Үйл явдал хэрхэн өрнөсөн нь хийгээд Тэргүүн бүлэг
Тэнгэрт тэрслүү бүлэг болоод мөрөн гол даяарын эзэн суудалд заларсан гоо үзэсгэлэн төгс Жу Сян Зюнь бүсгүй, номч баатар И Да Зин нарын хүүтэй болоод аз жаргалд умбан байхын дээр мөрөн голын амьдрал амар amгалан болсон нь баяр дээр баяр нэмж байв. Гэвч шуурганы өмнө намуун гэгчээр мөрөн голыг донсолгосон үйл явдал болохыг хэн тааж мэдэх билээ. Ингээд юу болсон талаар хойш тавилгүй өгүүлье:
Хорин жил бүрд ээжлэн тохиодог мөрөн голын гамшигыг Тэнгэрт тэрслүү бүлэг үүсгэж байсан гэж бодсон нь мөрөн голынхны хувьд үнэхээр эндүү хэрэг байв. Таван махбодь нь таван бүлэгээс бүтдэг шиг Тэнгэрт тэрслүү бүлэг нь нэгэн том буруу замын гар хөлийн үзүүр бүлэг байсныг хэн ч мэдсэнгүй харин махсаг лам Чэнь Сяо Цо бол ерөөсөө ч тулалдан байлдаж хүч чадалаа үзэхээр Тэнгэрт тэрслүү бүлгийн 15 дахь эрхт элч болсон биш тэдгээрийг хянан үйл явдалыг ашиглагч нэгэн байв. И Да Зинтай тэр нэгэн орой хүч тулалдан байлдаад олсон шарх багагүй тул арга буюу зэлүүд газар эрэн тэндээ бясалган суув. Ингээд 2,3н өдөр бясалгасаны эцэст бүрэн илааршаад өөдгүй муу Цин Сян Тянь алж өшөө хорсолыг тайлахаар явж байхдаа Жу Сян Зюнь, И Да Зин хоёрын явж байгааг хараад сэмээр даган боломж олдвол хоюуланг нь даран авах санаа өвөрлөн байсаныг хайр сэтгэлдээ автсан Жу Сян Зюнь, И Да Зин хоёр мэдсэнгүй. Тэр хоёрыг сэмээр дагаж явсаар Алтан уулнаа ирсэн бөгөөд тэр хоёрын Жинь Кан Лунтай хийсэн тулааныг эхнээс нь дуустал харсан боловч бас нэг өөр хүнээс болоод дайран орж чадахгүй байсан нь Хүрэн хулсны гэлэнмаа байлаа. Ингээд хэрэг явдал нэгэнт дуусаж сонирхолгүй болсоны дээр нэгэнт өөрт нь ямар ч ашиггүй байсан тул арга буюу Алтан уулаас буув. Нөгөө талаас Тэнгэрт тэрслүү бүлгийн бусад гишүүд болон мөрөн голын сайн эрс цөмөөр үгүй болж хоцорсон тул өөрийнх нь хүлээн авсан даалгавар ч дуусаж харих цаг нь нэгэнт болсон байлаа. Махсаг лам Чэнь Сяо Цо Алтан уулнаас буугаад шууд яван явсаар өмнөд тэнгис очин тэндээс Луун цохиот арал дээр ирэв. Эрэг дээр буусаны дараа өвөрөөс нэгэн бяцхан шүгэл гарган шүгэлдвэл тал талаас нь хэдэн арван хүмүүс үсрэн гарж ирээд ёслон нэр, нууц үгийг нь мэдсэний дараа цааш явах эрх олголоо. Хэрвээ тэр шүгэлийг үлээлгүйгээр нэг л алахсан бол яаж дуусах байсаныг махсаг лам хүртэл өөрөө бодохоос айна. Эрэг дээрээс арал эзгүй хоосон ой шугуй мэт харагдах боловч цааш ахиулан явбал атрилдан хэвтэж буй луу мэт нэгэн сүрлэг хадан цохио байдаг байлаа. Үнэндээ энэ Луут цохио гэдэг газар нь эрт үед сөнсөн галт уулын хөндий бөгөөд Бурхадын бүлэгийн оршин байдаг газар гэдгийг хэн ч мэддэггүй байв. Ер нь Бурхадын бүлэг оршин байдагыг ч мэддэг хүн аралаас өөр газар оршин байдаг эсэх нь эргэлзээтэй. Өнөөх мөрөн голынхныг айлгаж байсан Тэнгэрт тэрслүү бүлэг бол ердөө л нэг гарын үзүүр нь байсан бол энэ бүлэг оршин байдаг нь мэддэгдвэл юу болох байсаныг таашгүй. Махсаг лам тэндээс ууланд гарж ирсэнээ мэдэгдээд, бүлгийн толгойлогчдодыг дуудах хүртэл өрөөндөө очиж амрахаар явав. Бурхадын бүлгийн 3н толгойлогч энэ мэдээг дуулаад гурвуулаа бясалгалаа шууд зогсоон ирээд махсаг ламыг хүлээх хооронд элдэвийг хуучлан, хамгийн сүүлд уулзсанаасаа хойш хэлэлцээгүй өөр, өөрсдийнхөө зэвсэгийн эрдэмийн талаар ярилцаж байтал махсаг лам ч ирлээ. Махсаг лам Чэнь Сяо Цогын ердийн үед байдаг задгай, цадиггүй байдал нь ор мөргүй алга болоод жинхэнэ ёсоор номын мөр хөөн бадаг баридаг банди шиг болоод орж ирэх нь танихийн аргагүй ажээ.
Махсаг лам Чэнь Сяо Фо гурван багшдаа гүнээ хүндэтгэлтэйгээр ёслон мөргөөд, дохио өгтөл нь хүлээн хэвтэв. Өнөөх гурав хоорондоо ярихаа зогсоод хоолойгоо засахад махсаг лав сая нэг өндийн суувал өмнө нь бие чийрээг, идэр саруул мэт боловч үс нь бууралтаад мөнх цаст уул мэт болсон гурван хүн суух агаад нүүрэндээ зүүсэн баг тус бүрийн дээр Нар, Сар, Огторгуй (сансар огторгуй гэдэгийн огторгуй болно.) гэх ханз тус тус сийлэгдсэн байх агаад алтаар бүрсэн мэт гялалзах авч сайн ахиулан үзвэл дотоод хүчээ нүдэнд үзэгдэх болтол нь биес ялгаруулан өнгө оруулаад зурсан ханз байлаа. Энийг үзвэл эдгээр гурван хүмүүн үнэхээр бурхан нэрэнд дөхөн очсон хүчирхэг баатар эрс ажээ. Сар, Огторгуй хоёрын гарал үүсэл тодорхойгүй боловчиг Нарны хэн болохыг Бурхадын бүлэггийнхэн мэддэг бөгөөд хэрхэн, ямар шалтгааны улмаас өөрийн бүлгээс гаран мөрөн голоос урван энд ирсэнийг нь их л хачирхан байдаг боловч асууж үл зүрхэлдэг байлаа. Энэ бол та бүхэний эчнээ таних Дин И Жао байв. Тиймээ тэнгэр газрын бүлгийг үндэслэгч Дин И Жао. Та бүхэний мэдэж байгаагаар тэр анх төмөр махбодийн бүлэгт байхдаа хэдэн арван жил тархиа гашилган байж "Зуун галд ширээгдсэн төмөр" хэмээх аргыг гаргаад дараа нь өөрийн бүлгийг байгуулаад түүнийгээ улам боловсронгуй болгож "Нэг гал зуун төмөр" хэмээх аргыг буй болгосон бөгөөд хожим улам сайжруулсаар "Галгүй алтгүй" хэмээх арга болгож мөрөн голын тэргүүн баатар гэгдэх болсон билээ. Гэтэл одоо энд Бурхадын бүлэг ирэн суух агаад хамаг хачирхалтай нь гол суудал болох Огторгуйн суудалд суухгүй баруун гар талд нь Огторгуйг өөрийн эрхгүй хүчирхэг баатар гэдэгийг илтгэнэ. Гэвч уншигч та бүхэнд нэмэн хэлэхэд нэгэн цагт мөрөн голыг эзэлсэн "Галгүй алтгүй" арга одоо "Гэрэл" болжээ. Үнэндээ Дин И Жаог хэдэн нас насалж буйг мэдэх хүн нэгээхэн ч үгүй агаад одоогийн хамгийн том шавийг бага байхад хүртэл байсан хэмээн яригддаг боловч нүдний өмнө байгаа зүйлдээ яахан үл итгэж чадах билээ. Хэрхэн яаж ийнхүү урт насалсан нь магад хойшид тайлагдах буйзаа.
Яг энэ үед хуучин гал бүлгийн толгойлогч Хуо Шао Чун эрэмдэг зэрэгдэг болсон ч урдын баатар нэр, сүр сүлд, ам хэлээрээ түрий барин бусдыг айлган эсэн мэнд явсаар хааны ордонд хүрэв. Хэрвээ Хуо Шао Чун зэвсэгийн эрдэмгүй эрэмдэг амьтан болсоныг мэдсэн бол урдын өшөө хорсолыг авах хүн мундахгүй их нь нүдний өмнө илт ажээ. Хуо Шао Чун хааны ордонд очоод мөн л нэрээр түрий барин хаанд бараалхав. Хааны өргөө уужим саруулхан агаад цэлгэр ажээ. Хаан ширээндээ ихэмсэгээр сууна. Хуо Шао Чун урдын адил толгой бага зэрэг гудайлган хаанд ёслох агаад бусдын адил сөгдсөнгүй . Хаан ч энэ хэцүү ширүүн үймээнтэй үед мөрөн голын нэгэн баатар ирсэнд баярлан санаа сэтгэл бага ч гэсэн амран байлаа. Гэвч хүний эрээн дотороо могойн эрээн гаднаа гэдэг шиг яахан Хуо Шао Чуныг атхаг санаа өвөрлөн явааг мэдэх аж. Хуо Шао Чун хаанд айлтгасан нь "Өдгөө мөрөн голд 20 жил болгон тохиолддог гай тотгор гарж ирээд нэгэнт арилав одоо баатар эдтэн үгүй болоод зөвхөн нэрээр хоолоо олон идэгчид мянга түм ажээ. Хэрвээ та хүч хавсарна гэвэл хоюул хэлэлцэн тохирвол ямар вэ?" гэж асуухад нь хаан дотороо "энийг ашиглан мөрөн голынхныг өөртөө ашиглах, мөн эсэргүү бүлэгүүдийг даран авах нь нэг сумаар хоёр туулай бусуу!?" хэмээн сэтгээд "Хуо Шао Чун таны баатар алдар их билээ. Хаан төрд хамжин ард олон амаржуулна гэсэн таны сэтгэлд талархана. Үнэхээр таны баатар нэр хоосонгүй ажээ." гэвэл Хуо Шао Чун "Хаан таны адил л ард олны төлөө сэтгэл зовно. Хоюул тусдаа хэлэлцэж болох болов уу? Олонд мэдэгдэхгүй нууц бас байгаа юмсан." гэвэл хаан "Дараа нь үгнээсээ буцан Хуо Шао Чуныг сэмээр алчихвал бүх юм өөрийнх нь гарт орох нь" гэж бодоод тэсгэлгүй баярлан хөөрсөндөө юу ч бодолгүй яаран сандран Хуо Шао Чуныг дагуулан арын өргөөнд оров. Удалгүй Хуо Шао Чун өргөөнөөс ганцаар гарж ирсэнээ шууд явж очоод хааны сэнтийд суугаад "Одоо би хаан болсон" гэж зарлалаа. Төв өргөөнд цугласан олон сайд түшмэдүүд айн цочиж хэлэх үггүй болсон бөгөөд эсэргүүцэн тулалдахыг хүссэн ч нэгд урдын хаан шалиг завхай, мулгуу тэнэг бус хоёрт Хуо Шао Чун бол мөрөн голын нэгэн хүчирхэг тулаанч тул дэмий л хэлээ залгин өөр хэн нэгэнийг эсэргүүцэвэл даган дэмжих гэж бүгд дор бүрнээ санаалан, амиа хоохойлцгоов. Энэ бүхэнийг урдаас төлөвлөсөн Хуо Шао Чун хүд хүд инээн "Та бүхэн санаа амар байтугай би улс орны тэргүүн өнгөнд шунаж, ужид самуураад улсыг мартан ардыг зовоож буй тул өөрийн нэр амь насыг золин энэ хэрэгийг үйлдэв. Хэрвээ эсэргүүцэж байгаа хүн байвал улс орны төлөө би амиа хайрлахгүй" хэмээн зарлавал цугласан олон цугаар нэгэн дуугаар "Хаан мянга түм наслаг" хэмээн уухайлав.
(Эгэмний ясаа хугалуулан зэвсэгийн эрдэмээ алдсан ч. Дундад орны цэргийн хүрээнд ихээхэн ашигладаг цэх мөр хэмээх аргыг хэрэглэвэл ямар ч хүн эрүүл саруул харагддаг ажээ. Энэ арга нь хэрхэдэг вэ!? Хэмээвээс урт уд модыг хоёр далаар хөндөлдүүлээд далны хоорондох нэг лангын мөнгөн гуламгай зүүдэг байна. Ингэснээр нуруу цэхрэн мөр тэгш болж үзэгддэг ажээ. Энгийн үед бол уд, мөнгө хоёрын оронд хуш, гууль ашигладаг ажээ.)
Мөрөн голын айдас түгшүүр нэгэнт арилаад байсанч хүний сэтгэлийн хар хор хэвээрээ тул мөрөн гол намжин амар амгалан болох биш харин далдуур үймэлдэн бужигналдаж байв. Толгойлогчоо алдсан бүлэг бүрт толгойлогч болохыг санаарахсан хүмүүс өөр хоорондоо сэмээр алалцан, Тэнгэрт тэрслүү бүлгийнхний урсгасан цуснаас ч ихээр цус урсгаж гарлаа. Тэнгэрт тэрслүү бүлэг болоод мөрөн гол даяарын эзэн суусан гоо үзэсгэлэн төгс Жу Сян Зюнь бүсгүй, номч баатар И Да Зин нар аз жаргалд умбан өдий төдий хэрэгийг анзаарах сөхөөгүй амьдарч байсаныг буруутгахын аргагүй. Залуу баатарууд яахан хүний сэтгэлийн хорон мууг таниж мэдэж амжих билээ. Хуо Шао Чуны ч хаан болсон нь мөрөн голд дуулдаалдсангүй. Учир юун гэвэл Хуо Шао Чун өөр хэн нэгэн ирээд өөрийнх нь үнэн төрхийг илчилчихнэ гэхээс айж байлаа. Энийгээ ч тэр улсыг тогтуун байлгахын төлөө, миний нэр хамаагүй хэмээн хаацайлах ажээ. Ийнхүү үйл явдал өрнөсөнөөс яг нэг жилийн дараа урдын төмөр бүлгийн толгойлогч өвгөн баатар Жинь Кан Лун баатарын тэнгэрт халисаны нэг жил болсоны гашуудалыг тэмдэглэхээр Алтан ууланд өдий төдий баатар эрс цуглан иржээ.
Хасын охин Жу Сян Зюнь , номч баатар И Да Зин нар цугласан олны өмнө гарч ирээд байтал гэнэт их бүрээ хангинан олон цэрэгүүд гүйлдэн орж ирэв. Араас нь нэгэн хуяг дуулга болсон баатар эр орж ирсэн нь их цэргийн бичгийн түшэмл Ху Мин Кө байлаа. Тэр цугласан олныг гүйлгэн хараад Жу Сян Зюнь дээр ирээд гацчихав. И Да Зин хоолой засан түшмэл та юу хүссэн билээ гэхэд Ху Мин Кө сая нэг сэхээ орон өврөөсөө хуйлааст бичиг дэлгэн "Хааны зарлиг Жу Сян Зюнь гэгч нь Тэнгэрт тэрслүү бүлэгийн хүн бөгөөд хорон арга хэрэглэн өвгөн баатар Жинь Кан Луныг хороон алаад одоо өөрөө өвгөн баатарын нэрийг зээлэн охин нь болж сайн хүний баг зүүн мөрөн голыг бусниулахыг санаархана. Хэдийгээр хаан төр мөрөн голын хэрэгт төдийлөөн оролцдоггүй боловч энэ удаад оролцохгүй бол улс оронд гай гамшиг болох нь гарцаагүй болжээ. Иймийн тулд Жу Сян Зюнь одоогоор өөрийн биер бууж өгөн хааны өмнө гэмээ шүүлгэнэ үү! Эс дагаваас газар дээр нь шийтгэн толгойг нь авсугай. Хэрвээ хэн нэгэн этгээд саад болох аваас Жу Сян Зюний хамсаатан хэмээн үзэж мөн үхэх ялаар шийтгэсүгэй. " хэмээн өндөр дуугаар уншисанд олон түмээр шуугилдаж эхлэв. Цугласан олон дундаас нэгэн эр босож ирээд "Жу Сян Зюнь чамайг өвгөн баатар Жинь Кан Лун охин болохыг гэрчлэх зүйл байна уу"? хэмээн асуувал олон цугаар уухайлан "батал! батал!" гэж гарав. Үнэхээр ч Жу Сян Зюньд батлах ямар нэг баримт байхгүй агаад өөрийнх нь эх Хүрэн хулсны гэлэнмаа гарж ирэн хэлсэн ч нэгэн бол үгсэж хуйвалдсан, алин эсвэл гэлэнмаа хүн хэрхэн хүүхэд олох гээд үнэмшихгүй дэмий эхийн сэтгэлийг зовоон, нэрийг сэвтүүлнэ хэмээн бодоод юу ч эс дуугарсанд И Дан Зин урагш гарч ирэн ёслоод "Баатар олон эрс тайвширч ажаамуу! Бидэнд баримт сэлт гээд байх зүйл үгүй билээ. Тэглээч өвгөн баатар Жинь Кан Лун өөрөө тэнгэрт халисан болохоор яаж ч баталсан та нар зохион гаргасан хэмээн мушгиж болох болохоор та нарыг итгэхийг л хүснэ. Итгэхгүй байсан ч үнэн угаасаа л тийм болно." гэвэл олон бүгдээр чимээгүй болов. Өнөөх жанжин "Их үг хэлэхээ боль шулам хүүхэн чи одоохон дагаад яв эс тэгвэл бид нар дайрах болно." хэмээвэл И Дан Зин хэдий номын хүн боловч хайртай хүнээ зүгээр алдаад явуулахгүй, дээр нь хэн дурын хүнээр муу хэлүүлэх дургүй тул тэрхэн зур дүрсхийн "Дайрвал дайр" гэчихвээ. Тэгвэл тэнгэрт хэн нэгний инээх цуурайтан залуу баатар аргагүй зоригтой ажээ. "Тарган ламын хэлдэг үнэн байж! үнэн байж!" гэхэд олон цугаар гайхан эргэн тойроноо харвал өргөөний дээр гурван багтай хүн зогсох ажээ. Нэг нь нар мэт шар, голынх нь огторгуй мэт хар, сүүлийнх нь сар мэт цагаан хувцасласан байх агаад энийгээ ч гэсэн итгэх мэт баган дээрээ эдгээр гурван үсэгийг мөнгөөр гайхалтай сайхан сийлжээ. И Дан Зин гэнэт ийн дүрс хийсэндээ бага зэрэг сэтгэл зовон "За би ухаан нимгэн уур түргэн болоожуу! Өөрөө хэнсэн билээ нэр алдараа хэлж соёрхоно уу?" гэвэл "Нэрээ хэлчихвэл та нарыг бүгдийг алах хэрэгтэй болно. Хэрвээ үхмээргүй байгаа бол эндээс хурдан зайл" гээд цагаан хувцастай хүн гараа далайхад цугласан олны зэвсэг юун цөмөөр бүснээс мултран газар оочсон нь энэ хүний хичнээн их дотоод хүчтэй болохыг илтгэнэ. Хоолойноос нь сонсвол эмэгтэй хүн атлаа ийм их дотоод хүчтэйн дээр үс гэзэг нь хилэн харыг үзвэл залуухан мэт гэвч бүх насаараа бясалган суусан ч ихэнх хүний хүрэшгүй их дотоод хүч үзүүлсэнд бүгд айн зугтаасав. Энэ бүхний харсан өнөөх гурав тэнгэр нуртал хөхрөнө. Хөхрөхдөө албаар дотоод хүчээ гарган байх тул зарим нэг нь энэ их хүчийг дийлж эс чадаад муужран унаж байлаа. Гэтэл И Дан Зин хоолой засвал өнөөх гурав дуугай болов. Чухам яагаад тэр гурав дуугай болсоныг энэ этгээд гурван хүн, И Дан Зин, Жу Сян Зюнь тав л мэдэж байлаа. Учир нь гэвэл И Дан Зин энэ нэг жилийн хугацаанд Жу Сян Зюний хэвлий дэх үрээ айлгаж цочоох бий гэсэндээ дээр нь мөн түүндээ дуугаа хүргэхийн тулд дуугүй хэл гэдэг эрдэм боловсорсон нь дотоод хүчээрээ зөвхөн тэр хүн л сонсогдохоор дуугардагт байв. Харин энэ удаад энэ аргаа хэрэглэн хоолойгоо засахдаа дотоод хүчээрээ үйлчилсэн тул өнөөх гурван этгээд хүн мөрөн голд бас өөрсөд шиг нь дотоод хүчтэй бас ийм залуу хүн байдаг байх нь ээ!? хэмээн гайхсанаас дуугай болсон байжээ.
Хааны илч жанжин сая сэхээ орон сэрээд "Жу Сян Зюнь чамайг мөрөн голын шулам хэмээн зарлаж улсын дайсан болгов. Гурван өдрийн дотор өөрийн биеэ тушаахгүй бол бид нар дайрна гэж мэдээрэй. Та нар зугтаая гэсэн ч зугтааж чадахгүй бид уулыг тойруулан бүсэлсэн. " хэмээн хашгичаад ум хумгүй зугтаав. Үнэхээр ч хэвлий дэх хүүхдээсээ болоод хөнгөний тамираа хамаагүй хэрэглэж чадахгүй тул зугтаан гарахад хэцүү ажээ. Хэрвээ дайран ирвэл И Дан Зин ганцаараа тулалдах агаад хичнээн хүчтэй байгаад ч гэсэн хэдэн түмэн цэрэгийн өөдөөс дангаар тулалдах аргагүй аж. Ийн элдэвийг бодож байтал Өнөөх гурван хүний нэг "Тэгэхээр Жу Сян Зюнь гэж чи байх нь ээ!? чиний гоо үзэсгэлэн, эрдэм чадлыг бид мөн ч их дуулсандаа одоо ингэж нэг хардаг юм байж" гэвэл И Дан Зин Жу Сян Зюнийг түшин суудалд суулгаад "Эрхэм гурав морилон саатна уу! Та гурав ирсэн зочин тул бид дайлан угтах нь зөвөө гэхдээ та гурав бас зочин шиг байвал талархана." гэвэл өнөөх огторгуй "Хаха, тэгэлгүй яахав гээд ширээнд суулаа." Тэгээд "бидний хэрэг зориг ч гэсэн хааны илчтэй адил болно. Гэхдээ бид мэдээж алах гээгүй" гэхэд хүрэн хулсны гэлэнмаа саяны их дотоод хүч юу билээ хэмээн хачирхаад ирж таарсан агаад "Миний хүүхэд гэдэс давхар ирсэн зочидод сайхан үйлчилж чадахгүй гар хоосн буцаах нь дээ!?" гээд ширээнд нэгдэн суув. Ойртон ирсэнийг нь мэдээгүйдээ сандарсан өнөөх гурав бага зэрэг дайсанаа басамжилсанаа багасган улам болгоомжлох болов.
Өнөөх нар хэмээгч нь "за бид Бурханы бүлэгийн хоёр дугаар зэрэгийн сахиусан тэнгэрүүд билээ. Бид нар энд тулалдах гээгүй мөрөн голын зэвсэгийн эрдэмийн толгойлогч Жу Сян Зюнийг өөрийн бүлэгт уриж гурван бурханд мөргүүлэх" гэв. "Хэрвээ та нар дүргүй байвал бид хүч хэрэглэхээс аргагүй нь дээ" гээд нүдээ анихад жүнзтэй архи дээш үсрэн эргэлдээд ямар илүү дутуу асгарсан зүйлгүйгээр тэр гуравын аяганд буусан нь энэ хүн ямар их дотоод хүчтэйг илтгэнэ. Тэр гурав нэгэн зэрэг архийг хөнтрөөд "сайн архи, сайн архи" гээд аягаа ширээн дээр тавихад И Дан Зин "ахиад тогтооно уу?" гээд өөрийн хундагатайг өргөсөнд урууландаа хүргээгүй байхад нь архи өөрөө ам руу нь урсан оров. И Дан Зин хундагаа тавиад "Миний эхнэр бие давхар аялан явах чадалгүй билээ. Хэрвээ болгоовол би өмнөөс нь явж болох юм. Гэтэл хааны цэргүүд гурван өдөрийн дараа дайрна гэсэн тул миний бие явж түвдэхгүй ажээ. Эрхэм гурав одоо ингээд буцаад дараа эвтэй таатай өдөр эргэн ирвэл болгоохсон болов уу?" гэвэл Сар бүсгүй нь "Эрчүүд та нар олон үгтэй юм яв гэсэн бол барав бишүү. Манай багш нар тийм завтай улс биш " гээд өмнөх хундагаа И Дан Зин рүү нясалсанд сум мэт шунхнан орж ирэв. Өөр хүн байсан бол нэвт цохиулан үхэх байсан бизээ гэвч И Дан Зин хэдий туршлага бага боловч олон сайн эрчүүдтэй гар зөрүүлсэн тул сандарч тэвдэлгүй бага зэрэг зайлан хундагыг тогтоон автал яах ийхийн зуургүй өөр хоёр хундага нэг нь гурван голыг нь нөгөө нь гавалыг нь чиглээд нисээд ирэв. Зайлах аргагүй болов гээд эхний барисан хундагаа нэгнийх нь өөдөөс сөргүүлэн шидээд гурав дахийг нь далайсан гараа тэр чигээр нь эргүүлэн эрчийг нь сааруулад бариж авав. Энэ үед өнөөх мөргөлдсөн хоёр хагаран газар унатал нар залуу нь хөлөрөө газар дэвсэвэл бутархайнууд нь дээшээ хөөрөхөд залуу үлээвэл хэлтэрхийнүүд И Дан Зинийг чиглээд нисээд ирэв. Гэтэл Жу Сян Зюнь тэсэлгүй өмнөх тавагтай ногоог шидэж И Дан Зинд туслатал гэнэт гэдэс нь өвдөн өөрийн эрхгүй атийв. И Дан Зин багш руугаа харвал гэлэнмаа залуу хүмүүс өөрсдөө учираа олцгоо гээд Жу Сян Зюнийг түшин явах гэтэл сар бүсгүй шууд үсрээд тэр хоёр луу дайрвал И Дан Зин ухасхийн хамгаалах гэтэл огторгуй нь үсрээд амин голыг нь чиглээд ирэв. И Дан Зин өөрийн амийг бодолгүй хүүхэддээ санаа зовон биеэ бага зэрэг зайлуулан сарны довтолгооныг хаасан боловч бүрэн зайлж чадаагүйгээсээ болоод огторгуйн алганд цохигдон унав. Ердийн алганд цохигдсон бол ч зүгээр байх байсан ч хамаг бие нь хүйт оргин толгой нь манаран ирсэнд гайхан харвал хортой алганд цохигдсон байжээ. Өөдөөс нь Жу Сян Зюнь гүйж ирэх багш нь өнөөх гуравтай тулалдах зэрэг бүдэг бадаг харагдаад И Дан Зин ухаан балартан унав.
И Дан Зинийг сэрэх үед өрөө нь ундуй сундуй болчихсон байх агаад багш, хайрт эхнэр хоёр нь харагдсангүй тул яаравчлан өндийн Жу гээд эргэн ойчлоо. Юу болсоноо эргэн санахаар хичээвэл хамгийн сүүлд өөрөө хорт алганд өртчихөөд ухаан балартан унахын өмнө багш, эхнэр хоёр нь дайсан этгээдтэй тулалдаж байсаныг харав. Ингээд өндийн сууж амьсгалын дасгалаа хийн биен доторхи хороо гаргах гэтэл ямар нэг байдалаар хордсон шинж байсангүй тул гайхан яагаад хор байдаггүй билээ гэж бодсон ч учирийг нь ойлгосонгүй. Ингээд өндийн суугаад Жу Сян, Жу Сян гэж дуудсан боловч хариу эс сонсогдсон тул ахин бага зэрэг бясалган суугаад бие арай дээрдүүлээд эхнэр, багшаа хайхаар өндийтөл гадаа нь их бүрээ хангинаж, бөмбөрийн нүжигнэх нь аянга цахилгаан мэт сонсогдоно. Энэ чинь юу байдаг билээ хэмээн бодоод гадагш гарч нэг үсрэлтээр хэрэм дээр гаран харвал хааны цэрэгүүд Алтан уулын өргөөг нь таван махбодийн аргаар арван таван давхар болоод хүрээлчихсэн байв. Тэр дундаас нэгэн бадриун биетэй харваас зэвсгийн эрдэм яггүй нэгэн гарч ирээд. И Дан Зин "Чи хэрвээ үхэлээ эрээгүй бол шулам хүүхэн Жу Сян Зянийг гаргаж өг! Гурван өдөрийн хугацаа чинь аль хэдийн дууссан" гэвэл И Дан Зин "хордон хэвтээд гурав хоносон байх нь Жу Сян минь хаашаа одсон юм болдоо. Хайрт Жу Сян минь, хайрт багш минь" хэмээн бодоод үгийг нь тоосонгүй. Гэтэл өнөөх чинь ахин "шулам Жу Сян Зянь чи гарч ирж биеэ тушаа!!! " хэмээн их дуугаар чарлав. И Дан Зин эхнэр, багшаа дайсанд алдаад явуулчихсан дээр нь хаанаас ирэхээ мэдэхгүй өөрийгөө зэмлэн тархиа шаан байтал хэн нэгэн этгээд эхнэрийг нь хар муу үгээр дуудсанд галт уул мэт дэлбэ үсрэн түмэн цэрэг эрс дунд хариан ороод, өнөөх их дуугаар орилон байсан эрийн дэргэд нүд ирэмхийн зуур очоод сэлмийг хуйнаас нь сугалалгүй ишээр нь гурван зангилаа газар нь цохисонд өнөөх эр үг дуугарч чадалгүй муужран унав. И Дан Зинийг ганцаараа ингэж дайрна чинээ санаагүй байсан цэргүүд хэсэг зуур чулуун хөшөө мэт алмайран байсанаа нэгэн дуугаар уухайлан дайрхад И Дан Зин салхинд хийсэх навч арга хэрэглэн агаарт дүүлээд 10н алдийн өндөрт гарсанийхаа дараа сэлмээ бүснээс сугалан дээр нь гишгэн үсрэх зүгээ өөрчлөөд өргөөндөө эргээд орчихов. Угаас номхон даруу хүн тул уурласан ч уур нь хоромын төдийд оргүй болдог тул сая тулалдалгүй ийнхүү зүг буруулсан ажээ. Өөр хүмүүн байсан бол алалдан тулалдах байсан нь тодорхой. Ингээд И Дан Зин яахаа мэдэхгүй хэсэг бодон зогсож байтал хааны цэргүүд ч юу,юугүй хүрээг нь нураан орож ирсэнд салхинд найгах хулсны навчис арга хэрэглэн түрүү эгнээний цэргүүдийн зэвсэг барисан гарыг нь гэмтээн зэвсэгийг нь унагаа өөртөө бага зэрэг цаг хошив. Тэгээд хөнгөний эрдэмээ хэрэглэн зугтаах гэсэн боловч хааны цэрэг түм илүү агаад уулыг тэр чигээр нь бүслэн авсан тул арга буюу нэг тулалдан, нэг зугтан байлаа. И Дан Зин угаас хүн алж сураагүй болохоор энэ олон цэрэгтэй тулалдах бүүр төвөгтэй ажээ. Цохигдон унасан цэрэгүүд үхсэн биш болохоор ахиж босон ирж хүрээ үүсгээд тулалдах тул зай завсаргүйгээр И Дан Зин өөд дайрна.
Цэрэгийн тоо олон дээр хамгийн хачирхалтай нь эдгээр цэрэгүүд таван махьбодийн арга хэрэглэн довтлох нь нэн их төвөг учруулна. Нэг талыг нь сэтлэн зугтаая гэхээр бусад эгнээнүүд нь дотлон орж ирээд зав чөлөө өгөхгүйгээр нөгөөгөө нөхөөд байв. Анх тулалдаж эхлэхэд нар толгойн дээр өнгийн байсан бол одоо уулын цаагуур хэлбийн бүрий болж эхэллээ. И Дан Зин зогсоо зайгүй тулалдаад аргагүй эцэж ядарч эхэллээ. Энгийн үедсэн бол бүтэн өдөр тулалдахад л ингэж ядардаг бол бие нь 3н өдөр 3н шөнө ямар нэг шалтгаанаас болон унтаад, дээр нь хордсоноос болоод ихээхэн чилж сульдсан тул аргагүй бизээ. Ашгүй нэг юм шөнө болж дээр нь И Дан Зинийг тэнгэр эвээх мэт саргүй шөнө байсанд И Дан Зин тэнгэр бурхан намайг ивээв гэж бурхандаа залбираад харанхуйг далимдуулан тулаанаас зугтан амь гарваа. Нэгэнт хүрээнээс тасран гарсан тул И Дан Зинийг гүйцэх хөнгөний тамиртай хүн байсангүй. Яван явсаар сая нэг санаа амаран замын буурчийн газар зүс буруулан буугаад сайтар идэж авах гэсэн боловх сэтгэл нь зовоод хоол орохгүй байсан ч өөрийгөө хүчлэн, хүчлэн идээд өрөөндөө орон хаанаас яаж хайхаа бодож байтал гэнэт Бурхадын бүлэг гэх нэрийг санаад эхнэр, багшаа хаанаас хайх хэрэгтэйгээ мэдэв. Өдөржин тулалдсан дээр нь эхнэр, багшийнхаа сэжүүрийг гаргасан тул И Дан Зиний сэтгэл бага ч гэсэн онгойн толгойгоо дэрэн дээр тавих төдийд нам унтав. Зүүд нойронд нь нэгэн уянгалаг лимбэний дуу цуурайтан нэгэн бүсгүйн хоолой уянга нэмэн дуулна.
Амраг чи минь далай тэнгис гатлан одов Аяа! би чинь одоо яах билээ Сэтгэл гэдэг одгүй тэнгэр мэт Саруулхан ч гэсэн харанхуй үзэмжгүй ажээ.
И Дан Зин цочин сэрвэл өнөөх дуу ор мөргүй алга болов. Зүүдлэж байжээ. Овоо унтаад бие нь бага ч гэсэн сэргэсэн тул Бурхадын бүлэгийг эрж хайх ажилдаа орохоор буудалаа орхин хот газар бараадахаар шийдэв. Харанхуй шөнө дутаан одвол хэн ч мэдэхгүй авч угийн ном үзсэн И Дан Зин буудалын төлбөр болчихоор зүйл хайн өвөрөө уудалвал нэгэн цаас өвөрт нь байлаа. Гайхан уншвал.
"Хайрт хонгор И Дан Зин минь хүү бид хоёр чинь амьд байсан ч чамгүй бол хэрхэн аз жаргалтай байх билээ. Бид тохирлоцсоны эцэст ээж бид хоёр эдгээр хүмүүстэй яваад оронд нь хорны ерөндөг авав. Жу Сян Зянь " гэсэн зурвас байх агаад өөр бичиг байсангүй. И Дан Зин гараа зангидан ширээ шаан босоод хамаг хурдаараа дүүлэн явлаа. И Дан Зингийн цохисон ширээ зөв зүгээр бүтэн байх агаад шал нь ч гэсэн дэв тэгш үзэгдэнэ харин ахиулан доош харсан бол байшингийн доод талд газарт хааш хаашаа алд хэрийн том нүх гарсанг харах байлаа.
"Бурхадын бүлэг хийгээд ор мөргүй алга бологсод"
И Дан Зин дэн буудалаас шөнөжин яваад хотод ирчихээд бүхий л газараас Бурхадын бүлэгийг сурагласан боловчиг энэ хорвоо дэлхий дээр тийм газар байдаг гэдгийг мэдэх нь битгий хэл дуулсан хүн байсангүй. Ийнхүү эрэн, эрэн бүтэн сар бядан явсан боловчиг эрэл нь мухардан яахаа мэдэхээ больсон И Дан Зин бачимдан байж сууж чадахаа больсоноос болоод дотоод хийн дасгалаа хийх үед анхаарал нь төвлөрч өгөхгүй тул мөн л хий дэмий бухимдан Бурхадын бүлэгийг эрсээр байв. Нэгэн өдөр буурчийн газар буудлан хоол идэж суутал мөрнөөсөө авахуулаад тохой хүртэл могой шивээстэй хоёр зэвсэгийн эрдэмтэн их л сүр бараатай орж ирэн ар талынх нь ширээн дээр суугаад яриж гарлаа. "Нөгөө шулам хүүхэн чинь мөрөн голоос ор сураггүй болсон гэсэн хаан эзэн ч аргагүй мэргэн ажээ. Тэр хүүхэн өвгөн баатар Жинь Кан Луны нэрийг ашиглан олон түмэнд сайн нэрийг олох гэсэн боловч бүтэлгүйтээд олон түмэнд хийх нүүрээ олоогүй тул ууланд гарч гэлэнмаа болсон гэнэ." хэмээн өөр хоорондоо хөхрөлдөн суухад И Дан Зингийн дотор шатах шиг боллоо. Бүтэн сар нойр хоолоо хасан хайж буй амраг хайртыг нь нэг муу хоёр хорон үгээр утан хараана гэнээ гэж бодохоос л өөрийн эрхгүй багалзуурдан аваад алчихмаар санагдаж байлаа. Гэвч сурсан занг сураар боож болдоггүй тул И Дан Зин хэсэг өөрийгөө тайвшируулан сууж байгаад сая нэг тайвширсан хойноо эргэж харан өнөөх хоёрын дэргэд сандалаа татан суугаад "Баатар эрс архиар дайлахыг зөвшөөрнө үү? Дүү хүү би чинь зэвсгийн эрдэм сурах гэсэн боловч бядуу болхи хэмээгдэн энд тэнд хөөгдөн явдаг ч өөрийгөө зэвсэгийн эрдэмтдийн нэг хэмээн сэтгэж мөрөн голынхныг ихэд хүндлэнэ. Та хоёр миний сэтгэлийг болгоох буй за" гэвэл өнөөх хоёр чинь маасайтал инээн "Дүү хүү эр өсөж эсгий сунана гэдэгдээ, нэгэн цагт баатар эр болохыг хэн үгүйсгэх билээ." хэмээн тал засаж амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэн нулимахгүйг хичээн байв. Архийг нэг, нэг саваар нь ууж байсан бол тус бүрдээ нэг, нэг савтай архи сөгнөн одоо дуулан ууж гарлаа. И Дан Зин сэмээр дотоод хүчээ ашиглан согтохгүй байх бол өнөөх хоёр нь элдэв юм бодолгүй уусаар ихээхэн согтон ухаангүй болсон хойно И Дан Зин дээд давхарт өрөө хөлслөн аваад буудалын хүнтэй хамшин өнөөх хоёрыг дээш гаргав. Маргааш нь буудалын гадна хоёр нүцгэн эр тэврэлдэн унтсаар сэрэхэд олон хүн тойрон зогсоод сонин хачин юм үзэцгээн шоололдон байхад сая хулхидуулан молигодуулсанаа мэдэн өчигдөрийн архиар дайлсан залууг хараан зүхэж байлаа. Босъё гэвч хөл гараа янгинатал хүлүүлсэн тул харуулын цэргийнхэн ирэх хүртэл ийнхүү хүлээтэй өнжжээ. И Дан Зин шөнө нь тэр хоёрыг хашраан цааш өөр газар очиж мөн л Бурхадын бүлэгийг хайхаар зэхэж байтал нөгөө хоёр согтон унагчийн нэгнийх нь хувтаснаас нэгэн чухал бололтой бичиг унасан тул хэрэгт дурлан үзвэл дотор нь:
Энэ дагалдагч пайз бол та хоёрын Тэнгэрт тэрслүү бүлэгт орох шалгалтын бичиг билээ. Бар сарын хорин нэгэнд Бараан цохион дээр ир гэсэн байв. Пайзыг үзвэл өөрийнх нь эхнэр нэгэн цагт авж явдаг байсан Тэнгэрт тэрслүү арван таван элч хэмээгдсэн байдаг пайзнаас хэлбэр загварын хувьд ялгагдах юм огтоос үгүй боловч модоор сийлээд дээр нь Тэнгэрт тэрслүү бүлэг шалгарагч хэмээх ажээ.
И Дан Зиний тархинд гэнэт өнөөх гурван Бурхадын бүлэг хэмээгчийн хэлсэн үгс зураагайд ирлээ. И Дан Зин урд нь яагаад анзаараагүй байдаг билээ!? тэр гурав "Тарган ламын хэлдэг үнэн байж! үнэн байж!" гэсэн шүү дээ! тийм ээ, тийм махсаг лам Чэнь Сяо Цогыг олчих юм бол тэр гуравыг оллоо гэсэн үг шүү дээ. Хэрвээ махсаг ламыг олъё гэвэл мэдээж Тэнгэрт тэрслүү бүлэгт очих нь зүйн хэрэг биздээ хэмээн бодоод Бараан цохио хэмээх болзсон газар өөд яаравчлан явлаа. Бар сарын хорин нэгэн болоход ердөө гурван хоног дутуу ажээ.
И Дан Зин тэндээс шууд явсаар ирсэн боловч замдаа баг зэрэг төөрсөнөөс болон хоёр өдөр зарцуулан шинийн хоринд Бараан цохион дээр ирвэл зуу гаран зэвсгийн эрдэмтэд цуглан ирээд сууцгааж байжээ. Махсаг ламын бараа сураг алга хэвээр л байсан тул И Дан Зин өөрийн пайзыг үзүүлэн бүртгүүлээд цаанаас нь оноосон асарт очин суув. Өдөр шөнөгүй хоёр өдөр явсан болохоор биеин чилээ, нүдний хорыг гаргахаар хэвтэх төдийд мөн л урдны зүүдийг зүүдлэх тул аргагүйн эрхэнд босон суулаа. Гэтэл гадаа нь өнөөх уянгат лимбэ эгшиглэсэнээ өнөөх цээл хоолойт эмэгтэйн :
Амраг чи минь далай тэнгис гатлан одов Аяа! би чинь одоо яах билээ Сэтгэл гэдэг одгүй тэнгэр мэт Саруулхан ч гэсэн харанхуй үзэмжгүй ажээ.
гэсэн дуу явахад өөрийгөө зүүдлэн байна гэж бодон хэсэг суусан боловчиг эцэст сүүлд нь бодит үнэн болж байгаад нь итгэн гадагш үсрэн гарвал Бараан цохион дээр нэгэн эр хөлөө унжуулан суугаад лимбэдэх агаад мөрийг нь түшин нэгэн эмэгтэй суух нь энэ цээлхэн хоолойн эзэн бололтой. И Дан Зин ард нь очоод хоолой засан "Эрхэм хоёр өршөөх ажаамуу! Би бээр ..." гэвэл "И Дан Зин" гээд тэр үргэжлүүлэн хөгжимдөн дуулж гарсанд И Дан Зин гайхан "та хоёр яаж? хэн бэ?" гээд дөхвөл өнөөх хоёр чинь хавцалруу уначихав. И Дан Зин сандран араас нь очин доош тонгойсон боловч тэр хоёрын бараа сураг салхинд хийсэх мэт ор мөргүй алга болжээ.
Хөөрхөн төрсөн Жу Сян Зянь, ээж хүрэн хулсны гэлэнмаа хоёр хэдий нар, огторгуй, сар гэсэн этгээд гуравтай тулалдан хүчээр дийлдэхгүй боловчиг нэгд Жу Сян Зянь давхар биетэй дотоод хүчээ хамаагүй хэрэглэх алин эсвэл бие дээрээ авах нь аюултайн дээр хүрэн хулсны гэлэнмаа сахил хүртсэн тул энэ гурван этгээд зочиныг алж бүүр гэмтээхээс цээрлэх тул аргагүй хамгаалан хэсэг тулалдав. Энэ хооронд И Дан Зин үхсэн мэт унасан газараа хэвтсээр байх агаад үзвэл царайн гэрэл нь буугаад хөх туяа сууж ирсэн тул Жу Сян Зянь аргагүй бууж өгөн Бурхадын бүлэгийн гурван элчийг нэгэн болзолтойгоор даган явахаар болов. Нар, Огторгуй, Сар хэмээгдэх өнөөх гурав ч гэсэн өчүүхэн төдий л хугацаа алдах аваас шийтгүүлэх гэмтэй тул мөн л аргагүйн эрхэнд зөвшөөрлөө. Болзол нь мэдээж та бүхэний мэдэх хорны ерөндөг авах байсан билээ. Жу Сян Зянь хорны ерөндөгийг бушуухан уулгаад үнэн худалыг нь шалгана гэж сууж байхдаа сэмээр олны нүдийг хариулан нэгэн бяцхан зурвас бичээд өвөрт нь шургуулах гэсэн боловч энэ бүхэнийг сар хэмээгч этгээд нь олж үзээд хажууд нь ирэн суугаад ¨Бид хэдий зэвсэгийн эрдэмийн улс энэ бүхэнийгээ эрхэмлэн чухалчилах боловч мөн чиг бид эмэгтэй хүн хэвээрээ үлдэнэ. Сэтгэл гэдэг даанч тогтворгүй хэцүү. Би хэдий чамайг ойлгож байгаа ч манай бүлэгийн альваа нууцыг задруулсан мэдээлэл их газарт үлдээж болохгүй тул энэ зурвасыг чинь эхлээд шалгая! Хэрвээ зүгээр бол нөгөө хоёртоо хэлэхгүйгээр үлдээхийг чинь зөвшөөръе¨ гээд огторгуй гэгч өөдөө харц чулуудахад нүдэнд нь хэсэгхэн хугацаанд оч гялалзсаныг угын гярхай Жу Сян Зянь алдалгүй ажээ. Сар хэдий зурвасыг үзсэн боловч нээх сүртэй юм байсангүй тул Жу Сян Зяньд эргүүлж өгөөд нөгөө хоёртойгоо нийллээ. Жу Сян Зянь дотроо саранд баярлан И Дандаа хэл хүргэх боломжтой болсондоо баярлаад ханахгүй байв. Ингээд Алтан уулыг орхин явахыг өчүүхэн л саатуулвал хааны цэргүүд уулыг бүхэлд нь бүслэн буугаад зай завсаргүй болчих гээд байсан тул өнөөх гурав Жу Сян Зянь, гэлэнмаа хоёрыг яаравчлуулан И Дан Зинг тэр чигт нь орхиод явлаа. Жу Сян Зянь хөнгөний эрдэмээ барагтайгаар ашиглаж чадахгүй тэгээд ч ашиглахыг хүсэхгүй байсан тул нар, огторгуй хоёр нэгэн сүйх бэлдэн түүн дээрээ Жу Сян Зянийг дамнан явав. Ингэснээс болж ердийн үед гурав хоноод л ирэх тэнгисийн эрэг дээр долоо хонож байж ирлээ. Хэрвээ И Дан Зин хаа одсоныг нь мэдсэн бол араас нь нэхэн ирэх бололцоотой байлаа. Гэвч Бурхадын бүлгийхэн хаа явсан газраа нэрээ нууцлан олноос зайдуу явах тул яахан мэдэх билээ дээ.
Тэндээс завинд суун арал өөд явлаа. Арал дээр буугаад мөн л махсаг ламын адил шүгэл үлээсэн боловч ямар нэг байдалаар нэр нууц үгээ хэлсэнгүй. Магадгүй өөр хүн байгаа болоод алин эсвэл энэ баг нь төлөөлөх тэмдэг болдог бололтой. Хүрэн хулсны гэлэнмаа хэдийгээр Луут Цохио аралыг таньсан боловч энэ ууланд ямар нэгэн хүн байтугай амьтан ч амьдардаг гэж саналгүй явсан нь буруу болж бүхэл бүтэн нэгэн бүлэг байх агаад зүгээр нэг хоёр дугаар дэсийн шавь нь тун амарханаар мөрөн голд нэрээ дуурсгах боломжтой байсанд гайхаад гайхаад барсангүй. Тэр хоёр ийнхүү явж байтал махсаг лам Чэнь Сяо Цо эргийн зүг явахтай таарсанд махсаг лам Жу Сян Зяньд хандан ¨Хоюул учирах тавьлантай байсан гэж мэдсэнгүй шүү! Тэгээд дээр нь чамайг дөнгөж Тэнгэрт тэрслүү бүлэгт орчихоод удаагүй байж 15н элчийн нэг болоод барахгүйгээр бүүр мөрөн голын эзэн суух юм гэж санасангүй¨ хэмээгээд маасайтал инээн хөлөөс нь орой хүртэл нь гүйлгэж хараад ¨Аяа! яасан ганддаггүй гоо үзэсгэлэн бэ!?¨ гэж дуу алдсаар эргийн зүг одов. Тэгсэнээ замын дундаас эргэж хараад хүрэн хулсны гэлэнмааг их л нухацтай харсаны эцэст жилийн өмнө Алтан ууланд байсан гэлэнмаа болохыг таниад багш нарч нэг сумаар хоёр туулай буудаждээ гэж бодсоор цааш явлаа. Жу Сян Зянь саранд хандаа энэ тарган лам Чэнь Сяо Цо хэддүгээр дэсийн шавь вэ? гэвэл нар ¨Чэнь Сяо Цо уу? хаха уул нь нэг дүгээр дэсийн шавь даанч бядуу болих тул бид нараас муу. Тийм болохоор их газарын хүмүүс сэжиг төрүүлэхгүй гэж туршуулаар байдаг юм.¨ гээд хөхөрсөнд огторгуй нь ¨Номын ахыгаа хүндлээч! Бодож болох ч юунд илүү үг хэлнэ!¨ гэж зэмлэсэн тул бүгд дуугай хураацгаан цааш явцгаав. Жу Сян Зянь, гэлэнмаа хоёрт зэрэгцээ хоёр өрөө хувиарлан зааж өгөөд ¨эрхэм зочид ядарсан байлгүй өнөөдөртөө амраад маргааш багш нартай золгох ажаамуу. Удахгүй хүн ирэн хоол унд авчирах болно. Аан тийн нэг юм сануулж хэлэхэд энэ хүрээн дотор дураар явж болох ч хүрээнээс гадуур битгий гараарай гэж сануулъя! Ой өтгөн шигүү хийгээд зэрлэг амьтан их, түүнээс хамгаалсан зүйл ч их гээд тэр хоёрыг орхин одлоо. Жу Сян Зянь, гэлэнмаа хоёр одоо хэрхэхээ ярилцах гэсэн боловч ¨Юуны тулд яагаад энд байгаа болон ер нь одоо болоод байгаа бүхэн ямар учиртайг мэдэхгүй тул юу ч ярилцаж чадсангүй.¨ Удаа ч үгүй байтал гаднаас амтат сайхан хоол үнэртүүлсээр хүмүүс орж ирсэн тул яриагаа зогсоон ямар нэг юм мэдээд авах санаатай хоол хүргэн ирсэн хүмүүсээс асуусан боловчиг загас мэт хэлгүй загнана.
И Дан Зин саяны хоёр үнэхээр байсан алин эсвэл сэрүүнээрээ зүүдэлсэн эсэхээ мэдэхгүй хэсэг Бараан цохион дээр зогсож байгаад эргэж унтахаар өрөөндөө орлоо. Гэвч нойр нь сэрүүн салхинд нэгэнт хулжсан тул одоо цаашид яавал зохилтойг бодов. Хэрвээ одоо махсаг ламтай тааралдах аваас махсаг лам өөрөөс нь дутаан одох магадлалтай тул зүсээ буруулан махсаг ламыг бариж авахаар шийдэн нэгэн цагт ашиглан зурхай үзэж байсан өвгөн дүрдээ хувираад нүднийхээ галыг бууруулахаар өөрийг ятган бясалгахаар суув. Бүрээн дуу тэнгэр доргитол цуурайтахад И Дан Зин сая бүрэн өвгөн болсон байлаа. Үүдэн дээр нь хүн ирээд үүдийг нь тогшин ноёнтоон тэмцээн эхлэх боллоо гэж мэдэгдсэн гэсэн тул И Дан Зин тэндээс гарч Бараан цохион дээр ирвэл нүд нь буруу харж байна уу!? гэмээр олон хүн ирсэн байв. Ийн байтал нэгэн этгээд хувцастай, зүс царай нь ч сонин хүн олны өмнө гарч ирээд ¨Зэвсгийн эрдэмийн тулаанчдаа та бүхэнийг Тэнгэрт тэрслүү бүлгийн шалгалруулалтанд ирсэнд баяр хүргий. Одооноос эхлээд шалгалруулалт эхэлсэн агаад хамгийн сүүлд үлдсэн хорин нэгэн хүн манай бүлэгт шинээр элсэж орох эрхтэй болох агаад тэмцээн ямар ч дүрэмгүй явагдана. Хэрвээ хүсвэл эндээс зугтан явсан ч болно. Амьд үлдэгсэд маргааш наран ургах цагт энэ цохион дээр ахин цугласан байх ёстой. За эхэлцгээ, тулалдацгаа...¨ хэмээн хөхрөхөд. И Дан Зиний өмнүүр нэгэн зүйл сүйтгэнэн өнгөрсөнд гайхан харвал нэг этгээд цээжин тус газар нь сэлэм чичлэн ирж явав. Өөрийг нь үзтэл хөгшин дээр нь нүдний галгүй дорой хэмээн үзээд хамгийн түрүүнд устгахаар шийдэн амар олзруу дайрч байгаа нь илт байлаа. И Дан Зин бага зэрэг хажуу тийш бие займчуулан зүүн хөлийг зөөгөөд баруун хөлөө өөрийн биед татахдаа урагшлуулан дайрагч этгээдийн шагайд хавсран унагав. Энэ үед өөр нэгэн этгээд сиймхийг ашиглан зүүнтэйгээс дайрахад нь И Дан Зин баруун хөлөөр газар бат гишгээд цээшин биеийг арагш налуулангаа зүүн хөлийг эргүүлэн татаж эргэвэл хоёрдогч этгээд хий довтлон цаана нь годройтон унав. Эхний этгээд энэ өтөлж хөгширсөн өвгөн өөрийг нь болон бас өөр нэгнийг нэг доор ийм амархан аргалсанд итгэж ядан байтал хэн нэгэн араас нь довтлоход бодохоо болин тулалдаж гарлаа. И Дан Зин ийнхүү тулалдсан ч биш үгүй ч биш хоёр тулаанаас зайлан байтал гуравдагч этгээд толгой дээрээс нь шунхнан орж ирэв. И Дан Зин бултвал өөр этгээдүүд хажуунаас нь дайрахад бэлэн тул арагш годройтон унахад дээрээс нь дайран байсан этгээд тэр чигээрээ газар хатган зогстол И Дан Зин гялс газар алгадан дотоод хүчээр биеийг өндийлгөөд магнайндаа бага зэрэг дотоод хүчээ хуралдуулан өнөөх этгээдийг наран голд нь мөргөсөнд тэртээд нисэн одов. Энэ бүхэнийг ажсан ойр хавийнх нь тулалдагч этгээдүүд ахин И Дан Зин руу довтолсонгүй. Энэ үед Бараан цохио аль хэдийнээ цусаар хучигдаж эхэллээ. И Дан Зин угийн номын хүн тул энэ бүх алаан хядааныг тэвчихгүй сэтгэл нь өөрийн эрхгүй эмзэглэн тулалдагч этгээдүүдээс салгахыг хичээн нэг нэгээр нь цохин унагаан холдуулах боловч эргэн босож ирээд тулалдахаас гадна хоюул хамтран өөрлүү нь дайрах тул арга буюу тулаанаас зайлан одлоо.
Оройн шингэх нарнаар Бараан цохио нэрээ өөрчлөн Жаргах улаан нар гэмээр болсон мэт харагдана. Үнэндээ Бараан цохион дээр тулалдагч этгээдүүд бол бүгд бага гарын зэвсгийн эрдэмтэн алин эсвэл галзуу цусанд дурлагчид л байлаа. Бусад нь аль хэдийнээ тулааны талбараас зайлан одоод энд тэнд бүгэн маргаашийг хүлээнэ. Арай илүү туршлагатай хэн боловчиг тэр газар алалцан хамаг хүчээ барахыг хүсэхгүй байлаа. Бараан цохионоос зайдуу хэд хэдэн газар мөн тулаан гарах боловч төд удалгүй хоюул зайгаа барин холдоцгооно. И Дан Зин хэдий энэ бүхэнээс холдон хайрт эхнэр хүүхэд багшийгаа хайхын түүс болох боловчиг махсаг ламаас өөр ямар ч сэжүүргүйн дээр энэ газар л ганц махсаг ламыг олох боломжийг хамгийн их агуулах болохоор аргагүй тэвчин өнгөрүүлнэ. Маргааш нь мандахын улаан нарнаар Бараан цохиог зүглэн явбал араас нь нууц зэвсэг нисэн ирсэнд тонгойж байгаа юм шиг урагш бөгтийн зайлав. Гэтэл өнөөх этгээд урдныхыг аз байсан хэмээн үзээд ахин, ахин нууц зэвсэг шидлэв. И Дан Зин энэ удаад дотоод хүчээ хэрэглэн ирж байгаа сумыг тогтоогоод эргүүлэн нисэгвэл тэртээд нэгэн бүсгүй хүний дуу алдах сонсогдсон тул өөрийнх нь үзэсгэлэнт Жу Сян бодогдон аргагүй сэтгэл тавгүйрхэн тэр зүг үсрэн очвол гурван талаас нь гурван этгээд бүчээд авлаа. И Дан Зин хулсны үндэс арга хэрэглэн газар навтасхийн унаад газраар урсан аюулаас зайлаад эргэж ч харалгүй Бараан цохио өөд харайлгалаа. Цохион дээр гарах үед нар цусан дээр тусан аймшигтай харагдуулна. Цусанд ув улаан болсон этгээд энэ бүх цогцос дунд суучихаад маасайтал инээн цусаар будагдаагүй цөөхөн үлдсэн шүдээ ярзайлган байх нь нэн жигжмээр харагдсанд И Дан Зин нүүр буруулав. Гэтэл яах ийхийн зуургүй өөрлүү нь салхи исгэрэн ирсэнд хийсэх навч аргаа хэрэглэн дээш хөөрөн харвал өнөөх этгээд чинь мөн л маасайтал инээн сууж байлаа. Тэгснээ И Дан Зинийг нүд анихийн зуургүй агаарт баруун талаас нь дайрсанд И Дан Зин амжиж сэлмээ сугалан хаалаа, эс тэгсэн бол мөнгөн дусал хэмээх баруун мөрөн дэх амин цэг дээрээ зоолгон баруун гаргүй болох байлаа. И Дан Зин ийнхүү дайсны дотлолтыг хамгаалаад газарт буувал цусан улаан хүн газар аль хэдийнээ суучихаад мөн л маасайтал инээн сууж байлаа. Байдал төрх нь тэр чигтээ цусанд будагдсан тул нас болон төрх байдал нь мэдэгдэхгүй ажээ.
Удаж төдөлгүй хүмүүс нэг нэгээрээ нэмэгдэж эхэлсэн тул цусан улаан хүн И Дан Зин өөд довтлохоо болив. Бодвол өөрийн эрдэмийг дайсан этгээдээс нууцлаж буй бололтой. Хэрвээ И Дан Зинийг довтловол шинэ хүн харчихна, аан харин шинэ хүнийг довтловол И Дан Зин харчих тул аргагүй бизээ. Зэвсгийн эрдэмийн хүмүүсийн хувьд өөрсдийн эрдэмийг аль болох нууц байлган тэрүүгээрээ дайсанаа гэнэдүүлэн ялах гэсэн арга ихэд дэлгэрсэн нь бас ч гэж аргагүй бизээ. Насаараа бэлдсэн аргыг нь нэг хараад л сурах ухаан сийрэг авъястан мөрөн голд алийг тэр гэх билээ. Ийнхүү хүмүүс нэг нэгээр цугласаар хорин нэгүүлээ болчихов. Гэвч хэн нь ч нэгрүүгээ дайрахгүй авч мөн хэн нь ч ямар нэг байдалаар анхааралаа өчүүхэн төдий ч буулгахгүй байлаа. Нар уулын цаанаас бүтэнээрээ цухуйн гарахад өчигдөрийн хачин этгээд нөхөр гарж ирэн. ¨За та бүхэн энэ хүртэл амьд үлдсэн чинь бахархалтай. Яаж ч амьд үлдсэн байсан хамаагүй ээ! Амьд байна гэдэг үхэлээс л дээр шүү дээ!!!¨ гээд хөхрөв. Тэгээд цааш үргэлжлүүлэн ¨Одоо та бүхэн тулалдах шаардлагагүй. Хоёр дахь хэсэг дууссан гэхдээ мэдээж хэн нэгэн чинь таньруу дайран таны шархтуулах эсвэл алах аваас бид хохь нь гэж хэлэхээс өөр яах билээ!¨ хэмээвэл өнөөх амьд үлдэгсдийн дундаас нэг нь нууц зэвсэг нисгэвэл зарлагч хачин эр ухасхын гар сунгаад нэгэн цэцэг бариж авсанаа ¨Баярлалаа, баярлалаа¨ гээд энгэртээ хатгав. Нэгэн эмэгтэй хөмхийгөө зуухыг И Дан Зин ажиглаад цэцэгийг ингэж амьд чигээр нь таслан, дээр нь нууц зэвсэг болгож байгаа юм чинь дотоод хүч нь яггүй бололтой ямар нэг байдалаар тулалдах болвол зай барисан нь дээр юм байна хэмээн өөртөө сануулав. Зарлагч үргэлжлүүлэн ¨Одоо та бүхэн тус тусын өрөөнд очиж амарна уу?¨ Үдийн халуун буухаар мөн бүрээн дуугаар энд цугларахыг хүсье. Тэр болтол амьд байхыг ерөөе!¨ гээд нисэн одлоо. Амьд үлдэгсэд яасан ч үгүй тус тусынхаа өрөөг зүглэн явцгаав. И Дан Зиний чихэнд өнөөх цуст эрийн инээд хангинана.
Таван жингийн үед дуугарсан бүрээн дуунаар гарвал өнөөх хорин нэгийн нэг нь алга болчихсон байлаа. Сайн тойруулан харвал өнөөх цуст эр үзэгдэхгүй байв. Гэхдээ тэр цуснаасаа салчихаад бодит үнэн төрхөөрөө байгаа болохоороо танигдахгүй байна уу? алин эсвэл хэн нэгэнд нь алуулчихав уу? үгүй ээ! үгүй! тийм байх учиргүй. Хэрвээ тэрийг бид нарт мэдэгдэхгүйгээр алж байна гэвэл тэр гарцаагүй үнэхээр хүчтэй байх ёстой. Тийм байж болно гэж үү!? хэмээн И Дан Зин өөр өөрөөсөө асуун хүн бүрийг нэг, нэгэнгүй ажиглаж гарав. Гэвч сэжигтэй зүйл нэг ч ажиглагдсангүй. Зарлагч этгээд гарж ирэн ¨За сайн амар ч авсан биздээ!? Одоо та нар нилээд завгүй байх болно шүү! Эндээс харахад та нарын нэг чинь байхгүй болсон бололтой. Гэхдээ энэ ямар хамаа байх билээ гол зүйл дээ оръё. Яг энэ цаг хугацааг заан хаанд бид хэл хүрэгсэн билээ. Тиймээс одоо буруу замын зэвсэгийн эрдэмтэдийг дарахаар хааны нэг түмэн цэрэг энэ хадан цохиог бүслэн юу, юугүй дайрах гэж байна. Мэдээж энэ үед бас л дүрэм байхгүй. Бид нар одоо явлаа харин та бүхэнд амжилт хүсъе. хаха. маргаашийн энэ цагт уулзая.¨ гээд яваад өглөө. Хүмүүс нэг нэгэн рүүгээ худлаа байлгүйдээ гэсэн харц чулуудан нэгнээсээ болгоомжлоно. Энэ үед үнэхээр цан харанга дэлдэн их дуу гарсанд цохион дээрээс харвал тэртээ доор хэдэн мянга цэргүүд арзалдан байх ажээ. И Дан Зиний хувьд хэдий эндээс зугтан гарах өмнөхийг бодвол амар боловчиг зугтаж болохгүй байлаа. Тэр ямар ч байсан үлдэж махсаг ламыг бариж авах хэрэгтэй.
Гэнэтийн энэ аймшиг ямар нэг байдалаар энэ хүмүүсийг бүгдийг нь нэгтгэх мэт санагдав. Бүгд хоорондоо үг солилцолгүй ямар нэг хамгаалах байрлал аван цохиог хамгаалан тулаанд бэлтгэлээ. Нар жаргаж сар мандах үест тэнгэрт сум исгэрэх дуу хаварын шуурга мэт тодоор сонсогдов. Суман бороо орж байлаа. Эхлээд И Дан Зин болон бусад хүмүүс сумнаас бултан алин эсвэл өөрийгөө хамгаалан байсан бол хэдхэн хормын дараа хэтэрхий ихээр ийнхүү дараалан ирэх сумыг аргагүй тогтоож эс дийлээд аль боломжоороо хад асганы ард нуугдацгаав. Ийн хэсэг хугацаанд суман бороо орсоны эцэст сая нэг намжихад өнгийн харвал саяхан цусанд будагдан ув улаан болсон хадан цохио одоо Суман зүлэгт гэмээр болж газараар нэвсийсэн их сум овоорно. Сарны гэрэлд яг хэдэн хүн амьд үлдсэн болон хэдэн хүн шархдсан нь мэдэгдэхгүй байв. Харанхуйд хаа нэгтэй хэн нэгэний орилох сонсогдоод гэнэт дуулдсан шигээ тэр чигтээ алга болов. Удалгүй ахин нэг хүний орилох... бас тэгээд ахиад гэх мэтчилэн таван хүн харанхуйд уусан алга болсоны дараа И Дан Зин руу харанхуйгаас нэгэн салхи үлээсэнийг И Дан Зин хараагүй ч гэсэн таниж байлаа. Энэ бол өнөөх цуст алуурчин байв. Түүний инээд чихэнд нь сонсогдох шиг болов. Гэвч ахиж И Дан Зин руу дайрсангүй, магадгүй бодож байсан шигээр хялбараар алж чадахгүй гэдгээ мэдсэн бололтой. Энэ үед их цэргийн хөлийн алхаанд газар дэлхий доргих шиг болон түмэн цэрэг нэгэн зэрэгээр шалгаруулалтанд оролцогчид руу довтлов. Хэдий эдгээр нь зэвсгийн эрдэмд гаргуун сайн боловчиг энэ их цэргийн сүр хүчинд дарагдан Бараан цохионы ирмэг рүү улам шахагдана. Бараан цохионоос үсрэвэл хэдий сайн хөнгөний эрдэмтэй байгаад ч гэмтэхгүйгээр газардана гэхэд үнэмшмээргүй ер нь боломжгүй өндөр тул хэн ч унахыг хүсэхгүй байлаа. Гэвч яах ч аргагүйгээр хүчинд явтан түрэгдсээр л.
Гэнэт цуст эрийн аймшигт инээд шөнийн харанхуйд цуурайтаад араас нь хүмүүсийн орилох тасралтгүй урсаж гарав. Шөнийн сарны гэрэлд нэгэн сэлэм модны мөчирс тасар татан нисэх мэт харагдана. И Дан Зин болоод бусад хүмүүс ч гэсэн одоо нэгэнт бусадаас болгоомжлохоо хойш тавин хамаг хүчээр хааны цэргүүдтэй тулалдаж эхэллээ. Эс тэгвэл хаднаас нисэж алин эсвэл цэргийн жаданд сүлбүүлж үхэх л үлджээ. И Дан Зин аль болох алахгүйг хичээн энэ бүхэнээс зайлан гарахын түүс болон усанд хөвөх хулс хэмээх арга хэрэглэн олон дундуур урсан байх боловчиг цэргийн тоо даанчиг олон тул төгсгөл үгүйгээр үргэлжлэнэ. Шөнөжин тулалдаж үүр гэгээрэх үед бүгд цохион ирмэгээс хорин алхамын зайнд ирсэн байх агаад одоо нийт есөн тулалдагчид үлджээ. И Дан Зин, цуст алуурчин, өнөөх эмэгтэй, тэгээд ихэр хоёр залуу, бас нэг сахал үс нь арзайж сагсайсан боловч нүд нь энэ бүх үсэн дундаасаа тодоос тод гэрэлтэн байх гуч орчим насны нэг эр, бас нэг ардаа нум агссан залуу, мөн нилээд насны зүрүүтэй боловч ижил хувцастай хоёр этгээд үлдсэн байв. Хааны цэрэг хичнээн үлдсэн нь тийм ч тодорхой бус байлаа гэхдээ ямар ч байсан ихээхэн гарз хохирол үзэн талаас илүү хувь нь ойчсон нь уул овоо мэт овоорох үхдэлүүдээс тод харагдана. Хэрвээ эдгээр эрс нэгэн хүч хавсран дайрвал бүслэлтийг сэтлэх боломжтой боловч хэн хэнийгээ тавихгүй хэн хэндээ итгэхгүйн улмаас ийнхүү буланд шахагдан тулалдах ажээ.
Тэндээс ахиж бүтэн өдөржин тулалдан бүгд ядрахын дээдээр ядран сульдахын ихээр сульдаад байв. Энэ хооронд өнөөх ижил хувцастай хоёр этгээд сулдаж унаад үхсэн бол нум агсагч этгээд цохионоос үсэрсэн боловч амжилт ололгүй газар унан өөд болвоо. Ингээд хадан цохионы ирмэг дээр хааш хаашаа тавхан алхамын зайтай газар зургуулаа үлдэн тогтоон бариж байлаа. Энэ үед хаанас ч юм бэ!? өнөөх зарлагч этгээд гарж ирэн их дуугаар ¨Хааны цэргүүдээ бууж өгөн амь амиа бодсугай эс тэгвээс бүгд энэ жанжин шигээ амь алдах болно шүү!¨ хэмээн гартаа нэгэн дуулгат тасархай толгой барин өлгөсөнд хааны цэрэгүүд бүгдээр дуу алдан дутаан одов. Үлдсэн зургаан шалгаруулагчид бүгд өөрсдийн эрхгүй сөхрөн унацгаалаа . Бүгд амьд үлдсэндээ сэтгэл хангалуун харагдана. Харин өнөөх цуст эр л ганцаар ухран буй цэрэгүүдийг харан сэтгэл нь хөөрч хүч нь нэмэгдээд араас нь илдэн байлаа. Хэдийгээр бүгд амьд үлдэхээр тулалдан байсан боловч мөн л нэгнээсээ болгоомжлон хамаг дотоод хүчээ ашиглахаас зайлсхийн чухал үед ашиглахаар нөөн байцгаав. Этгээд зарлагч өнөөдүүлийг хэсэг амьсгаа дарахыг нь хэсэг хүлээзнээд: ¨За сайн байна! сайн байна! Үүгээр хоёр дугаар үе дууслаа. Одоо та бүхэн өргөө өргөөндөө очин сайтар амарч авцгаана уу? Өнөөдөр бид нар та бүхэний амийг хариуцан хамгаалах тул санаа амар амарч болно. Мөн ямар нэг байдалаар нэгнийгээ хороохгүй байхыг хүсье. Хэрвээ тэгэх аваас манай бүлгийн энэ удаагын шалгалууралтанд тохирохгүй хэмээн үзээд дараагын удаа ахин шалгаруулалтанд орохыг шаардах болно.¨ хэмээн зарлав. Хүмүүс өрөөндөө орохоор яараавчлан явцгаавал гэнэт араас нь дуудан ¨Байзаарай! маргааш бид бүгдээрээ Тэнгэрт тэрслүү бүлэгт очин хамгийн сүүлчийн шалгаруулалтыг хийх болно гэдэгийг нэмж хэлэх хэрэгтэйн байна.¨ гээд харанхуйд уусан алга болов. И Дан Зин үнэхээр ядаржээ. Хэдий хүн алахыг үзэж чаддаггүй боловч энэ хугацаанд хэдий хүний аминд хүрсэнээ бодоод сэтгэл нь амарч төвдөхгүй байв. Гэвч тэр амид байж үзэсгэлэнт эхнэр Жу Сян, хүүхэд, хүрэн хулсны гэлэнмаа багш гуравыгаа олох хэрэгтэй. Энэ хооронд ахин хичнээн хүний амь хороох болохыгоо мэдэхгүй гэвч хэрвээ энэ бүхэн дуусдаг л юм бол мөрөн голоос холдон урдын хүсэж байсан шигээ энгийн тариачин хүний амьдралаар амьдрахыг И Дан Зин чин сэтгэлээсээ хүсэж байлаа.
И Дан Зин нам унтсан байв. Бүтэн өдөржин тулалдсан бусад нь ч гэсэн бүгд нам унтацгаасан ажээ. Сүүлчийн гурав дахь өдөрийн бүрээн дуунаар бүгд нэгэн цэрэг цочин сэрцгээгээд Бараан цохион дээр цугларлаа. Нарны гэрэл доор энэ бүхэн аймшигтай харагдана. Газар дэлхий хүнээр хучигдаад агаарт цусны эхүүн үнэр шингэн дотор муухай оргимоор байхын дээр элдэв янзын шавьжнаас авхуулан сэгээр хооллогсод, махчин амьтад цөм нэг доор цусан улаанаар будагдсан байх нь харахаас нүд хальтармаар ажээ. Цуст эр хүртэл инээхээ болин барайн харагдав. Магадгүй харгислал хэрцгийлэлд хүртэл хязгаар байгаад тэр хязгаарын цаад талд хүн чанар сайхан сэтгэл нуугддаг бизээ хэмээн И Даныг бодон байтал этгээд зарлагч гарж ирэн ¨Сайхан харагдаж байна уу? хаха... Үргэлж л ийм байдаг. За явцгаая сүүлчийн шалгалт чинь хүлээж байна.¨ гээд нисэн одоход шалгаруулалтанд үлдэгсэд бушуухан энэ газараас холдохын түүс болон үг дуугүй дагалаа. И Дан хэдий энэ бүхэнг тэвшиж чадахгүй тул цахиур цохин Бараан цохионы төгөлийг галд өрдөөд ¨нөгөө ертөнцөд очиход чинь өгж явуулах юм алга даа. Ёсыг бодож энийг шатаачихъя.¨ хэмээн амандаа үглээд бусадынхаа барааг тасран алга болохоос нь өмнө араас нь хурдлав.
Тэндээс явсаар балчиг намагаар хүрээлүүлсэн Үнэгэн уулан дээр ирлээ. Хэдий сайн хөнгөний тамиртай байгаад ч гатлахын аргагүй өргөн намагыг хэрхэн гатлах билээ хэмээн бодон зогсож байтал этгээд зарлагч хүн болгонд хоёр, хоёр хавтгай жижиг тоглоомон завь өгөөд намайг дагаад яваарай гэсэн ээ, өнөөх хоёр завийг хөлөндөө углан намаг дээгүүр гулсаж гарав. И Дан ч араас нь юм бодолгүй даган орвол санасаныг бодвол хэцүү байлаа, гэвч удалгүй хөлөндөө бага зэрэг дотоод хүчээ төлөврөлүүлвэл хамаагүй амар болов. Ийнхүү намагыг гаталсаны дараа Үнэгэн ууландах Тэнгэрт тэрслүү бүлгийн байранд ирэхэд зарлагч бүгдээрэнг нь нэг том зааланд оруулчихаад ширээнд суулган цай уухыг урив. Холын аянд чилээрэхсэн бүгд юу болохыг мэдэхгүй хэсэг эргэлзэн зогсоцгоогоод ширээнд сууцгаан цай уулаа. Хэн ч юу ч бодоогүй байтал гэнэт бүгдээрээ нэг нэгээрээ унаж эхлэв. И Даны нүдний өмнө нөгөө хэд нь унахад И Дан энэ чинь гээд өндийн боссон боловч нүд нь харанхуйлан толгой нь эргэсэн тул суудалдаа эргэж суугаад ухаан алдан унав.
___________________________________________ Сонгодог
_________________ Үлэг гүрвэл: Загас идсэн!
|