#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.17.18 8:55 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 97 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Mar.06.09 5:39 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.14.06 9:51 pm
Posts: 10830
Location: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Саяхан би "Эх орон танаа" яруу найргийн наадам үзлээ. Гоё гоё шүлгүүд сонслоо. Батцэнгэл гэдэг яруу найрагчийн
шүлэг давгүй юм билээ. Тэр наадам дээр янз бүрийн юм их л сонсож харлаа даа.

Image

Image

Image

_________________
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS


Top
   
PostPosted: Mar.08.09 2:05 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.14.06 9:51 pm
Posts: 10830
Location: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Ш.Баттөрийн ном нь хүмүүсийн анхаарлыг татаж, хэсгүүд нь интэрнэтэд тавигдах боллоо. Нэг сайтаас олсон хэсгийг энд би тавилаа.
Эх сурвалж: http://ezrapound.blog.banjig.net/post.p ... _id=138944


Хэлж өгөвч чих нь цоорхой

Хийж өгөвч сав нь цоорхой-н үлгэрээр зарим нь юу ч үл тогтох цоорхой, зарим нь юу ч үл орох битүүоюунтай Монголдоо том Монгол зохиолчид мину. Та бүгдийн шавь, багш, ах, анд, зөвлөх З.Түмэнжаргалын “Аниргүйн хөгжим” гэсэн ном хэвлэгджээ.

Миний Монголын эрхэм найрагчид Та бүхний мэдрэмж, авъяас бүрэн мөхчихөөгүй хэмээн найдсандаа үүнийг бичиглэснээ, нэн тэргүүнд тэмдэглэе. Түүнчвэн Та бүхнийг Монголын уран зохиолын түүх, Уран зохиолын онол, Өрнийн болон Дорнын уран зохоил, Гүн ухааны хичээлийг тэртэй, тэргүй сонсоргүй, ойлгохгүй, ухаарахгүй болохоор онолын дүгнэлт, баталгааг, тайлбар, гаргалгаа огт хийсэнгүй: “Аниргүйн хөгжим”-с зүгээр л ишлэе. (Та нарт ч амар. Тэгээд ч Та бүхнийг ганц ном бүтэн уншдаг гэдэгт огт найддаггүй болохоор, бүр ч)

Өглөө бүр
Үүр цүүрээр
Өвгөн цэцэглэгч
Бээвэгнэнэ
Шүүний чимээ
Шүржигнэнэ.
Шүрр…шүрр…шүрр…
Унанги навчис
Сэрмэх зуур
Уйтгарт ганцхан дуу л
Тотилно:
“Орчлон
Муухай энэрэлгүй шүү,
Охид нүдэн дээр
Хүүхэн болж,
Эхнэр болж,
Эмгэн болж…
Ой, ля-ля…ля-ля…ляя”
(Булонийн цэцэрлэгч)

Миний Монголын эрхэм найрагчидаа. Юун ля-ля вэ! Ийм ля-ля-г зургаантэрбум хагасын долоон тэрбум нь бичнэ. Дархан-Уул аймгийн Энэрэл цогцолборын 4-р ангийн сурагч А.Ядамжавын “Аавдаа” шүлэгнээс:

Амин хайртай аав таныхаа
Ачийг яаж хариулна даа
Арван хаврын жаврыг
Алгаараа хааж, үр намайгаа нөмөрсөн дөө

З.Түмэнжаргалын “Булонийн цэцэрлэгч”-с илүү байна уу?. Илүү авъяастай, сэтгэлтэй байна уу?

Том жижиг цэцэгсийн
Тойрог дотор нь явнам…
Цахирмаа
Жижиг цэцэг
Цархс мод том цэцэг
Далимандарваа
Жижиг цэцэг
Далдуу мод
Том цэцэг
Цэцэгт дэлхийд амьдрахад
Цээж зүрх цэлмүүн
(Цэцэгсийн тухай)

хэмээн Пахрисийн шүлэг маань бичжээ. Дашрамд дурдахад Монгол хэлний зөв бичих дүрмээр бол Парисийн биш Парисын юм шүү дээ. З.Түмэнжаргал гуай. Тэгвэл мөн л Дархан-Уулын 4-р сургуулийн А.Цацрал:

Хавар хавар хавар
Хамгийн сайхан улирал
Хавар биш гэж үү?
Хавар болоосой гэж
Хамаг хүүхдүүд хүсдэг шүү
Хавар ирлээ гэж
Хамаг хүмүүс урьханаар
Хайлан дуулдаг биш гэж үү?

гэж бичжээ. Эрхэм найрагчидаа, Та бүхэн ингэж хүүхэд нохойн доог болж явах хэрэг байна уу? Дархан-Уул аймгийн ЕБС-ийн сурагчдын “Хүрэл тулга” наадмын шүлгийн түүврээс энд тэндээс нь ишлэхэд ийм байна.

Monblanc-ийн
Чимэгтэй үзгээр
Сийлэхийын дрн
Дэвэлзэнэ
Монгол хэлний
Чөмөгтэй үгээр
Шүлэглэхийн сэтгэл
Хөвөлзөнө
(Ядмаг агшин)

Энэрэл цогцолбор сургуулийн 5-р ангийн сурагч О.Саранзаяад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх З.Түмэнжаргалынх шиг Монблан байхгүй л биз. Энэ хэнд хамаа. Харин түүнд:

Ижий аавын жаахан охин би
Ихийн их энэрэл хайрыг өвлөсөн
Хүнлэг сайхан сэтгэлийн ачийг
Хүн төрөлхтөнд түгээнэ би
(Үеийн үед) гэсэн гэгээн мөрөөдөл бий.

Миний Монголын эрхэм найрагчид аа! Рубайг гутаасан, З.Түмэнжаргалын 4 мөртүүдийн тухайд ярих ч юм алгыг нэн таатайгаар дуулгая:

Хөнтөрсөн шингэн чөтгөр нь бөндгөрт нь шүгэлсэн
Хөнөөлийн жимээр манийгаа шүлэглэн Хайяам шүлэглэн
Хөлчүүрвээс суут Омар ч, ертөнцийн эзэн ч
Хөнгөн гоомой дор хөөрхийлөлтэй ханддаг аж.

Гэснийг уншаад үнэгүй болоод өөрт нь ихэд чухаг 2 зөвлөгөө 2 рубайг З.Түмэнжаргал гуайд хүргэмээр бодогдов. Нэгд: Зөвлөх З.Түмэнжаргал гуай та, ертөнцийн эзэн болоод Омар Хайяамыг гүтгэн доромжлох хэн билээ. Хоёрт: З.Түмэнжаргал гуай танд зүрхлэн сануулахад цаасыг мод боловсруулж хийдаг юм шүү. Тэгээд Омар Хайяамын

-Азарган тахиа үүрээр яасан ч их хашхирав даа
-Агаар оддын гал унтрахыг ажиглажээ
-Амьдрал шиг чинь шөнө дэмий өнгөрчээ
-Аанай л чи унтаад дүлий дөмбө хоцорчээ

хэмээснийг С.Цэвээн Орос хэлнээс орчуулж Д.Алтанхуяг ариутган шүүжээ.

Бурханд сүсэглэх эсэхийн хооронд зай-ганц хором
Буруу зөвийн дундах агшин-ганц хором
Энэхэн богино хормыг эрдэнэс мэт цэгнэ
Эцсийн дүнд маьдралын утга-ганц хором.

Жич: Яруу найрагч Б.Галсансүх “Энэхүү ном болбоос үнэхээр чанарын өндөр түвшний туурвил гэдгийг миний бие бас олон уншигч та бүхний өмнө толгойгоо тавьж баталъя” гэжээ. Б.Галсансүхийн хувьд гэнэн-тэнэгийн туйл болсон “Аниргүйн хөгжим” ном урлагийн өндөр түвшин байж болно л доо. Хүн хүний шанага өөр. Юутай ч Монголын уран зохиолын нэгэн шинэчлэл болсон “Хүн судлал”-ын зохиогч толгойгүй болох нь дээ…чааваас.
“Тэд ер нь толгойтой байв уу?”

_________________
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS


Top
   
PostPosted: Mar.20.09 5:57 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.01.05 1:07 am
Posts: 10489
Location: Copenhagen
Д.Пүрэвдорж гуай өнгөрчихөж. Харамсалтай юм. Сая сонсоод шууд нулимс гарчлаа. Агуу мундаг хүн байж дээ.

REST in PEACE



Монгол Улсын Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Дэндэвийн Пүрэвдорж хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Монголын утга зохиол, урлагийн түүхэнд ихийг бүтээсэн алдарт яруу найрагч таалал төгсч, Монголын утга зохиолын хүрээнийхэн, уран зохиол сонирхогчдод хүнд гарз учирлаа. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялааж байсан юм. Талийгаачийн ар гэрийнхэн, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд зохиол бүтээлийг нь хүндэтгэдэг уншигч олонд эмгэнэл илэрхийлж байна.


Image


Top
   
PostPosted: Mar.24.09 12:08 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Dec.14.06 9:51 pm
Posts: 10830
Location: I хороололдоо долгионт тотьхон, зебра болон ява амадинуудын хамт :-)
Би интернэтээр хэсэж яваад нэг ийм материал оллоо. Энэ сэдэвт тохирох юм шиг байна.

Яруу найргийн тухай яруу бус яриа

Жил бүрийн “Болор цом”-ын дараа сөрөг яриа хөөрөө өрнөдөг. Энэ жил ч мөн адил. Хэвлэл мэдээлэл, цахим сүлжээ, уран зохиолын хүрээнд өрнөж буй ярианы зах зухаас тоймлон хүргэж, уншигчдад сонирхуулъя.
“Болор цом”-ыг жийпээр байна гэх цуурхал тарснаас болж, найраа урьд урьдаас асар хүчтэй явагдсан гэх. “Би тийм тийм шагнал, шалгаруулалтаас татгалзъя, “Болор цом”-д л дэмжээдэх” хэмээн, шагналаас олноор татгалзах тун хачирхалтай, урьд өмнө огт байгаагүй үзэгдэл ч гарсан гэнэ.
“Шүлэг бага авна шүү” гэсэн мессеж түгээжээ. Өргөн хэмжээтэй зохион байгуулна гэсэн атлаа ийм мессеж цацахын учир юу вэ. Хэрхэн ойлгох вэ. “Гаднаас юм авахгүй шүү, өгөөд хэрэггүй шүү, түлхээс шахаасны хүмүүс бүрдчихсэн шүү” л гэж цөөнгүй найрагч ойлгосон юм билээ. Сюрприз хэмээн, эцсийн мөч хүртэл тодорхойгүй байсан шагнал нь 500 мянган төгрөг, сүмо-гийн урилга болохыг мэдээд “шилэн хуйвалдаан”-чид урам хугарсан нь лавтай. Ер нь аймшгийн юм, алаан болох дөхсөн тул бай шагналаа багасгасан ч гэх яриа дуулдсан. Үнэн худлыг бүү мэд.
“Эх орон, ээжийг магтсан л шүлэг байвал зүгээр байна шүү” гэх чиг дээрээс өгөгдсөн ч гэх шиг.
“Тэр түрүүлнэ, шөвгөрнө, учир нь тийм ийм найраа хийгдэж байна” гэж яригдсантай адил үр дүн л гарч байдаг нь энэ тэмцээний жам болсон. Зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнэ: “Ердийн л нэг хий хоосон шүлгүүд энэ наадамд шалгарах юм даа. Эртнээс найрагдсан хор л түрүүлэх ёстой байсан, тэглээ. “Чи шинэ хүн”, “Чи мөнгөгүй”, “Чи манай хүн биш”, “Чи танил талгүй”, “Чи эмэгтэй” гэсэн хандлагуудтай хичнээн ч мөргөлдөж явав даа” гэж харуусан бичсэн байна.
Наадмыг нэртэй хорчид, бас АСА грүппийн дарга нар шүүв гэнэ. Спортын тэмцээнийг ч ивээн тэтгэгчид шүүдэггүй атал, уран бүтээлийг тэгж болох уу.
“Наадамд оролцоогүй, урьдын “Болор цом”-ын эзэд мялаалгын шүлэг уншина” гэхэд, П.Бадарч гуай “Ямаа” хэмээх маруухан шүлэг уншсанаа, шүүгч нарт “Би ерөөсөө оролцохоор шийдлээ, надад оноо өгөөрэй” гээд л оролцчихож байгаа юм. Шигшмэл бүтээлийг шалгаруулна гээд байсан, гэтэл дүр зураг нэг иймэрхүү.
Нэгэн нэрт найрагч, найраа сайн хийсэн бөгөөд, хүүгээ түрүүлэхэд нь баяр хүргэх гэж зэхээд, хоюул адилхан цагаан костюмаар ижилсэн иржээ. Гэтэл хүү нь хасагдчихаад, шүүгчид рүү нударга зангидан занасан бол, аав нь тайзнаа үсрэн гараад: “Лхагвасүрээн, чамд баярлалаа!” гэж хашхирчээ.
Тэмцээний ерөнхий шүүгч өөрийгөө маш шударга хүн гэж ярьж, урьд хүүгээ шөвгийн 4-т үлдээж байсныгаа жишээ болгодог гэнэ. Шөвгийн 4 гэдэг чинь шударга ёсны баталгаа мөн юм уу, аль эсвэл...
“Тэр үед хүү маань түрүүлэх байсныг би болиулсан” гэж тэр хэлдэг. Түрүүлэх хүнийг болиулна гэдэг шударга ёс мөн үү?
“Тийм учраас, энэ удаад ингэхэд яадгийм” гэсэн маягийн юм хэлсэн сурагтай. Энэ наадам чинь өш тайлах талбар юм уу.
“Дотроо ажилладаг улс нь л тунаад байх нь эцсийн эцэст хаанахын, юуны наадам бэ?” гэж хэлэлцэх болжээ.
Үзэгчид яруу найраг уналтад орж буйг эл наадам дээр ээлжит удаагаа мэдэрсэн гэнэ. Гэтэл тэр уналтыг хашир хандгайнууд “Шинэ мянганыхан хүч түрэн орж ирж байна, одоо та нарыг гаргаж ирэх цаг болсон” хэмээн хөөргөдөж, хүүхдүүдийг зорилгодоо ашиглаж, эрх ашигтаа зүтгүүлдэг аж.
Уг нь уран бүтээлийг “5 жилийн төлөвлөгөө” гэгчээр, арав арван жилээр үнэлж, ялгаварлаж, зааглах нь утгагүй.
Найрагчид: “Санаа, аль олигтой зүйлүүдээ хулгайлуулах гэж л уралдаанд оролцдог болоод байна” гэж харуусдаг. Нэг зохиолч: “Утгын чимэг”-т өгсөн өгүүллэгийн минь санаа “Болор цом”-д амжилт олоод явж байх юм гэж гайхаж байсан.
Ер нь манай уран зохиолд хулгай гэдэг маш том гай гарч ирсэн нь эртний түүхтэй аж. Бараг ноймор нэг асуудал болчихсон. Бие биеэсээ хуулаад, адил түвшинд яваад байдаг. Хулгайд юмаа алдах вий гэж айхын бас нэг зовлон буй. Алдсаны 10 там буй. Хулгайлуулах юмгүй, ямар ч яруу агуулга, яруу хэмнэл, яруу үг хэллэггүй улс шинэ түвшин гэгдээд мандаад явдаг болж гэнэ. Гадаадынхнаас хулгайлах нь өргөн хүрээтэй.
“Дээр байгаа хэдэд иймэрхүү л юм таалагдаад байна” гээд бүгд нэг “школ”-той болохын зовлон гэж байна. Өөрсдөөс нь яавч илүү гарахааргүй юмыг л тэд таашаана шүү дээ. Тэгэхлээр ямар школ үүсэх вэ.
“Таалагдаж яах гээ вэ” гэсэн асуудал гарна. Яруу найраг гэдэг чинь, ёолкны пуужин зарахын адил, амьжиргааны нэг хэрэгсэл болчихоод байна шүү дээ.
Оны шилдэг шүлэг шалгаруулна гэчихээд, “Болор цом-2009” гэх юм...
“Алтан өд”, “Утгын чимэг”-ийн араас ч янз бүрийн яриа хөвөрч байна. “Хамгийн сайныг нь шалгаруулдаг болчихов уу, аль эсвэл...?” гэсэн асуулт дэндүү олноор тавигдах болсон аж.
“Саяын энэ 80 жилийн ойн үеэр ажиглагдсан сөрөг үзэгдлүүд, шударга бус явдлууд, шагнаж шагнуулж байгаа байдал зэргээс үзэхэд, зохиолчдын байгууллагад хийх хувьсгал, уран зохиолын “7-р сарын 1” хэрэгтэй болжээ” ч гэж ярьж бичдэг болж шүү.
Янз бүрийн яриаг тоймлон хүргэлээ. Үнэн худлыг нь мэдэхгүй шүү. Хувийн зүгээс дүгнэлт хийсэнгүй. Алдаа дутагдал байгаа бол арилгаж засаасай гэж сайн санасандаа санаа бодлуудыг нь тоймлов. Уран зохиолын тухай эерэг сөрөг аль аль талын яриануудыг цаашид хүргэх болно.

_________________
950|6GB|GTX460|4.5TB|X360S|PS3SS


Top
   
PostPosted: Mar.24.09 1:32 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.10.03 12:40 am
Posts: 7751
bugd l hudlaashdee, ingeed muulj baigaa neg ni ch bas unen boloh ni haashaa iin, say gehed l naiziihaa zovlosnoor 60 heden onii 2 kino uzsen chine neg ni Ayuriin anhnii durlal, nogoo ni tsasnii roman 2toi yag adilhan bur denduu adilhan baidag baigaa, gehdee medehgui l dee Ayuriig uil yavdal ni hurtel yag tiim adilhan setgeed 2 oguulleg bichtsen baihiig ugu gehgui, gehdee l bas, bidnii uzeegui kino, unshaagui zohiol, shuleg zondoo l bgaashd, ali ni aliig ni huulaad biden dundaa "od" bolood manius ni "shuteed" yavaad bgaan hen medhev,

zovhon hiij baigaa humuus ni ch bish, hurtej unshij mederch baigaanuud ch gesen, bolor tsom sonirhdoggui, tend ordog shulguudiig bish jinhene yaruu nairgiig mederch unshdag, bi urlagiin jinhene une tseniig meddeg gecheed savangiin duuri uzeed haruudiin hogjim amandaa ugleed yavdag shaadag garuud bas zondoo l bdiishd,

eroosoo hen ni unen hen ni hudlaag shuuh ni hetsuu, shuugeed ch yah iin, ugaasaa il baigaa yuman deer, harin ch ulam il boloh tusmaa sainshd, harin ter naanaa lag lag yum yariad sain nuugdaj chaddag humuus l urlagiig, urlagaar amisgaldag humuusiig aldagshd

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Top
   
PostPosted: Mar.24.09 2:19 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
he he bi negd nom bicheegui, udriin temdeglelee nom helbert oruulsan. 2t shuudertsetsgiin nom urlag baij medeh yum. tegehdee usvur nasnyi ohiduudad zoriulsan. solongos serial uur busad zuil n uur setgehuin hureend zoriulagdsan zuil. ternees yag urlag bish. setgehuin huree, amidralyin hev mayagtaa taarch tohirson zuils bugd l urlag yum biz. harin tuuniih n uguulemj, utga aguulga tsar hureeneesee shaltgaaldag yum boluudaa.

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Sep.09.09 11:15 am 
Offline
Гишvvн

Joined: Oct.09.04 3:54 am
Posts: 4129
Чандаа wrote:
чих баясгах шинэ содон мэдээ байна уу?


sayhan Dundgovit Narantsatsralt agsnii neremjit yruu nairgiin naadam bolj undurlusun bnlee. MNB-r garahad ni uzehed saihan l yum bolj bnlee.

_________________
CATATONIC


Top
   
PostPosted: Sep.15.09 9:35 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 10:42 pm
Posts: 512
Location: hh
хаха харин тийн нэг балай сонсогдоод байхийн,,
Аюур гоё умшжийнөөө, гоё байна гоё байна, бравооо,
түүний нэг ийм мөр байдаг билүү? ".. алга ташилт биш,, бодлогширол.,," тэр санаанд буув


Top
   
PostPosted: Sep.20.09 12:22 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Aug.16.09 12:31 am
Posts: 221
Монголын утга зохиолын ертөнцөд ямар яруу найрагч толгой цохиж байна? Үзэгчид янз янзаар л хэлэх байх.
Гэхдээ яг мэргэжлийн түвшинд хэнийг илүү гэдэг юм бол. Саяхан Урианхай гуай лав Бавуудоржийг гэж ярих юм билээ.


Top
   
PostPosted: Sep.29.09 11:54 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.09.05 1:08 am
Posts: 1475
Истэри wrote:
Монголын утга зохиолын ертөнцөд ямар яруу найрагч толгой цохиж байна? Үзэгчид янз янзаар л хэлэх байх.
Гэхдээ яг мэргэжлийн түвшинд хэнийг илүү гэдэг юм бол. Саяхан Урианхай гуай лав Бавуудоржийг гэж ярих юм билээ.

Өлзийтөгс, минийхээр шүү

_________________
everyday win yourself


Top
   
PostPosted: Nov.07.09 4:46 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
“Хоёр хаан, Хоёр Хонгил” Хорхэ Лүис Борхэс

Монгол хэлнээ хөрвүүлсэн Гүн овогт Г.Аюурзана

Борхесыг поспмодерн уран зохиолыг бий болгосон анхдагч хүн үздэг. Гэвч тэрээр модернист уран зохиолын үеийн хүн шүү дээ.
Шинэ буюу модернист уран зохиолын хандлага бий болгосон хүмүүст Жойс, Кафка, Прүст гэсэн гуравхан хүнийг нэрлэдэг. Модернист уран зохиол нь өөрөө Жойсын Улисс роман дээр дээд цэгээ олчихсон. Прүстийн тавьсан “Ухамсрын урсгал” болон экзистенциализмийг гаргаж ирсэн Кафкагын дэвшүүлсэн үзэл санааны дараа уран зохиол өөрөө нэг тийм бүхэл бүтэн хэв загвартай болчихлоо. Тэгэхээр ахин нэг тэсрэлт гарч байж уран зохиол цаашаа явж хөгжинө шүү дээ. Хэдийгээр Сартр, Камю нар онцгой содон зохиолчид байсан боловч тэдний тэсрэлт нь Достоевский, Кафкагын нэгэн адил яг л нөгөө модернизмийнхаа хүрээнд байлаа.
Борхес 1899 оны хүн гэдэг чинь тэднээс арав орчим насаар л дүү хүн. Гэвч Борхес ганцаараа орчин үеийн постмодерн уран зохиолд интер текст гэгчийг бий болгожээ. Энэ интер текст гэдгийг миний бие бичвэр сүлд гэж орчуулаад байгаа юм. Бичвэр сүлд нь нэг текстийн өөрийн хэв шинж, тэр текстэд байхын аргагүй өөр хэв шинжтэй холилдсоныг хэлж байгаа юм. Ингээд шинэ бичлэгийн хэв маяг гарч ирснээр жанрын асуудал өөрөө алга болчихсон. Ингэснээр уран зохиолын дээд түвшинд хүрэхэд баримтат юм уу, баримтат бус юм уу гэдэг нь төдийлөн ач холбогдолтой зүйл биш болжээ. Энэ бүхний үндэс харин Борхесээс эхэлсэн. Түүний яг өөрийх нь гаргасан ном гэвэл яруу найргийн арав гаруй, үргэлжилсэн үгийн мөн арав гаруй ном бий. Эдгээр номноосоо гадна тэрээр детиктив цуврал гаргадаг байв. Хүмүүсийн бэлэн детиктивийг авч, сонин дээр гарсныг ч цуглуулж, өөрсдөө ч цуврал детиктив зохиосоор сүүлдээ дөч гаруй ботьтой детиктив номын сан болжээ. Эцсийн эцэст Борхэсын хувьд ямар нэг судалгаа хийгээд байна уу, материал цуглуулна уу, зохиол бичнэ үү гэдэг нь ялгаагүй байсан. Өөрөө зохиосон ч байг, элдэв сонин хэвлэл дээрх материалаас гүн ухааны гаргалгаа хийсэн ч гэлээ туурвиж буй хэлбэр чухал биш өөрөө туурвигч байх гол нь юм. Бэлэн нэгэн фактыг аваад задлах, шүлэг зохиолыг зохиож бичих үү гэдэг нь нэг зүйл болчихож байна. Үүнийг постмодерн уран зохиолын онолчид аягүй сониноор хүлээн авч, ерөөсөө энэ одооны уран зохиол маань уран зохиолын дараа үедээ оржээ, шинэ үе ийм хандлагатай байх юм байна гээд тодорхойлж эхэлсэн. Нэгэнт тодорхойлоод эхэлсэн юмыг тал талаас нь онолын зүйлсээр эвлүүлж тойруулж нэмсээр загвар маягтай юм бий болгосныг том чиглэл гэж үзэж постмодерн уран зохиол гээд явчихсан. Тийм ч учираас Борхес бол постмодерн уран зохиолын эцэг нь байгаа юм.
Одоо амьд сэрүүн байгаа Умберто Эко бол постмодерн уран зохиолын онолын дээд түвшинд нь хүрсэн хүн. Өөрөө уран зохиолын онолч, дөрвөн роман бичсэн ба тэрээр Борхесийг одоогийн XXI зууны уран зохиолын сэтгэлгээг бий болгосон гэж үздэг.
Борхес хоёр том юмны эхлэл дээр суучихсан. Нэг дэх нь постмодерн уран зохиол ба үүнийг бүр хожуу үед судлаачдын дүгнэсэн. Амьд байхдаа ерөөсөө л латин америкийн шидэт реализмын бүх биетийх нь нэг том төлөөлөгч байлаа. Манайд шидэт реализмаар орчуулагдсан зохиол гэвэл “Зуун жилийн ганцаардал” байхаас гадна шидэт реализм бол монголчуудад бас их ойрхон зүйл.
Бөөгийн үзлээр бол бодтой юм, хийсвэр зүйлийн ялгаа гэж ер байхгүй бүгд зэрэгцэн оршдог. Энэ ертөнц ингээд байж байгаатай адил бидэнтэй зэрэгцээд өөр ертөнц ч оршиж байдаг. Дээд тивээс ямар нэгэн цөмрөлт гараад нэг хүн энд уначих ч юм уу, эсвэл эндээс доод тив руу нэг хүн уначихыг үгүйсгэхийн аргагүй. Амьдралд тохиолдож болох гайхалтай зүйл. Маш гайхалтай зүйл мэтээр хүмүүст ойлгуулаад байгаа нь зөвхөн энэ ертөнцийн бодол санаагаар хашчихаж хэрэг юм. Филисофи судалж байгаа хүн амьдрал сайн муу аль ч тийшээ хазайлаа ч сэтгэлийн хатаа алддаггүй гэдэг шиг яг тэр зэрэгцээ ертөнцийн мөн чанарыг таньчихсан хүнд бол гайхалтай зүйл гэж байдаггүй.
Ардын аман зохиол, үлгэр домог бүгд энгийн түвшинд, массд зориулсан текст байдаг. Тэгсэн хэрнээ яагаад ер бусын ид шид, чөтгөр шулмаар дүүрэн байгаа юм? Амьдралд тэр бүхэн хамт байдаг ч хүн зөвхөн нэг талыг нь л хараад байдаг. Бодот зүйл хийсвэр зүйл хоёр бол хоюулаа л бодот зүйл. Эсвэл хоюулаа хийсвэр. Аль алиныг нь бодтой болгоод ирснийг нь шидэт реализм гэж томьёолсон ба нэг үндсэн том төлөөлөгч нь Борхес.
ХХ зууны уран зохиолын бүх хандлагыг Борхесгүйгээр төсөөлөх аргагүй. Жойсын Улисс бол хүнд уншуулах гэж бичсэн зохиол биш. Энэ бол уншуулах гэж биш магадгүй тэр хүн энэ номын тухай ярих гэж, шуугиан тарихад зориулж, дараагын тэр номны тухай ярих маргаанд зориулсан зохиол болохоос биш гүн утгыг эрэлхийлсэн зохиол гэвэл үгүй. Харин Борхесын хувьд бол яг уншихад л зориулж бичдэг билээ.

Гоодаль сэтгүүл дугаар 16

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Jan.07.10 3:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.08.08 3:09 pm
Posts: 6465
61 АХ

Image

Т.Бум-Эрдэнийн "61 АХ" шинэ ном худалдаанд гарлаа. Сэтгүүлч, зохиолч Б.Галаарид энэхүү номын өмнөтгөлд ийн өгүүлжээ.

Т.Бум-Эрдэнэ үргэлжилсэн үгийн төрлөөр бичиж эхлээд олон жил болоогүй ч өөрийг нь мэддэг, шинэ өгүүллэгийг нь хүлээдэг үнэнч уншигчидтай болж чадсан нэгэн. Энэ нь түүний өгүүллэгүүд дэх энгүүн атлаа нэг л донжтой зураглал, өвөрмөц санаатай холбоотой гэж болно.
Амьдралын эрээн бараан, гэрэл сүүдрийг нэг их төөрөлдөлгүй ялгаж салгаж чадахуйц ухаан суусан дөчин насандаа тэрээр бичиж эхэлжээ. Цагийн хувьсал, хувь заяаны учралаар хүний нутаг, гүний газарт очиж, өөр орчин, өөр ахуйд орсноор монгол гэсэн бүхнээ өөрөөр харж, шинээр нээж, тэрхүү шинэлэг сэрэл мэдрэмж зохиол бүтээлд нь гүнээ шингэсэн нь тодорхой байдаг. Түүний зохиол бүтээлд монгол ахуй, аж байдлын зураглал ихээхэн үүрэгтэй нь анзаарагддаг. Мэдээлэл технологиор мэргэжил эзэмшиж, Америкт чамгүй хэдэн жил амьдарсан тэрбээр харийн соёлд омтгойрч, алив нэгэн хэлбэр хөөсөнгүй.
Энгийн, үнэн, ухаарал өгсөн, амьдралын мөн чанар, утга учрыг олж таних эрлийн үр дүн болсон өгүүллэгүүд нь түүний урын санг үнэ цэнэтэй болгодог.
Хуландай нэрт хайртай унагаа хээрийн нохойд идүүлчихээд өөрийгөө зэмлэх бяцхан хүү, дөч тавин сая долларын ашигтай наймаа хийж явсан ч насны бөгсөнд хэвтрийн хүн болчихоод үхэж чадахгүй шаналж байгаа өвгөний дотоод ариуслыг олж хараад хайрласандаа орхиод явж буй Самдан хоёрын аль алинаас нь Т.Бум-Эрдэнэ хэмээх зохиолчийн уран бүтээлийн нийтлэг дүр- ер бусын хүнлэг, ер бусын гүн нарийн мэдрэмжтэй, амьдрал, хүн, оршин буй байгаль дэлхийгээ ер бусаар хайрладаг нэгэн тодроно. Ерөөсөө түүний бүтээл хайр, хүн чанар, хүнлэг сэтгэлээр дүүрэн бүлгээ.
Бас нэг олзуурхууштай зүйл нь түүний өгүүллэгүүд хэвшмэл хэв загвараас зайлсхийж, шинийг эрэлхийлсэн өнгө аяс бүхий стандарт бус шийдлүүдтэй. Энэ бол уран бүтээлчийн чансааг тодорхойлох тун чухал хэв шинж юм. Чухамдаа энэ л хэв шинжийг илүүтэй үнэлж, түүний өгүүллэгийн түүврийг “Өөр өнгө” цувралд оруулж байна.
Монголын утга зохиолын хөлгүй урсгал дундаас өөр өнгөөр дуугарч буй Т.Бум-Эрдэнэ уран бүтээлчийн эрэл, бэдрэлийн их аянд нэгэнт өөрийн хүсэл зоригоор морджээ. Мордсон л бол эргэх арга байдаггүй холын энэ замын үзүүрт буй өндрөөс өндөр оргилд гарч гэмээнэ тэрбээр сэтгэл оюунаа хөвчилж, чөмгөө дундалсныхаа хэргийг гаргах билээ. Тэр оргилд гарах нь бийр бэх нийлүүлэгч хүн болгоны мөрөөдөл хэдий ч даанч цөөн хүнд оногддог хувь тавилан гэдгийг бүү март хэмээн сануулж, дөрөөнд нь сүү дусаая.

Урианхан Б.Галаарид
(“Өөр өнгө” цувралын эрхлэгч)

http://amarsaikhan.blogspot.com/2010/01/61.html

_________________
unepantouflarde.blogspot.kr


Top
   
PostPosted: Jan.07.10 4:47 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
хүмүүс уйдахдаа л ийм юмс зохиосон.

өчигдөр нээрэн аюурын есөн эсээг уншиж суугаад их сонин болсон.
аюур ерөөсөө таалагдаагүй, их худал хуурмаг, бас биеэ магтсан амьтан шиг санагдчихсан,
мэдэхгүй яагаад ч юм :??:
бас хүйтэн, зохиомол... дэндүү зохиомол, худлаа...
ингэж л санагдчихав. :??: :??: яагаад юм бол??
үнэн, худал...

аль эвтэйхэнийг нь л бид өнөөгийн амьдралдаа хэрэглэнэ, хэрэглэгдэх үнэн худал
хоёрын аль нь ч үнэн аль нь ч худал байж болох бөлгөө,

бас хүн, зохиолч гэе? тэр ч бас үнэн худлын аль эвтэйхэнийг нь бичдэг үү?
тэгвэл миний мэдэрсэн үнэн байж болох талтай.

ЭГЭЛ_

энэ хүн өдрийн тэмдэглэл дээрээ ингэж бичсэн байх нь цааш жаахан лавшруулах сонирхол төрөв. ийм үг нэлээд хэд сонсчихлоо. ийм амархан хуучирдаг юм болов уу? үнэ цэнийн талаар хүмүүсийн сэтгэгдлийг сонирхоё

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Jan.08.10 3:37 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Mar.12.07 2:24 pm
Posts: 2065
Location: Bolor street
аль багаасаа л зохиомол хийсвэр юманд уусаад идэал конструкц ч тийм зүйлд дассан болохоор худал үнэний асуудал сонин биш.
наад захын жишээ нь үхтэлээ худал хуурмаг үлгэр домгууд сонсож, тогложоо тоглоомоороо ч гэсэн хийсвэр юм төсөөлж, цэцэрлэгийнхэндээ худлаа шааж, эсүүл худлаа шааж байгаа юм сонсож нэг тийм гоё юманд л өсдөгшд.
үнэ цэний хувьд . хүн мэдрэх дуртай мэдрэмжээ дагаад л юманд үнийн тууз нааж, наасан үнээрээ л харьцаж ханддаг байх.би ч гэсэн өлзийгийн шүлгүүдийг нээх унших дуртай биш л дэ. мний мэдрэмжээс тэс хөндлөн юм бичээд байдаг болохоор мэдрэд яахы л гэж бодды. гэхдээ нээх муу миа худла зоихомол ядаргатай нтр гэхгүй. өлзийгийнх шиг юм мэдрэх дуртай хүмүүс байдагл байлгүйдэ. Тэр шинэ номыг өчнөөн хүмүүс л муулад байсан таалагдку бол орхино л биздээ. дуртайнуд нь олоод уншиг л дэ

_________________
Just easy as A B C


Top
   
PostPosted: Mar.24.10 6:42 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
С.Эрдэнэ - Хойт насандаа учирна

Зураач Ж.Мөнхцэцэгтэй ярилцаж байхад гадны нэгэн урлаг судлаачийн тухай цухас дурдагдсан юм. Тэрхүү судлаач /нэрийг нь санадаггүй/ тухайн уран бүтээлчийн бүтээлээс түүний өөрийн амьдрал, явсан газар нутаг ямар нэгэн байдлаар харагддаг. Хорвоог туулсан замаа өөрийнхөөрөө боловсруулж гаргасан бүтээл жинхэнэ гэгдэх бүтээлд дөхдөг гэж үздэгийг ярилцаж байхдаа С.Эрдэний Хойт насандаа учирна гэдэг номыг сүүлд уншсанаа бодож байлаа. Түүний номны үнэхээрийн гайхамшигтай нь хүүхэд насандаа үлдсэн дурсамжийг хэзээ хойно чиг төсөөлөн баяжуулж, улам өрнүүн хийсвэрлэж чадсанаараа гойд юм. С.Эрдэнийн Сэрүүн дуганы мөхөл өгүүлэгт нь би хувьдаа маш дуртай. Дүрүүдийн дотоод сэтгэлийн зөрчилдөөн, хоорондын уялдаа холбоо зэрэг гайхалтай үнэн илэрдэг. Ер нь түүний ихэни зохиолын дүрүүдийн хувьд яг л Эрдэнэ гуайнх мөн шүү гэж толгой дохим бодтой байдаг нь амьдралаас ажиглаж цуглуулсан их билэг бизээ.
С.Эрдэний тухай ийн бодохдоо нөгөө түүхэнд хэрвээ гэдэг үг байдаггүйтэй мөргөлдчихөв. Монголчууд бидний өнгөрсөн зууны мэдээллийн хаалттай орчин олон сод хүмүүсийг маань зөвхөн монголд соёлын тэргүүний ажилтан, төрийн соёрхолт зохиолч цалманд барьчихаж дээ. Үгүйсэн бол, ядаж л гадна дотно явж юм үзэж харах боломж нээлттэй байсансан бол С.Эрдэнийг би Маркес, Хэмингуйтай харьцуулахгүй ч гэсэн тэдний энд хүрэхүйц мундаг зохиолч гэж боддог. Зуун жилийн ганцаардлыг Маркес мөн л өөрийн бага насанд үзэж харсан зүйлсээрээ хийсвэрлэн бүтээсэн тухай байдаг. Билэг оюун төгөлдөр монгол ухаан харин энэ цагийн чөлөөт мэдээлэл дунд зэвэрчихэлгүй дэлхийн энэтэй уран бүтээлчид төрөн гараасай билээ. Энэ сэдвийн урд Г.Аюурзаныг ямар нэгэн зохиолоос санаа авсан байх магадлалтай гэж бид хэлэлцсэн удаатай ч гэлээ цаашид гарах түүний бүтээл хичнээн гоц гойд, нууцлагдмал зүйл байгааг бид тааж мэдэхгүй юм. Ерөөс анхлан хуулах, хуулбарлахыг хүсээгүй ч далд ухамсарт хүчтэй нөлөөлсөн сэтгэгдэл өөрөөр илрэн гарахыг үгүйсгэх арга үгүй. Монголд нэг хүн нэг хүнээс хэтийдсэн олон ажил хийдгээс шалтгаалж уран бүтээлчид хөгждөггүй гэх тал бий. Ирэх он жилүүдэд ...

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Apr.05.10 12:47 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
Надад зарим нэг хүн огт таалагддаггүйн. Хүн бүхэнд л тийм хүмүүс байдаг байх. Харин зарим нэг хүн нэг таалагдахаараа тэр чигтээ...
Муу юм хийсэн ч тэр. Яадгийн энэнээс сайн зүйл зөндий хийсэн юм чинь. Тэр сайн сайхан зүйлсэд нь буруу үйлдэлүүд нь дарагдах жишээтэй. Миний тэгж их өмөөрч хайрладаг цөөхөн хүмүүсийн нэг бол Г.Аюурзана. Магадгүй түүний бичсэн, орчуулсан зохиолууд надад ямар ч хүний өгч чадахааргүй тийм үнэт зүйлсийг өгсөн болоод ч тэгж байж мэдэх юм.

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Top
   
PostPosted: Jun.01.10 2:34 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн

Joined: May.26.06 11:56 pm
Posts: 1306
Оюунгэрэлийн Ногоон нүдэн лам
хэлмэгдүүлэлтийн талаар бас гое роман байна лээ
:wd:

_________________
http://telemax.mn/


Top
   
PostPosted: Jun.29.10 1:01 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
мессенжерээр утас, майлыг нь аваарай.

Р.Эмүжингийн сүүлд гаргасан өгүүллэгийн номноос хэдийг нь уншсан юм байна. Тэр үед өвөл, тэгээд 45 хэмийн хүйтэн байсан болоод ч тэр үү их "дарк" санагдсан. Нэг л "зэрлэг" ч юм шиг сэтгэгдэл орж ирээд байхаар нь цааш уншихаас айдас хүрсэн. Өөрөө өгүүллэгүүдээ яагаад тийнхүү "хүйтнээр" хүүрнэх болсон шалтгаанаа хэлсэн ч уншч буй хүн тэр дүрслэл, өнгийг өөрийнхөөрөө л хүлээж авсан нь дээр байх.

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Jul.08.10 8:48 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
Quote:
-Дэлхийн шилдэг зохиолууд таны амьдралд яаж нөлөөлсөн бэ?
-Хэрэв хэдэн гайгүй ном олж уншаагүй бол, өдийд би юутай ч зохиолч Аюурзана гэдэг хун л лав биш байх сан. Зарим хүн ном уншилгүйгээр зохиолч болчихдог юм гэнэ лээ. Тийм зохиолч болж балраагүйдээ үе үе баярладаг. Нөгөө хэдэн ном олж уншсандаа л баярлаж байгаа хэрэг шүү дээ.




жаал мэтгэлцмээр ч юм шиг, :razz: :razz:

юу гэхлээр уг санаатай бол санал нэг л байна, уншихын хэрээр их юм олж мэдэх нь чухам,
гэхдээ наян дөрөв дээр нэг ийм үг байдаг юм, чиний аль хэдийнээ мэддэг зүйлийг чинь
хэлж өгч буй ном бол хамгийн сайн ном гээд. яагаад ч юм тэр үг сэтгэлд нэг л ойр яваад байдаг нь
миний доторхитой их нийцдэг болоод тэр байж магадгүй л юм.
ер хүн юуг хайж явдаг нь эндээс тодорч байгаа бусуу? тэр хайсан зүйлээ урлагаас номноос, киноноос
бид хайдаг. тэгэхээр яг юу хэлэх гээд байна вэ? гэхлээр заавал хүний сэтгэхүйг
(шинэ залуу зохиолчдыг юмуу?) өөрийн зургаан мянган номны цар хүрээгээр шүүж, тэднийг
харанхуй хэмээн нэрийдэх нь бүдүүлэг хэрэг юм. гэхдээ аюурзана гэдэг хүн зөндөө их гэрэл гэгээ
түгээсэн... тэр гэрэл гэгээнээс өндийж торнисон өчнөөн хүмүүс байна.
хэдий хүн уншихын, үзэхийн, харахын хэрээр төлөвшиж, ухаажиж болох ч үгүй ч байж болно.
ер тухайн хүнээс шалтгаалах ийм зүйлийг чөлөөтэй орхисон нь дээр бсан ч юм шиг... :??:

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Jul.10.10 5:15 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Энх - Ануу - Маруужингийн диваажинд

Image

Энэ ном бол та бидний сайн мэдэх асуулт самбарын ЭА гишүүний хоёр дах ном юм. Тэрээр үүнээс урд Tuesdays with Morrie номыг орчуулан гаргаж байсан юм. Гэвч ЭА өөрөө тус хэвлэлийг үг үсгийн болоод, бусад талаараа алдаа мадагтай болсон гэж үзсэн үү яасан бүх хэвлэлийг худалдаанаас татсан юм. Хожим бүгдийг нь устгасан гэж дуулдсан нь түүнийг ямархан чамбай хүн бэ гэдгийг харуулдаг гэж би боддог юм.

Маруужингийн Диваажинд номын нэг онцлог бол номын чимэглэл зургийн ЭА - гийн 3 настай хүүхэд нь зурсанд оршино. Уг номонд орсон бүтээлийн талаар та бүхэн өөрсдөө уншиж үзээд мэдрэнэ биз ээ. Сүүлд хэвлэгдсэн номнуудаас ...



Г.Аюурзана - Бөөгийн домог

Энэ ном нь Г.Аюурзаны хүүрнэл зохиолын үргэлжлэл бололтой. Урд урдын зохиолд гардаг Тэнгисийн амьдрал Байгаль далайд, Туулайт аралд бөөгийн ертөнцтэй танилцаж, далд нууцат ертөнцөд дурлаж байгаагаар эхлэнэ. Тэрээр тэнд үлдэх гэснээ гадны нэгэн бөө судлаач бүсгүйд татагдан тэнд үлдсэнээр нэгэн мундаг зайрангийн тулмааш болж, туулайт аралд нэлээн олон жил суух болдог.
Энэ хугацаанд Тэнгисийн туулж өнгөрүүлж буй амьдрал, таньж мэдэж буй бүхэн бөөгийн ертөнцөөр дамжуулан монголчуудын далд ертөнцийг үзэх үзэлтэй нягт холбоотой нэгэн үеийг туулна. Чингихдээ Хагдай зайран гэгч хүний намтар түүхээр Буриадын болон бусад бага ястнуудын бөө нарын хорь дугаар зууны сүйрлийн түүх, амьд үлдэгсэдийн элэг эмтрэм хувь тавилан мэддэг болно. Хагдай бөө бол буриад хүн бөгөөд ээж нь удган, аав нь зайран байгаад оросуудын харгис цөллөгийн үеэр хорвоод төрж, насан туршийн хүнд бэрх амьдраль туулсан хүн юм. Хагдай бөөгийн дүрээр уг зохиолоос бид бөө хүн гэж хэн бэ? Жинхэнэ бөө гэж байдаг бол тэр ямар хүн байх ёстой вэ гэдгийг харж болох юм. Түүнчлэн уг номонд бөө, тэнгэр шүтлэгтэй холбоотой сонирхолтой үлгэр, домгоор баялаг юм.
Зохиолч "Бөөгийн домог" номын төгсгөлд уг бүтээлийг эрдэм шинжилгээний эссэ болгон бичиж болох байсан ч гээд цэг хатгасан байсан тул уншсан хүн дотроо өөрөө нэгийг бодох биз ээ.

Миний хувьд уг ном Буриад зон олонтой танилцах бас нэгэн цонх болж өгсөн билээ. Оросууд их гүрний бодлогоор хэрхэн бага ястнуудыг, тэр дундаа олон мянган монгол угсаатнуудыг харгислаж байсан нь уг номонд гардаг. Түүнчлэн өдгөө бууж ирж буй олон онгод тэнгэр, тэдний улаачдын янз бүрийн хачин жигтэй цуу ярианд хандахад бас нэгэн байр суурийг илэрхийлсэн чамбай бүтээл болжээ.

Монголд нэгэн удаа - Ганбаатар

1984 он гэсэн он сараар уг номын үйл явдал эхлэнэ. Ерөнхийдээ тухайн үеийн Уб, 40-н мянгатын амьдрал, атамануудын гэх нэгэн эрин үе гарчээ. Зохиогч нь номын дунд Лха.Дарьсүрэн гуайн "Онцгой эрх" гэдэг номыг зохиолын гол дүр олж уншиж байгаагаар бичсэн байсан. Харин надад энэ номыг уншиж байхад зохиолч өөрөө тэрхүү Онцгой эрх номын адилаар бичих гэж машид хичээж, "дууриасан" нь ажиглагдсан./ Дашрамд дурдахад Лха.Дарьсүрэн гуай бол өөрөө их сонин түүх намтартай хүн бөгөөд ямар ч бичиг баримтгүйгээр Литва хүртэл яваад интерполоор баригдаж ирсэн гэж хүмүүс ярилцах юм билээ. Үнэн сонинд сэтгүүлч байсан энэ хүн тагнуулын төв газрын архивт мөн ажилладаг байсан нь дээрх мундаг тагнуулын номыг бичих арвин их мэдээллийн эх ундарга болсон билээ./
Номын зарим нэгэн хэсгийн өгүүлэмжийг эхлэхдээ тухайн үеийн коммунист лагерийг өнөө цагийн нүдээр үнэлж дүгнэж, олон улсын геополитикийн асуудлыг "мэдэмхийрэх" гэсэн нь яг тэрхүү Лха.Дарьсүрэн гуайн бичлэгийг хуулбарлах гэсэн санаа мөн.
Зохиолын гол дүрийн баатар бол Кавантуны гэж алдаржсан 40-н мянгатын атаман залуу юм. Тухайн үеийн атаман гэж хэн болох, атаман хүний амьдрах чиг баримтлал гээд олон сонирхолтой наяад онтой энэ номоор уулзан учирч болно. Тус номны танилцуулга хуудсууд дээр болон өмнөтгөл үг дээр "жинхэнэ хайрын түүх" гэсэн нэг шошгоны тайллыг уг номон дундаас би хувьдаа олж чадаагүй. Гол дүрийн баатар шагийн архи наймалцах нэгэн хэлэлцээрийн үеэр харанхуйд хашаанд хүчиндүүлж буй нэг эмэгтэйг аварснаа, эргээд өөрөө эзэмдчихдэг хэсэг, мөн Сабо гэгддэг охилын рекет бүлгийн ахлагчид дурлаж тэмцэлдэж буй хэсэг болоод зохиол эхлэхэд гардаг Туяа гэгч охинд арван жилдээ дурлаж буй хайрын хэсгүүд гардагч энэ тал дээр зохиолч мэдлэг оюунаараа бага зэрэг харам загнасан байж мэднэ.
Тус ном нь 80-90 оны "гаангуудын" амьдралыг харуулснаараа сонирхолтой байснаас гадна маш гоё хэвлэлттэй болсон нь таалагдсан. Бусдаараа бол гойд илүүрхэж, ой тоонд юм үлдээхүйц ном болж чадаагүй гэж бодогдсон.
Номын төгсгөл хэсэгт гол дүрийн кавантуны атаманууд хууль бус хилийн наймаа эрхлэх болж Оросод тарваганы арьс наймаалцаж буй хэсэг гардаг. 1990 - д онд өрнөсөн ганзагын наймааны үеэр монголчуудад тохиосон олон адал явдлын хэсэг төгсгөл хэсэгт өгүүлэгддэг. "Од харвах намар" гэдэг туужид мөн оросод наймаа хийж явсан монголчуудын адал явдал гардаг бөгөөд надад тэрхүү Од харвах намар гэгч ном л үе үе санагдаад байлаа.
Гэвч зарим талаар хэтрүүллэг ихтэй ч гэмээр, эсвэл одоо цагт амьдардаг "бодот" дүрүүдийг хэт далдлах гээд жаахан ойлгомжгүй болоо юу гэмээр санагдсан.
Ер дараа нь хэн нэгэн сэтгүүлч түүнээс яриа авах болвол Монголд нэг удаа номонд өгүүлэгдсэн дүрүүд өнөөдөр хаана юу хийж явдаг хүмүүс байгаа вэ гэж асуувал сонирхолтой байж мэдэх юм. Гэвч энэ нь уран зохиолтой тийм ч хамаатай зүйл биш тул ингэсгээд орхъё.

Б.Шүүдэрцэцэг буюу Тогтохбаяр - Домогт Ану хатан

ийм нэгэн ном сүүлийн үед сурталчилгаагаа идэвхитэй явуулж, зохиогч нь олонтаа зурагтаар үзэгдэх боллоо. Зурагт үздэггүй хүнд л таваас дээш удаа харагдсан гэж бодохоор олон биз дээ?

Уг номыг уншиж үзээгүй ч гэлээ өнөө цагийн зохиолчдоос, тэр дундаа эмэгтэй зохиолчдоос барьж авч зүрхлэмгүй түүхэн романы сэдвийг барьж авсанд хувийн зүгээс баярласнаа хэлье. Ер нь Ж.Пүрэв гуайн Манан будан зохиолд Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошигтын Ану хатны тухай нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн нэгэн түүхэн роман бий. Уг зохиолын нэрийг санахад л Ану хатны тухай нэгэн сайхан дурсамж уншсан хүнд төрөх буй за.
Манжийн Энх-Амгалан хаан өөрийн биеээр 200-н мянган цэрэг удирдаж Зуунмод орчимд Галдан бошигттой тулалдсан байлдаанд Ану хатан өөрийн зуутын хамтаар дайсны цэрэгт бүслэлтийг сэтэлж Галдан бошигтийн гол хүчийг гаргах зам нээдэг тухай дүрслэл одоо ч цээжинд тод үзэгдэнэ. Харин тэр сайхан сэтгэгдлийг минь улам баяжуулж, эмэгтэй хүний нандин мэдрэмжээр жавхаа нэмнэ гэж найдаж буй. Хэрэв унших тохиол болвол товч сэтгэгдлээ бичнэ ээ.

Ж.Оюун-Эрдэнэ - 6-р утас

Асуулт самбарын Рок ис деат гишүүний нэгэн яруу найргийн түүвэр хэвлэгдэн гараад хэсэг хугацаа өнгөрлөө. Тус номонд амттай, гоё хэдэн шүлэг бий. Харин уншигч хүн нь ямар нүдээр харахаас тэр шүлгүүд нь танигдах байх. Харин надад зохиолч шүлэг сонголтондоо муу хандаа юу, эсвэл идэр залуу насныхаа гал дөлтэй шүлгүүдийг мартаж орхио юу, үгүй бол яруу найрагч болох эмзэг нандин мэдрэмж зэвэрч мууддаг ч юм уу гэх олон эргэлзээт бодол төрснийг энд нуух хэрэггүй гэж бодож байна.
Гэвч залуу насны босгыг дөнгөж алхаж яваа уран бүтээлч найзад маань цаашид цэрэг эх оронгүй, ямар нэгэн чаргууцалдсан ужиггүй тэсрэлттэй олон шүлгийг онгод тэнгэр нь хайрлах байх аа.


Жич: дээрх бичвэр нь ямар ч уран зохиолын шүүмж биш бөгөөд зөвхөн уншсаны дараах сэтгэгдэл болно.

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Aug.28.10 4:43 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Г.Аюурзана: “Дэлхийн сонгомол өгүүллэг” номоо бүтээхийн тулд би өнөөдөр амьд сэрүүн байгаа, дэлхийн үгийн мастеруудаас зөвшөөрөл авсан

Image


“Дэлхийн утга зохиолын 85 сод туурвил”, “Монголын сонгомол өгүүллэг”, “Дэлхийн сонгомол яруу найраг”зэрэг цуврал номуудаараа сэтгэлгээний зохиолыг шимтэн сонирхогч, утга зохиолд шинийг эрэлхийлэгч хэн бүхний хэзээний дотны анд нөхөр болсон Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана саяхан “Дэлхийн сонгомол өгүүллэг” нэртэй номоо шинээр гаргажээ. Дэлхийн шилдэг гэгдэх 30 гаруй өгүүллэгээс бүрдсэн энэхүү номонд өнөөдөр амьд сэрүүн байгаа, зохиол бүтээл нь орчин үеийн өгүүллэгийн шинэ түвшинд хүрсэн хэмээн үнэлэгддэг алдарт зохиолчдын бүтээл багтсанаараа тун онцлог аж. Зохиолч Г.Аюурзанатай уулзаж номынх нь талаар ярилцлаа.


-Номынхоо эхэнд Антон Чеховоос Хунот Диаз хүртэл гэж бичсэн байна. Яагаад заавал ингэж онцлох болов?


-18-р зууны үед төлөвшөөгүй байсан өгүүллэг хэмээх энэ жанр 19-р зуунаас хойш төлөвшиж, 20-р зуунд сэтгэлгээний цоо шинэ шатанд гарсан юм. Чехов, О.Хенри хоёрыг 20-р зууны өгүүллэгийг бий болгосон гэж үздэг. Харин Хунот Диаз бол 1968 онд төрсөн залуу зохиолч. Өнгөрсөн жил тэрбээр Пулицерийн шагнал авсан. Тиймээс тэрхүү зохиолчоор номоо эхэлье гэж бодоод түүнд энэхүү саналаа хэлсэн. Хунот Диаз дуртайяа хүлээн зөвшөөрсөн. Улмаар энэхүү номонд зохиол нь орсон амьд сэрүүн байгаа зохиолчидтой нь холбоо барья гэж шийдээд холбогдсон. Тухайлбал, Японы зохиолч, өнөөдрийн хамгийн алдартай романч Мураками Харуки хэр барагтай л бол зохиолоо нийтлэх, орчуулах эрхийг бусдад өгдөггүй юм билээ.

Image


Гэтэл тэрбээр Монголын талаар хоёр гурван ч романдаа бичиж байсан төдийгүй анх удаагаа Монголд өөрийнх нь зохиол орчуулагдах гэж байгаад олзуурхан миний хүсэлтээс татгалзаагүй. Түүнчлэн энэ номонд Хятадын өнөө үеийн алдарт зохиолчид болох Еэ Гуанчинь, Ши Тиэшэний зохиолуудыг оруулсан байгаа. Эдгээр зохиолчийн бүтээл Англи, Франц, Орос, Япон хэл дээр орчуулагдсан байдаг. Миний хувьд өгүүллэгүүдийн сонголт их боломжийн болсон гэж үзэж байгаа. Учир нь тэрхүү өгүүллэг болгон уран зохиолын түүхэн үзэгдэл болсон сод бүтээлүүд юм.

-Энэхүү номонд орсон бүтээлүүд уран зохиолын түүхэн үзэгдэл болсон сод бүтээлүүд багтсан гэж хэллээ. Тодруулбал


-Тухайлбал энэ номондоо Америкийн эмэгтэй зохиолч Ширли Жэксоний “The Lottery” хэмээх өгүүллэгийг оруулсан. Түүний энэхүү зохиолыг 20-р зууны үгийн урлагт гарсан нэг онцгой үзэгдэл гэж тодорхойлдог. Тэр утгаараа энэ ном маш өндөр үнэ цэнэтэй гэж онцлох байна

-Дэлхийн сонгомол өгүүллэг номоо бүтээхэд та хэр их хугацаа зарцуулсан бэ?

-Номонд буй долоон найман өгүүллэг 1990-ээд оны дундуур орчуулж байсан “Эзлэгдсэн байшин” хэмээх номонд орж байсан. Харин бусад өгүүллэгээ орчуулж нэгтгэхэд хагас жилийг зарцуулсан. Хамгийн гол нь зохиолчдоос нийтлэх эрхийг авах асуудалд ихээхэн хүлээлт үүсч байлаа. Түүнээс бус нэг өгүүллэг орчуулахад төдийлөн их хугацаа шаардахгүй ээ.


Top
   
PostPosted: Sep.13.10 10:59 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.17.08 3:02 pm
Posts: 3202
Image


Top
   
PostPosted: Sep.22.10 1:58 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
Image
"Баяртай, гуниг минь" яруу найргийн түүвэр худалдаанд гарлаа.

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Top
   
PostPosted: Mar.08.12 6:14 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Жил хагас завсарласан ч энэ сэдвийг удахгүй үргэлжлүүлэн хөтлөнө. Уран зохиолын эргэн тойронд үйл явдал багатай байгаа ч сардаа ядаж нэг мэдээ оруулж байхаар боллоо.

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Mar.28.12 7:01 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Бичээч би энэ сэдвийг гурав дах удаагаа нэмж өөрчилж байна. Анх яруу найрагч Г.Аюурзаны гадаад хэл дээр орчуулагдсан шүлгүүд болон хэвлэлд гарсан мэдээлэлтэй байсан. Дараа нь Монголын уран зохиолын эргэн тойронд хэмээн шинэчилсэн. Энэ удаад Урлагийн эргэн тойронд болж буй үйл явдлын мэдээлэл, сэтгэгдлээр сэдвээ үргэлжлүүлэн хөтлөхөөр боллоо.

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Sep.08.12 1:58 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.06 10:02 pm
Posts: 754
Location: шувуудын одох зүгт...
heregtei sedev bna shinechleed urgeljluulen hutuluusei gj tun ih husej bna

_________________
ШҮҮМЖЛЭЛД мэдрэг бай!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 97 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited