#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.11.18 8:42 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 38 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Nov.19.09 3:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Үүнийг сонирхон суух хүн байна уу.

энэ номноос хичээл орж эхлэе гэж бодож байна.

Image

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.19.10 3:33 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Эхний хичээл.

Маркетингийн мөн чанар, агуулгын тодорхойлолт


Маркетинг нь "market" буюу монголоор "зах зээл, арилжаа наймаа хийх газар" -ыг илэрхийлсэн англи үгнээс гаралтай. Энэ нэр томъёог анх 20-р зууны эхээр АНУ-д анх хэрэглэж эхэлсэн байдаг. 1905 онд Компаний бүтээгдэхүүний маркетинг гэсэн хичээл орж эхэлснээс хойш компаниуд зах зээлийн судалгааны чиглэлийн нэгж хэлтсийн байгуулан ажиллаж эхэлсэн түүхтэй.
Манай улсад бол 1990 оноос эхлэн хөгжиж эхэлсэн нь одоо бидэнд тод томруунаар харагдаж мэдрэгдэж байгаа билээ.
Маркетингийг хамгийн энгийнээр "Зах зээлийг эзэмдэх ухаан" гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийг өөртөө татах, хадгалж үлдэх ухаан гэж хэлж болно.
Маркетингийн талаар маш олон тодорхойлолт байдаг ч энэ шинжлэх ухааны загалмайлсан эцэг Ф. Котлер маркетингийн нийгэм бол бизнесийн хувьд хоёр янзаар авч үзсэн байдаг. Үүнд
1. Нийгмийн хувьд маркетинг нь хувь хүн болон бүлэг хүмүүсийн хүсэл хэрэгцээг хангахад чиглэсэн үнэт чанар бүхий бүтээгдэхүүн бүтээх, арилжин солилцох нийгмйин болон удирдлагын үйл явц
2. Бизнесийн хувьд маркетинг нь хэрэглэгчдэд үнэт чанар бүхий бүтээгдэхүүн бий болгож хүргэх, тэдэнтэй харилцан ашигтай, тогтвортой харилцан үйл явц гэж тодорхойлсон байна.

маркетинг гэдгийг зөвхөн зар сурталчилгаа, борлуулалт гэж ойлгох нь буруу зүйл.
Үүнийг мөсөн уулаар зүйрлан үзүүлбэл:
Image

Зар сурталчилгаа, борлуулалтын урамшуулал нь уснаас ил гарсан 10 хувьтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл Маркетингийн бүхэл бүтэн үйл ажиллагааны ердөө л 10 хувь нь зар сурталчилгаа байх ба бусад нь судалгаа төлөвлөгөө боловсруулалт туршил гэх мэт маш олон үйл ажиллагаанууд байдаг

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.19.10 3:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хичээл 2

Маркетингийн Үндсэн ойлголтууд


маркетингийн ухаанд суралцаж байгаа хүмүүс дараах үндсэн ойлготуудыг мэдэж авсан байх шаардлагатай.

Зах зээл

Эдийн засагчид зах зээл гэдгийг худалдагч худалдан авагчдын нийлбэрийг авч үздэг бол маркетингийн мэргэжилтнүүдийн хувьд хэрэглэгчдийг авч үздэг. Тухайлбал хэрэглэгчдийн газар зүйн байршлаар нь Монголын зах зээл, хятадын зах зээл гэх мэт. Борлуулж буй бүтээгдэхүүнээр нь гэр ахуйн цахилгаан барааны зах зээл гар утас, гутал хувцас гэх мэт

Хэрэгцээ, хүсэл, эрэлт
Зах зээлээ судалснаар маркетерүү хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, хүсэл, эрэлтийг тодорхойлж чаддаг.
Хэрэгцээ /need/ гэдэг нь хүнд аливаа зүйл хэрэгтэй болон нь мэдрэгдэж санаанд буухыг хэлнэ.
Хүсэл /want/ гэдэг нь хэрэгцээгээ хангах тэмүүллийг хэлнэ
Эрэлт /demand/ гэдэг нь төлбөрийн чадвартай хүслийг хэлнэ

Бүтээгдэхүүн
Хүний хэрэгцээ, хүсэл, эрэлтийг хангах зорилгоор зах зээлд нийлүүлж байгаа бүх зүйлсийг бүтээгдэхүүн /product/ гэж хэлнэ. Зөвхөн биет зүйлсээр бүтээгдэхүүн илэрхийлэгдэхгүй.
Бараа /goods/ материаллаг бүтээгдэхүүн Жишээ нь гутал, хоол гэх мэт
Үйлчилгээ /service/ материаллаг бус бүтээгдэхүүн. Жишээ нь Үсчин, интернет, тээвэр, зочид буудал гэх мэт

Бүтээгдэхүүний үнэт чанар, хэрэглэгчдийн сэтгэл ханамж
Хэрэглэгчид ижил төстэй бүтээгдэхүүн дотроос сонголт хийхдээ бүтээгдэхүүний үнийг ашиг тустай нь харьцуулдаг. Бүтээгдэхүүний хувьд илрэхийлэх үнэ цэнийг бүтээгдэхүүний үнэт чанар /customer value/ гэнэ. Энэ нь хэрэглэгчийн бүтээгдэхүүнээс хүлээж байгаа ашиг тусыг хэлнэ.
Хэрэглэгчийн худалдан авалт хийх үед бий болсон хүлээлт нь бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа үүсэх мэдрэмжтэй таарч байвал хэрэглэч сэтгэл хангалуун үлдэнэ. өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний бодит ашиг тус хэрэглэгчийн хүлээлтэнд нийцэх эсэл түүнээс давахад хэрэглэгчийн сэтгэл ханамж /customer satisfaction/ бий болдог.

Арилжаа солилцоо
Хэрэглэгч нь сонгосон бүтээгдэхүүнээ арилжаа солилцоогоор дамжуулан эзэмшиж, хэрэглэх эрхийг олж авдаг. Арилжаа солилцоо нь /exchange/ нэг нэгэндээ хэрэгцээтэй байгаа зүйлсийг хоорондоо солилцох үйл явц юм.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.19.10 4:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хичээл - 3

Маркетингийн удирдлагын үзэл баримтлалууд


АНУ-ын Маркетингийн холбоо маркетингийн удирдлага /marketing management/ -ыг өөрчлөгдөн хувьсах зах зээлийн нөхцөлд байгууллагын дотоод нөөц бололцоог харгалзан маркетингийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, гүйцэтгэлд нь хяналт тавих болох холбогдох судалгаа шинжилгээ хийх ажиллагааны цогц гэж тодорхойлжээ. Тодорхойлолтоос үзэхэд маркетингийн удирдлага нь байнга, тасралтгүй хийгдэх үйл ажиллагаа юм.
маркетингийн удирдлагын гүйцэтгэх үүргийг эдийн засгийн хувьд макро болон микро түвшинд авч үзэж болно. Микротүвшинд буюу байгууллагын хувьд маркетингийн удирдлагын үүрэг нь зорилтот зэх зээлийн хэрэглэгчидэд эрэлт хэрэгцээнд нийцсэн бараа, үйлчилгээг хүргэх тэдэнд харилцаа холбоо тогтоож бэхжүүлэхэд чиглэгдэнэ. Харин макротүвшинд нийгмийн зорилтуудын хүрээнд эрэлт нийлүүлэлтийг үр ашигтайгаар уялдуулан зохицуулахад чиглэгдэнэ.

Маркетингийн удирдлагын үзэл баримтлал нь 6 үе шаттай байсан.
1. Үйлдвэрлэлийн чиг баримжаатай үе. /20 зуун хүртэл/ Гол зорилго нь үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх
2. бүтээгдэхүүний чиг баримжаатай үе /20 зууны эхэн үе хүртэл/ Гол зорилго нь бүтээгдэхүүнийг сайжруулах/
3. Борлуулалтын чиг баримжаатай үе /1900-1930/ Гол зорилго нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах
4. Хэрэглэгчийн чиг баримжаатай үе /1930-1970/ Гол зорилго нь хэрэглэгчийн сэтгэл ханамжинд анхаарах
5. Нийгмийн чиг баримжаатай үе /1970- оноос/ Гол зорилго нь нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах
6. Өрсөлдөөний чиг баримжаатай үе /өнөө үе/ Гол зорилго нь бусдаас ялгарч өрсөлдөөнийг даван туулах

Манай орны хувьд эдгээр үе шатуудын хосолсон эсвэл бүтээгдэхүүний чиг баримжаатай үедээ явж байгаа компаниуд одоо хүртэл байгаа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.19.10 4:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Зэ эдгээр хичээлүүд буюу ойлголтуудтай холбоотой асууж мэдэх, ойлгохгүй зүйл байвал чөлөөтэй асуугаарай. өөрийнхөө боломжийн хүрээнд хариулж байя.

Онолын хувьд бүгд ижил байгаа болохоор шууд ингээд оруулья. яг байгууллагын болоод зах зээлийн тухай сэдвүүд дээр одоо болж байгаа үйл ажиллагаа, бодлогын талаар жишээ авч ярилцая гэж бодож байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.21.10 3:46 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хичээл - 4

Маркетингийн удирдлагын мөн чанар, үзэл баримтлал


Маркетингийн удирдлага гэдэг нь хувь хүн болон байгууллагын зорилгыг хангахуйц солилцоо бий болгохын тулд бараа үйлчилгээ, санааг бий болгох, үнэлэх, идэвхжүүлэх, хуваарилах явцыг төлөвлөх, гүйцэтгэх үйл ажиллагаа юм. Маркетингийн удирдлагыг хэрэгжүүлэгч дунд шатны удирдах ажилтанд барааны менежер, сурталчилгааны менежер, зах зээлийн менежер нар орно. Маркетингийн эхний зарчим бол үйлчлүүлэгчийн шинж чанар, зан төлөвийг сайн мэдэж зах зээлд түүний хэрэгцээг судлах. Маркетингийн удирдлага нь зорилгод чиглэж, хэрэглэгчийн хэрэгцээ хүсэл шаардлагыг хангаснаар байгууллага нь зорилгодоо хүрч ашиг, орлого олох нөхцөл бүрдэнэ

Маркетингийн удирдлага нь өрсөлдөөнтэй шууд холбоотой. Байгууллагууд өөр хоорондоо худалдан авагчдын итгэл найдварыг олохын тулд өрсөлддөг. Энэ нь ил өрсөлдөөн (нэг сахлын тос нөгөө сахлынхаа тосныхоо эсрэг) болон нууц тэмцэл (хүн өдөрт хэрэглэдэг шингэний ямар хэмжээг сүүн бүтээгдэхүүн эзэлдэг вэ) гэсэн хэлбэртэй байдаг.

Маркетингийн үзэл баримтлал нь 4 гол тулгуур зүйл дээр үндэслэнэ. Үүнд:

Зах зээлд төвлөрөх
Хэрэглэгчдээ баримжаалах
Нэгдмэл маркетинг
Ашигт байдал

Зах зээлд төвлөрөх: Зах зээлийн болгоны хэрэгцээ бүрийг хангаж чадах пүүс байхгүй. Иймээс пүүсүүд тодорхой нэг зах зээлийг сонгож аваад түүнлээ тохирсон маркетингийн хөтөлбөр боловсруулах хэрэгтэй.

Хэрэглэгчдээ баримжаалах: Пүүсийнхэн худалдан авагчдын хэрэгцээг тэдний зүгээс тодорхойлох ёстой. Иймээс худалдан авагчид аль шинжийг илүү үзэж байна вэ, ямар хэрэгцээтэй юм бэ гэдгийг тооцох нь чухал. Тухайн байгууллагын бүх үйл ажиллагаа хэрэглэгчид рүү чиглэсэн байна.

Нэгдмэл маркетинг: Маркетингийн янз бүрийн функцүүдийн хооронд нэгдэл байх ёстой. Өөрөөр хэлбэл бараа, үнэ, идэвхжүүлэлт, хуваарилалтын асуудалд иж бүрэн хандах ёстой. Маркетинг нь пүүсийн бусад функцүүдтэй ижил түвшинд нэгдмэл байх. Энэ нь пүүсийн үйлдвэрлэл, санхүү, боловсон хүчин, хангамж зэрэгтэй маркетингийг харилцан уялдаатай хэрэгжүүлж байж амжилтанд хүрнэ гэсэн үг юм. Тухайн байгууллагын бүх үйл ажиллагаа нь зохион байгуулалтын хувьд хоорондоо уялдаатай зохицуулагдсан байдаг.

Ашигт байдал: Маркетингийн үзэл баримтлалын зорилго нь пүүсийн өөрийн зорилгод хүрэхэд нь туслах явдал юм. Өөрөөр хэлбэл пүүс хэрэглэгчдийн хэрэгцээг хангахдаа пүүсийн ашиг орлогыг харгалзах ёстой.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.26.10 2:24 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хичээл - 5

Маркетингийн орчин


Компаний зорилтот хэрэглэгчидтэйгээ харилцан ашигтай харилцаа холбоо тогтоох чадварт нөлөө үзүүлэх хүчин зүйлс, субъектүүдийг маркетингийн орчин гэнэ.

Энэ дотроо макро ба микро гэж ялгагдах байж
Микро орчинд: Компани, нийлүүлэгчид, хэрэглэгчид, зуучлагчид, өрсөлдөгчид, харилцагчид
Макро орчинд: Хүн ам зүй, эдийн засаг, байгаль цаг уур, шинжлэх ухаан, технологи, улс төр, эрх зүй, соёл гэх мэт маш олон хүчин зүйлс байдаг.

Эдгээр орчны нөлөөллөөс болоод байгууллагад давуу бол сул талыг бий болгоно. тухайн орчинтойгоо хөл нийлүүлэн алхаж шинэчлэл хийгээгүйгээс томоохон компаниуд хүндрэлтэй байдалтай тулгарч байсан удаа бий. Үүнийг судалгаа хөгжүүлэлт хийж байж сайжруулах боломж бололцоо бий болдог.

Сүүлийн жилүүдэд компаниудын маркетингийн албанд судалгаа хөгжүүлэлтийн баг ажиллах болсон нь тухайн орчинд болох өөрчлөлтийг судлан, сул талыг арилгах давуу талыг олж авахыг хичээдэг болсон.


Микро орчин

Маркетингийн менежерийн зорилго нь зорилтот хэрэглэгчдийн анхаарлыг татан худалдан авалт хийлгэхэд оршинэ. Гэвч амжилт тэдэнд анхаарал хандуулснаар ирдэггүй. Амжилт нь компаний дотоод үйл ажиллагаа, нийлүүлэгчид, зуучлагчид, өрсөлдөгчид, хэрэглэгчид ба харилцагчдаас ихээхэн шалтгаална.

Компани
Маркетингийн төлөвлөгөөнд компаний дотод зохион байгуулалтын нэгжүүд болох удирдлага, санхүү, үйлдвэрлэл, хангамж, хүний нөөцийн албадын ашиг сонирхлыг харгалзан тусгах шаардлагатай. Учир харилцан уялдаагүй үйл ажиллагаа нь амжилт авчрахгүй нь ойлгомжтой. тухайн төлөвлөгөөг биелүүлэх дотоод нөөц бололцоог харгалзан үзэх хэрэгтэй.

Нийлүүлэгчид (suppliers)
Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд шаардлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд, материалаар хангах чухал үүрэг гүйцэтгэнэ. Маркетерүүд нөөцийн нийлүүлэлтэнд анхаарал хандуулах шаардлагатай. Тийм учраас компани нь нийлүүлэгчидтэй түншийн харилцаатай байх ба бусад өрсөлдөгчидтэй энэ мэдээллийг хуваалцахгүй нуух хэрэгтэй байдаг.

Зуучлагчид (intermediaries)
Бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд худалдах, хүргэх, идэвхжүүлэхэд туслалцаа үзүүлэх байгууллага юм. Зуучлагчид нь бүтээгдэхүүний хөдөлгөөнийг зохион байгуулах, маркетингийн судалгаа хийх, идэвхжүүлэх, зөвөлгөө өгөх, санхүүгийн эх үүсвэр олох зэрэг маш олон янзын үйлчилгээг үзүүлдэг. Дотор нь ангилавал:

Худалдааны / компаний бүтээгдэхүүнийг худалдан аваад бусад байгууллага аль эсвэл эцсийн хэрэглэгчдэд дахин борлуулалт хийх бөөний болон жижиглэнгийн худалдаачид/

Логистикийн /Бүтээгдэхүүний урсгалыг зохион байгуулах мэргэжлийн байгууллага бөгөөд тээвэрлэлт, агуулахын үйлчилгээ үзүүлдэг/

Маркетингийн /Захиалгаар маркетингийн судалгаа гүйтэгэх, зар сурталчилгаа хийх, цацах, мэргэжлийн зөвөлгөө өгөх зэрэг үйлчилгээ/

Санхүүгийн /шаардлагатай санхүүгийн эх үүсвэрээр хангах, бүтээгдэхүүний арилжаа худалдаатай холбоотой эрсдэлээс хамгаалах үүрэг гүйцэтгэх банк болон бусад санхүүгийн байгууллагууд, даатгалын компаниуд юм.

Мобиком компаний үйчилгээ үзүүлэгч зуучлаг нь newtel компани гэдгий бид мэдэж байгаа.

Хэрэглэгчид
Үүнийг дотор нь хэрэглэгчийн болон байгууллагын гэж хувааж үзэж болно. Компани нь хэрэглэгчдийн сайтар судласан байх шаардлагатай.

Өрсөлдөгчид
Ижил хэрэгцээг хангах бүтээгдэхүүнийг зах зээл нийлүүжл байгаа субъектүүдийг өрсөлдөгчид (competitors) гэж нэрлэнэ. Өрсөлдөгчдөөс ялгарч бусдаас илүү сэтгэл ханамжийг бий болгож чадсан нь амжилтанд хүрнэ. Нэг хэрэгцээг хангах ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч гэсэн өрсөлдөгч байж болно. Жишээ нь засуусын чөлөөт цаг өнгөрөөх газар гэхэд зарим нь кинотеатр явж байхад зарим нь цанын бааз явж байх жишээтэй.

Харилцагчид
Маркетингийн орчин нь төрөл бүрийн харилцагчдыг агуулсан байдаг. Харилцагчид (publics) нь компанийг сонирхож буй болон зорилгодоо хүрэхэд нь нөлөө үзүүлж чадахуйц хүмүүсийн бүлгүүд юм. Дотроо маш олон янз жишээ нь
Санхүүгийн, мэдээллийн, төрийн байгууллагын, олон нийтийн байгууллагын, орон нутгийн, ерөнхий олон нийт, байгууллагын дотоод харилцагчид гэх мэт. Үүнийг цаашид дэлгэрүүлж авч үзнэ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Feb.05.10 6:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хичээл - 6

Макро Орчин


Макро орчинд: Хүн ам зүй, эдийн засаг, байгаль цаг уур, шинжлэх ухаан, технологи, улс төр, эрх зүй, соёл гэх мэт маш олон хүчин зүйлс байдаг.

Хүн ам зүйн орчин /demographics/
Хүн ам зүй нь хүн амын тоо хэмжээ, нягтрал, бүтэц, хүйсийн харьцаа, байршил, ажил эрхлэлт зэрэг статистик үзүүлэлтүүдээр судлах шинжлэх ухааны салбар юм. Зах зээлийн онцлог, зорилтот хэрэглэчдийн талаар мэдээлэл агуулдагаараа хүн ам зүй нь маркетерүүдийн анхаарлыг ихээхэн татдаг. Манай орны хувьд хүн ам.
1969 онд 1 197 600 хүн
1979 онд 1 595 000 хүн
1989 онд 2 043 900 хүн
1999 онд 2 373 500 хүн
2006 онд 2 594 800 хүн байжээ.

Монголын өнөөгийн хүн амыг насны бүтцээр нь авч үзвэл
Хувьсгалын хүүхдүүд /20-р зууны эхээр төрсөн хүмүүс/
Социалист нийгмийн хүүхдүүд /40, 50 оны үед төрсөн хүүхдүүд/
Социализмын хүүхдүүд /60, 70 оны хүүхдүүд/
Шилжилтийн үеийнхэн /70, 80 оны хүүхдүүд/
Шинэ мянганыхан /90- хойш төрсөн хүүхдүүд/

үүнд бас шилжилт хөдөлгөөн хамаарна. манай орны хувьд Улаанбаатар хотод хүн амын тал хувь нь байдаг бөгөөд сүүлийн 10 жилд хамгийн их шилжилт хөдөлгөөн болсон.

Эдийн засгийн орчин
Эдийн засгийн орчноо харгалзан үзэж байж маркетингийн хөтөлбөртөө тусгах нь зүйтэй. Эдийн засаг нь тодорхой хугацааны мөчлөгтэйгөөр хөгждөг гэдэгт бүгд санал нэгтэй байдаг ба үүнд нь оргил өсөлт, төгтворжилт, уналт, сэргэлт гэсэн үе шатуудтай гэж үзсэн байна. Оргил өсөлтийн үед хүмүүсийн хэрэглээ болон хөрөнгө оруулалт нэмэгдэж компаниуд шинэ хөрөнгө оруулалт хийх, брэнд бүтээх зэрэг үйл ажиллагаа явуулдаг бол уналтын үед бол хумих бодлого явуулдаг. БСБ сервис компани сая 2009 оны уналтын үед өөрийн 2 салбар дэлгүүрээ хаасан. Одоо эргээд эдийн засаг сэргэхээр дэлгүүрүүдээ дахин нээж үйл ажиллагаа явуулах боломжтой.

Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг зургаар үзүүлбэл
Image

Байгаль орчин
Үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа түүхий эд нөөц болон экологийн асуудлыг хүрээнд яригдана. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр дагаж байгаа хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд хор нөлөө багатай технологи гэх мэт зүйлүүд нь маш хүчтэй нөлөөлөл үзүүлж байгаа. манай орны хувьд цолжилт, хөрсний элэгдэл байгаль цаг уурийн өөрчлөлт их байгаа.

Шинжлэх ухаан, технологийн орчин
Аливаа улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг тодорхойлоход тухай орны шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний амьдрал шинжлэх ухаан технологийн ололтоор бие болсон олон зүйлүүдтэй салшгүй холбоотой болоод байгаа.

Инноваци (innovation) нь зах зээл, хэрэглээнд нэвтэрсэн шинэ шинэчлэгдсэн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэл, түгээлт зохион байгуулалтын үйл ажиллагааны явцыг илэрхийлнэ. шинийг зохион бүтээх нь зөвхөн мэдлэгийн хүрээн бий болох шинэлэг зүйл юм. Харин инноваци нь бол шинэ санааг эцсийн буюу хүний хэрэглээнд нийцсэн хэлбэрт хүртлэх бүхий л үе шатуудыг хамаардаг.

Улс төр, эрх зүйн орчин
Хууль, дүрэм журмыг дагахгүй үйл ажиллагаа явуулна гэж байхгүй. Тийм учраас тухайн үйл ажиллагаа хориглох болон, дэмжиж байгаа хууль дүрмүүдийг бүгдийг нь судлан мэдсэн байх хэрэгтэй. Манай орны хувьд төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас гарсан маш олон дүрэм журам одоо мөрдөгдөж байгаа.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
Улаанбаатар хотод архи сугтууруулах ундаагаар үйлчлэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам
гэм мэт маш олон байгаа.

Соёлын орчин
Улс орон бүр өөр өөрийн соёл уламжлалтай. Бид усыг нь уувал ёсыг нь дага гэсэн зүйр үгээр ч гэсэн үүнийг аль эртнээс ухамсарлаж ирсэн. Тухай бараа бүтээгдэхүүн худалдаалж байгаа зах зээл ямар соёл байна түүнийг дагалгүйгээр амжилттай бизнес явуулна гэж байхгүй. Тухайн хүмүүсийг ертөнцийг үзэх үзэл, байгаль орчинтой хандах хандлага зэргээс эхлээд л соёл бол харилцан адилгүй байдаг.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Feb.12.10 10:35 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
beYond! wrote:
олон улсын маркетингийн талаар оруулах юмуу Галаа :??:
ялангуюяаа эдийн засгийн орчингийн талаар байвал сайн байна :razz:


одоо оруулж байгаа нь зөвхөн маркетингийн суурь ухаан.

Олон улсын маркетинг гэж тусдаа бүхэл бүтэн хичээл байгаа. Хүсвэл би хичээлийн төлөвлөгөөг нь олоод өгье.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Feb.18.10 4:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хичээл -7

Маркетингийн төлөвлөлт


Байгууллагын стратегийн төлөвлөлт


Маркетингийн төлөвлөлт нь маркетингийн менежерүүдийн үндсэн хийх ажлуудын нэг юм. Аливаа зүйлийг төлөвлөхдөө юуны өмнө нөхцөл байдлыг судалж шинжилдэг. Компаниуд гадаад орчноо шинжилснэр боломж ба аюул занал, дотоод орчноо судалж шинжилснээр давуу болон сул талуудаа тодорхойлно. Ингэж судалгаа шинжилгээ хийснээр тухайн байгууллага давуу талууддаа тулгуурлан гарч ирж буй боломжуудыг ашиглан хөгжих, сул талуудаа арилгах, учирж болзошгүй аюул заналаас зайлсхийх арга хэмжээг авна. Гэхдээ судалгаа шинжилгээ төлөвлөлтийн өмнө хийхгээд зогсохгүй бусад үед ч гэсэн хийж байх хэрэгтэй. Гадаад дотоод орчноо шинжилсний үр дүнд компани цаашид юу хийхээ шийдэж үйл ажиллагаагаа төлөвлөнө. Төлөвлөлт нь ирээдүйд юу хийхээ судлаж шинжлилсний үндсэн дээр зорилго, зорилтуудаа мөн эдгээр зорилго зорилтууддаа хүрэх, хэрэгжүүлэх арга замыг буюу стратегийг тодорхойлно. Зорилгыг хүрэх ёстой уулын оройтой зүүрлэвэл стратеги нь тэрхү оройд хүрэхийн тулд сонгож авсан замыг хэлнэ.
Гүйцэтгэлийн үе шатанд төлөвлөсөн үйл ажиллагааг бодитойгоор нь хэрэгжүүлдэг. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжсэний дараа гүйцэтгэсэн ажлын үр дүнг тодорхойлж дүгнэхийг хяналт гэж нэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлт оруулах, сайжруулах арга хэмжээ авч болох ба дахин үнэлгээ, шинжилгээ хийнэ.
Ихэнх компаниуд маркетингийн төлөвлөлтгүйгээр үйл ажиллагаа явуулж байдаг. Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдийн мэргэжлийн мэдлэг ур чадвар дутмаг нөгөө талаас нөөц боломжийн хувьд хязгаарлагдмал учраас өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд төлөөвлөлт хийх цаг барсан шаардлагагүй зүйл гэж үздэг хүмүүс ч байсаар байгаа. Төлөвлөлт хийх нь дараах давуу талтай.
- Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нухацтай бодох боломж олгоно
- Зорилго зорилтууд, стратегийг тодорхойлсноор компаний ажилтан бүр юу хийх талаар тодорхой төсөөлөлтэй болж өөр хоорондоо илүү уялдаатай ажиллана.
-Сайтар хийсэн төлөвлөлт нь орчны таагүй нөлөөллийг сайжруулах, гэнэтийн аюул заналыг даван туулахад туслана.
- Өөрийн үйл ажиллагаа хаана явж байгаа тодорхойлох гэм мэт болно

Байгууллагын стратеги ба маркетингийн төлөвлөлтийн ялгааг доор байгаа зурагнаас харна уу
Image

Стратеги төлөвлөлт нь нийт байгууллагын хүрээнд урт хугацааны үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг тодорхойлж дотоод нэгжүүдийн тухайлбал санхүү хүний нөөц үйлдвэрлэл маркетингийн тус тусын төлөвлөгөөний үндэс суурийг бүрдүүлдэг.

Маркетингийн төлөвлөлт нь байгууллагын стратегийн зорилго, зорилтуудад хүрэхийн тулд тухайн нэгжид тодорхой хугацаанд хийж гүйцэтгэх ажлуудыг шаардагдах хөрөнгө хариуцах эзэн гүйцэтгэлийг хянах хэмжүүртэй нь тодорхой үйл ажиллагаа. Маркетингийн төлөвлөгөө нь тодорхой нэг бизнес, бүтээгдэхүүн эсвэл брэндийн хувьд хийгдэх боломжтой.

Стратеги нь "strategos" гэсэн эртний грек үгнээс гаралтай бөгөөд "байгаа нөөцөө ашиглан дайснаа дарах ухаан"-ыг илэрхийлж байжээ. Менежментийн ухаанд энэ үг нь зорилгодоо хүрэхийн тулд сонгосон арга замыг хэлнэ. Жишээ нь компани ирэх жил борлуулалтаа 10 хувиар нэмэгдүүлэх зорилго тавьсан бол зорилгодоо хүрэхийн тулд дотоод зах зээл маркетингийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх эсвэл гадаад зах зээлд гарах стратегийн аль нэгийг нь баримтлах болно. Стратеги төлөвлөлт (strategic planning) нь байгаа наац бололцоондоо тулгуурлан өөрчлөгдөн хувьсах зах зээлийн нөхцөлд зорилгодоо хүрэх арга замыг олж боловсруулах үйл ажиллагаа юм.

Стратеги төлөвлөлт нь эрхэм зорилго, хэтийн зорилго, байгууллагын үнэт зүйлсийг тодорхойлохоос эхлэнэ. Үүний дараа хэтийн зорилгодоо хүрэхийн тулд эрхэм зорилгын чиглүүлсний дагуу байгууллагын удирдлагын түвшин бүр тус тусын зорилго, зорилтуудыг тодорхойлох ёстой. Уг зорилго зорилтуудынхаа хүрээнд байгууллагын удирдлага ямар үйл ажиллагаа явуулах, ямар бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх, хаана хөрөнгө оруулах хэрэгтэйг шийдэж бизнесийн багцаа бүрдүүлээд цаашидын хөгжлийн стратегийг тодорхойлно.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Feb.18.10 5:03 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
k-bone wrote:
4P



Цаашдаа энэ талаар орно

4Р гэдэг нь 4 үгний эхний үсэг бөгөөд product, price, place, promotion гэсэн үгнүүд юм

product - Бараа /Бараа бүтээгдэхүүний чанар өнгө үзэмж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжтай байлгах хамгийн гол нь эрэлтэд нийцсэн байх талыг судлах/
price -Үнэ /Тухайн барааг ямар үнээр худалдаалах, ямар ашиг олж болох болон зах зээлд ямар бодлого баримтлах зэрэг стратегийн асуудлууд ордог/
place -Байрлал /хэрэглэгчдэд хүргэхийн тулд хаана байралж үйл ажиллагаагаа явуулах уу ямар сувгаар бараа бүтээгдэхүүнээ борлуулах, хамгийн ашигтай оновчтой байрлалын сонголт. Энэ нь зардал талаасаа бас хэрэглэгч талаасаа бодолцож үзэх хэрэгтэй/
promotion- Урамшуулал /Энэ барааг ямар урамшуулал, идэвхжүүлэлтээр хэрэглэчдийг татах вэ яавал энэ бараа илүү их худалдан авч болох вэ гээд олон зүйл хамаарагдана/

4Р гэдэг ойлгол нь маркетингийн хольц гэж явдаг бөгөөд одоо үед 7Р гээр ойлгож бас хэрэглэж байгаа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Feb.18.10 5:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Маркетингийн хольц

Маркетингийн онолын үндэс нь маркетингийн иж бүрдэл буюу хольц юм. Үүнд:

1. Product – бүтээгдэхүүн

Хүний хэрэгцээ, хүсэл, эрэлтийг хангах зорилготойгоор зах зээлд нийлүүлж буй бүх зүйлс.

2. Price – үнэ

Бүтээгдэхүүнийг худалдан авахад шаардагдах төлбөрийн хэмжээ.

3. Place – түгээлт

Бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээх суваг.

4. Promotion – урамшуулал

Байгууллагын имижийг бүрдүүлэх, бүтээгдэхүүн ба брэндийг хоногшуулах, борлуулалтыг удирдан чиглүүлэх зорилгоор хийгдэх маркетингийн харилцаа.

5. People – хүн

6. Process – үйл явц

7. Physical – шинж байдал

http://enkhtor.blogspot.com/

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Feb.18.10 6:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
k-bone wrote:
Сайн байна, тэгвэл Байрлал, Байршилт хоёрын ялгааг хэлээд өг.




Байрлал гэдэг нь тогтсон нэг газарыг хэлнэ. Байршилт гэдэг нь тухайн байрлалаа олохын тулд хийж байгаа зүйлийг хэлнэ.

Байрлал байршил гэж асуусан юм болов уу гэж бодлоо. Энэ хоёр нь хоорондоо ялагдахгүй хэрэглэгдэж байгаа. Зарим ном дээр байрлал гэж үзэж байхад зарим ном дээр байршил гэж хэлж байгаа.

Маркетингийн хувьд бол миний бодлоор байршилийн судалгаа хийгээд тодорхой газар нь сонгоод байрлал болно.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Feb.18.10 6:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jul.06.08 8:52 pm
Posts: 7338
Location: Board index » Асуулт Самбар - Hobby » ASuuLT Rap :: AMHHC, Online MC Battle
чиний хэлдэг зөв, Байрлал гэдэг нь тухайн оршин буй газрыг хэлнэ, харин Байршилт гэдэг нь хүний оюун санаанд байршихыг хэлээд байгаам

_________________
Hey Stupid, Let's do it


Top
   
PostPosted: Mar.03.10 2:16 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.31.05 5:20 am
Posts: 5400
Location: Anfield Road
Galaa039 wrote:
Nio wrote:
damn unuudur bi idevhjuuleltiin heregsel, strategy 2iig meddegui terneese bolood iltgelee taviad asuultand ni hariulj chaddaggui. ene 2iig saihan jisheetei ni heleed uguuch. bi uuriigu meddim bh gesen chin meddeguim bnaa :?


Идэвхжүүлэлтийн стратегид ямар ямар идэвхижүүлэлтийн хэрэгслийг ашиглах талаар ордог.

Жишээ нь 2010 онд борлуулалтыг 20 хувь нэмэгдүүлэх бол идэвхижүүлэлтийн стратеги баримтлаж ажиллахаар болсон. Харин Шинэ жил, цагаан сар, наадам гэх мэт баяр болон бусад урамшуулалын хэлбэрт олон төрлийн идэвхжүүлэлтийн хэрэгслийг хэрэглэнэ.


heregsel ni tv, fm radiogoor idevhjuulelt hiih munuu? esvel neg temtseeniig iveen tetgeh yumuu? esvel tuhain brandiinhaa symbol bolson amitan ch yumuu neg tiim amitan edr gargah yumuu?

_________________
Liverpool We love You


Top
   
PostPosted: Mar.03.10 11:47 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хэрэгсэл нь юу ч байж болно ш дээ.

Тухайн нийгмийн онцлогоос хамаараад зөв л гэсэн хэрэгслийг ашиглаж болно. Бас хольцыг.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Mar.03.10 12:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jul.06.08 8:52 pm
Posts: 7338
Location: Board index » Асуулт Самбар - Hobby » ASuuLT Rap :: AMHHC, Online MC Battle
Идэвхжүүлэлтийн хэрэгслийг тайлбарлах гэсэн мартчиж, номоо ч хайгаад олсонгүй
Хальт санахад, идэвхжүүлэлтийн хэрэгсэлд:

1. Зар сурталчилгаа
2. Борлуултын урамшуулал
3. Үзэсгэлэнт/Биечлэн хийх/Амталгаат худалдаа
4. PR (Public Relation)

_________________
Hey Stupid, Let's do it


Top
   
PostPosted: Mar.04.10 11:41 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
marketing wrote:
nadad olon ulsiin marketingiin medeeleliin tuhai olj uguuch, zgr marketingiin medeelel tuhai baisan ch bolno hamaagui galaa teh uuu :D



Яг юу гэнэ ээ сайн ойлгохгүй л байна шүү.

Олон улсын маркетингийн мэдээлэл гэхээр маш том сэдвийг бүхэлд нь асууж байгаа болохоор илүү нарийсгасан тодорхой л асуулт хэрэгтэй байна

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Mar.06.10 6:27 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
marketing wrote:
harin nadad marketingiin medeelel buheldee heregtei bgaam aa. bi bie daalt hiih heregtei bolood tged material olddoggu chamd file-r ch ym uu bhku biz? nadaa mash ih hereg bolchood bn oo :(

бэлэн будаа идэх санаатай юу? маркетингийн талаар англи хэл дээр өчнөөн л юм байдаг ш дээ. хайгаад үзэхгүй юу. эсвэл номнуудаа сайн үз, унш. ялангуяа номын санд чинь англи ном байвал авч үзэх нь зүйтэй. санаа авахуйц зүйл маш их байдаг. :wd:

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.06.10 9:00 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jan.26.09 9:02 pm
Posts: 575
Location: Munh huh tengeriin huchin dor...
Sonirhoj bn urgeljluuleed bgarai. Ediin zasgiin chigleleer surdag oyutanuudaas amidrald heregjuulj bolohuits jijig tosol idea bval huvi niiluulj hamtarj ajilllana shu.

_________________
Зориг эсхүрвэл ухаан эс хүрнэ


Top
   
PostPosted: Mar.09.10 2:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хичээл - 8

Байгууллагын эрхэм зорилго, хэтийн зорилго, үнэт зүйлсийг тодорхойлох


Байгууллагын эрхэм зорилго (mission) нь тухай бизнесийн үйл ажиллагааны үндсэн зорилго, оршин тогтнох утга учрыг, байгууллагын өөртөө хүлээлгэсэн үүрэг даалгаврыг илэрхийлнэ. Эрхэм зорилгоо тодорхойлохын тулд байгууллага дараах асуултанд хариулах нь хэрэгтэй.
    Бид хэн бэ
    Бидний хэрэглэгч хэн бэ
    бид юу хийдэг вэ
    бид бусдаас юугаараа ялгарах вэ

Сайн тодорхойлсон эрхэм зорилго нь 10-20 жилийн турш өөрчлөгдөлгүйгээр ашиглагдаж болох бас үл үзэгдэх гарын үүргийг биелүүлж компаний бүхий л үйл ажиллагаанд чиглүүлэгч байж чаддаг. Эрхэм зорилго нь дараах шаардлагуудад нийцсэн байх ёстой. Үүнд:
Бодит байх /огт биелүүлэх боломжгүй зүйл эрхэм зорилго байж болохгүй
Тодорхой байх /Эрхэм зорилго нь тухайн компанид тохирсон, онцлогт нь нийцсэн байх ёстой/
Компаний тодорхой онцлог шинж дээр тулгуурласан байх /үйл ажиллагааны салбар, компаний давтагдашгүй онцлог шинжийг илэрхийлсэн байх. /
Мотивац өгөх Хүмүүст итгэл төрүүлэхүйц, урам зориг өгөхүйц байх.

Байгууллагын зорилго зорилтууд

Эрхэм зорилгын хүрээнд компаний удирдлагын түвшин бүр тус тусын зорилго зорилтуудыг томъёолно.
Маркетингийн зорилгыг тохирсон стратеги, хөтөлбөрүүдээр дэмжинэ. Компаний зорилгоо тоон болон чанарын хувьд тодорхойлох боломжтой Жишээ нь Борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх, ашгийн хэмжээг, зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зэргээр тоогоор илэрхийлж болохоос гадна чанарын хувьд шинэчлэл хийх тодорхой имиж бүрдүүлэх зэрэг зорилго тавьж болно.

Маркетингийн зорилтуудад тавигдах шаардлагыг SMART гэсэн үгээр товчлон илэрхийлдэг ба энэ нь дараах утгуудыг агуулдаг.

S: Тодорхой /specific/
M: хэмжигдэхүйц /measurable/
A: хүрч болохуйц /achievable/
R: Бодит тухайн нөхцөл байдалд нийцсэн /relevant/
T: Цаг хугацаатай /time-bound/

эдгээрээс хэмжигдэхүйц бас цаг хугацаатай гэдэг нь зорилгодоо хүсэн эсэхийг хянах боломж олгоно. Зорилго тавихдаа хүрч болохуйц байна гэдэг нь чадлаасаа хэт доогуур зорилго тавих мэдээж хэрэггүй. Дэлхийг сэлж гатлана гэсэн зорилго тавьсан тамирчин зорилгодоо хүрээгүй ч маш сайн тамирчин болсон гэдэг.

Жишээ болгон Unitel компаний зорилгоо хэрхэн тодорхойлсныг оруулбал www.unitel.mn

Эрхэм зорилго
Хүн бүрийн амьдралын салшгүй хэсэг нь байх мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт хэв маягийг бид тодорхойлно.

Үнэт зүйлс , баримтлах зарчим

Image

Үүнтэй адилаар олон олон байгууллагууд өөрийн зорилгоо хэрхэн тодорхойлсныг хялбар харж болно оо.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Mar.09.10 10:30 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Feb.19.10 5:21 am
Posts: 2533
Location: A place only described as hell...
:hi: Надад банкны маркетингийн талаар хэрэгтэй байнаа ..Баярмаа, Бизьяа энэ хүмүүсийн "Маркетинг" үзсээн ..Өөр санал болгох банкны маркетингийн талаар илүү мэдээлэл өгч чадах ном юу байна ..

_________________
~~ Victory Loves Preparation ~~


Top
   
PostPosted: Mar.10.10 2:57 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Feb.14.10 8:12 pm
Posts: 8
Location: Ulaanbaatar, Mongolia
beYond! wrote:
олон улсын маркетингийн талаар оруулах юмуу Галаа :??:
ялангуюяаа эдийн засгийн орчингийн талаар байвал сайн байна :razz:


hi hi.. ОУ-ын маркетингийн талаар материал энэ блогт байх шиг байна шүү..

http://economic.blog.banjig.net/index.p ... 0%BD%D0%B3

_________________
http://www.facebook.com/LiNingMN


Top
   
PostPosted: Mar.11.10 11:33 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9961
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Nio wrote:
Galaa yum asuuyaa

Unadaanii zah zeel bailaa gej bodii.tegsen chin cola ter zah zeeliinhaa heden huviig ezlej bgaag ni yaaj meddiin bee? Oldog arga ene ter bdaguu?


Манайд бол Зорилтод хэрэглэгчдийн дунд судалгаа явуулаад хэдэн хувь нь колаг сонгож байгаагаар нь ойролцоолж тогтоож болно. Зорилтод зах зээлийн нь 100000 хүн байлаа гэхэд чи 5000 хүнд судалгаа явуулаад тэдний 2500 нь колаг сонгож байгаа бол ундааны зах зээлийн 50 хувийг кола эзлэж байна гэж үздэг. Түүвэрлэлтийн аргаар тооцоолоод алдааг нь гаргачихвал тэгээд л ер нь бол тойм тоо авчина. Бас судалгаагаа яс авах хэрэгтэй.

Бүртгэл сайн хөгжсөн орнуудад бол нийт удааны хэдэн төгрөгөөр худалдаалагдсан байна түүнээс тухайн байгууллагын борлуулсан үнийн дүгээр нь шууд зах зээлийн хувийг нь тогтоож болно.

Импортын барааны хувьд бол гаалийн ерөнхий газраас орж ирсэн ижил төрлийн бүтээгдэхүүнийг үнийн дүнг нь аваад өөрийн оруулж ирсэн хэмжээгээр нь зах зээлийн хувь хэмжээг тогтоож болох юм байна лээ. Гэхдээ энэ ганзагын бараа оруулж ирж байгаа хүмүүс бол боломжгүй. /Нотебүүк гэх мэт юм бол хэцүү л дээ./

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Mar.18.10 11:38 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
иш мөн байлгүй яахав дээ. нэг иймэрхүү л ухааны юм болов уу.
түлхэх стратеги - за шууд хувиарлалтын сувгийн дагуу, бөөний жижиглэн худалдаачид, дистрибьютер гэх мэт завсрын зуулчлагчдад хандсан идэвхжүүлэлтийн стратеги. тэднийг татсанаар борлуулалтыг өсгөнө гэж үздэг.
татах стратеги - шууд эцсийн хэрэглэгчдэд чиглэсэн идэвхжүүлэлтийн бодлого нь эрэлтийг нэмэгдүүлж улмаар хэрэглэгчдийн эрэлт шаардлагаар завсрын зуулчлагчид борлуулалтыг өсгөнө гэж үзнэ.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.21.10 6:39 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9020
Bulchik ^ ^ wrote:
Идэвхижүүлэлтийн стратеги чинь түлхэх стратеги, татах стратеги мөн үү?


Үйлдвэрлэгч эхлээд бөөний худалдаачинг, бөөний худалдаачин нь жижиглэнгийн худалдаачинг, жижиглэнгийн худалдаачин нь хэрэглэгчийг идэвхжүүлэхийг түлхэх стратеги (push strategy) гэж нэрлэдэг.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 38 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited