#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.23.19 6:21 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 148 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
 Post subject:
PostPosted: May.24.07 11:53 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Mar.26.07 10:14 am
Posts: 272
Location: Hairiinhaa hajuud
Амралт
Зургаан сарын дараа би шинэ жилийн амралтаараа гэртээ харилаа. Нью-Йоркийн хүйтнээс дайжсан би бушуухан Гавайдаа очиж усан завиар давхихыг яарч байлаа. Хэд хоног сайхан амарч байхад миний найзын аав буюу миний “баян аав” намайг уулзахыг хүсэж өрөөндөө урилаа. Би түүнтэй ойр зуурын юм ярьж байгаад хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн тухайгаа хэлэхэд
- “Чи яасан гэнээ?” гэж их л гайхаж асуув. Давтан хэлэхэд, тэрээр “Яах гэж” гэж асуув. Баян аав намайг хаанахын хувьцаа авсныг ч сонирхохгүй байв. Би ч буруу зүйл хийж дээ гэж бодоод сандартал баян аав “Тэгээд чи хэнээс хувьцаа авсан юм бэ?” гэлээ. Би хэлж амжаагүй түгдэрч байтал “Чи тэр хүнийг таних юм уу” гэж дахин асуув. Би өөрийгөө хамгаалах санаатай
- “Тэр манай сургуулийн төгсөгч юм билээ. Тэр сонсогч нарт хувьцааны хөрөнгө оруулалт хийх санал тавьдаг” гэхэд баян аав дооглонгуй инээв. Би түүнээс “Би буруу зүйл хийсэн байна уу?” гэж асуухад баян аав хэсэг дуугүй сууж байснаа ам нээж
- “Үгүй ээ. Харин ч чамд баяр хүргэе. Ямар ч байсан чи өөрөө шийдвэр гаргаж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийжээ. Ихэнх хүмүүс хөрөнгө оруулалт хийхээс айж эрсдэлээс зугатдаг юм. Тэд хойшлуулсаар, эсвэл айсаар байгаад хэзээ ч хөрөнгө оруулалт хийдэггүй. Олсоноо бүгдийг нь үрж, харин тэтгэвэрт гарсан хойноо миний ажиллаж байсан байгууллага намайг харж үзнэ гэж горьддог. Гэтэл чи өөрийн олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийсэн байна. Чиний хийсэн алхамд чинь би санаа зовохгүй байна. Харин чамд өөрт чинь санаа зовоод байна” гэв.
- “Би яасан гэж?” намайг асуухад “Чамайг ямаршуухан хөрөнгө оруулагч болно доо гэдэг бодол санааг минь зовоож байна” гэв.

Хөрөнгө оруулалтын боловсрол олгох биш, харин бараагаа зарах оролдлого
- “Яасан, би муу хөрөнгө оруулагч гэж үү”

- “Үгүй ээ, би тэгж хэлэх гээгүй. Урт хугацааны хөрөнгө оруулалт хийхийг тэр хүн чамд зөвлөсөн үү”

- “Тийм” гэж би чимээгүйхэн хариулав.

- “Тэр хүн чамд зөвхөн өөрийнхөө барааг л зарсан байна шүү дээ. Чи ийм маягаараа байвал хэзээ ч сайн хөрөнгө оруулагч болохгүй. Тэр хүн чамд хэзээ ч ухаантай хөрөнгө оруулагч болох ухааныг заахгүй”

- “Тэр тэгээд надад бараагаа шахсан хэрэг үү?”
Аав инээгээд, чи өөрөө бодож ол доо гэв.

- “Чи сар бүр чек илгээснээр юунд суралцах юм бэ. Чи яагаад тэр чамд урт хугацааны хөрөнгө оруулалтыг санал болгож, олон компанийн хувьцааг ав гэж зөвлөсөн гэж чи бодож байна?”

Би жаахан бодож байгаад та надад хэлээд өг л дөө гэж гуйв.
Баян аав
- “Үгүй ээ, чи өөрөө бодож ол. Чи одоо залуухан, дөнгөж 18 настай байна. Чи амьдралаас маш их зүйлд суралцах ёстой. Чамд одоо гаргасан шийдвэрээсээ суралцах сайхан боломж тохиож байна. Чи энэ асуултын хариуг ойлгохоороо надад хэлээрэй. Ихэнх хүмүүс хувьцаа зарах болон хөрөнгө оруулалтын боловсрол олгох хоёрын ялгааг олж харж чаддаггүй. Тийм ч учраас ихэнх хүмүүс баян болдоггүй юм. Тийм ч учраас ихэнх хүмүүс хөрөнгийн бирж дээр мөнгөө алддаг. Тэд хөрөнгө оруулалтын боловсролыг барааны танилцуулгатай андуурдаг. Тэд урт хугацааны хөрөнгө оруулалт хий гэсэн зөвөлгөөг үг дуугүй дагаж, үүнийг ухаантай зөвөлгөө” гэж боддог.

Сая сая хүмүүс тэрбум тэрбумаар нь алддаг
2000-2003 оны хооронд болсон санхүүгийн зах зээлийн хямралын үед бирж дээр хүмүүс 7-9 триллион доллар алдсан гэсэн тооцоо бий. Үүнээс гадна ажилгүй болох гэх мэт хямралаас болж өчнөөн олон хохирлыг тооцоолохын аргагүй. Үүний шалтгаан нь эдийн засгийн тогтворгүй байдал, инфляци, терроризм, авилгал, зах зээлийн хандлага... гээд л дурьдаад байж болно. Үнэндээ үүний шалтгаан нь ганцхан юм. Энэ бол, сая сая хүмүүс санхүүгийн зөвлөгчийн бараагаа зарах гэсэн шаргуу оролдлогыг өөрт нь санхүүгийн боловсрол олгож байна гэж андуурсанд л оршиж байгаа юм. Тэд ямар ч бодож тунгааж, асууж лавлах зүйлгүйгээр, чек бичээд мөнгөө өгөөд байсан юм. Дахин дахин мөнгөө өгөөд л, хувьцаа худалдаж аваад л, хэзээ өөрт нь ашиг өгөхийг нь хүлээгээд л... Мөнгө нь салхинд хийссэн мэт алга болсон гэсэн эцсийн хариуг сонсох хүртлээ мөнгөө өгсөөр байсан нь харамсалтай.

Мөнгө хэзээ ч сураггүй алга болдоггүй
Баян аав “Нэгэн алдартай санхүүгийн хөрөнгө оруулагч хүн томхоон сонин дээр “Санхүүгийн зах зээл дээр алдсан мөнгө бол нийгмийн алдагдал биш. Энэ бол зүгээр л мөнгөний шилжилт. Хэн нэгнээс алдагдсан мөнгө өөр хэн нэгний халаасанд орж байдаг” гээд үргэлжлүүлэн “Би ч гэсэн мөнгө алдаж байсан. Миний алдсан тэр мөнгө хаачсан хэрэг вэ? Тэд алга болоогүй юм. Тэр мөнгө, надад хувьцаа худалдсан тэр хүний халаасанд орсон юм” гэв.
Сая л баян аавын яагаад, миний ямархан хөрөнгө оруулагч болох бол гэдэгт санаа нь зовж байсныг ойлгож эхэллээ.


Top
   
 Post subject:
PostPosted: May.24.07 11:54 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Mar.26.07 10:14 am
Posts: 272
Location: Hairiinhaa hajuud
Хэзээ худалдах вэ?
Би баян ааваасаа “Би тэгвэл хувьцаагаа зарчих уу” гэхэд “Хэрэггүй. Чи алдаа гаргасан байж болно, гэхдээ энэ алдаанаасаа суралцахгүй юм бол алдаа гаргасны чинь үнэ цэнэ байхгүй болно. Учрыг нь олтол чи чекээ илгээ, мөнгөө төл, чи алдсан мөнгөнөөсөө илүү ихийг суралцана. Тэгсний дараа л чи жинхэнэ хөрөнгө оруулагч болно. Ямар ч байсан чи, чамд бараагаа зарах гэсэн шаргуу оролдлогыг ухаантай хөрөнгө оруулалтын зөвөлгөөнөөс ялгаж салгаж сурна шүү дээ” гэсэн юм.

Урт хугацааны хөрөнгө оруулалт
Ударгүй амралт дуусч би, халуун дулаан Гайвадаа хоргодсоор хүйтэн Нью-Йоркийг зорих боллоо. Би хичээлдээ орсоны дараа ч нөгөө хүн рүү чек илгээж мөнгө өгсөөр байлаа. Гэвч надад мөнгө үргэлж дутагдаж байсан юм. Ойр зуурын мөнгөө олохын тулд хагас сайн өдөр бүр, цагийн 2 доллараар янз бүрийн ажил хийдэг байв.

Хоног өдөр өнгөрөх тусам би хувьцааны ханшны өөрчлөлтийг харж, сониноос тойм мэдээлэл унших боллоо. Миний авсан хувьцааны үнэ өсч байна уу гэдгийг харах гэж л тэр шүү дээ. Ингээд 6 сарын дараа, 1966 онд зуны амралтаараа дахин Гавай явлаа. Баян аав намайг өглөөний хоолонд урьж, за тэгээд чиний хөрөнгө оруулалт чинь хэр амжилттай байна вэ гэж асуув. Би түүнд, ямар ч хэрэг алга, би бараг 100 долларын хөрөнгө оруулалт хийчихээд байна. Гэтэл хувьцааны үнэ 12 сарын өмнө ямар байсан, яг тэр чигээрээ л байна гэлээ. Баян аав надад “Тэвчээргүй байна гэдэг тун муу шүү” гэж хэлэв.

- “Би үр дүнгээ хармаар байна шүү дээ”

- “Асуудал нь чиний мөнгөнд биш, харин чиний тэвчээргүйд байгаа юм шүү дээ”

- “Би тэвчээргүй гэж үү? Харин ч би бүтэн 12 сарын турш хөрөнгө оруулалт хийлээ, хүлээлээ. Гэтэл ямар ч гялтайх зүйл алга”

- “Тэвчээргүй хөрөнгө оруулагч л ямар ч бодлогогүйгээр хөрөнгө оруулалт хийдэг юм. Хувьцаа үр ашгаа өгөхгүй байгаагийн шалтгаан нь тэвчээргүй занд л байдаг юм.

- “Би тэвчээргүй учраас хувьцааны үнэ өсөхгүй байгаа хэрэг үү?”

- “Чамд хувьцаа зарсан хүнтэй чи хэр удаан ярилцсан бэ, Чи хувьцаанд хөрөнгө оруулах шийдвэрээ гаргатал хэр удаан бодсон бэ?”

- “Би нэг цаг орчим ярилцсан. Тэр миний амьдралын зорилгыг асуусан. Тэр надад хэд хэдэн диаграм зураг харуулсан. Тэр нь өсч байсан. Тэр надад урт хугацааны хөрөнгө оруулалтын давуу талуудыг хэлсэн”

- “Тэгээд л чи хувьцаа худалдан авахаар шийдсэн хэрэг үү. Би бол үүнийг тэвчээргүй зан гэж хэлэх байна. Чи ямар ч тэвчээргүйгээр хувьцаа худалдан авсан, тэгээд одоо бас үр ашгаа өгөхийг нь тэвчиж чадахгүй байна. Нэгдүгээрт, чи хувьцааны хөрөнгө оруулалт гэж юу байдгийг мэдэхгүй байж яаж худалдан авч чадсан юм бэ. Хоёрт, чи ямар хувьцаа ашиг өгдөгийг судлахад цаг зарцуулаагүй юм байж одоо үр ашгийг нь тэсэн ядан хүлээж байдаг. Нэг зүйлийг сана, хамгийн муу хөрөнгө оруулагч нар тэвчээргүй байдаг юм”

- “Тэгээд би мөнгөө бүр мөсөн алдах гэж үү?”

- “Үгүй ээ. Одоо чи ашиг олж чадах уу гэдэгт бүү санаа зов. Одоо чи өөрийгөө үнэгүй хичээлд сууж байна гэж бод. Ихэнх хөрөнгө оруулагч нар тэвчээртэй байхын хичээлийг өөртөө хэвшүүлдэггүй юм. Тэд бурууг өөрөөсөө биш, бусдаас хайдаг. Одоо л чи тэвчээртэй байхын үнэ цэнийг мэдрэх болно” гээд “Удахгүй чи сургуулиа төгсөөд ажил дээр гарна, өдөржин ажилдаа анхаарна, дараа нь хүнтэй сууна, хүүхэд гаргана, амьдрал зохионо. Тэгээд зардал чинь нэмэгдэж, хөрөнгө оруулалтын талаар судлах цаг олдохгүй болно. Чухам одоо л чи хөрөнгө оруулалтын тухай судалахад цаг гаргаж чадахгүй юм бол цаашид хэзээ ч гаргаж чадахгүй гэж мэд”


Top
   
 Post subject:
PostPosted: May.24.07 11:55 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Mar.26.07 10:14 am
Posts: 272
Location: Hairiinhaa hajuud
Баян аавыг ийнхүү урсгахад миний жаахан дургүй хүрч эхэллээ. Баян аав цэргийн сургуульд сурах ямар их хэцүү байдаг, ямар их тэсвэр тэвчээр шаардагддаг, бас түүний хажуугаар өөрөө өөрийгөө болгож, амьдралаа авч явна гэдгийг ер ойлгохгүй байсан юм .

Баян аав намайг ”Чи ч тэвчээргүй юм даа. Үнэнээ хүлээгээч дээ, чи хөрөнгө оруулалтын тухай судлахаас залхуурч байна шүү дээ. Чи өөрийгөө жигтэйхэн завгүй гэж хаацайлсан дорвол үнэнээ хүлээсэн нь дээр шүү дээ”

- “Та тэгээд намайг мөнгөө энэ хөрөнгө оруулалтад алдана гэж хэлэх гээд байна уу?

- “Мөнгийг хэзээ ч, юунд ч алдаж болно. Гэхдээ мөнгөө алдахаас илүү харамсалтай зүйл юу байдгийг мэдэх үү?

- “Мэдэхгүй ээ”

- “Хамгийн харамсалтай нь чи хэзээ ч амжилттай хөрөнгө оруулалт гэж юу байдгийг мэдэхгүй өнгөрнө. Чи хөрөнгө оруулалтын тухай судлахад цаг гаргахгүй бол цаашид хөрөнгө оруулалт хийхээс айж, эрсдэлээс зугтаж амьдрах болно. Тэгээд мөнгөө банкинд хийж, өөр хэн нэгэн хүн чиний мөнгийг өсгөж, ашиглах боломжийг олгоно. Чи шинэ бизнесийн хөрнгө оруулалтыг хайж, тэндээ амжилттай хөрөнгө оруулалт хийхийн аз жаргалыг хэзээ ч амсахгүй. Чи хэзээ ч баян сайхан амьдрахын аз жаргалыг мэдрэхгүй өнгөрнө. Энэ л хамгийн харамсалтай юм даа. Эцсийн дүндээ энэ бол чи хөрөнгө оруулалтыг судлахад цагаа зарцуулаагүйгээс л үүдэх юм шүү дээ” гэж хэлээд үргэлжлүүлэн “Тэр чамд хувьцаа худалдахдаа юу гэж хэлсэн бэ, хувьцааны үнийн өсөлт жил бүр 10 хувьтай байгаа, чи хөрөнгөө оруул гэж шавдуулсан уу. Тэгсэн байх л даа. Энэ бол дандаа хэлдэг бэлэн үг юм шүү дээ. Тэгээд ч энэ 10 хувь бол өчүүхэн мөнгө. Чи түүнээс, “Энэ 10 хувийн өсөлт чинь үнэхээр найдвартай юу”, “Та баталгаа өгч чадах уу” гэж асуугаагүй л биз дээ. Ингээд тэр хожиж, чи хожигдож байна. Чи түүний зөвөлгөөгөөр хэзээ ч амжилттай хөрөнгө оруулагч болж чадахгүй ”

- ”Та хувьцааны хөрөнгө оруулалтыг хамгийн эрсдэлтэй гэж хэлэх гээд байна уу?

- “Үгүй ээ, би тэгж хэлээгүй” гээд аав санаа алдан, “Би дахиад хэлье. Чи анхааралтай сонс. Асуудал нь хөрөнгө оруулалтандаа биш, харин хөрөнгө оруулагчдаа байдаг юм. Хэрэв тэр боловсролгүй, хөрөнгө оруулалтын тухай наад захын мэдлэггүй бол мөнгөө алдана. Би зөв газрын хувьцааг авч, мөнгөө өсгөсөн хэрнээ яг худалдах үед нь худалдахгүй сууж байгаад хамаг мөнгөө алдсан олон хүнийг мэднэ. Бас мэдээжийн, харсаар байтал ашиггүй, ирээдүйгүй газрын хувьцааг аваад хамаг мөнгөө алдсан хүнийг ч мэднэ. Бас хамгийн тэнэг хөрөнгө оруулагчид сайн зөвөлгөө өгч байгаад түүнийг ашигтай байлгаж чадсан зөвлөгчдийг ч танина. Тэгэхээр асуудал нь хөрөнгө оруулалтандаа биш, харин хөрөнгө оруулагчдаа л байдаг юм”

Одоо л би баян аавын юу хэлэхгээд байгааг ойлгож эхэллээ. Тэгээд ааваас ухаантай хөрөнгө оруулагч хэзээ ч мөнгөө алддаггүй юу гэж асуухад “Мэдээж шүү дээ. Хамгийн гол нь би, ухаантай хөрөнгө оруулагч илүү их мэдлэг, ухаантай болохын тулд маш их судалдаг, хөдөлмөрлөдөг, харин дундаж хөрөнгө оруулагч ашгийн хойноос хөөцөлддөг гэдгийг чамд ойлгуулах гээд байгаа юм шүү дээ. Тиймээс чи өнөөдөр ашиг, алдагдлын тухай биш, харин цаашид яаж сайн хөрөнгө оруулагч болох вэ гэдгээ бодож, суралцах хэрэгтэй. Зүгээр л нэг чек бичээд мөнгөө өгөөд байвал чи хэзээ ч сайн хөрөнгө оруулагч болохгүй... Одоо чи өөрийгөө тэвчээргүй, цаашид суралцах хэрэгтэй, хэрэв суралцахгүй бол хэзээ ч ахмжилттай хөрөнгө оруулагч болохгүй, хэзээ ч зөв хөрөнгө оруулалт хийхгүй, хөрөнгө оруулалтын ашиг шимийг амсахгүй гэдгээ ойлгов уу? гэж асуув.

- “Ойлголоо. Бүгдийг ойлголоо”

- “Гэхдээ чи нэг зүйлийг ойлгосонгүй үлджээ”

- “Юуг тэр вэ?”

- “Танихгүй хүний үгэнд орж мөнгөө өгсөн талаараа юу гэж бодож байна. Бас, энэ хүн чиний мөнгийг цааш нь хэнд өгч байгаа талаар, Энэ хүн чамаас мөнгө салгаж чадсаныхаа төлөө шагнал авч байгаа тухай юу гэж бодож байна вэ? Энэ хүн хэдийн шагнал авдагийг чи мэдэх үү? Чиний өгсөн мөнгөний хэдэн хувь нь жинхэнэ хөрөнгө оруулалт болж, хэд нь энэ хүнд шагнал болж үлддэг, хэд нь чиний мөнгийг удирддаг хзүмүүсийн халаасанд ордог тухай чи мэдэх үү? Чи хөрөнгө оруулсан мөнгөнөөсөө ашиг олж чадаж байна уу? Хэрэв чиний мөнгийг эд алдчихвал чи яах вэ? Чамд мөнгөө эргүүлэн авах эрх бий юу?... гээд л чи энэ асуултуудын ядаж нэгэнд нь хариулж чадах уу?

Би ч зогсоо зайгүй “Үгүй” гээд л толгойгоо сэгсрээд байлаа.

- “Чамд хувьцаа зарсан тэр хүнээс чи, та өөрөө ийшээ хөрөнгөө оруулдаг уу гэж асуусан уу, эсвэл зөвхөн чиний мөнгөнөөс тодорхой хувь авч амьдралаа залгуулдаг юм уу гэж чи асуусан уу”

- “Үгүй ээ би тэгж асуугаагүй”


Top
   
 Post subject:
PostPosted: May.24.07 11:55 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Mar.26.07 10:14 am
Posts: 272
Location: Hairiinhaa hajuud
Хөнгөн шийтгэл

2002 онд Нью-Йорк мужийн прокурор Элиот Спицер “Уол Стрит”-эд хувьцаа арилжаалдаг, хөрөнгө цуглуулдаг томоохон компаниудад залилангийн хэрэг үүсгэж, нийт 1.4 тэрбум долларын торгууль ногдуулллаа. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр “Хөрөнгийн зах зээл дээр эрсдэл байдаг гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэхдээ хөрөнгө оруулагч бүр үнэн зөв шударга зөвөлгөөгөөр хангагдах эрхтэй” гэсэн юм. Гэвч үнэндээ 1.4 тэрбум доллараар торгуулсан ч гэсэн санхүүгийн зах зээл дээр хүмүүсийн алдсан мөнгө нь 7-9 тэрбум долларт хүрсэн байв. Энэ торгууль бол ердөө л хөнгөн шийтгэл бөгөөд санхүүгийн зөвлөхүүдийн авсан шагналын хөлснөөс ч бага байсан юм.

Боловсролтой хөрөнгө оруулагч бологтун

Дээр хэлсэн ёсоор, хувьцааны зах зээл дээр алдсан мөнгө хаашаа ч алга болдоггүй. Энэ мөнгө зүгээр л, өөр хүний гарт очдог. Тийм л учраас би 10.000 доллартай хүнийг хувьцаанд хөрөнгө оруулалт хий гэж зөвлөдөггүй юм. Хэрэв хүн хувьцаанд хөрөнгө оруулахыг сонирхож байгаа бол эхлээд багагүй хугацааг хөрөнгө оруулах ухааныг судлахад зарцуулах ёстой. Миний ойлгодогоор, мөнгөө алддаг өчнөөн олон сая хүмүүс мөнгөөрөө хөрөнгө оруулж чаддаг хэрнээ цаг хугацаагаар хөрөнгө оруулалт хийж чаддаггүй юм. Тийм ч учраас, надаас “Надад 10.000 доллар байна. Би энийгээ яаж өсгөх вэ?” гэж асуудаг хүмүүст би “Хөрөнгөө хаана ч юм оруулчихаад дараа нь өдөр бүхэн миний хөрөнгө өсөөсэй гэж залбирч сууснаас эхлээд хөрөнгө оруулалтын талаар боловсролтой болж, суралцах цаг хугацаандаа хөрөнгө оруул” гэж зөвлөдөг юм. Миний баян аавын олон жилийн өмнө хэлсэн “Сайтар боловсрол эзэмшээгүй хүмүүс дандаа л хэн нэгэн бараагаа зарах гэсэн хөлсний ажилтны өгөөш болж, түүний “чин сэтгэлээсээ” зөвлөсөн зөвөлгөөд хууртдаг” гэсэн үгийг санаж яваарай. Мөн түүний хэлсэн “Чи хэдий чинээ боловсролтой болно, төдий чинээ мөнгөө хамгийн оновчтойгоор зарцуулж чадна” гэсэн үгийг санаж яваарай.

Худалдагчаас сайн асуу
Амжилттай хөрөнгө оруулагч болохыг хүсч буй хүмүүст байх ёстой нэг чадвар бол- танд ямар нэг зүйлийг зарахыг хичээж байгаа хүнээс ухаалаг хөрөнгө оруулалтын шинэ санаа, зөвөлгөөг ялгаж харах чадвар юм. Миний “баян аав”


Top
   
 Post subject:
PostPosted: May.24.07 12:00 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Mar.26.07 10:14 am
Posts: 272
Location: Hairiinhaa hajuud
Өнөөдөр дэлхий тэр чигээрээ “даяарчлал”-ын нөлөөний тухай ярих боллоо. Даяарчлал олон оронд сайн зүйл дагуулж байгаа ч саарыг бас дагуулсаар, Анти-глобализм гэх нэр томьёо хүртэл гарчихсан. Харин даяарчлал таны амьдралд чухам хэрхэн нөлөөлж байгаа талаар эргэцүүлэн бодож байв уу?
Бидний ихэнх нь даяарчлалыг биднээс хол гэж үзэх нь бий. Тэгвэл даяарчлал бидний өдөр тутмын ажлын цаг, уншдаг ном, иддэг хоол, биеийн өндөр, жинд хүртэл хүчтэй нөлөө үзүүлж орхижээ. Чухам яаж нөлөөлсөн талаар хийсэн судалгаагаа танд толилуулж байна.
Монгол улс 90-ээд оноос хойш дэлхийд нээлттэй болсноор өглөө бүр 1 тэрбум хүн “Gillette”-ээр сахлаа хусаж, өдөр бүр 38 сая хүн “MacDonalds”-д хооллодог агуу том зах зээлийн нэг хэсэг болсон билээ. Дэлхийн шилдгүүд болох “Pepsi” ба “Coca Cola”, “Marlboro” ба “Kent”, “Levi’s” ба “Adidas”-ын бүтээгдэхүүнүүд манай улсад өдөр тутам борлогдоод зогсохгүй зарим нь үйлдвэрлэгдэх болсон.
Дэлхийн энэхүү шилдэгүүд Монголд орж ирсэнээр бренд гэдэг ойлголт гарч ирж, компанийн биет хөрөнгөнөөс илүү үнэ цэнэтэй Үндэсний барааны тэмдэгт бий болгох асуудал чухлаар тавигдах боллоо. Үнэндээ кока-кола гэж юу вэ? Сахар, газ, төмөр савнаас бүтэх бөгөөд өртөг нь ойролцогоор 25 цент. Гэтэл түүний нууцлаг жорын үнэлгээ нэмэгдээд л өөрийн өртгөөс дөрөв дахин өндөр үнээр буюу 1 доллараар зарагддаг. “Levi’s” фирмийн өмд ч ялгаагүй. Өөрийн өртөг нь $7 гаруй. Гэтэл зоригт ковбойчуудын домог л энэ өмдний үнийг $50-т хүргэдэг. Энэ зүй тогтоолыг анх “Monel”, “Өгөөж” компаниуд олж харснаар сүүлийн жилүүдэд өөрийн нэрийн олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг зохион бүтээх болсон билээ.
Хэрэв та анзаарсан бол компаниуд гадаад нэр ашигладаг байсан бол сүүлийн үед монголчуудын зан төлөвт тохирсон үндэсний хэв маяг, нэрийг илтгэсэн барааны нэр, бренд гаргах чиг хандлагатай болсон нь “Есүхэй”, “Хараа” “Өүлэн” зэргээр харагдана. Үүнээс гадна жижиг зах зээлтэй, орон нутгийн үйлдвэрлэгч нар ч ундаа, талх нарийн боов, архи зэргээ ч орон нутгийнхаа онцлогийг илтгэсэн бренд болгож, дэлхийн хэмжээний брендүүдтэй өрсөлдөж байна. Өмнө нь зөвхөн киноноос л хардаг байсан пицца, йогурт, гамбургер өнөөдөр бидний өдөр тутмын хоол хүнсний нэг болтол өөрчлөгджээ.
Энэ бүхэнд мэдээж сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон хүн амын бодит орлогын өсөлт нөлөөлсөн. Нөгөө талаас монголчууд бидний шинэ зүйлд хурдан дасан зохицдог, өөриймшүүлдэг зан чанар ч нөлөөлсөн байх.
Манай орны хөгжил ерөнхийдөө зөв голдирлоороо явж байна гэж дүгнэж болохоор. Орлого нэмэгдэхийн хэрээр хэрэгцээ өсөж, нэр төрөл нь олширч, хэрэглэгчдийн мэдээлэл олж авах боломж нэмэгддэг. Манайд ч энэ зүй тогтол явагдаж, улмаар бүтээгдэхүүний чанарт тавих шаардлага өсөж байгаа нь чихэр, архи, шар айраг, гоо сайхны бүтээгдэхүүнүүд дээр илүүтэй ажиглагдаж байгаа юм. Судалгаанаас харахад сүүлийн 3 жилд илүү чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүнд илүү үнэ төлж худалдан авахад бэлэн хүмүүсийн тоо нэмэгджээ. Хүн амын 61% нь илүү баталгаатай, экологийн цэвэр бүтээгдэхүүнд илүү мөнгө төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Тухайлбал, усны зах зээл дээр л гэхэд хоёр төрлийн шинэ зах зээл үүсчээ. Нэг талаас ус цэвэршүүлэх бүхэл бүтэн систем, тоног төхөөрөмжүүд, нөгөө талаас гүнийн цэвэршүүлсэн, савласан усны зах зээл. Өнөөдөр манай оронд нэг хүн жилд дунджаар цэвэршүүлж савласан ¬3 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Орос улсад энэ тоо 15л, Украинд 18, Польшид 50, Чехэд 85 литр байдаг байна.
Хот, суурин газруудын амьдралын хэмнэл дөрөвхөн жилийн дотор маш их өөрчлөгдсөнийг танд дараах тоо баримт харуулна. Монголчууд 4 жилийн өмнөхтэй харьцуулахад гадуур хооллоход зарцуулах зардал нь 4 дахин нэмэгджээ. Энэ нь ажилдаа зарцуулах цагтай шууд хамааралтай байна. Зөвхөн энэ өөрчлөлтийг дагаад л хагас боловсруулсан бүтээгдэхүүний зах зээл, нийтийн хоолны үйлчилгээний зах зээл шинэ шатандаа гарчээ.


Top
   
 Post subject:
PostPosted: May.24.07 12:02 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Mar.26.07 10:14 am
Posts: 272
Location: Hairiinhaa hajuud
Зөвхөн зоогийн газруудын нийт үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн 4 жилд 40 гаруй хувиар нэмэгдэж 38.8 тэрбум төгрөгт хүрчээ. Хэдхэн жилийн өмнө шарсан төмс буюу чипс гэдэг зүйлийг огт мэддэггүй байсан бол 2004 онд ийм төрлийн төмсний борлуулалт 2694.9 тн хүрчээ. Үүнтэй адил үзэгдэл коктейл, тамир тэнхээ оруулах хүйтэн ундаа, мөстэй цай, йогурт зэрэг бүтээгдэхүүн дээр ажиглаж болно.
Технологийн хөгжилийн хувьд, 2005 оны байдлаар гар утасны хэрэглээний өсөлт 22 хувьтай байна. Ийм хурдацтай өсөж байдаг зах зээл үнэндээ ховор. Дэлхий нийтээрээ л хөгжлийн энэ их хурдан дунд эргүүлдэж байгаа гэлтэй. Бүтээгдэхүүний загварыг шинэчлэх үйл явц улам хурдсаж байна. 1990-ээд онд шинэ машины загвар гаргахад 6 жил зарцуулдаг байсан бол өнөөдөр 2 жил хангалттай болж. “Hewlett Packard” компанийн мэдээлснээр, өнөөдөр олж буй нийт ашгийн дийлэнх хувийг өнгөрсөн онд ч байгаагүй тийм, шинэ бараанаас олдог байна.
Үүнийг дагаад рекламны зах зээлийн хэмжээ, эргэлт ч эрс нэмэгдсээр. Европын улс орнуудад энэ төрлийн зах зээлийн өсөлт хоёр хувиас хэтэрдэггүй бол манай хөрш ОХУ-д 30-40 хувь байна. Энэ бол бидэнтэй л адил хаалттай байсан ОХУ хэрхэн даяарчлалын нөлөөнд эргүүлэгдэж буйгийн тод илрэл юм.
Эцэст нь дүгнэхэд, Монголын хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээл дээр даяарчлал бодитойгоор оршин тогтнож байна.
Судлаач миний дүгнэж байгаагаар эдгээр үр дагаваруудыг үндсэн хоёр бүлэг болгон хувааж болохоор байна. Үүнд, Цэвэр хэрэглээний ба Нийгэм- зан төлвийн үр дагаварууд болно. Эхний үр нөлөөг авч үзье. Тухайлбал, ундаа, шүүсний зах зээлийн өсөлт. 2006 онд өсөлт байх хэдий ч 27731,1 мянгын хэмжээтэй болоод байгаа тус зах зээл ханаж эхэлж байгаа тул өсөлтийн явц нь удааширч байгаа. Нэг хүнд ноогдох ундааны хэрэглээ жилд, тухайлбал, Польшид 58л, Германд 58л, Оросод 18 л тус тус байхад манай оронд 11 л болоод байна.
Сүү, сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа тараг, йогуртны хэрэглээ нэмэгдэж, 2004-¬¬¬¬2005 онд 4,8% өссөн боловч импортоор орж ирж буй хэмжээ нь 2003 онд $253913,1 байсан бол 2004 онд $204785,2 болж буурчээ. Энэ нь нэг талаас зах зээлийн багтаамж буурсан мэт харагдаж байвч үнэндээ дотоодын үйлдвэрлэгчдийн тоо нэмэгдсэн, хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол нэмэгдсэнтэй шууд холбоотой.
Багагүй хугацаанд зөвхөн үндсэн хэрэгцээгээ хангаж амьдарч ирсэн хүмүүс өнөөдөр сэтгэл зүй, нийгмийн хэрэгцээгээ хангах сонирхолтой болсныг та “зугаа, цэнгээний” салбарын хөгжлөөс харж болно. Тоглоомын төв, казино, шөнийн баар, гольф, боулингийн төвүүд...
Гэх зэргээр амьдралын хэмнэл, хэв маяг, хооллолт өөрчлөгдснөөр сүүлийн жилүүдэд монгол хүний дундаж өндөр, наслалт нэмэгдсэн төдийгүй том гутал, хувцас өмсдөг хандлага ч ажиглагдаж байна. Дэлхийн эмч нарын ажигласнаар гар утас, электрон тоглоомууд өргөн тархасны дүнд өнөөгийн залуучуудын гарын алганы хэмжээ томорсон бөгөөд төрөл бүрийн товчлууруудыг дардаг болсонтой холбоотойгоор гарын эрхий хуруунууд илүү хөдөлгөөнтэй болсон гэсэн дүгнэлт хийжээ.
Гэхдээ эдгээр сайн зүйлсээс гадна сөрөг үр дагавар бол таргалалт ба түүнээс үүдэлтэй төрөл бүрийн өвчнүүд. Мөн хүмүүсийн ном уншихад зарцуулдаг цаг бараг үгүй болжээ. ”NOP World” компанийн гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн их ном уншдаг орноор Энэтхэгийн иргэд шалгарчээ. Тэд уншлагад долоо хоногт 10,7 цагийг зарцуулдаг байна. Энэ жагсаалтыг Хятад, Тайланд, Филиппин, Египет зэрэг орнууд үргэлжлүүлсэн бол АНУ уг жагсаалтын 23-рт бичигдсэн буюу иргэд нь долоо хоногт 5.7 цаг зарцуулдаг байна. Харин монголчууд 3.9 цаг зарцуулдаг аж. Энэ нь манай улсын номын сангийн тоо, үйлчлүүлэгчдийн тооноос ч харагдана. 1989 онд 418 номын сан байсан бол 2004 онд 278 болж 33,5%-иар буурчээ. Мөн номын сангийн уншигчдын тоо 1989 онд 643,1 мянга байсан бол 2004 онд 223,3 мянга болж 65,3%-иар буурчээ. Гэхдээ үүнийг мэдээллийн маш олон шинэ сувгууд гарч ирсэн, чөлөөт цагаа өнгөрүүлэх бусад боломж нэмэгдсэнтэй холбож болно.
Америкийн улс төр судлаач Томас Фридман даяарчлалыг ХХ зууны сүүлийн арван жилд болсон үзэгдэл гэсэн. Тэрээр 1991 оноос өмнө дэлхий нийтээрээ элдэв халдлагаас хамгаалсан цэрэг улс төрийн блок болчихсон байсан учир шинэ технологи дэлхийг хамрах боломжгүй байсан. Энэхүү хуваагдал нурсанаар бүх юм өөрчлөгдсөн. Үнэхээр технологийн хөгжил даяарчлагдсан нийгмийн өөрчлөлтийг хурдасгаж байна гэжээ.
Эцэст нь бодоход, энэ бүх өөрчлөлтүүд биднийг, бидний дотоод ертөнцийг өөрчилсөн үү? Олон хүмүүс одоогийн залуусыг хүмүүжилгүй, хувиа хичээсэн, эх оронч бус гэж зэмлэх болж. Энэ даяарчлалын нөлөө юу?
Харамсалтай нь хариултыг бид өөрсдөө өгч чадахгүй л болов уу.
Ямартай ч даяарчлал бидэнд бүх дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, амьдарч, хөгжих бололцоог нээснийг яагаад ч үгүйсгэж чадахгүй юм.


Top
   
 Post subject:
PostPosted: May.24.07 12:04 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Mar.26.07 10:14 am
Posts: 272
Location: Hairiinhaa hajuud
ta byhend hereg bolno gej bodj bna shyy


Top
   
PostPosted: Sep.04.07 2:57 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jul.15.07 8:26 pm
Posts: 18
Мөнгөтэй болохыг хүсч байгаа биз дээ! “Гэнэт их мөнгөтэй болохсон гэж санаашралгүй, сардаа хэрэглэх мөнгөө бага ч болов олохын төлөө энэхүү ажлыг эхлээрэй гэж зөвлөе. Гэртээ сууж байгаад гарын дор ойр зуурхан юм хийгээд мөнгө авлаа гэж бодож болох юм шүү. За тэгээд хэр зэрэг мөнгөтэй болох нь таны хичээл зүтгэлтэй ажилласнаас хамаарна шүү.Доор дурьдсан нөхцөл бүхий орчинд ажиллаж амьдардаг хүмүүст энэ ажлыг хийхэд хамгийн боломжтой байх болно. Интернет сүлжээнд холбогдсон ажил эрхэлдэг байх. Интернетийг өдөрт 2-оос дээш цаг ашигладаг байх. Гэрээрээ ажил эрхлэхийг хүссэн хүн. Миний танд танилцуулж буй Cashfiesta programm нь нэг төрлийн интернет зарын самбар бөгөөд зар сурталчилгааг нь интернетээр үзсэний төлөө мөнгө авч байгаа юм гэдгээ хамгийн түрүүнд ойлгож авах хэрэгтэй. Компьютерээ асааж интернетэд холбогдоод гадаадын пүүс компаниудын зарын хуудсыг нээж орхиод тоглоом тоглох, чатлах гээд хүссэн бүхнээ хийнгээ хааяа нэг зарынхаа булан дээгүүр хулганыхаа сумыг гүйлгэчихээд сууж байхад таны дансанд ажлын чинь хөлс бага багаар хуримтлагдаж байх болно. Би өөрөө биеэрээ хийж ажлын хөлсөө авсан хүний хувьд үүнийг зоригтой хэлж чадах байна. Анх иймэрхүү нэгэн зарлалыг олж уншаад “арай ч дээ үгүй байлгүй, ийм юм гэж хаана байсан юм гээд инээгээд өнгөрсөн. Би зүгээр сууснаас зүлгэж сууяа гэдгээр оролдоод үзсэн юм шүү. Гэтэл үр дүн нь юу болсон гээч... Энэ ажлыг хийхийн тулд танаас ямар ч хөлс төлбөр шаардахгүй. Та зөвхөн mouse-ныхаа товчлуурыг дараад л болоо. Хэрэв дургүй байгаа бол одоо ч гэсэн та ухарч болно. Гэвч танд харамсах цаг ирнэ гэж итгэлтэйгээр би хэлэх байна. Одоо л эхлэхгүй бол шүү... Сүүлийн үед сул шахуу мөнгө олох сонирхолтой хүмүүсийн компьютер дээр нэгийн зэрэг зарын самбар заавал хадаатай байх болсон гэдгийг танд хэлэхэд илүүдэхгүй байхаа. Тус site-ийг мэддэг хүн одоогоор цөөхөн байгаа болохоор та үүнд элсэн орсноороо анхдагчдын нэг болох төдийгүй таны араасаа дагуулан оруулж ирэх шинэ гишүүдийн ачаар таны данс ч гэсэн нилээд зузаарна гэдгийг би баталгаатай хэлье. Одоогоор манай оронд /солонгос/ 300-аад хүн элсээд байгаа бөгөөд дараа жилээс солонгос хэл дээр орчуулагдаж орж ирэх үеэс хүн бүхэн хошуурах болно. Та үүнээс өрсөх хэрэгтэй шүү. Дараа жил орж ирэх гишүүд таны сүлжээнд харъяалагдан орох учраас та зүгээр сууж байгаад л мөнгөтэй болно гэсэн үг. Таны хийсэн ажлын хөлсийг цаг алдалгүй, тасралтгүй насан туршид чинь илгээж байх болно гэдгийг бүү март. Энэ боломжийг бүү алд. Би энэ ажлыг эхлээд 2 сарын дотор 2.000.000 won-ы цалин авсан юм шүү. KBS TV-ийн өглөөний мэдээгээр тэр өдрийн дуулиант мэдээ болон зарлагдсан тус site мэдээнд: Интернет ашиглан АНУ-ын Cashsurfer company-аас нэг сард 3.300.000 won-ы цалин авдаг хүмүүс байдаг бөгөөд тэдний эхний 50-д 2 солонгос хүн багтаж байна гэж дурдсан байна. Би ч гэсэн анхныхаа чекийг гар дээрээ аваад нүдэндээ ч итгэж чадахгүй байлаа. Би тус site-д элссэнээр зөвхөн өөрөө ажиллаад төдийгүй миний араас орсон бусад гишүүдийнхээ тусламжтайгаар бүр их мөнгө цуглуулах боломжтой болсон юм. Тэдэндээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Миний танилцуулгаар элссэн 10 хүн, тэр 10-ийн араас элсэж орсон 25 хүн. Ингээд би нэг сарын дотор 45 гишүүн дагуулсан хүн болж байна. Ар араас маань гишүүдийн тоо тасралтгүй цувсаар л байгаа. Анхдагч гэдэг сайхан байгаа биз. Ямар байна даа. Та байсан бол үүнийг хийлгүй зүгээр өнгөрүүлж чадах байсан гэж үү. Араасаа гишүүн элсүүлэхгүй байж болох ч гэсэн таны танилцуулгаар элссэн 5 гишүүн бүрд 15% шагнал бодож олгогдох учраас та бүү эргэлзээрэй. Би анх сурахын хажуугаар гэрээрээ мөнгө олох боломж юу байна хэмээн үүгээр түүгээр хайж яваад тус site-ийг нээсэн юм. Иргэний үнэмлэхний дугаар энэ тэр юм шаардагдахгүй нь амар санагдсан бөгөөд гэрийн хаягаа л сайн бичиж өгсөн билээ. Гэтэл нэг сар хүлээгээд шуудангаар илгээнэ гэсэн мөнгө байдаггүй. Харин 2 сарын дараа хүссэн захиагаа хүлээн авч дугтуйгаа нээтэл... зүүд биш байгаадаа гээд хацраа чимхэж үзэхэд хүрсэн шүү. Чекээ аваад банканд очлоо... Мөнгө солиулах хураамж 4700 won төлөөд 1.854.200 won авсан шүү. Дараа сард нь дахиад нэг дугтуй ирлээ. Энэ удаад 2.158.400 won... 1 цагт 0,6-0,8 $. 1 цагт 600 оноо. Таны сүлжээний гишүүдийн онооны мөнгө бас нэмэгдэнэ. Долоо хоногт 10$, сард 100$, 3 сард 1000$, нэг жилд 10.000$. Хамгийн гол нь тасралтгүй ажиллаж байж энэ мөнгө байнга орж ирнэ гэдгийг санаарай!” За одоо хэрхэн элсэх талаар зааж өгье. http:// энэхүү хаягийг хуулж аваад address цонхон дээр байрлуулж уншуулаад анкет бөглөх хуудас гарна. *** authentication Information 1] Login ID ---- гишүүнээр элсэн онох нэр (3-с дээш үсэг) 2] password ---- нууц үг (4-с дээш үсэг) 3] Verify password ----- нууц үгийг давтаж бич *** First, Tell us where we can send your checks 4] First name ----- нэр (англи галигаар) 5] Last name ----- овог (англи галигаар) 6] street address ---- мөнгөний чек хүлээн авах газрын хаяг тоот, байрны дугаар, хороо, хороолол, дүүрэг гэсэн дараалаар бичээрэй. 7] City ------ хотын нэр 8] ZIP/Postal code ----- шуудангийн дугаар. Дунд нь байдаг зураасыг орхиж бичнэ.Жишээ нь: 123-123 бол 123123 9] State ----- хоосон орхи. АНУ-д амьдардаг хүмүүст зориулагдсан. 10] Province ----- хоосон орхи. 11] Country ------- амьдарч байгаа орныхоо нэрийг сонгоно. (South Korea, Mongolia, Japan) 12] E-mail address ------ E-mail хаягаа үлдээ.. verify e-mail address ---- E-mail хаягаа дахин бич. ***Please, Tell us more about youself [13] - year of birth : төрсөн он, сар, өдөр - gender : хүйс - education : боловсрол - Annual household income : өөрийн сарын орлого /аль нэгийг сонго/ - Industry : ажил мэргэжил /аль нэгийг сонго/ - Title : албан тушаал /аль нэгийг сонго/ * Additional Information 14] Please tell us why you use internet (check all that apply): ------- интернетийг ямар зорилгоор ашигладаг вэ? (3-с доошгүйг сонго) 15] What do you search for or buy online ( check all that apply): ----------- Online- аар авах хүсэлтэй зүйлс (3-с доошгүйг сонго) 16] Earn cash by subscribing to receive e-mail from our partners with special off and announcements. Please read our privacy policy and be assured that your e-mail address will be kept confiden.--- -- e-mail хүлээн авах уу. (тэмдэглэ) 17] Preferred check size-авах мөнгөний хэмжээг 50$-с эхлээрэй. Хамгийн доод тал нь 50$ цугларахад илгээнэ гэсэн үг юм шүү 18] Referred by : site-г танилцуулсан хүний нэr buyu nick-г( pipi77)gej бичээрэй. Танилцуулсан хүний чинь nick байж таньд ч надад ч ашигтай байх болно. Хамгийн доор шахуу байгаа. 19] I have read and understand the Member Agreement.=--> Гишүүний улаан бичигтэй цонхны хариултыг засаж бичээд дахиад submit товчлуурыг дар. b) Эсвэл гишүүний нэр чинь давхцсан байгаа..... шинэ нэр оруулаад submit. 21] Гишүүн болонгуут Congrtulation Fiesta гэсэн цонх гараад зүүн доод талд шар өнгөтэй хайрцаганд download гэсэн үг харагдана. Түүн дээр дарж компьютертээ уг программыг суулгаарай. Мөнгө хэрхэн хурааж буйгаа мэдье гэвэл a) Fiestaboy нэртэй бяцхан өвгөн дэлгэцийн зүүн дээд талд зарын самбарын буланд алхаж байгаа. Дэлгэцийн баруун доод талд цагны хажууд ногоон өнгийн $ тэмдэг гарсан байх бөгөөд тус тэмдэг ногоон өнгөтэй байх үед мөнгө хураагдаж байна гэсэн үг юм. b) Fiestaboy гэнэт сууж орхих буюу зарын самбар дээгүүр гүйх, мөн $ тэмдэг улаан өнгөтэй болвол та mouse-ныхаа сумаар зарын самбар дээгүүр хэдэнтээ гүйлгээд аваарай. Гүйж байгаа Fiestaboy дээр нэг удаа дарж байж байранд буцааж аваачих юм шүү. Онож дарахгүй бол зарын цонх нээшдэх учир онож дарахыг хичээгэрэй. Тус үйлдэл нь зарын самбар дуур даруулахын тулд юм шиг байгаа юм. Анхаарах зүйл 1. Тус зарын самбарыг унтраах үед Fiestaboy дээр mouse-ныхаа баруун товчлуур дээр дараад гарсан цонхны доод талд байх exit дээр дарна. Гарч ирсэн цонхноос хураасан оноогоо лавлаж хараад товчлуурыг дарж түр хүлээнэ. Оноо буюу хийсэн ажлын чинь хөлс санамжинд хадгалагдаж байгаа нь тэр. Илүү тодорхой тайлбар хүсвэл тус site-ы info center>demo-оос хараарай. Зургаар маш сайн тайлбарласан байгаа. 2. Анх суулгасан cashfiesta.exe программаа устгалгүй байлгаж үлдээрэй. РС-гээ унтраагаад асаахад уг cashfiesta.exe-аа дахин уншуулдаг юм шүү. 3. Заримдаа РС гэнэт down болох тохиолдол байдаг аж. Энэ үед оноо санамжинд хадгалагдахгүй. Тиймээс боломжтой санасан үедээ энгийн аргаар хадгалаад аргаар хадгалаад байх боломжтой. Fiestaboy baraa хаагаад ок дарж оноогоо хадгалаад дахин ажиллуулахад болно. Энэ нь зүгээр л урьдчилан сэргийлэх арга гэдгийг бодолцоно уу. Хураасан оноо, мөнгөний хэмжээг шалгая гэвэл - Site-н эхлэл хуудаснаас Member руу ороод My account руу орно - statistics хураасан оноо болон урьсан гишүүдийн тоо - Paid points Value (US$): төлбөр хийгдсэн онооны хэмжээ. - Unpaid points Value (U$$) : төлбөр хараахан хийгдээгүй байгаа онооны хэмжээ - Unpaid points from previous periods: өнгөрсөн сарын үлдэгдэл оноо - FiestaBar: сурталчилгааны самбараас орсон оноо - Referrals : уригдсан гишүүдээс орсон оноо - Games : тоглоом тоглож орсон оноо - send e-mails : e-mail suljee ashiglasanaas orson onoo - Received e-mail : e-mail сүлжээ ашигласнаас орсон оноо - Free offers : ивээн тэтгэгч site-д бүртгүүлж олсон оноо - TOTAL : нийт оноо буюу нийт мөнгө - Referral lever Number of referrals: таны гишүүдийн урьсан тоо - Edit profile : гишүүний анкет шинэчлэх ----- нууц дугаараа мартвал. - My Account руу ороод Forgot your password? дээр дараад ID болон e_mail хаягаа бичээрэй.. info ceneter -->fiesta caculalater хэсэг руу орж тооцож болно. Жишээ нь таны урилгаар элссэн хүн өдөр бүр 3 цаг fiestabar(сурталчилгааны самбар)-г ажиллуулдаг бол, эхний урьсан 3 хүн тус бүр мөн 3 хүнийш урьж оруулсан бол (та>>3хүн>>9хүн>>27хүн>>81хүн >>243>>729>>2187>>6561)нэг сард 6963$, 1 жилд 83577$ олох боломжтой гэсэн тооцоо гарч байна. Та хичээвэл бүтэхгүй гэсэн юмгүй. Урьж оруулсан гишүүдийнхээ шагналыг авахын төлөө сард 9000 онооноос доошгүйг авсан байх ёстой, гэхдээ мартав аа 9000 оноо нь долоо хоногтл авах оноо учир санаа зоволтгүй. Тус site-г сурталчилахдаа, хүмүүсийн ихээр ордог site-ийн чөлөөт самбар, мөн e-mail list, ажлын зар бүхий хуудас дээр илээгээрэй. Харин site-н хаягийг бичиж үлдээхдээ өөрийн ID-г сольж бичихээ мартав аа. Энэхүү захиаг дуустал нь уншсан танд баярлалаа. Бүгдээрээ хамт ажиллаж мөнгө хуримтлуулахын төлөө.... урагшаа. Танд амжилт хүсье. Одоо шууд site-д элсэн оръё гэвэл http://www.cashfiesta.com/php/join.php?ref=pipi77 хаяг дээр дараарай. Миний урилгын дагуу тус site-д орсноороо GOLD MEMBER буюу алтан гишүүн болох эрхтэй болно. Орчуулсан захидал болон сурталчилгааны захиаг минь дуустал нь уншсан танд баярлалаа. Таныг олз омогийн тэнгэр ивээх болтугай. Well done


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.20.07 1:57 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18521
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Хятадын Засгийн газар Оюутолгойд өмнө ашиглагдаагүй технологиор богино хугацаанд “цөлмөх” нууц төлөвлөгөө боловсруулжээ
2007.09.19 81-р суваг

Ойрын 20-40 жилийн хугацаанд БНХАУ-ын Өвөрмонголын Бугат орчим алт, зэсийн стратегийн томоохон нөөц агуулах бий болгож үүнийгээ Монгол улсын Оюу толгойн орд газрын нөөцөөр 100 хувь бүрдүүлэх зорилготой маш нууц хэлэлцээрийг Их Британы Виржиний аралд бүртгэлтэй “Айвенхоу майнз инк Чайна”, “Рио Тинто Чайна” болон БНХАУ-ын зэс хайлуулах таван том нэгтгэлийн хооронд байгуулсан байна. Энэ нууц хэлэлцээр өдгөө дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд Монголын УИХ-аас “Айвенхоу майнз инк Монголия”, “Рио Тинто” компаниудын байгуулах гэж байгаа гэрээтэй зөрчилдөж байна. Харьцуулан үзвэл Монгол улсын Оюу толгойн алт, зэсийн ордыг ашиглах зардлыг “Айвенхоу майнз инк Монголия”, “Рио Тинто” компаниуд хариуцна. Зэсийн хүдэр болон баяжмалыг худалдан авах санхүүжилтийг БНХАУ-ын тухайлсан банкууд хариуцна, Оюу толгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болмогц / Айвенхоу майнз инк Монголия 33 хувь, Рио Тинто 33 хувь, Монгол улсын засгийн газар 34 хувь / тус ордын хамгийн баялаг агуулгатай өмнөд, хойд Хуго ордыг эхлэн ашиглалтанд оруулах…/ Монгол улсын засгийн газартай байгуулах гэрээний төсөлд эхлээд алт зэсийн ядуу агуулагатай өмнөд Оюу ил уурхайг ашиглалтанд оруулна гэсэн байгаа/ Айвенхоу майнз инк Монголия /АММИ/ 2008 он гэхэд Оюу толгой Гашуун сухайтын засмал замыг барьж Монгол улсын засгийн газарт хүлээлгэн өгөх. Ингэснээр авто замын засвар үйлчилгээг Монголын тал бүрэн хариуцна. / 8 м өргөнтэй 90 км урт энэ замаар өдөрт 2 мянга орчим хүнд даацын автомашин явна гэдэг бол замыг бараг өдөр бүр засч сайжруулах шаардлага гарна гэсэн үг. Энэ их зардлыг Монгол улсад үүрүүлэх юм байна. Энэ зардал нь анх зам тавьснаас ч их өртөгтэй тэгэхдээ жил бүр засварлах шаардлагатай байх нь мэдээж юм. Сонирхолтой нь энэ замаар Айвенхоу майнзын машинууд л явна, дээр нь Айвенхоу майнзын машинууд зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө гэсэн заалтыг гэрээндээ тусгасан шүү дээ/ Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болмогц Хятадын тал зэсийн хүдэр болон баяжмалыг автомашинаас вагонд шилжүүлэн ачих станц байрлах Вую-Унг өртөөнөөс хил хүртэлх замыг барих, мөн зэрэгцэн Вую-Унг Оюу толгой чиглэлд төмөр зам байгуулах хэлэлцээрийг Монголын Засгийн газартай эхлүүлэх. Төмөр зам 100 хувь Хятадын талын мэдэлд байна. Оюу толгойд баригдах бapилгa байгууламжийг Хятадын тал дангаараа гүйцэтгэх…/ Айвенхоу майнз инк Монголия, Рио Тинто компаниудаас Монгол улсын Засгийн газартай байгуулах гэрээнд зөвхөн баяжмал тээвэрлэнэ гэж заасан бол хятадуудтай байгуулсан гэрээндээ хүдэр гэж нэмж оруулжээ. Ингэхээр Оюу толгой Гашуун сухайтын авто зам ашиглалтанд ормогц л 2008 оноос эхлэн шууд хүдэр зөөж яваандаа баяжмалтай нь хослуулан зөөх бололтой/ … Айвенхоу Майнз инк Монголия, Рио Тинто компаниуд ТУЗ-д шийдвэр гаргах давуу эрхээ ашиглан Оюу толгой ордыг Хятадын 100 хувийн мэдлийн төмөр замаас өөр бусад төмөр замд холбохгүй байх үүрэг хүлээх…/Монгол улс Таван толгой-Оюу толгойг дайруулсан төмөр зам барих төлөвлөгөөтэй бөгөөд үүнд Оюу толгойг оруулахгүй байх нь эдний стратегийн зорилго бололтой. Оюу толгойд ганцхан гарц бий болгосноор хүдэр болон баяжмалыг дээрх этгээдүүд өөрсдийн аманд орсон үнээр худалдан авч монголчуудад бага үнээр тулгах гэсэн үг юм./ Айвенхоу майнз инк Монголия, Рио Тинто компаниуд ТУЗ-д шийдвэр гаргах давуу эрхээ ашиглан Оюу толгой Хуго ордоос 2009 оноос хүдэр, 2011 оноос баяжмал ачих 2000 хүртэл автомашинтай паркийг бүрдүүлэх…Цаашдаа Хуго ордоос х ү д э р , баяжмалыг авто болон төмөр замаар зэрэг зөөх. Айвенхоу майнз инк Монголия, Рио Тинто компаниуд Оюу толгой төслийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд байгаа давуу байдлаа ашиглан алт зэсийн баялаг агуулагатай өмнөд, хойд Хуго ордыг эхлэн маш эрчимтэй ашиглах шаардлагатайг болон энэ ашиглагдаагүй байгаа өндөр технологийг ашиглан 10-20 жилийн дотор Хуго ордыг бүрэн ашиглах. /Өноөдөр хэний ч санаанд оромгүй өндөр технологи ашиглан Оюу толгойн хамгийн баялаг агуулагатай өмнөд, хойд Хуго ордыг богино хугацаанд цөлмөх нь. Яг л Бороо гоулд компани Бороогийн алтны ордыг 30 жил ашиглана гэж хошгируулж гэрээ хийгээд 5 жилийн дотор өндөр технологийн хүчээр хоосолдог шиг/ 2014 оноос дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлт огцом өсөж, үнэ унахаас өмнөх жилүүдэд Монгол улсын 68 хувийн татвараас чөлөөлөгдөх нөхцөлийг үүсгэх./Айвенхоу майнз инк Монголия, Рио Тинто компаниуд Монгол улстай байгуулах гэрээндээ 2014 оноос зэсийн үнэ өснө гэж хошгируулжээ. Тэгэхээр 68 хувийн татвараас Айвенхоу майнз компани чөлөөлөгдөх хугацаа дуусах тэр үед 2014 онд зэсийн үнэ буурч 2450 доллар орчим болох бөгөөд манай 68 хувийн татвар зөвхөн зэсийн үнэ 2500 доллараас дээш үед үйлчилдэг. Энэхүү гэрээнд нэг бус удаа дурдагдсан “тохиромжтой нөхцөлийг үүсгэх” гэдэг томъёололд Монголын эрх мэдэл бүхий этгээдүүдийг худалдан авснаар өөрсдийн болзлыг Монголын засгийн газарт тулгана гэсэн агуулга байна./ Гэрээнд оролцогч талууд 2014 оноос БНХАУ-ын өнгөт металлын стратегийн нөөцийг захиран зарцуулахад оролцох…/ Гэрээнд оролцогч талууд Хятадын зэсийн стратегийн нөөцийг мөн өөрсдийн Өвөрмонголын Бугатад бий болгосон зэсийн нөөцөө хавсран ашиглаж, 2014 оноос зах зээлд интевенц хийснээр зэсийн үнийг огцом бууруулах төлөвлөгөөтэй нь харагдаж байна. Ингэснээр монголчуудыг Оюу толгойд тавих анхаарал суларч улмаар төсвийн хомсдол бий болсноор аль болох их хүдэр баяжмал гаргах сонирхолтой болно. Энэ үед Оюу толгойн ордын хамгийн их баялагтай Хуго ордыг хямд үнээр түргэн хугацаанд 2025 он бүрэн гэхэд хоослох юм байна./ Металлын стратегийн нөөц агуулах өдгөө Лондонгийн металлын биржд л байдаг бөгөөд энэ агуулах нь Ротердамд байдаг. Эндээс дэлхийн зах зээлд борлуулагдаж байгаа металлуудын үнэ ханшийг тогтоодог юм. Энэ төрлийн стратегийн нөөц агуулахыг дээрх этгээдүүд Өвөрмонголд байгуулж Оюу толгойн зэсээр дүүргэж авсныхаа дараа үүгээрээ дамжуулан дэлхийн, түүн дотроо зүүн болон өмнөд азийн зэсийн зах зээлийг бүрэн хяиаж, зэсийн үнийг өөрсдийн хүссэн хэмжээгээр тогтоох бололцоотой болох юм. Нэг үгээр хэлвэл Монголын ард түмний баялгаар монголчуудын амжиргааны гол түүхий эд болох учиртай болсоор ч байгаа зэсийн үнийг тогтоож, бидэнд үнээ тулгасаар байх юм байна. Энэ бүхнийг Монгол улсын ҮАБЗ, УИХ, Засгийн газар өнөөдөр анхааралдаа авч, арга хэмжээ авахгүй бол маргааш гэхэд бүх юм өнгөрсөн байж болохоор байна. Айвенхоу майнз инк Монголия, Рио Тинто компаниудын Монгол улстай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн заалтууд дээрх Айвенхоу майнз инк чайна, Рио Тинто Чайна компаниудын Хятадын таван том зэс хайлуулах нэгтгэлтэй байгуулсан гэрээтэй олон талаар зөрж байгааг үндэслэн одоо УИХ-аас батлах хөрөнгө оруулалтын гэрээг зогсоох шаардлагатай байгааг хатуу анхаарах хэрэгтэй байна. Мөн “Айвенхоу Майнз” ямар ч улсад сайн зүйл бүтээж байгаагүйг өнгөрсөн түүх гэрчилнэ. Тэд “авилга нүүрлэсэн” Африкийн шинэ Гивнейд цайрын орд ашиглаж байхдаа ард тумнийг нь хэрхэн хулхидаж байгалийн нь сүйтгэж, усыг нь хордуулсан, Бирмд зэсийн орд эзэмшиж байхдаа ард түмнийг нь хэрхэн яргалж, өлсгөлөн гуйланчлалд оруулсныг монголчууд бид мартах учиргүй. Улмаар гурав дахь удаагийн “Айвенхоу Майнз”-ын тоглоом нь Монгол Улс болчихоод байна. Хоёр сая монголчууд бид хэдэн үеэрээ үр шимийг нь хүртэх Оюу толгойн зэсийн ордыг хариуцлагад тооцох аргагүй хаа холын луйварчидад алдах хугацаа ойртож байна. Өдөр, хоног, цаг, минут бүр өнгөрсөөр. Монголчууд бид нойрноосоо сэрэх цаг нь болжээ.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.23.08 11:16 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн

Joined: Mar.31.06 6:00 pm
Posts: 183
Location: "Чанартай бичлэг, Бидний Зорилго"
Биржийн хямрал гаарч байна
Ж.ДАШЦЭРЭН (2008-01-23)

Манай гариг хөрөнгийн биржийн хямралд автжээ. Энэ байдал Европ, Ойрхи Дорнод, Ази, Япон, ОХУ-ын бирж дээр ажиглагдаж байна. 2001 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш дэлхийн хөрөнгийн зах зээл дээр ийм огцом савлагаа гараагүй аж. Үүнийг дэлхийн эдийн засгийн хөгжил удааширсантай шинжээчид холбож байна.

Ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш эдийн засгаа сэргээхийн тулд дотоодын нийт бүтээгдэхүүний татварыг нэг хувиар (энэ нь 140 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бууруулах шийдвэр гаргаснаас хойш биржийн хямрал эхэлсэн. Мөн АНУ-ын банкуудын ипотекийн зээлийн хямралтай холбоотой дээрх асуудал гарсан байж болзошгүй хэмээн шинжээчид үзжээ. Тус улсад 2007 онд баригдсан барилгын тоо өмнөх онуудтай харьцуулахад 14 хувиар буурсан.

Европын холбооны хөрөнгийн биржийн арилжааны үзүүлэлт сүүлийн долоон жилд ажиглагдаагүй хэмжээгээр унажээ. Европын компаниудын үнэт цаасны ханш дунджаар 5,6 хувиар буурсан. Лондоны хөрөнгийн FTSE-100 биржийн гол үзүүлэлт 4,7 хувиар унасан аж. Лондоны хөрөнгийн зах зээл нэг өдрийн дотор нийт 77 тэрбум фунт алджээ. Түүнчлэн Парисын хөрөнгийн САС-40 биржийн индекс 3,5 хувиар, ОХУ-ын РТС биржийн үзүүлэлт долоон хувиар унасан.

Азийн хөрөнгийн биржүүдэд мөн иймэрхүү дүр зурагтай байна. Хонконгийн хөрөнгийн биржийн индекс 5,5, Токиогийн Nikkei биржийнх 3,9 хувиар буураад байна.
Уг хямрал нь одоогоор дэлхийн эдийн засгийн чансааг шалгаж буй бөгөөд ойролцоогоор долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Энэхүү савлагаанаас үүдээд Монгол Улсын экспортын, гол нэрийн бүтээгдэхүүний ханш огцом унаж эхэллээ.

www.mongolnews.mn -s

_________________
Gaihamshgyg huleeh hereggui


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.14.08 11:59 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9976
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Quote:
Mongol shig dalain gartsgui ornoos yaj US (america) ruu tom hemjeenii achaa yavuulah ve? helj ugch tuslaach. nariivchilval, tax huraamj, une hansh geed uy l baina heregtei buh medeelel.
Хугацаа алдсан болохоор чи уншахгүй байж ч мэдэх юм гэхдээ яахав өөрийн чадахаараа хариулья.

Америкруу чи өөрөө бараа гаргах гэж байгаа юм уу эсвэл чамаас хүн бараа авах гэж байгаа юм уу. гэдгээс хамаарна. Чи эндээс төмөр замаар хятадын аль нэг далайн боомт хот хүртэл явуулаад тэгээд тэндээсээ усан онгоцонд ачуулна. Ойролцоогоор 40 хоног явах байх даа.

Хэрвээ америк хүн чамаас бараа авах гэж байгаа бол чи түүнтэй Инкотермс ээр гэрээ байгуулах хэрэгтэй. /Энкотермс нь эдийн засгийн үгийн орчуулга гэсэн дээр тавьчихсан байгаа./
чи FOB shanhai эсвэл EXW ч юм уу ямар нэгэн нөхцлөөр гэрээ хийх юм бол тэр нөхцөлд хамааралтай зардал нь чамд хамааралтай байна. FOB Ninbo гэвэл чи Улаанбаатараас хятадын шанхай хүртлэх бүх тээврийн зардлыг болон гаалийн татварыг төлнө. Тийм болохоор чиний зарж байгаа барааны үнд эдгээр зардал орсон байна.

Хэрвээ чи шууд өөрөө америк явуулах гэж байгаа бол америкт хүлээн авах хүн байх шаардлагатай. Хүлээн авах хүнгүйгээр бол бас хэцүү л дээ.

Татвар
ямар төрлийн бараа гэдгээс хамаараад Монголын гааль дээр экспортын татвар авна. Гэхдээ манайх нэг олон төрлийн бараан дээр байдаггүй. Боловсруулсан бүтээгдэхүүн бол татваргүй. Хятадаар бол дамжин өнгөрөх болохоор татвар авахгүй. Гэхдээ хятадруу оруулдаггүй бараа гэж байгаа тэр бараа биш бол шууд л явна даа. Хэрвээ ороход нь татвар аваад хятадын хэлээс гарахдаа татвараа ав гэдэг бол түүнийг тээврийн компани чинь сайн шийдвэрлэнэ. Америкруу бол Монголоос түүхий эд бол татваргүй байдаг бас хувцас байдаг санагдаж байна. Боловсруулсан бүтээгдэхүүний хувьд бол барааны төрлөөс хамаараад татвартай.

Тээвэр
Олон улсын тээвэр жуучын компаниудад хандаад ачаагаа тээвэрлүүлнэ. Монголоос туушин төмөр замын тээвэр жууч энэ тэр бол худлаа харин МТТ гээд гурвалчингийн гүүрний тэнд байдаг нь гайгүй юм шиг байна лээ. Тээврийн компаниуд гэж шал хүнд сурталтай газрууд байдаг юм даа. Гаалийн хүмүүстэйгээ хамт байдаг болоод ч тэр үү. Чи эндээс бараа явуулахдаа бас заавал Монголын гаалиар орно оо. Тээвэр жуучын компанитай чинь хамт гаалийн байцаагч чинь байж байна. Бүрдүүлэх материал гэж жийж өгнө дөө.
Гэхдээ хятад хэл сайн мэддэг бол хятадын хоёр том тээврийн компанитай хамтарч болно. тэнд бас монгол хүмүүс ажилладаг юм байна лээ. Хэрвээ хүсвэл холбоод өгч болох л байх. Тэд бол найдвартай тээвэрлэнэ. Монголоос хятадын нэг боомт хот хүртэл 2500 орчим доллор л болох байх. Тэгээд тэндээс америкруу явуулахад бас дахиад 2000 доллор орох байх даа.

Ийм л зөвөлгөө өгөх нь дээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.22.08 1:28 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 2:34 pm
Posts: 539
Image


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.31.08 5:46 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9976
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Quote:
..mongoliin oiriin jiluudin ..gadad ., dotood hudalda.., humuusiin tsalin.,CPI., yer ni ediin zasagin medeleliig en teriig ali netes avh medej bolhuu..?., mon bas grafic aar durselsen.., bval....,?
www.nso.mn статистикийн мэдээлэл бльютеныг эндээс авч болно. Статистикын даргыг нь дээрээ томилдог болохоор удирдлагад тааруулан худлаа мэдээлэл гаргадаг гэж шүүмжлүүлж байгаа.
www.mongolchamber.mn худалдааны талаар болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар авч болно
www.mongolbank.mn мөнгө ба эдийн засгийн байдлыг харж болно.
www.ecustoms.mn Гаалийн ерөнхий газрын сайт эндээс гадаад худалдаа хийхэд ямар бичиг баримт хэрэгтэй байгаа олж болно.
www.mit.gov.mn Үйлдвэр, худалдааны яам. Энд бизнесийн мэдээлэл болон гадаад байгууллагын хамтын ажиллагааны талаар мэдээлэл байдаг. Гэхдээ Оросоос ирсэн мэдээлэлд нь анхааралтай хандахгүй бол хамтран ажиллах боломжгүй хүмүүс байдаг юм байна лээ шүү. Бас засгийн газрын авч хэрэгжүүлэх бодлого тэгээд сар бүрийн тайлан гарч байх ёстой одоо байгаа болов уу

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.01.08 11:14 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9976
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Quote:
..hi bayrlala...,Mongoliin GDP.. uzuuleltuudig..hanas olj bolohuu ..? bas grafic uzluulelteger...suuliin onuudinh bval...
www.nso.mn....barag endees ordguima...
орж болдоггүй юм бол эндээс хараад өгч болно ш дээ график бол чих өөрөө мэдээллийг нь аваад зурсан нь дээр байх аа

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.01.08 11:27 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9976
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
ДНБ
2004 - 1,910,900,0 сая төгрөг
2005 - 2,779,578,3
2006 - 3,714,952,9
2007 - 4,557,512,1 сая төгрөг

Тухайн жилийн үнээр шүү. 2005 оны зэрэгцүүлэх үнээр гэж байгаа тэр нь бол нэг их хэрэггүй биз дээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.01.08 3:33 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.05.05 3:47 pm
Posts: 7188
Location: u.me del mar
Quote:
Quote:
..hi bayrlala...,Mongoliin GDP.. uzuuleltuudig..hanas olj bolohuu ..? bas grafic uzluulelteger...suuliin onuudinh bval...
www.nso.mn....barag endees ordguima...
орж болдоггүй юм бол эндээс хараад өгч болно ш дээ график бол чих өөрөө мэдээллийг нь аваад зурсан нь дээр байх аа
..Za tnx..Harin tsadah chin belen budaa ideh gej bhgui yu... :razz: ..,zalhuraal....,
..Osho hereg boloh zuils bval orj irj asuj lavlaj bnaa.. :hi:

_________________
www.flickr.com/photos/shantiom


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.23.08 2:45 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Jun.19.07 6:31 pm
Posts: 2085
Vнийн єсєлтийн хєєрєгдєл цаашид ч vргэлжилж мэднэ

ефть, алт, зэсээс гадна єнєєдєр дэлхий дахинд хvнсний бvтээгдэхvvний хомсдол бий болж, vvнээс улбаалаад vнийн єсєлт нvvрлээд байна. Зэс алтны vнэ гэхээс биш бусад нь манай эдийн засагт сєргєєр нєлєєлєх тєлєвтэй. Эрэлт нь нийлvvлэлтээс давахаар vнэ єсдєг нь зах зээлийн хууль. Энэ утгаар дэлхийн хvн амын хэрэглээний єсєлт ч бас vнэ ханшийг хєєрєгдєх нэг шалтгаан болж байгаа гэнэ. "Хvнсний эрэлт урьд ємнєхєєс эрс нэмэгдэж байгаа хэдий ч улаан буудай, цагаан будааны эрэлт єсч, vнэ нь гаарч байна. Нийлvvлэлт нэмэгдэж байгаа хэдий ч эрэлтээ гvйцэхгvйд хэргийн учир байгаа аж. Vvний хажуугаар дэлхийн зах зээлд эрчим хvч, тvvхий эд, нийт тээвэрлэлтийн vнэ ч єсч байна. Хvнсний хомсдол vнийн єсєлтийн эсрэг дэлхийн улс орнууд янз бvрийн арга хэмжээ авч буй.
Эдгээр нь эрсдлийг намжаах зорилготой. Гэтэл Монголын хувьд гаднаас гуйхаас хэтрэхгvй байдалтай байна. Єргєн хэрэглээний бvтээгдэхvvнийхээ 90 гаруй хувийг гаднаас авдаг, тэр тусмаа энэ тал дээр урд хєршєєсєє хамааралтай манай улсад єнєєдєр улам нэмэгдээд байгаа эдийн засгийн болон амьжиргааны тvвшний хvндрэл цаашид ч энэ хэвээр vргэлжлэх тєлєвтэй байна. Vнийн єсєлтєєс хязгаарлах чиглэлээр манай Засгийн газраас авч байгаа арга хэмжээ vнэндээ vр дvнд хvрээгvй нь хэнд ч харагдаж байна. Бензин, шатахуун, гурил, талхны vнийн єсєлт тогтворжих нь бvv хэл саараагvй. Энд ОХУ-аас дан хамааралтай байдаг нефть, шатахууныг байя гэхэд гурил, будаа, тємснєєс эхлээд гутал, хувцас гээд бvхий хэрэглээгээ импортлож байгаа ємнєд хєршийн байдлыг тандахад бидэнд vнийн энэ єсєлт цаашид улам хvндээр тусах прогноз саяхан гарчээ.

Юу гэвэл Хятадад ч єргєн хэрэглээний, тэр тусмаа хvнсний бvтээгдэхvvний vнэ єдєр бvр нэмэгдэж байгааг тус улс дахь эдийн засгийн хурц асуудалд ажиглагчид сануулсаар байна. Олимпийн бэлтгэлд тус улс, тєрийн тєдийгvй эдийн засгийн бvх хvчээ шавхаж байгааг дэлхийн мэдээллийн хэрэгслvvд бичсээр. Vvнээс гадна дэлхийн зах зээлийн vнийн болон хэрэглээний єсєлт, гол зарим нэрийн бvтээгдэхvvний хомсдол нь Хятадын эдийн засгийг улам хvндрvvлэх бас нэгэн шалтгаан болж байгаа гэнэ. Энэ зун болох Олимпийн дараа Хятадын эдийн засаг суларч, тодорхой хэмжээгээр ганхалт vvсч магадгvй гэж олон улсын эдийн засагчид таамаглаж байна. Хятад дахь єндєр єртєгтэй хєрєнгє оруулалт ихэссээр. Дээр нь энд хэт их тєвлєрєл vvсчээ. Энэ бvхнийг тус улсын удирдлага нь хvчээр барьж байна. Эдийн засгийн энэ бодлого єнєєгийн vйл явц зэрэг нь олимпийн дараа тус улсын эдийн засгийн єсєлтийг саармагжуулж, єнєєдєр нэгэнт vvсээд байгаа хvнсний хомсдол, vнийн єсєлтийг улам бvр хурцатгана гэж гадаадын шинжээчид болон мэргэжилтнvvд vзжээ.

Єнєєдєр Хятадын хvнсний бvтээгдэхvvний vнэ илт єсч байгааг манай бизнесменvvд мэдсэн хэрнээ гайхшран ярихаас цаашгvй байна. Цаашдаа хэрхэх нь хэцvv. Юутай ч єнєєдрийн хvндрэл зуны олимпийн маргааш Монголд хэрхэн тусахыг хэлэхэд эрт боловч оройтоогvй. Эдийн засгийн vйл явцыг харахад vнийн єсєлтийн хєєрєгдєл цаашид ч vргэлжлэх тєлєвтэй байгааг ажиглагчид хэлсээр байна. Тэр хэрээр олон тvмний аж амьдрал улам л доройтно гэсэн vг. Харин ємнєд хєрш маань олимпийн vеэр хилээ хаах талаар албан ёсоор мэдэгдээгvй нь яамай. Хэрвээ ийм байдал vvсвэл бидэнд бас л хvндээр тусах байлаа. Бид сурсанаараа найр наадмын сардаа налайна. Харин наадам ч дуусч, зуны олимпод умбана, их хєршийн олимп ч єндєрлєж маргааш нь намар болно. Тэр vед Монголчууд бидний амьжиргаа, идэж уух, ємсєж зvvх бvхий л асуудал урд хєршєєс шалтгаалахаар vлдэнэ. Хятадын эдийн засгийн хvндрэл, хомсдол тэр vед хамгийн тvрvvнд бидэнд тусгалаа vзvvлж мэднэ.

Талхаа улс тєржvvлэхгvй юмсан
Vнийн єсєлтийг хязгаарлахын тулд хийж байгаа Засгийн газрын оролдлого, чармайлтыг vл тоон, бизнесийг улс тєрийн зорилгоор жолоодох хvртэл хэмжээнд эрх мэдэлтнvvдийн амбиц єндрєє авч байна. Єргєн хэрэглээний барааны vнийн шударга бус хєєрєгдлийн хажуугаар улс тєрийн нам, хvчнvvд, тєрийн бус байгууллагууд, холбоод зvгээр алхаад байх нь зvйд нийцэхгvй. Vvнд зєвхєн Засгийн газрыг буруутган асуудлыг улс тєржvvлэх ч шаардлага байхгvй. Vнээ шударга бусаар нэмж, сонгогчдын сэтгэлзvйд тоолдог хэдэн цаасаар нь дамжуулан дарамт учруулж байгаа хэдэн компаниудын vvдэнд жагсаал цуглаанаа хийж, vгээ хэлэх ёстой бус уу? "Талх чихэр" компанид "vнээ нэм" гэсэн тушаалыг энэ Засгийн газар єгєєгvй нь л лавтай. Харин ч vнийн хєєрєгдлийг тогтоон барих бvх арга замыг эрэлхийлж буйг бид харж байна. Татварын єршєєл, хєнгєлєлттэй улаан буудай, гадаадын тусламжийг vндэсний vйлдвэрлэгчдэд хандуулах гэхчлэн бvх талаар чармайн зvтгэж байхад vvнийг нь хvртсэн компаниуд харин улс тєрийн зорилгоор эсрэг байр суурь баримталж байгаа нь харамсалтай.

Vндэслэлгvй vнээ нэмж байгааг vvнээс єєрєєр тайлбарлах аргагvй. Ширхэг талхны vнийг яагаад 200 тєгрєгєєр єсгєснєє "Талх чихэр" тайлбарлах ёстой. Хэрэглэгчид ч vvнийг шаардах эрхтэй. Иргэдийн тєлєє vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллага, хєдєлгєєнvvд ч vvнд хошуу нэмэрлэн, vнээ vндэслэлгvй нэмж байгаа компаниудад асуулга тавих боломжтой. Тvvнээс биш ууланд адуу янцгаахад талд илжиг эвшээнэ гэгчээр буруутанг хайн, Засгийн газар руугаа дайрч, бvх ачааллаа vvрvvлээд байж таарахгvй. Хязгаарлалт хийхээр оролдож байгаа Засгийн газрын эерэг алхмуудын ємнєєс ингэж "нулимах" ёс зvй хэн хэнд маань байх учиргvйсэн. Эдийн засгийн элдэв бэрхшээлийг хамтдаа туулах учиртай болохоос биш тєр засгийнхаа зvг улс тєрийн тэсрэх бємбєг болгон шидлээд байх санаа Монголоос урвасан сэтгэлтэй нэгэнд л тєрнє.

Эсвэл Монголыг єєртєє тохирсон тогтолцоо, vйлчилгээ болгон хувиргах том сонирхолтой жижиг улстєрчєєс л ийм vйлдэл гарна. Талх бол улс тєр биш. Тэсрэх бємбєг бvр биш. Гэтэл талх улстєржиж гал тогооны єрєєнд маань тэсрэх бємбєг болон дэлбэрэхийг харав. Зvсэмхэн талхаа зvй бус vнийн хєєрєгдлєєр хачирлан, улс тєрчдийн увайгvй араншингаар амтлан идэхийг ард тvмэн тэвчих болов уу.

Монголчууд хар алтаараа амьдрах боломжтой
Хар алт хэмээх нvvрс хорин нэгдvгээр зуунд ч улс орны хєгжилд хvчтэй нєлєє vзvvлсэн хэвээр байх бололтой. Тvvнийг талхтай ч зvйрлэж болно. Азаар манай улс нvvрсний арвин нєєц баялагтай орон. Харин энэ нєєцєє ард тvмнийхээ амьдралын тvвшинг дээшлvvлэх баялаг гэдэг жинхэнэ утгаар нь ашиглаж чадах эсэх нь тєрийн зєв мэргэн бодлого, зохицуулалтаас хамаарна. Манай улс нvvрсний нєєц баялагаа 150 тэрбум тонн гэж урьдчилан тооцож тогтоосон билээ. Хамгийн ахмад нь болох Налайхын нvvрсний уурхайг манай улс 1922 оноос ашиглаж эхлэхдээ жилд 800 тонн нvvрс олборлож байсан тvvхтэй.

Тэгвэл 2007 онд 70 гаруй уурхайгаас 8,1 сая тонн нvvрс олборложээ. Єнєєдєр Монголд vйл ажиллагаа явуулж буй нvvрсний уурхайнууд ємчийн янз бvрийн хэлбэрээр оршин тогтнож байна. Хэдий тийм ч ємчийн хэлбэр харгалзахгvйгээр тэдэнд нэг л хууль, нэг л эрх ашиг vйлчлэх ёстой бєгєєд тэр нь манай Монгол Улсад мєрдєж буй хуулиудын хvрээнд захирагдах зах зээлийн хууль ажгуу. Гэтэл энэ жам ёс алдагджээ. Шивээ-Овоогийн нvvрсний уурхайн нvvрсийг сvvлийн найман жилд єєрийнх нь єртгєєс доогуур vнэлж, эрчим хvчний vйлдвэрvvдэд худалдаалж ирсэнийг юу гэж тайлбарлах вэ? Ингэлээ гээд асуудлыг тэрхэн хугацаанд тvр зуур дарж байсан уу гэхээс шийдвэрлэсэнгvй. Зvй нь эдийн засгийн бvтцийн єєрчлєлтийг хийж эхлэхдээ л нvvрсний vнийг либералчлах ёстой байжээ.

Тухайн vед тєр засгийн гаргасан алсын хараагvй, тээнэгэлзэж хvлээзнэсэн, аялдан дагалдсан шийдвэрийн горыг єнєєдєр нvvрсний салбарынхан амсч байна. Бодлогын яам, тєрийн мэдлийн хувьцаат компанийн тєлєєлєн удирдах зєвлєл, эрчим хvчний зохицуулах газрын хувьд єнєєдєр Монголын нvvрсний аж vйлдвэрт учирсан бэрхшээл "толгойны євчин" нь болсоор багагvй хугацаа єнгєрлєє. Энэ салбарын хямралаас гаргах тухай эрдэмтэн, мэргэжилтнvvд ухаан бодлоо уралдуулж суугаа гэдэгт итгэж байна. Нvvрсний уурхайд ажиллаж байгаа 6000 инженер, техникийн ажилтны сарын цалинг 1500 ам.доллар, уурхайчдынхыг 1000 ам.долларт хvргэх нєєц боломжтой. Нvvрсний vнийг дулаан ялгаруулах чадвараас нь хамааруулан тогтоож, тухайлбал Шивээ-Овоогийн нvvрсний ажлын дулаан гаргах чадвар 3050 ккал/ кг гэж vзвэл нэг тонн нvvрсийг газар дээрээс нь 25 ам.доллараар худалдах гэнэ.

Монгол Улсад vйлдвэрлэлийн зориулалтаар орж ирж байгаа тоног тєхєєрємж, сэлбэг материал, машин механизмыг гаалийн болон нэмvv єртгийн албан татвараас чєлєєлж энэ тухай тусгай хуулийг санаачлах хэрэгтэй аж. Монголын эрдэс баялагийн биржтэй болох, энэ бирж дээр нvvрс, зэс, цайр, хєнгєн цагаан, тугалга ямар vнэтэй байхыг тогтоож, ингэснээр эрдэс баялагаас бий болсон-цахилгаан, дулааны эрчим хvчээр бvтээгдсэн бараа, vйлчилгээнд шингэн эцсийн бvтээгдэхvvн гаргах нь чухал байна.

Газрын тосны vнэ 117 ам.доллар боллоо
Нью-Йоркийн хєрєнгийн бирж дээр "WTI" маркийн нэг баррель газрын тосны vнэ 1.83 ам.доллараар нэмэгдэн 116.69 ам.долларт хvрсэн байна. Харин биржийг хаах vеэр 117 ам.доллар болж єсчээ. Лондонгийн хєрєнгийн бирж дээр "Brent" маркийн нэг баррель газрын тосны vнэ 1.49 ам.доллараар нэмэгдэн 113.92 ам.долларт хvрчээ. Шинжээчдийн vзэж байгаагаар газрын тосны vнэ ийнхvv єсєх болсон нь Нигер дэх Англи-Голландын концернийн эзэмшлийн нефтийн хоолой дэлбэрсэнтэй холбоотой гэнэ. Энэ сарын 18-ны єдєр "Нигер мєрнийг чєлєєлєх хєдєлгєєн" гэх нэртэй бvлгийнхэн уг хэргийг vйлджээ. Vvний зэрэгцээ уржигдарын байдлаар АНУ-д нэг галлон бензиний vнэ 2.7 центээр нэмэгдэн 3.445 ам.долларт хvрчээ. Харин нэг галлон дизель тvлшний vнэ 4.168 ам.долларт хvрсэн тухай "Associated Press" агентлаг мэдээлжээ. Саяхан АНУ-ын Эрчим хvчний яам нэг галлон бензиний vнэ ойрын vед дєрвєн ам.доллар хvрэх тухай мэдээлсэн билээ. Vvний улмаас хvнсний бvтээгдэхvvний vнэ нэмэгдэж, АНУ-ын хэрэглэгчдэд энэ нь сєргєєр нєлєєлнє хэмээн шинжээчид vзэж байгаа аж.

Шарын голын нvvрсийг ОХУ-д экспортолно
Тєр засагт хандан "нvvрсний vнийг чєлєєл, vгvй бол нvvрс нийлvvлэхгvй" хэмээн сvvлийн хоёр жил жагсаал хийн тэмцэж байсан Шарын голын нvvрсний уурхайн vйл ажиллагаа зогсоход хvрээд байсан. Харин одоо тус уурхай, улсын тогтоосон vнийг хvлээн зєвшєєрснєєс гадна, иргэд хямд vнээр борлуулахаар болжээ. Энэ талаар тус уурхайн ерєнхийлєгч Б.Бат-Єлзий єчигдєр мэдээлэл хийжээ. Ажилчдынхаа цалинг олгож чадахгvй єрєнд ороод байсан Шарын голын уурхай Америкийн алдарт уул уурхайн тоног тєхєєрємжийн "DBT" компанитай хамтран далд уурхайн олборлолтын иж бvрэн системийг нэвтрvvлэхээр болжээ. Vvний vр дvнд нvvрс олборлох хvчин чадал хоёр дахин нэмэгдэж байгаа аж, Vvнийгээ дагаад ажлын байрны тоог 200-гаар нэмэгдvvлж, Дархан, Эрдэнэтийн станцыг найдвартай хангаж чадах болсон гэнэ. Мєн цаашлаад ОХУ-д нvvрс экспортлох тєлєвлєгєєтэй байгаа юм байна. Шарын голын уурхайн vндсэн техникийн нєхцєл нь хєрс хуулалтын хоцрогдлоос болж хvндэрч байсан. Харин барууны орнуудад нэвтэрсэн далд уурхайн олборлолтын системийг ашиглах болсон нь vр дvнгээ єгч байгаа гэнэ. Тvvнчлэн єнгєрсєн онд хайгуул хийж нvvрснийхээ нєєцийг 136 сая тонн болохыг шинээр тогтоожээ. Хуучин 65 сая тонн нvvрсний нєєцтэй гэж байснаас 40 сая тонныг нь ашиглаад байсан юм байна.


Мэдээллийн эх сурвалж: Өнөөдөрийн тойм сонин


Top
   
PostPosted: Dec.06.08 2:16 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.20.06 7:48 pm
Posts: 896
Location: where the wild things are:P
Neg yum olj unshchaad busad humuust bas sonirholtoi sanagdaj magadgu gej bodloo.

2008 Index of Economic Freedom jagsaaltaar Mongol 162 ornoos 62t jagssan baina. Er n l bol delhiin dundajtai davhtsah shahan l yavj baigaa yum shig bn.
Business Freedom | Trade Freedom | Fiscal Freedom | Government Size | Monetary Freedom | Investment Freedom | Financial Freedom | Property rights | Freedom from Corruption | Labor Freedom
gesen 10 uzuuleltees hamgiin muu n Freedom from Corruption 28, tegeed Property rights 30 baina. Busad n neg 60-80iin hoorond.
Jagsaaltiin negt Hong-Kong orson bn.
Ene jagsaalt n The Wall Street Journal-iin The Heritage Foundation-ii ajil yum bn.
Delgerenguig http://www.heritage.org/research/featur ... D=Mongolia -ees uzej bolno.

_________________
forward sprouting blossoms


Top
   
PostPosted: Dec.06.08 7:59 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18521
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Image

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.05.10 3:49 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9030
Image

Та өнгөрсөн оны турш хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бизнесийн ашиг орлого үлэмж хэмжээгээр буурч байгааг, олон тооны бизнес дампуурч байгааг, компаниуд цомхотгол хийж олон зуун хүн ажлаасаа халагдаж байгааг, эдийн засаг бүхэлдээ хэвтрийн байдалд байгааг хангалттай сонсч, магадгүй та өөрийн бие дээрээ заримаас нь мэдэрсэн байх. Энэ бүхний үр дүнд ихэнх компаниуд боломжийнхоо хэрээр зардлаа танаж, аль болох шинэ бизнес эхлүүлэхгүй байх бодлоготойгоор ажилласан. Өрх бүлүүд ч мөн ялгаагүй орон сууц, автомашин гэх мэт үнэтэй бараа барагтай л бол худалдан авахаа больсноос дээрх салбарууд нэлээд хүндхэн байдалд орсон.

Тэгвэл ирэх онд эдийн засаг ямаршуухан байх бол? Ирэх онд компаниуд ямар бодлого баримталж ажиллах вэ?
эдийн засгийн хямралын үргэлжлэх дундаж хугацаа 15 сар байна.
Харин одоогийн хямралыг 2008.9 сард эхэлсэн гэж үздэг.

2. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамагаас эхлүүлээд олон тооны эдийн засагч, улс төрч, бизнесмэнүүд санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа тогтворжиж, эдийн засаг сэргэх хандлага мэдрэгдэж эхэллээ хэмээн ярьж байна.

Энэ бүх шинж тэмдгээс дүгнэвэл эдийн засгийн хямрал төгсөх цаг ойртон ирж буй нь тодорхой болж байна.

Түүхэн статистикийг харвал дэлхийн эдийн засаг байнга уналт эсвэл өсөлтийн хооронд оршдог байна. Эдийн засгийн хямралыг хохирол багатайгаар давах хамгийн зөв арга зам бол хямрал эхэлмэгц зардлаа багасгаж хямралд бэлдэх, харин хямрал дуусах шинж тэмдэг мэдэгдэж эхэлмэгц бизнесийн өсөлтөд бэлдэн хөрөнгө оруулалт хийж эхлэх явдал ажээ.

2010 онд Монгол оронд маань уул уурхай, газар тариалангийн салбарын хөгжлөөс хамааран их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх нь тодорхой болоод байна. Иймээс бүгдээрээ цаг алдалгүйгээр аль болох хурднаараа бизнесийн өсөлтөд бэлдэж эхэлцгээе. Ирэх онд хийгдэх энэ их хөрөнгө оруулалтын далайгаас аль болох томоор хутгахын тулд одооноос шанагаа бэлдэцгээе. Олонхи эдийн засагчдын үзэж буйгаар 2010 он бол Бизнесийн өсөлтийн жил байх болно.


Top
   
PostPosted: Jan.05.10 4:56 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9030
Сэдвийг хойноос зөөж авчирч наасан бөлгөө...Мөн цэвэрлэв...Хойшид шинэ шинэ мэдээ мэдээллийг хүргэх болно...


Top
   
PostPosted: Jan.06.10 5:38 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9030
АНУ-д хамгийн их эрэлт хэрэгцээтэй 25 ажлуудыг Jobfox-с шалгаруулжээ. Чиний дуртай ажил хаана байгааг хараарай. Цалингийн хэмжээг нь жилээр нь гаргасан байгаа. Хамгийн эрэлттэй мэргэжлээр худалдааны төлөөлөгч шалгарсан бол удаах байранд програмист, вэб хөгжүүлэгч орсон байна.
1. Худалдааны төлөөлөгч/Бизнесийн Удирдлага (АНУ дундаж цалин: $65000-$75000)

2. Програмист/Хөгжүүлэгч ($85000-$95000)

3. Нягтлан бодогч ($45000-$55000)

4. Нягтлан бодогч/Санхүүгийн гүйцэтгэгч ($65000-$75000)

5. Сүлжээ/Системийн удирдлага ($65000-$75000)

6. Сувилагч ($35000-$45000)

7. Төсөл боловсруулагч/менежмэнт ($85000-$95000)

8. Бизнесийн шинжилгээ ($85000-$95000)

9. Бизнесийн дүн шинжилгээ, судалгаа ($75000-$85000)

10. Удирдлагын туслах ($35000-$45000)

11. Технологийн гүйцэтгэгч ($115000-$125000)

12. Бүтээгдэхүүн Менежмэнт ($85000-$95000)

13. Санхүү ($65000-$75000)

14. Үнэлгээ / Чанарын баталгаа гаргагч ($65000-$75000)

15. Өгөгдлийн сангийн удирдлага ($75000-$85000)

16. Данс тооцоо ($35000-$45000)

17. Цахилгаан Инженерчлэл ($65000-75000)

18. Худалдааны гүйцэтгэгч ($85000-95000)

19. Механикийн Инженер ($65000-$75000)

20. Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн удирдлага ($55000-65000)

21. Эмийн санч ($65000-$75000)

22. Дасгалжуулагч ($55000-$65000)

23. Ахлах гүйцэтгэх туслагч ($45000-$55000)

24. Албан хаагч ($65000-$75000)

25. Худалдааны банк ($35000-$45000)


Top
   
PostPosted: Jan.21.10 3:55 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9976
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Самар боловсруулах үйлдвэрийн төсөл

1.1. ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Чанарын шаардлага хангасан, самрын шинэ хэрэглээг бий болгосноор байгалын нөөцийг үр ашигтай ашиглах, шинэ бизнесийг хөгжүүлэхэд оршино.

1.2. ТӨСЛИЙН ХЭРЭГЖИХ ҮНДЭСЛЭЛ

1. Байгалын нөөц, боломж

- Манай орны ойн 11,9 хувь нь хуш буюу самрын мод бөгөөд энэ төрлийн хуш мод нь зөвхөн ОХУ болон манай оронд ургадаг.
- Монголчуудын уламжлалт хүнсний хэрэглээ болсон бөгөөд жил бүр ард иргэд самар түүдэг.

2. Эрүүл мэнд, нийгмийн асуудал

- 5 төрлийн витамин, амин дэм агуулагддаг, илчлэг тэжээл сайтай
- Боргоцой болон цайруулсан самрыг хэрэглэснээс болж үүсдэг ахуйн замын өвчнүүдийг багасгана. (Халдавт өвчин, Хордлого г.м )
- Идэхэд хялбар, өнгө үзэмж, эрүүл ахуйн шаардлага хангасан амтлаг бүтээгдэхүүн хэрэглэгчидэд шаардлагатай..

3. Эдийн засгийн үр өгөөж

- Жил бүр самарчид өөрсдийн хүнсэнд хэрэглээнээс гадна зах зээлд нийлүүлдэг.
- Монгол улсын эдийн засгийн байдал тогтворжиж өсөх хандлагатай болсон. 1997 оноос ДНБ –ний хэмжээ тогтвортой өсөж байна.
- Нэг өрхийн сарын мөнгөн зарлагад хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувийн жин тогвортой ба сардаа нийт орлогын 39.7 % болж байна.

4. Гадаад орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлага

- Сибирийн хуш мод ургадаг хоёрхон улсын нэг нь болох Оросын холбооны улсын самрын үйлдвэрлэлийн туршлага
- Дэлхий нийтэд самрын хэрэглээ өсч, байгаа бөгөөд хүнсний шинэ хэрэглээг бий болгож, хагас болон бүтэн боловсруулж, улс үндэстний хэрэглээний онцлогт тохирон хөгжиж байна.
- ОХУ-д самраар 60 орчим төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

5. Хууль эрх зүйн орчин

- 2004 оны байгаль орчнын яамнаас гаргасан 165 тоот тогтоолд “Түүхий самрыг буюу 40-д төрлийн ургамлын үрийг экспортлохыг хориглосон” ба “хагас боловсруулан экспортоор гаргахыг зөвшөөрсөн”.
- Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхэд онцгой анхаарч байна



http://www.line.mn/more.php?code=55

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.21.10 3:57 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9976
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Цаасан торны үйлдвэрийн төсөл

1.2 Төслийн зорилго

Төслийн зорилго. Монгол улсын хүн амын хэрэгцээг бүрэн хангах, чанартай, орчин үеийн техник технологийг ашиглан үйлдвэрлэсэн, байгаль экологи, хүний биед хор нөлөөгүй цаасан торыг бий болгон, гялгар торыг өнөөгийн зах зээлээс шахан зайлуулахад оршино.

1.3 Төслийн хэрэгжих үндэслэл
- Гялгар тор нь эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлдөг нь тогтоогдсон
- Гялгар тор нь экологид маш их хор уршиг тарьдаг
- Үйлдвэрлэлийн шинэ боломж гарцийг нэвтрүүлж, үндэсний үлйдвэрлэлийг бий болгох
- Өндөр хөгжилтэй орнуудын жишгийг дагаж өөрчлөлт шинэчлэлт хийх цаг үе тулгарсан байгаа
- Хэрэглэгчдийн хүсэл шаардлагаар

1.4 Төслийн санхүүжилтийн хэсэг
- Жилдээ 22465663 ш тор үйлдвэрлэн худалдааны төвөөр борлуулах болно
- Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 200 сая төгрөг
- Үйлдвэрлэлийн байршил: Улаанбаатар хот, захын дүүрэгт
- Монголын талын түнш: “Master Line” ХХК

1.5 Төслийн гарц
Энэхүү үйлдвэрийн төслийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
- Монгол улсад цаасан торны хэрэглээг бий болгоно
- Хотын төсөвт жилд 73 572 231,6 төгрөг
- Эхний жилийн цэвэр ашиг 82 819 000 төгрөг
- Хөрөнгө оруулалтын 200 сая төгрөгөө 3 жилийн хугацаанд нөхнө
- Цаас боловсруулах үйлдвэрийг стратеги төлөвлөгөөнд тусгах учир хогны асуудлын нэг хэсэг шийдэгдэх болно.

Цаасан төр

Тоног төхөөрөмжийн багц үнэ

Modern Group Holding Ltd. 350 000 USD

Jiangsu Wuxi Nanjiang Printing Machine Plant 95 000 USD

Top Industry (Chengdu) Co,.Ltd 110 000 USD

New Long Industrial Company Limited 220 000 USD

Дүгнэлт

Хүчин чадлын харьцуулалт хийхэд ихэнх манай нийт зах зээлийн багтаамж 132 150 960 ш торыг хангах үйлдвэрийн тоног төхөөрөмж нь Jiangsu Wuxi Nanjiang Printing Machine Plant компанийн тоног төхөөрөмжийг 3 ээлжээр ажиллуулахад хамгийн тохиромжтой гэж гарч байгаа билээ. Энэ төслийн хувьд 200 сая төгрөгийг хөрөнгө оруулалттай учраас хамгийн хямд тоног төхөрөөрөмжийг сонгож буй билээ.


Гэсэн хэдий ч уг үнэ нь худалдан авалт хийхэд өөрчлөгдөх, үнэ нь буурах магадлалтайг анхааран үзэх хэрэгтэй. Учир нь тоног төхөөрөмжийг илүү хямд үнээр үйлдвэрлэлийн хот болох Хятадын ГуанЖоу хотоос олох магадлалтай байгаа.

Тээвэрлэлтийн нөхцөл нь Шанхай хот хүртэл FOB нөхцөлөөр хүргэх бөгөөд харин худалдааны нөхцөл нь 50%-ийг урьдчилгаа болгон төлөх, 50%-ийг дараа нь төлөх хэрэгтэй гэж байна. Хүний нөөцийн сургалтыг тус ГуанЖоу хотод хийж болно.

Дээрх төслийг бүрэн эхээр нь авах хүсэлтэй хүмүүс 99086475 утсаар холбоо барьж болно.

http://www.line.mn/more.php?code=58

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.26.10 8:00 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9030
Улаанбаатар Тяньжинтай эдийн засаг, худалдаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар, Тяньжин хот хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хоёр талын ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан Улаанбаатар хотноо эхэллээ. Монгол улсын Ерөнхий сайдыг өнгөрсөн онд БНХАУ-д айлчлах үеэр байгуулсан санамж бичгийн дагуу хоёр талаас ажлын хэсэг байгуулагдаж, хоёр удаагийн хамтарсан хуралдааныг зохион байгуулсан. Эдгээр хуралдаанаар Монголын талаас Тяньжины Бинхай шинэ дүүргийн Дунзань чөлөөт худалдааны боомт бүс болон бусад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэлэлцэн тогтох, “Улаанбаатарын төлөөлөгчийн газар” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Тяньжин хотод байгуулан ажиллуулах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна. Дуньзаны чөлөөт худалдааны боомт бүсэд тээвэр, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, мах, махан бүтээгдэхүүн хадгалах, дамжуулан борлуулах зэрэг үйл ажиллагаа явуулахад зориулан 150 га-гаас доошгүй газрыг 50 жилийн хугацаагаар эзэмшиж, ашиглах, Няньзяны боомтод түүхий нефть хадгалах, борлуулах, кокс, нүүрс хадгалах, угаах, борлуулах үйл ажиллагааг явуулахад зориулан 160 га орчим талбай түрээслэн ашиглах зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх талаар яриа хэлэлцээ хийж байгаа юм. Энэ удаагийн хуралдаанаар мах, махан бүтээгдэхүүнийг гуравдагч оронд экспортлох, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах, уул уурхайн бүтээгдэхүүнийг Няньзян боомтод тээвэрлэн хүргэх, боловсруулах, худалдах, түүхий нефть, газрын тосыг тээвэрлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Д.Цээпил


Top
   
PostPosted: Jan.26.10 8:07 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9030
"ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛИЙН УЧИГ" нэртэй нээлттэй лекц болох юм байна шүү. Би лав очино...

Тренер: Эрнардо дэ Сото / нэрт эдийн засагч /

Хэзээ: 2010 оны 02 сарын 09-нд 15 цагт

Хаана: СТӨ


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 148 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited