#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.21.18 7:38 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 97 posts ]  Go to page Previous 1 2 3 4
Author Message
PostPosted: Sep.10.12 3:42 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Арти коур дүрслэх урлагийн төв
Эрхэм та урлагийн орчин хүсэмжилж, уран зургийн сургалтанд хамрагдаж, хэн нэгэнд тэмдэглэлт баяраар урлагийн бүтээл бэлэглэхийг хүсвэл Чингисийн өргөн чөлөөний эхэнд очоорой. МУЭ хорооны үзэсгэлэнгийн танхимын дэргэд багашаархан галерей, уран зургийн сургалт, худалдаа, рейки бясалгалын хичээл зэрэг үйл ажиллагаа явуулдаг “Арти коур” төвийг та олох болно. Энд таван настайгаас тавь гарсан хүмүүс мэргэжлийн багш нараас уран зургийн хичээл авч сууна. Галерей нийт 97 гишүүн уран бүтээлчдийнхээ үзэсгэлэнд тавигдаж, олны хүртээл болсон, нэг ёсны шилээвэр бүтээлийг авч олон нийтэд хүргэдэг. Үзэсгэлэнд оролцсон, жижигхэн ч бай бүтээл гэдэг бол сувинерийн эдээс огт өөр үнэ цэнтэй, цорын ганц эх хувилбар болсон урлагийн бүтээл гэдгийг хүмүүс ойлгож, хүндэтгэдэг болсон гэж галерейн захирал Ц.Ууганхүү ярьж байна. Зураач өөрөө гарын үсэг зурж, баталгаажуулсан бичиг эх бүтээл бүрийг дагалдана.. Бүтээлүүд гучин мянгаас 48 сая төгрөг орчим үнэтэй аж. Мэдээж ховор, олдоц багатай зураг үнэтэй. Зураач нар үйлдвэрлэгчид биш учраас тэд хаяа л нэг зураг зурна. Түүнийг нь цуглуулагчид олж, худалдаж авах эрэлт, уран бүтээлчийн бүтээлээ үнэлсэн үнэлгээ зэрэг хүчин зүйлс уран зургийн үнэ өөр өөр байхад нөлөөлнө. Арти коур дүрслэх урлагийн төв нь гэр бүлийн бизнесийн хүрээнд явагддаг. Тэд удахгүй АНУ-ын Вашингтон хотод байнгийн үйл ажиллагаатай, Монгол уран бүтээлчдийн бүтээлийг тогтмол олонд хүргэх орон зай болсон Arti cour modern art gallery нээх юм байна.
Флора номын дэлгүүр
Залуучуудын өргөн чөлөө, Засгийн газрын ордны чанх ард уншлагын танхимтай нэгэн номын дэлгүүр ажиллана. Их сургуулиудын дэргэд номын дэлгүүр олон ч уншигчийн бүртгэлд хамрагдаад цаг, номын хязгааргүйгээр болон гэрээр ном авч унших боломжтой нь үгүй. Тиймээс Флора номын дэлгүүрийн уншлагын танхимыг “халуун цэг” онцолж байна. Ирэх намраас оюутнууд тус номын дэлгүүрийн уншлагын танхимд хичээл, семинараа багш нартайгаа хамтран хийх боломжтой. Wi-fi интернэт, кофе, нарийн боовны мухлаг бүтэн өдрийг ч энд өнгөрөөх боломж олгоно. Тус номын дэлгүүрт мөн сард хоёр удаа “Эрчүүдийн уулзалт” гэж болдог. Эрчүүд цай, кофе ууж, нөхөрлөл үүсгэн янз бүрийн чөлөөт сэдвээр хоорондоо ярилцана. Олон төрлийн мэргэжил, өөр өөр насны хүмүүс уулздаг учраас шинэ танил, зөв амьдралын хэв маягийг хүсэмжилсэн эрчүүд ирдэг хэмээн номын дэлгүүрийн эзэн С.Амарсанаа бидэнд өгүүллээ.
Керамик арт студи
Сүхбаатарын гудамж, Метромалл их дэлгүүрийн баруун талд Монгол дахь цорын ганц мэргэжлийн керамикийн урлан бий. Уран бүтээлчид керамикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тус урланг хоёр жилийн өмнө байгуулж, жилийн өмнөөс сонирхогчдод сургалт явуулж эхэлжээ. Хичээл хоёр төрлөөр явагддаг. Үндсэн анги буюу гараар керамик хийх техник эзэмшсэнээр та юу дуртайгаа хийж сурна. Хүрдэн дээр эргүүлж болох ваар, аяга, тавга, дугуй чимэглэл зэргийг хийж сурах хүрдний анги гэж мөн бий. Зуныг зугаатай, урлагийн орчинд өнгүүрэлэх нэгэн боломж болсон Керамик арт студид та суралцвал энд хийсэн бүх зүйлсээ төгсөхдөө өөрөө авна. Технологиос танилцуулъя. Керамик эд зүйл, бүтээл хийхийн тулд шавраараа бүтээгдэхүүнээ эхэлж хийнэ. Солонгос улсаас авчирсан дөрвөн төрлийн шавар бий. Энэ шавар нь паалантайгаа технологийн хувьд таарсан, шууд уутнаас нь гаргаад бүтээлээ хийх цаг, хөдөлмөр хэмнэсэн бүтээгдэхүүн аж. Шавраар та бүтээгдэхүүнээ хийгээд дараа нь хатаана. Яаралтай юм уу, гүйцэт хатаая гэвэл хатаагч шүүгээнд хийнэ. Керамик эд зүйл хийхэд хатаалт хамгийн чухал. Хэрэв дотроо чийгтэй юм уу нойтон байвал өндөр хэмийн зууханд ороод бүтээл тань хага үрсэнэ. Ур чадвар болон энэхүү хатаалтын технологийг сайн сургах нь багш нарын зорилго юм. Шаварны байдлаас шалтгаалж 600-900 хэмд шатааж гаргасан бүтээгдэхүүн нь цагаан, ягаавтар өнгөтэй болно. Үүний дараа паалангаа хийнэ. Дараа нь хоёрдахь удаагаа 1250 хэм хүртэлх халуунд шатаана. Паалан хайлж, урсаад нягт, нэгэн цул зүйл болно. Эцэст нь гуравдахь удаа өндөр градуст шатааснаар таны бүтээл дангинасан зүйл болж эцсийн бүтээл болно гэсэн үг.
Керамик арт студид одоогоор 140 гаруй хүмүүс сургалтанд хамрагджээ. Эмч, мөрдөн байцаагч, захирал, оюутнуудаас эхлээд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс сурч байснаас архитектурын чиглэлийн хүмүүс их ирдэг аж. Уран сайхны урлаг учраас тус урлангийнханд ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зарах бол гол чиглэл нь биш юм. Харин захиалгаар керамикаар ханын чимэглэл, интериерийн болон ландшафтын тохижилтын бүтээл хийнэ.
Жуулчны гудамж, урлагийн орчин
Жуулчны гудамж бол Улаанбаатар хотын соёл урлагийн нэгэн чухал төвлөрөл болсон газар. “Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей”, “Улаан гэр арт галерей”, “Занаду арт галерей”, “Монголын Урлагийн зөвлөл”-ийн байр зэрэг газрууд энд байрладаг. Мөн эртний эд өлгийн болон урлагийн бүтээл худалдаалдаг дэлгүүр олонтой гэдгийг та юу эс андах. Эдгээр газруудын дунд “Арт хаус” төвд байрлах дарханы урлан, эртний эдлэлийн дэлгүүр болон “Өлзий арт галерей” мөн өөрийн гэсэн онцлогтой. 2011 оны 11 сард нээгдсэн Өлзий арт галерейд та зочилбол До.Болд, Эрдэнэцог, Цэгмид, Ойлон, Гавроош зэрэг уран бүтээлчдийн шинэ уран бүтээлүүдтэй танилцаж, хүсвэл мөн худалдан авах боломжтой.
Цагаан Дариум
Монголд одоогоор хамгийн их уран зургийн цуглуулгатайд тооцогдож байгаа галерей бол “Цагаан Дариум” юм. Зайсангийн гудамжинд байрлах уг галерей, музей нь тавь орчим жил цуглуулсан дөрвөн зуу гаруй цуглуулгатай. Дээд танхимд нь гурван долоо хоног тутам шинэ үзэсгэлэн гардаг. Цагаан Дариум музей гадаадын уран бүтээлчидтэй хамтарч саяхан Японы Урчуудын эвлэлийн хорооны дөч орчим шилдэг уран бүтээлчдийн гайхалтай үзэсгэлэнг дэлгэсэн нь хавьд гараагүй чансаатай үзэсгэлэн байлаа. Японы дүрслэх урлагт зураач нар өөрсдийн гаргах гэсэн өнгийг чулуу, шороог нунтаглаж гаргаж ирдэг. Мөн байгалийн навч, мод, шороо, жимс зэргийг ашиглан бүтээсэн зургууд хосгүй болдог. Учир нь тухайн зурагт өгүүлж буй байгаль, орчныг тэр нутгийн мод, навчаар хийдгээс тэр юм. Ирэх есөн сард Цагаан Дариум галерейд Австралийн шилдэг уран зургийн үзэсгэлэн гарах хуваарьтай байгаа. Галерей Од, Энхтүвшин, Энх-Амгалан гэсэн гурван захиралтай. Галерейн доод давхарт Монголын уран зургийн түүхийг өгүүлэх уран зургийн музейтэй. Музей хоёр хэсэгтэй бөгөөд орчин үеийн контемпорари монгол зургуудаас гадна социалист реалист хэмээн ангилдаг 1990 оноос өмнө бүтээгдсэн шилдэг бүтээлүүдийг цуглуулгандаа нэгтгэсэн. 2013 оны дунд үеэр музейн зургууд бүрэн шинэчлэгдэх юм байна.
Классик баллет
Хүүхдийн зуугийн гудамж, Голомт хотхонд таны хүүхдэд сонгодог урлагийн өв тэгш хүмүүжил олгох “Классик баллет”-ийн сургалтын төв бий. Бяцхан охидыг гоо зүйн мэдрэмжтэй, нүдээ аньсан байлаа ч биеэ хэрхэн авч явж буйгаа бүрэн мэдрэх мэдрэмжийг баллет болон төгөлдөр хуурын хичээлээр энд олгодог. Хөгжмийн сонсголтой байх, хөдөлгөөний эвсэлтэй, уян налархай, алхаа гишгээ нь тэгш хүмүүжсэн хүүхдүүд ирээдүйд амьдралд илүү цэмцгэр, хүлээцтэй ханддаг гэж сонгодог урлагийн багшаар олон арван жил ажилласан туршлагатай хүмүүс хэлдэг. Классик баллетийн сургууль үндсэн гурван курсээр гоо зүйн мэдлэг олгодог. Курс бүр гурван сараар хэмжигдэнэ. Эхний гурван сард сунгалтын дасгалаа сурах ба удаах курсэд хөдөлгөөнөө үзэж эхлэнэ. Ингээд сүүлийн гуравдах сард бүжгийн хөдөлгөөнөө гүнзгий үзэж бяцхан хунгууд маань даль жигүүрээ дэлгэдэг юм байна. Хүмүүс ч охидоо баллетийн бүжигчин болгъё гэхээс илүү эмэгтэйлиг, уян налархай болгож, нуруу турууг нь тэгш сайхан хөгжүүлье гэж бүжгийн багш Н.Отгонзаяад ханддаг ажээ. Тэрээр 2003 онд ХБК-ийг төгсөөд Дуурийн театрт ажиллаж, Солонгост мэргэжлээрээ бүжиглэж, Японы Чиба хотын баллетийн сургуульд багшилж байсан туршлагатай нэгэн юм. Японд багшилж байхдаа Монголдоо ийм баллетийн сургууль нээе гэж зорьж ирсэн гэнэ. Монголд байгаа баллетийн сургалтын төвүүд удахгүй нэгдсэн холбоо болж, жилдээ нэг удаа бүх төгсөгчиддөө нэгтгэсэн гала тоглолт хийдэг болохоор зорьж буй баяртай мэдээтэй байна.

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Oct.18.12 8:27 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Oct.17.12 2:54 am
Posts: 53
Urlag urlag bas dahin urlag

_________________
Хараал идсэн хүний сүг


Top
   
PostPosted: Dec.25.12 5:35 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Aug.06.12 11:23 pm
Posts: 44
OK


Top
   
PostPosted: Dec.25.12 5:37 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Aug.06.12 11:23 pm
Posts: 44
OK


Top
   
PostPosted: Jan.17.13 5:29 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3411
Location: төсөөлөл дунд
https://www.facebook.com/events/144529789035447/?ref=25

Уран бүтэээлч С.Ганзүгийн үйл хөдлөлийн урлагийн тоглолт

Бидний дотоод ертөнц бол бүхий л орчлон ертөнцийн бичил загвар. Эрт дээр үеэс өвөг дээдэс маань бүхий л асуултыг өөрөөсөө асууж, хариултыг нь бясалган тунгааж өөрөө олж, түүгээрээ хөлөглөн хүршгүй гадаад ертөнцөд нэвтрэн, шинэ боломжуудыг өөртөө нээж амьдарсаар ирсэн. Бүх асуултыг өөрөөсөө асуу. ТОЛГОЙГОО ХАЛБАГАД. Хариулт нь чиний дотор байна.

_________________
өө тэгсэн үү ?


Top
   
PostPosted: Feb.06.13 11:23 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Орчуулгын уралдаан
Ийм юм болж байгаа юм байна. Манайхан орж түрүүлээч :imhappy:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Feb.21.13 8:16 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3411
Location: төсөөлөл дунд
https://www.facebook.com/events/211213749016906/?ref=25

Европын хотын байгалийн зургууд, ялангуяа Венецийн төрх энэ үзэсгэлэнгийн зургуудад зонхилсон. Уран бүтээлчид аялах, үзсэн харснаа зурах дуртай. Тэр дундаа урлагийн төв болсон Венецийг өөрийн өнцөг, арга барилаар дүрслэх нь олон зураачийн мөрөөдөл биз ээ. Байгалийг зурна гэдэг хуулбарлахтай адилгүй. Тухайн байгаль, юмс үзэгдлийн төрүүлсэн мэдрэмж, сэтгэгдлийг буулгана. Тэр зураг нь үзэгчид харах яруу найраг, хөгжим болж хүрдэг юм” хэмээн зураач Ц.Нарангэрэл ярьж байна.

Үзэсгэлэнд түүний 2011 онд Итали, Франц, Герман, Австри, Швейцарь зэрэг Европын улсаар аялах явцдаа бүтээсэн 20 гаруй зургийг дэлгэх юм. Тэрбээр өмнө нь уг аяллын бусад бүтээлээ “Европын тэмдэглэлүүд” үзэсгэлэнд зураач Ц.Энхжаргал, Ш.Чимэддорж, Л.Ганболд нарын хамт гаргаж байсан. Харин “Европоор аялсан нь”-д өмнөх үзэсгэлэнд дэлгээгүй, ховор бүтээлүүдийг тавина.

СГЗ, зураач Ц.Нарангэрэл 1971-1975 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг ардын зураач Л.Гаваагийн урланд төгсжээ. Л.Гаваа агсан байгалийн зураач байсан нь түүнд мөн энэ чиглэлээр бүтээл туурвихад чухал нөлөө үзүүлсэн аж. Түүнчлэн тэрбээр 1980-1986 онд Чехийн Прага дахь Урлаг, архитектур, дизайны академийг (UMPRUM) төгссөн бөгөөд 1991 оноос хойш Дүрслэх урлагийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж буй.



Today at 5:00pm until March 5 at 8:00pm

_________________
өө тэгсэн үү ?


Top
   
PostPosted: Feb.21.13 8:19 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3411
Location: төсөөлөл дунд
https://www.facebook.com/events/380665005365260/


Dreamers' Day-ийн ээлжит үзвэр 2 сарын 23-ны Бямба гарагт 14:00 цагаас RED GER галерейд (Хаан банкны төв салбарын нэг давхарт)

"Цаасан сар" - Энэхүү инээдмийн киноны үйл явдал Их Хямралын үеэр өрнөнө. Питр Богдановичийн уг бүтээлд бодит амьдрал дээрх аав охин хоёр Райн болон Татум О'Нил нар тоглосон билээ. Жо Дэвид Брауны "Эдди Прэй" романаас сэдэвлэн хийсэн бүтээл. Уг зохиол мөнгөн дэлгэцнээ амилахдаа алдарт зураглаач Ласло Ковачийн хар цагаан зураглалаар мөнхөрсөн юм. Кинонд дээрэмчин Моүсес Прэй өөрийнх нь охин ч байж болох, үгүй ч байж болох Эдди Прэй гэгчтэй тааралдана. Олон ч хөгтэй адал явдалтай учирна.



Saturday
[Time]
2:00pm until 5:00pm

_________________
өө тэгсэн үү ?


Top
   
PostPosted: Feb.21.13 8:20 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3411
Location: төсөөлөл дунд
Red Ger Gallery

_________________
өө тэгсэн үү ?


Top
   
PostPosted: Feb.21.13 8:20 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3411
Location: төсөөлөл дунд
үнэ төлбөргүй .

_________________
өө тэгсэн үү ?


Top
   
PostPosted: Feb.25.13 6:17 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Mar.12.07 2:24 pm
Posts: 2065
Location: Bolor street
http://www.facebook.com/photo.php?fbid=475540529161597&set=a.453714741344176.94249.453668671348783&type=1&theater
Blue moon art galley oor olon goy gadaadad urlanta boloh event zohioj bgan baana

_________________
Just easy as A B C


Top
   
PostPosted: Apr.05.13 9:47 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2028
Location: Nothins that bad if it feels good
goy shuu urlag tamgalay

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Apr.06.13 12:46 am 
Offline
Гишvvн

Joined: Feb.19.12 10:11 am
Posts: 2637
mark


Top
   
PostPosted: Oct.02.13 6:26 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.31.12 1:30 pm
Posts: 3259
Location: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Begin wrote:
goy shuu urlag tamgalay



Яаж тамгалах гээв? :brows:

_________________
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн


Top
   
PostPosted: Dec.30.14 11:44 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.03.05 10:53 am
Posts: 5230
Location: Түүний оноосон ертөнцөд
Mark

_________________
Аиве Сатан Шемхамфораш


Top
   
PostPosted: Sep.02.15 11:50 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Dec.06.11 2:21 pm
Posts: 640
Location: Байхыг хүссэн газартаа
Сайн байцгаана уу? Ямар тохиолдолд ";" тэмдэгтийг албан бичигт хэрэглэдэг юм бол?
Сэдэвт тийм ч хамаагүй зүйл асуугаагүй гэж найдаж байна шүү. хаха

_________________
Автоматжуулна


Top
   
PostPosted: Sep.11.15 4:54 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.12.05 2:12 pm
Posts: 1451
Location: Forget your rosa glasses...
Urlagiin ergen toirond Ariunbaatar Amartuvshin 2 l bodogdoj bna. Delhiid danstai sain iawah baihaa manai 2 duuchin


Top
   
PostPosted: Sep.11.15 8:52 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7134
itunesE wrote:
Сайн байцгаана уу? Ямар тохиолдолд ";" тэмдэгтийг албан бичигт хэрэглэдэг юм бол?
Сэдэвт тийм ч хамаагүй зүйл асуугаагүй гэж найдаж байна шүү. хаха


Албан бичигт наадахыгчин хэрэглэдэггvй биздээ

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Oct.21.15 12:10 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Dec.06.11 2:21 pm
Posts: 640
Location: Байхыг хүссэн газартаа
Haana heregledeg yum bol doo

_________________
Автоматжуулна


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 97 posts ]  Go to page Previous 1 2 3 4

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited