#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.19.18 5:01 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 148 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Aug.05.11 9:31 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
Богино хугацааны жаргал, урт хугацааны зовлон

Рон Робинсын нийтлэлийг хөрвүүлэв.

Дийлэнх хөгжингүй орнуудын өрийн гол шалтгаан нь иргэдийн аз жаргалгүй амьдралтай уялдаатай байдагийг хүмүүс тэр болгон анзаардаггүй. Үүний улмаас хүмүүс материаллаг зүйлс, хар тамхинд татагдаж үүнээс шалтгаалсан нийгмийн завхрал, эрүүл мэндийн доройтол, хамгийн гол нь агуу их өрөнд баригддаг байна.

Америкийн Ейлийн их сургуулийн улс төрийн профессор Роберт И Лэйн олон жилийн судалгааны хаа үндсэн дээр орчин үеийн хэрэглээний нийгэмд амьдарч буй хүмүүсийн ёс суртахууны эд эсийг аз жаргалгүй байдал нь устгаж байна гэж үзжээ. "Хэрэглээний нийгэм дэх аз жаргалгүй байдал" гэдэг цуврал бүтээлдээ профессор Лэйн ингэж бичсэн байна: "Дэлхийн хэрэглээний нийгэмд амьдарч буй хүмүүсийн материаллаг баялагт хүрч буй үе шатуудаас үүдэлтэй аз жаргалгүй байдал нь 18-р зууны үеийн эрх баригчдын сурталчилж байсан аз жаргалтай амьдралын талаарх хэтрүүлэгтэй үзэл баримтлалтай шууд холбоотой билээ."

Профессор Лэйний бодож байгаагаар бол барууны ардчилсан ертөнц хувь хүмүүсийн аж жаргалтай байдалд илүү анхаарал хандуулах ёстой юм. Энэ нь орлогын төвшин бус сэтгэл зүйн эрүүл мэнд, хүмүүс хоорондын харилцаанд дэвшил гаргах хэрэгтэй гэж үзжээ.

Орчин үеийн хөгжингүй орны иргэд хэт их материаллаг хэрэглээг сонгосоноор дааж давшгүй өрөнд унадаг ажээ. Америк улсын сүүлийн хэдэн арван жилийн хэрэглээний өр нь хувь хүний орлогоос маш хурдацтайгаар давж байгаа юм. Америк улсын хэрэглээний өр 2011 онд орлогоосоо давах нь тодорхой бөгөөд ирээдүйн эдийн засгийн хямралыг авчирах нь даамжиггүй.

Өртэй холбоотой тэр болгон яригддаггүй бас нэг асуудал нь хувь хүмүүсийн зан үйлтэй холбоотой юм. Амьдралаа бага ч гэсэн аж жаргалтай болгохын тулд Америк ба бусад хөгжингүй орнуудын иргэд хуулийн дагуу ба хууль бусаар маш их хэмжээний эм бэлдмэл, хар тамхи хэрэглэдэг. Үүнд - спиртийн бүтээгдэхүүнүүд, марихуан, кокайн, тамхи, эм бэлдмэлүүд гэх мэт зүйлс багтана. Заримдаа хүнийг өөрөөсөө хараат болгож эрүүл мэндийг муутгаж, тархи ба сэтгэл зүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг байна. Донтолт тархасанаас болж гэмт хэрэг ихэсч, ялтангуудын тоо нэмэгдэж үүнийг дагасан зардал ихэсч, хаа сайгүй осол гарч, хүнийг эрүүл бус амьдралын хэв маяг руу түлхэж хэт таргалалт болж, чихрийн шижин , зүрхний шигдээс гэх зэрэг өвчин газар авч эрүүл мэндийн доройтол нийгмийг хамардаг ажээ.

Америкчууд хамгийн ихээр эрүүл мэндийн тэтгэлэг авдаг ард түмэн юм. 2009 онд хүн тус бүрд 8086 доллар зарцуулсан нь ДНБ-ний 17.6 хувь болжээ. Жил бүр эрүүл мэндийн салбарт зарцуулах зардал 4-10 хувиар өсч байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтөөс хурдан байгаа юм.

Богино хугацаанд их ашиг олох гэж оролдож буй компаниуд нь урт хугацааны өрөнд ордог үзэгдэл хэвшмэл болжээ. 2001 онд Марианн Келлер "Форбес" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа АНУ-ын авто машины үйлдвэрлэлийг ингэж хэлжээ: "Chrysler, GM, Ford компаниуд нээлттэй зах зээл дээрээс өөрсдийн хувьцааг худалдаж авахын тулд олон тэрбум доллар зарцуулсан... Том хөрөнгө оруулагчдад ашигтай үнээр хувьцаагаа зарахад нь туслахын тулд шинэ машин үйлдвэрлэх хөрөнгөө хувьцааны ханшийг өсгөхөд зарцуулж байв. Chrysler, GM, Ford груп нь өнөөдөр өрөнд баригдаж хувьцаанаасаа алдсаар байгаа юм."

Үүнээс харахад Америкийн авто үйлдвэрлэл богино хугацаанд хувьцаагаа өсгөж ашиг олохыг эрмэлзэхээс биш урт хугацаанд чанартай сайн машин үйлдвэрлэхэд ач холбогдол өгөхгүй байна. 2009 он гэхэд Форд-оос бусад компаниуд дампуурсан байлаа. Олон мянган хүнийг ажилаас нь халсаны дараа Америкийн засгийн газар авто машины үйлдвэрлэлийн салбарыг аврахын тулд 85 тэрбум доллар зарцуулжээ. Канадын засгийн газар Chrysler, GM компаниудад 13,5 тэрбум канад долларын тусламж үзүүлсэн байна.

Америкийн нийгмийн өр (хувийн, компаниудын, засгийн газарын) цаашид ч өсөх төлөвтэй бөгөөд банкны хүү бага тул иргэд мөнгөө зарцуулах нь зүйтэй гэж сурталчилсаар байгаа юм. Шинээр үүсч буй ажилын байр нь өрийг дарах гарц биш юм. Магадгүй энэ нь өр орлогыг давсаар буй хуучин хандлагыг улам дэврээж болох.

Хэрвээ Америк улс бусад хөгжингүй орнуудын адилаар золгүй иргэдийн асуудал, эдийн засгийн хямрал руу ойртсоор буй бөгөөд үндсэн асуудалаа шийдэхгүй бол зогсоож үл чадах билээ. Хувь хүмүүс ба гэр бүлүүдийн аз жаргал амьдралыг бий болгох нь хамгаас чухал. Тийм тохиолдолд хүмүүсийн ойрын ирээдүйг сэтгэж, таашаалд тэмүүлсэн хэв маягыг эвдэн дааж давшгүй өрөнд унахаас сэргийлэх юм.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Sep.16.11 10:25 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
Гаддафи яагаад хоолойндоо хутга тулгуулсан бэ

Бүх зүйлийн зангилаа ердөө л алт. Мань эр алтан динар бүтээж газарын тосоо алтаар арилжихыг Африкийн орнуудад уриалж л дээ. Үүнд АНУ, Европын холбоо хамгийн ихээр дургуйцэв. Тэр тусмаа дэлхийн төв банкуудыг атгаж байдаг Ротшилдсын гэр бүл хилэгнэсэн нь мэдээж. Тэгээл "bang" агуу удирдагч маань хүн төрөлхтний дайсан мэтээр цоллуулж яг л Саддамын замаар орох нь тэр.
Опекыг байгуулсан шалтгаан нь тус байгууллагын гишүүн орнууд газарын тосыг зөвхөн доллараар арилжих гэрээтэй билээ. Энэ шийдвэр нь долларыг дэлхийн нөөцийн валют болгоход чухал нөлөө үзүүлсэн юм. Харин Ливи мэтийн том гарын нийлүүлэгчид доллараас татгалзаад алтаар арилжаа хийнээ гээд эхлэхээр ноён долларын тааруухан байгаа бие лагшин улам муудах нь мэдээж билээ. Америк доллар бол, ер нь ганц доллар ч биш дэлхийн банк гэх газарын гишүүн орнуудын мөнгөн тэмдэгт алтаар баталгаажаагүй байдаг. Тэд зөвхөн хэвлэхэд л хангалттай. Олон хүний хувь заяа тэр цаас бэх хоёрын нийлбэрээс шалтгаалж байдаг ертөнцөд бид амьдарч байна.
Гаддафи-гын үйлдэл нь барууны цаасан мөнгөний хүлээснээс ангижрах гэсэн оролдлого юм. Үнэтэй цайтай газарын тосоо үхсэн ерөнхийлөгчдийн зурагтай цаасаар солихыг хэн хүсэх билээ дээ. Бас хэвлээд л юуг ч худалдаад авч болдог тэр шидэт цааснаасаа хагацахыг барууны олигархиуд хүсэхгүй нь мэдээж. Зөрчилын гол гогцоо ердөө л энэ.

2000 онд Саддам Хуссейн доллараар биш еврогоор худалдаа хийнэ гэдэгээ мэдэгдээд яаж дууссаныг хүн бүр санаж байгаа бизээ.

Image

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Apr.02.12 2:34 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Mar.28.12 3:22 pm
Posts: 1
Өнөөдөр аялал жуулчлалын бизнес дээр Монгол орон цэцэглэн хөгжих нь дамжиггүй. Одоогоор манайд Солонгос ороны хүмүүсүүд тэргүүлэн жуулчилаж байна. тиймээс солонгос хэлээ сайжруулцгаая.


Top
   
PostPosted: Jun.12.12 12:50 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Jan.14.05 9:34 pm
Posts: 532
Үл хөдлөх хөрөнгө зуучлал

- Үл хөдлөх хөрөнгийг тань худалдах, худалдан авахад зах зээлийн бодит үнээр, хамгийн бага хураамжтайгаар зарж борлуулж үйлчилнэ.
- Түрээсийн бүх төрлийн зуучлал (will assist in all types of rental services)

Хаяг:
БЗД. Зүүн 4 зам.
13-р хорооллын автобусны урд буудал.
Аляск төв. 405 тоот.
Утас: 99193654, 11-453371


Top
   
PostPosted: Jun.12.12 1:03 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Jan.14.05 9:34 pm
Posts: 532
ХУУЛИЙН ТОВЧОО

- Хууль эрх зүйн зөвлөгөө, иргэн, эрүүгийн хэрэгт өмгөөлөл
- Эвлэрүүлэн зуучлал
- Өр барагдуулах
- Бичиг баримтын боловсруулалт
- Төсөл боловсруулна

Хаяг:
БЗД. Зүүн 4 зам.
13-р хорооллын автобусны урд буудал.
Аляск төв. 405 тоот.
Утас: 99193654, 11-453371


Top
   
PostPosted: Jun.12.12 1:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
SA wrote:
Гаддафи яагаад хоолойндоо хутга тулгуулсан бэ

Бүх зүйлийн зангилаа ердөө л алт. Мань эр алтан динар бүтээж газарын тосоо алтаар арилжихыг Африкийн орнуудад уриалж л дээ. Үүнд АНУ, Европын холбоо хамгийн ихээр дургуйцэв. Тэр тусмаа дэлхийн төв банкуудыг атгаж байдаг Ротшилдсын гэр бүл хилэгнэсэн нь мэдээж. Тэгээл "bang" агуу удирдагч маань хүн төрөлхтний дайсан мэтээр цоллуулж яг л Саддамын замаар орох нь тэр.
Опекыг байгуулсан шалтгаан нь тус байгууллагын гишүүн орнууд газарын тосыг зөвхөн доллараар арилжих гэрээтэй билээ. Энэ шийдвэр нь долларыг дэлхийн нөөцийн валют болгоход чухал нөлөө үзүүлсэн юм. Харин Ливи мэтийн том гарын нийлүүлэгчид доллараас татгалзаад алтаар арилжаа хийнээ гээд эхлэхээр ноён долларын тааруухан байгаа бие лагшин улам муудах нь мэдээж билээ. Америк доллар бол, ер нь ганц доллар ч биш дэлхийн банк гэх газарын гишүүн орнуудын мөнгөн тэмдэгт алтаар баталгаажаагүй байдаг. Тэд зөвхөн хэвлэхэд л хангалттай. Олон хүний хувь заяа тэр цаас бэх хоёрын нийлбэрээс шалтгаалж байдаг ертөнцөд бид амьдарч байна.
Гаддафи-гын үйлдэл нь барууны цаасан мөнгөний хүлээснээс ангижрах гэсэн оролдлого юм. Үнэтэй цайтай газарын тосоо үхсэн ерөнхийлөгчдийн зурагтай цаасаар солихыг хэн хүсэх билээ дээ. Бас хэвлээд л юуг ч худалдаад авч болдог тэр шидэт цааснаасаа хагацахыг барууны олигархиуд хүсэхгүй нь мэдээж. Зөрчилын гол гогцоо ердөө л энэ.

2000 онд Саддам Хуссейн доллараар биш еврогоор худалдаа хийнэ гэдэгээ мэдэгдээд яаж дууссаныг хүн бүр санаж байгаа бизээ.

Image


teheer dollar iig shuthees oor argagui bolj bainaa?

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Jun.20.12 12:10 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Jun.03.10 3:17 pm
Posts: 48
Tuuver container udahgui UB gees- Europe ruu garah gj bna.
Mun buh ulsaas UB ruu import iin teever hiih ba UB gees buh uls ruu export iin teever buten buyu FCL chingeleger , tuuver buyu LCL chingelegeer teever hiij baina.

www.landbridge.mn
zuchi@landbribdge.mn
+976 99900313


Top
   
PostPosted: Jan.18.13 6:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
Германы алт ба Мали

Барууны улсууд өөр газарт хадгалуулж байгаа алтаа нэхээд эхэллээ шүү. Герман Америкт байгаа алтаа өөрсдөө авий гэлээ. Гэтэл алт байдаггүй. 2020 он хүртэл тасалж өгөхөөр болсон байна. Герман Франц - д байгаа алтаа авахыг хүслээ. Бас алт байдаггүй ээ. Энэ мэдээтэй зэрэгцээд Францчууд Мали - д цэргийн ажиллагаа явуулж эхэллээ. Яагаад гээч? Бидний нэрийг нь ч дуулаагүй шахуу тэр улс алтны олборлолтоороо дэлхийд гуравдугаарт бичигддэг. Одоо дээрээс нь Америкийн сургагч нар бас Мали - д ирж байна. Цаасан мөнгөний систем нурах гээд их гүрнүүд яаж бажиг авч байгааг харж байгаа биз.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Jan.19.13 6:10 am 
Offline
10 жил хамтдаа
User avatar

Joined: Dec.17.03 9:47 pm
Posts: 4113
Location: нууц газар
Omso wrote:
Үл хөдлөх хөрөнгө зуучлал

- Үл хөдлөх хөрөнгийг тань худалдах, худалдан авахад зах зээлийн бодит үнээр, хамгийн бага хураамжтайгаар зарж борлуулж үйлчилнэ.
- Түрээсийн бүх төрлийн зуучлал (will assist in all types of rental services)

Хаяг:
БЗД. Зүүн 4 зам.
13-р хорооллын автобусны урд буудал.
Аляск төв. 405 тоот.
Утас: 99193654, 11-453371

Bi OSMO-g gaihdag yum.. Mongoliiin hamgiin anhniii real estate agency (ch biluiu) bj odoo tegeed yamarch ner hundgui bas deerees n marketing gj uneheer bhgui bi 2005 ond boddog baisan yum 16 nastai huuhded heden tsaas bsan bol bi anhdagch bhgui yu :D

_________________
?.НЕТ БИД ХОЁР 10 ЖИЛ.


Top
   
PostPosted: Feb.26.13 6:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9948
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Эдийн засгийн форум Монгол брэндийн эрэлд гарна

Эдийн засагчид, энэ хүрээнийхэн, шийдвэр гаргагчид, иргэний нийгмийн төлөөллүүд нэг дор цуглаад эдийн засгийн хөгжилд тушаа болж буй ямар асуудал байна, энэ асуудлаа хэрхэн давж гарах вэ гэдэгт гарц хайж хэлэлцүүлэг өрнүүлдэг “Монголын Эдийн засгийн форум 2013” ирэх гуравдугаар сарын 4, 5-нд Төрийн ордонд болно.

Дэлхий нийтийн асуудал болсон “Усны санаачилга”, “Төр хувийн хэвшлийн хоорондын хөгжил”, “Ногоон эдийн засаг ба ногоон хөгжил” гэсэн уламжлалт сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө. Гэхдээ энэ жилийн хувьд гол сэдэв нь “Монгол брэнд”. Форумын эхний өдрийн хуралдаан энэ сэдвээр дагнан үргэлжилж, “Эдийн засгийн төрөлжилт ба Монгол брэнд” нэгдсэн хуралдаан болж хүнс, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт хэрхэн брэнд үйлдвэрлэх, дотоод болоод гадаадын хэрэглэгчдэд хүргэх, эдгээр үйлдвэрлэл хөгжихэд эдийн засгийн ямар хөшүүрэг хэрэгтэй болон хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн асуудал гэхчлэн үйлдвэрлэл тойрсон асуудлаар оролцогчид санал солилцох юм.

Үйлдвэрлэл эрхлэхэд юу саад болж байна, хувийн хэвшлийнхний өмнө ямар асуудал тулгарч байна, төрийн албан хаагчид ямар саад учруулаад байгаа юм, судалгааны ажлаа ямар чиглэл рүү хандуулбал инновац болж чадах вэ гэдгээ эрдэмтэн судлаачид нээнэ, ямар боломж бололцоо байгаагаа хувийн хэвшлийнхэн олж харна. Нэг ширээний ард тэрбүр суугаад байдаггүй ийм хүмүүс нэгдэж цуглаад эдийн засгийн хөгжлийн төлөө хэлэлцүүлэг өрнүүлж чаддаг нь эдийн засгийн форумын гол ач холбогдол гэж эдийн засагчид дүгнэдэг.

Засгийн газар энэ чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөсөн талаараа цорумын үеэр танилцуулна. Ингэснээр Монгол брэнд хэлэлцүүлгийн үр дүн гарсан уу, Засгийн газар амлалтдаа хүрсэн эсэхэд жилийн дараа дүгнэлт хийх боломж оролцогчид болоод иргэдэд олдоно. Тиймээс Монголын Эдийн Засгийн форум Шинэчлэлийн Засгийн газрын тунгалаг, нээлттэй үйл ажиллагааг дэмжсэн арга хэмжээ болж байна гэж зохион байгуулагчид үнэлж байна.

Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч хатагтай Лакшим, Голландын Ерөнхий сайд асан Вим Кок нарыг хүндэт хүндэт зочноор оролцох бөгөөд дэлхийн брэндүүд бий болсон түүхүүдийн талаар гаднын зочид сонирхуулахаар бэлтгэж байгаа аж.

Монголын эдийн засгийн форумын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах болоод оролцох хүсэлтэй хүмүүс meforum.mn хаягаар хандаарай гэж зохион байгуулагчид зөвлөж байна.

Б.Номин

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Feb.28.13 10:12 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Jan.14.05 9:34 pm
Posts: 532
мастаКИЛЛА wrote:
Omso wrote:
Үл хөдлөх хөрөнгө зуучлал

- Үл хөдлөх хөрөнгийг тань худалдах, худалдан авахад зах зээлийн бодит үнээр, хамгийн бага хураамжтайгаар зарж борлуулж үйлчилнэ.
- Түрээсийн бүх төрлийн зуучлал (will assist in all types of rental services)

Хаяг:
БЗД. Зүүн 4 зам.
13-р хорооллын автобусны урд буудал.
Аляск төв. 405 тоот.
Утас: 99193654, 11-453371

Bi OSMO-g gaihdag yum.. Mongoliiin hamgiin anhniii real estate agency (ch biluiu) bj odoo tegeed yamarch ner hundgui bas deerees n marketing gj uneheer bhgui bi 2005 ond boddog baisan yum 16 nastai huuhded heden tsaas bsan bol bi anhdagch bhgui yu :D

chi ner unshij chaddaggui yum uu?


Top
   
PostPosted: Dec.13.13 5:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
Баабарын дүү Дэлгэрбаяр "Петрочайна Дачин Тамсаг" компаний Монгол талын захирлаар ажилладаг юм байна.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Mar.08.14 6:58 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Amerikiin hurungu oruulaltiin gol od Warren Buffet guai 873 say dollariig neg kompanias aldlaa ene aldagdal tsaashdaa 2 terbum dollart hureh tuluvtei genee. Ug kompani n anh mani eriin kompani 2 terbumiin bondiig n avhad 10 garui terbum $iin urtei baij odoo ur n 40 terbumd hurch. Mongold ch Amerikt ch neg huniig tahin shuteh bol mash utgagui gedgiig dahin batlah shig bolloo he he.

http://finance.fortune.cnn.com/2014/03/ ... =obnetwork

zurguud n:
http://31.media.tumblr.com/tumblr_llve3 ... 1_1280.jpg
ger n:
http://cdn-ugc.cafemom.com/gen/constrai ... 01azzo.jpg

office n:
http://i2.cdn.turner.com/money/dam/asse ... deo-15.jpg

_________________
sudalgaa


Top
   
PostPosted: May.19.14 3:52 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
Орчин үед машин үйлдвэрлэгч корпорациудын тулгамдсан асуудал нь үйлдвэрлэсэн машинуудаа хадгалах талбай болоод байна. Дэлхий нийтээр шинэ машин худалдан авах чадвартай хүмүүс буурч хэдэн зуун сая машинууд цоо шинээрээ элэгдэж байна. Энэ бол Нэгдсэн вант улсын шинэ машины зогсоол. Ийм зогсоолууд дэлхийн эргэн тойронд хэдэн зуугаараа байдаг аж.

Image

Нэгдсэн вант улсын Свиндон дахь шинэ машины зогсоол. Мянга мянган шинэ машин эзнээ хүлээн элэгдэнэ.

Image

Шинээр үйлдвэрлэсэн машинуудад зогсоолын талбай хүрэлцэхгүй болж үйлдвэрлэгчид га гагаар нь зогсоолын талбай худалдан авч буй юм байна. Одоо дэлхийн улс бүхэнд зарагдахаан байсан машины зогсоолууд бий болжээ. Тэдгээр шинэ машинууд өдөр бүр хэдэн мянгаараа нэмэгддэг. Энэ бол АНУ - ын Мэрилэнд дахь шинэ машины зогсоол. Зөвхөн энд гэхэд л 57000 машин эзнээ хүлээн зогсоно.

Image

Нэгдсэн вант улс дахь Ниссаны шалгалтын талбай. Гэхдээ одоо машин тестлэх зай нэгэнт үгүй болжээ. Шинэ машинаар дүүрч.

Image

Ниссан корпорацийн шинэ машины зогсоол бас л ийм байдалтай харагддаг аж.

Image

Гэхдээ машины үйлдвэрүүд хэзээ ч машиныхаа үнийг буулгадаггүй байна. Буулгах л юм бол хүмүүст машин хямд гэсэн сэтгэгдэл төрөхөөс сэргийлдэг. Авто машины үйлдвэрлэл нь зогсч болдоггүй онцлогтой гэнэ. Зогсох л юм бол олон мянган ажилчид ажилгүй болж алдагдалд орно.
Үүнийг дагаад төмрийн үйлдвэрүүд ч зогсоно. Тиймээс л олон сая шинэ машинаа хадгалдаг байна. Харин элэгдээд эвдэрснүүдийг нь дахин хайлуулна.

Нарлаг Испани дахь шинэ машины зогсоол. Хэдэн мянган машин наранд шарагдан эзнээ хүлээсээр.

Image

Испаний Валенсиа дахь машины зогсоол. Бас л хаа нэгтээ ачигдах байх гэж хүлээсээр л.

Image

Хөгжингүй орнуудын өрх бүр 1-3 машинтай тул шинээр машин авах нь багасчээ. Санкт Петербург дэх импортын машины зогсоол. Эдгээр нь европоос ирсэн бөгөөд худалдан авагчгүй элэгдэж байна.

Image

Хуучнаа хаяад шинийг ойр ойрхон авдаг эргэлт нэгэнт зогсчээ. Оксфордшир дэх машины зогсоол.

Image

Нэгдсэн вант улсын Авонмаут дахь машины зогсоол.

Image

Сааралтан харагдах хэсэг бүр бол шинэ машины зогсоол юм.

Image

Одоогийн байдлаар хүнээсээ олон буюу 10 гаруй тэрбум машин үйлдвэрлэгдээд байгаан байна. Citroen үйлдвэрийн борлоогдоогүй машинууд.

Image

Италийн боомт дахь Peugeot ийн борлогдоогүй машинууд.

Image

Эдийн засаг муудаж дэлхий даяар шинэ машин худалдан авах чадвартай хүмүүс буурч шинэ машинууд үйлдвэр дээрээ овоорсоор байгаа аж.
Валенсиагийн порт дахь машинууд.

Image

Өдөр бүр хэдэн мянган машин зөвхөн үйлдвэрээс гараад л зогсоол дээр очин орхигддог байна.

Image

Жил бүр шинэ технологи бүхий машин үйлдвэрлэх бөгөөд жилээс жилд өмнөх загварын машинууд борлогдох найдвар нь алга болдог аж. Cadillac, General motors компаниуд үйлдвэрээ хятад руу шилжүүлжээ. Гэвч Америкт худалдан авалт цөөрсөн тул бас л Хятадад шинэ машин овоорч эхэлж байгаа аж.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Jun.12.14 12:25 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
Оюу Толгой энэ оны эхний улиралд 108 сая долларын орлого олжээ. 25000 тонн зэс, 66000 унци алт олборложээ. Оюу толгой 2013 онд 157,000 унци буюу 197 сая долларын алт олборложээ. Түүнчлэн тухайн ондоо 76700 тонн зэс олборлосон байна. Оюу Толгой энэ жил 700000 унци алт олборлох бөгөөд энэ нь 882 сая доллар юм.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Jun.23.14 8:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
Сая төсвийн мөнгөөр шинэчилж, өргөтгөл хийсэн Хөтөлийн цементийн үйлдвэрийг хувьчилна гэнэ шүү.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Jul.21.14 12:42 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
ANU-iin orlogo, ur, buh nariin zuuleltiig sekund burt tootsooldog tooluur: http://www.usdebtclock.org/

_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Dec.03.14 2:39 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.02.12 11:17 am
Posts: 503
,


Top
   
PostPosted: Jan.09.15 5:29 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Dec.30.13 12:35 am
Posts: 63
зарим хүмүүст хэрэг болж магадгүй, бага зэрэг мэдээ ажлын өдөр болгон оруулж байя аа

1. S&P 500 Erases Loss for Year as U.S. Stocks Rally for Second Day to 2,062.14
АНУ-ын хувьцаа 2 дахь өдөр дараалан өсөж 2,062.14 хүрэв, S&P 500 энэ жилийн уналтыг арилгав

2. Euro Declines to 9-Year Low $1.1793 Amid Draghi QE Talk
ЕТБанкны Драги мөнгөний нийлүүлэлт нэмэгдүүлэх тухай мэдэгдэл хийсэн тул евро 9 жилийн хамгийн бага ханш болох $1.1793 хүртэл унав

3. Crude Falls to Five-Year Low to $48.79 as Global Supply Glut May Linger
Нийлүүлэлтийн илүүдэл үргэлжлэх төлөвтэй байгаа тул газрын тос 5 жилийн хамгийн бага төвшин болох $48.79 хүртэл унав

4. RBS Cuts Russia 2015 GDP Forecast to -5.5% From -2%
RBS банк ОХУ-ын ДНБ-ийн төлөвийг -2%-с -5.5% болтол буулгав

5. Australia Iron Ore Exports at 5-Month Low on Weaker China Demand
Хятадын эрэлт суларсан тул Австралийн төмрийн хүдрийн экспорт 5 сарын хамгийн бага төвшинд хүрэв


Top
   
PostPosted: Jan.09.15 5:46 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1145
CHKHMNUB wrote:
зарим хүмүүст хэрэг болж магадгүй, бага зэрэг мэдээ ажлын өдөр болгон оруулж байя аа

1. S&P 500 Erases Loss for Year as U.S. Stocks Rally for Second Day to 2,062.14
АНУ-ын хувьцаа 2 дахь өдөр дараалан өсөж 2,062.14 хүрэв, S&P 500 энэ жилийн уналтыг арилгав

2. Euro Declines to 9-Year Low $1.1793 Amid Draghi QE Talk
ЕТБанкны Драги мөнгөний нийлүүлэлт нэмэгдүүлэх тухай мэдэгдэл хийсэн тул евро 9 жилийн хамгийн бага ханш болох $1.1793 хүртэл унав

3. Crude Falls to Five-Year Low to $48.79 as Global Supply Glut May Linger
Нийлүүлэлтийн илүүдэл үргэлжлэх төлөвтэй байгаа тул газрын тос 5 жилийн хамгийн бага төвшин болох $48.79 хүртэл унав

4. RBS Cuts Russia 2015 GDP Forecast to -5.5% From -2%
RBS банк ОХУ-ын ДНБ-ийн төлөвийг -2%-с -5.5% болтол буулгав

5. Australia Iron Ore Exports at 5-Month Low on Weaker China Demand
Хятадын эрэлт суларсан тул Австралийн төмрийн хүдрийн экспорт 5 сарын хамгийн бага төвшинд хүрэв


:wd: :wd:

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Jan.14.15 6:48 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Dec.30.13 12:35 am
Posts: 63
1. U.S. Stocks Decline to 2,023.03 After Fluctuating Amid Drops in Oil, Copper
Газрын тос, зэсийн ханш унаж, АНУ-ын хувьцаа хэлбэлзэн 2,023.03 хүртэл буурав
2. Yen Rises for Fourth Day to 117.67 per dollar as Stocks Fall; Euro Near Nine-Year Low at $1.1770
Японы хувьцаа унаж, иений ханш 4 хоног дараалан өсөж 117.67 хүрэв, евро 9 жилийн хамгийн бага ханш болох $1.1770-р арилжаалагдаж байна
3. Copper Drops Below $5,500 a Ton as World Bank Cuts Forecasts
Дэлхийн Банк зэсийн ханшны төлөвийг бууруулж, ханш $5,500-с доошоо оров
4. Oil Trades Near 5 1/2-Year Low at $46.16 a barrel as Supply Glut Seen Persisting
Нийлүүлэлтийн илүүдэл үргэлжилж байгаа тул газрын тос 5 жилийн хамгийн доогуур болох $46.16 – р арилжаалагдаж байна
5. Oyu Tolgoi Phase 2 Could Spark Mongolia Recovery by 2016
Оюу Толгойн 2 шат 2016 он гэхэд Монголын эдийн засгийг сэргээж магадгүй ( эх сурвалж блүүмберг )


Top
   
PostPosted: Jan.14.15 6:52 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1145
Газрын тосны үнэ унаад байдаг, манайд таг. Олон жил манийгаа тэжээсэн зэсийн үнэ маань хэцүүджээ.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Jan.15.15 1:30 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Dec.30.13 12:35 am
Posts: 63
1. U.S. Stocks Fall to 2,011.27 on Global Growth Concern as Retail Sales Drop
Жижиглэн худалдааны үзүүлэлт буурч, дэлхийн эдийн засгийн өсөлт саарч буй тул АНУ-ийн хувьцаа 2,011.27 хүртэл унав
2. Gold Holds Below 12-Week High to $1,229.53 as Growth to U.S. Rates Assessed
Эдийн засгийн өсөлт болон хүүний төвшин гм хүчин зүйлээс болж алтны ханш 12 долоо хоногийн дээд төвшний хавьцаа $1,229.53-р арилжаалагдаж байна
3. West Texas Intermediate Oil Jumps in New York to $46.90; Brent Advances to $47.15
WTI газрын тос Нью Йоркийн арилжаагаар $46.90 хүртэл өсөж, Brent газрын тос $47.15 хүртэл өсөв
4. Russia to Dip Into Wealth Fund as Ruble Crisis Pressures Economy
Рублийн хямрал эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа тул ОХУ баялгийн сангийн хөрөнгийг илүүгээр ашиглах төлөвтэй байна
5. Монголбанк бодлогын хүүгээ нэг нэгжээр өсгөж 13 хувь болголоо


Top
   
PostPosted: Jan.17.15 12:28 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
aduuch wrote:
Газрын тосны үнэ унаад байдаг, манайд таг. Олон жил манийгаа тэжээсэн зэсийн үнэ маань хэцүүджээ.


harin manaihand uchir bna uu orosuudad uchir bna uu? US-d benzin hyamdraad barag usnaas hyamdhan bolj bhad.


Top
   
PostPosted: Jan.17.15 11:49 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Apr.28.14 5:58 pm
Posts: 6
cellat wrote:
aduuch wrote:
Газрын тосны үнэ унаад байдаг, манайд таг. Олон жил манийгаа тэжээсэн зэсийн үнэ маань хэцүүджээ.


harin manaihand uchir bna uu orosuudad uchir bna uu? US-d benzin hyamdraad barag usnaas hyamdhan bolj bhad.

harinaa haanaa ucir ni bgaa yum bol
newyorkiin birjees gazriin tos 45 aar avaad londongiin birj deer 5o iar zardag yum bilyy


Top
   
PostPosted: Jan.19.15 12:57 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Dec.30.13 12:35 am
Posts: 63
1. China Stocks Plunge to 3,175.16 on Margin-Trading Suspensions as Citic, Haitong Sink
Маржин арилжааг зогсоосон тул хятадын хувьцаа 3,175.16 хүртэл унав, Citic, Haitong брокер огцом унав
2. CHF Surged 41 pct versus Euro to 0.9980
Швейцар франк еврогийн эсрэг 41 %-р чангарч 0.9980 хүрэв
3. Swiss Franc Trade Wipes Out Everest Capital Global Hedge Fund
Швейцар франкийн арилжаа Everest Capital Global хөрөнгө оруулалтын санг дампууралд хүргэв
4. FXCM Gets $300 Million From Leucadia to Withstand CHF Losses
Швейцар франкийн арилжааны алдагдлыг даван туулах зорилгоор FXCM валютын брокер Leucadia-с 300 сая ам долларын хөрөнгө оруулалт авав
5. Mongolia 2014 Exports Jump 35% Y/y to $5.8b, Imports Fall 18% Y/y to $5.2b
Монголын экспорт 2014 онд 35%-р өсөж 5.8 тэрбум болж, экспорт 5.2 тэрбум хүртэл 18%-р буурав


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 148 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited