#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.17 12:09 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 277 posts ]  Go to page Previous 17 8 9 10 11 Next
Author Message
PostPosted: May.03.11 7:39 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 8:03 pm
Posts: 962
Location: The future belongs to those who believe in the beauty of their dreams
ураа ураа, сайхан бичиж байна шүү. :wd:

_________________
:nana01:


Top
   
PostPosted: May.05.11 11:00 am 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: May.05.11 10:23 am
Posts: 145
Багадаа нэг салбархай ном олж уншаад, 10-аад жилийн дараа шинийг нь авч гүйцээж уншиж билээ.

Сайхан бичиж байна шүү :wd:


Top
   
PostPosted: May.05.11 12:10 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Бурхадын бүлэг хэмээн хавсралт бүлэг:


Мөнгөн үсэгт Огторгуй Дин И Жаод Бурхадын бүлгийн талаар яриж эхэлсэн нь:

Бурхадын бүлгийн гарал үүслийг яривал мянга нэг зуун жилийн өмнөх рүү очно. Энэ бол мөрөн гол, зэвсгийн эрдэмийн эхэн үе агаад нэгэн мэргэн хуврага дотоод хүчийг судлан, тодотгож олонд дэлгэв. Өмнө нь хар хүчээр, биеийн чадлаар тулалддаг байсан явдал бага багаар арилан зэвсгийн эрдэм сонирхогч, хичээллэгчид энэхүү дотоод хүчний аргад улам ихээр суралцах болов. Газар бүхэнд мэргэн хаврагыг эрж, хайж байлаа. Гэвч тэрээр хорвоо ертөнцөөс ор мөргүй алга болжээ.

Мэргэн хуврага мөрөн голынхон өөрийнх нь олж нээсэн зүйлийг сайн үйлсэд бус хорон муу аргадаа хэрэглэж буйг хараад гүнээ харамсан аглаг, зэлүүд газар эрэн оджээ. Явсаар их далайн өмнө ирээд нэгэн сал хийн салхины аясаар хөхөв. Нэг өглөө сэрээд хартал нүднийх нь өмнө атрилдан хэвтэх луу үзэгдэв гэнэ. Хуврага бурхад өөрт нь тэмдэг үлдээв хэмээн лууг чиглэлээ. Энэ газар нь Луут цохиот арал байв. Хуврага өөрийн дотоор хүчний эрдэмийг луут цохион хэвлийд сийлэн үлдээгээд өөд болов.

Үүний дараа одоогоос зургаан жарны өмнө мөрөн голд Хоосон хэмээх бүлэг ихэд мандан гарч ирэв. Бүлгийн толгойлогч нь өөд болох үедээ залгамжлагчаа зарлаагүй тул ахмад шавь И Кө Ү дүрэм ёсоор шинэ бүлгийн толгойлогч болох байв. Гэвч хоёр дугаар шавь Ма Лү Ву бусад шавь нартай үгсэн И Кө Лүг дагалдагч нартай нь үлдээн Хоосон хэмээх бүлгийн нэрийг аван өөрийгөө шинэ удирдагчаар өргөмжлөн одов. Ма Лү Ву эдэнд шуналтай, харгис нэгэн байсан бөгөөд мөрөн голын хаан суудалд суухыг эрмэлзэж байсан тул мөрөн голыг цусанд умбуулав.

И Кө Лү, дагалдагч нарынхаа хамт бүлгээ шинээр байгуулан өөрсдийн суудаг газрын нэрээр Шаолин хэмээн нэрийдэх болов. Ма Лү Ву мөрөн голыг тэр чигт нь захирахад ганц л газар үлдээд байсан нь хуучин бүлгийнх нь суурь Шаолин байв. Гэвч Ма Лү Ву номын ах И Кө Лүгээ хэр хүчтэйг мэдэх тул ихээхэн болгоомжилж байв. Ийм ч учраас хамгийн сүүлд үлдээжээ.

Ма Лү Вугийн Хоосон бүлэг хичнээн ихээр довтловч Шаолин бүлгийг дуулгаж авж чадахгүй байв. Учир нь Шаолин бүлэг нь цавчим өндөр хадан дээр байрлахаас гадна гагц өмнө талас нь нарийн замаар орох боложтой байв. Энэ газар зүйн байрлал нь хүчний тооны давууг арилгаж байлаа. Нэг сар ийнхүү хориглон тулалдсаны эцэст И Кө Лү тулааныг дуусгахаар шийдэн хамаг хүчээрээ Хоосон бүлэг рүү довтлов. Шаолин бүлгийхэн Ма Лү Вуг хороож түүнтэй хамссан бусад хуучин ахлахуудаа ч хүйс тэмтэрлээ. Үүний дараа мөрөн гол эмх замбараагаа алдан толгойтои бүхэн мөрөн голын эзний хоосон суудалд санаархах болов. И Кө Лү энэ бүх алаан хядаанаас залхан Шаолин бүлгийхнээ аван багшийнхаа Хоосон бүлгийн нэрийг сэргээн аваад далайг чиглэн явав. Тэндээс эзэнгүй арал болох Луут цохиот арал дээр ирлээ. Хожим нь И Кө Лү олон зууны өмнө мэргэн хуврагын бичсэн дотоод хүчний тайлбарыг олж уншсан бөгөөд бүлгээ шинээр байгуулан Бурхадын бүлэг хэмээн нэрийдэв.

Үүний дараахан шулам хэмээн нэрлэгдэх болсон Дао Мэй Ли дайснаасаа зугтан Луут цохиот арал дээр ирлээ. И Кө Лү, Дао Мэй Ли хоёр анхны харцаар л нэгэндээ хайр сэтгэлтэй болсон агаад И Кө Лү Бурхадын бүлгээ хоёр мөчирт хуваан өөрийн салбарыг өмнөх багшаа хүндэтгэн Огторгуй хэмээн нэрийдэв. Харин Дао Мэй Лигийн бүлгийг үзэсгэлэн гоог нь магтан Сар хэмээх болов.
Бурхадын бүлэг хэмээн нэрийдэх болсон шалтгаан нь мэргэн хуврагын бичсэн бичээст байдаг хэмээн өгүүлэх агаад гагц бүлгийн толгойлогч л тэр бичээсийг унших эрхтэй. Бүлгийн толгойлогч өөд болох аваас алтан үсэгт орыг нь залгах бөгөөд хэн нэгэн эсэргүүцэх аваас халз тулаанд дуудах эрхтэй билээ. Энэ нь өмнө нь өөрийн бүлэгт нь болсон явдалаас болно. Бурхад мөнх оршин байдаг тул бүлгийн ахлагч ч мөнх амьдрах ёстой гэсэн билэгдэлээр бүлгийн ахлах бологч суусан орыг үүсгэгчийнхээ нэрийг аван тэр хүнийг залгамжлах ёстой билээ.

Огторгуйн ахлагч өөр нэртэй боловч И Кө Лү бурханы нэрээр нэрлэгдэн тэр хүн болон явна. Сарны ахлагч ч мөн адил Дао Мэй Ли болно. Бичээст өгүүлсэнээр Бурхадын бүлэг таван салбартай болох ёстой агаад тэгсэн цагт дотоод хүчний жинхэнэ нууцад нэвтрэн мөнхийн хутгыг олох болно гэсэн байдаг. Гэвч ямар үед яагаад салбар байгуулах нь мөн л хадны бичээст байдаг тул тэр талаар өгүүлж эс чадна.

Мөнгөн үсэгт ийнхүү Бурхадын бүлгийн түүх болоод үндсэн суурийг Дин И Жаод тайлбарлан дуусав.

____________________________
Сонгодог :imhappy:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: May.06.11 6:50 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: May.04.07 7:01 pm
Posts: 140
Location: i am in here
chamaig uuruu bichij gej itgehgeheergyi goyo bichij bna. bi bur ehnii 2 oos ny iluu durlaad unshaad bna. hurdan hurdan bichwel bid buhen ulam iheer talarhah bolno shuu. amjilt husie

_________________
МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ


Top
   
PostPosted: May.09.11 4:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Хүсэл байвч хясал оршино:


И Дан Зин, Дао Ля Лин хоёр ийнхүү өөр өөрийнхөөрөө тунгаан байснаа гэнэт И Дан Зин нэгийг санав уу!? Гэлтэй ааа хэмээн дуу алдан өндийвөл. Түс, тас хийн ямар нэгэн юм нураад ороод ирэв. Хэсэг зуур тоос маналзан, юу ч үзэгдэхгүй боллоо. И Дан Зин өөрийнх нь бодсоноор бусад Тэнгэрт тэрслүү бүлэгт орохоор шалгаруулагчид өрөөнд ороод ирчих вий гэдэгээс үнэхээр их санаа нь зовж байлаа. Бусад үед бол бүгд нэгэн зэрэг өөрлүү нь довтолсон ч айх авч энэ удаад дотоод хүчээ сэргээж чадаагүй, мөн хордсон байгаа тул өөрийн эрхгүй ийнхүү сандарч буй ажээ. Төдөлгүй тоос шороо ч намжин, И Дан Зины нүд харанхуйд дасаж эхлэхэд өрөөнд өөрөөс нь гадна гурван сүүдэр үзэгдэнэ. Хэн хэн нь бусдаасаа болгоомжлон хамаг анхаарлаа төлөврүүлцгээнэ. Хэн ч гар хөдлөхийг хүсэхгүй байлаа. Учир нь бүгд сүүлчийн тайлбар үгийн утгыг ойлгож байв. Сүүлчийн даалгавар буюу энэ харанхуй хонгилоос гарахын тулд тэд нар хамтарч ажлах хэрэгтэй. И Дан Зин үг дуугарах гэсэн авч өөрийнхөө дүрээ хувилгасаныг илчилчих тул чимээгүй л зогсоно. Арслан Бу Мин Сяо тэндээс өчсөн нь <<Бид бүгд эндээс гарахын тулд хамтран ажлахаа мэдэж байгаа. Хэдийгээр бид нар өрсөлдөгчид боловч эндээс гарж чадахгүй бол хэн нь ч Тэнгэр тэрслүү бүлэгт орж чадахгүй тул түр зуур дайсагналаа хойш тавин асуудалыг хэлэлцвэл ямар вэ?>>. Тэгтэл И Дан Зины мэдэх өнөөх аймшигт инээд харанхуй хонгилд цуурайтан <<Үхлээс айсан бол хэн энд ирэх билээ !?>> гээд Бу Мин Сяо өөд довтлов. Дао Ля Лин бүсгүй нэг харайлтаад И Дан Зины дэргэд ирээд <<санаа амар бай! Эндээс гартал би чам уруу довтлохгүй хоюул хүч хавсаръя!>> хэмээв. Дао Ля Лин бүсгүй И Дан Зин тулалдах ямар ч чадваргүйг мэдсэн хирнээ ийнхүү хүч хавсаръя хэмээж буй нь үнэхээр хачирхалтай авч. Эмэгтэй хүний сэтгэлийг мэдэх хүн бүхэнд илт буй за. И Дан Зин өөр аргагүй тул газар суун дотоод хүчээ нөхөж эхлэв.

Хар тахал хочит Ху Пао Лу энийг хараад арслан Бу Мин Сяо уруу довтлохоо болин И Дан Зин өөд нууц зэвсэг шидэн, араас нь үсрэн орлоо. Гэвч Дао Ля Лин бүсгүй голоор нь орон мөсөн зүүгээ шидэв. Хар тахал хэдийгээр хүчтэй боловч мөсөн могой хочит Дао Ля Лины хор мөрөн голд алдартай, хэрвээ ерөндөг нь үгүй бол ихээхэн тарчилж үхдэгийг мэдэх тул тэндээс эргэв. Нөгөө талаас И Дан Зин уруу довтлох үед Дао Ля Лин хамгаалж, Бу Мин Сяо араас нь довтлох тул аргагүй хүч нь тарамдаж байв. Ах дүү Тө нар өдий хүртэл гарж ирээгүй тул хамаг хүчээ шавхан тулалдах нь утгагүй тул Ху Пао Лу өөрийгөө татан Бу Мин Сяогийн довтолгооныг хаагаад өрөөний нөгөө буланд очив. Тэгээд <<Чиний санал зөв байжээ! Эндээс гарсан хойноо тулалдая>> хэмээн өгүүлвэл Бу Мин Сяо ч зөвшөөрөн довтлохоо болив. Нэгд тэр Ху Пао Луг хир хүчтэйг мэднэ. Нөгөө талаас тэр хоёрыг тулалдаж байхад мөсөн могой хочит яаж ч мэдэх тул болгоомжлон үүнхүү энхийг гэрээг түр байгуулав. И Дан Зин хэдий дотоод хүчээ сэргээх гэсэн авч мөсөн могойн хор хамаг биер нь гүйгээд аймшигтайгаар тарчилгана. И Дан Зины хамаг бие дэлбэрэх шиг болон мөн л хамаг дотоод хүчээ цацаж орхиод ухаан алдан уналаа.

Цээлийн ус мэт бүсгүйн тунгалаг хоолой, лимбэний аянд уянгалуулан:

Амраг чи минь далай тэнгис гатлан одов
Аяа! би чинь одоо яах билээ
Сэтгэл гэдэг одгүй тэнгэр мэт
Саруулхан ч гэсэн харанхуй үзэмжгүй ажээ.

Сар хүртэл үүлэн цаагуур нуугдаад
Санаашран суух сэтгэлийг гонсойлгоно
Хонгор чи минь алсад зорчоод
Хөөрхий намайгаа үүрд мартаа юу даа!?

Хэмээн дуулах нь И Дан Зины чихэнд хангинаж эхлэхэд нүдээ нээн харвал дэргэд нь хэн ч байсангүй. Толгой нь аймшигтайгаар өвдөнө, хамаг хүч нь алга болжээ. Арай хийн өндийн босоод эргэн тойрноо харах гэж хичээв ч тас харанхуй л ноёлоно. Урагш алахвал нүд нь бүрэлзэх тул эргэн суулаа. Хэсэг суун бясалгавал зулын гэрэл мэт өчүүхэн дотоод хүч бие дотор нь тормолзоно. Тэгсэн атал хорны үл мөр өчүүхэн ч үлдэлгүй алга болжээ. Хэсэг үүнхий бясалган сууж дотоод хүчээ сэлбэн хөдлөх тэнхээтэй болоод ахин эргэн тойрноо ажвал тэртээ дээр гэрэл бүртэлзэх шиг болов. И Дан Зины хувьд дээшээ гарах алга урвуулахтай адил боловч энэ удаад хөнгөний тамир хэргэлэхээр сэргэг болж чадаагүй байлаа. Тэгээд аргагүй болсон И Дан Зин дотоод хүчээ сэлбэхээр эргэн суув. Үзвэл хүмүүс И Дан Зиныг хордож үхсэн хэмээн бодоод орхин одсон бололтой. Харин хор хэрхэн алга болсон нь И Дан Зины хувьд оньсого мэт санагдах ажээ.

Нууц өрөөнөөс гарж ирэх үед нар тэртээ уулын тэртээгээс мандаж байлаа. Эргэн тойрон цэцэгс алаглан үзэгдэхэд сэтгэл нь сэргэн цэвэр агаар цээж дүүрэн амьсгалвал хоосон ходоод нь хоржигнон, ам нь ихээр ангаж байв. Аз болоход горхины хоржигнох чимээ сонсогдоно. Тийнхүү хүчээ сэлбээд юу болсоныг мэдэхийг хичээн эргэн тойрноор эргэлдсэн боловч ямар ч ул мөр олдсонгүй. Нууц өрөөнд эргэж орлоо гээд түнэр харанхуйгаас юу олно хэмээн найдахаа мэдэхгүй тул Тэнгэрт тэрслүү бүлгийнхнийг олохоор яаравчлан хөдлөв.

Энэ үед хааны ордон ихээхэн үймээнтэй байлаа. Алтан уулнаас мөрөн голын шулам хүүхэн Жу Сян Зюнийг алдаад явуулчихсан мөн Бараан цохионд цэргээ хияр цохиулсан зэргээс болоод түшмэдүүд цөмөөр хаан ширээг булаан суусан Хуо Шао Чунд итгэл алдаж эхлэж байв. Цэргийн жанжин У Жой Чой, Дотоодыг хамгаалахын сайд Вэй Бао Жин хоёр Хуо Шао Чуны нүдний галнаас түүнийг зэвсэгийн эрдэмээ алдсан гэдгийг нь хэдий мэдсэн боловчиг Хуо Шао Чуныг сүрдүүлэн нэг нэгнийгээ дарахыг санаархан үгээ залгицгаажээ. Үүний дараагаас хаан болсон Хуо Шао Чуныг өөрсдийн талд татах хэмээн ихээхэн тэмцэлдэж байлаа. Хэрвээ хаан Хуо Шао Чун өөрийнх нь талд орох аваас нөгөө талаа гарцаагүй түлхэн унагаах боломжтой болохоос гадна, мөрөн голынхныг ч өөрсдийн эрхшээлд оруулж болох мянган жилд ганц олдох боломж байлаа. Хуо Шао Чун хэдийгээр зэвсгийн эрдэмээ алдсан боловч ухаан бодол нь сийрэг хэвээр тул энэ бүхнийг сайн тооцоолсон байлаа. Гэвч Алтан уул, Бараан цохионы явдалаас болж хэрэг явдал бишдэж эхэлсэн тул арга буюу шинэ арга сэдэх хэрэгтэй болов.

Хуо Шао Чун хурал зарлан бүгдийг нь цуглуулав. Орж ирсэн хүн болгон хааны хажууд зогсох хүнийг хараад цус нь царцах шиг болж байлаа. Цэргийн жанжин У Жой Чой, Дотоодыг хамгаалахын сайд Вэй Бао Жин хоорондоо эвтэй мэт дүр эсгэн инээлдсээр орж ирэхдээ хааны дэргэдэх хүнийг харан хөмсөг зангидцгаав. Гэвч тэрийгээ нэгнээсээ нуухыг хичээнэ. Бүгд цугласаны дараа Хуо Шао Чун ийнхүү заралсан нь:

Хэдийгээр миний бие улс олны амаржуулах хэмээн ихээхэн хичээсэн боловч сүүлчийн хоёр үйлдэл минь амжилтгүй боллоо. Харин амжилтгүй болсон шалтгааныг нь саяхан олж илрүүлэв. Тэр нь юу хэмээвээс манай ордон тагнуулаар дүүрчээ. Дайсны, дотоодын, босогчидын гээд хэдэн зуун тагнуул манай улсын үндэс суурь болсон хааны өргөөнд дураараа сэлгүүцэж явна. Тиймийн тул би тэдгээр тагнуулуудыг олж устгахын тулд энэ хүнийг дэргэдээ авав. Тэр бол нуугдах, тагнах зэрэгт гаргууд мэргэжсэн та бүхний мэдэх Аниргүй билээ.

Аниргүй урагш алхан бөхийн ёслоод эргэн хааны дэргэд зогслоо. Цуглагсад бүгд үймэлдэж эхлэв. Учир нь Аниргүй бол чимээгүй алдагаараа хамгаас нэрд гарсан хөлсний алуурчин бөгөөд нүүрэндээ төмөр баг зүүдгээрээ олонд танигджээ. Түүний баг нь нүдний доогуур хамар, амны хэсгийг бүрхэн байх авж амыг нь тойруулан нүхэлсэн байдгаараа онцлог ажээ.

Хаан хэсэг зуур чимээгүй сууснаа гар өргөн чимээгүй болохыг дохиод. Хэрвээ танд миний санал таалагдахгүй байгаа бол ямар нэгэн тагнуул байхаас зайлахгүй хэмээн үзэж болох үндэстэйг санаарай хэмээвэл бүгд нэгний харан дуугаа хураацгаав. Олон дундаас Бичгийн сайд өвгөн У Мин Цү гарж ирэн өвдөг сөхрөөд <<Хаан эзний гэгээн мэлмийд бид итгэнэ. Гэвч Аниргүй болвоос нүд цавчилгүй хүн алдаг, хөлсний алуурчин билээ. Хэрвээ энэ бүхнийг ард олон мэдвэл юу болох билээ? Нөгөө талаас хааны ордон өөрсдийн цэцэг хамгаалалтаа итгэхгүй бол ард олон юунд итгэх билээ?>> хэмээн өчив. Хаан эзэн инээмсэглэнэ. Тэгвэл түүнийг шадар болгон өргөмжилж, ноёны суудалд суулгахад л асуудал шийдэгдэх юм байна шүү дээ. Миний зарлигыг сонсох тун >>өнөөдрөөс эхлэн Аниргүйг шадар цэргээр томилон өөрийн дэргэд авлаа. >> хэмээв. Хуо Шао Чун хэдийгээр түүнийг шадар цэргийн даргаар томилон ордоны хамгаалалтыг бүрэн өөрийн мэдэлд авч чадах боловч нөгөө талаас Дотоодыг хамгаалахын сайд Вэй Бао Жинг өөрийн талаас түлхэн аз сорихыг хүсэхгүй байв.

Хурлын дараа цөмөөр өргөөндөө буцацгаалаа. Вэй Бао Жин ихээхэн хилэгнэн зарцдаа туслахаа дуудахыг тушаав. У Жой Чой харин хааны энэ үйлдэлийг өөрийг нь Вэй Бао Жинээс илүүд үзэж байна хэмээн сэтгээд хаанд бэлэг хүргүүлэх тушаал өглөө.

__________________________________________________________
Songodog
яанаа өргөжөөл хэд томроол сунжраад л байх шинжтэй :imhappy:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: May.09.11 4:39 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Баярлалаа.

Бурхадын бүлэг тэгүүл 5н салбараа үүсгэх гээл хамагийн сайнаар нь Жу бүсгүй, И Дан Зин 2ыг сориод байгаан байна шд. Харин энэ Тэнгэрт тэрслүү бүлгийн шалгаруулалт яасийн бол? Арай ч ганцааранг нь орхичихмооргүй юм :??:

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.09.11 7:32 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 8:03 pm
Posts: 962
Location: The future belongs to those who believe in the beauty of their dreams
Мөсөн могой Да Зин, Сянь Зюнь 2н дунд гэр бүлийн маргаан үүсгэх байлгүй :col:
Да Зин маань одоо яаж шуухан бгаа бол доо, нөгөө агуйд.

Шинэ хэсэг орчихсон байна, янзтай шүү, баярлалаа Сонгодог оо. :wd:

_________________
:nana01:


Top
   
PostPosted: May.09.11 9:29 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
AS_Nana wrote:
Мөсөн могой Да Зин, Сянь Зюнь 2н дунд гэр бүлийн маргаан үүсгэх байлгүй :col:

:hihi: Тийм юм болохгүй байхөө тэртэй тэргүй И Да Зин, Жу бүсгүй 2 чинь үр хүүхэдтэй болчихсон бие биедээ хайртайм чинь. Харин Мөсөн могой нь энэ 2ыг мэдээд хэн нэгнийг нь хорлох гэж магадгүй юм

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.18.11 9:54 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: May.04.07 7:01 pm
Posts: 140
Location: i am in here
yaasan be? yamar udaan alga bolj bna aa ??? goyo yavj baisan yumsan

_________________
МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ


Top
   
PostPosted: May.21.11 1:37 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 2:19 am
Posts: 81
Location: хэнд хамаатайн
И Да Зин, Жу Сянь Зюнь 2 амар сайхандаа жаргаад төгсдөгөөс хойшоо үргэлжилдэг гэж бодож байсангүй бүр сонирхолтой гоё дүрүүд гараад их таалагдлаа :-)


Top
   
PostPosted: May.22.11 3:11 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 8:03 pm
Posts: 962
Location: The future belongs to those who believe in the beauty of their dreams
Ном жаргаах үг маань Сонгодогийн уран санаагаар баяжаад 3р дэвтэр гэж нэрлэгдэн сайхан цэцэглэж байна, даанч ойрын үед таг болчихлоо.

_________________
:nana01:


Top
   
PostPosted: Jun.01.11 4:35 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: May.30.10 2:35 pm
Posts: 128
Urgeljlel ni yaasan be? huleej tesehguinee...


Top
   
PostPosted: Jun.17.11 3:10 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.12.10 6:51 pm
Posts: 136
Location: UB
classic :) , daraagiinh ni hezee orohiin

_________________
2x2=5


Top
   
PostPosted: Jun.17.11 3:47 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Дран дра да гэсэн :frog:
цаад нөхөр чинь бие даалтаа хийж чадахгүй үхэж явна :reddevil: :reddevil2:
тамынха тэрэнд нь аз жаргалтай байгаа байх гэсэн :frog:
хичээл 7н сарын 1нд дуусна. :xi:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jun.17.11 8:47 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 8:03 pm
Posts: 962
Location: The future belongs to those who believe in the beauty of their dreams
Өөөөө хальт баярласан чинь. Сонгодог гэдэг нэр хараад, яээс яээс шинэ хэсэг оруулчхаж гэж бодлоо шд. За зүгээр зүгээр хүлээгээд л байж байхаас.
Хичээлээ сайн хийгээрэй.
:mrgreen:

_________________
:nana01:


Top
   
PostPosted: Jun.27.11 10:15 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: May.30.10 2:35 pm
Posts: 128
Hedhen honog l uldsen baina. huleej baigaa shuu....


Top
   
PostPosted: Jul.16.11 8:12 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: May.30.10 2:35 pm
Posts: 128
7 sariin negen duuschaad baihad urgeljlel ni yaasan be? Neleed yum ortson baigaa geed orood irsen chini...


Top
   
PostPosted: Jul.16.11 1:07 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.09.09 4:42 pm
Posts: 2618
Location: IMPOSSIBLE is Impo$$ible
Пээ бацаан байхдаа уншдаг байсан ном явж байх чинь вэ, босоо илдний 3н арга нтр...

_________________
*** :king: Леброн ***


Top
   
PostPosted: Aug.04.11 3:40 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Aug.01.11 3:01 pm
Posts: 6
нэг юм асуучих уу, уншиж уншиж явснаа учрыг нь олохоо больчихлоо, ккк, 3 дугаар бүлэг нь манай гишүүн зохиогоод байгаа гэсэн үг юм уу,ккк, яг хятад зохиолыхоо үргэлжлэл нь биш... ? 8O

_________________
Хойш 1 алхсан бл урагш 2 үсэрнээ


Top
   
PostPosted: Aug.05.11 11:48 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: May.30.10 2:35 pm
Posts: 128
huleegeed l baidag...


Top
   
PostPosted: Aug.19.11 6:58 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: May.05.11 2:24 pm
Posts: 65
Songodog wrote:
Хүсэл байвч хясал оршино:


И Дан Зин, Дао Ля Лин хоёр ийнхүү өөр өөрийнхөөрөө тунгаан байснаа гэнэт И Дан Зин нэгийг санав уу!? Гэлтэй ааа хэмээн дуу алдан өндийвөл. Түс, тас хийн ямар нэгэн юм нураад ороод ирэв. Хэсэг зуур тоос маналзан, юу ч үзэгдэхгүй боллоо. И Дан Зин өөрийнх нь бодсоноор бусад Тэнгэрт тэрслүү бүлэгт орохоор шалгаруулагчид өрөөнд ороод ирчих вий гэдэгээс үнэхээр их санаа нь зовж байлаа. Бусад үед бол бүгд нэгэн зэрэг өөрлүү нь довтолсон ч айх авч энэ удаад дотоод хүчээ сэргээж чадаагүй, мөн хордсон байгаа тул өөрийн эрхгүй ийнхүү сандарч буй ажээ. Төдөлгүй тоос шороо ч намжин, И Дан Зины нүд харанхуйд дасаж эхлэхэд өрөөнд өөрөөс нь гадна гурван сүүдэр үзэгдэнэ. Хэн хэн нь бусдаасаа болгоомжлон хамаг анхаарлаа төлөврүүлцгээнэ. Хэн ч гар хөдлөхийг хүсэхгүй байлаа. Учир нь бүгд сүүлчийн тайлбар үгийн утгыг ойлгож байв. Сүүлчийн даалгавар буюу энэ харанхуй хонгилоос гарахын тулд тэд нар хамтарч ажлах хэрэгтэй. И Дан Зин үг дуугарах гэсэн авч өөрийнхөө дүрээ хувилгасаныг илчилчих тул чимээгүй л зогсоно. Арслан Бу Мин Сяо тэндээс өчсөн нь <<Бид бүгд эндээс гарахын тулд хамтран ажлахаа мэдэж байгаа. Хэдийгээр бид нар өрсөлдөгчид боловч эндээс гарж чадахгүй бол хэн нь ч Тэнгэр тэрслүү бүлэгт орж чадахгүй тул түр зуур дайсагналаа хойш тавин асуудалыг хэлэлцвэл ямар вэ?>>. Тэгтэл И Дан Зины мэдэх өнөөх аймшигт инээд харанхуй хонгилд цуурайтан <<Үхлээс айсан бол хэн энд ирэх билээ !?>> гээд Бу Мин Сяо өөд довтлов. Дао Ля Лин бүсгүй нэг харайлтаад И Дан Зины дэргэд ирээд <<санаа амар бай! Эндээс гартал би чам уруу довтлохгүй хоюул хүч хавсаръя!>> хэмээв. Дао Ля Лин бүсгүй И Дан Зин тулалдах ямар ч чадваргүйг мэдсэн хирнээ ийнхүү хүч хавсаръя хэмээж буй нь үнэхээр хачирхалтай авч. Эмэгтэй хүний сэтгэлийг мэдэх хүн бүхэнд илт буй за. И Дан Зин өөр аргагүй тул газар суун дотоод хүчээ нөхөж эхлэв.

Хар тахал хочит Ху Пао Лу энийг хараад арслан Бу Мин Сяо уруу довтлохоо болин И Дан Зин өөд нууц зэвсэг шидэн, араас нь үсрэн орлоо. Гэвч Дао Ля Лин бүсгүй голоор нь орон мөсөн зүүгээ шидэв. Хар тахал хэдийгээр хүчтэй боловч мөсөн могой хочит Дао Ля Лины хор мөрөн голд алдартай, хэрвээ ерөндөг нь үгүй бол ихээхэн тарчилж үхдэгийг мэдэх тул тэндээс эргэв. Нөгөө талаас И Дан Зин уруу довтлох үед Дао Ля Лин хамгаалж, Бу Мин Сяо араас нь довтлох тул аргагүй хүч нь тарамдаж байв. Ах дүү Тө нар өдий хүртэл гарж ирээгүй тул хамаг хүчээ шавхан тулалдах нь утгагүй тул Ху Пао Лу өөрийгөө татан Бу Мин Сяогийн довтолгооныг хаагаад өрөөний нөгөө буланд очив. Тэгээд <<Чиний санал зөв байжээ! Эндээс гарсан хойноо тулалдая>> хэмээн өгүүлвэл Бу Мин Сяо ч зөвшөөрөн довтлохоо болив. Нэгд тэр Ху Пао Луг хир хүчтэйг мэднэ. Нөгөө талаас тэр хоёрыг тулалдаж байхад мөсөн могой хочит яаж ч мэдэх тул болгоомжлон үүнхүү энхийг гэрээг түр байгуулав. И Дан Зин хэдий дотоод хүчээ сэргээх гэсэн авч мөсөн могойн хор хамаг биер нь гүйгээд аймшигтайгаар тарчилгана. И Дан Зины хамаг бие дэлбэрэх шиг болон мөн л хамаг дотоод хүчээ цацаж орхиод ухаан алдан уналаа.

Цээлийн ус мэт бүсгүйн тунгалаг хоолой, лимбэний аянд уянгалуулан:

Амраг чи минь далай тэнгис гатлан одов
Аяа! би чинь одоо яах билээ
Сэтгэл гэдэг одгүй тэнгэр мэт
Саруулхан ч гэсэн харанхуй үзэмжгүй ажээ.

Сар хүртэл үүлэн цаагуур нуугдаад
Санаашран суух сэтгэлийг гонсойлгоно
Хонгор чи минь алсад зорчоод
Хөөрхий намайгаа үүрд мартаа юу даа!?

Хэмээн дуулах нь И Дан Зины чихэнд хангинаж эхлэхэд нүдээ нээн харвал дэргэд нь хэн ч байсангүй. Толгой нь аймшигтайгаар өвдөнө, хамаг хүч нь алга болжээ. Арай хийн өндийн босоод эргэн тойрноо харах гэж хичээв ч тас харанхуй л ноёлоно. Урагш алахвал нүд нь бүрэлзэх тул эргэн суулаа. Хэсэг суун бясалгавал зулын гэрэл мэт өчүүхэн дотоод хүч бие дотор нь тормолзоно. Тэгсэн атал хорны үл мөр өчүүхэн ч үлдэлгүй алга болжээ. Хэсэг үүнхий бясалган сууж дотоод хүчээ сэлбэн хөдлөх тэнхээтэй болоод ахин эргэн тойрноо ажвал тэртээ дээр гэрэл бүртэлзэх шиг болов. И Дан Зины хувьд дээшээ гарах алга урвуулахтай адил боловч энэ удаад хөнгөний тамир хэргэлэхээр сэргэг болж чадаагүй байлаа. Тэгээд аргагүй болсон И Дан Зин дотоод хүчээ сэлбэхээр эргэн суув. Үзвэл хүмүүс И Дан Зиныг хордож үхсэн хэмээн бодоод орхин одсон бололтой. Харин хор хэрхэн алга болсон нь И Дан Зины хувьд оньсого мэт санагдах ажээ.

Нууц өрөөнөөс гарж ирэх үед нар тэртээ уулын тэртээгээс мандаж байлаа. Эргэн тойрон цэцэгс алаглан үзэгдэхэд сэтгэл нь сэргэн цэвэр агаар цээж дүүрэн амьсгалвал хоосон ходоод нь хоржигнон, ам нь ихээр ангаж байв. Аз болоход горхины хоржигнох чимээ сонсогдоно. Тийнхүү хүчээ сэлбээд юу болсоныг мэдэхийг хичээн эргэн тойрноор эргэлдсэн боловч ямар ч ул мөр олдсонгүй. Нууц өрөөнд эргэж орлоо гээд түнэр харанхуйгаас юу олно хэмээн найдахаа мэдэхгүй тул Тэнгэрт тэрслүү бүлгийнхнийг олохоор яаравчлан хөдлөв.

Энэ үед хааны ордон ихээхэн үймээнтэй байлаа. Алтан уулнаас мөрөн голын шулам хүүхэн Жу Сян Зюнийг алдаад явуулчихсан мөн Бараан цохионд цэргээ хияр цохиулсан зэргээс болоод түшмэдүүд цөмөөр хаан ширээг булаан суусан Хуо Шао Чунд итгэл алдаж эхлэж байв. Цэргийн жанжин У Жой Чой, Дотоодыг хамгаалахын сайд Вэй Бао Жин хоёр Хуо Шао Чуны нүдний галнаас түүнийг зэвсэгийн эрдэмээ алдсан гэдгийг нь хэдий мэдсэн боловчиг Хуо Шао Чуныг сүрдүүлэн нэг нэгнийгээ дарахыг санаархан үгээ залгицгаажээ. Үүний дараагаас хаан болсон Хуо Шао Чуныг өөрсдийн талд татах хэмээн ихээхэн тэмцэлдэж байлаа. Хэрвээ хаан Хуо Шао Чун өөрийнх нь талд орох аваас нөгөө талаа гарцаагүй түлхэн унагаах боломжтой болохоос гадна, мөрөн голынхныг ч өөрсдийн эрхшээлд оруулж болох мянган жилд ганц олдох боломж байлаа. Хуо Шао Чун хэдийгээр зэвсгийн эрдэмээ алдсан боловч ухаан бодол нь сийрэг хэвээр тул энэ бүхнийг сайн тооцоолсон байлаа. Гэвч Алтан уул, Бараан цохионы явдалаас болж хэрэг явдал бишдэж эхэлсэн тул арга буюу шинэ арга сэдэх хэрэгтэй болов.

Хуо Шао Чун хурал зарлан бүгдийг нь цуглуулав. Орж ирсэн хүн болгон хааны хажууд зогсох хүнийг хараад цус нь царцах шиг болж байлаа. Цэргийн жанжин У Жой Чой, Дотоодыг хамгаалахын сайд Вэй Бао Жин хоорондоо эвтэй мэт дүр эсгэн инээлдсээр орж ирэхдээ хааны дэргэдэх хүнийг харан хөмсөг зангидцгаав. Гэвч тэрийгээ нэгнээсээ нуухыг хичээнэ. Бүгд цугласаны дараа Хуо Шао Чун ийнхүү заралсан нь:

Хэдийгээр миний бие улс олны амаржуулах хэмээн ихээхэн хичээсэн боловч сүүлчийн хоёр үйлдэл минь амжилтгүй боллоо. Харин амжилтгүй болсон шалтгааныг нь саяхан олж илрүүлэв. Тэр нь юу хэмээвээс манай ордон тагнуулаар дүүрчээ. Дайсны, дотоодын, босогчидын гээд хэдэн зуун тагнуул манай улсын үндэс суурь болсон хааны өргөөнд дураараа сэлгүүцэж явна. Тиймийн тул би тэдгээр тагнуулуудыг олж устгахын тулд энэ хүнийг дэргэдээ авав. Тэр бол нуугдах, тагнах зэрэгт гаргууд мэргэжсэн та бүхний мэдэх Аниргүй билээ.

Аниргүй урагш алхан бөхийн ёслоод эргэн хааны дэргэд зогслоо. Цуглагсад бүгд үймэлдэж эхлэв. Учир нь Аниргүй бол чимээгүй алдагаараа хамгаас нэрд гарсан хөлсний алуурчин бөгөөд нүүрэндээ төмөр баг зүүдгээрээ олонд танигджээ. Түүний баг нь нүдний доогуур хамар, амны хэсгийг бүрхэн байх авж амыг нь тойруулан нүхэлсэн байдгаараа онцлог ажээ.

Хаан хэсэг зуур чимээгүй сууснаа гар өргөн чимээгүй болохыг дохиод. Хэрвээ танд миний санал таалагдахгүй байгаа бол ямар нэгэн тагнуул байхаас зайлахгүй хэмээн үзэж болох үндэстэйг санаарай хэмээвэл бүгд нэгний харан дуугаа хураацгаав. Олон дундаас Бичгийн сайд өвгөн У Мин Цү гарж ирэн өвдөг сөхрөөд <<Хаан эзний гэгээн мэлмийд бид итгэнэ. Гэвч Аниргүй болвоос нүд цавчилгүй хүн алдаг, хөлсний алуурчин билээ. Хэрвээ энэ бүхнийг ард олон мэдвэл юу болох билээ? Нөгөө талаас хааны ордон өөрсдийн цэцэг хамгаалалтаа итгэхгүй бол ард олон юунд итгэх билээ?>> хэмээн өчив. Хаан эзэн инээмсэглэнэ. Тэгвэл түүнийг шадар болгон өргөмжилж, ноёны суудалд суулгахад л асуудал шийдэгдэх юм байна шүү дээ. Миний зарлигыг сонсох тун >>өнөөдрөөс эхлэн Аниргүйг шадар цэргээр томилон өөрийн дэргэд авлаа. >> хэмээв. Хуо Шао Чун хэдийгээр түүнийг шадар цэргийн даргаар томилон ордоны хамгаалалтыг бүрэн өөрийн мэдэлд авч чадах боловч нөгөө талаас Дотоодыг хамгаалахын сайд Вэй Бао Жинг өөрийн талаас түлхэн аз сорихыг хүсэхгүй байв.

Хурлын дараа цөмөөр өргөөндөө буцацгаалаа. Вэй Бао Жин ихээхэн хилэгнэн зарцдаа туслахаа дуудахыг тушаав. У Жой Чой харин хааны энэ үйлдэлийг өөрийг нь Вэй Бао Жинээс илүүд үзэж байна хэмээн сэтгээд хаанд бэлэг хүргүүлэх тушаал өглөө.

__________________________________________________________
Songodog
яанаа өргөжөөл хэд томроол сунжраад л байх шинжтэй :imhappy:

huuyee odoo boliochee naad chini araidendtsen beeshd etr


Top
   
PostPosted: Aug.20.11 2:26 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 8:03 pm
Posts: 962
Location: The future belongs to those who believe in the beauty of their dreams
Сонгодог залхуу тэр чигтээ гол :P

_________________
:nana01:


Top
   
PostPosted: Aug.21.11 4:04 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Jul.08.10 5:47 pm
Posts: 7
Location: There is here place
гайхалтай. та бүхэнд баярлалааа

_________________
Чадхын төлөө чадна


Top
   
PostPosted: Sep.22.11 3:52 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Sep.22.11 3:28 pm
Posts: 2
ene zoxioloor xiigdsen ''gan ovogt busgui'' gedeg olon angit kino ovor mongol deer gardag baisn ter kino g uzex yumsn, uzsen xarsn xun bn uu taminee


Top
   
PostPosted: Sep.23.11 12:53 am 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Joined: Jun.30.11 8:57 pm
Posts: 49
buten jil haigaad oldoogui gants kino da.zolig gej gaigui hytad heltei hun esbel hytadad obormongold ch bsan yahab amidardag hun tanidag bol oldoh l bh da


Top
   
PostPosted: Dec.15.11 9:19 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.30.10 3:13 pm
Posts: 457
Location: Mongolia
songodog amid uu erguulegee nemkumu

_________________
Time waits for no one !!!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 277 posts ]  Go to page Previous 17 8 9 10 11 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot], naran1962 and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited