#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.13.18 5:17 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 164 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 Next

Таны орд?
Матар 9%  9%  [ 6 ]
Хумх 5%  5%  [ 3 ]
Хонь 14%  14%  [ 9 ]
Үхэр 6%  6%  [ 4 ]
Ихэр 6%  6%  [ 4 ]
Мэлхий 6%  6%  [ 4 ]
Арслан 14%  14%  [ 9 ]
Охин 6%  6%  [ 4 ]
Хилэнц 8%  8%  [ 5 ]
Жинлүүр 11%  11%  [ 7 ]
Нум 11%  11%  [ 7 ]
Загас 5%  5%  [ 3 ]
Total votes: 65
Author Message
PostPosted: Feb.18.10 11:52 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Маргааш 2сарын 19-ны Баасан гараг
өдөртөө (-8)
шөнөдөө (-21)

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Feb.19.10 2:38 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
Өнгөрсөн 1 хоногийн цаг агаарын байдлын тойм
(2010 оны 02 дугаар сарын 18-ны 08 цагаас 02 дугаар сарын 19-ний 08 цаг хүртэл)

Тунадас:
Өнгөрсөн хоногт Дорнодын зүүн хэсгээр 0,0-0,3мм цас орлоо.Бусад нутгаар цас ороогүй.

Цасны зузаан:
Өнөө өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын өртөө харуулын ажиглалтын талбай дээрх мэдээгээр Увс, Завханы нутаг, Баян-Өлгийн зүүн, Ховд, Архангай, Төв аймгийн өмнөд, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 11-38 см, бусад нутгаар 1-10 см зузаан цасан бүрхүүлтэй байгаагаас хамгийн зузаан нь Ховдын Үенчид 38 см, Алтайд 32 см, Булганд 24 см, Увсын Түргэнд 32 см, Улаангомд 28 см, Сагилд 25 см, Малчинд 24см, Завханы Цагаанхайрханд 29 см, Тэсэд 29 см, Түдэвтэйд 23 см, Архангайн Түвшрүүлэхэд 27 см� зузаан цастай байна.

Салхи:
Өнгөрсөн хоногт Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор 12-14 м/сек, түр зуур 16-18 м/с хүрч ширүүссэн байна. Бусад нутгаар 3-8 м/с салхитай байлаа.
Температур:
Нийт нутгаар хүйтний эрч суларч Увс нуур, Дархадын хотгор, томоохон голуудын сав дагуух нутгаар өдөртөө 19-26 градус, шөнөдөө 27-35 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 2 градус хүйтнээс 2 градус дулаан, шөнөдөө 9-16 градус, бусад нутгаар өдөртөө 4-11 градус, шөнөдөө 12-20 градус хүйтэн байлаа.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Feb.19.10 11:34 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Маргааш 2сарын 20-ны Бямба гараг
өдөртөө (-10) ялимгүй цас орох магадлалтай
шөнөдөө (-16)

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Feb.22.10 3:28 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Ойрын 5 хоногын цаг агаарын урьдчилсан мэдээ



2сарын 22-ны Даваа гараг
өдөртөө (-3)
шөнөдөө (-18)



2сарын 23-ны Мягмар гараг
өдөртөө (-15) цас орох төлөвтэй.!
шөнөдөө (-16)


2сарын 24-ны Лхагва гараг
өдөртөө (-18) бага зэрэг цас орох төлөвтэй.!
шөнөдөө (-26)



2сарын 25-ны Пүрэв гараг
өдөртөө (-18)
шөнөдөө (-28)



2сарын 26-ны Баасан гараг
өдөртөө (-16)
шөнөдөө (-21)

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Feb.22.10 3:31 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Энэ 7 хоногын дорнын зурхай (2010.02.22 - 2010.02.28)



Аргын тооллын: 2010.2.22 Даваа гараг
Билгийн тооллын: 8. Дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр
Наран ургах шингэх: 07.45-18.12
Үс засуулбал: Нас уртасна.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Бэлбэсний газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

---------------------------

Аргын тооллын: 2010.2.23 Мягмар гараг
Билгийн тооллын: 9. Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр
Наран ургах шингэх: 07.44-18.13
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.

Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, нүүдэл суудал хийх, шинэ гэр байранд орох, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйл эхлэх зэрэг үйлнээ сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

------------------------

Аргын тооллын: 2010.2.24 Лхагва гараг
Билгийн тооллын: 10. Хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр
Наран ургах шингэх: 07.42-18.15
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ.

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл, өр барагдуулах, гэр бүрэх зэрэг үйлнээ сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

------------------------

Аргын тооллын: 2010.2.25 Пүрэв гараг
Билгийн тооллын: 11. Нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр
Наран ургах шингэх: 07.41-18.17
Үс засуулбал: Эрхтэн хурц болно.

Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавих зэрэг үйлнээ сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

-----------------------------

Аргын тооллын: 2010.2.26 Баасан гараг
Билгийн тооллын: 13. Есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр
Наран ургах шингэх: 07.39-18.18
Үс засуулбал: Жаргал ирнэ.

Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг гэсгээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгах зэрэг үйлнээ сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

--------------------------------

Аргын тооллын: 2010.2.27 Бямба гараг
Билгийн тооллын: 14. Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр
Наран ургах шингэх: 07.38-18.19
Үс засуулбал: Эд мал арвидна.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, нялхсын сэвлэг үргээх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээх зэрэг үйлнээ сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, бэлбэсний газар очих, үхээрийн үйл зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

------------------------------

Аргын тооллын: 2010.2.28 Ням гараг
Билгийн тооллын: 15. Долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр
Наран ургах шингэх: 07.36-18.20
Үс засуулбал: Өлзийтэй сайн

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам боох зэрэг үйлнээ сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Feb.24.10 11:30 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Маргааш 2сарын 25-ны Пүрэв гараг
өдөртөө (-15)
шөнөдөө (-28)

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Feb.26.10 1:18 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Dec.10.08 5:27 pm
Posts: 1086
dulaarkuunee :(

_________________
зөв яриад зөөлөн дуугараад...


Top
   
PostPosted: Feb.26.10 1:59 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
2сарын 26-ны Баасан гараг
өдөртөө (-13)
шөнөдөө (-26)


Унагалдай wrote:
dulaarkuunee :(


удахгүй ээ

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Feb.26.10 11:03 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
2сарын 27-ны Бямба гараг
өдөртөө (-14) цас орох төлөвтэй
шөнөдөө (-23)


_________________
\_o_/


Top
   
PostPosted: Feb.26.10 11:24 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
Цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 26-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 27-нутгийн зүүн хагаст, 28-нд баруун зүгийн нутгаар, 1-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, Говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Mar.04.10 4:52 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Улаанбаатар-т

Яг одоо: -20°

Өнөөдөр:
Өдөр : -13°
Шөнө : -32°


Маргааш:
Өдөр : -13°
Шөнө : -27°

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Mar.04.10 4:54 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
User avatar

Joined: Dec.04.08 2:47 pm
Posts: 245
hediinees dulaarah veee?


Top
   
PostPosted: Mar.04.10 5:08 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Пүрэв, 2010 оны 3-р сарын 4 (Өнөөдөр)

Хонь
(3/21-4/19)


3 сарын 4. Пүрэв гариг. Цалингаа нэмүүлэх эсвэл нэмэпт орлого олох талаар гэрээ хэлэлцээр хийх цаг үе. Оройдоо сэтгэлийн хөдөлгөөн хэт их байна. Нойр ч хүрэхгүй. Дарга эсвэл өөрийн хамааралтай хүнтэйгээ ярилцахдаа уян хатан бай. Гэнэтийн шийдвэр бүү гарга.


Пүрэв, 2010 оны 3-р сарын 4 (Өнөөдөр)

Үхэр
(4/20-5/20)


3 сарын 4. Пүрэв гариг. Хоосон итгэж, оюун санаа үймсэн муу өдөр. Шинэ танилтай болох юм уу, хуучин найз нартайгаа уулзах нь үл ойлголцол, ядаргааны үндэс болно. Түншүүддээ хэтэрхий найдаж, ойр дотно хүмүүсээсээ тусламж ирэхийг бүү хүлээ. Энэ нь таныг зовооно. Таагүй мэдээ сонсоно. Зүрхний холбогдолтой асуудлаар бүү оролд.


Пүрэв, 2010 оны 3-р сарын 4 (Өнөөдөр)

Хамтатгах
(5/21-6/21)


3 сарын 4. Пүрэв гариг. Энэ ордынхны хүсэл зорилго оюуны эрэлт хайлт өргөссөн, зөн билиг хөгжсөнтэй холбоотой байх бололтой. Та хүн нэг бүрд жинхэнэ мэргэн ухааныг нээж өгөн, ойр дотныхоо хүмүүсийн эрх ашгийн төлөө өөрийгөө золиослох чадвартай байна. Гэвч ойр дотныхоо хүний тусын төлөө өөрийгөө бие хүний хувьд үүсгэн, бусдын бодол санааг дагаж, өөртөө зохиогүй ахуй байдлын төлөвийг баримтлах хэрэггүй


Пүрэв, 2010 оны 3-р сарын 4 (Өнөөдөр)

Мэлхий
(6/22-7/22)


3 сарын 4. Пүрэв гариг. Өсөлт, хөгжлийн өдөр болно. Өнөөдөр эхэлсэн зүйл маш эрчтэй хөгжиж цаашдаа ч улам өсөн дэгжих болно. Харин энэ өдөр, гаргасан алдаа танд маш үнэтэй зүйлсээс тань салгана. Тиймээс эцсийн шийдвэр гаргахын өмнө бүхнийг дахин дахин нягтал.


Пүрэв, 2010 оны 3-р сарын 4 (Өнөөдөр)

Арслан
(7/23-8/22)


3 сарын 4. Пүрэв гариг. Энэ өдөр та алдар нэр, эд баялгийн аль нэгийг сонгох сонголт хийнэ. Та алдар нэрийг сонгох болно. Дотны хүмүүсийнхээ сонирхол хүсэл мөрөадөлд анхаарал тавь. Тэдэнд өөрийн өгөөмөр өрөвч зангаа харуул.


Пүрэв, 2010 оны 3-р сарын 4 (Өнөөдөр)

Охин
(8/23-9/22)


3 сарын 4. Пүрэв гариг. Хууль сахиулах байгууллага, эцэг эх, удирдлагатайгаа харьцах харилцаанд таагүй хүндрэл гарна. Бардам сэтгэл сэтгэлийн хөөрлөө дарж сур. Хэлэх үгээ цэгнэ, тэгвэл бүх зүйл сайн сайхан болно. Өмнөх нөхцөл байдлаар төлөөлөгөөгөө хий. Таны тусч, нинжин сэтгэлийг ашиглахыг хичээж байгаа хүнтэй болгоомжтой харьц.


Пүрэв, 2010 оны 3-р сарын 4 (Өнөөдөр)

Жинлүүр
(9/23-10/22)


3 сарын 4. Пүрэв гариг. Өөрийн давуу талыг олонд бүү тунхагла, эсрэг хүйстэндээ амжилтаа бүү гайхуул. Гэр бүл батлуулах, үр тогтооход таатай өдөр. Эмчилгээг хойшлуулж болохгүй. Тус ордонд төрөгсөд энэ өдөр алсын замд гарах бололтой. Бэдэг худалдан авахтай холбоотой зарлага гарна.


Пүрэв, 2010 оны 3-р сарын 4 (Өнөөдөр)

Хилэнц
(10/23-11/21)


3 сарын 4. Пүрэв гариг. Болзоо амжилттай болно. Ямар ч харилцаагаа илэрхийлэхэд бүтэлтэй байна. Хайртгайгаа хэл амаа ололцоход хялбар байна. Эвлэрэх сайхан боломжийг бүү алд. Ирээдүйн тухай төлөвлөгөөгөө хамтран ярилцахыг танд од эрхэс зөвлөж байна.


Пүрэв, 2010 оны 3-р сарын 4 (Өнөөдөр)

Нум
(11/22-12/21)


3 сарын 4. Пүрэв гариг. Та хувийн амьдралаа хэвийн болгох хэрэгтэй. Болж өгвөл та үнэт зүйлээ даатгах нь дээр. Шинэ ажил эхлэхэд тааламжтай. Хийсэн ажлынхаа үр дунг харж байж шинэ ажил төлөвлөж болно. Санхүүгийн хангамжийн асуудал дээр ажилла. Санхүүгийн тайланг дахин сайн шалга.


Пүрэв, 2010 оны 3-р сарын 4 (Өнөөдөр)

Матар
(12/22-1/19)


3 сарын 4. Пүрэв гариг. Таны хувьд бол энэ өдөр янз бүрийн эргэлзэх зүйл гарна. Та тэвчээртэй байгаарай. Энэ өдрийн маргаанаас болж гэр бүлээ аюулд учруулж болзошгүй. Эрүүл мэнд, мэдрэлийн тогтолцоогоо бэхжүүлэх талаар бод. Нөлөө бүхий хүмүүсийн хүндхэн хамааралд орох аюултай байгааг анхаар.


Пүрэв, 2010 оны 3-р сарын 4 (Өнөөдөр)

Хумх
(1/20-2/18)


3 сарын 4. Пүрэв гариг. Гэр бүлтэй болж уйгагүй тэмцэн амьдралаа төвхнүүлнэ. Хэтэрхий нарийлж болохгүй. Хамтрагч чинь мөнгөндөө хямгагүй байснаас асуудал үүсч болно. Танд аз жаргалдаа хүрэхийн тулд олон бэрхшээлийг туулах шаардлага гарна. Энэ ордныхон хоорондоо гэр бүл болоход маш тохиромжтой.


Пүрэв, 2010 оны 3-р сарын 4 (Өнөөдөр)

Загас
(2/19-3/20)


3 сарын 4. Пүрэв гараг. Хувийн амьдрал ярвигтай болж хайр сэтгэлийн азгүй явдал, гомдол цөхрөлөөр дүүрэн байх бололтой. Илт бүдүүлэг байдалтай тулгарах бололтой. Цус төлжүүлэх эрхтэн, элэг өвдех нигууртай байиа. Хүрсэн амжилтадаа бүү хана. Хүч чадвараа нэмэрлэх шинэ салбарыг эрж ол.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Mar.09.10 2:03 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Аргын тооллын: 2010.3.9 Мягмар гараг
Билгийн тооллын: 24. Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр
Наран ургах шингэх: 07.24-18.38
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавих зэрэг үйлнээ сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Mar.15.10 1:51 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Даваа, 2010 оны 3-р сарын 15 (Өнөөдөр)

Хонь
(3/21-4/19)


3 сарын 15. Даваа гариг. Харилцаа холбоо тогтооход таатай өдөр. Өр нимгэн болж ураг төрлийн холбоогоо мэдэрнэ. Сургалттай холбоотой асуудлууд муугүй амжилттай байна. Шинэ харилцаа урт удаан хугацааных болон хувирна. Богино аялал ба гэрээ хэлэлцээрүүд хийхэд амжилттай байх болно. Хайрттайгаа дотно байгаарай.


Даваа, 2010 оны 3-р сарын 15 (Өнөөдөр)

Үхэр
(4/20-5/20)


3 сарын 15. Даваа гариг. Өнөөдөр та урьд байгаагүй хүч тэнхээг өөртөө мэдрэх болно. Бүх барьсан зүйл тань амжилттай болж хамгийн хэцүү байдлаас ч өөртөө ашигтай хэлбэрээр гарна. Өдрийн хоёр дахь хагас таатай байна. Эмэгтэйчүүд хайр дурлалын романыхаа танилтай учирна. Ямар нэгэн зүйл худалдаж авахыг яарсны хэрэггүй. Учир нь хожим мөнгөө цацсандаа удаан харамсах болно.


Даваа, 2010 оны 3-р сарын 15 (Өнөөдөр)

Хамтатгах
(5/21-6/21)


3 сарын 15. Даваа гариг. Уран бүтээлчид амжилтад хүрч, уран бүтээл нь урт настай байх болно. Төрийн болон нийгмийн зүтгэлтнүүд ч мөн багагүй амжилт олно. Олон нийтийн шугамаар амжилтад хүрье гэвэл та өөртаө жинхэнэ улс төрч чанарууд болох итгэл үнэмшилдээ үнэнч байх, логик сэтгэлгээ, тооцоотой байхыг суралцагтун. Бусад хүмүүсийн удирдлага болгодог нарийн шалтгааныг ойлгохыг оролдоод үзэгтүн.


Даваа, 2010 оны 3-р сарын 15 (Өнөөдөр)

Мэлхий
(6/22-7/22)


3 сарын 15. Даваа гариг. Гэмтэл авах, золгүй явдал учрах, гай гамшиг бүтэлгүйтэл тохиолдож болзошгүй өдөр болно. Гадаад явахаар бол дараа сар хүртэл хойшлуул. Хэрвээ хойшлуулж болохгүй бол алс хол явж байхдаа туйлын болгоомжтой бай. Гэрийнхээ болон албан тасалгааныхаа цахилгаан дамжуулах утсуудыг шалга. Хутга мэс зэргээс холхон бай.


Даваа, 2010 оны 3-р сарын 15 (Өнөөдөр)

Арслан
(7/23-8/22)


3 сарын 15. Даваа гариг. Амжилт, дэвшилтэд хүрч бүх нөөц бололцоогоо ашиглах боломж бүрдсэнииг одод эрхэс зааж байна. Таны мэдэлд хамгийн орчин үеийн техник тоног төхөөрөмж байна. Шинэ програмууд судалж, мэргэжлийн түвшнээ дээшлүүлэх шаардлагатай. Хүчин чармайлтын үр дүнд та амжилтад хүрнэ. Өөрийгөө амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байх нь саад тотгортой тэмцэхэд тус болно.


Даваа, 2010 оны 3-р сарын 15 (Өнөөдөр)

Охин
(8/23-9/22)


3 сарын 15. Даваа гариг. Таны хадгаламж өсөх боломж байна. Ивээн тэтгэгчдээ гомдсон урьдын гомдлоо мартаж уучилж чадвал албан тушаал өгсөх шатаар өгсөх боломж танд байна.


Даваа, 2010 оны 3-р сарын 15 (Өнөөдөр)

Жинлүүр
(9/23-10/22)


3 сарын 15. Даваа гариг. Ашиг орлого өснө. Гэвч ихэнх хэсэг нь урсгал зардалд зарцуулагдана. Хуучны зээлдүүлэгчид мөнгөө ихсэнэ. Ажил хэргээ урьдын байдлаар явуул. Ресторан, интернет, аян замд бусадтай нөхөрсөг

Даваа, 2010 оны 3-р сарын 15 (Өнөөдөр)

Хилэнц
(10/23-11/21)


3 сарын 15. Даваа гариг. Та ажлын эхний өдрүүдэд элдэв үдэшлэг, романтик уулзалт болзоогоор дүүрэн байна. Ажил хэргийн түншүүдийн дунд таныг шүтэн бишрэгч хэн нэгэн байж магадгүй. ёс суртахууны зөв хэмжээг баримталж байхын тулд хүүхдүүддээ ихээхэн цагийг зарцуул. Тэдэнтэй харьцснаар та жинхэнэ үнэт үнэнийг олж мэдэх болно.


Даваа, 2010 оны 3-р сарын 15 (Өнөөдөр)

Нум
(11/22-12/21)


3 сарын 15. Даваа гариг. Та амралтын өдрөө битгий ганцаардмал өмгөрөөгөөрэй. Тогтвортой, найдвартай зүйлийг сонго. Энэ нь таны сонголтын хэмжүүр болог. Өөрийнхөө боловсролыг дээшлүүлэхэд таатай.


Даваа, 2010 оны 3-р сарын 15 (Өнөөдөр)

Матар
(12/22-1/19)


3 сарын 15. Даваа гариг. Та энэ өдөр юманд битгий яараарай. Энэ өдрийн өвчин түр зуурынх байх болно. Сэтгэл санааны байдлаас болж бие чинь таагүй байгаа болно. Өнгөрсөнтэйгөө инээмсэглэн хагац. Хэрвээ ингэж чадвал шинэ долоо хоногийн эхлэл хөгжилтэй баяртай байх болно. Одоо энэ алдаагаа засах цаг иржээ.


Даваа, 2010 оны 3-р сарын 15 (Өнөөдөр)

Хумх
(1/20-2/18)


3 сарын 15. Даваа гариг. Энэ өдрийг хүссэнээрээ өнгөрөөнө. Хобби эсвэл уран бүтээлдээ өдрийг зориулна. Өр нимгэн байдал тань хүмүүстэй харилцахад тус болно. Эсвэл өөрийн мэдрэмжээ уран бүтээлдээ ер бусын байдлаар илэрхийлнэ.


Даваа, 2010 оны 3-р сарын 15 (Өнөөдөр)

Загас
(2/19-3/20)


3 сарын 15. Даваа гараг. Энэ өдөр үл ойлголцох байдал, салалт хагацлыг авчирна. Дотоод сэтгэлээ тогтворжуулж, зөн совиндоо итгэж зөвхөн урагшаа тэмүүл. Хөдөлгөөний тулгуур эрхлэн гэмтэж, нуруу, уе мөчний өвчин хүндрэх бололтой. Нэр хүнд гэнэт унаж болзошгүй байна. Санхүүгийн алдагдал, томоохон зардалд хүргэнэ.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Mar.16.10 2:09 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
2010.3.16 Мягмар гараг
Билгийн тооллын: 1. Есөн улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр
Наран ургах шингэх: 07.10-18.50
Үс засуулбал: Нас ахар болно
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам боох зэрэг үйлнээ сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Mar.23.10 1:27 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
03.21 - 03.28 (Энэ долоо хоногт)

Хонь
(3/21-4/19)


Ухаалаг байж өөрийн сонирхлоо хамгаал. Ингэж чадвал материаллаг байдал тань дээшилж сайхан сэтгэгдэлтэй үлдэнэ. Долоо хоногийн эхэнд хуучин асуудлуудаар албаны хүмүүстэй муудалцах магадлалтай. Бизнес, санхүүгийн ажил хэрэгтэй холбоотой чухал шийдвэр гаргах өдөр. Хайр дурлалаа илэрхийлж гэрлэх шийдвэр гаргахад тохиромжтой цаг үе иржээ. Хуучин найзуудтайгаа харьцаагаа сайжруулж, шинэ нөхөдтэй болно. Их хэмжээний мөнгөтэй болох магадлалтай. Аз жаргалтай байхын тулд хүмүүст баяр баясгалан бэлэглэ. Аз жаргал бэлэглэхийн тулд өөрөө аз жаргалтай байж гомдол цөхрөлөөс ангид бай. Та ердийнхөөсөө илүү гадаадын хүмүүстэй харилцаж, хилийн чанадад явах бололтой. Зорилгодоо хүрэхийн тулд хүмүүсийн анхаарлыг өөртөө хандуул.


03.21 - 03.28 (Энэ долоо хоногт)

Үхэр
(4/20-5/20)


Долоо хоногийн эхээр том зүйл худалдан авсны хэрэггүй. Олон хүнтэй газар юм уу олон нийтийн газар очиж болохгүй. Таны эрүүл мэнд аюулд байгаа учир өмнөх ажлаа цэгцэлж амрах цаг өөртөө гарга. Таны идэвх, ажил хэрэгч байдал тань даргад болон бизнесийн түншүүдэд тань таалагдана. Хайр дурлалын харьцаанд долоо хоногийн дунд үе таатай. Дурлалт хостойгоо та сэтгэл хангалуун байх болно. Нийтэч байдал бүү гарга. Бужигнаанд бүү оролц, аар саархнаар бүү оролд. Түншүүдийн харьцаа ч сайн байна. Их ашиг амласан ашигтай санал, сайн мэдээ ирэх нь.


03.21 - 03.28 (Энэ долоо хоногт)

Хамтатгах
(5/21-6/21)


Долоо хоногийн эхэнд та өөрийн ажлын үр дүнг дүгнэн үз. Мөн амьдралынхаа үе шат болгонд амьдралыг харах арга ухаанаа хянан шинэчилж бай. Удирдлага тань танд тааламжгүй, эсвэл таны эрх тушаалд зохихгүй ажил даалгаж мэднэ. Долоо хоногийн дундуур эрүүл мэнддээ санаа тавих гэж бөөн ажил болно. Таны хувийн харьцаа тогтворгүй, зөрөлдөөнтэй байж болно. Аливаа зүйлд яаран шийдвэр гаргадгаа болих хэрэгтэй. Долоо хоногийн эцэст том зүйл худалдаж авахад урам хугарахаас өөр зүйл авч ирэхгүй байж мэднэ. Хайр сэтгэлийн хувьд ч тааламжтай байх болно.


03.21 - 03.28 (Энэ долоо хоногт)

Мэлхий
(6/22-7/22)


Долоо хоногийн эхэнд та чухал, эцсийн шийдвэр гаргахад болгоомжтой ханд. Өөрийн чадвараа ашиглах салбараа ол. Гараа хумхин бүү суу. Нөхцөл байдлыг ялж чадсанаар нэг алхам урагшилж өөртөө сэтгэл хангалуун болно. Та хайр дурлалтай тулгарснаар амьдралдаа эрс өөрчлөлт хийнэ. Хайртаасаа юу хүсч байгаадаа дүгнэлт хий. Эрчүүд эмэгтэйчүүдэд ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр харилцаа холбоо тогтоох, уулзалт хийх, шинэ танилуудтай болоход таатай байна. Мэргэжлийн хүрээнд шинэ эргэлт гарах магадлал өндөр байна. Өөрийн өвөрмөц үзэл бодол, төсөөллүүдээ тэдэнтэй зоригтой хуваалц. Тэд танд зөв гарц олж өгнө.


03.21 - 03.28 (Энэ долоо хоногт)

Арслан
(7/23-8/22)


Долоо хоногийн эхээр таны сэтгэл санаа тогтворгүй байна. Та тэвчээргүй хүлээцтэй зангаас болж өмнө хийж байсан ажилаа гүйцээлгүй орхино. Мөн өөрийн төлөвлөсөн төлөвлөгөөнөөс ч ухарч түүнийг ашиггүй хэмээн үзнэ. Та энэ өдрүүдэд зөвхөн өөрийн санаснаар хувиа хичээсэн байдалтай байна. Хайртай хосуудын хооронд ч тийм таатай биш байна. Харин долоо хоногийн сүүлээр энэ байдал дээрдэж хосуудын харилцаа сайжирна. Хувь заяа олон гэнэтийн бэлэг барина. Таны өөрийн өөдрөг үзэл, хайр сэтгэлээ хамаатнууд, найз нөхдөдөө харамгүй түгээнэ. Таны мөрөөдлүүд биелж, удаан шаналгасан төлөвлөгөөнүүд тань хэрэгжинэ. Танилын хүрээгээ өргөсгө. Мэргэжлийн ба ажил хэрэгч чанаруудаа нээн харуулах боломжоо бүү алд.


03.21 - 03.28 (Энэ долоо хоногт)

Охин
(8/23-9/22)


Долоо хоногийн эхний энэ өдөр эхэлсэн ажил тань таныг сарын турш магадгүй түүнээс ч илүү хугацаагаар шаналгах болно. Хувийн амьдралын тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж, ганцаар байх шаардлагатай. Аливаа зүйлийг өөрчлөхөд таны хүч хүрэхгүй бол бүү бухимд, нөхдийнхөө зөвлөгөөг сонс, эргэн тойрныхныхоо талаар тааруу дүгнэлт бүү хий. Өөртөө түшиг тулгуур, итгэх итгэл олж авахад тань гэр бүлийн нийтэч нөхөрсөг байдал туслана. Долоо хоногийн сүүлээр шургуу, өдөр тутмын хөдөлмөрийн үр дүнд амжилт ирэх магадлалтай. Шинэ ажил хэрэгт зоригтой ор.


03.21 - 03.28 (Энэ долоо хоногт)

Жинлүүр
(9/23-10/22)


Долоо хоногийн эхээр ажил дээрх нэр хүнд өсөх, санхүүгийн байдлаа дээшлүүлнэ гэдэг найдаж болно. Сэтгэлийн хөөрөлттэй хүмүүс аливаа золгүй явдлын золиос болж магадгүй байна. Бүх анхаарлаа орчин тойрныхныхоо хэрэгцээнд хандуул. Үйлдвэрийн осол, авто замын аваар, золгүй явдлаас алхам тутам болгоомжил. Долоо хоногийн дундуур харилцаа, хайр дурлалын явдалд таатай байна. Уран бүтээл туурвидаг хүмүүсийн хувьд таатай. Санхүүгийн ажил танд хүсэн хүлээсэн ашгийг авчрахгүй. Танд ажил хэрэгч байдал дутагдаж байх шиг байна. Сэтгэл санааны өөдрөг байдлаа бүү алд.


03.21 - 03.28 (Энэ долоо хоногт)

Хилэнц
(10/23-11/21)


Долоо хоногийн эхээр таны санхүүгийн байдал таатай. Зарлага ихсэх боловч урьдын ажлын үр дүнгээс ихээхэн шагнал авна. Шинэ төслийн ажилд орохдоо чухал жижиг хэсгүүдэд анхаарлаа хандуул. Таны зорилго бол бодит нөхцөл байдалд зохицох явдал юм. Долоо хоногийн дундуур та гэр бүлийн баяр ёслолын санаачлагч нь болох магадлал өндөр байна. Ямар нэгэн эд зүйлс, бэлгэнд мөнгө бүү харамла. Долоо хоногийн сүүлээр хайр дурлал ба уран бүтээлийн холбоо энэ өдөр тогтоосон бол дараа сарын эцэс хүртэл энэ харилцаа холбоо таныг бүлээцүүлэх болно.


03.21 - 03.28 (Энэ долоо хоногт)

Нум
(11/22-12/21)


Та мөрийтэй тоглоом тоглох хэрэггүй, анхаарлаа битгий алдаарай гэж од гараг зөвлөж байна. Мэргэжилтэй холбоотой зорилгодоо долоо хоногийн эхээр хүрнэ. Санхүүгийн ажил тогтвортой сайн явагдана. Ашиг орлого их авчрах төсөлд мөнгөө оруул. Долоо хоногийн дундуур таны ажил төрөл чинь маш сайн явагдана. Хосуудын харьцаа улам дотносно. Баярыг том газар тэмдэглэх хэрэгтэй. Гадаад явахаар бол ирэх сар хүртэл хойшлуул. Ажил төрөл маш их байх тул олон хүмүүс амрах, спорт танхим, бассейнд ч очих цаг зав олдохгүй болно.


03.21 - 03.28 (Энэ долоо хоногт)

Матар
(12/22-1/19)


Долоо хоногийн эхээр хайр дурлалын болон хосуудын харилцаа нийцтэй байна. Ганц бие хүмүүс хайртай хүнтэйгээ учирна. Та энэ үед өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Мэдлэг эзэмшихийн зэрэгцээ, хувь хүний хувьд өөрчлөгдөнө. Та төлөвлөсөн төлөвлөгөөгөө бүрэн төлөвлөх хэрэгтэй. Долоо хоногийн эцсээр ажил хэрэг бүтэмж муутай байна. Бизнест гэрээ хийх, зээл авах хэрэггүй. Та болж өгвөл гэр бүлтэйгээ цаг зав гаргаад салхинд гаргаарай.


03.21 - 03.28 (Энэ долоо хоногт)

Хумх
(1/20-2/18)


Энэ долоо хоногийн эхэнд олон хүмүүс алдар нэртэй болж, дээдсийн хүрээлэл рүү тэмүүлж, бүхний өмнө нэр төрөө өсгөх гэж эрмэлзэнэ. Өөрийн өмнө тавьсан зорилгодоо хүрэхэд энэ өдрүүд маш таатай байх болно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдэж, гэртээ эд зүйлс авах, аялалд явах зэрэгт зарлага их гарна. Ганц бие хүмүүс хувийн амьдралдаа амжилт гаргана. Гэвч хайртай хүндээ чин сэтгэлээсээ хандаж буйгаа батлахад нэлээд хугацаа зарцуулагдана. Гэр бүл болоход хамгийн сайн байна. Долоо хоногийн дундуур баримт бичигт гарын үсэг зурахаа түр хойшлуул. Түнш, ивээн тэтгэгчдийнхээ эргэлзээг даван туулахад та өөрийгөө дайчлан давж чадна. Дотны хүнтэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломжийг алдахгүй байхыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр бизнес эрхлэх суралцах, өндөр албаны хүмүүстай ашигтай харилцаа тогтооход тааламжтай. Санхүүгийн хямралт байдал ашигтайгаар шийдэгдэнэ.


03.21 - 03.28 (Энэ долоо хоногт)

Загас
(2/19-3/20)


Долоо хоногийн эхээр та орчин тойрныхны харьцаанд бий болсон асуудлыг шийдвэрлэхэд хүрнэ. Ямар ч тохиолдолд хэл ам, хэрүүл тэмцэлгүй зөв сайхнаар зохицуулж чаддаг чадвар тань тус болно. Аливаа зардал гаргахаас зайлсхий. Шинэ хүнтэй танилцах, олон хүн цугларсан газарт очих нь аюултай байна. Хайртай хүндээ хандсан аливаа үйл хөдлөл тань ямар үр дагавар авчрахыг таахад бэрх байна. Долоо хоногийн дундуур бодож төлөвлөж буй зүйл тань амархан үр дүнгээ өгөх ажил биш бол шууд дайран орох хэрэггүй. Энэ өдрүүдэд хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах хэрэгтэй болж магадгүй. Аливаа сонголт хийвэл алдаа гаргаж магадгүй. Санхүүгийн байдал тань өөрчлөгдөмтгий байна. Амралт зугаалгаар явбал найз нөхдийнхөө харилцааг улам гүнзгийрүүлж, ажил хэргийн ирээдүйтэй санааг олох сайн өдөр болно.



_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Mar.24.10 3:33 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Feb.23.04 1:32 pm
Posts: 373
Location: MGL
Hulgana jiltee er hun uher jiltee em huntee /jishee shuu iimerhuu zohitsoluudtai/ suuval yamar amidrah ve geed neg zurhai bsan teriig olood ogooch

_________________
MGL KHYN


Top
   
PostPosted: Mar.24.10 3:39 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Mar.10.10 4:22 pm
Posts: 620
Location: Дулаахан бас зөөлөн газар...
woooooooooooow nightwisher yamar ih hudulmur vee minii lav zalhyy hyreh bsan respect

_________________
мөрөөлөл хүнд ирээдүй хайрладаг


Top
   
PostPosted: Mar.28.10 2:23 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Аргын тооллын: 2010.3.28 Ням гараг
Билгийн тооллын: 13. Зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Наран ургах шингэх: 06.49-19.11
Үс засуулбал: Жаргал ирнэ.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй



Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэх зэрэг үйлнээ сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.


Аргын тооллын: 2010.3.29 Даваа гараг
Билгийн тооллын: 14. Таван шар мэнгэтэй шар бар өдөр
Наран ургах шингэх: 06.47-19.13
Үс засуулбал: Эд мал арвидна.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй



Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, тойн болох, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавих зэрэг үйлнээ сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Аргын тооллын: 2010.3.30 Мягмар гараг
Билгийн тооллын: 15. Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр
Наран ургах шингэх: 06.45-19.15
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сэрэхүй



Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, нүүдэл суудал хийх, шинэ гэр байранд орох, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгах зэрэг үйлнээ сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, бэлбэсний газар очих, уул овоо тахих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.


Аргын тооллын: 2010.3.31 Лхагва гараг
Билгийн тооллын: 17. Гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр
Наран ургах шингэх: 06.43-19.17
Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Барилдлага:
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй



Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, урлан бүтээх зэрэг үйлнээ сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулах, үхээрийн үйл зэрэгт муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Apr.06.10 8:55 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
2010 оны 04-р сар

Хонь
(3/21-4/19)


Хуулийн байгууллага, түшмэдүүдийн оролцоо шаардсан асуудлуудыг шийдэхэд тохиромжгүй өдөр. Тэсвэр тэвчээргүй байдал тань зорьсондоо хүрэхэд саад болно. Шалгарсан аргаа ашиглан, яаралгүй ажилла. Албаны ажилд сахилга бат эмх цэгц хэрэгтэй. Гэр бүлийн асуудалд эхний ээлжинд материаллаг байдлаа шийдэх хэрэгтэй. Таны хайр дурлалд ээлтэй байж тэд хайртдаа өөрийгөө бүрэн хэмжээнд ойлгуулж чадна. Гэсэн ч зарим нь хайртаасаа хараат бус чөлөөтэй байхыг хүссэнээр энэ нь сарын төгсгөлд таагүй уур амьсгалыг авч ирэх болно. Та гэр бүлийнхээ уур амьсгалыг сайжруулж тэднийхээ төлөө өөрийгөө зориулахад бэлэн байх бололтой. Сарын дундуур ажил хэргийн харилцаа холбоо тогтооход тохиромжтой.


Үхэр
(4/20-5/20)


Сарын эхээр эмэгтэйчүүдэд хайр ирнэ. Ганц бие хүмүүс ч хайртай хостойгоо учрах болно. Шинэ сонирхол, хөнгөн хайр ирнэ. Эмэгтэйчүүдийг шинэ танил хүлээж байна. Сарын дундуур танд шинэ ажлын юм уу, өөр хүрээнд хүчээ сорих санал ирнэ. Бодолгүйгээр шууд зөвшөөрөөрэй. Ажил дээр тань ойлгомжгүй асуудал гарч болзошгүй. Даргатайгаа юм уу хамт олонтойгоо сөргөлдөж магадгүй. Эрүүл мэндийн талаар асуудал их гарна. Сарын сүүлээр архаг хууч хөдөлж, бэртэж, осолд орж болзошгүй. Гэр бүл болон өөрийнхөө ойр дотныхонд анхаарал халамж тавих хэрэгтэй.


Хамтатгах
(5/21-6/21)


Энэ ордод төрсөн хүмүүст дөрөвдүгээр сарын эхэн тааламжгүй байна. Энэ нь ажил мэргэжил, эд баялагтай холбоотой. Тодруулбал, найз нөхөд, ивээн тэтгэгчтэйгээ болгоомжтой харьцахгүй бол материаллаг байдал, нэр хүндэд хохиролтой байх нь. Бизнесмэнүүд энэ сарын туршид янз бүрийн байцаагч шалган, гэмт этгээдүүдтэй тулгарч ч мэднэ. Орчин тойрныхон хэт өндөр шаардлага тавих боловч таагүй байдалд хатуужсан таны гаднах орчны түрэмгийлэлийг нэр хүндтэйгээр эсэргүүцэн давах боловч өмчийнхөө нилээн хэсгийг алдах магадлалтай. Сарын гурав дахь долоо хоногт хүндхэн байгаа байдлыг ганхуулах тааламжгүй нууц нь илэрнэ. Гэхдээ нөлөө бүхий хүмүүсийн тусламжтайгаар олон асуудлаас айхгүй байж болох нь. Энэ ордныхон санхүүгийн байдал сарын туршид тогтворгүй байна. Халаасыг тань хоослох гэсэн хүсэлтэй хүн олон байх болохоор сонор сэрэмжтэй байгтун.


Мэлхий
(6/22-7/22)


Бие даасан ажил төрөл эрхлэхээр шулуудна. Хамт олны үйл ажиллагаанд туйлын болгоомжтой ханд. Ялангуяа сарын эхний хагаст та байдлыг бодитоор үнэлэх чадваргүй, бүтэхгүй мөрөөдөл, төлөвлөгөөнд автамтгай байна. Гэвч та онцын хөдөлмөр заралгүйгээр амьдралаа хэвийн горимд оруулах чадвартай байна. Бусдыг утгагүй хардаж сэрдэх хэрэггүй. Таны өөнтөгч байдал хэний ч сэтгэл санааг эвдэж болно. Та ямар нэг хувийн амжилтаа бусдаас хамааралгүй гэдгийг нотлох шаардлага гарч болзошгүй. Олон хүмүүс нийгмийн тодорхой хэрэгцээг хангах нийтийн хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой болно. Нийгмийн зүтгэлтнүүд, зохион байгуулагчдад таатай цаг. Заавал хийх ёстой гэгддэг ямар ч ажлаа жинхэнэ адал явдал болгон хувиргаж сур. Сарын хоёрдугаар хагаст шинэ үйл ажиллагаа эхэлбэл томоохон амжилтад хүрнэ. Гэр бүлийн хувьд амьдрал таатай байх бөгөөд материаллаг байдлаа сайжруулж чадна.


Арслан
(7/23-8/22)


Энэ сард та өөрийн нөлөөллийн хүрээгээ өргөсгөх, үйл ажиллагаагаа илүү өндөрт явуулах боломжийг ойлгоно. Хөгжлийн шинэ түвшинд гарахын өмнө өөрийн хүрээлэл дотроо дээгүүр байр суурьтай нэгэн болох ёстой. Сарын дунд үед та амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийг гаргана. Ганц бие хүмүүс гэр бүл болоход тохиромжтой. Амжилт таны ирээдүйг хурц гэрлээрээ гэрэлтүүлэх болно. Та зөвхөн удирдаад зогсохгүй хайрлах ёстой. Та гадаад нөлөөнд илүү их авхаалжтай байж өөрийгөө илэрхийлэхдээ бага зэргийн сэтгэл зовнингуй байх болно. Та ямар ч нөхцөл байдалд зохицож чадах болно.


Охин
(8/23-9/22)


Ажил мэргэжлийн хүрээнд хамгийн хүнд уур амьсгалтай саруудын нэг. Сарын эхний хагаст хамт олон, найз нөхөд өөрөөсөө дээш зиндааны хүмүүстэй харьцахад сөрөг өөрчлөлтүүд гарна. Ялангуяа сарын дунд долоо хоногт хүнд өдрүүд үргэлжилнэ. Энэ үед олон хэрүүл маргаанд оролцсоноор та өөрийгөө олон түмэнд сайнаар харагдуулахгүй. Тиймээс маргаанаас өөрийгөө сугалан авч хүмүүсийн анхаарлын төвөөс гадуур үлдэхийг эрмэлз. Сарын дунд үеэс бүх зүйл хэвийн байдалдаа орно. Хувийн амьдрал баяр цэнгэлээр дүүрэн байна. Гэхдээ энэ өдрүүдэд танаас багагүй материаллаг зардал шаардах тул бэлэн байх хэрэгтэй. Сарын эхнээс л санхүүгийн байдалдаа тооцоотой ханд. Эс тэгвээс тооцоолоогүй зардал танд дарамт учруулж мэднэ. Хайр дурлалын харьцаа сэтгэл гонсойлгож болзошгүй. Хайртдаа анхаарал тавьж, хардах өчүүхэн ч шалтаг бүү гарга. Хэрэв ам зөрөх шалтаг гарвал энэ нь хардалтаас үүдэж болзошгүй. Эрүүл мэндийн хувьд онцгой аюул алга. Гэвч амьдралын хувьд эрч хүч сулхан байна. Иймээс спортоор хичээллэ. Явган алх.


Жинлүүр
(9/23-10/22)


Бие даасан шийдвэр гаргаж идэвхтэй үйл ажиллагаа явуулах сар. Ажил дээр нэр хүнд өсвөл мөнгийг сонгох сонголт тулгарна. Тансаг амьдрах үндэс нь таны хямгач зан байх болно. Гэр бүлд бүх зүйл сайхан байна. Спортоор хичээллэж салхинд байнга гар. Хүүхдүүддээ цаг зав гарга. Энэ үед арилжаа наймааг эхэлнэ. Үр ашиггүй маргаанаас зайлсхий. Таны карьерт сөргөөр нөлөөлөх буруу зам руу хөтлөх сөрөг нөлөө их байна. Гэрээ хэлэлцээр байгуулах хэлхээ холбоо тогтооход тааламжтай. Гэрлэхэд ч мөн таатай. Эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлэсний дараа гэр бүлээ бат бөх, аз жаргалтай байна гэдэгт итгэлтэй байж болно. Эмэгтэйчүүд бэлгийн замын үрэвсэлт өвчин тусах магадлал өндөр. Шинжилгээ хийлгэж биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хийлгэ.


Хилэнц
(10/23-11/21)


Гэр орны асуудал, гэр бүлийнхэндээ ихээхэн анхаарал тавьж багагүй хүч, сексийн сонирхол чинь зөвхөн дур сонирхол дээр үндэслэгдэж байх бөгөөд сарын 3-р хагаст гүн гүнзгий мэдрэмж болон хувирна. Олон түмэнд магтагдан явж байхдаа хувь заяа таныг холбож өгсөн хүмүүсийн талаар бүү март. Тэд бол таны найдвартай бат бэх ар тал гэдгийг сана. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах бүх нөхцлүүдийг өөртөө хангаж байна. Гэхдээ үүнийг хамгийн богино хугацаанд ихээхэн хүч хөрөнгө хаяад ч хамаагүй гүйцэтгэхийг зөвлөж байна.


Нум
(11/22-12/21)


Сарын эхний хагаст ажил төрөлтэй холбоотой гэнэтийн хүндрэлүүд үүснэ. Төлөвлөсөн аялалуудад саад тотгор учирна. Тээвэртэй холбоотой эсвэл байнга аялж явдаг хүмүүсд онцгой болгоомжтой бай. Осол гэмтэлд орж болзошгүй. Гэвч эдгээр саад тотгор жилийн турш таатай байх ерөнхий уур амьсгалд нөлөөлж чадахгүй. Хэрвээ энэ сард шинэ ажил санал болгох эсвэл бизнесийн шинэ санал орж ирвэл эргэлзэлгүй хүлээн ав. Ирээдүйд гялалзсэн үр дүнд хүрнэ. Санхүүгийн байдал тогтворгүй. Таны бодож байснаас илүү их зарлага гарна. Сарын сүүлээр энэ байдал бүр тод илэрнэ. Арилжаа наймаанд явахад амжилт тааруу. Хөндлөнгийн хүн хосуудын бат бөх харьцааг эвдэж чадахгүй. Гэхдээ тэр таны энэ харьцаанд хамгийн муу дурсамж үлдээнэ. Алс хол суудаг хамаатнуудтайгаа муудалцана. Ажил хэргийн харилцагчын хүрээнд та онцгой сэтгэл татам байна. Олон хүн таны анхааралд өртөхийг хичээнэ. Эрүүл мэнд сайн байна. Зөвхөн сүүлийн долоо хоногт эрч хүч буурч магадгүй.


Матар
(12/22-1/19)


Олонхийнх нь хувьд хүндхэн сар байна. Ажил дээр олон таагүй зүйлс тохиолдох тул ажлаа эрс шинэчлэх хэрэгтэй. Хуучин ажлаа орхин шинээр дахин гараанаас гарах нь хэцүү санагдах боловч таны амжилтын эхлэл нь байх тул зоригтой бай. Тиймээс энэ сарын эхний хагаст ажлаасаа халагдвал сэтгэлээр унах хэрэггүй. Бизнесмэнүүд хуулийн хариуцлага хүлээж, шийтгэгдэх ялд унаж болзошгүй. Ямар ч таагүй байдалд орсон байсан нэр хүндээ унагаахаас болгоомжил. Санхүүгийн асуудал хүндхэн байна. Арилжаа наймаа хийх, аялалаар явах бол сарын гуравдугаар арав хоногт таатай байх нь. Хайртай хүнийхээ тухай таагүй мэдээлэл хүлээн авснаар гэр бүлийн харьцаа хүйтэрнэ. Хэрвээ асуудал хүндэрвэл харьцаагаа тасалсан ч бүү харамс. Ихэнх хүмүүс гэр бүлийн харьцаа тааруухан байсаар сарын эцсээр эв найрамдалтай болж эхэлнэ. Хүмүүстэй харьцаж чаддаггүй байдал тань ажил хэрэгт сөргөөр нөлөөлж болно гэдгийг үргэлж сана. Ажилдаа хариуцлагатай хүмүүс албан тушаал ахих боломж нээгдэж мэднэ. Эрүүл мэндэдээ санаа тавьж, амин дэмлэг хоол хүнс хэрэглэж занших хэрэгтэй.


Хумх
(1/20-2/18)


Ямар ч асуудал бий болж байсан ажил хэрэг урагштай байна. Хийж дуусаагүй ажил, гэр бүлийн асуудал амрах зав өгөхгүй бололтой. Сарын эхний арав хоногт мөнгө санхүүтэй холбоотой асуудлаар хамтрагчтайгаа зөрчилдөнө. Холын хамтрагчтай холбоо тогтооно. Энэ сарын сүүлч дараа сарын эхээр амин чухал ажлаа төлөвлөвөл үр дүнтэй болно. Хамтрагчтайгаа амжилтай тохиролцоонд хүрнэ. Олон хүн гавъяаныхаа амралтанд сууж, амралтаа сайхан эхэлнэ. Таны орлого зарлагаа нөхөөд зогсохгүй гэр орноо тохижуулахад хүрэлцэнэ. Сарын хоёрдугаар арав хоног санхүү наймааны ажилд илүү тохиромжтой мөч. Хэн нэг нь ажилд чинь саад болж тасалдуулахаас болгоомжил. Өнгөрсөн тогтворгүй харьцаанаас болоод эхнэр нөхрүүд таагүй байдалд орно. Хүүхдүүдтэй холбоотой асуудал үүснэ. Ямар ч үед таны захирангуй зан авир гэр бүлийхний чинь сэтгэлд нийцэхгүйг сана. Харилцан буулт хийх нь түгшүүртэй харилцааг зөөлрүүлнэ. Сарын сүүлээр хувийн асуудлаа илүү бодитойгоор харах нь хайртай хүнийг чинь баярлуулна. Эрүүл мэнд тийм ч сайнгүй байна. Хууч өвчин сэдэрч магадгүй. Ганцаараа аялалд бүү яв. Ялангуяа жолооны ард аюул тохиолдох магадлалтай.


Загас
(2/19-3/20)


Сарын эхний хагас маш тайван өнгөрнө. Өөртөө болон дотны хүмүүстээ зарцуулах цаг гарна. Мэргэжлийн үйл ажиллагаа туйлын нам гүм байна. Олонхи тань идэвхигүй ажиллагч болж ажил хэргийн түншүүддээ итгэл хүлээлгэн хамаг ажлаа даатгана. Гэхдээ энэ үед алдагдал уналтад орох вий гэж санаа бүү зов. Харин сарын гуравдугаар арав хоногт идэвхтэй ажиллах, шийдвэр гаргахад тааламжтай цаг үе. Үйл ажиллагаагаа өргөтгөх, эд зүйлс худалдан авах, ажлын өрөөндөө засвар хийх зэрэг аж ахуйн үйл ажиллагаа давамгайлна. Санхүүгийн байдал бүрэн тогтвортой байна. Зээллэг, ивээн тэтгэгчдийн тусламж авна. Байр тавилга худалдан авч засвар хийж магадгүй. Олон гэр бүлүүд хүүхэдтэй болж магадгүй. Гэр бүлд бага зэргийн хэрүүл маргаан гарна. Гэвч нөхцөл байдал тун удахгүй сайжирна. Хайр сэтгэлийн харьцаа таатай үргэлжилнэ. Сарын эхний бөгөөд хоёрдугаар арав хоногт сексийн амьдралын эрч хүч хангалттай өндөр байна.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Apr.11.10 5:02 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Цаг агаарын урьдчилсан мэдээ
2010/04/11-ний 16-22 цаг хүртэлх Улаанбаатар хотын урьдчилсан мэдээ Хэвлэх

Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 градус хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийгшил 29 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Apr.11.10 5:04 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Малчид, Тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө шөнө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Apr.16.10 7:25 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
7 хоногийн төлөв

2010 оны 04-р сарын 14-нөөс 04-р сарын 20-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд баруун зүгийн нутгаар, 17-нд зарим нутгаар, 18-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 19-нд нутгийн баруун хагаст хур тунадас орно. Салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд зарим газраар секундэд 16-18 метр, 18-нд Их нууруудын хотгороор, 19-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Apr.21.10 7:23 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
23-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, шороон болон цасан шуурга шуурч эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2010/04/21-ны 16-22 цаг хүртэлх Улаанбаатар хотын урьдчилсан мэдээ

2010 оны 3-р сарын 31, Лхагва гариг, 13:04

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 0 градус орчим байна.

15 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийгшил 67 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Apr.21.10 7:25 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр




Лхагва, 2010 оны 4-р сарын 21 (Өнөөдөр)

Хонь
(3/21-4/19)


4 сарын 21. Лхагва гариг. Зөрчилтэй хоёрдмол өдөр нэг талаас хэт мэдрэмтгий байдал ба сэтгэл санааг тайван байх шаардлага, нөгөө талаас эргэн тойрондоо шүүмжлэлтэй хандана. Энэ нь гомдомтгой, дүрсхийсэн зантай болгож, нэг бол шууд нүүрэн дээр нь хэлж эсвэл уйлахад хүргэнэ. Нийгэм дэх байр сууриа олны дунд сэвтээхгүйн тул чухал уулзалт бүү төлөвлө.


Лхагва, 2010 оны 4-р сарын 21 (Өнөөдөр)

Үхэр
(4/20-5/20)


4 сарын 21. Лхагва гариг. Амжилтын өдөр. Таагүй байдлууд хажуугаар өнгөрч, ямар ч саадгүй, товлосон бүх зүйл бүтнэ. Эмэгтэйчүүд өөрийн авъяас чадвараа үр дүнтэй харуулж чадна. Харин шинэ сонирхол, хөнгөмсөг байдалд татагдах бололтой. Өөрийн сэтгэл зүрхээ хүчтэй бүү илэрхийл. Ингэснээр их харуусал авч ирж болзошгүйг одод анхааруулж байна.


Лхагва, 2010 оны 4-р сарын 21 (Өнөөдөр)

Хамтатгах
(5/21-6/21)


4 сарын 21. Лхагва гариг. Өөрт чинь нууцхан атаархаж, эсвэл эрхэндээ оруулахыг санаархаж байдаг хэн нэгнээс мөнгө, бэлэг авч магадгүй. Гай болж, бусдын нөлөөнд автагдаж мэдэх учир ямар нэгэн шалтгаан заан бэлэгнээс татгалзах хэрэгтэй.


Лхагва, 2010 оны 4-р сарын 21 (Өнөөдөр)

Мэлхий
(6/22-7/22)


4 сарын 21. Лхагва гариг. Энэ өдрүүдэд та гэр ахуйгаа шинэчлэн өөрчлөх хүсэл төрж магадгүй байна. Гэр ахуйн асуудлуудаа шийдвэрлэх, засвар хийх, тохижуулахад тохиромжтой цаг үе юм. Сэтгэлийн тэнхээ, тэвчээр, хатуужил нь хувийн олон асуудлуудаа шийдвэрлэхад тань туслана.


Лхагва, 2010 оны 4-р сарын 21 (Өнөөдөр)

Арслан
(7/23-8/22)


4 сарын 21. Лхагва гариг. Хүнд хэцүү сонголтын өмнө ирээд байна. Гарцгүй мэт санагдаж олонх нь сандарч мэгдэнэ. Өөрийгөө хянах чадвараа бүү алд. Гарцгүй байдал байдаггүй гэдгийг сана. Тайван байж нөхцөл байдлыг ухаалгаар харвал та бүхнийг хүссэнээрээ эргүүлж чадна.


Лхагва, 2010 оны 4-р сарын 21 (Өнөөдөр)

Охин
(8/23-9/22)


4 сарын 21. Лхагва гарига. Санхүүгийн байдал таатай бус. Та хялбархаан бусдын тоглоом болж болзошгүй. Аливаа буруу бодолтой хүмүүсийн урьханд орохоос сэрэмжил. Татгалзах аргагүй санал гуйлтыг ч эвтэйхэн хойшлуулж мултар.


Лхагва, 2010 оны 4-р сарын 21 (Өнөөдөр)

Жинлүүр
(9/23-10/22)


4 сарын 21. Лхагва гариг. Ашигтай наймаа оновчтой хөрөнгө оруулалтаас түрийвчээ дүүргэх тааламжтай үе. Үүнээс гадна ганцаардлаас болж зовж шаналж байсан хүмүүс ханиа олно. Зөвхөн сайн сайхныг бодож, хувь заяагаа зоригтой угт. Од эрхсийн тохиол танд хайрттайгаа ямар нэг хамтарсан аж ахуй эхлэхэд тусална.


Лхагва, 2010 оны 4-р сарын 21 (Өнөөдөр)

Хилэнц
(10/23-11/21)


4 сарын 21. Лхагва гариг. Хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой асуудал үүсч магадгүй өдөр. Архаг өвчин хөдөлж болзошгүй байна. Бие организмаа эрүүлжүүлэх ялангуяа гэдэс дотроо цэвэрлэх курс эмчилгээ эхлэхэд тохиромжтой. Энэ нь танд шинэ эрч хүч өгч эрүүл чийрэг болгож өгнө. Ялангуяа ямар нэгэн чухал арга хэмжээ төлөвлөсөн бол бүр ч тустай.


Лхагва, 2010 оны 4-р сарын 21 (Өнөөдөр)

Нум
(11/22-12/21)


4 сарын 21. Лхагва гариг. Энэ өдөр янз бүрийн уулзалт, үдэшлэгээр дүүрэн өдөр. Шинэ танилууд, шинэ сэтгэгдлээ хуучны дурсамжуудаасаа илүү үнэлнэ. Гэхдээ шинэ зүйлст хэт бүү авт.


Лхагва, 2010 оны 4-р сарын 21 (Өнөөдөр)

Матар
(12/22-1/19)


4 сарын 21. Лхагва гариг. Үдээс хойш тайван амрахад мөн найз нөхөдтэйгээ уулзан ярилцахад тохиромжтой. Хэн нэгэн мөн чанар, байгаа байдлаараа танд таалагдан таатай санагдана. Ямар ч ажил эхлээд хэрэггүй. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Учир нь та нөхцөл байдлыг аль талаас нь дүгнэх чадваргүй байна.


Лхагва, 2010 оны 4-р сарын 21 (Өнөөдөр)

Хумх
(1/20-2/18)


4 сарын 21. Лхагва гариг. Од эрхэс олон ажлыг дуусга, ашигтай гэрээ хэлэлцээр байгуулах сурлагадаа амжилт гаргахдаа таатай болохыг зааж байна. Хамт олноороо гэрээ хэлэлцээр байгуулахдаа саруул ухааныг удирдлага болго. Зарим уулзалтыг албан бус нөхцөлд явуул. Мөн заримыг нь утсаар амжилттай шийдэж болно


Лхагва, 2010 оны 4-р сарын 21 (Өнөөдөр)

Загас
(2/19-3/20)


4 сарын 21. Лхагва гараг. Сэтгэл өөдрөг байна. Өнгөрсөн цаг үе олонхийнх нь хувьд бүх талаар амжилттай байсан байна. Хэт тансаг байдал таныг сэтгэл санааны таагүй байдалд оруулна. Одоо та тайван сууж өөрийн ололт амжилтаа цэгнэ. Хийсэн, эхэлсэн ажлуудынхаа алийг нь түрүүлж гүйцэтгэхээ бод. Өөрөөр хэлбэл тайван ухаалаг амьдралын сууриа байгуул.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 164 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited