#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.25.17 9:06 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 277 posts ]  Go to page 1 2 3 4 511 Next
Author Message
PostPosted: Feb.16.08 3:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
АРГА БИЛГИЙГ МЭРГЭЛЭЭД ТӨЛГИЙН ДЭЛГҮҮРЭЭС
НҮГЭЛ ҮҮДСЭН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ


Хэрвээ тоор худалдагч өөрийн зарж буй тоорыг гашуун гэвэл худалдан авагч толгой хаялан холдох буй за. Гүйлс худалдагч гүйлсээ ялзарсан гээд хэлчихвэл авахаар ирэх хүн эс олдох нь лавтай. Тэгвэл уран хэл урт хошуундаа дулдуйдаж амьдардаг хэрмэл төлөгч өөрийгөө арга билгийг мэдэж газрын ёсонд нэвтрээгүй амьтан хүнийг гай барцдаас зайлуулж буян хишиг рүү зүтгүүлж дөнгөхгүй гэж ил зарлачихвал хоол олж хоног төөрүүлж дөнгөнө гэж үү.
Ертөнцөд тийм тэнэг амьтан байхгүй биз дээ?
Байнаа.
Хэн гэж тэр вэ?
И Да Зин
И Да Зин бол мөрөн голоор хэрэн хэсэж мэргэ төлөг тавьдаг хүн билээ. 40 гаруй настай, шоовондуу туранхай шар нүүртэй сүр сүлд ч гэж үгүй өдрийн туршид унтаахай царайлж явдаг. Тоолж болмоор шингэн хэдэн ямаан сахал нь нүүртэй нь зохицсон шарангуй эрвийн сэрвийн үзэгдэнэ. Төлөгч хүний гол амин зуулга нь ам хэл байдаг байтал И Да Зингийн хоёр нимгэн уруул нь өдрийн дийлэнхийг хамхиастай өнгөрөөх нь олонтой. Тэр уулаасаа морьтыг мохоож, явганыг цуцаах, улаан хөлтийг урдуураа өнгөрүүлэхгүй уран яруу үг хэлээр хавьс ойрын хүмүүсийг өөртөө татах нь бүү хэл хажуудаа дэлгэсэн цагаан даавуу хөшгөн дээр <<10 төлгөөс 9 нь магад муутай>> гэж алга дарам таван том үсэг дурайтал бичсэн байх нь хачирхалтай.
Хүн гэдэг амьтан гай барцад тохиолдох шийдэж ядсан хэрэг явдалтай тулгарах аль эсвэл үйлс бүхэн нь өөдрөг боловч ямар нэгэн далдын хүчин буян заяанд нь заналхийлээд буй мэт санагдах үед мэргэч төлөгчид очиж сэтгэлийн зовнилоо тайлдаг учиртэй. Хэрвээ өвчинд баригдсан хүн эмч домчид овчол цаадах нь 10 хүнээс 9 нь үхнэ гээд шууд хэлчихвэл юу болох билээ дээ.

_________________
:f01:


Last edited by croft on Mar.11.11 10:19 am, edited 5 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Feb.16.08 3:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
И Да Зин мэргэ төлгөөр хоолоо олж иддэг. Цадах нэг үе байхад гэдэс хонхолзох үе ч бас цөөнгүй. Гэвч тэрээр дамнуурын булан даахгүй, төрөлхийн болхи бойнго, амьтан хүний ард урд орж ая эвийг нь олж дадаагүй амьдралынх нь гол утга учир <<Зурхайт номыг>> уншиж бясалгах явдал юм. Зурхайт ном гэж ямар учиртай дэ вэ? гэж уншигч та асуух бизээ. Фу Си хүлсийг зохиож Вэнь Ван үгийн хэлхээсийг үйлдэж Кунз 10 жигүүрийг нэмж оруулсан эртний Богд гүн ухаантнуудын оюун билгийн дээж магнай болсон бүтээл юмаа. Уул номд ёс журамд нэвтрэх, хүний амьдрал тэнгэрийн ёсны нуууц увдисыг олох, гай барцадаас сэргийлэх талаар бичсэн байдгийн зэрэгцээ нүгэл буяны сайн муу ёрыг төлөгдөх гол түлхүүр болж өгдөг юм. Анх кунз Богд зурхайт номд үндэслэн 50 ширхэг хулсан савхаар төлөгдөх аргыг буй болгосон нь өнөө хэр төлгийн савханд хээ хуар сийлэн улам ч боловсронгүй болжээ. И Да Зин (энэ үг нь хятадаар их зурхайт ном) гэсэн утгатай хэмээх энэ нэр хүртэл түүний амин зуулга болгосон ажил мэргэжилтэй нь ийн холбоотой болохоор тэрбээр 50 ширхэг хулсан савхаа барихаас өөр чухам юу хийлтэй билээ дээ. Түүнээс гадна И Да Зин цаг үргэлж хэрэн хэсэж төлгийн дэлгүүрээ нэг газар зоогоод 2, 3 хонуут л тавьсан төлөг нь үнэн худал аль ч болов хамаагүй дэлгэмэл хөшиг төлгийн дэлгүүрээ хурааж аваад өөр зүг зорих тул үг хэлэнд өртдөггүй санаа амар явдаг байв.

Энэ өдөр нар үд голлохын хэрд Тао Хуа Жэнь тосгонд хүмүүсийн хөл хөдөлгөөн улам ихэслээ. И Да Зингийн баруун зүүн хоёр талд хоёр төлгийн дэлгүүр зоогоостой байх бөгөөд зүүн талын дэлгэмэл хөшгөн дээр <<Ли Те Коу>>, баруун талын дэлгэмэл хөшгөн дээр <<Лю Бань Сянь>> хэмээн хоёр зурхайчийн нэр бичээстэй харагдана. Энэ хоёр дэлгэмэл хөшгийн дунд И Да Зингийн бичсэн <<10 төлгөөс 9 нь магад муутай>> хэмээх үг тунчиг содон харагдана. Гагцхүү И Да Зин л өөр дээр нь хэн нэгэн ирэхийг хүлээн зүүрмэглэн суух авай. Дөрвөн талт даавуу малгай дээр нь нэгэн ялаа суугаад огт эмээсэн шинжгүй хэсэг зуур зоргоор аялснаа төдөлгүй И Да Зингийн шарангуй ямаан сахал дээр бууж дүүжигнэнэ. И Да Зин огтхон ч ажиггүй урьдын адил унтсаар байлаа.
Гэтэл нэгэн дусал ус цэв хүйтэн мөс адилаар түүний чихэн дээр дусахад чихнийх нь омог чимчигнэн өвдөж, И Да Зин толгойгоо сэгсрэх зуур <<мөндөр бороо оров уу даа>> гэж бодоод нүдээ нээн үзвэл наран дээр мандаж тэнгэр цэлмэг байх тул юун бороо мөндөр байх билээ дээ. Тэсгэлгүй гайхах зуур өмнө нь нас залуу маш гоо үзэсгэлэн төгс хүүхэн ирснийг үзвэл лавтайяа түүний унагасан нулимсан дусал чихийг нь оносон бололтой. <<Энэ залуу бүсгүй ямар их шидийг олсон болоод ганц нулимсан дусал нь хүмүүний махан биеийг өвтгөдөг билээ?>> хэмээн И Да Зин гайхан бодох зуур мөнөөх бүсгүйн бас нэгэн дусал нулимс тунгалаг хар нүдээс нь сувдран унаж төлөгчийн зулайг чиглэн ирэв. И Да Зин сурмаг гэгч нь толгойгоо зайлуулбаас өндрөөс унасан нулимс түүний эгэмний хонхорхойн цэгт тусч өрөөсөн мөрийг нь мэнэрүүлэн өвтгөв.
И да Зин бүсгүй чухам ямар учиртай хүн болохыг эс мэдэвч хоёр дусал нулимсаар бусдыг өвтгөхийг үзэж сэтгэлийн мухарт айх гайхах зэрэгцэв. Залуу бүсгүй түүнээс ч илүү гайхсаны учир гэвэл уранхай хувцастай туранхай царайтай нүдний гал цог унтарсан хараажаар зэвсгийн эрдэм гадарлах янзгүй энэ хижээл эр бүсгүйн асар их дотоод хүч хуримтлуулсан нулимс нь амин цэгийн нэг болох мөрний худаг хэмээх эгэмний хонхорхойд нь туссан боловч хээв нэг суусанд буй бөлгөө.

Гоо бүсгүй хэсэг зуур алмайран гайхав.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.16.08 3:49 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
И Да Зин гоо бүсгүйн байдал төлөв өрөвдөм уйтгартай гунигийн будан нүүрийг бүрхэж сувдан нулимс торомгор нүдэнд нь тунараад мөрний тус газар олсон шархны цус гурамсан сиймхийн торгон өмсгөлийг нэвтрэн гарахыг үзээд <<Төлөгний дэлгүүрээс төвөг үүддэг>> хэмээх үг үнэн болох нь уу? Энэ бүсгүй төлөг тавиулах юм болов уу гэж бодоод
<<Бүсгүй минь төөрөг заяагаа үзүүлэх үү?>> хэмээн асуув.
Бүсгүй түүнийг хорсолтой нүдээр харах боловч дуу эс гарав.
<<И Да Зин өдрийн хагас ганц ч хүнд төлөг тавьж чадаагүй, хоолны мөнгөгүй хэцүүдэж байгаа тул түүнийг аминдаа алдчихгүйг хичээж
<<Бүсгүй минь мэргэ төлөг үзүүлэхэд сэтгэл санаа амгалан тайван байх нь хамгаас чухал. Өчүүхэн миний шулуухан хэлчихдэг гэмийг өршөөгөөрэй. Таны нүүр царайг бараан сүүдэр бүрхэж дөнгөж саяхан цуст барцадыг даван гарсан юм шиг байна. Ганц нэг хоноод…>>
<<Мэргэл!>> хэмээн гоо бүсгүй гэв гэнэт бямбын улаан уруулаа нээж дээрх үгийг хүйтнээр өгүүлэв.
<<За за. Таны байдал төрхийг ажихул сайн муу ёрыг л асуух юм шиг байна>> гэж И Да Зин өгүүлэв.
<<Үгүй ээ. Би өөрөө мэргэлүүлэх гэсэн юм биш. Харин чи өөрөө өөрийнхөө заяа төөргийг үзээд орхи>> хэмээн бүсгүй өгүүлэв.
<<Би юу даа?>>.
<<Тиймээ чи. Бодвол чи арга билигт нэвтэрч 8 хүлсийг мэддэг ертөнц дахины өлзий буян гай барцад хүний хорвоогийн нүгэл буянг андахгүй тааварладаг биз. Тийм байж өөрийнхөө заяа төөргийг үзэж байгаагүй юмуу?>>
<<Үгүй шүү>>
<<За тэгвэл чи одоо үзээд орхи. Чи өнөөдөр цуст барцдаас зайлж чадах нь уу?>> Бүсгүй ийн өгүүлэх зуур гүйлс хархан нүд нь улам бүлтийж алахаас үл буцах шинж тодорлоо.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.16.08 3:58 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
<<Бүсгүй минь та ч наргианч хүн юмуу даа>> гээд И Да Зингийн хамаг бие нь чичирч ам хэл нь гацлаа. Төлөгч бүсгүйн царайг айсан байдалтай ширтээд энэ хооронд зориуд хэрэг болгож өөрийг нь зорьж ирсэн гоо бүсгүй бол өчигдөр үүгээр өнгөрсөн болохыг гэнэт саналаа. Харин өчигдөр тэр уранхай ноорхой хувцастай залуу эрийн дүрээр явсан бол өнөөдөр харчуудын хараа булаам гоо бүсгүй болжээ.
<<Ингэж яаж болох вэ дээ! ингэж...>> хэмээн И Да Зин амандаа бувтнав.
<<Ноёнтон гуай ингэж яагаад болдоггүй билээ. Аль эсвэл би амьд явах учиргүй байна уу?>> гээд бүсгүй хүтнээр инээвхийлэв.
<<Үгүй ээ үгүй царайг чинь шинжиж үзвээс таныг ээрсэн бараан сүүдэр арилж заяа төөрөг чинь нааш эргэжээ. Цуст барцдаас лавтайяа гэтлэх юм байна. Харин өчүүхэн би өчигдөр бүсгүй таныг төлөгдүүлэхэд төлгийн савханд бууснаар л өгүүлсэн. Уг нь та гай зовлонд өртөхгүй ч байх учиртайсан яаж байгаад ийм юманд орчиховдоо…>> гэж И Да Зин сандран өгүүлснээ хэсэг зуур зогсосхийж хундан ягаан цус шүүрэх гурамсан сиймхий цамцны мөрийг харснаа
<<Аль эсвэл та өчүүхэн миний үгэнд эс ороод өмнө зүг яваагүй юм уу?>>
<<Хэрэв чиний үгэнд ороогүй бол өдийд юунд ингэж зогсох вэ дээ>> гэж бүсгүй өгүүлэв.
Хорвоогийн явдлыг хэн ч урьдаас тааварлахад нэн бэрх. И Да Зин уугаас хорхойд хоргүй номхон хүлцэнгүй бас ч тэнгэрийн ёсон газрын зүй орчлон хорвоогийн урвалдаан хөрвөлдөөнийг мэдэх болсон нэгэн билээ. Гэтэл гайтай амнаасаа болоод мөрөн голын цуст тэмцэлд татагдан ертөнцийн амьдралд хүнд төвөг удаж шилийн эрсийн нутагт цусан шиврээ татуулахын үүдийг нээнэ гэж яахин бодох билээ...
<<Миний энэ ам уу…>> гээд И Да Зин сөөвгөр шарангуй ямаан сахал нь ч энэ бүх гай зовлонг дуудсан мэт сахлаа зулгаалаа.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.16.08 4:21 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
***

Өчигдөр 12 цагийн үед уранхай хувцастай нүдэндээ нулимстэй залуу хүү төлгийн дэлгүүрийн өмнүүр яаран өнгөрөх үед ямар чөтгөр нь хатгасан юм бэ бүү мэд И Да Зин <<Хөөе тэр залуу!>> хэмээн хашгирсан билээ.
Залуу эр их л дурамжхан зогсов.
<<Хүү минь чи мэргэлүүлэхгүй юмуу?>> гээд И Да Зин түүний царайг ажиглангаа асуулаа.
Залуу эр царай барайлган төвөгшөөсөн маягтай И Да Зин рүү хялайн харчихаад цааш алхав.
И Да Зин хэдийгээр хэрэгт дуртай хүн биш боловч мөнөөх залуу эрийн цохонд нь бараан сүүдэр тунарч хараажаар цус урсах гай хилэнц тосч байх тул өөрийн эрхгүй тусч журмын сэтгэл нь хөдөлж амийг нь авч буян үйлдье хэмээн санаад <<Чамд цаашлах зам алга нааш ирээд асуу л даа>> гэж зөөлнөөр аргадав. Мөнөөх залуу эр нуруу нь татгасхийн зогтусаад аажуухан эргэж төлгийн дэлгүүрийн өмнө ирж И Да Зингийн өөдөөс хараад түүнийг дуугүй ширтэн зогсов. И Да Зин арын дэлгэмэл хөшгийг зааж өгүүлэн миний энд 10 төлгөөс 9 нь магад муутай гэсэн таван үг буй. Буусан төлөг болгон үнэн байх албагүй гэсэн үг л дээ. Яагаад гэвэл сансар огторгуйн түмэн үзэгдлийн урвал хувирал хүний амьдралын учрал тохиол заяа тавилан урьдаас тааварлахад нэн бэрх. Гэвч 8 хүлс гэгээн эрдэмд нэвтэрч түмэн бодисын байдал хүний амьдралын хувирхуй эс хувирахуйн эх ёсонг тайлж чадна. Эрхэм гүн хэдхэн зоос зарцуулваас арван төлгийн ганц үнэнийг олж мэдэж чадна. Тэгээд ч өчүүхэн би бодь сэтгэлийг барьсан өчүүхэн хувиа бодож мэргэ төлөг тавих нь үгүй. Сая санамсаргүй таны царайг үзвэл хөндлөнгийн хүн эс зааж хэлвээс цуст хилэнцээс аврагдахад тун хүнд болжээ…>>
Залуу эр И Да Зингийн ийнхүү өгүүлэхийг сонсоод хариу ч өгсөнгүй өврөөсөө хэдэн бутархай мөнгөн зоос гаргаж И Да Зингийн өмнө шидээд <<Энэ төлгийн мөнгө хангалттай юу?>> гэж асуув.
Залуу эр ийн балан цалан загнаж байгаа нь өмсөж зүүсэнтэй нь эс авцалдах тул ихэд гайхаж <<Эрхэм хүн та энэ мөнгийнг буцаан авч соёрх. Мөхөс би нэг удаа төлөг тавихад 10 зэс зоосноос илүүг авдаггүй гэв>>.
<<Би ч өгсөн мөнгөө хэзээ ч буцааж авдаггүй!... Харин сайн муугаа өмнө нь хэлчихэд хэрэвзээ төлөгч та магад муутай 9 төлгийн нэгийг гаргаж ирсэн байвал юу болохыг санаарай>> гэж хүйтнээр өгүүлэв.
Түүний дууны өнгө зөөлөн яруу боловч заналхийлсэн аяс дүүрэн тул И Да Зингийн хүйтэн хөлс өөрийн эрхгүй чийхрав.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.16.08 5:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
И Да Зин хэдийгээр дэлгэмэл цагаан хөшгөн дээр <<10 төлгөөс 9 нь магад муутай>> гэж бичсэн боловч тэрбээр өөрөө мөрөн голоор хэрэн хэсэгч бусад төлөгчидтэй адил уран хэл урт хошуугаар бусдыг мадлахгүй, өөрийн үзэж мэдсэн зурхайт ном 8 хүлсийн эрдэмд дулдуйдан 10-аас 1 төлөг нь гарцаагүй зөв бууна гэдэгт бат ноттой итгэдэг билээ. Түүний дээр хүнд байдалд орсон хөөрхий энэ залууг өрөвдөн хайрлах сэтгэл төрж хариу ч хэлсэнгүй түүний өмнө төлгийн савхаа барилаа.
Савхны саванд бүгд 50 ширхэг төлгийн савх байх бөгөөд залуу эрээр нэгийг сугалуулан төлөгдөв.
Төлгөөс үзэхүл <<Дахан дороос эр даахин дороос хөлөг гэдэгчлэн уранхай хувцастай бяд муутай залуу эр маань харин идэт бийртэй илд сэлэмтэй чамгүй эр болох нь байна шүү дээ>> гэж И Да Зин сахлаа базлан толгой сэгсрэн өгүүлэв.
<<За за битгий толгой эргүүлэх гээд бай. Цаашдаа ямар болохыг л хурдан үзээдэх>> гэж залуу эр ууртай зандрав.
<<За за>> гэж И Да Зин залуугийн царайг анхааралтай ажиглаад хэсэг зуур болсны хойно <<Та одоо маш их аюул занал тулгараад байгаа хүн юмаа даа. Төлгөнд бууснаар бол та маш хүчтэй дайсантай өш зангидсан юм байна. Миний төлгөнд бууснаар бол таныг хаданд хавчуулагдсан хүнтэй зүйрлэсэн байна. Гэвч аз буян таныг ивээж хоног өнгөрөхийн зуур ачтан хүн танд тусалж аюулаас гэтэлнэ гэж байна>>.
Залуу хүү царай нь засран дууны өнгө нь зөөлөрч <<Таны үзэж буйгаар бол би яах ёстой вэ?>>.
<<Зайлж зугтах нь л дээр байх>>
<<Хааш зугтвал дээр вэ?>>
<<Төлгөнд бууснаар бол таны билгийн тал хэт дийлжээ. Эрхэн гүн зугтаж зайлья гэвэл өмнө зүг дээр. Өмнө зүг гал махбодид хамаарна. Улаан өнгө гэдэг маань арга гэсэн үг. Арга билэг тэнцэхээр аз буян тэгшрэх болов уу>>.
И Да Зин хэсэг азнаснаа дахин ам нээж мөхөс би бас нэг юм сануулж хэлэхгүй бол горьгүй нь. Төлгөнд өгүүлснээр эрхэм гүн эрдэм чадлын хувьд эгэл хүн биш боловч хураасан нүгэл багагүй юм шиг байна. Иймд сайн үйлээр замнан саар үйлдлээ гээвээс ямар вэ?... хэмээн өгүүлэх зуур хүйтэн инээд дахин сонсогдоход тэргүүн өргөн үзвээс мөнөөх залуу аль хэдийн ул мөргүй алга болжээ. И Да Зин хэсэг зуур ам ангайн алмайрч зогссоноо мөрөн голын идтэн баатартай учирснаа сая ухаарав.
Гэтэл харин өчигдрийн уранхай хувцастай залуу эр өнөөдрийн өмнө нь зогсож буй хараа булаам үзэсгэлэнт бүсгүй болон хувирна гэж бодоход үнэхээр санаанд багтахгүй байлаа.
<<Ноёнтон бодвол чи мөрөн голоор хэрэн хэсэгч хүмүүн байлгүй. Өчигдөр би ноцтой ташаарчээ. Мөрөн голын ёс горимоор өчигдөрийн явдлыг яавал зохиолтой вэ?>>
<<Би би мөнгийг чинь эргүүлж өгье дөө…>>
<<Мөнгө эргүүлж өгөхий, амар юм болох нь шив дээ>> гээд бүсгүйн царайд инээмсэглэл тодорсон боловч энэ инээмсэглэлийг харсан эрлэг хаан ч болов дагжин чичрэхээр далдын түгшүүр агуулсан ажээ. Бүсгүй мөр лүүгээ хяламхийн хараад <<Өчигдөр та намайг дайсны минь гарт өгч миний мөрийг анжисны хошуунд өртүүллээ. Шархнаас минь долоон долоо 49-н дусал цус гарлаа. Миний нэг дусал цус гурван хүний амьтай тэнцэнэ гэвэл та зөвшөөрөх үү? 3-н 9-ын 27, 3-н 4-ын 12 бүгд 147 хүний амь насаар сая төлөгдөнө. Нэгэнт ийм болсон хойно төлөгч та миний сая өгүүлсэн 147 чөтгөрийн тэргүүн нь болж дээ!>>
<<Бү… бүсгүй…>> гээд И Да Зингийн царай зэвхий даан дуу нь тасалдлаа.
Бүсгүйн нүднээс бас нэгэн дусал нулимс урсан гарав. И Да Зин саяхан түүний нулимсанд өртөж мөр нь айхавтар өвдсөн тул сандран арагш алхам ухрав. Гэвч бүсгүй нулимсаараа түүнийг дахин цохих санаагүй харин ч гунигтай гашуудалтай өнгөөр <<Төлөгч минь надад ч гэсэн харамсалтай л байна. Чи харах царайнаас тахиа алчих хүчгүй хутга тэгш барьж чаддаггүй эр бололтой. Ийм байж юунд мөрөн голоор хэрэн хэсэж зэвсгийн эрдмийн таван том бүлгийн уяаны нохой болоов дээ. Эцэст нь ийнхүү хайран амиа гарздах гэж!>>
<<Таван том бүлгээ. Бүсгүй минь та эндүүрч. Хэзээнээс нааш 5 том бүлэг гэж юу байдгийг дуулаагүй би…>> гэж И Да Зин айх гайхах зэрэгцсэндээ эв хавгүйхэн хариулав.
Бүсгүй ч түүнийг хайхарсангүй <<Танай гэр хаана байдаг, овог нэр чинь хэн болохыг ч мэдэхгүй, гэрт чинь л лав эхнэр хүүхэд чинь хэзээ ирэхийг хүлээж байгаа биз. Ай хөөрхий тэглээ гээд яах вэ? Би энэрэхүй сэтгэлтэй боловч гар хатуутай хүн. Таныг замд чинь үдье дээ…>>
Тэгээд мяндсан зөөлөн гараа алгуур өргөх нь ялаа шумуул үргээж тоос гөвөх мэт ажээ. И Да Зин ч сүнс сүлд нь нэг мөсөн зайлж сандран арагш ухарсан боловч бүсгүйн зөөлөн цагаан гар нь сүүдэр мэт дагаж төлөгчийн зулайны зуун уулзвар хэмээх амин цэгийг нэгэнт онилжээ. Зуун уулзвар гэдэг нь хүний амин чухал цэг бөгөөд бөүсгүйн ганц дусал нулимс нь түүний эгэмний хонхорхойд тусахад тэгтлээ их өвдөж байсан юм чинь гар нь зуун уулзвар цэгт хүрвэл юу болох нь ойлгомжтой.
Түүний гар зуун уулзвар цэгт улам бүр ойртохын сацуу түүний нүүрэндэх гунигийн сүүдэр улам өтгөрлөө. И Да Зин энүүрлэж ирсэн гамшгаас гарах газаргүй болсноо ойлгож цөхөрсөн байдалтай нүдээ анилаа. Нилээд удсан боловч бүсгүйн гар зулай дээр нь буусангүй. И Да Зин айсандаа дагжтал чичрэн нүдээ нээж үзвээс бүх юм эрс өөрчлөгдөжээ.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.16.08 6:00 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Бүсгүйн хойно урд 4 хүн гарч ирээд бүслэн зогссон байлаа. Хамгийн хачирхалтай нь тэр 4-ийн гартаа барьсан зэвсэг нь урьд өмнө үзэж дуулаагүй этгээд зүйлс байлаа. Өмнө талд нь хэлхгэр улаан хувцастай залуу эр гартаа урт илд барин зогсоно. Өмссөн зүүсэн нь гал улаан боловч царай нь хасын цагаан өнгөтэй идэрхэг боловч боловсон ёсорхуу дүртэй ажээ. Ар талд нь бавайсан хууз сахалтай дунд эргэм насны хар хувцастай хүн газар дээр байгаа байтлаа гартаа том завины сэлүүр хээв нэг барьжээ. Гэтэл барьсан сэлүүр нь мод биш багил хар ширмээр цутгаж хийсэн эд байв. Зүүн гар талд зогсох цэнхэр хувцастай бүсгүй гартаа хөх өнгийн модон бялуу шийдэм барьсан нь дөнгөж саяхан хугалж авсан мөчрөөр хийсэн гэлтэй үзүүр хэсэгт нь хэдхэн хормын өмнө дэлгэрээ болов уу гэмээр зөөлөн булбарай удын хэдэн навчис салхины аясаар сэрвэлзэн хөдөлнө. Гэтэл саяхан хугалж авч дээ гэж бодсон нь эндүүрэл болж бялууны бариулын хэсэг нь гарын алганд элэгдэн өөгүй мөлгөр болсон харагдана. Баруун гар талд 40 орчим насны тоос шороонд дарагдсан хувцастай амгалан хэнэггүй дүртэй эр анжисны хошуу мөрлөн зогсох нь хөдөөх тариачин эр сахяхан талбайгаас бууж ирээ юу гэлтэй нилээд ядрангуй царайтай харагдана. Сайтар ажиглавал энэ анжисны хошуу нь жирийн нэг тарианы анжис биш дээд зэргийн ширээсэн гангаар цутгасан этгээд янзын цэргийн зэвсэг байжээ.
И Да Зин хэдийгээр мөрөн голоор бядаэн хэсэж царай шинжин мэргэ төлөг тавьдаг төлөгч боловч шилийн эрсийн зан үйлийг огтхон ч гаадарладаггүй нэгэн билээ. Мөнөөх нүгэлт гоо бүсгүй өөрийг нь эрлэг хааныд залахаар өргөсөн гараа татаж тойрон бүсэлсэн гурван эр, нэг бүсгүйг цоо ширтэн зогсохыг үзээд И Да Зин тун ч их гайхлаа. Гэвч бүсгүйг зорин ирсэн энэ дөрвөн хүн мөрөн голыг донсолгосон таван махбодийн бүлгийн дөрвөн том толгойлогч гэдгийг яахин мэдэх билээ.
Мөрөн голын таван махбодийн бүлэгт төмөр, мод, ус, гал, шороон махбодийн бүлгүүд багтдаг юм. Таван махбодийн бүлэг нь нэр сүр ихтэй хэдэн зуун жилийн турш мөрөн голыг донсолгож ирсэн билээ. Шударга, зайгуул алин ч бай таван махбодийн бүлэгт хамаарагдвал мөрөн гол даяар төвөггүй хоолоо олж иддэг ажээ. Таван махбодийн бүлгийнхэн гол төлөв журмаар үйлдэн харгисыг хөнөөж, баяныг алж ядууг тэтгэдэг, үйлс мөр шударга шулуун, зэвсгийн эрдэм гоц гойдоороо алдаршсан тул мөрөн голын буруу номтнууд тэднийг үзэн ядах боловч зориглон хөдлөх өдөр нэн ховор.
Таван махбодийн бүлэг нь нэг урсгал биш, өөр өөр чиглэлийн зэвсгийн эрдэм бясалгалыг дагнаж ердийн цагт мөр мөрөө хөөдөг. Харин хэдэн үеийн өвөг дээдэс нь найрсаг харилцаатай чиг зорилго ижил байсан тул бие биедээ хэрэг тохиолдвол тус дэм болох ажээ. Таван махбодийн бүлгийн толгойлогчид ердийн цагт мөрөн голоор үзэгдэх нь маш ховор, чухал том хэрэг гарвал нилээд итгэлтэй шавь нараараа дамжуулан гүйцэтгэнэ. Харин өнөөдөр төмөр махбодийн толгойлогч <<Алтан хануур жадат Жинь Кан Лунгаас бусад модон махбодийн толгойлогч Му Цин Ся, усан махбодийн толгойлогч Шуй Да Юнь, гал махбодийн толгойлогч Хуо Шао Чун, шороо махбодийн толгойлогч Ту Ди Хан нар нийлэн мөнөөх бүсгүйг бүслэн авахыг үзэхүл үл таних бүсгүй тун ч бэрх амьтан болох нь илэрхий.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.16.08 6:52 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Гэнэт усан махбодийн толгойлогч Шуй Да Юнь дүнсгэр царайлан ам нээж <<Энэ ноёнтон буруу төлөгдсөн гэж чамд хэн хэлээв. Өчигдөр үдийн хэрд манай Ту Ди Хан энэ ноёноор төлөг тавиулсан нь гарцаагүй таарсан бишүү, энэ төлөгчийн хэлснээр бид чанх өмнө зүг яваад У Ли Тан толгодын өвөрт чамтай тулгаран чамаар илдний хэдэн нарийн арга заалгасан биз дээ. Гагцхүү бүсгүй чиний хөнгөний гунфу гойд тул самбаачлан зугтаж биднийг нилээд эрүүллээ>>.
Бүсгүй түүнийг хайхарсан шинжгүй И Да Зин рүү харж хүйтнээр инээн <<За чи дуулав уу? Чи л эднийг над руу явуулсан байна шүү дээ>> гэв.
И Да Зин бондгосхийн сандарч <<Өчигдөр чи хүн хайж яваа биш, үхрээ алдчихлаа гэж ирсэн бишүү>> гэж Ту Ди Хан руу зэвүүцэнгүй ширтэв.
<<Тиймээ, муу хөгшин чинь үхэр алдсан гэж хэлсэн. Нээрэн ч нэг охин бяруугаа алдчихсан юм>> гэж Ту Ди Хан инээн өгүүлэв.
И Да Зин болхи бүдүүндүү хүн тул Ту Ди Хангийн тоглоом шоглоомын утгыг ухаж мэдсэнгүй <<Би чамайг охин бяруугаа алдчихлаа гэхээр одоо чинь хаврын дунд сар хамаг адгуус малын үржлийн үе тул охин бярууных нь ороо орж уяагаа таслаад буханд гарахаар явж дээ гэж бодсон юм. Тэгээд төлгөнд бууснаар бол гал махбод нь өмнө зүгт хамаарна. Би тэгээд л чамайг чанх өмнө зүг яв гэсэн юм байхгүй юу. Гэтэл харин чи үнээ биш хүн хайж явсан байдаг…>>
<<Үгүй ээ. Хөгшин чинь үнэхээр үнээгээ хайж явсан юм. Яагаав одоо чиний өмнө зогсож байгаа энэ охин бяруу юм л даа>> гээд Ту Ди Хан инээв.
Энэ үед хөх хувцастай Му Цин Ся ярианд оролцож <<Харин энэ охин бяруу маань бухандаа гарч чадсан юм болов уу?...>> гээд инээв.
Гал махбодийн бүлгийн толгойлогч Хуо Шао Чун бол Му Цин Сягийн нөхөр юм. Тэр эхнэрийнхээ ийн өгүүлэхийг дуулаад нилээд эвгүйцэж хөмсөг зангидан <<Му Цин Ся! Чи чинь бүхэл бүтэн нэг бүлгийн толгойлогч байж яасан эвгүй үг хэлж байх юм бэ?>> гэв.
<<Хуо Шао Чун энэ бяцхан шулам чинь гар хатуу, сэтгэл хорон хүн шүү дээ. Чи үүнийг өрөвдөн хайрлах боллоо гэж үү?>> гээд Му Цин Ся инээв.
Хуо Шао Чун царай нь халуу оргисон боловч олны нүдэн дээр эхнэртэйгээ ам мурийхыг хүссэнүй цааш эргэн мөнөөх бүсгүйд өгүүлрүүн <<Бүсгүй минь чи бидэнтэй цуг явахгүй юу?>> гэлээ.
<<Юуны учир тэр билээ?>> гээд бүсгүй хүйтнээр инээв.
<<Чи ч мэдэж байх учиртайсан. Төмөр, мод, ус, гал, шороо таван махбодийн бүлгийнхэн таван гурвын арван таван хайрт шавиа алдлаа. Бүгд л Сян Зюний салхи гүйцэгч 18 илдний аргад өртсөн байх юм. Төмөр махбодийн толгойлогч Жинь Кан Лун өвгөн Сян Зюний салхи гүйцэгч 18 илдний арга мэх мөрөн голоор хавьд үзэгдээгүй, бодвол удахгүй их гай гамшиг дайрах нь гэж айлдсан юм. Бид дөрөв одоо түрүүчийн эрсдсэн 15 шавь дээр нэмэгдээд Сян Зюний илдний амтыг үзэхээр ирлээ>>.
<<Чиний наад давтаад байгаа салхи гүйцэгч илд чинь над лугаа ямар хамаатай юм бэ?>>
<<Хамаагүй бол бүр л сайн биз дээ>> гээд Хуо Шао Чун нилээд дөлгөөн боловч булзахын аргагүй шийдмэг өнгөөр залгуулан өгүүрүүн <<Бүсгүй одоо бидэнтэй яваад өвгөн Жинийд очиж буруу зөвөө ялгуулваас ямар вэ?>>.
<<Та нар чинь хааны элч нар юмуу, зүгээр явсан хүн барьж аваад л. Би хэрэв явахгүй гэвэл яах вэ?>> гэж бүсгүй өгүүлэв.
<<Арай тэгж чадахгүй биз дээ>> гэж Хуо Шао Чун хэлэв.
<<Мэдэхгүй л байна даа>> гээд хүүхний царай улам барайлаа.
<<Өмнө хэр нь мөрөн голын дунд таван махбодийн бүлгийнхний гараас гарсан хүн байхгүй л байгаа юм шүү!>> гэж Хуо Шао Чун хэлэв.
<<Ноёнтон та жаал мартамхай юмаа даа. Өчигдөр би та нараас мултран гарч чадаа биз дээ>> хэмээн бүсгүй хүйтнээр инээж өгүүлэв.
Хуо Шао Чунгийн нүүр улсхийн хариу хэлж амжаагүй байтал хартай эхнэр Му Цин Ся нь тосон авч <<Муу шулам минь өчигдөр шөнө хэн нэг нь чиний хөөрхөн царайд татагдаж алмайраагүй бол чи өдийд толгойгүй чөтгөр болох байсан юм. Чи л болоод мэдэхгүй байн уу?>> гэж зандарлаа.
Хуо Шао Чун гууль нь цухуйсандаа бантаж нүүр нь улам ч улалзсанаа илдээ сугалан <<За бүсгүй минь олон үгээр яах вэ чаддагаа үзүүлээрэй>> гэв.
<<Та нар тооны олондоо эрдэж ялна гэж горьдов уу?>> гэж хүүхэн асуулаа.
<<Үгүй ээ хаанаас. Бүсгүй чи өчүүхэн надаас ганц л мэх илүү гардаг юм бол би дахин чиний хэрэгт оролцохгүй>> гэж Хуо Шао Чун ам гарав.
<<Би одоо чамаас айх болж байна уу?>> гэж бүсгүй өгүүлээд биеэ хагас мурин ардаа үүрсэн аяны уутнаас яах ийхийн зуургүй нэгэн эрдэнийн илд гаргаж ирлээ. Хоу Шао Чун хэдийгээр гойд гарамгай илдчин боловч хүүхэн хэдий завандаа илдээ хуйнаас сугалахыг харж завдсангүй мөнөөх илдний хурц үзүүр түүний цээжний <<Тэнгэрийн цоорхой, дундад танхим, гордилгын үүд>> хэмээх 3 амин цэгийг чиглэн ирлээ. <<Бузгай хурдан хөдөлж байна шүү>> хэмээн Хуо Шао өгүүлэв.
Энэ зуур бүсгүйн илд Хуо Шао Чунгийн цээжинд хэдхэн ямхын зайтай дөхөж ирсэн байлаа. Самбаатай эр сандардаггүй гэдгийг үлгэрээр Хуо Шао Чун илдээ гялсхийтэл сугалан цээжнийхээ өмнө босгоод үл мэдэг хажуу тийш дохивол бүсгүй илдний догшин ааг номхорлоо. Хуо Шао Чун илдний аргаа өөрчлөн бүсгүйн бугуй руу чичив. Гоо бүсгүйн хөмсөгний үзүүр босч үл мэдэг инээмсэлээд <<Чи ч бас овоо юм байна шүү>> гээд Му Цин Ся руу хяламхийн харвал хартай МуЦин Ся уурандаа багтарч чилдэн хөх юм болсон харагдлаа.
Гоо бүсгүй ам нээх зуур гар хамхисангүй биеэ мурин Хуо Шао Чунгийн илдний үзүүрээс зайлаад илдээ дохивол илднийх нь үзүүр Хуо Шао Чунгийн гүрээний судас руу чиглэлээ. Гэтэл Хуо Шао Чун биеэ огтхон ч хайхарсангүй нүүрэнд нь үл мэдэг инээмсэглэл тодроод дайсан руугаа сөрөг довтолж бүсгүйн анх хийсэн илдний мэхийг давтан нүд ирмэхийн зуургүй цээж рүү нь арван хэдэн удаа чичив. Энэ бол дайсныг довтлох шийдсэн арга юм. Хичнээн чадамгай дайсан байлаа ч гэсэн хамт зүйл дуусъъя гэж бодоогүй бол илдээ татан биеэ зайлах нь гарцаагүй байв. Гэвч бүсгүй тийн үйлдсэнгүй биеэ үл мэдэг хажуу тийш бултуулан дайсны мэхээс зайлсан боловч илдээ зайлуулсангүй. Хуо Шао Чунгийн гүрээ рүү чичсэн хэвээрээ байв. Хуо Шао Чун илдний мэх нь амжилтгүй болж дайсны илдний үзүүр хүзүүн дээр ирсэн боовч огтхон ч сандарсангүй баруун тохойгоо дээр өргөн хамаг хүчээ дайчлан илдээрээ дайсныхаа илдийг ярж зайлуулаад залгуулан хажуу бөөр рүү нь чичвээс бүсгүй үл мэдэг арагш ухран зайлав.
Тэр хоёр ийн 10 хэдэн удаа халз тулалдах бүрдээ 3-5 янзын илдний арга мэх хэрэглэсэн боовч бүсгүй огтхон ч эмээсэн янзгүй харин ч ердийн хэн бүхний мэдэх <<Босоо илдний 3 байдал>> хэмээх аргаар тулалдана. Хуо Шао Чун инээмсэглэн <<Бүсгүй минь чи Сян Зюний 18 илдний аргыг үзүүлж мөхөс миний нүдийг гялайлгах болоогүй юу?>> хэмээн асуув.
<<Хуо овогт сайн эр минь би ч бас таны илдний <<Галаас ангижрах>> аргыг үзмээр л байна>> гэж бүсгүй өгүүлэв.
Мөрөн голын гаргууд чадалтай сайн эрс тулалдах үедээ <<Дайсан хөдлөөгүй байхад би хөдлөхгүй, дайсан хөдөлвөл би ч мөн хөдөлнө>> гэсэн гол зарчим баримталдаг юм. Бүсгүй ч уулаасаа сэргэлэн хэрсүү тул мөрөн голын хамгийн гарамгай илдчийн нэгэнтэй тулгарангуут хаанаас гол арга мэхээ шууд үзүүлэх билээ дээ. Хуо Шао Чун ч гэсэн хүчээ нөөж мэхээ нуун <<Галаас ангижрах>> илдний аргыг хэрэглэсэнгүй. Зэвсгийн эрдэмд анх суралцаж байгаа хүн ч гэсэн энэ учрыг мэдэх билээ. Гэвч Му Цин Сягийн хардах сэтгэл оюуны нүдийг нь хааж өөрийн мэдэлгүй <<Хүүе та хоёр чинь тулалдаж байгаа юмуу эсвэл сэтгэлээ нээлцэж байна уу>> хэмээн хашгирав.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.16.08 7:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Хуо Шао Чун өөрийн эхнэр нь нөхцөлгүй хартай, инээж хөхрөх тоглож наргих уурлаж хэрэлдэх юм бүхэнд л хар хорын үг хавчуулдаг занг нь мэдэх тул жаахан удвал улам ч сонсоход бэрхтэй үгсийг урсгаж гарна гэж бодоод царайгаа төв болгон цаад бүсгүйд өгүүлрүүн <<Бүсгүй минь чи надад нүүр өгч Сян Зюний салхи гүйцэгч 18 илдний аргаа үзүүлэхгүй бол уучлаарай бид дөрөв нийлэн бүгд чамаас хэдэн арга мэх үзүүлж хайрлахыг хүсч байна>> гэв. Мөнөөх хүүхэн <<Би ч харин та нараас жаал жуул юм сурч авлаа. Тооны олноор боорлож дайрах нь мөрөн голыг донсолгосон таван махбодийн бүлгийнхний шалгарсан арга болдог юм байна>> гэв.
Хуо Шао Чун өчүүхэн ч ичсэн царай гаргалгүй <<Хуо овогт миний аргагүй байдлыг хүлцэн болгооно уу? Бид зэвсгийн эрдмийг амь шигээ дээдэлж үздэг улс. Одоо мөрөн голоор бүсгүй лугаа адил зэвсгийн эрдмийн гоц гойд аргуудыг эзэмшсэн хүн үнэндээ ховор болж бидэн шиг нэр сүртэй улс халз тулах өрсөлдөгч олдохгүй хэцүү юм. Иймд бид хэд чамтай тулчихаад юу ч үзэлгүй буцна гэдэг эрдэнийн ууланд орчихоод хоосон буцахтай адил хэрэг болно>>.
<<Нэр сүртэй улс гэнэ үү? Нохой долоог цаашаа>> хэмээн Хуо Шао Чун ичих ч үгүй их үг хэлэхийг сонсоод бүсгүй ихэд зэвүүцэн хүйтнээр инээвхийлж <<Сян Зюний салхи гүйцэгч 18 илдний арга гэж юу болохыг би мэдэхгүй, мэддэг байгаад ч та нар шиг нэр сүртэй улсыг дөнгөхөд хэрэг болохгүй байлгүй. Харин би энэ хэдэн хөдөөгийн болхи аргаараа та хэдээс жаал юм олж авъя!>> гэв.
Тэр ийн өгүүлээд <<Босоо илдний 3-н байдлаар>> нэгэн зэрэг Хуо Шао Чун, Шуй Да Юнь, Ту Ди Хан, Му Цин Ся нарын амин цэг рүү хатгав. Босоо илдний гурван арга нь зэвсгийн эрдмийн хамгийн их дэлгэрсэн энгийн арга юм. Анх сурч буй балчир хүүхэд ч илдний энэ арга мэхийг чадна. Гэвч энэ ердийн арга нь бүсгүй нхөнгөн зөөлөн алхаа хосгүй гойд дотоод хүчтэй нь нийлээд сэтгэл сэрдхийлгэм шид увдисыг олжээ. Хэрвээ дайсан этгээд нь зэвсгийн эрдэмд боловсорч хараахан гүйцээгүй амьтад байсан бол тулааны төгсгөл их л таагүй болохын дээр ядаж маш их сандрах байсан нь ойлгомжтой. Гэвч цаад дөрөв нь мөрөн голын хосгүй баатрууд болох тул бүсгүй ийнхүү босоо илдний гурван байдал аргыг хэрэглэж байгаа нь басамжлан тохуурхсантай адил хэрэг болох байв.
Хуо Шао Чун ч арай гайгүй харин Шуй Да Юнь, Ту Ди Хан нар царай хувирган <<Муу шулам чинь тохуу хийж байна уу?>> хэмээн хараав. Му Цин Ся ч анхнаасаа энэ энэ царайлаг гоо бүсгүй нөхөрт нь сээтэгнээд байна гэж хардан түүнийг амьдаар нь залгихаас ч буцахгүй байгаа тул үгийн зөрөөгүй бялуугаа шүүрэн авч өрсөлдөгч бүсгүйн цээж рүү далайн цохив. Энэ богино бялуу бол модон махбодь бүлгийн үе удам дамжуулан ирсэн эрдэнэт зэвсэг билээ. Му Цин Ся ч энэ бялуугаар хатгах, ширвэх, цавчих, цохих арга мэхэнд нэвт боловсорсон ажээ. Гэвч хамгийн гайхалтай нь бялууны үзүүрт буй хэдэн ногоон навч нь дотоод хүчээр үйлчлэх үед дайсны амин цэгийг онон дарж хөнөөдгөөрөө маш аюултай бай.
Шуй Да Юнь, Ту Ди Хан нар ч зэрэг довтлон оров. Шуй Да Юний барьсан сэлүүр нь ширмэн төмрөөр цутгаж хийсэн тул 56 жин хүнд бүсгүйн 2 хөл рүү сэлгэн цохилно. 56 жин хүнд ширмэн төмрийг хуй салхи адил хөнгөн шингэнээр эргүүлэн тулалдаж буйг үзвэл хоёр гартаа бузгай хүчтэйн шинж илт ажээ. Ту Ди Хан шилийн эрс маш цөөн хэрэглэдэг анжисны хошуугаар дайсан руугаа довтолно. Түүний байдал төлөв нь эгэл боргил өмссөн хувцас нь ёрог даавуу боловч ширээсэн болдоор цутгаж хийсэн анжисны хошуу нь үзүүрийн хэсэгтээ иртэй тул сэлэм мэт цавчина. Арын бариул модыг жад моголцог бэрээ болгон ашиглаж болно. Иймд хэрийн хүн халз тулахад нэн бэрхтэй ажээ.Ту Ди Хан анжисны хошуун зэвсгээрээ бүсгүйн цээжин бие рүү довтлов. Ийн мөнөөх бүсгүй цээжин биеэрээ анжисны хошуу, бүсэлхийгээрээ богино бялуу, хөлөөрөө ширмэн сэлүүрт довтлуулах тул цорын ганц гарах зам нь агаарт үсрэн дүүлж энэхүү аюулт гурван зэвсгээс түр зайлж цаашдын замаа бодох үлджээ.
Гэвч ийн санаа төрөнгүүт Хуо Шао Чун тааварлаж мэдсэн мэт илдээ барин довтолж ирээд толгой дээгүүр нь сэнс мэт эргүүлэв. Хуо Шао Чун бүсгүйн цорын ганц ухрах замыг хаагаад <<За бүсгүй минь салхи гүйцэгч 18 эрдэнийн илдний арга эс хэрэглэвээс 5 махбодийн хүрээнээс зугтаж чадахгүй шиг байна даа>> хэмээн инээн өгүүлэв.
Бүсгүй Хуо Шао Чунгийн даажигнасан үгэнд хор шар нь буцлан хүч тамир хоромхон зуур нэмэгдэж <<Хн өчүүхэн муу бяруу байж бухын баадгаар баах нь уу?>> гээд цээж бүсэлхий хөлөөр дайрах зэвсгийг хайхарсангүй эрдэнийн илдээрээ Хуо Шао Чунгийн илдийг ярж зайлуулаад сүүдэр мэт хөнгөн шингэнээр агаарт дүүлэн үсэрч нүд ирмэхийн зуурдгүй гурван алдын цаана буулаа. Гувч түүнийг газарт суурьтай зогсож амжаагүй шахам байхад дөрвөн дайсан нь зэрэг дайран ирээд дахин бүслэн авлаа.
Бүсгүйн царай огтхон ч хувирсангүй урьдын адил тулалдах боловч дотроо нилээд балмагдаж эхлэв. Ганц бүсгүй хичнээн их эрдэм чадалтай байлаа ч мөрөн голын хамгийн гарамгай дөрвөн баатартай гагцаар тулалдаж байгаа тул нэг их удалгүй цавчууулж үхдэггүй юмаа гэхэд ядарч шалдаа буух нь гарцаагүй. Урьд шөнө У Ли Тань толгодын өвөрт яг ийм таван махбодийн хүрээлэлд орсон боловч салхи ихтэй, саран мандаагүйг ашиглаж өөрийн гойд хөнгөний тамираараа бүслэлтээс мултран зугтаж чадсан билээ. Гэвч өнөөдөр цэлмэг нартай байгаа тул зугтъя гээд ч энэ 4-ийн гараас хаа зайлах билээ…
<<Алалцах уу!>>
Хайр найргүй ширүүн алалцаанаар л энэ золгүй учирлаас мултрах үлджээ.
Ийн бодол төрөнгүүт л гоо бүсгүйн нүдэнд нулимс мэлмэрч сувдран гялтганасаар доош уналаа.
Усан махбодийн бүлгийн толгойлогч Шуй Да Юнь бүсгүйн занг мэдэх болсон тул нүд нь гурвалжлан ихэд сандарч <<Бүгд анхааралтай байцгаагаарай. Наад шулам чинь уйлж байна. Хүн алах нь бололтой!...>> гэв.
Цаад дөрөв нь бүгд сэтгэлд сэрдхийн хамаг анхаарлаа дайчлан тулалдах болов. Одоо бүсгүй хичнээн аюултай арга мэх хэрэглээд ч дайсныхаа хамрыг шалбалахад ч нэн хүнд болжээ.
Байдал бүсгүйд улам ч муугаа эргэв. Бүсгүй улам сандарч дотроо ихэд тачаадах боловч Сян Зюний 18 илдний аргаа үзүүлэхгүй л байв. Учир нь бүсгүй анх удаа мөрөн голд гарч ирж байгаа тул шилийн эрсийн дунд эрдэм чадалтан олон гэдгийг хараахан төсөөлөөгүй илд сэлмийн энгийн аргаар гарамгай баатруудыг дөнгөчих мэт бодогдсон билээ.
Тулалдаан улам ширүүсч бүсгүй аргагүй байдалд орохын даваан дээр гэнэ нэгэн хүн их дуугаар <<Та нар түр завсарлаад мөхөс миний үгийг сонс!>> хэмээн хашгирах дуулдлаа.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.16.08 11:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Энэ үед гудамж зээлийн хүмүүс шилийн баатруудын өст тулааныг үзээд гай таарч түүнд өртчих вий гэж болгоомжилж зарж үрж байсан жаал жуул юмаа хам хум хамж хумьж аваад толгой хандсан зүг рүүгээ зугтсан байв. Гагцхүү төлөгч И Да Зин төлгийн дэлгүүрийнхээ доогуур толгойгоо шургуулан хөдлөлгүй бөгтгөнөнө.
И Да Зин гэнэт гарч ирсэн 3 эрэгтэй 1 эмэгтэйн үг ярианаас хэргийн учрыг таамаглаж тэд бол гоо бүсгүйн өстөн болохыг мэджээ. Энэ залуу гоо бүсгүй яахаараа ийм аюултай дайснуудтай өс зангиддаг байнаа. Өчигдөр өөрөө бүсгүйг хоргоон төлөг тавиад өмнө зүг зугтахыг зөвлөсөн. Гэтэл мөнөөх анжисны хошуу үүрсэн тариачин байрын эр гарч ирээд төлөг тавиулахад нь мөн л урд зүгийг зааж өст дайснуудыг өлийн даваан дээр учруулчихжээ. Гоо бүсгүй ганц биеэр 4 дайсныг дийлэлгүй шарх олоод шөнийн харанхуйгаар зайлан зугтахдаа өөрийг нь 5 махбодийн бүлгийхний заншлаач туршуул гэж бодоод өс авахаар ирсэн нь санамсаргүй энэ 4-тэй дахин тулгарчээ… гэж бодов.
И Да Зин сая өөрийн эрхгүй хашгирсан юм. Гэвч түүний дуу илд сэлмийн харшаанд дарагдаад хэн ч сонссонгүй. Сонслоо ч гэсэн хэн энэ ядарсан дорой хижээл төлөгчийг тоож харах билээ дээ. Тэгээд ч мөрөн голын сайн эрсийн өс хонзон ачлал энэрлийг тахиа алчих чадалгүй энэ муу төлөгч яахин тайлж чадах билээ.
Хүн нь хэдийгээр дорой буурай маанагдуу боловч И Да Зин шулуун шударга ёс бусын зүйлийг үзэж чаддаггүй хүн билээ.
И Да Зин хүмүүс нэгийгээ нхохой мэт боорлон улайрсандаа өөрийг нь ч эс тоохыг үзээд уурлаж багтарсандаа ямаан сахал нь чичигнэн хөдөлж үсрэн босч ирээд <<Больцгоо!>> хэмээн их дуунаар хашгирав.
Нөгөө 5 нэгэн зэрэг гараа татаж хойш нэг нэг алхам ухарлаа. Бүгдийнх нь чих хүчит аянгын дуу дуулсан мэт дүнгэнэн дуугарахуйд амаа ангайн алмайран гайхацгаав. Эргэн тойрноо гүйлгэн үзвэл И Да Зингээс өөр хэн ч үгүй ажээ. Тэгээд И Да Зинг харвал энэ сүрьеэ өвчтэй мэт туранхай цонхигор эр асар их дотоод хүчтэй мэт сонсогдсон саяын дууг яаж гаргасан байхав дээ гэж бодохоор ажээ. Үгүй ээ нээрэн дахан доороос эр даахин дороос хүлэг гэдэг энэ хүн өөрийгөө илчлээгүй шилийн хүчит сайн эр юм болов уу даа? Ийн бодоод дахин сайн харвал тийм байх учир алгаа. Зэвсгийн эрдмээр сургуулилсан хүн ялангуяа дотоод хүч ихтэй, сайн эр эрдэм чадлаа яаж ч гэсэн нуугаад магнайн хүрээний овгор нүдний гал цогийг нуух арга байдаггүй юм. Гэтэл энэ хүний магнайн хүрээ хавтгай цог нь буурсан унтанги нүдтэй ядарсан эр харагдана…>>
4 махбодийн бүлгийн толгойлогчид И Да Зинг их л гайхан ширтэнэ.
И Да Зин ч бүгдийнх нь өмнө бөхөлзөн тонголзож <<Эрхэмүүд минь мөхөс миний үгийг сонсоцгоо. Энэ бүсгүй та бүхэнд ямар төвөг гай удсаныг мэдэхгүй юм. Гэвч өчигдөр та нар энэ хүүхнийг олж очдог нь ганцхан надаас л болсон хэрэг. Ямар ч байсан өнөөдөр та нар энэ хүүхнийг тавиад явуулчих, хожмын өдөр хойчийн маргааш түүнийг яадагсан хадад хамаагүй. Би сэтгэл амар нүгэл хураахгүйн үүднээс л үүнийг хүсч байна…>>
Амьдрал мэдэхгүй номын дүртэй энэ эрийн гэнэ үгс 4 толгойлогчийг хэсэг зуур яахаа мэдэхгүй байдалд орууллаа.
Хуо Шао Чун өгүүлрүүн <<Ах минь та харваас шилийн биш байж энэ хүртээлгүй хэрэгт юунд оролцоно вэ? 5 махбодийн бүлгийнхэнтэй энэ бүсгүйн зангидсан өшөө хорсол ах таны хэлсэн хэдэн үгэнд арилчихааргүй их юм. Та өөр газар олж нарны галтайд ганц төлөг тавьж суувал дээр>>.
И Да Зин толгой сэгсэрч <<Төлөг тавихын тухайд гэвэл өнөөдөр чинь цэргийн зэвсэг хөдөлгөж болдоггүй өдөр, газар усны тэмдэглэл гэдэг зурхайн сударт 3 сарын 19-нд зэвсэг хангинуулж улай үзэх цээртэй гэсэн байгаа юм. Өнөөдөр чинь 3 сарын 19 шүү дээ?>> гэв.
Хуо Шао Чун их л муйхар нэгэн болохыг үзээд <<Бид энэ хүүхнийг алах гэсэн юм биш. Бидэнтэй хамт яваад нэг хэрэг тодруулах гэсэн юм…>>
Түүнийг үгийг дуулаад Му Цин Ся эгдүүцэн инээж <<Тэгэлгүй яахав. Хэн ч хараад хайр хүрэхээр ийм сайхан амьтныг алж хөнөөж яаж болох вэ?>>
Хуо Шао Чун хартай эхнэртээ ийн хэлүүлээд царай нь нэг улайж нэг цайвартана.
<<Юу гэсэн үг вэ? Та нар 4-үүлээ байж шархтай ганц бие бүсгүйг олон ноход шиг боорлочихоод алах гээгүй зүгээр авч явах гэсэн юм гэдэг чинь юу вэ?>> хэмээн И Да Зин өгүүлэв.
Хуо Шао Чунгийн уур дүрсхийн шатаж хүйтнээр <<Энэ бүсгүй 10 өдрийн дотор манай 5 махбодийн бүлгийн 15 хүнийг алж хөнөөсөн юм. Өрийг мөнгөөр амийг амиар сольдог нь нийтийн ёсон. Иймд үүнийг алсан ч хилэнцгүй бус уу?>> гэж асуув.
<<Эрхэм ийн өгүүлж буй бол мөхөс би хэрээ мэдэж бяраа танилгүй энэ бүсгүйд тусалсугай>> гэж И Да Зинг хэлэхэд
<<Ах таныг шударгуу сэтгэлтэй зэвсгийн гойд эрдмийг биедээ агуулсан болохыг ялгаж мэдэлгүй махан нүд минь ташаарч. Та 2 мөр зэрэгцэн тулсан ч бид 4-үүлээ тулалдана. Таныг 400 туслагчаа дуудаж ирсэн ч бид 4-үүлээ л тулалдана. Энэ нь шударга ёсонд нийцэх болов уу хэмээн бодох юм>> гэж Хуо Шао Чун хүйтнээр инээвхийлэв.
И Да Зин толгой дохиод нөгөө бүсгүй рүү эргэн өгүүлрүүн <<Бүсгүй минь төлөгч бид чинь угаасаа охорхон заяатай улс, яагаад гэвэл бид тэнгэр бурхны ёсыг дэлхий орчлонд тархааж нууцыг задруулдаг тул бурхан тэнгэр хилэгнэж биднийг хойд насанд минь аюуш тамд унагадаг билээ. И Да Зин би энэ учрыг сайтар мэдэх боловч арга буюу аманд хийх хоолгүйн тул энэ нүгэлт үйлийг үлйднэм. Гэвч би тэнгэрийн өмнө үйлдсэн нүлээ хөнгөлөхийн тулд энэ цагаан даавуу дэлгэмэл хөшгөн дээрх <<10 төлгөөс 9 нь л магад муутай>> гэсэн үгсийг бичсэн юм. Нүглийн нүдийг гурилаар хуурч буй ухаантай юмдаа. Гэвч өчигдөр юу болсныг бүү мэд миний тавьсан 2 төлөг 2-уул оножээ. Тэнгэрийн санааг хэн зөрчих билээ. Одоо би энэ дэлгэмэл хөшгийг бүсгүй чамд өгсү!>> гээд гурван тохой дэлгэмэл хөшгийг урж улан дороо хаяад дэвсэлж гарав.
Дөрвөн толгойлогч болон мөнөөх хүүхэн тулалдахаа ч мартаж номын дүртэй төлөгчийн үйл хөдлөл бүрийг анхааран харж зогслоо.
И Да Зин дэлгэмэл хөшгийг хэдэнтээ дэвслээд санаа нь сая амарсан байдалтай мөнөөх хүүхэнд хэлрүүн <<Энэ дөрвийн довтлох аргыг мөхөс би нэвтэрхий мэдмүй. Үүнийг 5 махбодийн хүрээ гэнэ. Зүүн талд мод, өмнө талд гал, баруун талд төмөр, хойд талд ус, төвд нь шороон махбодь байрлах учиртай. Хэрэв 5 махбодь бүрэн цугласан бол бүсгүй та амьд мултарна гэхэд хэцүү байсан байх. Азаар харин баруун талд байх учиртай төмөр махбодийн бүлгийн толгойлогч ирээгүй тул энэ 4 арга буюу төвд байх ёстой шороон махбодиор бөглөжээ. Гэвч энэ хүрээний хэвэл нь хоосорч шороо нь баруун тийш шилжин, ор нь хоосорсон тул аргацааж байхад амаргүй. Бүсгүй та одоо баруун тийш довтолвоос энэ хүрээг дийлж гарах нь эргэлзээгүй…>>
И Да Зингийн үг тэдний хамгийн эмзэг газрыг илчилсэн тул Хуо Шао Чун дэлбэртлээ уурлаж ухасхийн үсрэн хүрч ирээд туулай шүүрэх бүргэд мэт хоромхон төдийд 5 хуруугаа дэгээ маягтай болгож И Да Зингийн далны ясыг гогдон авч <<Чи ер нь ямар учиртай аль замын эр вэ? Яах гээд байгаа юм бэ?>> хэмээн хашгирав.
Зэвсгийн эрдмээр хичээллэгч аливаа хүмүүн дайсандаа далны ясаа хугалуулваас хамаг эрдэм чадлаа гээж 3 настай хүүхдийг ч дөнгөж чадахааргүй эрэмдэг амьтан болдог юм. Иймд тэд далны ясаа эмзэг амин цэгээсээ ч дутайхгүй эрхэмлэн хамгаалдаг ёстой. Хуо Шао Чунгийн гар цахилгаан адил хурдан түргэн хөдөлсөн тул мөрөн голын хамгийн гарамгай эр ч хамгаалахад бэрхтэй байлаа. Түүний дээр И Да Зин угаас зэвсгийн эрдмээр хичээллэдэг бус тул далны яс шүүрч авдгийн чухам учрыг эс мэдэх тул ямар ч эсэргүүцэлгүйгээр Хуо Шао Чунд далныхаа ясыг гогодуулсан байжээ.
Хуо Шао Чун юу юуны туханд хүрэлгүй хөнгөн гоомой хандах эр биш тул өрсөлдөх дайсныхаа ямар учиртай хүн болохыг мэдэхээс нааш хамаа бусаар шархдуулж түвдсэнгүй. Тэрбээр дотоод хүчээ гартаа хураагаад И Да Зин руу ширтэж <<Чи өөрийнхөө ямар учиртай хүн болохыг хэлэхээс нааш амьд мултарна гэж горьдсоны гарз>> гэж хашгирав.
И Да Зингийн шарангуй туранхай царай айснаасаа болоод хүмүүний өнгөө алджээ. Хуо Шао Чунгийн нүүр нүд нь уурласнаас болж өмссөн хувцастайгаа адил улаанаар эргэлдэхэд И Да Зин сүнсээ зайлтал айн арагш ухаръя хэмээн сэтгэвч далны ясаа гогдуулсан тул чадсангүй.
<<Тавь л даа тавь!>> хэмээн И Да Зин ерийн тариачин эр шиг Хуо Шао Чунгийн зүг арга мухардан <<Сайн эр чинь үгээр үхүүлж амаар айлгадагсан чи харахад түвшин байрын хүн байж яахин ийн дээрэнгүй аашилж зүрхэлнэ вэ?>> гэж сандран хашгирав.
Хуо Шао Чун түүний энэ бүх үйл хөдлөлөөс зүсээ хувиргасан сайн эр биш болохыг мэдлээ. Хэрэв энэ төлөгч зүсээ хувиргасан сайн эр байсан бол эмзэг газраа дайсанд атгуулсан үед өөрийн эрхгүй дотоод хүч нь урсан гарч биеэ хамгаалах нь зайлшгүй. Гэтэл хөөрхий төлөгч маань далнаасаа гогодуулсан боловч өчүүхэн ч төдий дотоод хүч гаргасангүй үйл хөдлөл нь тариачин эрээс ялгагдахгй юмгүй ажээ. Ертөнц дээр арай ийм тэнэг сайн эр гэж баймааргүй юмаа.
Хуо Шао Чун угаас болгоомжтой хашир эр тул И Да Зингийн далны ясыг атгасан хэвээр боловч нилээд зөөлөн өнгөөр <<Үгээр үхүүлэх гараар үхүүлэх нь чамд хамаагүй. Чи харин 5 махбодийн хүрээний нууцыг яаж мэдсэнээ өнөө эс хэлвээс чи миний гараас мултарна гэж горьдолтгүй>>
Ноёнтон та ухаантай хүн байтлаа учрыг нь л мэдэхгүй байна гэж үү? Би чинь мөрөн голын хэрмэл төлөгч, арга билэг 5 махбодийн ёсыг эс мэдвээс юуных нь төлөгч байх билээ. Хэрэв ноёнтон энэ нууцаа хадгалъя гэж боддог бол би дахин энэ талаар ам ангайхгүй…>> хэмээн И Да Зин өгүүлэв.
Хуо Шао Чун түүний үг учиртай болохыг дуулаад эргэлзэх зуур хартай эхнэр Му Цин Ся нөхөр нь зориуд цаг удаж өнөөх гоо бүсгүйд зугтах боомж олгохыг санаархаж байна гэж сэжиглэн хүтнээр инээн <<Гол дайснаа орхичихоод юу ч чадахгүй хэрмэл төлөгчтэй хэрэлдээд зогсоод байдаг нь юу вэ? Тэгвэл энэ муу шуламтай чинь би үзэлцье!>> гээд богино бялуугаа барин хүүхний зүг довтлов.
Хуо Шао Чун эхнэрийнхээ эрдэм чадал цаад бүсгүйн эн зэрэгт хол дутахыг мэдэх тул И Да Зинг тавиад ухасхийн бүсгүйн өмнө очиж байраа эзлэв. 4-үүл 5 махбодийн эрэмдэг хүрээгээр бүсгүйг бүслэн довтлов.
Гоо бүсгүй ч И Да Зингийн заавраар баранд далавч нэмсэн мэт эрэлхэг зоригтойгоор илдээ солонго мэт нумлан эргүүлж байраа орхин баруун тийш шилжсэн Ту Дин Хан руу довтлов.Хэдийгээр ердийн хэн бүхний мэдэх босоо илдний 3 байдал илдний арга боловч Ту Ди Хан хамгаалж хүчрэхгүй болжээ.
<<Ах дүү нар минь наад шулам чинь зугтах нь байна шүү. Би дийлэхээ болилоо…>> хэмээн Ту Ди Хан сандран хашгирахын зуур бүсгүй хүрээг довтлон гарч эрдэнийн илдээ цээжний тус газар босгон бариад хорвоод хосгүй 5 махбодийн хүрээ гэдэг чинь иймхэн юм байсан юмуу?>> гэж хүйтнээр өгүүлэв.
Хуо Шао Чун байдал муугаар эргэснийг үзээд түүний араас сүүдэр мэт дагалдан бүсгүйн ухрах замыг хаав.
Гоо бүсгүй гэдрэг ухарсангүй харин ч сөрөг довтлон сэвхийтэл үсэрч И Да Зингийн дэргэд хүрээд түүний далны яснаас шүүрэн авч бусдын зүг хандан өгүүлрүүн <<Та нар надыг айж зугтана гэж бодов уу. Би өшөөгөө авахаас нааш ч явахгүй шүү>> гэв.
Энэ нь хүний санаанд оромгүй явдал болжээ.
И Да Зин мэгдэн чичирч <<Бү бү бүсгүй минь чи чи…>> гэв.
Му Цин Ся урагш довтлон <<Ичгүүргүй шулам эм амь аварсан ачтанаа хөнөөхийг завдана уу?>> хэмээн хашгирав.
<<Миний сахидаг ёс гэвээс алд ачлалыг хариулахгүй алгын чинээ өсийг үлдээхгүй гэсэн үг болно. Энэ төлөгч өчигдөр намайг та нарын отоонд оруулан амийг минь үрэх дөхсөн тул би үүнийг өршөөж яахин болно>> гэж гоо бүсгүй өгүүлэв.
Ийн өгүүлээд илдээ өргөн И Да Зинг хатгахаар завдав.
И Да Зин уртаар шүүрс алдан нүд анин үхлээ хүлээлээ.
Энэ үед Му Цин Ся богино бялуугаа өргөн цаад бүсгүйн урт илдийг цохивоос цаадах нь гялсхийтэл бултан И ДаЗингийн араар ороод илдээрээ Му Цин Сягийн цээж рүү чичнэ. Му Цин Ся ч ихэд сандран <<Муу хорт шулам!>> хэмээн сандран богино бялуугаар өөрийгөө хамгаалваас цаадахь бүсгүйн илд богино бялууны үзүүрдэх удын шинэхэн 3 навчийг хяргаж хаяв.
Му Цин Ся ч шатталаа уурлалаа. Энэ богин модон бялуу бол модон махбодь бүлгийнхний хэдэн үе дамжуулан 100 шахам жил уламжлан ирсэн дээдийн эрдэнэ юм. Үзүүр хэсгийнх нь шинэхэн навчис харахад ердийн мэт боловч дайсны амин цэгийг хөнөөдөг зориулалттай үе үеийн өвөг дээдэс нь маш нууц таринын хүчээр хувхай модыг цэцэглүүлэх аргаар бий болгосон тусгай навч юм. Ийм хайран завсгийг гартаа барьчихаад ганц навч нэмээгүй байж харин 3 навч хяргуулна гэдэг байж болох уу даа.Му Цин Ся тэсгэлгүй уурлан богино бялуугаа өргөн бүсгүйн зүг улаан галзуу дайран оров. Бүсгүй дотоод хүчээр И Да Зинг Му Цин Ся руу түлхээд өөрөө хэдэн алдын чандад үсрэн зайллаа.
И Да Зин өөрийн мэдэлгүй нэгэнтээ бүдэрснээ Му Цин Ся руу саван очиход бүсгүйн өрөөсөн богино бялуу хар эрчээрээ И Да Зингийн зулайны 100 уулзвар хэмээх амин цэг дээр олдлоо. Зуун уулзвар хэмээх энэ цэг нь хүний амин газар тул И Да Зин яахин амьд мултрах ажээ. Му Цин Сягийн зэвсгийн эрдэм дээд цэгтээ хүртэл боловсроогүй тул санаан зоргоор гараа татан авч чадсангүй. И Да Зин битүүхэн дуу алдаад газар уналаа. Хэдийгээр тархи нь цувж цус нь садраагүй боловч амьд гарах найдлагагүй болжээ.
Хэрэг явдал ийн санамсаргүйгээр эргэсэнд хорлонт бүсгүйгээс бусад бүх хүмүүс алмайрч хоцорлоо.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.18.08 3:55 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
<<5 махбодийн 4 толгойлогч ганц хүүхнийг бүслээд алах ёстойгоо алалгүй гэмгүй хүний бодийг хөтөлчихдөг байна шүү. Мөн чиг шударга ариун улс болдоо хи хи. Төмөр, мод, ус, гал, шороо 5 махбодийн бүлгийнхний сүр ч дээ!...>> гэж юу ч болоогүй мэт гоо бүсгүй хүйтнээр өгүүлэв.
Энэ нь үнэн хэрэгтээ өөрийнх нь үйлдсэн нүгэл бусдын толгой дээр бууж байгаа хэрэг билээ. Гэвч олны нүдэн дээр өөрийнх нь бялуу харсаар байтал төлөгчийн толгой дээр буусан тул Му Цин Ся бие дүүрэн амтай байгаад ч биеэ өмгөлөх аргагүй болжээ.
Му Цин Ся ичсэн хүн хүн ална гэгч болж богино бялуугаа салхи мэт эргүүлж гоо бүсгүйн зүг салхи мэт орлоо. Цаад бүсгүйн нь хэдэнтээ зэвүүнээр хөхрөөд хэдэн алдын цаана үсрэн гарч зугтахыг завдав.
Энэ үед Хуо Шао Чун сая сэхээ орон урагш гүйгээд дунд, долоовор 2 хуруугаар салхи исгэрүүлэн цахилах Му Цин Сягийн богино бялууг хавчин авахад Му Цин Ся хөдлөх аргагүй болов.
Му Цин Ся ихэд уурлан нүдээ дүрэлзүүлж <<Аа чи бас шулам эмтэй нийлж намайг алах гээ юу!>> хэмээн хашгирав.
Хуо Шао Чун түүнийг хайхарсан янзгүй богино бялууг хавчсан хэвээр тул Му Цин Ся яаж ч эс чадах ажээ.
Хуо Шао Чун дээш босон хавчсан 2 хуруугаараа түлхвээс Му Цин Ся цааш хэд бүдэрснээ сая тэнцвэр олов. Му Цин Ся ийнхүү нөхөр нь ширүүн хандана гэж бодоогүй тул айж уурлах хослон хэсэг зуур дуугарч чадсангүй.
<<Мөрөн голын дунд 5 махбодийн бүлгийнхэн ядуу доройг тэтгэж бардам дээрэнгүйг устгаж ирснийг цөм андахгүй. Төмөр махбодийн толгойлогч Жин Кан Лүн гуай бидний залууст энгийн хүнийг алах нь эцгээ алсантай адил эмс охидыг хүчирхийлэх нь эхийгээ доромжилсноос өөрцгүй гэж хэлдэггүй бусуу. Бид тэр хүний итгэлийг хөсөрдүүлжээ. Хуо Шао Чун би дээр өвөг дээдэс дэргэд олон шавьдаа үзэгдэх нүүргүй боллоо гэв>>.
<<Би энэ хүнийг алсан хамаг нүгэл надад л оногдоно. Модноос бусад 5 махбодийн бүлгийнхэнд огтын ч хамаагүй>> гэж Му Цин Ся өгүүлэв.
<<Хуо Шао Чун санаа алдаад <<5 махбодийн бүлгийнхэн хэдийнхээс нааш гавъяа шагналыг хамт эдэлж, гай түтгэрийг хамт туулдаг байсан одоо л ийн бие даадаг болоо юу?>> гэв.
Үйл явдлын өрнөлт хүний санаанд оромгүйгээр эргэсэн санаа хорон гар чангатай цаад бүсгүй ч гайхаж хоцров.
<<Бүсгүй минь чи одоо явахгүй юу хүлээнэв? Чи үнэхээр надтай дайсан болох гээд байгаа бол би үхлээс айдаг амьтан биш шүү. Эр хүний замын хүзүү урт тул хожим бид учрах л байлгүй>> гээд Хуо Шао Чун зандрав.
Хуо Шао Чун бусад руугаа тоож ч харсангүй хөнгөний тамир хэрэглэн хэдэн арван алдын цаана үсрэн улаан хувцас нь оройн наранд туяарах бөөн үүл мэт туяарсаар нисэх мэт үзэгдэхгүй болов.
Му Цин Ся хэсэг гөлрөн зогссоноо <<Шао Чунаа!>> Намайгаа хүлээгээч дээ… гээд араас нь гүйлээ.
Шуй Да Юнь, Ту Ди Хан нар өөд өөдөөсөө гайхан харав. <<Цаадуул чинь бүгд явчихлаа хоёулаа яах билээ!>> гэж Ту Ди Хан асуув.
<<Бид ч гэсэн явдаг л байхдаа>> гэж Шуй Да Юнь өгүүлэв.
<<Муу шулам минь бид чамаас айсан юм биш шүү. Бусад минь явчихаад л бид 2 явж байгаа юм>> гэж Ту Ди Хан өгүүлэв.
<<Тийм тийм тулалдах дээр хүрвээс бид 4 байсан ч 2-уулаа байсан ч ялгаагүй гэж Шуй Да Юнь өгүүлэв.
Тэд ийн өгүүлээд ширмэн сэлүүр, анжисны ган хошуугаа аван гайхалтай хурданаар алга болцгоов.
Тэнд гоо бүсгүй ганцаар хоцорлоо.
Энэ бүсгүй хэдийгээр хосгүй эрдмийг өвлөн авч зэвсгийн эрдэмд гойд шалгарсан боловч анх удаа мөрөн голын бэлчирт гарч ирж буй тул шууд 5 махбодийн бүлгийнхэнтэй учраад нилээд сандарлаа. Азаар хэрэг явдал санаснаас өөрөөр эргээгүй бол энэ 4 толгойлогч битгий хэл Хуо Шао Чун ганцаар байсан ч дийлэхэд бэрх ажээ. Ийн сануут магнайд нь хөлс чийхрах шиг боллоо. Бүсгүй хэсэг зуур бодлогоширч зогссоноо И Да Зингийн нүүр рүү хялахмхийж харсангүй цааш замаа хөөв.
Их үдийн наран зөөлөн туяагаараа бүсгүйн цасан цагаан өнгийн өмсгөл банзал дээр наалдан тоглоно. Гоо бүсгүйн хувцас дэрвэн хөндлөнгийн хүнд үлгэрийн дагина мэт үзэсгэлэнтэй харагдах бөгөөд түүнийг тоо тоомшгүй олон хүн хөнөөсөн аюулт шулам гэж хэний ч санаанд эс орох ажээ.
Хотоос гарвал энхэл донхолтой уул гүвээ залган авлаа. Хаврын дунд сар гарсан тул уулын модод ногоорон сүглийж горхи булаг мяралзан шувуудын жиргээ цэцгийн анхилам үнэр хослоод уушиг зүрхийг тэлж ухаан санааг ариусгах ажээ.
Гоо бүсгүйн байгалийн сайхныг таашаах сэтгэл төрсөнгүй, уулын оройд авиран гараад цааш яаран алхаллаа. Наран баруунаа хэлбийж бүсгүйн 2 хөл сулрахад бүтэн өдөр шөнө тулалдаад ганц ширхэг будаа амандаа хийгээгүйгээ санав. Ийш тйиш харваас уулын ноён оргил залгалдан хавь ойр хүний бараагүй. Ядаж уулын жимс ногоо боловсорч гүйцээгүй тул хэдэн ширхэг тоорын цэцэг таслан авч зажлаад уулын булгийн уснаас гараар утган уулаа. Гэвч нэмэр болсонгүй. Өлөн гэдэсний өлсөх гэдэг өвдөх мэт санагдав. Бүсгүй гэнэт алхаагаа саарууллаа. Шарсан махны тааламжтай үнэр хамар цоргиход тэргүүн өргөн үзвээс алсад нэгэн улалжин овоохой үзэгдэв. Бодвол анчин хүн ууланд явахдаа хөл амраадаг газар бололтой. Тэндээс шингэн утаа олгойдон буйг үзвэл шарсан махны үнэр тэр хавиас гарсан бололтой.
Бүсгүй улалжин овоохойн зүг гэлдрэв. Гэгээн цагаан өдөр боловч овоохойн бургасан үүд хаалттай байлаа. Бүсгүй хаалга үүдийг нь нүдэж ёсорхсонгүй түлхэн орж явчихав.
Овоохойд хүн амьтангүй голд нь нэгэн бүдүүн хийцийн явган ширээ байна. Ширээн дээр шарж болгосон хур шувууны мах тавиастай, хамар цоргим сайхан үнэр ханлуулна. Дэргэдэх гал дээр бүтэн туулайн мах тавьж орхисон нь хараахан бологүй цус шүүс нь галд дусалж хавь орчинд шарсан махны анхилуун үнэр тархсан нь тэр ажээ.
Бүсгүй хэсэг зуур бодлогширсноо үсний мөнгөн хатгуураа сугалан хурын маханд хатгаад гаргаж үзвэл өнгө нь хувираагүй байх тул өрөөсөн хөлийг нь мултлан ширээний өмнө суугаад мөлжиж гарлаа.
Хурын мах хонгортон шаргалтаад болц нь таарсны дээр маханд давс халуун ногоо түрхсэн тул улам ч амттай болжээ. Бүсгүй хурын өрөөсөн хөлийг идчихээд нөгөө хөлийг нь мөлжих гэтэл гаднаас нэгэн эр орж ирлээ.
Мөнөөх эр гартаа төмөр сэлүүр барин орж ирээд дуугарсангүй явсаар бүсгүйн ард ирж зогслоо.
Бүсгүй түүнийг хайхарсан ч үгүй махаа идсээр суув.
Түүний хойноос бас нэг бялуу шийдэм барьсан эр орж ирээд зүүн ханын тус газар очоод дуугаралгүй суулаа.
Түүний араас бас нэгэн анжисны хошуу мөрлөсөн эр орж ирээд баруун хананы тус газар өвдөглөн суув.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.20.08 2:41 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Хамгийн сүүлд бүх бие нь гал улаан өмсгөлтэй залуу эрж орж ирээд хаалганы өмнө зогсов.
Бүсгүй ясаа улайран мөлжихөөс биш орж ирсэн хүмүүсийг тоож ч харсангүй. Бүсгүй 2 ч удаа 5 махбодийн иймэрхүү эрэмдэг хүрээг эвдэн гарсан тул хараажаар 5 махбодийн бүлгийн 2, 3-р зэргийн шавь нараас ч айгаад байх юу билээ дээ.
Гэтэл нөгөө 4 нь ч бүсгүйн хэр аюултай амьтан болохыг гадарласангүй. Төмөр, мод, ус, гал 5 махбодийн бүлгийнхэн мөрөн голоор нэр сүр нь дуулдаад өнө удсан авч хэдийгээр дэг сахилга чангатай ч 5 махбодийн бүлгийнхэн их бага гэлгүй биеэ тоосны дээр 4 ханагар эр яваа тул ганц муу хүүхнийг огтхон ч тоох янзгүй сууцгаана.
Анжисны хошуу мөрлөсөн залуу эр хамгийн түрүүн ам нээж өгүүрүүн <<Ах дүү нар минь энэ хүүхэн бидний шарсан хурыг идчихжээ. Одоо яадаг билээ?>> гэхэд төмөр сэлүүр барьсан усан махбодийн шавь залуу хүд хүд инээн <<Гулгиулаад л гарчихаас даа!>> гэлээ.
<<Гулгиулаад гаргачихаар хамаг шим нь гэдсэнд нь үлдчихээд хог шавхруу нь гарч ирэх балйгүй дээ. Тийм юмыг яаж идэх вэ?>> гэж шороо махбодийн шавь өгүүлэв.
Зүүн ханын тус газар өвдөглөн суусан модон махбодийн бүлгийн шавь хүүхэн рүү жоготой харж <<Харахгүй байна уу? Ийм хөөрхөн амаар гарч ирсэн эд ч мөн амттай байгаадаа>> гээд хамраа чимхлэн <<Бүсгүй минь нээрээн амттай биз дээ!>> хэмээн агдагнан инээв.
<<Үхэх гэж байж үгнийх нь олон гэдэг нь>> гэж бүсгүй дотроо бодов.
Гал улаан өмсгөлт гал махбодийн шавь хөмсөг зангидан өгүүлрүүн <<Му овогт дэмий юм бүү ярь>> гэв.
Му овогт уруулаа мушилзуулан <<Танай бүлгийнхэн ч ном эрдэм күнз мэнзээр явдаг улсдаа. Мань мэтийн бүдүүн хадуун үгс чихэнд чийртэй байна уу?>> гэв.
Гал махбодийн шавь их л ёсорхуу өгүүлрүүн <<Үгүй ээ, хаанаас даа багш минь бидэнд энэ хүүхнийг эвийг нь олоод аваад ирээрэй гэсэн шүү дээ>> гээд бүсгүйд хандан <<Та болгоон соёрхоно уу?>> хэмээв.
Энэ л хамгийн гайгүй нь байж магадгүй гар зөрүүлэхийн цагт үүнийг хамгийн түрүүнд анзаарахгүй бол болохгүй нь байна шүү гэж бодов.
Ийн бодох зуур үг ч дуугарсангүй хурын ясаа нэгд нэгэнгүй мөлжиж их л тэвчээр гарган суулаа.
Гал махбодийн шавь гартаа илдээ барин урагш очоод <<Бүсгүй минь цадсан бол бидэнтэй явна уу...>> гэв.
Бүсгүй хурын ясыг цэвэрлэн мөлжиж ширээн дээр хаяад хөлсний алчуураар гараа сайтар арчив.
Гараа сая цэвэрлэж дуусаад сэтгэл хангалуун зугуухан босч ирэх зуур бүсгүйн нүдэнд нулимс мэлтрэн гал махбодийн шавь залууд өгүүлрүүн <<Чи ч овоо залуу юм байна. Сэтгэл сайтай>> хэмээн улнаас нь толгой хүртэл гүйлгэн харахад дусал нулимс бөмбөрөн уналаа.
Гал махбодь бүсгүйн ийм өрөвдөм байдлыг үзээд их л зөөлөн дуугаар <<Бүсгүй минь бүү айгтун. Манай ах дүү нар бүдүүн хадуун үгтэй боловч бүгд зөв шударга бүлгийн шавь нар. Мөрөн голоороо андахгүй ээ...>>
<<Мэдэж байна. Би сая чамайг сэтгэл сайтай гэж хэлсэн. Тийм болохоор чи энэ 4-ийнхөө дунд хамгийн бага зовох болно>> гэж бүсгүй толгой дохив.
Гал махбодийн шавь ихэд гайхан үгийнх нь учрыг олж ядаж зогстол бүсгүй гэнэт илдээ хуйнаас нь сугалан гал махбодийн зүрхэнд дүрж орхив.
Гал махбодийн шавь дуу ч гарч завдсангүй пидхийтэл ойчин амь хураалаа.
Бүсгүйн ард зогсож байсан усан махбодийн шавь <<Сянь Зюнгийн салхи гүйцэгч 18 илдний арга байна!>> хэмээн балмагдан хашгирлаа.
<<Овоо хурц нүдтэй юм гээч. Сая би дэндүү хурдан хийсэн тул чи харж амжаагүй байх энэ удаа сайн харж ав!>> гээд бүсгүй эргэн усан махбодийн бүлгийн шавийн цээж рүү хатгав.
Шороон модон махбодийн бүлгийн шавь нар бүсгүйн ийн хэрцгий авирлахыг үзэж <<Шулам чинь аллаа гээч, алив зэрэг дайтъя!>> гээд бүсгүйн баруун зүүн талаас довтолгон ирлээ. Бүсгүй тэр 2-ыг үзээгүй мэт илдээ зугуухан ахиулав. Илд хэдийгээр маш зугуухан хатгаж усан махбодийн бүлгийн шавь сэлүүрээ эргүүлэх боловч харсаар байтал түүний гэдсэнд илд шаан орсон нь хачирхалтай.
Цаадах нь сэлүүрээ орхин 2 гараараа гэдсээ тэврэн сөхрөн унаж орь дуу тавих нь хэлэхийн аргагүй гаслантай.
Модон махбодийн шавь мөнөөх хүүхэн ийм хатуу ширүүн авиртай бусдын зовлонгоор баясал болгохыг үзээд тэсгэлгүй уурлан <<Муу хар хорт шулам>> хэмээн хашгирав.
Бүсгүй түүний огтор бялуунаас чадмаг зайлаад <<Хамгийн их хорыг чи амсах болно доо>> гэх зуур шороо махбодийн гэдэс рүү илдээр чичив. Шороо махбодийн шавь сандран анжисны хошуугаар хаах гэсэн боловч бүсгүй савангийн хөөс хагалах мэт гэдсийг нь хүү татан хаялаа.
Модон махбодийн шавь бүсгүй яах ийхийн зуургүй 3 хүн алахыг үзээд өөрөө хэрхэвч дийлэхгүйгээ мэдэж үүд рүү амь зулбав.
<<Чи Сян Зюний салхи гүйцэгч 18 илднээс зугтана гэж бодоо юу>> гэж бүсгүй өгүүлээд илдээ сунган модон махбодийн бүлгийн шавийн дал руу дүрээд өөд нь өлгөн татваас түүний далны яс нь чихрэн дуугарав. Хөөрхий залуу эр 3 наснаас эхлэн 20 жил сургуулилсан зэвсгийн эрдэм нь ийн үрэн таран болов оо.
Бүсгүйн үзүүлсэн саяын арга бол Сян Зюнийн <<Салхи гүйцэгч 18 илд>> ажээ.
Тэнгэрт цахилах цахилгаан мэт хурдан удын навч илбэх нөөлөг салхи мэт хөнгөн.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.20.08 9:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Модон махбодийн шавь өвдсөндөө газар өнхрөн тийчилж <<Чи намайг алаад аль муу шулам минь хурдан алаадах...>> хэмээн орь дуу тавив.
Бүсгүй толгой сэгсрэн <<Үгүй шүү. Би сая ганц хур олж идээд үдийн зоог өндөрлөх болж байна уу? Энэ эзгүй хээр хоол олж иднэ гэдэг ч хэцүү. Чи босоод надад цаад туулайгаа шараад болгож аль. Би оройн зоог болгоё>> гэлээ.
<<Чи намайг алаад аль...>>
<<Чи үхмээр байгаа бол би чамайг зориуд амьд үлдээнэ. Чи ам хэлээ билүүдэж цаад 3-аасаа илүү нүгэл хураасан. Тэгэхээр чи тэднээс илүү зовох ёстой. Чи томоотой аятайхан байж байгаад надад оройн хоол хийгээд өгөх юм бол би яахав сайн санаа гаргаж чамайг эртхэн шиг цаадуул руу чинь явууламз>>.
Модон бүлгийн шавь өөрийн задгай амнаас болж энэ бүсгүйд улам илүү тамлуулж байгаагаа сая ойлгожээ. Өнөөдөр үхлээс мултрах гарцгүй болсон тул өвчнийг тэсвэрлэн нүдээ аниад дуугарсангүй.
<<Ингэвэл ч тусгүй шүү. Дуулгаваргүй байвал олигтой юм болохгүй гэж мэд>> хэмээн бүсгүй өгүүлээд залгуулан <<Сян Зюний 18 илдний аргаас би чамд зөвхөн <<Толбот хусны ширхэг мөчир>> хэмээх аргыг хэрэглэсэн, цаана нь 17 мэх үлдээд байгаа. Хэрэв чи итгэхгүй байгаа бол би нэг нэгээр нь үзүүлж чиний хуруунуудыг тайръя л даа...>> гэлээ.
<<Энэ яргачин шулам хэлсэн үгэндээ хүрдгийг модон бүлгийн шавь мэдэх тул нүдээ улаанаар эргэлдүүлэн өгүүлрүүн <<Шулам минь чи намайг хурдан алахгүй бол би чиний чихэнд чийртэй үгсийг урсгана шүү>> гээд нүдээ аньж зоригоо чангалан <<Би х...>> хэмээн хашгирлаа.
Гоо бүсгүй хадамд гараагүй байгаа тул яахан ийм бүдүүлэг үгсийг сонсч тэвчих билээ. Тэр уурандаа модон бүлгийн шавийн аманд илдээ эргүүлээд гаргаж ирвэл хэлийг нь тастсан байлаа.
<<Чи хэрэв миний үгэнд орохгүй бол би чамайг 3 өдөр 3 шөнө зовоогоод үхэх ч үгүй сэхэх ч үгүй амьтан болгоод хаяж чадна шүү!>> хэмээн бүсгүй инээвхийлэв.
Модон бүлгийн шавь аргагүй байдалд орж ядахдаа хэлгүй тул хий дэмий л дүлэгнэнэ. Хэдэн шалиг үсгийн төлөө эм шулам түүнийг хичнээн зовоох бол гэж тэр санаж байв. Үхэхийн өмнө багахан шиг зовохын тулд тэр өвчнөө тэсвэрлэн өнхөрөх мөлхөх зэрэгцүүлсээр түүдгийн дэргэд ирээд хүүхэнд туулай шарж эхлэв.
Туулай гал дээр нилээд удсан тул бараг шарагдаж гүйцжээ. Модон бүлгийн шавь туулайг нэгэнтээ эргүүлэх үед бүсгүй түүний дэргэд явж очлоо.
<<Чи амь хэлтэрмээр айна уу?>> гээд бүсгүй инээмсэглэн асуув.
Модон бүлгийн шавь түүн рүү царайчлангуй харлаа.
Бүсгүй нэг гартаа илдээ барьж нөгөө гараараа ардаа зүүсэн уутнаасаа бяцхан лонхтой эмийн зүйл гарган <<Хэрэв чи үхэхийг хүсвэл би ганц цавчаад л гүйцээ. Хэрэв чи амь хэлтэрмээр байгаа бол би чамд энэ нунтаг эмийг өгье. Чиний зэвсгийн эрдэм чинь сэргэхгүй боловч өчүүхэн амь чинь хэлтэрнэ. Алин болохоо даруйхан хэл>> гэв.
Үхлээс айдаггүй ямар ч зоригтой хүн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэх үед амьдрахын хүслэн дийлддэг жамтай ажгуу. Модон бүлгийн шавийн царайн дээр амь гуйсан шинж илрэв.
Бүсгүй түүнийг харсан ч үгүй шарж болгосон туулайг аван хамартаа ойртуулан үнэртсэнээ сайхан болж шүү гээд шарсан туулайг ширээн дээр тавиад зугуухан өгүүлрүүн <<Уг нь чи надад энэ туулайг ийм сайхан шарж өгсөнд чамайг би амь хэлтрүүлэх ёстой. Гэвч сая би ямар илдийн арга хэлэглэснийг чи мэдэв үү?>>
Энэ үед модон махбодийн шавийн түргэн үхэхийн хүслэн нь амьдралд тэмүүлэх оргилсон тэмүүллээр солигджээ.
Түүнд бүсгүйн үг богдын лүндэн мэт санагдаж мухар хэлнийхээ угаар <<Сян Зюнь... салхи гүйцэх 18-н илд>> хэмээн тал тул өгүүлэв.
<<Маш сайн байна. Чи овоо хурц хараатай эр юм байна>> гээд бүсгүй толгой дохиход нүүрэнд нь хэрцгий догшин шинж илэрч <<Сян Зюний салхи гүйцэх 18 илд бол мөрөн голын хосгүй аргын нэг юм. Аз таарч түүний ганц нэг мэхийг үзсэн хүн тийм ч олонгүй. Танай 5 махбодь бүлгийн толгойлогч гарамгай эрс ч түүнийг үзэх заяа дутсан юм. Харин>> гээд бүсгүйн нүднээсс дусал нулимс тасран унаж залгуулан өгүүлрүүн <<Харин Сян Зюний салхи гүйцэгч 18 илдний аргын хамгийн сонин нь гэвэл түүнийг харсан хүн амьд мултарсан түүхгүй юм. Чи ч бас амьд гарахгүй...>> гэв.
Хүүхэн ийн өгүүлээд <<Би чамайг үг хэлж чадаж байгаагий чинь бодож устгахын өмнө нүдийг чинь бас нэг мэхээр мялаая. Май үз! Энэ бол Сян Зюний салхий гүйцэгч 18 илдний 3 дахь мэх <<Алтан салхи навчис унагах>> гэдэг юм даа>> гэв.
Модон бүлгийн шавийн нүод бүлтрэх шахан хэт айснаас нүүрнийх нь арьс татганана.
Бүсгүй огтхон ч сэтгэл хөдөлсөнгүй хурц илд нь үнэхээр ч намрын салхинд хийсэх навчис мэт хөнгөн зөөлнөөр дайсных нь цээж хэвлийн амин цэгүүдийг нэвт нэвт хатгав.
Энэ үед бүсгүйн чихнээ <<Үнэхээр уран арга байна!>> хэмээн магтах аргил намуухан дуу сонсогдлоо.
Бүсгүй давхийн цочиж модон бүлгийн шавийн цээж рүү илдээ дүрэн сугалж аваад нисэх мэт улалжин овоохойн гадна гарч 4 зүг харвал хэн ч үгүй ажээ.
Чих нь буруу юм дуулна гэж баймааргүй юм даа эсвэл чөтгөр юм болов уу.
Үгүй чөтгөр биш осолгүй л хүн байх шиг байсан даа.
Бүсгүй чөтгөр шуламд огтхон ч хүн ажээ.
Тэгвэл хүн байж таарах нь ээ дээ.
Тиймээ хүн. Гэхдээ чөтгөрөөс аюултай гээч. Мөрөн голоор өөрөөс нь илүү эрдэм чадал ид хавтай хүн тийм ч олон биш гэдэгт бүсгүй итгэдэг айв. Гэтэл саяын хүн хамрынх нь дор байгаа мэт түүний хамаг үйлдлийг харчихаад <<Авиа дамжуулан нууцад нэвтрэх>> дээд зэргийн нууц тарнийн аргаар өөрийнхөө байгааг мэдэгдүүлж байдаг байна шүү.
Ийм гоц чадалтай хүн чинь хэрэв түүний амийг авъя гэж бодох юм бол алга урвуулахын төдий амар юм биш үү?
Бүсгүй үл мэдэг хүйтнээр инээвхийлээд дээд зэргийн хөнгөний тамираа хэрэглэн умар зүгийг зорилоо. Тэр өөрийн зэвсгийн эрдэмдээ эрдэн далдаас өдсөн дайснаасаа онцон их сэрэмжлэхгүй байлаа.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.20.08 10:10 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
[align=center]СЯН ЗЮНИЙ САЛХИ ГҮЙЦЭГЧ 18 ИЛД ХЭМЭЭХ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
[/align]

1000 алдын бараавтар ногоон хясааг шингэх наран алтан шаргал өнгөөр буджээ.
Гоёмсог хувцастай нөгөөх нууц авианы эзэн бараг гэнэт гэмээр шахуу бүсгүйн өмнө гарч ирлээ.
Хээрийн улалжин овоохойноос 3 газар орчим зайтай нэгэн сунайсан урт уулын торгон хяр дээр мөнөөх хүний нурууны хэсэг нь оройн нарны туяа цацарсан огторгуй тэнгэрийн үүлнээс буугаад ирэв үү гэлтэй. Түүний мөнгөлөг үс өнгөгүй зэвхий биш хас эрдэнийн мөнгөн туяа цацруулна. Нягт хивээр үйлдсэн гоёмсог дээл нь хааны луут магнаг дээлтэй бараг адил гэмээр боловч хаан эзний луут магнаг дээл тод шаргал өнгийн байдаг бол тэр хүний өмсгөл дээл хүрэвтэр шар өнгийн ажээ.
Тод шаргал өнгийн магнаг олдохгүйдээ биш тэр хүн уулаас тийм өнгөнд дургүй бололтой. Хаан эзэн 9 хошуу 5 мужийг захирдаг бол энэ хүн мөрөн гол хэмээгч хятад орны эрдэнэс баялаг элдэв зүйлээр дүүрсэн энэ хавьдаа л эзэн хаан гэгдэх ажээ.
Энэ хүн цагийг эзэлсэн шилийн сайн эрсийн эзэн, эрдэм чадал энэрэл журам хосолсон төмөр, мод, ус, гал, шороо 5 махбодь бүлгийн төмөр бүлгийн захирагч Жин Кан Лун хэмээгч өвгөн юм.
Бүсгүй түүнээс 300 метрийн зайд очоод өөрийн зөн совингоор Жин Кан Лун болохыг танилаа.
Гэвч бүсгүйн өчүүхэн ч эргэлзсэнгүй түүний зүг алхалсаар байв.
Яагаад гэвэл Жин Кан Лун түүний улаан зам дээр зогссон байлаа.
Бүсгүй ганц л зам сонгосон. Энэ нь мөрөн голын сайн эрсийн явдаггүй хар бараан зам боловч одоо ямар ч хүн ямар ч хүч түүнийг тогтоож дийлэхийг өнгөрчээ. Түүний замыг хөндөлссөн хүн гарвал эсвэл зайлахыг шаардана болохгүй бол зэвсгийн ирийг шалгана. Хамгийн эгэл жирийн <<Босоо илдний 3 байдал>> хэмээх аргаар шилийн хамгийн сайн эрстэй тулалдана. Уран гайхамшигт чадал нь урьд хожид дуулдаагүй <<Сян Зюнийн салхи гүйцэгч 18 илдээр>> адгийн шаар шавхруунуудыг устгана гэсэн хачирхмаар сонин санаа бүсгүйд төрдөг байва. Өөрөөр хэлбэл зэвсгийн эрдмийн гарамгай баатруудад босоо илдний гурван байдлыг амтлуулж Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийг тааруу нэгэнд нь үзүүлж хойд нас руу нь тонилгодог байв.
Нээрэн ч үзсэн бүхэн үхсэн ажгуу.
Бүсгүй илдээ хуйнаас сугалалгүй хурдаа ч сааруулсангүй Жин Кан Лун руу явсаар байв.
Жин Кан Лун бясалгал хийж байгаа юм болов уу гэлтэй огтхон ч хөдлөхгүй зогсоно. Үдшийн салхи хормой хотсыг нь хийсгэн их л сүртэй агаад уул хангайн лус савдаг мэт санагдана. Түүний ийн зогсох нь мөрөн голын гарамгай сайн эрсийн хамгийн цээртэй зүйл болох <<Ууц нуруугаа дайсан руу харуулж болохгүй>> гэсэн сургаалыг ор тас мартсан юм болов уу гэлтэй.
Үүнийг үзээд бүсгүй нилээд сэжиг төрөв. Тэр хэдийгээр залуу анх удаа шинэ орчинд орж байгаа боловч зэвсгийн эрдэм гойд үзсэн харсан нь ч чамгүй тул Жин Кан Лун нэр сүр нь хоосон мандсан ердийн нэгэн дэрвэсэн амьтан биш болохыг гадарлаж байлаа. Дайсныхаа өмнө ийн эмээсэн шинжгүй зогсож буй нь цээжинд нь бас л нэг бодол буйнх бизээ.
Бүсгүй илднийхээ бариулаас атган алхаагаа саасангүй Жин Кан Лунгийн ар зоо руу анхааралтай ширтэнэ.
<<Журамт бүсгүй Жу ирж байна уу?>>
Жин Кан Лун эргэж харалгүй ийн асуув.

_________________
:f01:


Last edited by croft on Feb.20.08 10:10 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Feb.20.08 10:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Бүсгүй нилээд гайхаж <<Бишээ>> гэлээ.
<<Айхавтар хүн бол ч бусдын өмнө худлаа хэлдэггүйсэн журамт бүсгүй Жу чи өдий болчихоод нэр усаа нуух гэж үү?>> гэж Жин Кан Лун асуув.
<<За тиймээ. Миний овог Жу. Би гэхдээ журамт бүсгүй биш. Журамт бүсгүй журамт эр гэдэг чинь танай зөв замийн бүлгийнхний л хэвшсэн нэр байх. Танай 5 махбодийн бүлгийнхэн бүгд намайг бяцхан шулам гэдэг юм. Сайн эр та намайг ийн дуудвал дээр байлгүй>> гэж бүсгүй өчлөө.
<<Журамт бүсгүй минь заавал тэдэнтэй адил бодолтой байх ямар учиртай юм бэ? Үнэндээ зөв буруу замын хооронд хатуу тогтоосон төмөр хэрэм байхгүй. Чивэлт бодолд автвал сайн нь ч муу зам руу хальтран орж болно. Сайныг эрэлхийлвээс хазгай хэлтгийг ч тэгшитгэж болох шүү дээ. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ? гэж үг байдаг. Өвгөн би журамт бүсгүй Жу мөрөн голоор үзэгдэх болснгоос эхлэн хийсэн үйлдэл болгон чинь буруу гэж хэлэхгүй>> гэж Жин Кан Лун өгүүлэв.
<<Би 10 өдрийн дотор танай 5 махбодийн бүлгийн 3-н 5-ийн 15 шавь саяын 4-ийг нэмээд бүгд 19 хүнийг хөнөөсөн байна. Энэ бүхэн чинь болохгүй бүтэхгүй зүйл биш гэж үү>> хэмээн бүсгүй инээвхийлэв.
<<Тийм ч үгүй шүү. Тэр 19 үйлсгүй амьтан бүгд л манай бүлгийн сайн нэрээр халхавчлан бусдыг үл хүндлэн журамт бүсгүй Жу танаас гэсгээл хүртсэн. Зарим нь үйл явдлын гажуу үг хэлний шалигаас өөд хаясан чулуундаа өөрөө оногдох нь тэр танд ямар хамаа байх вэ?>> хэмээн Жин Кан Лун өгүүлэв.
Мөрөн голын 5 махбодийн бүлгийн тэргүүн ийн өгүүлэхэд бүсгүй мэл гайхаж хоцров.
<<Тэр үйлсгүй хөнгөн шалиг шавь нарыг Жу бүсгүй амь хэлтрүүлэвч манай бүлгийхэн л лав өршөөхгүй буй заа. Журамт бүсгүй та манай 5 махбодын бүлгийг ийнхүү цэвэрлэж өгсөнд өвгөн би үнэн сэтгэлээс баясна уу гэхээс биш өөрийг чинь зэмлэж яахин болно>>
Жин Кан Лун ийн өгүүлээд санаа алдаж <<Манай 5 махбодийн бүлэг үүссэн цагаас эхлэн туйлын хатуу чанга дэг ёстой мөрөн гол даяар сайн нэрийг дуурсгаж байснаас биш саар нэр сонсож байсан удаагүй. Гэвч бидний үед болох бүтэхгүй амьтад шургалан нэр төрийг минь гутаах боллоо>> гэв.
Бүсгүй Жин Кан Лунгийн араас харан зогсоо боловч өвгөний баргар дүрийг харсан мэт үл мэдэг толгой сэгсрэн нилээд өрөвдөнгүй янзтай <<Таван махбодийн бүлгийнхэн өнөө хэр хүн хүч арвин нэр сүр өндөр. Гэвч 10 хуруу хүртэл ахартай богинотой байдаг хойно өвгөн ах сэтгэл түгших юу. Надтай л таарсан улс гайгүй л хүмүүс байх шиг байсан>> гэв.
Бүсгүй өөрийн мэдэлгүй Жин Кан Лунг өвгөн ах хэмээн дуудах болжээ.
<<Журамт бүсгүй Жу минь баярлалаа. Хэдий тийм боловч өвгөн би өөрийгөө хүлцэж чадашгүй. Төмөр, мод, ус, гал, шороо 5 махбодийн бүлэг дотор би тэргүүн нь ухаантай юм. Би хэдэн оймс ахиу элээсэн болохоор бусад 4 маань надад ийн итгэсэн юм байлгүй. Гэвч өвгөн хүнд чинь өтлөхийн зовлон гэж байх юм. Хувь хувиа харсан энэ 5 бүлгийг чинь юм бүхэнд нь хүртэлцээд захираад байна гэж байдаггүй бололтой.
Би энэ өвгөнтэй ийн ёсорхохын хэрэг юун гэсэн бодол бүсгүйд гэнэт төрж <<Танай бүлгийн жаргал зовлон надад хамаагүй. Өвгөн ах та зам тавьж намайг явуулна уу?>> гэв.
<<Чамтай ийн уулзсан минь учиртай Жу журамт бүсгүй минь өвгөн надад ярих хэдэн юм байна>>.
<<Бүсгүйн царай хувьсхийн илдний ишээ тас атгав. Гэвч Жин Кан Лун эс хөдлөх тул бүсгүй юу юугүй илдээ сугалж чадсангүй.
Жин Кан Лун түүний байдлыг мэдээгүй мэт залгуулан асууруун: <<Өвгөн би журамт бүсгүйн овог Жу гэхийг мэдэх боловч жинхэнэ нэрийг чинь сайн мэдэхгүй юм. Арай Сян Зюнь гэдэггүй биз?>>
<<Өвгөн ах та мэдсээр байж ийн асуудгийн учир юу вэ?>> гэж бүсгүй хүйтнээр өгүүлэв.
Жин Кан Лун өгүүлрүүн <<Сая журамт бүсгүй та тэр 4 дэггүй бандийг Сян Зюний салхи гүйцэгч илдийн 18 аргаар номхотгох шиг болно билээ. Мөн ч сайн сурсан байдаг шүү. Та тэрхүү аргыг чухам хэнээс өвлөж авсан юм бэ?>>
<<Өршөөгөөрэй өвгөн гуай. Багш маань энэ тухай ам алдаж болохгүй гэж сануулсан>> гэж хэсэг дуугүй болсноо хүйтнээр инээн <<Намайг улалжин овоохойд гар зөрүүлж байхад та гадна байсан уу? Би таны дуу алдахыг сонсоод ухасхийн гарахын зуур бараа сураггүй болсон байдаг. Та ч мөн гайхалтай хүн юм даа>> гэв.
<<Бүсгүй минь чи эндүүрч түрүүн би тэнд байгаагүй>>.
<<Тэгвэл өөр хүн байсан болж таарч байна уу?>> гээд бүсгүй гайхширав.
<<Өөр хүн ч байгаагүй>> гэж Жин Кан Лун өчив.
<<Тэгвэл өвгөн гуай та намайг Сян Зюний салхи гүйцэгч илдний18 аргыг хэрэглэсэн гэж яаж мэдээ вэ? >>
<<Өвгөн би сонсголоороо л нэг муу юм ялгасан юм>>
<<Сонсоод гэнээ?>>
<<Тэр улалжин овоохой эндээс 3 газар хүрэхгүй зайтай зөнөг би мунхаг мулгуу нь хэтэрсэн боловч 3 газрын доторхи хавь орчиндоо болсон явдлыг сонсоод мэдчихаж чаддаг ухаантай юм>> гэж Жин Кан Лун үгээ зөөн өгүүлэв.
<<Өвгөн ахын эрдэм чадал үнэхээр гойд ажээ. Дуу чимээ зөвхөн сонсоод барахгүй илдийн исгэрэлтнээс ямар арга хэрэглэж байгааг мэдчихдэг байн шүү>> гэж Жин Кан Лунг өөртөө гайхуулж байна гэж бодонгоо хэлэв.
Жин Кан Лун бүсгүйн шоолонгуй үгийн өнгийг ойлгоод инээвхийлэн илд мэс агаар зүсэх үед заавал исгэрэлт сонсогддог. Исгэрэх дууны чанга сул байрлалын хувирлыг ялгаж мэдэх амаргүй. Гэвч дотоод хүчтэй хүний хувьд үйл хөдлөлийг нь сэтгэлдээ зураглаж үзэж болно. Харин өвгөн би Жу журамт бүсгүйн салхи гүйцэгч 18 илдний аргыг сонсож өөрийн эрхгүй сэтгэл хөдлөөд авиа дамжуулж нууцад нэвтрэх аргаар магтан шивнэсэн нь бүсгүй чамайг үймүүлсэн шиг байна. Үүндээ хүлцэл өчье гээд дуугаа хураав.
Өвгөн ийн өгүүлэхийг дуулаад гайхуулж бардамнасан хэрэг огт бишийг бүсгүй сая ойлгож хүйтнээр инээвхийлэн өгүүлрүүн <<Өвгөн ахад өөр хэрэг үгүй бол зам тавьж өгнө үү?>>
<<Энэхүү уулын зам нарийн боловч журамт бүсгүй чамд өнгөрөөд явах зай байна. Заавал өвгөн надтай алд дэлэм зай булаалддагийн учир юу вэ?>> гэж Жин Кан Лун өгүүлэв.
<<Би угаас нэгэн этгээд зантай бус хүн зам хөндөлсөхийг үзэж чаддаггүй юм>> гэж бүсгүй хэгжүүрхэв.
<<Өвгөн би ч гэсэн бус хүнд зам тавьж өгдөггүй адайр янзын зантайдаа>> гэж Жин Кан Лун хариу өчив.
<<Өвгөн ах тан надад жаал юм зааж өгөх гээ юу?>> гэж бүсгүй хэллээ.
<<Хаанаас даа. Өвгөн би зэвсгийн эрдэмд амьдралаа зориулсан хүн. Эрдэм боловсрол төгс ийм залуухан журамт бүсгүйтэй учраад харин ч ганц хоёр арга мэх сураад хоцорвол их юм. Харин Жу журамт бүсгүй чи Сян Зюний салхи гүйцэгч илдийн 18 аргаараа өвгөн миний нүдийг мялаах юм биш үү>>
Залуу бүсгүй өвгөний үгэнд ихэд омогшиж <<Би танай 5 махбодийн бүлгийн хүрээлэлд орчихоод босоо илдний 3-н аргыг хэрэглэж зад цохиод гарсан юм даа. Өнөөдөр ганц тантай тулах юм бол мөн л тэр аргаа хэрэглэлгүй дээ>> гэв.
Жин Кан Лун тас тас хөхрөхөд бүсгүйн чихний хэнгэрэг хагарчих шахав.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.20.08 11:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
<<Босоо илдний 3 аргаар арга билэгт 5 махбодийн хүрээг эвдсэн гэнээ? Журамт бүсгүй минь төмөр махбодь байхгүй бол юуных 5 махбодийн бүлэг байх билээ дээ. Үүнийг мэдэхгүй байна гэж үү?>> гэж Жин Кан Лун асуув.
<<Тэгвэл өвгөн ах тантай өдөр цаг болзоод 5 махбодийн хүрээ бүрдсэн цагт чинь босоо илдийн 3 аргаар та нартай тулалдъя даа. Тэгээд хүрээг чинь эвдэж чадах нь уу, үгүй юу үз!>> гэж бүсгүй илэрхий өдсөн байдалтай өгүүлэв.
<<За Жу журамт бүсгүй минь чи ч зориг гэж чулуу шиг болсон хүн юм! Гэвч өвгөн би таван махбодийн хүрээг бүрдүүлж чамтай тулалдахгүй>> гэж Жин Кан Лун өгүүлэв.
<<Яагаад?>>
<<Яагаад гэвэл надад өөр чухал хэрэг байна>>
<<5-н махбодийн хүрээнээс төмөр нь явчихаар ямар олиг байх вэ? дээ өвгөн ах танд ямар чухал хэрэг байгаа болоод 5 махбодийн бүлгийн 19 хүний амь хохироод байхад тоохгүй байдаг билээ.
<<Өвгөн би 19 хүний амь биш нийт ушугийн ертөнцөд учраад байгаа гай гамшигт сэтгэл зовниж байна. Сүүлийн 100 гаруй жилийн дотор мөрөн голоор нэг сонин зүйл ажиглагдах болсон юм. Энэ нь 20 жилийн давтамжтай их гай гамшиг учирдаг болсон билээ. Түүний уршгаар үхэх нь үхээд үгүйрэх нь үгүйрээд сая нэг юм сэхээ авч байтал дахиад л дараачийн 20 жилийн гай гамшиг нь учирдаг. Өвгөн миний сайн санаж байгаагаар түрүүчийн гамшгаас хойш одоо яг 20 жил өнгөрч байна>>.
<<Хаан төр халагдах хүртэл тэнгэрийн дорхи их хэрэг нь тогтоон товлосон цаг үе байдаггүй шүү дээ. Тэр тусмаа ушугийн ертөнцөд шүү! За яахав 20 жил тутам шинэ үеийн хүмүүс гарч ирээд эрх мэдэл булаацалдах энэ тэр явдал гаралгүй л яахав. Тэр бүхэнд сэтгэл түвдэж яахин болох аж>>
<<Үгүй ээ, үгүй. Өвгөн миний хэлээд байгаа гай гамшиг дотоодын зөрчил өс хонзонгоос болсон юм биш. Харин гаднаас учрах аюулд байгаа юм>> гэж Жин Кан Лун өгүүлэв.
<<Би л хувьдаа үүнд чинь итгэхгүй юм байна. Ямар их зоригтон болоод хол ойрд нэр нь дуурссан 5 махбодийн бүлгийн тэргүүлсэн ушугийн ертөнцтэй тэрсэж тэмцэж зүрхлэх билээ!>>
<<Үнэхээр ч тэр болгон хүн итгэдэггүй л юм>> гээд Жин Кан Лун ярианыхаа сэдвийг өөрчилж <<Журамт бүсгүй Жу чи мөрөн голоор хэрэн хэсэж явахдаа <<Тэнгэрт тэрслүү бүлгийнхэн>> гэж дуулаа биз дээ>> гэж асуув.
Бүсгүй нилээд эргэлзсэнээ <<Мэдвэл юу гэж? эс мэдвэл юу гэж!>> хэмээн сөргүүлэн асуув.
<<Тэнгэрт тэрслүү бүлгийнхэн 20 жил тутам нэг удаа манай үүгээр үзэгдэхэд мөрөн голоор ёс юм шиг гай гамшиг тарьдаг юм. Өвгөн миний мунхаглаваас 20 жил тутамд тохиолддог энэхүү гай гамшиг тэнгэрт тэрслүү бүлгийнхэнтэй холбоотой. Иймд би одоо хамаг хүч тэнхээ цэрэг цуухаа энэ үйлсэд зориулж байгаа тул 5 махбодийн хүрээг эмхлэн журамт бүсгүй таны уран арга мэхийг үзэх завшаан алга шиг байна гэж бодлогширонгуй өгүүлэв.
<<Бар өтлөвч сүр нь үлддэг өвгөн ахын баатар сүр үүлс ширгээм нэн хэтийджээ>> гэж бүсгүй өчив.
<<Дэмий юунд хөөргөн вэ? 40 жилийн өмнөх гай түйтгэрийн үеэр миний хүүхэд нас тохиосон юм. 20 жилийн өмнөх их аюул тохиоход би бээр багшийг дагалдан аглаг ууланд эрдэм сурч байсны хүчинд азаар эсэн мэнд үлдсэн билээ. Энэ удаа дайрч ирсэн барцдаас тойрч гарах журамгүй сэтгэл өвгөн надад үгүйн тул хамаг хүчээ дайчлан шилийн эрсийн оронг гай түйтгэрээс салгах сэтгэл өвөрлөнөм>>.
<<Хэдийвээр би өвгөн ахын өгүүлэн буй тэнгэрт тэрслүү бүлгийнхэн гэж чухам юу болохыг эс мэдэх боловч үнэхээр тэд шилийн эрстэй тэрсэх аваас та мэтийн зэсвгийн эрдэмд эгнэшгүй баатар эрсийг санаандаа болгоосон байж таарна. Ах таны бодлоор зэв зөрүүлэн зэвсэг хангинуулваас аль тал нь дийлэх бол?>>
<<Ха ха ха>> хэмээн Жин Кан Лун гэнэт их дуугаар хөхрөн <<Шилийн сайн эрс журмын сэтгэлийг өвөрлөж илдийн ирээр үйлддэг Жинь овогт би амиа хоохойлж үхлээс айж байсан удаа үгүй билээ>> гэв.
Гоо бүсгүйн царай зэвхий даан сувдан нулимс хэдэнтээ бөмбөрөх шахсан боловч шүд зуун тэвчиж <<Би хэрэв аз байдаг аваас өвгөн ах тэнгэрт тэрслүү бүлгийнхэнтэй хэрхэн тулалдахыг үзэх буй за. Харин одоо өвгөн ах ялалтын тугаа мандуулахын ерөөл дэвшүүлье>> гэв.
Жин Кан Лун инээдээ барьж нэгэнтээ уртаар санаа алдаад <<Өвгөн би бас ч тийм тэнэг бодол өвөрлөх хүн биш юм шүү. Санаа бодол сэтгэлээс заяа төөрөг тэнгэрээс гэдэг энэ хэдэн өгөр ясыг болсон болоогүй санаагаа гүйцэлдүүлэхийн тулд хөдөлгөөд л үзнэ дээ>> хэмээн өгүүлснээ мөр нь үл мэдэг чичирхийлэн <<Чоно өтлөвч махнаас гардаггүй, санаа гүйцдэггүй гэдэгсэн билүү>> хэмээн амандаа гүнгэнэв.
Өвгөн ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй боловч нэгэн шар туяа татуулсан зүйл бүсгүйг чиглэн нисч ирэв.
Гоо бүсгүй Жин Кан Лунгийн мөр чичирэх төдийд дотроо нилээд бэлтгэлтэй байсан билээ. Жин Кан Лун эргэж хараагүй байтлаа хүний амин цэгийг ялгаж мөнөөх шар туяат зүйл нь бүсгүйн цохыг чиглэн нисэж ирэхийг хараад тэр учиргүй байхав. Нууц шидэгч зэвсгийг ийн чадамгай хэрэглэдэг хүн мөрөн голд өвгөнөөс өөр үгүй буй заа.
Бүсгүй энэ зэвсэгтэй халз тулахаас зүрхшээж биеэ хажуу тийш нь бултаж зайлав. Мөнөөх шар туяат зйүл нүдний өмнүүр нь нисэн өнгөрөх агшинд самбаачлан 2 хуруугаар хавчиж авлаа. Хуруугаар хавчих үедээ мөнөөх хануур жадны төдий л их бусыг мэдрэв.
Тэр бол жижиг алтаар цутган хийсэн хурц хануур жад байлаа.
<<Журамт бүсгүй Жу та илдийн эрдэмд нэвтэрхий төдийгүй нууц зэвсгийг тосон авах арга чинь өвгөн миний нүдийг ихэд гялайлгав>>.
<<Мөхөс би өдий зэргийн чадваргүй аваас өчүүхэн амь минь 9 булгийн чанад дор одох байсан буй за. Өвгөн ах танд ийм хануур жад хэд хэд буй за. Бүсгүй намайг ганц удаа ч атугай энэ жадны аюулаас хэлтрүүлэн алган дээр минь үлдээх ажаамуу гэж бүсгүй царай барайлган өчив.
Бүсгүйн үгийн өнгөнд Жин Кан Лунг шилийн эрсийн дунд цууд гарсан хүн атлаа нууц зэвсэг хэрэглэснийг зэмлэсэн байдал илт байв. Жин Кан Лун нэг ч их ичиж эмээсэнгүй <<Өвгөн миний наад хануур жад өчүүхэн боловч шижир алтаар цутгаж хийсэн юм. Өөр олон байхгүй уг нь би наад ганцыг чинь харвахад шилийн эрсийн дунд тосч авдаг хүн хуруу дараад тоолохоор цөөн байдаг юм сан>> гэж тас тас хөхрөв.
<<За би ч ингээд явах уу даа?>> Өвгөн ах өршөөнө биз дээ.
<<Журамт бүсгүй Жу минь жаахан азнаач!>>
<<Яав! Өвгөн ах та өнөөдөр дорой бүсгүйн жаахан сурсан юмыг үзэхийг хүсээ юу?>>
<<Яалаа гэж өвгөн надад жаахан эвгүй хүсэлт байна>>.
<<Үг байвал өч л дөө>>
<<Журамт бүсгүй минь саяны алтан хануур жадыг минь эргүүлж өгөхгүй юу. Би жаал жуулхан хурааж зөөсөн юмтай боловч ийн үрэн таран хийгээд байвал ячах ийхийн зуургүй модоо барина биз дээ>>
<<Бүсгүй би яаруу сандруу гарч ирсэн тул зам зуур дутуу гуцуу л явна. Золоор энд өвгөн ахын өгсөн хишигт баярлаж байсан юмсан>> хэмээн бүсгүй инээмсэглэв.
<<За тэгвэл журамт бүсгүй минь чи яахав ав л даа. Харин өвгөн ахын чинь алтан хануур жад нисдэг юмсан чамд тогтохгүй л болов уу>> гээд Жин Кан Лун инээв.
<<Тийм гэж үү?>> гээд бүсгүй 2 хуруугаар хавчсан алтан хануур жадыг нүдэндээ ойртуулан эргүүлж тойруулж үзэв.
Жин Кан Лунгийн мөр доргин чичрэхэд бүсгүйн гарт байсан алтан хануур жад амь орсон мэт хөдөлж бүсгүйн гараас суга үсрэн улбар туяа татуулсаар бүсгүй шидсэн мэт Жин Кан Лунгийн зүг нисэн одов.
Энэ удаа бүсгүй ёстой л мэл гайхан цэл хөхрөв. Дотоод хүчээрээ нууц зэвсэг харвах хэцүү бус юмаа гэж бодоход буруу харж зогсоод хэдэн алдын цаана байгаа зүйлийг буцаан авна гэдэг ёстой ухаан санаанд багтамгүй ажээ. Жин Кан Лун өөрийг нь өршөөсөн болохыг бүсгүй сая л ойлголоо. Хэрэв хамаг хүчээ гаргасан бол бүсгүй алтан хануур жадыг тосон барьж авна гэж саналтгүй байжээ.
Бүсгүй дайснаа хөнгөлөн үзэх сэтгэл хоромхон зуур алга болж <<Үнэхээр их нэр чинь хоосон дуурсаагүй ажээ>> гэж дуу алдав.
<<Журамт бүсгүй Жу та хануур жадыг минь буцааж өгсөнд баярлаад баршгүй. Өвгөн би салахын цагт сонорт тань сөргүү нэгэн зүйл хэлбээс болохсон болов уу> гэж Жин Кан Лун өгүүлэв.
Бүсгүйд өвгөнийг хүндлэн бишрэх сэтгэл даруй төрж <<Өчсүгэй>> хэмээв.
Сөргүү эевэргүү 2-ын хооронд агшин зуурын бодол орохын төдий зай байдаг юм. Жу бүсгүй та эр чадлаа шилийн эрсийн сайн сайхны төлөө зориулваас үлдэл буян магад их буй. Харин мөрөн голд гэм үйлдвээс…>>
Бүсгүй өвгөний үгийн дуусахыг хүлээсэнгүй дундуур нь таслаж <<Өвгөн ахын сайхан санаанд ихэд баярлав. Гэвч хүн хүний санаа өөр>> гэв.
<<За өнөөдөр үүгээр өндөрлье дээ. Гэвч журамт бүсгүй таны сүр хүчин өндөр алсдаа их хэргийг бүтээх буй. Хожим цаг зав гарваас мөхөс миний ядуу өргөөнд гийгүүлэн очих ажаамуу>> гэж Жин Кан Лун өгүүлэв.
<<Мөхөс би чадлаа мэдэж чацаа танилгүй мөрөн голын амьдралд хутгалдан орсон нэгэн. Яваандаа өвгөн ахад бараалхах цаг ирнэ буй за>>
<<Өвгөн би гийгүүлэн ирэх өлзийт өдрийг хүлээн сууя>> гээд огло үсрэн зайлж <<Өвгөн би журамт бүсгүйд зам тавьж өгье дээ>> гэв.
Ийн хэлэх зуур Жин Кан Лун өвгөн дахин 10 хэдэн алдын цаана үсрэн хэдхэн хормын зуур бараа туруугүй алга болов.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.08 1:16 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
[align=center]***[/align]

Жин Кан Лун шилийн ойн 5 махбодь хэмээх урсгалын төмөр махбодь бүлгийн толгойлогч эрдэм чадал оюун билгийн хувьд энэ хэргэмдээ үнэхээр дүйцсэн хүн байлаа. Мөрөн голын амьдралыг алган дээр тавьсан юм шиг мэдэж байв.
Мөнөөх бүсгүйн овог үнэхээр Жу гэх бөлгөө. Нэр нь Сян Зюнь. Тэр хэдийгээр 18-19 орчим насны боловч тэнгэрт тэрслүү бүлгийнхний нилээд гол хүн гэгдэх болжээ. Тэнгэрт тэрслүү бүлэг мөрөн голоор хэрэн хэсэгч муу талын чадалтай баатруудыг цуглуулсан бөгөөд Жу Сян Зюний эзэмшсэн Сян Зюний салхи гүйцэгч 18 илдний арга болбоос зэвсгийн эрдмийн хувьд ихэд дээгүүрт тооцогдох ажээ.
Сян Зюнь энэ удаа мөрөн голд шургалан нэр алдраа дуурсгаж 5 махбодийн бүлгийнхний омгийг дарахаар шийдсэн аж. 10 өдрийн дотор бүсгүй 5 махбодийн бүлгийн 19 баатар эрийн бодийг нь хөтөлж босоо илдийн 3 аргаар 4 махбодийн толгойлогчдын бүслэлтийг няцаасандаа эрэмшин дайснаа нилээд хөнгөлж үзэх сэтгэл төрөх болсон юм. Харин энэ удаа Жин Кан Лунтай учирч өвгөний цаглашгүй их дотоод хүчийг үзэн эрдэмд хязгааргүй гэдэг хичнээн үнэн үг болохыг сая ойлгожээ.
Гэвч бүсгүй бэрхийг үзээд шантрах хүмүүн биш билээ. Бүсгүй буруу номынхны нилээд гол хүн тул бас ч өвлөсөн эрдэм нэг их дутаад байхааргүй ажээ. Мөрөн голын баатар эрсийн тэргүүнтэй учраад нэгийгээ үзэж ялалт байгуулах хүсэл улам ч ихээр оргиллоо.
5 махбодийн бүлгийнхнийг өдөн ялалт байгуулах нь Жу Сян Зюний өнийн хүсэл байсаар ирсэн юм. Гэвч тэдэнтэй илд зөрүүлсний хойно энэхүү бодол нь тийм ч амархан бүтчих зйүл биш болохыг бүсгүй олйгожээ. 5 махбодийн бүлгийнхний дотор зэвсгийн эрдмээр хамгийн тааруухан нь Му Цин Ся, дараа нь Ту Ди Хан орно. Шуй Да Юнь усан дээрх тулалдаанд сайн боловч хуурай газар тулалдвал өөрийг нь бараадахгүй. Харин гал махбодийн бүлгийн толгойлогч Хуо Шао Чунтай ганцаарчлан тулалдлаа ч их л бодоход хүч нь тэнцэх байлаа. Төмөр махбодийн толгойлогч учир битүүлэг өвгөн Жин Кан Лунгийн тухайд гэвэл түүнийг ялна гэдэг тэнгэрт авиран гарахаас ч бэрх мэт байлаа.
Хамгийн аймшигтай нь 5 махбодийн бүлгийнхэн ямар ч дайсантай учирсан хүчээ нэгтгэж ялвал цугтаа ялж ялагдвал хамтдаа гутамшгийг эдэлдэг байв.
Жу Сян Зюнь ихэд сийрэг тархита тул нисэх мэт хурдлан явах зуур дайсныхаа тухай ийн эргэцүүлэн явлаа. Төдөлгүй бүсгүйд 2 янзын бодол орж ирэв.
1. Хулгайг барья хэмээвээс толгойлогчийг нь түрүүнд устга гэдэгчлэн юун түрүүнд Жин Кан Лунг алваас 5 махбодийн хүрээ бутарч бусдыг нь амархан хөнөөж болно.
2. Вангийн хатан шавдал жимсийг идэхдээ юун түрүүнд зөөлнийг нь сонгодог гэдэг шиг эхлээд мод, ус, гал, шороо 4 махбодийн толгойлогчийг устгаад Жин Кан Лун өвгөнийг ганцаардуулж хэн нь хэнийгээ вэ? гэдгээ үзэх гэсэн хэрэг байлаа.
Жу Сян Юунь энэ хоёр бодлын хоёр дахийг сонгож авав. Учир нь гэвэл Жин Кан Лун 4 махбодийн толгойлогчдийн туслалцаагүйгээр ганцаараа тулалдсан ч өөрийг нь амархан дөнгөчих мэт санагдаад байв. Харин бусад 4-ийнх нь тухайд яаж ийж аргалж байгаад дөнгөчихөж болох ажээ.
Харин 4 махбодийн толгойлогчийг устгасны дараа Жин Кан Лунг яаж аргалдаг билээ. Жу Сян Зюнь мөнгөн буурал толгойтой мөрөн голын хааны тухай ийн бодох зуур өөрийн эрхгүй дотор нь жихүүдэс даав. Бүсгүй түүнтэй нилээд удаан амаараа тулалдаад арай гэж нэг муу юм алтан хануур жадыг нь тосч авсан боловч буцаагаад алдчихсан. Харин царай зүс нь ямархуу хүн болохыг мэдэж чадаагүй шүү дээ. Зөвхөн өмссөн гоёмсог хувцас, цал буурал үсийг нь харснаас биш өндөр нам тарган туранхай чухам ямархуу төрийн хүн болох тухай ямар ч төсөөлөлгүй хоцорчээ. Түүнчлэн хануур жад харвах буцаан авах дотоод хүч хосгүй ихтэй болохыг мэдсэнээс бус зэвсгийн эрдмийн нь тухайд тоймлон хэлэх юмгүй билээ.
Энэ хүнийг алж дөнгөнө гэж үү.
<<Санаа бодол сэтгэлээс заяа төөрөг тэнгэрээс гэсэн Жинь Кан Лунгийн үг бүсгүйн чихнээ хангинах шиг болов. Жу Сян Зюнь юуны түрүүнд шороон махбодийнхныг устгахаар шийдэв.>>
Бүсгүй дахин зүсээ хувиргасангүй урьдын адил зүсээ хичнээн хувилгаад ч мөрөн голын сайн эрсийн нүднээс зайлж чадахгүй. Харин ч тэнэг мангуу амьтан шиг харагадана гэдгийг бүсгүй мэдэж байв.
Бүсгүй шороон махбодийн бүлгийнхний хайсан хаана байдгийг мэдэхгүй байв. Харин хайсангийн эзэн Ту Ди Хан болон түүний шавь нар хөдөөх тариачны дүртэй хувцаслацгааж хурц анжсаар завсэглэдгийг мэдэх билээ. Шилийн эрсийн энэ том бүлгийн хайсанг мэдэхгүй хүн лав байхгүй биз гэж бүсгүй бодов. Жу Сян Зюнь их замаас дайжин явсаар нэгэн бага шиг гацаанд хүрч ирэв. Жу Сян Зюний нойр ихэд хүрч гацааны нэгэн хуучин байшинг сонгон очиж хаалгыг нь тогшлоо.
Модон хаалга чахран дуугарч нэгэн эмгэн тосон дэн барин гарч ирээд <<Охин минь хэнтэй уулзах гээв?>> гэв.
<<Эмээ минь энд Ли овогтын гэр байдаг уу?>> гэж Жу Ся Зюнь асуув.
Эмгэн толгой сэгсэрч <<Охин минь чи л лав зам төөрч ирснээс зайлахгүй. Манай тосгонд Дин овогтой хүмүүс суудаг>> гэлээ.
<<Яадаг билээ би ганц бие бүсгүй хүн шөнө явж сураагүй одоо үеэл ах Ли овогтыг хаанаас очиж сурах вэ?>> гэж Жу Сян Зюнь царай барайлган өчив.
Ай охин минь. Ганц бие эмэгтэй хүн энэ хэцүү цагаар шөнө орой яаж явах вэ? Манайд өвгөн бид хоёр л байдаг юм. Охин чи голохгүй бол өнөө шөнө хоноглоод маргааш явахгүй юу гэж эмгэн өгүүлэв.
<<Яасан гялайсан юм бэ? Эмээ минь>> гэж Жу Сян Зюнь яаран өчив.
Эмгэнийх үнэхээр ядуу айл байлаа. Балтгар дээвэртэй улалжин байшингийн дотор нэжгээд сандал ширээ байх нь нэрээс цаашгүй болсон эд байв. Эмгэн ханцуйгаараа яйжгар сандлыг арчиж Жу Сян Зюнийг суулгав.
<<Охин минь өлсөө байлгүй эмээ нь хоол хийж өгье>>
Газар зуух хаалганы архан талд байх агаад эмгэн тогоонд ус дүүргэж хэдэн ширхэг ногоо үйлээ. Мөн хайруулын тавган дээр хоёр ширхэг ноён шишээр хийсэн түүхий бин тавилаа. Тэгээд бөгтгөнөн гал асаав.
Түлээ нойтон бололтой өтгөн хар утаа өрөө дүүрч Жу Сян Зюнь амьсгал авахад хэцүү болов. Дотор өрөөнөөс сөөнгө паргиа хоолойгоор ханиах дуулдах нь өвгөн нь бололтой.
Төдөлгүй эмгэн нэг таваг ногооны шөл 2 ноён шишийн бинтэй авчирч Жу Сян Зюний өмнө тавив. Жу Сян Зюнь хөмсөг зангидан энэхүү бүдүүн бараг хоолыг иднэ гэхээс дотор нь эвгүйрхлээ. Тэнгэрт тэрслүү бүлгийнхэн хүн алж хүрээ талахын зэрэгцээ алттыг өмсөж амттаныг идэж заншсан тул арга ч үгүй буй за.
Эмгэн ч бүсгүйг нэрэлхэлгүй зооглохыг ятгаж буянтай царайд нь инээмсэглэл тодорно. Жу Сян Зюнь нэгэн бин авч амандаа хүргэх зуур эмгэний нүдэнд баярын оч гялалзахыг үзээд сэтгэлд нь сэжиг төрж бингээ амнаас холдуулав.
<<Охин минь чи Жин Кан Лун сайн эрийн анд нөхөр юм гэж үү?>> гэж эмгэн өөрийн эрхгүй дуу алдав.
<<Таних нь ч муухан танинаа. Харин анд нөхдийн зэрэгт өргөмжлүүлэх заяа хаана байх вэ?>> гэж Жу Сян Зюнь нилээд гайхан өчив.
Эмгэн ухасхийн босч <<Өвгөөн өвгөөн хурдан босоод ирээч манай Дин Зя гацаанд хүндэт зочин морилж ирлээ. Гацааны ахлагчид даруй айлтгая…>> гэв.
Өвгөн шуухинан хувцаслангаа <<Юуных нь хүндэт зочин байдаг юм бэ? Унтуулахаа ч байх нээ зөнөчихөөд>> гэж гүвтнэв.
<<Жин овогт сайн эрийн анд нөхөр эрхэм зочин бус гэж үү. Түргэн босож ирэхгүй эрхэм зочныг чилээвээс Жин овогт сайн эрд хүндэтгэл эс үзүүлсэнтэй адил бусуу…>> гээд эмгэн Жу Сян Зюньд хандаж <<Охин минь улалжин овоохойд хоноглож усан шөл ууж яахин болох аж. Жаахан хүлээх ажаамуу. Гацааны ахлагч таныг дотноор хүлээн авах буй за…>> гэв
Энэ үед өвгөн босон гарч ирэхэд эмгэн дөхөн очиж чихэнд нь ямар нэгэн юм шивэгнэлээ. Өвгөн Жу Сян Зюний зүг нэгэнтээ харснаа яаран бөхөлзөж <<Мунхаг өвгөн эрхэм зочны энд ирснийг мэдсэнгүй өршөөх ажаамуу>> гээд таягаа тулан гадагш зүглэв. Өвгөн эмгэн хоёр эгэл борхон хөдөөний улс боловч Жу Сян Зюнь тэдний үйлдэл бүрийг сэжиглэнгүй ажин суулаа.
Өвгөнийг гарсны дараа эмгэн 77 хэл дэлгэж <<Манай Дин Зя гацааны ойролцоо нэгэн уул байдаг юм. Хэдэн жилийн өмнө тэр ууланд хэсэг аюултай дээрэмчид үүрлэн адуу малыг маань тууж амуу будаа дээрэмдэн амар заяа үзүүлэхийг болив. Хэдэн ч удаа тамгын газар мэдэгдэж албаны цэргийг хоёр удаа томилон ирүүлсэн боловч барилдахаасаа таахалзана гэгчээр олныг хөлдөө чирэхээс цаашгүй байлаа. Өнгөрсөн жил Жинь Кан Лун сайн эр үүгээр өнгөрөхдөө гацааны олны зовлонг сонсож гав ганцаар уулын хайсанд хүрч дээрэмчдийн ахлагчийг алаад хань хамсааг нь үлдэн хөөснөөс хойш бид бүхэн чинь амар жимэр амьдардаг болоод байгаа юм. Өвгөн Жинь өөрөө ач гавъяа ч санасангүй яваад өгсөн. Харин сайн эрийн хань анд нөхөр манай үүгээр ирнэ гэдэг чинь хичнээн сайн хэрэг байх вэ? дээ >> гэнэ.
Энэ зуур модон хаалга нээгдэн өвгөн нэгэн чинээлэг байрын хүнийг дагуулан орж ирлээ. Тэр хүн Жу Сян Зюнийг үзэж нахилзан ёс үйлдээд <<Эрхэм зочин ядуу гацааг гийгүүлэн ирсэнд баярлавч баршгүй эрхэм зочны эрдэнэт бие ядуу овоохойд морилон очих ажаамуу>> гэв.
Жу Сян Зюнь мөнөөх хүнийг хялмахийн харах зуур ямар боловч заль гултан амьтан биш болохыг гадарлаж даруй босож дагалдан гарлаа. Хашаан дотор гацааны 4-5 эрс дэн барин зогсоод өмнө замыг нь гийгүүлэн явлаа.
Гацааны ахлагч бүсгүйг гэртээ авчрав. Тэдний хашаа хороо өвгөний улалжин овоохойтой зйүрлэшгүй ажээ. Улаан вааран дээвэртэй хөх тоосгон байшингийн зочны өрөөнд элбэг дэлбэг архи хоол өрсөн харагдана.Гацааны ахлагч Жу Сян Зюнь бүсгүйн богцноос илдний цацаг цухуйж буйг хараад мөрөн голоор хэрэн хэсэгч хүмүүн болохыг гадарлаж хоёр мөнгөн савх бүсгүйн өмнө тавив. Энэ нь бүсгүйг хүндэтгэсэн санаа байлаа. 1. Хоол унданд хор хийсэн бол мөнгөн савх өнгөө хувиргах, 2. Жу Сян Зюний санааг амраах гэсэн хэрэг байв.
<<Эрхэм зочин тавтай морил>> гээд гацааны ахлагч Жу Сян Зюньд архи хундагалж өөртөө дүүргээд түрүүлж уулаа. Жу Сян Зюнь хэдийгээр мөрөн голын эрээн барааныг нэвт шувт мэдэх боловч өчүүхэн төдий ч ажиг сэжиг олж мэдсэнгүй. Бүсгүйн санаа амарч цадтал ууж идэв. Гацааны ахлагч урьдын адил хүндэтгэл үзүүлсээр түүнийг нэгэн өрөөнд орууллаа.
Тэр шөнө Жу Сян Зюнь яахин санаа амар унтаж чадах билээ. Хувцас хунараа ч тайчсангүй нэгэн түшлэгтэй сандал дээр унтсан болов. Зэвсгийн эрдмээр хичээллэдэг хүн амархан сэргэдэг онцлогтой тул дугхйигээд авахын төдийд л сэтгэл санаа нь сэгхийтэл сэргэдэг байлаа. Мөрнийх нь шарх хөнгөний дээр өөрийн урсгалын нууц жороор үйлдсэн шархны эм түрхсэн тул араг эдгэх тийшээ ханджээ.
Тахиа гурвантаа донгодохын үес Жу Сян Зюнь сандлаас босч хаалга нээн хашаанд гарав. Хашаанд хэд гурван уд бургас модны нялх навчин дээр мөнгөн шүүдэр бөнжигнөнө.
Гацааны ахлагч мөн гарч ирээд <<Эрхэм зочин сайхан амрав уу?>> гэв.
<<Урьд шөнө та бүхэнд ихэд төвөг удлаа. Одоо би явъя даа>> гээд Жу Сян Зюнь толгой дохив.
<<Эрхэм зочин чухал хэрэгтэй болбоос саатуулан үлдээж яахан зориглох вэ? Дараа дахин ирэх буй за>> гэж гацааны ахлагч өгүүлэв.
<<Анд нөхөр хамаатан садан бус атлаа хоол унд архи дарсаар зочлоод явууладг нь ямар учиртай юм бол доо>> гэж Жу Сян Зюнь тэсгэлгүй гайхаж байлаа. Гэвч олон юм бодох цаг бус тул аяны богцоо аваад Дин Зя тосгоноос гарав.
Бүсгүй хаа явахаа ч бодож тогтсонгүй хүн хараас зайдуу энхэл донхол замыг сонгож хөнгөний тамир хэрэглэн нисэх мэт хурдлан одов. Одоо түүний гол зорилго уулын тосгон хээрийн буудал хаа нэгтээ шороон махбодийн бүлгийхний ул мөрийг олох явдал байв.
Их үдийн үед бүсгүй өмнөө анжис үүрсэн нэгэн эр хурдлан явахыг үзэж нүд нь өөрийн эрхгүй гялалзав. Хэдийвээр мань эрийн хөнгөний тамир гоц гойд гэмээргүй боловч энэ эзгүй хээр төдий л олон тохиолдооргүй ажээ. Жу Сян Зюнь нилээд гайхаж хурдаа нэмэн нөгөөх эрийг төдөлгүй гүйцэн очив. Мөнөөх эр огтхон ч ажиг сэжиггүй явах ажээ. Жу Сян Зюнь түүний анжисыг ажиглан харваас тариачдын хэрэглэдэг модон бариултай ердийн төмөр анжис шиг боловч эх бие нь тос түрхсэн мэт гялалзаж зарим талаар нилээд өөр байх ажээ.
<<Ту овогт ахаа!>> гэж Жу Сян Зюнь дуудав. Тариачин эр цочин эргэж хараад мөрөн дээрх анжсаа шувт татн авч өрөн зогсох нь үнэхээр шороон махбодийн бүлгийн хүн бололтой.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.08 2:43 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Тариачин эр Жу Сян Зюнийг ажиглан харснаа <<Би чамайг танихгүй юм байн шүү>> гэв.
<<Ту ах минь та намайг танихгүй боловч би таныг танина шүү>> гээд инээв.
Тариачин эр нүдээ эргэлдүүлэн бүсгүйг ширтэнэ.
<<Та намайг танихгүй боловч би Жин овогт сайн эрийг танина. Жин Кан Лун таныг танина шүү дээ>> гэж Жу Сян Зюнь өгүүлэв.
Энэ эр гацаа тосгоны тариачин гаралтай нэгэн ажээ. Жин овогт сайн эр хэмээх үгийг сонсоод итгэмтгий цайлганаар нүд нь гялалзаж <<Жин овогт сайн намайг мэдэж байна гэж үү?>> гэв.
<<Мөрөн голын аливаа хэрэг Жин овогт сайн эрийн хурц мэлмийнээс нуугдаж чадна гэж үү? Тэгээд ч та болбоос 5 махбодийн бүлгийн нэрд гарсан баатар эр, өвгөн баатар таныг танихгүй байх ёсон хаана байх билээ>> гэж Жу Сян Зюнь өгүүлэв.
<<Ту Да Ю би болбоос шороон махбодийн бүлгийн нэгэн бяцхан хайсангийн эзэн төдий шүү дээ. Харин Жин овогт сайн эрийн ой той нь мөн сайн байна>> гэв. Ертөнцийн хүн магтаалд дургүй нь үгүй тул тариачин эр Жу Сян Зюний өмсгөсөн цаасан малгайд баярлаж сэрэмжлэх сэтгэл нь хормын төдийд арилан <<Эрхэм бүсгүй лав Жин овогт сайн эрийн анд нөхөр буй за>> гэв.
<<Ту ах та зөв таалаа>> гээд Жу Сян Зюнь инээв.
Ту Да Ю Жу Сян Зюнийг дахин сайтар харснаа гэнэт гуяа алгадан дуун алдаж <<Миний тэнэг гэдэг нь журамт бүсгүй та Жин овогт сайн эрийн итгэлийн тэмдгийг зүүснийг харсаар байж ийм дэмий юм асууж байх гэж>> гэв.
<<Итгэлийн тэмдэгээ>> гэж Жу Сян Зюнь гайхаж хоцров.
Ту Да Ю өгүүлрүүн <<Жин овогт сайн эр болбоос хоёр янзын итгэлийн тэмдэгтэй. Нэг нь эрэгтэй хүнд өгдөг хас бүс байгаа юм. Нөгөө нь бүсгүй хүнд өгдөг сувдан цэцэг билээ. Энэхүү итгэлийн тэмдгийг олсон хүн мөрөн голоор аялан хаана ч очсон Жин Кан Лун сайн эр өөрөө хүрэлцэн очсон мэт хүндэтгэл үздэг учиртай. Гэвч өвгөн сайн эр итгэлийн тэмдгээ маш цөөхөн хүн өгдөг. Бүсгүй та Жин Кан Лунгийн сувдан цэцгийг үсэндээ хатгасан байхыг бодоход ЖИн овогт сайн эрийн гүн итгэлийг олсон анд нь буй за>> гэв.
<<Юуны чинь сувдан цэцэг>> гээд Жу Сян Зюнь мэл гайхаж хоцров.
<<Журамт бүсгүй та наргиа шогонд дуртай хүн юмаа даа. Толгой дээрээ сувдан цэцэг зүүчихээд байхгүй гээд байдаг чинь>> гээд Ту Да Ю инээд алдав.
Жу Сян Зюнь толгойгоо тэмтэрч үзвэл үнэхээр санчигны үсэнд нь нэгэн сувдан цэцэг хатгаастай байлаа.
Энэхүү цэцэг нь гоц гойд юмгүй боловч сувднуудын том жижиг нь бүгд ижил голд нь гарьдын толгой урласан байх агаад бусад сувдан цэцггүдийн гарьдын толгойг мөнгөөр үйлдсэн байдаг бол энэ гарьдын толгойг шижир алтаар үйлджээ. <<Би энэ сувдан цэцгийг Жин овогт сайн эр зүгээр бэлэглэсэн юм бодсон чинь ийм учиртай байсан юм уу>> гээд Жу Сян Зюнь инээлээ. Хэдийгээр гаднаа тоомсоргүй дүр үзүүлэх боловч сэтгэл дотроо үнэхээр хэрдхийн цочсон бөлгоо. Энэхүү цэцгийг лав өчигдөр орой уулан дээр алтан хануур жад харвах үедээ үсэнд нь тогтоосон бололтой. Харин өөрийнх нь хамаг анхаарал хануур жадан дээр тогтоод энэ цэцгийг олж хараагүй байж болох юм. Харин ямар мэргэн хүчийг нь тааруулж тогтоож байнааа. Хэрвээ сувдан цэцгийг хөнгөн шидсэн бол газар уначихна, хүчтэй шидсэн бол тархийг нь гэмтээчихнэ. Хамгийн гайхалтай нь өөрийнх нь нууц зэвсгийг ялгаж таних чадвар тун сайн гэж боддог нь талаар болж юу ч мэдээгүй байдаг байх нь байна шүү.
Жин Кан Лун! Жин Кан Лун!
Дин Зя гацаанд болсон сэжигтэй явдлын учир ч тайлагдах шив дээ. Тэд бүсгүйн толгой дээрх сувдан цэцгийг үзээд Жин Кан Лунгийн анд нөхөр болгон бодсон бололтой.
Жу Сян Зюнь сэтгэлийн хөдөлгөөнөө нүүр царайндаа илчилдэггүй онцлог чанартай хүн тул Ту Да Юг дагалдан явах зуур сувдан цэцгийг толгойдоо хатгав.
Хэсэг явсны дараа Ту Да Ю алхаагаа сааруулж үдлээд богцноосоо архи хоол гарган бүсгүйг дайлах зуураа <<Журамт бүсгүй та энэ газар ямар хэргээр зорьж ирээв>> гэж асуув.
<<Нэгэн чухал хэргээр ирлээ дээ>> гэж Жу Сян Зюнь бодлогошронгуй өчив.
<<Журамт бүсгүй минь үг байвал өч. Хэрэг зоригоо хэл>>. Журамт бүсгүйн хэрэг зориг Жин овогт эрийнх л гэсэн үг. Жин овогт сайн эрийн санаа зоригоо шороон махбодийн бүлгийнхэн гажих ёсогүй. Гал ус руу орохоос ч буцах ёсгүй гэж Ту Да Ю өгүүлэв.
<<Ту ах минь та намайг гол хайсандаа аваачвал ямар вэ?>> гэж Жу Сян Зюнь өгүүлэв.
<<Тэнд очиж яах гээв?>> гэж Ту Да Ю нилээд гайхасхийн асуув.
<<Онц юмгүй дээ. Танай бүлгийн ахлагч Ту Ди Хан бид сайн андууд байгаа юм. Уулзаж золгох хэрэгтэй>> гэж Жу Сян Зюнь өгүүл.в
<<Таны маягтай ийн зорин яваа хүмүүс хоёр санаа өвөрлөсөн байдаг. 1. Уулзан дотносох, 2, Эртний өс авах>>.
Ту Да Ю үнэхээр гэнэн цайлган хүн ажээ. Жин овогт сайн эрийн анд нөхөр шороон махбодийн бүлгийн гол хайсангийн эзнээс өшөө авч болно гэж үү. Гэвч тэр даруй үгийн өнгөө өөрчилж <<Журамт бүсгүй таны уулзахаар очиход хайсангийн эзэн л лав баярлах нь гарцаагүй. Гэвч тийшээгээ зүглээд бараг л хэрэгггүй болов уу даа>>
<<Яагаад>>
<<Яагаад гэвэл тийшээ орно гэдэг бараг бүтэшгүй зүйл>>
Жу Сян Зюний царай хувиран ертөнц дээр миний орж чадахгүй юм байна гэж үү хэмээн бодлоо.
Ту Да Ю түүнийг анзаарсангүй залгуулан өгүүлрүүн <<Та байтугай бага хайсангийн эзэд бид ч орж чаддаггүй юм. Хаа сайгүй л занга, сааль зэхээстэй орохын өмнө нүдээ хар даавуугаар боох хэрэгтэй дотор нь ороод хэцүү бэрхийг өгүүлэх юун. Амьд мэнд шүү нэг юм гарч ирвэл 3 өдөр 3 шөнө зүг чигээ мдэхгүй эргүүтэж орхидог юм>> гэв.
Жу Сян Зюний нүдэнд нулимс хурлаа.
Ту Да Ю Жу Сян Зюньтай урьд өмнө таарч байгаагүй болохоор шулам бүсгүйн нулимс гоожих нь хн алахын дохио гэдгийг яахин мэдэх билээ. Харин ч түүнийг ихэд өрөвдөн тайтгаруулж <<Журамт бүсгүй минь бүү санаа зов. Би таныг аваад орно.Та манай эзний анд нөхөр юм бол танд гэм хор хүргэхгүй байлгүй>> гэв.
Ту Да Ю энэ удаа үхлээс амь хэлтэрчээ.
<<Танай хайсангийн эзний өргөө эндээс хэр зэрэг хол вэ?>> гэж Жу Сян Зюнь асуув.
<<Эзэнтний өргөө эндээс 30 газар орчим зайд буй. Маргааш өглөө эрт л очно доо. Сайндаа л хагас өдөр явах байх>> гэж Ту Да Ю хариулав.
<<Заавал маргааш гэхийн хэрэг юу байн вэ? Сарны саруулд газар ахивал яасан юм бэ?>> гэж Жу Сян Зюнь инээн өгүүлэв.
<<Энэ шөнө орой болсон хойно очихоор эзэнтэн гайхах байлгүй>> гэж Ту Да Ю эргэлзэв.
<<Би нэг сонин зантай. Өдөр судрын сайн мууд итгэдэг. Өнөөдөр өлзийт сайн өдөр. Анд нөхөртэйгөө уулзваас бүр ч сайн>> гэж Жу Сян Зюнь өгүүлэв.
<<Журамт бүсгүй мөрөн голоор хэрэн хэсдэг атлаа хэрмэл зурхайч шиг дэмий юманд итгэдэг хэрэг үү>>
<<Урьд нь ч би нэг их айхавтар итгэж сүйд болдоггүй байсан юм. Харин өнөөдөр 5 махбодийн бүлгийн шороон махбодийн бүлгийн эзнийд бараалхах гэж байгаа юм байна. Хашир байлгүй горьгүй>>
Ту Да Ю нэг хундага дүүргэж хөнтрөөд анжсаа мөрлөхөд Жу Сян Зюнь ч богцоо шүүрэн авч үүрэн хоёул замаа хөөв. Хөнгөний тамирын хувьд яривал Ту Да Ю, Жу Сян Зюнь хоёр тэнгэр газар шиг ялгаатай боловч бүсгүй өөрийнхөө эрдэм чадлыг мэдэгдэхгүйн тулд алхаагаа сааруулан Ту ДаЮгийн араас дагалдана. 30 газар замыг 2 жин орчим явж тууллаа.
Саран шингэж тас харанхуй болов. Жу Сян Зюнь Ту Да Юг алхам ч холдохгүй дагана.Өөмнө нь нэгэн тосгон бараантан үзэгдэв. Шөнийн харанхуйд тосгоны бараа ердийнхтэй огтхон ч адилгүй ажээ. Хааяа нэг нохой хуцахыг эс тооцвоос айдас хүрмээр шөнийн нам гүм ноёлно. Тосгоны эргэн тойронд хашаа хүрээ байтугай өндөр мод ч цөөхөн ажээ. Энэ бүхэн нь гадны хүнд их л учир битүүлэг санагдана.
Жу Сян Зюнь огцомхон гараа өргөж Ту Да Югийн нуруундах амин цэгийг алгаараа багцаалдан тэмтрээд <<Ту ахаа яваад байх уу?>> гэв.
Ту Да Ю юу болохыг огтхон ч анзаарсан шинжгүй <<Журамт бүсгүй тэгээд үнэхээр эзэнтэнд бараалхах гэж ирсэн юм биз дээ?>> гэв.
<<Эс тийм бөгөөс юунд танд ийн төвөг удах билээ дээ>>
<<Журамт бүсгүй та анд нөхөр амраг садангаа эргэх гэж ирсэн бол үүгээр нэвтрэн орж болно. Өөр санаа өвөрлөсөн болбоос нэвтэрнэ гэж байхгүй дээ…>>
<<Энэ чинь юу гэсэн үг вэ?>> гэж Жу Сян Зюнь сэрдхийн а суув.
<<Юу байх вэ! Хэрэв та анд нөхөр амраг садангаа эргэх гэж ирсэн бол энэ тосгонд орж болно. Энэ бол ердийн л нэг тосгон. Хүмүүс нь бусад газрын тариачдын адил өдөр нь ажиллаад шөнө нь амардаг. Тосгонд баян чинээлэг ямбатан түшмэд тэр ч байтугай Ту овогтон ганц ч үгүй гэж Ту Да Ю өгүүлэв. Ту Да Югийн түрүүчийн бүдүүн баараг хөдөөх шинж нь нисэн арилсан мэт санагдахад Жу Сян Зюньд сэжиг төрж <<Чи ямар учиртай хүн байнаа>> хэмээн зандран асуув>>
<<Сайн эр босох суухын төдийд нэр нүүрээ өөрчилдөггүй. Мийний нэр Ту Да Ю шороо махбодийн бүлгийн бяцхан хайсангийн эзэн>> гэж Ту Да Ю хариулав.
<<Их зоригтой эр байхнээ. Надаар тохуу хийнэ гэнээ. Ту Да Ю чи намайг хэн болохыг мэдэж байн уу?>> гээд Жу Сян Зюнь хүйтнээр инээв.
<<Журамт бүсгүйн их нэр мөрөн голыг шуугиулж байхад мэдэхгүй хэн байх билээ. Таны овог Жу нэр Сян Зюнь. Сян Зюний салхи гүйцэгч 18 илдний арга мөрөн голдоо хосгүйд тооцогдож байгаа шүү дээ. Харин энэ хосгүй аргыг ялих шалхихгүй амьтанд хэрэглэж байгаа чинь бөөсөнд хутга гаргаж буй мэт санагдах юм>>
<<Чи бүгдийг мэдэж байсан юм уу?>>
<<Журамт бүсгүй мөрөн голд үзэгдэх болсноос хойш 5 махбодийн бүлгийнхэн тагтаанд бичиг уяж зар тараан эрдэм чадал царай төрхийг чинь тодорхойлж мэдээлснээс хойш мэдэхгүй хүнгүй болсон билээ>>
<<Чи миний нэр усыг мэдсээр байж дээрх мэт тоглоом тохуу хийнэ гэдэг чинь аминаасаа уйдсан хэрэг болж дээ>> гэж Жу Сян Зюнь өгүүлэв.
<<Би журамт бүсгүйгээр доог тохуу хийж яахин зүрхлэх аж. Харин миний түрүүнд өгүүлсэн үг бүхэн үнэн шүү. Нуух юу байх вэ? Тантай уулзаагүй байхдаа алах шулахыг хүсэл болгосон авир догшин шулам мэтээр төсөөлж байлаа. Харин өнөө үзэхүл Жин овогт сайн эрийн итгэлийн тэмдэг сувдан зүүлтийг зүүсэнд урьдын сэжиг нилээд багасав. Жин овогт сайн эр бол мөрөн голдоо тэргүүнд тооцогдохоор итгэл журамтай хүн. Журамт бүсгүйн сайн мууг мэдээгүй байж юу юуны туханд хүрэлгүй итгэлийн тэмдэг өгөхгүй нь лавтай. Гэхдээ харин…>>
<<Гэхдээ харин гээд юу гэж?>>
Ту Да Югийн нүүр улсхийж <<Журамт бүсгүй гоо царай голшиг бие хосолсон сайхан хүүхэн байж юунд хүн алах хүсэлд хөтлөгддөг юм бэ?>> хэмээн асуув.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.08 10:34 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
<<Сайхан муухай, хөгшин залуу аливаа эмэгтэй хүн гэдэг эрэгтэй хүн тэр тусмаа залуу эрийн магтаалд дуртай байдаг. Жу Сян Зюний царай нилээд зөөлөрснөө дахин хувьсхийж <<Чи ер нь нилээд сайн чалчиж чаддаг хүн байна. Харин чи миний хүн алдгийн чухам зорилго юу болохыг мэдэхгүй бизээ. Энэ 10 хэдэн хоногийн дотор би танай 5 махбодийн бүлгийн 19 хүний бодийг хөтөллөө. Тэдний зарим нь уйлж унжиж орилж хашгиран, харааж зүхэж байсан. Мөн хонь шиг дуугүй өнгөрөх хүн ч байлаа. Миний салхи гүйцэгч 18 илдийн аргыг үзээд яах ийхийн зуургүй л амьсгал хураадаг байв. Тэр 19 дээр чамайг нэмээд 20 хүн болно. Харин тэдний дотор чи л ганцаар инээж байгаад үхэх хүн байна.Харин им учраас чамайг алалгүй бүр горигүй>>
<<Миний эрдэм чадал хүнээс гойд юмгүй журамт бүсгүйн илдийн дор үхэхэд гомдох юм алга. Ямар ч байдлаар байсан хүн нэг үхэхээс хоёр үхэхэгүй. Би өдий хүрэх насан туршдаа жинхэнэ сайн эр болох Жин Кан Лунг биширч түүний хэлсэн нэг үгийг ихэд сүслэн явдаг юм. Журамт бүсгүй сонсож болгоохсон болов уу>> гээд Ту Да Ю царайгаа төв болгож үхэх сэхэхийн тухайд бодсон ч шинжгүй <<Шилийн сайн эрс итгэл журмыг гол болгон илдийн ирээр үйлддэг>> хэмээсэн бөлгөө. Журамт бүсгүй энэ үгийн утгыг ухваас үхэвч гомдолгүй гэв.
<<Ту овогт минь чи хэрэв ганц үгээр л шилийн ойг нөмрөн ирсэн гай барцдыг зайлуулна гэж бодож буй бол намайг дэндүү хөнгөлөн үзсэн хэрэг болох биз. Төөрөг тавиланг өөрчилж болдоггүй юм. Олон таван үггүй үхлээ эрсэн чинь дээр байх>>
Ту Да Ю уртаар санаа алдан хэсэг бодлогширсноо <<Нээрэн ч журамт бүсгүйн өгүүлсэн төөрөг тавиланг өөрчилж болдоггүй гэдэг ортой билээ.За яахав журамт бүсгүй минь намайг дагаад яв даа>> гэв.
Тэгээд Жу Сян Зюнийг ч хайхарсан юмгүй цааш алхав.
Жу Сян Зюнь ч түүнийг зугтчихна гэж санаа зовсонгүй араас нь дагалаа.
10 орчим алхам яваад нэгэн хөгшин модны дэргэд ирцгээв. Ту Да Ю алхаагаа татаж модыг 2 удаа алгуур гурвантаа хурдан тогшвоос модны үндэсний орчим хэсэг газар эргэлдэн нэгэн том нүх онгойн харлав. Төдөлгүй хонгилоос нэгэн эрийн толгой цухуйн Ту Да Ю руу хандаж <<Анд минь юу хэрэгтэй вэ? Энэ хүүхэн чинь юун хүн бэ?>> гэв.
Ту Да Ю гараа сэгсрэн <<За за орж байж больё>> гэлээ.
Жу Сян Зюнь мөрөн голынхны муу санааг чамгүй гадарлах боловч эрдэм чадалдаа эрдэн тэднийг дагалдан хонгил руу үсрэн орлоо.
Хонгилд орсон даруй амсар нь эргэлдэн хаагдав.
Энэхүү хонгил хоёр өрөө байшингийн дайтай уудам агаад дотор нь нэгэн хаалга буй нь газар доорхи зам бололтой.
Гэнэт Ту Да Югийн гар цахилгаан мэт гялалзаж хонгилын хаалгыг нээсэн залуу эрийн хийн цэгийг дарлаа. Цаадахь нь юу болж байгааг ч мэдсэн юмгүй бүгтхэн дуу алдаад пидхийтэл ойчив.
<<Дүү минь чамд гомдолтой байгаа биз дээ>> гээд Ту Да Ю гашуунаар инээмсэглэв.
Ту Да Югийн энэ санаандгүй үйлдэл юу ч хийж мэдэх Жу Сян Зюнийг ихэд алмайруулж орхив.
Ту Да Ю эргэж Жу Сян Зюньд өгүүрүүн <<Журамт бүсгүй минь манай шороон махбодийн бүлгийнхэн бүгд эгэл борхон тариачин гаралтай бидний нэр уснаас өгсүүлээд бүх юм газар шороотой салшгүй холбоотой байдаг. Би дээр өгүүлсэнчлэн бидний дээр байгаа тосгон бол ердийн л нэг тосгон харин оршин суугчид нь тэдний дор манай бүлгийн гол хайсан байгаа гэдгийг зүүдлэх ч үгүй байгаа.Журамт бүсгүй та биднээс өш хонзон авах гэж ирсэн бол мөхөс миний миний эрдэм чадал тэнгэрийн тааллыг тэрсэх аргагүйн тул таныг энэ газар авчрав. Би харин танд тусалж багшаа хуурч улмаар хөнөөх үйлд гар дүрж чадахгүй. Харин миний дээр хэлсэнчлэн хэдэн 10 жил зарж байж барьсан энэ хайсанд зэвсгийн эрдмээр гойд шалгарсан сайн эрс боловч халдаж зүрхэлдэггүй юм шүү. Өмнө чинь тоо тоомшгүй олон занга сааль атаат дайсан анаж буй. Журамт бүсгүйн эрдэм чадал түүнээс төгөлдөр зүрх нь их ч мөхөс миний мунхаглаваас даруй буцсан нь дээр болов уу>>
<<Намайг айлгаж буцаах санаа байна уу?>> гэж Жу Сян Зюнь хүйтнээр өгүүлэв.
Ту Да Ю Жу Сян Зюний царайг харсангүй өгүүлрүүн <<Журамт бүсгүй уг нь даруй буцвал дээр юмсан. Хэрэв хүсэх юм бол энэ агуйн зүүн ханыг гурвантаа тогшвол хаалга өөрөө нээгдэнэ. Цааш ахиваас нарийн зам тосно. Арагш ухарваас тоо тоомшгүй олон агуйн ам хөндөлсөнө. Журамт бүсгүй өөрөө сайн боддоо>> гэв.
Жу Сян Зюнь агшин зуур илдээ сугалан атгаад Ту ах та амаа халтал ярилаа. Одоо жаахан амар гэв.
Ту Да Ю эргэж ч харсангүй инээмсэглээд <<Мөхөс би мөрөн голор 10 гаруй жил хэрэн хэсэхдээ Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргад амиа өгвөөс мэлмий нээгдэж аз ивээсэнд тооцно. Түрүүн миний цэг дарсан энэ эр лав 2, 3 цагийн дотор сэргэн босч таны үйлд саад хийхгүй. Та тэгэхлээр түүнийг хэлтрүүлчихвэл ямар вэ?эээ>>
<<Өөрийн чинь амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад бусдын үхэхэд санаа тавьж байдаг байн шүү. Танай зөв шударга журмын талынхан сонин улс шүү>> гэж Жу Сян Зюнь өгүүлэхийн сацуу гялсхийтэл илдээ чичиж Ту Да Югийн амин цэгийг биш харин шууг нь хатгав. Гэвч шарх цус үзэгдсэнгүй. Ту Да Ю пидхийтэл газар унаад өгөв. Бодвол аль нэгэн цэгийг нь хатгасан бололтой ширхэг үсн ь ч сэрвэлзэн хөдлөхгүй ажээ.
<<Чи хурдан үхье гэж бодож байгаа биз дээ. Би танай бүлгийнхнийг устгачихаад хамгийн сүүлд чамайг ална. Энэ тэнэгийн тухайд бол>> гээд Ту Да Югийн цаг дарж унагасан эрийг илдийн үзүүрээр зааснаа <<Чи түүний амийг өршөөхийг хүссэн билүү. Тэр тусам нь би чиний нүдний өмнө ална>> гээд илдээ хэрхэн яаж хөдөлгөсөн нь тодорхой үзэгдсэнгүй хундан яыгаан цус үсчин нөгөөх эр даруй амь тавилаа.
Ту Да Ю дуугарч чадсангүй нүдээ анив.

[align=center]***[/align]
Хонгил зам цааш ахих тусам нарийсна. Нарны туяа зулын гэрэл үзэгдэхгүй сунгасан гар харагдамгүй тас харанхуй ажээ. Үүгээр явахад занга саальны ч хэрэггүй цөс багатай зүрх муутай хүн бол тэр даруй л сүнс нь зайлахаар аж.
Золоор Жу Сян Зюнь бага наснаас зэвсгийн эрдмээр хичээллэж харанхуйн дунд аливаа юмыг өдөр мэт ялгах болсон тул хөнгөний тамир хэрэглэн нисэх мэт хурднаар урагшилсаар байв. Гэвч Ту Да Югийн хэлж байсан мөнөөх занга сааль гээч нь өнөө хэр тааралдахгүй л байв.Жу Сян Зюнь шаргуу урагшилсаар хэдэн 10 алд газрыг туулахдаа гурвантаа булан тохой торйсон билээ. Булан тохой тойрох бүрд бүсгүй анхаарлаа дээд зэргээр хөвчилж байсны учир гэвээс тиймэрхүү газар отоо зангаа тавихад тохиромжтой байдаг байв. Гэвч гоо бүсгүй маань ямар ч саад бэрхтэй учирсангүй шөнө дөлөөр эндхийнхэн бүгд унтчихдаг юм байна гэж бодож байв.Тэр ч байтугай энэ бол эртний ихэс хаадын булш бунхан байх дотор нь зөвхөн өгөр яс үхээр сүнс л байдаг биз гэж эргэлзэхэд хүрлээ. Гэтэл өгөр яс үхээр сүнс нь байдаггүй бололтой.
Ердийн булш бунхны хонгил зам үргэлжилсээр байлаа.
Түүний бодлыг батлах мэт хонгил зам гэнэт шуудран өргөсөж ямар ч саад хаалтгүй зурайх болов.
Жу Сян Зюнь гэнэт хөлийнх нь доогуур хөндий оргиод явчихыг мэдэрлээ. <<Гүн ангал>> гэж бүсгүй дотроо сэрэмжлэв. Үнэхээр ч энэ зориуд ухаж бэлдсэн гүн ангал байжээ. Хөнгөний тамир сайтай хүн замаар явахдаа газар улдан гишгэдэггүй. Тэр тусмаа ийм газар ийм цаг үед Жу Сян Зюнь хором мөч тутам дээд зэргийн болгоомжтой явсан тул яахан ангал нүхэнд унах билээ. Бүсгүй хүйтнээр инээвхийлж балмагдан буцсангүй харин ч өрөмний хулгайч ус шүргэх мэт ангал нүхний дээгүүр бүрсэн газар дээгүүр үл мэдэг зөөлөн гишгэх төдийд хэдэн алд урагшлах ажээ. Гэвч түүний өлмий хүрсэн газар бүхэнд нүд ургасан мэт хөлийн ороор цоорон ханзрах нь аймшигтай. Жу Сян Зюнь нилээд хирдхийн цочиж хуурай газраас сонгино сугалах аргаар дээш хөөрөн урагш хол ахилаа. Гэтч энэ хонгил замын адар төдийлөн өндөргүй тул толгой нь тулж байв. Адарт толгой хүрэхийн төдийд маш олон хурц жад түүнээс сэрийн гарч ирлээ. Одоо бүсгүй ялимгүй л дээш цоройвол тархиа цоо хатгуулах нь эргэлзээгүй болов. Гэвч доош гишгэж болохгүй өлмийн ороор гарсан бүрээсний ханзархай учиргүй томроод 10 хэдэн алдын харанхуй ангалын дотор том том хорт могой бие биеэ дэрлэн хэвтэх агаад чөтгөрийн гал мэт нүд нь сүүмгэр ногоон туяа цацруулна. Гурвалжин толлгойгоо сэрийлгэн өргөөд хэлээ цухалзуулан час час дуугарцгааж байв.
Хүн алахдаа нүд цавчдаггүй шулам бүсгүй Жу Сян Зюньд энэ орчлон дээр цорын ганц айдаг зүйл нь хорт могой ажээ.
Жу Сян Зюний хамаг бие нь агдасхийн чичрэв. Гэвч түүнд олон юм бодох чөлөө байсангүй харанхуй ангалд унаваас хүйтэн цуст амьтдын амтат зууш болно. Адар руу цойлвоос хамаг бие шүүрэн шанага мэт цоо хатгуулах нь эргэлзээгүй болжээ.
Гэвч Жу Сян Зюнь л болсон хойно хэт цахихын зуур нэгэн арга сэдэж хоёр талын ханыг гар хөл хоёроороо тулаад тэгш газар явж байгаа мэт шаргуу урагшлав.
<<Сайн байна!>> гэж хэн нэгэн хүн түүнийг магтах нь сонсогдов.
<<Сайн юм юу байх вэ? Жинхэнэ сайн эр бол өөрийн биеэр гарч ирээд л надтай тулалдмаарсандаа. Гэтэл хуягандаа нуугдсан яст мэлхий шиг хүнд үзэгдэхгүй элдэв чөтгөрийн арга хэрэглээд л шороон махбодийн бүлгийн дээд зэргийн арга нь л энэ юм байх даа>> гэж Жу Сян Зюнь уурсан өчив.
Бүсгүйн ам хөдөлж байх зуур хурдаа огтхон ч сааруулсангүй сум мэт хурднаар гүн ангалыг туултал өмнө нь гэрэл гялсхийн нэгэн бяцхан талбай үзэгдэх нь тариачдын үтрэмтэй төстэй ажээ. Улбар шар гэрэл тусах боловч чухам хаанаас асаж буй нь үл мэдэгдээн. Хэдийггээр гэрлийн хүч сул боловч харанхуйгаас мултран гарч ирсэн түүнд тун ч таатай байлаа. Жу Сян Зюний санаа нилээд амсхийв. Энэ урт харанхуй хонгилоос мултран гарсан нь шороон махбодийн бүлгийн эзэнд нилээд ойртлоо гэсэн үг бизээ. Занга сааль энэ тэр гээд байсан нь намайг алйгах гэсэн үг буй за гэж бүсгүй амандаа үглэв. Жу Сян Зюнь ухасхийн үсэрч талбайн голд буулаа.
<<Ту Ди Хан! Би танай хайсанд зочлон ирлээ. Чи гарч ирэхгүй юмуу?>> хэмээн Жу Сян Зюнь шороон махбодийн бүлгийн толгойлогчийг дуудав.
<<Ха ха ха! Муу шулам чи баавгайн зүрх ирвэсний цөс идсэн болоод миний хайсанд ирж зүрхлээ юу?>> хэмээн Ту Ди Ханы паргиа бүдүүн дуу хаа нэгтээгээс сонсогдов. Энэхүү талбай хөндий хоосон учраас Ту Ди Ханы дуу хоолой паргин цуурайтаж чухамхүү хаанаас ярьж буй нь эс мэдэгдэнэ.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.08 9:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
<<Мөрөн голын 5 махбодийн бүлгийнхний тэр тусмаа шороон махбодийн бүлгийг сүр хүчин нэн их гэлцдэг. Гэтэл ачир дээрээ бүгд л хуягандаа нуугдсан яст мэлхий юм шив дээ. Хн! Одоо үзэхүл 5 махбодийн бүлэг чинь хий хоосон сүр дуулиан ялангуяа чи ёстой шороо чихсэн толгойтой мангуу аймхай амьтан юм даа>> гэж Жу Сян Зюнь хашгирав. Ийнхүү Жу Сян Зюнь уран үгээр хатган Ту Ди Ханыг дуудан гаргаж ирэх гэсэн боловч санасандаа хүрч дөнгөсөнгүй.
<<Шулам бүсгүй чи их уран донгоддог байхнээ. Саяхан Хуо Шао Чун дүү маань биднийг анжис мөрлөчихөөд амь дүйн тулалдахдаа л сайн арга ухаан мэдэхгүй гэж загнаж байсан юм. Ха ха ха. Маргааш Хуо дүүдээ очиж чиний магтаалыг хэлье байз. Чи биднийг шороо чихсэн толгойтой мангуу гэв үү. Тэгэлгүй яахав бид чинь шороо ухаж хоолоо олж иддэг улс. Бид хэрэв чам шиг сайхан шулам бүсгүйг аваад ураг барилдах юм бол тос шиг толгойтой хүүхэд гаргах байлгүй гэв>>.
Жу Сян Зюнь Ту Ди Хан марзагнаж эхлэхийг сонсоод яаран үгийг нь тасалж <<Ту Ди Хан чи одоо гарч ирэхгүй бол би тааралдсан бүхнээ тас талаа шүү>> гэв.
<<Наана чинь чөтгөр ч байхгүй юм чинь чи юугаа тас татах вэ дээ. Эрлэгийн хааныд очиж л чөтгөр намнахгүй юу>> гэж ту Ди Хан инээв.
<<Чи хуягандаа орсон яст мэлхий шиг байгаад байвал намайг алж чадахгүй гэж бодоо юу. Би эндээс буцаж гараад танай бүлгийнхнээс харсан бүхнээ хядсаар удам угсаа шавь нарыг чинь дуусгахаар чи арга буюу гарч ирж надтай тулалдах л болно доо!>> гээд явах гэж буй дүр үзүүлэв.
<<Хүүе байз гэм>> хэмээн Ту Ди Хан сандран <<Энэ шулам чинь гар хатуу сэтгэл хорон хэлсэн л бол хийдэг золиг байгаа юм. Хэрэв үүний уурыг хүргэчихвэл шавь нар маань буйтугай тэрсэж тэнцэхийн аргагүй болно. Тэгээд хамаг ач үр шавь нараа хөнөөлгөчихвөл ямар тус байх вэ?>> хэмээн амандаа үглэх нь Жу Сян Зюньд нэгд нэгэнгүй сонсогдлоо.
Ту Ди Ханы энэ тэнэг байдал Жу Сян Зюны тэвчээрийг алдуулж өөрийн эрхгүй дотроо инээд алдлаа.
Ту Ди Хан нилээд бодлогширсноо сая нэг юм шийдсэн бололтой их дуугаар өгүүлрүүн <<За бяцхан шулам минь чи яарах юу айх вэ? Хоёулаа шударгаар тохиролцвол ямар вэ?>> гэв.
<<За за саналаа дадуй хэлэгтүн>> гэж Жу Сян Зюнь хэлэв.
<<Надад хоёр чамгүй хамгаалалт бий. Чи хэрэв түүнийг эвдэн орж ирж чадах юм бол би чамтай өөрийн биеэр эрэгчин эмэгчнээ үзье. Хэрэв эс чадваас ирсэн замаараа буцаарай>>.
За тэгье.
- Тэгвэл эхний давааг нууц зэвсгийн хамгаалалт гэдэг юм гээд хэлж дуусангуут 4, 5 шар өнгийн нууц шидэгч сум 4 зүгээс харвасан од мэт чавхдан орж ирлээ.
<<Юун ч сүржин юм бэ дээ>> хэмээн Жу Сян Зюнь аман дээрээ үл ойшоосон мэт боловч дотроо тун хашир байлаа. Бүсгүй Жин Кан Лун өвгөний нууц зэвсэг харвах арга хичнээн айхтарыг үзсэн тул шороон махбодийн бүлгийнхэн бас чамгүй байж мэднэ гэж боджээ. Энэхүү нууц зэвсгийн хүч их онч сайн боловч бүсгүй бултаж юмуу эсвэл улаан гараараа тосон барьж авч дөнгөх байв. Гэвч юмыг яаж мэдэх вэ? гэж хаширлан илдээ сугалан биеэ тойруулан хамгаалж тэрхүү нууц зэвсгийн хүчийг сааруулав. Гэвч гай зовлон үүгээр өнгөрсөнгүй мөнөөх нууц зэсэг нь алт, мөнгө, хүрэл, төмрөөр үйлдсэн бус харин хаа сайгүй тааралдах ердийн шар шавар байсан тул илдийн ирэнд бутраад нүүр нүдэнд орж зовоох ажээ.
Жу Сян Зюнь угаас сэргэлэн нь дэндсэн хүн тул огло үсрэн байраа шилжүүлээд <<шороон толгойт мангуу Ту Ди Хан өгөр шавраар зэвсэг хийдэг байн шүү>> гэж хараан зүхэв.
Ту Ди Хан тас тас хөхрөн <<Шулам минь чиний зөвөө би чинь төмөр махбодьтой адил алт эрдэнээр нууц зэвсэг үйлдаж яахан чадах билээ. Модон махбодийн бүлгийнхэнтэй адил дотоод хүчээрээ навч тасалж цэцэг хийсгэн хүн алж чадахгүй. Усан махбодьтой адил балга усаар хүн алж дөнгөхгүй. Гал махбодьтой адил галаар наадаж дөнгөхгүй шүү дээ. Нохой хөлөөрөө газар хойш самарддаг. Тахиа урагш малтдаг. Нугас хоол эрэн цөөрмөөр нааш цааш сэлдгийн адил бидний эрдэм чадал ч харилцан адилгүй тул мөхөс би бөөн шавраар тоглож байгаа минь энэ. Шулам бүсгүй минь анхааралтай байж үзээрэй>> гэв.
Жу Сян Зюнь хариу ч хэлж завдаагүй байтал 4 зүг 8 зовхисоос бөөн бөөн шавар царцаан сүрэг мэт түүний зүг чавхдан орж ирэв. Энэ шавар ердийнхөөс ялгагдахгүй боовч дотоод хүч шингэсэн тул амин цэгт оновол гай зовлонгоос мултрахын аргагүй байлаа. Бүсгүй илдээ хуй салхи мэт эргүүлэхэд пад пад хийх сүртэй чимээ дуулдан удаж төдөлгүй бүсгүйн хоёр хөл бөөн шаварт булагдав. Тоос шавар хавь орчныг бүрхэж нүдээ нээн амьсгалахад ч бэрхтэй болов. Амаа жаахан ангайх гэвэл тоос шороо бужигнан орж жаахан удах л юм бол дотоод хүч нь харьж гараа өргөн буухаас өөр замгүй болох нь тодорхой боллоо. Жу Сян Зюнь нилээд мэгдэн сандарч эхлэв. Ту Ди Хан тачигнатал хөхөрч <<Шулам минь чи ч одоо бидэн шиг шороон толгойтой амьтан болж дээ. Тун уадахгүй манай шороон махбодийн бүлгийн бэр болно доо>> гэнэ.
<<Мөрөн голд хөл тавиад их санаагаа гүйцэлдүүлж чадалгүй бөөн шаврын дунд бие бардаг байна шүү>> гэж Жу Сян Зюнь дотроо гаслав.
Бүсгүй ийнхүү аргаа барж байх үед <<Чанх урагшаа дайраад үз>> гэж хэн нэгэн хүн чихэнд нь шивнэх шиг болов.
Бүсгүй энэ үед тоос шороон дунд хутгалдаж зүг чигээ нэгэнт ялгахаа байсан тул энэ үгийг дуулаад олон таван юм ч бодсонгүй илдээрээ биеэ тойруулан эргүүлж урагш ухасхийн үсэрлээ.
Түрхийх чимээ дуулдан биеэрээ ямар нэгэн юм мөргөөд газар буух агшинд сая нүдээ нээн харлаа.
Эргэн тойрноо харвал тэр сая нэгэн хаалгыг мөргөн нээсэн байх бөгөөд өнөөх хаалга аажуухан хаагдаж байв. Бүсгүй бас нэгэн бяцхан танхимд орж ирсэн нь саяынхаас арай бага ажээ. 4 хана дээвэр бүгд тоосгоор үйлдсэн. Жу Сян Зюнь цээж дүүрэн амьсагал аваад сая үзвэл хамаг бие нь зузаан тоосонд дарагдаж газар дороос гарч ирсэн мэт ажээ.
Ту Ди Ханы дуу дахин сонсогдож <<Нохой сандрахаар хашаа давдаг гэж манай тариачид хэлцдэг. Харин шулам бүсгүй сандрахаараа хана мөргөдөг байжээ. За яахав чамайг нууц зэвсгийн хүрээг эвдэж гарсанд тооцьё. Одоо чи эргэн тойрноо сайн хараарай>> гэв.
Жу Сян Зюнь амьсгаа дарангаа анхааралтай ширтэн хүлээж байв. Шороон толгойтой мангуу Ту Ди Хан бас л ямар золигийн хүрээ гэрагж ирэх бол гэдгийг бүсгүй мэдсэнгүй.
<<Би ихээр багыг хуурч илүүгээр дутууг түрэмгийлэхгүй ээ. Хожим хойно мөрөн голоор тархаж хар цагаан замын найз нар маань дуулчихвал намайг лав таашахгүй биз. Би чамд урьдчилаад хэлчихье. Шулам бүсгүй минь чи сайн сонсож биеэрээ ойлгож ав. Одоо чам руу олон нохдын хүрээгээр довтлоно>> гэж Ту Ди Хан өгүүлэв.
Ту Дий Ханы үг дуусвуу үгүй юу 4 хананы дотроос 40-50 онгорхой нүх амсар хавхийтэл нээгдэн хичнээн ч хоног өлөн байсныг бүү мэд сүрэг ноход хоосон гэдсээ хонхолзуулан улаан нүдээ урвалдуулсаар сэрвээнийхээ үсгийг босгон галзуурсан мэт Жу Сян Зюний зүг дайран гарч ирлээ.
Энэ хүрээг эвдэх нь бүү хэл аймхай хүн бараа сүрээр нь балмагдан үхэхээр ажээ.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.08 10:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
<<Ай! Энэ жил ургац муу адгуус амьтныг хооллох бүү хэл хүмүүс өөрсдөө идэх юм олдохгүй байна. Энэ өлөн ноход 7 хоног юм идээгүй. Шулам бүсгүй минь чи наадуулаа хэсэгчилж хэдийг нь ч гэсэн холтой болгож үз>> хэмээн Ту Ди Хан санаа алдав.
Жу Сян Зюнь аюулыг үзээд айн сандарсангүй зүүн баруун тийш цавчиж өлөн ноходтой тулалдаж эхлэв.Гэвч тэр хэл мэдэхгүй адгуусууд туйлдаа хүртэл өлсснөөс гадна урьд нь сургуультай байсан тул илдийн ирэнд төдийлэн амархан өртөхгүй бултаж дайрах нь адтай ажээ. Арай ядан 2, 3-ыг нь шархдуултал цусны үнэр аваад улам ч улайран бүсгүйг амьдаар нь тас татан хаях гэж амь тэмцэн зүтгэцгээх ажээ.
Жу Сян Зюнь босоо илдийн 3 аргаар мөрөн голын тэргүүнд тооцогдох сайн эрийг дөнгөж Сян Зюний салхи гүйцэгч 18 илдний аргыг хэрэглэх газар бараг үгүй ёстой л бөөсөнд хутга мжт санагдаж байсан бол энэ сүрэг нохдод хэрэглээд ашиг тусгшүй талаар болж эхэллээ.
Нохой хүнээс ухаантай байх гэж үү?
Энэ ухаант өлөн нохдыг ямар аргаар дөнгөхөө Жу Сян Зюнь мэдэхээ больж эхлэв. Аяны богцонд нь 1 атга тэргүүлэгч цэцгэн зүү байгааг бүсгүй гэнэт саналаа.
Жу Сян Зюний багш нь түүнийг багаас нь хатуу гараар барьсан бөгөөд Сян Зюний салхи гүйцэгч илдний арга нь мөрөн гол даяар эгнэшгүй хүчтэй гэж үздэг тул шавийгаа нууц зэвсэг мэт аар саархан зүйлээр хичээллэхийг тас хорьдог байв.Харин энэ тэргүүлэгч цэцгэн зүү бол Жу Сян Зюнь уйдаагаа гаргах гэж бие даан оролдож сурсан эд. Харин элдэв хор шингээгээгүй ажээ. Бүсгүй энэ удаа туршаад үзэхээр шийдэв.
Жу Сян Зюнь атга зүүг аваад сүрэг нохдын зүг цацав. Ноход урьд мөнө нууц зэвсгээс бултах сургууль хийсэн зузаан арьсыг нь зүү нэвтлэхүйеэ бэрх тул 10-9 нь байндаа хүрсэнгүй азаар оносон хэдэн зүү нь бас л амин газар тусаагүй бололтой. 2, 3-н нохойн нүд сохорч гангинан гасалсаар үүрэнд орсон боловч өөр ноход орыг нь эзлэх ажээ.
Өлөн ноход усны урсгал мэт тасралтгүй гарч ирсээр байв.
<<Манай тариачид чинь газар хагалах борнойдох гээд алив ажилд ороцлох зав чөлөө муутай байдаг улс нохой гахай тэжээж байх зав хаана байх вэ? Шулам минь чи бидний оронд өнөөдөр наад галзууртлаа өлссөн нохдоо тэжээж өгч үз! Ха ха ха>> гэх дуулдав.
<<Шороон толгойт мангуу Ту Ди Хан. Чи хүн мөн үү биш үү>> гэж Жу Сян Зюнь хараал зүхэл урсгав.
Бид хэдийгээр шороон толгойтой боловч шулуун шударга тариачин улс билээ гэж Ту Ди Хан шоолонгуй хариулав.
<<Чи хүн юм бол учир мэдэхгүй адгуусыг хүний өөдөөс тавьж тулалдуулаад байхдаа яадаг юм>> гэж Жу Сян Зюнь уурсан өгүүлэв.
<<Шулам минь чи харин хүн юм гэж үү>> гэж Ту Ди Хан хэсэг бодлогширсноо асуулаа.
<<Яахаараа хүн биш байдаг билээ?>>
<<Чи хүн юм бол яах гэж учир мэдэхгүй адгуустай тулалдсан юм бэ?>>
Жу Сян Зюнь хагарталаа уурлаж <<Энэ муу шороон толгойт мангуу Ту Ди Хан хэзээ нэгэн цагт миний гарт орвол чамайг би хүний зэрэгт үзэхгүй салхи гүйцэгч 18 илдний аргаар 36 хэсэг тасдан хаяхаа мэдье>> гэв.
Гэвч харсаар байтал түүнээсээ өмнө өөрөө өлөн нохдын гэдсэнд орох тун холгүй болоод байв.Жу Сян Зюнь сая л тариачин хүнийг хэцүү бэрх гэдгийг учрыг ойлголоо. Эртнээс нааш тариачидтай тулах хамгийн бэрх гэлцдэг. ТЭдний бүдүүн баарагдуу заль мэх гай зовлон удаж байсан нь олонтоо билээ.
Жу Сян Зюнь сая хэн нэгний заавраар нууц зэвсгийн хүрээг эвдэн хана дамжин өлөн нохдын хүрээнд орж ирснээ гэнэт санаад хамаг хүчээ шавхан алганы салхиар 4 ханыг түлхэж үзлээ. Жу Сян Зюний дотоод хүч нь оргилдоо хүрч хадыг буталж хавцлыг нурааж чадахгүй боловч энэхүү шавар ханыг нурааж дөнгөхтэйгөө билээ. Гэвч 4 хана төмрөөр цутгасан мэт доргихгүй ажээ.
Жу Сян Зюний хамаг үйлдэл Ту Ди Ханд харагдаж буйсан тул бахдангуй инээж <<Сая би чамайг зэрлэг өлөн нохдын хүрээг үзүүлэх гэж зориуд сулласан юм. Хари чи наад ханаа нураана гэвэл ч зүүдээ барихтай адил байхаа>> гэв.
Жу Сян Зюнь шүдээ тас хавирах боловч Ту Ди Ханыг яаж ч чадахгүй эжээ.
Жу Сян зюнь газар дорхи хонгилд орж ирсэнээс хойш хагас өдөр болсон болвч хүний бараа үзсэнгүй. Харин тасралтгүй тулалдсаар ядарч туйлдахын туйлыг үзэж хамаг биеийнх нь хар хөлс цувжээ. Энэ янзаар хэсэг байвал Ту Ди Хан гарч ирээд ганцаар тулалдсан ч зэвсгийнх нь дор сөхрөхөөс өөр аргагүй болсон байв.
Энэ нүүрлэж ирсэн гай түйтгэрээс хэрхэн гарах аргыг Жу Сян Зюний сэргэлэн толгой бодож олж чадахаа байлаа. Бүсгүй нилээд балмагдан сандарч гар хөл нь зөрөхийг хоёр өлөн нохой соргогоор мэдэрч дайран орж бүсгүйн ханцуйг сугаар нь хүү татаж хаяв. Жу Сян Зюний хунгийн өд шиг зөөлөн цагаан шуу ил гарав. Ту Ди Хан тачаадсан байртай адгалзан инээн.
Жу Сян Зюнь ичих уурлах хослон <<Шороон толгойт мангуу минь хожмын нэг өдөр чиний турсагыг чинь хуулнаа>> гэв.
<<Шулам минь хэн нь хэнийхээ турсагы хуулах нь тодорхойгүй байна. Миний арьс хатуу ширүүн чиний зөөлөн цагаан арьстай зүйрлэхийн аргагүй>> гэж Ту Ди Хан хэлэв.
Ту Ди Хан угаас шалиг завхай нүн биш боловч гэнэ гэнэхэн тариачин хүний бүдүүн баараг занг илтгэнэ. Түүний дээр Жу Сян Зюнийг зориуд уурлуулж хурдан ялагдуулахыг хичээх ажээ. Жу Сян Зюнь үүнийг яахин эс ойлгох боилээ.Гэвч арга барагдахын үед өөрийн эрхгүй биеэ барьж чадахгүйд хүрнэ.
Яг ийн самгардахын агшинд нөгөө ханцуйг нь бас нэг өлөн нохой хүү татаж хаялаа.
Жу Сян Зюний яалагдах нь хараажаар илэрхий болов. Гэнэт чихэнд нөгөө үл мэдэгдэгч хүний дуу бүдэгхэн сонсогдож:
<<Зүүн өмнө зүг яв…>> гэв.
Жу Сян Зюнь тэсгэлгүй баярлаж энэ хүний ачаар нууц зэвсгийн хүрээнээс мултарснаа санаж илдээ хуй салхи мэт эргүүлэн баруун өмнө зүг хэдэн алхам явав.
<<Тологойгоороо тэнгэр мөргө!>>
Мөнөөх бүдэгхэн дуу Жу Сян Зюний чихэнд сонсогдов.
Жу Сян Зюнь огтхон ч эргэлзсэнгүй гандуу газраас сонгино зулгаах аргаар суга үсэрч дээврийг мөргөв. Сүр сархийх чимээ дуулдан адар цөмрөн нээгдэж Жу Сян Зюнь газар дээр гарч ирлээ.
Ту Ди Хан эрдэм чадал төдий л гойд бус ухаан санаа гүймэг гэгдэхгүй тул Жу Сян Зюнь хэн нэгэн гоц чадвартны нууц туслалцаатайгаар аюулаас мултарсныг мэдэлгүй сандарсандаа хана мөргөж аюулаас мултарлаа гэж санаад <<Шулам бүсгүйг алдчихдаг нь харамсалтай, харамсалтай>> хэмээн шороон хайсандаа халаглах нь дуулдав.
<<Шороон хайсанд шөнө мэт харанхуй байтал гадаа хурц наран таатайяа ээнэ. Жу Сян Зюнь эргэн тойрноо ажаад өөрөө тосгоны арын нэгэн шавар толгодын орой дээр зогсож буйгаа мэдэв. Бага үд хэвийсэн тул хаврын наран тааламжтай ээнэ. Тосгоны тариачид нааш цааш холхилдон тахиа нохой орилолдон шуугиж хөдөө нутгийн ердийн дүр төрх нүднээ үзэгдэнэ. Алсад мана будан хөшиглөж хаврын хараацай сүлжилдэн нисэж энэ амгалан тосгоны дор сая үхэх сэхэхээ үзсэн тулалдаан боллоо гэж хэн ч бодохооргүй ажээ>>
Жу Сян Зюнь амьсгаагаа дараад хорсол бухимдал нь нилээд замхрав. Бүсгүй хатсан улалж өвс аваад хэт цохин шатааж онгойн харлах нүх рүү шидэв.Нүнхий дотор нохдын хуцах чимээ хүний дуу эс сонсогдох ажээ.
<<Хи хи хи>> хэмээх өнөөх бүдэгхэн дуу дахин дуулдаж <<Ийм том хүүхэн болчихоод хүүхэд шиг аашилж байх юмдаа>> гэх нь дуулдав.
Жу Сян Зюнь хоёр удаа амийг нь аварсан ачит хүндээ талархал ч илэрхийлсэнгүй харин нударга зангидаж <<Хүүе чи хүн үү чөтгөр үү хэрэгтэй бол гараад ир, хэрэггүй бол цааш тонил>> гэв.
<<Дэлхий дахины хэрэг сэтгэлийн хэрэг их. Гэвч залуу насны явдал бүр ч олон иймд яахин хэрэггүй байх билээ.Тэнгэрээс бусад сэтгэл санаа, хүн өөрөө ч өтөлдөг…>> гэж гуниглангуй өгүүлэх сонсогдов.
<<Чи яахаараа ийм гунигтай байдаг билээ!>>
<<Чухам юунаас болов гэвэл нөгөөх тоорын цэцэгт суурингийн төлөгч үхээгүй байна шүү дээ>>
<<Түүний үхсэн үхээгүй надад ямар хамаа байсан юм бэ?>>
<<Үгүй ээ. Тэр үхэх ёстой атлаа үхээгүй нь л гол байгаа юм>>.
<<Тэгээд тэр зөнөгийн үхэх ёстой, үхэгүй ёстой нь надад ямар хаматай юм бэ?>>
Мөнөөх бөгтхөн дуу бүсгүйг дахин анзаарахаа болив бололтой <<Туяхан шуу нь бадмын иш уснаас цухуйх адил тунамал царай нь лянхуа адил үнэн өнгө нь дарагджээ…>> гээд санаа алдав.
Мөнөөх дуу улам бүдгэрэхийг үзвээс холдон одов бололтой.
Жу Сян Зюнь мөнөөх хүн хэн болохыг мэдэх гэж туйлаас хүсэх боловч цаад хүн нь эс үзэгдэх тул асуугаад ч нэмэргүй буй заа. Тэгээд ч цаад хүнийх нь зэвсгийн эрдэм чадал эгнэшгүй гүн араас нь мөрдөн хөөгөөд ч хүч хүрэхгүй мөхөсдөх байла.
Хэн байж таарах вэ?

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.08 11:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Жин Кан Лун юм болов уу.
Жу Сян Зюнь гэнэт алдар нэр нь мөрөн голоор дуурссан Жин овогт сайн эрийг саналаа. Түүнээс өөр чухам хэн авиа дамжуулан нууцад нэвтэрэх аргаар бусадтай ярьж чадах билээ дээ. Өөр хэн шороон махбодийн бүлгийн чөтгөр шүглэсэн хайсанг 10 хуруу шигээ мэдэж хэдэн удаа аюулт занганаас мулталж амийг нь аварч чадах билээ.
Саяхан Жин Кан лунл өвгөн уулын даваан дээр тулгараад бас л царай зүсээ нуусан атлаа санаанд багтамгүй их дотоод хүчээр сувдан цэцэг бэлэглэж хаа явсан газарт нь санаа тавьж байсныг Жу Сян Зюнь өөрийн эрхгүй санав.
<<Туяхан шуу нь бадмын иш уснаас цухуйх адил тунамал царай нь лянхуа адил үнэн өнгө нь дарагджээ гэсэн үл үзэгдэгч хүний хамгийн сүүлд хэлсэн өгүүлбэрийг бүсгүй санав. Энэ нь хэдийгээр өөрийг нь магтсан боловч бас ч бага сага догглонгуй өнгө байгааг тэр ажиглав. Жин Кан Лун биш болж таарлаа. Ямар ч байсан тэр биш гэж Жу Сян Зюнь өөрийнхөө таамаглалыг няцаав. Мөрөн голын шударгаа журамт энэрэнгүй сайн эрс ариун нэрийг аминаасаа илүү дээдэлдгийг бүсгүй сайн мэдэх байв. Тэр тусмаа журамт нэр нь холд дуурсаж бодь мөр шударга үйлсийг эрхэмлэдэг Жин Кан Лун хэдэн 10 жилийн шургуу хичээлээрээ энэхүү алдар хэргэмийг олж авсан билээ. Гэтэл замд тааралдсан залуу гоо бүсгүйд ёсон бусын үг гаргаж сээтгэнэсэн нь мөрөн голор тархваас хавийн хүний элэг доог болж мөрөн голын хаан хэмээх эрхэм алдрыг алдахаас зайлахгүй байв>> .
Хэсэг зуур эргэцүүлэн бодсон боловч энэ учигр битүүлэг явдылн учиг эхийг олж чадсангүй. Жу Сян Зюнь өөрийн эрхгүй писхийн инээд алдаж <<За за энэ юмны учрыг олоод ч яахав дээ. Саяын хүний хэлдгээр дэлхий дахины хэрэг сэтгэлийн хэрэг олон, бага залуугийн хэрэг явдал бүр ч олон. Тэгэхээр ертөнцийн юмны учрыг тэр болонд олж яаж барах вэ? Үс гэзгээ нэг сайхан самная>> гэж бодов. Хоёр ханцуй нь өлөн нохдод тасдуулаад хоёр шуу нь ёстой л уснаас саяхан цухуйсан бадмын иш шиг болжээ.Тунамал царай нь лянхуа адил үнэн өнгө нь дарагджээ гэсэн нь цаад хүн Жу Сян Зюний нүүр царай тоосонд дарагдсаныг өгүүлсэн бололтой.
Жу Сян Зюний царай улалзан горхийн дэргэд гүйн очиж дөрвөн зүг харваас хүн амьтан үгүй тул тааваараа угаал үйлдэв. Горхийн эргийн бутанд нуугдан цэвэрхэн хувцас сольж өмслөө. Бүсгүйн гэдэс хонхолзон өлсөхийг мэдэрч ийш тийш харваас нэгэн ятуу шувуу хоол эрэн бөртгөнөхийг үзэж газраас чулуу шүүрэн авч нууц зэвсэг болгон мөнөөх золгүй амьтныг дор нь эд бад хийв. Тэгээд хуурай гишүү хугачин гал ноцоож ятуугаа илдийн үзүүрт шорлож шараад амтархан зооглолоо.
Хооллосны дараа сэтгэл санаа урьдын адил сэргээд ирэв.
Харуй бүрийн үе тул малчин хүүхэд лимбээ барин тосгоны зүг буцаж галуу, тахиа, алтан хараацай үүр оромжиндоо эргэж хөдөө тосгон даяар ид бужигнаан болж буй бололтой.
Бүсгүй ухасхийн явахаар завдсанаа хайсангийн үүдний танхимд мөнөөх дотуур тамиртай Ту Да Ю хэвтэж байгааг санаад өнөөдрийн үзсэн зовлон бэрх уур хилэнгээ түүнд гаргаж санаагаа амраахаар шийдэв
Сян Зюний салхи гүйцэгч 18 илдний аргаар түүнийг ална!
Жу Сян Зюнь орох хаалга онгойлгох аргыг мэдэх тул модны доор хүрч очвоос хаалга цэлийтэл нээлттэй ажээ. Жу Сян Зюнь ухасхийн ороод өөрийн эрхгүй гайхаж хоцров. Ту Да Ю амьсгал хураан хамаг бие нь хөрчээ. Бүсгүйн дарсан цэг түүний амь насанд хал болохооргүй байтал яахаараа үхчихдэг билээ гэж үнэхээр их гайхаж байлаа.
Ту Да Югийн биед ямар ч шарх сорви байсангүй. Жу Сян Зюнь сайтар ажигласны эцэст хэн нэгэн дотоод тамир гоц ихтэй хүн биеийн гаднаас түүний таван цул зургаан савыг зад цохисон болохыг мэдлээ.
Ту Ди Хан өөрийнхөө бүлгийг урвагчаас цэвэрлэсэн юм болов уу. Гэвч дээр хоёр удаа тулалдахад Ту Дх Ханы алганы салхи хүний таван цул зургаан савыг зад цохихоор байгаагүй билээ.
Тэгээд хэн Ту Да Юг алчихдаг байнаа?
Мөрөн голоор гайхалтай сонин явдал гарахыг алин тэр гэх билээ.
Шөнө дундын үе д Жу Сян Зюнь шөнийн өмсгөлөө өмсөж өөр нэгэн замыг сонгож явлаа. Бүсгүй хаа очиж юу хийхээ ч бодсонгүй.
<<Тоорын цэцэгт сууррингийн төлөгч үхээгүй байна, тэр үхэх ёстой атлаа үхээгүй байх юм>> гэж үл үзэгдгдэгч хүний дуу бүсгүйн сэтгэлд дахин сонсогдох шиг боллоо.
<<Тиймээ тэр үхэх ёстой байсан.Тахиа алчих яадалгүй тэр муу дорой өвгөн битгий хэл мөрөн голын эрдэм чадалт баатар эр ч дотоод хүчээр 100 уулзварын амин цэгт цохиулаад үхэхгүй үлдэнэ гэж байж болохгүй хэрэг билээ.Тэр өвгөн үхэшгүй мөнхийн хутгийг олсон хүн л байв гэж>>
Өвгөн үнэхээр үхэх ёстой байсан юм. Гайхмаар юм даа.
Жу Сян Зюнь минь дээ.Чи мөрөн голд үзэгдэх болсноос хойш амар жимэр өдөр гэж байхаа болилоо. Чи энэ түймээн түйвээндээ нэг муу ядарсан номч өвгөнийг татаж оруулаад юу хийх нь вэ дээ.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.08 11:41 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
[align=center]ЭРЛЭГИЙН САВРААС МУЛТАРСАН И ДА ЗИН ХЭМЭЭХ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
[/align]

Тоорын цэцэгт суурингийн тоорын цэцэг үнэхээр олон.
Хэр зэрэг их юм бэ дээ.
Бөнжийсөн тоорын жимсийг эс тооцвоос уул тал тэр аяараа л тоорын цагаан цэцэгст нэвсийтэл хучигдаж алсаас бууралтан харагдах бөгөөд хөдөөх бүсгүйчүүлийн толгойн алчуур малчин хүүхдүүдийн богинохон лимбэнд ч анхилуун үнэр нь шингэнэ. Дарсны асрын бяцхан дарцаг дэрвэж дарсны ааг цэцгэнд дарагдаж архины ааг хүнээ согтоож хүний хөөр баясал цэцгийг согтоож байна уу даа гэмээр… Уулын бяцхан горхи тохой хэрийн зузаан тоорын цэцэгт дарагдаж горхи тэр аяараа гүрвэлзэн хөдлөх нь тоор цэцгийн горхи гэмээр. Тэнгэрт буяны цаган үүлс үлгэрийн дагина бүжих мэт. Нөөлөг салхинд тоорын цэцгэн горхийн цэцэгс үлээгдэн хийсээд л.
Жу Сян Зюнь тоорын цэцэгст горхийг дагасаар хүрч ирлээ.
Тосгоныхон угаасаа ийм мартамхай юмуу. Аль эсвэл хаврын урин цагт мартай ёстой зүйлийг мартахгүй бол болдоггүй болоод ч тэр юмуу Жу Сян Зюнь тэр нэгэн өдөр тохиосон сүрьеэ өвчтэй юмуу гэмээр мөрөн голын төлөгч өвгөнийг асуухад бүгд л толгой сэгсрэн цааш одох ажээ.
Гагцхүү Лю Бань Сянь, Ли Те Коу хоёр л хуучин дэлгүүрээ дэлгэчихээд төлөг тавьцгаана. И Да Зинтэй адилгүй нь гэвэл төлөг оносон оноогүй хоёр гурав хончихоод л яваад өгдөггүй ажээ. Ли Те Коу, Лю Бань Сянь хоёр тэр өдрийн явдлыг тодхон санах боловч мэдэхгүй дүр үзүүлнэ. Хааяа нэг тэр хоёрын хооронд навтгар төлгийн дэлгүүр дэлгэдэг И Да Зин, өмнө нь зогсоо үлгэрийн дагина мэт гоо бүсгүй хүн хартай тулалдаад ирэхээрээ хичнээн догшин ширүүн болдгийг мань хоёр яахин эс санах билээ. Тэр нэгэн өдөр энэ бүсгүй бас л туранхай шар И Да Зинийг зорьж ирээд бөөн алаан болсон билээ.
<<Дааганаас унаж үхдэггүй>>, <<Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг>> гэдгийг мань хоёр хашир эр юу эс андах билээ.Тиймээс ч ганцхан олдох амь нас бөндгөр толгойгоо хайрлаад цэцэгнээс төрсөн мэт энэ догшин дагинатай орооцолдыхг хүссэнгүй. Иймд тэд мэдэх юмаа ч мэдэхгүй хэмээн толгой сэгсэрцгээх ажээ.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.23.08 11:48 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Харин ойролцоох архины мухлагийн эзэн Сяо Эрь үнэхээр тэр өдрийн явдлыг таг мартчихсан байв. Уг нь тэр нэгэн бүсгүй гурван эр, нэг эмтэй дээр дороо оролцон алалдан тулалдахыг үзсэн боловч тэр өдрийн тулалдагч шулам бүсгүй өнөөдрийн өмнө нь зогсоо үлгэрийн дагина нэг хүн байх юм гэдэг санаа сэтгэлд нь нэг л багтаж өгөхгүй байлаа.
Тэгээд ч мань эр санаа стэгэлдээ захирагдаж амтат хоол аагтай дарсыг ширээ дүүрэн өрж гарлаа. Сяо Эрь мөрөндөө тохсон алчуурыг авч гараа арчингаа толгой дохин бөхөлзөж <<Эрхэм зочин минь өөр юу захихсан бол>> гэв.
<<Тэр өдрийн энд болсон тулалдааныг чи нэгд нэгэнгүй ярингаа жаахан сууж архи уухгүй юмуу>> гээд Жу Сян Зюнь архи балган тамшаалав.
<<За за>> гээд мухлагт хүн цөөн байгаа тул Сяо Эрь гоо бүсгүйн өмнө дуртайяа хэл амаа билүүдэж давс хужир нэмэн тэр өдрийн тулалдааны тухай нүдэнд ургаж сэтгэлд буутал ярьж гарав. Ялангуяа мөнөөх ганцаараа тулалдагч журамт бүсгүйн тэнгэрийн дагина мэт гоо үзэсгэлэн тэнцэн тэрсэмгүй зэвсгийн эрдэм чадлыг бүр ч сүр бадруулан хүүрнэх ажээ.
Жу Сян зюний сэтгэлд нэн таатай архи ч гулсан орох тул гүцтэй архийг дор нь л цааш харуулжээ.
Сяо Эрь ч үүнд ихэд урамшин дор нь шинэ архи сэлбэж Жу Сян Зюньд дүүргэн барилаа.
<<Дараа нь тэгээд яасан бэ?>> гэж Жу Сян Зюнь асуув.
<<За тэгээд манай таван баатар маань байлдсаар ялан дийлэхээ үзсэнгүй модон махбодийн бүлгийн тэрүүүн Му Цин Ся гар алдаж мөрөн голын гэмгүй төлөгчийг цохиод алчихваа>> гэж Сяо Эрь өгүүлэв.
<<Өө тэгээд бүр үхчихээ юу?>>
<<Харин хамгийн гайхалтай нь л наадахь чинь байгаа юм. Нөгөөх төлөгч чинь яахав үхээд өглөө. Эр эм таван баатар төдөлгүй тулалдахаа байж тал бүр тийшээ тараад явчихсан. Тулааны хөлд дайрагдахаас айсан хүмүүс ганц нэгээр гарч ирсээр цугларцгаалаа. Мөнөөх төлөгч чухам хаанахын хүн манай энэ тоорын цэцэгт суринд хүрч ирээд амиа алдсан бол зайлуул гэж их багагүй түүнийг өрөвдөн хэдэн зоос цуглуулаад сийрсэн дэвсгэр авч дээр нь хэвтүүллээ. Гэтэл нөгөөх төлөгч чинь юу ч болоогүй мэт өндийн босож ирээд толгой түрүүгээ хэд барилж үзсэнээ хувцасныхаа тоос шороог гөвж төлгийн дэлгүүрээ хумьж аваад хэнэг ч үгүй яваад өгсөн юм дээ>> гэж Сяо Эрь гуяа алгадан өгүүлэв.
<<Цаадахь чинь үхсэн дүр үзүүлсэн юм биш биз дээ?>>
Сяо Эрь бөмбөрийн дэлдүүр мэт хурднаар толгой сэгсрэн <<Үгүй үгүй>> гэв.
<<Чи үгүй гэдгийг яаж вмэдээ вэ?>> гэж Жу Сян Зюнь асуув.
<<Би түүний үхсэн үгүй яаж шинжиж чадах вэ? Харин төлөгчийг үхсэн дүр үзүүлээгүй гэж Хуо овогт сайн хэр хэлсэн юмдаа>> гэж Сяо Эрь хариулав.
<<Юуны чинь Хуо овогт сайн эр байдаг билээ?>>
<<Ертөнцөд ганцхан л Хуо овогт сайн эр гал махбодийн бүлгийн толгойлогч Хуо Шао Чун байдаг биз дээ. Тэр өдөр таван баатар яваад цаг орчим болов уу даа, Хуо овогт сайн эр ганцаараа буцаж ирсэн юм. Тэр аанай л манай дарсны газар бууж өврөөсөө 5 лан мөнгө гаргаж ирээд <<Сая манай эхнэр алдаж цохиод хөөрхий төлөгчийн амийг үрчихлээ. Төлөгчийн янз байдал нь гадны хүн бололтой байсан юм зайлуул. Сяо Эрь! Чи нэг сайн агар авс худалдаж авада түүнийг ёслоод оршуулчихгүй юу>> гэв. <<Тэр чинь үхээгүй байна лээ шүү дээ>> гээд би өөдөөс нь инээв. Үүнийг дуулаад Хуо овогт сайн эр наад сууж байгаа ширээн дээр чинь хүчлэн дарваас ширээний өрөөсөн хөл тоосгон шал руу шигдээд орчихыг би бүр хоёр нүдээрээ үзлээ>>. <<Үнэхээр үхээгүй байна гэж үү? Тэр одоо хаана байна>> гэж Хуо овогт сайн эр надаас асуув. Та нар явчихсаны дараа мөлхөн босож ирээд л яваад өгнө билээ. Хаа очсоныг мэдэхгүй, ямар ч байсан юу ч болоогүй янзтай хээв нэг алхсаар суурингаас гараад явчихсан гэж би хэллээ. Хуо овогт сайн эр удтал дуугүй сууснаа шогшрон толгой сэгсэрч <<Хачин юм. Ёстой хачин юм үхэхээс өөр замгүй байсан юмдаа>> гэхээр нь би инээн тайвшруулж <<Му овогт журамт бүсгүй сэтгэл уян гар зөөлөн болоод түүний амийг үлдээсэн байлгүй дээ>> гэв. <<Чи ч үүнийг олйгохгүй байх нь түмэн зөв. Манай эхнэрийн арга билгийн муна ялихгүй шүргээд өнгөрөхийн төдийд л түүнд өртсөн мөрөн голын ямар ч сайн эр амьд мултарна гэж байхгүй. Тэгтэл ердийн нэгэн төлөгч яаж тэсэх вэ? Ёстой гайхмаар юм гэдэг чинь л энэ байна. Арай тэр амин цэггүй болох нууц аргыг мэддэг юм биш байгаа даа?...>> гэв.
<<Амин цэггүй болох нууц аргаа>> гээд Жу Сян Зюний дотор сэрхийлээ.
Хүний биед 36 амин гол цэг байдаг бөгөөд энэ цэгтээ хатгуулваас хүнд тусвал амь насаа алдаж хөнгөн тусвал звсгийн эрдэм чадлаа гаргах нь бүү хэл хүний гарт орж хэвтрийн амьтан болон хувирах билээ. Ийм учраас аливаа зэвсгийн эрдмээр хичээллэгч хүн цэг дарахын нууцыг бүгд мэддэг боловч хэр зэрэг нэвтэрсэн гэдгээрээ л ялгаатай байдаг ажээ. Зэвсгийн эрдмийн их багш нар түм буман аргаар өөрийн биеийн хийн судлууд амин цэгүүдийг нээж тулалдааны явцад дайсан амин цэгийг нь дарахад дотоод хийгээ гүйлгэн эсэн мэнд өнгөрөөд зогсохгүй тэр хийгээрээ дайсны эсрэг довтолдог билээ.
Ийм төвшинд хүрсэн хүнийг мөрөн голын эгнэшгүй баатар эр гэж нэрлэдэг юм. Түүнээс гадна амин цэгийг төөрүүлэх арга гэж байдаг. Өөрөөр хэлбэл хамаг биеийн амин цэгийн байрыг солино гэсэн үг. Тухайлбал чамархайн <<наран>> цэгийг хөлийн улны амин цэг болгон хувиргаж болно. Ингэснээрээ дайсан этгээддээ амин цэгээ мэдэгдэхгүй ялж болдог байна. Гэвч энэ нь хүний биеийн хий цусны хэвийн ажиллагааны эсрэг учир ухаан санаа самууран солиорох нь олонтаа амь насанд аюултай тул мөрөн голыг эзэгнэхийн төлөө санаархагч буруу номынхон л энэ аюулыг эс хайхран түүний хойноос улайран зүтгэдэг билээ. Гэвч өстөн дайснаа дараад зогсохгүй өрийнхөө бие дээр гэм халыг амссан нь нэн олон. Харин амин цэггүй болох нууц аргын тухайд гэвэл 100 гаруй жилийн турш мөрөн гол даяар энэхүү нууцын тухай ам дамжсан яриа байдаг боловч нүдээр үзэж харсан хүн нэгээхэн ч үгүй билээ. Энэ аргын гайхалтай нь хамаг биеийн амин цэг нэг ч үгүй болдог тул ямар ч дайсан түүнийг алж дөнгөдөггүй.
Амин цэг хэмээгч хийн гол цэгүүдийг алга болгож болно гэж үү?
Ийм хийн цэггүй хүнийг хүн гэж тооцож болох уу?
Ийм яриа мөрөн голоор үнэхээр байгадаг бөгөөд амин цэггүй боох аргыг эзэмшсэн хүн үхэшгүй хутгийг оллоо гэж үзэж болох бөгөөд ямар ч хүнтэй тулалдсан довтлохоос л биш хамгаалах гэж санаа зовох хэрэггүй юм.
Ертөнц дээр биеэ хамгаалах нь дайсныг довтлохоос ч илүү чухал гэдэг нь ойлгомжтой.
Ялангуяа мөрөн голд энэ нь бүр ч чухал.
Ийм учраас ийм нууц увдисыг эзэмшчих юм бол ямар ч хүчтэй дайсныг өмнөө сөхрүүлж мөрөн голын эзэн боллоо гэсэн үг.
Гэвч амин цэггүй болох аргын тухай ам дамжсан яриа байдаг боловч үнэн худлыг нь батлах үзсэн хүн үгүй тул мөрөн голынхон түүнийг дэмий худал үг гэж иттгэх хүн бараг үгүй болжээ.
Гэтэл нөгөө ядарсан дорой төлөгч эр чинь үнэхээр тэр хосгүй арга ухааныг өвлөсөн гоц чадвартан болж таарах нь уу.
Ердийн хүн үл итгэх энэ явдалд Жу Сян Зюнь бүсгүй үнэн худлыг нь лавлаж тогтоогоогүй боловч хатуу итгэж эхлэв.
Жу Сян Зюнь бусдаас тэс өөр хүн юм чинь дээ.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.24.08 12:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
Бүсгүй Сяо Эрийн яриаг цааш сонссонгүй босоод <<Чи их сайхан юм ярилаа>> гэчихээд гадагш зүглэв.
Сяо Эрь гайхан гөлөрснөө ухасхийн түүнийг хорьж <<Эрхэм зочин тооцоогоо бодно уу>> гээд инээв.
<<Би нааш цааш зөндөө явахдаа хэдэн цом сувсын төлөө мөнгө нэхэж байсан хүнийг үзээгүй юм байна>> гээд инээмээр аядав.
<<Хэдэн цом сувсаа? Та чинь Жү Е Цин архи 2 гүцийг уусан бүгд 4 цэн мөнгөн болно. 4 халуун хоол 4 зууш чинь 2 цэн мөнгө шүү дээ>> гэж Сяо Эрь өгүүлэв.
<<Би өнөөдөр нааш яараад мөнгөө мартчихжээ. Түр зуурдаа зээлийн данс нээгээд орхичихгүй юу>> гэж Жу Сян Зюнь хэлэв.
<<Манай архины газар хөрөнгө чинээ дульхан тул анд нөхөр амраг садан боловч зээлээр хооллож ундалах нь үгүй билээ>> гэж Сяо Эрь хэллээ.
<<Хэрэв надад мөнгө байгаад ч төлөхгүй бол чих яах вэ?>> гэж Жу Сян Зюнь асуув.
<<Эрхэм зочин тоглож байгаа байлгүй дээ.Тоорын цэцэгт суурин алс бөглүү манай архины газар бяцхан боловч аянчин худалдаачин баатар сайн эрс чамгүй л орж гарч байдаг юм. 5 махбодийн бүлгийн толгойлогчид бууж тухлаагүй нь нэгээхэн бээр ч үгүй. Бусад хүмүүс байга гэхэд нэр алдар нь хол ойрд цуурайтсан төмөр махбодийн толгойлогч Жинь Кан Лун дарс ууж хоол зооглоод үнэ өртгий нь төлж ахиу хэдэн зоос шидэж л байсан удаатай…>>
Сяо Эрь Жинь Кан Лунг үнэн голоосоо хүндэтгэдэг аль эсвэл түүний нэрээр далайлгаж Жу Сян Зюнийг айлгах гэсэн алин болохыг бүү мэд саяын хэлсэн үг нь хүн алахыг өвс зулгаахтай адил санадаг шулам бүсгүйн уурыг хүргэж амь насаа алдах гай түйтгэрийн үрийг цацах юм гэж санасангүй.
Жу Сян Зюнь Жинь Кан Лунгийн нэрийг сонсоод аяны богцонд нь түүний бэлэглэсэн сувдан цэцэг буйг санаж гараа ячвуулан гаргаж ирээд ширээн дээр хаяж <<Энэ сувдан цэцэг хэдэн лан мөнгө хүрэх вэ?>> архины чинь мөнгөнд таарах уу хэмээн асуув.
<<Сувдан цэцэг үү дээ>> гэж Сяо Эрь сайтар үзсэнээ нүүрэнд нь баясал тодорч Жу Сян Зюньд мэхийн ёслоод эрхэм зочин Жинь овогт сайн эрийн анд нөхөр байсныг өчүүхэн бид мэдсэнгүй <<өршөөгөөрэй, өршөөгөөрэй>> гээд сувдан цэцэгийг хоёр гардан авч <<Эрхэм зочин үүнийг авдаа. Өөрийнхөө тааллаар болоорой>> гэв.
<<Тэгвэл мөнгө хэрэггүй юу?>> гэж Жу Сян Зюнь асуув.
<<Жинь овогт сайн эрийн итгэлийн тэмдэг 10 түмэн лангийн үнэтэй. Хэдэн цом сувс юу шалих аж мөхөс би илүү ихээр дайлах ёстой байсан юм>> гэж Сяо Эрь өчив.
Жу Сян Зюнь сувдан цэцгийг богцондоо буцааж хийгээд <<Танай гэрт ямар улс байдгийг сонирхож болохсон болов уу?>> хэмээн асуув.
<<Манайд 60 гарсан хөгшин эхээс өөр хүн байхгүй гэж Сяо Эрь бүсгүйн чухам ямар санаатай асуусныг мэдэлгүй хариулав.
<<Тэгвэл тун сайн байна. Чи чинь ар өвөртөө эхнэр хүүхдийн татлаагүй юм байна шүү дээ>> гээд Жу Сян Зюнь толгой дохихын зуур царай нь гунигийн буданд дарагдаж сувдан нулимс мэлтрээд чиний харин тэр 60 гарсан хөгшин эх чинь чамайг төрүүлж баасыг чинь базаж шээсийг чинь шавхран өдий зэрэгтэй болгохдоо чамгүй зүдрээдээ хөөрхий, өтөл буурай болсон хойноо өдий зэрэгтэй болсон хүүгээ алдана гэдэг тоогүй. Тэр хөгшин л гол нь тасартлаа зовох вий>> гэв.
Сяо Эрийн царай хувхай цайж арагш ухран <<Эрхэм зочин та чинь яах нь энэ вэ?...>> гэлээ.
<<Чи чинь сая намайг хоол унд гударчихаад мөнгөө төлсөнгүй энэ тэр гээгүй билүү>> гэж Жу Сян Зюнь асуув.
<<Өчүүхэн би усан нүдтэй цусан зүрхтай эрдэнэ оюу мэт эрхэм зочныг таньсангүй нүгэл болжээ, нүгэл болжээ…>> гээд дагжтал чичрэв.
<<Сая чи Жинь Кан Лун эд хөрөнгийг тоодоггүй итгэл журмыг гол болгодог гээд байсан билүү?>>
<<Мөхөс би амныхаа зоргоор л бурж байхгүй юу даа их хүн та өчүүхэн миний бурахыг үг болгоод юу хийх вэ…>>
Жу Сян Зюнь илдээ хуйнаас нь сугалан эд хөрөнгийг тоолгүй итгэл журмыг гол болгодог их нэр нь хол ойр дуурссан төмөр махбодийн толгойлогч Жинь овогт сайн эр чинь намайг явуулан чиний амийг хороолгохоор шийдсэн гэдгийг мэдтүгүэй. Түүний баталгаа нь энэ сувдан цэцэг байна! хэмээн хашгирав.
<<Үгүй ээ…>>
Сяо Эрь <<Үгүй ээ>> гээд цааш юм хэлж завдсангүй хурц илд түүний цээжинд шаан орлоо.
Эртнээс нааш зэвсгийн эрдмээр сургуулилагч хүн сахилыг чухалчлан ялангуяа илд сэлэм атгаж үзээгүй ердийн хүнд ид чадлаа гайхуулахаас болгоомжилдог билээ. Харин Жу Сян Зюнь энэ бүхнийг хайхардаггүй байв. Түүний хүн алах нь тухайн өдрийн баяр хөөр гуниг зовлонгоос үүддэг бөгөөд цаад хүн нь хэн байх нь хамаагүй байлаа.
Арга ч үгүй биз дээ Жу Сян Зюнь этгээд хүн юм чинь. Этгээд хүн этгээд л хэрэг хийдэг хойно доо.

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.24.08 12:07 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6379
[align=center]***[/align]

Тэнгэрийн таалал байсан юм болов уу даа? Тэр хоёр яг 7 сарын 7-ны өдөр учирцгаасан юм. Тоорын цэцэгт суурингийн тоор үнэхээр олон том том ургадгийн нэр нь хүртэл балын амтат шүүслэг тоор гэх бөлгөө. Тоор жимс боловсроод ирэхийн үес нарийхан иш хавьцаагаа хорхой хүрэм ягааран улайж бусад хэсэг нь гялалзсан ногоон өнгөтэй болно. Таслан авсан жимсний улаан хэсгээс нь хазан сорвоос балын амтат өтгөн шүүс ам дүүрч яснаас бусад хаях юм огтхон ч олдохгүй тул ийн нэрийдээ биз ээ.
Билгийн улирлын 7 сар нь тоор жимс боловсрох дөхсөн үе байлаа. Тоорын цэцэгт суурингийн арын уулын онин дээрх хэсэг тоорын модны дэргэд нэгэн хүн завилан сууна. Нар дөнгөж мандаад тэнгэрийн дорно хаяа тэр чигээрээ улаан туяа татна. Нарны улбар туяанд мөнөөх хүний ар нуруу нь ч мөн улайран харагдах ажээ. Шөнөдөө шүүдрийн ус эргэн тойрны цэцэг ногоонд шалба норж угаал үйлдсэн мэт үзэгдэнэ. Тэр хүний суусан дөрвөлжин алчуур дээр сувдан шүүдэр бөнжигнөхийг үзвээс энд бүхэл шөнө суугаагаар хоносон бололтой.
Араас нь үзвээс бодвол И Да Зин болох нь эргэлзээгүй байв.
Мөрөн голын төлөгч И Да Зин.
Жу Сян Зюнь И Да Зингийн араас дөхсөөр байлаа. Мөрөн голынхны нүд хурц тул хэдийвээр тэр өдөр санаандгүй учирцгаасан боловч өнөөдөр араас нь хараад шууд танив.
Бүсгүй түүнийг 3 сар эрсэн билээ. Тэр хөнгөний тамир хэрэглэн яваад л байсан яваад л байсан чухам хичнээн мянган газар зам туулсныг хэн мэдлээ. Гэвч И Да Зин далайд шунгасан бяцхан жараахай ууланд унасан намрын ганц навч мэт бараа сураг нь алдарсан байв. Үгүй ээ бараа сураг нь алдарсан биш ерөөсөө энэ орчлонд тийм хүн байгаагүй мэт л байлаа.
Гэвч олдохгүй байх тусам нь Жу Сян Зюнь улам тачаадна. Олдохгүй юмыг олох нь түүний төрөлхийн дуртай зүйл байлаа. Эцэст нь 3 сарын дараа тоорын цэцэгт сууринд буцаж ирээд энэхүү арын ууланд эрсэн зүйлээ олжээ.
Жу Сян Зюнь эрсэн юмаа олсондоо эхлээд баярласан боловч өнгөрсөн 3 сарын зовлон зүдэрлээ санахаар өөрийн эрхгүй уур хилэн төрөв. Хэдийвээр бүсгүй түүний араас дөхөх боловч И Да Зингийн туранхай шарангуй нүүр шингэн ямаан сахлыг харж буймэт санагдаж байлаа. Иймэрхүү янзын амьтан чинь яаж ч амин цэгийг үгүй болгох хосгүй аргыг мэддэг байх билээ дээ. Тийм арга чадалтай байлаа ч гэсэн ийм царай зүстэй хүнийг 3 сар үхэн хатан хөөцөлдөх хэрэг байв гэж үү!
Жу Сян Зюнь илдээ хуйнаас нь сугаллаа.
Бүсгүй 3 сар зовж зүдрэн эрсний эцэст түүний барааг анх хараад <<Алъя>> гэсэн бодол юуны түрүүнд төрсөн билээ. И Да Зинг шаргуу эрсний зорилго нь мөрөн гол даяар хосгүйд тооцогдох амин цэгийг алга болгох арга байдаг эсэхийг тодруулах ядаж сониуч зандаа хөтлөгдсөн биш гагцхүү түүнийг алъя гэсэн бодол байсан гэхэд хилсдэхгүй.
Хоол унд идэж уух, хувцас хунар өмсөх зүүх хооронд ч хэн нэгнийг алах бодол төрдөг нь Жу Сян Зюньд олон тохиолддог байв.
Харин энэ удаа илд сугалах агшинд Жу Сян Зюнь мөрөн голын сайчуудыг алдаг шиг босоо илдийн 3 аргаар утсгах уу шалдар булдар амьтдыг дөнгөдөг мөнөөх алдарт Сян Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргыг хэрэглэх үү хэмээн эргэлзлээ. Өмнө нь суугаа энэ өвгөнд чухам аль нь тохирох бол. Үүний учир нь энэ туранхай шар царайт төлөгч амин цэгийг үгүй болгогч хосгүй увдисыг эзэмшсэн мөрөн голын гоц чадалтан юм болов уу. Аль эсвэл тахиа хүлчих чадалгүй жирийн нэгэн төлөгч болов уу гэдэг нь хараахан тодорхой бус байлаа.
Хүн гэдэг ийм аар саархан юманд ч хүртэл толгой түрүүгээ зовоож байдаг мөн ч янзын амьтнаа даа.
Жу Сян Зюнь хэсэг зуур эргэлзсэнээ ерөөсөө босоо илдийн 3 арга, Ся Зюний салхи гүйцэгч 18 илдийн аргын алийг нь ч хэрэглээд юу хийхэв. Ерөөсөө л зулайных нь 100 уулзвар цэгийг илдээр цавччихъя гэж шийдлээ. Тэр өдөр Му Цин Ся мөнөөх арга билгийн мунандаа дотоод хий шингээж байгаад төлөгчийн 100 уулзвар цэгийг оносныг бүсгүй осолгүй тод санаж байв. Гэтэл гайхалтай нь төлөгч үхээгүй байдаг. Бүсгүй хүнд итгэсэнгүй өөрийн гараар туршиж үзэхээр шийдэв. Энэ төлөгч үнэхээр хутга мэсэнд даагдахгүй гоц чадалтай хүн үү!
Амин цэгээ төөрүллэх нь ч бай алга болгодог нь ч бай алин ч байсан илд сэлмээр цавчихад хар хүчээрээ л цохиогүй бол дайсны дайралтыг тэсэн өнгөрөөж чаддаг ялангуяа толгойн хувьд яривал 100 уулзвар цэгийг ердийн нэгэн ялихгүй цэг бологох юмуу эсвэл бүр байхгүй болгож дөнгөдөг гэсэн. Харин тархийг чинь хага яраад хаячихаар амь чинь хаанаа үлддэгийг үзье л дээ гэж бодоод Жу Сян Зюнь хамаг хүчээ хурааж байлаа. И Да Зин хоёр хөлөө завилж суучихаад ард нь зэвсэг байрьсан дайсан ирснийг мэдээгүй бололтой байв.Жу Сянь Зюнь түүнээс арай өндөр газар зогсоод илдийн үзүүрийг жаахан тушаа барьж И Да Зингийн 100 уулзвар цэгийг онилон далайв. Энэ удаа ч төлөгч өвгөн амь мултрахаас өнгөрсөн бололтой. Гэнэт Жу Сян Зюний илдийн үзүүр И Да Зингийн 100 уулзвараас хэдэнхэн ямхын зайд хөдлөхгүй тогтож орхив.
И Да Зингийн 100 уулзвар цэгээс уур манан мэт өтгөн хий дээш оргилж байлаа. Архины хундага мэт бүдүүн цэг дээшээ олгойдох ажээ. Өтгөн бохир тэр хний толгойноос нь дээш 3 тохой хэртэй яваад алгуурхан өглөөний буданд уусан шингэнэ. Үүнийг үзээд Жу Сян Зюнь гайхахын дээдээр гайхав. Бүсгүй багаасаа зэвсгийн эрдмээр хичээллэхийн зэрэгцээ шингээж шахах хэмээх бясалгалын аргыг нэвтэрхий мэдэх болсон билээ. Орчны цэвэр агаарыг шингээж биеийн бохир агаарыг зайлуулахыг гол үндэслэл болгосон энэ бясалгалыг хийдэг хүн цөөнгүй боловч 100 уулзвар цэгээрээ бохир агаарыг өнгө дүрс гарган зайлуулдаг хүнийг Жу Сян Зюнь орчлонд мэндэлснээс хойш үзсэн нь нэгээхэн ч үгүй. Үүнээс үзвэл шороон хайсанд авиа дамжуулан нууцад нэвтрэгч аргаар түүнтэй ярьсан үл үзэгдэгч хүн бүсгүйн илдэн дор амь тавсан Сяо Эрийн дамжуулан ярьсан Хуо Шао Чуны үг оргүй зүйл шиш бололтой. Энэ мөрөн голын төлөгч өвгөн амин цэгийг үгүй болгох аргыг чаддагүй юмаа гэхэд одоо энэ хийж суугаа бясалгалаар олсон чадлаараа л мөрөн голын дотоод хүчний гоц чадвартан нэрийг элбэг хүртэж болох эжээ.
Зэвсгийн эрдмээр хичээллэсэн хэн боловч иймэрхүү увдис чадлыг зүгээр хараад өнгөрөх гэж байдггүй тул Жу Сян Зюнь хэсэг зуур эргэлзсэнээ илдээ буцаалаа.
И Да Зин биеийн бохир хийгээ зайлуулж дуусав бололтой. Гэвч эргэж харсангүй. Ардаа нүдтэй юм шиг санаа алдсанаа <<Ай хөөрхий буян бол нүгэл биш нүүрлэж ирсэн нүглээс бултаж зайлахын газаргүй>> гэж ярьсан үнэн үг болохыг И Да Зин би сая л мэдлээ. Би бүсгүй танаас 3 сар зугтан зайлсан боловч энэ газар энэ цагт ийн тулгарах тавилантай байжээ гэв.
<<Чи надаас нуугдаж яах гэсэн юм бэ? Надаас зугтсан хэн боловч могойн үүр хулганы нүхэнд орлоо ч би түүнийг олж илдийн ир амсуулдгийг мэдмээрсэндээ>> гэж Жу Сян Зюнь хэлэв.

_________________
:f01:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 277 posts ]  Go to page 1 2 3 4 511 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited