#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.21.18 2:20 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 164 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next

Таны орд?
Матар 9%  9%  [ 6 ]
Хумх 5%  5%  [ 3 ]
Хонь 14%  14%  [ 9 ]
Үхэр 6%  6%  [ 4 ]
Ихэр 6%  6%  [ 4 ]
Мэлхий 6%  6%  [ 4 ]
Арслан 14%  14%  [ 9 ]
Охин 6%  6%  [ 4 ]
Хилэнц 8%  8%  [ 5 ]
Жинлүүр 11%  11%  [ 7 ]
Нум 11%  11%  [ 7 ]
Загас 5%  5%  [ 3 ]
Total votes: 65
Author Message
PostPosted: Jan.12.10 3:13 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
ДОЛОО ХОНОГ ТУТМЫН ЗУРХАЙ
(2010/01/11 - 2010/01/17)


Хонины орд
Шийдвэртэй үйл ажиллагаа явуулах цаг ирлээ. Энэ долоо хоногт та сэргэлэн цовоо, эрч хүчээр дүүрэн байх тул аливаа хүндрэл бэрхшээлийг хялбархан давж, бүхий л асуудлыг төвөггүй шийдвэрлэж чадна. Долоо хоногийн эхний хагаст ирээдүйтэй, бас сонирхолтой ажил санал болгох магадлалтай. Мягмар, лхагва гариг нэлээд асуудал шийдвэрлэх боломжтой өдөр байна. Бичиг цаасны ажил саадгүй бүтэх төлөвтэй. Ажил ихтэй байх танд сонирхолтой байх болно. Ойр дотны хүмүүстэй харилцах харилцаанд саад бэрхшээл байхгүй. Хүүхдүүд тань өөрсдийн амжилтаар таныг баярлуулах магадлалтай.

------------------------------

Үхрийн орд
Энэ долоо хоногт ажилдаа ихээхэн хүч зарцуулах хэдий ч гуниглах хэрэггүй. Учир нь, таны дайчин чанар бүхнийг давж гарахад тус болно. Амьдралын утга учрыг өөрөөсөө болон өөрийн зорилтуудаас эрж хайхыг зөвлөж байна. Ажил албаны хувьд туйлын чухал үе ирэх магадлалтай. Өөрийн стратегийг амьдралд хэр нийцэж байгааг шалгаж үзэх хэрэгтэй. Бусдыг өөрөөсөө түлхэх хэрэггүй. Мягмар гаригт чухал шийдвэр гаргахаас зайлсхий. Лхагва гариг шинээр ажилд орогсдод таатай өдөр. Пүрэв гаригт нэлээд үймээнтэй байх магадлалтай.Энэ өдөр ойр дотны хүмүүстэйгээ харилцаагаа хэвийн болгоход туйлын тохиромжтой.

--------------------------------

Ихрийн орд
Таны эрч хүч зүгээр суулгахгүй байх бололтой. Энэ долоо хоногт удирдан зохион байгуулах ажилд илүү амжилт гаргана. Ямар ч нөхцөл байдал үүссэн байсан тэдгээрийг өөрт ашигтайгаар эргүүлж чадна. Гагцхүү яарч түргэдэж болохгүй гэж одод сануулж байна. Бусад хүмүүс таны сайн талыг илүүтэй анзаарч, үнэлэх болно. Даваа гаригт илүү юм хийх гэлгүй зөвхөн өмнөх ажлаа л гүйцэтгэхийг зөвлөж байна. Долоо хоногийн хоёр дахь хагасаас нэлээд сонирхолтой үе эхэлнэ. Улмаар шинэ хүмүүстэй танилцаж, найз нөхдийн хүрээ тэлэх магадлалтай.

--------------------------------

Мэлхийн орд
Ирж буй долоо хоног ажлын амжилт, сайхан боломжоор дүүрэн байна. Таны эрүүл мэнд гайхалтай сайн байх болно. Даваа гаригт ердийнхөөс илүү бусадтай харилцаж, улмаар шинэ мэдээ мэдээлэл хүлээж авах бололтой. Мягмар гаригт ур чадвар, өөртөө итгэлтэй байдлаа харуулаад авахад илүүдэхгүй. Та тэргүүлэгчийн байр суурийг төвөггүй эзэлж, таны нэр нөлөө өндөр байх болно. Энэ өдөр жижиг сажиг зүйлд анхаарлаа сарниулах хэрэггүй гэж одод зөвлөж байна. Лхагва гаригаас эхлэн амарч, алжаалаа тайлахад таатай. Иймд энэ цаг үеийг зөвхөн өөртөө л зориулахыг хичээгээрэй.

------------------------------

Арслангийн орд
Өөрийгөө өрөвдөх сэтгэлд автах хэрэггүй. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр үүссэн нөхцөл байдал, болж буй үйл явдалд таны ч буруу бас бий. Алдаа гаргахгүйн тулд ялангуяа ажил дээрээ өөрийн алхам бүрийг бодож тунгаахыг хичээгээрэй. Даваа гаригт анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Таны алдаа муу үр дагавар авчрах магадлалтай. Лхагвад нөлөө бүхий хүмүүсээс туслалцаа хүсэхээс бүү нэрэлх. Тэгвэл ажил тань илүү урагштай байх болно. Баасан гариг танд баяр хөөр авчрах бололтой. Бусадтайгаа баяраа хуваалц.

--------------------------

Охины орд
Хичнээн хүч чармайлт гаргаад ч зохион байгуулалтын зарим чухал асуудлуудыг шийдвэрлэхэд төвөгтэй байх магадлалтай. Бодол санаагаа амжилттай хэрэгжүүлэхийн тулд зөвхөн өөртөө хадгалахыг зөвлөж байна. Даваа, мягмар гаригт ажилд дарагдаж өнгөрөх бололтой. Гэхдээ өдөр тутмын ажилдаа түүртээд байлгүй ирээдүйн аяллынхаа талаар бодох хэрэгтэй. Ажлын төлөвлөгөөгөө хамтрагчидтайгаа зөвшилцөж байхыг хичээгээрэй. Зарим нэг байгууллага, хувь хүмүүстэй идэвхтэй харилцаа тогтооход хүндрэл бэрхшээл учрах тул уур уцаартай байх бололтой.

---------------------------

Жинлүүрийн орд
Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд сэтгэл хөдлөлөө барьж, хүлээцтэй ухаалаг, бодитой хандах шаардлагатай. Ажлын тань төлөвлөгөө 180 градус эргэж ч болох талтай. Гэсэн ч айж сандрах хэрэггүй. Учир нь та бүхнийг амжилттай гүйцэтгэж чадна. Тухайн үед хамгийн түрүүнд шийдвэрлэвэл зохих асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж, түүнийг шийдвэрлэхэд өөрийн хүчийг чиглүүлээрэй. Амралтын өдрүүдэд хүүхдийн хүмүүжлийн асуудалд хэт оролцохгүй байхыг хичээгээрэй. Хамгийн тааламжтай өдөр нь баасан гариг, харин ням гариг туйлын азгүй байх магадлалтай.

----------------------------

Хилэнцийн орд
Энэ долоо хоногт ажил дээр хялбар шийдэж болох ч нэлээд цаг хугацаа шаардагдах аар саар асуудлууд нэлээд гарах бололтой. Эдгээр нь таны өөртөө болон өөрийн хүч чадал, ур чадварт итгэлгүй байдлаас үүдэлтэй байж мэднэ. Лхагва гаригт санаа нийлдэг найз нөхдийн зүгээс дэмжлэг авна. Өөрийн хөдөлмөрийг үнэлж сурах хэрэгтэй. Өөртөө шүүмжлэлтэй ханддаг чинь сайн хэрэг боловч энэ нь таны хувьд ашиггүй байдалд хүргэж мэднэ. Таныг номхочлон, байнга зарцлах гээд байдаг болчихно шүү. Пүрэв гаригт шинэ түншүүдтэйгээ ажил хэргийн сонирхолтой уулзалт хийх магадлалтай. Гэхдээ хууртагдаж мэхлэгдэхээс болгоомжлоорой.

----------------------------

Нумын орд
Энэ долоо хоногт хүлээцтэй байж, аливаад ажиглагчийн байр сууринаас хандан бусдын санаа зорилгыг мэдэж авах нь чухал байх болно. Өөрийн ололт амжилтыг дүгнэж цэгнэх цаг ирлээ. Үүнээс гадна жаахан ч болов амраад авах цаг гаргахыг хичээгээрэй. Даваа гариг олон ажлыг нэг дор амжуулах боломжтой. Мягмар гаригт гадаад түнштэйгээ уулзах үеэр ашигтай гэрээ хэлцэл байгуулах боломжийг бүү алдаарай. Ням гаригт сэтгэл хөдлөлөө хүчтэй илэрхийлэхгүй байхыг одод зөвлөж байна

--------------------------

Матрын орд
Энэ долоо хоногт таны тэвчээр, бусдын санал зөвлөгөөг хүлээн авч, практикт хэрэглэх чадвар тань мэргэн удирдагчийн үүргийг амжилттай гүйцэтгэх боломж олгоно. Даваа гариг шинэлэг зүйлээр баялаг байх төлөвтэй. Энэ өдрийг аян замд өнгөрөөх нь дээр. Лхагва гаригт ажил төрөлд зарим нэг авцалдаагүй байдал, саад учрах магадлалтай хэдий ч бодож санаснаасаа ухрахгүй байж чадвал бүх юм бүтэмжтэй байх болно. Баасанд толинд харахгүй байхыг зөвлөж байна. Амралтын өдрүүдээр айлд зочлох юм уу, аав ээж, төрөл төрөгсдөө эргэж очоорой.

-------------------------

Бумбын орд
Хувь заяаны танд илгээж буй дохиог анхаарвал зохино. Харин тэдгээр нь сайныг зөгнөж байна уу, мууг ёрлож байна уу гэдгийг та л мэдэх хэрэг. Даваа гаригт жижиг сажиг үүрэг даалгаврыг гололгүй сайн гүйцэтгэхийг хичээгээрэй. Энэ нь таны амжилтад хүрэх гол арга зам байхыг хэн байг гэх вэ. Пүрэв, баасан гаригт эрсдэлтэй, аз сорьсон зүйлсээс татгалз. Баасанд өдөр тутмын ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлж чадвал элдэв цуу үг, хов живнээс холуур өнгөрөх болно.

--------------------------

Загасны орд
Энэ долоо хоногт ажил хэргийн шинэ түнш, ивээн тэтгэгчтэй болсноор өөрийн санасныг хэрэгжүүлэх боломжтой болохын зэрэгцээ санхүүгийн байдлаа сайжруулж, ирээдүйн хөрс суурийг тавьж чадна. Аливаа ажил төрөлд таныг аз түших болно. Долоо хоногийн эхний хагас сонирхолтой, таахын аргагүй уулзалтаар дүүрэн байх тул мартагдахгүй дурсамж үлдэх болно. Мягмар гаригт хүндхэн зорилтуудыг биелүүлж чадсанаар ажил мэргэжлийн хувьд нэлээд их өөрчлөлт гарна. Настай эцэг, эхтэй холбоотой асуудал гарах бололтой. Хамаатны хүн танаад зочилж магадгүй.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.13.10 2:16 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
1сарын 13-ны Лхагва гараг
өдөртөө (-20) үүлшинэ
шөнөдөө (-31)

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.13.10 2:18 am 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Aug.30.08 5:49 pm
Posts: 26551
Location: 13-р Хороолол 6-р Хороо
YIM-р сэрэмжлүүлэг яваад байхы
энэ хэр үнэн бээ
сибирээс хүйтэн агаарын урсгал энэ тэр гээд

_________________
30000 coming soon


Top
   
PostPosted: Jan.13.10 2:31 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
энэ долоо хоногын сүүлээр дулаарах төлөвтэй байгаа.!
Тэгээд сарын сүүлээс нилээн хүйтрэнэ гэсэн албаны мэдээлэл яваад байгаа.! Ер нь үнэн байх.!

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.13.10 8:00 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
1сарын 14-ний Пүрэв гараг
өдөртөө (-18)
шөнөдөө (-29)


_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.14.10 2:56 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
Ice-Cube wrote:
Image

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Jan.14.10 6:43 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
1сарын 15-ны Баасан гараг
өдөртөө (-15) Үүлшинэ
шөнөдөө (-27)

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.14.10 7:22 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Нийт нутгаар өчигдрөөс бага зэрэг дулаарч байгаа ч ирэх даваа гаригаас буюу энэ сарын 18,19-нөөс нийт нутгаар хүйтэрч, хүйтний эрч 10-15 хэмээр нэмэгдэнэ гэж албаныхан мэдээлж байна.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.15.10 6:16 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
маргааш 1сарын 16-ний Бямба гараг
өдөртөө (-8)үүлшинэ
шөнөдөө (-22)

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.17.10 11:46 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Ойрын 5 хоногын цаг агаарын урьдчилсан мэдээ

Маргааш 1сарын 18-ний Даваа гараг
өдөртөө (-8)
шөнөдөө (-20)



1сарын 19-ны Мягмар гараг
өдөртөө (-23) Цас орох төлөвтэй.!
шөнөдөө (-24)



1сарын 20-ны Лхагва гараг
өдөртөө (-27) бага зэрэг цас орох төлөвтэй.!
шөнөдөө (-34)



1сарын 21-ны Пүрэв гараг
өдөртөө (-25) бага зэрэг цас орох төлөвтэй.!
шөнөдөө (-36)



1сарын 22-ны Баасан гараг
өдөртөө (-21)
шөнөдөө (-34)

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.17.10 11:47 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Энэ 7 хоногын дорнын зурхай (2010.01.18 - 2010.01.24)


Аргын тооллын: 2010.1.18 Даваа гараг
Билгийн тооллын: 3. Гурван хөх мэнгэтэй шар луу өдөр
Наран ургах шингэх: 08.29-17.21
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, зочин хүлээн авах, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлаж эхлэх, цутгуур хийх, онгод оруулах зэрэг үйлнээ сайн. Гүүр тавих, газар шороо ухах, цөөрөм байгуулах, үхээрийн үйл зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

----------------------------


Аргын тооллын: 2010.1.19 Мягмар гараг
Билгийн тооллын: 4. Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр
Наран ургах шингэх: 08.28-17.22
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.

Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнесийн үйл ажиллагаа болон шинэ ажил эхлэх, хүү сан нээх, эд агуурс болон байр сууц авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусыг тахих, өр барагдуулах, буг дарах, газрын ам боох зэрэг үйлнээ сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, бэрийн үйл, байшингийн суурь тавих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

--------------------------

Аргын тооллын: 2010.1.20 Лхагва гараг
Билгийн тооллын: 5. Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр
Наран ургах шингэх: 08.27-17.23
Үс засуулбал: Эд,мал арвижна.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл эрхлэх болон эхлэх, эмчид үзүүлэх, эм залах, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, чанд нарийн зөвлөгөө хийх, тангараг тавих, гэр бүрэх зэрэг үйлнээ сайн. Хэрүүл тэмцэл хийх, гадагш эд өгөх, хүүхэд хөлд оруулах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Их хүйтэн болох улирал 12 цаг 55 минутад эхлэнэ.

----------------------------

Аргын тооллын: 2010.1.21 Пүрэв гараг
Билгийн тооллын: 6. Есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр
Наран ургах шингэх: 08.26-17.24
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

---------------------------

Аргын тооллын: 2010.1.22 Баасан гараг
Билгийн тооллын: 7. Найман цагаан мэнгэтэй хар бич өдөр
Наран ургах шингэх: 08.25-17.25
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, зочин хүлээн авах, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйл эхлэх зэрэг үйлнээ сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, бэлбэсний газар очих, тангараг тавих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

--------------------------


Аргын тооллын: 2010.1.23 Бямба гараг
Билгийн тооллын: 8. Долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр
Наран ургах шингэх: 08.24-17.27
Үс засуулбал: Нас уртасна.

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг гэсгээх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэх зэрэг үйлнээ сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, арвижуулах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

-------------------

Аргын тооллын: 2010.1.24 Ням гараг
Билгийн тооллын: 9. Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр
Наран ургах шингэх: 08.22-17.28
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнесийн үйл ажиллагаа болон шинэ ажил эхлэх, хүү сан нээх, эд агуурс болон байр сууц авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавих зэрэг үйлнээ сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, тангараг тавих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.18.10 2:02 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
ДОЛОО ХОНОГ ТУТМЫН ЗУРХАЙ
(2010/01/18 - 2010/01/24)


Хонь
(3/21-4/19)

Долоо хоногийг та болон танай гэр бүлийнхэн таатай сайхан харьцаатайгаар эхлүүлнэ. Энэ өдрүүдэд гэр бүлийн арга хэмжээ зохиох, өрхийн төсөв төлөвлөгөөгөө зохиоход тохиромжтой. Ахмад настай хамаатнуудаа эргэхийг зөвлөж байна. Гэр бүлээрээ эсвэл найз нөхдийн хамт салхинд гарч аялал зугаалгаар явахад тохиромжтой байна. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн бүү хэрэглэ. Долоо хоногийн дундуур уран бүтээлийн эрч хүчтэй байх магадлалтай өдөр. Гайхамшигт санаануудаа амьдралд хэрэгжүүлэх дуртай ажлаа хийхэд таатай. Ажил хэргийн холбоотой чухал бичиг баримтаа цагт нь бүрдүүл. Долоо хоногийн сүүлээр биеийн хэт ачаалал авахаас зайлсхий. Эрт унтаж амар. Хийж дадсан ажлуудыг хойш нь тавиж шинэ эхлүүлсэн ажилдаа дад. Танд нэр хүндээ бэхжүүлэх боломж гарна. Энэ боломжийг алдалгүй барьж ав. Та мөнгө санхүүгийн эх үүсвэр сайтай байх учраас мөнгөө зарцуулахдаа хямгатай бай.

-----------------------

Үхэр
(4/20-5/20)

Долоо хоногийн эхэн үе маш их ачаалалтай өдөр. Томилолтоор явах, гадагш гарах нь танд баяр баясгалан авч ирнэ. Хамгийн ойрын найз нөхөд тань танд амжилт авч ирнэ. Та өөрийн хариуцсан ажил хэргээ амжилттай дуусгаж, өөр ажлын санал авна. Таны өөрийн дур булаах хүч тань эргэн тойрныхныгоо татах болно. Долоо хоногийн дундуур таны амьдралыг гэнэтийн эргэлт хүлээж байна. Нөлөө бүхий хүмүүсийн ивээл, найз нөхдийн туслалцаа таны санхүүгийн амжилтанд нөлөөлнө. Дотно холбоотой хүн тань танд таатай санал тавих ба үүнд нь эелдэг нааштай хандах хэрэгтэй. Харин долоо хоногийн сүүлээр таныг санхүүгийн олон энгийн болон аз туршсан гэрээ хэлэлцээр хүлээж байна. Гэр орныхонтойгоо халуун дулаанаар ханд.

---------------------------

Хамтатгах
(5/21-6/21)

Долоо хоногийн эхээр оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсд тийм ч сайн биш. Эрдэм шинжилгээ, уран бүтээл туурвихад сайн үе биш бололтой. Та ойр тойрныхныхоо амьдралыг нь илүү үр бүтээлтэй, сонирхолтой болгох ямар нэгэн онцгой, сонирхол татсан ажил эхлүүл. Үр хүүхэд, хайртай хүнтэй харьцаа сайн байна. Долоо хоногийн дундуур та амралтаа авч, ойр дотны, хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөө. Хийж буй бүхий л ажлаа та өөртөө чухал ач холбогдолтой гэж үзнэ. Харин сонирхоогүй ямар нэгэн үйл явдалд оролцохоос татгалз. Санхүүгийн талаар танд нөлөө бүхий хамтран ажиллагчид болон нөхөд чинь тусалж мэднэ. Долоо хоногийн сүүлээр нийгмийн ажилд өөрийгөө зориулан ажил дээрээ, олон нийтийн газар, эмнэлэг, шашны байгууллагуудад өөрийнхөө юу хийж чадахаа харуулах цаг юм. Та өөртөө итгэлтэйгээр өөрийгөө нээн харуулж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Найз нөхөдтэйгээ үл ойлголцол үүсэж магад.

---------------------

Мэлхий
(6/22-7/22)

Долоо хоногийн эхээр мэргэжлийн зорилгодоо хүрэхийн тулд дээд байгууллагуудтай тогтоосон харьцаа маш тустай байх болно. Хань тань хамтран ажиллагч нар гар нийлэн ажиллана. Хайр дурлалын тал дээр та хоёр бие биедээ сайхан дэм болно. Энэ үед ганц бие хүмүүс гэр бүлтэй болно. Долоо хоногийн дундуур эцэг эх, үр хүүхдүүдийн хоорондын харьцаа туйлын тааламжтай байна. Эрүүл агаарт салхилж тархи толгой сэргэг байхын ачаар та гайхамшгийг бүтээх чадвартай байна. Долоо хоногийн сүүлээр шинэ хүмүүстэй уулзаж дотны хүмүүсийнхээ амжилтыг тэмдэглэж угтана. Өөрийн нэр хүнд, нөлөөтэй түншүүдийнхээ харилцаа холбоонд түшиглэн ажилла.

-------------------------

Арслан
(7/23-8/22)

Долоо хоногийн эхээр та аливаа арилжаа наймаанд явахгүй байхыг зөвлөе. Гэр бүлийн гишүүд ширүүн маргаан үүсгэнэ. Амьдралын чухал шийдвэрт ч хүрч мэднэ. Ажил төрлийн хувьд эрч хүчтэй байж шинэ мэдээлэл хүлээн авна. Хайр сэтгэлийн хувьд ойлгомжгүй байна. Хэрэв та чин сэтгэлээсээ дурласан бол хариугаа хүртэх ёстой. Долоо хоногийн дундуур та мэргэжлийн ажилдаа амжилт гаргана. Хамтрагчтайгаа хийх ажил амжилттай бүтнэ. Хэн нэгний ширүүн үг хэлэнд эмзэглэхгүй бай. Энэ байдлаа та өөрөө л шийд. Бусадтай хуваалцах гэсний хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр та гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарч спортын ямар нэгэн төрлөө хичээллэвэл таатай байна.

-------------------------

Охин
(8/23-9/22)

Энэ долоо хоногийн эхэн үе хуучин ажлаа дуусгаж түүндээ үнэлэлт, дүгнэлт өгөх харьцангүй тайван цаг үе ирж байна. Таны хийж гүйцэтгэсэн ажлууд үр дүнгээ өгсөн тул одоо амжилтаа бататгах цаг ирж байгааг анхаар. Бүх ажлаа дуусгаж цэг тавь. Ажил хэрэгтээ бүтээлчээр ханддаг, сэтгэл санаа өөдрөг хүмүүст амжилт ирнэ. Долоо хоногийн дундуур аливаа уулзалт, харилцаанд тохиромжтой байна. Гэнэтийн сайхан бэлэг, ашиг орлого ирнэ. Салхинд гарч, аялалд явбал амжилттай болно. Долоо хоногийн ихэнх өдрүүдэд хувийн болон гэр бүлийн амьдрал таатай байна. Гэртээ засвар хийж, томоохон үл хөдлөх хөрөнгө худалдан авч магадгүй. Бүх ажилд анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Спортын уралдаан тэмцээнд бүү оролц.

--------------------------

Жинлүүр
(9/23-10/22)

Энэ долоо хоногт та хийж байгаа ажилаа цэгцлэн түр ч гэсэн ажлаасаа хөндийрч сайтар амар. Албан хэргээр алсын замд явах нь таарамжгүй байна. Та өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавьж өөрийн эрч хүчээ хадгалж чадвал энэ нь таны амжилтын үндэс байх болно. Ганцаардмал байдалд орохоос болгоомжил. Ажил хэрэг болон хувийн амьдралд тулгарах олон асуудал дээр хүчтэй сөргөлдөөн үл ойлголцох байдалтай тулгарах болно. Долоо хоногийн дундуур хотоос гарах, эсвэл гэр байшингаа тохижуулах зэрэг нь танд урам зориг өгөх болно. Эмэгтэйчүүд сайн ханьтай учирна. Хайрт хүний төлөө бүхнийг хий. Та нар улам үзэсгэлэнтэй гялалзах 6олно. Долоо хоногийн сүүлээр мэргэжлээ дээшлүүлэх, албан томилолтоор явах зэрэг сонирхолтой санал хүлээн авна.

-------------------------

Хилэнц
(10/23-11/21)

Долоо хоногийн эхээр цаг зав бага байхын зэрэгцээ уур хүрч бие тавгүйтнэ. Хичнээн чухал ажил байсан ч татгалз. Танд эрүүл мэнд чинь чухал. Сайн унтаж, хэт ачаалалд орохгүй байх хэрэгтэй. Энэ өдрүүдэд аяллаар явахад тохиромжгүй. Харин долоо хоногийн дундуур амжилттай өдөр болно. Та ганцаар байхаас татгалзаж, цөөхөн багаар, хамт олноороо байхад та өөрийг бүрэн харуулж чадна. Эргэн тойрныхныхоо түрэмгий байдалд авталгүй ажлаа тайван хий. Долоо хоногийн сүүлээр таны амьдралын шинэ нөхцөлд сэтгэл зүйн хувьд дасан зохицох чадварыг шалгана. Та хэн нэгнийг өөрийгөө танин мэдэх гэсэн эрмэлзлэлийг гүн гүнзгий ойлго, аливаа нөхцөл байдалд ухаалаг эсвэл ердийн эрүүл саруул ухаанаар ханд.

-------------------------

Нум
(11/22-12/21)

Та долоо хоногийн эхний өдрүүдэд маш азтай байх бололтой. Томоохон сугалаа ч хожно. Мөн та шаргуу хөдөлмөрлөсөн ажлынхаа үр дүнг үзэн шагнал урамшуулал авах болно. Худалдаа наймааны ажил хийдэг хүмүүст долоо хоногийн дунд үе таатай байна. Тэдний наймаа одтой ашиг орлого ихтэй байх болно. Та ахмад настай хүмүүсийн заавар зөвлөгөөг сонсоно. Долоо хоногийн сүүлээр гар урчууд урлагийн салбарынханд ээлтэй байна. Таны хийсэн бүтээлийг үнэлэх болно. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Мөн агаар салхинд гарч аялалд явна.

---------------------------

Матар
(12/22-1/19)

Энэ өдрүүдэд аливааг тунгаан муу зуршлуудаасаа ангижрах гээд оролдоод үзэх хэрэгтэй. Хий хоосон мөрөөдөл, төөрөгдөл, хэрэггүй. Ажил төрөл дээрээ амжилт гаргахын төлөө шаргуу ажиллах хэрэгтэй. Зарим хүмүүст өөрийгөө харуулах боломж олдоно. Энэ боломжийг бүү алд. Долоо хоногийн дундуур эргэлзээгээ даван туулах, ачийг ачаар хариулах ертөнцийн хуулийг танин мэдэх маш сонирхолтой чухал өдөр. Сурч боловсрох, ном унших зарим бичиг баримттай танилцах, судалгаа хийхэд цаг заваа зориул. Хөрөнгө оруулалтаа зөв хуваарилж зөв газарт оруулж байж л үр дүнд хүрнэ.

----------------------

Хумх
(1/20-2/18)

Долоо хоногийн эхээр хувийн амьдралд асуудал үүснэ. Энэ байдлаас та эвтэйхэн гарч чадна. Олон хүн цугласан арга хэмжээнээс татгалз. Ажиллагсад дээд байгууллагадаа хандахад тохиромжгүй өдөр. Та энэ өдөр даргынхаа нүдэнд бүү өрт. Гэхдээ шинэ үүрэг даалгавраас бүү татгалз. Энэ нь таныг сайн чанаруудаа харуулахад тусална. Эргэн тойрныхондоо тун таатай сэтгэгдэл төрүүлнэ. Долоо хоногийн дундуур хайр дурлалын харьцаа танд аз жаргал авчирна. Томоохон худалдах худалдан авах үйл ажиллагаа бүү явуул. Бага зэргийн материаллаг асуудлыг шийдэж чадна. Санхүүгийн байдал тогтвортой байна. Ажил хэргийн үүрэг хариуцлагадаа түүртэх нь мэргэжлийн үйл ажиллагаанд эргэлт гаргана. Өөртөө ажлын ихийг бүү үүр. Эрүүл мэнд нэн тэргүүнийх гэдгийг сана.

-------------------------

Загас
(2/19-3/20)

Долоо хоногийн эхээр хайртай хосууд хэрэлдэж, нэг хэсэг хугацааг тусдаа өнгөрүүлнэ. Ажил дээр та төлөвлөгөө гаргаж өөртөө зорилго тавьсан бол өөрийнхөө төлөвлөсөн зүйлийг олонд бүү зарла. Зардлын хэмжээ өсч, санхүүгийн алдагдалд хүрч магадгүй байна. Долоо хоногийн дундуур ойр дотны хүнтэйгээ сөргөлдөж болзошгүй байна. Ирээдүйн түнш, хамтран ажиллагч тань итгэлийг тань алдах болно. Тэдэнд хэт их итгэсэндээ та харамсах болно. Та хайртай хүнийхээ өмнө буруутай бол яаралтай уучлал гуй. Долоо хоногийн сүүлээр согтууруулах ундааг хэтрүүлж болохгүй. Та хааяа ч гэсэн буяны үйл хийж байвал сайн. Найз нөхөд, түншүүдтэй холбоотой сэтгэл гонсойлгосон зүйл тохиолдоно.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.18.10 6:23 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
2010 оны 01-р сарын 18-наас 01-р сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд нутгийн баруун хагаст, 19-нд ихэнх нутгаар, 20, 21-нд зарим газраар цас орно. Салхи 18,19-нд ихэнх нутгаар хойноос секундэд 18-20 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд түр зуур 24-26 метр хүрч хүчтэй цасан шуурга, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 43-48 градус, өдөртөө 33-38 градус, Говийн нутгийн өмнөд хэсэг, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.

Тойм,төлөв бичсэн- А.Алтаншагай

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Jan.19.10 1:06 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
1сарын 19-ны Мягмар гараг
өдөртөө (-23) Цас орох төлөвтэй.!
шөнөдөө (-24)

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.20.10 12:03 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
1сарын 20-ны Лхагва гараг
өдөртөө (-25) Ялимгүй цас орох төлөвтэй.!
шөнөдөө (-32)

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.20.10 1:36 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.21.09 12:00 am
Posts: 1476
үнэхээр сибирээс алхи ирсийм шиг блээ шүү..
аймар хүйтэн блээ
онцын шаардлагагүй бол гаралтгүй..

_________________
Breathe in, exhale...


Top
   
PostPosted: Jan.20.10 5:31 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
дэлхий нийтээрээ онцгой хүйтэн өвөл болж байгаа гэж мэдээлэл их байна

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Jan.21.10 1:11 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
1сарын 21-ны Пүрэв гараг
өдөртөө (-22) бага зэрэг цас орох төлөвтэй.!
шөнөдөө (-36)

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.21.10 6:10 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
2010 оны 01-р сарын 20-ноос 01-р сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

21, 23-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 24-нд зүүн зүгийн нутгаар, 25-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 23, 24-нд говь талын нутгаар, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэн зөөлөн цасан шуурга шуурна. 21-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна, бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын сав нутгаар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Буянт, Байдраг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Jan.21.10 7:30 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Маргааш 1сарын 22-ны Баасан гараг
өдөртөө (-19)
шөнөдөө (-29)



_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.23.10 12:48 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Маргааш 1сарын 23-ны Бямба гараг
өдөртөө (-14)
шөнөдөө (-25)

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.23.10 6:32 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Маргааш 1сарын 24-ны Ням гараг
өдөртөө (-21)
шөнөдөө (-28)

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.24.10 11:09 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Энэ 7 хоногын дорнын зурхай (2010.01.25 - 2010.01.31)



Аргын тооллын: 2010.1.25 Даваа гараг
Билгийн тооллын: 10. Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Наран ургах шингэх: 08.21-17.29
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, тойн болох, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгах зэрэг үйлнээ сайн. Газар шороо ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

-------------------------

Аргын тооллын: 2010.1.26 Мягмар гараг
Билгийн тооллын: 11. Дөрвөн ногоон мэнгэтэй улаан хулгана өдөр
Наран ургах шингэх: 08.19-17.31
Үс засуулбал: Эрхтэн хурц болно.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг гэсгээх, эд, эдэлбэрийг засах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, цутгуур хийх, онгод оруулах зэрэг үйлнээ сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдуулах, бэлбэсний газар очих, үхээрийн үйл зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

-------------------------

Аргын тооллын: 2010.1.27 Лхагва гараг
Билгийн тооллын: 12. Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Наран ургах шингэх: 08.17-17.32
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам боох зэрэг үйлнээ сайн. Ногооны сан нээх, цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

-----------------------

Аргын тооллын: 2010.1.28 Пүрэв гараг
Билгийн тооллын: 13. Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
Наран ургах шингэх: 08.15-17.34
Үс засуулбал: Жаргал ирнэ.

Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангараг цуцлах зэрэг үйлнээ сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйл, хүүхэд хөлд оруулах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

--------------------

Аргын тооллын: 2010.1.29 Баасан гараг
Билгийн тооллын: 14. Нэг цагаан мэнгэтэй шарагчин туулай өдөр
Наран ургах шингэх: 08.14-17.35
Үс засуулбал: Эд мал арвидна.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг гэсгээх, эд, эдэлбэрийг засах, угаал үйлдэх, мал аж ахуйн элдэв үйлд шамдах, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Газар шороо ухах, газар хагалах, ус булгийн эх малтах, гадагш эд өгөх, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

-----------------------

Аргын тооллын: 2010.1.30 Бямба гараг
Билгийн тооллын: 15. Есөн улаан мэнгэтэй цагаан луу өдөр
Наран ургах шингэх: 08.13-17.36
Үс засуулбал: Өлзийтэй сайн

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, зочин хүлээн авах, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлаж эхлэх, хур оруулах, дархны үйл эхлэх зэрэг үйлнээ сайн. Гүүр тавих, газар шороо ухах, тангараг тавих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

-----------------------

Аргын тооллын: 2010.1.31 Ням гараг
Билгийн тооллын: 16. Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр
Наран ургах шингэх: 08.12-17.37
Үс засуулбал: Өвчин ирнэ

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнесийн үйл ажиллагаа болон шинэ ажил эхлэх, хүү сан нээх, эд агуурс болон байр сууц авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусыг тахих, өр барагдуулах, гэр бүрэх зэрэг үйлнээ сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, бэлбэсний газар очих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.24.10 11:14 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Ойрын 5 хоногын цаг агаарын урьдчилсан мэдээ


Маргааш 1сарын 25-ний Даваа гараг
өдөртөө (-12)
шөнөдөө (-26)



1сарын 26-ны Мягмар гараг
өдөртөө (-16)
шөнөдөө (-24)



1сарын 27-ны Лхагва гараг
өдөртөө (-19)
шөнөдөө (-26)



1сарын 28-ны Пүрэв гараг
өдөртөө (-16)
шөнөдөө (-29)


1сарын 29-ны Баасан гараг
өдөртөө (-11)
шөнөдөө (-25)


_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.25.10 8:28 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
ДОЛОО ХОНОГ ТУТМЫН ЗУРХАЙ
(2010/01/24 - 2010/01/31)


Хонь
(3/21-4/19)

Долоо хоногийн эхээр найз нөхөдтэйгээ ердийнхөөс илүү сайн харилцаатай байна. Төрөл төрөгсөд ойр дотны хүмүүс тань анхаарал хандуулан халамжилж тойрон хүрээлнэ. Тэд танд баярлаад барахгүй таныг хүндэтгэх болно. Дотно хүмүүстээ тусалж дэмжин, амьдралын баяр баясгаланг өгсөнөөр таны амьдралын эрч хэзээ ч буурахгүй. Долоо хоногийн дундуур ганцаарчилж уран бүтээл туурвихад тааламжтай мөч. Олон хүн цугларсан газраас хол бай. Хайр сэтгэлийн харилцаанд таатай байна. Ялангуяа ганц бие хүмүүс амьдралын ханиа олно. Гэрлэсэн хосууд анх хэрхэн хайрлаж дурлаж байснаа таатайгаар дурсан санах болно. Залуус хий хоосон мөрөөдөлд бүү авт. Ажил хэргийн хувьд хуучин түншүүдтэйгээ ажиллах нь танд ашигтай.

-------------------------

Үхэр
(4/20-5/20)

Долоо хоногийн эхээр та томоохон эд зүйл худалдаж авах эсвэл санхүүгийн зарлага хийхийнхээ өмнө өөрийн эрс шийдэмгий аз сорьсон байдлаар хандахгүй байхыг хэлж байна. Өмнө хийж эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд хүчээ зөв хуваарил. Гэр бүл болон үр хүүхдүүддээ анхаар. Тэд танд хайртайгаа үзүүлэхийг тун их хичээнэ. Долоо хоногийн дундуур таны түншийн болон эсрэг хүйсийн хүмүүстэй харьцах харьцаа сайн байна. Таныг хувь заяаны эргэлт хүлээж буй учир үүнд бэлтгэлтэй байж, хүч тэнхээгээ гамнаарай. Долоо хоногийн сүүлээр танд тэнгэрлэг хайр учрах болно. Ганц бие хүмүүс хайртай хүнтэйгээ учирна. Харин хань ижилтэй хүмүүс байсан ч энэ хайр баяр баясгалан амжилт авч ирнэ.

------------------------

Хамтатгах
(5/21-6/21)

Таны хийсэн бүтээсэн ажлын үр дүн долоо хоногийн эхний өдрүүдэд гарах болно. Та хамтрагчийн тусламжтай ихээхэн орлоготой болно. Гэр орондоо эд зүйлс худалдаж авахад тааламжтай. Эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хэн боловч энэ цаг үед урьд хийлгэж байсан эмчилгээ байвал түүнийгээ таслалгүй хий. Харин эрүүл нэг нь өвдөхөөс сэргийлж витамин зэргийг өөртөө зориул. Гэнэтийн осол, бэртэл авах магадлалтай байна. Долоо хоногийн дундуур та дотны хүмүүстэйгээ хамт аян замд гарч, эсвэл уран бүтээлийнхээ үдэшлэгт, олон нийтийн арга хэмжээнд тэднийгээ уригтун. Харин долоо хоногийн сүүлээр та хамаатан садан, ойр дотныхон, танилууд, айл хөршийнхнийхөө уужим, өгөөмөр сэтгэлийг мэдэрч болно. Тэдний тусламж сэтгэл санааны байдал танд үлэмж дээрдэхэд тус болж болзошгүй. Ажил хэргийн болон амьдралын аливаа зүйлийн талаар ярилцаханд сэтгэл санаа нэгддэг хүмүүстэйгээ уулзаж ярилцах цаг гаргаарай.

------------------------

Мэлхий
(6/22-7/22)

Долоо хоногийн эхээр танд сургуульд сурах, мэргэжлээ дээшлүүлэх дамжаанд суралцах сайхан боломж олдоно. Энэ боломжийг та алдаж болохгүй. Таны өмнө шинэ амьдралын үүд хаалга нээгдэж байна. Хайртай хосуудын харьцаа энгийн жирийн харьцаанаас илүү гүн гүнзгий тогтвортой байдалд шилжинэ. Ганц бие хүмүүс хайрын болзоонд явж, бүр гэр бүл ч болж магад. Хайр дурлалын харьцаа аз жаргалтай, нөхөрсөг дотно байна. Таны хайр та хоёр бол гайхамшигтай хосууд юм. Бизнесменүүд ажил хэргээ явуулахын тулд багагүй хөрөнгө мөнгө зарцуулна. Гэсэн ч та үр дүнг нь хүртэх болно.

--------------------

Арслан
(7/23-8/22)

Долоо хоногийн эхээр санхүүгийн байдалдаа хяналт хий. Аливаа ажил төрөл тийм ч таатай бус байна. Хэн нэгэнд өр зээл өгөлгүй өөрийнхөө орлого зарлагыг сайтар тооц. Хийж буй ажилдаа анхааралтай ханд. Хайнга байдлаас болж дахин хийх шаардлага гарч мэднэ. Хайр сэтгэлтэй хүмүүсийн хувьд сэтгэл хөдлөлөө барь. Хэт сэтгэлийн хөөрлөөс болж санхүүгийн ашиггүй зарлага гарч мэднэ. Хэрэв та ийм үйлдэл хиймээр байвал өмнө нь мөнгө олох ажилаа сайтар хий. Гэр бүлийн хүмүүс үл ойлголцол үүснэ. Долоо хоногийн сүүлээр таны бие тавгүйтэж ажлын эрч хүч буурна. Эртхэн эмчид ханд. Халдварт өвчин тусч магадгүй. Ажил хэргийн хувьд та томоохон түнштэй холбоо тогтооно.

------------------------

Охин
(8/23-9/22)

Долоо хоногийн эхээр ажил дээр чинь зарим өөрчлөлтүүд гарна. Та өөрийн мэдлэг боловсролдоо санаа тавьж амжилтад хүрэхийн тулд хичээх хэрэгтэй. Найз нөхдийн хүрээнд хаа нэгтээ сууцгааж, сонирхолтой хүмүүстэй танилцах болно. Өөрийнхөө сайн талуудыг харуулж бусдыгаа хөгжөө. Тийм ч дотно бус хамтрагчидтайгаа хийх ажил хэргийн уулзалтаа түр хойшлуулахад гэмгүй. Долоо хоногийн дундуур та удирдлагатайгаа албан бус чөлөөтэй ярилцлага өрнүүлнэ. Энэ үед бичиг хэргийн асуудлуудын дутуу дулимаг байдлаас болж будлиан үүсэх магадлалтай. Мэргэжлийн ажлын хүндрэл, албаны санал зөрөлдөөнийг үл тоон, ажлаа бүү соль. Урьдын алдаагаа ухамсарлаж ирээдүйгээ бод. Долоо хоногийн сүүлээр хувь заяа танд амжилтад хүрэх шинэ зам нээж өгч байна. Чухал шийдвэр гаргах, цаашдын төлөвлөгөөгөө боловсруулахад тохиромжтой. Аливаа алдаа эндэгдэл нь маш том таагүй зүйлсийг дагуулах тул санхүүтэй холбоотой ажиллагсад онцгой анхааралтай ажиллахыг анхааруулж байна.

----------------------

Жинлүүр
(9/23-10/22)

Та ер нь сарын эцэст бизнесийн ажил эхлүүлбэл дээр байна. Танд амжилтын үүд хаалга нээгдэж зорьсондоо хүрнэ. Харин эрүүл мэндийн хувьд амьсгалын эрхтний өвчин хүндэрч болзошгүй. Эртхэн эмчид очин хүндрэхээс нь өмнө арга хэмжээ ав. Таны санасан бодсон тань бодит байдалтай нийцэхгүйн улмаас урам хугарч, зовно. Гэр бүлийн харьцаанд гэнэтийн тохиолдол гарна. Бусдын төлөв санаа тавь. Эргэн тойрондоо тусал. Шинэ танилтай болно. Сайн таньж мэдэхгүй хүнээс туслалцаа авна. Таныг ажлын амжилт хүлээж байна. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн аваар ослоос болгоомжил. Унаж бэртэх, үе мултрах, шөрмөс сунах зэрэг бэрхшээл тохиолож болзошгүй. Хувийн ажил эрхэлж буй хүмүүс танилын харилцаагаа өргөтгөхөд анхаар. Мэдээлэл солилцоо боловсролын салбарт ажилладаг хүмүүст таатай.

-------------------------

Хилэнц
(10/23-11/21)

Таны онцгой мэдрэмж нэмэгдэнэ. Та өөрийн ажилд хамаг анхаарлаа хандуулж эрч хүчтэй ажиллах хэрэгтэй. Хувь заяа таныг олон таагүй зүйлээс хамгаална. Гэр бүлийн уур амьсгалыг улам илүү тайван сайхан болгохын тулд гэр бүлийн баяр зохион байгуулж, засварын ажилаа эхэл. Харин долоо хоногийн дундуур та ямар ч ичимхий бүрэг байсан хайр дурлалаас хол хөндий байж чадахгүй. Яг одоо ид өвлийн хүйтнээр зарим нэгэнд нь зүрх сэтгэлийн халуун хайр ирнэ. Ганц бие хүмүүс заяаны ханиа олж хурим хийнэ. Та ямар нэгэн онцгой нөхцөл байдалд ихээхэн эрч хүчээ харуулах боломжтой. Харилцааны хүрээ өргөжинө. Олонх нь ирээдүйтэй ажил төрөлд орно. Зарим нэг нь зугаа цэнгэлтэй аяллаар явна.

-----------------------

Нум
(11/22-12/21)

Долоо хоногийн эхээр та хоол хүнсэндээ ихээхэн анхаарал хандуул. Өөх тос ихтэй хоол хүнс таны эрүүл мэндэд ноцтой нөлөөлнө. Гэр бүлийнхэн ойр дотныхонтойгоо харьцаагаа муутгана. Удаан уулзаагүй эртний танилтайгаа харьцаа сэргэнэ. Долоо хоногийн дундуур санхүүгийн хүндрэлээс гарах томоохон ашигтай гэрээ хэлэлцээр хийх болно. Мөн үүний тулд ажлын идэвхээ өндөр байлгана. Гэр бүл ханьтайгаа харьцаагаа сайн тааламжтай байлган түүнийг хүндэлсэнээр танд ч гэсэн тэр хүн эелдэг зөөлөн хандана. Хосуудын харьцаа сайн байна.

-------------------------

Матар
(12/22-1/19)

Долоо хоногийн эхэн үе танд ойлгомжгүй байдлаар эхлэнэ. Эргэн тойрондоо байгаа бүхий л зүйлд сэтгэл дундуур байна. Сонгодог хөгжим сонс. Сэтгэл санаа тайвширдаг юм. Таны эрүүл мэнд сул байж өвчин эмгэг ирнэ. Цаг агаарын сайханд цэвэр агаарт алхвал маш тохиромжтой байна. Долоо хоногийн дундуур та ажилаа идэвхийлэх хийсэн ч өөрийн хувийн амьдралаа жаахан орхигдуулж байна. Гэр бүлийн гишүүдийн хооронд бага зэргийг үл ойлголцол үүснэ. Олон хүмүүс бодит ба мөрөөдлийн ертөнцдөө толгой нь эргэнэ. Уран бүтээл хийх юм уу, биеийн тамираар хичээллэвэл сайн. Хэт ядрах эсвэл өлсөх нь биенд чинь муугаар нөлөөлнө.

----------------------

Хумх
(1/20-2/18)

Ажилдаа зохион байгуулалттай ханд. Жижиг гэлтгүй аливаа зүйлд анхаарлаа хандуулснаар ашиг орлого тань нэмэгдэх болно. Сэтгэл санааны хямрал бүх ажилд саад болно. Тайван бай. Архи согтууруулах ундаанаас хол бай. Өөрийн гэр бүлд ч гэсэн хариуцлагатай хандах хэрэгтэй. Чухал шийд гаргахын өмнө хуулийн зөвлөгөө ав. Долоо хоногийн дундуур эхэлсэн төслүүдээ барьж аван үргэлжлүүл. Энэ танд ашиг олох боломж болно. Таны өмнө бүх зүйл нээлттэй байна. Шинэ төлөвлөгөө, боломж гарна. Долоо хоногийн сүүлээр аливаа гэрээнд гарын үсэг хамаагүй зурж болохгүй. Удирдлагууд таны гаргасан шинэ санааг авч хэлэлцэнэ. Мөн аялал, хичээл сурлагад таатай замын хөдөлгөөнөөс болгоомжил.

-----------------------

Загас
(2/19-3/20)

Долоо хоногийн эхээр та ядарч сульдах, анхаарал сулрах, бэртэж гэмтэх, гэнэтийн осол гэмтэлд өртөх магадлалтай байна. Гэр оронд зочин хүлээн авах, ойр дотны найзуудтайгаа уулзах нь эөрчилдөөнд хүргэж болзошгүй байна. Харин долоо хоногийн дундуур та санхүүгийн тал дээр туйлын азтай байх бололтой. Ажил хэрэг хэвийн таатай явагдана. Төрөлхийн хичээнгүй чадвар нь орчин тойрны хүмүүсийн харьцаанд таатай нөлөөнө. Хайр дурлалын харьцаа гэнэтийн зардал гаргахад хүргэнэ. Хайртай хосуудын харьцаанд бүрэн ойлголцол бий болно. Гэр бүлийн болон албаны харьцааг шийдвэрлэх боломжийг бүү алд. Хэт ядрах, мэдрэлийн ядаргаа тусах, нүд өвдөж мэднэ.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.25.10 8:29 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Маргааш 1сарын 26-ны Мягмар гараг
өдөртөө (-13) Ялимгүй цас орох төлөвтэй
шөнөдөө (-22)

_________________
\_o_/


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 164 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited