүү бид хоёрыг хуурсаар байгаад одоо бол итгэхээ байж дээ...
-Нээрээ тийм юм байна шүү...Сайхан ам баатар шүү дээ аав чинь. Уул нь хэдэн “юм” цуглуулаад байгаа ухаантай. Байрны үнэ хямдарвал гурван өрөө паартай байр авах санаатай, хуруу хумсаа нуугаад явж байна. Өвөө минь гэрт, аав минь шавар байшинд амьдарлаа. Миний үед үгүй ядаж чиний үед нар туссан толь шиг цонхтой,тохилог байранд тааваараа амьдаръя даа

-Та ч бас мундаг “буудна” шүү дээ. Хааяа би танаас ичдэг юм. Хүмүүс “Ам Бямбаа” гэхээр духны хөлс бурзайгаад...Та цэрэгт байхдаа хороо цэрэг жагсаагаад “зэрэгцэх” командтай хонуулдаг байсан гээд байсан худлаа юм билээ. Манай хойд гудамжны Өөжгийгийн аав тантай хамт цэрэгт байсан гэсэн. Таныг “тураалд” ороод дандаа гал зууханд неваль хийдэг байсан гэж ярьж байхыг сонсоод жигтэйхэн ичсэн.”Жа” байсан гээд худлаа “аваад” байсан юм билээ та...

-Ийм мундаг хүүтэй хүн “мундаг” байхгүй бол болохгүй биз дээ...Миний хүү арван таван настай дөчин дөрвөн размерын гутал өмсөж байгаа юм чинь миний насан дээр жаран таван размер өмсөх байх даа
-Болиоч оо аав аа жаран таван размер гэж мангар юм яриад байх юм гэсэнээ хүү учир зүггүй инээд алдлаа. Нүдэнд нь нулимс гялалзаад,ширээн дээр тавьсан халуун ногооны соусыг бүгдийг уусан мэт зовхи нь нойтон оргиод эрээ бараагүй тас тас инээнэ...Аав хүүгийнхээ баясгалант царайг хараад сүүжүүнээс илүү хүүгийнхээ баярлаж хөөрсөн сэтгэлд согтлоо. Тооцоогоо яаж хийснээ мэдэхгүй. Нэг ухаан орох нь ээ хүү нь аавыгаа үүрээд явж байлаа. Хүүгийн нуруунд аав нь сэтгэл ханамжтай үүрүүлж явав. Тэнгэрт одод жирвэлзэж, алсын үүлнээс салхины чимээ наашилна. Аав алга болсон хүүгээ олсон мэт баяртай байлаа.

Хүү нь ч аавыгаа олсон мэт бөөн баяр. ”Төөрөлдсөн” эцэг хүү хоёрыг дахиж бүү төөрөлдөөсэй гэх шиг саран үүлний цаанаас туяаран гарч ирээд,”тасарсан” эцгээ нуруундаа үүрч, бас том тортой юм барьсан хүүгийн гэр хороолол зүглэсэн замыг нэг сүүдэртүүлэн, нэг гэрэлтүүлэн заана. Согтуу аавыг нь автобус ч тэр, гар өргөхөд зогсдог хувийн болон хувьсгалын “таксинууд” ч тоож суулгаагүй тул хүү огт танихгүй гудамжаар зам товчлон явж аавыгаа үүрсээр жалгаар өгслөө. Гэнэт тэр хоёрын нүүрэн дээр гар чийдэнгийн хурц гэрэл тусч, үл таних хэдэн залуус тал талаас нь бүслэн авав.

-Баян гарууд байнаа. Жордан өмсчихөж
-Дахиад тусга даа. Ориг уу?
-Өөрөө хараач. Шинээрээ л юм байна шүү дээ
Биерхүү сахалтай залуу хүүг түлхэхэд нэг нь ард нь хөлөө тээглүүлэн унагаав. Писхийтэл газар нүүрээрээ харуулдан унасан аав юу болов оо гэж бодон ухаарч ядах засвар хүү нь сахалтай залууг барьж аваад гуалин адил шидэв. Мөн дараа дараачаар нь сайхь хэдийг ээлж дараалан тонгорч, өмсч, шидлээ. Гэвч тэд дэндүү олуулаа байжээ. Нэгий нь шидэж байхад нөгөө нь босоод дайрна.

-Ямар зэвүүн бацаан вэ? гэж сахалтыг хорсолтойгоор хэлэхэд гарт нь барьсан хутга сарны гэрэлд гялалзан харагдав. Сахалт хутгаа барин хүүгийн араас довтлоход “нам гүмхэн” байсан аав гэнэт сэргэн босч хүүгийнхээ өмнүүр гүйн оров. Аавын хоолой тэрхэн зуур “хэг” хийснээ чимээ тасрахад,хүү нь тасалдсан дуугаар,

-Малнуудаа... та нар аавыг минь дүрчихлээ... гээд аавыгаа тэврэн унав. Хүүд ямар ч ухаан байсангүй. Аавынхаа цээжнээс олгойдох цусыг гараараа таглан “аав аа аав аа” гэж орилов. Энэ үед “малнууд” хүүгийн хөлөөс шинэ пүүзийг нь сугалан алга болж өгсөнийг хэн ч анзаарсангүй. Хүүгийн хөлний орчим газраар нэг тарсан алим, интоор, жүрж хөглөрнө. Хүний хөлийн уланд бяц гишгигдсэн жимснүүд хурц үнэрээр ёолох мэт анхилам үнэр нь жалгаар нэг үнэртэнэ. Орчлонгийн сайн муу бүхнийг үзэж “доль цохисон” сар уртаар санаа алдах мэт салхи хүүгэн, энэ мөчид тэнгэрт од харвах ер бусын сонин үзэгдэл бурхны тушаал авсан мэт гэв гэнэтхэн гэрэл цацруулан хязгаар хярхаггүй тэнгэрийг зүсэн одлоо...

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.26.12 3:17 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Бүх зүйл сайхан болно.
Бүх зүйл сайхан болно гэж эхнэртээ би хэлдэг байлаа. Хэрхэн яаж сайхан болно гэдгийг эхнэр маань битгий хэл би өөрөө ч мэдэхгүй. Өдөр бүр өөрсдийн амьдралаа хараад өөрөө өөрийгөө би ямар их хараадаг гээч. Амьдрал минь нэг л ахихгүй нь. Харин ч өр зээл минь нэмэгдэж улам их дарамт болно. Залуу хүний дэврүүн мөрөөдлөөр сэтгэлээ зогоож их хэмжээний мөнгө олох аргыг олчихсон мэтээр л төсөөлж ажилруугаа би алхана. Харин гэрлүүгээ халаас хоосон сэтгэл гундуу гутлаа чирсээр гэлдрэнэ. Намайг эхнэр хүүхэд минь хүлээж байгаа. Өдрөөс өдөрт өсч буй хөөрхөн хүү минь аавыгаа тайтгаруулах мэт өөдөөс харан инээж угтана, уйтгар гуниг бухимдлаас түр ч атугай би сатаарна. Хүүгээ юугаар ч дутаахгүй байлгах юмсан гэсэн бодол цаг ямагт эргэлдэнэ. Бурхан надад хүүг минь жаргалтай амьдруулаарай гэж бэлэглэсэн юм шүү дээ. Харин эхнэртээ би дутуу амьдралаа жаргал мэтээр ярина энэ бол бид хоёрын сорилт гэж ойлгуулна, даваад гарсны дараа одоогийн амьдрал сайхан дурсамж болж үлдэнэ гэж ятгана. Айлын охиныг жаргаана гэж авч суусан хүн шүү дээ би. Ингээд бодоход бурхан надад харамгүй хандажээ. Сайн гэргий хөөрхөн хүү бэлэглэж. Одоо зөвхөн надаас хамаарна. Ядаж байхад энэ бодол намайг үргэлж зовооно. Болж бүтэхгүй болгонд чи чадахгүй байна гэж өөрийгөө би шаналгаж хий дэмий ганцаар бухимдана. Эрийн хугархай юм болохоор эхнэрийнхээ сэтгэлийг зовоохгүй гэсэндээ гуниг гутралаа нуух гэж оролдоно. Заримдаа бухимдалаа эхнэртээ тэсэлгүй гаргачих юм. Хажуу өрөө түрээслэж амьдарч байгаа ч эхнэр минь харин түүнд эмзгэлдэггүй. Түүний минь харцанд удахгүй амжилтанд хүрэх гэж байгаа нөхөр шиг л харагддагийг би анзаардаг. Өөрөөс минь илүү надад итгэдэг хань минь ямар их урам хайрладаг гээч. Итгэл бүхний цаана хариуцлага байдаг юм байна. Надад итгэдэг хүмүүсийн урмыг хугалахгүй юмсан гэсэн бодол минь надаас улам ихийг шаарддаг. Энэ миний хариуцлага. Хэнээс ч би мөнгө гуйхгүй, энэ эр хүний бардам зан бишээ. Харин би бүхнийг нуруун дээрээ үүрээд явах сэтгэлийн тэнхээтэй байх гэсиймаа. Энэ бүхэн амьдралын сорилт даваад гарсны дараа сайхан дурсамж болж үлдэнэ. Бүх зүйл сайхан болно.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.26.12 3:17 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Хүмүүс хайрлуулах гэж хорвоод ирдэг

Нэгэн эр машинаа өнгөлж байтал 4 нас хүү нь ирж,газраас чулуу авч машиных нь бөөрийг зурж гарав.Уур нь хүрсэн мань эр эрэг чангалдаг түлхүүр гартаа атгаснаач үл анзааран хүүгийнхээ гарыг маш олон удаа цохижээ.Эмнэлэгт аваачихад олон удаагийн хугаралтаас болж хүү бүх хуруугаа алдахаар болсон байлаа.Хүү аавыгаа өвдөлт дүүрэн нүдээр хараад Ааваа миний хуруунууд буцаж ургах болов уу?гэж асуулаа.Аав нь маш их гэмшиж юу ч дуугарч чадсангүй .Тэр машин луугаа очоод ,машинаа маш олон удаа өшиглөв.Хийсэн үйлдэлдээ харамссан аав машиныхаа дэргэд суугаад ,хүүгийнхээ гаргасан зураасыг хартал ААВДАА ХАЙРТАЙ гэж бичсэн байлаа.Саахь эр дараагийн өдөр амиа хорлосон юм.Уур болон хайранд хязгаар байхгүйн жишээ энэ.Эд юмс эдлүүлэх гэж ,хүн хайрлуулах гэж хорвоод ирдэг.Гэтэл өнөөгийн хөрөнгөтний нийгэмд Хүмүүс ашиглагдаж,эд юмс хайрлагдах болжээ харамсалтай .

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.26.12 4:01 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Ажлаа дуусгаад намайг хайрлаач
Ээжийгээ гаднаас орж ирэв үү үгүй юу баярлан:

"Ээжээ өнөөдөр манаа цэцэрлэг дээр юу болсон гэж бодож байна?"

"Утсаар ярьж байгааг минь харахгүй байна уу?"

Хүн бүрийн хийх дуртай зүйл өөр өөр байдаг. Жишээ нь ээж нь утсаар ярих дуртай, аав нь машинд дуртай. Утас, машины тухай яриа гарахад эхлэдэх бүх ажлыг хойшлуулдаг байлаа. Бас гэрт зочин ирэх болоход хүүг хэн нь ч тоодоггүй. Яалтай ч билээ! Ээж нь утсаа хаалаа. Харин дараа нь гал зуухнаас сав суулга, халбага сэрээний чимээ хангинаж эхлэв. хүү ээжийнхээ дэргэд гүйж очоод хайр хүргэм царай гарган "Ээжээ туслах уу?" гэхэд эж нь их л нухацтай харснаа "За хө, чи чинь ямар хэрэг мандуулчихаад ийм сайхан царай гаргаад байна? Одоо чамтай зууралдаж байх цаг алга. Ядарч уналаа."

Ядрах нэж юу ям бэ? Заримдаа тоглож байгаад унтчихад нь эмээ нь гараас нь тоглоомыг нь эвтэйхэн аваад тэврэн оронд нь оруулахдаа "Миний хонгор үр ямар их ядраа вэ! Амтат сайхан зүүд зүүдлээрэй хонгор үр минь!" гэж хэлэн үнсдэг. Хэрэв ядрах нь амтат сайхан зүүд зүүдлэхийг хэлж байгаа юм бол яагаад ээж ядарсанаа хэлэхдээ ийм уур уцаартай хэлж байгаа юм бол?

"Ээжээ, хүн ядрахдаа амтат сайхан зүүд зүүдэлдэг гэсэн. Эмээ тэгж хэлсэн."

"Нам унтаж л байвал тэр амтат сайхан зүүд ч яамай! Ядарч үхлээ!"

Хүү ийм үгэнд маш дургүй байлаа. Ядарсан, ийм юмнаас болж, тйим юмнаас болж ядарсан...

"Ээжээ, таныг ядраахгүй гэсэндээ би танд тус... "

"Заза дараа дээр ярья! Өнөөдөр үйлчлүүлэгч ихтэй байсан учраас ажлаа дуусгаж чадсангүй. Аавыг чинь ирэхээс өмнө хоолоо хийх хэрэгтэй байна. За миний хүү явж тогло!"

"Ээжээ та ядарсан гээ биздээ..."

"Тэгээд?"

"Би ч гэсэн тоглосоор байгаад ядарчлаа."

"Тэгээд би яах вэ?"

"Мэдэхгүй..."

Хүү хийж болохгүй зүйлүүдийг сайн мэддэг байлаа. Харин томчууд хийж болох зүйлүүдийг огт мэддэггүй нь ямар хачирхалтай гээч. Гэтэл гэнэт тог тасарчихав. Ээж "Одоо лаа хаанаас олноо!" гэж ууртай үглэсээр шүүгээ сав онгичиж эхлэв. Жаал хүү буйдан дээр хэвтэн эмээгийнхээ тосгоныг бодож эхлэв.

Хийн дэнлүүний гэрэлд галзуу туулайн үлгэрийг яриулж байсныгаа санан ханан дээр тусах машины гэрэлд эмээгээ дуйраан гараараа туулайн дүрс гаргахыг хичээж байв. Туулайгаа ийш тийш зугаалуулан гүйлгэж хананаас хананд харайлгаж байлаа. Гэвч бяцхан хүү ядарчээ. Булцгар зөөлөн гараа ч татах чадалгүй болтлоо нойрондоо дарагджээ. Хүүгийн гар буйдан даган уналаа.

Тог ирлээ. Ээж нь хүүгээ чимээгүй болсоныг анзааран яаран том өрөөндөө ортол жаалхүү бяцхан хөөрхөн өвдгөө элгэндээ тэврээд нам унтсан байлаа.

Эхийн сэтгэл гэнэт тавгүйтэн ширээн дээрх баланс дансаа тооцоогоо дургүйцсэн нүдээр харав. Нүдэнд нь харуусал, хайр, өрөвдөл илэрч байв. Хүүгээ сэрээхээс эмээн духан дээр нь үнслээ. Хүү эхийнхээ хайр дүүрэн үнсэлтийг хүлээж байсан юм шиг "Ээжээ ажлаа дуусахаар нь намайг хайрлаарай за?" гэв.

Өөрийгөө хайрлуулахыг тулд "цаг авч" байгаа хүүгээ хараад ээж өглөө болтол мэгшин уйлав.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.26.12 4:04 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Ухаантай эхнэр
Хуримын анхны өдрөө би эхнэрээ гэртээ хоёр гар дээрээ өргөн авч оруулсан юм. Хуримын машин бидний амьдрах нэг өрөө байрны гадна зогсож байлаа. Миний найзууд: "Эхнэрээ гар дээрээ өргөж ор!" гэж шаардсан юм. Ингээд л би эхнэрээ гэртээ өргөн оруулахад, тэр минь инээмсэглэж байсансан. Энэ өдрөөс хойш би хүчирхэг, аз жаргалтай нөхөр болсон юм даа.
Цаг хугацаа улиран одсоор түүнээс хойш арван жил өнгөрчээ. Энэ хугацаанд бидний амьдрал хэвийн үргэлжилсээр байв. Бид хүүхэдтэй болж, миний хувьд мөнгө олж, гэр бүлээ тэжээхийн тулд бизнес эрхэлж эхэллээ. Бидний хөрөнгө аажмаар өссен боловч эхнэр бид хоёрын харилцаанд бага зэрэг нөлөөлсөн юм. Тэрээр төрийн албанд ажилладаг бөгөөд өглөө бүр бид гэрээсээ хамт гарч, гэртээ цуг ирцгээнэ. Удалгүй хүү минь сургуульд орлоо. Амьдралын өдөр хоногууд үргэлжилсээр...
Гэтэл Нина гэдэг бүсгүй миний амьдралд орж ирлээ. Энэхүү үйл явдал ингэж өрнөсөн юм. Нэгэн нартай өдөр би цонхон дээрээ зогсож байлаа. Нина гэнэт орж ирээд миний араас тэвэрч авав. Түүнээс хойш би түүнд бүх талаараа татагдаж эхлэв. Тэр ч байтугай би түүнд байр худалдан авч өглөө. Нина намайг охидын нүд булаасан залуу гэж хэлдэг байсан. Миний эхнэр ч мөн гэрлэхдээ ингэж хэлж байсан санагдана. Би дотроо эхнэрээ араар нь тавьж болохгүй шүү дээ гэж бодсон боловч сэтгэлээ татаж авч чадсангүй.
Тэгээд би Нинагийн гараас бариад "Чи одоо тавилгаа сонгоорой! Би компани дээрээ хийх ажилтай!" гэхэд тэр дургүй байлаа. Энэ үед эхнэртээ салах тухайгаа хэрхэн яаж хэлэх вэ гэж сэтгэл минь ихэд түгшиж байсан. Үнэндээ миний эхнэр маш сайн эзэгтэй бөгөөд орой бүр хоолоо хийгээд тун завгүй байдаг. Нэгэн удаа хамтдаа оройн хоолоо идээд сууж байхдаа би түүнд тоглоомоор "Хэрвээ бид салбал чи яах вэ?" гэж асуухад тэр над руу хэсэг гайхаж харснаа юу ч хэлээгүй. Түүний хувьд салалт гэдэг төсөөлөхийн аргагүй хол зүйл байж дээ. Хэрвээ би нухацтайхан хэлсэн бол тэр чухам яах байсан гэдгийг төсөөлж чадахгүй байв.
Дараачийн өдөр эхнэр ажлын өрөөнд орж ирэхэд, Нина зөрөөд гарав. Миний бүх ажилтан эхнэрт минь аятайхан харагдахыг хичээж байгаа нь илт харагдана. Тэр минь ямар нэгэн сэжиг авсан бололтой, ажилчид руу инээмсэглэн харах боловч түүний нүдэнд шаналж байгаа нь илт мэдрэгдэв.
Нина өдөр бүр надад "Чи түүнээс салах хэрэгтэй! Хоёулаа хамтдаа амьдаръя!" гэж шаардана.
Нэг удаа би эхнэрийнхээ гарыг бариад, "Би чамд нэг зүйл хэлмээр байна!" гэхэд тэр минь ихэд шаналж байгаа бололтой чимээгүй байв. Би зориг гарган, "Би чамаас салмаар байна" гэж хэлэхэд,
"Яагаад?" гэж тэр асуулаа. Би түүний асуултаас зайлсхийсэн болов. Энэ бүрхэг хариулт түүний уурыг хүргэж орхив. Гэнэт тэр халбагаа аваад над руу шидэж, "Чи ч эр хүн юм даа!" гэж хашгирав. Тэр шөнө бид хоёр үг сольсонгүй. Эхнэр минь уйлсаар, "Бидний гарлэлт яагаад салах сарнихдаа тулав гэдгийг чамаас мэдэхийг хүсэж байна!" гэж хэллээ. Тэгэхэд би түүнд зөв хариулт өгч чадсангүй. Учир нь миний сэтгэл зүрх Нина руу явчихсан шүү дээ. Сэггэл минь маш их өвдсөн тул би түүнтэй салах өргөдлөө бичихдээ "Эхнэрийгээ байшин, машин, миний компанийн 30 хувийн эзэмщих эрхтэй" гэж тодорхойллоо. Харин эхнэр үүнийг харснаа шууд л ураад хаяв. Сэтгэл өвдөж эхэллээ. Арван жил хамтдаа амьдарсан бүсгүй минь нэг л өдөр танихгүй хүн болчихлоо. Гэхдээ би хэлснээсээ буцсангүй, Эцэст нь тэр миний төлөвлөснөөр өмнө минь ирээд уйлав. Миний хувьд түүний уйлах нь тэр хүлээн авч байгаа юм шиг санагдана. Миний салах тухай санал аажимдаа тодорхой болсон юм.
Нэгэн орой би үйлчүүлэгчидтэйгээ уулзаад гэртээ ирлээ. Харин би эхнэрийгээ ямар нэгэн зүйл бичиж байхыг олж харав. Би ядарсан тул унтахаар хэвтлээ. Шөнө дунд гэнэт сэрсэн чинь эхнэр минь ширээн дээр сууж байна. Би юу ч хэлсэнгүй буцаад унтав. Өглөө болоход эхнэр минь салах болзлоо хэлэв. Тэр надаас юу ч авахыг хүссэнгүй. Намайг түүнээс нэг сарын дараа салахыг хүсэж, тэр хугацааг хүртэл энгийн амьдрах ёстой гэлээ. Түүний ингэж хэлэх шалтгаан нь ойлгомжтой байлаа. Хүү минь зуслангаас нэг сарын дараа ирэх бөгөөд түүнийг ирээд аав ээж хоёрыгоо салсан гэдгийг бүү хараасай гэж тэр боджээ. Ингээд тэр салах болзлоо егчихөед надаас иигэж асуусан нь : " Хуримын өдөр чи намайг гэртээ хэрхэн оруулж ирснээ санаж байна уу?" гэхэд тэр жилийн гэгээн, сайхан дурсамжуудаа эргэн дурсаж эхлэв. Би толгой дохиж "Санаж байна" хэмээн хариулахад.
Эхнэр: "Чи намайг хоёр гар дээрээ өргөөд оруулж байсан шигээ салах үедээ ч бас хоёр гар дээрээ өргөөд, гэрээсээ гаргах ёстой! Өнөөдреес эхлэн чи намайг бүтэн сарын турш өдөр бүр унтлагын өрөөнөөс үүд хүртэл өргөж гаргах ёстой!" гэв. Хариуд нь би инээмсэглэн зөвшөөрлөө. Хөөрхий эхнэр минь тэр сайхан өдрүүдийг дурсан санаж, салахдаа ч гэсэн утга учиртай байя гэж бодсон байх даа.
Харин би Нинад эхнэрийнхээ салах болзлын талаар ярихад, тэр "Тэнэг санаа байна" гээд шоолон инээж байснаа, "Эхнэр чинь ямар ч заль хэрэглэлээ гэсэн чи түүнээс салах ёстой шүү" гэж ууртай хэлэв. Түүний энэ үг яагаад ч юм намайг тавгүй болгож орхилоо.
Эхнэр бид хоёр салах тухай ярьж эхэлснээсээ хойш бие биенээсээ их хөндий байдаг болов. Эхний өдөр түүнийг өргөхөд нэг л тухгүй байв. Хүү минь бидний араас баярлан алгаа ташиж, аав ээжийг өргөж байна хэмээн хөөрөн баясна. Хүүгийн хэлэх үгс миний сэтгэлийг өвтгөж байв. Унтлагын өрөөнөөс зочны ерөө, дараа нь хаалга хүргэж, 10-аад метр алхав.
Миний эхнэр нүдээ аниад. "Өнөөдрөөс эхлэе дээ! Гэхдээ хүүдээ энэ тухай ярих хэрэггүй" гэж зөөлөн шивнэлээ. Би сандарч толгой дохиж, түүнийг хаалгаар гаргаад орхилоо. Ингээд тэр автобусаар ажил руугаа яаран одлоо.
Хоёр дахь өдөр өргөхөд арай хөнгөхөн байлаа. Тэр миний цээжээр тэврэхэд. түүнээс дасал болсон сайхан үнэр үнэртэж байв. Би ийм
сайхан хатагтайн гоо сайхныг олж хараагүй их удсанаа ухаарав. Гэхдээ тэр минь зал\л~хан харагдахаа больжээ. Нүүрэн дээр нь бага зэрэг үрчлээ суусан байв.
Гурав дахь өдөр. Тэр надад. "Тадна цэцэрлэгийг засварлаж байгаа тул болгоомжтой яваарай!" гэж шивнэв.
Дөрөв дэхь өдөр би түүнийгээ өргехөд, бид одоо ч гэсэн сайхан хосууд хэвээр юм байна гэдгээ гэнэт ухаарч билээ. Харин тэр үед Нинагийн тухай болол аажмаар замхарч эхэлсэн. Тав болон зургаа дахь өдөр тэр надад зарим нэг зүйлийн талаар сануулав. "Индүүдсэн цамц маань хаана байгаа, хоол хийхдээ болгоомжтой байх" талаар ярихад би толгой дохилоо. Харин би түүнд татагдах нь нэмэгдлээ. Би энэхүү болсон явдлын талаар Нинад хэлсэнгүй. Өдөр бүр л эхнэрээ тэврээд явахад арай амархан болоод ч байгаа юм шиг санагдав. Магадгүй өдөр бүр давтдаг болохоор тэр юм болов уу? Би түүнд, "Чамайг тэврээд явахад тийм хэцүү байдаг больжээ" гэхэд, тэр өөрийнхөө даашинзуудаас өмсөхөөр сонгосон боловч бүгд томдож байлаа. Эхнэр минь: "Миний бүх даашинз таргалчихсан байна" гэхэд миний инээд хүрсэн ч, би хүчтэй болохоор биш, тэр минь тураад байгаа учраас хөнгөхөн болоод байгааг мэдэв. Энэ үед би түүний сэтгэлд ямар их шаналал авчирч байгаагаа ухаарлаа. Дахиад л миний сэтгэл шаналсаар ... . Би эхнэрийнхээ хүзүүнд аажим хүрэх үед хүү минь орж ирээд. "Ааваа одоо та ээжийг өргөж гаргах цаг боллоо!" гэлээ. Энэ бүхэн хүугийн минь хувьд их сонирхолтой байгаа бололтой. Эхнэр минь намайг хүүгээ
чанга тэврэхийг хүсэв. Би сүүлийн мөчид санаагаа хувиргах вий гэж их айлаа. Би түүнийг гартаа тэврээд унтлагын өрөөнөөс зочны өрөө рүу тэгээл хаалта руу авч явав. Түүний гар нь миний хүзүүг зөөлөн илбэхэд. түүнийгээ хуримын өдөр авчирсан шиг чанга тэврэн гаргалaa. Гэхдээ тэр минь турж эцээд, улам хөнгөхөн болсон нь намайг их гунигтай болгочихов. Ингээд хамгийн сүүлчийн өдөр би түүнийгээ гартаа тэвэрсэн боловч алхаад явахад хэцүү байлаа. Хүү минь сургуульдаа нилээд эрт явжээ. Эхнэр минь: "Үнэндээ би чамайг насан туршдаа миний түшиг тулгуур болж явна гэдэгт найдаж байна" гэхэд, түүнийгээ чанга гэгч тэврээд "Чи бид хоёрт нэг л зүйл дутаад байсан юм байна. Бид хоёр бие биедээ ойр байлгүй дэндүү их удсан байна шүү дээ" гэлээ.
Би хаалгаа ч хаалгүй, машин руугаа гүйлээ. Хойшлуулах л юм бол миний санаа өөрчлөгдөх вий гэж айж байв. Дээд давхар руу шууд гарахад Нина хаалгаа нээн угтав. Би түүнд "Уучлаарай, Нина! Би салахаа болилоо! Чамаас уучлалт гуйх гэж ирсэн юм. Би эхнэрээсээ салмааргүй байна. Бидний гэрлэлт уйтгартай байсан нь магадгүй чи бид хоёр амьдралын энгийн нандин зүйлсийг анзаардаггүй байсантай холбоотой байж болох юм. Бид бие биенээ хайрлахаа болиогүй юм байна" гэж хэллээ. Би түүнийгээ гэртээ өргөн авч орсноос хойш тэр минь надад хүү төрүүлж өгсөн. Одоо би түүнийгээ хөгшин болтлоо хайрлахаар шийдлээ. Уучлаарай!"
гэв.
Нина гэнэтхэн ухаан орсон бололтой хацар дээр минь тас хийтэл алгадаад, хаалгаа чанга хаагаад уйлж байгаа нь сонсогдоно. Би доошоо буугаад ажил руугаа явлаа.
Цэцгийн дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө би эхнэртээ дуртай цэцгийг нь захиалав. Худалдагч охин мэндчилгээний үг бичихийг надаас гуйхад нь би инээмсэглэн "Чамайгаа насан туршдаа өргөн гаргаж байх болно" гэж бичсэн билээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.26.12 4:18 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.04.06 4:54 pm
Posts: 6751
Нина ёстой онцгүй гар байнадаа.
Эхнэр бол :wd:

_________________
urnotmytype


Top
   
PostPosted: Jan.26.12 4:33 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
80 настай өвгөн 45 настай өндөр боловсролтой xүүтэйгээ хамт буйдан дээр сууж байна.
Гэтэл нэг хэрээ цонхон дээр ирж суув.
Аав нь хүүгээсээ ''Энэ юу вэ?'' гэж асууж гэнэ. Хүү нь: '''Хэрэээ байна'' гэж хариулав.
Хэсэг байснаа аав нь хүүгээсээ ''Энэ юу вэ?'' гэж хоёр дахь удаагаа асуув.
Хүү нь: ''Ааваа би таньд хэлсэн шүү дээ!'' гэлээ.
Тун удалгүй хөгшин эцэг хүүгээсээ гурав даxь удаагаа ''Энэ юу вэ?'' гэж асуулаа.
Хүүгийн хоолойд ямар нэгэн уур уцаар , бухимдлийн аяс илрэн,аав руугаа хараад
" Хэрээ гэж байна шүүдээ! Хэрээ гэж байна !" гэлээ.
Хэдхэн xором өнгөрөв үү үгүй юу ахиад л аав нь: ''Энэ юу вэ?'' гэж дөрөв дэх удаагаа асууж гэнэ.
Энэ удаад Хүү аавруугаа хашгачин," Та яагаад энэ асуултыг дахин дахин давтаад байгаа юм бэ ? . Би таньд хэрээ гэж хэдэн удаа хэлэх ёстой юм.Та үүнийг ойлгох чадваргүй болсон гэжүү ?" гэлээ
Ингээд аав нь өрөө рүүгээ яваад нэгэн хуучирч элэгдсэн тэмдэглийн дэвтэр авчрав.
Энэ тэмдэглэлийг аав нь хүүгээ төрсөн цагаас нь эхлэн хөтөлсөн байлаа. Нэг хуудас эргүүлээд хүүгээ уншихыг хөгшин эцэг нь хүсэв.
Xүүгийн уншсан хуудсан дээр нь ингэж бичсэн байв.
Өнөөдөр гурван настай хүү минь надтай хамт буйдан дээр сууж байтал цонхон дээр нэгэн хэрээ ирж суув. Миний хүү надаас 23 удаа ''Энэ юу вэ?'' гэж асуухад би 23 удаа "Энэ бол хэрээ!" гэж хэлсэн юм.
Хүүгээ нэг л асуултийг давтан давтан асуух бүрт нь би 23 удаа тэврэн авч үнссэн юм.
"Хэдийгээр миний томоогүй хүү намайг жаахан залхаасан боловч миний уур уцаар огт хүрээгүй билээ" гэж бичсэн байлаа

Хүү нь ааваасаа 23 удаа асуухад аав нь огт уурлалгүй 23 тэвэрч авч үнссэн бол өнөөдөр аав нь хүүгээсээ 4 хөн удаа асуухад хүү дарамт шахалт мэтээр хүлээн авч уурлаж уцаарлав.

Хэрэв таны аав ээж нас өндөр болж байгаа бол тэднийгээ дарамт бэрхшээл шиг битгий харж байгаарай . Харин тэдэнтэйгээ зөөлнөөр хандаж даруу тэвчээртэй хүйлцэнгүй халамжтай хандах хэрэгтэй . Тэд биднийг төрсөн цагаас минь эхлэн хайрлаж хамгаалсаар ирсэн шүүдээ ! . Тиймээц бид өөрсдийн аав ээжийгээ аз жаргалтай тайван амьдруулхын төлөө зүтгэх нь зөв билээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.27.12 3:39 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Хүүгийн минь хайртай охин

“Би төрсөн өдрөөрөө Ундраагаа гэртээ авчраад барбины палааж өмсгөж байгаад хуримаа хийнэ ээ” Хүү маань ингэж хэлсэн. Тэр одоо таван нас зургаан сартай. Гэхдээ ингэж хайр зарлаж байхдаа тэр дөрөвтэй байсан юм. “Ундраа гэж хэн юм?” гэж бид түүнээс асуулаа. “Манай ангид хоёр Ундраа байдаг. Нэг нь шар, нөгөөдөх нь хар үстэй. Хар үстэй Ундраа миний найз. Тэр хөөрхөн” Хэрэгт дурлан маргааш нь цэцэрлэгт нь очиж Ундрааг нь хартал тайрмал хар үстэй, булцгар цагаан охин байлаа. Хүү маань ганц чихэр олдсон ч “Ундраатайгаа хувааж иднэ” гэдэг боллоо. “Ундраа надтай муудчихсан” гээд заримдаа хачин гунигтай ирнэ. “Сайндчихсаан” гээд инээд алдана. Хүүгийн минь бяцхан зүрхэнд тэр нэг энхрийхэн охин хаана нь ч юм бэ үүрээ зассан шувуу шиг суужээ. Тэгж явсаар цэцэрлэг амарлаа.

“Ээж ээ, Ундраа цэцэрлэгтээ ирээгүй” Есдүгээр сарын 1-нд гэртээ хүү маань урамгүйхэн ирлээ. “Өөр цэцэрлэгт орчихсон гэж багш хэлсэн” хэмээн араас нь дуу муутайхан нэмж хэлэв. Уйдах завгүй өдөржин тоглодог байсан хүү маань зуны гурван сар Ундраагаа санаж байжээ. Байсхийгээд “Ундраа яагаад өөр цэцэрлэгт явсан юм бол?” гэж асууна. Намар өнгөрч, өвөл боллоо. Байн байн өнөө нэхэл хатуутай асуулт хүүгийн маань амнаас гарна. Удалгүй цэцэрлэгийнх нь таван жилийн ой болов. Баярт нь уригдан, багш нартай нь хууч хөөрөн, хүүхдүүдийнхээ хөгтэй явдлын тухай ярилцан инээлдэн оройжингоо хөгжилдөв. Хүүгийнхээ хайрын түүхийг ярьтал багш нар дуугаа хураачихлаа. Хажууд минь суусан эмч багш “Хөөрхий тэр охин аав, ээжтэйгээ хөдөө явж байгаад осолд ороод өнгөрчихсөн шүү дээ” гэж хэлэв. Тэр уйлж байлаа. Зүрхийг минь зүсээд хаячих шиг л болов. Өөр цэцэрлэгт ороогүй, өнгөрчихсөн юм байж. Хүүгийн минь бяцхан зүрхэнд энхрийхэн төрхөө үлдээчхээд тэр охин яваад өгчхөж. Тэр өдөр гэрт маань гуниг дүүрэн өнжлөө. Өөр цэцэрлэгт яагаад орсныг нь бодоод бодоод олохгүй яваа муу хүүгээ хачин ихээр өрөвдөв.

Хэдхэн хоногийн өмнө ажлаар гадагшаа яваад ирэхдээ нөхөр маань охиндоо ганган ээмэгнүүд авчирлаа. Гартаа шинэ машин барьсан хүү маань эгчийнхээ гоёлыг үзэлцэн хошуу дүрж сууна. Буйдан дээр зэрэгцэж суучихаад толгойгоо нийлүүлэн сонжино. Нэг ээмгийг хоёулаа дуу алдан шохоорхов. Хос ээмэгний нэг нь цэцэг барьсан хүү, нөгөө нь хөөрхөн охин байх юм. “Энэ чинь та хоёр юм уу даа?” гэтэл “Үгүй ээ, Ундраа бид хоёр” гэх нь тэр. Инээмсэглэл минь салхинд хөөгдсөн үүл шиг арилж, нулимс урсаад ирлээ. Одоо хүртэл санасаар.

Энэ амьдралд дөрөвхөн жил болчхоод явахдаа тэр жаахан охин өөдөсхөн хүүгийн маань зүрхэнд нандин мэдрэмж үлдээгээд явчхаж. Тийм нандин хайрын эзнийг нь өнгөрчихсөн гэж хүүдээ хэлэхээс би айдаг. Өөр цэцэрлэгт орсон, тэгээд өөр сургуульд орно. Өөр юуг ч хэлж чадахгүй.

Эрээн алаг даашинз, ууттай бэлэг, хүүхдийн парктай баярын өдөр энхрийхэн тэр охиныг өөрийн эрхгүй дурслаа. Хорвоод зуурын төдий ирээд хайранд умбаж яваад тэнгэрт ниссэн Ундраадаа хүүхдийн баярын мэнд хүргэе. Чамайг энхрийлэн илбэж байсан тэр их хайрын чинь нэг хэлтэрхий миний хүүгийн зүрхэнд байсан юм шүү. Одоо ч байгаа. Том болохоор нь би түүнд чиний тухай ярьж өгнө өө.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.27.12 4:24 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.27.11 9:12 pm
Posts: 517
Location: Cup of Black Coffee...
amka, wrote:
Сургамж

Ямар сайхан өгүүллэг вэ? Төгсгөл нь харамсалтай юмаа.

_________________
www.fb.me/profile.php?=73322363


Top
   
PostPosted: Jan.27.12 4:26 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.30.09 10:46 pm
Posts: 4563
Location: unknown
mark


Top
   
PostPosted: Jan.27.12 4:27 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Хүнд хэцүү үеүүдийг сөрж давахыг хичээ учир нь чи одоо зугтаавал дараа тэдэнд баригдах үедээ тэмцэхэд хэтэрхий ядарсан байх болно
http://ssoloo.blogspot.com/2012/01/blog-post.html
ene oguulleg unher setgel hodlogloo sh vv gaihaltai yum aa

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.27.12 4:36 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Аль талаас нь харах нь чухал

Аргентиний алдарт голфчин роберт де винчинзо бас нэгэн том тэмцээний аврагаар тодорчээ. Шагналаа аваад, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч зургаа авхуулаад гэртээ харихаар зогсоолд тавьсан машинруугаа явж байтал нэгэн эмэгтэй дөхөж ирэн түүний амжилтанд баяр хүргээд хүүхэд нь өвчтэй үхлийн даваан дээр байгааг, бас түүнийг эмчлэх мөнгө байхгүй, тиймээс мөнгөний тусламж үзүүлнэ үү хэмээн гуйжээ. Эмэйгтэйн яриа алдарт тамирчинд маш их нөлөөлсөн тул сая тэмцээнээс авсан шагналынхаа мөнгөний нэлээд хэсгийг чек бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд” хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй ” гэж үнэн сэтгэлээсээ ерөөжээ.

Дараагийн долоо хоногт клуб дээрээ хоол идэж байтал мэргэжлийн голфийн холбооны нэг ажилтан түүнд дөхөж ирээд “өнгөрсөн долоо хоногт таныг машины зогсоол дээр нэг эмэгтэйтэй юм яриж байсныг тань сонссон” гэхэд Роберт “тийм” гэж хариулав. Нөгөө ажилан “тэгвэл танд нэг муу мэдээ хэлье. Тэр эмэгтэй бол залилан мэхлэгч, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй юм байна.” Гэхэд Роберт “энэ чинь тэгээд ямар ч өвчтэй хүүхэд байхгүй гэсэн үг үү ?” “үгүй, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй” “ашгүй дээ. Энэ долоо хоногт дуулсан хамгийн сайн мэдээ байна. өвчтэй хүүхэд байхгүй юм байна шүү дээ” гээд баярлан инээмсэглэжээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.27.12 5:00 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Хүний хагас \өгүүллэг\
Бадрал найзуудтайгаа уушийн газар суусаар нэлээд оройтож гэртээ ирлээ. Хашааны хаалга хэчнээн цохиод онгойлгож өгсөнгүй. Хашааны завсраар харахад цонхоор бүдэг гэрэл сүүмэлзэж, байшинд хүн байгаа нь илт. Тэгсэн хэрнээ онгойлгож өгсөнгүй. “Нөгөө намхан хүүхэн ирчихсэн юм байна л даа. Ахыгаа эхнэр аваагүй байхад хүүхэн дагуулж ирчихээд, одоо бүр орон гэрийнхээ хаалгыг ч нээж өгдөггүй байна шүү” хэмээн тэр бодож, дэлбэрэх шахталаа уурлаж, хавийн нохой шуугиулан хаалгаа нүдээд, нүдээд онгойлгож өгсөнгүй. Цагаа харвал дөнгөж 23 цаг л болж байлаа. Марлаа хэмээх энэ охиныг хараад анх Бадрал барьц алдаж байсан удаатай. Нимгэн цагаан арьстай, ягаахан уруул, дүрлэгэр алаг нүдтэй, намхан л болохоос биш хачин хөөрхөн охиныг Гэрэлт дагуулаад ороод ирсэн. Ааш зан зөөлөн, нямбай энэ охин Гэрэлтийг халамжилж, бас уруул дэвсэн эрхлэхийг хараад тэр битүүхэн атаархаж байлаа. Ганц ахдаа тун их элэгтэй Гэрэлт Марлаатай нийлэх болсон цагаас хойш Бадралыг ч тоохоо больж, үг хэлсэн ч хүлээж авах янзгүй байгаа нь түүнийг бүр их бухимдуулна. Марлаа түүний ганц дүүг, газар дээрх хамгийн дотны хүнийг булаагаад авчихсан юм шиг л санагдахад яагаад ч юм Марлааг анх харж байсан тэр сайхан бодлууд дургүйцэл, бас эгдүүцлээр солигддог байв. Бадрах уурандаа шатах шахаж, хашаа давж байхдаа гоёлын ганц хослолоо өмссөнөө санаж, “Энэ жаравгар хүүхнээс болж гэртээ орох эрхгүй болох нь ээ. Дуртай юм бол өөрийнхөө гэр оронд л нялуурна биз. Маргаашнаас Гэрэлтийг энэ хүүхэнтэй нь хөөж явуулна” хэмээн өширхөн бодож байлаа. Байшингийн хаалга тогштол бас л онгойлгож өгсөнгүй. Бүр дэлбэртлээ уурлаж, бухимдсан Бадрах цонхоор хараад л таг хөшчихөв. Зочны өрөөнийх нь буйдан дүрэлзэн асч байлаа. Гэрлээ, Марлаа хоёр унтлагын өрөөнд байгаа нь илт. Айж сандарсан залуу түлээний пингээс гарт дайралдсанаа авчирч, цонхоо хага цохитол урдаас нь шатсан хаймарны хачин муухай үнэр пүнхийж, дотор нь эвгүй оргив. Гэвч тэр цонхоор үсрэн орж, унтлагын өрөө рүүгээ гүйлээ. Гэрэлт, Марлаа хоёр нам унтаж байв. “Хүүе, Гэрэлт ээ, Марлаа” хэмээн бачимдан хашгирсан ч сэрсэнгүй. Залуус угаартаж, ухаан балартчихсан юм байна гэдгийг гэнэт ойлгосон Бадрах Марлаагийн ард хэвтэж байсан дүүгээ өргөөд битүү хар утаан дундуур тэмтчин хаалга руугаа тэмүүллээ. Галын хүч бага ч, битүү хаймраар зөөлөвч хийсэн том буйдангаас гарч байгаа хар утаанд түүний толгой дүйрч байв. “Одоо яахав, угаартсан хүнийг яадаг билээ. Шууд агаарт гаргаж болдоггүй гэл үү” хэмээн тэр үглэж байлаа. Гэрэлтийг үүдний пинд авчирсан хойноо “Марлааг авах ёстой” гэж мэдэж байсан ч түүний энэ бодол Гэрэлтийг ороох том даавуу хаана байгаа билээ гэсэн бодлоор солигдов. Бадрал хүрмээ хам хум тайлж, буцаад унтлагын өрөө рүү гүйлээ. Галын сүүмгэр гэрэлд цээж нүцгэн бүсгүй доошоо харан нам хэвтэж байгааг тэр харсан ч нөмөрч байсан хөнжлийг нь хуу татаж аваад буцаад дүү рүүгээ гүйв. Гашуун хар утаан хөшгөн дунд Марлаагийн нүцгэн бие цайран харагдаж байлаа. Тэр Марлааг сүүлчийн удаа харж байгаагаа мэдэж байсан ч авч гарсангүй. Нэг л мэдэхэд үүдний пинд ирчихсэн, зузаан хөнжлөөр Гэрэлтийг битүү хулдаж аваад гадаа гарчихсан байв. Бадрал гал команд, түргэн тусламж дуудах гэж утсаа хайн тэмтчиж байхдаа л гал унтлагын өрөө рүү орж байгааг хагарсан цонхоор харж байлаа.
Гэрэлт эмнэлэгт ирээд л ухаан орж. Марлааг дуудан хашгирч, гурван давхрын цонхоор үсрэх гэж эмч нарыг сандарган, хэд хоног тайшруулах тариа хийлгэж, унтаа сэрүүний хооронд гөлийсөн юм хэвтэж байлаа. Галынхан цаг алдалгүй ирсэн ч Марлааг аварч чадсангүй. “Түлэгдэж, амьд гарах ямар ч боломжгүй болчихсон байсан” гэж галынхан ярьж байхыг Бадрал сонсч.
Хэдийгээр Гэрэлтийн бие тааруухан байсан ч гэсэн тэрээр эмнэлгээс гарч Марлаатай салах ёс гүйцэтгэхээр гэрт нь очив. Бүсгүйн үхэлд ганцаараа буруутайгаа мэдэж, шаналж байсан Бадрал Марлаагийн аав, ээж, ах дүү нарын царайг харахаас айж байсан ч аргагүйн эрхэнд Гэрэлтийг дагаж очив. Дүүгээ ихэр татан уйлж, нус нулимсандаа хутгалдан, харуусал гунигт нэрвэгдэж байхыг хараад тэр ганцхан өөрийгөө л буруутгаж байлаа. Марлаагийн ах дүү нар шивэр авир хийж, тэр галаас хоёрын хоёр залуу амьд гарчихаад яагаад жижигхэн охиныг аваад гарчихаагүй юм бол хэмээн гайхаж байгаагаа нэг их нуусангүй. Бадрах тэдний нүднээс дальдарч, байж суух аргаа олж ядаж байлаа.
Энэ явдлаас хойш бараг нэг жил өнгөрөв. Гэрэлт өдрөөс өдөрт турж эцэж, архи уун, шөнө болгон хар дарж зүүдэлж, заримдаа Бадрахад агсам тавин хашгична. “Түүний минь хөөрхөн гар, жижигхэн хөл, ягаахан уруул шатчихсан гэж үү? Та яах гэж намайг аварсан юм. Яах гэж намайг хүний хагас болгоод хаячихаж байгаа юм. Айлын ганц охин гэртээ дагуулж ирээд шатаачихсан би яаж хүний нүүр харах юм бэ” хэмээн хашгирахад Бадралд үнэндээ хэлэх үг олддоггүй байлаа. Гэрэлт уй гашууд автаж, архинаас өөр зүйл ч хэрэглэхээ байв. Өдөр шөнөгүй архи ууж, мансуурах болсон залуу согтуу явж байгаад хөлөө хөлдөөж, суга таягтай, тахир татуу нэгэн болж хувирав. Бадрал дүүгээ аврах гээд алчихсан юм байна гэж бодохоор цээжээ дэлдэн хашгирмаар санагдаж, орох байх газраа олж ядаж байлаа. Үнэндээ Гэрэлт ч, Бадрал ч хүний хагас болон хувирч. Харин бүхний хайрыг татдаг байсан тэр жижигхэн бүсгүй л хүн бүхний сэтгэлд бүтнээрээ үлдэж дээ…

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.27.12 5:22 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
НЭГЭН ХАЙР (ӨГҮҮЛЛЭГ)

Онгоц саатаад хүлээгээд тэр бараг бүтэн цаг уйдан суулаа. Харих гэж яарсан түүний хувьд энэ 1 цагийн хугацаа Японд өнгөрсөн 10 сарын хугацаанаас ч урт санагдана. Түүнийг Билэгсайхан гэх бөгөөд найзууд нь Бэк гэж дууддаг. Япон улсын Осака хотын нэгэн Их Сургуульд сурдаг бөгөөд зуны амралтаараа нутаг буцаж яваа нь энэ билээ. Эх нутгаа зорин яарах сэтгэл нь түүнийг байж ядуулна. Одоо түүний хувьд очих гэж яарч байгаа бас нэг гол зүйл нь аав ээж, хайртай дүүгээс нь гадна түүний хамгийн сайн хоёр найз нь хүлээж байгаа. Тэр гурав бүр арван жилийн 1-р ангиас л нийлж тоглон үерхэн найзалсан хэзээ ч хагацахгүй төрсөн ах дүү гэдэг шиг л "төрсөн найзууд" юм. Төгөлдөр, Уламбаяр 2-той уулзахыг Бэк тэсч ядан, эх нутаг, гэрийнхэн, найзуудынхаа тухай элдвийг бодож явлаа. Бэкийн сууж явсан онгоц бол нэмэлт нислэг байсан бөгөөд тасалбаргүй байсан түүний хувьд олдсон сайхан боломж байсан боловч онгоц нь Бээжинд хэдэн цаг саатах болсон юм. Тэгээд сууж байгаа нь энэ билээ.

Ийн элдвийг бодон хэсэг суусны эцэст хэсэг Япончууд нөгөө л заншил ёсоороо уучлал гуйсаар орж ирцгээлээ. Байдаг л нэг хэдэн амьдарч дуусаад байгаа хөгшин япон гэж амандаа үглээд мушийн инээмсэглэв. Тэр аялж яваа хөгшин япончуудыг хараад эд нар ч нэлээд хэдэн жил мөнгө, гэр орон гээд амрах ч үгүй ажиллаад гэнэт л үхэх дөхөж буйгаа санаад аялж эхэлдэг байх даа, ер нь тэгээд ч Япон ийм болохоор л хөгжөөд байдаг юм болов уу гэх зэргийг бодож суулаа. Дотроо бас удаан хүлээж байгаадаа бага зэрэг бухимдан, тэдний буруу юм шиг уур нь хүрэн сууна. Гэтэл нэгэн эмэгтэйн цангинасан хоолой, удалгүй царай нь харагдлаа. Тэр үнэхээр нүдээ ч салгаж чадалгүй гөлөрч байгаагаа хэдэн хормын дотор өөрөө анзаарч биеэ барилаа. Тэр маш хөөрхөн булбарайхан, гэхдээ Япон охидоос нэг л ондоо нэгэн охин байлаа. Тэгж байтал тэр бүсгүй билетээ харсаар түүний хажуугийн хоосон суудалд ирж суув. Бэк хэсэг балмагдчихав. Хэсэг чимээгүй сууснаа яриа өдөж мэндлээд тэдний хооронд яриа эхэллээ. Манай залуу охидтой харилцах тал дээр бол туршлагатай нэгэн билээ. Европижуу эрлийз, цэвэрхэн царайлаг төрх, өндөр биерхүү биетэй гээд л түүнийг хар багаас нь охид тойрч байдаг болохоор тэрээр өөртөө энэ тал дээр дэндүү итгэлтэй гэж хэлж болно. Тэгээд ч эелдэг, ухаалаг зан, зөөлөн хүрэн нүдэнд нь охид бараг ховсдуулчихдаг юм. Онгоц удалгүй хөөрлөө. Тэр ч энэ хооронд зөвхөн бүсгүйн талаар бодон түүнийг харж явлаа. Тийм ээ тэр урьд нь ийм охин хараагүй, эмэгтэй хүнийг ийм нүдээр урьд нь харж байгаагүй мэт санагдана. Бүсгүйг Минами гэдэг бөгөөд энэ хүмүүсийн орчуулагчаар яваа гэнэ. Бэкийг өөрийгөө танилцуулан Японд сурдаг Монгол оюутан гэхэд нь тэр маш их баярлан шууд л "сайн байна уу?" гэдэг юм байна. Тэгээд л яриагаа үргэлжлүүлэн Бэкийг алмайруулан ярьж гарлаа. Манай хүн япон гэж бодож байтал нөгөө охин нь ус цас шиг бүр “Л” үсэгтэйгээр Монгол хэлээр ярьж гарав. Би Монголд багадаа амьдарч байсан гэж хэлэх хүртэл нь тэр бүр Японд удаад маягтай ярьдаг болчихсон Монгол охин юм болов уу? гээд бодчихсон сууж байлаа. Бүсгүй түүнд аяллын багаа танилцуулан, элдэв юм завсаргүй ярих нь эгдүүтэй. Энэ хүмүүс нь нэлээд баян хүмүүс бөгөөд тэр бараг нэг нэгээр нь заагаад түүнд танилцуулчихлаа. Ямар нэгэн юманд хөгжин нөгөө орж ирсэн даруухан охиноос шал өөр жаахан охин сууж байх шиг санагдана. Хацар нь улаа бутраад үнэхээр хөөрхөн харагдана. Баргийн Япон хүн ингэж анх танилцсан хүнтэйгээ ийм илэн далангуй байх битгий хэл бараг юм ярихгүй дээ.

Ийн явсаар нэг мэдэхэд л онгоц нь Буянт-Ухаад буух болсон байлаа. Тэр үед л элдэв юм ярин байсан Бэкд тэр охиноос сална гэж бодохоос онгоц дэндүү хурдан ирчихсэн юм шиг санагдана. Саяхан л тэр яаран байж ядаж байж билээ гэж гэнэт бодон инээд нь ч хүрэх шиг, тэр охинд яагаад ингэж татагдсандаа гайхан байв. Бүсгүйтэй дахин уулзалдахаар тохирлоо. Тэдний аяллынхан Баянгол зочид буудалд буудаллах юм байна. Бэкийн гэртэй ч ойрхон юм. Тэд хаягаа солилцон, Бэк утсаа өглөө. Ачаагаа хүлээн зогсох хооронд Минами, болон аяллалынхан хамгийн түрүүнд гарцгаалаа. Минами эргэж харан маргааш уулзая, би орой утсаар ярья гэлээ. Бэк ч маш их баяртай байв. Дээр нь нутгийнхаа агаараар амьсгална, энэ хаалгаар гараад л өчнөөн удаан санан байсан хайртай дүү, ээж, аав нь байгаа...

Гэртээ, нутагтаа ирээд нэг л сайхан. Дэндүү хуучин бараг 10 жилийн өмнө рүү цаг хугацаагаар ирчихсэн ч юм шиг санагдана. Түүнийг явснаас хойш хот ч ер нь юмс их өөрчлөгджээ. Дүү нь ч том болоод хэл ам нь гүйцэлдэхгүй юм хойгуур урдуур нь шулганаж гүйгээд л. Аав нь ч угийн дуу цөөтэй болохоор инээгээд л сууна. Баярласан үедээ ийм болчихдог билээ. Ээж нь түүнийг даган нэг өрөөнөөс нөгөө ороход хүртэл нь дагаж янз бүрийн юм ярина.
Утас дугарлаа Төөгөө, Уламаа 2 байв. Уламаа хэд хоногийн өмнө Америкаас ирсэн гэдгийг тэр мэдэж байлаа. Төөгөө ч хичээл нь амарчихсан тэр хоёр хамт байгаа гэж майл бичсэн байсан. Тэд ч түүнтэй уулзах гээд тэсэж ядаж байна гэцгээв. Ингээд орой уулзахаар боллоо. Тэр гэртээ гэрийнхэнтэйгээ уулзаад үнэхээр сайхан. Удаан санаж байсан болохоор гантай газар хур орсон мэт түүний сэтгэл онгойж нэг л дүүрэн санагдаж, хоол ч их идэх сонирхолгүй байсан ч ээжийгээ гомдоочихвий гэсэндээ амаараа дүүрэн бууз чихэн сууна.
Орой 7 цагийн үед найзууд нь ярьж гарч уулзахаар боллоо. Тэр ч шууд гүйгээд л очлоо нөгөө хоёр нь түрүүн уулзаад хүлээж ядан суусан бололтой өөдөөс нь бараг гүйсээр ирцгээв. Тэгээд гурвуул гудамжаар алхан майл бичиж байсан ч гэсэн хамаг л юмаа ярьцгааж гарлаа. Хуучин алхах дуртай гудамжаар хамтдаа алхан хуучны байдал санагдана. Гадаа ч үнэхээр гоё, 7-р сарын орой, хот нэг л тайван, нар шингэх гээд тэнгэрийн хаяа улайн маш үзэсгэлэнтэй санагдана. Агаар цэнгэг цээж дүүрэн орж байлаа. Бэк ч онгоцонд танилцсан охины тухай ярив. Ийн алхаж явтал гэрээсээ авч гарсан аавынх нь гар утас дуугарч Минами залгаж байлаа. Тэр ч нэг хэсэг бараг хоёр найзыгаа мартаад ярьж гарлаа.

Энэ хооронд нь Төгөлдөр Уламаа хоёрыг та бүхэнд танилцуулъя. Төгөлдөр бол энэ хоёроосоо биеээр арай намхан хар үстэй, хүрэн нүдтэй, ухаалаг төрхтэй энгийн нэгэн. Бас л эелдэг, ухаалаг, дуу цөөтэй боловч охидтой ярихдаа гаргууд хөгжилтэй байж чаддаг, яриагаар тэднийг уяраачихдаг, хичээлдээ улаан гавал бөгөөд төгсөнгүүтээ Анагаахад элсэлтийн шалгалт өгч эхний аравт орж байсан билээ. Одоо ч курсынхан дундаа нэлээд нэр хүндтэй, ирээдүйн сайн эмч нарын тоонд тооцогдоод яваа нэгэн. Уламаа бол цэвэрхэн шар царайтай, хүрэн үстэй, өндөр нуруутай, царайлаг залуу. Угийн хөгжилтэй, нэгэн. Харин эсрэгээрээ охидтой бол хэзээ ч ярилцаж чаддаггүй. Бүр багаасаа хүүхдийн ордны дугуйланд явж комьпютерт дурласан одоо АНУ-д Нью-Иорк хотод комьпютераараа сурч байгаа юм. За иймэрхүү гурван хүн хамтдаа Сөүлийн гудамжаар ийн алхаж яваа нь энэ.

Бэк утсаар ярьж дуусаад түүний тухай ярьж гарлаа. Уламаа ингэж дурлаж үзэхсэн гээд л аманд орчих шахан яриулж явав. Төгөлдөрийн хувьд бол одоо болтол бүр багадаа сайн байсан нэгэн охиныг мөрөөдөн, заримдаа бүр түүнийгээ зүүдэлдэг. Тэр хэд хэдэн удаа охидтой үерхэх гэж байсан боловч нэг л болохгүй, тэрэнтэйгээ уулзах юм шиг санагдан тэгс хийгээд хөндийрчихдөг билээ. Одоо ч хэтэвчинд нь нэгэн бяцхан охины зураг явж байдаг. Төгөлдөр бүх л өөрт тохиолдсон, дурласан, учирсан охидын талаар хоёр найздаа ярьж байсан ч ичмээр ч юм шиг санагдах энэ хайраа өөрөөсөө өөр хэнд ч хэлээгүй одоог хүртэл битүүхэн хүлээсээр яваа юм. Тэр Бэкийн яриаг сонсон элдвийг бодон чимээгүй л алхана. Нөгөө хоёр гэнэт түүнийг хараад яачихваа гээд л хоёр талаас нь хүзүүдэж аваад ноолж, тэр гурав ноцолдон хэсэг хөөцөлдөн, яг л саяхан хичээлээ тарж яваа наймдугаар ангийн хүүхдүүд шиг байлаа. Маргааш өглөө Минамитай уулзах болсныгоо Бэк ярихад чимээгүй явсан Төгөлдөр гэнэт хамт явъя гэж гуйв. Нөгөө хоёр нь нэлээн гайхсан боловч Бэк бас ганцаараа очихоос нэг л зүрхшээгээд байсан болохоор "энэ хот чинь өөрчлөгдөөд би ч бараг замчлуулахаар болсон бололтой хамт явъя" гэлээ. Ингээд маргааш нь тэр хоёр найзыгаа Япон бүсгүйтэй танилцуулж хамт гадуур явахаар болоод, энэ тухайгаа Минами руу мессеж илгээв.

Бэк бас замдаа жаахан ядарч байсан болохоор хамт хэсэг сууж юм яриад харуй бүрий болгоод тэд гэртээ харьцгаалаа.
Бэк орондоо орон нэг л нойр нь хүрэхгүй өдрийн бүх л үйл явдлыг эргэн санаж жаргалтай нь аргагүй хэвтэнэ. Хамгийн гол нь Минами маргааш хотоор хамт явъя нэг нууцаа ярина гэсэн билээ. Аяллын баг нь бууж байгаа буудлаасаа Монгол орчуулагч гаргаж өгөөд, маргаашдаа буудалдаа амарч өнжих болохоор тэднээс гуйгаад маргааш ганцаараа үлдэх болсон юм байж. Ингэж сайхан бодолд хөтлөгдөн хэвтсээр нэг мэдэхэд замдаа ядарсандаа нам унтчихсан байлаа.

Өглөө сэрээд хоол ундаа идчихээд шууд гарлаа. Өөрийн мэдэлгүй догдлон яарна. Төгөлдөр дандаа л хоцордог хүн харин өглөө бүр 6 цагт ирээд зогссон уу? гэлтэй тэдний байрны урд аавынхаа машинтай ирээд машинаа тулан зогсож байлаа.
Hi гэсээр өөдөөс нь ирэв. Ороод ирэхгүй яагаа вэ? гэхэд ирээд удаагүй ээ гээд инээн нэг л сонин байдалтай байлаа. Чи чинь одоо яачих аа вэ? хэдэн сарын дотор ийм сонин болчихсон юм уу? гэж Бэк дотоо бодлоо. Уг нь хэдхэн сарын өмнө Төөгөө Японд очиж амраад буцсан байлаа...

Тэр хоёр Уламааг дайрч аваад Баянгол орлоо. Хоёр найз нь цаана сандал дээр хүлээхээр болж Бэк уулзаад дагуулж ирэхээр боллоо. Ингээд Бэкийг үүд рүү очих үед охин өөдөөс нь хүлээж байсан уу гэлтэй гарч ирлээ.

Төгөлдөр догдлоод эргэж харж чадалгүй сандал дээр суугаад хүлээж байлаа. Багадаа Монголд амьдарч байсан Япон охин... Магадгүй тэр...

Тийм ээ мөн байна, Төгөлдөрийн дотор баярлах, гайхах, итгэж ядах олон сэтгэхүй төрж бүр хачин болчихлоо. Тийм ээ тэр мөн байлаа. Минами гэж өөрийн эрхгүй дуу алдчихав. Охин ч нулимс цийлгэнэсэн нүдээр түүнийг харан инээмсэглэн зогсож байв. Тэд бие биенээсээ өөр хэнийг ч анзаарахаа больсон байлаа. Нэг нэгнийгээ шинжин өөрчлөгдсөн зүйл байгаа эсэхийг эрж хайна. Төгөлдөр Минамиг арай өндөр гэж төсөөлж байсан. Гэтэл тэр бараг л өөрчлөгдөөгүй яг л хэвээрээ тэр нүд, тэр инээмсэглэл, хацрын хонхорхой гээд л зүүдэндээ уулзаад баярлан догдолдог тэр охин нь тэр чигээрээ байлаа. Цээжинд хөөрхөн хоёр хөх төмбийн, бас л эмэгтэй хүний хэлбэрийг олон бэлхүүс ташаа нь ялгаран харагдах болжээ. Тавдугаар ангиас хойш гэж дотроо бодно. Тэр түүнийг тэвэрч аваад дахиад тавьж явуулахгүй барьж байхыг хүсэж байлаа. Энэ үед охин юу бодож байгаа бол. Тэр ч нулимсаа барихыг хичнээн хичээж байсан ч өөрийн мэдэлгүй урсан гараад байлаа. Тэр гүйж очоод хайртынхаа энгэрт наалдан дахин салахгүй тэр хэвээрээ наалдчихыг хүсэж байв. Тэр Төгөлдөрөө гэж Минами гэж хэлснийх нь хариуд хэлээд намайгаа тэврээч тэврээч хэмээн дотроо хэлэн байв.

Энэ сонин байдал хэр удсаныг бүү мэд гайхан алмайрч нэлээд зогссон Бэкийн өө та 2 чинь танилууд байсан юм уу ямар сонин юм бэ хэмээн хэлэхэд эвдэгдлээ.
Бэкийн дотор хардах ч шиг сонин сэтгэхүй төрж бас ч Төөгөөд уур нь ч хүрэх шиг, гомдох ч шиг. Тэр хэзээ ч Япон охины талаар ярьж байгаагүй, өчигдөр яриад явахад нь бас юу ч хэлээгүй зүгээр л хамт очъё гээд байсан. Бэк Төөгөөг дагуулж ирсэндээ бас жаахан харамсах сонин мэдрэмж төрнө. Минамигийн түүнийг хараад ямар болсон байдал нь «Чамд ямар ч chance байхгүй» гээд тун ойлгомжтой тодоор хэлэх шиг.

Тэр хоёрт үг хэлэх ч сөхөө байсангүй бололтой. Эсвэл Бэкийн үгийг сонсохгүйгээр харийн аль нэг гариг руу одчихсон бололтой.
Бэк ч нэгэнт энд илүү болсоноо ухаарч Уламааг нудран, за бид 2 машин дээр очоод байж байя гэсээр тэр хоёр холдлоо.
Тэднийг нэлээд зайдуу тавьсан машин дээр очоод эргэж харахад Төгөлдөр Минамиг тэврээд зогсож байлаа. Гайхалтай сонин болсон явдлын талаар тус тусдаа гайхан бодож зогсоно. Уламаа Бэкээс чи мэдээгүй байсан юм уу? гэж асуулаа.
-Yгүй ээ мэдсэн бол юу гэж сая ийм тэнэг байдалд орох вэ дээ? Чи ч бас мэдээгүй байсан биз дээ?
-Тийм ээ яаж ингэж санаанд байтугай зүүдэнд орох юм бэ?
-Төөгөө ч бас бид хоёрт хэлдэггүй нууцтай хогийн гар байна шүү? хэхэ
-Нээрээ яагаад юу ч хэлдэггүй байсан юм бол?
-За за ямартай ч энэ нэг л өөр юм байна. Шал ондоо Төөгөө охинд ингэж хандаж байхыг би лав анх удаагаа л харж байна. Нөгөө 8-р ангид байхад Болор-Эрдэнэд л хамгийн хайртай байсан гээд байсан чинь Болор-Эрдэнэтэй хэзээ ингэж харьцаж байлаа даа? -Нээрээ тийм шүү.
-За юутай ч хоёулаа тэр хоёрыг хоёуланг үлдээе. Ажил гарлаа гээд машиныг аваад явчихъя. Хамтдаа гадуур явж хот үзнэ биз. Өнөөдөр чинь угаасаа хотоор явж танилцуулах байсан юм чинь, чи эндээ хүлээж бай би очоод зохицуулаад ирье гээд явлаа.

Түүнийг очиход тэр хоёр тэнгэрээс газарт бууж ирсэн хүмүүс шиг л нүд бүлтийлгэн хараад, муухан шиг инээмсэглэн зогсоно. Yнэндээ дотроо байгаа баяр жаргалаа гаргаж хэлж чадахгүй, дээр нь санаа зовсон гээд л зөндөө юмнаас болсон байх л даа. Бэк очоод аав чинь утасдаад дуудаж байна. Машины хэрэг гарсан гэнэ. Бас нэг ажил байгаа юм байх. Уламаа бид 2 машин хүргэж өгчихөөд туслаад байж байя. Хэрэг болбол залгаарай гээд төлөвлөгөө ёсоор зохицуулчихаад буцлаа. Төөгөөг баярлалаа гэж хэлэхэд Бэкэд энэ нь инээдтэй тэнэг сонсогдсон ч тэр үнэхээр баярлаж байгааг нь мэдэрч билээ.

Ингээд Төөгөө Минамитай үлдлээ. Тэр сандал дээр суунгаа найздаа үнэхээр баярлаж байлаа. Бас Минамид энэ хэдэн жил юу болсон тухайгаа ярихсан, түүнээс мэдэхсэн гэхээс тэсэж ядан байлаа. Минами ч гэсэн тийм байсан байх. Төөгөө ч би чамайг үргэлж боддог байсан гэхэд Минами би ч гэсэн гээд Төгөлдөрийг налан суулаа.

Төөгөөг анх 5-р ангид байхад эгчийндээ очоод байх үед нь Минами аав, ээжтэйгээ ирж тэр хоёр анх танилцаж байж билээ. Төөгөө тэр үед ээжийнх нь дүү нагац эгчийндээ дандаа очиж бараг л тэдний хүүхэд шиг байдаг байж билээ. Учир нь эгч нь Японд сурч ирээд тэр үедээ л тоотой хэд байсан өнгөт телевизор приставк авчран гэртээ тавьсан байсан юм. Минамигийн аав нь эгчийнх нь багш бөгөөд алдартай Монголч эрдэмтэн Япон Монголын харилцааны тал дээр их юм хийсэн том эрдэмтэн байдаг билээ. Тэрээр нэг жилийн хугацаагаар Японы засгийн газрын төлөөлөгч хийн гэр бүлээрээ Монголд ирж байсан нь тэр юм. Тэгээд айлчлан ирэх үед нь Төөгөө хүү тэнд байж таарсан билээ. Томчуудыг ярилцаж байх хооронд тэд нөгөө өрөөнд тоглон элдвийг хийж хэлээ ойлголцохгүй ч гэсэн сэтгэлээрээ ойлголцдог байсан. Монголд ирээд тоглох хүүхэдгүй, гэрийн багш нараар хичээл заалгаад хоол ч идэх дургүй шахам болсон охины хувьд тэр хүү үнэхээр гантай газрын хур шиг байсан байх л даа. Харин Төөгөө түүнд яагаад ч юм их татагдсан билээ. Тэр өдрөөс хойш Минами дахин тэднийд айлчлахыг ээж ааваасаа гуйж, Төөгөө ч тэднийг дахиж хэзээ ирэх вэ гэж бараг өдөр бүр эгчээсээ асуудаг боллоо. Хичээлээ тараад найзуудтайгаа ямар нэг юм хийхгүй бол шууд л сургуулийн хажууд байх гэрээрээ дайраад л эгчийнх рүүгээ түүнийг ирсэн байж магадгүй гэсэн битүүхэн горьдлоготой очдог боллоо. Зурагт ч тийм сонин биш болжээ. Эгчийндээ очоод л хамаг гэр орныг цэвэрлэж хоол унд бэлдэхэд тусална. Тэр ирвэл гэр нь цэвэрхэн байх хэрэгтэй. Түрүүн ирэхэд нь хамаг юмыг нь нураагаад янзлаагүй ёстой ичиж үхмээр муухай байсан, Минами замбараагүй хөглөрөх тоглоомуудыг хараад гайхан байсан шиг түүнд бодогдож байсан. Эгчийнх нь нөхөр гадаадад сурч байсан болохоор Төөгөө бараг энэ гэрийн эр хүн нь байлаа. Тэр ч дүүгээ асарч халамжлахыг хичээдэг байсан билээ.

Минами ч аавыгаа даган хэд хэдэн удаа ирж тэд улам дотносож байлаа. Минамид гэрээр нь заалгадаг байсан Монгол хэлний багш ч тэр үед гэнэт "цоорч" эхэлсэн шавьдаа их таатай байлаа. Минами хүүтэй ярьж сурахын тулд Монгол хэлээ дэндүү сайн үзэж урьд 3 сард үзээд үзээд сайн байна уу?-аас бараг цаашгүй байсан охин маань одоо 1 сарын дотор ойр зуур чөлөөтэй ярих болжээ. Төөгөө ч бас зүгээр суусангүй эгчээрээ Япон цагаан толгой заалган чөлөө зав гарвал л ярианы дэвтэр цээжлээд суудаг болов. Бодвол тэр үед эгч нь Төөгөөг, Минамигийн аав охиноо анзаарсан юм байлгүй Монгол хүүхдээс элдэв муу зан сурах бий гэж, бас дээрэлхүүлж шоглуулах вий, удахгүй буцах болохоор гээд сургуульд охиноо сургаагүй аав нь охиноо эгчийнд хүргэж ирж орхиод орой ирж авдаг боллоо. Хэд хэдэн удаа Төөгөөг ч эгч нь Минами чамайг урьсан гээд дагуулж очиж байсан билээ. Ингээд л цаг хугацаа нэг л мэдэхэд өнгөрч тэднийхэн буцах болсон байлаа. Тэр хоёр юугаа ч мэдэлгүй нэг нь яваад нэг нь үлдсэн билээ. Удалгүй Төөгөөгийн эгч нь дүүг нь аваад Москва руу нөхөр дээрээ оччихсон болохоор тэр чигээрээ захиа ч үгүй, сураг ч үгүй хоцорсон байжээ. Минамиг маш их санадаг байлаа. Цаг хугацаа өнгөрсөн хэдий ч тэр одоо хүртэл түүнийгээ ганц ч хором мартаж чадаагүй юм. Эгчээсээ захиа ирэхэд түүний тухай бичсэн болов уу? гэж битүүхэн горьддог байсан ч тэр бичдэггүй байлаа. Тэр ч эгчээсээ асууж бичиж зүрхэлдэггүй байв. Хоёр жилийн дараа эгчийнх нь буцаж ирэхэд тэр нэг удаа тэднийхний тухай асуусан юм. Харин харамсалтай нь Минамигийн аав нь нас барснаас хойш эгч нь тэд нартай холбоо тасарсан гэжээ. Энэ тухай тэр хоёр ярилцан байлаа. Минамигийн аав Японд очоод удалгүй нас бараад ээж нь охинтойгоо хамт хуучин нутаг руугаа нүүжээ. Нэг хоёр удаа захиа бичдэг байсан болов ч захиа нь хаяг тодорхойгүй гээд буцаад ирдэг байсан гэнэ. Тэр үед нь эгчийнх нь Москва руу нүүгээд байсан болохоор захиа нь хуучин хаягаар очиж байсан байна л даа. Харин эгчийнх нь Москвад очоод бичих үед тэднийх нүүчихсэн байж. Тэр үед одоогийнх шиг майл байдаг байсан болоосой. Захиа тэр үед бараг бүтэн хоёр, гурван сар явдаг байсан юм. Тэр хоёр элдвийг ярилцан уулзсандаа баярлан нэлээд удаан суужээ. Ямар ч гэсэн нэг нэгийгээ оллоо.

Төгөлдөр ч за тэгээд нээрээ хот үзнэ гэсэн биз дээ? Явъя чамд үзүүлье гээд бослоо. Тэр хоёр ч өдөржин хотоор хөтлөлцөн алхаж, элдвийг ярин баясаж эгчийнхээ хуучин байрны гадаа очиж баахан зогсож, гадаах саадан дээр нь тоглов, хамт зургаа авхуулж энэ тэрүүгээр явсаар нэг л мэдэхэд үдэш болж жаргах нарны улаан туяа бүх юмсыг улаанаар будан байна.

Тэр хоёр үнэхээр жаргалтай байлаа. Дэлхий дээр тэр хоёртой ойролцоо очно гэвэл юу юм бэ гэхээс илүү гарах жаргалтай хүн байхгүй байх аа. Yнэхээр дахиж хэзээ ч хагацахгүй гэж ярилцан алхахад нь зөрж өнгөрч буй хосууд ч тэдэнд атаархах мэт. Тийм ээ тэд бие биедээ үнэхээр хайртай юм байна гэдгээ өөрсдөө мэдэрч байлаа. Ямар нэгэн итгэл, ямар нэгэн зүйл тэднийг өдий хүртэл холбож байжээ. Тэр нь энэ хайрынх нь нэгэн хэсэг байсан байх. Одоо бас амьтны зөн совин хэмээх хүний амьтнаас үүсэлтэй гэдгийг батлах бас нэгэн зүйл, бас тэдний эцэг өвөг болсон амьтнаас ген хэмээх гайхамшигт тэр нэгэн дарааллыг даган удамшиж үлдэж ирсэн гэгдэх тэр нэгэн мэдрэмж, бие биеийгээ хүсэх нь ганцхан хөтлөлцөх гараар зогсохгүй байлаа. Тэр гараар дамжин тэр хоёрын хооронд байнга нэгэн цахилгаан гүйдэл гүйж байх шиг. Төгөлдөр ч би чинь эрэгтэй хүн эхлээд... гэх бодол бодогдох боловч хамаагүй хүрч болохгүй ямар нэгэн эмзэгхэн цэцгийн дэлбээ болох түүндээ уруулаар нь уруул дээр нь хүрэхээсээ ч ямар нэгэн байдлаар эмээгээд байлаа.

Тийм ээ орой болчихжээ түүнээсээ түр ч гэсэн хол байхыг тэр хүсэхгүй байлаа. Маргааш нь Минами аяллын багийнхантай өглөө эрт Тэрэлж рүү явна гэж ярьсан болохоор Төөгөө түүнийг хүргэж өгөөд сална, Тэрэлж явсан хойгуур нь яах вэ гэж бачимдан, тэрнийгээ дэргэдээ байлгамаар байгаа зүрх сэтгэл нь түүнийг зовоож байлаа. Харин тэгтэл Минами нь ч бас үүнийг тэвчиж чадахгүй байсан болохоор маргааш боломжтой бол хамт явах уу? гэж хэллээ...

...Ингээд нэг л мэдэхэд Зочид буудлын үүдэнд ирчихсэн, салаад явах болчихсон байлаа. Төөгөө ч бараг өөрөө биш бурхан түүнийг удирдсан уу? гэлтэй Минамигийн уруул дээр эвтэйхэн бөгөөд амттайхан үнсээд эргэлээ... Тэр одоо эргээд харчихвал түүнээс салж чадахгүй мэт санагдан өөрийгөө хүчлэн бараг гүйхээрээ булан эргэж гэр рүүгээ алхлаа. Түүний нүдэнд зөвхөн хайртынх нь хөөрхөн инээмсэглэл тодрон чихэнд нь дуу хойлой нь "Суки дэсү" гэж дахин дахин хэлж, уруулд тэр нэгэн зөөлхөн булбарай, тэр мэдрэмж мэдрэгдэн явна. Яаж тэгээд үнсчихснээ өөрөө ч гайхан олон үзсэн драма хайрын сериалууд л хэрэг болсон байх хэмээн бодон өөрийгөө бага зэрэг шоолон инээмсэглэн алхсаар нэг мэдэхэд байрныхаа гадаа иржээ. Цээжин дотор нь багтаж ядах их хайр, их хүч тэр түүнийгээ байхгүйд бачимдах тэр мэдрэмж, хамаг хурдаараа гүйн 9 давхар руу гараад буцаж өөрийн давхартаа ирж амьсгаагаа дараад арай л тайвширлаа. Гэртээ ороод ер хоол идэх сонирхолгүй байсан ч гэрийнхэндий түүнийхээ тухай ярихыг маш их хүсэж байсан болохоор ширээний ард суун ганц нэг халбагадангаа ярьж гарлаа.

Гэрийнхэн нь ч Минамиг мэдэх бөгөөд хэд хэдэн удаа тэднийд ирж байсан, бас түүний хэтэвчинд явдаг охины зургийг нэг бус удаа санаандгүй харж байсан билээ.

Ээж нь ч ярьж дууссаных нь дараа доогтойхон инээмсэглээд за тэгвэл эрт босох юм чинь эртхэн унт, ээж нь юмыг нь бэлдье гээд өрөөнд нь орж орыг засаж өглөө. Хоёр найз руугаа ярьж хамт явах болсноо хэлээд, ирээд бүгдийг нь ярина гэж амлачихаад түүнийхээ тухай мөрөөдөн хэвтээд ер нойр нь хүрэхгүй, бас ч Бэк, Уламаа хоёрын өмнө буруутай мэт санагдан байсан болохоор босож тэр хоёрт Минамигийн болон өөрийнхөө тухай бичээд бас л хэвтээд бараг л унталгүй зүйрмэглэн үүр цайлгалаа. Босоод л хамаг зүйлээ бүртгэж нүүр амаа будах нь холгүй юм болов. Ингээд толинд өөрийгөө хараад гэнэт инээд нь хүрч өөрийгөө шоолон ганцаараа инээгээд гэрээсээ гарлаа. Тэр бараг цагийн өмнө буудлын гадаа очиход нь Минами ч шөнө бараг унтаагүй бөгөөд өдрийн болсон явдлыг, түүнийгээ санан хэвтсээр өглөө болгоод босч баахан бэлдээд түүнийгээ үүдэнд хүлээж байлаа. Аавынх нь хуучин найз болох аялалын багийн ахлагч Такаяма гуай түүний гуйлтыг дуртайяа зөвшөөрсөн болохоор түүнтэйгээ хамт багадаа очиж байсан тэр сайхан газар очих болсондоо баярлан түүнийгээ хүлээн зогсож байлаа...

Тэрэлж ирээд үнэхээр сайхан байлаа. Төөгөө аялалын бүлгийн Япончуудтай танилцан бас ч үгүй дотносоод авлаа. Япончуудын эелдэг зан манай хүний өөрийн ухаалаг яриа хөөрөөтэй зан хослон ёстой л дайран дээр давс нэмнэ гэдэг шиг л тэдэнтэй дотно боллоо. Бие даан үзсэн хагас дутуу Япон хэлийг нь нөгөө хэд магтан элдэвлэж, бас ч тоглоом хийх Такаяма гуай нэлээн шооч, хошин шогийн мэдрэмжтэй нэгэн байсан юм. Өдөржин явж янз бүрийн зүйлс үзэн, байдгаараа хөөрчихсөн хайртыгаа өхөөрдөн харж, хамаагүй ахмад хүнийг хүндлээгүй болно, тэгээд ч Минами өөрөө бас тэгж байгаа бололтой түүнийгээ тэврээд авч чадахгүй ч хүсэн байсаар орой боллоо. Орой хоол идээд хөгшчүүл ихэнх нь ядарсан бололтой усанд ороод унтацгаахаар явлаа. Минами бараг аав шиг нь, найз шиг нь байдаг Такаяма гуайд зарим нэгэн зүйлийг хэлсэн бөгөөд үнэхээр ухаалаг өвгөн түүнийг маш сайн ойлгосон байлаа. Тэгээд Такаяма гуайд хэлчихээд тэр хоёр орой салхинд морь унана гээд хоёул дөрөө харшуулан явах зуур аль хэдийн одод түгэн, урьд хэзээ ч харж байгаагүй гэмээр үзэсгэлэнтэй тэргэл саран гийсэн шөнийн тэнгэр доор бүх хайр, сэтгэл зүрхээ ярилцан бие биендээ уусан явлаа. Төөгөө урьд нь найзуудтайгаа ирж байсан голын гүехэн тогтонги урсгалтай цүнхээл рүү дагуулж очив. Сарны тэргэл гэрэл доор хоёр хос маань бурхнаас заяасан онгон биеэрээ усанд орон, тоглож Монголд л, өөр хаана ч байхгүй байх гэмээр байгаль эхийн ариун мутраар илбүүлэн жаргаж тоглон наадна. Тийм ээ тэд бүх зүйл нь зөвхөн нэг нэгэндээ зориулагдсан бөгөөд бурхан тэднийг хосоор нь бүтээж хосоор нь байлгахаар бас амьдралын төөрөг зургийг нь зуржээ. Минамигийн хөөрхөн төмбөгөр хөх, булбарай цагаан арьсан дээр нь усны дусал сарны гэрэлд мөнгөрөн гялтганаж Төөгөөгийн эр залуу биений хамаг хайр, хүч чадал, энэ булчин шөрмөсөнд байгаагаас 1000 дахин илүү хүчийг түүнд мэдрүүлж байлаа. Зангирч мушгирсэн биш ч гэлээ хэрэндээ тохирсон сайхан ханхар цээж, зарим хэсэгтээ төвийсөн булчин, гөлгөр бор арьс бас л сарны цацраг тоглон гялалзах сувдан дуслууд залуу охины хүсэл тэмүүлэл хайрыг амьтнаас уламжлан ирсэн хүслийг бий болгож тэр шөнөжингөө тэд бие биеэ хайрлан жаргаж түүнээс хойш нэгэн хүн болсон шиг санагдана. Ийн хэдэн өдөр өнгөрч тэд буцах болжээ. Гэртээ ирэхэд нь Төөгөөг үнэхээр баяртай олон зүйлс бас хүлээж байлаа. Түүний хэдэн сарын өмнө Японд суралцахаар бэлдэж явуулсан материал нь зөвшөөрөгдөж ирсэн бөгөөд түүний сургалтын зардлыг ивээн тэтгэх компани ч олдсон гэсэн хариу ирсэн байлаа.

Харин энэ мэдээг гэр бүл дундын шуудангийн хайрцгаар ирдэг захидлыг авч ирсэн Бэк Минамитай үнэхээр төстэй нэгэн охинтой хамт ирсэн билээ. Сайн танихгүй хүн бол андуурч будилмаар адилхан тэр Монгол, Япон 2 охин хамгаас илүү найзуудын энхнэрүүд болон зэрэгцэн хуримаа хийх өдөр удахгүй ирэх байх..

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.27.12 5:24 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Хамгийн үнэтэй бэлэг
Гудамны цаахна тоглож байсан хүүхдүүд гэнэт "Цас орж байна, цас цас” гэж шуугилдахад хүү алгаа дэлгэн өөрийн мэдэлгүй дээш харлаа. Түнэр харанхуйд түүний нүүр, гар, нүдэн дээр үл ялиг нойтон, зөөлхөн зүйлс унах нь мэдрэгдэв. Цас ямар өнгөтэй бол? Бас ямар хэлбэртэй байдаг бол, барьж үзэх юмсан гэж бодон алган дээр нь нойт оргин хайлах үл мэдэх биетүүдийг шуналтай гэгч нь үнэрлэтэл яагаад ч юм бүүр түүрхэн санагддаг ээжийнх нь үнэр сэнгэхэд халуун нулимс хацрыг нь даган урслаа...
Хүү энэ гудамны яг энэ довжоон дээр өглөө бүр ирж суудаг. Тэр автобусны буудлаас довжоо хүртэлх зайг ёстой л "нүдээ аниад явсан ч” олно. Автобуснаас буугаад замын хашлага дээгүүр томхон алхаж, 115 алхам яваад баруун гар тийш эргээд ахиад 23 удаа алхахад энд ирдэг. Өглөө бүр урт таягаар тог тогхийн тогших түүний алхааг хажууд нь ирж цагираглан хэвтдэг халтар гөлөг хүртэл андахаа байжээ...
Энэ хавийнхан хүүд их сайн. Гэм хоргүй хөөрхий түүнийг хоолны газрын эгч нар өрөвдөж, өдөр бүр халуун шөл, сайхан үнэртсэн мантуу авчирч өгнө. Хажуугийн байрны үеийн хөвгүүд заримдаа "Хөөе, гадаа хүйтэн байхад чинь. Май энийг өмс гээд хуучин малгай ороолт, аар саархан хувцас хунар аваад ирнэ. Халуун сэтгэлтэй хүмүүс амьдардаг энэ гудманд хүү хайртай байдаг билээ.
Гэсэн ч өдөр өнгөрөх бүр тэр амьдралд гомдсоор. Ядаж өнгө гэж юу байдгийг ч мэдэхгүй болохоор бүхнийг гараар барьж, үнэрлэж тэмтэрч, эсвэл сонсож байж зөвхөн өөрийнхөө ертөнцөд өөрийнхөөрөө л бүгдийг амилуулна. Яагаад ийм хувь тавилан түүнд оноосныг хэн нэгнээс асуумаар санагдах болжээ.
Цас орох мөчид хүү "Хэрвээ үнэхээр хүсэл биелүүлдэг өвгийн өвгөн байдаг юм бол надад ганц удаа цасыг, хүн бүрийн хөөр баяр болоод байдаг сүлд модыг харуулж өгөөч” гэж шивнэлээ. Тэр орой хүүгийн умгар гэрт ханын цаг 12-ыг заахад хүү зүүдэндээ цав цагаан тал дунд хайртай ээжтэйгээ хөтлөлцөн өнгө өнгөөр солонгорон асах гэрэл чимэг бүхий хараа булаам ногоон гацуурны зүг яаралгүйхэн алхаж байлаа...
Хүү дээш харан алгаа дэлгэхэд түүний халуун гар дээр хөвсгөр цагаан хүслийн цасан ширхэгүүд бөөн бөөнөөрөө унасаар байлаа..

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.27.12 5:37 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Давсгүй бантан /өгүүллэг/
Гэрлээ байн байн хоолоо амсаж, байн байн амтлагч нэмж, хэр чадлаараа сайхан хоол хийх гэж хичээсэн ч сэтгэлд нь нэг л хүрсэнгүй. Гэрийнхэн нь ширээ тойрон чимээгүйхэн хооллож, охин нь аяга тавгаа хумиад бослоо. Хэн ч “Сайхан хоол болж” гэж хэлсэнгүй. Хэн ч “Баярлалаа” гэж дуугарсангүй. Нөхөр нь хоолоо дуугүйхэн идчихээд зурагтны суваг эргүүлж суугааг харахдаа Гэрлээ “Хэрээрээ л хичээсэн. Юу нь дутуу болчихсон юм бол”гэж урамгүйхэн бодож зогслоо. Одоогоос хэдэн жилийн өмнө хоол хийх гэдэг хамгийн сайхан ажил байж. Мөнгө төгрөг гээд байх юмгүй залуу гэр бүл жаахан мах ногоо хуураад л хоол хийчихнэ. Нөхөр нь түүний хийсэн хоолыг амаа олохгүй магтаж, бяцхан охин нь аягаа барин нэмүүлэх гэж хөөрцөглөхийг хараад тэр аз жаргалаар дүүрдэг байснаа эргэж санав. Нэг удаа ажлаасаа оройтож ирчихээд давсгүй болчихсноо мэдэж, давсгүй бантан хийчихэж билээ. Ус амтагдсан, ямар ч амтгүй тэр бантанг Ганаа амаа олохгүй магтаж, хөлсөө бурзайлган идэж байсан. Харин өнөөдөр ямар ч сайхан хоол хийж өгсөн тэр тэгж амтархаж идэхээ болиод удчихаж. Оройн хоол, өглөөний ундны дараа Гэрлээ “Амтгүй хоол болж” гэж хий л өөрийгөө зэмлэж, дахиж хоол хийхдээ хэр чадлаараа хичээдэг байлаа. Өнөөдөр түүний урам бүр ч их хугарчихав. Ямар их хичээж, хоол хийх гэж ямар их цаг зарцуулснаа бодохоор нэг л гомдолтой санагдаад болохгүй байв. Хөргөгч дүүрэн амттан, элдэв хоолын хольц ногоо, энд тэндээс түүж авсан баахан хоолны жор…Энэ бүхнийг тэр яах гэж цуглуулдаг юм бол гэж бодохоор уйлмаар, бас хэнд ч үнэлэгддэггүй энэ гал тогооны ажлаа хаяад хаашаа юм бэ? зугатмаар санагдаж байгаагаа мэдэрлээ. Гэрлээ гал тогооныхоо өрөөнд орж, саванд байсан бүх давсаа асгачихав. Маргааш нь өглөөний хоол бэлдэхдээ ямар ч зууш хийсэнгүй. Зүгээр л давсгүй бантан аягалж зогсохдоо гэнэтхэн нөхрөөсөө, охиноосоо айх ч шиг. Гэхдээ тэр давсгүй бантангаа чимээгүйхэн аягалаад урд нь тавьчихлаа. Нөхөр нь ганц халбагадаад л “Энэ чинь юу вэ? Давс нь хааччихсан хоол вэ?” хэмээн хашгирч, охин нь бараг амссан ч үгүй түлэхчихэв. Ганаа давсгүй муухай бантан хийлээ гэж гомдол гаргах тусам Гэрлээд аятайхан санагдаж эхлэв. Хэн ч түүний хичээж байж хийсэн хоолыг амттай болж гэж хэлдэггүй шигээ бас амтгүй болж гэж хэлдэггүй. Усан бантан хутгаж, амтгүй хачин хоол хийлээ гэж үглэж суугаа нөхрөө харах түүнд сайхан байлаа. Тэр өдөр Гэрлээ ажлаасаа албаар оройтож гарчээ. Ямар ч юм авахгүй хэрнээ дэлгүүрийн лангуу хэсэж, энд тэнд наасан зарлал уншиж явсаар харанхуй болж байхад л гэртээ орж ирэв. Тэр дахиад л давсгүй бантан чаначихав. Охин нь тэртэй тэргүй идсэнгүй. Ганаагийн нүд гурвалжлан, уурандаа багтрах гэж байгаа нь илт. “Хүүе Гэрлээ. Ийм хачин хоол яаж иддэг юм. Чи чинь яахаараа давсаа авдаггүй юм бэ?” хэмээн хашгирч, аягатай хоолоо харан үглэж эхлэв. Гэрлээ чимээгүйхэн инээмсэглэж “Та нар хүн хоол хийдгийг мэдсэн бол яамай даа. Чи урд нь давсгүй бантан хийхэд амаа олохгүй л идэж байсан. Өнөөдөр ямар ч хоол хийсэн сайхан болж гэж хэлдэггүй биз дээ” гэснээ гал тогооныхоо өрөөнөөс гараад явчихав. Гэрлээ хийсэн хоол нь яагаад амтгүй болоод байсны учрыг өнөөдөр л олж. Түүний хийсэн хоолыг сайхан болж гэж Ганаа хэлэхээ байсан тэр өдрөөс, “Ээж гоё хоол хийдэг” гэж охин нь хоолоо нэмүүлэх гэж зүтгэхээ байсан тэр л мөчөөс хойш ямар ч хоолыг яаж ч хийсэн амтгүй болчихдог болсныг Гэрлээ гэнэтхэн мэдэрчээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.27.12 6:00 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Амар сайхандаа жаргаагүй үлгэрийн гүнж
“Бүжидмаа эмээ би явлаа. Таны захисан хүнсийг хөргөгчинд хийчихсэн шүү” хэмээн гэрийн үйлчлэгч охины хайнга хэлэх үг, тас хийтэл хаагдах төмөр хаалганы чимээ сонссон эмгэн “Эмээ гэнэ шүү” хэмээн дургуйцэн бодсоор орноосоо дурамжхан өндийж, том толины өмнө эгнүүлсэн тансаг зэрэглэлийн гоо сайхны бараа, бөөн гоёл чимэглэлээр дүүрэн хайрцгаа бүртгэх мэт харж хэсэг суулаа. Үнэндээ түүний насыг ч, бас нэрийг ч өөрөөс нь өөр мэдэх хүн ч цөөхөн болж дээ.
Уг нь түүний жинхэнэ нэр Анхилуун. Нэгэн цаг үед загварын тайзнаа гайхуулж, бас миссын титэм тэргүүнээ залсан, харчуудын зүрхний соронзон мэт явсан сайхан бүсгүй байлаа. Гэвч цагийг эзлэж, гайхуулж явсан тэр бүсгүй өнөөдөр хатсан навч шиг л гундаж хоцорч. Цаг хугацаа ч түүнийг огоорч. Гоо сайхан гэдэг хэмжээтэй, нас бас хязгаартай гэдгийг Анхилуунд олон хүн сануулж байсан ч, тэрээр энэ үгийг атаарахсандаа унагааж байна гэж л бодож явсан цаг саяхан. Хичнээн ч олон залуу ханилья хэмээн гуйж, хичнээн ч олон эр түүний хойноос нойргүй хонож байсан юм бүү мэд. Тэр тухай бодохоор уран сайхны кино үзэж байгаа юм шиг л хачин мэдрэмж төрдөг болсоор удаж байна. Одоогоос бараг хориод жилийн өмнө 50 нас хүрснийхээ дараахан Анхилуун Бүжидмаа хэмээн нэрээ өөрчилж, гоёлын даашинзнуудаа далд хийж, аминаасаа илүү хайрладаг байсан миссын титмээ чандын чанд хадгалсан ч залуу насандаа барьдаг байсан хоолны дэглэм, бас гоо сайхны хэрэглэл, гоёл чимэглэлээсээ салсангүй. Нүүрээ хичнээн арчилж, хичнээн үнэтэй гоо сайхны бараа хэрэглэж, хичнээн их тордоод нэмэр болсон нь үгүй. Хаана ч явсан эмээ гэдэг нэр салахгүй дагах аж. Үнэндээ эмээ болоогүй байж, эмээ гэж дуудуулсаар тэр залхаж байлаа. Залуу сайхан явахад хүүхэд гэдэг түүний хувьд эрх чөлөөг нь боомилогч шиг л санагддаг байсан учраас үр хүүхэд ч гаргасангүй. Цав цагаан хивс дэвссэн үнэтэй модон тавилга бүхий тансаг байрандаа ганцаараа өтлөж байгаадаа нэг их гунидаг ч үгүй байлаа. Хамгийн гол нь түүнээс салахаа байчихаад байгаад “Эмээ” гэдэг нэр л хамгийн хэцүү санагдаж байв.
Анхилуун сурсан зангаараа том толины өмнө нүцэглэж, биеэ нэгд нэггүй шинжин харлаа. Залуу насных нь цог жавхаа гээгдэж үлдсэн ч далан нас гарч яваа хүнд баймгүй цэх шулуун нуруу, унжиж шалчийгаагүй хөх, нарийхан бэлхүүс… Сайхнаараа л байна даа хэмээн тэр өөрөөрөө бахархаж, ганцаардаж бухимдсан үедээ гаргаж ирдэг гоёлын даашинзнуудаа сөхөн харж, суухдаа дандаа бэлгэнд ирсэн эд болохыг гэнэт анзаарав. Үнэндээ түүний хувьд амьдрал тэр чигээрээ бэлэг байв. 17 настай охин миссын тэмцээнд түрүүлж, нижигнэсэн алга ташилтанд самгардаж зогссон тэр л өдрөөс хойш Анхилуун хөлгүй цэнгэлд умбаж, амьдарч эхэлсэн. Гоо үзэсгэлэнг нь магтан дуулах эрчүүд, хүүхнүүдийн атаарахсан харц, бас хов жив. Үргэлжийн дайллага цайллага, бэлэг дурсгал, загварын тайз, рекламны зураг авалт… Эргээд харахад түүнийг хайрлаж, харамлаж байсан хүн байсан гэж үү? Энэ бодол гэнэтхэн Анхилууныг цочоов. Тэр хэзээ ч өөрийгөө хайраар дутаж байна гэж бодож байсангүй. Цэцгийн баглаа, тансаг үнэртэн, чамин гоёл барин эргэлдэн тэмүүлэх эрчүүдээс хэн нь ч үлдсэнгүй. Тэрээр хайч авчирч, гоёлын хувцаснуудаа нэгд нэггүй хяргаж эхэллээ. Хайчлах тусам л хэн нэгнээс өш хонзонгоо авч байгаа юм шиг гашуун мэдрэмж төрнө. Нэг мэдэхэд өрөөгөөр дүүрэн салбархай хувцас, бас уранхай зураг. Эцэст нь залуу насны гоо үзэсгэлэнг түүнээс булааж авсан өнгөт сэтгүүлүүдийн хуудаснуудыг нэг бүрчлэн хайчлав.
Хэнээс ч юунаас ч хамааралгүйгээр хашгиран уйлмаар байлаа. Гэвч түүнээс дуу гарсангүй. Тэр зүгээр л мэгшин уйлж байлаа. Яг л галзуурчихсан юм шиг хамаг юмаа сандаачиж, урж тасдаж, мэгшин уйлах эмгэн орон дээрээ цагиргалан хэвтэнэ
Гэнэт тэр өөрийнхөөрөө дур зоргоороо амьдарч үзэхийг ямар их хүсдэгээ мэдэрч байх шиг. Анхилуун урамгүйхэн босч гал тогооны өрөөндөө орлоо. Үйлчлэгч охин жимсний шүүс аягалж, олон жилийнх нь өглөөний зоог ногооны салатыг таваглаад тавьчихаж. Харахыг ч хүссэнгүй. Бүгдийг хамж жорлон руу хийгээд усыг нь татчихлаа. Анх удаа тэр өөртөө хоол хийх гэж оролдов. Хөлдүү маханд туниа муутай хуруу нь чимчигнэнэ. Өөрийн гараар өөртөө хоол бэлтгэж байгаадаа тэр итгэж ядан байлаа.
Гэдсээ унжихаас сэргийлж байнга зүүдэг даруулгаа тайлж, нүүрнийхээ оо энгэсийг арчиж, гэрийн үйлчлэгч охины томдсон өмд, цамцыг өмсөж, саяхан л урж тасдаж байсан бүхий л хувцаснуудаа хогийн уутанд чихээд гаргаад хаячихлаа. Тайвшрах шиг. Өөрийгөө толинд харлаа. Гэрийн нэлэмгэр бас хямдхан, хуучин хувцастай. Ганцаардаж, туйлдсан эмэгтэй. Түүнд сайхан гээд байхаар зүйл энэ удаа юу ч харагдсангүй. Сүүлийн үед байн байн зүрхээр нь хатгуулах болж, тамирдаж байгаагаа тэр гэнэтхэн анзаарлаа. Өсөхдөө ч, өтлөхдөө ч, үхэхдээ ч ганцаараа…
Анхилуун хар багаасаа л сайхан төрснөө мэддэг байсан. Тэр үлгэрийн гүнж шиг амар сайхандаа жаргана даа гэж хүсдэг байж. Халуун залуу насандаа өөрийгөө жаргаж л явна гэж бодож байж. Гэтэл өнөөдөр ганцаараа… Залуу насандаа хуримтлуулсан хадгаламжныхаа хүчинд л тэр өдий зэрэгтэй өтлөж байгаагаа сайн мэднэ. Өнгө мөнгөний хорвоод сайхан төрсөн бие, гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж яваад л дуусна даа гэж бодож байснаас биш насны эцэст ганцаардана гэж бодож ч байсангүй. Өнгөрсөн амьдрал түүнд утга учиргүй мэт санагдах аж. Анхилуун өрөө рүүгээ орж, хэдэн хувцасаа цүнхэлж эхэллээ. Тэр хаалганых нь дэргэд зогсож байгаа үхлийг ганцаараа угтахыг хүсэхгүй байв. Тиймээс явах цаг нь болж.
Энэ өдрөөс хойш долоо хоногийн дараа өдөр тутмын нэгэн сонинд “Монголын анхны гоо бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн байрын шагналт эмэгтэй … сая төгрөг асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлажээ” гэсэн товчхон мэдээ нийтлэгдсэн байлаа.Харин амар сайхандаа жаргаж чадаагүй үлгэрийн гүнж хаана явааг хэн ч дурссангүй.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.27.12 11:38 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.12.11 4:48 pm
Posts: 717
Location: In my mind
marked

_________________
u can do anythig is set ur mind


Top
   
PostPosted: Jan.29.12 5:58 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Энэрэл охин хайртай дотны хүнээсээ нэг жилийн өмнө яг энэ өдөр хагацсан... Тэр одоо хайртай ээжийнхээ чандарыг очиж эргэхээр гэрээсээ гарч байна. Нүдэнд нь цэгээн нулимс торж цээжний цаанаас үг гарахгүй зангирна. Аз жаргалын тухай мөрөөдлүүд түүний бяцхан зүрхнээс аль хэдийн хульжин одож нүдэнд нь гуниг суужээ.
Миний охин хурдлаарай гэх аавынх нь дуу тод сонсогдоно. Машины хаалга тас хийн хаагдахад тэд замдаа гарлаа.
Шарласан навчис модноос ширхэг ширхэгээр тасран унасан өнгөрсөн намрын нэг орой ээж нь түүний хацар дээр үнсээд гарсан.., Удахгүй ирэх байхдаа гэж зөндөө хүлээсэн ч иргэж ирээгүй ээ. Гарахаасаа өмнө хэлсэн хамгийн сүүлчийн үг, “ээж нь охиндоо хайртай миний охин ухаантай” гэсэн үг л байлаа Тэр үг Энэрлийн зүрхэнд шигдэн үлджээ...
Ээжээс нь хойш их олон зүйл өөрчлөгдсөн. Энэ бүхэнтэй дуугүй л эвлэрч суухаас өөр хийж чадах зүйл байхгүй мэт... Энэ хорвоо дээр түүнд үлдсэн цорын ганц хүн бол аав Намсрай нь. Гэвч нэгхэн жил ч бололгүй өөр эмэгтэйтэй дэр нэгтгэсэнд Энэрэл дотроо үргэлж гомдоно.
10 жил хамт амьдарсан хирнээ бурхан болсноос нь хойш 1 жил ч бололгүй мартаж чадлаа гэж үү?
Миний ээж ийм үнэ цэнэгүй хүн байсан юмуу? гэсэн уртаас урт уйтгарт бодол 8- хан настай охины толгойд орж ирнэ. Гэвч ааваасаа асууж үл зүрхлэнэ...
Зам зуур өнгөрсөн одоог хирэндээ л эргэцүүлэн бодсоор явтал тэнгэрийн өнгөтэй төмөр хүлэг нь зорьсон газарт нь хүргэж ирэв. Баруун турууны аманд байрлах Буяны сүмийн зогсоол дээр машинаа тавиад дотогш орлоо...
Энэрэлийн ээжийн чандар буяны сүмийн хүндэтгэлийн хананы зүүн гар талын төгсгөлийн 3 дахь эгнээний 4 дэх мөрөнд алтан шаргал сацанд байгаа... Сүмийн ажилтан тэднийг угтан авч хүргэж өгөх гэсэн боловч Энэрэл түрүүлэн гүйж очлоо. Энэрэл ээжийнхээ өмнө очин юу ч ярилгүй чимээгүй ихэр татан уйлж эхэллээ... Аав нь түүнийг аргадах гэсэнгүй дүнсгэр царай гарган дуугүй л харж зогсоно. Сүмд лам нар ном уншин хонх, дамар хангинан, арц хүжийн анхилуун үнэр хамар цоргино. Ном уншиж байсан лам нарын хамгийн доод захад сууж байсан лам босч охиныг тайтгаруулан сандал дээр түр сүүлгалаа.
Хажуухан талд нь санал хүсэлтийн дэвтэр байснийг охин сөхөн уншвал түүн дээр олон хүний сэтгэлийн үг байх агаад талархлын үгнүүд, дүүрэн ажээ. Хэсэг уншиж сууснаа чимээгүй үзэг аван охин ямар нэгэн зүйл дэвтэр дээр бичиж эхлэв.
Аав нь их л алсаас ширтэн байснаа охиноо босоод явахаар тэрхүү дэвтрийг сэмээрхэн аван уншвал навсархай бор дэвтэрт...
Ээжээ та амгалан нойрсож байна уу? Охин чинь таныг орой бүр зүүдэлдэг. Эмээ намайг ээжтэйгээ адилхан хөөрхөн гэсэн. Гэж эхэлсэн захидлын төгсгөлд Охин нь жил бүр энэ өдөр аавыг дагуулаад тань дээрээ ирж байна аа Аав танд хайртай хэвээрээ байгаа. Ээжээ охин чинь ч бас таньдаа хязгааргүй хайртай гэхдээ охинийх нь хайр хэзээ ч хувиршгүй юм шүү.
Таны хайртай, ухаантай охин Энэрэл чинь гэж бичжээ...
Халтартсан дэвтрийн хуудаснаа унагасан нулимс нь шингэж амжаагүй байлаа...

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.29.12 6:00 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Эмнэлгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө.

Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтөнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтөнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнхыг түүний байранд шилжүүлэв.

Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бүхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ.

“Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ. Удалгүй нар улам хүчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхах олны явдал удааширч хаврын улирал налайна.”

Алиа эр энэ бүхнийг тоочин ярих бүр дүр зураг нь эмнэлгийн бяцхан өрөөнд амилж хүн бүрийн сэтгал гэгэлзэнэ.Гэтэл энэ сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтөнийг шаналгах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хүсэл нь биелэнэ гэж бодсоор байв.

Ийнхүү атаархлын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломжийг хүлээж байсан түүийг удаан хүлээлгэхгүй гэх шиг нэг шөнө цонхон талын эрийн хууч хөдөлж бие нь муудав. Асрагч сахиул байхгүй тул тэрээр шүүгээн дээрх эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ч мөн адил гараа явуултал хором тоолон хүлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийнээ орсон байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бөнжигнөн тогтсон эмийн дуслууд нулимсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтөний яаран ёолох дуу тасарч, өрөөнд нам гүм ноёлоход хөдөлгөөнгүй хөшсөн цонхигор царайн дээр үүрийн гэгээ туслаа.

Нас барсан өвчтөнийг гаргахаар асрагч ирж, үлдэгсдийн байрыг сольж, хоёр шинэ өвчтөн оруулав. Хүсэл нь биелсэнд баярласан хар санаат эрийн яарсан сэтгэл тэсгэлгүй догдолж цэнгэлийн сайхныг горьдон цонхны зүг эргэхэд хориод алхмын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.29.12 6:37 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Үлгэр: Цөлийн чөтгөрүүд
Эрт урьдын цагт найз хоёр худалдаачин байжээ. Ингээд нэгэн удаа тэд худалдаа наймаа хийхээр хамтдаа аян жинд явахаар шийдэж гэнэ. Хоёул тус бүр 500 хөсөг тэрэгтэй бөгөөд нэг замаар нэгэн зэрэг хамт явах нь маш хэцүү гэдэгтэй санал нэгджээ. Нэг нь түрүүлж явах хэрэгтэй болов. Нэг нь “Явах зам маань шинэ байх тул шарууд маань шинэхэн өвс идэж, бид ч үр жимсний хамгийн сайныг нь идэж хүмүүс маань надад баярлах болно. Эцэст нь би маш хямд үнээр бараа худалдаж авах болно.” хэмээн боджээ.
Гэтэл нөгөө худалдаачин нь нөхцөл байдлыг тунгааж үзээд дараа нь явах нь бас давуу талуудтай болохыг олж мэджээ. Тэгээд тэрээр “Найзын маань хөсөг замгүй газараар явах тул бидэнд зам гаргах шаардлагүй болно. Түүний шарууд хуучин өвсийг идэх тул шинээр ургасан ногоог нь миний шарнууд иднэ. Яг үүнтэй адилаар хуучин жимсийг нь тэд идэж, шинэхэн ургасан ногоо жимсийг нь бид иднэ. Бараа таваарын хувьд үнэ нь аль хэдийн тогтчихсон байх тул надад үнэ буулгах гэж цаг үрэх хэрэг гарахгүй.” хэмээн боджээ. Ингээд тэрээр найзыгаа түрүүлж явахыг зөвшөөрчээ. Харин найз нь түүнийг хуурч чадсандаа итгэлтэй байсан тул баяртай нь аргагүй ачаа бараагаа бэлдэж эхэлжээ.

Мэдээж эхэнд нь явсан хулдаачин ихээхэн саад бэршээлүүдтэй тулгарчээ. Ингээд тэд нутгийн хүмүүс нь “Хатмал цөл” гэж нэрлэдэг цөлд хүрч иржээ. Жингийн цуваа явсаар цөлийн дунд хэсэгт хүрэх үед тэдний өөдөөс чиглэн айсуй хэсэг хүмүүстэй таарчээ. Тэдний тэрэгнүүд нь шавар наалдаж, ус дусалсан байх бөгөөд хүмүүс нь гартаа лянхуа болон усан сараана цэцгүүд барьцгаасан байна гэнэ. Тэдний ахлагч нь жинчдэд хандан “Та нар юунд ийм их ус ачиж явна вэ? Ойрхон та нарын замд зөндөө их устай, өчнөөн хоног идэж болох жимстэй баянбүрд байна шүү дээ. Наад уснуудаа асгаж эцэж ядарсан шарнууддаа бага ч болов хөнгөлөөч” хэмээн хэлжээ. Хэдийгээр нутгийн хүмүүс анхааруулж байсан хэдий ч худалдаачин үл ойшоож тэднийг жинхэнэ хүмүүс биш зүсээ хувиргасан чөтгөр гэдгийг анзаарсангүй. Тэдэнд итгэсэн болохоор жинчид тэдний үгэнд орж бүх усаа асгажээ.

Ингээд цааш явсан хэдий ч тэд ямар ч ус, баянбүрдтэй таарсангүй. Тэдний зарим нь чөтгөрүүдэд хууртсан гэдгээ анзаарч мэдээд худалдаачныг зэмлэн буруушааж эхэлжээ. Орой болоход хүмүүс маш ихээр ядарчээ. Шарууд нь усгүй болсоны улмаас тамирдан сульдаж. Ядарч туйлдаснаасаа болоод хүн, мал бүгд газарт үхэдийн унажээ. Шөнө болоход чөтгөрүүд өөрсдийн аймшгийн төрөхөндөө хувиран хүрч ирээд ямарч тэнхээ тамиргүй болсон тэднийг идэж орхижээ. Хүн малаас нэг нь ч амьд үлдсэнгүй бөгөөд тэднээс зөвхөн хэсэн яс л үлдэж хоцорчээ.

Хэдэн сарын дараагаар хоёр дахь худалдаачин аяндаа гарчээ. Ингээд тэд өнөөх эзгүй цөлд хүрч ирэхэд худалдаачин хүмүүсээ цуглуулаад “Энэ бол Хатмал цөл гэж нэрлэгддэг газар бөгөөд энэ чөтгөртэй гэж би сонссон. Тийм болохоор бид болгоомжтой байх хэрэгтэй. Өвс,ус нь хортой байж магад тул миний зөвшөөрөлгүйгээр эндэхийн усыг хэрхэвч ууж болохгүй. ” хэмээн санууллаа. Ингээд тэд цааш хөдлөн элсэн цөлрүү орлоо.

Цөлийн тал дунд нь орсон хойно өмнөх худалдаачны адилаар зүсээ хувиргасан чөдгөрүүдтэй таарчээ. Чөдгөрүүд ч тэдэнд ойрхон баянбүрд байгаа тул усаа асгахыг зөвлөжээ. Гэсэн хэдийн ч ухаант худалдаачин тэднийг анзаарч хараад “Хатмал цөл” гэх энэ газар ямар ч баянбүрд байх учиргүй гэж бодов. Мөн үүнээс гадна энэ хүмүүс бүлтгэр улаан нүдтэй бөгөөд тэднийг хүчлэн шаардсан аястай байхыг хараад эд нар лавтайяа чөргөрүүд байх хэмээн сэжиглэжээ. Ингээд худалдаачин “Бид шинэ ус олох хүртлээ хуучин усаа хэзээ ч асгадаггүй” гээд тэднийг тайван орхи гэжээ. Худалдаачны өөрийнх нь хүмүүс эргэлзэж эхэлхийг хараад тэдэнд хандан “Бид ус олох хүртлээ энэ хүмүүст бүү итгэ, эд нар чөтгөр байхаас зайлахгүй. Эдний заасан баянбүрд ч хий хоосон зэрэглээ байх вий. Хатамал цөл гэх энэ газар ус бий гэж урьд нь сонссон уу? Ямар нэгэн борооны үүл харж байна уу?” гэхэд тэд бүгд “Үгүй” гэж хариулахад нь “Хэрэв бид эдэнд итгэж усаа асгавал дараа нь бид уух усгүй болоод цангаж тамирдахад чөдгөрүүд хүрч ирж биднийг хялбархан залгих болно. Тиймээс бид ус олох хүртлээ ганц дуслыг ч болов дэмий бүү үр” гэж захьжээ. Ингээд хөсөг цааш хөдлөн үдэш болоход эхний хөсөгийн сүйрч, чөтгөрт идүүлсэн газар хүрч иржээ. Тэнд зөвхөн хөсөг болон хүн, малын яс л хөглөрч байлаа. Дүүрэн ачаатай тэрэгүүд болон хөглөрөх яснууд нь өмнөх худалдаачных болохыг тэд мэдлээ. Ухаант худалаачин ч хэсэг хүмүүсийг шөнийн турш манаанд гаргажээ.

Өглөө болж тэд ундалж, шарнуудаа ч бас хоолложээ. Өмнөх худалдаачны хөсөгөөс үлдэж хоцорсон үнэт зүйлсийг тэд өөрсдийнх дээрээ нэмжээ. Ингээд тэд аян жиндээ ихээхэн олз омог арвинтай явж эсэн мэнд эргэн ирээд амар сайхан амьдарчээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.29.12 6:41 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Хайрын захиа
Расим хичээлээ таран гэртээ ирээд өөрт нь хаягласан захиа байхыг олж харав. Дотор нь эрээн гоё зурагтай цаасан дээр ингэж бичсэн байв: “Хүндэт Расим! Таныг нууцхан хайрладаг охин энэ захиаг бичиж байна. Юуны түрүүнд би хеөрхөн охин гэдгээ ам бардам хэлэх байна. Энэ хорвоо дээр танаар хайрлуулах, таны гэргий болох нь миний хувьд чин хүсэл минь билээ. Гэвч та бид хоёрын нас бага учир хэдэн жил хүлээх нь зөв гэж бодож байна. Одоохондоо танд еөрийгеө нууц хэвээр нь үлдээсэн нь дээр гэж бодож байна. Та хариугаа энэ хаягаар баталгаатай сайн дугтуйлж явуулаарай. Аав маань их хатуу хүн учир намайг тэр болгон гэрээс гарахыг зевшөердөггүй. Одооноос өөрийгөө таны сүйт бүсгүй гэж бодож болох уу? Би гэртээ их уйддаг юм. Танаас хариу захиа авахыг их хүсч байна” гэсэн байв.
16 настай Расимд бусад сурагчдын л адил хүнийг хайрлах, хайрлуулах хүсэл байсан нь мэдээж. Тэр захиаг уншаад сэтгэлд нь нэг оч үсрэх шиг л болов. Тэгээд тэр нэгэн үл таних охинд ухаанаа алдталаа дурлав. Тэр орой кино үзэхээр гарах гэж байснаа болиод өреендөө орон охинд хариу болгон уртаас урт гэгч нь захиа бичив. Захиагаа шуудангийн хайрцагт хийчихээд алхаж байхдаа еөрийгөө 10 насаар том болсон мэт санаж байв.
Өөрийгее Бэдиа гэх тэр охин Расимын захианд маш нямбай нь аргагүй хариу бичнэ. Хэрэв Расим захиагаа ганц 2 хоногоор хоцроовол охин дэлбэрэх шахам бухимддаг байв. Тэгээд захиандаа ” Танд ямар их хайртайг минь, бас таны захиаг уншаад ямар их баяр хөөр болдгийг минь мэдсээр байж хеөрхий намайг юунд ингэтэл удаан хүлээлгэнэ вэ? Тэгээд бас захиагаа их богинохон, товч бичих юм. Нэг зүйл хүсэхэд захиагаа арай гаргацтай бичээрэй” гэсэн байв.
Расим түүнд тоогдохын тулд хэдэн цаг суун ноороглон байж роман шиг урт захиа бичдэг болов.
Бэдиа их хөгжилтэй охин байлаа. Заримдаа захиандаа ийм зүйл асуудаг байв. 2лаа гэрлээд бал сараа Италид тэмдэглэх үү, эсвэл Швед явах уу? Энэ хоёр улс ямар вэ? Ард түмэн нь юу эрхэлдэг юм бол? Тийшээ явахад ямар ямар улсаар
дайран өнгөрдег бол? Чи ямар орноор аялах дуртайгаа бас бичээрэй”.
Хүү сүйт бүсгүйдээ гологдохгүйн тулд газар зүй болон уран зохиолын ном эpгүүлж түүнийхээ мэдэхийг хүссэн асуултуудад хариу олох гэж бүтэн едержингөө суудаг болов.
Бэдиа нэг захиандаа гомдсон тухайгаа бичжээ.
“Тантай уулзахаар шийдээд сургуулиасаа гарч ирэхийг чинь хүлээж байлаа. Гэвч таныг хараад миний сүйт залуу гэхээс их санаа зовсон. Хувцас гутал чинь шавар болчихсон байсан. Жаахан хүүхэд шиг ноцолдсон юм уу? Тэр байдлыг чинь хараад таныг ичээхгүйн тулд уулзаагүй буцсан.” гэжээ.
Расим захиаг уншаад ихэд ичив. Тэр едрөөс эхлэн хувцаслалтандаа ихэд аран цэвэрхэн хувцасладаг болов.
Бэдиа бас нэг захиандаа Расимыг хичээлээ тараад шууд харихгүй орой болтол тэнэлээ гэж гомдоллов. Өдержингее Расимыг бодоод гэртээ байж байхад өөр охидын араас гүйгээд байдаг юм уу? гэсэн байв.
Расим энэ хорвоо дээр Бэдиагаас өөр хэнийг ч хайрлахгүй гэдгээ бичээд дахин гудамжаар дэмий хэсэхээ болин тааралдсан охид руу шохоорхсон харцаар харахаа ч болив.
Нэгэн орой Расимын ээж аавд нь их л санаа нь зовсон байдалтай олж мэдсэн зүйлийнхээ тухай ярив.
“Хүү минь Бэдиа гэдэг охиноос салахаа байжээ. Өнеедөр өрөөг нь цэвэрлэж байгаад захиаг нь оллоо. Хүү минь биднийг орхиод явахнээ!” гэв.
Харин аав нь ер санаа зовсон янзгүй, харин ч эсрэгээр ёжтой гэгч ньинээмсэглээд “Хонгор минь битгий санаа зовоо. Расимд хайрын захиа бичдэг охин нь би байхгүй юу. Хүү сүүлийн үед их залхуу болоод байсан юм. Багш нь ч, чи хоёр ч, ер нь хэн ч Расимд алдаагүй цэвэр бичихийг зааж дийлээгүй шүү дээ. Тэгээд эцэст нь бодож бодож энэ аргыг олсон юм. Расимын охинд бичиж байгаа захианы ачаар зөв цэвэр бичиж сурч энэ жил сургуулиа сайн төгсөнө гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэнийг хэлэхэд би зөв сайхан бичихийг чамд захиа бичдэг байхдаа л сурсан юм шүү дээ гэв.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.29.12 7:04 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Анхны цас том томоор малгайлан намуухнаар буусан өвлийн эхэн сарын тэр нэгэн өдөрсөн. Бараг навч хүртэл зарим нь хараахан шарлаж амжаагүй байж билээ. Гэнэт орсон цасыг харж хөөрсөн залуухан хосууд хотын гудамжаар хөтлөлцөн алхаад л...
Тийм ээ, тэр л үед дөнгөж хорь хүрч явсан ганцаардана гэдгийг мэдэхгүй омголон охин миний сэтгэлийг чи бүрэн эзэмдсэн. Хар багаасаа л эрх танхи, элбэг хангалуун амьдрал дунд өссөн хирнээ энгийн л нэг нүдэнд дулаахан залууд зүрх алдан дурлахад эцэг эх минь битгий хэл бүр өөрөө ч хүртэл гайхах үе байдаг л байсан. Гэхдээ л Тулгаа, чи минь цаанаа л нэг нүдэнд дулаахан, цэвэрхэн, соёлтой залуу. Даанч бэл муутай гэдгээр нь эцэг эх маань үргэлж л гадуурхаж байсан. Гэхдээ чиний энэ мөнгөгүй байдал намайг чамд дурлахад минь огтхон ч саад болоогүй. Зөвхөн чамтайгаа мөрөөдөлд умбан илэн далангүй ярилцан хамтдаа цагийг өнгөрөөж байхад л бүх аз жаргал тэнд оршиж байсныг одоо мэдэрч байна. Цолмон ийнхүү бодол болон суух аж. Тэр жилийн анхны цасыг хараад би хөөрч догдлохдоо найзуудтайгаа уулзахаар гэрээсээ хам хум гараад л гүйсэн. Зам хальтиргаатай байсныг ч хэлэх үү, яг л тэр мөчид машин зам хөндлөн гарахдаа жигтэйхэн гоё машинд шүргүүлээд унасан. Аз болж огтхон ч бэртэж гэмтээгүй. Тэгээд л тэр машинд сууж явсан чамтайгаа танилцаж билээ. Тэгэхэд чи гэртээ хүргүүлэхээр машинд гар өргөн сууж явсан гэсэн. Жолоочийг явуулаад л тэрхүү бөөн бөөнөөрөө намуухан будрах цастай үдэш чамтайгаа хамт кафед сууж нилээд ярилцсансан. Тэгээд л маргаашнаас нь эхлээд өдөр болгон уулзсаар би чамаасаа салж чадахааргүйгээр дасаж билээ.
Цолмонгийн бодол өнгөрсөн рүү ийнхүү хөвөрсөөр л ...
...Энэ болсон явдлаас ч өмнө бүр жаахан, найман настай байхдаа аавыгаа дагаж нэгэн мэргэн хүн дээр очсон минь өнөөг хүртэл санаанаас гардаггүйсэн. Аав минь тэр хүнээс хэрэг явдлаа асуугаад гарахдаа над руу өхөөрдсөн харцаар хараад “Миний охины ирээдүйн заяаны хань ямар хүн байх бол?” гэж асууж билээ. Тэгэхэд өнөөх мэргэн лам намайг “мундаг эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй, өндөр боловсролтой, өөрийнхөө үеийн сайхан залуутай ханилах заяатай” гэж айлдсан. Аав минь ч баахан хөөрч билээ. Тэгээд л яагаад ч юм тэр явдлаас хойш өнөөх ламын хэлсэн тэр сайхан залууг сэтгэлдээ битүүхэн хүлээдэг болсон доо. Гэтэл Тулгаатай танилцаж дассанаас хойш тэр мэргэн хүний үг худлаа байж гэдэгт итгэх болсон. Нэг бодлын жаахан харамсмаар ч юм шиг хирнээ Тулгаагаас өөр ямар ч хүнээс тийм их хайр халамж, цээж дүүрэн аз жаргалыг сэтгэлдээ асаахгүй гэдгээ би зөнгөөрөө мэдэрсэн. Харин одоо харамсалтай нь ламд итгэсэн нь ч, өөртөө итгэсэн нь ч аль аль нь бүтсэнгүй. Миний сэтгэл бүр хоосорчээ. Харин энэ будран орох цас миний хайр дурлалын амьдрал оргүй хоосон байсныг аргадах гэсэн мэт алгуурхан буусаар.
Тулгаа минь одоо надаас явчихсан. Тэгээд хэзээ ч ирэхгүй байх. Ядаж байхад хэд хоногийн өмнөөс 9911... гэсэн дугаараас “Уулзъя, танилцъя. Чи надад таалагддаг” гэсэн мессэж тасралтгүй ирэх болсон. Надад одоо Тулгаагаас минь өөр ямар ч их мөнгөтэй, эрх мэдэлтэй залуу сонин биш. Зөвхөн Тулгаа минь л надад хэрэгтэй байна. Гэтэл Тулгаагийн минь 9969... гэсэн дугаараас хайрын үгтэй мессэж ирэхээ болиод бүр уджээ. Мессэж ирэх, хаалганы хонх дуугарах бүрт л чимээ сонсоод чамайг л байгаасай гэж эрхгүй хүсэх юм.
...За тэр, дахиад л мессэж ирлээ. Тулгаа минь л байгаасай. Харамсалтай нь нөгөө л 9911... дугаараас. Байз, гэхдээ энэ бичсэн нь нилээд анхаарал татаж байх чинь.
“Цолмон, чи гараад ирээч. Би гэрийн чинь гадаа хүлээж байна “ гэнэ үү. Сонин л юм даа. Би энэ хүнд өөрийнхөө нэрийг хэлэх нь битгий хэл нэг ч удаа хариу мессэж илгээж байснаа санахгүй юм. Гэтэл миний нэрийг мэдэж байдаг. Тэгээд бас болоогүй ээ. манай гэрийн үүдэнд бүр намайг хүлээж байна гэнэ. Юу ч гэсэн гардаг юм бил үү?
...Гадаа ингэж их цас орж байгаа хирнээ, тогтуухан, ямар дулаахан юм бэ. За энэ ч яаахв. Нөгөө намайг хүлээж байгаа гэсэн хүн маань хаахна байгаа хэрэг вэ. Зүгээр л надаар тоглож байгаа байх. Ямартай ч энэ сайхан орой жаахан гадаа сууя. Цолмон өөртөө ингэж хэлээд байрныхаа өмнөх цэцэрлэгийн цасанд битүү хучигдсан сандал дээр гараа элгэндээ зөрүүлэн суулаа. Хавь орчимд нь хэн ч алга аа. Харин Цолмонд ийм сайхан орой гадаа суугаад л баймаар байв. Хэдий нөгөө уулзъя гэж дуудсан хүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа ч хүрээд ирж магадгүй гэсэн шиг ийш тийшээ хааяахан харуулдсаар. Гэнэт Цолмонгийн нүдэнд нэгэн танил машин өртөх нь тэр. Гэхдээ хаана, хэзээ харснаа нэг л сайн санаж өгөхгүй байв. Тэр машин өөрийг нь чиглэн алгуурхан дөхсөөр. Цолмонгийн утасны мессэжний хонх дуугарлаа. 9969... гэсэн Тулгаагийн утас байв. Баярлаж бас догдолсон Цолмон мессэжийг яаран уншлаа. “Цолмоон, би чамдаа хайртай. Чи минь надтай гэрлээч. Найз нь чамд өөрийгөө зарим талаас нь худлаа танилцуулсан юм. Найзыгаа ойлгож, уучлаарай” гэсэн байв. Үүнийг уншсан Цолмонгийн баярлаж хөөрсөн сэтгэлийг үгээр илэрхийлэхийн аргагүй мэт. Тэрээр хариу мессэж бичихээр завдаж байтал өнөөх машин бүр хажууханд нь хүрч ирээд зогслоо. Гэтэл Цолмонгийн утсанд дахин мессэж ирэв. Энэ удаад өнөөх 9911... гэсэн дугаараас иржээ. Мессэжийг унштал, “Цолмон миний найз битгий гайхаарай. Би Тулгаа байна. Найз нь чамайг жаахан сорьсон юм, уучлаарай. Миний мөнгө, эрх мэдэлд биш, зөвхөн миний сэтгэлд татагдаж намайг хайрлаж чадах тийм бүсгүйг би хайсан юм. Тэр хүнээ ч оллоо ” гэсэн байв.
Ийнхүү Цолмонг яах учраа олохгүй гайхан зогсож байтал өнөөх үнэтэй гоёмсог машинаас жигтэйхан сайхан хувцасласан Тулгаа гарч ирэх нь тэр. Цолмон Тулгаагийн бууж ирсэн уг машиныг сая л танилаа. Анх энэ машинд шүргүүлж Тулгаатай танилцсан шүү дээ. Цас бударсан тогтуухан энэ үдэш Тулгаатайгаа тэврэлдэн зогсож байгаа Цолмон өнөөх мэргэн ламын үг үнэн байжээ хэмээн аз жаргалтайгаар бодож байв.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.30.12 1:05 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Нэгэн залуу хар хүү нэг бүсгүйн араас удаан гүйжээ. Бүсгүй тэсэлгүй эргэж хараад: -Яагаад намайг ингэж удаан дагаад байгаа юм бэ гэсэнд Залуу: Би чамд хайртай. Бүр дэндүү их хайртай. Бүсгүй: Эгч маань миний араас ирж байгаа. Тэр надаас илүү хөөрхөн. Би чамайг тоохгүй, чи түүн дээр оч. Залуу эргээд харсан чинь ард нь царай муутай бүсгүй ирж байгааг хараад нөгөө бүсгүйд уурлан: -Яагаад надад худлаа хэлэв? Бүсгүй хариуд нь: - Харин чи өөрөө яагаад худлаа хэлэв? Хэрэв үнэхээр надад хайртай бол чи эргэж харахгүй байх байсан юм. Яагаад гэвэл нүд чинь надаас өөр хүнийг харах ёсгүй гэжээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.30.12 1:49 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Ert dr uyd negen bagsh shawi 2 bjee.Bagsh ni gantshan ter shawida hyzgaargui itgedeg uchraas zowhon tuund l ooriin erdenesiig hna bgaag zaaj ogch gene.Getel neg odor ter erdenes ni alga bolchihjee gartsaagui shawi buruutgagdaj gene.Bagsh ni chi minii itgeliig aldlaa odoo ywdaa gd ywuuchihaj gene.Huu hichneen awaagui gewch terneees oor medeh hun bhgui tul itgesengui.Tegeed uher tergeer ywj btal sanaandgui neg tuulaig dairaad alchihjee.Harin tuulainii amnaas bagshiinh ni hairaldag erdenes ni garaad irew.Ingeed shawi bagsh deeree ochij uchriig helew.uher tereg gedeg bol mash udaan harin tuulaig dairch alna gdg bol bj bolshgui zuil.Ene ywdlaas hoish:
Uneneer ywahad
Uher tergeer ch tuulaig guitsene gdg surgaali ug garsan gedeg.

_________________
Emigiin sain nz


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 173 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited