#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.23.19 10:19 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 13 posts ] 
Author Message
 Post subject: ХӨНГӨЛӨЛТ
PostPosted: Jan.15.13 7:47 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18521
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Амьдран суух зориулалттай орон сууц анх удаа худалдан авсан тохиолдолд татварын хөнгөлөлт эдлэх тухай

Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлдөг билээ.

Та энэхүү хөнгөлөлтөд хамрагдахын тулд:

Тухайн орон сууц авсныхаа дараа тухайн оны 2 сарын 15 ны дотор шинээр авсан орон сууц байрлах хаягт харъяалагдах татварын албанд дор дурдсан материалыг бүрдүүлж өгнө.


o Чөлөөлөлт эдлэхийг хүссэн өргөдөл (чөлөөлөлт эдлэхийг хүссэн иргэний гараар бичсэн өргөдөл)
o Иргэний үнэмлэхний хуулбар (Нотариатаар баталгаажуулах)
o Хорооны тодорхойлолт (Ам бүлээрээ амьдран суугаа нь үнэн гэсэн тодорхойлолт)
o Татвар төлөгч иргэний орлого, орлогын татварын бүртгэлийн дэвтэр (Оршин суугаа татварын албанд бүртгүүлж, орлого болон суутгуулсан татварыг баталгаажуулсан байх)
o Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
o Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт
o Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон байрны ордерын хуулбар (Наториатаар баталгаажуулсан байх)
o Захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ (Чөлөөлөлт эдлэх хүний нэр дээр хийгдсэн гэрээ, нотариатаар баталгаажсан байх)
o Байранд төлсөн мөнгөний баримт
o Үл хөдлөх хөрөнгө борлуулсан тохиолдолд 2 хувийн татвар төлсөн баримт
o Зээлийн гэрээ, зээл авсан байгууллагаас мөнгө шилжүүлсэн баримт (Хэрвээ үл хөдлөх хөрөнгийг зээлээр авч байгаа тохиолдолд чөлөөлөлт эдлэх иргэний нэр дээр банк санхүүгийн байгууллагатай хийсэн гэрээ, тухайн зээл авсан байгууллагаас байранд төлсөн мөнгөний баримт гэрээ наториатаар баталгаажсан байх)
o Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлсэн тайлан (Хэрвээ үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьсан бол хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, хөрөнгийн үнэлгээний газраар үнэлүүлээгүй бол барилгын материал түүхий эд авахад зарцуулсан мөнгөний баримт)
o Хамтран өмчлөлтэй бол хамтран эзэмшигчийн чөлөөлөлт эдлээгүйг баталсан тодорхойлолт

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
 Post subject: Re: ХӨНГӨЛӨЛТ
PostPosted: Jan.30.13 2:49 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18521
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
"Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт нэг л удаа хүчинтэй"


Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч Д.Болор-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.

-Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдахад иргэд юуг анхаарах вэ?
-Тухайн байрны ордер, гэрчилгээн дээр өөрийнх нь нэр байх ёстой. Хэрэв хувьдаа орон сууц, хаус барьсан бол өөр үнэлгээний байгууллагаар үнэлүүлнэ. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн ч гэсэн тухайн жилдээ олсон орлогоо тодорхойлж, төлөх татвараа харьяа татварын албанд дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор тайлагнах шаардлагатай.

-Хувь хүн төлсөн албан татварынхаа тодорхой хэсгийг буцаан авч болно гэлээ. Энэ тухай ямар хөнгөлөлт, чөлөөлөлт байдаг бол?
-Анх удаа орон сууцны барилга барих, худалдан авах, оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт зэрэг орно. Хүн амын орлогын албан татварын тухай хуульд тодорхой заалт бий. Үүнд хувь хүн өөрийн орлогоор болон банк, санхүүгийн байгууллагын зээлээр анх удаа орон сууцны барилга барих, худалдан авахад зарцуулсан 30 саяас дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлсөн байдаг. Тодруулбал 30 сая төгрөгний 10 хувь буюу гурван сая төгрөгийг чөлөөлж, хувь хүний хөдөлмөр эрхэлж олсон орлогоороо төлсөн мөнгийг Хүн амын орлогын албан татвараас чөлөөлдөг.

-Тэгэхээр 30 сая төгрөгнөөс дээш мөнгөн дүнд хөнгөлөлт олгохгүй гэсэн үг үү?
-Хувь хүний орлогын албан татварын хуулинд 30 сая төгрөг хэмээн заасан байдаг. Тэгэхээр 60 сая төгрөг байсан ч дээр дурдсанчлан гурван сая төгрөгийн хөнгөлөлтийг л эдэлнэ. Харин татварын хөнгөлөлтийг 1-4 жилийн хугацаанд хуваан олгодог байгаа. mta.mn гэсэн манай сайтад байгаа дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.

-Хөнгөлөлт эдлэх тухай бичиг баримтийг жил бүр бүрдүүлж өгөх шаардлагатай юу?
-Мэдээж тэгэлгүй яахав. Тодруулбал орон сууцны хөнгөлөлтийг мөнгөө гурван жил тасалж авлаа гэхэд гурван жил, жил бүр шаардагдах материалыг бүрдүүлж өгнө. Сургалтын төлбөр ч гэсэн үүнтэй ижил.

-Сургалтын төлбөрөөс хөнгөлөлт эдлэх талаар тайлбарлахгүй юу?
-Хүн амын орлогын албан татварын тухай хуулинд зааснаар “Албан татвар төлөгчийн төрсөн хүүхэд буюу гадаад болон дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцдаг бол тухайн сургалтад төлсөн төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлдэг” гэсэн байдаг. Түүнчлэн суралцаж байх хугацаандаа өөрийн орлогоосоо албан татвар төлөх. Мөн сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургалтад суралцагч нь хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй. Харин магистр болон докторын сургалтад суралцагчид хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй.

-Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд бүрдүүлэх материалын хувьд?
-Бичгээр гаргасан хүсэлт хоёр хувь, иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ болон, үрчилсний гэрчилгээ, оюутны сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөрт төлсөн баримтууд, татварын бүртгэлийн дэвтэр, ажлын болон цалингийн тодорхойлолт, орлого нотлох бусад бичиг баримт зэргийг бүрдүүлж харьяа татварын албанд өгнө.

-Байр орон сууцны хөнгөлөлтөд хамрагдахын тулд бүрдүүлэх бичиг баримт нь?
-Үл хөдлөх хөрөнгийн улсын гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний хуулбар болон зээл олгогчоос мөнгө шилжүүлсэн баримт, захиалгын болон худалдан авсан гэрээний байранд төлсөн төлбөрийн баримт, хөрөнгийн үнэлгээний тайлан, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварт төлсөн баримт, татварын бүртгэлийн дэвтэр, ажлын болон цалингийн тодорхойлолт, бичгээр гаргасан хүсэлт хоёр хувь, иргэний үнэмлэхний баталгаажсан хувилбар хоёр хувь. Түүнчлэн орлого нотлох бусад баримт зэргийг бүрдүүлээд дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор харьяа дүүргийн татварын албанд өгнө. Бүрдүүлэх материалаас тодруулах зүйл байвал оршин суугаа аймаг, дүүрэг, хороо хариуцсан мэргэжилтнээс болон Татварын ерөнхий газрын 1288 утсанд хандан зөвлөгөө авч болно.

-Зөвшөөрөгдсөн нөхцөлд хөнгөлөлтөө эдлээгүй байгаа иргэд хөнгөлөлтөө нөхөн эдлэх үү?
-Өмнө нь байр, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлээгүй тохиолдолд боломжтой. Харин хоёр хамтран эзэмшигчтэй бол аль нэг нь л хөнгөлөлт эдэлнэ. Ер нь хувь хүний татварын хөнгөлөлт болохоор нэг хүн нэг л удаа хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг

Б.Батбаатар

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
 Post subject: Re: ХӨНГӨЛӨЛТ
PostPosted: Feb.20.13 4:01 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18521
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Мөнгөнд хэмнэлттэй дулаан сууц авбал 5 сая төгрөгийн урамшуулал олгоно


Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл НҮБ-ын барилгын эрчим хүчний хэмнэлтийн төсөлтэй хамтраад эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд санал болгож байгаа. Байгальд ээлтэй, утаагүй цэвэр орчин бүрдүүлнэ, 50-иас дээш жил ашиглана, ая тухтай, чанарын шаардлага хангасан барилгын материалаар хийгдсэн, 7-8 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэнэ, бага түлшээр халааж зардлаа хэмнэнэ, богино хугацаанд барих боломжтой гэхчилэн энэ сууцны давуу тал их. 35-65 ам метр хүртэлх талбайтай эл сууцыг захиалан худалдан авсан тохиолдолд “Цэвэр агаар” төслөөс 5.000.000 төгрөгийн хөнгөлөлт өгөх бол Засгийн газраас тухайн айлд цахилгааны хөнгөлөлтөд хамруулах юм байна.

Эрчим хүчний хэмнэлттэй сууцыг авах хүсэлтэй иргэдийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бүсэд амьдардаг, өөрийн эзэмшлийн газартай, мөн тухайн хаяг нь дээрээ байнгын оршин суудаг байх шаардлагатай юм байна. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны захиалгыг тавдугаар сарын 1-нийг хүртэл авах бөгөөд одоогоор 100-гаад айл ийм сууцтай болоод байгаа аж. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл НҮБ-ын Эрчим хүчний хэмнэлтийн төслийн 320422 дугаарын утсаар холбогдоорой. Долоо хоног бүрийн пүрэв гаригт байшингийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
 Post subject: Re: ХӨНГӨЛӨЛТ
PostPosted: Feb.20.13 4:09 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11157
odoohondoo ch yahav hadgalj bgad buur neg lut unetei yum avahaaraa l edlye gj bodool saveleel bga...

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
 Post subject: Re: ХӨНГӨЛӨЛТ
PostPosted: Feb.20.13 4:22 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.03.04 2:21 am
Posts: 3925
Location: Asus G53SW
Quote:
odoohondoo ch yahav hadgalj bgad buur neg lut unetei yum avahaaraa l edlye gj bodool saveleel bga...
-Тэгэхээр 30 сая төгрөгнөөс дээш мөнгөн дүнд хөнгөлөлт олгохгүй гэсэн үг үү?
-Хувь хүний орлогын албан татварын хуулинд 30 сая төгрөг хэмээн заасан байдаг. Тэгэхээр 60 сая төгрөг байсан ч дээр дурдсанчлан гурван сая төгрөгийн хөнгөлөлтийг л эдэлнэ. Харин татварын хөнгөлөлтийг 1-4 жилийн хугацаанд хуваан олгодог байгаа. mta.mn гэсэн манай сайтад байгаа дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.

_________________
Спортын цонх


Top
   
 Post subject: Re: ХӨНГӨЛӨЛТ
PostPosted: Feb.20.13 4:24 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11157
oo neeree tiiinshde hahaha..... zaza hurtye hurtye tgul..... ghde oriiin 15jildee guriiged bj bval huuli oorchlogdood hemjee n ih boloochuu ...

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
 Post subject: Re: ХӨНГӨЛӨЛТ
PostPosted: Feb.20.13 4:43 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.07.09 7:09 pm
Posts: 865
3 сая төгрөгийн хөнгөлөлтөө 3 жилийн хугацаанд хүн амын орлогын албан татвар төлөлгүй эдэлнэ гэсэн үгүү


Top
   
 Post subject: Re: ХӨНГӨЛӨЛТ
PostPosted: Feb.20.13 5:07 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.03.04 2:21 am
Posts: 3925
Location: Asus G53SW
хүн амын албан татвар төлдгөөрөө төлнө. жилийн эцсийн тайлангаа өгөөд тухайн жилдээ төлсөн хүн амын орлогын татвараа буцааж авна гэсэн үг. төлж байгаа татвар чинь жилд нийт хэд болсон тэрийгээ авна шт. 3 4 саяын цалинтай хүн бол 1 жилдээ ч буцаагаад авна.

_________________
Спортын цонх


Top
   
 Post subject: Re: ХӨНГӨЛӨЛТ
PostPosted: Feb.20.13 5:38 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.07.09 7:09 pm
Posts: 865
бэлнээр авна гэсэн үг юм байнашд тэгүл зөвүү


Top
   
 Post subject: Re: ХӨНГӨЛӨЛТ
PostPosted: Feb.21.13 10:53 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.03.04 2:21 am
Posts: 3925
Location: Asus G53SW
дансаар авнаа. хүмсүүдийн татварын тайланг хянаж шалгаж дуусаад 5 сарын сүүлээс 7 сар хүртэл хугацаанд олгож байсан. минийх энэ жил дуусаж байгаа.

_________________
Спортын цонх


Top
   
 Post subject: Re: ХӨНГӨЛӨЛТ
PostPosted: Feb.21.13 11:45 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.07.09 7:09 pm
Posts: 865
байр авхаараа л хөнгөлүүлий. гэснээс 6% хүүтэй зээл авсан хүн байнуу


Top
   
 Post subject: Re: ХӨНГӨЛӨЛТ
PostPosted: Feb.21.13 12:17 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11157
ehelj avj amjsan hed n l hurtej bgam bishuu... odoo bol savangiin duuli bolson...

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
 Post subject: Re: ХӨНГӨЛӨЛТ
PostPosted: Feb.21.13 12:57 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.07.09 7:09 pm
Posts: 865
harin ehend burtguulsen hed ni yag awch chadsiimuu


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 13 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited