#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.25.17 11:24 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 173 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 Next
Author Message
PostPosted: Feb.17.12 5:12 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
XXI Зууны Ромео, Жульета
Ромео Жульета хоёр оюутны байранд амьдардаг байлаа. Атаархлын тоосонцор, итгэл алдрахын сэв ч шургачихын зайгүй сэтгэлээр зөвхөн биесээ хайрладаг байлаа.

Жаргалтай зуны өдрүүд алсрахад тавчуухан зайтай байранд нь Хүйтэн хэмээх зочин айлчилжээ. Гурвуул эвтэй найртай сайхан амьдарч байтал бас нэгэн өдөр Гачигдал хэмээх зочин хаалга тогшилгүй орж ирээд, тэднийд зөвшөөрөлгүй суурьшчихав. Дөрвүүл өрөөндөө багтаад л амьдарч эхэллээ. Гэтэл, өвлийн нэгэн жихүүн үдэш хаалгыг нь хүчтэй тогшлоо. Хүйтэн өрөөнд дулаан хөнжилөөс суга үсрээд босох ямар хэцүү билээ дээ. Ромео, Жульета хоёрыг тээнэгэлзэн хэвттэл Гачигдал хаалга руу зүглэв. Хаалгаа нээтэл Хоосон түрийвч, Өлөн ходоод хоёр нэлээн даарчихсан бололтой зогсож байлаа. Тэднийг энэ хүйтэнд гадаа орхилтой биш дээ. Гэртээ оруулахаас өөр арга даанч байсангүй. Залуухан хосууд дундуур бүхнийг сэтгэлээрээ дүүргээд, байхгүй бүхнийг хайраараа орлуулаад, дөрвөн “найз”-тайгаа тарчигдуухан амьдарч эхлэв. Зочин нэмэгдэж ирэлгүй овоо хэдэн долоо хоног өнгөрөв. Гэтэл…


Гэтэл нэг орой халамцуухан Хэрэгцээ хаалга зад саван орж ирээд, хос хоёрын хөнжилд шургаад хурхирч эхлэв. Амьдрал ч хэцүүдээд ирэх нь тэр. Хэрэгцээ бүхнийг дээрэлхэх боллоо. Хулчгардуухан зантай Гачигдал, Хоосон түрийвч, Өлөн ходоод гурвыг Ромео, Жульета хоёр л өмөөрнө. Харин Хүйтэн “найз” нараа өмөөрөх нь бүү хэл, хааяа хааяахан Хэрэгцээтэй нийлж байгаад, өнөө хэдийгээ гөвшөөд байх янзтай болов. Энэ бүхний лай ланчинг хөөрхий Ромео, Жульета хоёр л хүртэнэ.

Нэгэн удаа Ромео Хэрэгцээнд хөөгдөж гараад, хотын гудамжаар жихүүцэн алхаж яваад, Мөнгө хатагтайтай учирлаа. Мөнгө хатагтай Ромеог дулаахан байрандаа аваачин өнгөтөн, амттан, нялуухан үгсээр шөнөжин дайллаа. Залуугийн бүх л амьдралынхаа туршид гартаа барьж, биедээ хүргэж үзээгүй зүйлс энд байх бөгөөд тэр яг л хаан шиг тухлалаа. Түүнд энэ чигээрээ үүрд үлдмээр санагджээ. Гэтэл сэтгэлийнх нь гүнээс хонгорхон Жульеттагийнх нь нулимс дуслуулсан нүд, инээмсэглэсэн уруул хоёр түүнийг хатгаад авах шиг л боллоо. Энэ бол Хайр байлаа. Ромео Хайрыг таниад, түүнтэй хамт гэр лүүгээ явах гэж байтал Мөнгө хатагтайн Архи гэдэг шивэгчин ирж, залууг согтоогоод, Хайр найзыг нь хөөж гаргаад, хаалгаа түгжчихэв.

Хайртыгаа санан гансарсан Жульетагийнд нэгэн өдөр Мөнгө хатагтайн менежер Жийп ирлээ. Тэр түүнд хуримын урилга гардуулахаар иржээ. Ганихарсан Жульеттаг хутга шүүрэн авах тэр мөчид Жийпийн туслах Дарс бүсгүйн гарыг барин хорьж, уран үгсээр ятгалаа. Жийп Өлөн ходоодыг амттанаар, Хоосон түрийвчийг зоосоор, Хүйтэнг нэхий дээлээр, Гачигдалыг гоо сайхны бараагаар, Хэрэгцээг гар утсаар хахуульдчихаад бушуухан “зугтав”.

Дөрөв хоногийн дараа Жульетта, Хоосон түрийвч, Өлөн ходоод, Гачигдал, Хүйтэн тавуул халаалтгүй өрөөндөө хоолгүй тогоогоо сэгсэрээд сууж байлаа. Хуучин байдал нь эргээд иржээ. Харин энд ганцхан Ромео л алга. Гэтэл Жульетагийн толгойн дундуур савхин гутлаар татаад авах нь тэр. Хэрэгцээ түүнийг хөөж гаргаад, хаалгаа түгжлээ. Гадаа жихүүхэн байв. Алхлаа. Хөл нь гуйвж байв. Явлаа. Газар дайвж байв.

Жульета дулаан байранд торгон хөнжил дотор сэрлээ. Нүдээ нээгээд хартал бүх юм гял цал. Өндийгөөд хартал өмнөх ширээн дээр нь амттан өрөөстэй байв. “Олдсон дээр нь” гээд юуг ч анзааралгүй идэж эхэллээ. Цадлаа. Босоод алхтал үйлчлэгч нар түүнийг өнгөтөн бүхнээр чимэв. Жульета зүүдлэж байна уу гэж бодоод өөрийгөө чимхэж үзлээ. Тэр зүүдлээгүй ажээ.

Хэсэг хугацааны дараа нэгэн цэмцгэр залуу орж ирээд, түүнтэй танилцав. Түүнийг Солонгос гэдэг гэнэ. Солонгос бүсгүйг Алт, Алмаз, Орд харш, Эрх мэдэл нартай танилцууллаа. Тэдний хувьд Жульета бол өнгө, харин бүсгүйн хувьд тэд мөрөөдөл байлаа. Жульетагийн “найз” нар нь ч энд ирчихсэн байв. Хэрэгцээ өрөөнүүдээр хэсч, Хоосон түрийвч зоосоор тоглож, Өлөн ходоод амттанд бялуурч байлаа. Гачигдал “найз” нь алс хол орших өөрийн нутагтаа буцжээ. Харин Хүйтэн ганцаар гэрээ сахин үлдсэн аж.

Бүгд жаргалтай байлаа.

Харин… Харин Хайр л бүгдээс онцгой, гунигтай, зожиг байв. Хэн ч түүний энэ байдлыг анзааран өрөвдөж, аргадсангүй. Сүүл сүүлдээ Эрх мэдэл, Алт, Алмаз, тэр ч бүү хэл Хэрэгцээ тэдэнтэй нийлж, хөөрхий Хайрыг гадуурхах болов. Хайр энэ бүхнийг тэвчин, хавар, зун, намрыг үдлээ. Харин өвлийн эхэн сарын нэгэн өглөө тэр хуучин байр луугаа орголоо.

Удалгүй Ромео, Жульета хоёр ч түүний араас хүрээд ирэв. Ахиад л Ромео Жульета хоёр халаалтгүй өрөөндөө Хүйтэн, Хоосон түрийвч, Өлөн ходоод, Гачигдал, Хайр нартайгаа хоолгүй тогоогоо сэгсэрээд сууж байлаа. Гэтэл Хэрэгцээ ахиад л тэдэн рүү хашгичин дайрлаа. Нам гүм байдлыг эвдэж, сэтгэл хирдхийлгэсэн хэрцгий Хэрэгцээг Хайр ганцхан дэлсээд, хаалгаар гаргаад шидчихэв.

Маргааш өглөө нь тэд эртлэн босож, нүүр гараа угаагаад, хичээлдээ явахаар гарахыг завдтал Хэрэгцээ тэдэн рүү хашгичин дайрлаа. Тэгэхэд нь Ромео, Жульета, Хайр гурав Хэрэгцээг дэмнэн өргөөд, цонхоор гаргаад шидчихэв.

Ингээд Ромео, Жульета, Гачигдал, Хоосон түрийвч, Өлөн ходоод нар “гутал тослодог гудамжнаа” орших их сургуулийнхаа зүг баяр хөөртэйгөөр одож, харин Хүйтэн гэрээ сахин үлдлээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Feb.17.12 6:23 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Уучлал
Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм. Нэгэн бямба гарагт өдөр би хэдэн найзуудтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр лүү нь бяцхан чулуу нүүлгэн дээврийг оноод бууж байгааг чулууг харваж байгаа одтой зүйрлэн баясаж байлаа. Гэтэл миний шидсэн нэг чулуу арын хаалганы цонхыг онох нь тэр. Цонхны хагарах чимээг сонсон бид ухаан жолоогүй тэндээс зугатацгаав. Настай эмэгтэй биднийг хараагүй гэдэгт би итгэлтэй байсан ч, бүтэн шөнийн турш харсан бол яана гэсэн бодол намайг унтуулсангүй. Маргааш нь хаалгыг нь тогшин сонингоо өгөхөд минь тэрээр урьдын адил дотно, дулаахан инээмсэглэлээрээ намайг угтан мэндиийг минь мэдэв. Харин би хийсэн гэмээсээ ичин нүүр лүү ч харж чадахгүй байв. Ингээд би сонин тараасныхаа хөлсийг цуглуулахаар шийдлээ. Гурван долоо хоногийн дараа яг долоон доллар цуглуулав. Нэг цаасан дээр "Гэрийн тань арын хаалганы цонхыг санаандгүй хагалсныг минь уучлаарай. Энэ дугтуйн дахь мөнгө цонх шиллэхэд хүрэлцэнэ гэж бодож байна." гэж бяцхан зурвас бичээд мөнгөний хамт дугтуйлан харанхуй болохыг хүлээж байгаад хаалганых нь дэргэдэх шуудангийн хайрцагт хийв. Маргааш нь настай эмэгтэйгээс санаа зовох зүйлгүй инээмсэглэн хаалгыг нь тогшив. Тэр урьдын адил дотно сайхан инээмсэглэлээр угтлаа. Би ч гэсэн айх юмгүй эгцлэн харж инээмсэглэлээ. Сонингоо өгөөд эргэтэл тэр "Өө, бүр мартахаа шахлаа! Чамд өгөх гэж жигнэмэг бэлдсэн юм." гээд боодолтой юм өглөө. Тэднийхээс гарч байхдаа их л баяртайгаар жигнэмэгээ идэж эхэллээ. Хэдийг идсэний дараа дахиад нэгийг авах гэтэл нэг дугтуй гарт баригдав. Гаргаж ирээд яаран задалтал дотор нь долоон долларын хамт: "Хүү минь, би чамаар бахархаж байна." гэж бичсэн байлаа.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Feb.18.12 2:12 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Хэрэлдэхэд хоёр хүн шаардлагатай, түүний нэг нь та биш байг

Бурхан багшийг нэг тосгоны дундуур явж байтал маш ууртай балмад залуу тосч уулзаад “ Чи бусдад ном айлдах ямар эрхтэй юм бэ? Чи бусадтай л нэгэн адил тэнэг шүү дээ. Чи залилан мэхлэгч, өөр юу ч биш” хэмээн хашгичин доромжлов. Энэ доромжлолд Бурхан багш ер гутарсангүй. Харин ч тэр залуугаас “Та хүнд зориулж бэлэг худалдаж авлаа гэж бодъё. Нөгөө хүн чинь бэлгийг чинь авсангүй. Чингэхлээр тэр бэлэг хэнийх болох вэ? Та надад үүнийг хэлж өг” гэжээ. Ийм этгээд юм асуухад нөгөө залуу ихэд гайхаж “Худалдаж авсан нь би болохлоор минийх байлгүй яахав” гэхэд Бурхан багш мишээж өгүүлрүүн: “Зөвөө зөв. Таны уурлаж байгаа чинь үүнтэй агаар нэгэн. Та надад уурсахад, би доромжлууллаа гэж бодохгүй бол тэр уур чинь эргээд тань дээр л бууна. Тэхлээр та л эвгүй байдалд орно уу гэхээс би биш шүү дээ. Таны хийсэн муу зүйл эргэж таньд л тусах болно. Та ч гэсэн энэ түүх лүгээ адил мунхагуудын уур бухимдлыг хүлээж авалгүй хэрүүл маргаан, муу муухай бүхнийг сэтгэл зүрхэндээ нэвтрүүлэхгүйгээр ингэж амьдраарай.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Feb.18.12 2:14 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Залуу нас хайрыг хүснэ
Хавар, Хайр ирчихжээ. Цас хайлж, нар төөнөсөн дулаан өдрүүд хараахан айлчлаагүй ч хавар ирснийг илтгэх шиг хотын гудамж өнгөтэй байна. Хосууд гар гараа барин алхлах нь хавар, бас хайр ирснийг илтгэнэ. Өнөөдөр Олон улсын хайр дурлалыг эрхэмлэх өдөр. Хүний амьдрал гэдэг хайраар дүүрэн байж, түүгээр тэжээгдэн амьдарснаараа утга учиртай болдог гэлтэй. Тэр тусмаа залуу нас, хайр дурлалыг холбохгүй байхын аргагүй тийм л эрхэм нандин. Залуу насны дурлал хайрын түүх бүхий л амьдралын турш нандин дурсамж болон үлддэг гэлцдэг. Хайр гэж юу бэ. Мэргэд, гүн ухаантан, зохиолчид хайрын тухай томьёолсон нь бий. “Амьдрал хайр дээр тогтдог”, “Ямар нэгэн нөхцөлгүйгээр хайрлаж байгаа бол тэр жинхэнэ хайр” гэх зэргээр бичиж үлдээжээ. Тиймээ хайр гэдэг бол хүний амьдралын турш зүрхний гүнд оршин байх эх булаг ч гэж ойлгож болох.
Хайр гэдэг ариун нандин, цагаахан итгэлцэл, бас асар их уучилал гэж ойлгогдоно. Шороо нүдэж цасаар шуурсан хаврын хар өдөр, жиндүү өвлийн тэсгим хүйтэнд ч зүрхний гүнд халуунаар оршдог. Тэр тусмаа зуны бороотой цэцэг дэлгэрч нар ээсэн сэтгэл татам өдөр, намрын навчис унасан зөөлөн бороотой шаргал өдрүүдэд улам ихээр зүрхнээс булгилан байх тийм мэдрэмжийг төрүүлдэг. Зун, намар, өвөл, хавар дөрвөн улирлын турш зүрхний гүнд оршин байх нь хайрын мөн чанар. Хэзээ ч хувиршгүй ариунаар зүрхэнд оршдог нь хайр өөрөө үнэ цэнийг бий болгодог. Алт хэзээ ч шаргал өнгөө хувиргадаггүй учраас өндөр үнэтэй. Жинхэнэ хайр гэдэг хэзээ ч хувиршгүй оршин тогтнодогоороо яг тийм үнэ цэнийг бий болгодог.
Хүсэж мөрөөдөж явсан хайртай хүнтэйгээ хамт байж, гараа гараа барин төөнөх нарны өөд эцэс төгсгөлгүй алхах нь мөнхийн хайр байнам. Тийм л хайрыг хүмүүс бид, тэр тусмаа залуус хүсэн мөрөөдөж түүндээ тэчьяадан явах нь аз жаргал. Хажууд нь баймаар... хэзээ ч холдож одмооргүй тийм мэдрэмжийг төрүүлэх тэр цэгт л хайр оршиж буй шинж гэмээр...
Амьдралын үнэний өмнө бөхийх тэр ахуйд жинхэнэ хайр улам дүрэлцэн асаж, мөн чанараа таниулдаг хэмээн би итгэдэг. Залуу насанд хайр илүү цагаахан, ариун нандин байж, гал улаанаар дүрэлцэн асч, хожим нь тодоос тод сайхан дурсамжийг үлдээдэг болов уу.
Голын зах дээр хайртай хүнээ энхрийлэн эрхлүүлэх, бүлээн үгээр чихэнд нь шивнэх, уруул дээр нь зөөлөн үнсэх тэр ахуйд хайрын ариун нандин мэдрэмж төрүүлнэм.
Мянга мянган залууст хайрын баярын халуун мэнд дэвшүүлье.
Эцэс төгсгөлгүй хүндлэл, асар их уучилалд л жинхэнэ хайр төгс оршном.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Feb.19.12 5:41 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
-Ээжээ, аав яагаад ирэхгүй байгаа юм бэ? Удахгүй шинэ жил боллоо ш дээ! Би модоо засаад хүлээгээд л байхад… гэж хүү хошуугаа цорвойлгон байж асуулаа. Хүүгийн энэ асуултанд эхийн сэтгэл ахиад л өмрөх мэт болж,нүдэн дээр гарч ирсэн нулимсаа дотогшоо хүчлэн залгиад: -Mиний хүү багшийнхаа үгэнд сайн ороод, хоолоо идээд мундаг байх юм бол аав нь хурдан ирнэ шүү дээ… гээд толгойг нь иллээ. Хүү энэ жил аав минь заавал ирнээ гэж итгэж байлаа. Учир нь төрсөн өдрийн лаагаа үлээхдээ хүслээ шивнэж, өнгөрсөн шинэ жилийн баяраар өвлийн өвөөгөөс: “Aaвыг минь хурдан ирүүлж өгөөч” гэж гуйсан болохоор хүүгийн бяцхан зүрх хүчтэй цохилж маш ихээр итгэн хүлээж байлаа. -Ээжээ аав яагаад утсаар ч ярьдаггүй юм бэ? Maнай ангийн Баяраагийн аав бас хол байдаг гэхдээ дандаа утсаар ярьдаг гэсэн шүү дээ гэхэд ээж нь: -Mиний хүүгийн аав бүүр хол утасны сүлжээ барьдаггүй газар байдаг юм байхгүй юу даа тэгээд ч хүүгээ том болж байгааг харах гэж яараад удахгүй ирэх болохоор миний хүү хүлээж байгаарай... гэж аргаллаа. Maгадгүй хэзээ ч ирэхгүй бас хүүгийнхээ хэзээ ч харж байгаагүй аавынх нь тухай ярьхад ээжийнх нь сэтгэл урагдах мэт болдог гэж бяцхан хүү яахан мэднэ.Aнх хүүгийнхээ аавтай танилцаад анхны гэсэн нандин бүхнээ түүндээ л зориулж аз жаргалaaр дүүрэн баярлан хөөрч явахдаа хожмын нэгэн өдөр хүүгээ тэврээд үлднээ гэж хөөрхий гэнэн бүсгүй тэр үед яахан мэдэх билээ.Хорвоо дэлхий зогсох мэт болоод уйлан үлдсэн түүнд: -Уучлаарай би эхнэр хүүхэдтэй хэрэв чамд хэлсэн бол чи мэдээж намайг тоохгүй байсан шүү дээ! гэж жишим ч үгүй хэлээд зөрүү харсан түүндээ гомдхын ихээр гомдож орь ганцаар уйлан үлдсэн тэр үдэш саяхан ч юм шиг тодхон санагдана.Aйл гэрийн амьдралыг бусинуулж, алаг үрийг өнчрүүлж аавыг нь булаахгүй гэсэндээ өөртөө баймгүй их зориг тэвчээр гараж хөөрхий бүсгүй хүүхэдтэй болсон гэдэгээ хэлж ч чадалгүй уйлан үлдэж билээ.Хаварын тэр хуйсгануур өдөр орчлон хорвоо хөмрөх мэт болж, хүүхдээ авхуулая гэж шийдээд уйлан явсанаа одоо бодохоос ч аймаар. Ийм хөөрхөн үр нь энэ хорвоод мэндэлж чадахгүй болох байсан гэж бодхоор хүүгээ улам их хайрладаг байлаа. Tүүний амьдралын гол утга учир гэрэл гэгээ нь амин үр нь болохоор аргагүй бизээ. Tэр мөчөөс бүсгүй эр хүнд итгэхээ больж худалч хуурмаг эрчүүдээс өөрийгөө, хүүгээ хамгаалах гэж их л хичээдэг байлаа. Taнилцаж дотносох хүсэлтэй эрчүүд олон тохиолдовч хайртай дуртай гэж сэтгэлээ илчлэх тэдэнд бүсгүй нүүр ер өгдөгггүй байлaa. Үнэндээ дахиж хууртаж ахиад сэтгэлээ шархлуулахаас дэндүү их айж байсан болохоор тэр. Шинэ жилийн баяр хаяанд ирж гудамж талбайн гэрэлт чимэглэлүүд гоёхон гялалзаж, дэлгүүр хоршоо хүний хөлд дарагдан хүн бүр цаанаа л нэг догдолж хүлээсэн байдалтай байх бөгөөд харин хүү юу юунаас илүү догдолж бас аавыгаа хүлээж байлаа. “Хүсэл минь заавал биелнэ” гэж хүү дотроо дахин дахин хэлж байв.Aaв ээж хоёрынхоо гараас хөтлөн яваа хүүхдүүдийг хараад аавыгаа ирэхээр бид гурав ч бас ингээд л явна даа гэж мөрөөдөн бас дотроо сэмхэн атаархана. Хүү цэцэрлэгийнхээ шинэ жилийн баяраар “Долоон oдой ба цасан гоо” үлгэрт тоглож бэлэгээ аваад их л урамтай гэгч нь ээжийнхээ гараас хөтлөн гэрийнхээ зүг яарч явлаа. Гэртээ байхгүй хойгуур аав нь ирчихвэл яана гэж санаа зовсон хэрэг л дээ.Aмттан бүхэн өрсөн ширээнээ суугаад урьдын адил хоёулахнаа шинэ оноо угтах гэж буйдаа хүүгийн сэтгэл нэг л дундуур “аав дахиад л ирэхгүй нь дээ” гээд дэмий л цонхоор харна. Tелевизээр шинэ жилийн тухай зохиомжууд, дуу хөгжим эгшиглэж хүмүүс түрүүчээсээ салютаа буудуулж эхэллээ. Гуниглан байгаа бяцхан хүүгээ харж ээжийнх нь сэтгэл бас л уйтгартай болжээ. Дор дороо нэгийг бодон байх ээж хүү хоёрын бодлыг үргээн хонх дуугарлаа. Хүү итгэл тээсэн харцаар ээжрүүгээ асуусан байртай нэг хараад хаалга руу гүйчихлээ. Хэн байдаг билээ гэж гайхан үүдээ тайлаад бүр балмагдаж орхилоо. Mөнөөхөн цан хүүрэг савсуулсан хүн: –Aлив миний хүү аавдаа ир их, удаан хүлээсэн үү? гээд өвдөг дээрээ бөхийн суугаад хүүг тэврэн аваад дээр гэгч өргөлөө. ААВАА! хэмээн хүү баярлан хашгираад урьд нь хэзээ ч харж байгаагүй аавыгаа хүзүүдэн зүүгдлээ. Бүсгүй эхлээд гайхаж, дараа нь залууг хөөн гаргая гэж бодсон ч хүүгийнхээ тэр их баяр хөөрийг унтрааж зүрхэлсэнгүй . Хүү аавынхаа өвөр дээр суугаад чөлөө завгүй шулганаж, зурсан зурагнуудаа үзүүлэн, хадгалсан чихрээ гарган өгч маш ихээр хөөрөн баярлаж байлаа. Харин түүнийг доромжилж байгаа, хүүг нь хуурч байгаа ажлынхаа газрын залууд уур нь хүрч алгадаад авмаар байсан ч хүүгээ бодоод яаж ч чадсангүй.Тэд хамтдаа шинэ оноо баяр хөөртэй угтаж, цонхоор шөнийн тэнгэрт түмэн өнгөөр гялалзах салют буудуулхыг харан гайхаж, хөгжилдөн байлаа. Хүүгийн хамгийн гоё шинэ жилийн баяр энэ болж, удаан хүлээсэн аав нь ирсэн болохоор бүхнээс илүү хөөрөн баярлаж байгаа нь аргагүй ээ. Oлон олон хүмүүс шинэ оноо угтан баярлаж байсан ч чухам бяцхан хүү бүр ч илүү аз жаргалтай байлаа.Яг л үлгэрийн гэмээр санагдах шинэ жилийн ид шид үргэлжлэх мэт хүү ядарсандаа болоод зүүдний ертөнцөөр умбан оджээ. Хүүгээ унтуулсны дараа бүсгүй сая л гэмт залуу руу ууртай нүдээ гялалзуулан, юу юугүй хашгичин загнах гэтэл залуу чимээгүй байхыг гуйгаад: -чишш... ! Хүү сэрчихнэ. Юуны өмнө найзыгаа уучлаарай! Би чамд чин сэтгэлээсээ хайртай гэдгээ ойлгуулах гэж зөндөө хэлсэн боловч чи даанч итгээгүй. Гэхдээ амьдралын утга учир минь чи болоод удаж байгаа. Ноднин жилийн шинэ жилээр би байгууллагын өвлийн өвгөн болсон доо? Tэгээд хүүд бэлэг өгөөд өвгөн аавдаа хүслээ хэлээрэй гэсэн чинь “Aaвыг минь л хурдан ирүүлж өгөөч” гэж надаас чин сэтгэлээсээ гуйсан юм л даа . Тэгээд л би их удаан бодож бодож өнөөдөр л зориг гарган ирлээ... гэх нь тэр. Бүсгүй үнэндээ юу ч дуугарч чадсангүй. Гомдлын, цөхөрлийн, баярын нулимс хацрыг нь дагаад урсаад л байлаа. Шинэ жилийн шөнө намуухан гадаа ширхэг ширхэгээр цас зөөлхөн бударч байлаа.Шинэ оны эхний нар урган мандахад хүү сэрлээ. Сайхан зүүд байх вий гэхдээ бушуухан -Ааваа, ээжээ! гэж дуудтал ээж нь инээмсэглэн хүрч ирээд хүүгээ үнслээ. Харин галын өрөөнөөс аав нь: -Өө миний хүү сэрсэн үү? Алий аавдаа гүйгээд ир, аав нь үнсье! гээд хүүг дуудлаа. Шинэ оны шинэхэн өглөөний нaран нүд гялбуулж яг л бяцхан хүүгийн сэтгэл мэт цагаахан цасан дээгүүр аав ээж хоёрынхоо гараас хөтлөлцсөн хэн бүхнээс илүү аз жаргалтай хүү инээмсэглэн одлоо…

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Feb.23.12 5:11 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Таньд үйлчилж байгаа хүмүүсийг үргэлж санаж бай


Нэлээд хэдэн жилийн нэг зүсэм бялуу задгай 30 мөнгөөр зарагдаж байх үед 10 настай бяцхан охин амттай зүйл худалдаж авахаар кафед оржээ.Зөөгч бүсгүй гүйж ирэн юу захиалахыг нь асуужээ.

-Шокаладтай бялуу ямар үнэтэй вэ?

- 50 мөнгө

Охин халаасаа уудлан задгай мөнгө гаргаж ирэн тоолж байснаа:

-Тэгвэл мөхөөлдөс ямар үнэтэй вэ? гэж асуухад зөөгч бүсгүй бага зэрэг тэвчээр алдан:

-35 мөнгө гээд охиныг шавдуулахын тулд ийш тийш харан яарч байгаагаа илэрхийлэв.Учир нь олон хүн үйлчлүүлж байсан тул зөөгч бяцхан охинд ийнхүү бага зэрэг ундууцжээ.Энэ охинд цагаа зарцуулах сонирхолгүй байв.Бяцхан охин:

-Эгч ээ тэгвэл би нэг мөхөөлдөс авъя гэлээ.

Зөөгч бүсгүй бяцхан охины мөхөөлдсийг авчирч өгөөд нөгөө ширээ рүү очиж захиалга авч эхлэв.Бяцхан охин мөхөөлдсөө идэж,дуусаад мөнгөө кассанд өгөв.

Зөөгч бүсгүй ширээг цэвэрлэхээр очоод нүд нь нулимсаар дүүрч, дуугарч чадахгүй хэсэг зогсжээ.Учир нь мөхөөлдөс идсэн аяганыхаа хажууд бяцхан охин 15 мөнгө орхиод гарсан байжээ.

Бяцхан охины мөнгө шокаладтай бялуу авч хүрэлцэхээр байсан ч үйлчлэгч бүсгүйд цайны мөнгө өгөхийн тулд 35 мөнгөний мөхөөлдөс авч идсэн байв.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Feb.25.12 10:27 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Нэгэн бүтэлгүй хайрын түүх.................Нэгэн залуу зөрөөд өнгөрөх гайхам сайхан бүсгүйд анхны харцаар дурлаж гэнэ. Араас нь дөхөн очоод “ Уучлаарай та надтай ярилцахад тавхан хором яг одоо гаргаж чадах уу” гэж гэнэ. Бүсгүй: Чаадкүүээ гээд бүргэдийн харцаар гялс хялайж хараад яваад өгч ээ.

Нэгэн эмгэнэлт хайрын түүх...............Нэгэн залуу зөрөөд өнгөрөх гайхам сайхан бүсгүйд анхны харцаар дурлаж гэнэ. Араас нь дөхөн очоод “Уучлаарай та надтай ярилцахад тавхан хором яг одоо гаргаж чадах уу” хэлэхийн завдалгүй бүсгүй машинд мөргүүлээд ... Замаар нэг эд эрхтэн .........

Нэгэн цахилгаан хайрын түүх......................Нэгэн залуу зөрөөд өнгөрөх гайхам сайхан бүсгүйд анхны харцаар дурлаж гэнэ. Араас нь дөхөн очоод “Уучлаарай та надтай ярилцахад тавхан хором яг одоо гаргаж чадах уу” гэж гэнэ. Бүсгүй: Тэгэлгүй дээ. Би час чамд хайртай болчлоо анхны харцаар. Би гэрлэхэд ч бэлэн байна. Хоюулаа эхнийхээ хүүхдийг эрэгтэй ч бай эмэгтэй ч бай Ялдамцэцэг гэж нэр өгий дэхүү гэж гэнэ.

Нэгэн заваан хайрын түүх.................... Нэгэн залуу зөрөөд өнгөрөх гайхам сайхан бүсгүйд анхны харцаар дурлаж гэнэ. Араас нь дөхөн очоод “Уучлаарай та надтай ярилцахад тавхан хором яг одоо гаргаж чадах уу” гэж гэнэ. Бүсгүй: Би баамаарийна. Би бааа мааа рийна... Залуу хүн амьтан харж зогсох зуураа тэмдэглэлийн дэвтийнхээ цаасыг нухлаж байхад харин бусгүй буланд бохирон суужээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Feb.25.12 10:29 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Нэгэн зах зээлжсэн хайрын түүх.... Нэгэн залуу бүсгүйд анхны харцаар дурлажээ, "Уучлаарай би чамд хайртай болчихлоо надтай тавхан минут цуг байгаач" гэхэд нь бүсгүй "хорин мянган төгрөг" гэжээ

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Mar.08.12 1:05 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Feb.28.12 8:51 pm
Posts: 195
Location: Арагшаа хардаа!!!Би хутга барьчихсан зогсож байна
Би түүнийг танина

Урьдын л адил завгүй нэгэн өглөө байв... Ойролцоогоор найман цаг гучин минутанд ная орчим настай нэгэн хүн хурууны оёдлоо авахуулахаар манай эмнэлэгт орж ирэв. Тэрээр маш их яарч байгаагаа надад хэллээ. Яг есөн цагт нэг уулзалттай гэнэ. Түүний сандарч байгаа бадлаас харахад энэ уулзалт түүнд ямархуу чухал зүйл болохыг ухааран үйлчлүүлэхийг зөвшөөрөв. Тэгээд ч эмчилгээ хамгийн багадаа нэг цаг үргэлжлэх байв.

Тэгээд нарийн судалж үзсэний дараа түүний шарх сайхан эдгэснийг нь хараад боолтыг нь тайлж шинэ боолт хийлээ. Ийнхүү боолт хийж байх зуур бид хоёрын дунд яриа өрнөлөө. Ийм их яарч байхыг бодоход та өнөө өглөө ямар нэгэн эмчтэй уулзах ёстой байсан юм уу?гэж намайг асуухад “Үгүй ээ” гээд асрамжийн газар луу явж эхнэртэйгээ хамт өглөөний цайгаа хамт уухаар яарч байгаагаа хэллээ... Яагаад таны эхнэр тэнд байдаг билээ?хэмээн намайг асуухад тэрээр эхнэр нь “Алцхеимер” өвчний улмаас удаан хугацааны туршид тэнд амьдарч байгааг хэлэв. Бид ийнхүү ярилцаж байх зуураа боолтыг нь хийж дууслаа. Эхнэр тань таныг удаан хүлээлээ дээ хэмээн намайг санаа зовон асуухад өвгөн “Эхнэр маань намайг таван жилийн турш хэн болохыг минь танихгүй байгаа юм” гэлээ. Би маш их гайхаж “Таныг танихгүй байхад өглөө бүр түүнийг харахын тулд эмнэлэг явдаг хэрэг үү?” гэж асуутал өвгөн гарыг минь чанга атган инээмсэглэж “Тэр намайг танихгүй, гэвч би түүний хэн болохыг нь сайн мэднэ” гэв...

Эх оршил:орон зай.блог.банжиг

_________________
Дүүргэж чадахгүй зайтай газарт.


Top
   
PostPosted: Mar.08.12 11:53 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
‎"МӨРӨӨДӨЛ" дэлхийн шилдэг өгүүллэгээс

“Нэгэн сохор хөгжимчин хөгжмийн 1000 утас тасалвал хөгжим дотроосоо хараа оруулдаг шидэт тарнитай цаас олно гэж итгэдэг байж. Тэр бас нэг сохор шавьтай. Тэд хоёулаа 1000 утас тасартал хөгжимдөөд нарны гэрлийг харах тухай мөрөөднө. Багш нь нас дээр гарсан хойноо 1000 дахь утсаа тасалж амжжээ. Тэгээд хөгжим доторх цаасаа гаргаж ирээд хүн гуйлгаад уншуулах гэтэл цаас хов хоосон. Сэтгэлийн хүнд цохилтонд орсон багш нь тэр дороо бие нь муудаж нас барахынхаа өмнө шавьдаа 1000 биш 10000 утас таслаарай гэж захьжээ."

"Мөрөөдөл нь биелэхэд хүн сайхан мэдрэмж авна. Гэхдээ түүнийгээ биелүүлчихээд эргээд харахад биелүүлэх гэж хичээх тэр мөчүүд илүү сайхан мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэж байна".

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Mar.09.12 1:12 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Ээждээ баяраллаа гэдэг үгийг хэлцгэе.
10 сар идэж уухаа, явдал мөрөө цэгнэн таныг гэдсэндээ тээсэн ээж чинь. төрхийн хүнд хэцүү өвдөлтийг үл хайхран байж таныг төрүүлсэн ээж тань. нойроо хасан хуурайлсан ээж нь таныг. хамрын чинь нусыг амаараа сорон авч цэврэлдэг байсан ээж чинь. таны төлөө л ээж чинь амьдарч,таны төлөө л хүнд хэцүүг туулсан. Та л сайн явбал тэр хүний хувьд аз жаргал. Эргтэй хүн эхнэр авах гэж гэрэлдэг бол эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх гэж гэрэлдэг юм шүү. Ганцан өнөөдөр биш байнга баяраллаа гэдэг үгийг харамгүй хэлж байяа хайрт ээждээ

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Mar.26.12 10:16 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Б.Шүүдэрцэцэг : Гэнэтийн бэлэг

Оюyн ээлжээ хүлээлцчихээд өрөөндөө орж халаадаа тайлахдаа л сая ядарсанаа мэдрэв. Ийнхүү халаад, малгайгаа тайлан, чагнуураа хүзүүнээсээ мулталж зогсохдоо жижүүрийн шөнийн хүнд ачаанаас саалж сэтгэл амран гэртээ харьж бушуухан хөөстэй бүлээн усаар дүүргэсэн онгоцонд хэвтэхийг мөрөөднө.
Тэр цагаан халаад, эмчийн малгайгаа тайлан богинхон өдөн хүрэм, ноосoн малгай өмсчихөөд арван жилийн өмнөх шигээ сургуулийн сурагч охин мэт харагдана. Гэвч энэхүү өндөр турьхан бие, будаг шунхгүй цэвэрхэн бор царайтай бүсгүйн сэтгэлд удахгүй айлчлан ирэх гучин насны тухай бодол гуниг төрүүлэн, хайр амсаагүй зүрх нь үе үехэн ганцаардан гунигладгийг ээжээс нь өөр хэн ч мэдэхгүй.
Дандаа л дөч хүртэл халуурч, амьсгаа нь ширүүсчихсэн хатгалгаа нь хүндэрсэн хүүхдүүд эсвэл хоолой нь боочихоо алдсан балчир амьтадтай өдөр шөнөгүй зууралдан эрчимт эмчилгээний өрөө, өвчний түүх овоолстой ширээний хооронд эргэлдсээр орой нь хөлөө даахгүй болтлоо ядарсан амьтан автобусны буудал руу алхана. Автобуснаас буугаад яг хоёр зуун алхам яваад л орцныхоо үүдэнд хүрнэ. Ийнхүү хөл татарсан өвлийн бүрэнхий орой тас харанхуй орц руу орох мөчид ч юм уу, эсвэл хаврын эхээр хамаг амьтан залуус гэгээн Валентины баяр, дараa нь Мартын 8 тэмдэглэн залуус цэцэг, бялуу барин гудамжаар зөрөлдөхөд зүрх сэтгэл нь хэзээ хэзээнээс илүү ганцаардлын хар гунигт автдаг юм.

Тэр орой болсон хойно хариад ээжийнхээ аягалж өгсөн хоолны амтыг нь ч мэдэхгүй идчихээд хуучин буйдан дээрээ хэвтээд өгнө. Тэгээд л солонгос кино үзэх дуртай ээжтэйгээ суваг булаалдан орос, монголын бүх тв-ийн мэдээ үзсээр нэг л мэдэхэд бүхлээрээ таг унтчихсан байдаг билээ. Ийм л тогтсон хэмнэлтэй тогтоол уст цөөрөм мэт нэг хэвийн амьдралдаа тэр хэдийн дасчээ. Бодоод байхад ийнхүү орой гэртээ хариад бэлэн хоол идчихээд нөхөр, хүүхэд гэх эзэгтэй хүний ажил гэж үгүй, зурагтын өмнөх буйдан сахисаар унтчихдагаа бодохоор өөрийгөө эмэгтэй хүн гэхэд эргэлзмээр. заримдаа интэрнэт кафед очиж гадаадад гарчихсан ганц нэг найздаа э-мэил бичнэ. Ингэж яваад санаандгүй тохиолдлоор интэрнэтийн секс сонирхон донтчихоо дөхсөн ч удаатай. Хүүхдийн сэхээний эмч бүсгүйн энэ мэт нууцхан амьдралыг өөрөөс нь хэн ч үл мэднэ.

Түүнийг эмнэлгийн хаалгаар гарч ирэхэд жижигхэн ширхэгтэй цас хялмаалж байлаа. байшин дотроос гарч ирсэн бүсгүй шинэхэн цасны гялбаанд нүдээ анивчин хэсэг зогслоо. Тийнхүү ер бусын цагаахан шинэ цасны өнгөнд нүд гялбан, өглөөний хүйтэн хаварт хацар, хамар нь чаcxийтэл даарахад сэтгэл нь нэг л сэргээд ирэв.

Алгаа тосоход нь бээлий дээр нь буух цасан ширхэгүүдийн гоёмсог талстууд шинэ жилийн үдшийг санагдуулчихлаа. Аавынхаа амьдад тэр 20 хүрэн хүртлээ шинэ оны өглөө гацууртаа хүслээ шивнэдэг, санаa дагаад ч тэр юм уу гацуурт шивнэсэн хүсэл нь биелчихээд байдаг сан. Гацуурт шивнэсаэн хамгийн том хүсэл нь Анагаахын их сургуульд тэнцэхсэн гэсэн мөрөөдөл нь байлаа. Тэр нь ч санаснаар болж элсэлтийн шалгалтаа торолгүй давж аав ээж хоёроо хачин их баярлуулж билээ. Даанч дараa жил нь аавыгаа алдаж, бас анхны хайртдаа хаягдсан. Түүнээс хойш бүсгүй гацуур чимэхээ ч больж, гэрэл чимэглэл юутай хээтэй нь ахынхаа хүүд өгчихсөн билээ. Ийнхүү аавынхаа үхлээс хойш бүсгүй ямар ч гайхамшигт итгэхээ болин, анатомын зузаан зузаан сурах бичгүүдэд дарагдан, химийн хүнд туршилтууд, жил бүрийн дадлагын ажил ээлжилсээр эцэст нь хүүхдийн сэхээн амьдруулах тасаг амьдралынх сүүлчийн зогсоол болсон мэт санагдана.

Гэвч зөрүүд зүрх нь дотроо ид шидийн гайхамшигт итгэх томоогүйхэн итгэлээ орхихыг хүсэхгүй л байж. Бүсгүй энэ жил нийслэлийн залуучуудын шинэ жилин үдшлэгт урилгаар оролцохдоо танхимын өндөр таазанд тулам сүрлэг гацуурт сэмхэн хүслээ шивнэжэ. Богд уулнаас авчирсан, ойн гайхам тансаг үнэр анхилуулсан тэр амьд ногоон гацуурт л түүний хүслийг биелүүлэх шид байх юм шиг этгээд бодол тэрхэн агшинд төрсөн ажгуу. гэрэл гэгээ, дуу хур, хөл хөөр бялхан, ганган даашинзуудад нүд гялбасан шинэ жилийн цэнгүүнд ирсэн хэнд ч анзаарагдамгүй нэгэн даруухан бүсгүй тэгж гэнэн загнасныг тэр их хөгжөөн цэнгээн дунд ажигласэн хүн нэг ч үгүй.

Харин маргааш өглөө нь сэрэхдээ Оюyн гацуурт хүслээ шивнэн хүүхэд шиг хөгтэй зан гаргасандаа туйлын их ичихийн хамт сэтгэлд нь горьдлогын оч ассаар буйг мэдэрсэн сэн. Тэр нь ямар хүсэл байсан гээч. Энгийнээс энгийн, ердөө л ажлаасаа оройтоод харихад тосох хүнтэй болгож өгөөч гэсэн үгийг гацуурт шивнэсэн юм. Тэр өнөөдрийх шиг ээлжнээс буусан өглөө гэрийнхээ дэргэд байдаг шуудангийн сарбараар орж хэвлэлээ авдаг заншилтай. Бусад өдөр ээж нь авчихсан байдаг юм. Шинэ цасны чийг хаврын анхны бороогоор зөгнөн сэтгэл сэргээсэн энэ өглөө алхаад л баймаар. Гэхдээ тэр цасан дээр үлдэж буй мөрөө харах тун дургүй. Нуруулаг төрcнийх нь сүүдэртэй тал болсон том хөлөндөө ясны дургүйгээс тэр билээ.
Оюyн шуудангийн хайрцгаа нээж өөрийнхээ байнга захиалдаг өдөр тутмын сонингийн шинэ дугаар, бас нэг шингэн савангийн сурталчилгааны хуудас хийсэн байсныг аваад эргэтэл нэгэн бяцхан ягаан дугтуй унаад ирэв. Ийш тийш хулмалзан харвал шуудангийн салбарын 2 хүүхэн ном уншаад анзаарсан шинжгүйд олзуурхан бушуухан тонгойж тэр дугтуйг шүүрэн аваад хар хурдаарааа гарав. Оюун урьд нь хэзээ ч хэнэс ч шуудангаар захиа авх үзээгүй тул энэ нь түүнд ёстой л гэнэтийн бэлэг байлаа. Түүний хувьд бүх л амьдрал нь ямар ч онцгой сонин юмгүй, алганы хээ мэт тов тодорхой зурагдчихсан зургийн дагуу өнгөрч байгаад дасч, энэ л эгэлхэн хувь заяатайгаа эвлэрсэн хүн . Анагаахад элcч, дараа нь эмч болоод, хүн гэдэг амьтан энэхэн богинхон насандаа элдэв өвчнөөр өвчлөн, амьдралын аар саар зовлон үзэж явсаар нэг л өдөр үхэлтэй тулгардаг нүцгэн үнэнд дассан хэрсүү ухаан нь элдэв янзын гэнэтийн бэлэг хүлээдэг ч үгүй билээ.

Оюун тэр ягаан дугтуйнд тэсрэх бөмбөг байгаa мэт цүнхнээсээ гаргаж ч үзсэнгүй явсаар гэртээ ирлээ. Ашгүй ээж нь эзгүй байв. Харсаар байтал ингэж догдолж, хөлрөөд хөгийн царайлчихсаных нь учрыг ээж нь асууж л таараа. Гэтэл өөртөө тохиолдсон ямар ч явдлыг ярихыг хүсээгүй л бол хэнд ч дэлгээд байх дургүй гөжүүн зантай Оюун ээжийнхээ тийн элдвээр шалгаадгийг сүүлийн үед тэсвэрлэшгүй ихээр төвөгшөөх болжээ.

Бүсгүй гутлаа ч тайлалгүй гал тогооны өрөөндөө орж сууж аваад өнөө ягаан дугтуйг гарган задаллаа. Гэгээн Валентины өдөрт зориулсан *Учраагүй хосуудын баяр*-ын урилга байв. Хэнээ ирснийг нь мэдэх гэж эргүүлэн тойруулан үзээд үзээд юу ч олсонгүй. Зүрх нь түг түг цохилон энэ учир битүүлэг тоглоомын эзнийг олох гэж хувцастайгаа цаг шахуу сугаад тоймтой юм толгойд нь орж ирсэнгүйд гуталаа солихоор босов. Хоёрхон эмэгтэй хүн амьдардаг. ямагт цэвэр цэмцгэр байдаг энэ айлын гал тогооны өрөөний элэгдсэн хулдан дээр түүний үзэн яддаг өнөөх том хөлийн мөр бөөн шавхай тарчихсаныг сая л анзаарав. Ээж нь ахных нь хүүхдийг харахаар явсан бололтой. Тэр халаадаа өмсөхөөр өрөөндөө орж ханан дахь хуанлигаа хараад л *Өнөөдөр чинь гэгээн Валентины өдөр юм байна шдээ* хэмээн дуу алдав. Тэгээд ээжиинхээ бэлдэж тавьсан хоoлыг халаан дурамжхан савхдаж суухдаа урилга явуулсан хэргийн эзнийг олоx оролдлого дахин эхлэв. Арван жилийн найзууд нь гэвэл ихэнх нь нөхөрт гарч эзэгтэй болоод олдохоо больсон . Харин Оюуныг хиймэл давхраа хийлгэж, хамраа өндөрсгөөд нөхрийн эрэлд идэвхтэй гарахыг ятгадаг багын найз галзуу Заяа байх болох л юм. Гэтэл тэр чинь хэд хоногийн өмнө дэлгүүртээ бараа татахаар Бээжин явсан байдаг.. Анагаахын дээдийн ганц найз нь өөрөөс нь ч дуу муутай бүлтгэр Одноо төрөл арилжаагүй л бол толгойд нь ийм бодол орж ирэх ч үгүй. Ер нь хэн явуулсан байлаa ч би л очихгүй бол боллоо биш ү? гэж тэр эцэст нь дүгнэлээ. Тэгээд гэнэт толинд хармаар санагдангуут хоолоо ширэн дээр орхичихоод цүнхнээсээ энгэсгээ гарган тольдож гарав. Шингэхэн тайрмал үс, давхраагүй боловч урт сормуустай тас хар нүд, намхан хамар, цэвэрхэн арьстай боровтор царай, нимгэн ч биш зузаан ч биш уруултай байдаг л нэг хүүхний царай өөдөөс нь ширтэнэ. Бие хаа ямар билээ. Тэр өөрийгөө гадны хүн шиг л шинжив. Хөх гэж гайхуулах юм алга, бие туранхай , хөл ч яaхав маажиг төрчихөөгүй нь яамай, ганц авах юм нь аюулын өндөр нуруутай юм гээч. Жижүүрээс буугаад усанд орчихоод нам унтдаг нь ч яалаа. сэтгэл нь дэнслэн хийх барих юмаа олж ядсаар их үд хүргэчихэв. Тэр үдэшлэгт очих уу, байх уу? гэсэн ганц асуулт л тархинд эргэлдсээр гиюүрч сууснаа гар утсанд мессеж ирэх дохионд бондcxийтэл цочоод сая бодох, хийх юмтай болсондоо сэтгэл нь түр ч гэсэн сэргээд утсаа авлаа. Өчигдөр шөнө хоолой боочих шахаж ирсэн хүүхдийн тухай заавал мэдэгдээрэй гэж гуйсных нь дагуу өнөөдөр ээлжинд гарсан Нараа эмчээс "Huuhed ovoo baina sanaa zoүoltgui shuu" гэсэн мессеж ирсэн байлаа.

Энэ мессежинд сэтгэл нь тайвширран *Ашгүй дээ* хэмээн бодож, тэр хүүхдийн ээж 18-аас хэтрээгүй болов уу гэмээр жижигхэн охиныг яаж шуу ээж шиг ээж болно доо гэж өрөвдөж байснаа санав. Tэгээд сэтгэлийн тайван байдлаа олж авах санаaтай завтай цагтаа уншдаг Здоровье сэтгүүл гарган хүүхдийн амьсгалын замын өвчний тухай өгүүллээс хэдэн хуудас уншаад юу ч ойлгосонгүй буцаагаад ширээн дээр тавьчихлаа. Зурагт асаавал сумо гарч байв. Унтраачихаад цаг харвал гурав өнгөрч байлаа. Гэтэл үдэшлэг 7 цагт эхэлнэ. Тэр усанд орохоор шийдэмгий гэгч нь бослоо. Урьдынх шигээ хөөстэй онгоцонд тухалсан ч үгүй. Хам хүм шүршүүрт орчихоод өрөөндөө орж хувцасны шүүгээгээ онгичиж гарахдаа ч үдэшлэгт очих гэд байгаагаа өөртөө зөвшөөрч чадахгүй л байлаа. Цалин багатай эмч бүсгүйн хувцасны шүүгээ яаж дүүрэн байх билээ. Хааяа хурал муралд очихдоо өмсдөг жижүүрийн ганц цагаан хослолоо хэтэрхий албархуу гээд хажуу тийш нь түлхчихлэээ. Айл майлд очих, хоол зоoгонд орвол нүүр тахалдаг цэнхэр ноолууран цамц нь хөгшин стильтэй санагдах тул мөн л цааш нь тавиад өөр аятайхан хувцасны эрэлд гарлаа. Тэгээд яахав, торгон дээлнээс өөр юу ч алга. Гэтэл энэ чин ямар цагаан сар биш дээ. Тэгтэл .. аз болж шинэ жилээр өмсөх гэж бэргэн эгчэс гуйж авад буцааж өгөөгүй байсан богинхон хар даашинз гараад ирэв. ийм гоёлтой Валентиндаж болноо. Таван цаг болох нь ээжийхээ сувдан хослолыг авч зүүгээд үсээ гөлчийлгэн янзалж, нүүрээ хичээнгүйлэн будаж, хацараа ягаанаар өнгөллөө. Эцэст нь өвлийн эхээр гутлын дэлгүүрт хямдрал зарлахад авч хадагласан урт түрийтэй, өндөр өсгийтэй итали хар гутлаа өмсөөд хонгилд байх босоо толинд харлаа.Энэ чинь хэн бэ? Хувцас бурхaн бие чөтгөр гэж хичнээн үнэн үг вэ? Өнөө өглөө ээлжнээс бууж ирсэн, хувцас муутай, нүд нь сэлхэрсэн, хэний ч нүдэнд тусах юмгүй гонзгор туранхай эмч хүүхэн мөн үү?Танигдахын араггүй аятайхан хүүхэн харагдаж байлаа. Тэр өөртөө үнэхэр таалагдаж байнаа. Цаг зургаа болчихож гүйцээ . Үдэшлэгт явахаар шийдэв. Өнөөдөр чинь Валентины өдөр. Тэр яагаад дурлалт хосын баяраар гэртээ хөгширч буйгаа батлах мэт ээжтэйгээ зурагын суваг булаалцалдан хуучин буйдангаа сахиж хэвтэх ёсоти гэж? Өөрийгөө тийнхүү гоё харагдаж байгаад баярласандаа нүүр халуу оргин сэтгэл хөөрнө. Гадуур хувцсаа өмсөөд, сүрчиг цацаад яг гарах гэтэл ээж нь ороод ирэв. Охиноо жижүүрээс буугаад унтаж байгаа гэж бодсоор хаалгаа өөрийнхээ түлхүүрээр онгойлгон ороод иртэл ингэж гоёчихоод гарч явааг хараад гайхсандаа элдвийд ч шалгаах ч сэхээ ороогүй амаа ч ангайж шахам байхад нь Оюун шурдхийн зөрөөд *Ээж би оройтож магадгүй. Түлхүүрээ авчихсан шүү гэчихээд гарч алга боллоо. Үдэшлэг болох газар гэрээс нь тийм ч холгүй ажээ. Бүсгүй такси барих гэснээ болив. урилга явуулсан эзнийг нь ч мэдэхгүй байж ийнхүү Танилцаагүй хосуудын баярт явж байгааагаа өөрөө хүлээн зөвшөөрч чадаагүй мөртөө сэтгэл зүрхээ хорьж дийлэхгүй байгаагаа л тэр мэдэж байв. Ичиж эвгүйрэх сэтгэл нь арилж өгөхгүй аажуухан алхсаар байсан ч яах ихийн зуургүй өнөө газраа ирчихсэн байлаа. Бүсгүй төрж өссөн 40 мянгатын гудамжаараа алхах дуртай . Энд шөнийн хэдэн цагт ч хөл хөдөлгөөн татардаггүй. Алхам бүрд хоол зоогийн газруyд үсчин, гоо сайхан үйлчилгээ, дэлгүүр хоршооны гэрлэн чимэглэлүүд өнгө алаглан сэтгэлд хичнээн дулаан байдаг билээ. Цас өглөөнийхөөрөө хялмаасаар байлаа. Хаврын тэргүүн сарын цас гэсэндээ газар унамагцаа л хайлмагтах аж. Хувцсаа өлгүүлчихээд толинд харахаар 00-ийн өрөө рүү хам хун оров. Ашгүй дээ тэр тун аятайхан харагдаж байв. "Oдоoны хүүхнүүд сэргэлэн нь дэндэж байнаа, Эрэгтэйчүүдийн 00-оос л залуучууд ангуулчилдаг болжээ" гэх дуунааар харвал өндөр, нам хоёр залуу зогч байв. Оюун хаягийг нь сайн харалгүй эрчүүдийн жорлонд орчихоод тольдож зогссон бaиж ичсэн , бантсандаа нүүр нь хүрэнтээд явчихсаныг л мэдэрч байв. Юун хосуудын баяр маяр . Түүнээс хойш юу болсныг бүү мэд, нэг л мэдэхэд гэрийнхээ гадаа таксинаас бууж байв. Өнөөх тас харанхуй орц руу гүйхээрээ орж гэрийнхээ үүдэнд ирээд түлхүүрээ гарган хаалгаа онгойлгоод зочны өрөөнийхөө онгорхой хаалгаар гайхан харах ээжтэйгээ ч дуугарсангүй өрөөндөө орж орон дээрээ нүүрээ даран уналаа Ингэх гээд л байсан юм. Учраагүй хосуудын баяр гэнэ шүү. Шараа юм. хэмээн үглэсээр хувцсаа тайлаад нүүрийнхээ будгийг ч арилгасангүй. Толинд харахаас ч дургүй нь хүрээд байв.Тэгээд нойрны эм давхарлан уугаад л орондоо оров. Шөнө хар даран зүүдэлсээр олигтой ч амарч чадсангүй. Өглөө нь ажил дээрээ ирж хүүхдүүдээ үзэж суухдаал сая сэтгэл нь онгойж, урдын амаглан байдалдаа оржээ.Өдөр үдийн цайгаа уухаар өрөө рүүгээ орж явтал "Оюун эмчээ үүдэн дээр хүн уулзaя гэнээ" гэсэн хэл ирэв. Сэхээнээс тасагт шилших хүүхдийн ар гэрийнхэнээс л биз гэж тоомсоргүйхэн бодсоор очвол өчигдөрийн хоёр залуу зогсож байх нь тэр. Палхийгээд л явчихав. Хүүхдийн ар гэрийнхэн байх гэж тааmагласанда хар хурдаараа алхаж явсан хөл нь өөрийн эрхгүй зогтусчихлаа. гэтэл өчигдөр инээгээд элдвийн юм ярьж доохойлоод байсан нүүрэмгий намхан залуу нь "Хөөе бүсгүй ороолтоо ав. Ороолтоо хаячихаад явчихаар чинь манай найз олоод гэр хүртэл чинь дагаaд, танай гадаa хоносон юм байлгүй. Ажлыг чинь хүртэл мэдээд авчихсан. Ганцаараа авчирч өгхөөсөө ичээд намайг дагуулаад ирлээ. Гэснээ хажуудахдаа нудран Алив чи уузлаач дээ хэмээн өчигдөрийнх шигээ доогтой гэгч нь хэлээд тас тас хөхрөв. Нээрээ өчигдөр тэнд цагаан ноолууран ороолтоо хаячихcanaa сая л санав. Ороолтыг нөгөө өндөр залуу барьчихсан зогcч байв. Ингэж тэр нэгэн ягаан дугтуйн aчаар Оюун хайрттайгаа учирчээ.Ороолтыг нь авчирч өгөх далимаар танилцасан тэр өндөр залууг нь Гандөш гэнэ. Өөртэй нь адилхан эмч мэрэгжилтэй, онцлог нь Америкт мэс засалчаар ажилладаг, хань ижилгүй хүн байлаa. Амралтаараа нутагтаа ирэхэд нь Валентины өдөр таарч найзуудынхаа ятгалгаар учраагүй хосуудын баярт ирээд Оюунтай 00-ын өрөөнд таарч анхны харцаар дурлачихсан нь тэр. Харин Оюун хурим хийсэн хойноо ч тэр урилга явуулсан эзнийг мэдэж чадаагүй бөгөөд гацуурт хүслээ шивнэсэн нь биелчихсэнд дотроо итгэсээр явдаг юм. Ямар ч гэсэн илгээсэн эзэн нь үл мэдэгдэх тэр бяцхан ягаaн дугтуй түүнийг хайрттай нь учруулсан хамгийн том гэнэтийн бэлэг байсан юм.

Үүнээс хойш бүсгүй гэнэтийн бэлэгт дуртай болж, элдэв ер бусын юманд тоомсоргүй хандахаа больжээ. Нээрээ амьдрал юутай баян билээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Mar.26.12 10:17 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Amidrald oldoh gants altan bolomjiig hezee ch bitgii aldaarai gesen ug sanaand orov
Бүү алд
20 гаруй жилийн өмнө би Москва хотод оюутан байлаа. Оюутны амьдрал дуулиан шуугиантай наргиан цэнгээнтэй бусад оюутны адил сайхан он жилүүд байж билээ. Төгсөх жилээ Монголоос хичээлдээ ирэх замдаа нүдэнд дулаахан махлаг шар охинтой вагонд танилцаж Москвад очиод дотносон танилцаж удахгүй оюутны байраар нь орж гардаг болж билээ. Түүнийг минь С гэх надаас 4 эгч оюутны гараагаа над шиг ширээний араас шууд залгуулаагүй ажлын талбараас эхэлсэн нэгэн байлаа Даруухан намбалаг харагддаг тэр минь дотороо бол яаг хүүхэд шиг гэнэн цайлган дэврүүн охин байсан юмдаг. Ингээд л би танилцаад удалгүй салж чадахаа байж хичээлдээ ч эрс муудаж эхэллээ. Үүийг тухайн үедээ том алба хашдаг нагац минь гэрийхэнд хушуу хүргэсэн байж билээ. Үүнийг сонссон ээж минь аавыг мундагдаж хэл авсанаасаа удалгүй шунгинаад л ороод ирсэн юмдаг. Миний эцэг эх соц нийгмийн үед нилээн дээгүүр алба хашдаг хүмүүс байлаа. Ээж минь ирээд л намайг ёстой байцааж гарсан даа . Юу болов яав ийв өвчин зовлон тусаа юу гээд шалгааж гарлаа би ч үнэнээ хэллээ . Нэг өдөр тэр охиноо дагуулаад ир л гэж байна .Би дагуулаад л очлоо тэгсэн ээж минь ганцхан асуулт асуусан нь аав ээж чинь юу хийдэг хүмүүс вэ гэж л асууж билээ .С маань нүдээ эргэлдүүлэн айсан нүдээр малчин гэж хариулсан юмдаг .Тэгээд л гэнэн цайлган зангаараа тэднийхээ тухай ярьж өгч билээ. Аав ээж хоёр маань ч буцаж би ч санаа амараад байтал удалгүй гэрээс ярьж ээж чи тэр охиноосоо сал тэр хүүхний чинь эцэг эх нь малчин дээрээс нь чамаас эгч бас нутагт нь өөрийнх нь гаргасан нэг охинтой юм байна ямар өөдтэй юм тэгж эцэггүй хүүхэд шуухад гаргах вэ би тийм хүүхнээр бэрээ хийж дийлшгүй нь хүү минь гэж хэллээ. Би ч харанхуйлсан бараан царайтай амьтан надаас нууж байсан хүүхдийг нь цайруулан илчилж улайлгахаар хамаг хурданаараа хийссэн мэт очсон байж билээ. Тэгээд хөөрхий түүнийгээ нүүрийг нь хурууны мөр гаргатал алгадаж орхиод гараад явсан сан . Уулзалгүй олон хонлоо бүүр байж суух газраа ололгүй гүрийгээд байж байтал ашгүй түүний найз охин бид хоёрыг эвлэрэх гүүрийг тавьж өглөө. Тэгээд залуу хүмүүсийн дэврүүн сэтгэлд бүх юм мартагдсан байж байтал ээж минь бас л утасдаж бараг сургуулиа дуусгахгүй ирэхийг шаардаж байлаа. Ээжийн үглэхийг тэвчиж гүрийсээр бид хоёр сургуулиа дуусгаад нутагтаа ирлээ. Ингээд би уулзаж чадахгүй хорионд оров . Ээж ч толгой тарихыг сайн угаасан юмдаг. Нэгэн өдөр ээж өөрийнх нь ажилладаг газрын ажилтны нэг охинг танилцуулахаар намайг дуудаж би очих замд хамт сурж байсан нэг залуутай тааралдаж багахан зүйлыг хөөрөлдөөд өнгөрч билээ. Хамгийн сонирхолтой нь С маань жирэмсны 7 сартай тэр нь миний хүүхэд гэдгийг ч надад хэлээд чи очихгүй бол болохгүй гэдгийг ч хэлж билээ. Ээжийн ажлын газрын хүний охиныг Т гэж бөгөөд өндөр нуруулаг туранхай охин байх . Тэгээд л хоёр ээж хоёр хүүхэд нэгнийхээрээ орж гарч найзалж нөхөрлөж бай гээд л их л сүрхий . Т зүс царайнд хууртан би С мартаж эхлэлээ Удалгүй ч том эцгийн буянгаар муугүй албан тушаал эзэмших С мартагнаж .өдөр болгон Т уулздаг болов . Т хөтлөлцөн их л хөгжөөн шуугиантай гэрлүүгээ орохоор явж байтал С маань сууж байна Би ч гайхан очлоо тэгсэн гэдэс нь томоос том болчихсон нүүр царай нь тарлантаж сэвхтээд нэг л царай муутай харагдаж Т ээс ичин яах гэж ирсэнг нь асуугаад эцэг эх суулгахгүй гэдгээ ч хэлж дээрээс нь өмнөх охиныг нь ч дурьдаад уйлуулж орхиод Т тэй сугдалцан инээд алдаад явсанаа одоо би тод сандаг юм. Түүнээс хойш би С гэдэг хүнтэй өмнө таараагүй миний данстай нэг амьтан хорвоо дээр мэндэлсэнг санахыг ч хүсэлгүй амьдарсаар . Ттэй гэрлэлээ , гэрлэлт минь бүтэлгүйтлээ учир нь би хайргүй хүнээ хайрлаж тоглож. Т ч том тушаалтны эхнэр гэж нэрлэгдэх гэж амьдарсаар байжээ. Энэ хугацаанд бидний голоос нэг охин мэндэлж салахад ээжтэйгээ явлаа. Удалгүй бас нэг бүсгүйтэй дэр нэгтгэв бас бүтэлгүйтэж ээж аав хоёр маань жил дараалан бурханы оронлуу одож би гэдэг хүн жинхэнэ ганцаардсан хүн болж үлдлээ. За энэ үеэс л би надад голомт залгах нэг хүү бий гэж тэрийгээ олж авч голомтны минь ганц гэдгийг хэлэхгүй бол болохгүй гэсэн өөдгүй бодол зурс хийдэг боллоо. Мөрдөж мөшгөсөөр С ын тухай олж сонслоо . Хүүгээ гаргасныхаа дараа мэргэжилээрээ ажиллаж байгаад нийгэм солигдоход чадварлаг бизнес эрхлэгч болсон , одоо хаана амьдардаг, хэн хэнтэйгээ байдаг , хожуу хүнтэй гэрлэж нэг хэнз хүүтэй гэдгийг ч мэдэж , холбоо барих утсыг нь ч олж авав .Нэг өдөр утасдлаа нэг л шингэнт танил хоолой дуугарч эвтээхнээр уулзуулахаас татгалзлаа. Би ч ичихээ байж бараг шаардах боллоо.Амралтын нэг өдөр хүнсээ цуглуулхаар дэлгүүр ороод яваж байтал халз таарчив нөхөр бага хүүгийнхээ хамт юм цуглуулж байсан аж. Ингээд бид ярилцах боломж гарсан юм нөхөр нь төвшин сайхан дөлгөөхөн хүн аж. Бид хоёрыг тухтай ярилц гэх хэлээд хүүгээ тэвэрсээр яваад өглөө. Би ч 20 гаруй жил байнга сандаг байсан юм шиг л худлаа хэлж тэрнийг хүүтэйгээ уулзуулахыг зөвшөөрүүлэв .Даанч би хамаг юмнаас оройтсон байлаа . Хүү минь хорин хэдэн жилийн өмнөх миний дүр төрхтэй хичнээн ижилхэн ч оюун ухаан хүмүүжил үйл хөдлөл нь дэлгүүрт таарсан тэр дөлгөөхөн эртэй ижилхэн ажээ. Тэр эрээр овоглож түүнийг ааваа гэж дуудна.Ингээд л би голомтоо 20 Жилийн өмнө өөрөө голоод явснаа ойлгосон юмдаа. Над шиг өөдгүй явдал бүү гаргаарай залуусаа.Хэрвээ хайртай бүсгүйгээ над шиг уйлуулж бяцхан хүүгээ орхиж явах гэж байгаа бол эртхэн түүндээ иргэж оч . Чи түүнд хайртай хэрнээ хайрлаагүйн төлөө орчлон чамд өөрийг чинь өнгө мөнгөөр үнэлсэн хэн нэгэнтээ зүгээр олон жилээр эвцэлдүүлж орхино шүү .Өөрийн зүрх сэтгэлийн асуудалд над шиг эцэг эхээ бүү оруулж байгаараа тэд таныг төрүүлж өсгөсөн ачтан ч та тэдэнтэй байсан хугацаанаас урт он жилийг өөр нэгэн хүнтэй өнгөрүүлэх тул та л шийдвэрээ гарга. Үүнийг уншсан залуу болгон ухаараарай над шиг алдаа гаргахгүйн тулд бусаддаа түгээгээрэй .

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Apr.12.12 3:19 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Сахиусан тэнгэр

Дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдүүдийн нэг нь бурханаас ийн асуужээ: “Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн, тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ?” гэхэд Бурхан:

- Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч аз жаргалаар дүүрэн өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.

- Аа, тэгвэл хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ?

- Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож яаж ярихыг зааж өгнө.

-Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?

-Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүм болж тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь: -Бурхан минь, би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд Бурхан:

-Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш, харин чи түүнийг “Ээжээ” гэж дуудаж болно гэжээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Apr.12.12 3:26 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
‎~Тэд гэрлээд 11 жил болсоны дараа хамгийн анхны хүү мэндэлжээ. Хайртай ганц хүүгээ нүдний цөцгий мэт хайрладаг байлаа. Хүү хоёр нас хүрчээ. Нэгэн өглөө аав нь хүүгийнхээ ойролцоо хүчтэй эмийн сав хэвтэж байхыг олж харсан боловч ажлаасаа хоцрох гэж,байсан тул эхнэрийгээ тэр эмийг аваад тусгай газар хадгалах хэрэгтэй гэж хэлээд явлаа. Эхнэр нь гал тогооны ажилдаа дарагдаад өнөөх асуудлын талаар ор тас мартжээ.

~Гэтэл хүү нөгөө савтай эмээр тоглож, дотор нь байсан өнгө өнгөер алагласан эмийг идчихжээ. Энэ нь зөвхөн насан хүрэгчид бага тунгаар хэрэглэх хүчтэй үйлчилгээтэй эм байв. Хүүг ухаан алдахад ээж нь эмнэлэгт хүргэсэн боловч нас баржээ. Эх нь гэнэтийн цочролд орж, ухаан алдаад сэхээ орсон боловч нөхрийнхөө царайг яаж харна даа хэмээн сэтгэл нь ихэд зовниж гэнэ.

Сэтгэл нь түгшсэн аав хүүгээ нас барсан байхыг хараад эхнэртээ "Би чамд хайртай хонгор минь" хэмээн хэлжээ.

~Түүний нөхөр нь их ухаантай хүн учраас "Хүү минь нас барсан шүү дээ! Гэхдээ би хүүгээ хэзээ ч эргэн амьдруулж чадахгүй учраас эхийг нь буруутгалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ би эмийн савыг харангуутаа аваад яваад явсан бол надаас өчүүхэн хугацаа шаардагдах байсан. Хэнийгээ буруутгах билээ?" гэж боджээ.

~Газар дээр ганц үрээ алдсан ээж нөхрөөсөө хүсэж байсан зүйл бол түүний хайр, халамжийг л хүсэж байсан юм. Харин нөхөр нь үүнийг биелүүлж чадсан байна.

~Хүн бүхэн бие биенээ уучилж чаддаг байх хэрэгтэй. Уучилна гэдэг бол энэ ертөнцийн хайрыг тэтгэх рашаан билээ. Өөрт тохиолдсон зовлон, шаналалаа бусдад битгий үүрүүлж бай! Бэрхшээл, зовлонгоо чи өөрөө л шийдэж, давж сурах хэрэгтэй, Учир нь хүн бүхэн ямар нэгэн бэрхшээл зовлонтой амьдарч байгаа шүү дээ. Чи өөрийнхөө атаа хорсол, уур уцаар, хувиа бодсон зан, айдсаа давж чадах юм бол аливаа зүйл өмнө бодож байснаас чинь хамаагүй амар хялбархан шийдэгддэг болно.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Apr.12.12 3:28 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Эх нь голоогүй үр.
Би дөнгөж 17хон настай.. Өөрөө цэцэг шиг ариухан насан дээрээ байгаа ч өөрөөсөө нэг амь таслах гэж буй ээж.. Аравхан мянган төгрөгөөр нүдний нуух авч байгаа юм шиг л авчихдаг болсон өнөөх олон аборт хийдэг эмнэлэгүүдийн үүдэнд би сууж байна.
Нүдэнд минь гомдлын нулимс хэдэн мянгантаа зангиравч хэтэрхий үнэ цэнэтэй гэсэн шиг нүд минь нулимсаа үл гаргана. Эцэг эхийн хайрыг амсаж би үзсэн билүү. Ээжээ гээд очиход минь ядаргаа гээд тээр үздэг эхийнхээ үнсэлтийг жаахан байхдаа л авсан санагдана.. Хараал ерөөлөөр хэлэлцэх биш хэрэлдэх эцэг эх минь миний хажууд нэгнээ хайраа гэж дуудсаныг би хэзээ ч санадаггүй. Гэр бүлээ хоёр үрээ хайрлах ч сөхөөгүй олдог мөнгөөрөө биш хааяа ч болтугай гэрэлтүүлэх тэр хайраараа тэжээхийг тэднээсээ би хүсдэг.
Хаа сайгүй улс төржиж халтар мөнгөнд нүдээ ухахаас ч буцахгүй болсон өнөөдөр миний найзууд гэх хэдэн охид өдөртөө хүүхэд шөнөдөө хүүхэн болж явсаар хэдэн ч жил өнгөрөөвдээ. . Амьдрал тэдний цас шиг цагаан хүүхэд насыг хараар будаж цайлган цагаахан сэтгэлийг минь зүүгээр шивсэн Хариад очиход нь харж хайраа мэдрүүлэх харанхуй шөнө ирлээ гэх хүнгүй, мөнгө байлаа ч хайраар дутсан хэдэн өрөвдөлтэй найзууд минь. Мөнгө бол хайр, жаргал биш гэдгийг тэд хэнээс ч илүү мэднэ. .Хүнийг найзаар нь шинж гэдэг. Би тэдний л адил..
Шоунд толгойгоо мэдүүлсэн нэг ах надад бий. Сурсан мэдсэн зүйлгүй боловсролгүй өөрийн бодолгүй ахыг минь шоу гээч зүйл соронзон мэт татсан.Аргагүй шүү дээ одоо чинь нэг алхаад бар нэг алхаад буудал болчихсон байгаа юм чинь. Ахынхаа ачаар би өнөөдөр хэвлийдээ нэгэн амь тээж байна. Найз нь гэх залуу ирсэн тэр өдрөөс л би тэр залуугын халамжинд мансуурч хайр гэдэг зүйл байдаг гэдэгт итгэсэн... Өөр нэгэнд алдчихвий гэсэндээ орой болгон хамт шоуддаг боллоо.. Шөнө болгон буудлын өрөөнд өөрийгөө түүнд тушаасаар өдийг хүрсэн.. Энэ бүхнийг хайр гэж эндүүрч байж.. Нүдэнд минь тэр л харагдаж сэтгэлд минь тэрэнтэй л байвал жаргалтай гэсэн бодолд эргүүтчихсэн байж.. Гэвч тэр миний үрийг хүсээгүй.. Хайртай гэж хэлдэг тэр л уруулаараа минийх биш гэж ичих ч үгүй мэлзсэн..
Энэ бүхний эцэст энд би сууж байгаа өөрийгөө зүхэж байна. Өөрийн гэх ухамсар үгүй юм шиг хэдэн аальгүй найз охидоо дагаж өөрөөсөө ах залуугын хуурамч үг худал амлалтанд автаж ийм байдалтай болчихсон байдаг. Энэ бүгдэд би буруутай болохоос миний хэвлийд бойжиж буй үр минь буруутай юм гэж үү.Шувууд л сүүдэр туссан өндөгөө голдогоос эх хүн үрээ голдог гэж үү..
Нулимс гомдолыг харууслыг тээх шиг гашуунаар урсан аманд амтагдахад тэр гартаа атгасан арван мянгатаа хамаг чангаараа базан шийдэмгийгээр бослоо. Монголын үрсийг нэгээр нэмж аз жаргал өгч чадах итгэлийн оч түүний сэтгэлд гал болон аслаа..

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Apr.12.12 3:29 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Aldartai karatech boloh ni Mitsumigiin tsoriin gants husel. Gewch tuunii ger buliihen ni ene husliig ni ogt huleen zuwshuurduggui bailaa. Getel neg udur azgui tohioldloor huu mashinii osold orj zuun garaa tairuuljee. Ene uyd huugiin setgel sanaanii hund baidliig oilgoson etseg eh ni huudee karategiin bagsh hulsluw. Bagsh ni anhnii hicheel deer hunee baruun garaaraa bariad erguulen unagaah meh zaaj ugchee. Tgd 2doh, 3dahi geh met buh udriin hicheel deer ene mehiig dawtan hiilgeseer baiw. Neg meh hiiseer bgaad uidsan huu bagshaasaa "Bi gants l meh hiiseer uidaj baina. Uur meh zaahgui ymu ? " hemeen asuuhad bagsh ni huleen awaaguigeer barahgui delhii deer tuunees uur ene mehiig hamgiin hurdan hiih hungui boltol beldeh heregteig heljee. Ingeed huu ch mash hurdan bolj nud irmehiin hoorond l hiideg bolloo. Neg udur bagsh ni gartaa tuuniig zaluuchuudiin karategiin awraga shalgaruulah temtseend orj bolhiig zuwshuursun bichig barisaar hurch irlee. Huu ihed gaihsan bolowch ym helsengui harin daraagiin udur temtseen deer anhnii ursuldugchteigee tulaldhaar ringend garhiin umnu bagshdaa "Bagshaa bi zuwhun gants meh medne. Medeej bi yalagdah bh" gehed bagsh ni "Chi zuwhun mehee l hii" hemeen hariuljee. Mitsumi gants medeh mehee hiiseer baigaad etssiin toglolt hurtel yalalt baiguulaw. Etssiin togloltond tuunii ursuldugch tuunees 2 dahin tom biytei negen bailaa. Mitsumi hediigeer aij bsanch uridiin adil nuguu mehee hiij yalan awraga boljee. Huu mash ih bayrlaj bagsh deere guin ochood "Bagshaa bi zuwhun gants l meh medne. Tgd bs zuwhun gants gartai, tgsn hernee awraga bolchihloo. Yu bolood bgaag oilgohgui bna " gehed bagsh ni tuun ru harj ineemseglen helsen ni : " Chinii hiisen meh bol karategiin hamgiin hetsuu mehuudiin neg ym. Ene mehiig hariulah gants arga bdag ni esreg huniihee zuun garaas barih ..."

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Apr.12.12 3:30 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Лиш цэцэг

Зуны халуун өдрүүд өнгөрөх тусам сэтгэлийн гүн дэх хөөрөл улам ихсэж байлаа. Цэрэгт явах өдөр улам ойртож байлаа. Харин өнөөдөр юу ч хийх сонирхол төрөхгүй нэг л уйтгартай байлаа. Тиймээс сэтгэлээ сэргээж тайвшрахын тулд суух дуртай номын сан руугаа явлаа. Номын санд ороход өөдөөс угтдаг нам гүмд миний сэтгэл тайтгарлыг олдог юм. Урьдых шигээ тавиуруудын дундуур явж энэхүү түүхийн эхлэлийг тавьсан номыг олж авсан юм. Сонгосон номоо уншихаар нэг мухарт суулаа. Унших тусам улам автаж алсын алсад тасран одсон байлаа.
Номонд гарч байгаа үйлд явдлаас гадна миний анхаарлыг өөр нэгэн зүйл маш их татаж байв. Тэрхүү номыг надаас өмнө уншсан хүн өөрийн сэтгэлийн үгээ маш их уран уянгаар илэрхийлсэн байлаа. Номын талаар өөрийн санаа бодлоо илэрхийлж, мөн зарим зүйлийг нэмсэн нь миний сэтгэлийг маш их хөдөлгөлөө. Тэр битгий хэл би номыг биш дээрх тэмдэглэлийг шимтэн уншиж байлаа. Хийсэн тайлбар болон хүнд ойлгуулах гэсэн санаа нь миний сэтгэлийг бүр ч догдлууллаа. Тиймээ би тэр тэмдэглэлийг бичсэн хүнтэй танилцахаар шийдэв. Ийм сайхан бичсэн ийм бодолтой хүнтэй заавал танилцах хэрэгтэй гэж бодлоо.
Гарахдаа номын санчаас энэ номыг өмнө нь хэн уншиж байсныг асуусанд түүний нэрийг Мариа гэдгийг хэлэв. Мариагийн хаяг, утасны дугаарыг асуусанд хувь хүний талаар илүү мэдээлэл өгч чадахгүй гэлээ. Номын санчийг суудлаасаа босон явангуут би Мариагийн талаар бүх мэдээллийг маш хурдан хуулж авлаа.
Ингээд би маргааш нь Мариад захиа бичлээ:
“Сайн байна уу Мариа!
Энэ захиаг чухам яаж эхэлж, юу бичихээ би мэдэхгүй байна. Гэхдээ намайг Жек гэдэг. Таны хаягийг нийтийн номын сангаас нууцаар авчихсан юм. Учир нь би тэнд байсан нэг номыг уншиж байхдаа өмнө таны уншиж байхдаа дээр нь бичсэн тэмдэглэлүүдийг уншсан юм. Таны бичсэн тэмдэглэлүүд надад маш их таалагдсан учраас би тантай танилцахыг хүсэж байна. Гэтэл би 2 хоногийн дараа цэрэгт татагдаж байгаа учраас танд захидал бичиж үлдээхээс өөр зам надад байсангүй.
Хэрэв та миний найз болохыг зөвшөөрвөл би үнэхээр их баярлана. Хүндэтгэсэн …” гээд дугтуйн дээрээ буцах хаягаа бичээд явуулчихав.
Хэдэн 7 хоногийн турш түүнээс захиа хүлээнгээ цэргийн амьдралд дасаж байлаа. Нэг өдөр хүсэн хүлээсэн захидал минь ирж би гэдэг хүн гайхах баярлах зэрэгцэн дугтуйг сандран нээж захиаг уншлаа.

2.
“Сайн байна уу Жек!”Миний талаар тийм сайхнаар бодсонд тань маш их баярлалаа. Ийм найрсаг сайхан хандсанд баярлаж байна… Үнэнийг хэлэхэд таны энэ сайхан харьцаанд би үгүй гэж хэлж чадахгүйнээ … Түр баяртай…” гэсэн богинохон захидал байлаа. Тиймээ хэдийгээр маш богино байсан ч би үүнийг л хүлээж байсан юм. Тэр богино захиаг хэчнээн ч удаа уншсан юм бүү мэд. Ингээд бид хоёр найзууд боллоо.
Номон дээр бичсэн энгийн нэг тэмдэглэл яв явсаар ийм сайхан учрал болсныг би гайхан шагшихийн зэрэгцээ аз жаргалаар бялхаж байв.
Өдөр хоног өнгөрөх тусам Мариа бид хоёр бие биеэ сайн таньж улам дотносож, улам их захидал бичиж байлаа. Цаг хугацаа өнгөрч цэргийн албаны хугацаа дуусахад тун бага хугацаа үлдлээ. Би сүүлийн захиандаа сэтгэлээ нээхээр шийдэж цэргээс халагдахаа хамгийн түрүүнд түүнтэй уулзах хүсэлтэйгээ бичихээр шийдэв.
“Сайн уу Мариа!
Чи бид 2 олон сарын турш захидлаар харилцлаа. Миний хувьд энгийн найзаар эхэлсэн үерхэл маань хайр сэтгэл боллоо. Би чамд хайртай… Чиний бодол санаа, бичсэн зүйл, мөрөөдөл энэ бүгдэд би бүгдэд нь хайртай. Тийм ээ би чамтай уулзахыг юу юунаас ч илүү хүсч байна. Хэрэв чи зөвшөөрвөл хоёр хоногийн дараа галт тэрэгний буудал дээр энгэртээ улаан лиш цэцэг зүүгээд ирээрэй. Уулзатлаа баяртай.”
Энэ захиагаа шуудангаар яаралтай явууллаа.
Галт тэргэн дотор явж байхдаа Мариагийн ирэх ирэхгүйг, царайлаг эмэгтэй болов уу үгүй юу гэж бодсоор явтал буух буудал дээр аль хэдийн иржээ. Цонхоор гадагшаа харсан боловч улаан лиш цэцэг зүүсэн эмэгтэй харагдахгүй байлаа. Галт тэрэгнээс буухад минь амьдралдаа хэзээ ч харж байгаагүй тийм хөөрхөн бүсгүй миний өөдөөс харан зогсож байлаа. Бараг л зүрх зогсох шахлаа. Түүний харцанд автахгүй байхын аргагүй.
3.
Ертөнцийн 7 гайхамшгийн нэг гэж энэ байх гэмээр. Гэнэт улаан лиш цэцгийг саналаа. Энгэр лүү нь хартал ямар ч цэцэг байсангүй… Үзэсгэлэнт бүсгүй над руу харан инээмсэглээд “Таныг хүсвэл хоёулаа тэр кафед суугаад цай ууж, танилцаж болно шүү” гэв. Түүний заасан кафе рүү хартал үүдэнд нь энгэртээ улаан лиш цэцэг зүүсэн нэг охин зогсож байх нь тэр.
Урт саарал пальтотой, үс нь арзайсан, хамаг хувцас нь хайш яаш болсон тэр бүсгүйн энгэр дэх улаан лиш цэцэгт хамаг анхаарал минь төвлөрлөө. Тийм ээ олон сарын турш санаж, мөрөөдөж дурласан хайрт Мариа минь энэ байхнээ! Би гайхаж балмагдав. Би өөрөө өөртөө ч итгүүлж чадахгүй байлаа. Учир нь би ийм эмэгтэй байна гэж огтхон ч төсөөлөөгүй юм. Нэг талд хэзээ ч дахин учрахааргүй тийм сайхан бүсгүй намайг за гэхийг хүлээж байхад, нөгөө талд зүрх сэтгэлд нь татагдан дурласан хайрт Мариа… Ухаан бодол минь самууран байна.
Гэвч би ухаанаа цэгцлэн шиидлээ. Учир нь би Мариад дурласан шүү дээ. Тэгээд үзэсгэлэнт бүсгүйд хандан “Мөрөөдөн дурласан бүсгүй минь намайг хүлээж байна. Уучлаарай би тантай хамт явж чадахгүйнэ ээ!” гээд Мариагийн зүг алхав. Дэргэд нь очоод мөрөнд нь зөөлөн хүрч “Мариа!” гэлээ. Бүсгүй бага зэрэг цочсон байдлаар эргэж хараад “Би Мариа биш. Та намайг өөр хүнтай андуурсан бололтой” гэх нь тэр.
“Тэгвэл таны энгэр дэх улаан лиш цэцэг ямар учиртай юм бэ?”
“Аа тэр үү, сая таны ярилцаж байсан эмэгтэй надад өгсөн юм. Тэгээд таныг ирвэл цай уухаар кафед хүлээж байгааг минь хэлээрэй гэсэн юм.” гэлээ. Жекийн мөрөөдлийн бүсгүй нь тэр үзэсгэлэнт эмэгтэй мөн байжээ.Би гадаад дүрд авталгүйгээр анхны бодлоо даган явсан учраас Мариагийн сэтгэлийг дахин эзэмдэж чаджээ. Мариа Жекийн сэтгэлийн жинхэнэ эсэхийг мэдэхийн тулд ингэж шалгасан байж. Тэднийг аз жаргалтай сайхан амьдрал хүлээж байлаа.
Итгэл мөрөөдөлдөө үнэнч яваарай. Хэрэв та хэн нэгний сэтгэлд дурласан бол хэзээ ч алдахгүй. Тэр бол таны зөв сонголт юм

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Apr.12.12 3:33 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Нэгэн ажилгүй хүү Microsoft компанид оффисын туслахаар ажилд орохоор иржээ. Хүний Нөөцийн менежер түүнээс ярилцлага аваад дараа нь шал цэвэрлүүлж шалгалт авчээ.
Тэгээд тэр түүнийг ажилд авахыг зөвшөөрөв. Надад мэйл хаягаа өгөөрэй, би чам руу анкет явуулаад хэзээнээс ажилд орж болохыг чинь хэлье гэж ХН-ийн менежер хүү хэлэв.

Хүү тэгтэл “Надад компьютер байхгүй, мэйл хаяг ч байхгүй” гэв.
ХН менежер түүнд “Уучлаарай хүү минь, хэрэв чамд мэйл хаяг байхгүй бол чиний оршин байгаа чинь тодорхойгүй гэсэн үг, тийм хүнд ажил хариуцуулж чадахгүйнэ” гэжээ.

Хүү урам нь хугаран гарлаа. Тэр халаасандаа 10-хан доллартай юу хийхээ мэдэхгүй байв.

Гэвч тэр супермаркет орж 10 кг улаан лооль худалдаж авъя гэж шийдэв. Тэр авсан томатаа айлаас айлд, хаалганаас хаалганд очиж зарав. 2 цагийн дотор тэр өөрийн хөрөнгөө 2 дахин өсгөжээ. Тэрээр үүнийг 3-н удаа дахиж үйлдэхэд гэртээ $60-тай эргэж ирэв.

Тэгээд залуу ийм байдлаар амьдарч болох юм байна гэж ухаарчээ. Тэр гэрээсээ өглөө эрт гарч, орой харуй бүрий болж байхад ирдэг болжээ. Тэгээд тэр өөрийн мөнгөө өдөрт 2-3 дахин өсгөнө. Маш богино хугацааны дотор тэр мухлаг тэрэг худалдан авч, дараа нь ачааны машинтай болов. Түүнчлэн өөрийн тээврийн флоттой ч болж амжжээ.

5 жилийн дараа гэхэд тэр АНУ-ын хамгийн том хүнс худалдаачдын нэг болжээ.
Нэгэн өдөр тэр гэр бүлийнхээ ирээдүйг төлөвлөж, амь даатгалтай болохоор шийджээ. Тэгээд даатгалын брокерыг дуудуулж амь даатгалын төлөвлөгөөгөө сонгох талаар ярилцав. Ярьж дууссаны эцэст брокер түүнээс мэйлийг нь асуусанд залуу “надад мэйл хаяг байхгүй” гэв. Брокер гайхах сониучирхах зэрэгцэн асуусан нь “Та мэйл хаяггүй хэрнээ яаж энэ бизнесийн хаант улсыг байгуулж чадав аа. Хэрэв танд мэйл хаяг байсан бол бүр ямар байх байсныг төсөөлж байна уу?”.

Залуу хэсэг бодолхийлснээ “тийм ээ, би Microsoft-д оффисын туслах хийж байх байсан” гэж хариулжээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Apr.12.12 3:40 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Хэдхэн дуу сонсож амжина

Гадаа цастай, ороостой. Өчигдөр, уржигдрын л адил. Тэр цасанд дуртай ч шавар шалбаагт дургүй. Гэхдээ зүгээр түүнийг гэрээсээ гарахад цас орж байлаа. Шалбааг сүлжин алхсаар нэг байшин, хоёр байшин тэгээд л болоо. Азаар тэднийх автобусны буудалдаа ойрхон. Гүйсэн ч хоцорсон. Автобус түүнийг хүлээдгүйг тэр мэднэ. Гэхдээ зүгээр тэр дараагынхад нь сууна. Дараагын автобус иртэл тэр 1 дуу ч сонсож амжсангүй. Өглөөгүүр тийшээ явдаг автобус үргэлж л дүүрэн хүнтэй байдаг. Шахцалдаан, кондуктар, мөнгөө өгнө,2 буудал явна, тэр бууна. Дараагын автобус. Шар өнгөтэй байх ёстой. Арай бага шахцалдаан, кондуктар, мөнгөө өгнө, 5 буудал явна, тэр бууна. Автобусны буудлаас очих газар ирэх хүртэл 2 дуу сонсож амжина.
Очих газар, дандаа л ирдэг газар. Тиймээ дандаа.

Яг л нэг зохиолд гардаг шиг. Тэрэн дээр:
Энд ирэх дуртай.
Сурах дуртайдаа биш, хийх юм, танидаг хүмүүс, найз нар. “Хүнд явж болох газар байх ёстой” /Ф.М/
Хаалгаар ороход нь танидаг танилууд, ёс төдий мэнд, коридоор, тэгээд хичээл орох анги. Дахиад л танидаг танилууд, сайн танидаг танилууд, мэндлэх ёс, тэгээд сандал бас ширээ.
Тэр ихэвчлэн өөрийнхөө нэрлэдгээр BSB-ийн хавьцаа суудаг. Back Street Boys. Арын ширээнд ямархуу хүмүүс суудгыг бүгд мэднэ, тэр ч гэсэн. Гэхдээ тэр өөрөө тэдний нэг гэдгээ ч мэднэ. Хамаагүй. Хаана сууж элэнцэгээ хийх нь хэнд падтайм бэ?.
Хүмүүс нэг нэгээрээ –Байна, байна, байна дуугарна.
-Билгүүн
-Байна, гараа өргөнө. Одоо болсон. Чихэвчээ хайна, утсандаа залгана, дуртай дуу нь явна. Cold play – In my place. Үгий нь ойлгохгүй ч гадарлана. Хамаагүй. Сайхан аялгуу, сайхан дуу.
Багш ярина, зурна, хашгирна, загнана, инээнэ. Хамаагүй. Заримдаа худлаа үнэн хуулна, бичнэ, зурна. Тийм ээ заримдаа.
Хонх дуугарна, цүнхээ хайна,ангиас гарна, танилууд, нойл, тамхи. Харихыг хүсвэл харина. Хамаагүй. Гэхдээ өнөөдөр үгүй. Дараагийн паар, анги, чихэвч утас, 20-иод дуу сонсож амжина. Хонх дуугарна. Танилууд, ТҮЦ, тамхи, гадаа агаарт татах сайхан. Цонхтой цаг, сургуулийн урд нарлаж сууна, хажууд сайн танил. Нэр нь Анхаа, сайн залуу, хөдөөний оюутан. Хамаагүй. Ярилцах сэдэв энгийн. Анхаа үргэлж л хөлбөмбөг ярьж байдаг. Билгүүн хөлбөмбөгт дуртай. Анхаагаас ч илүү. Хөлбөмбөгийн тухай яриа, тамхи, хөгжим, заримдаа урдуур явах хүмүүсийг харна.
Одоо нэг паар. Сургуулийн хаалга, коридоор, анги тэгээд мэдээж ширээ сандал. Хажууд Анхаа, хичээлдээ муугүй.
Хүмүүс нэг нэгээрээ –Байна, байна, байна дуугарна.
-Билгүүн
-Байна, гараа өргөнө. Одоо болсон.Чихэнд нь хамтлагууд, дуучид ээлжилсээр...
Үгий нь ойлгохгүй ч гадарлана. Keane – Nothing in my way. Хамаагүй. Сайхан дуу, сайхан аялгуу

Хичээл тарсан. Сургуулиас гарна, зам, нэг байшин, хоёр байшин, хэд хэдэн байшин. Автобусны буудал.
Автобус хүлээнэ, шар байх ёстой. 1 дуу, 2 дуу, автобус ирнэ. Хүнтэй автобус. Арын суудалд таван хүн. Түүнийхээр зургаа байх ёстой.
-Жоохон шахчих уу?
Одоо болсон. Арын суудал, зургаан хүн, кондуктар, мөнгөө төлнө. Түгжрэл, тэр дургүй, 1 дуу, 2 дуу, ... 16 дуу. Бууна, гадаа нартай, өглөөний цасыг мартуулна. Гоё өдөр, алхах сайхан, 1 дуу, 2 дуу ... Тэр заримдаа замдаа зураг дарах дуртай. Тийм ээ заримдаа, гэхдээ түүнд сайн аппарат байхгүй. Олон хүн, цөөн хүн, навчгүй мод, хөх цэнхэр улбар шар үүлтэй үүлгүй тэнгэр, шар нар улаан нар. Хамаагүй. Өнөөдөр хэдхэн л зураг дарсан. Ээж, аавдаа хөтлүүлээд явж байгаа бяцхан жаал, хөтлөлцөөд алхаж байгаа хос хоёр. Гуйлга гуйн дуулж байгаа бяцхан жаал, хараагүй бүсгүйгээ замчлан явж байгаа эрэгтэй. Муу зургууд. Хамаагүй. Тэр хүссэнээ хийнэ, хийсэн.
Түүнд хоёрхон буудал алхах хэтэрхий ойр санагддаг. Гэхдээ хамаагүй бүх зүйл сайхан байна. 3 давхар хуучны байр, орц, шат, 23 тоот.
Гэрт нь хүнгүй, гэрэл асаана, цүнхээ шиднэ. Нойл, угаалтуур, хоол тэгээд телевиз. Болкоон, агаар, тамхи, толгойд бодол орж ирвэл цаасан дээр буулгана. Дахиад телевиз. Хүсвэл хоол хийнэ. Тийм ээ хүсвэл. Гэхдээ өнөөдөр тийм. Хаалга тогшино.Хамт амьдрагсад нь ирнэ, нэг ах, нэг эгч. Одоо болно. Дахиад телевиз.
Тэр заримдаа FM хэд аравны хэдийн солиотой яриатай залууг сонсох дуртай. Тийм ээ заримдаа.
Гадаа харанхуй, орой болжээ. Заримдаа тэр хэн нэгэнийг бодно, хэн нэгэнийг санана, хэн нэгэнийг мартахыг хичээнэ. Тийм ээ заримдаа. Унтахыг хичээнэ. Нэг дуу, хоёр дуу, ... 3 дахь дуу нь сүүлийн дуу.MLTR-Sleeping child. Гэрлээ унтраана.

Гүйсэн ч хоцорсон. Автобус түүнийг хүлээдгүйг тэр мэднэ. Гэхдээ зүгээр тэр дараагынхад нь сууна...

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Apr.14.12 9:03 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Эмэгтэйчүүлийн үнийн өсөлт ба сэтгэлийн зовнил''

Янжмаа охин гэнэт л гэдэсний таталт эрчимтэй хийж харвингаа хасаад, зовхиндоо давхараа оёулж айтар сүрхий тормолздог болсон төдийгүй латин америк бүжгийн дугуйланд явж бэлхүүсний хөдөлгөөнөө сайжруулжээ. Тэгээд тэрээр хар багаасаа үерхсэн сэтгэлт Балжирыгаа машинтай бол, байртай бол, аа үгүй болллл ... гэж сүрдүүлэх болсон нь зүй ёсны үнэ ханшийн өсөлт гэж ойлгож байна. Энэ бол шудрага. Учир нь тэр өөрийнхөө өнгө үзэмж чанарыг сайжруулсан үйлчилгээгээ дээрдүүлсэн. Үүнийхээ хэмжээгээр өөрт авах сэтгэл санааны ханамж болоод эд материалын хангамжийнхаа хэмжээг нэмэгдүүлсэн хэрэг.

Гэтэл Бурмаа болохоор булцайж хэвтчихээд өөртөө ямарч сайжруулалт үл хийсэн төдийгүй ирээдүйн нөхрөө голж илүү өндөр шаардлага тавьж байна. Эмэгтэйчүүлээ магтан дуулсан нэг дуу сонсчоол өө би бол энэ муу галтараасч илүү орлоготой сайхан амьтаны өвөрт байх ёстой гээл үнэ ханшаа савлуулаал ай. Тухайн этгээд үүгээрч барахгүй зах зээлээ голон жигшиж гадаад зах зээл рүү нийлүүлэлт хийж эхэллээ гэж бодъё. Энэ бол хэрэглэгч эрчүүдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл шүү дээ.Зөвхөн аль аль талдаа ашигтай нөхцөлд талууд харилцан ашигтай хамтарч ажиллана. Гахххх гэмээр чанар, үйлчилгээнд гаххх гэмээр тохирсон төлбөрийг нь нийлүүлэх нь зүйн хэрэг. Бурмаа бол битий тэгж тэнэгт л гэмээр байна. :P

Уул шугамандаа чи зөвхөн торомгор нүд төдийхөнөөр бол автобусны мөнгөтэй залууг л аргамжиж дөнгөнө. Нүд дээр нь бие хаа нь тас бол машинтай залуутай заваарч болжийна. Тас нүдтэй, тас биетэй дээр нь тас бэлхүүсээрээ сайн савалж хөдөлдөг бол байртай, машинтай залууг нэхэж хэвтэх ёстой байх нь байна шүү дээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Apr.14.12 9:05 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Нархан минь би чамд учир утгагүй их хайртай. Яагаад би чамайг нархан гэсэн гээч хонгор минь. Миний гэсэн болгоныг хайраа чи л гэрэлтүүлдэг болхоор чинь. Чамгүйгээр би бол үхдэл. Чи байхгүй бол миний амьдрал нохой байтугай хүний баас. Чамайг зөвхөн бодож байхдаа л би аз жаргалтай байдаг шүү дээ. Тэгвэл чамтай хамт амьдарвал тэр нь диваажин биш гэж үү? Хайрт минь наддаа зүрх сэтгэлээ нээгээч. Хамтдаа диваажинг цогцлооё. Нар минь сар минь хэмээн гарыг нь атган уйлагнасан харцаар нүд рүү нь цоо ширтлээ.

Тэгтэл бүсгүй нь Уучлаарай би өөр хүнд сайн гэв.

Залуу хоёр мөрөн дээгүүрээ ойр хавьд хүн байгаа эсэхийг харж байснаа. Гарыг нь тавиад За муу гчий минь намайг ийм юм ярьсан гэж хүн амьтанд хэлээд үзээрэй Ална шүү муу тахиа минь Амаа мэдээрэй чи за гээд гараа кармаандаа хийгээд хурдан хурдан алхаад холдон холдсоор замхарчээ

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Apr.15.12 4:25 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
User avatar

Joined: Feb.13.12 4:58 am
Posts: 248
Location: in the wood
:wd: :wd: :wd:

_________________
Non of my business


Top
   
PostPosted: Apr.16.12 4:21 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
sonirhsond bayarlaa

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Apr.20.12 4:38 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Уншаагүй нэгэнд нь...

Элбэгдорж Америкт айлчилжээ. Тэгээд Обамагаас “Та яаж улс орноо ийм лаг удирдаж чадаж болоод байна аа?” Гэхэд нь Обома “Энэ чинь амархан, чи зүгээр л ухаалаг улсуудаар өөрийгөө хүрээлүүлж чадвал болно” гэв. Элбэгээ “Би тэднийг ухаантай гэж яаж мэдэх вэ?” гэхэд нь Обама “Оньсого юм уу, таавар асуугаад зөв хариулж чадвал ухаантай гэсэн үг” гээд кноп дарсан чинь төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ороод ирэв. Түүнээс Обама “Аав ээж хоёр чинь хүүхэдтэй. Гэхдээ энэ нь чиний ах биш, эгч биш, дүү чинь ч биш. Тэгэхээр энэ хэн бэ?” гэхэд Хиллари “Би” гэжээ. Обама “Сайн байна” гээд Элбэгээд “ингэж мэдэж болно” гэв. Элбэгдорж Монголдоо буцаж ирээд Тамгын газрын дарга Баттулгыг дуудаад “Юм асууя. Аав ээж хоёр чинь хүүхэдтэй. Гэхдээ энэ нь чиний ах биш, эгч биш, дүү чинь ч биш. Тэгэхээр энэ хэн бэ?” гэхэд Баттулга “За би жаахан бодож байгаад таньд хариуг нь өгье” гээд гарч явжээ. Тэгээд л тэр ордноор нэг баахан гүйгээд л асуугаад байсан мэддэг хүн байхгүй. Тэгтэл Нямдорж жорлонгоос гарч явахтай нь тааралдаад нөгөө асуултаа асуусан чинь Нямдорж “Би” гэж хэлж өгчээ. Баттулга эргэж гүйгээд Элбэгдорж дээр оронгуутаа “Ерөнхийлөгчөө, би жаахан бодсоны эцэст хариуг нь олчихлоо. Энэ бол Нямдорж гишүүн юм байна” гэхэд нь Элбэгдорж мангар уурлангуутаа шууд заамдан нүдэж эхэлснээ “Муу тэнэгээ, ийм юм мэдэхгүй. Тэр чинь Хиллари, за юу” гэжээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: May.03.12 11:50 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
эрт дээр үед нэгэн хүнийг хайрлаж үзээгүй хүнд дурлаж үзээгүй залуу тосгоныхоо хүмүүсийг цулуулан миний зүрх энэ дэлхийн хамгийн гоё зүрх хэмээн өөрийн зүрхээ магтаж гэнээ. түүний зүрхийг харсан тосгоны эргэд ч өө сэвгүй гөлгөр гоё зүрхийг хараад бүгд хүлээн зөвшөөржээ. тэгтэл цуласан олны дундаас нэгэн хөгшин өвгөн гарж ирэн миний зүрх чиний зүрхний хажууд гоё гэжээ. цугласан ард иргэд, нөгөө онгироо залуу бүгд л өвгөний зүрхийг хартал өвгөний зүрх шархалсан янз бүрийн зүрхээр сэлбэгдсэн ан цав нүх сүв гарсан сэлбэгдсэн зүрхнүүд зөрж нийлсэн тийм нэгэн зүрх байж гэнэ. тэгтэл залуу инээн энэ зүрх тэгээд гоё уу? хэмээн шоолж гэнээ. тэгтэл өвгөн хариуд нь энэ миний зүрх хэн нэгэнд зүрхээ өгөхөд тэр хүн хариуд нь зүрхээ өгдөг юм. тийм учраас миний зүрх ийм олон зүүдэл залгаастай байгаа юм. харин энэ нүх сүв нь гэвэл би хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлахад тэр хүн миний хайрыг даахгүй намайг гомдоосон болохоор ийм нүх сүвтэй байгаа юм гэжээ. гэтэл нөгөө залуу уйлан тэр өвгөнд зүрхнээсээ өгөхөд өвгөн хариуд нь мөн л зүрхээ өгж гэнээ. тиймээ энэ хорвоо дээр бие биенээ хайрлахаас илүү аз жаргал гэж үгүй билээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 173 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited