#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.27.17 4:12 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 277 posts ]  Go to page Previous 17 8 9 10 11 Next
Author Message
PostPosted: Mar.11.11 7:15 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Dec.11.10 9:17 pm
Posts: 2354
Location: Тамхины өрөө.
yoo say l unshij duuslaa yostoi goy zohiol bna

_________________
FFS.


Top
   
PostPosted: Mar.11.11 7:56 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 10:44 am
Posts: 160
songodog mini amjilt husii goy boljee


Top
   
PostPosted: Mar.12.11 11:33 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
Гоё үргэлжилж байна. Сайн боджийгоод гоё үргэлжлүүлээрэй их сонирхолтой байна. Баярлалаа

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.16.11 3:57 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 10:44 am
Posts: 160
huleej bgaa shuu andaa


Top
   
PostPosted: Mar.26.11 7:21 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Oct.16.09 8:30 pm
Posts: 318
Location: Бодлууд дотроо...
huue ee ene chin 3r dewter gej bdag bdiimuu ali eshvl songodog uuruu vrgeljluuleed bgaamuu....oilgkui bn tailbarlaad uguuch hvmvvsee

_________________
smile for you


Top
   
PostPosted: Mar.26.11 9:29 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6634
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Black eyes wrote:
huue ee ene chin 3r dewter gej bdag bdiimuu ali eshvl songodog uuruu vrgeljluuleed bgaamuu....oilgkui bn tailbarlaad uguuch hvmvvsee

за мунхаг би залхууран байж үргэлжлүүлж байгаа ухаантай билээ :imhappy:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Mar.27.11 10:10 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
Хүүе мунхаг таны залхууралт дуусч байна уу :??: :col: :razz:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.28.11 2:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
3-р дэвтэр гэхээр нь гайхлаашд
уншнаа

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Apr.03.11 5:05 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Jul.22.10 11:08 pm
Posts: 42
Location: Зүрх сэтгэлийхээ гунд...
Bi en zohioliig baga baihdaa havtasgui nom nomin sangaasaa olj unshij bsiin harin say 2r devtriig ni unshlaa goy yum bn, bas 1 ee halit martjee, eiig hiisend bayrlaa , ih hodolmor bhdaa. neeree 3r nomiig urgeljluulne geed bn demjij bn shuu :)

_________________
Эзэн хичээвэл
Заяа хичээнэ !!!


Top
   
PostPosted: Apr.03.11 5:09 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Sep.04.10 8:00 pm
Posts: 742
Location: IN SEARCH OF LOVE :)
Хэн хаана юу үргэлжлүүлээд байгаайн?
Уул нь 3 р дэвтэр гээд би цааш нь бичих гэж байтал нэг өлөн өт хорхой чи зохиож бичиx гэжий штээ мэджийн гээд гэмт хэрэг хийцэн юм шиг хашгираад байхаар нь жигшээд больжийж билээ
Сонгодог санаа туусан бн даа ахахаха
Хаанаас эхэлж байгаайн?

_________________
hairlawal,hairlya chamaig :)


Top
   
PostPosted: Apr.03.11 12:29 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6634
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
торгуудцэрэг wrote:
Сонгодог санаа туусан бн даа ахахаха
Хаанаас эхэлж байгаайн?

Би оруулж эхэлсэн хэсгээс эхлэж байгаа.
Чи дургүйцэхгүй бол үргэлжлүүл бичиж болно.
эсвэл чи өөрийнхөө хувилбарыг биччихгүй юу яадын угаасаа л fanfiction төрөл болох юм чинь.
миний гар гэмтсэн :m1: мөддөө юм бичиж чадахгүй :bawling: :bawling:

Угаасаа энд хүмүүс яриж байгаад тэгээд үргэлжлүүлэхээр болсын
тэгсэн чинь л гэнэт би ганцаараа үргэжлүүлээд эхэлчихсийн.

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Apr.04.11 5:23 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Oct.16.09 8:30 pm
Posts: 318
Location: Бодлууд дотроо...
aanhan unshaad ehelsi shv bicheed bgaarai

_________________
smile for you


Top
   
PostPosted: Apr.08.11 1:23 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: May.30.10 2:35 pm
Posts: 128
Urgeljleliig ni unshih yumsan geed barag 15 jil bodoj yavlaa... Ih goy zohiol shuu...
Urgeljluuleed baigaarai amjilt...


Top
   
PostPosted: Apr.08.11 8:17 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Aug.18.10 2:28 pm
Posts: 175
Location: ulaanbaatar
Энэ номоор хийсэн кино байдаг юм уу


Top
   
PostPosted: Apr.10.11 8:45 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Sep.04.10 8:00 pm
Posts: 742
Location: IN SEARCH OF LOVE :)
Songodog wrote:
торгуудцэрэг wrote:
Сонгодог санаа туусан бн даа ахахаха
Хаанаас эхэлж байгаайн?

Би оруулж эхэлсэн хэсгээс эхлэж байгаа.
Чи дургүйцэхгүй бол үргэлжлүүл бичиж болно.
эсвэл чи өөрийнхөө хувилбарыг биччихгүй юу яадын угаасаа л fanfiction төрөл болох юм чинь.
миний гар гэмтсэн :m1: мөддөө юм бичиж чадахгүй :bawling: :bawling:

Угаасаа энд хүмүүс яриж байгаад тэгээд үргэлжлүүлэхээр болсын
тэгсэн чинь л гэнэт би ганцаараа үргэжлүүлээд эхэлчихсийн.



ooo tegne shtee chinii gar owdoh dongoj ehlel
shudarga bus baix chen iim shiitgeltei ..

_________________
hairlawal,hairlya chamaig :)


Top
   
PostPosted: Apr.12.11 12:06 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Sep.30.09 10:40 am
Posts: 4
urgeljluulj bicheed bgaamu yuuun mundag iin bi ch zohiol ni yavaad b/a gej bodool shimten shimten umshaad bsii sh de :D


Top
   
PostPosted: Apr.12.11 8:32 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Jul.22.10 11:08 pm
Posts: 42
Location: Зүрх сэтгэлийхээ гунд...
D-Will8 wrote:
Энэ номоор хийсэн кино байдаг юм уу

harin tiimee enuugeer kino hiivel box office-g terguulne dee hehe

_________________
Эзэн хичээвэл
Заяа хичээнэ !!!


Top
   
PostPosted: Apr.20.11 2:39 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.21.02 2:38 am
Posts: 515
Location: Yag end
Хүүхэд байхдаа 2-р дэвтрийг ч ёстой дэвэн дэлхийгээр дэмийртэл хайж билээ, даан ч олоогүй. Харин саяхан шинээр хэвлэгдсэнийг нь олж авсан. :)

_________________
"STAY STRONG"


Top
   
PostPosted: Apr.27.11 12:36 am 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: May.04.07 7:01 pm
Posts: 140
Location: i am in here
хурдлаараи хулээж баигаа хун олон бна. тэсэн ядан хүлээж бна

_________________
МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ


Top
   
PostPosted: Apr.27.11 7:36 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 8:03 pm
Posts: 962
Location: The future belongs to those who believe in the beauty of their dreams
За Сонгодогтоо гүнээ талархъя, гар нь зүгээр болоогүй юм уу?
Хамгийн оргил хэсэг дээр зогсчихлоо гэж. Үргэлжлэлийг тэсэн ядан хүлээе. :mrgreen:

_________________
:nana01:


Top
   
PostPosted: Apr.27.11 8:23 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 8:03 pm
Posts: 962
Location: The future belongs to those who believe in the beauty of their dreams
Ерөөсөө хүлээж тэсэхгүй нь, Журамт бүсгүйг сая татчихлаа, уншиж эхлэнэ ээ. :hoho:

_________________
:nana01:


Top
   
PostPosted: May.01.11 11:41 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 8:03 pm
Posts: 962
Location: The future belongs to those who believe in the beauty of their dreams
Би бол Тэнгэрт ... гэснээ нэгэнт бүлгээ орхиж гарсан тул
-Миний алдар нэр Дин И Жао
Хэдий аралд урилгагүй ирсэн нь Дин И Жаогийн буруу боловч дэг журамд баригдах дургүй Дин И Жао ихэрхэн, мөн өөрийн эрдэмд бардан,
-Дэлхий ертөнц нэг байтал өөрийн болгон өмчилдөг нь юу билээ? Тийм их сүртэй бол нэр алдраа хайрла гэв.
-Ёсгүй амьтан хэрээ мэдэхгүй их дуугарна гэнэ ээ!! хэмээн нэгэн эр гарч ирэв. Хав хар хувцастай тэр эр Огторгуй гэсэн мөнгөн үсэгтэй баг зүүсэн байх ажээ.
Дин И Жао мөрөн голоор өчнөөн олон жил хэрэн хэсэхдээ энэ талаар ерөөс сонсож дуулж байгаагүй тул ихээхэн сониурхав.
-Нэр алдраа ч хэлэхгүй, нүүр царайгаа ч харуулахгүй, аль буруу замын хулгай нь энэ эзэнгүй арал дээр ирээд үүрлэчихдэг билээ? хэмээн хөхөрвөл
-Муу хулгайч эелдэг зан ойлгохгүй, бид хүссэн бол чи аль хэдийнэ үхчихсэн байгаа гэж Мөнгөн Огторгуй хашгичаад, Дин И Жао өөд довтлов.

Хөдөлгөөн нь хурдан агаад уян боловч Дин И Жао тэрхэн дор сул талыг нь олж харлаа. Тэгэнгүүт хөл дороо хэвтэх чулууг өшиглөөд араас нь харайв. Огторгуй сум мэт ирэх чулууг илдээрээ цавчин хаагаад хартал Дин И Жао аль хэдийнэ өмнө нь ирчихсэн байв. Эргүүлэн довтлох гэсэн авч нэгэнт оройтжээ. Дайсан этгээд нь баруун зүрх цэгийг нь алгадаж орхив. Мөнгөн үсэгт Огторгуй тэрхэн төдийд тэрийн ойчлоо. Хэдий зэвсгийн эрдмээр муугүй боловч жинхэнэ тулааны амт үзээгүй нь илт ажээ.

Дин И Жао зэвсэгтэй тулаанчийн сэтгэл зүй дээр тоглосон урхинд орчихсон аж. Зэвсэг барьсан хүн өрсөлдөгч нь зэвсэггүй бол өөрийгөө түүнээс илүү байрлалд байна хэмээн бодох бөгөөд довтолгоон ирэх үед зайлсхийн бултахаасаа урьтаж халз тулахыг илүүд үздэг байна. Хэрвээ ингэх аваас анхны довтолгооныг зэвсгээрээ цавчин хаах агаад энэ мөчид харах орчноо мөн зэвсгээрээ хаадаг ажээ. Гэвч үүнийг мөрөн голынхон цөмөөр мэдэх авч туршлагагүй тулаанчид үргэлж энэ арганд унадаг байлаа. Арлаас өөр газар үзээгүй. Тулалдсан ч мөн л бэлтгэлийн байдлаар тулалддаг тул Огторгуйг энэ бүхэнд буруутгах аргагүй юм.

Мөнгөн үсэгтийг унах төдийд нууц зэвсэг Дин И Жаог чиглэн ирэв. Дин И Жао түүнээс төвөггүй зайлах ч нөхцөл байдлыг сайтар мэдэхгүй тул тэндээс холдов. Өөр нэг шалтгаан нь гэвэл арал дээр түүнтэй тулалдагчид түүнийг гүйцэн ирсэн явдал байлаа.

Дин И Жао мод сийрэг газар хамгаалалт аван зогсвол өнөөх эмэгтэй хүний хоолой иян өгүүлэв.
-Өвгөн ах та зэвсгийн эрдмээр чамгүй ажээ. Гэвч ямар шалтгаанаар энд ирснээ илтгэхгүй аваас бид довтлохоос өөр аргагүй болох нь. Бид таны зэвсгийн эрдмийн хэр байдлыг мэдсэн учир энэ удаад арай өөр байх болно гэдгээ сануулчихъя.
Энэ үгийг сонссон Дин И Жао "Эмэгтэй хүн байж их үг хэлж сүрдүүлнэ гэнэ ээ?! Чадал чинь хүрэх байсан аваас аль хэдийнэ довтолчихсон байхгүй гэж үү? Уран үг хэлэхээ болиод аль газрын хулгайч нь энд ирээд суучихсанаа хэл" гэвэл
"Өвгөн ах та зочломтгой зан ойлгодоггүй ажээ. Бид энд байсаар л ирсэн. Хаанаас хэн ч ирээгүй, ирсэн бүхэн үхдэг эсвэл үлддэг" хэмээн хариулав.
Дин И Жао яагаад Луут Цохиот арлыг чөтгөр шүглэсэн хэмээгдэх болсныг сая л ойлгов. Гэвч өрсөлдөгчийнх нь этгээд сонин байдал сонирхлыг нь ихээхэн татах тул бага зэрэг азаа үзэхээр шийдэн,
"Би танай багштай хүч үзэхээр ирэв. Багшийгаа айгаагүй бол өнөө орой миний буусан эрэг дээр ир хэмээн хэл. Үгүй бол дэлхий даяараа түүнийг шоолон, Луут Цохиот арал бус Гүрвэл гүрэн гэх болно шүү" гээд гэнэтийн явдалд алмайран байсан бүслэгчдийг даван ирсэн зүгтээ буцлаа. Араас нь өнөөх этгээдүүд нэхэж байгаа нь мэдэгдсэнгүй.

Завин дээрээ ирэх үед 3 залуу түүнийг нь сахиж байв. Дин И Жао нэг л довтолгоонд гурвууланг нь муужруулан унагав. Хэсэг хугацааны дараа араас нь нэхэгчид мөн л ирчихээд түүнийг танадаж байв. Дин И Жао өнөөх 3 залууг заагаад,
"Өөрийн хүнээ ав. Ахиад сэрэх үед нь би амьд үлдээх эсэхээ мэдэхгүй байна" хэмээн хашгирав. Төд удалгүй модноос 6 эр болгоомжлонгуй гарч ирлээ. Хоёр хоёроороо дамнуурга үүрчээ. Тэгээд үг дуугаралгүй өөрсдийн хүнээ авч одов.
Дин И Жао "Та нар зочиндоо цай барьдаггүй юм уу? Багшийгаа ирэхдээ унд авч ир гэж хэлээрэй" гэвэл бүгд хөмхийгөө зуун хялайсан ч биеэ барьцгаан одов.

Нар жаргахын алдад арваад хүн эрэг дээр гарч ирлээ. Өдрийн мөнгөн үсэгт Огторгуй ч тэр дунд үзэгдэнэ. Өөр бас алтан үсэгтэй Огторгуй байх агаад мөн, алтан мөнгөн үсэгтэй Сар гэсэн хоёр бүсгүй байх ажээ. Тэндээс алтан үсэгт Огторгуй ганцаар Дин И Жао дээр хүрч ирлээ. Бусад нь ойн захад үлдэв. Алтан үсэгт Дин И Жао дээр ирээд мэндлэн,
-Ахмад та цай зооглох уу? Шууд ажилдаа орох уу? гэвэл
Дин И Жао
-Би багштай чинь хүч үзэх гэсэн болохоос чамтай хүч үзэх гэсэнгүй хэмээн дотоод хүчээрээ барын архираан хэмээх арга хэрэглэв. Өнөөх эр тоосонгүй,
-Багш маань гадны хүнтэй уулзах боломжгүй билээ гэв.
Дин И Жао, алтан үсэгтийг өдөхөөр шийдэн,
-Алуулахаас айгаа юу? гэвэл
-Алахаас айгаад хэмээн хүйтнээр хэлэв.
Дин И Жао,
-Би багштай чинь л хүч үзнэ. Чам шиг жулдрайнууд хэрэггүй гээд хийх юмаа олж ядсандаа асаасан түүдгийн галыг дотоод хүчээрээ алтан үсэгт рүү чиглүүлвэл Огторгуй шууд довтолгооноос зайлан, Дин И Жаогийн хажуунаас довтлов. Ингэнэ чинээ бодоогүй Дин И Жао газар дэвсвэл хөл доорхи элс нь агаарт босон ирлээ. Алтан үсэгт Огторгуй мөн л шууд зайлалгүй арын хөлөө урагш бус хажуу тийш нь эргүүлж эхний хөлөө тулгуур болгон зайлаад, Дин И Жаогийн ард гарч ирээд гурван цэцэг цэг рүү нь довтлов.
Дин И Жао хөлөө чирээд элсийг мөн босговол Огторгуй од харвах арга хэрэглэн бултаад дээрээс нь довтлов. Дин И Жао залуу эрийн зэвсгийн эрдмийг басч болохгүйг үзээд дээрээс ирэх довтолгооныг арван хувийн дотоод хүчээр хаавал алтан үсэгт Огторгуй мөн зайлан одлоо. Өмнө зогсох энэ буурал этгээд зэвсгийн эрдэмд гаргууд нэгэн болохыг үзээд сэтгэл нь ихээхэн хөдлөхийг Огторгуй мэдэрсэн тул тайвшрах гэж тулаанаас холджээ. Гэвч ахин тулалдана гэхээс байж ядан догдолно. Огторгуй энэ үед довтолвол өөрт нь ихээхэн аюултайгаас гадна халдагчийн гарал үүслийг мэдэхгүй алдчихаж магадгүй юм хэмээн болгоомжлон биеэ барив. Дин И Жао ч ихээхэн догдолж байв. Хэн энэ эзгүй гэж бодож байсан арал дээр ийм хэмжээнд хүрсэн залуу тулаанчтай учирна хэмээн төсөөлөх билээ. Түүнээс гадна үүнээс ч хүчтэй тулаанч байгаа гэж бодохоос өөрийн эрхгүй инээмсэглэв.

_________________
:nana01:


Last edited by AS_Nana on May.02.11 12:29 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: May.01.11 11:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6380
AS_Nana wrote:
Дайсан этгээд нь баруун зүрх цэгийг нь алгадаж орхив. Мөнгөн үсэгт Огторгуй тэрхэн төдийд тэрийн ойчлоо.


Тэрхэн төдийд гэхийг бодвол баруун зүрх цэгийг алгадах нь өчүүхэн хэрэг үү?

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.02.11 12:37 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6634
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
croft wrote:
Тэрхэн төдийд гэхийг бодвол баруун зүрх цэгийг алгадах нь өчүүхэн хэрэг үү?


тийн тэр чинь түр зуур сааталд оруулдаг байхгүй юу :laugh5:
тэгээд мөнгөн үсэгт газар тэрийн ойчиж байгаан :Д

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: May.03.11 2:45 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1769
Location: Худалд бас Үнэнд!
zoloohadaa wrote:
Urgeljleliig ni unshih yumsan geed barag 15 jil bodoj yavlaa...

Ээ хэлээд юукэв :s1:

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: May.03.11 2:42 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6634
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Хамгийн агуу хамгаас гүнд оршино хэмээх тайлбар бүлэг

Энэ бүх үйл явдалаас далаад жилийн өмнө Дин И Жао Тэнгэрт тэрслүү бүлгийг орхин мөрөн голоос ангид бясалган суухаар шийджээ. Тэндээсээ явсаар чөтгөр шүгэлсэн арал хэмээн нэрлэгдэх болсон Луут цохиот арал дээр иржээ. Эргэ дээр буух үест ямар нэг сэжигтэй зүйлс ажиглагдсангүй тул Дин И Жао тэндээс шууд Луут цохиог чиглэн алхалаа. Тэгтэл гэнэт 4н зүг 8н зовхисоос нь нууц зэвсэг шунхнан ирэхэд хэдий зэвсэгийн эрдэмийн оргилд хүрч мөрөн голын манлай нь болсон ч гэнэтийн явдалд бага зэрэг бариц алдсанаа хуучин зовлонгий хэлтэрхий тул дорохноо сэргэн тэндээс зайлан гарав. Гэвч өөр рүү нь довтлогчид мөн л мөчөөгөө өгөлгүй араас нь элдэв гэнэ. Дин И Жао энэ арай үнэхээр чөтгөр шуламтай газар биш биз. Нэг газар ийм дотоод хүчтэй хүн хоёр гурав байж болно гэтэл барагцаагаар 10н хүн яахан байх билээ. Аль эсвэл би хий юм бодоод байна уу? хэмээн бодож явтал мөн л нууц зэвсэгүүд шунхнан орж ирлээ. Дин И Жао хэрвээ удвал хэрэг бишдэхийг мэдээд хамаг хүчээ тэрэглэн тэндээс зайлан одлоо. Нэхэгчид хэдий их дотоод хүчтэй байлаа гээд өөрийг нь гүйцэхгүй нь лавтай хэмээн бодохын төдийд гурван цагаан сүүдээр сарны гэрэлт гялтганаад алга боллоо. Өнөөх нэхэн ирэгчид аль хэдийнээ өөрийг нь гүйцэн ирсэнд итгэж ядсан Дин И Жао ¨Хаанахын ямар чөтгөр нь вэ? альв гараад ир!¨ хэмээн хашгирвал эмэгтэй хүний намуун агаад ихэмсэг хоолой ¨Чи өөрөө хаанахын хэн болоод аймшиггүй манай Луут цохио арал дээр хөл тавидаг билээ¨ хэмээн өгүүлэв.

Хэдий аралд урилгагүй ирсэн нь Дин И Жаогийн буруу боловч дэг журамд баригдах дургүй Дин И Жао ихэрхэн, мөн өөрийн эрдэмд бардан <<Дэлхий ертөнц нэг байтал энэ газрыг өөрийн болгон өмчилдөг нь юу билээ? Тийм их сүртэй бол нэр алдраа хайрла!>> гэвээл <<Ёсгүй амьтан хэрээ мэдэхгүй их дуугарна гэнэ ээ!>> хэмээн нэгэн эр гарч ирлээ. Хав хар хувцастай тэр эр Огторгуй гэсэн мөнгөн үсэгтэй баг зүүсэн байх ажээ. Дин И Жао мөрөн голоор өчнөөн олон жил хэрэн хэсэхдээ энэ талаар ерөөс сонсож байгаагүй тул сониуч зан нь ихээхэн хөдлөлсөн тул <<Нэр алдраа ч хэлэхгүй, нүүр царайгаа ч харуулахгүй, аль буруу замын хулгай нь энэ эзэнгүй арал дээр ирээд үүрлэчихдэг билээ?>> хэмээн хөхөрөв. Мөнгөн Огторгуй <<Муу хулгайч эелдэг зан ойлгохгүй, бид хүссэн бол чи аль хэдийнэ үхчихсэн байгаа>> гэж хашгичаад Дин И Жао өөд довтлов.

Хөдөлгөөн нь хурдан агаад уян боловч Дин И Жао тэрхэн дор сул талыг нь олж харлаа. Тэгэнгүүт хөл дороо хэвтэх чулууг өшиглөөд араас нь харайв. Огторгуй сум мэт ирэх чулууг илдээрээ цавчин хаагаад хартал Дин И Жао аль хэдийнэ өмнө нь ирчихсэн байв. Эргүүлэн довтлох гэсэн авч нэгэнт оройтжээ. Дайсан этгээд нь баруун зүрх цэгийг нь алгадаж орхив. Мөнгөн үсэгт Огторгуй тэрхэн төдийд тэрийн ойчлоо. Хэдий зэвсгийн эрдмээр муугүй боловч жинхэнэ тулааны амт үзээгүй нь илт ажээ.

Дин И Жао зэвсэгтэй тулаанчийн сэтгэл зүй дээр тоглосон урхинд орчихсон аж. Зэвсэг барьсан хүн өрсөлдөгч нь зэвсэггүй бол өөрийгөө түүнээс илүү байрлалд байна хэмээн бодох бөгөөд довтолгоон ирэх үед зайлсхийн бултахаасаа урьтаж халз тулахыг илүүд үздэг байна. Хэрвээ ингэх аваас анхны довтолгооныг зэвсгээрээ цавчин хаах агаад энэ мөчид харах орчноо мөн зэвсгээрээ хаадаг ажээ. Гэвч үүнийг мөрөн голынхон цөмөөр мэдэх авч туршлагагүй тулаанчид үргэлж энэ арганд унадаг нь харамсалтай. Арлаас өөр газар үзээгүй, тулалдсан ч мөн л бэлтгэлийн байдлаар тулалддаг тул Огторгуйг энэ бүхэнд буруутгах аргагүй юм.

Мөнгөн үсэгтийг унах төдийд нууц зэвсэг Дин И Жаог чиглэн ирэв. Дин И Жао түүнээс төвөггүй зайлах ч нөхцөл байдлыг сайтар мэдэхгүй тул тэндээс холдов. Өөр нэг шалтгаан нь гэвэл арал дээр буух үед түүнтэй тулалдагчид түүнийг гүйцэн ирсэн явдал байлаа. Дин И Жао мод сийрэг газар хамгаалалт аван зогсвол өнөөх эмэгтэй хүний хоолой ийн өгүүлэв. <<Өвгөн ах та зэвсгийн эрдмээр чамгүй ажээ. Гэвч ямар шалтгаанаар энд ирснээ илтгэхгүй аваас бид довтлохоос өөр аргагүй болох нь. Бид таны зэвсгийн эрдмийн хэр байдлыг мэдсэн учир энэ удаад арай өөр байх болно гэдгээ сануулчихъя!>> Энэ үгийг сонссон Дин И Жао <<Эмэгтэй хүн байж их үг хэлж сүрдүүлнэ гэнэ ээ?! Чадал чинь хүрэх байсан аваас аль хэдийнэ довтолчихсон байхгүй гэж үү? Уран үг хэлэхээ болиод аль газрын хулгайч нь энд ирээд суучихсанаа хэл>> гэвэл <<Өвгөн ах та зочломтгой зан ойлгодоггүй ажээ. Бид энд байсаар л ирсэн. Хаанаас хэн ч ирээгүй, ирсэн бүхэн үхдэг эсвэл үлддэг>> хэмээн хариулав.

Дин И Жао яагаад Луут Цохиот арлыг чөтгөр шүглэсэн хэмээгдэх болсныг сая л ойлголоо. Гэвч өрсөлдөгчийнх нь этгээд сонин байдал сонирхлыг нь ихээхэн татах тул бага зэрэг азаа үзэхээр шийдэн,
<<Би танай багштай хүч үзэхээр ирэв. Багшийгаа айгаагүй бол өнөө орой миний буусан эрэг дээр ир! хэмээн хэл. Үгүй бол дэлхий даяараа түүнийг шоолон, Луут Цохиот арал бус Гүрвэл гүрэн гэх болно шүү!" гээд гэнэтийн явдалд алмайран байсан бүслэгчид дээгүүр харайгаад ирсэн зүгтээ буцлаа. Араас нь өнөөх этгээдүүд нэхэж байгаа нь мэдэгдсэнгүй.

Завин дээрээ ирэх үед 3 залуу түүнийг нь сахиж байв. Дин И Жао нэг л довтолгоонд гурвууланг нь муужруулан унагав. Хэсэг хугацааны дараа араас нь нэхэгчид нь мөн л ирчихээд түүнийг танадаж байв. Дин И Жао өнөөх 3 залууг заагаад <<Өөрийн хүнээ ав. Ахиад сэрэх үед нь би амьд үлдээх эсэхээ мэдэхгүй байна>> хэмээн хашгирав. Төд удалгүй модноос 6 эр болгоомжлонгуй гарч ирлээ. Хоёр хоёроороо дамнуурга үүрчээ. Тэгээд үг дуугаралгүй өөрсдийн хүнээ авч одов. Дин И Жао <<Та нар зочиндоо цай барьдаггүй юм уу? Багшийгаа ирэхдээ унд авч ир! гэж сануулаарай>> гэвэл бүгд хөмхийгөө зуун хялайсан ч биеэ барьцгаан одов.

Нар жаргахын алдад арваад хүн эрэг дээр гарч ирлээ. Өдрийн мөнгөн үсэгт Огторгуй ч тэр дунд үзэгдэнэ. Өөр бас алтан үсэгтэй Огторгуй байх агаад мөн алт, мөнгөн үсэгтэй Сар гэсэн баг зүүсэн хоёр бүсгүй байх ажээ. Тэндээс алтан үсэгт Огторгуй ганцаар Дин И Жао дээр хүрч ирэв. Бусад нь ойн захад хоцорлоо. Алтан үсэгт Дин И Жаотой мэндлэн <<Ахмад та цай зооглох уу? Шууд ажилдаа орох уу?>> гэвэл Дин И Жао <<Би багштай чинь хүч үзэх гэсэн болохоос чамтай хүч үзэх гэсэнгүй!>> хэмээн дотоод хүчээрээ барын архираан хэмээх арга хэрэглэв. Өнөөх эр тоосонгүй шинжгүй <<Багш маань гадны хүнтэй уулзах боломжгүй билээ гэв. Дин И Жао алтан үсэгтийг өдөхөөр шийдэн <<Алуулахаас айгаа юу?>> гэвэл <<Алахаас айгаад>> хэмээн хүйтнээр инээв. Дин И Жао << Би багштай чинь л хүч үзнэ. Чам шиг жулдрайнууд хэрэггүй>> гээд асаасан түүдгийн галаа дотоод хүчээр алтан үсэгт рүү чиглүүлвэл Огторгуй шууд довтолгооноос зайлан Дин И Жаогийн хажуунаас довтлов. Ингэнэ чинээ бодоогүй Дин И Жао бушуухан газар дэвсвэл хөл доорхи элс нь агаарт босон ирлээ. Алтан үсэгт Огторгуй мөн л шууд дайралгүй арын хөлөө урагш бус хажуу тийш нь эргүүлж урд хөлөө тулгуур болгон зайлаад, Дин И Жаогийн ард гарч ирэн гурван цэцэг цэг рүү нь довтлов. Дин И Жао хөлөө чирээд мөн элс босговол Огторгуй од харвах арга хэрэглэн бултаад дээрээс нь довтлов. Дин И Жао залуу эрийн зэвсгийн эрдмийг басч болохгүйг үзээд дээрээс ирэх довтолгооныг арван хувийн дотоод хүчээр хаавал алтан үсэгт Огторгуй мөн зайлан одлоо.

Өмнө нь зогсох энэ буурал этгээд зэвсгийн эрдэмд гаргууд нэгэн болохыг үзээд сэтгэл нь ихээхэн хөдлөхийг Огторгуй мэдэрсэн тул тайвшрах гэж тулаанаас холджээ. Гэвч ахин тулалдана гэхээс байж ядан догдолно. Огторгуй энэ үед довтолвол өөрт нь ихээхэн аюултайгаас гадна халдагчийн гарал үүслийг мэдэхгүй алдчихаж магадгүй юм хэмээн болгоомжлоно. Дин И Жао ч ихээхэн догдолж байв. Хэн энэ эзгүй гэж бодож байсан арал дээр ийм хэмжээнд хүрсэн залуу тулаанчтай учирна хэмээн төсөөлөх билээ. Түүнээс гадна үүнээс ч хүчтэй тулаанч байгаа гэж бодохоос өөрийн эрхгүй сэтгэл нь хөдлөнө.

Тэндээс алтан үсэгт Огторгуй довтлохоор бэлтгэвэл горхины ус мэт тунгалаг хоолой <<Огторгуй! Ахмад алжасан байлгүй! Зочиндоо өөриймсөг хандах хэрэгтэй биздээ!? Одоо буцья. Өвгөн ах танд удахгүй цай хоол авчрах болно. Та болгоож хайрлаарай. Мөн маргааш болтол эндээс холдохгүй байхыг хүсье>> гэсэн нь алтан үсэгт Сар бүсгүй байв. Дин И Жао сая л ихээхэн өлсөж байгаагаа мэдэв. Нөгөө хэд ч буцаж, төдөлгүй идэх уух юм ирэв. Дин И Жао ч бодож санах зүйлгүй бүгдийг нь зооглов. Нойр нь хүрж эхэлсэн тул завин дээрээ гаран тэр доороо нойрсов.

Хэн нэгний хурдтай ойртох чимээнээр Дин И Жао сэрлээ. Хөнгөний тамир нь гарцаагүй мөрөн голд тэргүүн эгнээнд орох нэгэн байв. Удалгүй бараа нь үзэгдвэл алтан үсэгт Сар бүсгүй байлаа. <<Ахмад тантай багш уулзахыг хүсэн байна. Намайг дагаад явна уу!>> гээд нисэж одов. Дин И Жао араас нь хурдаллаа. Сар бүсгүй нэг эргэж, нэг хурдалж хачин жигтэй явна. Үзвээс гарцаагүй өөрийн хөнгөний эрдэмийг Дин И Жаотай харьцуулж буй. Энэ бүхэнд за;хсан Дин И Жао хэд харайгаад бүсгүйг гүйцэн <<дөхөж байна уу?>> гэвэл удахгүй гэхээс өөр юм хэлсэнгүй. Үнэхээр л удалгүй Луут цохионд ирлээ.

Эзэнгүй хэмээн тооцогдож байсан арлын яг зүрхэнд хуучны хийцтэй нүсэр том суурин байв. Алтан үсэгт Сар Дин И Жаог захын нэг өрөөнд дагуулж оруулаад <<та энд хүлээж байхгүй юу!?>> гээд гарч одов. Хэсэг хугацааны дараа нэг жаал ирэн <<Багш таныг хүлээж байна>> хэмээв. Зам зуур Дин И Жао залуу хүүгээс үг унагаах гэж элдэвээр оролдсон ч тэр яг л дүлий мэт тоосонгүй. Тэгсээр нэгэн том өргөөний өмнө ирвэл хүү <<Та дотогш морилно уу!>> гээд буцаад явлаа. Дин И Жао дотогш орвол пиг дүүрэн хүнтэй байх авч ялаа хүртэл чимээнээсээ ичмээр нам гүм байв. Өргөөний хойморт хоёр хүн суух агаад огторгуй, сар багт нар хоёр талаар нь эхнэн зогсжээ. Бүлгийн ахлагч хоёр нь ч багтай байх агаад хамгийн гайхмаар нь элдэв зүйлээр сийлсэн бус дотоод хүчээрээ <<Огторгуй>> , <<Сар>> хэмээн тус тус бичсэн байв. Огторгуй <<Зочин таныг угтаж чадсангүй өршөөх ажаамуу. Та хаанаас хаа хүрэхээр ямар хэрэг зориг агуулан яваа билээ? Нэр алдар тань хэн сэн билээ?>> хэмээн асуув. Дин И Жао өөрийн эрхгүй түүний сүрэнд автах шиг боллоо. Нөгөө талаас Огторгуйн үс нь цал буурал авч дуу хоолой нь залуу эр шиг эрч хүчээр дүүрэн байсан тул хүндлэх шиг болов. Тэгээд өгүүлсэн нь <<Би бээр Дин И Жао. Хуучин Тэнгэрт тэрслүү бүлгийн үүсгэгч, ахлагч байсан боловч мөрөн голын явдалаас нэгэнт уйдан залхсан тул энэ эзгүй арал дээр ирэн насны сүүдэрт амар тайван амьдарья хэмээн сэтгэв. Гэвч Луут цохиот арал эзэнтэй хэмээн бодсонгүй. Иймээс өдий хүртэлх явдал болов. Хэрвээ бүлгийн эзэн зөвшөөрөх аваас би бээр энд үлдэж, мөрөн голоос холдохыг хүснэ.>> гэв. Нөгөө талаас Дин И Жао энэ арлын хүмүүс хэрхэн ийм их дотоод хүч, зэвсгийн эрдэмтэй болохыг мэдэхийг хүсэж байлаа.

<<Манай хоёр тэргүүн шавийг хэн дийлчихэв гэсэн алдарт Дин И Жао байш шүү дээ!? >> хэмээн Огторгуй хөхрөв. Түүний дуу цохионд цуурайтан яг л тэнгэрээс ирж буй мэт сонсогдоно. Огторгуй цааш <<Манайд үлдэхийг хүсвэл алтан үсэгтүүдийг ялах хэрэгтэй байдаг юм. Гэвч өөрөө нэгэнт ялчихсан, тэгээд ч Дин И Жао болохоор үлдэж бололгүй яах вэ. Харин арлыг орхин явахыг хориглоно>> хэмээн үргэлжлүүлэв. Дин И Жао ч зөвшөөрлөө. Хүсэж ирчихээд юунд буцах билээ. Огторгуй <<за тэгвэл үлдсэнийг нЬ хүсэх юм бол мөнгөн үсэгт тайлбарлах болно. Нэгэнт энэ газар гэр тань болсон тул тааваараа байхыг хүсье.>> гээд явлаа. Сар <<тавтай морил>> гэхээс өөр юм хэлсэнгүй. Хөгширсөн ч гоо сайхан нь тэр л хэвээрэй мэт сэтгэгдэл Дин И Жаод төрлөө.

Дин И Жао Луут цохиот арал дээр гурван жил бясалгасаны эцэст <<галгүй, алтгүй>> хэмээх эрдэмээ улам сайжруулан <<гэрэл>> болгов. Үүний дараа Дин И Жао Бурхадын бүлгийн нэг салбар нээн түүндээ Нар хэмээн нэр өглөө. Ийнхүү Бурхадын бүлэг Огторгуй, Нар, Сар хэмээн гурван бүлгэмээс бүрдэх болжээ.

___________________________________
Songodog

Дараагийнх нь: Бурхадын бүлэг хэмээх хавсралт бүлэг. :imhappy:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 277 posts ]  Go to page Previous 17 8 9 10 11 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited