#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.25.19 2:46 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 72 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Sep.27.08 2:22 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Эхлэл
Кэйт
1982 он
Бүжгийн асар том танхим Кэйтийн төрсөн өдрийн баярыг тохиолдуулан ирсэн хий сүгээр дүүрэн байлаа. Тэр хий сүгүүд яс махан бие цогцостой зочдын дундуур сүлжилдэн байхыг Кэйт Блэкуэлл ажиглан, улиран өнгөрсөн өөр цаг үеээс ирсэн сүг сүнснүүд огт ажиг сэжиг аваагүй байгааь оройн гоёлын палааж, смокингтой хатагтай, эрчүүл лүгээ бүжиглэхийг харж байв. Мэн муж улсын Дарк-Харбор дахь “Хушийн гүвээ” өргөөнд хийж буй найранд зуугаад зочид хүрэлцэн иржээ. “ Сүг сүнсийг эс тоолбол тэр шүү дээ” гэж Кэйт дотроо бодон инээмсэглэв.
Кэйт бие гоолиг, нуруу намхан. Ихэмсэг намба төрхтэй болхоор өндөр юм шиг харагдана. Сэргэлэн бор нүдтэй, дуулгаваргүй маягийн эрүүтэй, эрс огцом тэг бүхий нүүр царай нь нэг үзсэн хүний ой ухаанд даруй харагдаж үлдэнэ. Энэ бүхэн түүнд шотланд, голланд өвөг дээдсээс нь уламжлан иржээ. Урьдын цагт мөрөн дээгүүр нь намиран унждаг асан буржгар хүрэн үс нь одоо нэгэнт бууралтсан байна. Зааны ясан өнгөтэй хилэн палаажны тодруулан сүүдэртүүлэх арьс нь аливаа настай хүнийхтэй адил тунгалаг юм шиг харагдана.
-Би 90 настай гэхэд насаа мэдрэхгүй юм. Энэ олон он жил хаашаа нисэн оддог байна вэ? Хэмээн Кэйт нэг бодоод бүжиглэж буй сүг сүнснүүдийг харж,
- Эд нар л мэднэ дээ. Тэгэхэд эд нар амьд байсан. Эд нар чинь улиран одсон он жилийн нэг хэсэг, миний амьдралын нэг хэсэг... гэж бодлоо. Тэгээд баярын царайгаар мишээн буй негр эр Бандаг харав. Хажууд нь Кэйтийн хайрт Дэвид зогсож байна. Өндөр гоолиг, залуу сайхнаараа Кэйт Дэвидийг чухам ийм байх үед нь дурлаж билээ. Дэвид нааш харан инээмсэглэхэд:
-Удахгүй уулзана аа, хонгор минь удахгүй гэж бодоод жич хүүгээ үзүүлэх юмсан гэж хүсэв. Кэйт танхимыг тойруулж хараад хөвгүүнийг олж харлаа. Хөвгүүн найрал хөгжмийн дэргэд
зогсоод хөгжмчдийн тоглохыг чагнаж байлаа. Тэрээр үсээ толийтол самнаж, хар тансар хилэн пиджак, дөрвөлжин хээтэй өмд өмссөн 8 настай гайхмаар хөөрхөн хүү ажээ. Роберт хүү гантигаар өнгөлсөн задгай зуухны дээр хөрөг нь өлгөөстэй байгаа хуланц эцэг Жеми Макгрегортой усны хоёр дусал шиг адилхан. Роберт хүүг өөр дээрээ харц тусаж буйг мэдэрсэн мэт эргэж харахад, Кэйт хуруугаа гозгонуулан дуудав. Зуу шахам жилийн өмнө тэнгисийн элсэн хаялганаас Кэйтийн эцгийнх нь олсон хорин кратын очир эрдэнэ болор дэнгийн гэрэлд гялалзав. Бүжиглэж байгаа хосуудын хоорондуур Роберт хөвгүүний сүлжин ойртож ирэхийг Кэйт ажиглаж байлаа.
“Би улирч өнгөрсөн үеийн хүн. Энэ хүү бол ирээдүйн хүн. Миний жич хүү хэзээ нэгэн цагт “Крюгер-Брент” ыг толгойлно доо “ гэж Кэйт бодов. Хөвгүүнийг дэргэдээ ирэхэд Кэйт хажуу тийшээ болж, зай тавьж өгөв.
-Эмээ таны төрсөн өдрийн баяр танд сайхан байна уу?
-Сайхан байна. Баярлалаа, хүү минь
-Найрал хөгжим гоц сайхан юм. Удирдаач нь ёстой сонгодог зэргийнх.
Кэйт эхлээд ойлгосонгүй. Тэгснээ царай нь туяарч,
-Энэ чинь шилдэг сайн гэсэн үг юмуу даа гэсэнд Роберт хүү инээд алдаж,
-Яг тийм. Таныг 90 настай гэхэд үнэмшмээргүй байна гэхэд Кэйт бас инээд алдаж,
- Үнэнээ хэлэхэд би өөрийгөө эмгэн болсон гэж бодохгүй байна шүү гэжээ.
Хөвгүүн эмээгийнхээ гарыг барьж, хэдийгээр 82 насны зөрөөтэй ч гэсэн хоёул хэн хэндээ ойр дотныг мэдрэн дуугуй сууцгааж байлаа. Кэйт эргэж, зээ охиноо харав. Кэйтийн зээ охин, нөхөртэйгөө энэ бүжиглэж байгаа улсын дотор ямар ч яриагүй хамгийн сайхан хос нь байлаа. Робертын ээж нь хөвгүүн, эмээ хоёрынхоо хамт сууж байгааг хараад “Эмээ гайхалтай хүн юм. Өтлөхийг мартсан юм болов уу гэмээр. Хичнээн их юм үзэж өнгөрүүлснийг нь хэн ч таамаглахгүй” гэж бодов. Хөгжим зогсож, удирдаач нь:
- Эрхэмсэг ноёдоо хатагтай нараа, энэ завшаанд залуу ноён Робертыг та бүхэнд танилцуулья гэв. Роберт хүү элэнц эмээгийнхээ гарыг атгаад төгөлдөр хуурын дэргэд очлоо. Хөгжмийн дэргэд суугаад царай нь төлөв төвшин болж, хуруу нь хөгжмийн даруулга дээгүүр гүйв. Хөвгүүн Скрябины зохиолыг тоглосон нь тэнгисийн толь мэт мандал дээр сарны туяа тусах лугаа адил байлаа. Эх нь хүүгийнхээ хөгжимдөхийг сонсоод: “ Үнэхээр сод авьяастай юм. Өсөж том болохоороо алдартай хөгжимчин болно доо. Хүү нь эхийн гараас нэгэнт гарч, энэ дэлхийн хүн зонд хамаарах болно... ” гэж бодов. Робертыг тоглож дуусахад алга нижэгнэх нь сонсогдлоо.
Найр өндөрлөх ойртжээ. Асар том цэцэрлэгт ширээ засаж, өнгө өнгийн дэнлүү, тууз, хийн бөмбөлгөөр чимэглэсэн байв. Хөгжимчид тавцан дээр тоглож, ширээний хоорондуур үг дуугуй зөөгч нар сүлжин зочдын таваг, хундагыг байнга сэлбэнэ. АНУ ын ерөнхийлөгчөөс ирсэн цахилгааныг уншин сонсгов. Дээд шүүхийн дарга хундага өргөлөө. Мужийн амбан захирагч магтаалын үг хэлэв.
- ... Манай орны гайхамшигт эмэгтэйчүүдийн нэг. Өглөг буяны олон зуун байгууллагад өдий төдий их хөрөнгө мөнгө хандивласан нь үлгэр домог мэт болжээ. “Блэкуэлл сан” дэлхийн тавцанд улс орны хүн ардын эрүүл мэнд, хөгжил цэцэглэлтийн төлөө ихийг хийсэн билээ. Эрхэм Уинстон Черчиллийн хэлсэн үгийг өөрчлөсхийгээд хэлбэл “ өчнөөн олон хүнд ийм их ач тус болсон хүн өөр байхгүй”. Би Кэйт Блэкуэллтэй танилцсан аз завшаандаа баярлалаа.”
“ Үхсэн хойноо... Хэн ч намайг мэдэхгүй. Энэ хүн ямар нэгэн хутагт ахайн тухай ярьж байгаа юм шиг санагдана. Жинхэнэ Кэйт Блэкуэллийн үнэнийг мэдвэл энэ хүмүүс юу гэх бол? Ойдоо хүрээгүй байхдаа хулгайлуулж байсан, өөрөө ч хулгайч хүний хүүхэд шүү дээ, би чинь. Хэрэв өөрийн биед үлдсэн сорвийг үзүүлбэл энэ хүмүүс юу бодох бол?” гэж Кэйт бодов. Кэйт толгойгоо эргүүлж урьд нэгэн цагт өөрийг нь алах гэж оролдсон хүнийг харав. Түүнийг нүд гүйлгэн хараад сүүдэрт зогсож буй, нүүрээ гивлүүрээр халхалсан эмэгтэй рүү харцаа шилжүүлэв. Алсад аянга нижигнэх чимээ сонсогдлоо. Мужийн амбан захирагч хэлэх үгээ дуусгаад Кэйтийг цугласан олонд танилцуулахад Кэйт бослоо. Кэйт ярьж эхлэхэд дуу нь хүчтэй болоод жигд байлаа.
-Би та нарын хэнээс ч илүү насыг наслалаа. Одоогийн залуучуудын хэлдгээр Яамай байгаа даа. Гэвч би өдий насыг насалсандаа баярлаж байна. Эс тийм бол өнөөдөр дотнын сайн нөхөд та нарынхаа дунд ингээд байж байхгүйсэн. Та нарын дотор миний төрсөн өдрийн баярт оролцох гэж алс холын орноос ирсэн хүн олон бийг мэднэ. Тэд нар аян замдаа ядарсан байх. Хүн болгоныг надтай адил эрчим чадалтай гэж бодох аргагүй гэхэд нь инээлдэх, алга таших сонсогдов. Кэйт үргэлжлүүлэн:
-Энэ мартагдашгүй оройг надтай хамт өнгөрүүлсэнд таньд та бүхэнд баярлалаа. Алжаасан зочид өөрсдөдөө зориулан гаргасан өрөө байранд орж амархад болно. Бусад зочдод зориулж их танхимд бүжиг болно... гэтэл дахиад л аянга нижигнэж сонсдоход:
-Та бүхэн аадар бороонд шалба цохиулья гэхгүй бол дотогшоо орцгооно уу гэжээ.

Одоо оройн зоог нэгэнт дуусч, бүжиг тараад зочид өөр өөрсдийн тасалгаанд орцгоожээ. Кэйт сүг сүнснүүдийн дунд ганцаар үлдэв. Номын сангийн тасалгаанд улиран өнгөрсөн он жилүүдийг дурсан сууж байтал гэнэт сэтгэл нь үймрээд ирлээ.
“ Одоо намайг Кэйт гэж дуудах хүн байхгүй болжээ. Бүгд халин одсон” гэж гуниглан бодов. Кэйтийн хорвоо давчуухан болсон шиг “Урьдын дурьтгалын навч харанхуйд эмгэнэлтэйеэ сүрчигнэнэ” гэж Лонгфелла хэлсэн билүү дээ. Кэйт өөрөө асар удахгүй харанхуй халин одно. Гэхдээ одоо биш “ Би амьдралынхаа хамгийн гол зорилтыг биелүүлэх хэрэгтэй байна. Тэсэж байгаараа, Дэвид ээ. Би удахгүй чам дээрээ очно” хэмээн Кэйтийг бодож суутал,
-Эмээ... гэж дуудахад нь нүдээ нээв.
Халуун бүлийнхэн нь бүгдээрээ орж ирсэн байв. Кэйт тэднийгээ ээлжлэн харахдаа нэг ч жижиг сажиг зүйлийг орхигдуулсангүй. “Миний халуун бүл. Миний мөнхийн амьдрал. Алуурчин, тэнэгүүд, сэтгэл мэдрэлийн өвчтөн. Блэкуэллийнхний араг яс. Хүсэл найдлага, өвчин зовлонгийн он жилүүд... Эцсийн үр дүн нь юу байна вэ?”
Зээ охин нь ойртож ирээд,
-Эмээ таны бие зүгээр үү? гэв
-Зүгээр. Би жаахан ядарчээ, хүүхдүүд минь, Явж унтья гээд босож, шат руу явлаа.
Яг энэхэн мөчид аянгын дуу чих дөжрөм пижигнэж, аадар бороо асгалаа. Ширүүн борооны ус цонхыг пулемётын ээлж аятай пижигнүүлнэ. Кэйтийн гэрийнхэн бүгдээрээ шатны дээд гишгүүр дээр зогсож буй ихэмсэг бардам намбатай жавхлан төгс эмгэнийг нүд ширтэн харцгааж байв. Цахилгаан гялбалзаж, аянга нижигнэв. Кэйт Блэкуэлл тэднийг хараад өвөг дээдсийнхээ аялгатай үгээр,
-Өмнөд Африкт бид ийм аянга цахилгаантай аадар бороог “тандерсторм” гэдэгсэн гэв.
Эрт, эдүгээ хоёр дахин хутгалдаж, Кэйт гудмаар ойр дотно сүнс сүгүүдээ дагалдуулан унтлагынхаа өрөө рүү явлаа.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Oct.01.08 12:28 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
ТЭРГҮҮН ДЭВТЭР

ЖЕМИ МАКГРЕГОР

-1-
-Ай тэнгэр, энэ чинь ёстой нэг тандерсторм байна даа гэж Жеми Макгрегор өгүүлэв. Хэдийгээр өөрийн нь уугуул нутаг, Шотландын умард хэсэг аянга цахилгаантай аадар бороо элбэгээрээ алдар цуутай боловч Жеми эдүгээ хүртэл ийм аймшигтай ширүүн бороо үзээгүй байжээ. Асар их элсэн үүлс тэнгэрийг халхлан гэгээн өдөр байтлаа харанхуй шөнө шиг болов. Тоостой тэнгэрийг африкчууд “вийрлиг” гэж нэрлэдэг цахилгааны гялбаа байн байн гэрэлтүүлж, залгаагаар “тандерслаг” гэж аянга нүргэлэн нижигнэнэ. Дараа нь газар тэнгэр хоёр нийлэх шиг болж, борооны урсгал майхан, урцыг дүүргэж Клипдрифттийн нарийхан гудамжнуудыг бохир муухай гол горхи болгон хувиргав.

Нойтон шавраар барьсан байшин доошоо сууж эхлэхэд Жеми хажуу тийш үсрэн зайлав.
”Ер нь Клипдрифтт хотоос юм үлдэхгүй болов уу” гэж бодлоо. Клипдрифттийг ерөөсөө хот гэхэд хэцүү. Энэ бол Вааль мөрний эрэгт байдаг майхан, урц, мухлаг тэрэгнээс үүссэн тосгон аж. Тэнд алмас эрдэнэ олборлох ганц л зорилгоор өмнөд африкт ирсэн ширүүн харцтай зэрлэг догшин байрын хүмүүс оршин сууна. Тийм хоосон мөрөөдөгчдийн нэг нь Жеми Макгрегор байлаа. Тэрээр өтгөн үстэй, цайвар бор нүдтэй, нас 18 хүрч яваа нүдэнд дулаахан хөвгүүн байв. Тэр бол залуу насны гэнэн хонгор сэтгэлтэй нь илт мэдэгдэх агаад царайд нь хүний сэтгэлийг татаж чадах цайлган инээмсэглэл тодроно. Сэтгэл оюун нь өөдрөг үзэл бодлоор бялхсан энэ залуу аливаа асуудлыг амархан шийдэж чадна.

Жеми Макгрегор Шотландаас Лондонь Эдинбургь Кейптаун хүрч тэндээс энэ Клипдрифттэд иртлээ эцгийн гал голомтоос энэ хүртэл 8000 шахам миль алс замыг туулжээ. Жеми хүү эцгийн өв хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг ах нартаа өгөхөд хүрсэн боловч үүнд огт харамсаж хар буусангүй. Эцсийн бүлэгт 10 хувь илүү олно гэж мэдэж байлаа. Тэгээд амар амгалан амьдралыг ардаа орхиж, алс холын энэ цөл нутагт баяжих гэсэн ганц хүсэл зорилгод хөтлөгдөн ирсэн байна. Жеми ажлын хүндээс айдаггүй. Гэтэл нэг жижигхэн аж ахуйн чулуурхаг газрыг ухах нь даанч үр ашиггүй байлаа. Жеми хүү ах, эгч, эцэг эхтэйгээ хамт өглөөнөөс орой болтол зүтгэж ажилладаг боловч гэр орон нь хэзээ ч элбэг дэлбэг амьдралтай байсангүй. Нэгэн удаа тэрээр Эдинбургийн яармаг дээр очиж үзээд мөнгөөр хичнээн олон сайхан юм худалдан авч болдгийг мэджээ. Мөнгө хэмээгч эрүүл хүнийг аз жаргалтай болгож, өвчтэй хүний зовлонг нимгэлдэг байна. Жемигийн олон сайн нөхөд, айл хөршийнхөн нь үгээгүй ядуу амьдран үхэж үрэгдэж байлаа.

Өмнөд Африкаас хамгийн том алмас эрдэнэ олдсон тухай мэдээг сонсоод ямар их хөөрөн баярлаж байснаа Жеми санав. Дэлхийн хамгийн том алмас эрдэнэ тэнд сул хэвтэж байсан гэнэ. Азтай аавын хүүг тэнд тоолж баршгүй их эрдэнэсийн сан хүлээж байдаг гэнэ.
Жеми хүү бодож төлөвлөснөө бямба гаригийн оройн хоолон дээр гэрийнхэндээ хэлжээ. Харанхуй гал тогооны өрөөнд нэг муу ширээний ард сууцгааж байсан гэрийнхэн нь Жемигийн ичиж зовнисон юм шиг мөртлөө омог бардам яриаг гайхан сонсжээ.
-Би өмнөд африкт очиж, алмас эрдэнэ эрэх санаатай. Ирэх долоо хоногт тийшээ явна гэхэд таван хос нүд түүнийг энэ чинь солиорчих нь энэ үү гэсэн янзтай харж байв. Эцэг нь
-Чи алмас эрхээр явлаа гэнээ? Хүү минь чи солиорчээ. Энэ бүх яриа чинь чамайг үнэн шударга ажил хөдөлмөрөөс холдуулах гэсэн ад албины түлхээс шүү гэхэд Иан ах нь,
-Чи хаанаас зардлын мөнгө олсон юм бэ? Яагаад бидэнд хэлэхгүй юм...
-Хэрэв надад мөнгө байсан бол юу гэж алмас эрж явах билээ... Тэнд мөнгөтэй хүн байхгүй. Би бусадтай л адил байх болно.Би хүнээс дутахгүй ухаантай, хүнээс дутахгүй хүч тэнхээтэй...Алзахгүй гэж Жеми хариулахад Мэри эгч нь,
-Энни Корд гомдоно доо. Энни чамайг, хэзээ нэг үг хэлэх бол гэж хүлээж байгаа шүү гэжээ. Жеми энэ эгчдээ хайртай. Эгч нь 24 гэхэд 40 авгай шиг харагдана. Мэри энэ насандаа гоё хөөрхөн юм эдэлж үзээгүй. “Би үүнийг өөрчилнө, Мэри гоё хөөрхөн эдлэлтэй болно” гэж Жеми өөртөө амлав. Эх нь ширээн дээрхи хоолны шавхруутай аяга тавгийг хурааж, угаалтуурын төмөр саванд хийлээ. Тэр шөнө эх нь Жеми дээр ирж, орон дээр нь сандайлан эх хүний ёсоор мөрөөр нь тэвэрч, хүүдээ урам зориг хайрлан,
-Миний хүү юу гэж зорьсон бэ, түүгээрээ л бол. Тэнд алмас эрдэнэ байдаг юм уу, үгүй юм уу, бүү мэд. Байдаг юм бол миний хүү түүнийг олох л болно гээд нөгөө гартаа барьж байсан хуучин муу түрийвч өгч,
-Үүн дотор хэдэн фунт байгаа. Цаадуулдаа битгий хэлээрэй. Эзэн тэнгэр чамайг минь ивээн тэтгэх болтугай гэжээ. Жемиийг Эдинбург орхоор гэрээсээ гарахад түрийвчинд нь 50 фунт байлаа.

Өмнөд Африк орох зам шаналгаатай хэцүү байлаа. Жеми бүтэн жил шахам явж байж тэнд хүрчээ. Эдинбург очоод тэндхийн нэгэн шөнийн гуанзанд хоол зөөгчөөр орж, түрийвчиндээ дахин 50 фунт нэмж хийсэн байна. Дараа нь Лондонд очив. Түм түжигнэж, бум бужигнасан тэр их хотын хөл үймээн, цагт дөрвөн миль хурдтай давхих оминбус хэмээх олон морь хөллөсөн том мухлаг тэрэгний түжигнэх чимээг гайхаж байлаа. Далбагар том малгай, торон сүлжмэл банзал, гоё ганган туфлитэй хөөрхөн хүүхнүүд суулгасан сүйх тэрэг өөдөө сөөргөө хөлхөлдөнө. Берлингтоны цуваа дэлгүүрийн тэнд эмэгтэйчүүдийн сүйх тэрэгнээс буухыг Жеми бахдан харна. Тэнд алт мөнгө, сав суулга, хувцас хунар, үнэт үслэг эд, ваар шаазан, эмийн санд учир битүүлэг шилэн сав, гуурс тэргүүтэн эд барааны элбэг дэлбэгийг хэлж баршгүй.

Жеми Фицрой гудамжны 32 –р байшинд суух байр олжээ. Байрны хөлсөнд 7 хоногт 10 шиллинг төлөх боловч үүнээс хямд сууц олдсонгүй. Боомтод очиж өмнөд африк орох хөлөг онгоц эрэн өдрийг өнгөрүүлэн орой нь Лондон хотын үзэсгэлэн сайхныг үзэж нүд хужирлана.Нэгэн оройн “Ковент Гардены” ойролцох зоогийн танхимаас Уэльсийн хунтайж нэгэн үзэсгэлэн гоо хатагтай лугаа сугадалцан гарч ирхийг харлаа. Хатагтай нь үзэсгэлэнт цэцгээр чимэглэсэн асар том малгай өмссөн байхыг Жщми хараад “Энэ малгай Мэри эгчид яасан сайхан зохих бол гэж боджээ. Жеми 1851 онд “Их үзэсгэлэнд” зориулан барьсан Болор ордонд орж концерт үзэв. Бас Англид анх удаа цахилгаан гэрэл тавьсан Лондоны хөгжимт театрт “Друри-Лейн”, дуурийн театрт “Савойя” –д орж үзжээ. Хотын зарим гудамжийг цахилгаан гэрлээр гэрэлтүүлэх болсон байна. Бас телефон гэдэг гайхамшигт шинэ машинаар хотын нөгөө хэсэгт байгаа хүнтэй ярьж болдог гэж Жеми сонсжээ. Тэгээд хойч ирээдүйд хүрээд ирсэн юм шиг санагдаж байлаа.

Хэдийгээр ийм олон шинэ зүйл гарч, амьдрал оргилон бужигнаж байсан боловч Англи орон тэр өвөл эдийн засгийн хүнд хямралыг туулж байв. Гудамжинд ажилгүй, өлсгөлөн хүн дүүрэн, зодоон цохион гарах, жагсаал цуглаан болох нь олон.
“Эндээс явах хэрэгтэй байна. Үгээгүй гуйлгачин байдлаас зугтья” гэж Жеми бодлоо. Тэгээд маргааш нь өмнөд африкийн Кейптаун орох “Волмер Касл” хөлөг онгоцны хоол зөөгчөөр бүртгүүлжээ. Хөлөг онгоц зам зуур Мадера, Гэгээн Еленагийн арал дээр нүүрснийхээ нөөцийг сэлбэхээр зогсож, тэнгисийн аялал 3 долоо хоног үргэлжлэв. Өвлийн улиралд тэнгисийн аялал
амаргүй сорилт байдаг аж. Жеми аяны эхний өдрөөс эхлэн зовлон үзсэн боловч барагдашгүй их эрдэнэсийн сандаа өдөр ирэх тутам ойртож яваа болохоор ер зориг шантарсангүй. Хөлөг онгоц эквадор хэмээх улаан замыг өнгөрснөөс хойш уур амьсгал өөр болж, өвөл байснаа ид шидийн гайхамшигаар зун болж, африкийн эрэгт ойртож очих үеээс шөнө бөгчим халуун, чийгтэй байх болжээ.
“Волмер Касл” Кейптаун үүрээр ирээд Роббен-Айланд дээрх уяман өвчтөний сууринг эх газраас тусгаарласан нарийнхан сувгаар болгоомжтой явсаар Тэйбл буланд хүрч зангуу хаяжээ. Жеми хөлгийн тавцан дээр гарч, мандах нартай золгов. Өглөөний манан замхран хотын дээрээс өнгийсөн Тэйбл уулын дүр тодорхыг бахдан харлаа.

Ингээд зорьсон газраа ирэх нь тэр...
Хөлөг онгоцыг буудал дээр ирж зогсмогц Жемийн урьд өмнө огт үзээгүй жигтэй хачин хүмүүс хөлгийн тавцан дээр бөөн бөөнөөрөө гарч ирлээ. Тэдний дотор янз бүрийн зочид буудалд очиж буухыг уриалан дууддаг хар, шар, улаан арьстан байв. Тавцан дээгүүр жаал хөвгүүд сонин хэвлэл, чихэр жимс худалдан гүйлдэнэ. Сүйх тэрэгний хөтөч нар зорчих хүмүүсийг дуудан чанга чангаар хашгиралдана. Гудамжны худалдаачид тэргэнцрээ түрэн бараа тавараа магтан гуугачина. Энд тэндгүй том том хар ялаа нисэлдэнэ. Усан цэрэг, ачаа зөөгчид олны дотуур түлхэлдэж, зорчигч нар ачаа тээшээ алдах вий хэмээн нүд алдалгүй ширтэнэ. Энэ бол ёстой нэг эх захгүй бөөн үймээн бужигнаан байлаа. Хүмүүс хоорондоо Жемийн урьд огт сонсоогүй ярилцаж, мань хүн нэг ч үг ойлгохгүй байлаа. Кейптаун Жемийн урьд өмнө үзсэн хотуудтай адилгүй ажээ.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Oct.09.08 1:07 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Хоорондоо адил байшин нэг ч байхгүй. Тоосго чулуугаар барьсан гурван давхар асар том агуулахын хажууд цайрдсан нимгэн төмрөөр хийсэн жижиг цайны газар, дараа нь толь үзмэрийн цонхтой алт мөнгөн гоёл чимэглэлийн дэлгүүр, түүний хажууд ногооны мухлаг тамхины зүйл худалддаг хуучин муу пин байна. Гудамжаар дүүрэн эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхэд багачуудыг Жеми гайхан ажиглав. Дөрвөлжин хээтэй шотланд өмд өмсөж, дээрээс нь хоёр гар, толгойгоо гаргах нүхтэй шуудай угласан кафр хүн явж байгаа харагдалаа. Түүний өмнө шовгор сийрсэн малгайн нь доороос нямбай сүлжсэн шодон гэзэг нь цухуйсан цэнхэр дээлтэй хоёр хужаа хөтлөлцөн явж байв. Тэнд бас үс нь нар салхинд гандсан улаан царайтай чийрэг африкчууд олон харагдав. Тэд нар төмс, эрдэнэ шиш ногоо ачсан тэрэгтэй явж байлаа. Эрчүүд нь хүрэн өнгийн тансар хилэн өмд, пиджак өмсөж, толгой дээрээ өргөн хүрээтэй зөөлөн эсгий малгай тавьж, амандаа урт шавар гаанс зуужээ. Хойноос нь хар палааж, өргөн хүрээтэй бүрх малгай, нүүрээ гивлүүрээр халхалсан эхнэрүүд нь явах ажээ. Толгой дээрээ том том боодолтой юм тавьсан негр угаалгачин хүүхнүүд, улаан мундир, дуулга, малгайтай цэргүүд... ер үзээд баймаар сонин жүжиг мэт.
Жеми хамгийн түрүүн хөлөг онгоц дээр нэгэн усан цэргийн өгсөн хаягийн дагуу хямд сууц эрхээр явлаа. Эзэгтэй нь лут том биетэй, дунд хэр насны бэлбэсэн авгай байв. Тэр авгай Жемийг хөлөөс нь толгой хүртэл хааад инээмсэглэн,
-Zoek yulle gond? гэхэд нь Жемийн царай улайж
-Уучлаарай... ойлгохгүй байна гэв.
-Англи хүн үү? Алт эрж ирсэн үү? Эсвэл алмас эрдэнэ үү?
-Тийм, алмас эрж ирсэн.
-Чамд энэ байр таарна. Энд чам шиг залуу хүнд хэрэгтэй юм бүхэн бий гэж авгай хэлээд Жемийг дотогш дагуулан оров. “Өөрийгөө надад хэрэгтэй юмны тоонд оруулаагүй байх болтугай” гэж Жеми бодлоо.
-Намайг миссис Вентер гэдэг. Сайн нөхөд маань бол зүгээр Ди-ди гэж дууддаг юм гээд авгай алтан шүдээ яралзуулан инээмсэглэж:
-Бид сайн нөхөд болно гэж найдаж байна. Надаас юу дуртайгаа гуйж болно гэхэд нь,
-Та их эелдэг хүн найртай хүн байна. Хотын зураг хаанаас олох вэ, хэлж өгнө үү гэлээ. Жеми зураг бариад хотыг судалж эхлэв. Нэг талд нь тариан талбай, усан үзмийн цэцэрлэгийн дагуу 9 миль сунайсан Рондербош, Клермон, Винберг дүүрэг байрлажээ. Нөгөө талд тэнгис орчмын
Си Пойнт, Грин Пойнт дүүрэг байлаа. Жеми Странд-стрит, Бри-сритийн дагуух баячуудын орон сууцны хорооллоор явж, хавтгай дээвэртэй нүүрэн талыг цэвэрхэн будсан хоёр давхар том байшингуудыг бахдан харав. Тийнхүү хотоор тэнэж тэнэж, яагаад ч юм бэ, өөрт нь өсөрхөн барьж идэх гэж байх шиг санагдсанд ялаанаас зугтан гэртээ харив. Том хар ялаа түүнийг бөөн бөөнөөрөө дайрч байлаа. Жеми зочид буудалдаа ирээд өрөөнд нь ч дүүрэн байгааг мэдэв. Бүх хана, ширээ, орыг ялаа шавсан байжээ. Тэгээд эзэгтэй дээр орж,
-Миссис Вентер ээ, миний өрөөнд байгаа ялааг яаж зайлуулах вэ? Энэ ялаа... гэсэнд авгай тас тас инээж, мөрөн дээр нь пад пад алгадаад,
-Чи дасна. Хараад байгаарай гэжээ.

Кейптаунд ариун цэврийн байдал даанч муу, энэ талаар ер бодож боловсруулсан зүйл байхгүй. Нар жаргахтай зэрэг хотын дээгүүр муухай үнэр танартай уур бүрхэнэ. Энэ нь хүн тэсэхийн аргагүй. Гэвч Жеми үүнийг тэсэх ёстой гэж мэдэж байлаа. Энэ хотоос явахын тулд түүнд мөнгө хэрэгтэй байв. “Чи мөнгөгүй бол алмасын уурхайд очоод тэсэхгүй шүү” гэж өөрөө өөртөө дахин давтан хэлдэг байлаа. Тэнд очихоор амьсгалах тоолондоо мөнгө төлөх хэрэгтэй болно гэдгийг түүнд хэн нэг нь сануулсан байжээ.
Жеми маргааш нь ажил олов. Нэг пүүсийн бараа таваарыг тэргээр зөөх болсон байна. 2 хоногийн дараа нэг зоогийн танхимд оройн хоолноос хойш сав суулга угаах ажил хийх болов. Ширээн дээр үлдсэн хоолны үлдэгдлийг зочид буудалдаа авчирч хооллодог байлаа. Эндхийн хоол нь нэг л хачин амттай. Жеми ээжийнхээ хийж өгдөг тахианы махтай шөл, шинэхэн халуун талх, овьёосны гурилан бинг санах болов. Гэсэн ч чухам хэрэгтэй багаж хэрэгсэл худалдан авах мөнгө хураах гэж тохь тух алдах, дасаагүй хоол идэхийг үг дуугүй тэсвэрлэж байв. Замаа нэгэнт сонгож авсан болхоор эцэж туйлдтлаа ажил хийх, өмхий агаараар амьсгалах, хар ялаа шөнө унтуулахгүй шавахын аль нь ч түүнийг зогсоож чадахгүй. Харин Жеми муухай их ганцаардаж байлаа. Энд таних мэдэх хүн нэг ч байхгүй тул сайн нөхөд, гэр орноо санан уйтгарлана. Жеми уг нь ганцаар байх дуртай. Гэвч энд ганцаардахын зовлон эдэлж байв. Тэгсээр удтал хүсэн хүлээсэн өдөр нь болж, түрийвчиндээ хоёр зуун фунттэй болж, замд ороход бэлэн боллоо. Маргаашнаас алмас
Эрдэнийн талблй руу явна.
Клипдрифтт дахь алмасны уурхай руу очдог суудлын мухлаг тэрэгний тасалбарыг “Инланд Транспорт компани гэсэн хаягтай жижиг модон байшинд худалддаг ажээ. Жемийг өглөөний 7 цагт тэнд очиход өдий төдий хүн шавааралдаад кассанд нь дөхөж очихын ч аргагүй байв. Азаа үзэх гэсэн олон зуун хүн мухлагт суух эрхийн төлөө үзэлцэж байлаа. Орос, Америк, Австрали, Герман Англиас ирцгээсэн тэр олон хүн тасалбар худалдагч нарыг тал талаас нь шаван сул суудал олж өгөөч гэж гуйж царайчлан өөр өөрийн хэлээр хашгиралдана. Нэгэн загзгар ирланд хүн үлны дотроос тохойгоороо ёворч түлхэн гарч ирэхийг Жеми хараад,
- Уучлаарай, энд юу болж байна вэ? Гэсэнд
- Гойд юмгүй. Хөөтэй муу мухлаг тэрэгний тасалбарыг бүтэн сар хагасаар урьдчиллан худалдаж дууссан гэнэ гэж дургуйцэн бөвтнөөд Жемийн цөхрөнгөө барсан царайг харж,
- Энэ ч бас хамгийн аймшигтай нь биш ээ хөө. Энэ муусайн турсаганууд 1 суудалд 500 фунт нэхэж байна гэлээ.
Бүр хүн үнэмшмээргүй юм.
- Алмасны уурхайд хүрэх өөр ямар нэгэн арга байх ёстой доо.
- Нэг бол явган явах, эсвэл “голланд шуудангаар” явах, ийм л хоёр арга бий.
- “Голланд шуудан” гэдэг нь юу юм бэ?
- Үхэр тэрэг. Цагт 2 милийн хурдтай явдаг. Чамайг тэр газарт хүрэх гэсээр байтал хамаг алмасыг түүж аваад дуусна.
Жеми хамаг алмасыг түүж аваад дуустал Кейптаунд саатахыг хүссэнгүй. Өглөөжин өөр ямар нэг тээвэр олох гэж хөөцөлдлөө. Тэгээд үдийн хэрд түүнд нэг аз таарчээ. Жеми “шуудан” гэсэн хаягтай адууны жүчээний дэргэдүүр явж байгаад дотогшоо шагайсанд ясан хэлхээ болсон нэг хүн том том шуудайтай шуудангийн ачаа тэрэг дээр ачиж байхыг харав. Жеми гэнэт сэтгэл шулуудан
- Уучлаарай. Та Клипдрифтэд шуудан хүргэдэг үү? гэж асуулаа.
- Ай даа. Одоо ачиж байгаа минь энэ гэхэд нь Жемийн сэтгэлд өчүүхэн горьдлого төрж,
- Хүн суулгах уу? Гэсэнд тэр хүн Жемийг анхааралтай ажин шинжээд,
- Заримдаа авч явдаг. Чи хэдэн настай вэ? Гэлээ.
Хачин асуулт байна.
- 18 тай. Юу гэж?
- Бид нас 31 ээс хэтрээгүй залуу хүн авч явдаг. Чиний бие эрүүл чийрэг үү?
Бүр хачин асуулт байна.
- Эрүүл чийрэг ээ, эрхэм ээ гэсэнд туранхай эр нуруугаа цэхэлж,
- Чи таарна. Би нэг цагийн дараа хөдөлнө. Чамаас 20 фунт авна даа гэхэд нь Жеми ийм аз таарсныг итгэж ядан,
- Яасан сайн юм бэ, Би яваад чемоданаа аваад ирье... гэсэнд
- Чемодон хэрэггүй. Нэг цамц, шүдний сойз аваад явбал болно гэжээ.
Жеми шуудангийн тэргийг анхааралтай харвал тэр жижигхэн тэрэг дээр зузаан банз эв хавгүй хадаж эвлүүлэн хайрцаг хийж, дотор нь шуудантай уут хийжээ. Хайрцаг дээр дэлбэгчтэй нуруу гаараа нийлүүлээд нэг хүн сууж багтах зай байлаа. Аян зам тун хүнд байх төлөвтэй.
-Яриа таарлаа. Би явж цамц, шүдний сойз аваад ирье гэж Жеми хэлэв.

Жеми эргэж ирэхэд дэлбэгч морио тэргэнд хөллөж хажууд нь хоёр өндөр залуу зогсож байгаагийн нэг нь хар арьстан, нөгөө нь цайвар шар үстэй швед хүн аж. Тэр 2 залуу дэлбэгчид мөнгө өгч байгаа харагддаа.
- Байзаарай. Та намайг авч явна гэсэн шүү дээ гэж Жеми өгүүлэхэд
- Та гурав гурвуулаа явна. Гараад сууцгаа гэж дэлбэгч хэллээ.
- Гурвуулуу юу?
- Гурвуулаа.
Энэ жижигхэн тэрэг дээр бүгдээрээ яаж багтахыг Жеми огт мэдэхгүй байсан боловч ямарч гэсэн өөрөө заавал явна гэдгийг л мэдэж байлаа. Тэгээд хамт явах хүмүүстэй өөрийгөө танилцуулж,
- Жеми Макгрегор гэсэнд
- Намайг Уоллок гэдэг гэж хар арьстан өгүүлэв.
- Намаг Петтерсон гэдэг гэж швед залуу хариулав.
- Бидний толгойд ийм бодол орсон нь сайн болжээ. Өөр хүн мэдээгүй нь бидний аз гэж Жеми хэлэхэд,
- Энэ шуудангийн тэргийг бүгдээрээ мэднэ, Макгрегор. Харин энэ тэргээр явах зоригтой аавын хүү цөөхөн байдаг юм гэж Петтерсон хариулав. Энэ ямар учиртай үг болохыг Жеми асууж завдаагүй байхад,
- Хөдөлцгөөе хэмээн дэлбэгч хашгирав.
Гурван эр, Жеми дунд нь сууж, суудлаасаа зууран, дэлбэгчийн суудлын модон түшлэгийг сайн налцгаав. Өчүүхэн ч хөдлөх зай үлдсэнгүй. “ Энэ тийм аймшигтай юм биш” хэмээн Жеми өөрийн сэтгэлийг засав.
- Тэсээрэй гэж дэлбэгч хашгираад шуудангийн тэрэг Кейптауны гудамжаар Клипдрифтийн алмасны уурхайг зорин давхив.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Oct.12.08 7:33 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Үхэр хөллөсөн мухлаг тэргээр явахад арай тохьтой. Кейптаунаас алмасын уурхай руу зорчигчдын сууж явдаг мухлаг нь уужуухан том, биржент дээвэр нь төөнөм халуунаас хамгаална. Хэсэг явж байгаад зогсоход зорчигчид амарч, биеийн чилээг гаргах боломжтой. Аялал 10 хохнг үргэлжилнэ.
Шуудангийн тэрэг бол хааяа нэг морь, дэлбэгчээ солиод зогсолтгүй явна. Хээр талын гүн ховхилтой замаар морьд цогиулна. Тэрэг нь нумгүй болхоор донслох бүрд бие доргино. Жеми шүд зуун: Би орой болтол тэсэх хэрэгтэй. Орой ууж идэж, унтаж амраад өглөө болоход хүч тэнхээ сэргэнэ гэж бодож явав. Гэтэл шөнө морио солих гэж 10 минут зогсоод цааш давхижээ.
- Бид хэдийд зогсож өл залгах юм бэ? гэж Жеми асуухад
- Ердөө зогсохгүй. Бид яарах ёстой. Бид шуудан хүргэж яваа улс шүү, эрхэм ээ гэж шинэ
Дэлбэгч дургүйцэн бөвтнөжээ. Тэд сарны гэрэлд гийсэн тоосон онхол донхол замаар шөнөжин давхилаа. Замын бартаа бүр дээр тэрэг донслоход Жемигийн хамаг бие шархиран өвдөх болов. Үхтлээ ядарсан боловч унтаж чадахгүй байлаа. Жаахан зүүрмэглэж байтал тэрэг донслон сэрээнэ. Ядахдаа суниах зай байхгүй учир хамаг бие нь хөшин чилжээ. Гэдэс нь өлсөж, үргэлж явсаар байгаад дотор нь муухай болж байлаа. Дараагийн удаа чухам хэдийд хоолтой золгохыг мэдэхгүй байлаа. Клипдрифт хүртэлх 600 миль зай бий. Жеми Макгрегор амьд мэнд тэсэж хүрэх эсэхээ мэдэхгүй болжээ. Ер нь тэнд хүрэх хүсэл байгаа эсэхээ ч мэдэхгүй байв. Дахиад нэг өдөр, нэг шөнө өнгөрч, өвчин нь улам нэтрэн амь давчдах болов. Жемигийн хамт яваа хүмүүс ч түүнээс дээрдэх юм байсангүй. Ядахдаа гомдол тавьж үглэх тэнхээ тасарсан байлаа. Зорчигч нар эрүүл чийрэг, залуу хүмүүс байх хэрэгтэй гэж дэлбэгчийн шаардсаны учрыг Жеми одоо л ойлгов.

Аянчид үүрээр байгаль онгон зэрлэг хэвээрээ байгаа Грейт Карруд хүрлээ. Хайр найргүй төөнөх нарны дор хязгаархярхаггүй уужим тал нүдний өмнө цэлийж, тоос шороо, яршигтай ялаа батгана аянчдын эцсийн тамирыг барна. Заримдаа униар зэрэглээн дундаас замаар явган буюу морь унаатай сажилж яваа хэсэг бүлэг хүмүүс харагдана. Ганц бие морьтой хүнээс гадна тус бүр хорь шахам шар хөллөсөн мухлаг тэрэгний цуваа үзэгдэнэ. Хөтөч нар нь урт нарийхан шилбүүрээр тас няс шавхуурдан “Хөөг, хөөг” хашгиралдана. Том том мухлаг тэргээр олон мянган фунт хүнсний зүйл, бараа таваар алт, алмасны эрэлчдэд зориулсан багаж хэрэгсэл, майхан шуухан, зуух, гурил, нүүрс, керосин, дэн тэргүүтэн зөөж яваа ажээ. Бас кофе, тутрага, чихэр, дарс, гутал, амттан, хөнжил тэргүүтэн бий. Энэмухлаг тэрэгнүүд бол Клидрифтийг ертөнцийн бусад хэсэгтэй холбодог шижим юмсанж.

Аянчид Шар мөрнийг гатлах үеээс элчилгүй хээр талын уйдаж үхэм нэг хэвийн байдал дуусч, ногоон бут сөөг үзэгдэх болов. Эндхийн газар улаавтар өнгөтэй агаад өвс нь ногоо нь аясын зөөлөн салхинд найган намирна. Зарим газар навчны оронд өргөстэй одой модод үзэгдэнэ.

“Тэснэ шүү, Би тэснэ” гэж Жеми хайнгадхан бодов. Тэгээд бага багаар горьдлого төрж эхлэхийг мэдэрлээ. 4 өдөр, 4 шөнө аян замын аймшигт алжаалыг туулсны эцэст тэртээ хол Клипдрифт бараа торолзон үзэгдлээ.
Өөрийг нь чухам ямар хувь тавилан тосон хүлээж байгааг залуу Жеми Макгрегор мэдсэнгүй. Аян замд ядарснаас улайсан нүдний нь өмнө гайхмаар хачин дүр зураг үзэгдлээ. Клипдрифт гэдэг нь Вааль голыг хөвөөлсөн гол гудамжны дагуу босгосон, тавьсан өдий төдий майхан тэрэгний орон байв. Балиар муухай замаар нүцгэн бие дээрээ хурц өнгийн пиджак өмссөн африкууд, алт алмасны бавгар сахалтай эрэлчид, мах, талхны худалдаачин, багш, хулгайч байрын хүмүүс хөлхөлнө. Клипдрифтийн төвд дэлгүүр, гуанз, билльярдын өрөө, өмгөөлөгчийн контор болдог модон байшин, алмас худалдан авдаг мухлаг эгнэсэн байна. Гудамжны буланд “Эзэн вангийн гулдан” нэртэй, холцорч ховхорсон хана нь нэг ч цонхгүй зочид буудал байх агаад өрөө тасалгаа нь цонхгүй ажээ. Жеми тэрэгнээс буумагц хөл нь биеэ даахаа больж, хөсөр унан тэрийж хэвтлээ. Тийнхүү босох тэнхэлтэй болтол тэр чигтээ хэвтэв. Толгой нь заадсаараа ангалзан өвдөнө. Жеми гудамж, явган замаар дүүрэн шуугин бужигналдах олны дундуур зочид буудал руу салгалан очив. Түүнд ханыг нь хар ялаа битүү шавсан бөгчим халуун өрөө таарчээ. Тэнд эрхбиш нэг ор байлаа. Жеми орон дээр бүхлээрээ унаж, агшин зуур унтаад өгчээ.
Залуу эр 18 цаг сэрэхгүй унтаад өгчээ.
Жемийг сэрэхэд хамаг бие нь янгинан өвдөх боловч цээжний нь дотор баясгалангийн дуу эгшиглэж, “ Би хүрээд ирлээ. Хэрэг бүтлээ” хэмээн бодов.
Өлсөж үхэх гэж байгаагаа мэдээд хоол эрхээр гарлаа. Зочид буудалд нь хоол өгдөггүй, эсрэг талд нь жижиг гуанз байдаг аж. Жеми тэр пиг дүүрэн хүнтэй гуанзанд орж, шорлож шарсан хонины мах, харахад цурхай болов уу гэж таамагламаар шарсан загас цуврага мах захиалж, даруулах амттан зуушинд жимсэн чөмөгтэй боов захиалав.
Жеми юм идээгүй удсанаас гэдэс нь өвдөж байлаа. Үлдсэн хоолоо байзназ байгаад идхээр хойш тавьж, эргэн тойрноо харав. Ширээнүүдийн ард эрэлчид суугаад хэн бүхний сэтгэлд ойр сэдэв болсон алмасны тухай хөөрөн шуугилдаж байв.
- Хоуптауны ойролцоо жаахан алмас үлдсэн. Гол нь орд нь Нью Рашид бий...
- Йобургийг бодвол Кимберлид хавьгүй их бий...
- Түрүү долоо хоногт Дутоиспаниас юу олдсоныг дуулсан уу? Тэнд дааж авчирахын талгүй их алмас байна гэж дуулдсан...
- Кристианд шинэ орд олсон гэнэ. Би маргааш тийшээ явна.

Ингээд олны яриа үнэн байжээ. Энд газар сайгүй алмас эрдэнэ байдаг юм байна. Жемийн сэтгэл хөөрөн догдлон аяга кофег арай гэж гүйцээн уув. Хоолны үнийг төлөх болоход 2 фунт 10 шиллинг гэснийг сонсоод гайхаж хоцорлоо. Ганц амиар энэ шүү. Хөл үймээн ихтэй гудамжинд гарч ирээд: “Мөнгөө хямгадах хэрэгтэй юм байна” гэж бодлоо. Ард нь нэг хүн:
- Баяжих гэж хүсэн мөрөөдсөөр үү, Макгрегор? гэхэд нь эргэж харвал энд хамт ирсэн Петтерсон байлаа.
- Тэгэлгүй яах вэ,.
- Тэгвэл алмастай газар очицгооё. Вааль голын цаад талд гэж Петтерсон хэлээд гараар заав.
Тэр 2 замаар орон алхаллаа. Клипдрифт эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн нам газар оршино. Өвс ногоо үл үзэгдэнэ. Агаарт улаан тоос босоод амьсгалахад маш хэцүү. Вааль гол эндээс ¼ милийн зайтай урсах бөгөөд ойртон очиход аятайхан сэрүү татаад ирэв. Голын хоёр талаар олон зуун эрэлчид байрлаж, зарим нь газар ухаж, нөгөө зарим нь чулуу элгэгдэж, гуравдахь хэсэг нь бүдүүн хийцтэй ширээн дээр чулууг ялгаж байлаа. Тоног төхөөрөмж нь шороо угаах машинаас эхлээд модон хайрцаг, төмөр хүрз хүртэлх янз бүрийн зүйл байх ажээ. Эрэгтэйчүүд нь сахал үсээ хусаагүй, арьс нь наранд түлэгдэн барзайсан байх агаад захгүй судалтай тэрмэн цамц, тансар хилэн өмд, резинэн гутал, өргөн хүрээтэй эсгий малгай өмсцгөөжээ. Бүгдээрээ алмас юм уу мөнгө хийх ууттай өргөн ширэн бүс бүсэлсэн байлаа.
Жеми, Петтерсон хоёр голын хөвөөгөөр явж байгаад нэгэн залуу хөвгүүн, өвгөн хоёр хайрга чулуунд хүрэхийн тулд лут том үхэр чулуу байрнаас нь хөдөлгөх гэж ноцолдож байгааг үзэв. Тэдний цамц нь хөлс нэвтэрчээ. Хажууд нь өөр хоёр хүн жижиг тэргэнцэрт хайрга ачиж байв. Нэгэн эрэлчин хайрцаг сав ганхуулж, нөгөө нь лагийг арилгах гэж хувингаар ус цутгаж байв. Дараа нь том чулууг өөрснөө хийсэн ширээн дээр ялгаж, нарийн нягт үзэж гарлаа.
- Ийм амархан байдаг байна шүү гэж Жемийн жуумалзхад,
- Амархан юм шиг санагддаг нь худлаа. Би энд ирээд удаж байгаа улс амьтантай ярьж үзлээ. Бидий ийшээ дэмий ирсэн шиг санагдаж байна гэв.
- Чи юу хэлэх гээд байна вэ?
- Энд баяжих хүсэлтэй хэдэн хүн газар ухаж байдаг гэж бодно вэ? Хорин мянга, чөтгөр алгад. Бүгдэд хүрэх алмас энд байхгүй. Хүрдэг юм аа ч гэсэн зүтгээд зүтгээд нэмэр байгаа юм уу даа гэж эргэлзэх боллоо. Өвөл нь халуунд халж, зун нь хүйтэнд хөрж, тондерстормд шалба цохиулна. Тоос шороо, ялаа батгана, өмхий самхай... Бие угаачих, аятай тохитой унтчих газар байхгүй, балиар муухай нь дэндүү. Долоо хоног бүр Вааль голд хүн үхдэг гэнэ. Зарим нь санамсаргүй. Ихэнхийн хувьд энэ бол эндээс явах цорийн ганц зам гэнэ. Энэ хүмүүс боож үхэхгүй яаж тэсдэг юм бэ, бүү мэд гэхэд нь Жеми бохир муухай цамцтай залуу эрийг хараад,
- Би мэднэ. Эд нар одоо ингээд аз таарна гэж горьдож байгаа гэв.
Хот руу буцаж явах замдаа Петтерсоны хэлсэн үнэн юм байна гэдгийг Жеми арга буюу зөвшөөрөх хэрэгтэй болов. Жорлонгийн оронд жорлон болдог өргөн шуудууны хажуугаар газар сайгүй хонь, ямаа, үхрийн яс цайран харагдана. Өмхий самхай нь тэсэхийн аргагүй. Петтерсон түүнийг ажиглаж байснаа,
- Чи одоо яах гэж байна вэ? Гэсэнд
- Эрэлчийн багаж хэрэгсэл худалдаж авна гэсэнд,
Хотын төвд зэв идсэн хаяг дээр “Саломон ван дер Мерве, Бараа таваар” гэсэн нэгэн дэлгүүр бий. Жемитэй нас ойролцоо өндөр негр залуу дэлгүүрийн хаалганы өмнө тэрэгнээс ачаа буулгаж байв. Өргөн ханагар цээжтэй, булчин шөрмөс нь зангирсан тэр негр залуугийн сайхныг Жеми гайхав. Тэр бол хар нүдтэй, бүргэд хамартай эрэмгий байрын эрүүтэй залуу байлаа. Харваас эр чадал, нэр сүрдээ итгэсэн байдал мэдэгдэнэ. Негр залууг буутай том хайрцаг үрэн эргэхдээ байцааны навч дээр халтирхад нь Жеми өөрийн эрхгүй түшихээр гар сунгасан боловч негр залуу түүнийг хүн гэж тоож анзаарсангүй. Цааш эргэн дэлгүүр рүү орлоо. Хажуугаар явж байсан луустай африк эр жигшин зэвүүцсэн байдалтай газар нулимаад,
- Энэ Банда баролонг овог аймгийн хүн. Мистер Ван Дер Мервегийн гарын дор зарагддаг юм. Энэ банту овгийнхон ертөнцийг эзэгнэсэн юм шиг боддог байхаа. Мистер Ван Дер Мерве энэ их зантай харыг яах гэж дэргэдээ авч байдаг юм бэ, бүү мэд гэжээ.
Дэлгүүр дотор гэрэл муутай, сэрүүхэн. Халж цооносон шуугиант гудамжнаас энд орж ирэхэд таатай байлаа. Энд бас ер бишийн үнэртэй юм. Эндхийн ямх бүрд бараа таваар дүүрэн чихээстэй байх шиг Жемид санагдав. Тэгээд дэлгүүр дотуур өөрийн ухаангүй болсон мэт явж байлаа. Энд хөдөө аж ахуйн бордоо, пиво, сүү, тостой хайрцаг, цемент, тэсэрдэг шижим, тэсрэх бодис, дарь, хогшил тавилга, ваар шаазан, дэнлүү, оо, саван, архи дарс, бичийн хэрэгсэл, тамхи тэргүүтэн байв. Арван хэдэн тавиурын дээрээс доор хүртэл тэрмэн цамц, хөнжил, шаахай,суран бүс дүүрэн өржээ. “Энэ бүхний эзэн нь их баян хүн байж таарна” гэж Жеми бодов. Ард нь эмэгтэй хүний зөөлөн дуугаар
- Танд юугаар тус болох вэ? Гэх сонсогдлоо.
Жеми эргэж хараад нэгэн бүсгүйтэй нүүр нүүрээрээ тулгарав. Харахад нас 15 орчим болов уу гэмээр. Нүүрний хэлбэр нь өвөрмөц сонин, дурлалын ил захидал дээр байгаа зүрх шиг. Буржгар хар үстэй, шантгар хамартай, хурц ногоон нүдтэй ажээ. Жеми охины биеийн нь хэлбэр галбирийг сайн хараад нас 16 хүрч байгаа болов уу гэж бодлоо.
- Би эрэлчин. Зарим нэг багаж хэрэгсэл худалдаж авмаар байна гэж Жеми охинд хэллээ.
- Танд юу хэрэгтэй вэ? Гэхэд нь Жеми яагаад ч юм бэ энэ бүсгүй нүдэнд аятайхан харагдхыг хичээж,
- За даа ... ердийн юм гэсэнд бүсгүй нүдээ зальтайхан онийлгон инээмсэглээд
- Ердийн юм гэдэг чинь юу гэсэн үг вэ, эрхэм ээ? Гэхэд нь Жеми түгдэрч,
- За... Хүрз хэрэгтэй.
- Ердөө энэ үү?
Бүсгүй өөрийг нь даапаалж байгааг Жеми мэдээд цагаан сэтгэлээр талбиун инээмсэглэв.
- Үнэнээ хэлэхэд би шинэ хүн болхоор надад юу хэрэгтэйг мэдэхгүй байна гэсэнд бүсгүй хариу инээмсэглэв.
- Энэ ч таны юу эрхээс болно доо, мистер?
- Намайг Жеми Макгрегор гэдэг.
- Би Маргерет Ван Дер Мерве байна хэмээн бүсгүй хэлээд дэлгүүрийн цаад тал руу сэтгэл түгшсэн янзтай харав.
- Мисс Ван Дер Мерве тантай танилцсандаа баярлаж байна.
- Та хэзээ ирээв?
- Аа-хн. Өчигдөр ирсэн. Шуудангийн тэргээр.
- Тийм хэцүү аян замд дайгдаж яваа хүмүүс үхдэгийг танд хэлээгүй юм уу? Гээд бүсгүйн нүдэнд хилэнгийн оч гялсхийв. Жеми инээмсэглэн,
- Тэдэнд гомдох юм алга. Харж байгаа биз дээ, би эрүүл энх байж байна гэсэнд
- Та “мой клиппе” эрэх гэж байгаа юм уу?
- “Мой клиппе гэж юу юм бэ?
- Алмас эрдэнийг голландаар ингэж хэлдэг юм. Гялалздаг чулуу гэж.
- Та голланд хүн үү?
- Манай гэрийнхэн Голландынх.
- Би Шотландаас ирсэн.
- Мэдэгдэж байна гээд бүсгүй дэлгүүрийн цаад тал руу дахин сэтгэл түгшсэн янзтай харснаа,
- Энд алмас бий, Мистер Макгрегор. Харин байгаа газрыг нь мэдэх хэрэгтэй. Олон эрэлчин энд хий дэмий үйлээ үзэж тамаа цайж байдаг. Ганц нэгхэн хүн орд газар олж, бусад нь шавар шавхай ухаж байдаг. Хэрэв та баяжья гэвэл өөрийн орд газрыг олох ёстой.
- Яаж олох гэж?
- Манай эцэг танд туслаж чадахсан. Бүгдийг мэддэг. Цагийн дараа завтай болно.
- Би эргээд ирнэ. Мисс Ван Дер Мерве танд баярлалаа.
Жемигийн сэтгэл хөөрөн баясаж, зовлон зүдгүүрээ мартаад нар гийсэн гудамжинд гарав. Саломон Ван Дер Мерве алмас эрэх газрыг зааж өгвөл Жеми алмас олохдоо л олно. Тэгээд удахгүй баяжхыг зөгнөсөн залуу хүний баясгалант инээдээр тас тас инээв.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Oct.16.08 6:06 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Жеми гол гудамжаар дархны газар, бильярдын танхимын дэргэдүүр өнгөрсөн нэг муу байшингийн дэргэд очив.Хаягийг нь уншвал:
Миллерийн халуун, хүйтэн ус
Өдөр бүр 6.00-20.00 ажиллана. Хувцас тайлах газар нь тохилог гэжээ.

“Би сүүлчийн удаа биеэ хэдийд угаалаа. Хөлөг онгоц дээр хувин усаар биеэ булхсан. Хэдийд билээ дээ, байз...” гэж Жеми бодоод өөрөөс нь муухай үнэр ханхалж байгааг сэтгэлдээ төсөөлөв.
Өөрийн шотланд гэрийн гал тогоонд өдөр бүр биеэ угаадаг байснаа санав. Халуун усны газрын үүдийг онгойлгон дотогш орлоо. Дотроо хоёр хаалга байгаагийн нэг нь эрэгтэйчүүдийнх нөгөө нь эмэгтэйчүүдийнх ажээ. Жеми эрэгтэйчүүдийн тасагт ороод хижээл насны үйлчлэгчид хандан
- Усанд ороход ямар үнэтэй бэ? Гэсэнд
- Хүйтэн усанд бол 10 шиллинг, халуунд бол 15 шиллинг гэжээ.
Жеми бодол болов. Уг нь халуун усанд орвол сайхан сан. Даанч мөнгөө хамаагүй үрж болохгүй. Багаж хэрэгсэл авахад мөнгө хэрэгтэй.
- Хүйтэн усанд орьё гэж хэлсэнд үйлчлэгч хүн түүнд хуучин муу алчуур өгөөд,
- Ийшээ орогтун, ай хөө гэлээ.
Жеми нэг өмгөр өрөөнд орвол гол дунд нь том цайран онгоц, хананд нь хадсан дэгээнээс өөр юм байсангүй. Үйлчлэгч нь хар хүн онгоцыг модон торхноос ус авч дүүргээд,
- Бэлэн боллоо, мистер ээ. Хувцсаа тэр дэгээнээс өлгөж болно гэжээ.
Үйлчлэгчийн гарахыг хүлээж байгаад Жеми хувцсаа тайчин хир буртаг шивсэн биеэ нэг харж, онгоцонд өрөөсөн хөлөө дүрж үзвэл үйлчлэгчийн хэлснээр ус нь хүйтэн байлаа. Жеми шүд зуун онгоцонд орж, хөлөөс толгой хүртэл сайтар савандаж биеэ угаав. Онгоцноос гарахад ус нь хар болсон байв. Үйлчлэгчийн өгсөн уранхай алчуураар биеэ арчаад хувцсаа өмсөв. Хир даг болсон өмд, цамцаа өмсмөөргүй санагдана. “Дотуур хувцас авах хэрэгтэй юм” гэж бодоод хичнээн бага мөнгө үлдсэнийг саналаа. Тэгтэл бас гэдэс нь өлсөж байдаг.

Жеми халуун усны газраас гараад хөл ихтэй гудамжаар “ Тэнүүлчин” нэртэй гуанзанд орлоо. Ороод хоол, пиво захиалсанд улаан лоольны хачиртай хонины хавирга, төмсөн шанцай, давсалсан өргөст хэмхтэй зайдас авчирч өглөө. Хоол идэж байх зуур зэргэлдээх ширээний яриа чагнавал,
- Колсбэргийн тэндээа 21 кратын алмас олдсон гэнэ. Тийм алмас тэнд зөндөө байдаг гэнэ...
- Херборид шинэ ордолсон гэнэ. Би тийшээ явах санаатай...
- Ээ тэнэг. Шар мөрөнд л хамгийн том алмас бий...
Баарны лангууны тэнд тансар хилэн өмд, тэрмэн цамцтай, бавгар сахалтай нэгэн эр том хундагатай пиво барин зогсоод баарны хүнд хандан,
- Би Хеброн орно. Багаж хэрэгсэл, хоол хүнс хэрэгтэй байна гэж итгэмжтэн хэлж байгаа сонсогдов.
Баарны хүн, хугарч нахийсан хамартай, гөлөлзсөн нүдтэй бүдүүн халзан эр тас тас хөхөрч,
- Хэнд ч тийм юм хэрэгтэй. Чи намайг яагаад энэ баарт байж байна гэж бодоо вэ? Хүрэлцэх хэмжээний мөнгө олмогцоо Шар мөрөн лүү явна. Чамд гэж хэлэхэд Саломон ВанДер Мерве дээр оч. Дэлгүүрийн эзэн, энэ хотын тэн хагаст эзэн сууж буй хүн шүү гэж тэр хэлээд баарны лангууг муухай алчуураар арчив.
- Тэр чинь надад ямар хэрэгтэй юм бэ?
- Хэрэв чи түүнд тоогдвол чамд туслана гэсэнд бүдүүн халзан эр өөдөөс нь гайхан ширтэж,
- Тийм үү? Нээрээ туслаж чадах юм уу?
- Хэдэн залууд тусласныг би мэдэх юм. Чи биеийн хүчээ үнэлж, тэр чамд хөлс мөнгө өгнө. Ашгаа тэхий дундуур нь хуваана.
Жеми шамдан бодож эхлэв. Урьд бол үлдсэн 120 фунтээрээ багаж хэрэгсэл, хүнсний зүйл авч хүрнэ гэж бодож байжээ. Гэтэл Клипдрифтэд юмны үнэ тэнгэрт хадсан байлаа. Ван Дер Мервегийн дэлгүүрт 100 фунтийн жинтэй нэг шуудай австрали гурил 5 фунтын үнэтэй байдгийг Жеми харсан юм. Фунт саахар 1 шиллинг, лонх пиво 5 шиллинг, 1 фунт жигнэмэг 3 шиллинг, 12 өндөг 7 шиллингийн үнэтэй. Юмны үнэ ийм байхад мөнгө дорхноо урсаад дуусна. “ Тэнгэр минь, Энд гурван орой хоол идэх мөнгөөр манай гэрийнхэн бүтэн жил амь зууж хүрэхсэн” гэж Жеми бодлоо. Харин Ван Дер Мерве ч юм уу, ямар нэгэн чадал чинээтэй хүн туслах юм бол...
Жеми хоолныхоо мөнгийг бушуухан төлөөд дэлгүүрт очихоор яарлаа.
Саломон Ван Дер Мерве лангууны ард модон хайрцагнаас буу гарган зогсож байв. Тэр бол шөвгөн нүүртэй, нүүрээ тойрсон өтгөн хууз сахалтай жижигхэн хүн байлаа. Үс нь сүрлийн өнгөтэй, нүд нь онигор хар, хамар нь монцгор, уруул нь жимгэр. “ Охин нь эхтэйгээ адил юм байлгүй дээ” гэж Жеми бодлоо.
- Уучлаарай, эрхэм ээ? Гэсэнд Ван Дер Мерве толгойгоо өргөн
- За? Гэлээ.
- Та мистер Ван Дер Мерве юу? Намайг Жеми Макгрегор гэдэг. Шотландаас алмас эрхээр ирсэн юм.
- Тэгээд юу гэж?
- Таныг заримдаа эрэлчдийг санхүүжүүлдэг гэж дууллаа.
- Чөтгөр алгад гэж, Хэн тийм цуурхал гаргадаг байна вэ? Ганц нэг эрэлчинд туслахтай зэрэг намайг өгөөмөр баян өвлийн өвгөн гэж боддог байна шүү гэж Ван Дер Мерве дургүйцэн бөвтнөв.
- Надад 120 фунт бий. Энд энэ мөнгө маань хүрэлцэхгүй юм байна. Хэрэв аргагүйд тулбал би ганц хүрз бариад алмас эрхээр явна. Гэхдээ луус, багаж хэрэгсэлтэй явбал миний алмас олох боломж ихсэнэ гэж бодож байна хэмээн Жемийг шамдан өгүүлэхэд Ван Дер Мерве онигор хар нүдээрээ Жемийг анхааралтай ширтэн харж,
- Ээ тэнгэр минь, Алмас олно гэж чи яаж мэдсэн юм бэ?
- Би дэлхийн хагасыг тойрч байж наашаа ирсэн. Баяжихаас нааш буцах бодолгүй байна. Энд алмас байдаг л юм бол би олно. Хэрэв та надад тусалбал бид хоёр хоёулаа баяжина.
Ван Дер Мерве хамар доороо хүнгэнээд буруу харж, модон хайрцагнаас буу гаргах ажлаа үргэлжлүүлэв. Жеми юу хэлэхээ мэдэхгүй хайвганан зогсож байлаа. Жемийн тийнхүү гайхшран зогсож байтал Ван Дер Мерве гэнэт,
- Наашаа Голланд шуудангаар ирсэн үү?
- Үгүй. Шуудангийн тэргээр.
Өвгөн Жемийг дахин хөлөөс толгой хүртэл шинжин хараад эцэст нь,
- За яах вэ, ярилцья гэжээ.
Ийнхүү тэр оройдоо дэлгүүрийн цаад захад, Ван Дер Мервегийн суух байр болгож төхөөрөмжилсөн хэсэгт уулзаж ярилцав. Тэр бол нэгэн зэрэг гал тогоо, хоолны өрөө, унтлагын өрөө болж өгдөг хоорондуураа хамар хаалттай хоёр ор тавьсан өмгөр өрөө байлаа. Ханын доод хэсгийг шавар чулуугаар, дээд хэсгийг хүнсний зүйл зөөж авчирдаг сарампай хайрцгаар хийжээ. Хананд гаргасан дөрвөлжин нүх нь цонхыг орлодог байлаа. Бороотой үед тэр нүхийг банзаар хадна. Хоёр хайрцаг дээр тавьсан урт зузаан банз ширээ болж. Бөөрөөр нь тавьсан том хайрцаг эргэнэгийн үүрэг гүйцэтгэдэг аж. Ван Дер Мерве бол мөнгөндөө тун ч гар татуу хүн юм байна гэдгийг Жеми ойлгов. Ван Дер Мервегийн охин үг дуугүй хоол хийх зуур үе үе эцгийнхээ зүг харж байсан боловч Жемийн өөдөөс нэг ч удаа харсангүй. “Энэ бүсгүй яагаад эцгээсээ ингэж их айдаг юм бол?” гэжЖеми бодов. Ширээний ард сууцгаасан хойно Ван Дер Мерве,
- За залбирцгаая. Эзэн Тэнгэр таны өгөөмөр хишгийг хүртэж байдагтаа баярлалаа. Бидний нүгэл хилэнцийг өршөөн хэлтрүүлж, шунал тачаалаас сэргийлэн хамгаалж байдагт тань гялайлаа. Урт нас, удаан жаргал хайрладаг тань баярлалаа. Тэнгэрт тэрсэлсэн буруу номтныг залхаан цээрлүүлдэгт тань баярлалаа. Аамэн гээд амьсгаа авалгүй, охиндоо хандан,
- Хоолоо өгөөрэй гэжээ.
Хоол нь жаахан гахайн шарсан мах, гурван ширхэг төмс, нэг жижиг шар манжин байв. Жемид хамгийн бага хувь нь ноогдлоо. Эрчүүд хоол идэх зуураа ярилцаж, Маргерет ганц ч үг дуугарсангүй. Хоол идэж дуусаад,
- Маш сайхан хоол байна, охин минь гэж Ван Дер Мерве бахархан өгүүлээд Жеми тийш эргэж,
- За ажил явдлаа ярьцгаая гэлээ.
- За тэгье, эрхэм ээ
Ван Дер Мерве тавиур дээрээс урт шавар гаанс авч жижиг савнаас тамхи нэрээд, утаан хөшигний цаанаас Жемийг анхааралтай ажиглан,
- Клипдрифтийн эрэлчид бүгдээрээ тэнэг. Эрэлчид олон, алмас бага бий. Бүтэн жил махаа идээд ганц атга schlenterrs –ээс өөр юм олохгүй байж болно гэхэд нь
- Миний мэдэхгүй үг шиг байна, эрхэм ээ гэв.
- Тэнгүүдийн очир эрдэнэ. Хямдхан чулуу. Ойлгож байна уу.
- За… Ойлголоо, эрхэм ээ. Алмас хаанаас эрхийг мэдэх хүн бий юү?
- Грикүүд мэднэ… гэхэд нь Жеми өөдөөс нь гайхширсанд,
- Умард нутагт суудаг африк овог аймгийнхан. Тэд нар том том алмас олдог. Заримдаа надад авчирч өгч бараа таваар арилжиж авдаг… гээд голланд өвгөн хуйвалдаан хийж байгаа мэт дуугаа намсган,
- Хаанаас олохыг би мэднэ гэлээ.
- Мистер Ван Дер Мерве та өөрөө тийшээ очихгүй яасан юм бэ? гэсэнд өвгөн санаа алдаад
- Дэлгүүрээ орхих арга алга даа. Хамаг юмыг минь хулгай авчихна. Надад тийшээ яваад алмас авчирч өгөх найдвартай хүн хэрэгтэй байна. Тийм итгэлтэй хүн олдвол би хэрэгтэй бүх багаж хэрэгслийг өгч, алмас хаанаас эрхийг хэлж өгнө гээд тамхиа нэг сайн соров.
Жемийн зүрх булгилан хөл дээрээ босон харайж,
- Мистер Ван Дер Мерве, Таны эрж байгаа хүн би мөн. Та надад итгээрэй. Би өдөр шөнөгүй ажиллана. Би танд тоолж барахгүй олон алмас авчирч өгнө гэж хэлэхдээ сэтгэл нь
догдолсноос хоолой нь чичирч байлаа. Ван Дер Мерве Жемийг нэг хэсэг ажин шинжснээ,
- За гэж ганц үг дуугарав.
Маргааш өглөө нь Жеми гэрээнд гарын үсэг зурав. Гэрээг нь африк хэлээр бичсэн байлаа. Ван Дер Мервегийн хэлсэн нь,
- Одоо чамд учрыг хэлье. Энд чи бид хоёрыг бүтэн тэгш эрхтэй хамжаа түнш нар гэж бичсэн байгаа. Би хөрөнгө оруулж, чи биеийн хүчээ үнэлнэ. Бүх ашгийг тэгшхэн хувааж авна гэв.
Жеми Ван Дер Мервегийн барьж буй гэрээг хараад өдий төдий гадаад үгний дотроос 2 фунт гэсэн мөнгөний нэрнээс өөр юм ойлгосонгүй. Тэр үгсийг хуруугаараа заан,
- Энэ ямар учиртай юм бэ гэсэнд,
- Энэ бол чамд чиний олсон алмасын тэн хагасын дээр би чамд долоо хоногт 2 фунт нэмж төлнө гэсэн үг. Тэнд алмас бий гэдгийг би мэднэ. Гэхдээ чи олж чадахгүй байж болох юм. Тэгвэл чи ажлынхаа хөлсөнд эрхбиш хэдэн мөнгө авах болно гэв.
Энэ хүний хичнээн шударгыг Жеми гайхан,
- Эрхэм танд их баярлалаа гэсэнд
- За одоо чиний авч явах багаж хэрэгслийг бэлдэцгээе хэмээн Ван Дер Мерве хэлжээ.

Тэр хоёр Жемийн авч явах багаж хэрэгслийг хоёр цаг шилж сонгов. Жижиг майхан, унтлагын уут, тогоо шанага, 2 шигшүүр, угаах хайрцаг, царил, 2 хүрз, 3 хувин, дотуур хувцас, оймс. Энд бас сүх, дэнлүү, керосин, шүдэнз, саван байлаа. Хүнсний зүйл нь лаазалсан мах, хуурай үр жимс, кофе, давс гэх мэт байлаа. Эцэст нь бүх юм бэлэн болов. Негр зарц Банда энэ бүх юмаа шуудайлахад нь Жемид туслалаа. Банда Жемийн өөдөөс нэг ч удаа эгцэлж харсангүй, нэг ч дуугарсангүй. “Англи хэл мэддэггүй байх л даа” гэж Жеми бодлоо. Маргерет дэлгүүртээ худалдан авагчдад үйлчлээд завгүй байлаа. Жемийн энд байгааг мэдсэн ч гэсэн мэдээгүй дүр байх шиг. Ван Дер Мерве хүрч ирээд,
- Чиний луус хаалганы тэнд байгаа. Юмаа ачихад чинь Банда чамд туслана гэхэд нь
- Мистер Ван Дер Мерве танд их баярлалаа гэж Жеми халуун сэтгэлээр талархав. Ван Дер Мерве баахан тоо бичсэн цаас харж:
- Чамаас 120 фунт авна гэхэд нь Жеми ойлгож ядан өөдөөс нь бүлтийн ширтэн
- Юу гэнэ? Та өөрөө хэлэхдээ... гэсэнд Ван Дер Мервегийн хилэн бадарч царай нь минчийн улайж,
- Чи намайг энэ бүх юмны дээрээс луусаа зүгээр өгч бас чамайг хамжаа түншээ болгоод дээр нь бас долоо хоног бүр 2 фунт нэмж өгөх юм гэж бодов уу? Хэрэв чи намайг завших санаатай байгаа бол хүнээ олсонгүй... гээд луусны нуруунд ачсан шуудайг буулгахаар завдахад нь Жеми сандарч,
- Байз, байз. Би сайн ойлгоогүй бололтой. Зүгээр, зүгээр. Надад мөнгө бий гээд түрийвчээ гарган хадгалж үлдсэн бүх мөнгөө лангуун дээр гаргаж тавьсанд Ван Дер Мерве хэсэг эргэлзэж байснаа,
- За яах вэ. Чамайг сайн ойлгоогүй юм байж гэж бодьё. Энэ хотоор дүүрэн муусайн луйварчид байдаг юм. Би хамжаа түншээ сонгохдоо болгоомжлох хэрэгтэй гэхэд нь Жеми зөвшөөрч,
- Тийм л дээ, эрхэм ээ, нээрээ тийм гэжээ.
Сэтгэл нь хий хөөрөөд нэг юм дутуу ойлгосон бололтой. “Энэ хүн надад дахин нэг боломж олгосон нь овоо” гэж Жеми бодлоо. Ван Дер Мерве халаасаа уудлан үнгэгдсэн цаасан дээр гараар зурсан газрын зураг шуу юм гарган
- Энд байгаа. Магердамаас хойшоо Ваал голын хойт хөвөөнд гэхэд нь Жеми зургийг харж, зүрх нь булиглан
- Хэдэн мил хол вэ гэсэнд
- Энд газрыг хол ойрыг хоногоор хэмждэг юм. Луусаар явахад 4-5 хоноод хүрнэ. Буцах замдаа алмас ачиж ирэх тул илүү их хугацаа орно доо гэхэд нь Жеми инээд алдан,
- Тэгнэ гэжээ.
Жеми гудамжинд гарахдаа энгийн нэг жуулчин биш баяжих замаар явж байгаа эрэлчин болсон байлаа. Дэлгүүрийн үүдэнд уяатай луусанд Банда ууттай юмсыг ачин дуусаж байв.
- Баярлалаа гэж түүнийг инээмсэглэн хэлэхэд Банда өөдөөс нь нэг эгцлэн хараад үг дүүгүй яваад өгчээ. Жеми луусыг жолооноос нь барьж аваад
- Аян замдаа орцгооё, түншээ. Хөдлөх цаг боллоо гэж хэлээд умар зүгийг барин хөдлөлөө.
Шөнө нь Жеми голын дэргэд зогсож, луусны ачааг буулган усалж, өвс өгөв. Жеми өөрөө лаазалсан мах, хатаасан гүйлс идэж, кофегоор даруулав. Шөнө янз бүрийн чимээ авиагаар дүүрэн байлаа. Ус уухаар явж байгаа зэрлэг ан араатан архиран хүрхрэн, улин хуцах сонсогдоно. Залуу эр энэ дэлхий дээрх хамгийн аймшигт араатны дунд урьд үзээгүй бүдүүлэг улс оронд ямарч хамгаалалтгүй ганцаараа байлаа. Тэгээд өчүүхэн чимээ гарах бүрд давхийн цочиж, харанхуйгаас одоо юу юугүй ямар нэгэн араатан үсэрч ирээд хурц соёогоо биед нь шигтгэх болов уу гэж хүлээж байв. Бодол сэтгэл нь алслан оджээ. Тэгээд төрсөн гал голомтынхоо амгалан тайван амьдрал, тохилог ор дэвсгэрээ дурсан санав. Жеми дав дувхийн унтаж, догшин арслан заан зүүдэлж бас бавгар сахалтай эрчүүл асар том алмас эрдэнийг нь булаах гэж байна хэмээн зүүдэлж хонов. Жеми үүрээр сэрэхэд нь луус нь үхчихсэн байв.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Oct.22.08 2:32 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
-2-
Жеми нүдэндээ итгэсэнгүй, луусыг нь ямар нэг араатан ноцсон юм болов уу гэж бодоод шархтсан газрыг эрсэн боловч юу ч байсангүй. Хөөрхий адгуус нойрондоо үхсэн байлаа. “ Мистер Ван Дер Мерве луусаа надаар төлүүлэх байх даа. За яах вэ, алмас аваад очихоор юм бүхэн аяндаа болно” гэж Жеми бодлоо. Эргэж буцах зам байсангүй. Магердам тийш явган явах болжээ. Агаарт шуугих чимээ гарахад нь толгойгоо өргөн харвал асар том хар дэлт бүргэдүүд эргэлдэж байлаа. Жеми давхийн цочив. Зайлшгүй чухал хэрэгтэй юмсаа үүргэвчин шалуухан хийж аваад цааш хөдлөв. 5 минутын дараа эргэж харахад нөгөө том хар махчин шувууд үхсэн луусны сэгийг шавсан байлаа. Ганц урт чихнээс өөр юм харагдсангүй. Жеми алхаагаа хурдасгав.

12 сар буюу африкийн зун байсан болхоор улаан наранд улайстал цооносон хээр талаар явна гэдэг ёстой тамын зовлон ажээ. Жеми эхлээд золбоотой цовоо алхаж явснаа минут нь цаг болж, цаг нь өдөр хоног болоход алхаа нь удаашрав. Сэтгэлийн хөөрөл дарагдаж, оронд нь гуниг гутрал эзэллээ. Хаашаа ч харсан, эргэн тойрон элчилгүй ээрэм тал цэлийнэ. Энэ чулуурхаг саарал цөлийг нар хайргүй төөнөнө. Жеми нэг булгийн дэргэд хоноглохоор болж, шөнийн ан араатны яс үс хавталзмаар муухай архиран улилдах чимээн дунд унтлаа. Ан араатны тийм чимээнээс нэгэнт айхаа больж харин ч ан араатны чимээ энэ тамын оронд ч амьдрал байдгийг нотлох тул орь ганцаар биш шиг санагдана. Жеми нэг удаа нэгэн бүл арслан харав. Эм арслан нь бага зэрэг зээр зуугаад эрийнхээ дэргэд очиж байхыг холоос харлаа. Эм арслан ангийн олзоо эрийнхээ хөлд хаяад идэхэд нь саад болохгүй хажуу тийшээ зайлав. Тэвчээр муутай басар гөрөөс рүү гүйн очиж зуугаад автал хүчирхэг эр арслан ганц алгадаад хажуу тийш нь зайлуулав. Басар тэр дороо үхэж орхилоо. Эр арслан яаралгүй зоог барьж эхлэв. Түүнийг цадсаны дараа энэ нэгэн өрх бүлийн бусад нь гөрөөс рүү ойртов.
Жеми аян замаа үргэлжлүүллээ. Хагас сар шахам явж байж Карруд хүрлээ. Энэ завсар цөхрөнгөө барж байсан нь нэг биш Хүрэх газраа хүрч чадна гэж бат итгэхээ больсон байлаа. “ Би мөн усан тэнэг амьтан юм аа. Клипдрифтэд эргэж очоод Ван Дер Мервегээс өөр луус гуйх хэрэгтэй байсан юм. Ван Дер Мерве бидний гэрээг цуцалсан бол яанаа? Үгүй дээ, би ззөв ажил хийсэн юм байна” гэж дотроо бодлоо.
Жеми элчилгүй цөлийн дундуур урагш явсаар байлаа. Нэгэн удаа тэнгэрийн хаяаны тэндээс 4 хүн ирж явааг хараад “Би солиорч байна. Энэ лав зэрэглээ байх” гэж бодлоо. Гэвч хүмүүсийн улам ойртоход Жемийн зүрх булиглаж, “Хүн байна. Хүн байна шүү” гэж бодлоо. Хэлээ мартчихсан байх вий гэж айх шиг боллоо. Дуугарч хоолойгоо сорьж үзэхэд аль хэдийн үхсэн хүний шиг санагдав. 4 эр ойртож ирлээ. Эцэж туйлдаад Клипдрифт рүү буцаж яваа эрэлчид байжээ.
- Сайн байцгаана уу? Гэж мэндэлсэнд тэд толгой дохиод нэг нь
- Ийшээ юу ч байхгүй. Бид үзлээ. Цагаа дэмий үрэхийн нэмэр. Буцсан нь дээр гээд тэд яваад
өгөв.
Жемийн толгойд ямар ч бодол орохгүй хоосон болжээ. Өмнө нь хязгаар хярхаггүй их цөл цэлийн байна. Халуун нар, хар ялаанаас нуугдчихаж болмоор газар нэг ч байхгүй. Хааяа нэг өргөст бут тааралдах боловч зааны хөлд дэвсүүлэн газарт наалдсан байна. Хурц наранд Жемийн нүд бараг сохорчээ. Арьс нь түлэгдэн цэврүү үсэрч, чих нь хий шуугин байлаа. Амьсгаа авах тоолонд уушиг нь дэлбэрэх мэт санагдаж байлаа. Явах ч гэж урагшаа хий гөлийн хөлөө арайхийн чирж байв. Ингээд өдөр цааш ганц ч алхаж чадахаа байгаад хөсөр унажээ. Нүдээ анихад өөрөө асар том хайлуур сав дотор байж байна. Нар гэдэг нь туяагаараа түүнийг түлж байгаа аварга том очир эрдэнэ юм байна гээж зүүдлэв. Тэгээд шөнө нь бэмбэгнэтэл чичрэн сэрэв. Биеэ албадан байж жаахан борц идэж, бүлээн уснаас хэд балгалаа. “Үүр цайхаас өмнө, халуу шатахаас өмнө хөдлөх хэрэгтэй” гэж бодоод босох гэтэл босож чадсангүй, тэнхээ нь барагджээ. Хаашаа ч явахгүй, энд энэ чигтээ хэвтээд байвал юутай сайхан билээ. “Дахиад жаахан унтья “ гэж бодлоо. Гэтэл хажуунаас нь нэг хүн “Чи нэг унтвал дахиж сэрэхгүй шүү” гэж сануулах шиг боллоо. Том том дэлт бүргэд санаанд нь орж: “Үгүй, би та нар миний ясыг үзэхгүй” гэж бодлоо. Тэгээд арайхийн хөл дээрээ босов. Үүргэвч нь даагдахын аргагүй хүнд болжээ. Жеми үүргэвчээ чирэн урагшаа салгаллаа. Хэдэн удаа ойчиж, хэдэн удаа боссоныг бүү мэд. Нэгэн удаа толгойгоо өргөн тэнгэр өөд өлийж,
- Би Жеми Макгрщгор байна. Би энэ бүхнийг тэснэ. Би амьд үлдэнэ. Эзэн тэнгэр та сонсож байна уу? Би тэснэ... гэж хэллээ.
Толгой дотор нь 2 хүн ярилцаад байх шиг.
- Чи эрдэнэ эрж яваа юу? Солиотой амьтан байна даа, чи. Тэр бүх яриа чинь чамайг шударга хөдөлмөрөөс холдуулах гэсэн ад албины хорлонт мэх”
- Чи мөнгө хаанаас олсноо бидэнд хэлэхгүй яасан юм бэ? Энэ чинь дэлхийн нөгөө хязгаар шүү. Чамд мөнгө байхгүй...
- Мистер Ван Дер Мерве, Би таны эрж буй хүн мөн. Надад итгээрэй, эрхэм ээ. Би өдөр шөнөгүй ажиллана. Би танд тоолж баршгүй их алмас авчирч өгнө.
Гэвч аян зам бүр эхэнд нь, зам нь дууслаа.
“ Чамд 2 зам бий. Нэг бол урагшаа яв, эсвэл эндээ үлдээд үхэх цагаа хүлээ... үхэх цагаа хүлээ.
Энэ үгс толгойд нь тасралтгүй цуурайтан байлаа. “ Дахиад нэг алх. За дахиад бас нэг алхаарай, Жеми. Дахиад нэг...
2 хоногийн дараа Жеми Магердам тосгонд хүрлээ.
Хамаг бие нь цэврүү үсрэн идээлжээ. Зовхи нь бүлцийж хавдаад нүд нь бараг нээгдэхээ больсон байв. Жеми гудамжны гол дунд өөрийн мэдэлгүй унав. Эрэлчид түүнийг өрөвдөн нуруунаас нь үүргэвчийг авч, зовлонг нь нимгэлэх гэхэд нь Жеми тэднийг түлхэн
- Үгүй, миний алмасанд та нар бүү хүр. Миний алмасанд бүү хүр хэмээн дэмийрч байлаа.
3 хоногийн дараа нүцгэн ханатай жижигхэн өрөөнд ухаан оров. Хамаг бие нь боолттой байлаа. Нүдээ нээгээд юуны өмнө орны хажууд дунд хэрийн насны тарган авгай сууж байхыг харав.
- Би хаана ?... гээд цааш нь нэг ч үг дуугарч чадсангүй. Хоолойноос нь дуу гарахын оронд хий хоржигнож байв.
- Чимээгүй бай, дүү минь. Чиний бие муу байна. Гэж тэр хүүхэн хэлээд боолттой толгойг нь зөөлхөн өргөж, хөнгөн цагаан аягаар юм уулгав. Жеми ор тохойлдон ялимгүй өндийж
- Би хаа...? гэснээ шүлсээ нэг залгиж, дахин
- Би хаана байна вэ? Гэлээ.
- Чи Магердамд байна. Намайг Элис Жордан гэдэг. Чи манай зочид буудалд байна. Бүгд сайн сайхан болно. Зүгээр сайн амраад бие чинь сайжирна. Хэвт гэлээ.
Хэдэн хүн үүргэвчийг нь авах гэж байсныг Жеми санаад хэрдхийн цочин
- Миний юм хум... хаана байна вэ? Хэмээн дахин өндийх гэж оролдсонд Элис хүүхэн зөөлөн дуугаар аргадан зогсоож
- Бүх юм чинь энд байж байгаа дүү минь. Санаа бүү зов гээд буланд хэвтэж буй үүргэвчийг заав.
“Би хүрээд ирлээ. Миний хэрэг бүтэж байна. Одоо юм бүхэн сайхан болно”

Элис Жордан ганц Жемийн амийг аварсан юм биш ажээ. Магердамын ард иргэдийн тэн хагас нь энэ авгайн ач тусыг санаж явдаг байна. Энэ тосгонд алмас эрдэнэ олж баяжихаас өөр юм боддоггүй эрэлчид дүүрэн бий. Элис Жордан авгай тэднийг анхааран халамжилж, хооллож, сэтгэлийг засан урамшуулна. Элис өөрөө англи хүн бөгөөд эр нөхөр нь Леед хийж байсан ажлаа орхиж, алмас эрхээр явахад нөхөртэйгээ хамт Өмнөд Африкт ирсэн байжээ. Нөхөр нь ирснийхээ дараа 3 хоноод халуун хумхиагаар өвчлөн үхжээ. Элис эндээ үлдхээр шийдсэн байна. Ерөөс үр хүүхэдгүй түүнд эрэлчин залуус үр хүүхэд мэт байх болов.Элис авгай Жемийг 4 хоног асран өргөж, 5 дах хоног дээр Жемийн бие эдгэв.
- Миссис Жордан танд хязгааргүй их баярлалаа. Одоохондоо таны ачыг хариулж чадахгүй нь. Гэсэн ч би хэзээ нэгэн цагт танд алмас эрдэнэ өгнө. Жеми Макгрегор би эр хүний үгээ өгч байна.
Элис авгай энэ нүдэнд дулаахан залуугийн амнаас ийм үг дуулаад инээмсэглэв. Жеми их турж, туулж өнгөрүүлсэн бэрх зовлонгийн айдас нүдэнд нь хурж үлдсэн ч гэлээ, зориг шийдэмгийг нь гайхмаар байлаа.
“ Энэ залуу бусадтай адилгүй юм” гэж миссис Жордан боджээ. Жеми угааж цэвэрлэсэн хувцсаа өмсөөд хотыг үзэхээр гарав. Энэ бол Клипдрифтийн багасгасан хуулбар байлаа. Мөнөөхөн майхан, мухлаг тэрэг, балиар муухай гудамж, ядуу тарчигхан газрууд, олон эрэлчин. Гуанзны дэргэдүүр явж байхдаа олон хүн шуугилдахыг сонсоод очиж үзэхээр шийдэв. Хэдэн хүн улаан цамцтай ирланд эрийг тойрон шавжээ.
- Энд юу болж байна вэ? Жеми асуув.
- Энэ хүн олзоо мялайж байна.
- Юу хийж байгаа юм бэ?
- Энэ өнөөдөр алмас олсон. Тэгээд өнөөдөр энэ гуанзанд уусан бүх вискийн үнийг төлөх ёстой юм.
Жеми эрэлчдийн ширээний дэргэд очиж, нэр усаа хэлж өөрийгөө танилцуулсанд
- Макгрегор, чи хаанахынх вэ? Гэв.
- Шотландынх
- Танай тэр Шотланд нутгийнхан чамд юу гэж ярьсныг яаж мэдэх вэ. Ямар ч гэсэн эндээс алмас олдог нь гонжийн жоо гэж нэгэн баргар царайт эрэлчин өгүүлэв.
Гонг-Конг, Форлон, Хоуп, Делпорт, Пуэман Копи, Сикспенни Гаш... гэх мэтийн хүрээ буудлын нэр сонсдож байлаа.
Эрэлчид бүгдээрээ олон хоног сараар асар том үхэр чулуу хөдөлгөх, чулуурхаг газар ухах, чулуу шигших мэтээр алмас эрж үйл тамаа цайж байгааг ярьж байв. Өдөр бүр хэдэн чулуу олдог байна. Тэр нь баяжихад хүрэхгүй ч гэсэн горьдлогыг нь тасалдаггүй ажээ. Энэ хотод өөдрөг санаа, гутруу санаа холилдон оршдог ажгуу. Өөдрөг сэтгэлтэн ирж байхад гутруу сэтгэлтэн нь буцаж бахй жишээтэй. Жеми өөрөө хэний талд байгаагаа сайн мэдэж байв. Жеми уусан архиндаа согтон ганхалзан байгаа улаан цамцтай ирланд хүний дэргэд очиж, Ван Дер Мервегийн өгсөн зургийг үзүүлсэнд цаадах нь нэг хяламхийн хараад Жеми руу буцаан шидэж,
- Шал балай юм. Тэндхийн газрыг ямх зай үлдээлгүй ухаж үзсэн. Чиний оронд би байсан бол Бед Хоуп орж азаа үзэх юм байна гэв.
Жеми энэ үгийг итгэсэнгүй. Жеми гагцхүү Ван Дер Мервегийн зургийг шүтэж энд ирсэн. Энэ бол түүнийг зам заагч юм. Энэ л Жемийг хөлгүй баян болгоно. Түүний тал талаас
- Колсберг яв, хүү минь. Тэндээс л одоо алмас олдож байгаа.
- Гилфилизис Конт руу яв.
- Би бол Мунтлайт Рашид оролдоод үзсэн нь дээр гэж бодож байна гэхчилэн зөвлөгөө өгөв.
Тэр орой хоол идэж байх үед Элис Жордан авгай
- Жеми, хаашаа явсан ч онцын ялгаа байхгүй. Очих газраа өөрөө шилж сонгоод тэнгэрт залбиран ухаад бай. Бүгд л тэгдэг юм гэжээ.
Жеми шөнөжин элдвийг бодож зовж хоноод Ван Дер Мервегийн өгсөн зургийг мартхаар шийдэж, олон хүний санаа зөвлөгөөг эс хайхран Молдер голын дагуу дорно зүг явахаар шийдэв. Жеми миссис Жордантай салах ёс хийгээд аян замдаа орлоо.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Oct.24.08 3:09 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
3 өдөр, 3 шөнө явсны эцэст тохиромжтой газар олж, тэнд майхнаа босгов. Голын хоёр талаар том том үхэр чулуу лүгхийх агаад Жеми бүдүүн модоор хөшүүрэг хийн том чулууг хөдөлгөн доорхи хайрга чулуунд хүрэхийг хичээнэ.
Үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий хүртэл газар ухаж, алмас байгаагийн шинж бүхий шар шавар юм уу, тийм чулуулаг олохыг оролдож байлаа. Бүтэн долоо хоног болоход ядахдаа жижиг чулуу ч олдсонгүй. Тэгэхээр нь дахиад аян замд орлоо. Нэгэн удаа алсад нарны туяанд хурц тод гэрэлтэн буй мөнгөн байшин шиг юм харагдахад “ Миний нүд сохорч байгаа юм болов уу” гэж Жеми бодов. Ойртож очиход бүх байшинг нь мөнгөөр барьсан юм шиг тосгон байв. Гудамжаар нь уранхай ноорхой хувцастай индианууд явж байв. Жеми эргэн гайхан харж явлаа. Мөнгөн байшин шиг харагдсан юм нь лаазалсан махны лаазаар зүйж хийсэн муусайн оромж байжээ. Цаашаа замаа үргэлжлүүлэн нэг цаг яваад эргэж харахад тэр тосгон гялалзан туяаран байв. Энэ нэгэн үзэгдэл Жемийн ой ухаанд мартагдашгүй хадагдан үлджээ.
Одоо Жеми умар зүгийг барин нэгэн голын хөвөөлөн явж, зам зуур алмас байж болмоор газар ухаж үзэж байв. Гар нь царил даахаа болиход нойтон хайрга чулууг элгэгдэж эхэлнэ. Шөнө болхоор үхсэн юм шиг унтдаг байлаа.
Хоёрдах долоо хоногийн сүүлчээр голыг өгсөн Паардепан хүрээний зүг явж байлаа. Голын тохойд хоноглохоор буугаад түүдэг гал дээр мах шарж, цай чанаж аваад идэж уух зуур, хязгааргүй тэнгэрт гялбалзах оддыг ширтэн байв. “Би энд юу хийж яваа хүн бэ? Тэнэг өвчтэй юм шиг ээрэм цөлд ирж, чулуу онгилж, шавар ухаж явна. Гэртээ сууж байсан минь дээр байж. Бямба гариг хүртэл нэг ч алмас олохгүй бол буцах мөрөө хайя” хэмээн Жеми бодлоо.
- Миний үгийг дуулж байна уу? Чөтгөр алгад чамайг...
“Ай тэнгэр минь, Би галзуурч байна” гэж бодлоо. Жеми хий гиюүрэн хурууныхаа салаагаар элс урсгаж суугаад гэнэт нэг том чулуу дайралдхад нь хальт хараад хажуу тийш нь шидэж орхив. Сүүлийн хэдэн долоо хоногт түүний гарт ийм чулуу хэдэн мянгаараа дайралддаг байсан. Ийм чулууг Ван Дер Мерве юу гэж хэлж байлаа? Schlenters гэсэн. Гэтэл саяны чулууны нэг юм нь Жемийн анхаарлыг татаад байлаа.Босож очоод авч үзвэл бусад чулуунаас хамаагүй том болж ирээд этгээд сонин хэлбэртэй ажээ. Жеми тэр чулууг өмдөндөө арчаад анхааралтай үзвэл алмас мөн шиг байлаа. Хэмжээгээр тахианы өндөгний хэрийн том ажээ. “ Ай тэнгэр минь, Энэ чинь алмас эрдэнэ мөн бол?” гэж дотроо бодоод гэнэт амьсгал нь давхцав. Гар дэнлүү шүүрч аваад газраар тэмтэрч эхлэлээ. 15 минутын дараа дахиад 4 чулуу оллоо. Хэмжээгээр түрүүчийнхээс жижиг ч гэсэн залуу эрийн цээж баяр баясгалангаар бялхалаа. Үүрээр сэрээд солиотой юм шиг малтаж үзэв. Үд болтол дахиад 6 алмас оллоо. Бүтэн долоо хоног газар малтаж, олсон алмасаа нууцгай газар хадгалж байлаа. Өдөр бүр шинэ, шинэ алмас олж, эрдэнэ баялаг нь хэрхэн аривжиж байгааг хараад аз хийморьтойдоо баярлаж барахгүй байв. Энэ эрдэнэсийн зөвхөн тэн хагас нь Жемигийн өөрийнх нь. Гэхдээ энэ ч гэсэн ухаанд багтамгүй баян болоход бүрэн хангалттай билээ. Жеми долоо хоногийн эцэст уул газрыг зураг дээр тэмдэглэн авч, царил хүрээ тэг зураад үнэлж баршгүй их эрдэнэсээ үүргэвчийн ёроолд хийж, Магердамыг зорилоо.

...Жижиг конторын дээрх хаяг гуншинг уншвал,
“Алмас худалдан авна” гэжээ.
Бөгчим жижиг өрөөнд ороод Жеми гэнэт балмагдан сандрав. Эрэлчдийн алмас эрдэнэ гэж авчирсан чулуу нь жинхэнэ хэрэг дээрээ хэнд ч хэрэггүй чулуу байсан тийм намтар бишгүйдээ сонссон билээ. “ Минийх бас тийм чулуу байвал яана? Хэрэв...” гэж бодоод бэмбэгнэв. Контортоо ширээний ард сууж байсан үнэлэгчийг
- Танд юугаар туслах вэ? Гэж асуухад нь Жеми нэгэнтээ санаа алдан
- Ийм юм аа, эрхэм ээ. Та энэ чулууг үзээд өгөхгүй юү? Гэв.
Жеми үүргэвчнээсээ чулуу гарган ширээн дээр тавихад үнэлэгч анхааралтай харж байснаа ширээн дээр байгаа 28 алмасыг нүд бүлтийлгэн ширтэж,
- Хаанаас? Та үүнийг хаанаас олоо вэ? Гэхэд нь
- Хэрэв та үүнийг жинхэнэ алмас эрдэнэ мөн гэж нотолбол дараа нь хэлье гэсэнд үнэлэгч
хамгийн том алмасыг авч галт шилээр үзэж байснаа
- Ай тэнгэр, Энэ насандаа ийм том алмас үзээгүй юм байна гэж уулга алдах нь тэр.
Жемийн амьсгаа давхцан, хөөрөн бяарласандаа дороо цовхчин бүжиглэхэд бэлэн байлаа.
- Та энэ алмасуудыг хаанаас олоо вэ? Хэмээн үнэлэгч гуйж царайчилсан байдалтай асуув.
- 15 минутын дараа гуанзанд очоорой. Тэгээд танд бүгдийг ярьж өгье гэж Жеми
инээмсэглэн хариуллаа. Жеми алмасаа цуглуулан авч халаасандаа хийгээд гадагш гарч эндээс хоёр байшингийн цаана байдаг бүртгэх контор руу очлоо. Тэнд очоод,
- Би энэ хэсэг газрыг Саломон Ван Дер Мерве, Жеми Макгрегорын нэр дээр бүртгүүлж шав тавихыг хүснэ гэлээ.
Жеми энэ хаалгаар үгээгүй ядуу хүн орж ирсэн бол одоо олон саяар тоологдох хөрөнгө бэлтэй баян хүн болоод гарч ирэв. Жемийг гуанзанд очиход эрдэнэс үнэлэгч тэнд байж байлаа. Жемигийн олз омгийг бүгдэд ярьсан бололтой. Учир нь түүнийг ормогц гуанзанд чив чимээгүй болж, хүн бүхний царайд адилхан нэгийг асуусан байдал илэрлээ. Жеми лангууны дэргэд очоод баарын хүнд хандан
- Би олзоо мялаая... гээд цугласан олонд хандан,
- Паардспан гэв.
Элис Жордан авгай гал тогооныхоо өрөөнд цай ууж сууснаа Жемийг орж очиход баярын царайгаар инээмсэглэн угтаж,
- Жеми, Энх мэнд эргэж ирсэн чин юутай сайн юм бэ гэж дуу алдаад урагдаж ноорсон хувцас хунар, улаан толбо болсон нүүрийг ажин харж,
- Ажил чинь бүтсэнгүй юү? Бүү гутар. Надтай хамт сууж цай уу, дүү минь. Тэгээд дотор чинь онгойно гэжээ. Жеми нэг ч үг хэлэлгүй халаасандаа гараа хийж, нэг том алмас гаргаж ирээд миссис Жорданы алган дээр тавьж
- Би хэлсэн үгэндээ эзэн болж, үүнийг танд барья гэсэнд авгай тэр чулууг харж, харж нүдэнд нь нулимс мэлтэгнэн
- Үгүй дээ, Жеми минь. Үүгээр би яах билээ. Чи ойлгохгүй байна уу, дүү минь? Энэ чинь хүний занг эвддэг юм... хэмээн аяархан хэлжээ.
Жеми зохих ёсоор Клипдрифтэд эргэж ирлээ. Нэг жижиг алмасаа морь тэргээр арилжиж, хамжаа түншийгээ гомдоохгүй, юм сануулахгүй гэж бүх зардлыг нарийн нягт тооцоолсон аж. Клипдрифт орох зам саадгүй, тааламжтай сайхан байв. Клипдрифтээс гарсан цагаас хойш ямаршуухан аймшигт зовлон үзэж өнгөрүүлснээ санаад “Ядуу, баяны ялгаа нь үүнд байдаг юм байна. Ядуу хүн явган явж байхад баян хүн сүйх тэргээр морилж байдаг гэж боджээ. Жеми морио аяархан ташуурдаж хязгаар хярхаггүй ээрэм талаар давхилаа.


Top
   
 
 Post subject:
PostPosted: Oct.27.08 5:33 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
-3-

Клипдрифт огт өөрчлөгдөөгүй байхад Жеми тэс өөр ондоо хүн болсон байв. Түүнийг хотын гудамжаар өнгөрөн Ван Дер Мервегийн дэлгүүрийн дэргэд очиж зогсоход хүмүүс хойноос нь харцгааж байлаа. Үнэтэй сайн морь, тэрэг тэдний анхаарлыг татсан хэрэг бус залуу эрийн баяр баясгалант царайг хараад гайхцгаажээ. Хотынхон урьд нь баяжсан эрэлчдийг харж байсан болохоор энэ нэг үзэгдэл тэдний сэтгэлд найдлага төрүүлэв. Жемийг тэрэгнээс үсрэн буухад мөнөөх хар арьстан зарц залуу үүдэнд зогсож байлаа. Жеми түүний өөдөөс инээмсэглээд,
- Сайн уу? Би эргээд ирлээ гэлээ.
Банда морийг үг дуугүй уяад дэлгүүрт ороход Жеми хойноос нь даган оров. Саломон Ван Дер Мерве худалдан авагчдад үйлчилж байснаа толгойгоо өргөн инээмсэглэхэд нь энэ жижигхэн голланд эр ямар нэг аргаар юм бүхнийг хэдийн олж мэдсэн юм байна гэж Жеми ойлголоо. Алмасны шинэ орд нээж олсон тухай мэдээ бүтэн тив дээгүүр хэрхэн гэрлийн хурдтай тарсны учрыг хэн ч тайлбарлаж үл чадна. Ван Дер Мерве худалдан авагчдад үйлчилж дуусаад дэлгүүрийн цаад руу толгой дохиж,
- Орогтун, мистер Макгрегор гэхэд нь Жеми дагаж орлоо. Ван Дер Мервегийн охин зуухны дэргэд хоол хийнэ.
- Сайн байна уу, Маргерет гэж Жеми мэндлэхэд бүсгүйн царай улсхийж буруу харав.
- Чамайг их сонин сайхан мэдээтэй гэж дуулсан хэмээн Ван Дер Мерве мэлийтэл инээгээд ширээний ард сууж, урдаа байсан тавгийг түлхэн зайлуулж зай гаргав.
- Нээрээ тийм шүү, эрхэм ээ гэж Жеми нүүр бардам хэлээд том савхин уут гаргаж, дотор нь байсан алмасыг гал тогооны ширээн дээр асгахад, Ван Дер Мерве илбэдүүлсэн мэт нэг хэсэг нүд бүлтийн харж байснаа дараа нь нэг нэгээр нь үзснээ хамгийн томыг үзэж, дараа нь бүгдийг нийлүүлэн хилэн уутанд хийж, төмөр авдарт далд хийгээд цоожлов. Дахин ярьж эхлэхдээ дуу нь үнэхээр бахдан баярласан өнгөтэй байлаа.
- Чи маш сайн ажиллажээ. Макгрегор. Маш сайн байна.
- Баярлалаа, эрхэм ээ. Энэ бол зөвхөн эхлэл. Тэнд дахиад олон зуун алмас бий. Энэ бүхэн ямар үнэтэйг сэтгэлдээ төсөөлөхөд ч бэрх.
- Тэр хэсэг газартаа бүх дүрэм журам ёсоор шав тавьсан уу?
- Тэгсэн, эрхэм ээ. Хоёр хүний нэр дээр гэж Жеми хэлээд бүртгүүлсэн тухай баримт бичгийг халааснаасаа гаргаж ирэв. Ван Дер Мерве бичиг баримтыг анхааралтай үзээд өөрийн халаасанд хийж
- Чамайг шагнавал зохино. Энд хүлээж бай гээд дэлгүүр рүү орсон үүд рүү явахдаа
- Надтай хамт яв, Маргерет гэжээ.
Охин эцгийнхээ хойноос дуулгавартай дагав. “Энэ бүсгүй аймхай муур шиг юм” гэж Жеми бодлоо. Хэдэн минутын дараа Ван Дер Мерве ганцаараа эргэж ирээд,
- За энэ гэж хэлээд түрийвч гарган 50 фунт нарийн тоолж өгөв. Жеми өөдөөс нь гайхан харж,
- Энэ чин юу юм бэ? Гэсэнд
- Чиний ажлын хөлс, хүү минь гэжээ.
- Ойлгохгүй байна.
- Чи 24 долоо хоног ажилласан байна. Долоо хоногт 2 фунт бодож 48 болж байна. 2 фунт би чамд шагнал болгож байгаа юм... гэхэд нь Жеми тас тас инээж
- Алмасны тэн хагас нь минийх юм чинь би 2 фунтийн шагналаар яах билээ дээ гэв.
- Алмасны тэн хагас ий?
- Тийм ээ, эрхэм ээ. Миний хувь. Бид хамжаа түнш нар шүү дээ гэсэнд Ван Дер Мерве өөдөөс нь нүдээ их болгон ширтэж,
- Түнш ий? Хэн чамд тэгж хэлсэн юм бэ? Гэхэд нь Жеми Ван Дер Мервегийн өөдөөс учрыг ойлгож ядан харж,
- Хэн надад хэлсэн юм бэ гэнээ? Гэрээнд тэгж бичсэн байгаа гэв.
- Чи гэрээг уншсан юм уу?
- Уншаагүй, эрхэм ээ. Африкаанс хэлээр бичсэн байгаа. Та өөрөө бид түнш гэж хэлсэн шүү дээ гэсэнд өвгөн толгой сэгсэрч
- Чи буруу ойлгожээ, Макгрегор. Надад түнш хэрэггүй. Би чамаар ажлаа хийлгэх гэж хөлсөлж авсан. Би чамд багаж хэрэгслэл өгч, алмас эрүүлэхээр явуулсан гэхэд нь Жемийн цээж давчдан хилэн бадарч байгааг мэдэрч,
- Та надад юу ч зүгээр өгөөгүй. Би багаж хэрэгслийн үнэд 120 фунт төлсөн гэсэнд өвгөн далаа хавчаад,
- Дэмий маргаж үнэт цагаа үрж байх хүсэл алга. За ингэе. Би чамд дахиад 50 фунт өгөөд хоёул өгөө аваагүй зүйл дуусгая. Энэ бол миний зүгээс өгөөмөр сайхан сэтгэл гэж бодож байна гэхэд нь Жеми тэсгэлгүй хилэгнэн
- Бидний өгөө аваа дуусаагүй. Бүх алмасын тэн хагас нь минийх. Би түүнийгээ авна. Би алмастай хэсгийг хоёр биеийнхээ нэр дээр бүртгүүлсэн шүү дээ гэсэнд Ван Дер Мерве жуумалзан
- Тэгвэл чи намайг мэхлэсэн хүн юм байна. Үүний улмаас чамайг баривчилж болно шүү. Энэ мөнгийг аваад эндээс тонил гээд Жемигийн гарт мөнгө атгуулав.
- Таныг шүүхэд өгнө дөө
- Чамд өмгөөлөгч хөлслөх мөнгө бий юм уу, түүнээс гадна эндхийн бүх өмгөөлөгч нар миний төлөө ажилладаг юм.
“ Энэ ер юу болж байна вэ? Хар дарсан зүүд шиг” гэж Жеми бодов. Эзгүй элсэн цөлийг олон сар өдөр үйл тамаа цайж байж туулсан. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл шургаж унатлаа ажилласан, энэ бүхнээ нэхэн саналаа. Тийнхүү амиа алдахаас наахнуур зүдэрч зүтгэж байж олсон, зүй ёсоор өөрийнх нь хөрөнгийг одоо энэ хүн булааж авах гэж байна. Жеми голланд эрийн нүдийг эгцлэн харж
- Би үүнийг зүгээр өнгөрөөхгүй. Би Клипдрифтээс явахгүй. Таныг намайг яаж муухай залилсныг эндхийн хүн бүхэнд ярина. Би танаас өөрт ноогдох алмасыг авна гэсэнд Ван Дер Мерве харцыг нь даахгүй нүд дальдран өөр зүг харж,
- Эмчид үзүүлбэл дээр биз дээ, хүү минь. Наранд их шарагдаад тархи толгой чинь гэмтсэн бололтой гэж бөвтнөхөд Жеми ухасхийн босож өвгөнийг заамдаж аваад
- Чамд харамсах цаг ирнэ гээд өвгөнийг тавьж мөнгийг нь ширээн дээр шидэж орхиод дэлгүүрээс гүйн гарав.
Жемийг “Тэнүүлчин” гуанзанд эргэж очиход тэнд бараг хүн үлдсэнгүй. Эрэлчдийн олонх нь хэдийн Паардспаны зүг явсан байжээ. Хилэн, цөхрөл хоёр Жемийн цээжийг урж байлаа. “Хүн үнэмшмээргүй юм. Тун саяхан Крез шиг баян байснаа одоо дахиад л адгийн муу гуйлгачин болчихлоо. Муу хулгайч Ван Дер Мервег цээрлүүлнэ. Харин яаж?” гэж Жеми бодов. Ван Дер Мервегийн хэлдэг үнэн. Жемид өмгөөлөгч хөлслөн авах мөнгө байхгүй. Энэ газар Жемид таних хүн байхгүй. Ван Дер Мерве бол бүхэнд хүндтэй голланд хүн. Жемид байгаа ганц зэвсэг гэвэл үнэн үг. Өөрийгөө Ван Дер Мервегийн хэрхэн мэхлэснийг Өмнөд Африктийн бүх хүн ардад ярина. Баарын хүн мэндлэн угтаж,
- Тавтай морилно уу, Мистер Макгрегор. Бүх зардлыг манайх даана. Юу авах вэ?
- Виски.
Смитийн хийж өгсөн 2 хувь вискийг Жеми нэгмөсөн хөнтрөв. Архи ууж сураагүй болхоор галт шингэн хоолойг нь зурлаа.
- Дахиад виски.
- Одоохон. Виски хэнийг ч унагаж чадна гэж би хэлдэг юм даа.
Хоёрдахь хувь виски арай амархан оров. Баарны хүн нэгэн эрэлчинд хандан Ван Дер Мервегээа тусламж гуй хэмээн хэлж байсныг Жеми санаад,
- Ван Дер Мерве өвгөнийг луйварчин гэж та мэдэх үү? Миний алмасыг мэхлээд авчихсан гэсэнд
- Яасан аймаар юм бэ. Хүн үнэмшмээргүй юм байна гэж Смит өрөвдсөн байдалтай өгүүлэв.
- Түүнийг зүгээр өнгөрөөхгүй. Алмасны тэн хагас минийх. Ван Лер Мерве муу хулгай. Үүнийг би хүн бүхэнд ярина гэж Жеми хэлэхдээ хэл нь ороолдон байв.
- Мэдээтэй л байгаарай. Ван Дер Мерве энэ хотод их эрх мэдэлтэй хүн шүү. Чи түүнтэй нэгийгээ үзье гэж байгаа бол чамд тусламж хэрэгтэй. Ингэхэд миний мэдэх нэгэн хүн бий. Бас л Ван Дер Мервег үзэн яддаг юм гэж Смит яриад ийш тийшээ хараад дуугаа намсган
- Гудамжны үзүүрт нэг муу пин бий. Би бүгдийг ярьж тохирьё. Өнөө орой тэнд 10 цагт очоорой гэхэд нь
- Баярлалаа. Таны ачийг мартахгүй гэж Жеми хариулав.
- Орой 10 –т , хуучин муу пинд
Пин гэдэг нь биржгэр төмрөөр яаруу хийсэн нэг муу байшин шуу юм байв. Тэр пин хотын захын гудамжны үзүүрт байлаа. Жеми оройн 10 цагт тэнд очив. Харанхуй болжээ. Пингийн хажууд хүн харагдахгүй болхоор нь дотогшоо орлоо.
-Хүн байна уу?
Хариу байдаггүй. Жеми урагшаа яаралгүй алхлав. Харанхуйд адууны дүрс бүдэгхэн харагдаж, ард нь чимээ сонсдоход Жеми эргэж харах гэтэл толгой дээрээс нь чанга цохиход хөсөр унав. Нэг их тэнхээтэй хүн түүнийг толгой түрүүгүй балбаж эхлэлээ. Зодож занчих нь хэзээ ч дуусахгүй янзтай. Өвдөхийг тэсэх тэнхээ тасарч байтал ухаан алдав...

Дээрээс нь хувингаар ус асгалаа. Нүдээ нээхэд Ван Дер Мервегийн негр зарц Банда харагдах шиг болов. Түүнийг дахин балбаж эхлэлээ. Хавирга нь нужигнахыг Жеми мэдрэв. Хөл рүү нь нэг хүнд юмаар яс нь шажигнахыг сонслоо. Дахиад л ухаан алдлаа.

Хамаг бие нь халуу оргиж байлаа. Хэн нэгэн хүн нүүр амыг нь төмрийн зүлгүүрээр маажиж байх шиг санагдан гараа өргөн саатуулах гэтэл гар нь даагдсангүй. Нүдээ нээх гэтэл зовхи нь бүлцийж хавдаад юу ч харагдсангүй. Хамаг биеийн эд эс бүхэн тэсэхүйеэ бэрх өвдөхийг мэдрэн хаана байгаагаа санах гэж оролдож үзэв. Жаахан хөдлөх гэтэл нүүрийг нь төмөр зүлгүүрээр дахин маажих шиг боллоо. Гарын дор эргэн тойрон элс байгаа нь мэдэгдэв. Шархалсан нүүрээрээ элсэн дээр хэвтэж байжээ. Ёолон гиншиж өвдөг дээрээ өндийхийг оролдож, нүдээ нээх гэтэл хий бүрэлзэхээс өөр юм харагдсангүй. Жеми эзгүй хээр цөлд чармай нүцгэн хэвтэж байлаа. Өглөө болж, шарх сорви болсон биеийг нар хайр гамгүй төөнөв. Тэд Жемийг энд үхэг гээд орхисон байж. Саломон Ван Дер Мерве, баарны эзэн Смит 2-н хийсэн ажил. Жеми голланд өвгөнийг занаж зүхсэн. Хариуд нь ингэж тамлан зовоохоор шийджээ.
“ Гайгүй ээ, сайхан мэдээрэй. Чи үүнийхээ горийг амсна. Би чамаас заавал өшөөгөө авна. Тэр хоёр хоёулаа үүнийхээ төлөөсийг үзнэ” гэж Жеми бодов. Хэдийгээр хавирга нь хугарч, амьсгал авахад хэцүү байсан боловч үзэн ядах сэтгэл нь хүч өгнө...
Хугарсан хавирга уушгийг цоо хатгахаас болгоомжлох хэрэгтэй юм. Жеми босох гэж оролдоод тэр дороо ойчлоо. Баруун хөл нь бас хугарчээ. Ингээд хаашаа ч явж чадахгүй болжээ.
Мөлхөж л чадна...
Жеми хаана байгаагаа мэдэхгүй байв. Тэд нар түүнийг гол замаас хол, цөөвөр чоно, дэлт бүргэдээс өөр хэн ч олохын аргагүй тийм газар хаясан бололтой. Цөл бол асар том оршуулгын газар юм. Жеми өөрөө сэг иддэг амьтадын цав цагаан болтол мөлжсөн хүний ястай дайралдаж байсан нь нэг биш. Түүнийг ийнхүү бодож завдаагүй байтал дээгүүр нь дэлт бүргэдийн далавч сүрчигнэх, сийгүүлэн дуугарах чимээ сонсдов. Тэрээр махчин амьтадын барааг харж чадаагүй ч үнэрийг мэдээд айдас төрөв.
Жеми урагш мөлхлөө.
Өвдөхийн зовлонг эдлэх нь тэр ээ...
Өчүүхэн төдий хөдлөх бүрд тэсэхүеэ бэрх шаналан зовно. Нэг талаараа мөлхөхөд хугарсан хөл нь янгинана. Нөгөө талаараа мөлхөх гэхэд хугарсан хавирга нь хоорондоо хавиралдана. Хөдлөхгүй хэвтээд байх нь тамын зовлонг, хөдлөхөөр амь тавих шахна. Гэсэн ч Жеми мөлхөсөөр байлаа.
Дээгүүр нь шувууны далавч сэрчигнэх чимээ сонсоод дэлт бүргэдүүд үхэхийг нь тэвчээртэй хүлээж байгааг мэдлээ. Ухаан нь балартан орон гаран болжээ. Абердины сэрүүн сүмд ах нарынхаа хооронд гоёлын хувцастай сууж байх юм. Мэри эгч нь Зини Кордтой хамт зуны сайхан палааж өмссөн байна. Энни Корд өөдөөс нь хараад инээмсэглэхэд Жем босож дэргэд нь очих гэтэл хоёр ах нь бөөр лүү нь өшиглөөд байх юм. Хамаг бие нь тэсхийн аргагүй шархиран өвдөж, Жеми дахиад л эзгүй цөлд хэвтэж байх юм. Чармай нүцгэн, хугархай хөлтэй.
Дэлт бүргэдүүд тэсэж ядсан байдалтай чанга чанга дуугарч байлаа.
Тэр махчин шувуудын хаана байгааг харах санаатай нүдээ өчүүхэн төдий ч атугай нээхийг оролдов. Мэнэрсэн зовхинд нь ямар нэгэн юмсын дүрс үзэгдэх шиг болж, тэр цөөвөр чоно, нохой болж хувирав.
Салхины дээд талаас өмхий халуун үнэртэж байлаа. Зогсохтой нь зэрэг махчин амьтад дайран орж ирнэ гэж мэдэж байсан учир эцсийн хүчээ шавхан мөлхсөөр байлаа. Өвдөхийн дээр наран хайр найргүй шарж, хамаг бие нь халуу оргино... Ван Дер Мервегээс өшөө авахаас нааш бууж өгч болохгүй. Жеми орон цагийн баримжаа алджээ. Нэг миль мөлхсөн болов уу гэж өөрөө бодож байлаа. Үнэн хэрэг дээрээ хэдхэн ярд газар тойрон мөлхсөн байлаа.
Эргэн тойрон юу ч харагдсангүй. Ганцхан Ван Дер Мерве дээр л хамаг анхаарлаа төвлөрүүлнэ.
Ухаан нь балартаж эхэлснээ тэсэхүеэ бэрх өвдөхөд дороо сэхэв. Хэн нэг хүн хөлийг нь огтолж байх шиг...
Жеми хаана байгаа, өөрт нь ямар явдал тохиолдсоныг тэр даруй санасангүй. Асар их хүчлэн байж нүдээ нээлээ. Лут том дэлт бүргэд хөлийг нь тоншин зулгааж байлаа. Жеми тэр махчин шувууны хар нүд, муухай өд сөдийг харлаа. Дэлт бүргэд дээр нь ирж суухад өмхий муухай үнэр нь мэдэгдэж байв. Хашгирах гэтэл дуу гарсангүй. Урагшаа нэг таталдан огзгосхийж хөлөөс нь цус гоожиж байсныг мэдэрлээ. Махчин шувууд дээгүүр нь эргэлдэн юу юугүй дайрахад бэлэн байгааг олж харав. Хэрэв одоо ингээд ухаан алдах юм бол дахиад хэзээ ч сэхэхгүй гэдгийг мэдэж байлаа. Жемийг зогсохтой зэрэг дэлт бүргэдүүд дайрна. Хажууд нь шувууны далавч сэр сэр хийх сонсогдсон боловч хөөх тэнхэлгүй болжээ. Хамаг тэнхээ нь нэгэнт барагджээ. Тэгээд нүүрээрээ халуун элс рүү шургалаа.
Том том махчин шувууд олз руугаа ухасхийлдэв.


Top
   
 
PostPosted: Nov.03.08 4:12 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
-4-
Бямба гариг бол Кейптаунд зах гардаг өдөр. Гудамжаар нь худалдагч, худалдан авагч нар дүүрэн. Африкчууд, францууд, дүрэмт хувцастай цэргүүд, хуниас банзал, торон сүлжмэл цамц өмссөн англи хатагтай нар тус хотын Бреамеонстейн, Парк Таун, Бургерсдрон талбайд байдаг зах зээлээр бужигналдана. Энд хогшил тавилга, тэрэг, адуу мал, жимс ногоо, хувцас хунар, тоглоом, янз бүрийн орчуулгатай ном зэрэг зүсэн зүйлийн барааг худалдана. Кейптаун бямба гаригт есөн хэлийн хүн амьтан бужигнасан яармаг болж хувирдаг байлаа.
Банда цагаан арьстаны өөдөөс эгцэлж харахгүйг хичээн зах дээгүүр яаралгүй сажилж явлаа. Цагаан арьстаны өөдөөс эгцэлж харах аюултай. Хар, улаан, өнгөт арьстан гудамжаар пиг дүүрэн байх боловч засгийн эрх цөөнх цагаан арьстаны гарт байдаг. Банда тэднийг үзэн ядна. Энэ бол Бандагийн өөрийнх нь газар нутаг, цагаан арьстанууд бол энд outlanlanders. Өмнөд Африкт басуто, зулус, бечаун, матабеле гэх мэт олон овог аймаг бий. Эд нар бүгдээрээ банту ястанд багтана. Банту гэдэг үг “абанту” буюу ард түмэн гэсэн үгнээс гарчээ. Бандагийн өөрийнх нь баролон овог аймаг бол шилмэл дээд хэсэг нь. Урьд Өмнөд Африкт харт арьстны хүчирхэг гүрэн оршиж байсан гэж эмээгийнхээ ярьж өгсөнийг Банда дурсан санав. Өмнөд африк бол тэдний хаант улс, тэдний газар нутаг. Гэтэл одоо цагаан арьстанууд хамаг газрыг бага багаар эзлэн авч, хар арьстаныг эрх чөлөөгүй боол болгосон. Хар арьстан хүн одоо амьд мэнд тэсэж үлдэхийн тулд номхон дуугавартай байх ёстой. Гэвч энэ бол гадна өнгөн дээрээ юм. Жинхэнэ хэрэг дээрээ бол тэд эвлэршгүй тэмцэгчид хэвээрээ үлджээ.
Банда хэдэн настайгаа мэдэхгүй. Учир нь хар арьстанд төрсний гэрчилгээ өгдөггүй. Цаг үеийн дайн тулалдаан, их хүмүүсийн мэндэлсэн, таалал төгссөн өдөр, сүүлт од, газар хөдлөлт мэт болсон явдлаар хар арьстнууд насаа хэмжинэ.
Банда өөрийнгөө овог аймгийн тэргүүний хүү гэдгээ мэддэг. Өөрийн ард түмний төлөө тэмцэх ёстой гэдгээ ухаардаг. Банда банту овог аймгийнхны урьдыг хүчийг сэргэх ёстой. Ийм эрхэм үүрэгтэйгээ ухамсарлаад нуруугаа цэхлэн алхаагаа хурдасгалаа. Тэгж яваад өөрийг нь нэг хүн харж байгааг мэдрэв.
Банда дан хар арьстан оршин суудаг хотын зүүн зах руу алгуурхан явлаа. Том том байшин, үнэт барааны дэлгүүр цөөрсөөр сүүлдээ дан биржгэр төмрөөр барьсан муусайн пин, ядуу урц овоохой дайралдах болов. Банда бохир муухай нарийн гудамжаар орж, араас нь дагаж яваа хүн байхгүйг баттай мэдэх гэж эргэн харлаа. Нэгэн муу модон байшингий дэргэд хүрээд бас дахин эргэж тойрноо сайн харсны дараа хаалгыг хоёр тогшоод дотогшоо орлоо. Өрөөний буланд туранхай хар авгай хувцас оёод сууж байв. Банда тэр авгайд толгой дохиод хажуугийн өрөө рүү орлоо.
Тэнд орон дээр хэвтэж байгаа хүнийг Банда харлаа.

6 сарын өмнө Жеми Макгрегор анх ухаан ороод танихгүй айлын орон дээр хэвтэж байгаагаа мэджээ. Тэгээд болсон явдлыг нэхэн санав. Ээрэм цөлд хугархай хөлтэй хэвтэж байсан. Дэлт бүргэдүүд...
Унтлагын өрөөнд Бандаг орж ирэхэд “энэ одоо намайг ална” гэж Жеми боджээ. Жеми амьд байгааг Ван Дер Мервеямар нэгэн янзаар мэдээд бүрмөсөн цааш харуулахаар хар зарцаа явуулсан шиг байна.
- Эзэн чинь өөрөө ирэхгүй яасан юм бэ? Хэмээн Жеми хоолойгоо хэржигнүүлэн өгүүлэхэд
- Надад эзэн байхгүй гэж Банда хэллээ.
- Вөн Дер Мерве яагаа вэ? Чамайг явуулсан юм биш үү?
- Үгүй. Миний энд байгааг тэр мэдвэл бид 2-г хоёуланг маань ална.
Нэг л хачин, утга учиргүй балай юм болж байна даа.
- Би хаана байна вэ? Би хаана байна хэлээд өгөөч?
- Кейптаунд
- Тийм байх ёсгүй. Би яаж нааш ирсэн юм бэ?
- Би чамайг нааш нь авчирсан.
Жеми Бандагийн нүдийг удтал ширтээд,
- Яах гэж?
- Чи надад хэрэгтэй. Өшөө авахад...
- Юун өшөө вэ? Гэсэнд Банда ойртож ирээд
- Бүх учир надад байгаа юм. Ван Дер Мерве охин дүүг минь хүчиндсэн. Дүү минь түүнд хүү төрүүлж өгөөд үхсэн. Миний дүү 11 настай байсан гэхэд нь Жеми
- Тэнгэр минь гэж дуу алдав.
- Би дүүгээ үхсэн өдрөөс хойш надад туслах цагаан арьстан хүнийг эрж явна. Тийм хүнийг би хуучин муу пинд, чамайг зодоход тусалж байхдаа олсон, Макгрегор оо. Чамайг цөлд аваачиж хаяахад үхчихсэн байсан гэж би нөгөөдүүлд хэлсэн юм. Дараа нь би буцаж очоод чамайг авсан. Ам мөлтөс амжиж очсон байна лээ.
Дэлт бүргэд хурц хошуугаа биед нь шигтгэж байсныг Жеми санаад хамаг бие нь дагжин чичрэв.
- Дэлт бүргэд чам руу дайраад байсан. Би чамайг мухлаг тэргэнд ачиж, өөрийн хүмүүсийн гэрт аваачиж нуусан билээ. Манайхны нэг домч чиний хавирга, хөлийг янзалсан юм.
- Тэгээд?
- Миний садан төрлийн хэдэн хүн тэргээр Кейптаун орно гэж байсан. Бид чамайг аваад явсан. Чи бараг цаг үргэлж ухаангүй байсан. Чамайг дахиад сэрэхгүй болов уу гэж айж байлаа.
Жеми өөрийг нь алах шахсан хүний нүдийг эгцлэн харав. Бодох юм ч их байлаа. Энэ хүнд итгэхгүй байлаа. Тэгтэл амийг нь аварчээ. Банда Жемиг ашиглан Ван Дер Мервегээс өшөөгөө авах гэж байгаа юм байна. “Энэ чинь надад бас хэрэгтэй юм” гэж Жеми бодов. Ван Дер Мерве хүний үнэргүй зан гаргасны хариугаа авах даа л авна гэж Жеми энэ дэлхий дээр юунаас ч илүү хүсч байлаа. Тэгээд Жеми
- За, сайн байна. Би Ван Дер Мервегээс хоёр биенийхээ төлөө өшөө авахдаа л авна гэлээ.
Энэ бүх үеийн турш Бандагийн царайд анх удаа инээмсэглэл илэрэв.
- Тэр үхэх үү? гэж Банда асуухад
- Үгүй. Амьд байж байг гэж Жеми хэллээ.
Тэр өдөр Жеми орноосоо анх удаа босов. Хөл нь биеэ арайхийн дааж, толгой нь эргэж байлаа. Баруун хөл нь гүйцэд сайн эдгээгүй учир явахдаа жаахан доголж байв. Бандаг түших гэтэл
- Тавь, би өөрөө чадна гэлээ.
Өрөөн дотуур Жемигийн болгоомжтой явж байгааг Банда ажиглан харлаа. “Би лав их муухай харагдаж байгаа байх. Сахал үсээ хусаагүй хэд хоносон бол? Гэж Жеми бодоод
- Надад толь хэрэгтэй байна гэв.
Банда жижиг толь авчирч өгөхөд Жеми нүүрээ харвал өөдөөс нь огт үл таних хүн харж байлаа. Үс нь цав цагаан болжээ. Битүү сахал нь балиар муухай, хамар хугарч, мурийсан байв. Зүс царай нь 20 насаар хөгширчээ. Хацар нь хонхойж, үрчлээ суугаад дээд уруулын дор нь улаан тогтжээ. Нүдний нь харц нь хамгийн их хувирчээ. Энэ бол зовлон их үзсэн хүний нүд, үзэн ядахын гал гялалзсан нүд байлаа. Жеми толио алгуурхан буулгаад
- Би салхинд жаахан явья гэж Жемиг хэлэхэд Банда
- Уучлаарай, Макгрегор. Тэр болохгүй гэлээ.
- Яагаад?
- Энэ чин Кейптаун, хотын энэ хэсэгт цагаан арьстан орж ирдэггүй. Цагаан арьстаны хороололд хар арьстан юм. Чиний энд байгааг манай айл хөршийнхөн мэдэхгүй. Бид чамайг шөнө авчирсан.
- Тэгээд би эндээс яаж явах вэ?
- Чамайг өнөө шөнө эндээс аваад явна.
Бандагийн өөртөө хичнээн осолтой ажил хийж байгааг Жеми анх удаа л ойлгов. Тэгээд санаа зовж
- Надад мөнгө хэрэгтэй. Ажил олж хийх хэрэгтэй гэсэнд
- Би тэнгисийн боомтод ажил хийдэг. Тэнд хүн хэзээд хэрэгтэй гээд халааснаасаа мөнгө гаргаж
- Май, үүнийг ав гэхэд нь Жеми мөнгийг аваад,
- Би заавал буцааж төлнө гэсэнд
- Охин дүүгийн минь өшөөг авч өгвөл тэр чин өрөө төлж байгаа хэрэг гэж Банда хэллээ.
Шөнө дундын үед Банда Жемийг пингээс гаргав. Эргэн тойрон харвал байшингийн оронд хуучин муусайн пин, саравч шавааралдсан тосгоны гол дунд зогсож байв. Сая бороо орж шалбааг болсон гудамжнаас өмхий үнэр үнэртэнэ. Банда мэтийн ийм омог бардам хүмүүс яаж ийм газар амьдран сууж чаддагыг Жеми ойлгосонгүй.
- Ингэхэд...
- Чимээгүй. Манай айл хөршийнхөн их сониуч улс шүү гэж Банда шивгэнээд Жемийг тосгоноос авч гарлаа.
- Хотын төв тэнд бий. Хөлөг онгоцны засварын газрын тэнд уулзья.
Жеми Англиас анх ирсэн даруйдаа буусан мөнөөхөн зочид буудалдаа суух болов. Ширээний ард миссис Вентер сууж байлаа.
- Надад өрөө хэрэгтэй байна гэж Жемийг хэлэхэд авгай алтан шүдээ яралзуулан инээж
- Болно, эрхэм ээ. Намайг миссис Вентер гэдэг гэхэд нь
- Мэднэ гэсэнд авгай сэтгэл зовсон янзтай
- Та миний нэрийг яаж мэддэг юм бэ? Танил нөхөд чинь хэлээ юу?
- Миссис Вентер, та намайг танихгүй байна уу, би ноднин жил танайд буусан шүү дээ
Авгай Жемийн үрчгэр нүүр, муруй хамар, цав цагаан сахал үсийг анхааралтай ажин ширтээд:
- Би хүний зүс царай их сайн нүдэлж тогтоодог юм. Чамайг бол урьд огт зүу үзээгүй юм байна. Тэгэхдээ энэ бол бидний журмын сайн нөхөд болоход саад болохгүй. Тийм үү? Миний сайн нөхөд намайг Ди ди гэж дууддаг. Сайн эр чиний нэр алдар хэн бэ?
- Ян Тревис гэж хэлэх өөрийн дууг Жеми сонсов.
Жеми маргааш өглөө нь хөлөг онгоцны засварын газар ажилд орхоор очлоо.
- Бидэнд чадал тэнхээ сайтай хүн хэрэгтэй. Энэ ажилд чи дэндүү хөгшдөнө гэж даамал хэлэхэд нь
- Би дөнгөж19 тэй... гэж Жеми эхлэн дуугарснаа, толинд өөрийн дүрээ харснаа санан түгдэрч,
- Би ажил хийж чадна гэв.
Жеми өдөрт 9 шиллингийн хөлстэй ачигчийн ажилд оров. Боомтод ирсэн хөлөг онгоцонд ачаа ачих хэрэгтэй байв. Банда болон бусад хар арьстан ачигч нар өдөрт 6 шиллингийн хөлс авдагийгхожим мэджээ. Анх боломж таармагц Жеми Бандаг хажуу тийш аваачин
- Бидэнд ярих юм байна гэсэнд
- Энд болохгүй, Макгрегор. Хуучин агуулахад орой очоорой. Би ажил дуусаад тэнд очно.
Жемийг хоосон агуулахад очиход Банда тэнд хүлээж байлаа.
- Саломон Ван Дер Мервегийн тухай ярьж өгөөч?
- Чи юу мэдэхийг хүсээ вэ?
- Бүгдийг гэсэнд Банда газар нулимаад
- Тэр голландаас ирсэн юм. Миний мэдхээр эхнэр нь маш царай муутай, баян хүүхэн байсан. Эхнэр нь нэг өвчнөөр үхсэн. Ван Дер Мерве эхнэрийнхээ мөнгийг авч Клипдрифтэд очиж дэлгүүр нээгээд эрэлчдийг мэхэлж баяжсан юм.
- Намайг мэхлэсэн шиг үү?
- Тэр чинь түүний олон аргын нэг нь юм. Азаар алмастай газар олсон эрэлчид тэр газар дээрээ шав тавихын тулд мөнгө зээлэх гэж Ван Дер Мерве дээр очдог юм. Тэднийг нүд ирмэхийн завдалгүй нөгөө алмастай газрыг Ван Дер Мерве худалдаад авчихсан байдаг.
- Түүнтэй тэмцэх гэж оролдсон хүн байхгүй юм уу?
- Тийм боломж бараг байдаггүй. Хотын түшмэл нь Ван Дер Мервегээс хахууль авдаг. Алмастай хэсгийг бүтэн хагас сарын турш хэнч ашиглаагүй бол түүнийг хэн дуртай хүн худалдан авч болно гэсэн хууль бий. Хотын түшмэл, Ван Дер Мервед хэрэгтэй мэдээ өгч, уг хэсгийг Ван Пер Мерве худалдан авдаг. Түүнд бас өөр нэг арга бий. Газар бүр зааг хязгаартай, буланд бүрд тэмдэг хадсан байх ёстой. Гадас унасан байвал тэр хэсэг газрыг хэн дуртай хүн худалдан авч болно. Аль нэг хэсэг газар түүнд аятайхан санагдвал шөнө тийш нь хүн явуулж өглөө болоход гадас нь хөсөр унасан байдаг юм.
- Ай тэнгэр...
- Ван Дер Мерве бас баарын эзэн Смит ярьж тохирсон байгаа. Смит гэнэн эрэлчдийг Ван Дер Мерве рүү явуулж, мань хүн хамжаа түнш болох тухай гэрээ байгуулж, түүний олсон бүх алмас Ван Дер Мервегийнх гэж заасан байдаг. Хэн нэг нь дургүйцэж эсэргүүцвэл Ван Дер Мервегийн гарын доорхи хүмүүс түүнийг дор нь номхотгодог юм.
- Үүнийг би мэднэ. Өөр юу мэдэх вэ?
- Тэр их сүсэг бишрэлтэй. Нүгэл хилэнцтэний сүнсийг аврах гэж залбирч байдаг.
- Маргеретын тухай юу хэлмээр байна даа?
- Мисс Маргерет уу? Эцгээсээ ухаангүй айдаг. Охин нь эр хүний өөдөөс харж зүрхэлсэн байвал өвгөн хоёуланг нь ална.
Жеми эргэж хаалга руу явахад тэндээс тэнгис харагдаж байлаа. Энэ бүхнийг сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй юм.
- Маргааш дахиад ярилцья
Цагаан, хар арьстны хоорондуур ёроолгүй ангал нүх байдгийг Жеми Кейптаунд анх ойлгожээ. Хар арьстанд цагаан арьстны олгодгоос өөр эрх байхгүй. Хар арьстнууд өөрсдийн хороололд оршин суудаг, хэрэв цагаан арьстаны ажлыг хийж өгдөг бол тэндээсээ гарч явах эрхтэй байдаг.
- Та нар яаж ийм байдлыг тэвчдэг юм бэ? Хэмээн Жеми нэгэн удаа Бандагаас асуусанд
- Өлөн арслан хумсаа нуудаг юм. Хэзээ нэгэн цагт бид энэ бүхнийг өөрчилнө. Цагаан арьстанд бидний чийрэг булчин хэрэгтэй. Гэхдээ бидэнд бас тархи бийг тэд мэднээ. Цагаан арьстнууд биднийг хичнээн их хавчин харгислах тусам хэзээ нэгэн цагт өөрснөө ад үзэгдэж, гутамшиг болох ээлж ирнэ гэж айж байдаг. Цагаан арьстнууд ингэж бодоод яс нь хавталзаж байгаа. Бид “ исико” гийн ачаар тэсэж байдаг юмаа.
- Исико гэж хэн бэ? Гэсэнд Банда толгой сэгсэрч
- Хүн биш ээ. Үүнийг хариулахад хэцүү байна. Макгрегор. Исико гэдэг бол манай үндэс язгуур. Энэ бол аугаа их үндэстний хүн гэдгээ ухаарах сэтгэл. Энэ бол их мөрөн Замбезид нэр өгсөн их үндэстэн. Олон олон үеийн тэртээ миний өвөг дээдэс өөрийн хүмүүсийг өмнөө туун Замбези мөрний усан ордог байжээ. Хамгийн сул дорой нь усны эргүүлэгт орж үхэх юм уу, гүмбэрваа матрын аманд ордог байж. Амьд үлдсэн нь уснаас гарч ирдэг. Банту омгийн хэн нэг үхэхэд түүний гэрийнхнийг ой модонд оч гэж исико шаарддаг. Бусад хүмүүс тэдний уй гашууг хуваалцахын хэрэггүй гэснээс тэр. Исико бол боол мэт дуулгавартай байхыг жигшин зэвүүцэхийн нэр юм. Чи хэзээ нэгэн цагт Жон Тенго Жабавугийн тухай сонссон уу? Гэж Банда асуухдаа энэ нэрийг их л хүндэтгэлтэй өгүүлэв.
- Сонсоогүй.
- Сонсноо, Макгрегор. Заавал сонсоно гэж Банда өгүүлээд ярианыхаа сэдвийг өөрчлөв.
Жеми Бандаг улам их хүндлэх болов. Тэр хоёр бие биедээ итгэдэггүй байсан. Жеми өөрийг нь алах шахсан хүнд итгэж сурах хэрэгтэй болжээ. Банда бол өөрийн эртний дайсан цагаан арьстай хүнээс айхгүй байж дасах хэрэгтэй байлаа. Олонх хар арьстныг бодвол Банда эрдэм боловсролтой.

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
PostPosted: Nov.12.08 2:39 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
- Чи хаана сургуульд сурч байсан бэ, гэж Жеми асуухад
- Би сургуульд явж байгаагүй. Багаасаа ажил хийж байсан. Манай эмээ л надад юм бүхнийг зааж сургасан юм. Эмээ маань багш байлаа. Эмээ өөрөө уншиж бичиж сураад дараа нь надад зааж өгсөн юм. Эмээ маань их ачтай хүн шүү гэжээ.
Тэр бямба гаригт ээлжийн ажил дууссаны дараа Их Намаква ленд дах Намиб цөлийн тухай Жеми анх сонсчээ. Тэр хоёр хуучин муу агуулахад Бандагийн ээжийн хийсэн зээрний махан хуурга идэж суулаа. Мах нь жаахан эвгүй үнэртэй ч таваг дороо хоосров. Жеми овоолгоостой хуучин муусайн шуудайн дээр хэвтээд Бандагаас элдвийг асууж эхлэлээ.
- Чи Ван Дер Мерветэй хаана танилцсан бэ?
- Намиб цөлд алмас эрдэнэтэй газар ажил хийж байхдаа танилцсан. Ван Дер Мерве тэр газрыг хоёр хамжаа түнштэйгээ хамт эзэмшдэг. Ван Дер Мерве тэр түншийн холбоог нэг ядуу эрэлчнээс хулгайлаад өөрийн эзэмшил газрыг үзхээр ирсэн юм.
- Ван Дер Мерве тийм их баян юм бол дэлгүүрт ажиллахын хэрэг юу вэ?
- Дэлгүүр нь гэнэн эрэлчин барих занга байхгүй юү. Тийм аргаар эрэлчдийг мэхэлж аваачдаг. Тэгээд улам улам баяжиж байдаг. Жеми өөрөө Ван Дер Мервегийн дэгээнд хичнээн амархан орсноо санав. “Манай эцэг танд тусалж чадна” гэж Маргерет хэлж байсан нь нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдох шиг боллоо. Жеми түүнийг хүүхдээрээ амьтан гэж бодож байснаа хөхийг нь хараад тийм биш гэж мэдэж билээ. Жеми гэнэт босон харайж, царайд нь баяр баясгалант инээмсэглэл тодров.
- Чи Ван Дер Мервегийн ажил яаж хийх болсноо яриад аль
- Нэгэн удаа уурхайд охинтойгоо хамт очсон юм. Охин нь тэгэхэд 11-тэй байсан. Охин нь уйдсан ч юм уу, яасан юм бэ бүү мэд усанд орж байгаад тэнгисийн татлагаар урсаж холдсон юм. Би тэнгист харайн орж, охиныг аварч уснаас гаргасан юм. Би тэгэхэд их залуу байсан. Ван Дер Мерве намайг алах гэсэн юм гэхэд нь Жеми өөдөөс нь гайхан харж
- Яагаад?
- Яагаад гэвэл би охины биед хүрсэн байхгүй юу. Би хар арьстан болоод ч тэр биш, эр хүн болохоор тэр. Ямар нэг эр хүн охины биед хүрч болно гэж сэтгэлдээ ч төсөөлж чаддаггүй байж. Эцэстээ тайвшираад охины амийг аварсныг нэг юм санасан байх. Тэгээд намайг Клипдрифтэд аваачиж өөрийн зарц болгосон гээд Банда хэсэг дуугүй болсноо намуухан дуугаар үргэлжлүүлэн,
- Хоёр сарын дараа охин дүү маань намайг эргэж ирлээ. Насаараа Маргереттай чацуу байсан юм гэж ярьлаа.
Үүний хариуд Жеми хэлэх үгээ олсонгүй. Банда хэсэг дуугүй байсны эцэст дахин ярьж эхлэв.
- Би Намиб цөлд үлдсэн бол дээр байсан юм. Тэнд хийх ажил тийм ч хэцүү биш. Бид тэнгисийн хөвөөгөөр мөлхөж, алмас түүж аваад төмөр лаазанд хийдэг байсан.
- Байзаарай. Тэнд алмас элсэн дээр ил хэвтэж байдаг гэж хэлэх гээд байна уу, чи?
- Ай даа, яг тийм. Макгрегор, чи одоо бодож байгаа юм аа, мартаж орхи. Тэнгисийн тэр хөвөөнд хэн ч очиж чадахгүй. Тэнд тэнгисийн долгион 30 фут өндөр байдаг. Далайн талын хөвөөг ерөөсөө харж хамгаалдаггүй. Тийшээ тэнгисээр очих гэж олон олон хүн оролдож үзсэн. Бүгдээрээ живж үхэх юм уу, усан дорхи хад мөргөж амь үрэгдэж байсан юм.
- Тэгвэл тийшээ очих өөр арга байж таарна даа.
- Байхгүй. Нөгөө талд нь цөл бий.
- Тэр алмасын ордод орох үүд хаана байдаг юм бэ?
- Эргэн тойрон өргөст төмөр утас татсан байгаа. Орох газрын нь тэнд манааны цамхаг бий. Дотоод дэвсгэр газрыг нь хүнийг тасар татан хаядаг улаан галзуу нохойтой манаач нар хамгаалж байдаг. Тэднийхэнд бас мина гэдэг тэсэрдэг зэвсэг бий. Тэр мина гэдгийг газар сайгүй булсан байгаа. Чамд минатай талбайн зураг байхгүй бол мина тэсрээд чамайг хэдэн хэсэг тасчина.
- Эргийн урт нь хэдий хэр вэ?
- 35 миль урт.
“35 миль газар алмас эрдэнэ элсэн дээр хэвтэж байдаг газар байдаг юм байна. Ай тэнгэр минь” гэж Жеми бодов. Банда бодлыг нь мэдсэн мэт үргэлжлүүлэн,
- Тэнд хүрэхийг хүсэн мөрөөдсөн эхний хүн чи биш ээ, мөн эцсийнх ч бас биш. Чулуу мөргөж хэмх үсэрсэн хүмүүсийн үлдэгдэлийг цуглуулах ажил надад бишгүй олон тохиолдож байсан. Би мина дээр иэсэрсэн хүнийг үзсэн. Тэдний ноход хүний хоолой багалзуурыг тас татаж байхыг үзсэн. Үүнийг мартаж орхи, Макгрегор. Тийшээ орж чадахгүй орсон ч амьд гарч чадахгүй.

Тэр шөнө Жеми унтаж чадсангүй. Элсэн дээр Ван Дер Мервегийн алмас эрдэнэ гялалзаж байдаг 35 миль газрыг сэтгэлдээ төсөөлөв. Хүчит их давалгаан хурц ирмэгтэй чулууг, хүний цусанд улангассан галзуу ноход, харуул манааныхан, мөн минийг бодов. Жеми аюулаас айхгүй, үхэхээс айхгүй. Айх ганц юм нь гэвэл Ван Дер Мервегээс өшөөгөө авч чадахгүй үхэх.
Маргааш өглөө нь Жеми газрын зургийн дэлгүүрт очиж, “Их Намаквалэнд” –ын газрын зураг худалдан авлаа. Тэр зурган дээр нөгөө тэнгисийн хөвөө газрыг тэмдэглэжээ. Тэр нь умард этгээдэд Пудерицийн тэндээс өмнө этгээдэд Шар мөрний адаг хүртэл сунайсан газар байлаа. Бүх нутгийг улаан шугамаар хүрээлэн “Хориотой газар” гэж тэмдэглэжээ.
Жеми уг зургийг нарийн нягт судлав. Өмнөд Африкийн тэндээс 3000 милийг туулсан их долгион үхэл авчрах хадыг хүчтэй мөргөдөг байна. Тэндээс урагшаа 40 милийн зайд задгай эрэг байв. “Бодвол тэр хөөрхийс эндээс хориотой бүсэд очих гэж завиар гардаг байсан байх” Жеми бодлоо. Газрын зураг үзэж байхдаа тэр хэсгийг тэнгисийн талаас яагаад хамгаалдаггүйг ойлгов. Хад чулуу ихтэй болохоор тэнд хүрч буух ямар ч бололцоогүй ажээ.
Алмастай бүсэд хуурай газраас нэвтрэх боломжийг Жеми онцлон анхаарав. Бүх газрыг өргөст төмөр утсаар хүрээлэн хашсан, өвч зэвсэгтэй харуул манааныхан 24 цагаар эргэж тойрч байдаг гэж Банда ярьсан. Хаалганы тэнд манааны цамхаг бий. Дотогшоо нэвтэрч чаддаг юм аа гэхэд тэнд мина, ноход бий.
Маргааш нь Жеми Бандагаас асуулаа.
- Минатай талбайн зураг байдаг гэж чи хэлсэн үү?
- Намиб цөлд үү? Ажилчидыг дагуулж явдаг ахлагч нарт тийм зураг бий. Мина дээр тэсрэхгүй гэж бүгд бие биеийнхээ мөр дээр гишгэж явдаг. Нэг удаа миний урд явж байсан манай авга ах чулуунд бүдрээд мина дээр ойчсон. Ахаас маань юу ч үлдээгүйгэж ярихад нь Жеми давхийн цочив.
- Дараа нь бас тэнгисийн манан гэж гэж нэг юм бий. Зөвхөн цөлд л тийм манан байдаг. Далайн тэндээс хүрч ирээд уулсыг хүртэлх бүх газрыг бүрхэнэ. Хэрэв чамайг тэнгисийн хөвөөнд гарсан үед тийм манан тааралдвал огт хөдлөх аргагүй болно. Минийн талбайн зураг байсан ч ашиггүй. Яагаад гэвэл эргэн тойрон юу ч харагдахгүй. Бүгдээрээ дороо суугаад манан арилахыг хүлээдэг юм.
- Манан хэр удаан үргэлжлдэг вэ?
- Заримдаа бол хэдэн цаг, заримдаа бол хэдэн хоногоор үргэлжлэх нь бий.
- Банда, тэр минатай талбайн зургыг чи үзсэн үү?
- Зургийг хөндлөнгийн хүний нүдэнд үзүүлэхгүй гэж маш нарийн нягт хамгаалж байдаг. Тийшээ очих гэж санасны хэрэггүй гэдгийг чамд дахин хэлье, Макгрегор. Хэн ч чадах ажил биш. Тэнд хөөрхийсийг дүүжилж алдаг дүүжлүүр мод бий. Энэ нь компанийн юмыг хулгайлах гэж бүү оролд гэсэн сануулга болдог. Нээрээ энэ чинь бүтэшгүй хоосон санаа гэж Банда хэлээд царайд нь сэтгэл түгшсэн байдал илрэв.
“Ван Дер Мервегийн алмасны уурхайд хүрч чаддаг юм ч гэсэн тэндээс гарах зам үгүй юм байна. Бандагийн зөв юм. Үүнийг мартах хэрэгтэй”
Маргааш нь Жеми Бандагаас,
- Уурхайд алмасын хулгайг яаж таслан зогсоодог юм бэ?
- Бүх ажилчдыг нэгждэг. Чармай нүцгэлж байгаад бүх нүх сүвийг сайн үзнэ. Зарим хүн хөлөө огтолж шархандаа алмас хийгээд авч гарах гэнэ. Зарим нь шүдэндээ нуух гэнэ. Энэ бүх арга залийг харуулууд андахгүй мэднэ... гэж Банда яриад Жемигийн өөдөөс харж,
- Амьд мэнд явья гэж байгаа бол тэр алмасыг толгойноосоо аваад хаячих гэж нэмж хэллээ.
Жеми үнэхээр тэгэхийг оролдов. Гэтэл алмасын тухай бодол эргэн эргэн ирж, ирэх бүрдээ улам бүр хорхойг нь хөдөлгөнө. Ван Дер Мервегийн алмас эрдэнэ элсэн дээр Жемийг очиж авхыг хүлээж байдаг.
Тийшээ хэрхэн очиж болохыг Жеми нэгэн шөнө бодож олов.
Бандатай бушуухан уулзахсан гэж өглөө болохыг тэсэж ядан хүлээлээ. Уулзаад олон таван үггүй шууд л,
- Алмастай эрэгт ямар завь хүрэх гэж оролддог байсныг яриач?
- Чухам юуг нь вэ?
- Ямар янз маягийн завь байсан юм бэ?
- Ямар л бол ямар завь. Далбаат онгоц, зүтгүүр, моторт завь, далбаат завь. 4 хүн сэлүүрт завиар тийшээ хүрэх гэж оролдсон явдал бий. Намайг тэнд ажиллаж байх үед 10 удаа тийм оролдлого гарсан. Бүх завь, онгоцнууд хад чулуу мөргөөд хэмх үсэрч, хүмүүс нь бүгд живж үхсэн гэхэд нь Жеми гүнзгий санаа алдаад
- Тийшээ салаар хүрэх гэж оролдсон хүн бий юу?
Банда өөдөөс нь гайхан ширтэн
- Салаар уу? Хэмээн лавласанд Жеми сэтгэлийнхээ догдолсныг нууж чадсангүй.
- Тиймээ. Үүнийг бодоорой. Хөлөг онгоц, завийн ёроол нь эрэг орчмын ил, далд хад чулуу мөргөж эвдэрдгээс тийшээ нэг ч хүн хүрч чадаагүй. Сал бол усны гадаргаар усны доорхи чулууны дээгүүр хөвөөд эрэгт гарна. Бид мөн ийм замаар буцаад ирж болно.
Банда Жемийн өөдөөс харж, харж эцэст нь ярьж эхлэхдээ дуу нь огт өөр болсон байлаа.
- Энэ чинь бодож үзүүштэй санаа байна, Макгрегор.
Энэ нь анхандаа толгой эргэм хэцүү оньсогыг тайлах тоглоом шиг байлаа. Тэр хоёр төлөвлөгөөгөө цааш ярилцах тусам хамаг сэтгэлийг нь эзэмдэж эхлэлээ. Анхандаа дэмий сул яриа шиг байсан зүйл сүүлдээ үйл ажиллагаа төлөвлөгөөний дүр төрхтэй болж ирэв. Алмас нь элсэн ил хэвтэж байдаг болхоор тэдэнд багаж хэрэгслэл хэрэггүй. Далбаатай сал хийгээд хориотой бүсээс 40 миль зайтай газар тэнгист гарч, шөнийн харанхуйг ашиглан хэнд ч үзэгдэхгүйгээр эрэгт хүрч болно. Тэнгисийн эргийн хамгаалалтгүй хэсэгт мина байхгүй, нохойтой эргүүл манаа нь зөвхөн хуурай замын хилийг манаж байдаг. Жеми Банда хоёр тэнгисийн эрэгт зовохгүй тайван хүрч, хичнээн л бол хичнээн алмас түүж аваад ирж болно.
- Бид Ван Дер Мервегийн алмасаар өвөр халаасаа дүүргэж аваад үүр цайхаас өмнө буцах замдаа орно.
- Яаж тэгэх юм бэ?
- Тэр амархан. Сэлүүрээр сэлүүрдэж байгаад чулуун дээгүүр хөвөх өнгөрч, дараа нь далбаагаа босгоод гэрийн зүг буцна.
Жеми туйлын бат үнэмшилтэй ярьж байсан болохоор нэн удалгүй Бандагийн бүх эргэлзээ замхрав. Энэ төлөвлөгөөнөөс ямар нэгэн өө сэв олох гэж оролдож үзсэн боловч юм бүхэн дээр Жеми бэлэн хариулж байв. Төлөвлөгөө нь бүтэж болох байлаа. Энэ бол энгийн хялбар болж ирээд биелүүлэхэд мөнгө зардал их орохгүй сайхан төлөвлөгөө. Гагцхүү чин зориг, тэвчээр хатуужил л хэрэгтэй.
- Бидэнд олсон алмасаа хийх том цүнх хэрэгтэй болно доо. Гэж Жеми хэлэхэд Банда инээмсэглэж,
- Хоёрыг аваад явбал яасан юм бэ? Гэжээ.
Хоёул урам зориг дүүрэн инээлдэв.
Дараагийн долоо хоногт нь хоёул ажлаасаа чөлөө авч, хориотой бүсээс 40 миль зайтай газар далайн хөвөөнд байдаг Порт-Ноллот гэдэг жижиг тосгон орхоор үхэр тэргээр гарав. Зорьсон газраа хүрээд ачаа юмаа буулгаж, байдлыг ажиглавал ядуу буурай, жижигхэн тосгон байлаа. Бүдүүлэг хийцтэй пин саравч, төмөр пүнз, хэдэн мухлаг, алслан одсон элсэн хаялганы зурвас. Энд хад чулуу байхгүй болохоор тэнгисийн долгион эрэг өөд зөөлөн давалгаалан ирнэ. Завиар хөвөхөд туйлын зохимжтой сайхан газар ажээ. Энд зочид буудал байсангүй. Нутгийн нэгэн худалдаачин жижиг өрөөгөө Жемид хөлслүүлж, Банда хар арьстны суудаг хороололд очиж суулаа.
- Бид нууцаар сал хийж болох газар олох хэрэгтэй байна. Хэн нэгэн нь биднийг эрх баригчдад ховлон мэдүүлбэл тоогүй юм болно гэж Банда өгүүллээ.
Мөн тэр өдөртөө л хэрэглэхээ больсон хуучин муу агуулах оллоо.
- Энэ чинь боломжийн газар байна. Ажилдаа орох цаг боллоо гэж Жеми хэлэхэд
- Арай болоогүй. Жаахан хүлээе. Нэг лонх виски худалдаж ав хэмээн Банда хэлэв.
- Яах юм бэ?
- Яахыг үзэж мэдээрэй.
Маргааш өглөө нь Жеми дээр нутгийн цагдаа хүрч ирэв. Тэр бол хамар нь нарийхан ягаан судсаар бүрхэгдсэн, харваас архинд дуртай нь андашгүй махлаг зузаан эр байлаа. Цагдаа орж ирээд Жемитэй мэндлэж,
- Сайн байна уу? Манай тосгонд шинэ хүмүүс ирсэн гэж дуулаад танилцхаар ирлээ. Би цагдаа Мэнди байна гэхэд нь
- Намайг Ян Трэвис гэдэг гэж Жеми өөрийгөө танилцуулав.
- Мистер Трэвис та энэд аялж яваа юу?
- Үгүй. Зарцтайгаа Кэйптаун орж явна.
- Аа... би тэнд очиж үзсэн. Муухай том хот билээ. Бас муухай их чимээ шуугиантай.
- Тийм шүү. Цагдаа та жаахан юм балгах уу?
- Би ажлын цагаар уудаггүй гэж цагдаа Мэнди шийдэж ядан хэсэг алгуурласнаа
- За ер нь ганц удаа ёс алдаж болох юм гэхэд нь үүнийг Банда яаж тааж мэдснийг Жеми гайхан нэг лонх вискигээ гарган,
- Сайхан хэрэг ээ гээд аяганы дундуур хэртэй хийж цагдаад барив.
- Баярлалаа, эрхэм Трэвис. Та өөрөө яах вэ?
- Би ууж болохгүй. Хумхаатай. Тийм болхоор Кэйдтаун орж эмчлүүлхээр явж байна. Танай тосгонд хэд хоног амрах гэж буусан юм. Ийм хол газар явах нь надад хэцүү байна гэсэнд цагдаа Мэнди түүнийг ажиглан хараад,
- Харахад та эв эрүүл хүн байна.
- Миний өвчин хөдөлсөн үед та харсан ч болоосой.
Цагдаагийн аяга хурдан хоосров. Жеми дахин виски хийж өглөө.
- Баярлалаа гээд ганцхан хөнтрөн аягыг хоослон,
- За би явах боллоо. Та тэгээд зарцтайгаа хэд хонох юм уу? Гээд босов.
- Тийм миний биеийг жаахан засрахаар бид замдаа орно.
- За сайн. Баасан гаригт би ирж шалгана гэж цагдаа хэлээд гарлаа.
Жеми Банда 2 тэр шөнөдөө эзгүй агуулахад сал хийж эхлэлээ.
- Банда чи сал хийж үзсэн үү?
- Үнэнээ хэлэхэд огт хийж үзээгүй.
- Би ч бас. Энэ хэцүү болов уу? Гээд 2 эр бие биеэ харав.
Тэр хоёр зах дээрээс тус бүр 50 голланы багтаамжтай 4 хос модон торх хулгайлан агуулахдаа зөөж авчирав. 4 торхийг хооронд нь холбож бэхлээд 4 талаас нь модон хайрцаг барьж хүлэв. Дээд талд нь бас тийм хайрцаг хадав. Банда энэ нэгэн төхөөрөмжийг эргэлзсэн байдалтай харж,
- Сал гэхэд нэг л биш шиг гэхэд нь
- Хүлээж бай. Бид хийж дуусаагүй байна шүү дээ гэж Жеми хариулав.
Тэдэнд банз байхгүй болохоор дээд талыг нь гарын дор дайралдсан модны мөчир, дал модны навч мэтээр хучин, энэ бүхнээ олсон аргамжгаар сайтар даруулж боолоо. Ажил дууссаны дараа Банда дахин хараад,
- Энэ ямарч гэсэн сал биш л байна даа гэлээ.
- Аян замдаа орохын цагт бүгд хэвийн байдалтай байх болно гэж Жеми батлан хэлэв.
Нарийхан модны голоор шураг хийж, хоёр хавтгай мөчрийг сэлүүр болгож ашиглахаар бэлдлээ.
- Одоо бидэнд дарвуул хэрэгтэй. Даруйхан шиг. Өнөөдөр аян замдаа ормоор байна. Маргааш Мэнди цагдаа хүрч ирнэ.
Банда дарвуул оллоо. Орой нь нэгэн том баглаа хөх бүс авчраад,
- Энэ болох уу гэлээ.
- Бололгүй яах вэ. Чи үүнийг хаанаас олоо вэ? Гэсэнд Банда жуумалзан
- Асуугааад юу хийх вэ? Бидэнд тэртэй тэргүй эвгүй юм их боллоо гэжээ.
Хоёул шураг модонд дөрвөлжин бэхэлж, ийнхүү юм бүхэн бэлэн боллоо.
- Шөнийн 2 цагт, энэ тосгоныхныг бүгдээрээ дуг нойрсондоо дугжирч байхад хөдөлье. Одоо хоёул жаахан амрах хэрэгтэй гэж Жеми хэллээ.
Далайгаар хөвөхийн өмнө сэтгэл нь хөөрөн догдлоод тэр хоёр шөнө шөнө цурам хийж чадсангүй. Шөнө 2 цагт хоёул хуучин муу агуулахын өмнө уулзлаа. Хоёул энэ аялалыг тэсэж ядан хүлээхийн сацуу хоёул айж байлаа. Гуравдахь зам байхгүй.
- Цаг боллоо гэж Жеми хэлэв.
Хоёул тэнгисийн хөвөөнд зогсож байв. Эргэн тойрон нам гүм. Дээр нь хархөх тэнгэр цэлийж, хавирган саран сулхан гэрэлтэнэ. “Яасан сайн юм бэ? Биднийг хэн нэгэн хүн олж харах боломж багасна” хэмээн Жеми боджээ.
Тэдний өмнө харанхуй шөнөөр хэнд ч мэдэгдэлгүй далайд гарч, дараачийн шөнө алмаст эрэгт хүрч, үүр цайхаас өмнө буцах замдаа орох хүнд хэцүү зорилт тулгарч байлаа.
- Бенгалын урсгал өнөө орой тийшээ биднийг алмаст хаялганд урсгаж аваачина. Нар жаргаагүй байхад бид тэнд бууж болохгүй. Харанхуй болтол тэнгист хүлээх хэрэгтэй болно гэжЖемийг хэлэхэд Банда толгой дохиж,
- Эрэг орчмын жижиг арлууд дээр нуугдаж болно.
- Юун арал вэ?
- Тэнд Меркури, Икабод, Цөцгийтэй боов... гэх мэт хэдэн арван эзгүй арлууд бий.
- Цөцгийтэй боов оо? Гэж Жеми гайхан лавлахад
- Тэнд Хайрсан махны арал бий гээч
Жеми үнгэгдсэн газрын зураг гарган үзэж эхлэлээ.
- Энд нэг ч арал алга байна.
- Энэ бол сангасан арлууд. Англичууд сангасыг бордоо болгож ашигладаг юм.
- Тэнд хүн бий юу?
- Үнэр танар нь хүн тэсэхийн аргагүй. Зарим газар сангасын зузаан нь 100 фут хүрнэ. Засгийн газар сангас цуглуудахад хоригдлуудыг ашигладаг. Зарим үхэж, хүүр нь тэндээ үлддэг.
- Тэнд чинь бид нуугдана гэж Жеми хэллээ.
Хоёр эр чимээ шуугиан гаргахгүйг хичээн агуулахын үүдийг онгойлгож салаа өргөх гээд байрнаас нь хөдөлгөж дийлсэнгүй. Жеми Банда 2 хар хөлсөө гоожуулан зүтгэвч сал нь ургасан хад шиг байлаа.
- Хүлээж бай гэж Банда хэлээд агуулахаас яаран гарч, хагасцагийн дараа том бөөрөнхий мод чирч ирлээ.
- Ингэж нэг оролдоод үзье. Би салны захаас өргөж байя. Чи үүнийг доогуур нь шургуул.
Банда салны захнаас өргөхөд түүний хичнээн их тэнхээтэйг Жеми гайхав. Тэгээд салны доогуур том бөөрөнхий модыг бушуухан шургууллаа.
Дараа нь хоёул хамжин салны нөгөө талаас өргөсөнд бөөрөнхий мод дээгүүр сал амархан гулсав. Салны дороос бөөрөнхий мод гарч дахиад эхнээс нь давтан хийлээ. Энэ бол хамаг тэнхээ барсан хүнд ажил болохоор салыг усны хөвөөнд аваачих үед хөлөрсөн нүүр нь гялалзаж байлаа. Энэ бүх ажилд Жемийн бодож төлөвлөснөөс их цаг орж, үүр цайх ойртжээ. Тэр хоёр даруйхан хөдлөх хэрэгтэй байв. Эс тэгвэл тосгоны хэн нэг нь тэднийг хараад эрх баригчдад ховлон мэдүүлнэ. Жеми дарвуулыг хурдан дэлгэж, бүх бэхэлгээг шалгалаа. Нэг юм мартсан шиг санагдаад сэтгэл нь амарч өгөхгүй байлаа. Юунд сэтгэл зовоод байгааг гэнэт ойлгоод тас тас хөхрөв. Банда өөдөөс нь гайхан харж
- Юу нь инээдтэй байна?
- Урьд нь би бүтэн тонн багаж хэрэгсэл аваад алмас эрхээр явж байсан. Одоо бол ганц луужин л байна. Энэ бүгд дэндүү амархан ажил шиг санагдаад гэхэд нь Банда
- Удахгүй чиний бодол өөр болох байх аа, Макгрегор гэж тэрээр аяархан өгүүлэв.
- Чи намайг зүгээр Жеми гэж дуудах цаг болсон баймаар юм гэсэнд Банда гайхан толгой сэгсэрч
- Чи нээрээ алс холоос ирсэн хүн... гээд дун цагаан шүд яралзуулан инээмсэглэж
- За яах вэ, эцсийн бүлэгт нэг үхэхээс хоёр үхэх юм биш... гээд нэрийг нь амталж үзэж байх шиг уруулаа өмөлзүүлэн дараа нь
- Жеми гэж аяархан дуугарав.
- Алмас олох аян замдаа орох боллоо
Хоёул салаа гүехэн усанд түлхэн оруулаад өөрснөө дээр нь харайн гарч сэлүүрдэж эхэллээ.

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
PostPosted: Nov.17.08 8:55 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Салаа жолоодож сурахад нь хэдэн минут хэрэгтэй болов. Тэд нар асар том бөглөөн дээр хөвж явах шиг санагдав. Юутай ч бол хөвж байлаа. Тэнгисийн урсгал завийг умард зүг урсгана. Жеми дарвуулаа босгоод завиа задгай тэнгис тийш заллаа. Тосгоныхныг нойрноос сэрэхэд тэдний сал аль хэдийн тэнгэрийн хаяаны цаагуур далд орсон байжээ.
- Хэрэг бүтэж байна гэж Жеми дуу алдан хашгирав. Банда толгой сэгсэрч
- Үгүй, одоохондоо бүтсэн юм алга. Энэ чинь дөнгөж эхлэл гэж хэлээд Бенгалын хүйтэн урсгалд гараа дүрэв.
Тэд дарвуулаа дэлгэн умард зүгт хөвлөө. Александрын булан, Шар мөрний адгийн дээгүүр явж өнгөрөхдөө нэгэн сүрлэг нил дэглийнээс өөр амьд амьтны бараа харсангүй. Сал дээр нь лаазалсан мах, хүйтэн тутрага, үр жимс, хоёр дашмаг ус бий боловч сэтгэл нь хөөрөөд
Юм идэж чадахгүй байлаа. Жеми өмнөөс угтаж буй аюул ослыг бодохгүй гэж өөрийгөө албаджээ. Банда ер тэгж чадахгүй байв. Банда тэнд очиж үзсэн болохоор Буу зэвсэг, зуудаг ноходтой харуул манааныхан, минатай талбайг санаад одоо ийм адал балмад явдалд автсанаа өөрөө гайхаж явлаа. Шотланд залууг хараад: “Энэ чинь надаас тэнэг эр юм. Би үхлээ гэхэд муу охин дүүгийнхээ төлөө үхнэ. Энэ хүн юуны төлөө үхэх болж байна” гэж бодлоо. Үд дундын хэрд 5-6 аварга загас үзэгдлээ. Тэр хэдэн аварга загас хурц сэлүүрээрээ ус зүсэн сал руу ойртож ирэв.
- Харав уу? Хар сэлүүртэй юм байна. Энэ чинь хүн иддэг хадарган загас байна хэмээн Банда өгүүлэв. Аварга загаснууд салыг тойрон эргэлдэж байгааг Жеми ажиглаад
- Одоо бид яадаг билээ? Гэсэнд Бандагийн зүрх хөөрөн шүлсээ нэг залгиад
- Үнэнээ хэлэхэд урьд өмнө би ийм юм үзээгүй шүү, Жеми гэжээ.
Нэгэн аварга загас нуруугаараа салыг шүргэхэд сал золтой л задарч унасангүй. Жеми сэлүүр шүүрч аваад аварга загасыг чичсэнд загас сэлүүрийг нь тэр даруй тас хазав. Аварга загаснууд одоо бүр ойртож ирээд яаралгүй тойрон эргэлдэж, аварга том биеэрээ салын захыг шүргэж байлаа. Тийнхүү шүргэн түлхэх тоолонд сал аймшигтай далжийна. Сал хэдий хэдийгүй задран унаж болох байлаа.
- Биднийг живүүлээгүй байгаа дээр нь эднээс салах хэрэгтэй байна.
- Чи яаж тэгэх юм бэ?
- Надад нэг үхрийн лааз мах аваад аль,
- Тоглож байна уу даа. Ганц лааз мах эдний аманд ч үгүй, хамарт ч үгүй. Чи биднийг л идэх гэнэ.
Бас нэг түлхэхэд нь сал золтой л хөмөрсөнгүй.
- Лааз аваад аль, бушуул гэж Жеми хашгирлаа. Банда хурдан нэг үхрийн лааз мах Жемигийн гарт атгуулав.
- Талыг нь онгойлго, бушуулаарай. Банда халааснаасаа хутга гарган лаазны тагийн хагасыг онгойлгов. Жеми лаазыг авлаа. Лаазны арзайж барзайсан хурц ирмэгийг хуруугаараа тэмтэрч үзээд,
- Сайн барьж байгаарай гэж Бандад сануулав.
- Жеми салны захад сөхрөн суугаад хүлээж эхэллээ. Бараг тэр даруй амаа ангайж, хурц шүд нь ярзайн харагдсан аварга загас үзэгдэв. Жеми загасны нүдийг л харж байлаа. Лаазыг хар чадлаараа атгаж байгаад иржийсэн хурц ирмэгтэй тагаар нь аварга загасны нүдийг цавчив. Аварга загас шарвахад сал нь эгц босоод ирлээ. Орчин тойрны нь ус гэнэт улаанаар будагдав. Бусад аварга загаснууд одоо салыг тоож анхаархаа болиод шархатсан нөхөр лүүгээ ухасхийв. Аварга загаснууд түүн рүү тал талаас нь дайран тасар татхыг Жеми Банда хоёр харж байлаа. Сал нь улам улам холдсоор нэн удалгүй аварганууд харагдхаа болилоо. Банда санаа алдан
- Би нэгэн цагт энэ тухай үр ач нартаа ярьж өгнө. Үнэмших болов уу, яах бол чи юу гэж бодож байна? Гээд хоёул нүднээсээ нулимс гартал, элгээ хөштөл хөхрөлдлөө. Өдөр нэгэнт өнгөрч байх үед Жеми цагаа хараад,
- Бид алмастай эрэгт шөнө дундыг үед буух ёстой. Нар 6.15-т мандана. Тэгэхлээр бидэнд алмас түүх 4 цаг. Хүрэлцээтэй юу, Банда?
- Тэр эрэг дээрээс 4 цагийн дотор чиний цуглуулсан алмасыг 100 хүн насаараа идээд барахгүй. Бид тэр цагийг хүртэл амьд мэнд байх болтугай гэж найдна...
Өдрийн үлдсэн хэсэгт умар зүг хөвсөөр л байв. Орой тийшээ өмнө нь жижиг арал үзэгдэв. Хэмжээ нь эргэн тойрон 200 ярдаас хэтрэхгүй ажээ. Аралд ойртож очоод шүтвэрийн хурц үнэрт нүднээс нь нулимс гоожиж эхлэлээ. Энд хүн суудаггүйн учрыг Жеми одоо ойлгов. Өмхий самхай нь тэсэхийн аргагүй. Энэ нь харанхуй болтол нуугдах сайхан газар болж өгнө. Жеми далбааг залж жолоодон сал нь удалгүй эрэгт тулж очлоо. Банда салаа бэхлэн аргамжиж, хоёул хуурай газар дээр буув. Энэ жижиг арал дээр хар галуу, хотон шувуу, нил дэглий гээд наад зах нь сая шувуу байх шиг санагдана. Ухаанд багтамгүй чимээ шуугианд чих дөчирч, өмхий үнэр нь амьсгаа авахын аргагүй. Тэр хоёр хэд алхаад шагайгаа хүртэл сангаст шигдлээ.
- Сал дээр буцаж очьё гэж Жемиг хоолойгоо хэржигнүүлэн хэлэхэд Банда түүнийг үг дуугүй дагав.
Тэднийг тэнгисийн хөвөөнд очихоор эргэх үед нэгэн сүрэг хотон шувуу тэнгэрт хөөрч, сууж байсан газар нь гурван хүний хүүр хэвтэж байгаа харагдав. Энэ гурван хүүр энд хэр удаан хэвтснийг хэлэхэд хэцүү. Шивтэр ихийн улмаас цогцос нь хэвээрээ хадгалагдан үлдэж, үс нь час улаан өнгөтэй болсон байлаа. Хэдэн хормын дараа Жеми Банда 2 сал дээрээ эргэн ирээд задгай тэнгис гарлаа. Тэд далбаагаа буулгаад эргээс хол хөвж байлаа.
- Шөнө дунд болтол энд хүлээе. Дараа нь хөдөлцгөөе.
Хоёул өмнө нь юу хүлээжбайгааг дор дороо бодолхийлэн сууцгаав. Наран жаргаж, тэнгэрийг ухаанд багтамгүй сонин өнгөөр буджээ. Тэгснээ гэнэт харанхуй болов.

Тэд 2 цаг хүлээгээд дараа нь далбаагаа босгов. Сал нь дорно зүг, үл үзэгдэхэрэг рүү хөвж эхлэлээ. Үүлний цаанаас саран цухуйж хавь ойрыг цайвар гэрлээр гийгүүлэв. Сал хурд авч эхлэв. Алсад эргийн дүрс бүдэг бадаг үзэгдэнэ. Салхи хүчтэй үлээж, дарвуул нь хүлхийн сал эргийн зүг хурдаллаа. Тэд удалгүй газрын бараа харав. Өдий төдий асга хад. Ийм холоос хүртэл асар том давалгаан хад мөргөн зад үсрэх нь харагдаж, сонсдож байлаа. Холоос харахад ч гэсэн аймаар сүртэй. Ойртоод очиход ямар байхыг Жеми сэтгэлдээ төсөөлж ядав.
- Эрэг дээр нээрээ харуул хамгаалалт байхгүй юм биз? Гэж шивгэнэн асуусанд Банда хариу дуугарсангүй, өмнөө байгаа хад чулууг заав.
Юу гэж хэлэх гэснийг Жеми ойлголоо. Энэ хад чулуу хүний бодож зохиосон ямарч урхи занганаас илүү аюултай. Энэ бол тэнгисийн манаа бөгөөд хэзээ ч амардаггүй, хэзээ ч унтдаггүй манаа. Тэгээд осолд орох хүн амьтныг үг дуугүй хүлээж байдаг.
“За гайгүй. Энэ удаа бид энэ лүглэгэр лүглэгэр харуул манааг мэхэлж чадна. Бид дээгүүр нь хөвөөд гарна” гэж Жеми бодлоо. Тэд салаараа нилээд газрыг хөвж туулсан, энэ хэсгийг ч хөвөөд л өнгөрнө. Эрэг бүр ойртож, лут их долгионы хяр дээр дүүлж байгаагаа мэдрэв. Банда шураг модноос зуурч
- Бид хэт хурдан урагшилж байна гэлээ.
- Санаа бүү зов. Ойртож очоод далбаагаа буулгахад хурд саарна. Бид хад чулууны дээгүүр амархан хөвөөд гарна гэж Жемиа хариулав.
Салхи ширүүсч байлаа. Жеми үлдсэн зайг багцаалж үзээд дарвуулаа буулгасан ч долгион салыг нь эрэгт урсган аваачих вм байна гэж тооцоолов. Тэгээд дарвуулаа даруй буулгалаа. Гэтэл хурд саарсангүй. Сал одоо долгионы эрхэнд бүрэн ороод нэгэнтээ долгионы хяр дээр гарч, нэгэнтээ доош унаж байв. Банда Жеми 2 усанд унахгүйн тулд салнаас хоёр гараараа зуурчлаа. Эрэгт буух хэцүү байх болно гэж Жеми мэдэж байсан боловч байгалийн догшин салхитай тааралдах юм гэж санасангүй. Хад чулуу бүр ойрхон болсон байлаа. Их долгион эрчээрээ хад мөргөн дээшээ усан оргилуур болон цацарч байгааг харагдана. Төлөвлөгөө бүтэх эсэх нь салаа хадгалан хамгаалж чадах эсэхээс болно. Салгүй бол буцаж чадахгүй. Салгүй бол өөрсдийгөө үхсэнд тооцож болно.
Байгалийн догшин хүчин тэднийг шулуухан хад чулуу руу авч явлаа. Салхины шуугиан чих дөжрөм их. Асар том долгион гэнэт салыг нь шүүрэн авч очлоо.
- Сайн бариарай, Банда. Одоо эхэллээ гэж Жеми хашгирав.
Лут их долгион салыг нь шүдэнзний мод аятай урсган хад чулуун дээгүүр хөврүүлнэ. Жеми Банда 2 салнаас байдаг чадлаараа зууран амь мэнд гарахын төлөө тэмцэв. Жеми доош харвал мод чулууны шовх үзүүр хутганы ир шиг сэрийнэ. Дахиад л хэдэн хором өнгөрвөл тэр хоёр эрэг дээр эсэн мэнд гарч, айх аюулгүй болно.
Яг энэ агшинд сал огцомхон татасхийн нэг торх нь хадны сэрвэнд тээглэв. Тээглэсэн торх тэр даруй тэнгис рүү урсан одлоо. Сал далжийн хэдэн хормын дараа дахиад л нэг торх салж унав.
Дараа нь дахиад нэг...
Ширүүн салхи, хайр найргүй долгион, аюулт хад чулуу салыг тал тал тийш нь чулуудан тоглох ажээ. Салны дэвсгэр хөл доогуур нь гулсаж байгааг Жеми мэдэн Банда
-Үсэр гэж хашгирав.
Өөрөө усанд умбан орсонд лут их долгион түүнийг шүүрэн авч, оньсон харвуул мэт эрэг рүү хүчтэй шидэв. Жеми яаж ч чадсангүй. Уушиг нь хорсож, нүдний нь өмнө өнгө бүрийн гал жирвэлзэхийг мэдэрлээ.
“Би живж байна” гэж бодтол энэхэн агшинд долгион түүнийг элсэн эрэг дээр хаях нь тэр. Цээж хөл нь шалбаран хувцас нь юу ч үгүй урагджээ. Арайхийж өндийж суугаад Бандаг эрж ийш тийшээ харав. Банда Жемигээс арваад ярдын зайд элсэн дээгүүр мөлхөж байлаа. Африк эр тэнгисийн усаар бөөлжиж харагдав. Жеми босож, дэргэд нь салгалж очоод,
- Чи зүгээр үү? гэсэнд Банда толгой дохиод нэгэнтээ хий сорон амьсгаа авч, Жемийн өөдөөс харж
- Би харж чаддаггүй гэв.
Жеми түүнийг түшин босгов. 2 эр хад чулууны зүг харвал салнаас нь юу ч харагдсангүй. Галзуу догшин тэнгис муу салыг нь зомгол болтол хэмхчжээ.
Тэр хоёр алмасын уурхайд хүрч ирлээ. Гэвч даанч буцах замгүй болжээ.
Ард нь тэнгис далай догширон ганирч байв.

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
PostPosted: Nov.23.08 5:50 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Өмнө нь тэнгисийн хөвөөнөөс алсын уулсыг хүртэл үргэлжилсэн туулж баршгүй их цөл цэлийнэ.
Хоорондуур нь ангал, хавцал хэрчсэн уулсын шовх оройг сарны бүдэг цайвар гэрэл гийгүүлнэ. Уулсын хормойд “Хек сенкессель” буюу Шулмасын тогоо хэмээх хөндийгөөр ямагт хүчит салхи зугаална. Энэ бол ертөнцийг бүтээсэн цагаас хойш анх байсан хэвээрээ байгаа онгон зэрлэг байгал. Энд хүн байдгийг мэдэж болох ганц тэмдэг гэвэл “Хориотой бүс” гэж муруй хазгай бичсэн пайз байлаа. Тэдэнд далайгаар буцах зам хаалттай. Намиб цөлийг туулах ганц зам үлджээ.
- Заяа тавиландаа даатгаад энэ цөлийг туулах болж дээ гэж Жемийн хэлэхэд Банда толгой сэгсрээд
- Харуул манааныхан биднийг харахтайгаа зэрэг алж орхино. Эсвэл модноос дүүжилнэ. Бид харуул манааныхан, галзуу нохдоос зугтаж зайлж чаддаг юмаа ч гэсэн минатай талбайгаар гарч чадахгүй. Бид нэгэнт өнгөрсөн гэж бодож байна гэжээ.
Жеми Бандаг хараад харамсан гэмших сэтгэл төрөв. Жеми энэ африк эрийг ийм адал балмад явдалд татан оруулсан. Тэглээ гэж энэ негр хархүү түүнийг нэг ч удаа зэмлээгүй. Одоо ч гэсэн гарах арга замгүй болсныг мэдсээр байж. Банда Жемийг огтоос зэмлэн буруушаахгүй байна.
Эргийг аймшигтай их нүжигнэн нүргэлэн мөргөж буй асар их долгионыг Жеми хараад гагцхүү ид шидийн гайхамшигаар амь гарчээ гэж бодов. Шөнийн 2 цаг болжээ. Үүр цайтал, энэ хоёрыг илрүүлэн мэдэх хүртэл 4 цаг үлджээ. Юутай ч бол одоохондоо амьд байж байна.
“Бууж өгдөг юм бол чөтгөр намайг алгадаасай билээ” гэж Жеми бодов.
- Ажилдаа орцгооё, Банда гэсэнд негр хархүү өөдөөс нь гайхан харж,
- Бас ямар ажил вэ?
- Бид энд алмас авах гэж ирсэн биз дээ, тийм үү. Тэгэхлээр алмас цуглуулцгаая.
Банда энэ солиотой нүдтэй хачин эрийг гайхан ширтэв. Нойтон буурал үс нь толгойдоо наалдаад өмдний оронд салбайж навсайсан юм санжигнаж байлаа.
- Чи юу хэлнэ вэ?
- Биднийг харахтай зэрэг буудаж ална гэж чи хэлсэн. Тэгэхлээр баяжаад юм уу, ядуу хэвээрээ алагдахын ялгаа нь юу вэ? Бид ид шидээр энд хүрч ирлээ. Бас ид шидийн хүчээр эндээс гарч чадах нь юу магад. Хэрэв гарч чадах юм бол, чөтгөр алгад гар хоосон явмааргүй байна.
- Чи солиотой хүн юм гэж Банда аяархан хэлэв.
- Эс тийм бол чи бид 2 энд зогсож байхгүй сэн гэж Жемийг сануулахад Банда дал мөрөө хавчаад
- Татгалзах юм алга. Биднийг илрүүлж олтол өөр хийх ажил ч алга.
Жеми урагдсан цамцаа тайлав. Банда бас түүнийг дуурайв.
- За тэгээд чиний яриад байдаг том том алмас эрдэнэ хаана байна вэ?
- Газар сайгүй бий. Харуул манааныхан галзуу ноход ч газар сайгүй.
- Одоохондоо бид тэр тухай санаа зовох юм алга. Харуулынхан хаялганын хавиар хэдийд эргүүл хийж эхэлдэг вэ?
- Үүр цайхаар
Жеми жаахан бодолхийлээд,
- Тэдний очдоггүй, бидний нуугчихаж болмоор тийм хэсэг бий юу?
- Тэд нар нэг ч газар үлдээлгүй эргэдэг. Бидэнд нуугдах газар байхгүй гэхэд нь Жеми Бандагийн дал мөрөн дээр падхийтэл алгадаад,
- За тэгвэл ажилдаа орцгооё гэжээ.
Банда элсэн дээгүүр мөлхөж, хуруугаараа элс тэмтэрч байгааг Жеми харав. Хоёр минут болоогүй байтал өндийж Жемид гараа сарвайн
- Оллоо гэв.
Жеми бас мөлхөж элсийг хурууныхаа завсраар шүүж эхлэв. Түүний олсон эхний хоёр алмас жижгэвтэр байв. Гуравдах нь дор хаяад 15 крат хүрхээр байв. Жеми дороо суугаад тэр чулууг удаан харав. Бүхэл бүтэн өв хөрөнгийг ийм амархан олж болно гэж итгэмээргүй. Энэ бүхэн Ван Дер Мерве түүний хамжаа түнш хоёрынх шүү дээ.
Жеми цаашаа мөлхөв.
Жеми Банда хоёр гурван цагийн дотор 2-40 кратын 40 гаруй алмас оллоо. Тэнгэр дорно зүгээс гэгээрч эхлэв. Жеми чухам энэ үед эрлээ зогсоож сал дээрээ харайж гараад эрэг хавийн хад чулуун дээгүүр хөвөн буцах замдаа орхоор төлөвлөж байсан билээ. Одоо тэр тухай бодохын ч хэрэг алга.
- Удахгүй үүр цайна. Дахиад эрве гэж Жемийг хэлэхэд
- Олсноо ашиглаж чадахгүй шүү дээ, чи. Нэгийг нь ч. Эсвэл чи баян хүн болж үхэх дуртай байна уу?
- Одоохондоо үхэх огт хүсэлгүй байна.
Хоёул эрлээ үргэлжлүүлэн ямар нэг санаа бодолгүйгээр алмас түүсээр байв. Ухаан нь баларлаж солиороо юу гэлтэй. Нэн удалгүй тэдний уранхай цамц 60 орчим алмас орсон байлаа.
- Бүгдийг нь би бариад явах уу? Банда асуухад
- Үгүй. Хоёулаа гэж Жеми хэлснээ Бандагийн юу хэлэх гэснийг гэнэт ойлгов. Алмас авч яваад баригдсан хүнийг их удаан тамлан алдаг.
- Би аваад явья гэж Жеми хэлээд алмасыг боож бүсэндээ уяв. Тэнгэрийн хаяа цайвар бор болов. Одоо удахгүй нар мандана.
“Одоо яах вэ, гэдэг асуулт байна. Энэ асуултанд юу гэж хариулах вэ” Хоёул эндээ үлдээд үхэж болох эсвэл элсэн цөл рүү яваад үхсэн ч болно.
- Явцгаая
Жеми Банда хоёр цөлийн зүг алгуурхан явлаа.

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
PostPosted: Nov.24.08 6:26 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
***

- Минатай талбай хаанаас эхлэдэг вэ?
- Эндээс зуугаад ярдын газраас эхлэнэ.
Алсад ноход хуцах чимээ сонсдов.
- Бид минад сэтгэл зовсны хэрэггүй биз дээ. Ноход наашаа ирж явна. Харуул манааныхан эргүүлд гарчээ.
- Тэд хэдийд энд ирэх вэ?
- 15 минут орчимын дараа. 10 минутын дараа ч байж магад.
Бараг гэгээ оржээ. Урьд бүдэгхэн сүүдэр шиг харагдаж байсан юм одоо бага шиг элсэн довцог алсын уулс болж хувирлаа. Нуугдах газар даанч алга даа.
- Нэг эргүүлд хэдэн хүн байдаг вэ?
- Арваад хүн.
- Ийм том хаялганыг самнахад 10 хүн хангалтгүй.
- Ганц хүн байсан ч хангалттай. Түүнээс гадна тэдэнд нохой, зэр зэвсэг бий. Харуул манааныхан сохор, бид үл үзэгдэгч хүмүүс биш шүү дээ.
Олон нохойн дуу бүр ойрхон сонсдож байлаа.
- Уучлаарай, Банда. Би чамайг уруу татаж энэ хөөтэй юманд оруулах ёсгүй байсан юм гэж Жемийг хэлэхэд
- Чи намайг уруу татсан юм байхгүй дээ гэв.
Бандагийн юу хэлэх гэснийг Жеми ойлгожээ... Тэдэнд хүний дуу сонсогдов. Жеми Банда хоёр бага шиг элсэн довцогийн дэргэд очлоо.
- Элс ухаад нуугдвал яасан юм бэ?
- Тэгж үзсэн хүн цөөнгүй бий. Ноход дор нь олоод багалзуурыг нь тас хаздаг юм. Би зовохгүй түргэн үхэхийг хүснэ. Тэд намайг олж хараг. Дараа нь намайг зугтаж гүйхээр тэд буудаж эхлэнэ. Нохдод тасчуулах хүсэл алга гэхэд нь Жеми Бандагийн гараас шүүрч аваад,
- Бид үхэх үйлтэй байж болох юм. Гэхдээ би л үхлээ угтаж гүйхгүй, чөтгөр алгад. Намайг алах гэж байгаа бол жаахан зүтгэг гэв.
Одоо тэр хоёрт хүний яриа тодхон сонсогдож байлаа.
“Шалавлаарай, залхуу новшнуудаа. Цувраад яв. Та нар ханатал унтацгаасан. Одоо ажилдаа орцгоо” гэж нэг хүн хашгирч байв. Жеми өөрийн эрхгүй гэдэргээ хэд алхан эргэж тэнгис рүү харлаа.
“Живж үхсэн бол дээр байж үү дээ” Шовх шовх үзүүртэй хад чулууг тэнгисийн долгион мөргөн зад үсэрч байхыг харав. Гэнэт долгионы цаана, тэртээ хол нэг юм харагдлаа. Энэ юу байж болхыг ойлгосонгүй.
- Банда, тэр хараач...
- Энэ чинь манан байна. Долоо хоног хёор гурван удаа ийм манан татдаг юм гэж Банда хэллээ.
Тэр хоёрыг ярьж байх зуур манан ойртон ирж, асар том хөшиг шиг юм бүхнийг халхаллаа. Хүний дуу ч ойртож, энүүхэн хажууд нь сонсогдоно.
- Энэ мананг чөтгөр алгадаасай. Дахиад л саатах нь байна. Манай эзэд л дургүйцэнэ дээ.
- Энэ чинь бидний найдлага гэж Жеми шивэгнэв.
- Юун найдлага вэ?
- Манан. Эднүүс баднийг харахгүй.
- Ашиг алга. Нэгэн цагт манан арилж, бид эндээ үлдэнэ. Харуул манааныхан минат талбайгаар нэвтэрч чаддаггүй байхад бид бол бүр чадахгүй. Ийм манантай хэдхэн алхаад дороо хэдэн хэсэг тасчуулна. Чи дахиад ид шидийн хүчинд найдаж байна.
- Тэгэлгүй яах вэ гэж Жеми хэлэв.
Тэнгэр харанхуйлж, манан тэнгисийг хэдийн халхлаад одоо эрэг өөд ахиж байлаа. Хар хэрэм мэт манан аймаар харагдах боловч Жеми “ Энэ манан биднийг аварна” гэж баярлан бодлоо.
- Хөөе, та хоёр. Энд ямар үхсэнээ хийж яваа юм бэ? Гэх дуу гэнэт сонсогдлоо. Жеми Банда 2 эргэж харав.
Зуугаад футийн цаана, элсэн довцогийн орой дээр буу барьсан манааны хүн зогсож байлаа. Жеми тэнгис рүү харав. Манан түргэн ойртож байлаа.
- Хөөе, та хоёр. Наашаа хүрээд ирцгээ гэж манааны хүн хашгираад буугаа тэдэн лүү чиглүүлэв.
Жеми хоёр гараа өргөөд
- Би хөлөө хугалчихсан. Явж чадахгүй байна гэж хашгирсанд
- Тэгвэл дороо зогсож бай. Би өөрөө очно гэж манааны хүн хэлээд буугаа доош буулган тэр хоёр луу ойртож ирлээ. Жеми эргэж харвал манан бүр дэргэд нь ирсэн байлаа.
- Гүйгээрэй гэж Жеми шивэгнээд тэнгис тийш эргэн гүйсэнд Банда хойноос нь гүйв.
- Зогс...
Буун дуу тасхийж, сум нь тэр хоёрын хажуугийн элсийг пурхийлгэв. Хоёул харанхуй манан руу гүйсээр байлаа. Дахин буу дуугарч, дараа нь тэр хоёр манан дунд ууслаа. Хүйтэн манан ясанд нь хүртэл жиндүүлэн хайрав. Эргэн тойронд хөвөнд ороогдсон юм шиг юу ч харагдахгүй байлаа. Хойноос нь хөөж яваа хүмүүсийн дуу тал талаас нь сонсдоно.
- Крюгер ээ, Би Брент байна. Чи сонсож байна уу?
- Сонсож байна, Крюгер.
- Цагаан, хар хоёр хүн эрэг дээр гарч ирсэн байна. Бүгдээрээ нааш хүрээд ир. Тэр хоёрыг шууд алаарай...
- Ойрхон байгаарай гэж Жеми шивэгнэхэд Банда гараас нь шүүрч аваад
- Одоо хаачих вэ?
- Эндээс явцгаая...
Жеми луужинг нүдэндээ ойртуулан харахад зүү нь үзэгдэх төдий байлаа. Дорно зүг хаана байгааг арайхийн тодорхойлоод,
- Ийшээ гэв.
- Байзаарай. Бид нэвтэрч чадахгүй. Ноходтой харуул манааныхан тааралддаггүй юм аа гэхэд мина дээр орчихно.
- Минатай талбай хүртэл дахиад зуун ярд зай бий гэж чи хэлсэн шүү дээ. Бид эргээс холдох хэрэгтэй байна.
Тэр хоёр танихгүй мэдэхгүй газраар цөлийн зүг сохор таамгаар алгуурхан явлаа. Жеми алхаагаа тоолж байв. Хоёул байн байн ойчиж, бие биеэ түшин босгоод цааш явж байлаа. Хэдхэн фут яваад Жеми зогсож, луужингаар зүг чигээ шалгана. Зуугаад ярд яваад дороо зогслоо.
- Энэ хавиас минатай талбай эхлэнэ. Миныг онцгой аргаар тавьсан юм биш биз? Биднийг аврах ямар нэгэн юм байж болох биш үү?
- Залбирах л үлдэж дээ. Энэ минатай талбайгаар одоо болтол хэн ч нэвтэрч байгаагүй. Мина газар сайгүй бий. 6 ямхын гүнд зоосон байгаа. Бидэнд манан замхрахыг хүлээж байгаад харуул манааныханд бууж өгөх зам байна гэлээ.
Харанхуй манан дунд сонсдож буй хүмүүсийн дууг Жеми чагнав.
- Крюгер ээ, дуугараач...
- Би байна. Брент...
- Крюгер...
- Брент...
Зузаан хөвөн мэт манан дунд биегүй хоолой нэг нэгийгээ дуудаж байв. Жеми ухаандаа бүхий л хувилбарыг тооцоолон шаргуу бодож байлаа. Эндээ үлдэх юм бол манан арилмагц тэр хоёрыг даруй буудан ална. Минатай талбай руу явах юм бол мина тэсэрч хэдэн хэсэг тасчина.
- Чи тэр минаг үзсэн үү?
- Би өөрөө булж байсан.
- Яаж тэсэрдэг юм бэ?
- Хүний биеийн жин дээрээс нь дархаар. 80 фунтээс илүү жинтэй юм бүхэн тэсрэх оньсыг ажиллуулана. Тийм болхоор нохой дээгүүр нь явахад тэсэрдэггүй юм.
Жеми гүнзгий санаа алдаад,
- Банда, Би эндээс гарах аргыг мэдэх юм шиг байна. Элсэн дээр биеийнхээ жинг жигд хуваарилах хэрэгтэй
- Ай тэнгэр минь
- Чи юу бодож байна?
- Кейптаунаас явдаг би ямар тэнэг амьтан бэ? Гэж бодож байна.
- Чи надтай хамт мөлхөхийг зөвшөөрөх үү?
Жемид хажууд нь зогсож буй Бандагийн царай бараг харагдахгүй байлаа.
- Надад голж шилээд байх юм үгүй биз дээ, аан?
- Тэгвэл урагшаа
Жеми элсэн дээр болгоомжтой сунайн хэвтэв. Банда түүнийг хараад нэг санаа алдан бас дагалаа. Хоёр эр элсэн дээгүүр минатай талбай тийш алгуурхан мөлхөв.
- Хөдлөхдөө гар хөлөөрөө газар битгий дараарай. Бүх биеээрээ хөдлөөрөй гэж Жеми хэлэв.
Банда хариу хэлсэнгүй. Амьд үлдэхсэн гэж хүсэхийн ихээр хүсч байлаа.
Эргэн тойрон юу ч харагдахгүй хав харанхуй. Тэр хоёр хэдийд ч манааны хүн, нохой юм уу, минатай дайралдаж болох байв. Жеми энэ тухай бодохгүйг хичээнэ. Тэд туйлын удаан урагшилж байлаа. Тэр хоёр цамцгүй учир элс биеийг нь урна. Амьд мэнд гарах найдлага бараг байхгүйг Жеми ойлгож байв. Минатай талбайг амьд мөлхөн өнгөрч чадаад харуул манааныхантай дайралддахгүй өнгөрдөг юмаа гэхэд өмнө нь өргөст төмөр утас, буутай манаач нар хүлээж байгаа. Түүний дээр манан хэдийд арилах нь тодорхойгүй. Манан одоо ингээд ч замхарч магад.
Тэр хоёр цагийн баримжаа бүрмөсөн алдаад урагшаа мөлхсөөр байв. Ямх нь фут, фут нь ярд, ярд нь миль болж хувирна. Тэнгисийн эргийг орхисноос хойш хэдий хэр хугацаа өнгөрсний бүү мэд. Хоёр эр толгойгоо газарт наах хэрэг болж, нүд, хамар, чихэнд элс орно. Амьсгаа аваахад хэцүү байлаа.
Тэртээ хол: “Крюгер... Брент... Крюгер... Брент гэх дуу сулхан сонсогдоно.
Тэр хоёр хэдэн минут тутамд амрах, луужишгаар зүг чигээ шалгах гэж зогсож байлаа. Илүү түргэн мөлхөх дур хүсэл хичнээн их байв. Энэ бол өвдөг тохойгоороо газар тулна гэсэн үг. Тэгээд төмрийн хэлтэрхий гэдэс рүү нь шигдэн орохыг мэдрэх шиг болно. Тийм болохоор яарахгүйг хичээж байлаа. Хүмүүсийн дуу сонсогдсоор байсан боловч манан дунд чухам аль талаас сонсдож байгааг ялгах арга байсангүй.
“Элсэн цөл уужим билээ. Бид гараад явчихна гэж Жеми горьдон бодов.
Гэнэт манан дундаас нэгэн нохой гарч ирээд Жемийн дээрээс үсрэн буув...

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
PostPosted: Nov.28.08 2:22 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Огт санаандгүй байж байтал ингэсэн учир Жеми балмагдан сандарч, соотон нохойн хурц шүд гарт нь шигдэхийг мэдрэв.Алмас боосон цамцаар тавиад нохойн тас зуусан эрүүг тавиулах гэж оролдож үзсэн боловч нэг гараар дийлэх арга байсангүй. Гар дээгүүр нь халуун цус урсаж байгааг мэдрэв. Нохой махыг нь дуугүй зулгааж, шүдээ улам гүнзгий шигтгэнэ. Жемийн нүд харанхуйлж байтал бөглүүхэн цохих чимээ сонсдож, бас дахин сонсдон нохойн эрүү суларлаа. Банда алмасаар нохойн толгой руу балбаж байгааг Жеми цус гүйлгэнэсэн нүдээр бүдэгхэн харав. Соотон нохой гомдолтой гийнээд хөдлөхгүй болов.
- Чи яаж байна? Гэж Бандагийн сэтгэл түгшин асуух сонсдов.
Жеми үг дуугарч чадсангүй. Өвчин нь намдахыг хүлээн хэвтэж байлаа. Банда өмднөөсөө хэсэг даавуу урж аваад Жемийн гарыг боож, цусыг нь тогтоов.
- Цаашаа хөдлөх хэрэгтэй. Нэг нохой ирсэн юм, дахиад ирэх байх гэж Банда хэллээ.
Жеми толгой дохин тэсэхүйеэ бэрх өвдөхийг хатамжлан шүд зууж, урагшаа алгуурхан мөлхөв.
Цааш хэрхэн мөлхөж байгаагаа өөрөө мэдсэнгүй. Түүний хөдөлгөөнийг дотор ухамсар нь зохицуулж байлаа.
“Гараа урагш сунган биеэ татаж авна... гараа урагш сунгаад биеэ татаж авна...
Амь тэмцсэн энэ нэгэн аялал хэзээ дуусахыг мэдэхгүй. Одоо Банда луужингаар зүг чигийг шалгаж, Жемиг буруу тийш мөлхвөл засаж залруулж байлаа. Тэдний эргэн тойрон харуул манаа, ноход мина. Гагцхүү өтгөн манантайн ачаар тэр хоёр одоо болтол амьд мэнд байж байна. Амиа авч гарахыг хичээн мөлхөх боловч хүч тамир нь барагдаж байлаа. Тэгээд хоёул унтаад өгчээ...
Жеми нүдээ нээгээд нэг юм урьдынхаас өөр болсныг ойлгов. Хамаг бие нь өвдөхийг мэдрэн элсэн дээр нэг хэсэг хэвтээд эцэст нь хаана байгаагаа сая санав. Өөрөөс нь 6 футийн зайтай унтаж буй Бандаг хараад сал нь хад мөргөж эвдэрснийг... тэнгисийн манан бүрхсэнийг санав. Гэтэл нэг юм өөр болсон шиг. Чухам юу болсныг ойлгох гэж өндийн суув. Гэнэт учрыг ойлголоо. Банда харагдаж байна. Учир нь үүнд байжээ. “ Манан замхарчээ”
Энүүхэн дэргэд нь хүмүүсийн дуу сонсдоход нь чих тавин чагнан, тэр зүг харвал Банда тэр хоёр хориотой бүсээс гарах газрын дэргэд бараг тулж ирсэн байлаа.
Энд Бандагийн ярьсанчлан бхүх хэсгийг тойруулан өргөст төмөр утас татсан байх агаад манааны цамхаг харагдана. Жараад хар арьстан ажилчид гарч явна. Нөгөө ээлжийнхэн сая орж ирш байлаа. Жеми Бандагийн дэргэд мөлхөн очиж, татаж чангаасанд Банда сэрээд өндийн сууж, хаалганы дэргэдэх манааны цамхагийг харав.
- Ээ чөтгөр алгад. Бид зорьсон газраа хүрэх дөхсөн юмсанж гэж Бандаг итгэж ядан өгүүлэхэд
- Бид зорьсон газраа ирсэн. Алмасаа аль гэхэд нь Банда боодолтой юмаа Жемид өгч
- Чи яах нь вэ?
- Намайг дагаад яв.
- Хаалганы дэргэдэх манаач нар буу зэвсэгтэй. Биднийг ажилчид биш гэж шууд танина гэж Банда сануулав.
- Чухам тэгнэ гэж найдаж байна.
Хоёул ажилчид тийш очлоо. Явж байгаа нь ээлжийн ажилд ирж байгаа ажилчдад хандан,
- За та нар үйлээ үзэж, тамаа цайх болж дээ. Бид нар бол манантай үед сайхан унтаж авлаа байна хэмээн хөгжилтэйхэн хашгиралдана.
- Азтай золигнууд юм. Та нар яаж манан дуудаж чадаа вэ?
- Эзэн тэнгэр гуйж залбирсныг маань болгоож соёрхсон юм.
Жеми Банда хоёрыг хаалганы тэнд очиход хоёр чийрэг манаач ээлжээ дуусгаад явах гэж байгаа бүх ажилчдыг жижигхэн байранд оруулан нарийн нягт нэгжиж байлаа.
Бүгдээрэнг нь чармай нүцгэлээд нүх сүв бүрийг нь үзэж шалгана. Жеми боодолтой алмасаа цээжиндээ нааж, бөөн ажилчдын дундуур чихэлдэн нэг манаачийн дэргэд очоод,
- Уучлаарай эрхэм ээ. Ажилд орох талаар хэнтэй ярих вэ? Гэж асуув.
Банда хажууд нь айсандаа бие нь хөшчихсөн зогсоно. Манаач эргэн Жемийг хараад,
- Та нар энд юугаа хийж яваа юм бэ, чөтгөр алгад гэж?
- Бид ажилд орох санаатай ирсэн юм. Энд манаачийн орон тоо бий гэж сонссон. Миний зарц алмас эрэх ажилд орно. Миний бодоход...
Уранхай ноорхой хувцастай хоёр эрийг манааны хүн хөлөөс нь толгой хүртэл шинжин,
- Эндээс тонилцгоо гэхэд нь Жеми
- Бид явмааргүй байна. Бид ажилд орох гэсэн юм. Хүн хэлэхдээ...
- Энэ бол хориотой бүс. Та нар бичиг байхыг хараагүй юм уу? Тонилцгоо гэж манаач зандраад өргөст төмөр утасны цаана байгаа үхэр тэргийг зааж
- Порт-Ноллод оч. Ажилд орох санаатай юм бол тэнд очоод компанийн захиргаанд хэл гэжээ.
Хашааны гаднах үхэр тэргэнд ээлжийнхээ ажлыг дуусгасан ажилчид сууцгаана.
- Ай баярлалаа. Эрхэм ээ гээд Жеми Бандад дохио өгч хоёул хашааны хаалгаар эрх чөлөөний зүг алхлав. Манааы хүн хойноос нь хараад,
- Ээ хоёр мал гэжээ.
10 минутын дараа Жеми Банда хоёр Порт-Нолло орхоор явж байлаа. Тэр хоёр сая фунтийн үнэтэй алмас эрдэнэ авч явжээ.


-6-
Клипдрифтийн гол гудамжаар сайхан хос морь хөлөглөсөн сүйх тэрэг тоос манарган давхина. Сүйх тэргийг тамирчин хүний бие цогцостой өндөр жавхаатай эр жолоодон явна. Түүний үс, живэр сахал нь цав цагаан. Тэр захиалгаар хийлгэсэн ганган хйцтэй костюм, торон сүлжмэл цамц өмсөж, очир эрдэнийн шигтгээтэйзүү хатгасан хар зангиа зүүжээ.
Толгойдоо бортгон малгай өмсөж, ядам хуруундаа том гэгчийн очир эрдэнэ бөгж зүүсэн байна. Энэ хүн энд шинэ хүн шиг санагдах боловч тийм биш байлаа.
Жеми Макгрегорыг нэг жилийн өмнө эндээс явсан тэр цагаас хойш Клипдрифт их өөр болжээ. Одоо 1884 он, Клипдрифт ганцхан жилийн өмнө дан майхан хүрээ байсан бол одоо шинэхэн хот болж хувирчээ. Кейптаунаас Хоуптаун хүртэл төмөр зам тавьж, Клипдрифт рүү салаа зам тавьсныг дагалдан олон шинэ цагаач нэмэн ирсэн байна. Хүн ам улам олширч, хүмүүсийн төрх байдал өөр болжээ. Хотод эрэлчид олон хэвээр ч гэсэн ажил хэргийн хувцас хунар сайтай хатагтай нар олон үзэгдэх болжээ. Клипдрифт нэгэнт олонд хүндтэй хотын дүр төрхийг олжээ.
Жеми гурван шинэ бүжгийн танхим, арваад шинэ гуанзны дэргэдүүр явж өнгөрөв. Бас сайхан барьсан сүм, үсчин, “Гранд” гэсэн хаягтай зочил буудлын байшингийн дэргэдүүр явж өнгөрөв. Банкны дэргэд очоод тэрэгнээсээ сэвхийтэл үсрэн бууж, хар арьстан хөвгүүнд жолоогоо бариулаад,
- Морьдыг минь услаарай гэв.
Банкны байшинд ороод эрхэлсэн түшмэлд нь хандан данс нээлгэх хүсэлтэй гэж чанга гэгч нь хэлэв.
Жемийн санасанчлан энэ мэдээ маш түргэн тарж, Жемийг банкнаас гараад “Тэнүүлчин” гуанзанд ороход тэнд байгаа хүмүүс бүгдээрээ нүд бүлтийн ширтлээ. Энэ гуанз огт өөрчлөгдөөгүй юм шиг. Танхим нь пиг дүүрэн хүнтэй байлаа. Жеми сониуч улсын харц дор баарын лангууны дэргэд очив. Смит хүндэтгэлтэйеэ мэхийн ёсолж,
- Эрхэм та юу хүсэх вэ? Гэж асуув. Баарны хүн Жемийг таньсангүй.
- Хамгийн сайн виски.
- За, эрхэм ээ. Та энэ хотод шинэ үү? гээд виски хундагалаж өгөв.
- Тийм.
- Үүгээр дайрч яваа юм уу?
- Үгүй. Энэ хотод хөрөнгө оруулах аятайхан боломж бий гэж сонссон юм гэсэнд баарны хүний нүд нь гялалзаж,
- Энэ хот шиг сайхан газар олдохгүй. Зуун мянган... Их мөнгөтэй хүн энд их далайцтай хөдөлж болно. Ингэхэд би танд тусалж чадах юм байна.
- Тийм үү? Яаж тэр вэ? Гэсэнд Смит тонгойн их чухал нууц юм аминчлан ярьж байгаа мэт шивэгнэн
- Энэ хотыг гартаа атгаж байдаг хүнийг би мэднэ. Тэр бол хотын зөвлөлийн төлөөлөгч. Иргэний хорооны тэргүүн. Эндхийн хамгийн том хүн. Нэрийг нь Саломон Ван Дер Мерве гэдэг юм гэхэд Жеми хундагатайгаас нэг балгаад,
- Нэрийг нь огт сонсоогүй юм байна.
- Тэр бол гудамжинд байдаг дэлгүүрийн эзэн. Танд капиталаа ашиг хонжоотой зүйлд оруулахад тэр хүн тусална. Та тэр хүнтэй уулзаж ярихад зүгээр гэхэд нь Жеми вискигээ бас нэг балгаад
- Энд ирж уулзана биз гэсэнд баарны хүн алмас эрдэнийн бөгж, очир эрдэнэ шигтгээтэй зүүг хараад
- Болно, эрхэм ээ. Таныг хэн гэж танилцуулах вэ?
- Ян Тревис гээрэй.
- За тэгье, мистер Тревис. Мистер Ван Дер Мерве тантай дуртайяа уулзана гэж бодож байна. Та хүлээх зуур үүгээр зугаа болгоорой. Миний гуанзнаас хувь өгч байгаа юм гээд хундаганд нь дахин виски хийж өгөв.
Жеми виски шимэн баарны лангууны дэргэд сууж байхдаа энд байгаа хүмүүс өөрийг нь сонирхон харж байгааг мэдрэв. Клипдрифтээс баяжиж хөлжөөд явах хүн цөөнгүй байдаг боловч ийм баян хүн урьд өмнө энд ирж байсангүй. Энэ бол шинэ сонин зүйл байлаа.
15 минутын дараа баарны эзэн Саломон Ван Дер Мервег дагуулан ирэв. Ван Дер Мерве үл таних буурал хүний дэргэд очоод инээмсэглэн гар сунгаж
- Мистер Тревис, намайг Ван Дер Мерве гэдэг.
- Би Ян Тревис.
Ван Дер Мерве өвгөн төрх байдлыг ажаад таних болов уу гэж Жеми бодож байв. Голланд өвгөн түүнийг таньсангүй.
“Ер нь энэ хүн намайг яаж таних билээ дээ” гэж Жеми бодов. 18 настай гэнэхэн хонгор хөвгүүнээс юу ч үлдээгүй. Смит зочдоо булангийн ширээний тэнд хүндэтгэн дагуулж аваачив. Сууцгаасан хойно Ван Дер Мерве эхлэн
- Миний ойлгосноор мистер Тревис та капиталаа найдвартай ажил хэрэгт оруулах гэж байгаа юм байна.
- Магадгүй.
- Би танд бага сага тус болж чадах байх. Энэ зүйл дээр дотроо бодолтой, дороо суурьтай байхгүй бол горьгүй. Энд элдвийн зальхай амьтад зөндөө бий гэхэд нь Жеми өвгөний өөдөөс эгцлэн харж,
- Үүнд эргэлзэх юм алга гэв.
Үнэмшмээргүй жигтэй сонин байдал бий боллоо. Жемийг өөрийг нь мэхлэн хамаг хөрөнгийг нь булааж аваад дараа нь алах гэж оролдсон хүнтэй эелдэг найртай ярьж сууна. Өшөөгөө авах сэтгэл цээжинд нь оволзон түүнд хүч өгнө. Энэ өшөө хонзонг Ван Дер Мерве удахгүй биеээрээ үзэж мэдэх болно.
- Хэрэв нууц биш бол мистер Тревис та хэдий хэмжээний капитал оруулах хүсэлтэй байна даа?
- Эхлээд зуун мянга орчим фунт гэж Жеми хайхрамжгүй байдалтай хэлээд Ван Дер Мерве уруулаа шилэмдэхийг хараад үргэлжлүүлэн
- Дараа нь хоёр юм уу гурван зуун мянгыг... гэв.
- Аа... Та энэ капиталаа тун аятайхан зүйлд оруулж болно. Тун аятайхан. Ухаалаг зөв санал зөвлөгөөг дагавал тэр шүү гэж Ван Дер Мерве түргэн нэмж хэлээд
- Та ямар нэг тодорхой юм сонирхож байна уу?
- Эхлээд үзэж танилцмаар байна... гэсэнд Мерве зөвшөөрөн толгой дохиж,
- Ухаантай хүний үг байна. Та манайд очиж оройн зоог барихгүй юү? Тэгээд бүх асуудлыг ярилцья. Миний охин хоол хийхдээ их сайн. Та зөвшөөрвөл надад их хүндтэй завшаан болно гэхэд нь Жеми инээмсэглэн
- Надад их тааламжтай байна, Ван Дер Мерве гэж хариулаад
“Надад нээрээ хичнээн таатай байгааг чи огт төсөөлөхгүй” гэж дотроо бодов.
Хөдөлж эхлэх цаг боллоо.

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
PostPosted: Dec.01.08 6:19 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
...Намибын алмасны уурхайгаас Кейптаун хүрэх аян зам өлзийтэй сайхан өнгөрчээ. Жеми Банда хоёр эхлээд жижигхэн тосгонд зогсож, тэндхийн эмч нь Жемийн гарын шархыг эмчилж өгөв. Дараа нь замын тэргэнд дайгдан Кейптаун тийш гарчээ.
Аян зам удаан, хүнд байсан боловч тэр хоёр тэр зэргийн бэрхшээлийг тоож анхаарсангүй. Кейптаун очоод Жеми “Ройал” нэртэй сүржин зочид буудалд буув. Тэнд эрхэмсэг дээд Эдинбургийн ван эзэн өөрийн биеэр энд саатсан морилж байсан гэсэн бичигтэй самбар хадсан байв. Жемийг “Ван эзний байранд” их л хүндэтгэлтэйгээр оруулжээ.
- Хотын хамгийн сайн үсчин, хамгийн сайн оёдолчин, гуталчныг над дээр ирүүлнэ үү хэмээн Жеми буудлын захиралд хэлэв
- Бүгдийн ёсоор гүйцэтгэнэ гэж захирал амлалаа.
“Мөнгө хэмээгч гайхмаар их хүчтэй байх юм даа” гэж Жеми бодов.
“Ван эзний байрны” онгоц ёстой догь аж. Жеми халуун усанд хэвтэж байхдаа сүүлийн долоо хоногийн хэрэг явдлыг нэхэн санав. Бие өвдөх нь аажмаар гайгүй болжээ. Банда тэр хоёрын сал хийж байсан тэр үеэс хойш хэдхэн долоо хоног өнгөрсөн юм гэж үү? Тэр хоёрын хориотой бүс рүү хөвсөн, аварга загастай тулалдаж байсан, ад зэтгэрийн хүчтэй долгион муу салыг зомгол болтол зад цохисон тэр цагаас хойш хэдэн жил өнгөрсөн шиг санагдана. Бандатай хоёул манан дунд минатай талбай дээгүүр мөлхөж байснаа, соотон нохой гэнэт дайрсныг, Крюгер... Брент... Крюгер... Брент... гэсэн хэзээч мартахын аргагүй бөглүүхэн дуу сонсдож байсныг Жеми нэхэн саналаа. Бат итгэлт сайн анд нөхөр Бандагийн тухай юу юунаас илүү их бодлоо. Кейптаунд хүрч ирээд Жеми Бандаг өөртэй нь хамт үлдээч гэсэнд Банда дун цагаан шүдээ яралзуулан инээмсэглэж,
- Чамтай хамт байхад амьдрал дэндүү уйтгартай юмаа, Жеми. Би үнэхээр цэнгэн жаргаж болох тийм газар очно.
- Чи юу хийх санаатай байна?
- Хад чулууг яаж давах чиний овжин төлөвлөгөө биелэсний дараа би аж ахуй худалдан авч, эхнэр авч олон хүүхэдтэй болбол сайхан сан гэж бодсон юм.
- За яах вэ. Үнэлэгч дээр очиж, алмаснаас чамд ногдох хувийг чинь өгье.
- Үгүй. Тэр надад хэрэггүй гэж Банда хэлэхэд Жеми хөмсөг зангидан гайхаж,
- Чи юу хэлнэ вэ? Алмасны тэн хагас чинийх. Чи олон саяын хөрөнгөтэй баян болсон.
- Үгүй дээ, Жеми. Миний арьсыг хар. Хэрэв би тийм баян болох юм бол ганц өдөр ч амьд явахгүй.
- Алмасны хагасыг нуучих. Чи...
- Надад хэрэгтэй юм гэвэл нэгэнаж ахуй, хоёр шар худалдаж авах жаахан мөнгө л хэрэгтэй. Тэгвэл би эхнэр олж чадна. Надад хоёр гурван жижиг алмас байхад л боллоо. Бусад нь чинийх.
- Яаж тэгж болох вэ, Банда. Чи өөрийн хувийг надад өгнө гэдэг нь юу гэсэн үг вэ?
- Болноо, Жеми болно. Яагаад гэвэл чи Ван Дер Мервегээс өшөөг минь авч өгнө гэхэд нь Жеми түүнийг удтал харсны эцэст
- Тэгнэ гэж чамд амлая.
- За тэгвэл баяртай, Андаа гээд хоёул гар барилцан тэврэлдхэд,
- Бид хоёр дараа эргэж уулзана. Дараа уулзахад бас нэг сонин сайхан юм бодож олоод байгаарай гэж Банда хэлэв.
Ингээд Банда гурван жижиг алмас авч халаасандаа хийгээд явлаа. Жеми эцэг эхдээ хорин мянган фунт явуулж, хамгийн үнэтэй сүйх тэрэг худалдан аваад Клипдрифт орхоор морджээ.
Ингээд өшөөгөө авах цаг боллоо.
Жеми Макгрегор тэр орой Ван Дер Мервегийн дэлгүүрт очиж явахдаа үзэн ядах сэтгэл цээжинд нь багтаж ядан оволзоход дороо зогсож биеэ барих хэрэгтэй болов.
Ван Дер Мерве арын өрөөнөөс яаран гарч ирснээ хэн орж ирснийг хараад царайд нь сэтгэл ханасан байдал илрэн малийтал инээж,
- Мистер Тревис, тавтай морилно уу гэж уулга алдан өгүүлэв.
- Баярлалаа. Эрхэм... ээ... уучлаарай, таны нэрийг мартжээ.
- Саломон Ван Дер Мерве. Уучлах явдал байхгүй. Голланд нэр тогтооход хэцүү л дээ. Хоол бэлэн, Маргарет аа гэж дуудаад Жемиг дотоод өрөөнд дагуулан оров. Тэнд бүх юм хуучин хэвээрээ байлаа. Маргарет зуухны дэргэд цаашаа харан хоол хийнэ.
- Маргарет, энэ чамд ярьж байсан, манай эрхэм зочин мистер Тревис гэхэд нь Маргарет эргэж харж,
- Амрыг эрье гэв. Бүсгүй ч бас Жемиг таньсангүй.
- Тантай танилцсандаа баяртай байна гэж Жеми хэлээд толгой дохин ёслов. Хонх дуугарч, дэлгүүрт хүн орж ирэхэд Ван Дер Мерве босож,
- Уучлаарай би одоохон ирнэ. Мистер Тревис та гэртээ байгаа юм шиг эрх тааваараа байгаарай гээд яаран гарав.
Маргарет ширээн дээр уур савссан махан хуурга авчирч тавиад талх авчирхаар яаран эргэтэл зуухны хажууд Жемийн зогсож байхыг харлаа. Жеми түүнийг үг дуугүй ажиглан ширтэж байв. Өнгөрсөн нэг жилд Маргарет цоморлигоо дэлгэсэн цэцэг мэт боловсорч, жинхэнэ эм хүний төрхийг олоод урьд байгаагүй тачаангуй шинж мэдэгдэх болжээ.
- Таныг хоол сайн хийдэг гэж аав чинь хэлсэн гэсэнд Маргарет улсхийж
- Тэр үнэн байгаасай гэж найдаж байна, эрхэм ээ.
- Би гэрийн хоол идэж үзээгүй уджээ. Тийм болхоор тэсэж ядан хүлээж байна гэж Жеми
Хэлээд тавиур дээрээтаваг авч, ширээн дээр Маргаретэд зориулан тавив. Маргарет их гайхлаа. Эр хүн гал тогооны ажил дээр эм хүнд тусладаг гэж огт сонсоогүй ажээ. Тэгээд Жемийн өөдөөс бишүүрхэн харав. Сайхан царайг нь энэ муруй хамар, сорви эвдсэн юм байна. Сэргэлэн бор нүд нь ухаантайг нь илтгэнэ. Үсэн буурал болсон нь их юм үзэж өнгөрүүлснийг гэрчлэх атал цаанаас нь залуу насны цог золбоо мэдэгдэнэ. Нуруу өндөр, бие чилгэр... Маргарет түүнийг харцыг даалгүй буруу харав. Ван Дер Мерве сэтгэл хангалуун гараа хавиран орж ирээд,
- Би дэлгүүрээ хаачихлаа. Одоо оройн зоог барьцгаая гээд Жемийг хүндтэй байранд суулгаж,
- Залбирцгаая гэв.
Бүгд нүдээ аницгаав. Эцгийнхээ залбирал уншиж байх зуур Маргарет үл таних эрийг харах гэж нүдээ нээв. “ Бид бүгд таны өмнө нүгэл хилэнцтэй билээ. Эзэн тэнгэр минь. Бид бүгд таны гэсгээн цээрлүүлэхийг хүлээнэ. Бидэнд энэ хорвоогийн зовлон зүдгүүрийг тэсэх хүч хайрлаж. Таны таалаар Тэнгэрт халихын хамт хүч хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх боломж хайрлан соёрхоно уу. Буянтай хүмүүст тусалдагт тань баярлалаа. Эзэн тэнгэр минь, Амен”
- Мистер Трэвис та манай нутагт анх удаа ирж байгаа юу?
- Тийм анх удаа гэж Жеми хариулав.
- Та гэр бүл хаана байгаа юм бэ?
- Одоохондоо миссис Тревис гэж байхгүй. Миний эхнэр болохыг зөвшөөрөх хүүхэн олдоогүй л байна.
“Усан тэнэг хүүхэн л зөвшөөрөхгүй байхдаа” гэж Маргарет бодоод үл таних хүн бодлыг нь таачих вий хэмээн айж нүдээ буулгав.
- Клифдрифтэд боломж их бий шүү, мистер Тревис. Тун их боломж бий.
- Би хотын байдлыг үзмээр байна гэж Жеми хэлээд Маргаретын өөдөөс харсанд бүсгүйн
Царай улсхийв.
- Хэрэв нууц биш бол мистер Тревис та яаж ийм их өв хөрөнгийн эзэн болсноо хэлэхгүй?
Эцгийгээ ийм эвгүй юм асуухад Маргаретын сэтгэл зовсон боловч үл таних эр огь тоосон шинжгүй
- Би эцгээсээ өв залгамжилж авсан юм гэж тайван харицлав.
- Аа мөн... Та ажил хэрэг эрхлэн явуулах их туршлагатай хүн байгаа биз дээ.
- Үгүй л болов уу даа. Надад миний үйл ажилгагааг чиглүүлж өгөх хашир хүн хэрэгтэй байна гэсэнд Мервегийн царай туяарч
- Мистер Тревис та бид хоёр урьдын сайн ерөөлөөр учирчээ. Надад танил тал их бий. Гоц сайн улс. Хэдхэн сарын дараа та өөрийн капиталыг хувь нугалан арвижуулж чадна гэж би батлан дааж чадах байна гээд тонгойж, Жемийн гарыг пад пад алгадан,
- Энэ нэгэн өдөр та бид хоёрын цээжинд хадагдаж үлдэнэ гэж совин татаад байна гэхэд нь Жеми инээмсэглэв.
- Та Гранд-отельд буусан боллов уу даа.
- Тэр тийм.
- Ухаанд багтамгүй их үнэтэй шүү дээ. Уг нь тан шиг бэл бэнчинтэй хүнд... гээд бас л малийтал инээмсэглэв.
- Энд үзэж харах юм мундахгүй бий гэж сонссон юм. Охиныг чинь маргааш надад хотын байдлыг үзүүлнэ үү гэж гуйвал та татгалзахгүй биз?
Маргаретийн зүрх палхийв. Ван Дер Мерве хөмсөг зангидан
- Хэлж мэдэхгүй байна. Охин маань... гээд үгээ дутуу орхив.
Ван Дер Мерве охиноо нэг ч эр хүнтэй хоёуланг нь үлдээхгүй байх хатуу журам баримталдаг аж. Гэвч мистер Тревисийн тухайд жич үзэж болох юм. Ийм их аз таарч байхад найрсаг зочломтгой эзний дүр үзүүлэх хэрэгтэй гэж бодоод,
- За маргааш би охины оронд лангууны ард зогсоё. Маргарет чи зочинд хотын байдлыг үзүүлэх үү гэсэнд
- Таны хэлснээр больёгэж Маргарет аяархан хариулав.
- Яриа таарлаа. Өглөөний 10 цагийн үед болох уу? Хэмээн жеми хэлэв.

Хээнцэр ганган зочныг явсны дараа Маргарет ширээн дээрээс аяга таваг хураахдаа зүүд нойрон дундаа хөдөлж байгаа юм шиг байв. “Энэ хүн намайг лав усан тэнэг хүүхэн байна гэж бодсон байхаа” тэгээд оройн байдыг эргэн санаж, хэлсэн үг бүхнээ санахыг хичээв. Ердөө хэл нь татсан юм шиг, юу ч хэлээгүй өнгөрчээ. Яагаад ингэв?
Дэлгүүрт олон зуун эрчүүдэд үйлчилж байхдаа биеэ барихгүй тайван байж чаддаг бус уу? Харин тэр эрчүүд өөрийг нь Ян Тревисийн харсан шиг харж байсангүй.
“Эр хүн болгоны дотор ад чөтгөрийн муу авьяас шүгэлсэн байдаг юм шүү.Маргарет аа. Эрчүүл чамайгбузарлачих вий” гэж эцгийн нь хэлдэг үг чихэнд нь хангинах шиг болно. Үүнд учир байгаа юм болов уу? Танихгүй эрийг өөр өөдөө харахад хамаг тэнхээ нь алдран бие чичрэх шиг болсныг санав. Энэ эр охин биеийг нь эвдэх санаатай юм болов уу? Ингэж бодоод амттайхан цэнгэлийг эдлэх шиг боллоо. Нэг тавгийг гуравдахь удаа угааж байгаагаа сая мэдээд ширээний ард суув. Аяа, ээж минь амьд мэнд байсан болоосой.
Эх нь бол бүх учрыг ойлгохсон. Маргарет эцэгтээ хайртай боловч заримдаа боол шивэгчин нь юм уу даа гэсэн бодол төрдөг.
“Энэ янзаар бол би хэзээ ч нөхөрт очиж чадахгүй. Эцгийн үхэхийг хүлээх хэрэгтэй болох нь” гэж бодсоноо ийм самуун юм бодсондоо ичингүйрэв. Тэгээд өрөөнөөс гарч, дэлгүүрт ороход эцэг нь лангууны ард ашиг орлогоо тоолоод зогсож байлаа.
- Би явж унтлаа, аав аа.
Ван Дер Мерве алтан хүрээтэй шилээ авч, нүдээ арчсаны дараа охиноо тэврэв. Маргарет яасныг өөрөө ч мэдсэнгүй эцгийнхээ тэврээс ухасхийн мултрав.
Хөшиг татаж тусгаарласан, унтлагын өрөө болдог хэсэгтээ орж ирээд хананд өлгөөстэй толины өмнө очиж нүүрээ харж эхлэлээ. Маргарет өөрийгөө өргөмжлөн бодож сэтгэлээ хуурдаггүй. Тийм гоц хөөрхөн биш ч гэсэн нүдэнд дулаахан. Нүүрийн тэг зөв, нүдний харц усгал зөөлөн, биеийн хэлбэр галбир сайхан. Маргарет толинд ойртож очив. Ян Тревис өөрийг нь сонирхон харахдаа юу олж үзсэн юм бол? Бүсгүй хувцсаа тайлж эхлэв. Ян Тревисийг хажуудаа зогсоод харцаараа төөнөж байгаагаар сэтгэлдээ төсөөлөв. Гараараа мээмээ яаралгүй илэхэд хөхний товч хатуурах нь мэдэгдэв. Хуруу нь гэдсэн дээгүүр доош гулсан гэнэт өөрийн гар түүний гар болж хувирлаа. Гар нь одоо хөлийн хоорондуур орж, хүүхэн биеэ энхрийлэн улам улам түргэн илэхэд толгой нь эргээд ирлээ. Толгойд нь нүдний өмнүүр олон зуун хурч од гялалзах шиг болж, Маргарет тэр эрийн нэрийг амандаа шивэгнэн орон дээрээ ойчив.
Жеми бүсгүйтэй хамт өөрийн сүйх тэргээр явж байхдаа хотын байдал хичнээн их өөрчлөгдсөнийг дахин гайхав. Урьд майхан байсан газар одоо нишингээр хучсан юм уу төмөр дээвэртэй сайхан сайхан модон байшин ярайжээ. Гол гудамжаар явж байхдаа
- Клипдрифт хөгжиж цэцэглэж байгаа хот юм шиг байна гэж Жемийг хэлэхэд,
- Шинэ ирсэн хүнд сонин сайхан санагдах байх гэж Маргарет хариулаад “Өнөөдрийг хүртэл
би энэ хотыг үзэн яддаг байсан” гэж дотроо бодов.
Тэр хоёр хотоос гарч, одоо Вааль голын дагуу уурхай руу явж байлаа. Борооны улирлын дараа энэ хэсэг сайхан цэцэрлэг болон хувирчээ. Урьд элсэн цөл байсан газар одоо даль модон төгөл ногоорон байна. Хэсэг эрэлчдийн хажуугаар явж байхдаа
- Сүүлийн үед том олбор их байсан уу? Гэж асуусанд
- Тийм их биш. Хэн нэг нь алмастай хэсэг олохтой зэрэг наашаа олон зуун шинэ эрэлчид ирдэг. Тэдний олонхи нь горьдлого тасраад ядуу зүдүү буцдаг гэж Маргарет ярьж байснаа
энэ хүнд аюулыг сэрэмжлэн сануулах хэрэгтэй гэж бодоод,
- Намайг ингэж ярьсан гэж манай эцэг мэдвэл лав дургүйцэнэ. Гэхдээ би түүнийг аймшигтай ажил гэж боддог юм даа, мистер Тревис ээ гэсэнд Жеми зөвшөөрч,
- Зарим хүний хувьд тийм л дээ. Зөвхөн зарим хүнд гэв.
- Та энд нэг хэсэгтээ байхаар төлөвлөж байгаа юу?
- Тийм
Маргарет цээжний дотор дуу эгшиглэж байгааг мэдэрч,
- Сайхан хэрэг ээ... гэснээ,
- Аав дуртай байх болно гэж бушуухан нэмж хэлэв.
Тэр хоёр өглөөжин хотын ойр орчмоор явж, Жеми хааяа зогсон бууж, эрэлч нартай ярьжж байв. Тэдний олонх нь Маргаретийг таньж, хүндэтгэн мэндэлж байлаа. Эцэг нь дэргэд байхгүй болохоор бүсгүй ч биеэ барилгүй энгийн найрсаг харилцаж байв.
- Таныг бүгдээрээ таньдаг юм шиг байна гэж Жемийг хэлэхэд
- Манай эцэгтэй харилцдаг болоод тэр. Аав бүх эрэлчдийг хэрэгцээтэй багаж хэрэгслээр хангадаг юм гэв.
Жеми дуугүй өнгөрлөө. Эргэн тойрны юм бүхэн анхааралыг нь татна. Төмөр зам эндхийн байдлыг их өөрчилжээ. Газар дээрээс нь алмасын орд олсон аж ахуйн эзний нэрээ “Де Бирс” гэж нэрлэсэн шинэ том нэгдэл өөрийн өрсөлдөгч хөрөнгөтөн Барин Барнатогийн бүх газрыг худалдан авсан байна. Одоо “Де Бирс” энэ бүхнийг нэгдмэл нэг байгуулага болгох гэж шамдан оролдож байлаа. Кимберлийн ойролцоо алт, мангани, цайр олджээ. Энэ бол зөвхөн эхлэл гэж Жеми итгэж байв. Өмнөд Африк бол ашигт малтмалын үнэнхүү эрдэнэсийн сан байлаа. Ирээдүйг харж чаддаг хүний өмнө энд цаглашгүй их бололцоо нээгдэж байна.
Тэднийг эргэж ирэхэд орой болж байлаа. Жеми сүйх тэргээ Ван Дер Мервегийн дэлгүүрийн үүдэнд зогсоогоод,
- Хэрэв та эцэгтэйгээ хамт оройн зоог барихийг зөвшөөрнө үү? гэсэн урилгыг минь хүлээж авбал би их нэр төртэй завшаан гэж үзэх байна гэсэнд Маргарет царай нь туяарч,
- Би ааваас гуйя. Зөвшөөрнө гэж найдаж байна. Хамт зугаалсанд баярлалаа, мистер Тревис
Гээд дэрвэн дэгдэн одлоо.

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
PostPosted: Dec.05.08 3:51 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
... Гурвуул “Гранд-отелийн” зоогын том танхимд сууцгааж байв. Хүн олон байлаа.
- Энэ улс ийм газар хооллож байдаг, яасан элбэг мөнгөтэй улс вэ гэж Ван Дер Мерве амандаа бөвтнөж байв.
Жеми хоолны цэсийг үзвэл давтсан мах 1 стерлинг 4 шиллинг, ширхэг төмс 4 шиллинг, алимтай бялуу 10 шиллингийн үнэтэй байлаа.
- Энэ чинь ёстой дээрэм байна. Энд хоёр удаа хоол идвэл модоо барих юм байна гэж Мерве уулга алдав.
Яахаараа Ван Дер Мерве тийм амархан модоо барьсан гуйлгачин болдог байна вэ гэж Жеми сонирхов. Үүнийг мэдмээр байлаа. Хоол захих үед Мерве хамгийн үнэтэй хоол захиж, Маргарет ганц таваг шөл захив. Сэтгэл нь хөөрөөд хоол идэх дур хүсэл үгүй болсон байжээ. Гараа хараад өчигдөр орой юу хийж байснаа санаж, гэмших сэтгэл төрлөө. Жеми түүнийг дамшиглан,
- Хоолны чинь мөнгийг төлнө. Юу дуртайгаа захиал гэсэнд Маргаретын царай улсхийж,
- Баярлалаа... Би ... өлсөөгүй байна гэжээ.
Охиноо ичингүйрснийг Мерве ажиглаад Жеми тийш огцомхон эргэж,
- Миний охин ховорхон бүсгүй шүү, мистер Тревис ээ, ховорхон бүсгүй гэхэд нь Жеми толгой дохиж
- Танй хэлснийг бүрэн зөвшөөрч байна, мистер Ван Дер Мерве гэжээ.

Үүнийг сонсоод Маргаретийг цээжинд баяр баясгалан бялхав. Сэтгэл нь хөөрөөд хоолоо ч идэж чадсангүй. Энэ Ян Тревис өөрт нь хэрхэн нөлөөлж байгааг бүр гайхмаар. Маргарет түүний хэлэх үг, хөдлөх байдал бүрээс нууц далд утга эрж байлаа. Өөдөөс нь харж инээмсэглэхээр нь сэтгэлд нь таалагдаж байгаа юм байна гэж баярлана. Хөмсөг зангидахаар нь намайг үзэн ядаж байна гэж гомдоно. Маргаретын сэрэл сэтгэгдэл халуун хэмжүүр мөнгөн ус шиг нэг дээшилж, нэг доошилж байлаа.
- Та өнөөдөр сонин сайхан юм олж үзэв үү? гэж Мервегийн асуухад,
- Гойд юм үзсэнгүй гэж Жеми тоомжиргүйхэн хариулав. Мерве урагш тонгойж,
- Миний үгэнд итгээрэй. Энэ орон түргэн хурдацтай хөгжих болно. Ухаантай хүмүүс энд капиталаа оруулах болно. Төмөр замын шинэ салаа манай хотыг хоёрдах Кейптаун болгож хувирна гэхэд нь Жеми эргэлзэх байдал үзүүлж,
- Мэдэхгүй дээ. Борооны дараах мөөг шиг олон хот өсөж байна гэж сонссон. Сүүлдээ хий сүг болж хувирах тийм хотод хөрөнгө оруулмааргүй байна гэсэнд
- Клипдрифт тийм болохгүй. Эндээс өдөр ирэх тутам шинэ шинэ алмас олдож байгаа. Бас алт... гэж Ван Дер Мерве батлан өгүүлэв. Жеми дал мөрөө хавчаад,
- Ийм байдал хэдий хэр удаан үргэлжлэх вэ? Гэв
- Энэ асуултанд хэн ч нарийн тодорхой хариулж чадахгүй. Гэхдээ...
- Харав уу.
- Та битгий түргэн түүхий шийдээрэй. Таныг ийм сайхан болоцоог алдуузай гэж санаа зовж байна гэхэд нь Жеми хэсэг бодолхийлээд,
- Би нээрээ яарсан байж болох юм. Маргарет та маргааш дахиад надтай хамт хотоор явах уу? Гэв
Ван Дер Мерве татгалзах гэж ам ангайснаа “Тэр орж ирээд 100 000 стерлингийн данс нээхдээ юм гэж бодсон шинжгүй байсан шүү, Саломон. Удахгүй дахиад нэмж хадгалуулах юм гэнэ билээ” гэж банкны эзэн мистер Торенсоны хэлснийг санаад шунаг сэтгэл нь дийлж,
- Маргарет явна л даа гэжээ.
Маргааш өглөө нь Маргарет гоёлын хувцсаа өмсөөд Жемийг хүлээж байтал эцэг нь хүрч ирээд түүнийг хармагцаа царай нь минчийн улайж,
- Улс амьтан чамайг замаа алдсан хүүхэн гэж бодог гээ юу? Чи эрчүүдийн нүдийг булаах гэж ингэж хувцаслав уу? Чи ажлаа хийж байгаа хүн. Наад палаажаа тайлаад ажлын хувцас өмс гэжээ.
- Ааваа
- Миний хэлснээр бол гэхэд нь бүсгүй арцаж маргасангүй.
- За тэгье, аав аа гэжээ.
20 минутын дараа Ван ДерМерве, Жеми, Маргарет хоёрыг суугаад явж буй сүйх тэрэгний хойноос харж зогсохдоо толгойд нь би буруу юм хийж байна уу даа гэсэн бодол төржээ. Жеми энэ удаа сүйх тэргээ өөр зүг тийш залав. Газар бүр барилгын ажил ид өрнөж байлаа. “Бүхий байдлаас үзэхэд ашигт малтмал олборлох ажил цаашид үргэлжлэх төлөвтэй. Хэрэв тийм бол алт, алмас гэснээс үл хөдлөх хөрөнгө дээр их мөнгө олж болно. Клипдрфитэд шинэ шинэ банк, зочид буудал, дэлгүүр, эмсийн хүрээлэн хэрэгтэй болно” гэж Жеми бодов. Энэ жагсаалт хязгааргүй. Бололцоо ч адил. Маргарет өөрийг нь хараад байгааг ажиглаж,
- Эвгүй байна уу? Гэж асуусанд
- Үгүй үгүй, зүгээр гэж бүсгүй яаран хариулаад буруу харав.
Жеми түүнийг шинжин хараад царай нь туяаран байгааг ажиглав. Бүсгүй дэргэдээ эр хүн ойр байгааг мэдрэн сэргэжээ. Үүнийг нь Жеми анхааран ажиглав. Энэ бол эрээр дутаж байгаа эм хүн байлаа.
Үд дундын үед Жеми гол замаас гарч, голын дэргэдэн ногоон зүлэг дээр аварга том басбаб модны дор зогсов. Зочид буудлаас хээр идэж уух юм авч гарчээ. Маргарет бүтээлэг дэвсэж, сагсан савнаас идэш, ууш гаргалаа. Энд хүйтэн мах, шарсан цурвага, шар тутрага, гахайн мах, бэрсүүт жүрж, тоор, анхимал жигнэмэг зэрэг байлаа.
- Энэ чинь ёстой дайллага байна даа. Би ийм гавьяагүй болов уу даа гэж Маргарет өгүүлэхэд
- Та түүнээс хавьгүй их гавьяатай гэж Жеми батлан өгүүлэв.
Маргарет цааш харж, идэш уушны зүйлийг өрж тавив. Жеми бүсгүйн хоёр хацрыг алгаараа барьж байгаад,
- Маргарет аа, наашаа хараач гэсэнд
- Үгүй. Байз л даа... Би ... гээд бүсгүйн хамаг бие чичирлээ.
- Намайг хараач дээ.
Бүсгүй толгойгоо алгуурхан өргөн Жемийн нүдийг эгцлэн харав. Жеми түүнийг бие рүүгээ татан тэвэрч, тэр хоёрын уруул нийллээ. Жеми бүсгүйн бэлхүүсээр чанга тэврэв. Маргарет гараас нь мултрах гэж тэмүүлэн толгой сэгсэрч,
- Ай Тэнгэр, Бид ийм юм хийж болохгүй шүү. Болохгүй. Бид тамд унана гэж үглэж байлаа.
- Үгүй. Диваажинд очно.
- Би айж байна.
- Айх юм байхгүй. Чи миний нүдийг харсан уу? Миний нүд чамайг нэвт харж байна. Миний юу харж байгааг чи мэднэ биз дээ. Чи надтай үүл борооны хэрэг үүсгэхийг хүсэж байгаа. Би ч бас хүсэж байна. Айх юм байхгүй. Чи миний хүүхэн байх учиртай. Маргарет аа, Ингэж хэлээч... Би Яны хүүхэн байх учиртай гээч... Алив хэлээч дээ. Би Яны хүүхэн байх учиртай гээ.
- Би... Яны... хүүхэн байх учиртай.
Тэр хоёрын уруул дахин нийлж, Жемигийн хуруу бүсгүйн палаажны дэгээг мулталж эхлэлээ. Нэгэн минутын дараа бүсгүй чармай нүцгэн болж, Жеми түүнийг өвсөн дээр эвтэйхэн хэвтүүлэв. Охин биеэ эвдүүлж хүүхэн болох сэтгэл догдлуулсан энэхэн мөчид Маргарет амьдрал хэмээгч юу болохыг сая л ойлгож байгаагаа мэдэрлээ. Бүсгүй хэзээ ч ийм сэрэл сэтгэлийг үзэж мэдэрч байсангүй. “Би энэ мөчийг насан үүрд дурсаж явна” гэж бүсгүй бодлоо. Аварга баобаб модны сүүдэрт ногоон зүлгэн дэвсгэр дээр нүцгэн биеийг нь зөөлөн салхи илбэн таална... Тэр хоёр дахиад үүл борооны хэрэг үүсгэж, энэ удаа түрүүчийнхээсээ илүү амттай сайхан болов. “Энэ дэлхий дээр нэг ч эмэгтэй хүн миний энэ хүнийг хайрлаж байгаа шиг хайрлаж байгаагүй билээ” гэж Маргарет бодов.
Жеми халуун тэвэрт хэвтэж байхдаа энэ чигтээ хэзээ ч дуусахгүй үргэлжлээсэй гэж хүсэв. Залуу эрийн өөдөөс ширтэн,
- Чи юу бодоо вэ? Гэж шивэгнэн асуусанд Жеми инээмсэглээд,
- Би өлсөж үхэх гэж байна гэж бас шивэгнэн хариулав.
Маргарет тас тас хөхөрлөө. Хоёул модны сүүдэрт хооллож, дараа нь усанд орж, элсэн дээр удаан хэвтлээ. Дараа нь Жеми Маргаретыг дахин тэврэн авахад нь “Энэ өдөр хэзээ ч битгий дуусаасай” гэж бүсгүй боджээ.
... Тэр орой Жеми, Ван Дер Мерве хоёр дахиад “Тэнүүлчин” гуанзны булангийн жижиг ширээний ард сууцгааж байв.
- Таны хэлдэг үнэн юм. Энд капитал оруулах боломж нээрээ их юм гэж Жемийн өгүүлэхэд Мервегийн царай туяарч
- Мистер Тревис тан шиг ухаантай хүн үүнийг ажиглах ёстой гэж мэдэж байсан юм аа гэв.
- Та надад ямар тодорхой санал зөвлөгөө өгөх вэ? Гэсэнд Мерве ийш тийш сэрэмжлэн харж, дуугаа намсган,
- Пинелийн ойролцоо алмасын шинэ орд олсныг дөнгөж өнөөдөр надад хэллээ. Тэнд сул арван хэсэг бий. Бид хуваагаад авч болох юм. Би таван хэсэгт нь 50 000 оруулья. Үлдсэн таван хэсэгт нь та 50 000 оруул. Алмасыг тэнд хүрзээр малтаад авсан ч болохоор их бий. Бид нүд ирмэхийн зуур олон саяын бэл бэнчин болно. Энэ тухай та юу хэлмээр байна?
Ван Дер Мерве аль илүү ашигтай хэсгүүдийг өөрөө аваад бусдыг нь Жемид өгнө гэдгийг Жеми маш сайн мэдэж байв. Түүний дээр Ван Дер Мерве уг ажилд сохор улаан мөнгө ч оруулахгүй гэж мөрийцэхэд бэлэн байв.
- Хорхой хүрмээр сонсдож байна. Хэдэн эрэлчин хувьд орох юм бэ?
- Хоёрхон
- Тэгвэл ийм их мөнгөний хэрэг юу байгаа юм бэ? Гэж Жеми гэмгүй царайлан асуув. Мерве урагш тонгойж,
- Ухаантай хүний асуудаг үг. Ийм учиртай. Тэр хэсэг ямар их үнэ цэнэтэйг бүгдээр мэдэх боловч эрэлчдэд түүнийг ашиглаж боловсруулах мөнгө байхгүй. Тэгэхээр нь бид тэдэнд 100 000 стерлинг фунт өгч, олсон алмасын 20 хувийг өөрсөндөө үлдээхийг зөвшөөрнө гэв.
Ван Дер Мерве энэ 20 хувийг гэдгийг их овжин оруулж хэлсэн болохоор бараг ажиглагдахгүй өнгөрөв. Энэ голланд өвгөн эрэлчдээс бүх алмас, бүх мөнгийг залилж авна, энэ бүх юм түүний өвөр түрийд үлдэнэ гэж Жеми баттай мэдэж байлаа.
- Түргэн хөдлөх хэрэгтэй. Энэ тухай хүн мэдэж орхивол... гэж Ван Дер Мервегийн сануулахад,
- Ийм боломжийг алдаж болохгүй гэж Жеми зөвшөөрөв. Ван Дер Мервегийн царай туяарч,
- Санаа бүү зовогтун. Одоо даруйхан гэрээ бэлтгэ гэж би хэлье гэжээ. “Африкаанс хэлээр биз” гэж Жеми дотроо бодлоо.
- Одоо өөр бас сонин сайхан санал бий... гэж Мерве хэлэв.
Ван Дер Мерве шинэ түншдээ ая тал засах гэж аль байдгаараа хичээхийн учир Маргаретыг дагуулан Клипдрифтийн ойр орчныг үзье гэж Жемийг гуйхад татгалзахгүй болжээ. Маргарет өдөр ирэх тутам Жемид улам их дурлаж байлаа. Бүсгүй унтах, сэрэхдээ түүний нэрийг амандаа үглэнэ. Урьд Маргаретын огт тоож мэдээгүй байсан тийм сэрэл сэтгэлийг Жеми сэргээжээ.

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
PostPosted: Dec.13.08 3:59 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Бүсгүй өөрийн бие цогцсын юунд хэрэгтэйг одоо л ойлгож эхэлж байх шиг, урьд ичгүүртэй муухай юм гэж бодож байсан зүйлээ одоо Жемид бэлэглэн барьж болох юм шиг санагдана. Дурлал бол бүсгүйн хувьд одоо л үзэж судлаж буй шинэ орон байлаа. Нууц далд хөндий тал, сэтгэл далласан өндөр оргил, бал бурам гол горхи, өвс найгасан хээр...
Клипдрифтийн ойр орчинд тэр хоёрын амраглан цэнгэж болох зэлүүд газар олон бий. Тийнхүү учрах бүрдээ Маргарет анхных шигээ сэтгэл хөөрөн догдолно.
Гагцхүү эцгийгээ бодоод сэтгэл амаргүй болно. Саломон Ван Дер Мерве бол голландын шинэтгэлт шашны үнэн сүсэгтэн бөгөөд охиноо юу хийж байгааг мэдэх юм бол хэрхэвч уучлахгүй гэдгийг Маргарет мэдэж байв. Хэрцгий догшин зан заншил ноёрхож, эрчүүд болох болохгүй хаа газар дураа хангаж байдаг Клипдрифт шиг ийм хотод хүртэл бүсгүйг хэн ч ойшоон уучлахгүй. “Энэ дэлхий дээр ёс журамтай сайн хүүхэн, банзал хүүхэн гэж ердөө хоёр янзын хүүхэн бий. Ёс журумтай сайн хүүхэнд бол нүгэл хилэнц байж болохгүй” гэж бүсгүй бодно. Гэвч түгшүүрт бодол бүсгүйг зовох тул эцсийн бүлэгт энэ тухай Жемитэй ярихаар шийджээ. Хоёул Вааль голын хөвөөгөөр сүйх тэрэгтэй явж байхдаа Маргарет энэ тухай яриа үүсгэж,
- Ян, чи мэднэ дээ би... гээд цааш нь юу хэлэхээ мэдэхгүй ээрэн түгдрэн
- Чи бид хоёр... гэснээ дүүрсэн хэрэг гэсэн янзтай
- Чи надтай суух уу? Гэхэд нь Жеми инээд алдаж,
- Тэгнэ Маргарет аа, сууна гэхэд бүсгүй түүнтэй хамт инээд алджээ. Энэ бол түүний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг байлаа.
Ням гаригийн өглөө Мерве Жемийг охинтойтойгоо гурвуул сүмд очьё гэж урьжээ. Сүм нь гот маягаар барьсан сүртэй том байшин байлаа. Танхимийн нэг талд ном номлогчийн индэр, нөгөө талд нь бадралт баг бишгүүр байна. Тэднийг ороход бүгдээрээ Мервег хүндэтгэн ёслов.
- Би энэ сүмийг барихад тусалсан юм. Би эндхийн ахлагч нь гэж Мерве бахархан өгүүлэв.
Ном номлогч Эзэн тэнгэрийн хэсээлт, галт тамын тухай ном тавьж, Мерве анхааралтай чагнан толгой дохино. “Энэ хүн ням гаригт Эзэн тэнгэрт залбирч, бусад өдөр нь ад албинд залбирдаг бололтой” гэж Жеми бодлоо.
Мерве Маргарет Жеми хоёрын дунд сууж байсан боловч бүсгүй янаг хүнийхээ ойр байгааг мэдэрнэ. “Миний бодлыг ном номлогч тааварлан мэдэж чадахгүй нь яамай даа” гэж бүсгүй бодоод зүрх нь хөөрөн инээмсэглэв.
Мөн тэр оройдоо Жемийг “Тэнүүлчин” гуанзанд ороход Смит баарны лангууны ард зогсож байснаа Жемийг хараад царай нь гэрэлтэн инээд алдаж
- Оройн мэнд, мистер Тревис. Юу уух вэ? Урьдын адил уу? Гэхэд нь
- Үгүй. Чамтай ярих юм байна, Смит. Арын өрөөнд хэмээн Жеми хэлэв. Мөнгө үнэртэж байгааг Смит мэдрээд,
- Болно л доо, эрхэм ээ гээд туслахад хандан,
- Баарт үйлчилж бай гэлээ.
“Тэнүүлчин” гуанзн ы арын өрөө нь өмгөр жижигхэн боловч энд хөндлөнгийн хүнгүй ярилцаж болно. Өрөөний дунд дугуй ширээ, дөрвөн сандал байлаа. Смит ширээн дээр байгаа дэн асаав.
- Суугтун гэж Жемийг хэлэхэд Смит дуулгавартай суугаад
- Танд юугаар тус болж чадах байна, эрхэм ээ?
- Би л чамд тус болж чадах байна, Смит ээ гэсэнд Смит малийтал инээж,
- Нээрээ юу эрхэм ээ?
- Нээрээ гээд Жеми халааснаасаа урт нарийн янжуур гарган асааж аваад,
- Би чиний амийг хэлтрүүлэхээр шийдлээ гэсэнд Смит гайхан нүдээ анивчиж,
- Ойлгохгүй байна, эрхэм ээ
- Би Тревис биш ээ, Жеми Макгрегор. Санаж байна уу? Жилийн өмнө чи намайг үхэл рүү, муу пин рүү явуулсан. Мервегийн таалалд нийцүүлэх гэж... гэсэнд Смит аюул тулгарч байгааг мэдээд хөмсөг зангидан
- Юун тухай ярьж байгааг мэдэхгүй л... гэхэд нь
- Балиар амаа хамхиад, намайг сонсож бай гэх Жемийн дуу ташуур тас хийхтэй адил сонсдов.
Смит мохсон ухаандаа нэг юм бодох санаатай ядаж байгааг Жеми ажиглав. Смит өмнөө сууж буй энэ буурал эрийг нөгөө гэнэн хонгор залуу хүү мөн гэж итгэж ядан байлаа. Жем үргэлжлүүлэн,
-Би амьд мэнд үлдэж, баян чинээлэг болсон. Чиний энэ муу гуанзыг чамтай хамт шатаах хүмүүсийг хөлслөн авч чадахуйц баян, Смит чи ойлгов уу? Гэлээ.
Смит юу ч мэдэхгүй гэж хэлэх гэснээ Жемигийн нүдийг хараад
- Тийм ээ, эрхэм ээ гэж болгоомжтой дуугарав.
- Чи эрэлчдийг Мерве руу явуулж, цаадах чин тэднийг гар хоосон болтол нь тонодог. Үүний төлөө тэр өвгөн чамд шан өгдөг. Сонирхолтой хамтын ажиллагаа. Чи тэгээд үүндээ хэдий хэрийн юм авдаг вэ?
Смит дуугарсангүй. Хоёр их хүчтэний дунд ороод хэнийх нь тал барихаа мэдэхээ болчихлоо.
- Хэдийг авдаг вэ?
- Хоёр хувийг гэж Смит дуртай дургүй хариулав.
- Би чамд таван хувийг өгнө. Би тэднийг мөнгөм санхүүгээр дэмжинэ. Ялгаа нь гэвэл эрэлчид надаас зохих хувиа шударга ёсоор авна. Чи ч бас. Мервег чамд хоёр хувийн шан өгдөг гэж чи үнэхээр итгэдэг юм уу? Тэгвэл чи ёстой усан тэнэг хүн юм байна гэсэнд Смит толгой дохиод,
- За тэгье, мистер Тре... мистер Макгрегор. Бүгдийг ойлголоо гэхэд нь Жеми босож
- Арай болоогүй гээд Смит рүү тонгойн,
- Чи Мерве дээр очиж, бидний юу ярьсан тухай түүнд ярих гэж байна. Ийм янзаар чи давхар ашиг олох санаатай юу? Харин энд нэг жаахан садаа бий гээд дуугаа намсган шивэгнэж
- Хэрэв тэгэх юм бол чи өөрийгөө хүүр болсон гэж бодоорой гэжээ.

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
PostPosted: Dec.14.08 9:52 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
-7-
Жемийг хувцсаа өмсөж байтал хаалгыг нь аяархан тогшив. Жаахан байж байгаад дахин тогшиход нь Жеми очиж үүд тайлж өгвөл Маргарет зогсож байлаа.
- Орогтун, Мэгги. Нэг хэрэг гараа юу? Гэж Жеми асуув.
Маргарет урьд нь Жеми дээр зочид буудалд ер ирж байгаагүй аж. Бүсгүй орж ирээд Жемитэй нүүр нүүрээ харж тулахаар хэл нь татчихсан юм шиг дуугүй байлаа. Энэ нэгэн мэдээг хэрхэн дуулгахаа бодон бодон шөнө нойргүй хоносон. Дахин барааг нь харахаа больчих болов уу гэхээс зүрх нь бэмбэгнэнэ. Тэгээд гүн амьсгаа авч Жемигийн нүдийг эгцлэн харж
- Ян, бид хүүхэдтэй болно гэлээ.
Жемийн царай ажиггүй тайван байхад нь Маргарет айлаа. Гэнэт Жемийн царайд үлэмж баяр баясгалан илрэхэд нь Маргарет эргэлзээ тайлагдлаа. Жеми бүсгүйг тэвэрч,
- Энэ чинь маш сайн хэрэг байна. Мегги, Маш сайн. Чи эцэгтээ хэлсэн үү? гэсэнд Маргаретийн нүдэнд сэтгэлийн түгшүүр илэрч,
- Өө үгүй. Аав... гээд викториан маягийн ногоон будан дээр лаг хийтэл сууж
- Чи манай эцгийн занг мэдэхгүй байна. Тэр... хэзээ ч ойлгохгүй... гэв. Жеми цамцаа бушуухан өмсөөд,
- Явж аавд чин үүнийг хэлье
- Зүгээр өнгөрнө гэж чи итгэж байна уу?
- Би хэзээ хэзээнээс илүү итгэж байна.
Жеми Маргарет хоёрыг дэлгүүрт ороход Мерве борцолсон мах хэмжиж байв.
- Ян уу? Би одоохон суларна гээд худалдан авагчид түргэн үйлчилсний дараа Жемийн дэргэд ирж
- За тэгээд энэ сайхан өдөр ажил хэрэг чин бүтэмжтэй байна уу? Гэж асуухад
- Үүнээс бүтэмжтэй байх гэж яах вэ. Танай Маргарет хүүхэдтэй болно гэж Жеми баясгалантай өгүүлэв.
Өрөөнд нам гүм боллоо. Эцэст Мерве
- Ойлгохгүй байна гэж бөвтнөв.
- Ойлгож ядах ву байх вэ. Охин чин надаас хүүхэд олсон.
Мервегийн нүүр нь цусгүй цагаан болж, Маргарет тэр хоёрыг ээлжлэн харж байснаа,
- Энэ чин үнэн үү?
Голланд өвгөний тархи эргэжээ. Толгойд нь эсрэг тэсрэг бодол багтаж ядан тэмцэлдэв. Охин нь онгон биеэ алдсан байдаг чин аймшигтай муухай хэрэг... Жирэмсэн болсон юм байна... Энэ хотынхон бүгдээрээ өвгөн охин хоёрыг элэглэн инээлдэнэ. Гэвч Ян Тревис баян хүн. Энэ хоёрыг бушуухан гэрлэчихвэл...
Мерве Жеми тийш эргэж,
- Та нар нэн даруй гэрлэх юм байгаа биз дээ гэхэд нь Жеми түүний өөдөөс гайхан харж,
- Гэрлэх ий? Та өөрийн нохой явган, гахай нүцгэн болтол тоносон гэнэн залуу хархүүтэй охиноо гэрлүүлэхийг зөвшөөрөх юм уу?
Мервегийн толгой заадсаараа ангалзан байлаа.
- Ян, та юу ярина вэ? Би хэзээ ч... гэхэд нь Жеми үгийг нь тасалж, ширүүн дуугаар
- Миний нэр Ян биш. Би Жеми Макгрегор байна. Та намайг танийгүй юм уу? Гээд өвгөний сандарч тэвдсэн царайг харж
- Таниагүй л дээ. Тэр залуу үхсэн. Та түүнийг алсан. Гэсэн ч би Саломон Ван Дер Мерве танд хар муу санахгүй. Танд бэлэг барья. Охины чин хэвлийд миний үр байгаа гэв.
Жеми ингэж хэлчихээд даруй эргэн гарч одоход Ван Дер Мерве охинтойгоо хойноос нь хий гөлрөөд хоцорлоо.
Маргарет үнэмшсэнгүй. Түүний амнаас яаж ийм үг гардаг байна вэ? Надад хайртай шүү дээ энэ хүн...
Саломон Ван Дер Мерве багтаж ядан уурласандаа хамаг бие ньсалганан охин руугаа эргэж,
- Садар эм, зайл чи. Банзал гэж ориллоо.
Маргарет чухам юу болсоныг ойлгох сөгөөгүй, шаланд наалдаж ургасан юм шиг хөдлөхгүй зогсож байв. Эцгийг нь нэг муухай юм хийсэн гэж Ян үүний төлөө Маргаретыг буруутгаж байх шиг. Тэр муухай хэрэгт Маргаретийг бас хамаатай гэж Ян бодсон байж Жеми Макгрегор гэж хэн юм бол? Хэн бэ?...
Ван Дер Мерве охиноо тас хийтэл алгадаад
- Эндээс тонил. Миний нүдэнд дахиад бүү үзэгд хэмээн зандарлаа.
Маргаретийн зүрх нь амаараа гарах шахан булгилж хөдлөх сэхээгүй зогсоно. Эцэг нь солиорсон юм шиг байна. Бүсгүй даруй эргэн, дэлгүүрээс ухасхийн гарав.
Саломон Ван Дер Мерве цөхрөнгөө баран хойноос нь ширтэв. Бусдын охин ийм шившигтэй муухай юм хийж, эцэг эхийнхээ нэрийг бузарлаж байхыг өвгөн олон үзсэн. Сүмд тийм охины эцгийн шившигийг дуудаж, нэгдлээс хөөн зайлуулдаг. Энэ бол тэдний зүй ёсоор эдлэх цээрлэл.
Мерве охиноо Тэнгэрийн цээрлэлээс айдаг, дуулгавартай болгож хүмүүжүүлсэн. Яагаад төрсөн эцгийнхээ өөдөөс ингэж тэрслэв? Мерве эр хүний өвөрт хэвтэж байгаа охиныхоо нүцгэн биеийг сэтгэлдээ төсөөлж, хэрхэн хөдөлж, хэрхэн ёолж байгааг ургуулан бодоод тачаал нь сэргэн эрхтэн нь хатуурахыг мэдрэв.
Голланд өвгөн дэлгүүрийнхээ үүдэнд “хаасан” гэсэн пайз өлгөөд тэнхээ нь тасран орон дээр ойчлоо. Охины нь явдлыг хотынхон мэдэхээр өвгөн элэг доог болно. Түүнийг өрөвдөх нэг нь өрөвдөж, охины нь тэрслүү үйлдлийн төлөө зэмлэн буруушаана. Аль нь ч байсан энэ бол тэсвэрлэшгүй зовлон. Энэ тухай нэг ч хүнд мэдэгдэхгүй байх тийм арга хийх хэрэгтэй. Банзал охиноо эндээс хол аваад явья. Тэгээд өвдөг сөхрөн сууж, залбирч эхлэлээ.
“Ай эзэн Тэнгэр минь. Та дуулгавартай боол намайг яах гэж ингэж цээрлүүлэв дээ? Таны өмнө би ямар нүгэл хилэнц үйлдсэн юм бэ? Энэ охин үхэг. Ай тэнгэр. Тэр хоёр хоёулаа үхэг”
...Жемийг “Тэнүүлчин” гуанзанд ороход тэнд олон хүн цугласан байлаа. Жеми баарны лангууны дэргэд очоод тэнд буй хүмүүс тийш хандан,
- Анхааран сонсоно уу гэсэнд олны шуугилдах чимээ намдав.
- Та бүхнийг вискигээр дайлна.
- Юу болоо вэ? Шинэ орд олоо юу? Гэж Смит асуухад Жеми тас тас хөхөрч
- Тиймэрхүү юм болсон, найзаа. Ван Дер Мервегийн охин жирэмсэлсэн. Тэгээд Ван Дер Мерве энэ баярт учралыг тохиолдуулан тэмдэглэх гэж байна.
- Ай Эзэн Тэнгэр гэж Смит амандаа шивэгнэхэд,
- Энд Эзэн тэнгэр хамаагүй. Үүнийг Жеми Макгрегор хийсэн гэжээ.
Нэг цагийн дараа Клипдрифт хотынхон энэ шинэ мэдээг сонссон байлаа. Ян Тревис гэдэг нь жинхэнэ хэрэг дээрээ Жеми Макгрегор байсныг, Маргарет түүнээс хүүхэд олсныг мэдэцгээв.
Мервегийн охин хотынхныг мэхлэн төөрөлдүүлж байсан байна.
- Түүнийг тийм хүүхэн гэж огт бодмооргүй сэн, тийм ээ?
- Манай хотын хэдэн эр тэр худгаас морио усалж үзсэн бол?
- Аюулын бүсгүй шүү, би л лав буцахгүй юм байна.
- Яана гэж? Ам ангайвал зөвшөөрнө биз дээ.
Тэгээд эрчүүд тас тас хөхрөлдөнө.
Саломон Ван Дер Мерве орой дэлгүүрээс гарахдаа нөмрөн ирж буй аюул сүйрэлээс хэрхэн зайлахыг хэдийнэ мэдэж байжээ. Маргаретийг нэн даруй, эхний мухлаг тэргээр Кейптаун руу явуулна. Муу зулбсагатайгаа тэнд байж байг. Тэгээд Клипдрифтийнхэн өвгөний шившгийг мэдэхгүй. Ингэж бодоод голланд өвгөний уруулд хөнгөн мишээл үзэгдэв.
- Оройн мэнд, мистер Мерве. Таныг хүүхдийн хувцас бэлтгэж байгаа гэж дууллаа.
- Сайн уу? Саломон. Удахгүй манай хотод шинэ хүн нэмнэ гэж дууллаа.
Мерве дэлгүүртээ эргэж ирээд үүдээ түгжив.
Жеми “Тэнүүлчин” гуанзанд шинэ мэдээг олны шүүн хэлэлцэхийг чагнан виски шимж суулаа. Клипдрифтад урьд өмнө ийм шуугаинт юм болж байгаагүй болохоор хүмүүс нарийн тодорхой
зүйл бүрийг амтархан ярилцаж бахаа хангаж байлаа.
“ Банда хажууд минь байсан бол юутай сайхан билээ?” гэж Жеми бодлоо.
Бандагийн дүү охиныг өшөө голланд эрээс авч, өөрийг нь тоносныг хариуг авч чадлаа. Гэвч энэ бол зөвхөн эхлэл. Жеми цаашид үргэлжлүүлэн өшөөгөө авах болно. Маргаретийг өчүүхэн ч өрөвдсөнгүй. Маргарет эхний өдөр Жемид юу гэж хэлсэн билээ?
“Манай эцэг танд тусалж чадахсан. Бүгдийг сайн мэддэг гэсэн”
Энэ хүүхэн бас Мервегийн яс махны тасархай. Жеми энэ хоёрыг хоёуланг нь устгана.
Жемигийн сууж буй ширээний дэргэд Смит хүрч ирээд,
- Мистер Макгрегор, тантай ганцхан хором ярьж болох уу?
- Юу вэ? Гэсэнд Смит хоолойгоо засан
- Пниелийн ойролцоо арван хэсэгт ажиллах хоёр эрэлчнийг би мэднэ. Тэнд алмас бий. Харин тэр хоёр залууд тоног төхөөрөмж худалдан авах мөнгө байхгүй. Тэгээд түнш эрж байна. Энэ танд сонин байж магадгүй гэж бодлоо.
Жеми баарны хүний өөдөөс шинжин хараад
- Тэр хоёр чинь Ван Дер Мервед чиний ярьсан хүмүүс үү?
Смит гайхан толгой дохин,
- Тийм ээ, эрхэм ээ. Гэхдээ би таны саналыг бодож үзээд тантай хамсвал дээр гэж шийдлээ гэхэд нь Жеми урт нарийн янжуур гаргаж ирсэнд Смит яаран гал гаргаж өгөв.
- Ярь гэсэнд Смит ярьж эхлэлээ.

Клипдрифтэд бүр анхандаа янхны явдал тохиолдын шинжтэй байжээ. Янхан нь голдуу бохир муухай эмсийн хүрээлэн, гудамжны мухарт эрчүүдэд үйлчилдэг негр хүүхнүүд байв. Анхны цагаан арьстан янхан хүүхнүүд өдөр нь хоол зөөгчөөр ажилладаг байлаа. Эрэлчид шинэ шинэ алмастай хэсэг олохын хэрээр Клипдрифт хот цэцэглэн хөгжиж, үүнийг дагалдан цагаан арьст янхан хүүхэн улам олон болжээ.
Одоо Клипдрифтийн захад дэр модоор барьж, төмрөөр бүрсэн арав гаруй байшин бий болж, тэнд янхнууд эрчүүдэд үйлчилж байлаа.Олноос онцгой ганц газар гэвэл Лун-стритийн ойролцоо байдаг мадам Агнесийн эмсийн хүрээлэн байв. Тэр хоёр давхар аятайхан байшингийн дэргэдүүр нутгийн хатагтай нар нүүр улайхгүй өнгөрч болно. Эрчүүд нь, бас чадал боломжтой явуулын хүмүүс энэ хүрээлэнд ирж цэнгэх нь цөөнгүй. Эндхийн үнэ хөлс их, бүсгүйчүүд нь үнэнч шударга “хөдөлмөрөөр” хоолоо олж иддэг, царайлаг хөөрхөн, нүүрэмгий аманцар хүүхнүүд. Архи дарсны зүйлийг харьцангуй аятайхан хогшил тавилгатай зочлох өрөөнд өгөх ба мадам Агнеса үйлчлэгч нарыг хэзээ ч яаруулахгүй, хэзээ ч хуурч мэхлэхгүй байх гэсэн нэгэн дүрмийг хатуу баримталдаг. Мадам Агнеса өөрөө 35 настай, улбар шар үстэй, аальтай ааштай бүдүүн авгай. Урьд Лондон хотын нэгэн эмсийн хүрээлэнд ажиллаж байгаад дараа нь Өмнөд Африкт мөнгө амархан олж болно гэдгийг сонсож, Клипдрифтэд ирсэн ажээ. Мадам Агнеса өөрөө эмсийн хүрээлэн нээж хүрэх жаахан мөнгө хурааж байгаад ажил явдал нь бүр анхнаасаа урагштай бүтэж эхэлжээ.
Мадам Агнеса уг нь эрчүүдийн зан байдалыг сайн мэддэг гэж гайхуулах дуртай байлаа. Харин Жеми Макгрегор бол авгайд оньсого мэт учир нь үл олдох хүн байлаа. Түүний ёроолгүй гүн худаг мэт хүйтэн харцтай нүдийг авгай юу юунаас илүү бахархана. Жеми Макгрегор өөрийн тухай, өнгөрсөн намтраа огт ярьдаггүйгээрээ бусад эрчүүдээс ялгаатай. Жеми Макгрегор Мервегийн охиныг зориуд жирэмсэн болгоод дараа нь түүнтэй гэрлэхийг татгалзсан тухай хов яриаг Мадам Агнеса хоёр цагийн өмнө сонсоод “Өөдгүй новш” гэж бодсон байжээ. Гэхдээ тэр бол нүдэнд дулаахан новш гэдгийг арга буюу зөвшөөрөх хэрэгтэй байв. Улаан хивс дэвссэн шатаар Жеми бууж ирэхийг авгай харав. Жеми авгайд тавтай нойрсохыг эелдэгээр ерөөгөөд гарч одлоо. Жеми зочид буудалдаа эргэж ирэхэд Маргарет өрөөнд нь хүлээж байв. Бүсгүй цонхоор ширтэн зогсож байснаа Жемийг орж ирэхэд эргэн харж,
- Сайн уу?... Жеми гэж хоолой нь чичрэн өгүүлэв.
- Чи энд юу хийж яваа юм бэ?
- Чамтай ярих юм байна.
- Чи бидэнд ярих юм байхгүй.
- Чиний яагаад ийм хачин зан гаргаж байгаагийн учрыг мэдэхгүй юм. Чи манай эцгийг үзэн яддаг юм байж, би ойлголоо. Манай эцэг чамайг яасан байлаа ч гэсэн би чамд огт гэм хийгээгүй шүү дээ. Миний үгийг үнэмшээч гуйя чамайг. Надаас битгий жигшээч... Би чамд үнэн хайртай гээд ойртож ирэхэд нь Жеми өөдөөс нь хүйтэн хөндий харж,
- Энэ чинь чиний бэрхшээл гэв.
- Намайг битгий ингэж муухай хараач дээ. Чи өөрөө бас надад хайртай шүү дээ.

:xmas: :xmas: :xmas:

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
PostPosted: Dec.16.08 3:47 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Жеми үгийг анхаарч сонссонгүй. Паардспан тийш хэрхэн зовж хүрсэн, хэрхэн үхэх шахсанаа... том том үхэр чулууг хөдөлгөх гэж хамаг тэнхээ тамираа барж байснаа... ид шидийн гайхамшгаар алмас эрдэнэ олсноо сэтгэлдээ ургуулан санав.
Олсон баялагаа Мервед авчирч өгөхөд
- Чи миний хэлснийг ойлгосонгүй. Макгрегор оо. Надад түнш хэрэггүй. Би чамаар ажлаа хийлгэх гэж хөлслөж авсан. Одоо эндээс тонил гэж хэлснийг санав.
Дараа харгис хэрцгийгээр зодож жанчсан... Дэлт бүргэдийн өмхий үнэр ханхлахыг дахин мэдэрч, хурц хушуу нь биед нь шигдэхийг дахин мэдэрлээ. Мерве түүнийг алах гэсэн.
Тэртээ холоос Маргарет дуу сонсдох нь,
- Чи санаж байна уу? Би ... би чиний хүүхэн... Би чамд хайртай.
Жеми хөшсөн биеэ нэг шилгээгээд бүсгүйн өөдөөс харав.
Хайртай гэнэ. Энэ үг түүнд ямарч утгагүй болжээ. Мерве залуу эрийн үзэн ядахаас бусад сэтгэлийг арчиж арилгажээ. Жеми гагцхүү үзэн ядах сэтгэлийн хүчинд амвдарч байна. Үзэн ядах сэтгэл түүнд амьдралыг тэтгэх рашаан болно. Аварга загастай тулалдаж, хад чулууг давж, минатай талбайгаар мөлхөж явахдаа чухамхүү үзэн ядах сэтгэл л түүнд тус болж, түүнийг явч гарсан. Яруу найрагч нар хайр дурлалын тухай бичиж, хайр дурлалын тухай дуу дуулж байг. Хайр дурлал гэж байдаг байж болох л юм. Гагцхүү бусдын тулд байдаг юм уу гэхээс Жемийн хувьд тийм юм байхгүй.
- Чи Ван Дер Мервегийн охин шүү дээ. Чи түүний ач хүүхдийг тээж яваа. Одоо эндээс тонил чи.
Маргаретад явах газар байсангүй. Эцэгтээ хайртай тэгээд уучлаасай гэж хүсэх боловч эцэг нь хэзээ ч уучлахгүйг мэдэж байлаа. Эцэг нь охиныхоо амьдралыг тамын зовлон болгоно. Ерөөсөө голж шилээд байх юм байсангүй. Ямар ч гэсэн нэг тийшээ явах л хэрэгтэй.
Маргарет зочид буудлаас гараад эцгийнхээ дэлгүүр рүү явж байхдаа хажуугаар өнгөрсөн хүмүүсийн нүд өөр дээр нь тусаад байгааг мэдрэв.
Зарим эрчүүд учиртай инээмсэглэх боловч бүсгүй тэргүүнээ омог бардам өргөөд тоохгүй өнгөрч байлаа. Дэлгүүрийн үүдэнд очоод дотогшоо орохын өмнө зүрхшээн эргэлзэн зогсов. Тэгээд гүнзгий амьсгаа аван дотогш орлоо. Лангууны ард хүн байсангүй. Арын тасалгаанаас эцэг нь гарч ирлээ.
- Аав аа...
- Чи юу? Гэх эцгийн дууны өнгөнд туйлаас жигшин зэвүүцсэн аяс сонсдоход Маргарем огло үсрэн зайлав. Эцгийгээ ойртож ирэхэд Маргарет виски үнэртэж байхыг мэдэрлээ.
- Энэ хотоос зайл. Өнөөдөрийн дотор. Одоохон. Миний нүднээс далд ор. Дуулж байна уу? Миний нүдэнд дахиад бүү үзэгд гэж өвгөн хашгичаад хэдэн дэвсгэрт гарган шалан дээр хаяж
- Үүнийг аваад тонил.
- Би таны ач хүүхдийг тээж яваа.
- Чи ад албины үрийг тээж яваа гээд нударга зангидан ойртож
- Хүмүүс чамайг харах бүрдээ миний шившигийг санах болно. Хэрэв чи яваад өгвөл хүмүүс үүнийг мартаж орхино...
Маргарет эцгийгээ удтал ширтэж байснаа гэнэт эргэж сохор юм шиг үүд рүү явлаа.
- Наад мөнгөө аваач тэнэг гичий минь. Наад мөнгө ав гэж Мерве орилов.
Хотын захад хямдхан зочид буудал байдаг. Маргарет тийшээ очлоо. Толгойд нь түмэн бодол эргэлдэнэ. Зочид буудалд очоод тэндхийн эзэгтэй миссис Оуэнсийг асуулаа. Миссис Оуэнс бол тавиад настай, нүдэнд дулаахан бүдүүн авгай. Тэр авгай Клтпдрифтэд нөхөртэйгээ ирж, нөхөр нь түүнийг хаясан байжээ. Өөр хүүхэн бол санаа сэтгэлээр унах байсан биз. Миссис Оуэнс сэтгэл чанга авгай байлаа. Авгай энэ хотод зовлонд унасан хүн олныг үзсэн боловч энэ 17 настай бүсгүй шиг гуниг зовлонд ингэтлээ их автсан хүн нэгийг ч олж үзээгүй аж.
- Чи намайг эрж явна уу?
- Тийм. Танайхаас... Танай эндээс надад ажил олдох болов уу гэж бодсон юм.
- Ажил ий? Юун ажил вэ?
- Ямар ч ажил яах вэ. Би хоол хийж чадна. Буусан хүмүүст үйлчилж, ор дэрийг хурааж чадна. Би ... би ... Надад ямарч хамаагүй ажил өгөөч гэж гуйх бүсгүйн дууны өнгөнд цөхрөнгөө барсан аяс сонсогдлоо.
Хамаг бие нь чичрэн байгаа бүсгүйг хараад миссис Оуэнсийн элэг эмтэрч,
- Надад туслах хүн илүүдэхгүй гэж бодож байна. Чи хэдийд ажилдаа орж чадах вэ? Гэхэд бүсгүйн дотор онгойн санаа алдан,
- Одоо ингээд гэв.
- Би чамд ердөө... гээд миссис Оуэнс хэсэг бодсноо анх санаснаасаа нэмэхээр шийдэж
- Сард 1 фунт, 2 шиллинг, 11 пенс л төлж чадна. Хоол байр үнэгүй гэхэд нь,
- Гялайлаа гэж Маргарет баярлан дуу алдав.

... Саломон Ван Дер Мерве одоо Клипдрифтийн гудамжаар үзэгдэх нь цөөн болжээ. Түүний дэлгүүрийн үүдэнд “Хаалттай” гэсэн пайз өлгөөстэй байх нь улам олшров. Худалдан авагч нар яваандаа бусад дэлгүүрээс хэрэгтэй юмаа худалдан авах болов.
Мерве ням гариг бүр сүмд очдог хэвээр. Тэрээр сүмд мөргөх гэж очдоггүй. Эзэн тэнгэрээс өөрийн нуруун дээр хилсээр буулгасан энэ шившгийн ачааг авч өг хэмээн шаардхаар очдог байлаа. Бусад сүсэгтэн нар Мервегийн баян тарган, эрх дархтайг мэдэх учир ямагт хүндэтгэн мэндлэх боловч одоо бол араас нь нүд үзүүрлэн харах, хоорондоо шивэр авир хийхийг мэдрэх болов. Түүнтэй нэг вандан дээр зэрэгцэн суудаг байсан айлынхан одоо холдон зайлж сууна. Голланд өвгөнийг нүдэнд орсон хог мэт ад үзэцгээх болжээ. Нэгэн удаа сүмийн ширээт ламын номлол түүний зоригийг бүрмөсөн унтраалаа. Ширээт лам номлолдоо Левитийн шүлгээс уншсан нь:
“Энэ дэлхийг садар самуунаар дүүргэхгүйн тулд охиноо бузар булай, завхай зайдан явдлаас сэрэмжлүүлэгтүн” гэжээ.
Тэр өдрөөс хойш Мерве сүмд очихоо больжээ.

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
PostPosted: Dec.16.08 3:49 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Мервегийн ажил үйлс унан доройтох тусам Жемигийн ажил үйлс өөдлөн дэвжиж байлаа. Өрөмдөх арга хэрэглэх болсноор алмас олборлох зардал багассан байхад эрэлч нар хэрэгтэй тоног төхөөрөмжөө худалдан авах мөнгө байсангүй. Жеми Макгрегор санхүүгийн тусламж үзүүлээд оронд нь олборлолтоос хувь авч байна гэсэн яриа ам дамжих болов. Жеми яваандаа тэдгээр хэсгийг бүрмөсөн худалдан авсан байна. Жеми үл хөдлөх хөрөнгө, худалдаа, алт олборлолтонд хөрөнгө оруулж байлаа. Ажил хэргийг чин шударгаар эрхлэн хөтлөдөг болохоор нэр хүнд нь улам өсч, улам олон хүн түүн дээр ирж санал тавих болжээ.
Хотод байдаг хоёр банкны нэгийг дампуурдагийн даваан дээр очоод байхад Жеми худалдан авсан байна. Гэхдээ наймаа хэлэлцээ хийх үед түүний нэр ил мэдэгдсэнгүй.
Жемигийн гар хүрсэн юм бүхэн орлого оруулж байв. Тэгээд урьд зүүд зөнд нь ч ороогүй тийм их эд баялаг хөрөнгийн эзэн болжээ.
Гэвч энэ бүхэнд түүний сэтгэл нэг их хөөрсөнгүй.
Өөрийн амжилтыг Мервегийн сүйрэн ядуурч буй хэр хэмжээгээр үнэлнэ. Өшөөгөө авах ажил дөнгөж эхэлж байлаа.
Жеми хааяа Клипдрифтийн гудамжинд Маргареттай дайралдах боловч түүнийг танихгүй мэт өнгөрдөг байв. Энэ уулзалт болгон Маргаретад ямар янзаар нөлөөлдөгийг Жеми огт төсөөлдөггүй байжээ. Жемийг харахдаа бүсгүйн зүрх шимшрэн өөрийн бие сэтгэлийг эзэмдэхийн тулд дороо зогсох хэрэгтэй болно. Маргарет Жемид хайртай хэвээрээ. Сэтгэл зүрх нь яагаад ч хувирч өгөхгүй байлаа. Жеми эцгээс нь өшөө авах гэж Маргаретийг ашигласан боловч Жемигийн сэтгэлийг эргүүлэн татаж болно гэж итгэж байлаа. Маргарет удахгүй хүүхэд төрүүлнэ. Тэр цагт Жеми өөрийн яс махны тасархайг үзээд Маргареттай ханилан сууж, хүүхэддээ өөрийн овог нэрийг өгнө. Маргарет өөрөө Макгрегор овогтой болно. Түүнд өөр хэрэгтэй юм байсангүй. Маргарет шөнө унтахаар хэвтэхдээ тэсгийж томорсон гэдсээ барьж үзээд
“Бидний хүү” гэж шивэгнэдэг байв. Хүү буюу охин төрөхийг Маргарет өөрийн дураар болгож чадна гэж бодох нь тэнэг хэрэг боловч өчүүхэн төдий боломжийг ч алдахгүйг хичээнэ. Эр хүн бүр хүүтэй болохыг хүсэх нь лав.
Гэдэс томорч, бүсгүйн айх нь улам ихэслээ. Нэг хүнтэй яримаар санагдах боловч энэ хотын нэгч эмэгтэй түүнийг тоож ярих нь үгүй. Нүгэл хилэнцтэнийг өршөөж болохгүй, цээрлүүлэх хэрэгтэй гэж шашин сургадаг. Маргарет хар элэгтний дунд ганцаараа байлаа. Шөнө дэрэндээ нүүрээ шургуулан өөрийгөө болон төрөөгүй үрээ өрөвдөн уйлна.
Жеми хотын төвд хоёр давхар өргөө худалдан аваад өсөж өргөжсөн компанийнхаа төв байр болгон ашиглах болжээ. Ерөнхий нягтлан бодох Гарри Макмилан нь нэг удаа Жемид ярихдаа,
- Таны бүх компанийг нэгтгэн нэг том корпораци болгоё. Энэ корпорацид нэр өгөх хэрэгтэй байна. Танд ямар нэгэн хүсэл санал байна уу? Гэхэд нь Жеми
- Бодьё гэжээ.
Тэгээд энэ тухай бодох болов. Намиб цөлийн алмастай эрэгт өтгөн манан дунд нэвт сонсогдож байсан алсын цуурай толгойд нь хангинана. Тэгээд корпорацил ямар нэр өгөхөө мэдэв. Ерөнхий нягтлан бодохоо дуудан,
- Бид шинэ компанид “Крюгер-Брент” гэж нэр өгье. Крюгер-Брент лимитед гэжээ.
Нэг удаа Жеми дээр банкны захирал Элвин Кори орж ирээд,
- Саломон Ван Дер Мервегийн зээлийн тухай яриа байна. Ажил явдал нь туйлын бүтэлгүй байгаа. Урьд бол бид түүнд итгэж болох байлаа. Одоо бол байдал эрс өөр болсон, мистер Макгрегор. Түүнд зээллэг өгөхийг татгалзаад бүх мөнгөө төл гэж шаардах нь зүйтэй байх гэсэнд
- Үгүй гэжээ. Кори өөдөөс нь гайхан харж
- Өвгөн өнөө өглөө ирж мөнгө гуйсан гэхэд нь
- Түүнд мөнгө өг. Хүссэн бүхнийг өг гэсэнд банкний захирал босч
- За, мистер Макгрегор таны хэлснээр болтугай. Түүнд хэлье гэхэд нь
- Түүнд юу хэлээд хэрэггүй. Зүгээр л гуйсныг нь өг.
Маргарет өглөө бүр таван цагт босож, буудалд байгаа хүмүүсийг өглөөний хоолонд орж ирэхэд анхилуун сайхан үнэртэй урт талх, агшаасан будаа, гахайн мах, өндөг, жигнэмэг, уур савссан аягатай кофе өгдөг байв. Буудалд байгаа хүмүүсийн ихэнх нь хэсэг дээрээ очиж яваа буюу тэндээс буцаж ирсэн эрэлчид байдаг. Тэд нар Клипдрифтэд алмасаа үнэлүүлэх, халуун усанд орох, архи уух, хотын эмсийн хүрээлэнд очих гэж түр саатдаг бөгөөд үүнийгээ яг ийм дэс дараагаар гүйцэтгэдэг байна. Тэд бол адал сонин явдал эрж явдаг эрдэм боловсролгүй бүдүүлэг хүмүүс.
Клипдрифтэд ёс журамтай сайн бүсгүйчүүдэд халдаж болохгүй гэсэн бичигдээгүй хууль бий. Эр хүн хүүхэн хэрэглэх болбол янхны газар очно. Харин Маргарет Ван Дер Мерве энэ хоёр хэсгийн алинд ч үл хамаарна. Нөхөргүй ёс журамтай бүсгүйчүүд жирэмсэн болдоггүй. Тэдний онолоор бол Маргарет нэгэн удаа нүгэл хийснээс хойш одоо хэнтэй ч хамаагүй өвөр түрийдээ ороход бэлэн байх учиртай. Гагцхүү эвтэйхэн гуйх хэрэгтэй. Тэгээд эрчүүл гуйдаг байжээ.
Зарим эрэлчид түс тас шууд гуйна, зарим нь ичингүйрэн аяархан гуйна. Маргарет энэ гутамшигийг нэр төртэй тэсэж өнгөрүүлдэг байлаа. Гэтэл нэгэн удаа миссис Оуэнс унтахаар хэвтэх гэж байтал Маргаретийн ор байдаг арын өрөөнөөс бүсгүйн хашгирах сонсджээ. Эзэгтэй хаалганы дэргэд гүйн очиж, угз татан онгойлговол буудалд нь буусан согтуу эрэлчин Маргаретийн шөнийн цамцыг урж хаяад орон дээр дарж байлаа. Миссис Оуэнс индүү шүүрч аван тэр хүн рүү барс мэт ухасхийн дайран очиж балбаж эхлэв. Цаад эрэлчин нь авгайгаас хоёр дахин том биетэй ч гэсэн авгай нүд дальдирсангүй. Уур хилэн нь бадран толгой тархигүй балбасанд нөгөө согтуу эрэлчин удалгүй ухаан алдан шалан дээр уналаа.
Миссис Оуэнс түүнийг шатаар чирэн буулгаж, гадагш түлхэн хаялаа. Дараа нь Маргарет дээр буцан ирж, согтуу эрэлчний хазаж цус гаргасан уруул амыг арчиж өгөхдөө гар нь чичрэн байлаа.
- Мэгги чи зүгээр үү?
- Одоо зүгээр, миссис Оуэнс. Танд их баярлалаа.
Маргарет гэнэт асгаруулан уйлав. Хүмүүс түүнтэй тоож ярихаа больсон энэ хотод хүний сайхан сэтгэлийн анхны илрэл энэ байлаа.
Маргаретын цүдгэр гэдсийг миссис Оуэнс хараад:
“ Хөөрхий амьтан. Жеми Макгрегор энэ хүүхэнтэй хэзээч суухгүй дээ” гэж бодлоо.
Амаржих цаг ойртжээ. Маргарет одоо амархан ядардаг болжээ. Тонгойход бүр ч хэцүү болов. Гэдсэн дотор нь хүүхэд нь хөдлөхийг мэдрээд баярлана. Энэ дэлхий дээр хүүтэйгээ хоёулхнаа байгаа юм шиг сэтгэн хүүтэйгээ хэдэн цагаар ярьж, түүнийг ирээдүйд хүлээж буй гайхамшигтай сонин зүйлсийн тухай ярина.


:imhappy: :imhappy: :imhappy:

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
PostPosted: Dec.18.08 10:23 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
***

Нэгэн орой, хоолны дараахан зочид буудалд хар арьстан хөвгүүн орж ирээд Маргаретэд битүүмжилсэн дугтуй өгч,
- Би хариуг нь хүлээж байя гэжээ.
Маргарет захидалыг нэг уншиж үзээд дараа нь дахин яаралгүй уншиж үзэв.
- Тэгье. Намайг зөвшөөрч байна гэж хэл.
Дараагийн баасан гаригийн яг үд дунд Маргарет мадам Агнесийн эмсийн хүрээлэнгийн үүдэнд зогсож байлаа. Үүдэнд нь “Хаалттай” гэсэн бичиг өлгөөстэй байв. Маргарет гудамжаар яваа хүмүүсийн гайхан харахыг эс тоон хаалгыг аяархан тогшив.
“Би буруу ажил хийж байгаа юм биш биз?” гэж нэг бодлоо.
Ийшээ ирэхээр шийдэхэд тун амаргүй байсан. Тэсэхийн аргагүй ганцаардахын автахын эрхээр л ингэж шийдсэн байжээ.
Захидалд өгүүлэх нь:
“ Эрхэм мисс Ван Дер Мерве
Уг ьн энэ зүйл надад хүртээмгүй боловч миний бие болон энд ажилладаг бүсгүйчүүд тантай шударга бишээр, хатуу ширүүн харилцсан гэж үргэлж ярилцдаг юм. Үнэхээр мухай явдал. Бид танд болон таны хүүхдэд туслахыг хүснэ. Хэрэв танд эвгүй биш бол ирэх баасан гаригт манай энд ирж үдийн зоог барина уу?
Баасан гаригийн үд дунд ирвэл танд зохимжтой юу?
Хүндэтгэн ёслосон мадам Агнеса
Жич: Бид энд уулзахыг олонд мэдэхгүй”
Маргарет буцахаар завдан эргэтэл мадам Агнеса гарч ирээд Маргаретийн гараас барьж,
- Орогтун, хонгор минь. Гадаа халуун байна гэв.
Тэгээд ногоо хилэн викториан маягийн буйдан зөөлөн сандал, жижиг ширээнүүд тавьсан танхимд дагуулан оров. Танхимыг ногоон тууз, зурагт хуудас, бас хаанаас олсныг мэдэхгүй өнгө бүрийн хийн бөмбөлгөөр чимэглэсэн байв. Зурагт хуудас дээр тэгш биш үсгээр,
ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН ХҮРГЭЕ
ХҮҮ ТӨРНӨ
ТАВТАЙ МОРИЛНО УУ хэмээн бичсэн байлаа.
Танхимд мадам Агнесын янз бүрийн насны, өөр өөр өнгийн арьстай 8 бүсгүй байх агаад бүгдээр гоёлын хувцас өмссөн, нүүр амаа будаагүй байлаа.
“Эд нар энэ хотын олонхи хатагтай нараас илүү намбатай харагдаж байна шүү” гэж Маргарет гайхан бодлоо.
Янхан хүүхнүүдийг харж байхдаа Маргарет өөрөө биеэ ямар янзтай авч байх, тэдэнтэй яаж харилцах учраа олохгүй байлаа. Маргарет эцгийнхээ дэлгүүрт эд нарт үйлчилж байсан.
Бүсгүйчүүдийн ихэнх нь нас залуу, зүс царай хөөрхөн. Зарим нь илт будмал үстэй юм бас биеийн хэлбэрийг гоолиг гэж болмооргүй. Харин тэд бүгдээрээ Маргаретийг өрөвдөн түүний сэтгэлд нийцүүлэх гэж аль байдгаараа хичээцгээж байгаа нь сайхан байлаа.
Бүсгүйчүүд Маргаретыг тойрон сууцгааж, явган яриа дэлгэн хөгжилдөхдөө зарим зүйлийн тухай дуугүй басан нь дээр гэдгийг бас мэдэж байлаа. Энэ хотынхон юу гэж ярилаа ч гэсэн энэ бүсгүйчүүд Маргаретыг хүндтэй хүүхэн гэж үзэж, тэдний хооронд ялгаа бийг ойлгож байлаа. Энэ бүсгүйчүүд Маргаретыг тоож ирсэнд баярлаад санаанд нь нийцүүлэхийг хичээж байлаа.
- Бид чамд их сайхан хоол хийсэн. Чи ходоодоо сойж ирсэн биз дээ гээд мадам Агнеса хэлээд хоолны танхимд дагуулан аваачив.
Тэнд баяр ёслолын байдлаар ширээ засаж, Маргаретын суудлын өмнө нэг лонх шампани дарс тавьсан байлаа. Маргарет гудмаар явж байхдаа хоёрдугаар давхрын унтлагын өрөөнүүд рүү хөтлөсөн шатыг харав. Жемийн энд ирдгийг мэдэх болохоор энэ бүсгүйчүүдийн хэнийг шилээ бол гэж сонирхож байлаа. Лав бүгдтэй нь хоносон байх. Тэгээд бүсгүйчүүдийг дахин харав. Өөрт нь байхгүй чухам юу энэ бүсгүйчүүдэд байдаг юм бол оо?
Энэ бол зүгээр нэг үдийн хоол биш, ёстой нэг найрын ширээ байлаа. Эхлээд шанцай, анхилуун сайхан үнэртэй хүйтэн шөл, дараа нь шинэхэн мөрөг загас өглөө. Дараа нь ром дарстай чанамал жимс, жигнэмэг, бяслаг, үр жимс, кофе барив. Маргарет биеэ барилгүй дуртайяа ууж идэж байлаа. Маргаретийн ширээний эхэнд, баруун талд нь мадам Агнеса, зүүн талд нь Мегги гэдэг 16 настай хөөрхөн бүсгүй сууж байлаа. Эхлээд яриа эвлэж өгөхгүй байлаа. Бүсгүйчүүд хөгжилтэй, инээдэмтэй сонин намтар олныг мэдэх боловч Маргаретад ярьж болмоор юм биш. Тийм болохоор цаг агаарын тухай, Клипдрифтийн хэрхэн өсөж хөгжсөн тухай, Өмнөд Африкийн ирээдүйн тухай ярьцгааж байв. Мадам Агнесын бүсгүйчүүд бүгдээрээ улс төрийн бодлого, эдийн засаг, алмасны учир байдлыг сайн мэддэг ажээ. Яагаад вэ гэвэл тэд энэ бүхний тухай сайн мэдэх хүмүүсээс шууд мэдээлэл авдаг аж. Мегги л нэг удаа,
- Жеми саяхан шинэ орд худалдаж авсан... гэж үг алдснаа, даруй амаа барьж хэсэгхэн дуугүй байснаа,
- Миний нагац эгчтэй суусан Жеми ахыг хэлж байгаа юм шүү... гэж даруй нэмж хэллээ.
Маргаретын цээжинд гэнэт хардах сэтгэл оволзход өөрөө ч гайхлаа. Мадам Агнеса ярианы сэдвийг даруй өөрчлөв. Хоол идэж дууссаны дараа мадам Агнеса босож,
- Надтай хамт яв, хонгор минь гэв.
Маргарет бүсгүйчүүдтэй хамт хойноос нь дагав. Маргаретын урьд ажиглаагүй танхимд орвол тэнд зөндөө бэлэг бэлтгэсэн байжээ. Бүгдийг гоё боож савласан байлаа. Маргарет нүдэндээ итгэсэнгүй.
- Би... юу хэлэхээ мэдэхгүй байна.
- Задлаад үз гэж мадам Агнеса хэллээ.
Бэлгийн дотор хүүхдийн өлгий, сүлжмэл шаахай, богино өмд, малгай, хатгамал урт цув байв. Тэнд бас франц туфли, алтан амсартай мөнгөн аяга, цэвэр мөнгөн бариултай сойз, сам, хүүхдийн цээживчний алтан зүү, торжигнуур, модон морь, тугалган цэрэг, өнгө өнгийн шоо дөрвөлжин, загалмайлах баяр өмсгөх урт цамц тэргүүтэн байлаа. Зул сарын баяр болж байгаа ч юм шиг. Маргарет ийм юм болно гэж огт сэтгэлдээ төсөөлсөнгүй. Гэнэт баярлах сэтгэл цээж дүүрч, баярласандаа асгаруулан уйллаа. Мадам Агнеса мөрөөр нь тэврээд бусад бүсгүйчүүдийг явцгаа гэж дохисонд тэд өрөөнөөс чимээгүй гарч явцгаалаа. Мадам Агнеса Маргаретыг буйдан дээр суулгаж, уйлахыг зогстол тэврэн аргадав. Маргарет мэгшин уйлах завсар,
- Уучлаарай. Би яаснаа өөрөө ч мэдэхгүй байна гэсэнд
- Зүгээр зүгээр хонгор минь. Энэ байшин их нулимс үзэж өнгөрүүлсэн. Амьдрал надад юу сургасан гэж бодно? Эцсийн бүлэгт юм бүхэн сайхан болдог. Чиний хүүхэд, та хоёрын хувь заяа ч сайхан болно гэхэд нь
- Баярлалаа гэж Маргарет шивэгнээд өдий төдий бэлгийн зүг толгой дохиж
- Би та нарын ачийг хариулж чадахгүй... гэсэнд мадам Агнеса гарыг нь атгаж,
- Хэрэггүй. Энэ бүхэн бидэнд хичнээн баясгалантай сайхан байсныг чи мэдэхгүй байна. Бидэнд ийм боломж цөөхөн олддог. Манай энд бүсгүйчүүдийн хэн нэг нь жирэмсэлбэл аймшигтай эмгэнэлт явдал байдаг юм шүү дээ. Тэнгэр өршөө намайг гэж дуу алдан нүдээ анихад нь Маргарет инээмсэглэн,
- Танд үнэнээ хэлэхэд энэ бол миний амьдралын хамгийн баяр жаргалтай өдрийн нэг байлаа.
- Урилгыг маань хүлээн авсанд бид их урамтай байна. Чухам үнэнийг мэдье гэж байгаа бол энэ хотын хүүхнүүд бүгдээрээ чиний чигчий хуруунд ч хүрэхгүй. Муусайн шуламнууд. Чамтай тэгж харицдагийн төлөө тэр муусайн юмнуудыг багалзуурдаад авмаар байдаг. За уучлаарай хонгор минь. Тэр Макгрегор өөрөө тэнэг эр юм даа гээд босож,
- Ээ, энэ эрчүүд үү? Бид энэ муусайнуудгүйгээр амьдарч болдогсон бол энэ хорвоо ямар сайхан байх байсан бол доо. Үгүй ч байж болох юм даа, хэн мэдэх вэ? Гэлээ.
Маргарет биеэ нэгэнт эзэмдэн барьлаа. Буйдан дээрээс босож мадам Агнесын гараас бариад,
- Таны сайхан сэтгэлийг хэзээ ч мартахгүй. Энэ насандаа мартахгүй. Энэ тухай би нэгэн цагт хүүдээ ярина гэсэнд мадам Агнеса хөмсөг зангидан
- Хүүдээ ярих хэрэг байгаа юм уу даа?
- Хэрэгтэй гэж бат итгэж байна хэмээн Маргарет инээмсэглэв.
Мадам Агнеса Маргаретыг үүд хүртэл үдэж өгөөд,
- Бэлгийг чинь зочид буудалд хүргэж өг гэж хэлье. Сайн сайхныг хүсье гэхэд нь
- Баярлалаа, их баярлалаа гээд Маргарет явлаа.
Мадам Агнеса гудамжаар эв хавгүй алхалж яваа Маргаретын хойноос харж хэсэг зогсоод дараа нь дотогш орж,
- За боллоо, охид оо. Одоо ажилдаа орцгооё гэжээ.
Нэг цагийн дараа мадам Агнесын эмсийн хүрээлэн зочид хүлээн авахаар үүдээ нээжээ.


:xmas: :xmas: :xmas:

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
PostPosted: Dec.22.08 10:17 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
-8-

Хавхныхаа амыг хамхих цаг боллоо. Жеми зургаан сарын турш Мерве түүний хамжаа түнш нарын компанийн хувийг худалдан авч одоо байдлыг өөрийн хяналтанд оруулжээ. Жеми Намиб цөл дэх алмасны эргийг эзэлж авах зорилго тавьсан байна. Жеми түүний төлөө хөлсөө урсган, цусаа гоожуулсан бөгөөд халуун амиа алдах шахсан билээ. Бандатай хамт тэндээс хулгайлж авсан алмасаа ашиглан одоо Мервег устгаж чадах хүчийг оллоо. Энэ зорилтыг биелүүлэхэд одоо л бэлэн боллоо.
Мерве улам улам өр ширэнд баригджээ. Нууцаар Жемийн мэдэлд байдаг банкнаас өөр Мервед мөнгө авах газар байсангүй. Жеми банкны захиралд:
“Мервед гуйсан бүхнийг өг” гэсэн тодорхой заалт өгсөн.
Голланд өвгөний дэлгүүр одоо үргэлж хаалттай байх бөгөөд өдөр нь мадам Агнесынд хүрээлэнд очиж, олонхидоо тэндээ хонодог байв.
Нэгэн өглөө Маргарет миссис Оуэнсын захисан цуврага авахаар махны дэлгүүрт очиж яваад эцгийгээ эмсийн хүрээлэнгээс гарч явахыг харжээ. Гудамжаар салгалж яваа тэр балиар муухай өвгөнийг эцгээ гэж танихад хэцүү байлаа.
“ Энэ надаас л болсон хэрэг. Ай тэнгэр надаас болж байгаа юм” гэж бүсгүй бодлоо.
Мерве өөрөө чухам юу болж байгааг төсөөлөх ч чадвар үгүй байлаа. Гагцхүү амьдрал нь уруудаж доройтох болсныг өөрийн буруу биш гэж л мэднэ. Эзэн тэнгэр нэгэн цагт сүсэг бишрэлийнх нь батыг шалгах гэж Евааг сонгож авсан шигээ энэ удаа түүнийг сонгож авсан бололтой. Мерве эцсийн бүлэгт өөрийн үл үзэгдэгч бүх дайсныг дийлж чадна гэж итгэж байв. Түүнд гагцхүү жаахан цаг хэрэгтэй. Цаг, мөнгө хоёр. Голланд өвгөн өөрийн дэлгүүр, зургаан алмасны уурхайг, түншийн баталгаануудаа, тэр байтугай морин тэргээ морьтой нь барьцаанд тавьжээ. Үлдсэн ганц юм нь гэвэл Намиб цөл дэх алмасан эрэг. Түүнийгээ ч удалгүй зээллэг авахдаа барьцаална гэж Жеми мэдэж байлаа.
- Түүний өрийн бүх дансыг цуглуулаад бүх өрөө 24 цагийн дотор төл гэж шаард гэж Жеми банкны захиралд тушаав.
- Тэр өвгөн ийм богино хугацаанд тийм их мөнгө олж чадахгүй л болов уу даа, мистер Макгрегор. Тийм боломж огт байхгүй... гэж банкны эзэн учирлахад,
- 24 цагийн дотор гэж Жеми түс тас хариулав.
Маргааш нь яг 4 цагт Мервегийн дэлгүүрт банкны захиралын туслах, шүүхийн гүйцэтгэгчтэй хамт оров. Шүүхийн гүйцэтгэгч түшмэл,
“Саломон Ван Дер Мервегийн бүх эд хөрөнгийн хураан ав” гэсэн бичиг үзүүлжээ. Ван Дер Мервег гадагш гаргаж ирэхийг Жеми өөрийн ажлын тасалгааны цонхоор харав. Өвгөн явган зам дээр гарч ирээд хурц наранд гялбан анивчиж, юу хийх, хаашаа явахаа мэдэхгүй зогсож байлаа. Түүнд юу ч үлдсэнгүй. Жеми өшөөгөө авч дуусчээ.
“Би яагаад дийлж гарсандаа баярлахгүй байна вэ?” Жеми гайхан бодов. Цээж дотор нь юу ч үгүй хоосон байлаа. Жемийн устган дарсан хүн өөрийг нь аль хэдийнэ устгасан байжээ. Орой нь Жемийг мадам Агнесын хүрээлэнд очиход авгай,
- Шинэ сонин сонссон уу, Жеми? Саломон Ван Дер Мерве цохондоо сум зоосон гэнэ гэжээ.
Хотын захад байдаг, булшны хоорондуур салхи зугаалсан ёозгүй оршуулгын газар оршуулах ёслол болов. Оршуулгын газрын ажилчдаас гадна хоёрхон хүн байсан нь Маргарет, Жеми Макгрегор хоёр байлаа. Маргарет цүдгэр гэдсээ нуух гэж энгийн хар платье өмсчээ. Бие нь эрүүл биш болов уу гэмээр царай нь зэвхий байлаа. Жеми үнэтэй ганган костюм өмссөн байв. Царай нь юу ч тоож анхаарахгүй хөшсөн байдалтай. Тэр хоёр булшны хоёр талд зогсоод нарсан банзаар хийсэн авсыг нүхэнд буулгахыг харж байв. Авсны таг дээрээс бөөн бөөн шороо унахдаа “Банзал, банзал” хэмээн хэлж байх шиг Маргаретад санагдав.
Жемийн өөдөөс харсанд тэр хоёрын харц тулгарлаа. Жеми түүнийг хөндлөнгийн үл таних хүн мэт хүйтэн хөндий харж байв. Тэгэхэд нь Маргарет түүнийг үзэн ядав.
“Чиний буруу бас оролцсон атал чи сэрэл сэлгэлгүй хүн чулуу шиг хүрлийгээд зогсож байна. Чи бид хоёр энэ өвгөнийг алсан. Эзэн тэнгэрийн өмнө би чиний эхнэр. Чи бид хоёр энэ нүгэл үйлийг хамтран хийсэн” Бүсгүй булш руу харвал авсны таг шороон дор далд орсон байв.
- Эх дэлхий шороо танд зөөлөн өлгий болог гэж Маргарет шивэгнээд нүдээ өргөхөд Жеми яваад өгсөн байлаа.

Клипдрифтэд эмнэлэг болгож, ашигладаг хоёр муу модон байшин бий. Тэр хоёр байшин туйлын бохир муухай арчаагүй учир олонхи өвчтөн эдгэхийн оронд үхдэг байна. Эмэгтэйчүүд гэртээ амарждаг. Маргаретын хоног нь тулаад ирэх үед миссис Оуэнс негр хорооллын Ханна гэдэг эх баригч хүүхэнтэй ярьж тохирчээ. Өглөөний гурван цагт дуншиж эхлэхэд нь:
- Тайван хэвтэж бай. Байгаль эх өөрөө санаа тавина хэмээн Ханна хэлэв.
Эхэлж өвдөхөд нь Маргаретын уруулд инээмсэглэл тодров. Хорвоод нэгэн хүү төрүүлж, нэр өгнө. Жеми Макгрегор төрсөн үрээ өөрийн хүүхэд гэж зөвшөөрөх л болгоно. Хүү нь ямар ч гэм буруугүй шүү дээ. Өвдөх нь хэдэн цаг үргэлжилж, буудалд буусан сониуч хүмүүс чухам юу болж байгааг үзэх гэж өрөө рүү шагайхад Ханна авгай тэднийг хөөж,
- Энэ бол амин хувийн хэрэг. Энэ чамд, Эзэн Тэнгэрт, чамайг нүгэл хийлгэсэн буг чөтгөрт л хамаатай гэж Маргаретад хэлэв.
- Надаас хүү төрөх үү? гэж Маргаретын ёолон асуухад Ханна духыг нь нойтон алчуураар арчаад,
- Зулай нь цухуйхаар чамд хэлье. Одоо хүчил. Чангахан Бүр чанга...
Базлах нь улам олширч, Маргаретийн биеийг аймаар өвчин тасчих гэж байх шиг. “Ай тэнгэр Нэг л биш дээ” гэж бүсгүй бодов.
- Хүчтэйхэн гэж Ханна тушааснаа дууны нь өнгөнд түгшүүрт аяс мэдэгдэж
- Хүйтэйгээ ороочолдчихсон байна. Би гаргаж авч чадахгүй нь ээ гэж дуу алдав.
Ханна дээрээс нь тонгойн биеийг нь базалж, үнгэж эхлэхийг Маргарет улаан манан дундаас ахрав. Нүд нь харанхуйлан гэнэт өвдөхөө больж, хоосон нүх рүү нисэн одоход хонгилын цаад захад хурц гэрэл асаж байлаа. Тэндээс нэг хүн даллаж байгаа нь Жеми ажээ.
“Би энд байна хайрт Мегги минь. Чи надад гайхамшигтай сайхан хүү төрүүлж өгнө” Жемийн сэтгэл эргэжээ. Үзэн ядах сэтгэл нь нэг тийшээ алга болов. Маргарет түүнд цаш үргэлж хайртай байснаа мэднэ. Тэгтэл хэн нэгэн
- Бараг гүйцлээ хэмээн хэлэх сонсдож тэсэхийн аргагүй өвдөхөд нь дуу алдан хашгирлаа.
- Гарч байна. Бүгд ёсоороо байна гэж Ханна хэллээ.
Нэгэн хормын дараа Маргарет хөлийн хооронд нэг юм хөдлөхийг мэдэрч, Ханнагийн баяр баясгалант дууг сонслоо. Авгай хүүхдийн улаан нялзгай биеийг өргөн,
- Клипдрифтэд тавтай морилно уу. Чи сайхан хүүтэй боллоо, хонгор минь гэжээ.
Хүү төрснийг Жеми түргэн сонсоно гэж Маргарет мэдэж байв. Тэгээд өөрөө ирэх юм уу гэртээ дуудаж аваачихыг хүлээж байлаа. Ийнхүү хэдэн хоног өнгөрсний дараа Маргарет түүнд зурвас бичиж явуулахаар шийдэв. Зарлага хүү хагас цагийн дараа эргэж ирэв. Маргарет хүлээсээр байгаад бүр тарчилж гүйцжээ.
- Чи мистер Макгрегортой уулзав уу?
- Уулзлаа, хатагтай...
- Миний зурвасыг өгөв үү?
- Өгсөн, хатагтай...
- Юу гэж байна вэ? Хэмээн шаардангуй асуусанд хөвгүүн дороо хавьчиж,
- Тэр ... тэр надад хүү байхгүй гэж хэлсэн, мисс Ван Дер Мерве...
Маргарет хүүтэйгээ хамт өрөөгөө дотроос нь түгжээд бүтэн хоног тэндээс гарсангүй. Өглөө нь миссис Оуэнсийг үүд тогшиход Маргарет тайлж өгөв. Бүсгүй ер бишийн хачин тайван байлаа.
- Бие чинь зүгээр үү, Мегги?
- Зүв зүгээр. Баярлалаа гээд Жеми хүүд шинэ хувцсыг нь өмсгөж,
- Би өнөөдөр хүүгээ тэргэнд тавиад салхинд гарья гэв.
Мадам Агнеса, түүний бүсгүйчүүдийн бэлэглэсэн хүүхдийн тэрэг ёстой нэг урлагийн бүтээл байлаа. Тэргийг уд бургасны бүдүүн саваагаар хийж, хятад торгоор бүржээ. Дээр нь торон сүлжмэл шүхэр бэхэлсэн байлаа.
Маргарет хүүхэдтэй тэргээ Луп стритийн нарийхан явган замаар түрж явлаа.Хажуугаар нь өнгөрсөн зарим эрчүүд хүүхдийг нь харан инээмсэглэх боловч хотын авгай хүүхнүүд нүд буруулах буюу замын нөгөө талд гарна. Маргарет үүнийг огт тоож анхаарсангүй. Нэг л хүн эрж явсан байжээ. Хэрэв тэнгэр сайхан байвал хүүдээ гоё хувцас өмсгөөд тэргэнд тавин авч гарна. Долоо хоног өнгөрөхөд Жемитэй дайралдаагүй бөгөөд түүний зугтаагаад байгааг ойлголоо.
“За яах вэ, чи хүү дээрээ ирэхийг хүсэхгүй байгаа бол хүү чинь чам дээр очно” гэж хөмхий зуун шийдлээ. Маргааш өглөө нь Маргарет мисс Оуэнст хандан
- Би долоо хоног гадагшаа яваад ирнэ, миссис Оуэнс ээ гэсэнд,
- Хүү чинь ийм олон хоног жуулчилж болохооргүй нялх байна, Мегги... гэхэд
- Хүү хотод үлдэнэ гэв.
- Энд орхино гэж байгаа юм уу гээд миссис Оуэнс хөмсөг зангидахад
- Үгүй, энд орхихгүй... гэжээ.
... Жеми Макгрегор Клипдрифтийн баруунтаа байдаг нэгэн гүвээн дээр өөртөө байшин бариулжээ. Тэр бол хавтгай дээвэртэй нэг давхар байшин байв. Гол хэсэгтээ залгаатай хоёр жигүүр бий. Эргэн тойрон ногоон зүлэг, цонхны өмнө сарнай цэцэгтэй цэцгийн мандал. Ар талд нь морины жүчээ, зарц үйлчлэгчдийн байр бий. Гэр ахуйн бүх ажил хэргийг Англид 6 хүү нь үлдсэн Южения Тэлли гэдэг дунд хэрийн насны бэлэвсэн авгай эрхлэн хөтөлнө. Өглөөний 10 цагт, Жемийн контортоо байгаа үеийг тааруулан Маргарет хүүгээ тэврээд тэр байшин тийш очлоо. Миссис Тэлли үүд тайлж өгөөд Маргарет хүүхэд хоёрыг гайхан харав. Миссис Тэлли энэ хотын бүх хүмүүсийн нэгэн адил эднийг хэн болохыг мэддэг байлаа.
- Уучлаарай, мистер Макгрегор гэртээ байхгүй гээд хаалгаа хаах гэтэл Маргарет түүнийг зогсоож,
- Би мистер Макгрегортой уулзах гэсэн юм биш. Хүүг нь авчирлаа.
- Тоогүй дээ. Энэ тухай би огт мэдэхгүй. Та...
- Би долоо хоног гадагшаа явна. Эргэж ирээд хүүгээ авна. Нэрийг нь Жеми гэдэг юм гээд хүүхдээ сарвайсанд миссис Тэллийн царайд айсан байдал илэрч,
- Та хүүхдээ энд орхиж болохгүй. Мистер Макгрегор... гэхэд нь Маргарет түүнд үг хэлэх чөлөө өгсөнгүй,
- Таны дур мэдэх хэрэг. Та энэ хүүхдийг дотогш нь аваад орно уу, эсвэл энд үүдний дэргэд шатан дээр орхичихож болно. Тэгвэл мистет Макгрегорын санаанд бас л таарахгүй болов уу даа. Гээд олон таван үггүй ангайж хоцорсон Тэлли авгайн гарт хүүгээ бариулчихаад яваад өглөө.
- Байзаарай, яаж ингэж болох вэ? Буцаад ирээч... гэсээр авгай хоцорлоо.
Маргарет ядах эргэж ч харсангүй. Миссис Тэлли хүүхэд тэврэн зогсож байхдаа
“Ай тэнгэр. Мистер Макгрегор яасан их уурлах болоо” гэж бодлоо.

:imhappy: :imhappy: :imhappy:

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
PostPosted: Dec.26.08 3:34 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
...Түүний ингэж их уурлаж байхыг авгай урьд үзсэнгүй. Жеми:
- Та яасан тэнэг хүн бэ? Хамрын нь өмнө хаалгаа тас хаачих ёстой байсан юм гэж загнав.
- Надад сэхээ авах чөлөө өгөөгүй юм аа, мистер Макгрегор оо. Тэр хүүхэн...
- Энэ хүүхдийг би гэртээ байлгахгүй.
Жеми өрөөн дотуур тогтож ядан холхиж, хааяа хөөрхий авгайн өмнө ирж зогсоод хашгичин загнана.
- Үүний чинь төлөө таныг халбал таарахсан...
- Долоо хоногийн дараа ирж хүүгээ авна гэсэн. Би ...
- Хэзээ ирж авах нь надад падгүй. Энэ хүүхдийг ерөөсөө эндээс зайлуул. Одоохон.
- Үүнийг би одоо яадаг билээ, мистер Макгрегор... хэмээн авгай аяархан асууллаа.
- Хотод аваачаад орхичих. Тэнд ийм хүүхэд асардаг газар байх ёстой.
- Чухам хаана вэ?
- Би яаж мэдэх юм, чөтгөр алгад
Миссис Тэлли тэвэрч буй өлгийтэй хүүхдийг харав. Хашгирах дуунаас хүүхэд цочин айж уйллаа.
- Клипдрифтэд өнчин хүүхэд асрах газар байхгүй. Энэ хүүхдийг хэн асрах ёстой болж байна вэ? Гэж авгай хэлээд хүүхдийг бүүвэйлж эхэлсэн боловч хүүхэд улам чанга уйллаа. Жеми тэсч ядан үсээ үнгэж,
- Сайхан сэтгэлтэйгээрээ та л асрах болж дээ гэв.
- За тэгье, эрхэм ээ.
- Бас наадахыгаа битгий уйлуулаарай. Энэ хүүхдийг миний нүднээс далд байлга. Миний гэрт хүүхэд байгаа гэж мэдэхийг хүсэхгүй байна. Эхийг нь ирэхэд түүнтэй уулзахыг хүсэхгүй, мэдэв үү.
Хүүхэд одоо тэнхээ мэдэн чарлав.
- Мэдлээ, Мистер Макгрегор гээд миссис Тэлли өрөөнөөс яаран гарав.
Жеми тамхи татан бренди шимэн ганцаараа сууж байв.
“ Тэнэг хүүхэн. Намайг хүүхдээ хараад зүрх нь уярч, өөр дээр очоод,
- Би чамд хайртай бас хүүдээ хайртай. Чамтай сууя гээд гуйгаад очно гэж бодсон бололтой”
Жеми хүүг ядаж тоож харсангүй. Энэ бол дурлалаас төрсөн хүүхэд биш. Ядахдаа тачаангуй хүслээс төрсөн хүүхэд биш. Энэ бол Жемийн үзэн ядах сэтгэлээс төрсөн хүүхэд. Маргаретын жирэмсэн болсныг хэлэхэд Мервегийн царай ямар болсныг Жеми хэзээ ч мартахгүй. Энэ бол эхлэл байсан. Түүний авсны таг дээр шороо унасан нь төгсгөл байсан. Одоо Бандаг олж тангаргаа биелүүлснийг ярих хэрэгтэй.
Жемийн сэтгэл зэвэрчээ.
“ Надад их зорилго хэрэгтэй байна” гэж тэр боллоо.
Аль хэдийн хэмжээгүй их эд баялагын эзэн болсон байлаа. Алмас эрдэнэ олох санаатай олон акр талбай худалдан авч, тэндээсээ шар цагаан алт, бусад ховор метал, эрдэс олжээ. Банк нь Клипдрифтийн бүх л үл хөдлөх хөрөнгийн тэн хасагыг барьцаалан хадгалж байлаа. Түүний эзэмшил газар нь Намибаас Кейптаун хүрнэ. Энэ нь сэтгэлд таатай боловч Жемид бага байлаа. Жеми эцэг эхдээ захиа бичиж энд ирж суухыг урьсан боловч тэд нар нь Шотланд нутгаа орхихыг хүссэнгүй. Ах нар нь эхнэр авч, эгч нь нөхөрт очжээ. Жеми эцэг эхдээ их хэмжээний мөнгө явуулсан. Үүндээ баярлах боловч амьдрал даанч нэг хэвийн уйтгартай санагдана. Хэдэн жилийн өмнө амьдрал нь өөдлөх, уруудахаас бүрдэж байлаа. Тэгэхэд хүн гэдгээ мэдэрдэг байсан. Бандатай хамт хориотой бүс рүү чулуун дээгүүр хөвж явахдаа, минатай талбай дээгүүр мөлхөж явахдаа амьд хүн гэдгээ мэдэрч байсансан. Одоо бол үхсэн амьдын хооронд үлгэн салган тоос хөдөлгөн явах шиг санагдана. Тэгээд ганцаараа, ганцаардсан гэдгээ хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байлаа.
... Жеми лонхтой бренди руу гар сарвайгаад хэдийн дуусаныг үзэв. Тэрээр одоо архи уух нь их болжээ. Архины шил аваад архи дарс хадгалдаг зоорь руу явлаа. Лонх онгойлгож байтал нялх хүүхэд аан уун гэх нь сонсогдов.
“Миссис Тэлли тэр хүүхдийг өөрийн өрөөндөө байлгаж байгаа юм байна”
Авгай уг нь Жемийн зааварыг тушаалыг нарийн чанд биелүүлдэг. Хүүхэд гэрт нь байсан энэ хоёр өдөр Жеми түүний барааг харж, дууг нь сонсоогүй. Миссис Тэлли хүүхдэд хандан,
- Чи нээрээ их хөөрхөн хүү юм. Бүр сахиусан тэнгэр шиг л хөөрхөн амьтан юм. Тийм шүү, яг тийм гэж аялгуулан өгүүлэх нь сонсдов. Хүүхэд
- Аан уун гэлээ.
Жеми онгорхой хаалганы дэргэд очиж, миссис Тэллийн унтлагын өрөө рүү шагайвал гэрийн бойдаа авгай хаанаас ч юм бэ хүүхдийн өлгий олж ирээд хүүхдийг дотор нь тавьсан байв. Миссис Тэллийг дээрээс нь тонгойход хүүхэд бяцхан гараараа авгайн хуруунаас бариад авав.
- Хүүе, Жеми чи яасан их тэнхээтэй юм бэ? Том болохоороо... гэж авгай хэлснээ үүдний тэнд Жемийг өөрийг нь зогсож байгааг хараад үгээ таслан,
- Ноёнтон танд ямар нэгэн юм хэрэгтэй болов уу?
- Үгүй үгүй. Дуу чимээ надад саад болоод байна гээд Жеми өлгийн дэргэд очив.
Жеми анх удааа хүүгээ харж байгаа нь энэ билээ. Сансанаас сүрхий том хүү байлаа. Эцгийгээ хараад инээж байх шиг.
- Ээ уучлаарай, ноёнтоон. Энэ их сайн хүү. Бас эрүүл чийрэг. Та хуруугаа бариулаад үзээч. Их тэнхээтэй гэлээ.
Жеми ганц ч үг дуугаралгүй шууд эргэн өрөөнөөс гарлаа.
Янз бүрийн компанид Жемийн гарын дор тавиад хүн ажилладаг. Тэдний дотроос зарлагаас эхлээд захиргааны дээгүүр тушаалын ажилтаныг хүртэл “Крюгер-Брент лимитэд” корпорацийн нэр хэрхэн гарч ирснийг мэдэхгүй хүн нэгээхэн бээр үгүй. Тэд нар Жеми Макгрегорын ажлыг хийж байгаадаа баярлан бахархдаг. Жеми өмнөд Африкт алмас эрхээр ирсэн нэгэн арваны даргын хүү 16 настай Дэвид Блэкуэллийг саявтар ажилд авсан байжээ. Блэкуэллийн мөнгө дуусахад Жеми түүнийг уурхайн даамлаар авч, түүний хүүг бас ажил авчээ. Тэр бол хэлсэн болгоныг сайн хийдэг идэвхтэй хүү байсан учир байнгын ажил хийлгэх болсон байна. Дэвид Блэкуэлл хүү ухаалаг, нүдэнд дулаахан, идэвх зүтгэл сайтай. Бас илүү олон таван үггүйг нь Жеми мэдэх учир түүнд л нэгэн даалгавар өгөхөөр шийджээ.
- Дэвид ээ, чи миссис Оуэнсийн зочид буудалд очоод ир. Тэнд миссис Ван Дер Мерве гэж хүүхэн бий.
Дэвид энэ нэрийг мэддэг байлаа ч гэсэн мэддэгээ харуулсангүй.
- Мэдлээ, эрхэм ээ.
- Чи зөвхөн тэр хүүхэнтэй л уулзаж яриарай. Хүүхдээ манай гэрийн бойдаад орхичихсон байна. Өнөөдрийн дотор ирж хүүгээ ав гээ.
- Ойлголоо, эрхэм ээ.
Хагас цагийн дараа Дэвид эргэж ирэхэд Жеми үзэж байсан бичиг цаасаас нүдээ салган дээш харав.
- Ноёнтон таны даалгаварыг биелүүлэж чадахгүй юм шиг байна гэхэд Жеми босож,
- Яагаад? Юу нь төвөгтэй байна?
- Миссис Мерве тэнд алга.
- Байгаа газраас нь олоод уулз
- Хоёр хоногийн өмнө Клипдрифтээс яваад өгсөн гэнэ. Миссис тав хоноод ирнэ гэж байна зочид буудалын эзэгтэй хэлж байна. Таныг хүсвэл би асууж лавлахад болох юм.
- Хэрэггүй, Дэвид чи явж болно.
- За гээд залуу хөвгүүн өрөөнөөс гарч одов.
“Тэр хүүхнийг чөтгөр аваасай. За яах вэ, эргэж ирээд хүүхдээ авах л болно доо”
Тэр орой Жеми гэртээ хооллов. Хоолны дараа ажлынхаа өрөөнд бренди уугаад сууж байтал миссис Тэлли аж ахуйн зарим нэг ажил явдал ярьж байснаа гэнэт чих тавин чагнаж,
- Уучлаарай, Бяцхан Жеми уйлж байх шиг байна... гээд ухасхийн босож, өрөөнөөс гүйн гарчээ. Жеми барьж байсан хундагаа ширээн дээр чанга тавьж, архийг асгав.
“Хөөтэй хүүхэд. Энэ авгай бас түүнийг Жеми гэж нэрлэж зүрхэлдэг байна шүү. Тэр хүүхэд Жемитэй адилгүй. Ерөөсөө хэнтэй ч адилгүй”
Миссис Тэлли 10 минутын дараа эргэж ирээд бренди асгарсан байхыг үзэж,
- Танд өөр хундага авчирах уу?
- Хэрэггүй. Хамгийн гол нь та хэний ажлыг хийж байгаагаа санаж байх хэрэгтэй. Нэг муу зулбасгаас болж миний яриаг тасалдуулах ёсгүй. Миссис Тэлли үүнийг та ойлгож байна уу? Жеми их хүйтэн хөндий өгүүлэв.
- Ойлголоо, ноёнтоон.
- Тэр хүүхдийг миний гэрээс хэдий чинээ хурдан зайлуулбал надад болон танд төдийчинээ сайн. Та ойлгож байна уу? Гэхэд нь гэрийн бойдаа авгай уруулаа жимийж,
- Ойлголоо, эрхэм ээ. Өөр юм байна уу? Гэсэнд,
- Байхгүй гээд авгай хаалга руу эргэтэл,
- Миссис Тэлли... гэж дуудав.
- Юу гээ вэ, Мистер Макгрегор?
- Та хүүхдийг уйллаа гэсэн, бие нь зүгээр үү?
- Зүгээр ээ. Даавуу нь норчихсон байна. Би хуурайлсан гэхэд нь Жеми ярвайж,
- Гүйцээ. Явж болно гэжээ.
Зарц үйлчлэгч нар нь эзнийхээ тухай, хүүгийн нь тухай ярилцдагийг Жеми мэдвэл лав их уурлах бизээ. Тэд бүгдээрээ эзэн эвгүй зан гаргаж байгааг зөвшөөрдөг боловч энэ сэдвээр үг дуугарах л юм бол ажлаасаа даруй халагдана гэж мэдэж байлаа. Жеми Макгрегор бол хүний санал зөвлөгөөг авдаг хүн биш.
Маргааш орой нь Жеми контортоо саатав. Төмөр замын шинэ салаанд хөрөнгө оруулах хэлэлцээ хийсэн байжээ. Тэр бол Намиб цөл дэх түүний түүний уурхайгаар Де Аар хүрч, Кимберли-Кейптаун шугамтай нийлсэн жижигхэн салаа юм. Ийнхүү алт, алмасыг тэнгисийн боомтонд хүргэх тээврийн зардал ихээхэн хямдарна. Өмнөд Африкийн анхны төмөр замыг 1860 онд Дунбараас Пойнтын хооронд тавьсан байна. Тэр үеэс хойш Кейптаунаас Веллингтон хүрсэн өөр бусад зам тавьжээ. Төмөр зам бол хүмүүс болон бараа таваарыг Өмнөд Африкийн зүрхээр дамжуулдаг ганц төмөр судас болох ёстой учир Жеми энэ ажилд оролцохыг хүсчээ. Энэ бол түүний төлөвлөөгөөг биелүүлэх ажлын зөвхөн эхлэл.
“ Дараа нь хөлөг онгоцны талаар ажиллах хэрэгтэй. Далайгаар тээх эрдэс бодисыг миний өөрийн хөлөг онгоц тээх ёстой” гэж Жеми бодлоо. Гэртээ ирээд хувцасаа тайчин унтахаар хэвтэв. Лондоны засал чимэглэлийн нэгэн зураачийн янзалсан түүний асар том унтлагын өрөөнд Кейптаунд модоор сийлж хийлгэсэн өргөн ор бий. Буланд нь хуучин испани шургуулга, хувцасны хоёр том шүүгээ, дотор нь тавиад костьюм өлгөөстэй, мөн төдий хэр хар хос гутал тавиастай. Жеми хувцас хунар нэг их тоодоггүй боловч багаасаа уранхай ноорхой хувцастай явсан болохоор ийм олон хувцастай байхыг чухал гэж үзнэ.
Зүүрмэглэж байтал хүүхэд уйлахад нь орон дээрээ өндийж суугаад чагнав. Хүүхэд өлгийнөөсөө ойчсон юм биш байгаадаа. Миссис Тэлли их бөх унтдагыг Жеми мэднэ. Хүүхэд энд байж байгаад түүнд ямар нэг юм болбол сүйд болох нь тэр. Тэгвэл бүх хариуцлага Жеми дээр бууж ирнэ.
“ Энэ авгайг чөтгөр аваасай” гээд Жеми бослоо. Дээлээ эгэлдрэглэж, улавч углаад гудмаар миссис Тэллийн унтлагын өрөө рүү очив.
Хаалганы дэргэд очиж зогсоод чагнавал чимээгүй байхаар нь үүдийг аяархан нээвэл миссис Тэлли хөнжлөөр битүү хучаад хурхирч байв. Жеми өлгий рүү очив. Хүүхэд гэдрэг харан хэвтээд сэрүүн байлаа. Жеми ойртож очоод хөвгүүнийг харлаа. Ай тэнгэр, адилхан гэж бүр өвчсөн юм шиг. Уруул ам, эрүү нь яах аргагүй Жемийн өөрийнх нь мөн. Нүд нь цэнхэр юм. Гэвч хүүхэд болгон цэнхэр нүдтэй төрдөг. Нүд нь удахгүй бор болно гэж Жеми итгэж байлаа. Хөвгүүн бяцхан гараа сарвалзуулан аан уун гэж дуугаран өөдөөс нь инээв.
“Сайн хүү юм. Сэрээд уйлахгүй байна шүү” хэмээн бодоод хөвгүүнийг анхааралтай ажиглав.
“Энэ чин яах аргагүй Макгрегор мөн байна” хэмээн бодлоо...

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
PostPosted: Dec.26.08 3:33 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
Жеми өлгийн дээрээс итгэл муутайхан тонгойн хүүхэд рүү хуруугаа сунгасанд хүү бяцхан гараараа шүүрэн зуурлаа. “Бух шиг тэнхээтэй юм” гэж бодож байтал хүүгийн царай чинэрэн, дүлж эвгүй хурц үнэр үнэртэв.
- Миссис Тэлли
Авгай огцомхон өндийж нүдэнд нь сэтгэл түгшсэн байдал илэрч
- Юу вэ? Яасан юу болов? Гэж асууллаа.
- Энэ хүүхдийг хуурайлах хэрэгтэй байна. Эсвэл энэ гэрийн бүх ажлыг би өөрөө хийх үү?
Жеми ингэж хэлчихээд өрөөнөөс гарлаа.
- Дэвид ээ? Чи хүүхдийн талаар юу мэдэх вэ?
- Та ямар утгаар асууж байна гэж Дэвид лавлав.
- Ерөнхийд нь. Хүүхэд юугаар тоглох дуртай байдаг вэ гэх мэт...
- Жаахан хүүхэд торжигнуурт дуртай байдаг байх аа гэж америк хүү хэллээ.
- 10 -ыг аваад ир гэж Макгрегор тушаалаа.
- Мэдлээ, эрхэм ээ.
Илүү дутуу юм асуудаггүй нь Жемид таалагдав. Дэвид сайн хүү шүү, хол явах хүү дээ гэж Жеми бодлоо. Жемийг орой нь жижигхэн боодолтой юм сугавчлан ирэхэд миссис Тэлли,
- Өчигдөр орой эвгүй юм болсныг уучилна уу, мистер Макгрегор. Хүүхдийг уйлахыг би яагаад дуулаагүй юм бэ, бүү мэд. Таныг сэрээснийг бодоход их чанга уйлсан байх гэхэд нь Жеми уужим сэтгэлээр уучлан өршөөж,
- Сүйдтэй юм биш дээ. Нэг хүн сонссон нь яамай гээд боодолтой юмаа сарвайн,
- Үүнийг цаад жаалдаа өг. Жаахан тоглог. Бүтэн өдөр өлгийдээ хэвтэж байх тийм ч таатай биш байх.
- Би заримдаа өлгийнөөс нь авдаг юм
- Та тэгээд хааш нь авч очдог юм бэ?
- Цэцэрлэгт гэхэд нь Жем хөмсөг зангидаж,
- Өчигдөр харахад царай нь муу байх шиг санагдсан гэв.
- Царай нь муу байсан гэв үү?
- Тийм. Зэвхий цайсан юм шиг байсан. Эхийгээ ирж авахаас наана өвдөж гай болох вий дээ
- Үгүй, эрхэм ээ. Хүүгийн бие зүгээр
- Би дахиад нэг харж болох уу?
- Нааш нь аваад ирэх үү?
- Аваад ир, миссис Тэлли
- Одоохон мистер Макгрегор оо...
Хэдэн мөчийн дараа авгай бяцхан Жемиг тэврэн орж ирэв. Жаалхүү цэнхэр торжигнуур барьжээ.
- Харав уу, царай нь зүв зүгээр
- За би андуурсан бололтой
Авгай жаалхүүг болгоомжтой сарвайв. Жеми хүүгээ анх удаа өөрийн гар дээр авлаа. Тэгтэл огт санаандгүй сэрэл сэтгэгдэл түүнийг эзэмдэв. Насан турш чухам энэ л хоромыг хүлээж байсан мэт санагдана. Энэ бо түүний хүү, Жеми Макгрегорыг яс махны тасархай мөн. Хэрэв энэ бүх эд баялагийг өвлөн залгамжлах хүнгүй бол бүхэл бүтэн эзэнт улс байгуулж, алт алмас, төмөр замын эзэн болсны хэрэг юу вэ?
“ Би яасан тэнэг амьтан байгаа вэ” гэж Жеми бодлоо. Урьд нь юунаас татгалзаж байна вэ гэдэг бодол толгойд нь огт орсонгүй. Үзэн ядах сэтгэл харах мэлмийг нь халхалжээ. Одоо сэтгэл нь тавирч, цээж нь саруулсаад ирэхийг мэдэрлээ.
- Жемийн өлгийг миний унтлагын өрөөнд аваад ирнэ үү, миссис Тэлли?
3 хоногийн дараа Маргаретыг Жемийн гэрийн үүд тогшин орж ирээд
- Хүүгээ авахаар ирлээ гэхэд нь миссис Тэлли
- Ойлгож байна. За тэгвэл хүүхдийг чинь чамд өгөхгүй гэлээ.
...Жеми нэг хэсэг Маргаретыг дуугүй харж байснаа,
- За яах вэ, би найр тавьж зөвшөөрье. Чи энд Жемитэй хамт хүүхдийн хүмүүжүүлэгчээр үлдэж болно гээд бүсгүйн царайг харж,
- Чамд өөр юу хэрэгтэй вэ? Гэж асуусанд
- Хүүд минь нэр хэрэгтэй. Эцгийнх нь овог нэр хэрэгтэй гэж Маргарет хариулав.
- За тэгвэл би энэ хүүг үрчилж авья гэхэд нь Маргарет түүний өөдөөс жигшин зэвүүцсэн байдалтай харж,
- Миний хүүг үрчилж авах гэж үү? Үгүй дээ. Хүүгээ чамд өгөхгүй. Агуу их Жеми Макгрегор чамайг өрөвдөж байна. Чи эд мөнгөөр баян, эрх дарх ихтэй ч чамд өөр юу ч байхгүй. Чамайг өрөвдөж байна... ингэж хүүхэн хэлээд эргэн хүүгээ аваад гарлаа. Маргарет маргааш нь Америк явахаар бэлтгэж эхлэлээ.
- Ийм янзаар чи асуудлыг шийдэж чадахгүй гэж миссис Оуэнс маргахад
- Би асуудлыг шийдэх гэсэн юм биш. Хүүтэйгээ хамт шинэ амьдрал эхэлж болох газар очих гэж байна гэв.
Жеми Макгрегорын доромжлолыг цаашид хүлцэхгүй байхаар шийджээ.
- Чи тэгээд хэзээ явах гэж байна?
- Аль болох хурдан явна. Мухлаг тэргээр Ворчестор орж, тэндээс галт тэргээр Кейптаун орно. Би Нью Йоркт очно гэж бодох байна. Мөнгө мааньч үүнд хүрэх бий.
- Их хол шүү дээ Мегги минь
- Зүгээр, хол нь дээр. Америк орон шинэ бололцооны нутаг гэдэг. Энэ л бидэнд хэрэгтэй.
Жеми туйлын хүнд хэцүү үед сэтгэл тайван байж чаддаг гэж хэзээд бахардагсан. Одоо бол хавьтсан хүнээ загнаж зандрах болжээ. Конторт нь түгшүүртэй байдал бий болжээ. Жемийн сэтгэлийг баярлуулах юм юу ч үгүй болов. Биеэ барьж сэтгэлээ тогтоож чадахгүй байлаа. 3 шөнө нойргүй хонов.
“ Тэр хүүхнийг чөтгөр алгадаасай билээ. Намайг өөртэйгээ суулгах гэж зүтгэнэ гэдгийг урьдаас тааж мэдэх ёстой байсан юм. Эцгийгээ дуурайсан муухай санаатай хүүхэн”
Жеми Маргареттай жаахан буруу ярьжээ. Түүний төлөө анхаарал санаа тавина гэж хэлээд ямар анхаарал санаа тавихаа хэлээгүй. Тийм л дээ. Мөнгө, мөнгө өгье гэж хэлэх хэрэгтэй байсан юм. 1000 стерлингийн фунт, 10000 фунт...
- Чамд нэгэн эгзэгтэй хэцүү даалгавар өгье гэж Дэвид Блэкуэллд хэлсэнд,
- За эрхэм ээ гэв.
- Чи мисс Ван Дер Мерветэй очиж уулзаад ир. Намайг 20000 фунт өгье гэж байна гээ. Юун мөнгө болохыг өөрөө мэдэж байгаа гээд Жеми чек бичиж,
- Үүнийг түүнд өг гэв. Мөнгө хэмээгч хичнээн их хүчтэй байдгыг Жеми аль хэдийн ойлгосон билээ.
- Мэдлээ эрхэм ээ.
Дэвид 15 минутын дараа эргэж ирээд дундуур нь урсан чекийг Жемид эргүүлэн өгөхөд Жеми өөрийн нүүр улайж байгааг мэдрэв.
- Баярлалаа, Дэвид. Чи явж болно.
Ингэхлээр энэ хүүхэн бүр их мөнгө салгах санаатай байгаа юм байна. За яах вэ, мөнгө өгье... Харин өөрийн биеэр...
Оройн нь Жеми миссис Оуэнсийн зочид буудалд очиж,
- Мисс Ван Дер Мерветэй уулзья гэхэд
- Тийм боломж байхгүй болов уу даа. Маргарет хүүтэйгээ Америк орохоор явсан гэж миссис Оуэнс хэлэхэд Жеми мэлрэн гайхаж,
- Тийм байх ёсгүй. Хэдийд явсан бэ?
- Ворчестер руу мухлаг тэргээр явсан даа.
Ворчестерийн хүлээх танхимд зорчигчид пиг дүүрэн байлаа. Энд эхнэртэйгээ хамт яваа худалдаачид, явуулын зууч нар, эргүүлчид, цэрэг, усан цэрэг, гээд чухам хэн эс байна вэ. Маргарет хүүхдийг нь хүн түлхэж унагахгүй цонхны дэргэд суудалд олоод хүүгээ чанга тэврэн сууж, орчин тойронд юу болж байгааг эс анхааран өмнөө хүлээж буй хувь заяаг бодно. Амьдрал яавч тийм амар байхгүй бизээ. Хаана ч очсон эр нөхөргүй, хүүхэдтэй хүүхэн байх болно. Үүнийг олон нийт буруушаадаг. Гэвч Маргарет бяцхан Жемийг хүнээс дутуугүй амьдралтай болгох арга олж чадна гэж бат итгэж найдна. Тэгж байтал буудлын үйлчлэгч
“ Галт тэрэг хөдлөх гэж байна” хэмээн зарлах сонсогдов. Маргарет толгойгоо өргөхөд өмнө нь Жеми зогсож байлаа.
- Юм хумаа ав. Чамайг хааш нь ч явуулахгүй гэж Жеми хэлэв.
“Энэ хүн одоо болтол намайг худалдан авч болно гэж бодож байгаа юм байна” гэж Маргарет бодоод,
- Энэ удаад чи хэдийг амлах гэж байна вэ гэсэнд Жеми эхийнхээ өвөр дээр амгалан нойрсож буй хүүгээ хараад,
- Чамайг миний эхнэр бол гэж хэлэх гэсэн юм гэлээ.


За уншаад бгаарай...

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
PostPosted: Jan.02.09 8:47 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
-9-

Тэд 3 хоногийн дараа гэрлэв. Цорын ганц гэрч нь Дэвид байлаа. Гэрлэх ёслолын үед Жеми Макгрегор эсрэг тэсрэг бодол сэтгэгдэлд автав. Бусдыг удирдан захирч, дураараа загнаж сурсан хүн одоо хүний хүсэл зоригийг даах болж байна. Маргаретийг хяламхийн харвал бараг гоо үзэсгэлэнтэй юм шиг харагдлаа. Хавьтахад ухаан жолоогүй их хүсэл тачаалтай байдгийг санасан боловч энэ бол түүх дурьдатгал төдий юм. Зүрх нь догдолсон сэтгэлийн хөдлөл огт байсангүй. Жеми Маргаретыг өшөөгөө авахад зэвсэг болгон ашигласан. Гэтэл энэ хүүхэн түүнд өв залгамжлагч төрүүлж өгөв.
- Та хоёр эхнэр нөхөр боллоо. Хүүхнээ үнсэж болно гэж ламтан айлдав. Жеми тонгойж, Маргаретын хацарт уруулаа аяархан хүргээд,
- Харьцгаая гэжээ. Гэрт нь хүү нь хүлээж байгаа.
Эргэж ирээд Жеми Маргаретыг баруун жигүүрийнхээ нэгэн өрөөнд дагуулан аваачиж,
- Энэ чиний өрөө гэжээ.
- Мэдлээ...
- Би гэр аж ахуйн ажил эрхлэх өөр хүн авна. Миссис Тэлли хүүхэд асрах болно. Чамд ямар нэг юм хэрэгтэй болбол миссис Тэллид юм уу, Дэвидэд хэлээрэй.
Ийм үг сонсох нь Маргаретад эвгүй байлаа. Жеми өөрийг нь зарц шивэгчин мэт үзэж байв. За энэ ч гол биш.
“Миний хүү эцгийн нэрээр нэрлүүлж яьах болно. Энэ л надад хангалттай”
Жеми оройн хоолонд ирсэнгүй. Маргарет хүлээж ядаад ганцаар хооллов. Тэр шөнө орондоо сэрүүн хэвтээд өчүүхэн чимээ гарах бүрд чих тавин чагнаж байлаа. Өглөөний 4 цагт унтахдаа хамгийн сүүлд “Жеми энэ удаа мадам Агнесын аль хүүхэнтэй нь хоносон бол” гэж боджээ. Маргарет, Жеми хоёрын харилцаа хуримын өмнө ямар байсан билээ, яг тэр хэвээрээ үлдсэн бол Маргаретад Клипдрифтийн иргэдийн хандах байдал эрс өөрчлөгдөв. Урьд нь бүгдээрээ түүнийг ад шоо үзэх янзтай байсан бол одоо олонд хүндтэй хатагтай болон хувирав.
Клипдрифтийн олон хүн ямар нэг янзаар Жеми Макгрегорын “Крюгер-Брент лимитэд” –ийн эрхшээлд байдаг. Тэгээд Маргарет нэгэнт Жеми Макгрегорт тоогдон түүний эхнэр болсноос хойш би энэ хүүхнийг тоож хүндэтгэх нь дуун дээр хэрэг гэж үзэцгээнэ. Одоо Маргаретыг бяцхан Жемиг аваад салхинд гарахад хүн бүхэн инээмсэглэн мэндлэх болов. Тал талаас урилга ирнэ. Маргаретыг цайнд, дайллагад урьж, олон нийттйн байгууллагыг толгойлно уу гэж хүснэ. Маргаретыг үсээ өөр маягаар засахтай зэрэг хотын олон арван хүүхэн түүнийг дуурайна. Түүнийг шар палааж худалдан авахтай зэрэг шар өнгө олны дунд их хүндтэй болно. Маргарет тэднийг урьд хялайн үзэхийг юманд тоодоггүй байсан шигээ одоо эелдэг найртай харилцахыг нь бас юманд үл тооно.
Жеми гагцхүү хүүтэйгээ хамт байх гэж гэртээ ирдэг. Маргареттай эелдэг харилцах боловч үргэлж хол хөндий. Маргарет өглөө бүр зарц үйлчлэгч нарын өмнө жаргалтай эхнэрийн дүр үзүүлэх хэрэгтэй болно. Жемийг явахад Маргарет цөхрөнгөө барж, өрөөндөө ороод дотроос нь түгжинэ. Маргарет өөрийгөө үзэн ядна. Омог бардам зан минь хаачив? Гэвч одоо болтол Жемид хайртайгаа мэдэж байлаа.
“Би энэ хүнд үргэлж сэтгэлтэй хэвээрээ байх болно. Ай эзэн тэнгэр минь туслаач”

Жеми Кейптаунд 3 хоногийн хугацаагаар очив. Түүнийг “Ройал” зочид буудлаас гарч ирэхэд үйлчлэгчийн дүрэмт хувцастай хар арьстан дэлбэгч,
- Сүйх тэрэг хэрэглэх үү, эрхэм ээ?
- Үгүй, би явган явна
- Банда бол таныг сүйх тэргээр зугаалах болов уу гэж байсан гэхэд Жеми зогсож, дэлбэгчийг анхааралтай харж,
- Банда юу? Хэмээн лавлав.
- Тиймээ, мистер Макгрегор.
Жемийг сүйх тэргэнд орж суухад дэлбэгч ташуураа даллан сүйх тэрэг хөдлөв. Жеми эрэлхэг зоригт, бат журамт сайн анд нөхөр Банда юугаан бодож явлаа. Жеми энэ 2 жилийн турш Бандаг олох гэж их ядсан. Гэтэл одоо түүнтэй уулзахаар явж байна.
Дэлбэгчийн боомт тийш эргэхэд хаашаа явж байгааг Жеми даруй ойлгов. 15 минутын дараа сүйх тэрэг Банда, Жеми хоёрын Намиб дахь алмаст эрэгт хүрэх төлөвлөгөө зохиож байсан хуучин муу агуулахын дэргэд очиж зогсов.
“Бид тэгэхэд яасан гэнэхэн тэнэг байгаа вэ” гэж Жеми бодсоор сүйх тэрэгнээс бууж агуулах тийш очлоо. Банда түүнийг хүлээж байв. Энэ завсар огт хувирсангүй, гагцхүү одоо костюм өмсөж, зангиа зүүсэн байлаа. Эхлээд хоёул бие биеийн өөдөөс дуугүй инээмсэглэж, дараа нь чанга тэврэлдэв.
- Чи их өнгөтэй харагдаж байна гэж Жеми инээмсэглэн өгүүлэхэд Банда толгой дохиж инээмсэглэн
- Ажил явдал бүтэмжтэй байгаа. Би нэг аж ахуй худалдан авсан. Эхнэр 2 хүүтэй. Улаан буудай тарьж, тэмээн хяруул өсгөдөг.
- Тэмээн хяруулаа?
- Тийм ээ. Тэмээн хяруулын өд сөдөөр их мөнгө олж болно.
- Ойлголоо. Танай гэрийнхэнтэй танилцмаар байна санж.
Жеми өөрөө Шотландад үлдсэн гэр орноо их санадаг. Эцгийн гал голомтыг орхин гарсан тэр цагаас хойш 4 жил өнгөрчээ.
- Чамайг олж уулзах гэж их эрсэн.
- Би ажил ихтэй байлаа, Жеми. Чамд хэлж сэрэмж авахуулах гэж ирсэн юм. Чамд базаахгүй юм болж магадгүй байна гэхэд нь Жеми Бандагийн өөдөөс анхааралтай ширтэн,
- Юун эвгүй явдал вэ?
- Намибын алмасын уурхайн Ханс Циммерман их муу хүн. Ажилчид түүнийг үзэн яддаг. Ажилчид ажлаа орхин явах гэж байна. Хэрэв тэгвэл харуул манааныхан тэднийг зогсоох гэж оролдоно. Ингээд бослого гарна гэхэд Жеми Бандагийн өөдөөс эгцлэн харав. Банда
- Нэгэн удаа чамд Жон Тенго Жабаву гэдэг хүний нэр дурсаж байсныг санаж байна уу?
- Санаж байна. Улс төрийн зүтгэлтэн юм билээ. Сонин хэвлэлээс уншсан. Түүний талынхан олон байдаг юм байна билээ.
- Би тэдний нэг нь гэхэд Жеми толгой дохиод,
- Ойлгож байна. Арга хэмжээ авья
- Сайн байна, Жеми. Чи их нөлөөтэй хүн болжээ. Үүнд чинь баярлаж байна.
- Баярлалаа, Банда.
- Чи их сайхан хүүтэй юм гэхэд нь Жеми гайхсанаа нууж чадсангүй.
- Яаж мэдээ вэ?
- Би сайн нөхрөө харж явдаг юм. За би хүн хартай уулзах ёстой. Намибын асуудалыг зохицуулна гэж цааш нь хэлье гээд Банда бослоо.
- Тэгээрэй. Би үүнийг зохицуулна. Хоёул хэзээ дахин уулзах вэ? Гээд африк эрийг үүдний тэнд үдэж аваачив. Банда инээмсэглэн
- Би ойрхон байж байна. Надаас салахад тийм ч амаргүй шүү гэв.
Ингээд Банда явлаа. Жеми Клипдрифтэд эргэж ирээд Дэвидийг дуудуулж
- Намибид ямар нэг эвгүй зүйл явдал бий юу?
- Үгүй, мистер Макгрегор гэж залуу эр хариулаад хэсэг эргэлзэж байснаа
- Хэрэг төвөг гарч магадгүй гэсэн яриа бий гэж нэмж хэлэв.
- Захиралыг Ханс Циммерман гэдэг. Ажилчидтай шударга бус харилцдаг эсэхийг мэд. Хэрэв ажилчдыг хилслүүлдэг бол үүнийг өөрчлөх хэрэгтэй. Чи өөрийн биеэр энэ асуудлыг эрхлэн зохицуул.
- Би маргааш өглөө Намиб руу явья.
Намиб алмасны уурхайд ирээд Дэвид харуул манааныхан болон ажилчидтай ярилцав. Олж мэдсэн зүйл нь түүний уур хилэнг шатаажээ. Дэвид хэрэгтэй бүх зүйлээ мэдэж аваад Ханс Циммерман дээр очив. Ханс бол 300 фунт жинтэй, 6 фут 6 ямх өндөр нуруутай ёстой аварга эр байлаа. Түүний цус хурсан улаан нүдтэй, гахайн хоншоор нь үргэлж хөлөрч байдаг. Дэвид урьд өмнө түүн шиг муухай хүнтэй уулзаж байсангүй. Циммерман бол уг нь “Крюгер-Брент лимитед” корпорацийн хамгийн сайн захирлын нэг. Дэвидийг албан тасалгаанд ороход Циммерман ширээний ард бичиг цаас үзэж сууж байснаа босож, Дэвидэд гар сарвайн,
- Мистер Блэкуэлл тантай уулзсандаа баярлаж байна. Та нааш ирэхийгээ урьдчилан мэдэгдэх ёстой байсан юм гэв.
Өөрийг нь ирснийг Циммерман аль хэдийнэ мэдсэн гэж Дэвид итгэж байлаа.
- Виски уух уу?
- Баярлалаа. Хэрэггүй.
Циммерман зөөлөн сандлын түшлэг налан гэдийж, царайд нь инээмсэглэх байдал үзүүлэн
- Танд юугаар тусалж чадах вэ? Миний олдборлож байгаа алмасыг эзэн чамлаж байгаа юм болов уу?
- Намибын уурхайн бүтээмж маш сайн байдгийг та бид хоёр хоёул мэднэ.
- Бусад уурхайтай жишихэд би африк хүн бүрээр хамгийн их ажил хийлгэдэг гэж захирал сайрхав.
- Ажлын нөхцөлийн талаар бидэнд хэд хэдэн гомдол ирсэн гэсэнд Циммерманы царай улсхийж,
- Бас юун гомдол вэ?
- Ажилчидтай ширүүн харилцдаг байна. Бас... гэсэнд Циммерман овор их биетэй хүн гэхэд санаанд оромгүй огло үсрэн босож, хилэгнэсэндээ царай нь минчийн улайгаад,
- Эднүүс чинь хүн биш, хар арьстанууд. Та нарыг тэнд контортоо өмдөө цоортол сууж байхад... гэхэд нь
- Байзаарай. Би... гэж Дэвидийг эхлэхэд үг хэлэх чөлөө өгсөнгүй.
- Үгүй, та өөрөө байзаарай. Би энэ хөөтэй алмасыг хэн хэнээс илүү олборлож өгдөг. Яаж тэгдэг вэ гэвэл энэ муусайн турсагануудыг хэмх атгаж байдаг юм гэхэд нь,
- Бусад уурхайн ажилчдад бид сард 59 шиллинг өгдөг. Танайх дөнгөж 50 –ыг өгдөг юм байна гэж Дэвид хэлэв.
- Та намайг ашиг их оруулж байна гэж гомдоллож байгаа юм уу? Хамгийн гол нь ашиг орлого биз дээ?
- Мистер Макгрегор үүнийг зөвшөөрөхгүй. Ажилчдын цалинг нэмэгтүн.
- За тэгье. Эзний мөнгө юм чинь гэж Циммерман бөглүүхэн дуугарав.
- Энд ажилчдыг ташуурдаж шийтгэдэг гэж дуулсан гэсэнд Циммерман пар хийтэл инээд алдаж,
- Өө тэр чинь нутгийн харуудад юу ч биш. Тэдний арьс нь зузаан болохоор ташуурдахад өвдөхийг мэдэрдэггүй юм. Тэднийг зүгээр л айлгадаг юм.
- Мистер Циммерман та зарим ажилчдыг үхтэл айлгасан байна гэж Дэвид хэлээд захирлын өөдөөс харахдаа: “Ёстой араатан юм. Бүр аюултай араатан” гэж бодох зуур,
- Дахиад нэг л гомдол ирвэл таныг халах болно. Ажилчидтай хүн ёсоор харицаж байгтун. Залхаан цээрлүүлдгийг энэ мөчөөс эхлэн зогсоо. Би ажилчдын орон сууцыг үзсэн. Гахайн хорооноос доор юм байна. Түүнийг янзлуул гэсэнд захирал биеэ барьж ядан өөдөөс нь гөлийж байснаа,
- Өөр юм байна уу гэж дуугарав.
- Байна. Би 3 сарын дараа эргэж ирнэ. Ирээд миний үзсэн зүйл санаанд таарахгүй бол та өөр компаниас ажил хайна биз. Сайн сайхныг хүсье гээд Дэвид гарч одлоо.
Ханс Циммерман уураа дарж ядан удаан зогсов. “Тэнэгүүд. Сүрхий өмгөөлөгчид гараад иржээ” гэж бодлоо. Цмииерман бол нутгийн цагаан арьстан. Эцэг нь энд ирж суурьшжээ. Газар нутаг бол цагаан арьстаных. Хар арьстнуудыг цагаан арьстанд зарагдаж бай гэж Эзэн Тэнгэр зохиосон юм. Хэрэв эзэн тэнгэр хар арьстанд хүн ёсоор хандаж байгаасай гэсэн бол хар арьстай болгож төрүүлэх үү дээ. Жеми Макгрегор үүнийг ойлгосонгүй. Нутгийн харуудыг хамгаалж өмгөөлдөг тийм хүнээс юу горьдох вэ дээ. Ханс ямарч гэсэн жаахан болгоомжтой байх хэрэгтэй юм байна гэж ойлгов. Гэсэнч Намибид хэн дарга вэ гэдгийг үзүүлээд өгнө өө.
“Крюгер-Брент лимитэд” улам өсөж өргөжиж, Жеми ийш тийшээ явах хэрэг олонтоо гардаг байлаа. Жеми Канадад цаасны үйлдвэр, Австралид хөлөг онгоцны үйлдвэр худалдан авлаа. Гэртээ байвал хамаг цагаа хүүтэйгээ хамт өнгөрүүлнэ. Хүү нь өдөр ирэх тусам эцэгтэйгээ адилхан болж байлаа. Жеми хүүгээрээ бахархана. Гадагш явахдаа хүүгээ авч явахыг хүсэх боловч Маргарет зөвшөөрдөггүй байлаа.
- Хүү бага балчир байна. Өсөж том болохоор нь хамт аваад явж байгаарай. Хүүтэйгээ хамт баймаар байвал одоохондоо гэртээ байж бай.
Нэг мэдэхэд хүү нь ойдоо хүрч, дараа нь хоёр нас хүрсэн байв. Цаг хугацаа нисэх мэт хурдан өнгөрөхийг Жем гайхаж байлаа. 1887 он дуусаж байна. Харин Маргаретийн хувьд энэ хоёр жил бүтэн зуун шиг урт байлаа. Жеми долоо хоногт нэг удаа зочид урьж оройн зоог барина. Тэгэхэд Маргарет эелдэг эзэгтэй болно. Бусад эрчүүд Маргаретын ухааныг үнэлж, түүнтэй харилцах дуртай байдаг. Тэдний зарим нь Маргаретыг бүр дур булаам хүүхэн гэж үнэлдэгийг мэднэ. Гэвч Жемийн эхнэр гээд халдаж чаддаггүй байлаа. Зочид тарсны дараа,
- Үдэшлэг ямар санагдав? Гэж Маргаретын асуухад Жеми
- Их сайхан боллоо. Тавтай нойрсоорой гэж Жеми хариулаад бяцхан унтлагын өрөөнд оров.
Хэдэн минутын дараа Жеми гэрээсээ гарч, гадаа хаалга дуугарах сонсогдлоо. Маргарет шөнө бүр орондоо хэвтэж байхдаа өөрийн амьдралыг эргэцүүлэн боддог байлаа. Хотын эмэгтэйчүүд өөрт нь хичнээн их атаархдагыг мэдэх бөгөөд үнэндээ бол атаархах юм огт үгүй болохоор бүр их гомдолтой байдаг. Өөрт нь хөндлөнгийн хүнээс дор хүйтэн хөндий ханддаг хүний эхнэр гэж тооцогдож явна. Жеми Маргаретыг ердөө хүн гэж тоохгүй. Жемийн Шотландаас захиалан авдаг овьёосны шөлтэй тогоог толгойд нь углачихвал яах бол гэж Маргарет хааяа боддог байв. Тэгээд царай нь ямар болохыг сэтгэлдээ төсөөлөн өөрийн эрхгүй инээд алдлаа. Тэгснээ даруй цурхиран уйлж: “Би энэ хүнийг цаашид хайрлах хүсэл алга. Тэсэхгүй нь ээ. Яавал солиорохоос өмнө үүнийг хайрлах дурлахаа болих вэ” гэж бодов.


:hi:

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
PostPosted: Jan.05.09 5:55 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Mar.28.08 7:21 pm
Posts: 297
За намайг номоо оруулахыг хүлээж ядаад ууртай :m4: байгаа хүмүүс үүнийг уншиж тайвшираарай даа...
Би өөрөө ажилладаг бас сурдаг дээр нь гэр бүлтэй болохоор номоо сайн оруулж амжихгүй байна л даа.
Ном маань сунжираад бгааг би өөрөө мэдэхийн цаагуур мэдээд бна л даа.
Уучилна бизээ...


:hi: :hi: :hi:


1890 онд Клтпдрифт том хот болсон байлаа. Тал бүрээс эрэлчид ирж, тус хотод хуучин түүх дахин давтагдсаар байлаа. Эрэлчид задгай, битүү морин тэргээр эсвэл явган ирнэ. Тэдэнд уранхай хувцаснаас нь өөр юм юу ч байхгүй. Тэдэнд идэх хоол, багаж хэрэгслэл, орон сууц хэрэгтэй. Энэ бүхнийг тэдэнд Жеми өгнө. Жеми олон арван алмасны, алтны уурхайн хамжаа эзэн. Түүний алдар нэр өдөр хоног өнгөрөх тусам ихсэж байлаа. Нэгэн удаа Кимберли дахь алмас олборлох ажлыг хяналтдаа авч байдаг “Де Брис” хэмээх томоохон нэгдлийн өмгөөлөгч нь Жеми дээр ирлээ.
- Юугаар тус болж болох байна гэж Жемийг асуухад
- Мистер Макгрегор танд нэг санал тавих гэсэн юм. “Де Брис” танай компанийг худалдаж авмаар байна. Үнийг нь хэлнэ үү гэжээ. Энэ бол Жемийн од гийсэн цаг байв. Тэгээд,
- Та нар өгөх үнээ хэлэлдээ гэж инээмсэглэн өгүүлэв.
Дэвид Блэкуэлл яваандаа Жемийн олдошгүй сайн туслагч болжээ. Жеми энэ америк залууг өөртэйгээ адилтган үзэж байлаа. Дэвид ухаалаг, үнэнч шударга. Жеми түүнийг өөрийн хувийн туслах болгож Дэвид 21 нас хүрэхэд ерөнхий захирал болгов. Дэвид бол Жемийг өөрийн өргөж авсан эцэг мэт үзнэ. Дэвидийн төрсөн эцэг нь зүрхний шигдээсээр өвдөхөд Жеми түүнд туслан эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээний үнэ хөлсийг төлсөн юм. Хэдэн сарын дараа Дэвидийн эцэг өнгөрхөд Жеми оршуулгын зардлыг бас гаргажээ. Дэвид Крюгер-Брентэд 5 жил ажиллахдаа Жемийг машид их хүндэтгэх болжээ. Жеми Маргарет хоёрын харьцаа хүйтэн байдгийг Дэвид мэдэх бөгөөд үүнд их харамсана.
“ За энэ ч надад падгүй хэрэг” гэж Дэвид бодно. “Жемид бүх чадлаараа туслах нь миний үүрэг гэж Дэвид дотроо шийджээ.
Жеми бүх чөлөөт цагаа хүүдээ зориулдаг хэвээрээ. Хүү нь 5 нас хүрэхэд Жеми түүнийг анх удаа алмасны уурхай авч явахад бяцхан Жеми долоо хоногийн турш зөвхөн түүний тухай ярьлаа. Тэр хоёр тал нутгаар хамт явж, хээр одтой тэнгэрийн дор майханд унтацгаав. Жеми Шотландын тэнгэрт одод өөр өөрийн байранд байж байдгийг мэднэ. Гэтэл энэ өмнөд африкт бол одны ордууд хоорондоо хутгалдсан байдаг ажээ. Нэгдүгээр сард толгой дээр гялалзах одод тавдугаар сард огт өөр газар байдаг аж. Зургадугаар сард өмнөд африкт өвөл эхлэхэд хилэнцийн орд орой дээр ирнэ. Хачин юм. Хэдий тийм боловч Жеми дулаахан газар дээр хүүтэйгээ зэрэгцэн хэвтээд хязгааргүй хөх тэнгэрийг ширтэн байхдаа
“Бид хоёр хязгааргүй орчлонгийн хумхийн тоос шүү дээ” гэж бодохоор үгээр илэрхийлэх аргагүй сэрэл сэтгэгдэл төрдөг байлаа. Тэр хоёр үүрээр сэрээд анд явж үдийн хоолонд зориулан зээр агналаа. Бяцхан Жемид пони хэмээх давжаа морь бий. Түүнийгээ унаад хоёул хээр талаар явж байхад морьтой хүн бүхлээрээ унаж болох, 6 фут гүнзгий шоргоолжны нүх дайралдана. Хээр талд хүнийг хэзээд аюул отож байдаг. Нэгэн удаа Жеми хүүтэйгээ хамт голын хөвөөгөөр явж байхдаа нүүж яваа асар их сүрэг гөрөөсний хөлд золтой л дайруулсангүй. Тэнгэрийн хаяанд тоос манарахыг Жеми хараад аюул айсуйг мэдэрчээ. Туулай, цөөвөр чоно хажуугаар нь гүйн өнгөрч, могой өвсөн дунд ам чулуун дор нуугдаж байлаа. Жеми тэнгэрийн хаяаг дахин харахад их тоос тэдэн рүү ойртож байлаа.
- Эндээс түргэн явцгаая гэж хүүдээ хэлэв.
- Майхнаа яах вэ?
- Энд орхино.
Хоёул морьдаа давиран өндөр гүвээний орой өөд гарлаа. Туурай тачигнах чимээ сонсдож дараа нь гөрөөсний сүрэг үзэгдлээ. Хагас саяаас доошгүй баймаар тэр их сүрэг 3 миль орчим хэртэй сунайжээ. Гөрөөсний сүргийн замд дайралдсан мод, бут унаж үгүй болж туулай цөөвөр чоно, могой мэт жижиг амьтад туурайд нь няц гишгүүлэнэ. Агаарт үүл мэт их тоос босож газар доргин донсолж байлаа. Бүгд дууссан хойно энэ явдал 3 цаг хэртэй үргэлжилснийг Жеми багцаалав. Жеми хүүг 6 нас хүрэхэд эцэг нь түүнд
- Дараа долоо хоногт чамайг Кейптаунд аваачиж, жинхэнэ том хот үзүүлнэ гэсэнд
- Ээж хамт явах уу? Ээж том хотод очих дуртай гэхэд нь Жеми хүүгийнхээ үсийг үнэрлээд
- Ээжид нь энд ажил их бий. Хоёр эр хүн яваад ирвэл зүгээр биз дээ, тийм үү? гэлээ.
Хөвгүүн хэдий жаахан ч гэсэн эцэг эх хоёрын хүйтэн харилцаанд мэдэрдэг авч энэ ямар учиртайг ойлгодоггүй байжээ.
Тэр хоёр Жемийн хувийн галт тэргээр аялав. 1891 онд төмөр зам өмнөд африкт хүмүүсийн зорчих гол хэрэгслэл болжээ. Учир нь галт тэргээр аялахад тохитой болоод хямд. Жемийн өөртөө зориулан захиалсан хувийн вагон 71 фунт урт. Энд 4 өрөө, ажлын өрө болгон ашигладаг танхим, хоолны өрөө, баар, гал тогооны өрөө бий.
- Бусад зорчигч нар хаана байгаа юм бэ? Гэж жаалхүүг асуухад Жеми инээд алдан
- Биднээс өөр зорчигчид байхгүй. Энэ бол чиний галт тэрэг шүү, хүү минь гэв.
Жаахан хүү замийн ихэнхийг цонхоор харж өнгөрүүлэв. Их тэгш тал тэнгэрийн хаяа хүртэл үргэлжилнэ.
- Энэ газрыг Эзэн тэнгэр бүтээж, бидэнд зориулан шнэт эрдэнэсээр дүүргэсэн юм. Тэр эрдэнэс бидний эрж олохыг хүлээж байдаг. Одоо олоод байгаа нь дөнгөж эхлэл гэж Жеми хүүдээ тайлбарлав.
Кейптаунд хүрч ирээд Жеми хүү том том байшин, өдий төдий олон хүнийг үзэж гайхав. Эцэг нь хүүгээ Макгрегорын компанийн “Шиппинг Лайн” зогсоол дээр аваачиж, боомтод байгаад хэдэн арван галт онгоцыг үзүүлэв.
- Энэ хөлөг онгоцуудыг харж байна уу. Бүгдээрээ манайх гэлээ.
Клипдрифтэд эргэж ирэхдээ жаахан хүү бяцхан биедээ багтаж ядсан х сонинтой ээждээ ирлээ.
- Хот тэр чигээрээ аавынх юм. Ээж танд сайхан санагдана даа. Дараа нь бидэнтэй хамт яваарай гэж хэлэхэд Маргарет хүүгээ тэврэн авч биедээ наан
- Тэгнэ, миний хүү гэлээ.
Жеми гэртээ хонох нь цөөн хэвээрээ. Мадам Агнесынд очдогийг нь Маргарет мэднэ. Жеми тэндхийн нэг хүүхэнтэй уулзаж учирч байх гэж байшин худалдаж авч өгснийг Маргарет дуулжээ. Гэвч энэ нь үнэн худлыг Маргарет баттай сайн мэдээгүй ч, ямар ч гэсэн тэр хүүнийг алахад бэлэн байлаа...
Маргарет солиорохгүйн тулд олон нийтийн ажил хийж эхэлжээ. Шинэ сүм барих хандив цуглуулах, үгээгүй гуйлгачин байдалтай байгаа эрэлчдийн гэр бүлд туслах хороог байгуулж удирдаж байлаа. Горьдлого тасарсан эрэлчдийг Кейптаунд үнэ төлбөргүй хүргэж байхад зориулан нэг вагон гаргаж өгөхийг Жемигээс гуйлаа.
- Чи намайг мөнгөө салхинд хийсгэ гэж байгаа юм уу. Тэд нар энд ирж болсон юм чинь эндээс сурсан дуугаа дуулаад ирсэн замаараа буцна биз хэмээн дургуйцэв.
- Тэд нар тийшээ явган явах аргагүй. Энд үлдвэл Клипдрифт л тэднийг хооллож ундлах хэрэгтэй болно гэж Маргарет үг сөргөн хэллээ.
- За яах вэ. Нэг вагон өгье Жеми хэлжээ.
Маргарет өрөөнөөс гарч явахад хойноос нь харж байхдаа
“Энэ хүүхэн уул нь хэн нэгэн хүнд сайхан эхнэр байж болох сон” гэж өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрөв.
Жемийн байшин авч өгсөн хүүхэн бол Мэгги байлаа. Тэр бол Маргаретыг мадам Агнесынд хоол идэхэд хажууд нь сууж байсан царайлаг янхан хүүхэн. “Энэ хүүхэн манай эхнэртэй адил Мэгги нэртэй байх нь ямар хачин тохиол вэ” гэж Жеми нэгэн удаа боджээ. Гэвч хоёр хүүхэн хоорондоо огт адилгүй. Мэгги бол ихэмсэг маягийн царайтай, 22 –той сайхан биетэй хүүхэн. Оронд ороод өлөгчин барс шиг авирлана. Бүсгүйг чөлөөлж авах гэж Жеми мадам Агнесад ихээхэн мөнгө төлсөн бөгөөд одоо ч Мэггийн бүх зардалыг даадаг. Жеми Мэггийн байшинд очихдоо хүнд мэдэгдэхгүйг хичээж дандаа шөнө очдог байв. Гэвч түүнийг орж, гарч явааг хүмүүс мэр сэр хардаг бөгөөд гагцхүү бүгдээрээ амаа үдүүлсэн мэт дуугүй байцгаана. “Энэ бол Жеми Макгрегорын хот юм чинь яаж ч байсан түүний дур шүү дээ” гэж бодоцгооно.
Тэр орой Жеми баяртай сайхан учран золгохыг сэтгэлдээ төсөөлөн Мэгги дээр очсонд цаадах нь их ааш муутай байлаа. Мэгги өргөн орон дээр хэвтэж байв. Шөнийн нимгэн ягаан цамцны нь цаанаас чийрэг том хөх тодхон харагдана.
- Би бүтэн өдөржингөө энэ байшинд байсаар бүр уйдаж гүйцлээ. Би ямар боол шивэгчин юм уу? Мадам Агнесынд хөгжилтэй сайхан байсан. Чи ийш тийшээ явахдаа намайг аваад явж болдоггүй юм уу? Гэж хүүхнийг дургүйцэн өгүүлэхэд,
- Чамд учрыг хэлсэн шүү дээ. Тэгж болохгүй байна... гэсэнд Мэгги орноосоо үсрэн босож, өмнө нь ирж зогсоод нүдний нь харцанд өдөж сэрдсэн байдал илэрч,
- Чи хүүгээ авч явдаг биз дээ? Би хүүгээс чинь дор болж байна уу гэхэд нь
- Тийм гэж Жемийн аяархан хариулах дууны өнгөнд занаж сүрдүүлсэн өнгө мэдэгдэв. Тэгээд эрэгнэгийн дэргэд очиж, өнөө оройн дөрөв дэх хундага вискигээ хийж авлаа. Уг нь ингэж учиргүй их уудаггүй сэн.
- Чи намайг хүн гэж тоохгүй байна. Чамд зөвхөн миний бие л хэрэгтэй байж... гээд толгойгоо гэдийн инээд алдан,
- Чи минь их ёс журамтай англи хүн юм аа гэв.
- Би англи биш, шотланд хүн.
- Тэнгэр минь, яагаад дандаа надаас үгийн өө эрж байдаг юм бэ? Миний хийсэн, хэлсэн болгон чиний санаанд таарахгүй юм. Чи намайг хэн гэж бодоо вэ, аан? Гэхэд нь Жеми энэ бүхнээс баахан залхаж
- Мадам Агнес дээр буцаж очиж болно. Би хэлээд өгөмз гээд малгайгаа шүүрч аван үүд рүү явлаа.
- Чи надаас тийм амар салж чадахгүй, муу зулбасага минь гэхэд нь Жеми үүдний тэнд зогсож
- Би чамаас аль хэдийн салдагаа салсан гээд гарч одлоо.
Хөл нь гуйвж байгаагаа өөрөө гайхав. Толгойд нь эх захгүй элдвийн бодол хутгалдана. Дөрвөн хундаганаас илүү уусан юм болов уу? Хэдэн хундага ууснаа санах гээд чадсангүй. Мэггийн нүцгэн биеэ ил гарган өдөөж байсныг саналаа. Тэр хүүхэн Жемигээр тоглож хүсэл тачаалыг нь сэргээж байгаад дараа нь хэрүүл өдсөн. Тэгээд Жеми бадарсан их хүсэл тачаалаа хангаж чадалгүй гарсан.

Жеми гэртээ ирээд гудмаар өөрийн унтлагын өрөө рүү явж байснаа Маргаретын өрөөний дэргэд саатан зогсов. Маргарет унтаагүй байгаа бололтой, хаалганы нь доогуур зурвас гэрэл тусаж байлаа. Жеми гэнэт түүнийг шөнийн нимгэн цамцтай байгаагаар, эсвэл бүр нүцгэн байгаагаар төсөөлөв. Шар мөрний хөвөөнд дор нь хэвтэж байхдаа бие нь халуу оргидог байсныг санав. Тэгээд үүдийг онгойлгон ялимгүй гуйвж дайвсаар дотогш орлоо. Маргарет керосин дэнгийн гэрэлд ном уншаад хэвтэж байснаа өөдөөс нь гайхан харж,
- Жеми... ямар нэг хэрэг явдал гараа юу? Гэхэд нь
- Би эхнэр дээрээ орж ирж болдоггүй юм уу гэхдээ хэл нь орооцолдож байв.
Маргарет биеэ барьсан шөнийн цамцтай байв. Жеми хөхийг нь хараад: “Тэнгэр минь, ямар сайхан биетэй юм бэ” хэмээн бодох зуур хувцсаа тайчиж эхлэв.
Маргаретын нүд нь их болж, орноосоо босон харайгаад
- Чи яаж байна вэ?
Жеми үүд хаагаад эхнэрийнхээ дэргэд очив. Нэгэн хормын дараа гэхэд хажууд нь хэвтэж байлаа.
- Чамтайгаа учрахыг хүснэ, Мэгги...
Архинд согтсон тархи нь мэнэрээд ямар Мэггитэй учрахыг хүсэж байгаагаа мэдсэнгүй. Маргарет эхлээд эсэргүүцмээр болж байснаа одд эрхэнд нь бүрэн орж, биед нь наалдан
- Ай, хайрт Жеми минь. Би чамдаа хичнээн хайртай билээ хэмээн шивэгнэж байлаа.
Жеми болохоор, “ Би түрүүн үүнтэй ширүүлж муудалцдаг минь дэмий юм болжээ. Өглөө босоод мадам Агнесынд битгий оч гэж хэлье” хэмээн бодож байлаа.
Маргаретыг сэрэхэд Жеми хажууд нь байсангүй. Гэвч биеийг нь мэдрэн, “Чамтай учрахыг хүснэ, Мэгги” гэж хэлж байсыг санаад учиргүй их баярлав. Маргаретын зөв байж. Жеми өөрт нь хайртай юм байна. Тэгэхлээр өдий олон жил гомдол, гутамшигийг тэсвэрлэн хүлээж байсан нь талаар болсонгүй.
Өдрийн үлдсэн хэсгийг Маргарет зүүдэлж байгаа юм шиг өнгөрөөв. Усанд орж, толгойгоо угаагаад Жемийн санаанд ямар хувцас илүү таарахыг тааж ядан хувцсаа арав дахин солилоо. Жемийн дуртай хоолыг өөрийн гараар хийж тавих гэж тогооч хүүхнээ явуулав. Ширээн дээр цэцэг тавьж гоёлоо.
... Гэтэл Жеми оройн хоолонд ирсэнгүй. Шөнө нь ч ирсэнгүй. Маргарет түүнийг шөнийн 3 хүртэл номын санд хүлээгээд дараа нь унтахаар авлаа.
Маргааш нь Жеми гэртээ ирээд Маргаретад эелдэгээр толгой дохин мэндэлж, хүүгийнхээ өрөөнд орлоо. Маргарет хойноос нь гайхан харж хэсэг зогссоноо дараа нь эргэн өөрийгөө толинд харав. Түүнийг хэзээ ч ийм гоо үзэсгэлэнтэй байгаагүй гэж толь хэлж өглөө. Маргарет толийг анхааралтай хараад өөрийн нүдээ таньсангүй. Энэ бол ондоо хүний нүд байлаа.

_________________
Би Монгол бүсгүй


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 72 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited