Загасчлах сайхаан. Бид мэт суудлын ажилтай хүмүүст хааяа нэг эрүүл агаарт, урсгал ус ширтээд явж байх ч жаргал шүү.
Ер нь бол спорт загасчлал, уурга дэгээгээр загасыг хороож шалихгүй юм байгаам ш дээ. Загас гэдэг чинь тэгж санаан зоргоор баригддаг ч амьтан биш. Усанд нь уяад орхичихсон биш болохоор янз бүр шүү дээ. Заримдаа нэг газраас 50-60 г ч барьж болно. Заримдаа бүтэн өдөр ч хоосон тэнэж болно. Хоёр шидээд хоёр тул авч ч болно /өөрийн жишээн дээр хэлэхэд

/, 200 шидээд жараахай ч барихгүй байж болно /зарим нэг хүн байх, байх

/ . Хүн загас хоёрын шударга өрсөлдөөн болдог шүү дээ. Жинхэнэ загасчид бол барьсан загасаа авахаа ч авч, тавихаа ч тавьдаг, байгаль дэлхийдээ хайртай хүмүүс байдаг юм.
Харин шунахай сэдлээр тор тавьж, дэлбэлж байгаа новшнуудтай л тэмцэх хэрэгтэй. Тэд л загасны тоо толгойг цөөрүүлж байгаа байгаа гэмт хэрэгтнүүд шүү дээ. Бас сүүлийн үед Монголоор дүүрчихээд байгаа хужаа нар загасны өгсөж уруудах үед голыг энгээр нь хааж, сүргээр нь хядаад байгаа дуулдсан. Хамгийн өөдгүй нь зүгээр уурга дэгээгээрээ л загасчилдаг бид мэтдээ төмрийн хуурай шиг байдаг байгаль орчны байцаагчид тэр муусайн алуурчдыг яадаг ч үгүй юм гэнэ лээ. Харин ч загастай газар зааж өгөөд хамт явж байдаг ч гэж дуулдсан. Ийм өөдгүй амьтад үгүй бол Монголын загас элбэг байх юм шүү дээ.