#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.21.19 8:31 pm

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 77 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Apr.09.07 7:14 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
Өнөөдрөөс эхлэн та бүхэнд Аймшгийн зохиолын хаан гэгддэг Стивэн Кингийн "Тэжээвэр амьтдын оршуулгын газар" зохиолоос хэсэгчлэн толилуулж байна. Таалан соёрхоно уу. :hi:

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.09.07 7:18 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
Их сургуулийн эм Луйс Крид шинэ байшинд нүүн орохдоо энэ нутгийн индианчуудын хар домгийн савдаг Вендиго гэр бүлд нь ямар гай зовлон авчрахыг мэдсэнгүй. Үнэхээр аймшигт зовлон тэднийг нөмөрч, үхэл хагацал нөмрөхөд хамгаас хайрт хүмүүсээ аврахын тулд тэр ямар аюулт үйлдэл хийж чадах тухайгаа ч бодсонгүй. Үхэл ирж, түүнийг сөрөн зогсохдоо буг чөтгөр, шуламтай ч нийлж нөхцөхөд бэлэн болсон нь шинэ шинэ аймшгийг төрүүлж, тэр ямар муу муухай аюулт үйлдэл хийснээ ойлговч нэгэнт хожимджээ ...

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.09.07 7:21 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]НЭГДҮГЭЭР БҮЛЭГ[/align]
[align=center]Тэжээвэр амьтдын оршуулгын газар[/align]

Есүс тэдэнд хэлэв: "Бидний анд нөхөр лазар үүрд нойрсжээ. Би түүнийг сэрээхээр явж байна"
Дагалдагчид нь түүнд хэлэв: "Эзэн минь, хэрэв унтсан бол тэр сэрнэ". Есүс үхлийн тухай ярьж байхад дагалдагчид нь түүнийг зүгээр л нойрны тухай ярьж байна гэж эндүүрчээ.
Тэгээд тэдэнд Есүс шууд хэлэв: "Лазар үхсэн. Харин бид түүн дээр очно".



[align=right]Иоханы Эвангэли [/align]

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.09.07 7:41 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]1[/align]

Луйс Крид эцгийгээ 3 настайдаа алдсан бас өвөөгөө хэзээ ч хараагүй болохоор нас бие гүйцсэн хойноо эцгийгээ олж авна гэж огтхон ч бодоогүй боловч үнэхээр ийм явдал боллоо ... Үнэндээ ч ингэж оройтон байж эцгийгээ олж авсан болохоор тэр биз. Луйс энэ хүнийг "өөрийн найз" гэж нэрлэдэг байлаа. Тэр эхнэр, 2 хүүхдийн хамт Ладлоу дахь том цагаан байшинд нүүн ирснийхээ үдэш энэ хүнтэй учирсан юм. Тэдний хамт бас охин Эллийн нь муур болох Уинстон Черчилль буюу Черч иржээ.
Их сургуулийн сонгон шалгаруулах комисс тун удаан, няхуур ажилласны учир нь ажлаас холгүй, боломжийн газар байшин олох хэрэгтэй байсных, тэгээд ийм байшин олдсон газар тэд ирэх үед Луйсын баргар царайлан бодсоноор яг "Цезарийг алахын өмнөх шөнө" шиг бүх юм тохирч, тэд ч ядарч гүйцсэн байв. Гейжийн сүүн шүд ургаж гүйцсэн болохоор тэр үргэлж шахуу уйлж урваганаж байлаа. Речэл хичнээн бүүвэйлсэн ч тэр унтахыг хүссэнгүй. Эцэст нь хөхүүлэх цаг болоогүй байсан боловч аманд нь хөхөө хийчихэв. Харин Гейж мөөмөө хөхө цагаа ээжээсээ дутуугүй, магадгүй илүүч мэддэг болохоор дөнгөж цухуйсан шүдээрээ хөхний нь толгойг хазаж орхив. Бүх амьдралаа өнгөрүүлсэн Чикаго хотоос Мэн рүү шилжин нүүхэд сэтгэлээрээ дасаж амжаагүй байсан Речэл уйлчихлаа. Эйлин ч дорхноо ээжтэйгээ дуу нийлүүлэв. Нүүдэл суудал болсон 3 хоногийн дотор тогтож байж ядан байсан Черч машины арын суудалд үймүүлж гарлаа. Муурыг хийдэг сийрсэн саван дотроос түүний орилох нь тун эвгүй байсанд түүнийг гаргаад маши дотор дураар нь тавьсан чинь бүр дордлоо. Луйс өөрөө ч уйлах шахаж байв. Гэнэт түүний толгойд зэрлэг, гэхдээ ч бас сонирхолтой бодол орж ирлээ. Тэр өөрийн тогтворгүй хувь заяаны дагуулуудыг Бангор хотод аваачиж, зоогийн газарт суулгаад, ачаатай машинаа хүлээн хооллож байх зуур нь хаазаа гишгэж, эргэж ч харалгүй өмнө зүг ухасхийн, Флорида мужийн Орландо хот орж, тэнд нэрээ солиод Диснейн паркт эмчийн ажилд орж болох л юм. Харин 95 - р хуучин сайхан хурдны замд гарахын өмнө тэр зогсоод энэ новшийн муурыг гаргаад шидчихнэ. Гэвч энэ үед замын эцсийн тойргийг өнгөрмөгц өмнө нь гэнэт байшин нь гарч ирлээ. Байшинг тэд мэн мужийн их сургуулийн санал болгосон фото зургийн 7 хувилбараас авсан юм. Энэ бол колончлолын үеийн хэв загвартай (гэхдээ барилгыг бүрэн шинэчилж их засвар хийсэн, халаалттай, үнэ нь өндөр боловч гэрээнд хямдруулах нөхцөл оруулсан) хуучин байшин байв. Доороо 3, дээрээ 4 өрөөтэй, хүсвэл амьдарч болохоор урт үүдний өрөөтэй, эргэм тойронд нь 8 - р сарын халуунд ч нүд цоргим хурцаар ногоорох зүлэгтэй байшин байлаа. Байшингийн хойгуур хүүхдүүд тоглоход сайхан тохирох өргөн ногоон талбай, түүний цаана зах нь харагдахгүй ой үргэлжилжээ. Эдлэн газар нь улсын газартай хил залгадаг бөгөөд борлуулалтын агентийн ярьснаар индианчуудын микмак омгийн үлдэгдэл хүмүүс Ладлоу болон дорно зүгийн бусад хотуудын бараг 8000 акр газрыг өөрийнх хэмээн шүүхэд өгөөд байгаа. Энэ зарга нь шинэ зуунд ч үргэлжлэх шинжтэй гэнэ.
Речэл гэнэт уйлахаа больчихов. Тэр урагш өндийлөө.
- энэ чинь өнөөх ...
- Тиймээ, өнөөх чинь ... гэж Луйс хэлэв. Тэр түгшүүр, үгүйээ бараг айдаст автлаа. Бүр аймшигт автсан ч байх шиг. Тэр байшингийн төлбөрийг хийж дуусгахын тулд 12 жилийг ардаа хийнэ. Энэ үед Элли 17той болно гэсэн үг. Луйс санаа алдлаа.
- За, чи юу гэж бодож байна?
- Би бол энэ ёстой гайхамшиг гэж бодож байна гэж Речэл хэллээ. Луисын нуруунаас бул хар чулуу аваа хаячих шиг болов. Речэл огтхон ч гутраагүйг харж бүр байшин руу очих засмал зам руу эргэхэд тэр цонхнуудыг байдгаараа ширтэн цаана нь хөшиг, цэцэг, өөр юу ч юм бурхны мэдэх эд хогшил байгаагаар төсөөлж байгааг л Луис мэдрэв.
- Ааваа гэж арын суудлаас Элли дуугарлаа. Тэр ч бас уйлахаа больчихож. Бүр Гэйж хүртэл чарлахаа больжээ. Анир чимээгүйд Луис тайвширлаа.
- Юу вэ охин минь?
Охины хар хөмсөгтэй бор нүдэнд мөн л байшин, зүлэг, зүүн талын бас нэг байшингийн дээвэр, ой руу одсон өргөн талбай толинд тусах мэт харагдана.
- Энэ манай байшин уу?
- Тэр манайх болно, охин минь гэж Луис хариулав.
- Ураа хэмээн охин Луисыг бондгосхийн цочтол ориллоо. Харин Эллигээс болж заримдаа сүрхий уурладаг Луис одоо тэр Орландо дахь Диснейн паркыг дахин хэзээ ч харахгүй нь бараг үнэн боллоо гэдгээ ойлгожээ. Тэр машинаа байшингийн хажууд зогсоож, унтраав. Чикаго хотын шуугиан, нүүдлийн замын дуу шуу, үймээн бужигнааны дараахь бөглүү нам гүмийн дунд гэнэт хаа нэгтээ шувуу жиргэж гарлаа.
- Гэртээ ирлээ хэмээн Речэл цонхруу ширтсээн аяархан өгүүлэв.
- Гэлтээ ... гэж өвөр дээр нь сууж явсан Гэйж батлав. Луис, Речэл 2 бие биесээ ширтлээ. Арын толинд Эллийн бүлтийсэн нүд харагдана.
- Харав уу ...
- Харин чи ...
- Энэ чинь .. гэж бүгд зэрэг хэлээд дуу авалцан инээлдэв. харин Гейж тоосон шинжгүй хуруугаа хөхөж суув. Тэр бараг сарын өмнө Речэлд "ээж" гэж хэлээд одоо харин Луисд "аав" эсвэл өөр ямар нэгэн юм хэлэх гээд л байгаа юм. Ямар ч байсан, яаж ч хэлсэн энэ бол зөв үг байлаа. Тэд үнэхээр гэртээ иржээ. Луис эхнэрийнхээ өвөр дээрээс хүүгээ авч чанга тэвэрлээ. тэд ингэж л Ладлоуд нүүн ирцгээсэн юм.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.10.07 2:37 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]2[/align]
Луис Крид энэ мөчийг яг л үлгэрийн юм шиг сэтгэлдээ тогтоон авчээ. Учир нь үлдсэн үдэш нь ёстой л галзуурмаар байлаа. Цаашдын 3 цагийн дотор тэр үдшийн сайхан сэтгэгдлээс юу ч үлдсэнгүй. Луис бол тун нямбай, няхуур хүн тул байшингийнхаа түлхүүрийг жижиг уутанд хийж дээр нь "Ладлоу дахь байшин. Түлхүүрийг нь 6 - р сарын 29 - нд авлаа" гэж бичээд машиныхаа урд хайрцагт хийжээ. тэр үүндээ бат итгэсэн байв. Гэтэл тэнд түлхүүр байдаггүй.
бухимдал нь мөчөөс мөчид нь ихсэн түлхүүрээ хайж байх зуур Речэл Гэйжийг тэврээд Эллийн араас талбайд ургасан ганц мод руу явлаа. Луис 3 дахь удаагаа суудал доогуураа шагайж байх үеэр охин нь эхлээд орилж, дараа нь уйлж гарав.
- Луис, Элли хөлөө шалбалчихлаа гэж Речэл хашгирлаа. Элли унаад чулуунд хөлөө зүсчихэж. Шалбархай жижиг боловч тэр хөлөө тас татуулчихсан юм шиг л орилж гарав. Луис цонхоор нь гэрэл цацрах эсрэг талын байшин руу харлаа.
- Элли больж үз. Зүгээр бай. Хүмүүс энд хэн нэгнийг алж байна гэж бодно шүү дээ гэж тэр хэлэв.
- Өвдөөд байнаа
Луис биеэ барин үг дуугүй түлхүүрээ хайж гарлаа. Түлхүүр олддоггүй, харин анхны тусламжийн сав байрандаа байна. Тэр савыг барьсаар машинаасаа буув. Аавынхаа юу барьж явааг харсан Элли улам чанга орилов.
- Үгүйээ, хэрэггүй. Ааваа, яах юм. Наадах чинь ...
- Элли, энэ бол ердөө л нян устгагч, ариутгагч. Өвдөж хорсохгүй.
- Хүн шиг байгаач. Энэ чинь амархан гэж Речэл хажуунаас нь хэлэв.
- Үгүй, үгүй
- Боль чи. Эсвэл хонго чинь хорсоно шүү. Луис биеэ барьж чадахаа больж эхлэв.
- Лу, наадах чинь ядарчихаж гэж Речэл зөөлөн хэлэв.
- Тиймээ би мэдэж байна. Хөлийг нь барьж бай.
Речэл зүлгэн дээр Гейжийг тавиад, Элли галзуурсан мэт орилохыг үл тоон Луис эмийг түрхэж дуустал нь хөлийг нь барилцлаа.
- Гудамжны цаадах тэр байшингаас хүн гараад ирлээ гэж Речэл хэлээд мөлхөж одохоор зэхсэн Гейжийг хурдхан тэвэрч авлаа.
- Гайхамшигтай гэж Луис бувтнав.
- Лу, тэр зүгээр л ...
- Тийм ядарсан. Би мэдэж байна. Луис саваа таглаад охин руу хүрлийн ширтэв.
- Нээрээ өвдөхгүй байгаа биз. Элли дуугүй бай.
- Үгүй өвдөж байна, өвдөж байна. Өв - дөө- өөөө
Хонго руу нь алгадаад авахаар гар нь хөдөлсөн боловч Луис арайхийн биеэ барьжээ.
- Чи түлхүүрээ олов уу? гэж Речэл асуув.
- Олоогүй л байна гэж тусламжийн савыг далд хийх зуураа Луис хариуллаа.
- Би одоохон ...
Гэнэт Гэйж орилж гарлаа. Тэр зүгээр л уйлагнаж байсан бол одоо Речэлийн гар дээр тийчлэн байдгаараа чарлана.
- Энэ бас яачихав даа? гэж Речэл хашгираад хүүхдийг Луисын гар дээр бараг шидэж орхилоо. Эмч нөхөртэй хүүхнүүд үргэлж шахам л хүүхэд нь болохоо байхаар нөхөр лүүгээ шиддэг. Энэ нь яваандаа энгийн үзэгдэл болдгийг Луис мэднэ.
- Луис, наадах чинь яачихав?
Гэйж орилон, хүзүүгээ базалж байв. Луис сайтар хараад хүүгийн хүзүүн дээр хавдар овойн томорч байхыг анзаарлаа. Бас хүүгийн цамцан дээр нэг хар, мурчигар, жунгинан дуугарах юм мөлхөнө.
Жаахан тайвширч байсан Элли дахиад л орилж гарав.
- зөгий, зөгий, зөгий
Тэр арагш ухарч, өнөөх хөлөө шалбалсан чулуундаа дахин тээглэн унаад өвдсөн, гайхсан, айснаасаа уйлж эхлэв.
"Би галзуурч эхэлж байх шиг байна" гэж Луис бодлоо.
- Яагаад суугаад байгаа юм? нэг юм хийгээч
- Зөгийн хатгуурыг сугалж авах хэрэгтэй гэх дуу ард нь гарав.
- Хатгуурыг сугалаад соодтой усаар шавших хэрэгтэй. хавдар нь дорхноо арилна.
Гэхдээ үүнийг хачин дультраа аялгуутай хэлсэн болохоор Луис эхлээд сайн ойлгосонгүй.
Тэр эргэж, зүлгэн дээр зогсож буй 70 орчим насандаа ануухан харагдах өвгөнийг олж харлаа. Өвгөн хөх цамцны гадуур хантааз углаж, үахнаас нь цухуйх үрчлээтэй хүзүүгээ алчуураар ороожээ. Царай нь борлосон байх агаад шүүлтүүргүй тамхи зуусан байв. Луис түүнийг ширтэх зуур өвгөн хуруугаараа тамхиа унтраагаад халаасандаа хийв.
Тэр зогсоод буруу хэрэг хийчихсэн мэт инээмсэглэнэ. Луисд энэ инээмсэглэл шууд л таалагджээ. Өвгөн ч танихгүй улсыг холуур тойрдог амиа бодсон хүн биш нь илт харагдана.
- Эмч гуай, та энэ бүхэн надад огт хамаагүй гэж хэлэхгүй биздээ гэж тэр нэмлээ. Ингэж өөрийн нь 2 дахь аав болсон Жууд Крэндаллтай Луис анх учирсан юм.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.11.07 12:52 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]3[/align]
Тэдний нүүж ирэхийг өвгөн гудамжны цаанаас харж байгаад өөрийн нь хэлснээр "асуудал үүсмэгц" тусламж үзүүлэхээр гүн иржээ.
Луис хүүгээ тэврэн зогсох хооронд өвгөн ойртон ирж, хүзүүн дэх хавдрыг хараад гараа сарвайлаа. Өвгөний гар хачин болхи, сарвуу нь бараг Гейжийн толгой шиг том болохоор эвгүйцсэн Речэл хориглохоор ам ангайсан боловч юу ч хэлж амжсангүй, өвгөний хуруунууд хормын зуур хурдан эвлэг хөдөлж, илбэ үзүүлэх мэт хатгуурыг сугалж орхилоо. Хатгуурыг өвгөн алган дээрээ тавиад:
- Том юмаа. Дээд амжилт биш л дээ, гэхдээ шагналт байранд орно шүү гэв.
Луис инээд алдлаа.
Өвгөн мөн инээд алдаад Эллид хандан:
- Харин чи, уйланхай минь. Яагаад орилоод байгаа юм? гэлээ
- Ээжээ, энэ өвөө юу гэсэн бэ? гэж Элли асуухад Речэл бас инээчихэв. Мэдээж энэ бүхэн бүдүүлэг харагдаж болох байвч өвгөн гомдоогүй нь илт байв. Тэр халааснаасаа хайрцаг "Честерфильд" гаргаж нэг тамхи зууж аваад хазуулсан газар ь өвдөж байсан ч Гейж хүртэл инээмсэглэх хүмүүсийг тойруулан элэгсгээр ширтэж толгой дохисноо гэнэт чүдэнзээ эрхий хурууныхаа хумсанд зуран асаав. "Өвгөн маань сүйдтэй биш, гэхдээ л хөөрхөн тоглоомтой хүн юм" гэж Луис бодлоо.
- Танилцахад таатай байна, ноён .......? Өвгөн Луисын гарыг атгаж
- Жууд Крэндалл. Харин та эмч биз? гэлээ.
- Тиймээ, Луис Крид. Миний эхнэр Речэл, охин Элли, харин энэ зөгийд хатгуулсан эр бол миний хүү Гэйж.
- Таатай байна.
- Би зүгээр л инээсэн юм л даа. Юу ... бид бүгд жаахан ядраад.
Ингэж хэлээд Луис духаа үрчийлгэв. Үнэндээ тэд үхтэлээ ядарсан байлаа.
Крэндалл толгой дохив. Тэгээд өнөөх хуучин содон аялгуугаараа:
- Арга байж уу. Хатагтай Крид, та 2 хүүхдээ түр манайд оруулчихгүй юмуу. Бид соодтой ус амсуулаад хүзүүг нь шавшиж өгч болно шүү. Эхнэр маань таныг хараад баярлах болно. Гэрээсээ гардаггүй хүн л дээ. Хамаг үе мөч нь өвдөөд ... Үе мөчний өвчин, артриттай, зовж гүйцлээ сүүлийн жилүүдэд, хөөрхий минь ... гэлээ.
- Та сайн хүн юм, ноён Крэндалл.
- Өө намайг зүгээр л Жууд гэж бай гээд өвгөн гараа савчив. Гэнэт машины мотор хүржигнэх,дохио хангинах дуу гарч булангаас том цэнхэр фургон машин үзэгдлээ.
- Бурхан минь, би түлхүүрээ олоогүй л зогсож байдаг гэж Луис дуугарахад Крэндалл:
- Зүгээр надад нэг бий. Та нараас өмнө энд амьдарч байсан Кливлэндийнх аль эрт 14,15 жилийн өмнө өгсөн юм. Тэд ч энд удаан амьдарсан даа. Жоан Кливлэнд эхнэрийн маань хамгийн сайн наыз нь байлаа. Тэр 2 жилийн өмнө өнгөрсөн, тэгээд Билл өвгөн Оррингтоны асрамжийн газарт шилжсэн юм. Тэгэхээр түлхүүр та нарынх гэсэн үг.
- Та үнэхээр сайн хүн юм, ноён Крэндалл гэж Речэл хэллээ.
- Зүгээр. Харин та хүүхдүүдээ сайн харж байгаарай, ийш тийш явчих вий. Энэ зам хэцүү. Хүнд ачааны машин байнга давхилддаг, осолтой газар байгаа юм гэж Крэндалл хэлэв. Өрнөд нутгийн төвийн хүмүүсийн чихэнд "гюүхдүүд" гэж хэлэх нь тун сонин сонсогдоно. Машины хаалга онгойж,хүмүүс тэднийг чиглэлээ. Холдож амжсан Элли гэнэт эргэж:
Ааваа, тэр юу вэ? гэж асуув. Ирж яваа хүмүүсийг угтан алхсан Луис эргэж харлаа. Зүлэгний цаагуур, зуны өтгөн өвс өндөр ургасан талбайн наад захаас эхлэн нарийхан явган зөрөг зурайж, намхан хус, бутнуудыг тойрон мурилзсаар нүдэнд харагдахгүй хол газар далд оржээ.
- Явган зөрөг зам юмуу даа гэж Луис хэлэхэд Крэндалл инээмсэглэн:
- Тийм шүү. Би дараа ярьж өгнө. Та нар тэгээд манайд очих уу? гэж асуув.
- Тэгнэ, тэгнэ гэж Речэл хариулснаа арга нь барагдсан янзтай:
- Соод чинь тэгээд хорсгодоггүй биздээ? гэж асуулаа.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.12.07 10:29 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]4[/align]
Крэндалл түлхүүр барьчихсан ирэх үед Луис ч өөрийнхөө түлхүүрийг олжээ.Машины урд хайрцагны завсраар түлхүүр уначихсаныг Луис арайхийн авсан ч өвгөн өөрийнхөө түлхүүрийг түүнд өгөв. Хуучирсан оосортой түлхүүрийг халаасандаа хийж, өвгөнд талархаад Луис эргэж, гэр бүлийн 12 жилийн амьдралын туршид хуримтлагдсан мебель тавилга, хувцас зэрэг эд агуурс бүхий хайрцагнуудыг ачигч нар байшинд хэрхэн зөөн оруулж буйг харуулж зогсов. Дассан газраас нь суга татан авсан мэт эд хогшил жижиг болчихсон юм шиг харагдана. "Хайрцагнууд дотор муусайн даавуу шаавуу л байгаа юм шиг" гэж Луис бодмогц зарим тохиолдолд шинэ орчин тойрноос айх айдас гэж нэрлэдэг цөхрөл гутрал түүнийг нөмөрлөө.
- Суга татаад өөр газар суулгачихсан ургамал шиг гэж хажууд нь ирсэн Крэндалл гэнэт хэлэхэд Луис цочсондоо давхийв.
- Та бодлыг минь яг л уншчих шиг.
- Мэдээж үгүй.
Крэндалл тамхи асаахад үдшийн бүрийд чүдэнзний гал хурцаар гялсхийлээ.
- Тэр замын цаадах байшинг миний эцэг барьсан юм. Тэгээд эхнэр авч, хүүхэд өөрөөр хэлбэл намайг төрүүлсэн юм даа. Бүүр 1900 онд шүү дээ.
- Тэгвэл та чинь ...
- Тиймээ, 83тай гэж Крэндаллыг хэлэхэд өөрийн нь сонсож чаддаггүй "дөнгөж 83тай" гэсэнгүйд Луис баярлажээ.
- Та наснаасаа хамаагүй ануухан харагдаж байна.
Крэндалл мөрөө хавчив.
- Магадгүй. Би үргэлж энд амьдарч ирлээ. Дэлхийн дайн эхлэхэд намайг цэрэгт татсан ч Нью-Жерси мужийн Байонна хотоос хол яваагүй. Дэмий газар байсан юмдаг. Бүүр 1917 онд ч тийм л байсан. Эргэж ирэхдээ би жигтэйхэн баярлаж билээ. Норматай ханилж, төмөр замд тэтгэвэртээ гартал ажиллаад, одоо энд амьдарч байна. Харин энэ Ладлоуд би их юм үзсэн дээ. Хачин юм ч болж л байлаа.
Ачигч нар Луис, Речэл хоёрын унтдаг 2 хүний орыг хийсэн аварга том хайрцгийг чирсээр үүдэнд тээглэв.
- Ноён Крид, үүнийг хааш нь оруулах вэ?
- Дээш нь, би зааж өгье гээд Луис урагшилснаа эргэж, өвгөнийг харлаа. Өвгөн инээмсэглэж:
- Яв, очиж үз. Тэдэнд тусалж, зааж өгнө биз. Харин юм зөөхөөр ам жигтэйхэн цангадаг даа. Би орой болгон 9 цагт байшингийнхаа сүүдрэвчинд сууж пиво уудаг юм. Дулаан байвал харанхуй болтол сууна. Хүсвэл та ирээрэй гэлээ.
- Баярлалаа, очихыг хичээе гэж Луис хэлсэн ч очих тухай огтхон ч бодсонгүй. Учир нь өвгөн өвчтэй эхнэрийнхээ артрит өвчнийг үзэж гөөч гэж гуйна. Уг нь өвгөн Крэндалл түүний сэтгэлд нийцэж, түүний гэмших мэт инээмсэглэл, хачин аялгуутай, гэхдээ чихэнд дуу аялах мэт зөөлөн сонсогдох цэвэр янки ярианы үг хэллэг нь таалагдаж байв. Харамсалтай нь хамгийн сайн найзад ч хэзээ нэгэн цагт эмчийн тусламж хэрэг болдог. Хөгшчүүлд бол бүр эцэс төгсгөл гэж байхгүй. Тэгээд ч өнөөдөр золигийн хүнд өдөр байсан болохоор намайг нэг их хүлээгээд хэрэггүй бизээ.
- Тэгвэл яахав, хүссэн цагтаа дуудуулж барилгүй хүрээд ир гэж Крэндалл хэлэхэд дуунд нь бодлыг нь мэдчихсэн өнгө байгааг Луис анзаарлаа.
Ачигч нар дээр очихын өмнө тэр Крэндаллын араас ширтэн хэсэг зогсов. Өвгөн 80 гарсан биш, 60 настай хүн шиг хөнгөн алхална. Луис өвгөнд цагаахнаар атаархаж байгаагаа мэдэрлээ.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.17.07 4:13 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]5[/align]
Ачигч нар орой 9 хүргэж байж явцгаав. Эцэж ядарсан Элли, Гейж 2 шинэ өрөөнүүддээ унтацгаана. Гейж орон дотроо, Элли эвдэрхий бүтэн тоглоомнуудынхаа дунд бас ном, өөр юу ч юм бурхан л мэдэх хогшлынхоо дунд шалан дээр гудас дэвсээд унтжээ. Мэдээж түүний дэргэд нойрондоо цээжээ хүржигнүүлэн дуугарах Черч унтаж байлаа.
Үүний өмнө Речэл Гейжийг тэвэрчихээд байшингаар эцэс төгсгөлгүй гүйж, ачигч нарт Луис зааж тавиулсан эд хогшлыг өөрийнхөөрөө дахин зөөлгөн тавиулж байв. Луис ачигч нарт хөлсөн дээр нь нэмж өгөх арван долларын таван дэвсгэртийн хамт энгэрийн халаасандаа хийсэн төлбөрийн баримтаа өгөөгүй л байсан юм. Фургон арай гэж хоосроход Луис баримт, мөнгийг ачигч нарт өгч, баярласнаа илэрхийлэхэд нь хариу дохиод тэдний хөдлөн явахыг харан үүднийхээ тавцан дээр зогсон үлджээ. Тэгээд ачигч нар Бангор орж, тэнд пиво ууцгаана даа гэж бодов. Речэл тэр 2 гал тогоондоо, ширээний ард сууцгаахад эхнэрийнх нь нүдний доогуур хөх туяа татсан байхыг Луис харлаа.
- Хөөе явж унт гэж тэр хэлэв.
- Эмчийн зарлиг уу? гээд Речэл инээмсэглэв.
- Яг тийм
- За за гээд Речэл бослоо.
- Би ёстой үхэх нь. Гейж ч намайг шөнө дунд босгох биз. Чи унтах уу?
Луис эргэлзэв.
- Арай болоогүй. Гудамжны цаадах байшингийн өвгөн ...
- Замын цаадах, хонгор минь. Бид хотод байгаа биш, зам гэж бай. Эсвэл Жууд Крэндаллтай тийм сүрхий найзууд болчихсон юм бол "сам" гэж байхгүй юу.
- За за, "самын" цаад талын хөгшин намайг пиво ууя гэж урьсан юм. Очих нь зүйтэй байх. Би ядарчээ, гэхдээ нойр хүрэхгүй юм.
Речэл инээмсэглэв.
- Норма Крэндаллыг сонсож, юу нь өвдөөд ямар гудсан дээр унтаж байгааг нь мэдэх байх даа гэв.
Эхнэр гэгч нөхрийнхөө бодсоныг ямар сүрхий тааж мэддэгийг нь дахин гайхсан Луис инээд алдав.
- Бидэнд үнэхээр тусламж хэрэгтэй үед тэр хүрээд ирсэн. Талархах хэрэгтэй шүү дээ.
- "Би чамд, чи надад" тиймүү?
Крэндаллд гэнэт ийм сайн болчихсоныг эхнэр нь хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй тул Луис мөрөө хавчив.
- Эхнэр нь чамд ямар санагдав?
- Их дажгүй. Гейж шууд л өвөр дээр нь суучихсан. Ядарчихсан, бас гэртээ байхдаа ч танихгүй хүнээс айдаг болохоор нь би гайхсан л даа. Бас тэр Эллид тоглох хүүхэлдэй бэлэглэсэн.
- Үнэхээр бие муутай юм уу?
- Их муу юмаа.
- Тэгээд тахир дутуу хүний тэргэнцэрт сууж байна уу?
- Үгүй, гэхдээ их удаан явах юм. Бас хуруунууд нь ... Речэл нарийхан хуруунуудаа махийлган харуулахад нь Луис толгой дохив.
- За за, харин битгий удаарай. Би чамгүй ганцаараа танихгүй газар унтмааргүй байна.
- Энэ байшин удахгүй бидний танил болно оо.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.17.07 7:08 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]6[/align]
Луис оройтож бас иччихсэн харьжээ. Түүнийг гудамж огтлон (дотроо тэр "сам" гэж боджээ) Крэндаллынд хүрч ирэхэд авгай унтахаар хэвтчихсэн байсан тул хэн ч түүнийг Нормаг үзээд аль гэж гуйсангүй. Жууд сэрүүвчний доорхи цонхны наана харлан харагдана. Ганхдаг зөөлөн сандлын хяхтнах чимээ сонсогдоно. Луис сүүдрэвчний хаалгыг тогшиход зочломтгойгоор хурдан онгойлголоо. Крэндаллын тамхи харанхуйд том гэрэлт цох мэт улалзана. Радиогоор "Рэд сокс" тоглож, энэ бүхнээс Луис Крид гэр орны тав тухыг мэдэрлээ.
- Эмч үү, би яг мэдэж байсан юм гэж Крэндалл дуугарлаа.
- Пивоны тухайд та тоглоогүй биз? гэж Луис орох зуураа хэлээд авав.
- Өө, тийм юман дээр би хэзээ ч тоглодоггүй. Тэгвэл дайсан олонтой болно гэсэн үг. Эмч та ор. Би одоохон 2 хүйтэн пиво аваад ирье гэж Крэндалл хэллээ.
Сүүдрэвч урт нарийхан, энд сүлжмэл сандал, жижиг буйдангууд тавилжээ. Луис ганхдаг сандал дээр суугаад эвтэйхнийг нь гайхлаа. Түүний зүүн талд хэдэн лааз "Блэк Лэйбл" пиво хийсэн мөстэй хувин тавьжээ. Луис нэгийг авлаа.
- Баярлалаа хэмээгээд тэр лаазыг задлав. Эхний 2 балга түүнд жаргал мэт санагджээ.
- Тавтай морил гэж дахин хүсье. Энд танд сайхан байна гэдэгт итгэж байна эмчээ гэж Крэндалл хэлэв. Луис:
- Амээн гэлээ.
- Жигнэмэг ч юмуу хүсвэл би идэх юм аваад ирье. Манайд хархных байгаа шүү. Гэхдээ арайл болоогүй байгаа байх.
- Юу, юу гэнээ?
- Хархны нэртэй бяслаг, "Ноён харх".
- Аа, үгүй баярлалаа. Пиво уугаад л болно.
- За, тэгвэл ч болоод явчихлаа.
- Эхнэр чинь унтчихаа юу? хэмээн хаалга онгорхой байгаад гайхсан Луис асуув.
- Тэгсэн, заримдаа энд надтай суудаг юм. Гэхдээ ховор доо.
- Өвдөж байна гэнэ үү?
Та өвчингүй артрит мэднэ гэжүү? хэмээн Крэндалл асуултанд асуултаар хариулав. Луис толгой сэгсэрлээ.
- Одоо гайгү гэж найдаж л байна. Тэр маань ёолж үглэх дургүй хүн. Миний муу Норма ч сайн хөгшин шүү.
Өвгөний дуунд бүлээн дулаан өнгө тодорлоо. 15 - р замаар Луисын нүднээс нэг хэсэгтээ л байшинг нь халхалсан урт цистерн давхин өнгөрлөө. Түүний хажуу бөөрөнд "Оринко" гэсэн бичиг гялалзана.
- Хаанаас энэ золигийн машинууд гараад ирэв? гэж Луис асуулаа.
- "Оринко" компани. Оррингтон хотын хажууханд байдаг юм. Химийн бордооны үйлдвэр. Байнга л энүүгээр давхилдана шүү. Шатахуунтай цистернүүд, хогийн машинууд, Бангор эсвэл Брюэр рүү ажилдаа явдаг, бас ирдэг хүмүүс.
Крэндалл толгой сэгсрэв.
- Ладлоуд надад ганц л юм таалагддаггүй. Энэ балай зам амар заяа үзүүлэхгүй шүү. Өдөржин, шөнөжин давхилдаад л. Заримдаа бүр Нормаг ч сэрээчихдэг юм. Тэр яамай, намайг ч заримдаа сэрээдэг. Би чинь дүнз шиг л нам унтдаг хүн шүү дээ.
Шуугиант Чикаго хотын дэргэд гайхмаар чимээ аниргүй Мэн мужийн тухай бодсон Луис чимээгүй толгой дохив.
- Зүгээр, арабууд удахгүй нефтийн хоолойгоо хаачихна. Тэгээд эд нар цэцэг тарихаас өөр ажилгүй л үлдэнэ дээ гэж Крэндалл хэллээ.
- Магадгүй гээд Луис саваа өргөснөө хоосон байхыг хараад гайхав. Крэндалл инээлээ.
- Та анзаараа ч үгүй юмуу, эмчээ? Уу уу.
Луис хэсэг тээнэгэлзсэний дараа:
- Баярлалаа гэхдээ нэгээс илүү хэрэггүй. Явах боллоо гэв.
- Тэгэлгүй яахав. Юм зөөсөөр ядраа биз?
- Ядарлаа шүү.
Тэд хэсэг дуугүй суув. Бие биесээ аль эртнээс таньдаг юм шиг ингэж дуугүй суух нь тун таатай байлаа. Луис номонд л уншсанаас өөрөө мэдэхгүй сайхан мэдрэмжийг амсаж суулаа. Тэр саяхан бодож байсан эмнэлгийн төлбөргүй зөвлөгөөний талаар санаад ичих шиг болов. Замаар ачааны машин давхиж, гэрэл нь тэнгэрээс унасан од мэт гялалзана.
- Тиймээ, чөтгөрийн зам гэж Крэндалл хайнга давтаад дахин Луис руу эргэлээ. Түүний урууланд дөнгөж мэдэгдэм инээмсэглэл тодров. Крэндалл үүнийг тамхиараа далдалж, эрхий хурууныхаа хумсанд чүдэнз зуран асаав.
- Охин чинь анх харсан явган зөрөг замыг санаж байна уу?
Элли унтахаасаа өмнө өчнөөн зүйлийг харж мэдсэн болохоор Луис эхлээд санасангүй. Дараа нь талбайн өвсөн дундуур мурилзсаар гүвээ даван алга болсон зөрөг замыг саналаа.
- Тийм, та түүний тухай юу ч юм ярьж өгнө гэж амласан.
- Амласаан. Ярьж өгнө. Энэ зам ой руу орж бүтэн хагас миль үргэлжилдэг. 15 - р хурдны замын ойролцоо амьдардаг эндхийн хүүхдүүд энэ замыг сайн мэднэ. Хүүхдүүд өсч том болоод л. Би өөрөө хүүхэд байснаас хойш их юм өөрчлөгдөж, гэхдээ л тэд тийш явсаар л байгаа. Бие биесдээ ярьдаг байх. Хавраас эхлээд л бөөн бөөнөөрөө яваад, зунжин цувчихна. Хотод бол энэ замын тухай бүгд биш ч олон хүн мэднэ. Тэнд нэг их хүнтэй биш гэхдээ л мэддэг хүн болгон тийш очдог юм.
- Тэгээд тэнд чинь юу байдаг юм бэ?
- Тэжээвэр амьтдын оршуулгын газар гэж Крэндалл хэлэв.
- Юу гэнээ? гэж гайхсан Луис асуув.
- Энд тийм ч нэг их гайхаад байх юм байхгүй л дээ гээд өвгөн тамхиа сорлоо.
- Энэ гайтай замаас л болж байгаа юм. Олон амьтан энэ зам дээр машинд дайруулдаг юм л даа. Муур, нохой, өөр юу ч юм. Нэг удаа Райдерийн хүүхдүүдийн тэжээсэн илбэнхийг "Оринко" - гийн энэ машинуудын нэг дайрч орхисон юм. За байз, бурхан минь сануулаад өгөөч. Энэ чинь 73 онд юмуу, түүнээс ч өмнө болсон байх. Илбэнх, бас тэр үмхий хүрэн гэгчийг тэжээхийг хориглохоос өмнө л дөө.
- Яагаад хориглосон юм бэ?\
- Галзуу өвчин. Мөн ч олон удаа галзуу гарсан. 2 жилийн өмнө аварга том сембирнар нохой галзуураад 4 хүн алчихсан. Дараа нь үүнээс болж аймшигтай шуугиан дэгдэж билээ. Нохойнд ч яахав вакцин хийгээд галзуу өвчнөөс айх юмгүй болчихно. Харин тэр өмхий золигнуудыг жилд 2 тариад ч хэрэг байхгүй. Харин Райдерынхны тэр илбэнх уг нь ёстой "өхөөрдөм" гэмээр амьтан байсан. Бүдүүн, бараг л бөөрөнхий, тэгээд л нохой шиг долоох гээд чамруу зүтгээд байна. Аав нь бүр малын эмчид чамгүй мөнгө төлж байж засуулсан юмдаг. Райдер ноёнтон Бангорын Ай - Би - Эмд ажилладаг байсан юм. Тэд 5 билүү 6 жилийн өмнө Колорадо руу нүүсэн. Хөгширсөн улс байж тэнэг юм их хийсэн дээ. Илбэнхээ дайруулчихаад тэд өрөвдсөн боловуу? Тийм гэж бодож байна. Мэтт ч бүр байдгаараа орилоод, ээж нь ббүр айчихсан, эмчид үзүүлэх гээд байсан. Яахав, бүх юм өнгөрсөн. Гэхдээ л тэр мартаагүй байх. Тийм хөөрхөн амьтан зам дээр үхэхэд хүүхдүүд гэдэг чинь хэзээ ч мартддаггүй улс.
- Луисын бодол гэртээ, хөлийнх нь дэргэд хүржигнэх Черчийн хамт унтаж байгаа Элли рүү шилжив.
- Миний охинд муур бий гэж Луис дуугарлаа.
- Уинстон Черчилль. Бид түүнийг зүгээр л Черч гэдэг юм.
- Явахаар өнөөх нь унжиж байдаг уу?
- Юу гэнээ? Луис асуултыг ойлгосонгүй.
- Түүнийгээ засаагүй юмуу?
Үүнээс болж бүр Чикагод малын эмчтэй муудалцаж байлаа. Луис үүнийг зөвшөөрөөгүй. Яагаад гэдгээ харин тэр хэлж чадахгүй байлаа. Бүр эр хүний эв нэгдлээс ч бус, хархнаас айдагтаа ч бус, энэ бүгд 2догч шалтгаантай. Тэр Черчийг магадгүй ихэд хайрлаж хямгаддаг юмнаас нь салгахыг, тэгээд дараа нь муурын ногоон нүд түүн рүү зэмлэнгүй гунигтай харахыг хүсээгүй юм. Эцэст нь тэр Речэлд нүүгээд явчихаар асуудал шийдэгдэнэ гэж хэлжээ. Гэтэл одоо Ладлоу хотын Жууд Крэндалл түүнд замын тухай ярьж, муурыг засахыг ятгаж байдаг.
[align=center]
..................................................... 6 - р хэсгийн үргэлжлэл бий .................................................................. [/align]

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.18.07 11:54 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]
..................................................... 6 - р хэсгийн үргэлжлэл .................................................................. [/align]
"Крид эмч минь. жаахан тоглоом наадам хэрэгтэй. Амьдралд үргэлж тус болдог юм шүү".
- Би ч бол түүнийг засчих байсан хэмээн Крэндалл хуруугаараа тамхиа унтраангаа хэлэв.
- Засуулчихсан муур нэг их тэнээд байдаггүй. Эс тэгвэл ийш тийшээ гүйгээд эцсийн эцэст тэр Райдерын илбэнх шиг, Тимми Дэсслерийн спаниель нохой, Брэдли хатагтайн тоть шиг л дуусна. Та ойлгож байнуу? Тоть зам хөндлөн нисээд гарчихаж чадахгүй. Тэгээд нэг удаа лхаад гарчихаар шийдсэн хэрэг.
- Би таны хэлснийг бодъё гэж Луис хэлэв.
- Бодоорой гээд Крэндалл босов.
- Пиво танд ямар санагдав. Би явж зүсэм "Ноён Харх" идээд орхиё.
- Сайхан байлаа шүү. За би явъя даа. Маргааш хүнд өдөр гэж Луис босонгоо хэлэв.
- Их сургууль руу явахуу?
Луис толгой дохив.
- Оюутнууд ирэхэд 2 долоо хоногийн зай байна. Гэхдээ би түүнээс өмнө юу хийх ёстойгоо мэдэх ёстой л доо.
- Аа, тэгэлгүй яахав. Хаана ямар эм байгаагаа мэдэхгүй бол та ч хэцүүдэж таарна.
Крэндалл гараа өгөхөд нь Луис атгаж, хөгшчүүлийн яс нь ямар хэврэг зөөлөн болдгийг дотроо дахин гайхлаа.
- Орой ирж байгаарай. Би Норматайгаа танилцуулъя. Та түүнд таалагдана.
- Би ирнэ. Жууд, тантай танилцах сайхан байлаа.
- Надад ч адил. Ороорой. Эрт ирж ч болно.
- Баярлалаа, ирнэ.
Луис зам руу очиж Бакспортын чиглэлд явж байгаа 5 машины цувааг зогсон өнгөрүүлэв. Дараа нь гараа савчаад гудамжаар гарч өөрийн шинэ байшиндаа орлоо.
Энд нойр хаанчилж байлаа. Элли хөдлөхгүй бөх унтана. Харин Гейж ердийн байдлаараа дээш харан унтаж байна. Луис хүү рүүгээ харан зогсохдоо түүний зүрхийг гэнэт бараг л эрүүл ухаангүй гэмээр хайрын давалгаа нөмрөн авч байгааг мэдрэв. Үүний учрыг Луис Чикагогийн бүх танил газрууд алга болж, тэдний гэр бүл хэнийг ч юуг ч таниж мэдэхгүй газар ирсэнтэй холбон тайлбарлахыг оролдлоо.
Тэр хүү рүүгээ очиж, өөрийг нь хэн ч харахгүй байгаа тул хуруунуудаа үнсээд орны хашлагануудын завсраар болгоомжтой шургуулан Гейжийн хацарт хүргэв. Гейж гунганан дуугараад хажуу тийш эргэлээ.
- Жаалхан минь, тайван унт гэж Луис хэлэв.
Тэр хувцсаа яаралгүй тайлж, одоохондоо зөвхөн шалан дээрх гудас л болж хувирсан өөрийн 2 хүний орны захад хэвтлээ. Энэ хүнд өдрийн хямрал аажмаар өөрийг нь орхиж байгааг тэр мэдрэв. Речэл хөдөлсөнгүй. Задалж янзлаагүй хайрцагнууд эргэн тойронд хачин жигтэй архайлдана. Унтахаасаа өмнө Луис тохойн дээрээ өндийж цонхоор харав. Тэдний тасалгаа зам руу харсан тул Крэндаллын байшин харагдаж байв. Хэлбэр дүрсийг нь харахын аргагүй харанхуй байсан боловч тэр тамхины гал улалзахыг олж харлаа. "Суусаар л байна . Тэр удаан сууж чадна. Хөгшчүүл чинь муу унтдаг улс. Тэд нэг юм хүлээдэг байх. Харин юу хүлээдэг юм бол?" гэж Луис боджээ.
Луис энэ тухай эргэцүүлсээр нэг мэдэхэд нам унтчихжээ. Тэр Диснейн паркаар бөөрөндөө улаам загалмайн тэмдэгтэй цагаан фургон машинтай явж байна гэж зүүдлэв. Гейж хажууд нь суучихсан, зүүдэнд нь 15 нас хүрчихэж. Черч муур ч цагаан фургоны сандал дээр суугаад түүн рүү нов ногоон нүдээрээ ширтэнэ. Миккм Маус эргэн тойрон шавсан хүүхдүүдийн гарыг атгаж, тэдний бяцхан алга нь Миккийн аварга том цаасан бээлийнд нь үзэгдэхгүй далд орж байлаа.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.18.07 7:30 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.14.05 7:15 pm
Posts: 10764
Location: brothels and bars
Үхэл ирж, түүнийг сөрөн зогсохдоо буг чөтгөр, шуламтай ч нийлж нөхцөхөд бэлэн болсон нь шинэ шинэ аймшгийг төрүүлж, тэр ямар муу муухай аюулт үйлдэл хийснээ ойлговч нэгэнт хожимджээ ... таалагдав


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.19.07 3:52 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]7[/align]
Дараагийн 7 хоногт тэднийх их л завгүй байв. Луис бага багаар шинэ ажилдаа дасаж эхэлжээ. (Их сургуульд удаан хугацаанд алс хол байсны дараа арван мянган оюутан цугларч, тэдний дотор архичин, хар тамхичин ч, гэрээ санаад сэтгэл санааны хямралд орчихсон залуус ч олон, мэдрэлийн ядаргаа, хоол мдэх хүсэлгүй болсон охид ч хангалттай нөхцөлд шүү дээ). Луис их сургуулийн эмнэлгийн албаны даргын албан тушаалтайгаа танилцаж байх үед Речэл шинэ байшинтайгаа танилцаж байлаа.
Гейж ч бас өөрийг нь шинээр хүрээлэн буй орчинтойгоо танилцаж, эхний үед унтах цагаасаа ихээхэн хоцорч байсан ч Ладлоу дахь 2дугаар долоо хоногийн эцсээр хэвийн байдалдаа эргэн оржээ.
Харин удахгүй шинэ цэцэрлэгтээ явах ёстой Элли тавгүй, уур уцаартай хэвээр үлдэв. Сайхан зан нь гэнэт хямрал эсвэл эвгүй аашаар солигдож байлаа. Речэл охиноо хүүхдийн цэцэрлэг бол өөрийн нь бодож байгаа шиг аймаар газар огт биш гэдгийг мэдмэгц муухай аашлахаа больчихно хэмээн баталж Луис ч үүнийг нь зөвшөөрч байлаа.
Ихэнх үед Элли урьдын адил сайн охин хэвээрээ л байв. Орон цагаар Жууд Крэндаллынд пиво уух нь бараг л заншил боллоо. Гейж тайван нойрсох болсноос хойш гурав өнжөөд л Луис өөрийн уух пивотой хайрцгаа барьсаар тэднийд ирдэг болов. Тэр Норма Крэндалл хэмээх өндөр настай, сайхан ааштай, архагшсан , олон олон хөгшин хүмүүсийн аминд хүрдэг өвчинд нэрвэгдсэн, гэхдээ түүндээ тайван ханддаг хөгшинтэй танилцав. Хөгшин өвчиндөө бууж өгөхгүй, цагаан туг өргөхгүй л байлаа. Яахав, чадах юм бол өвчин түүнийг дийлэг. Энэ хөгшин дахиад 5, магадгүй 7 жил тайван амьдарч чадах байх гэж Луис боджээ.
Тэр журмаа зөрчиж, хөгшнийг үзэхийг хүссэн бөгөөд эмч нь юу гэснийг сонсоод дэмжлээ. Өвчнийг хянаж байгаа эмч Уэйбрижийн дэглэмд нэмэх юм түүнд олдсонгүй, гэнэтийн хүндрэл болж болох боловч магадлал бага байв. Хөгшин Речэлд ч таалагдаж, удалгүй тэд бяцхан охид чихрийн цаас солилцдог шиг хоолны жороо солилцов. Норма Речэлд хомбогор царан дээр тавьсан алимтай бялуу бэлэглэж, харин Речэл түүнд бефстроган хийх аргыг зааж өгчээ. Норма бас Кридийн хүүхдүүдтэй, Эллитэй бүүр ч сайн найзалж, охиныг "жинхэнэ хуучны гоо үзэсгэлэн төгс охин байна" гэжээ. Шөнө нь Луис орон дотроо орсон хойно Речэлд:
- Эллиг өнөөх илбэнх шиг "өхөөрдөм" гэж хэлээгүй нь хачин юм гэж хэлэв. Речэл хананы цаана унтаж байсан Гейжийг сэртэл инээчихэв.
Элли цэцэглэгтээ явах өдөр ирлээ. Өөрийн эмчилгээний тасаг, дэг журамд нь дажгүй дасаж амжсан Луис чөлөө авлаа (Тасаг хов хоосон байв: 7 хоногийн өмнө шатан дээр хөлөө хугалсан сүүлчийн эмчлүүлэгч оюутан эмнэлгээс гарчээ).
Тэр Гейжийг тэвэрсэн Речэлийн хажууд зогсоод, том шар автобус замаас эргэж, тэдний байшингийн дэргэд ирэхийг харж байлаа. Автобусны хаалга онгойж, тэндээс 9 - р сарын агаарт олон хүүхдийн шуугилдах дуу чимээ хадав.
Элли эцэг эх рүүгээ хачин зовсон шинжтэй, оролцооч хэмээн гуйх мэт харснаа түүний царайнд нэгэнт оройтож, Норма Крэндаллын артритын тархалт шиг л цаашид бүх зүйл зайлшгүй гэдгийг ухаарсан шинж тодорлоо. Тэр эргэж автобусанд оров. Хаалга луу адил хүрхрэн хаагдлаа. Автобус хөдлөн явахад Речэл уйлав.
- За больж үз, бурхан минь гэж хэлсэн боловч Луис өөрөө уйлчихгүйн тулд хамаг хүчээ шавхан тэвчиж байв.
- Ердөө л хагас өдөр.
- Энэ чинь ч хангалттай гэж Речэл хариулаад улам чанга уйлав. Луис түүнийг чанга тэвэрч, Гейж эцэг эх хоёрынхоо гар дээр их л тансаг налайв. Речэл уйлвал Гейж уг нь бас л дуугүй байдаггүй. Харин энэ удаа тэр уйлсангүй. "Бид чинь түүний бүрэн эрхэнд байгаа улс юм" гэж Луис боджээ. Гейж ч үүнийг мэдэж байх шиг.
Тэд Эллиг түгшин хүлээж, жаахан кофе уугаад ямаршуу сэтгэгдэлтэй ирэхийг нь ярилцаж хэсэг суув. Дараа нь Луис өөрийн ажлын өрөө болгохоор янзалж тохижуулахаар шийдсэн арын өрөөндөө орж, тэнд залхуутайгаар элдэв цаас ухан, хэрэгтэй юм юу ч хийлгүй суулаа. Речэл инээд хүрмээр эрт оройн хоолоо бэлтгэж эхлэв.
Арав хагаст утас дуугарахад Речэл 2 дахь удаагаа дуугарах зав өгөлгүй утсаа шүүрэн авч "Байна уу?" хэмээн дуу алдав. Луис өрөөнөөс нь гал зуух хүрдэг хонгилд, Эллийн багш танай охин манайд хүмүүжих боломжгүй, нийтийн боловсролын ходоод түүнийг боловсруулж дийлэхгүй нь гэж хэлнэ гэдэгт бүрэн итгэчихсэн гарч ирлээ. Харин энэ бол Норма Крэндалл байж. Жууд үлдсэн эрдэнэ шишээ хураачихсан, танайхтай хуваалцахад бэлэн гэж тэр хэлжээ. Луис гэрээсээ том цүнхтэй гарч, өөрийг нь туслуулахаар дуудсангүй гэж Жуудыг зэмлэв.
- Аа, тэртэй тэргүй эрдэнэшиш гэж новшийн муу эд ургаж.
- Намайг яваагүй байхад энд битгий хараал хэлээд байгаарай гэж Норма захирав. Тэр сүүдрэвчинд хуучны тавиур дээр хүйтэн цай тавин барьсаар иржээ.
- Уучлаарай, хонгор минь
- Таныг байхгүй бол энэ ч уучлал гуйхгүй дэгээ гэж Норма хэлээд өвдсөнөөс үрчийж, ярвайн суулаа.
- Би Эллийг автобусанд суугаад явахыг харсан гээд Жууд нэг "Честерфильд" асаав.
- Бүх юм сайхан болно. Бараг л үргэлж тийм байдаг гэж Норма хэллээ.
"Бараг л ..." хэмээн Луис барайсхийн бодов.
Харин Эллийн хувьд үнэхээр бүх зүйл сайхан өнгөрчээ. Тэр гэртээ үд дунд байдгаараа инээчихсэн, нэгэнд нь шинэхэн шалбархай үзэгдэх сорви болсон 2 өвдгөн дээгүүр нь инээдтэй дэрвэлзэх хөх даашинзтай, гартаа 2 хүүхэд ч юмуу, зугаалж яваа том улс ч юмуу зурсан зураг барьчихсан, нэг гутлын нь үдээс тайлагдаж, үсэн дэх тууз нь алга болчихсон гүйж ирэв.
- Бид нар "Хөгшин Макдональдыг" дуулсан, ээжээ, ааваа. Бид нар "Хөгшин Макдональдыг" дуулсан. Яг л Картер Стритийн сургуульд дуулдаг шиг гэж тэр хашгирна.
Речэл өвөр дээрээ Гейжийг суулгаад цонхны тавцан дээр суух Луис руу харав. Хүү бараг унтчихаж. Речэлийн нүдэнд нэг л хачин гуниг хоромын зуур үзэгдэхийг Луис олж хараад хачин их айдас богино хугацаанд эзэмдэхийг мэдэрлээ.
"Хөгширцгөөж байна даа. Тийм л байх. Хэн ч бидэнд арын хаалга нээж өгөхгүй. Тэр тусмаа Речэлд, надад ч гэсэн."
Элли зурсан зургаа, гайхамшигт шалбархайгаа үзүүлж, бас "хөгшин Макдональд", хатагтай Берриман нарын тухай ярихаар түүн рүү гүйж ирэв. Черч чангаар хүрхрэн хөлийг нь шөргөөж, Элли золоор л бүдэрч унасангүй.
- Чшшш гэж Луис дуугараад охиноо үнслээ. Гейж юу болж байгааг тоосон шинжгүй унтсаар.
- Би дүүг нь оронд нь хэвтүүлчихье, тэгээд чи надад дараа нь бүгдийг нь яриарай, за юу.
Тэр Гейжийг тэврэн 9 - р сарын нар ээсэн шатаар өгсөж, шатны талбай дээр гартал гэнэт байж тэсэхийн аргагүйаюумшигт гуниг, гаслан түүнийг зогтусч, эргэн тойрноо гайхан ширттэл эзэмдэн авлаа. Чухам юунаас ийм юм болж байгаа тэр ойлгосонгүй. Тэр хүүгээ дургүйцэн хөдөлтөл цээжиндээ чанга наан тэврэв. Луисын гар, нуруу нь хүйт оргин загатнах шиг боллоо.
"Юу болов?" хэмээн тэр айдаст авттал бодлоо. Түүний зүрх хүчтэй цохилж, үс нь хуйхандаа хүйт оргин, бүр арзайн босч, нүдэнд нь адреналин цутган орж ирэхийг тэр мэдэрлээ. Маш их айж сандарсан үед хүний нүд үнэхээр ухархайнаасаа бүлтийн гардаг, хүүхэн хараа зүгээр өргөсөхгүй, цусны даралт гэнэт ихэссэнээс нүд бүлтийдгийг тэр мэдэж байв. "Чөтгөр гэж, юу вэ? Хий үзэгдэл үү? Бурхан минь, нэг бодит юм надад хүрэх шиг, би түүнийг бараг харах шиг боллоо."
Доор хаалга эвгүй хяхтнан онгойв.
Луис Крид давхийн, бараг доороо үсэрч, хашгирах шахсанаа инээд алдлаа. Эн бол ердөө л заримдаа хүнийг эзэмддэг шалтгаангүй айдас, өөр юу ч биш. Хормын сандрал. Тэгээд л гүйцээ. Скруж галуу юун тухай Жэкоб Маркийн сүнсэнд ярьдаг билээ?
"Та бол ердөө л дутуу шарсан хэрчим төмс. Танд жингээс чинь илүү тос байгаа."
Сэтгэл зүйн хувьд, ер нь физиологийн хувьд ч энэ нь Диккенсийн өөрийн бодсоноос нь ч илүү үнэн байлаа. Энд сүнс байхгүй, ямар ч байсан тэр сүнсэнд итгэдэггүй хүн. тэр эмчээр ажиллах хугацаандаа хорин хэдэн цогцос харсан боловч тэдний ганцад нь ч сүнс байгаагийн шинж тэмдэг мэдэгдээгүй.
Тэр Гейжийг өрөөнд нь оруулж, оронд нь хэвтүүлэв. Хүүг хучиж байхад түүний гар чичирсээр байлаа. Луис гэнэт нагац ах Карлын ямар ч автомашин, орчин үеийн тоглуулагчтай телевизор, гайхамшигт ажиллагааг нь харж болох шилэн цонхтой угаалгын машин байдаггүй "үзэсгэлэнг" нь саналаа. Тэнд зөвхөн сайхан гэрэлтүүлсэн, тагийг нь дээш өргөн тавилсан авснууд ярайна. Аавын нь дүү оршуулгын товчоотой байсан юм.
"Агуу Бурхан минь, хаанаас ийм аймшиг нөмрөв намайг? Түүнийг хөөн зайлуулаач. Надаас ангижруулж өгөөч."
Тэр хүүгээ үнсээд шатаар доош бууж, хичээлийн анхны өдрийн тухай Элли охиныхоо яриаг сонсохоор явав.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.20.07 3:27 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]8[/align]
Эллийн цэцэрлэгийн хичээлийн долоо хоног дуусч, харниоюутнууд дотуур байрандаа цуглараагүй энэ бямба гаригийн өдөр Жууд Крэндалл зам огтлон гарч, зүлгэн дээр сууцгаах Кридийн гэр бүлийнхэн дээр ирлээ. Элли дөнгөж сая дугуй унан давхихаа азнаж, одоо хүйтэн цай ууж байв. Гейж зүлгэн дээгүүр мөлхөж, хорхой шавьж судлан, юугаар ходоодоо баярлуулахаа нэг их тоодоггүй болохоор заримыг нь магадгүй зажлан залгина.
- Жууд гэж Луис өндийнгөө дуугарав.
- Сандал аваад суугаач.
- Хэрэггүй, хэрэггүй. Жууд задгай энгэртэй цамц, жинс, усны ногоон нутал өмсчээ. Тэр Элли рүү харав.
- Чи энэ явган зөрөг зам хаашаа хүргэдгийг мэдэхийг хүссэн хэвээр үү, Элли?
- Тийм, хүсч байна хэмээн Элли босон харайв. Охины нүд гялалзана.
- Цэцэрлэгийн Жорж Бак тэнд амьтдын оршуулгын газар байдаг гэсэн. Тэгээд би ээждээ ярьсан чинь намайг тйиш таньгүйгээр явж болохгүй гэсэн.
- Тэгээд л би ирлээ. Хэрэв чи хүсч байгаа бол одоо шууд тийш явъя. Харин бөх гутал өмсөөрэй. Намаг ихтэй, чийглэг газар байгаа юм гэж Жууд хэлэв.
Элли гэрийн зүг чавхадлаа. Жууд хойноос нь харна.
- Луис, бидэнтэй хамт явах уу?
- Болноо оо гэж Луис хэлээд Речэл рүү эргэв.
- Хонгор минь, бидэнтэй явах уу?
- Гейжийг яах вэ? Тэр чинь чамгүй хол байхаа.
- Би түүнийг үүргэвчинд суулгачихна.
- За яахав, дараа нь өөртөө л харамсана биз.
Тэд 10 минутын дараа хөдлөв. Гейжээс бусад нь түрийтэй шаахай углажээ. Гейж үүргэвчинд суун, Луисын мөрний араас харж инээнэ.
Элли цэцэг түүн, эрвээхэй хөөж байнга урагш тасарна.
Талбайн захын согоовор намрын салхинд шивэр авир хийн бүсэлхий шүргэн найгана. Гэвч тэр өдөр яг л зун шиг, 8 - р сар өнгөрөөд 2 долоо хонож байхад нар зуныхаар ээж байлаа. Тэд мурилзсан явган замаар алхсаар байгаад анхны гүвээн дээр гарахад Луисын нуруу хөлсөнд норсон байв. Жууд зогслоо. Луис эхлээд хөгшин зүгээр л ядарч гэж бодсон боловч дараа нь нүдэнд нээгдсэн дүр зургийг олж харав.
- Энд ямар сайхныг хараач хэмээн амандаа цэцгийн навч зуусан Жууд хэллээ.
"Энэ ч сонгомол жинхэнэ янки эрийн үг юм даа" гэж Луис бодов.
- Энд үнэхээр гайхамшигтай юм гэж Речэл уртаар амьсгаа аван хэлээд Луис руу бараг гомдсон шинжтэй эргэв.
- Чи яагаад энэ газрын тухай надад хэлээгүй юм бэ?
- Яагаад гэвэл би өөрөө ч мэдээгүй гэж бага зэрэг гомдсон Луис хариулав. Энэ газар тэдний өмч байсан ч тэр энэ гүвээн дээр үнэхээр гарч амжаагүй байсан юм. Элли бүр холдчихсон гүйж явсан ч гүвээний орой руу эргэж ирэв. Түүний хөлийн доор Черч эргэлдэнэ. Гевээ нэг их өндөр биш боловч түүн дээрээс эргэн тойрныг харахад хангалттай ажээ. Дорно зүгт битүү ой захгүй үргэлжлэх боловч баруун зүгт, тээр хол алтан намрын өнгө орсон тариан талбай зүүрмэглэнэ. Эргэн тойронд аниргүй нам тайван ноёрхжээ. Энэ үед нам гүмийг "Оринко"-гийн ачааны машинууд ч эвдэж чадахгүй байв. Тэд дээр үед модчингууд Бангор эсвэл Дерри рүү сал урсгадаг байсан Пенобскот голын хөндийг харцгаав. Тэд одоо Бангороос зүүн зүгт, Дерригээс нэлээд хол газар зогсоцгоож байлаа. Өргөн тайван гол гүн нойронд автсан мэт харагдана. Луис тээр хол Хемпдон, Уинтерпортыг харж чадах тул Бакспорт хүртэл голыг даган мурилзах 15 - р замын хар зураасыг төсөөлж байв. Тэд гол, ойн төгөл, зам, тариан талбайг харцгаана. Хөгшин царс моднуудын дундаас Ладлоугийн баптист сүмийн орой цухуйж, баруун тийш Элли охины цэцэрлэгийн нүсэр байшин харагдана.
Алсад цагаан үүлс тэнгэрийн хаяа руу нүүнэ. Доор нь хааяагүй нойрссон боловч үхээгүй тариан талбайнууд давтагдашгүй улаавтар шаргал өнгөөр налайна.
- Тиймээ, үнэхээр гайхамшигтай гэж эцэст нь Луис хэлжээ.
- Урьд энэ газрыг "Харуулын гүвээ" гэдэг байсан юм гэж Жууд хэлэв.
- Одоо ч зарим нь тэгж нэрлэдэг. Харин хот руу шилжсэн залуус мартаа биз. Нааш нэг их хүн ирдэггүй байх. Ийм намхан гүвээн дээрээс ингэж ихийг харж болно гэж тэд мэддэггүй л дээ. Харин та нар өөрсдөө хараа биз.
Тэр гараа дэлгэн орчныг заагаад чимээгүй болов.
- Бид бүгдийг харж байна гэж Речэл биширсэн намуухан дуугаар хэлээд дахин Луис руу эргэлээ.
- Хонгор минь, энэ манай эдлэн үү?
Луис хариулж амжсангүй. Жууд түрүүлжээ.
- Тиймээ, энэ танай эдлэн газрын хэсэг.
"Гэхдээ энэ ч яг эдлэн гэсэн үг биш дээ" гэж Луис бодлоо. Ойд сэрүүхэн 8,10 хэм орчим байв. Өргөн явган замыг кофены сав, шавар вааранд тарьсан (ихэнх нь хатаж хорчийсон) цэцгүүд эмжиж, модны хатсан шилмүүс бүрхжээ. Гүвээнээс буун хэсэг яваад Жууд Эллиг дуудлаа.
- Жаахан охинд ч энэ амар зам. Гэхдээ чи аав ээждээ энд дахин ирвэл замаас гарахгүй гэж амлах ёстой хэмээн тэр зөөлөн хэллээ.
- Амлая гэж Элли бэлэн зэлэн хариулав.
- Аа, харин би яагаад ингэж амлах ёстой юм бэ?
Жууд амрахаар зогсон Луис руу харлаа. Гейжийг сүүдэрт ч үүрч явах амаргүй байв.
- Бид хаа байгааг чи мэдэж байна уу? гэж Жууд асуулаа.
Луис хариултаа зэхчихсэн байв: Ладлоу, манай байшингаас хойно, 15-р зам, салаа зам 2-ын дунд орчим.
Жууд толгой дохилоо. Тэгээд арагш долоовор хуруугаараа чичлэн харуулав.
- Энэ урт зам, Ой руу 50 миль, магадгүй түүнээс ч гүн оршдог. Энэ бол Хойд Ладлоугинй ой, гэхдээ тэр Оррингтоноос цаашилж, бүр Рокфорд хүртэл үргэлжилнэ. Түүний захад миний чамд ярьсан төрийн өмчийн газар байдаг юм. Түүнийг индианчууд буцааж авах гээд байгаа. Та нарт инээдтэй сонсогдож магад, гэхдээ замын дэргэдэх гэрэл утас энэ тэртэй байшин чинь соёл иргэншлийн яг захад оршиж байна. Үнэхээр тйим.
Тэр Элли рүү харав.
- Иймээс чи ийш ирэх гээд байх хэрэггүй гэж би анхааруулж байгаа юм, Элли. Замаас гараад төөрчихвөл Бурхан л чамайг хааш одсоныг мэдэх байх.
- Би тэгэхгүй, Ноён Крэндалл. Элли ихэд сонирхсон, гэхдээ айгаагүй шинжтэй зогсоно. Харин Речэл Жуудыг түгшүүртэй харж, Луис ч бөглүү айдаст автах шиг боллоо. Яг л гэнэт балар ойн гүнд хүрээд ирсэн хотын хүн айдаг шиг. Тэр 20 жилийн өмнө бойскаут байхдаа л гартаа луужин барьж үзсэн, түүнээс хойш луужингийн барааг ч хараагүй, бас Алтан гадас одоор, модны хожуул дээр ургасан хөвдөөр зүг чигээ хэрхэн олох тухай бүдэг бадаг л санаж байв.
Жууд тэднийг хараад инээлээ.
- Үгүйээ, бүү айцгаа, зүгээр. Энд аль 1934 оноос хойш хэн ч төөрч алга болоогүй. Ямар ч байсан нутгийнхнаас. Сүүлчийнх нь Уилл Жепсон байсан юм. Гарзтай ч юм биш. Стэнни Бушарын дараа Уилл бол Бакспортоос наад зүгийн хамгийн зартай, дүүрчихсэн архичин байсан юм даа.
- Та нутгийнхнаас хэн ч алга болоогүй гэсэн биздээ гэж Речэл хэлэхэд дуу нь: "Бид ч энэ нутгийнх" биш гэж хэлэх мэт сонсогдлоо.
Жууд толгой дохив.
- Тийм, 2,3 жил болоод л зам ийм ойрхон байхад төөрөх учиргүй гэж бодсон жуулчид алга болчихдог. Гэхдээ тэдэнд хэзээ ч муу зүйл тохиолдож байгаагүй, хатагтай минь. Бүү ай.
- Энд хандгай бий юу? гэж Речэл гэнэт шал хамаагүй юм асуухад Луис инээмсэглэв. Хэрэв Речэл айхыг хүсвэл тэр шалтгаанаа олж чадна л даа.
- Бий шүү гэж Жууд хэлэв.
- Тэд чинь ямар ч хоргүй номхон амьтад. Ороо нь орох үед жаахан хөдөлгөөнтэй болно, гэхдээ сүйдтэй юм байхгүй. Харин яагаад ч юм тэд Массачустесээс ирсэн хүнийг ч үздэггүй юм даа.
Луис өвгөнийг тоглож байна гэж бодсон боловч тэр тун няхуур ярьж байв.
- Согус юмуу Мильтоноос ирсэн залуу модонд авираад гарчихсан, доор нь ачааны машин шиг том хандгайн сүрэг цугларчихсан байхыг хичнээн ч олон удаа харав даа. Яг л Массачусетсынхныг үнэрээр нь мэддэг юм шиг. Эсвэл тэдний хувцас хогшлоос Л.Л.Биний үнэр ханхалдаг юмуу бүү мэд. Амьтан судлаачдын хэн нэг нь энэ тухай бичих байх гэж боддог юм, одо болтол дуулсан юм л алга.
- Ороо гэж юу юм бэ? гэж Элли асуулаа.
- Юу ч биш. Чи ийм юм мэдэхэд эрт байна гэж Речэл ширүүн хэлэв.
Жууд зовсон шинжтэй харагдана.
- Би Речэл таныг, эсвэл охиныг чинь айлгах гэсэн юм биш. Ойд айх юм байхгүй. Энэ бол сайхан зам, жаахан заваан л юм даа. Энд элдэв хорт ургамал, мод ч бараг байхгүй. Харин сургуулийн чинь дэргэд тийм модод ургадаг, түүнээс л хол байх хэрэгтэй шүү, Элли минь.
Элли тоомсоргүй хамраа үрчийлгэв.
- Энэ аюулгүй зам гэж Жууд түгшсэн хэвээр харагдах Речэл рүү харж нухацтай хэлэв.
- Миний бодлоор Гейж ч энүүгээр явж чадна. Би хэлсэн шүү дээ, хотын хүүхдүүд ч энд байнга ирдэг. Тэд энэ газрыг харж хамгаалдаг юм. Хэн ч тэг гээгүй, өөрсдөө л. Би үүнийг Эллигээс нуумааргүй байна.
Тэр охин руу тонгойж, нүдээ ирмэв.
- Өөр олон зүйл шиг Элли. Зөвхөн замаас л гарах хэрэггүй. Тэгвэл бүгд сайхан болно. Харин замаас гарвал азгүйтээд төөрчих амархан. Тэгээд л хэн нэгэн чамайг эрж хайх болно.
Тэд цааш явцгаав. Гейжийг үүрсэн Луисын нуруу хөшин өвдөж эхлэв. Байсхийгээд Гейж түүний үснээс атгаж чадлаараа чангаах юмуу эсвэл 2 бөөр рүү нь хөгжилтэйгөөр өшиглөнө. Оройн дэлэнч нүүрний урдуур муухай жингэнэн ниснэ.
Зам эхлээд хөгшин гацуур моддын дундуур сүлжиж байснаа өргөст бут ургасан ойн төглийг чиглэв. Энд чийгмэл, Луисын гутал байнга усанд зоогдож байлаа. Нэг удаа тэд доороос нь өвс ургасан чулуу мэт товгорууд цухуйх намаг гаталжээ. Энд л хамгийн хэцүү байлаа. Дараа нь зөрөг зам уул руу зүглэв. Гейж бүр 10 фунтаар хүндэрч, алхам бүрд жин нь нэмэгдэх мэт болж байлаа. Луисын нүүрээр хөлс урсана.
- Яаж байна, хонгор минь? Би жаахан үүрэх үү? гэж Речэл асуув.
- Зүгээр, бүх юм хэвийн гэж Луис зүрх нь хүндхэн цохилж байгааг үл тоон хариуллаа. Тэр биеийн тамир хийх зөвлөгөөг өөртөө биш, үргэлж л бусдад өгдөг байж дээ.
Жууд,Элли 2 зэрэгцэн явна. Охины шар өмд, улаан цамц нь баргар ногоон хүрэн дэвсгэр дээр тод толбо болон харагдана.
- Луис, тэр хаашаа явахаа үнэхээр мэдэж байгаа юм биздээ? гэж Речэл шивнэн асуув.
- Мэдээж хэрэг.
Жууд мөрөө давуулан эргэн харж, цовоолгоор:
- Одоо юмгүй ... Луис чи ядарч байна уу? гэж асуув.
"Бурхан минь, тэр 80 гарчихсан хүн. Гэтэл хөлрөө ч үгүй байдаг" хэмээн Луис бодлоо.
- Үгүй дээ гэж тэр бага зэрэг ширүүхэн хариулав. Зүрхний титэм судас нь бөглөрч байсан ч эр хүний ихэмсэг зан ингэж л хариулахад хүргэх байлаа. Тэр инээмсэглэж, үүргэвчнийхээ мөрийг засаад урагш алхав.
[align=center]........................................................................ 8 - р хэсгийн үргэлжлэл бий ......................................................................[/align]

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.23.07 6:52 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]........................................................................ 8 - р хэсгийн үргэлжлэл ......................................................................[/align]
Тэд 2дахь гүвээн дээр гарч, явган зөрөг зам цааш бургас, өтгөн ширэнгэний дундуур доошиллоо. Зам нарийсч, Луис урд нь Жууд, Элли 2 хуучирч хөгцөрсөн банзаар хийсэн арк хэлбэрийн нуман хаалгаар орж явааг харлаа. Хаалганы дээд талд өнгө алдсан хар будгаар "Тэжээвэр амьтдын оршуулгын газар" гэж бичжээ.
Речэл, Луис 2 гайхаж сонирхсон харц солилцоод нуман хаалгаар яг л хуримын ордонд орох мэт гар гараасаа хөтлөлцөн явж оров. Энэ өглөө Луис 2дахь удаагаа гайхашралд автлаа.
Энд унасан шилмүүсний хивс байсангүй. Энэ бол өргөн нь 40 орчим фут, өвсийг нь хадсан дугуй талбай байлаа. Гурван талаас нь өтгөн ширэнгэ хүрээлж, 4 дэх талаас нь эрт дээр үед унаж хатсан моддын аварга том овоо дүнсийнэ.
"Үүний дээгүүр давж гарах гэж оролдсон хүн хурц мөчирт амархан шорлуулах юм байна даа" гэж Луис бодлоо. Талбай дээр банз, модон хайрцагны таглаа, гөлмөн төмөр зэргээр хүүхдүүдийн хийж суурилуулсан олон тооны хөшөө, тэмдгүүд харагдана. Амьдрахын төлөө тэмцэж буй намхан бут, мурий моддын наад талаар тойрог хэлбэрээр байрлуулсан эдгээр хөшөө дурсгалуудыг тодорхой дэг журмын дагуу ухаж зоосон мэт санагдана. Цаад талд нь битүү ой харлан харагдах нь энэ бүхэнд загалмайтны шашны бус, зэрлэгүүдийн, буруу номтнуудын заншил оньсого мэт гүнзгий сэтгэгдэл төрүүлэх ажээ.
- Ямар гоё юм бэ? гэж Речэл эргэлзэнгүй дуугарлаа.
- Пөөх гэж Элли хашгирав.
Луис үүргэвчээ буулгаж, хүүг жаахан мөлхөг гэж бодон гаргалаа. Нуруу нь амран тэнийв. Элли нэг хөшөөнөөс нөгөө рүү дуу алдан гүйнэ. Речэлийг хүүгийнхээ дэргэд үлдээгээд Луис охины араас явлаа. Жууд чулуу налж, хөлөө ачин суугаад тамхи асаав.
Булшнуудыг үнэхээр эргүүлэг маягаар тойруулан байрлуулсныг Луис анзаарчээ.
Нэг самбар дээр "Смэки муур" гэж бичжээ. дор нь хүүхдийн гараар хичээнгүйлэн "Тэр дуулгавартай муур байсан" гэж нэмээд түүнийхээ доор "1971 - 1974" гэсэн байв. Холгүй дээврийн шифр хавтан дээр будаг нь хуурч эхэлсэн ч мөн л хичээнгүйгээр "Биффер" гэж бичсэн байлаа. Дор нь "Биффер, Биффер чиний үнэнч хамар
Биднийг үргэлж баярлуулдаг байсан" гэж шүлэглэжээ.
- Биффер бол Дессперийн кокер-спаниель нохой гэж Жууд хэллээ. Тэр гутлынхаа хоншоороор хэсэг газрыг үрэн цэвэрлээд тамхиныхаа үнсийг тийш нь сэгсрэв.
- Өнгөрсөн жил машинд дайруулчихсан юм. Тэнд өөр шүлэг байна уу?
- Байна гэж Луис хариуллаа.
Зарим булшийг шинэхэн цэцгийн баглаагаар гоёсон байх боловч дийлэнх нь хуучин байх ажээ. Будаг, эсвэл харандаагаар бичсэн үгсийн ихэнх нь Луис хичнээн хичээвч унших аргагүй болж өнгөө алджээ. Зарим хөшөөн дээр ямар ч бичиг байхгүй болохоор Луис анхнаасаа шохойгоор бичсэн байх гэж таамаглав.
Ээжээ, энд алтан загас байна. Хараач гэж Элли хашгирлаа.
- Очлоо гэж Речэл хариулахад нь Луис түүнрүү харлаа. Речэл хамгийн захын тойргийн дэргэд зогсох бөгөөд улам сэтгэл түгшсэн мэт харагдана. "Ийм оршуулгын газар ч түүнд эвгүй нөлөөлж байна" гэж Луис бодов. Эгчээсээ болоод тэр ер нь хүн бүхэн шиг үхлийг хэзээ ч тайван хүлээж авч чадахаа больсон юм. Речэлийн эгч бүр залуухан байхдаа нас барж, энэ нь түүний сэтгэлд хүнд шарх үлдээсэн, Луис ч энэ тухай эхнэртээ аль болох сануулахгүй байхыг хичээдэг байв. Эгчийг нь Зельда гэдэг байсан, тэр нугасны менингитээр нас барсан гэдэг. Өвчин удаан, мэдээж хэрэг тун хүнд явагдаж, бас Речэл энэ үед хамгийн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй насан дээрээ байжээ. Гэхдээ үүнээс болж эцэс төгсгөлгүй гуньж гутарч болохгүй гэж Луис боддог юм.
Луис түүнрүү нүд ирмэхэд Речэл тайвширч, баярласан шинжтэй инээмсэглэв.
Луис эргэн тойрноо ширтэн хараад, оршуулгын газар ойн цоорхойд байрласныг анзаарчээ. Энд нар чөлөөтэй тусч, өвс шигүү ургасан байв. Ямар ч байсан энэ газрын өвсийг хадаж, цэцгийг усалж, арчилж хамгаалдаг юм байна. Устай төмөр савнууд, морин тэргээр авчирсан боловуу гэмээр, Гейжээс хүнд каниструуд үүнийг гэрчилнэ. Эндхийн хүүхдүүдийн жигтэй өрөвч сэтгэлийн тухай Луис гайхан бодлоо. Охиныхоо зан аашийг өөрийн бага насныхтай харьцуулан бодоод тэр хүүхдийн хайр амархан асан дүрэлздэг ч мөн л амархан унтардаг гэж үздэг болсон юм.
Булшнууд төв рүү ойртох тусам улам эртний болж байлаа. Бичиг нь улам бүдгэрч, уншиж болох нэгэн нь дээр үеийнх байв. Энд "Трикси, 1968 оны 9-р сарын 15-нд машинд дайруулсан" гэсэн самбар байна. Хажууд нь газар далд орох шахсан өргөн банз цухуйна. Бороо, хахир өвлийн жаварт ихээхэн бүдгэрсэн ч Луис "Марта, бидний хайртай туулай. 1965 оны 3-р сарын 1" гэж уншлаа. Цаана нь "Ген Паттон" гээд "Бидний хайртай нохой, 1958 онд үхсэн" гэж нэмсэн байв. Бас "Полонезия (Хэрэв Луис "Дулитл эмч"-ийг зөв санаж байгаа бол тоть байх ёстой) сүүлчийн удаа 1953 оны зун "Полли жигнэмэг идмээр байна" гэж хэлсэн" гэжээ. Дараагийн 2 самбар дээрээс юу ч олж унших аргагүй, харин цаана нь элсэрхэг чулуун дээр бүдүүн баргаар "Ханна. Бүх амьдарч байсан ноход дундаас хамгийн сайн нь, 1929-1939" гэж сийлсэн байв.
Хэдийгээр чулуу элсэрхэг зөөлөн, тиймээс ч бичиг уншихын аргагүй шахам хуучирсан боловч Луис бяцхан хүүхэд чулуун дээр энэ 8,9хөн үгийг бичихийн тулд хичнээн хөдөлмөр зарцуулсныг төсөөлөн бодов. Хайр, гунигаа ийнхүү илэрхийлсэн нь түүний сэтгэлийг туйлын ихээр догдлууллаа. Хүүхдээ бага залуугаар нь алдсан эцэг эхчүүд л ингэж чадах байх.
Жууд түүнийг дуудав:
- Луис, нааш ир. Би чамд нэг юм харуулмаар байна.
Тэд төвөөс 3 дахь тойргийн эгнээнд ойртлоо. Булшнуудын гадна талаас харахад бараг мэдэгдэхгүй байсан тойргийн байршил нь энд тодоор анзаарагдаж байв. Жууд газар уначихсан жижигхэн шифр хавтангийн дэргэд зогслоо. Өвгөн бөхийн хавтанг авч, хуучин байранд нь болгоомжтой байрлуулав.
- Энд юу гэж бичлээ дээ. Би өөрөө энэ чулууг аль дээр үед байрлуулсан юм. Энд би анхныхаа Спот гэдэг нохойг оршуулсан юм л даа. Тэр дэлхийн дайн эхлэхэд 1914 онд, бүүр хөгширчихсөн хойноо үхсэн юм.
Энэ оршуулгын газар хүн оршуулдаг олон ч газраас илүү урт настай юм гэсэн бодолд автагдсан Луис хамгийн төв хэсэгт нь очиж, зарим булшийг үзэв. Бичиг нь бүр уншигдахгүй, бас ихэнх хавтангууд нь газарт далд оржээ. Нэг булшийг өвс бүр далдалчихсан, Луис гараараа өвсийг налуулахад газрын гүнээс дургүйцэх мэт шажигнан дуугарах сонсогдлоо. Эргэн тойронд хорхой шавьж мөлхөнө. Тэр биеэ эвгүйрхэн зөөлөн чичрэхийг мэдэрч "Амьтны Бут- Хилл байна даа. Надад энд нэг л таалагдахгүй байна" гэж бодов.
- Энэ оршуулгын газар анх хэзээ үүссэн юм бэ?
- Мэдэхгүй гээд Жууд халаасандаа гараа гүн шургуулав.
- Спот үхэхэд л лав байж байсан. Би тэгэхэд тун олон найзтай байлаа. Тэд Спотын нүхийг ухахад надад тусалцгаасан. Энд газар ухахад хэцүү, чулуу шиг хатуу. Чи ч мэдэх биз. Би ч бас тэдэнд тусалдаг л байсан.
Тэр үгээ тасалж, хуруугаа дээш өргөв.
- Хэрэв би андуураагүй бол энд Пит Лавассерын нохой хэвтэж байгаа, харин энд Альбион Гроутлигийн муурын 3 зулзага эгнээд хэвтэж байх ёстой. Фритчи өвгөн тагтаа тэжээдэг байсан юм. Эл Гроутли, Карл Ханна бид 3 нохойнд бариулчихсан нэг тагтааг нь оршуулсан юмдаг. Тэр энд байх ёстой.
Жууд бодлогошров.
- Тэднээс би л ганцаараа үлдэж, Бүгд үхсэн. Хэн ч байхгүй.
Луис юу ч дуугарсангүй, гараа халаасандаа хийгээд булшнуудыг ажиглан зогсоно.
- Чулуурхаг хөрс гэж Жууд дуугарлаа.
- Энд юу ч ургадаггүй. Ёстой л оршуулгад тохирсон газар.
Гэнэт Гейж уйлж, Речэл түүнрүү ухасхийн тэвэрч авлаа.
- Энэ өлсчихөж. Бид харимаар байна, Лу.
Түүний нүд "Тэгээч дээ" хэмээн гуйж байв.
- Тэгэлгүй яахав гэж Луис хэлээд үүргэвчээ мөрөвчилж, түүн дотор Гейжийг суулган бэхэлж байсан Речэл рүү эргэж харав.
- Элли, хөөе Элли. Чи хааччихваа?
- Тэр байна гээд Речэл унаж овоорсон модруу заав. Элли дээш сармагчин мэт авирч байлаа.
- Хүүе, бяцхан найз минь. Чи арай нөгөө атлд нь гарах гэсэн юм биш биз? хэмээн яагаад ч юм сэтгэл нь түгшсэн Жууд хашгирав.
- Буруу газар гишгэчихвэл наад хатсан моднууд унаад хөлийг чинь хугалчихна.
Элли үсрэн буулаа.
- Ёоо - ёоо гэж тэр дуу алдаад хөлөө гараараа илэн тэдэн рүү гүйлээ. Тэр хөлөө хугалсангүй харин хуурай мөчир өвдтөл нь хатгажээ.
- Харж байнуу? Битгий дэмий тийш авир. Энэ унасан моднууд чинь амьд. Болж л өгвөл чамайг хатгана шүү гээд Жууд охины толгойг иллээ.
- Нээрээ гэжүү? хэмээн Элли бүлтийв.
- Тэгэлгүй яах вэ. Яаж овоорсныг нь харж байгаа биз. Дээр нь нэг л эвгүй гишгэхэд бүгд нурж унана.
Элли Луис руу харлаа.
- Ааваа, энэ үнэн үү?
- Үнэн байхаа, охин минь.
- Аймаар юмаа гэж тэр үхэж овоорсон моднууд руу хараад инээв.
- Муусайн өөдгүй моднууд та нар миний өмдийг урчихлаа.
Гурван том хүн инээд алдацгаав. Харин үхэж хатан овоорсон модод дуугарсангүй. Тэр олон жил байсан шигээ л наранд цайвартан харагдана. Энэ модод Луисд сайн санаат баатар эрд алуулсан эрт галавын аймшигт амьтдын араг яс мэт санагдлаа. Аварга том булш болон овоорсон луугийн араг яс.
Уг нь энэ сэтгэгдэл түүнд хожим Жууд Крэндалл "Индианчуудын ой" хэмээн нэрлэсэн, Тэжээвэр газрын оршуулгын газраас ой руу одсон зам, үхсэн моддын овооны тухай юу ч мэдээгүй байхад нь, дөнгөж Ладлоуд нүүж ирэхэд л төрсөн юм. Бүр анх тэр байгалийн сонин үйлдлээс гадна өөр юм мэдэрсэн. Бүр анх ...
Гэнэт Гейж чихнээс нь атгаж аваад мушгиж, баяртайгаар инээд алдахад Луис овоорсон модод, Тэжээвэр амьтдын оршуулгын газрын тухай мартжээ. Гэртээ харих цаг болсон байлаа.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: May.01.07 1:19 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]9[/align]
Элли маргааш нь түүн дээр гунигтайхан хүрч ирэв. Луис ажлын тасалгаандаа загвар угсраад сууж байлаа. Тэр нь 1917 онд үйлдвэрээс гарсан "Роллс Роис" машин байв. "мөнгөн сүг" гэдэг энэ машины загвар 680 эд ангитай, 50 - иад хөдөлгөөнт хэсэгтэй. Загварыг угсраад бараг дуусгаж байсан Луис жолооны ард шийдэмгийгээр сууж буй 18 юмуу 19 зууны АНглийн тэрэгчний шууд удмын жолоочийг сэтгэлдээ ургуулан бодож суув.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: May.17.07 3:23 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]9[/align]
Тэр нагац ах Карл нь дэлхийн 1 – р дайны үед их бууны загвар бэлэглэсэн 10 настайгаасаа загвар угсрах дуртай болжээ. Дараа нь тэр “Ревэлл” онгоцнй бараг бүх загварыг угсарч хожим илүү нарийн загвар руу шилжсэн юм. Тэр архины шилэн доторх усан онгоц, цэргийн техник угсарч, дараа нь кольт, винчестер, люгер бүүр “Бэнтлайн Спешиал” бууг ч яагаад буудахгүй байна хэмээн хүмүүс гайхмаар уран угсрах болов. Сүүлийн жилүүдэдз тэр аварга том усан онгоцууд угсрах боллоо. “Лузитания”, “Титаникийн” загварууд түүний их сургуулийн ажлын тасалгааг гоёж, харин Чикаго хотоос нүүхийн яг өмнөхөн дуусгасан “Андреа Дориа” – гийн загвар тэдний байшингийн ил гал түлдэг ханын зуухны дээр заларчээ. Одоо тэр автомашины сонгомол загварууд руу шилжсэн бөгөөд өөрийн нь тооцоолсноор энэ хэмээр ажиллаад байвал 4, 5 жилийн дараа л өөр зүйлийг сонирхож эхлэх бололтой. Түүний энэ ганц сонирхлыг Речэл өршөөнгүй, жаахан үл тоосон маягаар тэвчин, гэр бүлийн 10 жилийн амьдралын дараа тэр үүнийгээ орхино хэмээн найдсаар. Магадгүй Речэлийг нөхөрт гарч байх үеэс л хүргэн нь өөрийнх нь бөгсийг долоож байх ёстой хэмээн итгэсэн хадам аав нь ч үүнд нөлөөлсөн биз.
“Речэлийн зөв ч байж магад. Нэг сайхан өглөө би бүх загваруудаа дээврийн өрөөнд аваачиж хаях ч юм билүү” гэж тэр бодлоо.
Яг энэ үед Элли орж иржээ. Тэртээ хол шүтлэгтэн олныг ням гаригийн мөргөлд дуудаж буй сүмийн хонхны дуу намрын цэвэр агаарт тодхон сонсогдов.
- Сайнуу ааваа гэж охин хэллээ.
- Сайнуу охин минь. Юу болов?
- Зүгээр л гэж охин хэлсэн боловч царай нь тийм биш, нэг юм болсныг илтгэж байв. Түүний саяхан угаасан үс мөрийг нь даран унжина. Тасалгааны бүдэг гэрэлд үс нь ердийнхөөсөө илүү цайвар мэт харагдана. Элли даашинз өмссөнийг Луис хараад тэдний охин хэдийгээр сүмд очдоггүй боловч ням гаригт байнга даашинз өмсөх юм хэмээн боджээ.
- Аав, та юу хийж байгаа юм бэ?
Машинаа нямбай арчих зуур Луис охиндоо тайлбарлаж гарлаа.
- Хараач гээд тэр охинд машины дугуйг болгоомжтой бариуллаа.
- Хаймар нь ямар байна? Мундаг байгаа биз? Бид талархлын баярын өдөр Л – 1011 ээр Шайтаун явахад дугуй нь яг ийм байхыг чи харж болно.
- Хаймар л байна. Яамай ш дээ гээд охин дугуйг буцаан өгөв.
- За яахав. Харин чи хувийн “Роллс Роис” – той байсан бол “яамай” гэж хэлэхгүй л дээ. Бид ийм машин авах мөнгөтэй байсан бол өөр л байхсан. Зүгээр, хоёрдахь сая доллартай болж авмагц би авна. “Роллс Роис Корниш” авна.
“Чи үнэндээ юу л бодоо байна даа, Элли минь?”
- Бид нар баян уу, ааваа?
- Үгүй, гэхдээ ядууртал ч хол байна.
- Тэгвэл эмч нар бүгд баян гэж манай цэцэрлэгийн Майкл Бернс хэлсэн.
- Майкл Бернсд байна шүү дээ, олон эмч нар баян болохын тулд 20 жил ажилладаг... их сургуулийн эмнэлэгт бол энэ ч бол бүтэхгүй зүйл гэж хэлээрэй. Баяжихын тулд нарийн мэргэжлийн эмч байх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн эмч, сэтгэл мэдрэлийн эмч, мэс засалч ч юмуу. Тэд ч хурдан баяждаг л даа. Харин над шиг нь удаан.
- Тэгвэл та яагаад нарийн мэргэжлийн эмч болоогүй юм бэ?
Луис өөрийн танк, онгоц, автомат буунуудынхаа загварыг дахин санаж, энэ бүхнийг хэрэггүй новш гэж бодох нэг өдрийг төсөөлсөн боловч, тэр дорхноо бүх амьдралаа хүүхдийн хөл үзэж, эсвэл хавдар, гэмтэл хайн эмэгтэй хүний үтрээг резинэн бээлийтэй гараар ухаж өнгөрүүлэх нь түүнээс дутуугүй тэнэг хэрэг гэж бодов.
- Аав нь зүгээр л хүсээгүй юм гэж тэр хэллээ.
Черч тасалгаанд орж ирэн зогсоод тод ногоон нүдээрээ байдлыг ажигласнаа цонхны тавцан дээр үсрэн гараад унтахаар хэвтэв. Элли муурыг хөмсөг зангидан ширтэж буй нь Луисд хачин санагджээ. Тэр муураа бараг эрүүл бус гэмээр хайр гэрэлтсэн нүдээр хардаг юм. Тэр загваруудыг үзэн өрөөгөөр хэсэг холхисноо:
- Тэр амьтдын оршуулгын газарт олон булш байсан, тиймээ? гэлээ.
“Аа, ийм учиртай байсан юм бий?” гэж Луис бодсон ч эргэж харсангүй. Тэр заавартай нь тохируулсны эцэст “Роллс Роисын” арын гэрлийг бэхэлж эхэллээ.
- Тийм байх. Лав 100гаас илүү байсан.
- Ааваа, яагаад амьтад хүн шиг удаан амьдардаггүй юм бэ?
- Яалаа гэж, зарим амьтад хүн шиг удаан, зарим нь хүнээс ч удаан амьдардаг. Заан хүнээс удаан амьдардаг, бас далайн яст мэлхий хэд насалдгийг хэн ч мэдэхгүй, мэддэг ч итгэдэггүй байх.
- Заан, яст мэлхий чинь гэрийн тэжээмэл амьтад биш. Гэрийн тэжээвэр амьтад их богино насалдаг. Нохойн нэг жилийн нас хүний 9 жилийнхтэй тэнцдэг гэж Майкл Бернс хэлсэн.
- 7 жилтэй гэж Луис өөрөө мэдэлгүй засав.
- Охин минь, юу ярих гээд байгааг чинь ойлголоо. Тэгэд энэнд үнэний хувь бий. 12 жил амьдарсан нохой бол хөгшин нохой. Үүнийг метаболизм гэдэг, тэгээд ч энэ нь цаг хугацаанаас гадна өөр зүйлд хамаардаг. Жишээ нь олон хүмүүс чиний ээж шиг их иддэг боловч метаболизмоос болоод туранхай хэвээр байдаг. Гэтэл над шиг зарим нь таргалчихгүйн тулд бага идэх ёстой. яБид өөр өөр метаболизмтой болохоос хачин юм үүнд ер байхгүй. Олонхи амьтдын метаболизм нь яг л цаг шиг ажилладаг. Нохойнх их хурдан, хүнийх удаан. Бид дунджаар 72 жил амьдардаг итгээрэй охин минь, энэ бол их урт удаан гэсэн үг.
Элли бүүр сэтгэлээсээ гунихарсан шинжтэй байсан тул тайвшруулахын тулд тэр жаахан үнэнээс хазайжээ. Луис 35тай, цаг хугацаа их л хурдан өнгөрч байна гэж боддог хүн юм.
- Харин яст мэлхий метаболизм их уд ...
- Аа муурных? Гэж Черч рүү дахин хараад Элли асуув.
- Муур нохой шиг насалдаг. Ямар ч байсан ихэнх нь.
Энэ удаа тэр худал хэлжээ. Муур бол аюултай амьдралаар амьдардаг, бүүр хүнээс ч илүү аймшигт үхэлд олонтаа өртдөг амьтан юм. Черч наранд биеэ ээн хэвтэж, эсвэл ээж байгаа дү үзүүлж, орой болгон охины орон дээр тайван унтаж, бөмбөг, ээрмэл утастай тоглож байхдаа хөөрхөн өхөөрдөм харагддаг. Гэхдээ тэр далавч нь гэмтсэн шувуу руу гэтэж байхад нүд нь шунал, хүйтэн таашаалаар дүүрэн байхыг Луис харж байсан.
Черч амьтан ховор алдаг, нэг л удаа гудамжинд том харх барьж алчихаад гэртээ чирэн ирсэн юм. Үнэхээр үзэшгүй муухай байснаас 6 сартай жирэмсэн байсан Речэл шууд л огиулж билээ. Хатуу ширүүн амьдрал, зэрлэг үхэл. Тэднийг ноход барьдаг, хүүхэлдэй киноны тэнэг ноход шиг хөөцөлдөхгүй, гүйцэж, барьж аваад алдаг, өөр амьтад ч муурыг ална, бас тэд машинд дайруулна. Муур бол амьтдын ертөнцийн хуулиас гадуур амьдарч, бас тэгж үхдэг зандалчин юм. Тэдний ихэнх нь хөгширтлөө амьдарч амждаггүй.
Гэхдээ энэ бүхнийг үхлийн тухай ойлголттой анх тулгарсан 5 настай охинд хэрхэн тайлбарлах билээ?
- Черч одоо 3 настай, харин чи 5тай. Чи 15 хүрч ахлах ангид ороход тэр амьд л байна. Хаа байсан юм гэж Луис хэлэв.
- Надад бол энэ чинь удаан биш гэж хэлэхэд охины хоолой чичирч байлаа.
- Ерөөсөө удаан биш.
Луис загвараа орхиж, охин руу гараа сунгав. Охин өвөр дээр нь суухад уйтгар гунигаас нь улам тодорсон гоо үзэсгэлэнг нь Луис дахин гайхлаа. Элли дорнын бүсгүй мэт бор царайтай юм. Чикагод хамт ажилладаг байсан эмч Тони Бэнтон түүнийг “энэтхэгийн гүнж” гэж нэрлэдэг байжээ.
- Хонгор минь, чаддагсан бол аав нь Черчийг 100 насалдаг болгохсон. Харамсалтай нь би чадахгүй шүү дээ гэж Луис хэлэв.
- Тэгээд хэн чадах юм бэ? Гэж охин асууснаа
- Бурхан л байх гэж өөртөө хэллээ.
Луис инээчихгүй тэвчлээ. Энэ удаа инээгээд байх юм үнэхээр байсангүй.
- Бурхан ч юмуу, өөр хэн ч юм. Цаг явж байна гэдгийг л би мэднэ. Гэхдээ тэдэнд баталгаа байхгүй.
- Черч бас тэр үхэсн амьтад шиг болно гэж үү? Черч үхэх юмуу? Гэж охиныг хашгирахад нүдэнд нь нулимс цийлэгнэлээ.
- Тэр миний. Тэр Бурханых биш. Бурхан өөртөө мууртай болно биз. Тэр хичнээн л бол хичнээн муусайн хөгшин мууртай болоод тэднийгээ алж байг. Харин Черч минийх.
Гал тогооноос хөлийн чимээ гарч, тасалгаанд Речэл орж ирэв. Охин аавынхаа энгэрт толгойгоо наан уйлж байлаа. Аймшиг өмнө нь бүрэн дүүрэн үзэгдсэнийг охин ойлгожээ. Одоо хэрэв юуг ч өөрчилж чадахгүй юм бол ядаж уйлж болно.
- Элли охин минь, Черч үхээгүй, тэр унтаж л байна, эв эрүүл, зүв зүгээр байна гэж Луис охиныхоо толгойг илэн өгүүлэв.
- Гэхдээ тэр үхэж болно. Хэдийд ч хамаагүй үхнэ хэмээн охин уйллаа.
Луис охиноо тэврэн толгойг нь илж, бяцхан охины нулимс, элдэв тайлбарыг үл тоон, хийсвэр ойлголтыг бодит болгохыг хүсдэг хүн гэдэг амьтны өчүүхэн оролдлогоос огтхон ч үл хамаардаг үхэл гэгчийн агуу хүчийг Элли мэдрэн уйлж байгаа нь зөв үү? Буруу юу? Хэмээн бодож суув. Хэрэв оршуулгын газар булагдсан бүх амьтад үхэж, тэднийг оршуулсан юм бол Черч ч бас үхэж болно ...
Хэзээ ч хамаагүй.
... тэгээд түүнийг оршуулна, хэрэв Черч ингэж үхэж байгаа юм бол аав нь, ээж нь, бяцхан дүү нь ч үхэж болно. Тэр өөрөө ч үхэж болно. Үхэл тэртээ холын зүйл шиг санагдавч Тэжээвэр амьтдын оршуулгын газар хажууд байлаа. Энэ бүдүүн бараг хөшөөнүүдэд хүүхэд ч мэдэрч болох амьдралын үнэн шингэжээ.
Муурын амьдрах хугацааны тухай худал хэлсэн шиг бас худал хэлж болох л юм. Гэвч хожим энэ нь мэдээж илэрчэцэг эх, хүүхдийн харьцаанд олон удаа үүсч байсан шиг засашгүй ан цав үүсгэж болно. Луисд нэг удаа ээж нь хүүхэдтэй болохыг хүссэн эмэгтэй байцаан дотроос хүүхэд олсон тухай худал ярьж, хожим тэр ээжийгээ ч, үүнд итгэсэн өөрийгөө ч хэзээ ч уучилж чадахгүйд хүрснээ саналаа.
- Охин минь, энэ бол амьдралын нэг л хэсэг гэж тэр хэллээ.
- Энэ бол муухай хэсэг гэж охин хашгирав.
- Хамгийн муухай хэсэг.
Эсэргүүцэж буруушаах зүйл байсангүй. Охин эхэр татан уйлна. Түүнийг яаж иигээд аргадан, үнэнийг хүлээн зөвшөөрөх анхны алхмыг хийхэд нь туслах хэрэгтэй байлаа. Тэр охиноо тэврэн намрын тал дээгүүр хангинах ням гаригийн хонхны дууг сонссоор, охин хэзээ уйлахаа больж, унтаад өгснийг нь ч анзаарсангүй.
Луис охиноо оронд нь хэвтүүлээд Речэл бялууны крем байдаг хүчээрээ хутган зогсож буй гал тогооны өрөөнд орлоо. Тэгээд хэзээ ч ингэдэггүй Элли өнөөдөр ийм эрт унтаад өгснийг нь гайхав.
- Зүгээр хэмээн аягатайгаа галзуу мэт хутгах зуур Речэл бувтнав.
- Тэр шөнөжин унтаагүй байх. Шөнийн 3т Черч дуугараад, охин тийчлээд байхыг би сонссон. Энэ муурнаас л болж байгаа юм.
- Чи яагаад ...
- Яагаад гэдгийг чи өөрөө мэдэж байгаа хэмээн Речэл үгийг нь таслав.
- Баларсан амьтдsн оршуулгын газраас болоод л тэр. Тэр үүнээс болж их айж гутарсан шүү, Луис минь. Тэр Эллийн үзсэн анхны оршуулгын газар байсан ... тэгээд л гутарч айсан. Чиний найз Жууд Крэндаллд чинь би энэ бяцхан зугаалгын төлөө баярлаж чадахгүй л байх.
“Шууд л миний найз болчихдог байна шүү” гэж зовж бас түгшсэн Луис бодлоо.
- Речэл ...
- Эллийг дахин тийш явуулахыг би хүсэхгүй байна.
- Речэл, Жууд зөвхөн зам хаашаа явдгийг л харуулсан шүү дээ.
- Тэр чинь зүгээр зам биш. Үүнийг чи мэдэж байгаа гэж Речэл хэллээ.
Тэр аягаа дахин шүүрэн авч кремийг бүр ч хүчтэй хутгаж эхлэв.
- Тэр чинь хараал идсэн газар. Эрүүл биш. Хүүхдүүд тийшээ явж, шарилуудыг усалдаг ... энэ чинь ёстой муухай юм. Гэхдээ эндхийн хүүхдүүд яаж ч тоглож байсан Элли энэ бүхэнд оролцохыг би зөвшөөрөхгүй.
Луис түүнийг дуугүй ширтэнэ. Жил бүр найз нарынх нь 2 – 3 гэр бүл салж сарниж байхад өөрийнх нь гэр бүл ямар нэг далдын ивээгч нууцыг мэдрэн, гэр бүл, хурим найр зэрэг нь ямар ч нөлөөгүй орчинтой холбоотой байдаг тул тэссээр байгаа гэж Луис хагас хугас боловч итгэдэг хүн. Тиймээс ч бие биесээ тэд хэр сайн мэддэг нь чухал биш, тэдний харьцаанд цагаан толбо ч, хар нүх ч тааралдаж болох юм. Харин Бурханы авралаар цөөн боловч, хааяа нэг тэд агаарын цүнхэл рүү унаж буй нисэх онгоц шиг үл мэдэхүйн орчлонд автагдах нь бий. Үүний дараа гэр бүлийн энх амгалан, найрсаг харьцааг сэргээхийн тулд удаан хөдөлмөрлөж, тиймэрхүү нээлтүүд нэг хүн нөгөөхөө бүрэн ойлгож болно гэж боддог тэнэгүүдэд л гэнэтийн зүйл болдгийг санаж явах хэрэгтэй болдог.
- Хонгор минь, тэд чинь ердөө л амьтад.
- Тэр ч хангалттай гэж Речэл крем зууралдсан халбагаа агаарт эргэлдүүлэн хэллээ.
- Чи энэ бол зүгээр л нэг оршуулгын газар гэж бодож байна уу? Айхад энэ ч хангалттай. Үгүй, би түүнийг дахин тийш явуулахгүй. Тэр чинь зөрөг зам биш, аюултай газар. Одоо охин маань Черч үхэж болно гэж боддог болсон.
Гэнэт Луисын толгойд ээжийнхээ даашинзыг өмсч, Речэлийн тун буурьтай, ухаалаг багийг нүүрэндээ зүүсэн Эллитэй ярьсаар байгаа мэт ухаангүй бодол орж ирлээ. Бүр царай нь хүртэл гаднаа ширүүн, цаанаа айж эмээсэн шинжтэй байлаа. Речэлийн хувьд энэ бол жирийн нэг хэрүүл биш, тэр маш чухал, хамаг ертөнцийг эзэгнэсэн нэг зүйлээ алдчихсан, түүнийгээ олох нь өөрийн нь хувьд тун чухал болсныг тэр гэнэт ойлгон бодолд автав.
- Речэл, Черч хэзээ нэгэн цагт үхэж л таарна гэж тэр хэллээ.
Речэл түүнийг хилэнтэйгээр ширтэв.
- Үүний тухай заавал яриад байх шаардлагагүй.
Тэр ухаан султай хүүхдэд хэлж байгаа мэт үгээ зөөнө.
- Черч өнөөдөр ч, маргааш ч үхэхгүй.
- Би зүгээр л тайлбарлахыг ...
- Нөгөөдөр ч, магадгүй жилийн дараа ч үхэхгүй.
- Хонгор минь, бид үүнд итгэлтэй байж чадахгүй ...
- Үгүй, чадна гэж Речэл хашгирлаа.
- Бид түүнийг асарч хардаг, тэр үхэхгүй. Хэн ч энд үхэх ёсгүй. Чи яах гэж ойлгох цаг нь болоогүй, ойлгож чадахгүй хүүхдийг зовоогоод байгаа юм?
- Речэл, сонсооч ...
Речэл юу ч сонсохыг хүссэнгүй. Тэр галзууртлаа уурлажээ.
- Үхэл гэдлэг амьтных ч бай, найз, хамаатан садных ч бай, ерөөсөө л аймшигтай. Чи битгий тэнэг юм хүүхдэд яриад бай. Амьтны оршуулгын газар гэнэ шүү, мөн солиоровоо ... Түүний нүднээс нулимс урслаа.
- Речэл гээд тэр мөрөн дээр нь гараа тавихыг оролдов. Речэл огцом хөдлөн гарыг нь зайлууллаа.
- Зүгээр бай. Чи намайг юу яриад байгааг ч ойлгосонгүй.
Луис санаа алдав.
- Намайг махны машинд хийчихээд эргүүлж байгаа юм шиг.
Тэр эхнэрээ инээмсэглэх байх гэж бодсон ч зөвхөн ууртай хар нүдийг нь л олж харлаа. Тэр зүгээр уурласан биш, үнэхээр хилэгнэжээ.
- Речэл, чи өнөө шөнө хэр унтсан бэ? Гэж тэр асууна гэж огт бодоогүй зүйлээ гэнэт асуув.
- Ээ, Бурхан минь гэж Речэл жигшсэн мэт дуугараад харц бууруулахад тэр нүдэнд нь гуниг гялсхийхийг олж харжээ.
- Энэ ч үнэхээр зөв арга байх л даа. Луис хэзээ ч өөрчлөгдөхгүй хүн юм. Юм болгонд муу Речэл буруутай. Речэл гэж нэг уурын тулам байдаг, тиймүү?
- Би тэгж хэлээгүй шүүдээ.
- Хэлээгүй юу? Тэр аягатай кремээ дахин сэгсчив. Дараа нь түүгээрээ бялууг шүд зуун түрхэж гарлаа.
- Речэл, хүүхэд үхлийн тухай мэдэж авахад муу юм огт байхгүй. Үнэндээ бүүр мэдэж авах ч ёстой. Эллийн уйлж эсэргүүцэж байгаа нь энгийн үзэгдэл. Энэ бол ...
- Аа тиймүү, үхэх тухай бодох ч үгүй хэвтээ муурын үхлээс айгаад уйлж байгаа охиноо харах ч энгийн үзэгдэл байх л даа.
- Би чамд үүнийг л хэлээд байна шүү дээ.
- Боллоо, би энэ тухай маргамааргүй байна.
- Үгүй ээ хэмээн Луис уурандаа зөрж эхлэв.
- Чи бодсоноо хэлсэн, одоо намайг сонсож хайрла.
- Элли дахин тийш явахгүй. Одоо энэ тухай хэлэлцэх хэрэг байхгүй.
- Элли өнгөрсөн жил хүүхэд яаж төрдгийг мэдэж авсан. Бид түүнд Майерсын номыг үзүүлж, бүгдийг тайлбарласан. Санаж байгаа биздээ? Тэгэхэд хүүхэд яаж төрдгийг тэд мэдэж байх ёстой гэж бид тохиролцсон шүүдээ.
- Энэ чинь ямар хамаатай юм ...
- Хамаатай гэж Луис хатуу хэлэв.
- Би Эллитэй тасалгаандаа Черчийн тухай ярьж байхдаа хүүхэд яаж төрдгийг асуухад байцааны тухай хуучин номоор хуурсан эхийгээ санасан. Би хэзээ ч үүнийг мартддаггүй. Эцэг эх нь хүүхдээ хуурвал тэд мартддаггүй гэж би боддог.
- Хүүхэд яаж төрдөг нь тэр чөтгөрийн оршуулгын газарт ямар ч хамаа байхгүй гэж Речэл хашгирахад нүд нь “Луис, чи өдөржин хөхөртлөө чалчсан ч миний бодлыг өөрчилж чадахгүй” гэж хэлж байлаа.
Харин Луис оролдсоор л байв.
- Элли хүүхдийн тухай мэддэг болчихсон. Харин ойд байгаа тэр газар өөрт нь амьдралын өөр нэг сүүдэр талын тухай зарим ойлголт өгч болох юм. Энэ бол энгийн зүйл. Миний бодлоор ертөнцийн хамгийн энгийн зү ...
- Чи дуугүй байгаад өгөөч гэж Речэл нөхрөө арагш ухартал хашгирав. Луис тохойгоороо савтай гурилыг татаж, газар унагалаа. Зөөлөн пидхийх чимээ сонсогдож, гурил цагаан үүл мэт дээш хөөрөв.
- Чөтгөр гэж
Дээр Гейж уйлах сонсогдлоо.
- Ёстой гоё. Чи түүнийг ч сэрээчихлээ. Бүтэн сайны сайхан өглөө ингэж байгаад чинь баярлалаа гэж Речэл уйлан байж дуугарав.
Луис түүний мөрөн дээр нь гараа тавилаа.
- Би чамаас нэг юм асууя. Би эмч хүн. Тиймээс ямар ч амьд амьтанд гай зовлон тохиолддогийг мэднэ. Чи түүнд муур нь хижиг юмуу, цусны өвчнөөр – муур цусны өвчнөөр өвддөгийг чи мэднэ шүү дээ - өвдсөн хойно нь тайлбар тавих гээ юу? Хэрэв түүнийг машин дайрчихвал яах вэ? чи үүнийг хүсч байнуу, аан?
- Намайг тавь гэж Речэл бараг архиран шивнэв. Түүний дуунд айдас шингэснийг Луис мэдэрлээ. Харин нүд нь: “Би энэ тухай ярьж чадахгүй, чи ч намайг яриулж чадахгүй” гэж хэлж байв.
- Намайг тавиадах. Гейжийг бүүвэйлэх хэрэгтэй.
- Юу ч тохиолдож болно. Түүнд энэ тухай ярихгүй байж болох л доо. Томоотой намбатай хүмүүс энэ тухай ярьдаггүй. Тэд булаад л хаядаг. Хэзээ ч ярьдаггүй. Чи ч охиноо тийм болгож чадна.
- Би чамайг үзэн ядаж байна гэж Речэл хашгираад гал тогооноос гүйн гарав.
Луис асгарсан гурилыг гөлийн ширтсээр сууж хоцорлоо.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: May.22.07 1:53 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]10[/align]
Луис өвгөн Крэндаллын гэрт цай ууж сууна.
- Үхэл хүмүүст дэндүү хүчтэй нөлөөлдөг болохоор тэд амьд байхад нь маш их хайрладаг байсан хүнээ ч харахгүйн тулд битүү авсыг илүүд үздэг... Яг л тэднийг хурдхан мартах гэсэн юм шиг гэж тэр ярьлаа.
- Тэгсэн мөртлөө зурагтаар байнга л ... Жууд өвгөн Норма руугаа хяламхийн хараад хоолойгоо засав ... – хүмүүс хаалгаа түгжиж байж хийдэг бүхнийг үзэж байдаг. Хүмүүс үхэж, үе солигдох бүх ямар их өөрчлөгддөг нь сонин юм шүү, тиймээ?
- Тиймээ, надад ч бас сонин санагддаг.
- Тиймээ, надад ч бас.
- Бид огт өөр цаг үед амьдарч байсаан хэмээн Жууд бараг бахархалтайгаар өгүүллээ.
- Бид үхэлтэй илүү ойрын харьцаатай байлаа. Дэлхийн дайны дараа ханиад томуу дэлгэрч, эхчүүд хүүхэдтэйгээ хамт үхэж, хүүхдүүд эмнэлгийн тусламж авч чадалгүй бас л үхэж, харин эмч нар бол илбэчид мэт л санагддаг байв. Норма бид хоёр залуу байхад хорт хавдар бол найдвартай үхэл байсан. Дараа нь дахиад 2 дай, аллага, амиа хорлолт гээд л ...
Тэр хэсэг дуугүй суув.
- бид хаана нөхөр, хаана дайсан байгааг мэддэг байсан гэж тэр эцэст нь хэллээ.
- Миний ах 1919 онд, Тафт ерөнхийлөгч байхад мухар олгойноос болж нас барсан. Тэр 14тэй, хотын бүх хүүхдүүдээс бейсбол хамгийн мундаг тоглодог нь байлаа. Үгүй, коллежид тэр үед үхлийг судалдаггүй байсан юм. Үхэл зүгээр л гэрт чинь ирж, та нартай хамт хооллохоор суудаг, тэгэхэд л үхэл бөгсийг чинь өшигчиж байгааг мэдэрдэг байсан даа.
Энэ удаа Норма өвгөнөө загнасангүй, зүгээр л толгой дохив. Луис өндийлөө:
- Явъя даа. Маргааш хэцүү өдөр.
- Тиймэ, маргааш ч чи зүдрэх байх гэж Жууд босонгоо хэлэв. Норма ч өндийж, Жууд түүнрүү гараа сунгалаа. Хөгшин өвдсөнөөс ярвайн босов.
- Шөнө өвдөв үү? Гэж Луис асуулаа.
- Гайгүй дээ.
- Унтахын өмнө жин тавиарай.
- Би мэднээ гэж Норма хэллээ.
- Би үргэлж жин тавьдаг юм. Луис, та Эллид санаа зовох хэрэггүй. Одоо Элли завгүй байх болно. Шинэ найзууд энэ тэр гээд л, тэр газрын тухай бодох зав гарахгүй. Тэр хэзээ ч юм, дахин тийш явж магадгүй л дээ, булш засч янзалж, цэцэг тавьдаг ч юмуу. Олон хүүхдүүд тэгж л байдаг. Үүнд айх юм байхгүй.
“Хэрэв эхнэр маань мэдэхгүй бол шүү дээ”.
- Маргааш ирээрэй, ажил ямар байснаа ярьж өгнө биз. Бас криббиж тоглоё гэж Жууд хэллээ.
- Тэгнээ, би чамайг согтоогоод хожчихно.
- Эмчээ, тан шиг сагсуунууд намайг хождоггүй юм гэж Жууд лут итгэлтэй хэлжээ.
Луис инээмсэглэсээр зам гарч, бүрэнхийд байшингийнхаа гадна ирлээ.
Речэл хүүгээ өвөртлөн, хамгаалах мэт тойрон унтаж байв. Хэдийгээр саяхны хэрүүл гэр бүлийнх нь бүх хугацаанд хамгийн муухай нь байсан ч бүх зүйл сайхан болно хэмээн Луис найдсаар байлаа. Тэр гэмшиж, алдаагаа яаж ийгээд засахыг хүсэвч, анхны алхам нь хана мөргөх эсэхийг мэдэхгүй болохоор яахаа шийдэж чадахгүй байв. Уг нь юу ч биш зүйлээс л хэрүүл эхэлж, зөөлөн салхийг шуурга болтол нь дэвэргэж орхисон юм. Речэлийн үг, тайлбарууд нь Эллийн нулимснаас илүү ухаалаг байгаагүй л дээ. Гэхдээ тэр гэр бүлийн нь амьдралд иймэрхүү хэрүүл маргаан олон гарахгүй гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байв. Эс тэгвэл тэдний харьцаанд урьд нь зөвхөн зарим найз нарынхаа захидлаас (“Лу, чи өөр хүний амнаас сонсохоос чинь өмнө би өөрөө хэлэх нь зүйтэй байх гэж бодлоо: Мэгги бид 2 салахаар шийдсэн ...”) эсвэл сониноос уншиж байсан ан цав гарч, өөрийн нь асуудал болон хувирах болно.
Тэр яаралгүй хувцсаа тйалж, цагныхаа сэрүүлгийг өглөөний 6 цаг дээр тавив. Дараа нь толгойгоо угааж, сахлаа хусаад Нормагийн өгсөн хүйтэн цайнаас цээж нь хорссон тул амандаа эм хийн залгилаа. Эсвэл цайнаас биш, орон дээр атиран хэвтэх Речэлээс болж цээж нь хорсов уу?
Бүх ажлаа дуусгачихсан, одоо унтах л үлдсэн боловч түүний нойр нь хүрсэнгүй. Нэг юм түүний сэтгэлийг зовоосоор байлаа. Тайван унтах Речэл, Гейж 2ыг ширтэн хэвтэж байхад түүний тархинд сүүлчийн 2 өдөр жирэлзэн өнгөрч байв. “Ген Паттон” ... “Бүх амьд нохдоос хамгийн сайн нь” ... “Бидний хайртай туулай Марта” , уурлаж хилэгнэсэн Элли: “Черч үхэх ёсгүй. Тэр Бурханых биш. Бурхан өөртөө муур олж аваг” ... Бас л уурлачихсан Речэл: “Чи эмч хүн учраас мэдэх ёстой” ... Норма Крэндалл: “Айгаад байх юм үүнд огт байхгүй” ... Бас Жууд өөртөө хачин итгэлтэй, өөр цаг үеийн хоолойгоор: “Та нартай хооллохоор суудаг, тэгэхэд л үхэл бөгс рүү чинь өшигчиж байгааг мэдэрдэг байсан”.
Энэ дуу хоолойнуудыг ээжийнх нь дуу дарлаа. Тэр Луисд хүүхэд яаж төрдөг тухай худал хэлсэн боловч, 12 настайд нь нагац эгч Рути нь хачин балай тохиолдлоор автын осолд орж нас барахад үхлийн тухай үнэнийг хэлжээ. Рути охин аавынхаа машины түлхүүрийг олж, өөрийг нь суулган давхиж, харин дараа нь түүнийгээ яаж зогсоохоо мэдээгүй хүүтэй хамт онхолдсон юм. Хүү хэдхэн шалбархайтай үлдэж, энэ нь Карл ахыг нь маш их цочирдуулжээ. “Тэр үхсэн байх учиргүй” гэж эх нь энэ тухай дуулгахад Луис хариулжээ. Тэр үхэл гэдэг үгийг сонссон боловч учрыг нь ойлгодоггүй байв. “үхсэн гэдэг чинь юу гэсэн үг вэ? Юун тухай яриад байгаа юм бэ?”Рутийн эцэг, Луисын нагац ах Карл авсчин байсан боловч өөрийн охиныг оршуулна гэдгийг Луис хүлээн авч огтхон ч чадахгүй байсан билээ. Түүний цочирдсон ой ухаанд энэ нь хамгийн чухал, тайлагдашгүй, өнөөх “Манай тосгоны үсчингийн үсийг хэн засдаг вэ?” гэдэг шиг оньсого мэт төсөөлөгдөж байв.
“Түүнийг Донни Донахью л оршуулах байх” гэж ээж нь түүнд хариулжээ. Ээжийн нь нүд бүлцийж, их л ядарсан харагдана.
- Тэр ахын чинь хамгийн сайн найз нь. Ээх, хөөрхий Луис минь. Рути ямар сайхан охин байв даа... Түүнийг ингэчихсэн гэхэд итгэх арга алга ... надтай залбираач, Луис минь. Рутийн төлөө залбир. Чи ээждээ туслах ёстой.
Ингээд ээж хүү 2 гал тогооныхоо өрөөнд сөхрөн сууж, залбирч, энэ залбирал нь түүнийг хэрэв ээж нь Рути Кридийн хойтохыг ивээхийг Бурхан багшаас гуйж байгаа бол түүний бие энэ хорвоод байхгүй болсныг мэдрүүлжээ. Түүний аньсан нүдний нь өмнө 13 насныхаа ойд ухархайнаас унжсан нүдтэй, улаавтар үсэнд нь шороо шавхай наалдчихсан ирээд сууж буй Рутийн аймшигт дүр үзэгдэж, энэ дү түүнд ихээхэн айдас, бас түүнээс дутахааргүй их хайр төрүүлсэн юм.
Тэр амьдралынхаа хамгийн хурц цочирдолд автан уйлж: “Тэр үхсэн байх болохгүй. Ээжээ, тэр үхсэн байх учиргүй. БИ ТҮҮНД ХАЙРТАЙ” гэж хашгирчээ.
Ээжийнх нь хариулж хэлсэн үгс, түүний жигд зөөлөн дуу хоолой 11 – р сарын тэнгэрийн доорхи үхмэл хөлдүү газар, сарнай цэцгийн хатаж, захнаасаа харласан дэлбээ, тоос шороотой замагт дарагдсан хатсан шалбааг зэрэг олон дүрийг сэтгэлд нь буулгасан юм.
“Хүү минь, тэр үхсэн. Өршөө, гэхдээ энэ үнэн. Рути байхгүй”
“Үхэл бол үхэл – чи өөр юу хүсээд байгаа юм?” хэмээн Луис бодоод цочин давхийлээ.
Луис гэнэт юу мартсанаа санаж, өөрийн шинэ ажлын анхны өдрийн өмнөх шөнө орноосоо бослоо. Тэр хонгилоор явж, Эллийн тасалгаанд оров. Охин өөрт нь багадсан цэнхэр унтлагын хувцастайгаа амаа ангайн тайван унтаж байв. “Бурхан минь, Элли чи зүлэг шиг л хурдан өсч байна шүү” гэж Луис бодлоо. Черч хөлийн нь дэргэд мөн л үхчихсэн хэвтэнэ.
“Ямар тэнэг бодол вэ?”
Доод давхарт утасны дэргэд элдэв захидал, тооцоо, төлбөрийн хуудас зэргээ мартчихгүйн тулд хадчихдаг жижиг самбар хананд өлгөөтэй байдаг. Самбарын дээд талд Речэл: “Бүхнийг аль болох хойшлуулах хэрэгтэй” гэж бичжээ. Луис утасны жагсаалт авч, дугаарыг хайж олоод, самбар дээр тэмдэглэв. Дугаарын дор: “Квентин Л. Жоландер, малын эмч, - Черчийн талаар утсаар ярих, - хэрэв тэр амьтан засдаггүй бол өөр хүн заалгах” гэж бичлээ. Тэр самбар руу ширтэн, ингэх хэрэгтэй эсэх талаар хэсэг эргэлзсэн ч хэрэгтэй гэдгийг мэдэж байв. Гай тотгорыг хөөн зайлуулахын тулд ямар нэг юм хийх хэрэгтэй, тиймээс ч энэ хүнд өдрийн нэгэн мөчлөгт тэр өөрөө ч сайн ойлгоогүй боловч Черчийг цаашид машин замаар гүйлгэхгүй гэж шийджээ.
Түүний толгойд хэрэв засчихвал энэ нь мууранд муугаар нөлөөлж, Черч хоол авчирч өгтөл халаалтын дэргэд унтаж хэвтдэг хөгшин залхуу амьтан болно гэсэн хуучин бодол нь сэргэлээ. Черч тийм болохыг тэр хүсэхгүй байлаа. Луис өөрийнхөөрөө Черчийг хайрладаг ... гэхдээ тэр байдгаараа л байгаасай гэж хүсдэг юм.
Гадаа хүнд ачааны машин дүнгэнэн өнгөрөх нь сонсогдож, энэ дуу асуудлыг шийджээ. Тэр самбар руу дахин нэг хараад унтахаар явлаа.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.06.07 5:11 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]11[/align]
Маргааш өглөө нь Элли самбар дээрх бичгийг олж хараад өглөөний цайнаар ямар учиртайг нь асуув.
- Бид Черчид бяцхан мэс засал хийлгэнэ гэж Луис хэллээ.
- Тэр малын эмчийнд нэг хонож магад. Харин эргэж ирээд тэр гэрийнхээ гадаа л суухаас биш ийш тийш зугтаж алга болохоо болино.
- Бас замаар гүйхээ болих уу?
“Тэр дөнгөж 5 настай. Гэхдээ сүрхий ойлгож байна шүү” гэж Луис бодлоо.
- Замаар гүйхээ ч болино хэмээн тэр зөвшөөрөв.
- Аанхаа гэж Элли дуугараад дахин энэ тухай ярьсангүй. Бас л хүнд хэрүүл маргаан дэгдэхээс эмээн бэлтгэж байсан Луис охиныг ийм амархан зөвшөөрсөнд ихэд гайхжээ. Харин дараа нь тэр Элли хичнээн сэтгэлээр унасан байсныг нь ойлголоо. Оршуулгын газар охинд нөлөөлж байгаа талаар Речэл зөв хэлсэн ч байж магад. Харин Гейжийн хоолыг бэлтгэж байсан Речэл өөрт нь баярласан харцаар ширтэхийг Луис хараад уур нь гарч, энэ удаа гэрт нь эвлэрэл морилж байгааг ойлгожээ. Тэгээд эвлэрэл үүрдийнх байх гэж тэр найдлаа.
Хожим том шар автобус Эллиг суулгаад хөдөлсний дараа Речэл түүн дээр ирж, хүзүүгээр нь тэврэн байж энхрийлэн үнсэв.
- Үүнийг хийдэг чинь ёстой лут гэж тэр хэллээ.
- Би муухай амьтан юм, намайг уучлаарай.
Луис жаахан зовж байсан ч эхнэрээ үнслээ. Ийм үгийг эхнэрээсээ тэр урьд нь сонсож л байсан, энэ нь ердөө л Речэл санасандаа хүрснийг харуулдаг юм. Энэ үед Гейж үүдрүү баацаганан хүрч ирээд шилний цаанаас зам руу харлаа.
- Автус, Элли. Автус ...
- Энэ ямар хурдан өсч байнаа гэж Речэл хэлэв.
- Хувцсандаа багтахгүй болтлоо л өснө. Тэгээд өсөхөө больчихно гэж Луис хэллээ. Речэл инээд алдаж, бүх зүйл сайхан байлаа. Тэр зангиаг нь засч, түүнийг хөлөөс нь толгойг хүртэл халамжит харцаар ширтээд холдов.
- Үзлэгийг амжилттай өнгөрүүлэв үү, түрүүчээ? Гэж Луис асуув.
- Гоё байна, гоё байна.
- Мэдэж байна. Гэхдээ би нарийн мэргэжлийн эмчтэй адил байна уу? Жилд 200 мянган доллар авдаг хүнтэй?
- Үгүй, өнөөх л Лу Крид хэвээрээ гээд Речэл инээд алдлаа.
- Бүжиглэж байгаа зэрлэг амьтан шиг.
Луис цагаа харав.
- Гутлаа углаад гүйх үлдлээ.
- Чи сандарч байна уу?
- Жаахан л.
- Боль доо гэж Речэл хэллээ.
- Боолт хийж, ханиадны эм бичиж, охидуудад жирэмслэлтээс хамгаалах эм зааж өгөөд л жилд 67000 доллар шүү дээ.
- Бас тайвшруулах эм, мартуузай гэж Луис хэлээд инээмсэглэв.
Эмнэлгийн эмийн тасагтай анх танилцахад их сургуульд биш цэргийн эмнэлэгт л баймаар ер бусын их хэмжээний тайвшруулах эм хадгалдаг нь түүний гайхлыг төрүүлжээ.
Тэгэхэд ахлах сувилагч хатагтай Чарлтон ёжтойгоор инээмсэглээд: “Манай эмнэлэг сүрхий нервтүүлдэг газар шүү. Та ч харж ханах биз” гэсэн юм.
Өнөөдөр л харна даа.
- Чамд амжилт хүсье гээд Речэл түүнийг дахин үнслээ.
- Чи угаагч биш дарга гэдгээ мартаж болохгүй шүү.
- Мартахгүй эмчээ гэж Луис томоотой хэлээд тэд дахин инээлдэв. Гэнэт түүнд эхнэрээсээ “яагаа вэ? Дахиад л Зельда юу? Тэр чамаас зууралдсаар л байна уу? Чи Зельдаг, түүний яаж үхсэнийг мартаж чадахгүй байна уу?” гэж асуумаар санагдлаа. Гэвч мэдээж тэр энэ тухай асуухгүй. Эмч хүний хувьд тэр олон зүйлийг мэддэг бөгөөд тэдний дотор хамгийн чухал нь үхэл яг л төрөлт шиг энгийн зүйл гэдгийг мэддэг явдал юм.
Тэр юу ч асуусангүй, эхнэрээ дахин үнсээд гарлаа.
Гадаа зун мөчөөгөө өгөхгүй дулаарч, тэнгэр тунгалаг цэнхэр өнгөтэй, нэмэх 22 хэм байлаа. Газраар өөрийн нь харах дуртай намрын шаргал навчис үзэгдэхгүй байсанд тэр гайхав. Гэхдээ түүнд хүлээх цаг зав байгаа.
Тэр сургуулиас нь өгсөн “Хонда сивик” машинд сууж, зам руу гарлаа. Речэл малын эмчтэй Черчийн талаар ярьж тохирон, энэ нь Луисын гэр бүлийг амьтдын оршуулгын газрын тухай (чөтгөр гэж, энэ газар яахаараа ингэтлээ түүний толгойд хадагдчихдаг байнаа), дэмий яриа, үхлээс айх айдас зэргээс нь ангижруулах ёстой. Есдүгээр сарын энэ сайхан өглөө үхлийн тухай бодох нь шал утгагүй хэрэг.
Луис радио асаан эргүүлж эргүүлж, “Рокэвэй бич” – ийг дуулж буй “Рамонес” хамтлагийг олж аваад дууг чангалж, тааруухан боловч тун жаргалтайгаар даган дуулж гарлаа.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.07.07 2:46 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]12[/align]
Их сургуульд ойртож ирээд түүний анхны гайхсан зүйл бол дасал болоогүй хөл хөдөлгөөн байв. Машинууд, мотоциклууд, дугуйнууд. Дунн – Холлоос давхиж яваа сүүлчийн хоёрыг өнгөрүүлэхийн тулд тэр огцом тоормослов. Мотоцикл, дугуй унасан хүмүүсийн бүгд тэдэнд зам тавьж байх ёстой гэсэн үзэл нь түүний уцаарыг үргэлж хүргэдэг юм. Тэдний нэг нь эргэж ч харалгүй гараараа Луис руу даллав. Луис санаа алдаад цааш хөдөллөө. Эмнэлгийн зогсоол дээр түргэн тусламжийн машин алга байсан нь түүнийг хоёрдахь удаагаа гайхахад хүргэлээ. Энэ нь түүнд болгоомжтой байхыг сануулжээ. Эмнэлэг бараг л бүх төрлийн өвчнийг эмчлэхэд хэрэгцээтэй бүхнээр тоноглогдсон байлаа. Тэнд уужим хонгил руу гардаг өвч тоноглогдсон 3 танхим, дээд давхарт нь тус бүр 15 ор бүхий 3 тасаг байдаг. Гэхдээ мэс заслын гэмээр юу ч байсангүй. Аюултай өвчин гарсан үед өвчтөнийг Дорнод Мэний анагаах төв эмнэлэгт хүргэх түргэн тусламжийн машин бий. Луисд эмнэлгийг танилцуулсан туслах эмч Стив Мастертон ярихдаа энд 10 – аад мянган оюутан суралцдаг, ер нь их сургууль болон түүний ойролцоо нийт 17 мянган хүн амьдардаг байхад сүүлийн 2 жилд түргэн тусламж ердөө л 37хон удаа дуудлаганд гарсан тухай их л бардам дурсжээ.
Гэтэл түүний ажлын анхны өдөр түргэний машин зогсоолдоо байсангүй.
Тэр “Доктор Кридийн зогсоол” гэж шинэхэн будгаар бичсэн зайд машинаа тавиад дотогш орохоор яарав.
Тэнд бууралтаж яваа боловч ануухан харагдах 50 орчим настай хатагтай Чарлтон жинсэн өмдтэй охины халууныг хэмжиж үзэж байхтай таарлаа.
- Өглөөний мэнд, Жоан. Машин хааччихаа вэ? гэж Луис асуув.
- Өө манайд ёстой гай тохиолдоод байна хэмээн Чарлтон охины амнаас халуун хэмжигч авангаа өгүүллээ.
- Мягмар гаригт Стив Мастертон ирээд машины доор зөндөө ус асгарчихсан байхыг харсан гэнэ. Радиатор нь цоорчихож. Тэгээд машиныг засварт аваачсан.
- өө чааваас хэмээн Луис нэг их харамсалгүй хэлэв. Машин дуудлаганд яваагүй нь л чухал.
- Хэзээ буцааж өгөх юм бол?
Жоан Чарлтон инээд алдлаа.
- Та манай их сургуулийн засварчдыг мэдэхгүй. Тэд машиныг Зул сарын баяраар гоёмсог цаасанд боож, туузаар ороогоод л авчирч өгөх байх.
Тэр оюутан охин руу харав.
- Та жаахан халуурсан байна. Аспирин 2 ширхэгийг уу. Салхинд гарах хэрэггүй. Бааранд суух бүр ч дэмий.
Охин Луисын зүг шинжсэн харц чулуудаад гарч одов.
- Шинэ улирлын анхны маань өвчтөн гэж Чарлтон хэллээ.
Тэр халуун хэмжигчээ сэгсрэн зогсоно.
- Та түүнд нэг их баярласангүй шив.
- Ийм нөхдүүдийг би сайн мэднэ. Мэдээж хэрэг яс нь хугарсан ч багаа орхихгүй тоглосоор байдаг, амиа алдах аюул байсан ч супермен гэж хэлүүлэхийн тулд юунаас ч буцдаггүй тамирчдыг би мэднэ. Харин энэ бол манай мисс Хөнгөн ханиад.
Тэр дотуур байр руу алхаж яваа наранд борлосон охиныг Луис харж буй цонх руу толгой дохив. Эмнэлэгт охин өвчинд баригдан шаналж буй мэт харагдаж байсан бол одоо бөгсөө маягтай хаялан хөнгөн алхална.
- Манай хамгийн лут жүжиг тавигч байгаа юм.
Чарлтон халуун хэмжигчээ ариутгагч руу хийлээ.
- Тэр жилд арван хэдэн удаа энд ирдэг юм. Ялангуяа шалгалтын өмнө бүр их ирнэ. Шалгалтаас долоо хоногийн өмнө тэр заавал ханиад юмуу хатгалгаа авчихдаг. Ийм нөхдүүд шалгалтаас айхаараа заавал өвчин тусдаг юм.
- Та ч өнөөдөр нэг л хатуу байх шив гэж Луис хэллээ. Гэхдээ тэр жаахан балмагджээ.
Чарлтон түүн рүү нүд ирмэв.
- Ийм зүйлийг би аль эртнээс нэг их анхаарахаа байчихсан юм. Танд ч үүнийг зөвлөж байна.
- Стивэн одоо хаа байна?
- Таны өрөөнд элдэв захидалд хариу бичиж, хүнд суртлын асуудлуудыг шийдэх гэж ноцолдож байгаа.
Луис гадагш гарлаа. Чарлтоны ёжтой үг ч яахав, ажил нь түүнд таалагдаж байлаа.
Хэрэв Луис бодож сэтгэх чадвартай байсан бол эргэн санаад хамаг аймшиг өглөөний 10 цагийн үед эмнэлэгт үхэж байгаа Виктор Паскоу гэдэг залууг авчирснаас эхэлсэн гэж бодох байсан юм.
Эхлээд бүх зүйл тайван байв. Луисыг ирснээс хагас цагийн дараа 9 цагт өглөө 9 өөс үдийн 3 хүртэл ажилладаг 2 сувилагч бүсгүй иржээ. Луис тэднийг жигнэмэг, кофегоор дайлаад ажил үүргийг нь нарийвчлан тайлбарлаж 15 минут ярилцжээ. Дараа нь Чарлтон орж ирэв. Тэр сувилагч нарыг авч гарахдаа:
- Та нар ялгадас, бөөлжисний харшилгүй биз? Энд тиймэрхүү юм хангалттай харна шүү гэж хэлж байхыг Луис сонслоо.
- Бурхан минь гэж Луис шивнээд нүдээ анив. Гэхдээ тэр инээж байлаа. Энэ бүдүүлэг хатагтай үнэн юм хэлжээ.
Луис эд хогшил, эм, тоног төхөөрөмжийн урт гэгчийн жагсаалтыг бөглөж (Жил бүр ингэнэ гээч хэмээн Стив Мастертон гоморхжээ. Жил бүр яг адилхан. Яагаад зүгээр л “зүрх шилжүүлэн суулгах тоног төхөөрөмжийн иж бүрдэл – үнэ 8 сая доллар” гээд биччихэж болдоггүй юм бэ? Тэд ч ёстой гайхах байх даа), сүүлдээ бүүр будилчихаад аяга кофе мөрөөдөн сууж байхад нь гэнэт хонгилоос Мастертон хашгирах сонсогдлоо:
- Луис, Хөөе Луис. Нааш ирээрэй, сүйд боллоо.
Мастертоны сандарч мэгдсэн дууг сонссон Луис ухасхийн яарав. Яг л ийм юм болохыг хүлээж байсан мэт тэр огло үсрэн босжээ. Мастертоны хашгирч байсан зүгээс шил хагарах мэт огцом чанга орилох чимээ гарч, дараа нь алгадах чимээ, бас хатагтай Чарлтоны дуу хадав.
- Дуугаа тат эсвэл тонил. Одоохон дуугаа тат.
Луис тасалгаа руу давхин ороод юуны өмнө цус олж харлаа. Маш их цус. Нэг сувилагч енгэнүүлэн уйлж, нөгөөх нь цөцгий шиг цонхигор царайлчихсан, аймаар инээмсэглэх мэт уруул нь дарвайсан амандаа зангидсан нударгаа чихээд зогсож байв. Мастертон сөхөрч суугаад шалан дээр тэрийн хэвтэх залуугийн толгойг өндийлгөх гэж оролдоно.
Стив айснаас бүлтийсэн нүдээрээ Луисыг харав. Тэр юу ч юм хэлэх гэсэн боловч чадсангүй. Үүдэнд овоорсон хүмүүс юм олоод харчих санаатай чихэлдэнэ. Луисын нүдэнд гэнэт ээж нь ажилдаа явсан хойгуур зурагт үзэж суугаа хүүхдүүдийн инээдтэй дүр харагдах шиг болов. Дэйв, Фрэнк Блер, Хөгшин Ж.Фред Муггс нарын тоглодог хуучны “Өнөөдөр” шоу нэвтрүүлэг. Тэр эргэж хараад цонхны цаана ч хүмүүс овоорсныг анзаарлаа. Хаалгыг яах ч аргагүй, харин цонхыг бол ...
- Хөшгөө хаа хэмээн тэр чарлаж буй сувилагчид хандав. Үгэнд нь орохгүй болохоор тэр бүсгүйн өгзөг рүү алгадаад авлаа:
- Сонсож байна уу чи?
Сувилагч товчлуурыг дарав. Минутын дараа ногоон хөшиг цонхыг битүүллээ. Чарлтон, Мастертон 2 хүмүүсээс залууг халхлахыг оролдон, хаалга, хүмүүсийн хооронд дэмий гүйлдэнэ.
- Эмчээ, дамнуурга асуух уу? Гэж Чарлтон асуув.
- Авчирмаар байвал авчир гэж Мастертоны ард зогсож байсан Луис хэллээ.
- Би түүнийг үзэж амжаагүй байна.
- Нааш ир гэж Чарлтон хөшигний товчлуурыг дарсаар зогссон сувилагчид тушаав. Сувилагч Чарлтон руу хараад эхэр татлаа.
- Оо, аах.
- За за. “Оо, аах” ч энд хамгийн тохирох үг байх. Нааш ир.
Тэр сувилагчийг улаан судалтай банзал нь дэрвэлзтэл өөр лүүгээ угз татлаа.
Луис Мэний их сургуульд ирснээсээ хойших анхныхаа өвчтөнг үзэж эхэллээ.
Энэ бол 20 орчим насны залуу байв. Луис хэдхэн секундын дотор түүнд онош тавьжээ: залуу үхэж байлаа. Түүний толгойн хагас нь бяц үсэрчээ. Хүзүү нь хугарсан байв. Нэг эгэм нь хугараад, арьсаа цоолж, баруун талд нь ёрдойно. Толгойноос хивсэн дээр цус, идээ мэт шаргал шингэнтэй холилдон тасралтгүй урсана. Гавал дээрх нүхээр Луис залуугийн цагаан саарал, чичигнэн бэлхэлзэх тархийг нь харж байв. Яг л хагархай цонхоор харж байгаа мэт. Тархины цоорхой өргөнөөрөө 5 см орчим, хэрэв залуугийн толгойнд нялх хүүхэд сууж байсан бол энэ нүхээр мөлхөөд гараад ирж болохоор ажээ. Яг л эртний Афина бурхан Зевсийн толгойноос гарч ирдэг шиг. Залуу одоог хүртэл амьд байгаа нь итгэмээргүй мэт. Гэнэт Луис хөгшин Жууд Крэндаллын “Үхэл бөгсийг чинь өшигчиж байгааг мэдэрдэг байсан” бас ээжийнхээ “үхэл бол үхэл” гэсэн үгсийг саналаа. Түүнд ухаан жолоогүй инээмээр санагдав. Үнэхл бол үнэхээр үхэл. Яг үнэн.
- машин авчир гэж Мастертонд тушаав.
- Луис, машин маань ...
- Аа чөтгөр гэж Луис толгойгоо базлан дуугарлаа.
- Жоан, ийм үед та нар яадаг вэ? цагдаа, эсвэл төв эмнэлэг рүү ярьдаг уу?
Жоан ингэж цочирдсон харагдах нь ховор байдаг. Гэхдээ түүний үг тодхон сонсогдов.
- Эмчээ, би мэдэхгүй. Намайг энд ажиллах хугацаанд ийм явдал гарч байгаагүй.
“Цагдаа дуудах хэрэгтэй. Төв эмнэлгийн машин ирэх хүртэл хүлээх цаг алга” гэж Луис бодов.
- Түүнийг Бангор хүртэл гал командын машинаар авч явах уу? Тэд чинь ядаж дохиололтой шүү дээ. Жоан, тэднийг дуудах гээд үзээч.
Жоан гарсан боловч түүний гунигтай харцыг Луис олж хараад учрыг нь ойлголоо. Энэ булчинлаг чийрэг, магадгүй зуны улиралд будагчин, замчинаар ажилладаг байсан, зөвхөн цагаан судалтай спортын улаан шорт өмссөн залуу ямар ч тохиолдолд үхэх нь зайлшгүй болжээ. Тэдний машин ажиллаж байсан ч залуу үхэх байв.
Гэхдээ залуу хөдөлж байлаа. Түүний нүд анивчсанаа нээгдэв. Нүд нь цэнхэр, гэхдээ цусанд будагджээ. Тэр нүдээ сохор мэт эргэлдүүлнэ. Залуу толгойгоо хөдөлгөх гэж оролдсон боловч Луис хугархай хүзүүг нь санаад дарж авлаа. Тархины гэмтэл нь өвдөлтийг зогсоогоогүй бололтой.
“Толгойнд нь нүх байна. Бурхан минь, түүний толгойд нь нүх байна”
- Энэ яачихсан юм бэ? Гэж тэр Стивээс асуухдаа тэнэг юм хэлж байгаагаа мэдрэв. Хөндлөнгийн хүн асууж байгаа юм шиг. Гэхдээ залуугийн толгойн дахь нүх үнэхээр Луис хөндлөнгөөс харж л чадахыг баталж байв.
- Түүнийг цагдаа авчирсан уу?
- Оюутнууд түүнийг бүтээлгэн дээр тавьчихаад авчирсан. Юу болсон юм, бүү мэд.
Дараагийн алхмыг хийх хэрэгтэй байлаа. Энэ нь бас түүний ажил үүрэгт хамаарна.
- Явж тэр оюутнуудыг ол гэж Луис хэлэв.
- Өөр хаалгаар оруулаарай. Би тэдэнтэй ярих хэрэгтэй байна. Гэхдээ энэ залууг харуулах хэрэггүй.
Мастертон яах аргагүй сэтгэл нь амарсан шинжтэй хаалга руу очин онгойлгоход айсан, сониучирхсан хүмүүсийн шуугиан сонсогдлоо. Бас цагдаагийн машины дохиолол хангинахыг Луис сонсов. Цагдаа нар хүрээд ирчихэж. Сэтгэл нь хачин тайвшрахыг Луис мэдэрлээ.
Үхэж буй залуу усанд живж буй хүн шиг бөглүү дуугарлаа. Тэр нэг юм хэлэх гэж оролдож байв. Луис дуугарахыг нь сонсовч үгийг нь ойлгож чадсангүй. Луис залуу руу бөхийж:
- Залуу минь зүгээр. Бүх юм зүгээр болно гэв.
Ингэж хэлэхдээ тэр Речэл, Элли 2ыг бодож, гэдсэнд нь нэг юм дуугарахыг мэдэрлээ. Тэр амаа гараараа дарав.
- Гаааааа гэж залуу дуугарлаа. Гааааа ...
Луис эргэж хараад үхэж байгаа хүнтэй ганцаараа үлдсэнээ мэдэрлээ. Тэр халганы цаана Чарлтон сувилагч нарт дамнуурга 2р өрөөнд байгаа тухай хашгичиж байхыг сонсов. Харин тэр нь хаа байдгийг анхны өдөр энд ажиллаж байгаа сувилагч нар мэдэх юм болов уу даа. Анагаахын ертөнцөд тэд мөн гайхамшигтай орж ирэвээ. Ногоон хивсний залуугийн толгойн доорх хэсэг бохир улаан өнгөтэй болж, тархины шингэн ашгүй гоожихоо больжээ.
- Тэжээвэр амьтдын оршуулгын гаа ... гэж залуу гиншээд инээмсэглэв.
Энэ инээмсэглэл нь сувилагч нарын нэгнийх нь галзуу мэт инээмсэглэлтэй хачин адилхан байлаа. Луис чихэндээ үл итгэн түүнийг ширтэв. Дараа нь тэр лав хий юм сонссон байх гэж бодлоо. “тэр хэдэн авиа гаргаад миний дотоод сэтгэмж бодож байсан зүйлтэй минь тохируулан үг болгосон байх”. Бас өөр зүйл болж, ухаангүй айдас түүнийг эзэмдэн газар дээр нь хөшөө мэт хадаж, арьсыг нь чичирхийлсэн давалгаа нөмөрлөө... гэвч тэр сонссондоо итгэхийг хүссэнгүй. Тиймээ, цус болсон уруул нэг юм шивнэсэн, гэхдээ тэр хий үг сонссон байх.
- Та юу гэвээ? Гэж Луис бувтнав.
Гэтэл яг тоть эсвэл ярьдаг хэрээнийх шигээр үгс тодхоноор сонсогдлоо.
- Тэр бол зүгээр нэг оршуулгын газар биш.
Цусанд будагдсан нүд хөдөлгөөнгүй, уруул үхлийн инээмсэглэлд мурийжээ.
Аймшиг Луисын зүрхийг хүйтэн гараар атгаж, базлаа. Энэ тасалгаанаас гарч, шалан дээр байгаа цуст толгойноос холдон зугтаахыг тэр тэсэшгүй ихээр хүсэв. Түүнд шашны гүнзгий мэдлэг, далдын хүчинд итгэх итгэл байсангүй. Тэр өөрт нь тулгарсан энэ бүхэнтэй, юу ч байсан тэр учрах бэлтгэлгүй байлаа. Зугтаах хүслээ арай ядан дарсаар тэр бүүр доошоо тонгойв.
- Та юу гэнээ? Гэж дахин асуулаа.
Хүйтэн инээмсэглэл.
- Газар хүний зүрхнээс хатуу шүү Луис гэж үхэж буй залуу шивнэв.
- Хүн чадах юмаа ургуулж үржүүлээд үр шимийг нь хүртдэг.
“Луис гэнэ шүү?” хэмээн тэр эхлээд бусад хэлснийг нь ойлголгүй бодлоо. “Бурхан минь, тэр миний нэрийг яаж мэддэг юм бэ?”
- Та хэн бэ? Хэмээн Луис чичирсэн хоолойгоор асуув.
- Хэн бэ, та?
- Индиан хүн ... надад загас авчирсан.
- Та миний нэрийг хаанаас ...
- Чи сонс ...
- Та ...
- Гаа ... гэж залуу дуугарахад түүний амьсгалаас үхэл, үмхийрэл ялзралын үнэр үнэртэх шиг Луисд санагдав.
- Юу гэнээ? Гээд Луис түүнийг золтой л сэгсэрчихсэнгүй.
- Гаааааа .....
Улаан шорттой залуу эр татвалзаж эхлэв. Гэнэт түүний булчин нь хатууран чангарлаа. Нүднийх нь гөлийсөн харц өөрчлөгдөж, тэр Луисыг эрж хайх мэт харагдана. Дараа нь бүгд өнгөрчээ. Тэр дахин үг хэлэх байх гэж Луис бодсон боловч нүд нь булингартаж, дараа нь унтарч эхлэв. Юу болсныг аажмаар ухаарсан тэр үхсэн хүн рүү нуруугаараа эргэж, толгойгоо өвдөгнийхөө завсар шургуулан, буйлаа цус гартал нь хумсаараа чимхэв.
Хэсэг хугацааны дараа бүгд хэвийн болох шиг түүнд санагдлаа.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.07.07 3:47 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]13[/align]
Дараа нь бүгд хаалганы цаана хүлээж байсан мэт тасалгаа хүмүүсээр дүүрлээ. Энэ нь Луисыг нөмрөн авсан, болж байгаа бүхэн худал, төөрч будилах мэт сэтгэгдлийг нь улам гүнзгийрүүлжээ. Энэ тухай тэр сэтгэл зүйн сурах бичигт л уншиж байснаас өөрөө ийм байдалд хэзээ ч орж байгаагүй болохоор бүр ч айв. Их хэмжээгээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хү л ийм байдалд ордог мэт түүнд санагджээ.
“Алдарт жүжигчний цэнгүүн шиг” гэж тэр бодлоо. “эхлээд үхэж буй Сивилла зөгнөлөө хэлэхэд тайз хоосорч, дараа нь жүжигчид гарч ирдэг шиг”.
Хүнд дамнуурга чирсээр сувилагч нар ирэв. Араас нь цагдаа нар зарим зүйлийг тогтоожээ гэсээр Чарлтон орж ирлээ. Залуу эр мотоцикл унан явж байхад нь машин мөргөжээ. Ирэх замд нь тааралдсан мотоциклтэй хүмүүсийг Луис санав.
Чарлтоны ард Стив Мастертон их сургуулийн 2 цагдаагийн хамт зогсоно.
- Луис, түүнийг авчирсан залуус ... Мастертон үгээ тасалж ... Луис, та зүгээр биз? Гэж сандран асуулаа.
- Зүгээр, зүгээр гэж Луис өндийнгөө хэлэв. Тэр гуйвж байлаа.
- Түүнийг хэн гэдэг юм бэ?
Цагдаа нарын нэг нь:
- Виктор Паскоу. Түүнтэй хамт мотоциклоор явж байсан бүсгүй хэлсэн юм гэв.
Луис цагаа хараад дотроо 2 минутаар хойшлуулав. Мастертон гэрчүүдийг оруулсан тасалгаанаас бүсгүйн уйлах сонсогдоно. “Их сургууульд тавтай морилно уу, хатагтай” гэж тэр бодлоо. “сайн сураарай”.
- Ноён Паскоу 10 цаг 9 минутад нас барсан гэж тэр хэлэв.
Нэг цагдаа амаа алгаараа арчив.
- Луис, чи яачихав аа? Хачин аймар харагдаж байх чинь гэж Мастертон дахин асуулаа. Луис хариулахаар амаа ангайх мөчид нэг сувилагч гэнэт дамнуургаа алдаад ухасхийн гүйлээ. Явдал дундаа тэр хормогч руугаа огиулж байв. Утас хангиналаа.
Уйлж байсан бүсгүй одоо үхсэн залуугийн нэрийг хашгирч эхэллээ. “Вик... Вик ... Вик” дахиад, бас дахиад. Бужигнаан, үймэлдээн. Цагдаа нарын нэг нь хивсийг авч явж болох эсэхийг асуухад хатагтай Чарлтон үүнийг зөвшөөрөхгүй гэв. Луис “Бүгд чөтгөр лүүгээ тонилог” гэж бодлоо.
Түүний хоолой дахин чичирч эхэлсэн ч тэр инээдээ барилаа. Паскоу үнэхээр “тэжээвэр амьтдын оршуулгын газар” гэж хэлсэн үү? Тэр түүнийг нэрээр нь үнэхээр дуудсан уу? Энэ асуултууд Луисыг байж ядан галзууруулахад хүргэж байв. Гэхдээ дотоод сэтгэхүй нь түүнийг аажмаар тайвшруулж эхэлжээ. Мэдээж хэрэг тэр огт өөр юм ярьсан (ер нь юм ярьсан бол). харин шоконд орсон Луис түүнийг нь шал өөр утгаар хүлээн авсан байх. Паскоу түүний бодсоноор бүр эхнээсээ л утгагүй дуу авиа гаргаж байсан биз. Луис их сургуулийн захиргаа өөр 53 горилогчоос чухам өөрийг нь сонгоход хүргэсэн бүх чанар, бүхий л давуу талаа дайчиллаа. Эргэн тойронд ямар ч замбараа байхгүй, хүмүүс дуртай газраараа холхилдоно.
- Стив, энэ бүсгүйд тайвшруулах эм өг гэж тэр хэлээд өөрөө дээрдэж байгаагаа шууд л мэдрэв. Болсон явдлын аймшиг нэг тийш холдлоо. Луис дахин шийдвэр гаргах тэнхээтэй болжээ.
- Жоан, тэдэнд хивсийг өг.
- Эмчээ, бид түүнийг яасан гэж бичих ...
- Зүгээр өгчих. Тэгээд өнөөх сувилагчийг явуул.
Тэр дамнуургын захаас барин зогссоор буй өөр нэг сувилагч руу харлаа. Бүсгүй Паскоугийн цогцсыг ховсдуулчихсан мэт ширтэнэ.
- Сувилагчаа гэж Луис чанга хэлэхэд тэр харцаа цогцсоос салгав.
- Э – э – э ...
- Тэр бүсгүйг хэн гэдэг вэ?
- Я- я – ямар?
- Өнөөх огиулаад байсан гэж Луис хатуу хэллээ.
- Жу – Жуди. Жуди Делессио.
- Таныг?
- Карла.
Одоо бүсгүй арай тайвширчээ.
- Карла яваад нааш нь Жудиг аваад ир. Тэгээд энэ хивсийг эвх. Цагдаад өгч явуул. Одоо явцгаа. Энд мэргэжилтнүүд ажиллахад бүү саад бол.
Бүгд хөдөлж эхэллээ. Удалгүй хөрш тасалгаанд орилох чимээ намдав. Дуугүй болсон утас хангинаж эхлэхэд Луис утсыг авалгүй тасаллаа.
Цагдаа нарын ахмад нь арай найрсаг харагдаж байсан тул Луис түүнд хандав:
- за, та нар юу олж тогтоов? Та нарт ч энэ бүхэн шинэлэг явдал байх тиймүү?
Цагдаа толгой дохив.
- Тиймээ, сүүлийн 6 жилд ийм явдал анх удаагаа л боллоо. Хичээлийн шинэ жил ч тааруухан эхэлж байна даа.
- Ёстой гэж Луис хариулав. Тэр утас руу очиж харилцуурыг авлаа.
- Байна уу? Хэн чинь ... хэмээх ууртай дуу сонсогдоход Луис тоосонгүй тасалж, дугаарыг эргүүлж эхэллээ.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.07.07 4:09 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]14[/align]
Цаг 4 болж, Луис их сургуулийн цагдаагийн албаны дарга Ричард Ирвингийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийх хүртэл үймээн, бужигнаан үргэлжилжээ. Виктор Паскоу гэдэг залуу сүйт бүсгүйн хамт мотоциклоор явж байхад нь Тримонт Уйтерс гэгч 23 настай эр Ленгиллийн эмэгтэйчүүдийн гиназиас ирдэг замаар машинтай хурд хэтрүүлэн явж байгаад мөргөжээ.
Машин Паскоуг мөргөж, тэр толгойгоороо мод цохиж унасан байна. Паскоуг найзууд нь тэрүүгээр өнгөрч явсан 2 хүний хамт эмнэлэгт авчиржээ. Тэр хэдэн минутын дараа үхсэн. Уитерсыг хүн амины хэргээр баривчлаад байна.
Оюутны сонины редактор Паскоуг толгойн гэмтлээс болж үхсэн гэж хэлж болох эсэхийг асуув. Гавлын ясны нүхээр тархийг нь харснаа бодож суусан Луистүүнийг Пенобскот тойргийн шүүхийн шинжээч тогтооно гэж хариуллаа. Редактор залуу Паскоуг эмнэлэгт орны бүтээлэг дээр тавин авчирсан 4 оюутан ямар нэгэн байдлаар үхлийг хурдасгасан байж болох эсэхийг асуув.
- Үгүй гэж Луис хэлэв.
- Огт үгүй. Миний үзэж байгаагаар ноён Паскоу мод мөргөхдөө үхлийн гэмтэл авсан.
Хэдэн цөөн асуулт тавьсан ч энэ хариулт хэвлэлийн бага хурлыг дуусгавар болгожээ. Дараа нь Луис тасалгаандаа орж (Стив Мастертон хэвлэлийн бага хурлын дараа, цагийн өмнө шууд харихаар явсан, бодвол оройн мэдээг үзэхээр яарсан биз гэж Луис бодов), болэ өнгөрснийг эргэцүүлэн бодож, ажлаа яаж ийгээд жирийн байдалд оруулахыг хичээлээ.
Тэр Чарлтоны хамт “эрсдэлийн бүлгийнхэн” буюу хүнд өвчинд үл ялагдан, дүнсийн суралцсаар байгаа оюутнуудын картыг судалж үзлээ. Энэ бүлэгт 23 чихрийн шээрэнтэй, 15 унадаг өвчтэй, 14 параплетикүүд болон цусны өвчтэй, тархи нугасны саа өвчтэй, булчингийн дистрофитой, сохор, 2 дүлий, бас дээр нь нэг эд эсийн анеми хэмээх Луис хэзээ ч сонсоогүй өвчтэй оюутнууд оржээ.
Магадгүй, энэ үдшийн хамгийн тайван үе нь Стив явсны дараах агшин байсан биз. Чарлтон орж ирээд ширээн дээр нь ягаан цаас тавьжээ. Луис “Хивсийг Бангороос 9 цагт хүргэж өгнө” гэж бичсэнийг уншив.
- Хивс гэнээ?
- Түүнийг солих хэрэгтэй гэж Чарлтон хатуу хэлэв.
- Тэр толбыг энд үлдээж болохгүй шүү дээ, даргаа.
мэдээж болохгүй. Хэрэв тэр өдөр бүр ширээнийхээ араас цусан толбыг хараад байх юм бол энд удаан тэсэх нь юу л бол.
Шөнийн жижүүр, хатагтай Бейлингс хаалгаар толгойгоо цухуйлган:
- Таны эхнэр яръя гэж байна, эрхэмээ гэж хэлэх үед Луис бараг тайвширчихсан байлаа.
Луис цагаа харвал тав хагас болж байв. Тэр хагас цагийн өмнө явах ёстой байсан юм.
- Баярлалаа Нэнси
Тэр харилцуурыг авлаа.
- Сайнуу, хонгор минь. Би яг ...
- Луис, чи зүгээр биз?
- Зүгээр, мэдээж зүгээр.
- Би мэдээ сонссон юм л даа. Би ёстой их харамсч байна.
Речэл хэсэг дуугүй болов.
- Радиогоор ярьж байна билээ. Чи хүмүүсийн асуултанд хариулж байхыг чинь би сонссон. Их дажгүй сонсогдож байсан шүү.
- Тийм үү? Ашгүй дээ.
- Гэхдээ чи зүгээр биз?
- Зүгээр, Речэл минь. Бүх зүйл хэвийн.
- Хүрээд ир гэж Речэл хэлэв.
- Одоохон, одоохон очлоо.
Гэр орон нь түүнд авралын орон мэт санагджээ.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.07.07 4:47 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]15[/align]
Речэл түүнийг үүдэнд гарч ирэн угтахад Луис гайхаж алмайрсандаа золтой л дуу алдчихсангүй. Речэл нөхөрт нь маш их таалагддаг торон хөхөвч, гэрэлтсэн тунгалаг дотоож өмсчээ. өөр түүн дээр ... юу ч алга.
- Пөөх чи ёстой гайхамшигтай харагдаж байна шүү гэж Луис дуу алдав.
- Хүүхдүүд хааччихаа вэ?
- Мисси Денбриж гэртээ аваачсан. Бид 8.30 хүртэл хоюулхнаа... 2 цаг хагас гэсэн үг шүү дээ. Цагаа дэмий үрэх хэрэггүй.
Речэл түүнд наалдав. Луис сарнайн тос ч юмуу, хачин сайхан үнэрт мансуурах шахлаа. Тэр эхнэрээ тэвэрч, гар нь эхлээд бэлхүүсийг нь, дараа нь өгзгийг нь илж эхэллээ. Харин Речэлийн хэл аманд нь улам гүн орон, уруулыг нь гижигдэн бүжиглэнэ.
Тэд арайхийн салцгааж, Луис жаахан сөөнгө хоолойгоор:
- Чи оройн хоолоо идсэн үү? Гэж асуув.
- Зөвхөн бялуу л амссан.
Речэл гэдэснийхээ доод хэсгээр түүний цавийг үрж гарлаа. Хурд нь аажмаар нэмэгдсээр ... гэхдээ би чамайг хамгийн дуртай хоолоор чинь дайлна гэж амлаж байна. Тэр эхнэрээ дахин тэврэх гэсэн боловч бүсгүй ухарлаа.
- Эхлээд дээшээ гэж тэр захиргаадав.


* * *

Речэл түүнийг халуун устай ванн руу аваачин, удаанаар хувцсыг нь тайлаад усан дотор суулгав. Дараа нь хаалганаас өлгөөтэй байсан хатуу угаагчийг авч, сайтар савандаад биеийг нь үрж гарлаа. Чөтгөрийн хэцүү энэ өдрийн ядаргаа хөлстэй нь хамт урсан алга болж байгааг Луис мэдэрлээ. Речэл өөрөө ч хөлөрч норон, дотоож нь яг л хоёрдахь арьс мэт биенд нь наалджээ. Луис уснаас гарахыг оролдоход Речэл түүнийг даран суулгав.
- Яасан бэ ...
Речэл түүний эрхтэнийг угаагчаар болгоомжтой хавчаад тун зөөлнөөр дээш, доош хөдөлгөж эхэллээ.
- Чимээгүй ...
Энэ бүхэн бараг л мөнхөд үргэлжлэх шиг болж, таашаал дээд цэгтээ хүрэх тэр үед угаалтуурыг хөдөлгөж байсан гар гэнэт зогслоо. Дараа нь бүсгүй түүнийг хавчин хөдөлж, эцэст нь чихний хэнгэрэг дүнгэнэн өвтөл чангаран дуусгав.
- Оо бурхан минь гэж Луис дуугарч чадах болсныхоо дараа шивнэлээ
- Чамайг хаана ингэж сургасан юм бэ?
- Скаутад гэж Речэл маягтайхан жуумаганан хариулжээ.
Речэл бефстроган хийж, түүнийгээ угаалгын өрөөнд үйл явдал өрнөж байх үед халааж амжжээ. өдрийн 4 цагт Халлоуинаас нааш юм идэж чадахгүй гэж бодож байсан Луис 2 таваг хоол амтархан идэж орхив.
Дараа нь Речэл түүнийг дахин хөтлөн дээш өгслөө.
- харин одоо чи надад юу чаддагаа үзүүлэх болж дээ.
“Бүх зүйл санасныг бодвол гайгүй өнгөрлөө” гэж Луис боджээ.


* * *

Дараа нь Речэл хуучин цамцаа өмсч, харин Луис эхнэр нь “ноорхой” гэж нэрлэдэг ямар ч хэв галбиргүй өмд, нимгэн даавуун цамц өмсөөд хүүхдүүдээ авахаар гарлаа.
Мисси Денбриж өдрийн болсон явдлын талаар мэдэхийг хүссэн тул маргааш нь “Бангор Дейли Ньюс” сониноос уншиж мэдэхээс арай бага зүйлийг Луис ярьж өглөө. Хэдийгээр тэр өөрөө өөртөө хов жив зөөгч шиг санагдаж байсан боловч Мисси хүүхдүүдийг нь харахдаа мөнгө нэхдэггүй, бас өнөө орой Речэлтэй өнгөрүүлсэн гайхалтай үдшийн хариу талархлыг ядаж ийм аргаар илэрхийлэхээр шийджээ.
Тэдний байшин Денбрижийнхээс миль орчим зайтай, Луисыг гэртээ харьж амжаагүй байхад Гейж унтаж, харин Элли эвшээж эхэлжээ. Тэр хүүгийнхээ хувцсыг тайлж, оронд нь хэвтүүлэв. Дараа нь Эллид үлгэр уншиж өглөө. Элли бас л “Зэрлэгүүд хаана амьдардаг вэ?” үлгэрийгуншиж өгөхийг шаардсан боловч Луис аргадсаар байгаад “Малгайтай муур” – ыг уншиж өгчээ. Элли 5 минутын дараа нойрсч, Речэл түүнийг хөнжлөөр сайтар хучив.
Луис доош буухад Речэл өрөөндөө стакантай сүү бариад сууж байлаа. өвдөг дээр нь Дороти Сойерсийн ном хэвтэнэ.
- Луис, чи үнэхээр зүгээр биз?
- Мэдээж зүгээр гэж Луис хариуллаа.
- Чамд баярлалаа. Бүхний чинь төлөө баярлалаа.
- Бид бие биесийнхээ төлөө амьдрах ёстой гэж Речэл хөгжилтэй инээмсэглэн хэллээ.
- Чи Жууд хөгшнийд очиж пиво уухгүй юмуу?
Луис толгой сэгсрэв:
- Яалаа гэж, би үхтэлээ ядарлаа.
- Би чамайг жаахан ч гэсэн тайвшруулж чадсан болов уу?
- Тэгсэн байхаа.
- Тэгвэл эмч минь, өөртөө сүү хийж ав. Тэгээд явж унтъя.

* * *

өдрийн үйл явдлын дараа тэр унтаж чадахгүй байх гэж бодож байсан ч яг л гөлгөр гадаргуугаар гулсаж байгаа юм шиг аажмаар нойронд автаж эхэлжээ. Тухайн өдрийн бүх үйл явдлыг мартахад дундаж хүнд дөнгөж 7 минутын хугацаа шаардагддаг гэж Луис хаа ч билээ уншсан юм. Буудлагын танхимын байг солих адил оюун ухаан, дотоод сэтгэлгээг шинэчлэхэд 7хон минут л хэрэгтэй. Энэ бүхэн нэг л аягүй санагдана.
Тэр бараг унтаж байтал Речэл хаа холоос мэт “... нөгөөдөр ...” гэж дуугарав.
- Аа?
- Жоландер. Малын эмч. Тэр нөгөөдөр ирж Черчийг аваачна.
- Өө Черч, төмсөгтэйгөө салах ёс гүйцэтгэ дээ. Черч, найз минь.
Ингэж хэлээд тэр нойрсов.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.18.07 4:56 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]16[/align]
Хожим түүнийг нэг хачин чимээ сэрээж, тэр Гейжийн ор эвдрэв үү, эсвэл Элли шалан дээр уначихав уу хэмээн бодсоор өндийж орон дээрээ суув. Яг энэ үед тасалгааг бүдэг цайвар өнгөөр гэрэлтүүлсээр сар үүлний цаанаас гарч, Луис хаалганы наана зогсож буй Виктор Паскоуг олж харлаа. Паскоу орж ирэхдээ хаалгыг онгойлгож, чимээ гаргажээ.
Паскоу тэнд зүүн тал нь бяц үсэрсэн толгойтой зогсоно. Нүүрэн дэх цус нь хатаж, тэр дайны энгэсэг тавьсан индиан мэт болжээ. Хугархай эгэм нь цайран ердойно. Тэр мушийн инээмсэглэж байв.
- Эмчээ явъя гэж Паскоу хэлэв.
- Бид нэг газар очих ёстой.
Луис эргэн тойрноо харлаа. Эхнэр нь шар бүтээлэгний доор атираад тайван нойрсоно. Луис саяхан үхсэн, одоо энд амьд зогсож байгаа Паскоуг дахин ширтлээ. Луис айсангүй. Яагаад гэдгээ тэр бараг шууд ойлгожээ.
“энэ бол зүүд” гэж тэр дахин айх хэрэггүй болсондоо сэтгэл амран бодов. Үхэгсэд эргэж ирдэггүй. Физиологийн хувьд боломжгүй. Энэ залуу одоо Бангорт, задлан шинжээчийн ширээн дээр хэвтэж байгаа. Магадгүй задлан шинжээч эмч түүний тархийг шинжлээд цээжний хөндийд нь хийж, гавлын ясны нүхийг нь цаасаар бөглөө биз. Тэгэх нь загвар угсарч байгаа юм шиг тархийг гавал руу буцааж чихэхээс амархан. Хөөрхий Руийн эцэг Карл ах нь түүнд эмч нар заримдаа ингэдэг тухай, бас үхлээс учиргүй айдаг Речэл бол ухаан алдталаа айхаар олон юм ярьдаг байжээ. Харин Паскоу энд зогсож байгаа юм биш. Тэр энд байхгүй. Тэр хөлөндөө дугаар зүүчихсэн, хөргөгчинд хэвтэж байгаа. “тэгээд ямар ч байсан нөгөөх тэнэг улаан шортыг нь лав тайлаа биз”.
Гэвч босох хэрэгтэй байлаа. Паскоу түүнийг ширтсээр байв.
Тэр хөнжлөө яран суугаад хөлөө шалан дээр тавив. Речэлийн эмээ тэдний хуриманд өгсөн бэлэгний хивс сахлаг хүйтэн байлаа. Паскоу эргэн харж, цааш алхтал нь Луис түүнд ойртож зүрхэлсэнгүй, тийм үнэмшилтэй байв. Зүүдэнд нь ч гэсэн амьд хүүр өөрт нь гар хүрэхийг хүссэнгүй.
Паскоугийн шорт сарны гэрэлд гялалзана.
Тэд тасалгааг, зоогийн өрөөг, гал тогооны өрөөг өнгөрөв. Паскоу хуучин “форд”, “сивик” 2 зогсож буй гаражийг гал тогооноос тусгаарладаг хаалганы түгжээг тайлах байх гэж Луис бодсон ч тэр тэгсэнгүй. Хаалгыг онгойлгохын оронд тэр зүгээр л нэвт гараад явчихав. Луис үүнийг хараад “ийм л амархан байхгүй юу? Ер нь хэн ч хүсвэл үүнийг хийж чадах биз” гэж тэр бодлоо.
Тэр хаалганы хатуу гадаргууг мөргөөд жаахан гайхав. Зүүдэндээ ч тэр бул духтай бодитойгоор сэтгэгч хэвээр үлджээ. Луис хаалгыг татан түгжээг мулталж, хаалгыг онгойлгоод гаражид орж очлоо. Паскоу тэнд байхгүй байсан ч бүрмөсөн алга болчихвол ч гайхахгүй болсон Луис тоосонгүй. Зүүдэнд ийм зүйл зөндөө л байдаг. Магадгүй Паскоу алга болсноор үзвэрийн дараагийн хэсэг эхлэх биз.
Гэвч тэр гаражнаас гармагц, зөрөг зам эхэлдэг тэр газар, зүлгэн дээр зогсож буй Паскоуг сарны гэрэлд олж харлаа.
Одоо түүнийг сэтгэл санаанд нь аяархан шингэн орж, бүгчим муухай амьсгаагаар нөмрөн авч буй айдас эзэмдлээ. Луис тийш явахыг хүссэнгүй. Тэр зогтусав.
Паскоу эргэн харахад сарны гэрэлд түүний нүд мөнгө мэт гялалзав. Луис хүйтэн, ямар ч найдваргүй аймшигт автлаа. Хугархай эгэм, нүүрэн дээр нь хатсан цусны судлууд. Гэхдээ хамгийн муухай нь энэ нүд. Тэр урьд нь Паскоугийн үхлийг зогсоож чадаагүйн адил одоо зүүдэндээ юуг ч эсэргүүцэж, юуг ч өөрчилж чадахгүй. 20 жил хичээл заалгасан ч гавлын ясандаа алгын чинээ нүхтэй хүнийг аварч чадахгүй. Энд чи бороо оруулагч, эсвэл ус зөөгчөөс илүүгүй.
Энэ бодол толгойд нь эргэлдэх зуур тэр зөрөг зам дээр гарч, нүүрэн дээрх цустай нь адил улаанаар гэрэлтэх шорт өмссөн Паскоугийн араас явлаа.
Түүнд энэ зүүд таалагдахгүй байлаа. Огтхон ч таалагдахгүй байв. Нэг л бодитой юм шиг. Хүйтэн сахлаг хивс, тэр хаалгаар нэвт гарч чадаагүй (зүүдэнд бол нэвт гараад л явчихдаг) одоо бол нүцгэн хөлийн тавхайн доорхи хүйтэн хяруу, бие үлээх шөнийн хүйтэн салхи. Модон дундуур явж эхлэхэд тэр шилмүүсэн дэвсгэр гишгэлж байгаагаа мэдрэв. Бас л зүүд гэмээргүй бодитой явдал.
“Энэ тухай бодох хэрэггүй. Чи гэртээ орон дотроо байгаа. Хэр үнэмшилтэй нь чухал биш, энэ бол зүүд. өглөө нь бүх л зүүд шиг энэ зүүд ч чамд инээдтэй санагдах болно”.
Хуурай мөчир гарыг нь өвдтөл зурахад тэр цочин давхийв. Урд Паскоугийн сүүдэр бүдэгхэн сүүдэгнэж, Луисын айдас одоо “Би үхсэн хүний араас явж байна. Би үхсэн хүний араас тэжээвэр амьдтын оршуулгын газар руу явж байна, тэгээд ч энэ бол зүүд биш. Бурхан минь, авраач, энэ зүүд биш. Энэ үнэн юм” гэсэн ганц туйлын хурц тод бодол болон хувирчээ.
Тэд модорхог гүвээн дээр гарлаа. Зам цааш аажмаар мурийж, ширэнгэ рүү шургажээ. Одоо түүний хөлөн доорхи газар хүйтэн намаг шиг болж, шал шал дуугаран хөлнөөс зуурна. Шавар хөлийн хурууны нь завсраар шигдэн орж байгааг тэр мэдэрч байв.
Тэр дахиад л сэрэх гэж оролдов. Ямар ч нэмэр болсонгүй.
Ямар ч тус болохгүй. Тэд ойн цоорхойд ирэхэд сар үүлний цаанаас дахин цухуйж, оршуулгын газрыг сүүмгэр цагаан туяагаар гэрэлтүүллээ.
Эцэг эхээсээ банз, самбар, хавтан, гөлмөн төмөр гуйж аван төмрийн хайч, алхаар бүдүүн баараг хийсэн хөшөөнүүд тодхон, өтгөн хар сүүдэр татуулан барайна. Паскоу “Смэки муур, дуулгвартай муур” гэсэн бичигтэй хөшөөний дэргэд зогсоод Луис руу эргэн харав. Тархинд зөөлөн гэхдээ эсэргүүцэх аргагүй даралт ихсэх хэмжээгээр айдас нэмэгдэж байлаа. Паскоу мушийн инээмсэглэнэ. Цус болсон уруул нь нээгдэж, шүд нь харагдан, муухай зэрэмдэг болсон царай нь саран доор үхдэлийн цэнхэр туяагаар гэрэлтэнэ.
Тэр гараа өргөн нэг зүйлийг заав. Луис тийш хараад гиншлээ. Түүний нүд бүлтийн зангидсан гараа амандаа хийлээ. Хацар нь нойтон оргиход тэр хязгааргүй аймшигт автан уйлж байгаагаа мэдэрлээ.
Жууд Крэндалл бяцхан Эллиг үхэж хатан дуудаж холдуулсан үхсэн моддын овоо одоо бөөн ясан овоо болжээ. Яснууд хөдөлж байв. Эрүү, шүд, чөмөг, эгэмний яснууд тас няс хийж, чичрэн тэмтчинэ. Тэр хүн, амьтдын инээмсэглэх мэт ангайсан гавлын яснуудыг харлаа. Хөлийн янууд үеэрээ нэг нугарч, нэг тэгширнэ.
Яснууд хөдөлж, мөлхөж байлаа.
Паскоу цусанд будагдсан нүүрээ сарны гэрэлд гялалзуулсаар түүнд ойртож ирэхэд Луисын ой ухаан: “Чи сэрэхийн тулд хашгирах ёстой. Речэл, Элли, Гейжид юу гэж хэлэх чинь хамаагүй, сэрэхийн тулд чи хашгирах ёстой. Сэрэхийн тулд чи хашгирах ёстой, сэрэхийнтулдчихашгирахёстойсэрэхийнтулдчихашгирахёстой ...” хэмээн нэг бодолд төвлөрлөө.
Гэвч тэр арайхийн сулханаар сөөнгөтөн гиншиж л чадав. Шүгэлдэж сураагүй жаахан хүү л ингэж дуугарах байсан биз.
Паскоу түүнд бүр ойртож ирээд ярьж эхлэв:
- Хаалгыг нээж болохгүй гэж тэр хэллээ.
Луис сөхрөн унасан тул тэр дээрээс нь доош харж байлаа. Түүний царайг хараад Луис эхлээд өөрийг нь өрөвдөж байна гэж бодсон юм. Гэвч мэдээж энэ өрөвдөл биш, хүйтэн шаардлага байв. Паскоу хөдөлж буй яснуудын зүг заав.
- Чи хичнээн хүсч байсан ч тийш явж болохгүй. Энэ хилийг давж болохгүй. Тэнд чиний бодсоноос илүү хүч байдгийг бүү март. Энэ бол эртний хүч, энэ хүч одоо ч тайвшрахыг мэдэхгүй л байна. Санаж явагтун.
Луис дахин хашгирахыг оролдсон ч чадсангүй.
“Би чам дээр найзын хувьд ирсэн” гэж Паскоу хэлсэн ч тэр үнэхээр “найдын хувьд” гэсэн эсэхийг Луис ойлгосонгүй. Паскоу яг л гадаад хэлээр ярьж байгаа юм мэт, түүнийг нь Луис бараг л ид шидээр ойлгож байх шиг. .. “Найзйн хувьд” гэсэн үгийн оронд Паскоу түүний орчуулж чадахааргүй өөр нэг үг хэлсэн мэт санагдана.
- Чиний үхэл, чиний хайрладаг бүх хүний үхэл тун ойрхон байгааг санаж яв.
Тэр Луисд бүр тулж ирэхэд түүнээс үхлийн үнэр ханхийлээ.
Түүнтэй ярьж буй Паскоу. Аяархан, ухаан мэдрэлгүй хөдөлж дуугарах яснууд. Луис үхдэлээс ухрахдаа хөшөө мөргөж, тэр нь газар нуран унав. Паскоу доош харлаа.
- Доктор гуай, санаж яваарай.
Луис дахин хашгирахыг оролдох мөчид түүний эргэн тойрон эргэлдэн хуйларч, харанхуйлсан ч тэр шөнийн нам гүмд яснууд тачигнана дуугарахыг сонссоор байлаа.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.20.07 8:28 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]17[/align]
Хүн унтахад дунджаар 7 минут шаардагддаг гэж сурах бичигт өгүүлдэг бол сэрэхийн тулд 15 – 20 минут хэрэгтэй. Ороход амархан, харин гарахад хэуүү байдаг нуурын усанд унтах мэт. Сэрэлт нь гүн нойрноос хөнгөн нойронд шилжиж, энэ үед хүн юм сонсож, бүр асуултанд хариулж чадах ... гэхдээ л зүүдний хэсгүүд үзэгдсээр байх хэд хэдэн үе шатыг дамждаг.
Луис яануудын тас няс хийн дуугарахыг сонссоор байсан боловч аажмаар дуу илүү чанга, төмрийн өнгөтэй болж ирэв. Хонхоны дуу юу? Хүн хашгирав уу? ... Нэг юм тачигнан давхина. “За тэр, яснууд бутран уналаа” гэсэн бодол толгойд нь гялсхийв.
Тэр охиныхоо хашгирах дууг сонслоо.
- Гейж бариарай, бариарай.
Гейжийн баярлан хашгичих сонсогдож, Луис нүдээ нээн өөрийн гэрийнхээ унтлагын өрөөний таазыг харлаа.
Тэр гэртээ, унтлагын өрөөндөө л байсан юм байж. Бүх зүйл зүүд байжээ.
Аймаар, ухаан самуурмаар бодитой, гэхдээ л зүүд. Түүний дотоод сэтгэлгээний илрэл байж.
Төмөр хяхтнах дуу дахин хадлаа. Гейжийн тоглоомын машинуудын нэг нь давхина.
- Гейж, бариарай.
- Балиалай, баль, баль, баль хэмээн Гейж орилж гарав.
Түг, түг, түг. Гейжийн бяцхан хөл шал түчигнүүлнэ. Тэрч , Элли ч чангаар инээлдэж байв.
Луис хажуу тийш харлаа. Речэл байхгүй, ороо хураачихаж, нар нэлээд дээр хөөрчээ. Тэр цагаа харвал 8 болж байв.
Речэл түүнийг сэрээсэнгүй ... мэдээж санаатай л тэгсэн биз. өөр үед тэр уурлах байсан ч одоо түүнтэй манатай байв. Тэр гүнзгий амьсгаа авч, орон дотроо суниав. Тэр энэ бодит наранд гэрэлтсэн хорвоогийн жаргалыг бүрэн мэдрэн, хүлээн авч байлаа. Нарны туяанд тоос бүжиглэнэ.
Доор Речэл хашгирах сонсдов:
- Элли, цайгаа уу. Удахгүй автобус ирнэ.
- Одоохон.
Хөл пижигнэх дуу.
- Май, энэ машинаа ав. Гейж, би явлаа.
Гейж дургүйцэн уйлагнав. Сайн сонсогдохгүй боловч Гейж “Дүү дүү”, “Элли - автус” гэж дуугарч байгаа нь Эллиг үлдэхийг шаардаж буй нь дамжиггүй. Элли түүнд сургуулийн өмнөх боловсролоос илүү хэрэгтэй байгаа ажээ.
Речэлийн дуу:
- Явж, аавыгаа үнс. Элли.
Элли өрөөнд улаан даашинзтайгаа, үсээ угаар нь боочихсон орж ирэв.
- Баяртай, ааваа гээд Элли гүйн ирж сахлаа хусаагүй байгаа хацар дээр нь үнсээд доош ухасхийв.
Зүүд хэлбэрээ алдан ухарлаа. Гэхдээ л тэр бүрмөсөн алга болсонгүй.
- Гейж гэж тэр дуудав.
- Нааш ир, аав нь үнсье.
Гэвч тэр тоосонгүй. Гейж байдаг хүчээ шавхан Эллийн араас баацганаж, чадлаараа “баль – баль – баль” гэж хашгирна. Луис хүүгийн цамц, тоодгор өмдтэй эв хавгүй бяцхан биеийг олж харав.
Речэл дахиад л хашгирлаа.
- Луис, чи яачихаваа? Сэрсэн үү?
- Тэгсээн гэж Луис өндийн суунгаа хариулав.
- Би явлаа, баяртай.
Эллийн дуу, араас нь үүдний савагдах чимээ, түүний араас Гейжийн уйлах сонсогдов.
- Чи нэг өндөг идэх үү? Хоёрыг уу? Гэж Речэл асуулаа.
Луис өндөг идэхгүй сүү, овъёосны зутан иднэ гэж хэлэхээр хөлөө хивсэн дээр тавиад ... гэнэт хоолой нь тагжран таг болов.
Түүний хөл нэл шавар, шилмүүс болжээ.
Зүрх ам руу нь чоно агуйгаас ухасхийх мэт үсрэв. Нүд нь оройдоо гарч, шүд нь өөрийн мэдрэлгүй хэлээ хазжээ. Тэр хөнжлөө сөхлөө. Цагаан даавуу бохирдож, норжээ.
- Луис?
Тэр өвдгөнд нь царсны шилмүүс шигдсэн байхыг хараад баруун гараа өргөв. Тэнд нь шинэхэн шалбархай харагдана. Энэ шалбархай түүнийг зүүдэнд нь модны хуурай мөчир зурсан шүү дээ.
“Би одоо хашгирлаа”
Цэв хүйтэн айдас дахин түүний ой ухааныг живүүлж авлаа.
Хөлд нь наалдсан модны шилмүүс, заваарч бохиртсон орны цагаан даавуу, гаран дээрх шалбархай. Энэ бүхэн бодит зүйл байлаа.
“Би одоо хашгираад, дараа нь галзуураад тэгээд юу ч бодохоо болино.”
- Луис?
Речэл шатны доор ирж зогслоо.
- чи чинь дахиад унтчихав уу?
Хэсэг хугацаанд Луис биеэ барин өөртэйгөө тэмцэж, Паскоуг анх эмнэлэгт авчирсан тэр мөчийн адил хамаг зориг зүрхээ чангалав. Тэр яллаа. Речэл түүнийг айж бүлтийсэн нүдтэй, бохир заваан хөлтэй, айдаст нам даруулчихсан байхыг нь харах ёсгүй гэсэн бодол ялжээ.
- Очлоо гэж тэр цовоо хариулав. Хэл нь арай ядан хөдөлж байгаа ч оюун ухаан саруул ажиллаж, тэр гэнэт ухаангүй, байх учиргүй бүхэн өдөр бүрийн амьдралд ямар ойрхон оршдог тухай бодов.
- Нэг үү, хоёр өндөг үү? Гэж Речэл 2 дахь, эсвэл 3дахь удаагаа асуулаа.
- Хоёр гэж Луис юу хэлж байгаагаа ч сайн ойлгохгүй хэллээ.
- Шарсан өндөг.
- За за гэсээр Речэл шатаар буулаа.
Тэр нүдээ аньсан боловч харанхуйд өмнө нь Паскоугийн мөнгөн нүдний харц дахин үзэгдэв. Тэр нүдээ бодлоо хөөн зайлуулахын тулд аль болох хурдан нээгээд бохир цагаан даавууг аван угаалгын өрөө рүү явлаа. Замдаа тэр даавууг сийрсэн саванд чихэж орхив.
Тэр гүйхээрээ угаалгын өрөөнд орж, халуун ус тавиад хөл, өвдгөнд наалдсан шавар, шавхайг угаан арилгав.
Одоо тэр ядаж өөрийгөө хянаж чадахаар болж, бие нь арай л дээрджээ. Гэмт хэргийнхээ ул мөрийг арилгах гэсэн алуурчид л ингэж явдаг байх гэсэн бодол түүнийг давхийлгэн цочоов. Тэр инээд алдлаа. Тэр биеэ алчуураар арчин, зогсож чадахгүй байдгаараа инээнэ.
- Хөөш, нааш ир гэж Речэл дуудав.
- Чи юу болоод хөхрөөд байгаа юм бэ?
- Хуучин онигоо санаанд ороод хэмээн айсан ч инээсэн хэвээр Луис хариулав.
Инээд түүний амнаас хана мөргөж буй чулуу шиг хүнд гарч байв. Бохир цагаан даавууг саванд хийдэг нь маш зөв боллоо ч гэж тэр бодов. Даавуу дахин цэвэр болтол Речэл огтхон ч тэднийг харах ёсгүй. Бохир даавууг Мисси Дэнбриж угаадаг юм. Тэр хөгшин авгай Речэлд өөрийн нээлтээ хэлчихгүй байгаа хэмээн Луис эргэлзсэнээ дараа нь тайвширлаа. Орондоо шавар, шилмүүс цацаж секс хийдэг Кридийн гэр бүлийнхний хачин гаж донгийн тухай нөхөртөө шивнэн ярьж буй Миссиг сэтгэлдээ ургуулан бодож үзээд л тэр тайвширчээ.
Энэ бодол түүний инээдийг бүр ч хүргэв. \
Тэр хувцаслах үед инээд нь арайхийн дарагдаж, улам тайвширч байгаагаа мэдэрлээ. Чухам яагаад гэдгийг ойлгоогүй боловч тэр үнэхээр тайвширсан байв. Унтлагын өрөөнд онгичсон орыг эс тооцвол бүх зүйл хэвийн харагдана. Тэр ороо хурдхан хураалаа.
“Үл тайлбарлагдах зүйлтэй тулгарсан хүмүүс яг л ингэж аягладаг байх” гэж тэр бодлоо. Бидний жирийн ертөнцийн хүрээнээс хальж гарсан ер бусын зүйлтэй тулгарвал ингэх нь зөв байж ч болох юм. Байшин дээгүүр чинь жижиг хар сүүдэр татуулан нисч өнгөрөх нисдэг тавгийг хараад, эсвэл мэлхийгээр бороо ороход, шөнө дунд орон доороос гарч ирсэн сарвуу хөлийг чинь атгаад авбал ингэж л аяглах байх. Инээж болно, уйлж ч болно, гэхдээ л өөрийнхөөрөө үлдэж, эрүүл ухаанаа хадгалахыг хүсвэл энэ бүх аймшгийг бөөрний чулуу шиг л анзаарахгүй байж сурах хэрэгтэй.
Гейж сандал дээрээ гартаа какаотай аяга бариад түүгээрээ ширээг хайр найргүй завааруулан сууна. Реяэл гал тогооны өрөөнөөс шарсан өндөг, аяга кофе барьсаар гарч ирэв.
- Ямар онигоо юм бэ? Лу? Чи чөтгөр шиг л инээж байсан. Би бүр айсан шүү.
Луис юу хэлэхээ мэдэхгүй амаа ангайснаа долоо хоногийн өмнө дэлгүүрт зөвхөн “Ариель Шарон солиорчихож” гэхээс өөр юу ч хэлж ёаддаггүй тоть худалдан авсан еврейгийн тухай онигоо сонссоноо гэнэт санав.
Түүнийг ярьж дуусахад Речэл бас инээж, Гейж тэр дороо ээжийгээ даган хөхөрч гарав.
“Маш сайн. Гол баатар маань бохир даавуу, угаалгын өрөөн дэхь инээдээ тайлбарлаж чадлаа. Харин одоо хэнд ч, юу ч мэдэгдэхгүйн тулд тэр өглөөний сониноо уншина. Ядаж уншиж байгаа дүр үзүүлнэ”. Ингэж бодсоо Луис сонин дэлгэлээ.
Ингэхээс өөр зам алга гэж тэр тайлбарлахын аргагүй смэтгэл сэргэн бодов. Бөөрний чулуу шиг, тэгээд л гүйцээ ... ийм юмыг гадаа харанхуй, шуурга шуурч, яриа ер бусын үзэгдлийн тухай өрнөх үед л задгай галын дэргэд, найзуудынхаа дунд сууж байгаад ярьж болох юм. Тэгвэл ийм яриаг хэн ч тоохгүй.
Тэр шарсан өндөг идэж, дараа нь Речэл, Гейж хоёрыг үнслээ. Гарахдаа тэр бохир цагаан даавуу хийсэн сав руу харлаа. Бүх зүйл окей. Зун шиг дулаахан намрын өглөө, бүх зүйл хэвийн. Тэр гараж руу яюахдаа зөрөг замаар гарсан боловч юу ч өөрчлөгдсөнгүй. Тэр тайван байлаа.
Бүх зүйл тайван байсан ч Луис арван миль явсны дараа хамаг бие нь чичирч, замаасаа гаран Дорнод Мэний төв эмнэлгийн хажууханд байдаг Сингийн хятад рестораны өглөөгүүр хоосон байгаа зогсоол дээр зогсохоос өөр аргагүй болжээ. Энд Паскоугийн цогцос хэвтэж байх ёстой. Сингийнд биш, төв эмнэлэгт. Вик Паскоу дахин энд ирж хятад хоол идэхгүй. Түүний бие чичрэн оволзож байв. Луис ямар нэг тайлбаргүй, ер бусын зүйлээс айснаас бус, ухаан нь солиорч болохоос ухаангүй айж, ямар ч чадал тэнхээгүй болжээ. Толгойг нь үл үзэгдэх төмөр утсаар ороон улам чангалж байгаа мэт санагдана.
- Хэрэггүй гэж тэр шивнэв.
- Хэрэггүй, би гуйя.
Тэр радио асааж очир эрдэнэ, төмрийн зэвийн тухай дуулж буй Жоан Баэзийг олов. Дуучин бүсгүйн зөөлөн дөлгөөн хоолой түүнийг тайвшруулж, дуулж дууссаны дараа тэр цааш хөдөллөө.


* * *
Эмнэлэгт ормогц тэр Чарлтонтой мэндлээд царай зүс нь хүн аймаар харагдаж байгаа гэж итгэлтэй бодсоор шууд угаалгын өрөө рүү явлаа. Гэтэл огт тийм биш байжээ. Нүдэн доор нь хөх туяа татсан боловч үүнийг нь Речэл ч анзаараагүй. Тэр нүүрээ хүйтэн усаар шавшиж, үсээ илээд гарлаа.
Түүний тасалгаанд Стив Мастертон, энэтхэг эмч Сурэндра Харду нар суугаад кофе ууж, эрсдэлийн бүлгийнхний картуудыг судалж байв.
- Сайнуу Лу гэж Стив хэллээ.
- Өглөөний мэнд.
- өнөөдөр өчигдрийнх шиг явдал дахин гарахгүй гэж найдах байна гэж Сурэндра хэлэв.
- Харин тийм. Бид бүгд л боож үхэцгээх шахсан шүү.
- Сурэндра өнгөрсөн шөнө бас адал явдалд орооцолдсон гэнэ гээд Стив мушилзан инээв.
- Түүнд ярьж өгөөч.
Харду нүдний шилээ арчаад инээмсэглэв.
- шөнийн нэг цагт хоёр залуу найз охиноо чирсээр ирлээ. Тэр нь шал согтуу, хичээлийн шинэ жилийг тэмдэглэсэн гэнэ. Ойлгож байна уу? Тэр гуяа нэлээд гүнзгий зүсчихэж. Би ч айгаад байх юмгүй гэж хэлсэн. Охин намайг шархаа боогоод аль гэж гуйгаад, тэгээд би ...
Сурэндра тонгойж, охины гуяыг боож байгаагаа харуулав. Луис юу болсныг гадарлан инээмсэглэж эхэллээ.
- Тэгээд л би тонгойсон чинь тэр миний яг толгой руу бөөлжиж орхидог байгаа ...
Мастертон инээд алдаж, араас нь Луис ч инээв.
Харду мянган амьдралд нь мянган удаа ийм явдал болж байсан мэт эелдэгээр инээмсэглэнэ.
- Сурэндра хэдэн цагаас чи энд сууж байна? Гэж Луис асуулаа.
- Шөнө дундаас. Би дуусгачихсан. Гэхдээ чамайг явахыг минь зөвшөөрөхийг хүлээж байна.
- Яв даа, харь гэж хэлээд Луис түүний жижигхэн бор гарыг атгав.
- Харьж унт.
- Бид бараг бүх картыг уншчихсан гэж Мастертон хэллээ.
- Бурхандаа залбир, Сурэндра.
- Үгүй шүү, би загалмайн шашинтан биш гэж Харду инээмсэглэн хариулав.
- Тэгвэл “Харе Кришна” ч юмуу нэг тийм юм дуулаарай.
- Бүгдз баяртай гэж Харду инээмсэглэн хэлээд гарлаа.
Луис Мастертон түүний араас ширтэн хэсэг сууснаа бие бие рүүгээ хараад инээлдэв. Энэ инээд Луисд үнэхээр хэрэгтэй байлаа.
- За ингээд эрсдэлийн бүлгийнхнийг дуусгасан гэж бод хэмээн Стив хэллээ.
- Одоо хар тамхичдыг л судлах үлдэж дээ.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.26.07 6:31 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]18[/align]
Арван цагт тэдний хүлээж байсан эм ханган нийлүүлэх пүүсийн хүн ирсэнгүй. Луис бүртгэлийн товчоо руу утасдаж, Виктор Паскоугийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүслээ. Дараа нь агент ирж, эмийн оронд Луисд “Шинэ Английн эх орончид” багийн тоглолтуудын улирлын тасалбарыг хямдралтайгаар санал болголоо.
- Хэрэггүй баярлалаа гэж Луис хэлэв.
- Би таныг зөвшөөрөхгүй гэж мэдэж байсан юм гэж агент хэлчихээд яваад өглөө.
Өдөр нь Луис цайны газар орж, загастай сэндвич, кола авлаа. Тэгээд Паскоугийн тодорхойлолтыг унших зуураа хооллов. Болсон явдалд ядаж ямар нэг боломжийн тайлбар олохыг хичээн, Паскоуг өөртэйгөө, эсвэл ядаж Тэжээвэр амьтдын оршуулгын газар байдаг хойд Ладлоутай холбож болох баримтыг дэмий баахан хайв. Талийгаач Ладлоуд төрж өссөн, бүр тэр газар нохой юмуу муураа оршуулсан байж магад хэмээн тэр найджээ.
Тэр ямар ч тайлбар олж чадсангүй. Паскоу гэдэг хэн нэгэн залуу Нью Жерси мужийн Бергенфильд хотод төрсөн, энд цахилгааны инженерийн ангид сурдаг байжээ. Хэдэн хуудас цаасан дээр машиндсан баримтуудаас өөрт нь холбогдох ямар ч зүйл тэр олсонгүй. Тэр кокаг ууж дуусгаад, хоолны сав, цаасан стаканыг хогийн сав руу шидэв. өдрийн хоол нь хөнгөн боловч тэр цаджээ. Сэтгэл санаа нь хэвийн байдалд орж, урьд шөнийн аймшиг улам холын, бүдэг бадаг санагдана.
Тэр тэмдэглэлийн дэвтрээ үзэж байснаа дахин утасдав. Энэ удаа түүнд төв эмнэлгийн моорг хэрэгтэй байлаа. Түүнийг задлан шинжилгээний эмчтэй холбоход нэрээ хэлээд:
- Танайд оюутан Паскоугийн цогцос байх ёстой гэлээ.
- Үгүй, тэр энд байхгүй.
Луисын дотор хачин оргиод явчихав.
- Юу гэнээ?
- Урьд шөнө шарилыг нь гэр рүү нь аваад явчихсан. Оршуулгын компанийн нэг залуу ирээд авчихсан – цаас шажигнах сонсогдов.
- Түүнийг Дельта онгоцоор 109 – р аялалаар аваад явчихсан. Та яагаа вэ? түүнийг бүжгэнд явчихсан гэж бодоо юу?
- Үгүй дээ, би зөвхөн ... гэж Луис хэлэв.
- Юу “зөвхөн” гэж?
Энэ тухай бодож болохгүй. Бүхнийг мартаж, ой ухаанаасаа арчиж хаях хэрэгтэй. Шинэ асуултууд зөвхөн гай авчрах болно.
- Би зүгээр л юун хурдан юм гэж гайхлаа гэж тэр эцэст нь хэллээ.
- Аа түүнийг бүр өчигдөр задланд оруулсан – дахиад л цаас шажигнав – гурав гучид, эмч Ринсвик. Энэ үеэр аав нь бүх баримтуудыг бүрдүүлж амжсан. Миниу бодлоор цогцос Ньюаркт шөнийн хоёр цагт хүрсэн байх.
- За за тэгвэл ...
- Хэрэв өөр тийш нь андуураад явуулчихаагүй л бол шүү дээ. Ийм юм болдог л юм, гэхдээ Дельта тэгэхгүй л дээ. Дельта бол сайн компани. Манай нэг залуу Арусток тойргийн газрын зураг дээр байдаггүй нэги жижиг хотхоны ойролцоо загас барьж байгаад усанд живчихсэн юм. Яахав, пиво хэтрүүлж уугаад завинаасаа уначихгүй юу. Найзууд нь тэр газрын мухраас нааш авчрах гэж 2 хоног зүдэрсэн болохоор цогцос ямар болчихсон байсныг та ойлгож байгаа биз. Дараа нь түүнийг Миннесота мужийн Гранд Фоллс руу гэрээд нь явуулсан, тэгээд алдчихсан. Эхлээд тэр Майами орж, дараа нь Де – Мойн, дараа нь Хойд Дакота мужийн Фарго хүрсэн байгаа юм. Эцэст нь хэн нэгэн түүнийг төөрөөд аялж явааг ухаарсан байгаа юм л даа. Гэвч бас дахиад 3 хоночихсон байдаг. Цогцос тас хар болчихсон, үмхийрсэн гахай шиг л ханхалж байж. 6 ачигчийн дотор нь муухайрч, огиулж, сүйд болсон гэнэлээ.
Харилцууран дахь хоолой инээв.
Луис нүдээ анилаа.
- За за баярлалаа.
- Хэрэв хүсвэл би танд Ринсвик эмчийн гэрийн утсыг өгч болох юм, гэхдээ тэр өглөө бүр гольф тоглодог хүн дээ.
- Хэрэггүй.
Луис харилцуурыг хурдхан тавилаа.
Энэ бүхнийг хурдхан дуусгавар болгох хэрэгтэй гэж тэр бодлоо. Чи тэнэг зүүд зүүдэлж байхад чиь Паскоугийн цогцос Бергенфильдэд хэвтэж байж. Одоо боллоо. Энэ тухай бодох хэрэг байхгүй.
Тэр гэрээдээ явж байх зуураа орны бохир даавууны талаар тун энгийн тайлбар бодож олов.
Энэ бол ажлынх нь анхны өдөр нүдэн дээр нь оюутан залуу нас барснаас үүссэн мэдрэлийн шокноос болж зүүдэндээ явсан ховор тохиолдол байж.
Энэ нь бүх зүйлийг тайлбарлаж байлаа. Яагаад зүүд тийм бодитой байсан бэ гэвэл үнэхээр л хүйтэн сахлаг хивс, шүүдэр, хуурай мөчир гээд л дийлэнх нь үнэхээр бодитой байсан. Бас Паскоу хаалга нэвт гарсан, харин тэр чадаагүй нь ч олон зүйлд тайлбар өгч байв.
Шөнө Речэл доош буугаад түүнийг хаалттай хаалга мөргөн, нэвт гарахыг оролдоод зогсож буйг харвал яахыг тэр төсөөлөн бодов. Тэгээд мушилзан инээмсэглэлээ. Энэ ч ерөөсөө л муу хэрэг.
Энэ таамаглалын ачаар тэр харин зүүднийхээ шалтгааны г бодож олон санаа нь амрав. Тэр зүүдэндээ Тэжээвэр амьтдын оршуулгын газар ру явсан нь хамгийн сүүлийн, цаг хугацааны хувьд хамгийн ойрын стресстэй нь нягт холбоотой юм. Тэр эхнэртэнйгээ ширүүн муудалцсан нь нэг шалтгаан болжээ... бас охин нь анх удаагаа үхэл гэж юу байдгийг нүдээр үзэн ойлгож, бас түүний анхны өвчтөн нас барсан нь зүүдний шалтгаан болсон байна хэмээн тэр улам чөлөөтэй тайван болсоор бодлоо.
“Би гэртээ тун цагаа олж амжилттай харьсан байна шүү. Яаж харьснаа чя мэдэхгүй юм. Лав автомат удирдлагаар харьсан байх”.
Смэки муурын шарилны дэргэд айж сандарчихсан, шүүдэрт норчихсон, магадгүй дотоожиндоо пурхийлгэчихсэн зогсож байхдаа сэрсэн бол, бас Речэл түүнийг эрж хайж явсан бол яана.
Одоо энэ бүгд дууссан, гүйцээ.
Ингээд л дууслаа гэж Луис гайхмаар дотор нь онгойн бодов.
- Байз, тэр үхэхдээ ярьж байсан бүхнийг яах билээ?
Гэвч тэр энэ бодлыг хурдхан үлдэн хөөжээ.

Орой нь Речэл хувцас хунар индүүдэж, Элли, Гейж 2 Маппет шоу үзээд зурагтны өмнө сууцгааж байхад нь Луис салхинд гарчихаад ирье гэж хэллээ.
- Чи Гейжийг унтуулахад ирнэ биздээ? Гэж Речэл индүүнээс нүдээ салгалгүй асуув.
- Тэр чамтай хэвтэхээр амархан унтчихдаг шүү дээ.
- Тэгэлгүй яах вэ?
- Аав та хаачих нь вэ? гэж Элли хатагтай Пигги хөөрхий Кермитийн нүдийг бүлт цохихоор бэлтгэж буйг харан, зурагтнаас нүд салгалгүй асуув.
- Аав нь холдохгүй.
- Аа за за.
Луис гарлаа.
15 минутын дараа тэр Тэжээвэр амьтдын оршуулгын газар ирчихсэн, сэтгэл догдлон, айж цочисхийн явж байлаа. Тэр үнэхээр өнгөрсөн шөнө энд байсан бололтой. Смэки муурын цогцос эцсийн хэвтрээ олсон газар зоосон самбар уначихсан хэвтэж байв. Зүүдэнд нь Паскоугийн сүнс хаана зогсож байсныг санаад тэр унаж овоорсон модод руу явлаа. Энэ газар түүнд эвгүй санагдав. Энэ үхсэн модод овоорсон яс болж байсныг нь эргэн санамагц тэр дагжин чичирлээ. Тэр арайхийн ойртож, нэг модонд гар хүрэв. Модыг тогтоож байсан мөчир гэнэт хугарч, хөлийг нь дарчихаас арай өмнө Луис ухасхийн зайллаа.
Тэр овоорсон моддын хажуугаар явав. Түүнийг 2 талаас нь нэвтрэхийн аргагүй ширэнгэ хүрээлжээ. Цаад тал руу нь зөвхөн энэ үхсэн моддын овоог давж байж гарч болох ажээ. Эргэн тойронд халгай өтгөн ургасныг хараад халгайнд түлэгддэггүй гэж онгирдог олон хүн байдаг ч бараг бүгд худал ярьдгийг саналаа. Цаана нь аварга том, аймаар хурц өргөсөөр бүрхэгдсэн үүргэний бутнуудыг луис олж харав.
Луис эргэж, овооны хажууд очоод гараа халаасандаа хийн хэсэг ажиглаж зогсов.
“Үүнийг давж цаана нь гарахыг хүсч байна уу, аан?
Үгүй шүү, босс оо. Тэгж тэнэглээд яах юм бэ?
Маш сайн байна. Энэ ч чи өөрийнхөө эмнэлэгт хугархай хөлтэй хүргэгдэх шулуухан зам л даа, Лу минь.
Мэдээж ёстой тэнэг юм”.
Тэр ингэж бодсон ч гэнэт овоолгоотой модод руу авирч гарлаа. Луис бараг овооны дунд хэсэгт нь хүрээд байтал хөлөн доор нь нэг юм тасхийн дуугарч хөдлөв.
“Яс бутарч байна даа, эмчээ”.
Дахин тасхийх дуу хадахад Луис буцан доош хурдан бууж эхэллээ. Түүний цамц нь өмднөөс сугарч, нуруу нь ил гарлаа.
Тэр газар эсэн мэнд хүрэхэд алга нь модны холтосноос хүрэн өнгөтэй болсон байв. Тэр эргэж, хүүхдүүд нь түүнийг үдшийн үлгэр ярихыг хүлээж суугаа, Черч муур шалиг завхай амьдралынхаа эцсийн шөнийг хүлээж байгаа, тэр өөрөө эхнэртэйгээ гал тогоонд цай уухыг хүсч байгаа байшинд нь хүргэх зөрөг зам руу явлаа.
Анир чимээгүйд сэтгэл нь догдолсон Луис эргэн ойн цоорхойг харав. Хаанаас ч юм манан татаж, булшуудыг бүрхэн авч байлаа. Энэ эргүүлэг мэт төв рүүгээ чиглэсэн тойргууд ... яг л Хойд Ладлоугийн үе үеийн хүүхдүүд өөрсдөө ч юу хийж байгаагаа ухааралгүй Стоунхэнжийн загварыг бүтээсэн мэт.
“Луис, ингээд л бүгд дууссан гэдэгт чи итгэлтэй байна уу?”
Хэдийгээр тасхийн дуугарах чимээнээс болж овооноос буухаас өмнө тэр овооны цаад талруу дөнгөж харц шидэж амжсан ч цааш ойн гүнийг чиглэсэн зөрөг байхыг харах шиг болсон юм.
“Луис, энэ чамд хамаагүй. Зөрөг л байгаа биз.
Яг үнэн, босс оо”.
Луис эргэж, гэрийн зүйг явлаа.

Луис энэ шөнө Речэл хэвтсэний дараа бүтэн цаг унтсангүй. Тэр нойрны тухай бодол тэвдүүлэн, сандраагаад байгааг өөрөө ч үл зөвшөөрөн, аль хэдийнэ уншсан анагаах ухааны сэтгүүлүүдээ эргүүлэн хэсэг суув. Тэр хэзээ ч шөнө зүүдэндээ явж байгаагүй, гэхдээ түрүүчийнх үнэхээр ганц л удаагийнх гэж ... энэ дахин давтагдахгүй гэж хэн хэлсэн юм бэ?
Речэл босч дараа нь түүнийг зөөлнөөр дуудахыг Луис сонсов.
- Лу, хонгор минь унтаач.
- Одоохон гэж тэр ширээний чийдэнг унтраангаа хэллээ.


* * *
Энэ удаа түүнд нойрстол нь долоогоос хамаагүй илүү хугацаа шаардагдлаа. Ямар ч байсан тэр хэвтэж, Речэлийн жигд амьсгалахыг чагнаж байхад Паскоугийн хий үзэгдэл зүүд шиг санагдах нь багассаар байв. Одоохон, түүнийг нүдээ анимагц, хаалга хяхтнах сонсогдож, манай байшингийн хий үзэгдэл улаан шорттой, хугархай эгэмнийхээ ясыг гялалзуулсаар ороод ирнэ.
Энэ хүйтэнд тэр орноосоо босч, Тэжээвэр амьтдын оршуулгын газар руу сажилж, тэнд сарны гэрэлд булшин тойргуудыг, бас ой руу одох зөрөг замыг харна гэхээс түүний нуруу хүйт оргив. Энэ тухай тэр бодмогц л сэрчихээд байлаа.
Шөнө дунд өнгөрсөн хойно тэр нойрондоо дийлджээ. Энэ удаа тэр юу ч зүүдэлсэнгүй. Тэр өглөө долоо гучид, цонх пижигнүүлэх, хүйтэн борооны дуунаас сэрэв. Тэгээд их анхааралтайгаар орныхоо даавууг шалгалаа. Даавуу дун цагаан байв. Хөл нь шинэхэн цэврүүтэй ч бас цэвэрхэн байна.
Луис дуу аялсаар угаалгын өрөө рүү явлаа.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jun.27.07 10:05 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 12:55 pm
Posts: 272
Location: nowhere vs. everywhere
[align=center]19[/align]
Речэл машинаар Черчийг малын эмчид аваачих хооронд Мисси Денбриж бяцхан Гейжийг харж суув. Энэ үдэш Элли муургүйгээр унтаж чадахгүй байна хэмээн аяганы араас аяга ус дахин дахин нэхсээр 11 цаг хүртэл унтсангүй. Эцэст нь орондоо шээчих байх хэмээн болгоомжлон Луис дахиж ус өгөхгүй гэв. Энэ нь Эллийн уурыг галзууртал нь хүргэж, гайхсан Луис, Речэл 2 өөд өөдөөсөө харлаа.
- Тэр Черчийн араас сэтгэл нь зовоод байна гэж Речэл хэлэв.
- Түүнд бүү гар хүр, Луис.
- За за. Удаан ингэхгүй биз.
Луисын зөв байжээ. Эллийн хашгираан удалгүй зөөлөн уйлахаар солигдож, дараа нь нам гүм болов. Луис өрөөнд нь ороход Элли шалан дээр, Черч бараг хэзээ ч дотор нь унтдаггүй сийрсэн савыг нь тэврээд унтаж байв.
Тэр охиноо тэврэн авч, орон дээр нь тавиад сэгсийсэн үсийг духнаас нь болгоомжтой зайлуулж, үнслээ. Гэнэт тэр нэг арга сэдэж, өрөө рүүгээ явж ороод хуудас цаас авч: “Маргааш ирнэ. Та нарт хайртай, Черч” гэж бичин, цаасыг сийрсэн саванд нь өлгөлөө. Дараа нь тэр Речэл дээр эргэн ирэв. Эхнэр нь түүнийг хүлээж байлаа. Тэр хоёр чанга тэврэлдэн унтаж байлаа.

* * *
Луисын ажлын анхны долоо хоног дууссан баасан гаригийн үдэш Черч гэртээ эргэн ирэхэд Элли цуглуулсан мөнгөнийхөө хагасаар муурын дуртай элдэв амттан аван бэлэг бэлдсэн байлаа. Дараа нь Гейж муурын сүүлнээс нь чангаахад Элли золтой л цохиод авсангүй. Гейж уйлагнасан боловч нэг их гомдоогүй бололтой. Түүний хувьд Эллийн үг Бурханы зарлиг шиг л сонсогддог ажээ. Черчийн дүр төрхийг хараад Луис ихэд өрөвдлөө. Хуучин сэргэлэн цовоо зангаас нь ор мөр ч үлдсэнгүй. Тэр хуучин шигээ ихэмсэг байдлаар алхлахаа больж, одоо тахир дутуу хүн шиг аяархан болгоомжтой явах болжээ. Элли түүнийг тэврэн гүйхэд огт дургүйцсэнгүй. Тэр гадагш, ядаж гараж руу гарахыг ч хүссэнгүй. Тэр өөр болжээ. Энэ нь дээр ч байж магад.
Речэл, Гейж 2 үүнийг огт анзаараагүй бололтой.

_________________
www.breakingdawn-mn.tk


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 77 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited