#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.17 5:02 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1561 posts ]  Go to page Previous 143 44 45 46 4761 Next
Author Message
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.22.17 8:08 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6244
Reading wrote:
Та нарын хувьд жижиг coin-уудаас аль нь гайгүй ирээдүйтэй гэж бодож байна.
Над мэтийн bitcoin, ethereum.., зэрэг автобуснаас хоцорсон хүмүүс ирээдүйтэй гэж үзэж байгаа жижиг coin-уудаас нилээн хэдийг аваад хэсэг мартчихдаг юм билүү. санал болгооч. thanks.


Ер нь хэцүү дээ. Хэдэн жилийн өмнө хэн ч биткойн ингэж өснө гэж төсөөлөөгүй. Тийм болохоор л ахиухан аваагүй. Одоо хямд байгаанууд гэвэл:

Einsteinium
Energycoin
Monacoin
Quarkcoin
Teslacoin

Ер нь бичээд байвал хямдхан байгаануудыг нь бүгдийг нь жагсаасан ч болно. Хамгийн гол нь ард нь бодит хэрэглээ ямархуу байхыг нь сайн судалж үзэх хэрэгтэй. Зарим нь зүгээр бушуухан мөнгө босгоод арилаад өгөх гэсэн зооснууд ч зөндөө байна.

_________________
Inflation is hidden tax


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.26.17 5:29 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18403
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
SA wrote:
GaNBaYaR wrote:
SA

TeslaCoin(TES)
0.00000000 0.00000000 0.00000000 0.00000000

ireegui gesen ug uu?


Одоо ер нь mining хийж байхгүй бол хэдэн сарын дараа дуусах гэж байна шүү.


mining hiih ur duntei arga yu bna? 64bit gesen wallet ni ajllahgui yum

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.27.17 2:18 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6244
GaNBaYaR wrote:
SA wrote:
GaNBaYaR wrote:
SA

TeslaCoin(TES)
0.00000000 0.00000000 0.00000000 0.00000000

ireegui gesen ug uu?


Одоо ер нь mining хийж байхгүй бол хэдэн сарын дараа дуусах гэж байна шүү.


mining hiih ur duntei arga yu bna? 64bit gesen wallet ni ajllahgui yum


32bit зүгээр ажиллаж байгаа. Хамгийн сүүлийн bootstrap ашиглавал хурдан синк хийнэ шүү. POS зоос mining хийх амархан. Гүйцэд синк хийгээд зоосоо татаж аваад түрийвчээ нээлттэй орхичих өөрөө хар аяндаа олборлоод эхлэнэ.

Bootstrap эндээс татаж аваарай.

https://mega.nz/#!tKgykCLD!Qd2AfhrUKrwR ... Q-m9Kh43to

_________________
Inflation is hidden tax


Last edited by SA on Sep.27.17 2:09 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.27.17 11:08 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3756
Location: Ирмэг
SA wrote:
32bit зүгээр ажиллаж байгаа. Хамгийн сүүлийн bootstrap ашиглавал хурдан синк хийнэ шүү. POS зоос mining хийх амархан. Гүйцэд синк хийгээд зоосоо татаж аваад түрийвчээ нээлттэй орхичих өөрөө хар аяндаа олборлоод эхлэнэ.


Sync хийгдсэн, wallet-нд TES байна, нээлттэй. Гэхдээ Mining хийж байгаа эсэхийг яаж харах, мэдэх билээ?

_________________
Survived after...


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.27.17 4:06 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.15.06 6:10 pm
Posts: 3744
Location: cool as cucumber
neo-toi hun bval 2.5 litecoin solihu 12.5 bgaan 10 bolgoj tegshitgeh gesiin :mrgreen:

_________________
remember sammy jankis


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.27.17 10:15 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5595
Hyataduudad ogson hugatsaa ene hagas saind duusaj bgan bna. ene amraltiin odruudeer ch yum yum boloh ni dee.

4000$ garchihlaa. 4200$ hurvel deeshee osno gesen analyze yavj bna lee.


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.28.17 12:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6244
Suicide wrote:
SA wrote:
32bit зүгээр ажиллаж байгаа. Хамгийн сүүлийн bootstrap ашиглавал хурдан синк хийнэ шүү. POS зоос mining хийх амархан. Гүйцэд синк хийгээд зоосоо татаж аваад түрийвчээ нээлттэй орхичих өөрөө хар аяндаа олборлоод эхлэнэ.


Sync хийгдсэн, wallet-нд TES байна, нээлттэй. Гэхдээ Mining хийж байгаа эсэхийг яаж харах, мэдэх билээ?


Тэр сум ногоороод курсор аваачхаар staking гэж харагдах ёстой доо. Stake хийх эсэх нь бас зооснуудын насжилт, сүлжээнд хэр удаан нээлттэй байсан зэргээс шалтгаалдаг юм гэсэн шүү.

Image

_________________
Inflation is hidden tax


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.28.17 3:28 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3756
Location: Ирмэг
SA wrote:

Тэр сум ногоороод курсор аваачхаар staking гэж харагдах ёстой доо. Stake хийх эсэх нь бас зооснуудын насжилт, сүлжээнд хэр удаан нээлттэй байсан зэргээс шалтгаалдаг юм гэсэн шүү.

Image


Аанха, яг ийм notification маягийн юм л хайгаад байсан юм. Надад ийм сум харагддаггүй ээ, 32bit wallet л юмсан, зоосны насжилт, сүлжээ зэрэг нь бол болоогүй байх, магадгүй өөр янз бүрийн тохиргоо хийх билүү л гэж бодоод...

Image

_________________
Survived after...


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.28.17 3:44 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 662
Unaj baigaa ym avch balravaa ta nar.. Dor hayj 3000 deer l avdag ym shuu. Tgd tsaashaa 2300 deer avna gej uzne shuu de.


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.28.17 4:51 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6244
Suicide wrote:
SA wrote:

Тэр сум ногоороод курсор аваачхаар staking гэж харагдах ёстой доо. Stake хийх эсэх нь бас зооснуудын насжилт, сүлжээнд хэр удаан нээлттэй байсан зэргээс шалтгаалдаг юм гэсэн шүү.

Image


Аанха, яг ийм notification маягийн юм л хайгаад байсан юм. Надад ийм сум харагддаггүй ээ, 32bit wallet л юмсан, зоосны насжилт, сүлжээ зэрэг нь бол болоогүй байх, магадгүй өөр янз бүрийн тохиргоо хийх билүү л гэж бодоод...

Image


Conf file дотор чинь ийм node нууд байх ёстой.

addnode=5.157.38.35
addnode=188.165.39.224
addnode=73.207.9.243
addnode=62.108.37.133
addnode=107.77.240.103
addnode=107.77.240.71
addnode=107.77.240.87
addnode=107.77.240.95
addnode=109.133.110.184
addnode=128.199.229.31
addnode=156.57.13.94
addnode=172.111.244.218
addnode=184.67.166.234
addnode=202.179.27.34
addnode=206.123.150.56
addnode=217.175.119.125
addnode=24.76.162.153
addnode=31.129.13.86
addnode=46.182.202.220
addnode=50.72.0.249
addnode=50.72.0.58
addnode=50.72.14.50
addnode=68.5.1.174
addnode=82.61.100.108
addnode=83.250.69.170
addnode=83.52.20.135
addnode=88.110.251.74
addnode=89.67.10.215
addnode=94.196.99.134
addnode=94.197.128.15
addnode=81.245.187.75
addnode=94.177.203.132

_________________
Inflation is hidden tax


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.28.17 6:27 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3756
Location: Ирмэг
SA wrote:
Conf file дотор чинь ийм node нууд байх ёстой.


Tnx, .conf file янзлаад үзээдэхье.

_________________
Survived after...


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.29.17 1:09 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Dec.01.10 12:15 pm
Posts: 4653
Синк хийдэггүй найдвартай түрийвч юу байна? Бас дараа нь тэндээсээ синк хийдэг түрийвч рүү шилжүүлж болох уу?

_________________
.: : :.: :


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.29.17 10:27 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3756
Location: Ирмэг
JIMI wrote:
Синк хийдэггүй найдвартай түрийвч юу байна? Бас дараа нь тэндээсээ синк хийдэг түрийвч рүү шилжүүлж болох уу?


Sync хийдэггүй гэж блок татдаггүй light түрийвч гэсэн утгаар асууж байна уу? Multibit

_________________
Survived after...


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.29.17 12:23 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1297
-Сүүлийн үед криптовалют буюу нэг төрлийн электрон мөнгө олны анхаарлыг татаж байна. Тэр дундаас Биткойн яагаад ингэж ярианы сэдэв болж байна вэ?

-Олон хүн Биткойныг сонирхож байгаа нь ерөөсөө л үнийн огцом өсөлттэй холбоотой. Нэг Биткойны үнэ жил хүрэхгүй хугацаанд 4 нугарсан шүү дээ. 9-р сарын эхээр $5000 ам.доллар давсан нь нэг унци алтнаас даруй 4 дахин үнэтэй болчихсон гэсэн үг. Иймд Биткойныг мөнгөө богино хугацаанд хялбар аргаар өсгөчих боломж гэж харж буй хүмүүс цөөнгүй байв. Улмаар Биткойн мэтийн электрон мөнгийг хэрхэн худалдаж авах вэ, эсвэл яаж олборлох вэ, гүйлгээ хийхэд найдвартай юу, төлбөр тооцоог нь хүссэн газруудад нь хүлээн зөвшөөрөх болов уу, эргээд мөнгөө яаж гаргаж авах вэ гэх мэт асуултууд их сонирхол татаж байх шиг байна. Харин нѳгѳѳ талаар, Биткойн үнэхээр баталгаатай төлбөрийн хэрэгсэл байж чадах уу, үнэ цэнээ хадгалж чадах хөрөнгө оруулалтын хэрэгсэл байж чадах уу гэдэг эргэлзээ ч бас хөндөгдөж байна.

-Электрон мөнгө нэлээд шинэлэг сэдэв учраас магадгүй ер нь электрон мөнгө гэж яг юу болох талаар, давуу болон сул талуудынх нь талаар манай уншигчдад танилцуулбал?

-Юуны өмнө мөнгө биет бус буюу электрон хэлбэртэй болсон нь тийм ч цоо шинэ зүйл биш гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Жишээ нь, таны цалингийн картанд байгаа мөнгө л гэхэд электрон мөнгөний нэг төрөл гэж хэлж болно. Нэг сонирхолтой статистик дурьдахад, Монголын эдийн засагт ойролцоогоор 890 тэрбум төгрөг бэлнээр эргэлдэж байгаа нь нийт мөнгөний нийлүүлэлтийн ердөө 6% гаруйг л эзэлж байна. Харин үлдсэн нь бэлэн бус хэлбэрт буюу санхүүгийн байгууллагуудын компьютерийн санах ойд электрон хэлбэрээр оршиж буй. Ер нь дэлхийн хандлага, ялангуяа хөгжсөн орнуудын чиг хандлага ийм болсон. Британид иргэд, ААН-уудын эзэмшиж буй мөнгөний ердөө 4% нь л бэлэн дэвсгэртүүд байна гэдгийг Английн төв банк мэдээлж байх жишээтэй. Тэгэхээр мэдээллийн технологи, санхүүгийн зах зээлийн хөгжилтэй холбоотойгоор орчин үеийн эдийн засагт ихэнх мөнгө аль хэдийн бэлэн бусаар, электрон хэлбэрээр хадгалагддаг болчихсон гэж ойлгож болно. Бэлэн мөнгөний хэрэглээ ийнхүү буурснаар мөнгөө хаях гээх эрсдэлүүд буурах, шилжүүлэг хийхэд зарцуулах цагийг хэмнэх зэрэг давуу талтай. Түүнчлэн, мөнгө бэлэн бус хэлбэрт байх нь нийт эдийн засгийн хэмжээнд маш их зардлыг хэмнэдэг. Жишээ нь, хөгжсөн орнуудын хувьд бэлэн мөнгийг үйлдвэрлэхээс эхлээд хадгалах, тээвэрлэх, эцэст нь бохирдож муудсан үед нь устгах хүртэлх дамжлагад гардаг зардал нь жилдээ ДНБ-ийн 2%-тай тэнцдэг бол хөгжиж буй орны хувьд энэхүү үзүүлэлт 7%-д хүрдэг гэсэн тооцоо бий.

-Тэгвэл сүүлийн үед гол ярианы сэдэв болоод байгаа Биткойн юугаараа өөр, тийм шинэлэг зүйл вэ?

-Биткойн мэтийн электрон мөнгийг болохоор криптовалют гээд байгаа. Криптовалют бол нэлээд шинэлэг зүйл юм. Одоогоор дэлхийн зах зээл дээр нийт 1000 орчим криптовалют буюу шинэ төрлийн электрон мөнгө арилжаалагдаж байна. Эдгээрээс хамгийн танил болсон нь гэвэл Биткойн. Криптовалютын хамгийн гол онцлог бол төв банк ч юм уу хэн нэгэн төвлөрсөн институци хариуцаж гүйлгээнд гаргадаггүй явдал юм. Биткойн гэхэд 2008 онд Сатоши Накамото нэртэй авторын бичсэн томъёоны дагуу явагдаж, тал талд IT компани, хувь хүмүүс олборлон зах зээлд нийлүүлж байгаа. Түүнчлэн аливаа гүйлгээ, шилжүүлэг хийхэд завсрын зуучлагч буюу банк, санхүүгийн байгууллага шаардлагагүй бѳгѳѳд гүйлгээнд оролцогчид хоороондоо шууд харьцах буюу peer-to-peer гүйлгээ хийдгээрээ онцлог. Мөн төлбөр тооцоо хийж буй хүний хувийн мэдээлэл нууцлагддаг, хэн нэгэн зохицуулагчийн зүгээс хяналт багатай зэргээрээ онцлогтой. Тэгэхээр, эндээс криптовалют нь мөнгийг анх төв банк хэвлээд, харин гүйлгээг санхүүгийн байгууллагуудаар дамжуулж хийдэг, сэжигтэй гүйлгээг хянадаг г.м. уламжлалт ойлголтыг нэлээд эвдсэн зүйл гэдэг нь харагдаж байна.

-Тэгвэл Биткойн хэр найдвартай мөнгө вэ гэдэг талаар ярилцъя. Мөнгөө криптовалют руу оруулсан дээр үү, үгүй юу гэж эргэлзэж байгаа хүмүүст энэ асуудал хамгийн сонирхолтой байх?

-Биткойн буюу, криптовалютыг хэдийгээр “электрон мөнгө” гэж нэрлэж байгаа ч яг үнэндээ мөнгө гэж нэрлэх хэцүү. Учир нь эдийн засагт юуг мөнгө гэх вэ гэдэг тодорхойлолтыг одоохондоо бүрэн хангаж чадахгүй байгаа. Нэг ийм жишээгээр тайлбарлая. Хүн төрөлхтний түүхийг эргээд харахаар янз бүрийн л зүйлс мөнгөтэй төстэй зорилгоор тѳлбѳр тооцоонд хэрэглэгдэж ирсэн байдаг. Зарим орнуудад халуун ногоо, будаа, давсаар хүртэл төлбөр тооцоо гүйцэтгэж байсан тохиолдлууд бий. Монголд малчин айл ѳрхүүд одоо ч хониор төлбөр хийх тохиолдол байдаг шүү дээ. Гэхдээ тэглээ гээд эдгээр зүйлсийг яг мөнгө гэх үү гэдэг эргэлзээтэй. Ер нь ийм 3 гол шаардлагыг хангасан зүйлийг орчин үед бид мөнгө гэж нэрлээд байгаа. Нэгт, аливаа зүйлийн үнийг хэмжих нэгж байж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал. Хоёрт, чөлөөтэй хөрвөх төлбөр тооцооны хэрэгсэл байж чадах уу, үгүй юу гэдэг асуудал. Гуравт, үнэ цэнээ удаан хугацаанд тогтвортой хадгалж чадаж байна уу гэдэг асуудал юм. Харин криптовалютуудын хувьд, жишээ нь мөнгөн тэмдэгт шиг дуртай дэлгүүртээ ороод юм худалдаж авч чадахгүйн зэрэгцээ үнэ нь байнга савлагаатай, тогтворгүй гэдэг утгаараа ѳнѳѳдѳр мөнгөний үүргийг гүйцэтгэж чадахгүй байна гэж хэлж болох юм.

-Гэхдээ л Биткойныг маш том өөрчлөлт авчрах ирээдүйтэй гээд байгаа шүү дээ. Энэ тал дээр мэргэжилтнүүд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ сэдэв бол хүн бүрийн л сонирхож байгаа сэдэв байх. Технологийн компаниуд ч тэр, эдийн засагч судлаачид ч тэр, хөрөнгө оруулагч нар ч цаашид юу болох нь вэ гэдгийг анхааралтай ажиглаж байна. Гэхдээ яг Биткойн гэхээсээ, ер нь криптовалютын үндэс болсон Блокчейн (blockchain) гэдэг технологи дээр гол анхаарал тѳвлѳрч байгаа гэхэд болно. Дээр хэлсэнчлэн криптовалютыг электрон хэлбэртэйгээс гадна тѳв банкнаас гаргадаггүй, банк г.м. зуучлагчийг шаардлагагүй болгож байгаа зүйл нь энэ технологи. Гүйлгээг дамжуулах, хянах, баталгаажуулах цаг, зардал хэмнэх боломжийг олгож буй гэдгээрээ нэлээд чухал өөрчлөлтийг авчрах потенциальтай гэгдэж буй. Тэгэхээр, цаашид блокчейн технологийн бүрэн потенциаль юу вэ, ямар салбарт том ѳѳрчлѳлт авчрах боломжтой вэ гэдэг дээр гол маргаан явагдаж байх шиг байна. Санхүүгийн салбар ч үүнд орчихсон явж байгаа учраас төв банкууд, санхүүгийн байгууллагууд ч блокчейн технологийг судлаад явж байна. Гэхдээ энэхүү технологи нь нэлээд шинэ зүйл учраас яг ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь одоогоор нээлттэй асуулт.

-Биткойны ирээдүй тэгэхээр ямар байна гэсэн үг вэ?

-Одоогоор Блокчейн технологийг олон хүнд таниулсан бүтээгдэхүүн нь Биткойн болж байна. Технологийн компаниудын хувьд, нэлээд өөдрөгөөр харж криптовалютын тѳслүүдэд цаг, мөнгө, эрч хүчээ зориулж буй. Гэхдээ энэ давалгаан дунд яваа IТ инженерүүд өөрсдөө ч криптовалютын боломж хаа хүрэх вэ гэдгийг мэдэхгүй байна. Харин төв банкууд, зохицуулагч нар бол ерөнхийдөө нэлээд консерватив байр суурьтай байгаа. Орчин үед уламжлалт банк, санхүүгийн тогтолцоог эрүүл найдвартай байлгах хяналтын систем нэлээд хөгжсөн ч, Силикон хөндийд борооны дараах мөөг шиг үүссэн криптовалютын компаниудыг хэрхэх вэ гэдэг одоогоор тодорхой бус байна. Судлаачид дунд болохоор Биткойны одоогийн үнийн өсөлтийг спекуляци, хөөсрөлт гэж харж байгаа хүн олон. Саяхан хөрөнгийн үнийн талаарх шилдэг экспертүүдийн нэг Йелийн их сургуулийн Роберт Шиллер гэхэд “Биткойны үнэ бол зах зээл дээрх үнийн хөөсрөлтийн шилдэг жишээ” гээд хэлчихлээ шүү дээ.

-Хөрөнгө оруулалтын мэргэжлийн байгууллагуудын нэг JPMorgan-ий захирал бас “Биткойныг луйвар, Биткойн худалдаж авсан ажилтан байвал ажлаас нь хална” гэдэг утгатай зүйл хэлсэн нь нэлээд шуугиан дэгдээсэн?

-Жеми Даймон болохоор Биткойны ирээдүй сайнаар төгсөхгүй гэдгийг дахин дахин хэлээд байгаа. Гол нь Биткойны хэмжээ томорлоо ч төрөөс хүчтэй зохицуулалт орж ирэх тул эрсдэл бий гэдэг зүйлийг онцолж буй. Энэ нь ч үндэслэлтэй. Саяхан Хятадын төв банкнаас Биткойнтой холбоотой хязгаарлалтуудыг хийхэд үнэ нь $3000 руу огцом унасан шүү дээ. Хэрэв цаашид үнэхээр зарим хүмүүсийн төсөөлж буй шиг криптовалютуудын хэмжээ, нөлөө нь нэмэгдээд ирвэл бусад улс орны зохицуулагч нар ч зүгээр суухгүй л болов уу. Одоогийн байдлаар криптовалютуудын хэмжээ харьцангуй жижиг байна. Дэлхийн хэмжээнд зах зээл дээр байгаа 1000 криптовалютуудын нийт үнэлгээ гэхэд $150 тэрбум шүргэж байгаа нь зөвхөн бэлнээр гүйлгээнд байгаа ам.доллараас 10 дахин бага гэсэн үг. Үүний хажууд форекс зах зээл, хувьцааны зах зээл, бондын зах зээл хэдэн триллион ам.долларын хэмжээтэй, олон улсын эдийн засагт ч хүчтэй нѳлѳѳтэй тул чанга зохицуулалт дор байдаг. Мѳн криптовалют ашиглаж буй хүмүүсийн тоо ч одоогоор харьцангуй цөөн байна. Кэмбрижийн их сургуулиас оны эхэнд хийсэн нэг судалгаагаар 6 сая орчим хүн л криптовалют хадгалдаг цахим түрийвч ашиглаж байна гэсэн байсан. Дэлхийн хэмжээнд шүү дээ.

-Тэгвэл Биткойны үнэ цаашид унана гэж ойлгож болох уу? Хэрэв үнэ огцом савлаж унасан тохиолдолд эдийн засагт юу болох вэ?

-Сүүлийн 1-2 сард л гэхэд Биткойны үнэ огцом өсч $5000 давснаа одоо эргээд $3000 руу ороод ирлээ. Ийм богино хугацааны үнийг таамаглах хэцүү бөгөөд цаашид яах вэ гэдэг ч тодорхой бус юм. Гэхдээ эндээс ямар ч байсан Биткойны үнэ их эмзэг гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр Биткойн бидний амьдралд ямар бодит үнэ цэнэтэй вэ гэдгийг нь бодож үзэх хэрэгтэй. Одоогоор Биткойн бидний амьдралд яг ямар хувь нэмэр оруулах үнэ цэнэтэй зүйл вэ гэдгийг хэлэхэд эрт байна. Ийнхүү Биткойны бодит үнэ цэнийг хэн ч бүрэн ойлгоогүй байтал үнэ огцом өссөн нь богино хугацааны ашиг хонжоо хайх сонирхлоос үүдэлтэй. Иймд үнийн өсөлт нь анхнаасаа спекуляцийн шинж чанартай харагдаж байгаа. Үүнд зарим мэргэжлийн хөрөнгө оруулагч нар ч оролцож байгаа нь үнийн өсөлтийг улам дэвэргэсэн. Гэхдээ хөрөнгө оруулалтын өгөөж түүхэнд байгаагүй буурсан байгаа энэ цаг үед тэдний хөрөнгө оруулалтын портфолиод бага дүнтэй, өндөр эрсдэлтэй багц ч орж байгаа гэдгийг мартаж болохгүй байх. Харин эдийн засагт учруулах хохирол талаас нь авч үзвэл, өмнө хэлсэнчлэн хэрэглэгчийн тоо, зах зээлийн хэмжээ нь жижиг учраас үнийн хөөс хагарлаа ч дэлхийн эдийн засаг, эсвэл нэг улс орны эдийн засагт ч нөлөөтэй тогтолцооны эрсдэл учруулахгүй гэдгийг төв банкууд хэлж байгаа.

-Одоо тэгвэл Монголын талаар ярилцъя. Ер нь цахим мөнгөөр гүйлгээ хийх, худалдан авах орчин Монголд ямар байна вэ?

-Монголын хувьд өнгөрсөн 5-р сарын 31-нд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсан. Цахим мөнгөтэй холбоотой тусгай бүлэг оруулсан нь хуулийн нэг онцлог гэж хэлж болно. Хуульд цахим мөнгө, түүний шинжүүдийг тодорхойлж, Монголбанкнаас зөвшөөрөл олгох, хяналт тавих эрхийг хуульчилж өгснөөр цахим мөнгөний хэрэглээний талаар үүсэж болзошгүй төөрөгдөл, мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлж болох сөрөг үр дагавраас хамгаалах боломжтой болно гэж үзэж байгаа. Түүнчлэн, Мөнгөний бодлогын 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэй эрхлэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгохоор тусгасан. Тэгэхээр цаашид хуулийн хүрээнд холбогдох журмуудыг боловсруулж баталснаар техник технологийн хөгжлийг даган гарч ирж буй финтек (fintech) буюу санхүүгийн технологийн компаниудын үйл ажиллагаа зохицуулагдах боломжтой болно. Гэхдээ хуулинд “цахим мөнгө” гэж Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг хэлнэ гэж заасан байгаа. Цахим мөнгө нь заавал мөнгөн хөрөнгөөр баталгаажиж, эргээд мөнгөн хөрөнгөд чөлөөтэй хөрвөх шаардлагатай тул криптовалютууд үүнд хамаарахгүй юм.

-Тэгвэл криптовалютуудын хувьд ямар зохицуулалт хийгдэх вэ? Биткойны сонирхож буй хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Биткойны хувьд эрсдэл талаас нь анхааруулмаар байна. Нэгт, криптовалютууд ямар дүрмээр зохицуулагдах вэ гэдэг нь хараахан тодорхойгүй байна. Одоогоор олон улсад ч Биткойныг зохицуулах нэгдсэн зохицуулалт боловсронгуй болоогүй. Цөөн хэдэн төв банк зохицуулалт гаргасан ч гол зорилго нь зах зээлд оролцогчдод тэгш байдлыг бий болгох, мөнгө угаах-терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилготой холбоотой. Ер нь зохицуулагч нарт одоохондоо ажиглах байр суурь давамгайлж байна уу гэж харагдаж байгаа. Тэгэхээр, цаашид нэг эсвэл хэд хэдэн оронд криптовалютыг хязгаарлах ч юм уу хууль, журам гараад эхэлбэл мэдээж Биткойны үнэд нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй. Хоёрт, Биткойны үнэ өөрөө их савлагаатай, эмзэг зүйл. Жишээ нь 1-2 мэдэгдэл л өндөр хэлбэлзэл үүсгэж байна. Цаашид үнэд нөлөөлөх үйл явдлуудыг урьдчилж таах боломжгүй. Блокчейн технологийн потенциалийг мэдэхийн тул төв банкууд өөрсдөө маш анхааралтай ажиглаж, судалгаа хийж буй. Роланд Бергер гээд зөвлөх компанийн мэдээлснээр бол 2016 оны эцэст 90 орчим төв банк криптовалютын талаар судалгаа явуулж, зарим нь өөрийн криптовалют гаргах талаар ч судалж буйг онцолсон байсан. Тэгэхээр, жишээ нь төв банкууд зохицуулалт хийхээс гадна, өөрсдөө илүү найдвартай криптовалют гүйлгээнд гаргаад эхэлбэл Биткойн мэт бусад криптовалютын үнэ яах вэ гэдэг том асуудал юм. Гуравт, криптовалют шинэлэг зүйл болохоор аливаа халдлага, цахим аюулгүй байдлын асуудлууд ч яригдах байх.

-Хуулинд Монголд сүүлийн үед хүмүүс их сонирхож буй OneCoin той холбооотой зүйл заалт бий юу?

-Юуны өмнө, Onecoin бол криптовалют биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Криптовалют бол мөнгөн хөрөнгөөр баталгааждаггүй, хэн нэгэн институци найдвартай байдлыг нь хариуцдаггүй хэдий ч, ядаж л цаана нь үйлдлийг нь хянадаг тодорхой зүй тогтол, Блокчейн технологи, криптографи явж байгаа. Харин Onecoin бол зүгээр л Понзи схем зохиодог байсан хэдэн хүмүүс нийлээд офшорт компани байгуулж, үйл ажиллагааг нь удирддаг гэдгийг Википедиа дээр ч тайлбарласан байгаа. Итали, Герман, Энэтхэг гээд олон оронд Onecoin-ий үйл ажиллагаанд хориг тавьж, оролцсон хүмүүсийг нь баривчлах зэрэг арга хэмжээг ч авсан. Понзи схем яаж ажилладаг вэ гэхээр, өндөр ашиг амлан олон хүн элсүүлж мөнгийг нь хурааж авна. Гэхдээ мөнгийг өсгөх бизнес, ашигтай хөрөнгө оруулалт ард нь байдаггүй. Иймд дараагийн хүмүүсийг элсүүлж, хурааж авсан мөнгөөрөө л өмнөх хүмүүстээ амласан өндөр хүү, орлогыг тарааж өгөөд, үлдсэнийг нь зохион байгуулагч нь өөрөө авчихдаг луйврын сүлжээ буюу пирамид юм. Ийм сүлжээнүүд таны оруулсан мөнгийг өмнөх хүнд өгөөд, харин дараагийн хүнээс авсан мөнгөө танд өгдөг учраас цаашид хангалттай олон хүн элсэхгүй бол шууд нурж унадаг маш аюултай зүйл. Тэр үед өндөр хүү, ашиг байтугай анх оруулсан мөнгөө эргүүлж авах боломжгүй гэсэн үг. Onecoin бол ийм л зүйл бөгөөд мөнгөө өсгөнө гээд худалдаад автал хэзээ нураад унах нь тодорхойгүй пирамидан схем юм. Оруулсан мөнгө чинь өсөөд байна гэх ч, яг гаргаад авъя гэхээр бас өгдөггүй. Хамгийн гол нь схем нурж унаад мөнгөө алдсан хохирогч гарч иртэл шууд хууль хяналтын байгууллагаас оролцох, зогсоох бүрэн үндэслэлгүй байдаг нь олон улс оронд ийм төрлийн залилан хийгдэх боломжийг олгоод байдаг.

-Ярилцсанд баярлалаа!

Эх сурвалж: өглөөний сонин

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.29.17 12:24 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1297
4452 ene tsegiig sain ajiglaarai.

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.29.17 12:34 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.15.06 6:10 pm
Posts: 3744
Location: cool as cucumber
өмнөд солонгос ico бандаад орос бас бандах тухай яриа гараад байна даа

_________________
remember sammy jankis


Last edited by kaze on Sep.29.17 1:02 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.29.17 12:59 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.15.06 6:10 pm
Posts: 3744
Location: cool as cucumber
altcoinuud saihan unaj bnaa

_________________
remember sammy jankis


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.29.17 2:25 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6244
Exchange дээрээс POS зоос түрийвч рүүгээ татаж авах гэж буй хүмүүст хэлэхэд гүйцэд синк хийж байж л татаж аваарай. Буруу блок руу орчуул тэгээл зоос чинь хог болно шүү дээ. Сүүлийн үед олон зооснууд форк хийж байгаа.

_________________
Inflation is hidden tax


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Sep.29.17 8:29 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6244
SA wrote:
Hasar coin windows qt wallet. Mine it guys. I mined only 10%.

http://speedy.sh/6Zkcn/winqt.zip


Хаха энэ магадгүй Монголын хамгийн анхны cryptocurrency ч байж магад. Хэрвээ би зөв санаж буй бол биткойны клон байсан байх. Линкэн дээр нь битгий дараарай вирустэй байж магад.

_________________
Inflation is hidden tax


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Oct.01.17 10:41 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5569
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Ene mongoloor dvvren FB scam page-uud neegdjee? Neg tanil maani bdag yum, usa-d deehen neg pivo uuj suuj bgad l ene bitcoin ntriin tuhai uursdiin bodloo huvaaltsaad yahav bi uuriin bodoj yavdag huviin bodloo l halsandaa hamaagvi helj orhiloo, tegsen sayhan neg page neechijee, tegeed t*n*g mal chin nadruu urilaga yavuulj ntr, orood unshisan chin bichij bgaa yumand ni minii sanaa yarij bsan yum nar ch ortson bh shig, gol ni ter page-d ni 300 orchim hvn bnaa, baahan yum asuutsan mani hvn ch jaal tom sh**ts*n haha


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Oct.01.17 11:21 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Dec.01.10 12:15 pm
Posts: 4653
Аль дээрээс хойш ингээд байгаад л байгаа. Юу ч татахгүй л байна. Яах ёстой вэ?


Attachments:
Untitled1.jpg
Untitled1.jpg [ 83.14 KiB | Viewed 207 times ]

_________________
.: : :.: :
Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Oct.01.17 12:36 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.30.10 11:06 am
Posts: 2227
Onecoin луйвар уу? Үнэхээр зах зээлд гарч ирэхээр байна уу?

_________________
УС байхгүй бол амьдрал байхгүй..


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Oct.01.17 1:53 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6244
JIMI wrote:
Аль дээрээс хойш ингээд байгаад л байгаа. Юу ч татахгүй л байна. Яах ёстой вэ?


Bootstrap ашиглахгүй бол мөд бүтэхгүй шүү. Тэгэхээр энэ бүүтстрапыг татаад анзип хийгээд теслакойн фолдертоо байршуулаарай. Гэхдээ дотроо зоостой бол wallet.dat аа хадгалж үлдээрэй. Бүүтстрап форк хийсний дараах блокноос эхэлж байгаа тэгэхээр түрийвч чинь зөв сүлжээндээ орно. Conf file нь бараг дотроо байгаа байх. За тэгээд хэдэн цагийн дараа гүйцэд блокоо татаж дуусна даа.

https://mega.nz/#!tKgykCLD!Qd2AfhrUKrwR ... Q-m9Kh43to

_________________
Inflation is hidden tax


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Oct.01.17 1:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6244
Гүртэн wrote:
Onecoin луйвар уу? Үнэхээр зах зээлд гарч ирэхээр байна уу?



Onecoin

Энэ ер нь их олон оронд хүчээ аваад байгаа эд байна шүү. Хэдэн жилийн өмнө алткойн байх гэж бодоод огт анзаардаггүй байлаа. Тэгсэн cryptocurrency гэж нэг их яриад байдаггүй хүн хүртэл гэнэт яриад эхлэхээр нь бас нэг дэвшилтэт технологи гараад ирвүү гээд судлаад үзтэл мань пирамидын сүлжээ эрхэлдэг нөхдүүд л блокчэйн технологийн нэрийг барьж шинэ луйвраа эхлүүлсэн байж л дээ. Тухайн баг нь бигкойн ажиллагааг урьд амжилттай хэрэгжүүлсэн гэж байна. Одоо мэдээж бигкойн нь байхгүй. Ружа Игнатова гэх бүсгүйн хувьд лекцүүдийг нь харлаа. Өөрөө юу ярьж байгаагаа огт мэдэхгүй хүн бололтой. Тэгэхээр ард нь илүү нөлөөтэй хүмүүс байгаа. Ружа бол зүгээр л компаний нүүр царай, олны өмнө гарч суртал ухуулга хийдэг лектор нь юм байна.
Интернет орчинд тухайн сүлжээг жинхэнэ cryptocurrency биш гэдгийг тодорхойлон тайлбарласан жишээнүүд дүүрэн байгаа болохоор тэр болгоныг дурдах нь илүүц биз. Ямартай ч өөрсөд нь блокчэйн байхгүй. Блокчэйн гэж харуулж байгаа бичлэг нь маш инээдтэй. Минут тутамд шинэ блок үүсч харин блок болгонд ганцхан гүйлгээ байх жишээтэй. Хэрвээ үнэхээр л хэдэн сая идэвхтэй хэрэглэгчтэй юм бол блок тутамд хэдэн зуу магад хэдэн мянган гүйлгээ байх учиртай.
Тэгэхээр юу болоод байна вэ гэхээр уламжлалт пирамидын сүлжээ эрхэлдэг хүмүүс сүүлийн үед тренд болж байгаа блокчэйн технологийн нэрийг барьж cryptocurrency ба mining гэдэг үг хавьчуулаад шалгарсан аргаараа л залилан хийж байна. Мэдээж энэ нь анх cryptocurrency ертөнцөд хөл тавьж буй эсвэл хөл тавих гэж буй хүмүүст маш буруу ойлголт өгч блокчэйн технологи бол сүлжээний луйвар юмаа гэсэн дүгнэлтэнд хүргүүлэх гээд буй юм. Олон оронд хэрэг үүсгэж лидерүүдийг нь баривчилж байгаа талаар мэдээлэл огт тасрахгүй байна. Бас нэг онцлох зүйл cryptocurrency оpen source байх ёстой. Технологи, блокчэйн, алгоритм нь олон нийтэд нээлттэй хүн болгон ашиглах боломжтой, хамгийн гол нь эхэлсэн өдрөөсөө авхуулаад бүх гүйлгээг нь шалгах боломжтой байх ёстой. Тэд ямар технологи дээр суурилсан ямар блокчэйн ашиглаж буй нь бүрхэг, тухай зоос нь POW, POS, Scrypt гэдэг нь ч тодорхойгүй. Тэгэхээр тухайн компанид зоос огт байхгүй харин өөрсдийн веб сайт дахь анивчдаг цифрүүд бол байгаа.
Зоос зах зээлд нээлттэй арилжаанд орно гэж амлаад 3 жил болж буй юм байна. Хэрвээ зоос нь (үнэхээр блокчэйн байгаа бол шүү!) нээлттэй арилжаанд гарлаа ч тэр даруйдаа уналтанд орж сэргэлт авахгүй. Тиймээс ч дотоод нууцлагдмал биржээр борлуулж байгаа. Сая хятадад ICO (initial coin offering) хийхийг хориглосон. Тэгэхээр хятадаас татсан мөнгөө хуулийн дагуу буцаан олгох болж байгаа юм. 2018 он тэдний хувьд баривчилгааны жил болох магадлалтай. Хамгийн харамсалтай нь олон мянган энгийн хүмүүс бас л мөнгөө луйвардуулах болно. Тэгээд нэгэнт мөнгөө аваачаад өгчихсөн бол тэгээд л найдваргүй дээ. Тухайн хүн өөрийгөө өөрөөсөө хамгаалж чадахгүй бол өрөөл бусад тухайн хүнийг хамгаална гэж байхгүй шүү дээ. Бүх зүйл дууссаны дараа сүлжээчид танд нэг л зүйл хэлнэ. Чамайг хэн ч бидэнд мөнгөө өг гэж тулгаагүй. Хохь чинь!
Тэр цагт та дотны хүнийхээ хажууд очиж сэтгэл санааны л дэм болж чадна. Мөнгийг нь бол буцааж өгч чадахгүй. Тайвшир даа гэж хэлээд мөрөн дээр нь зөөлөн алгадаарай.

_________________
Inflation is hidden tax


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Oct.01.17 2:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6244
eRoTiKa wrote:
Ene mongoloor dvvren FB scam page-uud neegdjee? Neg tanil maani bdag yum, usa-d deehen neg pivo uuj suuj bgad l ene bitcoin ntriin tuhai uursdiin bodloo huvaaltsaad yahav bi uuriin bodoj yavdag huviin bodloo l halsandaa hamaagvi helj orhiloo, tegsen sayhan neg page neechijee, tegeed t*n*g mal chin nadruu urilaga yavuulj ntr, orood unshisan chin bichij bgaa yumand ni minii sanaa yarij bsan yum nar ch ortson bh shig, gol ni ter page-d ni 300 orchim hvn bnaa, baahan yum asuutsan mani hvn ch jaal tom sh**ts*n haha


Яг яаж мөнгийг нь луйвардах уу? Данс нээж өгнө гэж үү?

_________________
Inflation is hidden tax


Top
   
 Post subject: Re: Bitcoin
PostPosted: Oct.01.17 7:02 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5569
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
SA wrote:
eRoTiKa wrote:
Ene mongoloor dvvren FB scam page-uud neegdjee? Neg tanil maani bdag yum, usa-d deehen neg pivo uuj suuj bgad l ene bitcoin ntriin tuhai uursdiin bodloo huvaaltsaad yahav bi uuriin bodoj yavdag huviin bodloo l halsandaa hamaagvi helj orhiloo, tegsen sayhan neg page neechijee, tegeed t*n*g mal chin nadruu urilaga yavuulj ntr, orood unshisan chin bichij bgaa yumand ni minii sanaa yarij bsan yum nar ch ortson bh shig, gol ni ter page-d ni 300 orchim hvn bnaa, baahan yum asuutsan mani hvn ch jaal tom sh**ts*n haha


Яг яаж мөнгийг нь луйвардах уу? Данс нээж өгнө гэж үү?

Bi mungu luivardaj bn gej heleegvi shde, er ni scam gdg chin hooson garchigaar anhaaral tatdag zali bolhoos shuud mungu luivarddag ajillagaa gsn ch vg bishildee


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1561 posts ]  Go to page Previous 143 44 45 46 4761 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited