#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.11.18 12:11 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 48 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Jun.05.11 11:47 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9020
ХАЙХРАМЖГҮЙ ЗАН – АЛДАА ОСЛЫН ЭХ


Алдаа ослоос сэрэмжилж болох ч алдаа эндэгдлээс мөнхөд ба талгаатай хамгаалагдан дархлагдсан хүн энэ орчлонд янагш байгаагүй, чанагш байхгүй нь үнэн. Алдаа ослын олон шалтгааны магнайд хайхрамжгүй зан цаг үргэлж байсаар иржээ. Хайхрамжгүй зан төрмөл бус, олдмол гажиг.

“Хайхрамжгүй чанар нь онцгой гажиг биш боловч хоосон нэрэлхүү зан, үүргээ умартах, залхуурал, тэнэглэл, алмайрал, биеэ тоолт, атаархал зэрэг олон гажгуудын уршиг байдаг”. Нэрэлхүү зан, хайхрамжгүй байдал хоёр салшгүй найзууд.

Хүний нэрэлхүү зан ужгирч гүнзгийрсээр хайнга хайхрамжгүй байдал руу хүссэн хүсээгүй хөтөлж аваачна. Нэрэлхүү зан хүний олон гай зовлонгийн эхийг тавьдгийн нэг нь яах аргагүй хайхрамжгүй байдал. “Нэрэлхүү зан хүндэтгэлийг бус ичгүүрийг авчирдаг”.

Нэрэлхээд нэрээ идэхгүй, хариад гэрээ идэхгүйгээс хойш нэрэлхүү зангаа хаях хэрэгтэй. Анзааргагүй, салан задгай этгээд үүргээ умартах дутагдлыг байнга давтдаг. Үүргээ олон дахин умартаад байвал түүндээ дасал болж, хайнга хайхрамжгүй загнасаар, яваандаа алдаа ослын зам руу өөрийгөө мунхаглан хөтлөнө. Залхуучууд тэртэй тэргүй хайхрамжгүй. Идэх унтахаа хайхрана уу гэхээс түүнээс бусдыг хайхрах сөгөө байхгүй. Залхуу хүнд маргааш олон.

Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш болгон хойшлуулснаар амьдралдаа хэчнээн алтан боломжуудыг маргаашийн мананд төөрүүлснээ залхуучууд бодож тооцдог болов уу? Хоцорч хожимдон ухаарч, амаа барихг үйн тулд залхуугийн хүлээс нээс аль болох эрт салахыг эрмэлз. Залхууг ялж чадсан хүний заяа тавилан бурхны хишиг хүртсэн мэт өөдлөн дэвжинэ.

Алмай тэнэг байдал нь хүнийг байгаа орчинд нь хязгаарлаж, эргэн тойронд нь юу болж байгааг ухаарч сэхээрэхгүй, анзаарч хайхрахгүй болгон, бодол сэтгэлгээг нь царцааж, шилэн хоргоны загас адил тусгаарлана. “Хайхрамжгүй байдал нь сэтгэлийн хүнд өвчин” гэж нэгэн эрдэмтэн бичжээ.

Биеэ тоосон ихэмсэг этгээд өөрийгөө бүхнээс дээгүүр бодож, бусдаас илүү чадах мэт сагсуурч, хүмүүсийн санаа бодол, үйлдэл хөдлөлд огтын хайхрамжгүй хандана. Биеэ тоох нь өчүүхэн сэтгэлийн илрэл, ужгирваас өвчин болон даамжирна. Биеэ тоогсод бяруу болоогүй байж бухын баадлаар баана гэгч болон нэр төрийн занганд орж, “оддын өвчнөөр” өвчилнө. Юм үзэж, нүд тайлаагүй тэд бусдыг хайхрахаа больж, өөрийгөө дөвийлгөн үнэлж, өргөмжлөн туйлширч, үлээсэн бөмбөлөг адил дэрвэн хийснэ. Тун удалгүй хий нь гарсан гүзээ адил шалчийна.

Бие тоох өвчин орчлонгийн авьяастай, ухаантай, гялалзаж явсан олон хүнийг хэн ч биш болгон, тоосонд даруулан бүрзийлгэсэн. Хүүхэд залуус та нар бие тоох нянгийн халдвар авахгүй дархлаатай байхыг хичээгтүн. Өөрөөсөө илүү гарсан бүхнийг хялайн харж, багтран цухалдаж байдаг нь атаачдын бо дит төрх. Бусдын амжилт тэднийг тайван суулгадаггүй, байж суух газраа олж ядан, хорсол зүхлийн тамд тарчлана. Атаархагчид бусдын төлөө сайн сайхныг үйлдэж, хүмүүст чин сэтгэлээсээ дэлгэр жаргалыг хүсч, буяны садан байх тухай бодохын ч хэрэггүй. Тэд ганцхан зүйлийг бүхнээс илүү анзаарч хайхрана.

Тэр нь хүмүүс амжилтанд хүрчихгүй байгаа, надаас илүү гарчихгүй байгаа гэсэн мөнхийн айдас, сэтгэл зовинол. Өөрөөсөө түрүүлж яваа хүмүүст атаархан араас нь шороо цацах биш, хүч чадал, ухаан бодлоо дайчлан тэдний түвшинд хүрэхийн төлөө мэрийж, авьяас чадвартай хүмүүсээс сайны үлгэр авч урагшлахыг өөрөөсөө шаардан тэмцэх хэрэгтэй. “Эх орныхоо болон ойрынхоо хүмүүсийн хувь заяанд хайхрамжгүй ханддаг, хүмүүнлэг бүхэн өөрт нь харийн санагддаг, тийм хүнээс илүү аюултай зүйл гэж үгүй” гэж олны танил нэгэн хэлсэн байна. Ойрынхоо хүмүүсийн хувь заяанд хайхрамжгүй хандана гэдэг нь хүний ёсноос гадуур, хэтэрхий хувиа хичээсэн бэртэгчний шинж төрх.

Английн нэрт зохиолч Б.Шоу “Ойрынхоо хүмүүсийн хувьд үйлдсэн хамгийн том нүгэл нь үзэн ядалт бус, харин хайхрамжгүй байдал байдаг бөгөөд чухамхүү үүнд хүмүүнлэг бус чанар оршдог” хэмээн бичжээ. Хамгийн том нүглийн эзэн болчихгүйн тулд ойрынхоо хүмүүсийг цаг ямагт анзаарч хайхран, чин сэтгэлээсээ санаа тавьж, хайрлан халамжилж байх шаардлагатай.

Халамжгүй бол хань биш, хайргүй бол нөхөр биш. Халамжгүй саднаас хар элгийн хүн дээр гэж монголчуудын ярьдаг үнэн үг бий. Гэр бүл, хань ижилдээ хайхрамж сулрах хэмжээгээр хайр хүндэтгэл, халамж анхаарал буурч, халуун дотноор буцалж байсан амьдрал хөндийрч хүйтрэн хөрзийнө. Хайхрамж анзаарга сул байснаа ухаарч, халамж анхаарал нэмэгдээд ирэхэд хөрж хөрзийсөн амьдрал хатаж байсан цэцэг ус шимээр умдаалаад амилан цэцэглэхийн адил гэр бүлийн амьдрал баяр хөөрөөр бялхаж эхэлнэ. Хайхрамжгүй зан бадарч байсан сэтгэлийн галыг бөхөөн унтраах хорлолтой.

Сэтгэлд хоргодсон хүйтэн жаврыг булгаар ороож, алтаар хучаад ч дулаацуулж эс чадна. Сэтгэл зүрхэнд хургасан хүйтэн жаврыг сэтгэл итгэлийн гал л хөөж зайлуулан, бүлээцүүлэн дулаацуулна. Ханилсан хоёр хөндийрөвч сэтгэл байхад ойртоно, хайтан цэцэг хагдравч үндэс байхад ургана. Ажлаас ирэхэд нь ар гэрийн амьдралаа ярихаар тэсч ядан хүлээж байсан эхнэрийнхээ яриаг нөхөр нь үл хайхран, хайнга донгио хандвал асаж байсан гал руу ус цацах мэт болж, хүнд нударга буулгаснаас илүү хүнд сэтгэлийн цохилт авна. Хайхрамжгүй байдал олон удаа давтагдвал харгис хатуугаас давсан цохилтыг ээлж дараалан авсаар тэсэлгүй цөхөрнө. Улмаар тогооны ёроолын хөө тортог зузаарахын адил сэтгэлийн гүнд хөө тортог зузаарч, сэтгэлд сэв суун хөндийрнө. Хэн нэгнээ ийм байдалд хүргэж хэрхэвч болохг үй.

Сэтгэл догдлон ярихаар зэхсэн чин зүрхний яриаг сонсохгүй чихний хажуугаар өнгөрөөж, хүсч хүлээж байсан зүйлд нь юу ч болоогүй, яагаа ч үгүй юм шиг хайхрамж тоомжиргүй хандах нь хамгаас аймшигтай. Юун зодох занчих. Хатуу үгээр хараан зүхэх.

Тэр бол чимээгүй харгислал. Ер нь “хайхрамжгүй байдал дээд зэргийн харгислал мөн”. Сайн муу, сайхан муухай аль алинд нь адилхан хайхрамжгүй хандана гэдэг ёс суртахууны зэрэмдэг байдал. Хайхрамжгүй зан хөндлөнгийн хэн нэгнээс шалтгаалаагүй цэвэр өөрийн чинь зан араншингаас үүссэн зэм согог, аймшиг гамшиг. “Хамгаас аймшигтай зүйл бол хайхрамжгүй байдал.

Хэрэв түүнтэй тэмцэхгүй бол шигдсэн бүхнийг сорон живүүлэх аюулт намаг балчиг шиг ямар ч хүнийг хөнөөж чадна”. Үрээ мориныхоо хурдыг үзэх, үр хүүхдийнхээ сайхныг харах нь бүх хүний харанхуй шөнийн зүүд, гэгээтэй өдрийн бодол.

Үр хүүхдээ хүний дайтай хүн болгохын тулд тэднийг өр зүрхнээсээ хайрлаж, дээд зэргээр хайхран, анхаарал тавих хэрэгтэй. Үр хүүхдэдээ хайхрамжг үй хандвал тэдэнд хайр халамж дутаж, гомдол нулимс илүүдэх болно гэдгийг бодоорой. Хүний хүн мэт гэртээ илүүдсэн хүн бусад газар өөрийн байж чадахгүй. Хайр хүртэж байгаа хүүхдүүдийг л бурхан хайрладаг юм.

Жаргал, зовлон ээлжлэн байдаг нь ертөнцийн жам. Их бага, хатуу зөөлөн ирэхээрээ ялгагдахаас биш, зовлонгоос эгнэгт ангид тусдаа заяагдсан хувь тавилан замбуулинд байхг үй. Аль ч хуруугаа эсгэсэн өвчин нь адилхан гэдэг шиг зовлон ирвэл хүн бүгд зовно. Өөр дээр буух зовлон хүнд хэцүү. Яагаад гэвэл өөр хэн ч биш, өөрөө түүнийг үүрэх учраас.

Бусдын зовлонг үл хэрэгсэж эс болох. Бусдын зовлонг боломжийн хэмжээгээр хуваалцах нь хүн бүрийн ёс суртахууны үүрэг. Хөршийн хашаанд дэгдсэн түймэр танай амбаарыг шатааж болох тул зовлон надаас холуур өнгөрөг гэх буюу бусдын зовлонгоор тохуурхаж хэрхэвч болохгүй. “Хэрэв чи бусдын зовлонд хайхрамжгүй бол хүн гэдэг нэрийг хүртэх эрхгүй”.

Анзааргагүйгээс алхмын цаана алдаа отож байдаг. Өөртөө хайхрамжгүй хандвал наанадаж алдаа хийнэ, цаашлаад осолд өртөнө. “Хайхрамжгүй эхэлж байгаа газраас мөхөл холгүй байдаг”. Их зохиолч А.П.Чехов, “Хайхрамжгүй байдал – энэ бол сэтгэлийн саажилт, зуурдын үхэл” хэмээн хүн төрөлхтөнд сэрэмж анхааруулга өгсөн байна. Хөгшин, залуу хэн ч гэсэн “даруу байх нь сайхан, харин хайхрамжгүй байх хэрэггүй”.


Top
   
PostPosted: Jun.10.11 5:41 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9020
Л.Оюун-Эрдэнэ Алсын хараа ном татаад уншаад үзээрэй залуусаа... Үнэхээр гоё ном :wd:

http://www.4shared.com/document/fsY3x3J ... HARAA.html


Top
   
PostPosted: Jun.30.11 12:13 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.08.02 4:00 am
Posts: 5346
Location: байх ёстой нэг газарт л байгаа биз. Дэвжээ: Бүдүүнүүд
am asuuya am asuuya

_________________
New Life.


Top
   
PostPosted: Sep.02.11 4:53 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Aug.21.11 9:36 am
Posts: 105
Хайхрамжгүй зан гэж яг надыг хэлчихжээ.


Top
   
PostPosted: Nov.16.11 1:59 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9020
Хэрэв тa амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол…

• Аливаад ялагч байхын тулд хэзээ ч боломжгүй зүйлийн хойноос бүү хөөцөлд.
• Өөрт ашиггүй зүйлсээс татгалзаж чаддаг байх ёстой.

• Азгүй хүн гэж байдаггүй. Учир нь хүн азгүйдлийг өөрөө бий болгож явдаг. Учир нь хэнд ч хэрэггүй зүйлсийн хойноос олон жил явж зууралдсанаас тэр шүү дээ.
• Өөрийнхөө ололт амжилтыг урьдаа болголгүй алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөг байх. Буруу зүйл хийсэн бол бусдаас уучлал гуйдаг байх хэрэгтэй. Учир нь амжилтанд хүрсэн хүмүүс өөрийнхөө алдаа дутагдлыг засч, буруугаа хүлээж чаддаг.

• Азгүйтэл нь заримдаа алдаа ухаарал, ололт амжилтыг авч ирэх үүдийг нээх нь ч бий. Гэхдээ дандаа азгүйтнэ гэдэг үнэхээр байж боломгүй хэрэг юм.
• Асар том биш ч гэсэн жаахан зүйлд амжилт гаргасан бол түүнийгээ чамлахгүй байх. Учир нь бүх зүйл алхам алхмаар урагшилдаг гэдгийг бүү мартаарай.

• Аливaад ялагдал хүлээсэн хүмүүс өөрийгөө үргэлж буруутгаж байдаг. Үүнээсээ болоод заримдаа амжилт гаргах боломжийг алддаг.
• Хэрэв та ялагч бас манлайлагч байхыг хүсч байгаа бол ямар нэгэн зүйл бүтэмжтэй болбол баярлаж, эерэг энергиэр угтаж авдаг байх хэрэгтэй.

• Амьдралын жижиг сажиг зүйлд хэрхэвч амархан бууж өгч болохгүй.
• Аливaад хүлээцтэй, бодолтой, ухаалаг хандах нь чухал байдаг. Цагаа олсон зөв, оновчтой шийдвэр нь хамгийн эгзэгтэй мөчид ч гэсэн аварч гардаг.

• Шүүмжлэлийг хүлээж авдаг чадвартай байх хэрэгтэй. Энэ нь таны урагшлах замд чинь гүүр болж өгнө.


Top
   
PostPosted: Nov.16.11 2:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.08.11 12:08 pm
Posts: 1758
Location: Нэгэн дээвэр дор
Мэдэхэд илүүдэхгүй бичлэгүүдтэй, сайхан сэдэв байна. :wd:

_________________
los blancos


Top
   
PostPosted: Nov.16.11 2:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.08.11 12:08 pm
Posts: 1758
Location: Нэгэн дээвэр дор
Инфляци гэж юу вэ ?

Инфляци буюу үнийн өсөлт хэмээх эдийн засгийн ойлголт жирийн иргэдэд хамгаас ойр тусдаг. Иргэдийн халаасан дахь мөнгөний худалдан авах чадварыг илтгэх энэхүү үзүүлэлт хэн хүний хувьд хамгийн эмзэг тоо баримт. Тийм ч учраас улсын төсөв хэлэлцэх, цалин нэмэх тухай ам нээхэд л эдийн засагчид инфляци гэгч хадны мангаагаар айлгаж эхэлдэг.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энэ жил инфляци тэдэн хувьтай гарчээ” гэсэн ганц л тоо яригддаг бол “Ес далан зургаа” сэтгүүл инфляцийн бүрэлдэхүүн хэсгийг шинжлэхийг хүссэн юм.

Хэвлэлийн баатар болдог тэрхүү тоог Үндэсний Статистикийн Хорооноос гаргадаг Хэрэглээний үнийн индексийг ашиглан тооцоолдог. Энэхүү индекс нь хэрэглээний сагс, хэрэглээний жин гэсэн хоёр үндсэн үзүүлэлтэд тулгуурладаг ба хэрэглээний сагс нь дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай, хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлөөс бүрддэг бол хэрэглээний бараа, үйлчилгээний жин нь өрхийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нийт зардалд тухайн бараа, үйлчилгээний зардлын эзлэх хувийн жинг илтгэдэг аж.

2006 оноос хойш Улаанбаатар хотын Хэрэглээний үнийн индексийн тооцоонд нийслэлчүүдийн түгээмэл хэрэглэдэг 287 бараа, үйлчилгээ бүхий хэрэглээний сагсыг ашиглах болжээ (хөдөө орон нутагт 194 бараа үйлчилгээ бүхий хэрэглээний сагсыг ашигладаг). Монголчуудын нийтлэг хэрэглээг баримжаалах зорилготой уг сагсан дахь бараа үйлчилгээг 12 бүлэгт хуваан тайлагнадаг. Хэрэв таны хэрэглээний дүр зураг тухайн сагсан дахь бараа үйлчилгээнээс хол зөрүүтэй бол таны хувьд үнийн өсөлт арай өөрөөр мэдрэгдэнэ гэсэн үг.

Хэрэглээний үнийн индекс дэх бүлэг тус бүрийн хувийн жин, үнийн өөрчлөлтийг дараах хүснэгтээр харуулав. “Хүнсний бараа, согтууруулах бус ундаа” гэдэг бүлгийн хувийн жин 40 орчим хувьтай байгаа нь хүнсний барааны үнэ инфляцид хамгийн ихээр нөлөөлдгийг илтгэнэ. Харин “Холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ” хэмээх бүлэг ердөө 2.9 хувийн жинтэй байгаа нь сонирхол татаж байна. Үүрэн холбоо, интернэт эрчимтэй хөгжих болсон энэ үед холбооны зардал дундаж өрхийн хэрэглээнд илүү өндөр хувьтай байж мэдэх л юм. Бүлэг тус бүрийн индекст эзлэх хувийн жинг 2005 оны Өрхийн орлого зарлагын судалгааны үр дүнд тулгуурлан тогтоосон болохоор сүүлийн жилүүдэд гарсан өөрчлөлтүүд орхигдох магадлалтай гэнэ.

Үнийн өсөлтийн хувьд авч үзвэл, 2010 оны 10-р сарын үнийг 2009 оны мөн үетэй харьцуулахад ерөнхий индекс буюу инфляцийн түвшин 11.3 хувьтай гарсан байна. Боловсролын үйлчилгээний үнэ ханш хамгийн өндөр хувиар буюу 20.4% нэмэгдсэн бол тээврийн үнэ хамгийн бага буюу 1.6% нэмэгджээ. Зөрүүтэй байгаа биз?
Image

_________________
los blancos


Top
   
PostPosted: Mar.07.12 1:09 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Nov.28.10 1:03 pm
Posts: 355
Location: Ulanbator
bagasaa l biye daa


Top
   
PostPosted: Mar.07.12 1:31 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6555
тэмдэг

_________________
Амьдрах сайййхааан :)


Top
   
PostPosted: Jun.17.12 10:43 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.25.06 12:20 pm
Posts: 694
Location: UB
Л.Оюун-Эрдэнэ Алсын хараа
ene nomiig dahin tatahaar oruulj ogch boloh uu


Top
   
PostPosted: Dec.06.12 1:17 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Dec.03.12 4:34 am
Posts: 38
Ene sedeviin humuus sereh bolson bh aa.
ZOVHON HUVI HUNII HOGJLOOS ULS EH ORNII HOGJIL HAMAARNA.


Top
   
PostPosted: Dec.07.12 12:20 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9020
ӨӨРТӨӨ ИТГЭ, ҮГҮЙ ГЭЖ БИШ ТИЙМ ГЭЖ БОД, ТУЛТАЛ АМЬДАР, ХЭЗЭЭ Ч БҮҮ БУУЖ ӨГ. - Ричард Брансон, тэрбумтан

ҮЙЛД
Бүтнэ гэдэгт итгэ. Зорилго тавь. Сайн бэлтгэ. Бусдадаа тусал.

ХӨГЖИЛТЭЙ БАЙ
Зугаац, шургуу хөдөлмөрлө, тэгвээс мөнгө өөрөө ирнэ. Цаг бүү дэмий үр, боломжуудыг ашигла. Амьдралыг эерэгээр хар. Зугаатай биш бол зүгээр л яваад бай.

ЗОРИГТОЙ БАЙ
Эрсдэлийг тооцоол, алхам хий. Өөртөө итгэ. Мөрөөдөл, зорилт руугаа тэмүүл. Бүү харамс. Зоригтой бай. Амлалтаа сахь.

ӨӨРИЙГӨӨ ХУРЦАЛ
Том зорилго тавь. Шинийг эрэлхийл. Үргэлж турш. Өөрийгөө хурцал.

ӨӨРТӨӨ ТУЛГУУРЛА
Өөртөө түшиглэ. Мөрөөдлөө дага, гэхдээ бодит ертөнцөд амьдар. Хамтдаа ажилла.

МӨЧ БҮРИЙГ ҮНЭЛ
Амьдралыг хайрлаж, тултал нь эдэл. Мөч бүрт амьдар. Амьдралдаа дүгнэлт хий. Секунд бүрийг тооцоол. Бүү харамс.

ГЭР БҮЛ, НАЙЗ НАРАА ЭРХЭМЛЭ
Гэр бүл, багаа эхэнд тавь. Үнэнч бай. Асуудалд бүү дарлуул. Мөнгө бол юмыг бий болгохын тулд байдгийг сана. Зөв хүнээ сонго, авъяас чадварыг шагна.

ХҮНДЛЭЛ ХҮЛЭЭ
Эелдэг, хүндлүүштэй бай. Зөв зүйл хий. Нэрээ хичээ. Бүх харилцаандаа шударга бай.


Top
   
PostPosted: Feb.21.13 4:19 am 
Offline
Гишvvн

Joined: Feb.19.12 10:11 am
Posts: 2637
mark


Top
   
PostPosted: Nov.22.13 1:41 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Sep.14.08 2:07 pm
Posts: 3569
Location: oonoko
nuurs uragshaa gargaj baisan hun bna uu ?

_________________
happy one (:


Top
   
PostPosted: Dec.13.13 4:33 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
Амьдралаа эргэцүүл

Юун түрүүнд та бол хүн. Та хэн ч байж болно, капиталист, марксист, буддист, христч, исламын шашинтан. Та ямар нэг замыг сонгодог. Тэр зам чинь зөв ч байж болно, үгүй ч байж болно. Гэхдээ тэдгээр эрхэмлэл чинь таныг муу зүйл рүү татаж болно. Эрүүл ухаанаар сэтгэхийн оронд өөрийн зөв гэж боддог эрхэмлэлдээ автан тэнэглэлд хүрч болно шүү дээ. Ямар ч шашин, үзэл суртал таныг ухаалгаар бодуулахгүйгээр замыг чинь заагаад өгдөг. Та өөрийгөө олохоосоо өмнө тэнэглэл рүү хөтлөгдөж эхэлнэ. Энэ тэнэг замуудыг сонгоогүй бол та өөрийгөө тэс ондоогоор нээж чадах ч байсан юм билүү тиймээ. Хэн ч төгс замыг мэддэггүй юм. Хүн төрөлхтөн өөрсдийн буй болгосон үл үзэгдэх хана хэрмэн дундаа хашигдчаад байна. Мухардалд орсон гэдгээ зоригтойгоор хүлээн зөвшөөрөхгүй бол та суллагдахгүй. Шашныг зөв дагаж мөрдвөл нийгэмд тустай байдаг. Та тэнд бичсэнээр хүмүүстэй сайхан харьцвал хүмүүс ч тантай сайхан харьцана.
Өдөр тутмын амьдралдаа бусдыг хүндэтгэж, хайрлаж харьцвал үл үзэгдэх гинжин хэлхээс улам бэхждэг. Хэрвээ өөрийгөө болон бусдыг хүндлэхгүй бол алхам тутамдаа асуудалтай тулгарна, хаана ч байсан ялгаагүй. Гол нь амьдралаас баяр баясгаланг хүртэж сурах юм. Есүс, Мозес, Буддад ч учир нь буй биш. Тэд бол энэ дэлхий дээр туулах амьдралаа туулсан хүмүүс. Энэ бол таны амьдрал, танаас л бүх зүйл шалтгаална. Эерэг сэтгэгдлийг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. Тэрнээс 5000 жилийн өмнө хэн нэгний юу гэж бичсэнийг ойлгох нь чухал биш. Хуучин зүйл болгон ухаалаг сургаал гэж ойлгох нь тэнэг хэрэг. Хамгийн чухал зүйл бол одоо, өнөөдөр юм. Яаж хамгийн бүтээлчээр, сайхан амьдрах вэ гэдгийг л олж мэдэх. Эерэг сэтгэгдэл, эерэг уур амьсгалыг бүрдүүлдэг зүйлийг хийх гэж хичээх хэрэгтэй. Бид юу байгалийг, агаарийг бохирдуулж байгааг мэддэг. Төрөлхийн гажиг юунаас үүсч байгааг ч мэддэг. Хэт их химийн бодисоос шалтгаалж байгааг бүгдээрээ л мэддэг шүү дээ. Бид амьдралаа яаж зохицуулах ёстойг мэддэг, яаж зөв хооллохыг мэддэг. Гол нь хэзээ ч хэрэгжүүлдэггүй.
Аз жаргалтай, эрүүл хүн байхын тулд мэддэг зүйлээ л хийхэд болоо шүү дээ. Бие бялдараа хөгжүүл, зөв хоолло, сэтгэл санаагаа тайван байлгаж бясалгал хий, бусадтай сайхан харьц. Энэ чинь дандаа л бидний мэддэг зүйлс шүү дээ. Таньд тустай хүнс гэвэл зөндөө зөндөө ногоо. Сайн мах, маш их ус таньд хэрэгтэй. Хийжүүлсэн ундаа уухаан боль, тэнэглэхээн боль. Дасгаль сургууль хийж өөрийн бие бялдар гэдэг машиныг хэрхэн ажиллаж буйг мэдэр. Хэдий чинээ их хөдөлнө төдий чинээ сэтгэл чинь тайтгарч аливааг бодитоор хүртэж эхэлнэ. Амьдралын мөч бүрийг хайрлаж, баяр баясал авна. Хүн болгон л үүнийг мэддэг тиймээ. Хүмүүстэй эелдэг бай, олон хүн рүү инээмсэглэ. Чадах бүхнээ л хий. Дуртай зүйлээ хий. Дургүй зүйлээ хийж өөрийгөө бүү зовоо. Битгий зогсоо зайгүй мөнгө бодож өөрийгөө шаналга. Яг юу хиймээр байна тэрийгээ л хий. Хэн нэг нь хийж чадаж байгаа бол та ч чадна гэсэн үг.
Хүн болгонд амьдралын зам бий. Гэхдээ дийлэнх нь тэр замаа дагадаггүй. Битгий өөртөө сөрөг сэтгэгдэл төрүүл. Хүүхэд байхад чинь хэн нэг нь аливааг хийж чадахгүй гэж хэлвэл битгий тоо. Тэд мэдэхгүй. Та өөрөө л өөрийгөө мэднэ. Битгий бусдыг дагаж амар хялбар зам сонгох гэж хичээ. Шударгаар шаргуу хөдөлмөрлө. Тэгж байж та хөгжиж өөрийгөө олно. Авьяаслыг хүн өөрийгөө мэддэг, хэзээ ч бусдын үл бүтэх зөвлөгөө эсвэл өөрийг нь зогсоох гэсэн тэнэг сургамжуудыг тоодоггүй юм. Харин сөрөн зогсдог. Тэмц, амьдар, аз жаргалыг ол.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Dec.18.13 4:45 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
Сайжрахыг хичээ

Нэг зүйл тодорхой. Бид бол нэг зүйл амьтан. Гэхдээ дараагийн шатанд гарч чадсан амьтан. Бид өөрсдийн оршин буйг мэддэг. Өөрсдийн оршин буйг мэддэг амьтан үргэлж сайжирч, дэвжихийг хичээх хэрэгтэй. Таныг юу хамгийн ихээр сайжруулсан бэ гэж бодох үед сайхан сэтгэл, нөхөрлөл гэдэг хариулт толгойд чинь орж ирэх болов уу. Сайхан сэтгэл, нөхөрлөл хүнийг хамгийн ихээр өөд нь татдаг. Нөхөрсөг дотно харьцааг үүсгэсэнээр бие биенийхээ амжилт, амьдралыг дэмждэг болж бүх л зовлон жаргалаа хуваалцана. Сайхан сэтгэл гэдэг бол хүнд заяагдсан хамгийн сайхан чанар юм. Ийм зүйл заяагдсан байгаа нь өөрөө гайхамшиг билээ. Хайр, магтаал, хүндлэл эдгээр нь үргэлж сэтгэл баясгаж, хүн бүр дуртай байдаг.
Олон хүн дуучин болохыг хүсч гэртээ дуулдаг ч дийлэнх нь гэрээсээ гарч дуулах зориг хүрдэггүй. Гэхдээ гэрээсээ гарч оролдохгүй өнгөрөх юм бол та хожим нь бүүр ч ихээр сэтгэлээр унах болно. Хэрвээ оролдоод үзсэн бол яах байсан бол гэх бодол таныг үргэлж даган зовооно. Хүн болгонд хүрхиймсан гэсэн зорилго байдаг. Харин дийлэнх нь маань тэрийгээ огт оролддоггүй эсвэл эхэлдэггүй. Зорилго мөрөөдлөө биелүүлэх гэж зогсолтгүй урагшлах юм бол аз жаргал ирдэг. Амжилт олох нь чухал ч амжилт олохгүй ч бай мөрөөдлөө дагана гэдэг бол сонирхолтой бөгөөд сургамжтай аялал билээ. Нэр алдартай, олны танил болох нь чухал бус таны хэн болох нь чухал юм. Олны танил болох нь аз жаргалд хүрэх гарц биш. Таныг хаа ч явахад олон хүн таниад эхэлвэл тэр нь тийм ч таатай бус. Та бодит байдлаас хөндийрч эхэлнэ. Яагаад гэвэл таныг таньж буй хүмүүс үргэлж өөрсдийн сайн талуудаа харуулах гэж хичээнэ. Харин та өөрийнхөөрөө байж чадахгүй. Тэдэнд таны талаар урьдчилан бэлтгэгдсэн сэтгэгдэл байгаа. Ялигүй л алдаа хийвэл тэр сэтгэгдлээс нь зөрж таныг муулах болно.
Олон хүний анхаарал, энерги тань руу төвлөрөх үед та маш их ядрах болно. Олны танил байхад бусад хүний жинхэнэ төрхийг олж харахад хэцүү. Тэд байдгаараа л эелдэг байхыг хичээнэ. Бусад хүмүүс гэхээс илүүтэйгээр өөрийгөө ойлгох л хамгийн хэцүү. Хүн бүр бусадтай харилцаж ойлгохыг хичээдэг атлаа өөртэйгөө ярилцах цагийг огт гаргадаггүй. Дийлэнх хүн өөрийн сэтгэл санаагаа ойлгодоггүй. Архинд донтож буй нь өөрийнхөө тархийг зориуд ажиллагаагүй болгож, өөртэй нь тулгарч буй бэрхшээлээс зугтааж буйн илрэл юм. Бодит байдлыг огт хүртэхийг хүсэхгүй байна гэсэн үг. Бодит байдлаас зугтаж буй нь хүн өөрийгөө зэрэмдэглэж байгаа нэг хэлбэр юм. Амьдралаас хулчийж байна гэсэн үг.
Өөрийгөө нээж, амьдралыг өөрөөр харахын тулд тархиа дасгалжуулах хэрэгтэй. Өдөр бүр нэг л зүйлээ хийгээд байвал та дэвжихгүй, сайжрахгүй. Юун түрүүнд өөртэйгөө ярилцаж сур. Биеэ мэдэрч сур. Дасгал сургууль хийж бие чинь хэрхэн хариу үзүүлж, улмаар тархи, сэтгэн бодох чадварт чинь хэрхэн нөлөөлж байгаа мэдэр, анзаар. Чимээгүй тайван орчинд өөртэйгөө сайн ярилц. Би үнэхээр зөв зүйл хийж байна уу, үнэхээр зөв замаар явж байна уу гэдгээ эргэцүүл. Миний хийж буй зүйл бусад хүмүүст ямар ач холбогдолтой, ямар тустай талаар бод. Уураа хянаж сур. Уур олон зүйлийн, өөрөөр хэлбэл олон муу зүйлийн эхлэл болдог. Заримдаа хүн онц ноцтой биш зүйл дээр хүртэл уураан барж өөрийгөөн зовоодог. Сайжирч дэвжин дэвшихийн тулд өөрийгөө ойлгож сурах л хэрэгтэй. Та өөрийгөө мэддэг гэж боддог ч дийлэнхдээ мэдэхгүй байдаг юм.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Dec.18.13 4:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
Амьдрал

Хүн төрөлхтөн өөрсдийн зан үйлийн хүлээсэнд орсон мэт. Хүн бүр насан туршаа өөртөө бүрдүүлж ирсэн ёс суртахууны хэм хэмжээгээ зөв гэж итгэх хэрэгтэй болдог. Яагаад гэвэл бусад хүмүүст тустай гэж боддог учираас. Бид үл үзэгдэх, бидний ухамсарлаж үл чадах барилдлагаар холбоотой байдаг юм. Хэрвээ та эргэн тойрондоо буй хүмүүсийг хайрлаж, хүндэтгэж, ойлгохгүй бол амьдралаас баяр баяслыг авахгүй. Үл гүйцэлдэх зүйл бодож битгий өөрийгөө зовоо. Хэзээ ч авч чадахгүй машинаа бодож шаналах хэрэггүй. Амьдралаас яаж баяр баяслыг олох замыг л олох хэрэгтэй юм.
Бодит амьдралаас хэзээ ч битгий зугт. Та яг одоо бодит амьдрал дунд байна шүү дээ. Зугтвал алдах болно. Хэрвээ өөрийгөө зөв удирдаж, амьдралаа зөв зохицуулж чадвал амьдрал тэр чигтээ гайхамшигтай аялал болж болно. Хэрвээ алхам бүртээ амьдралаас зугтах юм бол амьдралын чинь тэнцвэр алдагдана. Компьютер, компьютерын тоглоомд донтох ч үүнд хамааралтай. Компьютерын ард өнгөрүүлсэн мөч бүхнийхээ хэрээр амьдралаасаа хумсалсаар л байх болно. Эцэст та нэг зүйлийг анзаарна. Таны интернет амьдрал маш амжилттай, харин бодит амьдрал чинь ямар ч амжилтгүй байгааг.
Бодит амьдрал дээрээ та азгүй амьтан болсноо сүүлд нь ухаарна. Яагаад интернет амьдралд хүмүүс тэгж их цаг заваа зарцуулж байгаа нь энэ нь шинэ бөгөөд сонирхолтой санагдаж буйд юм. Яагаад гэвэл бодит амьдрал дээр хийж чаддаггүй олон зүйлээ та компьютерын ард суугаад хийж чаддаг. Энд та айдасгүй өөртөө итгэлтэй байдаг. Өөрийгөө огт өөр хүнээр төсөөлдөг. Харин нэг зүйлийг дийлэнх нь ухаардаггүй. Хэрвээ та яг энэ компьютерын ертөнцдөө хичээдэг шигээ хичээж идэвхтэй амьдардаг байсан бол бодит ертөнц ямар сайхан байх вэ. Энэ олон хүн интернет орчинд бие биендээ зөвлөгөө өгч, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог шигээ бодит ертөнцөд амьдардаг бол бидний дэлхий жинхэнэ диваажин болох юм. Бид бодит амьдралд хэт дасчаад амьдралын сайхныг ч ухаарахаан байжээ. Хэрвээ бид төрхөөсөө л компьютерын ертөнцөд амьдардаг байгаад нэг өдөр гарч бодит амьдралд амьдарч эхэлвэл харин амьдралын үнэ цэнэ, баяр баясгаланг жинхэнэ утгаар нь ойлгохсон билээ.
Гарч хүмүүстэй танилцаж, хайрлаж, дурлалцаж, согтож, энэ бүхнийг биеээрээ мэдэрч байж л амьдралын сайхныг мэдрэх юм. Яагаад гэвэл компьютерын ертөнц-д өссөн хүн бол эдгээрийг хэзээ ч мэдэрч байгаагүй шүү дээ. Тийм хүмүүст бодит амьдрал шинэ тоглоом мэт л санагдана. Даалгавар бүр нь маш сонирхолтой. Хүмүүс бодит ертөнцөөс дөлж компьютерын тоглоом, интернет орчинд цагийг ихээр өнгөрөөж буй нь нийгмийн дарамт, өөртөө үл итгэх байдлаас улбаатай юм. Энэ хийсвэр ертөнцдөө л хүмүүс өөрсдийгөө жинхэнээр нь мэдэрч, сэтгэл амгалан амьдарч буй мэт санагддаг.
Амьдралаас баяр баясгаланг авч, амьдралыг хайрлахын тулд эхлээд бусдад эерэг энерги, эерэг сэтгэгдэл төрүүлж сурах хэрэгтэй. Хийж буй бүхнээсээ баяр баясгаланг олох гэж хичээ. Хэрвээ өөрийгөө хүчилж хийвэл хэзээ ч сайн зүйлд хүрэхгүй. Нөхөрсөг, эелдэг бай. Гол нь ингэх нь олон хүнд хэцүү байдаг. Яагаад гэвэл эерэг байж анхнаасаа сураагүйд юм. Тийм хүмүүст айдас, үл итгэлцэл давамгайлдаг. Өөрийгөө удирдаж тэвчээртэй байна гэдэг бол маш хэцүү. Өөрийгөө нэг зүйлд бүрэн зориулж түүндээ улайрна гэдэг ч хэцүү. Гэхдээ сурах л хэрэгтэй. Архинд донтох, гар хангалга хийх, мөрийтэй тоглож буй нь өөрийгөө хүн гэдэг бодлоос чөлөөлж бодит амьдралаас зугтаж буйн илрэл юм. Амьдралаас хэзээ ч битгий зугтаа. Харин амьдар.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: May.16.15 9:04 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Aldartai humuusiin surgaali, zovlogoonii hajuugaar bas ooriin huviin bodloo huvaaltsaya gej bodloo.

_________________
Амьдралын партизан


Top
   
PostPosted: May.16.15 9:12 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
Humuust niitleg zan chanar, zarchim baidag bolovch ooriigoo oloh ni chuhal. Odriin temdeglel hotloh, zorilt tavij baih, namtarchilsan nom unshij, kino uzej baih, jild yadaj neg udaa ochij bgaagui ochij uzeh, olon torliin huntei yaria ornuulj baih, chimeegui orchind, haranhui oroo, oid amidralaa ergetsuulen bodoh, foto zurguudaa ony daraallaar ni bairshuulaad todorhoi hugatsaand togtmol uzej baih geh met.

_________________
Амьдралын партизан


Top
   
PostPosted: Nov.18.15 8:12 pm 
Offline
¤ Digital Art
User avatar

Joined: Feb.23.08 9:21 pm
Posts: 451
Location: Beyond the Video
Nets -ийн оруулсан нийтлэлүүд мааш их таалагдлаа амжилт хүсье баярлалаа.

_________________
Software


Top
   
PostPosted: Nov.18.15 8:18 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.12.15 11:56 am
Posts: 1325
Location: Everywhere <3
Mark

_________________
Hi


Top
   
PostPosted: Nov.24.17 5:12 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Mar.03.05 5:25 pm
Posts: 2502
Tuhtai unshii daa

_________________
Zuka


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 48 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited