#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.21.19 9:09 pm

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 82 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Jan.29.07 11:08 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Dear all. Миний бүтээлийг унших дуртай бүх найзууддаа зориулан энэ буланг нээлээ. Энд зөвхөн миний зохиосон хайрын өгүүллэгүүд байрших болно. Байнга л шинэчлэж, шинэ өгүүллэгүүдээр бэлэг барихыг хичээх тул та нарын унших дуртай сэдвүүдийн нэг нь болох байх аа.

Хүндэтгэсэн

Sienna

Last edited by Sienna on Oct.08.13 12:23 am, edited 39 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Jan.29.07 11:09 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Мeрeeдлийн шинэ жил

Бушуухан хичээл тараасай хэмээн дотроо бухимдах тусам Анхилыг уурлуулах гэсэн мэт цаг хугацаа зогссон мэт нам гүм. Цагаа дахин хартал бараг 20-н минут дутуу байхаар нь доод уруулаа хазлан байж урдхан ширээнд суусан Сартуулыг харвал хажуудаа суусан охинтой түрүүний адил инээд алдан юу ч юм шивнэлдэн байлаа. Үгүй ер лекцээ бичдэг болоосой, хичээл тарсаны дараа лекц нөхөх нэрийдлээр бас номын санд сууж бас охидтой марзагнах гэж байгаа юм, өнөөдөр эртхэн ирэхгүй яав аа дахиж л орой болтол дэмий зурагт үзэхгүй юм шүү хэмээн Анхил бухимдан байж ядаж суулаа.

2-р курсынхэн бүгдээрээ бүтэн долоо хоногт 2 удаа л хамтдаа лекцэнд суудаг билээ. Чухам энэ л өдрүүдэд Анхилын нар гийж өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нууцхан хайрын эзнээ хичээлийн цаг дуустал харан ёстой л хийморио сэргээнэ гэгч болдог байлаа. Энэ өдөр өглөө эрт лекцэндээ гүйх шахам ирээд заавал Сартуулын арын суудалд тухлан суугаад гэмгүй царайлан хүлээдэг сэн. Сартуулын арын суудал гэж онцолсоны учир гэвэл зэргэлдээ ангийн Сартуул залуу том танхимд лекцэнд орохдоо заавал ч гүй нэг ширээнд тогтмол суудаг билээ. Өөр залуу суувал хөөгөөд охид байвал найраад багтахгүй байсан ч заавал тэр ширээн дээрээ сууж байж санаагаа амраадаг байлаа. Сүүлдээ ч бараг Сартуулын ширээ гээд залуус суухаа байж, харин охидууд өглөө эртлэн ирж тэр ширээнд уралдан суугаад Сартуулын хүлээцгээдэг болсон юм. Сартуул биерхүү сайхан залуу, үнэхээр ухаалаг, хичээлдээ сайн тэр хэрээрээ ангийхантайгаа ч , бусадтай ч тэр үл ялиг ихэрхэнгүй бардам харилцдаг байлаа. Гэхдээ тун ч хөгжилтэй нэгэн болохоор түүнийг тойрон бараг л нэг хүрээлэл бүлэг үүсчихдэг байлаа. Анхилын бодлоор цорын ганц дутагдалтай тал нь охидтой дэндүү их марзганадаг юм шиг санагддаг. Анх түүнийг мэдэх болсон цагаасаа л эхлээд өөрийн эрхгүй харуулдсаар яваад нэг л мэдэхэд Анхилын цээжинд хайрын цэцэг дэлбээлчихсэн байжээ.

Ингээд л нөгөө ангийн Сартуулыг харуулдан аз таараад дайралдчихвал бяцхан зүрх нь өөрийн эрхгүй түг түг цохилон арай ядан сайн уу хэмээн мэндэлнэ. Заримдаа хаа нэг Сартуул тааралдахаараа өөрөө эхлээд мэндлэх бөгөөд энэ өдөр Анхилын хувьж ёстой л баяр жаргал дүүрэн өнгөрдөг байлаа. Харамсалтай л тэдний курсын гайгүй гэсэн охидын ихэнх нь Сартуулд хандтай, тэд л хоорондоо өрсөлдөн байж лекцэнд Сартуулын ширээнд хажууд нь наалдан сууж сээтэгнэнэ. Харин Анхил Сартуулын ширээ хоосон байсан ч очоод сууж зүрхэлдэггүй бөгөөд харин арынх нь ширээнд заавал суугаад гэмгүй дүр эсгэн хүлээж суудаг билээ. Сартуул хичээлийн явцад үе үе эргэн харж хойно суусан охидуудад элдэв хөгжилтэй зүйл хэлж инээлгэх бөгөөд энэ үед Анхилын хувьд хамгийн сайхан жаргалтай өдрүүдийнх нь нэг нь болдог байлаа. Анхил цүнхэндээ байнга илүү бал, тэр бүү хэл дэвтэр авч явж Сартуулд хэрэг болвол хамгийн түрүүнд өгнө хэмээн хадгалдаг нь нэг бус удаа нээрээ хэрэг болсон байлаа. Даанч Сартуул түүнийг огтхон ч анзаарч үзээгүй нь харамсалтай боловч бас ч гэж хааяа лекц ороход хойд ширээнд нь суугаад удаа дараа балаар туслаж байсан томоотой тусч охин хэмээн дотроо танимхайрч хаа нэг сургууль дээр дайралдахдаа мэндэлдэг болсонд харин Анхил тун ч ач холбогдол өгөөд баяр хөөр дүүрэн явдаг болсон байлаа.

Өчигдөр орой болтол зурагт үзсэний гор нь өглөө гараад гэрээсээ таксидан байж яаран лекцдээ ирсэнд хүн цөөтэй хичээл эхлэх болоогүй байсан боловч аль хэдийнэ Сартуулын ширээ ч тэр арынх нь ширээ ч тэр түүнийг хүлээсэн өөр өөр ангийн охидоор дүүрчихсэн тэд нар хоорондоо элдвийг ярин инээлдсээр сууж байлаа. Тэгээд л Анхил аргагүй эрхэнд нилээд хойшоо суугаад түүний эргэн тойронд байгаа охидод дэмий л атаархан Сартуулыг хардах зүрхээ тайтгаруулах аргаа олж ядан сууж байгаа нь энэ байлаа. Өөрийнхөө хүссэнээр бол уул нь нэг удаа ч гэсэн хажууд нь суумаар л байна. Даанч зүрх хүрэхгүй нь сайхан юм даа.

Анхил гэхдээ хамгийн сонин нь Сартуулыг хичээлийн бус цагаар юу хийж яаж явна гэж огт боддоггүй, сургууль дээр бол яаж нэг дайралдах вэ л хэмээн бодож явдаг билээ. Бусад үед нь түүний тухай дотроо л баахан мөрөөдөж түүндээ цадчихаад сэтгэл тайван явдаг мөртлөө сургууль дээр ирэхлээрээ холос ч хамаагүй харж байж сэтгэл амардаг билээ. Бараг жаахан хүүхдийн гэмээр гэнэхэн дурласан байлаа. Тэр нэг харуусал төрсөн өдрөөс хойш Анхил дахин оройтсонгүй хамт ордог лекц болгон дээрээ л Сартуулын хойно суусаар байлаа. Сартуул түүнтэй мэндэлдэг хэдий ч нэрийг нь ч сонирхож асуухгүй л байлаа.

Удахгүй болох шинэ жилийн баярыг л Анхил тэсэн ядан хүлээж байна даа. Нүдээ гартал гоёчихоод Сартуулыг бүжигт заавал урьна даа. Дээр үеийнхэн шиг цэнгээнт бүжиг бүжиглэдэг байх нь яав. Гэхдээ л уянгын ая явангуут нь л шууд урьчихая. Тэртээ тэргүй ихэнх хүмүүс халаалт авчихсан байдаг болохоор Анхилыг хэн л анзаарав гэж. Анхил ийнхүү бодсоор хоног тоолон шинэ жилийн баярыг хүлээлээ.

Нүд гялбам өнгөлөг зураг нүүрэн дээр нь наалттай нэрэндээ тохирсон Гялбаа сэтгүүлийг Анхил хэргээр худалдан авч үзлээ. Шинэ жилийн төрөл бүрийн гоёлын нүүр будалтуудын тухай мэдээллүүд этгээд сонин будалттай зургууд, хамгийн гол нь нүүр будагчийн нэр холбогдох утасны дугаар байлаа. Ашгүй дээ. Энэ чинь л хэрэгтэй байсан юм. Утасдаад асуулаа. Ээ яасан үнэтэй юм бэ 15-20 доллар гэж байна. Оюутан хүнд нилээн их мөнгө юм байна. Гэхдээ л ганц удаа ч болов мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэж байгаа Анхил яаж ийгээд заавал нүүрээ ийм гоё өвөрмөц будуулна даа. Жирийн үед ч будаг бараг хэрэглэдэггүй Анхил ингэж будуулбал энэ модель бүсгүй шиг гоё зохих болов уу хэмээх бодол зурс хийн орж ирлээ. Одоо энэ шигээ гоё палааж л олох хэрэгтэй найзууд, найзуудын эгч нар, түрээсийн газрууд гээд бүх нь боломжоороо хайя, туфль өөрт нь байгаа гологдохгүй байх. Хамгийн гол гоёл бол онцгой гоёмсог палааж гэхдээ тийм гоё палааж худалдаж авч чадахгүйгээс хойш олох л хэрэгтэй.. Шинэ жилийн баяр ойрхон ирлээ. Удахгүй 5хан хоног үлдлээ.

Анхил өглөө эрт сайн ч унтаж чадалгүй догдолсондоо сэрж орхилоо. өнөөдөр тэдний сургуулийн шинэ жилийн үдэшлэг болно. Оройн 6-н цагаас эхлэх баярт Анхил хамгаас онцгой бас сэтгэл булаам харагдах ёстой. Сартуулын арын ширээнд тогтмол суух зориг гардаг юм чинь өнөөдрийн үдэшлэг дээр Сартуулыг урих зориг байгаа л гэсэн үг. Анхил оройн баярт зориулсан даашинзаа аваад захиалга өгсөн нүүр засалчруугаа 3 цагт явлаа. 25 доллар төлөөд үсээ ч бас хамтад нь засуулахаар тохирсон байлаа. Гэрийнхэнийх нь өгсөн мөнгөнөөс цаана нь 5-6н мянган төгрөг л үлдэхээр байлаа. За яадаг юм, Сартуултай нэг бүжиглээд л таксидаад харихад болно доо.

Хөөх . . . Толинд хараад Анхил өөрийн эрхгүй дуу алдлаа. Өөрийгөө ийм хөөрхөн болно гэж үнэхээр даанч толгойд нь бууж байсангүй. Гоо сайханч сэтгэл хангалуун хажууд нь инээмсэглэж байлаа. Үсний засалт нүүр будалтаа эвдэчихнэ гээд даашинзыг нь Анхилд аль хэдийнэ өмсүүлээд суулгасан байлаа. Хүзүүгээ даган янзтай мушгирсан ганцхан туг үстэй гоёмсог засалт, хүний анхаарал өөрийн эрхгүй татмаар бөгөөд атаархам чамин нүүр будалт, даашинзны бяцхан чимэгтэй өнгө ижил гязалзсан дусал чулууг хүртэл нүдний тэнд өвөрмөцөөр наасан байлаа. Баярлалаа. Анхил чин сэтгэлээсээ энэ үгийг хэллээ. Өөрийгөө ийм хөөрхөн гэдгээ олж мэдсэндээ туйлын их баяртай байлаа. Анхилд төлсөн мөнгө нь их санагдахаа ч байсан байлаа. Анхил сэтгэл хангалуун, аз жаргал дүүрэн үдэшлэгтээ гарч явлаа. Сургуулийнхаа хөөрхөнд тооцогдох зарим охидоос ч илүү хөөрхөн, илүү ганган болсон мэт түүнд санагдаж бушуухан Сартуулд өөрийгөө гайхуулмаар санагдаж хөл газар хүрэхгүй үдэшлэгрүүгээ зүглэлээ.

Үдэшлэг эхлэх газрын хаалгаар оронгуут л шинэ жилийн баярын уур амьсгал тэр чигээр нэвт ханхалж толийсон костюмтай залуус алхалж, гялалзсан гялалзаагүй, бие барьсан бариагүй элдэв даашинзтай ганган бүсгүйчүүл сүлжилдэх бөгөөд нэг бүсгүй нь нөгөөгөөсөө сайхан юм шиг санагдан хараа булаана. Анхил яаран хувцас өлгүүрийн газарт хувцасаа өгөөд бяцхан цүнхээ барин хаалгаруу дөхөх агшинд хүүе Анхил уу хэмээн хажуугаас дуу алдах чимээнээр эргэн харвал ангийнх нь 2 охины нүд орой дээр гарсан байхыг хараад Анхилын өөртөө итгэл итгэл тэр хэмжээгээр нэмэгдлээ. Яасан хэмээн инээмсэглэн харахад тэр 2 үнэн сэтгэлээ дуу алдан шагшлаа. Чи ёстой гоё болсон байна. Гоё харагдаж байна . . . Анхил сэтгэл тэнэгэр дээгүүр харцтай ангийнхаа 2той хамт үдэшлэгтээ орж шуугилдан буй ангийнхантайгаа нийллээ.

Хүн бүр өнөөдөр бие биетэйгээ баярын мэнд мэдэж эелдэг найрсаг харилцана. Анхилын хувьд өнөөдөр үнэхээр аз жаргал дүүрэн бялхсан үдэш байлаа. Урд нь хэзээ ч ийм сайхан үгс магтаалыг сонсож байсангүй, бас өөрөөрөө ч ингэж ихээр бахархаж байсангүй ээ. Үдэшлэг ид дундаа явж байхад Анхил ширээнээс босч Сартуулыг хайхаар бүжгийн талбайг зүглэлээ. Бүжгийн талбайд дөхөж очоод алгуур нягтлан ширтвэл Сартуул эсвэл Сартуултай төстэй залууг олж харж чадсангүй дэмий л жаахан урагшлан зогсоон олон хүн бужигнасан бүжгийн талбайг нэгд нэгэнгүй харах гэж оролдож байлаа. Сайн уу баярын мэнд. Нижигнэсэн чимээ шуугиан дунд зөөлөн хэлсэн энэ үгийн эзэнг Анхил гайхан харлаа. Дээд ангийн нэгэн залуу Анхилыг ширтэн инээмсэглээд чи үнэхээр сайхан, бусдаас онцгой харагдаж байна танилцая гэж толгойгоо дөхүүлэн хэллээ. Баярлалаа гээд Анхил түүний сунгасан гарыг нь хариу атгалаа. 2лаа бүжиглэх үү хэмээн урьсан хэдий ч Анхил хүн хүлээж байгаа жаахан байж байгаад бүжиглэнэ хэмээн хэлж орхилоо. Тэгвэл би буцаад ирнээ гээд өнөөх залуу олон дунд уусан орлоо. Үгүй ер сургуулийнх нь их л дажгүй энэ залуу Анхилыг тоож дуугардаггүй байсан шүү дээ. Ер нь огт танихгүй байх гэж бодож байтал хүрч ирээд бүжигт урьж байна шүү хэмээн дэмий зүйл бодсоор Сартуулыг дахин нүдээрээ харуулдаж эхэллээ.

Ангийнхаа хэдэн нөхөдтэй марзганан зогсож байсан Сартуул өнөөдөр өнгө хосолсон цамц зангиагаар гоёж улам л сайхан харагдаж байлаа. Бүжгийн талбайн наад захад ганцаар зогсож байгаа нэгэн охин түүний нүдэнд тун содон туслаа. Үнэхээр хөөрхөн охин юм, энэ чинь хэн билээ. Сартуул түүнийг сайтар ажиглан харлаа. Ийм охин танихгүй юм байна, сая шилжиж ирсэн юм болов уу. Яагаад Сартуулын нүдэнд өртөөгүй байсан билээ. Юутай ч энэ охин Сартуулд маш их таалагдаж байна, заавал очиж танилцах ёстой. Та нар харж байна уу би тэр охинтой танилцаад бүжиглэнэ хэмээн ангийнхаа хэдэд Сартуул бардамнан өгүүллээ. Аль охин хэмээн нөгөө хэд нь хэрэгт дурлан харсанаа янзтай хөөрхөн охин байна, аль ангийнх юм бол хэмэн ам амандаа өгүүллээ. Чамайг тоохгүй ээ хэмээн нэг нь Сартуулыг цаашлуулан өгүүлэхэд Сартуул аль хэдийнэ түүнийг чиглэн алхаж байлаа.

Анхил нүдээрээ Сартуулыг хараад олохгүй болохоор нь буцаад ангийхна дээрээ очих уу эсвэл бүжиглэж байгаа олны дунд орж сэтгэлээс сэргэтэл бүжиглэх үү хэмээн шийдэж ядан зогсож байтал яг өөрийг нь чиглэн алхан ирж байу Сартуулыг хараад балмагдан сандарлаа. Хайгаад байсан хүн нь зөвхөн өөрийг нь чиглээд ирэхэд балмагдахгүй хүн гэж байна гэж үү. Сайхан баярлаж байна уу. Сартуул хүү өөртэй чинь танилцаж болох уу хэмээн угийн хэлтэй амтай Сартуул өгүүлээд гараа сунгалаа. Ийм олон цэцэгс дунд ийм сайхан сарнайг олж харсандаа баяртай байна хэмээн тал зассан өнгөөр хэлэхэд Анхил өөрийн эрхгүй инээд алдан Анхил гээд гарыг нь чангахан атгалаа. Анхил барагл согтуу хүн аятай газраас хөвж яваа мэт санагдлаа. Сартуул өөрийг нь сарнай цэцэг гэж хэлж байна шүү дээ. Анхил баяр хөөрөө нууж үнэхээр чадахгүй байлаа, ихэнх хүний мөрөөдөл биелдэггүй шүү дээ. Тэгвэл Анхил мөрөөдөл нь биелсэн азтай нэгэн болжээ. Хэдий тийм ч том мөрөөдөл биш ч Анхилд бол гайхалтай мөрөөдөл байсан сан. Анхил дахин инээмсэглэлээ. Түүнийг инээмсэглэхэд Сартуул гайхан нүдээ үл ялиг өргөн түүнийг харлаа. Одоо л Сартуул түүнийг танилаа. Энэ чинь нөгөө хэн л байсан байна шүү дээ. Нөгөө даруухаан охин. Ямар их өөрчлөгдөө вэ. Танихгүй гүнж байна даа гэж бодсонсон. Сартуулын урам жаахан хугарах мэт санагдлаа. Гэхдээ одоо нэрийг чинь мэдэж авлаа Анхил гэж Анхилд өгүүллээ. Анхил түүнийг хүсэл мөрөөдөл дүүрэн харцаар ширтэж байгааг Сартуул харлаа. Ангийхан нь түүнийг харж байгаа буцаад очивол Сартуулыг тээр чамайг тоохгүй гэж хэлээ биздээ хэмээн инээлдэнэ. 2лаа бүжиглэх үү Сартуул инээмсэглэн хэмээд Анхилыг бүжгэнд урьлаа.

Намуухан хөгжим эгшиглэн залуус хөгжмийн аяар найган бүжиглэнэ. Чи их сайхан харагдаж байна, бүх зүйл чинь зохицоод үнэхээр сайхан байна гэж Сартуул Анхилыг ширтэн өгүүллээ. Сартуул түүнийг ширтэж байхдаа үнэхээр тэгж бодсон байлаа. Гэхдээ л огт танихгүй хэн нэгэн байгаагүйд жаахан сэтгэл дундуур байлаа. Түрүүхэн Сартуулын сэтгэл маш ихээр догдолж байсан билээ. Анхил харин өөртөө ч итгэхгүй, нүдээ удаахан аниад нээвэл гэртээ сэрэх юм шиг санагдаж байлаа. Гайхалтай Сартуул өөрөө түүнийг бүжигт урьлаа шүү дээ. Үнэхээр жаргалтай байна, энэ мэдрэмжийг би хэзээ ч мартахгүй ээ. Ая дуусч Сартуул Анхилыг талбайн захад хүргэж ирээд баярлалаа хэмээн хэлээд орхин явлаа. Өө би хожигдчихсон уу гэх дуунаар Анхил манарсан байдлаасаа гарлаа. Түрүүний дээд ангийн залуу түүний хажууд ирчихсэн зогсож байлаа. дахиад бүжиглэх үү хэмээн асуухад Анхил үгүй ээ гэж инээмсэглээд ангийнхан дээрээ очиж лаазтай хүйтэн ундааг бараг нэг амьсгаагаар уулаа. Нилээн уужраад Сартуулыг дахин харвал аль хэдийн нэг охинтой ширээний буланд мөрөөр нь тэврэн ярилцаж байлаа. Анхил огтхон ч санаа зовсонгүй, энэ ч Сартуулын хувьд гэм биш зан л даа. Анхил одоо дуу чимээнээс төвөгшөөн бушуухан эрт харимаар санагдлаа. Дуу чимээгүй нам гүм орондоо ороод түрүүн болсон бүхнээ нэгд нэгэнгүй эргэн санаж жаргамаар санагдаад хорхойсч байлаа.

Ангийнхандаа бүгдэд нь баяртай гээд Анхил хувцасны өлгүүрийн тэнд очтол явахнуу хэмээн өнөөх дээд ангийн залуу бараг л баярласан шинжтэй асуулаа. Тиймээ, тэгвэл хүргээд өгье. Анхил хичнээн ч дургүйцсэн өнөөх залуу ятгасаар байгаад орц хүртэл нь хүргэж өгөхөөр тохироод гарцгаалаа. өвлийн хүйтэн жавар тасхийн тэр 2-г гадаа угтлаа. Нилээн удаж байж такси зогсоод тэр 2 замдаа элдэв юм ярилгүй байсаар Анхилын орцны гадаа ирлээ. Сайхан амраарай гээд Анхил үсрэн бууж бушуухан амтат мөрөөдөлдөө умбахаар хар гүйхээрээ гэртээ орлоо.

1дэх өдөр Анхил өглөө нь яг л хуучин янзаараа хичээлдээ очлоо. Өнөөдөр Сартуултай дайралдвал яана аа, урд нь дайралдах сан гэж бодогддог байсан бол өнөөдөр дайралдчихвий хэмээн ичих шиг болж ийш тийш хулмалзан харж явлаа. Маргааш лекцтэй эртхэн очоод Сартуулын арын ширээн дээрээ суугаад хүлээнэ дээ. Сартуул ирээд намайг хараад яах бол ... эхний цагийн завсарлагааны дараа гялс номын сан ороод ирье гээд Анхил хурдлан булан тойрох гэтэл гэнэт Сартуулын дуу тодоос тод гарахаар нь дороо зогсон сэмхэн чагналаа. Яах аргагүй шинэ жилийн үдэшлэгийн тухай хэдэн залууд ам мэдэн ярилцаж байлаа. Анхилын зүрх түг түг хийн цохилж Сартуулыг миний тухай ярих болов уу гэж өөрийн эрхгүй бодтол яг мэдсэн юм шиг түүний тухай яриа дэлгэлээ. Сая үдэшлэгээр нэг гоё охин байна даа гэж харчихаад танилцая гээд яваад очсон чинь харин нөгөө ангийн таньдаг охин байж шараа болсонш дээ. Эмэгтэйчүүд чинь ёстой аягүй өөр өөр болдог юм байна лээ хэмээн ярихыг сонсоод Анхилыг хэн нэгэн цохиод авах мэт лүгхийн бие нь хүндрээд явчихлаа. Түүнийг Сартуул өөрөө сарнай цэцэг гэж хэлээгүй гэж үү . . . Анхил хүндэрсэн хөлөө зөөн бушуухан тэндээс холдлоо. Алгуурхан ангидаа орж булангийн ширээн дэрлэн хойгуур ханаруу ширтэн суулаа. Сартуулыг урд нь танихгүй байсан бол яах байсан бол. Анхилын хөөр баяр дүүрэн сэтгэл нь унтарлаа. Анхилаас Сартуул ичдэг юм байна. Сартуул Анхилыг гэж мэдсэн бол бүжиглэхгүй байх байжээ. Зүгээр л андуурсан, харин дараа нь эелдэг зан гаргасан байжээ. Анхил гэртээ хариад орондоо ороод нам унтмаар байлаа. Өөрийн эрхгүй бие нь жихүүцэн даараад ирлээ. Ганц удаа хичээл таслахад ер нь яадаг юм.

Сургуулиас гарах гээд шатаар бууж байтал өнөөх дээд курсын залуу зогсож байлаа. Сайн уу Анхил аа. Анхил инээмсэглэн мэндэллээ, ямар ч байсан Анхилыг таньж бас нэрийг мартаагүй байгаа юм байна. Хичээлдээ суухгүй явах гэж байгаа юм уу, ямар нэг зүйл болоогүй биз. . . Анхил түүнтэй одоо удаан ярилцмааргүй байлаа. Яаралтай ажил гараад одоо явлаа. Ингэж хэлээд Анхил түүнийг орхин сургуулиасаа гарлаа.

Маргааш өглөө Анхил хуучин заншлаараа лекцийн танхимдаа эртлэн ирлээ. Нүдэнд танил Сартуулын ширээ, өөрийнх нь сууж заншсан арынх нь ширээ нүдэнд харагдлаа. Анхил хажуугаар нь өнгөрөн явж өөр эгнээний ширээнд очин нэг хоёроороо орж ирэх бусдыгаа ажиглан суулаа. Удалгүй Сартуулын ширээ ч арынх нь ширээ ч эзэнтэй боллоо. Хонх цохихын алдад Сартуул орж ирээд өөрийн ширээндээ тайван сууж хажууд суусан охинтойгоо энэ тэрийг ярин инээлдэх нь харагдлаа. Анхилын сэтгэл бүрэн тайвширсан байлаа. Одоо Сартуулын хэнтэй суух, яах нь түүнд огтхон ч хамаагүй. Анхил сэтгэлээр огт унаагүй, харин ч Сартуулд баярлаж байлаа. Түүний ачаар л Анхил өөрийгөө хэнээс ч дутахгүй үзэсгэлэн гоо гэдгээ мэдэж өөртөө итгэл дүүрэн алхаж чадах боллоо. Анхны дурлал нь Анхилд хамгийн хэрэгтэй байсан өөртөө итгэлтэй байдал зүрх зоригыг авчраад, өөрийгөө голдог хулчгар занг нь аван одсон байлаа. Анхил хайр дурлалыг хүснэ, гэхдээ Сартуул биш өөрийг нь байгаа чигээр нь хайрлаж дурлаж чадах сэтгэл зүрхтэй тийм хэн нэгэн байгаа гэдэгт итгэл төгс байлаа.

2006 он Sienna

Top
   
 Post subject:
PostPosted: Jan.29.07 11:16 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Четгер авмаар Valintine's Day

Жин жин жин хэмээн хажуу ширээнд суудаг бүсгүйн утас хангинан дуугарч инээд алдан яриа дэлгэж эхэллээ. Ажил тарах яагаа ч гүй байгаа. Сонссон чинь ёстой шал дургүй хүрчихлээ, өрөөнөөсөө гараад явчмаар санагдлаа. Уул нь миний найз бүсгүйчүүдийн л нэг л дээ. Яриагаа дуусган надруу инээд алдсан царайтай хараад яриагаа эхлэх гэхтэй нь зэрэг би өрсөөд л гараад явчлаа. Яагаад гараад явчихваа гэвэл би юуны тухай ярих гэж байгааг нь мэдэж байгаа учраас л өөрийн эрхгүй гараад явж байгаа юм. Өнөөдөр чинь Гэгээн Валентиний өдөр шүү дээ. Ганцаараа хэсэг зогсож тайвширлаа.

Түрүү жилийн Валентиний баяраар өрөөнийхөө найз бүсгүйтэй дэлгүүр явж найз залууд нь өгөх бэлгийг 2 цаг гаран хайж байж сонголцсон юм. Дараа нь хамт үсчин орж бэлгийг нь тэврэн сууж үсээ засуулж царай нэмсэн найздаа бэлгийг нь эвтэйхэн гардуулаад баяртай хэмээн даллаж болзоондоо яарч буй найзаа үдээд хоцорсон хүн нь би байхгүй юу. Тэгээд л би гэртээ харьсан юм даа. Хүйтэн байсан болохоор такси барих гэтэл олддоггүй, тэгэхээр нь тийм ч холгүй байсан болохоор нь гэрлүүгээ алхаад л харьчихсан. Хажуугаар өнгөрөх залуучууд бүгд л хос хосоороо хөтлөлцөж, тэврэлдэж аз жаргалтай яаран алхална.

Над шиг хайртай хүнгүй ганцаардсан уйтгартай хүн тэрхүү хөл хөөртэй оройн гудамжинд дэндүү илүүдээд байх шиг. Хажуугаар өнгөрсөн хүмүүс намайг баяр тэмдэглэх хүнгүй хөөрхийлөлтэй нэгэн гээд бодчихвий хэмээн гэнэт бодогдлоо. Энэ тэнэг бодлоосоо өөрөө хүртэл ичсэн хэрнээ хүмүүст болзоонд яарсан нэгэн мэт санагдуулахаар шийдэн нүүрэндээ жаахан инээмсэглэл тодруулан урагшаа харан яарасхийн алхаж гарлаа. Хүн хараад намайг Гэгээн Валентиний баяр тэмдэглэхгээд яараад явж байгаан байна гэж бодох юм гэнээ. Ийм царайлаад гэрүүгээ явж байхдаа өөртөө жигтэйхэн гутарч билээ. Дараа жил хайртай хүнтэй болчихоод энэхүү баярыг заавал хайртай хүнтэйгээ 2лаа нэгэн сайхан газарт бие биедээ хичнээн хайртайгаа хэлээд л сайхан сууж байна хэмээн өөрөө өөртөө тангарагласан сан. Тэгээд л хотын харанхуй гудамжаар бүдчин гэр өөдөө явж харьсан сан.

Тэгтэл яг нэг жилийн дараа өнөөдөрийн байж байгааг хар. Яг л хуучин хэвээрээ. Одоо өрөөндөө орохоор найздаа ямар бэлэг хаанаас авах тухай эцэс дуусашгүй яриаг сонсоод дагаж дэлгүүр яваад л түрүү жилийн бүхэн дахин давтагдах юм гэж үү. Өөр үед дуртайяа тусалмаар л байна. Даанч өнөөдөр чадахгүй нь дээ найз минь. Гэнэт нэг сайхан санаа оллоо. Хажуугийн өрөөнд ороод нэгэн найзруугаа залгалаа. Хүүе сайн уу, чи миний гарлуу залгадаа, за хэрэг байна аа гээд утсаа тавьчихлаа. Өрөөрүүгээ хурдлав болоод явчихлаа утас дуугарч байна.
Утсаа шүүрч аваад л тэр дор нь анзаарагдахгүй гээр таслаад хаячихлаа. Хүүе сайн уу (жаахан нялуун дуугарлаа) за юу байна аа. Аан за баярлалаа, юу орой уулзах уу . . . хамт баяр тэмдэглэе гэж үү. . . Болж л байна хаана урьж байгаан . . . Тэгвэл 8 өнгөрөөд яваад очие ОК гээд би утсаа ширээн дээрээ тавиад нүүр бардам хажуу ширээний найз хүүхэнрүүгээ бардам ширтлээ. Нөгөөх маань ч бараг амаа ангайн чимээгүй чагнаж байсан юм чинь. Өө за яасан орой болзоотой болчихсон уу хэнтэй хэмээн асууж шалгааж гарлаа. Би жаахан цааргалсхийн нэг залуу байгаа, тэр маань урьж байна . Ажил дээрээ сууж байгаад 8 өнгөрөөд гараад явна даа гэж сэтгэл хангалуун өгүүллээ.

Найз маань залирхаг гэгч нь чи бэлгээ авсан уу хэмээн асууж байна. Аан бас дахиад л дагуулж дэлгүүр явах нуу, тэгж ч ярихгүй ээ хө. Ямар үерхэж байгаа бишдээ би бэлэг авахгүй ажил дээрээ сууж байгаад л явна гэж эрс тэс хариуллаа. Нөгөөх маань царай нь урвайгаад л явчихав. Би ч сайхан арга бодож олсондоо сэтгэл амар ажлаа хийж байлаа, тэгэхдээ л сэтгэл нэг л хөндүүр хайртай хүнтэй болчихоод л найзтайгаа хамт дэлгүүр хэссэн шигээ явбал хичнээн сайхан. Гэтэл хаанаас ч юм утсанд дуудлага ирж хэн ч юм намайг урих юм шиг санагдаад цагтай уралдан ажлаа дуусгах гэж чармайлаа.

6 нэгэнт өнгөрч залуучууд голдуу ажилладаг манай ажлынхан цагтай уралдан яаран гарцгаалаа. Найз маань ч гарах гэж хувцас хунараа өмсөн хажууд эргэлдэнэ. Ганцаараа дэлгүүр явах болсондоо дурамжхан хэдий ч намайг болзоонд явах болсонд зөндөө баярлаж байгааг нь харахад тэртээ тэргүй гунигтай байгаа зүрх маань улам л гунигийн мананд орооцолдоно. Хөөрхий найз маань миний үгэнд итгээд надад зөндөө л заавар зөвлөгөө өгөөд нүүрний будгаасаа хүртэл илүүчлэх гэж оролдоод авахгүй болохоор минь амжилт хүсээд гаран одлоо. Тэр дороо буцан цухуйж маргааш яаж баярласан сонин дуулахын тулд эрт ирнэ гэж хэлчихээд инээд алдан яваад өглөө.

Хэсэг суулаа интернетээр хэслээ. Хэн нэгэн ярих юм шиг санагдаал байсан болохоор ажлаа яагаачгүй дуусчихсан. Кино ч биш зүүд ч биш болохоор мэдээж хэн нь надруу залгасангүй. Ажил дээрэ гав ганцаараа торойн үлдлээ, цонхны цаана хав харанхуй. Гэртээ харихгүй ээ, улам ч их ганцаарддаг юм чинь. Бусадтай адил царай зүстэй, боловсрол мэдлэгтэй л юм сан. Энэ баяр тэмдэглэж, дурлаад дурлуулаад байгаа бүсгүйчүүлээс юугаараа ч илүү биш, бас юугаараа ч дутуу биш сэн. Гэртээ л лав одоо харихгүй ээ, ээж минь намайг бусад залуу хүмүүстэй адил баяр тэмдэглээд явж байна гэж бодоод баярлах биздээ. Оройхон харихдаа жинхэнэ баярлаж баярлаж ирсан хүн шиг цог золбоотой гэртээ орох юм шүү. Зүрх уйтгартай цохилно, чөтгөр ав Валентиний өдөр чамайг. . .
Ирэх жил заавал хайртай хүнтэй болчихоод энэ баярыг баяр хөөр дүүрэн тэмдэглэнэ дээ. Амлая.

Sienna 2006 он

Top
   
 Post subject:
PostPosted: Jan.29.07 11:19 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Жаргал хүссэн хайрын захидал

Хайрт минь дээ. Чамайг ингэж дуудах эрхтэй, үгүйгээ мэдэхгүй боловч хамгийн эхний удаа бичиж үзлээ. Чамдаа бичсэн энэхүү хайрын захиа маань миний хувьд анхны бөгөөд бас сүүлчийн удаа бичиж үзэж байгаа захидал юм шүү. Захианыхаа хариуг зүрх минь догдлон хүлээж суух болно. Чамаас ирэх хариу намайг хамгийн их аз жаргалтай аль эсвэл зүрх шаналгасан гуниг дүүрэн нэгэн болгох байх даа. Ингээд захиагаа эхлэе. Их сургуулийн босгоор давж амьдралд хөл тавин тал тал тийшээ салснаас хойш 2 жилийн дараа гэнэт ийм захидал бичсэнд бүү гайхаарай, хожмын өдөр амаа барьж харуусалд элэгдэн суухгүй тулд зүрхлэн бичсэн тул заавал дуустал минь уншаарай.

Хайрт минь би хувьдаа анхны харцаар дурлал ирдэг гэдэгт итгэгч тун цөөхөн хүний нэг нь билээ. Энэ талаар нилээн хүнтэй маргалдсан ч харамсалтай нь итгэдэг хүн маш цөөхөн байдаг юм байна лээ. Анх их сургуулийн босгоор үнэхээр жаахан хүүхэд алхад орж ирсэн сэн. Тэгээд хэдхэн хоноод ангийн маань хэдэн хүүхэд үлдэж хоорондоо сайхан танилцая хэмээн оройны 10 хүртэл ангидаа буу халцгаасныг санаж байна уу. Тэр дунд үлдэхдээ л би чамайг анх олж харсан юм даа. Хожим сонсохнээ чи ч бас намайг бас бусдаас арай өөр нүдээр харсан гэнэ лээ. (Үнэн байгаасай) Тэр өдөр нэг л мэдэхэд би хичнээн ч их зүйл ярьсаныг бүү мэд, ихэнхийг нь л чамд зориулан ярьж байсан. Гэтэл би чинь барагтай л бол танихгүй хүмүүстэй яриа дэлгээд байдаггүй, хүмүүсийн тодорхойлсоноор даруухан, хаалттай хүн шүү дээ.

За тэгээд анхны ангиараа хамтдаа явсан цасны баярыг дурсалгүй өнгөрч болохгүй ээ, 4-н чарга холбоод бөөнөөрөө дуу шуугиантай явж байгаад онхолдсон оо санаж байна уу. Дараа нь гэнэт чиний бээлий алга болчихсон байсныг. Миний хажууд уначхаад хэн ч анзаараагүй болохоор. Би аваад босч хувцасаа гүвж байх хоорондоо сэмхэн аваад хармаалчихсан юм шүү дээ. Тэрнээс хойш хичнээн ч удаа гэртээ чинийхээ бяцхан өрөөсөн бээлийг өмсөж өөрийгөө баярлуулдаг байв даа. Багтахгүй ч гэсэн чихэж өмссөөр байгаад бараг сунах шахсан байгаа бээлийг одоог хүртэл хадгалсаар байгаа гэвэл чи хайранд маань итгэх байхаа. Тэр өдөр хүсээд хүсээд чамтай чаргаар гулгах зүрх хүрээгүй билээ, гэхдээ нэг удаа харц мөргөлдсөндөө дотроо их л маадгар явсан сан.

Дараа жил нь бас л ангиараа 2-р курсээ төгслөө гээд лагер явж нийллэг хийснээ эргээд сана даа. Бүгдээрээ зузаан курткатай хаврын сүүлчийн сарын бүлээхэн салхинд шахалдан шөнө дунд өнгөртөл гадаа сууцгаахад бас л хажууд чинь сууж зүрхлээгүй ч гэлээ, яг нэг хүний цаана оройжин хөдлөлгүй суусныг чи ажигласан л байх даа. Тэгээд голдоо дэлгэсэн зүйлээс аль амттай гэсэн чихэр жимсээ бас л харанхуйг далимдуулан чиний өмнө рүү сэм сэмхэн дөхүүлсээр л суусан билээ. Энэндээ бас л сэтгэл хангалуун сууж байсныг чи минь мэдээгүй байж магад.

Ингээд 3-р курс айлчлан ирлээ. Чи минь сурлага сайтай, бас нэг шалгалтан дээр ардаа суусан надад дэвтрээ харуулахсан гэсэндээ тун эвгүй хажуулдаж суугаад байсныг чинь би мэдсэн шүү :) . Дэвтэр чинь хэдий илхэн харагдаж эхэлсэн ч гэлээ чиний сэтгэлд би байж магад гэсэн анхны найдлагын оч надад төрөөд, хуулахаасаа илүү дотроо мөрөөдөлд умбаад шалгалтын цаг өнгөрсөн дөө. Гэхдээ шалгалт дуусах хүртэл надад дэвтрээ улам тод харуулах гэж оролдож байгаа чи минь үнэхээр хөөрхөн харагдаж байсныг зүрхэндээ санасаар л байгаа.

Аз болж 3 курс дуусах дөхсөн үед манайхан нэг бут шоудаж билээ. Шөнийн 3 цагт эхнээсээ арай гэж тарцгааж билээ. 150гр татчихаад байсан би тэр зоригтоо анх удаа чамайг гэрт чинь хүргээд өгье гэд дуугарч билээ. Чухам тэр үгийг л хэлэх гэж уусан юм шүү дээ, тэрнээс уудаггүй хааяа пиав энэ тэр жаахан л уудгийг минь эрх биш нэг ангийн чи мэдэж байгаа гэж найдая. Азаар чи аяархан за гэж дуугарсанаар чичрээд байсан хөлийн өвдөгийг минь байранд нь оруулахад туслаж билээ. Үнэндээ би гэрийн чинь хаягийг цээжээрээ мэдэж байсан юм, яаж гээч ангийн даргыг панаалдаж байгаад хувийн хэргийг чинь бүгдийн уншаад орхисон гээч хэхэ. Шимтэн уншаад дараа нь гэрийн чинь хаягыг сайтар цээжилсэн юм даа. Таксинд суухдаа чимээгүй л яваад байсныг минь уучлаарай, би дотроо тувт орцонд чинь оруулж өгөөд яах вэ гэдгээ л бодоод тун хэцүү явж байсан юм. Давхарт чинь гаргаж өгөөд хацар дээр чинь зөөлөн үнсээд сайхан амраарай гэж хэлье гээд хатуу шийдсэн хүн танай давхарт гарч ирсэн л дээ. Цааш нь юу болсоныг чи сайн мэдэж байгаа байх даа. Хэл чимээгүй танай давхарт доошоо хараад зогсоход минь чи сайхан амраарай хэмээн хэлж билээ. Харин би тэнэг юм шиг за гэхээс өөр нэг ч үг дуугаралгүй шат алгасан пир пир гээд гүйж одсон тиймээ. Хэрвээ цонхоороо харсан бол би замын чулуунуудын хагартал өшигчин өөртөө уурлаж явсан сан. За байхдаа яахав дээ гэж нэг биш удаа бараг сарын дараа хүртэл үе үе өөртөө уурлаж өөрийгөө хараадаг байлаа. Ингээд л 3 курс өнгөрч билээ.

Нуулгүй хэлэхэд 4-р курст орох жилийн зун би нэг охинтой нилээд дотоссон билээ. Чи ч бараг гадарласан байж магад, дараа нь манай ангиар хэд хэд эргэлдээд байсан. Тэрэндээ бараг хайртай ч юм болов уу гэж бодсоор 9 сард ангийнхаа хаалгаар би орж билээ. Оронгуутаа л чамайгаа нүдээрээ хайсан, чи минь надаас түрүүлж ирчихээд найз охидтойнхоо хажууд даруухан мишээгээд сууж байлаа. Үгүй тэр биш, энэ минь миний жинхэнэ хайр гэж сэтгэлдээ би хашгирсан билээ. Би ч хэл үг багатай хаалттай нэгэн, чи минь ч даруухан сайхан охин сон. Тийм болохоороо л хэн хэн маань ямар нэгэн зүйл хийлгүй гар хумхин суусаар энэ олон жилүүдийг үдсэн байна. Миний л буруу л даа, эр хүн гэхэд шийдтэй алхам хийхгүй. Гэхдээ чиний ч бас буруу бий шүү, чиний дэргэд очихоор хамаг хэлэх гэсэн үг мартагдаад би зөвхөн тас хөшөөд зогсолгүй, бүх зүйл маань хяналтаас гараад өөр хүн юм шиг л өөрийгөө удирдаж чаддаггүй болчихдогыг чи гадарладаг байхаа.

Ингээд л хонхны баяраар чамдаа сэтгэлийнхээ үгийг заавал хэлээд чиний үгийг сонсоё гэж бас л дотроо хатуу шийдсэн байлаа. Чиний зүгээс надад хайртай сайн гэсэн ямар ч үйлдэл бараг гардаггүй /дээрх шалгалтыг эс тооцвол/ байсан болохоор би өөртөө тийм ч их итгэлтэй байгаагүй ээ. Гэхдээ нилээдгүй мөргөлддөг харц маань надад чамд хайртай байхаа гэж найдлага өгдөг байлаа. Тиймээс би өөрт чинь 4 жил дурлаж явсанаа хэлээд үерхдэг бүсгүй минь болооч /эсвэл насны минь хань болооч гэх үү гэж бас их бодсон шүү/ гэж гуйхаар шийдсэн. Оройхон хэрд хэрлье гэж шийдсэн маань бас л миний хулчгар шийдгүй зангаас болсон хэрэг. Сэрүү унаад эхлэхэд сургуулиа төгсөөд яах тухайгаа хэсэг нөхөд ам уралдан ярьж суухсан тэр хүрээнд би байсан, харин бүрий болж эхлэж байсан тул чамайг ирж суусныг мэдээгүй ээ. Гэрийнхэн маань 7 сар өнгөрөөгөөд Малайз улсруу сургуульд явуулахаар бүх зүйлийг минь бэлдсэн тухай би ам халан бүхнийг ярьтал нэгэн хүн гүйгээд босоод явахад л чамайг ирж суусныг анзаарсан билээ. Ээ тэнэгээ гэж дотроо өөрийгөө хараагаад тэр дороо босч чиний хойноос явсан, надад хайртай юм байна гэсэн бодол зүрх харван орж ирж би итгэлтэйгээр чиний хойноос явсан. Даанч чи бүтэлгүй хайрыхаа хойноос орйжин бараг шөнөжин бусдаас зайдуу уйлсан нэгэн охины дэргэдээс салаагүй дээ. Би тийшээ 2 ч очсон та хэд түүнийг тойроод л заримдаа аргадаад л, заримдаа загнаад л байсан. Ерөөсөө дуудая гэж ганц зүрхлээд очиход минь чи уйлчихсан сууж байлаа, чухам надаас болсон уу найзыгаа өрөвдсөн үү гэдгийг би ялгасангүй. Гараараа даллан дуудахад минь чи харсан хирнээ доошоо тонгойгоод дахиж надруу хараагүй тиймээ.

Тэгээд л би тэр орой архи гэгчийг зөндөө ууж өдөр буцахаас арай өмнө шиг арай ядан толгойгоо дааж боссон билээ. Ингээд л сүүлчийн оролдого маань бүтсэнгүй дээ. Гэхдээ намайг өглөө сэрэхэд дэр дэрлүүлээд, гутлыг минь тайлаад эвтэйхэн унтуулчихсан байсан хүн чи биш гэж үү. Би мөн гэж бодож байна.

Чиний бүх нууцын тухай дөнгөж өчигдөрхөн сонслоо. Бүхэл шөнөжин нэг ч дугхийлгүй зөвхөн чиний тухай бодож хонолоо. Би хэдийгээр энэ тэр бүсгүйд мэссэж бичиж хамтдаа шоудаж, заримтай нь дотноссон удаа байгаа ч гэлээ чин үнэн зүрхний минь хайр зөвхөн чамд гэдгээ үнэнээр нь бичиж байна. Тиймээс ч би энд 2 жил болохдоо зөвхөн чиний тухай бичиж, ангийн нөхдөөсөө чинийн тухай сураг асууж бас ангиараа авахуулсан зургаасаа чиний зургийг сэмэртэл ширтэж сууна. Гэтэл чи минь бас энэ хугацаанд надад хайртай байсан тухайгаа ангийн охинд уулзахдаа сая хэлсэн байх юм. Чи минь их сургуулийн 4-н жилийн турш орь ганцаараа, хүнд нүүр өгөлгүй явж ирсэнийг бүгдээрээ л мэддэг шүү дээ. Чи минь одоо надад хайртай юу, тэр үеийнх шигээ надад хайртай хэвээрээ юу. Харин би чамдаа хайртай. Би одоо тэр үеийнх шигээ хулчгар шантрамтай хүү биш болсон. Би алдаагаа засаж чинийхээ насан туршийн халамжит сайн хань байж чадна. Харин чи минь надад хайртай хэвээрээ бол нэг насны минь хайр, зөвхөн миний амраг минь болооч гэж чин сэтгэлээсээ гуйж байна.

Энэхүү захиаг яаран бичих учир гэвэл ирэх сарын 4 өдөр энэ сургуулийнхаа сүүлийн 2 жилийг сурч төгсөхөөр Малайз улсаас Америк дах салбарруу нь нисэхээр бүх зүйл маань жин тан болсон. Харин чамайг ажлаа орхиод хэлний курст суухаар Малайз улсад ирэх сарын 7 өдөр нисэн ирэхийг чинь мэдлээ. Чи бид 2 зөрөх учиргүй ээ. Чиний хайр хэвээрээ бол би Америк нисэхгүй ээ, тэвэр дүүрэн цэцгийн баглаатай нисэх онгоцны буудлаас чамайгаа тосон авах болно. Тэгээд 2 лаа дахиад яасан ч салахгүй ээ. Чи намайг л гэж хаа холоос Малайз улсыг сонгон ирж байгаа байх гэж би дотроо найдлага тавин бодож сууна.
Харамсалтай нь одоо чамайг надад хайртай хэвээрээ эсэх, хэн нэгэнтэй учирсан эсэхийг чинь би огтхон ч мэдэж чадсангүй, олон цаг утас цохин байж олсон, өдөр болгон шалгадаг электрон шуудангийн хаягруу чинь энэхүү захиаг илгээж байна. Би харин компьютерийнхаа дэргэж хариу иртэл салахгүй эргэлдсээр байх болно.

Чиний минь ирэх захиа надад аж жаргал, зовлон шаналал алиныг авчрахыг би мэдэхгүй байна. Хайрт минь чинь чиний сэтгэл надад хэвээрээ тэгээд бас зүрхний минь үгийг сонссон бол миний насны хайр болохыг зөвшөөрөөч дээ.

Хариуг цаг минут тутамд хүлээн суух

Чиний хайртай ...... чинь.

Sienna 2007 он

Top
   
 Post subject:
PostPosted: Jan.29.07 11:22 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Энэ Захидалтай өгүүллэгийг бичих санаа гэнэт төрсөн юм. Өгүүлэг гэхээсээ илүү, хэн нэгэндээ зориулж бичсэн захидалтай илүү төстэй болгох гэж хичээсэн минь энэ. Уул нь өгүүллэг өөрөө ингээд дуусч байгаа юм л даа. Гэхдээ та нарын саналыг харгалзан үзээд хариу захидлыг нь бичсэн нь зүгээр юм байна гэж бодогдлоо :)

Top
   
 Post subject:
PostPosted: Feb.06.07 11:10 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
[align=center]Хэнэггүй дурлал[/align]

Яшиг яшиг чамайг дахиж дагуулж явахгүй. Ингэж хэлээд Зуунай намайг замын хажууд орхиод ууртай нь аргагүй гүйгээд явчихлаа. Хүүе Зуунай гээд би аргагүйн эрхэнд хоцорлоо. Аргадаад сайндмаар байсан ч гэлээ өсгий нь хугарсан сандаалтай би түүн шиг хурдан гүйж гүйцэж чадахгүй юм чинь. Бүтэлгүй нь миний буруу юм уу хэмээн би дотроо гоморхон бодсоор үлдлээ. За байз такси бариад харих уу гэж бодсоноо болихоор шийдэв. Хэн тэгж мөнгөө үрдэг юм, алхаад харьчихая. Өсгий хугарсанаас ямар хөл хугарчихсан биш.

Зуны орой гэр өөдөө чиглэн алхаж байснаа өөрийгөө бодоод писхийтэл инээд алдлаа. Яанаа би ямар аймаар бүтэлгүйн бэ, надаас өөр таалагддаг залуугийнхаа өмнө тэгж ичиж үхмээр бүдэрч унаж, өсгийгөө хугалдаг хүн ээдээ тун ч цөөхөн шүү. Зуунай ч гэсэн дээ. Дэндүү сүржин, тэгээд л нээх нэрэлхүү юм бүгдийг л хэтрүүлэн бодож санаагаа зовоож явдаг. Нэрнээсээ хүртэл ичээд л хүмүүсийн дэргэд Зулаа гээд дуудаарай гээд л захина, даанч би мартаад Зуунай гээд баригдуулж хичнээн ч удаа уурлуулсын бүү мэд. Ер нь ямар ч нэртэй байсан яадаг юм, ичих юм юу байна. Зуунай миний санахад хөөрхөн л нэр байна ш дээ хэмээн бодсоор өрөөсөн гуталны өсгий нь огт хугараагүй юм шиг л тэгш алхаж эхэллээ.

Одоо ч Зуунай намайг дахиж дагуулж шоунд явахгүй л байхдаа. Намайг дагуулж явах болгондоо л бүтэлгүйтээд гэртээ уурлаж хариад байгаа юм чинь.
Зуунай тэр 2 аль хар багийн л найзууд сан. Зуунай хэл ам ихтэй, түргэн гялалзуур, хүмүүстэй нийцтэй гэхдээ дэндүү сүржин. Жижиг зүйлийг том болгож бас хүмүүсээс ичихгүй юман дээр ичих гэж сүйдгүй. Харин би бараг л юунд ч санаа зовдоггүй, тийм эмэгтэй хүний уян налархай, аальгүй зан энэ тэр байхгүй, жаахан салан удаандуу хүн л дээ. За тэгээд залуустай өөрөө эвээ олоод танилцана гэж түүхэнд ч байхгүй хирнээ яг дотор өнгийгөөд харах юм бол үерхдэг найзтай болчих тун их хүсэлтэй нэгэн. Гэхдээ яанаа намайг тоох болов уу, эсвэл тоогдох юм саан гээд гүйж харайгаад санаагаа зовоогоод байдаггүй амар ч хүн юмаа даа.

Энэ жил их сургуулийн 1-р курс төгссөн ч гэлээ багийн найз Зуунайгаасаа салахгүй зууралдсаар л явна. Саяхнаас харин нэг залууг харчихсан биш санаанд байн байн ороод байхаар нь Зуунайд хэлтэл танилцуулж өгөе гэж хэлсэнээс хойш 2 дахь удаагаа уулзуулах гэж яваад уурлаад яваад өгч байгаа нь энэ. Зуунай мэл гайхаж билээ үүшээ чи дурладий муу гэж нээх их дуу алдаж бүлтийтлээ ширтээд байхаар нь за таалагдаад байгаа юм чинь яах юм, чи нэг уулзуулаад аль хэмээн тоохгүй ч хэлчихсэн.
Эхлээд нэг кафед уулзах нь ч уулзсан юм аа. Даанч инээдтэй онигоо яриад байхаар нь мөрөн дээр нь алгадаад пархийтэл инээчихсэн чинь тэр залуу нээх сонин хараад л дуугай болчихдог байнашд. Хамт ирсэн 2 залуу нь бас бие бие өөдөө хараад л гайхалдаад. Тэгснээ би нөгөө залууд таалагдаагүйн байлгүй, тэр хэд ажилтай гээд гарцгаагаад явсан хойно Зуунай уурлаж байна гэж жигтэйхэн.

Чи одоо танилцаад 10 минут ч болоогүй байж ямар муухай пар пар гэж инээдэг юм л гэнэ, юундаа хүн хамаг чадлаараа цохиж аваад байгаа нь л гэнэ. Тэгэхлээр нь инээлгэх л гээд онигоо ярьсын бишүү, угаасаа чанга инээдгийг мэдэхгүй биш чи. Хөөрхөн л онигоо байнашд инээлгүй яадын гээд улам ч уурлуулчихсан даа хөөрхийг. Уул нь ч жаахан дэмий юманд цухалдуу ууртай болохоос биш, сайн л найз охин л доо. Намайг л аятайхан байгаасай, найзтай болоосой гэсэндээ тэгж бачимдаж байгаа юм. Тэр залууд дараа нь дургүй хүрч билээ, инээлгэх гээгүйн бол юу гэж онигоо ярьж өгдөг байна аа.

Үгүй тэгээд тэр залууг мартчихсан бол хаанаас өнөөдөр өсгийгөө чирээд харьж явах билээ. Ядахад тэр тэр залууд дургүй нь хүрсэн ч гэлээ дахиж уулзмаар санагдаад байхлаар нь Зуунайг ятгасаар байгаад арайхийн өнөөдөр уулзах болсон боловч даанч уулзсан дор 00 ормоор санагдаад тэндээсээ ирж байгаад гайтай доголд бүдрээд л өсгий паг. Нөгөө салдаггүй 3-н залуус чинь ха ха хө хө гэгчлэн харин ч өөрснөө муухай пар пар инээдэг юм байна лээшд. Дургүй хүрээд эмэгтэй хүн уначхаад байхад гээд хэрэлдмээр байсан ч даанч Зуунай намайг тандээс чирж гаргаад, энд замын хажууд орхиод уурлаад яваад өгчихөж байгаам даа. Би ичээгүй байхад Зуунай миний өмнөөс ичиж байдаг. За тэр ч яах вэ . . .

Үргэлжлэлийг нь удахгүй

Бушуухан гэртээ харьж, маргааш сандаалынхаа өсгийгөө засуулий. Шал дэмий залуугаас болж хайран өсгийгөөгөө хугалж орхилоо. Нарийн ярьвал надад л лав тэр муу залуугаас илүү өмсөж дадсан сандаал минь илүү үнэтэй юм даг. Зун ер нь уйтгартай юм, хичээл эхлэвэл л гоё юм даа, ангийнхантайгаа хичээлдээ хоцрох гэж гүйж харайгаад л. Ер нь ангийнхаа хэдэн банди нартай маазарч, зарим нэг аалигүй охидруу зажилсан цаас чулуудсан шигээ сууж байвал харин жаргал юм бишүү. Найз яадаг юм, залхуу хүний заяа хатавчинд гэдэг үг байдаг юм гэнэ билээ. (Ээж дандаа тэгж загнадаг юм намайг)
Ээж загнаж байгаа санаа нь залхуу хэвээрээ байх юм бол хатавчнаас дээшээ гарч хоймор хүрч чадахгүй гээд байгаа юм шиг байгаа юм, харин би ойлгохдоо залхуу хүн ер нь амар юм байна, аяндаа хамаг зүйл нь өөрөө бүтчихдэг юм байна гэж дотроо ойлгоод санаа амар явдаг юм даа. Ерөөсөө анги дээрээ л сахилгагүйтэж суух минь, тэгж байтал хэн нэгэн нь над дурлах л байлгүй хүүхэн бүр нөхөрт гардаг юм чинь. За ашгүй гэрийн бараа харагдлаа. Ёо ёо муу хөл минь. . .

Хэд хоног Зуунайтай утсаар ярьсангүй. Намайг эхлээд ярьна гээд хүлээж байгаа. Гайгүй байлгүй, би ямар буруутай юм. За за ингээд өөдгүй утсаар ярьдаггүй юм өөрөө л залгахаас. Хүүе Зуунай сайн уу л даа, за за уучлаарай би дахиад чамайг шараа болгохгүй ээ, 2уулаа сайндий. . .

За ашгүй Зуунайтай сайндлаа. Бушуухан уулзаж жаал хууч хөөрөе, саначихаж муу найзыгаа. Өнөөдөр яг миний дуртай өдөр байх чинь. Хэдэн хоног халуу шатсан юм, үүлтэй бүрхэг сайхан өдөр байна, дуртай пүүзээ жийчээд жаахан зугаалж байгаад ирье байз.

Гадаа гудамжинд ч улам сайхан сэрүүхэн байлаа. Нэг сайхан дуу цахилгаантай ширүүн бороо асгараад ороосой, тийм үед гэртээ цонхон дээрээ наалдчихаад бороонд шалбайтлаа цохиулсан хүмүүс сандран гүйлдэхийг харахад хичнээн их инээдтэй байдаг билээ. Ойрд тийм зугаатай зүйл үзээгүйн байна. Бушуухан бороо ороосой. Хүүе ээ тэр өөдөөс хэн ирж байна аа. Зө хөөрхий энэ залуу ингээд нэг баригддын байж ээ. Өстэй хүн өлийн даваанд 3 таарнаа гэж энэ дээ. Хажууд ашгүй Зуунай ч алга, дураараа жаахан хэдэн үг солиодхий. Ашгүй ашгүй. . .

За сайн уу утасдаж барихгүй хаашаа алга болчдын хэмээх дуунаар Мөнгөн цочих шахам зогслоо.
- Аан уучлаарай сайн уу. Утсыг чинь аваагүй болохоор яаж ч ярих вэ дэ хэмээн Мөнгөн үл мэдэг мушилзан инээвхийллээ.
- Аваад ярихгүй яасын
- Хэнээс авахын
- Зуунайгаас авахгүй юу, миний утсыг Зуунайгаас аваарай мэдүү
- За.
- Тэгээд яриарай мэдүү
- За. Ингэхэд хөл чинь гайгүй юу, дээр бүдрээд ойчоод өгсөн. Мөнгөн өөрийн эрхгүй инээдээ барьж ядан байлаа. Урд өмнө нь ийм охинтой таарч байсангүй, түүний сонирхдог ярилцдаг хэв шинжийн ч охин биш билээ. Тэгтэл харин гудамжинд таарав уу үгүй юу учир зүггүй утас аваад ярьсангүй гэж загнаж байдаг нь харин хөгжилтэй ч юм шиг санагдлаа.
- Хөл сайн, хөлөөрөө ойчоогүй сандаалын өсгий ойчсын байхгүй юу. . . Бас ч гэж өдөр нарны гэрэлд сайн харвал миний бодож байснаас ч аятайхан залуу байна шүү.
- За за би ярьнаа, одоо жаахан яаруу явна баяртай гээд Мөнгөн цагаа харан яарлаа, үнэхээр ч жаахан яаруу ажилтай явж байсан тул хурд нэмэн алхлаа.

Заавал ярьна шүү гээд би санаа алдасхийн зогсож байгаагаа гэнэт мэдэв. Үүшээ санаа алдаж байна гэж үү, залуугийн хойноос уу даа . . . Давгүй л мэдрэмж байна . За бушуухан Зуунай дээрээ очиж өнөөдрийн сониноо хуваалцая. Намайг Мөнгөнтэй гудамжинд таараад өөрөө эхлээд юм хум яриад уулзсан гэхээр гүд нь орой дээрээ наалдааж бууж өгөхгүй байх вий. Миний утсыг зуунайгаас аваад надруу бушуу залгаасай, ер нь гэртээ хариад овоо нэг эмэгтэй хүн шиг инээх гэж жаахан сургуулилт хийе байз . . . Дараа уулзаад бас пар пар инээлээ гээл гараад явчуул яшиг зүгээр. . . Ер нь энэ эрэгтэйчүүд чинь яасан ч маягтай учир нь олдохгүй амьтад байдаг юм бэ . . .

Үргэлжлэлийг нь удахгүй

Зуунай гээд холоос бахиртал өмнөөс нь Зуунай нүд амаа дохилдон нэг юм хэлэх мэт үрчийж хорчийно. Тэгснээ өөдөөс минь гүйн хүрж ирээд нурууны хажууруу нэг нударч аваад замын эсрэг гарахаар зулгааж эхлэв. Яаваа бас яачивдаа, зам гарах хэрэг байгаа муу гээд том дуугарч чиргүүцэлдэж байгаад бас нэг чимхүүлж аваад, аргагүй хөтлөгдөн явлаа. Зам гарсан хойно Зуунай
сурсан зангаараа уцаарлаж эхлэх нь тэр. Юун холоос Зуунай гэж хашгирдын чи. . . Ойрхон явж байгаа хүнийг хардаггүй юм уу гээд л сүйд болж өгч байна. Хажууд чинь хэн байсын. . . Яагаав манай их сургуулийн нөгөө ангийн 2 залуу байсаншдээ. . . Чи тэгээд хамт явж байсы муу. . . Үгүй би ойрхон явж байсан юм. . . За ийм хүнтэй яаж ч зөрөх вэ дээ, нэрнээсээ ичихээ болиосой. Тэгээд ч би нэгд тэдний нөгөө ангийн хүүхдүүдийг танихгүй, хоёрдоод эргэн тойрон нь хэн байна дуудаж болохнуу гэж нүдээ бүлтийлгэхийг хүсэхгүй. Зуунай би сая гудамжинд Мөнгөнтэй тааралдсан гээл ганц хэлэнгүүт Зуунай бүх гомдлоо мартаад таг хөшчихөж байгаам даа, ийм л хүн дээ.

Тэгээд яасан. Яах юу байхав, надруу ярьна гэсэн, чамаас миний утсыг асуух байх шүү гээд дийлсэн баатрын дүр үзүүлж орхив. Хөөх ёстой сонин юм даа, чи ёстой азтай юм аа. Чи тэгээд таараалдангуутаа утсаа өгчихгүй яасан юм гэж Зуунай загнах аядав. Хүүшээ нээрээ яагаад толгойнд орсонгүй вэ гэж би өөрийн эрхгүй уулга алдав. Тэгдэг байж, тэр битий хэл алив чи утсаа гээд авчихдаггүй гэж би дуу алдан харууслаа. Тэгсэн бол өдийн hi гээд мэссэж бичсэн шигээ додигор явахгүй юу. Намайг харуусаад эхлэхтэй зэрэг нээрээ тэр сонирхоод байгаа Мөнгөн чинь нээрээ нилээн их зантай гэж би сая сонслоо хэмээн Зуунай цайлган сэтгэлээр надад эх адаггүй хууч дэлгэж эхлэв. Ингээд найзтайгаа сэтгэл татагдаад байгаа залуугийн тухай яриа дэлгээд л, хов живыг нь сонсоод л алхаж байх сайхан ч юм уу даа. . . Мөнгөн миний утсыг бушуухан аваад яриасай . . .

Сэтгэл нэг л хөнгөрчихсөн санагдаад байна уу, эсвэл овоо их өмсөөд элээчихсэн пүүз маань хөнгөрөөд байна уу. Алийг нь ч ялгасангүй тэгэхдээ л бие ер нь их аятайхан байна. Орой тэссэнгүй Зуунайруу залгаж асуулаа, Мөнгөн ярьсан уу . . . Яриагүй ээ гэхдээ ярих байхаа гэх дууг сонсоод жаахан гуних төрөх мэт болсон ч өөрийгөө албадан байж толгойгоо хэд сэгсэрчихсэн чинь зүв зүгээр болох мэт санагдлаа. Би ер нь өөрт дэмий зүйл болох, тохиолдох гээд л тийм үед толгойгоо хэд хэд сайн гэгч нь сэгсэрч орхидог зуршилтайм л даа. Тэгэхээр толгой хөнгөрөөл уур хүрэх асуудлууд арилчихсан юм шиг өөрт санагддаг юм. Ангийнхаа охиныг нэг удаа уйлах шахаад байхаар нь, тус болох санаатай хэлтэл өөдөөс харин шоолдог байнашд. Дургүй хүрсэн гэж юүхэв, байна л биз өөрийн арга өөртөө зөв өө гэж. Дурласан ч тэр уйлхай охид шиг толгойгоо алдтал өөр хүний төлөө дурлахгүйм шүү. Ярихгүй байгаад үзээрэй тэр Мөнгөн. . . Үзүүлээд өгөх юм шүү. . .

Ажлаа бүтээгээд сайхан ааштай байсан Мөнгөн хэдэн найзуудыгаа уруу татаж, зусланруугаа хамт явахаар болоод хоцорсон нэгэнрүүгээ утас цохин барин байсаар оройны 9 гэхэд л арай чүү зусландаа очиж амьжлаа. Орой дундуу нэг шил юм мултлаад сайхан сууж байтал гэнэт нөгөө бүдэрч унадаг охин санаанд орж ирлээ. Хүүе та нар нөгөө үү хаха-г санаж байна уу. Ямар? Яагаад нөгөө манай сургуулийн Зуунайгийн найз гээд танилцаж байсан охин. Тэгэхтэй зэрэг нь нөгөө хэд ха ха болон явцгаав. Аан нөгөө үү хаха юу. Түүнийг аль хэдийн хоорондоо тас тас эв хавгүй инээдэг гэж шоолцгоогоод үү хаха гээд хоч өгч амжсан байжээ. Тэр яасан гэж. Би өнөөдөр гудамжинд таараад орхисон чинь намайг утасдсангүй гээд үг сүггүй загнадаг юм байна. Чи тэгээд утасдана гэсэн юм уу. Яалаа гэж хамгийн гол нь утсыг нь ч би аваагүй дээ. Тэгээд чи юу гэвдээ, гайгүй байлгүй гамбир минь гэчихсэн үү. Үгүй ээ, би утсыг нь аваад яриад үзмээр санагдаад байна. Мөнгөн үнэнээсээ хэллээ, яагаад ч юм утсыг нь олоод дахиад яриад үзмээр санагдаад сонирхолыг нь татаад байлаа. Тоглоогүй биздээ, үү хахатай юу, тийм эршүүд ч гэхээр этгээд ч гэхээр охин уу, чиний сонирдог стил лав биш дээ. Харин тийм тэгэхдээ харин яагаад ч юм, яримаар санагдаад байна, Зуунайгийн утас байгаа юу . . . Найзууд нь Мөнгөнг гайхан бие биерүүгээ инээх ярвайх хослуулан мушилзаад, нэг нь утсаа гарган Зуунайн утсыг өглөө. . .

Үргэлжлэлийг нь удахгүй

Тээр яг шүдээ угааж байхад гэрийн утас хангинаад уналаа, аягүй бол надаас өөр авах олдохгүй ээ. Зө зө гүйчээд л ирэхээс, байна уу . . . Байна аа, сайн уу. . . Мөнгөн байна таньж байна уу. . . Мөнгөөн . . . Гэнэт цочирдсонд аманд байсан хэсэг оо залгигдаж орхиод аймшигтайгаар өөрийн эрхгүй хэд хахаж цацаж орхилоо, өө чи ийм өөдгүй ш дээ гэж өөрийгөө халти нэг зүхээд одоохон гээд буцаад угаалгын өрөө жирийлгэж орхив. Бушуухан буцан очиж харилцуураасаа зуурч авлаа
- Ашгүй чамайг ярихыг хүлээж байлаашдээ, уулзий гэж байгаа бол өнөөдөр завгүй маргааш завтай шүү
- Заавал уулзах ёстой юмуу, зүгээр утсаар яриж болохгүй ээ. . .
- Хаашдаа л уулзахаас хойш утсаар ярьж яадаг юм, утас чинь чи хаана байна, би хаана байна гэхэд л зориулагдсан эд ш дээ.
- За тэгвэл таны тааллаар болъё доо. Маргааш би өдөржин ажил хөөцөлдөөд оройхон нилээн өлссөн хүн л сулрах байх, хамт оройн хоол идээд дараа нь хотоор жаахан сэлгүүцэнгээ сайхан танилцая гэвэл болж болж байна уу.
- Өө ёстой сайхан таарч байна, үүшээ чи яагаад гарлуу залгасангүй вэ, мэддэггүй муу.
- Зуунай л гэрийн чинь утсыг өгсөн шүү дээ. . . За тэгвэл сайхан амраарай маргааш би залгая. . .

Утсаа тавиад баярлаж амжаагүй байхад дахин хангинахаар нь их л эвлэгхэн утсаа авлаа. Байна уу яасан ярьсан уу гэх Зуунайгийн хоолойг таниад ашгүй баяраа хуваалцах хүн гээд ярьсаан хэмээн бахирч гэрийнхэнээ жаал алмайрууллаа. Чи одоо гэрийн утас өгдөг нь яаж байгаан бэ, гэнэт залгахаар нь хичнээн сандарсан гэж бодож байна өөдгүй этгээд. Уучлаарай харин Мөнгөнг гэнэт залгаж чиний утсыг асууна гэж ёстой санасангүй, чи харин ёстой найраатай юм байна аа, ганцхан гудамжинд таарав уу гүй юу л утсыг чинь авья гээд залгадаг гоё юмаа гэж Зуунай цагаахан өгүүлэад за тэгээд та 2 яахаар болов уулзахаар болсон уу хэмээн ар араас нь шалж гарав. Бид 2 маргааш уулзахаар болсон гэтэл овоошдээ би маргааш хэдэн цагт очих вэ гэх нь тэр.
- Чи яахнав чирж гүйгээд олигтой ч хэдэн үг солиулах биш, яахын би ганцаараа очно, тэгээд ч Зуунайтай очно гэж хэлээгүйшд.
- Зуунайгийн уур нь хүрч хэн чамтай цуг явий гэсэн юм, очиж маргааш өмсөх хувцасыг чинь хамит сонголцоё л гэж байна хэмээн уурслаа.
- Гайхсан гэж. Хүүе хэзээ нээх минийн өмссөн хувцыг голж шилдэг болчихоо вэ чи.
- Чи нээрээ засрахгүй юм аа, маргааш чинь их гоё эмэгтэйлэг хувцаслах ёстой байхгүй юу. Тэнэгээ маргааш чинь чиний хамгийн анхны болзоо байхгүй юу, болзоондоо хүн чинь бэлтгэж очдог юм. Цаад залуудаа таалагдаж, цаашдаа найз нөхөд болоё л гэж бодож байгаа бол байдаг шигээ очиж болохгүй мэдүү.

Сэтгэл гэнэт ёг хийх шиг болох нь тэр. Нөгөө нээх дуун дээр гараад байдаг шиг анхны болзоо нь ингээд хүрээд ирж байгаа юм бол уу. Ичих шиг ч болох гэж. Зуунай хүрээд ирээрэй, би яг хэдээс уулзахаа мэдэхгүй байна. Оройхон ярьна гэсэн юм. Хоёулаа үдээс хойшжин хамт байя тэгэх үү. Зуунай дуртай зөвшөөрөөд утсаа тасласан хойно нь өхөөрдөх сэтгэл төрлөө. Хөөрхөн ш дээ муу Зуунай минь намайг л гэж уур цухлаа барж байдаг, тэгсэн мөртлөө хамаг гомдлоо минутын дотор мартчихдаг ийм эмэгтэй найз их ховорхон доо. . .

Болзоо ий. Болзоо гэж бодоогүй байсан чинь хамаг бие хачин болгоод явчлаа. Ингээд нэг эмэгтэй хүн шиг болзоод найгаад л явдын байжээ. Яанаа палааж энэ тэр өмсчүүл зүгээр байх, угаагаад тавичхуул бүүр ч сайнсан. Хувцасны шүүгээгээ сайн онгичоодхий. . .
Шөнөжин бүтэлгүй зүүд зүүдлэсээр арайхийн өглөөтэй золголоо. Яг сайхан болзох гээд л гэрээсээ гартал дахиад л гутлынхаа өсгийг хугалаад орхиж гэнэ. Гэртээ буцаж ороод л яадын гээд таавчик өмсөөд гартал, нөгөө Мөнгөн нэг охин дагуулаад өө чи цагаасаа хоцорсон гээд явж байна энэ тэр гээл аягүй биед шаналгаатай баахан зүүд хольж хутган зүүдлэж өглөө сэртэл сэтгэл битгий хэл бие хүртэл зүдэргээтэй бослоо. За хөөрхий ингээд би нэг найзтай болдын байжээ. Одоо найзыгаа дагуулаад парк орно, бас тэнгист кино үзнэ өшөө бас гоё гоё юм бодож олноо.

Тэгж ингэсээр байтал нэг мэдэхэд хоёр цаг болж байх нь тэр. Хаалга тогших чимээнээр гүйн очихдоо Зуунайг гэж таасан чинь алдсангүй, нэг тортой юм барьчихсан орж ирлээ. Ямар халуун байна аа, орой тийшээ нэг сэрүүхэн болох байхдаа бурхан минь. Хүүеэ тортой юу авчирсын арай надаа нэг маружин . . . Зуунай авчирсан тороо дэлгээд, чи өөрөө маружин энийг хар гэж тушаав. Чиний юмнууд байнашдээ, Зуунайгийн хайртай крем (нээх жоохонг нүүрэндээ түрхдэгийг нь яана вэ ), хэдэн тень, нэг шинэ майк, үсний хөөрхөн боолт энэ тэр байна. Энүүгээр яах гэж байгаа юм, айлд очиж хонох нуу. . .

За тэгээд Зуунайгаас өөр найз байсан бол аль хэдийнэ гараад явчих байсан юм даа. Естой өөлхөн найз, намайг гоёх гэж байгаа юм байжээ. Би үсээ дэндүү арзайлгаж сэгсэгнэж гүйдэг учраас хөөрхөн боолтоор дээш нь боовол их зохих юм гэнэ, бас гоё гялалзсан харагддаг гээд кремее түрхүүлнэ гэнэ, хамгийн сүүлд нь хамаатны эгчийнх нь явуулсан цоо шинэ майкаа аваад ирж (надад хүртэл үзүүлээгүйшд энэ майкаа) тааруул өмсүүлнэ гэнэ ээ бурхан минь.
Ингээд бид хоёрын хооронд жаахан тулаан өрнөөд авлаа. Хүний хувцасаар гоёх хэрэг над лав байхгүй, тэгээд ч чи дараа нь өмсөөд явахаар хүмүүс юу гэх юм. Бас тэгээд хүний юм өмсөөд явах ёстой юм бол, энэ болзоонд чинь би л дахиж явахгүй гэж хэсэг тулалдсаны үр дүнд арайхийн тохиролцоонд хүрсэнээр төгслөө. Би өөрийнхөө хувцаснуудыг өмсөж, харин үсээ дээш нь боож Зуунайгийн кремийг түрхэх, бас Зуунай авчирсан тениэрээ миний нүдийг будахаар яахав нэг тохирлоо. Намайг дандаа дийлдэг юм энэ Зуунай, уул нь би сормуусаа л будах дуртай нээх тень энэ тэр солонгоруулах дургүй. алиалагч шиг нүдтэй хүн толинд харах болгонд өөдөөс хараад байдаг юм.

За тэгээд дөнгөн данган 5 цаг болж байхад Зуунай намайг аль хэдийн бүх хувцасыг маань өмсүүлчихээд, нүд будсан шигээ сууж байлаа. Өнгө өнгийн юм холиод түрхчив гэж үглэсээр суутал ашгүй нэг дуусахаар нь тольруу хартал тэрээ хөөе, бас ч хөөрхөн ч юм шиг харагдаж байна. Үсээ дээр боочихсон, солонгорсон ч биш аятайхан нүд харагдаж байна. Зуунай намайг харан магтаалын үг хүлээнэ. Чи ёстой мундаг. Зуунай баярлан инээд алдаж авчирсан зүйлээ торондоо буцааж хийнэ. Одоо хэзээ утасдах болоо . . .
Оройны 6 цаг жаахан өнгөрөв үү үгүй юу, гэрийн утас хангинаж Мөнгөн ярьлаа. . .

Үргэлжлэлийг нь удахгүй

Last edited by Sienna on May.15.07 11:58 am, edited 5 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Feb.12.07 5:38 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Насны хань хайртай чамдаа

Чин зүрхний миний л хайраа. Тун удахгүй болох гэгээн хайрын өдрийн мэндийг хүргэж энэхүү захиаг бичиж сууна. Чи бид хоёр хайр сэтгэлээрээ учраад гурав орчим жилийг ардаа үджээ. Хорвоод чи бид хоёрыг учруулсан тэр нэгэн шинэ жилийн баярын үдэшлэгийг хайрт чи минь эргэн санадаа. Анхныхаа харцаар чамдаа дурласан ч гэлээ зүрх минь алдаж дурлаагүй байсан. Чиний бүх зан төрх, үйл хөдлөл, ааш араншин чинь, ер нь чи бүхлээрээ дандаа л хайрыг минь татаж, чамайг энхрийлэх сэтгэлийг надад төрүүлдэг байсныг би гайхдаг л байлаа. Одоо зүрхийг минь зөвхөн чи л нэгэнт эзэлжээ. Энэ зүрхнийхээ орон зайнаас өчүүхэн хэсгийг нь ч нууцаар эсвэл илээр өөр хэн нэгэнд өгөхийг би хүсэхгүй ээ. Чамайгаа олж хараад, чамдаа өгсөн дурлал надад хорвоо ертөнцийг солонгын 25 өнгөөр гэрэлтүүлэн цоо шинээр дэлгэн харуулж, би сэтгэлдээ амьдрал юутай сайхан, хайр минь юутай сэтгэл татам бэ гэж өөрийн эрхгүй дуу алдан гайхширч суусан нь саяхан даа.

Амьдралд тохиолдолд элдвийн маргааныг чи бид 2 тойрч гарч чадахгүй ч гэлээ, бие биеэ хүндлэх сэтгэлдээ тулгуурлан сэтгэлээ сэвтээлгүй давж гардагаараа бахархдаг шүү. Хүний л амьдрал хойно хааяа чамдаа гомдчихоод буруу харан нулимсаа арчин суудаг ч гэлээ, өөрөө бас зөрүүдлээд уурыг чинь барах удаа байдаг ч гэлээ. Дотроо чамаасаа хэдийнэ уучлал гуйчихаад, намайгаа аргадан энхрийлэхийг чинь мөч тутам хүлээн хошуу цорвойн суудаг шүү дээ. Гэхдээ уурандаа хэлдэг зарим хатуу үгэнд чинь зүрх минь өөрийн эрхгүй чангаар базлаж, хөндүүрлэн хатгуулан өвдөөд, гадаа хичнээн ч нартай байсан эвлэрэх хүртэл эргэн тойрон надад тас харанхуй санагдаад дэндүү шаналгаантай байдаг аа нуухгүй ээ. Харилцан буруугаа хүлээж, бие биедээ буулт хийж аргадаж тайтгаруулдаг энэ заншилаа хоёулаа он жилийн уртад гээхгүй л амьдрах юм сан даа.

Насныхаа амьдралыг бие биедээ итгэх итгэл дээр тулгуурлан, хүсэн тэмүүлэх хайраараа жигүүрлэн, өөр хэнтэй ч биш зөвхөн чамтайгаа хамтдаа туулна гэдэгт итгэл дүүрэн байгаа шүү. Шал дэмий залгах юм гэж чи хааяа уцаарлана, санаад байгаа юм чинь гээд би үнэнээ хүлээнэ. Баяр болгоноор наддаа барих бэлгийг чинь би тэсгэл алдан хүлээдэг сэн. Чи минь намайг үнэхээр сэтгэл дүүрэн баярлуулдаг болохоор чамдаа би улам ч хайртай шүү. Сэгсийсэн үстэй намайгаа хараад хөөрхөн байна гээд хацар дээр минь зөөлхөн үнсдэг, чамайгаа хайрлахгүй байж болно гэж үү дээ.

Хичнээн хол байсан ч бидний амьд хайр цэцэглэн дэлбээлсэн хэвээрээ байх болно. Би өдөр болгон хайраа шингээн цэцгээ услая, харин чи минь хорт ургамлыг нь ургах тоолонгоор толгой дараалан тасдан хаяарай. Би хичээнээ, чинийхээ өмнө хүлээсэн үүргээ умартахгүй, надад итгэсэн цагаахан итгэлийг чинь хөсөрдүүлэхгүй.

Хайраа зүрх минь хичнээн ихээр догдолно вэ, чамдаа би чинь чин зүрхнээсээ хайртай шүү. Захидлынхаа үг бүрд хайрын нулимс, итгэлийн дулаахан энергийг шингээн байж бичлээ. Чи минь захидлыг минь заавал уншаарай.

Хайртай чамдаа Гэгээн Валентины өдрийн мэндийг хүргэе, чамдаа зориулсан миний хайр чин сэтгэлийн минь үнэнч хайр юм шүү.

Хайрдаа хайртай.

Sienna 2007 он

Top
   
 Post subject:
PostPosted: Feb.13.07 12:54 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Бvтэлгvй ч гэлээ ....... eдeр

Бумбагардуу хацар дээр нь нулимс нарийн цагаан зам татуулан урсах хэдий ч Танхил гарынхаа араар хаа нэгтээ шудраад гэрийнхээ утаснаасаа зvvгдсэн хэвээр байлаа. Утасны цаана ангийнх нь хамгийн сайн найз охин нь чин сэтгэлээсээ тvvнийг тайтгаруулах гэж ядах бeгeeд тvvний тайтгаруулах vг бvрийн хариуд Танхил улам ч мэгшин гомдолтойёо элдэв vг урсгаж eeрийгээ зэмлэсээр байх ажээ. Сав харжигнан тvлэгдэх чимээ сонсогдон eрeeрvv нь нялуун vнэртэй хурц хиншvvний vнэр сад тавин орж ирэхэд дуу алдан хашгирч утсаа чулуудаад гал тогооны eрee тийш хeл мэдэн гvйж оров.

Гал тогоондоо ороод цахилгаан зуухаа салгаж орхиод дараа нь улам ч ихээр амаа ангайн уйлж гарлаа. Хvн харвал eдий том болсон хvvхэн ингээд уйлаад байхдаа яадаг юм хэмээн хэлэх байх, гэхдээ л Танхил eeрийн эрхгvй гэртээ ганцаараа жаахан хvvхэд адил бахирах шахам уйлсаар байлаа.

Танхил уул нь айлын ганц охин, дээрээ 2 ахтай. Тиймээс ч ээждээ жаахан нялуурангуй eссeн билээ. Гэхдээ л эрх гээд бусдын адил зeрvvд гeжvvд элдэв зан гаргаж гэр орныхныгоо зовоож байсангvй, харин жаахан аргадуулах гээд байдаг гэмтэй байж магад. Eрeвч сэтгэлтэй дээ ч тэрvv, бусад охидыг бодвол уйлах нь олон, гэхдээ асгартал уйлаад л дорхноо тайвширчихдаг тийм л нэгэн бусдын адил оюутан охин ажээ. Eнeeдeр тэгтэл уйлсан ч гэлээ тайвширах янзгvй харин ч хvvхэд адил гэртээ ганцаараа гомдолтой гэгч нь нулимс дуслуулсаар байлаа.

Тэгнээ тэгнэ урд нь нэг eдрийн eмнe туршиж байх минь ч яавдаа хэмээн миний энэ цагийг нь тулгаж байж eмнeх ажлаа хийдэг энэ зан уу eeрийгee зэмлэнгээ хайрагдсан саваа гуниглан хараад цонхоо дэлгэн нээгээд, ханын цаг харахаар зочны eрeeнд оров. Энэ бяцхан тeмeр савыг хэрэг болгон eчигдeр шинээр худалдан авсан сан. Харин одоо дахин хэрэглэхийн аргагvй шатах шахсан хар ёроолтой тeмeр сав болон хувирчээ. Цагаа хартал 15 цаг дeнгeж eнгeрч байлаа. Толинд хартал eeдгvй сeрвийсeн хэдэн vс, уйлсаар байтал улайн бvлцийсэн нvд нь eeрт нь улам ч таалагдсангvй. Дахиад эхнээс нь бvгдийг нь хийх хvсэл байвч бvх материалаа хуулж авсан жорынхоо дагуу найруулж хутгаад бvгдийг нь тvлхихсэн хvн. Хэдийгээр eeрт нь цаг байсан ч гэлээ, юу ч хиймээргvй, зvгээр л орон дээрээ суугаад л уйлаад баймаар байлаа. Нилээдгvй eдрийн eмнeeс eнeeдрийг хvсэн хvлээсэн сэн. Ийм муухай бvтэлгvй юм болно гэж урдаас мэдсэн ч болоосой. . .

Асаалттай хeгжим уянгалан дуугарч, фм радиогийн хeтлeгч гоёмсог vгээр хачирлан мэндчилгээ дэвшvvлнэ . . .

Алагхан нvдэн чи минь амьдрал минь сэмээрхэн ороод ирсэн ч гэлээ
Амьдарлаас хэзээ ч авч байгаагvй хамгийн vнэтэй бэлэг минь болсон шvv . . .

Танхил гашуунаар биш ч гэлээ гомдоллон уйлахаа болиод нvvрээ хeнгeхeн будаад удахгvй ирэх хvндтэй хvнийг тосон хамаг бvтэлгvй явдлаа тоочоод уучлал гуйхаар шийдлээ. . .

Уг нь eнee орой хeeрхeн тохилог кафед хайртай залуутайгаа хамтдаа нэг оройг eнгeрeeхeeр урилгыг хvлээн авчихаад хeeр баяр дvvрэн дvvлэх нь холгvй байсан сан. Тэгээд л eeрийн гараар амттай гэгч нь шоколод бэлтгээд зvрхэн хэлбэрт оруулж, хайртынхаа хацар дээр зeeлeн vнсээд eгье хэмээн дотроо хатуу тeлeвлeeд интернет ухсаар их л сайхан зураг жортой нь олоод хэвлэж аваад хадгалсан билээ. Эртээд гэртээ салат хийгээд eгсeнд учиргvй баярлаад амттайг нь гайхаад дуустал нь идсэн болохоор л дэлгvvр eчнeeн зардаг хайрцаг савтайг биш eeрийнхee гараар хийсэн амттай шоколадаар ахиад баярлуулья гэж шийдсэн сэн. Гэрийнхээ хайруулын тавгийг голоод хэрэг болгон дэлгvvр орж цоо шинэхэн бяцхан сав, жор дээр бичсэн бvх зvйлсийг авч хадгалчихаад eнee eглeeг сэтгэл дvvрэн угтаад толинд харан vсээ самнаж байлаа.

Гэтэл харин шатлан тайрсан хэсэг vсээ урдуураа унжуулбал илvv хeeрхeн харагдах мэт санагдан цаанаасаа эз нь хатгаад байсан болохоороо Танхил хайч гаргаад тэр дор нь тайраад орхисон. Гай дайрсан мэт тэр хэдэн vсээ даанч богино тайрчихав. Толинд хараад янз янзаар хэдэнтээ самнаж vзсэн нь сахил хvртээд шал дордов гэгчээр тэр хэдэн vс vнэхээр эвээ олсонгvйд Танхил eeрийн эрхгvй уур нь хvрч нулимс цийлэлзvvлэн уйлж эхэлсэн билээ. Анх удаагаа энэхvv баярын eдрийг тэмдэглэхээр зэхэхдээ хайртай хvндээ улам ч хeeрхeн харагдахыг хvсэхдээ ийм дэимй юм болно гэж бодсонгvй. Заавал eнeeдeр ингэж тайрахдаа яахад дээ хэмээн eeрийгee зэмлэн уйлсан боловч яах аргагvй байсан тул бушуухан шоколадаа хийчихээд гал тогоондоо ороод жороо дэлгэн тавиад тухтай нь аргагvй савандаа элдэв зvйл найруулж эхлэхдээ бараг л тайвширсан байлаа.

Гэрийн утас нь жингэнэн дуугархаар нь бушуухан гvйчихээд ирье хэмээгээд утсаа автал найз нь харин яаж баярлах гэж байгааг нь асуусанаар хамаг хэрэг мандсан билээ. Тvрvvхэн тайрсан vсэндээ харамссан найздаа нэг гомдоллож эхэлтэл нvднийнх нь нулимс eeрийн эрхгvй цийлэгнэн урслаа. Анх удаагаа баяр тэмдэглэе хeeрхeн харагдая гэтэл гээд л уйлан vглэж байгаад халуун зуухан дээр тавьсан сав, шоколад хийхээр бэлдсэн зvйлээ тvрхэн зуур мартжээ. . . Сав шажигнан дуугараад . . . За тэгээд л уйлаад сууж байна даа. . .

Тог тог тог . . . Хаалга зeeлeн тогшиход Танхил гvйн очиж тайлахад хайрт нь улаан сарнайн баглаа барин инээд алдан зогсож байлаа. Шатмаг хиншvv ханхалсан гэр, Танхилын нулимс гvйлгэнэсэн царайг хараад ямар нэг юм болжээ хэмээн дотроо таалаа. Гартаа гал улаан цэцгийн баглаа тэвэрсэн Танхил уруулаа цорвойн гомдолтойгоор ямар нэгэн зvйлийг урд хойно нь оруулан уйлагнан ярьна. . .

Хайрт нь бvгдийг ойлгон тvvнийг тэвэрлээ. Танхилаа чамдаа баярлалаа, vнэхээр сайхан байна. Бэлэг . . . Чи минь eeрee миний бvvр авахыг хvсч байгаа хамгийн vнэ цэнэтэй бэлэг минь юм шvv дээ. Надад eeр элдэв бэлэг хэрэггvй ээ, хайртай гэсэн сэтгэлээ илэрхийлэх гэсэн энэ бvтэлгvйтэл чинь л надад хамгийн eхeeрдeм хeeрхeн бэлэг боллоо шvv дээ.. . . Сvvлчийн дусал нулимс нь хацар дээр нь бeмбeрeн унаж байсан ч Танхил жаргалтай инээмсэглэн байлаа. Удалгvй нvд нь ялимгvй гялалзсан инээд хeeр, аз жаргал бялхсан Танхил хайрттайгаа хeтлeлцeн гадагш гарлаа. Eвлийн сvvлчийн сарыг угтаж, гадаа шинэхэн цас зeeлeн зeeлeн хаялж хeтлeлцeeд яв, хeтлeлцeeд яв гэх шиг Танхилын дэлгэн тоссон алган дээр зeeлeн буугаад хайлан одож байлаа.

Тиймээ бvтэлгvй ч гэлээ eнeeдeр Гэгээн хайрын eдeр.

Sienna 2007 он 2-13

Top
   
 Post subject:
PostPosted: Feb.26.07 1:27 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
ХӨӨРХӨН

Ангийн хөвгүүдийн хөхрөлдөн шоолох дуун агаарт тархсаар тэд намайг ганцааранг маань орхиод, урд хойноо орцгоож бөөнөөрөө булан тойрон явцгаалаа. Яадаг юм хөөрхөн мэдэв үү хөөрхөн гэж тэгэхэд би анх удаагаа чанга гэгч нь өөртөө хэлж билээ. Урд нь ингэж шоолуулан ганцаараа үлдэж байгаагүй надад тун эвгүй ичмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг ганцаардал гэгч нөмрөн ирсэн боловч би өөрийн бодлоосоо сөөм ч гэлээ ухарсангүй. Ангийнхан дундаа ганц урдаа барьдаг хөлбөмбөгийн бартарын хувьд зарим нэгнээ нийлж байгаад бяцхан шоглочихдог, бас ч гүй өөрийн нөхдийн хүрээлэлтэй нэгэн байсан би гэдэг хүн яагаад ингээд шоовдорлогдон үлдсэний учрыг тайлбарлая.

Өглөө сүүлийн цагийн хичээл цонхлоод бөөн баяр, манай ангийн хэсэг нөхдүүд цүнх саваараа бие биеэ цохин сургуулийн хаалгаар чихэлдэн гараад хаврын урь орсон дулаахан өдөр сургуулийн өнцөгт байдаг сандал дээр овооролдоод шинэ ирсэн түүхийн багшийн тухай ам булаалдан ярьж эхэллээ. Манай сургуульд залуухан эмэгтэй багш ховор байдаг болохоор шинээр ирсэн тэрхүү багшийн тухай дэлгэсэн элдэвийн яриа маань нэг л мэдэхэд ангийнхаа хэдэн охидын тухай болон хувирч орхив. Бидний цуглаан үе үе охидынхоо тухай яриа болон хувирдаг байсан хэдий ч өнөөдрийн өдөр шиг нэг нэгнээсээ ичиж зоволгүй нэр зааж тэр тэр хөөрхөн гэж авч хэлэлцэж байгаагүй сан. Миний бодлоор манай ангид хамгаас хөөрхөн ганц л охин байдаг билээ. Би түүнийг л дотроо хамгийн хөөрхөн гэж бодож явдаг боловч хэн нэгэнд ил гаргаж хэлж байсангүй, тийм учрал ч тохиож байсангүй.

Нэгэн удаа намар хичээл ороод удаагүй байхад манай ангийнхан ангийн багшийг ятган байж хагас сайн өдөр эртлэн цугларч, Богд уулын энгэр өөд бидний нэрлэсэнээр зугаалга хийсэн билээ. Өглөө эртлэн босоод үүргэвчээ аван ээжийн бэлдэж өгсөн зүйлийг чихэн барин хийж, цайгаа ч бүрэн уулгүй яаран сандран сургууль дээр иртэл ангийхан маань ихэнх нь ирчихсэн багшийг тойрон шуугилдаж байна. Яг тэр өдөр л би хэдэн жил нэг ангид суралцаж байсан мөртлөө олж хараагүй байсан ангийнхаа охины хичнээн хөөрхөн нэгэн болохыг анх удаа хараад, урд нь яагаад нүдэнд минь тусаагүйг, бас би яагаад түүнийг олж ажиглаж байгаагүйгээ гайхширсан хэдий ч зүрх минь өөрийн эрхгүй булгилан цохилоход, ёстой хөөрхөн гэж өөрийн эрхгүй дотроо шивнэсэн юм даа. Намайг харж байгааг огтхон ч анзаараагүй тэр охин намар цагийн сэрүүнийг ажралгүйгээр, ишэн дээрээ эгц ургасан хэвээр байгаа үнгэгдэж гундаагүй хээрийн сарнай цэцгийн бүдэг ягаан дэлбээнд турьхан хуруугаа зөөлхөн хүргэн энхрийлэхдээ, нарны хамгийн сайхан цацрагийг өөртөө шингээж эргүүлэн цацруулж байгаа мэт гайхам сайхан инээмсэглэж байж билээ.

Бусдаас зайдуухан суугаад хээрийн цэцгийг энхрийлэн илбэж буй түүний нүд нь очтон гийж, зөвхөн энэ л цэцгийг олж харсандаа баярлан инээмсэглэх тэрхүү охины жаргалтай мишээлт нь миний зүрхэнд хүрч, сэтгэлийг минь үнэхээр хүчтэй догдлуулж чадлаа. Юутай хөөрхөн юм бэ. Яг л би ингэж сэтгэлдээ шивнэсэн. Тэр охинд гоёмсог хөмсөг, давхраатай эргэлдсэн алаг нүд, өөгүй цагаан царай гээд л бусдын хэлдэг хөөрхөнд тооцогдох элдэв гоёл байсангүй хэдий ч. Надад тэр хамаагүй ээ. Чиний хиргүй нандин сэтгэлийнхээ гүнээс инээмсэглэх жаргалтай мишээл тодруулсан энгийн сайхан царай чинь л надад юугаар ч сольшгүй хөөрхөн санагдсан, тэгээд чи тэр л төрхөөрөө миний зүрхэнд ертөнцийн гоо үзэсгэлэн гэж чухам юу вэ гэдгийг анх ойлгуулсан билээ.

Өнөөдрийн бидний ярианд би ч бас үнэнээ л хэлсэн юм. Хөөрхөн гэсэн охидуудаа бараг дуу нэгтэйгээр дэмжиж дуусахад нь би гайхлаа. Тэрнийг минь хэн ч хөөрхөн гэж нэрлээгүйд жаахан гайхширсан ч бодох санах юмгүй хэлээд л тавьчихлаа. Тэр хөөрхөн. . . Эргэн тойрон хэдхэн секунд чив чимээгүй болсоноо энд тэндгүй намайг шоолон инээх дуу газар авлаа. Арай ч дээ, тэрийг хөөрхөн гэж байгаа юм уу. . . Юу нь хөөрхөн юм хэмээн хэн нэг нь надаас шооч инээдийн дуун дундуур асуухад өөрийн эрхгүй юм бүхэн нь хөөрхөн хэмээн зэвүүцэнгүй хариулж орхисон. Та нар өөрснөө тэнэг, хэн нь хөөрхнийг ялгаж харахгүй байна уу хэмээн би өөрийн эрхгүй шоолуулсандаа бахардан өгүүлтэл ха ха хэмээн инээлдэх манай ангийнхан тэр дороо надад элдвээр нэр хоч өлгөж эхэллээ. Олон хүнд нэг дор шоолуулах хичнээн муухай байсан ч гэлээ би худлаа худлаа гэж тэгэхэд хэлээгүй юм шүү. Уурлах хорсох, бачимдах зэрэгцсэн намайг манай ангийн хөвгүүд бахаа ханатал шоолон инээлдэж тэр өдөр орь ганцааранг маань сургуулийн гадна орхин явцгаасан юм даа . . .

Нилээдгүй жилийн дараа ангийн маань нэг нөхөр удаан хугацаагаар сурсан сургуулиа төгсөн гадаад орноос ирсэнээр ангийнхан маань ихэнх нь цуглан уулзаж хөөр баяр болон багын дурсамжаа хуваалцан бүтэн оройг хамтдаа үдлээ. Тэр маань оройхон хоцорсхийн ирэхэд нь бид түүнийг бараг л танихгүй шахам болсон байв. Сайхан хүүхэн болжээ. Гуалиг биетэй, эргэлдсэн алаг нүднийхээ тас хар уртаа гэгч сормуусаар шилбүүрдсэн үл таних сайхан хүүхэн бидний дунд чихэлдэн сууснаар манай ангийн залуусын дунд багийн нэгэн дурсамж эргэн ирлээ. Чи ч мөн нүдтэй хүү байжээ, арван жилд байхад чамайг хөөрхөн гэж ганцаараа хэлээд уурлаж байхад нь бид мөн ч их шоолж мөн ч их хочилж билээ. Гэтэл багаасаа л ёстой билгийн нүдтэй хүү байж шүү хэмээн хэсэг цаашлуулж билгийн нүдтэй хүүг яагаад одоо болтол эхнэр аваагүй байгааг тал талаас минь шалгааж эхэллээ. Санаанд нийцсэн хөөрхөн бүсгүй тааралдахгүй байна аа гэж үнэнээ хэлэхсэн. . .Би үнэнээ хэлсэнгүй ээ, хэлсэн ч тэд аягүй л бол хэдэн жилийн өмнөх шиг дахиад л ойлгохгүй байсан биз дээ.

Уулзалт задгайрч баарны бүдэг гэрэлд наргих халамцуу голдуу ангийнхан маань эхнээсээ хэд хэдээрээ гэрийн зүг харьцгааж эхэллээ. Тэр маань удалгүй суудлаасаа наашлан миний дэргэд ирж сууж, бид жаал ярьцгаалаа. Намайг тэгж хэлж байсныг чинь би ер мэдэлгүй өнгөрсөн байна шүү, өөрийгөө би ердөө ч хөөрхөн гэж боддог байгаагүй л дээ. Харин одоо би ямар болсон байна. Ингэж хэлээд тэр миний нүдрүү эгцлэн харж инээд алдан суулаа. Тас хар хөмсөг шивүүлсэн нь ойрхон суугаа надад ажиглагдаж байлаа. Энэ давхраатай алаг нүд ч, тэр бяцхан шулуун хамар ч миний танил төрх биш байлаа. Би зохиогүй гэж хэлж чадахгүй ээ, сайхан л харагдаж байна. Харин түүний нүд нь оч адил гялалзан гэрэлтэхээ хэдийнэ байж, будмал сормуусаа эргэлдүүлэн хүйтнээр шилбүүрдэхдээ сурамгай болсоныг ажлаа. Миний зүрхэнд хоногшин үлдсэн, сэтгэл догдлуулсан тэр сайхан инээмсэглэл түүний нүүрнээс гээгдэн үлдээд хир удсаныг харин би тааж чадахгүй нь. Өөдөөс минь зөвхөн хүссэн үедээ хэний ч өмнө инээж чаддаг, тооцоотой бас сэтгэлгүй мэт инээмсэглэл нүүрэндээ тодруулсан үл таних бүсгүй сууж байх шиг санагдана. Хорвоод хоёр нар мандсан мэт, хүний сэтгэл догдлуулж эргэн тойрон гэрэл цацруулсан чин сэтгэлийн инээмсэглэл чинь хаашаа одсон юм бол доо.

Түүнийг би хөөрхөн гэж огт хэлсэнгүй ээ. Тэр маань хөөрхөн биш байлаа. Би түүнд чи их царайлаг болжээ гэж хэлсэн, тиймээ тэр хөөрхөн байгаагүй юм. Ердөө л бусад олон олон хүүхнүүдийн нэгэн адил царайлаг бүсгүй болон хувирсан байлаа.

Харихаар ганцаар гадаа гарлаа. Намрын сүүлчийн сарын сэвшээ салхи нүүр лүү сэрүү татуулан үлээнэ. Сэтгэлийг минь догдлуулсан хөөрхөн хэн нэгэнтэй би удахгүй учирна гэдэгтээ итгэлтэй байна. Түүнийгээ би зөрөн өнгөрөх эдгээр олон охид бүсгүйчүүдийн дундаас нарны цацрагийг өөртөө хураагаад, итгэл сэтгэл дутагдсан өрөөл бусдад эргүүлэн цацруулах мэт гайхам сайхан инээмсэглэлээр нь таньж олох болно. Тэгээд л энэ олон жил хэлэх сэн гэж хүсч байсан үгээ, хоёр гарыг нь атгаад чанга дуугаар түүндээ хэлнэ .

Чи үнэхээр хөөрхөн юмаа. Яг л ингэж хэлнэ дээ. . .

Sienna 2007 он

Top
   
 Post subject:
PostPosted: Mar.13.07 12:39 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Шинэ тууж тун удахгүй эхэлнэ. Орчин цагийн залуусын хайр сэтгэл, хүний мөс чанаргүй итгэл эвдсэн хууралт, чин үнэнч хайр дурлал, хайртай хүн хэмээн нэрлэж явсан нэгнийгээ үзэн ядсан өс хонзонг бүгдийг нь цогцлоосон

Хайрын өшөө авалт (Тууж)

Би өшөөгөө авна, хэзээ нэгэн цагт туйлын хайртай байсан түүнийгээ хэдэн хэсэг тасар татан хаяхын тулд яг одоо надад хүч чадал тамир тэнхээ хэрэгтэй байна. Би өшөөгөө авна . . .

Тун удахгүй . . .

Last edited by Sienna on Mar.13.07 6:55 pm, edited 3 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.15.07 3:04 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Хэнэггүй дурлал

Яшиг яшиг чамайг дахиж дагуулж явахгүй. Ингэж хэлээд Зуунай намайг замын хажууд орхиод ууртай нь аргагүй гүйгээд явчихлаа. Хүүе Зуунай гээд би аргагүйн эрхэнд хоцорлоо. Аргадаад сайндмаар байсан ч гэлээ өсгий нь хугарсан сандаалтай би түүн шиг хурдан гүйж гүйцэж чадахгүй юм чинь. Бүтэлгүй нь миний буруу юм уу хэмээн би дотроо гоморхон бодсоор үлдлээ. За байз такси бариад харих уу гэж бодсоноо болихоор шийдэв. Хэн тэгж мөнгөө үрдэг юм, алхаад харьчихая. Өсгий хугарсанаас ямар хөл хугарчихсан биш.

Зуны орой гэр өөдөө чиглэн алхаж байснаа өөрийгөө бодоод писхийтэл инээд алдлаа. Яанаа би ямар аймаар бүтэлгүйн бэ, надаас өөр таалагддаг залуугийнхаа өмнө тэгж ичиж үхмээр бүдэрч унаж, өсгийгөө хугалдаг хүн ээдээ тун ч цөөхөн шүү. Зуунай ч гэсэн дээ. Дэндүү сүржин, тэгээд л нээх нэрэлхүү юм бүгдийг л хэтрүүлэн бодож санаагаа зовоож явдаг. Нэрнээсээ хүртэл ичээд л хүмүүсийн дэргэд Зулаа гээд дуудаарай гээд л захина, даанч би мартаад Зуунай гээд баригдуулж хичнээн ч удаа уурлуулсын бүү мэд. Ер нь ямар ч нэртэй байсан яадаг юм, ичих юм юу байна. Зуунай миний санахад хөөрхөн л нэр байна ш дээ хэмээн бодсоор өрөөсөн гуталны өсгий нь огт хугараагүй юм шиг л тэгш алхаж эхэллээ.

Одоо ч Зуунай намайг дахиж дагуулж шоунд явахгүй л байхдаа. Намайг дагуулж явах болгондоо л бүтэлгүйтээд гэртээ уурлаж хариад байгаа юм чинь.
Зуунай тэр 2 аль хар багийн л найзууд сан. Зуунай хэл ам ихтэй, түргэн гялалзуур, хүмүүстэй нийцтэй гэхдээ дэндүү сүржин. Жижиг зүйлийг том болгож бас хүмүүсээс ичихгүй юман дээр ичих гэж сүйдгүй. Харин би бараг л юунд ч санаа зовдоггүй, тийм эмэгтэй хүний уян налархай, аальгүй зан энэ тэр байхгүй, жаахан салан удаандуу хүн л дээ. За тэгээд залуустай өөрөө эвээ олоод танилцана гэж түүхэнд ч байхгүй хирнээ яг дотор өнгийгөөд харах юм бол үерхдэг найзтай болчих тун их хүсэлтэй нэгэн. Гэхдээ яанаа намайг тоох болов уу, эсвэл тоогдох юм саан гээд гүйж харайгаад санаагаа зовоогоод байдаггүй амар ч хүн юмаа даа.

Энэ жил их сургуулийн 1-р курс төгссөн ч гэлээ багийн найз Зуунайгаасаа салахгүй зууралдсаар л явна. Саяхнаас харин нэг залууг харчихсан биш санаанд байн байн ороод байхаар нь Зуунайд хэлтэл танилцуулж өгөе гэж хэлсэнээс хойш 2 дахь удаагаа уулзуулах гэж яваад уурлаад яваад өгч байгаа нь энэ. Зуунай мэл гайхаж билээ үүшээ чи дурладий муу гэж нээх их дуу алдаж бүлтийтлээ ширтээд байхаар нь за таалагдаад байгаа юм чинь яах юм, чи нэг уулзуулаад аль хэмээн тоохгүй ч хэлчихсэн.
Эхлээд нэг кафед уулзах нь ч уулзсан юм аа. Даанч инээдтэй онигоо яриад байхаар нь мөрөн дээр нь алгадаад пархийтэл инээчихсэн чинь тэр залуу нээх сонин хараад л дуугай болчихдог байнашд. Хамт ирсэн 2 залуу нь бас бие бие өөдөө хараад л гайхалдаад. Тэгснээ би нөгөө залууд таалагдаагүйн байлгүй, тэр хэд ажилтай гээд гарцгаагаад явсан хойно Зуунай уурлаж байна гэж жигтэйхэн.

Чи одоо танилцаад 10 минут ч болоогүй байж ямар муухай пар пар гэж инээдэг юм л гэнэ, юундаа хүн хамаг чадлаараа цохиж аваад байгаа нь л гэнэ. Тэгэхлээр нь инээлгэх л гээд онигоо ярьсын бишүү, угаасаа чанга инээдгийг мэдэхгүй биш чи. Хөөрхөн л онигоо байнашд инээлгүй яадын гээд улам ч уурлуулчихсан даа хөөрхийг. Уул нь ч жаахан дэмий юманд цухалдуу ууртай болохоос биш, сайн л найз охин л доо. Намайг л аятайхан байгаасай, найзтай болоосой гэсэндээ тэгж бачимдаж байгаа юм. Тэр залууд дараа нь дургүй хүрч билээ, инээлгэх гээгүйн бол юу гэж онигоо ярьж өгдөг байна аа.

Үгүй тэгээд тэр залууг мартчихсан бол хаанаас өнөөдөр өсгийгөө чирээд харьж явах билээ. Ядахад тэр тэр залууд дургүй нь хүрсэн ч гэлээ дахиж уулзмаар санагдаад байхлаар нь Зуунайг ятгасаар байгаад арайхийн өнөөдөр уулзах болсон боловч даанч уулзсан дор 00 ормоор санагдаад тэндээсээ ирж байгаад гайтай доголд бүдрээд л өсгий паг. Нөгөө салдаггүй 3-н залуус чинь ха ха хө хө гэгчлэн харин ч өөрснөө муухай пар пар инээдэг юм байна лээшд. Дургүй хүрээд эмэгтэй хүн уначхаад байхад гээд хэрэлдмээр байсан ч даанч Зуунай намайг тандээс чирж гаргаад, энд замын хажууд орхиод уурлаад яваад өгчихөж байгаам даа. Би ичээгүй байхад Зуунай миний өмнөөс ичиж байдаг. За тэр ч яах вэ . . .

Үргэлжлэлийг нь удахгүй

Бушуухан гэртээ харьж, маргааш сандаалынхаа өсгийгөө засуулий. Шал дэмий залуугаас болж хайран өсгийгөөгөө хугалж орхилоо. Нарийн ярьвал надад л лав тэр муу залуугаас илүү өмсөж дадсан сандаал минь илүү үнэтэй юм даг. Зун ер нь уйтгартай юм, хичээл эхлэвэл л гоё юм даа, ангийнхантайгаа хичээлдээ хоцрох гэж гүйж харайгаад л. Ер нь ангийнхаа хэдэн банди нартай маазарч, зарим нэг аалигүй охидруу зажилсан цаас чулуудсан шигээ сууж байвал харин жаргал юм бишүү. Найз яадаг юм, залхуу хүний заяа хатавчинд гэдэг үг байдаг юм гэнэ билээ. (Ээж дандаа тэгж загнадаг юм намайг)
Ээж загнаж байгаа санаа нь залхуу хэвээрээ байх юм бол хатавчнаас дээшээ гарч хоймор хүрч чадахгүй гээд байгаа юм шиг байгаа юм, харин би ойлгохдоо залхуу хүн ер нь амар юм байна, аяндаа хамаг зүйл нь өөрөө бүтчихдэг юм байна гэж дотроо ойлгоод санаа амар явдаг юм даа. Ерөөсөө анги дээрээ л сахилгагүйтэж суух минь, тэгж байтал хэн нэгэн нь над дурлах л байлгүй хүүхэн бүр нөхөрт гардаг юм чинь. За ашгүй гэрийн бараа харагдлаа. Ёо ёо муу хөл минь. . .

Хэд хоног Зуунайтай утсаар ярьсангүй. Намайг эхлээд ярьна гээд хүлээж байгаа. Гайгүй байлгүй, би ямар буруутай юм. За за ингээд өөдгүй утсаар ярьдаггүй юм өөрөө л залгахаас. Хүүе Зуунай сайн уу л даа, за за уучлаарай би дахиад чамайг шараа болгохгүй ээ, 2уулаа сайндий. . .

За ашгүй Зуунайтай сайндлаа. Бушуухан уулзаж жаал хууч хөөрөе, саначихаж муу найзыгаа. Өнөөдөр яг миний дуртай өдөр байх чинь. Хэдэн хоног халуу шатсан юм, үүлтэй бүрхэг сайхан өдөр байна, дуртай пүүзээ жийчээд жаахан зугаалж байгаад ирье байз.

Гадаа гудамжинд ч улам сайхан сэрүүхэн байлаа. Нэг сайхан дуу цахилгаантай ширүүн бороо асгараад ороосой, тийм үед гэртээ цонхон дээрээ наалдчихаад бороонд шалбайтлаа цохиулсан хүмүүс сандран гүйлдэхийг харахад хичнээн их инээдтэй байдаг билээ. Ойрд тийм зугаатай зүйл үзээгүйн байна. Бушуухан бороо ороосой. Хүүе ээ тэр өөдөөс хэн ирж байна аа. Зө хөөрхий энэ залуу ингээд нэг баригддын байж ээ. Өстэй хүн өлийн даваанд 3 таарнаа гэж энэ дээ. Хажууд ашгүй Зуунай ч алга, дураараа жаахан хэдэн үг солиодхий. Ашгүй ашгүй. . .

За сайн уу утасдаж барихгүй хаашаа алга болчдын хэмээх дуунаар Мөнгөн цочих шахам зогслоо.
- Аан уучлаарай сайн уу. Утсыг чинь аваагүй болохоор яаж ч ярих вэ дэ хэмээн Мөнгөн үл мэдэг мушилзан инээвхийллээ.
- Аваад ярихгүй яасын
- Хэнээс авахын
- Зуунайгаас авахгүй юу, миний утсыг Зуунайгаас аваарай мэдүү
- За.
- Тэгээд яриарай мэдүү
- За. Ингэхэд хөл чинь гайгүй юу, дээр бүдрээд ойчоод өгсөн. Мөнгөн өөрийн эрхгүй инээдээ барьж ядан байлаа. Урд өмнө нь ийм охинтой таарч байсангүй, түүний сонирхдог ярилцдаг хэв шинжийн ч охин биш билээ. Тэгтэл харин гудамжинд таарав уу үгүй юу учир зүггүй утас аваад ярьсангүй гэж загнаж байдаг нь харин хөгжилтэй ч юм шиг санагдлаа.
- Хөл сайн, хөлөөрөө ойчоогүй сандаалын өсгий ойчсын байхгүй юу. . . Бас ч гэж өдөр нарны гэрэлд сайн харвал миний бодож байснаас ч аятайхан залуу байна шүү.
- За за би ярьнаа, одоо жаахан яаруу явна баяртай гээд Мөнгөн цагаа харан яарлаа, үнэхээр ч жаахан яаруу ажилтай явж байсан тул хурд нэмэн алхлаа.

Заавал ярьна шүү гээд би санаа алдасхийн зогсож байгаагаа гэнэт мэдэв. Үүшээ санаа алдаж байна гэж үү, залуугийн хойноос уу даа . . . Давгүй л мэдрэмж байна . За бушуухан Зуунай дээрээ очиж өнөөдрийн сониноо хуваалцая. Намайг Мөнгөнтэй гудамжинд таараад өөрөө эхлээд юм хум яриад уулзсан гэхээр гүд нь орой дээрээ наалдааж бууж өгөхгүй байх вий. Миний утсыг зуунайгаас аваад надруу бушуу залгаасай, ер нь гэртээ хариад овоо нэг эмэгтэй хүн шиг инээх гэж жаахан сургуулилт хийе байз . . . Дараа уулзаад бас пар пар инээлээ гээл гараад явчуул яшиг зүгээр. . . Ер нь энэ эрэгтэйчүүд чинь яасан ч маягтай учир нь олдохгүй амьтад байдаг юм бэ . . .

Үргэлжлэлийг нь удахгүй

Зуунай гээд холоос бахиртал өмнөөс нь Зуунай нүд амаа дохилдон нэг юм хэлэх мэт үрчийж хорчийно. Тэгснээ өөдөөс минь гүйн хүрж ирээд нурууны хажууруу нэг нударч аваад замын эсрэг гарахаар зулгааж эхлэв. Яаваа бас яачивдаа, зам гарах хэрэг байгаа муу гээд том дуугарч чиргүүцэлдэж байгаад бас нэг чимхүүлж аваад, аргагүй хөтлөгдөн явлаа. Зам гарсан хойно Зуунай
сурсан зангаараа уцаарлаж эхлэх нь тэр. Юун холоос Зуунай гэж хашгирдын чи. . . Ойрхон явж байгаа хүнийг хардаггүй юм уу гээд л сүйд болж өгч байна. Хажууд чинь хэн байсын. . . Яагаав манай их сургуулийн нөгөө ангийн 2 залуу байсаншдээ. . . Чи тэгээд хамт явж байсы муу. . . Үгүй би ойрхон явж байсан юм. . . За ийм хүнтэй яаж ч зөрөх вэ дээ, нэрнээсээ ичихээ болиосой. Тэгээд ч би нэгд тэдний нөгөө ангийн хүүхдүүдийг танихгүй, хоёрдоод эргэн тойрон нь хэн байна дуудаж болохнуу гэж нүдээ бүлтийлгэхийг хүсэхгүй. Зуунай би сая гудамжинд Мөнгөнтэй тааралдсан гээл ганц хэлэнгүүт Зуунай бүх гомдлоо мартаад таг хөшчихөж байгаам даа, ийм л хүн дээ.

Тэгээд яасан. Яах юу байхав, надруу ярьна гэсэн, чамаас миний утсыг асуух байх шүү гээд дийлсэн баатрын дүр үзүүлж орхив. Хөөх ёстой сонин юм даа, чи ёстой азтай юм аа. Чи тэгээд таараалдангуутаа утсаа өгчихгүй яасан юм гэж Зуунай загнах аядав. Хүүшээ нээрээ яагаад толгойнд орсонгүй вэ гэж би өөрийн эрхгүй уулга алдав. Тэгдэг байж, тэр битий хэл алив чи утсаа гээд авчихдаггүй гэж би дуу алдан харууслаа. Тэгсэн бол өдийн hi гээд мэссэж бичсэн шигээ додигор явахгүй юу. Намайг харуусаад эхлэхтэй зэрэг нээрээ тэр сонирхоод байгаа Мөнгөн чинь нээрээ нилээн их зантай гэж би сая сонслоо хэмээн Зуунай цайлган сэтгэлээр надад эх адаггүй хууч дэлгэж эхлэв. Ингээд найзтайгаа сэтгэл татагдаад байгаа залуугийн тухай яриа дэлгээд л, хов живыг нь сонсоод л алхаж байх сайхан ч юм уу даа. . . Мөнгөн миний утсыг бушуухан аваад яриасай . . .

Сэтгэл нэг л хөнгөрчихсөн санагдаад байна уу, эсвэл овоо их өмсөөд элээчихсэн пүүз маань хөнгөрөөд байна уу. Алийг нь ч ялгасангүй тэгэхдээ л бие ер нь их аятайхан байна. Орой тэссэнгүй Зуунайруу залгаж асуулаа, Мөнгөн ярьсан уу . . . Яриагүй ээ гэхдээ ярих байхаа гэх дууг сонсоод жаахан гуних төрөх мэт болсон ч өөрийгөө албадан байж толгойгоо хэд сэгсэрчихсэн чинь зүв зүгээр болох мэт санагдлаа. Би ер нь өөрт дэмий зүйл болох, тохиолдох гээд л тийм үед толгойгоо хэд хэд сайн гэгч нь сэгсэрч орхидог зуршилтайм л даа. Тэгэхээр толгой хөнгөрөөл уур хүрэх асуудлууд арилчихсан юм шиг өөрт санагддаг юм. Ангийнхаа охиныг нэг удаа уйлах шахаад байхаар нь, тус болох санаатай хэлтэл өөдөөс харин шоолдог байнашд. Дургүй хүрсэн гэж юүхэв, байна л биз өөрийн арга өөртөө зөв өө гэж. Дурласан ч тэр уйлхай охид шиг толгойгоо алдтал өөр хүний төлөө дурлахгүйм шүү. Ярихгүй байгаад үзээрэй тэр Мөнгөн. . . Үзүүлээд өгөх юм шүү. . .

Ажлаа бүтээгээд сайхан ааштай байсан Мөнгөн хэдэн найзуудыгаа уруу татаж, зусланруугаа хамт явахаар болоод хоцорсон нэгэнрүүгээ утас цохин барин байсаар оройны 9 гэхэд л арай чүү зусландаа очиж амьжлаа. Орой дундуу нэг шил юм мултлаад сайхан сууж байтал гэнэт нөгөө бүдэрч унадаг охин санаанд орж ирлээ. Хүүе та нар нөгөө үү хаха-г санаж байна уу. Ямар? Яагаад нөгөө манай сургуулийн Зуунайгийн найз гээд танилцаж байсан охин. Тэгэхтэй зэрэг нь нөгөө хэд ха ха болон явцгаав. Аан нөгөө үү хаха юу. Түүнийг аль хэдийн хоорондоо тас тас эв хавгүй инээдэг гэж шоолцгоогоод үү хаха гээд хоч өгч амжсан байжээ. Тэр яасан гэж. Би өнөөдөр гудамжинд таараад орхисон чинь намайг утасдсангүй гээд үг сүггүй загнадаг юм байна. Чи тэгээд утасдана гэсэн юм уу. Яалаа гэж хамгийн гол нь утсыг нь ч би аваагүй дээ. Тэгээд чи юу гэвдээ, гайгүй байлгүй гамбир минь гэчихсэн үү. Үгүй ээ, би утсыг нь аваад яриад үзмээр санагдаад байна. Мөнгөн үнэнээсээ хэллээ, яагаад ч юм утсыг нь олоод дахиад яриад үзмээр санагдаад сонирхолыг нь татаад байлаа. Тоглоогүй биздээ, үү хахатай юу, тийм эршүүд ч гэхээр этгээд ч гэхээр охин уу, чиний сонирдог стил лав биш дээ. Харин тийм тэгэхдээ харин яагаад ч юм, яримаар санагдаад байна, Зуунайгийн утас байгаа юу . . . Найзууд нь Мөнгөнг гайхан бие биерүүгээ инээх ярвайх хослуулан мушилзаад, нэг нь утсаа гарган Зуунайн утсыг өглөө. . .

Үргэлжлэлийг нь удахгүй

Тээр яг шүдээ угааж байхад гэрийн утас хангинаад уналаа, аягүй бол надаас өөр авах олдохгүй ээ. Зө зө гүйчээд л ирэхээс, байна уу . . . Байна аа, сайн уу. . . Мөнгөн байна таньж байна уу. . . Мөнгөөн . . . Гэнэт цочирдсонд аманд байсан хэсэг оо залгигдаж орхиод аймшигтайгаар өөрийн эрхгүй хэд хахаж цацаж орхилоо, өө чи ийм өөдгүй ш дээ гэж өөрийгөө халти нэг зүхээд одоохон гээд буцаад угаалгын өрөө жирийлгэж орхив. Бушуухан буцан очиж харилцуураасаа зуурч авлаа
- Ашгүй чамайг ярихыг хүлээж байлаашдээ, уулзий гэж байгаа бол өнөөдөр завгүй маргааш завтай шүү
- Заавал уулзах ёстой юмуу, зүгээр утсаар яриж болохгүй ээ. . .
- Хаашдаа л уулзахаас хойш утсаар ярьж яадаг юм, утас чинь чи хаана байна, би хаана байна гэхэд л зориулагдсан эд ш дээ.
- За тэгвэл таны тааллаар болъё доо. Маргааш би өдөржин ажил хөөцөлдөөд оройхон нилээн өлссөн хүн л сулрах байх, хамт оройн хоол идээд дараа нь хотоор жаахан сэлгүүцэнгээ сайхан танилцая гэвэл болж болж байна уу.
- Өө ёстой сайхан таарч байна, үүшээ чи яагаад гарлуу залгасангүй вэ, мэддэггүй муу.
- Зуунай л гэрийн чинь утсыг өгсөн шүү дээ. . . За тэгвэл сайхан амраарай маргааш би залгая. . .

Утсаа тавиад баярлаж амжаагүй байхад дахин хангинахаар нь их л эвлэгхэн утсаа авлаа. Байна уу яасан ярьсан уу гэх Зуунайгийн хоолойг таниад ашгүй баяраа хуваалцах хүн гээд ярьсаан хэмээн бахирч гэрийнхэнээ жаал алмайрууллаа. Чи одоо гэрийн утас өгдөг нь яаж байгаан бэ, гэнэт залгахаар нь хичнээн сандарсан гэж бодож байна өөдгүй этгээд. Уучлаарай харин Мөнгөнг гэнэт залгаж чиний утсыг асууна гэж ёстой санасангүй, чи харин ёстой найраатай юм байна аа, ганцхан гудамжинд таарав уу гүй юу л утсыг чинь авья гээд залгадаг гоё юмаа гэж Зуунай цагаахан өгүүлэад за тэгээд та 2 яахаар болов уулзахаар болсон уу хэмээн ар араас нь шалж гарав. Бид 2 маргааш уулзахаар болсон гэтэл овоошдээ би маргааш хэдэн цагт очих вэ гэх нь тэр.
- Чи яахнав чирж гүйгээд олигтой ч хэдэн үг солиулах биш, яахын би ганцаараа очно, тэгээд ч Зуунайтай очно гэж хэлээгүйшд.
- Зуунайгийн уур нь хүрч хэн чамтай цуг явий гэсэн юм, очиж маргааш өмсөх хувцасыг чинь хамит сонголцоё л гэж байна хэмээн уурслаа.
- Гайхсан гэж. Хүүе хэзээ нээх минийн өмссөн хувцыг голж шилдэг болчихоо вэ чи.
- Чи нээрээ засрахгүй юм аа, маргааш чинь их гоё эмэгтэйлэг хувцаслах ёстой байхгүй юу. Тэнэгээ маргааш чинь чиний хамгийн анхны болзоо байхгүй юу, болзоондоо хүн чинь бэлтгэж очдог юм. Цаад залуудаа таалагдаж, цаашдаа найз нөхөд болоё л гэж бодож байгаа бол байдаг шигээ очиж болохгүй мэдүү.

Сэтгэл гэнэт ёг хийх шиг болох нь тэр. Нөгөө нээх дуун дээр гараад байдаг шиг анхны болзоо нь ингээд хүрээд ирж байгаа юм бол уу. Ичих шиг ч болох гэж. Зуунай хүрээд ирээрэй, би яг хэдээс уулзахаа мэдэхгүй байна. Оройхон ярьна гэсэн юм. Хоёулаа үдээс хойшжин хамт байя тэгэх үү. Зуунай дуртай зөвшөөрөөд утсаа тасласан хойно нь өхөөрдөх сэтгэл төрлөө. Хөөрхөн ш дээ муу Зуунай минь намайг л гэж уур цухлаа барж байдаг, тэгсэн мөртлөө хамаг гомдлоо минутын дотор мартчихдаг ийм эмэгтэй найз их ховорхон доо. . .

Болзоо ий. Болзоо гэж бодоогүй байсан чинь хамаг бие хачин болгоод явчлаа. Ингээд нэг эмэгтэй хүн шиг болзоод найгаад л явдын байжээ. Яанаа палааж энэ тэр өмсчүүл зүгээр байх, угаагаад тавичхуул бүүр ч сайнсан. Хувцасны шүүгээгээ сайн онгичоодхий. . .
Шөнөжин бүтэлгүй зүүд зүүдлэсээр арайхийн өглөөтэй золголоо. Яг сайхан болзох гээд л гэрээсээ гартал дахиад л гутлынхаа өсгийг хугалаад орхиж гэнэ. Гэртээ буцаж ороод л яадын гээд таавчик өмсөөд гартал, нөгөө Мөнгөн нэг охин дагуулаад өө чи цагаасаа хоцорсон гээд явж байна энэ тэр гээл аягүй биед шаналгаатай баахан зүүд хольж хутган зүүдлэж өглөө сэртэл сэтгэл битгий хэл бие хүртэл зүдэргээтэй бослоо. За хөөрхий ингээд би нэг найзтай болдын байжээ. Одоо найзыгаа дагуулаад парк орно, бас тэнгист кино үзнэ өшөө бас гоё гоё юм бодож олноо.

Тэгж ингэсээр байтал нэг мэдэхэд хоёр цаг болж байх нь тэр. Хаалга тогших чимээнээр гүйн очихдоо Зуунайг гэж таасан чинь алдсангүй, нэг тортой юм барьчихсан орж ирлээ. Ямар халуун байна аа, орой тийшээ нэг сэрүүхэн болох байхдаа бурхан минь. Хүүеэ тортой юу авчирсын арай надаа нэг маружин . . . Зуунай авчирсан тороо дэлгээд, чи өөрөө маружин энийг хар гэж тушаав. Чиний юмнууд байнашдээ, Зуунайгийн хайртай крем (нээх жоохонг нүүрэндээ түрхдэгийг нь яана вэ ), хэдэн тень, нэг шинэ майк, үсний хөөрхөн боолт энэ тэр байна. Энүүгээр яах гэж байгаа юм, айлд очиж хонох нуу. . .

За тэгээд Зуунайгаас өөр найз байсан бол аль хэдийнэ гараад явчих байсан юм даа. Естой өөлхөн найз, намайг гоёх гэж байгаа юм байжээ. Би үсээ дэндүү арзайлгаж сэгсэгнэж гүйдэг учраас хөөрхөн боолтоор дээш нь боовол их зохих юм гэнэ, бас гоё гялалзсан харагддаг гээд кремее түрхүүлнэ гэнэ, хамгийн сүүлд нь хамаатны эгчийнх нь явуулсан цоо шинэ майкаа аваад ирж (надад хүртэл үзүүлээгүйшд энэ майкаа) тааруул өмсүүлнэ гэнэ ээ бурхан минь.
Ингээд бид хоёрын хооронд жаахан тулаан өрнөөд авлаа. Хүний хувцасаар гоёх хэрэг над лав байхгүй, тэгээд ч чи дараа нь өмсөөд явахаар хүмүүс юу гэх юм. Бас тэгээд хүний юм өмсөөд явах ёстой юм бол, энэ болзоонд чинь би л дахиж явахгүй гэж хэсэг тулалдсаны үр дүнд арайхийн тохиролцоонд хүрсэнээр төгслөө. Би өөрийнхөө хувцаснуудыг өмсөж, харин үсээ дээш нь боож Зуунайгийн кремийг түрхэх, бас Зуунай авчирсан тениэрээ миний нүдийг будахаар яахав нэг тохирлоо. Намайг дандаа дийлдэг юм энэ Зуунай, уул нь би сормуусаа л будах дуртай нээх тень энэ тэр солонгоруулах дургүй. алиалагч шиг нүдтэй хүн толинд харах болгонд өөдөөс хараад байдаг юм.

За тэгээд дөнгөн данган 5 цаг болж байхад Зуунай намайг аль хэдийн бүх хувцасыг маань өмсүүлчихээд, нүд будсан шигээ сууж байлаа. Өнгө өнгийн юм холиод түрхчив гэж үглэсээр суутал ашгүй нэг дуусахаар нь тольруу хартал тэрээ хөөе, бас ч хөөрхөн ч юм шиг харагдаж байна. Үсээ дээр боочихсон, солонгорсон ч биш аятайхан нүд харагдаж байна. Зуунай намайг харан магтаалын үг хүлээнэ. Чи ёстой мундаг. Зуунай баярлан инээд алдаж авчирсан зүйлээ торондоо буцааж хийнэ. Одоо хэзээ утасдах болоо . . .
Оройны 6 цаг жаахан өнгөрөв үү үгүй юу, гэрийн утас хангинаж Мөнгөн ярьлаа. . .

Үргэлжлэлийг нь удахгүй

Top
   
 Post subject:
PostPosted: May.21.07 1:18 pm 

PostPosted: Jun.11.07 6:32 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Мөнгөн түүнийг гэрийнх нь холгүй орших хэсэгхэн ургасан модны доор хүрээд ир, хүлээж байя гээд утсаа тасаллаа. Тээр хараач хувцасаа өмсчихсөн нь болсон байгаа биздээ, ямар гоё романтик болзоо вэ гэж Зуунай баярлан өгүүлэв. Юуны чинь романтик болзоо. Энэ хар халуунд чинь тэр хэсэн модноос өөр сүүдэр доор нь зогсчихмоор шонгийн мод ч манай байрны эргэн тойрон байхгүй. Нүүрээ харлуулчихна гэж айгаад л модны сүүдэр дор хоргодож зогсоо нь тэр байлгүй дээ. Зуунай тэр 2 үнэхээр аливаа юмыг хоёр өөрөөр сэтгэж муудалцдаг хэдий ч сайн найзууд байсаар л байгаа. Зуунай юмыг дэндүү сайхнаар бодно, гэхдээ намайг яанаа тэр мод хүртэл алхаад очихоор холоос хөл маань муухай харагдана гээд хэлчүүл тэр доор нь үнэмшээд яанаа гээд санаа зовоод л тэр модруу хаанаас нь очуул холоос харагдахгүй гараад ирж болох бол гээд сандраад суучина. Ийм л хүндээ манай Зуунай, тиймд нь ч би их хайртай байдаг юм. Харин одоо уулзах Мөнгөнд иймэрхүү хайртай болох болуу гээд дэмий юм толгойд бодогдтол гэнэт ичээд 2 хацар улайчлаа.

10 минутын дараа гэхэд Зуунай бид 2 аль хэдийнэ орцныхоо 1 давхарт байж байлаа. Хамт байсан гэж баригдуулахгүйн тулд би түрүүлээд Мөнгөнрүү явж харин Зуунай холоос сэм сэм харж байгаад бид хоёрыг явангуут гарч гэртээ харихаар тохироод би нөгөө хүүхдийн тоглоомыг талбайн дэргэдэх хэсэгхэн мододруу очлоо.

Очсон чинь том хүн гэмээр хээн ч алга. Байрны 2 жаахан охин сүүдэрт нь хоргодож нэг нь ногоо зулгааж нөгөөх нь таган дээр овоолно, бодвол хоол хийж байгаа болтой. Нэгийг зулгааж миний дөө энд нэг эрэгтэй ах ирснүү гэж асууж орхив. Мээдгүй нэг хөөрхөн амьтан ингэж хэлчээд гарынхаа араар хамраа арчаад таглаан дээр дээрх ногоогоо жижиг жижиг зулгааж гарав. За хөөрхий ирээгүйн байна. Хүүш ашгүй би түрүүлээд ирчиж үсээ нэг сайхан самнаад орхий. Гялс цүнхээ ухаад самаа гарган ирж үсээ хэд сайн самнаж сайхан сэгсрээд цүнхэлж орхив. Хажуугаар гунхах гэж хичээгээд ганхаж яваа 2 үеийн охин хялалзан харсанаа нэг юм шивнэн инээд алдан цаашаа явах нь цаанаа л зэвүүн. Бодвол гудамжинд сам гаргаад үсээ самналаа гэж муулж байгаа биз. Ер нь ямар хулгай хийсэн биш яахаараа энэ 2-ын инээх шалтгаан болдог билээ гээд бодонгуут үууд өөрийн эрхгүй дургүй хүрч, газраас жижиг чулуу шүүрч аваад хойноос нь нүүлгэж орхив. Юундаа инээгээд байгаан. Нөгөө хоёр эргэн хараад таг гайхширч орхилоо, юундаа хүн муулаад байгаа юм. Гудамжинд үсээ самнасан хүн үзээгүй мүү. Нөгөө хоёр нь ам амандаа элдэв юм уурлан үглэсээр бушуухан гэгч нь холдон явлаа. Хойноос нь харж байтал айсан болтой хол очитлоо хошуу амаа нийлүүлээгүйд нь баахан баярлаж инээж байтал гэнэт болзоогоо саналаа. Үүшээ томоотой байяа, нээрээ болзоонд зогсож байгаан байнашдээ.

Гэнэт сэтгэл сэрхийн Мөнгөн арай тоглосын биш байгаа гэж яагаад ч юм толгойд гэнэт орж ирэв. Ангийнх нь зарим охид хүлээсэн хүн нь болзоондоо ирээгүй тухай шивэгнэн нэгэндээ ярьж уравгар царайтай суухыг нь үзсийн байна, тэр үед нь нууцаар сонсоход тун ч хөгжилтэй санагдсан төдийгүй, хойноос нь балаар хатгаад эргээд харахад нь дахиад болзоод үз гэж зөвлөөд эмэгтэй хүний шинжгүй, сэтгэлгүйгээрээ дуудуулсан ч инээд нь хүрсээр бүтэн цагийн хичээл өнгөрч билээ. Харин одоо өөрийг нь Мөнгөн хаа нэгтээгээс найзуудтайгаа хараад л пар пар гээд инээд алдан дооглож байвал яанаа. Зуунай тэр 2 яагаад түүнийг ирэхгүй байж магад гэж бодож үзсэнгүй вэ, үгүй ер намайг болзоонд ирж зогсоод уйлаад буцаад явна гэж бодож байгаа бол харин ч их эндүүрчээ. . .

Харин Мөнгөн түүнийг тийм хурдан гараад ирнэ гэж огт бодсон ч гүй. Эмэгтэйчүүд хэзээнээс удаан хэлсээр байтал гарах гэж дор хаяж нэг цаг болдог нь эмэгтэйчүүдийн нийтлэг зуршил юм даа хэмээн бодсоор очиж явтал өнөөх чинь аль хэдийн очсон зогсож харагдав. Үгүй ер утасдсан даруй гарч ирж байна шүү. . . Мөнгөн жаахан хармаар санагдаад хэсэг зогслоо, болзоондоо түрүүлээд л ирдэг юм санж, хөөрхөн болсон байна шүү, эртээд гудамжинд таарсанаасаа хувь илүү хөөрхөн байна. . . Мөнгөн хүлээсэн мааньч талаар өнгөрсөнгүй шүү хэмээгээд элгээ хөштөл инээж авлаа. . . Ойрд ийм юмтай таарсан нь юу л бол. . . Хүн харахад аятайхан нь аргагүй охин цэмцийж зогссоноо, хажуугийн бяцхан хүүхдийг угзарч босгоод тэр дариудаа ийм цүнхэнд багтах уу гэлтэй томоо сам гаргаж ирж хаа хамаагүй үсээ самнаж орхиод, тэгсэнээ газар ухан чулуу шүүрч аваад хажуугаар өнгөрөх охидруу шидлэх ажээ. . . Огт авцалдахгүй ийм үйлдлийг зөвхөн энэ охин л хийж таарна даа. Мөнгөн инээд нь хүрсэн чигтээ очихоор зүглэтэл нөгөөх нь гэнэт хурдлан модны тэндээс ойрхон зайд орших байшингийн буланг чиглэн явах нь тэр. Намайг ирсэнгүй гээд уурлаад яваад өгөх вий хэмээн сандарсан Мөнгөн бушуухан хойноос нь гүйцэн очлоо.

- Сайн уу, жаахан хүлээлгэчихвүү дээ, намайг ирэхгүй нь гээд яваад өгч байгаа юм биздээ.
- Өө сайн уу. Юу гэж яваад өгөх юм. Би халууцаад түц орж маружин аваад буцаад ирэх гэж байсын.
- Тийм үү гээд Мөнгөн өөрийн эрхгүй инээд алдлаа. Үгүй ер энийг нээрээ яаая даа.
- Яасан
- Зүгээр манай нэг найз сая нэг онигоо ярьж өгсөн нь инээд хүргэчихлээ. Мөнгөнд түрүүхэн газраас чулуу шүүрч авч шидсэн нь санаанд орлоо. Аягүй бол чулуу аваад яасан бэ гээд шидэж чадах нөхөр шүү энэ.
- Тэгүүл тэр онигоогоо яриад өг
- За ярьж өгнө дөө. Одоо хоёулаа хоол идье. Өглөөний цайгаа ууснаас хойш юм идэж амьжсангүй. Нээрээ чи үнэхээр сайхан харагдаж байна шүү гээд Мөнгөн такси барихаар замын хажууд очлоо.

Хг гээд би өөрийн эрхгүй доошоо харан зогслоо. 2 хацар маань чим чим хэмээн улайж эхлэж байгаагаа мэдсэн хэдий ч зогсоож даанч чадсангүй. Нарнаас болоод халууцаад улайж байна хэмээн бодоосой гэж дотроо бодон зогсохдоо Мөнгөнг харж байгааг нь ч ажигласангүй. Харин ашгүй нэг такси хажууд ирэн тормоз гишгэснээр ашгүй ичмээр байдлаас жаахан гарлаа. Гэхдээ ичмээр ч гэхэд хаашаа юм бэ дээ. Энэ олон жилийн турш хэн ч намайг эмэгтэй хүн гэж онцолж харж, сайхан байна гэж магтаал хэлж байсангүй дээ. . . Өөрийгөө сайхан харагдуулая ч гэж бодож байсангүй, харин одоо яасан сайхан юм бэ . . . Дахиад л хацар улайх гэж байгаагаа мэдээд бушуухан заншсан ёсоороо толгойгоо хэд хэд сэгсрээд авлаа. Мөнгөн дахиад л инээд алдав, чамтай байхад ч үнэхээр хөгжилтэй юмаа, гэхдээ ишиг шиг битгий сэгсчээд бай, гоё үс чинь муухай болчино . . . Тун удалгүй тэднийг хүргэсэн такси буцан замын урсгалд нийлэв.
- Хөөх ийшээгээ орох юм уу энэ лав их гоё хоолтой байхаа
- Чи ийшээ орж үзээгүй юу, сайхан хоолтой ресторан шүү гээд Мөнгөн хаалга нээтэл нэгэнтээ нудруулж орхив.
Гайхширан яасан хэмээн асуулаа. Ээ чи түрүүлээд ор, би шилэн хаалга энэ тэр мөргөчиөөд байдын. Хэрвээ дахиад мөргөчүүл хоолоо ч илэж чадахгүйшдээ санаа зовоод. . .

Top
   
 Post subject:
PostPosted: Jun.28.07 12:01 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Нэг удаа их дэлгүүрт ороод л гоо сайхны тасагт орох гэж явтал яг өөдөөс шилэн хаалга харагдаж байна. Тэгээд аль нь онгорхой хаалга аль шилэн хаалт юм бүү мэд жигтэйхэн өнгөлж орхиж. Асуух ч хүн байсангүй гай болж орж гарч байгаа ч хүн алга байхаар нь шууд яваад орсон түн түс гээд л явчлаа. Би аваачаад шилэн хаалтыг нь нам мөргөж орхиж өвдсөн гэж жигтэйхэн бас худалдагч охидынх нь инээж байгаа ч гэж жигтэйхэн. Ингээд л би амьдралдаа анх удаа шоолуулсан мөртлөө хэрэлдэж чадахгүй ичээд гараад ирсийм даа гэж хойно нь үглэн шатаар алхах түүнийг Мөнгөн өөрийн эрхгүй дотроо өхөөрдөн инээмсэглэв. Үгүй ер нээрээ яасан цагаахан сэтгэлтэй хүүхэд шиг гэнэхэн охин бэ. Түүний таньдаг хэн нэг охин шилэн хаалга мөргөсөн бол яаж бусдаас нууж хааж сүйд болох бол доо, энэ үнэхээр бусдаас эрс өөр юмаа. . . Хажууд нь байхад би хувьдаа инээд хөөр дүүрэн байх юм байна, үнэхээр өөр ертөнц юм даа хэмээн Мөнгөн бодож амжлаа. . .

Тэр 2 цувран алхсаар 2 давхарт гарч нар ээсэн тохилог ресторанд орж ирлээ.
- Чи аль ширээнд суумаар байна.
- Хамгийн цаад талын булангийн ширээнд суумаар байна, яг тэр гоё саарал зургийн хажууд
- Ямар сонин юм бэ, яг миний суух дуртай ширээг заалаа шүү дээ. Чи урд нь ийшээ орж ирж байгаагүй гээ биздээ. Тэр хар саарал зураг надад ч бас таалагддаг юм гаад Мөнгөн түүний суух сандлыг нь дөхүүлэн өглөө.

Удалгүй зөөгч нь цэс авчран бөхөлзөн тонголзсоор Мөнгөн бид хоёрыг түр орхилоо. Цэсийг нь харвал хөөх ёстой аймаар үнэтэй юм байна. Би хувьдаа ийм үнэтэй газар хоол идэж чадахгүй шдээ. Мөнгөнг харвал ер тэр үнийг нь тоосон шинжгүй цэс эргүүлж харагдана. За байз яасан ч үнэтэй газар орчихов доо, энэ чинь том том ажил төрөл хийдэг хүмүүсийн л орох газар байна, над шиг дөнгөж 2-р курст орох оюутны байх газар биш байна өө. Миний сэтгэл бүүр зовж орхилоо, би чинь арай ядан 10000 төгрөгтэй болзоонд гарч ирсэн шүү дээ, тэгтэл нэг хоол хамгийн бага үнэтэй нь 10 гаруй мянган төгрөг байна. Ерөөсөө аяга шөл авч ууяа, хэрвээ мөнгө хүрвэл жимстэй цай тэгээл болоо гээд би шийдэж орхилоо. Уул нь хоол иднэ гээд өдрөөс хойш юм идээгүй жаахан өлсөх янз орчихсон л байсан юм. Мөнгөнд мэдэгдэхгүйг хичээн нүдийг нь хариулж байгаад цэснээс нүд өргөх янзгүйд нь олзуурхан бушуухан түрийвчээ гаргаад ширээн доогуур оруулах шахан тоолж гарлаа. 5000 6000 6500 10 000, 10980 за тэгээд хэд байна гэх Мөнгөний дуугаар золтой л ширээн дээрх лааны гоёмсог тавиурыг унагаж орхисонгүй. Ичсэн гэж юүхэв.

Чи хэдий завандаа ширээ тойроод хүрээд ирэв хэмээн аргагүй асуугаад бушуухан тоолж орхисон түрийвчээ сандчин далд хийлээ. Мөнгөн ард нь зогсохоо больж түрүүнийх шиг өөдөөс нь бус хажууд нь сандал татан авч суулаа.
- Яагаад нуугдаад мөнгөө тоолоод байгаа юм бэ, түрүүн газраас мөнгө олоо юу
- Үгүй харин аягүй үнэтэй газар байна, би шөл авнаа
- Мөнгөний инээд дахиад л хүрч орхив. Энэ нөхөр өөрөө мөнгө төлнө гэж бодоод түрээвчээ ухаж суугаа нь энэ байх нь л дээ. Чи хүссэн бүхнээ авч болноо, өнөөдөр хоёулаа болзож байгаа юм чинь бүх төлбөрийг нь би төлөх болохоор санаа амар байж болно гээд Мөнгөн зөөгчийг нь дуудлаа
Зөөгч тэр дор нь хүрч ирсэн хэдий ч би Мөнгөний баруун чихнээс зулгааж ирээд сэтгэл зовоогоод байсан асуултаа шивнэж орхив. Найзлаагүй байж өөр хүнээр мөнгөө төлүүлж болдог юмуу гээд хэлтэл ашгүй толгой дохиж байна. Сайн л биз, ёстой азны коля сайхан маружин иднээ. . .

Зөөгч явсаны дараа Мөнгөн 20-30 минутын дараа хоол ирэх байх шүү өлсөөгүй биздээ хэмээн асуулаа. Өлсөж байна маружингаа түрүүлээд идчий хэмээгээд эргэн тойрноо одоо л нэг тухтай харлаа. Яасан гоё газар вэ, энэ лаануудыг хараач, ханын зурагнууд, хөшиг, гэрэл гээд л ёстой сайхан сэтгэл хангалуун суухаар газар байна даа хэмээн би баярласандаа үглэсээр суулаа. Бүүр сандлынх нь түшлэг хүртэл гоёмсог юм хэмээн Мөнгөнд хэлж суухад ашгүй маружин ирсэнээр миний ам жаал хамхигдав болтой.
Мөнгөн сэтгэл хангалуун байлаа. Чиний энэ зан надад үнэхээр таалагдаж байна, энэнээс сайхан газар орчихоод л үйлчилгээ удаан байна, агааржуулагч муутай өнгөний зохицол алга гээд ярвайгаад суудаг охид их бий шүү дээ. Би ч бас аливаа зүйлээс сайхныг нь түрүүлж харах гэж хичээдэг юм, харин чамд хичээсэн хичээгээгүй аливаа юмны сайхан нь түрүүлж харагддаг юмаа даа хэмээн өгүүлэв.

Гэхдээ л Мөнгөнд түрүүний нуугдаж ирээд л мөнгөө тоолж суусан нь санагдаад болдоггүй, чи нээрээ намайг өдөртөө л хэд гайхшруулж орхих юмаа. Ер нь урд нь хүнтэй найзалж, болзож байсан уу гэж асуулаа.
Үгүйшдээ, ер болзож байгаагүй, гэхдээ яагаад болзож байгаагүй вэ гэвэл би өөрөө ер болзох юм сан гэж бодож байгаагүй юм. Тэрнээс намайг тоогоогүй дээ биш за хэмээгээд өмнөх маружингаа халбагаа том том долоож эхлээд л амтархан идэж гарлаа. . .

Тэр хоёр хооллож дуусаад гадагшаа гарахад нарны илч хэдийнэ буурч, өдрийнх шиг шатам аагим халуун нь үгүй болж ёстой л зугаалж баймаар орой тэр 2ыг угтлаа.
Мөнгөн гадуур жаахан зугаалж байгаад хүргээд өгье гэхээр нь би дуртай нь аргагүй толгой дохин зөвшөөрлөө. Гэнэт гар утас дуугарч хартал Зуунай залгаж байна. Таслаад хаялаа, яг болзож байхад чинь залгаад тэвчээргүй гэдэг нь тэртээ тэргүй би харингуутаа л хамгийн түрүүн залганашдээ. Тэсэлгүй Зуунай залгаж байна гээд хэлж орхив. Аан гээд Мөнгөн чи өнөөдрийнхөө болзооны тухай ярихуу хэмээн асуулаа. Мм заримыг нь ярьна заримыг нь ярихгүй ээ. Яагаад охид чинь хоорондоо л нууцаа ярилцдаг биздээ гэж байна. Уучлаарай би хувьдаа л нууцтай байдаг хүн, би хэрэгтэй юмаа л хүнд ярьна хэт хувийн зүйлээ бусдад дэлгэдэггүй хүн гэж хэлчээд Мөнгөнг гомдчихсон болуу гээд хартал тоосон шинжгүй байхаар нь санаа амарч орхилоо.

Тэгвэл сайн л байна, харин би чамаас чиний тухай жаахан асууж болох уу гэж байна. Ёстой тэг тэг, гэхдээ нээх урт урт биш блиц асуултууд асууна шүү харин. (тэртээ тэргүй миний тухай асуух хүн Зуунайгаас өөр байхын биш) За яахав гэж Мөнгөн зөвшөөрөөд шалгааж эхэллээ.
- Хамгийн дуртай өнгө чинь
- Тэнгэрийн цэнхэр өнгө
- Ашгүй дээ гээд би ч бас яг тэнгэр шиг цэнхэр өнгөнд их дуртай. Хэрвээ чиний нэг хүслийн биелүүлэе гэвэл
- Эрүүл ахуйн байцаагч болоод сургуулийн хажуугийн муухай гуанзанд шалгалт хийж зөндөө төлбөр бичнэ
- Өө за за, дуртай зүйл чинь юу вэ
- Эхний цагийн хичээл таслаад нам унтах
- Тэгвэл дургүй зүйл чинь
- Лагерт хоол идсэний дараа овоорсон аяга таваг угаах
- Үгүй ер. За тэгвэл аягүй баярласан үедээ яадаг вэ
- Азны коля гэдэг гэсэн чинь инээдээ барьж ядаж байсан Мөнгөн татаад уналаа. .

Мөнгөн өч төчнөөн жилийн өмнө хүүхэд байхдаа л азны коля гэдэг байж билээ. Одоо хотод аль хэдийн мартагдсан энэ үгийн санаж хэлдэг сүүлчийн хүн нь ер нь энэ болтой.
Тэд аль хэдийнэ манай гэрийн ойрхон ирчихсэн байлаа. Мөнгөн зөндөө инээхээр нь ядаж чимхээд авмаар санагдсан хэдий ч би тэвчиж орхилоо. Хэдийгээр намайг шоолоод инээгээд байгаам шиг боловч үнэндээ нэгд гэвэл тэгсэн ч гэсэн миний уур айхтар хүрэхгүй байна, хоёрт гэвэл их хөөрхөн инээгээд байгаам энэ Мөнгөн. Намайг дотроо ингэж бодсон хирнээ гаднаа ташаа тулан хөмсөг зангидан зогссоор байгааг харсан Мөнгөн инээхээ арай чүү май болих шиг боллоо.

- Би чамайг шоолсондоо инээгээгүй юм шүү
- Ерөө ер. Тэгээд яасандаа инээгээд байгаа юм
- Өхөөрдсөндөө инээж байхгүй юу
- ... Дахиад л хацар чим чим. Намайг харин ч нэг ичээгээд байгаа нөхөрдөө энэ. Бушуухан гэртээ орох минь гэж бодсон ч би өөрөө зогсоол байх янзтай.
- Би чамайг хэд хоногоос найзуудтайгаа танилцуулнаа гэж Мөнгөн инээмсэглэн өгүүллээ
- Яахын бэ, яг найзласныхаа дараа л танилцуулаарай за
- Хоёулаа одоо найзлаж байгаа юм бишүү
- Албан ёсоор найзлаагүй байгаашдээ гээд би инээд алдан зугтан гүйсээр орцруугаа чиглэлээ.

Хүүе баяртай, орой мэссэж бичие гээд Мөнгөн гайхширан дороо үлдлээ. Үгүй ер баяртай ч гэлгүй зугтаад явчиж байгааг нь хараач. . . тэгээд бас хацар нь улайгаад байгаа юмаа. Янз нь ичээд л гүйгээд явчив бололтой. Мөнгөн хэсэг эргэлзэн зоссоноо түрүүнээс хойш залгаад сүйд болоод байсан найзуудруугаа очихоор зүглэлэлээ.

Сэтгэл нь яагаад ч юм ихэд хөнгөрсөн мэт, дуу аялмаар ч юм шиг эсвэл замын хажуугийн чулууг бутартал нь өшиглөж орхимоор ч юм шиг санагдаж байгаагаа анзаарлаа. За хөөрхий бараг л дурлачив болтой. Яасан ч хурдан ирдэг дурлал билээ хэмээн өөрийгөө шоолсхийсэн боловч цаанаа л нэг баяртай байгаагаа мэдэрч байлаа. Өхөөрдмөөр амьтан. . . Мөнгөн нилээд хэдэн охид бүсгүйтэй уулзаж, учирч, шоудаж байсан хэдий ч түүний сэтгэлийг ингэтэл нь хөдөлгөж байсан нь бараг л үгүй дээ. Тэр тусмаа анхны болзоон дээр. Ихэнх нь нэг хэвд цутгаж орхисон аятай байдагсан. Түүнтэй үерхээд үзэх үү яах вэ . . .

Top
   
 Post subject:
PostPosted: Jul.04.07 11:57 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Oct.22.03 6:54 pm
Posts: 176
Location: Yag end
Songodog wrote:
iluu gogo bolgoosoi gesendee shuumjilj bgaa shuu, uul ni zohiol neeh hoorhonyum bna daa. naach uul ni bi tovtei zohiol mortloo ter utgaa gargaj ireegui bna shdee.
jishee ni ter 2iig garj ireh uyed gadaa ... gesnee bi ... geed l neg l ooroosoo hodii bolgood baina. Ingechiheer nad shig orj moroodoj unshdag hunii huvid ehleed ooroo bjiisnaa hoor 2 hun haaraad tgsen ee ooriigoo haraad neg ih sonin bna. esvel zugeer iim helber oruulahiig hussenc bj boloh. bas computer deer mongoloor bichih hetsuu gedgiig medej bna l daa gehdee chi uull ni iim olon yumiig bichdeg yum chini heregtei bolov uu geed neg yum helchihye. yu ve? gehleer taslaluud yeroosoo barag bh yostoi gazaraa alga bhiin. tegeed bas iim olon unshigchtai saihan zohiol bichij bgaa yum chini uul ni gadaad ugiig ali boloh hereglehgui bval. za ter aznii kolya ch yaahav harin ter maruujin gedgee zairmag gevel. bah blits -gedeg chini neeh zaaval bichih hereggui bhaa.
za gehdee neeh tgd ch bas hereggui ch baij medne iluu amidraald oor boloh ch yum bil uu!? hehe za ene bugd zugeer minii bodol shuu. buruu bol neeh bitgii uurlaarai, amjilt husie. :wd:

Аливаа зохиол шүүмжлэлтэй байж л сая хүнд хүрсэн сайхан зохиол болдог шүү дээ. Тэгэхээр чиний шүүмжлэл дотор ч бас бодууштай юм байна аа. Зохиолыг нь улам гоё болоосой гэсэндээ шүүмжлэл бичсэнийг чинь Сиенна маань ойлгох байх аа :angel:

_________________
Надад ИТГЭ

Top
   
 Post subject:
PostPosted: Sep.21.07 9:48 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Хар хурдаараа орцруугаа шургаж ороод гүйн харайн байж 2 давхарт гараад пааран дээрээ авирч гарав. Арай чүү орцны цонхоор толгойгоо цухуйлган Мөнгөний араас нь харлаа. Нилээн удаавтар алхах тэрээр хөлөө өргөн замын хажуугийн хашлагыг өшиглөх гэснээ больчихов болтой. Оо ёо ёо бас ууртай гээд би инээд хүрсээр гэрлүүгээ алхав. Бушуухан ороё нөгөө Зуунай намайг тэсч ядаж байгаа. Өөрөө болзсон мэт байж ядаж байгаа даа, бушуухан сонингоо дуулгах хуна гэж бодлоо.

Гэрийн босгоор хөл дөнгөж тавихтай зэрэгцэн утасны хонх жингэнэх нь бодвол Зуунай л биз. Гутлаа яаран тайлаад үсрэн очиж харилцуураа аваад Зуунай юу хэмээн түүнийг баярлуулах санаатай дуугартал өө Мөнгөн байна гэх дууг сонсоод газар хагартал гайхлаа, түрүүхэн л замыг хашлага хага өшиглөхөөр дүртэй юм яваад байгаагүй билүү.
- Яасан яагаад таг болчихов, намайг ийм хурдан залгахаар гайхсан уу
- Гайхаад байна, чамайг гэж таасангүй
- Намайг яагаад чамаас салангуутаа залгаж байна гэж бодож байна
- Аан ямар нэг юм гуйх гэж л байгаа байх
- Таалаа. Яг чамайг гуйх гэж байсан юм. Чи миний найз охин болооч. Хоёулаа сайхан үерхэе гээд Мөнгөн хэлээд тавьчихсан хойноо өнөөгийн 21-р зуунд 1-р ангийн хүүхдүүд л ингэж хэлж найзалж байгаа байхдаа гэж бодож амжлаа.
- Хг. Тэр гэх тэмдэггүйгээр хөл гар хүндрэн цээжрүү нэг зүйл огшоод ирлээ. Анх удаа ийм үг сонсож байгаа болохоор хар нь хүртэл хөлрөн харилцуураа тас атгаад хир удсанаа ч мэдсэнгүй.

Мөнгөн хэсэг зуур таг болоход дотроо түүнийг ямархуу царайлан зогсож байгааг өхөөрдөн төсөөллөө, аягүй бол том самаа гаргаж ирээд үсээ самнаж байгаа байхдаа гэж бодогдон мушилзан инээмсэглээд за тэгээд зөвшөөрөх үү гээд чимээ чагнан зогсоход гэнэт утасны цаанаас үгүй зөвшөөрөхгүй гэсэн эрсхэн дуу сонсогдоод дийд дийд гэх огцомхон чимээ сонсогдоод утас нь тасарч орхилоо. . .
Нэгэнт утсан дээрээ ирсэнийх гээд Зуунай руу залгатал утсаа авсангүй, за яахав гоморхож байгаа юм байлгүй. Тэглээ гээд хөөрхий удаан тэсч чадахгүй л дээ гэсэн шүү юм бодсоор бушуухан хувцасаа солиод өрөөндөө тэрийж хэвтэхээр яарлаа.
Тун удахгүй хаалганы хонх тасралтгүй дуугарахтай зэрэгцэн дэгдэн гүйсээр тэйлж өгвөл мэдээж Зуунай инээд алдсаар зогсож байв. Гартаа 2 зайрмаг барьсан нь намайг аргалж байгаад бүгдийг яриулна гээд биччихсэн цаас барьсан мэт харагдлаа. Би ч тэмээ хариулдаг хүн буурынхаа занг андахгүй гэгчээр Зуунай мэтийнхээ санааг нэг гадарлалгүй яахав дээ. Хэдхэн хоромын дараа бид 2 миний орон дээр зэрэгцээд суучихсан зайрмагаа идсэн шиг ярилцаж суулаа, ярилцах ч гэж дээ би голдуу ярьж Зуунай тодруулах маягаар зарим асуулт тавьж амаа хагас ангайлттай сонсож байлаа. Мөнгөнг найзлая гэж хэлсэнийг хэлж амжив уу үгүй юу баярлан дэвхцэж эхлэх нь тэр.

Чи азтай юм, ёстой гоё залуу, чамайг ингээд л донгио юм шиг тоох ч хүнгүй тоогдох хүнгүй явсаар байгаад зөрүүд дээрээ зожиг яхир болчих вий гэж айдаг байлаа шд гээд л өөд уруугүй элдэв зүйл үерийн ус орж ирж байгаа мэт асгаж гарлаа. Дөнгөж хорь хүрч байж яхир болоод байхдаа ч яахав дээ, энэ Зуунай нээрээ дэндүү шүү.

Яриан дундуур нь таслахаас яахав дээ. Зуунай би үгүй ээ гээд хэлчихсээн, дараа нь утсаа тасдцан. . . Зуунайн үг нь гацаж барьж байсан зайрмагаа ширээн дээрх аяган дотор чулуудаж орхиод аймшигтай хүрлэгэр царай гарган надруу эргэхэд нь үнхэлцгээ хагартал айн бушуухан дэрний хажуудах бор бамбаруушаа урдаа хаалт болгон барьж зогслоо. Азаар миний санаснаар барьж аваад цохиж орхисонгүй харин элдэв үгээр булж гарлаа, уул нь муу найз минь ойрд над ер ингэж уурлаагүй дээ.

Тэнэг. Эмэгтэй хүний шинж байхгүй, дээр нь хэдэн онд амьдарч байгаагаа мэддэггүй, өөрийгөө юу гэж бодоов. Нэртэйгээр нь аав ээжийгээ их засаг хуульд заасан 9н зүйлийн сүй бэлэг аваад гэртээ ирүүл гэх нь яасын. Одоо чинь бие биеэ тэгж гуйж түүхээ больчихсон, таалагдсан бол уулзсаар байгаад л дотносчихдог юм. Хөөрхийг бүүр найзалья гэж ичихгүй гуйлгачихаад, утсаа тасдаад байдаг одоо чамайг юу гэж бодож байгаа бол доо хэмээн уурсаж гарав.
Би зүгээр шууд зөвшөөрвөл үнэ хүндгүй байж магад гээд олон дахин гуйлгая гэж санаад л таслачихсан юм байхгүй юу. Зуунай би одоо утасдаад худлаа худлаа тоглосын найзалья за гээд хэлчих үү гэсэн биш уур нь улам шатаж золтой л уйлчихсангүй, би яаж ийм найзтай болсын бэ гэсэн нүдээр харж аргаа баран буцаад л орон дээрээ суулаа.
- Мөнгөн та хоёр хэдэн удаа уулзаж байгаа билээ
- 3 удаа
- Битий худал хэл
- Нээрээ. Анх танилцсан 2уулаа, дараа нь гудамжинд танилцсан өнөөдөр бүүр зөндөө уулзсан. Ингээд гурав
- Тэгвэл тухтай уулзсан нь ердөө нэг л байгаа биз
- Тийм байна.
- Чамд тэр залуу таалагддаг уу
- Ганцхан Мөнгөн л надад таалагддаг

Тэгвэл ганцхан уулзсан чамд таалагддаг хүнийгээ найзлая гээд зүрхлээд гуйхад нь утсаа тасдчихдаг чи хэн бэ, 1980 оны пионер юм уу, бас таалагддаггүй хүн утасдаад шалаад байгаа бол болж болж гэх хэлэхсэн. Гэтэл чамайг эмэгтэй хүн гэж үзэж байгаа ганц хүнийг, тэр нь бүүр азаар та гуайн ганц таалдаг залуугаа ингээд явуулчиж байгаа юм бол ганцаараа тэвгээ өшиглөөд явж байхгүй юу. Дахиж намайг битгий хүн энэ тэртэй танилцуулж аль гээд шалаад байгаарай гээд мэнчийн уурласан Зуунай намайг орхин өрөөнөөс гарч тун удалгүй хаалга хаагдах чимээ сонсогдлоо. Зуунай түргэн ууртайг ч хэлэх үү одоо лав 3 хоног уур нь гарахгүй таг алга болно доо. . .

Top
   
 Post subject:
PostPosted: Sep.25.07 5:08 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
За хөөрхий би гэдэг хүн чинь цаг үеэсээ дэндүү төсөөрчихөөд зөвхөн өөрөө өөрийгөө баясгаж өдөр хоногоо өнгөрөөж байсан юм шив дээ. Ганцхан эмэгтэй найз, анги дээрээ очвол ойрхон суугаад маазардаг хэдэн нөхөд бий. Гэвч тэдний хэн ч чухам түүнийг эмэгтэй хүн шүү энэ чинь гэдэг нүдээр харж байгаагүй. Царай зүс аятайхан хирнээ арчилж янзлахыг боддог ч үгүй байсаар өдий хүрчих шиг. Ёстой л сүүдрээс өөр нөхөргүй, пүүзнээс өөр гуталгүй амьтан гэвэл намайг гэж нэрлэх байх даа. . .
Зуунайгийн түмэн зөв, харин миний зөндөө буруу байжээ. Зуунай маань намайг хүнтэй танилцуулах гэж гүйхдээ чамайг хүнтэй бушуу суугаасай гэсэн хүн алга байна, гэхдээ чи одооноос эр хүнтэй сайхан найзлаж үерхэж эхлэхгүй бол хорин нас гарах нь байна шүү дээ гэж л сануулдаг. Тийм дээ түүний минь зөв. Би ч гэсэн хэзээ нэгэн цагт хүний эхнэр болоод гэр бүл үүсгэхийн цагт маргаан зөрчил бишгүй л гарна. Тэр бүхэнд эр хүнийг ойлгох түүнийг аргадах, буулт хийхдээ буулт хийж уучлах үедээ уучилж сурах л болно шүү дээ. Хүнээр хайрлуулахын ухаанд ч бас суралцах л хэрэгтэй. Гэмгүй сайхан үерхэж сайндаж муудаж, тэр бүү хэл шаналж тэвчээр гаргаж сурсан бол амьдралын эхний даваанд тэр болгон хөл алдан гэр бүлээ салгаад байхгүй л байх болов уу даа.

Харин над шиг бохь зажилж, хүн шоолохоос өөр ид шидгүй нөхрийг бурхан дахин хүмүүжих боломж олгож байхад амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэгчээр муухай аашилж утсаа тасдаж хуучин төрхөндөө хэвээрээ үлдэж байдаг. Одоо яая гэхэв дээ. Уул нь Мөнгөнг анх харсанаасаа хойш байн байн хармаар, хажууд нь баймаар нууцгүй хэлэхэд хайртай найз охин нь болох юм сан гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд орж ирээд, сэгсрээд сэгсрээд тэр бодлоо авч хаячихаж чадаагүй л юм даа. Одоо яая гэхэв их санасан газар 9 шөнө хоосон хонолоо гэгч яг би дүрээрээ. Олон дахин гуйлгаж байж найзалбал хамгийн сайн нь гэсэн тэнэг бодлыг би хэдэн онд бичигдсэн ном уншиж байгаад толгойдоо хийчихээд сэгсрэхээ мартсан амьтан бэ. Таалагдаад байгаа хүнийгээ эмэгтэй нь болзоонд урих нь байдаг л жирийн үзэгдэл болоод удаж байгааг тар мартжээ. Одоо 2007 онд чинь эрэгтэй эмэгтэй хэн нь гэлээ таалагдсан хүндээ өөрийгөө ойлгуулах нь ичмээр биш харин ч өөртөө итгэх итгэлтэй гээд бахархах зүйл болчихоод байгаа биш гэж үү. Анх удаагаа л бараг орон дээрээ сунаж унаад ямар нэг зүйл хийхгүй өөрийнхөө тухай эргэцүүлж бодсон минь энэ байлаа.

Мөнгөнтэй дахин уулзахгүй гэж бодохоор өөрийн эрхгүй гуниг төрж байгааг би мэдэрч байлаа, хаа нэгтэй тааралдах нь гарцаагүй л дээ тэгэхдээ түүнийг гэж зорин ирж уулзахгүй болсон нь ямар харамсалтай хэрэг вэ. Түүний дулаахан харц, бас хөөрхөн харагдаж байна гэж чин сэтгэлээсээ хэлж байсныг нь санахад түрүүхэн хамт байхад мэдрэгдэж байсан тэр мэдрэмж дахин намайг эзэмдэх мэт санагдаж ахиад л хацар маань халуу оргиж эхлэв, улайчихлаа байна. Хөөрхөн гэнэ шүү хг. . .
Гэхдээ л муухай байна, одоо өөрийн дураар шийддэг сэн бол бушуухан утас цохиод Мөнгөнд би тоглосон юм гэх сэн. Даанч хүний уурыг улам бүүр хүргэж орхино доо. Ёстой өөрийгөө зүхмээр л байна, ингэнээ ингэнэ даанч өрөөл бусдыг их шоолоод байдаг байсан юм. Гэхдээ би хорон санаагаар шоолсон биш дээ . . .

Утасны тасрах дуутай зэрэгцэн Мөнгөн гайхах эсвэл уурлах эсэхээ шийдэн хэсэгхэн зогсов. Түрүүхэн л хоёулаа эвтэй найртай сайхан салсан биздээ. Одоо өөрөө эхлээд гуй гуй гэж шалчихаад утсаа чулууддаг нь юу вэ, даажигнаад байгаа юм уу хаашаа юм гэж гэж бодохтой зэрэг уур цухал нь хөдлөөд явчихлаа. Гараа явуулан нэг тамхи татахаар сарвайснаа гэнэт нэг юм санаанд нь харван бууж, тамхи татах дур ч үгүй болон найзуудруугаа хурдлан очихоор шийдлээ. Түүний бодсон бодол өөрт нь ч бас тун ихээр таалагдсан ажээ. . .

Маргааш өглөө нь сэрэнгүүтээ Зуунай дээр өөрөө очиж заавал сайндахаар шийдлээ. Мэдээж ууртай л байна биз, гэхдээ миний сайн найз шүү дээ. Намайг ч бас буруугаа ойлгоод харуусч байгааг мэдээд намайг тайвшруулж ярилцаасай гэж ихэд хүсч байлаа.
Яг өөр шиг нь зайрмаг атгаад л очино доо гэж болохоор өөрийн эрхгүй сайндчихсан байгаа мэт баярлах сэтгэл төрөөд байлаа. Би ер нь хүнтэй удаан муудаж даанч чаддаггүй юм, дотор базлах мэт бачуурсаар байгаад бушуухан сайндаж санаа амарна. Хааяа ээжийтэй маргах тохиолдолд гарвал гомдоод өрөө рүүгээ гүйдэг хэдий ч 2 цаг тэсэв үү үгүй юу ээжийнхээ байгаа газраар урдуур хойгуур нь орооцолдоод эхэлнэ дээ. Хоол ундаа зөөж байгаа газарт нь шахалдаж эхэлнэ, эсхүл тэр хавиар юу ч юм зүйлийг тасралтгүй эрж хайна гээд л. Ээж ч миний занг андахгүй нүдний булангаар харж инээдээ барьж ядан сууж, тэгсэн мөртлөө юу ч дуугалгүй намайг хэсэг зовоодог юм. Тэгээд л нүүр минь янз янз хувираад ирэхлээр тас тас инээд алдаад за нааш ир миний охин гээд дуудаж ирээд л толгой илнэ. Ингээд л би хацар дээрээ нэг үнсүүлж аваад сайндаа. Миний ээж хэдийгээр тийм залуухан биш ч гэлээ яг залуухан ээж шиг жавхаатай хамгийн сайн ээж л дээ. Ээждээ гэхдээ хэлэхгүй яах юм шараа. Дараа намайг нүдээрээ шоолоод унана даа. За за эртхэн босоод гэрээ нэг хүн шиг цэвэрлэчихээд Зуунай дээрээ очьё доо.

11 цагийн алдад гэнэтхэн дуугарсан утасны хонх хамаг дургүйг минь хүргэж орхилоо. Шалаа зад угаасан шигээ нэг дуу аялах санаатай ая нь яг хоолой дээр гацаж орхиод байж байж арай чүү дутуу хагас ая санаанд орж ирэх яг тэр үед утас дуугарч байгаа юм даа. Цаанаа нэг хорон утас шүү. Хэн ч ярьсан байхгүй, үгүй ярихгүй гэнэ дээ чамайг. Миний дүү танайд том хүн байгаа юу гэсэн эрэгтэй хүний баргил хоолой сонсоод гайхаж орхилоо. Үгүй ер, би өөрөө том хүн байна гээд хэлээд тавьчихлаа. . . Утсаа тасрахад нь эргээд л шалаа зүлгэж гарлаа. Хөдөөний хамаатны ах нь байна гэрт нь 16,40 гээд очно хүн байх уу, чи байж байх уу гээд байцаагаад сүйд. Юун ч сүртэй ярьдаг ах вэ энэ хамаатны ах чинь. За хөөрхий хамаатны ах морилсоны дараа л Зуунай дээрээ очих нь дээ. Нээрээ хамаатны хэн гэдэг ах юм бол доо, тэрийг нь мэдээгүй нь байна. За за тэр яахав, юутай ч лав гоё ааруултай ирнэ дээ. Ээжид утасдаж эрт ирээрэй, хөдөөнөөс хүн ирнэ гэсэн гээд байж байгаад хэлчихэе. . .

Хаалганы хонх дуугахад баярлан гүйж очлоо. Ээж бол уу эсвэл хамаатны ах ааруултайгаа ирж байгаан бол уу. Огт танихгүй хотын царай бүхий залуу зогсож байна. Танайд хөдөөнөөс хүн ирэх байсан үү гэв. Дуугай л толгой дохиж орхивол хамаатан ах чинь гадаа ирсэн гэнэ, хүнд юмтай оруулалцаад өгөөч гээд хэлчих гээд байна. Танай орцны үүдэнд нэг дээлтэй ах зогсож байна лээ гэчихээд хээв нэг шатаар буугаад өгөв. Бушуухан гэрийн шаахайгаа сугалаж хаяад пүүзээ өмсөн доошоо жирийж явтал гэнэт нэг сонин санаа 1 давхарын хэрд толгойд орж байна. Тэр залуу 4 давхар гарч хаалга тогшиж надад хэлэхдээ залхуураагүй юм бол хамаатны ахыг ачаанаас маань өргөлцөөд өгөөч гээд гуйхад зөвшөөрсөн л байх учиртай. Тэгээд ч том залуу чинь надаас хэд дахин илүү хүнд юм өргөж даана шүү дээ. Нэг л биш байна даа гээд сэжиг төрөөд явчихсан хэдий ч сонирхолдоо хөтлөгдөөд өөрийн эрхгүй орцны хаалгыг түлхэн толгойгоо цухуйлгаж харлаа. . .

Орцны үүдэнд хэн байсан гээч. Мөнгөн . . . гартаа час улаан өнгийн гоёмсог сарнай цэцгийн баглаатай. Хажууд нь 2 найз нь бололтой залуус, нэг нь хаалга цохидог, нөгөө нэг нь гартаа бялуу барьчихсан орцны үүдээр толгойгоо цухуйлгасан намайг харан инээд алдан зогсож байх нь тэр. Бурхан минь тэр ирчихэж, тэр бүү хэл уурласан ч шинжгүй инээмсэглээд зогсож байлаа. Би нүдэндээ итгэхээс айсан боловч юутай ч орцноосоо сугаран гарч хаалгыг нь хаагаад тэдний дэргэд зогсож орхив, үг дуугарах сэхэл ч байсангүй дэндүү гайхаад тэр биз. Энийг чамд зориулж авсан юм гээд Мөнгөн нөгөө гоё цэцгийн баглаагаа тэвэрт атгуулахад л хий юм хараагүй гэдэгтээ итгэлээ. Ашгүй дээ ёстой азны коля, би өөрийн эрхгүй Мөнгөний 2 найзад нь зориулж сайхан инээмсэглэх гэж арай ядан оролдов. Их баярлалаа гэхийн зуургүй цааш эргэж нэйзынхаа гараас бялууг нь аваад чи бичгийг уншихгүй юу хэмээлээ. Дээгүүрээ гялгар цаасан бүрээс бүхий хайрцагтай бялууны бичгийг гадна талаас нь үсэглэн байж уншвал. Бурхан минь намайг галзууртал баярлуулах гэсэн бололтой дог. Тэнд төрсөн өдөр эсвэл аз жаргал гэдэг үгсийн аль нь ч биш, “Миний найз охин болооч” гэсэн бичиг дурайтал харагдаж байлаа. Би гуйж байна чи зөвшөөрөх үү хэмээн Мөнгөнг асуухад миний баярласан гэж юухэв. Ёстой хүн болж төрөөд магнай хагартлаа баярлаж байсан баярт өдрийн нэг нь энэ өдөр мөнөөс мөн байлаа.

Зөвшөөрөлгүй яахав хэмээн чангахан хэлэхэд минь хацар маань дахин өөрийн эрхгүй улайж байгаагаа мэдэрч байсан ч энэ надад огтхон ч хамаагүй ээ. Хамгийн гол нь Мөнгөн уурлаагүй буцаад ирсэн шүү дээ. Мөнгөн намайг 2 найздаа танилцууллаа. За миний албан ёсны ганцхан найз охинтой танилц. Ихэд ичиж байсан ч гэлээ би танилцаад л гар барьж орхилоо. Нэгэнд нь энэ болж байгаа бүхэн ихэд зугаатай санагдан инээдээ барьж ядан байгаа нь иль хэдий ч Мөнгөнг түүнрүү харах мөчид томоотой дүр үзүүлэн зогсох нь харин ч надад хөгжилтэй санагдлаа. Харин нөгөөх нь намайг ихэд сонирхсон харцаар ажиглан харна. Тэр 2 найз нь танилцсан даруй ажилтай явлаа гээд дараа уулзая хэмээн бид 2ыг орхин одов.

Сэтгэлдээ хичнээн баяртай байгааг Мөнгөн огтхон ч гадарласан янзгүй зогсож байлаа. Тэгээд өөрийн ирсэн тухайгаа ярьлаа. Өчигдөр утсаа таслахад минь уурласан боловч гэнэт албан ёсоор гуй гэж хэлсэнийг минь санасан гэнэ. Тэгээд тэр дороо уур нь гэрч нээрээ албан ёсоор гуйгаагүй болоод л үгүй гэж байна гээд тэр дороо уур нь гарч найзууд дээрээ очин зөвлөлджээ. Ердөө 2 найз нь л түүнйи төлөвлөгөөнд туслахаар тохирч, тэд өчигдөр орой тийм бичигтэй бялуу захилаад өдөр 15 цаг гээд авахаар тохирсон юм байж. Ингээд нэг найз нь өглөө намайг гэрээсээ гарахаас өмнө хамаатны ах болж ярьсан нь тэр байжээ. Энэ бүхнийгээ ярьж дуусаад Мөнгөн за би ёстой жинхнээсээ албан ёсоор найзалж чадав уу хэмээн нүдрүү минь ширтэн хэллээ. Түүний анх үл анзаарагдсан дөлгөөхөн нүдний харцыг өглөөхөн би хичнээн их үгүйлсэн билээ.
Тиймээ би маш их баяртай байна, ёстой албан ёсны гуйлт байна хэмээн намайг өгүүлэхэд Мөнгөн хацарыг минь гараараа зөөлхөн илбэлээ, мэдэж байнаа хацар дээр чинь биччихсэн байна.

Чи завтай бол хоёулаа нэг тийшээ хамт явах уу хэмээхэд минь Мөнгөн дуртай нь аргагүй толгой дохин зөвшөөрч, хаашаа явахын хэмээн асуулаа.

Зуунай дээр очьё.

Төгсөв 2007 он

Top
   
 Post subject:
PostPosted: Nov.15.07 3:06 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Айдсын хот

Хот тэр аяараа тас харанхуй мэт санагдана. Эргэн тойрон хангалттай гудамжны гэрэлтүүлэг байхад л тэгж санагдаж байгаа нь гагцхүү миний сэтгэлийнх мэт. Гэвч эргэн тойронд үл үзэгдэн сүүмэлзэж байснаа гэнэт хаа нэгтээ харанхуй булангаас үсрэн гарч ноцох зомбинуудаас л болоод тэгж санагдсан байх. Хот тэр аяараа зомбитой тэмцэж бас залхаж гүйцжээ. Өнөөдрийн сонин дээрх материалыг эргэн санав. Цагдаагийн газрын нэгэн томоохон албан тушаалтан өгсөн ярилцлагадаа цагдаагийн бие бүрэлдэхүүн зомбиг устгаж нэгэнт дийлэхгүйд хүрсэн жирийн иргэдээс бүрдсэн устгалын тусгай анги шаардлагатай байгаа тул эрчүүдийг саналаараа энэхүү ангид элсэн орж туслалцаа үзүүлэхийг гуйсан байсан. Харин хотын иргэд тэднийг хотоос зайлуулж, амар тайван хүн шиг амьдрах боломж олгохыг хүссэн хэвээрээ.

Хотын өрх бүрийн нэг иргэн цагдаагийн зомби устгалын ангид ажиллах тухай хууль. Шинэ хуулийн төсөл төв хэвлэлээр гарсан, хотын иргэд дуу нэгтэйгээр дэмжсэн удахгүй батлагдах байх. Иргэд залхуу, биеэ нөөсөн арчаагүй зангаа аль хэдийнээ гээсэн ажээ. Эрчүүд нь устгалын үндсэн албанд харин бүсгүйчүүд нь арын албанд хангамж, зэвсгийн үйлдвэрлэл, мэдээлэгч гээд л салбарлаж ажиллана. Ганц авах зүйл гэвэл хотод хэрэг зөрчил огт гардаггүй болсон зөвхөн авто ослын хэрэг гэсэн хэлтэс л үлдсэн. Авто ослын хэрэг дэгдээгч нь зөвхөн улигт зомби байх учир тэрхүү хэлтэс мэдээллийн дагуу хүрэлцэн очиж хохирогч иргэдэд тусламж үзүүлэн автомашиныг зайлуулж замыг чөлөөлнө. Гэмт хэрэггүй хот боллоо гээд ямар нэмэр байх билээ. Хотод одоо хулгай дээрэм, танхай гээд ямар ч гэмт хэрэг гарахаа больсон нь сайхан хэдий ч хүн бүр амиа хамгаалах, зомбиг устгах ганцхан зорилготой нэгдсэн энэ үед гайхах зүйл огтхон ч биш гэж бодогдоно.

Сар тутам нийт хэдэн хүн ор сураггүй алга болсон тухай иргэдэд телевизээр нээлттэй зарлана. Бас хэдэн зомбиг устгасан тухай баримтын хамтаар. Харамсалтай нь алга болж буй хүнээс устгагдаж буй зомбинуудын тоо ямагт бага байдаг нь ганц миний ч бус хүмүүсийн айдсыг улам ихэсгэсэн хэвээр. Мэдээллийн төгсгөлд нийт хэдэн иргэд шинээр устгалын ангид элсэн орсон болон шинээр туршиж буй зэвсгүүд үйлдвэрлэлийн явцын тухай танилцуулахад дахиад л гайтай зомбинуудаас салах итгэл найдвар төрүүлнэ. Зомби устгалын ангид онцгой гавъяа байгуулсан залуусыг шагнаж, шууд нэвтрүүлгээр оролцуулна. Охид утасдаж дэмжиж, баяр хүргэж зарим нь бүр танилцах хүсэлтэй тухайгаа шууд нэвтрүүлгээр зарлах нь хөгжилтэй ч юм шиг.

Зомби аймаар, кинон дээр гардаг сүг дүрс нь яг тэр хэвээрээ. Харамсалтай нь тэд удаан биш хурдан шаламгай хөдөлгөөнтэй, ямар ч жирийн хүний багтаж үл чадах нүх хонгилоор чихэлдэн орж алга болох нь биеийнх нь хамаг яс хайлан урссан юм уу гэлтэй. Бас нилээдгүй өндөрт үсрэлдэж чадах нь гайхалтай. Зомбинууд өдөр бүр ихсэж байх мэт санагдана. Арван жилийн бага ангийн хүүхдүүд нисдэг зомби харсан хэмээн бие биеэ айлгана, бас бүх зомбиг устгах гайхалтай багаж зохион бүтээлээ хэмээн мөрөөдөнө. Азаар тэд нисдэггүй гэхдээ одоохондоо. Өдрийн цагаар хотыг амьдрал хэнбугайг ч харсан атаархмаар нам тайван баяр цэнгэл дүүрэн үргэлжилнэ. Учир нь зомби хэзээ ч өдрийн цагаар нарны гэрэлд хэзээ ч гарч ирэхгүй, тэр бүү хэл үдшийн гэрэлд ч гарч ирж үл зүрхлэх хулчгар амьтас. Гэхдээ үдшийн гэрэлд ганцаараа яваа хэнбугайруу ч болов дайрах тохиолдолд олон гарсанаар нар жаргасанаас хойш ажилтнуудаа хүргэж өгөх хамгаалалтын автобус, дуудлагын цөөн такси эсвэл устгалын ангиас өөр зүйл гудамжинд үл үзэгдэх нь хууль болжээ. Энэхүү гудамжний хуулийг зөрчсөн хүмүүс нь алга бологсдын тоог нэгээр нэмнэ.

Цагдаагийн газар, тагнуулын төв газруудын хамтарсан алба хичнээн ч удаа шалгах гэж оролдоод зомбинуудыг хүмүүсийг хэрхэн авч явж, хаана аваачиж өөрийн адил зомби болгож буйг одоо болтол мэдэж чадаагүйдээ иргэдээс илүү ихээр шанална. Хүн ор сураггүй алга болно, хувцасны тасархай, хэрэглэж байсан эд зүйл, цусны дусал гээд юухан ч үлдээлгүй ор мөргүй алга болцгоож байлаа. Хамтарсан шалгалтын албаны хэд хэдэн залуус хотынхоо иргэдийн төлөө, гэр бүлийнхээ төлөө сайн дураар золиос болохыг зөвшөөрсөн. Хотын алслагдмал гэрэл багатай орчинд хэд хэдэн удаа отолт хийж үзсэн билээ. Ганцаараа зориглон үлдээд харанхуйд өрөвдмөөр сүүмийх залууг зомби довтолсонгүй. Залуугийн амийг аврах бус зөвхөн түүнийг хэрхэн яаж зомби болгохыг мэдэх, хааш нь яаж авч явахыг харах л зорилго агуулж байлаа. Хамтарсан алба хэд хэдэн удаа отолт хийж хамгийн сүүлд нь нэгэн бүсгүйгээр урхи хийж үзсэн. Хөөрхий бүсгүйгийн ар гэр зомбигийн гайгаар сүйрсэн ажээ. Тэрхүү зоримог бүсгүй шууд нэвтрүүлэгт оролцож дуусаад л отолтонд явахад хотын иргэдийн нулимс өөрийн эрхгүй урсаж байсан. Зоригт бүсгүйг урхи болгон тавиад урдын отолтоос хол илүү зохион байгуулалт нууцлалтай отолт хийсэн боловч бас л амжилтгүй боллоо. Зомби зальтай бас зохион байгуулалттай ажээ.
Ийнхүү түүнийг устгахаас бус хүнийг хэрхэн яаж хулгайлан авч зомби болгож буй нь нууц хэвээрээ үлдэж байгаа нь гунигтай. Тэр өдрөөс хойш зомбиг зурагт үздэг байх гэсэн цуурхал ам дамжин тархсан. Магадгүй ч юм билүү.

Хаалга онгойлгох агшинд ухасхийн дайрсан зомбинуудад хэд хэдэн хүн ноцуулсанаар бүх байр байшингийн хаалга, үйлдвэрлэл үйлчилгээний 1-р давхрын нүүрэн талыг тэр чигээр нь шилээр хийх шийдвэр гаргасан нь оновчтой хэдий ч эвгүйцмээр. Учир нь зомби шилний цаанаас тусах гэрлээс айдаггүй, хэрхэн ялгаж чаддагыг нь мэдэхгүй ч тэд бөөн бөөнөөрөө үсрэн ирж ойролцоо зогсох хүнрүү дайрах бөгөөд цонх хаалганы зузаан шилэн хаалтыг мөргөн доош гулган унацгаах нь туйлын зэвүүн үзэгдэл. Бидний айдас, тэднээс жихүүцдэгийг тэд хэдийнэ мэддэг бололтой. Тийм дээ ч тэд оройн цагаар шилэн хаалтуудыг мөргөн дайрч ойролцоох хүмүүсийн эвгүйцүүлнэ. Хэдийгээр нэвтрэн орж ирж чадахгүйг нь мэдэж байгаа ч гэлээ, тэднийг өөрсдийнх нь зүг үсрэлдэж байгааг харсан хүмүүсийн дотор өөрийн эрхгүй зарайн эвгүйцнэ. Баар цэнгээний газрууд ажиллах нь хэвээрээ боловч согтууртал уусан хүн тэнд байхгүй, харин албан газруудын хүлээн авагч болон харуул хамгаалалтууд нь аль нэг талдаа бус байрныхаа тэг дунд байрлах нь заншил болоод нэгэнт уджээ.

Ажилдаа дарагдсаар суусны дараа гэнэт хамгаалалт бүхий ажлын автобус нэг л мэдэхэд явж ганцаар үлдсэнээ мэдлээ. Үүдний харуулын дэргэдээс такси дуудчихаад хүлээх зуураа ажлынхаа шилэн хаалгаар гадагш харан зогслоо. Гадаа хавар цагийн анхны бороо зөөлөн шиврэн орох нь үдшийн гэрэлтүүлэгт зүсэрч харагдаад, агаар бодвол хачин сайхан байгаа нь мэдээж. Харамсалтай нь такси иртэл хаалга онгойлгож болохгүй, учир нь гудамж гэрэлтэй хэдий ч эль хуль байгаа болохоор хаа нэгтээ муур адил гэтчихсэн байгаа өөдгүй зомби хаалга онгойлгох төдийд л холоос үсрэн гарч дайрах нь гарцаагүй.

Үргэлжлэл бий

Top
   
 Post subject:
PostPosted: Nov.27.07 8:04 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Ажлын үүдэнд тулган зогсох таксиг хараад хамгаалалтын ажилтан намайг гаргаж хаалга дангинатал түгжиж авахаар зэхэн хаалга тийш зүглэн ирэв. Түүнийг хараад хэдхэн сарын өмнө хамт ажиллаж байсан боловч одоо сэтгэл мэдрэийг эмнэлэгт амчлүүлсээр буй хамгаалалтын ажилтан залууг өөрийн эрхгүй дурсав. Тэрхүү залуу хэдийгээр хариуцлагатай ажилтан боловч ихээхэн сахилгагүй араншинтай байсан билээ. 3 сарын өмнө өөрөөсөө болсон нэгэн тохиолдлын улмаас тэр араншин нь ор мөргүй алга болж дуугүй ноомой төрх бүхий өөр хүн одоог хүртэл амналэгт хэвтсаар байгаа. Тэрээр өөрийнхөө харуулын ээлжтэй шөнө хамт харуулд гарсан нэгэн залууг ятгасаар 2 давхрын амралтын өрөөнд 1 цаг унтуулахаар явуулж дөнгөжээ. Ингээд сониуч зандаа хөтлөгдөн гэртээ дууриалган хийсэн зомбигийн дүр бүхий багийг толгойндоо углаад цээжиндээ ноорхой хувцас эгэлдэрч орхиод шилэн ханандаа тулж нүүрээ наагаад эргэн тойрноо харж гарчээ. Тун удалгүй хаанаас ч юм 2 зомби гарч ирж шилэн хананы цаанаас түүнийг хэсэг харан алмайрч зогсох нь түүнд ихэд таалагдсан бөгөөд сахилгагүй зангийнхаа эрхээр 1 давхрын голд байрлах хүлээн авах хэсгийг тойрон дээр дээр дэвхэрч бүр ширээн дээр авиран гарч хэсэг бүжиглэсэнийхээ дараа газарт бууж эргэн тойрноо харсаныхаа дараа бүрэн шоконд орсон байлаа. Тэрхэн богинохон хугацаанд ажлын маань байрыг тойрон 200-300 зомби бүлэглэн цугларсанаар үл барам шилэн хананы цаана зай завсаргүй овоороод, сэжиг хүрмээр хүнгэнэсэн авиа гарган тал бүрээс нь зэрэг зэрэг уулгалан дайрч шилэн хана тэр чигээрээ тэдний үхээрийн цусаар бүрхэж байлаа.

Тэрээр өөрийн эрхгүй багаа хуу татан авч устгалын ангийг дуудахаар утасруу сарвайсан боловч чичрэн салгалах гар нь хэрэгтэй дугаараа цуглуулж чадсангүй. Нэгнийхээ ятгалаганд орж түр амрахаар явсан залуу битүүхэн нүжигнэсэн сонин чимээгээр сэрж нэг л биш боллоо гэдгийг ухааран доош харайлган 1 давхарт очсоноор тэрхүү аймшигт үзэгдэлтэй нүүр тулан уулзжээ. Хэргийн эзэн биеэ барих чадвараа бүрэн алдаад ширээ налан ухаан жолоогүй уйлж суух ажээ. Мөнөөх залуу тэр даруй устгалын ангид бодит байдлыг дамжуулсан бөгөөд устгалын анги онцгой түгшүүр зарлан бүр эргүүлийн алба болон ээлжийн амралттай байсан устгагчдыг онцгой бүсрүү дуудан илгээснээр ойрд болоогүй томоохон тэмцэл зомби болон устгалын ангийн хооронд өрнөсөн түүхтэй.

Хэдийгээр нөгөө залуу нь сэхэл алдалгүй устгалын ангийг дуудаж чадсан боловч харамсалтай нь ажлаас хүсэлтээр гарах өргөдлөө өгөн албанаасаа халагдсан билээ. Тэрээр бас л сэтгэлийн гүн дарамт цочролд өртсөн байсан. Хэрэг гарсан өдрөөс хойш 2 хоногийн дараа манай ажил хэвийн үргэлжилж эхэлсэн бөгөөд бид нар хамгаалалтын камерын бичлэгээс энэ бүгдийг үзсэн сэн. Зөвхөн үзэх бичлэг төдийд л дотор муухайрч, хөлс чийхарсанаар ихэнх нь бүрэн үзэж чадаагүй орхисон.

Энэ бүхнийг эргэн санах зуур таксины жолооч хамгаалагч 2 хурц гэрэл гялбуулсан гар чийдэн барьсаар гадаах хаалга онгойлгон намайг тосон авч таксинд суулгалаа. Би хамгаалагчаас гуйсаар хаалган талд нь суулаа хамгаалалтын такси бүр 2 хаалгатай нэг нь жолооч суух, нөгөө нь зорчигчоо суулгаад наад талд нь хамгаалагч суух хаалга. Харин шил нь тусгай даруулаар дээш доош өргөгддөг тэр янзаар. Хотын гудамжаар сүүн гэрэл гийж, анир чимээгүй нам гүм байх бөгөөд хааяа нэг хажуугаар дуудлагын такси сүнгэнэн зөрөлдөнө. Шөнийн гудамжаар олонтаа явж дассан хамгаалагч жолооч 2 огтхон ч ажрахгүй хоорондоо хууч хөөрч хөгжилдөн инээлдэнэ. Яагаад ч юм өнөөдөр сэтгэл ихээр догдолно, ямар гэм хийсэн гээд би хаврын анхны бороотой үдшийг чийглэг зөөлөн агаарыг цээж дүүрэн амьсгалж болохгүй гэж. Би хүсч байна. Ганцхан удаа цонхоо үл ялиг доошлуулж завсраар нь цээж дүүрэн амьсгалаад буцаагаад хаачихад ямар гэм учрах билээ. Хамгаалагчийг яг гар утсаа аван дуудлагад хариу хэлэн ярилцаж анхаарлаа сарниулах тэрхүү агшинд анзаарагдалгүйгээр гараа явуулан товчлуурыг үл ялиг доошлуултал, бурхан минь үгээр дүрслэн илэрхийлэхийн аргагүй таатай чийглэг зөөлөн агаар борооны хэдэн дуслыг агуулсаар сэнгэнэн орж ирлээ. Хаврын урьхан агаараар цээж дүүрэн амьсгалахад хичнээн жаргалтай, жижигхэн завсраар шургалан орж ирэх борооны цөөхөн дуслууд нүүрэн дээр минь салхины аясаар шидлэх нь учиргүй таатай.

Исгэрэх мэт аяархан хахирган дуугарах мэт хачин эвгүй чимээ чихэнд гэнэт сонсогдохтой зэрэгцэн пид хийх чимээ гарч цусаа дуслуулсан аймшигт зомби таксины зузаан шилэн цонхыг үзлийн муухай нүүрээрээ мөргөх нь тэр. Цонхонд наалдах шахаад нүдээ анисхийн агаар залгин жарган сууж байсан миний бие дэндүү гэнэтийн энэ дайралтад цочирдох айх зэрэгцэн түүнээс ялгаагүй муухай дуугаар хашгиран ориллоо. Аймшигт зомбигийн үзлийн хуруу цонхны завсараар самардан орж ирэх харагдахуйд улам нугдайн суугаад нүүрээ даран эрхгүй хашгирсаар л байлаа. Азаар хамгаалагч самбаатай ажээ, магадгүй чамгүй туршлагатай нь илт. Яах ийхийн зуургүй миний өмнөөр гялс хийн зузаан савхин бээлийтэй гараараа цонхны завсраар сарвалзан ахих хурууг шаржигнатал хугалан цааш түлхээд цонхны шилийг бушуухан гүйцээж хаахдаа гар нь өөрийн эрхгүй чичирч байлаа. Зомби хурдан гэдэг нь даанч үнэн ажээ. Хурдтай давхих таксины хойноос том том үсрэн арын цонхыг хоёр гурав хүчтэй алгадаад чихэрсан муухай дуун түгээсээр зам дээр сүүдийн хоцорлоо. Замын хажуугаар өтгөн ургасан моддын доорхи өчүүхэн сүүдэрт атирсан өөдгүй зомби хажуугаар өнгөрөх таксины нээлттэй өчүүхэн хэсгээр хүний үнэр үнэртээд ухасхийн үсрэн довтолсон нь тэр байж. Арай чүү би хашгирахаа зогсоож өндийн суулаа. Айсандаа бараг л суудлаасаа гулсан шаланд наалдах шахжээ.

Жолооч хурдаа хасалгүйгээр таксин доторх гэрлийг нэмэхэд хамгаалагч бид арай л тайвширч бие биеийнхээ өөдөөс харан инээмсэглэхтэйгээ болов. Намайг одоохон сайтар загнах гэж буй нь илт бөгөөд бас ч үүргээ биелүүлж амжсандаа хангалуун. Хамгаалагч савхин бээлийгээ тайлан ариутгасан уутанд савлаад дахин шинийг гарган өмсөх гэснээ царай нь цайран зог туслаа. Өрөөсөн савхин бээлийн дээр хэсэг том цусан дусал байх нь тэр. Надруу тэрээр мэргэжлийн ажигч харц чулуудан нүүррүү хурц чийдэнгээ дахин тусгав. Нүүр гарны чинь ил арьсанд зомбигийн цус хүрсэн үү хэмээн сандарсандаа үл мэдэг сөөж өөрчлөгдсөн дуугаар хашгиран асуухтай зэрэгцэн жолооч тэр дороо шууд замаа өөрчлөн шинжилгээний нэгдсэн төвийн байрлуу зүглэх нь тэр.

Дотоод жолоочийн дотоод холбоогоор дамжуулсан мэдээг хүлээн авсан шинжилгээний төвийн хүлээн авахын үүдэнд хамгаалалтын хувцас өмссөн 2 эмч, намайг хянах үүрэгтэй болтой хоёр хамгаалагчийн хамтаар хүлээн авч шинжилгээний хэсэгт аваачив. Сувилагч нь битүү цагаан өмсгөл өмссөн хэдий ч ааш зан сайтайн дээр хүнийг тайвшруулах увьдастай нэгэн юм. Тайлбарлуулж дуусаад босоход намайг эмч нарыг баг хүлээж байлаа. Ингээд шинжилгээ эхэллээ.

Дараа нь тусгаарлалтын өрөөнд оруултал 2 харгалзагч этгээд үүдэнд манаж эхлэв. Одоо 2 цаг хүлээх хэрэгтэй гэнэ. Халдвар авсан хүмүүсийг тэр дор нь хүчтэй вакцинаар тарьж, нойрсуулах бодисоор унтуулаад устгалд оруулна. Тэд ч үзэн яддаг зомбитой адил болохгүйн тулд аль болох хурдан устгалд оруулахыг гуйцгаана. Халдвар авсан хэн ч болов амьд үлдэхгүй. Халдвар бол халдвар, хүнд хөнгөн гэж байхгүй. Бурхан минь, бурхан минь шинжилгээний минь хариу эрүүл гараасай. Хэдийгээр би халдвар аваагүй байх гэж өөртөө хичнээн ч итгэлтэй байсан гэлээ, тусгаарлагдсан өрөөнд шинжилгээний хариуг хүлээн суухдаа өөрийн эрхгүй дагжтал чичрэн суулаа, уул нь би аймхай хүн биш л юм сан. Нүүрэнд хаа нэгтээ өөдгүй амьтасын ул мөр дусаж орхисоныг нь би нүүрээ даран хашгирахдаа арчиж орхисон бол яах вэ. Хэрвээ шинжилгээний хариу эсрэг гарвал би 3 цагийн дараа үлдэгдэлгүй устгагдах болно, ор мөргүйгээр. Гэхдээ үзэн яддаг зүйлсийнхээ нэг нь болчихоод хотын гудамжаар харанхуй шөнөөр тэнүүчлэхгүй, хэн нэгнийг айлгаж түйвээхгүй нь хэмээн сэтгэл арай онгойх хэдий ч. Амьдралын тансаг амтыг 2хон цагийн дотор бүрэн үнэлж мэдэрсэнийхээ дараа ор мөргүй тоос болон хувирна гэдэг юутай эмгэнэлтэй.

Ариутгасан иж бүхэн хамгаалалтын хувцастай 2 эмч тусгаарлалтын өрөөний хаалгаар орж ирэхэд миний зүрх дэргэдэх хүнд чөлөөтэй сонсдохоор түгшүүр дүүрэн цохилж би өөрийн эрхгүй суудлаасаа бослоо. Харин өндөр тунтай унтуулах тариа бүхий тариуртай буугаар зэвсэглэсэн 2 биерхүү хамгаалагч намайг босохтой зэрэгцэн буугаа онилон өөдөөс зогслоо. Нэг эмч нь тэдний дэргэд яаран очиж буунд нь хүрч нэгэн зүйл шивнэхэд миний хөл өөрийн эрхгүй нугаран би сууж байсан зөөлөн буйдан дээрээ суух ч гэж унаад өглөө. Устга . . .

Үргэлжлэл бий...

Top
   
 Post subject:
PostPosted: Dec.06.07 8:02 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Ингэж л шивнэсэн гэж би дотроо бодоод унаад өгсөн билээ. Намайг унахтай зэрэг нөгөө эмч нь миний дэргэд гүйн ирж амны хаалтаа авахад л би халдвар аваагүй юм байна хэмээн итгэж, биеэр амьд халуун цус гүйх маань өөрт мэдэгдэж эхэллээ. Тиймээ азаар би халдвар аваагүй байжээ. Шивнэж яриа ч үгүй юм байж, зүгээр л тарих хэрэггүй халдваргүй байна хэмээн ердийн өнгөөр хэлсэнийг дэндүү айсан миний чих шуугиад сонсоогүй төдийгүй харин ч устга хэмээн хий үг дуулсан нь тэр байжээ. Тусгаарлах өрөөнөөс гарлаа. Амрах өрөө. Халуун кофе уух уу, юу уух вэ амарч тайвширч энэ тасалгаанд хонож ч болно, хүсвэл хоол захиалгаар хийж өгье. Би зөвхөн харихыг л хүсч байлаа. Би амьдралын амтыг жинхэнэ утгаар нь ердөө өнөөдөр мэдэрч авлаа. Амьдралын хором бүр юутай үнэ цэнэтэй.

Үүдэнд гартал надаас дутуугүй зэвхий царайлсан жолооч, хамгаалагч 2 хүлээлгийн танхимын сандал дээрээс илт царай нэмэн босч ирлээ. Би тэднийг хүргэж өгсөн дороо буцаад ажилдаа гарсан байх гэж бодож байсан. Гэтэл тэгсэнгүй. Тэд зөвхөн өөрсдийгөө буруутгаж, миний төлөө сэтгэл зовсоор шинжилгээний хариуг тэсэн ядан сууцгааж байсан аж. Хүмүүс зөвхөн хариуцлагатайгаас гадна хар амиа бодохгүй хүн чанартай хэвээр байгаад нь баярлана.

Гэртээ орж орон дээрээ тэрийн хэвтлээ. Нөгөө ертөнцөөс дөнгөж сая амь мултран гарч ирсэндаа өөртөө туйлын ихээр баяр хүргээд тухлан хэвтээд бүрэн тайвширч амжаагүй өөртөө туслахаар зурагтаа асаалаа. Нилээд алдартай зомби судлаач эрдэмтний шууд ярилцлага хотын бүх телевиз болох 3 өөр сувгаар шууд цацагдаж байлаа. Энэхүү эрдэмтний хичээл зүтгэлийн ачаар зомбигийн довтолгооноос хамгаалах арга олныг нээсэн билээ. Тэрээр шилэн хаалга, хаалтууд хийх санаачлагыг анх гаргасан бөгөөд зомбиг аливаа зай завсараар шургалахаас бус ямар нэгэн түгжээг тайлж чаддаггүйг анх нээсэн бөгөөд түүний ачаар давхар давхар олон хамгаалалт гаргах үргүй зардлаар сэргийлж чадсан бөгөөд хотын иргэд түүний үг зөвлөгөөг анхааран дагадаг нь батлагдаагүй хууль адил болсон сон. Анхааралтай сонслоо. Зомби одоо цоож тайлж сурах бас багаж гартаа барьж шилэн хаалт эвдлэхээр суралцаж байгаа гэж үзэх үндэслэл. Тэд энд манай хотын хүн туслаж байгаа гэж үзэх таамаглал надад байна. Хүн, бүр цоо эрүүл амьд хүн. Харин яагаад гэдгийг даанч мэдэхгүй нь харамсалтай. Би судлагааны багийнхныхаа хамтаар зомбиг цоож эвдэх гэж оролдож буй 2 дах тохиолдолтой таарлаа. Энэ явдлыг зогсоох хэрэгтэй, тэр хүнийг нэн даруй олж устгах хэрэгтэй . . .

Би өөрийн эрхгүй дахин дагжин чичрэв, тэр олон зомби гартаа зэвсэг барьвал шилэн хана хаалтуудаас маань юу үлдэх билээ. Айдас, бас дахин айдас, амьд үлдэх их хүслэн намайг зэрэгцэн эзэмдлээ. Арайхийн өглөөний нар мандахыг харлаа, энэ хотод дагжин чичирч амьдрахгүй, дахин сэрэхгүй унтах тухай шөнөжин бодсон ч өглөөний нар мандахыг насан эцэслэтэл харах хүсэл маань эрхгүй дийлэв. Гэвч тэр ярилцлагын дараа зөвхөн би бус, хот даяар айдаст автсан байжээ. Өглөө сэрэхэд гэрээр нь дүүрэн зомби тэнэж байгааг харахгүйн тулд хотын маш олон иргэд урд шөнө сайн дураар энэ хорвоогоос явсан байв. Ихэнх иргэдийн тэвчээрийн хязгаар төгсгөлдөө хүрсан байсан бололтой. Тиймээс ч өглөө хот даяар түгшүүр зарласан байлаа. Энэ нь манай хотын магадгүй сүүлчийн түгшүүр ч байж болох. Дахин шууд нэвтүүлэг эхэллээ, энэ удаа онц аюултай түгшүүрийн нэвтрүүлэг байсан. Амьд үлдсэн бүх хүн нэвтрүүлгийн үг бүрийг шунан сонсоно. Ажиллах нэн шаардлагатай үйлдвэр үйлчилгээний газруудаас бусад бүх албан газрын үйл ажиллагаа зогслоо.

Үлдэгсэд сүүлчийн хүчээ дайчлан зомбитой тэмцэх хэрэгтэй болжээ. Тэднийг цоож эвдлэж, гартаа багаж барьж сурахаас нь өмнө. Хотыг эзэлсэн айдас хэдий хүчтэй ч, үлдсэн иргэдийн ялалтыг хүссэн сэтгэлийн галыг унтрааж дийлсэнгүй.

Төгсөв

Top
   
PostPosted: Dec.25.07 6:05 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Мeрeeдлийн шинэ жил

Бушуухан хичээл тараасай хэмээн дотроо бухимдах тусам Анхилыг уурлуулах гэсэн мэт цаг хугацаа зогссон мэт нам гүм. Цагаа дахин хартал бараг 20-н минут дутуу байхаар нь доод уруулаа хазлан байж урдхан ширээнд суусан Сартуулыг харвал хажуудаа суусан охинтой түрүүний адил инээд алдан юу ч юм шивнэлдэн байлаа. Үгүй ер лекцээ бичдэг болоосой, хичээл тарсаны дараа лекц нөхөх нэрийдлээр бас номын санд сууж бас охидтой марзагнах гэж байгаа юм, өнөөдөр эртхэн ирэхгүй яав аа дахиж л орой болтол дэмий зурагт үзэхгүй юм шүү хэмээн Анхил бухимдан байж ядаж суулаа.

2-р курсынхэн бүгдээрээ бүтэн долоо хоногт 2 удаа л хамтдаа лекцэнд суудаг билээ. Чухам энэ л өдрүүдэд Анхилын нар гийж өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нууцхан хайрын эзнээ хичээлийн цаг дуустал харан ёстой л хийморио сэргээнэ гэгч болдог байлаа. Энэ өдөр өглөө эрт лекцэндээ гүйх шахам ирээд заавал Сартуулын арын суудалд тухлан суугаад гэмгүй царайлан хүлээдэг сэн. Сартуулын арын суудал гэж онцолсоны учир гэвэл зэргэлдээ ангийн Сартуул залуу том танхимд лекцэнд орохдоо заавал ч гүй нэг ширээнд тогтмол суудаг билээ. Өөр залуу суувал хөөгөөд охид байвал найраад багтахгүй байсан ч заавал тэр ширээн дээрээ сууж байж санаагаа амраадаг байлаа. Сүүлдээ ч бараг Сартуулын ширээ гээд залуус суухаа байж, харин охидууд өглөө эртлэн ирж тэр ширээнд уралдан суугаад Сартуулын хүлээцгээдэг болсон юм. Сартуул биерхүү сайхан залуу, үнэхээр ухаалаг, хичээлдээ сайн тэр хэрээрээ ангийхантайгаа ч , бусадтай ч тэр үл ялиг ихэрхэнгүй бардам харилцдаг байлаа. Гэхдээ тун ч хөгжилтэй нэгэн болохоор түүнийг тойрон бараг л нэг хүрээлэл бүлэг үүсчихдэг байлаа. Анхилын бодлоор цорын ганц дутагдалтай тал нь охидтой дэндүү их марзганадаг юм шиг санагддаг. Анх түүнийг мэдэх болсон цагаасаа л эхлээд өөрийн эрхгүй харуулдсаар яваад нэг л мэдэхэд Анхилын цээжинд хайрын цэцэг дэлбээлчихсэн байжээ.

Ингээд л нөгөө ангийн Сартуулыг харуулдан аз таараад дайралдчихвал бяцхан зүрх нь өөрийн эрхгүй түг түг цохилон арай ядан сайн уу хэмээн мэндэлнэ. Заримдаа хаа нэг Сартуул тааралдахаараа өөрөө эхлээд мэндлэх бөгөөд энэ өдөр Анхилын хувьж ёстой л баяр жаргал дүүрэн өнгөрдөг байлаа. Харамсалтай л тэдний курсын гайгүй гэсэн охидын ихэнх нь Сартуулд хандтай, тэд л хоорондоо өрсөлдөн байж лекцэнд Сартуулын ширээнд хажууд нь наалдан сууж сээтэгнэнэ. Харин Анхил Сартуулын ширээ хоосон байсан ч очоод сууж зүрхэлдэггүй бөгөөд харин арынх нь ширээнд заавал суугаад гэмгүй дүр эсгэн хүлээж суудаг билээ. Сартуул хичээлийн явцад үе үе эргэн харж хойно суусан охидуудад элдэв хөгжилтэй зүйл хэлж инээлгэх бөгөөд энэ үед Анхилын хувьд хамгийн сайхан жаргалтай өдрүүдийнх нь нэг нь болдог байлаа. Анхил цүнхэндээ байнга илүү бал, тэр бүү хэл дэвтэр авч явж Сартуулд хэрэг болвол хамгийн түрүүнд өгнө хэмээн хадгалдаг нь нэг бус удаа нээрээ хэрэг болсон байлаа. Даанч Сартуул түүнийг огтхон ч анзаарч үзээгүй нь харамсалтай боловч бас ч гэж хааяа лекц ороход хойд ширээнд нь суугаад удаа дараа балаар туслаж байсан томоотой тусч охин хэмээн дотроо танимхайрч хаа нэг сургууль дээр дайралдахдаа мэндэлдэг болсонд харин Анхил тун ч ач холбогдол өгөөд баяр хөөр дүүрэн явдаг болсон байлаа.

Өчигдөр орой болтол зурагт үзсэний гор нь өглөө гараад гэрээсээ таксидан байж яаран лекцдээ ирсэнд хүн цөөтэй хичээл эхлэх болоогүй байсан боловч аль хэдийнэ Сартуулын ширээ ч тэр арынх нь ширээ ч тэр түүнийг хүлээсэн өөр өөр ангийн охидоор дүүрчихсэн тэд нар хоорондоо элдвийг ярин инээлдсээр сууж байлаа. Тэгээд л Анхил аргагүй эрхэнд нилээд хойшоо суугаад түүний эргэн тойронд байгаа охидод дэмий л атаархан Сартуулыг хардах зүрхээ тайтгаруулах аргаа олж ядан сууж байгаа нь энэ байлаа. Өөрийнхөө хүссэнээр бол уул нь нэг удаа ч гэсэн хажууд нь суумаар л байна. Даанч зүрх хүрэхгүй нь сайхан юм даа.

Анхил гэхдээ хамгийн сонин нь Сартуулыг хичээлийн бус цагаар юу хийж яаж явна гэж огт боддоггүй, сургууль дээр бол яаж нэг дайралдах вэ л хэмээн бодож явдаг билээ. Бусад үед нь түүний тухай дотроо л баахан мөрөөдөж түүндээ цадчихаад сэтгэл тайван явдаг мөртлөө сургууль дээр ирэхлээрээ холос ч хамаагүй харж байж сэтгэл амардаг билээ. Бараг жаахан хүүхдийн гэмээр гэнэхэн дурласан байлаа. Тэр нэг харуусал төрсөн өдрөөс хойш Анхил дахин оройтсонгүй хамт ордог лекц болгон дээрээ л Сартуулын хойно суусаар байлаа. Сартуул түүнтэй мэндэлдэг хэдий ч нэрийг нь ч сонирхож асуухгүй л байлаа.

Удахгүй болох шинэ жилийн баярыг л Анхил тэсэн ядан хүлээж байна даа. Нүдээ гартал гоёчихоод Сартуулыг бүжигт заавал урьна даа. Дээр үеийнхэн шиг цэнгээнт бүжиг бүжиглэдэг байх нь яав. Гэхдээ л уянгын ая явангуут нь л шууд урьчихая. Тэртээ тэргүй ихэнх хүмүүс халаалт авчихсан байдаг болохоор Анхилыг хэн л анзаарав гэж. Анхил ийнхүү бодсоор хоног тоолон шинэ жилийн баярыг хүлээлээ.

Нүд гялбам өнгөлөг зураг нүүрэн дээр нь наалттай нэрэндээ тохирсон Гялбаа сэтгүүлийг Анхил хэргээр худалдан авч үзлээ. Шинэ жилийн төрөл бүрийн гоёлын нүүр будалтуудын тухай мэдээллүүд этгээд сонин будалттай зургууд, хамгийн гол нь нүүр будагчийн нэр холбогдох утасны дугаар байлаа. Ашгүй дээ. Энэ чинь л хэрэгтэй байсан юм. Утасдаад асуулаа. Ээ яасан үнэтэй юм бэ 15-20 доллар гэж байна. Оюутан хүнд нилээн их мөнгө юм байна. Гэхдээ л ганц удаа ч болов мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэж байгаа Анхил яаж ийгээд заавал нүүрээ ийм гоё өвөрмөц будуулна даа. Жирийн үед ч будаг бараг хэрэглэдэггүй Анхил ингэж будуулбал энэ модель бүсгүй шиг гоё зохих болов уу хэмээх бодол зурс хийн орж ирлээ. Одоо энэ шигээ гоё палааж л олох хэрэгтэй найзууд, найзуудын эгч нар, түрээсийн газрууд гээд бүх нь боломжоороо хайя, туфль өөрт нь байгаа гологдохгүй байх. Хамгийн гол гоёл бол онцгой гоёмсог палааж гэхдээ тийм гоё палааж худалдаж авч чадахгүйгээс хойш олох л хэрэгтэй.. Шинэ жилийн баяр ойрхон ирлээ. Удахгүй 5хан хоног үлдлээ.

Анхил өглөө эрт сайн ч унтаж чадалгүй догдолсондоо сэрж орхилоо. өнөөдөр тэдний сургуулийн шинэ жилийн үдэшлэг болно. Оройн 6-н цагаас эхлэх баярт Анхил хамгаас онцгой бас сэтгэл булаам харагдах ёстой. Сартуулын арын ширээнд тогтмол суух зориг гардаг юм чинь өнөөдрийн үдэшлэг дээр Сартуулыг урих зориг байгаа л гэсэн үг. Анхил оройн баярт зориулсан даашинзаа аваад захиалга өгсөн нүүр засалчруугаа 3 цагт явлаа. 25 доллар төлөөд үсээ ч бас хамтад нь засуулахаар тохирсон байлаа. Гэрийнхэнийх нь өгсөн мөнгөнөөс цаана нь 5-6н мянган төгрөг л үлдэхээр байлаа. За яадаг юм, Сартуултай нэг бүжиглээд л таксидаад харихад болно доо.

Хөөх . . . Толинд хараад Анхил өөрийн эрхгүй дуу алдлаа. Өөрийгөө ийм хөөрхөн болно гэж үнэхээр даанч толгойд нь бууж байсангүй. Гоо сайханч сэтгэл хангалуун хажууд нь инээмсэглэж байлаа. Үсний засалт нүүр будалтаа эвдэчихнэ гээд даашинзыг нь Анхилд аль хэдийнэ өмсүүлээд суулгасан байлаа. Хүзүүгээ даган янзтай мушгирсан ганцхан туг үстэй гоёмсог засалт, хүний анхаарал өөрийн эрхгүй татмаар бөгөөд атаархам чамин нүүр будалт, даашинзны бяцхан чимэгтэй өнгө ижил гязалзсан дусал чулууг хүртэл нүдний тэнд өвөрмөцөөр наасан байлаа. Баярлалаа. Анхил чин сэтгэлээсээ энэ үгийг хэллээ. Өөрийгөө ийм хөөрхөн гэдгээ олж мэдсэндээ туйлын их баяртай байлаа. Анхилд төлсөн мөнгө нь их санагдахаа ч байсан байлаа. Анхил сэтгэл хангалуун, аз жаргал дүүрэн үдэшлэгтээ гарч явлаа. Сургуулийнхаа хөөрхөнд тооцогдох зарим охидоос ч илүү хөөрхөн, илүү ганган болсон мэт түүнд санагдаж бушуухан Сартуулд өөрийгөө гайхуулмаар санагдаж хөл газар хүрэхгүй үдэшлэгрүүгээ зүглэлээ.

Үдэшлэг эхлэх газрын хаалгаар оронгуут л шинэ жилийн баярын уур амьсгал тэр чигээр нэвт ханхалж толийсон костюмтай залуус алхалж, гялалзсан гялалзаагүй, бие барьсан бариагүй элдэв даашинзтай ганган бүсгүйчүүл сүлжилдэх бөгөөд нэг бүсгүй нь нөгөөгөөсөө сайхан юм шиг санагдан хараа булаана. Анхил яаран хувцас өлгүүрийн газарт хувцасаа өгөөд бяцхан цүнхээ барин хаалгаруу дөхөх агшинд хүүе Анхил уу хэмээн хажуугаас дуу алдах чимээнээр эргэн харвал ангийнх нь 2 охины нүд орой дээр гарсан байхыг хараад Анхилын өөртөө итгэл итгэл тэр хэмжээгээр нэмэгдлээ. Яасан хэмээн инээмсэглэн харахад тэр 2 үнэн сэтгэлээ дуу алдан шагшлаа. Чи ёстой гоё болсон байна. Гоё харагдаж байна . . . Анхил сэтгэл тэнэгэр дээгүүр харцтай ангийнхаа 2той хамт үдэшлэгтээ орж шуугилдан буй ангийнхантайгаа нийллээ.

Хүн бүр өнөөдөр бие биетэйгээ баярын мэнд мэдэж эелдэг найрсаг харилцана. Анхилын хувьд өнөөдөр үнэхээр аз жаргал дүүрэн бялхсан үдэш байлаа. Урд нь хэзээ ч ийм сайхан үгс магтаалыг сонсож байсангүй, бас өөрөөрөө ч ингэж ихээр бахархаж байсангүй ээ. Үдэшлэг ид дундаа явж байхад Анхил ширээнээс босч Сартуулыг хайхаар бүжгийн талбайг зүглэлээ. Бүжгийн талбайд дөхөж очоод алгуур нягтлан ширтвэл Сартуул эсвэл Сартуултай төстэй залууг олж харж чадсангүй дэмий л жаахан урагшлан зогсоон олон хүн бужигнасан бүжгийн талбайг нэгд нэгэнгүй харах гэж оролдож байлаа. Сайн уу баярын мэнд. Нижигнэсэн чимээ шуугиан дунд зөөлөн хэлсэн энэ үгийн эзэнг Анхил гайхан харлаа. Дээд ангийн нэгэн залуу Анхилыг ширтэн инээмсэглээд чи үнэхээр сайхан, бусдаас онцгой харагдаж байна танилцая гэж толгойгоо дөхүүлэн хэллээ. Баярлалаа гээд Анхил түүний сунгасан гарыг нь хариу атгалаа. 2лаа бүжиглэх үү хэмээн урьсан хэдий ч Анхил хүн хүлээж байгаа жаахан байж байгаад бүжиглэнэ хэмээн хэлж орхилоо. Тэгвэл би буцаад ирнээ гээд өнөөх залуу олон дунд уусан орлоо. Үгүй ер сургуулийнх нь их л дажгүй энэ залуу Анхилыг тоож дуугардаггүй байсан шүү дээ. Ер нь огт танихгүй байх гэж бодож байтал хүрч ирээд бүжигт урьж байна шүү хэмээн дэмий зүйл бодсоор Сартуулыг дахин нүдээрээ харуулдаж эхэллээ.

Ангийнхаа хэдэн нөхөдтэй марзганан зогсож байсан Сартуул өнөөдөр өнгө хосолсон цамц зангиагаар гоёж улам л сайхан харагдаж байлаа. Бүжгийн талбайн наад захад ганцаар зогсож байгаа нэгэн охин түүний нүдэнд тун содон туслаа. Үнэхээр хөөрхөн охин юм, энэ чинь хэн билээ. Сартуул түүнийг сайтар ажиглан харлаа. Ийм охин танихгүй юм байна, сая шилжиж ирсэн юм болов уу. Яагаад Сартуулын нүдэнд өртөөгүй байсан билээ. Юутай ч энэ охин Сартуулд маш их таалагдаж байна, заавал очиж танилцах ёстой. Та нар харж байна уу би тэр охинтой танилцаад бүжиглэнэ хэмээн ангийнхаа хэдэд Сартуул бардамнан өгүүллээ. Аль охин хэмээн нөгөө хэд нь хэрэгт дурлан харсанаа янзтай хөөрхөн охин байна, аль ангийнх юм бол хэмэн ам амандаа өгүүллээ. Чамайг тоохгүй ээ хэмээн нэг нь Сартуулыг цаашлуулан өгүүлэхэд Сартуул аль хэдийнэ түүнийг чиглэн алхаж байлаа.

Анхил нүдээрээ Сартуулыг хараад олохгүй болохоор нь буцаад ангийхна дээрээ очих уу эсвэл бүжиглэж байгаа олны дунд орж сэтгэлээс сэргэтэл бүжиглэх үү хэмээн шийдэж ядан зогсож байтал яг өөрийг нь чиглэн алхан ирж байу Сартуулыг хараад балмагдан сандарлаа. Хайгаад байсан хүн нь зөвхөн өөрийг нь чиглээд ирэхэд балмагдахгүй хүн гэж байна гэж үү. Сайхан баярлаж байна уу. Сартуул хүү өөртэй чинь танилцаж болох уу хэмээн угийн хэлтэй амтай Сартуул өгүүлээд гараа сунгалаа. Ийм олон цэцэгс дунд ийм сайхан сарнайг олж харсандаа баяртай байна хэмээн тал зассан өнгөөр хэлэхэд Анхил өөрийн эрхгүй инээд алдан Анхил гээд гарыг нь чангахан атгалаа. Анхил барагл согтуу хүн аятай газраас хөвж яваа мэт санагдлаа. Сартуул өөрийг нь сарнай цэцэг гэж хэлж байна шүү дээ. Анхил баяр хөөрөө нууж үнэхээр чадахгүй байлаа, ихэнх хүний мөрөөдөл биелдэггүй шүү дээ. Тэгвэл Анхил мөрөөдөл нь биелсэн азтай нэгэн болжээ. Хэдий тийм ч том мөрөөдөл биш ч Анхилд бол гайхалтай мөрөөдөл байсан сан. Анхил дахин инээмсэглэлээ. Түүнийг инээмсэглэхэд Сартуул гайхан нүдээ үл ялиг өргөн түүнийг харлаа. Одоо л Сартуул түүнийг танилаа. Энэ чинь нөгөө хэн л байсан байна шүү дээ. Нөгөө даруухаан охин. Ямар их өөрчлөгдөө вэ. Танихгүй гүнж байна даа гэж бодсонсон. Сартуулын урам жаахан хугарах мэт санагдлаа. Гэхдээ одоо нэрийг чинь мэдэж авлаа Анхил гэж Анхилд өгүүллээ. Анхил түүнийг хүсэл мөрөөдөл дүүрэн харцаар ширтэж байгааг Сартуул харлаа. Ангийхан нь түүнийг харж байгаа буцаад очивол Сартуулыг тээр чамайг тоохгүй гэж хэлээ биздээ хэмээн инээлдэнэ. 2лаа бүжиглэх үү Сартуул инээмсэглэн хэмээд Анхилыг бүжгэнд урьлаа.

Намуухан хөгжим эгшиглэн залуус хөгжмийн аяар найган бүжиглэнэ. Чи их сайхан харагдаж байна, бүх зүйл чинь зохицоод үнэхээр сайхан байна гэж Сартуул Анхилыг ширтэн өгүүллээ. Сартуул түүнийг ширтэж байхдаа үнэхээр тэгж бодсон байлаа. Гэхдээ л огт танихгүй хэн нэгэн байгаагүйд жаахан сэтгэл дундуур байлаа. Түрүүхэн Сартуулын сэтгэл маш ихээр догдолж байсан билээ. Анхил харин өөртөө ч итгэхгүй, нүдээ удаахан аниад нээвэл гэртээ сэрэх юм шиг санагдаж байлаа. Гайхалтай Сартуул өөрөө түүнийг бүжигт урьлаа шүү дээ. Үнэхээр жаргалтай байна, энэ мэдрэмжийг би хэзээ ч мартахгүй ээ. Ая дуусч Сартуул Анхилыг талбайн захад хүргэж ирээд баярлалаа хэмээн хэлээд орхин явлаа. Өө би хожигдчихсон уу гэх дуунаар Анхил манарсан байдлаасаа гарлаа. Түрүүний дээд ангийн залуу түүний хажууд ирчихсэн зогсож байлаа. дахиад бүжиглэх үү хэмээн асуухад Анхил үгүй ээ гэж инээмсэглээд ангийнхан дээрээ очиж лаазтай хүйтэн ундааг бараг нэг амьсгаагаар уулаа. Нилээн уужраад Сартуулыг дахин харвал аль хэдийн нэг охинтой ширээний буланд мөрөөр нь тэврэн ярилцаж байлаа. Анхил огтхон ч санаа зовсонгүй, энэ ч Сартуулын хувьд гэм биш зан л даа. Анхил одоо дуу чимээнээс төвөгшөөн бушуухан эрт харимаар санагдлаа. Дуу чимээгүй нам гүм орондоо ороод түрүүн болсон бүхнээ нэгд нэгэнгүй эргэн санаж жаргамаар санагдаад хорхойсч байлаа.

Ангийнхандаа бүгдэд нь баяртай гээд Анхил хувцасны өлгүүрийн тэнд очтол явахнуу хэмээн өнөөх дээд ангийн залуу бараг л баярласан шинжтэй асуулаа. Тиймээ, тэгвэл хүргээд өгье. Анхил хичнээн ч дургүйцсэн өнөөх залуу ятгасаар байгаад орц хүртэл нь хүргэж өгөхөөр тохироод гарцгаалаа. өвлийн хүйтэн жавар тасхийн тэр 2-г гадаа угтлаа. Нилээн удаж байж такси зогсоод тэр 2 замдаа элдэв юм ярилгүй байсаар Анхилын орцны гадаа ирлээ. Сайхан амраарай гээд Анхил үсрэн бууж бушуухан амтат мөрөөдөлдөө умбахаар хар гүйхээрээ гэртээ орлоо.

1дэх өдөр Анхил өглөө нь яг л хуучин янзаараа хичээлдээ очлоо. Өнөөдөр Сартуултай дайралдвал яана аа, урд нь дайралдах сан гэж бодогддог байсан бол өнөөдөр дайралдчихвий хэмээн ичих шиг болж ийш тийш хулмалзан харж явлаа. Маргааш лекцтэй эртхэн очоод Сартуулын арын ширээн дээрээ суугаад хүлээнэ дээ. Сартуул ирээд намайг хараад яах бол ... эхний цагийн завсарлагааны дараа гялс номын сан ороод ирье гээд Анхил хурдлан булан тойрох гэтэл гэнэт Сартуулын дуу тодоос тод гарахаар нь дороо зогсон сэмхэн чагналаа. Яах аргагүй шинэ жилийн үдэшлэгийн тухай хэдэн залууд ам мэдэн ярилцаж байлаа. Анхилын зүрх түг түг хийн цохилж Сартуулыг миний тухай ярих болов уу гэж өөрийн эрхгүй бодтол яг мэдсэн юм шиг түүний тухай яриа дэлгэлээ. Сая үдэшлэгээр нэг гоё охин байна даа гэж харчихаад танилцая гээд яваад очсон чинь харин нөгөө ангийн таньдаг охин байж шараа болсонш дээ. Эмэгтэйчүүд чинь ёстой аягүй өөр өөр болдог юм байна лээ хэмээн ярихыг сонсоод Анхилыг хэн нэгэн цохиод авах мэт лүгхийн бие нь хүндрээд явчихлаа. Түүнийг Сартуул өөрөө сарнай цэцэг гэж хэлээгүй гэж үү . . . Анхил хүндэрсэн хөлөө зөөн бушуухан тэндээс холдлоо. Алгуурхан ангидаа орж булангийн ширээн дэрлэн хойгуур ханаруу ширтэн суулаа. Сартуулыг урд нь танихгүй байсан бол яах байсан бол. Анхилын хөөр баяр дүүрэн сэтгэл нь унтарлаа. Анхилаас Сартуул ичдэг юм байна. Сартуул Анхилыг гэж мэдсэн бол бүжиглэхгүй байх байжээ. Зүгээр л андуурсан, харин дараа нь эелдэг зан гаргасан байжээ. Анхил гэртээ хариад орондоо ороод нам унтмаар байлаа. Өөрийн эрхгүй бие нь жихүүцэн даараад ирлээ. Ганц удаа хичээл таслахад ер нь яадаг юм.

Сургуулиас гарах гээд шатаар бууж байтал өнөөх дээд курсын залуу зогсож байлаа. Сайн уу Анхил аа. Анхил инээмсэглэн мэндэллээ, ямар ч байсан Анхилыг таньж бас нэрийг мартаагүй байгаа юм байна. Хичээлдээ суухгүй явах гэж байгаа юм уу, ямар нэг зүйл болоогүй биз. . . Анхил түүнтэй одоо удаан ярилцмааргүй байлаа. Яаралтай ажил гараад одоо явлаа. Ингэж хэлээд Анхил түүнийг орхин сургуулиасаа гарлаа.

Маргааш өглөө Анхил хуучин заншлаараа лекцийн танхимдаа эртлэн ирлээ. Нүдэнд танил Сартуулын ширээ, өөрийнх нь сууж заншсан арынх нь ширээ нүдэнд харагдлаа. Анхил хажуугаар нь өнгөрөн явж өөр эгнээний ширээнд очин нэг хоёроороо орж ирэх бусдыгаа ажиглан суулаа. Удалгүй Сартуулын ширээ ч арынх нь ширээ ч эзэнтэй боллоо. Хонх цохихын алдад Сартуул орж ирээд өөрийн ширээндээ тайван сууж хажууд суусан охинтойгоо энэ тэрийг ярин инээлдэх нь харагдлаа. Анхилын сэтгэл бүрэн тайвширсан байлаа. Одоо Сартуулын хэнтэй суух, яах нь түүнд огтхон ч хамаагүй. Анхил сэтгэлээр огт унаагүй, харин ч Сартуулд баярлаж байлаа. Түүний ачаар л Анхил өөрийгөө хэнээс ч дутахгүй үзэсгэлэн гоо гэдгээ мэдэж өөртөө итгэл дүүрэн алхаж чадах боллоо. Анхны дурлал нь Анхилд хамгийн хэрэгтэй байсан өөртөө итгэлтэй байдал зүрх зоригыг авчраад, өөрийгөө голдог хулчгар занг нь аван одсон байлаа. Анхил хайр дурлалыг хүснэ, гэхдээ Сартуул биш өөрийг нь байгаа чигээр нь хайрлаж дурлаж чадах сэтгэл зүрхтэй тийм хэн нэгэн байгаа гэдэгт итгэл төгс байлаа.

төгсөв

Top
   
 Post subject:
PostPosted: Jan.15.08 12:45 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Хүүхэлдэй (Өгvvллэг)

Хүүхдийн төрсөн өдрийн архигүй тэмдэглэдэг юм шүү дээ. Өө тийм үү, ёстой мэдээгүй юм байна. Хэдэн найз бүсгүйгээ урьчихсан болохоор тэдэндээ нэг шил вино аваад тавьчихая гэж бодож байлаа гээд залуухан ээж Гандир инээмсэглээд, хамт ажиллладаг нэгэн эгчтэй аз таарч хамт дэлгүүр орсондоо дотроо ихэд олзуурав. Ингээд сонгон авсан улаан дарсаа төрөл төрлөөр нь өрсөн лангуун дээр нь буцаан тавих нь тэр. Гандир ээж болоод 3 жилийг ардаа үдсэн ч өнөөдөр анх удаагаа хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр ажлаасаа эртлэн гарч дэлгүүр орж буй нь энэ байлаа. Учир нь охин нь нэг ой хүрэхэд нь нөхөр нь дэндүү жаахан байна, олон хүн орж гарч өвдчихвөл яах вэ гээд дургүйцсэнийг нь хүлээн авсан. Харин дараа жил нь яг төрсөн өдрийнхөө өмнөхөн жаахан өвчин ороосон болохоор сандарсандаа юун төрсөн өдөр тэмдэглэхтэй манатай байсан. Харин энэ жил хөөрхөн бяцхан охин нь төрсөн өдрийнхөө лааг үлээж дийлэх төдийгүй, ээжээ бамбарууш суучихсан торт авна шүү хэмээн амандаа өхөөрдөм бувтнасаар, өчигдөрхөн хоёулаа хөтлөлцөн явж төрсөн өдрийн мэнд хүргэе гээд биччихсэн шинэхэн бялуу худалдан авсан билээ. Одоо дэлгүүрээс жаахан зүйл бэлдээд замаараа охиноо цэцэрлэгээс нь эртлэн аваад гэртээ харихаар яарлаа.

Хэрэгтэй гэж үзсэн зүйлсээ цуглуулж орхиод, касс тийш зүглэн алхаж байтал дэлгүүрийн буланд хүүхдийн баахан тоглоом овоолон орхисон нь нүдэнд тусав. Гандир санаандгүй түүнийг зүглэн очоод бараг зүгээр шахуу өрсөн тоглоомуудыг өөрийн эрхгүй тойруулан хартал тун чиг хөөрхөн нэгэн хүүхэлдэй нүдэнд нь тусахад гараа сарвайн авч хайрцагны цаанаас шимтэн сонирхлоо. Тэрээ хөөе, юутай эгдүүтэй хөөрхөн амьтан хийгээ вэ. Хүүхэлдэй гэхээс илүүтэй өөрийнх нь бяцхан охинтой бараг адил санагдлаа. Сортойсон хөөрхөн сормуус, буржгар урт үс, дэрвэгэр ганган даашинзтай энэ хүүхэлдэй Гандирт ихэд таалагдлаа. Энийг охиндоо авч өгдөг юм билүү. Миний охин чинь чихмэл тоглоом, хэдэн барбитай л болохоос яг ийм том хөөрхөн хүүхэлдэйгээр одоо болтол тоглоогүй байгаа юм байна шүү дээ. Худалдаж авсан төрсөн өдрийнхөө бялууг бэлэг шүү гээд ойлгуулчихсан болохоор яг тусад нь бэлэг худалдан аваагүй л байгаа. Хайрцагтай шинэхэн хүүхэлдэй Гандирын барьсан сагсанд хэдийнэ ороод хамтдаа касс зүглэн явж байлаа.

Бяцхан охин төрсөн өдөрт зориулан засаж бэлтсэн ширээг тойрон хөөрцөглөн гүйж, түүнийг өхөөрдөн үнсэх гэсэн Гандирын найз хүүхнүүдийн хэнд ч үл баригдан час час инээж, дэвхэрч ёстой л сахилгагүй охин ямар байдгийг харин ч нэг үзүүлж өгч байлаа. Өнөөдөр төрсөн өдөр нь гэдгийг сайн мэдэж байгаа төдийгүй ээж нь том дуугаар хааяа нэг загнахгүй гэдгийг ч сайтар ухаарсан тул дур зоргоороо ганц сайхан зугаацаж гарав. Охин уул нь томоотой ч олон хүн гэртээ ирэхээр бусад хүүхдийн нэгэн адил өөрийн эрхгүй хөөрөн, дэвхэцдэгийг Гандир андахгүй ажээ. Тун удахгүй ядраад хаа нэгтээ унтаад өгнө дөө. Гал тогоонд юм хийж байхад охиных нь хөөрөн баярлах дуу гарахаар нь очоод харвал охин нь өнгө загвар нь зохицсон дэрэвгэр хөөрхөн даашинз өмсөн зогсож байгаа нь эгээ л бяцхан гүнж аятай тун хөөрхөн харагдлаа. Түрүүхэн зуларч зугтаад байсан хүн чинь одоо томоотой нь аргагүй хүн бүрд ээлжлэн баярласан халууцсандаа улайсан бумбагар хацраа үнсүүлэн ширээ тойроод явж байлаа. Яасан хөөрхөн болоо вэ миний охин хэмээн өхөөрдөөд Гандир охиноо улам баярлуулая хэмээн түрүүхэн далд хийсэн шинэхэн хүүхэлдэйг гарган төрсөн өдрийн мэнд хэмээгээд охиноо үнсээд хүүхэлдэйг элгэнд нь тэврүүллээ. Ээжээ ямар гоё хүүхэлдэй вэ хэмээн охин нь баярлан дуу алдаад өрөөний нэгэн буланд сууж хайрцгийг нь онгойлгохоор оролдож эхлэв. Бяцхан охин нь нэг шинэхэн даашинзаа тал талаас нь татан үзэж, нэг хүүхэлдэйнхээ хайрцагын энд тэндээс татсаар нэгэн буланд ганцаараа тухтай нь аргагүй сууж авлаа.

Гандир арайхийн гал тогооны ажлаа дуусгаад ширээнд сууж, хүүхдийн төрсөн өдрийг архигүй тэмдэглэдэг гэж байна ш дээ хэмээн өгүүлснээр бүсгүйчүүдийн дуусашгүй урт яриа хөврөв. Аав нь хаачсан юм. Томилолтоор хөдөө явчихсан байгаа, өглөө ярихдаа харин төрсөн өдрөөр нь хөдөө явсандаа бантаад ирэхдээ хөөрхөн гөлөг авчрана гээд амлачихсан. Тэр гөлгийг нь авчруулахгүй байхсан яаж охиндоо мартуулдаг юм билээ, ирсэн хойно нь надаас өөр арчлах хүн ямар байх биш . . . Охины сахилгагүй зан хэдийнэ үгүй болж хүүхэлдэйгээ гараасаа салгалгүй тоглож хаа нэгтээ ээжээ миний хүүхэлдэй зогсож чадаж байна, ээжээ би хүүхэлдэйгээ алхуулж чадаж байна хэмээн гайхуулна. Төрсөн өдрийн зочид тарах үеэр оройжин хүүхэлдэйгээ ноолон тоглож ядарсан охин нь эртлэн унтлаа. Ээжээ би хүүхэлдэйгээ өвөртлөөд унтая. Нойрмог дуугаар гуйхаар нь Гандир тэр дор нь хүүхэлдэйг нь авч охиныхоо цаад талд эвтэйхэн тавьлаа. Хөөрхөн гэдэг нь энэ 2ын зэрэгцээд унтаж байгаа нь, шинэхэн найз хүүхэлдэй нь бас л өтгөн сормуусаа буулгаад дугжирч байгаа мэт харагдах ажээ. . .

Top
   
 Post subject:
PostPosted: Jan.17.08 4:04 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Маргааш өглөө нь охин нь хүүхэлдэйгээ аваад цэцэрлэгтээ явья гэж гуйлаа. Миний охин болохгүй ээ, хэзээ цэцэрлэг гаднаас тоглоом авчирсан хүүхдийг ангидаа оруулж байсан юм гэж Гандир тайлбарлаад жаахан яарасхийн хувцсыг нь өмсгөж эхэллээ. Тэгвэл чи гэртээ гэрээ сахиж байгаарай, би цэцэрлэгтээ явчихаад ирээд хоёулаа тоглоё гэж охин хэвлүүхэн хэлээд ээжтэйгээ хөтлөлцөн гарлаа. Төрсөн өдрөөс хойш охин нь илүү том илүү биеэ даасан мэт Гандирт санагдана, оройжингоо ээжтэйгээ орооцолддог охин нь одоо хүүхэлдэйтэйгээ тоглон нэг охин нь, нэг ээж нь болон оройжин томоотой суудаг болсон нь Гандирт ихээхэн таалагдав. Өнөөдөр нөхөр нь томилолтоос ирэх ёстой. Зурагтаа асаан суугаад хумсаа тухлан будах зуураа охиныхоо тоглохыг хараад хүүхэд гараас гарна гэж энэ юм байх, сайхан юмаа хүүхэд том болох гэсэншүү юм бодсоор лакны үнэр гэр дүүрэн сэнгэнүүлнэ. Цагаа харвал 6 цаг өнгөрч байсан хэдий ч нөхөр нь сураггүй, тэсэлгүй утсаа шүүрэн авч залгавал мөнөөх л холбогдох боломжгүй гэсэн хариулт. За цэнэг нь дууссан юм байлгүй дээ, хэдийгээр нэг гэртээ ирэх юм бол доо хэмээн бодоход Гандирын толгойд өөрийн эрхгүй нөгөө гөлөг авчрах тухай хэлсэн үгс нь эргэлдэнэ. Гөлгөөр яадаг байна аа, хүүхэлдэйтэйгээ тоглоод хөөрхөн нь байна даг. Эцсийн эцэст хэн тэрийг хооллож, салхилуулж байх юм лавдаг аав гуай л биш байх хэмээн дотроо үл ялиг бухамдаж байлаа.

Тун удалгүй хаалганы цоож торхийн эргэх чимээ гарахад ээж охин хоёулаа үүдрүүгээ уралдах шахам дэгдэн очив. Нөхөр нь жаахан ядрангуй царайтай боловч инээмсэглэсээр том цүнхээ газарт тавьж харагдана. Ааваа нөгөө гөлгөө хэмээсээр охин нь ухасхийн хүзүүнээс нь зүүгдэхээр энгэррүү зүтгэж гарав. Нөхөр нь Гандирруу нэг нүдээ аяархан ирмээд, ээ аав нь таг мартчихаж хэмээн хэлэхэд нь Гандир гөлгөө аль хэдийнэ олчихоод ардаа хийсэн гартаа барьчихсан байна гэдгийг нь мэдлээ. Охин нь тэр дороо хоёр гараа нүдэндээ авч бариад худлаа уйлах дүр эсгэн заль гаргалаа. Энэ уйлхай охиныг энүүгээр нэг хазуулая байз хэмээн аав нь ардаа нуугаад байсан гараа ил гарган дэлгэхэд Гандир өөрийн эрхгүй өхөөрдөн дуу алдлаа. Түрүүхэн ямар нэг гөлөгт дургүйцэн байсан нь ор мөргүй алга болж бараг л охинтойгоо булаалдах шахам цаашаа явлаа. Хүүе охиноо үнсье л дээ хэмээгээд аав аль хэдийн үүдэнд мартагджээ. Цагаахан өнгөтэй тэгээд бас буржгар үстэй хавны бяцхан гөлөг товч мэт хөөрхөн хар нүдээрээ ийш тийш харж, даарсан болтой үл ялиг чичрэн өрөөний дундуур ийш тийм мөлхөнө. Охин нь баярласандаа хашгиран гөлгөө тойрон дэвхцэж, үгүй ер яасан хөөрхөн чихтэй яасан хөөрхөн сэгсгэр амьтан бэ хэмээн Гандир хүртэл үгээ олохгүй өхөөрдөх ажээ. Охин нохойдоо ямар нэр өгөх юм хэмээн аавыгаа ээрүүлдэж, бяцхан гөлгөө толгойг нь илж, даахгүй байж өргөөд өвөр дээрээ тэвэрч суухаар тэмүүлнэ. Гөлөг авчрах л юм бол заавал өөр айлд өгнө хэмээн дотроо шийдээд байсан Гандир бодлоо өөрчилж байвал ч байг хэмээгээд нөхрөө хоол идэж байх зуур гөлгөндөө шөнө унтах тохиромжтой газар эрж байлаа. . .

Гөлөг өдрөөс өдөрт улам л хөөрхөн болж үл ялиг таргалаад гэр дотуур баацагнан явах нь үнэхээр хөөрхөн. Гэхдээ гайхалтай нь охинтой нь бус Гандирт илүү дасч Гандирыг гэртээ орж ирсэнээс авахуулаад хаа байсан газар нь араас нь даган сүүтэгнэнэ. Хагас сайн өдөр амарч суухдаа Гандир анхныхаа гайхалтай зүйлээ ажиглалаа. Охин нь гөлгөө бараг л тоохгүй бөгөөд хамаг цагаа хүүхэлдэйтэйгээ тоглон өнгөрүүлж, өнөө гөлөг нь Гандирыг л хормогчлон хаа байгаа газар нь салахгүй дагах аж. Охин нь ээж дээрээ гүйн ирэхдээ гөлгөө үнсэх гэж оролдож, илж нэрээр нь дуудах боловч тэврэн авч дагуулан тоглохгүй байгааг анзаарчээ. Гөлөг хааяа охины ойрхон бараадан очиж томоотой хэвтэх боловч, нохойны төрөлхийн араншингаар хуцах ноцолдож тоглохоор тэмүүлэхгүй байх нь тэр. Гандир охиндоо ойртон очиж зэрэгцэн суугаад тоглож байгааг нь жаал ажиглалаа. Охиноо гөлөгтэй нь тоглуулах гэж хүүхэлдэйг нь аван гөлөг дээр суулган бариад чүү чүү хэмээн дуугартал охин босч ирэн ээжээ битгий хэмээн хүүхэлдэйгээ буцаан авлаа. Яасан миний охин, ингээд хөөрхөн чүү чүү гээд гөлөгтэйгээ тоглохгүй юм уу гэтэл охин цовоо дуугаар би тогломоор байна л даа даанч миний хүүхэлдэй энэ гөлөгт дургүй юм аа. Ирсэн өдрийнхөө маргааш хүүхэлдэйг хазах гэсэн гэж хэлсэн, тэгээд ч хүүхэлдэй намайг бас өөрөө ч гэсэн гөлөгтэй тоглуулах дургүй байгаа юм. Гэхдээ манай гөлөг ёстой хөөрхөн ээжээ хэмээн том хүн аятай хэвлүүлэн хэлчихээд цай аягалан тоглож гарлаа.

Top
   
 Post subject:
PostPosted: Jan.23.08 6:54 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Өө яасан уйдамхай охин бэ хэмээн Гандир инээд алдаад, гөлгөө тэврэн эрхлүүлэнгээ, охин нь гөлөгтэйгээ тоглохоос айдаг байх, нэс нь арай л жаахан байна даа гэж дотроо бодов. Тун удалгүй нэг өдөр охин хүүхэлдэйнд нь 2 өөр даашинз хэрэгтэй байна гэх нь тэр. Гандир хоолоо хийх зуураа яасан миний охин дандаа нэг даашинзтай харсаар байгаад уйдаа юу гэж асуутал үгүй ээ хүүхэлдэй өөрөө хүсэхгүй байгаа юм, тэр буржгар хүрэн үстэй болохоороо цэнхэр бас улаан өнгөтэй даашинз илүү гоё зохино гэж хэлсэн гэж хэллээ. Гандир охиндоо тайлбарлахыг хичээж миний охин хүүхэлдэй өөрөө хүснэ гэж байхгүй шүү дээ, чи өөрөө тийм хувцастай хүүхэлдэйгээр тоглохыг хүсвэл ээжээ би хүүхэлдэйдээ тийм хувцас өмсгөмөөр байна гээд л хэлчихэж бай. Охин зөрсөн хэвээрээ байлаа, үгүй ээ би биш хүүхэлдэй өөрөө хүсээд байгаа юм хэмээн бат итгэлтэй давтсаар л байв. За яахав хэрэв хүүхэлдэй тэгж хүсээд байгаа бол ээж нь чамд 2 жижигхэн даашинз хийгээд л өгье гэлээ. Гоё хийгээрэй ээжээ тэгэхгүй бол хүүхэлдэй их ууртай шүү шүү гээд охин нь цааш эргэлээ. За нэг зав гаргаад охинтойгоо сайтар ярилцая, өөрийнхөө хүслийг яаж хүнд илэрхийлэх тухай хэлж өгөх нь зүйтэй гэж Гандир дотроо боджээ.

Маргааш орой гал тогооны өрөөнд хангир жингэр хийх их дуу гарч ямар нэгэн зүйл хага үсрэхтэй зэрэгцэн Гандир өрөөнд үсрэн орж ирлээ. Цонхны тавцан дээрх вааран савтай хэдэн цэцгийнх нь нэг газарт унан хага үсэрсэн байх агаад охин нь хажууд нь айсан төрхтэй бүлтгэнэн зогсоно. Гандир бушуухан охиноо барьж аван зүгээр үү энд тэндээ шалбалаагүй биз хэмээн асууж нүүр гар толгой гээд л баахан шалгаад яагаа ч үгүй байгааг нь хараад арайхийн санаа амарлаа. Шалан дээрх шороог, хагарсан ваарыг цэвэрлэнгээ миний охин яаж байгаад энэ цэцгээ унагаачихав хэмээн ёс төдий асуутал хүүхэлдэй энэ цэцэгт дургүй хэмээн хачин этгээд хариулт өгөх нь тэр. Гандир энэ удаа үнэхээр гайхаж орхив, охин нь тоглож байгаа шинжгүй энэ хариултыг хэлсэн болохоор тэр байх. Цэвэрлэж байсан зүйлээ тэр дор нь орхиж, охиныхоо гараас барьж аваад тэгвэл хүүхэлдэй нь яагаад энэ цэцэгт дургүй гэж байна хэмээтэл тэр улаан цэцэг дэлгэрдэг цэцэгт дургүй гэсэн тэгээд намайг энийг газарт унагааж эвдэл гэсэн өөрөө цэцэгт хүрэхгүй байгаа гэх нь тэр.

Гандирын дотор өөрийн эрхгүй зарсхийх нь мэдрэгдлээ. Яалаа гэж тэгэх билээ тэр чинь зүгээр л хүүхэлдэй шүү дээ, миний охин хүүхэлдэй чинь ярьж ч чадахгүй, хөдөлж явж ч чадахгүй жирийн л нэг тоглоом байхгүй юу гэтэл бяцхан охин нь үгүй ээ өчигдөр орой өөрөө намайг дагуулж галтогоонд ороод энэ цэцгийг зааж өгсөн юм чинь гээд Гандирын гараас нь мултран цаашаа гүйгээд явчихлаа. Гандир тэрхүү цэцгээ хаяхаар зэхэж байснаа болиод шорооноос нь салгаад, шилэн савтай усанд хийж охиныхоо гар хүрэхээргүй дээрхэн газар тавьлаа. Тэрний дараа л бас бяцхан сагсгар гөлгөө анзаарлаа. Гал тогооны өрөөний үүдэн дээр гөлөг нь түрүүнээс хойш хэвтчиээд Гандирын хөдөлгөөн бүрийг ажиглан харж байгаа мэт харж байснаа, Гандирыг өөрийг нь олж харсанд баярлав болтой аяархан гийнасаар дэргэд нь ирлээ. Бурхан минь чи чинь яасан надаас салдаггүй амьтан бэ, тэр 2 чамайг тоохгүй байна уу гэж үглэсээр Гандир түүнийг өхөөрдөн тэвэрлээ. Гандир өөрөө ч анзаарсангүй, тэр хоёр гэж хүүхэлдэй охин хоёроо ижилсгэн нэрлэсэнээ.

Гэвч хамгийн гайхалтай нь охин нь яг үнэн болсон зүйлийг хэлэх мэт итгэлтэй ярих нь цаанаа л айдас төрүүлнэ. Гандир утсаа шүүрэн авч нөхрийгөө бушуухан ир хэмээн шавдуулж орхиод хаалга чагнан суусаар нөхрийгөө гэрийн босгоор алхангуут болсон бүх явдлыг нэг амьсгаагаар ярьж гарлаа. Харамсалтай нь нөхөр нь тоосон ч шинжгүй чи тэгээд итгээд байдаг нь юув дээ хэмээгээд хоолоо том том халбагаад идэж гарав. Тэр бүү хэл манай охин одоо 3 настай одоо 5 нас хүртлээ зөндөө их худал ярьна, одоо чинь яг л худлаа ярьдаг нэс нь байхгүй юу. Би ч гэсэн охиныхоо насан дээр эмээгийн улаан авдар дээрх арсланг амилдаг гарч ирээд надтай тоглодог гээд ирсэн бүх хүнд л ярьдаг, өөрөө ч бас тэгж боддог байсан юм шиг байгаа юм. Ер нь хүүхэд бүрийн л зан шүү дээ хэмээн лекц уншаад Гандирыг шоолонгуй харсаар цай аягалан барьсан чигтээ охинтойгоо тоглохоор явлаа. Тэгсэн ч Гандирын сэтгэл амарсангүй, энэ бүхэн нэг л биш байгааг, тэр бүү хэл охин нь үнэн хэлж ч байж магадгүйг эх хүнд байдаг гайхалтай зөн совингоор мэдэрч эвгүйрхсэн хэвээр байлаа. . .

Top
   
 Post subject:
PostPosted: Feb.20.08 10:31 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Хоёр хоногийн дараа Гандирыг оройн хоолоо хийхээр зэхэн гал тогоондоо эргэлдэж байтал утас дуугарч ойрд уулзаагүй найз бүсгүй нь тун чухал сонингоо хуваалцахаар яарч байгаагаа дуулгаад хэдхэн хоромын дараа очихоо мэдэгдээд утсаа таслав. Гандир яаран кофе чанаад охиндоо тэрүүгээр нэг дэлгэсэн тоглоомоо жаахан эмхэлчих, зочин ирнэ хэмээн дуулгахад за ээжээ гээд нааш цааш бөндөгнөх охиноо хараад нэг сайхан инээж аваад хоолоо хийхээр шуурхайллаа. Тун удалгүй хаалганы хонх дуугарч найз бүсгүй нь нүдээ гялалзуулсаар хаалганы босго давав уу үгүй юу дуу алдан дэвхэцлээ. Хүүе ээ чи ийм хөөрхөн амьтантай болчихоод хэлэхээ яанаа хэмээн гадуур хувцасаа өлгөх зуураа амандаа үглэх ажээ. Найз бүсгүй нь багадаа хэд хэдэн нохой тэжээж байсан бөгөөд тусдаа гарсанаасаа хойш нэг ч нохой тэжээгээгүй боловч одоо болтол нохойнд элэгтэй нэгэн билээ. Тэрээр дэвхцэн гүйж ирсэн охиныг нэгэнтээ үнсэж, цүнхээ ухан бяцхан бэлэг өгчихөөд Гандирын хөл доор орооцолдох бяцхан гөлгийг нь хөөцөлдөн барьж аваад ирсэн зорилгоо таг мартсан аятай өхөөрдөн эрхлүүлж гарав.

Ойр зуурын сонин хэлэлцсээр Гандир хоолоо хийж дуусаад, нөхрийнхөө хоолыг халуун саванд авч тавиад охиноо дуудан ширээн суулгаад, нохойныхоо тавагт нь шөлнөөс нь хийчихээд, 3лаа хооллож гарав. Тун удалгүй охин нь босон харайж тоглохоор гүйн одож, Гандир ч аяга тавгаа эмхлэнгээ өнөөх гайхам сонингоос нь тавтай хуваалцахаар зэхэн цай аягалан тухаллаа.

Бараг 2 цаг шахам хууч хөөрч, хорвоогийн хамаг сонин сайхныг хамж шимж ярилцсаны эцэст найз нь гэр тийшээ яарасхийн явахаар зэхэж байснаа гэнэт ухасхийн ширээний буланд цагираглан хэвтсэн гөлгийнх нь урд суугаад нүүр нүдгүй ширтэн, тэр бүү хэл амыг нь ангайлган харах гэж ноцолдож эхлэв. Гандир яасан бэ гэж гайхшран асуутал найз нь өөдөөс нь танай гөлөг чинь өвдчихсөн байна гэх нь тэр. Ямар сонин юм эрүүл гөлөг л авсан юм даа, харин ч манайд ирээд бүүр хөөрхөн таргалаад гэдэс нь цондойгоод байгаа юм хэмээн Гандир хэлэхэд найз нь эсэргүүцсэн хэмээр ингээд харахад ямар нэг авчин туссан гэмээргүй боловч ямар ч байсан өвдчихсөн байна. Орж ирэхэд нээрээ өөдөөс нэг ч хуцсангүй ш дээ, тэгээд чиний энүүгээр хэвтээд байх юм. Ёстой харайж цовхчоод, хуцаад зулгаагаад л маш их хөдөлгөөнтэй байдагсан гөлөг чинь, гэтэл нас нь явчихсан залхуу хөгшин нохой шиг чимээгүй цагираглаад хэвтчих юм юутай ч маргааш нэг эмч олж үзүүлсэн нь дээр байхаа гэж найз нь толгой сэгсрэн дурамжхан өгүүллээ. Найз нь харихаар хаалга зүглэн явах зуураа танай охин том болоод ямар томоотой болоо вэ, ээждээ саад бололгүй өөрийгөө саатуулаад л ганцаараа тоглоод суудаг болж хэмээн магтахад охин нь шинэ хүүхэлдэйгээ тэвэрсээр, аниа энэ миний шинэ хүүхэлдэйний даашинзыг харчихаад яв л даа гэж шулганасаар хойноос нь үүдэнд хүрээд ирэв.

Найз нь тонгойн охиныг өхөөрдөх зуур Гандирын дотор өөрийн эрхгүй зарсхийн хүйт оргих мэт эвгүйрхлээ. Гэртээ ирсэнээс нь хойш дагаад салдаггүй тэдний бяцхан гөлөг охиныг нь хүүхэлдэйгээ тэврэн үүдэнд ирэхэд, гавхийн аяархан гаслаад ухасхийн эргэж галтогооны өрөөрүү гүйн одох нь юуны учир вэ. . .

Найзыгаа явуулчихаад Гандир охиноо сайтар ажиглалаа, ямар ч өөлөх зүйл байхгүй хуучин янзаараа хөөрхөн тоглох авч нэг л өөр байгаа шалтгааныг бараг олчих шиг санагдлаа. Ээжийгээ хамт тоглоё гэж шалахаа байгаад, хэнд ч саад бололгүй чимээгүйхэн тоглодог болсон нь анзаарагдахаар илт. Үгүй ер, 3 насандаа томоожно гэж байх уу хэмээн бодолхийлээд Гандир тэр дороо нэгэн арга сэдэн гөлгөө тэврэн авлаа. Хэрэв тэрээр бодсон бодлоо бусадтай хуваалцвал лав галзуурч гэх нь лавтай авч Гандир бодлоосоо сөөм ч ухарсангүй.

Гөлгөө тэврэн галтогооны хэрэгсэл тойруулан тавиад эвтэй хөөрхөн тоглох охиныхоо хажууд шахан сууж, дэргэдээ суулгасан хүүхэлдэйг нь дахин нэг сайтар ажив. Ямар ч гайхам зүйлгүй жирийн л нэг бяцхан хүүхэлдэй. Би ер нь өөрөө ажилдаа дарагдсаар байгаад арай мэдрэлийн ядаргаад орж байгаа юм биш биз дээ, хий юм зохиож бодоод түүндээ итгээд гэж Гандир бодох зуураа хүүхэлдэйг нэг гараараа бариад, гөлгөө нөгөө гараараа бариад миний охин хоёулаа ингэж тоглоё хэмээн хэлсэн биш өнөөх хачин ойлгомжгүй зүйл дахин өрнөж орхив. Гөлгөн дээрээ хүүхэлдэйг нь суулгаад орхитол, гөлөг нь гаслах хуцаж гараас нь мултрах гэж зүтгэж, охин нь ч ээжээ битгий ингэж тогло, хүүхэлдэй гөлгөнд дургүй хэмээн цовоо дуугаар хэлэх нь тэр. Тэр битий хэл хүүхэлдэйгээ авахаар гараа сарвайв, цаанаа л нэг эвгүй санагдаад явчихсан тул Гандир охиныхоо гарыг цаашлуулан байж бай гээд хүүхэлдэйг унуулсан хэвээрээ гөлгөө нааш нь цааш нь алхуулах хэмээн оролдсоор байтал харин гөлөг нь улам л нугдайн доошоо хэвтэж, хүзүүнээс нь зулгаасаар байтал хаашаа ч хөдлөхгүй өрөвдөлтэй гаслаж эхэллээ. Гандир өөрийн эрхгүй гайхширч орхив, хүүхэлдэйгээ хартал ямар ч өөрчлөлтгүй хөдөлгөөнгүй цэнхэр шилэн нүд. Гандир санаа алдан хүүхэлдэйг хажуу тийш нь тавиад даарч байгаа мэт чичрэх бяцхан гөлгөө тэврэн, юу гэж бодохоо мэдэхгүй байлаа. Охин нь хүүхэлдэйгээ авч дэргэдээ суулгаад ээжээ би танд урд нь хэлсэн ш дээ, хүүхэлдэй гөлгөнд маань дургүй ээ гэж, сая та тэгж тоглох хэрэггүй л байсан юм даа гэхэд Гандир яагаад гэж асуугаад охиноо эгцлэн ширтэв. Яагаад гэвэл гөлгөнд улам муу юм болно, та харж л байгаарай гэж охин нь үнэмшилтэй нь аргагүй хэллээ.

- Хэн чамд гөлгөнд муу юм болно гэж хэлсэн юм, чи чинь энэ хөөрхөн гөлгөндөө дургүй юм уу?
- Би дургүй бишээ, гэхдээ хүүхэлдэйг хазах гэсэн гэж хүүхэлдэй надад хэлээд дургүй байгаа юм, удахгүй эндээс явуулна гэсэн
- Тэгвэл чи байтлаа хүүхэлдэйний хэлээр ярьдаг болж байна уу, эсвэл хүүхэлдэй чинь хятадад үйлдвэрлэгдэхдээ монгол хэл сураа юу?
- Мэдэхгүй ээжээ ямар чбайсан би тоглож байхдаа хүүхэлдэйнхээ хэлсэн болгоныг ойлгодог, бодвол энэ монгол хүүхэлдэй биз гээд охин нь тоосон шинжгүй дахин тоглоомон аяга тавгаа өрж хурааж эцэс төгсгөлгүй тоглоомоо үргэлжлүүлэв.

Гэнэт Гандир өөрийнхөө охиныг ердөө л гуравхан настайг саналаа, би чинь жаахан хүүхэдтэйгээ яаж маргалдаж байгаа нь энэ вэ. Бурхан минь юу болоод байгаа юм бэ, нэг бол үнэн нэг бол би галзуурчээ гэж Гандир дотроо үймрэн бодолхийлов. Жаахан шүү дээ миний охин . . . Гандирын бодолд дахин нэг санаа гялсхийн орж ирэв. Бушуухан босч тэвэрсэн гөлгөө галтогооны өрөөны дуртай буланд нь аваачиж тавиад, буцан ирж охины дэргэд сууж багахаан яриа дахин өрнүүлэхээр шийдлээ.

- Миний охин дээр унагасан цэцгээ санаж байна уу? Тэрийг хагал гэж хэлэхдээ хүүхэлдэй нь өөрөө галтогооруу явж очоод зааж өгсөн юм уу
- Тиймээ, надтай хөтлөлцөөд явдаг юм
- Ээж нь чамайг хөтлөлцөөд явж, байгааг хараагүй ү дээ, тэгээд ч ээж нь дандаа цуг байдаг юм чинь ээждээ үнэнээ хэлчих л дээ
- Та тэгэхдээ хааяа намайг түгжээд дэлгүүр рүү гүйдэг л биздээ. Миний охин юунд ч битгий хүрээрэй сууж байгаарай гэхчихээд. Тэгэхээр чинь хүүхэлдэй бид 2 хөөцөлдөөд ёстой гоё тоглодог байхгүй юу. . .

Гандирын дотор муухайран хүйт оргиж өөрийн эрхгүй утасруугаа гараа явуулан нөхөррүүгээ залгаж, ямар ч ажилтай байсан орхиод бушуу гэртээ ирэхийг гуйлаа. Утасны цаанаас очиж явна одоохон гэх нөхрийнхөө тайван хоолойг сонсоод үл ялиг тайвширсан ч гэлээ охиныхоо тэрхүү гайт хүүхэлдэйгээ тоглохыг нь болиулж чадсангүй . Тэрээр хүүхэлдэйг гэртээ ирсэнээс хойш 2 удаа охиноо түгжээд хажуугийн дэлгүүр бушуухан гүйгээд ирсэн нь үнэн ажээ. . . Хөөрхөн хөдөлгөөнгүй сууж байгаа гэж бодож байсан охин нь хөшүүн мөртлөө амилсан хүүхэлдэйтэй хоёулаа гэртээ цоожлуулаад үлддэг байсан байх нь. Аймшигтай юм. . .

Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.08 6:01 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.04.06 9:31 pm
Posts: 250
Location: Зах хязгааргүйд, гэхдээ нартай цэлмэг
Хаалганы цоож торчигнуулан дуу аялсаар орж ирсэн нөхөртөө Гандир юу ч хэлсэний хэрэггүй юм байна гэдгийг шууд л ойлголоо. Ер нь түүнд ярьлаа ч гэлээ шоолох, үгүй бол утгагүй юм ярьлаа гэж дургүйцэх нь гарцаагүй. Ямар ч баримтгүй Гандирын бодол, охины ярьсан яриа хоёрыг ер нь хэн үнэмших юм бэ. Ер нь нөхөртөө ч, өөр хүнд ч энэ тухай хэлээд хэн ч үнэмшихгүй. Гандир гаргасан шийдвэрээ хэнтэй ч хуваалцахыг хүссэнгүй. Унтахаас арай өмнөхөн гэнэт гөлгөө яагаад хөл доогуур орооцолдохгүй байна вэ хэмээн гэнэт санаад галтогоондоо ортол, аль түрүүний аваачиж тавьсан буландаа ямар ч хөдөлгөөнгүй унтаж байгаа аятай хэвтэж байх нь тэр. Бурхан минь гэж Гандир дуу алдан ухасхийн тэврэн автал ашгүй нүдээ нээж амьсгаатай байхаар нь дотор жаахан ч гэсэн уужирч амьсгаагаа гаргалаа. Яасан хө гэх нөхрийнх нь дуутай зэрэгцэн, хэн нэг нь араас нь цэл хүйтэн харцаар ширтэх мэт санагдан, нурууных нь араас салхи сэнгэнэх мэт болов. Хааяадаа нэг л эвгүйцээд хүн хараад ч байгаа мэт мэдрэмж төрөхөд эргээд харахад нээрээ л хүн харц тусгасан байдагсан. Гэтэл энэ удаа хүйт даасан хорсолын зэвхий харц түүнд мэдрэгдэх мэт санагдаад эргээд хартал ээ бурхан минь гэх дуунаар нь гүйлдээд ирсэн нөхөр, охин хоёр нь гайхсан шинжтэй зогсож байлаа. Охин нь хүүхэлдэйгээ тэвэрчээ. . .

Яагаачгүй ээ, миний охин явж тогло гэж хэлчихээд Гандир нөхрөө хажуудаа суулгаад галтогооныхоо хаалгыг сайтар хаалаа. Амьхандаа өөрийнхээ яриаг хүүхэлдэйд дуулгахгүй гэсэндээ тэр. Гөлөгнийхөө тавганд нь сүү ихтэй бүлээхэн цийдэм хийсэн боловч хөөрхий гөлөг бараг л уусангүй нь улам санаа зовооно. Гандир нөхөртөө найзынхаа ирсэн тухай жаал яриад гөлөг нь өвдсөн гэж хэлсэнийг хэлээд чи бид 2 өдөр гаргах биш дээ, салхинд бага гаргаж байгаа болохоор бие нь маш муудаж байгаа нь энэ гэж байна. Түүнийг өдөрт 2-3 цаг салхинд гаргаж байх айлд яаралтай аваачиж өгье. Нөхөр нь дуугайхан сонсоод гөлгөө өвөр дээрээ тэврэн бяцхан чих, сэгсгэр жаахан үсийг нь илбэлээ. Ёстой хөөрхөн гөлөг шүү тиймээ, гэхдээ манай охин нэг их тоглож харагдахгүй юм даа. Бараг л чиний нохой болчихсон харагддаг юм, тэгье тэгье охин дургүйцэхгүй байхаа асуух уу одоо гэж нөхөр нь хэллээ.

Гандир сандарч яах юм бэ, явуулахгүй гээд уйлбал яана. Тэгээд байлгаж байгаад нүдэн дээр нь үхчихвэл охин маань яах юм. Чимээгүй маргааш айлд өгчихөөд гадаа гаргасан чинь зугтаад явчихлаа гээд хэлчихэе гэхэд нөхөр нь дуртай зөвшөөрсөнөөр асуудал шийдэгдлээ. Чи өнөө өглөө охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөөрэй, би өглөө гөлгөө айлд өгчихөөд ажилдаа яваад өгье. Ээж нь нохойгоо салхилуулна, бас вакцин хийлгэнэ гээд үлдэе. Тэгээд нохой нь эмчээс айгаад зугтаад явчсан гээд хэлчихье гэж тэр 2 үгсэн тохиролцлоо. Гандирын далд санаа нь охинд нь хэлчихвэл хүүхэлдэй сонсоод өнөө шөнө гөлгөнд нь элдэв зүйл хийчих вий хэмээн бодоод охиндоо огт дуулгахгүй байхаар шийджээ. Өөрийнхөө энэ бодлоо үнэн гэж бодоход хэцүү байсан ч эх хүний далд зөн совингоо энэ удаа дагасан нь зүйтэй гэж бодлоо. Харин өнөөдөр охиноо дундаа өвөртлөж унтана аа. . .

Маргааш өглөө нь Гандир охиноо цэцэрлэгт нь явуулалгүй авч үлдлээ. Охиноо энэ цайг дуустал нь уу хэмээн захиргаадаад тэр хооронд бушуухан үүдний шкафаа зайчлан өөрөө орж болох зай гаргасанаа охиндоо огтхон ч мэдэгдсэнгүй. Дараа нь охиндоо нэг зөөлөн чихэр атгуулаад тоглоомуудыг нь овоолон дэргэж нь суулган үнсээд, ээж нь гүйгээд хажуугийн дэлгүүр ороод сүү аваад ирье, миний охин томоотой байгаарай, ердөө 3хан минут гээд галтогоо орлоо. Тэнд охиных нь газарт унагасан цэцэг овоо хөөрхөн үндэслэсэн нь шилний цаанаас тодхон харагдана. Хүүхэлдэй гуай та энэ цэцэгт минь дургүй гэл үү, тэгвэл одоо яахыг чинь харъя л даа гэж Гандир амандаа үглээд охиндоо цэцгээ үзүүлэхээр алхан очив. Миний охин энэ хардаа чиний унагаасан цэцэг ийм гоё болчихсон удахгүй ээж нь сайхан саванд суулгаад гоё улаан цэцэг дэлбээлүүлнээ. Ингэж хэлчихээд бардам элхлан цэцгээ буцаан тавиад үүдрүү очин гадуур хувцасаа өмсөж буй чимээ гаргангаа шкафныхаа хаалгыг сэмээрхэн онгойлгож орхив. Хаалганыхаа завсар зай гаргаж орхиод за ээж нь гялс гүйчихээд ирье хэмээн чангахан хэлээд хаалгаа тас хийн хаагаад, гялсхийн шкафандаа орж хаалгыг нь хэргээр дутуу хаалаа. Хэрвээ үнэхээр хүүхэлдэй нь алхаж явдаг юм бол дургүй цэцгээ дахин унагаж хагалахаар охиных нь хамт галтогооны өрөөнд орох нь лавтай.

Гэнэт шкафанд орохдоо ямар нэгэн том мод ч юмуу, хоолны том төмөр халбагаа бариад ороогүйдээ Гандир харамслаа. Хэрвээ тэр бяцхан өөдгүй хүүхэлдэй алхаад явж байх юм бол тэр доор нь нам цохиод цонхоор чулуудах байсан юм. Гандир яагаад ч юм бүү мэд тэр хүүхэлдэйнд гараараа хүрэхээс жийрхэж байлаа. Охин ганцаараа амандаа элдэв зүйл ярьж байгаад тожир тожир алхан галтогоог зүглэсээр өрөөнөөсөө гарч ирлээ. . .

Гандир талд харанхуйд төөрсөн хүн айлын гэрэл харах адил дотор онгойн уужирч санаа алдан инээвхийллээ. Аан муу сахилгагүй охин чамайг даа. Аавынх нь зөв байжээ. Алив нөгөө явдаг гүйдэг хүүхэлдэй гэж бодоод Гандир өөрийгөө шоолон тас тасхийн инээхээ дөхөв. Бяцхан охин нь хүүхэлдэйгээ нэг гартаа хөтлөөд гарч ирсэн хэдий ч хүүхэлдэй нь өөрөө алхах биш, нэг хоёр хэмээн үглэсээр аяархан алхах охиных гарч чирэгдэн явах нь хаалганы завсараар харагдсан нь тэр ажээ. Гандир тэр дороо гарч ирэх гэсэн боловч, гэнэт шкафнаас гараад ирвэл охин нь цочоод сүйд болох байх гэж бодоод буцаагаад хаалгаа татах гэж байгаад жаахан чимээ гаргатал чирэгдэж явсан хүүхэлдэй зог тусан гэнэт амьд хүн мэт хүзүүгээ эргүүлэн хөх цэнхэр шилэн нүдээрээ Гандирын нуугдсан шкафыг цоо ширтэх нь тэр. Гандирын толгойтой бүх үс өрвөсхийн босч бурхан минь амьд юм байна, тэр чинь амьд юм байна шүү дээ хэмээн амандаа шивнээд золтой л ухаан алдчихсангүй арайхийн хоёр хөл дээрээ яахаа мэдэхгүй зогслоо. Хөх цэнхэр нүдтэй хөөрхөн боловч аймшигт хүүхэлдэй резинэн цагаан гуталтай бяцхан хөлөөрөө Гандирын нуугдсан шкафыг зүглэн мөс шиг хүйтэн шилэн нүдээр түүнийг ширтэн удаан гэгч нь алхаж эхэллээ. Гандир шкафан дотроо сүх бариад орсон байлаа ч гэсэн тэрийгээ далайж балбах манатай, зүрх нь хүчтэй дэлсэн арай л нэг ухаанаа алдчихалгүй зогсож байв. Хүүхэлдэй хоёрхон алхаад шкафных нь дэргэд ирэхэд хаалга нь өөрөө нээгдэн онгойхол Гандир өөрийн эрхгүй хар чадлаараа хашгирлаа. . .

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 82 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited