#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.23.17 9:08 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 173 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7
Author Message
PostPosted: Dec.20.12 12:05 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Профессор хичээлээ гартаа устай аяга барьсаар эхлүүлж, сурагчдаас:
- Энэ аяганы жин хэд гэж бодож байна? хэмээн асуув
- 50 грамм,,,100 грамм, 125 грамм гэх мэтээр сурагчид хариулав
- Сайн байна, гэхдээ жин тийм ч чухал биш, миний гол асуулт бол "Хэрэв би энэ аягийг хэдэн минут ингэж барьж зогсвол яах вэ?"
- Яах ч үгүй гэж нэг сурагч хариулав
- Тэгвэл цагийн турш ингэж баривал яах вэ? гэж багш асуув
- Таны гар өвдөх болно
- Тийм ээ, чиний зөв, тэгвэл бүхэл өдөржин ингэж баривал яах бол?
- Таны гар магадгүй мэдрэлгүй болох байх, зарим нэг булчингууд чинь стрестдэх болно, та эмнэлэг уруу л явах шаардлагатай болно доо гэж нэгэн сурагч хэлэхэд бусад сурагчид нь сэмхэн инээцгээв
- Маш сайн байна, гэхдээ энэ цаг хугацааны туршид аяганы жин нэмэгдэх үү? гэв багш асуув
- Үгүй эрхэм ээ
- Тэгвэл яагаад миний гар өвдөж, булчин стрэсстэх юм бэ?
Сурагчид жоохон эргэлзэж байв, тэгээд багш:
- Би тэгвэл тэр өвчнөө яаж эдгээх вэ?
- Аягаа тавь багшаа
- Яг зөв, амьдралын асуудлууд яг үүнтэй л адилхан! проблемуудыг хэдэн минутыг турш толгойдоо байлгаж гарцыг хайж эхлэн тэр асуудлыг хурдан шийдвэрлэх хэрэгтэй, хэрэв удаан хугацаагаар бодож, боломж гарц байхгүй гэж итгэж эхэлбэл энэ таныг зовоох болно! Хэдий таны асуудал шийдэгдсэн бай, шийдэгдээгүй ч бай унтахаасаа өмнө бүх юм зүгээр гээд тэр асуудлуудыг "доош тавих нь зөв" , ингэж л чадвар та стресстэхгүй, өглөө сэрэхдээ та эрч хүчтэй байх болно, би амлая, та бүхэн асуудалд яаж хандана асуудал яг тийм л байдаг.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Dec.20.12 12:07 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Ус; Гал; Хүмүүжил 3 нөхөрлөжээ.Зугаалж байхдаа нэгнийгээ сонирхоод Ус чи алга болвол бид хаанаас олох вэ? Хоржигнож байгаа газраас. Гал чи алга болвол бид хаанаас олох вэ? утаанаас. Хүмүүжил чи алга болвол? Намайг та нар нэг алдвал хэзээч дахиж олж авахгүй гэжээ

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.03.13 4:22 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
ЯДУУСЫН ХОРООЛЛЫН БАГШ БА ХАЙРЫН ҮНЭ ЦЭНЭ

АНУ-ын нэгэн их сургуулийн социологийн их сургуулийн профессор Балтимор хотын ядуурал, хүчирхийлэл үүрлэсэн хамгийн хэцүү нэг дүүргийн сургуулиуд руу оюутнуудаа илгээж тэндхийн хүүхэд бүрийн ирээдүйн талаар үнэлгээ өгөхөөр явуулжээ.

Оюутнуудын авчирсан тайлан "ирээдүй нь найдваргүй" гэсэн ганц тодорхойлолттой ирж байлаа. Хорин таван жилийн дараа нөгөө профессор тэр судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн талаар олж мэдэхийг оюутнууддаа даалгажээ. Гайхалтай нь тэдний 25 нь өөр газар руу явсан тул юу болсныг мэдэх боломжгүй байсныг эс тооцвол үлдсэн 180 хүүхдийн 176 нь амжилтанд хүрч хуульч, эмч, сэтгүүлч, хотын дарга, багш гээд олны хүндэтгэл хүлээсэн хүмүүс болсон байв. Профессор өөрөө ч гайхаж, гүнзгийрүүлэн судлахаар шийджээ. Хорин таван жилийн өмнө хүүхэд байсан тэдэнтэй нэг бүрчлэн ярилцаж, ийнхүү амжилтанд хүрэхэд чухам юу тус болсныг лавлажээ.

Хамгийн сонирхолтой нь тэдний өгсөн хариулт нэг л байсан буюу "энэ бол багш маань" гэсэн үг байлаа. Тэдний багш байсан эмэгтэй амьд сэрүүн, өндөр насыг зооголсон хэрнээ саруул ухаантай нэгэн хэвээрээ байв. Профессор түүнтэй уулзаж, ядуусын дүүргийн 180 хүүхдийн 176-нх нь амьдралыг хүнд нөхцөл байдлаас амжилтанд хүргэхийн тулд юу хийснийг нь лавласан байна.

"Үнэндээ энгийн зүйл л дээ" хэмээн настай хатагтай инээд алдан "Би тэдэнд хайртай байсан юм" гэжээ

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Mar.27.13 5:23 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
ТУСГАЛ,,,

Эрт цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэрээр өөрийн цорын ганц охиндоо хорвоогийн хамгийн хосгүйд тооцогдох алмазан хүзүүний зүүлт бэлэглэжээ. Охин ч зүүлтэндээ тун хайртай байв. Харамсалтай нь нэгэн өдөр түүний зүүлт алга болчихжээ. Хаан цэргүүдээ дуудан хотынхоо хаа сайгүй зүүлтийг хайлгасан боловч олж чадсангүй. Хүмүүс гүнжийн үнэтэй зүүлтийг хүн лав хулгайлж чадахгүй. Гялтгар зүйлст дуртай шувууд үүрээ чимэх гээд аваад нисчихсэн байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлж байв. Хаан эцэст нь зүүлтийг олж өгсөн хүнийг насаар нь тансаг хангалуун амьдруулж чадах их хэмжээний мөнгийг амлажээ. Нэгэн өдөр хааны ажилтан голын хажуугаар явж байлаа. Энэ гол үйлдвэрийн хажууд байдгаас болон ихэд бохирдож муухай үнэртэй болж, хогоор дүүрсэн байв. Хааны ажилтан гэнэт гол дотор гүнжийн алмаз эрдэнийн зүүлт гялтганаж байгааг харжээ. Гол хэдийгээр бохир муухай боловч тэрээр нэг насаараа хангалуун амьдрахын тулд эргэлзэлгүйгээр голын усанд орж гүнжийн зүүлтийг авахаар шийджээ. Тэр голд ороод яг зүүлт байсан хэсгийг гараараа самардтал элдэв хог хаягдал л баригдав. Хааны ажилтан хичнээн олон удаа бохир голыг самарсан боловч зүүлт баригдсангүй. Голоос гараад харах үед алмазан зүүлт урьдынхаараа гялтганасаар байв. Залуу эргэн бохир голд орж ахиад л зүүлтийг авах гэсэн боловч юу ч олдсонгүй. Тэр энэ удаад бүхэл биеэрээ гол руу орж хамаг хувцсаа бохирдуулан байж алмазыг хайсан ч гарч ирэхгүй байгаад үнэхээр их бухимджээ. Залуу эрэг дээр гараад гялтганах зүүлтийг ширтэн санаашран суух үед нутгийн настай мэргэн явж байж гэнэ. Мэргэн хүн залуугаас юу хийгээд ийм бохир болчихоод голын эрэг дээр санаашран сууж байгааг асуусан боловч залуу өөрийнх нь олсон алмазыг авчих байх гэж бдоод юу ч хэлсэнгүй. Мэргэн хүн хүүд хандан “Чамд юу ч тохиолдсон байсан хэн нэгэнд хэлэхгүй гэдгээ амлаж байна. Чамд тохиолдсон асуудлыг хуваалцаж туслах нь миний үүрэг шүү дээ” гэжээ. Залуу мэргэн хүнд зүүлтний тухай бүгдийг ярьж өгчээ. Тэгээд хажууханд нь урсаж байга бохир гол дотор нөгөө амьдралынх нь турш хангалуун амьдруулж чадах тийм үнэт зүүлт байсаар байхад авч чадахгүй байгаа тухайгаа ч ярив. Мэргэн хүн залууд хандпан чи яг тэр зүүлт байгаа газрынхаа дээшээ нь харсан нь дээр байхаа. Хүн болгон нэг зүйлийг хайхдаа зөвхөн доошоо л хараад байдаг. Магадгүй тэр зүйл чинь бохир гол дотор биш харин дээр чинь голын дэргэд ургадаг саглагар модон дээр ч байж болох шүү дээ гэжээ. Зүүлт үнэхээр бохир гол дотор биш саглагар модны мөчраас дүүжлээстэй байлаа. Та яг үүнтэй адилхан амьдралынхаа хамгийн үнэт эрдэнийг газар ширтэн бохир гол дотроос хайлгүйгээр арай өндөрлөг хэсгээс магадгүй модны мөчраас хайх хэрэгтэй ч юм билүү?

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Mar.28.13 4:16 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
"Хүн санаа"

Нэгэн өвгөн 2 хүүгийн хамт амьдардаг байв. Хүүхдүүд нь том болж эрийн цээнд хүрэхэд эцэг нь хүүхдүүддээ хандан:
За одоо та 2-н ажил хийж амь зуух цаг боллоо. Өөрсдөө юу хийхийг хүсэж байна вэ гэв. Хүүхдүүд нь ямар ажил хийхээ мэдэхгүй байсан тул аав нь 2 хүүгээ дагуулан газар газраар явж хүмүүс юу хийж амьдарч байгааг харуулахаар явжээ. Том хүүд нь төмрийн дарханы ажил таалагдан тэндээ үлдэн суралцах боллоо. Харин бага хүү нь биед амар өөрийгөө зовоохгүй ажил хийе гэж бодсон тул түүнд таалагдах ажил олдсонгүй. Яваад л байж яваад л байж. Нэг өдөр хүү нь нугад бэлчиж байсан үхрийг хараад аавдаа:
-Ааваа хулгайч болж болохгүй юм уу? энэ үхрийг аваад идчихье гэдэс цатгалан сайхан биш үү гэжээ. Аав нь хариуд нь
-Бололгүй яах вэ чи л хүсэж байгаа бол болно шүү дээ би гэртээ харьж байя. Чи үхрээ аваад яв гээд аав нь яваад өгчээ. Хүү нь үхрээ хөтлөн гэр өөд явахдаа үргэлж айн байн байн ийш тийш эргэж харсаар л байв. Хэн нэгэн түүнийг хараад ч байгаа юм шиг. Гэртээ ирж үхрээ нядлаад махыг нь чанаж идэхийн өмнө аав нь:
- Энэ махыг идээд хэн нь илүү таргалахаа үзье гээд хэмжүүр авчирч өөрсдийгөө хэмжиж гэнэ. Тэгээд ширээ тойрон сууж хоолложээ. Эцэг нь сэтгэл тайван махыг амтархан идэж байв. Харин хүү нь хаалга руу харж нохой хуцах болгонд цочин тайван биш байлаа. Хэд хоногийн дараа аав нь дахин хэмжүүр авчирч өөрсдийгөө хэмжиж гэнэ. Аав нь өмнөхөөсөө хоёр дахин бүдүүрсэн байхад, хүү бүр турж эцсэн байлаа. Хүү нь гайхаж "Ааваа та таргалсан байхад би яагаад турсан байдаг билээ" гэв. Аав нь инээн:
- Хулгайн юм хоол болдоггүй юм. Тэгээд ч чи айж тайван бус байсан болохоор турсан. Харин би энэ үхрийг эзнээс нь худалдаад авчихсан байсан юм гэж гэнээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Mar.28.13 4:18 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ.

…Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж унагаагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.
Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.
Аав минь надтай адил нялцгар хүн байгаагүй
Аав минь эрээгүй, хүдэр хадар талдаа. Надтай адил нялцгай хүн байгаагүй. Өвчинг бага тоодог хэнхэг хүн байсан юм. Ээжийг оршуулахдаа шарил дээр нь харин их өөр үг хэлсэн. Ихэнх хүн намтар уншдаг болохоор би тиймэрхүү үг хэлэх байх гэж бодсон. Гэтэл аав минь “Гадаа их дулаахан байна. Ах дүү нар чинь бүгд иржээ, хүү бид 2 чинь энд байна” гээд хоолой нь зангираад цааш үг хэлж чадаагүй. Ийм үг сонсоогүй надад их содон байлаа.
Эрчүүд их үнэгүй хүмүүс юм уу даа
Аав надад ухаантай хүн тулдаа эрхлээгүй, хааяа хүсдэг байсан ч байж магадгүй, гэлээ ч эрхэлж чадаагүй. Зөөлөн гутал ч нэхээгүй, ганц хүүгийнхээ аяыг дагаад л явсан. Тэвчээртэй хүн дээ. Харин би тэгэхгүй ээ, энэ хэдэн хүүхэддээ эрхэлж, тунирхаж, айлгаж байж үхье гэж боддог юм. Энэ нь хүүхдүүдээ үлдэхэд нь гомдлыг нь бага байлгах гэсэн юм. Би аавыгаа өөд болсоны дараа нь тэгэх минь яалаа ингэх минь яалаа гэж их бодсон. Нэгэн бодлын өөрийгөө их ялласан. Заримдаа би эр хүн нэг их үнэгүй хүмүүс юм уу даа гэж боддог. Эцэг минь шударга зангаар хорвоог туучиж өнгөрөөсөн дөө

Дуу шүлгээр хүнийг аргаддаг, үхсэнээс нь хойш ямар явснаар аргаддаг. Ач хүү нь аавынхаа хөргийг зурсан тэр үед надаас илүү ачийг нь хариулчихав уу гэж бодогдсон шүү. Аав минь архи, айраг битгий хэл тараг ч уухгүй. Би аавыгаа дал гарчихсан хойно нь хоёр удаа халамцахыг л үзсэн. Нэг нь хамгийн сүүлчийн удаа нутагтаа, нөгөө нь нутгийн хэдэн хөгшчүүлтэйгээ жаахан халсан. Мэдээ орсон цагаасаа хойш миний үзсэн “аавын минь алдаа” энэ. Амьдралынхаа туршид цэрэг даргын албыг хашиж явахдаа сайшаал шагнал төрөөс хүртэж шударга зантай нэгэн хорвоог туучиж өнгөрөөсөн дөө эцэг минь Аав минь намайг тавдугаар ангид халдварт гепатит өвчнөөр хүнд өвдсөн хожим элэгний хорт хавдраар насан алдахын нь эхлэл тэр байсан юм болов уу гэж би боддог. Архи уудаггүй тамхи татдаггүй хүн энэ өвчнөөр өвдөхгүй юм шиг санаж явсан надад хачин санагдаж байлаа. Элдвийн үнэн худал сурталчилгаа намайг тийм болгосон хэрэг.
Туйлдсан аавыгаа харж би нэг их уйлсан
Аав минь бүтэн гурван сар хэвтэрт орж шаналж зовохдоо “ёо” гэж ганц хэлээгүй дээ. Туйлдсан аавыгаа харж би нэг их хуйлсан. Очиж очиж дэрнийх нь дэргэд шүү. Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж хэлээд ам нь өмөлзөж даахгүй болсон гарын нь үзүүр хөдлөх аядсан. Намайг тэвэрч үнсэх гэж бас уйлсан байх. Нулимс нь гадагшаа биш дотогшоо урсаж байсан биз ээ. Намайг гарыг нь атгахад зүрх нь алган дотор нь орчихсон юм шиг дэндүү хурдан цохилж байлаа. Аав бид хоёрын хамгийн сүүлд сольсон үг ердөө л энэ. Хариугүй өөд болох гэж байгаа аавынхаа биеийн байдал нүднээс нь хүн амьдралд дурлаж амьдарч, амьдралыг үзэн ядаж буцдаг юм байна гэдгийг харсан. Удаан зовсноос ч ингэдэг байж мэдэх юм. Эр зоригийг гаргалаа ч их жамын хөлд хүн гэдэг даанч өчүүхэн.

Аавынхаа өмнө үхэж л байж “луйвардаж” дуусах агуу их өртэй үлдсэн.
Ээж минь 1971 онд өөд болсноос хойш аав бид 2 их өнчирсөн дөө. Нэмж бас өнчрөх хүмүүсийг зөндөө цуглуулсан юм би. Миний хань хүүүхдүүд “Үхлийн түймэрт” өвс мэт ассан даа. Хүний үр хүүхэд гэж үр хүүхэд л байдаг. Хань байж чаддаггүй юм билээ. Аавыгаа би гомдоож зовоож байгаагүй ч аахар шаахархан гийгүүлж явсан минь аавын минь намайг гэсэн хайрын дэргэд юу ч биш. Аавынхаа өмнө үхэж л байж “лувардаж” дуусах агуу их өртэй үлдсэн. Бие нь нэг их доройтоогүй байхдаа нэг өглөө, миний хүүг гуйж уртын дуу тавиад өгөөч гэсэн гэдэг. Сонсоод нулимс нь урсаад байсан гэж хүү минь надад хэлсэн. Орчлонд хүн их хоргодох юм билээ. Тэгж яваарай, ингэж амьдрах ёстой гэж надад ярьдаггүй, сургадаггүй байсан. Нэг удаа харин “Миний хүү ч сайн хүү л дээ. Өглөө босохдоо уцаартай босох юм. Битгий тэгж бай, өдөржингөө ажил чинь бүтэхгүй шүү дээ” гэсэн дуугаа өндөрсгөөгүй, уургүй хэлсэн энэ үг над дээр ямар чанга буусан гэж санана. Эцэг гэдэг ер нь зүтгэж элэгддэг их үүсгэл бололтой юм. Үр нь бага хайрладагтаа биш, халдаж болдоггүй дээ, ноолж болдоггүй дээ, нялуун биш дээ, “Холын уул” байдаг аж.
Хүн халанд биш хайранд хүн болдог юм байна.
Аав минь нэг өдөр “Би заяа муутай хүн дээ” гэсэн. Үгүй ер нь юунаас ингэж хэлэв гэж бодоод байсан чинь янз бүрийн хариу гарч байв. Би хариуг нь онож олохгүй болохоороо нэгэнтээ ааваасаа асуулаа. Тэгэхэд аав минь “Ханиа залгичихсан хүн яаж заяатай байх вэ дээ” гээд их ширүүн харсан. Би нэг их сэтгэдэг хүн болох гэж “Нэг авсанд хоёр хүн багтдаггүй юм чинь дээ аав минь” гээд хэлээд тавьчихсан чинь их уцаартай нь аргагүй “Яруу найраг чинь энд хамаагүй” гэж шууд гараад алхчихсан. Алдас хийсэндээ би үхтлээ гэмшсэн шүү. Энэ мөчид би яруу найраг хэрэггүй газар байдаг юм байна гэж бодогдож, шатаар доош бууж яваа аавын минь таягны дуу нимгэн хаалганы цаанаас сонсогдох нь шатыг биш миний толгойг тоншоод байх шиг санагдсан. Шөнө нь нойр хүрдэггүй. Маргааш нь бага үдийн алдад аав минь амьсгаадсаар орж ирэхэд орох байх газар олдохгүй санагдсан. Аав минь хэнэггүй нь аргагүй “Аав нь тэтгэвэрээ аваад” гээд нусны алчуурандаа боож боочихсон хоёр хайрцаг “ВТ” гаргаж өглөө. Тэнэглэснийхээ төлөө би тамхиар шагнуулав. Аав минь тэр шөнө бас нойргүй хоносон биз ээ. Хүний аав гэдэг ийм л амьтан. Миний хэрэглэдэг “хор” аавд минь тэтгэвэрийн хэдэн мөнгөнөөс нь үнэтэй байна. Намайг хайрладаг хайр нь тийм нандин гэж би яс махандаа шингэтэл ухаарсан. Тэгээд би хүн халанд биш, хайранд хүн болдог юм байна гэж хэдэн хүүхдээ аав шигээ л эрхлүүлж өсгөсөн. Миний буруу зөвийн дүн одоо болтол гараагүй л байна.

49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ.
Аав минь 76 нас зооглосон, 27-тойд нь би гарсан гэхэд 49 жил аавдаа эрхэлж, үнсүүлж, тэнэглэж явж дээ. Өөрөөр хэлбэл 49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ. Жил гэдэг хачин. Миний 25-ны жил орж байхад ижий өөд болж, 49-ний жил ороход аав минь өөд болсон доо. Аавыгаа өөд болсноос хойш 3 жилийн дараа онголсон газрыг нь эргэлээ. Газар дээр нь очиход шиврээ бороотой будан буучихсан байсан. Хөл гарынх нь алиных нь юм ганцхан ганцхан шагайн чинээ цайсан үений яс л үлдэж. Би ханьтайгаа хүүхдүүдтэйгээ хар багын найз хуурч УГЖ Идэрбаттайгаа очсон юм. Яг тавьсан газрын нь өлмийд Л.Идэрбат минь хуураа удаан гэгч нь татсан. Хуурын эгшгэнд уул хад өндийгөөд ирэх шиг санагдсан. Аав миь хуурын эгшиг сонсдогч үгүй байгаа даа гэхдээ хуурдуулсан хэрэг. Морин хуурын эгшиг тэр өндөр уулын энгэрт багтахгүй урд их хөндийг дүүрэн байх шиг. Тэгэхэд би нэг цээжээ онгойтол уйлсан даа. Өтлөх тусам нутаг гэдэг санагдана. Тэгэх тоолон аавын минь “Нутагт минь намайг тавиарай” гэж хичээнгүйлэн захисны учрыг цаг мөч тоолон ясандаа хадтал ойлгох бололтой. Би өөрөө амирлахын цагтаа ангилан дээдэлж нутаглуулдаг “Алтан өлгий”-д алдараа дагаж очихгүй, анх унасан нутагтаа сүнсээ дагаж очно. Аавдаа ойрхон очно.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Mar.29.13 1:22 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jul.01.09 10:46 pm
Posts: 6942
Location: Алхам тутам асуултын тэмдэг
mark

_________________
Алхам алхамаар ...


Top
   
PostPosted: Mar.29.13 2:28 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.19.08 9:20 pm
Posts: 2760
Location: Болно гэвэл болж байна ш дээ
mark.
сүүлийн өгууллэг уйлуулж байна даа.

_________________
Өө буга минь


Top
   
PostPosted: Apr.18.13 11:06 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.14.09 10:52 am
Posts: 1736
Location: євєл хавар зун намар
:wd:

_________________
za tebya


Top
   
PostPosted: May.01.13 6:31 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Ухаарал

Нэг залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ.
Компаний захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа
-Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу?
-Үгүй.
-Аав чинь төлбөр төлдөг байсан уу?
-Үгүй. Аав минь намайг нэг настай байхад өөд болсон.Ээж л төлдөг байсан.
-Ээж чинь юу эрхэлдэг хүн бэ?
-Насаараа гэрээрээ хүмүүсийн хувцас угааж мөнгө олдог.
Захирал залуугийн булбарай зөөлөн цэвэрхэн гарыг хараад:
-Та ээждээ хааяа тусалдаг уу?
-Үгүй ээ.Ээж минь намайг сайн сур, хичээлдээ анхаар л гэдэг юм.
-За тэгвэл өнөөдөр хариад ээжийнхээ гарыг угааж өгөөд, маргааш ирээрэй... гэлээ.Залуу ч ажилд орох магадлал өндөр байна даа хэмээн баярлаж, орой ээжийгээ гарыг тань угааж өгье гэхэд гайхсан ээж нь санаа зовонгуй гараа өглөө.
Ээжийнхээ гарыг угааж зогсохдоо залуу анх удаа л ээжийнхээ гарыг ямар их үрчлээтэй, шарх сорвиор дүүрсэн болохыг анзааран нулимс унагалаа.Энэ л хоёр гар миний төлөө зүтгэж, энэ л хоёр гараар миний ирээдүй төлөгдсөндөө гэж бодохоос өр эмтрэн, залуу тэр өдөр үлдсэн бүх хувцсыг нь ээждээ угааж туслаад, шөнөжин нойр нь хулжсаар өглөө нь залуу захирал дээрээ очлоо.
Залуугийн уйлж хавдсан нүдийг анзаарсан захирал:
-Өчигдөр орой хариад юу сурав?
-Ээж минь байгаагүй бол өнөөдөр энд ингээд зогсож байхгүй байснаа ойлголоо.
Өчигдөр ээждээ тусалж байхдаа"хүн зорилгодоо хүрэхийн тулд яаж хөдөлмөрлөх ёстойг,гэр бүлдээ бага ч болов туслах ёстой"-г ухаарлаа.
-Сайн байна.Хүний хийснийг үнэлэх чадвартай,зөвхөн мөнгийг амьдралын
зорилго болгоогүй ийм л ажилтан хайж байсан юм гээд залууг ажилд авлаа.
Залуу хөдөлмөрч, найрсаг, тусч байж,хамт олныхоо дунд нэр хүндтэй нэгэн болж,компаний ажил ч цэцэглэж эхэллээ.

Зөвхөн өөрийгөө юмны түрүүнд тавьж, хүссэн болгоноо авдаг,эцэг эхийнхээ түүний төлөө яаж зүтгэж байгааг эс ойлгон, тэгж байх ёстой мэт санадаг залуучууд болон удирдлаган дороо ажиллагсадтай дээрэнгүй харьцдаг залуучууд нийгэмд маань бага байгаасай.

Ажлаасаа ирээд хоолоо идээд, ТВ үзэн тухлан суухаасаа өмнө гэр бүлийнхэндээ өдөр тутмых нь ажилд юугаар ч хамаагүй жаахан ч гэсэн тусалж,
хамт суун ярилцаж,үр хүүхдүүддээ хүний хөдөлмөрийг үнэлж, урамшуулж, тусалж байхыг үлгэрлэн сургаж байгаарай.

Орчуулсан У.Сувд

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: May.02.14 3:14 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Өнөөдөр дэлгүүр ороод явж байтал бариу цагаан богинохон плаж, өндөр өсгийт өмсөөд үсээ урт ургуулсан бүсгүйтэй зөрлөө. Юу ч бодоогүй байж байтал манай хүн хажуунаас “чиний мөрөөдлийн бүсгүй явж байна” гэв. Би юу билээ гэж бодоод, юу гэж дээ гээд эхнэрээсээ чанга атгав. Тэгээд бодов... би өөрийнхөө мөрөөдлийн бүсгүйтэй гэрлэсэн шүү дээ, хайртай гэж хойноос нь удаан гүйж, надад үерхэхийг зөвшөөрөхөд нь баярлаад шууд үнсчихэж билээ, тэгээд автобусанд ороод бариулнаас нь барих гэтэл гар чичирч байсныгаа санаж байна. Ааваас нь айн байж гэрт нь орж, гэрлэхээсээ өмнө аавд нь би охиныг тань өөрөөсөө илүү хайрлана гэж амлаж байсансан. Гэтэл хэзээнээс тэр минь миний мөрөөдлийн бүсгүй биш болчихов. Миний хайрт бага зэрэг эршүүд л дээ. Хар бараан өнгө голдуу сонгоно, үсээ байнга тайрна, нүүрээ нээх будах сонирхолгүй, өндөр өсгийт өмсөж сураагүй тэгэхдээ тэр минь үнэхээр царайлаг. Цэвэрхэн булбарай арьс, гялалзсан өтгөн бор үс, нарны өөдөөс огт ярвайдаггүй инээмсгэлсэн цагаан охин. Гэтэл хэзээнээс тэр минь өөрийгөө миний мөрөөдлийн охин гэж бодохоо болчихов...
Дэлгүүр орох бүртээ сонголтонд нь би дургүйцнэ, “Жоохон эмэгтэйлэг бай”, “Үсээ ургуулаач”, “Өдөр өсгийтэй гутал өмсөхгүй юм уу”, “Миний хайр үсээ самнаач.." "аятайхан алхаач..." "цэх зогсооч..." "үүнийг өмсөх гэж байгаа юм уу..." "тод өнгийн юм өмсөөч..." "муухай харагдаж байна...” гээд тоолж барашгүй үгсээр би хайртыгаа огт танихгүй хүн болгож хувиргах гэж оролджээ.
- "Хайрт минь чи бол миний мөрөөдлийн бүсгүй, чи миний мөрөөдлийн бүсгүй. Би мөрөөдлийн бүсгүйтэйгээ гэрлэсэн тэр минь чи. Намайгаа уучлаарай!

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: May.02.14 3:43 am 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Sep.22.13 2:47 pm
Posts: 324
Mark

_________________
Hey Old sport!


Top
   
PostPosted: May.20.16 9:53 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Шар хадны тэмдэглэл
Хоёрхон сарын өмнө би New York хотод гудамж метрлэн хөгжим сонсоод явж байснаа санаж байна.Харин дөрвөн хоногийн өмнө Бээжин хотод нар тусдаггүй дотуур байрандаа ном уншаад хэвтэж байсан.Тэгэхэд яагаад ч юм уншсан номоо ерөөсөө ойлгохгүй дахин дахин давтаж уншсаар байж билээ.Тэгтэл өнөөдөр би Улаанбаатар хотод “Шар хад”-ны сэтгэл мэдрэлийн “Завсрын тасаг”-т хэвтэж байх.Зарим нэг нь энэ газрыг галзуугын больниц ч гэдэг.Хэвтэж байгаа “Завсрын тасаг”-ийнхаа учрыг лавлаж асуувал галзуучууд гайгүйчүүд хоёрын голын зааг нь бололтой юм.Засал авбал гайгүйчүүд уруу шилжиж харин чадахгүй бол жинхэнэ галзуугын тасагт хоригдох бололтой.
Би энэхүү тэмдэглэлдээ өөрийнхөө зовлон, сэтгэлийн шаналлыг аль болохоор тусгахгүй байхыг зорьлоо.Учир нь нэг хүн надад “Хүнд зовлонгоо ярьж муу энергээ дамжуулах нь буруу зүйл” гэж хэлж байсан юм.Надад түүний үг зөв юм шиг санагдсан.
Би уулаас галзуу солиотой юм их бичдэг болохоороо заримдаа үүнээсээ бага зэрэг санаа зовдог байлаа.Харин одоо та бидний хэлж заншсанааар нэгэнт “Цайрсан” болохоор санаа амар бичьюү гэж бодно.Ингээд та бүхнийг жинхэнэ утгаар нь “Галзуу хүний өдрийн тэмдэглэл”-дээ урьж байна

Эхний өдөр
Цаг 18:00 болж байна.Цагийн дараа манай мэдрэлийн тасгийнхан теннис тоглоно гэсэн.Харин одоо тэнд архиныхан тоглож байгаа.Энд галзуу, мэдрэлийн согогтой, мэдрэлийн ядаргаатай хүмүүсээс гадна архаг архичид, архинд донтогчид олон байдаг.Ихэнхи нь 40-өөс дээш настай хүмүүс байх бөгөөд дөнгөж 22 –той намайг олзуурхсан харцаар ажиглацгаах нь инээдтэй ч юм шиг.Нэг нь намайг бүр xи PC-гээр ирсэн үү гэж асуусан.Гэхдээ надад Монгол хүмүүстэй хамт байх сайхан байна.Илүү дутуу зусарч бялдууч зан байхгүй “За ахын дүү сайхан эдгээд гараарай” гээд унтаж байсан намайг сэрээн өөрөө өрөөгөө орхин гарах залуугын үг цаанаа л нэг сэтгэлээсээ.Тэгэхэд би том даргаар мундагдуулан өчнөөн олон өвчин зовлонтой хүмүүсийн урдуур дайран, уул нь 5 хоног нэмүүлнэ гээд хөөцөлдөж байсан саяын залуугийн орон дээр “Хөдөөнөөс ирсэн хүү хотод гэр оронгүй” гэж худлаа яриулж орж ирснээ сүүлд нь л мэдсэн юм.Шар хаданд хэвтэхэд хүртэл арын хаалга хэрэгтэй байдаг гэж үнэхээр мэдсэнгүй.
Хаашаа ч харсан битүү гэр хорооллоор хүрээлүүлсэн хотын захын нэгэн дүүрэгт эмнэлэг маань байрлах ажээ.Надад бол энэ зураг хэтэрхий танил байлаа.Учир нь миний хамгийн жаргалтай үе болох балчих бага нас минь яг ийм гэр хороолол дунд шаагилдан өнгөрсөн.Өдөр болгон худгаас ус авч, өвөөтэйгөө үхэр хонь хариулан, өглөө болгон эмээтэйгээ үхрийн хөлдүү баас ховхолдогсон.Өвөө маань хөдөлмөр сургуулын захирал, эмээ маань насаараа бага ангийн багш байсан болохоор би сургуульд ортлоо хэтэрхий хүмүүжилтэй хүү болон өссөн.Ямар сайндаа л 4-р анги төгстөлөө миний хэлдэг хамгийн муухай хараал “Муу хог минь” байх вэ дээ.Сая би тарианы сувилагчаас асуусан.Энэ хавьд нэг хашаа байшин замтайгаа ойрхон нь 15-20 сая байдаг гэнэ.Ийм үнэтэй байдаг юм гэж бодож байсангүй.Нээрээ л тэр үеийн гэр хорооллоос одоо зөвхөн төрх нь л үлдээ биз дээ.Тэр үед бид нарын тоглодог тоглоом гэвэл бөмбөг мөргөлдүүлэх, дидандах(акомнё аримнё пульмонё буста !!!), лаазан дээр сууж гулгах, элсээр ордон барих, хлорын шохой буудуулах, жараахай тамлах, царцаа зодолдуулах, шоргоолзонд амьд царцаа барьж өгөх, чавхаар харвах, урхиар болжмор тагтаа барих, тугалын сүүлнээс чирэгдэх ... нэг иймэрхүү л байлаа.Хотод өссөн хүүхдүүд заримыг нь ойлгохгүй байх.Жишээ нь царцаа зодолдуулахад л гэхэд боксын царцаа, каратагын царцаа гээд олон янз.Шороон дээгүүр тугалын сүүлнээс чирэгдэхэд гутлын ул юу болох нь тодорхой.Хамгийн ур ухаан шаардсан бас сонирхолтой нь бөмбөг өнхөрүүлэх.Улаан шороог цементтэй зуурсан бөмбөг хамгийн бөх нь.Олон сарын туршилтын үр дүнд хийсэн нээлт байгаа юм.Ийм бөмбөгийг сэрүүн газар 3-4 хоног байлгаж байж сая тэмцээнд ороход бэлэн болно.Сэтгэл догдлоод л унтаж чаддаггүйсэн.Өглөө босонгуутаа хамгийн түрүүнд гүйж очиж бөмбөгөө харна.Заза манай тасгийнхний ширээний теннисний цаг эхэлсэн гэнэ.Буцаж ирээд үргэлжлүүлье.

2 дахь өдөр
Намайг хүчтэй тариа хийгээд унтуулсан бололтой.Өдөр 12 цаг өнгөрч байхад л сая сэрлээ.Уулзсан эмч болгон л намайг хурдхан шиг нэг найз охинтой бол гэх юм.Нэгнийг нь эдгээхийн тулд нөгөөхийг золиосонд гаргана гэх уул нь эмч хүний хэлэх үг биш л санагдах юм.
Өдрийн хоолоо идчихээд дахиад л нөгөө цонхоороо харлаа.Нөгөө л байшингууд яр тэр хэвээрээ.Орон сууцанд амьдардаг хүмүүс хашаа байшинд хүмүүсийг хараад их л өрөвдөцгөөх нь ажиглагддаг.Тэгтэл хашаа байшинд амьдардаг хүмүүс өөрсдийгөө тэгэж их зовж зүдэрч байна гэж боддог болов уу ??? Үгүй байх аа.Харин орон сууцанд амьдарч үзчихээд эргээд хашаа байшиндаа амьдарвал тэгэж бодож магадгүй.Уул нь зүгээр хашаа байшиндаа амьдарч байсан бол ингэж өөрийнхөө амьдралыг голж зовж шаналах явдал гарахгүй шүү дээ.Хүн бүр аз жаргал сайн сайхныг эрж хайдаг ч хэрвээ тухайн аз жаргалаа эд зүйлс материаллаг зүйлсээс хайх юм бол энэ нь түүнд аз жаргал битгий хэл зовлонгийн үүрийг авчирдаг.Учир нь хүний шунал гэдэг услах тусам хатаж ширгэх тариан талбайнаас өөрцгүй бөгөөд тэр хэмжээ хязгааргүй шунал бодит байдалтай үргэлж зөрчилдөж байдаг.Мэдээж өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө дуртай зүйлсээ худалдан авч гоё ганган хувцас өмсөж, үнэтэй утас барин хараа дээгүүр сэтгэл бардам амьдрах сайхан л даа.Ийм тансаг амьдралаа бататгахын тулд өндөр боловсрол эзэмшин сайн ажилд орж бүх насаараа санхүүгийн эрх хүрч чадвал бүр сайн.Тэгтэл ингэснээр аз жаргалд хүрч чадна гэж үү.Мөнгөөр дутагдсандаа биш мөнгөнд хахсандаа амиа хорлогчид олон.Уул нь маш харьцангуй ойлголт юм л даа.Зарим нь тохилог орон сууцаа хувийн эдлэн газраар сольж чадахгүйдээ шаналж суухад харин зарим нь энэ хотын захад ч болтугай хашаа байшин олдсонд нь баярлаж хөл нь газар хүрэхгүй элдэв хадаас банз цуглуулан гүйх жишээтэй.Хөдөөний мал хариулдаг эгчдээ АНУ-д амьдардаг дүү нь LV-ийн цүнх бэлэглэвэл цаадах нь аягүй бол цагаан сараар тааралдсан нэгэндээ бариад өгчихнө дөө.Аз жаргал гэдэг оюун санаанаас үүдэлтэй.Сэтгэлийн хамгийн дээд таашаал сэтгэлээс л ирдэг.Үүнтэй ижил сэтгэлийн хариуд сэтгэл ирдэг.Үүний эсрэг “Ахуй анхдагч” гэдэг үг байдаг.Эхлээд идэх хоолтой болчих дараа нь гүн ухаан ярь гэсэн үг л дээ.Тодруулбал хүн юуны түрүүнд амьдралын тулгуур болох 3 төрлийн хэрэгцээг хангасан байх ёстой байдаг.Үүнд идэх хоол, өмсөх хувцас, орогнох байр орно.Үнэхээр энэ 3 хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд оюунлаг амьдрал, гүн ухаан ярих нь дэмий зүйл юм.Харамсалтай нь хүмүүс эдгээр хэрэгцээгээ хангасны дараа орон байраа яаж сайжруулах вэ, яавал илүү гоё хувцас өмсөх вэ, ямар хоол илүү гоё вэ гэдгээ түрүүлж бодохоос биш би хэн бэ, яах гэж ирсэн бэ, юуны төлөө ирсэн бэ, юу надад илүү үнэ цэнэтэй вэ, миний зорилго юу вэ, яавал бусдын гаргасан мөрөөр явах биш өөрөө амьдралынхаа эзэн нь байх вэ гэдгийг огтхон ч боддоггүй.

Надад ямар тариа тарьчихсан юм бүү мэд толгой тархи хүндрээд юм бичихэд хэцүү болж байх шиг байна.Би үнэндээ энэ олон утга учиргүй тариаг сайн ойлгодоггүй юм.Тэгтэл зарим нь бүр нэхэж ирээд л хэрүүл маргаан үүсгэн байж ганц дусал нэмүүлэхийг нь яана.Нэг ах бүүр инээдтэй “Ахын дүү чиний судсаар чинь бөөн битмээн ороод л чи тэгээд л ЦЭМБИЙГЭЭД л босоод ирнэ” гэсэн.Ямар ч утгагүй хэхэ 15:00 цаг

Сая л сэрлээ дахиад л унтуулцан бололтой юм нар жаргаж байна.Дүүргээгээ тог тасарсан гэнэ.Дахиад унтуулах бас харанхуй болохоос нь өмнө сүүлчийн гэрлээр тэмдэглэлээ бичиж байна.Хоол байтугай эм уух ус ч алга.Хүнээс ойр хавьд “Түц” хаана байдаг юм гэж асуутал “Чи чинь хэдэн оноос ирсэн хүн бэ ???” гээд учиргүй шоолов.Уул нь Багшийн дээдийн автобусны буудал дээр түц харах шиг л болсон юмсан.Би нээрээ 2 хонохдоо ганц халбага олчихож чадахгүй өгсөн хоолыг нь сорж идэх гэхээр заримдаа ёроолд нь үлдчихээд байх юм.Заримдаа бүүр аягаа тонгойлгосон ч унахгүй гээч.Манай мэдрэлийнхэн архины хэдэн эгч нарыг оруулж ирж тоглоно гэсэн.Цоглог ч гарууд юм даа.

3 дахь өдөр
Сэтгэл зүйч надад “Шийдвэр гарч байж алхам хийгддэг юм” гэж хэлсэн.Болгоомжгүй ярьж байх шиг санагдсан.Магадгүй зарим зүйд дээр бол өөр байх л даа.Жишээ нь TOEFL-ийн шалгалт өгөх гээд шийдэж ядаж байгаа хүүхдийн хувьд бол бол эхлээд шалгалтандаа бүртгүүлчихвэлд дараа нь мөнгөндөө харамсаад ч болтугай шалгалтандаа бэлдэж магадгүй юм.Тэгтэл хоорондоо олигтой таарахгүй салж нийлэхийн олсон дээр дөнгөн данган тогтож байгаа хосуудад энэ үг хэрхэн нөлөөлөх бол.Эхлээд сална гээд хэлчих тэгээд аажим аажимаар сал гэсэн үн болноо доо.Уул нь бие биенээ ойлгох гээд хичээвэл буцаж нийлээд сайхан амьдарч ч болох шүү дээ тийм биз дээ ?? Надад харин өөр нэг эмчийн хэлсэн үг таалагдсан.Сэтгэл зүйн эмч гэдэг бол зөвхөн сонсох л үүрэгтэй гэж.Эцсийн эцэст хүн зөв хариултыг өөрөө л олдог.Тэр эмч хэзээ ч миний өмнөөс хариуцлага хүлээхгүй шүү дээ.
Кашаа уугаарай, гэсэн дуугаар аягаа барьж очоод өөртөө аягалтал эмч надад “Дүүргэхгүй шүү” гэлээ.Би уул нь жижигхэн л аягатай ирсэн юмсан.Гэхдээ би Монгол эмч нарт хайртай.Үнэндээ бол аягатайгаа идчихээд дахиад нэмье гэсэн ч өгөх л байх.
Та нар намайг гайхаж байгаа байх л даа.Бичсэнийг нь харахаад гайгүй л юм шиг байх юм,”Энэ ер нь яг яачихсан нөхөр вэ ???” гэж.Маш хариуцалагатайгаар хэлэхэд бүх зүйл ямар ч маргаангүй надаас өөрөөс минь болсон юм.Хүн энэ хорвоо дээр хэлсэн үг хийсэн үйлдэл бүрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг.Би уул нь хүний эд хөрөнгийг эвдчихвэл ямар ч аргааг хамаагүй төлөөд өгчих ухамсартай хүн л дээ.Тэгтэл бусдын зүрх сэтгэлийг шархуулж гомдоосон учраас ялыг нь сэтгэлээрээ амсаж сууна.Дээрээс нь би муу муухай зүйл олныг хийсэн ч уг “хүн” нь тийм муу хүн биш учраас хийсэн зүйлдээ гэмшиж суугаа минь л энэ байх.
Тиймээс хүн та битгийн санаа зов !!! Учир нь хорвоо өөрөө хэтэрхий тэгш шудрага юм.Баян тансаг, эрх мэдэлтнүүд нь жаргаад ядуу зүдүү нь зовоод байгаа юм огтхон ч биш.Мөнгө нь ихдэж шуналандаа живэн зовж тарчлан байгаа баян авгай, мөнгөөр гачигдаж дутагдсандаа өлсөж ядарч яваа залуу бүсгүйн зовлон угтаа нэг л зүйл юм.Хамгийн жаргалтай харагдах хүн хэрэг дээрээ хамгийн зовлонтой байх нь бий.Хүний хууль үйлчлэхгүй байж болно.Харин байгалийн хууль бүхнийг маш шудрага шүүдэг.Үүнд эргэлзэх хэрэггүй.
Заза намайг дуудаж байна.Манай палатны нэг ах, “Архины 5 палат”-ны нэг ах хоёрыг үдэж өгөх “ПАРТИ” өнөөдөр зохиогдох юм гэсэн.Энд хүртэл ийм юм болдог гэж яаж мэдэхэв дээ.Гэхдээ намайг удахгүй нөгөө эмээд өгөөд унтуулчих байх л даа.
4 дахь өдөр
Ойлгомжгүй утгагүй байдлууд ар араасаа үргэлжилсээр .... Теннисний өрөөний цаад талд цаанаа л нэг ёозгүй дүнсийсэн бүргэд хаалга бий.Тэр бол архаг архичдын өрөө.Тийшээ ихэвчлэн эрэгтэй хүмүүс орохоос гадна эмэгтэйчүүд ч бас орох аж.
“Охидуудыг молиго үмхүүлж байгаад нэг сайн шаагаад л хаях хэрэгтэй” гэх мэтийн заавар өгөх 50 шахсан намбагүй өвгөн.Нэг л том том ярьсан томчуул хаа сайгүй.Би толгой дохин сонсож байгаа дүр үзүүлэн тэдэнд буян болно.Тэд солонгос явж ирснээ их л сүр болгон ярина.Гадаад явж нүд тайлаад ирсэн хүмүүстэй би одоо юу ч ярих вэ дээ.
Манай нэг хамаатан надад нийтлэлч Цэнддоогийн бичсэнийг уншсанаа ярьж байсан юм.Комплекс гэдэг зүйлийн талаар.Сонссоноо товчхон тайлбарлавал хүн өөрөө хийж чадаагүй зүйлээ үр хүүхдээрээ заавал хийлгэх гэж оролдохыг хэлдэг гэнэ.Их сургууль төгсөөгүй эцэг эхчүүд өөрсдөө бүх насаараа боловсролгүй бүдүүлгээрээ гадуурхагдаж явснаа санан санан өөрийнхөө хүүхдийг ямар ч аргаар хамаагүй заавал аль нэг их сургууль төгсгөх гэж улайрна.Хэрвээ өөрөө гадаадад сурахыг мөрөөддөг байсан бол хүүхдээ Эрээнд ч болтугай сургуульд оруулж байж санаа нь амарна.

Би мэднэ.Багадаа их ядуу өссөн хүүхдүүд “би том болоод заавал баян болно” гэж өөрөө өөртөө амладаг.Үүнтэй уялдаад нэг жишээ санаанд орж байна.
Миний сайн танидаг нэг ах хүү бий.Гуч хол гарсан, одоо хүртэл ганцаараа номын хүн.Арав шахуу жилийн өмнө түүнд ийм явдал тохиолджээ.Тэрээр аминаасаа илүү хайртай нэг найз охинтой байсан ба цаадах нь ч гэсэн өөрт нь их сайн байсан гэнээ.Тэгтэл нэг л өдөр аянга ниргэх шиг болж өнөө охин нь эцэг эхийнхээ ятгалгаар Канадад амьдардаг боломжийн амьдралтай залуутай суухаар болжээ.Хувь заяаны шоглоом !!! Хоёр салаа замын нэгнээр нь л явж болдог.Охин баян залууг сонгосон.Уул нь хайр сэтгэлээ дагасан ч хоёулаа нийлээд зүтгэвэл хэний ч доор орохгүй амьдраад байж болно.Тэгтэл яагаад хамгийн нандин зүйлээ уландаа гишгэн байж хайртай хүнээ гомдоон гомдоон алс нутгийг зорих болов ??? Асуултын тэмдгийн ард учир их бий.Энгийн бүдүүлгээр харвал “Мөнгө харсан охин тансаг амьдралд дурлажээ” л гэх биз.Тэгтэл охинд ийм сонголт хийх өөр далд шалтгаан байсан байж.Түүнийг мэдэхийн тулд охины түүхийг сөхөх хэрэгтэй.
Охин багаасаа үгээгүй хоосон айлд ядуу тарчиг өсчээ.Комьютэрээс хурдан ажиллах охины бяцхан тархи ядуу хүн яаж бусдын доор ордгийг, цаг нь тулахаар шудрага ёс гэдэг мөнгөний өмнө юу ч биш болохыг энэ насандаа хэзээ ч мартахгүйгээр нэгд нэгэнгүй бичиж авчээ.Бусад хүүхдүүдэд бүгдэд нь байгаа тоглоом яагаад зөвхөн өөрт нь байхгүй байгааг, энэ бүхний буруутан өнөөх л МӨНГӨ болохыг охин хэтэрхий эрт ухаарчээ.Нас нь ахих тусам мөнгөний үнэ цэнийг улам илүү мэдрэнэ.Хөл муутай хөгшин эцэг нь чухам юунаас болж өдөржин зах дээр бусдад аз үзэгдэн тэрэг түрдгийг охин сайн мэдэж байлаа.Одоо түүний хувьд мөнгө бол хэрэглээ биш харин амьдралынх нь зорилго бас дайсан нь болжээ.Өөрийг нь болоод гэр бүлийг нь насаар нь зовоосон мөнгө гэгчийг цүнх цүнхээр нь олж муусайн ядуусын нүүр лүү шидэх болно гэж охин өөрөө өөртөө сэмхэн андгайлна.Үүнээсээ болоод хичээлээ ч маш сайн хийж мөнгө олоход өөрөөсөө шалтгаалах бүх зүйлд улайран зүтгэнэ.Мөнгө түүнийг хурцалж байлаа.
Одоо эргээд ярианы эхэн рүү очицгооё.Асуулт.Охин хайр дурлалаа сонгох болов уу эсвэл мөнгийг сонгос болов уу ??? Хариултыг бүр дээрээс хайя.Багадаа авч чадаагүй зүйлээ том болоод ямар ч аргаар хамаагүй авах гэж улайрах нэг төрлийн КОМПЛЕКС.
Миний дүгнэлт.Ямар ч зүйлийг байгаа мөн чанараар нь л харах хэрэгтэй.Хувцасны мөн чанар уул нь хүнийг хүйтэнд хөлдөж үхэхээс хамгаалах л юм шүү дээ.Үүнээс жаахан цаашилбал нүцгэн биеийг халхлах, бүүр цааш нь моод гангараа болох жишээтэй.Мотортой, 4 дугайтай хүн тээвэрлэж болж л байвал энэ чинь уул нь машин мөн биз дээ.Яг үүнтэй ижил мөнгө гэдэг бол хүнийг сайхан амьдрахад зориулагдсан нэгэн төрлийн хэрэглээ юм.Гэтэл энэ гаргалгаа эсрэгээрээ ажиллаад байх шиг.Тэр охин л гэхэд мөнгөний төлөө хайртай залуугаа хаячихаж байгаа биз дээ.Хүн мөнгөөр гачигдаад байгаа юм биш дээ.Хүн шуналдаа идэгдчихээд байгаа юм.Хүн байгаагаа голж байхгүйдээ шаналдаг.Шаналсандаа юу ч хийдэггүй.Үүндээ гутраад ууна, уухаараа өөрийгөө өрөвдөнө.Өрөвдөх тусам улам өрөвдөлтэй болно.Тэгээд солиорно.Дараа нь бүгд энэ Шар хаданд ирж хэдэн эмч нарыг зовооно.Зовооно ч гэж дээ ажилтай болгоно.Амьдрал ч шоглоомтой доо.Хүн өвдөхгүй бол эмч нар ажилгүй, хэрэг гарахгүй бол цагдаа нар хоолгүй.Гэхдээ бүгд ард түмний төлөө нэр зүүсэн цагаан гартнууд.
Харин мөнгөний тал дээр миний дүгнэлт ийм байна.Амьдрах овоохойтой, өмсөх хувцастай, идэх хоолтой, энэ гурван хэрэгцээгээ бүрэн хангах чадвартай болчихвол тэгээд л жарга.Яаж гэж үү ??? Сонин байгаа биз ??? Хамгийн хэцүүг нь шийдчихээд амарханд нь бүдэрчихдэг ????

6 дахь өдөр
“500 төгрөг өг тэгэхгүй бол шаана шүү, надад хууль үйлчлэхгүй, хүүхдийг чинь энэ чулуугаар шаана шүү”..... Гэртээ харьж нэг хоночихоод буцаад эмлэгтээ иртэл “Шар хад” намайг иймэрхүү л байдалтай угтлаа.Би эхэндээ тасгаасаа оргосон галзуу байна гэж бодоод жаахан айсан ч, ядарсан нэгнийг айлгаж мөнгө салгадаг луйварчин гэдгийг нь удалгүй мэдсэн тул түүнийг цагдаад аваачиж өглөө.Цайчихсан юм.Өрөөндөө орж иртэл бүх зүйл нэг л танил, харин хүмүүс нь солигдсон байсан.Сонин юм даа, Би “Шар хад”-нд дассан бололтой.Уул нь бичих зүйл маш их байна.Даанч сая уусан эм үйлчилж байх шиг байна нойр маш их хүрж байна тэгэхээр маргааш л үргэлжлүүлэхээс .....

7 дахь өдөр
Би ёстой аймар чанга орилсон.Бүр аймар.Хайран ч бөгс минь.Шинэ тариа нэмчихэж.Аягүй сонин тариа нь нэмэгдээд л байгаа.Хэд хоногийн өмнө бас нэг эмч намайг аймар өвтгөж тарьсан.Учиргүй л надтай Солонгосоор яриад эхэлсэн юм.Тэгэхээр нь өөдөөс нь Солонгосоор ярьсан чинь бүр хөөрчихсөн.Миний бодлоор хажууд нь өөр бас нэг эмч байсан юм тэгээд л тэрэндээ Солонгосоор ярьдаг гэдгээ гайхуулах гэж тэгсэн байх.Түүнээс хэлний хувьд үнэхээр авах юмгүй байлаа.Яагаав нөгөө “Таны нэрийг хэн гэдэг вэ ?? ” гэхээр өөдөөс “Аанхаан тийн” гээд байдаг хүмүүс байдаг ш дээ.Сүүлдээ миний бүр санаа зовж орхив.Намайг тэмээ гэхээр тэр ямаа гээд.Би ядаж байхад ямааных нь хэлийг ойлгохгүй юм.Санаа зовоод монголоор ярьж эхэлтэл “эгч” тэнд зогсохоо мэдэхгүй жийгээд байдаг.Тэгэж байгаад зүүгээ алдан судасны гадуур баахан шахаад намайг алах шахав.Сандраад үхэх гэж байж л нөгөө Солонгосоороо яриад байх юм, “Айгүү айгүү” гэнэ үү.Тэгэснээ миний муу судас уруу буруугаа чихэж үзэв.Сохор эмгэн хатгасан ч амсуулаад л авахаар гүрийсэн судастайгаа мэдэх болохоор “судас”-аа жаахан өмөөрөх гэснээ заза хөөрхий амьтан ядаж найздаа ч болтугай жаахан “додигор” харагдаг гээд больчихсон.Үнэндээ Монголд ийм хүмүүс зөндөө л байдаг.Ялангуяа Солонгос хоолны газар орохоор Монгол үйлчлэгчтэй албаар Солонгосоор ярих гэж оролддог хүмүүс их тааралддаг.”Кимчи иссо ?? Аа, иссо иссо” гэдэг ч юм уу.Тэгснээ учиргүй бүх зүйлийг муулдаг.Ямар газраас юу хийж байгаад ирснийг нь мэдэх бодохоор, жаахан онгирч сагсуурч байг дээ гэж бодогдоно. Хүн нисч явах яах вэ, тэгэж нисч яваад тэр чигээрээ хорвоог орхивол би лав азтай хүн байна л гэж бодно.Тэгтэл нисч яваагаа мэдчих вий гэхээс өмнөөс нь айдас хүрэх юм.Тэгвэл шууд унана даа, маш чангаар.Тэгэж унах их өвддөг.Дахиад хөл дээрээ босч ирээд алхаж суртал бас их л юм болдог юм.
8 дахь өдөр
Нүүрээ ч угаалгүй дөнгөж боссон арзгар үстэй чигээрээ гэр хорооллын дундуур жаахан алхлаа.Үнэндээ энд ирснээсээ хойш анх удаа ингэж нар салхи үзэж гадуур алхаж байгаа минь энэ.Хажуугаар зөрөх хүмүүсийг хартал надаасаа ялгагдах юм алга.Халтайсан арзгар үстэй.Энд тэндгүй жаахан хүүхдүүд гүйлдэнэ.Ихэнх нь урдаас орж ирсэн чанар, загвар муутай хувцас өмсөнө.Гэхдээ би нэг зүйл ажигласан.Хүүхдүүдийн нүүрэнд инээмсэглэл, баяр хөөр тодорч байсан юм.Тэгээд би ингэж бодсон.Хэтэрхий ялгаатай энэ хорвоо дээр амьдарч байгаа бүх хүмүүсийг хэмжих ганц л хэмжүүр байдаг юм байна даа гэж.Тэр бол сэтгэл ханамж юм.
Би нэг сургуулын үүдэн дээр хэсэг сууж хүүхдүүдийг ажлаа.Гэнэт тэндээс үнэн цоглог үстэй нэг бацаан гарч ирэв.Дээрээс нь эвгүй шил энгэрээсээ зүүчихсэн.Томдсон костюмний өмдөн дээр бандгар хар гутал шидцэн.Харц марц үнэн додигор, бас ихэмсэг.Бацаанаас бараг л гэрэл цацарч байлаа.Цаанаа л нэг баавартай энэ бацаан “бүтээнэ сөнөөнө” гэсэн алхаагаар над уруу чиглэсээр айсуй.Ах бараг л сүрдчихсэн сууж байтал миний хажуугаар өнгөрөөд явчихав.Эргээд харсан ард ....Ёооё зүгээр л МИСС.Хэлэх үг олдсонгүй, задгай тависан үсэндээ 2 өнгийн сор оруулжээ.Жижигхэн майжиг хөлөндөө эвгүй ягаан трико угласан охин зогсож байлаа.Зогсолт могсолт нь цаанаа л нэг донжтой, урд хөлөө хайнгадуухан урагшаа хаяж нөгөө хөл дээрээ ташаагаа зугуухан авчирсан байх.Харц нь бүх л “Шар хад”-ыг гэрэлтүүлэх мэт.Ялдамхан болоод аальгүй.Дурласан сэтгэлээ найз баидид нь мэдэглдчихгүйн тулд өөрийн мэдэлгүй ангайн гайхшрах амаа арай хийн хамхиж суулаа.Тэгтэл манай босс охины дэргэд очингуутаа гараа ташаандаа аван нэг юм хүлээх мэт зогсоно.”Сугад” гэсэн биеийн хэлийг төвөггүй ойлгосон охин аальгүйтсэн харцаар бацаан луу жоготой нь аргагүй харснаа эвлэгхэн сугадаад авлаа.За ер нь бол тэгээд л тэр алхаа малхаа...... Эвгүй дээ эвгүй.Бөөн жаргал, хайр дурлал ..... Гэхдээ өөр ер нь юу хэрэгтэй юм бэ
Орой.
Гадаа салхигүй байхаар нь гадуур гарч баахан алхлаа.Би аль дээрээс хойш одоогийн гэр хорооллын хүмүүс яаж усанд ордог юм бол гэж боддог байсан юм.Тэгтэл замын хажуу талд “Халуун ус” гэсэн хаягтай улаан байшин харагдлаа.Яваад очтол ус халаадаг өрөө бололтой 2 том зуух тавьсан нэг өрөөнөөс настайвтар өвгөн гарч ирэв.”Ах аа усанд ороход ямар үнэтэй вэ ???” гэж асуутал 1500 гэж дургүйлхсэн маягтай хариуллаа.Өвгөн намайг тасралтгүй хараад байсан тул би тэгэсхийгээд тэндээс холдов.Намайг буцаад явах замд усанд орох гэж байгаа бололтой гялгар ууттай юм барьсан залуухан хүүхэн хажуугаар зөрлөө.Нэг л мэдэхэд нар аль хэдийнээ алга болж гадаа харанхуй болсон байсан.Үс толгой нь сэгсийж, нүүр ам нь хавдсан, өмхий үнэртэй бараг л “аймшигтай” гээд хэлчихэж болохоор хүмүүс энд тэнд тааралдана.Ихэнх зам нь шороон зам тул хажуугаар машин өнгөрөх болгонд бөөн шороо хийсч ирэн хамар ам уруу цутгана.Дээрээс нь эзэнтэй үгүй нь үл мэдэгдэх баахан тэнэмэл нохойнууд.Араас ирээд зуучих гээд байгаа юм шиг маш эвгүй.Гэхдээ нохойноос зугтаж болдоггүй харин ч тоогоогүй дүр үзүүлдгийг мэдэх болохоороо би дотроо баахан айдастай бөөн нохойн дундуур чимээгүй гарч явав.Тэгтэл энд 6,7- хон настай бага ангийн хүүхдүүд аанай л өдөр гадаа тоглож байдаг шигээ энд тэндгүй гүйлдэж байлаа.Итгэмээргүй юм хөсрийн архичид, жаахан хүүхдүүд нэг дор, нэг гудамжинд, тэгээд бүр харанхуй шөнөөр шүү дээ !!! ”Кино прокат PC Game” гэсэн хаягтай жижигхэн тоосгон байшинд орлоо.”Цаг нь хэд вэ ?” гэтэл “400 төгрөг” гэлээ.Нэг цаг аваад суутал надаас бусад нь бүгд бага ангийн сурагчид байлаа.Тоглож байгаа тоглоомыг нь хартал Warcraft.Би бүр багадаа тоглодог байсан Red Alert гэдэг тоглоомоо хайтал байсангүй.Тэгэсхийгээд тэндээс гарсан.Харин тэнд шөнө болчихоод байхад гэртээ харихаа мэдэхгүй жаалууд тоглоомондоо улайран үлдсэн.Нөгөө МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ-нүүд минь шүү дээ.Кармаандаа 1700 төгрөгтэй.Дэлгүүр ортол үнэндээ авах юм байсангүй.Харин намайг гарахад нэг хүүхэд “Өчигдөр нэг 12-той бацаан гудамжинд тасарчихаад намайг элдэв янзаар нь хэлээд, гэхдээ би ч гэсэн жаахан явчихсан байсан л даа, тэгээд л танай дүүд чинь янз бүрийн юм ярчихсан юм шиг байна лээ ” гэх мэтийн том яриа дэлгүүрийн худалдагч залуутай өрнүүлээд зогсож байх нь чихэнд сонсогдсон.Би тэндээс гараад арай том дэлгүүр лүү орсон ч бас л авах юм байсангүй.Харин яг гарахын алдад “JuicyFruit” гэдэг шар өнгөтөй бохь нүдэнд тусч 300 төргөгөөр нэгийг худалдаж авлаа.Би жаахан байхдаа дандаа 250-аар авч зажилдаг байсан юм.Гоё амттай ч гаа нь маш амархан гардаг.Ингэсхийгээд буцаад эмнэлэг рүүгээ явсан.Шар хадны эмнэлгийн хашаагаар ортол “Хүлээн авахын” урд байдаг 2 саравчин дээр нөгөө “бухан бяруунууд” шаваад авсан байлаа.Бараг 8,9 ангийн болов уу гэмээр бөөн “стиль” болсон дээрээс нь өөрсдийгөө мэдэрцэн бацаанууд орой болгон энд цугладаг юм.Би тэд нарт “бухан бяруу” гэж нэр өгсөн.Хаяа тэднийг ажиглах их хөгжилтэй.Учир нь нөгөө саравч нь яг манай палатны цонхны доор байдаг юм.Би эхлээд их гайхдаг байлаа, яагаад заавал энд цугладаг юм бол гэж.Тэгтэл өнөөдөр оройныхоо аяллаар би тэдний цуглаж болох хамгийн боломжийн газар нь энэ юм байна гэдгийг мэдсэн юм.Чааваас даа Монголын залуучуудын хамгийн тохилог сайхан цагаа нөхцөөх газар нь “Шар хадны” хашаан доторх 2 ширхэг ямбий саравч.Сая мэдээгээр хэлж байна лээ.Улаанбаатар хотод 180.000 өрх гэр хороолод амьдардаг гэж.Нэг айлд 3 хүүхэд байдаг гэж бодвол бараг 540.000 хүн гэр хороололд байдаг болж таарах.Дээр нь бусад аймгууд, мөн хотын захын дүүргүүдын амьдрал үүнээс нээх дээрдээд байх зүйлгүй.

Үүнийг гадаадад сурж байна гэж даналзсан, худлаа “Чингис, Хөх тэнгэр” ярьж бусдын өмнө өөрийгөө шараа болгох учраа мэдэхгүй тэнэг бацаанууд ойлгоосой.”Монголоор дүүрэн ЖИП” унасан хүмүүс, “Манайхан чинь аймар баян юм байна лээ ш дээ” .... энэ яриа чинь зөвхөн нийгмийн өчүүхэн нэг жижиг хэсгийн тухай л яриа шүү дээ.Монголд дийлэнхи нь ядуу амьдарч байгаа.Тэр амьдралыг би сая нүдээрээ үзлээ.Тэгтэл тэнэг бацаанууд өөрсдийнхөө хүрээгээр, тэднийхээ амьдралаар монголыг сэтгэцгээнэ.Тэд үнэндээ монголд ирээд бараг автобусанд ч суудаггүй.Ял гүйцэтгээд ирсэн юм шиг учиргүй гэр орноо санаснаа гайхан эцэг эхийнхээ мөнгөөр шоудаж шоудаж байгаад л буцдаг.Өгсөн мөнгийг нь ч олигтой зарцуулахаа мэдэхгүй “хэт баячууд”-ын хүүхдүүдийг дагаж сарын мөнгөө долоо хоногт дуусгачихаад дараа нь “гоймон идсэн оюутны амьдралаа” өрөвдөнө.Юу ч суралгүй “1000 орчуулагч”-ын тоог л нэгээр нэмнэ.Тэгтэл ямар том том яриатай гээч.”Улс төр”,”Төрийн бодлого”,”Хөгжлийн гарц”-гээд ярихгүй юм байхгүй.Аав ээжийнхээ босгосон бэлэн компаний менежэрүүд .... Ирээдүйн захирлууд .... Ядаж сайн тогооч болоод ирээсэй.Тэгвэл сард саяыг авна даа.
Мэдээж ядуусын өмнөөс хэн ч хариуцлага хүлээхгүй л дээ.Хичнээн сайн төр байсан ч өөрсдөө олхиогүй бол ямар ч арга байхгүй.Нийгмийн масс нь “хоосон” байхад сайн төр байна гэдэг ч боломжгүй зүйл.Гагцхүү арай гайгүй боловсролтой гэгдэх, гадаадад сурч юм үзэж нүд тайлж яваа “хагас сэхээтэн” залуус маань ч болтугай Монгол улсынхаа “Өнөөгийн бодит байдал”-ыг бодитоор нь мэдэж аваасай л гэж хүссэн юм.
9 дэхь өдөр
Гоё дуу сонссон чинь сэтгэл санаа өөдрөг байна.Түрүүн зурагтаар ямар ч гэнэ вэ нэг улсад ард иргэд нь улс төрийн бослого гаргаснаас болж энгийн иргэд цагдаа хоёрын дунд мөргөлдөөн үүсч 56 хүн үхсэн тухай гарлаа.Түүнийг сонсож байсан эмгэн надад хэлсэн нь “Уул нь энэ гадаадад чинь зөндөө олноор нь алдаг юм байна ш дээ” .... 7 сарын 1-ий талаар ярьж байгааг нь таамагласан би золтой л “Манайд тэгвэл арай багадуулчихаж дээ тээ” гээд хэлчихсэнгүй.Гэхдээ эмгэн өөрөө эхэлж шог юм ярьсан л даа хэхэ.
Би гэж нэг л их эрхэлсэн хүн.Гэхдээ бүгдээрээ л надад их сайн.
Би нээрээ санаснаас дандаа юмаа хаячихдаг нэг муу зантай.Би тэгэхдээ хэзээ ч өөрийгөө юм хаячихлаа гэж бодож үзээгүй.Бараг араас нь харамсч ч үзээгүй гэх үү дээ.Яагаад гэвэл угаасаа л би хаяагүй нь үнэн юм чинь.Би юу боллоо гэж өөрийнхөө юмыг албаар хаях вэ дээ.Тэд нар өөрсдөө л намайг хаяад явчихдаг юм.Тэгэхээр чинь одоо би яахав дээ тийм биз дээ.Надад угаасаа хэзээ ч ямар нэг эд хөрөнгө гэж юм байгаагүй.Угаасаа байх ч боломжгүй.Тэд хэзээ нэгэн цагт бүгд намайг хаяад л явна.Нэг бол би өөрөө ч юм уу.Нэг үгээр “муу найзууд” гэх үү дээ.Намайг хаяж явахгүй зүйл гэвэл би өөрөө, миний гэр бүл, хэдхэн найзууд, бас миний найз охин ингээд л болоо.Эхний хоёрын хувьд яриа байхгүй.Харин сүүлийн хоёрыг би битгий хаяж яваасай л гэж боддог юм.Гэхдээ надад бүх зүйлийг өөртэйгөө цуг байлгах гоё арга байгаа.Нүдээ аниад л болоо.Хэнийг ч дуудаж авчирч болно.Хэдэн цаг ч хамт байсан болно.Би гэхдээ цоглог л доо.Гэхдээ миний бодлоор би эд юмстай болвол байшин, машин эд нэр л аваад баймаар юм шиг байгаа юм.Ядаж л хаягдахгүй амар ш дээ тийм биз дээ.Ингээд сүүлд нь юм хумаа хаячихаад сэтгэлээр уначихсан сууж байгаа хүмүүст хандаж хэлэхэд нэгэнт өнгөрсөн юмны хойноос, бас хэзээ ч чинийх байгаагүй ирээдүйд байх ч үгүй юмны араас юугаа хийж шаналж суухав дээ л гэж хэлмээр байна.Харин өөрийгөө хаячихсан бол ч өөр шүү.Хамгийн хямдхан юмнаас аз жаргалыг олж сурах хэрэгтэй.Жишээ нь над шиг нүдээ анидаг ч юм уу ....
Ч.Ганжавхлан

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: May.20.16 10:24 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Нэгэн дөнгөж 20 хүрч буй залуу бурханаас Сайхан хань, Амжилт, Эрх мэдэл гурвыг надад өгөөч гэж гуйжээ. Бурхан хүсэлтийг хүлээж авчээ. Гэтэл залуу энгийн нэгэн хүний амьдралаар амьдарсаар насан эцэслэж бурханы өмнө очжээ. Тэрээр бурханаас бурхан минь та надад амласан амлалтаа мартаа юу? гэж асуужээ. Бурхан үгүй би чамд амласан бүхнээ өгсөн. Харин чи хүлээж аваагүй гэжээ. Залуу яагаад тэр билээ гэхэд хариуд нь
Чамайг 25 нас хүрсэн зуны нэгэн сайхан тэр өдөр нэгэн гутлынх нь өсгий нь уначихсан бүсгүй чамаас тусламж гуйсан. Чи түүнд тусласан боловч, ийм сайхан бүсгүй намайг тоохгүй байлгүй дээ гэж бодоод чи түүнийг болзоонд уриагүй. Тэр чиний заяаны чинь хань байсан юм. Энэ миний чамд бэлдсэн эхний амлалт байсан юм.
Чамайг 35-тай байхад чинь нэгэн танил чинь нэгэн салбарт хөрөнгө оруулаач гэж санал тавьсан. Чамд тэрхүү санал нь боломжийн санагдсан боловч хэцүү салбар шиг санагдсан учир чи татгалзсан. Хэрвээ чи тэрхүү салбарт хөрөнгө оруулалт хийсэн бол 4 жилийн дотор улсдаа тэргүүлэх амжилттай бизнес эрхлэх байсан. Энэ бол миний 2 дахь амлалт байсан юм.
Чамайг 40 нас хэвийж явах үед чинь нэгэн танил чинь бие даан нэр дэвшээч гэж чамд санал тавьсан. Гэхдээ тухайн үед танай тал цөөнх байсан учир чи татгалзсан. Хэрвээ чи саналыг нь хүлээж авсан бол тун удалгүй Ерөнхий сайдаар сонгогдох байсан юм. Энэ бол миний 3 дахь амлалт.
Тэгэхээр би амлалтаа биелүүлсэн. Харин чи тэр бэлгийг минь авахын тулд зоригтойгоор юу ч хийсэнгүй.
Хаалгыг нээхийн тулд эхлээд тогших хэрэгтэй гэж хэлжээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: May.21.16 6:57 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Өвгөн 24 настай хүүгээ дагуулан гэртээ харихаар галт тэргэнд суулаа. Хүү нь цонхоор харж баясан энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай нэгэн шиг баярлаж байв. Хүү гэнэт:
- Аав аа, модод бидний хажуугаар хурдан гэгч нь явж байна хэмээн хашгирав.
Аав нь хүүгээ харан инээмсэглэж байлаа. Харин тэдний ойролцоо сууж явсан залуу хос 24 настай залууг хүүхэд шиг ярьж байгааг хараад гайхширан байв. Хүү дахин чангаар хашгиран
-Аав аа, үүл бидэнтэй хамт нисч байна гэв.
Аав нь мөн л инээмсэглэлээ. Залуу хос хүүг харан дургүйцэж, түүнийг хэвийн хүн эсэхэд эргэлзэн сууснаа:
“Яагаад та сайн эмчид хүүгээ үзүүлж болохгүй гэж” өвгөнөөс асуув. Өвгөн зөөлхөн харцаар хосыг ширтэн:
- Би хүүгээ эмчид үзүүлж хагалгаанд оруулсан юм. Төрөлхийн хараагүй байсан нүдээрээ өнөөдөр л анх удаа энэ орчлон хорвоог харж байгаа юм гээд инээмсэглэв.
Дэлхий дээр хүн бүрт өөрсдийн гэсэн түүх байдаг. Та үнэхээр хэн нэгнийг мэддэг юм шиг шүүмжлэх нь таныг эргээд эвгүй байдалд оруулна гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Хүнийг харсанаараа битгий дүгнээрээ хүн харагдаж байгаа шигээ байдаггүй юм.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: May.21.16 9:20 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2001
Location: Go for needs not sales
mark nice yumaa yasan ch goyiin neeree l surgamji toguulleguud yum daa bayrlalaa

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: May.21.16 9:42 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3697
Erlegiin elch sunsniig diwaajind hurgej ogohoor ywj baih zamda asuuna
Erlegiin elch : chi yaj uhsen yum be ?
Suns : bi neg huniig awarch bgaad mashind dairuulsiin
Erlegiin elch : heniig awarch bgaad?
Suns : hairtai emegteigee.. uchir ni bi tuunii zowj owtgohiig huseegui yum
Erlegiin elch : teguul chinii ter hairtai emegtei odoo uneheer gunigtai bgan bn da chamaig aldsandaa...
Suns : ugui ee ter odoo uneheer jargaltai bga uchir ni bi tuunii hairtai zaluug tuunii toloo awarsan yum

_________________
Emigiin sain nz


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 173 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited