#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.25.19 2:09 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 58 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Jun.13.07 4:06 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
Nadaa ene zohiol ih goy surgamjtai zohiol shig sanagddag. Husel moroodliinhoo toloo uigaggui temtsej amidraliin engiin bayar bayasgalang olj avdag ni taalagddag! Yor ni manai zaluus unshchihad gemgui zohiol shig sangddag yum! Yalanguya emegtei hund ih olon surgamjtai zuiliig zaasna baidag mon odoogiin mongoliin zaluus tuhain uyiin amerikiin zaluustai tosootei sangddag. Uls tor ajil hayalt geed. Tiim zuild amidralaa uren taran hiiisneees oorsdiinhoo amidraliin toloo yvj suuldee moroodloo beyluuldeg tuhai gardag uneheer goy zohiol. Yor ni duruud ni nileen olon hunii toloolol boloh baih shu!

Hervee husvel end tavij bolj baina :hi:

_________________
Life is magic!


Last edited by zaara on Feb.10.08 10:54 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.13.07 7:25 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
Нэгдїгээр бїлэг


- Саксон, чи надтай хамт яв л даа. “Тоосогчдын клубт ” очсон ч яадаг юм тийм ээ ? Тэнд миний танилууд тааралдана, чинийх ч ирэх байлгїй. Ол Вистын найрал хєгжим гэж нэг сайхан юм бий. Гайхмаар сайхны нь чи андахгїй . Бїжиглэхээс ч буцахгїй шїї дээ.

-Бїсгїй, хариу хэлэх гэтэл тэртээ тэнд цаашаа хараад ажиллаж байсан нэг бєгтєрдїї, эв хавгїй бэгцгэр, хижээл авгай гэнэт салгалан арвалзаж.

-Бурхан минь ! Ээ, бурхан минь! хэмээн дуу тавин шархадсан араатан мэт тал тал тийш догшин харцаар ширтэлхийлэв.

Халуун усны газар шиг тэг бїгчим том єрєєнд олон арван индїїч нэг дор ажиллах агаад шард гэх индїїнийнх нь ул дороос чийгтэй даавууны халуун уур пур – пур савсан саяхан шохойдсон ханан дээр зузаан тунадас болон хєлєрнє. Хижээл авгайтай хамт зогсоо зайгїй индїїдэх охид , авгайчуул хашгирах дуунаар ийш тийш харж гарынхаа хурдан хєдєлгєєний хэмийг єєрийн эрхгїй алдав. Нимгэн цардмал хувцас индїїддэг ажилчид хєлсєє хийснээрээ авдаг болохоор энэ нь тэдний ажлын хєлсєнд муугаар нєлєєлж болох байв.

Нєгєє авгай сая л биеэ барьж индїїгээ шїїрэн аваад банзан дээр дэлгэн тавьсан нимгэнээс нимгэн цамцыг хурдан хурдан индїїдэж гарлаа.

-Дахиад л єнєєх нь хєлдєв її гэж бодлоо шїї гэж Саксон хэлэв.

-Юу гэсэн хэл вэ ? Ийм настай тийм том хїїхэдтэй хїн хэцїї байлгїй яах вэ дээ ! гэж тэр хїїхэн хуниастай нэхмэл дотуур хувцасыг халуун индїїгээр шаржигнатал индїїдэх зуураа хэлэв. Гарынх нь хурдан , дадамгай эвлїїхэн хєдєлгєєнийг сонирхон шохооролгїй єнгєрєх аргагїй. Ажил , бїгчим халуун хоёрт ядран царай нь цонхийвч гар хурууных нь хєдєлгєєн аяндаа хурдлан шаламгайлах аж .

-Долоон хїїхэдтэй, хоёр нь хїїхдийн засан хїмїїжїїлэх газар байдаг юм гэнэлээ, Хєєрхий гэж найз охин нь єрєвдєж хэлснээ.

-Саксон, чи маргааш Визел цэцэрлэгт заавал очоорой гээд тїрїїчийнхээ ярьж байсан сэдэвтээ эргэн орж,

-“Тоосгочдын клуб” хэзээд хєгжєєнтэй байдаг газар даа . Олс татна, тарган хїмїїсийн уралдаан болно, жинхэнэ ирланд морины уралдаан гээд л юу эс болох вэ . Бїжгийн танхим нь хичнээн гоё гээч гэв.

Цааш їргэлжлїїлэн ярих гэтэл нь нєгєє хижээл авгай дахин саад болоў. Индїїгээ цамцан дээрээ унагаад банзнаас нь барьж авах гэсэн боловч євдєгнхийх нь нїхээр хатгуулж шалан дээр євс чихээстэй шуудай мэтээр палбасхийн ойчжээ.

Бїгчим єрєєнд орилох чимээ тасхийж , шатсан даавууны хярвас ч тєдхєн їнэртэв. Хїїхнїїд давын тїрїї цамцыг тїлэгдчихээс ємнє индїїг нь салгаж авахаар їхасхийгээд дараа нь эзэн рїї нь очив. Ахлах эмэгтэй даамал гарч ирээд чухам юу болсныг магадлах гэж их л суртэй яаран алхав. Зайдуу байсан индїїчин ажлаа їргэлжлїїлж байсан боловч гарынх нь хєдєлгєєн арай биш болжээ. Ерєнхий дїндээ тэд нэг минутаас багагїй хугацаа гарздав бололтой.

-Ийм амьдралд нохой ч тэсэхгїй , бїсгїй хїн бїр гуриатах нь зїй гэж эхний индїїдэгч амандаа хэлж индїїгээ тавиур дээр нь шийдэмгий тавиад - Би энийг орхилоо, ингээд гїйцээ! гэв.

-Мери! гэж Саксон найз бїсгїйнхээ нэрийг ихэд зэмлэнгїй хэлсэн учир єєрєє ч гэсэн индїїгээ тавьж байж хэдэн арваад хєдєлгєєнєє алдахад хїрэв.

Мэри цочсон янзтай хяламхийн харав.

Саксон минь, би буруу юм хэлчихжээ. Би хэзээ ч замаа алдахгїй, андгайлахад ч бэлэн байна. Гэхдээ єнєєдєр шиг ийм єдрийг хїний сэтгэл мэдрэл тэвчиж дийлнэ гэдэг даанч хэцїї биш її, чи єєрєє бодоод їз л дээ ! Чи сайн бодоод їз! гэж шивнэв.

Шалан дээр ар голоороо савж унасан єнєєх авгай хєлєєрєє шал дэлдэн тасралтгїй нэг маягаар гэцэгнэн цурхирч байх нь їйлдвэрийн яндангийн дуу мэт са­агдана. Тэр авгайг хоёр эмэгтэй ажилчин гараас чирэн гудмаар явж байхад цаадхи нь тэлчлэн хашгичсаар байв. їїд онгойлмогц їй олон машины дуу чимээ нэвтрэн орж индїїдлэгийн єрєєнд саяхан болсон явдлаас гагцхїї шатсан даавууны гашуун хярвас ханхлана.

- Амьсгаа авч болохгїй болох нь гэж Мери хэлэв. Тєдхєн индїїчин авгай хїїхнїїд урьдын адил хурдан хєдлєж олон индїї ургаш хойшоо шалмаг хольхож эхлэхэд ахлах мастер авгай банзны хоорондуур хойш урагш хэсэн алхахдаа дахин хэн нэг нь савж унах нь уу галзуурч євчигнєх нь її гэсэн янзтай их л догшин харцтай байх аж .

Алдсан цагийнхаа ажлыг нєхєх гэж гїрдийн зїтгэсээр хар хєлс нь цувсан индїїчид хааяа амсхийн хєлсєє арчих энд тэндгїй харагдана. Зуны бїгчим халуун єнгєрсєн ч бугчим халуун бууррсангїй , цахилгаан дэнлїїний нїд гялбам гэрэлд ажил їргэлжилсээр . Оройн есєн цагийн алдад л ажилчид ажлаас таран гэр гэрийн зїг явж эхлэв. Уул овоо мэт хураалттай сїлжмэг бараг алга болж зєвхєн ажлаа дуусалгїй явсан зарим хїний ширээн дээр цєєн ширхэг їлджээ. Саксон ажлаа Меригээс урьтаж дуусгаад дэ°гэд нь очлоо.

- Єнєєдєр бямба гариг . Бас нэг долоо хоног єнгєрлєє , чи хэдий юм авна гэж бодож байгаа вэ? Саксон? гэж цаадах нь асуув . Мерийн нїїр цонхийж, хацар унжиж хар нїд нь цэнхэрээр гархилжээ.

-Арван хоёр доллар хорин таван цент. Энэ муусайн цардагчдаас болоогїй бол би илїї авах байсан юм даа гэж Саксон урам муутай хэлэв.

-Чи ч мундаг байна , баяр хїргэе! Чамайг би яагаад ч гїйцэхгїй юм, чи ч ёстой хуйхалж єгєх юм . Энэ долоо хоног хичнээн их ажилтй байв даа , тэгсэн хэр нь би дєнгєж арав хагастай … За, буудал дээр ес хагаст ирээрэй. Битгий хожимдоорой. Бїжиг эхлэхээс ємнє салхинд жаахан гэж Мери ярив.

Саксон, хоёр хороолол єнгєрєєд явж байтал цахилгаан дэнлїїтэй байшингийн нэг буланд бїлэг танхай этгээд байгааг олж хараад алхаагаа хурдасган хажуугаар нь єнгєрєхдєє царайгаа нэлээд ширїїн дїртэй болгов. Тэд хойноос нь чухам юу гэсэн їг хэлэх нь тод сонсдоогїй боловч пирхийтэл муухай инлээдэхий нь бодохул сайн юм хэлээгїй нь мэдээж тул Саксон зэвїї хїрч, царай нь улайж , хацар нь халуу оргив. Дахин гурван байшин єнгєрч зїїн гар тийш эргэн явасхийснээ болиод баруун тийш эргэлээ. Їдшийн сэрїї татаж эхлэв. Замын хоёр хажуугаар ажилчдын суудаг , шавар нь ховхорч эхэлсэн хуучин модон байшингууд ярайх бєгєєд дотроо бєгс эргэх зайгїй аюч олз нь їнэ хямд билээ.

Саксон пад харанхуйд хэзээний танил яйжгар міу хаалгаа олоод тїлхэхэд єєдєєс нь чихрах дуу амар мэндийг нь зэмлэсэн маягтай асуух мэт болов. Хаалганаас їргэлжилсэн нарийхан жимээр явсаар арын довжоонд хїрч аль хэдийнээ эвдэрч унасан нэг гишгїїрийг таамгаар алгасан гал тогооны єрєє рїї ороход хийн ганц бїдэг дэнлїї сохолзоно. Саксон гэрлийг нь чадлынх нь чинээнд тултал нэмэв. Гал тогооны єрєє нь умгар боловч цэмцгэр . Дотор нь тавьсан зїйл тун цєєн тул ундуй сундуй харагдах юмгїй. Байнга угааж арчиж байсны улмаас хана туурга нь ногоовтор єнгєтэй болсны дээр єнгєрсєн хавар газар хїчтэй хєдєлсєний ул мєр хага хага явсан їзэгдэнэ. Шал нь овон товонтой энд тэндгїй ан цав сууж зуухны ам хавьд тїлэгджээ. Тїлэгдсэн газар нь таван галон керосин багтдаг савны тємрєєс давхарлан хаджээ. Хавчин , нїїр гарын хиртэй алчуур, хэдэн сандал, модон ширээнээс єєр эд хогшил гэхээр юмгїй.

Саксон, сандлаа ширээнд ойртуулахад гутлынх нь улд алимны хатсан гол шардхийв. Ширээний халцархай хулдаасан дээр ойрхон хоол нь тавиастай байна. Саксон, царцсан єєхтэй хїйтэн вандуйг амсаж їзсэнээ цааш тїлхчихээд зїсэм талхан ¤ээр масло тїрхэв.

Хотолздог шєл нь нїсэр удаан алхах хєлийн хїчинд чихарч дотуур їїдний цаанаас дунд зэргийн насны , толгойтой їс нь сэгсийсэн , мээм нь унжсан , сэтгэлийн байнгын зовлонд нїїр нь атираатсан , хилэнт царайтай. Сара авгай орж ирээд мэнд усы нь асуухын оронд - Аа, чи юу ..хоол цай чинь хєрчихєє биз , яана гэхэв. Мєн ч айхавтар єдєр боллоов шїї , арай л шатааж алсангїй. Ядахнаа Гарри уруулаа зїсчихээд дєрвєн оёо тавиулдаг хэрэг шїї гэж бувтнав. Сара Саксоны хажууд дєхєн ирж ширээг нь налан зогссоноо :

- Чи яагаад вандуй идэхгїй байна? гэж єдсєн маягтай асуув.

- Зїгээр, идмээргїй санагдаад л … гэж Саксон їйлан алдаж хэлээд дуугуй болов. Тэр халуунд єдєржин, угаалгын газар амьсгаа давчдан ажилласаар сая л оромжиндоо орж ирж байгаа хїн шїї гэв.

- Бїжигэнд явахгїй хэрэг її, гайхмаар юм болох нь шив дээ . Єдєр болгон ажлаас їхтлээ яварсаар ирэх мєртлєє шєнєжин бїжихээс буцдаггїйсэн, хачин юм даа гэж Сара зэвїїнээр ёжлов.

Саксон хариу їг хэлэхийг завдсан боловч сїїлдээ яршиг ч юм уу даа гэж бодоод дуугуй байсан боловч сїїлдээ тэссэнгїй

- Чи ер нь залуу явж їзээгїй байхаа гээд хариу хэлэхий нь хїлээлгїй унтлагынхаа єрєєнд оров. Уртаашаа та , єргєєшєє гурван метр тэр єчїїхэн єрєєнд газар хєдєлсний шарх сорив бас х рагдана. Тавилга гэвэл : нарс модон хямдхан ор, ганц сандал, бас хуучин гэгчийн нэг їхэг байна. Тэр їхэхийг Саксон хїїхэд ахуй цагаасаа мэдэх ба тїїнтэй холбогдох олон зїйлийг санана. Эцэг, эх нь элчилгїй хээр нутгаар хэрэн нїїж явахдаа тэр авдрыг авч явсан юмсанж . Ро – Кеньонд тэрэг онхолдох їед їхэгийн єрєєсєн булан эмтэрчээ. Индианчуудтай Литл мэдоу

(Бага хєндий) хэмээх газар тулалдах цагт дээд талын шургуулд нь туссан бууны сумны нїх одоо хїртэл ттод харагдаж буй . Тэр мэтийн адил явдлын тухай эх нь амьд сэрїїндээ их л ярьж єгдєг байж. “Энэ їхэгийг євєг дээдэс маань Жорж Вашингтоныг тєрєхєєс ч ємнийн Англи орноос тээж авчирсан юм даа гэж ярьдаг байж . Їхэгийн дээд талд жижигхэн толь єлгєєстэй харагдана. Зугаалгаар явж буй бїлэг хїмїїс, эр эм залуучуудын гэрэл зургийг жаазных нь араар хавчуулжээ. Бїрх малгайгаа хэлтгийдїї дэгжин маягаар тавьсан залуу эрчїїл хатагтай нараа тэвэрсэн харагдана. Толины хажууд зураг бїхий хуанли, сэтгїїлээс хайчилж авсан олон янзын єнцєгт зарлал, зураг байна. Тэдгээр нь ихэнхдээ морины зурагтай . Єтгєн будгаар архайж сархайлгасан єдий тєдий хєрєг хийн дэнлїїний дээд талд єлгєєстэй байна. Саксон малгайгаа авах гэснээ орон дээрээ лагхийн сууж, хїнд мэдэгдэхгїйг хичээн сэмхэн уйллаа. Гэтэл банзан хаалга сэвхийн нээгдэж бэргэний дуу хадаж айлгав.

-За єєр юу хэрэгтэй байх нь вэ, вандуй голдог хїн юм байж .

-Голсон бишээ : Их ядраад хєл янгинаж байна. Єлсєєгїй, Сара минь, даанч их ядарлаа гэж учирлав.

-Гэрийн ажилтай зууралдаж, гал тогоо барьж, юм хум угааж арчиж, ер нь миний хийдэг бїхнийг чи хийвэл ядрах гэж юу болохыг чи мэднээ , гайгїй . Ноёны хатан шиг байж юун ядрах зїдрэх, тэгж ярих болоогїй гэж Сара хорсолтойгоор инээгээд , - Чиний ч толгойг эргїїлдэг хїмїїс бишгїй байгаа . Хїнтэй суугаад хїїхэд цувуулаад ирэхийн цагт бїжиг, торгон оймс, гурван хос гутал эдлэх сєгєєгїй болно гэж мэд . Одоо чамд ямар зовлон байна ? . Хар амиа хєєрхийлєж , хар нїдий чинь магтаж , нїдээ унагачих гээд байгаа залхуу залуучуудыг бодохоос єєр ажил чамд юу байна? Тэгж ярих болоогїй ! Нэг сайхан єдєр нэг хар юмтай нєхцчихєєд цаадахи чинь гарынхаа чилээг гаргамаар санагдахдаа хєх няцаар гоёод єгчих байх вий! Гэв.

-Сара чи яах гэж ийм юм ярина вэ , миний ах чамд хэзээ ч гар хїрч байгаагїй , чи єєрєє андахгїй! гэж зэмлэхэд Сара ,

-Уухайс! Яах байсан гэж! Авгайдаа гурван хос Јутал аваад єгч чадахгїй байлаа ч гэсэн чиний тэр хєлєє хугалах гээд гїйж байдаг залхуу амьтдаас чинь дээр байх . Чиний тэр танхай новшнуудаас дээр нь дээр . Журамтай бїсгїй хїн бол тийм амьтадын нїїр рїї нулимхаасаа ч сэжиглэнэ. Чи харин одоо хїртэл муу юманд ороогїй яваа чинь гайхалтай . Тийм хэрэгт залуу їеийнхэн биднээс ухаалаг болоо юу бїї мэд . Харин залуу хїїхэн гурван хос гуталтай болооод сэтгэл хангалуун байхаас єєр юм бодохгїй болох дээр хїрвэл балартлаа бїжих нь гарцаагїй. Миний худалчийг харж байгаарай. Би охин байхдаа тийм юмыг цээрэлдэг байсан юм. Чам шиг явсан бол ээж маань арьсыг минь хуулах байсан л даа . Зєв шїї дээ . Гэтэл одоо юм бїхэн эх захаа алдаад байна. Ахыгаа ч аваад їз : социалистуудын хурал хуйгаар гїйж , дэмий балай юм чалчиж эзэнтэйгээ хэл амаа ололцохын оронд ажил хаялтын фонд гэдэг нэг юманд татвар тєлєх гэж хэдэн хїїхдийнхээ амнаас їмх талхы нь булаах болов. Тэр тєлж байгаа мєнгєєр нь би єєртєє арван долоон хос гутал худалдан авч болох байна , мєн ч их мєнгє байгаа биз дээ ? Харин би тэгж даилуун загнах тэнэг хїн биш л дээ . Ер нь сайнаар тєгсєхгїйдээ , миний худалчийг харж л байгаарай . Бид хэд яана? Надад хоолны таван сав їлдээд єгєх юм байхгїй болох дээр яах вэ? Сара ингэж яриад тїр амьсгаа авах гэж зогсозносон боловч дахин баахан юм ярихсан хэмээн цєс нь дэлсэж байв. Саксон ,

-Сара, чи наад їїдээ хаачхаач, би чамаас гуйя гэж хэлэв.

Сара , їїдий нь тас саван гарч гал тогооныхоо єрєєнд ороод ганцаараа чанга чанга їглэн тогоо шанагаа хангинуулан цамнах дуулдана.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.13.07 7:29 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
ХОЁРДУГААР БЇЛЭГ


Хоёр хїїхэн Визщль цэцэрлэгийн хаалган дээр очиж, билет худалдан авах гэж тус бїр хагас доллар гаргахдаа тэр мєнгийг олох гэж хичнээн цардмал даавуу индїїдсэнээ сайн ухаарч байлаа.

Цэцэрлэг нээгдэх хараахан болоогїй байсан боловч єглєєний идэх юмыг том том сагсанд хийж бэлдсэн бєгєєд хїїхдээ тэвэрсэн тоосгочид тэр хавиар нэгэнт хєлхєлдєж байв. Тэд бол цалин их авдаг , тарган цатгалан явдаг булиа залуус юм. Тэднийг бодвол навтгар , чїїчгэр євгєд , эмгэд хажуугаар нь шовор шовор алхлана. Тэд хувцас хунараар гайгїй сайн явах боловч залуу насанд єлсєж цангахын зовлон амсаж хїнд хїчир ажилд нухлагдан гачигдалд нэрвэгдсэн хийморь доройтож одоо насандаа дарагдсан нь андашгїй харагдана. Ихэнх нь ирланд нутгийн хїмїїс бєлгєє. Єдгєє тэднийг харахул гэдэс дїїрэн , мєр бїтэн явж єсєж єндийсєн їр ач нараа даган майжганахдаа нїїр царайд нь бахархах сэтгэл, ємєг бардам шинж ил байх ажээ.

Тэдний дотор Мери, Саксоны таних хїн ер харагдсангїй. Энд ирланд , герман буюу словак хїмїїсийн аль нь ч найр наадмаа хи3йж байсан ч , тоосгочин , адуучин буюу тємрийн дархчуулын аль нь ч зугаалж байсан хоёр хїїхэнд маань огт падгїй санагдах ажээ. Найз хоёр хїїхэн бїжгийн хорхойтой улс болохоор аливаа баяр ёслолын їеэр билетний їнийг хэдэн хувь нэмэхэд хувь нэмэр бологчдын эгнээнд байдаг ажээ.

Мери, Саксон хоёр эрдэнэ шошийн боргоцой, газрын самар шарж бїжгийн танхимаар шагайв. Саксон вальс алхаж явснаа бїжгийн танхимаар шагайв. Саксон хэдэнтээ эргэхэд Мери алга ташиж ,

- Яасан догь , яасан сайхан юм бэ ? Оймс чинь янзтай сайхан зохьсон байх чинь ! гэлээ.

Саксон талархан инээмсэглээд єндєр єсгийтэй франц хилэн шаахай угласан хєлєє ургаш тавьж нарийхан хар банзлаа яльгїй татасхийхэд гоолиг шилбэ , шагай нь цухасхийнэ. Хосоороо таин центийн їнэтэй хамгийн нимгэн тунгалаг хар оймсны цаанаас цагаахан хєл нь товхон гэрэлтэнэ. Єндєр биш боловч цэгцхэн биенд нь бїсгїй хїний эелдэг ялдам намба ил ажээ. Цагаан цамцандаа хуниастай хажаас хадаж дууриамал шїрэн том зїї хатгасан нь єнгє харшаад тун ч дэгжин харагдана. Дотуур нимэгхэн цамцан дээрээ богино ханцуйтай хантааз ємссєн нь мєн маяг зохижээ. Тохойгоо тулсан хиймэл сарьсан урт бээлийг хоёр гартаа хийжээ. Завсрын биш заяаны буржгар нь эвлэж єгдєггїй хэдэн туг їс духдуулж тавьсан хар хилэн бїрхнийх нь доороос цухуйна.

Мери, найз хїїхнээ нїдээ гялалзуулан байж магтан сайшаана. Тэврэн авч чанга гэгч їнссэнээ хэтэрхий ойворгон аашилсандаа ичингїйрэн царай улааж :

- Чи минь даанч хєєрхєн байна ! Би эр хїн байсан бол чамаас яавч салахгїй, тас хазах байсан, нээрэн шїї ! гэж єєрийнхєє биеийг зєвтгєх санаатай чанга дуугаар улаймшигтай хэлэв.

Тэр хоёр, бїжгийн танхимаас гарч нарны туяа налайтал туссан замаар хєтлєлцан гараа савчин баясгалантай зугаалан явахы нь харсан хэн боловч долоо хоногийн турш зїдэргээнт ажилд нухлуулсаных энэ зэргээр амрах нь долоон зєв гэлтэй. “Байвгайн элїї” хэмээхийн хажууд очиж жаахан зогсож байснаа хаасан хаалтан дээгїїр нь тэгнїїрдэн байж тїїнд оршин суудаг ганц лужир эзнийг нь харж сїрдэн айгаад тэндээ удаан зогсож ч чадалгїй явж торонд хашигдах сармагчингууд дээр очиж уралдааны замыг єлийн харж эхлэв. Тэнд їдээс хойш уралдаан эхлэх ёстой байв. Тэндээсээ тєгєл модон дотор орж тоо тоомшгїй гэмээр олон замаар нь явсаар нэг мэдэхнээ харанхуй давчуухан булан газар ороод очжээ. Тэнд ногооноор будсан ёирээ сандалууд байх агаад зугаалагч хїмїїс тэдгээрийн нэгэт гэр бїлийн хїмїїсийн хамт эзэгнэн суусан байлаа. Хоё хїїхэн баахан тэнэж тэнэж сїїлд нь модтой бэл газар очиж Калифорний халуун наранд шарлаж эхэлсэн бєгєєд жигдэлж тайрсан євсєн дээр сонин дэлгэн дэвсэн суужээ. Тэр хоёр долоо хоног зїтгэн ажилласан биеийнхээ зїдэргээг гаргаж зад бїжиглэх хїч хуримтлахыг хичээх амуй.

- Берт вонхон заавал ирнэ , Билл Робертсийг дагуулж ирнэ гэсэн . Нєхєд нь “Бїдїїн Билл” гэдэг юм байна лээ . Биерхэг атлаа ямаан омогтой залуу даа . Боксчин болохоор хїїхнїїд эргэлддэг. Гэтэл би бол айна. Їг яриа нь болхидуу , ер нь саяхан чи бид хоёрын їздэг байвгайрхуу л хїн дээ . Хррр гэж дайраад толгой тас хазчихах нь уу гэмээр. Уг нь мэргэжлийн боксчин биш , тэрэгчин їйлдвэрчний эвлэлийн гишїїн . Корбели – Моррисрын пїїст ажилтай . Клуб нь боксын тэмцээн зохиовол заримдаа оролцдог юм байна лээ. Хїн бїхэн айна , ааш зан гэж ч авах танаггїй , сайн тэжээж байгаад л бусдыг зодуулж байхдаа таарсан амьтан. Чамд яагаад ч таалагдахгїй , авах юм нь гэвэл мєн ч сайхан бїжиглэнэ гэж алаад єгнє , халин нисэх адил гялалзуулна. Чи ганц ч гэсэн бїжиглээрэй . Харамч нарийн зангїй , єгєємєр . Гэм нь ааш муута© даа ! гэж Мери баахан бурлаа. Тэгснээ тэр хоёр , тэр хоёр ч гэж дээ Мери л Берт Вонхонын тухай ярьж эхлэв.

Та нар зузаан найз юм шив дээ ? гэж Саксон болгоомжтой асуулаа.

-Тиймээ, би маргааш ч болтугай суухад бэлэн л байна, харин єєрєє дуугарч єгєхгїй юм гэж пал пїл хэлээд нїїр нь барсхийснээ илэн далангїй гуниглал нь бараг догшрол болон хувирч, гэнэт юу болов гэмээр дєвчигнєн ,

-Тэр чинь , чамайг эргїїлэх гэвэл Саксон чи болгоомжтой байгаарай ! Берт их хєвсєргєн зантай хїн шїї … Гэсэн ч намайг сууя гэвэл маргааш ч болтугай суух л байна. Даанч єєрєє хєдєлж єгєхгїй юм даа гээд амаа ангайсхийснээ энэ тухай яриагаа орхин сїїрс алдаад – Хорвоо гэж гайхалтай юм, тиймээ ? Даанч учир утгагїй . Од , гариг ч гэсэн бас дэлхий юм гэнэлээ Бурхан хаана байдаг юм бол мэдэх юмсан. . Берт Вонхон ерєєс бурхан гэж байхгїй гэх юм. Гэтэл єєрєє аймаар хїн болохоор дандаа л аймаар юм ярина. Би бурханд итгэдэг. Чи яадаг вэ ? Саксон чи энэ талаар юу гэж боддог вэ? Саксон мєрєє хавчисхийснээ инээд алдав.

Мери цааш нь ,

Бид муу муухай юм хийвэл лайгий нь эдлэнэ, тиймээ ? Бертээс бусад нь ингэж ярьдаг Яаж ч явсан яадаг юм , їхсэн хойно юу ч ялгаагїй , харин “Їхсэн хойно минь ямар шЁйтгэлээр сэрээх бол, тэрийг нь їзэх юмсан. ” гэнэ. Аймаар хїн байгаа биз ? Ер нь л аймаар шїї. Намайг бурхан дандаа харж байгаа гэж бодохоос надад жигтэйхэн хачин санагддаг. Одоо миний чамд ярьж байгаа юмыг бурхан сонсож байгаа болов уу , чи юу гэж бодож байна ? Чи ер нь ямар шїї юм байдаг гэж боддог вэ ? гэхэд Саксон

-Аа бїї мэд , миний бодоход бурхан бий гэж зориуд санаанаасаа зохиодог байх , хїн бїхэн єєрийнхєєрєє бодож зохиодог байх гэв.

-Пєєх яана ! гэж Мери орь дуу тавих аядав.

-Хїн бїхэн нэгэнт байна гэж ярьдаг болохоор байдаг юм байлгїй. Миний ах бурханыг Авраам Линкольнтэй тєстэй гэнэ. Сара, бурхан сав суулгатай байдаг гэнэ.

-Бурхан їсээ хагалдаг гэж би лавтай бодохгїй , їсээ юу гэж хагалах вэ , жигтэйхэн юм болно биз гээд Мери зоригтой бодсон зїйлээ бусдад дуулдахаар чанга хэлсэндээ єєрєє давхийн цочив.

-Толгой эргїїлэх тоглоом зардаг , атираа болсон нїїртэй нэг балтгар мексик хїн явдгийг чи мэдэх її ? Миний бодоход бурхан тїїнтэй л тєстэй байх гэж Саксон хэлэхэд Мери тас тас хєхєрч ,

-Чи ёстой хачин юм хэллээ. Иймэрхїї бодол миний толгойд хэзээ ч орж байгагїй . Юугаараа тэр чинь тєстэй байгаа юм гэв.

-Тэр тагдгар мексик хїн , толгой эргїїлэх нэг юм єгдєг , тэрнийх нь ухааныг олох гээд хїмїїс насаараа оролдоно. Тэрїїнтэй л тєстэй юм шиг санагддаг. Харин тэр толгой эргїїлсэн юмных нь учрыг тайлж чадахгїй л байна. Юунаас эхлэхээ ч мэдэхгїй байна. Сарад ямар шїї юм єгсєн гээч . Сара бол єєрєє Томын толгой эргїїлдэг тоглоомын нэг хэсэг нь , тэгээд ч цаадахдаа дандаа саад дараас болдог амьтан. Бїгдээрээ миний таньж мэдэх хїн , бїгдээрээ , би ч єєрцгїй , та бїгд цємєєрєє миний тэр толгой эргїїлдэг тоглоомын нэг хэсэг нь шїї дээ .

-Толгой эргїїлдэг тоглоомын хувьд їнэн байж болох юм. Харин бурхан бол тэр муу мексик євгєнтэй тєсгїй дээ . Бурхан ер нь хэнтэй ч тєсгїй . Аьрах цэргийн байрны хана дээр “Бурхан сїнс мєн її ? ” гэсэн бичиг байсныг санаж байна уу?

-Энэ бол бас л нєгєєдєхийн чинь оньсого байна , яагаад гэхэд сїнс гэж чмар шїї юм байдгийг хэн ч мэдэхгїй шїї дээ.

Мерид аймаар юм санагдаж хирдхийн цочоод .

-Энэ ч харин їнэн дээ … бурхныг сїнс гэж бодохтой зэрэг Хэн Миллер надад санагддаг юм. Цагаан даавуугаар биеэ ороочихоод бидэн рїї - хїїхнїїд рїї дайрахад бид тэрнийг гэж мэдээгїй байсан болохоор їхтлээ айж билээ. Жаахан Мэгги Мэрфийн дотор нь муухай оргиж , Биатриса Перальда бїр ухаан алдаж унаад нїїрээ шалбалчихсан юмдаг. Одоо сїнс гэж юу билээ гэж бодохоор цагаан даавуугаар биеэ ороосон юм харанхуйд гїйж яваа харагдах болов. Ямар ч болтугай бурхан тэр мексиктэй адилгїй , їсээ хагалдаггїй л байх гэлээ.

Бїжгийн танхимаас хєгжмийн эгшиг дуулдмагц хоёр хїїхэн хоромхон зуур годхийн босов.

-Хоол хїртэл хэд бїжэж авмаар байна. Їдээс хойш хамаг улс дуглана даа . Бараг нь нарийндаа хатсан амьтад болохоор хїїхнээ хоолонд авч орох ажил гаргахгїй гэж орой ирж байхгїй юу . Харин Берт тийм хїн биш урьтаад л єєр юмнуудтай учирчихгїй бол, Саксон минь тїргэлье.

Бїжгийн танхимд ороход хэдхэн хос боссон байх тул эхний вальсыг тэр хоёр 3хоорондоо бїжив.

-Берт орж ирлээ гэж хоёр дахь эргэлт дуусах їеэр Саксон шивнэхдээ Мери ,

-Хараагїй юм шиг байгаарай, хоёулаа л хоорондоо бїжиж байя , эргїїлдлээ гэж бїї бодог хэмээн хариуд нь шивнэв. Гэвч найз охиных нь царай баахан минчийж , судасных нь цохилт хурдасч буйг Саксон мэдэв.

Мери вальсаа эргэсээр танхимын нєгєє захад хїрээд ,

-Хамт яваа хїнийг нь ажил уу ? Билл Робертс гэдэг чинь тэр шїї дээ . Берт хамт ирнэ гэж байсан юм . Тэр залуу чамайг , Берт намайг хоолонд урих байх. Єнєєдєр догь болно , харж л байгаарай нєгєє єнцєгт хїрэхээс ємнє хєгжим бїї зогсоосой гэв.

Ийнхїї хоёр хїїхэн тэ° хоёр залуу ба хоол мєрєєдєн вальсаа эрэгсээр бєлгєє. Залуухан , царайлаг хоёр хїїхэн маань их л урамтай бїжсээр хєгжим зогсохын алдад нєгєє хоёр залуугийн дэргэд их л осолтой гэмээр дєхєж очоод дєнгєж сая олж хараад гайхан таашааж буй царай гаргав.

Берт , Мери хоёр бие биенийг дан нэрээр дуудах боловч Саксон , Бертийг “Вонхоп гуай ” гэж хїндлэх атал цаадхи нь зїгээр л Саксон гэж байв. Одоо Саксоныг Билл Робертстой танилцуулах хэрэгтэй болоход Мери хамаа намаагїй хїн шиг царайлан тэр хоёрыг танилцуулахдаа ,

-Робертс гуай – Энэ бол Браун хадагтай ! Миний найз , Саксон гэдэг юм . Сонин нэр байгаа биз ? гэхэд Билл малгайгаа авч гараа сунган ,

-Чихэнд чимэгтэй нэр байна . Браун хадагтай минь , би таны танил болж байгаадаа их баяртай байна ! гэлээ ,

Саксон гараа мєн єгч мэндлэхдээ алгандаа эвэртэйг нь мэдрэв. Тїїгээр ч барахгїй , тэрхэн агшинд нэлээд олон зїйл ажиж амжихад Билл нїднээс нь єєр юм ажсангїй. Эхлээд цэнхэр юмуу гэж бодсон боловч хожим нь дахин ажвал бор юм байж . Гэтэл Саксон , Биллыг том хар цэнхэр сайхан нїдтэй , зєрїїд хїїхэд маягийн харцтай г нь шууд ажжээ.

Нїднийх нь эгц шулуун харц гарынх нь хїдэр чийрэг , бяр чадал хїртэл тун аятайхан санагдана. Бас Шантгардуу шулуухан хамар , улаа бутарсан эрїїл нїїр, хацар, эрмэг зориг чанарыг илтгэсэн дээд уруул зэргий нь єнгєцхєн болтугай ч ажилглаж амжжэ. Ялангуяа цав цагаан шїд яралзуулан, ув улаан уруул мушилзуулан инээмсэглэх томовтор сайхан манаас нь хїїхний нїд салж явна.

“Нас бие гїйцсэн биеэрхэг жаал юм даа” гэж Саксон дотроо бодов. Хоёул бие биеийг ширтэн инээмсэглэж атгасан гараа тавихад олс мэт цагаан шаргал атлаа алт мэт гялалзах атиралдсан богинохон їснийх нь єнгє хїїхэнд их л гайхам санагджээ. Улаан хїрэн єнгє зїсий нь харахул тайзан дээр їзсэн Оле Ольсон буюу Ион Ионсоны дїрийг санагдуулна. Гэвч єєр хавьтах тєсєє байсангїй. Хємсєг сормуус нь харавтар харц нь хїїхдийнх шиг биш , жинхэнэ эр хїний эршїїд шийдмэг харагдана. Ємссєн бараан єнгийн даавуун костюм нь мэдээжээр оёдлын газрынх ажээ. Саксон тїїнийг тун аятайхан костюм , яав ч таван доллараас хямдгїй гэж бодов. Тэрнээс гадна Скандинов нутгийн удам угсааны хїмїїсийн болхи байдал Биллд огт їгїй , харин ч орчин їеийн эрэгтэй хїний болхидуу хувцас ємссєн атлаа булиа том бие нь гоолиг харагдана. Хєдлєх гишгэх бїр нь уян хатан , айвуу тайвуу байна. Энэ бїхнийг нь Саксон нэг зараар ажиж мэдсэн хэрэг биш л дээ. Сайхан хувцасласан , гоолиг нуруутай , уян налархай хєдєлгєєнтэй , булчин шєрмєс бїхэн нь айвуу тайвуу агшиж зангирч байхыг л ажжээ. Тїїнтэй хамт байхад долоо хоногийн турш цардуултай нимгэн даавуу хар хєлсєє гоожуулан зогсоо зайгїй индїїдэж байснаа мартагнаж бие амарч сайхан тайвшрах гэсэн мєрєєдєл нь биелэх янзтай. Гар нь дєнгєж хїрхэд хамаг биенийх нь, бие сэтгэлийнх нь ээлт нєєлт тїгэх шиг болов.

Билл нэрийнх нь хуудсыг аваад бусад хїмїїсийн адил инээдтэй хошин шог юм ярьж эхэлхэд Саксонд тун аятайхан залуу мэт санагдав. Хэзээ ч ийм аятайхан эртэй тааралдаж яваагїй тул хэмээн дотроо байн байн бодов.

Билл гоц сайхан бїжих тул Саксон сэтгэл хангалуун баярлана. Биллийн уян зєєлєн сайхан хєдєлгєєн хєгжмийн эгшиг лїгээ яг нийлнэ. Бертийг харвал Меритэй бїжиглэн улам олширсоор буй бїжиглэгчдийн дунд сїрхий эргэлдэн байв. Берт єндєр гоолиг , уян хатан , бас л сайн бїжиглэгч гэж тоогдсон залуу ажээ. Гэхдээ Саксон тїїнтэй бїжиглэж байхдаа тийм ч таалалтай байснаа санахгїй байна. Гэнэ гэнэ огцом хєдєлдєг нэг базаахгїй тал байсан нь тєдий л таатай биш ажээ. Ер нь Берт баахан яаруу сандруу агдаг зантай мэт санагдана. Агдаг зантай учираас хєдєлгєєн нь дэндїї эрсдэж биед баахан зовлонтой болно. Хэзээд хаа нэг гэзэр очихоос хожимдуузай хэмээн айж буй хїн шиг санагдана. Тэгж дандаа л тавгїй байх нь мэдрэлд халтай.

- Та тун сайн бїжиглэдэг юм байна. Олон хїнээс дуулсан, їнэн юм байна гэж Билл Робертс хэлэхэд, Саксон,

- Би бїжиглэх дуртай л даа . Бїжиглэж байхад ярих дургїйг ингэж хэлсэн єнгєєр нь Билл мэдээд дахин дуугуй бїжиглэхэд санаагий нь мэдээд аяы нь дагаж байгааг бодохоос Саксонд баярламаар санагджээ. Єєртэй нь хамт ажиллаж амьдардаг хїмїїсийн дотор бїсгїй хїнийг энэ мэт анхаарал хїндэтгэлтэй їзэх хїн даан ч ховор.“Заяаны минь хань биш її ?” , “Маргааш ч суухнаа бэлэн байна.” Гэж Мери Бертийн тухай хэлж байсан нь санаанд ороход Билл Роберт надтай сууя гэвэл би маргааш ч суухад бэлэн байна гэмээр болов.

Хїчирхэг булиа гараараа биеийг нь дуртай тийшээ эргїїлэн бїжихэд Саксон нїдээ анин хїсэн мєрєєдмєєр санагджээ. Боксчин! Сара одоо єєрийг нь харвал юу гэж хэлэхийг нь Саксон гадарлаад дотроо бах тав нь ханах шиг болов. Гэвч энэ залуу маань мэргэжлийн боксчин биш тэрэгчин шїї дээ …

Гэнэт бїжиглэгсэдийн хєдєлгєєн бїр хєвєлзєхєд Биллийн тэврэлт чангарч , Саксонд хилэн ша хайтай хєл нь шаланд осолгїй хїрэх боловч хєєрєн хєєрсєєр агаарт гарч байна уу даа гэмээр хєвєлзєн бїжих нь бахтай. Бїжгийн айзам дахин єєрчлєгдєхєд хамт бїжиглэгч нь Саксоныг сулласхийв. Бие биеэ ширтэлцэн хичнээн тавтай бїжиж буйдаа бахархахын хамт хоёул зэрэг инээд алдлаа.

Бїжгийн сїїлчээр оркестр хєгжим аяа удаашруулахад саахь хоёр маань аяыг даган алгуур гулсах мэт бїжсээр хєгжмийн эгшиг тасрахад сая зогслоо.

Мери, Берт хоёр дээр очихоор олны дундуур явахдаа Билл .

- Бїжиглэхийн хувьд та бид хоёр муугїй таарч байна шїї гэхэд Саксон ,

- Зїїд шиг санагдана гэж тун аяархан хэлсэн тул Билл юу гэж хэлэхий нь сонсох гэж арга буюу толгойгоо далжийлган чих тавив. Хїїхний хацар улаа бутарсныг харахул сэтгэлийнх нь оч гэлтэй. Билл хїїхний гараас нэрийнх нь хуудсыг аваад нэр усаа хуудасны энгээр том їсгээр нэн хичээнгїйлэн сайхан бичиж єгєєд ,

- Одоо энэ хїїхнийг орхиж болно. Нэгэнт хэрэггїй боллоо шїї дээ гэж алиалан хэлснээ нєгєє цаасаа дундуур нь урав.

- Саксон , дараачийн бїжгийг би чамтай хийнэ шїї .

Билл чи Меритэй эргэлд гэж Берт хэлэхэд Билл ,

- Яавч болохгїй . Саксон бид хоёр энэ оройжин хамт бїжинэ гээд ярилцчихсан юм чинэ гэлээ.

- Саксон чи сайхан мэдээрэй ! Наадахи чинь чамд бїр унаж єгєх нь дээ ! гэж Мери зальжин маягтай хэлэв.

- За яахав . Би ер нь с йн юмыг хармагцаа мэддэг хїн шиг байна гэж Билл догь байдалдтай хэлэхэд Саксон ,

- Би ч єєрцгїй гэж дэмжив.

- Би уг нь таныг нїдээ аниад ч гэсэн таних байж дээ гэж Билл нэмж хэлэв.

Мери, тэр хоёр єєд зориуд айж гайхсан мэт харахад Берт ,

- Нэг їгээр хэлбэл, та хоёр цаг алдахгїй байгаа улс юм. Гэвч бїжгийн дараа бидний тєлєє хэдэн хором цагаа гарзадвал Мери бид хоёр та хоёрыг хоолонд урих байна гэж сайн санаж хэллээ.

- Яг їнэн гэж Мери батлав.

Билл Саксоны нїдийг ширтэснээ:

- Энэ хоёр чинь яадаг улс вэ? Їгэнд нь бїї ороорой . Хоорондоо бїжих болсондоо уурлаж байна. Берт – Даанч муу бїжигч , Мери ч гэсэн дээ хэдий л олигтой билээ гэж алиалж хэлснээ :

За явья . Хєгжим эхэлчихлээ . Хоёр бїжиг дуустал баяртай гэв.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.13.07 7:32 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
ГУРАВДУГААР БЇЛЭГ


Тэр ургаа модыг хана болгосон задгай зоогийн газар хооллоход дєрвїїлэнгийн зардлыг Билл тооцоогоор даах юм байна гэж Саксон їгийн далиманд хэлэв. Бусад ширээнд суусан хос залуусын дунд таних хїн олон байсан тул , мнай дєрєв тэдэнтэй мэндэлж, тоглоомын їгээр баяр баясгалантай харилцаж байв. Берт Мерийг єєрийн хїїхэн гэж улаймшигтайгаар їл барам, бїдїї«гээр нотлохыг оролдоход гарыг нь барьж чимхэж , гар дээр нь єрєєсєн гараа тавьж хоёр бєгжий нь булааж аваад эргїїлж єгєхгїй баахан цааргалан бїсэлхийгээр нь байн байн тэвэрхэд Мери заримдаа нударч , заримдаа огт анзаарахгїй байгаа царай гаргавч , чухам їнэнийг нь хэн ч андахгїй байлаа.

Хамт яваа залуугаа анхааралтай сонжоод їг цєєнтэй байсан Саксон дотроо Билл марзганалаа ч гэсэн лав ийм хачин загнахгїй гэж бодохоос таатай санагдана. Ямарч болтугай Берт бол бусад зарим залуу шиг хїїхнээ ингэж муухай ноолж їйлий нь барахгїй дагаа . Тэгээд залуугийнхаа ханхар сайхан мєрийг єєрийн эрхгїй ширтэн ажиж байснаа ,

- Таныг яагаад “ Бїдїїн Билл ” гэдэг юм бэ ? нэг их єндєр биш атал .. гэж асуув.

- Метр далан хэд орчим доо. Миний жингээр л тэгцгээдэг байх.

- Дэвжээн дээр гарахад нь зуун наян фунт гэдэг юм гэж Берт хошуу нэмэв.

- За тэр яах вэ . Би боксчин хїн биш, дэвжээн дээр гаралгїй хагас жил болоод байна шїї дээ . Яршиг , дэмий юм гэж Билл найзынхаа їгийг эрс таслан нїд нь ёлтолзов.

- Фрискогийн Слэшрийг нам цохьдог тэр їдэш чи хоёр зуун доллар авч билээ ! гэж Берт бахархан хэлэв.

- За боль доо , дуугай бай. Саксон та ч гэсэн яггїй биерхїї юм байна шїї. Хичнээн татдагий тань таах уу ? Яах вэ ? Ийм бєєрєнхий гоолигхон биетэй хїн жин яггїй татна даа.

- Юу л бол мэдэх гээд чаддаггїй юм шїї. Биллийг бозсоо хаясан гэхэд Саксон баярлах, гонсойхынхоо алиныг ч мэдэхгїй байв.

- Намайг тэгж бодож болохгїй . Энэ талаар би андахаа больсон хїн шїї . Харж л байгаараа гээд Билл хїїхнийг шинжин эхлэв. Бие бялдрыг нь зїгээр хэмжих биш харин ч дотроо таашаан бахархаж буй нь илт байлаа.

Билл Саксон руу дєхєж буглагных нь булчинг зєєлхєн базав. Булчингий нь базаж байгаа гар Саксонд чадалдтай бєгєєд шудрага санагдлаа. Эр хїн гэхэд ихэдмээр , жаалхїї гэхэд багадмаар энэ залуу цаанаа л нэг аятайхан , сэтгэл булаам. Берт ч юмуу єєх ямарч бай залуу гарыг нь ингэж базсан бол Саксон уурлах байв. Гэтэл Билл ! “Чухам заяаны минь хань энэ биш її ?” гэж бас бодтол цаадахи нь їг хэлж бодлы нь тасалдуулав.

- Хувцас гутал чинь долоон фунтээс хэтрэхгїйй , тэгээд … зуун хорин гурваас долоог хасахаар та зуун арван зургаан фунт болох нь .

Мери зэмлэсэн янзтай .

- За боль доо , Белл Робертс минь ! Ийм юм ярих муухай гэв.

Билл єєдєєс нь бїр ойлгоогїй маягтай харж харж , эцэст нь

- Ямар юм ? гэв.

- Дахиад л ! Яасан шинжгїй юм ! Харахгїй юу Саксоныг ичээчихлээ.

- Битгий худал хэл ! гэж Саксон зэвїїрхэхэд Билл ,

- Харнн Мери та иймэрхїї юм яриад байвал миний нїїр улайхдаг шїї. Юу муухай , юу сайхныг би ялгахтайгаа хїн ! Эр хїн ямар їг хэлж байгаа нь гол биш , харин юу бодоод хэлж байгаа нь чухал. Би ердєє ч муухай юм бодоогїй , Саксон ч ойлгож байна . Таны бодож байгаг би ч Саксон ч бодоогїй байх шїї гэв.

- Ээ ээ ! Улам л горьгїй болоод байх чинь ! Би хэзээч бузар муухай юм боддоггїй гэж Мери дуу алдав.

- Боль, боль Мери, дуугай ! Юун дэмий юм ярина вэ ! Билл иймэрхїї юманд хэзээний дургїй хїн шїї гэж Берт шийдэмгий хэлэв.

- Тэгвэл тийм бїдїїлэг їг хэлж байх хэрэггїй шїї дээ гэж Мери мєчєєгєє єгєхгїй байна.

- За , Мери минь , больё , бїї уурла , ингээд л боллоо гэж Билл шулуухан хэлээд Саксон руу эргэж ,

- Таасан байгаа биз ? гэв.

- Зуун хоорин хоёр . Хувцастайгаа зуун хорин хоёр гэж Саксон хэлээд Мери рїї бодлогширсон янзтай харав.

Билл пархийтэл инээд алдахад Берт ч бас инэлээ.

- Юу л гэж бодвол бодохоос биш , гэхдээ аймаар улс юм даа ! Хоёулаа , Саксон , чи ч гэсэн . Би чамайг ийм гэж хэзээ ч бодоогїй гэж Мери сэргэхэд Берт

- За , миний дїї зїгээр гээд бїсэлхийгээр нь тэврэд. . Мери эхлээд дургїйлхаж байгаа хїн болж єєдєєс нь сїрхий тїлхснээ найзыгаа гомдоочихож магадгїй гэж айгад тогл®ом тохуу хийж эхлэв. Тэгээд сайхан зан нь Бертийн гарч байх ёстой газраа буцав. Хоёул зїї орох завсаргїй бие биендээ наалдан шивнэлдэж гарав.

Билл Саксонтой тайвнаар ярилцсаар

- Нэр чинь хачин сони юм даа . Ийм нэртэй хїн байхыг би ерєєс сонсоогїй . Сайхан нэр , надад л лав гоё санагдаж байна гэхэд Саксон,

- Ээжийн єгсєн нэр . Боловсролтой хїн байсан юм. Хачин хачин їг хичнээн их мэддэг байж вэ дээ . Номноос салдаггїй , бараг амьсгаагаа хураан хураатал уншсаар байж билээ. Хичнээн их юм бичдэг байсан гэж санана ! Дээр їед Сан – Хосед гарч байсан сонинд хэвлэгдсэн шїлгїїдий нь би олж уншсэн . Намайг жаахан байхад сакс гэж ястан байсан , ийм тийм улс байсан гэж надад ярьдаг байж билээ. Индианууд шиг зэрлэг , ялгаа нь цагаан арьстай , цэнхэр нїдтэй , улаан хїрэн їстэй , айхтар их дайчин улс байсан гэж ярьдагсан.

Билл яриагий нь шимтэн сонсохын хамт нїднээс нь хараа салгахгїй ширтэнэ.

- Тийм улс байсан гэж ердєє ч сонсоогїй юм байна. Хаагуур , энэ хавиар нутагладаг байсан юм бол уу ?

Саксон инээж .

- Їгїй , Англид байсан хїмїїс байхгїй юу , анхны англи хїмїїс байж . Америкчууд маань англичуудаас гаралтайг т мэднэ. Тэгэхээр бид – та , би , Мери , Берт бїгдээрээ сакс їндэстний хїн байх нээ гэв.

Билл Саксоны ярьсан энэ шинэ зїйлийн тухай бодол зуур ,

- Миний євгєд дээдэс, , лав л ээжийн минь євєг дээдэс дээр їеэс Америкт аж тєрж байж . Хэдэн зуун жилийн ємнє Мэн арал дээр ирж буусан юм гэнэлээ гэхэд Саксон баярлан їгий нь таслаж ,

- Миний эцэг бас Мэнийнх юм гэнэлээ . Эх минь Охайод юм уу одоо Охайогийн байгаа газар тєрсєн юм гэсэн. Тэр нутгийг ээж Єрнєдийн их хадаглуур гэж нэрлэдэг байсан . Эцэг чинь хэн гэдэг хїн байсан юм е гэхэд Билл ,

- Мэдэхгїй гээд мєрєє хавчисхийснээ - цэвэр цусны америк хїн байсан атлаа єєрєє ч мэдэхгїй , ер нь хэн ч мэдэхгїй байж нэлээ.

Харин таны нэр жинхэнэ хуучны америк нэр юм . Одоо ч Англид Робертс гэдэг алдартай генерал бий 6 Сониноос уншсан.

- Эцгийн минь овог Робертс биш юм байна лээ. Ерєєс эцэг эхээ огт мэддэггїй байж . Робертс гэдэг нь їрчилж авсан алт хайгч хїнийх нь нэр юм гэнэ лээ . Ийм учиртай юм. Индианы модок гэдэг аймгийнхантай хийсэн дайнд алт хайгч сууршин суугч олон хїн оролцсон юм гэнэ. Робертс тийм улсаар бїрэлдсэн нэг отрядыг удирджээ. Нэг тулалдаанд тун олон хїн ололсон , тэдний дотор хїїхэд , эмэгтэйчїїд , тэр ч байтугай хєхїїл хїїхэд ч олон байж . Тэр хїїхдїїдийн нэг нь миний эцэг байж шїї. Дєрєв , тавтай индианар л ярьдаг хїїхэд байж .

Саксон алга ташиж , нїд нь гялалзав.

- Индианууд олзолсон байж !

- Тийм бололтой . Тэр аймгийнхан дєрвєн жилийн ємнє Орегоны сууршин суугчдыг хїйс тэмтрэх дєхсєн юм гэж олон хїн нэхэн санажээ. Робертс , тэр хїїг їрчилсэн болохоор би жинхэнэ эцгийнхээ нэрийг мэддэггїй юм . Харин эцэг минь элчилгїй ээрэм талаар туулж єнгєрсєн нь эргэлзээгїй байх шїї.

- Миний эцэг ч єєрцгїй гэж Саксон омог бардам байдалдтай хэлэв.

- Миний ээж ч тэгэхэд наймхан настай охин байжээ. Хєллєсєн шарууд нь эцээд замын ихэнхийг явган туулсан юм гэдэг.

Билл гараа сарвайж ,

- За хонгор минь , гараа наашаа . Бид хоёрын эцэг эхийн хувь заяанд тєстэй юм их байна, тэгэхээр бид хоёр чинь хуучин найз нар гэсэн їг дээ гэв.

Саксоны нїд сэргэж гараа єгснєє ийнхїї хоёул дотнолон гараа барилаа.

- Гайхмаар сайхан биш її ? Та бид хоёул хуучин Америк удмын їр сад байна . Тэгээд бас тан шиг ийм нїдтэй , ийм єнгийн їстэй, арьстай хїн бол сакс биш байх бол ямар хїнийг сакс гэж хэлэхээ мэдэхгїй юм байна. ! Бас та чинь баатар хїн байна шїї дээ?

- Тэр тухай ярих дээр хїрвэл бидний євгєд дээдэс хал їзэж халуун чулуу долоосон хїмїїс байжээ. Тэгж тэ¬цэхгїй бол єєрсдєє сєнєх байсан юм чинь зїйн хэрэг юм даа !

- Та хоёр маань юу болоод ухаангїй яриа дэлгэж орхивоо? гэж Мери хажуунаас нь оролцов.

- Найзлаад амжсан байна. Танилцаад наад зах нь долоо хоног болсон улс шиг харагдана гэж Берт єдєв.

- Бид хоёр уу, аль хэдийний танил байхгїй юу . Бид хоёрыг нарт хорвоод мэндлээгїй байхад євгєд дээдэс маань элчилгїй ээрэм талыг туулж явсан байна шїї дээ гэж Саксон єчив.

Гэтэл танайхан Калифоринд очихын тулд бусдаар тємєр зам тавиулаад бас бїх индиануудыг устгуулахыг хїлээж байж гэснээ Билл , Саксонд их дотно байгаагаа зориуд онцлох гэсэн шиг Мерид хандаж .

- Їгїй дээ! Саксон бид хоёр чинь эндхийн ууган иргэд , хэн хїн сонирхож асуувал ингэж л хэлээрэй гэв.

- Аа, мэдэхгїй гэж Мери нэлээд зэвїїн, дургїй нь хїрсэн янзтай мєчєєрхєєд.

- Эцэг минь Дорно муж улсуудад байх нь дээр гэж , Иргэний дайнд оролцохыг хїсэж байсан байна. Бємбєрчин байж. Тэгээд сїїлд нь Калифорнид очжээ гэхэд Саксон ,

- Харин миний эцэг Иргэний дайнд оролцохоор буцаж ирсэн юм гэв.

- Минийх ч тэгсэн гэж Билл залгуулан хэлэв.

Тэр хоёр бие биенийг их л баяртайгаар харахыг бодохул энэ явдлаас улам дотно болсон хэрэг биз.

- Гэлээ ч гэсэн бїгд л їхээ биз дээ, юу їнэн їхэх їнэн гэдэг биз ? Хаана ч їхсэн єєрцгїй , байлдаанд їхсэн ч, бурханы газар мажийсан ч єєрцгїй . Мєн чанар нь адил, їгїй болсноос хойш ямар ялгаа байхав. Би бол эцэг маань дїїжлїїлж їхсэн байлаа ч тоохгїй . Мянган жилийн дараа хэн асуух юм ? Євгєд дээдсээрээ гайхуулах гээд дэмий бєєн нажид! Миний эцэг тэр дайнаас хоёр жилийн дараа ертєнцєд мэндэлсэн болохоор їнэндээ оролцох ч бололцоогїй байж . Харин миний хоёр авга ах Геттисбургийн дэргэд алагдсан юм гэдэг шїї. За ер нь иймэрхїї юм яриад яах ч билээ гэж Берт баахан ёжлов.

- Нээрэн ч тийм дээ гэж Мери дэмжихэд Берт тїїнийг дахин тэвэрлээ.

- Гэхдээ бид амьд явна. Їнэн , тийм ээ? Энэ бол хамгийн чухал . Їхэгсэд їхэсэд шїї дээ , їхсэн хэвээрээ л їлдэнэ , ингэж хэлээд толгойгоороо андгайлсан ч чадах байна!.

Мери, амы нь гараараа таглаж ийм аймшигтай юм ярилаа хэмээн загнахад наадхи нь харин алгы нь їнсээд беи рїї нь тэмїїлээ.

Зоогийн газар хїн олшрох тусам яга тавагны чимээ улам чанга чанга сонсдох болов. Дїнгэр дїнгэр ярилцах жигд хїнгэнэх чимээн дунд хааяа дуу аялах бїсгїйчїїдийн цангинасан дуу хадаж, мєн эр хїний гоц бїдїїн дуу ч хааяа ялгаран дуулдаж байв. Залуус голцуу найз эмэгтэй нартайгаа хєгжєєнтэй юм ярилцах тул тинхїї со¤он дуулдах ажээ. Халамцаж улаан зээрд болсон эрчїїл олон байна. Хажуугийн ширээний аль нэгтээ суух хїїхнїїдээс Биллийг дуудахад Саксонд хардах сэтгэл тєрж хїїхнїїдэд нїїртэй хїн юм даа , хїїхнїїд эргїїлдэг юм байна гэж бодлоо.

- Яасан аймаар юм ! Яасан ичгїїргїй амьтад вэ ! Нэрээ боддог хїїхэн хїн ерєєс ингэхгїйдээ ! Їгїй ер сонсооч ! Мери зэвїїрхэн хэлэв.

Хїїхнїїдийн дотроос бараавтар царайтай , болцгор нэг охин ,

- Билл , Билл ! Чи намайг танихгїй байна гэж її ? гэж хашигчлаа.

- Танилгїй яахав, таньж байна, хонгор минь гэж Билл зоригтой хэлээд их л дургїй байгаа бололтой ярвайхыг Саксон ажиглаад баярлав. Нєгєє хїїхэн

- Бїжиглэх її ? гэхэд Билл,

- Магадгїй гээд Саксон руу шууд эргэлээ.

- Бид хуучин америк хїмїїс болохоор бие биенээ бараадаж явсан дээр байх аа ? Та юу гэж бодож байна ? Бидний улс ер цєєн болж шїї. Харь газрын есєн шидийн амьтдаар дїїрч гїйцлээ… гэх мэтээр Билл их л тайван нам дуугаар Саксонд толгойгоо ойртуулан ярьж байгаа нь нєгєє хїїхэнд би ийм хїнтэй гэдгээ мэдэгдэх гэснийх ажээ.

Єєдєєс нь харсан ширээнд суух нэг залуу Саксоноос нїд са«гахаа болив. Хувцасласан байдлы нь ажвал нэлээд болхи , бїдїїлэг, хамт сууга эр, эм хоёр нь ч мєн єєрцгїй тийм улс мэт хар гдлаа. Тэр залуугийн нїїр барайж нїд нь гялалзаад гэнэт.

- Єє та юу ? Хилэн шаахайт та наашаа суугаач гэж хашгирав.

Хажууд нь суугаа хїїхэн хїзїїгээр нь тэврэн аргадах боловч нєгєєдєх нь

- Хєєрхєн хїїхэн гэдэг чинь ёстой тэр дээ . Би очоод тэр муусайн шааруудаас салгаж аваад ирье гэж бавтнана.

- Махны гудамжны тархигїй амьтад байна гэж Мери нулимах шахан хэлэв.

Хїїхэн нь їзэн явах харцаар ширтэж буйг Саксон мэдлээ . Биллийг харвал нїднийх нь харцанд уур хилэнгийн оч бадарч цэнхэр нїд нь гойд сайхан , бодол дїїрэн харагдах бєгєєд єнгє нь янз янзаар хувирч, ёроолгїй гїнзгий далай мэт санагдав. Билл ярихаас дургїй нь хїрэв бололтой дуугаа хураав.

- Хэрїїл болгоод яахым ! Эргийн тэртээх талын хїмїїс юм тэгээд чамайг танихгїй байна гэж Берт хэлээд босон харайж тэдний ширээнд очоод нэг юм шивэгнээд буцаж ирэв. Нєгєє гурав нэгэн зэрэг Билл рїї эргэн харав. Саксонд юм хэлээд байсан нєгєє залуу суудлаасаа босоход хїїхэн нь явуулахгїй гэж гарнаас нь чангаах боловч мань эр гараа суга татаж аваад гуйвж дайвсар Биллийн дэргэд хїрч ирэв . Ханхар цээжтэй, догшин царайтай, ёозгїй чонон харцтай залуу юм. Омог нь нэлээд дарагдсан бололтой, гуйвчиж ирээд ширээг нь тїшин зогссоноо,

- Та чинь Билл Робертс байсан юм бий ? Тийм бол ухархаас єєр домгїй …Уучлаарай … эмэгтэй хїн таних талаараа бас авьяастайд чинь бахархаж байна. Энэ талаар би мэргэшсэн хїн ! Таныг таньсангїй л дээ, тэрнээс биш нэг нїдээр ч харахгїй … Ойлгож байна уу ? Дахин єршєєл гуйя .. Гараа барих уу … гэж тэр хїн хэл ороолдуулан хэлэхэд Билл царай барайлган ,

- За тэр яах вэ , зїгээр . Иймэрхїї юм болсныг мартвал гїйцээ гээд хємсєг зангидсанаа гары нь атгаад ширээнийх нь зїг яарамгїй боловч хїчтэй тїлхэв.

Саксоны нїїр улай бутрана . Ёстой эр хїн юм даа . Ємєг тїшиг болж чадах , найдаж болох хїн юм! Нэрийг нь сонсоод л ийм танхай этгээд хонь шиг номхон болдог байх нь!

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.13.07 7:40 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
ДЄРЄВДЇГЭЭР БЇЛЭГ.


Хоолны дараа оркестр дахин хоёр бїжиг хийлгээд биеийн тамирын талбайд шилжэв.

Бїжиглэгчид, зоогийн газрын ширээнд сууж байсан бїх хїн, тїїнчлэн цэцэрлэгт зугаалж байсан хїмїїс бїгд хєгжмийн араас дагалаа . Байгалийн таетрын суудал болсон євстэй энгэрт таван маянган хїн багтан суух ба їзэгчдийн зарим нь биеийн тамирын талбай руу їерийн ус шиг шингэн хєдєлжээ. Хамгийн тїрїїнд олс татах болов. Окленд Сан – Франциска хоёрын тоосгочид тэмцэлдэх болж, ханхар цээжтэй, булиа залуус талцан §эхэж зогсоод тулах гэж гутлынхаа єсгийгєєр газар хонхойлж , гараа шороогоор їрж , марзан инээптэй юм ярилцан баясалдана.

Шїїгч , ажиллагсад хажуугаас нь дайран орох хамаатан садан , найз нарыг нь хорих гээд нэмэр болсонгїй , Кельт угсааных нь цус булиглаж заавал дийлэх гэсэн кельт санаа бодол хїчрэгдэхгїй байв. Та хнгэ гэж зааж зєвлєх , занах , зїхэх зэргээр чих дєжрєм хашигрлдаж эхлэв. Тэмцэлдэх багийнхан байсхийгээд булхай гаргалаа гэж нэг нь нєгєєгєє зэмлэнэ. Хор шар нь буцалсан їзэгч олны

Дунд эмэгтэй хїн эрэгтэйгээс цєєнгїй байна.

Олс татах хїмїїсийн хєл дороос жигтэйхэн их тоос шороо босход Мери багтрах шахан найтааж эндээс зайлья хэмээн Бертээс гуйж байв. Гэтэл Берт тоглоомд улайрсан жаалхїї аятай хоргодоод болсонгїй , дараачийн ээлжинд їзэлцэх олны гїн рїї улам зїтгэв Саксон Биллээс тас зуурахад наадахи нь олны дундуур мєр, тохойгоороо зай гарган аажээ уужуу зогсолтгїй явж байв.

Билл дэгийсэн єндєр хїн болохоор Саксоны дээрээс харан алмайрсхийн явахдаа нэг доёгор ирландыг ирландыг тохойгоороо нэлээд хїчтэй ёворчих шиг болоход тэр нь бушуухан зай тавилаа.

- Энэ бол хїїхнїїдийн ирэх газар биш юм . Уралдаан тэмцээн эхлэхэд хор шар буцлалгїй яах вэ . Залуучууд арай хэтэрхий уучихсан бололтой. Ийм їед агсан согтуу юмнууд яадаг гэж санана гэж Билл ярьж эхлэв.

Намхан бїдїїн эрэгтэй , эмэгтэй олон хїнтйэ тийнхїї чихцэлдэх Саксонд тун эвгїй санагдна. Тэдэнтэй зїйрэлвэл Саксон хариугїй хэрэг , бядгїй , охиноороо , огт єєр їїлдрийн хїн мэт ажээ. Гагцхїї Биллийн бяр , овсгоо хоёрын ачар эсэн мэнд явна.а Билл эмэгтэйчїїдийн царайг гэнэ гэнэ ажиглах боловч дахиад л єєрийг нь харах тул Саксон єєрєє гологдоогїй байгаагаа мэдэж байв.

Тэр хоёроос холгїй , хэдхэн алхмын зайд нэг юм болж , хїмїїс муухай хашгиралдан нїдэж балбах чимээ гарав.

Хїмїїс тїгшин їймэлдэж нэг том биетэй эр Саксоны хажуу бєєрнєєс дайран Билл рїї шахахад мань эр нєгєє хїнийг мєрнєєс нь барьж аваад нэлээд хїчтэй тїлхэж орхив. Тэр хїн “хэг” хэмээн дуу алдаад эргэн харав. Нар салхинд нїїр нь борлосон , ууртай , цайвар їстэй , яах аргагїй ирланд хїн байв.

- Ай , чи муу чєтгєр … гэж ярзганахад нь

- Чи элэнцгээ хийх гэж энд зогсоод байна, би чамайг бариад байгаа биш шїї гэж Билл тайван боловч зэвїїрхэн хэлээд тїрїїчийнхээсээ арай хїчтэй тїлхчихэв.

Ирланд эр дахин эргэх гэж чармайсан боловч хоёр талаасаа хїмїїст хавчигдаж дэмий л ярзалзаж , хєдєлж ч чадахгїй байв.

- Намалдагий чинь нээнэ дээ ! гэж галзуу мэт хашгичиж байснаа гэнэт царай нь хувирч яралзахаа ч больж харин ч инээмсэглэн, ууртай харагдаж байсан нїдэнд нь баярлах єнгє нэлсхийх шиг болов.

- Тийм хїн байсан юм бий ! Танаыг ингэж чихэлдэж явна гэж даанч мэдсэнгїй . “Догшин Шведийг ” луйвраар хожсон болгосон боловч та яаж намалдаглахыг би нїдээрээ їзсэн гэв.

- Їгїй биш байлгїй . Тэр орой би л ёстой мах болтлоо нїдїїлэхийг чи їзээ биз . Шїїгчдийн шийд шудрага байсан гэж Билл алиалах маягтай хэллээ.

Ирланд эр бїр хєєрч байна. Уг нь худал їгээр зулгуйдаж л дээ . Гэтэл Билл огт тоолгїй їнэнээр нь ярихад залуу боксчныг хїндэтгэн бишрэх сэтгэлийг нь улам хїчтэй болгожээ.

- Їнэн юм їнэнээрээ сайхан . Ширззн тулалдаан болсон , та ч мєчєєгєє єгєєгїй шїї. Би одоо гараа татаж авмагц тантай гар бариад хатагтайд чинь бас зай гаргалцаж єгїїж .

Шїїгчид цугласан олныг хойш нь болгох гээд аргаа барахдаа гар буугаар дээш буудлаа. Энэ бол дохио Жинхэнэ там шиг юм болж эхлэх нь тэр. Тийнхїї хоёр эр хїнээр хаацайлуулсан Саксон тоглож буй хїмїїсийг овоо ойрхноос харах боломжтой болов. Олс татаж буй хоёр талынхан хар тэнхээгээрээ чармайн хїчилж ,царай нь улайж, чидийж їе мєч нь нужигнана. Шинэ олс гарт нь гулгах бєгєєд эрчїїлийг баттай бариг гэж эхнэр хїїхэд ургаш тэмїїлэн чихэлдсээр очиж олсон дээр нь атга дїїрэн шороо цацаж эхлэв.

Дунд зэргийн насны нэг бандгар бїдїїн хїїхэн нэг мэдсэн чинь нєхрийнхєє хажууд оччихсон єєрєє таталцан чанга чанга хашгирч байлаа. Нєгєє багийн ахлагч, нєгєє бандгар хїїхнийг муухай хашгирав. Хїїхний талын нэг хїн нєгєє хїний хулхи руу дэлсэхэд тэр хїн сїхдїїлсэн їхэр мэт нам унав. Эсрэг этгээд нь ч тэсэж байж чадсангїй: Булчинлаг булиа эхнэрїїд эрчїїлдээ туслахаар яарлаа . Шїїгч їзэгч хїмїїс яаж ч хэлээд, гуйгаад занаж зїхээд нэмэр болсонгїй . Эр , эмгїй бїгдээрээ дайран орж олсноос таталцах боллоо. Хоё баг биш , Окленд , Сан – Франциско хоёр хотынхны тэмцээн , бїгд бїгдийнхээ эсрэг хийх тэмцээн болон хувирчээ. Осноос таталцах газар нэгэнт олдохгїй тул гурван хїний гар бий? Бие дээрээ давхцаж байв . Гар дээрээс нь барьж чадахгїй нэг нь айлын багийн хїнийг олсноос салгах гэж хїчлэн оролдох хїмїїсийн шїдийг цєм цєм дэлсэж байв.

Берт баярлан хашгирч байхад Мери бїр айчихсан хажуунаас нь тас зуурчээ. Зарим нь ойчиж хїний хєлд дайруулж байв.

- Балай юм , ёстой балай юм гэж Билл хааяа хэлэх бєгєєд орчин тойронд юу болж бу©г сайтар мэдэх тул нєгєє ирланд хїнийхээ хамт олны дундуур сандралгїй зїтгэсээр Саксоны хамт мултран гарлаа. Тэгж тэгж нэг баг нь хочижоо боллоо. Дийлдсэн багийг хорхойтонгуудынх нь хамт чирч гулдархад їзэгчид араас нь хуйлран гїйлдлээ . Билл тийнхїї Саксоныг аюул багатай газар гарган ирланд эрийн хамгаалалд орхиод єєрєє буцаж олны дотор шумбах мэт орж Берт , Мери хоёрыг тєдхєн олж ирэв.

Берт хулхиараа дэлсїїлж цус нєж болсон боловч хэзээний хєгжєєнт байдал хэвээр, харин, Мери бїр шахгдаж урвайсан амьтан галзуурахын даваан дээр гарсан шиг харагдах агаад.

- Ийм спорт байдаг юм уу ? Ичгїїр, ичгїїр, муухай явдал гэж байн байн їглэж байв.

- Эндээс шалмагхан зайлцгаая, одоо ид галзуурдагтаа орох гэж байна гэж Билл хэлэхэд Берт, - за, жаахан хїлээл дээ . Би ийм сайхан їзмэр їзэхэд найман доллар ч хайрлахгїй ! Найм байтугай, хэд ч яадаг юм ийм олон хєх няц, намалдаг болсон ам хацар їзээгїй удаж шїї гэв.

- За тэгвэл буцаж очоод жаргалаа эдэл . Би хоёр хїїхнээ аваад тэр талд, тэр ухаа дээр гарья . Тэндээс юм бїхэн дурайтал харагдах байх.

- Харин чи чєтєгрїїдийн гарт орж ­армайгаа нээлгїїлвээ, болгоомжтой л байгарай гэж Билл хэллээ.

Хїмїїсийн єнєє чихцэлдээн, зодоон нь хоромхон зуурд їгїй болж нэг хїн биеийн тамирын талбайн захад байдаг индэр дээрээс эрэгтэй хїїхдийн уралдаан явуулах цаг боллоо гэж хашгирахад харамсаж халагласан Берт нєгєє гурав дээрээ буцан очиж толгойн бэлд суулаа.

Эрэгтэй хїїхэд, охид залуу эмэгтэйчїїдийн уралдаан, бас догонцох уралдаан, хєл тушаатай уралдаан, хєлдєє шуудай углаад уралдах гїйлтийн тэмцээн тус тус явагдав. Ураалдаанд оролцогчид гїйлтийн замаар гїйж єнгєрєхєд їзэгч олон алга ташин элгээ хєштєл инээлдэж хєгжилдєж байв. Саяхан болж байсан чихцэлдээн зодоон хэдийнээ мартагдан бїгд баясан ахан дїїс болсон мэт байна.

Таван залуу газар суж хурууныхаа їзїїрийг газар шаагаад “гїйгээд ” гэсэн дохио хїлээж харагдана. Гурав нь оймстой, хоёр нь гїйлтийн тємєр хадаас бїхий гутал ємсжээ.

- “Залуу хїмїїсийн гїйлт . Тїрїїлсэн хїнд хорин таван доллар олгох ганц шалтгаантай “ гэж хєтєлбєрт байгааг Берт уншаад – Тэр хадаастай , хїрэн гутал ємссєн , захаасаа хоёр дахь , хїрэн їстэй залууг хараарай . Сан – Францискогийнхон тэрнийг тїрїїлнэ гэж мєрицєж байгаа юм . Тэдний найдвар болсон хїн нь их олон хїн мєрий тавьсан гэнэ лээ гэв.

БЁллийг биеийн тамирын спортын талаар онцгой их мэдлэгтэй хїн гэж бодож байсн Мери ,

- Та хэний нь тїрїїлнэ гэж бодож байна ? гэж асуув.

- Би яаж мэдэх вэ ? Эднийг анх удаа л харж байна. Миний бодоход бїгд ижил сайн харагдана. Аль давуу нь л тїрїїлэг , энэ л хамгийн гол нь .

Дохионы буу панхийлээ, таван залуу ч ухасхийн жирийлгэв. Гурав нь бїр гараан дээрээсээ хоцров. Єнєєх хїрэн їстэй тїрїїлж удаад нь хав хар їстэй залуу яг гэзэг даран хурдлах тул тэр хоёрын нэг л тїрїїлэхээр байлаа.

Гэтэл хагас тойрог гїйгээд хар їст хїрэн їстээ идэхэд одоо тэр залуу гїйцэгдэхгїй тїрїїлэх нь илэрхий боллоо. Хїрэн їстээс лав арван алхамын зайтай тїрїї явах агаад цаадахи нь ганц ч алхам тєдий ойртож чадахгїй байв.

- Сїрхий амьтан байна шїї! Ядарсан шинж ер алга , харин хїрэн їст нь бїр цуцж гїйцэж байна гэж Билл баяртай хэлж байна.

Хар їст хїрэн їстээсээ яг арван алхмын зайтай тїрїїлсээр барианд хїрч ирэхэд цэнгэлдэгч олон чих дєжрєм хашигралдаж баяр хїргэв. Бас дургїйцсан хїмїїсийн дуу ч сонсдож байлаа.

Берт бїр оодорч, тїрїїлэгчдийг шїтэх зуур,

- Уухай ! Фриског сайхан чадаа биз ? Одоол зугаатай юм болно доо ! Харж л байгаарай . Унжих нь ! Шїїгчид шагнал єнгий нь єгєхгїй байна шї . Талынхан нь хошуураад ирлээ , за даа ! Ийм зугаатай юм їзсэнгїй удлаа шїї, одоо л нэг !

- Яагаад шангий нь єгєхгїй гэнэў, Билл ээ? гэж Саксон асуухад.,

- Фрискогийн талынхан тїїнийг мэргэжлийн тамирчин гээд маргаан дэгдээж байгаа юм байна. Энэ бол шудрага биш хэрэг аль аль нь мєнгє авах гэж л гїйсэн , тэгэхээр бїгд єєрцгїй мэргэжлийн тамирчид гэсэн їг гэж Билл тайлбарлаж єгєв.

- Цугларагсад шїїгчдийн индрийн ємнє шавааралдан хэрэлдэн шуугилдаж гарлаа. Шїїгчдийн байгаа газарт нь хуучирсан муу хоёр давхар барилгархуу юм . Хоёрдугаар давхар нь ємнїїрээ хавчгїй учраас шїїгчид ч хоорондоо тэр їзэгч олны адил муудалцаж маргаж байгаа нь харагдана.

- Одоо л эхлэж байна уу , ичих нїїрэндээ илэг наасан новшнууда! гэж Берт хашгирав.

Хар їст арваад хїн дагуулсаар гадна талын шатаар авиран индрийн тагт дээр хїрч очлоо.

- Эднїїс няравтай нь найз юм байж , мєнгий нь єгч байна. Шїїгчийн зарим нь зєвшєєрч , зарим нь эсэргїїцэж байна . Хїрэн їстийн талынхан ч очлоо гэж Билл хэлээд Саксон руу тайвшруулсан янзтай инээмсэглэн харснаа.

- Энэ удаа би цагаа олж тэндээс ашгїй зайллаа . Тэнд хэдэн хормын дараа сїйд болно доо гэв.

- Мєнгий нь буцааж єг гэж шїїгчид хэлж байна.

Єгєхгїй бол хїрэн їстийнхэн булааж авах нээ . Дэ°гэд нь очлоо шїї , хараарай гэж Берт тайлбарлав.

Ялагч нь цаасанд боодолтой хорин таван мєнгєн ¤олларыг тээр дээр єргєж байна. Талынхан нь тойрч бїчээд мєнгє булаах гэсэн хїмїїсийг тїлхэн зайлуулж байв. Зодоон хараахан эхлээгїй боловч байдал улам хурцадсаар єнєєх муу байшинг доргиж ганхтал хїчтэй мєргєлдєєн эхлэх нь тэр . Ялагчийг тойрон хїрээлсэн хїмїїсийн дотроос ,

- Мєнгий нь єг, муу нохой !

- Битгий єг, Тим !

- Чи шудрагаар олж авсан мєнгє шїї, Тим !

- Бузар хулгайч, мєнгий нь єг! гэх мэт янз бїрийн їг хэлцгээн хашигралдана.

Нєхєрсєг зєвлєгєє, цээртэй хараал холилдож байлаа, Мєргєлдєєн бїр нийтийн зодоон болж хувирах осолтой болов. Тимийн талынхан гар дахь мєнгєндєє хїний сувдаг гар хїрэхгїй гэж дээр єргєсєєр байж усан хулгана болтлоо хєлрєн ядарчээ. Тэгээд нэг удаа тїр буулган дахин єргєх хооронд хїмїїс шїїрч цаасыг нь урахад Тим мєнгєє арай чарай сэгсэрч амжмв. Тийнхїї дор буй хїмїїсийын толгой дээр мєнгєн бороо хаялах шиг юм боллоо. Дараа нь унжирсан яршигтай маргаан дэгдэв. Мери :

- Бушуухан дуусаасай, ганц болтугай ч бїжиглэх юмсан . ийм дэмий юмаар юу хийхэв дээ гэв.

Шїїгчийн индрийг хїмїїсээс арай гэж чєлєєлсний дараа журмыг сахиулагч даамал тагІны захад очиж чимээ аяд хэмээн гараа єргєж байна. Хїмїїсийн уур хилэнтэй хїнгэнээн намдав.

- Энэ єдрийг нєхєрлєл , ахан дїїсэг ёсны єдєр болготугай гэж шїїгчдийн зїгээс тогтоолоо … гэж нєгєє хїн єндєр дуугаар зарлав.

- Яалаа гэнээ! Яалаа гэнээ!

Нэлээд бодолтой нэг нь алга ташив.

- Энэ зїйтэй!

- Зодоон сєнєтїгэй!

- Бїдїїлэг ёс сєнєтїгэй!

Ийм учираас шїїгчид дахин хорин таван долларын шагнал бий болгож дахин уралдуулах болов гэж нєгєє даамал хэлэхэд

Олон арван хїн

- Тимийг яах вэ? Тїїнийг яах гэж? Тимийг л дээрэлхэж байна! Шїїгчид сєнєтїгэй! гэж сїртэй хашгиралдав.

Журам сахиулагч дохио єгч олныг тайтгаруулан ,

- Їзэгч олны хїслийг дагахад бэлэн байдаг шїїгч пар Тимоти Мак-Манус ч гїйг , тїрїїлбэл мєнгєє аваг гэж шийдлээ гэв.

- Муухай л юм хийж байна даа . Тимийг уралдаанд оруулж болох байсан гэж Билл дургїйлхэн хэлж байлаа.

- Одоо ч хїрэн їст їзїїлээд єгнє дєє! гэж Берт сэтгэл хєдлєн хэлэхэд Билл ,

- Тим ч єєрцгїй . Уур нь хїрч їхэхээ мэдэхгїй їзэлцэх байлгїй гэв.

Їймэлдэх олон хїнийг уралдааны замаас зайлуулах гэж бас арван таван минут болоход нєгєє, хар, хїрэн їст хоёроос єєр уралдах хїн гарсангїй . Нєгєє гурав нь уралдахаас татгалзжээ.

- Миний бодоход Тим мэргэжлийн тамирчин тун сайн гїйдэг хїн юм . Гїйж байгаа байдлы нь харахад андашгїй, та нар хараарай, гайгїй ! гэж Билл хэлэв.

Тим хагас тойрог гїйж хагас алхамын зайтай тасрач тїрїїлээд энэ зайгаа алдалгїй сайхан гїйсээр барианд ойртож байв. Гэтэл ухаагийн бэлд байсан манай бїлгийнхэниэй харалдаа хїрч ирхэд ёстой санаанд оромгїй хачин юм болох нь тэр. Дэгжин хувцасласан, саваа шиг нарийхан таяг барьсан залуу гїйх замын дотор талд зогсож байсан юм . Тэр хїн олны дотор ямаанаас янзтай харагдана. Ажилчин ангийн хїн огт биш . Хожим Берт тїїнийг бїжгийн дэгжин багш шиг харагдсан гэдэг байлаа.

Тимоти – Мак – Манус буюу Тимийг гїйн єнгєрдєгийн даван дээр тэр тэгээд барьж байсан таягаа гэнэт хєл рїї нь шидэв. Тим толгойгоороо годройтон тоос шороо босгон уналаа . Тїр зуур хїн бїхэн гайхан чив чимээгїй болов. Нєгєє этгээд ч єєрийнхєє їйлдсэн бузар хэргиыг мэл гайхав уу гэмээр харагдав, чухам юу болсныг тэр хїн ч, ажиглагч олон ухааран ухаартал багагїй цаг єнгєрєх шиг боллоо. Тэгж тэгж олон зуун хїн сая л ирландчуудын дайчин дуу хоолойгоор хашигралдаж эхлэв.

Хїрэн їстийг бариан дээр ирхэд ганц ч хїн алга ташсангїй . Хїмїїс нєгєє таягтй залууд уурлан барьж идэх шахан хилэгнэн шуугилдахад мань эр яая ¤аа гэсэн байдалтй тїр зогсож байснаа гэнэт эргэн замаар орж зугтав. Берт хойноос нь Ингээд зугад! уухайс! Хашаа зайлна вэ! Юу бодож ийм муухай юм хийдэг новш вэ ? Аан ? Хэл чи! хэмээн малгайгаа атгасан гараараа занаж байн байн їглэж байв.

- Їгїй ер , мєн сїрхий овжин хїн байх нь ээ! Яах гэж ингэв ээ ? Лав л тоосгочин биш дээ гэж Билл даажигнасан байдалтай хэлэв.

Галзуу мэт орилолдон нэхэх хїмїїсээс айж ухаагийн бэл єєд хар хурдаараа ум хумгїй зам даган згадах тэр залуу яг анчин, нохойд хєєгдєж буй туулай мэт харагдана. Тэгсээр ухаагаа єгсєн даваад модон дотуур орон бараа нь тасрав.

Араас нь єшєєгєє авах гэсэн зуугаад хїн амьсгаадан нэхсээр явна.

- Энэ улсын байж байгааг хараач . Тэр хїн энд юу болж тєгсгєхийг їзэлгїй алга боллоо, аз нь дутаж дээ гэж Билл хэлж байна.

- Берт бїр жигтэйхэн аашилж дороо дэвхцэн ,

- Хараач! Хараач! Хараач! гэнэ.

Хурдан хїнийг нь шагналаас хоёр дахь удаагаа зальхай муу аргаар хасаж доромжилсонд Оклендынхон їнэхээр их ууралжээ. Саяын энэ явдал ч гэсэн Фрискогийнхны эргэлзээгїй зохиосон бузар хэрэг гэж бодоцгооно.

Тэгээд Оклендынхон Сан – Францискогийнхныг цусы нь холихоор гар зангидан зангаж эхлэв. Їнэнэдээ нєгєє талынхан тийм муухай юм хийгээгїй хэр нь эсрэг этгээдийнхэнтэй бяраа їзэхэд бэлэн Тиймэрхїї бузар юм хийхээгїй атал хийсэн гэж гєрдєх нь уг бузар явдлаасаа дор мэт санагдах аж . Тїїнээс гадна ирландчууд хичнээн цагийн турш залхаж ядартлаа дэмий хїлээсэндээ одоо биеэ барихыг нэгэнт больж таван мянган эр тийнхїї тулалдаанд орохоор уулгалан тэмїїлэв. Бїсгїйчїїд нь тэдэнтэйгээ хамтрах болжээ. Дайн тулааны уур амьсгал бїхнийг хамарлаа. Хїмїїс дайран довтлож эхэлснээ эсрэг дайралтанд тїрэгдэх ухрах , дахин сєрєг давшилт хийх зэргээр їзэлцэж эхлэхэд чадал муутай анги нэгтгэлїїд нь уулын бэл харуулдан шилээ харуулав. Зарим хэсэг нь хууран мэхлэх арга хэрэглэн мод хадны завсар хоорондуур орж партизаны дайнд шилжин анхаарал суларсан газраар нв гэнэ гэнэ довтолно. Визел цэцэрлэгийн захиргааны дэг журам сахуилахаар хєлслєн авсан арван цагдааг байлдагч хоёр талынхан хїч хайхралгїй сєрєн тулалдаж байв.

Цагдаад дуртай хїн гэж ер нь байдаг болов уу? гэж Берт инээж хэлэхдээ цус нь тогтохгїй байгаа шархадсан чихээ алчуураар дарлаа.

Арын бут сондуулд тас няс хийх чимээ гарахад Берт хажуу тийш ухасхийн харвал тас зууралдсан хоёр залуу газрын уруу єнгєрч дээр нь гарч амжсан нэг нь дорхийгоо нїдэж байх агаап бас нэг эмэгтэй дагаж єєр омгийн хїнийг харааж зїхэн зодолдож байв.

Хоёр дахь удаагийн уралдааны їед болсон муухай явдлын дараа шїїгчид єєрийн єндєрлєг дээр галзуу мэт дайрах олны ємнє эрэлхэг тулалдаж байсан боловч єнєє муу барилга нь сїїлдээ тэсэлгїй нурав.

Нэг хижээл авгай зам дээр суугаап хаймран ултай нэлээд том гутлаа тайлж байхыг Саксон хараад ,

- Энэ авгай яах гэж байгаа юм бол ? гэж эрэгтэйчїїддээ зааж асуув.

Тэр авгай гутлаа тайлаад бас оймсоо тайлахыг нь Берт хараад инээд алдаж ,

- Усанд орох гэж байгаа бололтой гэв.

Тэд гайхан ажиглавал тайлсан гутлаа холхинодог ємсєж оймсондоо атгасан гарын хэртэй чулуу хийгээд тийнхїї эртний элэр балар їеийн аймшигт зэвсгээ барьж далайсаар нийтийн зодоонд майжгансаар орж явчив.

Тэр авгайг чулуутай оймсоороо цохих бїрт Берт : “Ёо ! Ёо ! ” гэж хашгираад .

- Аа муу шулмас сїрхий байна, ингэж байж єєрєє хэмх єшиглїїлчихгїй бол яамай даа! Зальтай амьтан юм, гайхлыг! Хараач! Чавганц мандатугай! Харав уу зууралдчихсаныг нь! тэсээд байгаарай ээж минь ! … Пєєх ! … гэж байтал нэг авгай араас нь хїрч очоод угз татан эргїїлэхи©г нь Берт хараад урам хугаран дуугуй болов.

Мери , Бертийн гараас зууран дэмий л сэгсчин

- Чи яагад зїгээр байдаггїй юм бэ ? Аймаар хэрэг болж байн шїї дээ ! Аймаар хэрэг хїїе ! гэнэ .

Гэвч Берт огт тоохгїй.

- Уухай мєн дєє! Хєгшин та тэгэд байвал дийлнэ шїї! гэж нєгєє авгайгаа дэмжин - Чамайг дийлнэ гэж мєрий тавих байна. Гэнэдэж л болохгїй , аятайхан байрьсан байна ! Овсгоотой байна . Гоё ! Гоё! Хэмээн магтан сайшаав.

Билл , Саксонд :

- Би ийм зэрлэг зодоон їзээгїй юм шиг байна. Ирландчууд л ийм юм хийхээс сийхгїй улс . Тэр тэгээд яах гэж ийм юм єдєв, учрыг нь ойлгохгїй байна, лав тоосгочин биш, ер ажилчин хїн биш, жинхэнэ дээрэнгїй этгээд дээ . Энэ цэцэрлэгт тїїнийг таних хїн ганц ч алга. Зодоон гаргах гэж бодсон бол зорьсондоо хїрч, энд тэндгїй зодоон цохион болголоо, харахгїй юу .

Билл гэнэт нїднийхээ нулимсыг гартал їнэн голоосоо учиргїй их инээлээ.

Саксон юу болов хэмээн айсан янзтэй ,

- Та юу гэж инээв ? гэхэд Билл инээдээ барьж чадахгїй хэр нь,

- Тэр золгийн дээрэнгїйг бодохоос инээд хїрэх юм !

Яах гэж таягаа шидээ юм бол ? Ингэж бодохоос инээд хїрэх

юм! Яах гэж? гэлээ.

Бут сондуулд бас чимээ гаргахыг ажвал хоёр эмэгтэй хєєцєлдсєєр гарч ирэв.

Тэр хоёр хорвоод биш гэхнээ нїдний хараа хїрэх газар бїхэнд болж буй тэмцэлд хэрхэн татагдаж орсноо ч ухаарч амжаагїй ажээ.

Зугадаж байсан эмэгтэй нь цэцэрлэгийн сандал тойрон гарах гэж байж бїдрэн ойчих шахахдаа Мерийн гараас шїїрэн барьснаа нєгєє хєєж яваа авгайн зїг тїлхэж орхив.

Уурандаа эрїїл саруул сэтгэх чадвараа алдсан тарган бандгар авгай Мерийг юу юугїй нэг гараар їстэн авч нєгєєгєє далайтал Билл хоёр тохойноос нь барьж аваад

- За боль доо , авгай минь Та эндїїрч байна . Наадхи чинь ямар ч хамаагїй хїн гэж тайван хэлэв.

Тэр авгай тун хачин янзтай байсныг єгїїлбэл, єєдєєс нь эсэргїйцэх атлаа Мерийг їсдчихээс слахгїй байв.

Тэгснээ болиод улих мэт хашгрилаа. Энэ нь єєрєє айсан бас бусдыг айлгах гэсэн ємхий санаа ажээ. Гэтэл нїїр царайд нь тийм хоёр санааны аль нь ч їл илрэнэ. Харин ч Биллийг хїйтэн харцаар сонжин ширтэж байлаа. Омгийнхныгаа аминд орооч гэж тайвнаар хашгирсаныгаа энэ хїн юу гэж їзэж байгаа бол хэмээн шинжин байсан аж .

- Аа муу боож їхмэр чинь бїр гаарах нь ! гэж Берт хашгиран авгайн мєрнєєс шїїїрэн барьж Меригээс салган зайлуулахыг оролдов.

Дєрвїїл тийнхїї нэг газраа л зууралдах ба авгай хашгирсаар байв. Бут сондуул дахин чимээ гарахад хашгирч буй авгай бїр оодорч эхэллээ.

Гэтэл Биллийн тайван харцанд ган тємрийн хєх єнгє гялсхийх шиг болж нєгєє авгайн гарыг Билл чанга атган Меригээс салгахад авгай арагшаа арай л савж ойчсонгїй. Тэгтэл тїїнийг ємгєєлєгчдийн нэг нь хїрч ирэв.

Тэр хїн учир явдлыг асууж лавлах ч їгїй, нэгэнт л тэднийхнийг нэг нь орь дуу тавин санд мэнд зугдан байгаа болохоор шууд дайрч эхлэх нь тэр.

- Та эндїїрч байна , тийм юм болоогїй , нєхєр минь ! гэж Билл яаран хэллээ. Ирланд хїн хїнд гараа далайхадл Билл тайлбар їгээ зогсоод хажуу тийш бултаж , нєгєє хїний алх мэт атгасан гар толгой дээгїїр ирэхийн хамт эрїї рїї нь авад тавьчихлаа . Бїдїїн ирланд бєєрєєрє унаад хєнтєргєн газрын амсар дээр єнхрєн ойчив. Босоод ирэхэд нь Берт дэлсэн унагав. Тэр хїн бэл даган гулсахдаа богинохон євсний толгой самардаж байв.

Берт харахас аймаар сїртэй .

- Аа муу хєгшин шулмас - гээд нєгєє авгайг хэвгїй газар тїлхчихтэл бут сондуул дотроос бас гурван хїн гарч ирэв.

Энэ хооронд Бил Саксоныг нэг ширээний ард аваачин суулгав. Муурч унах дєхсєн Мери бас єєрєєс нь зууралдахад сандал дээр суулгаад Саксон руу тїлхэсхийв.

Бертийн хор шар буцалж нєгєє хїмїїст ,

- За наашаа хїрээд ир , новшнууд минь! Зэрлэг аратнгууд минь наашихнаа бол ! Гесттисбергийн муусайн новш! Ертєнц дээр америк хїн гэж байдгийг та нарт харуулаад єгье! гэнэ.

Бертийн хар нїд нь гялалзаж, харавтар царай нь улаан хїрэнтэж уушги зїрх нь сагсайжээ.

- Дуу ! Бид зодолдохгїй, бидэнтэй хїїхнїїд хамт явнаа гэж Билл догшин сїртэй хэлэх бєгєєд ширээний ємнєх байрнаасаа зайлахгїй байлаа. Єєрийг нь ємєєрмєєр , єєрснийх гэмээр гану хїн байхгїйг хараад баахан тээнэгэлзэх тэр гурван хїнд Билл :

- Нєхєд минь эндээс зайлцгаа. Бид хэрїїл маргаан гуйгагїй . Эндїїрэл болсон байна. Бид зодоонд оролцоогїй улс ойлгов уу. гэхэд тэд яая даа гэсэн байдалтай байв.

- Тэд, Биллийн їгэнд орж мэдэх байсан боловч яг тэр эгзэгтэй агшинд нєгєє ирланд єнхєрсєн газраасаа дєрвєн хєллєн гарч ирэв. Нїїрнээс нь цус гарсан харагдана. Берт тїїнийг барьж аваад дахин поош тїлхэхэд нєгєє гурван хїн Берт рїї уурсан хашгирч дайрав. Билл нэгийг нь зангидсан гараараа зохиж , байрлалаа єєрчилж хоёр дахийг цохиод, дахин байрлалаа єєрчилж гурав дахийг нь цохив.

- Биллийн цохилт мэргэн, хурван хайр найргїй боловч дїрмийн дагуу зєв, биенийхээ жингээр хїч оруулсан байна. Нїд салгалгїй ажиглаж байсан Саксон тїїний шинэ авьяс билгийг мэдэж авав. Зїрх нь айснаас шимшрэвч, нїд нь хурц сэтгэл нь хєєрч байв. Нїдэнд нь ямар ч гїнзгий, ямарч єнгє байдал ажиглагдахгїй болж, сїрхий дорвитой янзаас єєр юу ч илэрхийлэх атлаа догшин , хоосон шил мэт єнгє гялтайх болсонд Саксон их гайхлаа. Бертийн нїд галзуу хїнийх шиг гялалзана. Ирландчуудын нїдэнд мєн уур хилэн бадрах авч бас эрїїл саруул байдлыг илэрхийлэхийн хамт дэмий зодоон хийх завшаан болов гээд дотроо баярлах мэт тэмдэг цухалзах янзтай харагдана. Биллийн нїдэнд баярласан шинж огт їгїй. Харин тулгамдсан хэцїї ажил оногдож тїїнийгээ биелїїлэх санаа нэгэнт шийдсэн мэт харагдахаас биш єєр юу ч илэрхийлэхгїй байв. Тэр єдрийн турш тийм байдал нїїр царайд нь илрээгїйг саксон ажиглалаа. Хїїхдэрхїї шинж огт їгїй болж нас бие гїйцэж ухаан суусан хїний тєлєв илэрсэн тєдийгїй бїр наснаасаа ахадсан аймаар хашир суусан хїн шиг харагдана. Нїїрэнд нь уур хилэн илрэх биш, тэрч бїї хэл хїйтэн цэвдэг байдал ч илэрсэнгїй. Харин хутга шаавч хєдлєхєєргїй янзтай дєлгєєн тайван байдал нїдэнд нь илэрч байна. Эртний сакс нарын тухай эхийнхээ ярьж байсан сонирхолтой яриа Саксонд санагдахад нь Билл тэднийхэнтэй тєстэй мэт бодогдов. Махчин шувууны хошуу мэт ха¬артай, урт гэгчийн хар завины сїїдэр сїїмс хийж далавчит дуулга ємссєн хагас нїцгэн мундаг эрчїїл дээр нь байх ба нэгнийх нь нїїр царай Биллийнхтэй гайхмаар адилхан ч юм шиг сурсхийн санагдлаа. Ийм юмыг Саксон санаанаасаа зохион бодсон биш харин зєнч мэргэн бодлын їрээр їнэн бодитойгоор мэдэрч байтал тулалдаан хэдхэн секунд їргэлжлээд дуусав хэмээн гайхав.

Берт гулсамхай газрын ирмэг дээр єнєєх нам цохиулж доош єнхрєх хїмїїсийг даапаалан дэвхцэн бїжиж байлаа. Гэвч Билл хэрхэхийг зааж ,

- За хїїхнїїд минь явцгаая . Берт чи сайн бод . Эндээс зайлах хэрэгтэй . Чи бид хоёр бїхэл бїтэн цэргийн ангитай їзэлцэжэ давахгїй шїї гэв.

Билл , Саксоныг хєтлєн ухарч эхэлхэд араас нь Берт хєєр баяр болсон хэвээр явах ба дургїй нь хїрсэн Мери їїнд уураа гарган дэмий аашилна.

Тэр хэд модон дундуур зуун алхам орчим газар гїйгээд дэмий сэлгїїцэж яваа улс мэт чимээгїй явцгаав. Гэтэл Берт хэзээний хэрэгт дуртай хїн болохоор бут сондуул дотор зодоон цохионы бїдэг чимээ грахад юу болов хэмээн тэр зїг явснаа , - Хїїе та минь ! Наашаа гїйцгээ ! гэж бусдыг дуудав.

Наадуул нь араас нь хїрч очоод хуурай жлаганы амсар дээрээс доош харав. Нийтийн зодооноос цойлж гарсан бололтой хоёр эр тэр жалгын ёро®лд замдалцан амь наанаа там цаана їзэлцсээр харагдана. Нус нулимс нь гоожих бєгєєд бїр ядарч туйлдсан нь тодорхой байв.

- Хїїе , наадхийнхаа нїдэнд шороо цац , тэгвэл нїд нь харахаа больж , чиний идэш болох юм байна ! гэж Берт хашгирав.

Бертийн їгэнд ороод шороо цацах гэтэл Билл ,

- Боль ! Болохгїй бол би єєрийг чинь нїднэ шїї !

Зодоон дуусаад хїн бїхэн найрамдаад байхад та хоёр одоо гар бариад зодооноо зогсоо! одоо би та хоёрыг наанаас чинь татаж гаргая! гэж єндєр дуугаар хэлэв.

Тэр хоёр тэндээс эвлэрэн гарч хоёр тийшээ салахдаа бие биенийхээ шороо тоосыг цэвэрлэн гєвж єгєв.

- Одоо ингээд нам жим болно. Эдний занг би андахгїй . Араараа уулзаад нїїрээрээ эвлэрдэг зантай улс, Єнєєдрийг гойд ээлтэй єдєр боллоо гэлцэнэ дээ . Миний хэлсэн їнэн байгаа биз? Тээр тэнд байгаа ширээг хар л даа гэж Билл Саксонд инээмсэглэн ярив.

Тэднээс холгїй газар їс толгой нь сэгсийсэн, амьсгаа нь дарагдаагїй эрэгтэй эмэгтэй хїн гар барилцан найрамсаж байв.

- За явж бїжгэнд орцгооё гэж Мери наадуулаа бїжгийн танхим руу дагууллаа.

Саяхан хутгатай дайсан болж байсан хїмїїс маань одоо эвсэн найрсаж ил зоогийн газруудаар хуран цугларч, ангаа цангаагаа гаргахыг хїсэж байлаа.

Саксон Биллийн ха¦ууд явна. Билл зодолдож ч чаддаг, зодоонд оролцохгїй ч байж чаддаг нв Саксонд бахдалтай санагдлаа. Єнєєдєр болсон тэр эвгїй явдлын туршид Билл яавал зодоон цохион хийхгїй єнгєрч болохыг л бодож байв. Чухамда Мери бид хоёрыг бодоод л зодоонд орохгїй улам ч хичээлээ гэж Саксон ухаарч байлаа.

- Та зоригтой хїн юм гэж Саксон хэлэв.

- Юун зориг! Хїїхдийн чихэр булахаас ямар єєрц байхав. Энэ улс омгоос єєр юм алга . Бокс гэж юу болохыг огт мэдэхгїй, хамгаалж мэдэхгїй амьтад зодуулж л орхино. Жинхэнэ зодоон гэж ийм юмыг хэлдэггїй юм шїї дээ гээд цус нь нєжирсэн гарынхаа їеийг хїїхэд шиг гунигтай харснаа

- Харин би маргааш энэ хоёр гараа ажиллуулна даа. Хавдаад ирсэн цагт тунч сайхан юм бодогдоггїй юм шїї гэж мєн гунигтай хэлэв.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.13.07 7:42 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
ТАВДУГААР БЇЛЭГ


Найман цагт оркестр “Гэр минь , гэр ”- ийг аялахад нэмэлт галт тэргэнд амжиж суухаар яарах усны урсгал шиг миелзэх зугаалагч олны хойноос манай дєрєв явсаар галт тэргэнд багтан орж єєд єєдєєсєє харсан суудал дээр хос хосоороо суув. Хїмїїс пиг дуурэхэд Окленд удахгїй хїрэх замдаа оров. Зорчигчид хэн ямар дуу дуул чаддага дуулж гарахад Берт єєрийгєє тэвэрсэн Мерийн цээжин дээр толгойгоо тавЁад “Вобешийн эрэг дээр ” гэдэг дууг дуртай дуулж эхлэв. Хоёр талд нь хїмїїс зодолдож, хїїхэд эмэгтэйчїїдийн орилолдох чимээнээр журам сахиулагч цагдаа нар орж ирж , агсан согтуу улсыг номхотгож байхад Берт нєгєє дуугаа дуулсаар байв.

Билл адуучны тухай уйтгар гунигтай маш урт дууль уянгалуулах агаад бадаг бїр нь “Элчилгїй цєлд булаарай намайг” гэсэн дахилттай юм.

Дуугаа дуулж дууссанд баярласан Саксонд Билл ингэж хэлэв.

- Та энэ дууг хэзээ ч сонсоогїй байж таарна, эцгийн минь дуулах дуртай байсан дуу юм гэв.

Дуунд сонсгол муутай, солгой хоолойтой ийм нэг дутагдалтайг нь Саксон олж мэдэв.

- Би бараг дуулдаггїй хїн шїї дээ гэж Билл нэмж хэлэв.

- Аа тийм бий ! Найз нар дор нь алах байх шїї гэж Берт дуу алдав.

- Эд нар намайг дуулахаар дандаа дооглодог юм , нээрэн тийм муухай байна гэж її ? гэж асуухад Саксон

- Та … Та … ая нь буруу … байж магадгїй гэж хулчигнаж хэлэв.

- Би аяы нь яг зєв аялж байгаа гэж боддог. Бїгд їгээ нэгсгэсэн юм шиг ингэцгээдэг юм. Таныг Берт ятгаа биз . За одоо Саксон та дуулаач. Лав сайхан дуулдаг байж таарна , мєрий тавьсан ч ядаг юм! Царайнаас чинь ил байна гэв.

- Саксон “Хадлан дуусах цагт ” гэдэг дуу эхлэхэд Берт , Мери хоёр тїрлээ. Харин Биллийг мєн даган дуулах гэтэл Берт хєлєєрєє нударч болиулав. Саксоны хоолой хїчирхэг Ўиш боловч цээлхэн гангинасан, тун эвлэгхэн бєгєєд Биллп зориулан дуулжээ.

Дуулсан хойно нь Билл ,

- Дуулах шиг дуулж байна, дахиад нэг дуулж єгєєч , дахиад нэг! Тун сайхан, гайхалтай сайхан дуулдаг юм байна гэв!

- Билл гарын нь том атгандаа барихад Саксон дахин дуулж эхлэв. Саксонд тїїний бяр чадал дулаан илч мэтээр хамаг биеэр нь тїгэх шиг санагдлаа.

- Гараасаа барилцсан байна шїї ! Юугий нь зовсон юм? Бид хоёроос їлгэр жилээ аваач ! Хоёр биендээ ойртож суугаач, яасан хулчгар нєхєд вэ ? Тэгэхгїй бол надаас юм нууж байна гэж бодно шїї ! … гэж Берт тохуурхав.

Ингэж пал пїл хэлэхэд нь Саксон баахан зовж хацар нь халуу оргив.

- За, чи арай даварч байгаа юм биш биз гэж Билл єєдєєс нь зэмлэнгїй хэллээ.

- Берт Вонхон, та дэндїї бїдїїлэг загнах юм, тантай ингэж хамаа намаагаа алдахгїй шїї! гэж Мери уурлав.

Тэгээд тэвэрхээ больж цадхийгаа тїлхсэн боловч хэдхэн хормын дараа уучилж , тїрїїчийн янзаараа суув.

- Дєрвїїлээ нэг тийш явья . Цаг даанч эрт байна шїї дээ . Наргих шиг л наргих хэрэгтэй! эхлээд зоогийн газраа орьё . Тэндээс аяндаа мэдэгдэнэ. Билл чи юу гЅж бодож байна ? Саксон та ч гэсэн ? Мери ч очно л доо гэж Берт шалгаалаа .

Дєнгєж саяхан танилцаад байгаа энэ залуугаа юу гэх нь вэ гэж Саксон тэсэж яван хїлээв.

- Їгїй . Би маргааш эрт босно, ажил хїнд . Хїїхнїїд маань ч тэнд очих гэсний хэрэггїй биз гэж Билл їгээ зєєж хэлэв.

Ингээд Саксон , Биллийн дуунд маягїйг нь ч уучлан (дотроо) ийм хїмїїс хорвоод байх ёстой гэж бодлоо. Єєрєє ч чухам ийм хїнтэй болохыг хїлээж байсан ажээ. Одоо Саксон хорин хоёр настай . Арван зургаатай байхад нь анх хїн сууя гэж байж . Хамгийн сїїлчийн удад гэвэл саяхан, ердєє л нэг сар хэртэйн ємнє угаалгын газрын ахлах мастер, тохьтой томоотой, гэм нь ахимаг насны хїн сууя гэжээ. Харин энэ бол бяр тэнхээ ихтэй, бодь сэтгэлтэй, залуу ч хїн юм . Саксон єєрєє залуу болохоор залуучууддаа татагдах нь арга байж уу . Угаалгын газрын тэр хїнтэй суулаа гэхэд халуун индїїнээс салж амар жимэр амьдарч болох боловч ямар жаргал байх билээ! Харин энэ залуутай бол … Саксон, атгасаар буй гары нь єєрєє арай л таашаан атгачихсангїй.

- Берт чи битгий зїтгээд бай . нээрэн эртхэн унтаж амрах хэрэгтэй. Маргааш єнєєх цардуултай, хуниастай даавуунуудтайгаа єдєржин зууралдаж зогсоно шїї дээ гэж Мери хэлэв.

Саксон гэнэт єєрийгєє Биллээс эгч байх гэж бодоод бие нь зарсхийж, БЁллийн цэвэр толигор нїїр царай, цэл залуу бие бялдрыг хулЈай нїдээр ажиглахад тун тааІай санагдахад гэнэт уур нь хїрэх шиг болов. Єєрєєсєє ч залуу надаас ч залуу хїїхэнтэй суух юм байлгїй . Єєрєє чухам хэдтэй бол ? Нээрэн надаас хол дїї юм болов уу? горьдоод дэмий юм шиг бодох тусам Билл улам сайхан мэт санагдана. Ийм чадалтай атлаа ийм номхон. Єнєєдєр хамт єнгєрєєсєн бїх хугацаагаа Саксон нэхэн саналаа. Биллээс ганц ч єє олсонгїй . Мери Саксон хоёуланг хїндэтгэж, ганц єєртєэй нь бїжиглэж байна. Єєрт нь таалагдаагїй бол ингэмээргїй шїї дээ.

Саксон гарынхаа хургууг хєдєлгєж їзэхэд Биллийн атганы эвэр хатуу оргих авч ер бус аятайхан санагдав. Билл бас хуруунуудынх нь хєдєлгєєнийг дагуулан гар хуруугаа хєдєлгєхєд Саксон одоо юу болохыг сэтгэл догдлон хїлээвч бусад харчуул шиг гар бариад бугуй битгий бариасай гэж дотроо залбирч байсан агаад бїсэлхийгээр нь тэвэрсэн бол дургїй нь их хїрэх байв. Гэтэл Билл тэгсэнгїйд баярлаж зїрхнийхээ угас хайрлах сэтгэл тєржээ. Дэг журамтай бас Берт шиг хоосон толгойлон бурахгїй, бусад харчуул шиг бїдїїлэг аашлахгїй! Харчуул голдуу жудаггїй зан гаргадаг байсан болохоор чухам сэтгэлд таалагдах жудагтай хїн тааралддаггїй нь харамсалтай байжээ.

Тїї­ээс гадна Билл боксчин хїн. Ингэж бодосоох Саксоны амьсгал давчдана. Харин єєрийнх нь боддогоос єєр маягийн бокс·ин байсныг хараахан їл мэднэ. Їнэндээ Билл єєрийгєє жинхэнэ мэргэжлийн боксчин биш гэнэ. Сїїлд урьвал … уулзвал тодорхойхон асууж мэдэх юм хуна гэж Саксон дотроо бодов. Єдєржин хамт бїжиглэсэн хїїхнээ мартчихдаг эр байдаггїй юм чинь уулзалдах л байх. Ер нь жинхэнэ боксчин байсан ч яах вэ гэж бас бодов. Тийм хїн аятайхан, учир нь олдохгїй улс мэт санагдана. Тэд мужаан , угаалагчин мэт эгэ ажилчинтай нэгэнт адилгїй учир эргэлзээгїй сонин хїмїїс Тэд эзэндээ эдлэгдэх биш хотол олонд хїч чадлаа сорьж сонирхуулна. Ухаанаа зарж, гарынхаа булчингаар баатарлаг тэмцэж байж єгєємєр биш зантай тїмэн олноос мєнгий нь салган авч элбэг дэлбэг хээнцэр амьдарлыг зохиож чаддаг улс. Зарим нь бїр хувьда машинтай, хаан ч явсан бараа бологч, дасгалжуулагч гээд єдий тєдий хїн дагуулж явна. Билл даруу зантайдаа л боксыг хаясан гэж хэлсэн байж магадгїй, тийм ээ ? Алга нь эвэршсэнийг бодохул їнэн хэлсэн болж таарах нь дээ.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.13.07 7:45 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
ЗУРГАДУГААР БЇЛЭГ.

Тэр хоёр хаалган дээр очоод салах ёс гїйцэтгэв. Билл нэлээд ичиж байгаа нь Саксонд тун аятайхан санагдав.

Танилцмагцаа юу юугїй эрээ цээрээ алддаг залуучуудаас єєр хїн юм. Хаалганы дэргэд хїрч ирээд хоёул нэг хэсэг дуугїй зогссоноо Саксон хэдийгээр дотроо хїслэн болсон їгээ сонсохыг тэсгэлгїй хїлээх боловч гэртээ орохыг яарч буй царай гаргав.

- Би тантай хэзээ тахин уулзаж болох байна ? гэхэд хїїхэн баяртайгаар инээв.

- Би Оклендын зїїн хэсэгт суудг . Тэнд манай жїчээ байдаг юм . Тэнд ажилладаг болохоор танай энэ хавиар бараг ирэхгїй юм даа . гэсэн ч … - гэснээ гары нь улам атгаж - Гэсэн ч би тантай дахин заавал бїжиглэмээр байна . Ориндорийн клубт лхавга гариг болгонд бїжигтэй байдаг юм . Ажлын чинь бололцоо гарвал тэнд уулзах уу .. Зав гарахгїй юу ?

- Гарнаа

- Тэгвэл Лхавгад . Тан дээр хэдэн цагт ирвэл зїгээр вэ ? .

Тэгээд уулзах болзооны тухай нарийн ярив. Саксоныг зарим бїжгээ єєр залуустай хийж болно гэж Билл зєвшєєрєв. Тэгээд сайхан нойрсохыг бие биедээ хїэс їед Билл гары нь улам чанга атган биеийн нь єєртєє ойртуулан тэврэх гэхэд Саксон зєєлєн боловч шийдэмгий татгалзав. Тийм ёс байдаг аж . яасан амархан хїїхэн бэ гэж бодож магадгїй гэж Саксон айв. Уг нь єєрєє Биллийг ямарч эр хїнээс огт єєрєєр їнсмээр санагджээ. Хацраа єгч їнсїїлэхэд Билл їнэн хайрын сэтгэлээр, цаанаа далдын санаагїй, яг л єєр шигээ шулуун шудрага ариун бодь санаанаасаа хїсэж буйг нь Саксон мэдрэв. “Эр хїн Ўолгоныг новш шиг бодож болохгїй юм байна” гэж бодов.

- За баяртай гэж Саксон шивнээд хашааныхаа хаалгыг чахруулан орж хашаан дотуур дугуйрсан нарийхан жимээр байшин руугаа алхлаа.

- Лхавга хїртэл баяртай гэж Билл хойноос нь нам дуугаар хэлэв.

- Лхавга хїртэл

Саксон хоёр байшингийн завсар харанхуйд зогсож Биллийн хєлийн чимээ цардмал замаар холдон буйг сэтгэл дотроо чагнасаар дуулдахаа байхад нь сая їїдээ татаж ороод харанхуй хар шатаар єгсєн гал тогооны єрєєгєєр дамжин єєрийнхєє суудаг тасалгаанд орохдоо Сара зэгсэн сэрсэнгїй гэж заяандаа залбирав.

Хийн гэрлээ асаагаад хилэн малгайгаа авах зуур залуугийн їнсэлт уруул дээр халуу орхих амуй. Тийм їнсэлт уг нь юуг ч нотолдоггїй . Залуусын хооронд тийм юм их байдаг. Гэсэн тэдэнд їнсїїллээ ч гэсэн дараа энэ мэт халуу оргих нь їгїй атал Биллд їнсїїлснээс хойш уруулаар бїї хэл уураг тархиар нь халуу шатах болов. Яагаад ингэнэ вэ? учир нь юу байна ? Сэтгэл зїрхээ гэнэт хєєрхєд толины ємнє очиж єєрийгєє ажив. Нїдэнд нь аз жаргалын єнгє гялалзана. Угаас зєєлєн улаавтар хацар нь час улайсан байна. Толидоход тун хєєрхєн хїїхэн харагдана. Тийм харагдаж байгаадаа баярлаж бахадс н Саксон ганцаараа мишээв. Жигэдхэн цагаан шїдээ яралзахад бїр яралзтал инээлээ. Бусад эрчїїл магтдаг юм чинь, эмэгтэй найз нар маань ч хєєрхєнийг минь магтдаг юм чинь ийм царай Биллд аятайхан харагдах байх аа гэж Саксон дотроо асуулт тавив. Чарли Лонг эргїїлдэж амьдралд минь хор хїргэдгийг бодсон ч аятайхан санагдаад л тэгдэг байлгїй. Толины хажуу ирмэгийг хялам хийвэл Чарлийн зураг харагдах тул дотор нь зарсгээд жигшиж зэвїїрхэв. Тэр хїний нїдэнд цаанаа л нэг адгуусны харгис догшин чанар илэрхий. Їнэндээ ч яггїй адгуус юм . Эргїїлдээд бїхэл жил болжээ. Бусад залуучуудыг занан сїрдїїлдэг болохоор тэд Саксонд хавьтахаас ч айна. Тэр хїн Саксоныг эргїїлдэн хєєцєлдсєєр сїїлдээ тїїнийг анхаарал халамжийнхаа боол болгожээ. Угаалгын газрын эелдэг зантай зєєлхєн гартай, ажилчин биш, жинхэнэ эрхэм хїн шиг нэг залуу нягтлан театрт урьсан юмсанж . Гэтэл Чарли гэнэдїїлж байгаад їхтэл нь зоджээ. Саксонд ямар буруу байх вэ ? Тэрнээс хойш тэр залууг єрєвдсєндєє л урилгыг нь хїлээн авахаа больжээ. Харин лхавга гаригт Биллитэй уулзах боллоо! Биллитэй ! гэхээс зїрх нь дэлсэж байв. Хэруул уруул гарцаагїй гарна , гэсэн ч Билл намайг Чарлиас хамгаална . Чаирли , Биллийг гєвшихий нь харахсан, гонж вий гээд толиныхоо жаазан дээрээс зургийг нь угз татан аваад їхэг дээрээ доош харуілан шидэв. Тэр зураг хуучирсан хар ширэн хажлагатай жижигхэн хайрцагны дэргэд унав.Ингэж доромжилсондоо хорссон мэтээр нєгєє муухай санагдах зургийг дахин шїїрэн є авч єрєєнхийхєє алсын булан руу шидээд ширэн хайрцгаа авч пїрший нь дарж нээснээ дотроос нь єєр нэг зураг гаргаж тїїнийгээ удтал ширтэв. Ухаалаг нїдтэй эмэгтэй хїний ядарсан царай харагдана. . Хайрцагны дотор жижигхэн хилэн жинтїїн дээр “Дэзи – гээс Карлтонд ” гэсэн алтан їсэг їзэгдэнэ. Энэ бол тїїний хэзээ ч зїс їзээд , удаагїй эхийнх нь зураг байсан болохоор тэр алтан їсгээр бичсэн їгийг сэтгэл бишрэн уншив.

Саксон, хїїхэд ахуй цагаасаа шашны ёс горимыг мэдэхгїй чгэмээ нь тєрєлхєєс гїн бишрэлтэй бєлгєє . Гэхдээ бурхны тухай ойлголт нь туйлын бїрхэг, бадаг бїдэг болохоор энэ талаар єєрєє арчаа муутай ч гэсэн нэрэлхэхгїй . Бурхан гэж чухам юу болохыг яагаад ч тєсєєлєн бодож чаддаггїй байжээ. Зураг дээр бол их л бодитой юм харагдана. Тэр дїр єєрт нь их юм єгєх шиг, ирээдїйд ч ээлтэй байх шиг! Саксон сїмд очиж мєргєл хийдэггїй, гэхдээ тэнд эрхмээс эрхэм зїйл, шїтэн байдаг гэж бодно. Гай зовлон дайрах юм уу, ганцаардан гунихдаа тэр хєрєгтєє залбирна. Сїмээс зєвлєх їг, ач тус, сэтгэл засах зїйлийг хайна. Танил хїїхнїїдээсээ олон талаар ялгаатай єєрєє гадарлана. Ачит эхийнхээ царайг зургаас нь харахдаа оюун сэтгэлээр єєртэй нь ямар тєс байгааг олж мэдэхийг хичээнэ. Эх нь ч гэсэн бусадтай адилгїй, бусдад бурхан гэж чухам ямар санагддаг бол эх нь чухам тийм санагдана. Тэр шїтээндээ хэзээд їнэнч байхыг хичээж, нэрий нь хєєдєхгїй, ясы нь єндєлзїїлэхгїйг бодно. Саксон эхийнхээ тухай їнэндээ тун бага мэддэгээ ойлгодог боловч элдэв сайн сайхан тавар тєсєєллийг зохион бодно. Тэгээд эхийнхээ тухай олон жилийн турш домог зохиосон юм байж .

Гэвч тэр дїрийг зєвхєн домгоос бїтсэн гэж болох уу ?

Саксон аливаа эргэлзлийг шийдэмгий хаяад їхэгийнхээ доод шургуулагнаас хуучирч элэгдсэн бичгийн сав гаргаж ирэв. Дотроос нь цагийн улиралд їжирч шарлсан гар бичмэл гарч, хуучин їеийн зєєлєн, энэрэлт їнэр ханхлана. Угалзалсан цэвэрхэн нарийхан бичиг харагдана. Хагас зуун жилийн ємнє хїмїїс тэгж бичдэг байж . Зохиогч єєртєє хандаж бичсэн мєрийг Саксон уншив.

Эола дагины уяхан ятгын адил

Урлагийн тэнгэр уянга яруу дуулан …

Калифорны уужим тал нутаг

Хариуд нь цуурай хадаан дуугаран’

Эолагийн ятга гэж юу юм бол хэмээн тїмэнтээ гайхах боловч ер бишийн сайхан эхийнхээ тухай бїїр тїїр дурсамжаа їгээр хэлье гэвч їг дутмаар санагдана. Саксон хэсэг зуурбодол болон зогссоноо єєр нэг гар бичмэлийг сєхєж їзлээ . “К . Б- д зориулав ” гэж їншив . Эх нь єєрийн нєхєр Карлтон Браунд зориулсан янаг амаргийн шїлэг байлаа .

Саксон дор сийрїїлсэн бадгийг утга учры нь бодон бодон уншив:

Цуваа нємрєєд бїсгїй хїнээс дайжихгїй

Цуварсан олон бурхад нїдэнд нь тусав

Ногоон євсєєр ёс тєрєє їйлдсэн Вакх

Пандор Психее хоёр ч хєшсєн нь їзэгдэв.

Энэ бадаг бас л ойлгогдохгїй байсан авч уянгалг сайхны нь уушги дэлгэсэн амьсгаандаа хаман авах адил шохоорхоно. Вакх , Пандора , Психей эдгээр нэр ид шидийн тарив шиг сонсдоно. Энэ оньсгыг тайлах тїлхїїр эхэд нь л байжээ. Утга учиргїй хачин їг атлаа ямар нэг гїн санааг хадгалсан биз ээ . Увьдаст эх нь л эдгээрийг юу болохыг мэддэг байж дээ . Саксон чухам юу гэж уншихыг олигтой мэдэхгїй учир їсэгчлэн їзэглэж удаан уншихад сїїл сїїлдээ тэдгээрийн ухаархад бэрх гїн гїнзгий, гуу гайхамшигт їзэл санаа нь бїїр тїїр мэдэгдэх шиг болно. Саксон энэ дєрвєн мєр шїлгээ дахин дахин уншин бодоход тїгшїїр гасланд илэгдсэн энэ амьдралтай зїйрлэвэл эхийнх нь тэр ертєнц гэрэл гэгээ, цог заль илїїтэй байсан мэт санаг¤ана. Энэ шїлгийн уянгалаг айзам эгшигэнд тэр бїхнийг ойлгож болох оньс нуугдана. Тэрий нь ухаарсан цагт бїгд тод°оод ирэхсэн їїнд Саксон єчїїхэн ч эргэлзэхгїй байлаа. Чингэсэн цагт Сарагийн хэрт могойн хэл шиг хорон муу їгийг ч, золгїй муу ахынхаа хувь тавиланг ч, Чарли Лонгийн хэрцгий догшныг ч , яах гэж ня-бо залууг зодсон учрыг ч, ямар учир єдєр, сар жил тойрон халуун индїїнээс салахын аргагїй болдог учрыг ч ойлгохсон .

Огт ойлгогдохгїй бас нэг бадгийг алгасаад цааш уншихыг оролдов.

Хїлэмжнээ эцсийн єнгє жавхаа тодрон

Хїсэмжлэх эрднэс туяарч , алтран гялбалзаад

Уулсын тэртээ жаргаахтэнгэр улайран

Ундаа тайлах дарс лугаа тєс санагдана.

Жирэвэгнэх сїїдэрт жихїїцсэн лус савдгийн

Жавхаалан цєгцєс бидэртэн толбороод

Хэнхдэг цээжинд нь эрднэс мэт гялтарч

Хурын дусал шиг сїїдэр туяа хослоно.

гэсэн їгтэй байв.

- Сайхан бичиж , мєн ч сайхан бичиж дээ гээд Саксон сїїрс алдлаа . Их урт шїлэг байхаар нь жаахан сїрдэж хаагаад цааш нь хийлээ. Тэгээд эхнийхээ тайлагдашгїй санаанд тарах тїлхїїр олдож юу магад гэсэн шиг їхэгээ бас уудлав.

Энэ удаа туузаар ороосон нимгэхэн цаасанд боодолтой юм гаргаж ирээд шїтээнийхээ ємнє зогсох гїн бишрэлт хувраг мэтээр их л нямбайлан задаллаа.

Улаан хилэнгээр хийсэн испани цээжмэг харагдав. Бїсгїйчїїд элчи«гїй хээрээр анхны аялагчидтай явахдаа тийм цээжмэгийг гоёл болгон ємсдєг байж. Гар оёо нь хуучны испаний Калифорны загвар байлаа. Элжинг ч єєрцгїй мєн гэр зуурын аргаар боловсруулдаг , тэгэхдээ боловсруулах эдийг нь арьс шир , длайн амьтны єєх тос худалддаг халим агнуурын хєлєг онгоцныхноос авдаг байсан бололтой. Эх нь тэр цээжмэгийг хар сїлжмэгээр хажжээ. Бас хар хилэнгээр гурвалсан туузны оёо нь ч эхийнх нь гарын ажил амуй.

Саксон энэ тухай бодол болж амандаа холбоогїй їг хэлж байв. Ємнє нь ямар нэгэн бодит їнэн байдал байгааг ойлгож байлаа. Газар дээр бурхан байдаг тухай нотлох юм хомс байдаг ч гэсэн хїмїїс єєрснєє бурхан гэгчийг зохиочихоод тїїдээ шїтдэг бол Саксон эхийнхээ їлдээсэн тэр цээжмэгийг бурхан мэтїзэж бишрэх ажээ. Тэрхїї цээжмэг тойргоороо хорин хоёр ямх байдгийг Саксон олон удаа хэмжсээр андахгїй болжээ. Энэ удаа ємсєєд бас хэмжлээ. Энэ бол ердийн ёс горимын нэг хэсэг нь юм. Цээжмэг єєрт нь бараг тарч, ялангуяа бїсэлхийгээр нь бїр сайхан таарч байв, Боошинзоо тайлаад ємсєх юм бол яг л таарна. Калифорны Вентурт анхны аялагчидын баатарлаг туйлсын тухайы батарлаг туйлсын тухайд дурсгалтай энэ цээжмэг эхийнх нь бие цогцсын хэлыбэрийг хадгаласан мэт тул Саксон онцгой их сэтгэлээр хїндлэнэ. Цээжмэг нь таарч буй хойно гадна тєрхєєрєє ээжтэйгээ тєстэй байж таарах нь ээ. Хатан зоригт тэвчээр, хотол олон гайхаад барамгїй ажилч хичээнгїйг нь бас л эхээсээ удамласан бололтой. Анхны аялагчидийн тєрїїлсэн бїхэл бїтэн їрсийн дотроос хамгийн хамиалхан, хамгийн залуу, хїїхэлдэй мэт атлаа энэхїї зулзагаа хїмїїжїїлсэн эхийг нь урьд їеийн хїмїїс хараад бас л гайхан шагшдаг байж дээ. Чухам Дэзи л хумхаа халдсан Колюзмын нам дор газраас зайлж Ветурын уулын цэвэр агаартай газар очихыг хамт яваа хїмїїстээ зориг шийдэмгий тулгажээ. Хулчгар зан нь гэмт хэрэгтэй адил болсон нєхрєєс нь Лаураг гэр бїл ба нийтийн баримталдаг ёс суртахууныг їл харгалзан салгахыг шаардаж байсан бол гэр орныхныго харилцан ойлголцох буюу хїний ердийн дутагдалаас болж салж сарнихын даваан дээр хїрээд байхад чухам Дэзи л болиулж чадсан аж. Индианчуудад амтай дайсан гэж нэрд гарсан євгєн эцэгтэйгээ мєчєєрхєж, виллаг єєрийнхєє ямар хїнтэй суухаа єєрєє л мэдэг хэмээн гэрийхэнтэйгээ нэгсэн тэмцэж байжээ.

Їнэхээр далайж ч чаддаг, энхийг тогтоож ч чаддаг эмэгтэй байжээ. Мартагдаж хуучирсн їлгэр домог Саксоны нїдний ємнє а¬илаад ирэх шиг болов. Санаа бодолдоо байнга дїрслэн боддог болохоор тэр їлгэр домгууд хэдийгээр Саксоны хэзээ ч їзээгїй амьтан юмсын тухай єгїїлэх боловч эгээл амьд юм шиг тов тодхон санагдана. Тийм тов тодхон болдог нь тїїний бодол санааны їр л дээ. Тїїнээс биш амбан шар, зэрлэг индиан , хєдєєгийн хєсєг гэгч юу болохыг хэзээ ч їзээгїй хїн шїї дээ Гэсэн ч газар нутагт шунан шїлсээ залгих англосксийнхан эх газраас дорноос ємнє рїї нэвт туулахдаа мянга тїмэн морьдын туурайгаар босож наранд манарах тоосон дунд амьд мэнд болтолзон харагдах аж . Тэд єєрийнх нь нэг хэсэг мэт бодогдоно. Хуучин цагийн їлгэр домог, їнэн явдлыг Саксон уг явдалд биеэр оролцож явсан буюу лавтай мэдэх хїмїїсийн ярианаас сонсжээ. Нар салхинд тїлэгдэж боролсон туранхай эрчїїл їргэлжилсэн урт хєсгєє хєтлєж явахад залуу хїмїїс байн байн шургачиж унах эцсэн шаруудыг буруу зєвгїй ороолгоно. Энэ бїхэн дотор эхийнх нь дїр туяа цацрах алтлаг утас ээрэх жарлан дугуй мэт эргэлдэх дамар шиг жирэлзэх бамятрашгїй зоригтой жижигхэн эх нь тэр їед дєнгєж найм естэй охин байсан бєгєєд аялал дуусаагїй байсан цаг бєлгєє. Аливаа хэрэгт зорьсондоо хїрч, хууль хэрэг болгож чаддаг ид шидтэй тэр охины їйл хэрэг нь ямагт зєв, ээлтэй байсан авай. Ширїїн їстэй, їнэнч нїдтэй тэнгэрийн та©гч гэгч бэсрэгхэн нохой ха°агдах шиг болов. Олон сарын турш аялагчдын хойноос арай ядан дагаж явсаар сїїлдээ доглож, хэрэгсэж харах хїнгїй хаягдахад годгор охин Дэзи єрєвдєж хєсгєндєє нууж ява нь тодоос тод їзэгдэх шиг болно. Хєллєсєн шарууд нь тэртэй тэргїй эцэж туйлдан шургачин явахад тийм илїї ачаа авч явааг мэдсэн євєє нь галзу мэт аашлан єчїїхэн нохойг овоодож аваад шидэж байх нь ч тїїнийг буудаж алах гэсэн урт бууны амны єєдєєс нохойг биеэр халхлан зогсоод дараа нь аагим халуун нарны илч хуурай тойрмын тоосон дунд євчтэй нохогйоо єлгийтэй хїїхэд шиг тэврэн хичнээн хоног бїдчин хадчин ядарч явсан нь харагдах шиг болов. Гэвч Литтл Мэдоу ( жижиг хєндий ) хэмээх газар болсон тулалдаан Саксонд хамгаас тод харагдах шиг болно . Дэзи баяр ёслолын їед хувцасласан мэт цагаан бошинз ємсєн тууз бїсэлж , їсэндээ бас тууз зангидан тал саран хэлбэртэй сам хатгажээ. Хоёр гартаа жижигхэн хувин барьжээ. Дугуйгаар нь тулгаж хагас тойрог хэлбэртэй эгнїїлсэн тэргэнїїдийн завсрын нууцгай газраар Дэзи гарч ирнэ. Тэнд шархныхаа халуунд дэмийрч худгийг хїйтэн ус мєрєєдсєн шархдангууд ориллолдоно. Дэзи тийнхїї тэндээс гарч цэцэг навч дэлгэрсэн нуга хєндийгєєр сэмхэн явж мэл гайхаж цэл хєхєрсєн цэвсэгт индианчуудын хажуугаар єнгєрч зуун лахамын тэртээх нэг усан цєєрєм дээр очоод эргэж ирлээ гэж Саксон дїрслэн бодож байснаа испани хилэн цэжмийг зїрх догдлон халуун сэтгэлээр їнсээд бушуухан буцаааж эвхэхдээ нїднийх нь нулимс асргарах агаад їїнээс хойш бурхан мэт эхийгээ нэхэн санаж , амьдралын хачин їзэгдлїїдийн тухай ургуулан бодож бие сэтгэлээ зовоодгоо больё гэж шийдлээ.

Гэсэн ч Саксон орондоо орсон хойно тэдгээр явдлын тухай дахин бодож эхлэхдээ гагцхїї эхтэйгээ шууд холбоотой , хїїхэд ахуй цагаас сэтгэлдээ хоногшиж їлдсэн цєєн боловч чухал їйл явдлыг санагалзад. Ер нь эхийнхээ дїрийг энэ мэтээр дїрслэн бодсоор гїн нойрондоо автах хэзээний таатай ажээ.

Гэвч энэ бол элчилгїй хээрийн Дэзи ч биш , зураг дээр байдаг тэр Дэзи ч биш юм. Тэр Дэзи Саксоноос ємнийн хїн билээ. Дїрий нь нойрон дундаа бодсоор унтдаг эх нь нойр хоолгїй аялалд ядраад гагцхїї хатан зоригийн хїчээр тэсэж явсан эрэлдхэг - гунигтай , цонхигор дуу цєєнтэй эмзэгхэн хєєрхий эмэгтэй болжээ. Хатан зориг гаргаж явсандаа сэтгэлээр унж галзуурхад хїрээгїй юм байж . Хатан зориг нь гагцхїї нойр хулжих зовлонг давж чадахгїй байж . Ганц ч эмч яаж ч оролдоод цурам хийх нойр єгч чадсангїй ээ . Тийнхїї олон єдєр сараар тарчлан зовж гэр дотуураа хэвтэх ор , суух сандал хорёрнхоо хооронд холхин холхихдоо хэзээ ч зовлон тоочиж їзээгїй бєгєєд гагцхїї мэшээдиг уруул ам нь євчний эрхээр муруйжээ. Ухаалаг хонин бор нї нь ухаалаг хэвээр авч ихээр томорё ухархай нь ширгэжээ.

Тэр шєнє Саксон тийм амархан дугжирсангїй . Байшин дотуураа холхиж эхийнх нь дїр нэг їзэгдэж нэг алга болсоор байхаар завсар хоорондуур хєнгєн ггуниг бїхий сайхан нїдтэй Биллийн дїр їзэгдээд хацар нь халуу оргих амуй . Нойрондоо нэгэнт дийлдээд ирэх агшинд :

“Заяаны минь хань мєн байж магадгїй яа ? ” гэж дотроо бодов.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.14.07 7:47 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
ДОЛДУГААР БЇЛЭГ.

Индїїдлэгийн газар хуучин хэвээр байсан боловч лхавга гариг хїртлэх тэр гурван єдєр Саксонд тун их урт санагдах бєгєєд индїїнийхээ улан дор нисэж дэрвэх адил хурдан хєдлєх цардуултай нимгэн даавуу эдлэлийг толийтол индїїдэхдээ амандаа їргэлж нэг дуу аялж байлаа.

- Яаж ингэж тїргэн индїїднэ вэ , долоо хоногийн эцэст чи лав арван гурав - дєрєв доллар ч авах юм байна! гэж Мери гайхав.

Саксон инээх ба индїїнийхээ улан дороос пїр пїрхийн олгойдох уур манангийн дотор “Лхавга гариг ” гэсэн алтан їсэг дїрсхийх шиг санагдана.

- Чи Биллийг юу гэж бодож байна. ? гэж Мери асуухад Саксон – Тун аятайхан хїн шиг санагдаж байна гэж їнэнээ хэлэв.

- Дэндїї ойртож болохгїй шїї.

- Ойртмоор санагдвал яана гэж Саксон дїрсгїй хїїхэд шиг хэлэв.

- Хэрэггїй байх шїї, дэмий юм болж мэднэ. Чамтай суухгїй . Олон хїїхэн сїйд болж хєєцєлдєхєд санаа нь мэдэгдсэн гэж найз хїїхэн нь захиж хэллээ.

- Би тэрний хойноос, ер нь хэний ч хойноос гїйхгїй.

- Чихтэй бїхэн сонсоно доо, би чамд сайн санасандаа л хэлж байгаа юм.

Саксон бодол болов.

- Тэр чинь …Тэнд чухам юугий нь сонирхож буйгаа нїдээрээ ойлгуулахад найз охин нь

- Єє їгїй шїї! Харин яагаад гэдгийг нь би мэдэхгїй . Зїгээр л залуу шиг санагддаг юм, хачин юм! Шалиг зангїйдээ ч тийм байж болох юм даа . Бїжиглэж наргиж хєгжиж явдаг юм , харин тэр талаар юу ч їгїй. Хєлєє хугалчих гэдэг хїїхнїїд зєндєє л байдаг. Одоо ч гэсэн хайр сэтгэлээ єгдєг хїїхэн арваад бий байх. Гэтэл мань эр бїгдийг нь тоож харах ч їгїй явна. Лили Сандерсон хїртэл нэг нь байхгїй юу . Чи танина даа . Ноднин зун Шелмаундад словакуудын зугаалга болоход єндєр, цагаан, аятайхан хїїхэн Бэтч Виллоутай л хамт яваад байгаагїй юу даа !

- Тийм тийм саналаа , тэгээд яасан гэж ?

- Тэгээд Бэтчитэй найзлаад бараг л за зїї болох шахаад байсан чинь Бидд тэр хїїхнийг аятайхан хїїхэн гээд нэг оройжин хамт бїжиглэжээ. Гэтэл Бэтч шартай хїн болохоор Биллийг олны ємнє загнан занажээ.

Билл яахав , нєгєє л нойрмог хїн шиг тайван хараад сонсдог хїн байна. Бэтч баахан сгсагнаж орхиход хїмїїс одоо л зодоон цохион болох вий гэж бодож байж.

“Дуусаа юу? ” гэж Билл асуудаг байна. Бэтч хариуд нь

- Дууслаа . Би хэлэх гэснээ бїгдийг нь хэллээ. Харин чамд хэлэх їг бий юу ? гэхэд улс юу гэх бол гээд бїгд тїїн рїї ширтээд, Бэтчийн нїд бїр галзуу хїнийх шиг цус хуран улайж байхад яасан гэж санана. ?” “Хэлэх юм алга да ” гэлээ шїї … - Бэтч ямар их гайхсан гэж санана! Уг нь чигчий хурууных нь ч аяыг даахааргїй амьтан шїї дээ ! “Їїнээс хойш энэ эмэгтэйтэй бїї бїжиглэ , бїжиглэхгїй биз ! ” гэх нь тэр . “Нэгэнт чи ингэж хэлж байгаа бол хаанаас , болохгїй л дээ ” – Яг ингэж Билл хэлдэг хэрэг шїї !

Єєр хїн Бэтчид тэгж бууж єгсєн бол улс муу хэлэх байсан харин Биллийг тэгээгїй, боксчин гэж нэрд гарсан болохоор хулчийсандаа тэгээгїйг нь, ойлгосон, бас Лили Сэндорсон ч тоосонгїйл дээ. Харин тэр хїїхэн Биллд муур шиг эрхлэх сэтгэлтэй нь андашгїй байсан юм.

Саксон, Мерийн ярьсан зїйлийг сонсоод санаа ихэд тїгшжээ. Гэхдээ єєрєє бїсгїй хїний нэрлэхїї зангаа тавихгїй байвч, эр хїний сэтгэл зїрхийг гижигдэх талаар бусдаас илїї гарах гойд авьяасгїй билээ. Билл дуртай бїжиж байсан боловч цаашаа ямар ч бодолгїй байж болох юм да ? Чарли Лонг хэрїїл єдєж загнавал бас л Лили Сэндорсоныг орхиод зугадсан шиг юм болох юм болов уу ? Хїмїїсийн ярьснаар мєд эхнэр авахгїй гэнэ, гэтэл Саксонд сайн нєхєр болж чадмаар санагдана. Хїїхнїїд сїйд болдог нь аргагїй. Эрчїїдийн хайрыг ч биедээ татчихдаг тийм хїн юм . Берт Вонхон бїр сэтгэлтэй юм шиг байх юм. Махны дэлгїїртэй гудамжны нэг танхай этгээд сууж байсан, хэн гэдгийг нь мэдмэгцээ зодолдох аливаа бодлоо нэн даруй орхиж байсан Ирланд яалаа

- Энэ бїхнийг Саксон нэхэн санав.

- “Баахан эрх танхи єссєн залуу байх ” Саксон нэг бодсоноо хаанаас тийм байв гэчнэ хэмээн муу юм бодохоо болилоо . Эелдэг боловсон харилцаатай, баахан удаавтар хєдєлгєєнтэй гэж бодоод Лили Сандерсоныг яагаад тоолгїй орхисон юм бол гэж байн байн гайхна. Тоохгїй байсандаа л тэр хоёрын хоорондуур орох гэлгїй орхижээ. Жишээ нь Берт омогдож, бах таваа ханах гэж зодоон їїсгээд єєртєє бас нэг дайсан буй болголоо гээд Лилид элэнцгийнх нь сайн юм болох билээ. Билл чухам зїйн дагуу зєв шийджээ. Угаас хэтэрхий тайван, хїнийг дайрч доромжлох зангїй хїн болохоор хєдєлсєнгїй л дээ. Энэ бїгдийг нь бодоохоос Биллийг улам хїсїїштэй санагдавч єєрийн болгоно гэхэд бїїр ч бїтэмжгїй мэт бодогдох ажээ.

- Тэгээд Саксон баахан эргэлдэж байснаа хоёр хос оймс худалдан авч, шинэ цамцтайгаа очих гэж шєнєжин сууж ояход Сара гэрэл барлаа гэж загнажээ.

- Лхавга гаригийн орой Ориндорын їдэшлэгт очоод ирэхдээ Саксон сэтгэл нэлээд дундуур байв. Хїїхнїїд ичих зовохыг мэдэхгїй эргїїлэдэх Билл хариуд нь нялуурах тул Саксоны зэвїї их хїрчээ.

- Гэсэн ч хїїхнїїд Саксоны дургїйг хїргэж байх шиг Билл тэр хїїхнїїдийн харчуулын дургїйг хїргэхээр байгаагїйг нь Саксон эрх биш ойлгох ёстой билээ . Биллтэй бїжих гэж єєрснєє гуйх нь халаг байх нь тїїгээрч барахгїй нойтой хамуу мэт салахгїй эргїїлдэж байхыг нь Саксон сайн ажиглажээ. Би хэзээ ч эдэн шиг ингэж хєлєє хугалах шахан гїйхгїй гэж Саксон дотроо хатуу шийдэж байлаа. Тэгээд ч хамт бїжье гэх бїрд нь тэр болгон босоод байсангїй. Энэ нь тун зєв болохыг Саксон тєдхєн мэдлээ. Хэрэв Билл хїїхнїїдэд хичнээн их нїїртэйгээ аяндаа харуулж байсан бол Саксон бас харчуулд хичнээн их тоогдож буйгаа харуулж чадаад їр шимийг нь тєдхєн хїртлээ. Тантай энэ удаа бїжихгїй гэхэд нь Билл угаас тайван тул шалшгаагаагїй боловч дараа нь хоёр удаа нєхєж хийнэ шїї гэв. Хиамны їйлдвэрийн хоёр хїїхний хоорондоо ярилцахыг Саксон сонсоод зэвїї нь хїрэвч бас нэг бодлын баярламаар ч тал байжээ. “Энэ хавтгайлж байн байн тэврээд авахаар зэвїї хїрэх юм ! ” гэж нэг нь хэлэхэд нєгєє нь “ Нас шїд таарсан юмтайгаа навсагнахын оронд амных нь салиа алилаагїй багачуул руу гїйдэг яасан муухай амьтан бэ . Насанд хїрээгїй хїнийг завхруулна гэдэг чинь энэ дээ!” гэнэ. Сїїлчийн энэ їгийг сонсохоос зїрх рїї нь зїї шивэх шиг болж , Саксоны уур хїррч царай нь бараав. Нєгєє хоёр хїїхэн хэлсэн їгээ хїн сонссон гэж огт бодохгїй явав.

Билл Саксоныг їїдэн дээр нь хїргэж ирээд їнссэнээ баасан гаригийн орой “Герман ” хэмээх бїжгийн танхимд заавал хамт очих ам єёгийг нь аваад ,

- Би уг нь тэнд очъё гэж бодоогїй, гэхдээ та очихоор бол … Берт ч очно гэв.

Маргааш нь индїїдлэгийнхээ самбарын хажууд зогсох Мери хэлэхдээ : баасн гаригийн орой Берт бид хоёр бїжигт очихоор тохиролцсон ,

Чи очих уу ? гэхэд Саксон толгой дохив.

- Билл Робертсонтой хамт уу ?

- Дахин толгой дохиход Мери индїїгээ хєндий тавиад найз охиноо ихэд сонирхсон байдалтай ширтлээ.

- Чарли Лонг дургїйцвэл яах вэ ?

Саксон мєрєє хавчисхийлгэлээ.

Тэр хоёр арван таван минут хэртэй дуу шуугїй их л яаруу индїїдэв.

- За яадаг юм , хошуу дїрэх гэвэл нармайгий нь нээгээд єгєх юм байгаа биз . Тэр муу новшийг харах юмсан ! Билл чамд ямар байхаас л шалтгаална даа.

Саксон нэлээд эгдїїцэн.

- Би Лил Сандерсон биш. Билл намайг олны ємнє хаяад явахгїйл дээ гэв.

- Чрли Лонг дайрвал явахаас биш яахав Саксон минь , цаадхи чинь їнэхээр хогийн шаар шїї . Хєєрхиы муу Мудыг яалаа ?

Їхтэл нь жанчман ! … санаж байга биз дээ ? Муди гэдэг чинь ямар хїн билээ? гэмгїй номхон, ёстой л ялаа ч їргээхээргїй амьтан шїї дээ… Харин Билл Робертсон тэргїїлэхгїй байхал даа!

Чарли Лонг яг тэр орой угаалгын газрын їїдэн дээр Саксоныг отон зогсож байгаад гарч ирэхэд нь мэндлэн хамт явах Саксоны зїрх зовиуртайгаар шимширч, айсандаа царай нь цайв.

Амбан шар шиг хїчтэй, асар том биетэй, хэрцгий догшин тїїний барааг харахаас, бор нїднийх нь бїдїїлэг хэрцгий харц , тємрийн дархны їслэг бїдїїн хуруутай том гарыг харахаас айна. Гадна тєрхєєрєє муухай, сэтгэл санаагаар олиггїй хїн санагдана. Бяр чадалтайд нь биш, харин бяр чадалынх нь ёоз, ёоз тїїгээр гул барьдагий нь бодохоос Саксон зэвїїцнэ.

Хєєрхий муу номхон Мудэд хичнээн дээрлхэж , зодсоны нь мартах , аргагїй , тэрнээс хойш Чарлийн барааг харахаас тэр явдал санагдаж яснаасаа эгдїїцдэг болжээ.

Эртэдхэн Визел – Паркт болсон зодооны їеэр Билл хэрхсэнийг Саксон єєрийн нїдээр їзсэн билээ. Тэр бол огт єєр хэрэг байлаа. Ямар ялгайтайг нь олигтой їааглан хэлж чадахгїй байж мэднэ , гэхдээ Билл Лонг хоёрын ондооныг сайн мэджээ. Лонгийн гары нь харсан ч , сэтгэлийн нь бодсон ч зэрлэг араатан мэт санагдана.

- Царай чинь цонхийчихоод тун их зїдэрсэн шинжтэй байх чинь юу вэ ? Энэ муу хогийн ажлыг хаяхгїй , ямар чєтгєрєє хорогддог юм ? Эрт орой хэзээ нэгэн цагт хаяхаас хойш ямар ялгаа байн ! Миний гараас мултрана гэж бодвол дїї минь дэмий гэж мэдээрэй .

- Тийм бол их л тоогїй хэрэг байна дээ гэж Саксон мєчєєрхєв.

Лонг бардамнана пархийтэл инээснээ ,

- Тэр дэмий, Саксон минь, битгий тэг . Та миний гэргий болох тавилантай. Энэ тавилангаасаа зайлахгїй гэв.

- Тан шиг ийм итгэл бардам байдаг ч болоосой гэж Саксон ёжлон хэлэхэд цаадхи нь анзаарсангїй.

- Та ганц юманд нл итгэж болно: би хэлсэн їгэндээ эзэн болдог хїн шїї гээд сїрхий їг хэлчихлээ хэмээн лонг єєртєє баярлан чангар инээгээд, - Би нэг юм хїсвэл тэрнийгээ заавал бїтээдэг хїн ! Надаас зєрєх гээд дэмий, хохь л болно ! Ойлгов уу ? Та бид хоёр одоо эр, эм гэж мэдээрэй, олон таван їг ч хэрэггїй . Тэгэхээр єрїїдлэх хэрэг алга, угаалгын газар їйлээ їзэж байснаас гэрт минь очоод ажилласан дээр . Манайд ажилсаад байх юу шалих

Вэ – Сахлын будаа ! Би бишгїй их мєнгє олно , бїгдийг нь л танд тушаачихна. Сая ч гэсэн би ажлаа хаячихаад нааш ирэхдээ танд мартахаас чинь ємнє хэлдэг їгээ дахиад нэг сануулчихая гэж бодсон юм. Таныг бодоод єнєєдєр хоол ундач идэж уулгїй явна шїї дээ .

- Тэгж ярих хэрэггїй, хоол ундандаа явсан чинь дээр байх шїї гэж Саксон хэлэхдээ нойтон хамуу шиг салж єгдєггїйг, бас їгий нь сонсоход ч яршигтайг нь мартаагїй байж . Тэгснээ энэ мундаг эрийн дэргэд би даанч хариугїй єчїїхэн, их ч ядарсан амьтан юм даа гэж гэнэт бодсоноо, нээрэн ингээд салахгїй юм болов уу ? гэж битїїхэндээ гуниглаад нойтон хамуу шиг энэ дархантай насыг яаж барах билээ ч гэж агшин зуур бодож їзлээ.

- За дїї минь шийдтэй їгээ хэл. Одоо зуны дэлгэр сайхан цаг, хурим хийхэд яг таарах їе гэхэд Саксон эгдїїцэж ,

- Тантай сууна гэсэн хїн ер алга! Хэлдэг їгээ мянга тїм дахин хэлээд байхад яадаг хїн бэ ! гэлээ

- Боль доо, ийм дэмий юм боддогоо орхи! Сууха л сууна , Энэ бол шийдсэн хэрэг . Харин баасан гаригт хоёул Фриско ороод ирье тэнд тємрийн дархчуул зантай сайхан їдэшлэг зохиох юм .

- Їгїй би явахгїй

- Явна даа! гэж Лонг тушаагаад – Хамгийн сїїлчийн галт онгоцоор буцаж ирнэ, танд тун сайхан амралт болно. Бїжгийн шилдэг сайн эрчїїлтэй ч танилцана. Би нэг их харамч хїн биш шїї . Бїжих дуртайг чинь мэдэхээс хойш бусдаас харамлаад ч яах билээ.

- Явж чадахгїй гэдгээ танд хэлсэн гэж Саксон давтан хэлэхэд Донг ханшаараа хїртэл отгон ургасан хар хємсєгнийхєє дороос сэжигтэй хялаан харав.

- Яагаад чадахгїй гэж ?

- Єєр хїнд “за” гэчихсэн ..

- Хэнтэй тэр вэ ?

- Чарли Лонг танд хамаагїй . За гээд амлачихсан юм .

- Ийм л байна.

- Надад хамаагїй гэж її ? Хамаатай болгоё гэвэл миний л дур! Чамд сїйд болж байсан нєгєє нусгай ня-богоо мараагїй биз , яалаа ? Юу болж єнгєрсєнийг мартах хэрэггїй байх шїї , хэлчихэе !

- Амар заяа їзїїлээч , ганц удаа ч гэсэн битгий зовоо намайг , гэж гоморхон хэлэхэд тємрийн дархан ёжтойохон инээж.

- Бидний хоорондуур хэн нэгэн нусгай орох гэж байгаа бол сайхан мэдэг … Би тархий нь зохих байранд болгоод єгємз , … Лхавга гаригийн орой гэл її ? … Тийм її ? Хаана гэнээ ?

- Хэлэхгїй ээ .

- Хаана гэнээ ?

Хїїхэн уруулаа тас жимийж уурандаа хоёр хацар нь улайж эхлэв.

- Яана гэнээ , намайг тоохгїы гэж бодоо юу ? “Герман ” танхимд л байлгїй . За , яахав би тэнд чинь очно, гэрт чинь хїргэж єгємз . Мэдэв її ? нармайгаа нээлгїїлэхийг хїсээгїй бол цаад нусгайгаа эсэн мэд дээрээ тонилсон дээр байх гэж хэлээрэй.

Єєрт нь сїйд майд болдог хїн ингэж муухай аашлахад Саксоны зэвїї хїрч нєгєє залуугийнхаа нэр алдарыг хэлчихмээр санагдав. Гэсэн ч Чарли даанч булиа том, Билл дэргэд нь жаал хїї гэж бодохоос сїрджээ. Ямар ч болтугай тэгж л санагджээ. Биллийн гарыг бодоод анх ямар сэтгэгдэл тєрснєє санахад хажуудаа ява хїний гарыг харваас хоёр дахин том бєгєєд їс мїс нь аймаар хїчтэйг нь гэрчлэх шиг. Ийм том амьтантай Билл їзэлцэхийн аргагїй мэт санагдана. Гэсэн ч боксчдын гайхмаар ур чадвараар Билл энэ танхай этгээдийг хашрааж , салахгїй залхан эргїїлдэгийг нь болиулж магадгїй гэсэн дотуур итгэл сэрдхийн тєрєх ажээ. Гэхдээ л тємрийн дархны ханхар цээж , зангидсан сала булчин нь цамцных нь дотроос тїнхийж , костюмных нь цэмбэн даавуу атиралдаж байгааг харахаас сїрдмээр.

- Хэрэв та надтай … ямар ч хїн гар хїрвэл …

- Дэмий юм болно хохь нь дээ. Хїї, хїїхэн хоёрын хоорондуур орох хїнд жавтий хїртээх нь чухал гэж тємрийн дархан хємхий зууж хэлэв.

- Би таны хїїхэн биш , таныг юу ч гэж ярьсан би хэзээ ч тийм болохгїй .

- За яахав уурлаж л бай . Таны ингэх надад аятайхан байна. Эхнэр хїн гал цогтой байх сайхан , єєхєндєє боогдсон хєгшин їнээ шиг байвал ямар олиг байх вэ ? Ургаа хадаар яах юм ! Гэтэл та наана хээдэх гал уогтой догшин дархи байх нь ээ !

Саксон гаднаа хїрч ирээд халганыхаа гуян дээр гараа тавиад .

- Та одоо яв би гэртээ оръё гэв.

- Орой гаря ирээрэй , єдрийн цэцэрлэгт хїрээлэнд очно шїї.

- Їгїй бие муу байна. Хоол ундаа идэж уугаад л хэвтэнэ. Лонг ёжтойгоор инээвхийлж ,

- Ойлгомжтой . Маргаашийн тєлєє хїчээ нєєх гэж її ? Тийм її ? гэлээ .

Саксон хаалгаа бушуухан тїлхэн оров.

- Хэрэв та маргааш намайг хурсан байвал цаадхийн чинь хохь болно гэж би хэллээ шїї !

- Таны хохь болох байх шїї !

Тэр хїн хаадганатал инээж толгой гэдийлгэж , ширэм шиг хэнхдэгээ цїдийлгэн , нїсэр гараа єргєхєд цэцэрлэгт хэзээ билээ нэг їзсэн яг тийм сармагчин шиг санагджээ.

- За тэгвэл баяртай ! Маргааш орой “Германд ” уулзамз гэж хойноос нь хашгирахад Саксон ,

- Би яг тэнд очно гэж хэлээгїй ! гэв.

- Тэнд биш гэж би мэтгээгїй , тэртэй тэргїй очно , гэрт чинь ч хїргэж єгнє . Харин хийх вальснаасаа надад олхныг їлдээгээрэй . Яаж галзуурна дураараа бол - єєрт чинь зохих зан!

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.14.07 7:51 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
НАЙМДУГААР БЇЛЭГ.


Вальс тєгсч, хєгжим зогсоход Билл Саксон хоёр бїжгийн танхимын гол хаалганы тэнд хєтлєлцєн нэг газар суухаар явтал урдаас нь Чарли Лонг гэнэт гарч ирэв.

Дєнгєж сая гарч ирсэн бололтой . Тэгээд

- Єє чи хїїхнїїдийг нь таслаж аваа юу? гэж заналтайгаар асуухад нїїр ам нь татвалзан жигтэйхэн ууртай байв.

- Хэн? Би юу? Чи эндїїрч байна. Би хэзээ ч тийм юм хийдэггїй гэж Билл тайвнаар хариулв.

- Аминдаа хайртай, толгойноосоо салах хїсэлгїй бол эндээс одоохон тонил !

- Толгойноосоо салах харамсалтай байлгїй яах вэ? За яахав Саксон хоёул эндээс явахуу даа . Энд ийм хїнтэй байж таарахгїй юм байна.

Тэгээд Саксоны хамт цааш явах гэтэл Лонг урдаас нь хєндєлдєн.

- Залуу минь , чи арай даварч байна , хашраавал таарах амьтан байна , ойлгов уу ? гэж муухай дууграв.

Билл шилээ маажаад баахан гайсан царайлж ,

- Ойлгосонгїй шїї юї гэнээ , дахиад нэг хэлчихгїй юї ? гэв.

- Гэтэл лантгар дархан ярвайн эргэж Саксонд ,

- Наашаа ир , картаа єгєєдєх гэв.

- Та энэ хїнтэй бїжмээр байгаа юм уу ? гэж Билл асуухад Саксон їгїй гэж толгой сэгсрэв.

- За нєхєр минь тоогїй юм болж дээ , одоо яая гэхэв гээд Билл бас л цааш явах гэлээ.

Гэвч тєрмийн дархан гурав дахь удага тэр хоёрыг дайрав. Билл

- За та цаашаа бол , таныг бариад байгаа хїн алга гэв.

Лонг уулгалан дайрахыг завдн нудрагаа зангидаж байлаа . Уг нь нэг гараараа дэлсэх санаатай зэхэж гараа далайн, цээжээ тэхэслийлгэсэн боловч Биллийн хєдлєшгїй тайван байдал, номой харцтай тулгараад арга буюу болив. Биллийн харах нїїрэнд ч, хамаг бие булчинд ч цочиж доргисон шинж огт їгїй, ер нь хїнд зодуулах аюулыг ухаараагїй ч юм шиг харагдана. Тємрийн дархан ийм хїнтэй хэзээ ч тааралдаж явсангїй.

- Чи миний хэн болохыг мэдэхгїй байна уу ? гэж лонг єдєхєд Билл ,

- Сайн мэдэж байна , чи бол дээд зэргийн танхай этгээд

(Лонг баярлаж буй бололтой) . Насанд хїрээгїй жаалуудыг барьж зоддог мэргэжилтэн. Чамд цагдаагийн сонины газар очир алмасан тэмдэг шагнууштай юм , чи юунаас ч айдаггїй хїн юм, андашгїй байна гэж бас л хєдлєшгїй тайвнаар хэлэв.

Хажууд бєєгнєрсєн залуусын нэг нь ,

- Боль доо, Чарли, наадхи чинь Билл Робертсон, боксчин, Яагаа вэ … Том Билл … гэв.

- Жим Жеффис байсан ч яадаг юм ! Би хэн гуйгайг ч замда тээглэхийг тэвчихгїй !

Гэсэн ч тїїний догшин омог, уур хилэн даруй намжиж байгаа нь Саксонд ч андашгїй болжээ. Билл гэдэг нэрийг сонсмогц хамгийн цуутай хэрїїлч, зодоочингууд ч номхордог юм уу гэмээр ажээ.

- Та энэ хїнийг таньдаг юм уу ? гэж Билл Саксоноос асуув.

Хичнээн эргїїлдэж зовоож , доромжилдогий нь чангаар хашгичин хэлчихмээр санагдавч тэгсэнгїй , нїднийхээ харц ар л таньдаг гэдгээ ойлгуулав. Билл тємрийн дарханд ,

- За нєхєр минь, надтай маргах хэрэггїй, дэмий тусгїй юм болно байх шїї . Ер нь ямар хэрэг байна ? Ийм юмыг та бид хоёр шийдэх биш , энэ охин єєрєє л мэдэг гэхэд Лонг,

- Їгїй ээ бид шийдэх ёстой гэв.

Билл хачирхан толгойгоо сэгсэрч ,

- Хаанаас даа , энэ хїїхэн єєрєє мэдэх ёстой шїї дээ гэлээ . Лонг Саксонд ,

- За хэлээч дээ! Хэнтэй нь яваха хэлээч надтай юу энэ залуутай юу? Одоо л хэлээдэх! гэж хашгичив.

Саксон хариу хэлэхийн оронд бас нэг гараа Биллийн гар дээр тавихад Билл ,

- За хэлэх шив дээ гэв.

Лонг , Саксон руу ууртай харснаа, дараа ємєг тїшиг болох хїний нь хараад шїд зуун,

- За яах вэ , би чамтай тооцоо хийхээ л хийнэ гэв.

Энэ явдлын дараа Саксон Биллийн хамт зайлан явахдаа их баяртай байлаа. Лили Сэндерсоны адил юм болсонгїй . Энэ хєдлєшгїй тайван , яарамгїй жаал эр хїн , тэр омогтой дархныг нэг ч дэлсэлгїй нэг ч їгээр сїрдїїлээгїй атлаа номхтгож чадлаа

- Намайг ийш тийш ер явуулахгїй эргїїлдээд , ойртож ирсэн болгоныг зодож жанчдаг хїн байгаа юм . Би энэ хїнтэй хэзээ ч дахин уулзахыг хїсэхгїй байна ! гэж Саксон Биллд шивнэв.

Билл гэнэт зог тусав . Цаашаа дуртай дургїй алхаж байсан Чарли ч зогслоо.

- Чамтай дахин уулзах хїсэлгїй байна шїї. Хэлсэн їг нь їнэн гэж мэдээрэй . Дахин эргїїлдэж зовоосон байвал зохих ёсоор їзїїлнэ шїї , мэдэв її , чи ?

Лонг єєдєєс нь їзэн ядах харцаар ширтсэн боловч юу ч хэлсэнгїй.

- Ойлгов уу чи ? гэж бїр шийдэмгй асуухад тємєрчин амандаа ойлголоо гэсэн бололтой нэг юм бувтаналаа.

- За тэгвэл болоо. Битгий л мартчихаарай . Одоо чи эндээс тонил , їгїй бол эрїїгий чинь мулт цохино шїї .

Лонг утгагїй їгээр занасан мэт бувтнан одоход Саксон энэ чинь арай зїїд биш байгаа даа гэж боджээ. Тийнхїї Чарли Лонг булбарайхан арьстай, цэнхэрхэн нїдтэй энэ залуугаас айжээ! Саксон тийнхїї нойтон хамуу шиг эргїїлдэгчээсээ ангижрав. Урьд нь єєр хэн ч зориглож чадаагїй юмыг Билл хэрэгжїїлсэн тєдийгїй , Саксоныг Лили Сэндерсоноос огт єєрєєр їзэж буйга харуулав.

Чарли Лонгтой хэрхэн танилцсан тухайгаа хоёр ч уда ярих гэхэд нь яриулсангїй.

- Тийм юмыг дурсаад яах юм ! Ямар ч хамаагїй , одоо та энд байгаа юм чинь хамгийн гол нь гэж хоёр дахь удаагаа хэлжээ.

Гэвч Саксон заавал ярих гээд болсонгїй . Тэгээд сэтгэл хєдлєн уур нь хїрч ярисаар дуусгахад Билл гары нь энхрийлэн илж ,

- Дажгїй саксон минь , цаадхи чинь ичих нїїргїй амьтан хойно арга байж уу . Би хармагцаа хэн болохы нь мэдсэн . Одоо таныг дахи­ зовоохгїй . Тиймэрхїї омогтой шартай амьтдыг би андахгїй , аймхай ноход байдаг юм. Зодоонч уу ? Яриангїй, хєхїїл хїїхэддээ эр бар, хэдэн зуугаар нь ч барьж зодно.

- Та яаж чадав аа ? Эрчїїл яагаад бїгдээр айдаг юм . Та ч ёстой гайхмаар хїн юм даа ! гэж Саксон бахархан хэлэв.

Билл зовсон янзтай инээвхийлснээ ярианыхаа чигийг єєрчлєв.

- Танай шїд мєн сайхнаа, дун цагаан , жигд тэгсэн мєртлєє хурган шїд биш юм. Ямар сайхан … Єєрт чинь яг таарчээ. Ийм сайхан шїдтэй хїїхэн ерєєс їзээгїй . Харахаас зїгээр байж чадамгїй санагдана, нээрэн шїї хазчихмаар л санагдаж байна гэлээ.

- Эцэж цуцахыг мэдэхгїй Берт Мери хоёртой шєнє дунд салах ёс гїйцэтгээд Билл Саксон хоёр гэрийн зїг явлаа. Эртхэн явах хэрэгтэй гээд байсан шалтгаанаа Билл тайлбарлахдаа ,

- Биеэ хайрлаж бай гэсэн нэг зїйлийг бокс надад сургасан юм . Єдєржин ажилчихаад шєнєжин бїжиглэх юм бол бяртай байж чадахгїй . Архи уух ч муу . Єєрийгєє бурхан гэж байгаа юм биш шїї. Согттолооо хэтэртлээ ууж їзсэн , ямар байдгийг нь мэдсэн . Одоо ч гэсэн пиво уух дуртай , балгахгїй аяга аягаар нь залгилчихна. Гэхдээ би хїссэнийхээ хэрээр хэзээ ч тийм их уудаггїй. Яадаг юм бол гэж їзээд хэрэггїй юм байна гэж бодсон . Єнєєдрийн тэр надтай мєчєєрхєх гээд байсан танхай этгээдийг би дор нь нам цохих л доо. Угаас агсам , тэгээд бас уусан нь толгойд нь гарчихаад бїрч арга алга. Би амархан дийлэх юм байна гэж хармагцаа мэдсэн . Хїн ямар байгаагаас хамаг юм шалтгаална.

- Жигтэйхэн том хїн шїї! Атгасан гар нь таныхаас хоёр дахин том гэж Саксон итгэж ядав.

- Тэр хамаагїй, гарын том жижигээс биш , цаана нь юу байгаагаас л болно. Намайг араатан шиг ноцох байсан байх. Цохимогцоо уначихгїй бол хамгаалаад байя байз сїїлдээ тамир нь барагдаад амьсгаа , омог хоёр нь їлдэнэ. Тэр цагт яая ч гэсэн миний дур гэж би бодсон юм . хамгийн гол нь мань эр ингэнэ гэдгийг сайн мэдэж байна билээ.

Саксон тїр дуугай байснаа ,

- Би боксчин хїнтэй ер уулзаж ярьсангїй гэв.

- Їнэндээ би боксчин биш гэж Билл яаран хэлээд
- Бокс намайг бас нэг юманд сургасан, юу гэвэл боксыг орхих хэрэгтэй гэж сургасан. Їнэндээ хэрэггїй юм . Хїн дасгал сургууль хийгээд жигтэйхэн сайхан болж, бие нь хїртэл торгон хилэн шиг оргиод, ер нь хачин сайхан болоод зуун насыг ч насалмаар болно. Дэвжээний хашлага доогуур бєхийн ороод єєр шигээ бас нэг залуутай хорин раунд їзэлцсэний дараа юун торгон хилэн шиг арьс марьс! Амь наснаасаа бїтэн жилийг алдана шїї дээ . Нэг жил бол яамай , тав зургаа , тэр чигээрээ єнгєрєх тохиолдол ч байдаг. Тийм юм бишгїй їзлээ. Би боксчидыг ч мэднэ Зарим нь буулганы шар шиг харагдана. Гэтэл їнэн хэрэг дээрээ жилийн ч насгїы болсон сїрьеэтэй бєєрниы євчтэй ч юмуу тийм байдаг юм . Ингэхээр ямар сайн байх вэ ? Нэгэнт тийм замаар алдсан зїйлийг ямар ч их мєнгєєр нєхєж чадахгїй. Тийм ч учраас би энэ ажлыг хаяад дахин морь тэргэчин болсон юм. Бие минь эрїїл чийрэг байна , ийм л явахсан гэж боддог . Ийм л байна даа.

Саксон бяр чадал авхаалжий нь бахархаж ,

- Та хїнийг дийлэх чадалтайдаа лав бахрахдаг байх гэж нам дуугаар хэлэхэд Билл ,

- Тэгдэг байж болох юм. Дэвжээнд гардагтаа баярладаг байсан бол одоо больсондоо бас баярладаг. Харин дэвжээнээс л их юм сурсан даа. Сонор сэрэмжтэй байх , биеэ барьдаг байхыг сурсан. Урьд намайг ямар зантай байсан гэж санана ! Єрємний єт л гэсэн їг . Заримдаа єєрєє єєрєєсєє айдаг байлаа . Дэндэс хийвэл дїрсгээд явдаг , биеэ огт барьж чаддаггїй байлаа. Яагаа ч їгїй байхад хамаг байдгаа гаргачих юм уу, дараа нь амаа баривч хожимдох тийм юм хийхгїй байхыг боксоос л сурсан.

- Юу гэсэн їг вэ ! Би тан шиг ийм тайван эелдэг хїнийг насандаа їзээгїй гэж Сєаксон яриагий нь таслаж хэлэв.

- Харин та хатуу итгэх хэрэггїй Сайн танилцаад ирэхээрээ миний ямар болохыг аяндаа мэднэ. Нэг адайрлавал уу яадаг гэж санана . Жолоогоо нэг алдвал галзуу хїн л гэсэн їг ! гэж Билл цаашид улам сайн танилцах хїсэлтэй байгаагаа илэрхийлэх мэт болоход Саксон зїрхнээсээ баярлана.

Гэрийнх нь гадаа ойртож ирсэн хойноо Билл

- Дараагийн сайн єдєр та яах вэ ? Бодсон тєлєвлєсєн юм бий юу гэв.

- Їгїй , юу ч байхгїй .

- Тэгвэл морь тэрэг аваад ууланд єдєржин явбалямар вэ ?

Саксон єнєєх тємєрчинтэй сїїлийн удаа хамт явсан аймшигт явдлаа санамагц тагларах шиг болж тїргэн хариу хэлж чадсангїй . Тэгж явахдаа нєгєєдєхєєсєє айж , тэрэгнээсээ гарч зугадан харанхуй бїрэнхийд бїдчин хачин хурц ирмэгтэй хад чулуун дундуур нимгэн ултай гуталтай олон бээр газар гїйж їйлээ їзсэнээ санав. Гэтэл одоо хамт байгаа хїн нь Лонгоос огт єєр хїн учир битїїдээ баярлан эхэлж ,

- Би моринд их дуртй , бїжгээс ч илїї дуртай . Даанч мэдэх юмаар л умаахан даа . Эцэг минь морин цэрэгт байхда том гэгчийн буурал морь унадаг байсан юм гэнлээ . Морин цэргийн хорооны ахмад байсан хїн л дээ . Би єєрийн нь їзээгїй гэхдээ том гэгчийн морь унаад бїсэндээ урт сэлэм зїїж явсан гэж дандаа дїрслэн боддог юм. Одоо тэр сэлэм миний ах Жоржид байгаа . Харин хоёр дахь ах Том , одоо би гэрт нь сууж байгаа ах я°ихда тэр сэлмийг минийх байх ёстой , яагаад гэвэл тэр бид хоёр эцэг єєртэй юм байж . Бид эх нэгтэй эцэг єєр улс байхгїы юу . Эх маань хоёрдох нєхрєєсєє ганц намайг тєрїїлсэн юм гэнэ лээ . Жинхэнэ хайр сэтгэлээрээ суусан юм гэнэ лээ гээд Саксон гэнэт таг дуугай болов.

Гэсэн ч энэ залууд єєрийнхєє тухай яримаар санагдаад болсонгїй. Єєрийнх нь тэр бїх таатай дурсамж ч энэ биеийнх нь хагас хугас мэт санагдах ажээ.

- Ярь ярь цааш нь ярь л даа ! Би хуучны юм тэр їеийн хїмїїсийн тухай сонсох их дуртай . Миний эцэг эх бас л тийм амьдрал туулсан улс , гэсэн мєртлєє яагаад ч юм миний бодоход тэр цагт амьдрал одоогийнхоос дээр байсан юм шиг санагдана. Юм бїхэн эгэл зїйн дагуу байжээ. Юу ч гэж хэлэлтэй юм дээ , одоогийн амьдралыг би ойлгохгїй юм . Їйлдвэрчний эвлэл , тїншийн холбоо , ажил хаях хямрал , ажилгїйдэл гэх мэтийн юм дээр їед байсангїй. Хїн бїр газартай , ан хийдэг , хоол хїнс элбэг дэлбэг олж болдог , євгєд хєгшдєє єргєж асардаг , хїн бїр юм юмаар дутагдаж гачигдахгїй байж . Гэтэл одоо юм бїхэн тонгоруу болж , дээр доороо орж , учир ухаан нь олдохоо больжээ. Бїї мэд , би тэнэг болоод л ингэж боддог байж магадгїй . Одоо тэ эхийнхээ тухай цааш нь ярь л даа .

- Ээж минь ахмад Браун гэдэг хїнтэй сэтгэлтэй болсон їеэр бїр залуухан байж . Дайнаас бїр ємнє цэргийн албанд байж л дээ . Дайн гармагц ахмадыг нь Дорно муж улсууд руу явуулж , ээж минь євчтэй байсан дїї Лорагаа сувилахаар явжээ. Хожим нь Шайлоугийн дэргэд амь їрэгдлээ гэсэн мэдээ иржээ . Тэгээд ээж минь єєрт нь олон жилийн турш хайр сэтгэлтэй байсан хїнтэйгээ суусан байх юм . Жаал хїї байхдаа элчилгїй хээрээ ээжийн минь хамт явсан тэр хїмїїсийн дотор байж шїї. Ээж хїндэтгэдэг байснаас биш жинхэнэ хайр сэтгэлтэй болоогїй байж . гэтэл сїїлд нь эцэг маань амьд гэж гэнэт дуулджээ. Ээж гуниглаж эхэлсэн боловч амьдралаа зовлонгоор тїйвээсэнгїй . Ялдам зєєлєн ааштай, энхрий хайртай сайн ч эх, сайн ч эхнэр байсан атлаа дандаа гунигтай байдаг байж , миний бодоход ертєнцєд хосгїы сайхан дуу хоолойтой байсан б айх.

- Сэтгэлээ сайн л барьж дээ гэж Билл сайшаав.

- Эцэг маань эхнэр ер аваагїй , ээжийг дотроо хайрлан явсан байх юм . Ээж тїїндээ зориулж бичсэн яг хєгжмийн уянгат эгшиг шиг нэг сайхан шїлгий нь би хадгалж явдаг юм. олон жилийн дара , ээжийн нєхрийг нас барсан хойно тэр хоёр суужээ. Мянга найман зуун наян хоёр онд тэр хоёр суугаад ээж минь сэтгэл тєвшин болжээ. Саксон їїдэн дээрээ очоод цааш нь зєндєє их юм ярьж єгєв. Билл энэ удуу тїрїїчийнхээсээ бїр удаан їнсэх шиг санагджээ. Хашааныхаа хаалгаар орсон хойно нь Билл хашааны завсраар ,

- Есєн цаг эртдэхгїй биз ? орой хоол ундаа идэж уух гэж битгий тївэг болоорой , хэрэггїй шїї . Есєн цагтаа л яг бэлэн байгаарай гэв.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.14.07 7:53 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
ЕСДЇГЭЭР БЇЛЭГ .


Саксон ням гаригийн єглєє ечєн цагаас ч ємнє ирсэн байж магадгїй гээд цонхоор харахаар гал тогооны єрєє рїї хоёр удаагаа гїйж ороход Сара сурсан зангаараа дайрч гарчээ.

- Ичгїїр , шившиг ! Зарим хїїхэн торгон оймсгїй бол байж сууж чадахгїй юм… Чи намайг хар л даа , єдєр шєнєгїй борви бохисхийхгїй зїтгэх мєртлєє гурван хос гутал байтугай ганц торгон оймс ємсєхийг їзсэн її ? харин би : бурхан шудрага , хийсэн нїглийнхээ їрийг їзэхийн цагт зарим хїн баярлах бїї хэл , таарах ялаа эдэлдэг юм гэж нэг л їг хэлдэг шїї !

Энэ їед гансаа татан, отгон хїїгээ євєр дээрээ аваад сууж байсан Том Саксонд ирмэж , Сарагийн чинь “євчин “ хєдєлж гэсэн дохио болов. Харин Саксон нэг охиных нь їсэнд туузы нь уяж єгєх гэж их л завгїй мэт харагдана.

Сара єглєєний цайны дараа, аяга таваг хангинуулан гал тогооныхоо єрєєнд мунгинана. Баахан “аах - уух” гэж байснаа нуруугаа эгцлэн угаалтуураас зайдуухан очиж дахин уур хилэн бадрсан харцаар Саксоныг гєлийтєл ширтсэнээ,

- Юу болов чи ? Юу гээд дуугаа татчихаа вэ ? Яагаад дуугардаггїй юм ? Ичих гэдэг энэ юм чинь арй дуусаагїй болоод энэ її ? Сайн байна ! Боксчинтой хїзїї сээр холбосон гэл її ? Тэр Робертсон та хоёрын паянг дуулсан , дуулсан. Чарли Лонгийг тэрїїнтэйгээ тулгаад єг , хонгор минь , тэгсэн цагт юу болохы нь їзнэ дээ гэв.

- Би ч мэдэхгїй ээ . Билл Робертсоныг их сайн залуу гэлцэх юм байна лээ гэж Том хажуугаас нь хэлэв.

Саксон дуртй нь аргагїй инээмсэглэхэд Сара бїр аазгайтаж ,

- Чи яагаад Чарли Лонгтой суудаггїй юм ? Чамд ухаангїй сайн , архичин биш … гэхэд Саксон ,

- Миний мэдэхээс хэтэртлээ уудаг хїн байх гэж Саксон мэтгэв.

- Яг їнэн , гэртээ торх пивогїй байх номгїй гэж би дуулсан юмдаг гэж ах нь дэмжив.

- Чи ерєєсєє яс горьсон нохой шиг орж гардаг юм биш биз ? гэж Сара ёжлон доромжлов. Том амаа арчин тайвнаар.

- Орж гарсан байж ч болно л доо гэв.

Сара одоо нєхєр рїїгээ давшлан эхлэж ,

- Гэртээ торх пивотой баймаар санагдсан бол яадаг юм , тийм юмтай байдаг л юм байга биз ! Хїний юмаар хїїдэгнэхгїй , цалин цагаа их авдаг хїн , ямар ч болсон бусдаас илїї л олдог хїн гэлээ .

- Эхнэр, хїїхэд тэжээж байгаа хїн биш шїї дээ .

- Эвлэл, Холбоо ч гэх шиг балай юмны татвар гэж тєлдєггїй.

- Битгий худал хэл. Татвар тєлєхєд ч тєлдєг хїн . Тємєрчдийн эвлэлтэй тїнжин хагарсан бол тэр чинь энэ їйлдвэр , Окландын ямарваа нэг їйлдвэр дээр ажиллах л байсан . Сара чи їйлдвэрчний ажлын талаар юу ч мэдэхгїй шїї дээ . Хїн єлбєрч їхэхийг л эс хїсвэл эвлэл холбоонд байлгїй горьгїй болсон цаг.

- Їгїй ер гэж Сара эгдїїцэн – Би л ойлгохгїй байгаа биз ! Яаж мэдэх юм ! Усан тэнэг хїн яаж мэдэх юм ! чи ингэж хїїхдїїдийнхэ дэргэд намайг хэлж байна уу ? гэж их хїїгээ цохиж глзуу мэтээр хашгичин ,

- Билли чи сонсов уу ? Ээж чинь усан тэнэг байх нь ! мэдэв її ? Эцэг чинь энэ хїїхний нїїрэн дээр , хїїхдїїдийн минь дэргэд намайг ингэж хэлж байна ! Усан тэнэг гэнэ ! Удахгїй намайг солиорчихож гээд галзуугийн газар явуулах хїн . Билли чи юу гэж бодож байна , аан ? Ээжийг чинь улаан галзуу амьтадтай нэг дор нар салхи їзэхгїй гэрэл гэгээгїй хав харанхуй газар оруулж євчтєний халаад ємсгєн цоожилчихоод боол байсан хав хар нерїїдийг зодож абйсан шиг зодвол , Билли чамд аятайхан санагдах уу ? Аав чинј ийм л хїн шїї дээ . Билли чи бодоод їз ! Чиний тєрсєн эх чинь улаан галзуу амьтдын дотор орчихвол яахав , чи бодоод їз ! Ульж хашгичсан улаан галзуу амьтдын дунд , тэр араатнуудын харсаар байтал зодож нїдсээр алсан нэгнийх нь цэрдийчихсэн хїїрїїдийн дунд орлоо гэж бод! …

Сара нєхрийнхєє ирээдїйд бэлдэж буй санааг хамгийн єєдгїй муугаар энэ мэтээр дїрслэн ярихад жаал хїї тэр аймшигтай сїйрлийн талаар бїїр тїїр тєсєєлєн авч дуугуйхэн уйлж эхлээхд Сарагийн доод уруул татвалзан эхлэв.

Сїїлдэ саксоны уур хїрч ,

- Яасан нїгэлтэй юм ! Тавхан минут хамт байхдаа ч хэрэлдэлгїй єнгєрч чадахгїй ямар хачин юм , болиоч ! гэв.

Сара галзуугийнхаа байшингийн тухай мартаад Саксон руу дайрч эхлэв.

- Хэн хэрэлдсэн болж байна ? Намайг ам нээмэгц л та хоёр нийлээд дайрдаг шїї дээ .

Саксон цєхрєхдєє мєрєє хавчисхийв. Сара нєхрийнхєє эсрэг дахин давшиж гарлаа.

- Эхнэр чинь дїїгээс чинь дор байгаа бол чи юу гэж надтай суусан юм ? Би чамд хїїхдий чинь тєрїїлж , ажилд чинь боол шиг зїгэж , арван хуруугаа мойног болтол зарагдсан ! Тэгээд чи баярлах нь бїї хэл , хїїхдїїдийн минь дэргэд миний галзуу солойтоод хїрч хэлэх хэлэхгїйгээр доромжилж загнана. Чи ер нь миний тєлєє юу хийсэн юм , Тийм юм байна уу ? Хэл л дээ чи ! Би хоолы чинь хийж , ха° хирнээс чинь салгаж , оймсы чинь цойлдож гєлєгнїїдий чинь євдєхєд шєнєжин нойргїй євєртлєж байдаггїй юу ? Чи бас энийгээ хар! гээд банзлаа дээш татаад арчиж тослоогїй уранхай гутал , цоорхой оймстой хаван хєєсєн плибгар хєл харуулан – Энийг хар! Би энэ тухай л ярьж байна сонирх л доо! Надад ємсєх єєр гутал байхгїй! Эхнэр чинь энэ улаараа эргэсэн юмнаас єєр гуталгїй байна! Чи ичихгїй байна уу ? Харж байна уу ? гэж хашгичсаар сїїлдээ бїр чарлаж эхлэв.

Гэнэт дуу нь тасалдан тэвчимгїй санагдах гомдол уур хилэндээ багтран ширээний дэргэдэх сандал дээр лагхийн унаснаа дорхиноо мод шиг хєшїїн хєдєлгєєнєєрєє босож ирээд аяндаа аяга зэлгий кофе хийж аваад єнєєх л хєшїїн хєдєлгєєнєєрєє лагхийн сулаа . Кофе нь тїлмээр халуун санагдаж жижигхэн таваг дээр асгахад тос хаяалсан муухай шингэнэ юм болж харагдав. Тэгээд дэмий гєлрєн суухад цээж нь чирчигнэн тїнхэлзлээ.

- За Сара минь тайвширч їз , тайвшир даа ! гэж Том баахан зовсон байдалтай аргадав.

Сара хариу хэлэхийн оронд бїхэл улс гїрний хувь заяа їїнээс л шалтгаална гэсэн шиг жижиг тагийг ширээн дээр удаан болгоомжтойгоор хємєрснєє баруун гараа далайж Томын хацрыг тасхийтэл алгадаад сєєнгє¤її дуугарч галзуу мэт тїрїїчийнхээ маягаар шалан дээр суугаад ёроолгї© зовлон гунигт орсон адилаар урагш хойш дайвалзан ччарлаж эхлэв.

Билли чимээгїй мэгшиж байсан бол одоо тасхийн чангаар уйлах болов. Їсэндээ цоо шинэ тууз зїїсэн хоёр охин дїї нь нь чдагалдан уйллаа.

Томын хацар алагдуулсандаа улайх боловч нїїр нь гєлийж цонхийх янзтай . Саксон ахыгаа энхрийлэн тэвэрч тайтагруулахсан гэж хїсэвч їл зориглоно.

Том авгайгаа аргадаж ,

- Сара минь , бие чинь зїгээргїй байна . Оронд чинь хэвтїїлж , ажил тєрлий чинь би аргалья гэв.

- Надад бїї хїр! Бїї хїр! гэж Сара чичрэгнэн хашгирч арагш савж уналаа.

- Хїїхдїїдээ аваад гадаа гар, Эндээс ямарч гэсэн гарга, ах минь гэж Саксон хэллээ . Зїрх нь шимшрэн догдолж, царай нь цайжээ.

- Яв , яв ах минь ! Малгай чинь тэр байна. Би тайтгаруулья . Яахаа би мэднэ шїї дээ .

Саксон ганцаар їлдээд бэргэнийгээ тайтгаруулах гэж тун их яаравчлав. Шалан дээр тэлчлэн савчин хашгичиж , галзуурч буй тэр эмийг тайтгаруулах гэж Саксон єєрєє туйлын тйаван байхыг чадлаараа оролдлоо. Байшингийнх нь хана нимгэн банз болхоор тэдний хэрїїл шуугиан айл хєрш , ойр хавийн гудамж байтугай тэртээ айлуудад ч дуулдахаар байгаа биз гэж тэр гадарлаж байлаа. Чіхам энэ їед л Билл хїрээд ирїїзэй гэж хамгаас илїї айна. Энэ хэрїїлийг бодохоос Саксонд даанч яав даа гэмээр , гомдмоор санагдана. Зїрх сэтгэл нь хямарч Сараг харахаас бєєлжис цутгамаар боловч биеэ барьж хашигчин буй тэр эмийн їсий нь зєєлєн илбэж биеий нь тэврэхэд Сарагийн хашгирах гууглах нь аажмаар намдаж эхэллээ. Хэдхэн хормын дараа оронд нь хэвтїїлэхэд уруул ам нь татвалзан мэгшиж байв. Хїйтэн усанд базсан алчуур дух нїдэн дэр нь тавиад

- Толгой чинь євдєхєє болино гэв.

Гадаа морины туурайн дуу гарч байшингийнх нь ємнє ирээд зогсох шиг болоход Саксон бэргэнээ орхиод довжоон дээр ухасхийн гарч гараа єргєн дохилоо. Цааш яадаг бол гэж бодсоноо гал тогооныхоо єрєєнд сууж буй ахыгаа хараад

- Одоо зїгээр, Билл Робертсон намайг аваачихаар ирлээ, Би одоо явлаа . Та одоо дэргэд нь оч, цаадхи чинь тэгсгээд унтчих байлгїй. Битгий л ууры нь хїргээрэй, цамнавал, цамнаж л байг . гараа атгуулмаар бол атгуулаарай, ямар ч болсон оролдоод їзээрэй . Алчууры нь дахиж бушуухан шиг норгоод толгой дээр нь тавиарай , юу гэх нь вэ ямар шуу байх нь вэ ажаарай .

Том бол хїний їгээр явдг томоотой хїн . Харин бодол санаага бол їгээр илэрхийлж чаддаггїй хїн энэ бол єрнє нутгийнхны зан. Тэгээд толгой дохин їїд рїїгээ эргэснээ тээнэгэлзэн зогсов. Нїднийх нь харцанд талрахлын хайр илт авай . Саксон ойлгоод.

- Зїгээр , зїгээр одоо дажгїй гэж сэтгэлий нь засав.

Том толгой сэгсэрч ,

- Юун дажгїй байхав. Ичгїїртэй муухай юм боллоо ! гэж дал мєрєє хавчисхийснээ – Би єєрийгєє єрєвдєсєєс чамайг илїї єрєвдєх юм… Чи бол дєнгєж амьдралынхаа замд орж байгаа тєрсєн дїї минь . Залуу нас данч хурдан єнгєрч , юу юу болсноо ч санаж амжихгїйгээр байх юм даа . Чиний нэг сайхн єдрийг чинь ингээд гутаачихлаа. Харни энэ муухай явдлыг аль болох тїргэн мартахыг хичээгээрэй. Одоо тэр найз залуутайгааявж , сайхан зугаал даа гээд їїднийхээ бариулаас барьснаа дахин зогсов. Нїїр нь жигтэйхэн барайжээ.

- Чєтгєр ! Урьд Сара бид хоёр бїхэл єдєржин зугаалж явдаг л байж ! Тэгэхэд бас гурван хос гуталтай байсан байх шїї ! Итгэхийн арга ч алга ! гэв.

Саксон єрєєндєє орж хувцасаа сольж дуусаад зотон банзлаа хэр зэрэг зохиж байгааг харах гэж сандал дээр гарч тольдов. Тэр банзал , цамц хоёрыг худалдаж аваад єєрєє янзлан яг захиалж хийлгэсэн юм шиг болгох гэж хоёр давхар оёос хїртэл хийжээ. Сандал дээр зогсоогоороо байж банзлынхаа хуниасыг засаж ялимгїй дээш нь татав.

Одоо єє хэлэмгїй сайхан болжээ. Савхин шахай шинэхэн , хїрэн оймс , ємссєн хєл , булчин нь янзтай хєєрхєн харагдана.

Саксон сандал дээрээс буумагц бїснийхээ єнгєнд тохируулсан хїрэн туузтй цаган сїрлэн бїрхэндээ зїї хатгаж ємсєєд Сарагаас болж алга болсон хацрынхаа улааныг би болгох гэж хацраа чанга гэгч нь базаж , утсан бээлийгээ татан азнасхийн зогсов. Єєрийгєє хїндэтгэж їздэг ганц ч хатагты гарахдаа бээлий хийдэггїй юм гэсниыг сонины ням гаригийн хавсралтын хувцасны загвар гэсэн булангаас олж уншсан байж.
Саксон ,Сарагийн унтлагийн єрєєний хажуугаас шулуухан явж єнгєрхєд бэргэн нь гїниээ сїїрс алдан гонгинон мэгшиж буй сонсдох авч хацрынхаа улааныг алга болгохгїй нїднийхээ цог хийморийг дарахгїй хэмээн зоригложээ. Нээрэнч зорьсондоо хїрлээ. Цог жавхлантай залуу хїїхэн довжоон дээрээс гїйхээрээ хїрч ирэхийг Билл хараад хагас галзу эмийн дэгдээсэн аймшигт хэрїїл шуугиан дундаас дєнгєж сая гарч ирсэн гэж хэзээ ч итгэхгїй билээ. Нарны гэрэлд улам ч тодрон харагдах цаган царайтай тэр залуугийн їзэсгэлэнг Саксон хараад ихэд таашаан гайхав. Хїїхэн хїнийх шиг булбарай хацар нь їл мэрэг бутрана. Цэнхэр нїднийх нь єнгє жоохон бараантаж , долионтой богино їс нь єнгєлєг алт мэт . Ийм цэл залуу ч гэж урьд нь бодоогїй мэт санагджээ. Мэндлэн инээмсэглэхэд улаан уруулынх нь завсраар цав цагаан шїд яралзах агаад инээмсэглэл ­ь амаглан тайван байдлыг амлах мэт амуй. Саксон хагас галзуу бэргэнийхээ галзуурсаныг хараахан мартаж амжаагїй байсан болохоор Биллийн гайхам амгалан байдлыг ажих зуур энэ залуу єєрийгєє галзуу мэт зантай гэж байсныг нь бодоход инээд нь тэсгэлгїй хїрчээ.

Сакссон Саксон энэ тэргээр зугаалганд явж байсан боловч хэзээд ганц морь хєлллєдєг , бєх болохоос биш тух тавтай биш болхи тэргэнд суудаг байж. Гэтэл одоо хоёр сайхан морь хєллєсєн тэрэг зогсож байна. Морьд толгой хаялагн тогтож ядан тэмїїлэн зогсох бєгєєд хїрэн хилэн шиг толигор ташаан дээр нь алт мэт гялалзах толон бїр нь залуу насандаа бид хэзээ ч ацаглуулж явсангїй гэх адил амуй. Тєгий бїхий л сїр тоног нь чїїчгэр инээдтэй харагдана. Билл , морь тэргэндээ зїй ёсны салшгїй гол хэсэг нь болжээ. єндєр шар дугуйтай тэрэгнийхээ хаймран зєєлєвч бїхий гял цал арчиж цэвэрлэсэн гоёмсог нарийхан суудал дээр суугааг нь хараад урьд муусайн адсага хєллєсєн хуучин тэрэгтэй ирж зугаалганд авч явдаг байсан зулуутай огтхон ч тєсгїй , сїрхий их чадал , овсгоотойг нь мэдлээ. Билл єрєєсєн гартаа жолоогоо брьж , хайрлах , хатуурхах, зэрэгцсэн тайван нам дуугаар залуу омоглон морьдийг тэЅсэлэхэд зориг , бяр чадал нь мэдсэн юм шиг номхорч байв.

Гэсэн ч цаг алдах хэрэггїй байжээ. Саксон бїсгїй хїний гярхай нїдээр ийш тийш хялам хийвэл зєн совин нь їнэн байв. Сониуч хїїхэд багачуул тал бїрээс гїйлдэн ирэх тєдийгїй , ойр хавийн айлынхан цонхоороо шагайх буюу фцонхныхоо хаалтыг авч хєшгєє ярж байв. Билл хїрэмнийхээ товчийг сул гараараа тайлж , Саксоныг хажудаа гарч суухад нь туслав. Єндєр тїшлэгэтэй бараан ширэн гадартйы дороо пїршин зєєлєвч бїхиы хээнцэр гоёмсог суудал биед нэн эвтэйхэн аж. Гэсэн ч дєлгєєхєн тайван итгэл дїїрэн сэтгэл уул шиг тїшигтэй санагдах хїнийхээ дэргэд суусан нь хамгаас татай санагдав.

Билл, жолоогоо хоёр гардан “чох” гээд морьдоо ухасхийн хєдлєхєд ,

- Сайхан амьтад байгаа биз ? Эзнийх л дээ . Ийм морьдийг ашигладаггїй юм . Намайг ийш тийш явахад надад заримдаа єгдєг юм . Хааяа эдлэж байхгїй бол эмнэгшчихнэ. Энийг нь Ван гэдэг. Мєн сайхан дэргэдэг морь доо, харахгїй юу . Ганган ч гэж жигтэйхэн байгаа биз? Нєгєєдєх нь бїр ч илїї , Хунтайз гэдэг юм . Амгайвчилсан тэгэхгїй бол ам хатуутай дийлдэхгїй , Саксон чи харж байгаа биз ! Мєн ч сайхан адгуус , ёстой сайхан морьд шїї гэв.

Хойноос нь хєрш айлын хїїхдїїд бахархан хашгаралдаж байла .Саксон зїрхнийхээ угаас баярлан одоо л жаргах єдєр эхлэв бололто© гэж бодов.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.14.07 7:53 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
ЕСДЇГЭЭР БЇЛЭГ .


Саксон ням гаригийн єглєє ечєн цагаас ч ємнє ирсэн байж магадгїй гээд цонхоор харахаар гал тогооны єрєє рїї хоёр удаагаа гїйж ороход Сара сурсан зангаараа дайрч гарчээ.

- Ичгїїр , шившиг ! Зарим хїїхэн торгон оймсгїй бол байж сууж чадахгїй юм… Чи намайг хар л даа , єдєр шєнєгїй борви бохисхийхгїй зїтгэх мєртлєє гурван хос гутал байтугай ганц торгон оймс ємсєхийг їзсэн її ? харин би : бурхан шудрага , хийсэн нїглийнхээ їрийг їзэхийн цагт зарим хїн баярлах бїї хэл , таарах ялаа эдэлдэг юм гэж нэг л їг хэлдэг шїї !

Энэ їед гансаа татан, отгон хїїгээ євєр дээрээ аваад сууж байсан Том Саксонд ирмэж , Сарагийн чинь “євчин “ хєдєлж гэсэн дохио болов. Харин Саксон нэг охиных нь їсэнд туузы нь уяж єгєх гэж их л завгїй мэт харагдана.

Сара єглєєний цайны дараа, аяга таваг хангинуулан гал тогооныхоо єрєєнд мунгинана. Баахан “аах - уух” гэж байснаа нуруугаа эгцлэн угаалтуураас зайдуухан очиж дахин уур хилэн бадрсан харцаар Саксоныг гєлийтєл ширтсэнээ,

- Юу болов чи ? Юу гээд дуугаа татчихаа вэ ? Яагаад дуугардаггїй юм ? Ичих гэдэг энэ юм чинь арй дуусаагїй болоод энэ її ? Сайн байна ! Боксчинтой хїзїї сээр холбосон гэл її ? Тэр Робертсон та хоёрын паянг дуулсан , дуулсан. Чарли Лонгийг тэрїїнтэйгээ тулгаад єг , хонгор минь , тэгсэн цагт юу болохы нь їзнэ дээ гэв.

- Би ч мэдэхгїй ээ . Билл Робертсоныг их сайн залуу гэлцэх юм байна лээ гэж Том хажуугаас нь хэлэв.

Саксон дуртй нь аргагїй инээмсэглэхэд Сара бїр аазгайтаж ,

- Чи яагаад Чарли Лонгтой суудаггїй юм ? Чамд ухаангїй сайн , архичин биш … гэхэд Саксон ,

- Миний мэдэхээс хэтэртлээ уудаг хїн байх гэж Саксон мэтгэв.

- Яг їнэн , гэртээ торх пивогїй байх номгїй гэж би дуулсан юмдаг гэж ах нь дэмжив.

- Чи ерєєсєє яс горьсон нохой шиг орж гардаг юм биш биз ? гэж Сара ёжлон доромжлов. Том амаа арчин тайвнаар.

- Орж гарсан байж ч болно л доо гэв.

Сара одоо нєхєр рїїгээ давшлан эхлэж ,

- Гэртээ торх пивотой баймаар санагдсан бол яадаг юм , тийм юмтай байдаг л юм байга биз ! Хїний юмаар хїїдэгнэхгїй , цалин цагаа их авдаг хїн , ямар ч болсон бусдаас илїї л олдог хїн гэлээ .

- Эхнэр, хїїхэд тэжээж байгаа хїн биш шїї дээ .

- Эвлэл, Холбоо ч гэх шиг балай юмны татвар гэж тєлдєггїй.

- Битгий худал хэл. Татвар тєлєхєд ч тєлдєг хїн . Тємєрчдийн эвлэлтэй тїнжин хагарсан бол тэр чинь энэ їйлдвэр , Окландын ямарваа нэг їйлдвэр дээр ажиллах л байсан . Сара чи їйлдвэрчний ажлын талаар юу ч мэдэхгїй шїї дээ . Хїн єлбєрч їхэхийг л эс хїсвэл эвлэл холбоонд байлгїй горьгїй болсон цаг.

- Їгїй ер гэж Сара эгдїїцэн – Би л ойлгохгїй байгаа биз ! Яаж мэдэх юм ! Усан тэнэг хїн яаж мэдэх юм ! чи ингэж хїїхдїїдийнхэ дэргэд намайг хэлж байна уу ? гэж их хїїгээ цохиж глзуу мэтээр хашгичин ,

- Билли чи сонсов уу ? Ээж чинь усан тэнэг байх нь ! мэдэв її ? Эцэг чинь энэ хїїхний нїїрэн дээр , хїїхдїїдийн минь дэргэд намайг ингэж хэлж байна ! Усан тэнэг гэнэ ! Удахгїй намайг солиорчихож гээд галзуугийн газар явуулах хїн . Билли чи юу гэж бодож байна , аан ? Ээжийг чинь улаан галзуу амьтадтай нэг дор нар салхи їзэхгїй гэрэл гэгээгїй хав харанхуй газар оруулж євчтєний халаад ємсгєн цоожилчихоод боол байсан хав хар нерїїдийг зодож абйсан шиг зодвол , Билли чамд аятайхан санагдах уу ? Аав чинј ийм л хїн шїї дээ . Билли чи бодоод їз ! Чиний тєрсєн эх чинь улаан галзуу амьтдын дотор орчихвол яахав , чи бодоод їз ! Ульж хашгичсан улаан галзуу амьтдын дунд , тэр араатнуудын харсаар байтал зодож нїдсээр алсан нэгнийх нь цэрдийчихсэн хїїрїїдийн дунд орлоо гэж бод! …

Сара нєхрийнхєє ирээдїйд бэлдэж буй санааг хамгийн єєдгїй муугаар энэ мэтээр дїрслэн ярихад жаал хїї тэр аймшигтай сїйрлийн талаар бїїр тїїр тєсєєлєн авч дуугуйхэн уйлж эхлээхд Сарагийн доод уруул татвалзан эхлэв.

Сїїлдэ саксоны уур хїрч ,

- Яасан нїгэлтэй юм ! Тавхан минут хамт байхдаа ч хэрэлдэлгїй єнгєрч чадахгїй ямар хачин юм , болиоч ! гэв.

Сара галзуугийнхаа байшингийн тухай мартаад Саксон руу дайрч эхлэв.

- Хэн хэрэлдсэн болж байна ? Намайг ам нээмэгц л та хоёр нийлээд дайрдаг шїї дээ .

Саксон цєхрєхдєє мєрєє хавчисхийв. Сара нєхрийнхєє эсрэг дахин давшиж гарлаа.

- Эхнэр чинь дїїгээс чинь дор байгаа бол чи юу гэж надтай суусан юм ? Би чамд хїїхдий чинь тєрїїлж , ажилд чинь боол шиг зїгэж , арван хуруугаа мойног болтол зарагдсан ! Тэгээд чи баярлах нь бїї хэл , хїїхдїїдийн минь дэргэд миний галзуу солойтоод хїрч хэлэх хэлэхгїйгээр доромжилж загнана. Чи ер нь миний тєлєє юу хийсэн юм , Тийм юм байна уу ? Хэл л дээ чи ! Би хоолы чинь хийж , ха° хирнээс чинь салгаж , оймсы чинь цойлдож гєлєгнїїдий чинь євдєхєд шєнєжин нойргїй євєртлєж байдаггїй юу ? Чи бас энийгээ хар! гээд банзлаа дээш татаад арчиж тослоогїй уранхай гутал , цоорхой оймстой хаван хєєсєн плибгар хєл харуулан – Энийг хар! Би энэ тухай л ярьж байна сонирх л доо! Надад ємсєх єєр гутал байхгїй! Эхнэр чинь энэ улаараа эргэсэн юмнаас єєр гуталгїй байна! Чи ичихгїй байна уу ? Харж байна уу ? гэж хашгичсаар сїїлдээ бїр чарлаж эхлэв.

Гэнэт дуу нь тасалдан тэвчимгїй санагдах гомдол уур хилэндээ багтран ширээний дэргэдэх сандал дээр лагхийн унаснаа дорхиноо мод шиг хєшїїн хєдєлгєєнєєрєє босож ирээд аяндаа аяга зэлгий кофе хийж аваад єнєєх л хєшїїн хєдєлгєєнєєрєє лагхийн сулаа . Кофе нь тїлмээр халуун санагдаж жижигхэн таваг дээр асгахад тос хаяалсан муухай шингэнэ юм болж харагдав. Тэгээд дэмий гєлрєн суухад цээж нь чирчигнэн тїнхэлзлээ.

- За Сара минь тайвширч їз , тайвшир даа ! гэж Том баахан зовсон байдалтай аргадав.

Сара хариу хэлэхийн оронд бїхэл улс гїрний хувь заяа їїнээс л шалтгаална гэсэн шиг жижиг тагийг ширээн дээр удаан болгоомжтойгоор хємєрснєє баруун гараа далайж Томын хацрыг тасхийтэл алгадаад сєєнгє¤її дуугарч галзуу мэт тїрїїчийнхээ маягаар шалан дээр суугаад ёроолгї© зовлон гунигт орсон адилаар урагш хойш дайвалзан ччарлаж эхлэв.

Билли чимээгїй мэгшиж байсан бол одоо тасхийн чангаар уйлах болов. Їсэндээ цоо шинэ тууз зїїсэн хоёр охин дїї нь нь чдагалдан уйллаа.

Томын хацар алагдуулсандаа улайх боловч нїїр нь гєлийж цонхийх янзтай . Саксон ахыгаа энхрийлэн тэвэрч тайтагруулахсан гэж хїсэвч їл зориглоно.

Том авгайгаа аргадаж ,

- Сара минь , бие чинь зїгээргїй байна . Оронд чинь хэвтїїлж , ажил тєрлий чинь би аргалья гэв.

- Надад бїї хїр! Бїї хїр! гэж Сара чичрэгнэн хашгирч арагш савж уналаа.

- Хїїхдїїдээ аваад гадаа гар, Эндээс ямарч гэсэн гарга, ах минь гэж Саксон хэллээ . Зїрх нь шимшрэн догдолж, царай нь цайжээ.

- Яв , яв ах минь ! Малгай чинь тэр байна. Би тайтгаруулья . Яахаа би мэднэ шїї дээ .

Саксон ганцаар їлдээд бэргэнийгээ тайтгаруулах гэж тун их яаравчлав. Шалан дээр тэлчлэн савчин хашгичиж , галзуурч буй тэр эмийг тайтгаруулах гэж Саксон єєрєє туйлын тйаван байхыг чадлаараа оролдлоо. Байшингийнх нь хана нимгэн банз болхоор тэдний хэрїїл шуугиан айл хєрш , ойр хавийн гудамж байтугай тэртээ айлуудад ч дуулдахаар байгаа биз гэж тэр гадарлаж байлаа. Чіхам энэ їед л Билл хїрээд ирїїзэй гэж хамгаас илїї айна. Энэ хэрїїлийг бодохоос Саксонд даанч яав даа гэмээр , гомдмоор санагдана. Зїрх сэтгэл нь хямарч Сараг харахаас бєєлжис цутгамаар боловч биеэ барьж хашигчин буй тэр эмийн їсий нь зєєлєн илбэж биеий нь тэврэхэд Сарагийн хашгирах гууглах нь аажмаар намдаж эхэллээ. Хэдхэн хормын дараа оронд нь хэвтїїлэхэд уруул ам нь татвалзан мэгшиж байв. Хїйтэн усанд базсан алчуур дух нїдэн дэр нь тавиад

- Толгой чинь євдєхєє болино гэв.

Гадаа морины туурайн дуу гарч байшингийнх нь ємнє ирээд зогсох шиг болоход Саксон бэргэнээ орхиод довжоон дээр ухасхийн гарч гараа єргєн дохилоо. Цааш яадаг бол гэж бодсоноо гал тогооныхоо єрєєнд сууж буй ахыгаа хараад

- Одоо зїгээр, Билл Робертсон намайг аваачихаар ирлээ, Би одоо явлаа . Та одоо дэргэд нь оч, цаадхи чинь тэгсгээд унтчих байлгїй. Битгий л ууры нь хїргээрэй, цамнавал, цамнаж л байг . гараа атгуулмаар бол атгуулаарай, ямар ч болсон оролдоод їзээрэй . Алчууры нь дахиж бушуухан шиг норгоод толгой дээр нь тавиарай , юу гэх нь вэ ямар шуу байх нь вэ ажаарай .

Том бол хїний їгээр явдг томоотой хїн . Харин бодол санаага бол їгээр илэрхийлж чаддаггїй хїн энэ бол єрнє нутгийнхны зан. Тэгээд толгой дохин їїд рїїгээ эргэснээ тээнэгэлзэн зогсов. Нїднийх нь харцанд талрахлын хайр илт авай . Саксон ойлгоод.

- Зїгээр , зїгээр одоо дажгїй гэж сэтгэлий нь засав.

Том толгой сэгсэрч ,

- Юун дажгїй байхав. Ичгїїртэй муухай юм боллоо ! гэж дал мєрєє хавчисхийснээ – Би єєрийгєє єрєвдєсєєс чамайг илїї єрєвдєх юм… Чи бол дєнгєж амьдралынхаа замд орж байгаа тєрсєн дїї минь . Залуу нас данч хурдан єнгєрч , юу юу болсноо ч санаж амжихгїйгээр байх юм даа . Чиний нэг сайхн єдрийг чинь ингээд гутаачихлаа. Харни энэ муухай явдлыг аль болох тїргэн мартахыг хичээгээрэй. Одоо тэр найз залуутайгааявж , сайхан зугаал даа гээд їїднийхээ бариулаас барьснаа дахин зогсов. Нїїр нь жигтэйхэн барайжээ.

- Чєтгєр ! Урьд Сара бид хоёр бїхэл єдєржин зугаалж явдаг л байж ! Тэгэхэд бас гурван хос гуталтай байсан байх шїї ! Итгэхийн арга ч алга ! гэв.

Саксон єрєєндєє орж хувцасаа сольж дуусаад зотон банзлаа хэр зэрэг зохиж байгааг харах гэж сандал дээр гарч тольдов. Тэр банзал , цамц хоёрыг худалдаж аваад єєрєє янзлан яг захиалж хийлгэсэн юм шиг болгох гэж хоёр давхар оёос хїртэл хийжээ. Сандал дээр зогсоогоороо байж банзлынхаа хуниасыг засаж ялимгїй дээш нь татав.

Одоо єє хэлэмгїй сайхан болжээ. Савхин шахай шинэхэн , хїрэн оймс , ємссєн хєл , булчин нь янзтай хєєрхєн харагдана.

Саксон сандал дээрээс буумагц бїснийхээ єнгєнд тохируулсан хїрэн туузтй цаган сїрлэн бїрхэндээ зїї хатгаж ємсєєд Сарагаас болж алга болсон хацрынхаа улааныг би болгох гэж хацраа чанга гэгч нь базаж , утсан бээлийгээ татан азнасхийн зогсов. Єєрийгєє хїндэтгэж їздэг ганц ч хатагты гарахдаа бээлий хийдэггїй юм гэсниыг сонины ням гаригийн хавсралтын хувцасны загвар гэсэн булангаас олж уншсан байж.
Саксон ,Сарагийн унтлагийн єрєєний хажуугаас шулуухан явж єнгєрхєд бэргэн нь гїниээ сїїрс алдан гонгинон мэгшиж буй сонсдох авч хацрынхаа улааныг алга болгохгїй нїднийхээ цог хийморийг дарахгїй хэмээн зоригложээ. Нээрэнч зорьсондоо хїрлээ. Цог жавхлантай залуу хїїхэн довжоон дээрээс гїйхээрээ хїрч ирэхийг Билл хараад хагас галзу эмийн дэгдээсэн аймшигт хэрїїл шуугиан дундаас дєнгєж сая гарч ирсэн гэж хэзээ ч итгэхгїй билээ. Нарны гэрэлд улам ч тодрон харагдах цаган царайтай тэр залуугийн їзэсгэлэнг Саксон хараад ихэд таашаан гайхав. Хїїхэн хїнийх шиг булбарай хацар нь їл мэрэг бутрана. Цэнхэр нїднийх нь єнгє жоохон бараантаж , долионтой богино їс нь єнгєлєг алт мэт . Ийм цэл залуу ч гэж урьд нь бодоогїй мэт санагджээ. Мэндлэн инээмсэглэхэд улаан уруулынх нь завсраар цав цагаан шїд яралзах агаад инээмсэглэл ­ь амаглан тайван байдлыг амлах мэт амуй. Саксон хагас галзуу бэргэнийхээ галзуурсаныг хараахан мартаж амжаагїй байсан болохоор Биллийн гайхам амгалан байдлыг ажих зуур энэ залуу єєрийгєє галзуу мэт зантай гэж байсныг нь бодоход инээд нь тэсгэлгїй хїрчээ.

Сакссон Саксон энэ тэргээр зугаалганд явж байсан боловч хэзээд ганц морь хєлллєдєг , бєх болохоос биш тух тавтай биш болхи тэргэнд суудаг байж. Гэтэл одоо хоёр сайхан морь хєллєсєн тэрэг зогсож байна. Морьд толгой хаялагн тогтож ядан тэмїїлэн зогсох бєгєєд хїрэн хилэн шиг толигор ташаан дээр нь алт мэт гялалзах толон бїр нь залуу насандаа бид хэзээ ч ацаглуулж явсангїй гэх адил амуй. Тєгий бїхий л сїр тоног нь чїїчгэр инээдтэй харагдана. Билл , морь тэргэндээ зїй ёсны салшгїй гол хэсэг нь болжээ. єндєр шар дугуйтай тэрэгнийхээ хаймран зєєлєвч бїхий гял цал арчиж цэвэрлэсэн гоёмсог нарийхан суудал дээр суугааг нь хараад урьд муусайн адсага хєллєсєн хуучин тэрэгтэй ирж зугаалганд авч явдаг байсан зулуутай огтхон ч тєсгїй , сїрхий их чадал , овсгоотойг нь мэдлээ. Билл єрєєсєн гартаа жолоогоо брьж , хайрлах , хатуурхах, зэрэгцсэн тайван нам дуугаар залуу омоглон морьдийг тэЅсэлэхэд зориг , бяр чадал нь мэдсэн юм шиг номхорч байв.

Гэсэн ч цаг алдах хэрэггїй байжээ. Саксон бїсгїй хїний гярхай нїдээр ийш тийш хялам хийвэл зєн совин нь їнэн байв. Сониуч хїїхэд багачуул тал бїрээс гїйлдэн ирэх тєдийгїй , ойр хавийн айлынхан цонхоороо шагайх буюу фцонхныхоо хаалтыг авч хєшгєє ярж байв. Билл хїрэмнийхээ товчийг сул гараараа тайлж , Саксоныг хажудаа гарч суухад нь туслав. Єндєр тїшлэгэтэй бараан ширэн гадартйы дороо пїршин зєєлєвч бїхиы хээнцэр гоёмсог суудал биед нэн эвтэйхэн аж. Гэсэн ч дєлгєєхєн тайван итгэл дїїрэн сэтгэл уул шиг тїшигтэй санагдах хїнийхээ дэргэд суусан нь хамгаас татай санагдав.

Билл, жолоогоо хоёр гардан “чох” гээд морьдоо ухасхийн хєдлєхєд ,

- Сайхан амьтад байгаа биз ? Эзнийх л дээ . Ийм морьдийг ашигладаггїй юм . Намайг ийш тийш явахад надад заримдаа єгдєг юм . Хааяа эдлэж байхгїй бол эмнэгшчихнэ. Энийг нь Ван гэдэг. Мєн сайхан дэргэдэг морь доо, харахгїй юу . Ганган ч гэж жигтэйхэн байгаа биз? Нєгєєдєх нь бїр ч илїї , Хунтайз гэдэг юм . Амгайвчилсан тэгэхгїй бол ам хатуутай дийлдэхгїй , Саксон чи харж байгаа биз ! Мєн ч сайхан адгуус , ёстой сайхан морьд шїї гэв.

Хойноос нь хєрш айлын хїїхдїїд бахархан хашгаралдаж байла .Саксон зїрхнийхээ угаас баярлан одоо л жаргах єдєр эхлэв бололто© гэж бодов.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.14.07 7:57 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
АРАВДУГААР БЇЛЭГ.


Би да нч морь мэддэггїй л дээ . Унаж ч їзээгїй жолоо барьж їзэх нь їзсэн , гэхдээ хєлєє дааж ядсан муусайн адсагууд байсан. Харин би мориноос айдаггїй , моринд цугаас их дуртай гэж Саксон ярив.

Билл єєдєєс нь їгий нь таашааж хєєрсєн янзтай хяламхийн харснаа

- Сайн байна . Эмэгтэй хїн зоригтой байхад би дуртай! гэв.

Миний зугаалганд авч явж байан хїїхнїїдийн зарим нь ой гутмаар байсан , нээрэн шїї. Бїр уур хїргэчихдэгсэн ! Айгаад л хашигчиж чичрээд , салгалцгаагаад байхы нь яана … Морь тэргээр зугаалья гэсэндээ биш, намайг л эргїллдэж явсандаа тэр байхгїй юу. Моринд дуртай айдаггїй хїїхэн л сайхан санагддаг… Саксон та яг ийм хїїхэн байна, нээрэн . Тантай би эцэс тєгсгєлгїй яриа дэлгэж явахад ч таатай байх юм . Бусадтай болохоор бєєлжис цутгамаар болдог юм. Амандаа ус балгацан юм шигл дуугїй явахаас єєр замгїй . Тийм улс чинь юу яч мэдэхгїй, юу ч ойлгохгїй, айхаас єєр юм мэддэггїй юм байна лэ … Гэхдээ чухам юу ярьж байгааг минь ойлгож байгаа биз дээ…

Моринд дуртай маань тєрлєхєєс заяасан гэж боддог. Гэхдээ би эцгийгээ буурал морио унаад явж буй байдгаар нь данда боддогоос ч ийм болсон байж мэднэ дээ. Ер нь л м®рь сайхан санагддаг. Жижигхэн байхдаа дандаа морь зурдаг±ан. Ээж их дуртай инээгээд зураад бай гэ¤эгсэн. Тийм зураг дїїрэн нэг дэвтэр минь одоо хїртэл бий шїї. Би єєрийн гэсэн морьтой боллоо ч гэж олон уда зїїдэлэсэн . Морь унаад явж байна , жолоодож явна гэж хичнээн их зїїдэлдэг гээч !

- Жаахан номхрог, тэгэхээр нь танд жолоо бариулна. Одоохондоо ам нь дийлдэхгїй. Миний ємнє суугаад энэ жолооноос чангахан бариад їз дээ . мэдэгдэж байгаа биз ? Мэдэгдэлгїй яах вэ, аргагїй ээ ! Бие чинь хєнгєн болохоор жолоо бариулаад явахаас би айж байна.

Тэр сайхан амьтдын тэнхээ чадлыг жолоогоор дамжулан мэдэрсэндээ Саксон баярлан нїд нь бїр сэргэчихсэн гялалзана. Билл хараап адилхан баярлаж ,

- Эр хїнд хань болж чадахгїй эмэгтэй хїн ямар хэрэг байх вэ ? гэж Билл чанга хэлэв.

Саксон бид хоёрт нийлэх юм олон байна гэж бодох тусам баярлаж ,

- Аливаа юманд адилхан дуртай байх сайхан шїї дээ гэж бодлогширонгуй хэлэв.

- Саксон минь , би єрсєлдєгчєє ялах гэж амь бие хайрлахгїы шударга зодоон хичнээн удаа олон хийсэн гэж санана. Їзэгчид ямар улс гээч ! Мал болтлоо архи уусан , арьс махаа нэвт шингэтэл тамхины їнэр ханхлуулсан , нэг муу нойтон голтой усан тархитай амьтад байдаг байлаа. Тэднийг харахаа± ой гутаж бєєлжис цутгамаар ! Тэр муусайн новшнууд чинь єєрснєє эрїї бєєр рїїгээ ганц цохихын пянг ч даахгїй мєртлєє, цус урсгахыг харах гэж єддєг юм . Єєрснийх нь судсанд загасны чинээ цус байдаг бол бас яахав гэхсэн ! Тийм амьтдын ємнє зодоонд гарснаас аятайхан санагдах ганц хїний ємнє , таны ємнє зодоонд гарсан маань хол дээр санагдана. Тэгвэл би бахархана. Харин тэр муусайн ухаанд нь ухна їхсэн гэдэг, хулчгар новшнуудын ємнє гараап алга ташуулж байхыг би ердєє ч хїсэхгїй ! Тийм бузар ажлыг орхилоо гэж та намайг зэмлэхгїй биз дээ ? Судсанд нь хїний цусны оронд їерлэсэн Контракостын булингартай ус гїйж байдаг тэр муусайн хог новшны ємнє зодоон хийж їзмээр болж байснаас нохойн хоолонд явах цаг нь болсон хєгшин адсагануудын ємнє дэвжээнд гарсан дээр санагддаг юм.

- Би боксыг тийм … юм гэж мэдэхгїй гэж Сааксон дорой дуугаар хэлж, жолоогоо єєрийн эрхгїй алдаж дахин суудлынхаа тїшлэг рїї гэдэсхийв.

- Бокс єєрєє тийм юм биш , їзэж байгаа хїмїїс нь, Бокс, залуу хїний эрїїл мэндэд харшилж тамир тэнхээг нь яваандаа барж мэдэх л дээ. Гэхдээ тэнэг балай їзэгчдийг харахаас л зэвїї минь хрээд болдоггїй юм.. Тэдний гайхан биширч магтаж байгаа нь хїртэл олиггїй санагдана. Ойлгов уу ? Тиймэрхїї юмыг би жигшдэг . Амьсгаагаа хураах хїн салхин доогуур нь ч гарахдаа сэжиглэмээр тийм муусайн архичин їхэрїїд минийы мууг їзэх гэж єдєж ба©на гэсэн їг ! Ингэж бодохоос … Ха –ха ! Яадаг гээч ! Єєдгїй луйварчингуудыг!

Гэтїїр байдалтай том гэгчийн нэг бух гудман хєндлєн гарахдаа Хунтайад дэндїї ойртоход морь хазар булаалдан ухасхийгээд тэр нохойг арай л дайрчихсангїй.

- Энэ морь ёстой аймшиггїй , бас зїйн дагуу явдаг адгуус байгаа юм . Хийх юмаа олж ядсан ямар нэг этгээд тухираагїй ч гэсэн ингэдэг нь бас л зєв. Зїйн хэрэг шїї дээ . Гэтэл боксын дэвжээн дээр їзэгчдийн ємнє иймэрхїї ч зїйн хэрэг гэж юм байдаггїй , Саксон минь байдаггїй юм ! …

Сайн єдрийн єглєє гудамжаар дэргїїлэн явахдаа хїїїхийдийн тэрэг тїрсэн хоёр жаалыг хичнээн уран чадамгай тойрох зэргээр морьдоо уран жолоодохыг нь Саксон їргэлж бахархан ажиж байснаа гэнэт энэ залуугийн омголон зан ааш , нууцгай шунал тачьял нь алсын алсад жишэмгїй харагдах нь од мэт гуниг , эрт балар їеэс чононд шингэсэн эр чадал їїлдэр сайн адууны гойд сайхан эмнэг догшин чанар , залхаан цээрлэх тэнгэр бурханы уур хилэн , наснаас їл шалтгаалах хэзэд эс шавхагдах мєнх залуу цог золбоолог амьдрал луга адил дур булаам, ид бахтай хослож , гїнээс идрийн золбоо заяасныг нь мэдрэв. Энэ бїхнийг бодохоос Саксон¤ айх , гайхах зэрэгцэвч сэтгэл зїрхээ єгч тэврэн авмаар санагдах тул єєрийн эрхгїй тэмїїлсэн сэтгэлийнхээ гїн , зїрхнийхээ угаас аяндаа “Хонгор минь , хонгорминь …” гэж амандаа їглэжээ.

Билл тїрїїчийнхээ ярьж байсныг їргэлжлїїлэн ,

- Саксон минь, би тэр балай этгээдїїдийг їзэн ядахдаа заримдаа хашлага олсон дээгїїр дїїлж очоод хїзїїн дундуур нь дэлсмээр санагддаг байлаа… Бокс юу болохыг їзїїлж єгєхсєн гэж боддог байлаа! Билл Мерфи бид хоёр нэг орой їзэлцсэн юмдаг. Хэрэв та тэр залууг таньдаг байсан бол ! Манай найз байхгїй юу . Дэвжээн дээр гарч , байсан хїмїїст тэргїїн шиг хамгийн сайхан, хєгжєєнтэй залуу хэзээ ч байгаагїй . Бид хоёр сургуульд хамт явж хамт єсєж тторнисон улс . Тэрний ялахад би єєрєє ялж, ялагдахад нь єєрєє ялагдаж байгаа юм шиг байж билээ. Бид хоёул боксонд дуртай байсан юм. Бид хёрыг хооронд минь нэг биш удаа зодолдуулж юм даг. Дараа нь нэг нэг ялж нэг нэг дийлдсэн. Тав дахь удаагаа їзэлцэх боллоо. Бие биедээ учиргїй хайртай хоёр найз хоорондоо тав дахь удагаа зодолдох нь тэр , та ойлгож байгаа биз. Тэр маань эхнэртэй, хоёр гурван хїїхэдтэй, би тэдний нь танина. Єєрєє миний найз, та ойлгож байгаа биз ?

Би тэрнээс дєрєв таван клоор илїї жинтэй байсан , Гэвч энэ бол хїнд жингийн боксчдод ялгаагїй . Би цаг, зай барихдаа илїї. Харин тэр маань овсгойтой овжин . Бид хоёр баруун зїїнгїй ажиллаж чадна , хоёул цохилт хїчтэй . Би тэрний цохилтыг мэднэ , тэр минийхийг андахгїй , бие биеэ хїндлэнэ. Аль маань ч дийлж магадгїй байсан: хоёр удаа хайнцаж нэг нэг дйилсэн юмдаг . Їнэнийг хэлэхэд, бид хоёр тэнцїї болохоор хэн маань ялахыг хэлж чадахгїй байлаа!

Тэгээд тулалдаж эхлэх нь тэр … Та айдаг юм биш биз ?

- Їгїй їгїй цааш нь яриач , сонсмоор байна! ! Та гайхмаар хїн юм ! гэж Саксон чнга хэлэв.

Билл энэ магтаалыг нь зєв їнэлэлт гэсэн шиг тайван тунгалаг нїдний нь ширтсээр хїлээн авав.

- Тэгээд бид хоёр їзэлцэж гарах нь тэр . Зургаа , долоо , найман раундад аль маань ч давамгайлж чадсангїй . Довтолгоонын нь зїїн гараараа хариулж байгаад би баруун гараараа огцом єлгєж цохилоо , гэтэл мань эр миний эрїї чих рїї аваад тавилаа шїї , арай л гэж уначихсангїй . нэг їгээр хэлвэл ана , мана зодоон болж хайнцаж тєгсєх шинжтэй байлаа . хорин раунд тоглох байсан юм л даа . Тэгсэн чинь зколгїй явдал болсон юм. Хоёр биеэ налж байгаад мань хїн зїїнээрээ миний нїїр рїї цохихоор завдав. Эрїї оносон бол би дороо нам унах байв. Би нэг их хурдан биш ургаш булттал шанаа минь он®гдлоо . Нїднээс гал бутраад явчих шиг болдог хэрэг шїї , Ѕэ бїї їзэгд . гэсэн ч яс минь бэх учираас л гэмтсэнгїй. Харин цаадхи минь багадаа Вотс – Трактын элсэн дээр боксдож байж гэмтээчихсэн эрхий хуруугаа сїрхий гэмтээгээд єєртєє хор хїргэв. Тэр хуруу нь миний чулуу шиг шанааг оноод їеэ булгалж , миний шнааны махыг гэмтээв. Энэ бол хїсїїштэй арга биш л дээ. Уг нь тэмцээнд зєвшєєрдєг арга , тэгэхдээ муу арга , юу гэвэл єрсєлдєгчийнхєє толгойд гара гэмтээх осолтой бйдаг юм. Найз улс хэрэглэх ёсгїй арга л даа. Харин тэсхийн аргагїй євдєж байжээ. Хєдєлгєсєн ч хєдєлгєєгїй адил євдєнє. Зїїнээрээ довтлоход нь би чадалгїйг нь мэдээд бултаж байсангїй тэгсэн чинь єєрийнх нь зїрх рїї шууд цохих шиг болж ямнга тїмэн хєндїїр газар руу нь хамгийн хїчтэй цохисноос ч дор юм болж их шаналан євдєж тэнхээ нь улам суларсаар байж:

Хэрэв бид хоёр гадаа хашаанд зодолдож байгаад нэг маань гараа булгалчихсан бол бээлийгээ тайлаад бушуухан боож , хїйтэн жин тавихсан . Гэтэл дэвжээн дээр тэгж болохгїй. Їзэж байгаа хїмїїс мєнгє тєлєхдєє хїний цус нєжийг л їзэх гэсэн хэрэг шїї дээ! Тийм амьтад хїн биш чоно.

Тэр мань юун зодолдохтой мантай болж би ч тэрийг нь далимдуулахгїй, яах учра олохгїй яаядаа гэж байтал їзэгчид мэдчихээд “Наадахыгаа нам цохь! Луйвардах нь уу ! Маллах нь уу! Олигтойхон цохиоч ! Билл Робертс , ,чамайг ялна гэж мєрийцье !” гэх мэтээр балай юм хашгиралдаж эхлэх нь тэр.

“Цохь , їгїй бол шудрага биш тоглосныг чинь зарлаад тоглох эрхийг чинь хасна шїї , сонсов уу Билл ? гэж шїїгч шивэгнэв. Ингэж хэлээд хэнийг хэлж байгаагаа ойлгуулах гэж бас мєрєн дээр алгадлаа.

Имй юманд сайн юм байна уу ? Шудрага гэж хэлэх її ? Юуны тєлєє бид хоёр зодолдсон гээч ! Зуун долларын тєлєє , бодоод їз л дээ! Мєнгєє тавьсан улсын бах тавыг хангахын тулд найз нєхєрийгєє нам цохиж тэмцээнийг дуусгах хэрэгтэй байлаа! Муухай хэрэг шїї! Гэвч миний хамгийн сїїлчийн тэмцээн , дахин хэзээч ингэхгїй гэж бодсон .

Хоёр биеэ налах їеэр Мерфид би ,

- Буугаад єгчих, бурхан минь ! гэж шивнэхэд Мэрфи

- Билл минь болохгїй, чи єєрєє мэдэж байгаа, болохгїй гэж шивнэв.

Шїїгч бид хоёрыг салгаж їзэгчид хашигралдан шїгэлдэж эхэллээ. “Чєтгєр алгадуулмар , Билл Робертс , чи наадхаа нам цохь ” гэж шїїгч хэлэв. Би їгийг нь сонсолгїй дахин нєгєєдєхтэйгээ зууралдлаа. Хуруугаа дахин гэмтээгээд нїїр нь хачин болж байв. Спорт , тоглоом гэж її ? Спорт гэж ийм юмыг хэлэх її ? хайртай нєхрийнхєє тарчилж байгааг, бас надад хайртайг нь мэдсээр байж улам зовооно гэдэг чинь юу гэсэн їг вэ ? Ингэж б®доод би тэвчсэнгїй. гэтэл бид хоёрыг зодолдуулах гэж мєнгєє тавьсан хїмїїсийн эрхээр явахаас биш , би¤ хоёрт ер падгїй хэрэг байлаа. Бид хоёр зуун доллараар тэдэнд биеэ худалдчихсанаас хойш дуртай дургїй ч нэгийгээ зодож дуусгах нь алба байлаа.

Тэр їед би хашлага олсон доогуур шургаж очоод хїний цус урсгахыг шаардан хашгирч байгаа араатнуудыг хэмх цохиж цус гэж юу байдгийг їзїїлээд єгєх юмсан гэж бодож байла. Нээрэн шїї , Саксон би тэгж байсан юм шїї.

“Билл минь , бурханыг бодож , чи намайг нам цохиотох , би єєрєє бууж єгч болохгїй ” гэж Мерфи бас нэг зууралдахдаа хэлэв.

- намайг яасан гэж санана ! Зууралдах їедээ уйлж “Билл нь чадахгїй ” гэж хэлээд тэвэрлээ . Тэгтэл шїїгч бид хоёрыг салгалаа . Їзэгчид ч “Цохиод ! Дэлсээд ! Нам дэлс ! Ч юугаа хараад байгаа юм . шїдий нь булга дэлс! Цохиод унагаа !” гээд л хашигралдаж байна.

- “Билл минь чи битгий ингэж муухай зєрїїдэл ” гэж Мерфи хэлээд над руу єхєєрдсєн янзтай харав. Шїїгч ч бид хоёрыг дахин салгала.

Нєгєє чононууд ч “Чи луйвар хийж байна! Луйварчин ! Мэхэлж байна ! “ хэмээн улам хуцацгаагаад ер намддагїй. Яана гэх вэ шаардлагыг нь биелїїлээ шїї . Єєр арга байгаагїй . Би худлаа довтлов. Нєгєєдєх маань зїїн гараа явууллаа , би хурдан гэгч баруун тийш бултан мєрєє тавьсанаа эрїї рїї нь баруун талаас цохилоо. Энэ мэхийг Мерґи мэдэх юм чинь . Єєрєє тэр аргыг олон дахин хэрэглэж хїнийхийг бол мєрєєрє хамгаалдаг байсан юм. Энэ удаа хамгаалсангїй , хаасангїй. Тэгээд л тєгсгєл болох нь тэр . найз маань хажуугаараа тэрий хадан унаад давирхайтай зотон дээгїїр нїїрээрээ алгадан хїзїїгээ хугалчихвуу гэмэр толгой нь нугдасхийгээд хєдєлгєєнгїй болов. Зуун долларын тєлєє , нохойн бааснас дор хїмїїсийн тєлєє л би тимй юм хийх маань тэр шїї дээ ! Дараа нь би Мерфийг єргєж яваад ухаан орон ортол нь тусалсан. Нєгєє усан тархитай їзэгчид мєнгєє тєлснийх хїний цус асгарахыг їзэж ухаангїй цохиулсан хїн харсандаа баярлан сэтгэл нь цадаж буй бололтой . Тэдний хэн нь ч чигчий хуруунд нь хїрэхгїй , миний хайралдаг хїн маань тийнхїї надад нїїр амаа хэмх дэлсїїлээд ухаангїй хэвтэж л байлаа даа…

Билл , морьдоо ширтэн таг дуугїй болов. Нїїр нь ууртай ширїїн харагдана. Тэгснээ сїїрс алдан Саксон руу харан инээмсэглэв.

Тэрнээс хойш би дэвжээнд ергараагїй . Мерфи намайг дооглодог . Єєрєє тэмцээнд алдаг оног оролцож л байдаг юм . Уг нь сайхан мэргэжилтэй хїн шїї . Байшингийнхаа дээврийг будах , эмчид їзїїлэх, том хїїдээ унадаг дугуй авч єгєх мэт хааяа мєнгє хэрэг болоход л зуу, тавин доллар»н шагналтй тэмцээнд эд тэндхийн клубын дэвжээн дээр гардаг юм.

Та бололцоотой цагтаа танилцаарай. Ёстой алт шиг залуу . Би тїрїїн хэлсэн . Харин тэр оройн тийм явдлаас болж би тэр орйожингоо их зовсон юмдаг.

Биллийн нїїр дахин ууртай ширїїн болоход Саксон єєрийнхєє зиндаанаас дээгїїр давхрагын эмэгтэйчїїдийн хуурамч аашийг єєрийн эрхгїй гаргав. Гар дээр нь граа тавиад чангахан атгажээ. Билл єєдєєс нь харж , нїдээрээ инээмсэглэн жуумалзав.

- Гайхмаар ! Би хэнтэй ч ингэж чалчиж їзээгїй . Голдуу дуугай байж , санаа бодлоо дотроо хадгаладаг зантай хїн билээ. Харин тантай бол єєр байна. Єєрийгєє танд сайн мэдэж ойлгуулмаар санагдаад байх юм. Тэгээд л санасанаа ярьж , саналаа солилцож байгаа минь энэ. Бїжиглэхийг бол хэн ч дєнгєнє гэлээ.

Тэр хоёр хотын гудамжаар явсаар захиргааны байїингийн дэрэгдїїр гарч, тэнгэр багандсан єндєр байшинтай Арван дєрєвдїгээр гудамж , Бродвейг єнгєрєн Маунтэн – Вьюгийн тийш чиглэв. Оршуулгын газраас барун гар тийш эргэн Пьемонтын толгод дамжин хар цэцэрлэг рїї чиглэн цааш Жэкейн хавцлын модорхог сэрїїн хєндий єєд явжээ. Хурдлан давхихад Саксон иххэд бахдан буйгаа нууж чадахгїй байв.

Мєн сайхан морьд юмаа ! Ийм сайхан сорь хєллєсєн тэргэнд ингэж явна гэж зїдээ ч їгїй . Битгий л зїїд нойр байгаасай, зїїд байвал яана гэж бодож байна шїї.

Моринд дуртай би танд тїрїїн ярьсан. Хэзээ нэгэн цагт єєрийн гэсэн морьтой болохын тулд їнэ хайрламгїй санагдаж байх чинь.

- Би моринд бас их дуртай , хачин юмаа ? эзэн маань намайг моринд хачин гойд авяастай хїн гэдэг юм. Єєрєє юу ч мэдэхгїй тэнэг л дээ. Тїїнд хєнгєн унааны энэ хоёроос гадна хїнд ачааны хоёр зуун бїдїїн морь бий, гэтэл би ганц ч їгїй байдаг.

- Морийг чинь бурхан бий болгоо биз дээ! гэж Саксон хэлэв.

- Миний эзэн лав бий болгоогїй юмдаг. Тэгсэн мєртлєє яагаад ийм олон адуутай байна ? хоёр зуун толгой. ! Моринд их дуртай гэж ярина. Огт худал ! харин би бол жїчээнд нь байгаа дагийн турсага болгонод нь нь ч хайртай . Гэтэл бїгд тэр хїнийх байдаг. Муу хэрэг байгаа биз? Саксон , тиймдээ гэсэн байртай инээснээ ,

- Тиймээр барах уу ? Жишээ нь гоё цамцанд их дуртай, гэтэл єдєржин тийм гоё цамц индїїдээд байдаг, дандаа хїнийх ! Инээдтэй ч юм , муухай ч юм даа ! гэв.

- Билл дахин уур нь хїрч шїдээ зуув.

- Зарим хїїхэн ямар аргаар тийм олон цамц олж авдаг гээч ? Тийм юмы нь та индїїдээд зогсож байх , уур хїриээр юм. миний чухам юу хэлэх гэж байгааг та ойлгож байна биз . Нуугаад яах вэ . Та ч мэдэж байгаа . Бич мэднЅ . Мэдэхгїй хэн байхав. Хорвоо даанч тэнэг заяасан болохоор эрчїїл нь эмэгтэйчїїдтэйгээ иймэрхїї юм ярих зїрх дутн . Би єєр хїїхэнтэй ийм юм ер ярьдаггїй. Тэднїїс ийм юм зїгээр ярихгїй заавал нэг учиртай гэж санана. Ер нь юм л бол хїнээс дандаа муу юм эрж байх , зэвїї хїрдэг юм. та бол тийм биш , тантай юм бїхний талаар ярьж болох юм байна. Би андахгїы . Та Билл Мерфи шиг , нэг їгээр хэлбэл , эрэгтэй хїн гэсэн їг !

Саксон ихэд баярлан сїїрс алдаж єєдєєс нь єєрийн эрхгїй хайрын нїдээр харав.

- Надад ч гэсэн тийм санагдаж байна. Танил залуустаа иймэрхїї юм яривал дор нь л мушгиж болно. Тэдэнтэй юм ярилцахад бие биеэ маллаж хуурч л байна даа гэж бодогддог , тэгсэн мєртлєє … бие биеэ багт наадам дээр молгидож байгаа юм шиг … гэж Саксон дуугїй болсхийснээ дахин нам дуугаар бат итгэсэн янзтай :

- Би амьдралд нїдээ аньж явдаг хїн биш . их юм сонсож , их юм їзсэн хїн шїї. Угалгын газар бїр яршигтай санагдахад яавал ч яамаар бодогдох цаг байдаг юм. Би , гоё сайхан цамц байтугай єєр юм … тэр ч бїї хэл унааны морьтой ч болж болохоор л байлаа . Банкны нярав нэг хїн … (эхнэртэй хїн л дээ) надад шууд амласан шїї. Бїр эрээ цээргїй байя гэж гэнэ. Намайг тєрлєхийн журамт бїсгїй гэж огт бодсонгїй , юу ч биш гэж бодож байж . Тэгээд наймаа панз шиг юм хэлэлцэж эхлэх са­аатай байлаа . Эрчїїл ямар улс болохыг би тэр хїнээс л мэдсэн юм . Тэр хїн яахыгаа надад нэг нэггїй тайлбарласан . Тэр хїн …

Саксоны дуу хоолой гунигтайя замхрахад Билл Билл шїдээ тачигнатал зуух нь Саксонд сонсдов.

- Цааш нь яриад яах вэ ! Би мэднэ . Амьдрал бузар , шудрага биш , ой гутмаар ! Хїмїїс єєрєєр амьдарч яагаад чаддаггїй юм бол ? ийм амьдралд ямар ч утга учир алга . Эмэгтэйчїїдийг сайн сайхан , эмэгтэйчїїдийг морь мал шиг наймаална. Эмэгтэйчїїд ч ойлгоход бэрх улс . Эрэгтэйчїїд ч мєн єєрцгїй . Эрэгтэй хїн эмэгтэй хїнийг худалдан авч байга бол маллаж л байгаа хэрэг. Инээдтэй юм. манай адууны баян эзнийг адаав їзсэн ч андашгїй . Сайн їнэ єгч чадах учираас таыг ч гэсэн худалдан авч чадна гэж бодох биз . Саксон танд , гоё сайхан цамц , элдэв шалдвын гоёмсог юм гойд сайхан таарна , гэхдээ та тийм їнээр яавч явах хїн биш гэж би бодож байна. Тий дээр хїрэх юм бол гэмт хэрэг їйлдлээ гэсэн їг…

Замын эгц эргэлтэн дээр машин гарч ирэхэд Билл гэнэт дуугуй болон жолоогоо татав. Жолооч , машинаа огцом тоороомслоход сууж явсан хїмїїс нь морин тэрэгтэй яваа манай хоёрыг сониучлан харж байна. Билл гараа єргєж

- Та гадуур нь тойроод гарчихгїй юу гэж жолоочид нь хэлэхэд.

- Яаж болох вэ , эрхэм минь гэж жолооч , нурж буй замын ирмэг , эгц бэлийг туршлагатай нїдээрээ ажиглан хэлэв.

- Тэгвэл зогсоод л байхаас биш . Би замын дїрэм мэднээ . Морьд маань машинаас чинь їргэнэ. Явбал эгц бэл дээр тэрэг онхолдонон , дэмий гэж Билл цовоолгоор хэллээ.

Машинд суусан хїмїїс уурсан хашгиралдаж эхлэв.

- Чи хєдєєний хїн байж битгий балайт, морьд чинь яав л гэж зам тавь , бид явлаа . хэрэв чи … гэж жолооч агсарч эхлэв.

- Нєхєр минь, чи єєрєє зайлаад єг л дєє. Хїнтэй ингэж ярих хэрэг юу байна ? Надтай маргалдаад дэмий . Замаараа гэдрэгээ жаахан ухраадах л даа , тэгвэл болох байна шїї дээ . Єргєхєн газар хїртэл ухарчих , бид хажуугаар чинь гараад явья , єєрєєр яах вэ ? Ухраадах л даа .

Жолооч уурлан эхлэж байснаа зорчигчидтойгоо зєвлєлдсєнєє машинаа зам эргэдгийн цаагуур оров.

- Єєдгїй новшнууд ! эднїїс машинтай хэдэн литр бензинтэй л бол эцэг євєгдийн маань тавьсан зам бїхэнд дархан эзэн гэж бодоцгооно шїї ! гэж Билл инээд алдан хэлэв.

- Орой болтол ингэж мунгиналтай нь биш . За яваарай хїїе , гэж нєгєє жолооч эргэлтийн тэндээс хашгирлаа.

- За байз ! Хэдийд явахаа мэдэж байна. Хэрэв та багтах зай гаргаагїй бол чам дээгїїр, чиний наад муу сайн гангцуул дээгїїр чинь гарна гэж мэдээрэй ! гэж Билл эгдїїцэн хэлэв.

Толгой хаялан тэмїїлж байсан морьд нь жолоогоо ялимгїй хєдєлгєхєд ухасхийгээд хэвгїй бэлээр зовлонгїй явж, асаалттай зогсох машины хажуугаар шурдхийн єнгєрлєє.

Зам нь дахин чєлєєтэй болоход Билл ,

- Юун дээр зогслоо? Єє , тийм манай эзнийг ч гэсэн авад їз . Яагаад тэр хїн хоёр зуун адуутай , хэд л бол хэдэн авгай хїїхэнтэй , бас бус юмтай байхад та бид юу ч їгїй байдаг билээ ? гэхэд Саксон ,

- Танд бол гоо їзэсгэлэн , эрїїл чийрэг бие хоёр байна гэж зєєлхєн хэлэв.

- Танд ч гэсэн . гэхдээ Бид ийм бараагаа лангуун дээр метрий нь тєд гээд худалдаж байдаг даавуу шиг л худалдаж байгаа шїї дээ. Угалгын газарт та хэдэн жилийн дараа ямар болохоо мэдэж байгаа . намайг хараад їз. Єдєр болгон хїч тамираа хэсэглэн худалдаж л яваа хїн . Миний энэ чигчийг їз дээ гээд жолоогоо нэг гартаа шилжїїлэн нєгєє гараа їзїїлж

- Бусад хуруу шигээ атгах тэнийхээ больсон, улам л муудаад байх юм. Бокс хийж байгаад булгалчихаагїй , ажлаас болсон юм даа. Би чадлаа лангууны араас худалдсан . Дєрвєн морь хєллєдєг тэрэгний дэлбэгчийн гарыг та ер нь харсан уу ? Яг л шувууны савар шиг болсон байдаг юм шїї гэвэл.

- Хуучин цагт, та бидний євгєд элчилгїй хээрэЅр явж байх їед юм юм огт єєр байж . тэд ажлаас болж гар хуруугаа гэмІээж байсан байх л даа, гэхдэЅ юугаар ч гачигдаж дутагдаж байсангїй морь малаас єгсїїлээд юм юмтай байж гэв.

- Яг їнэн. Єєрснийхєє тєлєє ажиллаж байсан юм чинь арагїй . Гараа бэртээхдээ ч єєрцгїй . Гэтэл би эзний тєлєє бэртээсэн. Эзний гарыг ямар гэж санана вэ , яг л ажил хийдэггїй эмэгтэй хїний гар гэсэн їг. Адуутай , жучээтэй хїн хуруу хєдєлгєх ч ажилгїй суух боломжтой байдаг байна. Гэтэл би аяга хоол олж идэх , ємсєх хувцас авах мєнгє олох гэж їйлээ їзэж байна. Хорвоо яагаад ийм болсон юм бол гэж бодоохоос зэвїї хїрдэг юм. Хэн ийм болгов. ? їїнийг л мэдмээр санагддаг. За яах вэ, одоо цаг єєр болсон гэж бодьё Тэгвэл хэн єєр болгов оо ?

- Бурхан лав биш байх.

- Толгой авна гэсэн ч би хэлэх байна ! Ер нь Бурхан гэж аль нэгтээ байдаг юм уу гэдгийг ч би сонирходог хїн шїї. Ертєнцийг бурхан жолооддог бол ( уг нь жолоодууштай юм шїї) миний эзэн юм уу танай тэр мєнгєний нярав мэт хїмїїс адуу малтай , тэгээд эмэгтэйчїїдийг (хань болох нєхрєє хайрлаад хїїхэд тєрїїлж сэтгэлчлэн жаргаж явбал зохих тийм охидыг) худалдан авч байх болгодог байх нь уу ?

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.22.07 4:34 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
АРВАН НЭГДЇГЭЭР БЇЛЭГ.


Билл морьдоо байн байн амрааж байсан боловч Морыгийн хєндий ороµ хуучин замд тааралдсан єгсїїр газраар явахад усан хулгана болтлоо хєлєрчээ.

Контра – икостагийн толгодыг дадаав Ўас нэг огцом эгц газраар єгссєний дараа наранд дуниартан харагдах Редвудийн (Улаан ойн . Орч) нам гїм ногоон хавцал уруудав.

Доогуур нь їл харагдах горхины ус шоржигнож , эргэж дїнгэнэх зєгий бїхий тєглийг Билл зааж ,

- Сайхан газар байгаа биз ? гэв.

- Хачин сайхан газар байна . Ийм газар їзэхээр хєдєє суумаар санагдах юм , би ч насаараа хотод суугаа хїн гэж Саксон санаа нийлэв.

Хуучин цагт хот гэж байгаагїы , бїгд хєдєє тосгонп суудаг байсан шїї дээ.

Билл толгой дохиж ,

- Нээрэн тийм дуртай дургїй ч бїгд хєдєє суухаас єєр яах билээ гэв.

Тэр мэтийн хєнгєн тэргэд тоормос байдаггїй учир Билл одоо мурий сарий замаар уруудахдаа жолоогоо л хамгаас илїї анхаарч явна. Саксон , їгээр хэлье гэвч їг мєхєстєм жаргалтай явна гэж бодоод суудлынхаа ард толгойгоо налан нїдээ анив. Билл , нїїр , аниатай нїд рїї нь хаая хаая харж явснаа , сїїлдээ яасан юм бол гэж зовоод , энхрий зєєлнєєр :

- Яасан бэ ? Бие чинь зїгээр її гэхэд.

- Дажгїй дээ , нїдээ нээхээс ч аймар дэндїї сайхан байна . Сайхан гэхэд багадмаар . Юм бїхэн їнэн шудрага … гэв.

- Їнэн шудрага гэнээ ? Энэ чинь харин гайхалтай байна . Сайхан гэхэд багадмаар . Юм бїхэн їнэн шудрага гэнээ ? Энэ чинь хрин гайхалтаы байна.

- Тийм гэж її ? Надад л лав тэгж санагдаж байна ! Хотод байшин , гудамж цємєєрєє ямагт хуурамч . Энд бол тэс єєр.

- Нээрэн таных зєв юм. Хэлэхээр чинь одоо ойлголоо. Энд бол худал царайлах , луйвардах , худал хэлэх , мэхэлж маллах мэтийн юм огт їгїй. Анх ургасан чигээрээ байгаа энэ моды нь харла ч гэсэн олныг залилан мэхлэх мєрий тавьсан этгээдїїдийн ашиг хонжооны тєлєє нууцаар бузар булхай зохиох , хутган їймїїлэх , ов мэх хэрэглэх , мэтээр бїхий л бузар булай явдлы нь хараахан мэдээгїйгээр дэвжээнд анх удаа гарч буй цэвэр ариун санаатай бяр чадалтай залуусыг санагдуулна. Їнэхээр бїгд їнэн , бїгд шудрага юм. Саксон та ч ойлгож байх шив дээ , тиймээ ?

- Билл бодол болж , зєєлєн эелдэг харахад Саксон тэр харанд сэтгэл догдлон уярав.

- Агшин бїрд сэрэмжтэй байхыг шардах жинхэнэ сайн єрсєлдєгчтэй тулалдаж танд нэг їзїїлэх юмсан. Тэгвэл миний дээд зэргийн бахарлах болно. Шудрага ч тулалдаан болно , яг їнэн шїї. Би амьдралдаа эмэгтэй хїний ємнє дэвжээнд гараасай гэж ер хїсдэггїй байж, гэтэл одоо тэгмээр санагдаад байна , яасан хачин юм . Уг нь хашигралдаж чарлалдахаас єєр юу ч ойлгодоггїй улс л даа. Харин та бол ойлгох байх , ойлгоно гэж лавтаы хэлэх байна. Алтан шаргал тариа нарны гэрэлд халиуран харагдах энд тэндгїы жижЁг тариачдын талбай болсон цэлгэр хєндийгєєр хэсэг дэргїїлсний дараа Билл ,

- Та , хїнд сэтгэлтэй болж явсан биз , надад ярьж єгєхгїй юу ? Хайр дурлалын талаар юу боддог вэ ? гэхэд наадхи нь толгойгоо удаанаар сэгсэрч ,

- Сэтгэлтэй болсон байна гэж хааяа боддог байсан удаа бий

- Ямар ч болсон , байсан л байх нээ ? гэж Билл дуу алдав. Хардаж буйд нь Саксон дотроо баярлан ,

- Їнэндээ бол байгаагїй юм . Жинхэнэ ёсоор хэзэ ч дурлаж їзээгїй . Хэрэв тийм юм байсан бол єдийд хїнтэй суучихсан байлгїй. Хїнд хайртай л бол суухаас биш єєр юу бодох вэ гэж би ойлгодог гэж Саксон сэтгэлий нь амраав.

- Цаад хїн чинь танд сэтгэлгїй байвал яах вэ ?

- Еэ , мэдэхгїй , Гэхдээ би хайрыг нь татаж чадах байх гэж бодож байна хэмээн инээмсэглэж , тоглосон бардамнасан янзтай хэлэв.

- Нээрэн чдах байх шїї гж Билл дэмжижи хэллээ.

- Надад хайртай гэсэн эрчїїлд би адилхан хайртай байж їзээгїй маань тусгїй … Яана гэх вэ !

Нэг зэрлэг молтогчин туулай нимгэн цагаан їїл мэь тоос татуулан зам дээгїїр хєндлєн гарав. Дараа нь зам даган огцом эргэхэд хэсэг ногтруу дугуйн бараг дороос дэрхийн нислээ . Билл Саксон хоёр нэгэн зэрэг баярлан хашгирав.

- Би тари чин болж тєрєєгїы маань харамсалтай! Хїн угаас хотод суухаар тєрсєн а¬ьтан биш шїї дээ гэж Билл хэ«эхэд Саксон гїнээ сїїрс алдан

- Ямар ч болсон хєдєєнийхєн бидэн шиг биш юм даа гээд тїр дуугїй болсноо – Энд бїхэн нь дэндїї сайхан юм ! Онгон байгальийн дунд насаараа амьдрана гэдэг чинь зїїдэнд л байх жаргал шиг санагдана. Индиан хїн болж тєрсєн болоосой гэж заримдаа бодогддог юм гэв.

Билл нэг юм хэлэх гээд азнав бололтой байснаа ,

- Та хайртай болох дєхєж явсан нєгєє залуу хїмїїсийнхээ тухай ярьж байснаа дуустал ярихгїй юм уу … гэв.

- Заавал мэдмээр байгаа юм уу ? Мэдээд ч яаах юм билээ , олигтой улс биш .

- Мэдмээр байлгїй яахав яриач дээ !

- Анхных нь ОлСтэнсли гэж нэг юм байсан …

- Юу хийдэг байсан хїн бэ ? гэж Билл асуух эрхтэый хїн шиг сонирхлоо.

- Мєрийтэй тоглоомч

Биллийн царай улайж , нїд нь харанхуйлах шиг болж , сэжигтэй хяламхийн гэнэт харахд нь Саксон инээд алдаж ,

- Єє , нэг их сїйдтэй юм ер болоогїй . Би дєнгєж наймтай байсан цаг . Би бїр хамгийн анхнаас нь эхлэж байна шїї дээ . ээжийг маань нас барсан хойно намайг Кэди гэдэг нэг хїн асрахаар авсан тэр цагт би тэр хїнийг їзсэн юм. Тэр Кэди гэдэг хїн Лос-Анжелост зочид буудал зоогийн газартаы байсан . зочид буудал нь хариугїй жижиг . Тэнд нь ажилчин , бїр хар ажилчин , бас тємєр замын албан х агчид л бууна. Одоо бодоход О« Стэнли цаадуулынхаа цалин хє«сний нэлээдийг нь завшчихдаг байсан бололтой. Харахад их гоё , номхон , усгал зєєлєн ааштай , нэг их сайхан нїдтэй , сайхан цэьэрхэн гартай хїн байж билээ. Одоо хэр нь нїдэнд тод харагдах шиг байна. Хоолны дараа заримдаа надтай тоглоно. , чихэр єгнє. Єдрийн ихэнхийг гэртээ унтсаар єнгєрєєнє. Яагаад тэгдэг байсны нь би тэр їед ойлгохгїй байж . Єєр хувцас ємссєн ид шидтэй хунтайз гэж би боддог байсан. Зоогийнхоо газар байхад нь хїн алчихсан юм гэнэлээ , харин єєрєє їхэхдээ цаадхи алуурчнаа ч алж амжсан гэнэлээ . Миний ахны хайр ингээд л тєгссєн юм гэв.

Дараа нь би арван гурван нас хїрээд ахындаа толгой хоргодох болсон хойно (одоо ч гэсэн би тэднийдээ байдаг юм ) нэг хїнд хайртай болж їзсэн. Ямар хїн байсан гэвэл талхчин жаал , ийш тийш талх зєєдєг жаал байсан юм. Бараг єглєє болгон сургуульруу явж байхдаа таралддаг байлаа. Тэр жал Видстрит гудамжаар уруудан явсаар арван хоёрдугаар гудамж руу эргэнэ. Морины жолоо барьж явдагт нь аятайхан санагддаг байсан ч бйж мэднэ , ямар ч болтугай би тїїнд хоёр сар хэртэй дуртай байсан юм даг. Тэгсэн чинь нєгєєдєх маань ажлаасаа халагдсан юмуу, бїї мэд, оронд нь єєр нэг залуу явах болсон Нєгєє жаал бид хоёр х®орондоо ганц ч їг сольж їзээЈїй юмдаг.

Дараа нь арван зургаа хїрээд байхад нєгєє нягтлан , Нягтлангуудад нїїртэй хїн байгаа биз ! Манай гзрын тэр ня-бог Чарли Лонг надтай хардаад зодчихсон юм. Чарли Лонг намайг Хикмейерын консервын їйлдвэрт ажил хийж байхад танилцсан . Гар нь бас булбарай аятайхан хїн байсан боловч миний дургїйг тєдхєн хїргэчихсэн … ямар гэлтэй юм дээ , танай тэр эзний л єрєєсєн дугуй юм л даа. Би тэр хїнд хэзээ ч їнэн голоосоо хайртай байж їзээгїй , нээрэн шїї. Билли , Нэг л тусгїй хїн гэдгийг нь тєдхєн мэдсэн. Харин цаасан хайрцагийн їйлдвэрт ажиллаж байхдаа “Эмпориумын” даамал Кан гэж нэг хїнд дурламаар санагдсан . Арван нэгдїгээр гудамж , Вашингтон гудамж хоёрт байдаг , мэднэ биз дээ. Тун сайхан догь явдаг л хїн байсан , дэндїї догь , тэр нь л єєрт нь гай болсон байх. Догь сайхнаас цаашгїй , хийморьгїй хїн байлаа. Надтай суух санаатай байсан , би даанч тоогоогїй , хайр сэтгэлтэй байгаагїй маань мэдээж . хавчиг цээжтэй , чєргєр гар нь хїйтэн , данда хєлрєнє. Хувцаслахдаа л лут , зураг гэсэн їг ! Амиа хорлох усанд орж їхнэ ч гэх шиг юм яриад байсан , би ч шулуухан л холдож авсан.

- Харин тэрнээс хойш яагаа ч їгїй . Би дэндїї гономхой болоод л тэр байх, ер таармаар хїн байхгїй шиг санагддаг. Би бол эрэгтэйчїїдтэй харьцахдаа тоглоом юмуу тэмцээн маягтй л їздэг хїн. Бие биенээсээ гол зїйлээ нуугаад л байх шиг санагддаг байсан. Харин нийнуугїй ярилцана гэж байхгїй , харин ч яавал мэхэлчихэв , гэсэн шинжтэй байдаг байж . Харин Чарли Лонг їнэнээ нуудаггїй хїн . Банкны нєгєє нярав єєрцгїй . Гэтэл дургїйг минь хїргэсэн. Эр хїнтэй сэрэмжтэй байхгїй бол горьгїй юм даа гэсэн бодол тєрдєг байлаа. Хїн хайрлах улс биш гэдгийг нь би сайн мэдэж байсан юм.

Саксон , дуугїй болж , морьдоо анхааралтай жолоодож яваа Биллийн нїїрний хажуугаас ажив. Билли юу гээв гэсэн бйдалтаы харахад Саксон єєдєєс нь инээмсэглэж байв. Тэгснээ яварсан янзтай суниаж ,

- За бїгдийг нь ярьчихлаа ! Эрэгтэй хїнд єєрийнхєє тухай анх удаа бїгдий нь ярилаа. Одоо та ярина биз. .

- Саксон минь надад яриад байх нэг их сїйд болж яваагїй , суух барихдаа хїч б айсан юмгїй . Билл , Мерфи мэтийн мэтийн эрчїїлтэйгээ л илїї найзалдаг байсан.

Харин сїїл сїїлдээ дасгал хийж , дараа нь бокс оролдоод юун эмэгтэйчїїдтэй марзагнаж явах зав зай байх билээ. Саксон минь , би єєрийгєє дандаа єє сэвгїй хїн гэж байгаа юм биш , гэхдээ та миниы хайр сэтгэлийн юм одоо хїртэл ярилцаж їзээгїй , нээрэн шїї. їнэндээ тэгэх їндэс ч байсангїй.

Саксон энэ залуугийн ариун , эвдрээгїй санаа сэтгэлийг бодохоос зїрх нь пол пол цохиловч зориуд єдєж ,

- Тэглээ ч гэсэн хїїхнїїд танд бїгдээрээ дурладаг байсан шїї дээ гэв. Билли морьд рууга эргэв.

- Нэг хоёр ч биш зєндєє олон гэж Саксон лавшруулахад Билли хариу дууграхгїй л байлаа.

- їнэн биз дээ .

- Їнэн байж болох юм , гэхдээ миний буруу биш шїї дээ . єєрснєє шохоорхоод байх надад ямар хама байх вэ ? Тэгэхдээ тэднээс дєлєх миний дур , тиймээ ? Ер нь бїсгїйчїїд боксчидын хойноос хичнээн хєєцєлддєгийг та мэдэхгїй байх. Энэ авгай хїїхнїїдэд ичих нїїр , эмээх зовох юм гэж ер байдаггїй бахй гэж заримдаа боддог байсан шїї. тэднээс нэг их зїгдаад ч байдаггїй , їгїй гэхдээ тэднийг хєєцєлдєє ч їгїй . Тэднээс болж биеэ зовоодог хїн бол тэнэг гэсэн л їг.

- Та ер нь хїн хайрлаж чаддаг байхаа тиймээ ?

- Магадгїй гэхэд нь Саксон урам хугарав.

- Єєрєє намайг эргїїлдээд байгаа тийм хїїхэнд би яагаад ч юм дуралдаггїй. Жаалуудад аятайхан санагддаг байх , харин жинхэнэ эр хїнд эмэгтэы хїн єєрєє нэхэл дагал болох муухай .

- Хайр сэтгэлээс дээдийн юм энэ хорвоод байхгїй гэж ээж минь дандаа ярьдагсан. Тэгээд чин сэтгэлийн тухай шїлэг бЁчсэн байдаг . Заримы нь Сан Хосе дахь “Буд” сонинд хэвлэсэн байна лээ гэж Саксон ярилаа.

- Та єєрєє юу гэж боддог вэ ?

- Єє, би юу, мэдэхгїй гэж булзаарууласхийн хариулснаа инээд аажуу илэрэх нїдний нь ширтэж – Харин єнєєдрийнх шиг ийм сайхан єдєр хорвоод амьд явах їнэхээр сайхан санагдана. Гэлээ.

- Яриангїй _ Бас тэгээд ийм зугаалга … гэж Билли яаран нэмж хэлэв.

Нэг цагт Билл замаас гарч аглаг дээр очиж зогсов.

- Одоо юм хум идэж ууя . Хєдєєний дэн будалд орсноос ой модонд єглєєнийхєє хоол ундыг идэж уусан минь дээр гэж би бодлоо. Энд тайван сайхан тухаж болно , би тэргээ буулгаатхая хаашаа яарах вэ . харин та хоол ундаа зэхэж бай , сагснас юм хжм гаргаад дэлгэчих .

- Саксон сагснаас юм гагаж эхлэмэгц Биллийн їрэмгийг гайхлаа. Зєндєє их гахай , тахианы махтай сндивч , хавчны шанцай , чанасан єндєг , шинэхэн цэлцгий , элдэв тєрлиыйн ногоо , бяслаг давстай гїйлс , жїрж , гадил , хэдэн шил пиво байлаа. Бас хачирлах чнз бїрийн зїйлс их байхыг їзэхїл идэш уушны дэлгїїрийг тэр чигээр нь нїїлгээд иржїї гэмээр санагджээ.

Билл хажууд нь ирж ногоо дээр суухад Саксон ,

- Яах гэж та ийм их мєнгє зарах вэ ? Тоосгочдын бїхэл бригадыг хооллож хїрэхээр юм байна гэв.

- Бїгд амтлаг … тийм ээ ?

- Тэр ч яриангїй , тэгэхдээ дэндїї ихдїїлж л дээ.

- Тийм бол болоо . Ховор тачир байх дэмий санагддаг юм . Жаахан пиво уугаач , амныха цангааг гаргах хэрэгтэй . Харин аяганууд а мэдэлтэй байгаарай . буцааж тушаах юм шїї.

Хооллсоны дараа Билл гэдрэг харж хэвтэн , тамхиа асаагаад Саксоныг хїїхэд ахуй цагынхаа тухай яриач гэж гэлээ . Саксон ахындаа суудаг , долоо хоногт сууц хоолны мєнгє гэж тэдниыд дєрвєн доллр тавин цент тєлдєгєє ярив. Арван тавтайдаа сургууль тєгсч сомронзын їйлдвэрт долоо хоногт дєрвєн долларын хєлстэй ажилд ороод гурвыг нь хадам эг Сарад єгдєг байсан гэв.

- Нєгєє буудлын эзэн чинь таныг ямар учираас асрахаар авсан юм ?

Саксон мєрєє хавчисхийснээ ,

- Їнэндээ сайн мэдэхгїы .. Миниы хамаатн садан бїгд хєрєнгє чинээ нимгэнээс болсон байж магадгїй . Єєрсдийгєє дєнгєн данган байсан биз.

Буудлын эзэн Кэди гуай миний эцгийн суманд жагсаалын цэрэг явсан тэгээд “Халим ахмадын” (ингэж цаадуул нь хочилдог байж) нэрийг барьж тнгарагласан юм гэдэг. Дайны їеэр хєл нь шархдахад эмч нар тайрна гэхэд эцэг маань тэгїїлээгїй , тэгээдл эрхтэн бїтэн їлдсэндээ аавд насаараа талархах болжээ. Зочид буудал , зоогийн газрынх нь орлого ихтэй байж ээжийг минь нас барахад аавын шарилын хажууд оршуулж єгсєн юм гэж хожим нь дуулсан. Би эхийнхээ хїссэнээр , Вилл ахынд очих байсан, гэтэл тэдний аж ахуй байсан Вентурын ууланд їймээн гарч хїн ч алагдсан сураг дуулджээ. Мал туугч , шивээ хашанаас л болсон юм гэл її дээ. ахыг шоронд удаан сууж гарч ирсэн хойно нь аж ахуйг нь ємгєєлєгчийнх нь заргаар їнэ хаялцуулаад худалдчихаж . Нас єтєлсєн хойноо, авгай нь євчтэй , амь зухын эрхээр сард дєчин долларын хєлстэы шєний манач болсон юм байж . Тэгээд намайг асрах тэнхэлгїй болохоор Кэд авсан байна л даа.

Кэд буудлын эзэн атлаа хїн сайниай байжээ. Эхнэр нь биерхэг , царайлаг авгай байсан юмдаг. Гэхдээ зангаар нэг их олигтой биш … Хожим л ингэж дуулсан _ надад их сайн байсан , тэгэхээр хїмїїс юу ч гэж ярьсан їнэн байлаа ч гэсэн надад падгїй . Тэр авгай надад муу юм ердєє ч хийгээгїй . Нєхрийнхєє їхсэн хойно замаа алдаад би ч єнчний гзар очсон юм. Тэнд базаахгїй байсан ч гэсэн би гурван жил болсон н Тэгтэл Том ах гэрлэж , тогтмол ажилд орж намайг ч гэртээ аваачсан юм . Тэр цагас хойш би тэднийд сууж, ажилд ороод бараг тасралтгїы ажил хийж явна даа.

Саксон гунигт нїдээр алсыг харан, нахиалан буй намуу цэцэгсийн дундах шивээ хашааг ширтэю. Билл ногоон дээр хэтсэн хэвээр агаад Саксоны дугирагдуу, хїїхэмсэг царайг дороос нь ажиглан бахдах сэтЈэл тєрж, тохойгооо хїгртэл нїцгэн гарынх нь царвуунд гараа аяархна хїргэж энхрийлэн бариад

- Хєєрхий амьтан ! гэлээ.

Биллийн нїдэнд гайхах, баясах зэрэгцсэн харц тодорхой байлаа.

- Таны арьс ясан хїйтэн юм. Минийх бол дандаа халуун байдаг. Хїрээд їздээ.

Гар нь халуун , чийглэг , дух , сахлаа сайтар, хуссан дээр уруул дээр нь хєлс жижигхэн сувд мэт бурзайна.

- Єє , та чинь бїр нойтон байх чинь юу вэ ?

Саксон єєрийнхєє , алчуураар Биллийн дух уруул , бас алганых нь хєлсийг арчив.

- Би арьсаараа амьсгалдаг хїн гээд инээснээ – Сургуульд сурч , дасгал хийж байхад манай ухаатангууд энэ бол эрїїлийн шинж гэдэг байсан. Гэхдээ єнєєдєр яагаад ч юм илїї их хєлрєєд байна. Хачин юм , тийм її ? гэв.

Алганых нь хєлсийг арчих гэж барьсан гары нь тавиулсан боловч арчиж дуусмагц Билл царвуунаас нь дахин барилаа.

- Нээрэн таны арьс гайхмаар хїйтэн , хилэн шиг зєєлєн , торго шиг гєлгєр … тун сайхан юм … гэж Билл бас л гайхан шивнэв.

- Царвуунаас нь барьсан гараа тохойг нь хїртэл нэг явуулснаа буцаагаад тэг дунд нь зогсов. Зуны халуун наранд удаан явж , ялимгїй нозоорсон бие нь тийнхїї хїрэхэд Саксоны гижиг хїрэх шиг болж , зїїрмэглэн алдаж байхдаа энэ хїнийгар ер нь бїх … энэ хїнийг энхрийлэн хайрлаж болох юм байна гэж бодов.

- Сайхан сэрїїцлээ. Одоо алгаа дулаацуулья гэж Билл єєдєєс нь харалгїй хэлсэн боловч уруулаараа залирхагаар инээж буйг нь Саксон ажив.

Билл гарыг нь энхрийлэн илэхэд Саксон уруулыг нь хараад эртїїд їнсэхэд нь хачин санагдаж , сэтгэл нь догдолж байснаа санав.

Билл хэдэн хормын тєдийд сэтгэл ихэд хєдєлсєн байдалтай дуугїй байснаа.

- Нааш нь ярь даа , уруулыг чинь хараад баймаар байна. Хєдлєх бїрдээ їнсэж байгаа юм шиг санагдах юм байна шїї.

Урмыг нь хугалаад яахав гэж бодсон ч Саксон ,

- Миний хэлэх їг танд таалагдахгїй байх даа гэв.

- хэл л дээ , надад таалагдахгїй їг хэлэхгїй байх.

- За тэгвэл аан гэж бай даа . Тэртээ шивээ хашааны

тэнд улаан намуу цэцэг байна. , тэрнийг би авмаар байна.

Тэгээд … буцах цаг болно биз

- Би дийлдлээ гэж Билл инээд алдан – Ямар ч гэсэн та хорин таван удаа хий їнслээ. Би тоолсон . Юу вэ мэдэж байна уу “Хадлан дуйусахад ” гэдэг дуугаа дуулж єгєєч … Дуулахдаа сэрїїхэн гараа бариулаарай . Тэгээд явья л даа гэв.

Саксон нїд руу нь ширтсээр дуулахад Билл уруулы нь ширтэж байлаа. Саксон дуулж дуусахад гараа аяархан салгаж бослоо. Билл морьд руугаа явахад Саксон гадуур цамцаа тайлж єгєв. Єєрийнхєє чадлаар хувиа борлуулдаг охид хэр баргийн юмыг тооддоггїй боловч Саксон , хї­ий анхарал , халамжийг їнэлэнэ. Тїїнээс гадна хуучин цагт , Калифорнид ирж байсан – Испани –Калифорны Каболъеро нарыг хєлєг баатар мэт эрэлхэг боловч эелдэгхэн зантай улс байсан гэдгийг анхны мерикчуудын авгай нарын ярианаас бїр хар нялхдаа сонсож байснаа нэхэн санажээ.

Тэр хоёр , зїїн ургаш алсуур тойрон эргэж Контракостын толгодыг двж Фрутвэйлын Улаан ойн шовх оргилын хажуугаар налуу бэл даган бууж эхлэхэд нар шингэж байв. Тэндээс дорогш харахуйд тэртээх тэнгис хїртлэх цагаан талд тариалангийн талбай шатрын хєлєг мэт їзэгдэх ба Элм Хэрст , Сн –Леандро , Хейвордс хот тус тус торойно. Єрнє зїгт Оклендын утаа тэнгэрийн хаяаг будантуулж, цаадхи булангийн тэртээ орших Сан – Францискогийн дэргэдэх зарим чийдэн ассан байна.

Нэгэнт харанхуй болж Билл дуугаа хачирхмаар хурааж лав хагас цаг хэртэй хугацаанд Саксонтой хамт яваагаа ч мартаад їдшийн сэрїїн салхи эхлэхэд єєрийн ба Саксоны хєлийг хучих гэж сая л нэг санав бололтой . Саксон : “Та юу бодоо вэ ?” гэж асуумаар олон удаа завдсан боловч ам нээхгїй л байв. Хажууд нь тун ойр , бараг наалдан суух тул хоёр биеийн илч харилцан нэвтрээд бие сэтгэлийг нь хачин сайхан тайвшрах амуй.

Билл гэнэт ,

- Саксон минь хоёул ингэж дуугаа хурааж чвахын хэрэг юу байх билээ . Би бїр єглєєний хоолноос эхлээд нэг юм хэлэх гэж хэл минь заЈатнаад байсан юм. Хоёулаа суувал яасан юм ? гэлээ.

Битїї баярласан Саксон , тїїний хэлж байгаа їг тоглоом биш болохыг ойлгожээ. Гэхдээ шууд зєвшєєрєх хэрэггїй , жаал хєєцєлддєг, єєрт нь хїсїїштэй, улам азнах хэрэгтэй. Хїн гэдгийг ойлгог гэж тєрлєхийн зєн нь зааж єгєх шиг болов. Тїїнээс гадна Билл энэ эмэгтэйн хїсэл мєрєєдєл , омгорхог бардам занг ялимгїй хєдєлгєсєн бололтой. Єєртэй нь сухыг бодсон їгээ хїн ийм тайван , хээв нэг хэлэх юм гэж ер бодоогїй болохоор эгэл байдлаар шуулуухан хэлэхэд дургїй нь бараг хїэв. Нєгєє талаар , одоо энэ залуу нэгэнт їнэнээ хэлж єєрийнх нь амьдралын хань болоход бэлэн байгааг нь бодохоос их хайралмаар санагдана.

- Саксон минь , юу хэлэх гэж байна ? За , їгїй хоёрынхоо нэгийг хэлж аль даа . Танд хайртайг минь харгалзан їзээрэй , даанч их хайртай шїї. Хайртайтаал сууя гэж гуйж байна. Тэрнээс биш би єєр ганц ч хїїхнийг ингэж байгаагїй юм даа.

Хоёул дахин дуугїй болов . Тэрэгний бїтээлгээр хучсан хєл нь євдгєєрєє нийлэхэд сэтгэл нь гижигдэж халуун бїлээхэн сэрэлд автаж буйгаа Саксон ойлголоо. Ийм явдал юунд хїргэхийг бодохоос царай нь улайжээ.

- Билл , та хэдтэй вэ ? гэж Саксон бас л гэнэт асуулаа.

- Хорин хоёртой .

- Би хорин дєрєвтэй шїї дээ .

- Аль хэдийн мэдсэн! Та єнчний газраас хэдэн настайдаа гарсан їйлдвэрийн газар, консервын їйлдвэрт, угаалгын газар хичнээн жил ажилласнаа надад ярьсан шїї дээ … Намайг тоо мэддэггїй хїн гэж бодоогїй биз ? Хэдэн настай батугай тєрсєн єдрийн танв тааж болох л байсан.

- Гэлээ ч гэсэн їнэн юм їнэнээрээ дээр , би танаас хоёр ах юм.

- Тэр ямар хамаатай юм бэ ? Хэрэв би танд дурлаагїй бол ямар нэг холбогдолтой байж болох бол уу ? Тиймээ амьдралд хайр шиг чухал юмгїй гэж ээжийн чинь хэлдэг тїмэн зєв. Энд л хамаг учир байгаа юм. Та єєрєє мэднэ. Тийм биз дээ ? Би танд хайртай , та хань минь болооч , зїйн хэрэг биш її ? Зїйтэй юм бїхэн зєв бєгєєд сайн байдаг. Морь ч бай нохой ч бай , хїн ч бай , зїй ёсны л байвал сайхан шїї дээ . Яах ч аргагїй . Саксон минь , та надад амь гол шиг хэрэгтэй байна , би ч бас танд хэрэгтэй хїн бол уу гэж найдаж байна. Миний гар тэр янз бїрийн нягтлан дамлуудынх шиг зєєлхєн биш байх , гэхдээ энэ гар минь таны тєлєє ажиллаж , таныг юунаас ч хамгаалж явах болно шїї . Гэхдээ хамгийн гол нь таныг хайрлах гар юм шїї.

Саксон эрэгтэй хїнээс болгоомжлон , тэднийг баахн муу їздэгээ энэ удаа больж , одоо бие хаацайлаад байх хэрэггїй гэж бодлоо. Энэ бол тоглоом биш , харин хїсэж мєрєєдєж явсан тэр зїйл нь байв. Тийнхїї Биллийн ємнє ямарч арчаагїй болж їїнийгээ бодохоос гїнээ их баярлана. Тїїнийг бусад эрэгтэйчїїдийн адил зан гаргасан ч тэрий нь дагамаар санагдана. Харин энэ хїн бусдын адил тийм зан гаргахгїы нь її гэхээс айх шиг болж байж .

Саксон дуугїй байснаа гэнэт хамаг бие сэтгэлийг нь эзэмдсэн оргилуун байдалдаа втан хариу їг хэлэхийн оронд гараа сунган жолоогий нь булаацалдах мэтээр гарыг нь барьж аярахан татлаа. Яах гэж байгааг нь Билл ойлгоогїй боловч жолоогоо баруун гартаа шилжїїлэн зїїн гараа суллахад Саксон алганых нь эвэрт уруулаа хїргэлээ.

Билл хормын тєдий бїр мэл гайхсанаа

- Чи … нээрэн її ? гэж амандаа бувтнав.

Саксон гары нь дахин їнсэв.

- Би гарт чинь хайртай , Билли . Надад хорвоогийэ хамгийын сайхан юм гэвэл чиний гар чинь байна. Гарт чинь хайртайгаа ярья гэвэл хичнээн ч цаг ярьж чадахаар байна.

Билл ,

- Дрр, гэж морьдоо зогсоон жолоогоо ташууртаа ороож ,Саскон руу эргэж тэврэн озож гарав.

- Єє , Билл , би чамдаа сайн эхнэр болно гээд мэгшив.

Билл нулимс асгаруулах нїдий нь їнсэж дахин озлоо.

- Єглєєний хоол идэж байхдаа би юу бодож , яагад их хєлєрч байсныг одоо чи ойлгож байгаа байх. Дуугуй байж чадамгїй б®лоод байлаа. Би бїр чамтай анх уулзсан цагаасаа хайртай болсон .

- Би ч єєрцгїй мєн тэр їеэс чамд дуртай болсон . Чамайг хїчтэй чадалтаы мєртлєє эелдэг зєєлєн , анхаарал халамжтай юм гэж бодохоос тэр єдєржингєє чамаар бахархаж байж билээ. Эрэгтэйчїїд бїгд хїндэлдэг , хїїхнїїд хєл алдан гїйлддэгийг мэдэж авсан. Намайг цэцэрлэгийн тэндэх ширээний цаана сууж байхад чи тэр гурван ирландтай гайхмаар сайхан зодолдсон . Би ер бахрахмааргїй хїнд хайртай байж чадахгїй , суух ч їгїй . Чамаар бол ёстой бахархана , бахархаж байна.!

- Би бахархаж байгаад чинь хїрэхгїй бол яана . Би чамайг єєрийн бологох гэж зїтгэсээр зорьсондоо хїрлээ. Итгэхэд ч бэрх сайхан санагдаж байна. Гэнэт хэдэн хормын дараа сэрїїлэгтэй цаг дууграад зїїд байвал яана , ямар ч болтугай зїїд байлаа ч гэсэн энэ хэдэн хормы нь ашиглаадахья . Чамайг идчихмээр л снагдаж байна. Чамайг мєрєєдєж харангадах дєхсєн байна шїї дээ !

Билл ингэж хэлээд Саксоныг євдтєл нь тэвэрлээ. Хэдэн жилтэй тэнцэм ийм сайхан жаргалант хэдэн мєчийг єнгєрєєгєєд тэврэлтээ арайхийн суллалаа.

Билл хацарт нь хацраа нааж

- Сэрїїлэг дууграхгїй нь Одоо шєнє болж , Фрутвейлын гэрэл харагдаж байна. Хоёр морь маань замын тэхий дунд ямар тайван зогсоно вэ , хараач . Ийм сайхан хоёр морийг хєллєєд злж явахаа болимоор санагдана гэж хэзээ ч бодсонгїй . Гэтэл одоо тийм цаг ирдэг байна шїї !

Чамаас салмааргїй байна , яана гэхэв , явахаас єєр домгїй . Уг нь явмааргїй л байна гэж шивэгнэв.

Билл , Саксоныг байранд нь суулган хєлий нь хучаад зэлмэж байсан морьдоо турхирав.

Хагас цаг яваад дахин зогсож .

- Би одоо унтаа бишээ мэдлээ, гэхдээ энэ бїхэн маань зїїд мєн эсэхийг шалгадаг хэрэг гээд дахин цулбуураар гараа ороож хїїхнээ тэвэрлээ.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.22.07 4:36 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
АРВАН ХОЁРДУГААР БЇЛЭГ.


Єдєр хоног нисэх адил єнгєрхийг Саксон ажиглахгїй єнєєх угаалгынхаа газар урьд урьднаасаа улам их ажиллан арвихан хєлс авч бїх чєлєє цагаа Биллд – тїїнчлэн амьдралдаа гаргах их єєрчлєлтєд зориулж байв. Билл шаргуу хєєцєлдєж сууя гэснийхээ маргааш л гэрлэх гэсэн боловч Саксон ядахнаа долоо хоногийн дараа болъё гэж арайхийн ятгажээ.

- Хїлээхийн хэрэг юу байна ? Залуу нас гэдэг чинь нэмэгддэг юм биш , єдєр ирэх тусам л алдагдаж байгаа Чи бодоод їз л дээ гэж Билл шалгааж байжээ.

Тэгж тэгж сїїлдээ хойшлуулахы нь зєвшєєрч , тэр нь ч оносон байв , яагаад гэвэл тэрнээс хойш хоёр долоо хоног болоход Биллийг арваад нєхдийнх нь хмт Корбели , Моррисоны том жїчээний ажлаас гарган Оклендын єрнє хэсэг рїї шилжїїлжээ. Хотын нєгєє захад суух байр эрсээр Ємнєд далайн тємєр замын буудлын яг хажууд Дєрєвдїгээр , Тавдугаар , гудамжны хоорондох пайл гудамжинд эр эм хоёр залуу маань сард арван долларын хєлстэй дєрвєн єрєє жижигхэн байшин олж суужээ.

- Миний суж байсан жижигхэн єрєєнїїдийг бодохноох хєлсгїй сууц гэсэн їг юм . Сая миний сууж байсан єрєє эдниы хамгийн жижгээс нь томгїй атал зургаан долларын хєлстэй байсан юм шїї гэж Билл ярив.

- Гэхдээ чиний єрєє тавилга хэрэгсэлтэй байсан хойно аргагїй .

Гэвч Билл єєрийнхєєрєє зїтгэв.

- Саксон минь , би эрдэмтэн биш ч гэсэн энгиын тоо мэднэ. Ядрах цагт цагаа бариулаад хїїгий нь нарийн тооцдог л байлаа . Байшинг дэвсгэр, хулдаас, гал тогооны юмаар бїхлээр хангалаа гэж бодвол хичнээн мєнгє орно гэж бодож байна.?

- Гурван зуун доллараар сайхан гїйцэлдїїлж болно гэж бодож байна. Бодоод їзэхэд єдий мєнгє хїрэхээр байна гэхэд Билл бодлогширсон маягтай хємсгєє зангидав.

- Гурван зуу ! Зургаан хувийн хїїтэй гурван зуу гэж бодъё л доо … Тэгвэл доллараас зургаан цент , арван доллараас жаран цент , зуугаас зургаан доллар , гурван зуугаас арван найм. Арваар їржїїлэхдЅэ гарамгай байгаа биз . тэгўэл одоо арван наймаа арван хоёрт хувая : сард бїтэн хагас долларын хїї гарч байна гээд энэ бодлогыг тун сайнболлоо хэмээн сэтгэл тун хангалуун байснаа шинэ санаа олов бололтой масайж ,

- Бйз , байз ! Цааш нь бас бий ! Энэ чинь дєрвєн єрєєний тавилагад тєлєх л хїї . Дєрєвт хуваая . хэд болох вэ ? Бїтэн хагас долларыг дєрєвт хуваахаар хэд болох билээ гэв.

- Арван тавыг дєрєвд , гурваар єг , гурав їлдэнэ. Гучийг дєрєвд , долоо , хорин найм їлдэгдэл хоёр , хорин хоёр тав чинь хагас доллар болно . За тийм байна гэж Саксон тїргэн бодов.

- Сайн байна ! Чи сїрхий боддог юм байна гээд тїр тээнэгэлзсэнээ – Хэд боллоо гэнээ ? Би сайн мэдсэнгїй шїї гэвэл.

- Гучин долоо хагас цент гэв.

- А-хаан ! Миний єрєєний хєлсєнд хичнээнийг нь илїї авдагийг нь одоо мэдье . Дєрвєн єрєє сард арван доллар байдаг бол , нэг нь хоёр хагасын їнэтэй байна. Дээр нь тавилганы гучин долоо хагасыг нэмбэл хоёр доллар наян найм хагас цент болж байна. Зургаан доллараас хас …

- Гурван доллар арван хоёр цент хагас їлдэж байна гэж Саксон дор нь бдолоо.

- Харахгїй юу . Би нэг єрєєнд гурван доллар арван хоёр цент хагасыг илїї тєлдєг юм байна шїї дээ ! Ингэхлээр эхнэр авна гэдэг чинь мєнгє хураана гэсэн їг юм байна.

- Гэвч Билл минь тавилага чинь элэгддэг зїйл.

- Ээ чєтгєр чинь тийм л дээ , би ер энийг нь бодсонгїй . їїнийг чинь бас бодолцох ёстой зїйл юм. Ямар ч гэсэн бид хоёрын байшин маань бєєн олз юм . Чи хагас сайнд цэвэрлэгээний газраас яг минутын зєрєєгїы гараарай , хоёул тавилга худалдаж авна. Єчигдєр би Сэлингээр орсон . тавин доллар урьдчилгаанд єгєєд бусдыг нь арав арваар хэсэгчлэн тєлнє . Хоёр жил нэг сарын дара манайх болно. Саксон минь , хэрэгтэй болох юм бїхнээ авах юм шїї , мєнгє яах бол гэж бодох хэрэггїй , мэдэв її ?

Саксон толгой дохихдоо яавал хэдэн доллар яаж ийж хуримтлуулах билээ хэмээн баахан юм бодож байснаа мэдэгдсэнгїй , харин баярласандаа нулимс нь гїйлэгнэв.

- Чи ийм сайн санаатай гэж хэлээд надахад цаадах нь тэврэв.

Мери нэг єглєє угаалгын газар уулзаад.

- Чи чинь хїнтэй суух болсон гэлїї , бяр хїргэж болох уу ? гэжээ . Ажиллаад арван минут ч болоогїй байхад Саксоны зїїн гарын дунд хуруунд молор эрдэнэ шигтгэйтэй бєгж байхыг їзээд – Энэ зтай хїн чинь хэн бэ ? Чарли Лонг уу , Билл Робертс уу ? гэхэд Саксон

- Билл гэв.

- Хм , хїїхэд авч асрах нь уу ?

Мери , Саксоны царайг харуут хамгийн эгзэгтэй эвгїй юм хэлснээ тэр дороо дэмий юм хэлсэндээ харамсав.

- За дэмийрээд ч яахав. ! Чи тийм нєхєртэй болдог чинь тун сайхан хэрэг . Билли сайн µїн , би чиний тєлєє бярлаж байна. Тийм хїн ховор , олдохгїй , олдлоо ч гэсэн амархан суухгїй . Та хоёул их азтай улс , хоорондоо яг тохирсон хос юм . Хуримаа хэзээ хийх вэ ?

эрнээс хойш хэд хоногийн дараа С аксон цэвэрлэгээний газраас тарж яваад Чарл Лонгтой тааралджээ. Тэр хїн зам дээр нь шуд хєндєлдєн зогсоод ярих юм байна гээд :

- За та чинь боксчинтой яваад болохоо байсан гэл її . Юу болж тєгсєхийн сохор хїн л їзэхгїй байх! гэж заналтай хэлэв.

Ємнєє хєндєлдєн зогсох єргєн хємсєгтэй , хуруундаа їстэй тэр том залуу эрээс Саксон анх удаа айсангїй . Тэгээд зїїн гараа їзїїлж

- Харж байна уу ? Та хичнээн чадал тэнхээтэй байлаа гээд миний хуруунд сїйн бєгж зїїж чадаагїй . Гэтэл Билл Робертс ганц долоо хоногийн дотор чадлаа. Тэр бол танаас ч айхгїй , надтай ч їг хэлээ ололцсон нэхэд лонг хариуд нь хараал тавилаа.

- Цаадхи чинь тантай адилгїй . Жинхэнэ эр хїн шиг шудрага , ариун гэж Саксон нэмж хэлэхэд Лонг хоолойгоо шахан архирах мэтээр ,

- Таныг мєн аятайхан аргалж дээ ! гэв.

- Хэрэгцээ гарвал таныг ч аргалчих байх шїї.

- Саксон та аан гэж бай , би тэрний талаар бага сага юм хэлж єгье. Энїїхэндээ гэж хэлэхэд цаадахи чинь яггїй луйварчин . Би л …

- Та юу мэддэг юм ? намайг битгий гоочл®х гээд бай . Ингээд байвал Ѓиллид хэлнэ , сагсуу , ичгїїр , сонжуургїй та сайнаа їзэхгїй байх шїї …

Лонг балмагдсан байдалтай дороо жаахан дэвхцэснээ дургїйхэн шиг цааш явахдаа ,

- Та иймэрхїї хїн байсан юм бий гэж нэлээд тоосон янзгїй бувтнав.

- Билли Робертс ч иймэрхїї шїї гэж инээд алдан , замаараа явлаа. Хэд алхсанаа зог усаж хїїе ! гэж хашгирахад нєгєє тємрийн дархан булиа эр эргэж харав.

- Тэнд нэг хазгар амьтан байна лээ . Та хїн зодмоор хорхойтоод байвал тэрнийг нїдэхгїй юу гэв.

- Саксон хїнтэй сух болсноосоо хойш нэг л уда их зардал гаргажээ. Єєрийнхєє гэрэл зургийг нэлээд хувь угалгах гэж бїхэл єдрийнхєє ажлын хєлсийг заржээ. Билли нь хэлэхдээ їдэш унтхаасаа ємнє , єглєє сэрсэнээсээ хойш зургийг чинь їзэж байхгїй бол амьдрал амьдрал биш болох гээд байна гэсэн юмсанж . хариуд нь Билли хоёр зургаа єгсєний нэг нь биеийн тамирын ємдтэй , нєгєє нь энгийн хувцстай . Саксон тэр хоёр зургийг толиныхоо ємнє чимэг болгон байрлуулжээ. Нэг дэх зургийг нь харахад яагаад ч юм эхийнх нь ярьж єгдєг байсан эртний саксчууд ,Английн эрэг хавиар довтолдог агсан далайгаар аялагчдын тухай сонин їлгэр домог санагдагна. Саксон , эрчилгїй ээрэм талаар аялж єнєєх хучин їхгээ уудлаж бас нэг ариун нандин зїйл буюу эхийнхэ цомгийг гаргаж и°эв. Цомгийнх нь дотор КалифорныЈ эзлэгч анхны хїмїїсийн тухай шїлэгтэй сонины хайчилбар , тїїнчлэн єнгєрсєн нэгэн їеийн буюу тїїнээс ч ємнєх їеийн сэтгїїлїїдэд хэвлэгдэж байсан зураг , хучин сийлбэрийн хуулбар байх ажээ. Саксон танил болсон хуудаснууды нь эргїїлээр олох гэснээ олов. Эрэг хавийн цохио , нїїгэлтсэн уул бїхиы бор саарал тэнгэр тэнгэр дэвсгэртэй зураг дээр хамар тал нь ээтгэр мангас , шувуу мэт харагдах хэд хэдэн урт нарийхан завь элсэн эргээр цаган хєєс сахартал долиглох усанд зогсоно. Заьиуд дээр дэрэвгэр дуулга бїхий бие нїцгэн зэвхий хїрэн хїрэн дайчид пиг дїїрэн агаад тэд гартаа сэлэм барьжээ. Зарим нь бїсэлхийгээр татсан ус руу їсэрч , зарим нь эргийын элсэн дээр нэгэнт гарсан харагдана. Эрэг дээр тїїнийг хамгаалан сэргийлэх харуулын нїцгэн зэрлэгїїд їзэгдэх боловч индианчуудтай огт тєсєєгїй ажээ. Тэдний зарим нь хэсэг хэсгээр бєєгнєрч , зарим нь євдєгцєє усанд зогсоно. Уугуул нутгийнхаа харийн булаан эзлэгчидтэй анхны тулалдаан хийж шархадсан ба їхэгсэдийн бие нь усны тїрэх давалганд єртжээ. Байдлан дагуулагчдын нэг нь завин дээр тэгнэн їхэтхийн унаж цээжнээс нь сум ёрдоосныг їзэхїл ямарч мэсэнд амь алдсны шалтган ил байв. Гарта сэлэм атган тїїн дээгїїр ус руу дїлэх нэг нь Биллтэй тун тєстэй : їснийх нь єнгє ер бишийн цайвар , нїїр , нїд , уруул ав адил. Байж буй тєрх нь хїрт эл эртээд гурван ирландтай зодолдож байхдаа ямар шїї б айсан яг л тийм харагдана.

- Ийм дайчин хоёр арьстан бидний ард тїмэн , Билли бид хоёрын ч дээд євєг байж дээ гэж Саксон бодсоор цомгоо хааж хайрцагт нь эргїїлж хийв. Євгєд дээсийнх нь хэн нэг одоо нэгэнт элэгдэж хуучирсн энэ їхгийг дархалж , алс холын далай, ээрэм талыг гатлуулжээ. Литл Мэдої (Бага хєндий) хэмээх газар индиан нартай тулалдах їел сум нэвт орсон нїх нь хэвээр байна. Нарийн эдлэл нэхэж хатгасан юм аа хадгалдаг байсан ээжийнх нь, эмээ, элэнц хуланц, эх болох тэр бїсгїйчїїл одоо нїдэнд нь їзэгдэх шиг болоход Саксон сїїрс лдла. Тийм сайхан эрїїл чийрэг, ажилч хичээнгїй євгєд дээдэстэй гэж санахас бахархах сэтгэл аяндаа тєрдєг ажээ. Харин Хятад юмуу итали эмэгтэй болж тєрсєн бол яаж явах байсан бол ? Гудамжинд олонтой тааралддаг газрын бэтэг шиг навтгархан, болхи, хар царайтай, толгойдоо алчуур зангиддаг, їсээ задгай тавьдаг тэд далайн усаар эрэг дээр хаягдсан модны зомгол тїїж баглаад толгой дээрээ даж ядан авч явдаг гэхчлэн юм бодож байснаа ийм юм боддог маань юу ч билээ гэж єєрийгєє дооглон инээгээд Биллийн тухай , Пайн гудамжинд авсан дєрвєн єрєєтэй жижиг байшингийнхаа тухай, аар саар юмнууды нь ч дахин дахин бодсоор нойрсов.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.22.07 4:38 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
АРВАН ГУРАВДУГААР БЇЛЭГ.


- Манайханд єєр мал байсангїй . Євєл хариугїй хаяанд ирж байсан болохоор бид Америкийн их цєлийг туулахаас зїрхшээж Давст нуур хотод буусан. Тэр їед мормончууд амьдрал сайтай байсан учир биднийг элэгсгээр хїлээн авсан юм.

- Та єєрєє тэдэнтэй хамт явж байсан шиг ярьж байх шив дээ Берт хэлэв.

- Миний ээж тэдэнтэй цуг явсан юм чинь , тэр їед есєн настай байж гэж Саксон бахархан хэлэв.

- Тэд , Пайн гудамжинд дахь жижиг байшингийн гал тогооны єрєєнд сандвич идэж , шилтэй пиво ууж сууна. Сайн єдєр дєрвїїл чєлєєтэй єглєєгїїо уулзасны учир гэвэл ажлын ямар ч єдрєєс илїї их ажил хий ёстой байв. Байшингийн хана туурга, цонхыг угааж арчих, шалы нь янзлах, хулдаас, журам дэвсэх, хєшиг татах, цахилгаан зуух тавих , тавилага хэрэглэл байрлуулах, гал зуухны сав суулга, аяга таваг угааж арчих єдий тєдий их ажил хийх байлаа.

- За саксон минь, цааш нь яриач, яасан сонин юм . Берт чи саад хийлгїй дуугїй сонс гэж Мери хэлэв.

- Тэгээд тэр євєл манайхан Дэл Хенкокт ирэх нь тэр . Уг нь Кентукийн хїн боловч Єрнє нутагт олон жил болсон юмсанж . Кит Карсон гэж хайгуулчин байсан , Карсоныг ч анддаггїй байжээ . Кит хоёул нэг биш удаа євєртєє унтаж байсан хоёр б айж шїї . Хоёул Фремонт генералын хамт Калифорни , Орегонд цуг байсан байна. Дел Хенкок , Давст нуур хотоор дайрч гарахдаа ямар нэг шинэ газраас минж барих гэж хэсэг урхичдыг Цохиот уулнаас авч гарахаар зэхэж байж л дээ . их сайхан залуу байсан гэдэг, хєзрийн хїн шиг урт гэзэгтэй, колифорнийн испанчууд шиг цамцан дээрээ торгон бїс бїэлдэг , бїснээсээ хоёр гар буу зїїсэн явдаг байж. Миний ээжийн эгч Сэдийг їзээд их таалагдсан бололтой, яагаад гэвэл Давст нуур хотод буугаад тэндээсээ ганц ч алхам газар яваагїй юм. Индианчуудтай олон удаа амжилттай байлдаж байсан , гайхмаар хав хар гялалзсан нїдтэй, бїргэд мэт харцтаы хїн байсан гэж би бїр жаахан байхдаа авга Виллагаас сонссон юмдаг. Тухайн цагийн заншлаар тэр хїн нэг биш удаа дуэль хийсэн, хэнээс ч айдаггїй хїн байжээ.

Сэдий жинхэнэ хєєрхєн хїїхэн байж . Тэр хїн сээтэн хаямагц цаадхи нь бїр ухаан жолоогоо алдсан юм гэнэ лээ . Сэди зїрх сэтгэлдээ олигтой итгэхгїй байсан юм уу , бїї мэд , ямар ч болсон над шиг Биллид їгээ амархан хэлчихдэг шиг їгээ тийм амархан хэлээгїй юм гэдэг. Сїїлдээ шийдтэй їгий нь сонсож чадахгїйдээ бачимдан нэг орой галзуу мэт давхиж ирсэн байх юм .

- “Сэдий минь , чи надтай суухгїй юм бол би энэ шєнє , яЈ эндээ , хашааны чинь ар талд биеэ буудаж їхье “

гэжээ.

Тэгэхээс ч сийхгїй хїн байжээ. Сэди тиймий нь сайн мэдэх учир суухаар зєвшєєрчээ. Тэр їед хайр сэтгэлийн хэргийг тїргэн шийддэг байсан байгаа биз.

- Аа бїї мэд , чи ч гэсэн Биллитэй анх уулзаад долоо хоногийн дараа л шийдсэн їгээ хэлсэн байна , гэхдээ Билл чамайг суухгїй бол цэвэрлэгээний чинь газрын ар талд биеэ буудаж їхнэ гэж хэлсэн гэл її ? гээд Мери инээмсэглэв.

- Би тийм байдалд хїргээгїй л дэ гэж Саксон їнэнээ хэлж , - Ямар ч болтугай Дэл Хэнкок , авга Сэди хоёр маргааш нь л гэрлэсэн юм гэдэг. Гэрлээд ч жаргалтай амьдарсан . Харин авга эг маань удалгїй нас баржээ. Индийнчуудад генерал генерал Костер , бусад хїмїїсийнхээ хамт алуулжээ. Хенкок тэр їед євгєрсєн байсан боловч индианыг олныг алж , сїїлд нь єєрєє алагджээ. Тиймэрхїї улс дайтахдаа амь насаа их їнэээр єгдєг юм. Би жаахан хїїхэд байхдаа Ол Стэнли гэдэг хїнийг таньдаг байсан . Мєрийтэй тоглоомч ! Тоглоод сууж байтал нь нэг тємєр замчин араас нь буудчихжээ . Хэдхэн секундын дараа амь тавихын ємнє амжиж буугаа аваад нєгєє алуурчнаа гурад дахин буудаж чадсан шїї гэв.

Мери хэлэхдээ.

- Би зодоон тулааны алинд ч дургїй . Эвгїй санагддаг юм. Берт дандаа зодоон цохион хийх гэж намайг их зовооно. Миний бодоход огт хэрэггїй жил гэв.

- Харин би хийморьгїй їхээнц хїнийг дэмий гэж боддог. Євєг дээдэс маань эрэлхэг зоригтой байгаагїй бол бид энд ингэж байхуу даа , їйгїй юу ? гэж Саксон хэллээ.

- Билл ч яахав заяаны дайчин , юм бїхнээрээ гайхмаар сайн залуу . Могикан аймгаас гаралтай, гавлын арьсны жинхэнэ ангууч , ууры нь хїргэвэл яаж ч мэдэх хїн гэж Берт хэллээ.

- Яг їнэн гэж Мери нотлов.

Ярианд оролцоогїй Билл босож гал тогооны цаадхи єрєєниы цонхоор харснаа зочны ба унтлагынхаа єрєєгєєр орж эргнэж ирээд арын энэ єрєийхєє хаалган дээр хємсєг зангидан зогсов.

- Юу болов найзаа? Нэг юмаа гээяихсэн юм уу эсвэл гурван нарсанд тєєрчихсєн юм шиг харагдах чинь , юу болов ? Хэлээч ? гэж Берт асула.

- Энэ єрєєний ор, бусад юм нь яачихав? гэж бодоод байна шїї.

- Хоёул энэ єрєєнийхєє тавилга гэж захиалаагїй шїї дээ гэж Саксон тайлбарлав.

- Тэгвэл маргааш захина.

- Єєр ор байхын хэрэг танарт юу байна ? Нэг ор багадаад байгаа юм уу ? гэж Берт асуухад Мери,

- Берт чи дуугїй бай , Зїгээр байж їзээч гэв.

- За , за ! Дандаа л надад зааж байх юм гэж Берт инээнэ.

- Илїї єрєє болохлоор нь тавилга худалдаж авалгїй олигтойхон дэвсгэр, цахилгаан зуух авсан юм гэж Саксон Биллид хэлэв.

Билл ,Саскон дэргэд очиж сандал дЅэрээс нь босгоод євдєг дээрээ суулгаж ,

- Зєв , найз минь ! Тэгсэнд чинь би баярлаж байна . Манайд юм бїхэн нь олигтой байх нь зїйтэй . Хоёул маргааш ойрой ямар ч болтугай Сэлингерээс орж энэ єрєєндєє хивс , сайхан тавилга авъя, мууг авахгїй шїї гэв.

- Тавин доллар орно шїї дээ яах юм ! эгж Саксон мэтгэв.

- Дажгїй ! Тавин доллар болог, ганц мєнгєєр ч хямдхан байг , дажгїй . Сайхан л тавилга байвал зїгээр. Хоосон єрєє байлгах хэрэг юу байна? Баыр маань гуйлагчин царайтай болчихно. Мєнгий нь тєлєєд тїлхїїрий нь авсан цагаас хойш би энэ орон байраа аль болох тохилог байлгахыг л бодох юм. Ажил хийж , адуу малтай ноцолдож байга цагт ийм бодол сананаас гарахгїй шїї . Хуримаа хийсэн хойно байр маань мєн єєрцгїй их хайрлах юмны нэг байх ёстой. Тэгэхээр єрєє бїхнээ юм юмтай байлгах маань зїйтэй гэж бодож байна. Шаландаа дэвсгэр ч їгїй хоосон ийм єрєє байх юм бол эл хуль , тохь муутай харагдаад эвгїй хуурмаг юм болно. Манайд хуурамч чанар байх ёсгїй . Хєшиг маань їнэнийг илтгээсэй гэж би хїсч байна.

- Та хоёр энэ єрєєгєє хєлсєлж орхихгїй юу . Танайх тємєр замын дархны газар , ресторанд ойр байх юм байна гэж Берт хэлэв.

- Хол хэвтэнэ ! Би Саксонтой суухдаа гэртээ хєлсний улс байлгах гэсэн юм биш . Амьдралаа зохих ёсны байлгаж чадахгїй дээр хїрвэл яана гэж бодсон гээч ? Эргийн Урт Болдог дэр очиж : “Тоглоом дууслаа” гэж хэлээд хїкїїндээ чулуу зїїж усанд їйж їхнэ. Їнэн шїї , Саксон минь !

Илїї тавил авах дэмий байсан боловч Биллийн хэлсэн їг зїйтэй юм шиг санагджээ. Саксон нєхєр болох хїнийхээ хїзїїгээр тэвэрч їнсэхийн ємнє хэлэхдээ ,

- Билл , чи энэ айлын єрхийн тэргїїлэгч , чинийхээр л болъё . Одоо ч тэр , хожим ч тэр гэв.

- Сонсож байна уу ? Эмэгтэй хїн ингэж л сэтгэх ёстой ! Саксон байр сууриа мэдэж байна гэж Берт , Мерид алиалах байдлаар хэлэв.

- Ямарч юмыг шийдэхийн ємнє хоорондоо дандаа зєвлєлдєж байна гэж бодож бага гэж Билл , сїйт охиндоо хэлэхэд Мери ,

- Чи сонсов уу ? Миний нєхєо болохыг хїсэж буй хїн бас л юм бїхэн дээр надтай зєвлєж байхыг бодох ёстой гэж Мери нар нь гарч хэлэв.

- Билл хуурч л байгаа хэрэг . Суухын ємнє бїгд л ингэж ярьдаг юм чинь гэж Берт мэтгэхэд , Мери эгдїїтэйгээр тургиад ,

- Саксон нєхрєє хожим дєртэй шар шиг болгоно доо. Би андахгїй мэдэж байна . Би ч єєрцгїй нєхрєє дєртэй шар шиг болгохыг хїсэж байна гэж єндєр дуугаар зарлах байна гэлээ.

- Хаанаас чи ха©ртай л байх юм бол тэгэхгїй дэ гэж Саксон хэлэхэд Мери

- Тийм тусмаа тэгнэ гэж Мери єєрийнхєєрєє зїтгэв.

Берт гунигтайгаар нїїрээ їрчийлгэн.

- Ийм учираас Мери , бид хоёр одоо хїртэл гэрлээгїй яваа юм . Би єєртєє овоохой бариад тїїн дотроо эзэн болж суухгїй бол намайг чєтгєр алгадаг! гэдэг зєрїїд индиан шиг л байхгїй юу ! гэв.

- Харин би индиан эмэгтэй биш , дэлхий дээр ганц ч эр хїн їлдэхээ байлаа ч гэсэн ийм зєрїїд индиантай суухгїй !

- Энэ зєрїїд индиан эр таныг гуйгаагїй даг аа !

- Ямар хариу авахаа мэдээд л тэр байхгїй юу .

- Ийм учраас сууя гэхийн ємнє арав дахин бодох эр байх нь ээ .

- Яриаг нь арай єєр аятайхан сэдэвтэй болгоосой гэж бодсон Саксон алгаа хавсран байж хэлэв:

- Би бїр мартчихаж , та хоёрт нэг юм їзїїлэх гэсэн юмсан гээд хэтэвчнээсээ хавтгай алтан бєгж гаргав. Цаадуул нь дамжуулан їзэж эхлэхэд Энэ бол миний ээжийн сїйн бєгж . Би хїзїїнээсээ гуу шиг дандаа зїїж явдаг байлаа. Асрамжийн газар байхдаа ээжийн минь бєгжийг єгєєч гэж уйлж унжиж гуйхад дарга эмэгтэй зїїж явахыг минь зєвшєєрч байсан м. Дараагиын долоо хоногийн мягмар гаригт энэ бєгж миний хуруунд авах болно сайхнаа ! Билли, дотроо ямар бичигтэйг нь хараач :

- “К-..аас Д.1879.” гэж Билл уншив.

- Карлтоноос ДэзЁд . Карлтон гэдэг нь миний эцгийн нэр . Одоо ч энэ бєгжин дээр хоёр бие­ийхээ нэрийг сийлэх ёстой.

Мери бїр бахдаж

- Гайхалтай сайхан байна ! “Б. Ээс С .1907” гэж дуугарав.

Билл хормын тєдий дуугай байснаа ,

- Їгїй болохгїй , Би Саксонд бэлэглэж байгаа юм биш шїї дээ гэхэд Саксон ,

- Тэгвэл яахав гээч “Б.С хоёр” гэсэн л їсэг байг гэж санал тавилаа.

Билл толгой сэгсэрч

- Їгїй ээ . “С.Б хоёр” гэе , яагаад гэвэл би чамайг єєрєєсєє илїї дээдэлэнэ гэлээ .

- Хэрэв чи намайг єєрєєсєє илїї дээдлэж байгааг бол би ч чамайг бас тэгнэ шїї дээ , Билл минь “Б.С хоёр” гэж л байг.

- Одоо ч гэсэн мань эррийг дєнгєж байгааг нь харахгїй юї гэж Мери Бертэд хэллээ.

Мери ёжилж байгааг Саксон мэдээд ,

- Гэхдээ _ Билл минь чи єєрєє л мэддэ гэхэд Билл тэвэрч ,

- Энэ талаар хоёул дараа бас ярилцамз гэлээ.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.22.07 4:40 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
АРВАН ДЄРЄВДЇГЭЭР БЇЛЭГ.

Сара хуучныхаа суртлыг тун ч тавидаггїй хїн . Хайр сэтгэлийнх нь їе дуусч анхны хїїхэд тєрснєєс хойш нэг л газар уяулчихсан юм шиг хїн болжээ. Сэтгэл санаа нв наса турхруу тодорхой нэг хэлбэрийг олоод тэр чигээрээ царцчихсэн мэт ажээ. Єсєж єндийсєн гэр бїлийнхний дур хїсэл , бодол санаа тїїнд бас ул мєр їлдээжээ. Амьдралын ердийн явцад гаргах аливаа ялимгїй єєрчлєлтїїдийг ч Сара хувьсгал гэж їзэх нь халаг байв. Том , иймэрхїї хувьсг л олныг туулсан бєгєєд гурав нь орон сууц солих їед гарчээ. Гурав дахь хувьсгалын їеэр Том бїрмєсєн дарагдаж о°он байр дахиж єєрчлєх санааг эгнэгт орхижээ.



Тий ч учираас Сакслн хуримныхаа тухаы таг дуугїй явсаар нэгэнт дуугїй байхын аргагїы їед сая дуугарчээ. Сїйдтэй юм болно гэж бодож байсан нь ёсоор болов.

- Юу ? Боксчин ? Танхай , зодоонч уу? гэж Сара дєрєв хагас долларын орлоготой болсон цагт єєрийнх нь болон хїїхдїдийнх нь хувь заяань ямар шиг муу юм болохыг тааварлан хэлээд тийнхїї Саксоныг дайран доромжилж , эхэлснээ - Чамайг тэр Билл Робертс мэт амьтантай ингэхий чинь мэдэх єдрийг хїртэл эх чинь амьд байсан бол юу гэх байсан бол , бїї мэдлээ. Билл ! Билл гэдэг нэртэй хїнтэй л лав суухгїй байсан байх , тэр зэргийн хїмїїжилтэй хїн байсан юм. Чамд ганц юм хэлье , торгон оймс гурван хос шаахай авдаг хєг чинь єнгєрнє дєє . хєлдєє хуучин бойтог , хоёр хос нь хорин таван ц?нтийн їнэтэй цаасан даавуун оймс углаж яваада бурхандаа залибарах єдє чамд мєд ирнэ.

Саксон толгойгоо бардам байдалтай ганасхийм ,

- Єє! … Билл надад ямарч гутал аваад єгєх бэлтэй хїн гэдэгт би итгэж байна гэлээ.

Сара бах таваа хангасан янзтай тас тас хєхєрч

- Чи юу ярьж байгаагаа єєр мэдэхгїй байна. … Ингэсгээд баахан хїїхэд цувна … хїїхэд чинь авах цалингаас чинь тїргэн олширно гэв.

- Бид хоёр одоохондоо хїїхэдтэй болохгїй . ямар ч гэсэн тавилга хогшынхоо мєнгийг тєлж дуусахаас нааш їгїй .

- Одоо та нар мєн ч ухаантан болжээ! Миний їед охид даруу зантай байсан болохоор иймэрхїї заваан юм мэдэхгїы байж .

Саксон жуумалзав.

- Хїїхдийг хэлж байна уу ?

- Чи, хїїхдийг хэлж байна.

- Хїїхэд – заваан юм гэж анх удаа сонслоо. Тэгвэл Сара минь читаван хїїхэдтэй шїї. Чи мєн их заваан явжээ ? Гэтэл бид хоёр чамаас даруу явахаар шийдсэн байна. Бид хоёр охин , хїї хоёртой л болно.

- Том арай л нїсхийтэл инээд алдсангїй , тэгээд дайр дээр давс асгачихгїй тулд нїїрээ алгаараа халхлав. Сара хормын тєдийд амаа алгадуулсан юм шиг болж , хэлэх їгээ оохгїй ангалзаж байснаа угаас иймэрхзз юманд хашир чоно болохоор довтолгооноо єєр жигїїрээр явуулахыг удсангїй.

- Та нар яагаад гэнэтхэн хурим хийх болов оо ? Их л сэжигтэй хэрэг байна… Залуу хїїхнїїд та нар ер нь юу эс хийдэг билээ ! Шившиг! Ичих зовох гэж мэдэхгїй ! Ням гаригийн бїжиг, зугаалга, тэр бїхэн чинь ичгїїр сонжуураа алдсан, завхайрал ! Одоогийн залуу хїїхнїїд адгууснаас ялгаагїй . Ийм завхай зайдан явдлыг насанлаа їзсэнгїй.

Саксоны уур ихэд хїрэвч Том дїїгээ нїд ирмэж уурлаж хэрэггїй , битгий хэрэлд хэмээн дохисон учир Сара орчин їеийн ёс суртхуунгїй. явдал хэмээн ганцаараа донгоссоор байлаа.

Дїїтэйгээ хоёул їлдэх агшинд Том хэлэв:

- Зїгээр дїї минь , Саратай хэрэлдээд хэрэг байхгїй. Билл Робертсыг тун сайн залуу гэж би зєндєє сонссон. Тийм нєхєртэй болоход бахархалгїй яахав. Та хоёр суугаад аз жаргалтай явах нь гарцаагїй гээд дуу нь тасалдаж царай нь ядарсан, єтєлсєн харагдав. Тэгснээ айж бїлтгэнэсээр: - Сара шиг л байж болохгїй шїї , нєхрийнхєє їйлийг битгий барж байгаараа . Битгий л їйлийг нь їзэж бай. Їгий нь хааяа ч болтугай сонсож бай. Эр хїнд эрїїл саруул ухаан б ас байдаг юм шїї. Сара л байдаггїй гэдэг болохоос биш байдаг юм шїї. Гэхдээ Сара надад хайртай, даанч хайртай нь харагддаггїй болохоос биш хайртай юм шїї. Тэгэхээр чи нєхрєє дотроо хайрлаад зогсолгїй бас цаадхаа харагдахуйц , мэдэгдэхїйц хайрлаж яваарай. Тэгвэл цаадхи чинь чиний юу хий гэсэн бїхнийг хийж єгнє. Хааяа єєрийнх нь эрхээр явуулж бай , тэгвэл цаадахи чинь чамд бїр ч их эрх олгоно. Хамгийн гол нь хайрлаж , санаа бодлы нь сонсож яв , цаадахи чинь ямар ч гэсэн тэнэг амьтан биш байх ёстой. Тэгэхээр та хоёр сайхан амьдрах болно. Сара намайг данда тархидаж байна , уг нь учиртай ганц їг хэлэхэд л болох шїї дээ.

Ахынхаа хэлсэн їгэнд баярласан Саксон нулимс унагаж ,

- Ах минь , би хэлснээр чинь явна. Тэгэхдээ би хамгийн тїрїї Биллийн хайрыг авч хэзээ ч тэр хайры нь алдахгїйг хичээнэ. Тэгсэн цгат элдвийн арга саам сївэгчилсэх хэрэгцээ гарахгїй . Тийм ээ ? Миний хїссэн юмыг надад хайртайдаа л хийх болно шїї дээ .

- Миний дїїгийн зєв ! Тэгж явсан цагт та хоёр болохдоо л болно.

Тїїнээс хойш хэд хоногийн дараа Саксон бїрх малгайгаа ємсєєд угаалгынхаа газар руу явахаар гарахап ах нь байшингийн нэг буланд амдаж, яаруу ээрч тїгдчин .

- Саксон минь, Сарагийн талаар миний хэлсэн їгэнд битгий юм бодоорой. Сараг хэтрїїлж байна гэжт бїї бодоорой… Уг нь шудрага, їнэнч эмэгтэй. Амьдрал нь даанч хэцїї, бухамдалгїй яах вэ . Сараг муу хэлэх їг миний амнаас гарах ёстой юм шїї. Тиймээ ? гэв.

- Том ах минь та надад дандаа сайн байсан . Би хэзээ ч мартахгїй. Сара муухай ааштай ч гэсэн санаа нь сайхан л даа.

- Би чиний хуриманд бэлэг барьж чадахгїй нь гэж Том зовсон байдалтай хэлээд – Сара тийм їг сонсох ч хїсэлгїй . Бид хоёрыг гэрэлхэд чи бид хоёрын ах дїїс садан бэлэг огт єгєєгїй гэж байна Гэсэн ч би чамд нэг юм єгнє , юу болохыг нь чи яагаад ч таахгїй . гэв.

- Саксон суух боллоо гэж чамайг хэлмэгц надад нэг юм бодогдсон юм _ Жорж ахад захиа явуулж тэр нэг зїйлийг яамд зориулан ирїїлээч гэсэн юм. Тэгээд иршїлчихээд байна. Худалдчихсан байвал тївэг гээд би чамд юу ч ярьдаггїй байсан юм . мєнгєн товшууры нь нээрэн худалдчихжээ. Бодвол мєнгєниы хэрэг гараа биз . Харин нєгєє зїйлийг нв манай ажлын газраар ирїїлээрэй гэсэн юм. Сарагийн уурыг хїргээд яахав дээ . Тэгээд єчигдєр орой сэмхэн авчрад тїлээниы пинд нуучихсан.

- Эцгийн минь эдэлэж байсан юмнаас уу ? Тийм її ? Нээрэн її ? Хэлээ ч , бушуухан хэлээ ч ?

- Сэлэм нь

- Буурал морио унаж явахдаа зїїж явсан тэр сэлэм нь її ? тийм її ? Том оо ? Тэрнээс илїї сайхан бэлэг гэж юу байх вэ ? Алив буцаад явъя ,т би одооход їзмээр байна. Арын хаалгаар сэмээрхэн орчихиё . Сара гал тогооны доо юм угааж байна , єлгєх гэж гарч иртлээ , нэг цаг болно. Том Саксонтой хамт байшингийн хоорондуур нарийн зайгаар багтаж ядан явах зуур шивнэсэн нь :

- Би чамд ээжийн чинь хуучин їхэгийг єгєх гэсэн чинь Сара жигтэйхэн дургїйцэж Дези та хоёулангийн чинь эх , эцэг єєр байх нь ямар хамаа байх вэ ? энэ їхэг танай овгийн зїйл болохоос ахмад хамаагїй, тэгэхээр чинийх гэнэ , чинийх бол минийх гэнЅ.

- Бїї зов . Єчигдєр орой би єєрєєс нь худалдаад авсан , Сара намайг хїлээгээд сэтгэл нь их догдлуун байна билэЅ гэж Саксон хэлэв.

- Хачин юм. Намайг тийм яриа гарснаас хойш Сара єдєржин ууртай байсан . Чи хэдээр авав даа ?

- Зургаан доллараар ,

Том уурлаж

- Дээрэмчин, Тийм хуучин, бас тэгээд нэг талаасаа эвдэрсэн юмыг! гэв.

Би арваарч авах байсан . Том минь , би хичнээнийг ч єгєхєєс буцахгїй байсан юм шїї . Ээжийн минь юм , чи мэднэ . Амьд сэрїїн байхдаа єрєєндєє байлгадаг байсан нь би санаж байна.

Том , пин дотор орж тїлээн дунд нуусан цаасанд боодоолтой эрдэнэсээ гаргаж ирэн задалбал Иргэний дайны їед морин цэргийн дарга нарын хэрэглэдэг б айсан хуучин цагийн зэв идэж хортон суусан хїнд сэлэм байв. Бїдїїн торгон цацагтай , удган эрвэйхээнд идэгдсэн улаан єнгийн зузаан оосортой . Саксон аххынхаа гараас бараг булаан авч хуйнаас нь гаргаад тэр хїйтэн ган тємєрт уруулаа наалаа.

Саксон угаалгын газар хамгийн ссїлчийн удаа ажиллах гэж ирээд байла. Орой нь тэндээс бїр мєсєн явна . Маргааш нь таван цагт Биллийн хоёул шїїгч дээр очиж гэрлэлтээ батлуулж Берт Мери хоёр гэрч нь болж , тэндээс дєрвїїл Бармуны рестораны тусгай єрєєнд нь хуримны будаалга хийх ажээ. Будаалгын дараа Берт Мери хоёр Миртлын танхимд болох їдшлэгт оччно. Билл Саксон хоёр трамвайгаар Пайн гудамж руугаа явна.

Ажилчин хїмїїст хуримын зугаалгын сар гэж байдаггїй болохоор Билл маргааш нь ажилдаа очдог цагтаа яг очно.

Цардмал нимгэн даавуу эдлэл индїїдэх тасгийн бїх эмэгтэйчїїд Саксоныг сїїлчийн удаа бидэнтэйгээ хамт ажиллаж байна гэж мэдэж байлаа.

Саксоны тєлєє баярлах хїн олон байхад бас нєхєртэй суугаад индїїдлэгийн хїнд хїчир ажлаас ангижирч байгаад л таархах хїїхнїїд ч байв. Хїнтэй суух болсон нэгнийгээ элдвээр оролдож доглодог зуршилтай болсон хойно яана гэхэв. Саксон тэр єдєр алиа шог олно юм сонсож байсан боловч эрээ цэрээ багатай боловч хэзээд сайн сэтгэлийн тоглоомын їгэнд огтхон ч гомдохооргїй , харин ч их баяр баясгалантай байв.

Гарынх нь дор хурдан гулсах тунгалаг торгомсог шаа даавууйн дээгїїр пур – пур , манас манас хийх халуун ууурын дунд Пайн гудамжин дахь жижигхэн байшингийн дотор єнгєрїїлэх амьдралынхаа нь дїр хэлбэр САксон дараа дараагаар ээлжлэн їзэгдэх мэт байж Саксон тэр їед маш их дэлгэрсэн нэг дуны дахилтыг

Ажиллахдаа би , ажиллахдаа би .

Ай хє , амраг Биллийнхээ тєлєє ажиллана гэж єєрийнхєє санаад тохируулан єєрчилж амандаа зогсоо зайгїй аялсаар байв.

Бїгчим чийгтэй єрєєнд ажиллагч Ѕмэгтэйчїїдийн ядаргаа гурван цагийн алдад туйлдаа хїрч ахмад нь хїндээр сїїрс алдаж , залуусынх нь царай цонхийж , нїд нь гархилан , шанааных нь яс ёрдойн гарч ирэх боловч бїгд аргагбуюу хїчлэн зїтгэж индїїдсээр байлаа . хэн нэг нь ухаан алдан унахыг урьдаас ажин мэдэх гэж ахлах мастер авгай нїд цавчилгїй харна . Хавчиг цээжтэй бєгтєрдїї нэг далуу нэн даруй єрєєнєєс гаргалаа.

Гэнэт хїний дуу биш мэт хачин дуу гаргахап Саксон давхийн цавчив. Чинээндээ хїртэл хєвчилсєн мэдрэл нь тэссэнгїй хэдэн арван эмэгтэй ажлаа нэгэн зэрэг зогсоод зарим нь индїїнээсээ зуурсан хэвээр , зарим нь гараасаа алдаад мэл гайхан цэл хєхєрсєн зогсов. Мери л тэгж аймаар муухай хашгираад дорхиноо сєхрєн суухад мєрєн дээр нь том махир далавчтай жижигхэн хачин хар амьтан ирж байхыг Саксон олж харав. Тэр хачин амьтан дэрвэлзэн нисээд хажууд нь байсан нэг хїїхний нїїр рїї ухасхийхэд чарлан дороо ухаан алдав. Нисдэг амьтан ийш тийш чавхдан нисэхэд эмэгтэйчїїд хашгиралдан чарлалдаж гараа савчин , зарим нь гадагш гарагх гэж , зарим нь ширээн доогуур орж нуугдах гэж оролдов.

- Сарьсан багваахай л байна шїї дээ ! та нар чинь ийм амьтан їзээгїй улс уу ? Барьж идчихнэ гэж бодоо юу гэж ахлах мастер уурлан хашгирав.

Гэвч эгэл ардын гаралтай тэр бїсгїйчїїл тайвшруулах тийм ч амаргїй байж . Чухам юунаас болж ийм сїйдтэй юм болж буй шалтганыг нь олж їзээгїй хэрнээ їзсэн нэгээсээ дутахгїй айж сандрагсад нь “Гал! ” “Гал” хэмээн хашгиралдав. Гарах гэж їїдэн дээр улам ч их чихцэлдэнэ.

Бїгд чих дєжрєм цєхрєнгєє барсан байдалтай утга учиргїй ду дуугаа авалцан нэгэн зэрэг орилолдоход ахлах мастерын аашлах дуу ор сургїй замхарч байлаа . Саксон эхлээд зєвхєн цочсон боловч сїїлдээ нийтийн сандралд мэгдэн автав. Гэхдээ хашгирсангїй , бусадтайгаа л хамт гарахыг завдан ггїйсэн б айна. Ухаан тавьсан улаан галзуу мэт бєєн эмэгтэйчїїд хажуугийн єрєє рїї шахцалдан дайрч ороход тэнд ажиллаж байсан хїмїїс чухам юу болсныг лавтай мэдээгїй байж ум хумгїй зугадан гїйлдэв. Арван хормын дотор угаалгын газар эзгїйрч хэдхэн эр хїн їлдээд їймээн сандрааны шалтгааны олох санаатай дэмий л гар бємбєг барин єрєє єрєєгєєр хэч байв.

Ахмад мастер нь борогдуу , зоримог шийдэмгий авгай хэрнээ эхлээд олны урсгалд мєн автсан авч тэдний дотроос тєдхєн мултран гарч гэдрэг эргээд тайван байдлыг їймїїлсэн нєгєє сохор амьтныг тїргэн гэгч нь барьж аваад дээрээс нь цагаан даавууны сагс нємрєв.

- Бурхан ямар байдгыг би їзээгїй , харин чєтгєрийг сая їзлээ гэж ихэд балмагдсан Мери нус нулимсандаа хахаж цацан хэлэв.

Саксон тийнхїї бажигдаж бусдын хамт угаалгын газраас гарсандаа єєртєє уурлаж .

- Бид мєн тэнэг амьтад аа ! Сарьсан багваахай л байж байсан шїї дээ . Тийм амьтан байдаг гэж дуулсан . ойд байдаг амьтан . Ямар ч хоргїй єдєр юм їздэггїй юм гэнэ лээ . Тэгээд л энэ байхгїй юу , жижигхэн сарьсан байгваахай л байна , гэхэд

Мери.

- Тийм биш, би їнэмшихгїй , чєтгєр гарцаагїй мєн байсан гээд хэд дахин мэгшсэнээ солиотой мэт инээж - Чи єєрєє хараа биз дээ, Вергстром авгайн нїїрийг дєнгєж шїргэхэд муурад унасн шїї дээ ? Миний мєрєн дээр нэг юм ирээд буух шиг байсан . харин би муурч унаагїй дэндїї айчихаад ухаан алдах ч сєгєєгїй болсон байж мэднэ гээд бас дахин инээв.

- За буцъя , хайран цагаа алдлаа гэж Саксон хэлэв.

- Їгїй буудна гэсэн ч буцаж орохгїй , харья . Тэртэй тэргїй би одоо юм индїїдэж чадахаа больсон . Хамаг бие чичрээд хэрэг алга.

- Нэг эмэгтэй гара , бас нэг нь хєлєє хугалаж , олон хїн бэртэж шархадсан байв. Ахлах мастер авгай хичнээн ятгаж тайлбарлаад индїїчдийг ажилд нь буцаж чадсангїй . Тэд сэтгэл хэтэрхий их догдолж балмагдан айцгаажээ. Хэдхэн л ажлынхаа байр руу эргэн орж єєрсдийн болон бусдынхаа малгай сагс савыг авч чадлаа . Хэдхэн хїїхэн ажилдаа эрЈэж орсны дотор Саксон байв . Тэр зургаан цаг хїртэл ажиллажээ.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.22.07 4:44 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
АРВАН ТАВДУГААР БЇЛЭГ.


- Юу вэ , Берт , Яах гэж ингэтлэ уучихаа юэ ? гэж Мери чанга дуугаар зэмлэв.

Тэд Варнумын рестораны тусгай нэг єрєєнд дєрвїїл сууна. Саксонд хэтэрхий хээнцэр санагдсан тэр оройн хуримын тачирхан будаалга тєдхєн дуусах тэр їед Берт энд шил нь тавин цент байсан калифорний аяга улан дарс барьсаар босч їг хэлэхийг хїсэв. Нїїр нь улайж , нїд нь жигтэйхэн гялалзана.

- Чи над дээр ирэхээсээ ємнє уучихсан байсныг чинв би мэдэж байна гэж Мери хэлэхэд цаадахи нь мэтгэж ,

- Хайрт минь эндїїрч байна , нїдээ олигтойхон нээгээд хар . Бертрам єнєєдєр дээд зэргээрээ байна гээд хуучин найзынхаа гарыг барихаар босож , - Билл ! Найз минь ! Мутраа нааш нь ! Чи нэгэнт эхнэртээ болж гэрийн мухар сахидаг хїн болох учрас одоо би чамд сайн сайхныг ерєєгєєд салах ёс гїйцэтгэх хэрэгтэй байна ! Одоо чамд залуу харчуултай зугаалж явах хэрэгцээ алга . Биеэ хайрлаж элдвийн ослоос болгоомжилж , барилгын хоршоололд орох … харилцан туслах касс , оршуулгын товчооны гишїїн болох ёстой гэхэд Мери угий нь таслаж ,

- Берт , чи болиоч! Хуриман дээр оршуулгын тухай ярьдаг юм уу ? Ичих зовохыг мэдэхгїй яасан хачин юм ! гэв.

- Боль доо ! Берт минь , азнаж їз . Тийм юм ярих хэрэггїй … Би одоо юу болсноо хэлье … Чиний харж байгаа гаас огт єєр юм байхгїй юу ?… Байз, байз … би оршуулгын товчоо гэж хэлсэн юм уу ? Тийм її? Ийм баяртай їед тийм юм ярьж урам хугалах гэж бодоогїй … харин ч …

Бертийн їнэхээр будилан мунгинаж байгааг Мери хараад бах нь ханав бололтой толгой сэгсрэв. Цаадахи нь їїнийг хараад улам аазгай нь хєдлєж ,

- Яагаад би тийм юм цухуйлгасанаа хэлье л дээ … Яагаад гэвэл чи найз минь цог золбоотой, хєєрхєн хїїхэнтэй суулаа . Залуучууд наад хїїхэнд чинь сїйд болдог юм . Тэгээд тэднїїс одоо хєєцєлдєєд амар заяа їзїїлэхгїй бол Билл минь чи яах вэ ? Чамд чамлалтгїй их ажил гарна. Тэднїїсийг бїгдийг нь оршуулахад товчоо хэрэгтэй болох юм биш її ? Минийхээр бол хэрэг болно. Бїсгїйчїїдийн талар чиний шилж олсон авъяасыг л магтах гэсэн юм . Тэгтэл Мери саад боллоо. Берт, Биллийг гиллазах нїдээрээ инээмсэглэн ширтэх нь бах тав нь ханасан янзтай харагдана.

- Хэн намайг мал болтлоо уусан гэж байгаа юм . Тэр дэмий , би юм бїхнийг нэгд нэггїй сайн мэдэж байна , харж ч байна. Хуучин найз Биллигэ харж байна , хоёр Билл харагдаагїй , тєрєлхєєсєє хоёр нїїртэн байж ч їзээгїй хїн . Билл ! Найз минь ! Одоо би чамайг эхнэрийн гарт орлоо гэж бодохоос гансарч байна. , нээрэн гансарч байна гээд їгээ таслан Мери рїї эргэж -–Хєгшин минь битгий уурла ! Би юу ярьж байгаагаа єєрєє мэдэхтэйгээ байна. Миний євєг муж улсдаа сенатч болж єглєєнєєс їдшийн бїрий болтол хїн хартай сайхан ярилцаж чаддаг байсан хїн . Би ч гэсэн , Билл минь , чамайг харахаас гансарч байна . Нээрэн гансарч байна гээд Мери рїї эгдїїтэй харав. Тэгснээ ,

- Чамайг хичнээн жаргалтай болсныг би мэдэж байна, мэдэхгїй гэж бодож байна уу ? Чи ухаантй хїн, їгэнд минь итгэ, энэ эмэгтэйчїїдийг чєтгєр бїгдий нь алгадаг! Чи зєв эхэлжээ, цааш нь энэ янзаа бїї алаарай, гэрлэлгїй яах вэ , найз минь бїгдтэй нь хамаагїй ! за тулгая . Билл , хундага тулгая . Чи могикан , зоригтой эр ! Хань чинь ч толгой цохино . Эрїїл мэндийн чинь тєлєє , та хоёулангийн тєлєє энэ хундагыг тогтооё , та хоёрыг бурхан єршєєх болтугай ! гээд аягтайгаа ганц амьсгаагаар хєнтрєєд сандал дээрээ лагхийн сууж залуу хосыг мэлтийтэл ширтэж удалгїй нулимс асгарулав. Мери гары нь барьж аяархан илэхэд Берт бїр уяран ,

- Бурхан минь хамгийн сайн найзаасаа хагцаж байгаагаа харамсан уйлахад яадаг юм ! Нэгэнт єнгєрсєн юмыг эргїїлж болдоггїй , хэзээ ч болдоггїй … Урьд Биллтэй хамт єнгєрєєж байсан баярт єдрїїдээ, урьдын явдлуудаа бодоод одоо Саксон та гараас нь зуурчихаад хамт байгааг чинь бодохоос танд дургїй хїрмээрч байх шиг.

Саксон ялдамхан инээмсэглэж ,

- Берт минь бїї гансар . Мери та хоёр ч гэсэн гар гараасаа бариад сууж байна гэхэд Мери

- Энэ ингэж гонгинох гээд байдаг юм гэж эрс хэлэх боловч толгойтой їсийг ньэнхрийлэн илбээд – Берт минь бїї гансар . Одоо чиний хэлсэн гйхалтай сайхан їгийн хариуд Билл юу хэлэхий нь сонсоё гэв.

Берт дахин нэг аяга дарс ууж зоригоо чангаллаа.

- Яриарай Билл , одоо чиний ээлж шїї !

- Би ярьж чаддаггїй хїн шїї дээ . Энэ хоёртоо юу гж хэлэх билэ , Саксон ? Бид хоёр жаргалтай байна гэлтэй нь биш , тэртэй тэргїй энэ хоёр маань мэдэж байгаа .

- Сайныг хїсэн ерєєсєнд нь талархаад мєн сайн сайхныг хїс л дээ . Бид хоёр ямагт жаргалтай явна , дєрвїїл хэзээд сайан найзууд явья , дараагийн сайн єдєр манайхаар ирж єдрийн зоог идээрэй . пайн гудамж , тван зуун долоо. Харин Мери чи хагас сайны орой ирмээр санагдвал ирээд манай зочны єрєєнд унтаж болно шїї гэж хэл л дээ .

- Чи надаас илїї хэлчихлээ , гэж Билл алга ташаад

Сайн байна , Саксон минь ! Чиний хэлсэн дээр нэмэх юм юу байх вэ тун ялимгїй юм , жаахан юм нэмье гэлээ.

Билл босч аяга дарс гартаа барив. Єтгєн хар хємсєг сормуусныхаа нєлєєнд нїд нь цэнхэр юм шиг харагдаж , цйвал єнгє їснийх нь єнгє бїр ч их татагдах ажээ. Єєгїй толигор хацар нь ялимгїй улаа бутрана. Энэ бол уусан хоёр дарснаас нь биш угаас бие эрїїл хиймортойн шинж юм. тэнхээтэй бол тэнхээтэй , царайлаг бол царайлаг , хувцас хунара нямбай тааруулж ємсдєг бол нямбай ийм залууг нєхрєє гэж бодохоос , бас єєрийнхєє їзэсгэлэн гоо , сэтгэл сїжрээх увидастайг бодохоос Саксон дотроо бахархана.

- Берт ,Мери хоёр минь ,бид хоёрын хуримын будаалга дээр ирж сайн сайхныг ерєєж байгаад чин зїрхнийхээ угаас баярлаж , та хоёртоо та хоёрын бодож байгаас ч илїї сайн сайхныг ерєєе . Саксон бид хоёр аяганы хариу єдєртєє , атганы хариу жилдэ гэдэг зїйр їгийг бодож та хоёрын хуримын їдэшлэгэ дээр очих єдрийг саатан хїлээж байна ! Хэрэв та хоёр сайн єдєр манайхаар ирвэл илїї єрєє минь та хоёрын мэдэлд гэж мэдээрэй

Сул єрєєг дэмий хэдгэлэх хэрэг юу билээ ? та хоёр юу гэж бодож байна.

- Билл минь таныг ийм юм хэлнэ гэж би ерєєсєє бодоогїй , Та Бертээс ч дор байна. Гэсэн ч яахав гэж Мери чангаар хэлэв .

Мери гэнэт нулимс асгаруулан мэлмэрїїлэн уйллаа. Хоолой нь чичирч цаадхи нь тэврэн авч євєр дээрээ суулгалаа.

Дєрїїл ресторанаас гарад наймдугаар гудамж , Бродвейгоор явдаг трамвайн буудал дээр очиж зогсов.

Берт Билл хоёр бие биенээсээ баахн гэрэвшин дуугай байхад Мери , Саксоныг энхрийлэн тэвэрч ,

- Зїгээр, найз минь, чи битгий ай, дажгїй . Энэ ертєнцийн бїх эмэгтэйчїїдийг бооод їз л дээ гэж шивнэв.

Їйлчлэгч хонх дууграгхад, манай дєрвєн хос хосоороо салж явахдаа сайн сайхныг ерєєсєн їгийг харилцан яаруу сандруу хэлж байлаа.

Трамбай хєдлєхєд Берт ,

- Чи бол могикан эр , цаадхи чинь могикан эмэгтэй гэж хашгирав.

- Миний хэлснийг битгий мартаарай гэж мЕри ,Саксонд сануулав.

Трамвай Долдугаар , Пайн гудамжны уулзвар дээр зогсов. Энэ бол эцсийн буудал

Тэндээс хороолол яваад гэртээ хїрч Билл довжоон дээрээ гаруут халааснаасаа тїлхїїрээ гаргав.

Билл цоожоо онгойлгох зуур ,

- Їнэхээр сайхан аа ? Чи бид хоёроос єєр хэн ч байхгїй Хоёулахнаа ! гэв.

Билл зочныхоо єрєєнд чийднээ асааж байхад Саксон малгайгаа авч байв. Билл унтлагынхаа єрєєнд орж гэрлээ асаагаад эргэж їїдэн дээрээ зогслоо. Саксон малгайныхаа сїлбээрээр оролдон бас л ичиж зовсон байдалтай байхдаа Биллийг хулгай нїдээр харав. Билл тїїнд гараа єгч ,

- За ? гэв.

Саксон дэргэд нь очлоо. Тэврэхэд бие нь чичирч буйг Билл мэдлээ.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Feb.10.08 9:50 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
НЭГДЇГЭЭР БЇЛЭГ.


Хуримын маргааш Билл ажлаасаа буцаж ирэхэд Саксон тїїнийг їїдэн дээрээ тосов. Хоёул їнсэлдэн хєтлєлцсєєр зочныхоо єрєєгєєр дамжин гал тоЈоо руугаа орохын ємнє Билл зогсож сэтгэл их л хангалуун янзтай їнэртсэнээ .

- Саксон минь , манайхаас ямар сайхан їнэр ханхалана вэ ? Ганц кофений їнэр биш , хажуугаар нь бас єєр юм їнэртэж байна . Єрєє бїхнээр маань жигтэйхэн сайхан їнэр ханхалж байна. Чухам тийм юмных гэж хлэж чадахгїй нь шїї ! гэв.

Биллийг нїїр гараа угаах хооронд Саксон цахилгаан зухан дээр хайруул тавгаа тавилаа.

Билл гараа арчин , эхнэрээ ажиглах зуур хайруулынха таваг дээр давтаж шарсан мах хийхэд нь баярлан сайшааж ,

- Чи минь улайссан хайруул дээр нїдсэн мах тосгїй хайрчихыг хаана сураа вэ ? Энэ бол хамгийн сайн арга , гэтэл эмэгтэйчїїд яагаад ч юм ийм арга хэрэглэдэггїй юм гэлээ.

Саксон , єєр нэг хайруулын тавгийн таг сєхєж сайхан їнэртэй бас нэг хутгаар эргїїлэхэд Билл араас нь очиж хоёр сугаар нв гараа оруулан цээжээр нь тэвэрч хацраа хацарт нь хїргэх гэж толгойгоо мєрєн дээр нь тавив.

- Хм ! Ээж минь сонгинотой тємс шардаг байсан юм . Хичнээн сайхан болдог гээч ! Їнэрийнх нь сайхынг яана ! Билл гараа суллахад хацар нь хацрыг нь энхрийлэх адилаар шїргэлээ. Гэвч тэсэлгїй дахин тэврэв. Їсий нь їнсэж їнэрий нь авч буйг Саксон мэдэрч байлаа.

- Хм , чамаас ямар сайхан їнэр х нхлана вэ ? Тансаг їнэртэй эмэгтэй гэж хїмїїсийн ярихыг сонсоод чухам юу байдгийг мэдэхгїй явжээ. Одоо л ойлголоо. Чам шиг ийм тансаг сайхан їнэртэй хїїхнийг ер їзээгїй .

Билл , хэлж барамгїй азтай жаргатай байв. Унтлагынхаа єрєєнд орж їсээ самнаж эргж ирээд жижигхэн ширээний ард эхнэрийнхээ єєдєєс харан сууж хуьга , сэрээ барьснаа єгїїлрїї :

- Эхнэртэй байх их сайхан юм . Харин эхнэртэй олон хїний ярихыг сонсоод … Саксон минь, бид хоёр тэдэнд бага сага жишээ болж лав чадна байх шїї . Тэдэнд урьтаж нэлээд олон оноо єгчихсєн ч хожихоо л хожих юм байна. Нэг л юманд миний сэтгэл дундуур байна.

Саксоны нїдэнд айх байдал агшин зуур илрэхэд Билл инээд алдаж ,

- Юу гэвэл чи би хоёр эртхэн л суудаг байж . Хичнээн єдєр алдсан гээч ,

Саксоны нїдэнд баярлаж талархсан оч гялалзах агаад насан турхруу ингэж явсугай хэмээн дотроо тангараглаж байлаа.

Їдшийнхээ хоол ундыг идэж дуусахад Саксон ширээгээ цэвэрлэж аяга тавгаа угаав. Билл угаасан зїйлийг нь арчиж єгєх гэтэл Саксон цамцных нь хормойноос доош татаж сандал дээр суулгав.

- Баярлаад л сууж бай , амрах хэрэгтэй . Байз , хє . Миний юу хийхийг харж суугаад яах вэ ! Тамхиа татаж суу л даа . Май , єнєєдрийн сонин . Уншихаа яарахгїй бол би одоохон, нїд ирмэхийн зуургїй уаалгаа дуусгачихая .

Тамхиа татаад сониноо уншиж суухад нь Саксон хулгай нїдээрээ байн байн ажиж тухлахад нь ганц юм, гэрийн шахай л дутаж байна гэж бодов.

Хэдэн хормын дараа Билл сїїрс алдан сонингоо хажуу тийш тавиад ,

- Ашгїй тэртэй тэргїй би сонин уншиж чадахгїй шїї дээ гэхэд Саксон жуумалзан ,

- Яагаад , нїд чилнэ гэж її ? гэв.

- Їгїй , їгїй . Нїдэнд єєр нэг юм харагдаад болохгїй юм . Чамайг л хараад байвал зїгээр болохдог оо.

- Одоохон миний хїї , одоохон очлоо.

Саксон, гал тогооныхоо алчуурыг усанд базаж, угаалтуураа цэвэрлэж , хормогчоо тайлаад Биллийн дэргэд очиж нїдий нь їнсэв.

- За одоо дээр болов уу?

- Арай дээр боллоо .

Саскон эмчилгээгээ давтан хийлээ.

- Одоо яаж байна ?

- Нэлээд дээр боллоо.

- Одоо ?

- Бїр сайн боллоо.

Гэвч Билл жаахан бодосхийснээ, баруун нїд бас жаахан євдєж байна гэв.

Саксон тэр нїдий нь эмчлэх зуур гэнэт цочин євдєх мэт чангаар хашгирав.

- Яав чи минь ? євдєв її ?

- Нїд минь . Айхтар євдєж байна.

Одоо тэр хоёр гїйцэтгэх їїргээ сольж Билл нь эмч Саксон нь євчтєн болж хувирав. Хоёул эдгэрсэн хойноо Саксон нєхрєє зочныхоо єрєєнд оруулж нээлттэй цонхныхоо наад талд байх нэг том сандал дээр хоёул багтан суулаа. Тэр бол тэдний гэр дэх юмнаас хамгийн їнэтэй зїйл юм . Долоон доллар тавин центийн їнэтэй тїшлэгт сандал мэтийн зїйл Саксоны зїїдэнд ч орж байгаагїй лут эдлэл тул Саксон тэр сандлыг єдєржин харахаас санаа нь зовж байсан юм. оройн сэрїїнд тэнгисийн эрэг хавийн хотынхны дотрыг онгойлгох шиг болдог тэнгисийн усны таатай їнэр эдний цонхоор ханхалж эхлэв. Тємєр зам дээр урын тэрэгїїд уухилж аахилан байхад Оклейдын буудал , хамгаалавч хоёрын завсар хїрч ирээд хурдаа сааруулах галт тэрэгнїїдийн чимээ тїжиг пажиг хийх дуулдана. Зуны їдэш гудамжинд тоглох хїїхдїїдийн дуу хоолой цангинах бєгєєд байшингийнхаа довжоон дээр элдэв хов жив ярилцан суух айл хєрш авгайчуудын аяархан хїїрнэлдэх нь сонсдоно.

- Энэнээс илїї байр гэж яаж байх вэ ? Сард зургаан доллар тєлж суудаг байсан тавилга хэрэгсэлтэй муу єрєєгєє бодохоос гутрах шиг болж байна! мєн ч их хугацаа дэмий алдаж дээ . харин би тэндээс тїрїїний гараад явчихсан бол чамтай уулзахгїй байсан байх, яана яваагїй маань аз болж гэж бодохоос сэтгэл минь тайвшрах юм . Ганц сарын ємнє гэхэд л чамайг энэ хорвоод байдаг гэж би мэдээгїй явж шїї дээ .

Билл гара дээш явуулж наадхынхаа нїцгэн гарыг барьж илбэ­ ханцуйнда шургуулав.

- Чиний арьс их зєєлєн. Хїйтэн биш, зєєлхєн л юм д а . Хїрхээс сайхан санагдах ѕм .

- Чи намайг мод хєргїїр Ўолгох нээ! гээд Саксон инээд алдлаа.

- Хоолой чинь бас цаанаа л нэг зєєлхєн Дуугарах чинь хїртэл духыг минь гарараа илбэх шиг санагдаж байна. Их хачин юм , дуу хоолой чинь бие цогцсоор минь нэвт шувт сэрїї татуулан єнгєрєх шиг яагаад тэгж буйг тайлбарлаж чадахгїй . Бїгчим халуун єдрийн дараа тэнгисийн сэвшээ слахи їлээдэг , тиймээ , яг тийм сайхан салхи шиг санагдах юм . Нам дуугаар ярьж байхад чинь Маклоноугийн театрийн найрал хєгжмийн хийл хєгжмийн эгшиг уянгалаг зєєлєн сонсдох шиг юм . Дуу чинь нотны хамгийн єндєр хэмжээнд хїрнэ гэж байхгїй : зарим эмэгтэй уурлах буюу хєєрч оодрон хашгирхад чихэнд чийртэй байдаг , гэтэл чинийх тиймгїй . Тэднїїсийн дуу хоолой элэгдсэн пянзны чихрах ду шиг санагдана. Гэтэл чиний минь дуу хоолой сэтгэл зїрхэнд нэвтрэн сэвшээ зєєлєн слхи мэт дотрыг амраан, сэтгэлийг доргион жаргааж байх юм даа . Дагина бурхад гэж байдаг бєл тэд л ийм дуу хоолойтой байх ёстой гэж санагдана.

Хэдэн хором дуу чимээгїй єнгєрєв. Їгээр хэлье гэвч їг дутагдам их жаргалтай санагдахад Саксон нєхрийнхєє халимгийг илээд биед нь налдав.

Билл цааш нь ярихдаа ,

- Чи ямар хїнтэй болохоо н даар хэлїїлэх її ? Ташуур дєнгєж хїрмэгц ором грдаг тийм хачин зєєлєн торго шиг гялалзсан їстэй сайн їїлдрийн залуухан гїї чи ер їзсэн її ? Сэргэлэн , омоглон, тэсвэр хатуужлаараа хамгийн их чадалтай эмнэг мориноос илїї, тэсвэр хатуужилаараа хамгийн их чадалтай эмнэг мориноос илїї, тийм мєртєє ганц шєнє нэмнээгїй хонуулбал нїд ирмэхийн зуургїй шєрємсєє тасартал тэмїїлэх буюу їхтлээ жилбэнтэж мэдэх сїрхий адгуус байдаг юм да. Тийм адуу шиг гоолиг биетэй, хїч тэнхээтэй, эелдэг зєєлєн ааштй , тийм амьтныг нэн их хайрлаж явууштай. Шилэн савыг юу гэдэг билээ , хєнтєргєж, газар шидэж болохгїй, болгоомжтой, хагарана ! гэдэг.

Чи надад тийм гїї шиг санагдах юм . Тэгэхээр би чинь чамтайгаа тун нямбай харьцах ёстой болж байна шїї. сайн їїлдрийн гїї ажлын морьдоос ямар ялгаатай байдаг вэ чи ч бусад хїїхнээс тийм их ялгаатай . Цэвэр цусных гэж байдагийг мэдэх її ? Бие чинь гоолиг , зан чинь омголон … Тийм л тєрж дээ … Бие цогцсоо ямар гэж санана ? Анетте Келлерман чиний хаана ч хїрэхгїй . Тэр чинь австрали хїїхэн чи америак . гэхдээ америк хїїхнїїд ийм гэж її ? Чи бол жичдээ , тэргїїн зэрэг … Бусад хїїхэн лав л ийм биш дэг . Чамайг єєр улс гїрнээс заларч ирсэн юм уу гэмээр.

Франц хїїхэн гэлтэй . Бие цогцос чинь, явах, суух, босох, зїгээр байх намба чинь бїгд франц эмэгтэй шиг, тэрнээс ч дээр санагдана … гэв.

Калифорнигаас гарч явж їзээгїй, тєрсєн Оклендааса гадуур ганц ч хонож їзээгїй Билл яг л їнэн юм ярьжээ. Саксон бол англосаксын сайхан модонд ургасан гоолиг цэцэг байжээ. Ер бишийн жижиг гар хєл, хамиалхан яс, уян налархай би? Хєдєлгєєн, энэ бїхэн франц – нормандчууд хїчирхэг сакс аймгийнхантай цус холилдон їїссэн аль эрт їеийн эрлийз удамтайы эмэгтэйчїїдийн нэг гэмээр санагдуулах аж.

- Хувцас чинь ямар чамин зохино вэ? Яг л ургасан шиг байна. Эелдэг зєєлєн дуу хоолой, арьсны чинь салшгїй хэсэг шиг харагдана. Хувцасаа энэнээс илїї яаж тохируулах вэ гэж бодогддог юм. Зураг шиг сайхан хувцасласан эмэгтэйчїїдтэй олны дотор яваа эр хїн хичнээн маадгар байдгийг чи мэдэх її ? Ялангуяа залуучууд хараад “Билл єнєєдєр яасан сайхан хїїхэнтэй явна вэ ” Дагина л гэсэн їг ! Би л бол ийм амьтнаас салахгїй ! “ гэж ярилцахы нь сонсвол бїр ч их маадайна шїї дээ. Ер нь бїх талра иймэрхїї байх.

Зовлонтой хїнд ажил хийх єнгєрєєсєн єдрийн дараа нойр нь шєнєжин хїрч єгєхгїй, индїїдлэгийн газар єдєр болгон ирдэг янз янзын гоёмсог хувцасны загвар нїдэнд нь їзэгдээд заримы нь дуурйлгах санаатай нэхэн санах зэргээр но©р хулжин байдаг асан бол нєхрийнхєє хацарт хацраа нааж хэвтэх шиг ийм жаргалаа бодохоос ядаргаа нь нэг мєсєн гарах шиг болжээ.

- Саксон , би чамд шинэ нэр бодож олсон . Чи бол миний амьдралын рашаан ! Ийм нэр олсон !

- Надаас чи хэзээ ч уйдахгїй юу ?

- Уйдах ий ? Бие биенийхээ тєрсєн хоёр чинь яаж уйдах вэ ?

- Билл минь , хоёул яаж зэгсэн уулзав аа ? хэзээ ч уулзалдахгїй єнгєрч болох л байсан . Сохор азаар таралдсан .

- Ийм азтай байх тавилантай байж шїї дээ !

- Нээрэн сохор азаар тарсан биш ч байж болох юм даа гэж Саксон бодлогошронгуй хэлэв.

- Яриангїй заавал уулзалдах учиртай байсан хэрэг . Хоёр биенээ олох байж л дээ .

Тэр хоёр їгээр хэлье їг дутмар хайр сэтгэлдээ автан нам гїмийн орчинд таг дуугуй суж байснаа Билл тїїнийгээ чанга тэвэрч чихэнд нь одоо явж унтвал яасан юм гэж шивэгнэв.

Энэ мэтээр олон їдшийг єнгєрєєсєн юм . Заримдаа бїжиг , кино Орфей буюу Беллийн театрт очдог , эсвэл хотын цэцэрлэгт хїрээлэнд баасан гариг бїр тоглодог хєгжим сонсдог зарим бїтэн сайнд єглєєнийхєє хоол ундыг авад зугалганд гардаг байв. Эзэн нь Хунтайз , Ван гэдэг хоёр морь хєллєгєєтэй сїїхээ Биллд урьдын адил дуртайя єгдєг байлаа.

Саксон єглєє болгон сэрїїлэгтэй цагийнхаа дуугаар босно. Суусан анхныхаа єдрєєс эхлэн Билл хамь босч зуухандаа гал ноцоож байя гэжээ. Саксон тэр удаа арга буюу зєшєєрсєн боловч дараа нь унтахаасаа ємнє зуухандаа мод зэрэглээд орхих тул єглєє босмогц чїдэнз зурах л ажил їлдээгээд хоол унд болтол нєхрийгєє хэвтэж амрах боломжтой болгожээ. Эхний їед єглєєний хоол унды нь єгч явуулдаг байв. Долоо хоног хиртэй болоод Билл гэртээ ирж їдэлдэг байснаа сїїлдээ єглєє авч явахаас єєр аргагїй болжээ. Хлтын аль хэсэгт ажилтй байхаас шалтгаалж байв.

- Чи нєхрєє дэндїї бєєцийлж эрхлїїлж байна . Уг нь чи биш цаадхи чинь чамайг бєєцийлєх ёстой … гэж Мери нэг уулзахдаа хэлэхэд Саксон ,

- Олонхы нь олж байгаа хїн шїї дээ , ажил нь минийхээсхамаагїй хэцїї , надад сул цаг зєндєє байх юм . Бас тэгээд би их хайртай болохоор бєєцийлж л баймаар санагдах юм байна шїї дээ . Ер нь л … тэгмээр санагдаад байдаг юм гэжээ.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Feb.10.08 9:51 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
ХОЁРДУГААР БЇЛЭГ.


- Саксон гэр орныхоо ажлыг туйлын нямбай хийж байсан хэр нь єдєр бїрийнхээ хийх зїйлийг хувиаралаад їзхэд цаан нь чєлєє цаг их гарч байгааг єєрєє мэджээ. Ялангуяа Билл єглєєнийхєє хоол ундны зїйлийг авч яваад бага їдэд хоол унд бэлтгэх хэрэгцээгїй болдог єдрїїдэд Саксонд чєлєє цаг хэд хэд гардаг байв. Їйлдвэр угаалга цэвэрлэгээний газар µэдэн жил ажил хийж сурчихаад тийм чєлєє цаг гарахад дэмий суух тун эвгїй санагдана. Гэртээ жилгїй суух хэцїї , хуучин найз хїїхнїїд дээрээ очъё гэхнээ тэд нь єдєржин ажилтай болохоор тийм бололцоо їл олдоно. Айл хєршийн авгай хїїхнїїдтэй танилцаж амжаагїй , хажуугийнхаа айлынганцхан хєгшинтэй танилцаж хашааны цаана нанаас хааяа хэдэн їг солино.

- Саксоны дуртай юмны нэг нь усанд орох байсан бєгєєд энэ бололцоог ханатла эдэлдэг болов. Асрах газар болон Сарагийн дэргэд байхдаа доло хоногт нэг л удаа ордог байж . Том болсон хойноо биеэ байн байн угаахыг хїсэх боловч Сара анхандаа дооглодог байсан бол сїїлдээ уурладаг байв. Сара бол гагцхїї бямба гаригт л усанд орох заншилтй байсан їед єсєж ториносон хїн болохооор Саксоныг доло хоног хїрэлгїй орох гэхээр дэмий дээгїїр зан , ариун цэвэрч байдлыг минь чамлаж доромжилсон хэрэг зэж зэвїїцэхээс гадна тїлээ гарздах , бас алчуур угаах илїї ажил нэмж буй хэрэг гэж їздэг байж . Харин эдїгээ Саксон єдрийн зуух , угах алчуур , саван онгоц бэлэн , бас дургїйцэх хїнгїй учир єдєр болгон усанд орж жаргалаа эдлэх болов. Тэгэхдээ юм угаадаг том гадраа онгоц болгон шиглана. Тэр том гадраа гал зуухны шлан дээр тавьж хувингаар ус зєєж хийж байж орох боловч энэ бол туйлын татай зїйл бєгєєд ийм бололцоог хорин дєрвєн нас хїрсэн хойноо олжээ. Хєрш авгай нь нэг юм зааж єгч л дээ . Усандаа нашатырын спирт хэд дусааж бай гэж хамгийн амархан зїйлийг хэлж єгчээ. Саксон урьд нь ийм юм огт сонсоогїй аж .

Ер нь Саксон тэр хачин авгайгаас єєр маш олон зїйл мэдэж авах учиртай байжээ. . нэг удаа саксон угаасан хєхєвч , хэдэн нимгэн дотуур хувцасаа хашаан дахь хэцэндээ єлгєж байх зуур тэр авгайтай нэлээд ойр танилцжээ. Авгай довжооныхоо хэрсэгийг тохиолдон зогсож Саксоны нїдийг харуулдаж байгаап толгой дохив. Тэгж дохихдоо Саксон єєрт нь зориулахаас нимгэхэн хувцсанд нь илїї зориулж байх мэт санагджээ.

- Та хїнтэй саяхан суугаа юу, тийм байхаа? гэж авгай асуугаад.

- Намайг Хиггинс авгай гэдэг . Гэвч би єєрийгєє Мерседес гэж хэлэх дуртай гэв.

- Намайг Робертс авгай гэдэг гэж Саксон хариу хэлэхдээ ийм шинэ нэр зїїх болсондоо сэтгэл нь их хєєрєн

- Миний нэр Саксон гэлээ .

- Янки хїн гэхэд хачин нэр байна.

- Єє , би янки хїн биш калифорний хїн шїї.

- Є -ё-ё! Гэж Хиггинс авгай дуу алдаад – Та бид америкт байгаа гэдгээ мартчихаж . Бусад оронд америкт хїн болгоныг янки гэдэг юм . Та тэгээд сяхан айл гэр болсон юм биз дээ ?

Саксон баяртайгаар сїїрс лдан толгой дохило® . Мерседес ч сїїрс алдлаа.

- Аа та ч яахав дээ, аз жаргалтай яваа залуу хїн … Би танд галзуу мэт атаархахад бэлэн байна! Ємнє чинь бїх амьдрал байна , та ямар ч эрийг хєєрхєн дєнгєєд байж чадна . Гэвч та єєрийнхєє жаргалыг ч ойлгож чадахгїй байгаа даа. Ер нь ойлгодог эмэгтэй гэж ганц ч байдаггїй юм , хэзээ хойно , єнгєрсєн хойно л ойлгодог юм .

Саксон ийм їг сонсоод зовж гайхсан боловч дор нь ,

- Би ч харин азтай жаргалтай байгаагаа мэдэж байна шїї. Миний нєхєо хорвоо дээр хамгийн сайн хїн гэв.

Хиггинс авгай дахин сїїрс алдаад ярианыхаа сэдвийг єєрчлєн єлєєстэй дотуур хувцас руу нь дохиж заав.

- Та сайхан юманд дуртай хїн юм , андашгїй байна. Энэ чинь тун магтууштай , залуу эмэгтэй хїн чингэх л хэрэгтэй . Энэ чинь эрэгтэйчїїдийг урхидах сайхан єгєєш , аливаа давуу шуувуунаас хэргийн тэн хагас шийдэгддэг юм чинь . Тийм юмаар эрчїїлийг эхлээд эзлэн авдаг , дараа нь тогтоон барьдаг … Та нєхєртэйгєє їїрд хамт бахын тулд нэг юмар торгож байх хэрэгтэй, тийм ээ ?

- Тэгэлгїй яах вэ . намайг їїрд хайрлаж явахаар ч болгоно доо.

Энэ хар элгийн авгайтай ингэж санаандгїй илэн далангїй їг хэлэлцсэндээ Саксон зовинон дуугїй болов.

Мерседес авгай цааш нь ,

Эр хїний хайр гэдэг чинь хачин зїйл дээ . Нєхрєє хагархай хэнгэрэг гэж боддогоороо эмэгтэй хїн бїхэн алдаа хийдэг юм . Чухам эрэгтэйчїїдийг мэддэггїйн гайгаар ихэнх эмэгтэй хїн золгїй болдог мєртлєє эр хїнийг мэдэхээ л мэднэ гэж итгэсээр явдаг юм. Ай хєєрхий мєн ч тэнэг амьтан даа. ! Жаахан эмэгтэй , та насан турш нєхрийнхєє хайрыг хїртэж явна гэж найдаж байгаа хїн шиг дээ ? Эрчїїлийн сэтгэл зїрхний алимад араншинг ч єєрсдийг нь мэдэж б айна гэж бодоод бїгд л ингэж яридаг юм даа . Гэтэл ингэхээс “Литл Луизнаны ” сугалааны гол хонжьорыг хожих хамаагїй амрхан гэж мэдээрэй . хєєрхий залуу эмэгтэйчїїд хийсэн алдаага дэндїї хожуу мэдсэн байдаг юм . Харин та, та бол зєв эхэлжээ.

Бие ямагт єєд татаж, гоё сайхан хувцас ємсєж бай . Нєхрєє юугаар олж авсан , тїїгээрээ барих хэрэгтэй . Гэвч ингээд дуусах юм огт биш . Би хэзэ нэгэн цагт танд ярьж єгнє. Миний ярих юмыг мэдэж авах хїсэлтэй хїн тун цєєн байдаг, ойлгох нь ч єдрийн од шиг байдаг нь харамсалтай . Саксон ! гэдэг чинь хїчирхэг сайхан нэр юм , харин танд таараагїй нэр байна. Та намайг єєрийгєє судалчихаж гэж бїї бодоорой , та франц цусны л хїїхэн байж таарна даа. Танд франц хїний нэг гарцаагїй шинж байна. Эхнэрээ зєв сонгосон байна гэж Робертс гуайд хэлээрэй гээд тэр авгай дуугїй болж гал зуухныха єрєєний хаалганаас бариад - Манайд орохыг мэдээрэй. Дэмий орлоо гэж амаа барихгїй байх шїї. Би танд хэлж сургах юм их байна. Оройн цагаар орж байгаарай . Миний нєхєр тємєр замын єртєєнд манаач хийдэг єдєртєє нойроо авдаг хїн . Одоо унтаж л байна гэв.

Саксон их юм бодож сонирхсоор гэртээ эргэж оров. Аагим зуны халуун наранд тїлэгдэж єнгєє алдсан мэт нїїртэй , дотоод ямар нэг унтрашгїй гялалзан гчлалзах дєлтэй дїрэлгэр нїдтэй тэр туранхай авгай ер бишийн хїн мэт санагдана. Нас гэвэл тавь жарын хооронд яваа хєгшин юм. Урьд хэрээний даль шиг хав хар байсан їсэнд нь цагаан їс энд тэнгїй судалтана. Хар ярианых нь цэвэр цэгцтэйг Саксон онцгой гайхна. Мерседес шиг тийм сайхан яриатай хїнийг ер їзээгїй . Харин Мерседес америк хїн биш байж , тийм атлаа англиар ямар ч этгээд аялгагїй ярина. Хэл ярианд нь гадаад хэлний єчїїхэн тєдий аялага мэдэгдэхгїй даанч цэвэрхэн ярьдаг аюгай юм. Саксон тэр авгайтай танилцаж , тийм юм ярьсанаа нєхєртєє хэлэхэд Билл ,

- А – ха , Хигиинс авгай гэдэг чинь тийм хїн юм бий ! Нєхєр нь шєнийн манаач , гаргїй хїн . Хоёул сонин улс , Тэр авгайгаас айдаг хїмїїс ч байдаг юм . Зарим ирланд чавганц, даго нар їїнийг илбэ жилбэтэй гээд холуур явдаг гэнэ лээ. Берт л надад ярьсан. Хэн нэг хїний нїїр буюу аль нэг юм нь тэр авга©д муухай санагдах юмуу ууры нь хїргэвэл ганц харуут л цаадхи хїн нь падхийтэл унаад дороо їхдэг гэж зарим хїр итгэчихсэн байдаг юм. Манай адуучдын нэг, чи мэднэ дээ, тавдугаар гудамжны цаадхи буланд суудаг Хендерсон хэлэхдээ тэр авгайг эгээ ч зїгээргїй хїн дээ гэсэн шїї. Саксон шинэ танилаа ємєєрєх санаатай ,

- Аа бїї мэд , зїгээргїй байж болох юм гэхдээ намайг чам шиг л франц эмэгтэйтэй адил , америк хїїхэн биш байна лээ гэхэд Билл

- Тэгвэл би тэр авгайг хїндэтгэж эхлэнэ , ямар ч болтугай бєндгєр нь зїгээр гэсэн їг гэлээ.

- Англиар яг л сургуулийн багш хїн шиг жигтэйхэн зєв ярих юм . Ээж минь тэгж ярьдаг байсан шиг санагдана. Боловсролтой хїн байна.

- Чамд таалагдсан бол солиотой хїн байх ёсгїй. .

- Эхнэрээ зєв сонгож олсонд тань баяр хїргээрэй гэсэн . Таны нєхєр гоо сайхныг сайн ойлгодог хїн юм гэсэн гээд Саксон инээв.

- Тийм її ? Тэгвэл миний ємнєєс чин зїрхний баяр хїргээрэй . Сайн юмыг їнэлж чаддаг хїн шиг байна. Чамд ч гэсэн сайн нєхєртэй болсонд баяр хїргэсэн байвал зохих байж дээ !

Тїїнээс хэд хоногийн дараа Саксон хєрш авгайтайгаа дахин уулзав. Мерседес Хиггинс бас л Саксонд юмуу эврээхээр єлгєж байгаа дотуур хувцсанд нь юмуу, бїї мэд, гэмээр толгой дохижээ.

- Жаахан эмэгтэй минь бЁ таны угаалга хийхийг харж б байна. Хараад харамсах юм .

- Юу гэсэн їг вЅ ! Би угаалгын газар дєрвєн жил ажилласан хїн байхгїй юу гэж Саксон бушуухан хариу хэлэв.

Мерседес зэвїїнээр инээж,

- Уураар угаадаг газар уу ? Угаалга ч гэж дээ ! Ёстой балай ажил . Уураар цэвэрлэх газар хамгийн борог дотуур хувцас орох ёстой , тийм л жирийн цэвэрлэгээ байхгїй юу . Гоёмсог , сїлжмэл , нарийн зєєлєн юманд , бол о-ё-ё охин минь , онцгой маягийн цэвэрлэгээ , бїхэл бїтэн урлаг хэрэгтэй. Ухаан , авьяас , болгоомж , тэр нарийн юм шиг нарийн хандлага ч хэрэгтэй. Би танд гэрийн савангийн жор єгїїлж. Тийм саван даавууг муутгахгїй, харин зєєлрїїлж єнгий нь сэргээдэг юм . Цагаан єнгєнєєс уйдна гэж байдаггїй, тэгэхээр та, итйм юмыг удаан ч эдлэнэ. Угаалага гэдэг чинь нарийн , жинхэнэ урлаг байхгїй юу . Угаалгыг зураг зурах , шїлэг бичих шиг дуртай , хїндэтгэлтэй хийвэл зохих ажил юм шїї , уг нь нэг ёсны ариун їйл багаа юм . Хонгор минь , би чамд янки нарын мэдэхгїй элдвийн зугаатай сонин юм зааж єгье . Би таныг шинэ маягийн гоо сайханд сургая ! гээд бас л дотуур хувцас руу дохисноо – Та юм сїлждэг її? Би бол Бельги , Мальт , Мехелийн гэх мэт бїх тєрлийн сїлжээ гайхмаар хачин сїлжээсийг бїгдий нь мэднэ . Би танд хялбараас нь зааж єгнє , та нєхрийнхєє хайрыг хэзээд Іатаж байхын тулд єєрєє сїлжиж чаддаг болох тиймээс нь зааж єгїїж .

Саксон , Хиггинс хєгшнийхєє анх удаа оохдоо гэрийн саван бэлдэх жор , нарийн даавуун дотуур хувцсыг яаж угааж цэвэрлэх талаар маш дэлэгрэнгїй юм хэлїлжээ. Тїїнээс гадна нэгэнт нас єтєлж єнгєє жалхаа алдсан тэр авгайн адаар хачин байдлыг ойлгон гайхан сэтгэл нь ихэд догдолсон бєгєєд авгайн яриаг сонсоход алс холын улс орон , харь нутгийн тэнгис далайн їнэр танар ханхлах шиг болжээ.

- Та испани хїн її ? гэж Саксон зориглон асуув.

- Мєнч байж болно , биш ч байж болно , єєхч биш , булчирхай ч биш гэдэг шїї дээ . Миний эцэг – Ирланд , эх маань Перугийн испан . Би эхтэйгээ нїїрний хэлыэр арьсныхаа єнгєєр тєстэй , эцэгтэйгээ бага сага юмаар б ас тєстэй . Эцэг маань цаг ямагт амандаа дуулж явдаг , цэнхэр нїдтэй , хїсэл мєрєєдєлд автсан , келт угсааны эцэж цуцахыг мэддэггїй хєлтэй , жуулчилхад адтай хорхойтой , энэнээсээ болж биеэ сїйдэлсэн хїн байлаа. Тэр хорхой нь тэр алс холын улс гїрэн тийш бас тэмїїлсэн хїн .

Саксон , сургуульд залгаж байсан газар зїйн хичээлийг санахад тив газар , тэдгээриын эргийг тахир махир шугамаар ялгасан байдгийг бїїр тїїр тухайлж байлаа.

- Єє, та тэгвэл Ємнєд Америкийн хїн байх нь ээ !

Мерседес мєрєє хавчисхийв.

- Хїн, ямар нэг газар тєрєх хэрэгтэй . Миний эх их том аж ахуйтай байсан . Бэлчээрийнх нь єчїїхэн хэсэг гэхэд л Окленд тэр чигээрээ багтана.

Эмгэн инээмсэглэснээ сїїрс алдан нэг хэсэг нэхэн бодож буй болтой дуугай болов. Испанийн Калифорнид хїмїїс амьдарлаа хэрхэн єнгєрїїлж байсан бол тэр мягаар залуу насаа єнгєрїїлсэн баймаар энэ авгайн амьдралын тухай аль болох их юм сонсохыг Саксон хїсчээ.

- Та англиар єє сэвгїй , ус цас шиг ярих юм , бодвол сайн боловсрол олж авса хїн юм аа ? гэж Саксон эхлэн асуулаа.

- Аа , английг уу , би энэ хэлийг хожим сурсан , сургуульд заалгаагїй . Нээрэн би сайн боловсрол олж , их ч юм мэдэж авсан , гагцхїї гол нэг зїйл мэдээгїй нь эрэгтэйчїїдийг мэдэж чадаагїй юм . Бас л хэзээ хойно мэдсэн. Намайг боловсролтой мєртлєє яв явсаар шєнийн манаачийн эхнэр болно гэж миний ээж зїїдлээч їгїй байх , ээж минь , “Бэлчээрийн ван ахай” гэлцдэг тийм хачин их баян хатагт й байсан болохоор яаж тийм юмаар зїїдлэхэв дээ . Манайх хэдэн зуун , тэр бїї хэл хэдэн мянган шєнийн манаач , ажилчинтай , тэд бїгд бидэнд їйлчилдэг байсан юм чинь . Пеонудтай байсан . Тэд чинь эндхийн ойлголтоор бол бараг боол байж . Бас агтчидтай байсан. Иэд манай аж ахуйн нэг захаас нєгєє зах хїрэх гэж мориор хоёр зуун бээр газар явдаг байсан . Гэрийн зарц шивэгчин гэвэл бїр тоолохын аргагїй олон байж лдээ . Ээж л лав ганцаараа арван зарц шивэгчинтэй байсан юмдаг.

Грек эхнэр мэт бурамтгай Мерседес Хиггинс , Саксонтой тийнхїї хууч хєєрсєєр байлаа.

- Гэвч тэд даан ч заваан залхуу амьиад . Харин хятадууд л сїрхий сайн зарч нар байж . Япончууд итгэлтэй нь таарвал гайгїй гэхдээ хятадууд нь илїї. Япон шивэгчин хїїхнїїд сайн, цовоо сэргэлэн улс, нэг л гэм нь нэг мэдэхэд хаяад алга болсон байх вий . Индус нар чадал муутай, харин чих зєєлєнтэй, дуулгаьартай . Сагиб , мэмсагибаа тэдний хувьд шїтээн байлаа ! Намайг эмэгтэй юм болохоор тэд Мэмсагиб гэнэ. Надад нэг тогооч орос байсан , тэр хїн “заланы сайн” гээд зуух руу дандаа нулимдагсан . Их инээдтэй . Бид тийм заншилтай юм бол яна гэхэв гэдэг байлаа.

Саксон эмгэнийг цааш нь яриулах гэж ,

- Танд тийм хачин зарц байсан хойно та бодвол Ёх жуулчилсан биз дээ ? Мереседес инээмсэглэн толгой дохино.

- Хамгийн гайхалтай нь далайн орны хар боолчууд : бие жижигхэн , їс нь буржгар ясаар гоёл чимэг болгож хамраа дєрлєсєн явна. Тэднийг лазагнахад нь юм уу хулгай хийхэд нь хашааны гадна задын дал модонд хїлж байгаад хирсний суран ташуураар гєвшинє. Тэд угаас махчин , хїний толгой хєєцєлддєг анчдын оршдог арлаас баригдсан амьтад болохоор тэгж зодоход ганц ч дууграхгїй , “ёо” хэлэхгїй . Тийм нэрэлхїї , бахархуу амьтад байсан . Дєнгєж арван хоёртой жижигхэн Виби гэж байсныг би санаж байна. Миний зарц байсан . Зодуулж нуруу нь улаан няц болоход нь би тэсгэлгїй уйлахад мант эр харин инээж : “Хїлээнэ , би том цагаан эзний толгойг тас огтлохоо л огтлоно ” гэж байхгїй юу . Єєрийг нь зодож байсан Брюс Анстей гэдэг англи хнийг тэгж занаж байгаа нь тэр. Гэхдээ жаахан Виби эзнийхээ толгойг огтолж чадаагїй , харин єєрєє оргож яваад зэрлэг хїмїїст баригдаж толгойгоо тас огтлуулан тэдний идэш болсон юм .

Саксоны голоор хїйт оргиж , царай нь барайх боловч Мерседес Хиггинс ярьсаар байлаа.

- Аа , мєнч зугаатаы , нїргээнитэй , зэрлэг цаг байж дээ ! Газрын эзэн англичууд гурван жилийн доторр тэнгисийн ус шиг их шампанск , шотланд юиски архи ууж гучин мянган паунд їрсэн гэхэд , хонгор минь та итгэхгїй биз . Доллар биш паунд шїї дээ , доллар гэж бодвол зуун тавин мянган доллар гэсэн їг . Тэд їрж Іарах юмтай байхдаа хаад ноёд шиг дурараа дургиж байлаа . Энэ бол їлгэрт гардаг шиг , ухаан бодолгїй , бїр солиотой амьдрал байжээ.

Тэндээс явахгэж би хамаг сайхан эрдэнэсийнхээ тэн хагасыг Шинэ Зеландад худалдахад хїрсэн. Брюс Анстей ч бїр сїїл сїїлдээ єєрийгєє буудаж їхэх нь тэр. Рожео негр багтай худалдааны хєлгийн жолоо баригч болж сард найман пундын цалин авах болов. Жэк Гилбрайт л хамгийн гайхалтай нь байлаа. Тэр бол баян язгуурт гэр бїлээс гаралтай хїн: Англидаа буцаж ирээд овгийнхоо шилтгээний орчимд муур тэжээх махны худалдаа хийж байснаа ах дїї садан нь каучукийн талбай авах мєнгє єгснєєс хойш мань эр Энэтхэг юм уу Суматра , аль эсвэл Шинэ Гвиней рїї явжээ… Би їнэндээ сайн санахгїй байна.

Саксон , гэртээ ирж Биллд хоол унды нь бэлдэж байхдаа наранд тїлэгдсэн нїїрьэй тэр эмгэн ямар их хїсэл шуналаар Перугийн баян аж ахуйгаас Окленд хїртэл Барри Хиггинстэй суух хїртэл явсан их урт замыг туулсан байна даа хэмээн байн байн бодлоо. Хиггинс євгєн бол шампан дарсанд хамаг мєнгєє їрдэг тийм хїн байсангїй , чингэх бололцоотой ч хїн биш байсан бололтой . Эмгэн ярихдаа бусад эрэгтэйчїїдийн нэрийг л дурдахас тїїний нэрийг эс цухуйлгана.

Мерседес урьдынхаа їзэж харсан , туулж ирсэн яўдлаа дахин ганц биш удаа нэхэн санаж ирсэн боловч заримыг нь цухас дурдаад зогсоно. . Хуучин шинэ тивийн алинд ч очоогїй улс орон , ганц ч том хот байгаагїй бололтой . Арван жилийн ємнє Клондайкт хїртэл очсон байхюм . Тэр їстэй дээл , сєєхий гуьал , ємсєж зоогийн газар ганц мянгаар ярихгїй долларын їнэтэй алтлаг элсийг их їнэтэй зарж сууж байсан тухай хэд хэдэн тодорхй юмыг Саксонд ярьж єгчээ. Хиггинс авгай ер нь мєнгийг цаас шиг їрж тардаг тийм эрчїїлтэй дандаахамт байсан юм уу даа гэмээр санагджээ.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Feb.10.08 9:52 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
ГУРАВДУГААР БЇЛЭГ.


Саксон Мерседесийг мєнхийн аз жаргалтай явахын нууцыг мэдэх ёстой хїн гэж итгэсэн учир , Биллийнхээ хайрыг алдахгїй байх, хоёр биенээсээ хэзээ ч уйдахгїй, одоо хїрсэн хайр сэтгэлийн тэр єндєрлєгєєё хэзээ ч буухгїй байхыг хїэх тул Хиггинс авгайтай байн байн дуртайя уулзаняриаг нь амтархан сонсдог бєгєєд тэр авгай ч эгэл эмэгтэйчїїдийг бодвол илїї их мэдддэгээ їл нуух ажээ.

Залуу эмэгтэй манв хэдэн долоо хоногийн турш эмгэн дээр байн байн очиж байсан боловч цаадхи нь элдэв хангайн юм ярих мєртєє гагхїї Саксоны голсонирхсон юмыг тойроод байв. Юм нэхэж ±їлжих , дотуур нимгэн хувцас хунар угааж цэвэрлэх , хоол хнсний зїйл авах талаар сургамжтай юм зааж єгчээ. Нэг удаа орохдо нь Мерседес урьд урьдынхаасаа илїї хєгжїїн байдалтай байж . Эмгэний булгийн ус шиг урсдаг їг нь онцгой хурдан урсаж нїд нь яглалзан , хацар нь улалзна. Їг нь ч єл мэт халуу огиулах шиг. Єрєєнд нт спирт ханхалхыг бодохул архи уучихсан нь ил байлаа. Саксон , баахан айж эмээсэн боловч амны алчуурыг захлангаа эмгэний хоорондоо уялдаа холбоо муутай тасалдуу яриаг сонсчээ.

- За хонгор минь би чамд эрчїїдийн тухай ярьж єгье. Бусад хїн намайг солиотой, илбэ, жилбэтэй, хорлонт нїдтнэй гэж боддог шиг битгий тэгж бодоорой . Ха –ха ! Тэр нэг Мэгги Донэхью гэдэг тэнэг авгай надтай гадаа таралдмагцаа хїїхдээ алчуураар халхладаг юм, инээд хїрмээр гэдэг нь. Би илбэ жилбэтэй байсан хїн, гэхдээ эрчїїлийг л тэгдэг байсан . Ай , хонгор минь , би ухаантай, тун их ухаантай хїн шїї ! Эмэгтэйчїїд эр хїнд яаж дурладгийг би танд ярьж єгье , аль нь ч ялгаагїй , сайн муу эрчїїл аль нь ч єєрцгїй . Эр хїн болгонд ямар адгуус шїглэсэн байдаг тухай, эмэгтэйчїїл бїгд тэнэг улс болохоор ойлговол зохих юмыг ойлгодоггїй, тэдний зїрх сэтгэлийг сїйдэлдэг эрчїїлийн адайр хачин чанарыг ярьж єгье. Харин би бол тэ­эг эм биш . За аан гэж бай .

Би одоо эмгэн болжээ, эмэгтэй хїн учраас хэдэн настайгаа танд хэлэхгїй, гэхдээ би одоо хїртэл эрчїїдийг эрхэндээ байлгаж чаддаг хїн. Зуун нас хїрээд бїр амандаа шїдгїй боллоо ч гэсэн эрхэндээ байлгаж чадах л хїн. Залуу урчїїлийг биш л дээ . Тэд чинь миний залуу насанд боол минь байсан юм, настай насандаа, таарсан эрчїїлийг л. Тийм эрх эдэлдэг маань сайхан шїї. Надад мєнє ч байхгїй , садан тєрєл ч байхгїй , хорвоод хэнч алга, надад бадаг ганц юм гэвэл ухаан минь, урьдын дуртгал минь л байна. Унс л їлдсэн , харин їнсмаань їнэтэй ч дархан эрхтэй ч. Над мэтийн эмгэд эсвэл гуйлагчин болж турж їхдэг , эсвэл сїм хийд барааддаг. Би тэгдэг нь бишээ . Би нєхєр олж авсан . Їнэнийг хэлэхэд нэг муу Барри Хиггинс гэдэг євгєн л дєє … Євгєн Барри бух шиг нїсэрамьтан , гэвч , хонгор минь , гэхдээ л цаадхи чинь эр хїн , тэр ч бїї хэл , бїх эрчїїлийн адил мєн хачин адайр явдалтайгаа эр л дээ – Намайг зодож чадахгїй , мах нь шуугдаад єєрєє хатуураад ирэхдээ зэрэг хєгшин амьтны яс хэмхрэх нь даанч амархан.

Гэвч би залуу насныхаа ааг омгоор ухаан жолоогїй аашилдаг байсан залуу янаг амраг , галзуу солиотонгуудаа санаж байна. Би бол амьдрахыг їзсэн хїн . Тэрнээс илїї яахав , болоо ! Надад амаа барих юм ганц ч байхгїй . Харин євгєн Барритай бол амар жимэр амьдарч байна. Їмх талх , толгой хорогдох орон , дулаа¶ах голомт байна , болох нь тэр. Яагаад энэ билээ ? Яагаад гэвэл би эрчїїлтэй яаж байвал зохихыг мэддэг хїн , їнийгээ хэзээ ч мартдаггїй . Тийм юм мэдэж авах амттай боловч гашуун даа , гэхээд амт нь илїї гэж мэдээрэй . Ай энэ эрчїїл , энэ эрчїїл її ! Маанайг толгойлсон , эд хєєцєлдсєн тарган шунахай гахай шиг эрчїїлийг хэлж байгаа юм биш шїї , гал дєл шиг шунал тачьялдаа ухаан жолоогоо алддаг , хууль ёс гэдгийг хэрэгсдэггїй тийм тєрлийн галзуу солиотой мэт эрчїїлийг хэлж байгаа юм !

Жаахан охин минь, би таныг ухаанд сургахыг хїсэж байна. Тэр ид шидийн нууц нь янз бїр байдагт оршино. Энэ бол эрчїїлийн зугаа гагах алтан тїлхїїр тоглоом нь байхгїй юу Эхнэр нь тийм биш л байх юм бол нєхєр нь турк шиг байх болно, янз бїрээр зугаагий нь гаргадаг бол эхнэрийнхээ боол їнэнч боол болдог юм .Эхнэр хїн єєр олон эмэгтэйг тєлєєлж чадах ёстой. Нєхрийнхєє хайрыг хадгалж явахыг хїсвэл та хорвоогийн бїх эмэгтэйг тєлєєлєх ёстой . Хэзээд шинэ , хэлээд єєр байж чадах хэрэгтэй . Їргэлж єглєєний сайхан шїїдэр шиг гялалзаж, хэзээ ч нахиалж дэлгэрч гїйцэдэггїй учраас хэзээ ч гандан їжирдэггїй ганган цэцэг шиг байх хэрэгтэй . Ямагт цо® шинэ, шинэ сэргэг, ямагт санаандгїй сайхан ургадаг цэцэг± бїхий бїхэл бїтэн цэцэрлэг шиг байж , цэцэг бїхнийг нь тїїж їзлээ гэж эр хїн сэтгэл ханахааргїй байх ёстой .

- Аан гэж бай , жижигхэн эмэгтэй минь ! Хайр дурлалын цээрлэгт могой бас байдаг юм шїї . Нэр нь уйдал . Энэ могойн толгой дээр гишгэж байхгїй бол цэцэрлэгий чинь сєнєєнє. Уйдал гэдэг энэ нэг нэрийг сайн тогтоож аваррай . Хэзээд нэг их илэн далангїй байх хэрэггїй . Эрчїїл бїдїїлэг улс санагддагаас л биш їнэндээ эмэгтэйчїїл илїї бїдїїлэг улс шїї… Хонгор минь , Надтай маргах хэрэггїй шїї , Та одоо хэр нь юу ч мэдэхгїй охин хэвээр байна. Эмэгтэйчїїд , эрчїїлээс намбагїй улс . Би мэдэлгїй яахав. Эрчїїлтэйгээ яадаг ийдэг , хамаг нарийн нандин юмаа бие биедээ ярина , гэтэл эрчїїл эхнэрийнхээ тухай юу ч ярихгїй . Тийм илэн далангїй ярьдаг учир нь юу вэ ? Миний бодоход хайр сэтгэлийн юм болгонд эмэгтэй хїн эрэгтэй хїнээс намбгїйгээ л харуулж байгаа хэрэг . Энэ бол тэдний алдаа . Энд л аливаа уйдлын эхлэл оршино. Уйдал гэдэг бол хайр дурыг бузарлаж эвдэлдэг ой гутам їхдэл.

Жаахан авгай минь намбатай яваарай. Хэзээд бїрхїїлтэй , олон бїрхїїлтжэй бай. Мянга тїмээр солонгорон гялалзах хальстай , эрдний чулуу шигтгэсэн этгээд сайхан даавуугаар хучиж яваарай . Бїрхїїл чинь хэзээ ч дуусчихгїй байх ёстой. Дандаа шинэчилж бай . Гэхдээ нєхєртєє нэг их мэдэгдэхээр б айх хэрэггїй . Танд шунаж дурлдаг хїн чинь сїїлчийн чинь бїрхїїлийг урах санаатай оролдох бїрд нь шинэчлээд уруулах хэрэггїй . Гэхдээ єглєє болоход цаадах чинь сїїлчийн бїрхїїл нь бас л їлдчихжээ гэж бодохоор байх , тэгвэл тэр чинь , ханана гэж хэзээ ч байхгїй . Бїрхїїл ч ниь сїїлчийн бєгєєд цорын ганц юм шиг санагдаж байвал зохино. Гэхдээ маргааш бас нэг хэрэглэх шинэ юм їлдлээ гэж бодуулах хэрэгтэй . Тэгвэл та нєхєртєє єдєр бїр шинэ єєр юм шиг санагдаж цаадах чинь тийм юмыг єєр хїїхнээс эрэхгїй харин Танаас л ирнэ. Їнэндээ нєхєр чинь таны шинэ сэргэг чанар , нууцад л татагдсан хэрэг шїї дээ . Эр хїн цэцэг тїїгээд хамаг їнэр танары нь авбал єєр цэцэг эрж эхэлдэг . энэ бол тїїний онцлог. Та нєхєртєє гарт нь бараг орж ирсэн цэцэг шиг, гэхдээ эцэс тєгсгєлгїй амт шимт гаргадаг эх ундрага байх ёстой.

Эр хїний суугаад тєгс ялалтанд хїрлээ гэж боддог эмэгтэйчїїд Ер нь бїх эмэгтэйчїїд тэнэг л дээ. Санаа амарч , таргалж єнгєє алдаж, гашилж бишдээд сїїлддээ хаягдадаг улс . Даанч хєєрхий тэнэг амьтад. Гэвч жаах н авгай минь, хайр дурлалд олсон анхны чинь амжилт эцэс тєгсгєлгїй угсраа ялалт болон хувирах болтугай . Та єдєр бїр нєхрєє шинээр байлдан дагуулж байх хээгтэй. Хамгийн сїїлчийн тулалдаанд та ялаад одоо дахин байлдан дагуулна гэх юмгїй болсон цагт хайр дур мєхнє дєє . Эцэс ирэх нь гарцаагїй , харин эцэс ирээгїй цагт нєхєр чинь ханах гэж байхгїй . Хайртай хїнээ сайн ундаалж , базааж бай , харин цатгаж болохгїй , тэгсэн цагт чинь улам их ундаасчихсан л эргэж ирээд байх вий гэж ярив.

Хиггинс авгай гэнэь босч єрєєнєєсєє гарав. Жалхгїй болсон туранхай бие нь хичнээн хєнгєн шингэн, сайхан намбайлгийг Саксон ажлаа.

.Эмгэнийг орж ирэхэд Саксон тїїний хєнгєн шингэн сайхан намбаалгийг дахин їзлээ.

Эмгэн дахин тухлан суухдаа .

- Би танд хайр дурлалын цаган толгойн зєвхєн эхний хэдэн їсгийг харууллаа гэв.

Авгай гайхмаар гялалзах зандан модоор хийсэн , дєрвєн чавхдаст хийлэрхїї жижиг хєгжим барьж байснаа айзам тааруулан дарж онцгой эелдэг зєєлєн, гагцхїї эгшиг авиа даралан сонсдох ямар нэг хачин гадаад дууг ямар нэг аяыг харь хэлээр шингэн боловч тун ятайхан хоолойгоор дуулж эхлэв. Дуу хоолойд нь нь дарж буй хєгжмийнх нь эгшиг дуунд тїгшїїрт доргио илрэнэ. Тэр нь сэтгэлийнх нь µїчтэй хєдєлгєєнд гэн гэн дээшилж доошилж байснаа энхрийлэх шивнээ болон хувирч жаргалыг эдлэн амтанд нь тэнхээ тамир алдагдан сульдах шиг болсноо дахин бїхнийг эрхэндээ оруулдаг галзуу хїслийн орилоо болон дээшилж дахиадл эрхлэх , гоморхол , хайраа амлах галзуу мэт їглээ ээлжлэгн сонсдоно. Энэ дуу Сасксонд ихэд нєлєєлєх тул єєрєє тєдхєн хїчлэн дуугарах ямар нэг хєгжим болон дагалдах шиг , зїїд нойрын ?ртєнцєд байгаа ч юм шиг санагдах агаад Мерседесийн дуу тєгсєхєд Саксоны толгой эргэх шиг болно.

- Нєхєр чинь танаас уйдаад танд сонирхохо юмгїй боллоо гэж бодоход хїрвэл миний саяын дуулдаг шиг энэ дууг дуулж єгєєрэй , тэгвэл цаадхи чинь ухаан жолоогїй тачьяадаж нїд нь сэргээд ирнэ. Яагаад тийм байдгийг ухаарав уу ? хонгор минь ? Ойлгов уу ?

Саксон їг хэлэлгїй толгойгоо дохилоо. Уруул нь хагаад їг ч хэлж чадахааргїй байв.

Мерседес :

- Энэ – бол ойн хаан , алтан коа гээд хєгжмєє зааж - Гавайн арлынхан укулеле гэдэг юм , энэ нь “Їсчдэг нохой бєєс” гэсэн їг. Гавайнхны арьс алтлаг єнгєтэй . Тэд далайн салхины амьсгал дїїрэн шєнийн хийморь сэргэм дулаан , сэрїї татах салхинд л автдаг янаг дурлалтай хїмїїс дээ гэв.

Ингэж яриад Мерседес дахин хєгжимдєж єєр нэг хэлээр дуулав. Францаар дуулж байна гэж Саксон боджээ. Галаар тєєнєх шиг адтй , суу зальтай дуу ажээ. Ме°седесийн том нїд дїрлэгнэн гялалзаж , эхэлснээ дараа нь махчин араатны нїд мэт жартайн онийж , ширвээтмээр болно. Дуулж дуусаад сайшаал горьдсон мэт хэрэхэд нь Саксон ,

- Энэ дуу чинь надад тїрїїчийнхийгээ гїйцэхгїй юм шиг санагдлаа гэвэл Мерседес мєрєє хавчисхийлгэн.

- Жаахан авгай минь , пуу бїхэн жичдээ сайхан , танд сурах м их байна даа . Эрчїїлийг заримдаа архи дрсаар эрхэндээ оруулдаг , заримдаа мансууруулах дуугаарч болно. Тийм л чадалтай дуунууд шїї дээ . Ер нь тэгээд бишгїй олон арга бий л дээ . Бидний гадаад їзэсгэлэн гоёл бас хїчтэй . Энэ бол илбэ жилбийн тор гэсэн їг . Бид чинь аар саар гоёлынхоо хїчээр эрчїїлийг урхидахдаа ямар ч загасчин тороороо загас шїїрдэхээс илїї улс шїї. Та , зєв зам дээрээ гарсан хїн байна. Таны тэр хэцэн дээр тохоостой байгаа хєхєвчнєєс хамаагїй дор тийм хєхєвчинд автагдчихдаг тийм эрчїїл байхыг би їзсэн.

Нарийн даавуу эдлэлийг угааж цэвэрлэх ажлыг би урлаг гэж хэлсэн , гэхдээ тэр чинь дангаараа юу шалихав. Ертєнцєд дээд зэргийн урлаг бол эрчїїлийг эрхэндээ зорилго , тэдгээрийн язгуур їндэс мєн.

Ер нь їеийн їед агуу их мэргэн эмэгтэй хїмїїс байдаг байжээ. Тэдэнд гоо їзэсгэлэн ч хэрэггїй бай ж . тэдний саруул ухаан ямарч гоо їзэсгэлнгээс илїї байж . Хунтайз, хаад тэдний, ємнє сєгдє¦, тэдний улмаас улс їндэстэн дайтаж бїхэл бїтэн улс тэр чигээрээ сєнєж, тэдний тєлєє шашин шїтлэгиын їндэслэл байгуулж байлаа . Афродита шєнийн эзэн Астарта гээд л … жижигхэн авгай минь, єдий тєдиы улс гїрний эрчїїийг эрхэндээ оруулж байсан агуу их эмэгтэйчїїдийг санаад їз гэж ярилаа.

Саксон гайхан мэлрэх агаад ухаан санаанд нь багтамгїй эсэн бусын тїїхэн явдлын холимог юм чихэнд нь сонсдож , зарим їг бгїїлбэр нь нууц нандин утга учираар дїїрэн мэт санагдана. Аймшиг , гэмт явдлыг дотроо нууцлан агуулах ухаанд їл багтам , учир нь їл олдом тийм ёроолгїшй ан цавын амсар урдуур нь онгос онгос хийх шиг болж байв. Тэр авгайн їг мєр дээрээ тааралдах бїхнийг шатаан їнсэн товрог болгодог дэлбэрсэн галт уулын лаав шиг урсана. Саксоны хацар , дух , хїзїї улайж , улам халуу оргин тєєнєнє. Заримдаа айн чичирч , заримдаа бєєлжис нь цутгах дєхєж , заримдаа ухаан алмар санагдаж санаа бодол нь тэр хуйларсан салхинд тийнхїї їймцэх ажээ.

Гэсэнч ярьж буй юмыг нь чих тавин гєлрєн сонсох бєгєєд нэхэж байсан юмаа аль хэдийн мартан євдгєн дээрээ унагаад аливаа ухаан бодолд багташгїй хачин хачин юмны зураг тєсєє толгой дотор нь эргэлдэн байлаа . Цаашид сонсох чадал нь брагдах шиг болоод хатсан уруулаа долоолон Мерседесийг одоо боль доо гэж хашЈирмаар санагдтал Мерседес їнэхээр дуугїй болов.

- Ингээд би анхны хичээлийг дууёгая гэж сєєнгєдїї дуугаар хэлээд чєтгєрийн зэвїїн муу инээдээр тас тас хєхєрч - Та яагаав ? Гайхаа юу ? гэж асуув.

Саксоны хоолой чичирч ,

- Аймаар байна , та намайг бїр айлгачихлаа . Би чинь юу ч мэдэхгїй тэнэг амьтан юм … тийм гэж огт санаагїй хачин юм даа … гэв.

Мерседес толгой дохиж

- Нээрэн аймаар , хачирхмаар , гайхмаар , бахархмаар даа ! гэлээ.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Feb.10.08 9:53 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
ДЄРЄВДЇГЭЭР БЇЛЭГ.


Саксон мэдэх юмар нимгэн ч гэсэн нїдээ аньж явдаг хїн бишээ . Зоогийн газрын эзэн Кэди , тїїний нэг их буянтай биш гэхнээ одоо бодь сэтгэлт гэргийн дэргэд єнгєрїїлсэн хїїхэд ахуй цагаасаа Саксон их юм їзэж , эр эм хїмїїсийн харьцааг ажиглаж , єсєж торнисон їедээ тэр бїхнээс дїгнэлт хийжээ. Хуримласан анхны шєнєєс хойш нєхрийнхєє хайрыг яавал хэзээд авч байх талаар ингэж сїрхий бодох эмэгтэй аль ч язгуурын дотор тун цєєн байдаг бєгєєд нєхрєє зєв сонгож авахын ач холбогдлыг ингэж сїргий боддог охид ажилчин ангийнхаа дотор тун цєєн боой .

Саксон хайр сэтгэлийн талаар єєрийн гэсэн маш ухаалаг флисоф бий болгожээ. Аливаа улиг Ўолсон уйдмаар юмнаас зайлсхийж ямагт уран нарийн юмыг зориуд буюу зєнгєєрєє илїї сонирхоно. Єєрийгєє єєд татаж явахгїй бол хайр сэтгэлээ єєд татахгїй гэдгийг сайн ойлгож байлаа . Сууснаасаа хойш єнгєрсєн хэдэн сарын туршид Билл Саксоынг дїй муутай хувцалсан юм уу , уцаарлах эсвэл урвайхыг ганц ч удаа їзсэнгїй. Гэр орныхоо байдлыг ч гэсэн єєрийнхєє эрхмэлдэг шиг сэргэг амгалан тайван даруухан уур амьсгалтай болгожээ. Аар саар атлаа баярлууштай , санаанд оромгїй мєртєєє сайхан санагдах аахар шахар юм хичнээн учир холбогдолтойг ч Саксон ойлгож байв. Саксон бол бїтээлч бодолтой , идвэхэг ухаантай хїн юм . Биллийг яг єєртєє таарсан хїн юм гэж бодно. Хайр сэтгэлийнх нь халуун омгийг їнэлж бахархана. Шилдэг сайхан юмтай байх гэсэн хїслэ , харамгїй єгєємєр , цэвэрч нямбай зан байдлы нь бодохоос бусад харчуулаас хамаагїй дээр санагдана. Билл хэзээ ч бїдїїлэг аашлахгїй , усгал зєєлєн харьцааны хариуд нь мєн л тийм байж чадна. Гэхдээ санаачлага Саксоны гарт байсан , тэгэж байх хэрэгтэйг ч Саксон єєрєє ойлгож байв. Билл єєрєє юунаас болж ингэ байгаагаа голцуу мэдэхгїй , ухамсарлахгїй байхад Саксон бїхнийг яруу тод ухааран бодож , Биллийг дээд зэргийн сайн хар хїн гэж їзэх болжээ.

Мер±едес Хиггинстэй ярьсан яриа нь гагцхїї ханмлсан нєхєр Биллийнхээ хайр сэтгэлийг бууруулахгїй хадгалж байх гол зорилгыг нь ухааруулсан тєдийгїй , мэдлэгтуршлагаараа баяжуулсан тєдийгїй , харин амьдралынх нь ухаарлыг ихээхэн єргєтгєн тэлжээ. Эмгэн Саксоныг хийсэн дїгнэлтээ шалгахад нь туслаж , шинэ шинэ санаа єгч урьдынхы нь тодотгож , гэр бїлийн асуудал бїхэлдээ адармаатай хэр нь чухал болохыг сургажээ. Тїїний хэлж айсан ухаан жолоогїй їгнээс Саксон олныг тогтоон санаж , бас олныг нь аль хэдийн тааварлаж байсан ба олныг нь огт ойлгоогїй єнгєрчээ. Гэвч тэр л бїрхїїл цэцэг гээд баахан юмны утга санаа , янаглан хайраа єгєхдєє хэзээд цаанаа юмтай їлдэж бай гэсэн дїмрийг нь сайтар ухааран эзэмшиж чадаад хайр сэтгэлийн талаар энїїнээс илїї оноч мэргэн гїн ухаан байж боломгїй мэт санагдах болжээ. Юм бїхнийг цоо шинэ нїдээр харах болов. Саксон гэр бїл болсон танил хїмїїсээ санаад тэд ямар учир аз жаргал муутаы болсон шалтгааны нь тов тодорхой мэдэх болжээ.

Тэгээд гэр ахуйн ажил , гоёл чимэглэл , биеэ єєд татах талаар урьд урьдынхасаа хамаагїй их анхаарах болов. Арвилан хэмнэхийг хэзээд эс марьавч идэж уух юмнаас шилж сонгон хамгийн сайхны нь авна хамгийн ойрхи уншлагын газар очиж , эмэгтэйчїїдийн сэтгїїл, ням гаригийн хавсралтаас биеэ хэрхэн авч явах тухай зєвєлгєєн завар уншиж тус болох олон юм мэдэж авч байв. Биеэ эрїїл ·ийрэг єнгє жалхаа алдахгїй, булчин шєрмєсєє хїчтэй уян налархай байлгахын тулд, гимнастик иллэг тогтмол хийдэг байв. Билл энэ талаар юу ч гадарлахгїй явна. Тэр бїгдийг мэдэж явах хэрэг ч юу байх билээ. Їр шим нь л хамаатай болохоос бусад нь падгїй . Сксон карнегийн номын сангаас хїний бие элдэв эрхний ажиллагаа эрїїл ахуйн тухай ба эмэгтэй хїний эрїїл мэндийн талаар Сара, асрах газрын хїмїїжїїлэгчид, Кэти авгайн аль аль нь ярьж байгаагїй тийм олон зїйлийг мэдсэн ажээ.

Саксон олон уда бодож хэлэлцсэний эцэст эмэгтэйчїїдийн сэтгїїл захиалж хувцас эсгэх тухай боон бас бус зєвлєгєєн нь тїїний дур хїсэл, бололцоонд жигтэйхэн тохирч байлаа.

Уг нь уншлагын газар єєр янз янзын сэтгїїл байх тул Саксон тэдгээрээс гэртээ авчирч нэхмэлийн буюу хатгамлын олон тод сайхан зургий нь їзэж ашигладаг болов. Олс давуун эдлэлийн дэлгїїрїїдийн їзмэрїїдийн цонхон дэр удтал харж зогсохдоо тэнд тавиастай байгаа хувцасны намба загварыг судалж бага сага юм худалдаж авахыг нэг удаа завдсан боовч їнэнд нь болоод арга буюу тэр санагаа орхиход хїрчээ.

Яваандаа эмэгтэй хїний эгэл бошинзны оронд нэг их гоё биш боловч гоц ганган франц хатгамал , хуниас нэвтлэгтэй бошинз ємсєх болов. Євєл ємсдєг хямд ¤аавуун даашинзаа нэхдсээр эмжжээ. Нэг их їнэгїй боловч аятайхан даавуугаар хєхєвч болон цамц хийж ємсєв. Шєнє ундахдаа ємсдєг цамцан дээрээ цэцэгэн хээ тавьж, бас сайхан угааж индїїддэг болохоор тэр нь хэзээд цоо шинэ юм шиг дэгжин харагдана. Парист єглєєний хоол цайны їеэр товгор долгиотуулсан хуниас бїхий хачин хєєрхєн тлвь ємсєх болов гэж сэтгїїлд бичсэнийг нь Саксон олж уншив. Юуны ємнє єглєєнийы тийм хоол цай бэлдэх явдал Саксоны хувьд ердийн хэрэг учир зовох юмгїй билээ. Тодхон цагаан цоохор швейцер ам даавуу , авч чухам ямар товь хийж , ямар маягийн нэхдэсээр чимье дээ хэмээн олон зураг загвар їзэж їзэж хийсэн нэг товийг нь Мерседес Хиггинс ихэд сайшаажээ.

Гэр зуураа ємсєж байхаар сайхан эрээн даавуугаар задгай захтай аятайхан бошинз оёж ємсєхєд зормол мэт мєлгєр цагаан хуруу нь ямагт ил харагдах болов. Дотуур хувцасанд хэрэглэх єдий тєдий сїлжмэг нэхсэнээс гадна їдийн хоолон дээр хэрэглэж байх жижиг алчуур , хайрцаг саван дээр тавих , дор нь дэвсэх сїлжмэг олныг оёж авчээ. Ороо бїтээх афган бїтээлэг нэгийг худалдан авахад Билл онцгой их баярлажээ. Єєдсєєр хийсэн хивс , орны урдуур дэвсэх заншил дахин сэргэж байна гэж эмэгтэйчїїдийн сэтгїїлїїдэд бичсэнийг Саксон уншиж мэдээд мєн чингэх болов. Тїїнээс гадна мєнгєнийхєє хїрэлцээг хамгийн сайн бєс давуугаар хийсэн ширээний болон орны цагаан даавууу авч янз мягий нь тааруулан шаглан хажааслав.

Ханисан суусан анхны аз жаргал бялхсан тэр хэдэн сар Сакслн нэг ч хормын тєдий гар хумхин суусангїй , Биллээ халамжлахыг мартсангїй . Євлийн улирал эхлэхэд тїїндээ ханцуйвч нэхэж єгєв. Билл єглєє гэрээс гарах бїрдээ тїїнийг нь гартаа эрхмэлэн хийх боловч булан тойруут аваад халаасанда хийчихнэ. Ноосон цамц хоёрыг нэхэж бас гэрийн шаахай хийж єгсєнд нь мєн туйлын их баярлажээ.

Угаас саруул ухаантай хашир суусан туршлага ихтэй Мерседес Хиггинс Саксонд їнэхээр их тус болж байлаа. Саксон шилдэг сайхан зїйл авахын сацуу бас мєнгє хадаглахыг чухалчлах болов. Юмны їнэ цалингаас тїргэн нэмэгддэг тийм нийгмийн байгууллагын нєхцєлд аж ахуйг хєтлєхєд тохиолддог эдийн засаг , санхїїгийн орчин їеийн адармаатай асуудал Саксонд ч тулгарахгїй хаа зайлах билээ . Гэвч хєрш айлуудын авгай нарын худалдаж авдгаас хоёр дахин хямд юм хаанаас хэрхэн авч байхыг Мерседес зааж єгчээ.

Билл хагас сайн болгонд долоо хоногийын ажлынхаа хєлсийг авчирч Саксоны хор¬огчны халаасанд бїгдийг нь хийдэг

байлаа. Билл мєнгєє юу юунд зарсан гэж тооцоо нэхэхгїй, харин и©м сайн хоол їндтай явж хэзээ ч їзээгїй гэж байв.

Саксон мєнгєє зарахаас ємнє Биллийг энэ долоо хоног хэрэглэхийгээ авч хоцор гэнэ. Тэр байтугай дахин авах хэрэг гарвал авч байгаарай гэнэ. Юунд яах гэж хэрэглэхийг нь ч асуухгїй єгнє.

- Чи чинь мєнгєтэй явж занїсан хїн шїї дээ . Эхнэр авлаа гээд мєнгєєр хавчигдах хэрэг юу байна ? Чамайг ингээд байх юм бол би дэмий суужээ гэж харамсана. Эрчїїл бие биеэ дайлах дуртай байдаг , би мэдэлгїй яахав . Эхлээд нэг нь дараа нь бас нэг нь даая гэцгээдэг биз дээ, мєнгє хэрэг болно. Цаадуул шигээ мєнгєтэй байхгїй бол тэднээс дєлєх болно , би чамайг мэдэж байна. Тэгэх дээр хїрвэл муухай биз дээ ? Чамайг найз нєхєдтэй байгаасаа гэж хїснэ , эр хїн найз нєхєдтэй байх хэрэгтэй .

Ингэж хэлэхэд Билл баярлаж тэврээд , чи бол энэ дэлхий дээр хэзээ ч байгаагїй хамгийн гайхамшигтай жижигхэн эмэгтэй гэж їнэн голоосоо магтаад.

- Бодоод їз л дээ ! Би одоо хоол унд сайтай , тохилог сайхан суух болсноор барахгїй, нєхдєє дайлах, бас мєнгє хадгалах боллоо, би ч гэж дээ, чи минь хадаглах боллоо ! Тавилга хэрэглээнийхээ мєнгийг тогтмол тєлж байна , ухаан жолоо алдам ийм сайхан эхнэртэй бас хадагламжинд мєнєтэй . Одоо манай мєнгє хэд болоод байгаа билЅэ ?

- Жаран хоёр доллар . Арга ядарсан цагт бага мєнгє биш шїї ! Чи минь євдвєл яана , бэртвэл яана , юмыг яаж мэдэхэв …

Нэг удаа євлийн дунд сард Билл их л зовсон байдалтайгаар мєнгєний тухай їг цухуйлгажээ. Унаган найз Билл Мэрфид муу ханиад ханиад тусаж , нэг хїїхэд нь гада тоглож байгаад морин тэргэнд дайруулаад тун базаахгїй байгаа аж . Мэрфи хоёр долоо хоног хэвтэрт байгаап бие нь бас л олигтой сайжрагїй тул Робертс тавин доллар зээлээч гэжээ.

- Айлтгїй , єгєх хїн . Бид хоёр бага сургуульд сурч байсан , гїндїїгїй сайн злуу Билл учирлав.

- Тэр яах вэ , чи эхнэр аваагїй байсан бол цаадахдаа мєнгєє шууд зээлїїлэх байсан биз дээ ? гэж Саксоныг асуухад Билл толгой дохино.

- Тэгэхээр эхнэртэй ыболлоо гээд єєр болох ёсгїй . Ер нь чиний л мєнгє шїї дээ , Билл минь.

- Хаанаас ш, юу гэсэн їг вэ ! Ганц минийх биш манай мєнгє , Чамтайгаа ярилцалгїй хэнд ч зээлїїлэхгїй шїї гэж Билл дуу алдав.

- Цаадахдаа арай ингэж хэлээгїй биз дээ ? гэж Саксон сэтгэл зовиносон янзтай асуув.

Билл инээж.

- Яалаа гэж . юу гэж чамайгаа тэгж уурлуулахав. Мєнгє олохыг бодьё гэж хэлсэн . Мєнгє байгаа хойно чамайг зєвшєєрнє гэж дотроо итгэж байлаа даа .

- Єє, Билл минь чи надтай сууснаасаа хойш хэлсэн хамгийн сайхан їг чинь энЅ байна гэж Саксон хайр сэтгэлдээ догдолсон хоолойгоор шивэгнэн хэлэв.

Саксон , Мерседестэй олон удаа уулзах тусам тїїнийг ойлгох нь багассаар байж . Тэр эмгэний хачин харамчийг нь тєдхєн мэдсэн бєгєєд урьдын цагт тийм их їрэлгэн , туйлж явсан хїн гэхэд одоо ийм хорголоо тоолсн хувхай зантай болсон нь хачирхалтай санагдана. Нєгєє талаар, Мерседес єєрийнхєє тєлєє юугаа ч харамнахгїй нь гайхалтай . Гар сїлжмэгтэй бошинз нь маш их їнэтэй байлгїй яахав. Нєхрєє хоол ундаар овоо байлгана, гэхдээ єєрєє хавьгїй их хэрэглэнэ. Хоолоо хамтдаа сууж иднэ . Гэвч Барри жоохон нїдсэн мах идээд боллоо гэдэг бол Мерседес шувууны буюу загасны хамгийн зєєлєн махы нь идэх бєгєєд нєхєртєє хонины хэсэг мах єгвєл єєрєє сайхн амтлаж хийсэн гонзгой махан шанз зооглоно. Цай кофе хоёроо ч тусдаа чанаж ууна. Барри хорин таван центийн цайнаас том сэнжтэй аягаар ууж байхад Мерседес гурвал долларын сайхан їнэр ханхалсан ундааг єнєдєгний хальс шиг нимгэхэн бїдэг ягаан єнгєтэй жижигхэн гангар шаазангаар ууж сууна . Кофе уухдаа ч єєрцгїй . Барри хорин таван центийн сїїтэй кофе уухад Мерседес наян центийн турк кофе зєєхийтэй ууна.

- Євгєн тэртэй тэргїй болж байна гж боддог байв. Энэнээс илїї юм хэзэ ч їзээгїй хїн, тэгэхээр их їнэтэй юм тїїнд зарвал нїгэл болно гэж Саксонд ярих аж .

Хєгшин залуу хоёр авгай нэг ёсны арилжаа наймаа хэлэлцсэн байна. Саксонд укулеле хєгжим сургаад эмгэн хэлэхдээ одоо ийм хєгжєєнтэй хєгжим дарж суух нас минь єнгєрчээ. Тэгэхээр єнєєх хийж ємссєн товь малгайгаар сольчихгїй юу гээд :

- Укулеле бас нэг хэдэн долларын їнэ хїрнэ. Би хорин доллараар авсан юмдаг , аль язгуурын юм даа . Гэхдээ товь малгай зэрэг їнэтэй байлгїй яахав. Укулеле дарна гэдэг маань хєнгємсєг зан болжээ гэхэд Саксон ,

- Товь ч гэсэн хєнгємсєг зан биш її ? гэж асуувч дотроо тэр авгайн тийм наймаа хийх гэсэнл нь тун дургїй байв.

Мерседес їнэнээ хэлэв.

- Миний буурал їсэнд таарахгїй л дээ, єєр хїнд зарна . Би % їе мєчний євчин хєдлєхгїй, гар євдєхгїй цагтаа хийдэг юмныхаа ихэнхийг зарчихдаг хїн шїї дээ . Хонгор минь , євєгний маань тавин доллар миний хээгцээнд хїрдэг гэж та арай бодоогїй биз дээ ? Би чинь дутасныгаа єєрєє нэмж олдог хїн байхгїй юу . Злуучуудыг бодвол настай хїмїїст илїї их юм ордог гэж мэдээрэй . Хэзээ нэг цагт та єєрєє мэднэ дээ , гайгїй .

- Би солих их дуртай байна . Даавуу авах мєнгєтэй болсон цагтаа шинийг хийж авна.

- Хэд , хэдийг хийгээрэй . Би худалдамз . Харин борлуулж єгснийх хэдэн хувийн шагнал авна шїї. Нэг бїрийг нь би зургаан долларар авч байх болно. Їлгэр загвары нь хоёул їзэж байгаад сонгоё . Танд ч гэсэн тийм малгай хийх даавуу шуувуу авахад илїї их мєнгє їлдэнэ.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Feb.10.08 9:54 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
ТАВДУГААР БЇЛЭГ.


Тэр євєл дєрвєн їйл явдал болсныг дуодвал: Берт Мери хёр сууж , тэдний ойр жижигхэн байшин хєлслєн авчээ. Билл сахын хутгаар сахлаа хусах болов. Эцэст нь Сарагийн урьдчилан хэлж байсан нэг зїйл їнэн болж , харин Саксон ирэдїйн тухй тєлєвлєн тооцохдоо алдаа хийсэн байв.

Саксон нэгэнт эргэлзээгїй їнэн гэдэгь бїрэн итгэсэн хойноо тэр их чухал сониноо нєхєртєє дуулгав. Анхны шинж мэдэгдмэгц зїрх нь зовиуртайы шимширч , тэр їл мэдэх шинж юмнаас айж байжээ. Тїїнээс гадна нэмэлт зардаол гарган гэдгийг бодохоос айна. Гэвч нэлээд хугацаа єнгєрч , уг зїйл нэгэнт эргэлзээгїй болсон їед айхын оронд харин ч хязгааргїй их баярлах болов. “Миний , Биллийн “бид хоёрынх” гэж дотроо байн байн бодох тоолноор цээжин биед нь їїнийг сайшаах мэт таатай мэдрэц тїлхэц єгєх болжээ.

Билл энэ тухай Саксоноос тэр орой сонсоод цалингаа хасагдсаныг хэлэлгїй нууж хїїхэдтэй болно гэж эхнэрийнхээ хамт б яр хєєр болжээ.

- Ийм чухал їйл явдлыг яаж тэмдэглэх вэ ? Театрт юм їзэх її Аль эсхїл хоёул гэртээ сууж єнгєрєєх її ? гээд Билл цаадахдаа ярих бололцоо єгєх хэмээн чанга тэврэхээ болиход цаадхи нь

- Сууж єнгєрєєсєн нь дээр биз дээ Харин чи намайг ингэж, дандаа ингэж тэвэрч байгаарай гэхэд

- Бич гэсэн гэртээ л баймаар санагдсан, тэгэхдээ чамайг єдєржин гэрээс гараагїй болохоор гадагш гарвал аятай байж магадгїй гэж бодсон юм гэв.

Гадаа жавартай байв. Билл гал зуухныхаа єрєєнд зориулан тїшлэгэтэй сандал авчраад яг галынхаа дэргэд тавив. Саксон хамаг биеэ хураан атирч тэврїїлээд толгойгоо мєрєн дээр нь тавихад їс нь Биллийн нїїрийг гижигдэх мэт сэрвэлзїїлнэ.

- Хоёул танилцмагцаа суусан маань зєв болсон шїї . Одоо ч гэсэн би чамайг хараад хараад ханахгїй, сїйт хїїхэн, суух залуу хоёр шиг л байна шїї дээ . Тэгээд чиний сонсгосон мэдээ ! Саксон минь энэ бїхэн итгэхийн араггїй сайхан санагдах юм Бодоод їз л дээ! Єєрийн хїїхэд! Манайх гурвуулаа болно! Хїї гарна даа, харж л байгаарай. Гараараа яаж ажиллаж, яаж хамгалахыг дор нь заагаад сургачихна , харж л байгаарай . Бас усанд шумбахыг зургаан настайд нь сургахгїй бол би юуны хїї болдог бол …

- Хїї гэсэн чинь охин байвал яахав. ?

- Їгїй, охин гэсэн чинь хїї байх болно гэж Саксоны хэлсний хариуд бас тохуурхлаа.

Тэгээд хоёулаа ихэд баярлан инээлдэн їнсэлдЅв.

Билл хэсэг дуугїй байснаа гэнэт ,

- Одоо би нарийн хїн болно Нєхєдтэйгєє нийлж архиддага бїр болино . Уумаар санагдвал ус л ууж байя Дараа нь тамхи татахаа багасгах хэрэгтэй юм . Хм ! Би єєрєє янжуур ороож яагаад чадахгїй гэж ? Бэлэн янжуур авч байснаас арав дахин хямд байхгїй юу . Дараа сахал тавьсан ч болно . Їсчинд жилдээ шободуулдаг мєнгєєр нэг хїїхэд тэжээж хїрнэ гэв.

- Робертс гуай, таныг сахал тавьбал би танаас сална шїї . Сахалгїй байхдаа хичнээн сайхан, хичнээн залуу байна ! Би нїїрэнд чинь дэндїї хайртай дуртай болохоор сахлаар таглуулахыг хїсэхгїй . Ай Билли, хайрт минь, хайрт минь ! Би аз жаргал гэгч юу байдгийг чамтай суухаас ємнє мэддэггїй байж !

- Би ч гэсэн .

- Дандаа ийм байх уу ?

- Байлгїй яах вэ

- Харин надад яагаад ч юм хїнтэй суугаад л жаргах юм шиг санагддаг байсан, гэхдээ ийм сайхан болно гэж зїїдлээ ч їгїй гэж Саксон хэлээд эргэж Биллийн хацрыг їнсэв.

- Билл минь, энэ маань эгэз аз жаргал тєдийгїй ёстой диваажингийн жаргал юм .

Билл цалингаа хасуулсан тухайг одоохондоо хэлээд яахав хэмээн бодсоор байв. Гагцхїї хоёр доло хоногийн дараа уг тогтоол жинхэнэ хэрэгжиж эхнэрийнхээ хормогчны халаасанд ерийнхєєсєє цєєн мєнгє хийх болсон цагт л хэлжээ. Маргааш нь їдийн хоолны їеэр Берт Мери хоёр тэднийхээр ирэв. Тэр хоёр суугаад нэгэнт бїхэл сар болсон бєгєєд цалин хєлс хасч , бїгдий нь голыг харлуулж гонсойлгосон тэр л гайтай явдлын тухай ярилцжээ. Билл энэ асуудлын талаар ихээхэн урамгшїй юм ярьж тємєр замыг дархны газруудынхан ажил хаях янзтай гэж їг цухуйлгав.

- Та нар л бїгдээрээ дуугїй басан дээо байх шїї. Їйлдвэрчний эвлэлийн ухуулагчид л їймїїлж байгаа хэрэг . Тэд юм болнод нь хошуу дїрж , ажилчдыг єдєєн хутгаж багаагий нь харахаас миний бїр уур хїрдэг юм . Би л эзэн хїн бол тэдний їгэнд уруу татагдсан хэн гуайн чхєлсийг хасна гэж Мери хэлэхэд Саксон ,

- Чи ч гэсэн угаагчдын эвлэлийн гишїїн байсан шїї дээ гэж ялдамхан хэлэв.

- Тэгэхгїй бол надад ажил олдохгїй байсан . Харин тэрэвлэл чинэь надад юу єгсєн бэ ? гэхэд Берт мэтгэж .

- Биллийг харахгїй юу ? Морь тэрэгчид номхон, ам нээхгїй юунд ч оролцохгїй явсаар байтал гэнэт яав ! Иймд болдог байна ! Толгой руу мунаар дэлсэх шиг юм болоо биз дээ ! Арван хувиар хассан , ингээд зогсвол бас яамай ! Бидний євгєд , эмгэдийн бий болгосон энэ оронд биднийх гэмээр м алга болж шїї дээ . Шийр тагалцаг л олдвол дэЅдийн заяа болж , Тэгсгээд бїр умаахум болно. Англи эх орноо орхиод, хамаг шивхийг нь тээж гараад, боолчуудыг чєлєєл¦ индианчуудтай тулалдаж, єрнє дахиныг бий болгосон тэр хїмїїсийн їр удам бїр тартагтаа тулж байна шїї дээ ! Бид хаашаа явж байгааг адгийн тэнэгїїд ч андахгїй байна ! гэв.

- Тэгвэл бид яха ёстой болж байна ? гэж Саксон санаа тїгшин асуулаа .

- Тэмцэх хэрэгтэй , тэмцэх л хэрэгтэй ! Улс орон маань дээрэмчин бїлгийн гарт оржээ ! Ганц Номхон Далайн Ємнєд замыг аваад їзсэн ч Калифорныг тэр л ганцараа захирч байна шїї дээ !

- Берт минь чи дэмий юм ярьж байна Калифорнийг тємєр зам яаж удирдах юм гэж Билл їг хавчуулав.

Берт шоолсон байдалтай инээж ,

- Ээ , чи минь , мєн ч гэнэн хонгор байна даа ! За яахав харж байгаарай , нэгэнт яах ч аргагїй тийм цаг ирсэн хойно , тэнэгїїд минь , амаа барина даа! Юм бїхэн нэвт шувт бээж идээ бээр болсон байна! Сан-Францискод очиж Номхон Далайн Ємнєд тємєр замын удирдах Ерєнхий газраар орж зохих этгээдэд нь сєгдєн мєргєхгїйгээр хууль гаргах хурлын гишїїн болж хэн гуайг я чадахаа болиод байна шїї дээ . Ямар учраас Калифорний амбан сайд нар нь дандаа урьд тємєр замын дарга байсан улс болж байна ? Та бидний хорвоод мэндлэхээс хавьгїй ємнє ийм болсон байна . Бид ч єнгєрч л дєє ! Бид бутниргїїллээ. Харин їхэхийн ємнє тэр муусайн бузар хулгайчдыг ганц нэгийг нь болтугй дїїжилж алаад зїрх сэтгэлээ баярлуулахсан . Бид хэн болохоо чи мэддэг її ? Тулалдааны талбарт байлдаж , атар онгон газар хагалж , эргэн тйоронд буй энэ бїхнийг бий болгосон улс шїї дээ . Бид чинь , бид бол сїїлчийн могикан нар ,

- Ухаангїй юм ярьдаг юм . Би энээс їхтлээ айх юм . Амаа татаж явахгїй бол дархныхаа назраас гарцаагїй хєєгдєнє. Тэр цагт чи бид хоёр яах вэ ? Намайг бодох гэж очихгїй , яалаа ч гэсэн очихгїй хэмээн Мери их л зэвїїцсэн байдалтай яриад гараа єргєн тнгаргалах мэт хэлэв . Тэгэхэд нь Берт ,

- Чиний юу гэж хэлэх гээд байгааг чинь мэдэж байна . Чи намайг їхнэ її амьд байна уу , балрана уу байна уу , надтай байна уу , бахгїй юу энэ бол чухал биш , чи муу замд орохыг хїсвэл тэртэй тэргїй орох л хїн гэж ууртай хэлэв.

Мери толгой ганасхийлгэн ,

- Би чамтай учрахын ємнє хїнд хазгай хэлїїлж яваагїй , одоо ч гэсэн намайг хэн ч муу хэлэхгїй дээ гэв.

- Берт хариуд нь хатуухан їг хэдэхийг завдсан боловч Саксон хажуунаас нв оролцон тэр хоёрыг эвлрїїлэв. Хоёл тїргэн зантай, тэвчээр муутай, уур унтуу их, дэндэс хийвэл муудалцах тул Саксон тэр хоёрын тєлєє зовно.

Сахлын хутга худалдаж авсан явдал Саксонд чухал алхам болов. Саксон эхлээд Пирсийн дэлгїїрийн танил даамлаас зєвлєгєє авсан хойноо л уг зїйлээ авах болжээ. Нэг сайн єдрийн єглєє хоол цайныхаа дараа Билл їсчинд очихоор гарах гэтэл Саксон дуудаж унтлагынхаа єрєєнд оруулж алчуур сєхєж харуулбал дор нь хутга, саван, багс болон сахал хусахад хэрэглэх бусад бїх зїйл бэлэн байхыг олж їзэв. Билл анх гайхаж аргаш ухасхийснээ уг зїйлийг ажиглан эргїїлж тойруулан їзээд урам хугарсан янзтай ширтэж ,

- За энэ чинь эр хїний хэрэглэх юм биш байна ! гэлээ .

- Ийм тногорог хэргээ бїтээнэ _ Олон зуун хїн єдєр болгон ийм юмаар сахлаа хусаж байна гэж Саксон хэлэвч Билл толгой сэгсрэв.

- Чи їсчинд долоо хоногт гурван удаа орж, орох бїрдээ дєчин таван центээ єгч байна . Бодоод їз, хагас доллар, жилд тавин хоёр долоо хоногтой . Сахал хусуулахад жилд хорин зургаан доллар болно ! Хонгор минь бїї зов , оролдоод їз дээ . Ийм аргаар сахла хусдаг эрчїїл хичнээн олон бий гээч!

Билл зєрїїдлэн толгойгоо дахин сэгсэрч хєнхєрдїї хар нїд нь улам ч хар болов. Тийнхїї хїрхийж хємсгєє зангидаад яг жаал хїї шиг хєєрхєн харагдаад Саксон их дуртай билээ . Тэгээд Саксон инээд алдан, тїїнийгээ тэвэрч сандал дээр дїлхэн суулгаад гадуур цамцы нь тайлж, давхар цамцных нь товчийг тайлан захы нь эргїїлэв.

- Чамайг муухай аашилбал энїїнЁйг аманд чинь хийнэ шїї гэж Саксон хацарт нь савангийн хєєс тїрхэх зуураа хэллээ.

Цаадхышаа тонгорог авах гэтэл Саксон :

- Жаахан хїлээзэнэ . Їсчин яадгийг би їзсэн . Хєєс шингэхийн алдад хусч эхэлдэг юм байх чинь билээ гэв.

Тэгээд сангаийн хєєсєєр нь гайгїй сайн їрчээд дахин саван тїрхсэн хойно

- За одоо эхлэж болно . Харин хойшид намайг дандаа ингэж єгч байна гэж бїї бодоорой . Чамайг суртал ингэж єгч байя гэв.

Билл дургїйцсэн хїн болж нэлэд адарлаж хэд хэдэн удаа хусахыг оролдож байснаа гэнэт хацраа барьж ууртайгар

- Ай золиг хэмээн дуу алдав

Толинд нїїрээ харвал савангийн хєєс дотуур цус улааран судалтаж байв.

- Эсгэчихлээ! Аюулгїй гэсэн тонгоргоор шїї ! Лїд! Эрчїїл лав энэ муу тонгоргийг хараадаг байх : аргагїй юм байна ! Эсгэчихлээ ! Їгїй мєн аюулгїй тонгорог юм даа!

Сксон ингэж хэлэв.

- За жаахан байзна , энийг чинь эхлээд тааруулах ёстой юм гэж надад дамал нь хэлсэн … Алив энд нь нэг жижигхэн шураг б айна . Ийш нт эргїїл, тэгээд … уухай …

- Билл дахин хусаж эхлэв . Хэдэн минутын дараа толинд нь харж жуумалзсанаа сахал хусах ажлаа їргэлжлїїлж хуссаар дуусгаад нїїрнийхээ савангийн хєєсийг тїргэн сайхан арилгахад Саксон алга ташив.

- Лут байЈаа биз ! Сайхан байна ! Алив , гараа наш нь . Догь болоо биз , їзээч .

Билл Саксоны гараар хацраа їрж байтал наадах нь ялимгїй харамссан маягтай дугарч нїїрийг нь ажиглаж харсна ,

- Тонгорог ер даагаагїй байна гэвэл .

- Ерєнхийдєє хуурамч юм болжээ! Энэ тонгорог чинь арьс эсгэхээс биш їс даадаггїй юм байна. Їсчинд очиж байх маань дээр юм шив дээ.

Саксон єєрийнхєєрєє зїтгэж ,

- Чи єєрєє зєв тааруулаагїйы байх шив. Шургий нь дэндїї чангадуулчихаж . Алив , би їзье . Ингэх хэрэгтэй ! Нэг их чанга ч биш сул ч биш байх ёстой . Одоо дахин савандаад хусаж їз дээ гэв.

Энэ удаа тонгорог ширд ширдхийн сонсдоход Саксон тїгшисхийн ,

- За яаж байна гэхэд Билл

- Зулгаагаад байна ёо чангаагаад байна , ай лїд ! хэмэн шїд зууж нїїр амаа жигтэйхэн їрчийлгэв.

- За за зїгээр бїї хулчий ! Хуйхын анчин шиг сїїлчийн могикан шиг зоригтой байж їз … Берт юу гэж хэлж байла , санаж байна уу ? гэж Саксон зоригжуулна.

- Арван таван минутын дараа Билл нїїрэ угааж арчаад сана нь амран сїїрс алдав.

- Ингэж хусаад байж болох янзтай , гэвч би энэ аргыг таашаахгїй , их зовлонтой , тамлачихдаг юм байа.

Бас нэг шалтаг олж ёолоход нь Саксон гайхав.

- За бас юу болов ? гэхэд Билл

- Їсээ яаж захлах билээ ? Би яаж єєрийнхєє хїзїїг захлах вэ дээ ? Їсчинд очихоос єєр домгїй гэв.

- Саксоны нїїрэнд хармсах шниж илэрсэн боловч тєдхєн больж багсы нь барьж авав.

- Суу , Билл !

- Юу ? Чи єєрєє юу ?

- Тиймээ , їсчин чаддаг байхад би чадна даа .

Билл доромж санагдаж нэлээд мурчигнаж байснаа сїїлдээ аргагїй номхров.

- Ийм амархан юм гэж яаж байх вэ ? Бас тэгээд жилд хорин зурган доллар халаасанд їлдэнэ. Чи тэр мєнгєєр єлгий , хїїхдийн тэрэг , хєнжил мєнжил гээд єдий тєдий аар саар юм авч болно шїї дээ . Одоо жаахан тэсэж їз гээд хїзїїгий нь савандаж арчаад їнэрт оо тїрхэж

- Одоо чи цэвэрхэн, хєєрхєн эгээ л жижиг жаал шиг боллоо, жаал минь ! гэв.

Билл дургїйлэхсэн хэвэр боловч Саксон хїзїїгий нь удтал їнсэхэд тун аятайхан санагдсан аж.

Билл їїнээс хойш энэ лїдийн тонгоргийг гартаа барихгїй гэж байсан боловч хоёр єдрийн дараа Саксоныг туслалцъя гэхэд нь зєвшєєрч дахин оролдов.

Энэ уда нэлээд амжилттай болжээ.

Уг нь нэг их му юм бишдэг , одоо би дасаж байна , Яаж тохируулахад л хамаг учир байдаг юм байна шїї.

Тохируулж чадвал цэвэрхэн хусавч арьсаа эсгэхгїй байж болох нь . Їсчин ч заримдаа чадахгїй эсгэчихдэг байсан гэж Билл ярив.

Гурав дахь удаад маш амжилттай болсонд хоёул хязгааргїй их баярлаж , Саксон тїїнд нэг шил исэг ундаа єгєв. Билл тєдхєн тонгоргоор сахал хусах талын хїн болж Бертийн ирэхийг ч хїлээлгїй гэрт нь очоод эхнэрийнхээ авч єгсєн уг зїйлийг їзїїлж сахал яаж хусах , їс хэрэхэн захлах аргыг єєрєє хийж їзїїлжээ.

- Їсчингээр гїйж мєнгєє дэмий їрнэ гэдэг яинь тэнэг хэрэг юм . Энэ зїйлийг їзээч , Хичнээн сайхан даана гээч ! Єєгїй газраар торохгїй явна . Зургаан минутанд хусчихаж байгаа юм Бїр сураад ирэхээрээ гурван минутанд амжуулна. Энэ тонгоргоор харанхуйд ч , усанд орж байсан ч сахлаа хусаж болох юм. Эсгэе гж бодсон ч эсгэх гэж байхгїй ! Бас тэгээд жилд хорин зургаан доллар хэмнэнэ. Саксон ийм тооцоо гаргасан юм . Ёстой суут ухантан гэсэн їг !

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Feb.10.08 9:55 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
ЗУРГАДУГААР БЇЛЭГ.


Саксон Мерседес хоёрын хоооронд худалдааны ажил єрнєсєєр байв. Мерседес, Саксоны урлаж хийсэн сайхан зїйлийг дор нь борлуулж байсан бєгєєд Саксон ч уг ажлаа их сонирхолтой хийж байлаа. Нєхрийн цалин хєлс багассан , мєд хїхэд гаргна гэж бодоод Саксон амьдралын энэ талыг хэзээ хэзээнээс их анхаарах болов. Хадгаламжийн кассад їнэндээ базаалтай мєнгє хийж чадахгїй єєртєє ба гэр орны аар саар юманд дэндїї их мєнгє їрж байна гэж Саксон єєрийгєє дотроо зэмлэх нь олонтоо болов. Хар бага наснасаа ажил хийж амиа тэжээж явсан атад ®доо анх удаа хїний цалин хєлсєєр амьдрах болж харин аз болоход Мерседес авгайн ачаар єєрєє дахин мєнгє олж илїї сайхан їнэтЅй дотуур хувцас хунарын зїйлийг дур мэдэн авна.

Саксон, Мерседесийн заснаар хийх боловч єєрийн зїгээс бага сага єєрчлєлт оруулж нимгэн даавуу торгомсог эдээр янз бїрийн гоё ганган, нэхмэл, сїлжмэл цамц мэтийг урлан їйлдэж энгэр, зах мєрєнд нь шаглаас хажаас гаргана. Мєн тїїний зааснаар гайхмаар хєєрхєн товь малгай хийж нэг бїрийг арван хоёр доллараар єгдєг байв. Мерседес авгай худалдсаны хєлсєнд зарим хэсгий нь єєртєє авсан гэнэ.

Саксон энэ ажилдаа чєлєє гарган хором бїрээ зарцуулж, тєрєх хїїхдийнхээ инжний тухай ч бодолцдог байв.

Єєрийнх нь худалдаж авсан зїйл гэвэл гурван гоёмсог дулаан цамц аж. Бусды нь бїр аар сар юмыг ч єєрєє хийснийг єгїїїлбэл: давхар хажаас бїхий живх, цамц, бээлий, товь малгай , жижигхэн бойв, ухиалын урт бошинз, сойлготой жижиг цамц хийжээ. Хїїхэлдэй хувцаслах нь юм уу гэмээр торгоор гоёж хийсэн цагаан єнгийн їстэй зєєлєн даавуун жижигхэн банзал, оймс, нэхмэл гутал , “булцгар хуруутай бїдїїн булчинтай, ягаахан жижиг хєлд нь тийм гутал угласан байдгийг урьд нь їзсэн аж ” зєєлєн даавуугаар хийсэн дэвсэх даавуу бас олныг бэлджээ. Хамгийн сїїлд нь цаган торгоор жижигхэн пальто хийж мєн элдвээр хатгамалдан гоёжээ. Урласан юм бїрдээ , оёос бїрдээ Саксон хайраа шингээж байж. Гэхдээ эрэгцїїлэн бодохул сайтар тухайлж мэдэхийн аргагїй, бїїр тїїр байх тэр амьд бєєн юмыг энхрийлэх сэтгэл тєрєвч улам бїр зузааран багаа хайр нь тїїнд биш Биллд хамаарахыг ухаараагїй байж эс чадах бєлгєє.

Билл тэр бїх зїйлийг їзэж їзэжчихээд дулаан цамцы нь зааж .

- Хм, чиний энэ инээдэмтэй юмнаас чинь энэ цамцнууд л манай жаалд догь таарахаар юм байна даа, жинхэнэ эр хїний энэ цамцыг чинь ємсєхєд харагдах шиг болж байна гэж хэлэв.

Саксон гэнэт их баярласандаа нїднийх нь нулимас хєвєрч , нэг цамцыг Биллийн уруулд хїргэхэд цаадах нь эхнэрээсээ нїд салгалгїй ширтэн тэр цамцыг ёс горимтой гэгч нь їнсэв.

- Энэ бол хїїд гэхээс чамд юм шїї.

Саксоны мєнгє олох хєг нь гэв гэнэт хамгийн эмэгнэлтэйгээр тєгсчээ. Хийсэн юмаа їнэ багатй борлож байна гэж сонсоод нэг їдаа гатлах завиар Сан-франциско орж Сатер гудамжаар алхаж явахад жижигхэн дэлгїїрийн цонхон дээр тавиастай їзмэрийн зїйл анхаары нь татжээ. Мерседес арван хоёр доллараар єєрєєс нь авсан єнєєх гоёмсог товь малгай нь хорин найман долларын їнэтэй болёихсон хїндтэй байранд байхыг хараад Саксон нїдэндээ итгэсэнгїй . Тэгээд дэлгїїрт нь орвол хурц харцтай, гадаад болов уу гэмээр хижээл туранхай авгай байхыг їзээд ингэж хэлэв.

- Би юм авах гэж яваа юм бишээ . Танай худалддаг ийм юмыг би єєрєє хийдэг хїн , харнн та ийм зїйлийг жишээ нь їзмэртээ тавьсан товийг ямар їнээр авдагийг мэдэх гэсэн юм даа гэв.

Авгай Саксоны гарыг шимтэн ажиглаж, эрхий ядам хуруунууд нь зїїний тоолж барамгїй олон ул мєртэй байхыг їзэж, толгойноос нь хєлийг нь хїртэл сїрхий ажигласанаа.

- Та ийм юм хийж чаддаг юм уу ? гэв.

Саксон толгой дохилоо .

Би їїнийг хийсэн эзнээс нь хорин доллараар авсан . Саксон гайхсандаа арай л ду алдчихсангїй тэсэж єнгєрєєгєєд бодвол Мерседес єєрт нь арван хоёр доллар єгсєн , хориор єгчихєєд наймыг нь зїв зїгээр авчихсан хэрэг байж . Гэтэл єєрєє хамаг даавуу, утас сэлтийг худалдаж аваад хїч хєдєлмєрєє зарсан байдаг.

- Та надад гараар хийсэн бусад цамц, ер бїх дотуур хувцас энэ тэрээ їзїїлэхгїй юу ?

- Та тэгвэл ийм юм хийж чаддаг хїн юм уу ?

- Чадна .

- Надад худалдаж байхгїй юу ?

- Бололгїй яахав вэ, тэгэх гэж л ирлээв шїї дээ .

Бид худалдахдаа авсан їнэнээсээ нэг их нэмдэггїй Гэхдээ орон байр, гэрэл гэх мэтийн хєлс байна. Тэгээд ялимгїй ашиг олохыг бодолгїй яахав дээ, та ойлгоно биз. Тэгэхгїй бол худалдаа явуулж чадахгїй шїї дээ.

- Ойлголоо гээд Саксон толгой дохив.

Дотуур сайхан хувцсануудыг нь їзэхэд єєрийнх нь хийсэн хоёр ч цамц байв. Шєнє орондоо ємсдєг цамцны їнэ гэж Мерседес найман доллар єгсєн бол энд арван найман доллараар їнэлэгсэн байх ба уг нь аван дєрвєєр авчээ. Нєгєє нэг дотуур ємсдєг ханцуй , захгїй цамцны їнэ гэж зургаан доллар єгсєн бол одоо арваг таван доллараар зарахаар тавьсан байх ба уг нь Мерседесээс арван нэгэн доллараар авчээ.

Саксон бээлийгээ ємсєнгєє,

- Танд их баярлалаа . Би єєрийнхєє хийсэн юмыг ийм їнээр дуртай авчирч єгнє гэв.

- Сайхан л хийсэн байвал би ч гэсэн дуртай авна гээд тэр авгай Саксоныг сїрхий харснаа - Чанараар дор байж болохгїй гэдгийг бїї мартаарай . Надад тусгай захиалга олон ирдэг, тэгэхээр таны хийсэн юм надад таалагдвал танд ч гэсэн хийх ажил мундахгїй шїї дээ гэв.

- Та чинь худалдсаны хєлс авла л гэдэг шїї дээ ! гэж Саксоныг зэмлэн хэлэхэд Мерседес хэнэг ч їгїй

- Тийм ээ, тэр ёсоороо ч авсан гэв.

- Би хамаг материал худалдаж аваад єєрєє хйдэг байхад та завсраас нь дэндїї их авдаг байж дээ .

- Хонгор минь яагад авч болохгїй билээ ? Би жуулчилж байсан хїн шїї дээ . Жууч нар их хувь авдаг л даа. Тийм ёстой юм чинь.

- Миний бодоход даанч шудрага биш байна гэж Саксон уурлахасаа илїї Јашуудалтай хэлэв.

- За та надад гомдохын оронд амьдралд гомдсон дээр гэ¦ Мересдес єчсєн боловч гэнэт зєєлєрч (Зан нь тїргэн єєрчлєгддєг аж)

- Хонгор минь, чи бид хоёр маргаад яахав ? Би танд даанч их хайртай, ийм залуу чийрэг байж, бас тийм залуу хїчирхэг нєхєртэй байж ийм жаахан юманд сїйд майд болох хэрэггїй . Гэтэл би бол нэг муу эмгэн, євгєн маань гэж амьд явах хоногийнхоо тоог гїйцээж яваа, надад тус болох нв бараг їгїй болсон хїн байна. Хоё хєл нь євчтэй, надаас єєр оршуулах хнхэн байхав. Харин би л хїндэтгэж, їхсэн хойнооч гэсэн миний хажууд мєнх нойрсдоо дугжраг гэж байгаа юм ! даанч тэнэг, мунхаг болхи євгєндєє, гэхдээ тэнэг ч гэсэн єчїїхэн тєдий хорсол заналгїй амьтан . Би оршуулгын газар хоёр биендээ нэг нэг газар авч мєнгий нь тєлсєн, зарим хагас нь таны юмыг зарж єгсний мєнгє яваа. Бас оршуулга гэж байна. Цємийг нь номынх нь ёсоор хийх учиртай. Бас яггїй их мєнгє хураах хэрэгтэй байна, гэхэд Бас яггїй их мєнгє хураах хэрэгтэй байна, гэтэл Барри минь хэзээ ч мажийж магадгїй .

- Саксон сэмхэн їнэртэж їзвэл эмэгнээс архи ханхлана.

- Хонгор минь, нааш ир, би бага сага юм їзїїлье. гээд Саксоныг унтлангыхаа єрєєнд оруулан том авдрынхаа тагыг онгойлгов. Агар зандан сайхны їнэр хамраар ханхийв.

- Оршуулгын маань инж энэ дээ, їз дээ. Энэ бошинзоо ємсєж австайгаа золгох юм .

- Хамгийн баян бэрийн ч энж болж чадахуйц хээнцэр зїйлсийг дараа дарагаар їзїїлсэнд Саксон улам улам гайхах болов. Сїїлд нь Мерседес заны ясаар хийсэн шїхэр гаргаж ирлээ.

- Намайг Венецид байхад энийг бэлгэлэсэн юм . Харин энэ яст мэлхийн хуяг самыг Брюс Анстай сїїлчийнхээ хундага архийг уугаад замбараагїйтэж толгойгоо гар буугаар хага буудахын ємнє надад єгсєн юм. энэ хїзїїний ороолт уу ? энэ чинь торгон панс .

- Энэ бїгдээ та авсандаа хийх хэрэгїї ? Яасан утгагїй хэрэг вэ ? гэж Саксон хэлэв.

- Мерседес инээд алдаж :

- Яагаад болохгїй байх вэ ? амьд явсан шигээ їхье л дээ . Ингэж бодохоор баярладаг юм . Би авсандаа бэр болж орно. Хїйтэн давчуу авсанд хэвтэж чадахгїй, харин дорно дахины зєєлєн эдлэлээр хучуулж, олон дэр эвлїїлж, єргєн цэлгэр оронд орохыг хїсдэг юм гэв.

Саксон їхлийн тухай тэр авгайгаас зэвїїн їг сонссондоо эгдїїцэж

- Таны энэ инжээр хорин оршуулга хийж, хорхин бунхан авах юм байна даа ! гэв.

Мерседес авгай бах нь хансан янзтай.

- Їхэл маань амьдралтай адил болог. Євгєн Барри ганган , сїйт хїїхэнтэйгээ зэрэгцээд хэвтэг. Гээд нїдээ аньж сїїрс алдсанаа – Уг нь миний хїссэнээр болдогсон бол их шєнийн тїнэр харанхуйд хажууд минь Брес Анстай буюу миний хайртай байсан хїмїїсийн нэг нь хэвтэж надтай цуг чандаруу болон хувирсан бол жинхэнэ їхэл болох юм даа гэснээ Саксоныг харахад нїдэнд нь согтуурал, хїйтэн жигшлийн шинж їзэгдэх бєгєєд цааш нь залгуулж ярихдаа – Эрт дээр їед их хїмїїсийг оршулахдаа боолчуудыг нь амьдаар нь булж хамт оршуулдаг байж . Би бол, хайрт бїсгїй минь, авсандлаа зєвхєн муусайн юмаа л авч орно ! гэлээ.

- Тэгэхээр та їхлээс огт айхгїй байна уу ?

Мерседес толгой сэгсэрээд ёсорхог байдлаар хэлэв.

- Їхэл бол сайхан шудрага, бодь зїйл. Би їхлээс айдагїй, хїмїїсээс л айдаг, тэд намайг їхсэнээс хойш яах бол гэж айдаг Тэгээд ч би бїх юмаа эртнээс бэлдэж байна . Намайг їхсэн хойно тэд яаж ч чадахгїй .

Саксон ичэнгїйрэв.

Та тэдэнд ямар хэрэгтэй байх юм ?

- Тэдэнд їхдэл олон хэрэгтэй . Оршуулах юмгїй євгєд эмгэдийг яадаг гэж санана, мэдэх її ? Тэднийг огт оршуулдаггїй юм . Аав гэж бай л даа . Нэг удаа бид єндєр гэгчийн хаалганы ємнє зогсож байлаа . Намайг нэг профессор дагалдаж явсан юм. Тэр их хачин хїн байв. Уг нь далайн дэрэмчин, эсвэл хот бїсэлдэг, банк дээрэмддэг хїн байвал илїї зохихоос биш, ямар ч болтугай лекц уншиж явахад таарахгїй хїн байсан. Дон Жуан шиг гоолиг биеьэй , гар нь ган шиг … СэІгэл нь ч хїчтэй . Ер нь миний амрагууд шиг бас л нэг галзуу эр байсан юм , арай ч илїї галзуу солиотой бай¦ . “Мерседес минь , хоёул явъя , ойр дотно хїмїїсээ харж, бид тэдэнтэй адилгїй хараахан адилгїй гэсэн бодлоороо бахархаж, эвлэрэх сэтгэлгийг шингээз . Дараа нь оройн зоогоо онцгой ховдог зооглож алтан дарсаа тэдэнтэй эрїїл мэднийн тєлєє ууя . Чи бидний їзсэн бїхний хойно тэр чинь улам ч тод гялалзах болно Мерседес минь, хоёул явъя ” гэв.

ЇЇд нээж намайг ёугадан хїчлэн оруулав. Бид хоёр хачин хїмїїсийн дотор орж явчих нь тэр. Боржин чулуун ширээнїїд дээр тулаас тїшсэн хорин дєрвєн бие ёуух нь сууж явган суух нь сууж бас гялалзсан нїдтэй гялалзсан жижигхэн хєлтэй олон залуу хїн тэр ширээнїїдийн дэргэд толгой дээш болгож намайг сониучхан харав.

Саксон давхийж .

- Нєгєє бие гэдэг чинь їхсэн хїмїїс байсан юм уу ? гэв.

- Хонгор минь, ядуучуудын хїїр байсан юм . “Мерседес минь явъя ” гэж нєгєєдєх минь намайг дуудаад

- Би танд бас жаал зугаа юм їзїїлнэ , тэгвэл бид амьд яваа маань баярлууштай хэрэг гэж бодох маань улам хїчтэй болно “ гэв. Тэгээд намайг доош нь давсалсан юмтай ган байдг газар руу авч оров. Аймаар санагдсан боловч їхсэн хойно минь яах бол гэсэн бодол хармагц, єєрийн эрхгїй орж ирсэн юм. Тэр ганганууд дотор їхсэн хїний хїїр, давсалсан гхайн ¬ах шиг хэвтэж харагдсан. Яг тэр їед дээрээс нэг эмэгтэй хїїр, заавал эмгэний хїїр хэрэртэй гэж шаардв. Їнэхээр гангийгн дэргэд зогсож байсан нэг ажилчин эмэгтэй хїїр гээд эрж гарав. Эхлээд урхидалт нь эр хїн байв, дахиад урхидахад нь бас л эр хїн … нєгєє ажилчин яарч амандаа нэг юм їглэж гарав. Тэгж тэгж нэг эмэгтэйн хїїр гаргаж ирлээ. Нїїрий нь харвал чавганц бололтой байна.

- Худлаа ! Тийм юм яаж байдаг юм ! гэж Саксон хашгирлаа.

- Хонгор минь, би ярьж буй юма нїждээрээ їзсэн юм чинь мэдэлгїй яахав. Тэгээд ч би танд : бурханы цээрлэлээс бїї ай , харин тэр давсалдаг гангаас л айж яв гэж дэхин хэлье! Хараад зогсож байхад намайг тэнд оруулсан хїн маань над руу хараад инээж, ядарсан эрдэмтний солиот нїдээр гуйн увьдаслаж байлаа. Иймэрхїї хувь тавилан энэ дэлхийд олсон биенд минь тохиолдох ёсгїй гэж би тэр цагт бодсон юм….Яагаад гэвэл тєрсєн бие махбод минь наддаа хэрэгтэй . Насны минь турш олон хїнд хэрэгтэй байлаав шїї дээ . Олон їндсэтэй миний уруулд тэр давсалгааны ган гэр болох ёсгїй , тийм их хайр дурлал амссан цогцост минь тийм юм хэрэхэвч гэр болох ёсїй ! Мерседес дахиад л авдрынхаа тагыг нэж оршуулгынхаа гоёлыг харж сонирхолоо.

- Энэ бїхнийг би мєнхийнхєє нойронд бэлдсэн юм .

Їхлийнхээ ®ронд ийм юмтай л бол орно доо. Зарин гїн ухаантан : “Хїмїїс зайлшгїй їхнэ гэдгээ мэддэг хэрнээ, бїгд єєрцгїй їїндээ итгэдэггїй” гэсэн байдаг Харин настангууд итгэдэг, би ч итгэж байна.

Хонгор минь , їхэл давсалдаг гангийн тухай санаж яваарай , Бас юмыг чинь борлуулж єгснийхєє хєлсєнд хэтэрхий их авчихаж гэж надад битий уурлаарай . Тийм давсалгаанд орохгїйн тулд би юу ч хийхээс буцахгїй . Бэлэвсэн авгайн хувийг ч, єнчин хїїхдий гуулин зоосыг ч хулгайлахаас буцахгїй .

Саксон айдас нь хїрч зоо нуруугаар нь хїйт оргивч биеэ барих тул хоолой нь чичирч .

- Та бурханд итгэдэг її ? гэж асуулаа.

- Байдаг эсэхийг хэн мэдэх вэ ? Ямарч байсан би амар жимэр нойрсох болно.

- Шийтгэл яах вэ ? гэж асуухдаа Саксон , Мерседес ийн амьдарлыг ямар нэгэн аймшигт їлгэр домог мэт явдал мэт гэж сэтгэсэн ажээ.

- Хонгор минь, ямар ч шийтгэл ирэхгїй . Хуучин нэг яруу найрагчийн їгээр бурхан бол “ерєнхийдєє номхон амьтан билээ” гэсэн байдаг. Хоёул хожим бурханы тухай ярилцамз. Та бурханаас битгий айгаарай. Харин нас барсан хойно сайхан цогцсыг минь хїмїїс яах бол гэхээс , бас тэгэд тэр давсалганй гангаас л айж яваарай .

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Feb.10.08 9:56 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
ДОЛДУГААР БЇЛЭГ.


Билл амьдралынхаа байдлаар санаа зовж эхлэв.

Авдаг цалин хєлсєєр Саксон тэр хоёр яагаад ч энэ хэртэй аж Ієрєх боломжгїй санагдана. Хадгаламжинд мєнгє хийнэ , сар бїр гэрийн тавилага хэрэгсэлийн їнэ тєлнє хоол унд сайнаар барахгїй , халаасны мєнгєєр ер дутахгїй , бас ийм их зардал гарч байгаа хэр нь Саксон оёдолдоо зориулан элдэв даавуу худалдан авч байв. Ингээд ямар учираас ийм байв гэж учрыг нь мэдэх санатай хэдэн удаа асууж їзсэн боловч Саксон нэг л учиртай нээмсэглээд єнгєрдєг байв.

- Мєнгєє яаж зардагийг чинь би ойлгохгїй юм гэж Билл нэг орой хэлээд гэнэт дуугїй болж, таван минут хэртэй бодол болон хємсєг зангидан сууснаа,

- Єнєє нэг хичээж хийсэн гоё товио яасан бэ ? Ємсєж байхы чинь ганц ч удаа харсангїй, бага хїїхдэд томдох байх л даа гэв.

- Саксон уруулаа тємбийлгєн єєдєєс нь дїрсгїйтэх маягтайгаар харж хэлье її , байя уу гэж буй бололтой .

Худал хэлж тун ч чаддаггїй, тэр тусмаа Биллдээ яаж ч худал хэлэх билээ . Дуугїй байхаар уур нь хїрч царай нь ширїїсч нїд нь ёлтгонон эхэлжээ.

- Саксон чи , чи хэлэл дээ … арай чи хийсэн юмаа худалддаг юм биш биз ?

Ингэхлээр нь Саксон тэссэнгїй хамаг їнэнээ тоочоод Мерседес жууч болог тухай ч ярив. Гэвч Билл єєрийнхєє чухалчилан бодсон зїйлээс ухрахыг хїссэнгїй . Мєнгє олохын тулд ажил хийх хэрэггїй гэж эхнэрээ эрс шийдЅмгий хэлэв.

- Билл хайрт минь , надд зав чєлєє даанч их байхад ямар хамаа байсан юм ! гэж Саксон гуйлаа .

Билл толгой сэгсрэн.

- Тэр яадаг юм ? Ийм їг сонсох ч хїсэл алга ! нэгэнт л би чамайг эхнэрээ болгож авснаас хойш би чамайг бодох ёстой . Билл Робертсын эхнэр ажил хйхээс аргагїй болжээ гэж хэн ч битгий бодог .: Тэгж хэлїїлэхэд би дургїй байна. Ер нь тэгээд ингэж хэлїїлж байх хэрэгцээ ч алга шїї дээ.

- Гэхдээ Билл минь, гэж Саксон гуйж эхлэхэд цаадах нь,

- Їгїй дээ, Саксон минь, би хэлсэн їгнээсээ буцахгїй шїї. Эмэгтэй хїний гарын урлагт дургїйдээ ч ингэж байгаа юм биш . харин ч би дуртай. Чиний хийсэн жижиг юм болгон надад жигтэйхэн хєєрєхєн санагддаг, гэхдээ, чи оёсон бїхнээ єєрєє л хэрэглэж байгаасай гэж би хїсэх байа. Гоёх юмаа хэд хичнээнийг ч хамаагїй, оёж бай, ер зоволтгїй, даавуу шуувуу авах їнийг би гаргана. Ажил дээрээ єдєржин сайхан зантай , їргэлж амандаа исгэрч, хїїтэй болно гэж бодож, чамайг юм оёж урлах дуртайгий нь мэдэх болохоор сайхан, хєєрхєн юмаа оёод л сууж байгаа даа гэж боддог . Харин, Саксон минь, чамайг зарахын тулд юм оёх юм бол хамаг урам хугарна гэж мэдээрэй . Билл Робертсийн эхнэр мєнгєний ажил хийх хэрэггїй шїї. Ингэж бодохдоо би єєртєє бахархдан юм .

Ер нь тийм юм бол дэмий ажил л даа.

Саксон хэдийгээр харамсах боловч аз жаргалтайдаа баярлаж,

- Хайрт минь гэж шивэгнэлээ .

- Би чамд дуртай бїхнийг чинь бїрдїїлж єгч байхыг хїсэж байна . Би энэ эрїїл чийрэг гартайгаа цаг ямагт чамайг юугаар ч дутаахгїй Чи минь дандаа сайхан хувцасласан байх юм , энїїнд чинь дуртай . БИ бол амны маань салиа гараагїй жаал биш, чамтай танилцаагїй байхад уг нь мэдэх ч хэрэггїй байсан бага сага юм мэдэж авсан хїн шїї дээ Гэхдээ єєрийнхєє гадуур хувцсыг байтугай дотуур хувцсыг ч чам шиг ингэж нямбай анхаардаг тийм ганц хїїхнийг їзээгїй .

Билл гараа єргєж сэтгэлдээ бодсон юмыг хэлэх гэсэн боловч таарах їг олж чадалгїй цааш нь залган ярив.

- Цэвэрч байх маш чухалболовч ганц ийм л б айвал болоо гэсэн хэрэг биш л дээ. Цэвэрч хїїхэн олон бий . энэ гол нь биш … юу ч гэлтэй юм дээ, нэг їгээр хэлэхэд чиний ємсєж зїїж байгаа юм болгон чинь нїдэнд дулаахан… бїгд л цаанаа нэг гоё цог золбоотой зохимжтой . Энэ чинь санаа бодолд нєлєєлж чамайг їргэл бодогдуулах юм. Шалдалж орхивол харахаас бєєлжис цутгамар эрэгтэйчїїд олон зуу бий байх , эмэгтэйчїїд ч єєрцгїй . харин чи бол гайхамшиг ! Чиний гоёл чимэг ч гэсэн хїн уйдахын аргагїй байдаг болохоор би чамайг дандаа сайхан хувцаслаж байгасай гэж бодох юм . тэгээд ч мєнгєнд хавчигдах хэрэггїй . Мєнгє ольё гэвэл хїссэнээ амархан ож болно. Билл Мэрфийгхарахгїй юу , цаадах чинь мундаг залууг дийлээд далан доллар хожиж манай єрийг тєлсєн шїї дээ .

Саксон энэ удаа мэтгэсэн боловч Билл їгий нь таслаж ,

- Байз, байз, Карл Гансон гэж хїн бий, тїїнийг спортын сэтгїїлчїїдэд “Хоёрдугаар Шарки” гэж нэрлэдэг. Єєрийгєє америкийн усан цэргийн аврага гэж нэрлэж байгаа . Би тэрийг сайн мэдэж байна : Том гэгчийн муна л гэсэн їг . Дэвжээнд їзэлцэж байхы нь харсан , гэхдээ їнэнийг хэлэхэд би ял:ж чадах байх. Спортын клубын эрхлэгч намайг тїїнтэй тоглохыг уриалаад байгаа юм . Ялсанд нь зуун доллар єгнє гэсэн , Тэр иєнгийг аваад чамдаа єгнє, чи юундаа л зардагсан єєрєє мэдээрэй . Мэдэв її, юу гэж бодож байна?

- Хэрэв чи миний оёдол хийхийг хїсэхгїй байга бол чи тэмцээнд орох ёсгшїй гэж Саксон шийдэмгий хэлээд

- Гэхдээ чи би хоёр ямар ч болзолтой гэрээ байгуулаагїй . Намайг юм оёж мєнгє о«охыг зєвшєєрлєє ч гэсэн би чамайг боксын дэвжээнд гарахыг тэртэй тэргїй зєвшєєрєхгїй л дээ . Боксын тухай , боксчин хїн биеэ яаж зїйдэлдэг тухай чиний ярьсныг би хэзэч мартахгїй . Тэгэхээр би чамайг биеэ сїйдэлхийг хїсэхгїй . Чиний эрїїл мэнд гэдэг бол одоо миний эрїїл мэнд гэсэн їг. Чамайг тэмцээнд оролцохгїй бол би ажил хийх ч їгїй , ер нь чиний дургїй юм юу ч хийхгїй.

- За яахав , больёл доо . Уг нь тэр балай Хэсеныг залхагаад єгєхсєн гэхээс хорхой хїрээд болохгїй байгаа юм . (Ингэж бодохоос инээд нь хїрэх шиг болно) За энэ ч яахав , больё л доо . Харин чч чи надад “Хадлан дуусах цагт ” гэдэг дуугаа дуулж, юу гэдэг билээ дон дон гэдэг хєгжмєє дарж єгєєч …

Хїссэн ёсоор нь укулеле хєгжмєє дарж нєгєє дугаа дулж єгєєд єєрийг нь “ Їхэрчний гомдол ” гэдэг ду3угаа дуулаач гэв. Саксон нєхєртєє хайртай учраас тїїнийхээ ганц дуулдаг тэр дуунд нь дуртай болж дээ . Чухам Билл дуулдаг учраас л тэр ганц маягийн уйтгартай дуу сайхан санагдахаар барахгїй дуулж байгаа нь гэж аяыг нь бадаг бїрт буруу дуулах нь хїгртэл сайхан санагдах ажээ. Саксон тэр дуугий нь тїрэн дуулахдаа яыг нь сайн дураараа алдаж дуулахыг нь сурчээ. Дуунд даанч авьяасгїй юм гэдгийг нь ч хэлж єгєхийг хэзээ ч оролдсонгїй .

- Одоо бодохноо , Берт болон бусад нєхєд маань миний толгой дэмий эргїїлжээ гэж Билл хэлэв.

Энэ эгзэгтэй асуудлаас тэгсгээд эвтэйхэн мултрахыг Саксон бодох учир иймэрхїї байдалд їнэнээсээ хазайхыг нїгэл биш гэж їзээд.

- Чи бид хоёр хоолойгоо нийлїлэн их сайхан дууллаа шїї гэв.

Тэр хавар тємєр замын засварын газрудад ажил хаялт энд тэндгїй гарчээ. Ажил хаялт гарахын урьд сайн єдєо Билл , Саксон хоёр Бертийнд їдшийн хоол иджээ. Саксоны ах нь ч ирж , харин Сара ирсэнгїй . гэртээ ажил гїйцэлдэхгїй байхад айл хэсэх зав алга гэсэн байж . Дандаа тэгдэг хїн . Берт санаа сэтгэлээр ихээхэн бишдэж егєєтэйгєєр инээвхийлэн ингэж дуулав.

Сагсайтал нь их мєнгє хураасан.

Са-я-тан гэгчийг бид зэвїїрхэнэ.

Цуутай тэр луйварчин

Цугаар олонд гай тарина.

Їзтэл хармын сэтгэлийг хулгай гэлтэй .

Їжрэх мєнгийг хар тээр дарамт гэлтэй .

Їгїй хийж устгаваас зохилтой эд .

Їнэндээ эрин їе тийм болжээ!

Мери нэг их дургїйцсэн байдлаа зориуд харуулах бєгєєд хоол бэтлгэж байлаа . Саксон тїїнд туслахаар хормогч ємсєж , ханцуй шамлан , єглєє угаалгїй орхисон сав суулгы нь угааж арчиж эхлэв. Берт хажуугийнхаа єрєєнєєс хувин дїїрэн хєєсєрсєн пиво оруулж ирэхэд гурван эр тухлан сууж тамхи татан µэрэг явлдын талаар ярилцаж гарлаа. Имй ажи« хаялтыг бїр олон жилийн ємнє зарлах байж . Одоо хойш тавих хэрэг огт алга , тїргэхэн л хийх тусмаа тєчнєєн сайн . Уг нь бид хожимдсон улс л даа . Бид дийлдэхэ мэдэж байна. Сїїлчийн могикануудын шилэн хїзїїгээр нь олигтойхон шиг татад єгєхєд її тэгвэл ч таарах амьтад ! гэж Берт хэлэв.

Том , тамхиа аажуухан нэрж алгурхан хэлэхдээ :

- За бїї , мэдлээ . Ажилчны байгууллагуудад єдєр ирэх тутам хїчтэй болж байх юм . Калифоринд ганц ч эвлэл байгаагїй цагийг би санаж байна. Одоо бодоод їз л дээ . Нормчилсон ажлын хєлс , ажлын єдєг гэх мэт юм зєндєє байна…

- Чи ч їйлдвэрчний эвлэлийн зохион байгуулагч шиг бодох шив гэж Берт дооглож - Энэ бол дэмий їг , тэнэгїїдийг малладаг їг ! Чухам ямар болоод байгааг бид л андахгїй Урьд норомчилолгїй авдаг мєнгєєрєє авч байсан зїйлсийг одоо бид нормчилсон цалингаара аюч чадахгїй байна. Танай тэр їйлдвэрчний эвлэлийн зїтгэлтэнгїїд биднийг молигджээ. Фрискод юу болсныг сонс л доо. Ажилчдын удирдлагчид нь хуучин намуудын тєлєєлєгчидєєс ч даамай муухай бодолтой байдаг байна. Тэд хоорондоо маргаж муудалцаж, хахуул хувааж тохиролцохгїй зарим нь шор®нд ч орж байна. Гэтэл Фрискогийн салчдын байдал ямар байна ? Том Браун минь хэрэв чи аливаа дэмий їгийг ангайж ±онсоод їнэмшээд байх юм бол цаадуул чинь тэндхийн ажилчин болгоныг їйлдвэрчниый гишїїн , цалингаа їйлдвэрчний эвлэлийн шаардлагаар бїхлээр нь авдаг гэж хэлнэ байх шїї Тэгэхэд чи бас л їнэмших биз ! хагас сайн болгонд цалингаасаа ажлын даамалдаа мєнгє єгдєггїй ганц ч салсчин байхгїй . Чиний магтаад байдаг тэр Синфранцискогийн барилгын ажилчдын эвсэл гэдэг чинь иймэрхїї л юм шив дээ ! Удирдагчид нь эмхїл зугаалгын газруудаас орлого авч Европоор тэнэж явдаг, эсхїл шоронд орохгїйн тулд тэр мєнгєє шїїгчийн гарт атгуулдаг юм.

- Нээрэн , иймгїй юм гэж хэлэх хїн ганц ч байхгїй . Ажилчид гїйцэд ухаарахгїйд л хамаг гай байна. Уйлдвэрчний эвлэл улс тєрийн бодлогоор хєєцєлддєг байвал таарна , харин тэр бодлого нь зєв байх ёстой гэж Том хэлэв.

- Социализм уу ? Тийм її ? гэж Берт дооглосон байдалтай єлгєж аваад цааш нь - Тэр Руэф , Шмидт мэт чинь биднийг худалдчихаж алахгїй биз ? гэв.

- Шудрага хїмїїсийг л сонгох хэрэгтэй , хамаг учир їїнд байгаа. Би социализмын тєлєє хїн гэж байгаа юм биш шїї. Огт тийм биш Манай эцэг євгєд Америк аж тєрєєд даанч удсан болохоор ямар нэг гэдэс ихтэй герман юмуу эсвэл оросын уранхай дээлтэй , маажгий гуталтай цид нараас хїрё ирээд т єєрснєє ангилаар хоёр їг холбож мэдэхгїй байж эх орноо хэрхэн удирдахыг заах гэ оролдохыг хэрхэвч хїсэхгїй ! гэж Билл хэлэв.

- Чиний эх орон ч дээ ! гэж Берт дуу алдаад

Чамд ер нь тэнэгїїдэд ямарч эх орон байхгїй . Хээл хахуулийн эзэд чамайг дээрэмдмээр санагдахаараа л ийм їлгэр ярьж толгойгий чинь эргїїлдэг юм шїї дээ гэв.

- Тэгэхээр хээл хахуулийн эздийн тєлєє саналаа бїї єг. хэрэв бил шудрага хїмїїс сонгох юм бол тэд бидэнтэй шудрагар харьцана гэж Билл хэллээ.

- Том харамссан байдалаар ,

- Билл , чи даанч манайхны хурал дээр очихгїй юм л даа . Очдогсон бол нїд чинь нээгдэж , дараачинй сонгууль болоход социалистуудын тєлєє саналаа єгєхсєн гэж хэлэв.

- Тэр їгїй шїї ! гэж Бил чангаар дуугараад – Цаадуул чинь хїний ёсноор ярьж сурсан цагт чи намайг социалист цуглаандаа очуулж чадах байх гэл..

Берт амандаа :

Їжрэх мєнгийг хар хээр дарамт гэлтэй

Їгїй хийж устгаваас зохилтой эд !

гэж аялж эхлэв.

Нєхрийнхєє ажил хаягчдыг дэмжиж бас хурц їг хэллээ гэж Мери , Саксонтой

їг дууграхгїй байсан болохоор тэр бїхэнд сэтгэл нь зовсон Саксон эрчїїлийн маргааныг чагнан мєн л дуугїй байв.

Саксон сэтгэл зовиносоноо мэдэгдэхгїй санаатай цовоолгоор

- За ажил чинь амжилттай юу ? гэв.

Берт шулуухан

- Хэрэг алга ! Бид ч баларлаа Јэв.

- Мах , тосны їнэ нэмэгдлээ . Биллийн цалинг хорогдуулсан , тємєр замынхныг бїр нодинон хорогдуулсан Ямар нэг арга хэрэглэх хэрэгтэй байна даа ! гэж Саксон сэтгэл тїгшин хэлэв.

- Чєтгєл шулам шиг тэмцээд , тэмцэлдээ їхэх ганц л арга байна. Єєр юу ч байхгїй . Бид бут ниргїїлэх маань ил боллоо , гэхдээ яахав , хожужу ч гэсэн їзэлцэх л хэрэгтэй байна гэж Берт хариу єгїїлэв.

- Ингэж ярьж яаж болох вэ гэж Том хажуунаас нь мэтгэхэд Берт,

- Євгєн минь, одоо яриад хэрэггїй, тэмцэх л хэрэгтэй гэж эсэргїїцэв.

- Байнгын цэрэг, шїршїїр бууны эсрэг чи бид хоёр хэдийхэн юу болохов дээ гэж Билл хэлэхэд Берт сєргєж ,

- Єє би энэ тухай яриагїй . Жигтэйхэн их дуртай дэлбэрээд том том нїх гаргадаг богинохон бороохой шиг юм байдаг , бас нунтаг … гэхэд Мери ташагаа тулан

- Аа , тийм бий уухайс ! Том , санаа зовсон байдалтай тамхиа нэрнэ . Биллийн нїїрэнд тїгшїїр илэрч ,

- Берт минь , чи арай тийм юм хийх гээгїй биз дээ ? гэж найдлага тасраагїй янзтай асуув.

- Мэдэхийг хїсээд байгаа бол тэгэх л болно доо . Би їхэхийнхэ ємнє тэднийг бїгдий нь чєтгєр , тамын газар тонилгохсон !

- Ёстой л нэг цусанд ханахгїй анархист байгаа юм .

Имй амьтад л Мак – Кинли ‘ , Гарфилд’ бас бусдыг алсан . Энэ єєрєє дїїжлїїрт їхэх хїн . Харж л байгаарай . Миний худалчийг хараарай ! Бид хоёр зэгсэн хїїхэд шуухадгїй байгаа маань их зол гэж Мери хашигчив.

- Дэмий л чалчиж байгаа биз гэж Билл Мерийг тайвшруулах санаатай хэлэв.

- Чамайг л яах бол гэж ингэж байгаа хэрэг . Берт алиалах дуртай хїн шїї дээ гэж Саксон хэллээ.

Гэвч Мери толгой сэгсэрч ,

- Тийм бишээ . Нойрон дундаа хїртэл яадаг гэж санана . Харааж зїхнэ , андгайлж тангараглана , шїдээ чихартал хвирна . Сая хэлж байгаа їгий нь , дуулаа биз дээ !

Берт хєєрхєн нїїрэндээ дїрсгїй байдал гаган сандлаа хананд тулгаад дахин

Са-я-тан гэгчийг бид зэвїїрхэнэ …

Хэмээн дуулж эхлэв.

Том дахиад л ухаалаг явдал , шудрага ёсны тухайы ярьж эхлэхэд Берт дуулахаа болиод єєдєєс нь давшлан ,

- Элэнцгий чинь шудрага ёс! Ажилчин ангид ямар шудрага ёс байгааг би та нарт хэлж єгье . Форбсыг санаж байна уу ? Єнєєх Калифорны Альт-трестийг сїйрїїлчихээд хоёр сая цэвэр доллары нь хээв нэг шинэгэж байсан тэр Аллистон Форбсыг санаж байна уу ? Тэр этгээд хээнцэр ганган машин унаад явж байхы нь би єчигдєр харлаа . Уг нь шїїхэд шилжээд найман жил шоронд суух ёстой хїн байсан шїї дээ . Хэдий хэр суув даа ? Хоёр жил хїрээгїй байхдаа эрїїл мэндийн магдалг агар суллагдсан байгаа юм ! Биднийг їхээд хатаж дууссан хойно л тэр їхЅх байх. Энэ цонхоор хар даа . Довжооных нь хэсэг эвдэрсэн тэр байшингийн арын нїїрийг харж байна уу ? тэр байшинд Дэнэрик авгай суудаг юм . Угаалга хийдэг авгай . Нєхрий нь галт тэрэг дайраад алчихсан . Замын газраас сохор зооч єгєєгїй . Анхаарал хайрамжгїй явж ч гэх шиг элдэв худал юм гаргаж єєрийнхєє муугаар їхсэн гэсэн байна. Шїїхээс тэгж тогтоосон. Авгайн арван зургаатай хїї Арчи амьдрах арга тасрахаар Фрискод очиж согтуу хїний юм авчээ . Юу хулгайлсан гээч ? Хоёр доллар найян цент Ойлгов уу ? Хоёр ная ! Шїїгч нар ямар ял єгсєн бэ гэвэл тавин жилээр тасалсан . Найман жилий нь Сан – Квинтид суусан, Їхэн їхтэл нь суулгаад л байх болно доо. Шоронгоос уушигны сїрьеэ халдаад євчтэй байгаа боловч танил тал байхгїй болохоор суллуулж ч адахгїй байна гэж Дэнэкир авгай яртж байна лээ . Жаал хїї Арчи согтуу хїний хоёр доллар наян цент авсны тєлєє шоронд тавин жил суух ял авсан б айхад Аллистон Форбс Альт- Трестийн хєрєнгийг хоёр саяар нь идчихээд хоёрхон жил болоод гарчээ . Ингэхээр энэ улс орон хэний эх орон болсон байна ? Таны жал хїї Арчийн эхорон бана уу ? огт тийм биш ! Аллистон Форбсын эх орон, бидний хойд эх ! Ай хєєрхий ийм байна шїї дээ !

Саятанд сайн хїн нэг ч їгїй …

Мери сав суулга угааг ад дуусч байсан Саксон дээр очиж хормогчоо тайлаад аливаа эмэгтэй хїн жирэмсэн нэгнийхээ онцгой энхрийлэл їнсдэг ёсоор їнсэв.

- Найз минь, чи одоо сууж їз, биеэ их ядрааж болохгїй . Эднїїс ч мєд дуусахгїй . Би чамд хийх ажлыг чинь авчирч єгье , юмаа оёнгоо эдний яриаг сонсож суу . Харин Бертийн їгэнд л орж болохгїй , солиотой хїн шїї дээ .

- Саксон юмаа оёнгоо сонсон суулаа . Саксоны хормой дээр хїїхдийн жижигхэн юмнууд байгаг Берт хараад царай нь харамсах уурсах шинжтэй болж,

- За хїїхэд тєрїїлээд яаж тэжээнэ гэж бодно вэ, ай бїї мэд гэж хэлэхэд Том ,

- Чи лав єчигдєр орой хэтэртэл уусан байгаа гээд малилзтал инээмсэглэв.

Берт толгой сэгсрэнэ.

- Чи минь їглээд юу хийхэв дээ, ямар ч болтугай Америк маань сайхан орон шїї гэж Билл нєхєрсєгєєр хэлэхэд Берт ,

- Биднийг сїїлчийн могикан байх їед тийм байсан , маш сайхан орон байжээ . Гэтэл одоо ? Биднийг хулхидаад биднээсээ урваад , биднийгээ гарцгїй мухарт хаяжээ. Чи бидний євгєд дээдэс энэ гарын тєлєє гартаа зэвсэг барин тэмцэж явсан, бид негрїїдийг чєлєєлж , индианчуудыг устгаж єєрснєє єлсч даарч тулалдаж явсан улс . Эндхийн газар бидэнд сайхан санагдаж, бид ой моды нь цэвэрлэж , тариалан тарјж, зам тавьж хот суурин байЈуулсан . Бид бїгд элбэг дэлбэг амьдарч байлаа . Энэ газар нутгийнхаа тєлєє бид тэмцлээ їргэлжлїїлсээр байлаа . Миний хоёр авга ах Геттисбергийн тэнд алагдсан. Тэр дайнд бид ямар нэг хэлбэрээр бїгд оролцсон . Саксоны ярихыг сонсоход євгєд дээдэс нь ямар их бэрхийг туулж баймааж нь орон гэр , їхэр , адуу малтай болж байсныг мэдэж болно. Тэд ямар ч болтугай зорьсондоо хїрсэн байна л даа . Миний євгєд ч єєрцгїй , Мерийнх ч єєрцгїй гэж Берт мэтгэн ярихад Мери ,

- Арай ухаантай байсан бол тэр бїгдтэйгээ л байх байж дээ гэв.

- Эргэлзээгїй, энд л хамаг учир нь байгаа юм . Гэтэл бид дандаа ухарч байж єєрснийгєє тонуулчихжээ. Бид булхайн тэмдэгтэй хєзрєєр тоглож чадахгїй, бусадтай адил булхайцаж чадахгїй л дээ . Бид молиго умхээд єєрснєє хоосон їлдсэн тийм цагаан арьстан хїмїїсийн тоонд орлоо. Цаг їе ч биш болжээ. Хїмїїс арслан адсага, хоёр боон хуваагджээ. Адсагнууд нь ажил хийгээд арслангууд нь цуслаад л . Тэд Ферм, уурхай, їйлдвэрийн газруудыг булааж авад одоо засгийн эрхийг ч авчээ. Бид бол хохирохдоо шудрагаар їлдсэн цаган арьстан буюу тийм хїмїїсийн уздам юм . тэгээд ч хожигдсон турсага хуулуулж гїйцлээ. Ойлгов її гэж Берт ярихад То¬ ингэж хэлэв.

- Хааяа л хадуурчихгїй бол чи чинь хурдал цуглаан дээр їЈ хэлж баймаар уран илтгэгч байх чинь юу вэ ?

- Берт минь , нээрэн тийм санагдавч тийм биш л дээ . Одоо їед хэн ч баяжиж болно гэж Билл хэлэхэд Берт дооготойгоор

- Нэгдсэн улсын ерєнхйлєгч ч болно ! Овжин залхиа тєрсєн бол яриангїй л дээ . Харин чамайг саятан юмуу ерєнхийлєгч боллоо гэж би хараахан сонсоогїй явна шїї. яагаад ? Яагаад гэвэл чи овжин зальхай хїн биш, Чи бол тэнэг, тэрэгний морь. Энэ чигээрээ л їхнэ! Бид ч гэмээнэ зам нэгтэй улс даа !

Їдийн хоол идэх зуур Том, багадаа хєдєє хичнээн сайхан байснаа санаж ярихдаа євєг дээдсээ дуурайж сангийн газраас нэг хэсгийг аваад хаа нэг газар амьдран суух ганц хїсэл мєрєєдєлтэй байсан гээд аз дутахад Сара дургїйцээд мєрєєдєл нь хэвээр їлдсэн гэлээ .

- Бидний амьдрал гэдэг тоглоом маань ийм л юм даа . Амьдрал єєрийн хууль дїрэмтэй, хэн нэг нь завал муугаа їзэж байх ёстой юм гэж Билл санаа алдан хэлэв.

Жаахан байзнасхийж байсн3аа Берт дахиад л илчлэн шїїмжлэх яриагаа эхлэхэд Билл их олон юмыг дотроо єєрийн эрхгшїй зїйрлэн бодов. Эднийх єєрийнхтэй нь тєсєє алга . Эднийх єєрийнхтэй нь иуил дасал болсон аятайхан уур амьсгалгїй санагдав. Юм бїхэн нэг л биш Єглєєнийхєє хЅрэглэсэн сав суулгыг ч угааж цэвэрлээгїй ундуй сундуй орхисон нь орж ирсэн хїнд андашгїй байлаа . Бїстэй хїн болохоор гэр ахуйн олон дутагдлыг Билл ажиглаагїй нь єглєєжин бодож зїйрлэж їзвэл , Мери , Саксоноос олон мянган шинж байдлаараа дутуу эзэгтэй юм гэж лавтай мэджээ. Тэгээд эхнэрээ бахархан харахад суудлаасаа босож очоод тэвэрч їнсмээр санагдана. Эхнэр хїн ийм л бах ёстой юм даа ! гэж бодоод гоёлынх нь дотуур хувцсыг санаж їзлээ. Тийнхїїт санаандаа эрэгцїїлэн бодож байтал Бертийн ярьж эхлэх дуу хоолой бодлы нь тасалдуулахад тун эвгїй санагдана.

- Билл , чи намайг уурандаа ингэлээ гэж бодож байна . Їнэн . Миний уур хїрч байна. Чи миний амьдралдаа амсаж єнгєрєєсєнийг амсаагїй . Чи хєлгийн жолоо залж , боксоор мєнгє амархан олог байсан хїн, тэгэхээр чи ажилгїй болох ямар байдгийг мэдэхгїй , ажил хаялтанд нулимуулчихвал эхийгээ бодохоос дуугїй хїлцэж байсан мэдэлтэй явах боллоо.

Намайг Найлын цахилгаан станцад яасан , манай нєхдийг тэд яадгийг ч болтугай сонс л доо. Намайг орж очиход захирагч нь толгойноос нь хєлийг минь хїртэл ширэв татан а3жиглж элдэв дээдийн баахан дэмий юм асууж шалгааснаа єргєдлийн хуудас єглєє . тэрий нь бєглєчихєєд эмчээс эрїїл мэндийн гэрчилгээ авах гэж нэг доллараа зарлаа . тэгээд зурагчинд очиж бас нэг доллараа барилаа . Нєгєє захирагч миний єргєдєл, эмчийн магадлагаа, гэрэл зургийг аваад дахиад л баахан юм асуув. Хамгийн тїрїїнд – Чи ажилчны аливаа эвлэлд гишїїн байсан удаа бий юу ? гэж асуулаа .

Надаас ийм юм асууах нь тэр. Надад ажилд орох хэрэг даанч чухал байсан болохоор би їнэнээ хэлээгїй . Мухлагийн эзэн надад юм зээлээо єгєхєє болиод , бас , ээж …

“За одоо л нэг юм бїтлээ . Галь тэрэгний жолооч болж таарлаа . Урд талынхаа тавцан дээр гарч зогсчихоод хєєрхєн хїїхнїїдтэй ирмэлцэж байх зїгээр шїї ” гэж бодлоо , Тэгсэн чинь элэнцэг байхав. Дахиад хоёр доллар тєл гэнэ, нэг муу цагаан тугалган тэмдгийн тєлєє хоёр доллар тєлєв ! Дараа нь ажлын тусгай цамцны їнэнд арван есєн доллар тавин цент тєлєх болов. Єєр газраас яг тийм цамцыг арван таван долларар авч болох л байлаа . Харин їний нь анхныхаа цалин дээрээс тєлж болно гэсэн . Бас халаасандаа заавал чиг хоёр долларын задгай мєнгєтэй явах ёстой юм байж . Танил цагдаа Том Донованасаа мєнгє зээлдлээ . тэгээд болсон гэж бодож байна уу? Їгїй ээ туршилтын хугацаа гэж хоёр долоо хоног цалингїй ажилла гэлээ

Саксон инээж ,

- Хєєрхєн хїїхнїїд тааралдсануу даа ? гэж асуулаа .

Берт урамгїйгээр толгой сэгсрээд ,

- Би тэнд ганцхан сар ажилласан . Би¤нийг эвлэлд элслээ гээд бїгдийг минь ажлаас хєєсєн.

- Та нарын ажил хаялт зарлавал бас л тэгнэ шїї дээ гэж Мери їг хаялаа .

- Би чамд чухам ингэж л хэлдэг. Бидэнд амжилт олох ганц ч найдлага алга гэж Берт хэлэв.

- Тэгвэл тийм юм хийх хэрэг юу байна ? гэж Саксон гайхаж асуулаа.

Берт єєдєєс нь доривгїй харцаар ширтсэнээ ингэж хэлэв

- Миний авга ах нар юуны тєлєє Геттисбергийн дэргэд амь намаа єгсєн бэ ?

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Feb.10.08 9:57 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
НАЙМДУГААР БЇЛЭГ.


Одоо Саксонд гэр орныхоо аж тєрлийг явуулахад сэтгэл зовоох юм их болжээ. Даавуу шуувууны їнэ улам нэмэгдэж худалдан авах зоригий нь мохоогоол сайхан юм оёж урлахыг нэгэнт болив. Бертийн харвасан сум шагайсан газраа мэргэн тусаж шигдээд євтгєж амар заяа їзїїлэхийг байв. Саксон ,Билл хоёр тєрєх хїїхдийнхээ амьдралыг хариуцах ёстой билээ . Тэжээж , хувцаслаж , хїний зэрэгтэй аж єтєрхийн тэмцэлд бэлдэж чадах итгэл байна уу ? Чадна гэх баталгаа хаа байна ? Хїїхэд ахуй цагтаа яаж їйлээ їзэж явсан нь бїїр тїїр санагдаж , эфэг эх хїмїїсийн зовлонт яриа одоо єєр дээр нь ирэх болжээ. Сарагийн їргэлж їглэн гонгинодог нь ч аргагїй байна даа гэж бодох болов.

Ажил хаясан тємєр замын гарынхан ойр хавийнхан ч хэлмэгдэж эхэлжээ. Саксон єглєє бїр хїнсний зїйл худалдан авдаг мухлагийн эзэд урам хугарсан харагдана. Хїн бїхэн хємсєг зангидаастай . Ялангуяа хїїхэдтэй эхчїїд . Тэд орой їдшийн цагаар байшингийнхаа їїд довжоон дээр таарлдаад хоорондоо ярилцахы нь сонсоход дуу хоолой нь доройтож , инээж хєхрєлдєх нь бараг їгїй болжээ.

Сїїний худалдагчаас бїтэн хагас литр сїї авдаг Мэгги Донэхью авгай одоо хагасыг л авах болов. Хїмїїс гэр бїлээрээ кинонд орохоо больж , їмх мах ч идэх амаргїй мэт болжээ. Саксоноос гурван байшингийн цаана суудаг Нора Дилэйни баасан гариг болгонд шинэ загас авдагаа болиод давсалсан сагамха шилж биш ширвэж авах болов. Урьд їдийн хоол , їдшийн хоол хоёрын хооронд зузаан тос тїрхэж дээр нь элсэн чихэр хийсэн том том талх идсээр гїйлдэж гарч ирдэг байсан улаа бутарсан хацартай хїїхдїїд одоо элсэн чихэргїй , нимгэхэн тос тїрхсэн жижигхэн талхтай гарч ирэх болов. Сїїл сїїлдээ бїр энэ заншил нь ч унтарч юу ч їгїй хоосон гарч ирэх хїїхдїїдийн тоо олширо.

Зардлаа хорогдуулж хямагдах илїї дутуу зарлагыг аль болохоор багасгах , нарийлах эрмэлзэл газар сайгїй , болж хїн бїхэн бухимдан уцаар болжээ. Авгай хїїхнїїд хоорондоо муудаж хэрэлдэх нь олширч хїїхдээ загнах нь ихсэв. Мери Берт хоёр хэдэн єдєр дараалан хэрэлддэгийг Саксон мэдлээ .

- Миний зовлонг Мери даанч ойлгохгїй юм гэж Берт Саксонд хэлэхэд Саксон тїїнийг шимтэн харснаа яагаад ч юм гэнэт энэ залуу яах бол доо гэж дотроо айн зовсон ажээ. Хар нїдэнд нь ухаангїй явдлын гал улалзан асах мэт санагджээ. Бараандуу нїїрнийх нь мах шуугдаж, шанааных нь яс ёрдойж арга нь барагдан инээмсэглэх мэт уруулаа ялимгїй мушийна . Бїрх малгайгаа ар шилрїїгээ зориуд тавьсан , байж буй бїхий л байдлы нь ажвал ер биш балмад танхай харагдана.

Саксон їдийн хоолноос хойш хийх юмгїй цаг єнгєрєєж ядан уйтгарлж суухдаа урьдийн цагт євєг дээдэс нь уул тал , цєлийг гатлан Єрнє тэнгисийн тэртээг зорьсон газраа хэрхэн хїрч ирж байсан их аяллыг ухаан бодолдоо дїрслэнэ. Бас байгаль эхдээ ойр дотно эгэл жирийн амьдралтай байсан амар жимэр тийм цагт ажилчны эвлэл , хєрєнгєтнїїдийн нэгдэл гэсэн ойлголт хэнд ч байсангїй байж дээ гэж бодно. Хїмїїс зэрлэг ан амьтан буюу малаасаа идэх махаа олж , айл болгон ногооны газартай , идэх ногоогоо тарьж , хїн болгон мод , тємрийн дарх хийдэг , хувцас хунараа єєрснєє оёж , бєс даавуугаа хїртэл єєрснийн гараар нэхдэг байсан гэж євгєд хєгшдийн ярьж байсныг нэхэн санана. Тэгээд ч ах руугаа харахдаа юун тухаы мєрєєдєн гунигла­ , ямар учираас сангийн газраас гарч хєдєє гарахын хїслэн болдог учрыг нь ойлгож байлаа.

Хєдєє аж ахуйтан байх сайхан бололтой гэж Саксон бодно. Тэгтэл хїмїїс яагаад заавал хотод суух болоо юм бол ? Урьд нь хїн бїхэнд юм нь хїрэлцээтэй байсан байхад одоо яахлаара хїрэхээ больдог байна ? Яах гэж хїмїїс хоорондоо маргаж , тэмцэж ажил хаяна вэ - ажил олох гэхдэ л энэ її ? Яахлаараа ажил нь хїн бїхэнд хїртэхээ больдог байна. ? Єнєє єглєєхєн нэр усы нь хїртэл миний мэдэх танил , ойр хєрш суудаг хоёр хїнийг ажил руугаа явж байхад нь ажил хаялт тасалдуулагч , урвагч- штрейкбрехер гээд ажил хаясан хїмїїсийг харсаар байтал зодож нїдлээ . Эхлээд хїїхдїїд тэднийг чулуугаар шидэлж , хїїхдийн амнаас гарамгїй муухай їгээр хашгиралдан загнав. Зодоон болох дуу шуугианаар гар буутай цагдаа нар хїрэлцэн ирэхэд ажил хаягчид гэр гэртэй буюу байшингуудын хоорондох нарийхан зай завсараар нуугдаж байв. Нэг урвагчийг ухаан алдтал зодсон тул эмнэлэгт хїргїїлж , нєгєє нэгийг нь тємєр замын цагдаа нар хамгаалж явсаар ажил дээр нь хїргэж єглєє . довжоон дээр хїїхэд тэврэн зогсож байсан Мэгги Донэхью тэр урвагчийг элдэв муу їгээр харааж зїхэхэд Саксоны нїїр шатх шиг болжээ. Зодоон яг ид дундаа явагдаж байхыг Мерседес эмгэн хєрш айлынхаа байшингийн довжоон дээрээс хараад учиртайхан жуумалзан гудамжинд болж буй юм бїхнийг сониучирхан ажиглаж хамар амаа сарталзууж байв. Эмгэн ийнхїї тун жишэмгїй сониучлан байгааг Саксон хараад гайхав.

Хайр сэтгэлийн асуудлд их мэргэн тэр авгайгаас амьдралын энэ мэт амуудлын ухааныг тайлбарлуулах гэж Саксон тїїн дээр очвол Мерседес эдийн засаг ба ажилчны асуудлаар гайхмаар хачин бодолтой нь мэдэгджээ.

- А-я-яа , хонгор минь энїїн шиг амархан юм хаа байхав. Хїмїїс ихэнхдээ тєрєлхийн тэнэг тєрєєд боол болдог юм . Тун цєєн хїнд ухаан заяасан байдаг , тэд нь ноён болдог . Хїнийг бурхан л иймээр бий болгосон гэж би санадаг.

- Єнєє єглєєний аймшигт зодооныг бурхан яагад зєвшєєрдєг билээ .

Мерседес инээмсэглэж ,

- Бурхан иймэрхїї асуудлыг сонирхдоггїй бах аа .

Єнєє єглєєний зодооныг мэдээч їгїй биз .

- Би бїр їхтлээ айгаад дотор хаич н болсон шїї . Гэтэл та … би таныг харсан. Та жїжиг сонирхож байгаа юм шиг хээв нэг хараад зогсож байсан шїї.

- Ёстой л жїжиг байсан даа !

- Ай , та яаж …

- Харсаар байтал хїн алж байхыг би чинь нїдэрээ бишгїй їзсэн хїн шїї дээ . Онцгой м ер байхгїй . Хїн бїгд їхнэ . Тэнэгїїд л яагаад гэдгээ мэдэхгїй мэл шиг їхдэг. Инэдч хїрмээр. Бие биенээ банз бороохой гараараа нїдэж , толгойгоо хага цохиж , яс булаалдсан нохой шиг бие биеэ хэмлэнэ. Булаацалд ж багаа ажил нь їнэндээ бас л яс юм даа . Эмэгтэй хїний мєр дээрээс юм уу , їзэл санаа , алт їлгэр домгийн очир алмас эрдэнийн тєлєє алалцаж байгаа бол бас учиртай ! тэд тэгдэг улс бишээ , єлсєєд л ходоодондоо юухан хээхэн хийх гэж хоорондоо зодолддог амьтад шїї дээ !

- Ай даа , даанч учры нь ойлгохгїй м гэж саксон гараа базлан шивнэв. Мэдэхгїйн зовлон , мэдэхийн хїслэн хоёрт Саксон хэлмэгдэх аж .

- Учры нь олж ядад байх юмгїй . Гэгээн цагаан єдєр шиг тов тодорхой . Хэзээд тэнэг ба ухаантай , боол ба ноён , харц ард ба хан ван гэж байсан юм . хэзээд байх ч болно.

- Яагаад тэр вэ ?

- Яагаад харц ард байх ёстой юм гэвэл харц ард учраас л тэр . Нохой бєєс яагаад нохой бєєс байдаг юм гэсэн їг .

Саксон толгойгоо цєхєрсєн байдалтай сэгсрэв.

- Хонгор минь , би танд тайлбарлаж єглєє . Їїнээс илїї тодорхой хариу єгєх гэж энэ дэлхийд байхгїй . Та яагаад єєр хїнтэй суулгїй чухам энэ хїнтэйгээ суув . Яагад гэвэл энэ хїн чинь тандбусдаас илїї сайн сайхан санагдсан . Энэ бас яагаад билээ ? Сайн сайхан л санагдсан хэрэг. Яагаад гал тїлдэг , жавар хайрдаг билээ ? Яагаад тэнэг , цэцэн , эзэн боол , хєрєнгєтєн , ажилчин гэж байдаг вэ ? Яагаад хар юм хар байдаг вэ ? Та энэ асуудлуудад хариу єгч чадвал бїхнийг хариулж чадна.

- Хїмїїс ажиллахыг хїсэж, хєдєлмєрє шудрагар їнэлїїлэхийг л хїсэж байгаа атлаа єлсєхєд хїрнэ гэдэг зїйн хэрэг гэж її ?

- Энэ бол бас чулуу ноцдоггїй , тэнгисийн элё элсэн чихэр биш , зангуу хатгадаг , ус нойтон , утаа хєєрдєг , хїрнэ гэдэг зїйн хэрэг .

Бодит байдлыг ийм маягаар тайлбарлахад Саксон итгэсэнгїй , ний нуугїй хэлэхэд Мерседесийн ярьсан юмны цана наана учрыг ойлгосонгїй . Ер нь утга учиргїй дэмий юм яриад байх шиг санагджээ.

- Тэгвэл манайд эрх ёєлєє , тусгаар тогтнол ч байхгїй бол байна ! Хїмїїс эрх тэгш биш, тэгэхээр миний хїїхэд баян хїний хїїхэд шиг амьдрах эрхгїй байх нь ээ ! гэж Саксон уухилан дуу алдав.

Тэгэлгїй яахав гэж Мерседес хариу дууграв.

Саксон тїїхийн сургамж эцгийнхээ сэлмийг санаад ,

- Ард тїмэн маань бїгдээрээ чухам эрх чєлєєний тєлєє , тэгш байдал , тусгар тогтнолын тєлєє тэмцсэн шїї дээ гэв.

- Ардчилал гэдэг чинь тэнэгїїдийн мєрєєдєл. Ай даа , хонгор минь , ардчилал гэдэг чинь шашин шиг худалч , толгой мансууруулсан зїйл. Энэ тэрэгний мал болсон ажилчдыг їймээн самуун гаргуулахгїй байлгах гэж л хэрэглэж байгаа зїйл Тэднийг гачигдал зовлон , хї­д хїчир хєдєлмєрт хоёрыг тэвчихийг ятгаж , ядуучууд жаргал эдэлж мєнхийн галд шатаж їхэх тийм тэнгэрийн ханчлал Ёрнэ гэсэн їлгэрээр сэтгэлий нь зовоож байдаг юм . Ингэхэд нь ухаантай хїмїїс хєх инээдээ барьж ядан байдаг юм даа ! Энэ худал їг явцгїй болж хїмїїсийн тархинд ардчиллын тухай мєрєєдєл їїссэн цагт ухааньангууд нь мєрєєдлийг мєрєдєл хэвээо нь байлгахыг хичээжээ . Ертєнцийг хїчтэй ухаантай нь л эзэмшиж байдаг юм шїї дээ .

- Та єєрєє ажилчин ангийн хїн шїї дээ гэж Саксон хэлэхэд эмгэн уурлан алдаж

- Би юу ? Ажилчин ангийн хїн гэн її ? Тийм нь ч тийм ээ , гэхдээ би мєнгє л буруу хэрэглэсэн хїн , одоо єтлєєд зоригтой залуу хїмїїсийг эрхэндээ оруулж чадахаа байжээ , їе тэнгийнхнээсээ бїгдээс нь урт наслаж , надаас єєр хїн їлдсэнгїй , тэгээд энд энэ ажилчин хїмїїсийн дотор Барри Хиггинстэй хамт сууж , їхэх цагаа хїлээж байгаа юм л даа . Би бол , хонгор минь , ноёдын хїрээлэн дунд тєрсєн хїн , насан турхруу тэнэгїїдийг гутлынхаа улан дор дэвсэлж явсан хїн . Хамгийн ховор нандин дарс ууж , хамаг хєрш айл аймгийнхнаа насаар нь тэжээсэн ч хїрэлцэх тийм их баян тарган найр наадамд оролцож явсан хїн . Дик Голден бид хоёр Монте- Карлод байхдаа ганц долоо хоногийн дотор дєрвєг зуун мянган франк їрчихэж л байгаа юм даа (Їнэнийг хэлэхэд тэр мєнгє тэрнийх нэ°тэй боловч минийх л басан юм ) . Энэтхэгт байхда миний зїїж байсан эрдэнийн чулууг худалдлаа гэхэд л миний нїдэн дээр турж їхэж байсан тїмэн айлын хїний минд орох їнэтэй байсан юм .

Саксон амьсгаадан .

- Та харангадаж їхэж байхы нь харж байсан мєртлєє тэдний тєлєє юу ч хийгээгїй гэж її ? гэв.

Би єєрийнхєє эрдэнсийг гамналгїй яахав , даанч яг тэр жил нэг орос цэргийн дарга бїгдийг нь хулгайлчихсан юм … ёстой нэг шаар шиг амьтан . байсан юм даа !

- та нар хїмїїсийг їзэж бахад зїгээр л байсан хэрэг її ? гэж Саксон дахин асуув.

- Тэр муусайн хїний тамтагнууд чинь їхэж ялзараад єт хорхой шиг їржиж байдаг юм . хонгор минь , иэд чинь танай эндхийн єєрсдтэйгээ адил тэнэг їр садаа тасралтгїй тєрїїлж ноёдод боол бэлтгэж єгдєг энэ ажилчид шиг тийм л авах танаггїй хэрггїй новшнууд шїї дээ .

Орчин тойрныхоо бодит їнэн байдлы нь тухай хэн нэгнээс їнэн мэгэдтай тайлбар сонсохыг Саксон ихэд хїссэн боловч тэр аймаар хачин эмгэнээс олигтой ухаалаг юм дуулалгїй , ер нь ямарч олигтой хариу сонссонгїй їлджээ. Мерседесийн ярж байсан олон зїйл тїїний їрвэсэн бодлын л тоглоом байсныг Саксон одоо ойлголоо.

Єдєр хоног єнгєрєµ тусам тємєр замын газруудад гарсан ажил хаялт улам аюілтай болж байлаа . Ажилчидад юу болох бол гэж бодохоос Билл баримжаа алдан толгой сэгсэрнэ. Саксонд ярихдаа :

- Би ерєєс ухааны нь олохгїй байна. Юм бїхэн эх толгойгоо алдав. Харанхуйд зодоон хийхдээ адил болжээ.

Морин тэрэгч биднийг ч болтугай харахгїй юу . Їйлдвэрийн ажилчдийг дэмжихийн тулд ажлаа хаях нв зїйтэй гэж ярилцах боллоо . Зарим нь ажилдаа гарахгїй бїхэд долоо хоног болсон юм байна , халагдсан гэнэ. Хэрэв бид ажлаа хяхгїй бол тэр ажилчид дийлдэнэ гэнэ.

- Та нар єєрсдийнхєє цалинг хассан байхад ажлаа хаях гэж бодоо ч їгїй шїї дээ гэж Саксон хємсєг зангидан хэлэв.

- А , тэр їед бид ажил хаяхад бэлэн байгаагїй . Одоо бол биднийг боомтын ажилчны эвлэл , Фрискогийн морин тээвэрчид дэмжинэ. Гэхдээ одоо ингэж л ярилцаж байгаагаас цаашгїй байна. Хэрэв бид нэгэнт шийдээд ажил хаях юм бол хасуулсан арван хувиа завал эргїїлж авахыг оролдоно л доо.

- Харин энэ муусайн улс тєрийн бодлогчдыг дотор нэг ч єєдтэй хїн байхгїй . Ажилчин бид л ухаан сууж гагцхїї шудрага хїмїїсийг л сонгоё гэж тохиролцох юм бол болох юм ! гэж Билл Саксонд нэг удаа хэлэхэд Саксон єєдєєс нь

- Чи Берт, Том та гурав хоорондоо ам хэлээ олохгїй байхад бусад хїн хэл амаа бїгд ололцоно гэж бодож яаж болох юм гэлээ .

- Би єєрєє ч мэдэхгїй байна. Бодоод ба©х тусам толгой эргэх юм . Харин шудрага сайн хїн олж тавих юм бол хамаг хэрэг бїтэх нь хоёр хоёрын дєрєв гэдэгтэй ажил тодорхой . Шудрага хїмїїс шудрага хууль гаргана , тэгвэл Берт бїгдийг устгахыг хїсч байна , харин Том хїмїїсийг яваа яваандаа аажим ажимаар єєрийнх нь тамхиа нэрээд суудаг шиг мєн ийм їзэлтэй болж, хєтєлбєрийг нь дэмжин саналаа єгцгєєх болно гэж бодно. Гэтэл яваа яваандаа аажиа алгуурдаа юу ч бїтэхгїй . Бид одоо л сайн болгох хэрэгтэй байна , хойш тавих ёсгїй . Бид одоохондоо юм олж долоохгїй гэж Том хэлж байхад Берт хэзээ ч олж долоохгїй гэж байна. Аль аль нь ийм єєр бодолтой байхад яах вэ ? Социалистууд ч гэсэн , харахгїй юу дандаа маргалдаж хагран бутарч нэг нь нєгєєгєє намаас хєєж байх юм . Энэ тухай бодохоор ухаан самуурч галзуугийн б айшинд орсон шиг санагдах юм . Ганц юм л надад тодорхой байна. , юу гэвэл бид одоо л амьдрала сайжруулах хэрэгтэй байна.

Билл яриагаа гэнэт таслан Саксон руу харж ,

- Яаж бана євдєж байна уу … Яаж гэж сэтгэл нь зовж , хоолой нь чичрэгнэв.

Саксон гараа зїрхэн дээрээ тавив. Гэнэт айж цочсон харц нь аажмаар цаанаа баярласан байдлыг илтгэж , уруул нь учиртайхан жуумалзана. Ємнєє буй нєхрєє харах биш , харин чагнавч сонсдох ёсгїй ал холоос айсуй ямар нэг зїйлийг чих тавин чагнах шиг болов. Тэгснээ царай нь тавирч баярлах гайхахыг зэрэгцїїлэн нєхєр рїїгээ харж гара сарвайлаа .

- Амьд хїн … нєгєє хїї ! Яасан сайхан , яасан баярламаар ! гэж шивэгнэв.

Маргааш нь Билл ажлаасаа хїрч ирээд Саксоны хэлсэн їгнээс эцэг хїн яах ёстой вэ ? гэж хэзээ хэзээнээс илїї буурь суурьтай бодоход хїрчээ.

- Билл , бие минь эрїїл чийрэг болохоор хїїхдээ тєрїїлэхэд нэг их зардал гаргахгїы гэж шийдлээ . Март Скелтоныг л дуудаж болно , сайн эх баригч шїї гэхэд Билл толгой сэгсэрч ,

- Тэгж болохгїы , Саксон минь . Гентли докторыг дуудна . Билл Мэрфийн эхнэрийн хїїхдийг барьж авсан , итгэж болох хїн гэсэн . Баахан їглээ ч гэсэн , мэдэхгїй чадахгїй гэхийн зовлонгїй хашир хїн гэнэлээ гэхэд Саксон ,

- Март Скелтон , Мэгли Донэхьюгийн хїїхдийг барьж авсан одоо эх хїїхэд хоёул хичнээн эрїїл чийрэг байна харахгїй юу гэж зєрлєє .

- Ямарч гэсэн ганц тэр авгайгаар эх бариулж болохгїй ._

- Докторт хорин доллар тєлнє , асрагч ав гэнэ , надад асрах садан байх биш . Марта бол бїгдийг хийнэ , хєлс ч бага орно гэхэд Билл С ксоноо энхрийлэн тэврээд єєрийнхєєрєє зїтгэлээ

- Чи аан гэж байгаач . РобҐртсынхон хямды нь боддоггїй улс . їїнийг хэзээ ч битгий мартаарай . Чи µїїхдээ л тєрїїлэх ёстой . Чиний зїгээс ингээд л болоо . Би бол мєнгє олж чамайг асрах їїрэгтэй. Иймэрхїї тохиолдолд хашраас гэм суухгїй гэдэг їнэн. Чамд осолтой юмыг сая доллар амласан ч би зєвшєєрєхгїй . Чамайгаа л бодно. Мєнгє юу юм ? Мєнгє бол хог. Чи намайг хїїхдэд дургїй юм гэж бодоогїй биз . Хаанаас дуртай шїї. Хїїхдийн тухай бодол хэд хоногоос ч толгойноос гарахгїй байна. Ингэсээр байж ажлаасаа ч хєєгдєж болзошгїй . Бодсоор байтал бїр мангуурах шиг болог. Гэхдээ, Саксон минь, чамайг хар хумсны чинээ ч гэмтсэнд орвол їхсэн хїїхэд гараасай гэж бодно шїї. Одоо чи надад хамгийн хэрэгтэй хїн болохыг ойлгож байгаа биз.

- Урьд хїмїїс гэрлэнэ гэдгийг чинь айлын голомт бий болгох д тєдий м бодож явжээ. Тэгсгээд бие биеэсээ уйдаж хамт байхаас цаашгїй болдог , зарим улс їнэхээр тийм байдаг л даа . Харин бид хоёр тийм бишээ . Би чамдаа єдєр хоног єнгєрєх тусам улам хайртай болж байна . Жишээ нь би чамдаа тавхан минутын ємнє ярьж байснаасаа илїї хайртай байна. Асрагч авгай авах хэрэг байхгїй . Гентли доктор єдєр бїр ирнэ , гэр орон янзлах чамайг асрах ажлыг Мери хийнэ. Нэг їгээр хэлэхэд Мери чам шиг байдалтай боллоо гэхэд чи яахав , тэр бїхнийг Мери хийх болно.

Хэдэн долоо хоног єнгєрєхєд Саксоны мээмэнд сїї орж , эх хїний бахархах сэтгэл нь улам их болж байв. Єєрєє эрїїл чийрэг хїн болхоор хїїхэд тээхдээ ямарч зовлонгїй харин ч дотроо їнэн голоосоо баярлах сэтгэл тєрж , хєнгєн шингэн явах ажээ. Хааяа тїргэн зуур сэтгэлийг тїгшээх зїйл гаравч тэр нь баярлах сэтгэлийг нь улам хїчтэй болгоу байлаа . хэн ч учры нь олоход бэрх ялангуяа Саксонд бїр ойлгогдохгїй нэг явдал буюу ажилчдын байдал улам адармаатай болж буй явдал Саксоны сэтгэлийг зовоосоор байв. … - Машины ачаар урьдын цагийг бодвол хавьгїй их бараа таваар їйлдвэрлэдэг боллоо гэх юм. Гэтэл одоо їед машин улам олон болсон байхад бид яагаад урьдынхаасаа илїї юмтай болж болдоггїй билээ гэж Саксон ахаасаа асуухад наадах нь ,

- Чи асудлыг тун зєв тавьж байна. Ингэж бодоод байвал чи мєд социалист їзэлтэй болно гэв !

Харин Саксон юмыг бодит байдлаар їздэг хїн юм .

- Том чи социалист болоод удаж байгаа юу ?

- долоо , найман жил ,

- Чамд их тус болсон уу ?

- Цагаа болохоор тус болно доо.

- Чи ч тусы нь їзэж амжилгїй їхэх байхаа .

Том сїїрс алдаж ,

- Чиний хэлдэг їнэн болж мэднэ, юм бїхэн данч явуур муутай байх юм .

Том дахиад л сїїрс алдав. Нїїрнийх нј хїлцэнгїй яварч алжаасан б йдал, бєгтєр нуруу, мойногшсон гары нь харахаас тїїний нийгмийн їзэл санаа данч арчаагїй мєхсийг нь нотлох шиг байхыг Саксон гунигтайяа ажив.

_________________
Life is magic!


Top
   
 
 Post subject:
PostPosted: Feb.10.08 9:58 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
ЕСДЇГЭЭР БЇЛЭГ


Гайтай санамсаргїй юм голдуу ялимгїй юмнаас їїсдэг жам бий Пайн гудамжинд том жижиг хїїхдїїд тоглож байхыг Саксон цонхныхоо дэргэд суугаад харах зуур мєдхєн мэндлэх ёстой єєрийнхєє хїїхдийн тухай бодож байж . Нар дуниартан гийїїлж тэнгэрийн зїгээс сэвшэлэх салхинд хужирлаг їнэр їл ялиг мэдэгдэнэ. Гэнэт нэг хїїхэд Долдугаар гудамжны зїг заалаа. Хїїхдїїд цєм тоглоомоо орхиод тэр зїг харж хуруугаараа бас заацгав.

Тэгснээ хэдэн хэсэг болон бєєгнєрєв , арваас арван хоёр насны овоо торниун жаалууд тусдаа нэг бїлэг болж , томхон хоид нь их л айж цочсон байдалтайгаар нялх дїї нараа авч єргєв.

Хїїхдїїд чухам юунаас тэгтлээ гэлмэн цочсоныг Саксон хараахан олж хараагїй боловч томруун жаалууд нь хурдан гїйлдэж суваг дээрээс чулуу тїїж аваад байшингуудын хоорондуур нуугдаж буйг хараад сая л їймсэн шалтгааныг гадарлав.

Жижиг хїїхдїїд томчуулаа дуурайна. Охид нь жижиг дїї нараа гэр гэрийн зїг авч яван энд тэндгїй хаалга наяигнуулан муусайн байшингуудынхаа довжоон дээр шуугилдан гїйлдэн гарч харагдана. Їїд хаалга дуу чимээтэй нь аргагїй хаагдахад нь гадаа эл хуль боллоо . Харин айж Іїгшсэн царайтай авгай хїїхнїїд цонхоо хагас онгойлгож ийш тийш харна. Тєв гудамжнаас хєдлєх галт тэрэгний уухилах хєдлєх чимээ Саксонд сонсогдов. Дараа нь долдугаар гудамжны зїгт олон эрчїїлийн сєєнгтєн хашгиралдах чимээ гарлаа. Хараахан юу ч харагдхгїй байсан боловч тэр гарсан ду чимээг сонсоод Мерседесийн “Тэд чинь яс булаалдах нохой шиг бие биенээ хэмэлдэг юм . Булаацалдаж байгаа ажил нь яс л гэсэн їг шїї дээ” гэж хэлсэн їг єєрийн эрхгїй санагджээ.

Хїмїїсийн хашгиралдах чимээ ойртоход Саксон цонхоороо толгой цухиулган харвал цагдаа, тагнуул этгээдїїд арваад урвагчийг хамгаалан дагалдаж явна. Тэд эдний байшин байдаг гудамжний яг тэр талаар жагсан эгнэж явах агаад араас нь ажил хаясан зуу орчим ажилчин эмх замбараагїй хашгиралдан байн байн чулуу шїїрэн авч явна. Саксон ихэд цочин айж хамаг бие нь чичрэх янзтай болоход сэтгэл их догдолбол муу болно гэж бодоод биеэ барьж зоригоо чангалав. Мерседес Хиггинс авгай тэднийг тухатайхан харах гэж єндєр довжоон дээрээ сандал тавьж суугаад жигтэйхэн таван ажиглаж харж эхэлсэн нь Саксоны биеэ барихад нэлээд тус болов.

Цагдаа нар гартаа борооµой барьжээ. Тагнуулууд нь гар хоосон юм шиг харагдана. Ажил хаягчид араас нь хараал тавин занал зїхэхээс хараахан хэтрэхгїй явж байсан боловч хїїхдїїд уг байдлыг хурдан єєрчлєгєхєд хїргэлээ. Олсен , айшим хоёрын б айшингийн хоорондуур явж байтал нь гэнэт чулуу шидэж эхэлжээ. Ихэнх нь хїрэхгїй байсан боловч Саксоноос хорин алхмаас холгїй явсан нэг урвагчийн толгойг онов. Тэр хїн гуйваж бїдэрч яваад хашааных нь хаалган дээр хїрч ирмэгц халааснаасаа гар буу гаргав. Нэг гараараа нїдрїїгээ урсах нїїрнийхээ цусыг арчиж, нєгєєхєєр гохоо даран Айшэмийн байшин руу буудлаа : Тагнуул тїїнийг дахин буудахаас нь ємнє гараас нь шїїрэн барьж чирэн явав. Ингэхэд ажил хаягичд улам чангчанг занан хашгиралдаж , Саксон , Мэгги Донэхью хоёрын байшингийн хоорондох баахан чулуу мєндєр мэт бууж грах нь тэр. Урвагчид ба тэднийг хамгаалагчид зогтусан зогсож гар буугаа гарган ирэв. Зодоонд мэргэжсэн тэр хїмїїсийн нїїр царайнд илрэх шийдэмгий ширїїн догшин байдлыг харахул тэд цус урсгаж , хїний амь сїйдлэхээсээ сийхгїй улс болхоыг Саксон даруй ойлгожээ . Тэдний удирдагч бололтой нэг хїн нарийн бїрх малгайгаа авч халзан толгойныхоо хєлсийг арчиж харагдав . Тэр бол бие томтой бэлцгэр тарган, харахаас нэлээд болхи хїн мэт бєгєєд янжуур зуусан байх ба хууз нь тамхины утаанд эндтэндгїй шарлжээ. Мєр унжуу, нуруу бєгтгєр, хоёр мєр нь нэг х г болсныг Саксон ажиж амжжээ.

Тагнуулуудын нэг ньнэг тийш заахад бусад нь инээлдэв. Тэгсэн чинь дєрвєн настай нэг жаал яагад ч юм эхийнхээ хараанаас мултарч дааж ядан ахдмаар чулуу барьчихсан томчуулын “Чєтгєр алгадмар” “Чєтгєр алгадмар” , “Чєтгєр ! ” гэсэн їгийг ууртайгаар чанга хашгирч нїїр нь улайчихсан майга хєлєє алцадзуулан ангийнхаа атаат дайсны зїг гїйж явна. Хингинс дооглон инээлдэхэд уур нь улам их хїрэв бололтой . Тэр жаал баацагнан гїйж очоод гар дахь чулуугаа шидэхэд тэр нь єєрєєс нь дєрєв таван алхмын дайтай унав. Энэ бїхнийг Саксон тїїнчлэн нялх хїїхдийнхээ хойноос гїйж гарсан Олсен авгай ч харжээ. Ажил хаягчдын дундас гар буун дуу пасхийхэд Саксон цонхныхоо дор буй хїмїїс рїї харав. . Нэг нь унжсан зїїн гарынхаа салаа булчинг хараад жигтэйхэн хараал тавьж байв.

Гарынх нь цус хурууныхаа салаагаар чив чив дуслах харагдана. Саксон хараад байх хэрэггїй юм гэж бодох боловч дайчин баатарлаг євєг дээдсийнх нь эрэлхэг зориг уламжлан їлдсэн бололтой, эмэгтэй хїний аймхай байдал нь гэнэт їїссэн тулалдааны явцад Саксон жирэмсэнээ мартаж, янжуур татж явсан тарган байсан тарган хїнтэй тохиолдсон явдлыг хармагц ажил хаягчид ба бусад бїх юмыг мартжээ. Тэр хїн яагаад ч юм толгойгоо хашааны шонгуудын хооронд хавчуулсан харагдана, бие нь хашааны гадна унжиж , євдєг нь бараг газар шїргэнэ. Бїрх малгай нь ойчиж , халзан толгой нь гялалзана. Зууж явсан янжуур нь ч алга . Тэр хїн Саксон руу хараад шонд хавчигдсан гараараа ямар нэг дохио єгч, нїдээ ирмэх мэт харагдах боловч амь тэмцэн євдєхдєє нїїр ам нь татвалзаж байсан хэрэг аж.

Гэтэл ганц хоёр секундын дараа Бертийн дуу гарчээ . Харвал мань эр байшингийнхаа дэргэдїїр явган хїний замаар гїйж аоаас нь ажил хаягч хэдэн хїн дагалдан гїйнэ.

Берт “Сїїлчийн могиканууд минь наашаа!, Эдэнд їзїїлээд єгємз” хэмээн хашгирч байв.

Зїїн гартаа ёотуу , баруун гартаа гар буу барьж , сум нь дууссан тул замгийг нь хоосон тачигнуулна. Берт гэнэт ёотуугаа газар алдан зогтусаад Саксоны зїг эргэснээ юу юугїй унах нь гэиэл нїд ирмэхийн зуур эгцлэн зогсож дайран ирэх урвагчийн нїїр руу гар буугаа шидээд тэр дороо салганан гуйвж євдєг нугарч эхэлтэл хар хїчээ шавхан хаалганы шонгоос баруун гараараа шїїрэн барьж газар суух гэж байгаа юм шиг аажмаар доошлон эхлэв. Энэ хооронд ажил хаягчид дэрэгдїїр нь гїйлдэн єнгєрч байлаа . Жинхэнэ хайр найргїй тулалдаан болов. Урвагчид тэднийг хамгаалагч цагдаа, тагнуулууд амьтанд хєєгдсєн гєрєєс шиг Саксоны хашаанд нуруугаа наан їзэлцэх боловч зуун хїний довтолгооныг дийлэхгїй байлаа . Муна ёотуу гяласхийж, гар буу пасхийн том чулуу хоёр алхамын зайнаас нисэн хїний толгой хаг хаг цохиж байв. Бертийн найз зургаан сартай хїїхдийн эцэг Фрэнк Дэвис гэдэг залуу, ажил хаягч тасалдуулагч нэг хїний гар буу тулган будахыг Саксон харлаа. Хїмїїс хоолойгоо сєєгтєл хашгиралдан занаж, хараал тавих, ёолох чимээ тасрахгїй байна. Мерседесийн хэлдэг їнэн юм . Тэд хїний нэгэнт байжээ. Яс булаалдан хэмнэлдэж, яснаас болж бие биенээ алж байгаа нь харагдлаа . “Ажил гэдэг чинь яс ” , “ажил гэдэг чинь яс” гэж Саксон дотроо дахин дахин хэлэх бєгєєд хичнээн хїслээч гэсэн цонхноосоо холдож чадахгїй, яг л саа євчин туссан мэт хаашаа ч хєдлєхгїй болжээ. Тархи нь ажиллахыг болив. Хэл нь їг хэлж чадахгїй татчих шиг , нїднийх нь ємнє кино тууз хачин хурдан хурдан жирэлзэн єнгєрєх мэт тэр аймшигт явдлуудыг дэмий л нїд дїрлийлгэн ширтэн суусаар амуй. Тагнуул , цагдаа , ажил хаягчид , їхэтхийн їхэтхийн унах нь харгдана. Ажил хаяхыг татгалзсан хїнд шархтай нэг хїн єршєєл гуйн сєгдєн гуйхад нїїр рїї нь єшиглєж байв. Тїїнийг аргаш унан савж унахад єєр нэг ажилчин хїрч очоод цээж рїї нь яаралтайгаар сумаа дуусан дуустал буудлаа. Єєр нэг татгалзагчийг багалзуурдан хашаан дээгїїр толгойгоор нь давуулж хаяад гар бууны бєгсєєр нїїр рїї нь нїдэж гарав. Даанч хайр найргїй нїдэж харагдана. Саксоны таньдаг Честер Жонсон гэдэг ажилчин байж . Саксон , хїнтэй суухын ємнє иїїнтэй нэг биш удаа бїжиг хийж їзэхдээ зэгсэн зєєлєн бодь сэтгэлтэй хїн шиг санагддаг байж . Нэг удаа баасан гаригт хотын захиргааны байранд концерт їзсэний дараа тэр залуу, Саксоны єєр хоёр хїїхний хамт Арван гуравдугаар гудамжин дахь жижиг ресторанд урьж оруулаад тэндээсээ нэг зоогийн газар орж нэг нэг аяга шар айраг уугаад гэр гэртээ харьж байсныг Саксон саналаа. Гэтэл одоо чухам тэр Честер Жонсон ингэж байна гэхэд итгэх аргагїй . Гэнт нєгєє бїдїїн тарган эр толгой нь хашааны шон дунд хавчуулагдсан хэвээо боловч ёул гараараа гар буугаа авч нїдээ махчин араатан мэт гялалзуулан бууныха амыг Честерын бєєрєнд тулгав. . Саксон сїйд болох нь хэмээн дохио єгч хашгирахад залуу сонсоод эргэн хартал нь бїдїїн эр гохоо дарав. Честер алагдсан нэг урвагчийн хїїрэн дээр їхэтхийн унав. Тийнхїї сараалжин хашаан дээр гурван хїний хїїр їлдэх нь тэр.

Одоо Саксон юунд ч гайхахаа больж , ажил хаягчид хашаан дээгїїр нь даван орж ирээд хэдэн бут цэцгийг нь дэвслэн , Мерседес , тэдний байшингийн хоо°ондуур гшїйлдэг орж байхад огтхон ч хирдхийсэнгїй. Галт тэрэгний буудлын зїгээс пайн гудамжаар тємєр замын цагдаа , тагнуулын анги гарч зам зуураа буу тавьсаар байв. Харин нєгєє талаас цагда пиг дїїрэн суусан машин хонхоо дуугаргасаар хїнгэнэн гарч ирэв. Ажилчид урхинд орж . Тэд гагцхїї байшингуудын хоорондуурах зайгаар орж тэндээсээ арын байшингуудын хашаагаар нэвтрэн зугадахаас єєр гарцгїй аж . Гэтэл ганц газар шахцалдан чихэлдэж байж олон хїн гарч чадсангїй . Арваад ажилчин Саксоны байшингийн довжоо хана хоёрын завсар хавчигдсаныг цагдаа нар далимдуулан тэднийг зїгээр б аривчлахыг бодохгїй , харин улангассан тэр этгээдїїд бїгдийг буудан унагалаа.

Тийнхїї цуст яраглал болсны дара Саксон зїїд наойрон дунд буй мэтээр хагас ухаантай юм довжооныхоо хэсгээс барьсаар буув. Нєгєє булиа эрийг хоёр цагдаа суллан гаргахыг оролдож байхад мєн л нїд ирмэн гараа савчсаар харагдана. Хашааны халганы нугас эвдэрсэн байна. Саксон чухам хэдийд хэрхэн ийм болгосныг ажаагїйдээ ихэд гайхав.

Бертийн нїд аниастай, уруул ам нь нэл цус болж, хоолой нь хэржигнэн нэг юм хэлэх гээд байгаа бололтой . Хїний гутлын уланд шархдсан х црынх нь цусыг Саксон алчуураар арчиж байхад Берт нїдээ нээлээ . Їзэн яд х єнєєх л харц нь хэвээр . Саксоныг танихЈїй байв. Уруул нь хєдлєж, нэг юм нэхэн санав бололтой, сонсдохтой їгїйтээ

- Сїїлчийн могикан , сїїлчийн могикан … гэж шивэгнэв.

Тэгснээ ёолж эхлэн нїдээ дахин анилаа . Амьд нь амьд байгааг Саксон мэдэв. Бертийн цээж жигтэйхэн оволзож, хоолой нь тїрїїчийн адил хэржигнэсээр байна.

Саксоныг харахад Мерседес хажууд нь ирж зогсон нїд нь гялалзаж , атираатай хацар нь улаа бутарчээ.

- Та энэ хїнийг манайд оруулаад єгєхгїй юу . гэхэд Мерседес толгой дохисноо тэнд байсан нэг цагдааг туслалцаад єгєєч гэлээ . Цагдаа Бертийг хяламхийн хараад аратан мэтээр уурлан заналт нїд ёлтолзуулан

- Чєтгєр алгадмарыг ! Бид єєрснийгєє яая гэж байхад гэв.

- Хоёулаа дєнгєх її ?

- Битгий тэгэж тэнэглэ гээд Мерседес Олсен авгайг хуругаараа дуудав. Тэгснээ Саксонд : Жижигхэн эх минь та гэртээ бушуухан ор. Энд байх хэрэггїй, бид хоёр оруулчихна . Олсен авгай ирж явна , бас Мэгги Донэхьюг дуудья гэлээ.

Урьд Бил хоосон балгахгїй гэж тавилга хэрэгсэлтэй болгосон , гал тогооны цаадхи єрєє рїї Саксон тэднийг дагуулан явж їїдий нь нээхэд шалных нь хивс хамгийн тїрїїн нїдэнд єртєв. Тэр єрєєг тохижуулахад Берт туслаж байсныг Саксон саналаа . Бертийг орон дээр хэвтїїлэхэд урьд тэр орыг нэг сайн єдєр оруулж тавихад Берт бас хамжилцаж байсныг Саксон мєн саналаа.

Тэгтэл Саксон бие нэг их хачин болоход Мерседес єєдєєс нь сэтгэл баахан зовсон, яах вэ гэсэн янзтай харж байв.

Тєдєлгїй зовиуртай санагдан гагцхїї эмэгтэйчїїдийн амсдаг онцгой , тэсэх арагїй мэт євдєлт эхэлжээ. Цаадуул нв Саксоныг унтлагынх нь єрєєнд бараг єргєж оруулв. Мерседес , олсен , Мэгги Донэхью гурав тойрон зогсчээ . Жаал Эмилийг гудамжнаас зайлуулж чадаснуу гэж Олсен авгагааас асуухыг саксонхїссэн боловч тїїний нь Мерседес Берт дээр оч гэж явуулчихав. Гадаа їїд тогшиход Мэгии Донэхью хэн болохыг мэдэхээр явлаа . гадаа хїмїїс чанга чанга ярилцах , харааж зїхэх , хашгирах , зандрах тушаах дуу гарч бас эмнэлгийн ба цагдаагийн машины дохио гэнэ гэнэ тасхийнэ.

Дараа нь їдийн нар шиг малгар Марта Скелтон авгай , бас Гентли доктор ч ирлээ.

Базалж євдєх нь тїр намдахад нимгэн хананы цаанаас Мерийн цєхрєн хашгирах дуу гарч , дараа нь ,

- Би юу болсон ч угалгын газар буцаж очихгїй . Хэзээ ч , Хэзээ ч очихгїй гэж байн байн хэлж байх нь сонсдоно.

_________________
Life is magic!


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 58 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited