#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.21.19 8:30 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 117 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Apr.13.07 8:03 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Оросын нэрт зохиолч Борис Воробьевийн энэхүү зохиол та бүхэнд таалагдана гэж найдаад цаг зав гарган шивж оруулахаар шийдлээ. Надад маш их таалагдсан болохоор энэхүү сонирхолтой бөгөөд гоё зохиолыг та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо.

Ойн савдаг өлөгчин

Тэргүүн хэсэг

Өшөө
-1-


Хүчит салхи дээгүүр хүүгэж, нарийн мөчрийн цасыг сэгсрээд, доор хэвтэх чононуудын нуруунд солонготуулан маналзуулан буулгана. Модны орой найган ганхахад, Егор бүдүүн голд нь шахаж хяраад, огт санамсаргүйгээр ингэж чононд ээрэгдэн амь хоргоож суугаадаа гашуудан түгшинэ. Оосор уяатай бол биеэ модонд хүлчихээд жаахан ч атугай тайван суухсан. Доор сахиж хэвтээ чононууд дээр унаж хүүчүүлснээс хөлдөж үхэх нь дээр. Өчнөөн жил энэ хувхай чононуудыг мөрдөж, амдаж, хуурч гэнэдүүлэн, буудаж, хавхдан агнаж байснаа бодоход тэднийг өөрсдийг нь л ингэж модон шахан гартаа оруулж баймаар атал харин одоо өөрөө ингэж дийлдэн үхлээ хүлээж суух даанч гомдолтой. Ай зайлуул, амьдрал мөн адармаатай яа. Хэзээ доошоо унаад эдний аманд ордог бол..!? Энүүхэн түлээний газарт ирэхдээ чоно өөрийг нь мөрдөж явах юм гэж даанч санасангүй. Нөгөө чонын үүр болсон намагт бол ч яахав. Гэтэл энд ингэж гай дайрах гэж байх уу, ер нь ! Егорт цаг байхгүй ч энэ модонд мацсанаас хойш лавтайяа цаг гаруй сууж буйгаа багцаалав. Үстэй дээл, хөвөнтэй өмд, эсгий гуталтайгаас одоохондоо даарахгүй л байна. Гэвч энэ тэсгим хүйтэн жаварт удаан суувал ямар ч дулаан хувцас жиндээж л таарна. Даарч хөлдөх гэдгийг тэр бодохгүйг хичээн өөрийгөө хуурч суулаа. Чононууд морийг нь хөөгөөд тун удалгүй буцаж ирснээс багцаалахад арай гүйцээгүй орхио болов уу. Морь нь чононд гүйцэгдээгүй бол өдийд тосгондоо хүрч баймаар . Тэгвэл ч тэнд үймээн сандраан болно доо. Егор тэнд тосгоны зөвлөлийн эрчүүдийг хуваарилан хаагуур явж өөрийг нь хайхыг зааварлан, авгайчууд хэрхэн үймэлдэж, шуугилдаж байгааг төсөөлөн бодоод баяартайгаар инээмсэглэв. Тэгтэл эхнэр охин хоёр нь бодогдож, нөгөө баяр нь хийсээд явчихав. Охин минь гуравхан настай амьтан, юугаа мэдэх вэ! Эхнэр л намайг өдийд яаж амьд байх вэ гэж үүлгэртэн уйлж, чарлах байх даа хэмээн сэтгэл зовнив. Наашаа гарахдаа халуун усны газраа галлаж байгаарай, би ирээд усанд орно шүү гэсэн юмсан. Тэр лав галласан байх. Гэтэл би энд ингээд чононд сахиулж суудаг хэмээн халаглан бодов. Егорыг сатааруулдаг ганц юм нь тамхи л байв. Мохоор, чүдэнз халаасанд байсны ачаар тамхилж, шилбийг нь чонын толгой дээр хаян цочоох аятайхан байлаа. Дүнзээ авчирна гээд гарсан хүн чинь ийм юм болчихдогоо бас гэсэн харуусал толгойноос салахгүй нь. Энэ аюулаас ч аврагдахгүй байх гэсэн айдас бас ээрнэ. Цаг мөч өнгөрөх тусам энэ ёрын бодол лавширна. Хуухай чоно, Дымок нохойг минь барьж идсэн, дараа нь бүр байшинд минь халдаж очсон. Тэгсээр одоо намайг тасдаж идэх гэж байдаг! Үгүй ээ, ингээд суугаад байхад чоно яах ч гүй. Тосгонд л бушуухан шиг мэдэгдэж үзээсэй гэж бурханд залбираад зориглон суув. Тэр өлөгчин чонын л хийц! Хаанаасаа ингэж гэнэт гараад ирдэг байна аа! Бэлтрэгнийхээ хариуг авах гэж хамаг арга залиа хэрэглэж л дээ гичии чинь! Бэлтрэг суйлах алийг тэр гэхэв дээ. Дараа нь нэхэл хорсолгүй л өнгөрдөг. Энэ удаа л тэр өлөгчингийн өшөө хорсол нь ингэтлээ буцалж дээ. Бэлтрэгээ алдаад хагас жил болоход иартагнах гэж байдаггүй... Аль тавдугаар сард суйлсан бэлтрэгний хойноос өширхөж зовоогоод салдаггүй. Би мөн олон жил чоно авласан даа. Ингэтлээ нэхэл хатууг төсөөлөөгүй гэж халаглав.

-2-

Егор бүр хүүхд ахуйгаасаа ан хийжээ. Эрт балраас ан аваар хөөцөлдсөн Бирюков овгийн өвөг дээдсийнхээ адил л тэр анчин болсон. Тэгэхдээ тэд удам дамжсан чонын анчид шүү. Егорын эцэг, өвөг нь нь бүгд чонын анчид байсан. Элэнц эцэг Тимофей тэр чоноо бэлтрэг байхад нь авч тэжээсэн үү, шархдуулах юм уу, хавхдаж бариад тэжээж дасгасан уу, алин болохыг Егорын өвөг дээдсийн хэн нь ч мэддэггүй гэлцэнэ. Өвөө нь, эцэг Тимофейг ой руу яваад сураггүй алга болоход нь жаахан хүүхэд байснаас тэжээвэр чонын тухай мэдэхгүй гэдэг байжээ. Тэр хүн чонотойгоо ойд яваад л ямар ч мөр сураггүй болжээ. Битүү ойд яваа хүнд юу ч тохиолдож болно. Гагцхүү Тимофейн алга болсныг энэ нутгийн эзгүй зэлүүдтэй холбон ярилцах нь ховор. Тэр бол ойд төөрчих юм уу, ганга хавцалд унаад осолдчих хүн биш гэлцдэг байжээ. Тимофей бол амиа хорлох мэтээр нэрд муу үхлээр үхчихгүй, харин чононд бариулах мэтээр л осолдсон байж магадгүй. Сүрэг чоно ч дайраад тэр анчныг хөнөөчихсөн байж болно гэдэг таамаг ярилцсаар уджээ. Тэр явдлын дараа Бирюковынхон ойгоос болгоомжлон аль болох зай барьж явмаар. Гэтэл үе улирсан дадал зуршил нь хаачихав. Удам дамжсан заншил нь тэднийхнийг буугий нь хураалган, ойгоос нь дайжуулсангүй, түрүүнийх нь дараахдаа буугаа эзэмшүүлж чоно авлах аюулт үйлсийнхээ арга ухаанд суралцуулсаар Егорт хүрчээ.
Егор арван хоёртойгоосоо ангуучилжээ. Тэрэнд эхлээд агнуур нь зугаацал төдий байснаа яваандаа салахын аргагүй хорхой асаасан ажил болжээ. Егор өвөөгийнхөө буугаар туулай буудаж эхлээд цаашилсаар бодон гахай агнах боллоо. Гэвч хомсхон олзвор нь хүрэлцэхгүй, Егорын хүч чадал, ангийн дадал туршлага, бууны сум хэрэгсэл нь ч хангалтгүйгээс гэрийнх нь идээний ширээн дээр төмс, сүүнээс цаашгүй цулгуйдаж тарчигдана. Дайн болж амьдрал хүндэрлээ. Эцгээс нь оршуулгын мэдээ ирж, хоёр бүсгүй дүү нь идхээс цааш идгүй, хэрчим талх бүхэн аманд орох нарийн хуваарьтай болов. Дарь сум ховордож Егор тун цөөн, мэргэн буудаж суралцлаа. Тэр арванзургаан нас хүрэхдээ тосгондоо толгой анчин болж, хорьтойдоо чоноос наагуур жижиг ан тоохгүйд хүрэв. Калинин мужын Весьегонск гэгч энэ буйд зэлүүд нутагт чоно элбэгийн дээр дайны үед бүүр тоймоо алджээ. Эрчүүд дайнд яваад агнах хүнгүй болсноос чоно бүр гаарч гүйцээд малаар барахгүй нохойг ч үлдээхгүй идэх боллоо. Иймээс Егорыг чонын ангуучин болоход хориглож ятгах хүн байсангүй. Түүнийг мэргэн буудагч, сайн анчин гэж магтахын зэрэгцээ, алсан чоно тутамд нь бэлтгэл ангиас 500 рублиэр шагнаж урамшуулах нь тухайн үедээ хэн хүнд олдохгүй их мөнгө байлаа.
Анчныг урамшуулж, чонн хөнөөлийг зайлуулахыг чухалчилсаар хуучны берданк буу хүч муутай, түүний оронд нэг суурин дээрээс олон бууддаг, илүү хүчтэй зэвсэг хэрэгтэй гэлцэх болов. Бас сайн хавх ч чухал гэцгээнэ. Үлгэр ярихад амар ч, үйл бүтээл өдий гэдгээр тэлнийг чинь хаанаас олох билээ. Тэгтэл тосгоны зөлөлийн дарга Егорыг дагуулж, дүүргийн төв ороод дээгүүр доогуур гүйлээ. Дайнд явж Алдрын хоёр одон зүүсэн тосгоны даргыг хүндэтгэж “Тула” маркийн будаг нь ханхалсан гялалзсан, том идэшт, цоо шинэ буу, гурван хавх, нэлээд галт сум, бас гар сум хийх багахан дарь, тугалга жинлэж өгөөд, Егорт үнийг зээлээр, дараа төлөхийг зөвшөөрч баярлууллаа. Ингээд бүгдийг нь амжуулж, чоно устгах нөхцөл бүрдэх шиг болтол чоно авлах бригадад зохисгүй юм гарлаа. Егор, тосгоны зөвлөлийн даргад , ингэж олуулаа ойгоор тэнүүчлээд амжилт гарахгүй нь, би ганцаараа ангуучилна гэж мэдэгдлээ. Хар хэрээ шиг модоор нэг шуугилдаж, тамхи баагиулцгааж, төмөр хангинуулсан ийм агналт гэж юу байдаг юм бэ, шал дэмий гэж уцаарлав. Дарга, дайны туршид тагнуулч явсныхаа туршлагаар дотроо Егорын зөв гэж мэдэж байсан ч үүргийнхээ дагуу түүнийг ингэж партизанчлахыг зөвшөөрөх аргагүйгээс хамт олондоо итгэж хүчээ нэгтгэхийг удтал ятгалаа. Бригадад анчин цөөн байгаа нь үнэн. Хэрэв Егор ганцаараа салаад явчих юм бол чоно авлалт бүтэлгүйтэх учир нэг удаа амжилтгүй явсан ч дараахдаа сайн агнаж болно. Ахлагчид нь цаад эрчүүдээ сайн чангахан захир гэж хэлнэ гэх мэтээр Егорыг удтал аргадав. Бригад, анчид муутай ч нийтээрээ хичээж байгаа учраас илүү үр дүнтэй байх болно. Чи хэдий сайн анчин ч ганц хүн бол ганц д хүн шүү дээ гэж ятгасан ч Егор урьдах амжилтдаа омогшин бахархаж өөрийнхөөрөө зүтгэж зөрөөд болсонгүйд даргын арга барагдаж дураараа л бол доо, чамайг албадахаа больёо. Харин нөхдөөсөө салж яваад их санасан газар есөн шөнө хоосон гэгч болж шившгээ тарив даа гэжээ.
Егор нөхдөөсөө салж яваад тэр өвөлдөө арай гэж ганц чоноор ганзагаа мялаан ганцаардсаны горыг амсав аа. Нөгөө анчид нь түүнээс нүүр буруулж, хажиг хар, зожиг хар гэж хочлоод нэрээр нь ч дуудахаа больсонд уг хоёр хочоо хээрийн салхиар дэрвүүлэн ойгоор тэнээд гэрийн бараа харахыг болилоо. Чонын мөрөөр мөшгиж сурна гэдэг амаргүй юмны нэг ажээ. Бүр зөрөг зам дайралдлаа ч нарийн учрыг нь олохгүй бол нэмэргүй ээ. Чоно ойгоор хаашаа ч хамаагүй гүйлдсэн мэт байвч, чийр зөрөг гаргасан нь нарийн учиртайгаас, энэ яах гэж гаргасан, юун зам бэ гэдэгт тархиа зовоохоос аргагүй юмсанжээ. Олон хоног сараар хөл цуцаан, тархиа зовоож тэнэсээр Егор олон зүйлийг гадарлан, чоно хаанаас хаашаа?, ан хийхээр үү?, хэвтэртээ хүрэхээр үү?, юунд зорьж яваав гэдгийг алдаагүй тайлахтайгаа болжээ. Харин чонын мөр нь хальт харахад ганц л чоно шогшсон юм шиг, сайн ажиглахаар сүргээрээ мөр мөрөө гишгэн өнгөрсөн байх жишээтэй. Чоно хөөгдөж цочоогүй тайван явахдаа тун нарйин дэгтэй цувж, эхнийхээ мөрийг алдалгүй оноон гишгэж өнгөрдгөөс ганц чонын л мөр гарна. Егор чонын улилтыг чагнасаар гөлгөн чонын дууг ялган таньж юу гэснийг нь тааварлах болжээ. Тэр чонын улилтыг сурч анчдын ярьдгаар дуудаж чаддаг болжээ. Улилт нь чононд үнэмшигдэхгүй дэмий орилоон болсныг алийг тэр гэх вэ. Бас л их үйлээ үзэж байж сурдаг эд билээ. Бүр чоно шиг дээшээ өлийж байгаад л жигтэйхэн адилхан улихад нэг ч хариугүй нам гүмхэн байх нь хичнээн урамгүй вэ. Сайн ульдаг болмогц эхнийх, дараах, гуравдахь нь хариулаад явчихад нь өөрөөрөө бахархахыг яана. Хариу улилтыг тун анхааралтай сонсож дахин дуудан ульсаар чоныг дэргэдээ ирүүлээд буудна даа.
Егор улилтаараа чоныг алмайртал нь хуурдаг болсон юм. Гэхдээ улилтанд хууртахгүй оно бас бий. Гичий чоно, ялангуяа хөгшин нь бол барагтай улихад ирэхгүй шүү. Тийм чоно улилтыг сонсоод юу ч юм билээ, хуурч будилуулж байж магад гэж хаширлаад ерөөсөө хариу дагардаггүй. Яваандаа Егор шилмэл анчин болоход түүгээр доог тохуу хийгчид аргагүй амаа хамхилаа. Өвөлдөө арваас доошгүй чоно агнадаг хүнийг чинь юу ч гэхэв дээ. Бэлтгэл ангийнхан эх орны нэрийн өмнөөс баяр хүргэж гар барин мэндэлж хүндэлнэ. Егорын зураг тосгоны зөвлөл дэх хүндэт самбарт он дамжин залагдсаар байна. Тэр нэгэн сүрэг чоно заавал өмхий намаг дунд амьдардаг нь юу вэ дээ. Гайхмаар хувь заяа тэднийг тийш нь зориудаар аваачсан мэт ажээ. Хутгийнхан түүнийг дээд намаг гэх агаад тосгоноос умардад таван километрээс эхлээд хаа хүрч төгсдөгийг нь хэн ч мэдэхгүй. Егор тийшээ нэг биш удаа тэнэхдээ, хэрэв тэр намаг дундуур шулуухан яваад л байх юм бол тундарт хүрэх байх гэж боддог байв. Тэгээд тэр нь чөтгөр шулам болон ойн савдгийн эзэмшил орон мэт төсөөлөгдөнө. Егор тэдний алинтай ч дайралдаж үзээгүй. Харин эндэх намгийн эзэнтэй бол нүүр тулан учирч явсан. Өнгөрөгч хавар таван сард Егор ойгоос буцаж явлаа. Хөл нүцгэлэн ороолтоо тэнийлгэж засаад ороож эхэлтэл чоно харагдав. Туулай зуусан чоно дэргэдүүр нь бөг бөг шогшиж явах юм. Их намуун, салхигүй өдөр байснаас Егорын үнэр чонын хамар дэлссэнгүй. Чоно үнэр аваагүй ч өчүүхэн хөдлөх л юм бол, бас яльгүй сүрчигнэхийг муур шиг л сонсоно. Туулай зуусан чоно намаг руу шогшиж явлаа. Туулайг идэхгүй зууж явдаг нь юу вэ? Нялх үрсээ тэжээх гээ юу...
Тэрнээс хойш Егор намаг орчмоор олонтой эргэлдэж чонын мөр мөшгин, бас биеийг нь олж харахыг хичээв. Чоно ч усанд живсэн мэт алга болов. Эрсээр мөрийг нь оллоо. Егор мөшгисөөр дөрвөн чоно байгааг тогтоолоо. Өвөл цасан дээрх мөр цаасан дээрх бичээс шиг тодорхой. Бүр долоон онын сүрэг байгааг мэдээд Егор агналтанд бэлтгэж байтал гай дайрч, хагалж байсан модны нь цуулбар үсэрч хөлийг нь цохисноос болоод гэрээс гарч чадалгүй суусаар дөрөвдүгээр сар хүрч хөл нь эдгэрэхэд нэгэнт агналтын хугацаа дуусчээ. Ингээд хавар гөлөглөхөөр нь л түүнийш нь суйлна даа гэж өөрийгөө тайвшруулжээ. Одоо бол чонын сүрэг намаг дотор байгаа нь ойлгомжтой болсон. Зөвхөн үүрийг нь олж, бэлтрэгний нь хагас хугасыг ч болов суйлан авахсан. Тэр нь ч бас олз шүү! Сүрэг чоно ердөө дэргэд байхад харуулдаад л суухаас яахав.

-3-

...Егор дахин тамхи татаад шибийг нь чоно руу шидлээ. Ингэсээр суутал хүйтэн гэдэг аюул тарчлааж эхэллээ. Эхлээд хамар, хацар харйч байснаа оготор дээлийг нэвтлэн дааруулаад тэсэхэд бэрх боллоо. Хөл нь бүр бадайрч мэдээ алдахад Егор элдвээр тийчилж өшигчин мөчир тас няс хийлгэхэд, чононууд одоо ч удаан хүлээлтгүй боллоо гэх шиг хамраа сөхөн өөдөөс нь өлийн харцгаана. Егор тэдэнд салаавч харуулан хараав. Ойд тэнгэр хөхөртөн сүүдэр өөрчлөгдөхөд хойноос нь хүн ирэхгүйд Егор чоно морийг нь гүйцээд барьжээ гэж таамаглалаа. Чарга хөллөсөн морь чононд гүйцэгдэлгүй яах вэ! Морь очоогүйгээс л юу ч мэдээгүй байгаа. Амралтын өдөр хүн бүхэн л амин хувьдаа санаа тавиад, Егорын ойн явсныг анхаарах манатай байгаа. Адуучин ч Егорыг морио өөрөө жүчээнд оруулчихна гээд тайван суугаа. Эхнэр нь түүнийг хүлээвч ийм юм болсон гэж яаж бодох вэ. Өөрийг нь чоно барьж идэх гэж модонд хөөж гаргаад сахичихсан гэж эхнэр нь ер мэдэхгүй, халуун усны газраа дулаацуулан усаа халаачихаад л хүлээж суугаа. Тэр хүлээсээр орой болоход хэрэг бишдсэнийг таамаглавч өдөржингөө мөчир дээр тэсч суугаа гэж ер итгэхгүй: Тахиа шиг мөчрөөс зуурчих сарвуутай биш. Тэгээд бас толгой дээр жаврын хаалт ч байхгүй юм чинь.
Энэ бодол Егорын өшөө хорслыг өдөөсөнд толгой дээрх хуурай мөчрийг хугалаад чоно руу шидсэнд тэд нь тэрхэндээ зайлж зогсоход айлгах юмаа ч олж дээ гэж инээмсэглэх аядав. Эднийг галт сумаар шүршихсэн, ялангуяа тэр гичийг, зальтай хуухай чамайг! Тэр бүхнийг мэднэ! Тэр нэг шөнө байшинд гэтэж ирсний дараа Егор хичнээн харуулдаад юу ч олж хараагүй хуухай өлөгчин газрын гаваар орсон шиг л алга болсон. Нөгөө үүр яагаав. Тэднээ ямар ч үнэгнээс илүү нууж чадсан байсан. Cар шахам хайсны хүчинд, үүрэн дээр нь гишгэчих шахам газраас олсон. Дурангүй бол ч шонгүй ээ...


Last edited by essey on Apr.29.07 11:49 pm, edited 2 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.07 10:07 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
Essey miny urgeljlelii ny hurdan bicheerei. Chi nadad taalagdana gej uneheer unen heljee. Aihtar taalagdlaa. HUleej bna shuu!

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.07 3:39 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
Nadaa taalagdlaa biched baigaarai! :wd:

_________________
Life is magic!


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.07 3:54 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
-4-

Тавдугаар сар бол жинхэнэ үүр хайдаг үе. Чоно гурван сарын сүүлч дөрөвдүгээр сарын эхээр гөлөглөдөг. Бэлтрэгийг нь ургадугаар сараас өмнө амжиж авах ёстой. Тэрнээс хойш бол бэлтрэг өсөөд гар орох нь өнгөрнө. Тэр үеийн бэлтрэг нүхэндээ ойртохыг сонсчихоод зугатаад нуугдчихна. Тэднийг хичнээн хайгаад ч олноо гонж! Егорт тийм тохиолдол байснаас өнгөрөгч хавар чармайсаар яг цагт нь авсан.
Талийгаач өвөө нь эрт боссон хүнд бурхан хишиг хайрладаг юм гээд ачийгаа тэр заншилд сургаснаар Егор тэр өглөө үүрээр гэрээсээ гарч билээ. Нар ширэнгэ ойн цаанаас цухуйсаар, хэцэн дээр тохсон цагаан хэрэглэл шиг гялалзан дээшилж цэлмэг хөх тэнгэрт бүтэн дугуйгаараа мандав. Айлуудын байшингаас утаа манарч, үхэр мөөрөн, ноход хэтшээсээ залхуутайхан өндийж ганц нэг хуцсан, тосгоны намуун өглөө болж байна. Шөнийн орсон борооны усны үнэр, сая дэлгэрч байгаа хусны навчны анхилуун үнэр сэнгэнэхэд Егор нэгэнт хус навчилж буйгаас дахин хүйтрэхгүй биз дээ хэмээн бодов.
Таван сарын урьхан өглөө амьсгал юутай хөнгөн бэ. Хүёр долоо хоногийн өмнө улаан өндөгний баяраар Егор хорин зургаан нас хүрчээ. Эхнэр аваад гурван жил болж байна. Өяцхан охиндоо ухаангүй хайртай. Харин агнуурт бол цул алтан уулаар ч солимгүй хорхойтой. Зун бол агнуурын бус үе. Өдийд хөхтөн жигүүртэн аль ч амьтны үржилт төллөлтийн цаг тул агнахыг хориглодог. Гэвч Егорын эрхэлдэг агнуурын хувьд өөр өө. Чоныг бол жилийн туршид хэзээ ч алж устгахыг зөвшөөрдөг. Тэгэхдээ буудах, хавхаар барих, хороор алах аль алиныг нь ч хориглохгүй анчин л дураараа болно. Егор харин хор идүүлж алахыг цээрлэдэг. Хэдий чоно ч гэсэн түүнд хор өгч устгах нь анчин хүний хийц биш гэж үздэг юм. Чоно бол бясаа жоом биш, ухаан залиар гоц хийморьтой амьтан. Түүнтэй анчин эрийн хүч ухаанаар л үзэлцэж байж авлах ёстой. Хээрийн амьтныг хуурч, хордуулсан хоол үмхүүлчихээд үхсэн хойно нь очиж авахыг ямар агналт гэхэв.
Ирэх өвөл Егор энэ намгийн сүрэгт хамаг анхаарлаа тавих болно. Эд нар өвөл болтол амьд мэнд байж л байг. Үүрэн дэх бэлтрэг нь өсчихвөл улам ч олон болно. Чоно зургаа долоогоос доошгүй цөөнгүй бэлтрэг гаргадаг. Егорт их олон бэлтрэгэнд шунах юм алга. Олсноо л авбал боллоо. Таван бэлтрэг авчихад л мянга таван зуун рубль шүү дээ. Нэг бэлтрэгт гурван зууг өгнө. Дээрх тоо чинь бараг үхрийн үнэ шүү дээ. Егор бэлтрэг суйлахад хорхойсовч үүрийг нь олоход амаргүйг мэднэ. Чонын үүр хайх нь мөөг хайхтай адилгүй ажил. Чоно намагт нэг их холгүй л төрсөн байх ёстой.
Энэ ой, тосгоноос холдчихвол тэрэнд хоол олдохгүй шүү дээ. Алсад хаана ч орогнох нүх олдоно. Идэш эрэхэд орчноо нэгжээд юу ч олохгүй. Долоон шөнө хоосон гэгч болно биз дээ.
Егор намагт ойртоход сая гэссэн хөрсний хүйтэн чийг ханхийж, эзгүй газрйн бүх л нууцыг хадгалан чимээгүй дүнсийнэ. Намаг нь ертөнцийн бусад газрйн хөл үймээн, дуу чимээнээс хөшгөөр халхлагдсан мэт өчүүхэн ч аниргүй дүнсийгээд бамблзуур, намалзуурт гишгэвэл хотойж, яривал шивнэн болгоомжилмоор ажээ. Хар ногоон хөвд далайн замаг шиг хөл доор намалзаад, хүрэн ус бурхийлгэн тургиж гишгэсэн мөрийн хонохрыг дүүргэнэ. Тоо томшгүй олон жижиг арлуудад зулзган хус ярайж, намхан бөгтөр моднууд сагсайна. Зэгс, өлөнгийн ширэнгэ арлуудыг хөвөөлөн ханарч зээглэнэ. Арлуудын хооронд үй түмэн бүрд цөөрмүүд цонх мэт гялталзна. Зарим цөөрөм нь хөвдөөр бүрхэгдээд энгийн нэг ногоон зурвас мэт дүр эсгэнэ. Хэрэв тийш нь хөл тавивал сорон залгихад бэлэн. Егор тийм газрыг урьдаар чичин хатган турших уурга бэлтгэхээр мод сонгов. Тохирох мөчир авахаар унанги мод хаа сайгүй хөглөрнө.
Егор заримдаа сүхтэй явдагсан, энэ удаад авч гарсангүй. Бут, мөчирт орооцолдож уягдаад түүнийг сүхдэж салгах нь олонтой. Гошка дархны хийсэн хандгайн эвэр иштэй өргөн ирт хүнд балиус нь сүхнээс дутахгүй багаж. Егор хутгаараа ан өвчих, модны залаа, шилмүүс огтолж дэвсгэр хийх, гишүү, мөчир цавчиж түлэх гээд олон зүйлийг амжуулна. Хутганы ачаар уурга дорхноо бэлэн болов. Егор түүнээ таяг шиг тулсаар намгийн гүн рүү алхан оров. Арал бүхэн нь чоно үүрлэж болох газар учир Егор нүх сүв бүхэнд уургаа гударч чичиж төнхөнө. Усанд идэгдсэн цооног, цөмөрхийд бүдэрч сөхрөөд, бас ширэнгэд боогдоод явахад тун бэрх байв.Ширэнгэ дундуур бөхийж навч мөчрийг яран зүтгэсээр Егорын гутал, хувцас норчихов. Егор хөвдөн дундуур мөшгисөөр бяцхан ундрага олоод алгаа хумайлган ус тогтоон ууж, нүүрээ угаав. Ус уугаад тамхи татмаар санагдсан ч цааш явав.
Нар хэвийхэд, Егор “Зөндөө л явлаа, одоо буцъя даа” гэж шийдэв. Тэр, хэвгий газар олоод шуудай дэвсэж суулаа. Халаасандаа тэмтэртэл өглөө шургуулсан гахайн өөх нь өртөв. Талх, өөхөө гаргаж зүсэв. Биеийн халуунд өөх нь хайлмагтаад, сармисны үнэр хамар дэлсэхэд арааны шүлс гоожив. Арьстай өөх зажлангаа орчноо хараачлав. Намгийн хөвд, өлөн, навч нахиа, хөх тэнгэртэй сүлэлдэн униартаад бүхэлдээ нэгдэн гүвэлзэн хүдэнтээд сүртэй харагдана. Орчин тойрон нь бүхэлдээ амилж, зөөлөн амьсгалаад, хоржигнон хуухирч, ширжигнэн шуржигнаж, намгийн цөөрөм бүрдүүдээс асар том бөмбөлөг хөөрснөө дорхноо хагарч замхрах шиг санагдана. Намаг гэгч тэр их тогоог ямар нэг юмаар дүүргээд түүнээ чанаж, тэрхүү туршилтынхаа үр дүнг үзэх цаг үеийг хүлээх мэт. Намаг дээгүүрх униар өтгөрч, мана татахад оройн наран олон өнгийн өчүүхэн очнуудаар түүнийг гялалзуулна. Энэ бүгчим, хуурамч эргүүлгээс холдъё байз. Егор дахин тамхи ороогоод ханамжтайгаар татав. Тэр өнөөдрийг дэмий өнгөрүүлсэнгүй. Агнуурынхаа замыг нээлээ. Маргааш өөр талаас нь нэг харъя гэж бодов. Егор энд аз дайрч, агналт бүтнэ гэж мөрөөдсөнгүй. Аз дайрах гэгч нь мунхаг хүний горьдлого. Агнуур тэьчээр их шаардана. Энэ бол уулгалан дайраад дохноо бүтчихдэг зүйл биш. Алгуурлаад ч бас дэмий. Уйгагүй хайж сарын эцэс гэхэд үүрийг олох хэрэгтэй. Тэрнээс хойш бол чиний мянга таван зуу өнгөрнө. Егор үүрээр гарч үдшээр ирэн хоолоо ч иднх тэнхэлгүй унтаад л маргааш нь нөгөө эрлээрээ намаг уруу тэнэсээр юу ч үгүй хичнээн хонов. Энэ нь отосноос хамаагүй хэцүү агналт байжээ.
Хязгааргүй үргэлжлэх намаг дундуур хичнээн цаашлаад ч ямар ч ахиц гарсангүйд Егорын урам хугарч, бухын доодохыг харж үнэг турж үхэх гэгч болох шив дээ гэж цөхрөв. Тэр чухам аль чиглэлээр явбал чонын үүрэнд дөхөх вэ гэдэг багцаа ч үгүй байв. Ул мөр зөндөө байвч чухам алинаар мөшгөвөл дээр вэ гэдгийг бурхан ч таах аргагүй. Егор энэ агналтаас буцаж няцахгүй учраас чухам яавал зохихыг бодов. Бусдын туслалцаа хэрэгтэй.! Тосгоны зөвлөлийн дарга өөрт нь туслахаас татгалзахгүй болов уу? Гэж бодоод тэр оройдоо гэрт нь хүрч очив. Тэднийх шарсан төмстэй том хайруул ширээн дээрээ тавьчихсан оройн хоолоо идэж байлаа.
-Өө Егор, эртээд яараад хоосон гаргаихсан юм. Наашаа бидэнтэй сууж хоолло гэж дарга урив. Егор дөнгөж сая гэртээ хооллоод гарсан ч даргынхаа сэтгэлийг бодоод ширээнд суулаа.
- За юутай вэ? Нөгөөхөө олоо юу? гэж асуугаад дарга хажуудаа суулгалаа. Тэр Егорын ангуучлалыг бүгдийг мэдэж байсан тул амжилтаа хуваалцахаар ирж дээ гэж боджээ.
-Одоогоор юу ч үгүй ээ.
- Тийм үү? Бараг хоёр долоо хонолоо шүү дээ.
- Тиймээ Степаныч минь, хоосон шүү.
- Олдошгүй нь үү?
- Олох л болно доо.
- Оройтож байгаа юм биш үү? Сарын эцэс гэхэд тэд чинь гялалзаад чамд баригдах гэдэг худлаа болохгүй юм уу?
- Тэрнээс нь өмнө суйлнаа. Та надад дурангаа хоёр хоног хэрэглүүлээч.
- Чамд дуран юунд хэрэг болоо вэ? Гэж дарга гайхав.
- Надад нэг бодол байна. Хатсан горхины дэргэдэх хэсэгхэн дэлийг санаж байна уу? Тэндэх нарсан дээрээс отоход чоно хараанаас мултрахгүй. Би, тэд чухам хаашаа гүйж байгааг нь мэдэх хэрэгтэй.
- Зөв өө, Бид фронтод тэгдэг байсан юм. Өндөрт авираад дурандахад орчин тойрон алган дээрх шиг л ил харагдана гээд дарга хаалтын цаагуур орж минутын дараа гарч ирээд
:
-Май чамд бэлэглэчихье гээд дурангаа сарвайхад нь Егор итгэж ядан инээмсэглэхэд
- Ав ав, наадах чинь тэртэй тэргүй энд хэвтэж байгаа эд гэв. Герман хийцийн, олзны тэр дурангийн тодруулж татах чадал мундаг юм. Егор түүгээр тосгоноо эргүүлж тойруулан харахад яльгүй жижиг зүйл ч маш тодорхой үзэгдэж байлаа. Егор ийм дурантайсан бол намгаар өчнөөн хоног эцэж унаталаа гүйхгүйсэн. Үгүй тэгээд даргаас энийг нь зүгээр авчих эвгүй еэ.
- Даргаа, ерөөсөө баруун зүүнээрээ сольчихъё.
- Юу тэр вэ гэж дарга гайхав.
- Та надад дурангаа, би танд хутгаа бэлэглэчихье.
- Гошкагийн хийсэн үү? Чамд хайран биш үү?
- Та надад бэлэглэж байхад би хариуг нь өгч болохгүй гэж үү?
Бэлэг нь даргад таалагдаж байгааг Егор гадарлалаа. Тэр хутгандаа хэдий хайртай ч нөхрийн сайхан сэтгэлийг хариулсандаа баяртай байлаа.



-5-

...Чононд ээрэгдсэн Егорын тэнхэл хурам хурмаар доройтож байв. Данги хөлдсөн эсгий гутал дахь хөл нь огт мэдээгүй мод шиг юм болж, оготор дээл нь дулаан хувцас биш хөлдүү адсага нөмөрсөн шиг хайрна. Мөсөн жаварт хайрагдсан дух нь янгинан өвдөж хуруунууд сарвайн хөшсөнөөс модны голд бөөрөөрөө налан үахав. Тамир тасарч нүдээ аниахад амсхийх ч шиг...

-6-

Егор өглөө харанхуйгаар ой руу явсан юм. Тэр ангийнхаа бүх хэрэгслийг орхиод зөвхөн дуран, хадаас, сүхтэй гарчээ. Даргадаа бэлэглэсэн хутга нь одоохондоо биед яваа ч тэр нь гишүү, шилмүүс огтолоход хэрэг болно уу гэхээс биш харуулд суухад ач хобогдолгүй. Харин сүхгүй бол энд горьгүй. Егорын даргад ярьсан хуурай голын тэндэх дэл хамар нь намаг руу даамай түрсэн элсэн хажуутай, зуун наст нарс хучиж ургасан газар юм. Егор нарсны нэг дээр суурь тавцан засч аваад намагт юу болж байгааг нэлд нь дурандаж суухаар зэхжээ. Чоно үүрийнхээ орчим өдөржингөө хэвтээд байж чадахгүй. Тэр бэлтрэгээ хооллох гэж нааш цааш гүйж л таарна. Тэр нь дурангийн хараанд өртөж үүр нь хаана байгааг заагаад өгнө гэж найджээ. Гэсэн ч эгзэгтэй юм бий. Дуранд гөлгөн чоно өртчихвөл огт тус болохгүй. Урьд жилийн төл чононууд өдийд биеэ дааж амьдардаг. Төрсөн гичий, эцэг чоно хоёр тэднийг бэлтрэгнийхээ үүрэнд ойртуулахгүй хөөдөг учир харагдсан чоныг жинхэнэ том уу, азарга уу?, гичий юу? гэдгийг сайн ажиглаж ялгах ёстой. Зөвхөн эцэг эх чоно л үүрэнд ойр үзэгдэж тэр хавиар мөр гаргана.
Егор харуулд тохирох өндөр нарсыг зовлонгүй олов. Тэр нь дэлийг үзүүрт орших том мод юм. Тэр хөгшин нарсны хальс нь хөрзийж хагаран доогуурх мөчрүүд нь хатаад унаж нүцгэрснээс захын мөчрүүд нь шатаар авирч хүрэхээр өндөр юм. Тэр жинхэнэ шат ч хийсэнгүй. Метрийн урттай урттай хоёр гишүү аваад л бүдүүн голд нь хөндлөвч болгон бэхлээд шат боллоо. Егор нэлээд өндрт гараад мөчир дээр суудал заслаа. Суудал нь тун догь болж, ордонд заларч буй мэт санагдсанд ийм энгийн юмыг санахгүй төчнөөн хоног дэмий өнгөрөөдөг би бас авхаалжгүй хүнээ гэж өөрийгөө зэмлэв.
Энэ өндрөөс намаг холдчих шиг мөртөө арал, бүрд бүхэн нь маш тод харагдаж байна. Егор хантаазаа тайлаад эвхэж тохойн дооро ивлээ. Дурангаа гэрээс нь гаргаж харааг эргүүлэн тохируулаад амыг нь ийш тийш нь эргүүлэн хаанаас нь эхэлж дурандахаа эрэлхийлэв. Егор эхлээд хоёр дэглий үзлээ. Хэрэв газарт байгаа бол дэглий сөөг зэгсэнд төдхөнөө халхлагдан далд орохсон биз. Энэ өндөр төвцан дээрээс шувуу юунд ч халхлагдахгүй ив илхэн харагдаж байна. Саарал биетэй, бараан далавчтай толгой дээрээ залаатай тэд усаар дүүрсэн хонхороор урагш хойш алхсанаа хурмын төдий таг зогсож урт хүзүү нь гэнэт бууж усанд шургана. Хошуу нь хайч шиг ангас гээд толгойгоо сэжмэгц олзоо залгина. Егор дэглийд залгиулах мэлхийг хүртэл тод харав. Тэдий орооны үе нь учир биесдээ шохоорхоод анхаарал нь суларч ийнхүү дэглийний идэш болжээ. Тэд мэлхийг хэрхэн төвөггүй залгихыг Егор хараад огт гайхсангүй. Тэр урьд нь дэглий гарын сарвуун чинээ булууцгай загасыг уснаас шүүрэд гялс залгичихыг нэг бус удаа харсан билээ. Энэ ховдог шувуунд мэлхий юу болох вэ. Зүүн эрэгт бут сөрвөлзөхөд Егор дурангаа нүдэндээ улам шахсаар чонын орог саарал бие гарахыг харав. Бас түүнтэй хамт, бутнаас хандгай гарч ирэв. Тэр адуу шиг суниан зогсч, чихээ тал бүр тийш эргүүлэн чагнаснаа аажуухан яваад өглөө. Намаг уруу явахгүйг ажаад Егор энэ чинь бидний уржнан шавраас татаж гаргадаг хандгай биш биз дээ гэж бодов. Магад ч үгүй. Намгийг саваа харсан нохой шиг хялайн харах нь тийш хөл тавибал өнгөрнө гэж буй мэт. Тэр мөн бол тэгэх нь аргагүй. Түүнийг эхлээд хүүхдүүд үзсэн юм. Тэд зэгсний боргоцойд явж байгаад дайралдаж тосгон руугаа гүйлдэж хэл хүргэсэн. Тэгээд эрчүүд олс, сүх авч гараад хөшүүрэг мод бэлтгээд очиход хандгай намагт шигдээд зөвхөн толгой нь цухуйж байв. Түүнийг олс хөшүүргийн ачаар арай гэж татаж гаргасан юм. Бутны цаанаас чонын хань хавьцаа хань ижил нь цухуйсангүй. Егор хэд дахин тамхиа татав. Тэр хээр явахдаа тамхиа их бүдүүн ороож татдаг заншлаараа арвихан утаа баагиулжээ. Энэ өндрөөс мохоорын үнэр чононд хүрэхгүй
гэдэгт тэр итгэсэн юм. Түүнээс уг нь анд яваа хүн тамхи хамаагүй татдаггүй билээ. Өвөө нь хямгач хүнийг бурхан өршөөдөг юм гээд түүнийг анд явахдаа тамхи татахгүй, маш чимээгүй хянуур байхад сургажээ. Харуулдахад учир бий. Будаа хулгайлагч гахай, баавгайг отож байгаад тамхи нэрэх юм бол бүх юм өнгөрнө. Харин энэ бол отолт биш. Зөвхөн чоно хаанаас хаашаа гүйхийг л ажиж суугаа учир тамхи ер нөлөөлөхгүй. Харин дуу чимээ л гаргаж болохгүй. Гэхдээ дуулмаар бол амандаа аялж суусан ч яахав, гагцхүү согтуу хүн шиг хадаачихгүй л бол...
Чоно нөгөө л заншлаараа гэнэт гараад ирэв. Товгор духтай захайсан толгойтой, дэнхийсэн сүрлэг том биетэй азарган чоно сүүлээ салхинд хөвүүлэх мэт эгц хойш нь хаяад нүх, ганга, унанги модон дээгүүр хөнгөн шалмаг харайн жигд шогшсоор намгийн гүн рүү явлаа. Амандаа идэш хоолны юм зуугаагүй ч тэр бэлтрэгтээ очоод бөөлжин хооллож болох л доо. Егор түүнийг өнгөрөгч жил харсан чоно нь мөн гэж танилаа. Егор урьд нь чоныг ялгаж таньдаггүй байлаа. Тэд нохой шиг зүсээрээ ялгагдахгүй, ижилхэн л соотон саарал юмнууд байх. Егор чонотой тулж дайралдсанаас хойш тэдний онд ондоог мэдсэн юм. Туршлагатай анчин урд үзсэн чоноо хармагц л таньдаг гэлцэх нь үнэн ажээ. Хүмүүсийн нүүр царай, дуу яриа, явдал хөдөлгөөн эрс өөр шиг чого ч гэсэн өөрийн онцгой шинжтэй. Чонын гүйдэл зогсолт, харах, шиншлэх, үнэртэх, хөдөлгөөний онцлог хэв зуршил, сүргийнхээ хаана нь явах зэрэг нь эрс ялгаатай юм байна. Егор энэ чоныг 300 метрээс холгүй замд харахдаа том биеийн галбир, эрдүү шогшилтоор нь танилаа. Түүний үс нь гуужиж гүйцээгүй бөөрний нь хуучин үс унаад шинэ нь ургаагүйгээс халцархай туранхай харагдана. Егор түүнээс нүд салгалгүй ширтсээр намгийн дунд бусдаасаа илүү бараан тоботон харагдах хар ногоон нарстай арал руу шууд чиглэхийг ажив. Нэлээд өндөрлөг хуурай тэр аралд л үүр нь бий болов уу!
Чоно шогшсоор тэр аралд очоод бутанд нуугдлаа. Егор тэсч ядан хүлээсээр, чоно ч тэндээс цухуйхгүй хэвтсээр. Хэрэв үүр нь өөр газар байгаа бол тэнд хэвтээд баймгүйсэн. Үүр нь тэнд бол ч мөдгүй л дээ. Гичий чоно ( хойшид жийхай гэе ) нь төлөө хооллоно. Азарга нь амарна. Хоногтоо зуун километр шогшоод амрахаар хэвтээд өгч болно. Хэрэв уг аралд үүр нь байхгүй гэхэд хэвтэр нь хаана байдаг бол? Чоно цухуйхгүй нь. Тэнд үүр, хэвтэшийн нэг нь байж таарлаа. Егор үүнийг одоо шалгах аргагүй нь ердөө уут авч гараагүйд л байна. Өнөөдөртөө чонын үүрийг л ажиж мэдэхээс хэтрэхгүй, шуудай авч ачаа нэмээд яахав гэж бодсонсон. Одоо очтол үүр нь олдвол шуудайгүй баларна. Орхивол эх нь шөнөдөө өөр үүр уруу зөөчихнө. Тэд чинь бэлтгэл сууцтай шүү дээ. Маргааш өглөө болъё. Өглөө оройгоос цэцэн гэдэг.

-7-


...Егор модны голыг налаад учиргүй нүдээ анив. Модноос ойиж айн хашгирах шиг болоод түшлэг модоо тэвэрч авлаа. Түр зүүрмэглэв үү?, үнэхээр ойчих шахав уу? Гэдгээ эс ялгав. Гэхдээ чонын шүдэнд хяргуулан үхэж байгаа нь яах аргагүй бодитой санагдаад уруулсан бие нь өвдөж, чонын арзгар амнаас өмхий ханхлах нь тодхон гэж жигтэйхэн. Егор үнэхээр ч надад тийм үхэл тохиолдох ч юм билүү гэж анх удаа зөгнөн бодлоо. Усч хүн усандаа гэж яаж мэдэх вэ. Байнга л чонотой үзэлцэж яваа юм чинь нэг удаа гэнэ алдах ч юм билүү. Тэдэнд хаядаг зовлого шиг тэд өөрийг нь зулгаах ч юм билүү цус.

-8-

Үүр нь барьцалдан ургасан хоёр нарсны үндэс хооронд ухаж гаргасан гүехэн нүх агаад чоно ердийн заншлаараа ямар нэгэн дэвсгэр зөөлөвчгүй, өөр гарцгүй засчээ. Тэрхэн орчинд хэмлэсэн яс хөглөрч, чонын шээс ханхална.
Бэлтрэгнүүд шахцалдан бөөгнөрөөд Егороос айхаасаа илүү сонирхсон аятай харцгаана. Аймшиг нь араатны дотоод мэдрэмжийг гүнд хургах агаад түүнээс мултрах хэрэгсэл нь арга туршлага л байна. Гэтэл хоёр долоо хоногийн өмнөхөн улаанаараа нүдээ нээгээгүй байсан нялх амьтдад юуных нь туршлага байх билээ. Ямартай ч тэд аюулыг мэдэрч хэр чадлаараа захдан чангааж, Егорын гарыг хурц шүдээрээ мэрэн эсэргүүцэв. Егор тэрхэнд нь анхаарлыг нь сарниулж байгаад шилнээс нь шүүрч уутанд хийлээ. Тэд уутны ёроолд тэмтчин хошуугаараа нудчин гийналдана.
Егор үүнийг аравхан минутанд амжуулаад уутныхаа амыг боохдоо үр удмаа хамгаалахыг оролдоггүй чонын араншинг дахин гайхав. Аль ч амьтан, шувуу хүртэл үрээ харамлаад сүйд болдог доо. Тэгэхэд чоно ер хэрэгсэхгүй юм. Гөлөгнүүдийг нь хөнөөж байхад чоно зугтааж холдоод алсаас харахаас хэтэрдэггүйн учрыг Егор энэ удаа ч эс олов.
Нийтэд түгсэн анчдын этгээд сонин зан үйлийн дотор Егор нэг зүйлээрээ цууд гарсан хүн юм. Анчид чонын бэлтрэг суйлаад цохиж юмуу, биеэр нь газар гуядаж алдаг. Харин Егор бол авсан бэлтрэгнүүдээ алахгүй. Амьдаар нь бэлтгэл ангид тушаадаг заншилтай билээ. Тэрээр том чоныг бол буудаж, хавхаар барьж, ер зүрхшээхгүй цааш харуулна. Харин бэлтрэгийг алж чадахгүй юм гэдэг хүн. Түүнийг анх амьд бэлтрэгнүүд аваачиж өгөхөд бэлтгэл ангийнхан алаад арьсыг нь авчирч өг гэж шаарджээ. Егор бэлтрэгнүүдээ буцааж уутанд нь хийгээд чвчхыг завдахад бэлтгэлийнхэн тэднийг хүнээр төхөөрүүлж арьсыг нь авах болжээ. Тэр ангид дээрээс даалгасан өчнөөн чоно устгах төлөвлөгөө гэж нэг лут юм бий. Төлөвлөгөө тасалбал зэмлүүлнэ. Давуулбал шагнуулна. Энэ тохиролцооноос хойш Егор авсан бэлтрэгээ амьд тушаадаг заншил тогтжээ. Егорт ангийнхан дарь, тугалга л өгч байвал болох нь тэр. Егор бусдаас олон чоно агнадгаас тэрэнд дарь, тугалгыг нь хангалттай өгдөг юм. Егор таван бэлтрэг мянга таван зуу гэж урьдчилан тооцоолж байсан нь хэрэгжсэнд сэтгэл хангалуун мөнгөө авлаа. Өвөл цас орохоор томчуудыг нь сүргээр нь янзалчихна даа гэж боджээ


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.07 4:10 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Dec.26.05 4:17 pm
Posts: 1020
:-D

_________________
одоо кетчуп.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.07 4:49 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
-9-

...Егор өдий удахад хойноос нь хүн ирэхгүйд гайхсанаа үйл явдал ерөөсөө, ингэхээс аргагүйгээр эргэжээ гэж ойлгов. Морь тосгоноос зугтаад тосгондоо мэнд очсон байлаа ч энэ явдлыг даруй мэдэхгүй нь. Авч явсан гүү нь очсоныг адуучин хараад Егорыг явчихаад иржээ л гэж тааварлана. Түүний, морь гуйж модонд явсныг хэн ч юманд бодохгүй, дарга даамалгүй мартана. Гол найдвар эхнэрт л байна. Эхнэр нь нөхрөө юунд мартах вэ. Ирэхгүй удахаар нь заавал сэтгэл зовно. Хөрч хөлдсөн халуун усны газрыг дулаацуулж ус халаагаарай, би ирээд усанд орно гэж тэр эхнэртээ захисан шүү дээ. Тэрнээ галлаад хүлээгээд суугаа хүн чинь, өөрийг нь ирэхгүй удахад зоволгүй яахав. Тэртээ тэргүй бүсгүй хүний үйлзүүр зөөлөн сэтгэл нь Машаг минь тайван суулгахгүй байгаа. Чоно хонзогноод байгааг эхнэртээ хэлээгүй нь болж. Намайг яасан оройтох юм бэ дээ гэж бодоод л сууг...

-10-

Егор анх удаа бэлтрэг суйлж байгаа биш ч энэ талаар мэргэжсэн хүн гэж өөрийгөө боддоггүй. Ан хийхэд алах хядахын дон тусч л явдаг. Бэлтрэгийг бөөнөөр нь авч хөнөөхөд тэр анхнаасаа л дурамжхан байсан. Яахав хоёр удаа тэгэж агнасаан. Харии сүрэг чоныг мөрдөж авлах бол түүний хамгийн хорхойцдог зүйл. Авлалтад чинь ажигч гярхай байх, тэр араатныхаа аашийг мэдэх, тэсвэр хатуужлаар ялах гээд онцгой юм бий. Тэр бусадтай хамтарч ан хомрогод явахад санаанд нь нийцэх сайн туслагч тааралдаагүй. Тэгээд л нийтийн авлалтанд оролцохыг цэглэсэн.
Ээ дээ сайн хавх даа! Чоныг мөрдөж, гүйдлийг нь мэдэх, сэг зэм эргэхийг нь анах, өгөөш тавьж ойртуулах гээд элдэв арга хэрэглэж хавхаар барина. Энэ бүхэнд хэн ч хажуунаас зөвлөж зэмлэхгүй, орилж харгирч саад болохгүй, ганц биеэрээ л чимээгүй амжуулна. Хавхны агналт нь улирлын хязгаартай нь л тиймхэн. Хавхаар сайндаа л гурав дөрвөн сар агнахаас хэтрэхгүй. Бусад хугацаанд нь гар хумхин сууна. Егор бэлтрэг суйлахад ер нь таагүй. Амиа аврах тэнхэлгүй нялх амьтдыг агнах нь бахархууштай үйлс биш дээ. Нүх рүү нь суйлаад л нялх бэлтрэгнүүдийг мод, чулуу шиг авч уутлах нь саваагүй хүүхдийн л ажил. Үүрний нь дэргэд очоод ханиалгахад л чоно чацга алдаад зугатчихна. Буу зэвсэгний хэрэггүй, юунаас хамгаалах юм бэ.
Гэтэл үед орчинд нь нэг л үймээн, өдөөлөг бий болоод байгааг Егор ажлаа. Тэр бэлтрэг авсан шөнөөс эхлээд л Дымка нохой нь ам хамхилгүй хонодог боллоо. Шөнө нохой хуцахад гайхаад байх юу байх вэ, Дымка шөнөдөө хуцаж л байдаг. Гэтэл одоогийн энэ нь байнгын аймшиг түгшүүртэй сонсогдоход Егор гайхна. Дымка бол ердийн л гэрийн үүлдрийн, тосгоны айл үхэнд байдаг л нохой. Харин барагтайд айж хулчийдаггүй зоригтой адгуус сан. Тэр орчноо харж хамгаалахдаа тун соргог. Ногооны хашаанд үхэр хавьтуулахгүй хөөнө. Егорыг анд явахад дагах гэхээр нь хөөгөөд буцаадаг юм. Чонын анд тэрний хэрэг юу байх вэ. Дымка чонын үнэрийг хаа холоос мэдэрч хуцаж гаслаад үргээчихнэ. Егор түүнийг гэрээ сахиж бай гээд дагуулдаггүй юм.
Дымка их аймхай болчихлоо. Шөнөжин хуцахдаа хашаа хороогоо эргэхээ больчихоод, зөвхөн байшингийнхаа үүдэнд хургаад байх юм. Егор шөнөд ер сэрдэггүйсэн. Ойрдоо энэ нохойн хуцалтаас болоод бөх унтахаа байлаа. Гарахаар Дымка гүйж ирээд биенд нь наалдаж гийнана. Еор нохойгоо аргадаж тайвшруулаад харанхуй уруу харуулдавч юу ч эс мэдэгдэнэ. Тэр нохойныхоо ийнхүү өөрчлөгдсөнд гайхан яав, юу болов гэвч хэл мэдэхгүй адгуус юугаа хариулах билээ! Өдийд чоно хот эргээд баймааргүй юм. Хээрийн ан шувуу элбэгшсэн энэ үед чоно тосгонд орж ирээд баймгүйсэн. Егорыг эргээд ороход нохой нь шурхийгээд үүдэнд орж ирэв. Егор жинхэнэ тосгоны суугчийн заншлаар нохойгоо юунд байшиндаа оруулах вэ, буцаагаад хөөж гаргав.
-Цаад нохой чинь галзуурсан юм шиг юу болоо вэ? гэж эхнэр нь асуув.
- Галзуурах ч энүүхэнд болжээ. Нохой галзуурахыг үзсэн биш, цус гэв.
Эхнэр нь санаа зовж
- Өглөө гинжинд нь хадчих. Охиныг минь ойртоход зуучихаж магадгүй гэв.
- Уянаа хогийг гээд унтацгаав.
Өглөө нь Дымка нрд шөнө юу ч болоогүй мэт тайвнаар эрхэлж шарвалзаж байна. Тэгсгээд хэвийн болж Дымка шөнөд хаяа хуцавч хуучнаараа тайван. Баяртай дуугарч байв. Егор, бүтэн долоо хоног галзууран сандчиж тэнэглэдэг нь юу вэ чи, гэж нохойгоо зэмлэхдээ өөрт нь ямар нэгэн нэхэл дагал нүүрлэж байгааг огтхон ч тааварласангүй. Саяны хэд хоногт үүсээд намдсан нохойн түгшүүр нь, урьд хожид тохиолдоогүй гэж болох, урт хугацааны дайсагналын эхлэл төдий байсан бөгөөд тэрхүү цуст өшрөлийн анхны золиос нь Дымка байсан юм.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.07 5:02 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
Urgejluuleerei bur amtand ni orchihloo

_________________
Life is magic!


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.07 9:55 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Ням гарагт өдрийн хоолны дараа Егор халуун усны газраа галлажээ. Гэр болон тосгоныхоо хүрээнд эзнээ дагах нь нохойн ариун үүрэг учир Дымка халуун усны хавиар эзнээ бараадан эргэлдэж явжээ. Егорыг тийшээ ус зөөж тогоо дүүргэх зуур Дымка сүрхий ажил хэрэгч байдлаар орчноо хянаж явснаа жаахан цаашлаад нуга дахь тариа хадгалах газар тийш явав. Тэнд нь оготно гэж шороон түмээрээ...
Дымка гадуур явж гэдсээ цатгахыг Егор зэвүүцэж загнадаг учир оготнын анг нь сонирхсонгүй. Золбин нохой шиг хоол хайж тэнээд яах нь вэ. Гэртээ хаягдал зүйлээс шилж байгаад л хооллоод байхад чинь. Тэгж яваад халдвар авчих ч юм бил үү. Гадуураас хоол олоод идчихэд нь Егор нохойгоо муу зуршлаас нь ангижруулж чадаагүйдээ бухимддаг юм. Одоо ч гэсэн Дымка бараагүй болсонд бухимдаж, гудрага чинь хаашаа хоол хайгаад алга болоов гэж загнав. Егор хаалгаа хаагаад нүцгэлж, шанагаар ус хутгаж улайссан чулуу руу цацаад биеэ угаах ханзан дээр хэвтэв. Ууранд хөлөрсөн биеэ шүүрээр эцэтлээ ороолгож, улайсгал руугаа байн байн ус цацсаар уур гарахгүй болтол биеэ хөлслөв. Эцэст нь хүйтэн усаар биеэ шүршээд гарав. Угаалгын газар нь тосгоны баруунтай онцгойхон байдгаас энд Егорыг хэн ч харахгүйд биеэ ороолгосон шүүрийг дороо тавиад орцны гишгүүр дээр суув. Халуун өдөр ууранд орсны дараа гадаа сэрүүхэн мэдэгдэнэ. Халсан биеийг голын салхи илбэхэд нүүрээ тийш нь эргүүлэн муур мэт онийлгоод тааламжтайяа суув.
Намуун сайхан өдөр бялзуухайн сүрэг хөх тэнгэрт элс цацсан мэт бужигнаад, ногоон нугын ганган эрвээхэй, тэмээлзгэнэ хөөрөн нисээд, гудамжны хусаар хар турлиах шуугиад амьд бүхэн сэргэжээ. Байшин нь тосгоны захад авч Егор түүнээ яавч төв хэсгийнхээр солихгүй дээ. Ойн зах, ногооны талбай, гол ус, цэцэгт нуга бүх юм дэргэд. Энэнээс сайхан газар хаа байна. Нугад явган харгана ургасаар хадлангийн талбай нэлээд цаашилсан. Хуучнаас тэнд одоо галлаж тариа хатаадаг хоёр цоорхой л үлдэж дээ. Хадлангийн үеэр тэнд өвс хураадаг хэвээрээ. Харин одоо бол, хуучин өвсний хог үлдцэд оготно үржээд бужигнаж байна.
Егор тамхи ороогоод татаж суухдаа энэ байрыг шинэчлэх болжээ гэж бодов. Ул мод нь өмхөрч, тоосго нь үжрээд хариугүй нурж унах нь. Хичнээн ч жил засч тордолгүй эдлэв дээ. Ойд бэлтгэсэн гуалингаа авч ирэх юмсан. Өвлөөс нааш горьдолтгүй л дээ. Шаварт шигдээд явах аргагүй. Газар хөлдөхөөр л болохоос гэж бодов. Егор тамхиныхаа шилбийг хуруугаараа няц дараад гишгүүрээс босч дахин уураар цохиулдаг юм уу гэснээ азнан зогсов. Тэгтэл нохой нь тариа хатаалгаас нааш хар хурдаараа айсуй! Гэтэл араас нь чоно хөөж явах юм. Яах аргагүй чоноо! Чоно чонодоо бүр нөгөө хоёр удаа харсан азарган чоно дүрээрээ мөн! Егор балмагдаад яах ч учраа олохгүй алмайран зоссоор. Дымка огтхон ч ангийн төсөөлөлгүй нохой учир чонотой тэмцэх чадваргүйгээс байдаг хурдаараа зугатна. Угаалгын газарт зуугаад метр ойртоход Дымка аврагдсандаа итгээ биз. Гэтэл яг дэргэдээс нь өөр нэг чоно бутнаас үсрэн босч дайрав. Тэр чоно нь биеэр арай бага, нөгөө суйлдаг бэлтрэгнүүдийнх нь эх жийхай болохыг Егор танив. Дымка “бахинд орох” гэгч болжээ. Нэг нь хөөгөөд, нөгөө нь тосч отдог, чонын агнууртаа хэрэглэдэг энэ арга нь олзоо гарцаагүй барьдаг айхавтар бүслэлт юм. Хөөгдөж айсан амьтан хажуунаасаа өөр чоно дайрахыг мэдэж амжилгүй аманд нь ордог билээ. Жийхай өлөгчин хөөгдсөн нохойг ойртоход барихаа яг тооцжээ. Нөгөө хөөгч чоно ч нохойг үнгэв. Дымка ч адил яахын завдалгүй ноцуулан уналаа. Дымка ганц гаслаад л нам болов. Гэгээн цагаан өдрөөр нохойг нь улаан дэргэд нь чоно барьж байхад Егор яахаа ч мэдэлгүй алмайран зогссоноо гэнэт ухаарч гар дахь шүүрээ толгой дээрээ далайн байдаг чадлаараа хашхиран харайв. Чононууд хашхирч өөдөөс нь харайх хүнийг хараад нохойг орхиж бутан дундуур алга болов. Ногоон дунд тийчлэн хэвтээ нохой дээрээ ирэхэд, багалзуураа хутгаар хэрчүүлсэн мэт тас хяргуулж, гэдсээ хүү татуулсан Дымок нь амь тавин хэржигнэж байлаа. Егорыг нохойгоо өрөвдөж харамссаар угаалгын газраа буцаж ирэхэд айж цочирдсон эхнэр нь солиорсон мэт гайхан алмайрч зогсов.
- Юу болов оо, энэ чинь?
- Дымкийг чоно барьчихлаа.
- Еэ бурхан минь! Чамайг л барьчихлаа гэж айлаа. Аймаар цочир муухай хашхирахад чинь дотор барс гээд явчихлаа гээд уйлав.
- Уйлаад яахав дээ, хө. Хүрз аваад ир дээ. Дымкагаа оршуулъя даа. Газар ухахаас гэв. Гэр лүүгээ явж байсан эхнэр нь эргэж хараад:
- Чи юухан ч болсон өмсөөч. Ингээд чармай нүцгэн гүйж явахыг чинь хүн харчихвал тосгон даяар шуугиан болно гэв.
Егор газар ухан, нохойгоо булж оршуулах гэж нилээд удав. Гэртээ ирээд, эхнэр нь охиноо дагуулж усанд орохоор явахад сая л нэг зав гарч амрахаар хэвтэв. Уг нь халуун ууранд ханатлаа цохиулсны дараа шууд л хэвтээд өгөхөд нэг цаг сайхан унтдаг юмсан. Өнөөдөр энэ базаахгүй явдал тохиолдоод тэр заншлаа зөрчиж орхилоо. Тэр тоодон дээлээ нөмрөөд нүдээ аньж зүүрмэглэхийг хичээв.
Саяны гэнэтийн явдал толгойд эргэлдээд, юуных нь унтах. Егор энэ явдлыг бусдаас сонссон бол дэмий донгосоо, анчдын хөөрөгдсөн хэтрүүлэл л гэж бодохсон. Гэтэл өөрт юмыг чинь юу гэх вэ. Ганцхан учир шалтгааныг л олохсон гэж бодов. Чонын энэ дайралт бол санамсаргүй зүйл биш, урьдаас бэлтгэсэн үйлдэл гэдэгт Егор эргэлзсэнгүй. Дымок чононд ямар буруутай вэ? Тэр өөрсдийг нь өчүүхэн ч айлгаж заналхийлээгүй шүү дээ. Тэднийг урьд ер үзээгүй биз. Чоно манайхыг эргэлдээд байсан даг. Дымок хуцаад ойртуулахгүй болохоор л өширхсөн болов уу? Тэд манайд ойртож яах гээв? Надад ойртоно гэдэг чинь муурын сахлаар хулгана оролдох гэгч биз дээ. Дымокийг идэх гээ юу? Чоно нохойн мах иддэг ч, нохойг өдрөөр, хүний нүдэнд ил барьж иднэ гэж үү? Сая бол Дымокийг барих гэж хөөх, отох агналтаа чадамгай хэрэглээд гарцаагүй гүйцэтгэлээ. Хэрэв Дымкийг идэх гэж хорхойцсон бол барингуутаа аваад зугатна. Гэтэл барьчихаад л зорилгоо биелүүлсэн мэт хаяад зугатлаа. Нохойд минь тэгтлээ өширхөх ямар шалтгаан байв, тэдэнд?
Егор босоод тавиур дээрээс ваартай сүү авч залгиллаа. Дымокийн үхэл нь их л сонин боллоо. Чононд энэ гэрийн нохойг агнах ямар ч учир шалтгаан байхгүй атал түүнийг дагаж мөрдсөөр, бусад анд хэрэглэдэг ур ухаанаа шавхан хөнөөдөг нь хачин!
Хэрэв чоно өширхсөн бол?
Чонын өшөө хорсол, нэхэл дагалын талаар Егор урд нь анчдаас сонсож байсан ч тэр болгонд итгэдэггүй байлаа. Тэр өөрөө чонын ааш авирыг сайн мэднэ. Чоно өширхөөд бүр яахаасаа ч буцахгүй улайрах тохиолдол байдаг. Гэхдээ л тэр, ухаалаг, зальтайгаас амиа алдахаас болгоомжилдог зангаа хэзээ ч гээдэггүй амьтан. Чоно хичнээн өширхлөө ч нохой барьж хорслоо тайлна гэж үү? Чонын нэхэл хатуу гэдэг энэ үү? Өширхөхийн учир шалтгааныг бүрэн олох ёстой. Бэлтрэгээ авхуулсан чоно хонзогнодог нь үнэн. Тэгвэл тэд Егорт л өширхөхсөн. Дымок бол тэр өштэй хүний гэрийн нохой учраас л буруутай. Энэ нь нэг л авцалдаагүй санагдана. Хэрэв Дымок бусдын гайны золиос болсон бол, жинхэнэ гай таригчийг яахав? Гай таригч нь хэн бэ? Егор өөрөө гарцаагүй мөн.
Чоно замын хагасаас буцахгүйг Егор мэднэ. Буцахгүй гэнээ? Уур хүрээд явчихав. Буцахгүй л байг л дээ. Сум хүртэхийг тосгонд ирэх замдаа мартах нь уу? Дымокийн төлөө хүртэх л болно доо, та нар! Егор тэр хардлаганыхаа тухай эхнэртээ юу ч дурссангүй. Дурсвал зовлон тарьчихна. Эхнэр нь айдаст автаж, чи энэ ангаа эрт л орхих байсан юм. Тэр ой намгаараа тэнээд гэрийн бараа харахгүй, жинхэнэ эр нөхөр ийм байдаггүй юм гээд л яншаад амраахгүй. Тэгээд л аль өнө эртэд ой руу яваад сураггүй алга болсон Тимофей гэгч элэнц өвөөгийн тухай сөхөөд л үглэж гарна. Нэгэнт дивангарт өнгөрсөн тэр хүний ясыг өндөлзүүлээд яана. Би дуугүй л байх нь дээр гэж боджээ. Дымок чухамдаа яагаад ч чононд бариулах болсон юм билээ. Чонын байгаа газар гүйж очоод баларсан ч юм билүү? Яасны учрыг мэдэхгүй байж шуугиан тариад яахав. Чимээгүй шиг л нэг нохой тэжээхийг бодъё. Дымок үгүйлэгдэж эзгүйрээд байна.
Ингэсээр зун өнгөрч, намар болов, Хадлан эхэлж ажил ундраад энэ тэрийг бодох ч завгүй цаг. Тэнгэр муудахаас урьтаж өвсөө хураах гээд хүн бүр үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол амсхийлгүй ажилласаар эцэж сульдаж гүйцээд шөнөдөө үхсэн мэт унтацгаана. Саяхан чухал үйл явдал мэт сонирхогдон тосгоны хашаа байшин бүрд яригдаж байсан зүйл энэ их ажилд булагдан мартагджээ. Дымокийг чого барьсан шуугиан ч тэнд хамран намжив. Эзэд нь хадланд гарцгааснаас тосгон эзгүй мэт нам гүмхэн болж, зөвхөн нойр нь хулжсан өвгөд пийшэн дээрээ тэмтчин, тамхиа угсруулан баагиулж байлаа. Егор, нохойг нь чоно барьсан шуугиан намжихад, тэр дэмий цуу яриа тэгээд л өнгөрчихгүй яахав гээд, чоно дахин ирж мэдэгдээгүйд бүрэн тайвширчээ.
Гэтэл чоно нэг шөнө гэнэт байшингийн нь эргэх нь тэр!


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.07 10:20 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Feb.20.03 9:04 am
Posts: 1042
Location: Эвийг хичээж эх ороноо хайрлая!
[font=Microsoft Sans Serif]Estoi goy zohiol baina. Aimar sonirholtoi![/font]

_________________
Миний хайртай МОНГОЛ


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.07 11:30 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Егор авгайтайгаа хоёулханаа. Ид ажлын үед учир охиноо харах бүлгүйдэж эмээгийнд нь очуулсан байжээ. Хадлан дээр өдөр хооллоод, үдэш явдал дундаа бэлэн юм идээд байшиндаа ирүүт унтдаг байв. Тэр шөнө Егор ердийнхөөрөө бөх унтаж байтал эхнэр нь нудчихад арай гэж сэрэв.
- Аан? Гэхдээ өглөө болчихож дээ, бушуу босч хадландаа явъя гэж бодтол харанхуй-шөнөөрөө. Цонхоор сарны ташуу гэрэл пийшэн дээр ёлтойж харагдав.
- Егор!, Хөөш Егор! хэн нэгэн цонх тогшоод байна гэж шивнэв. Егор өндийгөөд цонх өөдөө харав. Цонх нь хоёр эгнээ хөшигтэй, дээд богино хөшиг нь салхивч хүрээд, доод том хөшигнийхөө завсраар яльгүй зайгаар шөнийн орог тэнгэр ёлтойж байв. Ханын цаадах голт борын навч сэрчигнэх төдийгөөс өөр юм сонсоогүй Егор нойроо харамлан:
- Дандаа л хий хоосон юмыг бодит болгон төсөөлөх юм гэж эхнэртээ уцаарлаад буцаж хэвтэх гэтэл яах аргагүй өөр нэг чимээ анирдав. Цонхны шил зөөлөн доргих шиг болов. Эхнэр нь айж тэврэхэд Егор гарыг нь түлхээд орноосоо буув. Өлмий дээрээ гэтсээр цонх руу очиход дахин чимээ гарсангүй. Гэвч цонхон цаана ямар нэгэн амьд бие байгаа нь Егорын торгон мэдрэмжинд өртөв. Хөдөлж ядан болгоомжилсоор хөшигний сэжүүрийг шил дагуулан сөхтөл сарны гэрэлд халз өөдөөс ширтэх чонотой яг нүүр тулчихлаа. Чоно байшингийн хаяавч өндөрлөг дээр сарвуугаа тавьчихсан, цонх өөд цоройгоод доторхи харанхуйг ажиж байна. Цонхны шилнээс ойсон сарны гэрэлд нүд нь ногоон очоор гялалзах нь зэвүүн. Ойгоор тэнэж агнуураар хөөцөлдөж хатуужсан Егор гэнэтийн элдэв учрал, тохиолдолд цочирдон айдаггүй ч энэ удаад нуруу руу нь хүйт оргин, хуйх агзасхийв. Учрал учрал гэхэд гэрийнхээ цонхны шилэнд хамар шүргэлцсэн чонотой тулгарна гэж байх уу, ер нь. Хүн, чоно хоёр хэдэн секунд ширтэлцэв. Байшингийн доторхи гүн харанхуй дахь хүнийг чоно харсан эсэхийг бүү мэд.
Хөшигний яльгүй хөдөлгөөнөөс л цочоо болов уу, хаяавчнаас буун харайгаад, ногооны талбайг хүрээлсэн бутан дундуур харайж харанхуйд уусан алга болов. Егор тэрнийг сайн ажиж амжаагүй боловч Дымокийг хөөдөг том чоно биш шиг санагдав. Хэрэв тэр бол энэ навтгар байшингийн хаяавч дээрээс өлийхөд толгой нь салхивчинд хүрчих биз. Гэтэл энэ чонын өлийсөн хоншоор цонхны гол хэсгийн тэхий дудн л байсан. Тэгэхээр нөгөө гайхал гичий л болов уу.
- Юу байна Егор оо? Гэж эхнэр нь харанхуйгаас асуув.
- Юу ч л алга байна даг. Чи л нойрондоо хий юм сонсох шиг болоо биз гэхдээ тэр аль болох тайван байгааг итгүүлэхийг хичээв. Хэрэв, үнэнийг хэлчихвэл эхнэр нь энд байж чадахгүй, ээжийн рүүгээ яваад өгөх байх гэж бодов.
- Цонх цохихыг чи өөрөө сонсоо биз дээ?
- Сонсогдох яахав, салхинд л тэгээ биз. Егор үүдний пиндээ очиж хагас шанага ус залгилаад буцан ирж эхнэртээ:
- Унт даа. Шөнөжин эргэж хөрвөөх болуужин гээд зөөлөн тэврэв. Өглөө ажилдаа явахын өмнө хаяавч, цонхны дорхи газрыг хянан үзэхэд чонын мөр мөн байнаа. Жижгэвтэр сарвууны мөрөөр гичий чоно ирснийг Егор таамаглав.
Бүх юм тодорхой боллоо. Чононууд огт тайвшраагүй, цонхоор эргэлдээд байна. Тэр гайхал гичий юугаа хүсээ юм болоо? Надад халдах гээ юу? Дымокийг бутанд отож барьсан шигээ юм бодоо юу? Тэгнэ байхаа чи! Хуухай өлөгчин чамайг. Өөрийг чинь отно доо. Би хичнээн чоно буудаж, хавхаар барьж устгав даа. Ингэж байшинд хүрээд ирнэ гэж даанч санасангүй. Егор ийнхүү дайн зарласан ч, нэг зүйл жаахан санааг нь зовооно. Ангийн улирал эхэлнэ. Өөрөө хээрээр гэр хийж тэнэдэг нь болно. Энэ хэрээс хэтэрсэн ааштай чоно цонхон дээр очсоныг бодоход тэрнээс илүү үзүүлбэр санаачлахыг яаж мэдэх вэ? Эхнэр охин хоёрын минь өөдөөс нөгөө ногоон нүдээрээ ширтэж л айлгачихгүй байгаасай. Егор ийнхүү элдвийн бодолд эргэлдэвч яаж ч эс чадав. Зун буу үүрч, ой хээр хэсч чоно хайгаад явдлын гарз. Шөнийн муур идтэн, зуны чоно илбэтэн гэдэг. Цасгүйд чоно хаа явсан газраа хэвтэж хяраад л хожуул болж хувиран, сондуул болж үзэгдэнэ. Хажуугаар нь хичнээн яваад ч ул мөр байхгүй. Ногоо ургаж, бут цэцэглээд мөр гаргадаг байхгүй болно. Зөвхөн цас л Егорт туслахсан. Өвөл болтол хаа ч билээ. Юутай ч Егор чонын отолтод суулаа. Энэнд эхнэр нь бүр гайхаж Егорыг ангийн хорхойдоо бүр солиорлоо гэж үглэжээ. Нөхөр нь шөнө ан хийж байхыг мэдэхгүй юм. Гэтэл буугаа зэхээд л шөнөжин алга болж, өглөө орж ирдэг боллоо. Эхнэр эцэст нь нөхрөө ямар нэгэн бохир зүйл хийгээд байна уу даа гэж хардах болов. Гэтэл нэгэн гэнэтийн явдал Егорт тус болж, саравчинд өмхий хүрэн ороод нэг тахиа авч явжээ. Тэр араатан шөнө тахиа хулгайлж байгаа тул түүнийг шөнө л сахиж устгахгүй бол тахиаг минь түүчихнэ гэж Егор өөрийгөө цагаатгалаа. Ингээд шөнийн гөрөөлөлт зөв мэт болж саравчныхаа орчныг ээлжлэн сахиж чоныг тэсч ядан хүлээсээр. Тэр чоно хязгааргүй их өшөө хорсолтой яваа юм. Тийм буцалсан өшөө хорсол нь хүнийг ч, араатныг ч жолоо алдуулж дайсандаа хөнөөлгөдөг билээ. Гэвч чоно дахин ирсэнгүй ээ. Отож суугаа хүний үнэрийг авчихавуу, ерөөс хорслоо мартах гэж бодов уу бүү мэд. Егорыг шөнийн отолтоос залхааж дөнгөлөө. За яршиг, тэр өлөгчинг хичнээн хүлээх вэ. Өштөн өлийн хөтөл дээр гэж чи бид хоёр нэг уулзах бий вий, гайгүй.

-11-

...Эхнэрээ дурсахад Егор дулаацах шиг санагдав. Ерөөсөө учиргүй даарах нь гайгүй ч болох шиг. Энэ нь түүнийг урамшуулж, хүйтний эрч суларч байгаа даг. Тусламж ирэхийг хүлээж чадах нь гэж баярлав. Нэг базаахгүй юм нь нойр дийлдэхгүй болоод байдаг. Унтах юм бол модноос ойчиж чонын аманд орно. Өдөржингөө ойд явж хариад хэвтэхэд өөрийн мэдэлгүй дардаг шиг л, дотроос харанхуйлж нүд анилдана. Өнөөдөр юундаа ингэтлээ эцэж цуцсан билээ? Явган яваагүй, морин чарган дээр сууж ирсэн. Хураалттай модоо дөнгөж хөдөлгөж эхэлтэл энэ сөнөхчүүд ачуулаагүй болиулсан. Энэ сахиад хэвтээг нь хар даа. Намаржин хоосон байсан юм шиг! Би тэрэг тэргээр нь элдэв зовлого идэш хаясныг хуу цөлмөө биз дээ, энэ бузрууд. Тэгэхэд одоо өгөр хөдөс шиг туранхай гуринхатсан юмнууд байгааг нь! Түй! Егор нулимлаа гэсэн нь бээрсэн уруулаа хамхиж чадсангүй, шүлс нь эрүүгдээ тогтоод бөнжийн мөсөн унжлага болсныг өөрөө ч мэдсэнгүй. Егор, яагаад ч юм бэ, чонын тарган, туранхай байх нэг их хэрэгтэй чухал гол зүйл шиг госойн зэвүүцэв. Намаржин л тэдэнд цадтал нь өөш өгсөн. Бүгдийг нь цусалсан. Тэр ер тус болсонгүй, гурайгаад, түй!

-12-

Өөшийг намар их өгсөн нь үнээн. Хадлан тарианы ажил есдүгээр сартай хамт дуусч амсхийгээд нойроо ханатал унтмаар болоход Егорт тийм зав гарсангүй. Цас ортол сар гаруйн хугацаа л байна. Өвөл хавх булах газартаа өөш хаяж чоныг эртнээс дасгах хэрэгтэй. Өөшинд дасгах нь тариалалттай адил. Тарихын тулд урьтаж газраа хагалдаг. Газар хагалалгүй тариалах, ургац хураах гэж үгүй. Чоныг намар өөшинд дасгаагүй бол өвөл хаана хавх зүүхэв. Ингээд л өдөр болгон шахам чонын гүйдэл газарт үхсэн малын зовлого хаясаар. Малын зовлого олдохгүй бол туулайг ч болсон алж хаяхаас горьгүй.
Махны хэрэгцээ гэж учир начиргүй. Егор үхсэн мал хайж өөрийн болон зэргэлдээ тосгоноор тэнэнэ. Дүүргийн мал эмнэлгийн цэгийг эргэлдэнэ. Сэг зовлогыг цагт нь олж авахын тулд зав чөлөөгүй явна. Егорт хамгийн их унжуургатай газар нь савангийн завод юм. Тэнд их гал өрдөж байдаг юм. Саванг адууны зовлогоор хийдэг. Заводын орчинд яс овоорч хэвтэнэ.
Тосгоноосоо долоон километр яваад л хэрэгтэй зүйл нь хангалттай олдоно. Саван чанагчид нь мал нядлагч шиг худаасан хормойвчтой голдуу эр улсууд. Тэд Егорыг баяртайгаар угтаж, махнаасаа гар таталгүй өгнө.
Гэхдээ л заримдаа үхсэн мал хүрэлцэхгүй. Долоон чонын сүрэг нь нэг зогсолтоор л махыг зуун килээр нь гударна. Егор чөлөөнд нь туулай, хэрээ буудаж өгнө. Энэ нь хүнд, бохир ажил ч Егор, чоно хаясан өгөөшний нь орчноор гүйсээр амтшиж байнга эргэлдэх болсонд урамшина. Одоогийн амтшилт нь өвлийн амжилтын барьцаа юм. Чоно хичнээн болгоомжловч өлсгөлөн нь тэднийг хоол олддог газар уруу хөөнө. Тэндээ очтол хавх хап гээд л хөлийг нь зуугаад авна. Гэхдээ сүргийн толгойлогчоос их юм шалтгаална. Элдвийг үзсэн хашир чоно сүргээ өөшинд амар ойртуулахгүй, ихээхэн хянаж, аюулгүйд нь итгэсэн хойно л тийш нь очуулж магадгүй. Энэ сүргийн толгойлогч нь нөгөө гайхал жийхай болохыг Егор ажигласаар мэджээ. Тэр өлөгчин одоо өөшийг бусадтайгаа хамтраад л хүртэж байгаа. Гэтэл цас орж, хавх зүүх үед шал өөр болоод явчихдаг. Чоно өвөл маханд толгойгоо мэдүүлтэл өлсөвч ёстой долоо дахин хэмжинэ. Хэрэв хавхыг болхидуухан зүүвэл хэзээний мэдчихээд, май тэнэг минь гэх шиг дээр нь шээчихээд явсан байдаг юм. Нөгөө гайхал жийхай бол чухам л тэр хэцүү хийцийн чоно учир Егор энэ өвөл хэцүүхэн даваатай тулгарснаа ойлгов.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.07 11:44 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
зохиолыг сонирхон уншиж байгаад баярлалаа :-D Хэдийгээр цаг их зарцуулан бичиж оруулж байгаа ч гэсэн та бүхэнд таалагдаж байгаа нь аймаааааар их урам өгч унд хоолоо умартан бичиж байгаа шүүү :razz: Зохиол маань цаашдаа бүр ч илүү сонирхолтой болноо итгээрэй. заавал уншиж дуусгаарай. Харамсахгүй шүү / урам өгч байгаа та нарт баярлалаа/ :hi:


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.07 11:46 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Feb.20.03 9:04 am
Posts: 1042
Location: Эвийг хичээж эх ороноо хайрлая!
[font=Microsoft Sans Serif]Amtat ni bur orchihloo.[/font] :wd:

_________________
Миний хайртай МОНГОЛ


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.15.07 12:10 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Тэр жилийн өвлийг хүлээж Егор их тэлчилсэн дээ. Бэлтрэгнийхээ хойноос өширсөн чонын нэхэл түүнийг тайвшруулахгүй бухимдуулснаас тэр агнуураа хийхийг тэсч ядан хүлээв. Цас өнөө маргаашгүй битүү дарах болоход Егорын агналтын бэлтгэлийн төгсгөлийн үе болох хавхаа тордох ажилд орлоо. Арван хэдэн хавхныхаа зуны тосолгоог цэвэрлэж, уураар ариутган төмрийн үнэр, хүний сүүдэр ч ойртсоны өчүүхэн төдий сэвдээ байхгүйгээр арчилна.
Аливаа анчин хавхаа, анд өөр өөрийнхөөрөө бэлтгэдэг. Анчин бүрт хувийн арга, нууц бий. Егорын хавхаа бэлтгэдэг арга бол өөрөө олсон зүйл ч биш, өвөө нь зааж сургасан эрдэм юм. Тэр өвөө нь бас л хэн нэгнээс сураа биз. Егор давын өмнө хавх ариутгах шүлтээ бэлтгэв. Усанд үнс уусгаад түүндээ хавхаа буцалгана. Тэгэхэд тэрэнд ямар ч тосны төрлийн юм үлдэхгүй. Элдэв үнэрийг арилгахын тулд торхонд хавхаа, байцааны навч боролзгонын шилбэ, нарсны шилмүүстэй хамт хийгээд дээрээс нь буцалсан ус цутгана. Ус, шүүстэй торхоо таглаж хонуут байлгаад хавхаа гаргаж зотон шуудайд хийэ байшингийн доод хөндийд тавина. Цас орж хавхыг авч явах хүртэл хэн ч тэрэнд хүрч болохгүй. Хэрэв тэгсэн бол бүх ажлаа давтахад хүрнэ. Цас орж, хүйтрээд жавар бүхнийг нэвт үлээх үед Егор хавхнуудаа намгийн зах дахь хуучин мод бэлтгэсэн ойн цоорхойд зүүв. Өөш энд ч, тэнд ч байгаа ч чухам алинд нь ангийн тэнгэр ивээдэг бол! Хоёр газрын аль нь ч боломжийн нутаг. Ширэнгэ ч биш, гэхдээ модтой, бартаатай газрууд юм. Балар ойд чоно барагтайд очдоггүй. Тэндэх орчин нууцлаг, алсын юм харагдахгүй. Чоно өөшинд ойртохын өмнө орчныг сайн харж хянах ёстой. Орчин тодорхойгүй газар уруу тэд зүглэхгүй. Өөшийг хэдэн талаас нь сайн харж хянаж байж очино.
Егор хавхнуудаа өдөр тутам эргэнэ. Хавханд амьтан ороогүй хоосон долоо хонотол чоно оржээ. Чоно хойд хөлөөрөө орсноос хол чвжээ. Хавх хүндрүүлэгчтэй чиргүүлтэй ч тэгж орсон чоно хол явдаг юм. Егор хавхтай чонын мөрийг ойгоор хөөсөөр олоод буудаж алан арьсыг нь өвчлөө. Харин махыг нь өөш болгон хавхдсан газарт аваачиж хаяв. Чоно адууных ч бай, өөрийн ахынх ч бай ялгаагүй мах л бол уухайн тас хүртчихдэг амьтан. Түүнээ идэхдээ бусдаасаа ахиухан олоод цохичих гэж зодолдоно. Өөр нэг хавханд чоно орсон ч бүтэлгүйтжээ. Хавханд чонын үс, арьстайгаа сарвуу, цус л үлджээ. Хөлөө тас хазаад амьд гардаг чонын бас нэг заншил бий. Ялангуяа сэгэн дээр сүргээрээ очоод нэг нь хавханд орсон бол тэгэхээс ч аргагүй. Эсвэл тэр үйлт амьтнаа бусад нь бариад идчихдэг чонын нэгэн энэрэлгүй хууль бий. Тэд өлсгөлөнгийн эрхээр ч тэгдэггүй. Нэгнээ алдах болсон хорсолдоо шатаж, бусдад нь сургамж болгохоор ингэдэг байна. Чи болгоомжил гэсэн сануулгаар түүнээ иддэг. Тэрхүү аймшигт харгислал нь хавханд орогчийг бусдадаа идүүлэхээс урьтаж золгүй хөлөө тас хазах зоригийг өдөөдөг биз.
Чонын энэ ёс Егорыг их хохироолоо. Тэрээр намаржин элдэв үхдэлийн сэг зовлого зөөж үйлээ үзсэний хариуд авах ёстой байсан шагналын таван зуун рублиэ алдах нь энэ! Гэртээ хоёр чонын арьс өлгөх байсны нэг нь ингээд эвэр туруухан үлдэх гэгч боллоо. Дахиж л ийм алдаанд орохгүй юмсан. Долоон чонын хоёр нь ингээд хорлолгүй боллоо. Бусад тав нь!
Тэр бусад тав нь Егорын хоолойд яс тээглэх мэт горойлгоно. Нөгөө үйлт жийхайтай өвөлжингөө үзэлцэх болох нь уу. Тэгтэл ар гэрийн ажил аман хүзүүгээр татаад байдаг. Халуун усны газар нь хариугүй нурж унадагт хүрээд, чононоос арав дахин их анхаарал хандуулмаар боллод байдаг. Өнгөрсөн хавар бэлтгэсэн гуалингууд ойд хэвтээд байдаг. Тэрнээ авчирдаг цаг нь чухам одоо. Хөсөг гуйгаад нэг удаа татаж багтахгүй. Хоёр удаа татах хөсөг олдох болов уу. Нэг удаад тэр ажлыг хойшлуулъя гэвэл бүр бүтэхгүй болно. Гэр ахуйдаа зайлшгүй хийх ажлаа хойшлуулаад өөрөөс хэзээ ч мултрахгүй. Ерөөсөө л ирэх ням гарагт гуалиндаа явъя. Чоно алга болчих юм биш. Ойгоор гүйж л явна биз. Гуалингаа татахыг хойшлуулж болохгүй нь.
Бямбад Егор даргаасаа морь гуйхаар захиргаа өөд явлаа. Хөсөг тийм амар олдохгүй. Хүн бүр л түлээ ч татна, өвсөө ч ойртуулъя гэх мэт гуйлга мундахгүй, морь хүрэлцэхгүй байна, хүлээж бай гэх нь олонтой. Егорт огт боломжгүй гээд ерөөсөө өгөхгүй ч юм билүү.
Дарга контортоо алга. Бүтэхгүй дэгээ...Дагыг ирэхэд хэдэн хүн зэрэг хөсөг гуйлаа. Дарга ер халгаахгүй байснаа Егор Бирюковт ч туслахаас болохгүй ээ. Хүнтэд самбар дахь зургийг нь харсан ч тэр биз дээ, та минь. Адуучинд хэлээд морь чарга ав гэв.
Арван хоёр сарын туулайн сүүл шиг оготор өдөрт багтаж ажлаа амжуулахаар Егор өглөө эрт хөдөллөө. Адуучин Егорт үс нь гялалзаж, тогтож ядсан залуу гүү өглөө. Егорыг тэргэнд хөллөхөд гүү чихээ хулмайлган нэхий дээлий нь ханцуйхаас хазав. Егор түүнийг зүггүйтэж хажиглаж байна гэж бодоод хайя хүүе болсонгүй. Егор морио хөллөж дуусмагц ачааны чарганд өвс дэвсээд суухдаа хүрз, сүх, олс хажуудаа тавив. Өглөөний жавар исгэрч, хөр цас уланд чахраад чарга хөнгөн тэшихэд Егор модондоо санаснаас эрт хүрэх нь ээ гэж бодов. Болбол өнөөдөр хоёр дахиад зөөчих юмсан. Дахиад хөсөг гуйснаас гэж бодсоноо, одоо дөнгөж газар дээрээ ирж байна даа. Урьдаар их санаад ч яахав гэж бодлоо. Гуалинг шууд ачиж болохгүй нь. Давын өмнө хальсалъя, тэгээд л ачъя. Өнөөдөр ч хоёр явчихаж амжихгүй байх даа...
Үүр манхайн цайхад, шөнийн харанхуйд үхдэлийн үүр мэт хүнхийж байсан юм Егорт танил дотно төрхөөрөө илэрч, төрсөн гэрийнхээ шөнийн харанхуйгаас айж байсан хүүхэд шиг жихүүдэс үргэлээ. Нам гүмийн орчинд морь уур маналзтал тургихад модны мөчрөөс арвихан цас дорхи хунгартаа малгайлан бууна. Бутан дороос чандага ухасхийн дэгдэж сониучирхан дугуйраад өмнө орж хөвсгөр цэнхэр цасыг манаруулан хурдлав. Егорыг исгэрэхэд туулай бултан зайлаад байдаг эрчээрээ дүүлэн дэгдэхэд тэндэх зулзган гацуур яльгүй доргин цасаа гөвөв. Гэнэн амьтан даа гэж Егор бодов. Туулайг бүгд барьж иднэ. Харин тэр өөрөө ямар ч амьтныг идэхгүй, зөвхөн сонордож, айн зугатаж амжихгүй бол өнгөрнө гэлгийг л мэднэ. Насан туршдаа айж амь гарах ёстой.
Чарганд шигдэн суусан Егор морийг бараг жолоодохгүй явна. Тосгоныхон мод зөөсөөр дагтаршан замаар гүү нь сүүлээ шарван хатирна. Морин туурайгаар манарсан цас чарганы урд хашлага даван нүүр дэлсэхэд Егор бээлийгээрээ гөвнө. Модны наадах ганга Егорын санааг зовоов. Буцахдаа морь тэр ганганы ачаагаа дааж гаргахад хэдэн гуалин ачиж болох вэ гэдгийг Егор багцаалж бодов. Дөрвөөс хэтрэхгүй байх аа. Цөөн л байна даа. Зургааг ачвал энэ гүү дийлэхгүй биз. Энэ гуалинд хүдэр морьтойсон бол! Хаанаас тийм морь олдох вэ? Үржлийн азаргыг дагра хайрлаад хэнд ч өгөхгүй. Түүнийг зөвхөн холын явдалд саатахгүйн тулд л чарганд хөллөдөг юм. Азарганд энэ чарга,хэдэн дүнз бол тоглоом л доо, чааваас. Азарганд хоёр халуун усны байшингийн мод ачсан ч хулхи нь буухгүй. Тэр чинь адуу биш арслан. Энэ гүүг тэрэнтэй зүйрлэвэл зааны дэргэд царцаа л байхгүй юу. Егор модоо дээхнээс унагасан санагдаад нэлээд хайж байж олов. Тэр чаргаа эргүүлж бөгсөөр нь хурааллтай модонд ойртуулаад мориндоо тэвэр өвс тавьж өгөн гуалингаа өнхрүүлж эхэллээ. Оготор дээлэндээ үүртээд тайлж зөвхөн цамцтай ажиллав. Нэг гуалинг хальслаад сүхээ хожуулд зоон, нөгөөхөө өнхрүүлж гулдчисаар үзүүрийг нь чарганы тэвшин дээр гаргаж урагш нь түлхэх гэтэл хамраа тачигнуулан хуухирч, анх эмээл тохуулж байгаа эмнэг даага шиг цовхчин цамнав.
-Хайя гэж хашгираад Егор гуалинг чарган дээр тогтоож ядан зуурав. Гүү хамраа тачигнуулан цовхчисоор, Егор түүнийг ингэтлээ догширсонд гайхаж байтал чоно нүдэнд тусав. Ердөө дөчөөдхөн алхамд хоёр чоно бутан дундаас ширтэж байна! Чонотой ингэж тулгарсандаа Егор гайхаж, айсангүй. Чоно л байна гэж бодлоо! Харин өөрөө тэднийг ийм ойрттол нь олж харсангүйдээ. Эд өдрийн анд гарч яваад л гэнэт тулгарчихаа биз. Тэр харж байгааг нь.
Гэвч Егор чоныг сайн ажиглаад:
-Ээ муу лайтай жийхай өлөгчин гээд исгэрэв. Жийхайг танимагц Егор түүний энд яах гэж ирснийг нь мэдээд үргэлжид далдаас мөрдүүлж яваа хүний ёсоор хорсол занал нь дүрэлзжээ. Егор, чонын өширхөл нь ямар нэг бодлогогүй үйлдлийн хариуд л бий болдог гэх яриаг буруу дүгнэлт гэж сэтгэлийн гүндээ итгэж явсан нь няцаагдлаа. Өширхлийн нэхэл үргэлжилсээр өөрийг нь энд хүртэл мөрдөж яваа юм байна. Егор даарч цочирдож дагжин чичрээд оготор дээлээ өмсөв. Мөн айн чичирч зогсоо мориндоо очоод:
- Айчихав уу? Ээ, тэнэг минь дээ чамайг! Чи тэр муусайн руу нулимж орхи! Модоо ачиж аваад яваад өгье гэв. Чоно өшөө авах гэнээ гэхээс Егорын уур шатаж, нэгэнт эхэлсэн ажлаа орхиод зугатах гэдэг гонж хэмээн шүд зуув. Хэнээс зугатах гэж? Энэ өмхий турсагануудаас уу?
Егор гүүгээ зоригжуулан гөлчгөр хондлойг нь алгадаад гуалин өөдөө эргэтэл зүүнтэй нь нэг юм хөдлөх шиг нүдний нь буланд өртөв. Лавлан хартал гурван чоно явах замын нь нөгөө төлыг боогоод гацуур дунд зогсч байна.
-Еэ сөнөх өө! Сүргээ бүлээр нь аваад ирж! Хэрэг бишидлээ. Хоёр чоно дайраад ирвэл сүхдэж орхино гээд тоохгүй байсан чинь тав болохоор яалт ч үгүй нь. Нэгийг нь сүхдэх зуур нөгөөдүүл нь зэрэг дайраад хүүчинэ! Тэр хүрзээ хаячихаад, гуалингаас сүхээ авах зуур яахаа бодов. Хамгаалах тухайд бодолтгүй. Аврагдах арга гэвэл өрсөж модонд авирах л байв... Харвал авирч болох гацуур арваад алхамд байна. Авирахаасаа өмнө юухан амжуулах хэрэгтэй.
Егор сүхээ бүсэндээ хавчуулаад, чоныг цочоож ухасхийлгэхгүйг хичээн байдгаараа зөөлөн хөдөлж гуалинг чарганаас зугуухан гулсуулж буулгав. Мориныхоо жолоог чарганы аралд эвхэн сойгоод хондлой дундуур нь ташуурдан хөөхөд морь сүүлээ шарваад ухасхийж зугатав. Замыг нь хаан отож байсан гурван чоно морь уруу дайрах зуур өөрөө хажуудах мод өөд гүйв. Азарган чоно, жийхай хоёр Егорыг барихаар харайлаа. Араатнууд зузаан хунгарт шигдээд байдаг хүчээрээ зүтгэн сугарч довтолох нь усанд сэлж яваа мэт харагдана.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.15.07 5:01 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Тэднийг хүрч ирэхэд Егор модонд асчихаад морьтойгоо хамжин чоныг мэхэлсэндээ баярлаж суув. Хэрэв морийг нь хөөгөөгүй бол нөгөө гурав модонд авирах зуургүй ирж ноцохоор ойр байсан юм. Барих, идэхэд хорхойцсон залуу чононууд гэнэт ухасхийх адууг хөөсөн нь аврал болжээ. Буцаад ирэхэд жийхай тэднийг дуу алдтал нь хэмлэнэ дээ. Одоодоо аюулаас аврагдсан ч цаашдаа яах бол? Өдөржин модон дээр сүүмийгээд сууж тэснэ гэж үү? Аажимдаа осгоод эдний аманд бэлэн хоол болж унах ч юм уу бүү мэд. Би хөлдөж унахад яарахгүй ээ. Бүтэн хоногоор ч тэсч суухыг л хичээе.
Чононууд ч ер яарахгүй байв. Модны ёроолоор эргэлдэж байгаад хэвтээд өглөө. Егор нэгэн мөчир дээр тухлаад цаашид хэрхэхийг бодов. Хашхирах уу? Тосгон арван километрийн цаана бий. Хичнээн орилоод хэн ч сонсохгүй. Морь чоноос зугатаад амьд гарч тосгонд очвол учиртайсан гэдэг горьдлого л яльгүй тайвшруулна. Тэгвэл дорхноо мэдээд л намайг хайна даа. Гэвч ултайхан бодохоор энэ горьдлого бүтэлгүйтнэ. Тэр чоноос зугатаад гарч чадаагүй бариулсан байх. Ингэхээр өөрийг нь хэзээ үгүйлээд хайх хүртэл хүлээх л хэрэгтэй. Өөдөө ахиш авираад баттайхан суурилъя. Егор бүснээсээ аваад хэдэн мөчир тас цавчиж дороо дэвсээд зөөлөвч хийж суув. Бээлийтэй гарт сүхний иш эвлэхгүй алдаж магадгүйд нүцгэн гараар ажилласанд гар нь бээрэв. Дор газарт намуун, салхи тогтуун. Энэ өндөрт жавар исгэрэн хайраад бээлийгээ яаран өмсөв. Азарга жийхай хоёр чоно Егорын хөдөлгөөнийг харц хуулалгүй хянана. Гүүг хөөсөн гурван чоно гүйж ирлээ. Гүйцээ болов уу, яагаа бол? Егор гүйцсэн эсэхийг чононуудын байдлаар мэдэхийг хичээгээд мэдэж чадсангүй. Гөлгөн чононуудыг ойртож ирмэгц азарга, жийхай хоёр өөдөөс нь харайж очоод халхилдаж гарав. Ирэгсэд нь эсэргүүцэвч, гөлөг шиг гаслалдахаас хэтэрсэнгүй. Шийтгэл дуусч, чононууд юу ч болоогүй мэт модыг тойрон бүслэж сахин сүргээрээ хэвтэцгээлээ.

-13-

Дахин салхи хүүгээд моддын мөчрийн цасыг мөнгөн туяа татуулан гүвнэ. Тэр нь утаа шиг манарч Егорын нүүрийг бүрхээд, хамар, нүдэнд чихэхэд ер тоосонгүй. Бие нь таатайхан дулаан оргиод, ухаан нь нойрмог мэт тайвширч гараа хөдөлгөөд нүүрийнхээ цасыг гүвэхэд ч залхуу хүрнэ. Дулаан цасыг гүвээд яах юм бэ? Егор дулаацаж буйдаа тайвширч шөнө болтол хүлээхэд алзахгүй шиг санагдана. Гараа хөдөлгөөд тамхи татчихвал аятайхнаа...Идэр өвлийн гүн улаан туяа ойн чөлөөгөөр сүүмэлзэхэд Егорт цоо шинэ хачин хайхрамжгүй мэдрэмж төрөв. Тэр одоо хаана, юу хийж суугаагаа эс мэднэ. Түүний хаана, яаж байгааг мэдэх хүн энэ ертөнцөд мэдэх хүн нэгээхэн ч үгүй. Энэхүү хэнд ч мэдэгдэхгүйд орших нь Егорт хүмүүн төрөлхтөний хүрээнээс хасагджээ гэсэн үг болсон юм бол одоо бодитойгоор байгаа атлаа байхгүйд замхарчээ. Гэнэтийн энэ ухаарал нь Егорыг цочирдуулж гүнзгий гунигт живүүлэв. Ганцаардан цагийн баримжаагүйд алмайран дэмий түгшүүрлэж, уул талаар хэрж тэнэгч анхны хүн. Ой ухаанаар дульмаг, ойлгож ярих хэлгүй энэ ертөнцийн анхны суугч л одоогийн Егор шиг байсан болов уу. Егор тэрхүү цаг хугацааны баримжаагүйд умбажээ. Тэр энд хичнээн суусан, одоо өглөө юу, үдэш үү гэдгийг хэлж мэдэхгүй.
Нөгөө улаан зурвас л гялалзаад байна. Минут гэгч өөр утга, физикийн ухагдахуунтай болжээ. Цаг минут нь тодорхой ойлголт байхаа болиод, зөвхөн болзолт хэмжээст шилжин түүнийг хичнээн ч их, ямар ч багаар тооцсон дурын хэрэг болжээ. Сэтгэн бодохуй алга болжээ. Толгойд хэсэг бусаг юмс л эргэлдэхээс биш хоорондоо авцалдаа ойлглмжтой зүйл үгүй болсноос Егор юу ч мэдэхгүй. Юу ч санахгүй болжээ.
Дараа нь Егор өвөөгөө харлаа. Өвөө нь модны цаанаас хараад даллаж байна. Туулай малгай, нөхөөстэй богино дээлтэйгээ, бердан буугаа үүрсэн зогсох нь Егорт тов тодорхой харагдана. “Доошоо буу, чоно чамайг яах ч үгүй. Намайг байхад яах ч үгүй ээ” гэв. Егор газарт буулаа. Чоно огт хараагүй мэт яах ч үгүй байна. Өвөөдөө очлоо. “явъя” гээд өвөө нь Егорыг ойн гүн хүү дагуулж явлаа. Егор хаашаа юунд явааг асуухгүй, өвөө нь ямар нэгэн нууцыг тайлж өгөхөөр өөрийг нь дагуулж яваа юм шиг байх юм. Нэг их мэддэг, байнга л хөндлөн гулд явдаг газар шиг атлаа огт мэдэхгүй газраар л яваад байх нь Егорт их сонин санагдана. Өвөө нь хэзээнийхээрээ л таг дуугүй. Нэг л юм хайх бололтой яваад л байх юм. Тэгсээр ойн цоорхойд гарахад дунд нь нэг модны хожуул байна. Өвөө нь Егор луу эргээд “Оллоо бурхан минь. Чоныг хичнээн агнавч таньж мэддэггүй явжээ. Одоо өөрөө чоно бол доо” гээд Егорыг нөгөө хожуул руу аваачин “Наадахаа хутгаар бүл” гэхэд нь хутга алга, би анд биш гуалинд явсан гэх гэтэл хутга гэртэйгээ харагдав. Тэр нь Гошка дархны хийсэн нөгөө даргадаа бэлэглэсэн хутга нь байна. Өвөө нь : намайг дагаад хэлээрэй гээд Тэнгист, далайд, буяны аралд, ойн нүцгэн чөлөөнд улиасны хожуулыг сар гэрэлтүүлэхэд, ногоон ойд, уудам талд... хожуулын тэнд занхгар чоно том эвэртэй нэг малыг бүхлээр нь зуусан явна гэж хөвүүлэн хэлнэ. Егор өвөөгийн хэлснийг давтав. “ За хожуул дээгүүр харайгаарай” гэж өвөө хэлэв. Егор гүйж очоод харайсанд юу ч болсонгүй. “ Бишээ хөрвөөх хэрэгтэй” гэнэ. Егор хөрвөөгөөд газар дэлсэхэд чоно боллоо. Харвал өвөө нь алгаа. Ерөөсөө ч Егорт одоо тэрний хэрэггүй болов. Хүнд хүний ажил, чононд чонын ажил л хэрэгтэй. Егор цасаа шигээгээд харсан зүгтээ гүйлээ. Хэдий удаан гүйснийг мэдэхгүй, зогсоод амьсгаа автал модны доор өөр чононууд хэвтэж, дээр нь цан хүүрэгт дарагдсан хүн амьд үхсэн нь мэдэгдэхгүй сууж харагдав. Ухаарвал тэр өөрөө модон дээр суугаа ажээ. Егор өчүүхэн ч гайхаж цочирдсонгүй дэмийрлээ үргэлжлүүлэв. Тэр чонын сүрэг рүү гүйж очоод тухтайхан зэрэгцэн хэвтлээ. Тэр биеэ мэдэх агаад, жийхай чонынхоороо хэлэх нь: “ Хүмүүс өөрсдөө бүхнийг хийж болно гэж боддог. Гэвч нууц юм бий. Ертөнцөд хамтран амьдарч буйнхаа нууцыг хүмүүс мэддэггүй. Чи миний хүүхдүүдийг авсан, намайг мартана гэж бодож байна уу? Бүү бодоорой. Цаг нь болохоор чинийхийг ч бас авна. Чи яаж суугаагаа харж байна уу? Морийг чинь барьчихсан. Чи өнөөдөртөө аврагдавч бусдад учруулсан бүх гай зовлонгийн нэхүүл хойнооё чинь ирж явааг би соносч байна” гэх нь тодхон дуулдав.

-14-

... Алсын алсад, ертөнцийн хязгаарт мэт шаазгай шагширч, хариуд нөгөө нь дуугарахад залгуулаад цаасан буурхуу нэг юм пад пад хийх нь Егорт бүдэг бадаг сонсогдоно. Чононууд сортолзон босон харайлдаад ойн гүн рүү хурдлан арилав. Падхийх дэлсэлт дахин давтагдсаар Егорын зүрхэнд хүрч цохилтыг нь хурдасгав. Буудаж байнаа! Шаазгай дахин шагширалдахаа бүр ойртсоор, хөлдүү сормуусны нь завсраар замын эргэлтэд даргын нь азарга уур манан татуулан давхиж харагдав. Дарга чаргыг жолоодон өвдөг дээрээ босч, ард суудалд нь адуучин, бас Маша байна. Тэр хоёр буутай яваад нижигнүүлсэн нь тэр байжээ.
Егор хашхирах гэтэл дуу нь гарсангүй. Хөрч хөшсөн биеэ модноос хөндийрүүлэх хүч алга. Дарга азаргаа зогсоогоод чарганаас буулаа. Цасан дээрхи мөр түүнд бүгдийг илтгэж, тэр өвдгөөр татсан цасан дундуур гүйсээр доорхи модонд нь ирлээ. Мөчир дээр хөшсөн Егорыг хараад өөрөө бууж чадахгүйг нь ойлголоо. Дарга адуучин руу эргээд:
- Василий, нааш ир. Тэр энд байна гэв. Егор гүвэлзэн хөдөллөө.
- Сууж бай! Унаж хүзүүгээ булгалчихав. Василий бид хоёр чамайг авъя гэж дарга анхааруулав.
- Буулгаж авъя, тэгэлгүй яахав. Тэрний хөмсөгт нь бөөн мөс хөлджээ гэсээр адуучин хүрч ирэв.
- Жолоогоо тайлаад ир. Жолоогоор буулгая гэв. Маша зузаан цасанд сөхрөн сөгдчин гүйж ирэв. Тэр цан хүүрэгт хучигдсан Егорыг хараад уйлав.
- Марья, битгий орил, Егор чинь амьд байна. Бид тэрнийг одоохон буулгаж аваад нэхий дээлэнд хучаад харина. Халуун усны газар чинь хөрчихөөгүй биз гэж дарга эхнэрийг нь тайвшруулав.
- Хөрөөгүй ээ, би энийг хүлээж гал түлээд л суусан. Замдаа л саатаж дээ гэж бодоод байлаа.
- За яахав. Шууд халуун усны газарт чинь очиж энийг дулаацуулъя гэв.
Егорыг модноос буулгах гэж зөндөө будилав. Дарга модонд нь авирч гараад Егорыг сугаар нь жолоогоор гогдоод гэн үзүүрийг нь мөчир дээгүүр тохон шидэж, түүнийг нь адуучин, Маша хоёр шүүрч авав. Тэгснээ шуудай шиг хуниралдсан юмыг буулгаж авав. Явахын өмнө дарга хугас шилтэй архи гаргаад бөглөөг нь онгойлгож Егорын аманд хүргээд:
- Ангайгаарай! Чинжүүтэй юмдаг, энэ яг таарнаа гэв. Егорын эрүү нь зуурчихжээ. Маша хүчээр амыг нь ангайлгаад шилтэйг цутгав. Егор архины үнэр, амтыг нь мэдрэлгүй залгив. Егор замд унтсаар хэрхэн тосгонд ирсэн, өөрийг нь халуун усны газарт нь оруулж арчин үрчсэнийг мэдэрсэнгүй, Егор ямар ч амьдралгүй харанхуйд живж байв. Хүнийг төрөхөөс өмнө сүнс нь ийм харанхуйд тэмтчин шинээр төрөл олохыг эрэлхийлж явдаг байх даа.

-15-

Чинжүүтэй архи ч, гэсгээх сувилгаа ч тус болсонгүй. Егор арав хоног халуурч дэмийрэн тэлчлэв. Дүүргийн төв дэх эмнэлэгт хэвтүүлэхийг дарга нь зөвлөсөн ч Егорын эхнэр нь эмнэлэгийн арчилгаа юугаарааилүү юм бэ гэж дугүйцэв. Маръя, Егорын дэргэдээс холдолгүй арав гаруй хоног хоол халбагадан аманд нь хийж, хавагнаж шархалсан шаналгаат царайг нь ажин уйлж суув.
Егор овоо дээрдээд нүүрээ толинд хармагц хэрдхийн цочиж дуу алдав. Тамтаггүй шархалж зэрэмдэглэгдсэн нүүрний нь арьс хөлдсөн биш түлэгдсэн мэт хуураад улаан нялга болж суурь нь гялтайн таталдаж өөрийн эрхгүй дуу алдав. Нүүрээр ус уух биш, гар хөл л бүтэн бол гэж ярьдаг ч ийм нүүртэй болчихно гэдэг даанч айж гутмаар. Ангийн тухайд одоогоор санах юм биш. Ийм нүүртэй хүн чинь яаж салхи жаварт гарах билээ! Егор дөнгөж үүднийхээ довжоон дээр гартал хамар хацар нь Гошка дархны зуухны аманд осон мэт халуу шатаж хорсов. Ойд ороход мөчир, залаа нүүрээр ороолгож самардах захын хэрэг. Егор золгүй учралаа зүхэн гунив. Ийм гай дайрах гэж байх уу! Шинэ он гартал хичнээхэн удах вэ. Нэг сар жинхэнэ агнуурын үе. Чонын ороо эхэлж, тэд гичийгээ булаацалдаад хоорондоо хэмхэлдэж анхаарал болгоомж нь суларна. Миний байгааг, галын илчинд ээж, галууны тос түрхэхээс цааш тэнхэлгүй! Чонын энэ гэнэн гоомой үед нь хавхаа зүүж, буугаа үүрээд явахад яаж хоосон байх вэ. Би харин ч азаар амьд гарлаа. Гуалинд явахаа хат даа. Гуалин ч үгүй, юу ч үгүй. Дээр нь хамтралын гүүний төлбөрт уналаа.
Гүү нь чоноос мултарч чадсангүй ээ. Тэр зугатаад нөгөө эргэлтийг өнгөрчихсөнсөн бол тосгон руу шуударчих байсан. Гүүг унаад босох хооронд чоно гүйцэж очоод ноцож амжжээ. Тэд гүүг барьчихаад идэж амжилгүй арагш яарч буцсаныг Егор гүүгээ зугатаад гарчихаж гэж боджээ.
Егорыг Маша нь аварчээ. Нөхрөө хүлээсээр ирэхгүй орой бүрий болоход нь дарга руу гүйж очжээ. Дарга нь адуучинд азаргаа чарганд хөллөхийг тушаагаад Маръяг гэртээ хариад тайван бай гэсэнд тэр нь би та нартай явна гэжээ.
Хуучин оныг үдэж, шинээ угтах баяр боллоо. Егор энэ баяраар ойгоос гацуур авчирч, чимэх тоглоомоор хомс ч хэр чадлаараа гоёулдаг юм. Харин энэ удаад түүнд баяр тохиосонгүй.
Тэр жийхайтай нэг сайн тооцоо хийх гэсэн бодол л толгойд эргэлдэнэ. Егорт үүнээс өөр юу ч бодогдохоо больжээ. Жийхай аминд нь халдсандаа бус модонд хөөж гарган доромжилсондоо Егорын хорсол заналыг билүүдэж, тэр хуухайг буудаж унагаах юм уу хавхаар барьж бүлтгэнүүлэхсэн гэхнээ нойр нь хугасарна. Яг л нохой муурыг модонд хөөж гаргадаг шиг шүү. Еэ шившиг. Амьтны доог тохуу болж гүйцлээ. Петька Синельников бах нь ханаж, хөх инээд нь хүрч суугаа. Тэрний хор, атаа нь буцалж Егор мөнгийг хүрзддэг гэж илүү ярьж явдаг амьтан Тэрийг хэн хориглоов. Буу бариад анд яваад үзээсэй. Тэгээд мөнгө яаж олдгийг мэдээсэй.
Егор тэсч ядсаар нэгдүгээр сарын дундуур арай гэж анд гарав. Бүтэн сар дэмий өнгөрөөсөндөө харамссаар намгийн ойролцоох ойн чөлөөний мод бэлтгэж нүцгэлсэн зурваст очив. Битүү цас дарсан ямар ч мөр улгүй хоосон байна. Чоно хаа нэгтээ хоол эрэн яваа биз. Өгөөшөөр тэднийг дахин дуудах нь ончтой. Давын өмнө мах хэрэгтэй. Тэр хуучин танилуудаараа яваад жаал жуул юм оллоо. Гэвч энэ нь үнэртэх төдийгөөс хэтрэхгүй юм байв. Тэгээд цанаа углаж саван хийгчиддээ очлоо.
Егорыг чоно барьж идэх шахсан гэн сонссон тэд өөр ертөнцөөс ирсэн мэт баяртайгаар угтлаа. Тэд юу болсныг ерөнхийд нь сонсож мэдсэнээ өөрөөр нь тодорхой яриулахыг хорхойцож байв. Чоно мөчир дээр гаргачихаад доод модыг нь мэрсээр бараг тасдаж унагаах дөхөж байтал хойноос нь очиж авсан гэдэг Егорын ер мэдэхгүй хэтрүүлэл цуурхасныг тэд сонссон байжээ.
Егор саван чанагчидын үгийг сонсоод инээмсэглэж болсон явдлыг бодитойгоор нь ярив. Тэд нь Егорын ярианд ер итгэхгүй, чи даарч айсандаа болоод доохи модоо чоно хэмлэж унагаах дөхсөнийг мэдээгүй биз. Бидэнд тэр хүн их тодорхой ярьсан. Тэр л үнэн байж таарна гэцгээв. Егор тэдний сэтгэлийг харж тал бүрээс чоно гүйлдэн ирж олуулаа болоод доорхи модыг хэмлэж унагах шахсан гэж дэгсдүүлж ярив. Сэтгэл нь хөдөлсөн саван чанагчид бүтэн адууны гуя тас цавчиж өгөв.
Егор дараах өдөр нь нөгөө гуяа аваад ойд явав. Махаа нөгөө түрттчийн хоёр чоно хавхдаж байсан ойн зурваст аваачиж тавихдаа, энд чоно их л эргэлддэг газарсан, хангай минь гэж сүслэв. Ойд өвөл ч, зун ч мах хөндөгдөлгүй хэвтэнэ гэж байхгүй. Ойн холбоо цаг ямагт саадгүй ажилладаг. Эхлээд шувуу эргэнэ түүнээс анирдаад бусад амьтан тийшээ гүйлдэнэ. Энэ удаад ёсоороо болж өгөөшөө эргэсэн эхний өдрөө Егор тэнд элдэв араатны мөр үзсэний дотор чоных ч байв. Аа-хаа үнэр аваадахжээ. Гэвч хавхаа зүүхийг яарахгүй шүү гэж өөртөө сануулав. Егор итгэл олохын тулд хэд хоног чоныг ямар ч төлбөргүй хооллов. Мах тэнгэрээс унажээ гэж баярлан чонын хардлага цэлмэжээ. Гайгүй ээ, чамайг нөгөө гуяа хичнээн арвитай гээд долоон хоногт юу үлдэх вэ. Егор дахиад саванчид руугаа очъё уу гэснээ больж ерөөсөө хавхаа зүүе гэж шийдэв.
Хавх зүүж үзээгүй хүнд бол тэр нь тун ч энгийн ажил шиг харагдана. Хавхныхаа гарыг гишгэж цамхрааг нээгээд л дарж өчүүхэн модоор оньсолно. Тэгээд л жаахан цас хонхойлгоод тэнд хавхаа тавьж дээрээс нь цасаар булчихна. Хэдхэн хормын л ажил биз. Гэтэл огт тиймгүй. Энэ нь тун нарийн мэргэжлийн ажил юм. Анчин эхлээд чонын гүйдлийн цэгийг сонгон олно. Уг газраа өөрийн мөрийг үлдээхгүй болгоомжтой очно. Модон хүрзээр хөр цасыг хуулна. Түүнд хавхаа тавиад дээрээс нь цасаар булж, нөгөө хуулсан хөр цасаараа өнгөлнө. Энэ нь тун цэвэрхэн, дор нь хавх булсан, өнгө цасыг хуулсныг хэн ч мэдэхээргүй урнаар засч янзалсан байх ёстой. Егор энэ дүрмийг нарийн баримталж хавх зүүх урлагийг чадамгай эзэмшсэн анчин. Егор урд жилүүдэд болон энэ өвөл эхлэхэд олон л чоно агнахыг хүсдэг байсан бол одоо ганц нөгөө жийхайг л барьж авахыг хичээж байв. Тэрний одоогийн агналт нь зөвхөн тэр ороолонг л дийлэхэд зориулагдсан мэт бодогдоно. Цаашид юу болохыг харж л байя. Жийхайг хавхаар уу, буугаар уу хамаагүй ертөнцөөс тонилгож л байвал болох нь тэр.
Егор арга туршлагаасаа гадна, мөдхөн чонын орооны хөөцөлдөөн эхлэхэд их горьдлого нөөж байлаа. Бөөн үс дайралдсан нь тэдний ороо эхэлж хэмхэлдсэний шинж. Тэд гичийнийхээ хойноос хэлээ унжуулан гүйлдэж үхэтлээ уралцан бусдыгаа дийлж хүссэндээ хүрэхийн төлөө улайрчихсан яваагаас бүхнийг, хавх булаатай хэвтээг ч мартчихна. Ороондоо шатаж эрчүүдээ хэмхэлдүүлж яваа гичий ч хавханд гишгэж болно. Жийхай хичнээн ухаалаг, хүчирхэг сүргийн тэргүүн байлаа ч хавханд орох юм бол бусдынхаа адил л нэг муу чоно шүү дээ.
Егор чонын хуримыг үзжээ. Нөгөө тавуулаа байдаг сүрэг чоно чинь хориулаа болчихож.
Тэд архирч хүрхрэлдэн шүдээ хавирч, биесээ ноцон гүйлдэх нь аймшигтай. Эр нь үлдэж зулгаалдан уралцаж байх зуур гичий нь зайдхан нэгэнтэй нөцөөдөх нь бий... Нөгөөхийн төлөө амиа алдахад бэлэн тэмцэгч эр нь хүрч ирэхэд болдог юм нь болоод өнгөрсөн байдаг. Гомдол хорсол! Булчин шөрмөсөө сэглүүлэн ялаад ирэхэд өөрийг нь тоохгүй өрөөлтэй самуураад, огт мартчихсан байхад хар хорондоо галзуурсан эр чоно нөгөө эр эм хоёрын аль өртсөнийг барьж аваад тасчаад хаячихна. Ингэхэд гичийд ч аюул дайрахгүй гэх газаргүй. Егор учралт жийхайдаа тийм эмгэнэл тохиолдохыг огтхон ч хүсэхгүй. Анчин чухам өөрөө л тэрэнтэй тооцоо хийхийг хорхойцож байлаа. Егор үдэш ийм бодолтой унтаад өглөө нөгөө бодлоо тээсээр анд гарч байв. Хавхнуудаа эргэх бүрийдээ өө сэвгүй зүүгдсэнийг хянан ажиглана. Бүгд ёс номоороо л байна. Горьдон найдан хүлээхээс өөр аргагүй.

-16-

Хоёрдугаар сар эхэлмэгц шинэ цас ороод хавх хөдөлгөх аргагүй боллоо. Энэ нь Егорт бүлх залгиуллаа. Энэ өвлийн агнасан хоёр чоно огтхон ч ан биш. Сүрэг чоныг нь устгалаа ч нөгөө жийхай амьд үлдвэл дахин төрөөд үржчихнэ.
Бурхан хохирсоныг хардаг гэдэг үг байдаг. Чухам л тэр болж хоёрдугаар сард жийхай баригдлаа. Тэр өдөр Егор хавхаа эргэхэд нэг нь алгаа. Чоно оржээ. Аль нь бол? Зөөлөн цас нураад мөрийг нь бүдэгрүүлж ямар чоно болохыг тааварлах аргагүй нь. Зөвхөн урд хөлөөрөө хавханд оржээ гэдгийг нь л тогтоов. Өгөөшөөс хавх чирсэн чонын мөр модон дундуур гарчээ.
Егор мөрийг хөөсөөр километр орчим яваад бутанд хэвтэх чоныг харлаа. Азарга нь болов уу, нөгөө бага чононуудын нэг гэдгийг таних аргагүй, зөвхөн дэргэд нь очиж л ялгана. Хүрээд очтол, ээ хөөрхий нөгөө гайхал жийхай хэвтэж байнаа.
Егор цанаа тайлаад буугаа мөрнөөсөө мулталж урдаа барьсаар жийхай руу болгоомжтой очлоо. Тэр чихээ хулмайлган, Егорын нүд хөдөлгөөнийг нь дагуулан харсаар халз урдаас нь ухасхийн дайрав. Хавхтай чоно амиа аврах гэж цааш зугатдаг бол энэ жийхай халз өөдөөс дайрч байна. Егор бултаж харайнгуут буу чиглүүлж гохонд нь хуруу хийв. Хавхны чиргүүл бутанд орооцолдоод чоно хүнв ямар ч хор хүргэж чадахгүй болжээ.
Егор жийхайг тун ч анхааралтай ажлаа. Тэр энэ чонотой гуравдахь удаагаа нүүр тулж буй нь энэ. Анх тэр шөнө цонхныхоо хоёр талаас ширтэлцсэн, дараа нь модны мөчир, суурь хоёроос биесээ ширтэлцсэн. Одоо алхам ойроос харалцаж байна. Энэ бол дунд зэргийн биетэй, шар туяатай саарал зүсний ердийн л нэг ойн чоно байна. Энэ ердийн чоно анх Дымокыг отсоор барьсан. Дараа нь гэрт гэнэт ирсэн. Тэгээд өөрийг нь анасаар модонд хөөн гаргаж хөлдөөж алан шахсан. Одоо улаан галзуу мэт урж тасчихаар дайхч байдаг. Хавхны чиргүүлд уягдаагүй бол сая ямар ч гэсэн Егорт ам хүрэх нь гээч!
Үсрээд зүүгдчихэж болсонгүй юу? шулмас минь гэж Егор занав. Жийхай дайсныхаа дууг сонсоод чихээ улам хулмайлгаад сэрвээний нь үс босч, дээд уруулаа сөхөж, шар шүдээ ярзайлгаж архирав.
- Ярзай ярзай, удах юм биш. Жийхай тийм үедээ ингэж зоригтой шийдмэг байгаад Егор гайхахын зэрэгцээ цаагуураа талархмаар санагдав. Хичнээн ч удаа хавхтай чоно алахаар очиж байв.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.15.07 5:04 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Тэднийг хүрч ирэхэд Егор модонд асчихаад морьтойгоо хамжин чоныг мэхэлсэндээ баярлаж суув. Хэрэв морийг нь хөөгөөгүй бол нөгөө гурав модонд авирах зуургүй ирж ноцохоор ойр байсан юм. Барих, идэхэд хорхойцсон залуу чононууд гэнэт ухасхийх адууг хөөсөн нь аврал болжээ. Буцаад ирэхэд жийхай тэднийг дуу алдтал нь хэмлэнэ дээ. Одоодоо аюулаас аврагдсан ч цаашдаа яах бол? Өдөржин модон дээр сүүмийгээд сууж тэснэ гэж үү? Аажимдаа осгоод эдний аманд бэлэн хоол болж унах ч юм уу бүү мэд. Би хөлдөж унахад яарахгүй ээ. Бүтэн хоногоор ч тэсч суухыг л хичээе.
Чононууд ч ер яарахгүй байв. Модны ёроолоор эргэлдэж байгаад хэвтээд өглөө. Егор нэгэн мөчир дээр тухлаад цаашид хэрхэхийг бодов. Хашхирах уу? Тосгон арван километрийн цаана бий. Хичнээн орилоод хэн ч сонсохгүй. Морь чоноос зугатаад амьд гарч тосгонд очвол учиртайсан гэдэг горьдлого л яльгүй тайвшруулна. Тэгвэл дорхноо мэдээд л намайг хайна даа. Гэвч ултайхан бодохоор энэ горьдлого бүтэлгүйтнэ. Тэр чоноос зугатаад гарч чадаагүй бариулсан байх. Ингэхээр өөрийг нь хэзээ үгүйлээд хайх хүртэл хүлээх л хэрэгтэй. Өөдөө ахиш авираад баттайхан суурилъя. Егор бүснээсээ аваад хэдэн мөчир тас цавчиж дороо дэвсээд зөөлөвч хийж суув. Бээлийтэй гарт сүхний иш эвлэхгүй алдаж магадгүйд нүцгэн гараар ажилласанд гар нь бээрэв. Дор газарт намуун, салхи тогтуун. Энэ өндөрт жавар исгэрэн хайраад бээлийгээ яаран өмсөв. Азарга жийхай хоёр чоно Егорын хөдөлгөөнийг харц хуулалгүй хянана. Гүүг хөөсөн гурван чоно гүйж ирлээ. Гүйцээ болов уу, яагаа бол? Егор гүйцсэн эсэхийг чононуудын байдлаар мэдэхийг хичээгээд мэдэж чадсангүй. Гөлгөн чононуудыг ойртож ирмэгц азарга, жийхай хоёр өөдөөс нь харайж очоод халхилдаж гарав. Ирэгсэд нь эсэргүүцэвч, гөлөг шиг гаслалдахаас хэтэрсэнгүй. Шийтгэл дуусч, чононууд юу ч болоогүй мэт модыг тойрон бүслэж сахин сүргээрээ хэвтэцгээлээ.

-13-

Дахин салхи хүүгээд моддын мөчрийн цасыг мөнгөн туяа татуулан гүвнэ. Тэр нь утаа шиг манарч Егорын нүүрийг бүрхээд, хамар, нүдэнд чихэхэд ер тоосонгүй. Бие нь таатайхан дулаан оргиод, ухаан нь нойрмог мэт тайвширч гараа хөдөлгөөд нүүрийнхээ цасыг гүвэхэд ч залхуу хүрнэ. Дулаан цасыг гүвээд яах юм бэ? Егор дулаацаж буйдаа тайвширч шөнө болтол хүлээхэд алзахгүй шиг санагдана. Гараа хөдөлгөөд тамхи татчихвал аятайхнаа...Идэр өвлийн гүн улаан туяа ойн чөлөөгөөр сүүмэлзэхэд Егорт цоо шинэ хачин хайхрамжгүй мэдрэмж төрөв. Тэр одоо хаана, юу хийж суугаагаа эс мэднэ. Түүний хаана, яаж байгааг мэдэх хүн энэ ертөнцөд мэдэх хүн нэгээхэн ч үгүй. Энэхүү хэнд ч мэдэгдэхгүйд орших нь Егорт хүмүүн төрөлхтөний хүрээнээс хасагджээ гэсэн үг болсон юм бол одоо бодитойгоор байгаа атлаа байхгүйд замхарчээ. Гэнэтийн энэ ухаарал нь Егорыг цочирдуулж гүнзгий гунигт живүүлэв. Ганцаардан цагийн баримжаагүйд алмайран дэмий түгшүүрлэж, уул талаар хэрж тэнэгч анхны хүн. Ой ухаанаар дульмаг, ойлгож ярих хэлгүй энэ ертөнцийн анхны суугч л одоогийн Егор шиг байсан болов уу. Егор тэрхүү цаг хугацааны баримжаагүйд умбажээ. Тэр энд хичнээн суусан, одоо өглөө юу, үдэш үү гэдгийг хэлж мэдэхгүй.
Нөгөө улаан зурвас л гялалзаад байна. Минут гэгч өөр утга, физикийн ухагдахуунтай болжээ. Цаг минут нь тодорхой ойлголт байхаа болиод, зөвхөн болзолт хэмжээст шилжин түүнийг хичнээн ч их, ямар ч багаар тооцсон дурын хэрэг болжээ. Сэтгэн бодохуй алга болжээ. Толгойд хэсэг бусаг юмс л эргэлдэхээс биш хоорондоо авцалдаа ойлглмжтой зүйл үгүй болсноос Егор юу ч мэдэхгүй. Юу ч санахгүй болжээ.
Дараа нь Егор өвөөгөө харлаа. Өвөө нь модны цаанаас хараад даллаж байна. Туулай малгай, нөхөөстэй богино дээлтэйгээ, бердан буугаа үүрсэн зогсох нь Егорт тов тодорхой харагдана. “Доошоо буу, чоно чамайг яах ч үгүй. Намайг байхад яах ч үгүй ээ” гэв. Егор газарт буулаа. Чоно огт хараагүй мэт яах ч үгүй байна. Өвөөдөө очлоо. “явъя” гээд өвөө нь Егорыг ойн гүн хүү дагуулж явлаа. Егор хаашаа юунд явааг асуухгүй, өвөө нь ямар нэгэн нууцыг тайлж өгөхөөр өөрийг нь дагуулж яваа юм шиг байх юм. Нэг их мэддэг, байнга л хөндлөн гулд явдаг газар шиг атлаа огт мэдэхгүй газраар л яваад байх нь Егорт их сонин санагдана. Өвөө нь хэзээнийхээрээ л таг дуугүй. Нэг л юм хайх бололтой яваад л байх юм. Тэгсээр ойн цоорхойд гарахад дунд нь нэг модны хожуул байна. Өвөө нь Егор луу эргээд “Оллоо бурхан минь. Чоныг хичнээн агнавч таньж мэддэггүй явжээ. Одоо өөрөө чоно бол доо” гээд Егорыг нөгөө хожуул руу аваачин “Наадахаа хутгаар бүл” гэхэд нь хутга алга, би анд биш гуалинд явсан гэх гэтэл хутга гэртэйгээ харагдав. Тэр нь Гошка дархны хийсэн нөгөө даргадаа бэлэглэсэн хутга нь байна. Өвөө нь : намайг дагаад хэлээрэй гээд Тэнгист, далайд, буяны аралд, ойн нүцгэн чөлөөнд улиасны хожуулыг сар гэрэлтүүлэхэд, ногоон ойд, уудам талд... хожуулын тэнд занхгар чоно том эвэртэй нэг малыг бүхлээр нь зуусан явна гэж хөвүүлэн хэлнэ. Егор өвөөгийн хэлснийг давтав. “ За хожуул дээгүүр харайгаарай” гэж өвөө хэлэв. Егор гүйж очоод харайсанд юу ч болсонгүй. “ Бишээ хөрвөөх хэрэгтэй” гэнэ. Егор хөрвөөгөөд газар дэлсэхэд чоно боллоо. Харвал өвөө нь алгаа. Ерөөсөө ч Егорт одоо тэрний хэрэггүй болов. Хүнд хүний ажил, чононд чонын ажил л хэрэгтэй. Егор цасаа шигээгээд харсан зүгтээ гүйлээ. Хэдий удаан гүйснийг мэдэхгүй, зогсоод амьсгаа автал модны доор өөр чононууд хэвтэж, дээр нь цан хүүрэгт дарагдсан хүн амьд үхсэн нь мэдэгдэхгүй сууж харагдав. Ухаарвал тэр өөрөө модон дээр суугаа ажээ. Егор өчүүхэн ч гайхаж цочирдсонгүй дэмийрлээ үргэлжлүүлэв. Тэр чонын сүрэг рүү гүйж очоод тухтайхан зэрэгцэн хэвтлээ. Тэр биеэ мэдэх агаад, жийхай чонынхоороо хэлэх нь: “ Хүмүүс өөрсдөө бүхнийг хийж болно гэж боддог. Гэвч нууц юм бий. Ертөнцөд хамтран амьдарч буйнхаа нууцыг хүмүүс мэддэггүй. Чи миний хүүхдүүдийг авсан, намайг мартана гэж бодож байна уу? Бүү бодоорой. Цаг нь болохоор чинийхийг ч бас авна. Чи яаж суугаагаа харж байна уу? Морийг чинь барьчихсан. Чи өнөөдөртөө аврагдавч бусдад учруулсан бүх гай зовлонгийн нэхүүл хойнооё чинь ирж явааг би соносч байна” гэх нь тодхон дуулдав.

-14-

... Алсын алсад, ертөнцийн хязгаарт мэт шаазгай шагширч, хариуд нөгөө нь дуугарахад залгуулаад цаасан буурхуу нэг юм пад пад хийх нь Егорт бүдэг бадаг сонсогдоно. Чононууд сортолзон босон харайлдаад ойн гүн рүү хурдлан арилав. Падхийх дэлсэлт дахин давтагдсаар Егорын зүрхэнд хүрч цохилтыг нь хурдасгав. Буудаж байнаа! Шаазгай дахин шагширалдахаа бүр ойртсоор, хөлдүү сормуусны нь завсраар замын эргэлтэд даргын нь азарга уур манан татуулан давхиж харагдав. Дарга чаргыг жолоодон өвдөг дээрээ босч, ард суудалд нь адуучин, бас Маша байна. Тэр хоёр буутай яваад нижигнүүлсэн нь тэр байжээ.
Егор хашхирах гэтэл дуу нь гарсангүй. Хөрч хөшсөн биеэ модноос хөндийрүүлэх хүч алга. Дарга азаргаа зогсоогоод чарганаас буулаа. Цасан дээрхи мөр түүнд бүгдийг илтгэж, тэр өвдгөөр татсан цасан дундуур гүйсээр доорхи модонд нь ирлээ. Мөчир дээр хөшсөн Егорыг хараад өөрөө бууж чадахгүйг нь ойлголоо. Дарга адуучин руу эргээд:
- Василий, нааш ир. Тэр энд байна гэв. Егор гүвэлзэн хөдөллөө.
- Сууж бай! Унаж хүзүүгээ булгалчихав. Василий бид хоёр чамайг авъя гэж дарга анхааруулав.
- Буулгаж авъя, тэгэлгүй яахав. Тэрний хөмсөгт нь бөөн мөс хөлджээ гэсээр адуучин хүрч ирэв.
- Жолоогоо тайлаад ир. Жолоогоор буулгая гэв. Маша зузаан цасанд сөхрөн сөгдчин гүйж ирэв. Тэр цан хүүрэгт хучигдсан Егорыг хараад уйлав.
- Марья, битгий орил, Егор чинь амьд байна. Бид тэрнийг одоохон буулгаж аваад нэхий дээлэнд хучаад харина. Халуун усны газар чинь хөрчихөөгүй биз гэж дарга эхнэрийг нь тайвшруулав.
- Хөрөөгүй ээ, би энийг хүлээж гал түлээд л суусан. Замдаа л саатаж дээ гэж бодоод байлаа.
- За яахав. Шууд халуун усны газарт чинь очиж энийг дулаацуулъя гэв.
Егорыг модноос буулгах гэж зөндөө будилав. Дарга модонд нь авирч гараад Егорыг сугаар нь жолоогоор гогдоод гэн үзүүрийг нь мөчир дээгүүр тохон шидэж, түүнийг нь адуучин, Маша хоёр шүүрч авав. Тэгснээ шуудай шиг хуниралдсан юмыг буулгаж авав. Явахын өмнө дарга хугас шилтэй архи гаргаад бөглөөг нь онгойлгож Егорын аманд хүргээд:
- Ангайгаарай! Чинжүүтэй юмдаг, энэ яг таарнаа гэв. Егорын эрүү нь зуурчихжээ. Маша хүчээр амыг нь ангайлгаад шилтэйг цутгав. Егор архины үнэр, амтыг нь мэдрэлгүй залгив. Егор замд унтсаар хэрхэн тосгонд ирсэн, өөрийг нь халуун усны газарт нь оруулж арчин үрчсэнийг мэдэрсэнгүй, Егор ямар ч амьдралгүй харанхуйд живж байв. Хүнийг төрөхөөс өмнө сүнс нь ийм харанхуйд тэмтчин шинээр төрөл олохыг эрэлхийлж явдаг байх даа.

-15-

Чинжүүтэй архи ч, гэсгээх сувилгаа ч тус болсонгүй. Егор арав хоног халуурч дэмийрэн тэлчлэв. Дүүргийн төв дэх эмнэлэгт хэвтүүлэхийг дарга нь зөвлөсөн ч Егорын эхнэр нь эмнэлэгийн арчилгаа юугаарааилүү юм бэ гэж дугүйцэв. Маръя, Егорын дэргэдээс холдолгүй арав гаруй хоног хоол халбагадан аманд нь хийж, хавагнаж шархалсан шаналгаат царайг нь ажин уйлж суув.
Егор овоо дээрдээд нүүрээ толинд хармагц хэрдхийн цочиж дуу алдав. Тамтаггүй шархалж зэрэмдэглэгдсэн нүүрний нь арьс хөлдсөн биш түлэгдсэн мэт хуураад улаан нялга болж суурь нь гялтайн таталдаж өөрийн эрхгүй дуу алдав. Нүүрээр ус уух биш, гар хөл л бүтэн бол гэж ярьдаг ч ийм нүүртэй болчихно гэдэг даанч айж гутмаар. Ангийн тухайд одоогоор санах юм биш. Ийм нүүртэй хүн чинь яаж салхи жаварт гарах билээ! Егор дөнгөж үүднийхээ довжоон дээр гартал хамар хацар нь Гошка дархны зуухны аманд осон мэт халуу шатаж хорсов. Ойд ороход мөчир, залаа нүүрээр ороолгож самардах захын хэрэг. Егор золгүй учралаа зүхэн гунив. Ийм гай дайрах гэж байх уу! Шинэ он гартал хичнээхэн удах вэ. Нэг сар жинхэнэ агнуурын үе. Чонын ороо эхэлж, тэд гичийгээ булаацалдаад хоорондоо хэмхэлдэж анхаарал болгоомж нь суларна. Миний байгааг, галын илчинд ээж, галууны тос түрхэхээс цааш тэнхэлгүй! Чонын энэ гэнэн гоомой үед нь хавхаа зүүж, буугаа үүрээд явахад яаж хоосон байх вэ. Би харин ч азаар амьд гарлаа. Гуалинд явахаа хат даа. Гуалин ч үгүй, юу ч үгүй. Дээр нь хамтралын гүүний төлбөрт уналаа.
Гүү нь чоноос мултарч чадсангүй ээ. Тэр зугатаад нөгөө эргэлтийг өнгөрчихсөнсөн бол тосгон руу шуударчих байсан. Гүүг унаад босох хооронд чоно гүйцэж очоод ноцож амжжээ. Тэд гүүг барьчихаад идэж амжилгүй арагш яарч буцсаныг Егор гүүгээ зугатаад гарчихаж гэж боджээ.
Егорыг Маша нь аварчээ. Нөхрөө хүлээсээр ирэхгүй орой бүрий болоход нь дарга руу гүйж очжээ. Дарга нь адуучинд азаргаа чарганд хөллөхийг тушаагаад Маръяг гэртээ хариад тайван бай гэсэнд тэр нь би та нартай явна гэжээ.
Хуучин оныг үдэж, шинээ угтах баяр боллоо. Егор энэ баяраар ойгоос гацуур авчирч, чимэх тоглоомоор хомс ч хэр чадлаараа гоёулдаг юм. Харин энэ удаад түүнд баяр тохиосонгүй.
Тэр жийхайтай нэг сайн тооцоо хийх гэсэн бодол л толгойд эргэлдэнэ. Егорт үүнээс өөр юу ч бодогдохоо больжээ. Жийхай аминд нь халдсандаа бус модонд хөөж гарган доромжилсондоо Егорын хорсол заналыг билүүдэж, тэр хуухайг буудаж унагаах юм уу хавхаар барьж бүлтгэнүүлэхсэн гэхнээ нойр нь хугасарна. Яг л нохой муурыг модонд хөөж гаргадаг шиг шүү. Еэ шившиг. Амьтны доог тохуу болж гүйцлээ. Петька Синельников бах нь ханаж, хөх инээд нь хүрч суугаа. Тэрний хор, атаа нь буцалж Егор мөнгийг хүрзддэг гэж илүү ярьж явдаг амьтан Тэрийг хэн хориглоов. Буу бариад анд яваад үзээсэй. Тэгээд мөнгө яаж олдгийг мэдээсэй.
Егор тэсч ядсаар нэгдүгээр сарын дундуур арай гэж анд гарав. Бүтэн сар дэмий өнгөрөөсөндөө харамссаар намгийн ойролцоох ойн чөлөөний мод бэлтгэж нүцгэлсэн зурваст очив. Битүү цас дарсан ямар ч мөр улгүй хоосон байна. Чоно хаа нэгтээ хоол эрэн яваа биз. Өгөөшөөр тэднийг дахин дуудах нь ончтой. Давын өмнө мах хэрэгтэй. Тэр хуучин танилуудаараа яваад жаал жуул юм оллоо. Гэвч энэ нь үнэртэх төдийгөөс хэтрэхгүй юм байв. Тэгээд цанаа углаж саван хийгчиддээ очлоо.
Егорыг чоно барьж идэх шахсан гэн сонссон тэд өөр ертөнцөөс ирсэн мэт баяртайгаар угтлаа. Тэд юу болсныг ерөнхийд нь сонсож мэдсэнээ өөрөөр нь тодорхой яриулахыг хорхойцож байв. Чоно мөчир дээр гаргачихаад доод модыг нь мэрсээр бараг тасдаж унагаах дөхөж байтал хойноос нь очиж авсан гэдэг Егорын ер мэдэхгүй хэтрүүлэл цуурхасныг тэд сонссон байжээ.
Егор саван чанагчидын үгийг сонсоод инээмсэглэж болсон явдлыг бодитойгоор нь ярив. Тэд нь Егорын ярианд ер итгэхгүй, чи даарч айсандаа болоод доохи модоо чоно хэмлэж унагаах дөхсөнийг мэдээгүй биз. Бидэнд тэр хүн их тодорхой ярьсан. Тэр л үнэн байж таарна гэцгээв. Егор тэдний сэтгэлийг харж тал бүрээс чоно гүйлдэн ирж олуулаа болоод доорхи модыг хэмлэж унагах шахсан гэж дэгсдүүлж ярив. Сэтгэл нь хөдөлсөн саван чанагчид бүтэн адууны гуя тас цавчиж өгөв.
Егор дараах өдөр нь нөгөө гуяа аваад ойд явав. Махаа нөгөө түрттчийн хоёр чоно хавхдаж байсан ойн зурваст аваачиж тавихдаа, энд чоно их л эргэлддэг газарсан, хангай минь гэж сүслэв. Ойд өвөл ч, зун ч мах хөндөгдөлгүй хэвтэнэ гэж байхгүй. Ойн холбоо цаг ямагт саадгүй ажилладаг. Эхлээд шувуу эргэнэ түүнээс анирдаад бусад амьтан тийшээ гүйлдэнэ. Энэ удаад ёсоороо болж өгөөшөө эргэсэн эхний өдрөө Егор тэнд элдэв араатны мөр үзсэний дотор чоных ч байв. Аа-хаа үнэр аваадахжээ. Гэвч хавхаа зүүхийг яарахгүй шүү гэж өөртөө сануулав. Егор итгэл олохын тулд хэд хоног чоныг ямар ч төлбөргүй хооллов. Мах тэнгэрээс унажээ гэж баярлан чонын хардлага цэлмэжээ. Гайгүй ээ, чамайг нөгөө гуяа хичнээн арвитай гээд долоон хоногт юу үлдэх вэ. Егор дахиад саванчид руугаа очъё уу гэснээ больж ерөөсөө хавхаа зүүе гэж шийдэв.
Хавх зүүж үзээгүй хүнд бол тэр нь тун ч энгийн ажил шиг харагдана. Хавхныхаа гарыг гишгэж цамхрааг нээгээд л дарж өчүүхэн модоор оньсолно. Тэгээд л жаахан цас хонхойлгоод тэнд хавхаа тавьж дээрээс нь цасаар булчихна. Хэдхэн хормын л ажил биз. Гэтэл огт тиймгүй. Энэ нь тун нарийн мэргэжлийн ажил юм. Анчин эхлээд чонын гүйдлийн цэгийг сонгон олно. Уг газраа өөрийн мөрийг үлдээхгүй болгоомжтой очно. Модон хүрзээр хөр цасыг хуулна. Түүнд хавхаа тавиад дээрээс нь цасаар булж, нөгөө хуулсан хөр цасаараа өнгөлнө. Энэ нь тун цэвэрхэн, дор нь хавх булсан, өнгө цасыг хуулсныг хэн ч мэдэхээргүй урнаар засч янзалсан байх ёстой. Егор энэ дүрмийг нарийн баримталж хавх зүүх урлагийг чадамгай эзэмшсэн анчин. Егор урд жилүүдэд болон энэ өвөл эхлэхэд олон л чоно агнахыг хүсдэг байсан бол одоо ганц нөгөө жийхайг л барьж авахыг хичээж байв. Тэрний одоогийн агналт нь зөвхөн тэр ороолонг л дийлэхэд зориулагдсан мэт бодогдоно. Цаашид юу болохыг харж л байя. Жийхайг хавхаар уу, буугаар уу хамаагүй ертөнцөөс тонилгож л байвал болох нь тэр.
Егор арга туршлагаасаа гадна, мөдхөн чонын орооны хөөцөлдөөн эхлэхэд их горьдлого нөөж байлаа. Бөөн үс дайралдсан нь тэдний ороо эхэлж хэмхэлдсэний шинж. Тэд гичийнийхээ хойноос хэлээ унжуулан гүйлдэж үхэтлээ уралцан бусдыгаа дийлж хүссэндээ хүрэхийн төлөө улайрчихсан яваагаас бүхнийг, хавх булаатай хэвтээг ч мартчихна. Ороондоо шатаж эрчүүдээ хэмхэлдүүлж яваа гичий ч хавханд гишгэж болно. Жийхай хичнээн ухаалаг, хүчирхэг сүргийн тэргүүн байлаа ч хавханд орох юм бол бусдынхаа адил л нэг муу чоно шүү дээ.
Егор чонын хуримыг үзжээ. Нөгөө тавуулаа байдаг сүрэг чоно чинь хориулаа болчихож.
Тэд архирч хүрхрэлдэн шүдээ хавирч, биесээ ноцон гүйлдэх нь аймшигтай. Эр нь үлдэж зулгаалдан уралцаж байх зуур гичий нь зайдхан нэгэнтэй нөцөөдөх нь бий... Нөгөөхийн төлөө амиа алдахад бэлэн тэмцэгч эр нь хүрч ирэхэд болдог юм нь болоод өнгөрсөн байдаг. Гомдол хорсол! Булчин шөрмөсөө сэглүүлэн ялаад ирэхэд өөрийг нь тоохгүй өрөөлтэй самуураад, огт мартчихсан байхад хар хорондоо галзуурсан эр чоно нөгөө эр эм хоёрын аль өртсөнийг барьж аваад тасчаад хаячихна. Ингэхэд гичийд ч аюул дайрахгүй гэх газаргүй. Егор учралт жийхайдаа тийм эмгэнэл тохиолдохыг огтхон ч хүсэхгүй. Анчин чухам өөрөө л тэрэнтэй тооцоо хийхийг хорхойцож байлаа. Егор үдэш ийм бодолтой унтаад өглөө нөгөө бодлоо тээсээр анд гарч байв. Хавхнуудаа эргэх бүрийдээ өө сэвгүй зүүгдсэнийг хянан ажиглана. Бүгд ёс номоороо л байна. Горьдон найдан хүлээхээс өөр аргагүй.

-16-

Хоёрдугаар сар эхэлмэгц шинэ цас ороод хавх хөдөлгөх аргагүй боллоо. Энэ нь Егорт бүлх залгиуллаа. Энэ өвлийн агнасан хоёр чоно огтхон ч ан биш. Сүрэг чоныг нь устгалаа ч нөгөө жийхай амьд үлдвэл дахин төрөөд үржчихнэ.
Бурхан хохирсоныг хардаг гэдэг үг байдаг. Чухам л тэр болж хоёрдугаар сард жийхай баригдлаа. Тэр өдөр Егор хавхаа эргэхэд нэг нь алгаа. Чоно оржээ. Аль нь бол? Зөөлөн цас нураад мөрийг нь бүдэгрүүлж ямар чоно болохыг тааварлах аргагүй нь. Зөвхөн урд хөлөөрөө хавханд оржээ гэдгийг нь л тогтоов. Өгөөшөөс хавх чирсэн чонын мөр модон дундуур гарчээ.
Егор мөрийг хөөсөөр километр орчим яваад бутанд хэвтэх чоныг харлаа. Азарга нь болов уу, нөгөө бага чононуудын нэг гэдгийг таних аргагүй, зөвхөн дэргэд нь очиж л ялгана. Хүрээд очтол, ээ хөөрхий нөгөө гайхал жийхай хэвтэж байнаа.
Егор цанаа тайлаад буугаа мөрнөөсөө мулталж урдаа барьсаар жийхай руу болгоомжтой очлоо. Тэр чихээ хулмайлган, Егорын нүд хөдөлгөөнийг нь дагуулан харсаар халз урдаас нь ухасхийн дайрав. Хавхтай чоно амиа аврах гэж цааш зугатдаг бол энэ жийхай халз өөдөөс дайрч байна. Егор бултаж харайнгуут буу чиглүүлж гохонд нь хуруу хийв. Хавхны чиргүүл бутанд орооцолдоод чоно хүнв ямар ч хор хүргэж чадахгүй болжээ.
Егор жийхайг тун ч анхааралтай ажлаа. Тэр энэ чонотой гуравдахь удаагаа нүүр тулж буй нь энэ. Анх тэр шөнө цонхныхоо хоёр талаас ширтэлцсэн, дараа нь модны мөчир, суурь хоёроос биесээ ширтэлцсэн. Одоо алхам ойроос харалцаж байна. Энэ бол дунд зэргийн биетэй, шар туяатай саарал зүсний ердийн л нэг ойн чоно байна. Энэ ердийн чоно анх Дымокыг отсоор барьсан. Дараа нь гэрт гэнэт ирсэн. Тэгээд өөрийг нь анасаар модонд хөөн гаргаж хөлдөөж алан шахсан. Одоо улаан галзуу мэт урж тасчихаар дайхч байдаг. Хавхны чиргүүлд уягдаагүй бол сая ямар ч гэсэн Егорт ам хүрэх нь гээч!
Үсрээд зүүгдчихэж болсонгүй юу? шулмас минь гэж Егор занав. Жийхай дайсныхаа дууг сонсоод чихээ улам хулмайлгаад сэрвээний нь үс босч, дээд уруулаа сөхөж, шар шүдээ ярзайлгаж архирав.
- Ярзай ярзай, удах юм биш. Жийхай тийм үедээ ингэж зоригтой шийдмэг байгаад Егор гайхахын зэрэгцээ цаагуураа талархмаар санагдав. Хичнээн ч удаа хавхтай чоно алахаар очиж байв.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.16.07 12:23 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Тэд бүгд үхлийн айдаст автаж балмагдахаас биш энэ шиг ингэж өөдөөс улайран дайрч үхлээ түргэтгэж байсан нь нэгээхэн ч үгүй. Энэ жийхайн дайралтын шийдмэг нь гайхалтай. Хэрэв хавхны чиргүүлэнд уягдаагүй бол надад лав ам хүрэх байсан биз.
Егор жийхайг устгахаар буугаа мөрлөөд цайвар хөмсөгний нь хооронд дээхнэ яг цохонд нь шагайгаад, энэ эцсийн удаа үхэдхийн чичирнэ дээ гэж бодов. Бууны ам өөдөөс нь онгойж хаашаа ч бултах газаргүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууд захирагдсан үед ямар ч араатан ялгаагүй үхлийн аймшгийг мэдэрч дагждаг юм. Гэтэл энэ жийхайн харцанд айдас түгшүүр огт илэрсэнгүй. Чонын шар нүд нь дан өшөө хорслоор цоргиж, хүүхэн хараа нь өргөсөн бараантана. Егор буудлаа. Жийхай хамраараа цасанд шурган унахдаа сэрвийн боссон онгон дэл нь бууж, шигдэтлээ хулмайсан чих нь соотойн суларлаа. Егор түүнд хүрч очоод бөөрөөр нь эргүүлж хөлөөс нь хавхыг салгав. Цус нь урсаад арьсаа бохирдуулчихаас хамгаалж халаасанд нь хэзээд бэлэн явдаг олсны сэвлэгээр шархыг нь бөглөв. Хөлдөхөөс нь урьтаж арьсыг нь өвчихөөр чоныг тэндээс зайлуулах гээд чиртэл нэг зангуунд орооцолдож будилав. Тэгтэл нөгөө үхсэн чоно чинь зөөлөн хөдлөх нь тэр! Чоно амь бөхтэй байж болох ч цохыг нь зад буудчихаад байхад үхэхгүй байх учиргүйд Егор түүний бөөрөн дээр нь алгаараа зөөлөн дарж туршив. Бие нь бүлээн байгаа нь аргагүй. Буудаад хэдхэн хором өнгөрөхөл тэгэх нь зөв. Гэтэл амьсгалах шиг!Арай ч үгүй биз дээ! Ширүүн үсэнд нь чихээ наагаад чагнахад амьсгал мэдэгдэх нь тэр! Егор мэгдэн сандарч дээр нь бөхийн суугаад амьсгаагаа түгжин чагнаж ширтэв. Бурхан минь ! Таван алхам хүрэхгүй зайнаас тулгаад толгойг нь хага буудаж, цус нь садраад үхсэн чоно амьсгалж байна. Ид шид гээч энэ үү? Яахав? Хөдөлгөөнгүй тэрийн сунаад үхэж байгаа амьтныг нэрвэж буудах гэтэл гар нь хөдөлсөнгүй. Амь алдаж буудаад цаадах нь хөдлөж тэмтчиж байгаа бол бас яахав, нэрвэхсэн. Духыг нь дэлбэ буудаад толгой нь нэл цусанд бялдсан амьтанг дахин ална гэдэг зүрх алдам. Амьдаар нь өвчөөд эхлэх үү? Яаж ч тэгэх вэ дээ. Гүйцэд үхэхийг нь хүлээе. Хэрэв үхэхгүй ингээд байвал яахав?
Егор дахиад чонын цээжин дээр чихээ нааж чагнав. Амьсгалж байнаа. Бүдэгхэн амьсгалж байна. Егор халаглан нулимаад, үүнийг гэр лүүгээ чирч явахаас гэж үглэв. Замд үхвэл арьсыг нь хуулна биз. Энд орхивол өглөө болтол юу ч үлдээхгүй, шөнөдөө амьтан идчихнэ. Буугаа мод түшүүлж орхиод цанаа өмслөө. Тэгэхдээ хооронд нь холбоод чоноо дээр нь тавив. Олсоо огтолж нэг хэсгээр нь чоныг цанандаа хүлээд, нөгөө хэсгээр нь түүнийг оосорлож мөрөвчлөв. Ингээд хөдөллөө. Чоно яасан ч амьд тосгон хүрэхгүй. Тэгсгээд үхнэ гэж итгэлээ. Хэрэв ингэсээр сэхчихдэг юм бол зол нь, амьдраг л дээ яахав.

-17-

Чонын дух тийм бөх байв уу? Буудсан сум нь баараатай байв уу. Нөгөөх чинь амьд тосонд хүрээд ирдэг байна шүү. Сум нэвтэрч гараагүй, чонын толгойд үлдсэн ч хор хөнөөл үзүүлсэнгүй. Харин хавх хөлийг нь хуга цохисныг эвлүүлэн барьж чигээр залан боов. Чоно үхэх нь нэгэнт өнгөрч Егор сувилаад бүр эрүүлжих шинжтэй. Цаашид яахав?
Егорыг амьдаар нь чирч ирсэн чоноо эмчилнэ гэхэд эхнэр нь ёстой цамнаж гарсан юм. Чиний ухаан зүгээр үү? Өөрөө бариулж идүүлэхийн даваан дээр амьд гараа биз дээ? Дымокийг барьсныг ч огт мартдаггүй байж, тэр аймшигт дайснаа алж чадахгүй эмчилж эдгэрүүлнэ гэж солиорч байдаг. Чамд тийм эргэж буцаж болохгүй байгаа бол наадах араатнаа эмчилж эдгэрүүлээд тэжээж торд л доо яахав. Хожим нь яамар гай тарихыг эргэцүүлэх ухаан алга уу гэж эхнэр үглэлээ.
Егор эцэст нь жийхайд хонуур хийе дээ. Байж л байг гээд, тэрний намайг барих гэсэн нь би л гөлгийг нь авснаас болсон юм чинь. Охиныг минь авчихсан бол чи ч тэгэх л байх даа гэж чоныг зөвтгөв. Өдий ханилсан нөхөр нь өөрийг нь нэг муу өлөгчин чонотой адилтгасанд эхнэр нь гомдож бухимдаад, ээж дээрээ очино гэж уйллаа. Егор Машагаа аргадан, би энэ чоныг хоёр удаа алж чадаагүй юм л даа. Чи учрыг нь ойлгооч дуу гэж гуйсаар арай гэж нэг тогтоожээ. Тэгээд чи энэ чоныг яаж агуулах юм бэ? гэсэнд:
- Энэ чинь нохой л гэсэн үг. Харин ч нохой шиг хуцахгүй нь таатай, Дымок яаж шөнөжин хуцаад унтуулдаггүй байлаа. Энэнд тийм зовлон байхгүй гэлээ. Эхнэр нь нөхрийнхөө ятгалгад нааш эргээд, цаадахаа байшингаас холдуулж ногооны хашаанд аваачиж тэр хонуурыг нь засч, нохойны уяж байснаас өөр гинжээр уяарай даа гэв. Егор ч чоноо тэр ёсоор төвхнүүлэв. Ингээд асуудал шийдэгдэх шиг болсон ч чонын хоолны асуудал гарч ирлээ. Тэрнийг хоногт 3-4 кг махаар тэжээх ёстой. Мах хаанаас олох вэ? Дахиад л хамтралын малчдаар хэсч гуйж, эмчилгээний цэгээс царайчилж тэнэх үү? Чоныг нэг хоёр сар тэжээх бол аргалах биз. Харин байнга тэжээх бол яахав? Саван хийгч найзуудаасаа гуйж аргална гэхэд талдаа долоон км байнга зөөж нөөцөлөнө гэж байхгүй. Туулай, хэрээ буудаж хооллоё гэхэд нэг туулай өдөртөө хүрч ядна. Өнжөөд хооллож болно. Чоно хээрээрээ хэдэн ч хоногоор хоосон тэнэдэг юм чинь. Энэнийг тэгж өлсгөж тарчлаах гэсэн юм бол яах гэж амьд авчирч ёувилсан билээ. Энэ амьтан тэр хээрээ өлссөн ч эрхээрээ амьдрах биш үү. Нөгөө талаар чоно Егор хоёрын харьцаа ер зүгшрэх янзгүй. Жийхай энд бүтэн сар амьдрахдаа хүнд дасах өчүүхэн ч хандлага илэрсэнгүй. Хонуураасаа ер цухуйсангүй. Хэрэв цухуйсан бол Егорыг хармагцаа буцаж орно. Өгсөн хоолыг нь зөвхөн шөнө л иднэ. Үдэш болтол ам хүрэхгүй байсан хоолноос өглөө өчүүхэн үлдсэнийг нь цэвэрлэх төдий байна. Егор, чоно өөрт нь хэзээ ч нохой шиг дотно дасахгүйг мэдэвч, илэрхий өшиж дургүйцсэн байдал ер ажиглагдсангүй. Өөрт чмар ч хэрэггүй, өчүүхэн ч ач тусгүй атал, энэ чоно яваандаа надад дасах байгаа гэж горьдохдоо юунаас болж байгааг Егор эс ойлгоно. Тэр ойд байхдаа үхлүүт чоныг гэр лүүгээ чирээд харья гэж шийдэхдээ, хэрэв тэр сэхчихвэл тэжээж дасгана гэж огтхон ч бодоогүйсэн. Энэ бодол хожим чонын духны шарх, хавханд хуга цохиулсан хөлийг нь эмчилж асарч байхад төржээ. Биедээ ойртуулахаас цээрлэдэг зэрлэг чонын шарх гэмтэлтэй өчүүхэн ч сэжиг цээргүй зууралдаж, илж таалж байгаадаа итгэхэд бэрх. Егор энэ чоныг эдгээж сэргээх гэж яаж шуу хичээн үйлээ үзэж ажиллаж байгааг эхнэр нь ажин гайхна. Эдгээлээ гэхэд яаж дасгадаг юм бол доо? Тимофей Бирюков гэдэг элэнц нь чоно дасгасан л юм гэнэ билээ. Цаашдаа яах болж байна? Чоныг нохой шиг тэжээгээд тайван амьдарч чадна гэж үү? Энийг алж чадахгүй юм бол холдуулах ганц арга нь тавьж явуулах л байна. Хүнд дасахгүй, хоолыг нь дийлэхгүй энэ амьтныг тавьж явуулахаас өөр яах юм бэ гэж эхнэр нь үглэнэ. Жийхайг суллаад явуулчихна гэдэг Егорын санаанд багтахгүй байлаа. Энийг юу боллоо гэж? Ямар гавъя байгуулсан гэж суллаад жаргалыг нь эдлүүлэх билээ? Энэ чинь өөрийгөө доромжилж шүтээнээ гутаасан хэрэг биш үү.
Түүний ойлголтоор ямар ч гэмтэн чөтгөрийг цагаатган суллаж болно. Гагцхүү чоныг л хэзээ ч цагаатгах аргагүй билээ. Чононд хор хөнөөлөөс өөр нааштай үйлдэл өчүүхэн ч байхгүй. Цөлөмж гудрахдаа л гаргуун. Энэ ойд энэнд цөлмүүлж сүйтгүүлэхгүй аврагдах амьтан нэгээхэн ч үгүй. Малыг яаж хяддаг билээ? За яахав зундаа арай гайгүй гэж бодог. Өвөл яаж шуу дээрэмддэг билээ. Байнга л хянахгүй бол хашаанй дээврээр нь харайгаад, доогуур нь ухаад ч орж орхино. Хаагуур нь ч шургах нүхээ гаргаж чадна. Малд л ойртсон бол яаж шуу мангасладаг билээ. Тэр хашаанд шургасаар байгаад нурууны нь үс халцарч охисон байдаг. Алахад унааны морь шиг халцарсан нуруутай байна гээч. Ийм гайхлыг суллана гэж байх уу? Егорын энэ бодол цаашид хэвээрээ байдаг болов уу? Огт төсөөлшгүйгээр эргэхгүй биз дээ? Юу болохыг харж л байя.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.16.07 12:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6446
Mash saihan zohiol bna shuu. Ih bayarlalaa.
Urgeljleliig ni tesen ydan huleej bna :hi: .

_________________
:f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.16.07 1:40 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.27.06 11:31 pm
Posts: 457
Location: yag end
Esseydee bayarlalaa. Yostoi goy zohiol bna. Urgeljlelii ny... :angel:

_________________
YГ БYХЭН МИНЬ YНЭН...


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.16.07 7:13 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Дэд хэсэг

Хайр

-1-

Жийхай шөнөд улиад байх боллоо. Нохой уйдахдаа ульдаг л даа. Гэтэл чоно улихыг тосгоныхон анх сонсож байна. Энэ ч тосгоныхны дургүйг хүргэж, эрт орй хэзээ нэгэн цагт хэл ам татална гэдгийг Егор мэдэж байлаа. Шөнө болгон чоно гэнгэнэтэл улихыг сонсож байхыг хэн хүсэх вэ. Тосгоны ноход чоно улихыг сонсмогцоо галзууртлаа уурлалдан шуугиан тарина. Егорынх тосгоны захдуу байдгаас айл бүр чонын улихыг сонсохгүй байгаа бололтой. Харин хажуудах хөрш нь сонсолгүй яахав. Тэд хэдэн удаа, шөнөөр улих чоноос болж нойр алдаад л Егор чи энэ хачин хөгжмөө намдаагаач гэх нь лавтай. Чи байнга хээрээр явдаг, энэ амьтны дуунд дассан өөртэйгээ биднийг битгий адилтгаарай гэж зэмлэх биз. Егор өөрөө ч энэ улилтаас цөхөрч шөнөд босож чоныг зандран болиулах болов. Нөгөө бодож байснаар нь нэг өглөө хөршийнх нь Петька Синельников хүрч ирлээ. Эднийх бол хамгийн ойр хамар хашааны хөрш. Хөрш хоёр найзархахгүй ч, мэндийн зөрөөтэй явдаг билээ.
-Егор чамд нөхрийн сэтгэл гэгч юм байна уу? гэж Петка босго алхуут уцаарлан асуув.
- Бий гэж Егор дуугүй байхгүйн эрхэнд хариулав.
- Би байхгүй л гэж бодлоо. Хэрэв байсан бол чи энд чоно уяхгүйсэн. Наадах чинь шөнө болгон яаж шуу ульж байгааг мэддэг биз дээ?
- Чиний нохой ульдаггүй юу?
- Нохой гэнэ ээ?... Аль нь хэрхэн ульдгийг чи мэдэхгүй гэж үү? Аль ч талаар Петькагийн зөв учир Егор дуугарч чадсангүй. Петька байнга сүрээр далайлгадаг зангаараа гэрт орж ирээд шууд л хүн чанарын тухай прокурор шиг тулган шалгаасанд нь Егорын дургүй хүрчээ. Петька болохоор Егорын дуугүй байгаад омогшин барьцаа чангалж:
- Егор чи энэ хорлонт араатнаа бууд! Эс тэгвэл би зохих газарт нь мэдүүлнэ шүү! Чоныг дайсны хувьд устгах хуультай атал чи үүнийг хонь шиг маллаж байдаг. Чиний энэ хамууттайгаа зууралдаж байгааг харахаас ой гутах юм.
- Чи харахгүй бай л даа. Чамайг хар гэж хэн шаардаав? Миний чонотой зууралдах эсэх чамд ямар хамаатай юм бэ?
- Хамаатай байнаа. Наадахаас чинь болж манай үнээ хүртэл сүү нь багадаад байна. Чиний энэ хамуутыг ульмагц манай Зорько айж хөлрөн цовхчоод саалгахгүй боллоо. Егор оо чамд би анхаарууллаа шүү! Тоохгүй бол өөрт чинь муу юм болох вий! Ийм яриа болоход Егор, Петька дээш нь бичдэг юм уу, амаар гомдол мэдүүлэх нь дамжиггүй. Тэрнийг гомдол мэдүүлж байх зуурт ямар нэг арга бодохоос горьгүй нь. Чоныг бүү уль гээд байнга мод бариад цагдаад байх аргагүй яая даа байз.
- Ерөөсөө хошуувч хийчихье. Гэтэл, тэгвэл яаж хооллох билээ? Хошуувчийг нь авч хооллоод, буцааж өмсгөөд байх уу. Бас төвөгтэй еэ. Чоно чинь нохой шиг номхон биш. Тэгж үнгэлдээд л хошуувч углаж авч байхад бэрх. Урж тасдчих гээд байх болов уу. Юутай ч нэг арга л хэрэгтэй дээ. Ер нь бол Петькагийн зөв шүү дээ. Манай үхэр, хонь ч гэсэн чоно улихад үргэж үймраад байгааг хар. Энэ красавка үнээ бол үргэхгүй саалгадаг л даа. Гэхдээ үхэр бүхэн адилгүй. Егор, Петькаг явган хаалгаар хүлээгээд хувцсаа өмсөж чоно руугаа очлоо. Жийхай ердийнхөөрөө л хонууртаа хоргодож байна. Егор хонуурыг тойрч ажиглаад дэргэдэх модны тайрдас дээр суулаа. Хонуурын сиймхийгээр чонын саарал үс цухуйна.
- Тэнэг минь нуугдаж л хэвтэнэ үү? Петька чамайг тонилго гэж байдаг. Чи юугаа бодож хэвтэнэ вэ? Петька ч хийрхдэг л эр дээ. Чи улилгүй дуугүй хэвтэж чадахгүй нь уу? Нэг мөсөн улих чинь болих вий гэж чонондоо учирлав. Орой эхнэрээ ажлаасаа ирэхэд Петькагийн тухай ярив.
- Хүн гуйж алуулах аа? Хэнийг ч гуйхгүй, үүнийг алах ч үгүй хошуувч хийнэ.
- Гайхалтай юм болох нь ээ. Хошуувчтай чоно! Таарч дээ. Чамайг усан тэнэг л гэцгээх байх даа.
- Тэгж л байг. Тэрнээс айж ичих юм надад өчүүхэн ч алга. Гээд Егор инээмсэглэв. Үдэш унтахаар хэвтэхдээ, чоно ульсаар хоолой нь цуцаа биз гэж бодсон хаа байхав, шөнө дуг нойрон дунд еэнгэнүүлж сэрээв. Эхнэр нь ч эргэж хөрвөсөөр. Харин охин нь хүүхдийн нойроор нам ундаж байна. Егор босч эсгий гутлаа холхиндог өмсөөд гарч очиход чоно хонуураасаа гарчихсан байна. Ороолгон хөөж оруулаад маргааш хошуувч л хийе дээ гээд буцав. Өглөө нь Егор тэр ажилдаа шамдав. Сур, ширний өөдөс хаа мундах вэ. Тэр хошуувч эсгээд, зүү, шөвөг оёх утастай цонхныхоо хажууд суув. Цаг хагас оролдож хошуувч хийв. Ур дүй муутай ч бат бөх боллоо. Егор гарынхаа бүтээлд урамшин чоныг намжаахаар яарав. Ганцаараа чононд хошуувч өмсгөх амаргүй ч туслалцаа гуймааргүй. Эхнэртээ хэлэхэд болох ч тэр нь бас л нөгөө зэмлэж яншихаа эхэлнэ. Егорыг чоноо хазаарлахад нь элбэлцсэн гэж гэж доог тохуу болох хэн байх вэ. Егор хошуувчаа өвөртлөөд, араатны ам хавчигч багажаар зэвсэглэсээр ногооны хашаа руугаа очлоо. Юуны түрүүнд чоныг хонуураас нь гаргах хэрэгтэй болов Гинжнээс нь чангаагаад гаргачихаж болохгүй. Гармагцаа дайрвал яана. Хавчаараа бэлэн байлгая.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.17.07 12:26 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.24.07 2:44 pm
Posts: 154
Location: Don't stop!
urgejluuleerei waiting.... :angel:

_________________
Life is magic!


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.17.07 8:39 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Буцаад үүртээ орчихоос нь сэргийлэн модны тайрдсын цаагуур шургац зай гаргав. Егор хонуурыг хичнээн балбаад, хавчаарын бариулаар бие рүү нь хичнээн хатгаж чичээд чоныг гаргаж чадсангүй. Жийхай өөрийг нь хорлох л ямар нэгэн юм санаачилж байна гэж хардаад ер хөдлөхгүй, харин хавчаарын нь бариулыг хэмх хазчих шахлаа. Цаг шахам оролдоод аргаа барахдаа Егор, муу гичийг үүрэнд нь утчихъя байз гэж занав. Ямар ч араатан тэсвэргүйг Егор мэднэ. Егор өвс, сүрлийн хог хамж ирээд захаас нь асаав. Нойтон хог асахгүй уугиад өтгөн утаа суунаглав. Чоно хонууртаа холхиж эхэллээ. Чи гарч ирэхгүй хаачих вэ гэж Егор занаад хавчаараа бэлтгэж зогсов. Гинж харжигнан чоно ухасхийн гарч ирмэгцээ хонуурын цаагуур шургав. Богино гинжинд татагдан татагдан хонуурынхаа ард хяран наалдаад байна. Егорыг хавчаараа урдаа барьсаар ойртоход Жийхай нөгөө хавхтай байхдаа хардаг хилэнт харцаараа ширтэв. Тэнэг минь чамайг Егор алах гээгүй зөвхөн хошуувч л өмсгөх гэсэн юм гэж учирлав. Сиймхийг тааруулж хавчаараа хүзүүнд нь углаад авлаа. Жийхай мултрахаар цамнаж Егор хавчаараа улам чангалан аманд нь шахсаар чоно хяхтнан тэлүүлж, Егор хавчаараа чангалсаар, гэмгүй, муужраг хошуувч хийхэд хялбар гэж бодов. Жийхай хяхтнасаар хамраараа цасанд гударч унав. За хонгор минь яльгүй тэсээрэй! Зүүн гараараа хавчаарыг барьж баруунаараа хошуувчийг өврөөсөө гаргаад чонын хоншоорт углаж эхлэв. Егорыг хавчаараа сулруулмагц чоно сэргэж, улангассан хүчээр огцом дугтраад хавчаараас мултарлаа. Егор нүдний өмнө чонын шүд ярзайхыг хармагц дөнгөж гараараа халхлаж амжив. Чонын шүдэнд тохой нь шүргэхдээ хадаасанд огло татуулсан мэт уруулж цус садрав. Егор хавчаарыг чоно руу шидээд өөрөө харайн зайлж, цусаар тээглэ гэж хараагаад гарынхаа цусыг цасан дээгүүр гоожуулсаар гэр өөдөө гүйлээ. Еэ туучий чамайг. Петька зөв хэлжээ. Шулмас чинй гар хадарчихлаа. Эмнэлэгт очих болох нь. Гэнэт галзуурчих ч юм билүү. Гичийг буудаж алах хуна! Заавал буудаж ална даа чамайг. Шарх даамай биш юм. Зузаан дээл хамгаалаад зөвхөн арьсыг нь уруулжээ. Гэвч цус их алдлаа. Егор шархаа спирттэй эмээр арчихад хорсоод дуу алдав. Цусаа тогтоож шархаа боогоод хамтралын ерөнхий хороо руу явлаа. Хэлэхэд хэцүү байсан ч дүүргийн төв орж эмчид үзүүлэх унаа гуйхаас аргагүй. Шарх сэдэрч юу ч болоо билээ. Тэнд хөл хөдөлгөөн ихтэй байв. Егор, даргыг дуудаж үүдний довжоон дээр уулзаад золгүй явдлаа хэлэв. Ээ залуу минь чамд бас л гай дайрч дээ. Одоо яая гэхэв, тэр азаргыг аваад бушуухан явж эмнэлэгт оч. Адуучин Василийг туслалцуулах уу, ганцаараа явах уу гэв. Би ганцаараа явчихнаа гээд инээмсэглэж, даргаа та миний энийг битгий хүнд хэлээрэй. Эхнэр ч мэдээгүй. Орой бухимдах л байх даа гэв.
- За за тэгье. Чи цаг алдалгүй явж үз гэв. Егор эмнэлэг хүртэл азарганы хурдаар явлаа. Шарх нь чинэрч өвдөөд, бохирдож халдварлах болов уу гэж зовиноно. Эмнэлэг шууд тариад шархыг нь дахин цэвэрлэж шинэчилж боогоод, дөчин удаа тариулахыг мэдэгдэв. Тэгээд бас тэр хазуулсан нохойгоо мал эмнэлэгт үзүүлж галзуугийн шинжилгээ хийлгэ гэв. Тэгье тэгье гэж эмчид сэвдээ авхуулахгүйг хичээн бултганав. Тэр, чоныг тас нууж нохойд хазуулсан гэж хэлсэндээ ийнхүү бэмбэгнэжээ. Буцахдаа Егор аажуу явсанд, ирэхдээ бие нь халсан азарга жолоо дугтран ухасхийхийг завдсаар явав. Егор юундаа яарах билээ. Харихад эхнэр нь хуучин дуугаа аялах гэгч болоод эхэлнэ. Яажшуу зөөлрүүлж тайвшруулдаг юм билээ. Энэ гайг нуух ямар ч арга байхгүй. Гар нь туждаа боолттой хэдэн хуруу нь хөдөлж ядаад хөшилдөж байдаг. Энэ дөчин удаагийн тариаг яана? Бас гэрийнхээ шалыг нэл цус болгож орхиод арчиж амжилгүй яарч гарсан. Эхнэр тэрнийг үзээд яаж цочирдож байгаа бол. Егорын энэ бүхнээс илүү түгшиж байгаа юм нь жийхайг яах вэ гэдэг байв. Түүнд өширхөх нь өнгөрөөд, тэрнийг яасан ч гэж алах билээ дээ гэж бодогдох болов. Ульсанд нь алах гэж үү? Улих чинь бүх л чонын төрөлхийн араншин шүү дээ. Ульдаггүй чоно гэж байхгүй. Чиний амыг таглаад боочихвол ямар байх вэ. Тавиад явуулчих хэрэг үү. Амьтны инээд барах байх даа. Хүндэт анчин Егор маань хаанаас ч юм бэ нэг шархтай чоно чирч ирээд бүтэн сар асарч эмчилж эрүүлжүүлээд тавьж явууллаа гэлцэн гайхацгаах биз. Петька бол бүр хорон санаалж Егор зориуд чоно тэжээж хүнд дасгаад , энэ тосгоны малыг хөнөөлгөх гэж тавилаа. Тэр чоно эндээс хаашаа ч холдохгүй гэж ухуулна даа. Үнэхээр ч тиймэрхүү юм болохыг яаж мэдэх вэ гэх мэт бодсоор гэртээ ирэв. Эхнэрийнхээ нүд улайсныг хармагц Егор, гэр нь эмх журамгүй шал нь цустайг үзмэгц айж уйлсныг мэдлээ. Егор юу болж яагаад дүүрэг орсноо хэлэхэд Маша даргаас хэзээний мэдсэн байжээ. Эхнэр нь зэмлэсэнгүй, зөвхөн эмнэлэг юу гэв гэж асуув. Маша тарианй тухай сонсоод:
- Тэгээд яадаг хэрэг вэ? гэв.
- Тариулахаас л яахав дээ гэв.
Эхнэр нь ээжийнхээсээ охиноо авч ирээд оройн хоолоо идэцгээхэд Егор, тэрнээ тайвшруулахын тулд чоноо тавихаас даа. Энэтэй зууралдаж залхлаа. Хээрийн чоно нэгээр нэмэгдсэнээр нэг их гай тарихгүй биз. Ингээд л тавьж явуулахаар шийдлээ гэв.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.17.07 9:07 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
-2-

Гуравдугаар сар гарлаа. Шөнөдөө царцсан хөрс өглөөгүүр хөлийн дор торчигнон мөстөж байснаа өдөртөө зөөлөрч, ногооны талбай, малын хашаа орчмоос гэссэн бууц чийгтэй газар үнэртэнэ. Үүрэндээ буцаж ирсэн хар турлиах моддын оройд сууцгааж хашхирч гаагалан хөгжилдөнө.
Энэ хавар Егорын сэтгэл санаа нэг л хачин болжээ. Урьд нь ой хээрээр явах хүсэлд хөтлөгдөн буугаа үүрээд л өнжүүт хонуутаар тэнэдэгсэн. Тэгж явахад чонын шинэхэн мөртэй дайралдах, доргоны нүх ажиглах, хөх ятууны цуглах газрыг илрүүлэх гээд хэргтэй зүйл мундахгүй олдоно. Зэлууд намуун газар суугаад орчноо ажиглах, шувуудын дуу сонсоод зогсож байх, хэрэм юмуу зараа хөөцөлдөөд саваагүйтэж явах сайхансан. Намар эрт бол тогоруу элин халин нисээд л, улиас моддын навчис улаан өмсгөлөө намируулах нь онцгой гоёхон. Намрын эхэн бол хамгийн намуун тайван үе. Зун, цэцгийн бүжиглээн, шувуудын шулганаантай хамт өндөрлөж усан бороо үргэлжилж, гандсан навчис хөврүүлэх хараахан болоогүй энэхэн үед байгаль эх түр амсхийн тайвширч, дараагийн өөрчлөлтөд бэлтгэнэ үү гэлтэй. Навч унаж эхлэвч ойг чимэн гоёж өнгө хослон солонготно. Шувууд бэл, талд буугаад зөвхөн тоншуул ойн гүнд тог тог тоншин модны холтос дамжин чимээгүйхэн мацна. Егор өөрөө байгаль эхийн адил түр амсхийн, угтан айсуй амжилт, өөрчлөлтийг хүлээзнэх энэхэн үед юутай сэтгэл татагддагсан билээ. Гэтэл одоо ердөө тийм мэдрэмж алга. Егор жийхайг авч ирснээс хойш огт гэрээс гарах сонирхолгүй болжээ. Намагт хоёр чоно орогнож байгааг мэдсэн ч, байж л байг гээд тэднийг агнах бодол ер төрсөнгүй. Тэрний сэтгэлд ямар нэгэн юм шүглээд, ангийн хорхойг нь бүрэн үхүүлсэн мэт болжээ. Ямар нэгэн зүйл болсон, эсвэл зүүдэлсэн эсэх нь эс ялгагдах бүдэг бадаг дурсамж үе үехэн тогойд эргэлдэх нь сонин. Тэр бүхэн ямар нэгэн нь жийхайтай холбоотой байв. Тэр жийхай хэзээ ч юм бэ, хаана ч юм бэ, ямар нэгэн нандин үг хэлсэн шиг санагдана. Хэзээ хаана? Ямар үг?
Эхнэрт нь Егор нэг л хачин болоод байгаа нь мэдэгдэвч юу ч асуухаа эс мэдэн хоног сар элээсээр. Егор чоноо тавихгүй л байв. Егор, жийхайн хооронд тайван, шуугүйхэн холбоо бэлтгэгдсээр авай. Тэр, гараа уруулснаас хойш, чононд хошуувч хийх гэж дахин оролдсон ч гүй. Жийхай нь ч улихаа больжээ. Жийхайн улих хүсэл барагдаа юу, дуугүй байх нь дээр гэдгийг ойлгоо юу, ямартай ч Егорын сэтгэлд нийцэн амьдрах болов.
Егор өдөр болгон мах авчирч өгөн хонуурын нь хажууд тайрдас сандайлан суугаад жийхайг ажиглана. Чоно хонуураасаа гарч ирэхгүй ч Егороос харц буруулахаа больж, өөдөөс нь ширтэн судлах мэт ажих боллоо. Энэ үед нь Егор чонотойгоо ойлголцож байгаа санагдан, үгээр илэрхийлэх аргагүй биесээ хайрлах мэдрэмж бий болж, сэтгэл зөөлөрнө. Гэвч үүнээс илүү нэг их бөх бат, гал халуун холбоо тэдний хооронд үүсчээ. Энэ бол зөвхөн амьд амьтдын хооронд л тогтдог холбоо юм. Чухам энэ хачин холбооноос болж л Егор жийхайг тавиад явуулчихаж чадахгүй байлаа. Энэ бол үхлийн, тэдний амийг нэгтгэсэн юм уу, андгай тангарагаар гагнасан холбоо юм. Чухам иймээс л тэд бие биедээ өширхөн халдаж, үхлийн ирмэгт очсоор асан ч газар тэнгэр шиг эрс өөр амьдралаа тэнцүүлж цусан ургийн холбоотой мэт ойр дөт байх болжээ.


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.17.07 11:19 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Егорын жийхайд дайсагнах мэдрэмж аль хэдийнэ хийсэн арилаад, чоно үүнийг нь ойлгож чадахгүйд яльгүй гонсойно. Юунд зөрүүдлэнэ вэ? Олдохгүй юманд орсон мэт хонуурт хэвтээд л. Наранд гараач, нохой бөөс барьчихлаа. Одоо чөлөөтэй хоолло. Ээ мунхаг даа чамайг...
Чоно бол чоно л юм чинь. Жийхай Егорын ийнхүү халамжинд төвөгшөөнө. Гэтэл энэ жийхайтай ажиллах нь Егорын амьдралын хэрэгцээ болоод, бусад бүр ажлаас сатааран хөндийрөхөд хүрсний дээр ан хийхийг бүрмөсөн орхихоор шийдүүлжээ.
Ан хийх байтлаа аль эрт хадаасанд өлгөсөн буундаа ч гар хүрэх дургүйлхэх болсныхоо шалтгааныг Егор эс ойлгоно. Өчигдөрхөн гол зүйл нь байсан агнуур ер сэтгэл хөдөлгөхөө больсонд Егор өөрийгөө огт хөндлөнгийн хүн мэт ажиглах болов. Өчнөөн хуурай идэх юмаар гол зогоон, аль тааралдсан гол шалбаагнаас залгилж, ангийн төлөө улайрч явсандаа одоо итгэх аргагүй. Юунд тэг вэ?
Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр энэ өөрчлөлтийн овоо нь мөнхүү жийхай билээ. Егор энэ талаар эхнэртэйгээ ярицах нь үгүй. Эхнэр нь түүний энэ байдлыг аль хэдийнэ ажиж мэдээд, буугаа бүрмөсөн хаяж хамтралд ажиллаасай гэж битүүхэн сайшаадгийг Егор гадарлаж байв. Эхнэр нь нөхрөө орон гэргүй мэт хээрээр тэнэж явсныхаа бурууг одоо л нэг ухамсарлаж байна гэж бүсгүй хүний сэтгэхүйгээр баярлана. Эхнэр нь Егорыг хамтралд ажиллаач гэж ятгаад нэмэргүй. Түүнд юм мэддэг хүний оролцоо л хэрэгтэй. Аль ч анчид наадахаа орхиод хамтралд ажилла гэвэл, битгий дэмийр. Би хамтралд ажиллаад энэнээс их юм олох уу? гэж асууна. Тариа ургуулах, хураах амаргүй. Нар шарах, бороо цутгах гээд манай эндэх тэнгэрийн аль аяглахыг тэр гэхэв. Ангийн хишиг хүртэхэд хуурай ган, усан бороо нөлөөлөхгүй. Нэг хэсэгтээ ганзага хоосон явлаа ч өлсөж үхэхгүй ээ. Буу минь хооллоно. Егор уг нь ингэж л ярих хүнсэн. Гэтэл одоо тэрэнд огт хүртээлгүй зүйл болчихсон байдаг. Тэрэнд ашиг орлогын тухай бус, ерөөсөө нэг сэтгэлээ нээх ярилцлага л хэрэгтэй байна.
Хямарсан сэтгэлийг засч, хазайсан талаас түших хүн дарга л байна гэж бодоод тийшээ явлаа. Тэгэхдээ дарга бас дан ганц ажлынхаа эрх ашгийн үүднээс л ханддаг болов уу гэж эргэлзэж явав. Анчид хамтралтай хобоотой. Тэд бусадтай адил хамтралын үйлдвэрлэлд шууд оролцдоггүй ч мөн хөдөлмөр өдөр бичүүлдэг шүү дээ. Даргад анчны хэсэгт хэн байх нь хамаагүй биш. Хэн чаддаг нь байх ёстой. Тэр урьд Егорыг энэ ажлаа л амжуулаарай гэдэгсэн. Харин одоо агнуураа орхилоо гэвэл битгий дэмийр гэж загнах болов уу. Егор ингэж бодсоор даргатайгаа уулзлаа.
- Дахиад л осолдож орхио юу?
- Намайг дахин бүтэлгүйтээд азрагаа гуйна гэж зовсны хэрэггүй ээ.
- Хэн мэдэх вэ, золиг чамайг. Энэ нэг чонотой ноцолдоод л. Нөгөө тариагаа хийлгэж байгаа юу, Егор оо?
- Больсон. Долоо хоног яваад л залхсан. Тэгж явах зав алга.
- Мөн дөө хөөрхий халдвар авбал яах вэ?
- Зүгээрээ, одоо шарх нь бүрэн эдгэсэн. Манай өвөө ч мөн хазуулж л байсан. Үхэтлээ түүгээр өвчлөөгүй юмдаг. Харин таньтай өөр асуудлаар л зөвлөлдөх гэж ирлээ.
- Чадлаараа зөвлөе, яриач дээ.
- Үгүй ээ, Степаныч! Юугаа ч ярих юм билээ дээ. Юу л даа. Би ерөөсөө энэ ангаа орхиё, бурхан минь. Алахаараа л боллоо. Намайг та юу дуртайдаа хуваарилаад ангийн бригадаас нэрийг минь хасаж өгөөч.
- Үгүй ер. Чамайг гэнэт юу хатгав? гэж дарга гайхав
- Юм хатгасан ч байж болох юм. Ер нь дахиж ан хийхгүй ээ.
- Егор чи хачин нөхөр юм даа. Зөвлөлдөхөөр ирлээ гэх атлаа амьтан алахгүй, бурхан минь гэж лам шиг наманчлаад эргэшгүй шийдсэн байдаг. Чи ер нь яагаад ийм болчихсоноо надад нэг ойлгуулаад орхиоч хөө.
- Юу болсныг өөрөө ч мэдэхгүй юм. Буугаа харахаас ч дургүй хүрэх боллоо. Бүр нэг, цаанаасаа л нэг дургүй шүү. Та, тэр чонотой ноололдоод гэлээ. Би ч бас өөрийгөө галзуурч байгаа юм биш биз гэж бодох л юм. Энэ жийхай толгойноос гарахгүй. Дандаа л бодогдоно. Тэгээд л чихэнд “Егор боль. Ангаа боль” гэж шивнээд байх шиг. Хүнд хэлбэл дооглох байх л даа дарга минь. Егор ингэж үнэнээ хэлэхдээ, дарга инээмсэглэх байх даа гэж бодтол, цаадах нь цочих мэт гуяа алгадахад нь гайхан харвал:
- Ээ шулмасаа чамайг. Би фронтод болсон нэг сонин тохиолдыг чамд ярья. Манай салаанд биднээс арван гурван насаар ах Мышка Звонарев гэдэг цэрэг байлаа. Ганц Мышка дөрвөн хүүхэдтэй. Бид бусад нь бүгд гэрлээгүй эрчүүд. Бид бүгд л хэд хэд дахин шархадсан. Би л гэхэд дөрвөн удаа эмнэлэгт очсон байлаа. Харин Мышка л ганцаараа өчүүхэн ч шалбархайгүй яваа нь хачин. Чамд ямар нэг ид шид бий юу гэж асуухад Мышка: Надад ид шид байхгүй ээ. Харин эхнэр минь өдөр болгон залбирч мөргөдөг. Тэр залбирал нь надад сонсогддог юм гэж хэлэв. Бид Мышкаг худлаа л хошигнож байна гэж боддог байлаа. Мышка болохоор “ Адилхан үхлийн өөдөөс явж байж би худлаа хэлээд яахав дээ, хүүхдүүд минь” гэнэ. “ Яаж сонсогдох вэ?” гэхээр, чихэнд чихэнд хэн нэгэн шивнээд байдаг юм даа гэдэгсэн. Даажинтай байгаа биз? Чи ойлгов уу, Егор. Мышка бас ч гэж шархадсаан. Германы хилээр дөнгөж алхмагц хүзүүг нь сум шүргээд авсан юм. Энэ бас л сонин. Тэр эхнэрийн нь залбирал эх орныхүү хилээс гармагц үйлчлэхээ больсон хэрэг байх даа гэж яриад дарга “ Север” тамхи гаргаж нэрээд Егорт барихад татахгүй гэв.
- Ер нь тэгээд юуг нь ч зөвлөх вэ дээ. Чамд илэрхий мэдэгдээд байгаа бол аргагүй биз дээ. Ангаа орхиё л гэж бодогдоод байвал орхи л доо. Чамайг албадахгүй ээ. Чамд ажил олгоё. Чи чинь тариаланд дөргүй хүн бий байх даа. Харин агнуурын тухайд бол надад, энэнээс олигтой сайн үйлс бүтээв үү? гэж чамаас асуумаар санагдаж л байсан даа. Даанч ан ч адилхан алуур шүү дээ, бурхан минь. Зарим хүн туулай буудахад яахав гэх нь сонсогддог. Туулай аминдаа хайргүй юм уу? Төрсөн бүхэн аминдаа хайртай. Бүх амьтны цус адилхан улаан. Хүнээс эхлээд мэлхийнх хүртэл адилхан улаан шүү дээ. Яагаад улаан байдаг вэ?


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.17.07 2:34 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4711
энэ хэр урт вэ? гялс уншаад дуусгамаар санагдчихлаа. хэхэ
Сонирхолтой зохиол оруулж байгаад баярлалаа

_________________
u r ma hero


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.17.07 2:42 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Эмч нар тэнд улаан бөмбөлөг хөвж явдаг гэлцэнэ. Тэр хөвж явахыг нь харсан биш. Минийхээр бол цусыг урсгахад аймшигтай байлгах гэж л тэр байх. Ногоон юмуу хөх байх нь яагаав. Бараан өнгө бол ердийн л харагддаг. Улаан болохоор л айдас төрөөд явчихна. Чи дайнд оролцоогүй болохоор хүний цус урсахыг хараагүй ээ. Хармаар юм биш бурхан минь. Дасчихдаг юмаа гэх нь шал худлаа. Тийм юманд дасна гэж байхгүй ээ.
Егор даргынхаа яриаг их сонирхлоо. Энгэр дүүрэн гавъяатай дайчин эр тийм юм ярина гэж итгэхэд бэрх. Дөрвөн жил дайтаж өдий шагнал хүртэхэд хичнээнийг алаа юм бэ. Тэгээд ийм байх гэж. Чухамдаа ярьж буй нь гарцаагүй үнэн, яг одоо болж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэнд Егор бишрэн сонсоно. Тэр өөрөө ч цусанд дасна гэж бодовч дасч чадаагүй. Өдөр бүр амьтан буудан алж байхдаа цус урсахад хайхрамжгүйхэн л хандаж байсан юм болов уу даа. Егор хүүхэд ахуйдаа анх нэг шувуу алчихаад би ингэчихлээ гэж үү дээ хэмээн айдас төрөн харж байснаа дурсан санав. Тэр шувуухай ер гэмтээгүй бүрэн бүтнээрээ хэр нь нарийн хүзүүнээс нь доохно цээжний нь шигүү өдөн дундаас ганц сумны шархны дусалхан улаан цус үзэгдэх төдий болоод үхсэн байж билээ. Егор түүнийг үзээд гэнэт цочирдон, үл мэдэх айдаст автаж билээ. Энэ бол өөрт тулгарсан юулаас үүсдэг тэр айдас биш, урьд хаалттай, нууц байснаа хаац бүрхүүл нь зад буудуулаад, нүдний өмнө ив илхэн нээгдсэн, урьд огт үзэж мэдээгүй явснаас сэтгэл хирдхийлгэн цочоох, үл ойлгогдох нэгэн айдас байлаа. Аль эрт болж өнгөрөөд ор тас мартагдсан мэт байсан тэрхүү айдас одоо даргын үгээр сэргэн тодорч Егорыг давхийлгэв. Дарга нь Егорыг явахаар босоход:
- Нөгөө жийхайгаа яах гэж байна? Байлгаад л байх уу? гэж асуув.
- Тавьж явуулнаа. Эртнээс тэгэж бодсон ч золиг чинь дасчихаад тиймхэн л байна даа.
- Хөрш чинь ирж гомдол гаргаснаас л би чамаас асууж байна. Улиад унтуулахгүй, мал айлгаад хэцүү байна гэсэн. Хэрэг бишдэнэ шүү, Егор. Чи тэрнээ нэг тийш нь болгооч гэв.
- Уг нь ульдаг байснаа одоо больсон л доо, даргаа. Петька л Егор чоно тэжээж байна. Энэ чинь болдог юм уу? Дээш нь мэдэгдэнэ гэж сүржигнээд байгаа юм гэв.
- Тэр нэг их сүйд болсон юм байхгүй ээ. Надад хэлээд л болоо биз дээ. Та нар хоорондоо учраа олцгоо. Би ямар шүүгч биш. Харин чоноо нэг шийдийг нь олоорой, Егор оо. Чоныг гэрийн нохой шиг тэжээж орооцолдоод байх хэрэггүй гэдгийг л чамд дахин хэлье. Тэрнээс сайн юм ер гарахгүй. Яаж мэдэх вэ, хүн хазчихвал гэмт хэрэг мандаад л явчихна шүү дээ. Хойшлуулалгүй тавьж явуул. Чоно сулласныг дүүрэгт мэдвэл толгойг чинь илэхгүйг бодоорой. Чоно чинь хөнөөлт дайсан шүү дээ гэж анхааруулав.
Егор гэртээ ирээд эхнэртээ, би одоо анчин биш болсон. Ирэх долоо хоногоос хамтралд ажиллана гэв. Эхнэр нь эхлээд итгэхгүй байснаа нөхрийнхөө энэ шийдэлд баярлалаа. Егор энэ алхамдаа баярласангүй, харин сэтгэлээс нь хэсэг юм аваад хаячих мэт болж тайвшрав. Бүд тодорхой. Шинэ амьдрал эхэлнэ. Маргааш чоноо суллана. Нэг дэхээс шинэ ажилдаа орно. Адуучин Василий ч юм уу, Гошка дархан руу илгээнэ үү хамаа алга. Уг нь Гошка нь дээр болов уу, Василий зүгээр эр ч, хэрдээ захирах дуртай хүн дээ. Тэр адуугаа захирч зандарч сурсан шигээ байх болов уу. Гошка бол яахав, хар цагаан дуугүй, алх дөшөө нийлүүлэхээ сайн чадна. Тариалалтын бэлтгэлд анжис, тармуур, тэрэг засвар гээд тэр одоо ажилд дарагдаж байгаа. Туслах нь гэж Пахомов хүү шүү дээ. Банди дуулгавартай ч дархны ажилд эр бяраар жолдох нь мэдээж. Дархны газар чинь төмөр дунд эргэлдэнэ дээ. Даргад намайг Гошкад хуваарилаж өгөөч, бид гурвуул гар нийлнээ гэж хэлье байз гэв. Эхнэр нь зөвшөөрч байна. Ингээл тэр яриандаа сэтгэл ханаж унтахаар хэвтэв.
Өглөө нь Егор хураалттай түлээний цаадах саравчинд хүртэл, цаана нь нэг амьтны ханиад ч шиг, хяхтнаан ч шиг юм сонсогдов. Юманд дарагдчихаад гиншиж буй мэт. Энд чинь хэн байх билээ? Ногооны хашаанд жийхай л байгаа даа байз.
Егор булан тойртол ногооны талбайн захад нөгөө хонуур ил гарахад, чоно цасан дээр цагариглаж, сунан өнхөрч харагдав. Тэр яачаав? Мушгирч нумарч байгаа нь зүгээр зугаацсан янзгүй. Жийхай нь зүгээр бишийг мэдээд тийшээ гүйх зуураа, Егор юу болоов? Хоолойд нь юм тээглэж хахаа юм уу? Орой хэсэгхэн адууны мах л өгсөн. Тийм айхтар шүдтэй амьтан тэрэнд хахах учиргүйсэн. Яах нь энэ вэ?


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.17.07 3:00 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Дэргэд нь очиход жийхай огиулж, дагжин чичрээд, шороотой цасан дээгүүр өнхөрч, шаналгаатайгаар гийнан хяхтнаад, орчноо мэдрэх ухаангүй байна. Егор хор идсэн чоно ингэдгийг урьд нь нэг бус удаа үзэж байснаас жийхайн зовиурыг мэдлээ. Энэ нэг л хортой юм идчихжээ. Юу идсэнийг тогтоох манатай. Юуны өмнө амийг нь аврахаар яарч гэр өөдөө гүйв. Эхнэр нь гал тогоотой зууралдаж, зуухан дээрхи ширмэн тогоо устай байв. Егор халуун тогоонд гараа хайран шүүрч аваад усыг хувинд юүлэв.
- Чи чинь юу болчихоод тогоотой ус хувинд цутгаад эхлэв?
- Жийхай хордчихож, юу идчихээ юм бэ! Егор буцламгай усан дээр хүйтнийг сэлбэж гараа дүрэн тохируулж зөөдүүлээд хувинтайгаа авч гарахдаа:
- Туслаарай! гэж эхнэртээ хашхирав. Жийхай өвчиндөө дийлдэн хөдөлгөөнгүй гулдайн үхлүүт хэвтэнэ. Амнаас нь ногоовтор хөөс сагарч, нүд нь гөлөрчээ. Чичиргээ нь гэдэснээсээ эхлэн хоолойгоо хүртэл давалгаалж, жийхай гэдэснийхээ гүнээс байдаг хүчээрээ түлхэн огиулж, амь тэмцэж хяхтнана. Егор чоныг эргүүлж өөд харуулаад амыг нь ангайлгав. Жийхайн тамир тасарч үхлийн ирмэгт хүрснээс түүний эсэргүүцэх, хазахаас айх юм байсангүй.
- Цутгаарай гэж эхнэртээ тушаав. Ус чонын хоолой руу хоржигонон урсахад өөдөөс нь огивч цааш орсоор. Егор цутгах, татахыг зааварласаар минутын дараа ус чонын хэвлээс буцахдаа идэшний үлдэгдэлийг хөөж гаргахад Егорын санаа амарсангүй, уг зайлалтыг давтан хийлээ.
- Наадахад чинь сүү цутгах юм уу? гэж эхнэр нь асуухад Егор аваад ирээч гэв. Эхнэр нь ваартай сүү авчирахад бас л жийхайд цутгав. Ингээд Егорын эмчилгээний арга дуусч, жийхайн үхэх сэхэхийг хүлээхээс өөр аргагүй болов. Хор эх биед нь гүн нэвчсэн бол горьдлогогүй. Арай өнгөц бол сэхнэ. Түүнийг ногооны хашаанд орхих аргагүй учир Егор хурга шиг тэвэрч авчираад үүднийхээ гишгүүрийн цаахна байрлуулав.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 117 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited