#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.16.18 1:45 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 179 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next
Author Message
PostPosted: Nov.02.08 2:34 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Nov.02.08 2:18 pm
Posts: 1
Эзэн богд Чингис хаан, Их Монгол Улсын хүчирхэгжин мандсан цаг үе нь хүний ертөнцийн сүүлийн мянган жилийн түүхийн оргил нь юм. Өнөөгийн шинэ Монголчууд бидний бахархахгүй байхын аргагүй, мэдэхгүй байхын эрхгүй түүх бол энэ билээ. "Монголчууд" гэж хэн юм бэ? гэсэн дээрэнгүй асуултад та шууд хариулж чадах уу? Энэ зохиолыг заавал уншигтун.



Нэгдүгээр бүлэг. БӨРТЭ

Эс мартагдах өс хонзон

Тахир сэлэм шиг саран дотроос чоно улиж байв. Түүний бардам ихэмсэг дуу тэнгэрээс доошилж, уул гүвээ дамнан үргэлжилсэн их цэргийн цуваан дээгүүр хэсэг цуурайтаад газар шингэн замхрах ажээ. Аян дайны зам зуур чоно тааралдах нь ялалт олохын билэг тэмдэг гэж монголчууд үздэг тул хэдий чимээ гаргахыг цаазалсан ч бүгд баясан хамар дороо уухайлж явлаа. Хавирган сарны хүйтэн цэнхэр туяанд эргэн тойрны уулс тэнгэрийн хаяанд сүүдийж, дөрвөн түмэн агт морьдын туурайн чимээ битүү нүргэн, газар доргиж байх шиг санагдана. Онгон зэрлэг хээрийн ургамал цэцэгс талхлагдан анхилуун хурц үнэр нь морьдын хөлсний үнэртэй холилдон хамар сэтрэм ханхлах ажээ. Морьдын тургилах, их цэргийг цувааны дөрөө харших нь шөнийн цэнгэг сэрүүхэн агаарт тов тод сонсдох агаад энэ олон агтын хөлөөр бужигнасан улаан шороо агаарт дэгдэж нарийн тоос ам хамраар чихэн уушгинд очиж наалдана.
Тэмүүжин урьд нь ийм олон морьт цэргийн дунд явж үзсэнгүй тул өөрийн эрхгүй сүрдэн биширч байсан ч түүнийгээ аль болох нуухыг хичээж байлаа. Хэдэн уул гүвээ давж сарны цэнхэр гэрэлд сүр бараалан үргэлжилсэн морьт цэргийн цувааг харахад аварга том үхэр могой мушгиран эвхэрч байх шиг үзэгдэнэ. Бас замд саран дороос чоно улих сонсогдсон нь эрт бага насанд нь зүүдэнд нь үзэгдсэн өнөөх галт чоныг эрхгүй санагдуулсан тул сэтгэл нь тэсэлгүй ихээр догдолжээ. Гэвч Тэмүүжин өөрийн сэтгэлийн гүн дэх хувирал хөдлөлөө хэнд ч анзаарагдахгүйгээр тэвчин барьж сурсан билээ. Ийм занг өдгөө хүртэлх зовлонт амьдрал нь түүнд сургасан юм.
Анх Хонгирад аймгийн Дайсэцэний гэрт Есүхэй эцэг нь орхин явахад эргэж ч харахгүйгээр холдон одож буй эцгийнхээ араас гүймээр, хашгирч орилмоор байсан ч цийлэлзэн гарах нулимсаа тэвчин барьж, цааш шингээснээр барахгүй бүр хэнэггүй царай гаргаж чадсан билээ. Дотроо эцэгтээ гомдож, бүр харуусан гашуудсан ч амьдрал нэгэнт л ингэхийг шаардсан тул Тэмүүжин үг дуугүй түүний аяыг дагажээ. Нэр мэдэх ч зүс үзээгүй харийн аймагт, хүний гэрт ганцаар хаягдах юм гэж даанч санаагүй билээ. Эцэг нь салахдаа ядаж цөөн ч гэлээ урмын үг хэлж, уруул хүргэн үнссэн ч үгүй. Эцгийн нь ширүүн түрэмгий харц нэгэнтээ түүн дээр тусахад "Аав одоо намайг үнсэж элгэндээ тэвэрнэ дээ" гэж бодсонсон. Гэвч тэгсэнгүй билээ. Есүхэй эцэг нь мордохынхоо өмнө:
- Дайсэцэн, би Тэмүүжин хөвгүүнээ худ чиний хүссэнээр танайд орхилоо. Чи сайтар харгалзах биз. Хөвгүүн минь нохойноос цочимтгой юм. Чи хичээгээрэй гэж хэлэхдээ ч Тэмүүжинг хайрлаж, өрөвдөхгүй байх шиг санагдсаар байжээ. Бүр түүнийг танихгүй олны өмнө, тэр дундаа сүй тавьсан Бөртэ охины өмнө аймхай ичимхийгээр нь дуудаж, гутаан доромжилж байх шиг санагдсанд эрхгүй гомджээ. Ийн гомдсоноос болоод гэрт үлдсэн эх өөртэй дүү Бэгтэрт ихэд атаархаж, эцэг нь тэр хөвгүүндээ илүү хайртай юм байна гэж бодсон билээ. Гэрт үлдсэн дүү нар дотроос хамгийн ахмад нь Бэгтэр бөгөөд түүнээс ердөө ганцхан сараар дүү байсан нь ингэж бодоход хүргэв. Гэвч Тэмүүжин эцэгтээ гомдон хорсож болох эсэхдээ эргэлзсээр байлаа. Энэ явдал Тэмүүжиний эцэг эх хоёртоо итгэх сэтгэлд гүнзгий өөрчлөлт оруулж, анх удаа өөрийнхөө хувь заяаны тухай балчир ухааныхаа хэрээр эргэцүүлэн бодов. Амьдарч дассан гэр орноос нь, дүү нараас нь салгаж харь аймгийн танихгүй айлд сүй тавих нэрээр авчирч орхиод зугтаах мэт давхин одсон эцэгтээ гомдохоос өөр арга даанч байсангүй. Сүй тавих гэдэг юу болохыг мэдэж, ойлгож байсан ч хүний гэрт гэнэт ганцаар орхих болсныг нь зөвтгөн бодож чадсангүй. "Тэмүүжин хөвгүүндээ өөрийн садан төрлөөс эхнэр авч өгнө" гэж Есүхэй эцгийг нь шавдуулсаар байсан Өүлэн эхийнхээ байдлыг ч сэжиглэн эргэлзэхэд хүрчээ. Гэнэт эцэг эх нь бүгд хуйвалдан Тэмүүжинг өөрийн гэрээс холдуулсан мэт санагдана. Тийм бол яах гэж, юуны учир ингэв гэж шаналан гомдон боджээ.
Есөн настай балчир Тэмүүжиний сэтгэл үүнээс өөрийг олж ойлгож, онцолж бодож чадсангүй. Цасанд хучигдсан их талын гүнд эцгийн бараа тасран далд ороход орчлонд цор ганцаар хаягдан хоцрох шиг болоод тэвчин барьсан нулимс нь сул урсжээ. Нулимсаа тэвчин барих чадал гэнэтхэн ингэж үгүй болдгийг тэр анх удаа үзсэн нь энэ байлаа. Харин Тэмүжиний сэтгэлийн гүн дэх нууц хямралыг хамгаас илүү, өөриймсгөөр ойлгож эвийлэн дэмжсэн хүн нь арван настай Бөртэ охин байлаа. Эцгийнхээ хойноос гүйсээр бахардан унасан Тэмүжиний хүйтэн жаварт сарвайн бээрсэн гарыг нь халуун амьсгалаараа үлээн дулаацуулж, хацрыг нь даган урсч хөлдсөн нулимсыг зөөлөн дулаан гараараа арчин аргадсан хүн бол Бөртэ юм. Бөртэ охин Тэмүжиний хөлс үнэртсэн толгойг яг Өэлүн эх шиг нь элгэндээ наан тэврэн суухад энд ирснээс хойш тэдний хооронд байсан гэрэвшил, бишүүрхэл хоромхноо арилан үгүй болохыг тэд хоюул мэдэрчээ.Одоо энэ харь элгийн танихгүй хүмүүс дунд сэтгэлийн хань болох ганц хүн нь Бөртэ болохыг Тэмүжин ингэж зүрхний угаас мэдэрсэн билээ. Энэ мөчөөс хойш Бөртэд хандах ийм сэтгэл Тэмүжиний дотор үүрд салахгүйгээр хадагдан үлдсэн юм. Гэвч тэр цагт тэдэнд мэдэхгүй, ойлгохгүй зүйлс даанч олон байжээ. Есүхэй эцэг нь зам зуурт татаарт хорлогдон үхсэн нь Тэмүжинг Бөртэд даалгаад одсон мэт, бүр хувь тавилангийн учрал тохиолыг урьдчилан тааж мэдээд нэгэнт амьсгалын тоо гүйцсэн тул нялх хөвүүнээ осол аюулаас зайлуулан холдуулж, хаа холын Хонгирад аймагт аваачиж орхих гэж яаран довтолгосон нь хожим нь Тэмүжинд санагддаг байв. Эцгийнхээ хөшиж, хөхөрсөн шарилын дэргэд сууж байхдаа Тэмүжин зарим нэг зүйлийн учрыг бүүр түүр гадарлаж эхэлжээ. Амьдралын элдэв учрал тохиолын цаад наад учрыг ухаж таахын аргагүй ч Тэмүжин Бөртэтэй учирснаа жирийн явдал, хувь тавилангаар учирсан эхнэр нөхрийн байдаг л нэг хэлхээ холбоо гэж огт ойлгодоггүй билээ. Ямартай ч гоо үзэмж төгс Бөртэ бүсгүй Есүхэй эцгийнх нь амь насны үнэтэйг мартахын аргагүй. Тийм учраас Бөртийг мэргэдээс буцааж булаан авах нь зүгээр нэг эр хүний нэр төрийн хэрэг төдий биү юм. Энэ бол Тэмүжиний хувьд хэн болохоо харуулах, үхэл үргэлж хатавч, хаяанд отон зогсож байх аймшигт амьдралд тэсч үлдэх, өөрийн үр удмыг үргэлжлүүлж, Есүхэй эцгийнхээ алдсан нэр төр, аймаг улсыг эргүүлэн авах их тэмцлийн эх байлаа.

Арван найман нас хүрмэгцээ Бөртийг эцгийнх нь гэрээс авчирч өөрийн өрх бүлээ үүсгэсэн нь эзэнгүй мэт болсон Есүхэйн удмын хувьд дахин сэргэж, тархаж одсон албат иргэдийнхээ дунд нэр хүндээ сэргээх цорын ганц боломж байлаа. Учир нь Есүхэйн удам өсч өндийн хүчирхэгжихийг битүүдээ хүсч байсан олон отог овог Боржигон аймгийхан дунд байгааг Тэмүжин мэднэ. Гэвч түүний бага нас, өөрийн хуримтлуулсан хүч баялаг үгүй байсан нь бүхэнд саад болж хүмүүсийг дагуулан манлайлахтай манатай, гагцхүү санамсаргүй таарсан малын хулгайч, эсвэл эцгийнхээ хуучин өстнүүдэд алуулчихгүй амиа хамгаалах нь гол байсан билээ.
Баян чинээлэг Хонгирад аймгийн нэртэй зүстэй хүний нэг Дайсэцэний охин Бөртийг Тэмүжин гэргий болгон авсан тухай мэдээ тал нутгаар салхи адил хурдан тархсан нь Есүхэйн албатууд эргэн ирэх шалтаг, санаархлыг бий болгосон ч энэ нь зарим хүнд хуучин цагийн өс хонзонг сэргээн сануулсан явдал болжээ. Иймээс ч Тэмүжин, Бөртэ хоёрын жаргалант амьдрал хэдхэн сарын настай байлаа. Тэмүжиний нялх эмзэг гэр бүл, нэр төрийг бараадсан эхний нүүдэл ирээд бараг төвхнөж амжаагүй байхад Тогтоэбэхийн толгойлсон Мэргэд аймгийн гурван зуун цэрэг гэнэт довтлон ирж, үзэсгэлэнт залуу эхнэр Бөртийг нь булаан одов. Энэ үед эсэргүүцэх ямар ч хүчгүй байсан Тэмүжин зөвхөн өөрийн хар амийг хоохойлон гутамшигтайгаар зугтаахаас өөр арга байсангүй. Бөртийг булаасан нь мэргэдүүдийн хувьд урьд Өүлэнг Есүхэйд булаалгасны өшөөг авсан хэрэг байсан бол Тэмүжиний хувьд Бөртийг алдсан нь эцгийгээ хорлуулсантай дүйхүйц хүнд цохилт, сүйрэл байлаа. Мэргэдийн Их Чилэдүгийн ёсолж авсан эм Өүлэнг нэгэн цагт Есүхэй булаан авсны эс мартагдах өсм хонзон хожим ингэж Тэмүжиний хамаг зовлонгийн эх болов. Бөртэ бол Тэмүжиний хувьд гэр бүлийнхээ дунд толгойлогч нь байхын гол баталгаа байсныг тэр гэнэт ухаарчээ. Бас заналт мэргэдүүдээс Бөртийг даруй эргүүлэн булааж авах нь зөвхөн тэдний гэр бүлийн хэрэг биш, ерөөсөө Боржигон аймгийн нэр төр, хувь заяаны хэрэг болсныг Тэмүжин мэдэрч, энэ хэрэг явдалд яаж хандах, юу хийх ёстойгоо сайн тунгаан бодож шийдэх гэж оролдож байв. Гэвч бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр дагуулж мордох цэрэггүй, дуудаад ирэх нөхөдгүй болохоор санаснаа гүйцэлдүүлэх ямар ч аргагүй болж мухардана. Тэмүжинд хэдэн балчир дүү, Боорчи Зэлмэ хоёроос өөр хань байсангүй. Бас ганц чадах юм нь зугатаах, нуугдах л байлаа. Тэмүжиний энэ арга барагдсан байдал гаднаас нь харахад Бөртийг мэргэдэд алдсандаа огт харамсахгүй, бүр түүнийг буцаан авах санаагүй мэт сэтгэгдэл төрүүлэн дүү нарыг нь бухимдуулж, тэр бүү хэл хэзээд тайван тогтуун зантай байдаг Боорчийг хүртэл гайхашруулжээ. Нэн ялангуяа нэгэнд эрийн цээнд хүрч, харвах, цавчих нь хүнээс дутуугүй болсон, бяртай биерхүү Хасар Билгүтэй хоёр мэргэдийг сэм довтолж Бөртийг хулгайлан авахыг шаардаж байлаа.

Үнэхээр ч ингэж болох байв. Дүү нар болоод Боорчи, Зэлмэ бүгд хүч хавсарвал Бөртийг хулгайлан авч чадах билээ. Гэвч түр зуурын хөөрөл, нэр төрийн ашгийн төлөө хөөрхий гэр бүлээ сүйрүүлэхийг Тэмүжин хүсэхгүй байв. Учир нь Бөртийг булаан авсан нь мэргэдийг түр зуур тайвшруулсан болохоос тэд Тэмүжинг алахаас нааш санаа нь амрахгүй гэдгийг тэр сайн ойлгож байлаа. Тийм болохоор одоо Бөртийг булаан авахаас илүү өөрийн амийг хамгаалан хайрлах ёстой гэж Тэмүжин боджээ. Бөртийг буцааж хулгайлан авлаа гэхэд мэргэдүүд бүр их хүчээр довтлон ирж, тэднийг хүйс тэмтрэх нь өглөө болж нар мандахтай адил тодорхой хэрэг юм. Мэргэдийн цэргүүдээс зугтаах газар, эсэргүүцэх хүч Тэмүжинд байхгүй тул өөрийн болоод эх, дүү нарынхаа амийг аврахын тулд гашуун ч гэлээ хувь тавилантайгаа эвлэрэн нэг хэсэгтээ Бөртийг зөнд нь орхих ёстой байлаа.

Тэмүжиний сэтгэлийн гүн дэх энэ шаналалыг хэн ч ойлгож мэдрэхгүй бизээ. Хайртай Бөртийгөө хүчин мөхөсдөн булаалгасан нь өнчин, ядуу амьдралдаа түүний амссан хамгийн аймшигтай доромжлол, хүнд цохилт байлаа. Есүхэй эцгийнх нь өшөөг мэргэдүүд түүнээс ингэж нэхнэ гэж Тэмүжин даанч санаагүй билээ. Амьдрал өөрийн хатуу харгис хуультай болохыг, хүссэн хүсээгүй тэр жамыг дагах ёстой гэдгийг Тэмүжин ийнхүү эрт ойлгож авчээ. Тийм болохоор хамгийн зөв шийдвэр олохыг тэр хичээж байлаа. Бас эх, дүү нарынх нь амь амьдрал түүнтэй салшгүй холбоотой болохыг ч ухаарчээ. Ийнхүү нөхцөл байдал тааж мэдэхийн аргагүй хурднаар өөрчлөгдсөөр байлаа.

Мэргэдийг оролдож, тэднийг цаг бусаар хилэгнүүлэх нь яг одоохондоо амиа хорлосонтой адил хэрэг болох юм. Бөртийг булаан авахаар нэгэнт л зоригловол мэргэдийг дахин довтлохгүй болтол нь сөнөөх хэрэгтэй байв. Ингэж гэмээ нь Бөртийг авраад зогсохгүй, бас өөрийн амийг ч хамгаалах болно. Гэвч ийм хүч, боломж залуу Тэмүжинд даанч байсангүй. Харин түүнд нэгэн бодол байсан билээ. Зөв эсэх, бас бүтэх эсэх нь тодорхойгүй ч түүнд үүнээс өөр оновчтой арга байсангүй. Энэ бол Бөртийг булаалгаснаар шалтаглан мэргэдийн эсрэг хэн нэгэнтэй хүч хавсран довтлох тухай санаа юм. Чухам хэн түүнд тусалж болохыг олох гэж тэр их удаан бодсон билээ.
Есүхэй эцгийнх нь хуучин анд Хэрэйд аймгийн хан Тоорилыг Мэргэд аймгийн эсрэг хөдөлгөх гол санаа Тэмүжиний дотор боловсроод их уджээ. Бөртийн инжинд ирсэн булган дахыг хуримынхаа дараа Тоорилд аваачиж бэлэглэхдээ хожим энэ тухай яриа өрнүүлэх шалтаг болох юм гэж Тэмүжин тэр үедээ санасангүй билээ. Өөрийн хурим, гэр бүлийн хүндийг өргөх, бас олонд мэдүүлэх, хуучин найртай харилцаа хийгээд Есүхэй эцгийн хүргэсэн тусыг сануулах гэсэн Өэлүн эхийн ухаан, заавраар Туулын хар шугуйд байх Тоорилын өргөөнд Тэмүжин очсон юм. Харин Тоорил хан хуучин анд Есүхэйн хөвүүн Тэмүжинг өгөөмөр сэтгэлээр угтаж өчүүхэн бэлгийг нь чамлалгүй авсан нь түүнийг хүн сайтай, бас ч гэж Есүхэйн тусыг мартаагүй гэдгийг баталсан билээ. Тэмүжин энэ бүгдийг олонтаа эргэцүүлэн бодсон ч Тоорилын хүрээнд дахин очиж түүнээс тусламж гүйх эсэхээ шийдэж чадахгүй эргэлзсээр байлаа.

Гэвч Тэмүжиний эргэлзээг тайлах гэж Тэнгэр түүнд элчээ илгээжээ. Зүүд мэт гэнэт гарч ирээд, бас манан мэт хормын дотор сарнин үгүй болсон тэр хүнийг ганц Тэмүжин биш, Хасар, Боорчи, Зэлмэ бүгд харж түүний "Тэмүжин" хэмээн тод дуудахыг сонсоцгоосон билээ. Бүр тэр Тэнгэрийн элчийн хөлөглөж явсан мухлаг тэрэг, унаа морьд тэдний нүдний өмнө харсаар байтал алга болж, буурин дээр нь адууны шинэ хомоол, галын халуун үнс, цог үлдсэнийг барьж үзсэн болохоор итгэхээс өөр зам үлдсэнгүй. Эхлээд тэд энэ хачирхалтай явдалд цочирдоэ алмайраад хэрхэх учраа ч олсонгүй. Цэнхэрийн голыг өгсөн гэнэт гарч ирсэн тэр баг иргэнийг сэм довтлон агт морьдыг нь булаан авахаар санаархан шөнө хүрч очсон нь эцэстээ Тэмүжин Тэнгэрийн элчтэй уулзсанаар шувтарчээ.

Үлгэрт гардаг шиг харсаар байтал алга болсон тэдний буурин дээр гайхан зогсож байхдаа яах аргагүй тэр хүнтэй уулзаж үг сольсон болохоор нь Тэмүжинээс хэнтэй уулзсаныг асуухад хүргэжээ. Тэмүжин хэсэг зуур дуугүй зогсоод, "Тэр Тэнгэрийн лч юм" гэж шивнэжээ. Нөхөд нь Тэмүжиний энэ үгэнд итгэхээс өөр зам байсангүй. Тэнгэрийн элчээс өөр хэн ингэж харахын хооронд мөргүй алга болж чадах билээ. Тэнгэрийн элч Тэмүжинд юу гэж хэлснийг хэн ч зүрхэлж асуусангүй. Тэмүжин ч энэ тухай дурдаж хэлсэнгүй олон хоног бодолд автжээ. Тэмүжиний хар багаасаа Тэнгэрт мөргөдөг байсан нь огт оргүй хоосон хэрэг биш болохыг Хасар сая л нэг ойлгов. Зарц Мэнлигийн солиотой хөвүүн Хөхөчүг дуурайн Тэнгэрт мөргөх болсон Тэмүжинг тэр ил далд бишгүй нэг шоолж дооглодог байжээ. Гэтэл одоо Тэнгэрийн элч Тэмүжинтэй ирж уулзахыг үзэв. Тэнгэрийн элч Тэмүжинг зорин ирж уулзсан нь түүнийг нөхдийн дунд товойлгон гаргаж, бүгд юу хэлэхийг нь дуугүй хүлээхэд хүргэв. Бас үүний хажуугаар Тэнгэрийн элч Тэмүжинд чухам юу гэж хэлсэн бол, мэдэхсэн гэхээс байж ядна. Тэнгэрийн элч ирсэн нь Тэмүжинд ч итгэмгүй санагдсаар байсан ч нөхдийнхөө өмнө ийм итгэлгүй байдал ерөөс үзүүлж болохгүй гэдгийг тэр сайтар ухаарч байлаа. Учир нь энэ явдал Тэмүжинг Тэнгэрийн ивээлд багтсан хүн болохыг тэдэнд батлан харуулсан нь чухал байв. Ийм учраас тэр Тэнгэрийн элч чухам хэн байсан, бас түүнд юу гэж хэлж, юу өгсөнийг хэнд ч хэлэхгүй тас нуухаар шийджээ. Харанхуйд, тэгээд ч олон алхмын зайтай уулзсан болохоор тэдний юу ярилцсаныг солонго мэт сонор Зэлмэ ч олж сонссонгүй билээ. Аливаа нууцлаг зүйл өөртөө далд хүч агуулж байдгийг Тэмүжин ингэж анх ухааран мэдэрчээ. Ингэж нууцалснаар нөхөд нь Тэмүжинг бүр ч бишрэхэд хүргэнэ гэж түүний тооцсон нь зөв байлаа. Бусдын сэтгэлийг дагуулан захирахад Тэнгэрийн нэрийг ашиглаж болох нь ийнхүү Тэмүжинд тов тодорхой болжээ. Харин Тэмүжин Тэнгэрийн элчийн үгийг олон хоног бодсоны эцэст Хэрэйд аймгийн хан Тоорилынд очих цаг нь болж гэдгийг ухаарав. Гэвч ганц Тоорилыг хөдөлгөн мэргэдийг довтлох нь зөвхөн Бөртийг булаан авахаар төгсөж болох тул хуучин Боржигон аймгийн олонхи албат дэргэд нь очсон Жамухыг эл хэрэгт оролцуулах нь бас чухал байлаа.

Харин Жамуха Тэмүжинтэй багын анд боловч түүний үгийг анхаарч тоох нь юу л бол. Иймээс Мэргэд аймгийг сөнөөх өөрийн далд санааг хүчирхэг Хэрэйд аймгийн хан Тоорилын амаар хэлүүлбэл Жамуха юутай ч эсэргүүцэхгүй бөгөөд гол нь Мэргэд аймгаас олох олзоо алдахыг тэр яавч хүсэхгүй гэж Тэмүжин тооцжээ. Жамуха сэтгэл санаа хурц хувирамтгай, их хартай, олон ааштай, орон гаран хүн тул Тэмүжин өөрөө түүнд шууд хандан тусламж гуйх нь Жамухын ихэмсэг занг хөдөлгөхөөс гадна одоохондоо түүний мэдэлд байгаа Боржигон аймгийн иргэдийг Тэмүжин буцаан авахаар санаархаж байна хэмээн муу санаалан түүнд туслахаас татгалзаж ч мэдэх байв. Энэ бүгдийг олон хоног лавшруулан бодсоны эцэст анхны цас хаялсан нэг тогтуун өдөр өөрийн шийдвэрийг дүү нар болон Боорчи, Зэлмэ хоёр нөхөртөө хэлэхээр шийдэв. Тэгэхэд Тэмүжинийхэн Хэрлэнгийн эхэнд нэгэн нөмөр буйд эргийн дор намаржиж байлаа. Намаржааны хойд энгэрийн хадан дээр тэд сууцгааж байв. Тэмүжиний хэд хоногоор дуугаа хураасныг хүлцэж, юу гэхийг нь тэвчээртэй хүлээсэн нөхөд нь ямар нэг юм болно гэдгийг зөнгөөрөө мэдэрч байсан тул хамгийн түргэн омголон зантай Хасар хүртэл ахынхаа бодлогоширсон царайг дув дуугай цоо ширтэж суув. Ер нь Тэнгэрийн элч ирснээс хойш нөхөд нь түүнд онцгой хүндэтгэлтэй хандах болсныг Тэмүжин мэдэрч байв. Бүтдэг ч бүтдэггүй ч бодсоноо хийхээс өөр зам түүнд байсангүй. Мэргэдийн эргүүлийн баг цэрэг байн байн үзэгдэж, хуучин нутаг туурин дээгүүр нь эргэлдэх нь цаашид алгуурлан хүлээхэд аюултай болж байгааг илтгэж байв. Тэмүжиний малгайн дээр унасан намар эртийн цас тэр дороо хайлна. ТЭр идэр залуу нөхдийнхаөө царайг ээлжлэн ширтэж сууснаа:

- Морьдоо уяж хагсраа. Би хэд хоногоос явж Хэрэйдийн Тоорил ханаас тусламж хүсэхээр шийдлээ хэмээн эрс шулуун өгүүлэв.
Тэмүжин энэ хэдэн үгийг аяархан боловч зуунги агаад эрс тод хэлжээ. Хэсэг зуур нам гүм болов. Түргэн зантай Хасар аанай л түрүүлэн ам нээв.

- Ахаа, та ноднин жил Бөртийн инжний булган дахыг аваачиж бэлэглэхэд "Бутарсан улсыг чинь цуглуулж өгье" гэхэд нь хариу хэлэлгүй аманд орсон шар тосыг хэлээр түлхэв гэдэг болсон мөртлөө одоо дахин очиж Тоорил ханд амаа асуулгах нь дутав уу.

Хасар энэ үгийг хэлэхдээ хор шар нь буцалж байгааг Тэмүжин ажив.

- Хасар аа. Би үүнийг учрыг та нарт сайтар ухуулсан биш үү. Харин одоо энэ бол "Тэнгэрийн зарлиг юм" гэж Тэмүжин товч хэлээд дуугүй болов. Дахин хэн ч дуугарсангүй. Тэмүжиний амнаас анх гарсан "Тэнгэрийн зарлиг" хэмээх шидэт үг нөхдийнх нь эсэргүүцэл, асуулт бүгдийг тэр дор нь нам дарахыг тэр тод харж байлаа. Тэр бүү хэл энэ үг ийм их хүчтэй болохыг үзээд өөрөө ч их гайхжээ. Хэрэв ингэж үгээ олж хэлээгүй бол тэдний дунд дахин бөөн маргаан дэгдэх байв. Ноднин Тоорил ханы хүрээнээс буцах замд Тэмүжин, Хасар, Билгүтэй гурвын дунд бөөн хэрүүл болж, уурсаж хорссон Хасар түрүүлэн давхиж одсон билээ.
Тоорил хан өнгөн дээрээ "Бутарсан улсыг чинь цуглуулж өгье" гэх авч цаанаа Тэмүжиний нэрийн дор өөрийн аймагт хүчээр нийлүүлэн авах санаа нь тодорхой байсныг ядуу ч гэлээ зөвшөөрч болохгүй байв. Есүхэй хорлогдож үхсэн, Боржигон аймаг хангүй болж тарж бутарсан нь тэдний дотоод хэрэг болохоос гадна хэн нэгний, тэр дундаа Хэрэйд аймгийн хүчээр шийдэж болохгүй гэж Тэмүжин сэтгэсэн билээ. Боржигон аймгийнхан өөрсдөө л удирдагчаа сонгож, нэгдэх ёстой гэж Тэмүжин бодно. Бутарсан аймгаа Тоорилын хүчээр нэгтгэн авлаа гэхэд хэзээ ч түүний мэдлийнх болохгүй гэдгийг ч тэр ойлгож байв. Тийм учраас өнгөндөө аятай сонсогдох Тоорилын үгийг Тэмүжин албаар хариугүй орхисон билээ.

Ингэх бас нэг учир байсан нь Боржигон аймгийн нэлээд хэсэг иргэд Жамухын мэдэлд байсанд оршино. Тоорил Боржигон аймгийн албатуудыг нэгтгэхээр цэрэглэн хөдөлбөл Жамухын эсэргүүцэлтэй тулгарч, гурван голын Монгол аймгуудыг хамарсан том дайн дэгдэх нь гарцаагүй бөгөөд үүний дунд ганцхан Боржигон аймаг л сүйрч дуусах төдийгүй эцсийн эцэст хэзээ ч сэргэхгүйгээр хэн дийлсний нь эрхэнд орох байв. Хэдийгээр Тоорил аман дээрээ "Бутарсан улсыг чинь цуглуулж өгье" гэж уриалгахан загнаж байвч яг цагаа тулахаар эртний нөхөр Жамухтай дайтахыг хүсэхгүй тул түүний энэ үг бэлэн амнаас цаашгүй, булган дахны хариуд хэлсэн булзаа хоосон үг байлаа. Тэмүжин энэ бодлоо дүү нартаа сайтар тайлбарласан боловч
- Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдэг биз. Дндүү холыг бодов. Ухаантай хүн болох гэж ядав хэмээсэн омголон түргэн зантай Хасарын гашуун үгийг сонсож билээ. Гэвч Тэмүжин өөрийн бодлоос ухарсангүй. Харин одоо байдал арай өөрөөр эргэснийг дахин тайлбарлах шаардлага тулсныг нөхдийнхөө хүрлийсэн царайнаас тэр ойлгов. Энэ хэргийн чухлыг ойлгоход ганц "Тэнгэрийн зарлиг" гэдэг үг бас багадах ажээ.

- Мэргэд аймгийг довтлох шалтан Тоорил ханд тийм олон олдохгүй тул ийм боломжийг алдахыг тэр хүсэхгүй. Бас Тэмүжинд би туслах ёстой юм гэж өөрийгөө цагаатгах учир байгаа тул мэргэдийг довтлоход түүнд айж ичих зүйлгүй. Энэ хэрэгт Жамухыг оролцуулахыг би Тоорил ханаас гуйна. Хасар, Билгүтэй гурвуулаа явъя. Боорчи Зэлмэ хоёр гэрээ харгалзах үлдэгтүн хэмээсэн Тэмүжиний үг эрс хатуу, эргэлтгүй байсан тул хэн нь ч дахин сөргөж элдвийг асууж лавласангүй гэрийн зүг одоцгоов.
Тэмүжиний сонгосон энэ зам үнэхээр зөв байсныг одоо тэд гүн шөнийн тэнгэр дор Тоорил, Жамуха хоёрын нийлсэн дөрвөн түмэн цэргийн цуваанд явахдаа дор дороо, өөр өөрийнхөөрөө ойлгож байв. Учирч тулгарсан нөхцөл байдлыг зөв дүгнэсэн залуу Тэмүжинй овжиноор сэтгэсэн анхны дайн ийнхүү эхэлж байлаа. Өөрийнхөөрөө зүтгэж, тэднийг харсаар байтал Хэрэйд аймгийн хан Тоорил, Жадаран аймгийн Жамуха нарын дөрвөн түмэн цэргийг мэргэдийн эсрэг хөдөлгөж чадсан нь ийнхүү Тэмүжинг нөхдийн дунд тэргүүлэх сууринд бат зогсоож, түүний хэлсэн болгоныг "Тэнгэрийн зарлиг" гэж үг дуугүй дагах ёстойг гүн гүнзгий ухааруулсан явдал болжээ.

Тэмүжиний хувьд энэ явдал хүчирхэг байхын тулд цэрэг зэвсгээс гадна холч ухаан хэрэгтэйг харуулсан бөгөөд бас өөртөө итгэх асар их итгэл урам өгсөн юм. Энэ бол арван найман настай Тэмүжиний анхны том ялалт байв. Бөртийг алдсан нь Тэмүжиний амьдрал сэтгэхүйд эргэлт болж тэр өөрийн ухаан сууж байгааг алхам тутамдаа мэдэрч байлаа.


Last edited by pcd on Sep.20.11 5:00 pm, edited 3 times in total.
icon added...


Top
   
PostPosted: Aug.11.11 9:07 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Олон агтны хөлийн чимээ толгой эргэж мансууруулмаар ч хэдэн өдрийн хойно өөрийг нь чухам ямар гашуун доромжлол хүлээж байгааг тэр мэдэхгүй хөөрч явав. Тэмүжин угаас түнэр харанхуйд өдөр мэт хардаг байлаа. Өмнө холд модтой хөтөл даван цэргийн цуваа түгжрэн зогсоход “Олон цэргийг явахын өмнө урьдчилан явах замыг нь үзэн сонгох хэрэгтэй юм. Тэгвэл саадгүй хурдан явна даа” гэж Тэмүжин тэрхэн зуур бодож амжив.

Ерөөсөө олон цэрэг жагсах, цувах, зогсох гээд бүгд түүнд сонин содон ажээ. Тэр эргэн тойрны хөдөлгөөн дуу чимээ нэг бүрийг бүр зүрх сэтгэлдээ шингээж авах гэж шуналтай, бахархалтай ширтэнэ. Түүний сэтгэл бахтай сайхан байлаа. Ганц санаа зовж байгаа зүйл нь Бөртийг яг хаана байгааг мэдэхгүй байгаа явдал юм. Цэрэг дахиад л урагшлав.

Ийнхүү хөдөлж ядан урагшилсаар үүр цайхын өмнө их цэрэг мэргэдийн Тогтоэбэхийн хүрээг нөмрөн оржээ. Тэмүжин нөхдөө дагуулан унтаа айлуудыг чиглэн давхилаа. Салхи энгэрт нь дүүрч зориг итгэл бадран хоолойныхоо байдаг хэрээр уухайлан хашгирч явлаа.

Мэргэдийн хувь тавилан Чилэгэр бөхийн ёрлон бодсоноор боллоо. Ханцуйгаа сугалдаргалаж, цус үзэж улайрсан эрс ёстой л хонинд орсон чоно шиг аашилж, маргааш орой нь гэхэд Тогтоэбэхийн хүрээний мэргэдүүд дарагдан сөнөж Хаатай Дармала, Дайр-Үсэн тэргүүтэй хэсэг нь хойт зүг Байгаль нуурын зүг зугтаажээ.

Дайны талбарт одоо олзлогдсон шархадсан эрс, эмс хөгшид, хүүхэд л үлджээ. Үнэтэй цайтай эд хогшил, морь мал бүгдийг нь булаан авав.
Тэмүжиний нөхөд ч хоцорсонгүй нэгэн хот айлын гадна олсон, долсон юмаа бөөгнүүлж бөөн баяр.
Энэ бол тэдний хувьд анхны тулаан, анхны ялалт, анхны олз байлаа. Бөртийг, асрагч Хуагчин эмгэний хамт шөнө олоод Хасар нэгэн гэрт оруулж асарсан бөгөөд Тэмүжин тэд шөнө юун тэднийг харгалзахтай мантай цааш тулалдан явцгаасан билээ. Харин маргааш өдөр нь Тэмүжинээс бусад нь эргэн ирэв. Тэмүжин энэ дайны гол холбоотны ёсоор Тоорил ханы хээрийн асарт очжээ.

Дайны хөлд сүйрсэн хүрээ, үхэл, цусыг Тэмүжин анх удаа үзсэн нь энэ юм.
Тэмүжин тэсгэлгүй ихээр хөөрөн догдолж байлаа. Ялалт байгуулах гэдэг дэндүү амттай ажээ. Тэмүжин одоо түүнийг Тоорил, Жамуха хоёр ихэд хүндэтгэн үзнэ гэж итгэсэн билээ. Гэтэл ялалтандаа сагсуурсан Тоорил, Жамуха хоёр дайны олзоо Тэмүжинээс дээрд үзэж Хэрэйдийн хот хүрээ хэсэхээр явсан тул Тэмүжин нөхөд рүүгээ буцахаас өөр аргагүй болжээ.

Тоорил хан болоод Жамухын зөвхөн олз олохын тулд цэргээ хөдөлгөсөн үнэн дүрийг Тэмүжин олж харав. Тэмүжин одоо л Бөртийг бодохтой болжээ. Алдсан түүнийгээ өст мэргэдүүдийг дайлан ялаад эргүүлж авсан гэхэд итгэмгүй байвч эргэн тойрны цус, гал түймрийг харахаар итгэхээс өөр аргагүй. Ус намаг, уул мод ихтэй ч үржил шим сайтай Мэргэд аймгийн нутаг одоо Тэмүжиний нүдний өмнө гал түймэр, утаа, үхэл, цусанд бүрхэгдсэн харагдана.

Олзлогдож, булаагдсан эмс охид орилолдож, ялсан цэргүүдийн хөхрөлдөн тохуурхах бас олзны эмсээ булаалдан хэрэлдэж,зодолдох үзэгдэнэ. Эм хүн уйлах сонсдоход л сая Тэмүжин ухаарч хайртай Бөртийгөө саналаа. Шөнө харанхуйд осолдохгүй л эрүүл саруул явааг мэдэж хальт тэвэрснээс цаашгүй. Бас олны нүдэн дээр нэрэлхээ ч биз. Харин одоо гэнэт санаад сэтгэл догдлон яарч морио гуядлаа.

Одоо түүнд Бөртөөс үнэтэй зүйл үгүй байв. Тэр түүнийгээ олжээ. Удалгүй гэрийн үүдэнд байсан цагаан тугаар нөхдийгөө төвөггүй таньж давхин очлоо. Мэргэдийн эзлэгдсэн хүрээний жижиг том олон гэр голын эргийн хясааны дор нуугдах мэт байрлажээ. Тэнд Тэмүжиний нөхөд олзоо цуглуулаад хүлээж байв. Адуу, үхэр голдуу олон малын захад эр эм нийлсэн олзны хүмүүс газар сөхрөн сууцгаахын дэргэд Боорчи, Зэлмэ, Билгүтэй гурав инээд алдсаар угтлаа.

-Бөртэ яасан гэж Тэмүжин яаран асуув.
-Бөртэ зүгээр. Хасар Хуагчин эмгэний хамт асарч байгаа. Мэргэдийн эмс их царайлаг юм. Чи хар л даа гэж Боорчи дүйвүүлсхийн хэлээд харцаа олзны эмс охидод тусган маасайтал инээж байв. Инээхэд нь хоёр нүд нь зураас адил үзэгдэхгүй болно.
Боорчийн ингэж талбиун сайхан инээхэд Тэмүжин туйлын дуртай. Найман шарга морио хулгайд алдаад бэдэрч явахад арван гурван настай Боорчи адууныхаа захад яг л ингэж чин сэтгэлээсээ хиргүй цагаанаар инээсээр угтсан билээ. Түүний энэ инээдэнд итгэл, бас тунгалаг ариун сэтгэл нь илрэн байдаг юм.

Тэмүжин ч өөрийн олзыг хараад тэсэлгүй баясав.
-Тэмүжин ах. Энэ бидний олз гэж Билгүтэй цус нь арилаагүй гараараа хүмүүс болоод хураасан эд агуурсыг зааж баяртай өгүүлнэ. Тэдний эзлэн авсан хүрээнд байсан айлуудын эмс голдуу зуу илүү хүнийг олзлон авчээ. -Эрчүүдийг нь цэрэг болгож авъя гэж Боорчи хэлээд овоолж цуглуулсан олзны захаас нэг бүс авч түүнд сарвайв.
-Май. Энэ алтан бүс. Мэргэдийн толгойлогч өнөө Тогтоэбэхийн бүс гэнэ. Чамд өгье. Чи зүүж яв. Чиний олз гэж Боорчи ёслол төгөлдөр хэлээд сарвайхад нь Тэмүжин баясан авч бүслэв.

Тэр Мэргэд аймгийн гурван удирдагчийн нэг, Бөртийг булаан авсан өст Тогтоэбэхийн алтан бүсийг бүслэх нь энэ. -Тэр хаачив.


Last edited by saiba_ryo on Oct.07.11 4:33 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.11.11 9:15 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
-Тогтоэбэх зугтаасан гэнэ. Бүр биднийг ирэхээс өмнө амжиж хойшоо Баргужин төхөм гэдэг газар оджээ гэж Боорчийг хэлэхэд Тэмүжиний дотор үзэн ядах, харамсах сэтгэл оволзож -Би түүнийг өөрийн гараар хороох байсан юм гэж сэтгэлийн дотор дүрэлзэн буй хорслын утааг хамраараа савсуулах мэт өгүүлжээ.

-Бөртэ яасан. Яагаад үзэгдэхгүй байна гэж өөрийгөө тайвшруулан асуухад Билгүтэй -Одоо ирэх биз гэж нам дуугаар хэлэв. -Бөртийг булаасан гурван зуун мэргэдээс олзлогдсон хүн байна уу? гэж Тэмүжинийг мартсанаа санах мэт хорсол дүүрэн шивнэхэд -Байсан хэдийг нь бид олоод цавчиж aлсaн гэж Билгүтэй шогшров.

Үнэхээр Тогтоэбэхийг дагаж Тэмүжинг довтлон Бөртийг булаан авсан гурван зуун мэргэдийг эрж олж хядаж дуусгах гэж тэд багагүй хөл болцгоосон билээ. -Үр удмыг нь ч бүү амьд үлдээ. Бас энэ олзноос юу ч бүү авагтүн гэж Тэмүжин яагаад уур нь шатаад байгааг өөрөө ч ойлгохгүй хашгирав. Боорчи, Билгүтэй хоёр айсан гэхээсээ илүү гайхсандаа таг гөлрөв.

Булаасан мал сүрэг, эд агуурс олзолсон эмс охидыг хараад бахархан хөөрч ханахгүй байсан тэднийг Тэмүжиний энэ үг нүүр лүү хүйтэн ус цацсан мэт цочоолоо. -Явцгаая. Бөртэ хаана байна. Очье… -Байз чи хүлээ… гэж Боорчийг хориглоход Тэмүжин гайхан харлаа. -Яав чи. Гэвч Боорчи хариу хэлж амжсангүй. Олон цэргээр хамгаалуулж сүрийг бадруулсан Тоорил хан давхин ирсэн нь тэр байв. Түүнтэй хамт Жамуха иржээ. Тэд олзоо цуглуулж яваа нь энэ юм.

Тoорил хан халамцуухан, өгөөмөр сайхан зантай харин Жамуха түүний сагсуу ойворгон аашнаас жаал санаа зовж ичсэн янзтай харагдана. -Тэмүжин. Хүү минь. Чиний олз ердөө энэ үү гэж Тоорил чанга дуугаар хашгирч энэ тэр юмыг ташуураар хатгаж, өшиглөж үзнэ. Тэр хэдийгээр тоохгүй царай эсгэвч шунаг сувдаг нүд нь олзны өнгөтэйд тусна.Тэмүжин түүнийг хүндэтгэн дуугүй зогсож байлаа. Тоорил Тэмүжиний олзыг шинжээд авчихмаар юм үгүйд эргэж ирэв.

-Тэмүжин! Чам шиг ядуу хүнд одоо эвдэрхий тэрэг, эцэнхий морь,эмээл хазаар ч байсан хэрэгтэй. Жамуха бид хоёр сая өөрийн олзыг сонгож авлаа. Харин Тэмүжин чи мэргэдийн эзлэгдсэн хүрээнд бидний үлдээсэн бүх юмыг хамж ав . Болно биз дээ Жамуха дүү минь гэж Тоорил хадан дээр суух өл халзан бүргэд хавших шиг тонголзон өгөөмөр зан гаргав.

-Тэмүжин. Чамд одоо юм бүхэн хэрэгтэй. Би чамд дайны олзны өөрийн хувийг өгье. Чи ав . Жамухын ингэж хэлсэн нь урьдын андын тангаргаа санахын хажууд Тоорилын хуншгүй занд хорсож эсэргүүцсэн хэрэг байлаа.

-Хэ хэ... Жамух дүү чи зөв сэтгэж байна. Тэмүжин хөвүүнд бүх юм хэрэгтэй шүү. Ав. Ав. Ахын хишиг дүүд олдохгүй гэдэг юм гэж Тоорил хөхрөв. Жамухын ингэж хэлсэн нь түүний авч ирсэн хоёр түмэн цэргийн нэг түмийг Есүхэйн хуучин албат иргэдээс цуглуулсныг ч бодолцсон хэрэг байв. Тэмүжин үүнийг тодорхой ойлгож байсан ч үг дуугарсангүй.

-Хан эцэг минь. Бүгд Тэмүжиний баярлаж биширсэн, халуун нулимс дүүрэн талархалын дотно үгийг сонсоно гэж итгэн таг дуугүй болж хүлээв. Тэмүжин энэ үгээ бүгдийг сонсохоор чанга хэлсэн билээ. Тоорил инээмсэглэн ихэмсэг зогсоно.

-Хан эцэг минь. Тэр дахин энэ үгээ давтав. -Жамуха андаа! Би та хоёрын ивээл, их цэргийн хүчээр эрснээ олж, алдсанаа авлаа. Би мэргэдэд булаагдсан Бөртийгөө буцаан авч сэтгэл минь амрав. Үүнээс өөр юм надад хэрэггүй. Би олз олох гэж дайн хийсэнгүй. Миний нөхдийн хураасан энэ олзыг би Хан эцэг танд өргөж байна. Тэгээд ч миний төлөө таны хийсэн даан ч их тул би танд өртэй үлдэв.


Top
   
PostPosted: Aug.11.11 9:25 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Тоорилын өмнө сөхөрч суугаад Тэмүжиний хэлсэн энэ үгс сонссон бүгдийг мэл гайхуулж, цэл хөхрүүлэв. Тоорил алгуур инээхээ больж Тэмүжинг тойрон явж хараад өмнө нь очив. Тэмүжин босож түүний өөдөөс эгц ширтэн зогсоно.

-Би хан эцэг танаас олз олъё туслаач гэж гуйсангүй тул би хэлснээсээ өөрийг хийж үл чадна. Тоорил хэсэг зуур Тэмүжинг гайхан харж байснаа уурсан хилэгнэж ногоон нүдэнд нь оч гялс хийлээ. Гэвч Тэмүжин айж дальдарсангүй. Тэмүжин өөрийн үгийг хамгийн холд зогсоо цэрэг ч сонсохоор чанга хэлсэн билээ. Тэмүжин хэдийгээр дайны олзны тухай ингэж хэлнэ гэж эртнээс бодож төлөвлөөгүй ч яг энэ мөчид Тоорилын харцны аяар байхыг хүсээгүй нь ийм үг хэлэхэд хүргэжээ.

Одоо энэ дайны олзноос авбал Тоорилын эрхшээлд үүрд орно гэж тэр үзжээ.
Магадгүй ингэж бодох нь дэндүү хар санасан хэрэг байж болох авч Тэмүжин өөрийн бодсоноор зүтгэхээр шийдлээ. Авран тэтгэж, атаат дайсныг нь дарж, авааль эмийг нь авч өгсөн Тоорил ханы өөдөөс том дуугарч,толгой мэдэх нь барын сүүлнээс барьсантай адил хэрэг тул сонссон хүн бүгд цочин балмагдах нь аргагүй байв.
- Би сая ямар үг сонсов. Жамуха чи сонсов уу гэж Тоорил yурсан Жамухаас дэмжлэг эрэн хашгирлаа.
- Есүхэйн хөвүүн чи юунд найдна вэ. Бид олз олохгүй бол цэрэг хөдөлгөж,зэвсэг хангинуулахын хэрэг юун. Би өдий наслахдаа анх удаа ийм хачин үг сонслоо. Эцэг Есүхэй чинь байсан бол ч лав чиний турсгыг хуулах байсан даа. Чи юу гэж хэлэв гэнэ ээ. Тэмүжин.Чи дахиад хэлэгтүн.Би лав буруу сонссон биз. Тоорилын энэ үг сүрдүүлж заналхийлсэн өнгөтэй байлаа.

-Би сая таны сонссоныг хэллээ. Би алдсанаа олсон тул сэтгэл дүүрч, бодол ханав. Хан эцэг, Жамуха анд та хоёр дайны олзоо хуваагтүн. Надад юу ч хэрэггүй. Тоорилын хойно гүйн ирсэн Хасар тэссэнгүй Тэмүжиний бүснээс угзарч
-Тэмүжин ах гэж дуудав.
-Бүү дуугар! Гялсхийн харсан Тэмүжиний харцанд яахаас ч буцахгүй эрс шийдэмгий хурц зориг илэрсэн тул Хасар айж дуугарсангүй. Олзноос үүдсэн энэ явдал бүгдийг түгшүүлж, Жамухa хүртэл сэрэмжлэн хэрсэн бух шиг зогссон Тоорил,Тэмүжин хоёрт ойртон ирэв.

Тоорил ханы гар сэлэмний бариулыг атгаж тавих нь одоохон Тэмүжинийг тас цавчин хаях нь уу гэмээр. Үнэхээр Тоорил Тэмүжинг тас цавчихад бэлэн байв. Бардам зантай, өөрийнхөөрөө зүтгэгч энэ Тэмүжин гэгч балчир хөвүүн түүний уур цухлыг нэг мөсөн барав. Гэвч туслах гэсэн сайхан сэтгэлээ цусаар будах нь даанч зохисгүй тул Тоорил хүчээр биеэ барилаа.
-Би зөв сонсчээ гээд Тоорил өөрийгөө тайвшруулах гэсэндээ ихээр хөхөрлөө.
-Есүхэйн хүү чамайг би ийм баян хүн гэж даанч санасангүй гэснээ нүүр өөд нь өмхий шүлс үсчүүлэн ойртож
-Чамд эд хөрөнгө, морь мал хэрэггүй байж. Тэгвэл чи бэлбэсэн хоцорсон Өүлэн эх, өнчин дүү нараа аваад Туулын хөвөөнд миний хүрээнд ирж суугтүн. Тэгвэл чи ахиад эхнэрээ алдаж сандрахгүй болно. Эсвэл би чамд аймгаасаа эхнэр өгч хүү Сэнгүмтэй адил үзье. Эс тэгвэл чам шиг ядуу эрд эзэн хаана мундах вэ. Чи удахгүй дахиад л эхнэрээ булаалгаж намайг гуйх болно.Тэр үед чамд миний гарыг цайлгах юм юу байна. Хоосон зоримог үг чинь үү. Хадам эхийнхээ булган дээлийг ядаж буцааж авна уу гэж инээв. Тэмүжиний сэтгэлийн угт хорсон өвдсөөр авч тэр нүдээ ч цавчихгүй зогсоно.

Байдал гэнэт ингэж санаандгүй хурцадсан нь хүн бүхнийг түгшээж, Тэмүжиний нөхөд хөдөлж, дуугарч чадахгүй зогслоо. Тэмүжин яаж ч мэдэх тул ингэхээс ч аргагүй юм. Чухам юунаас болоод нэр сүр их Тоорил хантай хэрүүл зарга үүсгэснийг сайн ойлгоцгоосонгүй. Бүр хүн ав гээд байхад дайны олзноос татгалзсаныг гайхаж яджээ.

-Би Тоорил хан таныг Есүхэй баатар эцэг шигээ үзнэ. Би ядуу дорой, эцэггүй өнчин ч гэлээ өөрийн өрх гэрийг үүсгэхийг хүсч байна. Хүний хүчээр гэрээ бариад яана. Тэртэй тэргүй айлын гэрт сууж, тогоог нь өнгийсөн мэт байх биз. Тэмүжиний энэ ухаант үгийг бүгд сонсов. Тоорил ч энэ үгийг үнэлэв бололтой. Царай нь гийж нумарсан хөмсөг нь тэнийлээ. Эргэн тойрныхон бүгд сая л амьсгаа авч хураасан булчин шөрмөсөө суллаж атгасан сэлэм,хутгаа тавив. Залуу идэр Тэмүжиний итгэлтэй хэлсэн дээрх үг бүгдийн санаанд нийцэв. Тэр бүү хэл хэсэг бараан үүлний цаана нуугдсан нар цухуйж алтан шар гэрлээ тусгасан нь Тэнгэр хүртэл баясан тайтгарсан хэрэг байв. Гэвч нар ингэж гийснийг Тэмүжинээс бусад хүн анзаарч тоомсорлосонгүй. Харин Тэмүжин дотроо Тэнгэр намайг тэтгэж байна гэж боджээ.

Жамуха одоо л миний дуугарах цаг гэж тооцсон тул
-Тэмүжин. Чи зөв сэтгэжээ гэж бахтай хэлсэн нь бүр ч аятай юм боллоо. Тоорил хөгшин хашир хүн тул үнэнд гүйцэгдэж өөрийгөө олны өмнө тэнэг амьтан мэт харагдуулахыг үл хүсэх тул тэр дороо зангаа хувирган Тэмүжиний мөрийг алгадан инээж
-Тэмүжин. Би чам шиг хүнийг эс үзэв. Эцэг Есүхэй чинь яг л чам шиг ийм эрс шулуун зоригтой эр байв. Гэвч ганц эр зоригоор юуг ч үл дийлнэ. Их сайндаа хэд гурвыг үхүүлэх биз. Би чиний үнэн сэтгэлийн үгийг сонсож өршөөлөө. Би зоригтойгоос гадна ухаантай хүнд дуртай.Тэмүжин чи манай гэрт суух үеэсээ их өөр болжээ. Би чамайг их тоодог юм шүү. За яах вэ. Чи дураар бол. Сүүлд нь надад бүү гомдогтүн гээд эргэж цэргүүдээ
-Та нар Тэмүжиний олзыг хувааж авагтүн гэж хашгирав. Цэргүүд гүйлдэн ирж бүх олзыг хураан авч,хүмүүсийг туун одов. Төдөлгүй талбай хоосорч хэдэн биеэр үлдтэл хэн нь ч юу ч хэлсэнгүй. Хэн ч дахиж эсэргүүцэн Тэмүжинг шүүмжилэх үг хэлсэнгүй. Хэлээд ч нэмэргүй байв. Учир нь тэд бүгдээр Тэмүжинг нэгийг бодсоны учир ингэж хэлсэн гэдгийг мэдэж байв. Одоо тэд буруу ч зөв ч үгийг нь дагах ёстой удирдагчтай болсноо ойлгожээ. Тэр бол Тэмүжин юм. Харин Тэмүжиний бодол зорилго өөрт нь тов тодорхой байлаа. Мэргэдийг дийлсэн энэ ялалт түр зуурынх тул олзны мэргэдийн эхнэр хүүхэд, эд хөрөнгийг авч өөртөө лай хураах хэрэггүй. Тэртэй тэргүй мэргэдүүд түүний эрхшээл дор удаан тэсэхгүй гэдэг нь дээр мэлтийх нартай адил тод байв. Тоорил ханд хэлсэн түүний үг Боржигин, Мэргэд аймгийн олон олон хүнд удахгүй сонсдоно. Тэр цагт сонссон хүн яавч Тэмүжинг муугаар үзэхгүй гэж тэр бодов.
Мэргэдүүд хамаг мал сүргийг нь дээрэмдэн хувааж авсан Тоорил, Жамуха хоёрыг дайснаа гэж санаж яваг. Тийм болохоор олзноос авах нь мэргэдийн өс хонзонг өөртөө татахаас өөр ашиггүй байв. Хэдий ядуу ч гэлээ шүд зуун шуналаа дарж түр зуурын бага олзноос татгалзах нь хожим хойчид өлзийтэй гэж Тэмүжин боджээ. Өнөөдөр залгисан өөх маргааш хоолойд яс болон торохыг яаж мэднэ. Нэгэнт л Бөртийгөө буцаан авсан минь боллоо гэсэн Тэмүжиний үгийг нөхөд нь ямар ч эсэргүүцэлгүй дэмжин хүлээн авчээ. Ядуу, хүч буурай үедээ золбин ноход руу ч болов чулуу шидэж хэрэггүй. Аль болох цөөхөн дайсантай байх нь хамгаас чухал гэдгийг Тэмүжин нөхөддөө ойлгуулж чадав. Ийм хэрсүү ухааныг энэ тулаанаас Тэмүжин олжээ.

Өнөөдөр түүний Хэрэйд аймгийн Тоорил ханд аймшиггүйгээр хэлсэн үг Жамухыг дагаж яваа Боржигон аймгийн цэргүүдийн дунд салхи мэт тархаж, бахдах сэтгэлийг нь өдөөснийг харин Тэмүжин тооцоогүй билээ.
Ер нь бүх юмыг тооцон үзэх чадвар ухаан түүнд хараахан төгс бүрдээгүй үе байлаа.

-Одоо цөмөөрөө Бөртийг авч буцъя. Мэргэдийн хоосон буурин дээр дэмий зогсож юугаа хийнэ. Тэмүжиний энэ үг нөхдийг нь сүхээр цохисон мэт болгож бүгд газар ширтэн харц буруулав. Хамгийн зоригтой, омголон Хасар хүртэл харцаа нуух нь сэжигтэй санагдав.
-Юу болов та нар. Түрүүнээс хойш Бөртэ гэхээр л эг маг хийцгээгээд гэж Тэмүжин хэлснээ гэнэт нэгийг ухаарсан мэт үгээ таслан Хасарт ойртлоо. Хасар тэр хоёр шөнө цуг явж Бөртийг олсон билээ. Тэмүжин Бөртийг тэвэрсэн тэр мөчөө гэнэт саналаа.

Одоо бүх юм тодорхой болов.
Бөртийг бүдүүрч таргалжээ гэж санасаны учир ийм байж.

Тэмүжин гэнэт энэ тухай бодохоос түгшлээ. Сэтгэлээс нь хэн нэгний хүйтэн гар үнэтэй бүхнийг хүчээр суга татан авах шиг гол нь харлан зүрх нь шимширчээ. Түүний ялалтын үнэ цэн ийм байх ёстой байжээ. Тэмүжин юуг ч бодож шийдэж чадсангүй. Тархи толгой нь асар хүчтэй ажиллаж олон олон асуулт тавьж хариу эрж байвч тодорхой хариу олж ухаанаа цэгцэлж чадсангүй.

-Тэмүжин ах. Бид танд нэг зүйлийг хэлж чадахгүй байсаар бас яаж хэлэхээ мэдэхгүй шөнийг барж өглөө болголоо. Бөртэ хариугүй төрөх дөхсөн тулгар биетэй болжээ. Тэр мэргэдийн их Чилэдүгийн дүү Чилэгэр бөхийн эм байжээ. Хасар бүх үнэнийг хэлж санаа нь амраад зайлан холдов.
Энэ зовлонг Тэмүжиний зүрх сэтгэл ганцаар хүлээж авлаа. Бэлгүтэй, Боорчи, Зэлмэ гурав хэрэг хийсэн мэт хойшоо сэм ухарна.
-Чи юун дэмий үг чалчив. Бүү худал хэл. Тийм байх ёсгүй гэж Тэмүжин хашгирав. Голоод нь халуун гал өгсөж хоолойд тулаад уур уцаар нь дийлдэхгүй галзуурах гэж байлаа.

Тэр Бөртийг, ер хэнийг ч байсан цавчин хаяхад бэлэн байв. Тэмүжин Хасарын хойноос үсрэн очив. Одоо Тэмүжинг ухаан сэтгэл нь биш, буруутанг олж цээрлүүлэх гэсэн хэмжээлшгүй их өш хонзон хөтөлж байв.

-Чи худал хэлж байна. Би чамайг ална гэж солиорсон мэт орилон Хасарыг багалзуурдан авав. Бусад нь гүйлдэн ирж бушуу салгав. Салгахгүй бол Тэмүжин Хасарыг алахад бэлэн байв.
-Би тэр Бөртийг ална. Чилэгэр бөхтэй нь цуг ална гэж хашгирч зүтгэвч Билгүтэй, Зэлмэ хоёр тавьсангүй.
-Ахыг бүү тавигтун. Үгүй бол Бөртийг ч алчихна шүү гэж Хасар хашгирч эрүүнээс гоожих цусаа арчиж байлаа. Тэдний энэ орилоон хашгираанд гэрийн бууриний хог, өвдөл цөвдөл тоншиж байсан сүрэг шаазгай цочин дэрхийн нисэж одов.
-Бөртэ ..тийм байх ёсгүй гэж Тэмүжин хашгирсаар байв.
-Тэмүжин, Тэмүжин. Бөртийн ингэж хашгирах дуу бүгдийг ухаарууллаа. Хүрээний захын эзгүй гэрт зүрх түгшэн хүлээж суусан Бөртэ тэдний хэрүүлийн чимээнээр гүйн иржээ. Тэмүжиний цамнан цовхчихыг бүгд нийлэн хориод дийлэхтэй үгүйтэй, харин Хасар Бөртийн өмнүүр хөндөлдөн хамгаалахаар бэлтгэв.
-Tа нар Тэмүжинийг зүгээр орхи гэж Бөртэ тэдний дэргэд ирмэгцээ хашгирав.
-Чи юу ярина вэ. Ах чамайг алж орхино гэж Хасар хориглов.
-Зүгээр ээ. Та нар Тэмүжинг тавьж холдоцгоо. Та нар холд гэж Бөртэ хашгиран Тэмүжинтэй зууралдах Билгүтэй, Боорчи, Зэлмэ гуравтай ноцолдов.

-Тавьцгаа гэж Тэмүжин орилов.
-Тавиач. Биднийг орхи гэж Бөртэ хашгирав. Тэд яаж ч чадсангүй холдов. Тэмүжин Бөртийг албал ч алаг гэж хар зөнд нь орхихоос өөр арга тэдэнд үлдсэнгүй.

-Та нар холдоцгоо. Бүү намайг хамгаал. Бас бүү харагтүн. Явж үз. Би үхвэл Тэмүжиний сэлмэнд үхье гэж Бөртэ хашгирч байсан тул тэд аргагүй холдон гэрийн цаагуур оров. Тэмүжин их гэдэстэй Бөртийг тойрон харж явлаа. Тэр яг л дайсантай тулалдах гэж буй мэт сэлмээ атгажээ. Бөртэ түүнд ойртон очиж сөхрөн суув.

-Тэмүжин. Чи намайг буцааж авах гэж биш алах гэж ингэж хөл болж, цэрэг хөдөлгөж, цусан далай урсгасан юм бол одоо түргэн алсугай гэж хашгиран уйлав. Бөртийн дуунд эмгэнэл гомдол, бас уур хилэн дүүрэн сонсдоно. Тэмүжин таг дуугуй сэлмээ далайлаа. Гэвч арай буулгаж чадсангүй сэлэм нь агаарт чичрэн тогтов..
-Цавчаач. Тэмүжин чиний гарт үхэхэд надад харамсах зүйлгүй. Эм хүн хүчт
эйд нь булаагдаж, чадалтайд нь эдлэгдэж явах учиртай биз. Миний ёсолж авсан эр Тэмүжин намайг хүчинд автан мэргэдэд булаалгасан. Энэ миний буруу гэвэл алагтүн. Чи намайг авааль эхнэрээ гэж хайрлаж, хамгаалсан уу. Ядаж хулгайлан авах гэж оролдсон уу. Чамаас өөр олигтой эр байсан бол намайг аль эрт амьд үхсэн боловч булаан авсан байх биз. Чи намайг хайрлахаа больсон юм бол бүү ал. Хүүхдийг минь бүү алаач. Намайг тэр Чилэгэр бөхтэй цуг орхиж од. Намайг алав гээд чамд юу нэмэгдэнэ гэж Бөртэ халуун нулимсаа урсган хашгирав..

Тэмүжиний гар цуцаж сэлмээ шидлээ. Түүний уур хилэн алга болоод цөхөрсөн уйтгар гуниг сэтгэлийг нь эзэмдлээ. Олон жилийн өмнө Есүхэй Өүлэн эхийг нь мэргэдийн их Чилэдүгээс булаан авсан учир өнөөдөр Тэмүжин ийм зовлонд унаснаа ойлгов. Тэр дотроо мэгшин уйлж байв. Хувь тавилан түүгээр тохуурхаж хайртай хүнийх нь хэвлийд өст мэргэдийн үрийг цацжээ.

Тэмүжин өөрийгөө харааж зүхэж барахгүй байлаа. Бөртийг алдсан дороо сэм ирж хулгайлан аваад алсын алс ойн гүнд нуугдан одсонсон бол одоо ингэж зовж шаналахгүй байлаа.

Хасар, Билгүтэй хоёр дүүгийнхээ үгэнд орсон болоосой гэж гаслан бодов. Гэвч оройтжээ. Бөртэ ямар ч буруугүй гэдгийг ч ойлгов. Тэвчих, ганцхан сэтгэл зүрхэндээ л цусаа урсгаж, гадагш нь мэдэгдэхгүй байх ёстой байлаа. Тэмүжин нойтон газар хэвтэж хэвтэж өндийв. Хөөрхий Бөртэ сөхрөн суусан хэвээр, нөхөд нь холгүй зогсох нь зогсож суух нь суусан харагдана. Тэд түүнийг хэрхэхийг хүлээж байлаа. Тэмүжин бушуухан үсрэн босов. Газар ширтэн чулуун нөшөө мэт хөдөлгөөнгүй сөхрөн суусаар байсан Бөртэ толгойгоо өргөв. Ядарч туйлдсан Бөртэ бүр нүднээс гарч ямарч өнгө үзэмжгүй үзэгдэв. Тэмүжин түүнийг гэнэт ихээр өрөвдөн уярлаа. Дэргэд нь очиход Бөртэ өндийв.

-Тэмүжин. Чи намайг төрхөмд минь буцаачих. Би Хонгирад аймагтаа очиж Дай цэцэн аав, Цотон ээжийнхээ гэрт үйлээ даган сууя. Тэд намайг, миний үрийг яавч алахгүй. Чи намайг мартаж тайван амьдрагтун. Чи бид хоёр есөн настай балчир үедээ сүй тавиагүй юм шиг явъя гэж Бөртэ шивнэв. Бөртэ үнэхээр энэ өш хонзон үхэл цус нүүрлэсэн Боржигон аймаг, Тэмүжиний дэргэдээс үүрд холдон зайлахыг хүсэж байв. Түүний амьдралд сайхан юм юу ч байсангүй мэт санагдана. Ганцхан Тэмүжинд дурласан сэтгэл нь бүгдийг нөхөж байсан билээ.

Гэтэл хайртай Тэмүжиний нь байгаа байдал түүнд гомдол,харуусал авчирчээ. Тэмүжин түүнийг тэврэв. Бөртийн нүднээс нулимс урсан эрүү хүзүүг нь халуу оргиулна. Ингэж чимээгүй тэвэрсэн нь хайр сэтгэлийн хамгийн нандин үеийг санагдуулжээ.Тэгэхэд яг ийм намрын сар байсансан.

Үхэж, үрэгдсэн мэт хэл сураггүй алга болсон Тэмүжинийг гэнэт хүрээд ирнэ чинээ санаагүй Дайцэцэнийхэн хөл болон сандарцгаажээ.Тэд Тэмүжинийг үхсэн гэж итгэцгээсэн байлаа.Гагцхүү Бөртэ охиныхоо сэтгэлийг бодоод Тэмүжиний тухай сөхөж ярихаас цааргалсаар байжээ.Тэмүжинд дурласан Бөртийн сэтгэлийг Дайцэцэн мэддэг билээ.

Үг дууцөөнтэй ч цаанаа нэг шазруун хорон зантай Тэмүжинг Дайцэцэн үзүүт тоожээ. Бас тэр Есүхэйг үнэн сэтгэлээс хүндэтгэн угтжээ. Боржигон аймгийн нэртэй цуутай баатар эр үе залгамжлах хөвүүнээ дагуулан ирсэн нь чухам тэнгэрийн хишиг гэж Дайцэцэн боджээ. Түүнтэй ураг барилдах боломжийг алдаж болохгүй байлаа. Харин Есүхэй гэнэт үхсэн нь Дайцэцнийг цочоосон ч Тэмүжинд улам ч дотгоор хандах болгожээ. Дайцэцэн холын хэрсүү ухаантай хүн байлаа.Тийм ч учраас өнчин ядуу хоцорсон Тэмүжинд охиноо эргэлзэх юмгүй өгчээ. Уулзалгүй зургаан жил өнгөрсөн ч Бөртэ Тэмүжинийг нэг ч өдөр мартсангүй. Хоёр хөмсөгний хооронд гүнзгий босоо үрчлээтэй, наснаасаа оворжуу харагдах залууг Дайцэцэний уяан дээр буухад хэн ч Тэмүжин гэж танисангүй. Аяншиж харшсан морьтой Тэмүжин, Билгүтэй хоёрт тэдний ноход ч тоож давхисангүй.Дайцэцэний хүрээг олох гэж бэдэрсээр тэд морио зогсоох шахжээ. Харин тэр өдөр Бөртэ нэг их баярлах юм шиг совин татсаар байсанд гайхсан ч Алтан улсын худалдаачин ирэх төдийг таамагласан билээ.

Гэтэл Цотон эхийнхээ гэрт цай оруулж явснаа гэнэт нуруу хүзүү нь жирвэлзэн халуу оргиход тэсэлгүй эргэн харав. Холд уяаны дэргэд нэг хүн түүнийг ширтэн зогсож байхыг үзмэгц зүрх нь түргэн цохилж өөрийн эрхгүй Тэмүжин гэж шивнэжээ. Цайны мөнгэн гүц гараас мултран гэрийн үүдний чулуун шалан дээр хангинан унахыг ч сонссонүй.Үл таних тэр залуу өөрийг нь чиглэн түргэн түргэн алхлан ирэхэд хөдөлж чадсангүй. Энэ бол Тэмүжин болохыг түүний хурц шар нүд гэрчилнэ.

Тэмүжинг яаж их санаж мөрөөдөж байснаа Бөртэ сая л нэг гүйцэд ойлгосон билээ. Тэгээд одоо Тэмүжинээс хэзээч салахгүй гэж боджээ.
-Бөртэ би чамайг авахаар ирлээ гэж Тэмүжин шууд хэлэхэд олон жилийн өмнө уйлж салсан хөвүүн мөн ч юм шиг, биш ч юм шиг санагдаад өөрийн мэдэлгүй толгой дохив.Хүсэж хүлээсэн хайртай хүнтэйгээ учрахын жаргалыг Бөртэ тэгэхэд анх амссан юм.

Гэтэл тэр шөнө эр хүнд эдлүүлж,охин биеэ орхихдоо тачаадан чичирч,ухаан алдсан нь дур тавьсан хэрэг болохыг хожим Тэмүжиний гэрт авааль эмийн ёсоор ирснээс хойш ойлгожээ.

Бөртэ ингэж дур тавихдаа түр зуур ухаан алддагийг мэдэхгүй Тэмүжин ихэд айн сандарч Бөртийг үхэв гэж санаад учраа олохгүй нүүр нүдрүү нь үлээж,хацрыг нь алгадаад аргаа барахдаа хажуу гэрт унтсан Билгүтэйг дуудахаар гарах гэтэл ашгүй Бөртэ гэнэт урт амьсгаа аваад нүдээ нээжээ. Энэ хачирхалтай явдлын учрыг олж мэдээд тэд бие биеийг шоолон инээлдсэн билээ.


Харин Бөртийн ийм тачаангуй ааш Тэмүжинд туйлын их таалагддаг бөгөөд түүнийг хүссэн үедээ чих, хүзүүг нь халуун амьсгалаараа сэрвэгнүүлэн –Хоюулаа үхэж тоглох уу гэж шивнэдэг болжээ.

Дур тавиад ухаан алдан унасан үзэсгэлэнт залуу эхнэрээ ширтэн суух шиг аз жаргал Тэмүжинд байсангүй.


Last edited by saiba_ryo on Sep.30.11 11:28 am, edited 5 times in total.

Top
   
PostPosted: Aug.11.11 11:41 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Гэвч өдөр шөнөгүй “Үхэж тоглосон” дэндүү их аз жаргал нь хэмжээтэй байжээ.

Хэмжээтэйгээр барахгүй аймшигт үр дагавартай байсныг тэд тааварласангүй. Одоо тэд хэтэрхий их аз жаргалынхаа өр төлөөсийг юу болохыг үзэв. Мэргэдийн сүйрсэн хүрээний захад ингэж суухдаа Бөртэ ,Өүлэнийг булаасан Есүхэйг,харин Тэмүжин Бөртийг хөл хүнд болгосон Чилэгэр бөхийг үзэн ядаж байлаа. Гэвч тэдэнд учирсан зовлон бол хэн нэгний өс хонзон биш Дээд тэнгэрийн зарлиг,тэдэнд илгээсэн сорилт болохыг Тэмүжин ч, Бөртэ ч мэдэхгүй байлаа.

Тэдний тэврэлдэхийг үзээд Хасар, Билгүтэй, Зэлмэ гурав бие биеийг нудралцан баярлажээ.
Тэмүжин тайвширсан нь тэдний хувьд үнэхээр баяр байв. Хэрвээ зөрүүд мугуйд Тэмүжин Бөртийг ална гэвэл тэд яаж ч чадахгүй байв.
Харин Тэмүжин Бөртийг алахаар шийдвэл Хасар Бөртийг гуйж авъя гэж дотроо шийдсэн билээ.
Үзэсгэлэнтэй,ухаантай Бөртэд ганц Хасар ч биш бүгд дотно сайнаар хандах бүлгээ.

- Харья даа хоёулаа гэж Тэмүжин Бөртийг тэвэрсэн чигээр шивэгнэв.
-Хаашаа гэж асуухдаа Бөртэ эргэлзэн итгээгүй ч Тэмүжэнээс салж хагацана гэхдээ хичнээн их харамсаж буйгаа мэдэрлээ.

-Бурхан Халдун ууландаа очъё. Тэнд гэр минь бий. Ээж минь тэнд хүлээж байгаа.
-Тэмүжин. Чамд хэцүү бол намайг энд орхиж од гэж Бөртэ хэлсэн ч баярласандаа чимээгүй уйлсаар ажээ.

Чилэгэр бөхөөс хөл хүнд болсноо мэдмэгц амиа үрэхээр хэдэнтээ оролдсон ч зүрхэлж чадаагүй билээ. Тэмүжин ямар бэрх шаналалд унасныг Бөртэ гашуудан мэдэрч байлаа. Бас түүнийг ямар их тэвчээр гарган биеэ барьж байгааг ч мэдэж байв. Тэднийг ийм гашуун хувь зохиол хүлээж байсныг урьдчилан тааж мэдэх аргагүй нь гачлантай. Одоо тэдэнд ганцхан тэвчих л үлджээ.

-Бүү уйл. Бөртэ. Би чамайг яаж орхино. Би чамайг л авах гэж ирсэн. Юмаа бэлд. Маргааш явцгаана гэж Тэмүжин хэлэхдээ өөрийнхөө ингэж тайвширсанд гайхжээ..

-Юу авах билээ. Замд төрвөл гэж л жаал зуул юм авъя. Тэгээд л явъя. Тэмүжин. Чи намайг бүү зэмлэ. Энэ хүүхэд чиний хүүхэд болно. Би амлаж байна.

-За гэж Тэмүжин дуулгавартай шивнэв.. Тэмүжин, Бөртэ хоёр ийн эвлэрэв. Бөртэ хоносон гэр лүү гүйн одлоо. Тэр шөнө Мэргэдийн эзгүй гэрт хонохдоо Тэмүжин ихийг бодов. Тайвширч, ядарсан Бөртэ галын элчинд цохигдон нам унтжээ.
Харин Тэмүжин галын дөл ширтэн бодолд автана. Амьдрал өдөр бүр түүнд хариу олоход бэрхтэй хүнд асуулт тулгах ажээ. Одоо яах ёстой вэ. Бүгдээс тод ойлгомжтой байгаа ганц юм бол Бөртийг алдаж болохгүй явдал гэдгийг мэджээ. Бөртийг ад үзэх юм уу, алах нь огт утгагүй хэрэг юм. Бөртийг буцаан авсан нь энэ тулаанаас олсон түүний хамгийн том олз юм. Тийм учраас түүнийгээ яасан ч алдаж болохгүй юм.Харин хөл хүнд болсон нь яах ч аргагүй түүнийг бухимдуулна. Гэвч Тэмүжинд үүнтэй эвлэрэн зохицохоос өөр зам байсангүй.

Мэргэдээс Бөртийг буцааж булаан авснаар Хэрэйд, Жадаран гэсэн хоёр хүчирхэг холбоотонтойгоо бүгдэд харуулсан нь Боржигон аймаг эргэн нэгдсэнтэй адил үйл явдал болно гэдгийг Тэмүжин тааварлаж байсан тул биеэ барьж,тайвшрахыг хүчлэн хичээж байлаа. Амьдарлынхаа төлөө, ирээдүйн ялалтын төлөө ийм үнэ төлөх ёстoй бол төлөхөөс өөр аргагүйг ухаарч байв. Сэтгэл нь онгойж тайвшраад нам унтах Бөртийг Тэмүжин галын гэрэлд удаан ширтэн ажиглав.

Тэр үнэхээр үзэсгэлэнтэй ч өст мэргэдийн Чилэгэр бөх гэгч эр түүнийг нь эдэлж байсан гэж санагдахуйд гол нь харлан шүдээ хэмхэртэл зууж, ширдгэн дээр шархадсан чоно шиг архиран өнхрөв. Түүнд Бөртийг хэмх балбан хөөж явуулах хүсэл тэвчишгүй ихээр оргиловч биеэ барьж дотроо гаслан уйлж байв. Түүний өш хорсолд хязгаар байсангүй.

-Тэнгэр минь. Намайг яасан гэж ингэж хатуугаар залхаана вэ. Юуны учир өст мэргэдийн үрийг өвөрт минь шургуулав. Түүнийг надаас зайлуулж өгөөч. Би одоо яах ёстой вэ? Хэлээч. Тэмүжин Мэргэдийн хүрээний захад хадан дээр гарч сөхрөн суугаад Тэнгэрээс ийн мөргөн гуйв.
Харанхуй тэнгэр дүлий юм шиг таг чиг. Сайн муу ямарч хариу эс сонсогдоно. Ухаан санаанд нь ямар нэгэн тодорхой шийд төрөхгүй мухардана. Тэнгэрт хандан үгээ хэлсэн тохиол бүрд түүний ухаан санаа нь гийж, зориг төгс болдог бол энэ удаа тэгсэнгүй нь гайхалтай. Лав түүний хэлсэн хүслийг тэнгэр таалсангүй бололтой.. Тэнгэрт таалагдахгүй хүсэл бас байдгийг Тэмүжин ухаарлаа. Ийм үед яах ёстой вэ. Үүр цайж гэгээ орохоос өмнө Тэмүжин шийд гаргах ёстой юм.

Тэнгэр түүнд туслахгүй нь ойлгомжтой болсон тул зөвхөн өөрийн зориг, ухаанд найдах ёстой болжээ.
Тэмүжин тэнгэрийн үгийг хүлээн сууж сууж, гомдолтойгоор бүсээ бүслэн бослоо. Одоо түүнд ганцхан өөрийн шийдвэрт итгэх үлджээ. Тэнгэр нэгэнт хариу хэлээгүй тул яаж шийдэх нь өөрийнх нь мэдэх хэрэг гэж тэр бодов.
Тэмүжин Есүхэй эцгийнхээ шарилын дэргэд суухдаа л тэнгэрийн дууг сонсож, түүнтэй ярьж үзэхсэн гэж анх хүссэн билээ. Түүнээс хойш сэтгэлийн дотор тодорхой шийд гаргаж чадахгүй болсон үедээ ингэж тэнгэртэй ярьж сурчээ. Ингэхэд нь Мэнлигийн дунд хөвүүн Хөхөчү уруу татсан юм. Хэн хаанаас түүнд ингэж тов тод үг хэлж ухааруулдгийг мэдэхгүй, бас үзээгүй ч тэнгэр л ингэж хэлдэг гэдэгт тэр итгэдэг бас Хөхөчү ч тэгэж хэлдэг байв.

Энэ нь тэнгэрийн үг биш харин өөрийнх нь ухаарал гэдгийг Тэмүжин мэдсэнгүй. Бас үүнийгээ нөхөддөө ч хэлдэггүй байлаа. Харин анх удаа тэнгэр түүнд ямар нэгэн хариу хэлж зөвлөсөнгүй нь Бөртийн бие давхар болсонд Тэмүжиний ухаан цочирдон самуурсных байв. Энэ бол ямарч үед ганцхан өөртөө л итгэх хэрэгтэй гэдгийг түүнд ухааруулжээ. Бас магадгүй газар орон нь өөр учир энд тэнгэр түүний хүслийг сонсоогүй ч байж мэднэ гэж Тэмүжин тэнгэрийг цагаатган боджээ. Өглөө болж нар тусахад Тэмүжиний сэтгэл шуударч шийдвэр төгс болсон билээ.

Мэргэдийн ихэнхийг сөнөөсөн Тоорил, Жамуха хоёр олзондоо цадаж ханаад Тэмүжинг ор тас мартжээ.
Тэд Тогтоэбэхийн их өргөөг эзэлж мэргэдийн бүсгүйчүүдээр зугаагаа гаргаж найрласаар ажээ.
Тэмүжиний нөхөд Боорчи, Зэлмэ Билгүтэй, Хасар нар түүний юу хэлэхийг биелүүлэхэд бэлэн хүлээж байв.
Тэмүжиний царайг яаж ч шинжээд юу гэж шийдсэнийг таах аргагүй. Өглөөний наранд шүүдрийн ус солонгорч Хилго мөрний эргээр мал бэлчээрлэж энд өчигдөр дайн тулаан болоогүй мэт амгалан байлаа.

Нүүдэлчин аймгийн амьдралд дайн тулаан гарах нь яг энэ нар мандах шиг, мал бэлчих шиг жирийн явдал билээ.


Last edited by saiba_ryo on Sep.30.11 10:18 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.11.11 11:45 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
-Морьд бэлэн үү гэж Хилго мөрний зүг ширтэн бодол болон зогссон Тэмүжин Зэлмийг дэргэдээ ирэхэд шууд асуув.
-Сайхан амарч, хагсраад хаа ч хүрэхэд бэлэн болжээ Тэмүжин гэж Зэлмэ хэлэхдээ дайны олзондоо нэн ялангуяа мэргэдийн зүс гоо охиныг Тоорилд алдсандаа одоо болтол харамссаар байгаа нь илт мэдэгдэж байв.
Зэлмэ тэр олзны охиныг өөртөө авахаар Боорчитой тохироод байсан тул “Даанч хөөрхөн охин байсандаа” гэж харамсан боджээ.

-Тэгвэл мордоход бэлд гэж Тэмүжинийг хэлэхэд Зэлмэ хариу хэлсэнгүй холгүй аргамжиж хоносон морьд руугаа гүйлээ. Зэлмийн ингэж дуугүй явах нь уурласных юм. Зэлмийг харсан Билгүтэй, Хасар хоёр эмээл хазаараа авчирхаар хоносон гэрийн зүг явав. Тэмүжиний дэргэд тайван хэнэггүй Боорчи хүрч ирэв.

- Боорчи. Чи Бөртийг авч буц. Хасар бид хэд Тоорил, Жамуха хоёрыг эндээс хөдөлтөл цуг байх хэрэгтэй биз.
- За. Тэмүжин би явъя гэхээс өөр үг Боорчи дуугарсангүй.
- Боорчи. Чи ч гэсэн олзондоо харамссаар байна уу гэхэд Боорчи дуугүй толгой сэгсрэв. Тэд хэсэг зуур чимээгүй зогсоцгоов. Боорчи үнэндээ мэш их харамсаж байсан билээ. Тэмүжин гэнэт Боорчид ойртон нүүрэнд нь тулан зогсож нүдрүү эгц ширтэв.

-Яав чи гэж Боорчи түгшин шивнээд эргэн тойрноо харж хойш алхам ухрав.
Тэмүжиний нүд ингэж аймшигтайгаар гялалзаж байхыг Боорчи урьд нь үзсэнгүй тул цочжээ. Тэмүжин урагш алхаж дахин нүүр тулан зогсоод
-Би чамд өргөсөн тангарагийг чинь сануулж нэг зарлиг буулгая гэж шивнэхэд нь Боорчи сая тайвшран инээмсэглэв. Энэ удаад тэр Тэмүжиний зарлиг буулгая гэхийг сонсоод инээсэн ч тэр дороо биеэ барин төв царайлж
-Би сонсож байна. Тэмүжин! гэж хөмсгөө зангидав. Тэр дороо залган
-Би чиний зарлигийг сонсое гэж хэлэхдээ Боорчи харин ч бахдах сэтгэл дүүрэн оргилохын мэдэрлээ. Итгэлт нөхрийнхөө зарлигийг сонсож бас биелүүлнэ гэдэг чухам ямар бахдалт хэрэг болохыг тэр ингэж анх удаа мэдэрч туйлгүй баясан догдлов.

Мэргэдийг сөнөөж Бөртийг булаан авсан нь Тэмүжинийг бишрэх Боорчийн сэтгэлийг хүчтэй болгох ажээ.
-Чи Бөртийг авч нутгийн зүг морины амыг таталгүй давхи. Боорчи, Тэмүжиний энэ үгийн цаад учрыг хормын дотор ойлгож түгшлээ. Гэвч Тэмүжин түүнд ам нээн эсэргүүцэх зав зав өгсөнгүй. Одоо тэр хоёрын хамрын үзүүр бараг тулж байв.

Голын эргийн ганц модны дээр суусан хэрээ учир зүггүй гуагалаж эхлэв. Тэр хоёр үүнийг анзаарч сонссонгүй. Харин ойр явсан Билгүтэй чулуу шидэж тэр муу ёрын хэрээг хөөж явуулжээ.
- Тэр хүүхэд хүн болох ёсгүй. Бөртэ орилж уйлсан ч бүү зогс гэж Тэмүжин эрс шаардав.
-Төрөх болбол яах юм бэ.
-Чи хүүхдийг нь замын хажуу руу шидэж орхи.
- Хүүхдийг алах гэж үү гэж Боорчи итгэл муутай эсэргүүцэв.

- Тэр хүүхэд амьд үлдэх ёсгүй гэж би чамд хэлж байна бус уу.
-Эцэст нь би хүүхдийг нь алсан болж Бөртэ намайг нэг нүдээр үзэхгүй биз
-Чи тангарагаа сана. Би энийг чамаас өөр хэнд хэлнэ. Чамаас өөр хэн үүнийг хийнэ гэж Тэмүжин өөрийн энэ аюулт санаагаа тэнгэрээс нуух гэсэн мэт шивнэв.

Тиймээ. Боорчи тангаргаа яаж мартах билээ. Харин андын тангараг тавьсан нь эцэстээ ийм хэрэг үйлдэхэд хүргэнэ гэж тэр даанч санасангүй. Гэвч Боорчи хөөрхий Бөртийг өрөвдсөн ч Тэмүжинг үзэн ядсангүй. Бөртийг буцааж булаан авсан ч Тэмүжин Чилэгэр бөхийн үрийг алахаар нэгэнт шийдсэнийг Боорчи яах ч аргагүй тул дуугуй толгой дохив.
Бас Бөртийн хүүхдийг алах нь гарцаагүй зөв гэж боджээ.

-За би тэр хүүхдийг амьд төрвөл хаяж орхъё. Харин Бөртэ замдаа төрөхгүй бол гэрт очсон хойноо чи тэр хүүхдийг өөрөө алаарай гэж Боорчи шивнээд инээв.
Бүх зүйл Тэмүжиний санаснаар болж тайвширч сатаарсан Бөртэ явахад бэлэн болжээ. Тэмүжиний хэлсэн үг болгонд Бөртэ итгэж, бас өрөвдөж байлаа. Бөртэ анх Тэмүжинг үзээд өрөвдөж,сүүлд нь хайрлаж,эцэст нь дурласан юм.
Арван жилийн өмнө есөн настай Тэмүжин Дайцэцэний гэрийн гадна эцэгтээ орхигдон хоцрохдоо хүнээс нуун нулимсаа арчихыг үзээд анх Бөртэ түүнийг голоо тасартал өрөвдсөн билээ. Үг дуу цөөнтэй, айсан мэт харцаа нууж явдаг тэр хөвүүн эхлээд Бөртэд огтхонч таалагдаагүй юм. Гэтэл тэр дорой буурай төрхтэй Тэмүжиний дотор сэтгэлийн гүнзгий шаналалыг олж хараад ихэд өрөвдөн ойлгож,түүнд нэг насаараа тус дэм болж явахаа тангарагласан билээ.
Арван настай Бөртэ ингэж ганцаардаж, шаналсан хүн урьд өмнө ер үзсэнгүй нь Тэмүжинийг хайрлахад хүргэжээ. Тэмүжинийг харахад тэр хэмжээлшгүй их зовлон үзэх юм шиг совин татна.

Тийм болохоор Бөртэ, Тэмүжинд аль болохоор туслахыг хичээж яг л эгч шиг нь байсан билээ. Бөртийн совин үнэн болж Есүхэй татаарт хорлогдон үхсэн тухай аймшигт мэдээг зарц Мэнлиг хүргэж иржээ. Энэ мөчөөс хойш Тэмүжинг хэзээч орхихгүй гэж Бөртэ хатуу шийдэв. Бөртийн энэ шийдвэр хэдийгээр түүний сэтгэлийн хүсэл байсан ч чухамдаа Тэнгэрийн зарлиг болохыг тэдний хэн нь ч ойлгож мэдээгүй байв. Харин Есүхэй эцгийнх нь оронд би Тэмүжинд үлджээ гэж Бөртэ бодно. Тийм учраас Бөртэ бол Тэмүжинийг орхиж, хаяж чадахгүй цорын ганц үнэнч нөхөр нь юм.

Өнөөдөр тэдэнд учирсан бүх гай зовлонг ийм сэтгэлийн үүднээс Бөртэ ойлгож, Тэмүжиний үг ,үйлдэл бүрийг тэвчжээ. Бөртэ уг нь хамгаалж авалгүй амиа бодон зугатааж одсон Тэмүжинд туйлын ихээр гомдож байсан билээ.Мэргэдийг довтлон ирэхэд хөгшин эмгэн Хуагчины хамт явган нүцгэн орхиод өөрийн эх,дүү нарыг дагуулан зугатаасан Тэмүжинд яаж гомдохгүй байх вэ. Тэр үед Бөртийг сундлаад ч болов явсан бол ийм явдал болж,элгээ эмтлэхгүй байв.
Мэргэдүүд Бөртийг авчраад Өүлэний ёсолж авсан эр Чилэдүгийн дүү Чилэгэр бөхөд өгчээ.

Бөртэ хэдий сэтгэл чанга, зориг хатуу ч оногдсон заяагаа даган Чилэгэр бөхийн хүчинд автан эдлэгдэх болжээ.
Ийм үзэсгэлэнт эмийг үзээд дур тачаалаа тэвчин барих эр хүн гэж хаана байх билээ.

Тэр бүү хэл Увас Мэргэдийн толгойлогч Дайр-үсэн гэгч Бөртийг зуун шилдэг агтаар худалдан авах гэхэд нь өгөөгүйд Бөртэ дотроо Чилэгэр бөхийг журамтай эр гэж ихэд тоожээ. Ер нь энэ Чилэгэр бөх Бөртэд хамгийн дотноор хандаж, энхрийлэн асарч байжээ. Үнэндээ бол Тэмүжиний дэргэд Чилэгэр бөх царай зүс үзэсгэлэнтэй, бие хаа өндөр сайхан эр билээ.

Харин ч Бөртэ олзлогдож ирээд өтөл муу эрд эдлэгдээгүйдээ,өчнөөн эр дамжин зарагдаагүйдээ дотроо баярлаж байв.
Тийм учраас хэвлийдээ олдсон үрээ үзэн ядах сэтгэл түүнд огтхонч төрөөгүй ажээ. Зэлмэ, Билгүтэй хоёрыг морьдоо эмээллэж иртэл тэд дуугарцгаасангүй.Салахын өмнө Тэмүжин олон юм хэлсэнгүй,Бөртэ ч асуусангүй.Тэмүжиний занг мэдэх учраас Бөртэ ийм үед дуугүй байх нь дээр гэж боджээ.
Одоо Тэмүжин түүнийг бас хэвлийдэх үрийг нь өршөөсөнд Бөртэ итгэж байлаа.Тийм учраас Бөртэ тэнгэрт талархан мөргөсөн билээ.Мордохын өмнө Бөртийг ийн тэнгэрт удаан мөргөхийг Тэмүжин чив чимээгүй харж зогслоо.Тэмүжиний юу бодож байгааг ганц Боорчи л мэдэж байв.

Удалгүй Боорчи, Бөртэ хоёрыг давхин явсан хойно Тоорилын баг цэрэг нэгэн хүлээтэй хүнийг Тэмүжинд авчирч тушаасан нь өнөөх Чилэгэр бөх байсан билээ. Ёстой бөх нэрэндээ таарсан, Тэмүжинээс даруй толгой өндөр булиа залуу огт айсан шинжгүй, тайван сайхан зогсох нь бүгдийг хачирхуулна. Тоорил хан бас тавин шилдэг агт өгчилгөсөн нь өөрийгөө арай ч хуншгүй зан гаргажээ гэж ойлгосных бололтой.

- Энэ өнөө Чилэгэр бөх гэгч гэж Тоорилын хүү Сэнгүм хэлээд
–Хан эцэг, хэрхэн шийтгэхээ Тэмүжин чамайг өөрөө мэд гэлээ гэж даажинтайгаар тас тас хөхрөөд давхин одов. Тоорил хан ямархан хүйтэн үгээр түүний сэтгэлийн шархыг хөндөн олзны тухай хэлсэн үгийн хариу авч байгааг Тэмүжин ойлгов. Бөртийн хэнээс үр тээснийг бүгд мэджээ.

Тэр бүү хэл Тоорил хан тэр хэрэг явдлаар дайрч доромжлон Чилэгэр бөхийг илгээж, одоо яаж тавлан инээж суугаа нь харагдах шиг болно.
Тэмүжин Чилэгэр бөхийг удаан ширтэв.
Есүхэй, Өүлэн хатныг мэргэдийн их Чилэдүгээс булаан авсны хариуд Бөртийг Чилэдүгийн дүү Чилэгэр бөхөд өгсний учир одоо хоёр залуу эр үхэл амьдралын заагт нүүр тулан зогсчээ.
Эцэг өвгөдийн хийсэн гэм нүгэл үр хойчид нь гай түйтгэр учруулдаг хатуу цагийн жамыг яалтай билээ.
Үзэсгэлэнт Өүлэнг булаан авснаар хожмын ямар гай зовлонгийн үрийг тарьснаа Есүхэй хэзээ ч мэдэхгүйгээр тэнгэрт оджээ. Тэмүжин болоод Чилэгэр бөхийн хооронд үүссэн зөрчил тэмцлийн буруутан үгүй болжээ. Бас зөв бурууг хэлэх ухаантан ч үгүй юм.Хувь тавилан тэднийг үхэл амьдралын орчлонд хэн нэгийг нь үлдэхийг тушаасан нь энэ байв.Харин энэ удаа Чилэгэр бөхийн хувьд тийм ч баярлахаар явдал болохгүй нь нэгэнт тодорхой байлаа.

Чилэгэр бөх анх Бөртийг түүнд өгөхөд гоо үзэмж төгс бүсгүйг хараад тачаадан шунаж дотроо бодсон бүх эргэлзээ ,муу совингоо мартаж үйлийн үрээ дуугүй дагасан билээ. Бөртийг авснаар түүнд сайн юм огт болохгүй гэдгийг ёрлосоор байсан мөртөө Бөртийг ямар ч болов алдаж болохгүй гэж шийдсэн нь түүний ухаангүй дурласан сэтгэлийнх байжээ.


Last edited by saiba_ryo on Sep.30.11 10:24 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.11.11 11:47 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
-Чи наад эмээсээ болж үр удмаараа сүйрэхийг би үзнэ гэж атаархаж хорссон Дайр-Үсэн гэгч согтууран хашгирахыг ч юман чинээ бодсонгүй.
Дайр-Үсэн угаас хар муу санаатай, хорон гашуун үгтэйг бүгд мэдэх тул түүнийг Бөртийг зуун агтаар арилжин авах гээд өгөөгүйд уурласандаа тэгэж байна гэж бодсон ажээ. Гэнэт сураг ажиггүй алга болж,ядаж яс,хүүр нь ч үзэгдээгүй үгүй болсон их Чилэдү ахынх нь амины төлөөс болгон Бөртийг Чилэгэр бөхөд өгчээ. Гэтэл Дайр-Үсэнгийн муу үг үнэн болов.

Бөртийг булаан авсан нь ганц Чилэгэр бөхөд ч биш бүхэл Мэргэд аймгийн ирээдүйн сүйрлийн эх болохыг хэн ч тааварласангүй.Чилэгэр бөх үйлийн үрээ даган одоо Тэмүжиний өмнө зогсож байв. Тоорил ханы цэрэг довтлон ирэх сургаар Чилэгэр бөх эмс хүүхдээ хаян зугатаасан ч гай болж зүв зүгээр байтал эмээлийн олом тасарч баригджээ.
-Тэмүжин ахаа. Үүнийг тас цавчин хаяая гэж Билгүтэй шивнээд сэлмээ сугалж хэрэв Тэмүжин толгой дохивол ухасхийн очиход бэлэн байлаа.

-Тэмүжин! Би чиний тухай олныг сонссон. Бөртэ ч манайд байхдаа чиний тухай эрүү ам хамхилгүй зөндөө л ярьсан. Чи зоригтой хүн биз. Гэвч чи намайг албал хүлгийг минь тайл. Сүүлд нь чамайг хүлэгтэй хүнийг алав гэж бүү муу хэлэг. Би Тэмүжин чамайг энэ Тоорил шиг олзонд нүдээ ухаад өгчих хүн биш гэж бодно гэж Чилэгэр бөх инээмсэглэн хэлжээ.
Тэр үхнэ гэхдээ огт харамссан, айсан шинжгүй байгаа нь гайхалтай. Чилэгэр бөх үхэл нь гарцаагүй ирснийг мэдмэгц тайвширчээ. Чилэгэр бөхийн царайг үзэж, ухаантай үгийг сонсоод Тэмүжин түүнийг өчигдрийнх шиг үзэн ядахгүй бас алах гэж тэгтлээ сүрхий хонзогнохгүй болсондоо ихэд гайхав.

-Харин Тэмүжин би чамаас нэг зүйл хүснэ. Чи Бөртийг төрөхөөр хөвүүн байвал бүү ал. Хэнд ч хамаагүй өгч орхи. Манай аймгийн хэн ч байсан миний үрийг авахаас татгалзахгүй биз. Хүн болбол хүслээрээ болог. Чилэгэр миний үр гэдгээ мартвал мартаг. Эр хүн болж төрсөн юм бол амьдарч үзэг. Түүний буруу гэж үгүй биз гэсэн Чилэгэр бөхийн үгийг сонсоод Тэмүжин гэнэт
-Үүний хүлгийг тайл. Хасар чи сэлмээ түүнд өг гэв. Тэмүжиний энэ санамсаргүй шийдвэрт дахиад л гайхан гөлөрцгөөв.
-Энэ чинь ёстой гайхам бахтай хэрэг байна. Чи ухаантай, зоригтой хүн гэсэн нь үнэн бололтой. Бөртэ чамайг дэмий нэг магтаагүй бололтой гэж Чилэгэр бөх бүр үнэн сэтгэлээсээ хэлэв. Зоримог, үнэн үгтэй энэ залуу Тэмүжинд таалагдаж байв. Гэвч эхнэрийг нь эдэлж бүр жирэмслүүлсэн түүнийг өршөөх учир байсангүй. Харин түүнтэй сэлмээр тулалдаж өөрийн гараар алахыг хүсэв. Бас ингэх нь зөв бөгөөд шударга явдал болно гэж боджээ.

- Тэмүжин ах. энэ муу мэргэдтэй би тулъя. Үгүй бол зүгээр л алж орхиоч гэж Хасар хашгирсан нь Тэмүжинг болгоомжлуулсан хэрэг байв.

- Чи сэлмээ өг гэж Тэмүжин хэлснээсээ буцахгүй дахин зөрүүдлэн хашгирав.
- Хасар! Чи муу мэргэд гэж юу хэлнэ. Бид бүгдээр адилхан тал хангай нутгийн Монгол аймгууд. Чи үүнээс хойш бусдыг бүү муу хэл. Би чамайг ер доромжилсонгүй шүү гэж Чилэгэр бөхийн хэлэхэд
“Бас ухаантай сүрхий эр юм” гэж Тэмүжин ихэд тоон бодлоо. Хасар яаж ч чадсангүй өөрийн сэлмийг Чилэгэр бөхөд өгөөд зай тавив. Тэмүжиний шар нүдэнд занал хорсол хурж сэлмээ урагш сунган алгуур тойрно.
Тэмүжин хэдийгээр сэлмээр тулалдах сургууль уйгагүй хийсээр авч нөхдийнхөө хэнд нь ч үл хүрэх тул бүгд түгшин зовж байлаа.
Хасар, Билгүтэй, Зэлмэ гурав хормын дотор харц солилцон муу юм болбол хажуугаас нь дайран орохоор бэлэн болжээ.Гэвч тэд Тэмүжиний зөвшөөрөөгүй байхад ингэж зүрхлэхгүй билээ.Чилэгэр бөх сэлмээр тулалдахдаа сайн биш байж мэднэ гэж бодож байв.

Сэлэм агаарт хавиран хангинан дуугараад оч үсрэн тэд тулалдаж эхлэв. Чилэгэр бөх сэлэмдээ гарамгай үнэхээр гавшгай эр ажээ. Тэмүжинг илт дийлдэх янзтай болохоор нөхөд нь сэлмээ шүүрэн ойртлоо. Гэвч Тэмүжиний уурсаж, улайрсан царайг хараад хажуугаас нь орж арай л зүрхэлсэнгүй.Хэрэв хажуугаас нь орвол Тэмүжин цавччихаж мэдэх янзтай.

Тэд тулалдсаар Тэмүжин сэлмээ алдаж ухран зугтаах тэр агшинд Хасар Чилэгэр бөхийг цавчин унагав.

Хасар ингэж шаламгай хөдлөөгүй бол Тэмүжиний хүзүүнд Чилэгэр бөхийн сэлмийн ир буух байлаа.Улаан цагаан хоолойгоо тас хэрчүүлсэн Чилэгэр бөх дороо үхжээ. Тэмүжин юу ч дуугарсангүй амьсгаадан сууна.Зүрх нь тулалдсанаас биш айснаасаа түг түг цохилно.Үхэл дэргэдүүр нь гүйж өнгөрөхийг Тэмүжин харах шиг болов.Чилэгэр бөхийн хүүрнээс үхлийн үнэр ханхална.Үхэл ийм хурц содон үнэртэй болохыг анх мэджээ.Бүр бөөлжис цутгах аж.
-Их гавшгай юм гэж Хасар хэлээд Чилэгэр бөхийн тас атгасан гараас сэлмээ салган авав. Саяын тулаан бүгдэд нь таалагдсангүй ч бас Тэмүжиний буруу гэж хэлж зүрхэлсэнгүй. Гэвч Хасар тэссэнгүй,д уугүй суух Тэмүжинийг харж
-Зэлмэ, Билгүтэй та нар сонс. Үүнээс хойш Тэмүжин ахыг гардан тулахыг би хориглож байна. Боорчи хэдүүл ахын өмнөөс тулж байя. Мэдэв үү гэсэнд бүгд толгой дохин зөвшөөрөв. Тэмүжин үг дуугарсангүй.

Нөхөд нь түүний сэтгэлийг эмзэглүүлэхгүй гэсэндээ сэм холдон явцгаав. Одоо Тэмүжин Чилэгэр бөхийн хүүрийн дэргэд хоцров.
-Хөвүүн төрвөл чи бүү ал гэсэн түүний үг санагдана. Тэмүжин түүний энэ үгийг хүндэтгэж байлаа. Гэвч бид нэгэнт оройтож дээ гэж дотроо шивнэв. Үнэхээр Чилгэр бөх гэгч энэ үйлийн үртэй мэргэд залуу Бөртөөс хөвүүн төрөөсэй гэж чин сэтгэлээс хүсч байжээ. Гэвч тэр өөрийн хүслийг үзэж чадсангүй үхэв. Тэнгэрийн таалалд нийцээгүй Тэмүжиний хүслийн хариу энэ байжээ. Ямар ч болов Тэмүжин бүхнийгг өөрийнхөө ухаанаар шийдэв. Гэвч Чилэгэр бөхтэй хоёул нүүр тулсан бол Тэмүжин өдийд хүүр болон хэвтэх байснаа сэтгэлдээ зөвшөөрч байлаа.

Өөрөөсөө хүч илүү дайсантай хар зоригоор нүүр тулан халз үзэлцэх аминд хүрэх аюултайг голдоо ортол ойлгож бас гэмшиж суув. Одоохондоо Тэмүжин саяын хоёр хоногт болж өнгөрсөн явдлыг дүгнэх цэгнэх чадалгүй байлаа.Гэвч өнөөдөр Чилэгэр бөх тэдний хооронд болсон хэргийг хэзээ ч хэнд ч илчлэн задлахгүй байх ам тангарагийг Хасар,Билгүтэй,Зэлмэ гурваас авсны эцэст бага боловч тайвширч бодол санаагаа цэгцлэхийг оролдов.Тэмүжин өөрийн сул дорой байдлыг хүнд мэдэгдэхийг үл хүсчээ.

Тэмүжин хэдийгээр Чилэгэр бөхөд дийлдсэндээ хорсон шаналсаар бөйсан боловч харин нөхөд нь олсон, үзсэн ялалтандаа сэтгэл дүүрэн баяртай болцгоосон тул Тэмүжиний хэлсэн болгоныг үг дуугүй хүлээн зөвшөөрчээ.Тэд Тэмүжиний бүх нууцыг үүрд бат хадгалахад бэлэн байв.Энэ тангараг Тэмүжиний далд нууц түүхийн эхлэл болов.
Хэрвээ Бөртэ бие давхар болоогүйсэн бол Тэмүжинд гуниж,шаналах хэрэг үнэхээр үгүй байлаа. Мэргэдтэй хийсэн тулалдаанд ямарч байсан Монголын тал нутгийн хоёр том аймаг Хэрэйд, Жадараныг өөрийн холбоотноо болгож чадав. Булаагдсан эхнэрээ буцаан авч нэр бүтэн болов. Тарж бутарсан Боржигон аймгийн албатууд нь түүний хэн болохыг мэдэв. Тэмүжин Хасар дүүгийнхээ гавшгай хөдөлсний хүчинд Чилэгэр бөхийн сэлэмнээс аврагдан амьд үлдэв.Энэ явдлыг нууцлахыг чандлан захив.
Бас Бөртийн гэдсэн дэх хүүхдийг алахаар шийдэв. Тэр хүүхэд амьд үлдвэл эхнэрээ бусдад булаагдсан гашуун түүхийн гэрч болж, олны нүдэн дээр сануулсаар байх тул түүнийг амьд үлдээх шалтаг олдохгүй байлаа. Бөртэд хэцүү байж мэднэ.

Гэвч тэр үүнийг тэсэх ёстой. Тэмүжиний нэр төрийг хамгаалах үүднээс Бөртэ эх хүний хувьд тэсэх ёстой гэж шийдсэн билээ.
Магадгүй Бөртэ тэр хүүхдээ үхэхийг хүсч буй ч байж мэднэ гэж Тэмүжин өөрийгөө цагаатгах үүднээс бодож байв. Гэвч яаж эндүүрч байснаа хэд хоногийн дараа мэдсэн билээ.
Мэргэдийн сүйрсэн хүрээг цөлмөж, эд агуурсыг ачиж мал сүргийг тууж одсоны дараа Тоорил хан цэргээ авч Туул голын Хүн чулууны хөндийдөх өөрийг хүрээрүү буцжээ. Олз,ялалтандаа бялуурсан Тоорил ханы цэргийн цуваа цатгалан үхэр могой шиг хөдөлж ядан эвхэрсээр холдон одохыг Тэмүжин харж зогслоо.
Харин Жамуха Тэмүжин хоёр багадаа тавьсан андын тангаргаа баталж нэг дор амьдран суухаар тохироод Онон голын Хорхунаг Жубурын хөндийг чиглэн явав.Энэ явдлыг Өүлэн эхдээ мэдэгдэхээр Зэлмэ Хасар хоёрыг яаравчлан илгээв. Өүлэн эх удалгүй Хорхунаг Жубурын хөндийд нүүн очжээ.

Харин Тэмүжин Жамуха хоёрыг замдаа яаралгүй амарч тухласаар сарын дараа ирэхэд шинэ буурин дахь гэрийн гадна Бөртэ Өүлэн эхийн хамт угтав.

Өүлэн эх Бөртийн төрүүлсэн шинэ хүнийг тэвэрсэн байжээ.
Тэмүжин үүнийг хараад эхлээд нүдэндээ итгэсэнгүй.


Last edited by saiba_ryo on Sep.30.11 10:30 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.11.11 1:55 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Хэрэйд болон Жадаран аймаг нэгдэн Мэргэд аймгийг довтлон хагас хувийг нь булаан авсан сураг тэр дороо л Монгол аймгуудын нутаглах Алтайн нурууны чанадаас Алтан улсыг хүртэл тарж үүнтэй цуг Боржигон аймгийн залуу толгойлогч Тэмүжиний нэр түгэн бүгдийн чихийг дэлдийлгэж, сэтгэлийг гижигджээ.

Нэн ялангуяа дайны олзноос татгалзан Хэрэйд аймгийн Тоорил хантай аймшиггүй зөрчилдсөн залуу Тэмүжиний зориг, хийморийн тухай домог шиг яриа амнаас ам дамжин энэ тулалдааны гол чимэг болж байлаа.

Тэмүжин тарж бутарсан Боржигон аймгийнхны төдийгүй сүйрч олзлогдсон Мэргэд аймгийнхны дунд ч чин шударга, дайчин эрийн үлгэр болон яригджээ. Талын нүүдэлчин аймгууд хамгийн эрэмгий зоригтой нэгнээ тодруулан түүний ивээл хамгаалал дор нэгдэн амьдрах боловч сонгосон толгойлогч нь харгис хэрцгий, шунахай дарлагч байх нь нэгэнт элбэг тул сонгосон удирдагчаасаа салан тусгаарлах хүсэл үргэлж бэлэн байх бүлгээ.

Аймаг, овог бүр ухаантай, хүчтэй, өгөөмөр, энэрэнгүй шинэ удирдагчийн мөнхийн эрэлд амьдарна. Бас өөрийгөө зоригтой эр чадалтайд тооцох эрс бүхэн бяцхан ч гэлээ удирдагчийн байр суурийг эзлэхийн төлөө мөнхөд өрсөлдөж бие биеийг хөнөөсөөр ирсэн ажээ. Есүхэй баатрын үхлээс хойш тал талд өөрийн садан төрөл ч юмуу, хамгаалж чадна гэж найдсан хэн нэгнийг даган тарсан Боржuгoн аймгийнхан, юуны түрүүн Есүхэйн хамаатан, хуучин албат боолууд нь эргэн ирэх болсон нь Тэмүжиний зориглон, төлөвлөснөөр хийгдсэн анхны тулааны хамгийн том олз байв. Эх болоод дүү нар нь Тэмүжинг бахдан биширч байлаа.

Тэмүжиний гэр бүл дахиад л албат, харц, агт морьтой болж, анх удаа Тэмүжин өөрийн мэдэлд хагас түмэн цэрэг дайчлах боломж бүрдлээ. Тэмүжинийг ер ийм ухаан гаргана гэж хэн ч санаагүй билээ.Олон бүгдээр хязгааргүй их баяр жаргалд автжээ.

Харин энэ баяр баясгалан дунд Тэмүжиний гэрт Чилэгэр бөхийн xөвүүн өсч торниж байлаа. Бөртийн төрүүлсэн хүүхэд хөвүүн байсан нь үхэж үрэгдсэн Чилэгэр бөхийн хүслийг тэнгэр таалсан хэрэг болжээ.

Бөртийн хүүхдийг алсангүйд Боорчийг Тэмүжин ер зэмлэсэнгүй.Бүр яагаад ингэх болсныг Тэмүжин хүний урманд сөхөж асуусангүйд Боорчи эхлээд гайхан алмайрчээ. Хэрэв асуусан бол Бөртийн хүүхдийг амьд үлдээснээ өмгөөлөх шалтаг Боорчид байгаагүй ч бас энэ хүүхдийг амьд үлдээсэндээ огт харамсахгүй байжээ. Тэр бүү хэл Тэмүжин уурсан хилэгнэж элдэв хэрүүл үүсгэвэл ямар боловч Бөртийн хүүхдийг хамгаална гэж хатуу шийдсэн билээ. Ингэх нь хэдий осолтой,бүр өөрийнхөө амийг алдахад ч хүрч мэдэх байсанч Боорчи өөрийн шийдвэрээс ухрахыг хүссэнгүй. Гэтэл Тэмүжин өөрийн нууц зарлигийг ор тас мартсан мэт байсан нь Боорчид аврал болжээ. Тэмүжиний эл хачин аашны учрыг Боорчи олсонгүй.

Харин Тэмүжин тэр хүүхдийн тухай хором ч мартсангүй ажээ. Өөрийг нь ялагч баатрын дүрээр ёслол хүндэтгэл дүүрэн угтан авсан Өүлэн болоод Бөртийг хармагц тэр үедээ Тэмүжин тулгамдаж нэрэлхээд энэ тухай яриа өдөөж төдсөнгүй билээ. Тэгээд ч Бөртийн төрүүлсэн хүүхдийг Өүлэн эх нь энхрий дотноор тэврэн зогссон нь яавч энэ хүүхдийг алж болохгүй гэдгийг Тэмүжинд шууд ойлгуулсан бас Өүлэн эхийн зүгээс тулгаж шаардсан хэрэг байв.

Тэмүжин үүнийг яаж ойлгохгүй байх билээ.Хэрэв түүний хэлснээр Боорчи энэ хүүхдийг замдаа хөнөөсөн бол одоо чухам юу болох байсныг Тэмүжин төсөөлөн бодоод өөрийн эрхгүй Боорчид баярлажээ. Хэрэв гай болж Бөртийн хүүхдийг хөнөөсөн бол Тэмүжин Өүлэн эхийнхээ дайсан болон хувирах байснаа мэджээ.

Тэр шөнө Тэмүжин Бөртэ хоёр үлдээд бие биендээ хүрч чадахгүй удаан сууцгаав. Хагацсанаас хойш жил гаран өнгөрч тэдний хамтын амьдрал дахин эхлэв.Нярайлж тэнхэрч амжаагүй хэдий ч Бөртийн гоо үзэсгэлэн улам тодроод хувцсаа нэвт гэрэлтэн байх нь Тэмүжиний тэвчээр тачаалыг нэгэнт барагдуулж тэр хайртай Бөртийгөө тэврэн авчээ.

Зөвхөн Тэмүжиний ингэхийг хүлээж байсан Бөртийн дур хүсэлд хязгаар байсангүй.

Тэд хоюул яг л анхны шөнийнх шиг галзуурсан тачаалд автаж төдөлгүй Бөртэ дур хүсэл нь ханахдаа бахардан хашгираад ухаан алдан унав.


Last edited by saiba_ryo on Sep.07.11 10:16 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.11.11 2:04 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Бүх зүйл өөрчлөгдөөгүй мэт санагдаад Тэмүжин Бөртийн нүцгэн биеийг ширтэн суужээ. Бөртэ их удаж сэргэх шиг санагдав.
-Би ухаан алдсан уу гэж Бөртэ ичингүйрэн шивэгнээд Тэмүжиний толгой дохихыг үзмэгц түүнд гэнэн итгэмтгийгээр эрхлэн наалдаж -Би чамаас хагацсанаас хойш ер ингэж ухаан алдсангүй гэж инээмсэглэжээ.

Энэ үгэнд Тэмүжиний дотор унтаж байсан түмэн могой атиралдан сэрж зүрхийг нь хорт хэлээрээ хатган өвтгөсөнд тэр ухаанаа алдаад Бөртийн урт үсийг гартаа ороон атгаж түүнийг нэвширтэл балбаж гарчээ. Харин гайхалтай нь Бөртэ Тэмүжинийг яг ингэнэ гэж мэдэж байсан мэт зодуурыг ганц ч удаа ёо гэсэнгүй тэсч өнгөрөөжээ.

Сэтгэлийн мухарт хуримтлагдсан өшөө хорсол, шаналалдаа шатсан Тэмүжин Бөртийг алчихаж мэдэх байв. Гэтэл хүүхэд гэнэт цочин сэрээд айж түгшин учиргүй бархирсанд Тэмүжин ухааран Бөртийг орхиж холдов. Эхийнхээ хөхийг шуналтайгаар ховдоглон сорох улаан нялзрай тэр амьтанг Тэмүжин үнэн сэтгэлээсээ хорсолтой ширтэж сууснаа өнөө шөнө Бөртэ тэр хүүхдээсээ хөндийрэхгүйг мэдээд даруй хувцаслан гарчээ.

Хүйтэн харанхуй тэнгэрийн дор ганцаар зогсож байхдаа энэ хүүхдэд Бөртийгөө үүрд алдсан мэт харуусалд эзлэгдсээр байв. Гэвч Тэмүжинд Бөртийг хөөн явуулах юмуу түүнээс холдон зайлах газар даанч байсангүй. Бөртийн эелдэг урин зан,энхрий тачаангүй биед татагдан гэртээ буцан оржээ.

Шөнө бүр Бөртэтэй янаглан цэнгэхдээ мэргэдийн Чилэгэр бөхийн удмын бяцхан хөвүүний амьсгаа харцыг мэдэрч бухимдахдаа дур ханаж, бие хөлс хатсан хойноо Бөртийг хайр найргүй балбаж, хоёр хөхийг нь хөх няц болтол базаж тамалдаг байв.
Гэвч Бөртэ хүний урманд ёо ч гэж дуугарахгүй шүд зуун тэвчдэг нь эцэстээ Тэмүжинийг туйлдаж ядрахад хүргэж дэрэндээ нүүрээ шигтгээд гаслан хэвтэхэд Бөртэ түүний нүцгэн мөрөнд нүүрээ наагаад чив чимээгүй мэгшин уйлдаг билээ.

Тэмүжин тэр хөвүүнийг хүн гэж тоож харахаас нүд хорсдог,өөрийн ойр хэвтүүлэхээс ч цээрлэн жигшдэг байв. Тийм ч учраас Бөртийн хөвүүнд нэр өгсөнгүй, өгнө гэж бодсон ч үгүй.Бөртэ ч энэ талаар сөхөж ярисангүй. Харин Өүлэн эх шинэ хөвүүндээ нэр өгөхийг туйлбартай хатуу шаардсаар байсанд аргаа барахдаа
– Та өөрөө мэд гэжээ.
- Тэгвэл Зүчи гэж нэрлэе гэж Өүлэн эх хэлэв. Энэ нь зочин гэсэн үг байв. Энэ нэр Тэмүжинд таалагдав.

Мэргэдийн Чилэгэр бөхийн хөвүүн тэдний гэрийн зочин болог гээд бодоод тайвширч Бөртийн хөвүүнд Зүчи гэдэг нэр өгөв. Зүчи нэрийг өгсөн нь шинэ хөвүүнд Тэмүжиний гэрт амьдрах эрх олгосон хэрэг болов. Хэдийгээр жижиг ч гэлээ энэ явдал Тэмүжин Бөртэд ялагдан бууж өгсөний дохио,Бөртийн хатуужилтай эрэмгий занг тэнгэр ивээсэн хэрэг юм. Гаднаас харахад аз жаргалтай мэт боловч тэр гурав туйлын шаналгаат хайрын дунд амьдарч байлаа.

Гэрийн дотрох ил далд зовлон, сэтгэлийн гүн дэх шаналал хорсол нь Тэмүжинг гэрт тогтоход бэрх болгоход тэр сэм хол одож энэ тэр бүсгүйг эдлэн уур хорслоо тайлдгийг Бөртэ мэдэвч юу ч эс дуугарна. Бөртэ Зүчи хөвүүнээ эм арслан мэт өмгөөлөн хамгаалах тул Өүлэн болоод ер нь хэн боловч Зүчид их анхааралтай ханддаг байв. Хэрэв Өүлэн эх Бөртэ болоод бяцхан Зүчи хөвүүнийг хайрлан дэмжээгүй бол азгүй хөвүүний хувь заяа яаж эргэхийг таахын аргагүй юм. Тэмүжиний зан аашийг мэдэх Өүлэн эх нь Зүчийг хамгаалах болсон нь Тэмүжинг аймшигт үйлдлээс сэргийлж Боорчийг хүртэл хязгааргүй нүглээс аварсан билээ.

Хэрэв Тэмүжин Зүчийг хөнөөсөн бол тэр хэзээ ч өөдлөн дэвжингүй байсныг харин хэнч мэдэхгүй байлаа. Зүчи хөвүүний Тэмүжин Бөртэ хоёрт ирсэн учрыг Тэв тэнгэр бөө сүүлд хэлжээ. Зүчийг амьд үлдээсэнд нь Тэнгэрт бас Боорчид талархах ёстой гэж Тэв тэнгэр бөө батлан хэлсээр байсан ч Тэмүжин өөрийн сэтгэлийг тэр бүр тэвчин барьж дийлэхгүй бяцхан Зүчи хөвүүнээс тахалтай амьтан мэт сэжиглэсээр байв. Өүлэн эхийн илэрхий дэмжлэгийг олсон Бөртэ сэтгэл бага боловч тайвширчээ. Хэн ч Зүчийг мэргэдийн хүүхэд гэж хэлдэггүй бөгөөд хэрэв хэн нэгэн тэгэж гэмээ нь Бөртэ өршөөхгүйг бүгд мэдэх болжээ.

-Чи Зүчи хөвүүнийг минь ад үзвэл эхлээд намайг алчихаарай. Би хөвүүнээ ад үзэхээс бусдыг тэвчинэ. Харин хөвүүнийг минь ад үзвэл би тэвчихгүй шүү гэж Бөртэ ээлжит чимээгүй тамлалын дараа хатуу хэлсэн нь бий. Бөртэ үнэхээр хэлсэндээ хүрч маргааш нь Зүчи хөвүүнээ тэврэн огт юу ч болоогүй юм шиг инээд хөөр дүүрэн явахад нь Тэмүжин гайхан биширч өш хорсол нь дарагдах шиг болдог байлаа. Тэмүжинийг Боржигон аймгийн ханаар өргөмжилсөн нь байдлыг өөрчилж авгай хүүхний гашуун бодлыг өөрийн эрхгүй хойш тавихад хүргэж, өөрийн зан авир, үг үйлдлээ нягт хянан засах нь зайлшгүй болжээ. Тэмүжин өөрийн аймгийн албат иргэдийг хоёр хуваан баруун зүүн түмэн болгож ,үнэнч нөхөд Боорчи, Зэлмэ хоёроор ахлуулан олон хэргэм тушаалтныг томилж, Бөртийн хэлснээр гоёмсог өргөө бариулж, хөнгөн тэрэг ч хийлгэв.

Бүх хүмүүс Бөртийг түүний адил хүндэтгэдэг болсон нь өөрийн эрхгүй Тэмүжинд мэдрэгдэж байв. Бөртэ бол яг л Тэмүжинд тохирсон эрмэг зоримог бүсгүй байлаа. Тэд эвлэрч, их албын дараа шинэ өргөөндөө эрхлэн янаглах болсноор Зүчийн хойно Тэмүжиний цусны хөвүүн Цагадай төрсөн бүлгээ. Цагадай хөвүүнээ төрөхөд Тэмүжин Бөртийгөө дахин тамлан зовоохгүй гэж ил тодоор түүнд амлан тангарагласан билээ. Тэр энэ үгэндээ хүрсэн юм.

Тэмүжиний гэрт түүнийг залгамжлан Боржигон аймгийн хан болох ёстой хөвүүн төржээ. Цагадай хөвүүнээ төрсөнд Тэмүжин туйлаас баярлаж их хурим хийв. Энэ найранд Тэмүжинг аймгийн ханд өргөмжилсөн ихэс,язгууртнууд болох Хабула ханы үр сад,Хотула ханы хөвүүд, Есүхэйн дүү гээд задран тарж явсан Боржигон аймгийн нэртэй хүндтэй бүхэн, тэдний албад иргэд бүгд цугларч, Жамухын ойр төрлийн хүн болох Хорчи анх удаа олны сонорт Тэмүжинийг Чингис хаан гэж өргөмжлөе гэж дуулгасныг олон бүгдээр зөвшөөрсөн билээ.

Чихэнд дасал болоогүй дэндүү сүржин энэ цол их асарын хоймор анх удаа Зүчи хөвүүнээ өвөр дээрээ тэврэн суусан Тэмүжинд огт таалагдсангүй ч олны үг саналыг дуугүй сонсож байлаа. Чингис хаан гэж нэр өргөмжлөгдөхөөс илүү чухал зорилго тэр үед Тэмүжинд байв. Олны өмнө тэр анх удаа Зүчи хөвүүнээ өвөр дээрээ тэврэн сууснаар Бөртийн сэтгэлд байсан гомдлын хар сүүдрийг арчин хаях ёстой гэж бодож байв.

Юуны өмнө өөрийн өрх бүлийг түвшитгэх нь өнөөдрийн гол зорилго юм. Цагадай хөвүүнээ хөхүүлэн суусан Бөртэ шиг аз жаргалтай хүн энэ найрын дунд байхгүй байв. Онон голын шугуйн дунд зассан найрын задгай талбай идээ будаагаар дүүрэн залуус охид бүжиглэн дуулж Есүхэйн үхлээс хойш Хиадборжигон аймгийнхан анх удаагаа нэгдэн сэтгэл тэнэгэр цэнгэх бүлгээ.

Ээж дүү нараа ийм сэтгэл баяртай харц дээгүүр байхыг Тэмүжин ер үзсэнгүй. Найрын дунд Өүлэн эхийнхээ нүдэнд гялалзах нулимсыг үзээд
– Хамгаас зовсон нь эх минь юмдаа гэж бодохдоо уярч Тэмүжиний нүд чийгтэж суужээ.

Дүрэлзэн асах их түүдэг галын утаа Ононы эрэг дагуу хөшиглөж, хуурын дуу хүнгэнэн эгшиглэх нь газрыг дүүргэнэ. Монголчуудын жаргал цэнгэл нь дуу бүжиг, найр билээ. Харин энэ найрын хамгийн хүндтэй зочин байх ёстой гэж Тэмүжиний тооцож урьсан Хэрэйд аймгийн Тоорил хан, Жадаран аймгийн Жамуха хоёр ирсэнгүй нь түүнийг түмэн бодол, мянган эргэлзээнд унагав. Жил хагас хамт амьдраад салж нүүсэн ч Тэмүжин Жамухыг анд нөхрөө гэж үзсээр ажээ.

Хамгийн ил тод зүйл нь Тэмүжиний санаандгүй олсон амжилт, Боржигон аймгийн ханд өргөмжлөгдсөн зэрэг нь хуучин холбоотнуудад нь таалагдсангүй. Өгөөмөр сэтгэлтэй хамсаатан нь нүдний нь өмнө өст дайсан болон хувирч байгааг Тэмүжин мэдэрч байв. Өөрийгөө хэн байсныг, одоо хэн болоод байгааг, тэдний адил эрх дархтай, цэрэг зэвсэгтэй бие даасан аймгийн хан болсноо тэдэнд үзүүлье гэж санасан ч тэд үүнийг түүнээс урьтан аль эрт мэдсэн, тэр бүү хэл одоо дайсан биш юмаа гэхэд өрсөлдөгчөө гэж үзэж байгаа нь илт. Энэ явдал нэг талаас бахтай ч нөгөө талаас хажуу хавиргандаа дайсантай амьдрах гэдэг чонын сүрэг дунд гар хоосон зогсоо юм шиг л санагдана. Жамухын дэргэд байсан Хиад, Боржигон тэр бүү хэл Тайчууд, Жүрхэн гээд хуучин овгууд бүгд салж Тэмүжинд ирсэн нь Жамухын эгдүүцлийг юу юунаас илүү төрүүлж байлаа.

Өдрөөс өдөрт өсч байсан Тэмүжиний нэр хүнд олон хүнийг түгшүүлж байв. Илүү нийтэч, ядуу зүдүү явсан, нөхдийнхөө гавъяа зүтгэлийг шударгаар харамгүй үнэлж чаддаг нь Тэмүжинийг бусдаас ялгаруулж, түүний нь амьд баталгаа болсон жирийн ардын хөвүүн Боорчи, боол Зэлмэ гээд олон нөхөд нь одоо хүндтэй ноёдын зэрэгт залагдан Тэмүжиний санаж сэдсэн бүхнийг удирдан хэрэгжүүлж Монголын тал нутагт байгаагүй содон сонин зохион байгуулалт бүхий аравт, зуут, мянгат цэргийг засч, суурин ордны ажлыг дэглэн хөгжүүлж байгаа нь бүгдийн нүдэнд илт байлаа. Тэмүжин Боржигон аймгийнхны хүсч байсан шинэ удирдагч мөн нь гарцаагүй байв. Тэмүжиний үзэж өнгөрүүлсэн өнчин ядуу амьдрал, энгийн хээгүй занд олноор татагдаж байлаа. Зүчи хөвүүнээс үүдэлтэй Бөртэ Тэмүжин хоёрын зөрчил аймаг улсаа төвхнүүлэх их ажлын дунд дарагдан гэрийн дотор таатай уур амьсгал бүрдэж Зүчийн мэргэд гарлыг бараг мартаад байтал нэг ноцтой явдал болжээ. Тэмүжиний гэнэтийн олсон ялалтад атаархан өөрийн дэргэд байсан Боржигон аймгийнханаар ч зогсохгүй хамаатан саднууд нь хүртэл салж Тэмүжинд очиж нийлсэнд Жамухын хорсол туйлдаа хүрчээ.

Гэтэл энэ үед Жамухын дүү Тайчирыг адуу дээрэмдсэнээс болж Тэмүжиний талын хүн харваж алсан хэрэг мандав. Ийм явдал болсон нь дайсагнан довтлох шалтаг эрэлхийлж байсан Жамухад сайхан далим болжээ. Жамуха цаг алдалгүй шуурхайлан хөдөлж цэргээ засан Тэмүжиний хүрээг дайрав. Аймаг дотрох хүчээ бэхлэж амжаагүй дөнгөж нэгдэж тогтсон Тэмүжиний цэргийн хүч сул байгаа нь дороо л мэдэгдэж Боржигон аймагт үхлийн аюул тулсан билээ.

Жамухын дайтаж сурсан цэргийн өөдөөс Тэмүжиний цөөн цэрэг эсэргүүцэл үзүүлж чадалгүй хэдхэн хоногийн дотор цохигдон бутарчээ. Энэ тулааны үед Тэмүжин үлдсэн цөөн цэрэг,үнэнч нөхдийн хамт Ононы дээд биений Зээрэн хавцалд шахагдан оров. Харин Зээрэн хавцлын аман талд Жамухын цэрэг Тэмүжинг хавцлаас гарахыг хүлээн тайван бүслэн суув.Онон мөрний Зээрэн хавцал ингэж үхлийн уут,Боржигон аймгийн сүүлчийн авс болон хувирав. Энэ бол Тэмүжиний хувьд үхэл,Боржигон аймгийн хувьд сүйрэл болох юм.Жамухыг ингэж андын тангарагаа эвдэн довтлоно чинээ Тэмүжин санаагүй билээ.

Адуу хулгайлсан нь Жамухын дүү Тайчирын буруу атал ийм хэргээр шалтаглан довтолсон нь Жамухын далд хортой бодлыг илчилжээ.Жамуха Тэмүжинг даран сөнөөхийг хүсч байсан нь тодорхой болов.Жамухад итгэж болохгүй хүн гэж Бөртө өдөр тутам сануулсаар байхад түүний энэ сэрэмжлүүлэгийг эм хүний богино ухаан,бодлогогүй үг гэж үл тоомсорлож байсандаа харамсавч оройтжээ.

Үнэндээ Тэмүжин сэтгэлийн гүнд Жамухад итгэж бүр түүнээс салсандаа өөрийгөө буруутган зэмлэсээр байжээ.Жамуха бол хань болохгүй гай зовлон учруулах нөхөр гэж Тэв тэнгэрийн хэлсэнд ч итгээгүй юм.Жамухын гэнэт довтолсон нь Тэмүжинд сэтгэл санааны аймшигт цохилт авчирав. Ганц үнэнч холбоотноо гэж итгэж андгай тангараг тавьсан Жамуха адууны хулгайн өчүүхэн хэргээр шалтаглан довтолсон нь Тэмүжиний бодол санааг гүнзгий ихээр хувиргав.Тэр хэнд ч бат хатуугаар итгэн найдаж болохгүйг ухаарчээ. Жамухын довтолоход Тэмүжин гэр орон,хөвүүдээ золоор дүрвүүлэн зугатаалгаж амжив.
Тэгээгүй бол түүний хөвүүд Жамухын олз болоход ойрхон байсан билээ.


Last edited by saiba_ryo on Aug.11.11 4:56 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.11.11 2:32 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Тэмүжин ийм түгшүүрт мөчийг урьд нь үзээгүй мэт санагджээ. Гавшгай зоригтой боол Татугийн ачаар гэр бүлээ үхлээс зайлуулж чадаад Татуг түүнд илгээсэн Тэнгэрт талархан мөргөв. Жамухад цохигдон зугатсан Тэмүжин нар сураг тасраад удав.

Онон мөрний дунд хэрд уулын балар ойд Өүлэн эх, Бөртэ хоёр хэдэн хүүхдийнхээ хамт Зүчийн боол Татугийн хамгаалал дор орогнон хоргодож, хэзээ Тэмүжин үхэв гэж сонсдох бол гэж түгшин хоног өдрийг өнгөрүүлж байлаа. Энэ үед Зүчи арван гурван нас хүрч хөвүүдийн бага Тулуй найман настай, гурван охин нь нялх, бага нь бүр хөхүүл байжээ. Зүчи Цагадай хоёр ойрхон зуур сум харвахтайгаа л болжээ.

Энэ балар ойн гүнд тэднийг хамгаалан яваа цөөн цэргийн толгойлогч загасан нүдэт Тату хэмээгч эр бол Тэмүжин өөрийн амь биеийг хамгаалуулахаар хамгийн анх сонгон авсан хамгийн шилдэг арван цэргийн нэг юм.

Харин хэдэн жилийн өмнө Тату осол гаргаж ашгүй Зүчийн гуйсны ачаар Тэмүжин түүнийг цаазаар авах ялаас өршөөж нэг насаар нь Зүчид боол болгон өгсөн бөгөөд одоо ч эзнийхээ амийг сахин суугаа нь энэ билээ.

Хэзээ ч үл анивчих, үл унтагч загас мэт нүдтэй энэ Тату үнэхээр туйлын ээдрээтэй хувь зохиолтой нэгэн юм. Харин түүний чин үнэнч зүтгэлд Зүчи бүү хэл Тэмүжин ч эргэлзээгүй итгэдэг байв.Тийм учраас Тэмүжин эх, эхнэр, хөвүүдийнхээ амь насыг ганцхан Татуд найдан даатгасан нь энэ юм.

Тату бол Зүчийн өмнөөс үхэх ёстой боол билээ. Тэр Зүчээс алхам ч үл холдоно. Татуг дэргэдээ байхад Зүчи бардам итгэлтэй байдаг бүлгээ. Жамухын цэргээс дүрвэхдээ авч гарсан жаахан хүнс нь барагдаж ашгүй Зүчи нэг гөрөөс алсан нь бөөн баяр болж байтал тэр үдэш ядарч туйлдсан Тэмүжин ганц Зэлмийн хамт үлгэн салган иржээ. Тэмүжиний шаналж зүдэрсэн царайг үзмэгц амьд үлдсэн нь яамай гэсэн бодол бүгдэд нь төрж байв. Тэмүжиний царайнаас харахад Боржигон аймгаа алдаж, тэдний гунигт өнчин амьдрал дахин эхлэжээ гэдгийг гадарласан Өүлэн үг сүггүй нулимс урсган дэмий л
– Дүү нар чинь яав гэж шивнэж чаджээ. Тэмүжин ингэж ганцаар хоцорсон байхад дүү нар нь лав үхээ биз гэж Өүлэн бодсон билээ.
-Дүү нар мэнд байгаа. Бид Жамухын цэрэгт хавчигдан Ононы доод биений Зээрэн хавцалд шургаад байна. Би нэг хэргийг Бөртэ чамтай зөвлөхөөр ирлээ гэж Тэмүжин аяархан хэлэв. Өүлэн энэ үгийн дараа бага боловч тайвширч Зүчи, Цагадай хөвүүдийг авч холдов.

-Чи нөхдөө орхиж юунд морио эцээж ирэв. Уймарч түгшсэн би чамд зөвлөх хэрэг юу билээ гэж Бөртэ болгоомжлон хэлэхдээ сэтгэлийн угт муу зөн совин ургахыг мэдэрлээ. Бөртийн зөн совин түүнийг хэзээ ч хуурч байсангүй нь түгших,айхын үндэс болжээ. Хүйтэн цай завьжаараа савируулан залгилах Тэмүжинг харахад сайн юм бодогдох аргагүй байв.Бөртийн доод зовхи хоюулаа зэрэг татаж эхлэв. Тэмүжин дуугарахгүй удах нь бүр сэжиглэлтэй.

-Ийм хэргийг би чамтай зөвлөхгүй яаж шийднэ. Одоо би эцэж цуцаж зориг мохсон цөөхөн цэрэгтэй хоцров. Яавч Жамухыг дийлэхгүй. Жамуха хавцлын аманд намайг өөрөө гарч ирэхийг хүлээн бардам сууж буй. Би нэг арга сэдлээ. Гэвч би үүнийг чиний зөвшөөрөлгүй хийж чадахгүй. Энэ бол Боржигон аймгийн төлөө юм шүү гэж Тэмүжин жаахан тайвшран цангаа тайлж хөлсөө арчин хэлэв. Тэр үнэхээр зориг мохож зүс царай алджээ.

Тэмүжиний ийм уруу дорой байхыг Бөртэ урьд нь үзсэнгүй. Тэмүжиний сэдсэн зүйл чухал гэдэгт Бөртэ огтхон ч эргэлзсэнгүй. Тиймгүй бол Тэмүжин юунд нааш цаг үрж, амиа золиослон ирэх билээ. Яг энэ мөчид анх есөн настай Тэмүжинг өрөвдөн харж байсан нь өөрийн эрхгүй санагджээ.Тэгмэгц уймарсан олон бодлоо хүчээр хөөн зайлуулж Тэмүжинд туслах хүсэл нь оргилж
-Тэмүжин. Чи хэлэгтүн. Бүү санаа зов. Гэвч миний чадах юм юу байх билээ гэж Бөртэ хэлэхдээ сэтгэл нь яагаад ч юм бэ тайвширч чадахгүй түгшүүрлэсээр байхыг мэдэрчээ.Бөртийн зоримог байдал Тэмүжиний эргэлзсэн,болгоомжилсон сэтгэлийг амраав.

Хэрэгтэй үгийг яг цагт нь олж хэлж чаддаг Бөртийн энэ занг Тэмүжин мэдэж хүндлэдэг билээ.

-Бөртэ. Би Жамухад эртний тавьсан нөхрийн тангаргаа дахин нэг cануулж үүний баталгаа болгож хөвүүдийнхээ ахмадыг Жамухын хүрээнд илгээе. Тэр үүнд итгэнэ. Зүчийг тэдний хүрээнд байхад тэр лав намайг дайрна гэж бодохгүй.

Хөвүүдийнхээ ахмадыг илгээх нь тангаргийг сануулах эртний ёс юм. Тэмүнийг ингэж хэлнэ гэж даанч санаагүй тул Бөтрэ эхлээд цочин алмайрав. Тэмүжиний гуйсан, шаардсан эл үгсийг ойлгомогц Бөртэ сэтгэл, нулимс хоёроо тэвчин барьж дийлсэнгүй, эхэр татан уйллаа. Эм хүний охор ухаандаа тэр дийлджээ.

-Чи Зүчи хөвүүнийг минь юунд ад үзнэ. Чи түүнийг бүү үхүүлээч. Жамух та хоёрын тавьсан тангараганд Зүчи хөвүүн минь ямар хамаатай юм бэ. Зүчийг үзэв гээд Жамухын сэтгэл хувирна гэж үү. Чи юунд ингэж намайг зовооно вэ. Чи ядаж Зүчи хөвүүнийг минь өөрийгөө хамгаалах насанд хүргээч. Би гуйя. Би Зүчи хөвүүнээ явуулахгүй. Явуулъя гэвэл чамд дүү нар, нөхөд чинь байна. Чи юунд миний өнчин балчир хөвүүнийг онцлов гэж Бөртэ бухимдан нулимстайгаа холин шивнэв. Хэдийгээр Бөртэ сэтгэл бахардаж, ухаан уймарсанч хэрүүлийн муу үгээ ойрмог модны дор суух хөвүүддээ сонсогдохоор хашгирсангүй тэвчиж чаджээ.

Гэвч Зүчи, Цагадай, Өгөдэй,Тулуй дөрөв эх эцэг нь тэдний хувь заяатай холбоотой ноцтой яриа өрнүүлснийг мэдэрч чимээ гарвал хамар татан ухасхийн зугатаж одоход бэлэн зэрлэг гахайн торой шиг өндөлзөж,сэрвэлзэж сууцгаахыг Тэмүжин үзэж зүрх нь шимшрэн энэ хэдэн хөвүүн түүнд ямар их үнэтэйг дахин ойлгов.

-Бөртэ тайвшир. Хөвүүддээ нулимсаа бүү үзүүл. Энэ бол гагцхүү манай Боржигон аймгийн төлөө юм. Ам тангарагийн баталгаа болгож ахмад хөвүүнээ илгээхээс өөр арга надад алга. Би Зүчийг ад үзсэн зүйлгүй. Зүчи бол миний ахмад хөвүүн учир ингэж хэлж байна. Одоо л Жамухаас цэргээс амьд мултрахгүй бол би ч, чи ч, миний хөвгүүд ч, Боржигон аймаг ч үүрд үгүй болно. Боржигон аймгийн төлөө амиа өргөх нь тийм ч муу юм биш. Чи ингэлээ гээд бүү харамс. Боржигон аймгийн төлөө олон олон Зүчи амиа өргөх биз. Боржигон аймгийн төлөө амиа өргөвөл Зүчи харин ч жинхэнээс Боржигон аймгийн хүн болно гэж Тэмүжин Бөртийг ятгав.

-Тэгвэл би Зүчи хөвүүнтэйгээ хамт явна. Жамуха намайг үзээд лав тайвшрах биз. Би Зүчи хөвүүнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байна. Ганцхан түүнийг минь, Зүчийг минь алчихвал яана гэж хэлэхдээ Бөртэ нулимсаа тэвчин барьж дийлэхгүй байлаа.Тэмүжин Бөртийн эсэргүүцэл,бухимдлыг сайн ойлгож байв.

Зүчи хөвүүн Бөртэд ямар үнэтэйг ч мэднэ. Тэмүжин Бөртийн сэтгэлийн хөдлөлийг дарагдтал дахин дуугарсангүй хэсэг чимээгүй суув. Үүнээс шилдэг аргыг тэр олсонгүй. Тэмүжиний хүнд байдлыг ойлгосон Зэлмэ хүүхдүүдийг сатааруулах гэж өөрийн нум сумаар бай харвуулан аргацаах ажээ.

-Тэгвэл. Бөртэ! Зүчи, Цагадай хоёрыг цуг илгээе. Чи зөвшөөрөх үү гэж Тэмүжин Бөртийг уйлахаа болимогц аяархан хэлэв.Бөртэ ийм үг сонсоно гэж санасангүй. Тэмүжин уярч ойлгоод Зүчийг явуулахаа болино гэж итгэж байсан билээ. Энэ бол Бөртийн амьдралдаа сонссон хамгийн аймшигт үг байв. Гэвч Тэмүжин чухам юуны төлөө ийм үг хэлж байгааг ойлгохыг хүчлэн оролдож байлаа.

-Хөвүүд чинь чамд хайран биш үү гэж Бөртэ өөр арга зам хайгаач гэхдээ итгэл муутай ч эсэргүүцэхийг оролдов.
-Тиймээ надад хайран байна. Аймшигтай ч байна. Сүүний үнэр арилаагүй нялх үстэй хөвүүдээ алдахад надад даан ч харамсмаар байна. Олж цуглуулсан цөөн улс минь Жамухын цэргээс сүрдэн тарж байна. Би л үхвэл одоо бүгд сүйрч Боржигон аймаг маань үүрд Жамухын олз болно. Одоо би ямарч үнээр хамаагүй Жамухын савраас мултрах хэрэгтэй байна. Надад нэг ч хором болов амь шиг үнэтэй боллоо гэж ний нуугүй үнэн бодлоо хэлэв.

-Тэмүжин. Бид энд өрх бүлээрээ эрүүл саруул, элэг бүтэн байна. Нуугдан суувал нэг учир биш үү.
-Чи дэмий үг бүү чалч. Бөртийн энэ тэнэг ухаангүй,аргаа барсан эм хүний үг зөөлөн хүлээцтэй байсан Тэмүжиний уур хилэнг гэнэт бадрааж тэр тэвчиж чадсангүй босон харайв.
-Чи намайг нөхдөө хаяж амиа бод гэв үү. Чи яаж ингэж хэлж чадна гэж өндөр дуугар хашгирсан ч ойртон ирж яваа Өүлэн эхээ үзээд Тэмүжин хүндээр амьсгаадан биеэ барилаа. Тэр хурдан тайвшрав.Одоо байдлыг хурцатган Бөртийн уур бухимдлыг дахин оволзуулахгүй байх нь зөв гэж боджээ.

- Би юу ч болсон хөвүүдээ Жамухын гарт зүгээр орхихгүй.
- Тиймээ. Зүчи, Цагадай хөвүүд минь үхэж үрэгдэж мэднэ. Гэвч надад дахиад Өгөдэй, Тулуй хоёр хөвүүн минь үлдэнэ. Бас Боржигон аймаг үлдэнэ. Боржигон аймаг надад хөвүүдийн минь амьнаас ч үнэтэй юм. Тэмүжиний энэ үг хатуу ч үнэн үг байв. Хэрэв Боржигон аймаг үгүй бол Тэмүжин Бөртэ хоёр хичнээн ч хөвүүдтэй байгаад юуны гавъяа билээ. Бөртэ удаан бодлоо. Тэмүжин ч тэвчээртэй хүлээв.Тэмүжин өөрийн шийдвэрээс хэрхэвч буцахгүй нь тодорхой байлаа. Тэр Бөртийн хоёр хөвүүнийг булаан авч үхэлд шидэж өгөхөөр нэгэнт шийджээ.


Last edited by saiba_ryo on Sep.30.11 11:44 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.11.11 2:55 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
-Би шөнө буцаж очих ёстой гэж Тэмүжин унтарсан галын үнс хутгах зуур хэлсэн нь яарч буйгаа илэрхийлсэн хэрэг байв. -Хөвүүдээ дуудах уу гэж Бөртийг хэлэхэд Тэмүжин

-Бөртэ чи зөвшөөрч байна уу гэж баярлан дуу алдав.
-Тэмүжин! Би зөвшөөрч байна. Бидэнд бас Өгөдэй, Тулуй хоёр хөвүүн байгааг би мартжээ. Тэмүжин Бөртийг хайрлан тэврэв. Тэмүжин энд эцгийн нас барснаас хойш анх удаа уйлав. Чухам яагаад уйлснаа тэр мэдсэнгүй. Юутай ч халуун нулимс нь хацар даган урсч байв. Гэвч хатуу сэтгэлт Тэмүжин өөрийн нулимснаас огтхон ч ичсэнгүй. Магадгүй, хайртай хөвүүдээсээ хагацахад Бөртэд хичнээн хүнд болохыг ойлгоод тэр биз. Эсвэл голоос хайртай Цагадай хөвүүнээ явуулахад Тэмүжинд үнэхээр аймшигтай,харуусмаар байсан ч юм уу.Ер нь яагаад нулимс урсгасанаа ойлгосонгүй. Харин Зүчийг илгээхийн тулд хөлийг нь амандаа үнхэж өсгөсөн хайртай Цагадай хөвүүнээ золиослохоос өөр арга Тэмүжинд үлдсэнгүй.

Хэрэг явдал нэгэнт шийдэгдсэн тул Бөртэ Өүлэн эхийн хамт гөрөөсний мах шарж тэд халуун ам бүлээрээ хооллов. Зэлмэ нэгэнт хэргийн учрыг мэдэж байсан тул нэг ч үг дуугарсангүй холгүй модны ёроолд суугаад мах зулгааж байв. Зэлмэ угаас Есүхэйн унаган боол тул хэзээ ч илүү дутуу үг үл хэлдэг билээ.

-Хөвүүдээ дууд гэж Тэмүжин мах идэж цадаад булгийн хүйтэн ус залгилсны дараа хэлэв. Зүчи Цагадай хоёроо сүүлчийн удаа харж байж мэдэх ч Бөртэ ер шаналж харамссангүй. Түүний сэтгэл Тэмүжиний холын хатуу чанга зорилгыг ойлгож байлаа. Ийм юм үзэх гэж тэр Тэмүжинийг дагасан болохоор хөвүүдийнхээ үхэлд нэгэнт харамсан гашуудахгүй байхаар эрс шийджээ.
Өндөр биетэй Зүчи, бахим шаантаг шиг Цагадай хоёр нүдээ гялалзуулан эцэг эхийнхээ өмнө зогсоно.

Тэмүжин тэднийгээ хармагц гэнэт нялх балчир үрс нь өрөвдөлтэй, хайрлалтай санагдаад тэсэлгүй тэднийг элгэндээ наан тэвэрсэн билээ. Гэвч түүнд ухрах буцах зам нэгэнт үгүй болжээ. Хөвүүдээ элгэндээ тэвэрсэн Тэмүжинийг хараад Өүлэн Бөртэ хоёр нулимсаа барьж тэвчсэнгүй. Ямар гээч цаг үе хувь зохиолоор учирч төрсөн эцэг хөвүүд болохыг хэн яахан мэдэх билээ.
-Чиний хэлснээр Зүчийг ганцааранг нь явуулъя гэж Бөртийг хэлэхэд Тэмүжин удаан бодож суугаад

-Үгүй. Чиний хэлсэн зөв. Зүчийг ганцаар явуулбал Жамуха миний үгэнд итгэхгүй байж мэднэ. Зүчи, Цагадай хоёроо хамт явуулъя гэжээ. Ингэж Бөртэ хайртай хоёр хөвүүнээ үхэлд шидэж өгчээ.

Хөвүүд нь эцгийнхээ хэлэх үгийг цээжилж аваад эцгийгээ даган анд явж буй мэт бөөн баяр хөөр дүүрэн амьтад боол Татуг дагуулан мордоход Бөртийн хөлийн доорох газар цөмрөх шиг болсон ч хөвүүдээ айлгахгүйн тулд хүчээр инээж үдсэн билээ.

Тэмүжин ч удалгүй явав. Тэр шөнө Бөртэ уйлаагүй ч өөрийгөө энэ ертөнцийн хамгийн тэнэг эм гэж харааж хоножээ. Тэмүжинг Зүчийг ганцаар явуулъя гэхэд зөвшөөрч чадаагүй мөртөө Цагадайн хамт явуулъя гэхэд нь зөвшөөрч байдаг тэнэг эм надаас өөр үгүй биз гэж өнгөрсөн хойно өрөө өвтгөн шаналсаар байв. Гэвч хөвүүд нь эцгийнхээ өмнөөс үхэх ёстой бол үхэхээс гэж хатуу сэтгэл гаргаж байсан ч зүгээр хэвтэж эс чадаад босч Тэнгэрт мөргөж хөвүүдээ авран хамгаалахыг гуйжээ.Бөртийн Тэнгэрт мөргөн гуйсан нь талаар болсонгүй билээ.

Зээрэн хавцлын тулаан яг л Тэмүжиний санаснаар болов. Зүчи Цагадай хоёроор Тэмүжиний хэлүүлсэн үгийг Жамуха сонсмогц хоёр өдрийн дараа цэргээ татан одов.

Харин Тэмүжинийг гайхашруулж бүр бишрүүлмээр явдал болсон нь Зүчи хөвүүн нь Жамухын хүрээнд очоод хоёр хонохдоо нүд цавчилгүй байж чадаад дүүгээ дагуулан оргож ирсэн хэрэг юм. Энэ бол хэр баргийн овжин гавшгай цэрэг ч чадна гэхэд эргэлзмээр явдал тул Тэмүжин Зүчийг ихэд бахдан тоож, үүнээс улбаалан Зүчийн нэр олны дунд сүрхий алдаршчээ.

Гэвч Зүчийн ингэж чадсан нь боол Татугийн хүч байсныг хэн ч тооцсонгүй бөгөөд Тату ч Зүчи эзнээ аварснаа өөрийн гавъяа гэж дурдах эрхгүй байлаа.

Гэвч Зүчи үнэхээр гайхмаар сэргэлэн гавшгай залуу болон өсч буй нь Бөртийг нэг талаар баярлуулж нөгөө талаар түгшүүлнэ. Түгших учир түүнд байсан билээ.

Учир нь Тэмүжин өөрийн хөвүүн Цагадайг улаан цайм эрхлүүлж өөгшүүлэх бөгөөд Цагадайн зан ааш өсөж томрох тусам бардам дээрэнгүй, омголон догшин болж, Зүчийг ахыгаа гэж үл үзэн доромжлон дээрэлхэх нь энүүхэнд болсоор байв.

Зүчи, Цагадай хоёрын зөрчил хэрүүл Тэмүжиний нэр сүр өсөхийн хэрээр гүнзгийрч Зүчийн арван таван нас хүрсний хойно нэг өдөр Бөртийн тэвчээрийг барсан хэрэг боллоо. Ядаж энэ үед Тэмүжин Тоорил хантай нэгдэн Татаарын Мэгүжин сүүлтийг сөнөөгөөд эргэн ирж амжаагүй эзгүй байжээ. Эртний өст Татаарыг даран сөнөөсөн ялалтын их баярт тал нутаг тэр чигтээ умбаж байсан үе билээ. Урд жил нь Тайчууд аймгийн Аучу баатрыг дарж, олзлон авсан нум сумыг Тэмүжин Цагадайд бэлэглэсэн нь энэ хэрэг явдлын шалтаг болжээ.

Их гэрт Зүчи, Цагадай хоёр нум сум булаалдан хэрэлдээд сүүлдээ зодолдож эхлэхийг гэрийн гадна аарц шүүж байсан Бөртэ сонссон ч орж түвдсэнгүй. Учир нь насанд хүрч буй хөвүүд энэ мэт хэргийг өөрсдийн ухаанаар шийдэж сурах ёстой гэж Бөртэ үзэж байв. Тэр угаас олны нүдэн дээр Зүчийг илт өмгөөлөхөө больсон боловч гэнэ гэнэ хөвүүнээ өмөөрөхдөө гомдлоо тэвчиж чадахгүй зодож орхидог билээ. Зүчи ч эхийнхээ энэ сэтгэлийн чанад байдлыг гадарлах тул эхээс тохой өндөр болсон зодоход нь үг дуугүй эвхрэн хэвтэх юм уу зугатаан оддог байлаа. Тэгээд хүүгээ зодсондоо гэмшин шөнө Зүчийн духыг үнэрлэн гашуун нилимсаа асгаруулан чимээгүй уйлахыг сэрүүн ч гэлээ унтсан дүр үзүүлэх Зүчи мэддэг бөгөөд бас л сэтгэлдээ уйлж хэнээс ч юм бэ эхийнхээ нулимсны өшөөг авах хүсэлд шатаж хэвтдэг бүлгээ.

Зүчи хүүхэд гэхээргүй хэрсүү ухаантай, бас тэвчээртэй, холын далд язгуур бодолтой билээ.
Өөрийн хэн болох, юуны учир төрсөн, Цагадай яагаад өөрөөс нь илүү их бардам дээрэнгүй байдгийн учрыг Зүчи цөмийг мэддэг байв. Гэвч тэр Цагадайн адил Боржигон аймгийн ханы залгамжлагч болохыг туйлаас их хүсэх тул доромжлол бүгдийг тэсч ганцхан Тэмүжин эцгийнхээ итгэлийг олохыг л чармайна.


Эх нь ч ингэж сургадаг байв.

Хөвүүдийн хэрүүл туйлдаа хүрч Цагадайн
-Чи муу Мэргэдийн орхидос. Манай гэрээс зайл гэж хашгирч, дараа нь Цагадайн ёолох, Зүчийн орилохыг сонсоод Бөртэ гүйн орвол хэрэг нэгэнт өнгөрчээ. Зүчид цавчуулсан Цагадай мөрөө даран орилж, харин сүвээгээ сэт харвуулсан Зүчи цустай дээлээ тайлж байлаа. Хөвүүдийнхээ цусыг үзсэн Бөртэ ухаан алдах шахан юу хийх, хэнд нь түрүүлж хүрэхээ мэдэхгүй таг гөлрөв. Тэр хоёр хөвүүндээ адилхан хайртай юм. Гэвч юунд хөтлөгдсөн юм бүү мэд Цагадайгаа түрүүлэн тэврэн авсан билээ. Цагадайн шарх азаар хөнгөн, сэлэмний үзүүрт арьс нь зүсэгдсэн төдий аж. Харин сүүлд нь үзвэл Зүчийн шарх гүнзгий, цус их алдаж байв. Цусаа үзээд хөвгүүд ч цочирдон, эхийн хилэгнэхээс айж таг дуугүй гэрийн хоёр хаяанд хэвтэцгээв. Хэн нь ч юу ч хэлсэнгүй.

Бөртэ ч зэмлэх загнах үг унагасангүй. Тэр юү хэлэхээ ч мэдэхгүй байжээ. Хамгийн түрүүнд сэхээрч хэлсэн үг нь энэ явдлыг хэнд ч тэр бүү хэл, даан ялангуяа Өүлэн эхэд ч мэдэгдэж болохгүй хэмээн чанд захисан явдал байлаа. Бас хөвүүдийн хэрүүл зодооныг сонссон боол Татуг ч энэ тухай ам ангайхыг цаазлав.

Эзнийг нь шархдуулсан Цагадай хэрав Тэмүжиний хүү биш байсан бол, дээр нь Бөртэ хориглоогүй бол Тату тэр дээрэнгүй Цагадайг тас цавчихад бэлэн байв.

Тату үнэхээр Зүчи эзнийхээ өшөөг авахыг хүсчээ.Зүчи бол Татугийн хувьд зөвхөн амийг нь аварсан ачтан төдий биш,бүр түүний хамгийн хайртай хүн нь юм.


Хөвгүүд үйлдсэн хэрэгтээ их гэмшжээ. Мэргэдийн орхидос гэж Цагадайн хэлсэн үг Бөртийг гүнзгий цочроож, Зүчийг бүр ч ихээр гомдоож, тэр хөвүүн гэрийн тооныг нүд цавчихгүй ширтэн хэвтэхэд нулимс шанааг нь даган урсаж байхыг Бөртэ харж суулаа.

Зүчи хөвүүнээ юунаас болж ингэж чимээгүй уйлж хэвтээг мэдэх бүрт Бөртийн бүтэн бие нь хэмхрэх шиг болдог билээ. Гэвч хөвүүнээ яаж тайвшруулахаа мэдэхгүй байв.

Хүүхэд хүүхдээс онцгой ухаантай төрсөн, бүр дэндүү хүлцэнгүй номхон зантай,доромжлол,дарлал бүрийг тэвчин өнгөрөөж чаддаг Зүчи хөвүүнийхээ сэтгэлийн далд шаналалыг Бөртэ ойлгохгүй юм бол өөр хэн ойлгох юм билээ. Зүчи хөвүүнийхээ чимээгүй урсгах нулимсыг үзэх бүр Бөртэд “Ингэж байхаар үхчих минь яав” гэсэн хачин бодол үргэлж төрнө.

Тэмүжиний гэрийн дотор өөрийн хүн болон тооцогдохын тулд мэдээ орсон цагаасаа эхлэн Зүчи нэг хүний биед ахадсан зовлон амсаж байлаа.

Бөртэ шөнө нойргүй хонож, уйлж бөлцийсөн нүдтэй амьтан өглөө нь босмогц тэмээн тэргэндээ суун зүүн зүг Улз голыг чиглэн шуурхайлан одов. Хэн ч түүнээс зориглон асуугаагүй бөгөөд хаачиж явааг нь ганцхан тэр өөрөө л мэдэж байв. Зүчи хөвүүнээ ингэж тарчлан зовохыг Бөртэ дахин үзэхгүй гэж шийджээ.

Энэ цагт Тэмүжин Улз голын адагт Татаарын Хуст шүтээн хэмээх хүрээг эзлэн аваад цэргээ амраах зуур Татаарын Их Чэрэнгийн бага охин Есүгэн гэгч залуу үзэсгэлэнт эмтэй амраглан сэтгэл алдарч хорвоог мартан жаргаад сар шахсан ажээ. Эртний өст Татаар аймгийн нэг хэсгийг даран сөнөөсөн нь бүх монгол аймгуудын дунд дуурсахаар хэрэг байсан тул ганц Тэмүжин төдийгүй түүний шадар нөхөд бүгдээр урамшин хөөрч багагүй бардамнан сатаарсан үе байв. Ялалт,олз гэдэг салахын аргагүй амттай ч хэтэрхий их согтуурвал аюул ослыг харах нүдийг сохлох аюултай билээ. Тэмүжиний цэрэг бүгдээр биш гэхэд ихэнх нь довтлох дайсан нэгэнт дууссан мэт амарч цэнгэжээ. Яг ийм дүр зураг Хуст шүтээний амыг өгсөн явахад Бөртийн нүдэнд үзэгджээ.Хэн ч Бөртийг зогсоож байцаасангүй.

Харин Тэмүжиний асарт ойр очиход харуул манаа чангарч өмнүүр эрх биш хөндөлдсөн ч Бөртийг танимагц гэдрэг ухарч зам тавьжээ. Тэмүжин, Бөртийг ийн гэнэт ороод ирнэ чинээ санаагүй тул бүр цочин босон харайж дээлээ эгэлдрэглэв. Тэмүжиний хээрийн өргөөг цэргүүд тойрон хамгаалж байсан ч харуулын хүмүүс Бөртийг таниад яаж ч хориглож дийлсэнгүй оруулчихжээ. Тэмүжин Бөртийг хараад эхлээд нүдэндээ итгэж өгөхгүй байв. Бөртийг ийн гэнэт ороод ирнэ гэж яаж санах билээ.

Анх удаа өөр бүсгүй хүнтэй нүцгэн хэвээр эхнэртээ үзэгдсэн нь Тэмүжинд айхгүй ч гэлээ аягүй гэдэг шиг юм болж хэлэх байхаа олж ядна. Харин Бөртэ хэдий гомдолтой ч тайван байгаадаа өөрөө ч гайхаж байв.

Тэр бүсгүй залуу тэгээд хэтэрхий үзэсгэлэнтэй байсан нь Бөртийг алмайруулахад хүргэжээ. Бүсгүй нүцгэн гоолиг биендээ хятад газрын торгон тэрлэг хөдөрч гарч гүйв.

Тэр бүсгүйн тэрлэг шиг тийм гоёмсог торгыг Бөртэ урьд нь үзсэнгүй. Одоо эр эм хоюул үлдэв.


Last edited by saiba_ryo on Sep.30.11 11:46 am, edited 6 times in total.

Top
   
PostPosted: Aug.11.11 3:05 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Хэн хэн нь болсон явдалд тулгамдаад дуугүй суусаар удав. Гайхсан цочсон байдал нь Бөртийн сэтгэлээс алгуур холдож дотор нь эр нөхрөө хардах харамлах,гомдох хилэгнэх зэрэгцээд иржээ.Бөртэ өөрийн сэтгэлийг хүчээр тэвчин суулаа.Тэмүжинийг хардах харамлах нь ер шинэ зүйл биш юм.Боол Сорхон шарын охин Хадаан гэгчээс болж Бөртэ бишгүй нэг уур цухлаа оволзуулж,уушиг зүрхээ урсан билээ. Гэсэн ч хэрүүл хорын муу үг нэгийг ч атугай Тэмүжинд хэлж,түмний чихэнд унагасан удаагүй ажээ.

Одоо эр нөхрөө өөр эм өвөртлөн хэвтэхийг үзсэн ч тэвчих ёстой гэж өөрийгөө аргадаж байв. Ярих хэлэх юм хичнээн их,бүр аман дээр гарч ирээд байсан хэдий ч дуугарч төвдсөнгүй. Дуугарах л юм бол нулимс нь асгарах гээд байлаа.Ийм үед уйлж муугаа үзүүлэхгүй гэсэн хатуу бодол бас төрөх ажээ. Бөртэ Тэмүжинг дуугарахыг хүлээхээр шийдэв.

Харин Тэмүжин Бөртийн цочирдсон сэтгэл тайвшрахыг чимээгүй хүлээн байв. Татаараас олзлон авсан торгон дээлээр гангалсан Зэлмэ өөрийн биеэр идээ цай оруулж ирсний хойно ч хэн нь ч гар хүрсэнгүй дуугарсангүй суусаар түүнийг гаргажээ. Зэлмэ болсон хэргийн нарийн төвөгтэйг ойлгох тул аминдаа Тэмүжинд хань тус болох санаатай Боорчийн зөвлөснөөр орж иржээ.

Гэвч энэ бол эр эмийн хэрэг тул төдөлгүй гарахаас өөр арга олсонгүй.Боорчи,Хасар хоёр Зэлмийг нүдээ бүлтийлгөн хүлээж байжээ.Бөртийг ирэхийг үзээд бүгд л хэрүүл шуугиан дэгдэнэ гэж түгшиж байлаа.

Учир нь Тэмүжин татаар бүсгүйтэй ид цэнгэж байхад нь Бөртэ дээрээс нь орчихсон билээ.Бөртэ яав ч тэсэхгүй гэж бүгд боджээ.Гэтэл хүний урманд аяга унах ч чимээ гарсангүй татаар бүсгүй ч орилж чарласангүй нь гайхалтай. Татаар бүсгүйг гарсны хойно ч чимээгүй таг чиг болсонд сэжиг төржээ.Тэд муу л юм боджээ.Тэмүжин ичиж цочихдоо юу ч хийж мэдэх тул Зэлмэ тулгагдан аргагүйн эрхэнд орсон билээ.

Бүгд Бөртийг өрөвдөж байв.

Залуу насны хайртай эр, хөвүүдийн нь эцэг Тэмүжин одоо нэгэнт өөр бүсгүй хайрлах болсныг Бөртэ өөрийн нүдээр үзлээ. Хэзээ нэгэн цагт болох байсан юм ашгүй тохиолдлоор гэнэт илэрч нүүр хагарав гэж Тэмүжин дотроо сэм баярлаж суув. Бас өөрийн гэрийн дэргэдийн харуул хамгаалалтыг бэхлэж, хэн ч байсан орж ирдэггүй хатуу чанд болгох, бас зөрчсөн хэнийг ч болов залхаах журам хэрэгтэй гэж дотроо шийдэв. Эр нь нэгэнт өөр эмтэй болсон нь хэдий гашуун гунигтай ч энэ цагийн эрийн ёс тийм хойно түүнийг үг дуугүй дагахаас өөр зам Бөртэд үгүй. Бөртэ удаан дуугүй сууж тэвчсэнгүй. Тэр аль болох тайван хэнэггүй зан гаргахыг хичээнэ.

-Тэмүжин. Энэ бүсгүйн нэр хэн бэ. Татаар хүн биз.
-Тиймээ. Татаарын Их Чэрэнгийн охин юм. Нэр нь Есүгэн гэдэг. Эцэг надад буун өгч охиноо бэлэглэсэн юм.
-Чамд нэгэнт таалагдсан бол хатны ёсоор хүндэтгэн аваач. Би бага хатанд чинь гэрийг нь бэлдүүлье. Яах вэ. Өнөө боол Сорхон-Шарын охин Хадаанаас дээр. Хаан хүн харь аймгийн хацар гоо эмийг авахгүй хаяаны харц боолынхоо эмтэй шалиглаж яаж болох вэ гэж Бөртэ хэлэхдээ Тэмүжинг анх удаа хаан гэж дуудав

.Яаж ийм үг олж хэлж чадсанаа хожим болтол Бөртэ өөрөө ч сайн ойлгоогүй билээ.Харин энэ үг Тэмүжинг баярлуулж бас ичээв. Хаан хүний тухай хэлсэн нь Бөртийн ухаан тэвчээрийг илтгэнэ. Бас Тайчуудад олзлогдож явахдаа учирсан Сорхон- Шарын охин Хадаантай одоо болтол нууцаар учирсаар байгааг мэддэг, бас боолынхоо охинтой самуурах нь зохисгүй гэж шүүмжилж хэлсэн нь Тэмүжинг ихэд ичээв. Гэвч Тэмүжин Хадааныг мартаж үл чадна. Яагаад гэдгээ ч тэр бас сайн мэддэггүй байв. Гайхалтай сайхан зүс царайгүй, тачаадан янаглах онцгой эрдэмгүй тэр ядуу бүсгүй түүний сэтгэлд яагаад тэгэж гүн шингэсэн юм бүү мэд. Өөрийн аймгийн боолын охин биш байсан бол Тэмүжин Хадааныг шууд л эхнэрээ болгон авах байлаа.

Гэвч тийм хувь зохиол тэдэнд байсангүй. Ийм үг хэлэхэд Бөртэд үнэхээр зүйрлэх юмгүй хэцүү байсан ч бас үүнээс өөр зам байсангүй.Эр нь өөр эм авав гэж санаа сэтгэл алдарч хүнд муугаа үзүүлж болохгүй гэж хатуужин боджээ. Сөнөөн дарсан дайсныхаа үзэсгэлэнт эмийг эзэмдэн авах нь угаасаа Тэмүжиний нэр төрийг хэрэг бас бахдалтай явдал гэж Бөртэ үзжээ. Ингэж татаар бүсгүй Есүгэний Тэмүжиний хатан болох хэрэг шийдэгдэв. Тэмүжин энэ явдалд ихэд баярлан Бөртэ хатныхаа ухаан тэвчээрийг гайхжээ.

Гэтэл үүнээс хойш бүр ч гайхалтай хэрэг болохыг тэр таасангүй.Харин Бөртийн юу бодож шийдсэнийг Тэмүжин гүйцэд ухааран ойлгож чадсангүй. Нэгэнт хэрэг ийм дээрээ тулж Бөртэ бүгдийг зөвшөөрсөн тул Тэмүжин тайвширч орон дээр нүцгэлэн хэвтэв. Одоо түүнд Бөртийн энэ хол газар биеэ зовоож яах гэж ирсэн нь сонин байв. Лав үхэл зовлон ар гэрт нь учраагүй нь лавтай. Тийм байсан бол Бөртэ ирэнгүүт л хэлэх байсан биз. Миний дэргэдээс хэн нэгэн Есүгэний тухай хов зөөж тэгээд Бөртэ эм хүний атаархуу зандаа хөтлөгдөн иржээ гэж Тэмүжин тааварлаад тайвширчээ.

Үдэш болж холд адуу унгалдах бас ойрхон бүсгүй хүн мэгшин уйлах, бас гиншин янцаглах сонсдох нь Тэмүжиний шадруудын хэн нэг нь татаар бүсгүй эдлэж байгаа нь тэр. Учир нь Тэмүжиний гэрийн ойр Боорчи, Зэлмэ нар асраа барин тухалжээ.

Энэ тачаангуй чимээг сонсон тэр хоёр таг чимээгүй байцгаана.
Задгай галын гэрэлд Бөртэ ирсэн чигээр сууна.
-Чи яах гэж ирэв. Тэмүжин их л хайнга өнгөөр асууж бас эвшээсэн ч юу гэж хариулах бол гэж хүлээн догдолсон нь илт сонсдоно.
-Би чиний татаар эм эдлэхийг чинь үзэхээр ирэв. Санаандгүй ийм хачирхалтай үг сонсоно гэж даанч бодоогүй тул тулгамдаж
-Хэг гэж битүү дуу гаргахаас өөрийг Тэмүжин хэлж эс чадав. Хоёр хөвүүнээ зодолдож шархадсаныг, Цагадайн юу гэж хэлснийг өнөөдөр ярих хэрэггүй гэж Бөртэ боджээ. Зүчи, Цагадай хоёрын өрсөлдсөн тэмцлийг аятай шийдэх аргыг Бөртэ зам зуур энд иртэл хэд хоног явахдаа нэгэнт бодож олсон билээ. Гэвч өнөөдөр сэтгэл санаа нь огт өөр зүйлд эзлэгдээд тэр тухай хэлэхээ маргааш болтол хойшлуулахаар шийджээ. Ер түүнд яарах хэрэг байсангүй. Тэд хамт амьдраад арван зургаан жил болсон ч өнгөрсөн хугацаанд Тэмүжин өөр эмийг гэртээ оруулж байсангүй. Харин одоо авааль эр Тэмүжин нь залуу татаар бүсгүйтэй хэрхэн амраглаж байсныг Бөртэ өөрийн нүдээр үзэв.

-Чи миний дөрвөн хөвүүний минь эх, миний их хатан шүү гэж Тэмүжин Бөртийн тарган шалхгар харвин, унжсан хөхийг дуртай дургүй илбэхдээ шивнэж байв.

Энэ бол нэг талаас Бөртийг аргадсан нөгөө талаас ухаантайд нь талархсан сэтгэлийн үг юм.

Эхнэрээ илж таалж хэвтэхдээ Тэмүжиний сэтгэл догдолж, сэрэл хөдлөсөнгүй. Үүнд ер гайхах зүйлгүй юм. Үзэмж төгс, бие чанга, залуу татаар бүсгүйг өдөр шөнөгүй эдэлж түүний дур хүсэл ханаад одоо зөвхөн тайван сайхан унтахыг л хүсч байлаа.

Харин Бөртийн хувьд бүр эсрэгээр олон хоног эрээс хол байж хагсарсан бие нь Тэмүжиний эвэршсэн алга хүрэх бүр чивчрэн доргиж, дур хүсэл нь оргилж байж ядавч Тэмүжиний бие махбодь нойрмоглон унжийх нь уур бухимдлыг төрүүлнэ. Авааль эрийн ийм унхиагүй,дургүй байдал ямарч эмийн уур,эгдүүцлийг төрүүлэх нь гарцаагүй бизээ. Гэтэл энэ арга ядсан мөчид Бөртийн санаанд нэгэн бодол гялсхийлээ. Хор шар буцалсан Бөртэ байж ядахдаа олныг гүйлгэн бодов. Энэ мөчид нэгэн этгээд бодол төржээ. Эргэлзсэн хэдий ч бүр тэгэж лавшруулан бодох бүр эхлээд уур хилэн нь бадарч дараа нь дур хүсэл нь ихээр оргилов. Бөртэ өөрийн хэн болохыг Тэмүжинд бас тэр татаар эмд үзүүлэхийг туйлаас хорсон хүсч байв.

-Тэмүжин. Чи тэр татаaр эмээ авчир. Нэгэнт чиний авааль эм болох тул гурвуул хамт янаглая.

Бөртийн атаархсан,уурлаж хорссон сэтгэлийн угаас гарсан энэ үг Тэмүжинд туйлын таалагдсан ч тэр дороо босон харайх нь дэндүү гэнэн хэрэг байлаа. Бөртэ сүрхий ухаантай,холын бодолтой хүн болохоор Тэмүжин түүний арга залинд уначихгүйн тулд хаширлан дуугүй байлаа. Хэрвээ тэгдэг юм гэхэд Бөртээр бүр сайтар гуйлгах нь зөв гэж тооцжээ. Бөртэ дур хүслээ тэвчиж дийлэхгүй үглэж, дээрхи хэргийг шаардсаар ажээ.

Нэгэнт Бөртэ Есүгэн хоёр адилхан түүний авааль эмс болох тул Бөртийн хэлснээр хийх нь ер болохгүй юмгүй мэт Тэмүжинд санагдавч тэвчин үг дуугарахгүй таг чиг хэвтсээр байв.Тэмүжин муу санаалан шууд зөвшөөрөн дэмжсэнгүй.

-Чи залуу эмийг үзмэгц хүсэл чинь бадрана. Дууд гэж Бөртэ шивнэнэ. Бүх юм үнэхээр Бөртийн хэлснээр боллоо.

Есүгэний нүцгэн бие сэргэр хөх, сэрвийн харлах умдагны үс зэрэг нь Тэмүжиний бие махбодийг хөвчрүүлж, чадал дур нь оргилов.

Есүгэн авааль эр эм хоёрын хамт хэвтэхээс өөр арга үгүй байв. Тэр гайхасхийн зог тусав.

Төрөлх татаар аймгийг нь дарж хүч түрэмгийлэн авсан Тэмүжиний авааль эм Бөртийн юу хүссэнийг биелүүлэхээс өөр зам Есүгэнд үгүй байв. Эс зөвшөөрвөл тэр хормын дотор үхэх билээ. Хэрвээ түүний хэлснийг дургүйцан эсэргүүцвэл тэр татаар эмийг алахыг шаардахаар Бөртэ нэгэнт шийдээд байжээ. Түүний хэлснийг Тэмүжин үг дуугүй биелүүлнэ гэдэгт ч бат итгэж байв.

-Би бол Чингис хааны их хатан, Чингис хааны дөрвөн хөвүүний эх Бөртэ байна. Нааш ир.Чи одоо надад юу чаддагаа үзүүл. Эс тэгвэл Чингис хаан чамайг өршөөхгүй цаазлах болно.Чи ингэхийг хүсч Чингис хаанд ирсэн биш үү гэж шалдан хэвтэх Бөртийн хэлэхэд Есүгэн эргэлзсэн хэвээр зогссоор байлаа.

Нэгэнт бие махбодь нь хөвчирсөн Тэмүжин Бөртийн шаардсанаар их хатнаа Есүгэнийг харж байхад эдэлж эхлэв. Бөртийн эрээ цээргүй шунал тачаалыг эсэргүүцэх чадал Тэмүжинд байсангүй.

Тэр мөчид Тэмүжин Бөртөөс үнэхээр айж,ал гэсэн бол Есүгэнийг ч эргэлзэхгүй алахад бэлэн байв. Гэтэл Бөртэ хүн санахын эрхгүй зам сонгон авчээ.Ингэж Бөртэ Тэмүжинээс Есүгэнээс өшөөгөө авч байна гэж өөрийгөө тайвшруулжээ.

Хөндлөнгөөс хүн харж байх нь туйлын хурц мэдрэмж, сэрэмж төрүүлдгийг Тэмүжин ч, Бөртэ ч, Есүгэн ч мэдэрлээ. Энэ бол тэдний хувьд цоо шинэ мэдрэмж байлаа.

Бөртэ ийн зовох юмгүй гиншиж, урьд үзээгүй тааламжтайгаар хөдөлнө.

Тэр хэзээ ч ийм дур тачаалтай байсангүй.Есүгэн тэвчилгүй ойртсоор тэдний нүцгэн биед хүрлээ. Одоо түүний дур оргилжээ. Дур хүсэл нь үхлийн тухай бодол айдсыг даван гарахыг Есүгэн мэдрэв.

Дур нь ханаж ухаангүй гулдайн унасан Бөртийн нойтон биеийг орхиж, Тэмүжин Есүгэний чанга халуун биеийг хаман дороо хийлээ.

Удалгүй ухаан орж сэргэсэн Бөртэ тэдний янаглахыг гар биеэрээ мэдэрч байв. Эр нь өөр эмтэй болсонд энэ удаа харин Бөртэ харамссангүй. Харин Тэмүжинд юу ч хийсэн аймшигтай биш гэсэн итгэл оргилж байв. Бөртэ хязгааргүй итгэсэндээ ийм итгэмгүй ааш гараж байхыг Тэмүжин гэнэт ухаарчээ.

Ядарч цуцсан ч аз жаргалтай болсон Тэмүжин хоёр эмийнхээ дундуур үхсэн мэт унтжээ. Харин Бөртэ нойр хулжаан хоножээ. Есүгэн амьсгаа чанга авахаас айж хөдөлж чадахгүй үүр цайлгав.


Top
   
PostPosted: Aug.16.11 8:03 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Энэ өдрөөс хойш Тэмүжинг Чингис хаан гэж өргөмжлөх ёстой гэж тэр шөнө Бөртэ хатуу шийджээ. Одоо эр нөхөр Тэмүжин нь ганц түүнд хамаатай хүн биш болсныг Бөртэ зүрхээ шимшрүүлэн мэдэрч байлаа.

Тэмүжин гэдэг хүн нэгэнт үгүй болоод түүний оронд Чингис хаан гэдэг хэмжээгүй эрхэт эзэн бий болсныг ойлгов. Бүр монголын тал хангай нутагт хэзээ ч байгаагүй тийм агуу их хаан байгаасай гэж Бөртэ чин сэтгэлаас хүсчээ. Тэмүжинийг их хаан болгохыг тулд Бөртэ юугаа ч хайрлахгүй зүтгэж ирснээ сая л мэджээ.

Чухам юуны учраас Тэмүжинийг өрөвдөн хайрлаж,бас хязгааргүй ихээр зовж тарчилснаа ухаарч төрөл арилжих шиг болжээ.Чингис хааны их хатан байна гэдэг ямархан бахархалтай хувь тавилан болохыг Бөртэ ухаарч байв.

Тэмүжин өглөө нь Бөртэ Есүгэн хоёрын хамт татаарын Мэгүжин сүүлтийн алтан баганатай гэрт цайлжээ. Есүгэнийг гэрээс гарсны хойно ирсэн хэргийнхээ учрыг Бөртэ хэлэв.

Зүчи Цагадай хоёрын хооронд болсон явдлыг Тэмүжин үг дуугүй сууж сонсов.

-Өүлэн ээж мэдсэн үү гэж юунаас түрүүлэн асуусан нь Өүлэн эх Зүчийг илэрхий өмгөөлөн хамгаалах тул Тэмүжин ингэж болгоомжилжээ.


Top
   
PostPosted: Aug.16.11 8:08 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
-Үгүй. Би хэнд ч бүү хэл гэж хэлсэн. Бас та нар Чингис хаан эцгийнхээ нэр хүндийг хайрлах ёстой. Хаан эцэг чинь яаж шийдэхээ мэднэ биз. Би бүтэн биеэ тасдаж, бүлээн цусаа урсгаж төрүүлсэн. Та нар өсч эрийн цээнд хүрэв. Энэ амь биеийг одоо Чингис хаан эцэг чинь мэдэг гэж би хэлэв хэмээн Бөртийн хэлэхэд
-Чи сайн хэлжээ гэж Тэмүжин тааламжтай мишээв. Чингис хаан гэж Бөртийн хэлсэн нь анх удаа сэтгэлд нь нийцтэй, бүр омог бахархал дүүрэн сонсдов.
Эртний өст Татаарын Мэгүжин сүүлтийн цэргийг дарсан ялалтын дараа Чингис хаан гэж өргөмжлөх нь үнэхээр зохиж байх шиг санагдав.
-Бөртэ чи үүнээс хойш хүний дэргэд намайг зөвхөн Чингис хаан гэж нэрлэж бай. Бас дүү нар, Боорчи, Зэлмэ нарт ч тэгэж сурга. Би өөрийгөө өргөмжлөхийг яаж бусдад заана. Чи л хичээ. Яаж хэлэхийг юу хийхийг чи мэд.Би энэ тухай Тэв тэнгэр бөөтэй ярилцана. Энэ бол Тэмүжиний Бөртийг хэрхэн дотноор чухалчлан үзэж буйгаа шууд илэрхийлсэн халуун сэтгэлийн үг байв. Бас нэг гэрийн эр,эм хоёр адилхан зүйлийг хүсч,тэмцэж явдгийг тэдэнд ойлгуулжээ. Ганц эр зориг, цөөн тооны ялалт, багахан олз омог Чингис хаан хэмээх их нэр алдрыг бий болгоход хүчин дутаж байсан билээ.

Сая Бөртийн хөвүүддээ хэлсэн үгнээс хэрхэх ёстойгоо Тэмүжин ойлгожээ. Бүх нөхдийн дотроос хамгийн дотно нөхрөө гэж Бөртийг тооцдогоо сая илэрхийлэв. Бөртэ ч үүнийг сэтгэлийн угт сайтар ухаж ойлгов. Тэд нэг хүн болжээ. Бөртэ Тэмүжинд дөрвөн хөвүүн төрүүлж өгсөн юм. Тэгвэл одоо түүнээс огт дутахгүй нэгэн үйлийг тэр толгойлон удирдах ёстойгоо мэдэж байв. Энэ бол Тэмүжиний Чингис хаан алдрыг өргөх хэрэг юм.
-Би л чамайг яаж хүндэтгэж, яаж ёслол төгөлдөр өргөмжилж чадна бүгд түүнийг дагах болно. Үүнээс хойш би чамайг бүгдийн дэргэд Чингис хаан гэж дуудаж байх болно. Би эргэж харимагц, дүү нар, шадар нөхдүүдэд чинь юу хийхийг сайтар хэлнэ. Чи ч гэсэн үүнээс хойш Чингис хаан мэт байгтүн гэж Бөртэ хатуу хэллээ.

Үнэхээр маргаашнаас нь эхлээд Тэмүжиний гэрийн ойр орчмын дэг ёс хатуурч Боорчи, Зэлмэ хүртэл дуртай үедээ давхиж ордог хөг өнгөрөв. Тэр бүрийд угтан гарч ирэх Бөртийн амнаас Чингис хаанд би айлтгая. Хүлээгтүн гэсэн хатуу үг гарч гайхашруулна. Үнэхээр Татаарыг дарсны хойно хишигтэн цэрэг, хэвтүүлийн тухай Тэмүжин зарлиг буулгав. Бөртийн дэглэсэн ёс удаан ч гэлээ хэвшин тогтож Тэмүжинийг аандаа бусад нөхдөөс ялгарсан их хүндлэл, ёслол дагалдах боллоо.

Харин Зүчийн тухай Бөртийн хэлсэн үгийг нэг хэсэгтээ л Тэмүжин зөвшөөрч чадахгүй байв бодолд автсаар байлаа.
-Зүчи хөвүүн минь удахгүй арван таван нас хүрнэ. Түүнд цэрэг ахлуулж эргэлзэх юмгүйгээр тулаанд оруул. Алийн болгон цэргийн ачаа хөсөг дагаж ард хоцорч явах вэ. Би түүнийг хамгаалж өдий хүрлээ.
Одоо Зүчи өөрийгөө хамгаалах насанд хүрчээ.
Цагадайн суманд үхсэн дорвол дайсны суманд өртөж тулааны талбарт үхэг.
Тэгвэл би огт харамсахгүй гэж Бөртийн хэлсэн үг хэдэн сар цээжийг нь нухаж цэр шиг хоолойд нь торов.

Эх хүн хэлсэн гэхэд дэндүү хатуу ширүүн энэ үг бараг чи дагуулж яваад хороогтүн гэсэнтэй адил сонсогдоно. Бөртийн үг угтаа яг ингэж хэлсэн үг байв. Энэ огцом эрс хатуу шийдвэрийн цаана нуугдсан далд аюулыг Тэмүжин мэдэрсэн тул ингэж бодолд унасан билээ. Одоо түүнд Зүчийг үхүүлэх эрх байсангүй. Эм араатан шиг авран хамгаалсан хайртай үрээ гэнэт чи үхүүлбэл үхүүл. Дураараа бол гээд Бөртийн хаяж орхисон нь Тэмүжинд бэрх зовлон авчрав.

Ингэсэн нь Тэмүжиний хүн чанар, хайрыг оргилуулж би яавч Зүчи хөвүүнээ үхүүлж болохгүй гэж шийдэхэд хүрснээс гадна Бөртийн алс нарийн ухааныг ойлгож хүндлэхэд хүргэсэн билээ.

Зүчи хэрвээ гай болж тэнэсэн суманд өртөж үхвэл Тэмүжиний өөрийн нэр хүндэд ямар хор болохыг тэр ойлгожээ. Тэмүжин нэгэнт Чингис хаанд өргөмжлөгдсөн тул ганц өөрийн нэр төрийг ч биш хөвүүдийнхээ нэр төрийг ч эрхэмлэн хайрлах ёстой болжээ. Чингис хааны ууган хөвүүн дайсанд хорлогдон үхнэ гэдэг ямар их гарз, эсрэг этгээдэд яасан их баяр болохыг Тэмүжин ойлгов. Тийм учраас хөвүүдээ өөрийн адил хамгаалах цаг иржээ. Үүнээс өмнө ганц өөрийн хар толгой,халуун амиа эрхэмлэн хамгаалж ирсэн муу санаагаа ойлгож,ирээдүй хойчоо,үр хүүхдээ бодоход хүрчээ.
Тэгээд Боорчийг дуудан ирүүлэв. Учир нь тэд Тайчуудын үлдэгдлийг дарахаар удахгүй цэргээ хөдөлгөх гэж байсан билээ.
-Чи миний зарлигийг зөрчиж Зүчийг амьд үлдээсэн хүн. Одоо би тэр ослыг чинь сануулж Зүчийг амь шигээ хайрлахыг зарлиг болгое. Хэрэв Зүчи осолдвол би чамайг өчиггүй цаазлах болно. Чи Зүчитэй нэг амьтай болов гэж бод. Чи өөрийн мэдлээс Зүчид мянган шилдэг цэрэг гаргаж захируул. Түүнийг сургаж хүмүүжүүл гэж Тэмүжин хэлэв.

Энэ үгийг Боорчи хүлээж байсан мэт нүд нь гэрэлтэн ойртон суув.

-За би Чингис хаан таны зарлигаар болъё. Би Зүчид мянган цэрэг өгнө. Бас дэргэд нь Зэлмийн дүү Сүбээдэй ноёныг дагуулъя. Чингис хаан таны Зүчи хөвүүн өрх толгойлж цэрэг засах насанд хүрчээ. Зүчид бүү зовогтүн. Түүнийг надаас өмнө үхэхийг Чингис хаан та үзэхгүй гэж Боорчи жоготой инээмсэглэв.

Зүчийг амьд үлдээсэн нь хамгийн зөв шийдвэр байсанд ганц Боорчи ч биш,бүгдээрээ бүр Тэмүжин ч бат итгэлтэй болцгоосон билээ.Тийм учраас Зүчийн тухай сайнаар дурсагдах бүр Боорчийн сэтгэл яг намрын тал шиг цэлийж баяртайгаар инээдэг байв. Харин Тэмүжин зарлигийг зөрчин Зүчийг амьд үлдээсний учрыг дахиж асуугаагүй ч Боорчийг ингэв гэж хатуу чангаар буруушаан зэмлээгүй юм. Гэсэн хэдий ч Зүчийг амьд үлдээсэнд дотроо талархалтай явдгийг Боорчи таамаглаж, Тэмүжинг Зүчийн тухай дурдах бүрийд ингэж даажинтайгаар инээдэг бөгөөд Тэмүжин Боорчийн энэ хоргүй занг анзаараагүй мэт өнгөрөөдөг байлаа.

-За би тэгвэл сэтгэл ханалаа. Чи Зүчийг надад үнэнчээр зүтгүүл.Түүнийг хамгийн шилдэг баатар жанжин болго. Зүчийг бүү үхүүл. Би Бөртэд амалсан юм гэж Тэмүжин ширүүн дуугарч хөмсөг зангидав. Тэмүжин хэдийгээр Бөртэд ингэж хэлээгүй ч Зүчийг хэрхэвч үхүүлж болохгүй гэж дотроо хатуу шийдсэн билээ. Харин яагаад гэдгээ тэр Боорчид тайлбарласангүй. Ингэхийн хэрэг ч үгүй байв .Одоо бүгд Тэмүжиний юу хэлснийг ямарч тайлбаргүйгээр биелүүлж сурчээ.
-Би хаан танд амласнаа хийх болно гээд Боорчи хүндэтгэлтэйгээр ёсолж ухран гарсан хойно Тэмүжин бүр үнэн сэтгэлээсээ ганцаараа хөхөрч суув. Бүр нулимсаа гоожтол хөхрөв.

Учир нь хэнэггүй Боорчи яаж бөхийсөн, бүр үнэн сэтгэлээсээ мэхийн ёсолсон нь үзэгдээд болсонгүй. Түүний амьдрал эргэн тойрны бүх хүмүүс өөрчлөгджээ. Тэмүжин одоо өөрийн үзээгүй тэр ёс журмаар амьдарч сурч байлаа. Түүнийг их хаанд өргөмжлөх дэг ёсыг Бөртэ,Тэв тэнгэр бөө болоод бусад нөхөд нь нэгэнт тогтоон хэвшүүлжээ. Бүх юм санаснаар болж байгаад сэтгэл сэргэж, баясгалант бодол төрнө. Одоо түүний өмнөх бүх юмс тодорхой аж.

Дайсан этгээдийн хүчийг нэгтгэхгүйгээр ганц ганцаар нь цохиж сөнөөх нь энэ цагт хамгаас чухал гэдгийг Тэмүжин нөхдийн хамт тодорхой ойлгосон учраас Алтан улсын цэрэгт хөөгдөн орох газраа олохгүй зугатааж явсан татаарын Мэгүжин сүүлтийг хажуугаас нь дайран сөнөөсөн билээ.
Харин удахгүй Тоорил хантай нийлж Жамухыг дарах болно. Бас Найман аймгийн Буйраг хааныг сөнөөнө. Тэр Буйраг хаан,түүний хөвүүн Таян хан бол Мэргэдийн Тогтоэ бэхийг хөвүүдийнх нь хамт орогнуулан тэтгэж байгаа улс юм. Найманаас өмнө том толгойтой Жүрхэнийг номхруулах ёстой.
Жүрхэн овгийнхон уг нь угсаа гарал нэгтэй Хабул хааны үр сад юм. Гэтэл тэд үргэлж эв эвдэж, бүр хэтрээд Татаарын Мэгүжин сүүлтийг хөөн дайтаж явах хойгуур Өүлэн эхийн хүрээг дайрч хүн алж, дээрэм хийсэн цадиггүй улс билээ. Тавьтар муутай,омог зүрх ихтэй Жүрхэнийг номхотгох хэрэг яг хоолойд тулжээ. Тэмүжиний тэвчээр барагдсан байв.

Харин одоо Зүчийн хэргийг Боорчид даалгаад сэтгэл амарч Бөртэ хатныхаа гэрт нүүр бардам очих болжээ. Бөртийн зөвшөөрснөөр Есүгэнийг хатан буулган авчирснаас хойш Тэмүжин ихэвчлэн залуу хатныдаа хонох бүлгээ. Гэвч хэд хоноод л Бөртийн урилгаар Есүгэний хамт очиж хононо.

Бөртийн санаачилсан тэдний хамт хурьцах тоглоом бүгдэд нь таалагдсан юм.
Бүр бүгдээр шунан дурладаг гэхэд хилсдэхгүй .Нэгэнт Чингис хаан өөр хатан буулгах нь тойрч гарч чадахгүй жам хойно Бөртэ хувь тавилантайгаа эвлэрч харин залуу хатдад эрх ямбаа булаалгахгүйн төлөө ухаан аашаа гаргах хэрэгтэй болсныг гүнзгий ойлгосон юм. Харин азаар хар нялхаас сүй тавин хуримлаж хувцасгүй ядуу үеээс хоёргүй сэтгэлээр ижилсэж,хартанд булаагдаж зовсон Бөртэтэй мөчөөрхөн тэмцэх эм хүйстэн Тэмүжиний ураг,удамд гарсангүй.

Энэ нь Бөртийн уужуу ухаан,хатуу тэвчээр,олны аяыг олох ялдам зангаас үүдэлтэй байв. Бөртийн өндөр нэр хүндийг Тэмүжин ч хүндэтгэн мэдэрдэг бөгөөд аливаа гэрийн хэргийг Бөртийн санаанд аль болохоор нийцүүлж түүний үгээр хийхийг хичээх бүлгээ. Тийм учраас Тэмүжиний бусад хатад аливаад ганц Бөртийн амыг хардаг болжээ. Бүх зүйлд Тэмүжин их хатнаа хөхүүлэн дэмжих тул тэдэнд Бөртийн үгийг дагахаас өөр зам үлдсэнгүй. Өнөө орой Тэмүжин, Есүгэн хоёр Бөртийн өргөөнд хононо. Тэр Бөртэд амалсан билээ. Хөгширч бас эрдээ гологджээ гэж Бөртийн гомдох сэтгэлийг ингэж төлөвшүүлэх нь Тэмүжинд тийм муу юм санагдсангүй билээ. Харин ч Бөртийг гомдоллох сэтгэл нимгэрч энэ нь хэн хэндээ амар байх болжээ.

Заримдаа өөртэй нь хурьцахгүй өнжиж удлаа ч Бөртэ гомдохгүй байдаг бөгөөд зүгээр л Тэмүжин Есүгэн хоёрын янаглахыг харж сонсож хэвтдэг байв.


Last edited by saiba_ryo on Sep.20.11 9:50 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.16.11 8:12 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Хөвүүд нь өсөж гараас гарсан нь Бөртийг улам бүр ганцаардуулна.
Арван настай Тулуй хөвүүн нь хүртэл байлдан дайтахаас өөр тоглоом, үг мэдэхгүй болжээ. Бас дээр нь Цотон ээж нь таалал төгсөж Бөртийг улам ч шаналгаж, сэтгэл дотрыг нь хоосруулжээ.
Хайртай эх эцэг,танил дасал болсон аымаг,нутгаа орхин Тэмүжинийг эргэлзээгүй дагасан амьдрал нь заримдаа Бөртэд тэвчин өнгөрөөхийн аргагүй хүнд бэрх,зовлонтой байсан ч одоо түүнд харамсах явдал үгүй болжээ. Харин ч Тэмүжиний дэргэд үлдээсэнд нь Тэнгэрт талархан мөргөдөг байв.
Үнэхээр Тэмүжиний есөн настайдаа Дайцэцэнийд очсон нь Тэнгэрийн зарлиг байсан гэдэгт Бөртэ итгэх болжээ.

Зүчи хөвүүндээ мянган шилдэг цэрэг захируулж,дэргэд нь дайсныг ялах ухаанд нэвтэрхий суралцсан гарамгүй баатар Сүбээдэйг дагуулахаар болсноо Бөртэд хэлэхэд Тэмүжинд үнэнхүү бахархалтай байлаа. Түүнийг ингэж Зүчид өгөөмөр хандсанд Бөртэ хязгааргүй баярлана гэж Тэмүжин бодож байв.Бөртийг баярлуулахсан гэж Тэмүжин хүсчээ.

Тийм учраас Тэмүжин залуу хатан Есүгэнээ үл анзааран Бөртэ хатнаа хантал цэнгүүлж тэр шөнө Бөртэ даруй дөрвөн удаа ухаан алджээ.Маргааш нь Тайчуудыг дайлах их цэрэг хуурай тэнгэрт шороон үүл босгон хөдлөв.

Зүчийг мянган цэргийнхээ өмнө баяртайгаар одсон тэр өдрийн шөнө Бөртэ овоонд гарч тэнгэрт мөргөв.
-Тэнгэр минь.
Намайг өршөө.
Би хөвүүнээ үхэлд хаяж өглөө.
Зүчи бол миний зовлонгоос төрсөн үр минь юм.
Түүнийг минь амьд буцаан ирүүлээч гэж уйлан гуйв.

Зүчийг үхүүлэх нь ганц түүний ч биш, Чингис хааны зовлонг нимгэлнэ гэж Бөртэ бат итгэж байв. Хөвүүд нь хоорондоо алалдсанд орвол Зүчи үхсэн нь дээр юм. Зүчид мянган шилдэг цэрэг захируулж,сүбээдэйг дагуулсан нь зөвхөн түүнийг тайвшруулах гэсэн Тэмүжиний арга гэж Бөртэ боджээ.

Гэвч түүнд шийдвэрээс ухрах хүсэл төрсөн ч тэвчжээ.Хэлмээр санагдан аман дээр гарч ирсэн ч дэргэд хэвтэх Есүгэн хатнаас болоод тэвчжээ. Бие сэтгэлээ барж хамгаалан өсгөсөн амин үрээ үхүүлэхээс өөр аргагүй болно гэж Бөртэ даанч санасангүй билээ. Зүчийг үхүүлэх нь хайртай үрээ зовлонгоос салгасан хэрэг болно гэж Бөртэ эцэст нь үнэн сэтгэлээс боджээ.

Хэрэв Зүчи Цагадай хоёрын зөрчил хэрүүл гүнзгийрсээр байвал Тэмүжин Зүчийг хүссэн хүсээгүй алах болно гэдэгт Бөртэ итгэнэ. Бөртэ Тэмүжинг ингэж зовоохыг хүсэхгүй байлаа. Тэмүжин ч Бөртэ ч Цагадай хөвүүнээ эцгийгээ залгамжилах ёстойг зөвшөөрдөг байв.Харин өдрөөс өдөрт ухаан сууж өөртөө итгэлтэй болж олонд тоогдсоор байгаа Зүчи, Цагадайд байр сууриа тийм амар тавьж өгөхгүй болохыг Бөртөөс өөр хэн ч гүнзгий таамаглаагүй билээ.
Тэмүжиний өрх гэрийн тайван амьдралын төлөө,Цагадай хөвүүнийхээ ирээдүйн эрх мэдлийн төлөө,Чингис хааны их нэр сүрийг сайнаар дуурсгахын төлөө Бөртэ ямар нэгэн юм хийх ёстойгоо ухаарч байв.

Ийм үед хамгийн сайн арга нь Зүчийг хэл амгүй үхүүлэх явдал юм.Үүнийг ганцхан Бөртэ л хийж чадах билээ.Учир нь энэ газар дээр Зүчийн амийг мэдэх цорын ганц хүн бол Бөртэ юм. Зүчи хэмээх энэ азгүй хөвүүн амьдрах хугацаа нь дууссан бол үйлийн үрээ дагахаас өөр яалтай билээ гэж Бөртэ шийджээ.
Гэвч биеэ урж,цусаа урсгаж төрүүлсэн хамгийн хайртай ганц үрээ үхүүлнэ гэхээс Бөртийн гол тасарч байв. Болдогсон бол хөвүүнийхээ өмнөөс өөрөө үхмээр.

Болдог байлаа ч Бөртэ Цагадай,Өгөдэй,Тулуй хөвүүдээ орхиод үхэж чадна гэж үү.Бас Бөртэ дахиад бие давхар болсон байв. Гэвч Бөртэ дотроо Зүчийгээ амьд эргээд ирээсэй гэж голоо тасартал хүснэ. Харин энэ удаад Тэмүжин Зүчийг яавч амьд үлдээхгүй гэж Бөртэ боджээ. Учир нь Зүчи хөвүүнээ үхүүлэхийг Бөртэ зөвшөөрсөн билээ. Ингэх нь Тэмүжинд амар юм. Зүчийг үхвэл Тэмүжинг хэзээ ч буруутгахгүй гэж Бөртэ нэгэнт шийдсэн байв.

-Зүчи хөвүүнийг минь амьд ирүүлээч. Би гуйя гэж Бөртэ өөрийн шийдвэр, хүслийн эсрэг Тэнгэрээс гуйж шөнөжин мөргөжээ.Бөртийн сэтгэл хоёр хуваагдаад учраа олохоо больжээ.Зүчи хөвүүнээ үхвэл ганцхан өөрийгөө буруутгана гэж бат шийдэн Тэнгэрийн зарлигийг дуулгавартай хүлээв.
Харин энэ удаа Тэнгэр Бөртийн үгийг сонсов.Боржигон аймгийн мөнхийн өрсөлдөгч Тайчууд дарагдан сөнөжээ.


Top
   
PostPosted: Aug.16.11 8:16 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Тайчуудтай тулалдахаар мордсоноос хойш хэдэн сар өнгөрч нэг өдөр царай нь харлаж байргашин бүдүүрч, харц нь итгэлтэй гэрэлтсэн Зүчи хөвүүнээ цэргийн манлайд ирэхийг үзээд Бөртэ нүдэндээ итгэсэнгүй.

-Тэр Зүчи ах гэж Тулуйн хашгирахыг сонсоод Бөртэ муужран унаж, дэргэд байсан охид хүүхдүүдээ сандаргасан билээ. Энэ явдлаас үүдэн Чингис хаан Зүчи хөвүүнийг өршөөжээ гэж Бөртэ итгэв.


Тэгээд орой нь гэртээ Зүчийг өмнөө сөхрүүлж байгаад
-Зүчи! Хөвүүн минь сонс. Чиний амь насыг соёрхож өгсөн хүн бол Чингис хаан эцэг чинь юм. Чиний амь Чингис хаан эцгийн чинь гарт бий. Чингис хаан эцэг чинь хэзээ үх гэнэ. Тэр цагт үг дуугүй үхээрэй. Цагадайтай бүү өрсөлд, бүү хэмлэлд. Чингис хаан эцгийнхээ сайн нэрийг бүү гутаа. Санааг нь бүү зовоо гэж хатуу хэлжээ.

Зүчи үг дуугүй толгой дохино. Гэвч дотроо огт өөрийг бодов. Өөрийгөө Мэргэд цусных гэж дорд үзэхийг Зүчи хэзээ ч зөвшөөрөхгүй. Гэвч эхийнхээ сэтгэлийг хямраахгүй гэсэндээ л толгой дохиж суув. Хайртай ганц эхийгээ гомдоож сандраахыг Зүчи хэзээ ч тэвчихгүй хүмүүжилтэй болж өсчээ. Тэнгэрийн дор хамгийн эрхэм дээд хүн нь Бөртэ эх нь юм.

Хэдийгээр эх нь үл зөвшөөрөх зүйл хэллээ ч дургүйцэн эсэргүүцэж буйгаа Зүчи хэзээ ч ил тод илэрхийлдэггүй байв. Саяын хагас жилийн тулаанд Зүчи хэнээс ч дутахгүй тулалдаж бас мянган цэргээ ягштал удирдан явсан нь Тэмүжин Боорчи хоёрыг гайхашруулж бас их баярлуулсан билээ. Зүчи гялалзсан баатар, жанжин болох нь илт байв

Үүнийг Тэмүжин Бөртэд үнэн сэтгэлээс бахдалтай хэлсэн бөгөөд бас Цагадайд ч цэрэг даалгах нь зөв гэдгээ дурсав. Зүчид цэрэг захируулснаас болоод Цагадайн хор атаархал туйлдаа хүрснийг Тэмүжин Бөртэ хоёрт бүү хэл харь элгийн хөндлөнгийн хүнд ч тодорхой байв. Цагадай хэцүү бэрх ааштай тул тэр яаж ч мэдэх юм.Тайчуудыг дарж ирээд Тэмүжин их хатныхаа өргөөнд тухлажээ. Энэ нь нэг талаас Зүчийн зоримог гавшгайг бахадсан хэрэг байв. Бас нөгөө талаас Есүгэн хатан нялх биетэй, Есүй хатан бие давхар байснаас ч болжээ. Эр нөхөр нь залуу хатад,татвар эмсээ умартан өргөөнд нь морилсонд Бөртэ туйлаас аз жаргалтай болжээ.

Тэр үдэш дөрвөн хөвүүн,охидоо тойруулан суулгаад халуун бүгээрээ зоог барижээ. Ингэж суух нь Тэмүжинд ихэд таашаагдсан тул тэр сэтгэл ханаад
-Би чиний дөрвөн хөвүүнийг булааж авах нь дээ гэж баясгалантай инээв. Бөртэ ч бахдалтай сайхан байлаа.

Учир нь Есүгэн хатнаас хөвүүн төрөөгүй бөгөөд Есүй хатны гэдсэн дэх хүүхдийг охин гэж Тэв тэнгэр бөө мэргэлсэн байжээ. Үзсэн зовлон, эдэлсэн шаналалыг нь тэнгэр тайтгаруулах гэсэн мэт Бөртэд дөрвөн сайхан хөвүүн заяасан байв. Одоо Бөртийн дөрвөн хөвүүн Тэмүжиний улсын өнө удаан оршин тогтнохын баталгаа дөрвөн бат бэх багана болох ёстой нь хэнд ч тодорхой, тэр дундаа Бөртэд бодоод ч ханамгүй бахдалтай байлаа. Харин өнөө маргаашгүй төрөх гэж буй үрээ охин гэдгийг Бөртэ зөнгөөрөө мэдэж байсан ч тэр харамссангүй. Охид нь өсөж том болоод Чингис хаан эцгийнхээ их улсын жолоо цулбуурыг бэхлэн харь улс аймгийн хан,эздийн хатад болон одно гэдэг нь нэгэнт тодорхой билээ.

Их хатан нь хариугүй төрөх дөхсөн тулгар биетэй,нөгөө хоёр хатны нэг нь нялх биетэй, нөгөө нь бие давхар байсан нь Тэмүжинийг дахин бага хатан буулгах бодолд хөтөлж байгааг Бөртэ зөнгөөрөө мэдэрчээ.

Тийм учраас эрийнхээ сэтгэлийг нэвтэрхий мэддэг эмийн ёсоор тэр шөнө татаар цусны онгон биетэй охин авчруулж Тэмүжинийг баярлуулахаар зэхжээ.Тэдний энэ нууц зугаацлыг хэн ч мэдэхгүй бөгөөд мэдлээ ч буруушаах зүрхтэн үгүй билээ. Бөртэ олзны эмсээс бие бүтэн,нүүр цэврийг сонгон өөрийн дэргэд байлгах болсон нь цаанаа олон зорилготой байв. Ингэж улс гэрийн амьдралд зовлон түгшүүр түр боловч арилжээ.

Тэмүжиний төрсөн хөвүүд болоод үеийнхэн дундаас ялгаран од мэт гялалзан тодорсонд нь Бөртэ Зүчи хөвүүнээрээ бахархан баясах хэдий ч олноос их онцгойроход нь “Богино настай байх бий”гэж бас түгшин бодох болжээ.


Last edited by saiba_ryo on Oct.03.11 11:00 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.16.11 8:20 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Тэмүжин Зүчийг яг өөрийн хөвүүн мэт үзэх болсон нь Бөртэд юу юунаас илүү сайхан байлаа.

Харин Тэмүжинд Зүчийн эр зориг,эрэмгүй чадлаас илүү түүний нэр нүүр олж итгэгдэхийг хүссэн чин үнэнч зан нь таашаагддаг байв. Угаас Тэмүжиний хэн хүнийг үнэлэх хэмжүүр нь үнэнч сэтгэл юм. Өөртөө үнэнч зүтгэх сэтгэлтэй хэнийг ч байсан итгэн нөхөрлөдөг билээ.

Тийм ч учраас Зүчийг хүү гэхээс илүү үнэнч нөхрөө болгохыг тэр хүсчээ.
Тэмүжиний сэтгэлийн дотрох энэ нууцыг Бөртэ мэдсэнгүй.
-Чам шиг хатан надад дахиж учрахгүй биз гэсэн нь Чингис хааны чин үнэн сэтгэлийн бас Бөртийг, түүний төрүүлсэн дөрвөн хөвүүнийг бахархсан үг байв.
-Чингис хаан та юун ойрхон бодно. Газар дэлхий уужим, хацар гоо эмс охид хаа мундах вэ. Хаан таныг харийн өөр цусны эм таалаасай гэж би хүснэ. Та дахиад олон хөвүүнтэй болно гэж Бөртэ инээв.

Их гэдэстэй,нүүр сэвхтэй ч нүд хөмсөг нь үзэсгэлэнтэй хэвээр байх Бөртийн харц аальгүй, тачаангуйгаар гялалзаж байхыг Чингис хаан таалан харав. Бөртэ юу хүсч байгааг Чингис хаан төвөггүйхэн тааж байв. Есүгэн хатан бие давхар болсноос хойш тэдний тоглоом хаагдсан билээ. Харин Есүгэний эгч Есүйг Тэмүжин олж хатан болгож авсан ч хэцүү бэрх ухаан, хэрсүү үгтэй Есүйтэй Есүгэний адил харьцаж чадахгүй байсан билээ. Гэвч Тэмүжин Бөртэ хатнаа баясгах өөр аргыг төдөлгүй бодож олжээ.

Тийм болохоор
-Би чамд саяын тулааны олзноос Тайчуудын хорин гоо охин бэлэглэе. Чи үүдээ сөхүүлж, үсээ самнуул гэж Тэмүжин хэлжээ.
-Би тэгвэл охидыг өөрөө сонгон шилж авъя. Харин хаан танд өнөө шөнө би үзэсгэлэнтэй татаар эм бэлэглэе. Та охин биеийг нь эвдэж үзүүлэгтүн гэж Бөртийг хэлэхэд энэ юу гэсэн үг болохыг тааж Чингис хаан зугаатайгаар хөхрөв.

- Тулгар биетэй би яах билээ.Таныг харж сууя гэж Бөртэ санаснаа хийсэн хүний ёсоор тачаангүй,эрхэлсэн харц тунаруулан шивэгнэжээ.
-Бөртэ! Би чамайг үхвэл яана гэж саналаа гэж Чингис хаан их хатнаа урамшуулав. Энэ бол Чингис хааны хатнаа бахадсан үг байв.

Тэр шөнө Чингис хаан Бөртэ хатныхаа хамт үзэсгэлэнт татаар охиныг уйлуулан эдэлж хүслээ хангаад өглөө нь зүгээр л цавчиж алсан билээ.

Учир нь тэр хоёрын энэ шинэ зугаацлыг сайтар нуух ёстой гэж Бөртэ шийджээ.Бөртэ хатны мэдэлд байдаг Тэмүжиний олон татвар эмсээс байсгээд л хэн нэг нь сураггүй алга болдгийн учрыг асуух зүрхтэн хэн билээ. Тайчуудыг дарж, буцаж ирснээс хойш нэг их удалгүй Бөртийн хүссэнээр Хонгирад аймгаас бэр буулган Зүчийг гэрлүүлж өрх гэр тусгайлан засч өгөв.

Зүчийг гэрлүүлэх хэргийг Бөртэ Тэмүжиний дэмжлэгийн дор хэнээс ч асуулгүйгээр өөрөө мэдэн гүйцэлдүүлэв. Ингэж Зүчи Чингис хааны хүрээнд толгой даан амьдарч эхлэв. Энэ явдал Зүчийг Тэмүжиний ууган хөвүүн гэдгийг олны нүдэнд батлан харуулав. Зүчи хөвүүнээ гэрлүүлсэн нь Бөртийн хувьд зовж шаналсаны эцэст олсон жаргал,амьдралын нь их хүсэл биелсэн хэрэг байв.

Бүгдэд ил далд ад үзэгдэж хоёр ч удаа үхлийн зарлиг сонссон Зүчи хөвүүний амь нас одоо л нэг аюулаас ангижрах шиг болжээ. Ямар ч болов Бөртэ ингэж бодож,итгэж,баярлаж байв. Харин Бөртийн энэ тайван амгалан,жаргалтай амьдрал богинохон байсныг тэр мэдсэнгүй.

Бөртийг шинэ зовлон хүлээж байлаа. Тэмүжин Мэргэд аймгийг эзлэн дагуулж,Увас мэргэдийн толгойлогч Дайр-үсэнгийн охин Хуланг хатан буулган авчирсан нь Бөртийн хуучин амьдралын төгсгөл,шинэ зовлонгийн эх болжээ. Бас өнгөрсөн хугацаанд Бөртэ өөрөө хувирч шинэ хүн болсноо ч мэджээ. Бөртэ юуны төлөө хэрхэн тэмцэхээ сайн мэддэг болжээ. Түүний алмай бага насны гэнэн зөөлөн зангаас юу ч үлдсэнгүй. Өөрийнх нь эр нөхрийн өвөр ,үр хүүхдийн ирээдүйг булаалдагч хэнийг ч болов үзэн ядаж,тэр хүнтэй өширхөн тэмцэх зориг хүч,ухаан түүнд нэгэнт цогцолжээ.

Бөртэ одоо Тэмүжиний их улсын дотор хамгийн их эрх мэдлийг атгасан эмэгтэй болжээ.

Үүнийг үл зөвшөөрөх хүн нэг ч үгүй байв.


Last edited by saiba_ryo on Sep.07.11 10:03 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.16.11 8:24 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Мэргэд гарлын Хулан бүсгүйг иртэл ямар ч болов ийм байжээ.
Гоо үзэсгэлэн төгс,зан ааш хурц эрэмгий Хуланд хүйтэн хөндий хандах шалтгаан Бөртэд байсан билээ. Энэ нь ганцхан мэргэдэд булаагдсан гашуун түүхтэй ч холбоотой биш юм. Сэтгэлийн чанад нууц шалтгаанаа Бөртэ хэнд ч илчлэн мэдэгдсэнгүй. Тэмүжин их хаанд өргөмжлөгдсөнөөс хойш Бөртийнд ирж хонох нь илт цөөрч ирсэн ч дуртай дургүй илбэж таалж,эдэлж жаргаах нь бүр холджээ.

Насны жамаар дур тачаал дарагдсан хэдий ч эмийн ёсоор элдэвлүүлэн жаргах адын хүсэл нь буурсангүй нь Бөртэд бие сэтгэлийн шаналал нэмжээ. Эрдээ гологдож хоцорсон эм байхыг Бөртэ яагаад ч зөвшөөрч чадахгүй байв. Эзгүй тансаг өргөөнд эрээ хүсэмжлэн шөнийг барна гэдэг Бөртөөс өөр эм бол тэвчин тэсэхийн аргагүй тамлал ажээ.

Ийн ганцаар хэвтэхдээ халуун нулимсаараа дэрээ нэвтэлж үүр цайлгана. Гэвч Бөртэд гуниж гутарч,зовж шаналж байгаагаа хэнд ч мэдэгдэх эрх байсангүй. Ингэж эм хүний сэтгэл ааш гаргах нь Чингис хааны их хатанд үл зохих тул олны дэргэд хүчээр инээмсэглэж,ихэмсэглэн явахаас өөр аргагүй байлаа. Бөртэ ингэж хоёр амьдралаар амьдрах болсондоо ихэд шаналж ойлгож туслах сэтгэлийн хань эрэлхийлэх болсноо өөрөө ч мэдээгүй билээ.

Тэр сэтгэлийг нь ойлгон энхрийлсэн эр хүйстэн гарвал зүрхээ булиглуулан угтахад бэлэн болоод байв. Зүчийг ойн иргэдийг дагуулан сүр хиймороо бадраан буцаж ирсэн тэр жил Бөртэ дөчин долоон нас хүрчээ.

Бөртэ эхийнхээ ганцаардсан сэтгэлийг хамгийн тодоор ойлгосон хүн бол Зүчи юм.
Тэмүжин эцэг нь өөр эм авчран хатанд өргөмжлөхийг Зүчи хэзээ ч сайшаан дэмжиж байсангүй нь Бөртэ эхийгээ хайрласаных юм.

Гоо үзэсгэлэнтэй бас тэгээд мэргэд гарлын Хуланг хатан буулгахад эх нь яаж шаналж,түүнийгээ нуух гэж зовж байгааг мэдэрсэн хүн бол ганц Зүчи байв.

Хайртай эхийг нь хүч түрэмгийлэн булаасан мэргэдийг үзэн ядах сэтгэл Зүчийн дотор хэзээ ч салахгүйгээр бат шингэсэн билээ. Зүчи өөрийгөө мэргэд цустай гэдгийг хэзээ ч зөвшөөрдөггүйн адил мэргэд хүнийг өөрийн хамгийн өст дайснаа гэж үздэг болон хүмүүжжээ. Энэ бол Бөртийн Зүчи хөвүүндээ сургасан ухаан юм.

Тийм учраас мэргэд цусны Хулан бүсгүйг Чингис хаан эцэг нь хатан буулгасныг эхийгээ доромжилсон хэрэг,бас өст мэргэдийг өршөөсөн явдал гэж Зүчи тооцжээ. Чингис хаан эцгийнхээ итгэлийг олсондоо бардам зоригтой болсон Зүчи энэ санаагаа Бөртэ эхдээ шууд хэлж Хуланг Чингис хааны хүрээнээс үтэр түргэн зайлуулахыг шаарджээ.

Бөртэ хайртай,дуулгавартай хөвүүнээ танисангүй.Зүчийн бухимдал уур хилэн хязгааргүй байсан нь Бөртийг юу юунаас илүү түгшүүлжээ. Ухаан санаа нь байргашиж тогтоогүй хөвүүн нь хэдий зөв юм бодлоо ч өөрийгөө хөнөөх аюултай зам сонгосныг Бөртэ мэдлээ. Зүчийн эхийгээ өмөөрсөн сэтгэл эцэст нь үхэлд хүргэх нь гарцаагүй.

Хөвүүнийхээ догдолж оргилсон сэтгэлийг тайтгаруулж хэргийн цаад гүнзгий учрыг ойлгуулах нь хамгаас хэцүү байлаа. Хуланг хатан буулгасан нь Чингис хааны зарлиг тул Бөртэ эх нь ч зөрөх эрхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд Зүчид даанч хэцүү байсан билээ. Юуны төлөө ийм хэцүү бэрх доромжлол амсан амьдрах учиртайгаа ойлгох цаг Зүчийн хувьд арай болоогүй байв.

-Хөвүүн минь чи эхийгээ бүү бод.Би чамайг хүн болгох гэж яаж зовж шаналсныг чи мэднэ. Чингис хаан эцгийгээ хилэгнүүлж өөрийн хайран амийг бүү золиосло. Эм хүний хувь тавилан ийм хойно үүний төлөө дэмий бүү бухимд. Ганцхан өөрийгөө бод гэж уйлж хэлсэн эхийнхээ үгийг сонссон Зүчи тэсэлгүй нулимс унагав.

Зүчи эхийнхээ үнэн үгийг сонсоод өөрийн эрхгүй зөвшөөрөн уураа дарав.Үүнээс хойш Зүчи Хулан хатныг хоёр нүдээр тэгш харахгүй болжээ.

Эх хүү хоёрын хооронд болсон энэ яриаг харин хэн ч мэдсэнгүй.Зүчийг хэдий тайвшруулан ятгаж Чингис хаан эцэгтэйгээ ил зөрчилдөх аюулаас гэтэлгэсэн ч Бөртийн Хулан хатанд хорон санах нь өөрчлөгдсөнгүй билээ.


Top
   
PostPosted: Aug.16.11 8:26 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Тэмүжин мэргэдийн Хулан хатнаа үнэнхүү сэтгэлээр хайрлан Бөртэ болоод бусад хатдаасаа онцгойлон халамжлан энхрийлэх болсныг тэвчихэд хэцүү байв.

Бөртэ ингэж эм хүний атаа хорсолд автсан нь өөрийн болоод өрөөл бусдын олон олон зовлонгийн үүдийг нээжээ. Гэвч Бөртэ ямагт өөрийгөө өмөөрч зөвтгөн бодох учир өш хонзон авах нь түүнд баяр бахдал төрүүлдэг байв. Өш хонзонгийн үл тасрах хор Бөртийн сэтгэлд гүн шингэжээ.

Бусдаас илүү эрх мэдэлтэй хүчирхэг байхын амтанд нэгэнт автсан хэн боловч Бөртийн адил болох биз ээ. Зүчийг гэрлүүлсний дараа Чингис хааны сэтгэл нэг их ачаа авсан мэт хөнгөрч өөрийн юу хийсэн, цаашид хэрхэх ёстойгоо хэд хоног тунгаан шүүж бодов.

Тоорил хантай дахин эцэг хүү болж эвтэй найртай байгаа тул Жамухыг хавсран дарах цаг удахгүй болжээ гэдгийг ойлгож байлаа. Жамух ч энэ хугацаанд зүгээр суусангүй. Тэмүжинг, Тоорил хантай эвдрэлцүүлэх өчүүхэн боломжийг ч болов алдахгүй байлаа.

Харин Тоорил хантай эв эвдрэлцэхийг Тэмүжин огт хүссэнгүй.Худ ураг барилдаж угийн найртай холбоогоо бэхжүүлэх гэсэн Тэмүжиний бодол талаар болов.Зүчи хөвүүндээ Тоорилын охин Чаур бэхийг гуйсанд Тоорилын хөвүүн Сэнгүм зөвшөөрсөнгүй хирнээ харин Жамухатай эвсэн Тэмүжинг хороохоор тохирч “Ураг барилдъя” гэж хууран урьсныг мэжиглээгүй Тэмүжин цөөн цэргийн хамт Сэнгүмийн хүрээг зорижээ. Ашгүй замд хоног таарсан Мэнлиг эцэг хаширлан саатуулсан нь Чингис хааны амийг үхлээс аварсан явдал болжээ.

Хэрэв хууртаж очсон бол Жамуха Сэнгүм хоёр Тэмүжинийг буцалсан тостой нүхэнд унаган хороохоор бэлдсэн байв. Энэ гарцаагүй үхлээс аврагдсан нь Тэнгэрийн таалал байв хэмээн Чингис хаан бодоод их тахилга үйлдэн Тэнгэрт талархав.

Одоо түүний хамгийн заналт дайсан нь Жамуха болжээ. Жамухын эцсийн мөч нэгэнт ирснийг Тэмүжин ойлгов. Агажур бөөгийн догшин сахиус сахин хамгаалж байсныг Жамуха даанч үл тоомсорлосон билээ. Гэвч Жамухын сүлд хийморь бууран доройтсон учрыг Тэмүжин нэгэнт мэдэхгүй тул бүх зүйлийг өөрийнхөө үзсэнээр шийджээ.

Тэмүжин нүүрнээс далд хуйвалдсан дайснуудаа тэдний огт санаагүй талаас довтлосон нь Хасарын гаргасан ухаан байв. Тэмүжинтэй эцэг хүү бололцон тангараг өргөсөн мөртлөө Тоорил хан, хүү Сэнгүмийнхээ үгэнд автан Тэмүжинээс далдуур Жамухтай эвсчээ. Тэмүжин цөөн цэргээ Хэрлэн мөрний Аргал хохиос хөдөлгөн довтолгосоор Зэгзгэр өндрийн Зэр хавцалд найрлан суусан Тоорил ханы хүрээг дайран орсон нь үүлгүй тэнгэрээс хур буусан мэт санаандгүй хэрэг болов. Хуурай хүү Тэмүжин нь ингэж довтолно чинээ Тоорил хан даанч санасангүй. Гэвч энэ тал газарт хүнд итгэнэ гэдэг өөрийгөө хорлохтой адил хэрэг юм. Санаандгүй байсан Хэрэйдүүд сандарсан ч гурван өдөр гурван шөнө эсэргүүцэн тулалдаж эцэст нь дийлдэж, Тоорил хөвүүн Сэнгүмийн хамт баруун зүг Алтайн нуруу тийш зугатаж, хүчирхэг Хэрэйд аймгийн хагас нь сөнөж Тоорилын дүү Жаха Хамбу өөрийн албатуудын хамт бууж өгчээ. Хэрэйд аймаг хэдий бутарч сөнөсөн ч түүний үлдэгдэл Жамухтай нийлэн оджээ. Одоо Чингис хаанд Жамуха нүдэнд орсон хог шүдэнд орсон мах болж үлдэв.

Бас зүүн зүгийн арван гурван овог аймаг нийлж Жамухыг Гүр хаанд өргөмжлөн залсан нь Чингис хааны хилэнг бадрааж байв. Энэ бол 1201 оны хавар байлаа. Чингис хаан Жамухыг довтлохоо түр азнаж морьдоо таргалахыг хүлээхээр шийдэв.

Бөртийн ухаалаг шийдэмгий зангийн ачаар Тэмүжин ар гэр авгай хүүхний ажилд огтхон ч санаа зовох юмгүй байдгаа чухам тэнгэрийн хишиг гэж үзэх бүлгээ. Жамухатай байлдахын өмнө сайтар бодож бэлтгэхийг уйгагүй, хичээнгүйлэн шаардсан хүн нь Бөртэ байв. Жамуха бол итгэж болохгүй нөхөр гэдгийг Бөртэ үргэлж сануулсаар ирсэн бөгөөд Бөртийн энэ хардлага зөв байсныг Тэмүжин олон удаа үзэж мэдсэн тул үгийг нь дагажээ.

Харин ингэхдээ Бөртийн хэлснээр Жамухыг довтлохоо болив гэдгээ хэнд ч мэдэгдсэнгүй билээ. Гэхдээ Бөртийг зөв зүйтэй үг хэлэв гэж Тэмүжин дотроо талархалтай байсан тул Хэрэйд аймгийн олзны олон иргэдээс эрд эдлэгдээгүй,энгэр зөрүүлээгүй зүс гоо охидыг шилэн Бөртэд бэлэглэжээ.

Хулан хатныг авчирснаас хойш Тэмүжин Бөртийг сэтгэлийн дотрох гуниг гомдлыг мэдрэх болсон тул Бөртэд аль болох тал засахыг хичээх болжээ. Бөртэ бол гомдоож мохоож болохгүй хүн гэдгийг Тэмүжин хэзээ ч мартахгүйгээр санаж явдаг бөгөөд үгийн далим алдахгүй хөвүүддээ захиж сургадаг байв.

Бөртэ бол Тэнгэрээс түүнд илгээсэн хамгийн үнэнч нөхөр нь юм гэдэгт Тэмүжин эргэлтгүй итгэх бүлгээ.


Top
   
PostPosted: Aug.17.11 10:49 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
ХОЁРДУГААР БҮЛЭГ


ЖАМУХА


Тэмүжиний цэрэгт дийлдэж бутарсан Мэргэд, Хэрэйд, Ойрд Татаар, Салжиуд, Жадаран аймгийн үлдэгдэл одоохондоо бүрэн мэнд байгаа Найман аймгийн Таян ханыг бараадан нэгдээд байсан нь 1204 оны зун байлаа.

Тэдний нэгдсэн цэрэг Тэмүжинтэй Хэрлэн мөрнөөс урагш газарт тулж удирдлага, зорилго сул тул ихэд дарагдан цацсан шагай шиг таржээ.

Харин Жамуха Таян ханы цэргийн үлдэгдлийн хамт Алтайн нуруу тийш зугатжээ. Улсаа алдан доройтсон Жамуха өөрийн эцсийн сүйрэл ирснийг тов тод ойлгож байлаа. Гурван өдөр зогсолтгүй зугатааж нэгэн их хадтай уулын өврийн модтой, устай аманд түр буудаллах зуур Жамуха дуг хийхдээ нэгэн хачирхалтай зүүд зүүдлээд сэрлээ.

Дээр бүрхэг тэнгэр бүүдийж намрын нойтон бороо, цас холилдон орж байжээ. Харин Жамухын үнэнч боол Хантөмөр эзнээ цас, борооноос халхлан элбэг хантаазаа тайлан бариад зогссоор байхыг үзэв. Дэргэдээс шарсан мах үнэртэж өлссөн ходоодыг дуудна. Жамуха сэрмэгц үсрэн боссонгүй. Сая үзсэн зүүдээ тогтоох гэж нэг бүрчлэн нэхэн санаж хэвтлээ...

...Тулалдааны дараа Жамуха амарч хэвттэл тойрсон олон харуулын хаагуур нь ороод ирсэн юм бүү мэд царай зүс нь юүдэн дороос үл харагдах нэгэн хүн дэргэд нь зогсож байхыг үзээд цочиж сэлмээ шүүрэн босчээ. Хамгаас түрүүлэн хорлох дайсан санаанд оров.
-Чи юун хүн бэ. Миний харуулын хаагуур нэвтрэв гэж Жамуха тэнхээ мэдэн орилтол дуу нь шивнэх шиг сонсдоно. Дуу нь ийм өчүүхэн болсныг мэдмэгц Жамуха учиргүй ихээр хирдхийн цочжээ.
-Чи хэн бэ гэж хулганын дуугаар шивнэв. Өнөө хүн юүдэнгээ тайлахыг үзвэл олон жилийн өмнө Дорнод монголын их талын дундах Халиун өндөр хэмээх өнчин толгойн оройд уулзсан арван найман настай Бөртэ байх ажээ. Жамуха хөгширч сахал үсэндээ баригдсан атал харин Бөртэ огт өөрчлөгдөөгүй цэл залуу, үзэсгэлэн гоо хэвээр байх нь гайхмаар.Огт хувирч өөрчлөгдөөгүй Бөртийг үзээд Жамуха сая л хичнээн хөгширч өтөлснөө мэдэв.

-Гүр хаан. Та намайг танихгүй байна уу. Хүйтэн агаарт Бөртийн ялдам дуу хуур хөгжим татах шиг уянгалав. Бөртийн зөөлөн уянгат дуунд уярах мэт цасан дороос цэнхэр яргуй суга суга ургахыг тэр харжээ.

-Тиймээ. Би чамайг таньж байна. Чи яаж энэ олон харуулыг нэвтрэн ирэв гэж Жамуха гайхсан хэвээр асуув.
-Би одоо ганцхан Гүр хаан танд харагдаж буй. Та санаа бүү зов гэж Бөртэ хэлсэн ч Жамуха эргэлзсээр байлаа. - Чи яах гэж ирэв. Тэмүжин чамайг явуулав уу гэж Жамуха гэнэт учрыг олж шивэгнэв.

-Үгүй. Би өөрөө Гүр хаан тантай уулзах гэж ирлээ.Та юунд ингэтлээ гайхна вэ.
-Юуны учир тэр вэ.Надад Бөртэ чамтай уулзах хэрэг ер үгүй шиг санах юм
-Гүр хаан. Та бол Монгол аймгийн дотроос тодорсон ухаан их, үг цэцэн, зоригт баатар. Үүнийг хэн үгүйсгэн няцаах билээ.Та олны дунд Жамуха цэцэн гэж алдаршсан биш үү. Тэмүжин таны үхлийг үл хүснэ. Та юунд ингэж амиа зольж, алдуул завхуул хулгайч шиг хүн хүний дэргэд очиж хөө шиг санаа өвөрлөж явна вэ. Та Тэмүжинд очиж чин сэтгэлээр зүтгэгтүн. Та хоёр нэгдэх аваас Монголын тал нутагт дийлдэшгүй хүчтэй болох биш үү. Таныг шадарлан очвоос Тэмүжин баяртай угтана. Би үүнийг хэлэх гэж танд ирлээ. Би анх Халиун өндрийн оройд уулзсан Жамуха таныг мартаагүй байна. Та бол цагаан цайлган, энэрэнгүй сайхан сэтгэлтэй хүн шүү. Одоо ч би таныг тийм хэвээр гэж санах тул дээрхи үгсийг хэлж байна гэж хэлээд үзэсгэлэнт Бөртэ инээмсэглэв.

Түүний ингэж ялдам инээмсэглэх нь Тэмүжинд ялагдан мөхөж байгаа Жамухыг тавлаж байх шиг санагдана.
-Бөртэ. Чи энэ үгийг хэнд хэлнэ вэ. Жадаран аймгийн Жамухад уу, эсвэл нэргүй, гэргүй болсон Гүр хаанд уу гэж шаралхаж уур нь шатсан Жамуха хашгирав.
-Би олон жилийн өмнө Халиун өндрийн оройд уулзсан Жамухад хэлж байна. Тэгэхэд бидний дээрээс мэлтийж байсан зуны дунд сарын арван тавны дүүрэн тэргэл сар хэвээрээ байна гээд Бөртэ тэнгэр лүү заахад үнэхээр дүүрэн сар түүний үгийг хүлээж байсан мэт үүлэн цаанаас сугаран гарч иржээ.Сарыг хүртэл гэрч болгохоор дагуулан иржээ гэж Жамуха гайхан бодлоо.

-Тэгвэл чиний таньдаг Жамуха нэгэнт үгүй болжээ. Харин чи Тэмүжиний сүйт бүсгүй Бөртэ мөн байна.Бөртэ чи огтхон ч хувирч өөрчлөгдөөгүй, арван наймтай хэвээр байхад би яагаад ингэж өөрчлөгдөнө вэ гээд Бөртэд ойртов. Харин Бөртэ Жамухын энэ заналт дуунаас ер айж цочсонгүй нь гайхалтай.

-Та үүнийг надаас бүү асуу. Та юу олох гэж, юуны төлөө ингэж үхэлдэн тэмцэнэ вэ.Тэмүжиний дэргэд очвол эрснээ олж та жаргалтай болох биш үү.
-Үгүй дээ. Бөртэ. Би нэг удаа өөрийн аз жаргалтай нүүр тулан учирсан юм. Тэгэхэд л би түүнийгээ алдсан. Би өөрийн аз жаргалыг алган дээрээсээ үргээж алдсан юм. Одоо би түүнийг хаанаас ч олохгүй.Одоо би Тэмүжиний дэргэд очлоо ч жаргал үзэхгүй болжээ…

Гэтэл хэн нэгэн хашгирч Жамуха сэрсэн билээ. Тэр сая үзсэн зүүдээ эргэн санаж хэвтлээ.

Харин очиж очиж Тэмүжиний хатан Бөртэ зүүдэнд ийм тод ордог нь юув гэж гайхан бодов.


Last edited by saiba_ryo on Aug.17.11 11:08 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.17.11 10:51 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Үлдсэн цөөн цэргээ амрааж хэд хонох тул түүнд юм бодох хугацаа хангалттай байлаа.

Хэдийгээр хамгийн ухаалаг зөв шийдвэрийг тэр бүрийд олж гаргаж чаддаггүй ч Жамуха өнгөрсөн болоод ирээдүйгээ тунгаан бодох дуртай билээ. Ингэх нь ганц Жамуха ч биш, ер өөрийгөө ухаантай гэж боддог хүн бүрийн зан юм.

… Бөртийг анх харсан нь одоогоос хорин таван жилийн өмнөх хэрэг билээ. Тэр үед Тэмүжин эцгээс өнчирч, аймгаас хаягдсан нэг муу золбин банди байлаа. Багадаа андгай тангараг тавьж үерхсэнээ Жамуха дурсав. Тиймээ. Жамуха бол Тэмүжинд туслах ёстой хүн юм. Тийм ч сэтгэлээр Хонгирад аймгийн нутгийг зорьж олон жилийн өмнө Тэмүжин хөвүүндээ авч өгөхөөр Есүхэйн сүй тавьсан Дайцэцэний охин Бөртийг үзэхээр одсон билээ.
Угаас Жамуха сониуч, хортой зантай тул баян Хонгирад аймгийн нэртэй хүний охин одоо юу гэж ядуу Тэмүжинд ирээ аж гэж бодсоноо хүнд хэлээгүй ч чухам дотроо өнөө Бөртийг эцэг нь өөр хүнд арилжин өгсөн байгаасай гэж хүсч явсан юм. Тийм байвал даруй Тэмүжинд хэлж яаж шаналахыг нь үзье гэж бодсон хэрэг.

“Арван найман нас хүрмэгц Бөртийг очиж авна. Тэр бүсгүй сар бүрийн арван тавны үдэш Халиун өндрийн оройд хүлээнэ гэсэн” хэмээн Тэмүжин Тоорил ханы гэрт хамт амьдарч байх үедээ Жамухад нуулгүй ярьсан билээ. Яг сая зүүдэндээ үзсэн шиг зуны дунд сарын арван тавны тунгалаг сартай үдэш Жамуха Халиун өндрийн оройд зогсож байгаад дүүрэн сарны гэрэлд Тэнгэрийн амьтан мэт үзэсгэлэнт Бөртэтэй уулзсанаа санав.

Цэцгийн цагаан тоос мэт суунаглан буух сарны гэрэлд Бөртийн гоо үзэсгэлэн хувцсаа нэвт гэрэлтэж байжээ.
Бөртийн биенээс нэвт цацрах гэрэлд сарны цагаан туяа хүртэл өнгө дарагдаад эргэн тойрон харанхуй мэт болжээ.
Ингэж өөрийн биенээс гэрэл цацруулагч үзэсгэлэнт эм зөвхөн үлгэрт гардгийг Жамуха сонссон болохоос ер үзсэнгүй билээ. Тэмүжин худлаа зохиож яриагүйгээр барахгүй, хүүхэд насны сүйт амраг нь нас бие гүйцэж амьсгалд хиртмээр цэвэрхэн бүсгүй болсныг, бас Тэмүжинд амалсан ёсоороо сар бүр болзоот газраа хүлээсээр байгааг Жамуха үзжээ.

Тэр үед Жамуха Тэмүжинд үхтлээ атаархаж, нэрийг нь сонсоод танимгайрхан Тэмүжинг сурж, амар мэнд гэдгийг нь дуулмагц уяран баярлах бяцхан бүсгүйг хүчээр эзэмдэх адын хүсэл нь шатсан ч тэвчин биеэ барьсан юм.


Top
   
PostPosted: Aug.17.11 10:57 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Бөртийн ид шидийн мэт гэрэлтсэн гоо үзэсгэлэнд сэтгэл хүсэл нь хүлэгдээд угийн зоримог шулуун, бардам дээрэнгүй зан нь үгүй болжээ.
-Би Тэмүжинг Тайчуудад алагдсан гэж сонсоод нулимсаа барчихсан. Харин одоо Жамуха танаас амьд гэдгийг сонсоод хэлэх үг огт олдохгүй баяслаа. Та түүнд туслаарай.Тэмүжинд танаас өөр нөхөр байхгүй. Тэмүжин Татаар аймгаас эцгийнхээ өшөөг авах ёстой хүн шүү. Та ганц сайн нөхрийнх нь хувьд Тэмүжинд туслах биз. Би танаас гуйя гэж Бөртэ түүнд итгэн сөхөрсөн нь Жамухын оволзон гарч ирэхэд бэлэн байсан зэрлэг догшин авирыг хазаарлан зогсоосон билээ.

Түүнээс биш Жамуха нүд булаасан эмийг зүгээр сул орхисон удаа ер үгүй тул энэ мэт балчир бүсгүйг бахаа ханган эдлэх нь юу ч биш юм. Гэвч бүсгүй түүнд элдэв хар санаагүйгээр итгэсэн нь, бас Тэмүжин тэр хоёр чин сэтгэлийн холбоотойг үзмэгцээ Жамухын хатуу сэтгэл уярч гэссэн билээ.

Харин саяын зүүдний дараа элдвийг эргэцүүлэн бодож хэвтэхдээ Бөртийг тэр үед өөрийн болгоогүйдээ дотроо хачин ихээр харамсаж явснаа мэдрэв. Тэр үдэш үнэнч шадар Хантөмөр нь хүртэл Бөртийг үзээд сэртэндэж -Тэмүжин одоо хаана, хэн болоод байгаа билээ. Энэ бол ядуу Тэмүжинд олдох бүсгүй биш байна. Эзэнтэн та зүгээр орхивол би хулгайлж авъя. Үгүй бол хүчээр эзэмдэн дураа хангаад хаяж орхиё гэснийг Жамуха тас хориглов.

Энэ нь үнэндээ Бөртийг хамгаалахаасаа илүү Хантөмөрөөс харамласан хэрэг байжээ. Бодвол сая зүүдэндээ “Би аз жаргалаа алдсан хүн” гэж энэ явдлыг хэлсэн биз гэж тунгаав. Үнэндээ Жамуха тэр агшинд Бөртэд шунан татагдаж байсан юм. Буцах замдаа хэд хоног дуугаа хураан дүнсийсэн түүнийг шадар Хантөмөр нь ч ойлгож мэдэрч байв. Хантөмөр бол өсөх наснаас Жамухад шадарласан, хэлэх үгийг нь харцнаас нь ойлгодог боол тул эзнийхээ сэтгэлд ямар гээчийн шуурга оволзож байгааг хараад л мэдэв.

-Бөртийг ядуу Тэмүжинээс булаан авах тун ч амархан хэрэг биш үү. Та юунд нь эргэлзэж шанална вэ. Хүсвэл надад тушаагтүн. Би бэлэн байна… Ийм үгийг харьсан хойноо Хантөмөр хэлсэн билээ.

Гэвч ямар эм мундсан биш, нэг удмын Тэмүжиний сүйт бүсгүйг булаан авах нь туйлын зохисгүй явдал гэж Жамуха үзсэн тул Хантөмөрийн хортой үгэнд автсангүй. Бас Есүхэйн гэнэтийн үхэл Бөртэ, Тэмүжин хоёрын сүй тавьсныг олонд зарлаж мэдэгдсэн тул Бөртийг булаан авах нь одоохондоо түүний мэдэлд байгаа Боржигон аймгийн олон иргэдийн дургүйг хүргэх аюултай байв.

Есүхэйн оронд хан суух илэрхий хүчтэн байхгүй, бас Тэмүжин нялх байснаас болж задарсан болохоос Боржигон аймгийнханд эргээд нэгдэх эрмэлзлэл хүчтэй хэвээр байсан зэргээс үүдэн Есүхэйн хөвүүн Тэмүжиний эсрэг улаан цайм, ил тод хөдөлвөл юу болохыг Жамуха сайтар тооцсон билээ. Есүхэйн ууган хөвүүнийг шинэ толгойлогчоо болно гэсэн итгэл Боржигон аймгийнхны дотор хүчтэй хэвээр байгаа нь тод мэдрэгддэг байлаа. Гэхдээ Жамуха Есүхэйтэй холын удам угсаа нэг учраас Боржигон аймгийн хагас иргэн эхний үед түүнийг бараадсан юм. Тэднийг дэргэдээ барихын тулд Тэмүжин болоод Есүхэйн гэр бүлийнхэнд найрсаг биш юм гэхэд дайсагнан хандаж болохгүй, бас улаан цайм дэмжиж Тэмүжиний хүчийг нэмэх нь олсон иргэдээ буцааж алдахад хүргэх тул Есүхэйн албан ёсны залгамжлагч Тэмүжинг хөндлөнгийн хүний гарт үхээсэй гэж Жамуха хүсч явсан бөгөөд ийм ч учраас Тэмүжинг зөнд нь мартсан мэт орхисон билээ. Тэмүжин бол Жамухын хувьд багын анд боловч Боржигон аймгийн иргэд түүнд дагаж ирснээс хойш өрсөлдөгч нь болов.

Гэхдээ өнчин хоцорсон ядуу Тэмүжинг хоосон нэрнээс цаашгүй ёс төдий өрсөлдөгч гэж үзэж байв. Тэр үед Есүхэй эцгийнх нь хуучин их алдар нэрнээс өөр юм Тэмүжинд байгаагүй нь ингэж үзэхэд хүргэжээ. Тийм учраас Жамуха Тэмүжинд эхний үед өрөвч өгөөмөр агаад харамгүй тусч сэтгэлээр хандаж байлаа.

Харин энэ бол түүний уучилж болшгүй алдаа байсныг одоо тэр ойлгов.

Бүх юм Бөртийг Тэмүжинд өгснөөс болов гэж ухаарах бүр Хантөмөр гэх энэ тэнэг мунаг боолын гэнэ гэнэ хэлсэн үгийг дагах минь яав гэж харамсах сэтгэл хүчтэй төрж ыгалзууруулах шахна.

-Надад хоёр зуун цэрэг өгөгтүн. Би очоод тэр Тэмүжинг, эх өнчин дүү нарын нь хамт цавчин алаад Ононгийн мөсөн доогуур хийж орхиё. Таны шаналахыг хараад тэвчин сууж чадахгүй нь. Одоо Тэмүжинг алга болов, үхэв гээд хэн ч эрж сурахгүй. Тэгээд би тэр Бөртийг танд булаан авчирч өгье…
Хантөмөрийн ингэж хэлснийг зөвшөөрч цэрэг өгч мордуулсан бол өдийд ингэж үхэл, ялагдлаа хүлээн хэвтэхгүй байсан ч байж мэднэ. Жамуха энэ бүгдэд өөрийгөө буруутган яллах санаагүй байв. Харин чухам тэр үед яагаад Тэмүжинг алах санаа төрөөгүйг гайхав. Яагаад.Тэмүжин яагаад амьд үлдэв. Түүнд дайсан олон байсан. Жамуха биш юм гэхэд өөр хэн нэг нь Тэмүжинг яагаад алж орхиогүй юм бол.
Бүр олзлон аваачсан мөртөө тайчуудын Таргудай Тэмүжинг алж орхиогүйг гайхаад барсангүй.
Таргудай Тэмүжинг олзлон авсныг сонсоод “Тэмүжиний үхэл иржээ” гэж Жамуха итгэсэн билээ.Учирсан үхэл болгоноос могой мэт гулсан зугатаж оддог чадвар Тэмүжинд хаанаас бий болов гэж гайхан бодож хэвтлээ.


Top
   
PostPosted: Aug.17.11 10:59 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Зээрэн хавцалд Тэмүжинг оруулж хашсан тэр тулааныг эцэст нь хүргэж түүнийг үхүүлэхгүй орхисон нь бас л Жамухын буруу юм.

Тэмүжиний нууцаар ирүүлсэн Зүчи, Цагадай хоёр хөвүүнийг нь үзмэгц Жамуха бүр нулимсаа нуун байж уярсан билээ.
Тоорил ханы гэрт цуг амьдарч байхдаа тавьсан тангаргаа сануулж хөвүүдээ баталгаа болгон ирүүлснийг үзээд Жамуха юунд ч юм хачин ихээр догдлон уярч, Тэмүжиний үнэнч сэтгэлийг бодохоос бүр ичиж, бас бахархсан билээ.

Нэг муу адасганы хулгайнаас болж андын тангаргаа эвдэн түрүүлж довтолсон буруутан нь яах аргагүй Жамуха байв.

Дээрх хэргийг зөвхөн шалтаг болгон цэргээ хөдөлгөн дайрсныг шүүмжилсэн Тэмүжиний үгийг Зүчи шингэн цээл дуугаар цангинуулан хэлэхэд Жамуха ичсэндээ нүүр улайсан билээ. Харин Зүчи Цагадай хоёрыг дагаж ирсэн цэргийн хачин этгээд загасан нүд одоо ч сэтгэлд нь хадаастай дүрлийтэл харц салгахгүй ширтсээр байсан нь үзэгдэх шиг болоход нүдээ анив. Гэсэн ч өнөөх загасан нүд огт цавчихгүйгээр өөдөөс нь ширтсээр байв.
-Нүд нь сохормор гэж Жамуха үүнийг тэвчиж эс чадаад хараал тавин нүдээ нээжээ. Түүнийг унтаж байна гэж санасан Хантөмөр эзнээ гэнэт дуугарсанд цочин давхийж дахин юу гэх бол гэж хүлээсэн ч Жамухын амнаас үг унасангүй.
-Тэмүжин заль мэх гаргаж байна. Бүү авт. Зээрэн хавцлыг цаг алдалгүй дайран оръе. Үгүй бол энд хэсэг цэргээ үлдээж Тэмүжинг өөрөө оготно мэт гэрч ирэхийг хүлээе гэж тайчуудын Бухдадар баатар шаардаж байсан билээ.
- Боржигон аймгийн мөхөл Жамуха чиний гарт байна. Хийснээ гүйцээгтүн гэхийг нь Жамуха бас л тоогоогүй. Андын тангаргийг сануулж Тэмүжиний цээжлүүлсэн үгийг Бөртэ эхтэйгээ гайхалтай адилхан нүд хөмсөгтэй Зүчи шингэн дуугаар давтан хэлэхэд Жамуха үнэхээр нулимс унагасан билээ.

Харин Цагадай хөвүүн яг л Тэмүжиний арван настай үеийг санагдуулна. Тэр хоёр хөвүүний гэнэн, итгэмтгий царайг үзмэгц үүнээс илүү дотно хүсэлт, андын тангаргийн баталгаа гэж хаа ч байхгүйг Жамуха ухаарав. Бас Тэмүжиний тэнэг зоригийг, хөвүүдээ хайрлахгүй хатуу сэтгэлийг гайхав.

Юуны учир тэр ингэж Бөртийн болоод өөрийн хөвүүнийг үхэл рүү явуулсныг тэгэхэд ойлгоогүй юм. Харин одоо Бөртийг зүүдэлснийхээ хойно чухам юуны учир Тэмүжин ийм хатуу чанга зориг гаргасныг ойлгож байв. Тэр зөвхөн өөрийн амийг авч гарахын тулд ингэжээ. Хар амиа аврахын тулд Тэмүжинд юу ч хайран биш ажээ.Өөрийн өмнөөс хэнийг ч байсан золиослож чадах хатуу харгис зориг тэвчээр нь Тэмүжинг үхлээс аварчээ гэдгийг ойлгов.


Last edited by saiba_ryo on Sep.07.11 10:07 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.17.11 11:04 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Жамуха хоёр өдөр учрыг тунгаан бодоод эцсийн эцэст адуу дээрэмдсэнээс болж хийсэн энэ тулааны зорилго биелэв гэж тооцон Тэмүжиний найрамдах саналыг хүлээн авч цэргээ татан Зээрэн хавцлаас буцсан билээ.

Харин Зүчи, Цагадай хөвүүдийг нь авч гэртээ суулгаад Тэмүжиний хэрхэхийг нь хүлээхээр шийдсэн ч олибо оготно шиг Зүчи дүүгээ дагуулан өнөөх хачин загасан нүдэт дагуулынхаа хамт Хантөмөрийн хамар дороос оргон зайлжээ. Тэд чухам яаж оргож чадсаныг хэн ч мэдсэнгүй. Гэвч Жамуха үүнд харамссангүй. Учир нь чонын бэлтрэгийг суйлж гэртээ агуулах нь эх чонын дайралтыг өөртөө татах аюултай байдгийн адил Тэмүжин хөвүүдээ зүгээр орхихгүй нь ойлгомжтой. Энэ бол Тэмүжиний амь нас түүний гарт хамгийн ойрхон байсан тохиолдол юм. Гэтэл тэр Тэмүжиний ов мэхэнд хууртан сайхан боломжийг алдсанаа ухаарах тусам хорсон гашуудавч баршгүй байлаа.Тиймээ. Тэмүжин түүнийг хуурсан,бүр бүх насаар нь хуурсаар ирсэн мэт санагдаад болсонгүй.

... Тэмүжин сүй тавьсан Бөртийгөө авчирч хуримласан тухай мэдээг Жамуха сонсоод галзууртлаа уурлав. Түүний яагаад ингэж бухимдсаны цаад учрыг сайн мэдэх Гүрвэлжингоо хатан нь өөрийн атаач хортой зангаасаа болж туйлгүй ихээр хэлмэгдэн зовсон билээ. Тэр үед Жамуха Гүрвэлжингоог Найман аймгаас авчраад удаагүй байв. Анхны цаснаар авд цэрэглэн мордсон Жамуха сар гаран яваад эргэж ирэв.

Эрээс хагацаж хагсарсан Гүрвэлжингоо угийн тачаангуй зангаар эцэж ядарсан Жамухыг ноолж ноцож ханахгүй ажээ. Энэ турк цустай, өндөр хамартай бүсгүй угийн халуун янаг нь хэтэрхий билээ. Харин Жамуха ан хийх зуур Салжиуд аймгаас булаасан хэдэн бүсгүйг ээлжлэн эдэлсээр хамаг хүч шүүсээ барсан тул Гүрвэлжингоогийн янаглал түүнд үнэндээ ядаргаа зовиуртай байсан агаад уур уцаарыг нь хүргэвч шүд зуун тэсч хэвтэв.

Тэгэхэд Жамуха Харлаг ханы ард Хар тохойд өвөлжиж байлаа.Их цас газрыг нэвсийтэл дарж Жамухын өвөлжөөний эргэн тойрон нүдгүй дун цагаан болоод хар жавар тачигнаж, үхрийн сүүл хуга хөлдөж унасан хахир хүйтэн өвөл байлаа.Харин задгай гал өрдсөн давхар бүрээстэй гэрт халуу дүүгэн дээврийн цас хайлж уур савсана. Эр нь түүнийг эдлэх хүсэлгүй байгаа нь Гүрвэлжингоогийн сэтгэлд яахан нийцэх билээ. Хор шар, уур зэвүүцэл нь буцалж байвч бас яах учраа олохгүй тачаадсан, бухимдсандаа оволзтол амьсгаадаж хэвттэл гэнэт сайхан санаа төрөх нь тэр. Гүрвэлжингоо эрийнхээ цээжийг дэрлэн наалинхай сайхан аашлана.Жамухын сэрэлгүй алмай байдлыг яаж эвдэн бусниулахаа тэр сайн мэдэж байв.

-Жамуха та сонсов уу гэж Гүрвэлжингоо уран нарийн хуруугаараа Жамухын нүцгэн цээжийг илбэж хурц харцаа царайд нь сэм сэм тусгана.
-Юу тэр вэ гэж Жамуха гэнэгүй гүнгэнэн дуугарав. Эм нь ашгүй түр зуурч болов халуун тачаалаа умартан сатаарсанд Жамуха баясаж гэнэн санамсаргүйгээр хариу дуугарчээ. Тэр юу юугүй унтах гэж байв.Өвдгөөр татсан цасан дунд олон хоног мацаж гахайн ан хийсэндээ бие нь буларч ядарсан ажээ.
-Өнөө танай садан Тэмүжин эхнэр буулгаж хурим найр хийсэн гэнэ. Эхнэр нь их үзэсгэлэнтэй, Бөртэ гэдэг бүсгүй гэнэ ээ гэж Гүрвэлжингоо өөрт нь огт сонирхолгүй байгаа мэт хайш яйш шивнээд амьсгаа даран хүлээв. Гүрвэлжингоо өөрийн энэ үгийг Жамухад яаж нөлөөлөхийг мэдэж байлаа. Учир нь Бөртэд Жамухын яаж ханддагийг Хантөмөр шадар нь Гүрвэлжингоотой нууцаар садарлаж байхдаа олон удаа хэлсэн байв.

Жамуха олон эмтэй, эмс нь ихэвчлэн гэр гэртээ уйтгарлан суух тул Гүрвэлжингоо Жамухын шадар Хантөмөрийг уургалан авсан билээ. Ингэх нь түүний өөрийгөө хамгаалах, бас Жамухыг сайтар танихад хэрэг болно гэж тэр боджээ. Хэдий эзний нь хатан боловч Жамуха эмс хүүхнүүдийг ер хүн гэж тоодоггүй огтхон эрээлэх цээрлэх юмгүй загнадаг тул Жамухаас ичиж эмээх явдал Хантөмөрт байсангүй.

Дур ихтэй бүсгүйг эзнийхээ нүд хариулан өргөө гэр, өвсөн дотор гээд хаана боломж гарна эдэлж байх болсоор уджээ. Харин ингэхдээ Гүрвэлжингоогийн далд санаа зорилгыг тааж мэдсэнгүй.Ийн янаглах зуур бүсгүй сонирхон асуух зүйл их ч Хантөмөр ер нууж хаах юмгүй элдвийг чалчина.

Зөвхөн үүнийх нь төлөө түүнд биеэ эдлүүлдэгийг, бас ингэхдээ огих шахан нүүр амаа буруулдагийг болхи толхи Хантөмөр анзаарах сөхөөгүй зүгээр л хормойг нь ярж хөлийг нь алцайлгахыг хүсэх бүлгээ.


Top
   
PostPosted: Aug.17.11 11:07 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
Ийм нэг янаглалын үед Хантөмөр Бөртийн тухай саймшран буржээ. Түүнээс хойш Гүрвэлжингоо Жамухын сэтгэлийн угт тэр үл таних Бөртэ гэгч бүсгүй ямархан байр эзлэн оршдогийг эм хүнийхээ зөн совингоор гүнзгий мэдэж атаархах болжээ. Жамуха өөрийг нь сэтгэлийн угаас хайрлан үздэггүйг Гүрвэлжингоо сайн мэднэ.

Тэр Жамухын хувьд уйдсан үедээ зугаагаа гаргаж хүслээ хангах эм төдий юм. Гүрвэлжингоо бол Жамухын хувьд замд учрах хоньчин хүүхнээс огт ялгаагүй. Билчээр газар таараад царай зүс тааламжтай бол үг дуугүй хүчиндэж орхиод явчихдаг тохиолдлын хүүхнээс дээрдэх юм түүнд байсангүй. Найманы Буйраг хаан Хорезм улсаас бэлгэнд ирсэн татвар эмээсээ төрсөн Гүрвэлжингоог Жамухад нөхөрлөсний бэлэг болгон өгчээ.

Эр нь хэзээ хүснэ тэр үедээ л хэрэглээд хаяж оддог амны алчуур шиг амьдралаа тэр үзэн ядаж байв. Гэвч түүнд бас үүнээс өөр амьдрал үгүй юм. Тийм болохоор Жамухад хонзогнон аль таарсан эрчүүдтэй шалиглаж сэтгэлээ тайтгаруулах болжээ.Жамухын сэтгэлд гүнзгий байр эзлэн орших Бөртийг хорлохсон гэж, Жамухын сэтгэлээс түүнийг хөөн зайлуулахсан гэсэн атаач эмийн хүсэлд автсаар уджээ.

Тийм учраас хорон санаалж яг өнөөдөр Тэмүжиний хуримын тухай дурдан Жамухын тарчлан шаналахыг үзэж сэтгэлээ тайтгаруулахыг хүссэн билээ. Гүрвэлжингоо үгээ хэлээд өндийхдөө түүний царай хэрхэн хувирахыг харах гэж хүсчээ.

Гэтэл Жамухын царай хувирсангүй унтсан мэт хэвтэнэ.Сая хэлсэн үгийг нь анхаарч сонсоогүй байсанд хор нь хөдлөн босч суугаад
-Тэмүжиний хуриманд манай аймгаас очсон хүн ч байгаа.Тэмүжин анд чинь чамайг залсангүй дээ. Юуны учир тэр вэ гэж Гүрвэлжингоо арай чанга хэлэв.”Бодвол Бөртэд сэтгэлтэйг чинь мэдээд тэр биз” гэж гүйцээн хэлэх гэснээ хэлээ хазан дуугүй боллоо. Ингэх нь арай ч хэтэрсэн хэрэг болох байв. Жамухын завьж таталдан нүүрэн дээрээ тавьсан гарынх нь булчин овойж зангирахыг Гүрвэлжингоо харлаа. Түүний үг байгаа оносны гэрч энэ юм. Жамуха гараа нүүрнээс холдуулж түүнийг цоо ширтэв. Гүрвэлжингоо түүний харцнаас айн цочив.

-Намайг юунд ингэж ширтэнэ вэ. -Чи яах гээд байгаа юм. Юу хүсээв хэмээн Жамуха гэнэт заналтай шивнэв.Жамухын ингэж гэнэт хилэгнэх нь ер сайн ёр биш билээ.

-Би… гээд Гүрвэлжингоо гүйцээн хэлэх гээд үг олдохгүй гацаж хэрэг бишдэж байгааг мэдмэгц айхдаа түүнд наалдан
-Миний дур хүрээд байна. Намайг эдлээд өгөөч дээ гэж ороо нь орсон гичий адил гийнан эвхрэв .

Үүнээс өөр арга тэр мөчид сэдэж чадсангүй. Гэвч буруудсанаа тэр дороо мэдлээ. Жамуха үсрэн босож түүнийг үсдээд үг хэлэхийн сөгөөгүй болтол балбаж гарав.
-Яаж байна аа… Ёо… Ёо …гэж Гүрвэлжингоо хашгирна.
-Чиний дур хүрч байна гэв үү. Би чиний дур хүслийг чинь хангаад өгье. Чамайг гаргаж цэргүүддээ өгч эдлүүлье… Яасан их дур хүсэлтэй хүн бэ чи… гэж Жамуха галзуурсан юм шиг хашгирч үүд рүү чирч аваачив.

Гүрвэлжингоо түүний хоёр хөлнөөс тас тэврэн -Өршөө …Би дэмий үг хэллээ. Дахиад хэзээ ч тэгэхгүй.Өршөө гэж нулимс урсган гуйв. Жамухын хорсол буцалсаар тул
-Би чамайг ална… Завхай эм… гэж Гүрвэлжингоог хайр найргүй өшиглөж нүдэв. Бүсгүйг муужран хөдлөхөө байтал тэр ийн хашгиран өшгөчсөөр байлаа. Үүнийг гадаа зогсох Хантөмөр сонссон ч орох зүрх хүрсэнгүй.

Хэрэв орсон бол Хантөмөр ч сайнаа үзэхгүй байв. Жамуха амьсгаадаж ядраад ширдэг дээр тэрийн унав. Сэтгэл санаа нь хоосорч эзгүйрээд уйлмаар санагдана. Гэвч тэр уйлсангүй тооноор мэлтийх сарыг ширтэн гөлөрч хэвтлээ.

Сэтгэлдээ сарны туяан дор биеийн дотроос гэрэл цацруулан зогссон Бөртийг бодож байжээ.


Top
   
PostPosted: Aug.19.11 8:31 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн

Joined: Aug.04.11 11:37 am
Posts: 243
“Тэгэхэд яг ийм сар гийж байсандаа” гэж бодоход гол нь тасрах шиг шархиран өвдөж харамсаж гашуудсандаа гаслан хавханд ороод хөлөө тас хазсан чоно шиг архиран дэрээ хэмлэн өнхрөнө. Аманд нь эмтэрсэн шүд нь шажигнан элс шороо зажилж байх шиг сонсдоно.
Бөртэд хичнээн ихээр шунан дурлаж явснаа Жамуха энэ мөчид харамсан харамсан мэдэрчээ. Энэ бол түүний үзсэн хамгийн бэрх тамлал байсан билээ. Энэ өдрөөс хойш Жамуха Тэмүжинг хамгийн өст дайснаа гэж үзэх болов. Гүрвэлжингоогийн хорт үг хэргээ биелүүлж Жамухын дотор Тэмүжинээс өс авах галыг дүрэлзүүлж орхисон бөгөөд үүнээс хойш Гүрвэлжингоо энэ галыг хүссэн үедээ хөөрөгдөн асааж сурсан билээ.

Бэлбэсэн эм Өүлэний толгойлж асан Есүхэйн удамд Бөртэ ирснээр Тэмүжин бүтэн нэртэй болж Есүхэйн залгамжлагч хэн бэ гэдгийг бүгдэд сануулсан хэрэг боллоо. Дэргэд нь байсан Есүхэйн иргэд ч хөдөлгөөнд орж санаа сэтгэл хувирч байгаа нь өдрөөс өдөрт тод болох тул Жамуха сэтгэл нэн түгшүүртэй байх болов. Жамуха тэгэхэд Эргүнэ мөрний арвин дэнжид Хатиган аймгийн Цоорс-Энгүүр баянтай шадарлан намаржиж байв.Хэдийгээр намар цаг найр цэнгэлийн үе ч гэлээ амарч жаргах хүсэл Жамухад төрсөнгүй.

Тэгээд нэг өдөр -Сайн анд Тэмүжин маань өрх гэрээ үүсгэж байхад би яаж түүнд бэлэг барихгүй байж болох билээ гэж Хантөмөрт хэлжээ. Жамухын энэ үгний цаад учрыг олоогүй Хантөмөр ихэд баясан
-Та Тэмүжинд юу бэлэглэнэ. Би даруй хүргэж өгье гэж дуу алджээ…


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 179 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited