#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.20.19 6:21 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 17 posts ] 
Author Message
PostPosted: Jun.02.11 4:26 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11256
Өмнөх үг


Жил бүр хэдэн зуун хүүхдүүд арван жилийн ширээнээс гунигийн нулимстай салж "оюутан" хэмээх нэртэй баярын мишээлээр уулздаг билээ. Мэдээж ахиад цааш яривал мөнгөн хонхны баяраа тэмдэглэн "ажлын мест" рүү Би чадна гэсэн итгэл дүүрэн сэтгэлээр зүтгэдэг.

Гэвч ингэж инээж гүйхэд учир жанцан их бий :razz:

Юуны өмнө зөв мэргэжлээ тодорхойлох хэрэгтэй. Өөрийгөө дайчилж сурах хэрэгтэй. Бүхий л сэтгэлээсээ сурах хэрэгтэй. Зүгээр л нэг их сургуульд орж нэр төдий зүүх биш, эргээд энэ миний амьдралд хэрэг болно, би яг л ийм хүн болно гэсэн сэтгэл одоогийн залууст дутагдаад байгаа юм уу? гэсэн бодол төрдөг.
За олон юм нуршаад яахав, гол хэсэгтээ оръё:

Манай Асуулт самбар - Aжил, мэргэжил форум бяцхаан цуврал сэдвийг ийнхүү эхлүүлж байгаа юм аа. Энэ нь хамгийн ихээр төгсөх ангийн сурагчдад зориулсан боловч оюутан, шинэхэн ажилтануудад ч гэсэн хэрэгтэй байх болов уу гэж модераторууд бидний зүгээс горьдож байнаа.

7, 7 хоногоор сэдвийн агуулга өөрчлөгдөх ба үүнд АС - ШУ, Түүх, Соёл, Улс төр, Нийгэм хэсгийн модератор, мөн идэвхитэн (мэргэжлээрээ ажиллаж буй) гишүүд туслах юм аа.

Заавар :
"Та асуу, бид хариулна"

Жишээлбэл эхний 7 хоногт Хууль, эрх зvй форумын сэдэв нээгдэх ба энэ чиглэлийн мэргэжилтэй холбоотой бүхий л зүйлсийг асууж болно мөн хэрвээ таны мэддэг зүйл байвал мэдээж та бусаддаа хариулт ч өгч болох юм. Заавал модератор гишүүн хариулна гэсэн юм байхгүй. :mrgreen:

За тэгээд нэг ч болов хүнд тус болохоор юм хийж байгаа гэж найдаж байна.
Хүн төрөлхтөн амьтнаас ялгардаг цөөхөн хэдэн шинжийн нэг нь "ойлголцол" юм шүү...



ДАЛАЙД ДУСАЛ НЭМЭР! :cheerleader:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Jun.02.11 4:30 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11256
Хууль, эрх зүйтэй (мэргэжил ажилтай) холбоотой бүхий л асуултуудыг тавьж мөн хариулж болно шүү :mrgreen:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Jun.02.11 5:50 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4821
Location: зогсолтгүй..
За би энд мэргэжилээ магтах муулах тэгээд хүмүүсээс асуулт ирвэл хариулах гэх үүрэгтэй болчлоо кэкк..


Хуульч болно гэдэг үнэндээ байгалийн ухааны хичээлээс зугтаж аргагүй эрхэнд сонгодог, ярих чадвар, бусдийг итгэн үнэмшүүлж уяраах чадвартаа найдаж болох мэргэжил биш.. Том хариуцлага.., Бусдын амь амьдралыг шийдэх эрхтэй ч болж мэдэх өчүүхэн алдаа гаргавал хэн нэгний насан туршын гомдлын доор амьдрахаар болж ч мэдэх хүнд сонголт.. Ерөнхийдөө товчхондоо бол ингэж л хэлэх байна.. Тэгээд сонгох болон сонгохгүй байх шалтгаануудыг бичих гээд оролдоод үзий..

1. Нэр хүнд.. Хуульч бол өнөөгийн нийгэмд гэхээсээ илүү ер нь хүний бүхий л нийгэмд нэр хүндтэй мэргэжил байсаар ирсэн.. Гэхдээ нэр хүндийг зүгээр ч нэг авдаггүй юм гэдгийг санаж явах хэрэгтэй.. Өөрөөр хэлбэл таны хэлсэн үг бүрийг үнэн мэтээр ойлгодог болох хүртлээ чамгүй урт замыг туулахаас гадна наана нь зөндөө үл итгэгч хуулийг үл хүндлэгчидтэй таарах болно.. хэрэв та энэ бүхнийг шантрахгүй давж чадна гэвэл та хуульч болсноос хойш дор 10-30 за магадгүй 20-50 жилийн дараа хангалттай нэр хүндтэй болж магадгүй.. гэхдээ үгүй ч байж мэднэ.. ингэж хэлэхийн учир нь мянгад нэг эсвэл хоёр хүн л магадгүй арван мянгад нэг хоёр хүн л ийм нэр хүндтэй болдог..

2. Орлого.. Америкт хуульчид ямархуу орлогтой байдгыг сонсож байсан биз.. эсвэл кинун дээрээс харж байсан биз.. Монголд тиймэрхүү дайны орлоготой байна гэдэг үлгэр мэт боловч ойрын хэдэн жилдээ монголын санхүү томроод ирхийн цагт болох боломжтой байж болох юм.. Гэхдээ одоо ч гэсэн жижигхэн энэ байгаа жижигхэн санхүүдээ хангалттай орлого олдог хуульчид байдаг.. Гэхдээ ийм орлогтой болхын тулд хангалттай нэр хүндтэй хангалттай ур чадвартай байх ёстой.. Бусдаас хангалттай ялгар чаддаг байх ёстой.. /энэ талаар хойно өгүүлнэ../

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
PostPosted: Jun.02.11 6:01 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4821
Location: зогсолтгүй..
3. Кайф.. Хэрвээ өөрийнхөө дуртай зүйлийг тодорхойлж юунаас кайф авдагаа мэдэж байгаа бол Хуульч хүн юунаас кайф авдагийг нэг сонсоод үз.. магадгүй таныхтай тохирох ч юм билүү.. тэгвэл та хууль мэргэжилийг сонгоход сайхан кайфтай ажиллана гэсэн үг.. Миний хувьд судлаач гэж явдаг.. өөрөөр хэлбэл аливаа хуулийн сул талыг харж нийгэмд буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн яаж хуульчилж шийдвэрлэх, эсвэл одоо байгаа хууль нь нийгэмд ямар хүндрэл бэрхшээл авчирч байгаа, батлах гэж байгаа хууль нь ямар бэрхшээлийг авчирч болох эсэхийг судлах ажил хийдэг.. энэ нь хүмүүсийн амьдралыг судлах хүмүүс тодорхой шийдэрүүдэд үзүүлдэг рэакц гэх мэтийг судлах.. гээл олон шаттай.. ингэж судлахаар ямар нэг юмны алдааг олж байгаа мэт.. ирээдүйг чадлаараа төсөөлж байгаа мэт санагддаг тул ихээхэн кайфтай байдаг билээ.. За тэгээд хуулийн зөвлөх өмгөөлөгч хийх үед бас л хүмүүсийн алдааг засахыг хичээдэг тул өөрөө алдаа гаргахгүйн тулд яах.. ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахад зөвлөгөө өгөх гэж байгаа бол тухайн гэрээний хувьд ирээдүйд ямар маргаан гарч болох вэ гэдгийг бүгдийг тооцоолох ёстой болдог зэрэг нь асар тооцоо судалгаатай хүмүүсийн дотор нь орсон мэт гүнзгий сэтгэж үргэлж бусдыг давж харах шаардлага бий болгодог тул ухаан сорьсон тоглоом тоглох мэт санагддаг.. хэрвээ алдвал хүний амь амьдрал мөнгө төгрөг гэх зүйлсийг сүйтгэх аюултай тул маш болгоомжтой л тоглох хэрэгтэй... За тэгээд бусдад туслах ядарч зүдэрсэн нэгэнд зөвлөгөө өгөх мэт нь зүйрлэшгүй сайхан мэдрэмжийг өгдөг.. Одоо хамгийн гоё нь.. Хэ хэ.. энэ бол өөрийгөө шийдвэр гаргагч мэт бодох.. хэрвээ та шүүгч бол хүнийг шоронд хийх эсэхийг хэрвээ та зөвлөх бол даргад энийг хий тэрийг хий гэж зөвлөх мэтээр эцсийн шийдвэрт нөлөөлөх чадвартай тул асар их эрх мэдэл.. эрх мэдэл гэдэг үргэлж хүмүүн бидний шунан дурладаг зүйл билээ..

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
PostPosted: Jun.02.11 6:10 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4821
Location: зогсолтгүй..
Сонгохгүй байх шалтгаанууд:

1. Мэдээж ажлын байрны нөөц гэдэг зүйлийг эхэнд дурдах нь зүйтэй болов уу.. Одоогын байдлаар бол Монгол улс хуульчдаар хахчихаад байгаа.. жилд ойролцоогоор 2000-3000 хуульч бэлтгэж гаргаж байна.. гэтэл хоёрхон сая хүнтэй улсад үсрээд л 6000 хуульчийн орон тоо байж болох.. за яахав бүх гэр бүлийг хуульчтай байлгах гээд өөдрөгөөр төсөөлбөл 10000 хуульч.. гэтэл зах зээлд нийлүүлэгдсэн хуульч мэргэжилтэй хүний тоо аль хэдийн энэ тооноос давчихсан.. Хэрвээ та хуульч болий гэж бат шийдсэн бол төгсөөд ажилгүй хэдэн сар алхах магадгүй хэдэн жил эсвэл хэзээ ч мэргэжилээрээ ажиллахгүй байж магадгүй гэж бодох хэрэгтэй.. мэдээж жил болгон төгсгөгчдөөс онц сайн ялгарч бусдаас гоцорч чадсан цөөхөн нэгний нэг байж чадна гэж бодож байвал өөр хэрэг...

2. Ур чадвар: Ур чадварын хувьд жирийн л нэг биш төгс гоц гойд байж л та амжилт хүрэх болно.. жил бүр төгссөн мянга мянга төгсөгч дээр нэмэх нь өмнө нь төгссөн одоо мэргэжилээрээ ажиллаж байгаа үй түмэн хүмүүсээс ялгарч байж амжилтанд хүрнэ гэдэг асар хэцүү.. жирийн нэг ур чадвар биш асар өндөр ур чадвар шаардлагатай тул хэрвээ та өөрийгөө зөвөөр үнэлдэг бол хэзээ ч энэ мэргэжилийг сонгохгүй байх нь зөв юм..

за яг одоо санаанд байгаа хэдэн юмаа орууллаа.. танд асуух зүйл байвал асууж болно..


гэрэл гэгээтэй ирээдүйн амьдралд чинь амжилт хүсэж цаашид амьдрах хоолоо олж идэх хэрэгсэлээ зөв сонгоход тань өчүүхэн төдий ч атугай нэмэр болж чадвал миний хувьд туйлаас таатай байх тул асуусан асуулт болгонд чинь хариулахыг хичээх болноо..

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
PostPosted: Jun.02.11 6:27 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: May.06.05 8:34 am
Posts: 5925
Location: Anfield
Их чанга дуутай хэрүүлч хүмүүс сайн хуульч байдаг гэж бодвол том эндүүрэл шүү. Манай улсад хуульчдын нэр хүнд яагаад ийм их унаад байна гэвэл, хуульч хүнд байх наад захыг ёс суртахуун байхгүй, толгой нь тэр хэмжээнд ажиллаж чаддаггүй, юм уншаад ойлгодоггүй, дээр нь чанаргүй муу сургуулиуд олон байгаа болохоор.

За тэгээд зөндөө хуульчид ажилгүй лааз өшиглөж байхад хуулиар сураад дэмий л гэж хэлмээр байна даа.

_________________
David Moyes is a football genius


Top
   
PostPosted: Jun.02.11 6:32 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4821
Location: зогсолтгүй..
би бол шууд сураад хэрэггүй гэж хэлмээргүй санагддаг.. хэрвээ энэ олон мянган ажилгүй хүмүүсийн нэг болохгүйн тулд асар их хичээл зүтгэл.. бусдаас ялгарах чадвар хэрэгтэй.. хичээлээ хийхдээ хүртэл учрыг нь олох гэж хичээдэг бол төгсөөд ажилд орох тэгээд нэр хүндийг олох магадлал өчүүхэн ч гэсэн байгаашдээ.. гэхдээ асар их тэвчээр.. зорлиго.. хамгийн гол нь зүтгэл хэрэгтэй... хэрвээ энэ танд байгаа би чадна гэж бодож байвал ороод л үз.. харин төгсөх үедээ би буруу сонголт хийжээ гэж харамсахгүйн тулд одоо л сайн бодох хэрэгтэй шүү..

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
PostPosted: Jun.03.11 10:35 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2047
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
Тэгэхээр ийм байна. Хэрвээ хууль эрх зүйн салбараар мэргэжил эзэмшинэ гэвэл. Эрхэм хүндэт ирээдүйн агуу их хуульчдаа :wahaha:
Та нар ямар сургуульд элсэн орохыгоо мөн сонгох хэрэгтэй болов уу. Монголын Улсын хэмжээнд хуульчдийг дагнан бэлтгэдэг тоотой хэдхэн сургууль байдаг.
1рт Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль
2рт Шихихутаг хууль зүйн дээд сургууль
3рт Отгонтэнгэр хууль зүйн дээд сургууль
4рт Их засаг их сургуулийн хууль зүйн сургууль

бусад нь дагнаж биш харин "эрх зүйч" гэсэн мэргэжлийн ангитай сургуулиуд юм. за тэгээд дээрх 4н сургуулиас сонгосон нь дээр болов уу. Миний бодлоор та аль ч сургуульд нь орж суралцаж болно. Ер нь энэ мэргэжлийн онцлог бол хувь хүнээс их зүйл шалтгаалдаг мэргэжил гэж байгаа. Дээр Пират зөв хэлсэн байна. Маш их хичээж зүтгэсэний эцэст хоолоо олж идэх байх шүү.
Аа нээрээ дээрх 4н сургуулиас мэдээж 1рт бичсэн сургуулийг нь сонгосон тохиолдолд танд мөн давуу байдал бий болох болно.
за тэгээд амжилт хүүхдүүдээ.

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
-Lebron James-


Top
   
PostPosted: Jun.03.11 1:36 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Хууль эрх зүйн тухай асуух юмнууд ч байдаг л даа, нийтэд зарлаад байх шаардлагагүй иймэрхүү асуултуудаа пи эм-р л зохьцуулчиж баймаар байх юм, хэн лүү нь бичих хэрэгтэй юм болдоо?

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Jun.03.11 1:37 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4821
Location: зогсолтгүй..
энэ дээр байгаа гурван хүний аль руу ч бичсэн болно..

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
PostPosted: Jun.03.11 8:21 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2047
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
Quote:
Хууль эрх зүйн тухай асуух юмнууд ч байдаг л даа, нийтэд зарлаад байх шаардлагагүй иймэрхүү асуултуудаа пи эм-р л зохьцуулчиж баймаар байх юм, хэн лүү нь бичих хэрэгтэй юм болдоо?
Пират, Commissioner 2 ажил дээр гарчихсан байгаа болохоор мэдлэг, туршлагаар бусдаасаа илүү байгаа. Энэ 2 мод л сайн хариулах байхдаа.

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
-Lebron James-


Top
   
PostPosted: Jun.06.11 6:41 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Quote:
Хууль, эрх зүйтэй (мэргэжил ажилтай) холбоотой бүхий л асуултуудыг тавьж мөн хариулж болно шүү :mrgreen:
Пөөөөх, энэ хүүхэд чинь хуульч болчихоо юу? 8O

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jun.07.11 5:14 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5866
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Бяцхан статистик мэдээлэл оруулмаар санагдлаа.
МУ-ын хэмжээнд ажилгүй байгаа иргэдийн 2010 оны байдлаар нилээн өндөр буюу 80-аад хувийг дээд боловсролтой иргэд эзлэж байна гэнэ. /Нийт ажилгүйчүүдийнх нь тоог сайн санахгүй байна/
Тэр 80%-ийнх нь дийлэнх олонх нь, бараг 90-ээд хувь нь 3-н төрлийн мэргэжил эзэмшсэн хүмүүсээс буюу хуульч, эдийн засагч, нягтлан бодогч гэсэн мэргэжилтэнгүүд байдаг гэнэ дээ.
Тэгэхээр мэргэжлээ сонгох гэж байгаа дүү нарт минь бага ч гэсэн хэрэг болж мэдэх юм.
Энэ 3-н мэргэжлээр сурах гэж байгаа бол маш сайн л бэлтгэгдэхгүй бол ажлын байр хомс, эсвэл өрсөлдөөн маш их байна гэсэн үг болох нь.
Өөр мэргэжил сонго гэхгүй ч сурвал сурсан шиг сураад мундаг мэргэжилтэй болоорой гэж хүсье. Эдгээр мэргэжилээр суралцаж байгаа оюутнуудад ч гэсэн хамаатай.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Aug.08.11 8:35 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4821
Location: зогсолтгүй..
энийг хууль эрх зүйрүү зөөгөөч нээрээ..

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
PostPosted: Aug.08.11 8:11 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2933
Location: Ulaanbaatar
Сайхан зөвлөгөөнүүд байна, дүү нар нь уншсан байхаа :bigthumpup:

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Jan.21.14 7:11 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jan.21.14 4:00 pm
Posts: 67
Хуулийн зөвлөх, хуульч энэ 2 мэргэжлийн хүн яг юу хийдэг юм бол? Болдогсон бол 1 өдөр ч гэсэн ажлаад үзэх юмсан. Ийм боломж байдаг бол уу? Би одоо 11 жилээ төгсөнө , тэгээд мэдээж амьдралынхаа том сонголтыг хийх гэж бгаа болохоор их л мэдээлэл хэрэгтэй бнаа.


Top
   
PostPosted: Jan.23.14 2:41 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2047
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
хуульч гэдэг чинь мэргэжил
хуулийн зөвлөх гэдэг нь хуульч хүний хийдэг ажил

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
-Lebron James-


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 17 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited