#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.25.19 2:23 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 61 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Apr.21.08 10:47 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
ШИРХЭГ ТООР НИН ЮЙ ЛОУ АСАРТ ГОО БҮСГҮЙН АМИЙГ ТАСАЛЖ,
Ү КӨ ЛЮ НЭРТ БААТАР БАЙ ЗЯНЬ ТАНЬ ТОСГОНД ЗАЛЬХАЙ
ХУЛГАЙГ МӨРДСӨН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ


Сувдран гялалзах түмэн оддын дунд хавирган саран мандаж тунгалаг горхи төмөр суунаг мэт хөвөрсөөр Бай Зя Тань тосгоныг ороон урсана. Бай Зя Тань бол Зянь Дү хошуунаас хорин таван газар хүрэхгүй хол оршдог гуч хүрэхгүй айл өрхтэй уул ус жигдэрч ургамал ногоо тэгширсэн баян чинээлэг мөрний эргийн бяцхан тосгон билээ. Сарны бүүдгэр гэрэл доор тосгоны байшин балгасууд загасны хайрс шиг жирийн харагдана.
Тосгоны тэртээгээс дуулдах харангын тогшуурын чимээ хоёр жин өнгөрч буйг илтгэж байлаа.
Тогшуурын чимээ намдангуут нэгэн бараан сүүдэр шөнийн харанхуйг нэвт зүсэн тосгоны захын Ин Жу голын дээгүүр нисэх мэт дүүлэн харайлаа. Усны мандал алгадан өнгөрөх мэт хурдан түргэн хөдөлгөөнийг нь ажваас энэ хүний хөнгөний чадвар (гунфу) туйлдаа хүртэл боловсорсон байдал илт байв.
Түүнийг голын дээгүүр харайн гарсны дараахан өөр нэгэн сүүдэр дүрс харвасан од мэт хурдан шалмагаар гэзэг даран гарч ирлээ. Түрүүчийн хүнээсээ үе үе хоцрон нуугдаж байгааг харвал сэм мөрдөж байгаа бололтой. Хөндлөнгийн хүнд <<Муур хулгана болон хөөцөлдөн тоглож>> буй мэт санагдах энэ хоёр хүний түрүүчийнх нь тосгон руу ороод ер зогсолгүй шууд явсаар нүд ирмэхийн зуур нэгэн том хэрмэн хашааны булан тойров.
Энэхүү хашаа хорооны доторхи байшин барилга нь сүрлэг өндөр ордон өргөө гэгдэхээргүй боловч чамгүй уужим саруул гэрэлт асар цамхагтай улаан зосон баганатай хөх тоосгоны завсрыг цагаан шохойгоор буджээ. Дааман хаалганы дээр алтан үсгээр <<ЭЛБЭРЭЛ ЭНЭРЭЛТ ӨРГӨӨ>> гэж бичсэн харагдана. Энэ хашааны эзний нэр Хуань овог Бай. Бай Зя Тань тосгоны тэргүүн баян ажээ.
Эднийх голомт залгах хүүгүй Бая Юй Лянь нэртэй ганц охин нь энэ жил арван найман настай бөлгөө. Бая Юй Лянь харзны ус шиг тунгалаг нүдтэй хаш эрдэнэ шиг цагаан шүдтэй урсгал зөөлөн ааш уян налархай биетэй аав ээж хоёрынхоо алган дээрх гэгээн сувд билээ.
Бай овогт <<Элбэрэл Энэрэлт Өргөөг>> байгуулахдаа хайртай охиндоо <<Нин-Юй-Лоу>> нэрт арын асрыг бариулж Чүнь Мэй, Чю Жүй хэмээх хоёр шивэгчинээр үйлчлүүлнэ.
Түрүүчийн сүүдгэр дүрс шууд явсаар Бай овогтын гэрийг төвөггүй олж буй нь энэ хавийн газрыг сайтар судалсан нь илт. Харин тэр өнгө зүсэнд шунасан өшөө хорсолд улайрсан эсвэл эд хөрөнгө дээрэмдэхээр ирсэн алин болохыг урьдаас тааварлаж хэлэхэд бэрх юм.
Хар дүрс баруун хэрмийн оройгоор сүүдэлзэж харагдаад шөнийн харанхуйд уусан алга боллоо.
Араас нь мөрдөж буй хар дүрс <<Элбэрэл энэрэлт өргөө>>-ний үүдэнд түр зогсосхийж орчноо хянамгай нь аргагүй ажаад шигүү ой руу нисэн орох шувуу мэт хэрмэн дээгүүр үсрэн хашаан дотор буулаа.
Бай овогтны хашаа хороонд шөнөдөө Жан Дө, Ли Хай нэрт хоёр жингийн хэнгэрэг дэлдэгч эр харуулд гарна. Шөнөдөө хэдийгээр амар жимэр байх боловч хоёр эр хашаа байшингийн урдуур хойгуур сэрэмжлэн харж явлаа. Харуулууд <<Саран>> хаалгаар гарч ирвээс түрүүчийн хүнтэй тулгарч <<Хэн бэ?>> гэж хашгирах гэтэл дуу гарахийн завдал өгсөнгүй гялсхийх шиг болонгуут хоёр жингийн хэнгэрэг дэлдэгч цусандаа хутгалдан ойчлоо. Төдөлгүй араас мөрдөгч хүн ирээд <<Саран>> хаалгыг өнгөрөх гэтэл цусны эхүүн үнэр ханхлахыг мэдэрч хэт цахиваас цусандаа хутгалдан хэвтэх хоёр үхдэлийг олж үзэв. Бие нь хараахан хөрж амжаагүйг бодоход саяхан алагдсан бололтой гэж бодоод дээш харван өтгөн удын завсраар асрын нэгэн булангийн гэрэлтэй цонх харагдлаа. Үүнийг ажаад сайхь эр <<Биш боллоо шүү! Өдий орой болсон хойно бүсгүй юу гэж зул барих билээ. Өнөө хулгай л түйвээснээс зайлахгүй>> гэж бодонгоо бөхийн гүйж гоёмсог асрын дор хүрээд <<Хараацай далавчаар усыг гурвантаа алгадах>> аргыг хэрэглэн асрын тагтан дээр үсрэн гараад лааны гэрэл тусах цонхны цаасыг хэлээрээ норгон цоолж өрөөсөн нүдээрээ шагайн үзвээс уур хилэндээ багтарч унамаар аюумшигтай зүйлийг үзэв.
Асрын доторхи хатгамал хөшигт орон дээр толгойгоо авахуулсан нүцгэн хүүхэн хэвтэх бөгөөд хундан ягаан цус нягт хэвээр үйлдсэн шуумал хөшгийг даган урсана. Ахиулан харваас нөгөө хулгай өрөөсөн гартаа бүсгүйн толгойг бариад шуу нэхмэл алчуураа цусанд нь дүрж цагаан шохойн ханан дээр наймаалж, бар, тоорын цэцэг нэжгээдийг зурж байлаа. Цонхны завсраар ажиглагч эр уураа барьж тэвчсэнгүй гараа сэм явуулан даалингаа тэмтэрч гурван ширхэг төмөр үрэл гаргаж ирлээ. Энэ нууц зэвсгийн нэрийг <<Зүрх цөсийг хөнөөгч>> гэдэг бөгөөд сайхь залуу эр ханан дээр зураг зурж байгаа өнөөх хорт хулгайн тэргүүн их бие хөлийг чиглүүлэн шидэв. Сүн сүн сүн хийтэл салхи исгэрүүлэн гурван төмөр үрэл хулгайн ар нурууг чиглэн одов.
Гэтэл хамгийн хачирхалтай нь хулгай ардаа нүдтэй юм шиг самбаачилан зайлвал гурван төмөр үрэл падхийх их чимээ гарган шохойдсон ханад хадаас адил шигдэж оров. Тэр сацуу хулгай агаарт эргэлдэн үсэрч өрөөсөн хөлөөрөө лааг өшиглөтөл салхи исгэрүүлэн маш хүчтэйгээр гадаа байгаа хүнийг чиглэн ирлээ.
Залуу эр эрчтэй ирж буй лаанаас хажуу тийш бултаад <<Цагаан тогоруу далавчаа дэлгэх>> аргыг хэрэглэн асрын тагтнаас үсрэн буугаад нуруундаа бэхэлсэн уян даравчийг мулталваас ширээсэн болд илд шархийтэл сугаран гарч ирвэй. Залуу эр асрын зүг <<Ужид хулгай! Чи бууж ирээд үхлээ хүлээхгүй юунд уднав!>> гэж хашгирлаа.
Энэ сацуу сүрхийх чимээ гарч нэгэн бөөн хар дүрс асрын цонхоор гарч ирлээ.
Хэрвээ асрын дорхи баатар эр энэ завшааныг ашиглан хулгайн зүг довтолсон бол түүнийг төвөггүй хөнөөж болох байлаа. Гэвч тэр чингэсэнгүй өөрийн ширээсэн болд илдээ бариад түмэн хорт ужид хулгайг устгахаар зэхлээ. Мэдээж хэрэг мөнөөх хулгай ч түүнийг юу эс андах вэ агаарт тулалдахаар зэхэн гялалзсан болд сэлмээ хуйнаас нь сугалж амжсан байлаа.
Ужид хулгайг газар буух агшинд баатар эр сайтар харж амжив. Тэр зантгар том толгойтой гархилсан нүдтэй, идээтэй том батга минчгэр улаан нүүрийг нь шавж борзойсон том хамрын доорхи дарвагар улаан амнаас нь нохойных шиг ярзайсан хорхойтой шар шүднүүд цухуйжээ. Биеийн өндөр есөн тохой, өргөн ханхар цээжиндээ ногоон торгон богино дээл өмсөж торгон бүс зангиджээ. Хөлдөө хөнгөн гутал углаад толгойдоо өмссөн дугариг оройтой баатар эрийн малгайн хүрээнээс ноосон бөмбөг санжигнан унжина. Гартаа барьсан хурц иртэй болд сэлэм нь сарны бүүдгэр гэрэлд цайвалзан гялалзах ажээ.
Баатар эр ажиглаж гүйцээд <<Ужид хулгай! Нэрээ хурдан мэдүүлээд миний сэлмэн дор нэргүй чөтгөр бологтун!>> хэмээн их дуунаар өгүүлэв. Хулгай мөнөөх эрийг тогтоон ажваас нас хорин нэг хоёр орчим, найман тохой гаруй өндөр биетэй өргөн түүш зурайсан нарийхан хөмсөгтэй, од шиг хурц нүд хасын цагаан царайтай ам хамар тэгш гоо үзэсгэлэн төгс сайхан эр байлаа. Тэргүүндээ талбисан баатар эрийн малгайдаа суман хэлбэртэй мөнгөн чимэг зүүж, биеэ барьсан шөнийн торгон өмсгөлийнхөө хоёр ханцуйг шуугаад бүсэлхийдээ мухар төө өргөн хатуу дотортой торгон бүс ороожээ. Хөлдөө хос хөнгөн гутал өмсөөд гартаа хоёр тохой найман ямхын урттай ширээсэн болд илд барьсан нь гялалзан харагдана.
<<Алдар нэр чинь хэн гэдэг вэ?>> гэж хулгай асуув.
<<Юуны чинь алдар нэр гэж, чи болбоос шилийн эрсийн доторхи адгийн шаар мөрөн голоор хэрэн явагч ужид хулгай байна>> гэж залуу баатар уурсан өчив.
<<Ха! Ха! Ха! Би адгийн шаар ужид хулгай хэн ч бай хамаагүй харин чи миний замаар ирсэн байхыг чинь харахад энэ асрын хүүхэнтэй холбоотой байж таарах нь. Тэгэхээр чиний хаанахын хэн болохыг чинь асуухын ч хэрэг үгүй биз дээ>> гээд огцом эргэн тулгууртай зогсож аваад сэлмээ далайн цавчилдахаар ирлээ.
Баатар эр биеэ шалмаг зайлан ширээсэн болд илдээрээ хааваас <<дан>> хийх их дуун гарч оч бутраад хоёул илд сэлмийн ир харшилдсан газраараа мохсон байхыг хараад бие биеийнхээ дотоод хүч хэр зэрэг их болохыг мэдэв. Хулгай гэнэт замыг нь хөндөлсөн гарч ирсэн залуу баатар эрийг басамжилж болохгүйг ойлгож удтал хэрсэн бух шиг зогсож байснаа <<Хөндлөн салхинд туугдсан шиврээ бороо>> хэмээх мэхийг хэрэглэн баатар эрийн мөрийг цавчихаар дайран орлоо.
Баатар эр ч мөн өрсөлдөгчөө басамжилсангүй: Энэ хулгай <<Алтан сэлэмт>> гэж алдарсан Хуан Тянь Багийн суудаг хошуунд ийнхүү аймшиггүй авирлаж байхыг үзвээс зэвсгийн эрдэм дотоод бясалгалд нэвтэрч сэлмийн аргад төгс боловсорсон нэгэн бололтой. Саяын хэдэн цавчилдаанаас харвал хүч хурд нь гайхалтай сайн байна болгоомжтой үзэлгүй горьгүй гэж бодонгоо хулгайн сэлмийг ойртоод ирэхийн сацуу арагш ухран мянган жингийн хүчийг гартаан хураан <<Өрөмний хулгайч ус шүргэх>> гэдэг мэхийг хийж өрсөлдөгчийнхөө илдний хүчийг чадмагаар сааруулав.

_________________
:f01:


Last edited by croft on Apr.21.08 11:15 am, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 10:48 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
Ужид хулгай бас нэгэн алхам урагшилж сэлмээ эргүүлэн <<Урсгал сөрсөн завь>> хэмээх мэхийг хэрэглэн залуу баатрын өрцийг нэвт сүлбэхээр хатгав. Баатар эр маш аюултай хурдан энэ мэхийг мэдэх учир нэг алхам ухраад биеэ зайлуулан ширээсэн болд илдээрээ дайсныхаа сэлэмний хажуу бөөрийг наалдуулан цавчив. Энэ мэхийг <<Урсгал дагуулж завийг түлхэх>> гэдэг бөгөөд хэрвээ амжилттай хэрэглэвэл өрсөлдөгчийнхөө сэлмийг алдуулдаг билээ.
Хулгай сэлэм эргүүлэхдээ дадмаг тул яахин энэ мэхний аюулыг мэдэхгүй байх билээ. Тэр самбаачлан сэлмээ хойш татваас залуу эр мэхээ өөрчлөн <<Цагаан могой агуйгаас гарах>> гэдэг мэхийг хэрэглэн ужид хулгайн зүрхийг тэмтрэн хүрч ирлээ.
<<Яасан хурдан юм бэ!>> гэж хулгай дотроо бодоод <<Өвөртөө сар тэврэх>> мэхийг хэрэглэн баатар эрийн илдийг буцаалаа.
Хоёр эр сарны бүүдгэр гэрэл дор ирт мэс ид чадлаа сорилцон удтал үхэлдэн тулалдав.
Ийнхүү тулалдахын сацуу ужид хулгай баатар эрийн илдний арга нь <<Цэнхэр оргил хайсангийн салхит үүл>>-тэй адилхан байгааг ажиглаж <<Цэнхэр оргил хайсангийн илдчин Ү Дэн Шань өөрийн чинь юу вэ?>> гэж асууваас баатар эр үл мэдэг цочисхийх шиг болж <<Энэ хүн яахаараа эцгийн минь алдар нэрийг мэддэг билээ?>> гэж гайхлаа.
Энэхүү залуу илдчин бол <<Хөх оргил хайсангийн>> эзэн <<Салхит үүл>> хочит Ү Дэн Шаний хүү Ү Кө Лю бөгөөд зэвсгийн эрдэмд боловсорч гүйцээд мөрөн голоор хэрэн хэсэж сайн эрстэй нөхөрлөхөөр гэрээсээ гараад удаагүй билээ. Гэтэл энэ өдөр Зян Дү мужид байхдаа энэ хулгай шөнө дүлээр дэн буудлаас гарч явах нь их л сэжиглэлтэй байсан учир мөрдөн мөшгисөн билээ.
<<Ужид хулгайн үгний өнгөнөөс ажвал аавтай танил юм шиг байна. Хэрэв нэр усаа мэдэлцээд үнэхээр эцгийн найз нөхөр бол илд зөрүүлэх зохисгүй>> гэж Ү Кө Лю бодоод <<Ужид хулгай дуугаа тат! Мөрөн голын шилийн сайн эрсийн нэр сүрийг гутаасан хэн боловч хаа газрын баатар эрсийн нийтийн дайсан мөний тул уулзсан бүхэн устгаж дуулсан бүхэн жигших нь зүй. Юунд олон таван үг дэмий өгүүлнэм>> гэж улам эрч хүчтэй дайран орлоо.
Хулгай ам хэлээ ололцохгүй нь тэгээд ч ингэж зууралдан байлдах тийм сайнгүй үүнийг худан цааш харуулчихвал зайлж одоход амар юмсан гэж бодсоноо төдөлгүй эргэж <<Энэ муу нусгай жаалын илдийн арга мэх чамгүй сайн амар дийлдэхгүй юм шиг байна. Энэ хэвээр байгаад байвал гацааныхан сэрээд хошуу тамганд мэдээлж Хуан Тянь Ба, Хө Тянь Бао нарыг дуудан ирүүлбэл зугтана гэж санасны гарз болох биз. Нууц зэвсгээ хэрэглэсэн нь хожих байх>> гэж санаад сэлмээ нэгэнтээ хий эргүүлээд <<Чамайг ч дийлэхгүй юм шиг байна. Ах нь явлаа!>> гээд үсрэн нүд ирмэхийн зуур гурван алдын цаана очсон байлаа.
Ү Кө Лю түүнийг үнэхээр зугтлаа гэж санаад цөсөө чангалан араас нь нэхлээ. Гэтэл ужид хулгайн биед нилээд ойртох агшинд тэргүүн, их бие, хөлийг нь чиглэн гурван хүйтэн төмөр гялалзан хүрч ирлээ. Ү Кө Лю сандран илдээ эргүүлж хоёр хорт хадаасыг нь хааж тогтоогоод үсрэн биеэ зайлуулах гэсэн боловч нэгэнт оройтож пүдхийх чимээ гараад нэг хорт хадаас нь түүний гутлын түрийд шигдэн оржээ. Ү Кө Лю хөлийнх нь тахимаар бадайрахыг мэдэрч <<Баларлаа>> гэж бодов.
Гэтэл энэ эгшинд хорт хулгай чанга дуугаар тас тас хөхрөн:
<<Ха! Ха! Чи миний хорт суманд оногдох нь энэ дээ!>> гэж хашгирлаа.


ЛЮ ГҮНТЭН УУЛЫН ХОРМОЙД АЮУЛД УЧИРЧ ЛЮ БҮСГҮЙ ОЙН
ЧӨЛӨӨНД БААТАР ЭРИЙГ АВАРСАН ХОЁРДУГААР БҮЛЭГ


Ү Кө Лю зальт хулгай <<Чи миний хорт хадаасанд оногдлоо>> гэхийг сонсоод өөрийн эрхгүй дотор нь хүйт даав. <<Одоохон хорны үйлчлэл эхэлнэ. Тэгэхээр дахин түүнтэй тулалдаж болохгүй>> гэж дотроо бодоод эргэн хашааны зүг зугтлаа. Хэрмэн хашаанд тулж ирээд хөөрөх чадвар хэрэглэн үсэрч цаад талд нь буугаад хэрмээс холгүй орших нэгэн өтгөн саглагар удын модыг харж санд мэнд гүйж хүрээд авиран гарч навч мөчрийнх нь цаана нуугдав. Ү Кө Лю модны мөчир дунд нэг гартаа илд нөгөө гартаа гурван ширхэг, зүрх цөсийг тэмтрэгч төмөр үрэл барин сууж байтал ужид хулгай араас нь нэхэн хэрмийн оройд үсрэн гарч ирснээ даруй бууж зүрхэлсэнгүй нууц зэвсэгт өртөхөөс сэрэмжлэн ийш тийш харж отоо тосоо байхгүйг лавтайяа мэдсэний дараа сая үсрэн буугаад дөрвөн этгээдийг нэгжин харж мөрдөн хөөж эхэллээ.
Ужид хулгай түүний дэргэдүүр өнгөрөөд бараа туруугүй болсны хойно Ү Кө Лю модны дээрээс алгуур бууж ирээд хулгайн одсоны эсрэг зүүн хойд зүгийг чиглэн явлаа. Тийнхүү явсаар дөрвөн жингийн алдад түүний өмнө нэгэн уул бөртөлзөн харагдав. Уулын хормойгоор өтгөн шигүү ялмын модон ой залган ургасан байх бөгөөд уулын өргөн зам түүнийг огтлон гарчээ. Ү Кө Лю замаа даган ялмын ой руу орвоос түнэр харанхуй угтан авч хаа нэгхэн моддын навсын завсраар шөнийн одод анивчина.
Тэрээр хэсэг явсны дараа хөл нь бадайрахад хайхрамжгүйгээсээ болж хулгайн мэхэнд автсанаа харамсан өөрийгөө зүхэж явлаа. Ү Кө Лю эцгээсээ зэвсгийн эрдэм суралцаж байх үедээ мөрөн голын шилийн сайн эрсийн дунд нууц зэвсэг хэрэглэдэг хүмүүс цөөнгүй байдаг бөгөөд хорных нь төрлөөр <<Хоолой боодог догшин хорт>> , <<Арван хоёр цагийн дотор хөнөөдөг хүчит хорт>>, <<Ухаан алдуулдаг хорт>> гэсэн гурван зүйл байдаг тухай цөөнгүй сонсож байсан бөлгөө. Түүний одоо өртөөд байгаа нууц зэвсгийн үйлчлэлийг ажиглахад <<Хүчит хоронд>> хордсон байх нь илэрхий. Хэрвээ арван хоёр цагийн дотор амжиж хөх оргилд хүрч чадахгүй бол насны амьдралаа дууссанд тооцож болох байлаа.
Цаг мөч өнгөрөх тусам Ү Кө Люгийн толгой улам бүр эргэж хор зүрх цөсөнд нэвчин хөл нь сулраад ойролцоохон нэгэн ялмын мод байгаагүй бол газар ойчоод өгөх байлаа. Түүнийг ухаан балартан ойчих үед дорны тэнгэрт үүрийн шаргал туяа бүдэг бадаг цайвалзана.
Үд хэвийх үед замаар явж байсан хүмүүс хоёр гурваараа Ү Кө Люгийн дэргэд шавцгаан:
<<Энэ баатар эр саа өвчин тусаа юм болов уу?>>
<<Хаанаас даа саа туссан бол амнаас нь цустай хөөс сахрах ёстой шүү дээ>>.
<<Хүүе чи хардаа түүний гутлын түрийнээс хар хүрэн цус гожгодож байна>>
<<Тэгвэл энэ хүн хорт могойд хазуулсан байж таарна>>
<<Яалаа гэж хорт могой ийм зузаан гутлын түрийг яаж хазаж дийлэх вэ>> гэж маргацгааж байтал нэгэн хүн:
<<Ван Лан Жун ирлээ. Тэр лав яасан ийснийг нь гадарлаж таарна!>> гэж хашгирлаа.
Тойрон зогссон хүмүүс толгой өргөн хартал манхагтай эмээ үүрсэн жар хэвийсэн болов уу гэмээр өвгөжөөр хүн аажуухан алхалсаар ирж яваа харагдлаа.
Ван Лан Жун гуай та энэ хүн ямар өвчин туссан болохыг хэлж өгөхгүй юу? Гэж хүмүүс гуйхад
Өвгөн Ү Кө Люгийн гутлын түрий дээрх хар хүрэн цусыг хараад ихэд цочин <<Энэ чинь хорт нууц суманд оногдсон байх шив дээ>> гэлээ. <<Ван гуай та түүнд эм өгөөд л босгочих юм байгаа биз дээ>>
Өвгөн толгой сэгсрэн санаа алдаад <<Хорт сумыг хэрэглэдэг хүмүүс хамгийн хүчтэй хорыг сонгож сумандаа шингээсэн байдаг юм. Хэрвээ хорныхоо найрлагыг мэддэг сум харвасан хүн өөрөө ирж тусгай ерөндөг өгөхгүй бол бус хүн аргалах арга тун айхгүй. Иймд би яаж ч оролдоод дөнгөхгүй>>.
Хүрээлэн зогссон олон энэ үгийг сонсоод бүгд царай барайлгав. Энэ үед хэлхээ хонх зүүсэн улаан зээрд зүсмийн аргамаг хөлөг унасан нэгэн сайхан залуу эр алсаас давхин ирэх харагдав. Ойртон ирэхийг ажваас гэрэлт хасын цагаан царай, тунгалаг хархан нүд хилэн хар хөмсөг, өөгүй шулуун хамар шунхан улаан уруултай, шар магнаг дээл цайвар улаан өмд өмсөж хар ногоон өнгийн нөмрөг зүүжээ. Бэлхүүсээрээ утсан гөрмөл бүс бүсэлж дээр нь хурц илд зүүсэн байх бөгөөд хөлдөө зузаан ултай албаны маягийн гутал өмсөж толгойгоо цайвар ногоон өнгийн пансан алчуураар боожээ. Залуу эр замын дагуу бөөгнөрөх хүмүүсийг харж дөхөн ирээд хүнд шархтай Ү Кө Люг тогтоон харлаа. Тэр мориныхоо жолоог дугтран зогсоогоод эмээлээсээ сэгхийтэл үсрэн бууж Ү Кө Люгийн дэргэд хүрч ирэв.
Хүрээлэн зогссон хүмүүс нас балчир залуу эр хэрэгт дурлан хүрч ирэхэд төдий л дуртай байсангүй дурамжхан угтав.
Залуу тонгойн Ү Кө Люгийн гутлын түрийг эргүүлэн шархыг сайтар шинжин хараад <<Өө энэ чинь яс нэвтлэгч хорт хадаасанд оногдсон байх шив дээ>> гэж амандаа үглэв.
Ван Лан Жун түүнд дөхөж тал өгсөн маягаар <<Гүнтэн та лав хорт сумны талаар багагүй мэддэг юм шиг байна. Өнгөрсөн жил би яг ийм хорт хадаасанд өртсөн нэгэн хүнтэй таарсан юм. Өстний суманд оногдчихлоо та л миний амийг аварч үз гээд надаас гуйгаад байсан юмдаг зайлуул. Би хэдийгээр тус болчих санаатай оролдсон боловч дийлэлгүй амийг нь тавиад туучихсан. Тэр хүн хонгон дээрээ шархадсан байж билээ. Осолгүй л ийм маягийн шарх байсан юм даг>> гэж өгүүлэв. Залуу эр <<Аа оллоо>> гэснээ Ү Кө Люгийн хөлөөс нэгэн хорт хадаас сугалан гаргаж сайтар харснаа <<Ийм сум хэрэглэдэг хүн өөр бас байдаг байх нь>> гэж аман дотроо өгүүлэв.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 10:49 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
Гурван ямхын урттай хуруун чинээ бүдүүн үзүүр хэсэг нь ногоон хүрэн өнгийн тэр сум навчсын хоорондуур тусах нарны туяанд хөх туяа цацруулахыг олон хүн гайхан харж зогслоо.
Хөгшин нөгөө сумны үзүүрийг зааж <<Та нар харж байна уу? Энэ үзүүрт нь нэг нүх байгаа энд л хор нь агуулагдаж байдаг байна шүү дээ>> гэв.
Олны харц бүгд хорт хадаасан дээр тусна.
Гадна байдлаараа хорт хадаас сүүлээ дуугаргадаг могойтой тун төстэй харагдах ажээ.
Энэ үед залуу эр бүсэлхийдээ уясан магнаг уутан дотроос бугын арьсаар үйлдсэн жижиг хүүдий гаргаад гараа явуулж хоёр боодол цаастай эм гаргаж ирэв.
Тэр эхлээд нэг эмийг задлан шар өнгийн нунтгийг Ү Кө Люгийн хөлийн шархан дээр цацан нөгөөхийг нь задлалгүй олны зүг хандан <<Та нараас жаахан ус олоод ирэх хүн байна уу?>> гэж сураглав.
<<Тэр бололгүй яахав. Би яваад ирье>> гээд нэгэн тагдгар залуу тавхай гялалзуулан гүйн одов. Олон түмэн гайхан харж зогстол өвчтөний шархын амсраар гоожиж байсан өтгөн хүрэн цус аажмаар өнгөө хувилгасаар эцэст нь хундан ягаан болж эхлэв.
<<Ёстой л үд хүргэлгүй эдгээдэг өндгөн цагаан эм гэдэг чинь энэ байна даа>> гэж өвгөн магтана.
Төдөлгүй тагдгар залуу данхтай ус барьсаар гүйж ирлээ. Залуу ширээсэн болд илдээр Ү Кө Люгийн амыг ангайлган нөгөөх боодолтой эмээ хийгээд усаар даруулан уулгалаа.
Удсан ч үгүй Ү Кө Люгийн гэдэс хоржигнон дуугарснаа шаравтар өнгийн шингэнээр бөөлжиж нүдээ алгуур нээлээ. Залуу эр инээн <<Одоо дажгүй хэд хоног сувилуулаад л тэнхэрчихнэ>> гэж хэлээд мориндоо үсрэн мордож алхуулан одлоо. Ү Кө Лю холдон одох залуу эрийг нэг харж шархаа нэг харснаа хундан улаан цус гоожиж буйг үзэж ихэд баярлан <<Ачит гүн минь зогсож хайрла>> гэж хашгирав.
Гэвч нөгөө хүн зогссонгүй цааш явсаар байлаа. <<Хэрвээ энэ хүн учраагүйсэн бол ч чи лав арван хоёр цаг бололгүй нөгөө ертөнцөд одох байлаа даа>> гэж Ван өвгөн өгүүлэв. <<Тэгэлгүй яахав>> гээд Ү Кө Лю нөгөө хүний араас очихоор өндийсөн боловч тамир дутагдаж хэдэнтээ тийчлээд сулдайн хэвтэв.
<<Баатар эр минь чи хэд хоног биеэ сувилуул. Өвгөн ах чинь чамд хий цус сэлбэдэг хоёр янзын эм өгвөл ямар вэ?>> гэж өвгөний өгүүлэхэд
<<Өвгөн ах танд маш их гялайлаа>> гэв.
Яагаад түрүүчийн залуу эр Ү Кө Люг сэргээчихээд нэр усаа ч мэдэлцэлгүй яаран сандран яваад өгөв гэж та бүхэн лав ихэд гайхаж буй биз ээ! Түүнд ингэхээс ч өөр аргагүй өөр олон янзын учир шалтгаан байсан учир Зян Дү мужийн төв рүү яаран одсон бүлгээ.
Залуу эр Зян Дү мужийн төв хотод хүрэх үед гэдэс өлсөж буйг сая мэдэж <<Сарыг бараалах асар>> нэрт нэгэн зоогийн газрын үүдэнд хүрэн эмээлээс бууж морио шонд уяад ташуураар үүд сөхөн орлоо.
Зоогийн газрын үйлчлэгч бийлэгжүү байрын залуу гүнтэнг харж нахилзан хүрч ирээд <<Эрхэм ноёнтон давхарлаг асрын дээр хүндэт суудал буй. Дээш морилогтун! >> гэлээ.
Гүнтэн сааталгүй хоёр давхарт гарч хүндэт суудлуудын нэгийг сонгон суугаад ташуураа ширээн дээр талбилаа.
<<Ноёнтон юу зооглохсон бол?>>. Нэг шил <<Эрдэмтний улаан>> (хятадын эртний зүйл архи) өөрөө мэдээд дөрвөн зүйлийн хоол бэлдээд аваад ир!.
<<Ноёнтон түр саатан хүлээгтүн! Боол би одоохон аваад ирнэ!>> гээд зоогийн газрын үйлчлэгч явж одлоо.
Энэ өдөр асрын дээр зочин гийчнээр дүүрэн байх бөгөөд залуу эрээс холгүй сонин мэдээ бүхнийг соргогоор дуулчихдаг байрын хоёр хүн өөрсдийн дуулж мэдсэн бүхнээ бие биедээ сүр дуулиан болгож хөөрөлдөнө. Тэд чанга дуугаар хүүрнэлдэх учир асрын дотор сууж буй зочид гйичид бүгд тэр хоёрын үгийг тод сонсон ажээ.
<<Чи дуулав уу үгүй юу? Манай энэ хошуунд гоо бүсгүйчүүдийг хүчирхийлэн алдаг айхтар хулгай гарч гэнэ шүү дээ>> гэж нэг нь өгүүлэхэд <<Би бас саяхан наадахь мэдээгий чинь дууллаа. Баруун Ли тосгоны нэг оюутны охин дүүг унтаж байх үед нь шөнө дунд нэгэн хулгай хурц болд сэлэм барьж орж ирээд хүслийг нь хангахыг шаардаж л дээ. Нөгөө бүсгүй ч яахав угийн туйлбартай журамт бүсгүй болохоороо үхсэн ч түүний санааг дагахгүй…>> гэсэн юм байх гээд нөгөө хүн урьдах хундагатай нэгэнтээ том балгав.
<<Тэгээд яасан бол>> гэж нөгөөх нь шавдуулан суухад
<<Тэр ужид хулгай их хэрцгий гэнээ. Сэлмээрээ бүсгүйн толгойг тас цавчин хоёр нүдийг нь ухаад асрын дээр өлгөсөн байсан гэнэ лээ…>> гээд хүүрнэгч хүн айдсаа бага сага дарах гэсэн мэт хундагатайгаасаа нэг сайн балгав.
<<Тэгээд л болоо юу?>>
<<Үгүй хаанаас ужид хулгай бас тэгээд зогссонгүй огтхон эрээ цээргүйгээр шохойдсон хана дээр бүсгүйн цусаар наймаалж, бар, тоорын жимс нижгээдийг зурж үлдээсэн байсан гэнэ лээ шүү>>
<<Би бас яг чиний сонссонтой адил зүйлийг сонссон юм байна>> <<Саяын хүүхний тухай юу?>>
<<Биш ээ, Бай Зя Тань тосгоны Бай овогтны ганц хайртай охин Бай Юй Ляныг өчигдөр орой бас бодийг нь хөтөлчихсөн байна гэнэ>>
<<Чи яасан хурдан дуулаа вэ?>>
<<Манай үеэл дүүгийнх тэнд байдгийг чи мартчихсан юмуу>>
<<Аа тийм л дээ…>> гээд нөгөө хүн архинаасаа балгав. Хэрвээ энэ хулгайг хурдан устгахгүй бол ч манай хошуу өөд нар үзэхгүй болох нээ.
<<Хн! Тэр бид хоёр юу л шалих аж дээ. Чи манай тамгын газрын рдэм чадал бүрдсэн хоёр сайн мөрч түшмэдийг дуулаагүй юу?>>
<<Дуулахаар барах уу нэгийг нь <<Алтан хануур жадат>> Хуан Тянь Ба, нөгөө нь <<Ёсыг үзүүлэгч сахиус>> Хө Тянь Бао гэдэггүй юу. Ялангуяа тэр Хуан Тянь Ба ч мөрөн голын алдартай сайн эрчүүдийн нэгт тооцогддог байсан <<Өмнө зүгийн эрлэг хасын царайт Тай Суй хочтой>> загасны хайрсан хүрэн ишт алтан сэлмийг гарамгай эзэмшдэг баатар эр мөн биз дээ…>>
<<Тиймээ тэр чинь яриангүй мөн. Тэр загасны хайрсан хүрэн ишт алтан сэлмийг тэр жил их сайн эр өмнөд долоо умард зургаан мужийн хамгаалагчдын толгой Шөн Зы Чуань өөрийн шавь Хуань Сань Тайд өвлүүлж Хуань Сань Тай өөрийн хүү Хуан Тянь Бад уламжлуулан өгсөн юм гэдэг>>.
Тэр бас алтан сэлэмнээс гадна амины эрлэг болсон гурван жижиг хануур жадтай иймд түүнийг <<Алтан хануур жадат Хуан Тянь Ба>> гэх нь ч байдаг.
<<Нээрээн тийм л дээ>> гээд нөгөөх хүн архинаасаа балгалаа. Тэгснээ <<Чи бод л доо Ли оюутан, Бай овогт нар тийм их гай зовлонд учирчихаад гомдол эрэхгүй байх гэж үү? Хэрвээ тэд гомдол эрээд тамгын газар очих юм бол гурав хоног хүрэхгүй л тэр муу ужид хулгай сэлмийн дорхи чөтгөр болж хувирна>> гээд нөгөөх хүн цааш нь залгуулан ярих гэтэл гэнэт нэг зүйл нисэж ирээд түүний амаар орон хоолойд тээглэж амьсгалыг нь боогдуулахад царай нь минчийн нүд нь цагаанаараа эргэлдэн сандарлаа.
Нөгөөх нь мөн сандран хашгирах гэтэл бас нэг юм нисэж ирээд амыг нь таглан үгийг нь боогдууллаа.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 10:50 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
<<САРЫГ БАРААЛАХ АСАРТ>> ЖУРАМТ БҮСГҮЙ ХУЛГАЙГ АЙЛГАСАН НЬ, <<МӨРНӨӨ ХҮРЭХ>> БУУДАЛД
УЖИД ХУЛГАЙ БҮСГҮЙД ГЭТСЭН ГУРАВДУГААР БҮЛЭГ


Хоёр зочин зоогийн газар ам уралдуулан ярьж байх тэр агшинд хаа нэгтэйгээс ямар нэгэн юм нисэн ирээд тэдний амыг тагласан тухай дээрх бүлэгт өгүүлсэн билээ. Ширээ тойрон суусан зочид бүгд ихэд гайхан цочиж ийш тийш ажваас сэжигтэй зүйл мэдэгдсэнгүй. Гэвч залуу гүнтэн хурц нүдээрээ зүүн өмнөд буланд сууж байгаа хоёр хүн энэ хэргийг хийсэн гэдгийг төвөггүй ажигласан билээ. Тэр хоёрын нэг нь хатингар туранхай биетэй, жижигхэн толгой онигор нүдтэй уруул дороо жижиг оочин сахал тавьсан 27-28 орчим насны хар өнгийн хувцас өмссөн, толгойдоо адууны сүүлээр сүлжиж хийсэн сэрүүн малгай өмсчээ. Зөөлөн дотортой бүсэн дээр чинжаал хутга хавчуулсан харагдана. Нөгөө хүн нь өндөр нуруутай нимгэн шар царайтай тасархай сөрөвгөр хөмсөгтэй гурвалжин нүд, бүргэд хамар нимгэн уруултай хар өнгийн артай торгон бариу хантааз өмсөж толгойдоо жижиг тоорцог талбин зөөлөн дотортой 9 үет бүсэндээ илд зүүжээ.
Энэ хоёр болбоос Догшин барын жалга хэмээх газрын дээрэмчдийн бяцхан бүлгийн толгойлогчид бөгөөд онигор нүдтэйг нь <<Тосны хулгайч оготоно>> Гуан Жэн, нөгөөгий нь <<Азарган тахиа>> Ма Рэнь гэдэг. Түрүүчийн урт хэлтэй хоёр өвгөний муулан ярьж байгаа гоо бүсгүйн амийг тасалсан хулгай бол мань эрсийн хайсангийн эзэн гэдгийг мэдээд бяцхан арга хэрэглэн тэдний амыг тагласан нь энэ юмсанжээ. Гуан Жэн, Ма Рэнь хоёр маадгар байдалтай хоолоо идэж эхэлтэл гэнэт нэгэн савх нисэн ирээд Гуань Жэнгийн шанаанд зоогдон тэр хоёрыг сандаргав. Даруй маш уурсан хараа гүйлгэн үзвээс архан талд нь нэгэн үзэсгэлэнт залуу эр тааваараа ганц нэг архи балгангаа

<<Сарыг бараалах асарт сархад шимэн суутал
Санаа муутан илчлэгдэж өс хонзон өвөрлөв
Саваагүй хоёр жирхрээг амыг нь таглалаа гэтэл
Сайн эр тэдний ард нь байгааг мэдсэнгүй
>>

гэж амандаа гиншин дуулж суулаа.
Гуань Жэн Ма Рэнь хоёр энэ савхны эзэн залуу гүнтэн болохыг мэдэж гар нь өөрийн эрхгүй сэлэмний ишинд хүрсэн боловч шанаанд нь зоогдсон савхны эрчтэй ирж байхыг үзвэл ердийн нэгэн биш бололтой. Хөнгөн хуумгай хөдөлж болохгүй гэдгийг гадарлаад өвчнөө тэсвэрлэн савхыг хүчлэн сугалаад шархаа таглан зайлж одлоо.
Тэр хоёрыг гарсны дараа гүнтэн босч уртай хэлтэй хоёр өвгөний өмнө очиж ар нуруу руу нь нэжгээд цохивоос мань хоёрын амнаас хэрчим том мах пүд пүд хийтэл гарч сая чөлөөтэй амьсгалан гүнтэнд талархал илэрхийллээ.
Хормын төдийд болсон энэ явдал зоогийн газар цугласан олныг туйлаас цочоон хирдхийлгэж олон бүгдээр залуу гүнтэн рүү талархаж бахадсан харц шидэлж байв.
Гүнтэн суудалдаа буцан сууж хэсэг зуур бодлогоширсноо хоёр өвгөн рүү дохин дуудлаа. Нөгөө хоёр гүнтэнг хүндэтгэж санд мэнд хүрч ирээд <<Гүнтэн ямар хэргийн төлөө өчүүхэн биднийг дуудаав?>> гэв.
<<Та хоёр суугтун. Жаал жуул хөөрөлдье>> гээд гүнтэн инээлээ.
<<Баярлалаа>> гээд хоёр өвгөн гүнгийн хүндэтгэл үзүүлсэнд яах учраа олохгүй яг хийтэл суучихав.
<<Та хоёр сая ужид хулгай амь сүйдсэн бүсгүйчүүлийн асрын ханан дээр наймаалж, бар, тоорын мөчир нэжгээдийг зурсан байсан гэв үү?>>.
<<Тиймээ>>
<<Манай үеэл ах л ярьсан юм шүү өчүүхэн хүмүүн би өөрийн биеэр харсан нь үгүй билээ!>> гэж нөгөөдөх нь ярианд оролцов.
<<Аа тийм үү>> гэж гүнтэн хэсэг бодолхийлснээ <<Танай хошуунд дээрэм, тонуулчин олон уу?>>
<<Хуучин байсан юмаа. Хожим Ши ноён манай Зян Дү хошууны хэргийг мэдэгч болж ирснээс хойш Хуан Тянь Ба, Хө Тянь Бао гэдэг хоёр шилийн баатар эрийг ивээлдээ авч уул хадыг самнуулан явуулж энэ хавийг төвшитгөсөн юм>>.
<<Аа… Би уулаас эндэхийн хүн биш танай хошууны тухай мэдэх юмаар хомс. Эрхэм ах нар танай хошуунд Зе Ху нэрт хүн байдаггүй биз дээ (Зе Ху гэдэг нь хятадаар наймаалж бар гэсэн үг юм)>>.
Хоёр өвгөн толгой сэгсрэв.
<<Аа тэгвэл И Жи Тао гэдэг хүн бий юу?>> (Энэ нь хятадаар ширхэг тоор гэсэн үг).
Хоёр өвгөн бас л толгой сэгсрэв. Гүнтэн хөмсөг зангидан бодлогоширон гайхаж суулаа. Гэнэт сарыг бараалах асрын модон шат чахран дуугарахад толгой өндийн харваас 9 тохой өндөр өргөн мөр зантгар толгой гархин нүд, өтгөн ширүүн хөмсөг минчгэр улаан нүүр борзгор бор хамар, даравгар ам нохойнх шиг сэрийж сарайсан шар шүдтэй идээтэй том том батга нүүрээр нь шавсан нэгэн эр орж ирлээ. Ногоон торгон биеэ барьсан хантааз өмсөж цайвар улаан өнгийн нөмрөг зүүжээ. Толгойдоо бөмбөгөр оройтой баатар эрийн малгай өмсөж малгайн саравчны ноосон бөмбөг алхааны тоолонгоор санжигнана. Хөлдөө хөнгөн гутал өмсөж зөөлөн дотортой бүсэндээ урт сэлэм зүүжээ. Зүүсэн сэлэм нь харваас чамгүй хүндийг үзвэл хүч чадал ихтэй хүн бололтой. Залуу гүнтэнд яагаад ч юм бүү мэд зоогийн газар орж ирсэн тэр хүний малгайн саравчны санжигнан унжих бөмбөлөг нь тоорын жимстэй ихэд адилхан санагдлаа.
Тэр хүн залуу гүнгээс холгүй нэгэн суудал сонгон суугаад сэлмээ тайлан ширээн дээр тавьж дан хийтэл дуугаргаваас зоогийн газрын архи зөөгч цочсондоо дагжтал чичрэн сандран хүчр ирээд:
<<Эрхэм зочин архи зооглох уу?>> гэв. Мөнөөх догшин дүрт эр нүдээ гархилуулан харснаа:
<<Архи уухгүй юм бол танай энд өөр юу хийх гэж ирдэг юм бэ?>> гэв.
<<Аа тэгэлгүйдээ. Ноёнтон ямар архи болгоохсон бол?>> <<Жуань Юань Хун>>, <<Син Хуа Цунь>>, <<Чэнь Жао>> зэрэг архи байна.
За тэгвэл нэг шил <<Син Хуа Цунь>> аваад ир.
<<Ноёнтон ямар хоол зооглох вэ?>>
<<За өөрөө мэд амттай л бол аль нь ч яахав>>.
<<Жа ноёнтон өчүүхэн саатагтун>> гээд архи зөөгч гэдрэг ухарсаар явж одлоо.
Догшин эрийн суудал гүнтэнтэй ойр байсан болоод ч тэрүү тэрээр гүнтэнг байн байн хялалзана.
Гүнтэн хэдийгээр түүнд нь эвгүйрхсэн боловч архины асарт бусдыг харж болохгүй гэсэн хууль цааз үгүйгээс хойш арга буюу тэвчин хундагатай дарсаа ганц нэгээр шимнэ.
<<Цагаан гартай амьтан байх нь>> гэж догшин дүрт эр дуулдахаар чанга хэлсэн нь гүнтэнг илт дайрсан утгатай байв. Гэвч хэнийг хэлж байгаагаа нэр овгоор нь заагаагүй болохоор гүнтэн мэтгэлцэх аргагүй тул сэтгэл нь гонсгор дэмий л шинээр орж ирсэн таагүй зочин руу хялайн харав.
<<Бас хөөрхөн нүдтэй байх нь>>
Залуу гүнгийн царай улсхийн уурсаж хундагаа падхийтэл ширээн дээр шидэж орхив.
Догшин дүрт уурлах гэсэн боловч биеэ барин хөмсгөө атируулан дуугаа хураав. Гүнтэн түүнийг хайхрахаа болин

Үзэмжгүй бах шавартай балчгаас
Үүлэнд шүргэх хунтай мөчөөрхөнө
Өндөр тэнгэрийн сүрд санаархах
Өрөвдмөөр ч юм шиг, гутмаар ч юм шиг!


гэж амандаа аялан суув. Догшин дүрт хөмсөг нь босч нүдээ хар цагаанаар эргэлдүүлэн нүүр нь чихний омог хүртэл улайгаад сэлэмнийхээ ишийг чихартал нь базална. Гэвч төдөлгүй хуучин байдалдаа орон гараа илдний бариулаас салган урдах хундагаа шүүрэн авч гүд гүд хийтэл архи залгиллаа. Малгайнаас унжих тоорын өнгөт ноосон бөмбөг санжигнан чичирнэ. Гүнтэн үүнийг хараад яагаад ч юм бэ нөгөө шохойдсон ханан дээр зурсан тоорын ширхэг мөчир, наймаалж, барын дүрсийг саналаа. Тэгээд нэг шүлэг зохиож энэ хүний санааг танадаад үзвэл яасан юм бэ гэж бодоод:

Усны наймаалж шохойтой хананд заларч
Ууртай барс гоо бүсгүйг гутаав
Ширхэг тоор өтгөн цус үсчүүлж
Шившигт хэргийг санаа муутан сэджээ


гэж уншив.
<<Пад>> гэх чимээ гарч минчгэр улаан нүүрт өмнөх ширээгээ бутартал дэлдэн аяга таваг архи дарсыг дөрвөн зүг цацаж орхив.
<<Дэндэж байна шүү жулдрай минь>> гээд мөнөөх эр босож ирэв. Гэвч түүний хамрыг энгэсэгний анхилуун үнэр дэлдэн цочоов.
Улаан нүүрт ийм үнэрийг онцгой сайн мэдрэмтгий билээ. Тэрбээр хий нь гарсан бөмбөг адил шалчийж орхиод зөөлөрсөн харцаар нөгөө номын дүртэй залуу гүнтэнг ширтэж эхлэв. Зоогийн газрын архи зөөгч догшин эрийн ихэд уурлахыг хараад сандран гүйж ирээд зулгуйдан инээж:
<<Эрхэм зочин та юунаас болж…?>> гэхэд
<<Хоол дэндүү халуун байн. Хэдэн янзын хүйтэн зууш маньд аваад ир!>>
<<Жа! Ноёнтон өчүүхэн саатаж соёрхоно уу?>>
Зоогийн газрын архи зөөгч иймэрхүү ааштай зочдоос сүнсээ гартал айдаг юм. Учир нь тэдний ааш аягий нь хөдөлгөчихвөл хөнгөн туслаа гэхэд л хоол унд цацлан хүндэд тооцогдох нь хүний амь хөнөөн зарга зайлхайд холбогдох болдог. Иймд буудлын газрын архи зөөгч догшин дүртийг ихэд зулгуйдан инээхээр барахгүй үнэн сэтгэлээ гарган хэлсэн бүхний нь гүйцэлдүүлж буй нь энэ ажээ. Залуу гүнтэн догшин дүртийн үйл хөдлөл, зан төрхийн хувирлаас дээрх хоёр хэргийг өдүүлсэн ужид хулгай мөн байна гэдгийг гадарлаж...
<<Чамайг ч оллоо доо. Хэрвээ шилийн эрсийн доторхи энэ муу өөдгүй амьтныг эс устгаваас хүн нэрийг зүүж хүзүү толгой холбож явахын хэрэг юун>> гэж дотроо бодож суулаа. <<Чамайг хэн болохыг чинь ах нь одоохон мэдээдэхье>> гэж минчгэр улаан нүүрт том эр ч дотроо бодно. Тэрээр догшин ширүүн авиртай боловч бас чиг юмны наад цаадхи учрыг бодохтойгоо нэгэн ажээ. Тэрээр залуу гүнгийн байдал төлвийг ажин чамгүй эр болохыг нь шинжээд уур хилэнгээ дарахыг хичээж байв. Хэрэв тийм бус бол аль хэдийн илд зөрүүлж цус үсчүүлэх байсан буй заа. Мань хоёр хэрсэн бухын нүдээр бие биеэ ширтэнгээ сархад хундагалан хоол ганц нэг савхдан ам руугаа хийж цаг нөхцөөж байв. Нэг үгээр хэлбэл энэ нь тэдний дуугүй явуулж буй тулаан, тэвчээр хатуужлаа сорьж буй хэрэг байлаа. Тэд ийнхүү 3 цаг орчим суусны дараа улаан нүүртэй догшин эр тэвчихээ больж ирэв. Тэрээр байн байн ууцаа тэнийлгэн суниаж шилээ маажин чихээрээ оролдож өмнөх архиа ойр ойрхон балгаж эхлэв.

_________________
:f01:


Last edited by croft on Apr.21.08 11:16 am, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 10:51 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
<<За энэ намайг гарахыг хүлээгээд байгаа юм байна. Хаана буусныг маань мэдэж аваад шөнө дөлөөр хүрч ирж хоолойг минь огтлох санаатай болж таарлаа. Би түүний ичгүүрт хэргийг илчилсэнд хорсож л дээ. Чамаас өрсөхгүй л бол горьгүй>> гэж бодоод дарсны газрын архи зөөгчийг дуудан тооцоогоо бодлоо. Тооцоо бодсоны дараа залуу гүн босч <<За би ч явж муусайн нохдыг хөөе дөө!>> гэж амандаа дуулдахаар чанга хэлээд шатаар буулаа. Догшин эр өөрийг нь харааж буйг мэдээд:
<<За одоохондоо чи ахыгаа доромжилж л бай. Харин шөнө ах нь чамайг яаж доромжлон алахыг үзэх болноо!>> гэж бодоод архины мөнгөө төлөн залуу гүнг дагаж <<Сарыг бараалах асрын>> гадна гарч үзвээс гүнтэн морио унан баруун зүг довтолгон одлоо.
Залуу гүнтэн <<Мөрнөө хүрэх буудал>> хэмээх буурчийн газар буусан юм. Энэ болбоос Зян Дү хошууны хамгийн тохилог зочид буудал бөгөөд өрөө тасалгаа нь цэвэрхэн уужим саруул шаа торгон хөшигтэй цонх нь мөрний зүг хандсан ажээ.
Гүнтэн торгон хөшгийг яран тагтан дээр гарваас мөрний ус ногоорон өмнө зүг урсаж хараацайн сүрэг элин халин нисэлдэх агаад алсад хөхөө шувуу уянгалаг сайхнаар донгодон ногоохон уд модод туяхан бүжиг бүжицгээж орчны үзэмж сэтгэл сэргэм сайхан ажээ.
Цонхны хажууд мөнгөлөг гүйлсийн модод бүчин ургажээ. Гүйлсийн жимс аль хэдийн унасан боловч навч мөчир нь саглайн нүд сэтгэл баясгана. Гэтэл гэнэт сүглэгэр том дүрс гялсхийн үсэрч эргийн ойролцоох хулсан ой руу орж уусан алга боллоо.


ХАДААС ХАРВАГЧ ӨӨРИЙН АРГАНДАА УНАЖ, ШИ ЛУЙВАРЧИН
ХЭРЦГИЙ ДЭЭРЭМЧИНД АЛАГДСАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Гүнтэн оройн зоог бариад хэдэн аяга анхилуун цай ууж аян замын явдлаас сэдэвлэн бадаг шүлэг бичив. Түүний амьдралдаа хамгийн дуртай хоёр зүйл нь илд эргүүлэх, шүлэг тэрлэх билээ. Өглөө болгон илд сургуулилж, унтахын өмнө шүлэг зохиож заншсан аж.
Гүнтэн зохиосон шүлгээ амандаа хэдэнтээ давтан уншиж үзсэнээ хуйлан аяны богцондоо шургуулав. Энэ үед нэг жингийн хэнгэрэг дэлдэж тэнгэрт олон одод анивчин хавирган сар хөөрөн мандлаа. Мөрний тэртээд загасчны онгоцны бүдэг дэн гялалзан хавь орчин нам гүм туйлын үзэсгэлэнтэй сайхан боловч гүнтэн өдрийн явдалд ихэд ядарсан тул мөрний хотын шөнийн үзэмжийг таашаах сэтгэл төрсөнгүй. Тэрээр нөмрөгөө тайлан толгойн ороолтоо авахад мяндаслаг хар үс мөрийг нь даган бууж ирэв. Минчгэр нүүрт догшин эр түүн рүү шалиг харц шидэлж байсан нь түүнийг эмэгтэй хүн гэдгийг гадарласан байсных буй заа.
Энэ бүсгүйн гэр Сү Жоу мужийн умард Лү Зя тосгонд байдаг бөгөөд эцэг Лү Тянь Дято нь дээхэн үед шилийн сайн эр байсан бөгөөд мөрөн голын баатар эрс түүнийг тэнгэр нэвтлэгч хяргуй (шувууны нэр) хэмээн хочилдог байжээ. Лү Тянь Дяо цагтаа Хуан Сань Тай лугаа үерхэж цусаа уулцсан хуурай ах дүү нар байжээ.
Лү Тянь Дяо удам залгах хүүгүй ганц охин заяасан нь Лү Би Лянь бөлгөө. Хуан Сань Тай ганц хүүтэй бөгөөд нэр нь Хуан Тянь Ба, Лү Би Ляниас нэг ах юм. Лү Тянь Дяо Хуан Сань Тай нарынх олон жил айл аймаг явахдаа Хуан Тянь Багийн цовоо сэргэлэн сурахуйд дуртайг ажин Лү овогт эр эм хоёр тэднийхтэй ураг барилдахыг ихэд санагалзах ажгуу. Хожим нь Хун Жоу, Ли Тай нараар зуучлуулан Лү, Хуан хоёр овогтных охин, хүү хоёртоо сүй тавьжээ. Хуан Тянь Ба 8 нас хүрдэг жил эцэг нь өөд болж эх нь сэтгэлээр унан гашуудсаар төдөлгүй хорвоогоос халин одоход Лү Тянь Дяо гэргийг Жан овогттойгоо зөвлөлдөн харах асрах хүнгүй хөөрхий Хуан Тянь Баг гэртээ авчран Лү Би Ляний хамт нэгэн ширээнээ тохой залган ном үзүүлж, нэгэн талбайд илд зөрүүлэн зэвсгийн эрдэмд сургажээ. Иймд Хуан Тянь Ба, Лү Би Лянь хоёр бол атга чихэр, аяга будаагаа хувааж өссөн багын найзууд гэж хэлж болох юм.
Лү овогт хоёр жаалд зэвсгийн эрдэм зааж сургахдаа өөр өөрийнх нь өвөг дээдсийн уламжлан ирсэн зэвсгийг эзэмшүүлэхийг чармайсны үрээр Хуан Тянь Ба сэлэм хануур жад шидэх зэвсгийг, Лү Би Лянь илд, хорт хадаас, нисдэг савраар сургуулилах болсон юм. Хоёр жаал төрөлхийн гойд сэргэлэн нэг асуултын оронд гурван хариулт хэлж дөнгөх учир 5-6 жилийн дараа зэвсгийн эрдэмд нэвтрэн эцэг өвгөдөөс хавьгүй илүү дотоод тамиртай болцгоожээ. Ёстой л <<Түрүүлж гарсан чихнаас сүүлдэж гарсан эвэр урт>> гэдэг л энэ буй заа.
Охин хүү хоёр 16, 17 нас хүрэх үедээ бие биетэйгээ уулзаж учрахаас ичингүйрэх нь ихсэж тус тусдаа зэвсгийн эрдмээр сургуулилах болжээ. Лү өвгөн ч тэднийг нас бие гүйцсэнийг бодолцон ургийн явдлыг гүйцээн айл гэр болгохыг бодох болсон боловч Хуан Тянь Ба ихэрхүү зантай дээгүүр бодолтой нэгэн болон өсч ачилж өсгөсөн өргөмөл аав, ээж амраг хайртай Лү Би Ляньтайгаа салах ёс гүйцэтгэлгүй Лү Зя тосгоноос буруулан мөрөн голын зүг оджээ.
Хожим сонсвоос Хуан Тянь Ба, Зян Дү хошуунд Ши Ши Лүнь ноёны тамгын газар алба хаших болсон гэнэ. Лү овогт нас дээр гарч эхнэр Жан овогтын хамт шилийн амьдралаас дайжин сэлүүн амьдралд шүтэх болов.
Өдөр хоног харвасан сум мэт солигдон Хуан Тянь Баг дайжин одсоноос хойш 6 жил өнгөрч Лү Би Лянь 23 насыг хүрэв. Гэвч энэ зургаан жилийн дотор тэрбээр өдөр шөнө ялгалгүй Хуан Тянь Баг хүсэн санагалзах боловч хайртай хүн нь бараа сүүдэргүй хэвээр. Лү овогт шилийн эрийн хуйх тул Зян Дү хошуу рүү очиж Хуан Тянь Баг сураглаж төвдсөнгүй. Энэ хооронд Лү овогтынх эд хөрөнгөө баран идэж уухаар хомсдож амьдрал нь өдөр ирэх бүр хэцүүдсээр байв. Лү Би Лянь Хуан Тянь Баг санан мөрөөдөхийн сацуу зэвсгийн эрдмээ хаясангүй. Учир нь Хуан Тянь Ба түүний зэвсгийн эрдэм өөрийнх нь эн зэрэгт хүрэхгүйг мэдээд тоохоо болиолоо гэж бодох болсон юм. Лү Би Лянь үүнд хордон зургаан жилийн турш уйгагүй шамдсаны үр дүнд уран гайхамшгийн оргилд хүрч чаджээ. Бүсгүй уул нь Хуан Тянь Бад харьж нугаршгүй их хайр сэтгэлээ өгсөн боловч Хуан Тянь Ба Лү овогтных шилийн амьдралтай айл өөрийнх нь хэргэм зэрэг өгсөхөд саад болно гэж эмээн цэрвэдгийг дуулаад ихэд хорсон <<За яахав! Хоёул зам замаа хөөж шил шилээ харъя даа. Уг нь шилийн эрсийн дотор баян чинээлгийг алж барлаг ядуусыг тэтгэн хүчир бэрхийг гэтэлгэн хүнд хэцүү явдал тохиолдогсдод тусалдаг, хорт бүхний үндсийг хоггүй болтол арилгадаг ариухан баатар, журамт сайн эрс олон байсан бус уу. Харин ч үе үеийн хаад түшмэдийн дотор эд хөрөнгөд шунаж эрхт хуулийг хөсөрдүүлэн ард иргэний махыг зулгаагсад цөөнгүй бус билүү>> гэж бодоод эцэг эхийн хуучин үйлийг залган гүйцэлдүүлэхээр эргэлт буцалтгүй шийдэж мөрөн голын сайн эрсийн дунд хутгалдаж хүн ардад дуулиантай сайн үйлс бүтээхийн төлөө нэгэн биеэ зориулахаар зориг шулуудсан ажээ. Ийнхүү Лү Би Лянь эцэг эхээсээ далдуур илд, хорт хадаас, нисдэг савар, хорны ерөндөг тэргүүтнийг зэхэн царай зүсээ хувиргаж итгэлт сайн морио эмээллэн шөнө дөлөөр төрөлх тосгоноос буруулан гарсан юм.
Лү Би Лянь гэртээ байхдаа Зян Дү хошуунд очиж зам тосох дээрэмчин болохоор шийдсэн бөлгөө. Учир нь тэр Хуан Тянь Баг өөрийг нь барьж дөнгөх эсэхийг сорихоор шийджээ. Хэлсэн л бол хийдэг төрөлхийн гүдэс шулуун Лү Би Лянь Зян Дү хошуунд ирсний учир энэ буюу.
Тэрээр замдаа Ү Кө Лю баатар хорт хадаасанд оногдон ухаангүй хэвтэж буйтай тааралдаж амь насыг нь аварсан боловч овог нэрээ үлдээгээгүй нь цаанаа учиртай байв. Нэгд гэвэл одоохондоо Хуан Тянь Батай тавьсан сүйгээ хараахан таслаагүй байгаа үедээ өөр эртэй ойр дотны танилцах тусгүй, хоёрт энэхүү хорт хадаасыг хэрэглэсэн хүн түүнтэй ойр төрөл байж магадгүй, гуравт тэрбээр эрх дураараа ганц биеэр явахыг эрхэмлэдэг ажгуу. Мөн тус хошуунд ирээд <<Сарыг бараалах асарт>> ужид хулгай ширхэг тоортой учирсан нь түүнийг хөнөөх сэтгэл төрөгдүүллээ. Үүний учир нь нэгд иргэний төлөө хортныг устгах, хоёрт шилийн эрсийн доторхи адгийн шаарыг цэвэрлэх хамгийн гол нь Хуан Тянь Бад үүнийг мэдэгдэж эрдэм чадлын хувьд аль нь илүү болохоо үзэх гэсэн хэрэг юмаа.
Лү Би Лянь <<Мөрнөө хүрэх буудлын>> дохиурын чимээ 1 жин 2 хэм болж байгааг мэдээд <<Өнөө орой ужид хулгай лав ирж таарна. Түүнийг ирэхээс өмнө амжиж бага зэрэг дуг хийгээдхэе>> гэж бодонгоо шөнийн өмсгөлөө өмсөж дэрэн дороо амь хөнөөх хадаасаа хийн орны өмнө эрдэнийн илдээ өлгөж нойрслоо.
Журамт бүсгүй бүтэн өдөр тал аян жинд яваад ядарсан хэрвээ тэр ганцхан жин л илүү нойрсох юм бол ужид хулгайн гарт өртөх бишүү гэж уншигч та лав сэтгэл түгшиж байгаа биз дээ. Гэвч манай романы гол баатар хоол унд, унтах амрахаа зохицуулах хутгийг олсон тул хэдий хугацаагаар унтъя гэж хүснэв төчнөөн хугацаанд л унтдаг. Хэдийгээр унтаж айлаа ч гэсэн ердийн хүнээс ч илүү сэргэг, цонхоор нисэж ирэх ялааны дүнгэнээг ч сонсож чадах ажгуу. Одоо цөмөөрөө Лү Би Лянийг түр орхин ужид хулгай залуу гүнтэнг мөрдөн суусан газрыг нь мэдэж авснаас эхлэн өгүүлье.
Хоёр жин хоёр хормын үед <<Ширхэг тоор>> шөнийн өмсгөлөө өмсөж даалин, болд сэлэм, зөөлөн дотортой бүсээ зүүн хөлдөө хөнгөн гутлаа углаж цонх хэрмэн хашааг дүүлэн гарч мөрний далангийн дагуу нарийн жимийг даган явсаар төдөлгүй <<Мөрнөө хүрэх буудлын>> дэргэд ирлээ. Тэрбээр түрүүн ажиглаж авсан мөнгөлөг гацуурыг олж шууд авирах гэснээ юмыг яаж мэдэхэв болгоомжтой байлгүй горьгүй амийг нь таслахад хүрэхээр орилж хашгиран тусгүй юм болж магадгүй гэж бодоод даалингаа тэмтрэн бор шувууны чинээ зэсээр үйлдсэн <<Өлзийт тогоруун>> дүрсийг гаргаж ирлээ. Хэдийгээр <<Өлзийт тогоруу>> хэмээх сонсголонтой нэртэй боловч энэ савны дотор 8 алхмын доторхи амьд бүхнийг муужруулах хорт шингэн агуулагдаж буйг хэн мэдэх билээ.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 10:52 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
Ужид хулгай зүүн гартаа <<Өлзийт тогорууг>> барин баруун гараараа мөнгөлөг гацуур өөд авирсаар давхарлаг асарт хүрэв. Хулгай нэг хөлөөрөө модны мөчир дээр гишгэн нөгөө хөлөөрөө тагтанд тулан тогоруун хэлбэрт савны амсрыг цонх руу хандуулж сүүлийг нь зүүн гараараа татахаар завдав.
Гэтэл гэнэт 3 төмөр хадаас тэргүүн, их бие, хөлийг нь чиглэн цахилан ирэх нь тэрээ.
Ингэнэ чинээ санаагүй хулгай нэг хөлөөрөө модонд нөгөө хөлөөрөө цонхны тагтанд гишгэж агаарт дүүжлэгдсэн байсан тул бууя бууж болдоггүй, үсэрье үсэрч болдоггүй тэргүүнээ зайлах гэтэл цээж нь оногдох гээд, цээжээ зайлах гэтэл хөл нь оногдох гээд байхын зэрэгцээ 3 хадаас ер бусын эрчтэй чиглэн ирж байв. Хулгай олон юм бодож завдсангүй амин газраа хамгаалан мөнгөлөг гүйлсийн ишинд наалдан бултваас хөл нь падхийн оногдож чинэрэн өвдөж эхлэв. Хулгай <<Болохоо байлаа шүү!>> гэж бодоод модноос үсрэн бууж тавхай гялалзуулан зугтав. Асрын цонх ихээр дэлгэгдэн бүсгүй ужинд хулгайн араас нэгэн сандал чулуудсанаа үсрэн гарч ирж ужид хулгайн араас нэхэв.
<<Ширхэг тоор! Чи надаас зугтаад хаа зайлах юм бэ?>>
Хулгай эргэн харахул араас нэхэгч бараан дүр харвасан од мэт хурдан ирэхийг үзээд <<Хөнгөний тамир зүйрлэшгүй ихтэй хүн юм!>> гэж бодоод хурдаа улам нэмэн хэдэн тахир нарийн гудмаар сүлжин харанхуйн дунд сураг алдрав.
Лү Би Лянь хулгайг хэсэг хөөснөө бараа турууг нь алдаж <<Яасан хурдан золиг вэ?>> гэж бодлоо.
Ужид хулгай Зян Дү хошууны төвд ирээд нэгэн янхан эмийнд байрлаж байсан ажээ. Янхан эмийн нэрийг Тао Юй гэх бөгөөд ужид хулгай уг хошуунд ирэх тоолондоо эднийд хоноглодог байв.
Тао Юйгийн гэр… <<Мөрнөө хүрэх буудлаас>> баруун тийш гурван нарийн гудмын цаана байрладаг бөгөөд энэ хавийг тус хотынхон <<Борчуулын хороо>> гэж нэрлэх ажээ. Учир нь энэ хавийн гудамж зээл мөрийтэй тоглогч, архичин, янхан эмс зэрэг нийгмийн хамгийн дорд давхаргынхан суудаг учир ийм нэрийг авчээ. Харин энэ орой ужид хулгай Тао Юйгийн гэрт очоогүйн учир гэвэл янхан эмтэй орооцолдож байгаад Лү Би Лянийг хороох явдал цлагардаж магадгүй гэж болгоомжилсных юм. Тао Юйн царай зүс тэгш зурж бичих, дуулж хуурдахдаа гаргуун сайн тул зөвхөн хотын харцуул төдийгүй хол ойрын зочид гйичид бүгд тэднийд бууж хоноглох дуртай билээ.
Харин өнөө орой Тао Юйгийн гэрт нэгэн луйварчин эр хоног төөрүүлэхээр иржээ. Түүнээс төдий л олон лан мөнгө салгаж чадахгүйгээ Тао Юй мэдэж байсан боловч хоол болтол шийр зугаа гэгчээр хонох гийчингүй байсанд орвол хоёулаа хонох нь арай дээр гэж санажээ. Энэхүү луйварчингийн нэрийг Ши Ань гэх бөгөөд идэж уух, наргиж цэнгэх, мөрийтэй тоглох, янханчлан явах зэрэг есөн шидийн муу үйлийг хийж гүйцээгээгүй нь нэгээхэн бээр үгүй болой. Харин зурж бичих, дуулж хуурдах зэргийг огтхон ч төсөөлөхгүй нэгэн билээ.
Өнөө орой азаар Тао Юйгийн гэрт зочингүй байхад нь таарч муу хүсэл төрөн 3 хундага тулгав уу үгүй юу л Тао Юйг болжмор шүүрэх харцага мэт хумхин авч улаан хив торгон хөшигт орны дээр аваачин дээл хувцсыг нь тайчин хаялаа. Тао Юй хэдийгээр Ши Аньд төдийлөн дуртай бус боловч арга буюу түүний улангасан авирлахыг тэвчиж байв.
Ши Ань урьд өмнө нь царай зүс муутай эмс охиодтой орооцолдож явсан бөгөөд энэ орой Тао Юйтэй учирсан нь тэнгэрийн умдаг атгасан мэт санагдаж амар салахыг төвдсөнгүй. Шөнийн турш ноолж ноцолдохоос ч буцахгүй байв.
<<Ши гуай би ядраад байна. Жаахан амарч байгаад…>>
<<Хэ хэ хэ чи бас мултрах санаатай юу?>> Тэгвэл ч харин болзолтой шүү… гэж Ши овогт луйварчин Тао Юйг тэврэнгээ шалиглан инээв.
<<За би сонсоё л доо!>> гэж Тао Юй дургүйцсэн өнгөөр шуухитнан асуув.
<<Хэ хэ хэ. Би 3 хоногт нэг удаа ирж байя. Харин үнэгүй хоол идэж байна шүү…>>
<<Бас их юм санадаг эр байх нь>>
<<Өө тэгвэл ч чамайг өнөө шөнө ганц..>>
<<Чи “Ширхэг тоороос” айхгүй юу?>>
<<Үхсэн үлийнээс нь айдаг юм. Хэрэв хүрээд ирдэг юм бол нөгөө юмнаас нь хөнгөлөөд тавьчихгүй юу гэж хэлэнгээ орны өмнүүр тавьсан гутлын түрийнээс матаа хутга гаргаж ирээд Тао Юйгийн нүүрний өмнүүр хоёронтоо даллаж чи тэгээд л намайг хэн болохыг үзнэ дээ…>> гэв.
Гэнэт нэгэн бахим том гар Ши Анийн бугуйг шажигнатал базахад тэрээр өвдсөндөө алуулж буй гахай мэт жингэнэсэн муухай дуугаар орилов.
<<Ахиад орилох юм бол амьгүй болно гэж мэдээрэй!>>
Мөнөөх матаа хутга хүзүүгий нь хайрахыг мэдэрч Ши Ань дахин дуугарч зүрхэлсэнгүй. Мөнөөх том гар Ши Анийг дэгдээхэй мэт орноос сугалан авахад Тао Юй санд мэнд босон харайж өндгөн цагаан гуя хасаа орны бүтээлгээр халхлав.
Ши Ань эргэн үзвээс тохой өндөр биетэй минчгэр улаан нүүртэй том эр аймшигтэй хэрцгий догшин нүдээр түүнийг нэвт шувт ширтэж байхыг үзээд лав өнөөх <<Ширхэг тоор>> хэмээх янханд явагч эр байх нь гэж тааварлан сүнсээ зайлтал айж өрөөсөн гараараа доод биеэ халхлав.
Догшин эр ганц гараараа Ши Анийн 2 бугуйг нь нийлүүлэн атгахад тэсгэлгүй өвдсөндөө орь дуу тавин тонгочив.
Ши Ань гэнэт бөгсөн бие нь хүйт даахыг мэдрэн тонгойн үзвээс өөрийнх нь эмзэг эрхтэн газар ойчоод хундан ягаан цус хоёр гуяыг нь даган горхи мэт урсаж байлаа…

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 10:54 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
УЖИД ХУЛГАЙ ГАН СЭЛМЭЭР ЛУЙВАРЧИН ШИГ ЦАВЧИЖ, ХОШУУНЫ ЗАХИРАГЧ
ХОЁРОНТОО ЗАРГА ХҮЛЭЭСЭН ТАВДУГААР БҮЛЭГ


Мөнөөх догшин эр хүд хүд хүйтнээр инээж <<Хэн нь хэнийхийгээ огтлов доо?>> гэлээ.
Ши овогт эр хүний эрхтнээсээ салснаа мэдэж үхэвч үхэр буугаа тавихаар шийдэн хар хүчээрээ дайсныхаа цээж рүү мөргөв.
Хулгай үүнийг аль хэдийн сэргийлж бэлтгэлтэй байсан тул биеэ займчин бултваас Ши Ань эрчиндээ шохойдсон хана тасхийтэл мөргөн толгойгоо хагалж цус нөжиндөө хутгалдан ухаан алдан унавай.
Хулгай Ши Анийг барьж аван арын цонхоор үсрэн гараад хэрмэн хашаа давуулан шидэв. Тэр эргэн орж Тао Юйгийн дэргэд очвоос бүсгүй орныхоо мухарт атгын чинээ болтлоо хурган дагжтал чичирнэ. <<Эрхэм гүнтэн та юунд түнийг алчихав даа, би л хэрэгт орно шүү дээ>>.
<<Тайван бай чамд гэм халдаахгүй би одоохон тэр мууг мөрөнд аваачин живүүлчихье! Тэгээд бүх юм сайнаар төгсөх болно>> гэж хулгай хээв нэг хариулав.
<<Хүүе таны гуян дээрх наад цус нөж чинь юу вэ?>>
<<Санаа зовохын хэрэггүй надад эм бий>> гээд тэрээр өврөөсөө хорны ерөндөг гарган ирж Тао Юйгээр хүйтэн ус авчрууллаа.

***

Лү Би Лянь хулгайг хэсэг зуур хөөгөөд бараа сургийг алдаж <<Ужид хулгай л лав энэ хавьд орогнох газартай бололтой тэгэхээр энэ хотынх байж таарлаа>> гэж бодсоноо даруй эргэж <<Үгүй ээ тийм байх ёсгүй хулгайн аялгууг сонсвол Жао Син хавийн хүн айх шиг байсан шүү. Тэгэхээр усан замаар хулжин одож болох юм>> гэж санан мөрний эрэгт очвоос сэжигтэй зүйл мэдэгдсэнгүй тул <<Мөрнөө хүрэх>> буудалдаа эргэж ирлээ. Тэр орондоо хэвтэн <<Сүнс хөнөөгч хорт хадаас хулгайг лавтайяа оносон. Тэгэхээр тэр төдий л холдсон баймааргүй юм. Хорны үйлчлэл эхлэнгүүт л… үгүй ээ түүнд лав ерөндөг байхаа байх, харин хулгайд хорт хадаасны нууцыг хэн зааж өгдөг байнаа. Мөрөн голын сайн эрсийн дотор <<Сүнс хөөж амь хөнөөх хорт хадаасыг>> хэрэглэдэг хүн хуруу дараад тоолохоор цөөхөнсөн дөө! Жоу, Ли хоёр ахаас өөр хэн ч энэ нууц зэвсгийг бүтээж чадах учиргүйсэн!>>
Лү Би Лянь ийнхүү бодол болсоор төдөлгүй гүн нойронд автан маргааш өдөр наран дээр хөөрсөн хойно сая сэрлээ. Гэзэг үсээ самнан угаал үйлдсэний дараа гадаа гудамжинд гарч идэх хоол, уух дарс авахаар магнаг даалингаа тэмтрэн үзвээс хэдэн бутархай мөнгөн зоос л үлджээ. <<За яахав үүгээр энэ удаа аргаллаа гэхэд дараагийн удаа хоосон хонох нь ээ, өнөөдөр жаал явалгүй горьгүй нь>> гэж бодоод <<Сарыг бараалхах асарт>> хүрч хэдэн хундага дарс уугаад мориндоо мордон итгэлт хүлгийн жолоог хотын дүүргийн чанд руу залав.
Хотоос гаран зүүн өмнө зүгийг чиглэн явсаар холгүй орших <<Охин тэнгэрийн сүм>> хэмээх жижиг хийдийн үүдэнд хүрэлцэн ирэв. Сүмийн эргэн тойронд улиас, уд, ялам, хонгорцогт мод шигүү ургасан нь туйлын үзэмжтэй сайхан харагдана. Бүсгүй сүмийн үүдэн дээр зогсож хэсэг харуулдсанаа энэ газар нь жингийн зам тосоход хамгийн тохиромжтой газар гэдгийг мэдэн мориноос буун сүмийн үүдний чулуун довжоон дээр сэрүүцэн амарч буй хүний дүрээр суув. Гэвч тэр замаар өнгөрөх хүмүүсийг гярхай нүдээр шинжин авай.

***

Уншигч танаа Лү Би Лянь бүсгүй <<Охин тэнгэрийн сүмийн үүднээ жингийн цуваа тосон суугааг хэсэг зуур хойш тавин эс өгүүлэн өгүүлбээс Зян Дү хошууны захирагч Ши Ши Лүнь энэ өдөр тамгын газар хэрэг шийтгэн суутал нийслэл хостоос <<Энх-амгалан хааны>> элч зарлаг довтолгон ирж <<Ши Ши Лүнгийг Хан Жоу мужийн захирагчаар тохоон томилов. Нислэл хот руу жасаалахаар ирсний хэрэггүй. 6 сарын эх гэхэд тушаалын газраа очсон бай>> хэмээн эзэн хааны аман зарлигийг уламжлав.
Нэгэн багахан хошууны захирагч долоодугаар зэргийн түшмэлээс шууд тавдугаар зэргийн ноён болон дэвшинэ гэдэг чухам юуны хүч вэ? Тэр тусмаа олоны нүдийг очир эрдэнэ лугаа адил татсан Хан Жоу мужийн захирагчаар шүү. Ши Ши Лүнь энэ мэдээг сонсож баярласандаа болоод нүрнийх нь цоохор бараг арилан алдав. Ши Ши Лүн Зян Дү хошуунд ирээд хоёр жил болох хугацаандаа шилийн хулгай гучин долоон эрийг арилган устгуулж нэр сүр нь хол цуурайтсанд Энх-амгалан хааны сонорыг дэлдэн түүнийг хэргэм зэрэг суга ахиулан Хан Жоу мужийн захирагч болгохоор шийджээ.
Ши ноён хэсэг зуур баяр жаргалдаа умбан сууснаа… Би энэ хошуунд ирээд хоёр жил гаруй болохдоо шийтгэж барагдуулаагүй хэрэг бий билүү гэж бодон даруй Ши Анийг дуудаж <<Чи даруй жасааны байшинд очин намайг удахгүй өөдөлнө>> гэж мэдэгд гэв.
Ши Ань <<Жа>> хэмээн алга хавсран ухарч гараад <<Эрхмүүд ээ! Ноёнтон залрах гэж байна>> гэж хашгирав. Үүнийг сонссон албан тамгын газрын ихэс ноёд, түшмэл, шууван нар сандран мэгдэн босоцгоож их өргөөнд орон өөд өөдөөс харцгааж хоёр эгнээ жагсав. Ши ноён малгай бүсээ засаж гарч ирээд суудалдаа залран үзвээс хамаг ноёд түшмэл бүгд цугларсан байх тул <<Би та бүгдээс шийтгэж барагдуулаагүй хэрэг бий билүү асуух гэсэн юм>> гэв.
<<Дээдэс минь бүгдийг нь шийтгэж барагдуулсан>>. Ши Ши Лүнь үүнийг сонсоод үл мэдэг инээмсэглэл нүүрэнд нь тодорч <<Эрхмүүдийг чилээсэн учир юу хэмээвээс миний бие Хан Жоу мужид дэвшин очих сурагтай. Зян Дү хошуунаас удахгүй явах нь шиг байна. Иймд миний орны хүнд барагдуулаагүй хэрэг байхул тусгүй хэмээн санасан бөлгөө>>. Олон шууван үүнийг сонсоод <<Ноёнтон санаа зовох хэрэггүй бүх хэргийг шийтгэж цайруулсан>> гэж нэгэн дуугаар өчив.
Ши Ши Лүнь үүнийг сонсоод санаа амарч ханцуй сэгсрэн босохоор завдлаа.
Энэ үед хаалганы гадна <<Өчүүхэн иргэн би гомдолтой>> хэмээн хашгирах дуун сонсдов. Ши Ши Лүнь үүнийг сонсоод <<Гомдол мэдүүлэгч хүнийг даруй оруулахыг>> тушаав.
<<Жа>> хэмээгээд нэгэн тахар их танхимаас гарч одов. Мөнөөх тахар хоёр хаалга өнгөрөн үзвээс нэгэн буурал өвгөн байх ажээ. Тэмээний ноолууран малгай толгой дээрээ талбин, бүдүүн бөсөөр хийсэн хувцас өмсөж хатуу дотортой бүс бүсэлжээ. Хөлдөө маахай гутал углаж таяг тулсан царай зүс нь хуучин сар мэт нус нулимсандаа холилдсон байлаа. Тахрыг хараад <<Гомдолтой>> гэж амандаа тасралтгүй үглэж дөтлөн ирлээ. Тахар түүний замыг хөндөлсөн <<Хөгшин чи орилж хашгирсан хашгираагүй чиний гомдлыг хэсэг зуур хүлээн авахгүй. Манай ноёнтон өнөө маргаашгүй тушаал дэвшин одох гэж байна. Чи шинэ ноён ирэхээр гомдол мэдүүлэхэд юу нь болохгүй байх билээ>> гэж зандрав.
Өвгөн нулимс цувуулан <<Өчүүхэн хүмүүн би яг энэ мөчид л ирсэн маань учиртай! Урьд шөнө өчүүхэн хүмүүний гэрт хүн амины хэрэг гараад ноёнтноос аврал эрж явна!>>
<<За алив намайг дагаад яв!>>
Төдөлгүй хоёр хүн явсаар их танхимын үүдээр орж өвгөнийг сөгдүүлэв. Өвгөн Ши ноёнтон өндөр суудалдаа заларч буйг үзээд лагхийтэл сөхрөн газар мөргөж <<Хөх тэнгэр эзэн ноён минь өчүүхэн намайг өршөөж соёрх!>> гэв.
Ши ноён доош үзвээс 60 гаруй насны нус нулимсандаа холиолдсон эцэнхий туранхай өвгөн байх тул <<Алив чамд ямар гомдол буй даруй түргэн өргөн мэдүүл>> гэв.
<<Өчүүхэн хүмүүн би өргөн мэдүүлэх бичиг үйлдсэнгүй. Амаар өгүүлье>> гэж өвгөн хэлэв. <<За алив хурдан өчигтүн!>> Танай гэр хаана байдаг вэ? Овог нэр хэн ямар гомдол байна вэ?
<<Хөх тэнгэр, эзэн дээдэс минь өчүүхэн хүмүүний гэр тус мужийн Бай Зя Тань тосонд бөлгөө. Овог Бай нэр Хуан голомт залгах хөвүүнгүй ганц охин байсны багын нэр нь Юй Лянь. Энэ жил арван долоон настай. Гэтэл урьд шөнө хойд асрын дотор хэрцгий хулгайд алагджээ…>>
<<Аа?!>> гэж Ши Ши Лүн өөрийн эрхгүй хирдхийн цочоод <<Тэгээд хэрцгий хулгайн ул мөрийг харсан хүн байна уу?>> гэж залгуулан асуув.
<<Үгүй ээ. Хоршоод хэнгэрэг дэлдэгч эр, охины үйлчлэгч эм хулгайд алуулжээ. Тэд лав хулгайн царай зүсийг харсан тул гэдрэг алагдсан бололтой>>
<<Хн!>> гэж Ши Ши Лүнь дуу алдаад дотроо <<Энэ хулгай туйлын хорон амьтан байх нь таван амь хохирооно гэдэг юу гэсэн үг вэ>> гэж бодлоо.
<<Их хүмүүнд өргөн нэмж мэдүүлэхэд хулгай бас хүний амь хохироогоод зогсоогүй алт мөнгө, толгойн чимэг их хэмжээгээр авч одсон байна>>.
<<Аа тэгвэл энэ хулгай чинь эмсийг хүчирхийлж амь хохироогоод зогсоогүй алт эрдэнэс хулгайлан одсон байхыг үзвэл мөрөн голын том дээрэмчин бололтой>> гэж дотроо бодоод Бай Хуан өвгөнд зарлиг болруун <<Өвгөн чи одоо хариад таван авс худалдан авч үхэгсдийн толгой их биеийг залгуулан албаны хүн очиж ул мөр шалгатал хүлээж бай! Бид хулгайг бариулна>> гээд эргэн Жан Лун, Жан Ху нарыг дуудан <<Та хоёр Бай Хуан өвгөнийг даган гэрт нь очоод ажиг сэжиг юу байна сайтар шалган лавлаж эргэн надад мэдэгд!>> гэж тушаав.
Жан Лун, Жан Ху нар <<Жа>> хэмээн зэрэг өчөөд Бай Хуан өвгөнийг дагалдан тамгын газраас гарч Бай Зян Тань тосгонд хүрэлцэн ирэв.
Бай Хуан өвгөн явсны дараа Ши ноёнтны амгалан байдал алдагдаж удтал дуугаа хураан дүнсийн суув. <<Таван амь хохироож эд эрдэнэсийг хулгайлсан эх толгой нь үл мэдэгдэх энэ хэргийн эзнгийг олж илрүүлэхгүй болбоос хэргэм тушаал дэвшиж явах нь битгий хэл энэ долоодугаар зэргийн отгот жинсээ хадгалж байхад ч хэцүү болж мэдэх нь дээ!>> гэж бодогдоно.
Ши ноёнтны сэтгэл хямран буй энэ үед гадна бас нэгэн хүн гомдол мэдүүлэн хашгирах дуун сонсогдлоо. Ши Ши Лүн Ши Анийг очуулж харуулваас нэгэн оюутан байрын дүр төрхтэй гүнтэн дөхөн ирээд ноёнтон <<Оюутан хүмүүн гомдолтой!>> хэмээн өгүүлэв. Үүнийг сонссон Ши Ши Лүнь өөрийн эрхгүй хирдхийж <<За баларлаа. Яг тушаал дэвшихийн өмнө гомдол мэдүүлэгчид дуу дуугаа аван гарч ирэх нь юу вэ?>> гэж бодонгоо <<Гомдол мэдүүлэгч хүнийг оруул!>> гэж Ши Аньд тушаав.
Ши Ши Лүнь гомдол мэдүүлэгч өөрийгөө <<Оюутан хэмээн нэрлэж буйг үзээд нэлээд нэр сүртэй хүн болохыг мэдэв. Ши Ань зарлигийн дагуу оюутанг их танхимд оруулж ирвээс мөнөөх хүн Ши Ши Лүнийг үзэж гүн хүндэтгэн ёслоод <<Эцэг дээдэс минь оюутан би бээр ёс алдлаа>> гэж хүлцэл өчив. Ши Ши Лүн ирсэн хүн ёс журам нэр сүртэй нэгэн болохыг мэдээд <<Би ч бас түүнд тал өгөлгүй болохгүй>> гэж бодонгоо босч инээмсэглэл бэлэглэн <<Эрхэм оюутан манай яаманд сууж тухлах ажаамуу?>> гэв.
Оюутан дахин дахин тонголзож <<Эрхэм ноёнтны өргөө гэрт өчүүхэн оюутан би бээр яахин сууж болох ажаам>> гэв.
<<Ёсорхох хэрэггүй суугаад ярилцацгаая!>> гэж Ши Ши Лүнь хариулаад өөрөө түрүүлэн суулаа.
Оюутан их танхимын нэгэн буланд цомцойн суугаад <<Оюутан хүмүүн гомдолтой! Эцэг дээдэс өчүүхэн намайг өршөөн соёрх>> гэлээ.
<<Ямар гомдол буй тайван яригтун!>>
<<Эцэг дээдэс минь гялайлаа>> гэж хэлүүт оюутны нүднээс халуун нулимс сувдарч <<Би бээр баруун Ли тосгоны хүмүүн овог Ли нэр Юй эцэг эхээс эрт өнчирч ганц охин дүүтэй байсан юм. Дүү маань энэ жил арван естэй. Хараахан хадамд гараагүй байсан бөлгөө. Гэтэл урьд шөнө гай газар дороос гарч нэгэн хулгай арын асарт нэвтрэн ороод дүүгий минь амийг хөнөөж гэдэс дотрыг нь яраад толгойг нь тасалж асрын хаалганаа өлгөжээ. Түүнчлэн үйлчлэгч эм, хэнгэрэг дэлдэгч эр хоршоодыг алаад алт мөнгө толгойн чимэг хулан одсон нь тоо тоомшгүй… Эцэг дээдэс минь мөрч довтолгон хэрцгий хулгайг барин авчирч дүүгийн минь өшөөг авч өгөх ажаамуу!>> гэж хахаж цацан өгүүлвээ. Ши Ши Лүнь Ли овогтын үгийг сонсож дуулаад сүр сүлд нь бүрмөсөн алга болж!!. <<Хөх тэнгэр минь ээ!. Би өнгөрчээ. Бай Зя Тань тосгонд таван хүн, баруун Ли тосгонд бас таван хүн нийт 10 хүний амь хохирсон байдаг. Хэрэв хэрцгий хулгайг эс барьж гэсгээвээс түшмэл хэргэмээ хадгалах минь өнгөрчээ. Хүний амь гдэг тэнгэрээс заяатай. Иймд яадаг билээ гэж бодоод хамаг биеийн хар хөлс нь цувж ухаан санаа нь хямрав.
<<Ли овогт минь бүү хэтэрхий гашууд. Би даруй мөрч хүнийг илгээж хэргийн газрыг шалгаад хэрцгий хулгайг барьж ял тэнсэмүй>> гээд Жан Зы Рэнь, Мю Гуан Рань нарыг дуудан Ли овогтын хамт баруун Ли тосгон луу явуулав. Ли овогт Ши Ши Лүньд талархаад хоёр мөрчийг дагуулан тамгын газраас гарч тус тусын морийг унан Баруун Ли тосгоныг зорин довтолгов. Ши Ши Лүн гарын алчуураа гарган санчгийн тус газар дахь хөлсөө арчаад босох гэтэл гадаа бас нэгэн хүмүүн өндөр дуугаар <<Гомдолтой>> хэмээн хашгирах дуулдав. Үүнийг дуулсан Ши Ши Лүнь нүд нь эрээлжлэн ухаан нь самуурч тас гэдрэгээ саван ойчлоо.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 10:55 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
ЖАН ТҮШМЭЛ ТЭРЭГ ХӨЛӨГЛӨН ИРЖ ХОШУУНЫ ТАМГАНД ТҮРЭН ОРСОН ХИЙГЭЭД
ШИ ШИ ЛҮНЬ НОЁН ШИРЭЭ БАЛБАН МӨР ШИНЖЭЭЧИЙГ ИЛГЭЭСЭН ЗУРГАДУГААР БҮЛЭГ


Уншигч та Ши Ши Лүнь ноёныг юунд ухаан алдан унав гэж гайхаж байгаа биз дээ. Тэрбээр суудлаас босон танхимаас гарах гэтэл гадаа тэрэгний дугуй чахрах дуун гарахад <<За баларлаа бас л хүн амины хэрэг гарч энэ гомдол мэдүүлэгч хүн аягүй бол Ли овогт оуюутнаас ч хэргэм зэрэг том байж мэднэ. Эс тийм болбоос яахин сүйх тэрэг хөлөглөн ирэх билээ>> хэмээн бодоод Ши Анийг тамгын гадна гаргаж үзүүлбээс үнэхээр нэгэн морь хөллөсөн хөнгөн сүйх зогсоно. Тэрэгний ард хоёр дагуул хиа зогсох ажээ. Хөнгөн сүйх хоёр дугуйтай бөгөөд далайн чанадаас ирсэн том морь хөллөжээ. Сүйх тэрэгний жуузыг анхилуун зандангаар үйлдсэн тул сэтгэлд нийцтэй анхилмал үнэр нь тамгын газрын гэр дотор ч үнэртэнэ. Жуузанд суугч ноён <<Ши Ши Лүнь ээ!. Чи хаа байна. Чи магадгүй ноён ширээндээ заларч суугаа биз дээ. Наашаа ирээд даруй тооцоогоо бодогтун!>> гэж тасралтгүй хашгирах ажээ.
Ши Ши Лүнь ноёнтон дагжтал чичрэн <<Намайг нэр усаар минь хэн ийнхүү аюумшиггүй дуудах билээ гэж санаад ухаан алдсан билээ. Ордон өргөөний бичгийн түшмэл шуувангууд сандран ирж түүнийг түшээд хэдэнтээ дуудваас Ши ноёнтон амьсгаа нь тавирч балга цай уусны дараа бяцхан сэргэж сая нэг юм суухтайгаа боллоо.
Ши Ань ирсэн хүний зүс царай сүр хүчин эгэл биш том түшмэл болохыг мэдээд урагш алхан очиж цонхны хөшгийг зөөлнөөр яран ихэд хүндэтгэсэн байдлаар <<Их хүний алдар нэр хэн билээ!>> гэж асуув.
Жуузанд суугч хүн нүүрээ барайлган хүйтэн өнгөөр <<Намайг танихаа байчихаа юу, танай эзэн ноёнтой уулзаж байж болъё>> хэмээн зандарлаа.
Энэ үг Ши Анийг давхийтэл цочоон дахин үг өчиж зүрхэлсэнгүй. Нөгөө ноёнтон гол асрын үүдэнд тэрэгнээс буугаад их танхимыг чиглэн амандаа Ши Ши Лүний овог нэрийг дуудаж <<Чи ч өдийд ноён ширээндээ залран суугаа биз дээ>> гэж үглэн явлаа.
Ши Ши Лүн дотроо ихэд эмээн <<Энэ хүн лав надаас өндөр хэргэм зэрэгтэй хүн бололтой. Би бууж очиж угтахгүй бол болохгүй>> гэж бодоод суудлаас босон доош бууж нөгөө өвгөний өмнө мэхэлзлээ.
<<Муу нохой чи намайг бас угтана уу?!...>> Ши Ши Лүнь түүнийг хэдийгээр эс таних боловч өгүүлж ярих дууны өнгө нь сүр хүчин их болохыг мэдэж нүүрний бүх арьсаа хамар дээрээ зангидан ярзайтал инээж гүн хүндэтгэл үзүүлж ёслоод <<Мөхөс би бээр эзэн хааны их түшмэл гийгүүлэн ирэхийг мэдэлгүй ёс алдсандаа түмэнтээ өршөөхийг хүсье>> гэвээс <<За за боллоо боллоо>> гэж нөгөө өвгөн гараараа дохин ярвалдав.
<<Их хүний дээдийн нэр, тэнгэрийн сүр хэн, уугуул нутаг суугуул ус хаана болохыг айлдаж соёрхоно уу. Миний даржин тамгын газар залран ирж мөхөс надтай ямар тооцоо бодох гээв?>>
<<Хн хн! За яахав хөгшин намайг эс таньсныг хүлцэн өнгөрөөе! Өвгөн би болбоос Жан Люй Жуан гацааны хүн, овог Жан нэр Ши Цуань. Урьд цагт Жан Ду газрын захирагч явлаа. Нас дээр гарсны улмаас албаны ширээнээс хөндийрөн уугуул нутагтаа очиж тэнгэрийн нас хэдийд дуусахыг хүлээж буй…>> Ши Ши Лүнь өвгөний урьд нь захирагч байсан гэдгийг дуулаад нэлээд омог төрж <<Энэ буусан ноён байж яасан аюумшиггүй ийн авирлаж зүрхэлнэв>> гэж бодоод түрүүн ихэд хүндэтгэл үзүүлсэндээ өөрийн эрхгүй харамслаа.
Өвгөн залгуулан өгүүлрүүн <<Урьд шөнө гэртээ суун атал тэнгэрээс гай зовлон буухыг хэн мэдлээ. Дөрвөн жингийн алдад ужид хулгай өвгөн миний гэрт орж хоёр жингийн хэнгэрэг дэлдэгч, харуулын цэрэг гурвыг хөнөөн устгаад арын асарт очиж хайртай охин Жан Руо Чанийг минь ужидлахыг хүсээд санаа нь эс бүтсэнд хорсож түүнийг огтчин алаад гэдэс дотрыг нь ярж толгойг нь тасдан асрын үүднээ өлгөжээ. Цочин сэрсэн шивэгчин эм хашгирахыг завдтал хулгай завдан устгажээ. Ийнхүү хэрцгий хулгай урьд шөнө найман хүний амь хохироогоод алт мөнгө эд эрдэнэс тоо тоомшгүйг хулгайлан зайлан одсон байна>> гээд гаслан шогширч хахаж цацан… <<Энэ бүхэн ер нь цоохор Ши чи л хошууны доторх шилийн хулгай замын дээрмийг самнан устгасан гэж эзэн хаан эрхэт тэнгэрт худал хуурмагаар мэдүүлснээс боллоо. Чи одоо ямар нүүрээрээ ноён сууж зүрхэлнэв!>> гэж хараал зүхэл залгуулав.
Ши Ши Лүнь үүнийг сонсоод царай нь цаас шиг зэвхийрч <<За за дэвших ч бүр өнгөрлөө, одоо тушаал буурахаа л хүлээхээс. Би ер нь ийм л муу одонд төрсөн хүн юм байлгүй. Яг зэрэг нэмэхийн өмнө арван найман хүний амины хэрэг гарч миний замыг боогдууллаа гэж үү?>>
Ши ноён хэсэг зуур гөлрөн сууснаа сая ам нээж <<Их хүн уур хилэнгээ намжаагтун. Одоо даруй буцан бэлэвсэрэлийн хэргийг базаан мөхөс намайг мөрч явуулан шалгуулахыг хүлээгтүн. Би хэрцгий хулгайг заавал барьж ирүүлнэ>> гэлээ. Жан овогт гасалж шогширсоор тамгын газраас холдон тэргэндээ сууж гэрийн зүг одлоо.
Ши Ши Лүнь танхимын үүдэнд хэсэг зуур гөлрөн зогссоноо Ван Дун, Ван Лян нарыг дуудаж ирүүлээд <<Та хоёр даруй түргэн Жан Люй Жуан гацаанд очиж Жан овогт өвгөний хэлсэн гомдлыг тодруулаад ир>> гэлээ. Ван Дун, Ван Лян нар зарлигийг хүлээн их танхимаас гарч хойд хашаанд очоод хоёр хурдан морь эмээллэж довтолгон одлоо. Ши ноён хэсэг зуур бодол болон сууснаа өөрийн ноён суудлаа харж санаа алдан <<Би ч энэ танхимд ахиж суухаа өнгөрсөн байхаа даа! Залгуулан суулаа гэхэд дахин хичнээн гомдол дуулж сонсдог байгаа юм>> гэж бодоод босч хайвагнан алхсаар номын гэрт ирлээ. Тэрээр уйтгар гунигт автан толгойд нь зөвхөн арван найман хүний амины хэрэг эргэлдэх тул их танхимд хоёр эгнээ жагссан бичгийн түшмэл шуувангуудыг тараахаа мартаж орхижээ. Ши Ши Лүнь номын гэрт ирээд жинст малгайгаа тайлан тоосыг нь гөвөн бичгийн ширээн дээр тавьж <<Би чөмгөө дундартал ном үзээд өдий зэргийн хэргэмтэй л байх байсан юм гэж үү>> гэж амандаа үглэв.
Түүнийг ийнхүү гасалж гансран суух зуур Ши Ань цай оруулж ирлээ. Ши гараа дохисон нь юу ч хэрэггүй гэсэн утгатай ажээ.
<<Ноёнтон их танхимд дахин залрахгүй юм уу?>>
<<Би их танхимд хэдэн хормын зуур суухад л хүн амины хэргийн тухай гурван гомдол мэдүүлж ирэхийг тэнэг боол чи эс үзэв үү? Одоо дахин заларваас нэмж хэдэн гомдол ч ирэх юм билээ>> гэж Ши Аньд уураа гарган зандрахад Ши ань хүд хүд инээж <<Ноёнтоон таныг залран очихгүй болбол бичиг номын түшмэдүүд их танхимд зогссоор байх уу, эсвэл тараачих юм уу>> гэхэд <<Өө би бүр мартчихаж>> гээд Ши Ши Лүнь халзан толгойгоо илэн <<Тэдний түргэн тараагтун>> гэж зарлигдав.
Ши Ань зарлигийг хүлээн ухран гарлаа. Ши Ши Лүнь номын эгр дотор нааш цааш холхин бодох тусам улам бүр айдас төрж хамаг бие нь зарайгаад дотор нь эвгүй оргиход цонхоо онгойлгон цэвэр агаар орууллаа.
Гэвч сэрүүн салхи дотрыг нь улам хүйт даалгаж өөрийн эрхгүй дагжтал чичирлээ. Яг энэ үед Ван Дун Лян, Ван Лян, Жан Зы Рэнь, Мю Гуан Рэнь, Жан Лун, Жан Ху нарын зургаан мөрч номын гэрт орж ирэн ноёны амгаланг айлтгаж зэрэг дэвээрээ эгнэн зогслоо.
<<За та зургаагийн үзэж шинжсэн чинь гомдол мэдүүлэгчийн үг өчигтэй таарч байна уу?>>
<<Өчүүхэн ч зөрөө алгаа>> гэж Ван Дун нарын зургаан хүн нэгэн дуугаар өчлөө.
<<Хулгай ямар нэг сэжигтэй ул мөр үлдээж үү?>>
<<Хулгай ул мөрөө үлдээжээ>> гэж Ван Дун хариуллаа.
<<За!>> гэж Ши Ши Лүний дотор бага зэрэг онгойж хөлс нь шуугдаж чичирэх нь намдаад <<Ямар ул мөр үлдээсэн байх юм?>> гэж шавдуулан асуулаа.
<<Хулгай ханан дээр хүний цусаар нэг бар, барын нуруун дээр наймаалж, хажууд нь нэг тоорын мөчир зуржээ. Тоорын мөчир дээрээ ширхэг тоорын жимс дүрсэлсэн байх юм. Тэгээд доод талд нь <<Хэрвээ намайг олъё гэх юм бол энэ тэмдгээр баримжаалан эрээрэй>> гэсэн байх юм>> гэж өчив.
Ши Ши Лүн үүнийг сонсоод тэсгэлгүй баярлан <<За би ч ужид хулгайн нэрийг бодоод олчихлоо!>>
<<Их хүн яаж мэдэв>> гэж Ван Дун асуухад
<<Энэ зураг чинь л хэлээд өгч байгаа юм биш үү. Энэ зургаар болбол уг хэргийг хоёр хулгай хамсан үйлджээ. Нэгийг нь Тао И Ху (тоор нэг бар гэсэн хятад үсэг) нөгөөг нь Зе И Жи (наймаалж нэг мөчир гэсэн хятад үсэг) гэдэг юм байна. Та нар энэ хоёр нэрийг бариад л хайгаад байхад хулгайг лавтайяа олно гэлээ. Ван Дун нарын зургаан мөрч энэ нэрийг дуулаад гйхширан нүүр нүүрээ харцгаав. Учир нь гэвэл тэд өдий олон жил мөрч хийн хоолоо олж идэхдээ мөрөн голоор хэрэн хэсэгч шилийн сайн эрс, зам тосох дээрэмчингээс эхлээд тахиа гахайн жижиг хулгайч нарын бүгдийнх нь нэрийг арван хуруу шигээ мэдэх тул дээрх хоёр нэрийг дуулаад туйлаас гайхах нь аргагүй юм. <<Та нар юунд нь гөлрөө вэ? Бушуухан явж ужид хулгайчдыг барьж авчран ял тэнсэхгүй юугаа хийсэн юм бэ?>> гэхэд Ван Дун өгүүлрүүн <<Ноёнтоон би өдий олон жил их хүнийг даган мөрч хийхдээ Тао И Ху, Зе И Жи нэрт хоёр хулгайн нэрийг огтоос сонсоогүй юм байна…>>.
<<Бүү дэмийр! Чи тийм лут мэдэж байсан юм бол аль эрт бариад ирэх чинь яасан юм бэ?>> гэж Ши ноёнтон зандарснаа жаахан түргэдэж байгаагаа анзаарч дууны өнгөө өөрчлөн <<Шинээр гарч ирсэн хулгайч зэлгийч л байлгүй дээ!>> гэв.
Энэ үг харин ч ортой байж мэдэх билээ.
<<Ноёнтоон Хуан Тянь Ба, Хө Тянь бао нар удтал мөрөн голоор хэрэн хэсч тэндэхийн бараг мод чулууг ч нэрлэх шахуу болсон улс. Тэднийг дуудан ирүүлж лавлаваас ямар вэ?>> гэж Ван Дунг өгүүлэхэд Ши Ши Лүнь учир зүггүй шогширон ухааны сүв сая л нээгдэх шиг болж <<Миний байж байгаа царайг тэр хоёрыг мартчихдаг байна шүү>> гэж дотроо өгүүлээд <<Хуан Тянь ба, Хө Тянь Баог даруй дуудан номын гэрт ирүүл>> гэж зарлиг болголоо.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 10:56 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
ХӨ ТЯНЬ БАО ХУЛГАЙН ҮЛДЭЭСЭН ТЭМДГИЙН НУУЦЫГ ТАЙЛЖ, ШИ ШИ ЛҮН
УРАН АРГААР ХУАН ТЯНЬ БАГ ЗАРСАН ДОЛДУГААР БҮЛЭГ


Ши Ань номын гэрт Ши Ши Лүний зарлигийг хүлээн даруй гадагш гарч өмнө талын ээлжийн асар орвоос Хуан Тянь Ба, Хө Тянь Бао хоёр дарс шимэн суухыг үзээд <<Эрхэм хоёр ах над лугаа түрэг явагтун. Ноёнтон номын гэрт та хоёрыг хүлээж буй>> гэв.
Хуан Тянь ба, Хө Тянь Бао нар Ши Аний бачимдангуй царай үзээд их хүмooн мань хоёр лугаа хэлэлцэх чухал хэрэг гарсныг мэдэж давхийн босон хувцас хунараа янзалж Ши Анийг дагалдан номын гэрт оров. Ши Ши Лүнь номын гэрт хөмсөг зангидан суух агаад шанааг нь даган хүйтэн хөлс цувжээ. Сая хулгайн нэр усыг оллоо гэж бодсон нь Ван Дунгийн хэлсэн ганц үгэнд няцаагдаж үүлэн чөлөөний нар шиг баяр баясгалан нь ор мөргүй болжээ. Хоёр хүмүүн ноёны амгаланг айлтгаад нэг талд нь хүндэтгэн зогслоо.
<<Хө Тянь Бао та хоёр юунд үл суунам?>> гэж Ши Ши Лүн, Хуан Тянь Ба Хө Тянь Бао хоёрт их л хүндэтгэл үзүүлэн өгүүлэв. Хө Тянь Бао нэг их сүрхий ёсорхсонгүй талархал илэрхийлэн ухарч нэгэн суудал олон суулаа. Хуан Тянь Бао ноёны өргөж авсан журмын хүү тул түүн лүгээ адил үйлдэж эс зүрхэллээ. Ши Ши Лүнь өгүүлрүүн <<Тянь Ба чи ч бас суугаад ярицагтун>> .
Гэвч тэрээр Хуан Тянь Ба суулгүй зогссоор буйг үзээд нэлээд уурсангуйгаар <<Энэ ямар жасааны өдөр биш чи юунд зогсоно вэ? Суу гэж байхад суугаач гэж зандарлаа. Хуан Тянь Ба сая талархал илэрхийлэн мэхэсхийн ёслоод Хө Тянь Баогийн дэргэд суулаа. Ши ноёнтон хоёр эрийн нүүрийг ээлжлэн ажиж <<Та хоёр шилийн эрсийн дотор Тао И Ху, Зе И Жи нэрт хулгайч таних уу>> гэж асуув. Хоёр мөрч нэгэн зэрэг толгой сэгсрэн <<Үнэндээ дуулаагүй юм байна>> гэв. Ши ноёнтон нэлээд бачимдангуй янзтай <<Сайн боддоо>> гэв. Хуан Тянь Ба Ши Ши Лүний нэн бачимдангуй царайг ажиж хууч өвчин нь хөдлөхвий гэж болгоомжлоод сандран босч <<Ноёнтоон, өөрт тань хэцүү хэрэг тулгарсан ахул тодорхой өгүүлэх ажаамуу! Өчүүхэн бид бээр тань лугаа гамшгийг хуваалцъя>> гэвээс
Ши Ши Лүн өгүүлрүүн <<Энэ хэргийг өгүүлье хэмээвээс нэлээд урт түүх болно>> гээд өөрийн халзан толгойгоо илж залгуулан <<Өнөө өглөөний жасаан дээр гурван хүмүүн ирж гомдол мэдүүллээ. Тэд болбоос гацааны ноён, оюутан, баян гурав болой. Тэдний өгүүлснээр ужид хоулгай гоо бүсгүйчүүлийн асарт дайран орж арван найман хүний амь насыг таслаад алт мөнгө толгойн чимэг, тоо тоомшгүйг хулуун оджээ...>> Хуан Тянь ба үүнийг сонсмогц дотор нь гал асах шиг болж аман дотроо <<Өөдгүй хулгай! Хуан Тянь Ба намайг Зян Дү хошуунд мөрч гэдгийг мэдсээр бйаж ийм хэрэг өдөөнө гэдэг ёстой журамд үл нийцэх бус уу. Над лугаа мөчөөрхөж байна гэж үү?>> гэж хамаг байдаг хараал зүхлээ урсгаж суулаа.
Хө Тянь Бао ч дотроо таатай байсангүй. <<Гурван жилийн өмнө шилийн амьдралаас холдож энэ газар мөрч түшмэл хийсэн цагаас хойш энэ нутгийн чулууг ч хөдөлгөх зоригтой аавын хүү гараагүйсэн. Харин энэ удаа ужид хулгай ийнхүү авирлаж байгаа нь хүн хар гөрөөс баавгайн ичээг бусниулахтай адил буй заа>> гэж бодож суулаа.
Хуан Тянь Ба нэлээд түргэн зантай тул <<Ноёнтоон! Та хүн явуулж шалгуулав уу?>>
<<Шалгуулсан>>
<<Хулгай ямар нэгэн ул мөр таних тэмдгээ үлдээж үү?>>
<<Таних тэмдгээ үлдээсэн байна. Би харин түүнийг үндэслээд Тао И Ху, Зе И Жи хэмээх хоёр хулгай үйлдсэн байх нь гэж бодож сууна>>.
<<Ямар тэмдэг байх юм бэ?>>
<<Хулгай хөнөөсөн бүсгүйн цусаар шохойдсон хана дээр бар наймаалж, тоорын жимс нижгээдийг зураад доод талд нь намайг барья хэмээвэл энэ тэмдгээр баримжаалж ир гэжээ>>.
<<Аа…!>>
Ши Ши Лүн Хуан Тянь Багийн царай хувьсхийхийг хараад <<Хүү минь чи тэр хулгайг таньдаг юм уу?>> гэж асуув.
Хуан Тянь Ба толгой гудайн <<Би түүнийг яагаад эс таних билээ. Түүнийг барина гэдэг ч тун хэцүү дээ. Би одоо танина гээд хэлчихвэл намайг явуулах болно. Тэгээд тэр өргөсөн дотортой хулгайг эс барьж ирвээс ял зэм хүртэхээс гадна нүүрээ хаана хийх билээ. Ямар ч атугай энэ их өргөөнд л багтаж шингэх газаргүй болно. Тэгээд ч өчүүхэн төдий л алдаж гишгэвэл амь насаа ч алдах аюултай>> гэж сэтгээд <<Эзэн ноён минь энэ хулгайг би танихгүй аягүй бол шилийн замыг хөөсөн шинэ хулгай л байж таараа!>> гэв.
Ши Ши Лүнь энэ үгийг дуулаад сэтгэл улам тавгүйтэн уурлаж ширээ балбан... <<Тянь Ба! өөр хүн танихгүй гэвэл яахав гэхсэн. Харин Хуан Тянь ба чи шилийн эрстэй нөхөрлөж мөрөн голоор олон жил хэрэн хэсчихээд найз нөхөд олон атал дөнгөж сая гарч ирсэн жулдрай хулгайчийг сураглан олж чадахгүй биеэсээ зайлуулан цэвэр үлдэх гэдэг чинь юу болж байна?>> гэж зандрав.
<<Эзэнтэн минь би олон жилийн турш хээрээр гэр хийж хэцээр дэр болгож явсан минь үнээнэ. Хуурай газар усан дээр таньдаг сайн шилийн эрс цөөнгүй гэвч энд тэндэхийн зайгуул хулгай зам тосох дээрэмчдийг яахин бүгдийг таних билээ. За танаар жишээ аваад үзье л дээ. Та Зян Дү хошууны захирагч. Гэвч өмнөд долоо умард зургаа, арван гурван хошууны ноёд түшмэдийг бүгдийг танина гэж үү. Их хүн минь Хуан Тянь Ба би таны төлөө хамаг хүчээ шавхан урьд нь үерхэж явсан шилийн эрсдээ балаг тарьсан нь нэн олон. Одоо тэд лав маньд туслах тийм ч дуртай байхгүй болов уу?>> гэв.
Ши Ши Лүнь өөрийн өргөж авсан журмын хүүгээ ийн өгүүлэхийг сонсоод дууны өнгөө өөрчлөн <<Хүү минь бүү уурла. Яахав танихгүй л байгаа биз>> гээд намуун дуугаар Хө Тянь Баод хандаж <<За чи л танихгүй бол өөр таних хүн олохгүй биз дээ?>> гэж асуув.
Хө Тянь Бао мөн л намуун дуугаар <<Би ч таних юм байнаа!>> гэж өчлөө. Хуан Тянь Ба үүнийг сонсоод дотроо <<Чи танина гэв үү тэгвэл өөрөө л явах болж дээ. Би л явахгүй дэг>> гэж бодлоо.
Ши Ши Лүнь үүнийг сонсон <<Хуан Тянь Ба энэ хулгайгаас бэргэсэн байх нь Хө Тянь Бао таньж байхад чи яахаараа танихгүй байх билээ>> гэж бодонгоо дуугаа ихэсэн <<Хө ахаа Тянь Ба танихгүй гэсэн шүү дээ. Та танина гэж үү?>> гэв.
<<Тиймээ, танина>>
<<За!>> гэж Ши Ши Лүнь баярлан өгүүлрүүн <<За та таних юм бол өөрөө л явж барьж ирэх болж дээ!>> гэв.
<<Ноёнтоон би яахав явъя, харин тэр хулгайг амьд үхсэн ямар ч байдлаар авчирч болох уу?>>
<<Амьд үхсэн гэв үү?>>
<<Хэрвээ та амьд авчир гэвэл би хулгайг дангинатал хүлээд авчиръя. Хэрэв үхсэн ч хамаагүй гэвэл толгойг нь тас цавчаад таны өмнө авчирч хаяя!>>
<<Хө ах та чинь ид шидтэй болчихсон юм биш биз дээ. Ийм амархан бүтэх юм гэж үү. Тэр хулгай чинь тэгээд жирийн нэг гахай хариулагч хүүхэд биш шүү дээ? Таныг үх гэхээр үхээд л бос гэхээр босоод байх юм гэж үү?>> гэж Ши Ши Лүнь инээн асуув.
<<Хэрэв их хүн эс итгэвээс би явахаа байчихъя л даа>>
Ши Ши Лүнь дотроо гэмшин <<Би чинь өнөөдөр яачихваа ам нээх болгондоо л эвгүй үг унагаад байх чинь>> гээд ярианы өнгөө өөрчлөн <<Хө ахаа тэр хулгай хаанахын хэн гээч вэ?>> гэж асуув.
<<Энэ хулгай манай Зян Дү хошууны сайн эр биш>>
<<Аа тийм байж таарна. Эс бөгөөс би яахин эс таних билээ>> гэж Ши Ши Лүнь бодов.
<<Хан Жоу мужаас 180 газар орчим зайд өндөр уул өтгөн саглагар модоор хүрээлэгдсэн нэгэн том хавцал буй. Нэрийг нь <<Улаан тугийн жалга>> гэх бөлгөө. Энэхүү хавцал нь 75 орчим газар үргэлжилэх бөгөөд дотор нь нэртэй том хулгай нарын орогнох үүр 48 орчим, жижиг хулгайч нарын оромж тоо тоомшгүй олон. Энэ хавцалд мөрөн голоор нэрд гарсан том хулгай дээрэмчид 300 орчим хүн байдаг. Энэхүү Улаан тугийн жалга хэмээх хайсангийн эзэн нь манай хошуунд ирж дээрх гурван хэргийг үйлдсэн ужид хулгай мөн байна. Овог Зе нэр Ху хочийг нь <<Ширхэг тоор>> гэх бөлгөө…>>
<<Яг мөн! Яг мөн!>> гэж Ши Ши Лүнь тэсгэлгүй баярлан <<Миний тааварласан хулгайн овог Тао биш Зе ширхэг тоор гэдэг нь хулгайн хоч байх нь. Ханан дээр үлдээсэн тэмдэгтэй яг тохирч байна>> гэв.
Хө Тянь Бао залгуулан өгүүлрүүн <<Энэхүү ширхэг тоор Зе Ху нь есөн тохой өндөр биетэй, өргөн ханхар цээжтэй нимгэн ирт төмөр огтлогч ган сэлэмтэй, сүнс хөөж амь хөнөөгч хорт хадаас, найман алхмын дотор муужруулагч хийг чадамгай хэрэглэдэг>> гэж нэмэн өчлөө. Ши Ши Лүнь Х Тянь Баогийн ийн өгүүлэхийг сонсоод өөрийн эрхгүй хөмсөг зангидан <<Тэгвэл энэ хулгай мөрөн голын том хулгайч олон дагуул эдлэн газартай төдийгүй, арга чадал бусдаас шалгарсан аягүйдвэл Хө Тянь Бао барьж ирж дийлэхгүй нь. Хуан Тянь Баг явуулбал зүгээрсэн>> гэж бодоод хүйтнээр инээмсэглэн <<Ужид хулгай зэвсгийн эрдэм гоц шалгарсны дээр хэцүү бэрх газрыг эзлэн суудаг юм бол Хө ах та барьж дийлнэ гэдэг ч…>> гэв.
Хө Тянь Бао Ши Ши Лүнийг ийн дайрна гэж огтхон ч бодоогүй тул хүүхэд мэт тунирхан <<Их хүн ужид хулгайн сүрийг хэтрүүлж Тянь бао миний зоригийг мохоож буй болбоос би ч яваад юу хийхэв дээ!>> гэж хэлээд босч гаднах хаалгыг зүглэлээ.
<<Ахаа хүлээж бай!>> гэж Хуан Тянь ба түүнийг дагалдан хэдэн алхам явлаа.
<<Энэ албанд чи яв л даа. Би ч явахаа болихоос биш!>> гэж Хө Тянь Бао уурсан <<Энэ албатай албагүй хоолоо олж идэх юм чинь>>гэв.
Хуан Тянь Ба улам ойртоод <<Ах минь бүү уурла. Ноёнтны занг та ямар мэдэхгүй биш. Ганц хоёр хоног болоод л өөр болчихно. Бид хоёр шилийн эрстэй алалцан гарч ирчихээд эргээд очиж болно гэж үү? Тэгээд ч ноёнтныг хамгаалахаар андгай тангаргаа өргөсөн. Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэдэг биш билүү. Хэрвээ бид замын дундаас няцвал шилийн сайн эрсийн доог тохуу болоод зогсохгүй хийсэн гавъяа хэрэгжүүлсэн үйлсгүй хоцорч насан туршдаа харамсаад барахгүй буй заа>> гэлээ.
<<За за чи л тэр хүсээд байгаа алдар нэр, цалин пүнлүүгээ бодоод үлдэж үз. Тэгээд тэнгэрийнхээ умдгийг атгаарай. Хө Тянь Бао би ч замаа хөөе!>> гээд цааш явлаа.
Хуан Тянь Багийн нүүр нь халуу оргиж хүйтнээр инээвхийлэн <<За тэгвэл ах минь та надад ямар нэгэн юм үлдээж дурсгал болго>>
<<Чи юу авах юм бэ?>> Хуан Тянь Ба гараа огцом сунган Хө Тянь Баогийн бугуйнаас барьж аван хийн судлын үүдийг тас атган царайгаа хувиргаж өгүүлрүүн <<Би чиний толгойг авах гэсэн юм!>> гэв. Хө Тянь Бао түүнд гол цэгээ атгуулан мөн царайгаа хувилгахыг үзээд эвлэрэнгүй аясаар <<За за заавал толгой байдаг нь юу юм бэ? Би биеэ чамд тушаая!>> гэв.
<<Ха ха>> Хуан Тянь Ба гараа сулруулан
<<Ах та айв уу>> гэлээ.
<<Юуны чинь ах гэж дүү нь ахдаа ингэж ханддаг юм уу?>>
<<За за дүү нь түмэнтээ хүлцэл эрье. Өнөө орой би таныг дааж <<Сарыг бараалах асарт>> дайлбал ямар вэ?>>
<<Юунд нь дургүйцэхэв дээ>>. Хоёр хүн эргэж номын гэрт орвоос Ши Ши Лүнь хөмсөг зангидан гансран суухыг хараад чимээгүй алхалсаар нэг талд нь зогслоо.
Ши Ши Лүнь хоёр хүнийг хараад <<За бид ч бүгдээрээ л ашатай улс юм>> гэв.
Хуан Тянь Ба дэргэд нь дөхөж очоод <<Ноёнтоон та бүү санаа зов. Бүх юм бүтэлтэй болно>> гэв.
Ши Ши Лүн үүнийг сонсоод дотроо <<Хуан Тянь Ба ч зальтай эр надаас л лав нэг юм сонсох гэж буй>> гэж бодоод хүйтэн өнгөөр <<Бүтэлтэй болно гэдэг чинь...>> гэж сунжруулан өгүүлэв.
<<Ноёнтоон…?>>
<<Тянь Ба эцэг чинь чамд хэрэв санаа байвч сачий арай л хүрэхгүй болов уу гэж бодож байна>> гээд Ши Ши Лүн түүнийг ам нээхийг хүлээлгүй залгуулан <<Чи одоохондоо ширхэг тоорын өрсөлдөгч хараахан биш, амь насаа дэмий золиод юу хийхэв!>> гэв
Хуан Тянь Ба үүнийг яахин тэвчих билээ. Урьд цагт мөрний өмнөх нутгаар нэр цуугаа дуурсган <<Өмнө зүгийн тэнгэрийн эрлэг>> хочтой яваагүйсэн билүү. Гурван ширхэг алтан хануур жадаараа шилийн эрсийн зүрхийг чичрүүлж алтан ишт сэлмээ эргүүлэн ороход тэрсэж тэнцэх хүн үгүй байсан бус уу. Гэтэл өнөөдөр ширхэг тоороос айн эмээх учир юу вэ? Тэрээр зургар нарийн хөмсгөө босгон дуран хар нүдээ гялалзуулаад цээжээ дэлдэн <<Ноёнтоон энэ зарыг би гүйцэлдүүлье!>> хэмээв.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 10:57 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
ОХИН ТЭНГЭРИЙН СҮМИЙН ҮҮДЭНД БИ ЛЯНЬ АЛБАНЫ ЦЭРГИЙГ ТОНОЖ,
САРЫГ БАРААЛАХ АСАРТ ЗЕ ХУ ӨСТӨНТЭЙГӨӨ УЧИРСАН НАЙМДУГААР БҮЛЭГ


Лү Би Лянь бүсгүй <<Охин тэнгэрийн сүмийн>> үүдэнд суугаад замаар явагч хүмүүсийг ажин сууж буй тухай дээрх бүлэгт бид хальт өгүүлсэн билээ.
Бүсгүй хэдийвээр шилийн сайн эрийн охин болж төрсөн боловч эцэг эхийгээ даган мөрөн голоор явсан нь үгүй. Гагцхүү эцэг эхийн амнаас шилийн эрсийн амьдрал, дэг ёсны тухай чамгүй дуулж өнөө харин хүсч явсан амьдралдаа хөл дүрж буй нь энэ ажгуу. Гэвч тэрээр гэгээн хөх тэнгэр гэрэлт шар нарны дор анх удаа дээрэм тонуул хийх гэж байгаадаа өөрийн эрхгүй зүрх алдаж байлаа.
<<Гэмгүй номхон хүний юмыг дээрэмдэхгүй хамаа бусаар хүний амь хохироохгүй>> гэсэн шилийн эрсийн гол зарчмыг тэр умартахгүй байхыг өөртөө сануулж байв. Яг энэ үед Тай Син хошууны захирагч У Лин Цяо мөрч түшмэл Тай Ши Минд 20 цэрэг өгч Ян Жу мужийн амбан захирагч Лан Зю Цяньд бэлэг хүргүүлэхээр явуулжээ. Учир юу хэмээвээс амбан захирагч Лан овогт У захирагчийг жирийн нэг оюутан байхаас нь дэмжин тэтгэж долдугаар зэргийн хошуу захирагчийн хэргэм зэрэгт хүргэсэн бөгөөд одоо Тай Ань мужийн амбан захирагчаар тохоон томилохоор чармайж буй билээ. Иймд У Лин Цяо өөрийн үнэнч туйлбартайгаа Лан ноёнд харуулахын тулд цалин цагаан мөнгө нэг тэргийг Ян Жоу муж руу илгээжээ. Энэхүү мөнгө нь 2000 орчим лан элбэг хүрэлцэхүйц тул мөрч түшмэл 20 албаны цэргээр харгалзуулан явуулсан билээ. Энэ хавийн зам аюул осол багатай тэр тусмаа Зян Дү мужийн нутагт ороод ирвэл айх юм огт байхгүй гэдгийг мөрч түшмэл Тай Шин Мин мэдэж байгаа тул цувааныхан бүгд санаа амарч зугуухан урагшилж байлаа.
Дүүрэн мөнгөтэй тэрэгний цуваа <<Охин тэнгэрийн сүмд>> дөтлөн ирлээ.
Лү Би Лянь тэргүүн өргөн үзвээс тэргэн дээр улаан зосон будагтай цоожтой модон авдар байх бөгөөд сайтар лацадсан ажээ. <<Энэ авдар дотор их л чухал үнэтэй зүйл яваа байх нь. Тийм бус болбоос албаны цэрэг юунд хамгаалах билээ>> гэж бүсгүй бодоод ийш тийш харваас зам дээр албаны 20 цэргээс өөр үзэгдэх бараа үгүй тул даруй шавдан босч замын гол руу алхлаа.
Тай Ши Миний цуваа зугуухан урагшилж байтал <<Охин тэнгэрийн сүмийн>> үүдний өмнө нэгэн гоо залуу эр зогсож байхыг харав. Гэвч цувааныхан тэр залууг анзаарч тоосонгүй. Тэгээд ч өмнө талд нь холгүй Зян Дү хошуу байгаа тэндэхийн цуут хоёр мөрч Хуан Тянь Ба, Хө Тянь Бао нарыг мэдэхгүй хэн байх билээ дээ. Цуваа яг өмнүүр нь гарах агшинд залуу гүнтэн <<Зогс>> хэмээн сүртэй дуугаар хашгирлаа.
<<Чи үхлээ эрээ юу!>> хэмээн Тай Ши Мин залууг үл тоомсорлон хариу өчсөн боловч гар нь өөрийн эрхгүй сэлэмний ишиндээ хүрсэн байлаа.
<<Магад ч үгүй>> гэж Лү Би Лянь цөсөө чангалаад өрөөсөн гараараа улаан зосон будагтай модон авдрыг зааж <<Дотор нь юу байгаа юм бэ?>> гэв.
<<Мөнгө!>> Авдар дүүрэн мөнгө байгаа яах гээв? Үзмээр байна уу? гэж Тай Ши Мин цагаан царайт гүнтэнгээр зориуд тоглоом хийж <<хэг хэг>> хүйтнээр инээлээ.
Цуваа ч зогсож 20 албаны цэрэг бүгд ган сэлмээ хуйнаас нь шархийтэл сугалцгаав.
<<Хараад ч зогсохгүй! Эрхэм ахаас 200 ланг зээлж авмаар байна ямар вэ?>> гэж Лү Би Лянь бүүр нэг хал дол үзсэн дээрэмчин мэт өгүүлэв.
<<Хэ хэ хэ! За хөгшин ах чинь чамд зээлүүлдэг юм гэж бодъё. Гэвч миний сэлэм тийм дуртай байна гэж үү!>> гээд мөрч түшмэл сэлэмнийхээ ишийг алгадлаа.
<<Ха ха ха!>> Лү Би Лянь энэ сүрдүүлгээс тийм ч амар айх хүн биш билээ. Тэрээр хоёронтоо чанга дуугаар хөхрөн <<За яахав тэгвэл тэр дургүй сэлмээ гаргаад ир л дээ>> гэв. Тай Ши Мин энэхүү номын дүртэй гүнтэн өөрөөс нь болон албаны цэргээс айхгүй байгааг үзээд нэлээд туршлагатай зам тосдог дээрэмчин байж мэднэ гэж бодсон боловч түүний сүр хүчинд нэг л итгэж өгөхгүй байлаа. Тэгээд тэрээр уян даравчийг дарваас чөтгөрийн тогойн дүрст иштэй сэлэм хангинан сугарахад <<За нөгөө миний дургүй сэлэм гараад ирлээ>> гэж их дуугаар хашгираад их зантай залуу гүнтэнг тас цавчихаар дайран оров.
Лү Би Лянь илдээ ч сугалсангүй. Мөрчийн сэлэм ойртон ирэх агшинд биеэ зайлан баруун гараа сунган <<Гарын дагуу хонь хөтлөх>> хэмээх мэхийг хэрэглэн дайсныхаа бугуйнаас атган авлаа. Тай Ши Минь гүнгийн гар асар хурдан хөдлөхийг үзээд өөрийн эрхгүй дуун алдан сэлмээ хам хум буцаан татаж <<Дорнын салхи удын мөчрийг хугачих>> хэмээх аргыг хэрэглэн гүнгийн сунгасан гарыг цавчихаар далайв. Лү Би Лянь баруун гараа суга татан авч нэг алхам ухраад зүүн гараа сунган Тай Ши Миний сэлэмтэй гарын бугуйнаас атган баруун гараараа тохойн дороос нь цохивол <<чөтгөрийн толгойн ишт сэлэм>> дан хийн шороон зам дээр уналаа. Энэ гурван мэх гэрэл цахилгаан цахих мэт агшин зуурын хугацаанд хийгдсэн тул мөрч түшмэл хариулж завдсангүй бүсгүй түүнийг арагш нь зөөлөн түлхвээс өөрийн мэдэлгүй бүдчин тэрэг налан уналаа.
Лү Би Лянь баруун хөлөөрөө мөрч түшмэлийн ган сэлмийг этэн өшиглөж гартаа барьж аваад Тай Ши Минд дөхөн очиж хүйтнээр инээн <<Эрхэм мөрч нөгөө дургүй сэлэм чинь зөвшөөрөх нь энэ дээ одоо авдраа нээнэ биз дээ!>> гэлээ.
Нөгөө өрөөсөн нүдээрээ хялайн харамгүй номын төрхтэй гүнтэн маань арга чадал зүйрлэшгүй их ганц бие хулгай байсныг Тай Ши Мин сая л ухаарав. Тай Ши Мин энэ гүнтэнгийн чигчий хуруунд ч хүрэхгүйгээ мэдэж хэрэв онгойлгохгүй гэвээс 20 албаны цэрэг ч эс дөнгөх байх гэж бодон хуурамчаар тал засан инээж <<Өчүүхэн би их хүнийг таньсангүй>> гээд өврөөсөө түлхүүр гарган модон авдрыг онгойлгож <<Хэдийг бол хэдийг ав>> хэмээн нахилзан бөхөлзөн өгүүлэв.
<<Би 200 ланг л авна>> гэсэн.
Тай Ши Мин үүнийг дуулаад ихэд баясан 200 ланг авбал цаана нь 1800 лан үлдэнэ гэж бодоод шалавхан хөдөлж 200 лан мөнгө тоолон 2 гардан барив. <<Энэ өчүүхэн зүйлийг эрхэм гүнтэн болгоон таална уу?>> гэв.
Лү Би Лянь мөнгийг авч өвөртлөөд сүмийн өмнө очиж морины жолоог тайлан мордоод салхи исгэрүүлэн давхин одлоо.
Тай Ши Мин гэнэт сэхээ орон <<Эрхэм баатар алдар нэрээ үлдээнэ үү!>> гэж хашгирлаа.
Тай Ши Мин хэдийгээр хэдэн жилийн турш мөрч түшмэл хийсэн боловч шилийн сайн эрсийн наад захын дэг ёсыг төдий л сайн мэддэггүй байжээ. Шилийн эрчүүд дээрэм тонуул хийчихээд нэр усаа үлдээдэггүй тэр тусмаа ганц бие дээрэмчид овог нэрээ нууж нэр хочоо өөрчлөх ёстой билээ.
Тай Ши Минь гоо үзэсгэлэнтэй гүнтэн довтолгосоор бараа сураггүй болсны хойно сая авдраа цоожлоод цувааг шавдуулан урагшлав. <<Одоо хэдэн дээрэмчинтэй тулгарвал ч 2000 лан мөнгийг бараад очих нь дээ>> гэж мөрч түшмэл бодож явлаа.

***


Нар уулын толгойд таших үед Тай Ши Миний хөсөг Зян Дү хошууны төвд очлоо.
<<Саяын дээрэмчний тухай хошуу тамганд мэдэгдэх үү? Үгүй ээ хэрэв тэгвэл Хуан Тянь ба, Хө Тянь Бао нар намайг чадалгүй доройг гайхан элэг доог болгоно. Тэгээд ч хулгай аль хэдийн орогнох газраа очоод баригдах нь өнгөрсөн биз. Үгүй ээ тэгэхээр энэ 200 лан мөнгийг чинь яаж төлдөг байнаа. Ноёнтон лав амбан захирагчид бичсэн захидалдаа мөнгөний тоог лав дурдсан байгаа. За за яадаг юм бэ? Найз нөхдөөсөө зээлээд л болгочихъё. Аажимдаа төлчих нь л биз!>> хэмээн тэрээр замын турш бодож явлаа. Нүдэнд нь нэгэн дарсны газар үзэгдэхэд сайтар ажваас <<Сарыг бараалах асар>> хэмээх үсэг дурайн үзэгдэнэ. Хөсгийнхөн сая л гэдэс нь хонхолзож буйг сая мэдээд мөнгөтэй тэргийг 10 цэргээр харгалзуулан үлдсэн 10 цэргийг дагуулаад Тай Ши Мин дарсны газар явж орлоо. Тэд алхалсаар давхарлаг асарт гарваас бүгд нүдэндээ итгэсэнгүй хирдхийн цочицгоов. Уншигч та юу болов гэж гайхаж байгаа биз дээ. Түрүүчийн зам тосон 200 лан мөнгө дээрэмдэн одсон хулгай дарсны газар санаа амар сууж байжээ. Тай Ши Мин тэр дороо тайвшран <<Энэ хулгай ч мөн зоригтой хулгайч юм даа гэгээн цагаан өдөр гэрэлт шар нарнаар зам тосч албаны цэргийг тоночихоод бас тэгээд Хуан Тянь Ба, Хө Тянь Бао нарын засдаг Зян Дү хошууны төвд архи ууж суудаг байна шүү гэж бодоод даруй эргэн арван цэргийг гараараа дохин буцах гэтэл>>
<<Эрхэм мөрч түшмэл түр азна. Би таныг дайлъя!>> гэж нөгөө хулгай хашгирлаа.
<<Баларлаа шүү энэ хүн чинь буруу хараад сууж байгаа мөртлөө биднийг яаж мэддэг байнаа. Арай ардаа нүдтэй юм биш байгаа даа!>> хэмээн мөрч түшмэл айх болгоомжлох зэрэгцэн алхаагаа саарууллаа.
<<За за ирэхгүй байсан ч болно. Дургүй байгаа бол тамгын газар очиж мэдэгдээд Хуан Тянь Баг авчраад намайг бариулахгүй юу>> хэмээн гүнтэн эргэж ч харсангүй хэлээд дарсаа шимнэ.
Тай Ши Мин бүр ч их эмээн миний бодлыг яаж мэддэг байнаа. Явж ч болохгүйнээ гэж бодоод арын цэрэгт хандан <<Гүнтэн биднийг урьж байна очьё>> хэмээн Лү Би Ляний дэргэд хүрээд мэхэлзэн ёсолж <<Муудалцаж танилцсан нөхдүүд хамгийн дотно гэж аргагүй л үнэн үг шүү>> хэмээн налигнав.
<<Мөрч түшмэл суугтун!>> хэмээн Лү Би Лянь түүн рүү инээлээ.
<<Гялайлаа>> хэмээн Тай Ши Мин Лү Би Ляны өөдөөс харан суугаад арван цэргээ зэргэлдээх ширээнд суулгалаа.
<<Эрхэм түшмэл та Хуан Тянь Баг таних уу?>>
<<Үгүй үгүй! Бид чинь зэргэлдээх хошууны мөртлөө нэр усаа дуулснаас цаашгүй>> хэмээн Тай Ши Мин худал залав.
<<Хөөе архи зөөгч өө!>>
Дарсны газрын архи зөөгч түүнийг дуудахыг сонсоод ирж <<Гүнтэн архи дарс хоол унд нэмүүлэх үү?>> гэж асуув.
<<Тиймээ. Бидэнд нэг архины цом, савх аваад ир бас энэ арван цэрэгт ширээ засаарай>> гэв.
<<За жаахан хүлээх ажаамуу>> гээд архины газрын зөөгч сандран одож төдөлгүй хоол унд архи дарс ширээ дүүрэн овоорч Тай Ши Минд архины цом, савх авчирч өглөө.
<<Эрхэм гүнтэнгийн…>> гэж Тай Ши Мин Лү Би Ляний алдар нэрийг асуух гэснээ хэлнийхээ үзүүрийг хазав.
<<Архи уу!>> Лү Би Лянь хундага өргөн зочлов. Тай Ши Минь ч уриалгахан нахилзаж хундагаа өргөөд <<За уучихъя>> гэлээ.
Гэнэт <<тог тог тог>> хийх хүнд гутлын чимээ модон шатаар өгсөх дуулдлаа.
<<Ужид хулгай бас л ирлээ шүү!>> гэж Лү Би Лянь аман дотроо өгүүлэв.
Нээрэн ч энэ ирсэн хүн нь ширхэг тоор Зе Ху байлаа. Тэр шөнө Зе Ху шарх олоод Тао Юйгийн гэрт зугатаан очиж шархаа анагаагаад хэдэн өдрийн турш Тао Юй бүсгүйтэй орооцолдон наргиж ханаад өнөөдөр гарч яваа нь энэ ажээ. Зам зуур <<Сарыг бараалах асарт>> орж хэдэн хундага дарс уугаад дараа нь аятай хүүхэн тааралдвал өнөө шөнө ужидлахаар шийджээ. Тэрбээр шатны аман дээр зогсоод мөнөөх өстөн залууг олж хараад ёстой л уур нь хүрч уушиг нь сагсайн сэлмээ сугалах гэтэл нөгөө гүнтэн ам нээж өгүүлрүүн:
<<Хэдүйн хорт хадаасаар дайлсан өнөөдөр амтат дарс уулгавал ямар вэ?>>
Зе Ху дотроо хэрдхийн цочиж <<Энэ гүнтэн яасан сонор чихтэй юм бэ?>> гэж бодоод гараа сэлэмний ишнээс аван том том алхалсаар Лү Би Ляний ширээний өмнө очлоо.
<<Ужид ноёнтон суугтун>>
<<Та миний нэрийг андуурах шиг боллоо!>>
<<За тэгвэл таныг Зе гүнтэн гэж дуудах шив дээ>>
Зе Хугийн нүүр нь улайж уур хорсол нь цээжийг нь дүүрч ирсэн боловч арга буюу тэвчин суулаа. <<Энэ залуу гүнтэн ямар замын хулгай юм бол доо? Хэрэглэж байгаа хорт хадаасыг нь үзвэл надтай их л ойр төрөл бололтой юм. Бараг л нэг багшийн шавь нар ч юм шиг>> гэж хулгай бодож суув. Дарсны газрын зөөгч бас нэг зочин нэмэгдсэнийг үзээд цом нэмж авчрав.
Тай Ши Мин гүнтэнгийн танил хүн байх нь гэж бодоод их л хүндэтгэлтэйгээр хулгайд дарс аягалав.
<<Баярлалаа>> гэж Зе Ху мөрч түшмэлд талархал илэрхийлээд энэ гүнтэн мөрч түшмэлтэй нэг яаманд ажилладаг юм болов уу гэсэн шүү юм бодож суув.
<<Хөөе архи зөөгч!>>
<<Очлоо, очлоо>> гэсээр дарсны газрын зөөгч даруй хүрч ирлээ. Тэрээр залуу гүнтэн мөрч түшмэлтэй нэг ширээнд хооллож байхыг үзээд их л болгоомжтой харьцах ажээ.
<<Дахин нэг хоол аваад ир>>
<<Ноён гүнтэн ямар хоол зооглох бол?>>
Дарсны газрын зөөгч Лү Би Лянийг анх ирсэн өдөр нь зочин өчигдөр гүнтэн, өнөөдөр ноён гүнтэн гэж хүндэтгэн дуудаж байгааг уншигч та анзаараа биз дээ.
<<Нэг таваг давсалсан наймаалжны мах аваад ир>>
Зе Ху гүнтэн давсалсан наймаалжны мах аваад ир гэхийг сонсоод нүүр нь час улайн тэсгэлгүй ширээ балбав.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 10:58 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
ЛҮ БИ ЛЯНЬ ХУНДАГА ДАРСААР ХУЛГАЙ ЗЕ ХУГ ЦОХИЖ, ХОЁР МӨРЧ ТҮШМЭЛ
ДАРСНЫ ГАЗАР ЗАМ ТОСОХ ДЭЭРЭМЧИНГ ХАЙСАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

<<Ширхэг тоор>> гүнтэнгийн доромжлолыг тэвчилгүй өмнөх ширээгээ балбаваас дарсны цом хоромхон зуур хурц зэвсэг болон хувирч Лү Би Лянийг чиглэн ирэв. Гүнтэн гараа үл мэдэг өргөж дарсны цомыг буцаан ширвэтэл дотор нь байсан архи Зе Хугийн нүүр рүү цацагдав. Энэ бол <<Тэнгэр бүрхэх цэцгэн бороо>> хэмээх туйлын аюултай мэх билээ.
Зе Ху үүнийг яахин эс мэдэх вэ? Тэрээр сандран биеэ зайлаад ханцуйгаа сэгсрэн нүүрээ хаавал архины дусал Зе Хугийн ханцуйг зөгийний үүр мэт цоо цоо сийчив. Зе Ху ханцуйгаа харж өөрин эрхгүй хэрдхийн цочиж <<Дотоод хүч мөн ихтэй хүн юм даа>> гэж бодон нударга зангидаж <<За эр хүний замын хүзүү урт гэдэг юм. Ахтайгаа дахиж уулзах байлгүй дээ>> гэж занан уур унтуу болон гарч одлоо.
Лү Би Лянь хулгай руу архи цацсан үйлдлийг нэгд нэгэнгүй харж суусан Тай Ши Мин ёстой л сүнс нь зайлах шахаж <<Би л энэ хүнтэй олон таван юм яриагүй нь ганц болж>> гэж ханцуй дотроо залбираад гүнтэнтэй 2-3 хундага хам хум тулгасан болж гарч одлоо.
Арван цэрэг хэдийгээр ханатал ууж идэж бараагүй боловч мөрч түшмэл босохыг үзээд дагалдан гарлаа. Тай Ши Минь гадаа үүдийг өнгөрч цэргүүддээ <<За өөр дарсны газар орцгооё>> гэв.
Лү Би Лянь <<Тэнгэр бүрхэх цэцгэн бороо>> мэхээр Зе Хуг цохиж явуулсныхаа дараа <<Энэ хулгай ингээд зугтчих нь гэж баймааргүй юм даа>> явахдаа <<Эр хүний замын хүзүү урт>> гэж байсан. Энэ удаа ялагдлаа ч тийм амар бууж өгөхгүй байх. Ямар ч байсан арга сиймхий хайж өшөөгөө авахыг бодож л байгаа. Өнөө орой л лав Зян Дү мужийн төвд хоноглох байх. Харин хаана хоноглох бол. Борчуулын хороолол уу? эсвэл өөр газар уу? Дахин хичнээн хэрэг үйлдэх бол хэмээн бодол хөврүүлж суутал асрын модон шат доргин дуугарч түүний бодлыг тасалдуулав. Энэ хөлийн чимээг сонсвол дотоод тамир нилээд ихтэй хүн бололтой. Бүсгүй хяламхийн үзвээс 21-22 орчим насны найман тохой өндөр биетэй өргөн магнай зургар нарийн хөмсөгтэй цогтой хоёр нүд нь цолмон адил гэрэлтсэн тэгш хамар, нимгэн уруул, хасын цагаан царайтай залуу эр орж ирлээ. Өмссөн зүүснийг нь ажваас ой дотор хорт хадаасанд шархдан хэвтэж байсан мөнөөх залуу мөн ажээ.
Лү Би Лянь даруй нүүр буруулан тонгойн дарсаа балгалаа. Гэвч нөгөө залуу дуран хурц нүдээрээ Лү Би Лянийг аль хэдийн олж харжээ. Тэр хэдхэн алхалж Лү Би Ляний дэргэд ирээд гүн хүндэтгэлтэйгээр ёслон <<Өчүүхэн би авралт гүнгийн ачаар олсон шарх эдгэж өвдөж шаналах юмгүй боллоо>> хэмээн сөгдөн мөргөхийг завдав.
Лү Би Лянь сандран хориглож <<Ялимгүй хэргийн төлөө гүнтэн сэтгэл зовоод юу хийнэ>> хэмээн нэг сандал татаж авчраад суухыг урилаа.
Ү Кө Лю баатар Лү Би Ляньд дахин дахин ёсолж талархаад сая суудал эзлэв.
Лү Би Лянь дарсны газрын эзнийг дуудан цом савх авчруулав.
<<Хүүе би ачлалт гүнтэй нэгэн ширээнд суух нь тахимдуу ёсонд эс нийцэх бус уу? Би өөр ширээнд сууя!>>
<<Зүгээр зүгээр. Би одоо удахгүй босно. Маргааш дахин уулзвал ямар вэ?>>
<<Ямар хэргийн улмаас гүнтэн ийнхүү яарна вэ?>>
Лү Би Лянь инээн асуултыг асуултаар хариулж <<Гүнтэн та яагаад хорт хадаасанд оногдсон юм бэ?>> Ү Кө Люгийн царай улсхийж тэр шөнө ужид хулгай лугаа тулалдсан явдлыг тоймлон ярьж ичингүйрэн өгүүлрүүн <<Гагц миний сурсан эрдэм мөхөс суусан чадал багаас болж хулгайн хорон санаанд автсан юм даа>> гэв.
<<Тэгвэл тэр ужид хулгай чинь сая эндээс явчихлаа шүү дээ…>>
<<Юу гэнээ?!>> хэмээн Ү Кө Лю давхийн босч би түүнийг чинь хоёр өдөр хайлаа. Ачлалт гүн тэр хулгайн хааш одсоныг түргэн хэлж өгнө үү? Хэмээн хорсолтойгоор өгүүлэв.
<<Залуу гүнтэн сууж болгоо. Би түүнийг олох байх гэж бодном. Юу ч атугай гурван хундага дарс уучихъя>> Лү Би Лянь залуу баатрын ачлал журмын сэтгэлтэй болохыг нь хүндэлж түүнд дарс хундгалж өглөө. Ү Кө Лю ихэд мэгдэн <<Өчүүхэн би ачит гүнгээр дарс хундагалуулж яахин болно>> гэв.
<<Зүгээр балгачих>>
<<За тулгачихкя>>
<<Ачит гүнгийн овог нэр хэн гэдэг вэ?>>
<<Овог Лү>>
<<Нэр?>>
<<Лү… Лү Кө.>> Бүсгүй хэсэг зуур сандарснаа нэрээ ийнхүү өөрчилж Ү Кө Люгээс хариу асууруун <<Эрхэм гүнгийн алдар нэр хэн ахуй нутаг хаана вэ?>>
<<Мөхөс миний овог Ү нэр Ле өргөсөн нэр Кө Лю, мөрөн голын сайн эрс <<Хасын царайт дүүлэгч барс>> хэмээн хочилдог. Уул нутаг Гуан Си боловч эдүгээ Хөх оргил хайсанд сууж буй>>.
<<Аа! Би хөх оргил хайсангийн эзний <<Салхит үүл>> илдийн аргыг ихэд таашаан биширдэг билээ. Гэтэл энэ газар хүүтэй нь учрах нь энэ үү?>>
<<Тийм ээ>> Ү Кө Лю Лү Би Лянь өөрийн эцэг ахуй нутгий нь хүртэл сайн мэдэж буйг дуулаад өөрөө харин түүнийг яагаад танихгүй байдаг билээ гэж нэг талаар ихэд гайхан нөгөө талаар ичингүйрч асууруун:
<<Ачит гүнгийн багш хэн бэ?>>
<<Надад багш энэ тэр байх юм байхгүй>> гэж Лү Би Лянь зориуд булзлаа.
<<Тэгвэл…>>
<<Чи тэгээд тэр хулгайг хайж яваа юм биз дээ>>
<<Тэгэлгүй яахав. Тэр хулгайг өнөө эс устгавал олон язгуур сайт айлын сайхан охидыг хөнөөж шилийн баатар эрсийн нэр сүрийг гутаах болно. Би тэр муу хулгайг тас цавчин хаяж чадаагүйдээ өдий хэр харамсаад баршгүй!>>
<<За тэгвэл бид хамтдаа явъя даа>> гээд Лү Би Лянь босч асрын үүдийг чиглэлээ. Ү Кө Лю араас нь даган босч цуварсаар <<Сарыг бараалах асраас>> гарч одлоо. Энэ үед нэг жингийн хэнгэрэг дэлдсэн боловч гудамжаар хөлхөх олны хөл шингэрэх янзгүй ажээ.
Лү Би Лянь өдий эрт дарсны газраас гарсны учир гэвэл нэгд Ү Кө Люгийн асуултаас булзах;
Хоёрт мөрний эргээр очин ужид хулгай байгаа эсэхийг үзэх эс байваас борчуулын хорооллоор явж сураг ажиг тавих санаатай байлаа.
Энэ үед мөр түшмэл Тай Ши Мин хорин цэргээ аван өөр дарсны газар руу явж байтал зам зуур санамсаргүй Хуан Тянь Ба, Хө Тянь Бао хоёртой тулгарав. Хоёр мөрч Тай Ши Минийг үзэн гар зөрүүлээд <<Эрхэм мөрч түшмэл та байсан юм уу? Юунд манай тамгын газраар эс очно вэ?>> гэв.
<<Амжихгүй нээ. Ноёнтонд шахуу хэргээр зарагдаад Ян Жу муж руу явж байна>>.
<<За тэгвэл хамтдаа <<Сарыг бараалах асарт>> очиж жаал ууцгаая>>.
<<Уг нь ч сая жаахан суусан л даа...>> Тай Ши Мин нөгөө дээрэмчний тухай хоёр мөрчид хэлэх гэснээ <<Нөгөө гүнтэн ч бэрх амьтан байлаа шүү. Хэрэв одоо баригдахгүй зайлаад дараа надтай таарах юм бол би өнгөрлөө гэсэн үг>> гэж бодон <<Мулгуу дүү нь буцаж ирээд л та хоёртой жаал хамт сууя>> хэмээн мэхийн ёсолж явахыг завдлаа.
Гэвч түүний удирдан яваа хорин цэргийн дунд нэг нь дээхэн цагт Зян Дү хошууны тамгын газар алба хашиж байжээ. Тэр цэрэг Хө Тянь Баог дуудан өдрийн болсон явдлыг нэгд нэгэнгүй өгүүлэв.
<<Тэгээд тэр хулгай <<Сарыг бараалах асарт>> сууж байна уу?>>
<<Тиймээ>>
Хө Тянь Бао царайгаа барайлган Та Ши Миний дэргэд хүрч ирээд <<Эрхэм дүү ийм харалган бил үү? Эл хэрэг болсон байхад юунд эрт бидэнд эс хэлнэ вэ?>> Хуан Тянь Ба чухам юу болсныг мэдэхгүй тул гайхан харан. Тай Ши МИнь царайгаа улайлган <<Хоёр гүн алба ажил тулгуу айж мэднэ гээд мулгуу дүү нь эс хэлсэн юмаа>> гэв.
<<Тэр юу гэсэн үг вэ? Өнөө орой та нар манай тамгын газар хоногло. Хуан Тянь Ба бид хоёр мөнгийг чинь олоод өгөхөөр маргааш явна биз!>>
<<Хоёр гүнтэнд их гялайлаа!>>
<<Юу болсон юм бэ?>> гэж Хуан Тянь Ба ярианд оролцов.
<<Өчигдөр нэг хүн <<Охин тэнгэрийн сүмийн>> үүдэнд эрхэм дүүг дээрэмджээ>>.
<<Тэгвэл өнөөх чинь байхдаа>>
<<Үгүй юм байхаа. Нэг номын дүртэй залуу эр гэнэ>>
<<Юу?!>>
<<За явцгаая. Тэр муу хулгай одоо <<Сарыг бараалах асарт>> дарс ууж суугаа гэнэ. Хаалгыг нь тас хааж байгаад өмхий нохойг нэвширтэл гөвшье>> гэж Хө Тянь Бао Тай Ши Минийг тамгын газар луу хоноглуулахаар явуулж Хуан Тянь Багийн хамт яаруухан одлоо.
Хуан Тянь Ба ч мөнөөх дээрэмчин хэн болохыг үзэхээр сониучирхан алхав. Хоёр мөрч удалгүй <<Сарыг бараалах асарт>> ирлээ. Урьд нь тэд энд ирэхдээ намс намс алхлан том түшмэлийн буурь гаргаж инээд хөөр болон давхарлаг асар өөд зүглэдэг байсан бол өнөөдөр тэгсэнгүй мөнгөний хулгайчийг барихаар яаран салхи татуулан давхарлаг асрыг шатны аман дээр очиж хараа гүйлгэн үзвээс <<номын дүртэй мөнгөний хулгач>> ул мөргүй алга болсон байлаа. Дарсны газрын зөөгч яаран хүрч ирээд <<Хө, Хуан хоёр ноёнтон ойрд үзэгдэхгүй яагаав. Суух ажаамуу>> гэхэд Хуан Тянь Ба толгой сэгсрэн:
<<Сая нэг номын дүртэй хувцасласан залуу эр танай үүгээр үзэгдэв үү?>> гэж асуув.
<<Дөнгөж сая гарлаа. Бас нэг баатар эр дагаж явсан. Холдоогүй ээ. Та хоёр одоо гарваас лав гүйцэх байх>>.
<<Хаашаа явав?>>
<<Мөхөс би асууж завдсангүй…>> Дарсны газрын архи зөөгч нэмж өгүүлрүүн <<Та нарын эрж яваа залуу гүн манайд гурван удаа ирсэн. Саяхан нэг мөрч түшмэлтэй сууж байтал идээтэй батга шавсан улаан нүүртэй том эр орж ирж түүнтэй хэдэн үг солих зуур мань хоёр муудалцаж улаан нүүрт нь ширээ балбан дарсны цом залуу гүн рүү нүүлгэсэн. Гэтэл нөгөөдөх нь гараараа дарсны цомыг эргүүлж ширвэн доторхи дарсыг нь том эрийн нүүр рүү цацлаа. Мөнөөх том эр сандран зайлж ханцуйгаараа нүүрээ халхлахад нь архи цацсаны төлөө бултаж зайлаад юун ч маягтай юм бэ гэж бодож суутал юу болсон гэж санана аа? Гүнгийн цацсан архи том эрийн ханцуйг шүүрэн шанага шиг болгосон байсан шүү...>>
Хуан Тянь Ба, Хө Тянь Бао нар өөд өөдөөсөө ширтэлцэн <<Тэр том эр гэдэг нь ширхэг тоор биш үү>> гэж бодож суулаа.
<<Тэр том эр чинь ямар төрхийн хүн байх юм бэ?>> гэж Хө Тянь Бао асуув.
<<Есөн тохой өндөр биетэй барын нуруу баавгайн бэлхүүстэй зантгар том толгой гархилсан нүдтэй, барзгар том хамар сэрвийсэн хөмсөгтэй шүд нь нохойн шүд шиг ярзайсан…>>
<<Малгайн зүүн хүрээн дор нь тоорын өнгөт ноосон бөмбөг унжсан байна уу?>>
<<Тийм тийм явахын тоолонд санжигнаад л>>
<<Маш сайн мэдэж байна>>
<<Тэр ойрд дандаа манайхаар ирж байгаа юм>>. Хуан, Хө хоёр өөд өөдөөсөө харж толгой дохилцов.
<<Хулгай манай хотод байгаа байх нь ээ!>>
<<Тийм байж>>
<<Өчидөр яагаад хэрэг тариагүй байдаг билээ?>>
<<Өнөөдөр ч харин зүгээр байхгүй болов уу? Тэр хоёр зодолдоогүй юу?>> гэж Хуан Тянь ба дарсны газрын үйлчлэгчээс асуув.
<<Үгүй ээ. Нөгөө том эр нь <<Эр хүний замын хүзүү урт даа>> гэж хэлчихээд л гараа хаялан гарч одсон>>.
<<Арай улаан тугийн жалга руу явчихсан м биш байгаа даа>> гэж Хуан Тянь Ба, Хө Тянь Баод хэлэв.
<<Тэр залуу гүн бас нэг баатар эртэй гарч явсан гэв үү?>> гэж Хө Тянь Бао эзнээс лавлан асуув.
<<Тиймээ>>
<<Тэр хоёр юу ярилцсан бэ?>>
<<Мөхөс би хоёрхон өгүүлбэр л сонссон…>>

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 11:01 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
НАРИЙН ГУДМЫН ДУНД УЖИД ХУЛГАЙГ МӨРДӨЖ, БУУДЛЫН БАЙШИН ДОТОР
СЭЖИГТЭЙ СҮҮДЭР ҮЗСЭН АРАВДУГААР БҮЛЭГ


Буудлын эзэн өгүүлрүүн: <<Тэр ужид хулгай хааш одов?>> гэж нэг нь асуухад нөгөөдөх нь <<Сайн мэдэхгүй шүү. Бодвол борчуулын хороолол хавьд орогносон байж мэдэшгүй…>> гэж байхыг мөхөс би сонссон билээ гэв.
<<Чиний энэ сонссон хоёр өгүүлбэр чинь маш чухал зүйл байна>> хэмээгээд Хө Тянь Бао өврөө уудлан 4-5 орчим лангийн мөнгөн зоос гаргаж дарсны газрын архи зөөгчийн алган дээр тавиад <<Хувцас аваад өмсөөрэй>> гэв.
<<Энэ чинь… Хө ноёнтон…>> хэмээн зөөгч мөнгийг өвөртлөөд туйлын хүндэтгэлтэйгээр мэхэлзэн <<Хоёр ноёнтон ямар архи зооглохсон бол>> гэв. <<Нөгөөх уудаг архиа л захья. Харин чи өөрөө мэдээд хоёр хоол аваад ир>>.
<<Жа>> хэмээн зөөгч хөл нь хөнгөрөн гал зуух руу гүйн одов. Төдөлгүй архи хоол барьж ирээд <<Ноёндууд тавтай хооллоорой хэрэг гарвал дахин дуудна уу?>> гэв.
<<За өөр юу ч бахав дээ>> гэж Хуан Тянь Ба эхлээд Хө Тянь Баод архи дүүргэж дараа нь өөрийнхөө хундаганд хийлээ.
<<Бид урьд нь борчуулын хорооллоор явж байсан юм биш ужид хулгай ямар эмийн гэрт орогнож байгааг яаж мэдэх билээ?>> гэж Хө Тянь Бао архи балгангаа өгүүлэв.
<<Ширхэг тоор ч нийтийн янхны газар очихгүй дээ. Аль нэг аятайхан дууч эмийн гэрт л хоноглох болов уу?>> гэж бодох юм.
<<Борчуулын хороололд чинь хичнээн дууч эмийнх байна чи мэдэх үү?>>
Хуан Тянь Ба толгой сэгсрэв.
<<Гэвч надад нэг бодол байх юм>>
<<Хэл л дээ!>>
<<Өнөө орой хоёулаа тэр мууг отвол яасан юм>>
<<Боддог л бодол. Хэрэв тэр энэ хотод байх юм бол бидний хараанаас мултарч дөнгөхгүй>> гэж Хө Тянь Бао сайшаан өгүүлэв.
Гурван хундага уусны дараа Хуан Тянь Ба <<Үхэж байсан Зе овогт гурван шөнө дараалан хэрэг хийчихээд бидний хамар дор дууч эмтэй холилдоно гэнээ хэмээн хараал урсгаж эхлэв>>.
<<Тэр эндээс явчихаагүй л байгаасай. Хэрэв Улаан тугийн жалгандаа очсон байх юм бол ёстой л <<Барыг уулнаас буулгаж>> ирэхтэй адил хэцүү юм болно шүү>>.
<<Ёстой гонж байлгүй. Хөгшин ах нь түүний 48 үүр оромжийг нь хэмх өшиглөн Улаан тугийн жалгыг нь газартай тэгшлэх юм чинь!>>
<<За бүү донгос. Улаан тугийн жалганд хамаагүй ам гарч болохгүй. Шидэт сумт Зы Ли У, цагаан морь Ли Ци Хоу гээд л алдартай хулгайч нар байдгийг мартчихаа юу...>>
<<Та чинь яасан дүүрчихсэн толгойтой хүн бэ? Тэд нар чинь бидний сайн найз биш үү. Сүйд болоод тусалдаггүй юмаа гэхэд ар нуруунаас хутаг зоохгүй байлгүй. Бүгд л та бидний нэгэн овоонд мөргөж шилийн амьдралд орсон үй зайгүй нөхдүүд шүү дээ>> хэмээн Хуан Тянь Ба уурсан өгүүлэв.
<<Ер нь борчуулын хороололд бариад авбал юу нь муу байхав дээ>>
<<Тэр нь ч тиймээ. Гэвч та бидний бодсоноор болох болов уу. Түрүүчийн мөнгөний дээрэмчинд шахуулаад зугтсан бол яана?>>
<<Бас нөгөө залуу баатар эр байна…>>
<<Тийм шүү>> гэж Хуан Тянь Ба хөмсөг зангидан <<Тэр хоёр ямар замын улс юм бол доо?>> гэв.
<<Бид мөрөн голоос холдоод нэлээд хэдэн жил болчихож сүүлийн үеийн хүүхдүүдийг яаж таних вэ? Харин тэр залуу гүн цомтой дарсыг зэвсэг болгон ашиглаж байна гэв үү?>>
<<Тиймээ <<Тэнгэр бүрхэх цэцгэн бороо>> аргыг хэрэглэсэн байна>>.
<<Тэгэхээр дотоод хүч маш ихтэй хүн юмдаа>> хэмээн Хө Тянь Бао хундагатай дарсаа тавин <<Би ч уг Тэнгэр бүрхэх цэцгэн бороог хэрэглэж муухан чаднаа. Гэвч магнаг торгыг нэвтэлж дөнгөхгүй шүү>> хэмээн бодлогошронгуй өгүүлэв. Хуан Тянь Ба дуугарсангүй.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 11:04 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
Хө Тянь Бао өгүүлрүүн <<Нээрээ ч лут юм болсон байж таарна. Түүнээс бус <<Ширхэг тоор>> ганц зөрөлдөөд л дараа уулзъя гэж занаад алга болно гэж байх уу даа?>>
<<Тэр хоёр хүн лав мөрдөж таарсан байх>>
<<Тэгвэл ч харин сайн шүү. Өнөө орой хэрэг гарахгүй байх>> хэмээн Хө Тянь Бао толгой дохилоо.
<<Ахиад хоёр хэрэг гарах юм бол ч манай ноён дүүжлүүлж таарнаа!>>
<<Хүүе хоёр жин болох нь байна шүү наадхаа хурдан уучих>> хэмээн Хө Тянь Бао шавдуулав.
Өмнөх хэргийн чухлыг Хуан Тянь Ба сайн мэдэж байсан тул цааш сууж төвдсөнгүй үлдсэн жаахан архийг ховх сорчихоод босч өврөө уудлан нэг мөнгөн зоос гаргаж ширээн дээр тавиад архи зөөгчид хандан <<А Зю чи бидний өмнөөс тооцоо бодчихоорой хариултыг нь өөрөө авна биз. Бид чухал ажилтай>> гэж хэлчихээд Хө Тянь Баогийн хамт давхарлаг асраас уруудан бууж сийрсэн хаалгыг сөхөж гараад борчуулын хороололыг зүглэв.
Тэр хоёр хоёр жин жаахан өнгөрч байхад борчуулын хороололд ирлээ. Тэд өмнөд үзүүрээс гудмын хойд адаг хүртэл явбал ганц харвасан сумын зайтай хол боловч бүрэнхий болох тутам хөл хөдөлгөөн улам ихсэж боов шоовхон зарах худалдаачин, дуу хуурчингууд алхам тутам таарах ажээ. Хамгийн ой гутмаар нь хаалга үүдээ налан зогсох доод зиндааны янхан бүсгүйчүүл хойно урдаас татаж чангаах ажээ.
Мань хоёр хэсэг зуур явсны эцэст алдар нэр нь мөрөн голоор цуурайтсан <<Ширхэг тоор>> энд заяа нь ирэхгүй гэдгийг мэдлээ. <<Хэрэв Зе Ху энд санаа хоргодох байсан бол юу боллоо гэж шөнө дөлөөр гоо бүсгүйчүүлийг татаж чангааж явах билээ>> гэж Хуан Тянь Ба хэлэв.
<<Ширхэг тоор бидний нүднээс нуугдахын тулд энэ хавьд орогнож байж болох юм гэж би бодсон юм л даа>> гэж Хө Тянь Бао өчив.
<<Бас л бодууштай юм байна шүү. Гэвч тэр яг буучихаар газар чухам хаана байж таарах вэ?>>
<<За гайгүй жаал харзная>>
<<Таныхаар болъё доо>>
Хоёр мөрч борчуулын хорооллыг хойд захаас нь өмнө зах хүртэл яваад сэжигтэй юм олсонгүй.
<<Сонин л юм даа. Тэр залуу гүн ташаарав уу?>>
<<Аль эсвэл архи зөөгч буруу дуулав уу>>
<<Тийм ч байх ёсгүй дээ. А Зю ч сэргэлэн хүн шүү…>>
<<Тэр залуу гүн чинь албаны цэргийн мөнгө дээрэмдсэн том хулгай гэдгийг бүү мартаарай. Харин та Тай Ши Минд түүнийг барьж өгхөөр амласан байхаа>> гээд Хуан Тянь Ба инээв.
<<Амлах нь ч амласаан. Гэвч Тай Ши Мин тэр хулгайг <<Сарыг бараалах асарт>> байгаа гээ биз дээ гэж Хө Тянь Бао хаяагаа манаж эхлэв.
<<Хэрэв ширхэг тоорыг олчихвол нэг сумаар хоёр туулай буудах болох нээ>>
<<Тиймээ.. Гэвч залуу гүн Ширхэг тоорыг олох найдлагагүй шүү дээ>>
<<Тэр ч тийм!>> гэж Хуан Тянь Ба хэсэг бодлогоширсноо <<Гэвч тэр залуу гүнг эрж олох нь төдий л бэрх бус мэт>>
<<Яаж чи сэжүүрийг нь олов уу?>>
<<Тэр энэ хавьд л нэг буудалд буусан байх учиртай>>
<<Чи яаж мэдэв>>
<<Нэгд тэр үргэлж <<Сарыг бараалах асарт>> очдог гэж байна. Тэгэхээр <<Сарыг бараалах асар>> түүний буусан буудалд хамгийн ойр байж таарна.
Хоёрт гэвэл залуу гүн баатар эрд ужид хулгай борчуулын хороололд байх магадгүй гэж хэлсэн байна. Тэр л лав энэ хавьд Ширхэг тоорын ул мөрийг шиншилсэн байж болзошгүй>> гэв.
<<Нээрэн тийм шүү. Хоёулаа энэ хавьд хэдэн буудал шалгаадахъя>> хэмээн Хө Тянь Бао нүд нь сэргэн өгүүлээд хамтдаа явцгаав.
Тэдний анх очсон буудал нь <<Мөрнөө хүрэх буудал>> байлаа. Буудлын эзэн Юань овогт хэдийгээр нас 60 гарсан боловч ухаан санаа сэргэлэн бие хаа хөнгөн шингэн гурван жин хүрэхээс нааш унтдаггүй ажээ. Энэ үед эзэн ялааны дэвүүр барин буудлын үүдэнд гадаалж суулаа. Тэрээр яамны хоёр түшмэлийг үзэж яаран босч нягтлан харав.
<<Хуан, Хө хоёр мөрч түшмэл шив дээ?>>
<<Юань ах та унтаагүй байгаа юм уу?>>
<<Тийм их нойр хаана байхав дээ хүүхдүүд минь>>
<<Юань ахаа сүүлийн хоёр хоногт танай буудалд нэг залуу гүнтэн буугаагүй биз>> гэж Хуан Тянь Ба лавшруулан асуув.
<<Юу л даа нэг номын төрхтэй хүүхэмсүү байрын нэг хархүү байсан. Та хоёр таньдаг юмуу?>> хэмээн буудлын эзэн хэрэгт дурлав.
<<Үгүй л дээ. Зүгээр л асууж байна>>
<<Аа монш гэж би мэдлээ мэдлээ. Тэгвэл болдоггүй золиг байх нь л дээ>> хэмээн Юань гуай хоёрдахь давхрын дөрөв дэх цонхыг зааж <<Тэр цонхонд буусан>> гэв.
<<Тооцоогоо бодсон уу?>>
<<Үгүй ээ. Тэр садан төрлөө эргэх сайн нөхөртэйгөө уулзах аль эсвэл арилжаа наймаа хийх алин болохыг би мэдээгүй шүү>> гэж өвгөн далан долоон хэл дэлгэж гарав.
<<Өнөө орой эргэж ирэх болов уу?>>
<<Тэрийг харин мэдэхгүй шүү асуугаадахъя>> гэж дотогш хандан <<Хөөе Ван гараад ирээч>> гэж хашгирав.
<<Хэрэггүй хэрэггүй. Бид өөрсдөө очоод харчихъя>>
<<За тэгвэл хоёр ноёнтонд бараа болоод зааж өгье>> гэж Юань өвгөн дотогшоо зүглэнгээ <<Би үүдэндээ нэлээд суулаа л даа. Хүн амьтан ерөөсөө үзэгдсэнгүй. Тэр бүр эрт ч ирсэн байж магадгүй. Дахин гаралгүй унтаад өгсөн байх…>> гэв.
Хоёр дахь давхрын дөрөвдүгээр өрөөнд хүрээд буудлын эзэн хаалгыг тогшиж <<Ноёнтоон унтсан уу?>> гэж дуудав. Хө Тянь Бао залуу гүн арын цонхоор зугтаан алга болох вий гэж болгоомжлон хаалгыг түлхэж ороод хэт цахин зул асааж орыг гэрэлтүүлвээс амьтай голтой юмны бараа үзэгдсэнгүй.
<<Зугтчихаж л дээ>> гэж Хуан Тянь Ба өгүүлэв.
<<Аль эсвэл Ширхэг тоорыг хайхаар явсан ч байж магадгүй>> гэж Хө Тянь Бао хэллээ.
<<Танай буудалд бас нэг залуу баатар эр буугаагүй биз>> гэж Хуан Тянь Ба эзнээс асуув.
<<Үгүй ээ. Өнөө орой есөн зочин хоноглож буй тав нь худалдаачин, хоёр нь нийслэл орж түшмэлийн зэрэгт шалгуулахаар яваа юм байх харин нэг нь мөрөн голын эр юм байлгүй дээ>> гэж эзэн цайлганаар өгүүлэв.
<<Найман л хүн байгаа юм байна шүү дээ?>>
<<Хүүе нөгөөх чинь эргэж ирж байх шиг байна>>
<<Юу>> гэж Хуан Тянь Ба цонхны өмнө очоод Хө Тянь Бао хуруугаараа заан <<Тэр бараан сүүдрийг харав уу>> гэж заав. Хуан Тянь Ба лавлан хараад <<Ард нь бас хоёр хүн явна>> гэлээ.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 11:05 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
ХОЁР МӨРЧИЙН ӨМНӨ ХӨНГӨНИЙ ТАМИРЫГ ҮЗҮҮЛЖ БУУДЛЫН ӨРӨӨНИЙ ДОТОР
ҮХСЭН ХҮНТЭЙ ТУЛГАРСАН АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ


Хуан Тянь Ба, Хө Тянь Бао нар <<Мөрнөө хүрэх буудлын>> давхарлаг асрын дөрөвдүгээр өрөөний цонхоор гурван сүүдгэр дүрсийг үзээд түрүүчийнх нь <<Ширхэг тоор>> Зе Ху, арын хоёр нь түүнийг мөрдөн яваа залуу гүн баатар эр хоёр байна гэдгийг мэдэв.
<<Алив шалавлаарай>> хэмээн Хуан Тянь Ба <<Агаарт далавчаа дэлгэх>> аргыг хэрэглэж давхарлаг асраас үсрэн газар буулаа. Хө Тянь Бао ч араас нь даган үсэрлээ.
Буудлын эзэн Юань овогт өвгөн хоёр мөрч дараалан үсрэхийг харж уулга алдан <<Хоёр ноёнтон минь уначихавзай!>> гэв.
Хуан Тянь Ба, Хө Тянь Бао нар газар буунгуут бараан дүрс сүүдэгнэн одсон зү хар эрчээрээ гүйцгээв. Гэвч замын уулзвар хүрэх үед түрүүчийн гурван сүүдгэр дүрс бараа сураггүй алга болжээ.
<<Хүүе яасан хурдан алга болчихов оо! Энэ гурвын хөнгөний тамир ч чи бид хоёрынхоос дутахгүй юм байна>>.
<<Түрүүчийнх нь нарийхан сүүдгэр дүрс нь нөгөө залуу гүн бололтой. Харвасан сум мэт хурдан хөнгөний тамир ёстой сайн юм байна>> гэж Хуан Тянь Ба анх удаа түүнийг бишрэн өгүүлэв.
<<Энэ чинь борчуулын хороолол шив дээ?>> гэж Хө Тянь Бао ийш тийшээ харан хэлэв.
<<Ширхэг тоор энэ хавьд орогносон байж таарна. А Зю буруу дуулаагүй байх нь ээ!>>
<<Тэгэхээр?...>>
<<Залуу гүнтэн хулгайг их шавдуу хөөж байна. Тэгэхээр өнөө шөнө хэрэг хийж чадахгүй нэг дууч эмийнд хоноглож таарна>> гэж Хуан Тянь Ба хавийн гудамжийг эргүүлэн харснаа <<Харин хэнийд хоног таарах вэ?>> гэв.
<<Бид энд ирж байгаагүй ч гэсэн манай хотынхны ярьдгаар хамгийн сайхан дууч эм бол Юнь Лю Нянь гэдэг юм даа>>
<<Аа нөгөө <<Хараацайт хавар асрын>>>> дууч хүүхэн үү?
<<Хоёулаа тэгвэл <<Хараацайт хавар асар>> руу явцгаая>>.

***


Хуан, Хө хоёр мөрч түшмэл буруу тааварлажээ.
Ширхэг тоор дарсны газар Лү Би Ляньтай таараад айхтар ялагдан маргааш өдөр Зян Дү хошуунаас холдон Улаан тугийн хавцалдаа буцахаар шийджээ. Учир нь гэвэл тэр нэгэнт ул мөрөө мэдэгдсэн тул Ши Ши Лүнь ноён Хуан Тянь Ба, Хө Тянь Бао нарыг томилж түүнийг бариулна гэж бодсон хоёрт, залуу гүнтэн түүнээс салахгүй мөрдөж байгаа зэргийн улмаас эр хүний гучин зургаан мэхэнд зугтахаас дээр нь үгүй гэж боджээ.
Тэрээр үдшийн бүрийгээр мөрний зогсоол дээр очиж нэг сайхан хүүхэн олоод хамгийн сүүлчийн хэргээ хийхээр шийджээ. Гэвч өнөө орой онгоцны зогсоол дээр сэрүүцэн яваа байгалийн сайханд зугаацах олны дунд ганц сайхан хүүхэн битгий хэл арай залуу юм ч үзэгдсэнгүй.
Ойрын хэд хоног дараалан гурван гоо бүсгүй алагдсан болохоор хэн ч зориглон гадуур явах билээ дээ. Усан онгоцоор нааш цааш зорчигсод болох баяд түшмэд хашаа цэвэрлэгч, зарч, бичээч нараас өөр шивэгчин бүсгүйгээ ч авч явах нь эс үзэгдэнэ.
Харин хоёр жингийн үед нэгэн гоёмсог их онгоц мөрний эрэгт тулж ирэв. Онгоцноос хоёр гүнтэн бууж ирэхэд араас нь дөрвөн зардсан, хоёр шивэгчин эм дагалдан явах ажээ. <<Өлсөхөд өл бугын эвэр зөөлөн гэж үг байдаг. Ядарсан энэ үед царай зүс гайгүй бол шивэгчин эм ч яахав>> гэж Зе Ху бодож зогслоо.
Гэвч ойртон ирэхийг нь үзвэл өнөөх хоёр шивэгчин эм нь тагдгар тарган ой гутмаар царай зүс муутай амьтас байлаа.
Ширхэг тоорын адгуусны тачаал нь байж ядан хөдлөв. Тэрээр ганц шөнө л бүсгүй хүнээс холдвол унд хоол амтгүй, унтах нойр тавгүй болдог тул хэдийгээр Тао Юйгийнд очьё гэвч урьд шөнө хүн амины хэрэг үйлдчихсэн, янхны газар очьё гэтэл мөрөн голын сайн эрсэд элдвээр хэлэгдэхээс эмээж байлаа. Гэтэл түүний санаанд нэгэн танил хүүхэн орж ирэв. Тэр бүсгүйг Янь Фан гэх бөгөөд Жао Син газрын янхан эм бөлгөө. Хожим нь нэгэн худалдаачин хүнтэй сууж Зян Дү хошууны борчуулын хороололд суух болжээ. Түүний нөхөр нь усан замаар Хан Жоу, Ян Жоу руу наймаа хийхээр одохуйд Янь Фан хүүхэн муу хүслээ эс тэвчин гудмын харчуултай холбогдох ажээ.
Урьд цагт Янь Фан, Зе Хутай самуурч явсан үе бий бөгөөд Зе Ху Улаан тугийн жалгын хайсангийн эзэн болсон цагаас хойш тэр хоёрын харьцаа тасарсан байна. Өнгөрсөн жил Янь Фан хүүхэн Зе Худ хүнээр захиу дамжуулж урьдын сэтгэл хэвээр болохоо илэрхийлсэн аж. Гэвч үнэн чанартаа ойрын жил хагартлаа баяжсан Зе Хугаас хувь хишиг хүртэх гэсэн далд санаа байсан юм. <<Тураг ядрахаар уулаа>> гэгчээр Зе Ху арга барагдан зогсоо энэ үед гэнэт хуучин амрагаа санаж борчуулын хороололыг зүглэв.
Гэвч тэр төдий л холдсонгүй араас нь хэн нэгэн хүн ажиглаж байгааг мэдэрч аман дотроо <<За яахав өнөө орой хоёулаа хөнгөний тамираа сорьцгооё>> гэж хэлээд даруй хурц сум адил шөнийн харанхуйг зүсэж нүд ирмэхийн завдалгүй гурван харвасан сумын зайд очсон байлаа.
Гэвч хараацай хурдан ч харцага шонхорын дэвэлтэнд яахин хүрэх билээ. Ужид хулгай хэсэг яваад эргэн харваас арын хоёр бараан дүрс харин ч ойртон ирсэн байлаа.
Ү Кө Лю нилээд хоцрох гээд байсан тул Лү Би Лянь бага зэрэг хурдаа сааруулж байв. Хэрэв тэр ганцаараа байсан бол Зе Хугийн дэргэд аль хэдийн нь хүрсэн байх байлаа. Ү Кө Лю <<Сарыг бараалах асарт>> Лү Би Ляний ямар багшаар заалгасан тухай асууж олигтой юм сонсоогүй тул жирийн л нэг ач тустай хүн гэж санаж байснаас биш биеийн дотоод тамир, хөлийн хурд ийм ихтэй байхын чинээ санаагүй билээ. Ялангуяа тэд зах зээл мөрний эргээр хулгайг харуулдан явах үедээ түүнийг хорт суманд оногдох вий гэж болгоомжилж өмнө талд нь хамгаалан явж байлаа.
<<Болгоомжтой байгаарай. Ужид хулгайн хорт хадаас аюултай шүү!>>
<<Хэ хэ хэ! Чи надад хорны ерөндөг байгааг мартчихаа юу!>>
<<Өөрт чинь ямар ч сайн шархны эм байлаа гэсэн хутганд өртөхгүй байхыг бод гэсэн үг байдаг шүү дээ>>
<<Санаа тавьсанд баярлалаа>>
<<Чи хөнгөний тамир сурсан уу?>>
<<Жаахан чаднаа>> гээд бүсгүй дотроо <<Чиний хөнгөний тамир тийм сайн юм бол юунд хорт хадаасанд оногдсон юм бэ?>> гэж бодлоо.
<<Хэрвээ хоёулаа ужид хулгайг олох юм бол зэрэг хөөцгөөе. Хэрэв надаас хоцроод үлдчих юм бол эндээ намайг хүлээж байгаарай>>
<<За за>> гэж Лү Би Лянь инээдээ барьж ядан өгүүлээд <<Цайлган санаатай болохоос биш тэнэг ч амьтан болдоо. Юу бодсоноо л ярих юм>> гэж бодоод <<Би энд хорны ерөндөгөө бэлдээд л сууж байя>> гэв.
Ү Кө Люгийн царай уласхийн <<Би одоо ужид хулгайн аргыг нь мэдсэн дахин гэнэдээ гэж үү дээ>> гэв.
<<Баатар эр нэг суманд гэдэг юм даа!>>
<<Ачит гүнгийн хэлдэг түмэнтээ зөвөө. Мөхөс би хичээе>> гээд тэр Лү Би Ляний зүүсэн илд оготор богино хуй чимэгтэйгээ нийлээд 5 жин хүрэхгүйг үзэж <<Таны энэ илд чинь мөн хөөрхөн эдээ!>> гэж шоолонгуй өнгөөр өгүүлэв.
<<Тоглоом юм даа бага байхад эцэг маань надад өмнө зүгээс есөн шидийн тоглоом авчирч өгдөг байсан юм. Би үүндээ л хамгийн дуртай>> гэв.
<<Тоглоомоо>> гэж Ү Кө Лю гайхан асуугаад <<Ужид хулгайн сэлэм ямар хүнд гэж санана>>
<<Тийм үү!>> гэж Лү Би Лянь бүсгүй нүдээ бүлтийлгэн гайхсан дүр үзүүлж <<Арай эрдэнийн сэлэм биш биз дээ>> гэв.
<<Үгүй л дээ>> гээд Ү Кө Лю уян даравчийг дарж ширээсэн хөх болд илдээ гаргаж ирээд <<Та хардаа энэ илдний ирэн дээр гарсан энэ ором бол тэр шөнө ужид хулгайтай тулахад үлдсэн ул мөр байгаа юм>> гэж ужид хулгайн хүчтэй дайсан болохыг өгүүлэнгээ өөрийн илдний хэр зэрэг хүндийг гайхуулж амжив.
<<Би тааралдсан бол ч муу тоглоомын сэлэм минь тэсэхгүй байжээ>> гэж Лү Би Лянь өгүүлэв. Ү Кө Лю түүний хэлсэн ярианы өнгийг сайн ойлгосонгүй. <<Тэгэлгүй яахав таны тоглоомын илд бол ганц цохилтыг нь ч тэсэхгүй л дээ>> гээд өөрийн илдээ Лү Би Ляньд өгч <<Ачит гүн хэрэв гарт чинь дүйцэх бол мөхөс би энэ илдийг танд дуртайяа бэлэглэх байна>> гэв.
<<Яалаа гэж илдгүй байна гэж юу гэсэн үг вэ. Чи надтай адилхан мөрөн голын шаар шавхруу биш би юу ч хэрэглэсэн яахав. Бүсэндээ нэг л юм зүүгээд явж байвал гар хоосноос дээр ганц нэг айлгах хүн таарч мэднэ>>
<<Гар хоосноос дээр гэнэ үү?>> Энэ тоглоомон илднээс хэн айхав дээ. Долоон настай хүүхэд ч тоож тоглохгүй эд байна гэж Ү Кө Лю дотроо ихэд шоолж бодлоо.
<<Хүүе чи харав уу? Ужид хулгайг!>>
Ү Кө Лю гүнгийн заасан зүг харваас ужид хулгай мөрний зогсоол дээр гөлрөн зогсохыг үзэж <<Аа муу ужид хулгай чи зайлах нь өнгөрсөн биз дээ>> гэж дуу алдав. Энэ чимээнээр Зе Ху эргэн харваас өөрийн шархтуулсан <<Жулдрай жаал залуу гүнгийн хамт зогсож байхыг үзээд гүнтэн Ү Кө Люгийн амийг аварсан болохыг ойлголоо.
Тэр хэрэв Ү Кө Люг ганцаар байсан бол огт тоохгүй байсан. Гэвч залуу гүнтэй хамтарч тулваас ялахын найдлага байхгүй тул шилээ харуулан зугтахаас өөр аргагүй болжээ. Тийнхүү ужид хулгай хүмүүсийн дунд шурган борчуулын хорооллын зүг алга болж өглөө. Ужид хулгай зугтах замдаа <<Хөнгөний тамираар шилийн сайн эрсийн дунд миний өмнө гарах хүн байдаггүйсэн>> гэж бодож явлаа.
<<Лү гүнтэн та намайг энд хүлээж байна уу? Удлаа ч гэсэн битгий холдож яваарай>> гэж Ү Кө Лю хэлчихээд нумнаас алдуурсан сум мэт Зе Хугийн араас дотолгов. Ү Кө Лю Ширхэг тоорыг мөрдөн хөөж байтал дэргэдүүр нь нэгэн бараан дүрс харвасан од мэт довтолгон одох нь үзэгдэв.
<<Хүүе энэ чинь хэн байдаг билээ. Хөнгөний тамир дээд цэгтээ хүртэл боловсорсон хүн юм>> гэж Ү Кө Лю бодохын зуур нөгө нарийхан браан дүрс бич сармагчны адил арван хэдэн алхмын цаана трүрүүлэн одов. Ү Кө Лю араас нь хүч нэмэн хурдалсан боловч хоорондын зай нь улам холдсоор байлаа. Гэвч нөгөө бараан дүрс түүнийг хүлээх мэт хурдаа сааруулав. Ү Кө Лю гүйсээр ойртон очоод сайтар ажин харвал өөрийнх нь хүлээлгэсэн Лү гүнтэн байлаа. К Кө Лю ичсэндээ чихний омог нь хүртэл улайв.
<<Чи барааны газар явж бай. Ужид хулгай чамгүй хурдан юм байна. Ийм маягаар хөөвөл бас алдагдах нь>> гэж Лү Би Лянь бүсгүй хэлчихээд түүнийг хол хаян гүйж одов. <<Би энэ ачит гүнг дэндүү үл ойшоож байсан байх нь. Лү гүн ч жирийн хүн биш бололтой. Харин би л үзэж харсан зүйл бага ухаан богино харалганаас болж түүнийг жирийн нэг номын мөр хөөсөн амьтан гэж бодож байжээ>> хэмээн Ү Кө Лю харамсан бодов. Түүнийг ийнхүү бодохын зуур Лү Би Лянь бүрэнхийн дунд холдон холдсоор цэгийн төдий бөртийн харагдаж байлаа. Ү Кө Лю замын уулзвар дээр зогсон ийш тийш харваас сарны туяан дор мөрний ус өмнийг зорин цайвалзан урсаж сүглэгэр уд модод салхины аясаар найган хошууны төийн байшин барилгууд загасны хайрс мэт жирийлдэн үзэгдэнэ.
Ширхэг тоорын хөлийн хурд Лү Би Ляниас хол дутуу ажээ. Лү өвгөн урьд цагт хүмүүс намайг хурдныг гайхан <<Тэнгэр нэвтлэгч хяргуй>> гэдэг байсан юм. Харин миний охин ч <<Алтан далавчит шувуухай>> болох нээ гэж бахдан өгүүлдэг байсан билээ.
Лү овогт эхнэр нөхөр хоёр гэр орондоо Лү Би Лянийг алтан далавчит шувуухай хэмээн өхөөрдөн нэрлэдэг байсан нь хожим хойно Мөрөн голын шилийн сайн эрсийн дунд Лү Би Лянь энэ нэрээрээ алдаршсан билээ. Энэ тухай хожим өгүүлнэ.
Лү Би Лянь хэдийгээр Зе Хугаас хурдан ч гэсэн Зе Ху Зян Дү хошууны төв орчмын газрыг ялангуяа борчуулын хорооны гудамж зээлийг арван хуруу шигээ мэдэх билээ. Тэрээр борчуулын хороонд хүрч мурий тахир гудмыг сүлжсээр <<Алтан далавчит шувуухайг>> ардаа орхиж Янь Фаны гэрт хүрч ирсэн байлаа. Ужид хулгай бүсгүйн хаалгыг нүдсэнгүй цнохоор нь үсрэн оров.
Энэ үед Янь Фан хүүхэн нөхрийн эзгүйд өөрийн нууц амраг болох Зян Дү хошууны тэргүүн баян Ю Хао Цуань лугаа цэнгэлдэж гүйцээд унтахаар зэхэж байсан бөлгөө.
Гэтэл гэнэт торгон хөшигт цонх дэлгэгдэн хутга браьсан хулгай үсрэн орж ирэхэд Янь Фань айсандаа <<Ээжээ>> хэмээн дуун алдаад хэсэг зуур ухаан тавьжээ.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 11:08 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
ХАРУУЛЫН ЦАМХАГ ДЭЭРЭЭС ШИРХЭГ ТООРЫГ ТАНДАН, Ү КӨ ЛЮ БААТАР
ХОЁР МӨРЧТЭЙ ТУЛГАРСАН АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ


Лү Би Лянь борчуулын хороо хүртэл Ширхэг тоорыг мөрдөөд гэнэт түүний бараа сургийг алдав. <<Сонин юм даа ужид хулгай энэ хавьд ирээд л алга болчих юм. Лав л нэг орогнох газар байна даа эсвэл янхны газар руу орчихдог юм болов уу?>> гэж бодонгоо үсрэн ойролцоох харуулын цамхаг дээр гарч хавь орчныг сайтар ажин харлаа. Гэтэл борчуулын хорооллын дундах нэгэн дөрвөн талт хашааны байшингийн гэрэл асах нь үзэгдэв. <<Ужид хулгай энэ айлд л буусан байж таарах нь эс тэгвээс шөнө дөлөөр юунд зул барих билээ>> гэж бодов. Лү Би Лянь цамхагаас үсрэн бууж нэгэн нарийн гудамж өнгөрөөд нөгөө дөрвөн талт хашаанд харайн ороод отоо байж магадгүй хэмээн сэрэмжилж байшингийн орой дээр сэмхэн гараад хавь орчныг нэгжин харж хүн амьтан байхгүйг мэдсэний хойно сая арга билэгийн хэлбэрт вааран дээврийн үзүүрээс хоёр хөлийнхөө өлмийгөөр тогтон уруу харан унжиж хуруугаа шүлсдэн цонхны цаасыг цоолоод нүхээр нь дотогшоо хартал…
<<Пээ!>> Нөгөө ужид хулгай чинь нэг хүүхэнтэй орон дээр тас тэврэлдэн хэвтэх ажээ. Лү Би Лянь бүсгүй ихэд ичингүйрч шалавхан дээвэр дээр эргэн гараад үсрэн бууж хар эрчээрээ гүйлээ.
Ү Кө Лю баатар харуй бүрийн дунд гайхашран зогсож байтал гэнэт нэгэн бараан дүрс хөнгөн шингэн нь аргагүй дөтлөн ирлээ.
<<Лү гүнтэн үү дээ?>> гэж асуухын завдалгүй Лү Би Лянь бүсгүй өмнө нь хүрч ирсэн байлаа.
<<Яав ужид хулгай зугтчихав уу?>>
<<Алив намайг дагаад яв!>>
Ү Кө Лю бүсгүйг даган явсаар төдөлгүй нөгөөх дөрвөн талт хашааны үүдэнд хүрч ирэв. Лү Би Лянь хашааны доторхи байшинг зааж <<Хулгай энэ гэрэлтэй байшин дотор байгаа, чи гаргаад ир>> гэв.
<<За!>>
<<Хүүе байзаарай! Бус хүнийг шархдуулж болохгүй шүү!>>
Ү Кө Лю <<За>> хэмээгээд дөрвөн талт хашааны дотор үсрэн орж сэм явсаар цонхны өмнө очиж Лү Би Ляны гаргасан цоорхойгоор дотогш харснаа өөрийн эрхгүй дотроо <<Завхарсан юм>> гэж хараалаа. Нөгөө байшингийн дотор Зе Ху нэгэн бүсгүйтэй хөнжлийн жаргал эдэлж байжээ.
<<Чи ноднин хүнээр захиа явуулахдаа баахан уран үгээр донгодсон байсан. Гэтэл тэр чинь хаа байна вэ? Харин өөр хүнтэй унтаж байдаг байна шүү!>>
<<Эзэнтэн минь бүү уурла. Өнгөрсөн жил танд захиа явуулаад сураг ажиг сонсолгүй бүр цөхөрч таныг санаа хувиран өчүүхэн шивэгчнийг мартсан юм байх гэж бодож суулаа. Гэтэл өнөөдөр энэ тэнэг гахай сиймхий ашиглах орж ирээд…>>
Энэ үед нөгөө тэнэг гахай гэж хэлэгдсэн бүдүүн эр дүнгэнэтэл хурхирч байхыг Зе Ху хараад өөрийн эрхгүй хорсол төрөн хутгаа сугалан гаргаж ирлээ. Янь Фан түүнийг тас тэврэн <<Эрхэм хайсангийн эзэн ийн үйлдэж эс болно. Энэ чинь манай эндхийн хүн>> гэлээ.
<<Хэ хэ! Чи ч үүнээс салах дургүй байх нээ дээ>> гэж хулгай бүсгүйн айж сандарсан нүдийг нь харж хүйтнээр инээн <<Би ч чамайг мэдэж байнаа. Чи үүний алт мөнгөнд л болоо биз дээ>> гэв.
<<Үгүй ээ хаанаас даа. Мөхөс шивэгчин би түүний сүр хүчинд автаад л>>
<<За тэгвэл би үүнийг цааш харуулчихъя. Хожим чи үүнээс айж эмээх явдалгүй>> хэмээн сэлмээ эргүүлэн нөгөөх золгүй эрийг хөнөөхөөр завдлаа.
Янь Фан айж сандарсандаа шалдан нүцгэнээ ч эс хайхран Зе Хугийн өмнүүр хөндөлсөж <<Ноёнтон ингэж яаж болох вэ?>> гэж аргадангуй гуйлаа.
Яг энэ үед Ү Кө Лю <<Ужид хулгай түргэн гарч ирж үхлээ хүлээ!>> гэж хүнгэнэн дуугарах сонсодлоо. Зе Ху сандран зулыг үлээн унтрааж арын цонхыг зад өшиглөн гадагш үсрэн гартал <<Сүн>> хийх чимээ гарч нэг гялалзсан төмөр илд хүзүүг нь чиглэн ирэв.
Зе Ху ингэнэ чинээ санаагүй тул бултахаас нэгэнт оройтсоноо мэдэж ямар ч байсан хамт үхье гэж шийдэн илдний эзнийг зөрүүлэн хатгалаа. Энэ бол ёстой л хамгийн эцсийн мэх байлаа. Хэрвээ илдчин Зе Хугийн толгойго тас цавчвал төмөр нэвтлэгч ган сэлэм илдчиний цээжинд шаан орох байв. Залуу гүн үүнийг сайн мэдэх тул илдээ буцаан татаж Зе Хугийн ган сэлмийг хаан цавчваас дан хийх чимээ гарч хулгайн сэлэм хоёр хэсэг болон хуваагдав.
Зе Ху маш их цочин хирдхийж өрсөлдөгч нь эрдэнийн илдтэй болохыг сая мэдлээ. Тэр хэдийн бээр энэ илдний нэрийг <<Цус арилгагч>> хэмээх нэртэйг эс мэдэх боловч эрдэнийн илд найман зүйл буй. Үүнд <<Тэрсүүдийг номхотгогч>>, <<Хүрэн цахилгаан>>, <<Шинлүү газрын эрдэнийн илд>>, <<Том гархи>>, <<Загасны гэдэс>>, <<Цэнгэг салхи>>, <<Унасан навчыг хийсгэгч>>, <<Цус арилгагч>> зэрэг болно гэж багшийнхаа ярьж байхыг цөөнгүй сонссон билээ. Хэрэв эрдэнийн илд барьсан дайсантай тулгарвал сэрэмжтэй байхгүй бол горьгүй гэж багш нь сануулдаг байв.
Гэвч тэр өнөөдөр санамсаргүй эрдэнийн илдтэй тулгарч сэрэмжгүйн улмаас хайран сэлмээ зомгол мэт хугачуулжээ.
<<Одоо харамсавч оройтжээ!>> гэж дотроо бодонгоо хий агаарт арван найман удаа эргэлдэн үсэрч нэлээд хол очоод амь таслагч гурван ширхэг хорт хадаас гаргаж ирэн сарны гэрлээр баримжаалж араас нь нэхэн ирэх залуу гүнгийн хөл, толгой, их биеийг чиглүүлэн шидэв. <<Алтан далавчит шувуухай>> Лү Би Лянь сэлмээ сэнс мэт эргүүлж хоёр хорт хадаасыг хаагаад солгой гараараа үлдсэн нэгийг нь барин авч хулгайн зүг буцаан шидлээ. Түүний шидсэн хорт хадаас хэдийгээр асар хүчтэй боловч салхи шуугиулахгүй шөнийн харанхуйг зүсэн одлоо. Зе Ху нүүрэндээ тулан ирсэн төмөр зэвсгийг сая олж харан оготор сэлмээрээ хаан унагав. Тэр дотроо маш их балмагдан <<Залуу гүнгийн хадаас шидэх арга нь надаас хавьгүй илүү юм байна>> гэж бодоод удаан зууралдан тулалдваас горьгүй гэж мэдэн хэрмэн хашааг үсрэн даваад шөнийн харанхуйд ум хумгүй зугтаалаа.
Ү Кө Лю хулгайг гарч ирэхгүй болохоор тэвчээр алдан <<Ужид хулгай чи эс гарч ирвээс би гал тавилаа шүү>> гэв. Энэ үгэнд Янь Фан бүсгүй ихэд цочиж <<Сайн эр минь бүү гал тавиач. Тэр хүн арын цонхоор дутаан одсон>> гэв.
<<Юу>> хэмээн Ү Кө Лю илдээ барин цонхоор үсрэн ороод <<Баларлаа тэр бас л зугтчихаж>> гэж бодов. Гэтэл түүний араас бас хоёр бараан дүрс хэрмэн хашааны дотор үсрэн орж ирсэн нь гадаа гудамжинд явж байгаад <<Гал тавилаа шүү>> гэсэн үсгийг сонссон Хө Тянь Бао, Хуан Тянь Ба нар байлаа.
Хоёр мөрч түшмэл янхны газруудыг нэгжиж явж байтал энэ хашааны дотор <<Ужид хулгай>> хэмээн хашгирахыг сонсчээ.
<<Энд байна!>>
<<Орж харцгаая>> гэцгээн хашаанд үсрэн орвол байшингийн цонх нь хэмх үсэрсэн харагдана. Гэвч дотор нь чимээ анир үгүйд хоёр мөрч гайхалцан өөд өөдөөсөө харж юу хийхээ мэдэхгүй ззогсож байлаа.
Хасын царайт дүүлэгч барс Ү Кө Лю байшинд үсрэн ороод үзвээс зул унтарсан хоёр нүцгэн хүнээс өөр амьтай голтой амьтан алга байв. Харин арын цонх нээлттэй байхыг үзээд ужид хулгай хүүгээр зугтсаныг мэдэж шалан дээрээс явган сандал шүүрэн авч гадагш нь шидээд өөрөө араас нь үсрэн гарлаа. Гэвч хавь орчинд хүний бараагүй. Газарт нэг юм галялазан байхыг авч үзвэл төмөр таслагч ган сэлмийн тасархай байв. Сайтар нарийвчлан хулгайн сэлэм яахаараа хугарчихдаг билээ хэмээн шинжвээс ямар нэгэн хурц зэвсгэнд таслагдсан байх тул гүнтэнгийн оготор илдэнд хуваагдсан болохыг сая мэдэв.
<<Иш би ч мөн болоогүй байна даа>> гээд <<Ужид хулгай л лав Лү Көд сэлмээ хугалуулаад хэрэм даван зугтсан байх нь. Лү гүнтэн ч лав араас нь хөөсөн байж таарна. Би энд юугаа хийж зогсох вэ>> гэж бодоод ухасхийн үсэрч хэрмэн хашааны цаад талд буув.
Хавь орчинд үзэгдэх бараагүй. Тэрбээр бодож бодож нэгэн нарийхан гудмаар орон өмнө зүгийг чиглээд гүйлээ. Хэсэг зуур гүйсэн боловч бас л үзэгдэх бараагүй тул зогсож газрын баримжааг хараад ужид хулгай аль зүг явсан байж болохыг бодов.
Гэтэл ард нь маш хурдан атлаа хөнгөн хөлийн чимээ сонсоод хөнгөний тамир туйлдаа хүртэл боловсорсон хүн байна гэдгийг Ү Кө Лю мэдэв.
<<Энэ л лав Лү Кө хулгайг хөөж ирж байгаа биздээ би нуугдаад амдъя>> гэж хасын царайт дүүлэгч барс бодоод замын хажуугийн унжгар уд модны ард нуугдлаа.
Салхи исгэрүүлэн хоёр бараан дүрс гарч ирсэн нь хошууны хоёр мөрч түшмэл байхыг үзээд Ү Кө Лю ихэд урам хугарав.
<<Ужид хулгай хааш одсоныг чи үзээгүй биз?>>
<<Мэдэхгүй>> гэж Ү Кө Лю сандран өчив.
<<Чи саяхан ужид хулгайг дуудан хашгираад байсан бус уу?>>
<<Тийм нь ч тийм л дээ. Гэвч хааш одсоныг мэдсэнгүй>>
Хө Тянь Бао энэ залуу дарсны газрын архи зөөгч А Зюгийн хэлээд байсан баатар эр болохыг мэдээд <<Чиний хамт явсан залуу гүн хаана байна вэ?>>
<<Хулгайг хөөн одсон>>
<<За тэгвэл бид ч хамт эрлээ үргэлжлүүлье>> гээд Хуан Тянь Ба толгойлон хөдлөв.
Бид бөөнөөрөө яваад ч дэмий байхаа даа. Салж эрцгээе! Гэж Хө Тянь Баог өгүүлэхэд:
<<За тэгье. Та хоёр хойгуур яв. Тамгын газрын өмнө уулзацгаана шүү>> гэж Хуан Тянь Ба хэллээ.
Хө Тянь Бао Ү Кө Люд хандаж <<За явъя>> гэв. Гурван хүн хоёр зам болон хуваагдаж хөнгөний тамир хэрэглэн хормын төдийд үзэгдэхгүй боллоо.
Хө Тянь Бао залуу баатар өөрийг нь гүйцэхгүй байж магад гэж бодоод хурдаа сааруултал харин ч өөрөөс нь хэдэн алхам түрүүлэн одлоо. <<Хөнгөний тамир их сайтай хүн юм>> гэж Хө Тянь Бао дотроо бахдан бодоод хурдаа нэмэн зэрэгцэн гүйлээ.
Зе Ху хулгай Лү Би Ляньд сэлмээ хугалуулж сүнс хөөгч хорт хадаас хэрэглээд ч нэмэргүй болсон тул ум хумгүй зугтаж л амь гарах ганц арга болжээ. Гэвч түүний хөнгөний тамир залуу гүнгээс хол гарахгүй удахгүй гүйцээд ирнэ. <<Зе Ху минь! Зе Ху минь! Чи тэр орой юунд тоүүнийг өдөв дөө. Уг нь ч энэ цагаан нүүрт л түрүүлж өдсөн дөө. Би түүнтэй өс хонзон байхгүйсэн. Юунд намайг ийн шахамдуулна билээ>> гэж Зе Ху зугатах зуураа бодож байв.
Түүний ард хөнгөн хөлийн чимээ дуулдаж эхэлхэд тэрээр өөрийн эрхгүй балмагдан сандрав.
Замын хажууд нэгэн тариачин айлын хашаа байх бөгөөд Зе Ху энэ хашаанд Лү Би Ляньтай нуугдаж тоглохоор шийдлээ. Энэ нь хэдийгээр жаахан хүүхдийн тоглоом боловч арга тасарсан үед эцсийн зам нь болжээ. Тэр хажуугийн айлын жимсний цэцэрлэгийн хашаа руу үсрэн орлоо…

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 11:09 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
МЯРАЛЗАХ МӨРӨНД ДАЛБААТ ЗАВИАР УЖИД ХУЛГАЙГ ЭЛДЭЖ, ИХ ТАНХИМД ЗАР АВАН
ХАН ЖОУ МУЖ РУУ ДОВТОЛГОСОН АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ


Лү Би Лянь ужид хулгай айлын цэцэрлэгийн хашаа руу үсрэн орохыг үзээд <<Шархадсан дайсан аюултай>> гэдэг мэргэн үгийг сайн мэдэх болохвч өөрийн эрдэм чадалдаа найдан огтхон ч эмээлгүй араас нь үсрэн хэрмийн оройд гарав. Бүсгүй даруй доош бууж түвдсэнгүй хашаан доторхийг хянамгай ажлаа.
Хашааны дотор мод бут сүглийлдэн ургаж ужид хулгай хаана ч нуугдаж байж мэдэхээр байлаа. Хэрмэн хашааны ёроол ч харлан бараантаж чухам юу байгаа нь сайн харагдахгүй байв. гэлээ
<<Ужид хулгай хаана нуугдаж байгаа бол намайг үсрэхийг анаж байгаад довтолж мэдэшгүй юм. За би ямар түүний арганд орж байх албатай биш. Эндээ зогсож байгаад л хэзээ гарч ирэхийг нь хүлээе. Үүр цайлгахгүй нь лав юмдаг>> гэж бодлоо.
Нээрээн ч Зе Ху нэгэн модны ард гурван ширхэг сүнс хөөж амь хөнөөгч хорт хадаас браин зогсож байлаа.
Тэрээр Лү Би Лянь хэрмийн оройгоос буухгүй байхыг үзээд <<Энэ цагаан царайт ч хууртагдахгүй нь л дээ. Гэвч ингэж байсаар үүр цайлгалтай биш. Эртхэн шиг сэм зайлан голын олмон дээр очоод нэгэн завь онгоц булааж усан замаар буруулан зайлъя>> гэж бодоод сэмхэн гэтэж арын хашааг даваад голын олмыг чиглэн гүйлээ.
Лү Би Лянь нэгэн бараан дүрс арын хашааг даван зугтахыг үзэж хэрмийн оройгоос үсрэн буугаад арын хашааг даван мөрдөн хөөлөө. Бүсгүй хашааны оройд үсрэн гараад харваас нөгөөх бараан дүрс голын эргийг чиглэн хар хурдаараа гүйж явна.
Зе Ху голын эрэгт очин нэгэн далбаат завин дээр үсрэн гараад бэхэлсэн олсыг тас цавчин шургийг босгоод хүчлэн түлхвээс мөнөөх завь урсгал даган алгуур хөдлөв.
Энэ агшинд Лү Би Лянь мөн голын эрэгт гүйн ирж Зе Ху нэгэн завь онгоц хөлөглөн одохыг хараад ихэд бачимдсан боловч өөрөө яахин гэмгүй загасчны далбаат завийг булааж зүрхлэх билээ. Гэвч нүүрлэсэн хэрэг туйлын шахуу бачим тул мөрөн голын тогтсон дэг ёсыг барихаас өөр аргагүйд хүрэв.
Бүсгүй ужид хулгайг харсаар байж алдахгүйн тулд нэгэн завьчин эрийг дуудан сэрээж өврөөсөө 10 мөнгөн зоос гарган <<Тэр явж байгаа завийг бушуухан хөөж гүйцээрэй>> гэв.
Загасчин эр арван лан цалин цагаан мөнгийг үзэж нүдээ нухлангаа <<Гүнтэн завин дээр гарагтун>> гэлээ.
Зе Ху бусдын завийг хулгайлан ум хумгүй сэлүүрдэн зугтах зуур завьчин эр сэгсрэгдэн сэрлээ. Загасчин завь онгоцны бүхээгээс цээжээ цухуйлган хартал нэгэн лужир том догшин дүртэй эр завийг яаран сэлүүрдэж байхыг үзээд айсандаа бүхээгтээ буцан орж <<Далайн дээрэмчинтэй тулгарах нь энэ үү?>> гэж амандаа үглэлээ.

***


Лү Би Лянь завьчин эрийг шавдуулан <<Хурдлаарай хэрэв түрүүчийн завийг гүйцвэл нэмж шагнана шүү>> гэлээ.
Завьчин эр гүнгийн бачимдангуй царайг ажин туйлын шахуу хэрэг болохыг мэдэж далбаагаа босгон чөлөө завгүй сэлүүрдэж түрүүчийн завинд дөхөн очлоо.
Зе Ху араас нэхэн ирэх завь онгоц цагаан далбаатай байхыг хараад өөрийнх нь суусан онгоц далбаагаа босгоогүй байгааг сая мэдэн завины бүхээг рүү шагайгаад <<Хөөе амьтай голтой амьтан байвал гараад ир>> гэж хашгирлаа. Ус цалгилан завь дайвалзуулах энэ сүртэй дуунд завьчин эр дагжтал чичрэн гарч ирээд чичирхийлсэн хоолойгоор <<Но… ноёнтон мөхөс надаар яах гээв>> гэхэд
<<Далбааг босгоодох!>>
<<За>> гээд завьчин эр сандран гарч далбааг босголоо. Зе Ху их хүчтэй ч гэсэн завь сэлүүрдэх нь бас л нэг өвөрмөц арга эв шаарддаг тул тэр завийг яахин хурдлуулж чадах билээ. Завьчин эр далбааг босгож дуусангуут <<Алив хурдан наашаа ирээд сэлүүрдээдэх. Хэрэв жаахан удаан сэлүүрдэх юм бол толгойгүй болно гэж мэдээрэй!>>
Завьчин эр <<За>> хэмээн хулгайн гараас сэлүүрийг шүүрэн авч ухаан зүггүй сэлүүрдэж гарлаа.
Хоёр завины уралдаан Лү Би Лянь, Зе Ху нарын хүч чадлаас хамаарах эд биш ажээ. Энэ өрсөлдөөнийг завьчин эрсийн хүч чадал онгоцны сайн муу шийдэх болжээ.
Ялгаатай нь гэвэл нэг завьчин нь эд хөрөнгөөр урамшсан нөгөөг нь ирт сэлмээр сүрдүүлсэнд байлаа. Эцсийн эцэст амь гэдэг мөнгөнөөс үнэнтэй тул Зе Хугийн суусан онгоц аажмаар тасран холдож эхлэв.

***


Хуан Тянь Ба, Хө Тянь Бао, Ү Кө Лю гурав хулгайг нэгжин хайж нэг жингийн турш явсан боловч ул мөр ололгүй хошуу тамгын газрын үүдэнд цугларцгаалаа.
Хө Тянь Бао, Ү Кө Лю лүгээ явах зуур залуу баатар тийм ч амар амьтан биш болохыг мэдэж <<Гүнгийн овог нэр хэн билээ>> хэмээн асуув.
<<Мөхөс миний овог Ү, нэр Ле, өргөсөн нэр Кө Лю>>
<<Аа!... Хөх оргил хайсангийн илдчин Ү ноёнтон эрхэм хүн лүгээ ямар хамаатан билээ?>>
<<Өчүүхэн миний эцэг болой>>
<<За тэгэлгүй дээ>> хэмээн Хө Тянь Бао инээн өгүүлрүүн <<Ү гүн дотоод тамир гоц сайн байсныг гайхаад байхын хэрэггүй байжээ. Тийм нэртэй хүний хүү арга байж үү дээ>>
Ү Кө Лю уулаас яам тамгын газар дургүй тэр тусмаа ноёд түшмэдийг бүр ч үзэж чаддагүй болов Хө Тянь Баог ихэд хүндлэх сэтгэл төрж байв. Юуны учир гэвээс түүний хөнгөний чадвар гайхалтай сайны дээр түшмэл зан гаргахгүй тэр тусмаа шилийн амьдралаар замнан буй түүнийг дотночлон үзэж байгаа нь өөрийн эрхгүй ойртоход хүргэжээ.
<<Эрхэм мөрч түшмэлийн овог нэр хэн билээ?>>
<<Намайг Хө Тянь Бао гэдэг дээ>>
<<Ай яа яа. Манай эцэг таныг байнга дурсан ярьдаг юм. Та чинь мөрөн голоор нэр сүрээ дуурсгасан зартай сайн эр <<Ёсыг үзүүлэгч сахиус>> Хө Тянь Бао байсан юмуу? Эртнээс их нэрийг дуулан биширч эдүгээ хүрлээ>> хэмээн Ү Кө Лю гараа өмнүүрээ зөрүүлэн <<Өдгөө энд ийн нүүр тулгаран учирдаг нь гурван төрлийн зол заяа буй заа!>> гэв.
<<Муу ахыгаа арай дэндүүлж байнаа>> хэмээн Хө Тянь Бао мөн гараа зөрүүлэн инээгээд Хуан Тянь Баг зааж <<Энэ хүн болбоос алтан хануур жадат Хуан Тянь Ба болой>> гэв.
<<Өө>>
Ү Кө Лю Хуан Тянь Баг нэлээд омогшуу бардам дүртэй болохыг үзэж нэлээд дургүйцэн шалихгүй эрдэмдээ сагасан жижиг түшмэл биз гэж бодож байсан нь харин шилийн эрсийн зүрхийг чичрүүлж цөсийг донсолгосон <<Өмнөд тэнгэрийн эрлэг>> байсан ажээ. Тэр мөн гараа зөрүүлэн <<Мөхөс би золоор <<Өмнөд тэнгэрийн эрлэг>> тань лугаа учирсан маань энэ насны дээдийн хишиг>> хэмээн өгүүлэв.
Хуан Тянь Ба мөн гараа зөрүүлэн хариу ёсолж <<Ужид хулгайг барьж чадалгүй тархиндаа гаргачихаад юуны эрлэг байхав дээ>> гэв.
<<Тамгын газар орж жаахан цайлж суувал яасан юм бэ?>> гэж Хө Тянь Бао урилаа.
<<Найз маань ужид хулгайг хөөн одсон байхад яахин санаа амар цайлж суухав дээ. Дараа зав гарахаар л өндөр босгыг тань давж эрхэм хоёр сайн эрстэй золгоцгооё>> гээд гар барин холдохыг завдав.
<<Байз даа залуу баатар минь таны найзын овог нэрийг хэн гэдэг билээ?>> гэж Хө Тянь Бао лавлан асуув.
<<Овог Лү>>
Хуан Тянь Ба үүнд давхийн цочиж <<Нэрийг нь хэн гэдэг юм?>> гэж лавлан асуув.
<<Лү Кө>>
<<Аа>> гээд Хуан Тянь Ба цааш нь шалгасангүй. Хө Тянь Баогийн санаанд Тай Ши Миний алдсан 200 лан мөнгө эргэлдсээр байх тул залуу баатартай зам нэгдэн Лү Көг эрж олмоор санагдана.
Гэвч <<Энэ Ү овогт баатар тийм ч амар тоглоом биш тэгээд ч эцэгтэй нь танил дотно, хэрэв нөгөө гүнтэй таараад мөнгийг нэхвээс гаргаж өгөхгүй аягүйдвэл Ү Кө Люгийн аавын шавь нь ч байж мэднэ. Тэгэхээр тэр 200 лан мөнгийг өөрөөсөө гаргаад Тай Ши Минд өгчихье. Мөрөн голоор өдий олон жил явахдаа нөхөр журмыг дээдэлж ирсэн хоёр талдаа хал балгүй шийдчихье>> гэж бодоод Ү Кө Люгийн гарыг атган <<Хэрвээ Лү гүнтэй тааралдвал хамтдаа манай яаманд ирээрэй>> гэж урив.
<<Заавал ирнэ>> гээд Ү Кө Лю хоёр сайн эртэй гараа атгалцаж Лү Би Ляний одсон зүг яаран явлаа.

***


Хуан Тянь Ба, Хө Тянь Бао нар тамгын газар буцаж очоод ээлжийн байшинд түр амсхийсний хойно босч их танхимд бараалхлаа.
Ши Ши Лүнь ноён Хуан, Хө хоёрыг угтан авч <<Ямар нэг ул мөр олов уу?>> гэлээ.
Хуан Тянь Ба урьд шөнийн болсон явдлыг нэгэнтээ хүүрнэн өгүүлээд <<Мөхөс миний бодлоор ужид хулгай урьд шөнө бид дөрвийн элдэн хөөсөнд балмагдан сандарч өнөөдөр л лав Зян Дү мужаас зайлж өөрийн орогнох үүр <<Улаан тугийн жалга>> руугаа буцаж таарах байх. Иймд би өдөр өнжилгүй хөдлөн Хан Жоу мужаар дайраад Улаан тугийн жалганд ужид хулгайг хайваас ямар вэ? Хө Тянь Бао түшмэл хот хүрээндээ үлдэж яам тамга их хүнийг чанд сахин хамгаалах буй заа>> гэж өөрийнхөө бодлыг өчив.
<<Мм!! Чинийхээр болъё>> гээд Ши Ши Лүнь <<Харин чи хичнээн хүн авч явах вэ?>> гэв.
<<Ван Дун, Ван Лян хоёр байхад л хангалттай>>
<<Хэдэн өдрийн дотор зарыг гүйцэлдүүлэн хулгайг барьж ирж дөнгөх бол?>>
<<Ноёнтны бодол ямар байна вэ?>>
<<Таван өдөр болох уу?>>
<<Таван өдөр гэдэг чинь Улаан тугийн хавцалд л очиход хүрэх хугацаа>> хэмээн Хуан Тянь Ба гашуунаар инээмсэглэн <<Ноёнтон дахин хэдэн өдөр сунгахгүй юу>> гэлээ.
<<Чи өөрөө надыг өдөр товло гэчихээд санаагаа хэлэхээр хүрэлцэхгүй гэх юм байна шүү дээ>> гэж Ши Ши Лүнь хэлэв.
<<За за таван өдөр болог!>> гэж Хуан Тянь Ба угийн ихэрхүү бардам зангаараа хэлэв.
Ши Ши Лүнь Хуан Тянь Баг өрөвдсөн байртай хараад үл мэдэг инээмсэглэн өгүүлрүүн <<Зе Ху аяндаа гарт ороод ирэх дэгдээхэй биш шүү. 48 оромж агуй хэдэн зуун амь сахигч хамгаалагч, хэдэн мянган харуулын цэрэгтэй амар ч биш шүү. Харин чи аль байдгаа гарган үзээд алд. Харин аль болохоор хурдан бол сайн шүү>> гээд дотроо <<Хэрэв эс чингэвээс биш дээш дэвших нь бүү хэл долоодугаар зэргийн отго жинсээсээ салах нь байна шүү>> гэж бодлоо.
Хуан Тянь Ба <<За>> хэмээн ганц гараар газар тулан Ши Ши Лүнь ноёнд ёс гүйцэтгээд <<Боол би ч замдаа гаръя даа>> гэлээ.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 11:11 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
ТАГТААЛ СУВГИЙН УСАНД ДАВАЛГАА ДОЛГИС ХӨӨЦӨЛДӨН, ДАРСНЫ ГАЗРЫН ДОТОР
СЭЖИГТЭЙ ХҮМҮҮСТЭЙ УЧИРСАН АРВАНДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Гурван мянганы газар үргэлжлэх татаал сувгийн уснаа цэцгэн долгис хөөцөлдөн уралдаж зуу зуун завь онгоц нааш цааш сүлжилдэнэ.
Манай хоёр завь онгоц найман цаг хөөцөлдсөний хойно нар өндөрт хөөрөн жин үд болохын үед Зе Хугийн суусан завь бүрмөсөн тасран холдож Лү Би Ляний нүдэнд өртөхөө болилоо. Бүсгүй завьчин эрийн хамаг биеий хар хөлс цуван аахилан амьсгаадахыг үзээд өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрөн <<За усчин минь жаахан амсхий дээ. Би хэсэг зуур чиний халааг авъя>> гэв.
<<Юу гэсэн үг вэ? Гүнтэн минь!>> хэмээн завьчин эр номын дүртэй туранхай гүнг хөлөөс нь толгойг нь хүртэл сонжин хараад инээмсэлэн <<Гүнтэн сэлүүр хөдөлгөж дийлэхгүй буй заа>> гэв.
<<Үзээд л алдая>>
<<За өөрөө мэд>> гээд завьчин сэлүүрээ түүнд шилжүүлэн <<Сэлүүрдэж дийлэхгүй бол салхины аясаар жаахан гэлдэрүүлье>> гээд <<Тахиа хүлчих чадалгүй байж завь сэлүүрдэнэ гэнэ үү>> гэж дотроо бодлоо.
Лү Би Лянь сэлүүрийг аван сэлүүрдэх гээд үзтэл тийм санаан зоргын эд биш ажээ. Гэвч бүсгүй уулаас сэргэлэн нь дэндсэн хүн тул хэсэг хугацаа өнгөрсний хойно эвийг нь олон гавшгай нь аргагүй сэлүүрдэж эхлэв. Завьчин эр мөнөөх туранхай гүн маань хэдэн арван жингийн хүнд том сэлүүрийг ташуур савчих мэт хөнгөнөөр сэлүүрдэхийг үзээд туйлгүй ихээр гайхлаа. <<Ёстой гайхалтай юм даа. Арай Хань Сян Зы амилаад ирсэн юм биш байгаа даа>> (хятадын эртний баатар эрийн нэр) гэж дотроо бодож байлаа. Лү Би Лянь эргэн тойрны ногоорон цайвалзах их усан мандал нарны туяанд үзэмжтэй сайхнаар туяарахыг хараад

Утаан суунагт манан будан хөвсрөгдөөд
Умрыг зорих мөрний эрэгт хөшилдөхгүй
Төмөр зангуу намрын өнгийг илтгэж
Түүний дээгүүр цахлай гурвантаа эргэлдэх юм


гэж дууллаа. Энэхүү хос уянга нэртэй мөрний өмнөх нутгийн байгалийн сайхныг магтан дуулсан яруу сайхан дуу дуурсан дуурссаар үүлэн цацаг шүргэн алдахуйд дэргэдүүр өнгөрөх завь онгоцны дээр суусан хүмүүс сэлүүрээ умартан чих тавин сонсох ажээ.
<<Яасан сайхан дууг ямар бахтай дуулна вэ?>>
<<Аргагүй л байгалийн үзэмж дууны айзам уянга хосолж байна шүү!>>
Завьчин эр Лү Би Ляний дууны сайханд автан хамаг биеийнх нь хөлс шавхран ядаргаа нь арилахад давхийн босч ирээд түүний гараас сэлүүрийг ньавч улам их эрч хүчтэй сэлүүрдэж эхэллээ.
Завь онгоц урагшаа сум мэт хурдалж эхлэв.

Урин салхи арван газрын хөшгийг яраад
Урагшлах завь тэнгэрийн хаяаг зорино
Дарсны газрын дарцаг нааш даллан
Даамай сайхан мөрний үзэмжийг бахдана


гэж залган дуулахад хэдэн арван завин дээр суусан загасчин эрс түүний хоолойн сайханд автан салалгүй дагацгаах ажээ.
Лү Би Ляний суусан завины эзэн урам зориг нь сэргэж хоёр мөрөндөө хүчээ хураан сэлүүрдэхэд завь онгоц далайн хараацай мэт хөнгөн зөөлнөөр голын мандал дээгүүр жирэлзэн өнгөрнө. Өмнөхөн талд нь нэгэн цагаан далбаат онгоц тодрон харагдаж улам бүр томрон тодорсоор төдөлгүй гүйцэгдэж эхэллээ.
Түрүүчийн завины сэлүүрчин Зе Хугийн сүрдүүлгэнд арван хар хүчээ шавхсаар гарын хоёр шуу нь бадайран өвдөж хоёр мод зүүчихсэн мэт өөрийн мэдэлгүй болж иржээ. Одоо түүний хүзүүн дээр хутга тавьсан ч нэмэргүй боллоо гэдгийг Зе Ху ойлгож байв. Тэр улам бүр дөтлөн ирэх далбаат завийг хараад дотор нь гал асах мэт бачимдан тэмцэх боловч аргалах арга даанч үгүй ажээ.
Гэтэл энэ үед нэгэн хорт санаа түүнд төрөв. Тэрээр арын завины сэлүүрчин эрийг хараад даалингаа тэмтэрлээ.
Сүн хийх чимээ гарч нэгэн хүйтэн хөх төмөр арын завины сэлүүрчин эрийн нүүрийг чиглэн ирлээ. Гэвч сэлүүрчин уснаас загас үсэрч байна гээд тоосонгүй. Мөнөөх төмөр хадаас сэлүүрчин эрийн нүүрнээс тохой орчим зайд ирэх үед хоёр төмөр мөргөлдөн <<дан>> хийж оч үсрэн төмөр хадаас сувгийн усанд уналаа. Голын усанд бараан өнгийн хоёр тосон толбо үүслээ.
<<Хүүе!>> хэмээн сэлүүрчин эр хэрдхийн цочиж тэргүүн өргөн үзвээс гүнтэн түүний хажууд илдээ барин зогсох ажээ.
<<Энэ чинь нөгөө хүмүүсийн домог болгон ярьдаг илдчин байх нь ээ ёстой л нүд нээж өглөө>> гэж сэлүүрчин эр бодлоо.
Номын дүртэй залуу гүнтэн ийм есөн шидийн аргатай байхын чинээ тэр санаагүй билээ. Завьчин эр хорондоо улам хүчтэй сэлүүрдэв.
Зе Ху завьчин эр рүү довтолсон нь бүтэлгүй болоход залуу гүн завины толгой дээр илдээ барин зогсож буйг үзээд өчигдөр шөнийн явдлыг санав.
<<Алив бушуул эрэг рүү яваарай!>> хэмээн Зе Ху завьчин эрийг гараараа зангав. Завьчин эр хамаг хүч нь барагдаад байсан боловч саяын үг аврагдах найдвар төрүүлсэн тул эцсийн хүчээ шавхан ойролцоо нэгэн нэргүй зогсоол руу эрчтэй сэлүүрдлээ.
Завь онгоц эргээс гурван алд хэрийн зайтай байхад Зе Ху агаарт хэдэнтээ эргэлдэн үсрээд хоёр хөлөөрөө газардлаа. Тэрээр тонгойн гүйсээр өтгөн ургасан ялам модон ой руу шурган оров.
Лү Би Лянь өврөө тэмтрэн хоёр мөнгөн зоос сэлүүрчний гарт атгуулаад завины толгойноос эргэлдэн үсэрч <<Хань гарьд мянган газар зорчих>> хэмээх хосгүй уран мэхийг хийн хий агаарт тогоруу шувуу мэт дүүлэн ниссээр таван аллдын цаан буугаад хөлийн өлмий газар хүрэв үү үгүй юу урагш ухасхийн алга боллоо. Сэлүүрчин эр болон хавь ойрын загасчид энэхүү үзэгдлийг бүгдээр ам ангайн нүд бүлтийлгэн ширтэж <<Нүд ирмэхийн зуур алга болдог мөн хачин аа>> гэж бодож байлаа.
<<Гурван сайн эрийн илд>> гэдэг үлгэрийн сайн эр Шан Юанийг санаж байна уу? Тэр л нэг ийм байдаг болов уу даа!
<<Харин тийм ээ! Тэр үлгэрч ч дэмий донгосдог эр биш байх нээ>>
<<Өнөөдөр ч ёстой үзээгүй юмаа үзэж байна>> гэцгээнэ.
Ялмын модон ойг өнгөрвөөс нэгэн сүм байх ажээ.
Лү Би Лянь ужид хулгай л лав сүмийн дотор амь хоргодоо биз гэж тааварлаад улаан хэрмэн хашааны дээр үсрэн гарч ийш тийш харснаа доош үсрэн буугаад ужид хулгайг нэгжин хайж эхлэв. Зе Ху хашир хулгайч тул сүмд оролгүй зүүн хаалганы хажууд нуугдаж байсан билээ. Тэр Лү Би Лянь хашаан дотор үсрэн орохыг хараад өмнө этгээдэд байх ойн тосгоны зүг харайлгав. Тэр тосгонд бага зэрэг амсхийе гэж бодсоноо гүн лав сүмээс гарч ирээд энэ тосгонд ирнэ гэж бодоод тосгоныг ороон тойрч түрүүчийн сүмд буцаж ирлээ.
Лү Би Лянь тосгонд очих үед хашир хулгай сүмийн дотор санаа амар амсхийж суулаа. Лү Би Лянь тосгоноор хэрэн яваад Зе Хугийн мөрийг олсонгүй тул цааш явж гэж бодон замаар орон явсаар мөрний эргийн нэгэн гацаанд очвол мөн л бараа сураг олж үзсэнгүй.
Түүний гэдэс ихэд өлссөн тул нэгэн дарсны газар олж нэг шил <<Эрдэмтний улаа>> дөрвөн таваг хуурга аваад тааваараа идэж эхэллээ. Хоол идэхийн зуур бүсгүй ужид хулгайтай энд тааралдаж ч магадгүй гэж бодож суулаа.
Таг таг таг гэсээр алсаас морьдын төвөргөөн дуулдан улам ойртсоор дарсны газрын үүдэнд тулж ирэх нь сонсдов. Бүсгүй цонхоор харвал зэвсгийн эрдмээр сургуулилдаг болов уу гэмээр гурван эр зээрд, буурал, хар зүсмийн хурдан маориноос үсрэн буух нь үзэгдэнэ.
Нэг нь махлаг тарган хавчиг дух өргөн шанаатай бүлтгэр нүд тасархай хөмсөг нахиу хамар даравгар амтай цагаан шаргал торгооор хийсэн өмд цамц өмсч улаан хамбан нөмрөгийг нөмрөөд толгойдоо зөөлөн алчуур ороож хөнгөн гутал углан бүсэндээ сэлэм зүүжээ.
Нөгөө нь горзгор туранхай зууван нүд нарийн хөмсөгтэй монхор хамар жижиг ам оочин сахалтай ногоон өнгийн хуниастай торгон өмд цамц өмсөн толгойдоо сэрүүн малгай тавиад хөлдөө хөнгөн гутал углаж сэлэм зүүсэн харагдана. Тэр хоёрын дунд гурвалжин нүдтэй зальжиндуу төрхийн хүн байх бөгөөд үзмэн хүрэн өнгийн өмд цамц өмсөж хар ногоон цэцэгтэй нөмрөг зүүгээд хөлдөө албаны гутал углаж толгойдоо найман эрдэнийн дүрс бүхий баатар эрийн малгай өмсч бүсэндээ мөрөг загасны арьсаар хийсэн хуйтай ишиндээ цацагтай эрдэнийн илд зүүжээ. Түүний зүүсэн илдийг үзвээс лав хэдэн зуун лан мөнгө хүрэх бөгөөд туранхай доожоогүй эзнээ нэлээд сүр оруулсан харагдана. Түүнчлэн нэгэн сэгсийсэн үстэй хүүхнийг гарыг нь ард нь хүлж аманд нь алчуур чихээд хар морины эмээлийн урдуур дүүрчээ.
Тэр гурвын махлаг нь бүсгүйг морин дээрээс буулган сугандаа хавчуулж өргөсөөр гурвуул дарсны газар орж ирлээ.
Дарсны газрын үйлчлэгч байдгаараа инээх аядан ойн савдгийг хүлээн авч буй мэт их л ёсорхуу угтан авлаа.
<<Мо ноёнтон энд хүндэт суудал буй>> хэмээн дотогш оруулж <<Найман хувилгаантай>> ширээнд суулгаж ширээний тавцанг гялалзтал арчлаа.
<<Яг л хуучны адил хоол дарс захья>> хэмээн өндөр нарийхан хүн гараа дохилоо.
<<Жа гүйцэтгэе ээ>>
Гурвалжин нүдэт тарган эр бүсгүйг сандал дээр тавихыг хараад жингэнэсэн нарийн дуугаар <<Наадахынхаа хүлгийг тайлахгүй бол өлсөж үхэх гэж байгаа байхаа даа>> гэв.
<<Энэ ч дээ…>> гэж тарган эр нэлээд төвөгшөөсөн байдалтай өгүүлэв.
<<Энэ зугтаж чадахгүй ээ>>
<<За за>>
Өндөр нуруут тарган залуу бүсгүйн гарын хүлгийг тайлж байх зуур түүнийг зугтахаас сэрэмжлэн хоёр хөлийг нь ширээний хөлтэй холболоо.
<<Гурвын гурван эр хүн ирт зэвсэг зүүчихээд түүнийг зугтахаас болгоомжилж байхыг үзвэл бүсгүй шаггүй хүн байх нь>> гэж Лү Би Лянь бодож суув.
Бүсгүй хэдийгээр хувцас хунар нь урагдаж салбайсан царай зүс нь халтартсан үс нь сэгсийсэн боловч гоо чилгэр биетэй ихэд царайлаг ажээ. Бүсгүй дээврийг ширтэн хөдлөхгүй хэвтсээр байлаа.
Энэ үед хоол дарс бэлэн болж архи зөөгч дэргэд нь хүндэтгэн зогссоор байх тул гурвалжин нүдэт туранхай эр гараар дохин <<Чиний хэрэггүй ээ яв яв>> гэлээ.
Тарган залуу гурвалжин нүдэтэд эхлээд дараа нь өндөр нуруутад эцэст нь өөртөө архи хундагаллаа.
<<Наад муу өлөгчиндөө ганц хундага дүүргэчих>> гэж туранхай эр их л өгөөмөр зан гаргав. Махлаг залуу бүсгүй руу хяламхийн харснаа бас нэг хундага дүүргэлээ.
<<Алив наадхаа уу!>> гэж махлаг эр бүсгүйг зандрав.
Бүсгүй нэг их ёсорхсонгүй хундагыг шүүрэн авч уугаад гараа явуулан архины ваарыг авах гэтэл… махлаг эр өрсөн шүүрч аваад <<Яасан муу даварсан өлөгчин бэ?>> гэв.
Наадахдаа өгчих хэр зэрэг уудгийг нь үзье гэж гурвалжин нүдэт өгүүлэв. Махлаг залуу арга буюу вааран лонхыг бүсгүйд буцаан өглөө.
Бүсгүй түүнийг авч гүд гүд хийтэл залгилсаар тал лонх архийг хоослон амьсгаа авч амсхийснээ гараа огцом далайн архины лонхыг туранхай эрийн толгой руу шидэж орхив.
Тарган залуу сандран гараараа өмнүүр нь хаатал архины лонх түүний бугалганы ясанд онолдон хага үсэрлээ.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 11:12 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
МӨРНИЙ ЭРГИЙН ГАЦААНД БААТАР ХОРТНЫГ ГЭСГЭЭЖ, ДАРСНЫ ГАЗРЫН ДОТОР
ӨНЧИН БҮСГҮЙ АВРАГДСАН АРВАНТАВДУГААР БҮЛЭГ


Махлаг эр өвдсөндөө гараа сэгсрэн <<Ээ муу үхэж байсан өлөгчин гэж чамайг ганц болгоод өгье өө>> хэмээн хараал урсгаж хөлөө өргөн бүсгүйг хорсолтой нь аргагүй өшиглөлөө.
Хэрэв түүний хөл онож өшиглөсөн бол бүсгүйг алдаггүй юмаа гэхэд хөл гарыг нь хугалчих байв. <<Чад>> хийн нэгэн хулсан савх нисэн ирээд махлаг залуугийн баруун хөлийн гол цэгт хатгаваас даруй ууртай эрийн хөл бүсгүйн цээжнээс хагас тохой хэрийн зайтай хөшиж орхив. Махлаг эр хөлөө өргөе өргөж болдоггүй буулгая буулгаж болдоггүй мод шиг хөшиж зогссоор байлаа.
Гурвалжин нүдэт өндөр нуруут хоёр сандран эргэж ойр хавийг нэгжсэн боловч сэжигтэй хүн олж үзсэнгүй.
<<Залуу гүн>> хундагаа гартаа бариад цонхоор гадагшаа харж сууна.
Онигор нүдэт эрүүгээрээ гадагш заатал өндөр нуруут нь сэлмээ суга татан авч үүд сөхөн гарч одов. Төдөлгүй буцаж орж ирээд суудалдаа суун онигор нүдэт рүү толгой сэгсрэв. Онигор нүдэт царай хувилган нүдэнд нь тавгүйцсэн шинж тодорлоо.
Өндөр нуруут тарган эрийг суудалд нь суулгасан боловч хөшсөн хөл нь яаж ч оролдоод хуучин хэвэндээ орохгүй байлаа. Тарган эрийн хөлийн гол цэг савханд дайрагдаж гэдгийг тэд бүгдээрээ ойлгож байв. Тэр гурав цэг дарах хэмээх зэвсгийн эрдмийн аюумшигт арга байдгийг дулснаас биш энэ аргад өртсөн хүнийг хэрхэн хэвэнд нь оруулдаг талаар төсөөлөх ч үгүй байв.
Өндөр нуруут онигор нүдэтдээ <<Зугтчихсан юм болов уу>> гэж шивнэхэд
<<Тэгж ч амжмааргүй юм. Хэсэг зуур ажъя. Тэр хүн гараад ирж мэдэх юм>> гэлээ.
Өндөр нуруут толгой дохин дотроо ихэд эргэлзэж дөрвөн зүг рүү жигтэйгээр тойруулан харлаа.

***


Лү Би Лянь дөрвөн хүн рүү эргэн хараад гартаа лонхтой архи цомыг авч босон тэдний ширээний өмнө хүрээд <<Бүсгүй минь чи овоо уудаг юм шиг байна. Түрүүн харж байхад арай л ханаагүй болов уу гэж санасан. Одоо гурван цом тогтоовол ямар вэ?>> гэж хөөрхий бүсгүйд хандан хэлэв.
Бүсгүй дарсны газар орж ирэнгүүт л залуу гүн нүдэнд нь туссан бөгөөд амь нас нь дээсэн дөрөөн дээр санжигнаж байгаа тул юун дахин харах манатай байсан билээ. Гэтэл нөгөө гүнтэн маань их л эелдэг царай гарган хүрч ирээд архи хундагалахад хөжрсөн сэтгэлд нь гэгээ татах мэт болов.
<<Үзэсгэлэнт гүн таны хүндэтгэлийг ийн олоод одоо үхсэн ч гомдол алга>> гэж бүсгүй сэтгэлдээ шивнэлээ.
<<Баярлалаа гүнтээн!>> гээд бүсгүй архийг авч нэгэн амьсгаагаар залгиллаа.
Гурван хундага ууж гүйцсэний дараа Лү Би Лянь асууруун: <<Эрхэм бүсгүйн алдар нэр хэн билээ?>>
<<Чи юу гэж элдэв юм шалгаагаад байнаа!>> гэж өндөр нуруут ухалзахад онигор нүдэт гараа дохин түүнийг хориглов. Гүнтэн эргэж ч харалгүй бүсгүйтэй ярьсаар байлаа.
<<Гүнтэн таны ачлал ивээл гялайлаа одоо буц даа>> гэж бүсгүй түүнд муу юм болох вий гэж айсандаа зовон өгүүлэхэд нүдэнд нь талархлын оч гэрэлтэж байлаа.
<<Бүсгүй минь айлтгүй ярь ярь! Мөхөс би өөрийгөө хамгаалж дөнгөнө>>
<<Энэ…>> гээд бүсгүй онигор нүдэт рүү ширвэн харлаа.
Туранхай эрийн гурвалжин нүд улам хэрцгий дүртэй болсон харагдана.
<<Гүнтэн хэрэгт бүү дурла өөрийгөө бод доо>>
<<Чи эдний эхнэр нь юм уу?>>
Бүсгүй толгой сэгсрэн түүнийг хурдан холдон явахыг дохиж байлаа.
<<Тэд чамайг булаан авсан юм уу?>> гэж Лү Би Лянь асуухад бүсгүй үг дуугарсангүй хаалга руу сэм заав.
Лү Би Лянь ямар учиртайг бараг ойлгож онигор нүдэт рүү эргэн хараад <<Энэ хүүхнийг худалдаж аваад шивэгчингээ болгож болохсон болов уу?>>
<<Тонил цаашаагаа үмхий нохой минь>> гэж өндөр нуруут омогдон хараатал
<<Пад!>> хэмээн түүний аман дундуур татан авахад хамар амаар нь цус гожигдлоо.
Өндөр нуруут гүнтэн юугаар яаж цохисны учрыг олсонгүй.
<<Энэ гүнтэн амар амьтан биш байх нь. Тарган залуугийн хөлийн гол цэгийг энэ хүн хатгасан болж таарлаа. Харин энэ долоон алхам зайнаас яаж тэр цэгийг олж хатгаж чадаж байнаа>> гэж онигор нүдэт ихэд гайхширч суув.
Үнээ хэлэлцэх үү дээ?
<<Гүнтэн таалж байгаа юм бол авсан үнээрээ өгчихье. 100 лан>> гэж онигор нүдэт их л уриалгахан өгүүлэв.
<<Гайгүй юм байнаа!>> гээд Лү Би Лянь тарган залуугийн даалинг тэмтрэн гараа явуулж дотроос нь 10 мөнгөн зоос гаргаж ирээд ширээн дээр хаяж <<За нүүр нүүрэн дээрээ бэлэн авч өгөлцөх үү дээ>> гээд инээмсэглэлээ.
<<Хэ хэ хэ. Чи ч нээрээ тоглож байгаа юм биш биз дээ. Хүний юмаар эзнийх нь юмыг худалдаж авна гэдэг чинь юу гэсэн үг вэ?>> гээд онигор нүдтэй эр хүйтнээр инээв.
<<Юуны чинь эзнийх нь юм гэж та нар энэ хүүхнийг булааж авсан байна шүү дээ!>> гээд Лү Би Лянь мөн хүйтнээр инээвхийлэв.
<<Хуц…>> гээд <<Яадаг эр вэ?>> гэж хэлж амжаагүй байтал онигор нүдэтийн нүүр нь манасхийж өмнө барьсан архины цом дахь дарс ухаа ягаан болон хувирахад тэр дахин дуугарч чадсангүй.
<<Чи голоод байгаа юм уу>> хэмээн Лү Би Лянь бүсгүй өндөр нуруутын мөнгөний даалинг тайлан аваад ширээн дээрх 10 мөнгөн зоосыг хамж хийснээ хүйтнээр инээн <<Маргааш та нар Сү Ши мужийн Лү Зя гацаанд очиж 1000 лан алт, гурван модон австай цуг аваарай!>>
Онигор нүдэтийн царай цаас шиг хувхайрч өндөр нуруут, тарган залуу хоёр салганатал чичрэх ажээ. Лү Би Лянь тэднийг алахыг хүссэнгүй харин тэдний хоёр чухал цэг дээр дарж насан туршдаа орон дээр хадаатай хүмүүс байхаар болгож орхив. Энэ нь дээрх гурван дээрэмчин дахин хүн хорлох вий гэж болгоомжилсон хэрэг байлаа.
Лү Би Лянь тонгойн бүсгүйн хөлийн уяаг тайлаад түшиж өөрийнхөө ширээнд суулгаад архи зөөгчид цом савх нэмж авчрахыг тушаав.
Архи зөөгч энэ залуу гүнтэн айхавтар амьтан байх нь гэж бодоод тонголзон нахилзаж <<Гүнтэн жаахан хүлээгтүн>> гээд инээв.
<<Чамайг хэн гэдэг юм бэ?>> гэж Лү Би Лянийг асуухад
<<Фан Юй Чань>> гэж бүсгүй хариулав.
<<Энэ жил хэдэн настай вэ?>>
<<Арван естэй>> гэж Фан Юй Чан Лү Би Ляний асуултад уярал хүндэтгэлийн аяс дүүрэн өнгөөр хариулав.
<<Эрхэм гүнгийн овог нэр хэн бэ?>>
<<Овог Лү>> гэж Лү Би Лянь хариулаад <<Тэд чамайг юуны учир булаасан юм бэ?>> гэж асуув.
<<Тэр онигор нүдэт намайг татвар эмээ болгох гэсэн юм>>
<<Чи зэвсгийн эрдмээр сургуулилж байсан юм шиг харагдах юм>>
<<Уул нь ч тиймээ гэвч энэ гурвыг дөнгөлгүй баригдсан юм>>
<<Энэ гурав хаанахын юун улс вэ?>>
<<Тэр онигор нүдэт нь энэ гацааны баян овог Хоу нэр Цуань гэдэг юм>>
<<Чиний төрөл садан байдаг уу?>>
<<Аав ээж хоёр дээр өнгөрсөн. Би угаас айлын ганц охин мөрөн голоор дуулж бүжин хоол олж иддэг байсан юм>>
<<Энэ ч харин тун сайн шүү>> гэж Лү Би Лянь дуу алдаад түүнд архи хундагаллаа.
<<Боол би гүнтэнгээр архи хийлгэж яаж болох билээ>> гэж ёсорхон өгүүлэхэд
<<Бүү зов архи уу. Чи миний дагуул болох уу>> гэж Лү Би Лянь асуув.
<<Боол би ачит гүнгийн морь нохой болъё!>> гэж бүсгүй баярласандаа уйлагнан өчив.
Лү Би Лянь даалингаас нэг мөнгөн зоос гаргаж ирэн архи зөөгчийг дуудан <<Чи ойролцоох пүүснээс энэ хүүхэнд таарах хувцас аваад ир. Үлдсэнийг нь өөрөө аваарай!>> гэв.
<<Гялайлаа гүнтэн>> гээд архи зөөгч арван лангийн мөнгөн зоосыг өвөртөлж хөл нь хөнгөрөн гарч одлоо.
Нөгөө гурван бүтэлгүй эрийн нэг нь ам шүд нь ярзайчихсан нөгөөгийн хөл нь хөшсөн, гуравдахийн амнаас шүлс савираад хачин муухай гурван юм хадаастай мэт хөдөлгөөнгүй сууцгаана. Дарсны газар суугсад зарим нь айж зарим нэг хашир нь сэмээрхэн гарч явлаа.
<<Энэ гуравч ч лам залж уншлага уншуулахгүй бол ингээд өнгөрчээ!>>
<<Аргагүй шүү дээ. Нүгэл нүдээрээ гарна гэж энэ дээ. Энэ Хоу овогт энэ дуучин охиныг харчихаад царай зүсэнд нь шунаж хөөцөлдсөөр байгаад л булааж авсан байна…>> гэж хүмүүс есөн шидээр ярьцгаана.
Гэтэл нэг нь <<Чимээгүй гэм>> энэ Хоу овогт ч нүд чих олонтой шүү. Хэрэв дуулчих юм бол амьгүй боллоо гэж мэд.
<<Тэр тарган залуу, өндөр нуруут хоёр юун улс юм бэ?>>
<<Олигтой амьтад биш дээ. Тэр махлаг нь бол Хоу овогтын үеэл дүү <<Ялмын зургаан хутга>> хочтой, нөгөө өнддөр нарийхан нь түүний хуурай дүү <<Горзгор чөтгөр>> гэдэг юм. Манай энэ хавийнхан энэ гурвыг <<Мөрөн голын гурван шулам>> гэдэг юм байхгүй юу!>>
<<Мөн муухай болцгоожээ. Хааны зураач ч ийм муухай амьтдыг зурж дөнгөхгүй бий вий>>.
Энэ үед архи зөөгч Фан Юй Чаньд хувцас хунар оо энгэсэг авч ирлээ.
<<Ноёнтоон мөхөс миний авчирсан хувцас санаанд нь тохирох болов уу дээ>>
Лү Би Лянь авчирсан юмыг хараад <<Дажгүй ээ. Чи ч овсгоотой эр юм. Дахиад шагнанаа>> гэлээ.
<<Гялайлаа гүнтэн>>
<<Юй Чань!> Чи өмсөөд үзээдэх ээ таарах нь уу үгүй юу>
<<Ачит гүнтэн танд мөн ч их төвөг удаж байна даа>> гээд архи зөөгчөөс хувцасыг аван
<<Хаана очих вэ ахаа?>> гэлээ.
<<За охин минь наашаа ир>> төдөлгү Фан Юй Чань шинэ хувцсаа өмсөн гоёж гоодоод Лү Би Ляний араар тойроод ирэв.
<<Ачит гүн минь та хар даа. Ийм сайхан хувцсыг би л харин гутаачих юм шиг байна>>
Лү Би Лянь тэргүүн өргөн үзвээс өөрийнх нь өмнө зогсож буй Фан Юй Чань төрөл арилжсан мэт болжээ.
Фан Юй Чань уулаас гоо үзэсгэлэнтэй төрсний дээр үс гэзгээ самнаж шинэ хувцас өмсөөд санаа сэтгэл нь өөдрөг болсны улмаас улам ч нүд баясгам гоо үзэсгэлэнтэй харагдана.
<<Хн! Ёстой л сайхан хаш шиг цэвэрхэн саран дагина шиг үзэсгэлэнтэй хүүхэн болжээ>> гэж Лү БИ Лянь магтав. <<Хувцас бурхан бие чөтгөр гэдэг л энэ буй заа>>
Фан Юй Чан залуу гүнтэнд магтуулаад дотроо тааламжтай байвч бас нөгөө талаар ичингүйрэн улайж <<Ачит гүнгийн хэтэрхий магтахад орох байх газар үгүй мэт болж байна шүү>> гэв.
Гэвч дарсны газар хурсан олон бүгд Фан Юй Чанийг ширтэн амаа олохгүй магтацгаана.
<<Алив уугаарай өнөөдөр бид Дань Ян орох учиртай>> гээд Лү Би Лянь бүсгүйг шахав.
<<За за>> гээд Фан Юй Чан их л хүндэтгэлтэйгээр Лү Би Ляньд архи дүүргэв. Хэдэн хундага ууж дахин бага зэрэг хоол идсэний дараа Фан Юй Чань цом савхаа тавьж <<Ачит гүнтэн тавтай хоолоорой би боллоо>> гэв.
<<Яав цадав уу?>>
<<Цадлаа>>
<<За тэгвэл явцгаах уу даа!>>
Энэ үед гэнэт дарсны газрын үүд сөхөгдөн нэгэн хүн орж ирээд <<Та нар ч явах нь өнгөрсөн байх аа>> гэж хүйтнээр өгүүлэв.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 11:19 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
ФАН ЮЙ ЧАНЬ БҮСГҮЙ ЛҮ БИ ЛЯНИЙ ИНЭЭДИЙГ ХҮРГЭЖ, ГОО ГҮНТЭН БҮЖИГЧ БҮСГҮЙН
ХАЙРЫГ ТАТСАН АРВАНЗУРГАДУГААР БҮЛЭГ


Лү Би Лянь орж ирсэн хүнийг харваас дөнгөж сая нүүрсний уурхайгаас гарч ирсэн мэт өмссөн зүүсэн царай зүс нь пад хар нэгэн эр байлаа.
Энэ хүн бол Хоу овогтын гэрийнхэнд зэвсгийн эрдэм заадаг Гуо Ци хэмээгч бөлгөө. Энэ хүн тус хошууны гацаа суурингуудын гудамж талбайд жад моголцог бэрээний эрдэм чадлыг олонд үзүүлэн амь зууж явахад нь Хоу овогт тааралдаж түүний эрдэм чадал нэн хэтийдсэнийг үзээд өөрийн гэртээ зэвсгийн эрдмийн багшаар урин авчирч <<Алтан хүрдний илдний арга>> хэмээх нарийн аргад түүнээс суралцсан цагаас хойш <<Ялмын зургаан хутга>>, <<Горзгор чөтгөр>> нартай нөхөрлөн цааз хуулинд захирагдахаа больж гацаа суурингуудаар хөндлөнөөр явах нь олширчээ.
Хоу овогт тэргүүтэн гурван хүн түрүүнд журамт бүсгүйд засагдаж байх үед дарсны газар тэр бүхнийг харан суусан Хоу овогтын танил нэгэн хүн сэм гарч Хоу овогтынд мэдээлжээ. Гоу Ци үүнийг сонсоод тэсгэлгүй уурлаж ган жадаа шүүрэн аваад эрчээрээ гүйсээр дарсны газар ирж үүдийг сөхөн орвоос эзэн ноён болон хоёр туслахынх нь хөөрхийлэлтэй байдлыг олж харав.
<<Баавгайн зүрх ирвэсний цөс идсэн жулдрай болоод манай гацаанд хүрч ирэн эзэн ноёноор минь тохуу хийж зүрхэлнэ үү>> гээд тэрээр нүдээ гархилуулан залуу гүн рүү <<Алив гараад ир>> хэмээн хашгирав.
<<Сар>> хийх чимээ гарч нэгэн хулсан савх түүний залгиур хоолойд зоогдоход эхэр татан амьсгал нь бөглөрснөө гадагш гүйн гарав.

***


Фан Юй Чань хэдийгээр зэвсгийн эрдэм, дотоод тамир муугүй болов Гуо Цигийн догшин төрхийг үзэн зүрх алдаж байсан билээ. Гэтэл яасныг бүү мэд нөгөө сүртэй багил хар эр <<Аа>> хэмээн хоёронтоо эхэр татаад гүйж гарахад нь багалзуур хоолойд нь зоогдсон хулсан савхыг ч олж харж амжсангүй. Тэр тусмаа уг савхыг гүнтэн яаж амжиж шидэв гэдгийн учрыг ч олсонгүй.
Лү Би Лянь дээрэмдсэн хоёр даалингаа холбож баглаад Фан Юй Чаньд өгч <<Зам зуур хэрэг болно май ав>> гэв.
<<За>> хэмээн Фан Юй Чань тосч аваад гартаа хүн хөнгөнийг нь багцаалдан хэмжихэд лав 300 лан орчим мөнгө байх шиг байв.
<<Лав бүтэн жил хүрнэ дээ>> гэж бүсгүй дотроо бодлоо.
Тэд архиныхаа мөнгийг тооцоод Лү Би Лянь архи зөөгчийг нэхэн шагнаад дарсны газраас гарч Фан Юй Чаний хамт өрнө зүгийг чиглэн одлоо.
<<Байз даа!>>
<<Яав ачит гүн минь!>>
<<Энд бэлэн унаа байгаа юм байн шүү дээ унаад явцгаая>>
Фан Юй Чань инээн өгүүлрүүн <<Бидний унаа аль гэж хэлэв ээ гүнтэн минь>>
<<Чи эхлээд сонго доо>>
Фан Юй Чань харж хар буурал морийг заав.
<<За чи наадахаа уна>> гээд Лү Би Лянь зээрд морийг авч унаад давирч бөг бөг шогшуулан одлоо.
Фан Юй Чань буурал морийг унан араас нь дагаж <<Би ч ёстой аз дайрлаа даа. Одоо энэ гүнтэнг дагаж тэнгэрийн хаяаг ч хүрсэн яахав. Ингээд бодохоор эрэмдэг болоод үлдэж байгаа гурван дээрэмчинд баярлах ёстой болж таарах нь байна шүү>> гэж бодож явлаа.
Харуй бүрийн үед тэр хоёр явсаар Дань Янд хүрэв. Дань Янь бол Жэнь Зяны захирагчид харъяалагддаг мөрний өмнө этгээдийн чухал суурин газрын нэг билээ. Учир нь гэвэл үүгээр Сү Жоу, Хан Жоу орох гол зам дайран өнгөрдөг ажээ.
<<Ужид хулгай Жао Син хавийн хүн байх шиг байсан. Орогнодог үүр нь лав Улаан тугийн жалга байж таарах болов уу. Аав Улаан тугийн жалга бол шилийн эрсийн үүр уурхай гэж дандаа ярьдаг. Аавын дээр үеийн сайн найз нар Хун Жоу, Ли Тай хоёр тэр хавьд суудаг гэсэн тэднээс асуувал лав ужид хулгайн сургийг гаргаж болох биз! Урьд нь би ужид хулгайг хөөж байсан одоо тэр харин намайг далдаас отон тандаж байз болзошгүй юм болгоомжтой байлгүй горьгүй! Ер нь одоо зүсээ хувилгаж хулгайг хууран барьж авъя>> хэмээн бодов.
Ийнхүү бодол болон явахын зуурд нэгэн буудлын орой ялгаран храгдаж Өмнөд хаалган дээр <<Дань Яны дэн буудал>> гэж бичсэн байх нь үзэгдэв.
Гэтэл нэгэн үйлчлэгч хүү гүйн ирээд урин найрсгаар мишээн <<Зочин та манай буудалд саатан морилохгүй юу. Өрөө тасалгаа сэлүүн саруул бас хоногийн мөнгө хямд>> гэв.
<<За яахав бууя л даа>> хэмээн Лү Би Лянь мориноосоо буун жолоог нь хүүд өгч <<Аваачаад тэжээл тавьж өгөөрэй>> гэв.
<<За>> хэмээн хүү хоёр морийг хөтлөн хажуугийн хаалгаар дотогш орлоо.
Лү Би Лянь наран талдаа цонхтой нэгэн өрөөг сонгон авч Фан Юй Чаний зүг харж инээн өгүүлрүүн <<Бид энэ өрөөнд буувал ямар вэ?>>
Фан Юй Чань өрөөний доторхийг тойруулан харж зэрэгцүүлэн тавьсан 2 зосон улаан модон орыг харж сэтгэлд нь баяр төрөн <<Гүнтэн хэрэв надтай хамт байх аваас дээдийн заяа тэр болой>> гээд гүнг цонхны өмнөх орон дээр аваачин суулгаж зэргэлдээ орон дээр богц даалингаа тавилаа.
Дараа нь үйлчлэгч хүүгээс хөл угаах ус гуйн гүнгийн орны өмнө тавиад ханцуй шамлан <<Ачит гүнтэн минь боол би таны хөлийг угаасугай>> гээд Лү Би Ляны гутлыг тайлах гэв.
Лү Би Лянь ихэд сандран хөлөө шувт татан авч <<Чи л өөрөө угаа би ийн үйлдэж сураагүй>> гэв.
Фан Юй Чань, Лү Би Лянь хэрхэвч эс зөвшөөрөх байдалтайг үзээд түмпэнтэй усыг орныхоо өмнө аваачин гутлаа тайлж эхэлснээ гэнэт эвгүйцэн гараа хойш татлаа.
<<Зүгээр зүгээр чи угаа!>>
<<Тэгвэл…>>
<<Би чамайг угаа гэж байна шүү. Угаахгүй бол уурлана!>>
Фан Юй Чан арга буюу жаахан эргэлзсэний эцэст гутал оймсоо тайлан эвдрээгүй булцгар цагаан хөлөө гарган ирлээ.
Лү Би Лянь аягатай цай оочлонгоо түүнийг сайтар ажин Фан Юй Чань бүсгүйн юм бүхэн гайхалтай сайн зохицсоныг улам сайн мэдрэв. Тас хархан үс гүйлсийн яс шиг хөөрхөн урсгал хар нүд шинийн сар шиг зургар хар хөмсөг шигтгээ хасын адил жижигхэн хамар цэцгийн цоморлиг мэт булбарай ам… гээд л ужид хулгай энэ бүсгүйг харвал лав тэсэж сууж чадахгүй буй заа.
Ийн бодож сууснаа Лү Би Ляний санаанд нэгэн мэргэн арга цахилан орж ирэв.
Залуу гүн удтал гөлрөн ширтэх нь Фан Юй Чанийг нэлээд эвгүйцүүлсэн боловч гүнгийн харцанд атгаг муу санаа ужид сэтгэл огт үгүй хайр энхрийлэл дүүрэн болохыг бүсгүй соргогоор мэдэрч байлаа. Фан Юй Чань ичингүйрсэн аятай хальт эргэн харав.
<<Зайлуул хөөрхий. Арай буруугаар ойлгосон юм биш байгаа даа>> гэж Лү Би Лянь дотроо бодоод инээд нь хүрлээ.

***


Фан Юй Чань өнөөдөр ихэд ядарсан тул тэр хоёр дарсны газар очсонгүй буудлын өрөөн дотор хэдэн хундага дарс тулгаж жаал жуул боов шоовхон идээд оройн зоогийг өндөрлөв.
Фан Юй Чань эхлээд Лү Би Лянд ор засаж өгөөд <<Гүнтэн нойрс доо>> гээд инээв.
<<Чи эхлээд унт даа. Би аян замын шүлэг бичнэ>> гэж Лү Би Лянь хэлэв.
<<Тэгвэл би танд бэх янтай дөхүүлж авчиръя>> хэмээн бүсгүй хэдийгээр ядарсан ч гүнтэнтэй жаахан баймаар санагдсандаа өгүүллээ.
<<Намайг дахин бүү гүнтэн гэж бай. Өөрийгөө ч гэсэн боол зардсаар дуудаад юу хийхэв>> хэмээн Лү Би Лянь царайгаа төв болгож <<Хоёулаа бие биенээ ах дүү хэмээн дуудаж байвал яасан юм>> гэлээ.
<<Үгүй хаанаас даа бол би яахин…?>>
<<Үг дуулдаггүй хүн үү дээ чи!>> хэмээн Лү Би Лянь уурласан дүр үзүүлж <<Чамайг үг дуулахгүй байвал авч явахаа болилоо шүү>> гэв.
<<Тэгвэл…>>
<<Хэлснийг л гүйцэтгэ тэгээд л болно>>
<<За ах минь…>>
<<Зүйтэй>> гэж Лү Би Лянь инээгээд <<Чань миний дүү ахдаа бэх янтай аваад ир>> гэв.
<<За>> хэмээн Фан Юй Чань хөл нь хөнгөрөн Лү Би Ляньд бэх янтай авчирч өгөөд <<Гүнтэн намайг заавал ах гэж дуудуулах гэдгийн учир юу юм бол арай…>> гэснээ тэр даруй бодлоо өөрчлөн <<Үгүй ээ тийм байх учиргүй>> гэж бодсоноо Лү Би Ляний нүднээс харц салгахгүй байв.

Итгэлт морины дөрвөн туурай дэлхий дахиныг тамгалж
Идэр баатрууд шилийн ойг орон гэрээ болгоно
Хэц байц анхилуун үнэрт мандарваагийн ордон биш
Хэрэн хэсэх мөрөн голдоо удвал цэцгийг таашаанам


Фан Юй Чан хэдийгээр шүлэг найраглал эс ойлгох боловч сүүлчийн бадгийн утга нь нэг л далд учиртай мэт санагдан нүүр нь өөрийн эрхгүй улаа бутраад сэтгэлд нь баярын оч гийлээ. Тэгээд зориуд асууруун <<Ахаа хэрэн хэсэн мөрөн голдоо… удвал цэцгийг таалнам>> гэж юу гэсэн үг вэ?
<<Ха ха чи хэл л дээ>>
<<Дүү нь мэдэхгүй юм байна>>
<<Охин дүү чамайгаа л бичсэн байна шүү>> гээд Лү Би Лянь Фан Юй Чаний нүүрийг илж <<Дүү минь чи чинь мөрөн голын удвал цэцэг боллоо шүү дээ>> гэв.
Хуурамч гүнтэн Лү Би Лянь нүүрийг нь илэхэд Фан Юй Чаний зүрх түг түг цохилж <<Дүү чинь яахин цэцэгтэй дүйцэх билээ. Хэрэв цэцэг гэх юм бол нохойн хонгорцог цэцгэнд л дөхөж очих байх даа>> хэмээн ичингүйрэн өгүүлэв.
<<Дүү минь өөрийгөө ийн басамжилж яахин болох билээ. Чи бол цэцэгнээс ч үзэсгэлэнтэй!>> хэмэнэ Лү Би Лянь түүний нүүрийг ойртуулан үнсэв.
Фан Юй Чань өөрийн мэдлээ алдан үүлэн дунд хөвөх мэт ер бусын сайханд автан Лү Би Ляний цээжинд наалдав.
Лү Би Лянь түүнийг өндийлгөн <<Нойр чинь хүрэхгүй байна уу. Эртхэн унтаж амар даа>> гэлээ.
Фан Юй Чань уг нь гүнтэн энэ завшааныг ашиглан түүнийг орон дээр тэврэн аваачаад нөгөө хэргийг үйлдэнэ дээ гэж бодож байтал харин түүнийг түшин босгоод унт гэх нь хамаг баяр баясгаланг нь ор мөргүй арчив.
Тэр гүнтэнг нэг харснаа инээмсэглэл нь арилж урамгүйхэн ор руугаа очоод хувцас хунараа тайчлаа. Хэрэв тийм санаа өвөрлөөгүй байсан юм бол намайг юунд өдсөн юм бол? Гэж бүсгүйн сэтгэл гонсгор байв.
<<Би ч мөн их санаатай амьтан юм даа. Гүнтэн яалаа гэж над мэтийн мөрөн голын тоос тортогтой холилдсон хүүхэнтэй нэг оронд цуг орох билээ дээ>> гэж эргэн бодоод орондоо орж хэвтсэн боловч эргэж хөрвөөн нэг хэсэгтээ нойр нь хүрэхгүй зовоов.
Гэтэл яагаад ч юм бүү мэд <<Идэр баатрууд шилийн ойг орон гэрээ болгоно>> гэсэн дээрх шүлгийн нэгэн мөр санаанд нь буухуйяа <<Шилийн ой>> гэхээрээ гүнтэн чинь зам тосох дээрэмчин болж таарах уу? Эс тийм бөгөөс яалаа гэж шилийн ойгоор гэр хийнэ гэж бичихэв дээ хэмээн бодсоор гүн нойронд автлаа.
Нойрон дунд нь гүнгийн гар өвөрт нь орж ирэхийг мэдэрлээ…
Бүсгүй удахгүй болох үйл явдлыг тааварласан боловч тийчилж цааргалсангүй чимээгүй хүлээсээр…

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.21.08 11:58 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
УЖИД САНАА ҮГҮЙ Ч БҮСГҮЙН СЭРЛИЙГ ХӨДӨЛГӨЖ ОНЦЫН ШААРДЛАГА ҮГҮЙ Ч
ДАРСНЫ ГАЗРААР ЭРГЭЛДСЭН АРВАНДОЛДУГААР БҮЛЭГ


Фан Юй Чаний хүсэн хүлээсэн зүйл бүтсэнгүй. Гэвч гүнтэнгийн зөөлөн цагаан гар нь бүсгүйн гуян дээгүүр эрвэгнүүлэн илсээр байх ажээ. Бүсгүйн амьсгаа давхцан зүрхний цохилт нь хурдасч эхлэв. Гэнэт Фан Юй Чань өдөр Хоу овогтод гуян дээрээ өшиглүүлснээ санаж гүнтэн мөнөөх шархыг нь илж буйг мэдлээ. Түүний зүрх базаад авах мэт эмзэглэв. Яг тийм байх нь. Гүнгийн хамаг сэтгэлээ гарган зөөлөн илэхийн тоолонгоор ямар нэгэн хийн урсгал булчин шөрмөс рүү нь уусан орох мэт санагдана.
<<Бүсгүйн давхцсан амьсгал зүрхний нь цохилтыг Лү Би Лянь сонсоод түүний сэрсэн болон далд хүслийг нь мэдэрлээ.
Лү Би Лянь бүсгүйн ил гарсан биеийг хөнжлөөр нь хучихдаа бүсгүйн гуян дээрх атгын чинээ том нөжирсөн цусан буглааг харж яс нь гэмтсэн болов уу хэмээн орноосоо бууж ирээд өөрийн дотоод хийгээр нөжирсөн цусыг тарааж буй нь энэ ажээ>>.
<<Юй Чань өвдөж байна уу?>>
<<Өвдөхөө больчихлоо ахаа… Дүү чинь таныхаа ачийг яаж хариулна даа!>> гэхдээ бүсгүй өөрийнхөө тэвчээргүйд гүнтэнд хайртай болсноо мэдэгдсэнээ ихэд гэмшиж байлаа.
<<Ийм хүнд шархадчихаад юунд хэлээгүй юм бэ?>>
<<Таныг алийн болгон зовоохов дээ>>
<<Юуны чинь зовоох гэж би чиний ах биш билүү?>>
<<Тийм л дээ…>> гээд бүсгүй санаа алдан <<Нохой савангийн хөөс хазахтай адил дэмий хоосон баярлаж дээ>> гэж бодлоо.
<<Унт даа>> гээд Лү Би Лянь бүсгүйг хөнжлөөр нь хучив.
Бүсгүй гүнг тэврэн авч орондоо оруулмаар санагдсан боловч түүнд тийм зориг дутуу төржээ.

***


Маргааш өглөө нь Фан Юй Чань өглөө эрт босон үзвэл гүнтэн аль хэдийн босоод ширээний өмнө суун толинд харж амандаа сахал наан нүүрээ хараад будаж өвгөн дүрд хувилсан байлаа.
Толгой дахь зөөлөн алчуураа аваад пөмбөгөр оройтой малгай өмссөн нь бүр ч танигдахын эцэсгүй болгов. Дараа нь богцноосоо хэдэн саарал өнгийн хувцас гарган нэгийг нь шилж аваад магнаг хувцсан дээрээ давхар өмслөө.
<<Гүнтэн чингэж зүсээ хувилгахын хэрэг юу байдаг юм болоо. Аа мэдлээ өчигдөр дарсны гзаар хэрэг тарьчхаад Хоу овогтынхон албаны цэрэг дагуулан ирж барьж авахаас эмээн ийн аяглаж байгаа байх нь>>
Гүн зүсээ хувилгаж дуусаад <<Дүү минь хардаа би адилхан болж уу?>> гэлээ.
<<Шал ондоо болчихож>>
<<Тэгвэл болох нь тэр>> гээд Лү Би Лянь <<За дарсны газар очицгооё>> гэв.
<<За>>
<<Чи намайг ахаа гэж дуудна шүү>>
<<За>>
<<Бид одоо нэг жүжиг тоглоно. Чи харин дүрдээ итгээрэй>>
<<За за. Заримыг нь чадахгүй байж мэднэ шүү. Тухайлбал эр эмийн явдал гээд л>> хэмээн бүсгүйн царай улайн цааш юм хэлж чадсангүй.
<<За за дүү минь бүү олон таван юм бод доо>> хэмээн Лү Би Лянь инээхэд Фан Юй Чань <<За...>> хэмээн сулхан дуугарлаа.
Лү Би Лянь, Фан Юй Чань хоёр буудлаас гарч Дань Яны хамгийн том дарсны газар болох <<Дань Яны асарт>> очлоо. Энэ дарсны газар гол төлөв ихэс дээдэс, баяд түшмэдүүд хуран цуглардаг ажээ.
<<Чи ороод баян айлын охины дүртэй байгаарай>> гээд Лү Би Лянь Фан Юй Чаньд дарсны газа орохын өмнө захилаа.
<<Энэ ч дээ… Би уулаас дорд язгуурын гаралтай чадах болов уу даа>>
<<Чи ер нь баячуудын охидыг хараа биз дээ>>
<<За нэг үзээдхэе гэснээ>> Фан Юй Чань дээгүүр харан сээхэлзэж бөгсөө хаялан хэд алхаллаа <<Зүйтэй маш адилхан байна>> хэмээн Лү Би Лянь бүсгүйг магтаад хоёул дарсны газар орж дахварлаг асрын дээр гэгээвчний ойролцоох нэгэн суудлыг сонголоо.
<<Зочид ямар хоол дарс болгоохсон бол>> хэмээн архи зөөгч хүрч ирэн асуув. Нэлээд том буудлын архи зөөгч болоод ч тэр юм уу тэр хүн нэлээд ихэмсэг дүртэй харагдана.
Лү Би Лянь энэ байдлыг нь ажиж нэлээд зэвүү хүрэн <<Танай энэ муу жижиг дарсны газар ч ямар л олигтой унд дарс амтат хоол байв гэж дээ>> гэхэд
<<Манай энэ дарсны газар бол Дань Яндаа хамгийн сайн нь. Чи муу зөнөг өвгөн яасан аймшиггүй ийн хэлж зүрхэлнэв. Манайд ямар л бол ямар хоол байна. Харин чиний бэл мэдэж дээ...>> хэмээн мөчөөрхөхөд
<<Бэл л мэдэж дээ гэнээ. За тэгвэл <<Жантай хасын шингэн аваад ир>> хэмээн Лү Би Лянийг үг хэлээрээ давахад
<<Хасын шингэн гэдэг чинь хааны зоог яахин манай энд байх билээ дээ. Их үгнээсээ болоод энэ муу өвгөнд давагдлаа. Гэвч энэ муу өвгөнийг мадлах юу байхав дээ>> хэмээн бодоод
<<Өө жантай хасын шингэн үү. Тэр ч юухан байхав дээ. Манай зооринд хоёр авдар бий. Харин манайх 50 мөнгөн зоосоор л өгдөг юм шүү дээ>> гэв.
Лү Би Лянь өврөөсөө 50 лан мөнгөн зоос гарган ширээн дээр хаяад <<Май ав үлдсэнийг нь чи өөрөө аваарай>> гэв.
Архи зөөгч ёстой л бажгадлаа <<Энэ хүн мөнгөө гаргаад өгчихлөө. Харин тэр жантай хасын шингэнийг хаанаас олдог билээ>> гэж царай барайлган бодоод төдөлгүй налигнан инээж бөхийн ёслоод
<<Ноёнтоон би сая тоглосон юм өчүүхэн намайг өршөөж соёрхоно уу!>>
<<Үүнээс хойш бусдыг бүү нүдээрээ олзолж бай>>
<<Жа ноёнтны хэлдэг түмэнтээ зөв өө>>
<<Чи дөрвөн Эрдэмтний улаан, <<Найман эрдэнийн хоол>>-той цуг аваад ир>> хэмээн Лү Би Лянь архи зөөгчид тушаав.
<<Жа ноёнтон. Өчүүхэн саатаж соёрхоно уу>> хэмээн архи зөөгч буцан явахдаа <<Яасан баян өвгөн бэ. Бас найман эрдэнийн хоол захиж байдаг шүү>> гэж бодлоо.
Фан Юй Чань найман эрдэнэ гэж ямар хоол байдаг юм бол доо их л амттай эд байдаг байх даа гэж бодож суулаа.
Төдөлгүй найман эрдэнийн хоол ширээ дүүрэхэд Фан Юй Чаний нүд нь эрээлжлэх шиг болов. Энэ хоолон дундаас бүсгүй ганцхан шарж бэлдсэн загасны сэрвээний махнаас бусдыг нь огт мэдэхгүй зүйлс байлаа. Бүсгүй ичээд асуусангүй гүн яаж хөдлөхийг нь дуурайн идэж суулаа.
Фан Юй Чань эхлээд гүнтэнд архи хийж бариад тогтоочих ахаа гэлээ.
<<За>> хэмээн Лү Би Лянь хундагыг тосч аваад нэгэн амьсгаагаар хөнтөрчихөөд
<<Чамд л зориулж авсан юм сайн цохиод бай>> хэмээн Лү Би Лянь түүнд шивнэ.
<<За за>> хэмээн бүсгүй савхаа шүүрэн авсан боловч яаж идэхээ мэдэхгүй суулаа.
Гурван хундага тогтоосны дараа шатаар нүсэр хүнд хөлийн чимээ дуулдахад <<Нөгөөх чинь бололтой>> гэж Лү Би Лянь амандаа шивнэв.
<<Нөгөөх чинь гэдэг нь хэн юм бол доо>> хэмээн Фан Юй чань эргэн хартал нэгэн залуу баатар эр омог бардам алхалсаар давхарлаг асарт гарч ирлээ.
Залуу баатар давхарлаг асрын доторхийг тойруулан хараад блуангийн нэгэн эзэнгүй ширээнд суулаа.
Энэ хүн Ү Кө Лю болохыг уншигч та таньж байгаа биз дээ.
Ү Кө Лю баатар Лү Би Ляний сургийг алдаад эрэн явсаар голын олмон дээр очин сураглавал <<Урьд шөнө нэгэн гүн заийг маань хөлслөөд өмнө зүг явсан>> гэж нэгэн өвгөн сураг гаргахад Ү Кө Лю тэр өвгөнийг дахин хөлслөөд Лү Би Ляний араас нэхжээ.
Өнөөдөр мань хоёр өөд өөдөөсөө харан сууж байгаа боловч Лү Би Лянь зүсээ хувилгасны улмаас Ү Кө Лю түүнийг таньсангүй. Залуу баатар хоёр шил архи, дөрвөн төрлийн хоол захиалаад их л яарсан байдалтай ууж иднэ.
Лү Би Лянь түүнийг дуудсангүй. <<За одоохондоо нэг их ойртоод юу хийхэв. Нэгэнт л энэ замыг сонгосон болохоор ужид хулгайг мөрдөж ирсэн байж таарна. Дахиж уулзах л байлгүй>> гэж бодлоо.
Фан Юй Чань найман эрдэнийн хоолны амтыг гайхан сэтгэл нь их л хөгжөөнтэй болж эрээлж цээрлэх юмгүй идэж ууж байлаа.
<<Хүүе чи чинь баян айлын охин шүү. Нэрээ бодоорой>> гэж Лү Би Лянь түүнд сануулав.
Фан Юй Чаний нүүр нь уласхийн тоглож буй дүрээ умартсанаа сая санан гүнг харваас гүнгийн харц саяын орж ирсэн баатар эр дээр туссан байлаа.
<<Энэ хоёр танил юм байх даа. Тийм аваас дуудмаар юм даа. Гүнтэн зүсээ хувилгасан болохоор өөр хүнтэй уулзаж болохгүй байх нь. Өнөөдөр гүн надтай энэ жүжгийг тоглоод хэнд харуулах гэсэн юм бол. Арай энэ залуу баатар биш биз дээ>> хэмээн Фан Юй Чань бодож сууснаа:
<<Алив ахаа архи уу>> гэлээ.
<<За>> гээд гүн нэг том балгав.
Ү Кө Лю ч ёстой идэж уухыг үзүүлж өгөөд дөрвөн таваг хоолыг яах ийхийн зуургүй хоослон архи зөөгчийг дуудан тооцоогоо бодоод гарч явлаа.
Лү Би Лянь түүнийг хэдэнтээ дуудах гэснээ үг нь хэлний үзүүр дээр гарч ирэх тоолонд буцаан авсаар баатар эрийг нүдээрээ үдлээ.
Фан Юй Чань уулаас сэргэлэн тул гүнгийн нэлээд тавгүй байгааг ажиж
<<Ахаа та яагаав! Хэрэв хэлэх юм байгаа бол би очоод хэлчихээд ирье л дээ>> гэлээ.
<<Юу? Чи чинь баян айлын эрх охин байж хамаа бусын эрчүүлтэй үг солино гэдэг чинь юу гэсэн үг билээ>> гэж гүнтэн зандарлаа.
<<Тийм л дээ…>> хэмээн Фан Юй Чаний царай уласхийн архины лонхыг аваад гүнтэнд архи хундгаллаа.
<<Ахаа архи уу>>
<<Чи зөвхөн энэ үгийг л тоть шиг давтах юмаа. Өөр хэлж ярих юм олдохгүй байна уу>> гэж инээгээд хундагаа барилаа.
<<Би өнөөдөр биеэ барьчихаад юу ч ярихаа мэдэхгүй байна>> гэж Фан Юй Чанийг өгүүлэхэд Лү Би Лянь архинаасаа нэг балгаад <<Чи ямар нөхөртэй болъё гэж боддог билээ>> гэж асуув.
<<Ахаа…>> гахдээ Фан Юй Чан өнөөдөр архи нэлээд уусан дээр нь ичсэн нэмэгдээд нүүр нь болсон алим мэт час улайв.
<<Чи саяын баатар эрийг харсан биз дээ>>
<<Ахаа>> хэмээн Фан Юй Чань цааш ярихаас цааргалахад Лү Би Лянь бүсгүйн царайд өөр ямар ч эр түүний сэтгэлийг хөдөлгөхөөс өнгөрснийг ажиглалаа.
<<Саяын баатар эр бол биеийн дотоод хүч асар ихтэй эр зориг сүр хүч нэн хэтийдсэн…>> гэж Лү Би Лянь зогсолтгүй ярьсаар байх нь бүсгүй Ү Кө Лю хоёрыг танилцуулах санаа төрсний учир бөлгөө.
Гэвч Фан Юй Чань бүтэх эсэх нь туйлын мадагтай боловч өөдөөс харан суугаа гүнтэнд ухаангүй дурласнаа улам ихээр мэдэрч байв.
<<За яахав тэгвэл дараа болъё л доо>> хэмээн Лү Би Лянь бүсгүйн таа муутай байдлыг ажин уул сэдвийг орхив.
Давхарлаг асрын модон шат чахран дуугарлаа.
<<Ёстой нөгөөх чинь ирэх шиг боллоо шүү!>> гэж Лү Би Лянь өөртэйгөө ярихад нь Фан Юй Чаний дотор уймарч <<Гүнтэн өнөөдөр яачихваа. Хүн л орж ирвэл дав дув хийгээд л>> хэмээн эргэн харваас есөн тохой өндөр биетэй догшин дүртэй эр давхарлаг асрын дээр гарч ирлээ.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.28.08 12:24 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
УЛААН ЭНГЭСЭГТ БҮСГҮЙ ХУЛГАЙН СЭТГЭЛИЙГ ХӨДӨЛГӨЖ, УЖИД САНАА ТӨРӨГДӨН
БУУДЛЫН ЗҮГ ГЭТСЭН АРВАННАЙМДУГААР БҮЛЭГ


Фан Юй Чань орж ирсэн эр зантгар том толгойтой гархин нүдтэй барын нуруу, баавгайн бэлхүүс, шүүрний өвс шиг сэрсгэр хөмсөг, батга шавсан улаан нүүртэй дарвайсан амтай хүн болохыг ажиглав.
<<Фан Юй Чань! Энэ хүн их догшин шүү. Хэрвээ энэ хүн чамайг ажиглаад байх юм бол чи өөдөөс нь инээхгүй болбоос чамайг найман хэсэг тасчаад хаячихна>> гэж Лү Би Лянь хэлэв.
<<Та ч энэ хүнээс айдаг юм уу?>>
<<Яагаад айхгүй байх билээ. Энэ хүний зэвсгийн эрдэм гоц гойд чамайг бараг үлээгээд л үгүй болгочихно!>>
Үүнийг сонсоод Фан Юй Чаний хамаг бие нь хүйт даан хөрөх шиг болж хүчтэй ч амьсгаа авч чадсангүй дуугаа хураан суух зуураа <<Гүнтэнг л айлгана гэхээрээ хүмүүн бусын хүч чадалтай хүн байж таарах нь>> гэж бодож суув.
<<Чи түүнд аль болохоор их сээтэн хаяарай эс тэгвээс тусгүй юм болж мэднэ шүү>> хэмээн Лү Би Лянь түүнд төв царайгаар өгүүлж суув.
Фан Юй Чан ч байн байн орж ирсэн хүн рүү харц чулуудна.
Саяын орж ирсэн хүн бол түмэн хорт ужид хулгай <<Ширхэг тоор>> хочит Зе Ху байлаа. Зе Ху хаана ч явсан бүсгүйчүүлийг сонжиж явдаг зангаараа давхарлаг асарт гарсан даруй Фан Юй Чанийг онцлон харсан ажээ. Мөнөөх бүсгүй өөдөөс нь инээд бэлэглэн байн байн харахыг үзээд түүний муу хүсэл нь оргилон гарч ирлээ. <<Өнөөдөр ч Зе Ху миний аз тоорын цэцэг шиг дэлгэрч байх шив дээ. Ийм сайхан залуу бүсгүй надтай харц тулгарангуут л сэтгэл алдана гэж байх уу даа>> хэмээн бодож суулаа.
Тэрээр Фан Юй Чаний хавь ойр хүнгүй байхыг үзээд хамгийн ойр суудал сонгон суусан ажээ. Түүний гөлөгнөсөн хоёр нүд нь гоо бүсгүйн үзэсгэлэнт царайнаас салж эс чадна.
<<Ноёнтон та ямар хоол зооглохсон бол?>> гэж хоол зөөгч асуухад
<<Өөрөө мэдээд аваад ир!>> хэмээн Зе Ху гараар дохин Фан Юй Чанийг ширтсээр суув.
Фан Юй Чань түүнээс нүүр буруулж зүрхэлсэнгүй инээвхийлсэн харцаар хэдэнтээ харц тулгарав.
<<Зүйтэй. Ингээд л инээд бэлэглээд байхгүй бол цаадах чинь нүдий чинь ухна шүү>> гэж Лү Би Лянь шивэгнэлээ.
<<За за!>> хэмээн Фан Юй Чань цөсөө чангалаад хиймэл байдлаа орхиж чөлөөтэй үнэн санаанаасаа инээхийг хичээх болов.
Зе Ху Лү Би Ляний ар нурууг харж суусан тэгээд ч тэр бөгтгөр өвгөн түүний санаанд орохгүй тул хамаг ухаан санаа нь Фан Юй Чань руу яваад бүх биеэр нь ямар нэгэн гүйдэл гүйх шиг болж их л таатай сайхан байв.
Төдөлгүй хоол ирэхэд гоо бүсгүй түрүүлээд явчихаас эмээн ужид хулгай хам хум ууж идсэн боллоо.
Нээрэн ч хэдэн хундага уув уу үгүй юу Лү Би Лянь Фан Юй Чаньд өгүүлрүүн <<За одоо хоёулаа буудал руугаа буцах уу даа>> гээд архи зөөгчийг дуудан тооцоогоо бодлоо.
Тооцоо бодож дууссаны дараа Лү Би Лянь Фан Юй Чанийг хөтлөн гарав.
<<Тэр аймшигтай эр уурлахгүй юу!>>
<<Одоо ч уурлахгүй ээ. Харин чи түүнийг анзаарахгүй бол уурлах байсан юм>>
<<Аа..>> хэмээн Фан Юй Чань асраас Лү Би Лянийг даган гарав.
<<Хөгшин тэнэг чи одоо охиноо аваад явчихаар хамаг хэрэг дуусна гэж бодов уу. Би та хоёрыг гүйцэх байлгүй дээ>> гэж бодонгоо Ширхэг тоор мөнгөн зоос гарган ширээн дээр тавиад <<Архи зөөгчөө мөнгөө аваарай>> гэж хашгирав.
Архи зөөгч 7-8 орчим лангийн мөнгөн зоос байхыг үзээд ихэд сандран <<Ноёнтон байзаарай би таны мөнгийг хариулъя>> гэж хашгирваас
<<Хэрэггүй ээ чи өөрөө ав!>>
<<Гялайлаа ноёнтоон>>
Дань Яны зочид буудалд буцаж ирсний дараа Фан Юй Чаний санаа сая нэг юм жаахан амрав. Тэрбээр гүнтэнг түшиж суулгаад өөрөө хураалттай хөнжлийг налан уужим амьсгаа авлаа. <<Яасан аймаар юм бэ? Ертөнц дээр ийм муухай хүн байдаг аа!>> гэж бодож суув.
<<Фан Юй Чань нөгөө хүн дагаад ирж үү үгүй юу чи гэгээвчээр очоод хараадхаач>> Фан Юй Чань давхийтэл цочсон боловч очиж харахаас өөр арга байсангүй. Тэрбээр зоригоо чангалан цонхны дэргэд очоод сэм шагайн харлаа.
<<Наад хөшгөө яраад биеэ ил гарган хар тэгэхгүй бол хэцүү юм болж мэднэ шүү>>
<<За…>> хэмээн Фан Юй Чань цонхыг нээн толгойгоо гаргаад шагайн хартал… нөгөө хүн үнэхээр дагаж ирээд холоос тэдний цонхыг ширтэн харж байлаа.
<<Ах аа, нөгөө хүн ирчихжээ!>>
<<Чи түүн рүү харж инээгээд цонхоо зааж гурван хурууга гозойлго…>>
Фан Юй Чань нэгд нэгэнгүй хийж гүйцэтгэв.
Фан Юй Чань түүн рүү урьхнаар инээж цонхоо заагаад гурван хуруугаа гозойлгоход Зе Ху ихэд баясан <<Гурван жингийн үед ирээрэй>> гэсэн үг байх нь ээ хэмээн их л маадгар амьтан буцаж алхаллаа.
<<Тэр хүн явчихлаа>>
<<За болно>>
Фан Юй Чань сая цонхыг хааж <<Энэ хүнтэй гурван жингийн үед энд уулзахаар болзсон дохио байх нь ээ>> гэж дотроо бодоод
<<Гүнтээн тэр хүн өнөө шөнө гурван жингийн үед ирвэл яах вэ?>>
<<Түүний хүслийг л дагахгүй бол болохгүй дээ!>>
<<Юу>> хэмээн Фан Юй Чань давхийтэл цочин <<Үхсэн ч түүний хүслийг дагахгүй гэж шийдэмгий байдалтай өгүүлэв. <<Тэр хүн явчихсаан. Дахиж ирэхгүй байлгүй дээ>> гэж Лү Би Лянь бүсгүйн уурсангуй царайг харж инээлээ.
<<Ах аа, та надаар гурван хуруугаа гозойлгож харуулсан шүү дээ. Гурван жингийн үед энд болзоцгооё гэсэн утгатай юм биш үү!>> гэж Фан Юй Чань царайгаа улайлган өгүүлэв.
<<Хаанаас даа, гурвантаа мэхийн ёслоё гэсэн утгатай байхгүй юу даа>> гэж Лү Би Лянь бүсгүйг тайвшруулан өгүүлээд <<Энэ хүн угаас хөндий зожиг ганцаар явах дуртай. Иймд чи гурван хуруугаа гозойлгосон нь түүнд гурвантаа мэхийн ёсолсон утга мэт санагдах болно>> гэж залгуулан хэлэв.
<<Аа тийм үү>> гээд Фан Юй Чаний санаа сая нэг юм амарлаа.
Шөнө ихэд бүгчим болж голын зүгээс үлээх салхи халуун уур мэт дотор давчдуулах ажээ.
Буудлын зочид ороонгон сандлыг хаалганы өмнө зэрэглэн тавьж сэрүүцэн суух зуур нутаг орны сонин хачныг хүүрнэлдэцгээнэ.
Лү Би Лянь зүсээ буцааж хувилгасан тул мань хоёр гадагш гарсангүй.
Фан Юй Чань дэвүүрээр гүнтэнг сэрүүцүүлнэ.
<<Хэрэггүй ээ, би халууцаагүй байна. Чи өөрийгөө л сэрүүцүүлэгтүн>>
Лү Би Лянь гадуур хувцсаа ч халж нимгэлээгүй атлаа ердөө халууцсан шинжгүй байхыг Фан Юй Чань үзээд дотроо ихэд гайхаж байлаа.
Гэвч Лү Би Лянь халуун хүйтний бясалгал үйлдэн гурван есийн хүйтэнд дан хувцастай даарахгүй гурван цагаан нуугдлын үед (ид халуун) хөвөнтэй дээлтэй халууцдаггүй онцгой чадварыг сурсан тул ийм халуун түүнд юу ч биш гэдгийг бүсгүй яахин мэдэх билээ.
Фан Юй Чань өөрийгөө дэвэн нэлээд сэрүүцсэн боловч гарынх нь бугуй бүр хөшиж орхижээ. Бүсгүй гадаа суугаа хөгшин залуу хүмүүс хаалганы гадна санаа амар сэлүүн суухыг хараад тэдэнд өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрж байв. Гэвч тэр сүүлдээ бүр тэвчихээ байгаад гадуур хувцсаа тайчин гүнтэнг замлэх царай үгүйг үзэж өмдөө ч тайлан хамаг биеэ сэвж гарлаа.
Гүнтэн энэ үед ямар нэгэн юм бодсон бололтой өрөөний мухарт тонгойн суух агаад хэрэв энэ үед эргэн Фан Юй Чаний хун цагаан биеийг олж харсан бол чухам яах байсан бол доо.
<<Унтъя даа орой болчихож>> хэмээн гүнтэн өөртөө буюу Фан Юй Чаньд хэлсэн алин болох нь эс мэдэгдэн өгүүлэв.
<<За унтъя даа>> гэж Фан Юй Чань ноозоорон халууцаж нойр нь хүрэхгүй боловч гүнтэн нэгэнт хэлсэн тул арга буюу аяыг нь дагав.
Лү Би Лянь шаа торгон хөшигт орныхоо голд завилан сууж гараа өвдөг дээрээ тавиад нүдээ хагас анив.
<<Гүнтэн яагаад байгаа юм бол доо>> хэмээн Фан Юй Чань бодож хэвтлээ.
Одоо эргэж бодвоос энэ өдөр их л сонин ихтэй өнгөрчээ. Гүнтэн зүсээ хувилгаад л мөнөөх залуу баатар, аймшигт эр… ялангуяа гүнтэн догшин эрийг харснаас хойш үхтлээ айв бололтой. Яаран сандран зүсээ буцааж хувилгахыг үзвээс догшин дүртэд танигдахгүй гэсэн бололтой. Энэ хоёрын дунд лав хүнд хэлж болшгүй өс хонзон бий бололтой.
Харин намайг түрүүн харж инээмсэглээрэй гэдэг нь ямар учиртай юм бол доо. Намайг цонхоор гурван хуруугаа гозойлго гэдэг нь юу гэсэн үг байж таарах вэ? Арай гурван жингийн үед тэр хүнийг ирүүлээд нударга зөрүүлэх юм болов уу эсвэл хамсан өөр хэрэг хийх юм биш байгаа даа?
Гүнгийн шүлгийн дотор шилийн гэсэн үг байсан… Арай шилийн эрсийн нууц дохиогоор ярьсан юм биш байгаа. Өнөө шөнө уулзаад хамсан дээрэм тонуул үйлдэж гал тавин хүн албал яана? Хэмээн Фан Юй Чань есөн шидээр бодсон боловч бүгд л таарч өгөхгүй байв. Учир нь гэвэл гүнтэн тэр догшин эрээс ихэд айсан байхыг харвал лав найз нөхөр биш дэг ээ!
Ялангуяа гүнтэн түүнээс айж байгаа мөртлөө яагаад өөр буудалд очиж хоноглохгүй байна гэдгийн учрыг Фан Юй Чань ерөөсөө ойлгохгүй байв. Эсвэл шөнө дунд оргоод явчих юм болов уу? Арай...! хэмээн бодсоноо дороо эргэж <<Үгүй тийм байх ёсгүй. Гүн ёстой сайн хүн>> гэж бодлоо.
<<Гүн миний амийг аварсан. Тэгэхээр би бүхнээ л гүнгийн төлөө зориулах ёстой. Түүний өмнөөс үхсэн ч хамаа алга>> гэж бодоод богцноосоо матаа хутга авч дэрэн дороо хийв. <<Хэрэв гүнтэн алдаа осолд ордог юм бол түүний төлөө амь өрсөн тулалдана. Миний зэвсгийн эрдэм гоц гойдын юм үгүй ч матаа хутгын ирэнд найдаж болно>>. Урьд өдөр нь бүсгүй эрт унтсан тул нойр нь мөд хүрэх янзгүй байн байн өндийн гүнтэнг харна.
Гадаа гурван жингийн хэнгэрэг дэлдэв.
Фан Юй Чань гурван хуруугаа гозойлгосноо санаад өөрийн эрхгүй босч суулаа. Гэнэт тааламжтай үнэр ханхлахад нүднийх нь өмнүүр хар юм сүүтгэнэх шиг болоод бүсгүйн орон дээрээ сулдайн ойчлоо.

***


Цонх аажимхан түлхэх сонсодлоо… Нэгэн бараан дүрс өрөөн дотор үсрэн орж ирэхдээ хөвөн дээр гишгэж байгаа мэт өчүүхэн ч чимээ анир гаргасангүй. Энэ хүн бол Ширхэг тоор Зе Ху ажээ.
Тэр уг нь найман алхмын муужруулагч хийг хэрэглэхгүй гэж санаж байсан боловч бүсгүйн дэргэдэх гайхал өвгөнийг санаад даруй <<Эхлээд тэр хоёрыг ухаан алдуулчихъя. Дараа нь бүсгүйг сэхээгээд нэгэнт надтай сайн болсон тул дургүйцэхгүй нь лав хэмээн сэтгэжээ. Гэвч түүнийг газар буух агшинд нэгэн хүйтэн төмөр хүзүүг нь хайрахыг мэдэж сэлэм рүү гараа явуулах гэсэн боловч нэгэнт хожимджээ.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.28.08 12:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
УРХИ ЗАНГЫГ МЭДЭЛГҮЙ ЗЕ ХУ ОЛЗЛОГДОН БАРИГДАЖ, УРАН АРГЫГ ХЭРЭГЛЭЖ
БУУДЛЫН ЭЗНЭЭС МУЛТАРСАН АРВАНЕСДҮГЭЭР БҮЛЭГ


Зе Ху бусдын занганд орсноо сая ойлголоо. Хүзүүг нь хайрсан хүйтэн зүйл хурц илд болох нь мэдэгдэв. Тэр хөдөлж ч чадсангүй сүг сүлдгүй амьтан цааш юу болохыг хүлээж зогсохдоо <<Энэ хүүхнийг ийм аргатай амьтан гэж яахин мэдэх билээ>> гэж занаж байв.
Харин өдрийн бүсгүйг хаана үзсэнээ яаж ч бодоод олохгүй байв. Өс хонзонтой билүү гэхээр тийм байх учиргүй, албан тамгын мөрч үү гэхээр бас л биш шиг.
Хэрэв шилийн ойн хүн бол ч учиртай шүү ярилцаж болох юм.
<<Сэлмээ хая>> хэмээн догшин ширүүнээр өгүүлэх дуун гарахад эсэргүүцэх аргагүй тул ган сэлмээ газар хаялаа.
<<Даалингаа тайлаад газар хая!>>
<<Яасан айхавтар хүн бэ?>> хэмээн бодонгоо Зе Ху даалингаа тайлж газарт тавьлаа.
Гэнэт түүний хамаг бие хөшихийг мэдэрч хөдөлгөе гээд ч хөдөлж болохгүй болсон тул <<Энэ хүүхэн цэг дарж чаддаг мөртлөө яагаад эхэлж зэвсэг хаяулаад дараа нь цэг дардаг билээ>> хэмээн хулгай бодлоо.
<<Чад>> хийх чимээ гаран бүсгүй лаа асаалаа. Зе Ху толгойгоо битгий хэл нүдээ ч хөдөлгөж эс чадах тул хүүхнийг харж чадсангүй.
<<Энд уулзана гэж санаагүй биз дээ?>> хэмээн Лү Би Лянь лаа барин Зе Хугийн өмнө ирээд хүйтнээр инээн өгүүлэв.
<<Өнөөх чинь! Цагаан царайт гэж үү>> гэж Зе Ху бодсон боловч энэ нь жинхэнэ аюул зүүд хоёрын алин болохыг тааж ядан өөрийнхөө болчимгүйг хараан зүхэж эхлэв.
Лү Би Лянь Фан Юй Чанийг түшиж босгон аяга хүйтэн цай цутгалаа. Бүсгүй хоёр удаа хүчтэй найтаалган сэргээд бүр гөлөрч орхив. Тэр айсандаа дэрэн дороосоо матаа хутга шүүрэн авч…
<<Хэрэггүй ээ, нэг олс аваад ир>> гээд Лү Би Лянь хэлэв. Фан Юй Чань догшин эрд өмнө нь дүрээрээ зогсож байхыг хараад <<Тэр чамайг үлээхийн төдий л үгүй хийчихэж дөнгөнө>> гэсэн Лү Би Ляний үгийг өөрийн эрхгүй саналаа. Бүсгүй айснаасаа болоод дагжтал чичирч эхлэв.
<<Би чамайг олс аваад ир гээгүйсэн билүү яагаад явахгүй байна?>>
<<За…!>> хэмээн Фан Юй Чань орноос хүчлэн босч богцоо ухсан боловч олс олдсонгүй.
<<Алив энэ зоосыг аваад буудлын харуулаас нэг олс аваад ир>>
<<За>>
Бүсгүй хоёр лангийн мөнгөн зоосыг авч асрыг уруудан буулаа.
<<Уг нь чи хаширсан л баймаар юм даа. Гэвч адгуусны зан чинь хэвээрээ, муу үйлээр явсан чинь хэвээрээ шив дээ. Чи ч үхэхээс нааш засрахгүй хүн юм>> хэмээн Лү Би Лянь сандал дээр сууж цай оочлонгоо хүйтнээр өгүүлэв.
Зөвхөн Лү Би Лянь л ярьж Зе Ху цэгээ даруулсан учир ам ангайх аргагүй болжээ.
<<Чи ган сэлэм, хорт хадаас, муужруулагч хийний эрдэм чадлаараа өрсөж тэнцэх хүнгүй хэмээн эрдэн ийн зоргоор авирладаг байсан биш билүү. Гэвч чиний тэр ган сэлэм чинь тийм баттай эд гэж үү. Борчуулын хороонд ганц удаа тулахын зуур л хоёр хуваагдчихаа биз дээ. чиний сүнс хөөж амь хөнөөгч хадаас чинь тийм шалгарсан зүйл үү. Яагаад ганц нь ч намайг эс онов доо. Чиний муужруулагч шингэн өнөө орой намайг яагаад дөнгөсөнгүй вэ? <<Хүчтэний цаана хүчтэн байдаг>> гэж худал үг биш шүү гэлээ.

***

Фан Юй Чань хуруун чинээ бүдүүн олс шуундаа эгэлдэргэлсээр чичрэн орж ирэхэд гүнтэн урьдын адил янзаар сандал дээр суух тул сая санаа амарлаа. <<Энэ догшин эр чинь гүнг айлгадаг биш билүү. Яагаад ийн удтал зогсоод байнаа>> хэмээн тэр бодож байлаа.
<<За наадхынхаа гар хөлийг сайн хүлээдэх. Хичнээн чанга хүлнэ вэ төчнөөн сайн шүү!>>
Фан Юй Чань хэсэг зуур эргэлзсэнээ мөнөөх догшин эрд үлээгдэхээс эмээж хөдөлж чадсангүй.
<<Бүү ай, наадах чинь чамайг үлээхээсээ өнгөрсөн!>>
Фан Юй Чань сая жаал уужирч ужид хулгайд болгоомжтой дөхөж очоод гарыг нь эхэлж хүллээ. Тэр урьд нь зэвсгийн эрдмээр чамгүй сургуулилж байсан тул Зе Хугийн хоёр гарыг дангинатал хүлж жаахан зориг ороод хоёр хөлийг нь хүллээ.
<<Гэгээн гүнтэн хулгайн цэгийг дарчихаад дахин хүлж яах гээ юм бол>> гэж уншигч та лав гайхаж байгаа биз дээ.
Зе Ху амьсгалын тамираар хичээллэсэн хүн тул хэсэг хугацаа өнгөрвөл дотоод хийгээ гүйлгэж цэгийн судлыг нээгээд зугтаан алга болж болох юмаа. Лү Би Лянь Фан Юй Чань бүсгүй Зе Хуг дангинатал хүлснийг үзэж өшиглөн орон доогуур орууллаа.
Гүнтэн хулгайн хичнээн аюултай болохыг ярьж сануулж байсан мөртлөө яахин ийм амар дөнгөж орхисны учрыг Фан Юй Чань олох гээд цөхөж ядав.
Үүнийг ажигласан Лү Би Лянь инээн өгүүлрүүн <<Би өнөөдөр чамд хамтдаа жиүжиг тоглоё гэсэн биш үү. Жүжиг маань ингээд төгсөх нь энэ буй>> гэлээ.
<<Энэ юу хүн бэ? Гүнтэн яаж түүнийг барив аа?>>
<<Энэ болбоос Зян Дү хошууны төвд арван найман хүний амь хөнөөсөн ужид хулгай байгаа юм. Би үүнийг мөрдөн явсаар энд хүрч ирсэн билээ>>
<<Өө!>> хэмээн Фан Юй Чань сая хамаг учрыг ойлгон гүнтэн түүнээс айгаагүй дайсныг барих арга боловсруулж байсныг мэдээд улам ч их хүндэтгэх сэтгэл төрлөө.
<<Гүнтээн, бишээ ахаа та тэгвэл Зян Дү хошууны мөрч түшмэл болж таарч байна уу?>>
Лү Би Лянь толгой сэгсрэв.
<<Тэгвэл?...>>
<<Чи дараа ойлгох болноо>>
<<Энэ хулгайг хаана аваачих юм бэ?>>
<<Олон юм бүү асуу. Одоо явж унт!>> Үнэн хэрэг дээрээ энэ асуултыг Лү Би Лянь олон дахин бодсон билээ. Эхлээд хулгайг шууд устгаж энгийн иргэнд гай хөнөөл зайлуулан, шилийн эрсийн ариун нэрийг цэвэрлэе гэж бодсоноо мөрч түшмэл Хуан Тянь Багийн Зян Дү хошуунд арван найман хүний амь хохирсон байхад Ши Ши Лүнь ноён лав мөрчийг зарж хулгайг мөрдүүлэх нь гарцаагүй. Хэрэв би ужид хулгайг одоо алчихвал Хуан Тянь Ба буцаж очоод юу гэж өчих буй. Хуан Тянь Ба хэдийгээр өөрт нь ёс бусаар хандсан боловч өөрөө түүнд ариун журмын сэтгэлээр хандах нь журамд нийцэх бус уу. Маргааш Зе Хуг Зянь Дү хошуунд аваачин буудалд хаяад тамгын газар очиж Хуан Тянь Батай уулзаад түүний гарт шилжүүлэн өгье. Ийн үйлдвээс Хуан Тянь Баг сайн дөнгөх төдийгүй шилийн сайн эрсэд алдар хүнд нэмэх буй заа. Тэгээд би Хуан Тянь Бад <<Чи хар даа мөрч түшмэл хийх илүү байна уу, жирийн нэг зам тосох дээрэмчин чамаас илүү байна уу>> гэж асууна хэмээн бодсоны улмаас Лү Би Лянь Ширхэг тоорыг амьдаар нь барьсан билээ.
Лү Би Лянь сая нэг санаа нь амарч хувцсаа тайлаад сайн унтаж амрахаар тухлан хэвтлээ.
<<Гүнтээн маргааш буудлаас хүлээтэй хүн аваад гарахаар юу болох бол>> хэмээн Фан Юй Чань зовнингуй өгүүлэв.
Лү Би Лянь үүнийг ч мөн давхар бодсон тул
<<Унт даа би үүнийг аргалнаа>> гэв.
<<За за…>>
Лү Би Лянь гэнэт хулгайн орилж хашгирахаас сэргийлэн дэрний даавуунаас тасдан аваад тонгойн Зе Хугийн ам руу чихлээ. Тэгээд мөн хэсэг даавуу авч Фан Юй Чаньд өгөөд
<<Алив хамраа бөглө>> гэв.
<<Хамраа бөглөж яах юм бэ?>>
<<Би муужруулагч хий цацна>>
<<Муужруулагч хий гэнээ?>>
<<Тийм ээ. Сая чи нэг сайхан үнэр үнэртээд унтчихаа биз дээ?>>
<<Аа>> хэмээн Фан Юй Чань мөрөн голоор хэрэн хэсэж явахдаа энэ муужруулагч хийн тухай олонтоо сонссон тул <<Ужид хулгай сая ийм хий хэрэглэсэн байх нь. Хэрэв гүнтэн байгаагүй бол ч догшин адгуусанд бузарлуулах байж шүү>> гэж бодлоо.
Бүсгүй хамартаа бөглөөс хийв.
Лү Би Лянь Зе Хугийн <<Өлзийт тогорууг>> гаргаж ирээд Зе Хугийн хамарт тулган <<Гүнтэн минь чи өөрийнхөө хийсэн юмыг үнэрлээд тавтай нойрс доо!>> гэв.
Пис хийн цагаан утаа суунаглаад Зе Хугийн хамарт ороход тэрээр даруй гүн нойронд автлаа.
Нар дээр мандсан хойно Лү Би Лянь босч харвал Зе Ху нутсаар бах тул гарч цайлаад дараа нь буудлын эзэнтэй уулзав.
Лү Би Лянь эзэнд дөхөн очиж их л сүртэйгээр <<Эзэнтээн, хэрэв зочид буудалд ужид хулгайг дарагдуулбаас дайчин улсын хуулиар ямар зэм оноох билээ?>> гэж асуув.
Буудлын эзэн энэ үгийн цаана нэгэн далд учир буйг ухаараад <<Цаазаар авах ёстой ноёнтон минь>> гэж өчив.
<<За зүйтэй. Эзэн та засгийн хуулийг мэддэг юм байна. Тэгвэл та одоо надтай яваад нэг хүнийг үз дээ>> хэмээн түрүүлэн дээш гарлаа.
Лү Би Лянь унтлагын өрөөнд явж ороод Зе Хуг зааж <<Урьд шөнө гурван жингийн үед энэ хулгай өрөөнд минь орж ирээд миний охин дүүг хүчирхийлэхийг завдлаа…>>
<<Ноёнтон тэгээд гурван жингийн үед энэ хулгайг барьсан юм бол юунд эс мэдэгдэв>> хэмээн сөргөн асуухад
<<Би танай буудал чинь хулгайн үүр болсон газар байна. Хэрэв чимээ шуугиан гаргаваас амь насанд халтай хэмээн бодсон бөлгөө>> хэмээн Лү Би Лянь эзний амыг таглав.
<<Тэгээд ноён таныхаар бол манай буудал хулгайн үүр болж таарч байна уу?>>
<<Түүнээс өөр юу байдаг юм бэ?>>

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.28.08 12:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
ТОСНЫ ХУЛГАЙЧ ЗАВИНЫ БҮХЭЭГТ ХАЙСАНГИЙН ЭЗНЭЭ АВАРЧ, АЛТАН ХАНУУР ЖАДАТ БААТАР
МӨРӨН ГОЛООР УЖИД ХУЛГАЙГ ХӨӨСӨН ХОРЬДУГААР БҮЛЭГ


Буудлын газар эзэн залуу гүнд дүрэмдэн зандрахыг үзээд <<Ноёнтон та бүү тойруу замаар арга саам хэрэглэ. Би Дань Ян сууринд дэн буудал нээгээд гучин жил болохдоо тэнгэрт сөргүү ёсонд харш үйл нэгээхэн бээрийг ч үл хийснийг дээд тэнгэр дэргэдэх түмэн мэдэх буй заа. Хэрэв хулгай дээрэм та хоёрыг үймүүлсэн бол лав хаалга андуурсан биз ээ>> гэв.
Лү Би Лянь мөн л дүрэмдэн уурлахаа зогссонгүй <<Танай энд тамгын газар байгаа юу>> гэж зандрахад <<Манай хошуу тамгын газар энүүхэн урд байгаа очоод хэл хэл>> гэв.
<<Хэлнэ дээ. Чи харж л байгаарай>> хэмээн Лү Би Лянь уур унтуутай дүр үзүүлж Фан Юй Чань руу хандан <<Наад хулгайгаа гаргаад ир>> гэв.
Фан Юй Чань цочих шиг болсноо <<Гүнтэн намайг энэ хулгайг яаж даана гэж бодсон юм бол доо>> хэмээн эргэлзэх зуур Лү Би Лянь энэ завшааныг ашиглан <<Буцаж ирээд чамтай тооцоо бодно доо>> хэмээн уурсангуй хэлээд хулгайг шүүрэн авч хаалга зүглэлээ.
<<Ийм туранхай эр байж яаж ийм том хүнийг дааж байна аа?>> хэмээн буудлын эзэн алмайран зогсоно.
Фан Юй Чань дотроо тэсгэлгүй инээд нь хүрч байв.
Лү Би Лянь үйлчлэгч хүхдийг дуудан морио авчруулан Зе Хуг эмээлийнхээ урд руу дүүрэн Фан Юй Чан руу хандан <<Хулгай чиний сүнсийг аваад одчихоо юу. Үхсэнээс нь айдаг юм бэ>> хэмээн уурласан дүр үзүүлж түрүүлэн мориндоо мордоод ташуурдахад морь нь дөрвөн туурайгаа тачигнуулан умард зүгт одлоо.
Фан Юй Чань мориндоо мордон буудлаас гараад тэсгэлгүй инээд алдаж орхив. <<Юунд нь инээгээв? Үүнээс хойш иймэрхүү жүжиг тоглоход ямар нэгэн байдлаар ерөөсөө мэдэгдэж болохгүй шүү!>>
Тэд нэлээд холдо нявсан хойно буудлын эзэн хоногийн мөнгө аваагүйгээ сая саналаа.
Лү Би Лянь, Фан Юй Чань хоёр мөрний сувгийн захад очиж нэгэн гуйлгачинд хоёр морио өгчихөөд нэгэн бүхээгт завинд суун Зян Дү мужийг зорив. Тэдний суусан завь үдэш Хөх мөрний эргийн нэгэн зогсоолд ирээд зангуугаа хаян эндээ хоноглоод маргааш өдөр мөрнийг гатлахаар болов. Тэд Зе Хугийн хүлгийг сайтар чангалан шургийн модноос хүлээд завинаас буун нэгэн дарсны газар очиж хоёр шил архи, найман таваг хоол аваад тавтай суун ууж идэж эхлэв.
Лү Би Лянь завинаас буухдаа Зе Хугийн гурван чухал цэгийг дарж хөдөлгөөнгүй болгосон тул санаа амар ууж идээд нэг жингийн үед архины мөнгөө тооцон завиндаа буцаж ирлээ. Тэд завины бүхээгт алхан ороод ёстой л мэл гайхан цэл хөхрөв.
Зе Ху алга болжээ!
Лү Би Лянь гүйн гараад ийш тийш хартал Хөх мөрний ус од сарыг тольдон мяралзахаас өөр бараа сураг алга байлаа.
Бүсгүй толгойгоо шааж <<Би Лянь, Би Лянь чи яасан болчимгүй юм хийв дээ>> хэмээн гаслахад дотор суусан Фан Юй Чань <<Би Лянь>> гэснийг Юй Чань хэмээн дуулж <<Тийм ээ, ноёнтоон би л тантай хамт явалгүй хараад сууж байдаг байсан юм. Миний буруугаас л боллоо>> хэмээн дорой дуугаар өчив.
<<Үгүй ээ чамайг буруушаагаагүй, би л харин энд үлддэг байсан юм>> хэмээн Лү Би Лянь хэлээд үсрэн бууж ойролцоох нэгэн завь руу гүйлээ.
Зе Ху яаж алга болсон тухайн уншигч та лав их сонирхож байгаа биз дээ. Зэргэлдээх завинд сууж явсан <<Тосны хулгайч>> Гуань Жэн, <<Азарган тахиа>> Ма Рэнь нар энэ хэргийг үйлджээ. Энэ хоёр бол <<Сарыг бараалах>> асрын дотор Лү Би Ляньд савхаар хатгуулдаг хоёр хүн гэдгийг уншигч та санаж байгаа биз дээ. Хоёр дээрэмчин эзнийгээ дагалдан Улаан тугийн жалгаас гараад салж явцагаасан бөгөөд Хан Жоу мужийн <<Тянь Вай Вэнь>> гэдэг газар уулзахаар болзжээ. Мөнөөх хоёр умраас өмнө зүг явж байгаад Лү Би Ляний хоноглосон газар буудаллажээ. <<Хулгай зүгээр явдаггүй>> гэсэн хууч үг байдаг хойно доо. Гуан Жэн, Ма Рэнь хоёр зэргэлдээх завины эзэд буугаад дарсны газар руу явахыг харж завьчин эр нь нүүр угаах гээд буух зуур тэдний завины бүхээгт гүйн ороод үнэт эдлэл богц даалингий нь тэмтрэхээр ухасхийв.
Гэтэл бүхээгт ороод үзтэл тэдний хайсангийн эзэн хүлээтэй хэвтэж байхад нь таарч хоёр хүн маш их сандран матаа хутгаа гарагаж ирээд олс хүлгий нь тайлж аман дахь алчуурыг нь аван <<Эзэнтэн та чинь яачих ваа?...>> гэвээс Зе Ху нүд нь ч хөдлөхгүй гөлийн хэвтэхийг хараад хоёр хулгай эзэнтэн нь хэн нэгэн хүнд цэг даруулсан болохыг мэдэв. Гэвч хэн нь ч энэ байдлаас гаргаж чадахгүй тул эзнийгээ дамжлан өргөсөөр өөрсдийн завинд аваачиж хөл гарыг нь иллээ.
<<Ах аа, завь хөлсөн бушуухан зугтаая нөгөө хүн хүрээд ирвэл хэцүү юм болно шүү>> гэж Гуань Жэнг өгүүлэхэд
<<Юунаас нь айдаг юм бэ? Би тэр мууг хүрээд ирэхээр давхиж ороод цус нөжтэй нь хутган эзнийхээ өшөөг аваадахъя>> хэмээн Ма Рэнь омогдов.
Энэ үгийг сонссон Зе Хугийн нүдэнд түгшүүрийн оч гялалзахыг Гуань Жэн ажаад нөгөө дайсан этгээд нь аюултай амьтан болохыг мэдэж сандран өгүүлрүүн <<Болохгүй, хайсангийн эзнийг барьсан хүн чинь яахин жирийн хүн байх билээ. Эхлээд аюулгүй газар очин эзнээ аваръя. Эзэнтэн л хожим өшөөгөө авдаг юм байгаа биз>> гэв.
Зе Хугийн нүдэнд тааламжтай байдал илрэв.
<<За удаад юу хийхэв. Шалавлацгаая!>>
<<За одоо хаанаас завь хөлслөх гэж явах вэ? Нэг завь хулгайлчихвал яасан юм бэ?>>
<<За их мөнгө амлавал завьчин олдолгүй дээ>> гээд Гуань Жэн гарч явснаа удаж төдөлгүй нэгэн завьчинг дагуулан ирээд Зе Хуг аван явцгаалаа.
Фан Юй Чань Зе Ху алга болсонд их л сандран чухам яахаа мэдэхгүй дороо эргэлдэнэ.
<<Гүнтэн тийм их хүч гаргаж байж сая нэг муу юм барьж авсансан. Гэтэл цай уухын зуурдгүй алга болчих юм гэж хэн саналаа. Лав л түүний нөхөр хамсаа нь суллаад аваад явчих шиг боллоо доо>> хэмээн бүсгүй бодно.
Энэ зуур гүнтэн буцаж ирээд <<За за юунд нь гөлөрсөн юм бэ? Дахиж учрах л байлгүй. Харин одоо барих ч тун хэцүү дээ>> гэв.
<<Тэгвэл…>> хэмээн бүсгүй юу хэлэхээ эс мэдэн түгдэрэхэд
<<Юунд тэгвэл гэж>> хэмээн гүнтэн инээгээд алив юмаа хурдан бэлд өөр завинд сууцгаая гэлээ.
<<Ямар завинд суух юм бэ?>>
<<Яагаав буцаад л явахаас биш>>
<<Дань Ян явах юм уу?>>
<<Үгүй ээ. Хан Жоу руу явна>>
Энэ үгийг дуулаад Фан Юй Чань алга ташин хөөрцөглөж <<Дээд тэнгэрт диваажин дэлхий орчлонд Сү Жоу, Хан Жоу сайхан гэлцдэг. Ах аа та намайг үнэхээр тийш нь авч явна гэж үү?>>
<<Тийм ээ бид аягүй бол улс даяар ч хэрэн хэсэж мэдэшгүй бололтой>>
<<Тэгвэл бүр ч сайн>> хэмээн Фан Юй Чань богцтой юм хумаа эмхлэхэд алга болсон юм нэг ч үгүй хулгайн даалин ч үлджээ.
<<Гүнтээн…>>
<<Юу гээв>>
<<Ахаа энэ хэрэгтэй юм уу>> хэмээн хулгайн даалинг хөх мөрний ус руу шидэхийг завдав.
<<Алив наадхаа. Надад хэрэг болно>>
<<Энэ уудтан дотор зэс тогоруутай муужруулагч хий байгаа гүнтэнд хэрэг олох л юм байлгүй дээ>> хэмээн богцондоо хийж үүрээд гадагш гарцгаалаа.
Тэр хоёр ойролцоох нэгэн завь онгоцонд суусан нь Гуань Жэн, Ма Рэнь хоёрын хойд зүгээс сууж ирсэн завь мөн ажээ. Завь онгоц явах болоогүй, Лү Би Ляний дотор давчдах тул Фан Юй Чаний хамт гараад салхинд зогслоо.
Нэг жин хоёр хэм болж буй тул зорчигсод бүгд унтацгаажээ.
Цэнгэг салхинд зогсон алсын бараа харахад Хөх мөрөн түмний газар үргэлжилж утаан суунаг татах мөрний тунгалаг мандлаар шөнийн одод сувдран гялалзах ажээ. Сарны сүүн цагаан туяан дор алсаас нэгэн далбаат онгоц гарч ирэх нь үзэгдэв.
Өдий орой болсон хойно мөрнөөр довтолгон явахыг үзвэл зорчин яваа хүмүүсийн сэтгэл их л яарч буйг илтгэнэ.
Лү Би Лянь ийн зогсохдоо яагаад ч юм бүү мэд Тан улсын их шүлэгч Жан Жигийн нэгэн шүлгийн
<<Шөнө дунд хонхны дуун зочны онгоцонд сонсодмуй>> гэсэн шүлгийн мөрийг саналаа. Бодвол энэ айсуй онгоц энэ зогсоолд хоноглохоор яаран буй байлгүй дээ.
Гэвч мөнөөх онгоц түүний бодсоноор зогссонгүй, урьдын адил довтолгон одлоо. Дөтлөн өнгөрөхийг нь ажваас завь онгоцны өмнө хэсэгт нэгэн хүн урагш харан зогсох бөгөөд Хуан Тянь Батай ихэд адилхан санагдлаа.
Гэвч надад л ингэж санагдсан байлгүй гэж Лү Би Лянь бодов.
Лү Би Ляний нүд андуурсангүй. Тэр хүн үнэхээр Хуан Тянь Ба байжээ. Энэ өдөр Хуан Тянь Ба их танхимд зар бичиг шийтгүүлэн аваад Ван Дун, Ван Лян нарын хамт далбаат онгоцноо суун Хан Жоуг зорин одсон билээ.
Хуан Тянь Ба тэр шөнө Хө Тянь Баогийн хамт борчуулын хороолод эрэл сурал тавиад эс бүтсэн тул Улаан тугийн жалга руу явахаар хатуу шийдсэн ажээ. <<Ураг ядрахаар төрлөө барааддаг. Тураг ядрахаар уулаа барааддаг>> гэсэн үг байдаг. Хулгай л лав үүр рүүгээ явсан байж таарна гэж тэд бодоцгоосон аж.
Энэ онгоц тэдний мэдэлд байгаа. Тэгээд ч Улаан тамгатай бичиг яаралтай зар өвөртлөсөн яамны том мөрч түшмэл явъя гэж байхад завьчин зогсож хоноглохыг яахин зориглох билээ.
Хуан Тянь Ба шөнө явж дадсан бөгөөд төөнөх халуун нар шатсан өдөр явснаас шөнийн сэрүүн газар ахих нь хэн хэндээ таатай бүлгээ.
Энэ удаа гал усан далайд орохтой адил туйлын хүчир бэрх адал явдал түүнийг угтах тул Хуан Тянь Багийн сэтгэл их л үймрэх ажээ.
Хэрэв Зе Хуг ганцаараа бол Хуан Тянь Багийн алтан сэлэм, хануур жад шидэх зэвсгэнд юу ч болох билээ дээ. Гэвч Улаан тугийн жалгын 48 оромж агуй, өч төчнөөн шилийн эрсийг ганц хүн яах билээ. Тэгээд ч <<Ганц нударга дөрвөн хөлийн эсрэг тулахад бэрх>>, <<Ганц сайн анч нохой сүрэг чонын эсрэг юм болохгүй>> гэсэн үг байдаг шүү дээ.
Гэвч гал усан далай юу ч байсан Хуан тянь Ба өөрийнхөө өөдөлж дэвжихийн төлөө явахаас аргагүйд хүрчээ. Түүнээс гадна тэр шөнө дөлөөр Хан Жоу руу довтолгодгийн учир гэвэл зар бичгэн дээр хоног хугацааг товлосонд байгаа ажээ. Хэрэв Хуан Тянь Ба энэ удаад бүтэлтэй явбаас Ши ноёнтон Хан Жоу мужийн захирагч болон дэвших нь улам ч баталгаатай болно. Хуан Тянь Ба ч мужийн тамгын түшмэл болж болох юм. Тэгвэл ч мөн сайхнаа хэмээн сайхан бодол хорхойг нь хүргэнэ. Хуан Тянь Багийн өмнө бас нэгэн завь хурдлан явах нь Ширхэг тоор тэргүүтэй гурван хүний суусан завь ажээ.
<<Ширхэг тоор>> дөрвөн цагийн турш дотоод хийгээ хүчлэн гүйлгэсээр биеийн дарагдсан цэгээ нээж чадлаа. Түүний үе мөч нь сулхан хөдөлж амьсгал нь ч жигдэрлээ. Дахин нэг цаг өнгөрөхөд хулгайн бие хэвийн айдалдаа оров.
Тэр Гуан Жэнь, Ма Рэнь нар руу инээж толгой дохих нь туйлгүй баярласны шинж ажээ.
Хоёр туслах нь эзэндээ тал олсондоо ихэд урамшин хоол цай барьж гүйцгээнэ.
Зе Хугийн дотор эвгүй оргих тул гараараа цааш дохин <<Юм идэж уухгүй шүү. Харин намайг түшээд салхинд жаахан гаргаадах>> гэв.
<<За>> гээд Гуан Жэнь, Ма Рэнь хоёр Зе Хуг сугадан завины бүхээгнээс гарцгаав. Зе Ху гадаа гарч уртаар амьсгаа аваад <<Ингэж ч явах гэж дээ>> гээд санаа алдав. Тэрээр эргэн харваас нэгэн далбаат онгоц сум адил дөхөн ирэх нь үзэгдэнэ. Мөнөөх завины толгой дээр сүр хүчин эгнэшгүй цог заль төгс нэгэн эр зогсох ажээ.
<<Хүүе Хуан Тянь Ба юу дээ?>>
Гуан Жэнь, Ма Рэнь нар айсандаа хөдөлж ч чадахаа больж орхилоо.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.28.08 12:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
ХУАН ТЯНЬ БА ДОГШИН БАРЫН ЖАЛГАНД ХӨЛ ТАВЬЖ, ГУРВАН МӨРЧ <<САЛХИТ САРАН>> БУУДАЛД
ХҮРЧ ОЧСОН ХОРИННЭГДҮГЭЭР БҮЛЭГ


Зе Ху хоёр туслахаар түшүүлэн сэрүүцэхээр гараад араас нь нэгэн дарвуулт онгоц дөхөн ирэхийг үзэв. Тэр онгоцны өмнө талд нэгэн баатар эр зогсох нь Хуан Тянь Батай туйлын адил харагдсан тул <<Хуан Тянь Ба юу даа>> гэж өөрийн эрхгүй дуу алдсан билээ.
Биеийн гол цэгээ даруулаад дөнгөж сая хуучин янзандаа орсны дээр ган сэлэм, хорт хадаасаа алдсан тул ихэд айх сэтгэл төрж даруй Гуань Жэн, Ма Рэнь нарын хамт завхины бүхээг рүү ухасхийн ороод арын цонхоор сэм шагайн харав.
Төдөлгүй мөнөөх онгоц Зе Хугийн онгоцтой зэрэгцэн ирэхийг үзвээс нөгөөх баатар эр нь үнэхээр Хуан Тянь Ба байлаа. Зе Ху хулгай навтгас хийн доош болоод <<Тэр миний ул мөрийг яаж шиншилээ вэ? Завьчин эрээс өөр хэн ч биднийг мэдээгүй баймаар юм даа эсвэл завьчин заншлаач байсан юм болов уу? Тэгээд бидний тухай тамгын газар мэдэгдсэн байж болзошгүй>> хэмээн дотроо бодоод зав чөлөөгүй сэлүүрдэх эцэг хүү хоёрыг үзвээс ажиг сэжиггүй сууцгаах ажээ. <<Энэ хоёр Дань Яны завьчин яалаа гэж Зян Дү хошууны тамгын газартай холбогдох билээ дээ>> хэмээн хулгай бодов.
Гуань Жэн, Ма Рэнь хоёр ч царай нь цонхийн цайгаад банзны завсраар сэм харцгаана.
<<Эд ч хэлсэн байх учиргүй дээ. Хэрэв намайг худалдъя гэж бодсон бол яалаа гэж энэ хүртэл авчрах билээ. Цэг дарагдсан байхыг минь ашиглаад л Зян Дү муж руу аваад явчихгүй юу>> хэмээн Ширхэг тоор учрыг ерөөс ухаж чадсангүй. Одоо харин үхэлдэн тулалдах нь гарцаагүй болжээ. Тэр урдах лонхыг шүүрэн аваад хэд том балгаж цөсөө чангалаад Гуань Жэнгийн чөтгөр ишт сэлмийг шархийтэл сугалан авч гартаа тас атгалаа.
Гуань Жэн сандран эргэн харвал Зе Ху дотоод хийгээ гүйлгэн хүчээ хурааж байх тул түүнийг үймүүлж төвдсөнгүй. Харин нэгэн хуучин сэлүүр олж гартаа бариад тулалдахаар зэхэв. Гэвч сэлүүр барьсан хоёр гар нь өөрийн эрхгүй салганатал чичрэх ажээ.
Ма Рэнь ч гэсэн Хуан Тянь Багийн нэр сүрийг мэдэх тул түүнээс дутуугүй айж байсан боловч гартаа ган сэлэм барьсан тул жаахан зориг орж байв.
Нөгөөх дарвуулт онгоц Зе Хугийн онгоцтой шүргэх шахам зэрэгцэн ирлээ. Зе Хугийн зүрх амаараа гарах шахаад <<За болохоо байлаа шүү. Бидний завийг хөндөлсөж зогсоох нь>> гэж бодоод бүхээгний аман дээр нуугдан Хуан Тянь Баг хүлээлээ.
Гэвч түүний хүлээсэн хэрэг болсонгүй дарвуулт онгоц сум адил урагш довтолгон одов. Хуан Тянь Ба ч Зе Хуг энэ онгоцон дээр байхын чинээ санасангүй. Хэрэв түүний байгааг мэдсэн бол хожим юу боллоо гэж тийм их хүнд бэрх зовлон гамшгийг амсах билээ дээ.
Зе Ху уртаар амьсгаа аван <<Ёох тэнгэр бурхны л авралаар амь мултарлаа>> гэв.
Гуань Жэн, Ма Рэнь нарын царай ч улаа бутарч ирэв.
<<Ёстой балрах шахлаа шүү>> гээд Гуань Жэн сэлүүрийг газар хаялаа.
<<Тэглээ. Би ч хайсангийн эзний бие сул учир бүгдээрээ үхэж дуусаж гэж бодож байсан шүү!>> хэмээн Ма Рэнь ган сэлмээ хуйлаад Зе Хуг харж өгүүлэв.
Гуань Жэн архи хоол бэлдэн Зе Худ хүндэтгэлтэйгээр хундагалаад <<Эзэнтэн минь тэнгэр бурхны өршөөлд залбиран амь гарсныхаа төлөө нэг тогтооцгооё!>> гэв.
Айсандаа болж хамаг биенийх нь хар хөлс цувсан Зе Ху гэдэс нь өлсөж байгааг сая л мэдэж хундагыг тосон аваад гүд хийтэл залгилав.

***


Хуан Тянь Ба Ван Дун, Ван Лян нарын хамт бүтэн өдөр шөнө явсаар Улаан тугийн жалгыг зорив.
Тэр гурав өдөр нь явж шөнө нь амарсаар өлсөж цангахын туйлыг үзэж гуравдахь өдрөө Жао Син газрын барааг харав. Жао Син бол өтгөн ой өндөр хад холилдсон уулархаг нутаг билээ.
Хуан Тянь Ба анх шилийн амьдрал хөөж байхдаа энд байнга орогнодог байсан тул энэ хавийн газрыг андахгүй мэдэх билээ. <<Одоо удахгүй Улаан тугийн жалганд хүрнэ. Болгоомжтой байлгүй горьгүй шүү>> гэж Ван Дун, Ван Лян нарт сануулав.
<<Мэдлээ!>> хэмээн тэр хоёр зэрэг өчөөд Хуан Тянь Багийн араас дагалдан дөрвөн зовхисыг ажиж их л сэрэмжлэн явах ажээ.
Хуан Тянь Ба зөвхөн урагш харан явах тул хэд хэдэн ой модтой уулыг өнгөрөөгөөд сая эргэн харвал Ван Дун, Ван Лян нарын бараа сүүдэр алга ажээ. Тэр суугаад жаахан хүлээтэл араас нь мацан ирэх нь дуулдав.
<<Ийм улстай явж байж хулгайг яаж ч барина даа. Хэрэв энэ ойд дээрэмчин байдаг бол ах дүү хоёр ингээд л баригдах нь байна шүү. Ер нь энэ хоёрыг жаахан айлгаж зоригийг нь шалгая>> гэж бодоод дуугаа өөрчлөн дээрэмчдийн хар яриагаар сүрдүүлэн хашгирч гарлаа.
Хуан Тянь Багийн ийн хашгиран сүрдүүлэхэд Ван Дун, Ван Лян хоёр ёстой л сүнсээ зайлтал айцгаав.
Ах дүү хоёр уулаас энэ газрын баримжааг мэдэхгүй тэгээд ч дээр нь өндөр уул өтгөн ойгоор хүрээлэгдсэн явахад нэн бэрх зам зөрөгтэй тул хоёр алхаад л бүдчин жаахан яваад л амсхийх ажээ. Хэсэг зуур яваад хартал Хуан Тянь Ба ч үзэгдэхгүй болж улам ч айдас нэмлээ. <<Энэ үхээрийн зам дээр дээрэмчин таарвал яанаа>> гэж тэд бодож явцгаав.
Ийн сандчин явах үед гэнэт аюумшигтай дуун сонсоод ёстой л хөх мөрний дунд сэлүүрээ алдсан завь, түэмэн алдын өндөр асраас хөлөө алдан унасан хүн мэт болж ухаан санаа нь есөн тэнгэрийн чандад оджээ.
<<Баларлаа. Дээрэмчин байна>> гэж Ван Дун сэлмээ сугалангаа дагжтал чичрэн өгүүлэв.
<<Ахаа юу гэж хашгичаад байнаа>>
<<Мэдэхгүй ээ шилийн эрсийн л хар яриа байх>>
<<Биднийг дороо зогсоод мөнгөө үлдээ эс тэгвээс толгойгий чинь авна гэж байгаа бололтой!>> хэмээн Ван Лян өгүүлэв.
<<Тийм бололтой. Зам тосох дээрэмчид энэ бол миний зам миний тарьсан мод үүгээр өнгөрье гэвээс авч яваа юмаа үлдээгээд яв гэцгээдэг. Тийм л утгатай байлгүй дээ>> хэмээн Ван Дун нэмж өчив.
<<Ахаа мөнгөө үлдээгээд явах уу? Эсвэл үзэлцээд алдах уу?>> хэмээн Ван Лян өгүүлэхэд <<Зян Дү хошууны том мөрч түшмэд байж нэг муу шилийн хулгайн сүрдүүлэгт автах туйлын зохисгүй үзээд алддаг хэрэг>>
<<За тэгвэл та зүүн талаар нь яв би баруугаар нь тойръё>>
<<Тэгье>> гээд тэр хоёр урагшилцгаалаа.
Хоёр хүн гэтсээр дөхөн очвол шилийн хулгайч биш Хуан Тянь Ба зам хөндөлсөн зогсож байхыг үзээд сая санаа нь амарч уужирлаа.
Ван Дун Хуан Тянь Багийн гарыг атгаж <<Ах минь та сая хэнтэй яриад байв аа>> гэхэд
<<Бидний зар бичиг их шахуу хугацаатай шүү. Та хоёр саяын миний хэлсэн үгийг ойлгов уу?>> гэж Хуан Тянь Ба асуув.
<<Бид ч яам тамганд ажилладаг улс албаны хэлээ л ойлгоно. Үүнийг харин яаж ойлгохов дээ>> гэж Ван Дун, Ван Лян нар инээлдлээ.
<<Та хоёр өдий олон жил мөрч түшмэл хийчихээд шилийн эрсийн ийм ойр зуурын хар яриаг ойлгохгүй байн гэж үү?>> гэж Хуан Тянь Баг асуухад
<<Ах минь та бидэнд юу гэсэн утгатай болохыг тайлж өгөөч>> гэж Ван Лян гуйлаа.
<<Бидний өмнөх их хэрэг ихэд шахуу бид товлосон газраа очсоны хойно та хоёрт би шилийн эрсийн хар яриа, зан үйлийн тухай жаал зугаа ярьж өгөмз>> гэж Хуан Тянь Ба хэлэв.
<<За тэгье, шалавхан явцгаая>> хэмээн Ван Дун өчлөө.
Тэд явсаар төдөлгүй гурван газар орчмын замд вааран дээвэртэй хөх тоосгон хашаа байшин байхыг үзэв.
<<Энэ хавиар чухал зам харгуй өнгөрдөггүйсэн. Энд ганц өнчин байшин байхын учир юу билээ. Юу ч болсоночиж сураг тавъя>> хэмээн Хуан Тянь Ба бодоод
<<Явцгаая очиж үзье>> гэв.
Ван Дун, Ван Лян нар ихэд өлсч ядарсан тул хөл хөсөр хаях газрыг хараад хөл нь хөнгөрөн урагшилцгаав. Тэд дөтлөн очиж үзвээс нэгэн буурчийн газар байх ажээ.
Буурчийн газрын байшин ихэд сүрлэг цэмцгэр агаад Хуан Тянь Баг сураг тавихаар буух гэтэл баруун өмнө этгээдээс нэгэн хурдан морьтой хүн дэргүүлэн хатирсаар хүрч ирлээ. Морин дээр 30 эргэм насны эр ёрог даавуун малгай өмсөж санчигийн тус газраа хайтан цэцэг хатгасан биедээ цагаан торгон дээл өмсөөд далайн чандаас ирсэн артай торгон бүс бүсэлсэн байх ажээ. Зүүн ташаандаа хануур жадны даалин зүүж, баруун талдаа эрдэнийн илд унжуулаад эмээлийн бүүргэн дээгүүр урт жад хөндлөн барьжээ.
Тэр эрийн өтгөн хөмсөг том нүд, мэлзгэр дух дугуй царай нэг л таньдаг мэт санагдах боловч чухам хэн болохыг нь ялгаж чадсангүй.
Хуан Тянь Ба ийн бодол болон зогстол нөгөө эр <<Хүүе тэр түрүүнд яваа нь Хуан Тянь Ба мөн үү. Чи юу гэж ирээв? Тай ноёнтон өнөөдөр завгүй дараа ирж уулзагтун!>> гэснээ буурчийн газрын дэргэдүүр зүүн зүг довтолгон одлоо.
<<Хүүе муу нусгай жаал чи Хуан овогт ноёндоо нэр усаа мэдүүлэхгүй юу>> хэмээн Хуан Тянь Ба уурсан хашгирахад нөгөө хүн эргэж ч харсангүй давхин одлоо.
<<Дүүрсэн тэнэг вэ? Тай ноён гэнээ хэн байдаг юм бол доо. Өө тэр байх нь шүү дээ>> хэмээн Хуан Тянь Ба уурсан өгүүллээ.
<<Тэр гэдэг чинь хэн юм бэ?>> хэмээн Ван Дун Хуан Тянь Багаас асуув.
<<Баруун хошуунд нэгэн настай баатар эр байдаг юм. Овог Фан нэр Фэй. Саяын энэ залуу бол Фан Фэйгийн шавь Ма Ху байна. Мөрөн голын сайн эрс <<Мөнгөн жад>> хэмээн хочилдог юм. Урьд нь бид хоёр сүрхий найзууд явсан юм. Намайг Лан Шань уулын эзэн байхад бид хоёр 117 сайн эрстэй нөхөрлөж байсан билээ. Тэгээд намайг тамгын газар алба хашдаг болсонд хорсож нөхөр журмаа таслан ийн таагүй хандаж буй бололтой>>.
<<Тань мэтийн өндөр дээд хүн энэ мэтэстэй яахин ханилж болох билээ дээ>>
<<За явцгаая>>
Тэд өмнө зүгийг барин явсаар замын баруун этгээдийн дэн буудалд дөхөн хүрч ирлээ. Гурвуул маш их баярлан орох гэтэл буудлаас хоёр лужир том эр гарч ирлээ. Хоёул өтгөн ширүүн хөмсөг том нүдтэй царай нь их л догшин ширүүн төрхтэй ажээ.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.28.08 12:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
ӨРӨӨСӨН НҮДЭТ ДЭЭРЭМЧИН ХУУЧИН ӨСТНӨӨ ТАНЬЖ, <<БОГИНО АМЬТ ЧӨТГӨР>> БУУДЛЫН
ЭЗНИЙГ ХУУРСАН ХОРИНХОЁРДУГААР БҮЛЭГ


Буудлаас гарч ирсэн энэ хоёр хүн хэн бол гэж уншигч та лав гайхаж байгаа биз дээ. Дээрх буудлыг <<Цэнгэг салхит саран>> буудал гэх агаад энэ хоёр хүн бол буудлы эзэд юмаа. Нэгийх нь овог Те <<Төмөр гарт есөн лянхуа>> хэмээх хочтой бөлгөө. Дээр цагт Хө Тянь Баогийн эцэг Хө Жао Сюн түүний өрөөсөн бугалгыг төмөр ташуураар хуга цохиход гэртээ буцаж ирээд яс залгах дотоод бясалгал үйлдсээр хугарсан гараа эдгээсэн төдийгүй энэ хугарсан гар нь төмрөөс ч хатуу юунд ч дийлдэшгүй болон хувирчээ. Энэ гар руу нь сэлэм жадаар цавчиж хатгахад цагаан ором гарахаас өөр гэм суудаггүй билээ. Те овогт мөн бугалган дээрээ асаасан хүжээр есөн ширхэг лянхуа цэцэг түлж зуруулсан тул мөрөн голын сайн эрс түүнийг <<Тмөр гарт есөн лянхуа>> хэмээн хочилдог болжээ.
Нөгөөгийнх нь овог Фо хоч нь <<Өрөөсөн нүдэт Фо>> хэмээх бөлгөө. Хуан Тянь Багийн эцэг Хуан Сань Тайгийн харвасан хануур жад түүний өрөөсөн нүдийг сохолжээ.
<<Төмөр гарт, өрөөсөн нүдэт>> хоёр энэ газар нэгэн бусармаг дэн буудал нээн <<Цэнгэг салхит асар>> хэмээн чамин нэр өгсөн ажгуу. Хэрвээ Хуан Тянь Ба энэ буудалд буугаад хоёр эзэнд нь танигдах юм бол лав их гай нүүрлэх нь тодорхой билээ.
Буудлын эзэн холоос гурван зочин ирэхийг харж үүдэн дээрээ тосон гарч ирэхийг үзээд <<Эдэнд ямар нэгэн ажиг сэжиг авахуулчихав уу даа!>> хэмээн Хуан тянь Ба бодлоо.
Төмөр гарт өрөөсөн нүдэтдээ шилийн сайн эрсийн хар үгээр ийн өгүүлрүүн <<Өвгөөн чи хар даа хойноос гурван хүн ирж байна. Хувцас хунар сайтай юм сайн ярьж байгаад буудалдаа буулгачихъя. Шөнө очиж бөндгөрийг нь авчихаад хувцсыг нь олзлох уу?>> хэмээн өгүүлэхэд Ван Дун, Ван Лян нар юу ч ойлгосонгүй тул
<<Ах минь тэд юу шулганалдаад байнаа. Та бидэнд тайлбарлаж бөгөөч!>> гэж Хуан Тянь Багаас асуув.
<<Эд маш нууц үгээр ярьцгааж байна>> хэмээн Хуан Тянь Ба дээрх яриаг мань хоёрт шивэгнэн тайлбарлаж өглөө.
Хуан Тянь Багийн ийн тайлбарлах зуур Ван Дун, Ван Лян нарын царай цаас шиг хувхайрч <<Тэгэхээр энэ чинь дээрэмчдийн буудал болж таарах нь уу?>> хэмээн шивнэхэд
<<Яг тийм>> хэмээн Хуан Тянь Ба тэргүүн өргөж дээрэмчид юу ярилцахыг чагналаа.
Өрөөсөн нүдэт хулгайн хэлээр <<Харах царайнаас эд л лав бидэнтэй л зам нэг улс шиг байх юм>> гэхэд
<<Чи яаж бидэнтэй нэг төрөл гэж бодов>>
<<За юу ч болсон бид тэдний мөн бишийг одоохон мэдээдэхье>> хэмээн Хуан Тянь Ба тэргүүтэй гурван хүн рүү хулгайн хэлээр ийн хашгирав.
<<Хөөе найз нараа та нар урагшаа явж байгаа бол цаана чинь морьтой дээрэмчид байгаа та нар хувцас сайтай юм аягүй бол дээрэмдүүлчихнэ шүү. Та нар харахгүй байна уу удахгүй нар шингэж харанхуй болно. Салхи уриад бороо орох янзтай. Манай буудалд буу. Манай хоол сайн шүү. Өнөөдөртөө хоночихоод маргааш явахад мөнгө төлсөн төлөөгүй хамаагүй ээ. Бид таньдаг таньдаггүй яахав. Нэг замын улс байна. Замын зардал хэдэн төгрөг бид өгсөн ч яахав>>
<<Хуан Тянь Ба ийн хашгирахыг сонсоод <<Муу өрөөсөн нүдэт чи намайг бас дөнгөх гээ юу. За яахав бид эдний буудалд буухгүй байвал л боллоо>> гэж Хуан Тянь Ба бодоод ах дүү хоёр Ванд тайлбарлан өгч <<Та хоёр энд буумаар байна уу?>> гэж асуув.
Ван Лян цайлганаар инээж <<Ийм сайхан буудал гэж байх уу даа. Мөнгөтэй мөнгөгүй хамаагүй бас замын зардал өгнө гэнэ шүү. Буучихвал яасан юм бэ?>> гэв.
Хуан Тянь Ба түүн рүү хялайн харж <<Чи энд буувал ч амьгүй л болно доо. Юу ч болсон гурвуулаа энд амраадахъя>> гээд буудлын өмнөх нэгэн дүнзэн дээр сандайлан сууцгаав.
Өрөөсөн нүдэт гурван хүн явалгүй суучихыг үзээд буцаж буудалдаа орох гэтэл <<Есөн лянхуа>> түүний ханцуйнаас татаж <<Чиний өстний хүү иржээ>> гэв.
Өрөөсөн нүдэт ихэд цочин <<Алив хаа байна?>> гэхэд
<<Яагаав цаана чинь <<Богино амьт чөтгөр>> (Хуан Тянь Багийн хоч) Хуан Тянь Ба л байна шүү дээ>>
<<Чи яаж мэдэв?>>
<<Би дээхэн Гуань Зя Баод нэг таарсан юм. Мөн шиг лбайна. Та хэрэгв итгэхгүй байгаа бол өөрөөс нь асуу л даа!>>
<<Хэрэв чи таньж байгаа юм бол асуугаад юу хийдэг юм. Би одоо яваад л хүмүүсээ аваад ирье!>>
<<За тэгвэл та яваад ир дээ>> хэмээн <<Есөн лянхуа>> өгүүлэв.
Өрөөсөн нүдэт даруй эргэн хашааны арын хаалгаар гарч Улаан тугийн жалгын хайсангийн эзнийд очих гэснээ төдөлгүй буцан ирэхийг үзэж <<Ах та юунд эргэж ирэв?>> хэмээн асуув.
<<Сая хаалгаар гарч явтал урьд нь Хуан Тянь Багийн нөхөрлөж явсан олон нөхөд нь Улаан тугийн жалгын хайсангийн эзэнд бараалхаж найрлахаар очсон нь санагдлаа. Хэрэв би очоод дагуулаад ирвэл Хуан Тянь Баг ч нухсан юм байхгүй хэдэн ширээ хоол ундаа гарздах юм байна гэж бодлоо>> хэмээн шивнэв.
<<Тэд чинь хэн байдаг билээ?>>
<<Бүгд л их нэр сүртэй улс шүү. Ван Зюнь Жин, Ван Зюнь Жао, Ли Ци Хоу гээд л олондоо олон>> гэв.
<<Тэгвэл эднийг хуурч байгаад буудалдаа оруулаад архиар согтоон унагаж нам унтсаных нь хойно толгойг нь тасдчихвал яасан юм бэ>> гэж төмөр гарт өгүүлэв.
<<За яахав, тэгэхээс дээ. Хэрэв хайсангийн эзний найман алхмын муужруулагч байвал юухан байхав дээ>> хэмээн өрөөсөн нүдэт санаа алдлаа.
<<За бүтэхгүй юм санаашраад юу хийхэв дээ. Та цаадуулаа оруулаад ир>> хэмээн төмөр гартыг өгүүлэхэд
<<За>> хэмээн өрөөсөн нүдэт гарах зуураа Хуан Тянь Ба ч тийм амар амьтан биш дэгээ гэж бодон гараад гурван хүний зүг инээн өгүүлрүүн <<Гурван ноёнтон буудалд орохгүй юунд гадаа суунам бэ?>>
<<Орохгүй ээ>> хэмээн Ван Дун хариулав.
<<Бид цааш явна>> хэмээн Ван Лян өчив. Хоёр Ван ийн хариулаад Хуан Тянь Ба руу харлаа.
<<Буувал ч бууя л даа>> гэсэн Хуан Тянь Багийн хариулт Ван Дун, ван Лян нарын гайхшийг барж сэмхэн тохойгоороо нудралцлаа.
Хуан Тянь Ба түрүүлсээр буудалд оров. Өрөөсөн нүдэт тэсгэлгүй баярлан бөхөлзөн тонголзоод Хуан Тянь Баг зочны өрөөнд оруулж Ван Ляны зүг асууруун <<Эрхэм ноёнтон таны уанасан газар уугуул нутаг хаана вэ? Дээдийн нэр тэнгэрийн сүр хэн буй. Аль газрыг зорином бэ?>>
<<За дорд би Зян Дү хошууны хүн овог Ван, нэр Лян. Энэ газар худалдааны хэргээр ирлээ>>
<<Аа Ван худалдаачин байсан юмуу. Ёс алдлаа>> гэж бөхөлзөөд Хуан Тянь Ба руу хандан <<Энэ ноёнтон хэн билээ>> гэв.
<<Би ч мөн адилхаан Жэнь Хэй орохоор явж байна>>
<<Эрхэм таны овог нэр чинь хэн билээ?>>
<<Жү Юй Шань>>
<<Аа>> хэмээн өрөөсөн нүдэт ихэд урам хугаран Хуан Тянь Ба биш л байсан байна шүү дээ гэж бодсоноо <<За биш ч байсан яахав дээ тэгвэл өнөөдөр том олзтой л биз>> хэмээн сэтгэл нь ихэд амрав.
Энэ хавь дандаа хулгайн оромж гэдгийг Хуан Тянь Ба сайн мэдэх тул <<Ямар ч байсан аргалж байгаад зам асууя>> гэж шийдэн
<<Танай буудлыг чинь <<Цэнгэг салхит саран буудал>> гэдэг үү>> гэв.
<<Тийм ээ>>
<<Миний нэг хамаатан <<Цэнгэг салхит саран>> буудлын өмнө зүгт байдаг нэгэн гацаанд захиа хүргээд өгчихөөрэй>> гэсэн юм. Харин…>> хэмээвээс
<<Тийм тийм байдаг байдаг. Урд зүгт арав орчим мод газар яваад замын зүүн баруун талд хоёр ч тосгон байгаа>>
<<Замын зүүн талынх нь гэсэн байхаа>> хэмээн улам лавшруулав.
<<Аа тэгвэл Ли Зя Цүнь тосгон байх нь…>>
<<Цоохор ирвэс хочит Ли Тайгийн суудаг тосгон болж таарав аа>> гэж Хуан Тянь Ба дотроо бодоод <<Ли Тай гэж хүн тэнд суудаг болов уу?>> гэж асуув.
<<Хүүе энэ чинь тэр хөгшнийг яаж таньдаг байнаа. Цоохор ирвэс Ли Тай ч амар эр биш шүү. Манай хайсангийн эзэн Ширхэг тоор Зе Хугийн багш юм чинь арга ч байж үү дээ>> хэмээн өрөөсөн нүдэт хирдхийн цочлоо.
<<Байлгүй яахав. Ноёнтоон маргааш би таныг дагуулаад очъё>>
<<Манай хамаатан намайг нааш зүглэхэд чи хүн амьтан газар оронг нь үл мэдэх тул юуны өмнө Ли гуайтай л уулзаарай гэсэн юм>> гэв.
<<Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав>> гэж өрөөсөн нүдэт хэлэхийн сацуу өнөө шөнө та гурвыг төхөөрөхгүй Ли Тайтай уулзуулчих юм бол ч хамаг хэрэг өнгөрнө хэмээн бодлоо.
<<Би ер нь тэр захиаг хүргэж өгчихөөд орой хүрээд ирье>> хэмээн Хуан Тянь Ба хэлэхэд
<<Ноёнтон өнөө шөнө амарч хоноод маргааш явахгүй яагаав>> хэмээн өрөөсөн нүдэт өгүүлэв.
<<Үгүй ээ. Энэ маш чухал захиа гэсэн>> гээд Ван Дун, Ван Лян нарт хандан <<Та хоёр намайг эндээ хүлээж бай. Би Ли Тай ахаар угтуулан түүний өргөөнд аваачна>> хэмээн сэм нүд ирэмчихээд буудлаас гарч алхлаа.
<<Хуан Тянь Ба энд найдвартай түшигтэй юм байна. Хэрэв Хуан Тянь Баг буцаж ирэхгүй бол хоёр хулгай зориглон хөдөлж чадахгүй>> гэдгийг Ван Дун, Ван Лян нар мэдээд сая санаа амарцгаалаа.
Хуан Тянь Ба <<Цэнгэг салхит саран>> буудлаас гарч өмнө зүгийг барин арав орчим хол газар явбаас гэнэт замын хажуугийн төгөл ойн дунд нэгэн хүн булагнан харагдаад үзэгдэхгүй болов.
Хуан Тянь Ба алхаагаа сааруулан хануур жад, алтан сэлмээ сугаллаа.

_________________
:f01:


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.28.08 12:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6466
ЛИ ЗЯ ЦУНЬ ТОСГОНД ТЯНЬ БА ЖУРМЫН АВГА АХТАЙГАА УУЛЗАЖ ЗОЧДЫГ ХҮЛЭЭХ ӨРӨӨНД
ЛИ ТАЙ ЗАРЫГ ТӨВШӨӨСӨН ХОРИНГУРАВДУГААР БҮЛЭГ


Хуан Тянь Ба төгөл ойн дунд нэгэн хүн их л сэжиглэлтэй бултагнан харагдаад алга болохыг үзэж <<Хөөе гараад ир. Ноёнтон чинь чамайг эс гарч ирвээс өршөөхгүй байх шүү!>> хэмээн их дуугаар зандран өгүүлэв.
Ой дотроос нэгэн хүн чичирсээр гарч ирсэн нь үхэрчин өвгөн ажээ.
<<Чи юунд нуугдаав?>>
<<Ли ноёнтны бэлчээр харгалзагч болов уу гэж айсан юм>>
<<Танай ноён чинь Ли Зя Цунь тосгоны Ли Тай мөн биз дээ?>>
<<Тиймээ!>>
<<Түүнээс юундаа айдаг юм бэ?>>
<<Энэ хавь бол Ли Тай ноёны морь малаа адуулах бэлчээр болой. Бус хүн нэвтрэх нь цаазтай>>
<<Аа тийм учиртай юмуу? Ли Зя Цунь тосгон одоо хэр зэрэг хол вэ?>>
<<Энэ уулыг өнгөрөөд л очно доо>>
Хуан Тянь Ба өвгөний заасан зүг алхтал
<<Бас л нэг олиггүй амьтан бололтой>> хэмээн өвгөн амандаа гөвтнөхийг сонсоод
<<Чи хэнийг олиггүй амьтан гэв, би хэрэв яарч яваа бишсэн бол өвгөн чиний толгойг авахуулах байсан юм>> хэмээн Хуан Тянь Ба эргэж харахад өвгөн түүний сонорыг гайхан дагжтал чичрэв.
<<За за одоо чамайг яах ч үгүй тонилж үз!>> хэмээн Хуан Тянь Ба хэлэнгээ <<Ли Тай чинь энэ хавьдаа хаан юм байнаа>> хэмээн бодлоо.
Хуан Тянь Ба цааш хагас газар хэртэй хол явтал замаар гэнэт хэдэн морьтон гарч ирэхийг үзэв. Тэр модны араар нуугдан сэм ажваас тэргүүнд Хань Чуаний Ин Хай Чуань хоёр хүүүгийн хамт мөн Дү Юнь болон Жөн Кунь нэрт таван сайн эр Зе Хугийн найрлахаар явж байгаа бололтой үзэгдэв.
Хуан Тянь Ба урьд нь тэдэнтэй сайн танил байсан боловч <<Цаг цагаараа байдаггүй хүний санаа яаж ч эргэсэн байж мэдэшгүй юм уулзлаа гэхэд хууч хөөрөлдөөд хамаг цаг авчихна. Уулзаагүй нь дээ>> хэмээн нуугдан харсаар тэдний өнгөрөөлөө.
Төдөлгүй нэг уулыг давбаас нэгэн тосогн харагдах бөгөөд тосгоны дунд уужим тавиу хашаан дотор нэгэн өндөр сүрлэг байшин барилга байх нь цоохор ирвэс хочит Ли Тайгийн өргөө ажээ. Хуан Тянь Ба алхаагаа нэмэн хашааны өмнө очоод үзвээс хана хэрэм, байшин балгас нь их л сүртэй чамин ажээ. Хөх тоосгоор өрж хийсэн гурван алдын өндөр хэрмэн хашааны олд өмнө талдаа хоёр том чулуун арслантай улаан зосон будагтай дааман хаалга байх бөгөөд хаалганы оройд <<Өлзий буян>> хэмээх үсгийг томоор бичиж дөрвөн өнцөгт нь хүрэл хонх өлгөсөн нь салхины аясаар дүнгэнэн дуугармуй. <<Ли Тайгийн нэр сүр ч ихэд мандан энэ хавьдаа ёстой л хаан шиг байгаа юм байна даа>> гэж Хуан Тянь Ба бодоод сайтар харваас удвал цэцгийн ишт хадаастай дааман хаалга дангинатал түгжээстэйг үзэж үүдний довжоон дээр гараад балбаж эхэллээ. Шилийн эрсийн дунд найз нөхрөө эргэж ирсэн хүн хаалга үүдийг нь долоон удаа хурдан, долоон удаа удаан, долоон удаа дунд зэргийн нүдэх ёстой ажээ. Үүнийг <<Алтан тахиа будаа тонших>> цохилт хэмээх ажгуу.
Ли Тайгийн өргөө хоёр давхар бөгөөд тэр дээд давхрын гурван өрөөндөө амьдардаг ажээ. Энэ үед Ли Тай хулсан орон дээрээ эхнэртэйгээ хүүгээ өхөөрдөн тоглож байв. Гэнэт гадаа үүдийг хүн балбах сонсдоход Ли Тай чих тавин чагнаад найз нөхөр нь болохыг мэдэж өөрийн эрхгүй хөмсөг зангидлаа. Аягүй бл нэг нь л мөнгө зээлэхээр ирж байгаа биз, хүүхэд бишүүрхээд байдаг юмаа. Хэцүү юм яршиг хэмээн бодоод уртаар санаа алдав.
<<За юу болчихоов. Сайхан амьдарцгааж байж санаа алдаад л>> хэмээн эхнэр Ван Цуй Пин нь инээн өгүүлэв. Ли Тай тавин нэгэн настай байхдаа Ван Цуй Пинийг авч суусан бөгөөд тэрээр энэ жил 24 настай <<Барс>> хэмээх нэгэн хүү төрүүлсэн нь эцэг эх хоёрынхоо алган дээрх гэгээн сувд ажээ.
<<Хэн нэгэн найз нөхөр маань л бололтой. Чи сонсохгүй байна уу?>>
<<Найз чинь юм бол сайхан дайлаад л гаргачихгүй юу. Биднээс юу л хорогдоо аж>>
<<Чи бид хоёрт тус болохсон гэсэн амьтан л ирэв гэж. Мөнгө л зээлэх санаатай ирсэн байлгүй>>
<<Бараагий нь ч хараагүй байж мөнгө зээлэхийг нь яаж мэдээв?>>
<<Чи тэгээд ирсэн хүнийг оруул гэх гээд байгаа юм уу?>>
<<Чиний найз нөхөд надад ямар хамаа байсан юм бэ? Харин миний төрөл саданг ирлээ хэмээн муу санаалаад байгаа бол босгоороо алхуулаад хэрэггүй хөөгөөд явуулчихаарай>> хэмээн Ван Цуй Пин уурсав.
<<Үгүй дээ. Миний л найз нар байгаа>> гээд Ли Тай зарц Чүнь Сяныг дуудаж <<Чи гадаа үүдэн дээр очоод энэ ирсэн хүн хэн болохыг асуугаадах овог нэр хэн таньж мдээх хүн болбол оруулаара. Танихгүй хүн бол тонилог цаашаа>> гэв.
Чүнь Сян эзний тушаалыг аван гарч явах зуур <<Ли Тай ноён санаа алдаад л. Лав нэг мөнгө зээлэх гэсэн хүн байгаа даа>> гэж бодонгоо дааман хаалганы дэргэд очин <<Манай ноён өөрийг чинь хэн бэ? Таних мэдэх хүн бол орогтун, эс таних хүн болбоос цаашаа явтугай гэж байна>> хэмээн өгүүлэв.
Хуан Тянь Ба үүнийг сонсоод ихэд уурлан <<Тай ноён залраад байна гэж хэл>> хэмээн хашгирав. Чүнь Сян үүнийг сонсоод ихэд сүрдэн буцаж гүйлээ. Ли Тай өргөөнийхөө үүдэнд <<Тэр юу гэж байна вэ?>> гэв.
<<Тай ноён ирлээ гэж байна>> хэмээн Чүнь Сян хариулахад
<<Юун Тай ноён байдаг билээ. Миний дээр үед нөхөрлөж байсан Тай гэж хүн бий. Тэр ч ирэх учиргүй дээ. Бүтэн нэрийг нь асуугаад ир>> гээд Чүнь Сяныг явуулав.
Чүнь Сян дахин үүдэнд очоод <<Манай зээн Тай ноён таны бүтэн нэрийг асууж байна>> гэв.
<<Цаад эзэндээ Хуан Тай ноён ирлээ гэж хэл!>>
Чүнь Сян үүнийг дуулаад буцан ирж <<Хуан Тай ноён ирлээ гэнээ эзэн минь>> хэмээн мэдүүлэв.
<<Хуан биш Ван байлгүй дээ. Чи л буруу дуулсан байхаа>>
<<Үгүй яг л Хуан гэж байсан>>
<<Юу гэнээ. Миний найз нарын дотор чинь Хуан овогтон…>> хэмээн тэр амандаа бувтнаснаа <<Дээр үед Хуан Сань Тай гэж байсан тэр ч өнгөрчихсөн гээ биз дээ. Аа саналаа саналаа Хуан Сань Тайгийн хүү Хуан Тянь Ба байх нь. Тэр жил Хун Жоу бид хоёр зуучлын Лү овогтын охнтой сүй тавьсан шүү дээ. Хожим сонсоход Хуан Тянь Ба Зян Дү хошууны төвд мөрч түшмэл хийж байгаа дуулдсан. Түүний ирсэн учир ч тодорхой боллоо доо. Мөнгө зээлэх гэсэн юм ч биш. Зе Хуг барихаар ирсэн болж таарлаа. Ширхэг тоор наймаа хийхээр Зян Дү хошуу руу явлаа гэж дуулдсан. Тэр бид хоёрын наймаа хийнэ гэж юу байхав. Баахан хэрэг тарьчихаад л ирээ биз>> хэмээн бодлоо.
За Чүнь Сян чи очоод Хуан овогтод <<Эзэн нь сайдаа, ноён нь албатаа, ихэс нь доодсыгоо угтаж авдаггүй гурван учир бий орж ирэх дуртай бол орж ир дургүй бол цааш тонил гэж хэл>> гэв.
Чүн Сянь их хаалганы дэргэд очоод онгойлгон шагайж үзвэл Хуан Тянь Ба зогссоор л байлаа. <<Эрхэм хүн гуай манай ноён угтаж авдаггүй гурван ёсон буй гэж байна>>
<<За ямар гурван ёс бадйаг юм бэ?>>
<<Эзэн нь сайдаа, ноён нь албатаа, дээдэс нь доодсыгоо угтаж авдаггүй гурван ёс бий>>
<<Ха ха ха! Угтаж авсан угтаж аваагүй яах вэ>> гэж хэлээд Хуан Тянь Ба алд дэлэм хол зайтай намс алхалсаар дотогш ороход
Чүнь Сян ихэд мэдэн <<Байзаарай би Ли Тай ноёнд дуулгаадахъя>> гэсэн боловч Хуан Тянь Ба түүний үгийг хайхарсангүй шууд их өргөөг чиглэв. Энэ үед Ли Тай өрөөндөө орон бүгжээ.
<<Ли авга ах байна уу? Гэгээн цагаан өдрөөр чийгтэй байшинд бүгээд юу хийнэ вэ? Аль эсвэл хэрэг төвөг гаргачихаад яам тамгын газраас айгаад байгаа юмуу>> хэмээн Хуан Тянь Ба улаан гэрдийн хийгээ хүнгэнүүлэн хашгирав.
<<Аа муу жулдрай чи намайг сүрдүүлэх сана байна уу>> хэмээн Ли Тай дотроо ажиг сэжиггүй бодоод Ван Цуй Пиний зүг гараараа дохин <<Чи Барсыг аван цаад өрөөндөө ор>> гэв.
<<Хуан Тянь Ба ч шилийн эрсийн зүрхийг чичрүүлсэн баатар эр юм гэсэн. Энэ муу хөгшин чөтгөр түүний барааг харуулахгүй санаа байнаа бас>> хэмээн Ван Цуй Пин дотроо бодоод шилбэлзэн цаад өрөө рүүгээ орлоо.
Ли Тай даган цаад өрөө рүү ороод Ван овогт эхнэрт өгүүлрүүн <<Хуан Тянь Баг ороод ирэхээр чи битгий яриа үймүүлээд багаарай. Тэгвэл дэмий юм болно шүү>> хэмээн сануулав.
<<Ли авга та гэртээ байна уу үгүй юу>> хэмээн Хуан Тянь Ба гаднаас дахин хашгирлаа.
Ли Тай гарч очив.
Хуан Тянь Ба түүнийг барааг харан өрөөсөн өвдгөө сөгдөөд
<<Мөхөс зээ Тянь Ба би таны амгаланг айлтгая!>>
Ли Тай ихэмсгээр инээж Хуан Тянь Баг татаж босгоод <<Дүү хүү чи ч Зян Дү хошуундаа сайн л байгаа биз дээ>> гэв.
<<Эрхэм авга танаар өөрийн амгаланг асуулгаж яахин болно>> хэмээн Хуан Тянь Ба өчихөд
<<Олон жил уулзсангүй их санасан байна шүү. Морил>> хэмээн Ли Тай дотогш заав.
Хуан Тянь Ба өрөөний дотор орон үзвээс тавилга хогшил нь хээнцэр ганган таван өнгийн цацагтай өнгийн дэнлүү хэд хэдийг өлгөж <<Есөн хувилгаант урт ширээний дэргэд нь хоёр түшлэгтй сандал тавьжээ. Ороонго модон дээр нарийн нэхээст хивс дэвсэж улаан хатгамалт хөшиг татсан харагдана. <<Энэ хөгшин ч айхавтар хүн юмаа>> хэмээн Хуан Тянь Ба бодлоо.
<<Ийш тийш сэртэлзээд д суухгүй яагаав>> хэмээн Ли Тайг асуухад
<<Муу дүү чинь анх удаа л ийм сайхан тавилгатай айлд ороод бүр толгой эргэж орхив>> гээд Хуан Тянь Ба захын нэг сандлыг татан суулаа. Ли Тай мөн суугаад Чүнь Сянд хандаж <<Цай аваад ир>> гэв. Чүнь Сян гүйн гараад төдөлгүй царан дээр цай тавьсаар орж ирлээ.
<<Хүү минь цай уу!>>
Хуан Тянь Ба өдрийн явдалд ихэд ядарч цангасан тул өгсөн цайгий нь дор нь ховх сорлоо.
<<Хүү минь чи хаанаас хаана хүрч явна вэ?>> хэмээн Ли Тай мэдсэн мөртлөө зориуд асуув.
<<Би Зян Дү хошууны тамгын газраас нэгэн маш том хэргийг мөрдөн танай энд ирлээ!>>
<<Юу гэнээ. Муу жулдра. Чи тэгээд тэр хэрэгтээ намайг холбож байна уу. За яахав намайг гавлаад Зян Дү ошууныхаа тамгын газар аваачиж өг л дөө хэмээн>> Ли Тай уурласан дүр үзүүлж үсрэн босоод ширээ шааж авав.

_________________
:f01:


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 61 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited