#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.18 12:28 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 164 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next

Таны орд?
Матар 9%  9%  [ 6 ]
Хумх 5%  5%  [ 3 ]
Хонь 14%  14%  [ 9 ]
Үхэр 6%  6%  [ 4 ]
Ихэр 6%  6%  [ 4 ]
Мэлхий 6%  6%  [ 4 ]
Арслан 14%  14%  [ 9 ]
Охин 6%  6%  [ 4 ]
Хилэнц 8%  8%  [ 5 ]
Жинлүүр 11%  11%  [ 7 ]
Нум 11%  11%  [ 7 ]
Загас 5%  5%  [ 3 ]
Total votes: 65
Author Message
PostPosted: Oct.04.09 7:19 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Цаг агаар, Дорнын зурхайг урьдчилсан байдлаар болон тухайн өдрийнхийг хүргэж байх болно.!

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.01.09 2:01 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Аймшигтай зурхай.!


Vнэн vг уран гоё байдаггvй. магтах юм бол итгээд муулах юм бол итгэдэггvй мангар зангаа хая.!

Хонь
Дэндvv тvрэмгий, дээрэнгvй нь дэндсэн бvдvvлэг. Оюун ухааны сааталд ордог, хамгийн энгийн зvйлсийг арай гэж тогтоох нь олонтаа. Хэрэв чаддаг байсан бол дэргэдэх хvнээ ямар ч эргэлзээгvй чадах байсан. Гэвч гол тєлєв мэлрээд зогсож байхад тохьтой элдэв хачин сонин зvйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргvй, ний нуугvй, шар айраг, бvдvvлэг наргианд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансрын нисгэгч, эсвэл мисс болохыг мєрєєддєг байсан болохоор гол тєлєв хаа ч явсан зодоон хийж явдаг байсан. Гэр бvлийн амьдралд аль болох мєнгє, тєгрєгнєєс хол байлгаж байхгvй бол нvд ирмэхийн зуур єєрєє ч мэдэлгvй vрэн таран хийгээд хаячихдаг. Согтуу уедээ агсам согтуу тавих магадлал єндєртэй.

----------------------------

Vхэр
Нарийн, яншаа, доль засах дуртай, алтан хошуу хvргэхээс сийхгvй. Амьралдаа «салхи хаашаа хамхуул тийшээ» гэсэн зарчмыг мєрдлєгє болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг хийж явдаг. Тєрєлхийн жvжиглэх авъяастай болохоор эрчvvд нь єгєємєр хvн, хvvхнvvд нь бусдын тєлєє зовсон хvн болж жvжиглэдэг. Гэхдээ сэтгэлийнхээ тvvний бvгдийг vзэн яддаг бєгєєд єєрийгєє ертєнцийн тєв гэдэгт нэг ч хором эргэлздэггvй. Мєнгє, эд баялагт дуртай ч хvнд мэдэгдэлгvй чимээгvй мєртлєє уйгагvй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сvvлчийн оймсыг тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг байв ч vнэн хэрэг дээрээ хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа єгсvvлээд хєгширтлєє гэр булээ vргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч, єєртєє ч итгэдэггvй. Хvрч, авч чадах бvх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгvй зєвхєн ганцаар ашиглахыг хичээдэг.

---------------------------

Ихэр
Оюун ухаан болон мэдрэмжийн хувьд мєнхийн xvvxэд. Насанд хvрч, бvх хариуцлагыг єєрєє vvрнэ гэхээс боож vхсэн нь дээр гэж боддог болохоор хэн нэгний хvзvvн дээр сууж аваад єєд болтлоо празитлах дуртай. Ганц хийх дуртай зvйл нь vхэр холдтол vг олшруулах. Ном бага уншдаг, мэдлэг нимгэн атлаа ертєнцийн гарал vvслээс авахуулаад улс тєр хvртэл бvх юмны талаар єєрийн гэсэн бодолтой байх бєгєєд тvvнийгээ долоо хоногт багаар бодож арван удаа єєрчилж явдаг. Нас ахиад ирэхээр юу ч хамаагvй бясалгаж суух дуртай болдог. Жvжигчин эсвэл зохиолч болох нь цєєнгvй. Оюун ухааны ч тэр, биеийн ч тэр ачааллыг даадаггvй. Зочид хvлээж авах дуртай ч их бодож л єєрийнхєє чалчаа яриагаар дайлдаг.

-------------------------

Мэлхий
Бvтэл муутай нєхєр. Єєрийгєє тал бvрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу vзэлтэн. Vзэл бодлыг нь юу ч байсан єєрчилж чадахгvй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хvнийг даапаалах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндvv их айснаасаа болоод хvн рvv туруулж дайрч магадгvй ч гол тєлєв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хvн рvvгээ харайлгадаг. Дур нь хvрвэл баруун солгойгvй бvгдийг муулж, єєрийгєє нєхцєл байдлыг хянаж байгаа хvчтэй, єєртэй итгэлтэй хvн гэж харагдуулах дуртай. Гэвч vнэндээ бол жинхэнэ туулайн зурхтэй этгээд бєгєєд орь ганцаар тайван байх сонирхолтой.

--------------------------------

Арслан
Хар багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн. Єєр бусад ажилд дєр муутай. Багадаа эцэг эхээсээ мєнгє шаналгадаг бол, том болоод ирэхээрээ найз нєхєд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа хичээсэн байдал нь дурын хvний амьдралыг баллах чадалтай бол ховдог, хомхой зан нь ямар ч зузаан хэтэвчийг хоослож чадна. Гэхдээ яаж ч идлээ гээд таргалдаггvй гэж болно. Юу ч болсон зєвхєн єєртэй нь холбогдож, єєрийнх нь эргэн тойронд болж байх ёстой гэж vздэг болохоор ямар ч юманд манлайлагч, тэргvvлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь бvтэхгvй болоод ирвэл сэтгэлээр унаж, овор хэмжээгээр мэдэгдэхvйц багасдаг. Єєрийгєє агуу, хамгийн лаг, алдаа мадаг огт гаргадаггvй тєгс хvн гэдэгт vнэн голоосоо итгэдэг.

--------------------------------

Охин
Заан шиг бахдам эелдэг ч, туулай шиг ухаан багатай. Нарийн, харамч, vглээ. Ямар ч юмыг ном журмаар нь, шат дарааллын дагуу хийх гэсэн хvсэл нь хаа ч явсан хvмvvсийн дургvйг хvргэдэг. Vглээ єєнтєгч зангаараа ямар ч ажлыг нурааж, хэнийг ч байсан дэлбэртэл нь уурлуулж чадна. Хэзээ ч хар ухаанаараа, нєхцєл байдлалдаа тааруулан ажиллана гэж байдаггvй болохоор єєртєє болон єрєєл бусдад зориулсан дэндvv дэлгэрэнгvй тєлєвлєгєє бичиж суудаг. Хvмvvст тэр тєлєвлєгєє нь хэрэгтэй байна уу vгvй юу гэдэг нь єр хамаагvй. Бvх зvйлд нарийн тооцоотой ханддаг болохоор хийж байгаа бухэн нь уйтгартай, нvсэр болдог. Гэхдээ нэг зvйл дээр буюу хор найруулахдаа гарамгай болохоор дайсан гарч ирвэл долоон vеэр нь далд оруулах хор найруулахаас нааш санаа нь амрахгvй.

------------------------

Жинлvvр
Аз нь харьчихсан гэж болохоор xvмvvс л энэ ордонд тєрдєг. Хоёр гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр тєрєє хамгаалах, наргианы мэдрэмж нь жаахан хvvхдийнх шиг. Тэд мєнгєтэй, єндєр албан тушаалтай, бvтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргаж ёстой нэг чаддаггvй хvмvvс болохоор єчvvхэн тєдий шийдвэр гаргах хэрэг болоход гар хєл нь салганан, хар хєлс нь цутгасаар ухаан самуурдаг болохоор ямагт єєр хvн ємнєєс нь шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггvй мєртлєє єєрийгєє урлагийн талаарх нарийн мэдрэмжтэй xvн болгож харуулах дуртай. Єєрийгєє єрєвдєж, дєвийлгєх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.

------------------------------

Хилэнц
Хол эсвэл ойр байна гэлтгvй маш аюултай. Таныг vзэн яддаг, эсвэл ялах гэсэндээ бус зvгээр л vгvй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, «боов vмхvvлж, будаа болгоно. Зорьсондоо хvрэхийн тулд ямар ч арга ашиглаж мэдэх улс. Дараа нь хэрэг гарсан vед ар нуруунаас vхлийн цохилт єгєхийн тулд ємнє нь ямар ч хамаагvй vнээр сайн нэр, имижтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал тав алхаад л нэг vхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж боддог гэж хэлж байгаа бол цагийн ємнє алтан хошуу хvргэчихсэн хэрэг. Заваан онигоо, садар кинонд дуртай. Єєрийн секс ялалтын талаар элдэв цуу тараах, єєрт нь сайн хvмvvсийг даапаалах дуртай.

---------------------

Нум
Юу ч болж байсан баясгалантай инээж явдаг. Аваарт орж турбадуулж байсан ч єєдрєг зан, дайчин чадвараа алддаггvй нь гэлтэй. Тав арван минут vг сольсны дараа чимээгvйхэн нам зохих хvсэл аяндаа тєрєєд ирдэг. Хар багаасаа єєрийнхєє тэнэг хvсэл, vзэл бодлоо бусдад тулган хvлээлгэх дуртай, нойтон хамуу шиг этгээд. Дээрэнгvй єєдрєг зан нь бvх амьдралынх нь туршид єєрт нь яршиг тєвєг удаж байгааг мэддэг ч vгvй. Гол тєлєв сайн сайхны тєлєє гэсэн бодолдоо хєтлєгдєн худал ярьж, санаанаасаа зохиох дуртай. Vнэгvй хоол идэж, уух боломжтой олон хvн цугласан чимээ шуугиан ихтэй газраар явах хоббитой.

---------------------------

Матар
Хэрцгий, цэвдэг, мєсєн уул шиг хvйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ дарангуйлагч. Бусдын хvсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга учир гэж боддог болохоор єчvvхэн тєдий зvйлээр нээнтэглэж, єєлєх дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггvй. Хvvхдээ зодож, хань ижлээ зовоодог. Биеийн болон сэтгэлийн илvv хvнд дарамттай тулахаараа л ухарч, бууж єгдєг. Оюун ухааны хувьд ямар ч уран сэтгэмжгvй, бvдvvлэг боловч єс санаж, хорхойтой араандаа зууж чаддаг. Єєрийнх нь эерэг нэг л удаа хєдєлсєн байхад насанд туршдаа мартахгуй. Єєрийгєє хэт дєвийлгєх ба єєртєє vл итгэх гэсэн хоёр эсрэг тэсрэг vзлийн санаанд оромгvй нийлбэр байдаг болохоор vргэлж удирдах албан тушаал єєд мацаж байдаг.

------------------------

Хумх
Бодит амьдралаас дэндvv тасарсан хоосон мєрєєдєгч. Мєнгє зээлвэл тэр дороо vрээд хэнээс зээлснээ мартчихдаг болохоор эргvvлж єгдєггvй. Амлалтаа байнга зєрчдєг, ажил хийх дургvй. Ойр дотныхоо хvмvvсийн ар хударгаар элдэв цуу тараадаг. Гуанзны хоол, бэлэн гоймон ба бvдvvлэг зєгнєлт зохиолд дуртай болохоор аль алиныг нь таарсан vедээ гар таталгvй худалдаж авдаг. Мєнгє хурааж чадлаа гэж бодоход нэг л мэдэхэд тvvнээ дэлхийг аврах аль нэг тєлєвлєгєєгєє хэрэгжvvлэхэд vрээд vгvй хийчихдэг. Ядаж байхад тийм тєлєвлєгєє ихтэйг яана.

-------------------------

Загас
Хуурч мэхлэн, хулхидалгvйгээр амьд явж чаддаггvй. Заримдаа хаана нь худал, хаана нь vнэн байгаагаа єєрєє ч мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан vргэлж єєрєє єєртэйгээ зєрчилдєж, vргэлж єєгvй мултарч байдаг ч vvнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цєєн. Учир нь энэ бvхнийг ашиг хонжооны тєлєє бус харин «урлагийн тєлєєх урлаг» буюу сэтгэлийн таашаал авах зарчмаар хийж байдаг юм. Мєн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хєндєх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгvй. Ажил хийх дургvй, чаддаг ч vгvйн дээр ямар ч барьцгvй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо.

bolod.mn

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.06.09 11:08 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Друидууд /druids - фр./ бол явцуу хүрээний тайлгач /бөө/ хүмүүс юм. Эдгээр хүмүүс нь уламжлалт домог үгс болон эртний галлудын /эртний францчууд/ ёс зэргийг өвлөсөн угсаа залгагч нар юм. Их Британи, Франц, Хойд Итали, Испани, Австри, Чехословак зэрэг орнуудад амьдарч байсан ба тэднийд өвөг дээдэс билээ.

Друидууд хүний нүднээс далд шигүү ойд амьдардаг байсан ба ой модоо тахин шүтэж, ариун нандин гэж тооцдог байв. Модон дунд амьдарч байхдаа мод бүрийг чухалчилж тухайн үүлдрийн мод ба хүний зан хоёрын хоорондох холбоог олдог байсан байна. Хүн бүр мод шиг өөрийн гэсэн чанар чансаатай, дутагдалтай мөн тодорхой нөхцөл байдалд ургадаг хувирдаг гэж тэд үздэг байжээ.



АЛИМНЫ МОД /23.ХII - 01.I; 25.VI – 04.VII/
Алимны мод нь мэдрэмтгий, сэтгэлийн хөөрөлтэй мөн олон талтай байдаг. Ихэвчлэн сайхан биетэй, өндөргүй. Түүнд сайн талууд их байдаг: сэтгэл татам, аятайхан, сайхан сэтгэлтэй. Түүн рүү харахад хайр сэтгэл санаанд орж ирнэ хэдий өөрөө үүний тухай бодоогүй ч гэсэн.

Алимны мод хайр дурлалыг зөвхөн онолын талаас биш амьдрал дээр ч бас их сонирхно. Хамтрагч хүнийгээ сэтгэл дотроо хайрладаггүй ч түүнтэй гэрлэж чадна. Гэвч энэ нь халуун хайр сэтгэлээс татгалзаж байна гэсэн үг биш. Гэр бүлийн хэвийн амьдрал түүнд таалагддаггүй. Түүнд янз бүрийн өөрчлөлтүүд хэрэгтэй болдог. Тийм учраас тэр хайр дурлалынхаа харьцаанд өөрчлөлт оруулахын тулд ямар нэгэн асуудал, бэрхшээл бий болгодог.

Тэр амьдралынхаа турш хайр дурлалдаа үнэнч байдаг. Өөрт нь таалагдсан хүнтэйгээ гэрлэвэл, тэр гэр бүлийнхээ амьдралыг дээдэлж, хайрлах болно.

Гэвч өөрийн тооцоогүй зангаас болж хууртагдах нь элбэг тохиолддог. Өөрт нь байгаа хамгийн сүүлчийн талхаа ч таньтай хуваалцна.

Тэр маргаашийн тухай ер боддоггүй зөвхөн өнөөдрөөр амьдардаг. Хааяа зээл авчаад түүнийгээ мартдаг. Энэ нь түүний хувьд энгийн үзэгдэл.

Тэр хөнгөн хийсвэр санагддаг ч яг үнэндээ огт тийм биш. Тэр бол гүн ухаанч, аливаа зүйлийг зохиохдоо маш сайн. Амьдралаас таашаал авж чаддаг.

Тэр бол ухаантай, бодлоготой. Шинжлэх ухаан сонирхдог тал бий. Өөрийн сонирхож байгаа зүйлийн тухай уран зохиол унших дуртай. Өөрийн мэдлэгийг баяжуулахын тулд тэр ном их уншдаг. Харин мэдлэгээрээ гайхуулдаггүй.

Амттай сайхан хоолд дуртай. Түүний зан чанарууд: оюун ухаан ихтэй, дүн шинжилгээ хийх дуртай, хэрсүү, элэгсэг, хөөрүү.


ЖОДОО МОД /02.I - 11.I; 05.VII – 14.VII/
Хүйтэн гоо үзэсгэлэнтэй хүн. Бардам, олон зантай. Тэр харьцаандаа болон хамтын амьдралдаа хөнгөн хандах хэрэгтэй болов уу. Өөрийгөө тусгаарлагдсан хүн гэж боддогоос болж хамт олны дунд ч ганцаарддаг. Хамт олны дунд яриа хөөрөө муутай. Өөрийн санаа бодлоо илэрхийлэх нь цөөн, илэрхийлсэн ч тулгадаггүй. Гадны нөлөөнд бараг автдаггүй.

Зорьсондоо хүрэхийн тулд чанга, шургууханддаг. Эдгээр хүмүүс нь гойд ухаантай, задлан шинжлэх чадвартай, шинжлэх ухааны ажилд маш сайн. Гэвч түүний ажил нь өөрийн чадваруудтай нь нийцэхгүй бол амжилт олох нь ховор.

Сэтгэлд нь таараагүй ажилдаа ч хариуцлагатай, анхааралтай ханддаг. Тэр маш нямбай, ухамсартай учир ажил нь тодорхой үр дүнд хүрдэг.

Эдгээр хүмүүс нь өөртөө болон бусад хүмүүст хүнд байдал үүсгэдэг. Тэр олон асуудлын хамгийн хэцүүг сонгодог.

Ямар ч үед тэр найдвартай, итгэлтэй байдаг. Юү ч болсон тэр шударга байдаг болохоор түүнд итгэж найдаж болно.

Хайр дурлалдаа шаардлагатай, үг авдаггүй. Эдгээр зан чанаруудаасаа болж сэтгэл хангалуун байх нь ховор. Амьдралаас аль болох ихийг авахыг хүсдэг, учир нь өөрийнхөө үнэ цэнийг сайн мэддэг.

Тэр ухаанаа алдталаа дурлавал түүний хайр дурлал нь хязгааргүй болно.

Эдгээр хүмүүс эртний эд зүйлс, том баяр, эртний гоёл чимэглэл, бүдэгхэн гэрэл, сайхан үнэртэй ус зэрэгт дуртай.

Түүний зан чанарууд: хатуужилтай, оюун ухаан ихтэй, шинжилгээ болон логик ухаан гаргах хандлагатай.


ХАЙЛААС МОД /12.I - 24.I; 15.VII – 25.VII/
Энэ хүн байнга бусдын анхаарлыг татдаг. Тэр гоо үзэсгэлэнтэй мөн цэгц биетэй хүмүүс. Гэхдээ эрүүл саруул биетэй мэт харагддаг ч яг үнэндээ бас тийм биш.

Тэр гадаад байдалдаа анхаарал тавиад байдаггүй, энгийн маягаар хувцасладаг. Ихэвчлэн дуртай хувцсаа хуучиртал нь өмсдөг.

Тэр амьдралдаа энгийн байх дуртай, голомтгой биш. Түүний мөн чанар нь тэнцвэртэй, тайван байдал. Түүний удаан хөдөлгөөн нь нүдэнд их тусдаг. Сургамжлах дуртай ба энэ нь түүнийг бусдад тэсвэрлэшгүй болгодог.

Тэр хэт шулуун ба нээлттэй хүн. Маш өгөөмөр сэтгэлтэй. Хүний сайхан сэтгэлд итгэдэг. Хариуцлагатай, ойр дотны хүмүүстэй их хэрэг болдог мөн тэдэндээ туслахад ч бэлэн байдаг.

Түүний хийж байгаа эсвэл хийх гэж байгаа аливаа ажил нь дандаа сайн сайхны төлөө байдаг. Энэ ажил нь хичнээн хэцүү байсан ч тэр амжилт олно гэж итгэсээр хийдэг. Гэхдээ азгүйтвэл, тэр бусдаас илүү санаагаар унадаг.

Бусдад нөлөөлж чаддаг учраас энэ авъяасаа их ашигладаг. Удирдах дуртай, удирдуулах дургүй. Хүмүүсийг удирдснаар их амжилт олдог.

Энэ хүн бол хэрсүү ухаантай, яг онож бодох чадвартай. Тэр бас их уран гартай.

Хайр дурлалын харьцаандаа их шаардлага тавьдаг, өөрөө ч ихийг өгдөг. Хайр дурлалдаа маш их халуун сэтгэлээр ханддаг. Амьдралын ханиа зөв сонгож чадвал, тэр хайр дурлалаа насан турш хадгалж чаддаг хүн. Хайр дурлалдаа их үнэнч. Түүнтэй харьцахдаа их тэсвэр тэвчээр гаргах хэрэгтэй, тэгвэл тэр өөрөө ч зүгээр суухгүй.

Энэ хүний амьдрал их сайхан, аятайхан байна. Тэр амьдралаа ямар байлгамаар байна тийм байлгаж чаддаг. Түүний наргианч зан амьдралын хэцүү үеийг даван туулахад нь туслана.

Түүний зан чанарууд: бодит хэрсүү бодолтой, удирдах чадвартай, гярхай.


АГАР МОД /25.I - 03.II; 26.VII – 04.VIII/
Эдгээр хүмүүсийг танихад амархан, учир нь эрүүл чийрэг биетэйгээс гадна бас царайлаг.

Орчин үеийн гоё чамин зүйлсд дуртай, гэхдээ бас түүнийг байгалийн хүн гэж хэлж болно учир нь ямар ч орчинд амархан дасдаг, хамгийн өчүүхэн зүйлд ч сэтгэл хангалуун байж чаддаг. Ямар ч нөхцөлд сэтгэл хангалуун амьдарч чадна.

Тэр хааяа хэт хэрсүү бүр бүдүүлэг зан гаргадаг ч түүнд сайхан сэтгэл гэж бас бий. Тэр бол тайван хүн. Энэ тайван байдал нь түүний эргэн тойрч буй бүх хүмүүст нөлөөлдөг. Ийм хүнд хамт олон маш дуртай байдаг.

Эдгээр хүмүүсийн бие нь эрт хөгжиж боловсордог, эрт биеэ даадаг. Тэд мөнгө, алдар нэр болон амжилтын хойноос хөөцөлддөггүй. Аз жаргалтай байх нь л түүнд их чухал. Ганцхан үүнийг л тэр хүснэ.

Асуудал, бэрхшээлд дургүй, тийм учраас эдгээрээс аль болох зайлсхийхийг боддог. Аливаа хурц, чухал асуудлыг шийдвэрлэх, үүний тухай маргах нь түүний зан биш. Харин аливаа сэдвээр ярилцах их дуртай. Түүний санаа бодол дандаа зөв, таарсан байдаг. Түүний мэдлэг бусдад шууд мэдрэгддэг.

Түүнийг уян хатан гэж хэлж болно. Түүний энэ зан л бусдын анхаарлыг их татдаг.

Тэр их мөрөөдөх дуртай. Зуны зугаалга, хотоос гарч зугаалах бас дуртай.

Тэр амьдралын урсгалаар явдаг хүмүүсийн нэг, амьдралаа зохион байгуулаад байдаггүй.

Эдгээр хүмүүс ганцаардалд дургүй. Залуу насандаа найзуудын хүрээнд байхыг эрхэмлэдэг. Тэр өөрийгөө ойр дотны хүмүүсээрээ хүрээлүүлхийн тулд маш их хичээдэг.

Хайр дурлалдаа болон нөхөрлөлдөө бусдаас илүү үнэнч. Түүнээс хэзээ ч тусламж гуйж болно.

Хайртай хүмүүсийнхээ дунд тэр маш тайван байдаг.

Түүний зан чанарууд мэдлэг боловролоо ямагт хөгжүүлдэг, уян, бодлоготой, тууштай, үнэнч, хэрсүү.


УЛИАНГАР МОД /04.II - 08.II; 05.VIII – 13.VIII/
Эдгээр хүмүүс залуу насандаа гоо үзэсгэлэнтэй болон цэгц биетэйгээрээ ялгардаг ч нас ахих тус ам өөрөө өөртөө бий болгодог амьдралын бэрхшээлүүд гарч ирнэ. Цаг хугацаа өнгөрдгийг илүү хурц мэдэрдэг, тийм болохоор бүр эрт хөгширхөөс айдаг, харин энэ айдсаасаа болж илүү хурдан хөгширдөг. Түүнд эерэгээр нөлөөлдөг хүмүүсийн дунд байх нь маш чухал. Тийм учраас харьцах хүмүүсээ маш болгоомжтой, хянуур сонгох нь чухал.

Тэр хүрээлж буй орчиндоо маш мэдрэмтгий байдаг. Тэр нүүж суухдаа их болгоомжтой байх хэрэгтэй болдог, учир нь түүнд өөр орчин, нөхцөл тэр болгон таалагдаад байдаггүй. Зай муутай газар санагдвал бие нь муудах хандлагатай.

Ганцаараа амьдрах дургүй. Тэр хүнтэй харьцах хэрэгтэй, гэхдээ харьцах хүмүүсээ өөрөө сонгоно. Түүний эрх чөлөөг хэн нэгэн хязгаарлавал, тэр маш их зовж гутардаг. Эхний үед үүнийгээ нууна, гэхдээ энэ нь удаан үргэлжлэвэл нууж чаддаггүй.

Энэ хүний нэг онцлог нь өөрийгөө өрөвддөг, үүнийгээ бусдаас нууж дотроо л бодож ташаал авдаг.

Түүний бардам зоригтой зан нь ямар ч хүнд бэрхшээлийг давна. Ямар нэгэн шалтгаанаас болж санаа зовсон байдлаа бусдад үзүүлдэггүй. Тэр үргэлж нүүрэндээ инээмсэглэлтэй байдаг. Түүнийг бага мэддэг хүмүүст тэр хөгжилтэй тайван мэт санагдана. Яг үнэндээ бол тэр маш эмзэг бүр ялихгүй жижиг зүйл ч түүнийг бухимдуулахад хүргэнэ.

Энэ хүнийг бодь сэтгэлтэн гэж хэлж болно. Түүнийг материалист маягийн ухаантай гэж хэлж болохгүй л болов уу. Гэхдээ тэр маш зохион байгуулалттай, өөрийн ирээдүйн талаар боддог.

Эдгээр хүмүүсийн төрөлхийн нарийн ухаан нь ер хөгширдөггүй. Тэр өөрийн хэрсүү ухааны ачаар биеэ тоосон байдлаа нууж чаддаг.

Эдгээр хүмүүсийн ихэнх нь эмч нар байдаг.

Хайр дурлалдаа тэд аз жаргалтай байх нь ховор, учир нь хэт эмзэг, өөрийн эрхээр байх дуртай. Хайр дурлалын хэрүүл маргаан дээр тэр егөөтэй инээмсэглэл, тоглоом тохуу хийсэн тоомсоргүй байдал гаргаж байж өөрийгөө авардаг.

Түүний зан чанарууд: эрх чөлөөнд дуртай, мөрөөдөмтгий, уран сэтгэхдээ сайн, зөн бэлэг ихтэй.


ӨМНӨ ЗҮГИЙН КАРТАС МОД /09.II-18.II; 14.VIII-23.VIII/
Энэ бол, гоёмсог, хүчирхэг, саглагар ургамал юм. Ямар ч нөхцөлд дасдаг.

Энэ хүмүүс шаардлага гарвал тэнгэр доор ч хонож чадна, гэхдээ мэдээж бас бусад хүмүүсийн адил тав тухтай орчинд дуртай.

Эрүүл чийрэг биетэй, ямар ч газар гэртээ байгаа юм шиг тайван байж чадна. Түүнийг бүрэг, ичимхий биш гэж хэлж болно. Өөртөө итгэлтэй, идэвхитэй, хүрээлж буй хүмүүстээ өөрийгөө хэрэгтэй хүн гэдгээ харүүлж чаддаг. Түүний талаар тоглоом тохуу хийвэл маш эмзэглэдэг ойлгохыг ч хүсэхгүй.

Тэр анхаарлын төвд байх дуртай. Үүний төлөө өөрийгөө золиослоход ч бэлэн байдаг. Бүгдийг гайхшруулах нь түүний хувьд маш чухал. Бусдад нөлөө үзүүлж ямарваа нэг зүйлийг хийлгүүлэхэд хүргэж чаддаг. Хүссэн зүйлээ авахын тулд шургуу ханддаг. Өөрийгөө дандаа зөв гэж боддог.

Бусдын оролцоогүйгээр өөрөө шийдэх дуртай. Эцсийн үгийг тэр хэлэх ёстой. Үнэхээр тэр хамгийн хэцүү асуудлуудыг шийдэж чадна. Маш хурдан шийдэж чаддаг нь ч бас гайхалтай. Асуудлыг задлан шинжиж чаддагаараа онцлогтой.

Аюултай болохыг мэдэлгүйгээр, үр дагаврыг тооцоолон бодоогүйгээс болж таагүй байдалд орох нь амархан. Гэхдээ амархан орсон шигээ амархан гарч чаддаг. Өөрийн шулуун шударга, биеэ тоосон, бардам зангаасаа болж зөвхөн хувийн амьдралдаа төдийгүй ажилдаа ч хүнд бэрх үеүүдтэй тулгардаг.

Тэр адал явдалд дуртай учраас түүний амьдрал үргэлж хөдөлгөөнтэй, өөрчлөлттэй байдаг. Хэдий бие даасан, өөрийн эрхээр байдаг ч гадны нөлөөнд автаж, бусдын дураар байж чадна. Эдгээр хүмүүсийн дунд баатрууд ч бий зовлон эдлэгч нар ч бий.

Тэр маш эмзэг, уян нялуун. Хайр дурлалыг шүтэн биширдэг. Тэр дассан сэтгэлээ үүрд байлгаж чаддаг. Түүний хувьд хайр сэтгэл үгүй бол амьдрал утгагүй.

Түүний оюун ухаан их хөгжсөн, дуу хөгжимд дуртай, амьдралд хайртай.

Түүний зан чанарууд: өөдрөг үзэлтэй, сэтгэлийн хөөрөлтэй, оуюн ухаан ихтэй, аливаа зүйлийг нотлох дуртай.


НАРС МОД /19.II - 28/29.II; 24.VII - 02.IX/
Эдгээр хүмүүс нь гоё сайхан зүйлсд дуртай, гэр орноо үнэлж дээдэлж явдаг хүмүүс.

Юү хүсч байгаагаа айн мэддэг, амьдралын урсгалаар хөвдөггүй. Амьдрал түүнд өгч байгаа юманд сэтгэл хангалуун байдаггүй. Өөрийн амьдралыг өөрөө зохион байгуулах дуртай, нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж чаддаг. Эдгээр хүмүүс хэзээ ч номхон, дуулгавартай байдаггүи. Өөрийнхөө гэрийг ч өөрөө өөртөө зориулж бий болгодог.

Ямар ч уй гашууд дийлдэх дургүй. Толгой дээгүүр, бардам явдаг. Тэр маш зоригтой, эрэмгий, ямар ч эсэргүүцлийг тэсвэрлэнэ. Эрсдэлтэй үйлдэл хийж чаддагаараа дандаа урд тэргүүлж байдаг. Аливаа мэргэжилд амжилт олдог. Аливаа үйлдэл хийхдээ хурдан болон зөв байдаг. Маш их шаргуу тул явж байгаа зам, хүрэх гэж байгаа зорилгоос нь болиулах боломжгүй.

Тэр гүнзгий ухаан бодолтой, эмх цэгцтэй сэтгэхүйтэй, удирдах, зохион байгуулах чадвар сайтай. Зорьсондоо хүрэхийн тулд юү шаардлагатайг сайн мэддэг.

Ямар ч бүр хайр дурлалын хэцүү байдлаас ч нэр төртэйгээр гарч чаддаг.

Эдгээр хүмүүсийн сул тал нь бага байдаг. Нэг сул тал нь хайр дурлал юм. Хайр дурлалдаа тэр маш мэдрэмтгий, тачаангуй, тэсвэргүй болдог, амархан дурладаг, тийм учраас хайр дурлалын таагүй явдалд их өртдөг.

Эдгээр хүмүүс нь их найрсаг, зочломтгой мэт санагдавч, яг үнэндээ тийм ч их тусархаг ба өглөгч сэтгэлтэй биш. Түүнд хамгийн чухал нь өөрийн тав тух, өөрийн сайн сайхан байдал. Найз нөхдийн таагүй явдлууд түүний сэтгэлийг зовоодоггүй, харин зүгээр даган гутарч байгаагаа хэлж чадна.

Түүний зан чанарууд: удирдах, зохион байгуулах чадвартай, анализ хийх дуртай, гоо зүйн ухаантай.


УД МОД /01.III - 10.III; 03.IХ - 12.IХ/
Түүний энгийн дүр төрх нь бусдад таатай ба нууцлагдмал санагдана. Энэ нууцлагдмал байдалд нь ихээхэн хүсэл, бодол байдаг ба өөрөө ч учрыг нь ойлгож чаддаггүй юм шиг. Гэхдээ түүний даруухан байдалд нь хууртагдах хэрэггүй. Үнэн хэрэг дээрээ тэр өөрөө юү хүсэж байгаагаа сайн мэддэг. Тэр шийдэмгий, ажил хэрэгч байж чаддаг. Түүнийг үгэнд оромтгой хүн гэж хэлэхгүй, ажил хэргийн асуудал дээр буулт хийдэггүй нилээн хэцүү хамтрагч. Тэр удаан, нөхцөл байдалдаа хурдан тааран зохицож чаддаггүй. Бусдыг их хүндэлдэг учраас хэнд ч юү ч тулгаад байдаггүй. Тэр захирах, удирдах дургүй.

Энэ хүн бол уян, романтик, нартай дулаан өдөрт ба ус горхины хажууд суух дуртай. Үнэр, амтыг хурц хүлээн авдаг. Өнгөгүй, жирийн мэдрэхүйд дургүй. Тэр сэтгэлээрээ амсах таашаалыг эрхэмлэдэг ба үүнийгээ яруу найргийн өнгөнд оруулдаг. Түүнд яруу найргийн нэг юм байдаг. Тэр гутрал гунигийн сургамжийн үгс хэлж чадна, гэхдээ үүнийг нь эмзэг хүлээн авч хэрэггүй. Хоромхон зуурын баяр баясгаланг тэр бусдаас илүү ашиглаж чаддаг.

Тэр их уран чадамгай, дүрслэн бодох чадвар нь сайн, зөн бэлэгтэй, гярхай. Сайн сэтгэл зүйч нар байдаг учраас бусдын бодол санаа таачихдаг.

Биеээ хамгаалж чаддаггүй, дорой мэт харагдавч яг үнэн хэрэг дээр ер тийм биш. Энэ нь зөвхөн өөрийн хувийн эрх ашгийн төлөө л хэрэглэж байгаа арга юм. Түүнтэй ямар нэг ажил эрхлэхдээ тэр сул дорой мэт дүр эсгэдгийг мартах хэрэггүй. Яг үнэндээ тэр өөрийгөө яаж хамгаалахаа сайн мэддэг.

Түүнийг гомдоллоход эмзэг хүлээн авсны хэрэггүй.

Хэрвээ тэр өөрөө хайр дурлалын зовлонд хэт их тэмүүлэхгүй бол түүний амьдрал тайван байхсан.

Түүний зан чанарууд: зөн бэлэгтэй, дүрслэн төсөөлөхдөө маш сайн.


ДАЛДУУ МОД /11.III- 20.III; 13.IХ - 22.IХ/
Энэ хүн сэтгэл татах, дур булаах чадалтай ба үүнийгээ их чадварлаг ашигладаг. Хэний ч толгойг эргүүлж чадна. Тэр бол үнэхээр таатай, нүдэнд дулаахан ба бусад хүмүүс түүнтэй амархан хэл амаа олдог. Бусад хүмүүс түүний хажууд байхдаа оюуны ба сэтгэлийн тав тух мэдэрдэг.

Түүнд их найдаж болохгүй үе байдаг ч тэр хайр сэтгэлийг мэдрүүлдэг. Эргэн тойрныхоо хүмүүсийг хүндэлдэг ба хэзээ ч захирахыг хүсдэггүй, амьдралыг нь удирддаггүй. Тэр их тэвчээртэй ба анхааралтай ярилцагч.

Гаднаас нь харахад амгалан, тайван, дуу муутай, аймхайдуу, зориггүй. Гутрангуй ба залхуутай байдал түүний гол дайснууд. Эдгээр мэдрэхүйтэй бүх амьдралаа өнгөрөөдөг үе ч байдаг.

Тэр хангалуун, тав тухтай амьдрал мөрөөддөг ч үүнийг их чухал ач холбогдолтой гэж үздэггүй хааяа бүр ухамсарладаг ч үгүй. Тэр ямар ч орчинд дасан зохицож чаддаг. Бүр овоохойд ч гэрийн таатай орчин бүрдүүлчихдэг.

Энэ хүн их зөрүүд, тогтворгүй ба түүнийг ойлгох маш хэцүү байдаг. Амьдралдаа өөртэйгээ адил хүнтэйгээ учрах нь чухал тэгвэл түүний хайр дурлалын амьдрал зөрчилдөөнгүй тайван байх болно. Ямарч шалтгаангүйгээр хартай байдаг. Бялдуучлалыг сайн мэдэрдэг. Өөрийн үнэ цэнэ, чанар чансайгаа маш сайн мэддэг.

Энэ хүн амьдралын ухаантай, аргатай, техникийн чадвартай, нарийн нямбай.

Түүний зан чанарууд: гярхай, бодит байдлыг эрхэмлэдэг, зохион байгуулах чадвартай.


ШИД МОД /22.III - 31.III; 24.IХ - 0З.Х/
Түүнийг анх харахад тэр бусдад үзэмжгүй, сул дорой сэтгэгдэл төрүүлнэ. Олон хүмүүсийн дунд түүнийг шууд олж харахгүй. Тэр дуу муутай, өөрийгөө харуулах гэж тэмүүлдэггүй. Гэхдээ түүн рүү сайн харвал, тэр их сэтгэл татсан бас гойд ухаантай гэдгийг нь олж харна.

Тэр даруу төлөв зантай ч анхаарал татдаг. Хэнтэй ч адилгүй, маш өвөрмөц хүн учраас нүдэнд өртдөг. Түүний амьдралд хандаж байгаа хандлага нь бусдаас тэс ондоо. Энэ хүнээс юү ч хүлээж болно. Тэр тааварлашгүй үйлдэл хийдэг эсвэл тааварлашгүй зүйл санал болгодог. Ийм хүмүүс бусдад санаа зовох сэтгэл төрүүлдэг.

Тэр бусдын хамгийн нандин бодлыг нь таах чадвартай. Дурлалд тэр хүний хайртай хүн эсвэл эсрэгээр, зовоосон хүн болдог. Түүний хажууд тайван байж чадах болов уу. Гэхдээ тэр хэн нэгнийг үнэхээр хайрлаж чадвал түүнийхээ амьдралыг хөнгөлхийн тулд бүхнийг хийж аз жаргалтай болгож чаддаг. Түүний зан байдал нь хурдан хувирдгаас болж тэр эсвэл сайхан сэтгэлтэй, мэргэн ухаантай, тэвчээртэй эсвэл ууртай, аюултай, хорон болдог. Түүний хоромхон зуурын зан байдал болон олон аашаас нь шалтгаалан тэр хар санаатай эсвэл цагаахан сэтгэлтэй болж хувирдаг.

Түүний гадаад төрх нь шидтэй мэт үйлчилдэг. Хэрвээ тэр хүсвэл өөрийгөө хайрлуулж чаддаг. Гэхдээ хэрвээ та түүний талд ороогүй, түүний сэтгэлийг татаагүй бол түүнтэй болгоомжтой байгаарай. Энэ хүн бол эрсдлээс айдаггүй. Түүнтэй хамт амьдрахад нэг талын санаа зовоосон нөгөө талын маш сэтгэл догдлуулсан байна.

Эдгээр хүмүүс их холбирхой, санаачлагатай ч байдаг, идэвхгүй ч байдаг. Бүгдийг орхиод амьдралын урсгалаар хөвж ч чаддаг. Тэр бүгдийг ойлгодог, түүнтэй юу болж байгааг ухамсарладаг. Ямар ч орчинд хурдан дасч зохицдог ба өчүүхэн зүйлээс ч ташаал авж чаддагаараа бусдаас ялгардаг.

Эдгээр хүмүүс нь сурах өндөр чадвартай, сайн сурдаг, аливаа зүйлийг хурдан бөгөөд амархан мэдээд авдаг. Тал бүрийн мэдлэгтэй. Эдгээр мэдлэгээ ашиглах эсэхээ зөвхөн өөрөө л мэддэг.

Түүний зан чанарууд: зөн бэлэгтэй, ургуулан бодох, сэтгэх дуртай, задлан шинжилгээ хийх чадвартай.


TЭС МОД /01.IV - 10.IV; 04.Х - 1З.Х/
Сэтгэл татам, ялдамхан, хөнгөхөн алхаа гишгээтэй, нүүрэндээ инээмсэглэлтэй. Гэхдээ энэ хэврэгхэн байдлын цаана хатуужилтай, тогтвортой зан бий. Нүүрэн дэх инээмсэглэл нь дотоод баяр баясгалангийх биш харин өөрийгөө хянах чадвартайгийх юм.

Өөрийнхөө үнэ цэнэ, чанар чансааг яаж тодотгохоо сайн мэднэ, сайхан хувцасладаг, сонголт сайтай. Тэр их сонирхол татсан хүн. Тэр ямагт сайхан зүйлд тэмүүлдэг, дурладаг, гадаад нөлөөнд мэдрэмтгий, найрсаг, төвийг баримталдаг. Түүнд хэзээ ч найдаж болно, хэзээ ч урвахгүй. Хааяа гэнэн цайлган зангаасаа болж ашиглуулдаг. Хүнд баяр баясгалан өгөхийн тулд өөрийгөө ч золиослодог. Заримдаа харъяалагдлын байдалд ордог. Тэр маш хариуцлагтай учраас ихэнх үед бүх болсон явдалд өөрийгөө буруутай гэж үздэг. Гэм буруу нь хааяа түүний сэтгэлийг бүр зовоочдог.

Хүмүүсээс холдуу байдаг, тиймээс ч бие дааж амьдрах, хараат бус байхыг тэмүүлдэг. Түүний хувийн амьдрал нь баялаг ба маргаашийн өдрийн ажлуудаар дүүрэн байдаг. Тэд их хашир, урьдаас мэддэг учир эдгээр хүмүүсийн ихэнх нь гэрлэхийг боддог. Хайр дурлалдаа ихийг шаарддаг ч өөрөө ихийг өгдөг. Тэр байнга сэтгэлийг шалгадаг хүний нэг. Түүнийг хуурч болохгүй. Асар их оюун ухаантай, байдлын өөрчлөлтөнд амархан дасдаг. Ихэвчлэн зорьсондоо хүрдэг, гэхдээ хааяа өдөр тутмын ажил нь түүнд саад болдог.

Түүний зан чанарууд: оюун ухаантай, сэтгэн боддог, мэдрэмтгий, зөн бэлэгтэй, задлан бодох дуртай.


АГЧ МОД /11.IV - 20.IV; 14.Х - 23.Х/
Эдгээр хүмүүс их нямбай, өөрийгөө арчилсан, нэлээн сээтэгнүүр байдаг. Моод дагаж хувцасладаг. Хаана сонирхолтой байна тэнд л байх дуртай. Тэр гэртээ л суугаад байдаггүй хүн, янз бүрийн шинэ хүмүүстэй танилцах дуртай, тэр хүмүүсийг чин сэтгэлээс нь яриулж чаддаг. Түүнд бүрэн итгэж болно, учир нь хөндлөнгийн хүний үйлдлийг шүүмжилдэггүй, нууцыг нь задладаггүй.

Эдгээр хүмүүсийн дунд гоц авъястай алдартнууд, бодгальч үзэлтэнгүүд их байдаг. Эдгээр хүмүүс нь сэргэлэн цовоо, эрчимтэй, ядрашгүй байдаг. Ямагт дээгүүр байхыг тэмүүлдэг. Тэр төрөлхийн зориггүй, даруу төлөв зантай ч амь нас болон эд хөрөнгө суурь нь болсон хамгийн эрсдэлтэй шийдвэрүүд гаргаж чаддаг. Түүний толгойд байнга янз бүрийн төлөвлөгөө байдаг ба эдгээр нь ихэвчлэн сонин, ердийн бус байдаг. Тэр шинэ ба тэргүүн зүйлс их сонирхдог, шинэ санаа гарвал урам зоригтойгоор биелүүлэхэд бэлэн байдаг. Тэр их далайцтай сэтгэдэг хүн. Гэхдээ төлөвлөгөөгөө биелүүлэх нь ховор.

Тэр нэлээн увайгүй. Олон нийт түүний тухай яривал түүнд талагддаг харин хүмүүсийн бодол, шүүмжлэлээс айдаггүй.

Түүнд хэдий гярхай ухаан, зөн бэлэг, сэтгэх чадвар байдаг ч түүний амьдрал нь асуудлаар дүүрэн байдаг. Түүнийг хэцүү, олон талтай хүн гэж хэлж болно.

Хайр дурлал дээр түүний харьцаа энгийн биш. Бусад зүйл дээр гаргадаг урьдаас тааварлашгүй зангаа мөн үүн дээр ч бас гаргадаг. Хэрвээ өөртэйгээ адилхан бодож сэтгэдэг хүнтэй учирвал гэр бүлийн аз жаргалыг амсана.

Түүний зан чанарууд: урам зоригтой, сэргэлэн цовоо, хошин шогийн мэдрэхүйтэй, анализ хийх чадвартай, ерөнхийгөөс тасархайг нотлох чадвартай.


САМРЫН МОД /21.IV - З0.IV; 24.Х - 02.ХI/
Энэ хүн юуны түрүүнд өөрийн маяг ба нарийн тансаг ааш заншил дээр санаа тавьдаг. Энэ нь түүний бүрэг ичимхий занг нуудаг. Энгийн байдал нь хүний эрхэм зэрэг гэж үздэггүй.

Тэр олон ааштай, аминч, түрэмгий байдаг ч үүний зэрэгцээ бас эелдэг, зочломтгой байдаг ба зорьсон санаагаа зоригтой хэлдэг. Түүнийг зөрүүд гэж бас хэлж болно.

Түүний үйлдлийг урьдаас мэдэх гэж хэрэггүй, учир нь аливаа нөхцөл байдалд түүнтэй яаж харьцах нь ойлгоход хэцүү байдаг. Тэр тэвчээргүй ба хувирамтгай эсвэл тэс эсрэгээр төвийг сахисан ба эелдэг зан гаргаж мэднэ.

Тэр их томоогүй, ямар ч шалтгаангүйгээр танд өөрийнхөө хайр сэтгэл ба нөхөрлөлөө өгчөөд дараа нь гэнэт үүнийгээ үгүй хийж чаддаг. Тэр нэгэн зэрэг хартай бас найрсаг байж чаддаг.

Тэр аливаа нөхцөл байдлыг заавал хүндрүүлэх гээд байдаг. Өөрөө зовох дуртай бусдыг ч дуртайяа зовоодог. Бусдад өөрийгөө гоц гойд гэдгээ үзүүлэхийг мэдэгдүүлхийг маш их хичээдэг бас чаддаг.

Түүнийг хайрлах, түүнтэй нөхөрлөх хэцүү, учир нь тэр байнга гэнэт нэг юм сэддэг. Түүнтэй зөрчилдөх их хэцүү, ихэвчлэн бусдыг нөлөөндөө оруулж чаддаг. Хурдан шийдвэр гаргадаг учраас бусдыг өөрийн эрхшээлд оруулж чаддаг. Тэр гайхалтай удирдах чадвартай. Өөрийн гаргасан шийдвэрийн үр дагаварыг сайн мэддэг. Тэр огт санаа зоволгүйгээр аймшгийн хар санаатай үйлдэл хийж чадна. Тийм болохоор олон дайсантай мөн олон найз нөхөдтэй. Тэр эрсдлээс айдаггүй, буулт хийдэггүй, замнасан замаар явдаггүй. Ер нь амьдралаа ердийн болгохгүйг хичээн бүхнийг хийдэг.

Амьдралдаа өөртөө л найддаг, хамгаас илүү өөрийн бие даасан болон тусдаа байдлыг хадгалахын төлөө санаа тавьдаг.

Түүний зан чанарууд: шийдэмгий, гярхай, удирдах чадвартай.


МЭЛРЭГ МОД /01.V - 14.V; 03.ХI - 11 .XI/
Цовоо, хөдөлгөөнтэй, нийтэч, анхаарлын төвд байдаг хүмүүс. Ухаалаг бас чөлөөтэй яриа өрнүүлдэг, үүгээрээ бусдыг татдаг. Хамт олны чөлөөтэй байдлыг зөвхөн тэр л бий болгодог. Түүнийг сайн мэддэггүй хүмүүст тэр их хөгжилтэй, тайван, гүдэсхэн, амьдралдаа асуудалгүй хүн харагддаг. Гэвч түүнийг сайн мэддэг хүмүүс түүний эмзэг сэтгэлийг сайн мэднэ. Гаднаа амьдралын баяр баясгалантай харагддаг ч сэтгэл дотроо гутрангуй үзэлтэн юм.

Тэр ухамсартай ба холын хараатай байхыг хичээдэг тиймээс ч аливаа зүйлд болгоомжтой ханддаг. Тэр итгэмтгий биш, сэжиглэмтгий, хатуу сануулгаар дүүрэн хүн. Бусадтай зохицож харьцахдаа бас заль ухаан хэрэглэхээ ч мэддэг. Гэхдээ үүнийгээ ихэвчлэн ажил хэргийн харьцаанд л хэрэглэдэг. Ашиг хонжоо, эд хөрөнгө хардаггүй хэрнээ мөнгө сайн олдог. Ямар ч ажлаас айдаггүй, түүний сэргэлэн зан ба оюун ухааныг нь захиргаа өндрөөр үнэлдэг.

Тэр өөрийн эрхээр амьдрах дуртай учраас түүнтэй гэр бүл болвол нэлээн хэцүү байна. Үүрэг хариуцлагаар дарагдах ба уяатай байх дургүй. Хязгаарлал нь түүнийг их зовоодог. Тэгсэн ч тэр үүрэг хариуцлагаа биелүүлдэг. Үүрэг хариуцлагыг биелүүлэх хэрэгтэй гэж мэддэг ч энэ бүхэн түүнийг дарамтанд оруулдаг.

Хайр дурлалд амархан сэтгэл нь гонсойдог. Хүүхдэд хайртай, тэдэнтэй чөлөөтэй байдаг. Хамгийн хэцүү зүйлийг ч ойлгохоор тайлбарлаж өгдөг. Тэр өөрийн оюун ухаанаараа хэцүү зүйлийг амархан ба ойлгомжтой болгож чаддаг. Тэр гутрангуй үзэлтэй, амьдралаас сайн сайхан юм хүлээдэггүй ч хүүхдүүд түүнд утга учир, найдвар өгдөг. Хүүхүүд л түүнд бусдаас илүү аз жаргал, таашаал өгдөг.

Түүний зан чанарууд: зөн бэлэгтэй, оюун ухаан ихтэй, сэтгэн бодох ба эрэгцүүлэн бодох чадвартай.


ТУУЛАЙН БӨӨРНИЙ МОД /15.V-24.V; 12.ХI-21.ХI/
Энэ хүн бол амьдрал болон хүчээр дүүрэн, гоо үзэсгэлэнтэй, гэхдээ үүгээрээ ашиг хонжоо хайдаггүй, сэтгэл татам байдлаараа бусдыг эршээлдээ оруулахыг хүсдэггүй. Тэр их мэдрэмтгий, соргог зантай хүн.

Тэр уужим уудам байдалд дуртай. Тэр төрөлхийн шударга хүн тиймээс үр дагаврыг нь бодолгүйгээр өөрийн зөвийг ямар ч аргаар хамгаална. Аливаа журмыг зөрчвөл тэр шууд эсэргүүцнэ. Ёс суртахууны дүрэм журам нь түүний хувьд их чухал ихэвчлэн тэр бүр ёс суртахууныг хатуу баримталдаг хүн гэдгээ харуулдаг. Төрөл бүрийн заль мэх, тооцоотой үйлдэл, арга мэх зэргийг үзэн яддаг, тийм болохоор эвгүй байдалд орох нь их тохиолддог ба бусдыг санамсаргүйгээр өөрийнхөө эсрэг болгодог. Бусадтай харьцахдаа уян хатан байж чаддаггүйгээсээ болж сэтгэл нь их гонсойдог, ажлаа болон ажлын байраа байнга солих болдог. Ихэвчлэн үүнээс болж мөс муутай, сэтгэлгүй хүн гэдгээрээ алдаршдаг. Энэ бүхэн түүнийг их дарамтанд оруулахаас гадна гомдлоо удаан хадгалж явдаг.

Түүнийг зөрүүд гэж хэлэхгүй ч хэт шулуун, буулт хийдэггүй зангаасаа болж бусадтай ойлголцохдоо муухан. Тэр холын хараатай, болгоомжтой, шаргуу, тэсвэртэй тул санхүү болон эд хөрөнгийн асуудал түүнд байдаггүй.

Түүний ухаан нь хурдан, бодитой, ажигласны үндсэн дээр тулгуурласан байдаг. Тэр авъяастай, нарийн нямбай, хурдан шаламгай. Тэр гүн ухааны бодол болж, мөрөөдөж суух дуртай.

Түүний хайр дурлалын харьцаанд ч бас хүндрэл гардаг. Гэр бүлйин аз жаргалыг олоход түүнд хэцүү байдаг. Амрагаасаа чин үнэнч хайрыг шаарддаг өөрөө ч жинхнээсээ хайрлаж чаддаг. Нэг л удаа хайрладаг. Хайр сэтгэлийн хэрэгцээ бас түүнийг хайрлахгүй байж магадгүй гэсэн айдас түүнд байдаг. Энэ бүхэн өөрийн болон түүний амрагийн хоорондох харьцааг их хүндрүүлдэг.

Энэ хүн бусдыг байнга аягүйрхүүлэхийг, гайхшруулахыг хүсдэг. Түүний гаргаж байгаа зан нь бусдад ер ойлгомжгүй байдаг.

Түүнийг эргэн тойрч буй хүмүүсээс түүний амьдрал их шалтгаалдаг. Ойр дотны хүмүүсээс дэмжлэг авсан тохиолдолд л түүний чадварууд бүрэн хөгжинө. Түүнийг ойлгож, даган баясах, даган гутрах хэрэгтэй болов уу.

Түүний зан чанарууд: ажигламтгай, гярхай, удирдах чадвартай, авхаалжтай, бодит байдлыг эрхэмлэдэг.


ЯШИЛ МОД /25.V – 0З.VI; 22.ХI - 01.XII/
Эдгээр хүмүүс аятайхан харагддаг, цэгц биетэй, чамин хувцасладаг, хөдөлгөөндөө чөлөөтэй. Цовоо, чадалтай зантай хүн. Өөрөө өөртөө таалагддаг. Гэвч байнга түүний хажууд байвал нэлээн хэцүү, учир нь тэр их шаардлага тавьдаг ба аминч хүн. Тэр бие дааж амьдрахыг хүсдэг ч түүнийг бас халамжлах, түүний хэрэгцээг хангах хэрэгтэй. Дотны хүмүүсээ зөвхөн түүний таалагдснаар амьдрах, юм хийвэл түүний хүссэнээр хийх хэрэгтэй гэж тэр үздэг. Ийм хүнийг тэвчих хүн бага олдох болов уу.

Зөвхөн өөрийн амар мэндэд, амжилтанд хамаатай аливаа зүйлд биеэ тоосон байдаг. Юү хүсэж байгаагаа сайн мэддэг, юү хүсэхгүй байгаагаа бүр илүү сайн мэддэг. Аз жаргалдаа хүрэхийн тулд замаасаа юуг ч зайлуулж чадна. Энд түүний аминч зан нь гарч ирж байгаа юм. Хариуцлага хүлээх чадваргүй мэт санагдавч тийм биш. Амьдралын бэрхшээлүүдийг хөнгөхөн даван туулдаг. Энэ хүн маш итгэлтэй, найдвартай, түүнтэй айж эмээхгүйгээр гэрлэж болно. Хэдий аминч зантай ч өөрт нь байгаа бүгдийг тантай хуваалцахад бэлэн.

Түүний ухаан нь гоц гойд, уран сэтгэмжээр дүүрэн, үүнийгээ юуны өмнө зөн бэлгийн үндсэн дээр тулгуурладаг. Тэр их гярхай, ажигч хүн.

Хайр дурлалын харьцаанд тэр хань болох хүнээ их анхаардаг, халамж үзүүлдэг, өглөгч болдог, их үнэнч. Хайр дурлал нь ихэвчлэн амжилттай байдаг учир нь болох болохгүй бүгдийг харьцуулан бодож чаддаг. Хайр дурлалаа төдийгүй бас ашиг хонжоо бодож гэрлэдэг. Зөв хүнээ сонгож, алдаа гаргахгүйн төлөө их хичээл зүтгэл гаргадаг, амжилттай ч болдог. Гэр бүлийн амьдрал нь бүтэмжтэй байдаг.

Түүний зан чанарууд: зөн бэлэг, уран сэтгэмж, оюун ухаан ихтэй, задлан шинжих хандлагатай.


ГРАБ МОД /04.VI - 13.VI; 02.ХII - 11.XII/
Аятайхан хүмүүс, түүний энгийн байдал ч бусдын анхаарлыг татаж чадна. Залуу насандаа гоо үзэгэлэнтэй ч нас ахих тусам үүнийгээ алддаг. Зөөлөн харьцаатай, гоо хэлбэрийг шүтэгч хүн. Хувийн амьдралдаа ч өөрийнхөө давууг сонирхдог.

Эргэн тойрны хүмүүс түүнийг шагшин гайхаж байвал тэр дуртай, шагнал авахыг мөн түүнийг ёсолж хүндлэхийг мөрөөддөг. Тэгдэг хэдий ч санаачлага болон шийдвэр гаргах нь ховор. Энэ нь алдаа гаргахаас айдагтай холбоотой. Бусдын даалгаврыг биелүүлэх нь түүнд илүү таатай байдаг.

Тэр бусдаас илүү ёс журамд захирагддаг хүн. Нийтээр заншсан журмыг гажих, замнасан замаас хазайх дургүй. Шинэ зүйл болгонд асар болгоомжтой ханддаг. Ер нь түүнийг болгоомжтой хүн гэж хэлж болно. Тэр их хариуцлагатай, шударга хүн.

Хайр дурлалдаа ч хариуцлагатай ханддаг. Гэр бүлийн амьдралд тэр маш аятайхан, зөөлөн байдаг. Тэр их шударга төвшин зангаараа ялгардаг. Гэхдээ үүргээ биелүүлэх нь түүний хувьд хайр дурлалаас ч илүү үнэтэй.

Түүний зан чанарууд: ухамсартай, зөн бэлэгтэй, уран сэтгэмж сайтай.


ИНЖРИЙН МОД /14.VI – 23.VI; 12.ХII - 20.ХII/
Энэ хүний гадаад байдал нь хэдий энгийн ч яруу тод төрхтэй, эелдэг, тиймээс бусдын анхааралд заавал өртдөг. Түүнд амьдралын орон зай болон дулаан шаардлагатай, таагүй орчинд тэр өвдөх магадлалтай. Тэр их эмзэг тул орчин болгонд дасан зохицож чаддаггүй. Бэрхшээлийг даван туулахдаа муу. Гутрал гуниг, зовлон байгаа газар бие муудах нь илүү. Түүнтэй зөөлөн эелдэг харьцах хэрэгтэй, үгүй бол түүнийг сүйтгэх болно.

Тэр сэтгэлийн хөөрөлтэй бас эелдэг зөөлөн. Ингэж байснаараа л тэр амьдралын баяр баясгалан, сэтгэлийн тайван байдлыг мэдэрдэг. Өөрийнхөө сул талуудтай тэмцэж амьдралаа өнгрөөдөг.

Тэр ажилдаа хичээл зүтгэл гаргадаг, түүнд итгэж найдаж болно, өдөр тутмын ажил үүргээ нарийн нямбай биелүүлдэг, гэвч яг үнэндээ нэлээн залхуу. Гэсэн хэдий ч ажил хэрэгч, санаачлага гаргадаг, амьдралд бодитой ханддаг. Ямагт сайхан санаагаар дүүрэн байдаг.

Тэр гэр бүлийн амьдралд дуртай ч өөрөө тууштай бас биш. Гэхдээ гэр бүл ийн тогтвортой байдалд мөн ойр дотны хүмүүстэйгээ байнга харьцах дуртай, хэдий тэд нар нь түүний итгэл найдварыг хариулах чадваргүй ч гэсэн.

Энэ хүн гэр бүлийн жинхэнэ нандин хүн болж, гэртээ сайн сайхан зүйлс авчирч чадна. Харин түүнийг сайн халамжлах хэрэгтэй мөн гомдоож болохгүй. Түүнтэй гэрлэвэл сайн. Тэр хэдий романтик биш ч бусдын энгийн сайхан сэтгэлийг үнэлж чаддаг. Энэ хүн гомдомхой гэдгийг нь мартаж болохгүй. Түүнд эмзэг хүн тохирохгүй.

Түүний зан чанарууд: амьдралын ухаантай, бодит үзэлтэй, гярхай, сэтгэлийн хөөрөлтэй, удирдах чадвартай.


ЦАРС МОД /21.III/
Сүр жавхлантай, амьдралын эрч хүчтэй, чадалтай, гоо үзэсгэлэнтэй, олон эрхэм чанартай. Түүнд эмзэг, хэврэгхэн юм юу ч байхгүй. Гадаад төрхийг нь хүмүүс хараад түүнийг хүндлэх сэтгэл төрдөг.

Тэр төрөлхийн эрүүл чийрэг биетэй, ийм байх нь түүнд шаардлагатай учир нь өвчин тэсэхдээ тааруухан, цус хараад ухаанаа ч алдаж магадгүй. Тэр их зоригтой, гэхдээ ихэвчлэн энэ зориг нь түүний оюун ухааны чанараас гардаггүй харин хэт их бардам зангийнх. Өөрийгөө хулчгар гэж бодуулахаас айсандаа нөхцөл байдлыг түрүүлэн ямар нэгэн юм хийдэг. Тэсвэр тэвчээртэй хүн тул гаргасан шийдвэрээ өөрчилдөггүй, зорьсондоо заавал хүрдэг. Гэхдээ түүний шулуун, буулт хийдэггүй зан нь өөрийн эсрэг эргэдэг. Илүү уян хатан, заль мэхтэй байсан бол илүү их амжилтанд хүрэх байсан. Түүний эвлэрэшгүй зан нь өөрт нь их ажил тарьдаг. Тэр буулт хийж, тохиролцоонд хүрч чадах хэрэгтэй.

Нөхцөл байдлыг үл харгалзан өөрийнхөөрөө л байдаг хүмүүс. Хол дээрээ бат бөх зогсдог, хуучинсаг үзэлтэй, уламжлалаа хөгжүүлж мөн үүндээ шинэ зүйл оруулдаггүй. Өөрчлөлтөнд дургүй, тиймээс шинэ зүйлийг дурамжхан хүлээн авдаг. Тэр их гярхай ухаантай, зөн бэлэгтэй, ажил хэрэгч хүн.

Тэр юуны өмнө өөрийн ашиг хонжоо боддог учраас хувийн асуудал дээр бүх анхаарлаа төлөврүүлдэг. Хөндлөнгийн хүний амьдралд оролцдоггүй, сонирхдог ч үгүй. гэхдээ үе үе хайр харамгүй үйлдэл хийдэг.

Тэр өөрийн эрхээр байх дуртай, түүнийг хязгаарлахыг тэр тэвчихгүй. Гэвч түүний үйлдлүүд нь дур мэдэхийг хязгаарладаг. Хэдий ийм ч бусдын эрх чөлөөг болон бодлыг хүндэлдэг.

Нөхөрлөлдөө үнэнч хэрнээ хайр дурлалдаа дандаа ийм байдаггүй. тогтворгүй зантай, амархан сонирхож дурладаг, "энэ яг үүрдийнх" "энэ яг надад таарна" гэж өөрт нь санагдана. Зөвхөн гэрлэлт л түүнийг томоотой болгоно. Гэр бүлийн амьдралд их найрсаг, зочломтгой гэрийн эзэн болдог. Ойр дотны хүмүүстээ туслахыг боддог.

Түүний зан чанарууд: нарийн нямбай, амьдралын ухаантай, шийдэмгий, бодит үзэлтэн, гярхай, удирдах чадвартай.


ХУС МОД /24.VI/
Аятайхан, хөнгөхөн, уяхан, уран чадамгай, хүмүүс түүнд дуртай байдаг. Түүнтэй хамтын амьдрал их сайхан байна. Дөлгөөн, эелдэг байж чаддаг. Хэнээс ч юм нэхэж шаарддаггүй, тулгадаггүй. Тэр чамин хувцасладаг, ёс суртахуунтай гэхдээ сургаал айлдаад байдаггүй, даруухан, аливаа зүйлд хязгаар байдаг гэж сайн мэддэг. Тэр уян зөөлөн зантай учраас бүдүүлэг занг тэвчдэггүй.

Хэдий тэр гоо үзэсгэлэнтэй төрхтэй ч их хөдөлмөрлөх дуртай бас чаддаг. Ажилдаа уран бүтээлчээр ханддаг. Тэр олон янзаар бодож сэтгэдэг, зохион бүтээх чадвартай, бодож гаргасан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлдэг. Энэ бүгд түүнд гоц гойд үр дүнд хүрэхэд нь тус болдог. Ажил хийх чадвар нь дуусашгүй.

Ямар ч төрлийн үйл ажиллагаанд тэр том амжилтанд хүрч чадна. Сэтгэн бодох чадвар нь илүү их хөгжсөн учраас урлагт амжилт олох нь их байдаг. Тайван ажиллах нөхцөл нь бүрдэж л байвал ямар ч нөхцөл байдалд амархан дасдаг. Тосгонд амьдрах нь түүнд илүү сайхан санагдана. Аз жаргалтай байхын тулд түүнд их юм шаардагдахгүй: сайн номын сан ба хайрладаг, ойлгодог хүн нь байхад л хангалттай.

Тэр зожигдуу учраас язгууртан амьдралд тохирохгүй хүн. Тэр нөлөө бүхий хүмүүстэй харьцах сонирхолгүй. Тансаг баян байдалд тэмүүлдэггүй, дээдсийг дууриадаггүй хүн юм. Түүнд тайван, жигд амьдрал илүү тохирно. Эелдэг, даруу, оуюн ухаан ихтэй тэрээр гэртээ ая тухтай, аз жаргалтай байдлыг бий болгож чаддаг. Гэр бүлийнхээ амьдралд үнэнч мөн тэсвэр тэвчээртэй ханддаг. Тэр их уян сэтгэлтэй ч тачаангуй, тэсгэлгүй хүслээс бас айдаггүй. Үүнээс болж бодлогогүй гэрлэдэг ч дараа нь харамсаад байдаггүй.

Түүний зан чанарууд: зөн бэлэгтэй, уран сэтгэмж сайтай, уян зөөлөн.


ЧИДҮН ЖИМСНИЙ МОД /23.IХ/
Тайван, төлөв төвшин, түүнд түрэмгий зан огт байхгүй. Бусдын саналд тэсвэр тэвчээртэй ханддаг. Тэр амьдралын тухай өөрийн бодолтой ч бусдын бодлыг үгүйсгэдэггүй. Бусдын амьдралын нөхцөл байдалд хүндтэйгээр ханддаг. Өөрийн амьдралаа хүндрүүлэхгүйн тулд бусдын хэрэгт оролцдоггүй.

Бусдад тэр их тоомсоргүй мэт харагддаг ч яг үнэндээ бол зөвхөн төвийг сахихыг хичээдэг хүн. Бусдын асуудлыг ойлгож чаддаг. Шаардлагатай бол тэр туслана. Шударга ёсыг эрхэмлэдэг учраас шударга зөв санал гаргадаг. Бусдад туслахдаа өөрийгөө мартчихдаг. Тэр бусдад сэтгэгдэл төрүүлэх юү ч хийгээгүй ч түүнийг хайрлаж үнэлдэг. Бусадтай төлөв төвшин харьцдаг. Ямагт анхаарал татдаг, тиймээс заримдаа алдартай болдог. Сайхан сэтгэлтэй, тусч зантай. Тэр бас хэрсүү ухаантай тул бусдад тусч зангаа аль болох ашиглуулахгүйг хичээдэг.

Эдгээр хүмүүсийн ихэнх нь шархираа өвчнөөр өвчилдөг, тийм болохоор нартай өдөрт маш дуртай, наргүй бол зовж шаналдаг. Инээмсэглэхийг хичээдэг, ингэснээр өөрийгөө хянаж чадна гэж үздэг. Өөрийн тайван, төвшин байдлаа бусдад халдааж чаддаг. Түүний хажууд байвал аз жаргал болон итгэл найдварыг мэдрэх болно. Хүмүүс түүнийг ямагт сайнаар ярьдаг.

Энэ өдөр төрсөн хүмүүс оюун ухаан ихтэй, ном их уншдаг мөн сурч боловсрох, мэдлэгээ өргөжүүлэх дуртай.

Хайр дурлалдаа ч төвийг сахидаг. Амрагаа хүндэлдэг, хардахгүй байхыг хичээдэг, дотроо л зовдог. Өөрийнхөө хайр дурлалаа орхиод баатарлаг үйл хийж чадна. Гэхдээ энэ нь түүний сул дорой зангаас болоогүй харин тайван байдлыг хадгалах хүслийг гэрчилж байгаа юм. Тайван байх нь түүнд маш чухал.

Түүний зан чанарууд: үнэнч шударга, зөв бодолтой.



ЭВЭРЛЭГ МОД /21.ХII - 22.ХII/
Гоо сайхан байдаг ба урт насалдаг. Хөгширсөн ч залуу насны чанаруудыг хадгалсан байдаг: хөдөлгөөндөө эв дүйтэй, уян хатан, бие бялдар сайтай. Тэр өөртөө санаа тавьдаг: их арчаатай, бүр сээтэгнүүр зан ч бий.

Таатай орчинд байвал ямар ч салбарт бишрэмээр амжилт олдог. Тэр үргэлж олон янзын төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг ба эдгээрийгээ амжилттай хэрэгжүүлж ч чаддаг. Амьдралаа үнэхээр сайхан зохион байгуулдаг, аливаа нөхцөлд сэргэлэн байдаг. Маш нарийн тооцоотой, алдах нь ховор, мөнгөө хэмнэдэг, төсвөө чадварлаг зохион байгуулдаг. Түүнийг шунахай гэж хэлэхгүй, гэвч өөрийн юмаа хуваалцах дургүй. Гэхдээ гэнэт өглөгч болдог үе байдаг.

Эдгээр хүмүүс олз, ашиг хардаг. Хэрсүү ухаантай, удирдах чадвартай. Эд хөрөнгө, мөнгөний сонирхолтой. Хувийн амьдралаа хоёрт тавьдаг. Журамтай, оюун ухаан ихтэй, ариун шударга. Шийдвэр гаргахаасаа өмнө болох болохгүй бүгдийг харьцуулан боддог.

Хайр дурлалд түүнд уран сэтгэмж дутдаг. Гэвч гэр бүлийн амьдралд үнэхээр сайн эхнэр /нөхөр/ болдог. Хэдэн хүүхэдтэй болохыгхүсдэг. Гэр орноо үлгэр жишээ болохуйц эмх замбараатай байлгадаг. Амралтанд явах дуртай.

Өөрийгөө залуу, сэргэлэн, эрч хүчтэй, сэтгэл татам байгаагаа батлахын тулд нас тогтсон үедээ ч хайр дурлалын адал явдалд ордог.

Түүний зан чанарууд: бодит үзэлтэй, удирдах чадвартай, хэрсүү, нямбай.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.08.09 9:06 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Ямар ордны хүнд ямар бэлэг өгөх вэ?


Хүмүүс янз бүрийн л аргаар бэлэг сонгодог. Зарим нь дэлгүүрээр хэсч, гарт дайралдсанаа авдаг байхад зарим нь бэлэг авахаасаа өмнө сайтар бодож, эртнээс эрж хайж эхэлдэг. Тэгвэл та бүхэнд ямар ордны хүнд юу бэлэглэж болох талаар бяцхан зөвлөгөө өгье гэж бодлоо.

Хонь
Энэ ордонд төрсөн хүмүүс бэлэгний гадаад үзэмж, баглаа боодлыг их анхаардаг. Ийм учраас та хонины ордонд төрсөн хүнд бэлэг өгөхөөр болвол маш гоё үзэжтэй бэлдээрэй.

Yхэр
Учир нь тэд хянуур, хашир тул хямд зүйлийг амархан таньдаг. Орон гэрээ чимэх , илүү тав тухтай болгох тийм бэлгэнд дуртай байдаг.

Ихэр
Энэ ордны төлөөлөгчдөд мэдээлэлтэй холбоотой зүйлс маш унэ цэнэтэй байдаг. Энэ ордныхон голдуу ямар нэгэн хоббитой байдаг. Та хоббитой нь холбоотой бэлэг өгөөрэй. Эсвэл хөгжимний диск , ном, тамхины асаагуур өгөхөд их баярладаг. Ихрүүдэд цаг өгөх хэрэггүй.

Мэлхий
Зөөлөн байдлыг эрхэмлэгчид. Эртний эдлэл, чанартай юманд дуртай, иймээс хуучны эдлэл, мөнгөн халбага сэрээ , гоё жаазтай уран зураг, байгалийн зохиомжтой зүйл бэлэглээрэй.

Арслан
Араатны хаан учир түүний түвшинд дүйцэхүйц л зүйл өгөх хэрэгтэй. Хамгийн тохиромжтой хувилбар бол гоёл чимэглэл. Мөн тансаг ор хөнжлийн даавуунаас эхлээд өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг юу ч өгч болно.

Охин
Хэрэгцээтэй ,ашиглаж болох бэлгийг таашаадаг. Хамгийн гол нь таны бэлэг түүний гоо зүйн таашаалд нийцэх бас гоё баглаа савтай байх ёстой. Охиныхон тооцоотой, хэмнэлттэй улс тул тэд таныг ашиггүй зүйлд мөнгө урэхийг зөвшөөрөхгүй.

Жинлүүр
Тэд уян зөөлөн сэтгэлтэй улс. Тааварлашгуй, оньсого мэт ордныхон. Тэдэнд бэлэг сонгохдоо нэг л зарчим баримтлаарай. Энэ бол бэлэг сайхан, уран нарийн байх ёстой. Хун гайхахаар, анх хараад л сонирхмоор, шохоорхмоор зүйл бодож олоорой. Өвөрмөц байдлыг Жинлүүрүүд их үнэлдэг.

Хилэнц
Ер бусын бэлгэнд дуртай. Африкийн этгээд баг, чамин гар урлалын зүйлс зэргийг ихэд үнэлдэг. Тэд санаанд оромгүй зүйлд их баярлана.

Нум
Орчин үеийн бэлгэнд дуртай. Гоё чийдэн, моодны цамц, алдартай загвар зохион бүтээгчийн гутал зэргийг бэлэглэвэл тохиромжтой.

Матар
Тэдэнд бэлэг сонгохдоо матруудыг ажил хэрэгч, хөдөлмөрч, сониуч гэдгийг байнга санаарай. Өөрт нь хэрэг болох зүйл бэлэглэвэл их баярладаг. Өндөр үнэтэй үзэг, тансаг үнэртэй ус гэх мэт. Гэхдээ бэлгээ хошин маягаар дурсгавал илүү үнэлнэ.

Хумх
Амттанд хамгийн ихээр дурлагчид. Тэд юм юмыг л их сонирхдог. Онцгой өвөрмөц бэлгэнд дуртай. Жишээлбэл багт наадмын хувцас, дорно дахины анхилуун үнэртэй хятад савх гэх мэт.

Загас
Түүнд сайн чанарын дарс зэрэг содон зүйл ч юм уу, дуртай яруу найрагчийн нь бүтээлийн цуглуулга гээд сонгодог зуйл өгч болно. Тэд урлагт дуртай, цамаан улс .Сонгодог хөгжмийн диск, яруу найргийн боть, уран зургийн палитра зэрэг бэлэг өгөөрэй.

GOOLINGOO

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.08.09 9:12 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Чинээлэг амьдрал бүрдүүлэх гарын үсэг


Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм.

Гарын үсэг А: Энд үзүүлсэн 4 гарын үсгээс хамгийн ээлтэй нь юм. Энэ гарын үсэг нь өөдөө эхлэн өөдөө яван төгсөж бүйг ажигла. Энэ нь ямарч төсөл ажил үүрэг гүйцэтгэсэн тэр нь амжилттай эхэлж бас амжилттай төгсөхийн шинж юм. Фэнг Шүй-д хэрвээ та энэ маягийн гарын үсгийг өөрийн хүсэл мөрөөдлийн жагсаалтан дээрээ 49 удаа 49 өдөр зурвал таны мөрөөдөл чинь биелэх болно гэж байдаг байна.

Гарын үсэг В: Энэ гарын үсэг нь зөвхөн нэг хэсэг газраа л зөв байгаа. Энэ нь жигд өөдөө явсан зураасаар эхэлсэн боловч жигд доошоо уруудсан зураасаар төгссөн байна. Доошоо ба хойшоо төгсгөлтэй гарын үсэг нь хөнөөлтэй байдаг ба энэ нь гунигтай төгсгөлийг илэрхийлдэг байна.

Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг дахин ажигла. Хэрвээ таны гарын үсэг ингэж өөдөө төгссөн зураасгүй бол та ийм зураасыг чинээлэг амьдралын азыг олохын тулд нэмэн зурж болно.

Гарын үсэг D: Энэ гарын үсэг нь үл мэдэгдэхүйц уруудан замхарч байна. Түүнчлэн энэ нь ээлтэй бишээ. Хэрвээ таны гарын үсэг иймэрхүү маягтай бол өөрчлөн өөдөө явсан зураастай болгоорой.

Image Image

GOOLINGOO

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.08.09 9:18 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Төрсөн жилийн зурхай


Эрхэм танаа 12 жилийг тухайн жилд харгалзах амьтад, тэдгээрийн шинж чанартай дүйцүүлэн гаргасан нэгэн зурхайг хүргэж байна.

Хулгана
Түүнтэй урт удаан хугацаанд харьцаад ирэхэд тэр өөрт нь байдаг хийрхэг, тогтворгүй, түргэн зангуудаа гаргаж эхэлнэ. Тэр хэрүүл маргаан, шуугиан дэгдээдэг хүн. Найз нөхдийн хүрээнд байж, хов ярих, муу хэлэх дуртай. Тиймээс түүнд жинхэнэ найзууд гэхээсээ илүү танил олон байдаг. Өөрөө ч хүнд тэр бүр итгэж өөрийн нууцыг, ажлынхаа талаар ярьдаггүй. Ямар ч юмнаас хувийн ашиг хонжоо олохыг хамгаас илүүд үздэг. Өөрийн гоо үзэмжийг чадварлагаар ашигладаг. Тэр ирээдүйн амьдралдаа байнга санаа зовдог. Энэ жилд төрсөн эмэгтэй юм хурааж, цуглуулдгаараа бусдаас ялгардаг. Хулгана жилтнүүдийн уран сэтгэмж нь сайн хөгжсөн байдаг. Үүсгэн байгуулагч, зохион бүтээгч нар болж чадах ч хамгаас гайхалтай шүүмжлэгч нар болно. Тэр хэрэгтэй үед чухал зөвлөгөө өгдөг. Зарим нэг нь аюултай шийдвэр гаргадаг, өөрийн таашаалыг хүртэхийн тулд бүхнийг устгаж чадна. Түүнийг яльгүй бэртэгчин зантай гэж хэлж болох ч үнэнч шударга. Ажил нь нурах хандлагатай байсан ч эцсийг нь хүртэл нь явдаг. Хэрвээ зам зуурын цэнгэлд татагдахгүй, байнга чамлаад байхгүй бол өөрийн амьдралаа зохиож, түүндээ сэтгэл хангалуун байж чадна. Хулгана жилтнүүд хөдөлмөрөөр бус харин заль хэрэглэж амьдрахыг эрхэмлэх талтай. Бусдын нөр их хөдөлмөрийг ашиглан олон зүйлийг олж авдаг. Хулгана улс төрд амжилт гаргаж чадна, алдартай жүжигчин ч болно. Биеийн хүчний ажлаас илүү оюун ухааны ажил түүнд зохино. Сайн эргэцүүлэн боддогоосоо гадна уян хатан байдаг. Хайртай хүмүүстээ агуу сэтгэлтэй ханддаг. Зөвхөн хайр дурлалд л өөрийгөө илэрхийлдэг.

Үхэр
Хүмүүсийг илэн далангүй байлгаж чадах авъяастай. Үхэр бол бясалгагч, тиймээс ч ганцаардлыг эрхэмлэдэг байж магадгүй. Түүний тайван гадаад байдал нь хуурмаг, тайван байдлын цаана жинхэнэ түргэн зантай хүн байдаг. Уур хилэнд автах нь ховор. Нэг автвал аймшигтай! Аль болох дарга, захирал болохыг хүсдэг. Шаардлагатай үед л бодол санаагаа илтгэдэг, ер нь бол дуугүй. Тэр ноёрхог зантай тул амьдралын уламжлалыг хадгалахыг илүүд үзнэ. Тэр маш ажилсаг, гэр бүлдээ сайн сайхныг авчирна. Биеийн хүний ч оюун ухааны ч ажлыг хийнэ. Хөдөө аж ахуйн салбарт илүү чадварлаг. Худалдаа болон харилцааны хүрээнд ажиллах нь түүнд хүндрэлтэй байдаг. Эрүүл мэнд болон сэтгэлийн тайван байдлаа алдах учраас аялалтай ажил сонгох хэрэггүй. Эмэгтэй үхэр бол гэрсэг, санаа тавьдаг, гэр орноо үнэлдэг хvн байдаг. Гайхалтай сайхан гэрийн эзэгтэй. \"Гэр бүлийн усан онгоцыг\" тэр л жолооддог. Түүнд итгэж, найдаж болно. Их зөрүүд. Гэр бүлийнхээ төлөө юугаа золиослоход бэлэн. Эелдэг, ялдам, үнэнч, мэдрэмжтэй. Хайр дурлалын сээтэгнүүр явдлыг үзэн яддаг. Гэр бүлийн хүндээ үнэнч байх нь түүнд чухал.

Бар
Бусдыг өөртөө татах гайхалтай чадвартай ч нэг их итгэл өгөөд хэрэггүй. Барын үйлдэл нь бусдыг сүйрэлд хүргэж магадгvй. Тэр эрсдэлд дуртай. Тиймээс ч бодлогогvй, бодомжгүй үйлдэл хийх нь олонтаа. Захирагдах дургүй. Харин бусдыг өөрт нь захирагдахыг албаддаг. Эрх мэдэл нь түүнийг нэр хүндтэй болгодог. Түүнийг хүндэлдэг, түүнд зоригтойгоор үнэн үг хэлэх нь ховор. Аливаа үйлийг хийхээсээ өмнө бодвол, бусдын үгийг дагаж болгоомжтой байвал их амжилтанд хүрнэ. Тэр төрөлхийн тэмцэгч, түргэн ууртай, огцом зантай хүн. Тэр хэнд ч итгэж найддаггүй, бусдыг ямагт тэргүүлдэг, эрх мэдэлтэй. Эрсдэлтэй бүхэн түүнд тохирно. Энэ жилд төрсөн эмэгтэйчүүд ямагт түрүүлж дайн зарладаг эсвэл эрх дархыг өөрийн болгож авдаг. Тэр их дайчин ч эмзэг, сэтгэлийн хөөрөлтэй, гүн бодолд, хүчтэй хайр дурлалд автдаг. Оргилуун тул тэр хайр дурлалдаа аз жаргалтай байх нь ховор. Бар хэзээ ч мөнгө төгрөгийг шууд сонирхоод байхгүй ч хөрөнгөтэй байж чадна. Хэрвээ таны гэр бvлд бар жилтэн байдаг бол тэр таныг гурван дайралтаас хамгаалдаг гэнэ. Хулгайч нараас, галаас, зальтай этгээдээс.

Туулай
Түүний нэг чухал дутагдал нь хуумгай зан, мөн түүний хамгийн сайн чанарууд нь ч хуумгай. Дээд язгууртны дунд байх дуртай, бусдад ч таалагддаг. Эмэгтэй туулай өөрийн соёлын түвшинг харуулах дуртай. Од болон гялалзах зорилгоор хүссэн салбараа гүн судалж амжилтад хүрч чадна. Ер нь туулай бол их тайван хүн. Түүнд жинхэнэ мэдрэцээс илүү нялуун зан байдаг. Найз нөхдийн чухал асуудлаас илүү өөрийн жижиг, таагүй явдлууд түүнийг бухимдуулна. Ялихгүй зүйл түүнийг уйлахад хүргэдэг ч тайвшруулах амархан. Туулай төрөлхийн хуучинсаг үзэлтэй, тайван байдлыг нь алдагдуулах, хүндрэлд хүргэх бүхнээс айдаг. Тав тух, өөрийн аюулгvй байдлыг хамгаас илүү үнэлдэг. Болох болохгүйг харьцуулалгүйгээр хэзээ ч шийдвэр гаргадаггүй. Ийм болгоомжлол нь бусдад шагшин гайхах сэтгэл, итгэл найдварыг төрүүлдэг. Туулай ажилдаа ямагт азтай, арга ухаантай байдаг. Санхүүгийн тал дээр азтай, худалдаанд амжилт олдог. Мэдрэх авъяас нь хөгжсөн тул тэр боломжийг хэзээ ч алддаггүй сайн худалдаачин болно. Тайван туулай нь ажил хэрэгч хүн гэдгээрээ аюултай өрсөлдөгч байж болох юм. Хайртай хүмүүсдээ тусч, эелдэг байдаг ч найз нөхдийнхөө ашгийн төлөө ойр дотны хүмүүсээ амархан орхиж чадна. Гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай гэдгээ мэдэрдэггүй. Төрөл төрөгсөд, гэр бүл, хүүхдүүдтэйгээ хөндлөнгийн хүнтэй харьцаж байгаа юм шиг байдаг. Харин найз нөхөдтэйгээ илүү дотно харьцахыг эрхэмлэдэг. Тэр дайсан байх дургүй.

Луу
Энэ хүн маш итгэмтгий учраас түүнийг мэхлэхэд амархан. Луу бол боловсон, уужим сэтгэлтэй, зориг төгөлдөр, хатуужилтай, бардам хүн. Тэр их эмзэг, гэхдээ ихэвчлэн худал шалтгаанаас болж санаа нь зовдог.Түүний төгс төгөлдөр рүү тэмүүлдэг зан нь түүнийг өөртөө болон бусдад хэрэгтэй хүн болгодог. Луу юм бvхэнд хэт нямбай, ихийг шаарддаг ч шаардсанаасаа илүү ихийг өгдөг. Луу жилд төрсөн хүн хэлээ дарж чаддаггvй, шууд хэлчихдэг, түүний үг нь бодол санаанаас нь түрүүлээд гарчихдаг. Луу чухал зөвлөгөө өгч чаддаг. Амьдралд тэр юугаар ч гачигдахгvй. Эмч, улс төрч, жүжигчин, байлдагч, лам, ер нь ямар ч ажил сонгосон түүндээ амжилттай байж, ямагт гялалзаж байх болно. Луу өөрөө хэн нэгэнд дурлах нь ховор, ихэвчлэн бусдын хайрыг татдаг. Хайр дурлалын уй гашуу, сэтгэл гонсойх зэрэг явдал түүнд хэзээ ч байдаггүй. Харин өөрөө эмгэнэлийн учир шалтгаан нь болдог. Залуу насандаа гэрлэх нь ховор, ганц бие байхыг эрхэмлэдэг. Тэр ганцаараа байвал илүү аз жаргалтай.Түүний амжилт нь агуу их шигээ гуниг гутрал нь төдий бага байдаг. Тэр их хэцүү зантай, сэтгэл хангалуун байж чадаагүйгээсээ болж их зовдог.

Могой
Могой нь үргэлж гоёмсог хувцасладаг. Энэ жилд төрсөн эмэгтэй гоёмсог зvйлсэд маш дуртай. Могой эргэцүүлэн бодох нь их, бага ярьдаг, оюуны чадавхи өндөр, гүн ухаанч хандлагатай. Мэргэн ухаантайгаас гадна гайхалтай зөн билигтэй. Энэ хүн бусдын туршлага, зөвлөгөө, санал бодол, баримт зэргээс илүү өөрийн сэтгэгдэл, зөн билигт итгэдэг. Өөрийн зөн билигт итгэдэг шигээ амссан туршлагадаа итгэдэггүй. Тэр юм бүхэнд шийдэмгий, эхэлсэн ажлаа дуустал нь хийдэг. Уг хүн нь тайван ч шийдвэр гаргахдаа хурдан. Зорьсондоо хүрэхийн тулд газрыг хөмрүүлж ч чадна. Гэхдээ тэр бас залхуу. Санхүүгийн тал дээр тэр хэзээ ч санаа зовдоггүй. Хөгшрөхийн цагт харамч болдог. Хайр дурлалдаа ханиа өөрөө сонгодог. Хэдий тэр хүндээ хайргvй байсан ч хардаж, тэсвэр тэвчээргүй ханддаг. Хөдлөх ямар ч боломж гаргадаггүй. Тэгсэн мөртлөө өөрөө их хөнгөмсөг. Энэ жилд төрсөн эмэгтэй нь ч, эрэгтэй нь ч гэр бүлээс гадуур холбоо тогтоохыг эрмэлздэг. Хэрвээ тэр энэ тэмүүлэлээ дарж чадвал амьдрал нь илүү эвтэй байна.

Морь
Магтаалын үг хэлж чаддаг, хамт олны дунд хөгжилтэй, чалчаа, олонд нэртэй. Тэр их гялалзсан хүн, хүмүүсийг удирдах дуртай бас чаддаг. Хүмүүсийн санаа бодлыг тэднийг хэлэхээс нь өмнө тэр хурдан таачихдаг. Улс төрд амжилт олно, энэ нь ч түүнд таалагдана. Заримдаа өөрийнхөө хүч чадалд итгэдэггүй. Тэр их халуун цустай, түргэн зантай. Амжилттай байхын тулд тэр уур хилэнгээ дарж сурах ёстой. Тэр их аминч, тиймээс зам дээр нь саад болсон хүнийг юу ч бодолгүйгээр бяц гишгэнэ. Тэр их нэрэлхүү, дээрэлхүү зантай. Өөрийнхөө асуудлыг хамгаас чухалчилдаг. Бүхэнд өөрийгөө хамгийн түрүүнд тавьдаг. Тэр өөрийн тааллаар болдог, хэний ч зөвлөгөөг дагадаггүй. Тэр залуу насандаа биеэ дааж амьдрахын тулд гэрээ орхих хэрэгтэй. Харамсалтай нь тэр хувирамтгай зангаасаа болж хийж буй ажлаасаа хурдан залхдаг. Гэхдээ хэсэг хугацааны дараа дутуу үлдээсэн ажилдаа эргэн орж амжилттай дуусгадаг. Хүмүүсийн дунд байх ямар ч ажил мэргэжил тvvнд тохирно. Учир нь бусдаар хүндлүүлэх, магтуулах дуртай. Тэр хайр дурлалын төлөө бүхнийг хаяж чадна. Хайр дурлал нь агуу, өөр юм бүхэн түүнд хамаагүй болдог.

Хонь

Хонь өөрийн амьдралд хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй. Тэр олон ааштай бас байнга дургүйцлээ илэрхийлдэг болохоор эргэн тойрныхныгоо бүр цөхрөхөд хүргэдэг. Тэр бол түрэмгийлэн эзлэгч зантай, өөрөө үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггvй. Хонь байнга хоцордог, цаг хугацааны мэдрэмжгүй, сахилга батгүй. Хэрэгтэй үедээ бусдад таалагдаж чаддаг. Эелдэг зөөлөн, аймтгай, хэт нялуун тэрээр гомдоллох их дуртай. Аль чиглэлийг сонгож, аль тал руу нь хөдлөхөө огт мэддэггүй хүмүүс учраас бусдад найдах нь бий. Эдгээр хүмүүсийг гутранги үзэлтэй гэж хэлж болно. Ихэнхи нь шашин шүтлэгтэй хүмүүс байдаг ба зурхай, уран зөгнөлтэй, ер бусын, далд хүчний юм бүхнийг их сонирхдог. Тэр мэргэн цэцэн, эелдэг байж чадна. Түүний амьдрал өөрөөс нь биш, эргэн тойрныхноос нь шалтгаална. Хонь санаачлагагүй, зориггүй, шийдэмгий бус, хариуцлагагүй. Тэр сонголт сайтай, авъяастай. Уран болон техникийн чадвар шаардсан ажлыг амжилттай хийдэг сайн мэргэжилтэн болно. . Хонь ухаантай ч хэзээ ч гол дүрд тоглодоггүй. Тэр их уран сэтгэмжтэй тул хатуу зоригтой байх хэрэгтэй. Тэр тайван амьдралтай байхыг мөрөөддөг.

Бич
Өөрийгөө бусдаас дээгүүр гэж vздэг бич нь ихэрхэг зантай хүн. Бич оюуны чадавхи өндөртэй. Тэр ном, сонин их уншдаг. Гайхамшигтай ой тогтоолттой. Урьд өмнө харсан, сонссон зүйлийнхээ өчүүхэн хэсгийг ч санадаг. Тэр уран сэтгэгч, хамгийн хэцүү асуудлуудыг гайхалтай хурдан шийддэг. Бүх жилтнүүдээс хамгийн сүр хүчтэй, хатуужил тэсвэртэй, арга мэхтэй. Бич сэтгэл татам, бусдад таалагдах урлагт сайн. Ямар ч мэргэжилд амжилттай байна. Дээд боловсролтой л бол ямар ч ажлыг хийнэ. Өөрийнхөө эв дүй, авъяасаа дагах юм бол алдар нэртэй ч болдог. Оргилуун зантай тэрээр амархан дурладаг, цатгалдах нь ч хурдан байдаг. Тиймээс дараагийн хүнээ хайдаг.

Тахиа
Тэр үнэхээр илэн далангуй, бодсоноо л хэлдэг. Бусдын анхаарлыг өөртөө татах дуртай. Өөрийгөө юм бүхэнд ямагт зөв, юу хийж байгаагаа сайн мэддэг гэж боддог. Хэнд ч итгэж найддаггvй зөвхөн өөртөө л найддаг. Харин зөвлөгөөг харамгүй өгнө. Тэр биелэшгүй, хачин төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг, мөрөөдөмтгий. Хүмүүс түүнийг сонирхолтой гэж боддог ч сэтгэл нь гонсойж болзошгүй. Тэр үргэлж өөрийнхөө боломжийг хэтрүүлж ярьдаг. Ажиглан суух зантай, залхуудуу. Гэхдээ бас агуу хөдөлмөрч хүн, чадлаасаа хэтэрсэн юм хийхийг хүсдэг, хийж чадахгvй болонгуут маш их бухимддаг. Тэр их идэвхитэй, хөдөлгөөнтэй. Өөрийгөө хангалуун байлгахын тулд тэр ажиллах ёстой. Ажил нь түүний хувьд сайн байвал тэр баян болж чаддаг. Тахиа мөрөөдөлдөө автаад залхуурах юм бол хог ухдаг зугаатай тэнүүлчин гүн ухаанч болно. Эрэгтэй тахиа өөрөө гялалзаж, гунхалзаж, өөрийгөө хайрлуулж болох тийм эмэгтэйчүүдийн хүрээг эрхэмлэдэг. Эрэгтэй найз нартайгаа ховор харьцдаг. Тахиа ядуурлаас баяжих руу, төгс төгөлдөр хайраас жигшмээр зан руу дагуулах замыг туулна.

Нохой
Нохой их гутранги үзэлтэй тул амьдралаас ямар ч сайн сайхан юм хүлээж найддаггүй. Нохой бол шударга ёсын төлөө тэмцэгч тул шударга бус явдлын эсрэг зоригтой зогсдог. Тэр өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхний төлөө зовнидог. Хүйтэн сэтгэлтэй мэт санагдавч үгүй юм. Хэдий тэр олон дутагдалтай ч түүнд хүний бүх сайхан ариун чанарууд бий. Энэ бол үнэнч, шударга, итгэлтэй, төвийг сахисан, үүрэг хариуцлагын мэдрэмжтэй хүн юм. Танаас хэзээ ч урвахгүй. Нууц хадгалж чаддаг, даруу төлөв зантай. Нохой шиг сонсож чаддаг хүн байхгүй. Бусдын төлөө боломжтой бүгдийг хийнэ. Тийм болохоор хүмүүс нохойг их хүндэлдэг. Тэр агуу сэтгэлтэй, хайр харамгүй өгдөг хүн. Нохой нь сайн удирдагч, нийгмийн зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч болж чадна. Ямар ч мэргэжилд тэр төгс, үнэнч шударга байна. Хүн удирдах гайхамшигтай чадвартай. Хайр дурлалдаа ч тэр их үнэнч, ухамсартай.

Гахай
Та түүнд итгэж болно, тэр хэзээ ч танаас урваж, хуурч мэхлэхгүй. Тэр их гэнэн, итгэмтгий, өөрийгөө хамгаалах чадваргүй. Сул дорой бол биш тэр эвтэй найрсаг байхыг хүсдэг. Мэдлэгийг чухалчилдаг. Их уншина гэхдээ замбараагүйгээр. Тэр их мэдрэмтгий, сэтгэлийн болон эдийн таашаал авах дуртай. Өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй байгаа ч хэрүүл, маргаан үүсгэхгүйн тулд ямар ч буулт хийхэд бэлэн байдаг. Гахайн сайхан сэтгэлтэй гадаад төрхийн цаана зориг, эрх чөлөө бүр эрх мэдэл ч байдаг. Түүний зорилго, шийдвэр ямар ч байлаа гэсэн тэр бүгдийг нь бүх хүч чадлаа зориулан бүрэн гүйцэтгэдэг. Тэр ямар нэгэн шийдвэр гаргасан бол түүнийг юу ч зогсоохгүй. Тэр ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө болох болохгvй бүгдийг харьцуулан үздэг. Тэр ямар ч мэргэжилд, салбарт үнэнч хариуцлагатай ажиллана. Гахайд найз нөхөд бага ч байгаа найз нөхдөдөө бүх насаараа үнэнч байдаг. Найз нөхдөө их үнэлдэг.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.08.09 9:26 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Эмэгтэй хүнийг хуруу болон хумсаар нь шинжихүй.!


Хүнийг таних тэр тусмаа өөрөө өөрийгөө таних нь амаргүй хэдий ч хумсаар нь хүнийг ямархуу хүн болохыг мэдэж авах боломж бий.

Урт хумстай бүсгүй: Тэвчээртэй, өгөөмөр сэтгэлтэй, бусадтай өрсөлдөхийг төдий л хүсдэггүй. Өөрийнхөөрөө өмьдрахыг илүүд үздэг.

Хэт урт хумстай бол: Ихэнхидээ удаан хөдөлгөөнтэй назгай байдаг. өөртөө итгэх итгэл бага, бүрэг нууцлагдмал хүмүүс. Урт хумсанд хиймэл хумс орохгүйг анхааралдаа аваарай.

Хэт богино хумстай бол: Түрэмгий зантай. Ажилсаг хичээнгүй, бусдыг шүүмжлэхдээ гаргуун. Ам муруйсан бол тэдэнтэй эвлэрэхэд бэрх. Уур уцаар ихтэй. Шазруун. Өөнтөгч байх нь цөөнгүй.

Хатуу хумстай бол: Эрүүл мэндээр сайн боловч ууртайн дээр мөнгөнд дуртай байдаг гэнэ.

Нимгэн хумстай бол: Эрүүл мэнддээ анхаарах болжээ.

Ургадаггүй, нимгэн салаалсан хумстай бол: Эрүүл мэнддээ одоохон анхаарахгүй бол болохоо байжээ.

Хумсаа мэрдэг бол: Сэтгэл санааны гүн хямралтай нэгэн. Магадгүй сэтгэцийн өвчтэй.

Шовх шувтан хумстай бол: Үнэний төлөө тэмцэгч.

Богино зөөлөн хумстай бол: Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хөнгөн хийсвэр нэгэн.

Хумс нь хавтгай, бага зэрэг төвийсөн бол: Нилээд бүдүүлэг. Ёс суртахуундаа анхаарах шаардлагатай нэгэн ажээ.


Бас гар бол тухайн хүнийхээ зан ааш, дүр төрх гээд бүхий л зүйлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг гэдэг.

Зөөлөн мяраалаг гартай бол: Бодож санах зүйлгүй, сэтгэл амар залхуу бүсгүйн шинж гэнэ. Аливаад тийм ч амархан бухимдаад байдаггүй, ер нь бодь сэтгэлтэн. Гэрийн сайн эзэгтэй байж чаддаг гэнэ.

Жижигхэн гартай бол: Ухаалаг, хурц ааштай. Хайр дурлалд халуухан, тачаангуй. Өөрийнхөөрөө зүтгэдэг, эхэлсэн ажлаа дуусгахын тулд аливааг золиослоход бэлэн хүмүүс.

Ясархаг гартай бол: Эмзэг мэдрэмтгий, хайр дурлалд ач холбогдол их өгдөг. Амархан гомддог боловч цайлган, уян зөөлөн сэтгэлтэй.

Том хуруутай бол: Мэдлэг боловсролтой, оюуны чадавхи сайтай, шинжлэх ухааны салбарт авъяастай, аливаад бодолтой, ухаалаг гээд товчхондоо лидер эмэгтэйчүүд байдаг гэнэ.

Богинохон хуруутай бол: Амаргүй нэгэн гэнэ. Тэд хэт хурц ааштай, жижиг асуудлыг хэт дэвэргэдэг, үглээ хэрүүлч хүмүүс. Гэр орны ажилд хэнийг ч дагуулахгүй сайн ажээ.


жич : Халхын эрчүүддээ зориулав. :razz:

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.08.09 9:29 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Тоон зурхай


Та өөрийн төрсөн он, сар, өдрөө бичээд нийлбэрийг нь нэг оронтой тоо гартал нэмж бодоорой. Дараах 1-9 хүртэлх тооны аль нэг гарах бөгөөд таны зан араншинг тодорхойлох учиртай юм.
Жишээ нь, та 1979 оны 10 сарын 5-нд төрсөн гэж бодъё. Тэгвэл 1+9+7+9+1+0+5=32 буюу 3+2=5 гарч байна. Та 5 гэсэн дугаартай тайлбарыг уншина уу. Амжилт хүсье.


1.Биеэ тоосон
Сайн тал: Хатуужил сайтай. Уран бүтээлийн авъяас чадвартай, биеэ даасан, өөртөө итгэлтэй нэгэн. Үргэлж шинийг эрэлхийлж байдаг. Сэтгэн бодох чадвар болон ой тогтоолт сайтай. Өөдрөг үзэлтэй бөгөөд аливаа юманд идэвхтэй ханддаг.
Дутагдал: Маш түрэмгий болохоор удирдлагатайгаа зөрөлдөх тал ажиглагдана. Бусдын үгийг сонсох дургүй. Хэний ч захиргаанд орохыг хүсэхгүй бөгөөд харин ч өөрөө бүхнийг захирч байхыг эрмэлздэг. Бусад хүмүүстэй харилцаа тогтоож найзлах эсвэл хайр дурлалын амт шимтийг мэдрэх чадвар дутагддагаас амьдрал нь бүрэн дүүрэн аз жаргалтай байж чаддаггүй.

2. Бясалгагч
Сайн тал: Ямарваа нэг асуудалд ухаалаг хандаж чаддаг, хэлсэн амандаа хүрдэг. Боловсон даруу зантай, сэтгэн бодох өндөр чадвартай, цэвэр цэмцгэр байдалд дуртай, шинэ нөхцөл байдалд амархан уусан дасч чаддаг. Ийм хүн хэрэгжүүлэхээсээ илүүтэйгээр мөрөөдөж бясалгаж байдаг. Зан харилцааны талаар маш эелдэг тул орчин тойрныхоо хүмүүст таалагдаж чаддаг.
Дутагдал: Ааш зан нь огцом өөрчлөгдөн хувирч байдаг, хамгийн гэмээр асуудлыг ч хойш тавьж мэднэ. Хууран мэхлэх, ов заль хэрэглэхээс ч сийхгүй. Тэр бүү хэл, дэндүү хатуу сэтгэл гаргаж ч магад. Тэр бусдын гараар могой бариулах дуртайг санууштай.

3. Уран бүтээлч
Сайн тал: Тал бүрийн авъяастай. Сэтгэн бодох чадвар, хүч чадал, эр зориг нарийн ухаан, дотоод нөөц бололцоо, бие даасан байдал, шийдэмгий чанар цөм түүнд бий. 3-ын тоотнууд ерөнхийдөө эр зоригийн билэгдэл юм.
Дутагдал: Юм болгонд захиран тушаахыг эрмэлздэг. Нэр хүндэд дуртай, өөрийн ааш зан болон шунал тачаалаа барьж чаддаггүй. Хэт чалчаа, сандруу, яаруу тэвдүү. Хэдий чухал байсан ч ганц зүйлд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй.

4. Найдвартай
Сайн тал: Үнэнч шударга, зарчимч ажилсаг, хичээнгүй, төлөв даруу, тэсвэр хатуужил, зохион байгуулах авяастай. Хэрэгтэй гэж үзвэл аз туршихаас буцдаггүй. Тэд өөрийн чармайлт зүтгэлээрээ бүхнийг ялан дийлж чаддаг улс.
Дутагдал: Удаан, хөдөлж яддаг, бүгдийг хардаж сэрдэж явдаг. Хэнд ч юунд ч үл итгэнэ. Шогч наргианч зан дутагддагаас хүнтэй нийцгүй. Ийм хүмүүс уйтгар гунигт амархан автдаг. Хааяа гэнэт огцом уурлана. Олонх нь амьдралаа ядуурал, үгүйрэлтэй тулгарна.

5. Гүн ухаанч
Сайн тал: Гоц оюун ухаантай. Олон талын сонирхолтой бөгөөд аз турших дуртай. Аялал жуулчлал, адал явдлаас ер татгалздаггүй. Ажил хэрэгч. Хүнд урам өөрийгөө өөд нь татаж чаддаг. Юмны цаад нарийн учрыг тунгаахыг боддог. 5-ын тоотнууд сэтгэн бодох чадвар сайн хөгжсөн уран бүтээлч нэгэн юм.
Дутагдал: Тэвдүү, сандруу, өөртөө итгэлтэй биш, тэвчээргүй, мэдлэг санаа бодлоо хүнтэй хуваалцах дургүй. Мөрийтэй тоглоомын хорхойтой. Янз бүрийн мэргэ төлөгт амархан итгэдэг. Зүрх сэтгэлийн холбоотой асуудлыг их сонирхдог. Ийм хүний хайр дурлал болон харьцаа нь тун тогтворгүй байдаг.

6. Хөөрүү сэтгэлтэн
Сайн тал: Юмны эвийг олж чаддаг. Тайван, дөлгөөн, үнэнч, аливаад сэтгэлээсээ ханддаг, найдвартай. Гэр бүлийн уур амьсгалыг бүхнээс илүүд үздэг. Тэдэнд байгалиас хүч чадал заяасан. Хаана ч амьдарч зохицож чаддаг. Ийм хүмүүс сайн багш, сурган хүмүүжүүлэгч, зураач болдог.
Дутагдал: Консерватизмыг хэт баримталдаг. Ажил хэрэгч чанар дутагддаг. Нийгмийн амьдралд идэвхгүй ханддаг. Санхүүгийн талыг сонирхдоггүй. Хувийн амьдралдаа үргэлж сэтгэл хангалуун явдаг. Заримдаа цааш тэмүүлэхийг ч эрмэлздэггүй.

7. Туурвигч
Сайн тал: Өндөр мэдрэмжтэй, төрөл бүрийн юм сонирхдог, онцгой гойд оюун ухаантай нэгэн. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй боловч өөрийгөө эзэмдэж чаддаг. Гоо сайхны өндөр таашаалтай. Аливаа юманд чинь сэтгэлээсээ ханддаг. Өөрийгөө золиослохоос буцдаггүй. Гүн ухаан болон шинжлэх ухаанд өөрийгөө сориод үзэхэд гэмгүй. Ийм хүн өөрийн зөн совингоороо асуудлыг шийдэж, бүгдийг халамжилж зохицуулж чаддаг.
Дутагдал: Юманд хэт бодитоор ханддаг. Гутранги үзэлд хэт амархан автдаг. Маш бардам зантай. Өөрийгөө илэрхийлэхдээ муу. Маш амархан гомдож түүнийгээ мартаж чаддаггүйн улмаас амьдралын хэв маягийг таашаан хүлээн авдаггүй. Тэдэнд хүнд хэцүү үед нь түшиг тулгуур болоод аваад явчих хүн дутагддаг.

8. Зохицуулагч
Сайн тал: Эрч хүчтэй, санасандаа хүрдэг. Ертөнцийг байгаа чигээр нь хүлээн авдаг. Ажилч хичээнгүй. Зовлонг даах тэсвэр хатуужилтай, болгоомжтой. Түүний хүч чадал нь үг үйлдэл хоёроор илэрхийлэгдэхээс гадна орчин тойрныхоо хүмүүсийг зохицуулан аваад явах чадварт оршдог.
Дутагдал: Хувиа хичээсэн, юманд хэт ашиг хонжоо харчих гээд байдаг. Огцом ууртай, ер айж ичдэгггүй, түрэмгийлэх дуртай. Бүдүүлэг байхаас нэрэлхдэггүй. Толгой эргэх амжилт гаргах эсвэл хэт бүтэлгүйтэх зэрэг аль нь ч түүний амьдралд тохиолдоно.

9. Тогтворгүй
Сайн тал: Идеалист хэв шинж ихтэй. Ариун шударга, хэзээд өөр бусдад туслахад бэлэн, нэлээд хатуужилтай, бүтээлч чанар эрч хүчтэй. Аливаа зүйлийг төгс болгох гэж чармайдаг. Өөдрөг үзэлтэй нэгэн.
Дутагдал: Ааш зан тогтворгүй, их юмыг шаарддаг. Хэт хувиа хичээсэн бас хэт романтик сэтгэлгээтэй. Өөрийнхөөрөө зүтгэдэг. Зарим тохиолдолд хүйтэн цэвдэг сэтгэлээр ханддаг. Түүнээс юу ч гарч болно.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.08.09 9:36 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Эрчүүдийн үнсэлтийг ордоор нь шинжихүй.


Хонь
Тэр бол бусад ордоосоо хамгийн шазруун "анчин" болохоор охидтой сээтэгнэдгээрээ номер 1-т ордог. Тэр ямар ч илүү дутуу үггүйгээр "ажил хэрэгтээ" ордог төдийгүй үнсэлцэхдээ түрэмгий, шулуун байдаг. Түүний үнсэлт анхны харцаар ямар ч гэм хоргүй энгийн байдаг болохоор ямар ч охиныг төөрөгдөлд оруулдаг. Тэр ямар нэгэн том зүйл хүссэн хүслийг нь өдөөхийн тулд эхэндээ маш дурамжхан байгаа мэт үнсэлцдэг. Гэвч дараа нь... Чи өөрөө үүнийг анзаарна.


Үхэр

Шургуу шийдэмгий зан бол түүний амьдралыг, тэр тусмаа хайр дурлалын асуудлыг онцгой ялгаж байдаг. Хэрэв чи түүний эелдэг байдалд тэр дороо бууж өгөхийг хүсэхгүй байвал чамайг жинхэнэ ер бусын гайхамшиг хүлээж байна. Чи түүний дур булаам байдалд нь татагдахгүй гэсэн зүйлийг тэрээр огтхон ч бодохгүй. Үүнийг чи сайн санаарай. Чамайг бууж өгтөл тэр чамайг эелдэг зөөлөн, халуухан үнсэлтээрээ сэтгэлийг чинь татсаар байх болно.


Ихэр
Энэ ордын ихэнх залуу өөрийн эрч хүч, уужим сэтгэл, хүч чадлаараа ялгагддаг. Нөгөө талаараа Ихрийн залуу биеэ тоосон, их зантай, хувиа хичээсэн, нэрэлхүү байдаг. Ерөнхийдөө бол түүний хувьд хайр дурлал, эротик байдлаас өөр юу ч тийм чухал биш. Тэр үнсэлцэх маш дуртай ба үүнийгээ чин сэтгэлээсээ хийдэг. Түүний үнсэлтээ бэлэглэж буй охин нь өөрийгөө яг л гүнж, дагина, сахиусан тэнгэр болсон мэт төсөөлдөг ... Дээрээс нь тэр зүрх сэтгэлд нь асаасан галаа унтраахгүйн тулд хайртай охиндоо байнга анхаарал тавьж сээтэгнэж байдаг. Нэг үгээр хэлбэл Ихрийн залуугийн үнсэлт нь ер бусын сайхан.


Мэлхий
Энэ баатар бусдын атаархлыг төрүүлж байдаг дур булаам тачаангуй байдалдаа 100% итгэлтэй нэгэн байдаг. Энэ нь түүний биеэ авч явах байдал, Казановынх мэт ялагчийн хосгүй инээмсэглэлээс нь илт байдаг. Харин үнсэлт? Маш энхрий зөөлөн, эхэндээ болгоомжилсон мэт үнсэлцдэг. Хайртай охиндоо ойртон очих үедээ түүний нүд рүү үнэнчээр ширтэн, түүний хувьд охин нь цорын ганц гэсэн ойлголтыг бүхий л дүр төрхөөрөө өгдөг. (Ийм тактикийн эсрэг зогсох гэдэг боломжгүй, тийм үү?) Дараа нь тэврэлт, тачаангуй үгс ... Үүний дараа л хайр дурлалдаа мансууран байх үед үнсэлтээ илгээдэг ажээ.


Арслан
Олон арван охидын хувьд сайхан, ухаалаг, хайртай залуу нь. Түүнээс гадна төрөлхийн бардам, сүр жавхлантай. Гудамж, кафе, дисконд түүнтэй хэдий чинээ олон охид мэндэлж найрсаг байна зан ааш нь төдий чинээ сайхан байна. Түүнд олны анхаарлын төвд байх нь таалагдаж, охидын бахархан биширсэн байдлыг ил тод таашаадаг. Түүний үнсэлт хоорондоо үргэлж адилгүй байдаг. Охин болгонтой тэрээр өөр өөрөөр үнсэлцдэг.


Охин
Тэр үнсэхийг хүссэн охиноо удаан хугацаагаар өөртэйгээ байлгаж чаддаг. Энэ тухай нь тэр охин гадарлах ч үгүй байх нь бий. Охины залуутай байхдаа түүнийг шүдээ тогтмол угаадаг, чиний нүд рүү харан ярьж байхдаа үнэн ярьдаг зэрэгт итгэлтэй байж болно. Түүний үнсэлцэх чадвар нь төрөлхийн гайхалтай байдаг төдийгүй эхлээд тэр хайртай охиныхоо уруулыг зөөлөн, дөнгөж шүргэх төдий үнсэж байгаад дараа нь "ажилдаа" ордог. Гэмгүй сээтэгнэж, түрхэн хугацаанд үнссэн үнсэлтийг ч гэсэн тэр ямар нэгэн ноцтой гэж хүлээж авдаг.


Жинлүүр
Жинлүүрийн ивээгч нь Венера байдаг. Тийм болохоор тэдний хувьд үнсэлт гэдэг бол энэ ертөнцийн хамгийн сайхан зүйл. Тэр ч бүү хэл хамгийн энгийн сээтэгнэл нь ч тэврэлт үнсэлтээр дуусдаг. Харамсалтай нь олон охид үүнийг нь гэгээн хайр мэт хүлээж авдаг. Жинлүүрийн залуу жинхэнэ мэргэжилтэн болохоор тэд хайртай охинтойгоо туршлагаасаа хуваалцдаг. Хэрэв чи сэтгэл дотроо ганцаараа хадгалж явдаг нууц байж, түүнийгээ хуваалцахыг хүсвэл энэ ордны залуу яг тохирно.


Хилэнц
Тэр ихэнхдээ эхлээд чих, хацрыг чинь зөөлөн үнсэж дараа нь цаашаа явдаг. Тэр маш романтик зан ааштай болохоор үнсэлт нь хэврэг зүйлд хүрч буй мэт үнэхээр зөөлөн энхрий байдаг. Харин "асч" эхэлсэн хойно нь маш тачаангуй болдог. Хилэнцийн залуу ховор байлдан дагуулагч юм. Тэр ганц ч аятайхан охиныг зүгээр өнгөрөөдөггүй. Тэрээр аажмаар "ноцож" тэгээд л шууд "ажил хэрэгтээ" ордог.


Нум
Тэр хайртай охинд нь яг юу хэрэгтэй байгааг маш нарийн мэдэрдэг ... Хэрэв гэнэтхэн тэрээр уруулаараа зөөлөн хүрч, дараа нь хэлээ оруулж, эцсийн эцэст зөвхөн уруул, хацрыг чинь бус, бүр мөр хүзүүг чинь идэвхтэй үнсэж байвал болгоомжтой байх хэрэгтэй шүү? Тэр илүү, бүр маш ихийг хүсч байна? Жирийн үнсэлтээс илүү ... Түүнээс холдож, эсвэл биеэ буруу авч явж байгаа тухай үгсийг шивнэснээр түүнийг ухруулна гэж бодож байвал эндүүрч байна. Энэ нь түүний хүслийг л асааж өгнө гэсэн үг. Нумынхантай тоглож болохгүй гэдгийг санаарай.


Матар
Тэр охин бүр ямар үнсэлтийг хүлээж байгааг зөнгөөрөө мэдэрдэг. Ийм алхам хийснээрээ тэд тавьсан зорилгодоо хүрдэг. Ихэнх тохиолдолд онцын эсэргүүцэлгүйгээр үүнийг хийдэг. Матрын залууд байнгын магтаал, биширсэн сэтгэл хэрэгтэй байдаг. Тиймээс үнсэлтүүдийнхээ завсарлагаанаараа түүнд эелдэг зөөлөн үгсийг шивнэж байхаа битгий мартаарай. Тэр тусмаа энэ нь чамаас тийм их хөдөлмөр шаардахгүй. Дурласан матрын залуу гэдэг бол өөрөө эелдэг зөөлний туйл болдог.


Бумба
Хэрэв бумбын залуу чамайг тачаангуй үнсэлтээрээ бэлэг барьж, харин чи энэ зүрх догдлом мөчид түүний анхаарлыг өөр зүйл рүү татахыг оролдвол энэ нь түүний хүслийг улам л бадраах болно. Бумбын залууг аргалж чадахааргүй, түүний зөн совин хэтэрхий сайн хөгжсөн. Хэрэв тэр чамд сэтгэлээ өгсөн бол тэр өөрийнхөө чадах юмыг тэр чигээр нь харуулдаг төдийгүй амрахыг хүссэн үед нь толгойг нь илж байгаарай. Энэ нь түүнд нөлөөлж, өөр ангийн талаар бодохоо болиход дөхөмтэй. Тэгээд чамд гэнэн хүүхдийн сэтгэлээр л итгэж найддаг болно.


Загас
Загасны залуу жинхэнэ сайхан таашаал авахынхаа өмнө ямар ч охинтой зөөлөн, удаан үнсэлцдэг. Харин дараа нь тэднийг юу ч зогсоохын аргагүй болсон байдаг. Хэрэв чи үйл явдлын алхмыг хурдлуулахыг хүсвэл түүний уруул дээр чигчий хуруугаараа хүрч бай. Харин дараа нь түүнийг гэнэтхэн "дайрч" эхэлвэл битгий гайхаарай. Уруул гэдэг бол түүний хувьд хамгийн хамгийн "эмзэг бүс" юм. Түүний тачаангуй үнсэлтийн эсрэг тэмцэх хүч чамд байхгүй!

жиш : Эмэгтэйчүүдээ зориулав. :lol:

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.08.09 9:38 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Та аль сард төрсөн бэ?


Хулгана сар (1-р сар)
Хулгана сард төрсөн эмэгтэй азтай одонд төржээ. Тэрээр ойр дотныхондоо хэзээ ч гай болохгүй. Нөхрөө хайрлаж халамжлан түүндээ халуун дотно ханддаг тул хулгана сард төрсөн эмэгтэйтэй гэр бүл болсон хүн аз жаргалаар бялхах болно. Хэрэв ууган хүүхэд нь хүү бол удаах хүүхдүүд нь эрүүл чийрэг, заяа сайтай байх болно. Харин энэ сард төрсөн эрчүүдийн хувьд тогтворгүй, тэр бүр хүний итгэлийг даахаар хүн биш.


Үхэр сар (2-р сар)
Энэ сард төрсөн эрчүүд худалч, хөнгөмсөг хүмүүс байдаг. Хөгжил хөдөлгөөнтэй, үйл явдлаар дүүрэн амьдралыг туулах болно. Элдэв өвчин эмгэг тусахгүй бол тайван тухлаг орчинд наслах болно. Үхэр сард төрсөн эмэгтэйчүүд гоёж гангалах, эрчүүдийн дунд байх сонирхолтой. Тав юм уу арванхоёрдугаар сард төрсөн хүнтэй учирвал аз жаргалтай амьдарна. Гэр бүл, үр хүүхэддээ хүндлэгдсэн сайн бэр болно.

Бар сар (3-р сар)
Энэ сард төрсөн эрчүүд ихэнхидээ баян чинээлэг байхаас гадна хүмүүсийг эрхэндээ оруулж, захирч чаддаг. Аз тохиох нь ээлж халаатай, харамч нарийн, хүсэлдээ хүрэх сэтгэлдээ хөтлөгдөх нь элбэг. Эмэгтэйчүүдийн хувьд элдэв муу санаагүй ч хов живээр цаг нөгцөөх нь элбэг. Секс түүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ.

Туулай сар (4-р сар)
Туулай сард төрсөн эрчүүд итгэмтгий, хөөрүү зантай. Нийгэмд эзлэх байр сууриа төвөггүй олдог, элдэв асуудлаас өөрийгөө аргалахдаа гаргуун. Харин эмэгтэйчүүд нь айл гэрийн сайхан эхнэр, сайн гэргий байна. Тэд санаа зовох зүйл багатай, сэтгэл тайван байж, хүссэн болгоноо гүйцэлдүүлэх тавилантай. Харин дөч гараад ирэхээрээ эрүүл мэнддээ илүүтэй анхаарал хандуулах хэрэгтэй болно.

Луу сар (5-р сар)
Луу сард төрсөн эмэгтэйчүүд царайлаг байх нь ховор. Гэхдээ хурц сэргэлэн ухаантай, өөдрөг хөгжилтэй, гоёж гангалах дуртай нэгэн. Бага залуу насаа сэтгэл зовоох зүйлгүй өнгөрөөнө. Бэлэвсрэх нь элбэг боловч тайтгарлыг олох нь хялбар. Олон хүүхэдтэй болох магадлалтай. Эрчүүд нь эрүүл чийрэг, зугаа цэнгэл хөөцөлдөгчид байдаг. тэд үерхэл нөхөрлөлдөө тууштай биш боловч хүний арга эвийг олохдоо гаргуун.

Могой сар (6-р сар)
Могой сард төрсөн эмэгтэйчүүд хэрэгт дуртай, илүү үгтэй, атаархуу хүмүүс байдаг. Тэд зоригтой, хүчирхэг хүнтэй, магадгүй албан тушаал хөөцөлдөгчтэй гэр бүл болох ч гэрлэлт бүр нь төдий л бүтэлтэй бус. Эрчүүдийн хувьд тэдний гэр бүлд найрсаг, тогтуун уур амьсгал зонхилдог. Тайван, ноён нуруу сайтай, эрүүл мэнддээ онцгой анхаардаг хүмүүс.

Морь сар (7-р сар)
Морь сард төрсөн хүмүүс элбэг хангалуун явсаар насыг барна. Эрчүүд нь ажилдаа амжилт гаргаж, нэр алдарт хүрнэ. Тэд угийн мөнгө төгрөг, алдар нэрд дуртай, хүүхэмсүү тул гэртээ тогтох нь ховор. Эмэгтэйчүүд нь амжилтаар бялхах ч ихэнхи тохиолдолд хартай хүнтэй гэр бүл болох нь бий. Насны эцэст яншаа болохын дээр хов живэнд ороогдож, олон дайсантай болох магадлалтай.

Хонь сар (8-р сар)
Энэ сард төрсөн эрэгтэй нь үнэнч шударга, хайр сэтгэл, үерхэл нөхөрлөлдөө тууштай байдаг. Түүнд олон хүн атаархдаг, дайсан ихтэй. Эмэгтэйчүүдийн хувьд царайлаг, бусдыг өөртөө татах чадвартай, чалчаа, зальтай, хуурамч хүмүүс байдаг.

Бич сар (9-р сар)
Бич сард төрсөн хүмүүс хурц зантай. Эрчүүд нь хүнтэй амархан танилцаж, үерхэж нөхөрлөх нь хялбар. Нэг хүнийг хязгааргүй хайрлах боловч зугаагаа гаргахын тулд бусадтай нь цаг нөгцөөнө. Таагүй явдалд олонтаа орооцолдох ч дорхноо гарах чадвартай. Энэ сард төрсөн эмэгтэйчүүд сэтгэл сайтай, өглөгч, тусархуу, намбалаг, мэдрэмтгий бөгөөд олонтой нийцтэй хүмүүс. Бич гэрлэхдээ удаан, бүр насаараа ганц бие явах нь бий.

Тахиа сар (10-р сар)
Энэ сард төрсөн эмэгтэйчүүд бусдад хайрлагдах боловч хайр сэтгэлийг тоглоом гэж үздэг. Хайр сэтгэлийн түр зуурын харилцаа тогтоох нь элбэг. Хоёр дахиа гэрлэвэл илүү аз жаргалтай байна. Насны эцэст үр хүүхдүүд нь зовоох магадлалтай. Эрчүүдийн хувьд олон саад бэрхшээлийг даван туулах заяатай. Өөрийг нь байнга хууран мэхлэх эмэгтэйчүүдэд дурлаж, түүндээ байнга уужуу сэтгэлээр хандана. Гэвч хувь заяа түүнийг ивээж гайхалтай нэгнийг бэлэглэх болно.

Нохой сар (11-р сар)
Нохой сард төрсөн эмэгтэйчүүд сээтэгнүүр, хэрэгт дуртай, хайр сэтгэлээр сэтгэл нь ханадаггүй. Хэн нэгэн санаанд нь үл хүрвэл өөр нэгнийг хайна. Анхны хайр нь таашаал авчирваас үнэнч, халамжтай, сайн гэргий болно. Эрчүүд нь албан тушаалд дуртай ч эхнэртээ халамжтай хүмүүс. Гэвч түүнийг ойлгох эхнэр заяах нь ховор.

Гахай сар (12-р сар)
Энэ сард төрсөн хүмүүс тайван, тогтуун зан ааштай. Тэд тэвчээртэй, сэтгэл сайтай хүмүүс байдаг. Эмэгтэйчүүд нь нөхрөө сонгохдоо тааруу. Гахай сард төрсөн эрэгтэйчүүд гүйлгээ ухаан сайтай, илэн далангуй, түүний үнэнч сэтгэлд итгэж болно.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.08.09 9:41 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Танилцсан өдрөө зурхайгаар шинжих нь


Танилцсан өдрөө мэдэж байгаа бол цаашид та хоёрын харьцаа хэрхэн үргэлжлэхийг урьдчилан хэлж болох юм. Та хоёрын танилцсан тэр өдөр Нар одны зурхайн аль ордонд байрлаж байсныг тодорхойсноор та хоёрын харьцаа хэрхэн яаж өрнөхийг танд хэлж өгч болох юм.
Жишээлбэл: Та хоёр 2006 оны 4-р сарын 10 нд танилцсан гэж бодъё. Энэ өдөр нар Хонины ордонд байрлаж байсан.


Хонь
3-р сарын 21 нээс 4-р сарын 20 ны хооронд
танилцсан бол анхны харцаар дурласан ба та хоёрын харьцаа тогтвортой биш, хэрүүл, маргаантай, салах хандлагатай.


Үхэр
4-р сарын 21 нээс 5-р сарын 21 ний хооронд
танилцсан бол тогтвортой харьцаа.Аль нэг тодорхой санаа, бэлгэн дээр тогтох харьцаа. Эд материалын сонирхол бий ба бэлгийн харьцаа маш чухал.


Ихэр
5-р сарын 22 ноос 6-р сарын 21 ний хооронд
танилцсан бол идэвхитэй харьцаа, байнгын хэрүүл маргаан, эвлэрэл, хааяа нэгийгээ араар нь тавих, ийш тийш явах, айлд зочлох гээд л... Ёс зүйн асуудал ийм харьцааны сул тал.


Мэлхий
6-р сарын 22 ноос 7-р сарын 23 ны хооронд
танилцсан бол тэд үнэхээр сэтгэлийн хамаатнууд болж чадна. Гүнзгий хайраар холбогдож, сэтгэл санаа нэгтэй байж чадна. Хоёр биенийхээ хэрэгцээг хангахаар үнэн сэтгэлээсээ хичээдэг. Хамтдаа гэр орноо өөд татах хүсэлтэй. Нэг нэгэндээ эцэг эхийн ёсоор ханддаг. Харин хэн нэгэн нь илэн далангүй байж чадахгүйгээс болж ойлголцохгүй байж болох талтай.


Арслан
7-р сарын 23 наас 8-р сарын 23 ны хооронд
танилцсан бол та хоёр нүдэнд туссан маш сайхан хос болж чадна. Гүнзгий хайраар хоёр биеэ хайрлаж, хамтдаа нэг зүйл сонирхоно. Хүүхэдтэй болсноор гэр бүл улам бат бөх болж харьцаа сайжирна. Байнгын үл итгэлцэл, сэжиг хардлагаар бие биеэ хуурахад хүргэж болох талтай.


Охин
8-р сарын 23 наас 9-р сарын 23 ны хооронд
танилцсан бол хамтран төсөл хэрэгжүүлэх, нэг дор ажиллах буюу адил ажил төрөл эрхлэх оюунлаг харьцаа бий болно. Жижиг сажиг зүйлд их анхаардагаас болж тэдний харьцаанд ан цав гарч болох юм.

Жинлүүр
9-р сарын 24 нөөс 10-р сарйн 23 ны хооронд
танилцсан бол тэдний хооронд хамтрагчийн харьцаа бий болно. Хоёр биендээ анхаарал тавьж бэлэг барьсан гоё харьцаа байх нь. Хоёрдмол амьдралаар амьдрах магадлалтай. Нийгэмд тодорхой байр суурь эзлэх эрмэлзэл энэ хосод бий.


Хилэнц
10-р сарын 24 нөөс 11-р сарын 22 ны хооронд танилцсан
бол тэдний хооронд халуун хайр, хардлага аль аль нь байх болно. Харьцаа нь өөрчлөгдөж, нийгмийн идэвхитэй харьцаанд орох боломжтой. Хэн хэнийхээ асуудалд хэт оролцсоноор тэдний харьцаанд ан цав гарч, амгалан тайван байдал алдагдана.


Нум
11-р сарын 23 наас 12-р сарын 22 ны хооронд танилцсан
бол хүчтэй, халуун хайр тэднийг холбоно. Амьдралдаа адил байр суурь эзэлж болох ба нийгмийн амьдралд хамтрагчид болох магадлалтай. Бие биеэ ашиглах, жижиг зүйл дээр хаацайлах хандлагатай.


Матар
12-р сарын 23 наас 1-р сарын 20 ны хооронд танилцсан
бол хамтдаа урт хугацааны төлөвлөгөө зохиодог. Тэдний харьцаа хэтэрхий хүйтэн, биеэ барьсан шинжтэй. Мэдрэмж бодол санаагаа нуух боловч тэдний холбоо бат бөх байх болно. Хэн нь гэр бүлд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх талаар үл ойлголцол, асуудал гарч болно.


Хумх
1-р сарын 21 нээс 2-р сарын 19 ний хооронд
танилцсан бол тун хачин хос болно. Өндөр төвшинд гарсан оюунлаг холбоо. Хоёул эрх чөлөөтэй, тэдний харьцаа хачин гайхмаар зүйлээр элбэг.


Загас
2-р сарын 19 нээс 3-р сарын 20 хооронд.
Бие биеэ маш сайн ойлгож мэдэрдэг. Бараг зайнаас мэдэрдэг гэхэд болно. Үл ялиг зүйлд ч хөнгөн ханддаг. Бодит байдлыг жинхэнээр нь хүлээж авч чаддаггүй. Болж буй бүхнийг хэт их дэвэргэдэг. Та хоёрын харьцаа хэрхэн яаж үргэлжлэхийг мэдмээр байвал танилцсан өдрөө доор өгсөн орднууд дотроос олж дүгнэлтээ хийгээрэй.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.08.09 9:52 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

12 ордны эмэгтэйчүүдийн өшөө авалт


Хонь
Түргэн ааштай хонины ордны эмэгтэйчүүд гомдсон үедээ мөн л түргэн аашилж, юм шидэлж хараалын үг хэлдэг. Гэвч түүнд далд санаа байдаггүй учир түүнийг гомдоосонхүнийг ганц алгадаад л уур нь гарчихдаг.


Yхэр
Yхрийн ордны эмэгтэйчүүд маш даруухан харагддаг хэдий ч түүнд бүх юмыг өөрийн болгох хүсэл их байдаг. Тэд хайр дурлалдаа маш үнэнч байдаг. Хэрэв эрчүүд түүнийг гомдоовол горьдлого тасрахаасаа өмнө тэр түүний сэтгэлийг эргүүлэн татахын тулд бүх шаардлагатай зүйлсийг хийдэг. Хэрэв бүтэхгүй бол тэр чамтай бүх тооцоогоо бодож байж сална.


Ихэр
Хэрвээ та ихрийн ордны эмэгтэйчүүдийг гомдоовол тун удалгүй бүх дэлхийн хүмүүс таныг муу эр гэж хэлэх болно. Ухаалаг ихрийхэн яаж чамаас өшөөгөө авахаа сайн мэддэг. Таныг байдлаа сайн тунгаан бодож амжаагүй байхад тэр нэгэнт санасандаа хүрчихсэн байдаг.


Мэлхий
Мэлхийн ордны эмэгтэйчүүд харьцангуй хатуужилтай байдаг. Сайн, мууг ялгаж мэддэг. Тэр нэг хүнд сайн болоход сэтгэлээсээ ханддаг. Харин нэг хүнд муу санавал өөрийгөө хэн болохоо хүнд таниулдаг. Жишээ нь, Түүнийг гомдоосны хариу болгож таныг шинэ найз охинтойгоо болзох үед байнга гарч ирж саад учруулах гэх мэтээр хорслоо тайлдаг.


Арслан
Арслангийн ордны бүсгүйчүүд дургүйцлээ шууд илэрхийлдэг. Тэр хаягдсан ч гэсэн \"үнэн хэрэгтээ чи миний хэмжээнд хүрэхгүй\" гэж ширүүнээр хэлдэг. Эсвэл таны өмнө ганган байдлаар гарч ирэх ч юмуу эсвэл маш ухаантай танаас илүү дажгүй залууг олж авч танаас хариугаа авдаг.


Охин
Охины ордныхон бүх юманд маш тооцоотой байдаг. Авсан хэмжээгээрээ хүнд өгдөг. Тэд гомдсон үедээ эрхэмсэг байж чаддаг бөгөөд сэтгэл санаагаа ажилдаа хандуулдаг. \"Нэг чулуун дээр хоёр удаа бүдэрдэггүй\".


Жинлүүр
Жинлүүрийн ордныхон нөхцөл байдалд дүгнэлт хийж чаддаг учир ямагт тэдний зөв юм шиг болгодог. Тэр гомдсон үедээ сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй. Харин эсрэгээрээ маш тайван байж\" чиний энэ байдал чинь зөв гэж үү\" гэж нөгөө хүнээсээ тайлбар шаарддаг.


Хилэнц
Хилэнцийнхэн их хурц зантай.Тэд өөрсдийнх нь толгойг нь эргүүлсэн зүйлийнхээ учрыг ололхын тулд хүмүүсийг цочирдуулсан үйлдэл хийдэг. Учрыг нь ойлгосны дараа шаардлагагүи гэж үзвэл тэрээр хүнээс өшөө авдаггүй. Гэвч ихэнх тохиолдолд өөрийн сэтгэлийн бухимдалаа тайлахын тулд заавэл ямар нэгэн юм хийдэг.


Нум
Нумынхан их сүржигнүүр боловч өшөө авахдаа сүртэй үйлдэл хийж чаддаггүй. Яагаад гэвэл өөрийн хийж буй ажлаа хүнд санамсаргүй мэдэгдчихдэг. Тэгээд ч хэсэг хугацааны дараа тэр шинэ найз хөвгүүнтэй болвол өмнөх найз залуугаа шууд мартдаг.


Матар
Матрын ордныхон энэ тал дээр хоёр янзын ааштай байдаг. 1-рт өөртөө итгэлгүй гомдсон үедээ юу хийхээ мэддэггүй. 2-рт бусдын зүй буе харьцааг хүлээн зөвшөөрдөггүй маш зарчимч хүмүүс байдаг. Түүнийг гомдоосон үед тэр хариугаа удаан хугацааны дараа ч гэсэн заавал авдаг. Заавал хүмүүсийн дээр гарч байж санаа нь амардаг муу зуршилтай.


Хумх
Хэрвээ үнэхээр түүнд өшөө авья гэсэн санаа байвал тэр үүнийгээ тоглоом маягаар илэрхийлдэг. Гэвч үнэн хэрэгтээ найз нөхөд олонтой хумхын ордны бүсгүйчүүд иймэрхүү явдалд анхаарлаа төвлөрүүлдэггүй. Чамайг гэхээсээ илүү түүнд зугаа цэнгэл чухал байдаг.


Загас

Загасны ордны эмэгтэйчүүд гомдсон үедээ хариугаа авах санаатай байдаг ч сачий нь хүрдэггүй. Аргаа зөв хэрэглэж чадалгүи нөгөө хүнийхээ доог болж ч магадгүй. Энэ ордны бүсгүйчүүд хайр сэтгэлдээ үнэнч хүмүүс байдаг.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.08.09 9:56 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Төрсөн ордоор нь зан төлөв, ааш араншинг тодорхойлох



Хонь
Хонины ордныхон бусдад нөлөөлөх авьяастай. Хүчирхэг биөэ даасан үзэл бодолтой бусдын анхаарлыг зүй ёсоор татдаг аливаа зүйлийн мөн чанарыг дор нь ойлгодог. Амьдралаа зохиож чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Худлаа ярьж чаддаггүй. Хүүхдэрхүү чанар бусдын нүдэнд шууд тусдаг. Энэ ордныхныг эсвэл хайрлаж эсвэл үзэн яддаг. Бусдыг таньж мэдэхдээ тааруу, хүний зан аашын нарийн ширийнийг мэддэггүй. Тиймээс хүмүүстэй үл ойлголцох нь элбэг. Гялалзсан хурц ухаантай.


Yхэр
Бусдын хайр хүндэтгэлийг хүлээж чаддаг, ухамсартай. Дотны хүмүүстээ эелдэг зөөлөн хандаж хайрлаж хамгаалдаг. Хүмүүсийг байгаагаар нь хүлээн авдаг, өөрийгөө хянах гайхалтай чадвартай. Ухаандаа захирагдахаас илүү зөн билгээ дагадаг. Найз нөхдөө үнэлдэг, тэдэндээ Үнэнч бөгөөд өндөр шаардлага тавьдаг. Бусдаас санаа бодол, сэтгэлийн хөдөлгөөнөө нуудаг. Хэнтэй ч эөлдэг боловсон харьцдаг. Барагтайд уурладаггүй, нэг уурлавал аймшигтай. Урлаг хөгжимд дуртай.


Ихэр
Хоёрдмол шинжтэй, баяр баясгалангаар дүүрэн, цэцэн үгтэй, түргэн ууртай, эмзэглэхдээ амархан. Амьдралыхаа ихэнхийг сурч өнгөрүүлдэг. Сурсан судалсан болгоноо ашигладаг. Шинэлэг зүйлийг хүлээн авахдаа сайн. Уран илтгэгчийн авъяастай. Болхидуу хүмүүсийг тэвчдэггүй. Дээдсийн хүрээлэлд багтахыг хүсдэг. Бусдын хувьд оньсого. Нөхцөл байдалдаа амархан зохицож, өөрийн үзэл бодол, зан аашаа өөрчилдөг. Дотны хүн найз нөхөддөө шүүмжлэлтэй ханддаг.


Мэлхий
Цэвэр ариун сэтгэлтэй, халамжтай хүмүүс. Хайртай дотны хүндээ үнэнч, илэн далангүй ханддаг. Тэдний жинхэнэ мөн чанарыг танихад урт хугацаа шаардагдана. Тэд маш эмзэг сэтгэлийн хөдөлгөөнтэй. Хэзээ ч хувирч өөрчлөгддөггүй, тэсвэр тэвчээртэй. Тэд заяа тавиландаа захирагдахаас өөр аргаггүй гэж үздэг. Мөн хүмүүсийн сэтгэл санааны байдлыг нарийн мэддэг. Сэтгэлийн хямралд өртөмтгий, ийм үөд тэднийг ойлгодог хүмүүс л тусалж чадна.


Арслан
Ихэвчлэн манлайлан удирдагч байдаг. Өгөөмөр, шургуу хичээнгүй зантай. Мөн чанартаа эргэлзэмхий, шийдэж ядсан зантай. Гадаад Үзэмжиндээ их анхаардаг. Хайртай дотны хүмүүстээ халамжтай, бэлэг сэлт өгч өгөөмөр сэтгэл гаргадаг, зугаа цэнгэлд дуртай. Бусдын зан байдлыг мэдэрч чаддаггүй, тэднээс өгч буй дохио сануулгыг ойлгодоггүй. Заримдаа тэдэнд эвлэг зан дутагддаг. Бусдад магтаалаар тал засч өөртөө татдаг. Хэрцгий дураараа. Тэдний хувьд хамгийн чухал нь удирдан захирч, хайрлаж, хайрлуулж байх явдал юм.


Охин
Оюуны өндөр хөгжилтэй, прагматик, хийсвэрлэл, мөрөөдөлд хэзээч автдаггүй. Танихгүй хүмүүсийн хажууд биөэ барьдаг, ярианд голлогч болж чаддаггүй. Охиныхны нэгэн гайхамшигт чанар бол тухайн нөхцөл байдлын мөн чанарыг тод томруунаар харж чаддагт оршино. Цаг баримталдаг, нямбай, арвич хямгач, дур булаам, итгэл даадаг. Хэт өндөр шаардлага тавьдагаасаа болоод найз нөхдөө алддаг, хөнгөн амьдралд дуртай. Хамгийн шургуу хөдөлмөрлөгчид.


Жинлүүр
Бусдыг таньж мэдэхдээ сайн, аливааг тооцоолсоны эцэст шийддэг. Цэцэн цэлмэг, нийтэч зочломтгой. Аз дутвал сэтгэлээр унадаг. Гоёмсог тавилга, хувцас хэрэглэлд дуртай. Найз нөхөд нь аль нэг талаар өөрөөс нь илүү гарсан байвал атаархаж хорсдог. Гоо сайхан урлаг уран сайханд дуртай. Ганцаардалд дургүй.


Хилэнц
Шийдэмгий хүчирхэг хүмүүс. Тэднийг эргэн тойрныхон нь эсвэл хайрлаж, эсвэл бүр үзэн яддаг. Тэд оюун ухаан, хүсэл тачаалыг нэгэн зэрэг хослуулдаг. Оршихуйн мөн чанарын талаар ном хаялцах дуртай. Эсрэг хүйстнээ өөртөө дурлуулж чаддаг. Маргаанд ялан дийлж байж санаа нь амардаг. Хэрцгий хорон санаатай байх нь элбэг. Ойр дотныхондоо халамж анхаарал муутай. Бусдын үзэл бодлыг тоож үздэггүй. Хүндрэл бэрхшээлтэй тулгармагц даван гарах өөрийн арга замыг боловсруулдаг. Найз нөхдөө нарийн шалгуураар сонгодог.


Нум
Нумыхан чөлөөт сэтгэлгээ сайтай. Чөлөөт байдал эрхэмлэдэг. Шооч хошин зантай, олны хайрыг татаж чаддаг. Найз нөхөд олонтой, хүнийг ялгалгүй харьцдаг. Шулуун шударга яриатай, гэвч амархан эмзэглэдэг. Бусдын санаа бодлыг чухалчилан үздэг. Үнэнч илэн далангүй зантай. Шударга ёсыг дээд зэргээр эрхэмлэдэг, баяр баясгалангаар дүүрэн, сурч боловсрох дуртай ч зугаа цэнгэлээс татгалздаггүй.


Матар
Хувь тавилан хайр хишгээ ховорхон хайрладаг. Тэдний амжилт бүтээл бол амьдралын бэрхшээлийг даван туулсаны билэгдэл болдог. Бусад хүмүүс тэднийг хайрлахаас илүү хүндэлдэг. Итгэл даадаг, үнэнч шударга, зарчимч, ганцаардлыг үзэн яддаг, бусдад итгэдэггүй, хуучинсаг үзэлтэй, нэр төрөө эрхэмлэдэг, нууцлаг, муу санадаг, үүргээ ухамсарладаг. Тэд сайн үйл хийх дуртай. Аливаад зөв шийд гаргадаг, зан ааш нь хаврын тэнгэр шиг хувирч байдаг.


Хумх
Aмьдралын жинхэнэ үнэт зүйлийг мэдэрдэг, амжилт бүтээлдээ барддаггүй, гүнзгий сэтгэгч, бусдад үнэлэгдсэн хүмүүс байдаг. Дотны хүмүүсээ сонгохдоо бодолтой ханддаг. Ганцаараа байх дуртай. Өөрийн өвөрмөц онцлогоо насны эцэс хүртлээ хадгалдаг. Зөрүүд бусдын зөвлөгөөг сонсох дургүй, харин бусдад зөвлөх дуртай. Хумхыхан олон талаараа бусдаас давуу, бусдад нөлөөлөх чадвартай байдаг тул тэднийг ойлгохгүй атаархах нь элбэг байдаг. Аливааг эв зүйгээр зохицуулдаг.


Загас
Бусад ордын бүх шинжийг өөртөө агуулж байдаг. Тэднийг ойлгоход хэцүү. Хүмүүсийг нэвт шувт харах авъяастай.Хэзээч тэвчээр алдардаггүй, бусдыг гайхмаар сайн ойлгодог, нууц сайн хадгалдаг. Бусдаас ихийг шаарддаг. Эмзэг, аймхай, далдын хүчинд итгэдэг.ү Өөрийгөө боловсруулахын тулд ганцаараа байхыг эрхэмлэдэг. Тэд хийхээс илүү боддог. Ааш зан нь амархан хувирдаг, сэтгэлээр унахдаа амархан. Тэд ухаалаг сайхан сэтгэлтэй тул бусдын хайрыг татдаг.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.08.09 11:13 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Ямар ЖИЛ,ОРД-д төрсөнөөр нь хүнийг танихуй



Та ямар жил аль ордонд төрсөн бэ.?

ХУЛГАНА ЖИЛ
* Хонины орд: Маш эрч хvчтэй хулгана, тэнгэрт хєєрч явдаг
* Yхрийн орд: Маш дур булаам vхэр, яг л Диснейн Джерри шиг
* Ихрийн орд: Ёстой жинхэнэ харх, ямар ч занганаас мултарч чаддаг
* Мэлхийн орд: Мєрєєдєгч хулгана, тvvний аливаа зугаа цэнгэл ойр дотнын хvмvvсийг нь нилээд хvнд байдалд оруулдаг
* Арслангийн орд: Этгээд хулгана, vргэлж єєрєє єєртэйгээ зєрчилдєж байдаг
* Охины орд: Эрдэмтэн хулгана, амьдралын хамгийн будлиантай, харанхуй мухраас ч гарц олчихдог
* Жинлvvрийн орд: Найрсаг энх амгаланг эрхэмлэдэг хулгана, бvгдтэй нєхєрлєдєг
* Хилэнцийн орд: Хорон vгтэй хулгана, бvтээх биш нурааж сvйдлэгч
* Нумын орд: Эрч хvчтэй хулгана мєнгє хураах дуртай, хурааж ч чаддаг
* Матрын орд: Баригдашгvй хэрнээ их хатуу чанд хулгана, аманд нь хуруугаа хийчихэв
* Хумхын орд: Их мэдэгч, зохиож ярих авьяастай
* Загасны орд: Дvрслэх, сэтгэлгээ сайн хєгжсєн, харамсалтай нь єєрийн тэнэгээс болоод бvхнийг чадна

Хулгана ба vхэр жилд тєрєгсєд бие биедээ маш гайхалтай хайр сэтгэлтэй болно. Хулгана ба бичийн хооронд гал халуун янагийн харьцаа vvсдэг, хулгана ба луу оч шиг харьцаатай, харин хулгана жилтнvvд их хичээвэл могой, бар, нохой, гахай, хулгана жилтэнтэй янагийн харьцаа тогтоож болох юм, гэхдээ хэзээ ч морь жилтэнтэй таарахгvй, харш.


YХЭР ЖИЛ
* Хонины орд: Нэр алдарт vхэр, суусан газраасаа шороо атгана
* Yхрийн орд: Энхрий ялдам, гэхдээ vхэр бол Африкт ч vхэр шvv дээ
* Ихрийн орд: Нэг л буурь суурьтай vхэр
* Мэлхийн орд: Yхэр биш мэт аашилдаг, єєрийн хєдєлмєрийн vр дvнгээ хэзээ ч ашиглаж чаддаггvй нь харамсалтай
* Арслангийн орд: Ялагч vхэр, бас бvтээгч
* Охины орд: Жаахан гунигтай vхэр, тvvнд шинэ ногоогоо vмхэлж байсан нь дээр дээ
* Жинлvvрийн орд: Нийтэч, их яриа учраас тагнуул хvнд их ашигтай
* Хилэнцийн орд: Аюултай vхэр, зєрvvд гєжvvд, тvvнийг зогсоох гэж оролдсоны оронд дэлбэлсэн нь дээр
* Нумын орд: Амгалан vхэр, vхэр биш могой л гэсэн vг. Эсрэг хvйснийхнээ шохоорхон ширтэх дуртай, харин дараа нь ёстой тоглоомгvй дурладаг
* Матрын орд: Тvvнтэй элдэв тоглоом шоглоом хийхгvй байсан нь дээр
* Хумхын орд: Маш нарийн мэдрэмжтэй vхэр /маш ховор ч/
* Загасны орд: Удирдаж залах аргагvй vхэр, ялангуяа хайр сэтгэлийн хувьд…

Yхэр жилд тєрєгсєд тахиатай толгой эргэм сайхан дурлалцана. Могойтой энхрий ялдам харьцаа тогтооно, хулганатай удаан vргэлжилсэн романтик харьцаатай байдаг. Луу, туулай, бич, гахай, vхэр жилтнvvдтэй амрагийн холбоо тогтооход нилээд хэцvv, харин хэзээ ч хонь жилтэнтэй хайр сэтгэлтэй болж чадахгvй.


БАР ЖИЛ
* Хонины орд: Аянга шиг бар, хvсвэл дууны хурдыг ч давтал хурдална
* Yхрийн орд: Тогтвортой бар, амьдрал дээр бусадтай л адил
* Ихрийн орд: Хамгийн галзуу зvйлийг ч сэдэж мэдэх бар, тэр чигээрээ адал явдал
* Мэлхийн орд: Идэвх султай бар, амьдралын хэв маяг хэвтээ, vгvй ядаж л суугаа
* Арслангийн орд: Бар шиг биш харин жинхэнэ арслан мэт єєрийгєє авч явдаг
* Охины орд: Их практик, ямар ч тохиолдолд єєрийнхєє зорьсонд хvрдэг. Дээр нь хамгийн найдвартай бар шvv.
* Жинлvvрийн орд: Сургуультай бар, их таатай анд
* Хилэнцийн орд: Нилээд тєвєгтэй бар, тэр юу ч хийж мэднэ
* Нумын орд: Жинхэнэ бар шиг хол явж чадна, дэндvv хол иймээс ядаж заримдаа тvvнийг уяж хорих хэрэгтэй
* Матрын орд: Их хэрсvv бар, уснаас ч хуурай гарч ирж чаддаг
* Хумхын орд: Ухаантай бар, гэхдээ vнэнийг хэлэхэд єєрєє ч тvvнд итгэдэггvй
* Загасны орд: Зугаатай бар, гэвч осолтой, ялангуяа єєртєє. Харин бусдын хувьд соронзон шиг сэтгэл татам.

Бар ба нохой жилтнvvд агуу их хайраар холбогдоно, эсвэл луу, морьтой, хулгана, туулай, vхэр, бар, тахиа, хонь, гахай жилтнvvдтэй дажгvй амьдарна, харин хэзээ ч бичтэй тэр тусмаа могойтой холбоо тогтоож огт болохгvй.


ТУУЛАЙ ЖИЛ

* Хонины орд: Ёстой зэрлэг, аальгvй хэрнээ аймшигтай аварга туулай.
* Yхрийн орд: Их ялдам, єєрийгєє арьсны ширхгийн дагуу илvvлж таалуулах дуртай
* Ихрийн орд: Гэрийн сургуультай, хамгийн тайван туулай
* Мэлхийн орд: Их залхуу туулай, арай дэндvv ажилгvй
* Арслангийн орд: Бар шиг туулай, гэхдээ нилээд номхон, тvрэмгий биш
* Охины орд: Мэргэн туулай, гэхдээ адал явдал ба эрсдэлд дуртай
* Жинлvvрийн орд: Дур булаам туулай, бvгд л тvvнд унаж vхдэг
* Хилэнцийн орд: Илбэчин туулай, шидтэн, тvvнтэй хэзээ ч тоглож болохгvй
* Нумын орд: Онцгой туулай, бусдаас хамгийн шилдэг туулай
* Матрын орд: Гуниглангуй, байнга нойрмог бєгєєд нийтэч бус туулай
* Хумхын орд: Авьяаслаг туулай, тvvнтэй хаа ч хэзээ ч явахад аятай. Жинхэнэ анд найз
* Загасны орд: Туулайгийн квадрат, эсвэл куб туулай гэсэн vг. Тvvнтэй хамт байхад ёстой янзтай

Туулай жилтнvvд хэрэв нохойтой учирвал гал халуун роман vvснэ. Гахайтай бол хил хязгааргvй галзуу тачаалтай учирна. Хоньтой бол хvлээж байснаас ч илvv аятайхан цагийг єнгєрєєнє. Хvсвэл луу, хулгана, туулай жилтэнтэй холбоо тогтоож болно, харин тахиатай бол мєрєєдєєд ч хэрэггvй, ёстой бvтэхгvй.


ЛУУ ЖИЛ
* Хонины орд: Агуу луу, хаа ч хамаагvй, нvд аниад ч болсон зvтгэж гарна
* Yхрийн орд: Амттай луу, чихэр л гэсэн vг. Гэхдээ саваа модгvй
* Ихрийн орд: Олон єнгєт луу, хурц тод гэрлээр гялалзаж єгнє
* Мэлхийн орд: Yvлэн дунд хєєрч, элсэн цамхаг босгогч
* Арслангийн орд: Дэндvv луу, заримдаа залхмаар болдог
* Охины орд: Аливааг ягштал баримтлагч луу, vлгэрийн биш ганц луу тул итгэж болно.
* Жинлvvрийн орд: Гадна тєрх маш хувирамтгай, итгээгvй нь дээр
* Хилэнцийн орд: Єргєстэй луу, тvvнийг оролдвол єєрийгєє тvлнэ шvv
* Нумын орд: Хамгийн амгалан луу, тvvнд найдаж болно
* Матрын орд: Даруухан луу, луу гэхэд итгэмээргvй, барагтайд анзаарагдамгvй
* Хумхын орд: Далдыг харагч луу, єєртєє шvvмжлэлтэй ханддаг
* Загасны орд: Супер луу, мэргэн ухаан, урам зориг дvvрэн.

Луу жил тєрєгсєд тахиа жилтнvvдтэй маш гоё дурлалцана. Хулганатай авсанд ортол vvрд хамт, бич жилтнvvдтэй кинон дээрх шиг хайр vvснэ. Луу, гахай, хонь, морь жилтнvvдтэй амрагийн холбоо тогтоож болно, бас бар ч дажгvй. Харин нохойтой танилцсаны ч хэрэггvй.


МОГОЙ ЖИЛ

* Хонины орд: Аварга могой, залгичихаж мэднэ, чи єєрєє ч анзаарахгvй
* Yхрийн орд: Гоо vзэсгэлэнт наж могой, ер бусын дур булаам
* Ихрийн орд: Хєдєлгєєнтэй бєгєєд хувирамтгай могой
* Мэлхийн орд: Тvvнийг хєдєлгєж амь оруулах хэрэгтэй
* Арслангийн орд: Идэвхтэй могой, их vнэтэй єєрєєр хэлбэл маш ховор, vнэт эрдэнэ шиг гоё сайхан гэсэн vг
* Охины орд: Нvдний шилт могой, гоё этгээд зvйлд дуртай, ашиглаж чаддаг
* ЖинлYYрийн орд: Yнэнч шударга байхааргvй хэтэрхий эелдэг, нялуун, ховсдож мэднэ
* Хилэнцийн орд: Хэнээр ч хардалтын хар алимыг хазуулж дєнгєнє
* Нумын орд: Шийдмэг могой, тавьсан єндєр зорилгодоо ямагт хvрдэг, гэхдээ ямар аргаар гэдэг нь мэдэхгvй
* Матрын орд: Гvн ухаанч могой, хэмжээлшгvй унаантай ч хэрэглэж мэддэггvй
* Хумхын орд: Урин тачаангуй, нууцлаг, оньсого шиг, ирээдvйг зєгнєж чадна
* Загасны орд: Усны бєгєєд хvйтэн цуст могой

Могой жилтнvvд vхэр ба ялангуяа тахиаг ухаанаа алдтал єєртєє дурлуулж чадна, тэдний дурлал удаан бєгєєд галзуу байна. Морь, могой, луу, туулай, хулгана жилтнvvдтэй дурлал, vл ойлголцлын аль аль нь байна. Харин хонинд дєхєж очих ч хэрэггvй.


МОРЬ ЖИЛ
* Хонины орд: Хурдын халуун морь, тархи толгойтой гэх шинж ч алга
* Yхрийн орд: Амиа хичээгч биш, бууж єгч магадгvй
* Ихрийн орд: Цэвэр усны морь, хэзээ ч байрандаа зогсож чаддаггvй
* Мэлхийн орд: Манежийн морь, бvхэл амьдралынхаа туршид тойргоор гvйхэд бэлэн. Гэхдээ ингэх хэрэгтэй юу гэдэг л асуулт байна.
* Арслангийн орд: Кентавр, юу ч хийж чадна, гэхдээ зєвхєн єєрийнхєє тухай л боддог
* Охины орд: Гvймхий морь, хувирамтгай, бага зэрэг хэрсvv байдал нь ч тvvнийг аврахгvй
* Жинлvvрийн орд: Циркийн морь, султаныг толгой дээрээ суулгаад бvжиглэж чадна, ер нь тархиндаа орсон болгоныг хийж мэднэ
* Хилэнцийн орд: Зэрлэг морь, мустанг, эмнэг
* Нумын орд: Ажлын морь, элдэв аашгvй
* Матрын орд: Хариуцлагатай морь, онцгой
* Хумхын орд: Унадаг морь, хvсвэл хэнийг ч ямар ч зайнаас гvйцэж чадна
* Загасны орд: Сэтгэл догдлом, дэндvv аашилж байхдаа ч бодлогошронгуй морь

Морь ба бар тєгс дурлалт хос болно. Нохойтой агуу тачаал, хоньтой гоё сайхан, роман vvснэ, харин тахиа, гахай, бич, могой, луутай нилээд хэцvv ч сайхан дурлалцана, харин хулганатай бол хайр сэтгэл бvтэхгvй.


ХОНЬ ЖИЛ
* Хонины орд: Тэмцэгч хонь, хамгийн гол нь ялагч хонь
* Yхрийн орд: Сэтгэл татам, жаахан залхуу хонь, залхуу хэтэрвэл баларч магадгvй
* Ихрийн орд: Ааштай хонь, тvvний элдэв vйлдлийн эсрэг хvчтэй тэмцэх хэрэгтэй
* Мэлхийн орд: Сайхан сэтгэлт, сайн хонь
* Арслангийн орд: Бардам, олон хvнд vл ойлгогдом хонь, хэн нэгэнд сэтгэлээ нээх нь нэн ховор
* Охины орд: Эелдэг заримдаа жаахан яршигтай гэмээр хонь
* Жинлvvрийн орд: Ялагч хонь, тvvнтэй амрагийн харьцаа vvсгэвэл болгоомжтой бай, араар тавьж мэднэ
* Хилэнцийн орд: Тачаангуй хонь, чадварлаг бєгєєд осолтой. Хурц эвэртэй шvv.
* Нумын орд: Шийдмэг ба их ашигтай хонь
* Матрын орд: Бодлогошронгуй, хэрсvv хонь. Юунд ч бэлэн бєгєєд агуу сэтгэгч, зєгнєгч
* Хумхын орд: Ухаанаа хувирамтгай аашиндаа захируулсан хонь, бусдыг огт тоохгvй.
* Загасны орд: Урам зоригтой хонь, юунд ч амжилт гаргаж чадна, гэхдээ алдрын оргилд хvрэхдээ жаахан аашгvйтдэг

Хонь ба туулай жилтнvvд анхны харцаар л дурлалцах ба харин хонь жил тєрєгсєд хонь, гахайтай кинонд єгvvлдэг шиг сайхан дурлалцана. Морьтой бvх юм vргэлж хэтрvvлэгтэй. Бар, могой, луутай бол жааан асуудалтай, харин нохой, vхэртэй орооцолдох ч хэрэггvй.


БИЧ ЖИЛ
* Хонины орд: Тєвєгтэй ааштай, хvнд бич
* Yхрийн орд: Гэмгvй бич, ємгєєлєл эрсэн мэт
* Ихрийн орд: Хурц ааштай бич, єнгє єнгийн савангийн хєєс хийсгэж, бvгдийн толгойг эргvvлчихэж дєнгєнє
* Мэлхийн орд: Сайхан сэтгэлт бич, сvvлчийн гадил жимсээ ч єгнє
* Арслангийн орд: Халуун янаг бич, хажуудаа хэнийг ч сvvлнээс нь чангааж байгаад ч хамаагvй торгоож дөнгөнө
* Охины орд: Дэвхрэг бич, хоногийн 24 цагийн турш мєчрєєс мєчирт дvvлнэ
* Жинлvvрийн орд: Олсон дээгvvр явагч бич, амьдралынхаа туршид тогтвортой тэнцвэрт байдал руу тэмvvлдэг. Таалагдах хvслээсээ болж єєрийгєє сvйрvvлж мэднэ
* Хилэнцийн орд: Дэндvv этгээд, нууцтай шуудай гэсэн vг
* Нумын орд: Хорвоогийн хамгийн сониуч бич
* Матрын орд: Дэндvv шохоорхуу бич, гэвч бvх юм харьцангуй шvv дээ
* Хумхын орд: Хянуур бич, єєрийн нарийн тоглоомоо нуудаг
* Загасны орд: Зохион бvтээгч бич, дандаа хамгийн єндєр дал модон дээр сууж байдаг

Бич нь хулгана ба луутай хайр сэтгэлээ дэндvv сайхан ойлголцоно. Харин нохой, бич, хонь, туулайтай бол нилээд хэцvv байна. Бар, гахай, могойтой бол сээтэгнэх ч хэрэггvй.


ТАХИА ЖИЛ
* Хонины орд: Ёстой дайчин тахиа, алхам бvртээ л дайн дэгдээж vгvй ядаж том хэрvvл маргаан vvсгэх арга саам эрж байдаг.
* Yхрийн орд: Амгалан тахиа, амттанд дуртай
* Ихрийн орд: Мєнхийн тулаан, тvvний хажууд байгаа хvмvvст амар жимэр амьдрал зєвхєн зvvдлэгдэх болно.
* Мэлхийн орд: Нээлттэй тахиа, гэхдээ тvvнийг хялбархан “гол гаргаж болно”.
* Арслангийн орд: Аймшиггvй тахиа, амиа ч єгєхєєс буцахгvй. Гэхдээ хэний тєлєє, юуны тєлєє гэдэг нь чухал биш.
* Охины орд: Маш хурц хумстай тахиа
* Жинлvvрийн орд: Дипломат тахиа, хэнтэй ч аальгvйтэж, дор нь толгойг нь эргvvлж дєнгєнє
* Хилэнцийн орд: Хамгийн мундаг, хурц ухаантай тахиа, хvссэнээ хийж чадна
* Нумын орд: Yнэнч тахиа, хvссэнээсээ илvv vнэнч байж чадна
* Матрын орд: Бvх талаараа маш ховор шувуу, торонд суулгамаар
* Хумхын орд: Зєвхєн єєрт хамаатай асуудлыг л авч vздэг, бусад нь яаж ч байсан хамаа алга
* Загасны орд: Дээврийн азарган тахиа, тvvнийг бvгд сонсож харна

Тахиа ба луу бие биедээ ухаангvй дурлаж, маш сайхан ойлголцоно. Тахиа жилтнvvд могой ба vхэртэй тvргэн зуур гайхалтай харилцаа тогтооно, харин туулай, тахиа, нохой, хулганатай нилээд анхааралтай хамгийн гол нь болгоомжтой дурлалц. Тахиа жилтнvvд хэрэв хуягласан хаалга мєргєх л гээгvй бол гахай, хонь, морь, бар, бичтэй аальгvйтэх хэрэггvй.


НОХОЙ ЖИЛ
* Хонины орд: Ямар ч манан, харанхуйг нэвтэлж хvрч ирнэ. Эзэндээ маш vнэнч нохой
* Yхрийн орд: Маш vнэрч, ялангуяа амьдралын аль сайн сайхан болгоныг мэдрэхдээ сvрхий.
* Ихрийн орд: Эрдэмтэн нохой, ялангуяа гоё сайхан дурлал ба сээтэгнэх урлагийн хувьд.
* Мэлхийн орд: Ямар ч мєрийг олж чадна, хvсвэл vхсэнийг ч олоод ирнэ
* Арслангийн орд: Сайхан хуцдаг, ганц хуцахад л бvгд vг дуугvй захирагдана
* Охины орд: Шилмэл vvлдрийн нохой, бvх талаараа
* Жинлvvрийн орд: Нууцлаг, тааваргvй оньсого мэт, тодорхойлохын аргагvй
* Хилэнцийн орд: Тvvнд хазуулж л болохгvй, vхлийн зуулттай
* Нумын орд: Эр хvчтэй, зогсоох аргагvй нохой
* Матрын орд: Болгоомжтой нохой, тvvнд найдаж болно
* Хумхын орд: Маш сэтгэл булаам нохой, бас тэгээд моодны, ухаантай
* Загасны орд: Євєрмєц нохой, сайхан сэлдэг, гvн шумбадаг

Нохой ба морь галын буудлага шиг гайхамшигтай сайхан дурлалцана. Мєн нохой ба туулай, нохой ба бар ч адил. Харин бич, гахайтай янаг амрагийн харьцаа нилээд ээдрээтэй байна. Могой ба хулганатай амрагийн холбоо тогтоох хэцvvвтэр. Нохой жилтнvvд харин хонь ба луутай хэзээ ч харилцаа тогтоож болохгvй.


ГАХАЙ ЖИЛ
* Хонины орд: Янаг хонгор гахай, халуун зvрх, хатуу туурай
* Yхрийн орд: Дотроо бол гахайн торой л гэсэн vг. Маш дур булаам
* Ихрийн орд: Бага жааханд нь эцэг эх, дотнын хvмvvс нь зогсоочихгvй бол хол явах гахай
* Мэлхийн орд: Энхрий ялдам гахай, маш дурламтгай
* Арслангийн орд: Дээд зэргийн нисэгч
* Охины орд: Мєнгє цуглуулагч гахай, их баян болно, голдуу залуудаа
* Жинлvvрийн орд: Сэтгэл татам, энгийн гахай. Тvvнд бvгд л сайн.
* Хилэнцийн орд: Ширvvн дориун гахай, хэцvv ааштай
* Нумын орд: Логик сэтгэлгээтэй, vргэлж хэзээ, хаана, ямар vнэтэйг мэдэж байдаг
* Матрын орд: Гахай гэхэд дэндvv хатуу, гэхдээ бvгд vvний энэ занг єршєєдєг
* Хумхын орд: Аятайхан гахай, vvрд энэ хэвээр анхаарлын тєвд байна.
* Загасны орд: Магтаал сайшаалд дуртай, урам зоригтой гахай, vргэлж л магтаалд умбаж байдаг.

Хэрэв гахай жилтэн туулай ба хоньд дурлавал vлгэрийн мэт маш сайхан харьцаа vvснэ. Харин нохой, хоёр талаасаа нилээд хичээж байж тахиа, луутай хайрын холбоотой байна. Yхэр, хулганатай энгийн биш харилцаа тогтоох ба хvсвэл хайр болон хувирч магадгvй. Могойтой бол ямар ч хайр дурлал байж болохгvй, бvтэх ч vгvй.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.08.09 11:17 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Эхнэр, найз бvсгvйгээ ордоор нь шинжих


Халамжтай, сайн гэргийтэй эр хvнийг аз жаргал, амжилт дагадаг. Америкийн эрдэмтдийн судалгаанд нийтлэгдснээр: Єглєє гэрээсээ гарахдээ эхнэрээ vнсээд гардаг эрчvvд, эхнэртэйгээ таарамж муутай эрчvvдээс даруй 60 хувь амжилт, албан тушаал єндєр байдаг гэж..


Хонины ордны эхнэрvvд vнэнч шударга зан, идэвх, урмаараа бусдыг дагуулахгvй. Тэд нєхрєєрєє бахархдагаа хэнээс ч нуудаггvй, хvмvvс нєхрийг нь “хvрч, халдаж” болдоггvй хvн гэж vнэлэхэд дуртай. Нєхрєє шинэ ажил эрхлэхийг ямагт сайшаах болно. Ялагдал гэдэг vгийг мэддэггvй єєдрєг сэтгэлтнvvд юм. Тэд байж болмооргvй мэт санагдах ажлыг ч хийхэд бэлэн, аливаа зvйл, хvндрэлтэй асуудлын бvх нарийн ширийнийг тєдийлєн сайн мэдэхгvй, ойлгохгvй байсан ч ашигтай зєвлєгєє єгч чаддаг хvмvvс. Нэг дутагдал нь тэд дэндvv тэвчээргvй. Тэд амьдралын чухал асуудлыг шийдвэрлэнэ гэдэг хоромхон зуурын хэрэг биш, тэгээд ч эр хvний хувьд гэр орон гэдэг тохилог, тайван уур амьсгалтай нуувч, цайз байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.


Vхрийн ордны эхнэрvvд мєнгє болон сайхан эд зvйлсэд дуртай. Тэд нєхрєє амжилт гаргаасай гэхээс байж яддаг, ялагдал хvлээх дургvй, нєхрєє зєв арга барилаар ажиллаж хvссэндээ заавал хvрэх ёстой гэж vздэг. Ер нь vхрийн орд бол банкны эзний орд гэж тооцогддог. Тиймээс vхрийн ордны эхнэртэй эрчvvд мєнгє санхvvг нь ухаалаг, ажил хэрэгч байдлаар хєтлєн явуулдагт нь эхнэрээ vнэлдэг. Тэгээд ч vхрийн ордны эхнэрvvд таашаал сайтай, нєхєртєє гоёмсог хувцас авч єгдєг. Баян, ухаантай найз нєхдийг сонгон олдог, тансаг чамин байдал, амжилтанд тун дуртай хvмvvс. Vхрийн эхнэрvvд ихээхэн зєрvvд хvмvvс тул дэвшилтэт vзэлтэй эрчvvдтэй амьдарна гэдэг нэн бэрх. Тvvнээс гадна тэдний эдийн сонирхол vргэлж давамгайлах гээд байдаг тул энэ хэрэгцээг хангах нь амьдралд нь тохиолдох нэгэн том бэрхшээл болж болзошгvй.


Хамтатгахын ордны эхнэрvvд єєрийг нь єєр хэн ч орлож чадахгvй, цорын ганц байх хvсэлтэй, тийм байхыг хичээдэг хvмvvс. Тэд олон талтай, амьдралыг єдєн дуудах дуртай. Цэргийнхэн, дипломатууд, гадаад оронд ажилладаг сэтгvvлчид, шуурхай сурвалжлагчид гээд ер нь байнга аялж, явж байдаг ажилтай эрчvvлд илvv тохирно. Бvх ордуудаас хамтатгах, нумын эхнэрvvд хєгжилтэй, зочломтгой, нєхєрсєг, сайн эзэгтэй байдаг. Ямар ч хvнийг найрсгаар угтаж, зочилж чаддаг. Хэрвээ нєхєр нь эхнэртэйгээ зєвлєж, эхнэрийнхээ vгэнд ач холбогдол єгдєг бол тэд нєхєртєє сайн туслагч болно. Байнга vглэж, урьдын нь алдааг сєхєн хэрvvл хийнэ гэж vгvй. Амьдралын бодит бэрхшээл, vнэ цэнийг ойлгож чаддаг. Харин тэд тэвчээргvйчvvдийн тоонд орох бєгєєд амжилт тэр дороо ирдэггvй, амьдралд ялахын тулд олон зvйлийг даван туулах хэрэгтэй болно гэдгийг ойлгодоггvй.


Мэлхийн ордны эхнэрvvд гэр орноо халуун дулаан уур амьсгалтай байлгаж нєхрєє хvлээдэг. Ийм эхнэртэй нєхєр жаргалтай байх нь ойлгомжтой. Мэлхийн эхнэрvvд гэр орныхоо дотоод уур амьсгал, харилцаанд ихээхэн анхаарал хандуулдаг бєгєєд ус махбодтой бусад ордын адил нарийн мэдрэмжтэй сайн ээж байдаг тул нєхрєє эхийн хайраар хайрладаг. Олны ємнє тэр бvр ил гардаггvй, гарвал нєхєртєє сайн “чимэглэл” болох тєдий байдаг. Тэд vнэхээр гайхалтай гэрийн эзэгтэй нар. Нєхєр нь єєрийгєє гэр бvлийн тэргvvн гэдгээ ямагт мэдэрнэ. Мэлхийн ордны эхнэрvvдийн муу тал нь хэт хуучигсаг болоход хvрдэг зєрvvд зан, мєн бусдад итгэдэггvй явдал байдаг. Тиймээс нєхрийнхєє найз нєхєд, хамт ажиллагсдыг шинжиж, нєхрєє уурлуулах нь бий. Тэр байтугай хамаатан садандаа ч болгоомжтой хандах хэрэгтэй гэж дотроо боддог эмэгтэйчvvд юм.


Арслангийн ордны эхнэрvvд туслах дvрд тоглохыг хэзээ ч зєвшєєрєхгvй. Тэд нэр алдар, тансаг хангалуун байдалд дуртай. Тэд єндєр албан тушаалтай юм уу алдар нэртэй нєхєртэй байвал л аз жаргалтай байна. Маш хєдєлмєрч бєгєєд нєхрєєсєє єєртєє байнга анхаарал тавихыг шаардана, нєхрийн анхаарал єчvvхэн сулрахад хагартлаа уурладаг. Эрчvvдийн ажил тєрєлдєє амжилт гаргах гэж хичээдэг занд дуртай, vнэлж чадна. Хэдийгээр нєхєртєє хайртай боловч, ихэнх тохиолдолд нэлээн хувиа хичээмтгий зантай. Энэ нь бэлгийн амьдралд ч илэрнэ. Єєрєє секс хvсэхгvй, зєвхєн єєртєє цаг зарцуулах шаардлагатай гэж vзвэл нєхрийнхєє хvсэл таашаалыг тэр бvр анхаарч vзэхгvй. Тэд болж єгвєл єєрсдийн захиран тушаах хvсэл эрмэлзлээ дарж, эр хvний єєрийгєє vнэлэх vнэлэмж, єєрийгєє илэрхийлэх, єєрийнхєєрєє байх нь эмэгтэй хvнийхээс илvv байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.


Охины ордны эхнэрvvд далдхан байхыг хичээдэг, идэвхтэй амьдралд тэр бvр дуртай биш. Тийм болохоор эрдэмтэн, судлаач, ємгєєлєгч, тvvхч, багш, эмч гэх мэт шинжлэх ухаан юм уу ер нь оюуны хєдєлмєр эрхэлдэг нєхєртэй байвал аз жаргалтай амьдарна. Ийм мэргэжилтэй эрчvvд арслангийн ордны бvсгvйг сонгон авбал жинхэнэ сайхан хос болно. Охины ордны эхнэрvvд єєрийн гадаад байдалдаа тэгтэл анхаарал тавьдаггvй, гэр бvл, нєхрийнхєє тєлєє ажил, албан тушаалаасаа татгалзаж чадна. Нєхєртэйгєє нэг дор ажиллавал сайн нарийн бичгийн дарга, референт нь болно. Халамжтай, анхааралтай, хэл ам хурц эхнэрvvд. Тэд нєхрийнхєє єєртєє итгэх итгэлийг нь алдагдуулахгvй байхын тулд онцгой арга барилаар харьцах хэрэгтэй.


Жинлvvрийн ордны эхнэрvvд єєрийнхєє хувийн эрх чєлєєг хамгаас эрхэмлэдэг. Ганцаардлыг тэвчдэггvй, гэрлэсэн бол гэр бvлийн амьдралыг гартаа авах эрмэлзэлтэй. Тэд нєхрийнхєє сонирхол, ажлыг ойлгохын тулд алхам бvрийг нь мэдэж байхыг хvсдэг, амархан шинэ найз нєхєдтэй болдог, амьдрах газар орчноо ойр ойрхон сольж байдаг. Сайн тал нь ямар нэг байдлаар нєхєртєє саад хийхээс их айдаг, сайн задлан шинжлэгчид, ухаалаг эхнэрvvд юм. Тэр нєхрийнхєє ажил тєрєлд тохиолдсон асуудлын мєн чанарыг хурдан ухаарч, ойлгож, хэрэгтэй сайн зєвлєгєє єгч чадна. Тэр байтугай зvрх сэтгэлийн асуудал байлаа ч /жишээ нь нєхєр нь нарийн бичгийн даргатайгаа амрагийн холбоотой болсон ч/ ухаалаг шийдвэр гаргах чадвартай. Учир нь тэд “єєрийн нэр хvнд хамгаас чухал” гэсэн арга барилтай хvмvvс.


Хилэнцийн ордны эхнэрvvд нэг талаас их хvчирхэг, аливаад єєрийнхєєрєє ханддаг эрх чєлєєт хувь хvмvvс. Нєгєє талаар энэ ордны эхнэрvvд их vнэнч, итгэлтэй, єєрийнхєє хайр дурлалын тєлєє тэмцэж чаддаг. Ийм хvмvvст нєхрийн нь аз жаргал их чухал байдаг тул аливаа зовлон бэрхшээлийг зоригтойгоор даван туулдаг. Хvмvvсийг нэвт шувт хардаг, сайн мэддэг, хэцvv vед ч биеэ барьж чадна. Хилэнцийн эхнэрvvд мєнгєнд ухаалаг хандаж чаддаг, хэдийгээр хайр дурлалынхаа тєлєє тэмцэж чаддаг ч бас єєртєє их хайртай тул єєрийгєє золиослох хvсэлгvй. Бусад бvх ордноос илvv сексийн боломж, таашаал ихтэй тул vvнийг нь хангаж чадахгvй бол єєртєє хайртай хvний хувьд ийм амьдралд удаан байхыг хvсэхгvй. Тохилог гэр орноос илvv єєрийн гадаад байдал, хувцаслалтанд анхаарал тавьж магадгvй.


Нумын ордны эхнэрvvд адал явдал, санаанд оромгvй явдалд дуртай, барагдашгvй амьдралын эрч хvч, сэтгэлийн тэнхээтэй хvмvvс. Тэд хэзээ ч мєнгєний тєлєє vхэн хатан зvтгэхгvй, нєхрєє мєнгє ол гэж vvрийн гэгээнээс vдшийн бvрий хvртэл зvтгvvлэхгvй. Тэд ямар ч тохиолдолд хувь хvний єєрийгєє илэрхийлэх чадварыг илvvтэй vнэлдэг. Тийм учраас нєхрєє азгvй, арчаагvй гэж зэмлэхгvй, харин єєртэйгєє адил єєдрєг байхыг шаардана. Хэдийгээр гэрийн ажил хийх дургvй боловч цэвэр цэмцгэр орчин, тохилог гэр орон, сайхан эд зvйлсэд дуртай, эелдэг, нєхєрсєг, зочломтгой гэрийн эзэгтэй нар. Тиймээс нумын ордонд тєрсєн эхнэрээ гэр, ахуйгаа хєтлєн явуулах шаардлагатай зvйлээр нь хангаж, ахуйн аар саар ажлаас чєлєєлж єєрийнхєєрєє байх бололцоо єгвєл нєхрєє уйдаахгvй, ямагт сэтгэл єєдрєг, инээд хєєртэй байлгадаг сэргэлэн цовоо эхнэр, сайхан амраг юм.


Матрын ордны эхнэрvvд амжилт бол уйгагvй хєдєлмєр, бvр єєрийгєє мартан зvтгэсний vр дvнд ирдэг гэж vздэг. Тиймээс єєрсдєє ч гайхмаар махруу, зvтгэлтэй хvмvvс. Нєхрєє нэр алдар, амжилтанд хvрсэнгvй гэж vглэхгvй, харин тvvнийг хєдєлмєрлєж бий болгох хэрэгтэй гэж vздэг учраас хєдєлмєрлєхийг л шаардана. Амжилтанд яаран тэмvvлдэггvй, аливаад хямгатай ханддаг, мєнгийг гамтай зарцуулдаг бодлоготой, тэвчээртэй эхнэр юм.


Хумхын ордны эхнэрvvдийн хувьд мєнгє багагvй ач холбогдолтой зvйл юм. Тэдний ихэнхийн хувьд аз жаргал гэдэг бол амьдралын зєвхєн сэтгэл санааны нь талыг илэрхийлэх бєгєєд эдийн хєрєнгийн тал нь биш. Тиймээс ч эд хєрєнгєнд шаггvй анхаарал хандуулдаг. Тэд ихэвчлэн “тєгс тєгєлдєр нєхєр” гэдгийг эрж олдог, сонгодог. Тэд улам єндєр байр сууринд хvрэх санааг нєхєртєє байнга єгч, тvvнд хvргэхийн тулд турхирч, тvлхэж байдаг. Хумхын ордны эмэгтэй тєрийн албан хаагч юм уу олон нийтийн зvтгэлтний эхнэр болбол илvv аз жаргалтай байна. Тэд юуханд ч хар санаж харддаггvйгээрээ давуу талтай. Тийм болохоор нєхрєє элдвээр шалгаж, утсыг нь чагнаж, найз хvvхнээрээ утасдуулна гэж vгvй.


Загасны ордны эхнэрvvд єчvvхэн зvйл дээр ч гэсэн нєхрийнхєє тусламжийг авч, юм болгон дээр нєхрийнхєє санааг асуудаг. Ингэснээрээ тvvний хувьд хамгийн чухал хvн нь нєхєр нь, чи минь байхгvй бол би амьдарч чадахгvй гэсэн санааг байнга тєрvvлж байдаг гэнэ. Тиймээс єєрийгєє vнэлдэг, гэр бvлийн хамгийн гол хvн бол нєхєр байх ёстой гэж vздэг хvнд хамгийн тохирох эхнэр болж чаддаг. Загасны ордны эхнэр хэзээ ч нєхєртєє элдвийг зааварлаж, санасан бодсонд нь хориг тавьдаггvй. Ажил нь бvтэхгvй, наймаа нь олигтой явахгvй байсан ч нєхрєє vглэж зовоохгvй, амьдралынхаа тvшиг, тулгуур гэж бодож явдаг сайн талтай. Тэдний хувьд нєхрийн нь тайван байдал, аз жаргал хамгийн чухал. Vгvйдээ л нєхєртєє ийм сэтгэгдэл тєрvvлж чаддаг хvмvvс юм.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.08.09 11:21 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Эрчүүдийг төрсөн ордоор нь мэдэхгүй.


Хониныхонтой эвлэрэх амархан
Тэдний уур амархан гардаг тул хэрvvл маргаан галын дєл мэт асан дvрэлздэг ч хурдан унтарна. Хайртыгаа сайн ажиглаад уурлаж дуусан “дєл” нь бєхєнгvvт юу ч болоогvй мэт яриа єрнvvл. Хол байвал, уур нь гарсан гэж мэдэнгvvт утсаар ярьж амралтын єдрvvдээр хамт байя гэж хэл. Дуу чинь цовоо сэргэлэн, эрч хvчтэй байх ёстой. Ийм єєдрєг сэтгэл хонины эрсийг дор нь зєєллєдєг. Уур нь гарангуут бушуухан ярихгvй бол байнгын буцалсан амьдрал дунд байдаг хониныхон сэтгэлийг чинь ойлгохгvй мартчихаж мэднэ. Тэд єєрсдєє эхэлж утасдах юм бол баяртайгаар хvлээн аваарай. Хайрт чинь буруугаа хvлээж байгааг нэгэнт ойлгосон бол та гомдсон байгаад, гомдлоо мартаж чадахгvй байсан ч салах холдох тухай яаран дурсаад хэрэггvй. Нэгэнт єнгєрсєн явдлыг сєхєж ярих нь уур цухлыг нь хvргэж, яах гэж дахиад энэнтэй холбогдов доо гэсэн бодол тєрvvлдэг. Харин тvрvvчийн маргааны талаар ганц ч vг дуугарахгvй, хєгжилтэй, эрч хvчтэй байвал тэд таныг буцаан хайр сэтгэлийнхээ бурхан болгон тахина.
________________________________________

Vхрийн ордныхонтой vгээ ололцох хялбар биш
Vхрийн эрчvvдийн сэтгэл санааны байдал хурдан єєрчлєгддєггvй болохоор уур нь гарахгvй уддаг. Гэвч угийн тайван амгалан байдалд дуртай учраас тэд эвлэрэхийг хvссэн саналыг сайнаар хvлээн авна. Тэдэнтэй учраа ололцохыг хvсвэл утсаар битгий яриарай. Тэд нvvр тулж уулзахыг илvvд vздэг. Тvvнийг гэртээ урьж дуртай хоолыг нь хийж єгєєд тухтай ярилцаарай. Эрчvvдийн зvрхэнд ходоодоор нь дамжуулж хvрдэг гэдэг vг одоо ч vнэний хувьтай хэвээрээ л байгаа. Vхрийнхний хувьд энэ нь бvр ч тод мэдрэгдэнэ. Тохь тухтай, та хоёрын харилцааны хамгийн нандин мєчvvдийг дурсагдах нєхцєл байдлыг бий болгохыг чармай. Та єєрийнхєє тvvнд хамгийн таалагддаг хувцсыг нь ємсч, дуршлыг нь хєдєлгєх тансаг хоолыг єєрийн гараар бэлтгэ. Эвлэрэх гэсэн хvслийг тань vг биш vйл хєдлєл чинь харуулах ёстой учраас эвлэрэх, салах тухай ярилцах гээд хэрэггvй. Дасал болсон, хамгийн жаргалтай дурсамж нь сэргэж, сэтгэл нь тайвшрахаараа хайрт тань тайвширч бvхнийг уучилна.
________________________________________

Хамтатгахынхантай тvргэхэн эвлэр

Ялангуяа та хоёр одоогоор гэрлээгvй байгаа бол хайрттайгаа тvргэхэн эвлэрээрэй. Тэд ганцаардан, шаналж гуниглаж удаан суухыг хvсдэггvй, ганцаардлыг тэсвэрлэдэггvй учраас энэ байдпаасаа гарах гэж єєр хvнтэй болох нь тvргэн. Тиймээс та тvvнтэйгээ маргалдаад ч гэсэн жаргалтай байдаг бол тvргэхэн шиг эвлэр. Хамтатгахынхан хэзээ ч тvрvvлж буулт хийхгvй. Тvvнтэй эвлэрэхийг хvсч л байгаа бол заавал уулзах гэлгvй утсаар ярьчихад л болно. Ярианы шалтаг чинь ч том биш байж болно. Юу ч болоогvй мэт сvvлийн vеийн шинэ сониноосоо хуваалцан хєнгєн, хєгжилтэй яриа vvсгэх нь чухал. Юунаас болж маргаснаа ч дурсах хэрэггvй. Хамтатгахынхны хувьд энэ бол нэгэнт єнгєрсєн, ач холбогдолгvй зvйл. Эхнэрvvдэд нь зєвлєхєд нvд чинь жавхаатай гялалзаж байх ёстой бєгєєд элдвийн гомдол тавилгvй, шог хошин, хєгжєєнтэй яриаг эрхэм болгоорой.
________________________________________

Мэлхийнхэн удаан уурладаг
Энэ ордны эрчvvд сэтгэл хєдлєл, салалт, хагацлаас vvдсэн гомдол шаналлаа удтал мартаж чадахгvй. Тэр хvсч байсан ч санаачлага гаргана гэж vгvй тул бvх зvйлийг та гартаа ав. Эвлэрэх алхмаа гэртээ, нам гvм, чимээгvй орчинд, эсвэл байгалийн сайханд хийх нь vр дvнтэй. Жишээ нь, та хоёрын хамтдаа зугаалдаг байсан цэцэрлэгт хvрээлэнд ч юм уу. Ингэж салж хагацсан нь танд тvvнээс дутуугvй шаналал, уйтгар авчирсан гэдгийг харуулах хэрэгтэй. Хэрвээ урд нь муудалцаж байсан бол тvvнийгээ дурсаж, яаж учраа ололцож аз жаргалтай байсан тухайгаа сануулан, одоо ч бас эвлэрч аз жаргалтай байна гэдэгт найдаж, хамтдаа байвал ямар их юманд хvрч болно гэдэгт итгэдгээ илэрхийл. Хоёулаа хамт дvрсгvйтэж, ямар адал явдалтай учирч байснаа дурс. Удалгvй хайрт чинь гомдлоо мартаж тайвширч байгааг та харах болно. Тэр таныг урьдын адил єєрт нь хайртай гэдгийг ойлгох нь чухал. Хамтатгахынхны эхнэрvvд тэднийг гэр бvлийнхээ бvх баяр ёслолд татан оруулж, хамтдаа салхинд гарч, хvvхдvvдийнхээ тоглоомыг хурааж, гэр бvлийн зургийн цомгоо vзэж болно.
________________________________________

Арслангийнхантай эвлэрэх амаргvй
Арслангийн ордонд тєрсєн эрчvvд єєрийгєє хvндлэх, нэр тєрєє хайрлах сэтгэл нь єндєр байдаг тул ойр дотных нь хvн гомдоовол удтал мартаж чаддаггvй. Гэхдээ хаан мэт уужим, єршєєнгvй сэтгэлтэй. Энэ ордны эрс уучлал гуйж “доошоо орно” гэж vгvй. Тиймээс та бас єєртэй нь адил, энгийн, ихэмсэг, ямар нэг албадлагагvй, байгаагаараа байж, эвлэрэх єдрєє хайртынхаа єєдєєс vг сєрєх хэрэггvй. Тvvнийг сайн найз нєхєд юм уу чухал зочид цугларах театр, vзэсгэлэнгийн нээлт болон бусад арга хэмжээнд урь. Тэдэнд амьдралын сайхныг харах бололцоо олго. Аль болох сайхан харагдаж, бусад эрчvvдийн нvд танд унаж, бахдахаар хувцаслаж, биеэ авч яв. Тэгсэн мєртєє биеэ барьж, бvх л анхаарлаа ганцхан тvvнд зориулж байгаагаа харуулах хэрэгтэй. Ингэвээс тvvний єєртєє хайртай ихэмсэг байдал нь хангагдаж , ийм ховор нандин бvсгvйг алдахгvй гэсэн бодолд хєтлєх болно. Нєхєртэйгєє муудалцсан эхнэрvvд ч аль болох ганган, чамин, ихэмсэг байхыг хичээгээрэй. Харин энэ нь хардуулах гэж биш, єєрийнх нь тєлєє л хичээж байгаа шvv гэдгээ ойлгуулаарай.
________________________________________

Охины ордныхонд эхэлж санаачлага гаргах бололцоо олго
Охины эрчvvд их болгоомжтой хvмvvс тул хэт их хичээх нь тvvнд эргэлзээ, vл итгэх байдал тєрvvлнэ. Энэ ордонд тєрсєн хайрттайгаа муудалцсан бол тvvнд энэ тухай бодох, салсан шалтгаан, учир явдлаа задлан шинжилж дvгнэлт хийх бололцоо олго. Тэгвэл энэ хэрvvл маргаан удаан vргэлжлэхгvй ч байж болно. Аз болоход тэд ямар ч асуудлыг хурдан бодож дvгнэж чаддаг. Гэхдээ яг эвлэрэх явцад єєр єєрийн байр суурийг илэрхийлэхэд хvндрэл гарч болзошгvй. Эвлэрэхээр шийдэхдээ хайрт тань таныг “дахин хvмvvжvvлж”, алдаа оноог чинь дэнсэлж, юун дээр буруу байсныг чинь ойлгуулах гэж хичээж магадгvй. Нєхцєл байдал ингэж эргэвэл та бvхий л тэвчээр, ухаанаа гаргаж, хэдий дургvй байсан ч аль болох тайвнаар єєрийн алдаа, бурууг хvлээн зєвшєєрєх хэрэгтэй. Охины ордонд тєрєгсєд, ялангуяа эрчvvд єєрийнхєє бурууг хэзээ ч хvлээдэггvй. “Энх тайвны” хэлэлцээгээ буруутныг олох их дайн болгочихгvйн тулд тvvнийг буруу байсан гэдгийг заавал нотлох гэхийн хэрэггvй болов уу.
________________________________________

Жинлvvрийнхэн хагацлыг тэвчиж чаддаггvй
Энэ ордонд тєрсєн хайртай залуу, ханьтайгаа эвлэрэх нь тєвєгтэй биш учир vйл явцыг хойш нь тавих, удаашруулах хэрэггvй. Тэд хагацал салалтыг хvлээн зєвшєєрдєггvй, ганцаараа байж чаддаггvй учир удалгvй таныг орлох хvний эрэлд гарч мэднэ. Тиймээс хэрвээ та тvvнтэй хамт байхыг хvсч л байгаа бол єєр бvсгvйд дурлан гvйх боломж олгож болохгvй. Тэд амархан эвлэрдэг тул болсон явдалд харамсаж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлэхэд л болох нь тэр. Тvvн рvv утасдаад тєлєвлєчихсєн байсан чухал ажил, жишээ нь танай гэр бvлийн найзынд болох томоохон vдэшлэгт ч юм уу тvvнгvй очиж яагаад ч болохгvй нь гэж хэл. Ямар ч тохиолдолд, хэргийн эзэн нь тэр байлаа ч та єєрийнхєє шаналж зовсон тухай ярьж тvvнийг єєрийгєє буруутан мэт санах байдалд хvргэж, хариуцлагыг тvvнд vvрvvлэх гээд хэрэгггvй. Энэ тухай зvгээр л мартаж орхи. Тэгээд гоёмсог хувцас ємсєж vсээ шинэчлэн засч, сайхан vнэртэн тvрхээд очвол тэр нэгмєсєн бууж єгнє. Бvх эрчvvдээс жинлvvрийнхэн л бvсгvй хvний гоо сайхныг ойлгож, мэдэрч чаддаг гоо сайхны тєрєлхийн єндєр мэдрэмжтэй хvмvvс юм.
________________________________________

Хилэнцийнхэн єшєє авч мэдэх хvмvvс
Хамгийн хэцvv нь Хилэнцийн эрчvvдтэй эвлэрэх явдал байдаг. Тэр єєрийг нь гомдоож шаналгасан хvнийг хэзээ ч мартахгvй бєгєєд эргээд тvvнээс хариу авахаас ч буцахгvй. Тэр байтугай хэрvvл маргааны гол буруутан нь єєрєє байсан ч бусдыг биш єєрийгєє л хохирсон, гомдсон гэж боддог. Та хайрт чинь гал дээр тос нэмж, намжиж байсан дєлийг тvймэр болгож болзошгvйг анхаарч сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тvvнд хуралдсан бодол гомдлоосоо салахын тулд бvх уур, сєрєг сэтгэл хєдлєлєє нэгмєсєн гаргаж, таныг шаналгах нь таалагдана. Тэднийг хамаг муухайгаа уудалж, таныг хорон vгээр дайрч доромжилж, сэтгэл доторхоо гаргаж дууссан хойно нь л эвлэрлийн тухай ярьж болох юм. Тиймээс хилэнцийн эрийн эхнэр, дурласан бvсгvй єєрт нь ямар ч хэцvv байсан, тvvний энэ аймшигт аашийг єєрийгєє илэрхийлж чадахгvй байгаа балчир хvvхэд гэж бодож хvлээцтэй, єрєвдєн хандах хэрэгтэй. Хилэнцийнхэн хайртай бvсгvй, эхнэр нь тvvнийг яг л байгаагаар нь, сайн муутай, хахир хатуу ааштай, хэзээ ч засрахгvй хэцvv зантай чигээр нь л хvлээн аваасай гэж боддог.
________________________________________

Нумынхан гомдол хадгалаад байдаггvй
Уужим сэтгэлтэй энэ эрчvvд та буруугvй байсан ч таныг уучилж чадна. Та эхэлж алхам хийхээс бvv ай. Буруу зєвєє ярилцах гэхэд тэд ярианаас бултахгvй, байгаагаараа байж, магадгvй бvдvvлэг мэт санагдам илэн далангvй байдлаар таны ёс зvйн алдааг шvvмжилж ч мэднэ. Энэ нь тvvний чин сэтгэлээсээ хэлж байгаа vг бєгєєд та тvvнд єєрийн vзэл бодлоо айж болгоомжлолгvй шууд vнэнээр нь хэлж болно. Гэхдээ єєрийнхєє бурууг ч бас шударгаар хvлээгээрэй. Нумын эрчvvд нэр хvндээ алдах, ялангуяа хайртай бvсгvйнхээ ємнє бvр ч дургvй тул зарим алдаагаа хvлээн зєвшєєрєхгvй байж магадгvй. Тиймээс дєнгєж эвлэрч байж ахин маргахгvйн тулд хайртдаа vйл явдлыг єєрийнхєєрєє найруулах боломж олгоорой. Тэр дотроо гомдол хураадаггvй, яль шальгvй зvйлд анхаарч сэтгэлээ зовоодоггvй тул нэгэнт тэр бvхнийг уучлаад мартчихсан бол та яг л адилхан байх хэрэгтэй.
________________________________________

Матрынхныг дотор нь буглуулахгvй байхыг хичээ
Матрын эрчvvд гомдвол удаан хугацаагаар “дотогшоо” орж нам болох вий. Тvvнийг хєдєлгєх гэж элдвээр оролдож, vглэж яншаад огт хэрэггvй. Энэ нь тvvнийг улам л цааш нь тvлхэнэ. Тиймээс зvгээр л тvvний тусламж их хэрэгтэй байна гэдгийг илvv vггvйгээр, болж єгвєл бодит байдлаар харуулах хэрэгтэй. Та эвлэрэх санаачлага гаргаад байгаагаа ил тод харуулах гэх ч хэрэггvй. Хэчнээн их зовж байгаагаа харуулах гэж элдвийг чалчиж, тvvний шаналж байгаа эсэхийг мэдэх гэж шалгаах хэрэггvй. Бид хамтаараа энэ асуудалд зохих шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг ойлгуулаад, болсон явдалд та сайн дvгнэлт хийсэн тул хойшид ийм зvйл болохгvй байхын тєлєє чармайна гэдгээ илэрхийл.
________________________________________

Хумхын эрчvvдийг урьдчилан таахын аргагvй
Та тvvнтэй хэрэлдсэнээсээ ганц хормын дараа, магадгvй бvр бvтэн жилийн хойно огт санамсаргvй явдлаар ч эвлэрч магадгvй. Энэ ордныхон хvнд удаан муу санадаггvй хvмvvс тул хэзээ нэг цагт эвлэрэхдээ л эвлэрнэ. Та зоригтойгоор эхэлж дуугарч болох бєгєєд энэ нь тvvнд таалагддаг. Эвлэрэх нэг сайхан шалтаг бол бvр эртний сайн найзындаа хамт очихыг урих явдал юм. Найз нєхдийн хєгжєєнтэй яриан дунд энэ нь амжилтанд хvрнэ. Тэр гомдлоо аль хэдийн мартчихсан байгаа гэдгийг ойлгож та ч бас мартах хэрэгтэй. Тиймээс улирсан баларсан явдал, шаналлын тухай ярьж єєрийнхєє сэтгэлийг нээх нэрээр єнгєрсєн зvйлийг сануулах биш, харин Ангараг гариг дээр амьдрал бий юу гэх мэтийн тухай ярь. Єєрєєр хэлбэл огт єєр, сонирхол тєрєм зvйлийн талаар ярьж, бол єгвєл бvх хvныг хамруулахыг хичээгээрэй. Бvгд таныг сонсож эхлэхэд хайрт чинь ч єєрийн эрхгvй татагдах болно.
________________________________________

Загасны эрчvvд эмзэг
Тэд бусдын хувьд хєгийн санагдах єчvvхэн зvйл дээр ч голдоо ортол гомдож мэдэх л хvмvvс. Ийм vед нь тvvнтэй эвлэрэхийг оролдох нь даанч нэмэргvй. Загасны ордонд тєрсєн эрийг “Юу болоо вэ?, Яагаа вэ” гэсэн асуултаар яаж бємбєгдєєд ч тэд яг загас шиг л амаа хамхиад таг болдог. Ингээд байгаагийн нь учир шалтгааныг олохгvйгээр элдвийг янших нь тvvнийг улам л зовооно. Загасныхан сэтгэлдээ хуралдсан бvхнийг ил гаргахдаа маруухан, тэр тусмаа гомдлоо илэрхийлж бvр ч чадахгvй. Ингэж их шаналах нь тэднийг бvхэлд нь эзэмдэхэд тэд ертєнцєєс бvрэн тусгаарлагддаг. Ийм vед нь та єєртєє анхаарлыг нь хандуулах гэж элдвийн ааш гаргах нь тvvнийг харин ч бvр нєгєє тийш нь явуулчихаж мэднэ. Тиймээс хэн нь буруутайг олох гэж оролдохын оронд зvгээр л тайван, нам болчих. Та багахан тэвчээр л гаргачих. Тэдний уур, гомдол яг далайн хар шуурганы дараах шиг бага багаар намжиж байж сая нар мандана. Хамтдаа сайхан хєгжим сонсож, сонирхолтой ном, сэтгvvл уншиж, сайн кино vз. Хайртад чинь таны дэмжлэг, эелдэг зєєлєн байдал л хамгаас чухал гэдгийг ойлгоорой.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.08.09 11:26 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Таны заяа тєєргийн чулуу


Эрдэнийн чулуу нь байгаль дэлхийн бvтээсэн гайхамшигийн нэг юм. Маш эрт цагаас хvн тєрєлхтєн анхаарлаа хандуулан тєрєл бvрийн зvvлт, гоёл чимэглэлийн зvйлс хийсээр иржээ. Хэрэглэж ирсэн чулуу болгонтой нь ямар нэгэн домог яриа vе дамжин яригдсаар ирсэн. Олон хvмvvс чулуунууд хvний зан тєлєв байдал, сэтгэл санаанд нєлєєлдєг хэмээн итгэдэг. Зарим чулуунууд хvний энергийн тєв болох чакрад нєлєєлєн эмчилгээний ач холбогдолтой гэх нь бий.
Эртний од судлаачид од гариг, сансраас цацран тvгэх энергийг чулуу шингээж аваад хvнд дамжуулдаг хэмээн vзсээр иржээ. Тэгэхдээ хvн болгоны хэзээ тєрснєєс хамааран чулуу болгон янз бvрээр vйлчилдэг болохыг олон зууны туршид ажиглан тогтоожээ. Ийм учраас ямар нэгэн чулууг биедээ авч явах юм бол тэр хvний ажил тєрєл, амьдралд сайнаар эсвэл муугаар нєлєєлдєг байна.
Ямар ордонд тєрсєн хvн ямар чулуу зvvх талаар астрологчдын дунд одоо болтол нэгдсэн нэг ойлголт, нэг ангилал гараагvй. Зvvсэн эзэндээ ямар мэдрэмж тєрvvлж , яаж нєлєєлж байгаагаар нь чулуугаа сонгох хэрэгтэй гэж vзэх нь ч бий.

Монголд олон жил геологи хайгуулын ажил хийж байсан оросын геологич Ю.Липовский єєрийн номондоо Дорноговийн нэгэн ламаас шар маныг єєрийн чулуу болгон vргэлж биедээ авч явснаар, тvvнийхээ єєрт нь vзvvлэх нєлєє, сигналыг мэдэрч явсныхаа хvчээр нvvр нvдгvй элсэн шуурганд амь гарсан тухайгаа бичсэн байдаг. Єєрт сайн нєлєє vзvvлэх єєрийн гэсэн талисманаа зєв сонгон авах нь их чухал юм.

Ер нь бол хулгайн замаар орж ирсэн чулуу хvнд маш муу нєлєє vзvvлдэг бєгєєд худалдаж авсан бол тодорхой хугацааны дараа / жишээ нь алмаз 7 жил / vйлчилж эхэлдэг гэж vздэг. Бэлгэнд авсан юм уу vе дамжин ирсэн чулуу л эзэндээ хамгийн сайн нєлєє vзvvлнэ. Бєгжний хувьд муу хорон санаатай хvний гарт єгж байхаас тvдгэлзэх хэрэгтэй, учир нь битvv тойрог хэлбэрийн бvтцээсээ болж эсрэг энергийг тодорхой хугацаанд хадгалдаг гэж vздэг. Ийм бєгжийг зvvсэн хvнийг азгvй явдлууд тойрдоггvй. Хаяж vрэгдvvлсэн бєгжийг олсон бол онцгой анхааралтай байх нь илvvдэхгvй.



Хумх /01.22-02.19/
Циркон, анар, усан биндэръяа, оюу, ягаан болор, номин, галт чулууны шил, нил ягаан болор, хаш, сувд

Анар нь хайр дурлал, vерхэл дотнослыг билэгддэг байна. Yргэлж дурсан санаж явахаа илэрхийлье гэвэл найздаа анар чулуутай бєгж бэлэглээрэй. Анар нь хоолой болон толгойн євчинд сайн тєдийгvй халуун буулгах vйлчлэлтэй гэнэ. Мєн анар чулууг зvvсэн хvн vргэлж хєгжилтэй цовоо, гэгээн бодол хvсэлтэй явдаг. Харин хулгайн замаар орж ирсэн анар зовлон авчирдаг ажээ. Циркон нь дорно дахинаа ихэд хvндлэгддэг vнэт чулуу. Циркон зvvсэн хvний оюун ухаан саруусаж, сурах эрмэлзэл нь сэргэж, сэтгэлгээ нь задардаг байна. Хєхєвтєр туяатай циркон араатан амьтдын болон хорт могойд хазуулах аюулаас сэргийлдэгт тооцогддог.


Загас /02.20-03.20/
Гэрэлт чимэд, халтмар, сувд, усан биндэръяа, хас, саран чулуу, нил ягаан болор, дєш чулуу

Сувд олон єнгєтэй байдаг бєгєєд урт наслуулж, аз жаргал авчирдаг. Сувд зvvсэн хvний нvд нь цоглог болж, ирээдvйгээ зєгнєн мэдрэх чадвартай болой. Мєн хар цагаан хэл ам болон бvтэлгvй дурлалаас сэргийлдэг. Сувдны єнгє, єнгєний хувиралт эзнийхээ эрvvл мэнд, сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг. Эзнээ нас барахад гоёмсог єнгєє алдана. Хэн нэгэн хvн танд сувдтай эдлэл бэлэглэвэл таныг хvсч байгаагаа илэрхийлж байна гэсэн vг. Ягаан болор таныг амжилт ялалт руу хєтєлнє. Согтохоос сэргийлж, ухаан бодлыг саруулсгана. Эзэндээ олз, ашиг, аз жаргал авчирна. Харин хайртай хvнд тань хэн нэгэн ягаан болор бэлэглэвэл болгоомжлоорой. Ягаан болор vнэнч дурлалы билэгдэл болох нь ч бий.


Хонь /03.21-04.19/
Алмаз, бадмаараг, усан болор, хас, улаан мана, анар, нил ягаан болор, дєш чулуу, номин, усан биндэръяа, ногоолин муурын нvд

Алмаз эрдэнэ бол хамгийн vнэтэй гоёмсог чулуу. Эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг билэгддэг. Уур хилэнг номхотгож, зугаа цэнгэлээс хєндийрvvлж, эрч хvч итгэл vнэмшлийг єгдєг. Ажил vйлст амжилт авчран євчин зовлонгоос сэргийлэн хэл ам, хараалаас хамгаалж, урт наслуулдаг гэнэ. Алмаз эрдэнийг сахиус болгон зvvн гартаа буюу хvзvvндээ зvvх ёстой бєгєєд чулуу таны арьсанд хvрч байвал сайн. Буруу замаар ирсэн чулуу ихээхэн гай зовлон авчирна. Бадмаараг нь тачаангуй, гал халуун хайр дурлалын билэгдэл болдог. Хайр дурлалд аз жаргал авчирна. Дурласан хvндээ бадмаарагтай эдлэл бэлэглэвэл та амжилт олно шvv. Єгєємєр сайхан сэтгэлтэй хvнд амжилт бvтээл, алдар гавьяа авчирдаг. Муу хvнийг хорлоно. Шархыг тvргэн эдгээж, тархины наалдангыг анагаан цус алдалтыг тогтооход сайн нєлєєтэй. Бадмаараг харлавал эзэнд нь аюул заналхийлж байна гэсэн vг.


Yхэр /04.20-05.20/
Индраанил, хризолит, улаан мана, халтмар, усан болор, ягаан болор, ундрам, гартаам, барын нvд, усан биндэръяа, хаш, оюу

Оюу нь хувиршгvй, vнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Хосуудад эе эв, аз жаргал авчирдаг. Аливаа дайсагнал, хэрvvл маргааныг тасалж эвлэрvvлдэг. Баян тансаг болгодог. Муу хvнийг улам харгис хэрцгий болгоно. Мєнгєнд шигтгэсэн оюу зvvд зєн эвгvйрэхэд, цус алдахад, шар євчний vед ээлтэй сайн. Эзнийхээ євчин зовлонг авч, муу юмнаас зайлуулдаг. Бэлгэнд ирсэн оюу єнгєє хувиргавал эзэн нь євдєнє. Индраанил нь шударга, цэвэр ариун, даруу тєлєв зангийн билэгдэл болдог. Хосуудын сахиус. Энэ чулуу нь хvний мэдэх ухаарах хvслийг бадрааж, ой тогтоолтыг сайжруулан, ухаалаг байхад нь тусална. Атаа жєтєє, гvтгэлэг, хэл амнаас хамгаалж, дээдсийн ивээлд багтахад сайнаар нєлєєлнє. Зvрх судасны євчтэй, эсвэл багтраа євчтэй хvн зvvн гартаа индраанил шигтгээтэй бєгж зvvвэл сайн.


Ихэр /05.21-06.21/
Маргад эрдэнэ, барын нvд, шар болор, гартаам, суьд, улаан мана, гэрэлт чимэд, анар, ногоолин, усан биндэръяа

Гартаам нь уур хилэн, хов живнээс холхон явах боломжийг бvрдvvлдэг. Элдэв хорлол, нvдний хорноос хамгаална. Эзэндээ ээлтэй, хvмvvст цэцэн vг, ухаан хайрлаж, нvднийх нь харааг сайжруулдаг. Хоолой, шvдний євчин, архагшсан ханиадны vед гартааман зvvлт зvvвэл хурдан анагаана. Биндэръяа нь цэнхэр єнгєтэй чулуу. Хайр сэтгэлд аз жаргал авчирна, харилцаа холбоо удаан хугацаагаар бэхжvvлж єдєг. Биндэръяа зvvсэн хvн амьдралын баяр баясгалантай, аз жаргалтай болдог.


Мэлхий /06.22-07.22/
Маргад эрдэнэ, барын нvд, шар болор, гартаам, сувд, улаан мана, гэрэлт чимэд, ногоон мана, гартаам, нил ягаан болор, оюу, муурын нvд, мана, саран чулуу

Саран чулуу нь сарны нєлєєллийн ид шидийг агуулдаг. Тэргэл сартай єдєр болгон даваа гаригт мэлхийн ордныхонд ивээлээ хайрладаг. Аливаа саад бэрхшээлийг давахад тусална. Хvнд хэцvv нєхцєлд ухаалаг шийдвэр гаргахад нєлєєлдєг. Мэдрэлийн євчний vед мєнгєнд шигтгэн зvvж хэрэглэдэг. Маргад бол ирээдvйг зєгнєн харах боломж олгон, муу бvхнийг хєєн зайлуулдаг, зvрх сэтгэлийг чангатгадаг. Нvдний харааг сайжруулж, хорхой шавьжнаас сэргийлнэ. Маргадыг удаан зvvвэл нас уртасна. Бусдад хууртахгvй, vнэнч сайн ханьтай байя гэвэл алтанд шигтгэсэн маргад зvvгээрэй. Мэлхийн ордныхонд номин, анар чулуу зохихгvй.


Арслан /07.23-08.22/
Бадмаараг, болор эрдэнэ, хув, ундрам, анар, гэрэлт чимэд, усан болор, халтмар, хаш, хас, улаан мана, шар болор, барын нvд

Хувыг олон євчинг анагаах гайхамшигтай чулуу гэдэг. Арьс єнгєний, хоолойн, vе мєчний євчинд нэн сайн. Мєн элдэв хараал жатгаас хамгаална. Хоолой боох, зvрх дэлсэх, цус алдахыг зогсоодог. Жирэмсэн эмэгтэй хуван зvvлт зvvвэл амархан нярайлдаг. Хvvхдэд хув зvvлгэвэл эрvvл энх бойждог. Нойргvйдвэл дэрэн дороо, эсвэл орныхоо толгойд хув тавьдаг. Молор эрдэнийг зvvвээс дээдсийн ивээл багтаж баяжна. Аян замын сахиус болдог. Дайсныхаа санаа бодол, хvсэл зоригийг таньж мэдэхэд тусалдаг. Багтраа євчнийг анагаана. Єшєє хорсол, заналхийллийг номхруулж, хvсэл тачаалыг даран, эр хvнд цэцэн ухаан, эмэгтэй хvнд олон vр заяана.


Охин /08.23-09.23/
Гартаам, шар болор, хас, барын нvд, чvнчигноров, улаан мана, анар, усан болор, хаш, номин, сувд, ногоолин, пийсvv

Ногоолин нь “амьдралын чулуу” гэгддэг. Хvч тамир нэмж, євчин зовлонгоос хамгаална. Тархины архаг vрэвсэл, элэг бєєрний євчлєлийн vед сайн нєлєєтэй. Нvдний харааг сайжруулдаг. Мєрийтэй тоглоомонд хожил, тэмцээнд ялалт авчран хар цагаан хэл амнаас сэргийлнэ. Аянга цахилгааныг зайлуулж, бусдыг эзэндээ vнэнч байлгах увдистай. Чонын арьсны єнгийг сэргээн засч, шvдний євчинд халуурахад ээлтэй сайн. Газар хєдлєх, эндэх аюулаас авардаг. Эдгээр чулууг шар алтан дээр шигтгэж хэрэглэж болохгvй.


Жинлvvр /09.24-10.23
Гэрэлт чимэд, хризолит, муурын нvд, хаш, утаат болор, нил ягаан болор, хас, халтмар, номин

Опал /гэрэлт чимэд/ нь солонгын єнгєєр туяарсан vнэт чулуу. Итгэл найдвар, vнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Аливаа шинэ эхлэлийг ивээдэг боловч эзэн нь хувиа хичээмтгий, шуналтай бол хэзээ ч амжилтанд хvрдэггvй. Тогтвор муутай, олон ааштай хvмvvс энэ чулууг хэрэглэхдээ болгоомжилбол зохино. Зєн билгийг ивээдэг. Опалыг зvvсэн хvн бусдыг ховсдох чадвартай болдог. Опалыг бусдад бэлэглэдэггvйн учир нь атаа жєтєєг тєрvvлдэг. Тахлаас хамгаалдаг. Алтанд шигтгэж хэрэглэх нь тийм ч сайнгvй. Энэ ордны хvний сул дорой, тогтворгvй, хувирамтгай занг номин зєєлрvvлдэг. Арьс єнгєний болон vе мєчний євчтэй хvн номин зvvлт зvvвэл сайн.


Хилэнц /10.24-11.22/
Молор эрдэнэ, анар, гэрэлт чимэд, ногоолин, улаан мана, усан биндэръяа, нил ягаан болор, дєш чулуу, халимар, барын нvд, оюу, хас, альмандин

Альмандин чулуу нь анарын нэгэн тєрєл бєгєєд цусан улаан єнгєтэй байдаг. Жирэмсэн эмэгтэйн гол сахиус болдог. Хvч чадал хайрладаг. Хутга мэсний шархыг эдгээж, цус алдахаас сэргийлдэг. Хvмvvст найрсаг сэтгэл тєрvvлж, vл ойлголцох байдлыг зайлуулдаг. Яр шархыг эмчилж, ой ухааныг сайжруулдаг. Анар нь хэд хэдэн тєрєл бvхий хагас vнэт чулуу.


Нум /11.23-12.21/
Улаан мана, анар, номин, судалт мана, оюу, нил ягаан болор, барын нvд, усан болор, гэрэлт чимэд, молор

Ягаан болор эзэндээ аз хийморь, амжилт авчирдаг. Хэрvvл маргааныг таслан зогсоодог. Энэ чулуун дээр нар сарыг сийлэн зvvвэл хор, хордох аюулаас хамгаална. Молор эрдэнэ нь дээдэст ивээгдэж, баяжихыг билэгддэг. Дайсныхаа санаа бодол, хvсэл зоригийг урьдчилан тааварлах боломж олгодог. Ажил албандаа зєв шийд гаргахад нєлєєлдєг. Нойргvйдэх болон багтраа євчинг анагаадаг. Уур хилэн, хvсэл тачаалыг номхруулдаг. Алтанд шигтгэсэн чулуу ирээдvйгээ харах боломж олгон, сэтгэлийн тэнхээ хайрлана.


Матар /12.22-01.20/
Бадмаараг, оюу, халтмар, гартаам, гэрэлт чимэд, утаат болор, ногоолин, хар хув, барын нvд, судалт мана

Бадмаараг, маныг зvvвэл хувь заяаны даажигналаас зайлсхийж чадна. Бадмаараг хайр дурлалд аз жаргал авчирдаг. Дурласан хvнээ єєртєє татъя гэвэл бадмаараг бэлэглээрэй. Аянга цахилгаан, vер усны аюулаас хамгаалж, муу юмыг зайлуулдаг. Эзэнд нь аюул заналхийлвэл харлана. Мана нь бусдыг захирах эрх мэдэл олгон, ухаан санааг саруулсгаж, бусдын бодолт нэвтрэх боломж олгодог. Гэнэтийн vхэл, заналхийллээс сэргийлдэг. Мєнгєнд шигтгэсэн мана зvрхний євчин, нойргvйтлийг эмчилж, муу бодлыг хєєн, амьдрах эрмэлзлийг бадраадаг. Энэ ордонд номин ээл муутай.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.08.09 11:34 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Хайр дурлал төрсөн цагаас шалтгаалах нь



Хэрвээ та 0.00 – 2.00 цагт төрсөн бол
Та наснаасаа залуу харагддаг бөгөөд өөрөөсөө дүү, эрч хүчтэй залуу хүмүүсийн дунд байх дуртай. Үг дуу цөөтэй л бол өөр ямар ч гайхамшигтай сайхан зан чанартай байгаад ч эр хүн таны сэтгэлийг татна гэж үгүй. Та хайр дурлалд “элдвийг туршигч”. Гэхдээ таны зүрх сэтгэлийн асуудал дэндүү олон хүнд ил байдаг. Болзоонд явахдаа юу өмсөх, ямар ус түрхэх юү бэлдэхээ олон хүнээр баахан зөвлүүлж аваад, эргэж ирэхдээ “За энэ удаа ямаршуухан болов доо?” гэж асуухыг сонсоно гэдэг тийм ч аятайхан биш байгаа биз дээ? Энэ бүхний буруутан нь та өөрөө, таны хэтэрхий илэн далангүй нээлттэй зан чинь. Та хүн бүртэй өөрийнхөө бодол, санаа, зүрх сэтгэлийнхээ асуудлыг хуваалцахад бэлэн байдаг, ингэснээр таныг танил бараг л бүх хүн таны хувийн амьдралын нарийн ширийний талаар бүрэн мэдээлэлтэй болчихдог. Энэ байдал чинь хайртай хүнд чинь таалагдахгүй байж тун болзошгүй. Тиймээс та хайртынхаа болон хайр сэтгэлийнхээ төлөө дэврээд байгаа дэндүү нээлттэй байдлаа бага багаар дарж л байх хэрэгтэй болох нь..


Хэрвээ та 2.00 – 4.00 цагт төрсөн бол
Та Сугар гарагийн ивээл доор байдаг хүн юм. Та амьдралын бүх л баяр баясгаланг үнэлж явдаг. Сайн дарс, сайхан хоол, мөн сайхан дурлалд дуртай. Таныг өөрийн болгохыг хүссэн хүн танд байнга бэлэг өгч, сайхан хоолтой ресторанд урьж, таныг хангалуун болон ая тухтай байдалд байлгах хэрэгтэй. Танд бол хайртай хүндээ өгөх юм бас байна аа. Та гайхамшигтай сайхан, тухтай гэр оронг бий болгож, гэр бүл үр хүүхэд, бүр ач гуч чинь сэтгэл тэнүүн амьдрах боломж бүрдүүлнэ. Танай гэрт дутуу юм гэж үгүй, тэгш сайхан байх бөгөөд үүний хариуд та зөвхөн “үнэнч сэтгэл, хайр” л хүлээдэг.


Хэрвээ та 4.00 – 6.00 цагт төрсөн бол
Таныг Ангараг гараг удирдаж байна. Та өөрийн гэсэн өнгө төрхтэй, хурц тод бие хүн бөгөөд амьдралын эрч хүчээр дүүрэн байдаг. Амьдралын чинь хамгийн энгийн үйл явдал ч адал явдалт роман шиг харагдана. Тиймээс танд зөвхөн эрх тэгш хамтрагч биш, бас сайн сонсогч хань хэрэгтэй. Гэхдээ та голдуу ганцаараа байдаг. Учир нь үнэхээр ганцхан танд л заяасан хүнийг олсон цагт л аз жаргалтай амьдарна. Гэхдээ тантай амьдралаа холбохоор шийдсэн хүнд яг “Зөрүүд эрийг номхруулсан нь” гэдэг кинонд гардаг шиг таныг номхруулж авах хэрэгтэй болох тул эхэндээ шаггүй хэцүү байх болно. Гэхдээ та өөртөө би үнэхээр ийм л хүнийг бүх амьдралынхаа турш мөрөөдөж байжээ гэж ойлгоно. Таны хүндлэл, бишрэлийг хүлээж чадахуйц хүчтэй, ухаантай хүн л тантай хамт байх ёстой.


Хэрвээ та 6.00 – 8.00 цагт төрсөн бол
Та Далайн ван гарагийн удирдлаганд байдаг. Та ямар ч юмыг золионд гаргаж мэдэх хүн. Түүн дундаа хайр сэтгэлийг ч. Заримдаа таны хийсэн алхам хамгийн байж боломгүй хачирхал төрөм зүйл байдаг. Та хэн нэгэнтэй сэтгэл санаа нийлэн тун аятайхан амьдарч байснаа гэнэт ганц үг хэлэлгүй алга болчихно. Үүнд таны хачирхалтай мэдрэмж буруутай. Танд гэнэт “ямар нэг юм хийх хэрэгтэй байна” гэсэн бодол төрөнгүүт та яагаад ийм зүйл хийснээ хэнд ч тайлбарлах шаардлагагүй гэж үзээд л өөрийнхөөрөө шийдээд бүх юмаа золиосонд гаргаад л яваад өгдөг.


Хэрвээ та 8.00 – 10.00 цагт төрсөн бол
Таны удирдагч гараг Тэнгэрийн ван юм. Магадгүй тантай анх уулзахад та тийм сэтгэл татам хүн биш мэт санагдаж болох юм. Гэвч тантай ойртон нөхөрлөж дотноссон хүн таны хүнийг ойлгодог, хүнд зүрх сэтгэлээсээ ханддаг занг бишрэн татагдана. Гэхдээ та дэндүү, бүр хэт нөхөрсөг, ил тод байдлаар хүнд ханддаг учраас эсрэг хүйсийн хүмүүс таны бодсоноос өөрөөр илүү “чухал зүйлтэй” андуурч ойлгох нь бий. Та өөрөө ч гэсэн заримдаа нөхөрлөл, хайр дурлал хоёроо ялгаж чадахаа больчихдог талтай. Үүнийг чинь дагаад орчин тойрныхон чинь ч гэсэн төөрөгдөж орхидог. Таны сэтгэл чинь “Хоёулаа сайхан найзууд л явъя” гэдгээс “Хоёулаа бүхнийг эхнээс нь эхэлье” хүртэлх бүх л зүйлийг багтаана. Гэхдээ энэ хоёрын алийг нь ч гэсэн та чин сэтгэлээсээ л хэлдэг. Ийм байдлыг жинхэнэ, үнэнч сайн найз л тэсч чадах бөгөөд чухам ийм хүн л таны жинхэнэ хань болох вий.


Хэрвээ та 10.00 – 12.00 цагт төрсөн бол
Таныг удирдагч гараг бол Санчир юм. Таныг харангуутаа л бүгд үс хувцсаа засч, үг хэл, байгаа байдлаа цэнэж эхэлдэг. Таныг угаасаа албан тушаал, нийгмийн өндөр байр суурь их татдаг. Гаднаас нь харвал таны амьдрал яг л Алиса Фрейндлихийн тоглодог “Ийм нэгэн явдал” киноны баатар шиг уйтгартай, баялаг бус санагдана. Гэхдээ яг үнэндээ бас ч тийм биш ээ. Мэдээж таны хувьд албан тушаал чинь тэргүүн зэрэгт тавигдана. Гэвч хэнд ч гэсэн хувийн амьдрал бий шүү дээ. Та өөрийн тань нэр алдарт хүрэхийг хичээх зан, бодол төлөвлөгөөг чинь ойлгож дэмждэг хүнтэй үг хэлээ сайн ололцдог. Энэ нь захирал юм уу хамт ажилладаг хүн чинь байж болно. Эсвэл бүр эсрэгээр бүх л ая тухыг чинь хангаад таныг гэртээ хүлээгээд сууж байдаг хүн танд тохирно. Ямар ч тохиолдолд та ханьдаа, түүнд тохиолдож буй асуудалд анхаарч чаддаг, тогтвортой амьдрах хүн юм.


Хэрвээ та 12.00 – 14.00 цагт төрсөн бол
Таныг Бархасбадь гараг удирддаг ажээ. Та өөрийн биеэ авч яваа байдал, үг яриагаараа эсрэг хүйсний хүнд гайхамшигтай сэтгэгдэл төрүүлдэг. Таны сэтгэлийг олон хүнийг хамарсан баялаг баяр ёслолууд эзэмддэг. Дайчдын жагсаал, сүмийн ёслол ч юм уу, тэгээд түүнд оролцож буй хүмүүс танд сайхан санагдана. Та байдаг л нэг биш, гайхалтай уран сэтгэмжит, урлагтай хүнийг сонгон авна. Та өдөр тутмын нэгэн хэвийн байдал, заваан балиар байдлыг тэвчдэггүй. Хүн бүртэй адил байхыг та хүсдэггүй. Магадгүй таны сонгосон хүн эсвэл гадаадын, эсвэл рок хамтлагийн ахлагч юм уу, ер нь ямар нэг талаараа өвөрмөц, давтагдашгүй хүн байх болов уу?


Хэрвээ та 14.00 – 16.00 цагт төрсөн бол
Таныг удирдагч гараг Дэлхийн ван ажээ. Та өөрийг чинь туйлаас сонирхож буй харцыг байнга мэдэрч байдаг. Учир нь танд ямар нэгэн үл мэдэгдэх гайхамшигтай дотоод хүч байдаг бөгөөд энэ чинь аливаа хүндхэн асуудлыг шийдэхэд чинь ч тусалдаг. Жишээ нь та тэгтэл хайрлаж байсан нөхрөөсөө /эхнэрээсээ/ салаад ямар хэцүү байсан ч удалгүй бүр түүнээс ч илүү хайртай нөхөртэй болж чадна. Танд онцгой сорвитой ч юм уу, ямар нэг байдлаар хүсэл тачаал төрөм сэтгэл булаам хүн таалагддаг. Сексийн хувьд хэр тохирч байна гэдэг таны хувьд ханиа сонгох хамгийн том шалгуур. Тиймээс үеийнхэн чинь нас ахилаа гээд өөрийгөө гаргуунд нь гаргаад хэн билээ гэдгээ мартчихсан тэр үед ч та өөрийгөө “жинхэнэ бүсгүй хүн /эр хүн/” гэж мэдэрч амьдардаг.


Хэрвээ та 16.00 – 18.00 цагт төрсөн бол
Та мөн Сугар гарагийн нөлөөн доор амьдардаг. Танд хайр дурлал, хань ижлийн хувьд эсвэл гайхалтай аз таарч, эсвэл хамгийн азгүй байж мэднэ. Дундаж тохиол байхгүй. Цагаан морьтой ханхүүг хүлээж буй мөрөөдлийн хатан хаан бол та юм. Та эргэлзэх юмгүйгээр тун хурц, өвөрмөц хүнийг сонгоно. Та сургуулийнхаа хамгийн сайхан залууг, эсвэл тухайн газарт байгаа хамгийн хөөрхөн охиныг огтхон эргэлзэлгүйгээр олж чадна. Тиймээс түүнд хайраа өгөхдөө мөн хариу хайр хүсэн хүлээнэ. Та ямар ч хүнтэй дасан зохицож жинхэнэ “нэгэн биений нь хагас” болж чадна. Үгүйдээ л эхэндээ тийм байна. Гэвч та нөгөө хүний чинь бодож байгаа шиг тийм ч дуугүй, зөөлөн, аялдан дагалдагч хүн огт биш. Та аажим, аажмаар түүнийг захирч эхлэхэд л тэр үүнийг ойлгоно. Угаасаа гэр бүл гэдэг таны хувьд тун чухал зүйл учир та түүнд бүх л амьдралаа зориулж чадна.


Хэрвээ та 18.00 – 20.00 цагт төрсөн бол
Та Буд гарагийн нөлөөнд амьдардаг. Танд, таны тусламж дэмжлэг хэрэгтэй, ямар нэг зүйлээрээ анхаарал, халамж хүсэн хүлээж явдаг хүмүүс илүү таалагддаг. Тиймээс та ажил үйлс нь тааруухан яваа хамт ажилладаг хүн юм уу, эсвэл та өөрөө жинхэнэ байнгын нарийн бичиг, баруун гар нь болж болохуйц даргыгаа сонгоно. Таны хувьд хамгийн гол нь та тусалж, анхаарч, халамжилж, чиглүүлж байх явдал юм. Үнэн хэрэгтээ ажил гэдэг таны амьдрал учраас та ажлаасаа өөр хаана заяаныхаа ханийг хайх вэ дээ? Тэхдээ эрүүл аж төрөх гэдэг таны хувьд их чухал зүйл учраас та ханиа биеийн тамирын танхимд юм уу, өглөөний гүйлтийнхээ үеэр ч танилцаж магадгүй юм.


Хэрвээ та 20.00 – 22.00 цагт төрсөн бол
Таныг Наран өөрөө ивээн тэтгэдэг ажээ. Тачаал, хайр дурлал, үр хүүхэд-энэ бол таны амьдралын хамгийн сонирхолтой бөгөөд чухал зүйлс. Сээтэгнэх урлагийг та бараг л өлгийтэй байхаасаа мэдэрсэн бөгөөд жил ирэх тусам энэ авъяас чинь улам бүр цэцэглэн хөгжиж байдаг. Тиймээс та дунд сургуульд байхдаа мөн ч олон удаа “мөнхийн хайр, дурлалтай” учирсан байх. Таны амьдралыг яагаад ч сонирхолгүй гэж хэлж боломгүй. Гэхдээ бас цэвэр тунгалаг ч гэж хэлэмгүй. Та үргэлж шахуу өөрийгөө кино од шиг авч явдаг, тиймээс кино оддыг тойрсон бүх л явдал танд тохиолддог гэсэн үг. Тиймээс чухам туршлагатай “найруулагч” л танд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл кино одыг барьж, харьцаж чаддаг хүн л хань чинь болно гэсэн үг. Тэр таны хайр дурлалыг мөхөөлгүй байлгаж, үргэлж шинэлэг байхгүй бол таны сонирхол буурч орхино. Та яг л томоохон театрын тайзнаа байгаа мэт аашилж, хэн нэгний харцыг тогтоогоод шинэ дурлалын давалгаанд автан яваад өгч мэднэ. Энэ үед чинь Отеллогийн хардалтын үзэгдлийг тоглох шаардлагатай. Хэрвээ хань тань ухаантай хүн бол таныг зохих хэмжээнд хүртэл явуулж, тоглуулж байгаад хэрэгтэй үед “За боллоо. Зураг авалт дууслаа” гэж хэлж чадах хүн байх хэрэгтэй. Тэхгүй бол та ёстой дүрдээ итгэчихээд “Саллаа” гээд гүйж байж мэднэ.


Хэрвээ та 22.00 – 24.00 цагт төрсөн бол
Таныг Сар удирддаг ажээ. Та туйлын гэр бүлсэг хүн бөгөөд өөрийн гэсэн дүрэм журам, дэг жаягтай удмыг бий болгохыг зорьдог. Хэдийгээр эцэг эх чинь таны ханиа сонгох сонголтонд нөлөөлж болох ч эцсийн шийдвэрийг та өөрөө л гаргадаг. Та ээжээсээ хол амьдарна гэж юу л бол. Ээж чинь танайд л амьдрах болов уу? Танд нийгмийн идэвхтэй, нээлттэй, илэн далангүй хүмүүс таалагддаг. Хэрвээ та энэ цагт төрсөн бүсгүй бол таны бодлоор, жинхэнэ эр нөхөр гэдэг таныг гэртээ гэрийнхээ ажлыг хийгээд сууж байхад чинь хангалттай амьдруулж хүрэлцэхүйц мөнгө олдог хүн байх ёстой бололтой. Харин хамгийн гол нь нөхөр чинь гэр аж ахуйн асуудал, хүүхдийн хүмүүжилд оролцдоггүй байх ёстой ажээ. Тиймээс гэрийн дотоод зохион байгуулалт, гэр бүлийн төсөв, төрөл төрөгсөдтэй холбогдох хэмжээ, өдөр, оройн хоол гээд л гэрийн доторх бүх асуудал таны “хуулийн хүрээнд шийдэгдэж” байх ёстой бололтой.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.08.09 11:47 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
ГАЛ МАХБОДЬ - Хонь, Арслан, Нумын орд

Хонь, Арслан, Нум орд нь тэмүүлэлтэй, тачаалтай, урам зоригтой. Энэхүү махбодид төрсөн хүмүүс болгоомжгүй, ямагт ялалтанд тэмүүлж байдаг. Хүмүүсийг захирах удирдах дуртай. Хүсэл нь амьдралаас тасархайдуу. Түлш байгаа цагт гал нь асна. Гал эргэн тойрондоо шуналтайгаар нэвтэрдэг. Харин шинэлэг юм нь алга болонгуут унтардаг. Нэг хэвийн ажил тэдэнд тохирохгүй. Гал махбодид төрсөн хүмүүст янз бүрийн санаачлага гаргах даалгавараа хурдан өөрчлөх эрх чөлөө хэрэгтэй. Тэд зөвхөн анхдагч байхыг хүснэ. Өөрийнхөө хүч чадл ыг тооцоолж чаддаггүй. Өөрийгөө хэт өргөмжилдөг. Тэд энерги ихтэй хүмүүс.

Хонь: огцом, давилиун, ухас ухас хийсэн хэт тэмүүлэлтэй.
Арслан: итгэлтэй ба хүчтэй.
Нум: зохион байгуулалт сайтай.


Тэд бүгд маш аминч, бэртэгчин араншинтай.
Хонь ийм зантайгаа өөрөө ч ойлгодоггүй. Арслангийн аминч зан нь ухамсартай бөгөөд нөхцөл байдлыг харгалзан үздэг. Нумынх идеалист маягийн өөрийнхөө дуунд бусдыг бүжиглүүлэхийг хүсдэг. Үүнийгээ "хүмүүст ингэх нь илүү дээр" гэж үздэг.



ГАЗАР МАХБОДЬ - Үхэр, Охин, Матарын орд


Үхэр, Охин, Матар орд нь амьдралын ухаантай, нарийн нягт нямбай, болгоомжтой, зохион байгуулалтай, шүүмжлэлтэй, өөрийнхөө хуримтлал болон зорилгоо хамгаалдаг. Газар махбодид төрсөн хүмүүс эд зүйлс мөнгө төгрөгтэй харьцаж чадна. Муу тал нь хуучинсаг үзэлтэй. Дарангуйлах зан авиртай.

Үхэр: төрөлхийн ажил хэрэгч, мөнгө болон өмчтэй гамтай харьцдаг. Мөнгө цуглуулах дуртай.
Охин: зүйд нийцэхийг хичээдэг. Энэ зан нь аж ахуй эрхлэн явуулахад тустай. Аливаа нарийн ажилд чадамгай. Хамгийн үнэ цэнэтэй зүйл болох эрүүл мэнддээ ухамсартайгаар хандаж санаа тавьдаг.
Матар: мэдээллийг үндэслэн ажил хэргээ явуулдаг.




АГААР МАХБОДЬ - Ихэр, Жинлүүр, Бумбын орд

Ихэр, Жинлүүр, Хумх орд нь ухамсартай, саруул ухаантай, бүтээлч, ой тогтоол сайтай, оюунлаг. Эд зүйлс материалаг байдлаас илүү гоо үзэмжийг илүүд үзэж таашаал авдаг. Муу тал нь тууштай биш. Дээрэнгүй, дуураймтгай, завшаан хайгч нар байдаг.

Ихэр: оюун ухаан нь мэдээлэл цуглуулж дамжуулах чадварт нь илэрдэг.
Жинлүүр: санаа бодлыг харьцуулах ба тэнцвэржүүлэн үзэх чадвартай.
Хумх: хүн төрөлхтөний сайн сайхны төлөө зөн билгийн хэлбэрээр санаа бодол нь илэрдэг.




УС МАХБОДЬ - Мэлхий, Хилэнц, Загасын орд

Мэлхий, Хилэнц, Загас орд нь сэтгэлийн хөдөлгөөнтэй, зөн билэгтэй. Энэ хүмүүс их эмзэг. Сэтгэлийн хөөрөлтэй, оюун ухаанаараа биш зүрх сэтгэлээрээ амьдардаг. Бусдыг өрөвдөж хайрлаж, бусдын төлөө өөрийгөө золиосолдог.

Мэлхий: ойр дотныхоо хүмүүсийн төлөө.
Хилэнц: дайснаа ямар ч үнээр хамаагүй устгахын төлөө.
Загас: санаа бодол, мөрөөдлийнхөө төлөө.


Сэтгэл догдлуулсан, нууцлаг, романтик, гэрэл гэгээ харанхуй гэх мэт зүйлд ихээхэн татагддаг. Ус махбодитой тул хүмүүсийн сэтгэл санаа руу "урсан" орох чадвартай. Тэд хамгийн сайн зөвлөгч нар. Тэд олон ааштай, маш хувирамтгай, дотоод ертөнц рүүгээ явдаг. Бусад ордуудыг бодвол мэдрэлийн өвчинд автах талтай. Мэлхийн сэтгэлийн хөдлөл нь гэр бүл, хайр сэтгэлд илэрдэг. Хилэнцийнх гаж этгээд нөхцөл байдалд тэмүүлдэгт илэрдэг. Загасынх орчин тойронг ойлгож өрөвдөхөд илэрдэг.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.11.09 11:35 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хонь
Энэ ордныхон жавхаа золбоотой, нэр хүндэд дуртай, зөрүүд. Өөрийнхөөрөө байлгах гэсэн хүсэлдээ хөтлөгдөн дээрэнгүй зан гаргах нь олонтаа. Хязгааргүй хүсэл тэмүүлэлтэй, бусдын нөлөөнд автдаггүй. Саад бэрхшээл гэж мэдэхгүй, хичээнгүй, зөвхөн урагш тэмүүлдэг.

Эрүүл мэнд
Туйлширдаг хүмүүс, эсвэл тэд эрүүл цовоо байна, эсвэл өвдөөд үхэх дөхнө. Ихэнхдээ хэнэггүй хүмүүс. Толгойдоо орсон болгоноор оролдож, өөрийгөө туйлшруулсанаар даралт нь ихэсч нойргүйднэ, зүрхний шигдээс, шар өвчин тусах мөагадлалтай. Өвчтэй хониноос илүү өрөвдөлтэй үзэгдэл гэж үгүй. Гэтэл хонины орд бол эрүүл энхийн бэлгэдэл мөн агаад амьдралын зөв хэв маягийг дагавал залуу нас, хүч чадлаа олон жил хадгалж чадна. Өвчний аливаа илрэлийг үл тоомсорлох бөгөөд ингэснээрээ өвчнөөс саллаа гэж үзнэ. Эмч нарын үгэнд төдий л орохгүй, өөрөө тэднээс илүү мэддэг гэдэгтээ итгэлтэй байдаг. Ер нь өөрийн эрүүл мэндийг тоодоггүй гэж хэлж болно. Тэвчээргүй өвчтөн. Түүний өвчинд хандах хандлага гэвэл оронд хэвтэлгүй хөдөлж байх, бууж өгөхгүй байх, секс хэрэгцээгээ хязгаарлахгүй байх явдал юм. Толгой нь хамгийн эмзэг байдаг тул өвддөг. Эрүүл байхын тулд: Хатгалга авах, хоолой өвдөхөөс сэргийлж, шүд буйлаа эмчид байнга үзүүлж, амны хөндийн үнэрийг анхаарах ёстой. Тэд түргэн уцаарладаг, гэтэл тайван байснаар сэтгэл санаа өөдрөг явна. Сэтгэлийн хөдлөлөө тэвчиж, согтууруулах ундаа муу нөлөөтэйг анхаарч, жимс ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэгтүн. Нүдний хараагаа анхаарах ёстой. Энэ ордынхон бусдыгаа бодвол амархан өтөлдөг тул бэлгийн бойжилтын үедээ бэлтгэл сургууль хийх ёстой. Бэлгийн сулралтай эрчүүдийнхээ тоогоор 2-рт ордог.

Амжилт бүтээл
Танд өөрийгөө хөгжүүлэхийг шаардах олон чухал өөрчлөлтүүд гарна. Ингэснээр та юу хүсэж, юунд тэмүүлж байгаагаа урьд өмнөхөөсөө ч илүү ойлгох болно. Таны романтик байдал таныг урлаг, хөгжим зэрэг олон зүйлд амжилт олох боломж олгоно. Үйлдвэрлэлийн олон арга зам олж, эрх мэдлээ гартаа авах боломж гарна. Хэдийгээр пүүс компанидаа сэтгэл хангалуун бус байх ч сонирхолтой, таатай үр дүнд хүрч чадна. Таны хувийн санхүү хэлбэлзэнэ, гэвч зөв төлөвлөлтийн ачаар тогтворт орж чадна. Хэрэв та шинэ, илүү өрсөлдөөнтэй ажил хайж байгаа бол боломж бага байна. Аялал жуулчлалын хувьд та гадаад явж нэлээн их шинэ зүйл сурч ирэх боломжтой. Удаан хугацааны нөхөрлөл тань хол газар явснаар сэргэнэ. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй байна, ялангуяа жилийн эхний хэдэн сард. Мөн та илүү мэдрэг байх хэрэгтэй. Өөрийн хоол тэжээл тань тэжээллэг эсэхэд анхаар. Хайр дурлалд гүн мэдрэмж нөлөөлж нөхөрлөлийг зузаатгана. Өөрийн хүч чадал, сул дорой байдлыг ухамсарлах нь өөрийн хайртай хүнд зүрх сэтгэлээ нээж үнэнч байхад хялбар болгох болно.

Зохицол нийцэл
Хумх болон Хонины ордынхон сексийн гайхалтай нийцэлтэй. Арслан, Ихэр, Нумын ордынхонтой харилцаа холбоо тогтоовол маш сайн. Эдгээр ордууд нь амгалан зангаараа, амьдралд хандах гүн ухаанч хандлагаараа Хонины ордынхныг номхруулдаг. Үерхэл нөхөрлөл болоод гэрлэлт, хайр дурлалын асуудалд Хилэнц, Загасны ордынхноос холхон байхыг хичээвэл зохино. Мэлхийн ордын бойтог удааныг, Жинлүүр, Матрын ордынхны хуучинсаг үзэл, сэтгэх чадвар муутайг тэвчдэггүй. Үхэр болоод Охины ордынхонтой хүйтэн хөндий харьцаатай. Үхрийн ордтой ердийн харьцаатай.

-----------------------------------

Үхэр
Хөдөлмөрч, гайхамшигтай тэвчээр гаргаж амжилтанд хүрдэг. Нилээн шургуу. Сэдсэн зүйлээ орхидоггүй. Бусдын зөвлөгөөг бараг дагадаггүй, ихэнхдээ өөрийнхөөрөө дайрдаг. Түүний сэтгэлийг хөдөлгөх амаргүй боловч удаан уурладаг, өс санадаг. Олон талын сонирхолтой, шударга. Сэтгэлийн тэнхээ ихтэй, дассан зүйлээсээ салдаггүй, хуучинсаг үзэлтэй, хардамтгай.

Эрүүл мэнд
Биеийн эсэргүүцэл сайтай тул өтөл буурал болтлоо ямар ч өвчин эмгэггүй амьдарч чадна. Биеийн хэлбэр, галбираа удаан хадгална. Өөрөө өөрийгөө л сүйтгэхгүй бол урт насална. Хэт их ажиллаж, тамхи татаж хайрлаж дурладаг. Өөрөөр хэлбэл хаана хэзээ яаж зогсохоо мэддэггүй. Аливааг хэтрүүлснээс ихэнх өвчин нь үүсдэг. Эсвэл сэтгэл санаагаар унасан буюу уйдаж, гомдсон үедээ өвчилдөг. Бие нь өвдөж байсан ч бусдад хэлдэггүй. Өвдвөл дуулгавартай өвчтөн байж чаддаг, эмчийн зааврыг нэгд нэгэнгүй биелүүлж, бусдаас илүү тэвчээртэй өвчнөө даадаг. Өвчилбөл өвчин нь удаж ужиграх хандалагтай. Биеийн тамир, биеийн хүчний хөдөлмөр, хоолны дэглэм буюу аливаа нэгэн хязгаарлалтыг тэвчдэггүй. Таргалах хандлагатай. Хоолны дэглэм барьж идэвхитэй амралтыг эрхэмлэвэл зохино. Өвчилж болзошгүй эрхтэн, тусах магадлалтай өвчин: таргалах, чихрийн өвчин, шар, хамуу, харшлууд, ханиад, шарх хувилах, толгой өвдөх, мэдрэлийн болон тархины өвчнүүд, ядаргаа, шизофрени зэрэг юм. Эрүүл байхын тулд: Хөлөө хуурай дулаан байлгаж, салхинд цохиулахаас сэрэмжил. Бага хугацаагаар, тогтмол унтаж амарч, хүндээр бие засч байгаарай. Хоолойн өвчнөөс сэргийлж явбал зохино. Хилэнцийнхэнтэй дотносвол бэлэгсийн өвчин тусах магадлал ихэснэ.

Амжилт бүтээл
Эдгээр хүмүүсийн хувьд 2007 он бүтээлч бөгөөд урамшууллын жил байх болно. Харилцаа холбоогоо улам гүнзгийрүүлнэ. Энэ ордныхны зугаа цэнгэлийн мэдрэмж хүчтэй байх учраас жинхэнэ жаргалыг эдлэх болно. Бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд бүтээгдэхүүнээ сурталчлах шинэ арга олох бөгөөд энэ нь олон нийтийн сонирхлыг ихэд татна. Гадаад худалдаа өснө. Гэхдээ дотоод худалдаанаас илүү их алдагдалд оруулж болзошгүй. Санхүүгийн байдал сайн байна. Мөнгө зээлэхэд тийм ч таатай үе биш. Боломжтой бол өөрийнхөө мөнгийг хадгалахыг хичээх хэрэгтэй. Хэрэв та үүрэг хариуцлагаа өндөржүүлье гэвэл өөрийн нэр хүндэд нухацтай хандах цаг ирж байна. Аялалын үед тав тухтай байдлыг эрхэмлэ. Ихэнх аялал ажил хэрэгтэй холбоотой болох нь. Таны эрүүл мэндэд цэвэр агаар чухал. Хайр дурлал, янаг амрагийн явдалд гайхамшигтай нээлт хийх жил. Харилцаа холбоо таны хувьд өөрийгөө ойлгох, цаашилбал ертөнцийг таньж мэдэхэд гол түлхүүр болно. Янаг амрагийн явдал таныг зөн совинтой болгож, улмаар энэ туршлага чинь таны ертөнцийг үзэх үзлийг маргаангүй болгоно.

Зохицол нийцэл
Хилэнцийн орд болон ёсорхуу Үхрийн ордынхон тохирдоггүй, тэд эсрэг тэсрэг зан ааштай тул хоорондоо зөрчилддөг. Хонины ордтой ч нийцэл тийм ч сайн биш, ердийн найз нөхдийн харьцаанд боломжийн. Хумхын ордынхонтой ойлголцдоггүй. Охин, матар, Мэлхий, Загасны ордтой дээд зэргийн нийцэлтэй. Арслан, Хумхын ордынхонтой харилцаа холбоо тогтоовол муу. Үхэр болоод Ихрийн ордод адил төстэй зүйл олон боловч харилцан тохирдоггүй, үргэлжийн хэрүүл маргаантай байх болно. Хоёр Үхэр ч хоорондоо таарамж муутай. Жинлүүр, Нум, Хилэнцийн ордтой ердийн харьцаатай.

------------------------------

Хамтатгах
Бусад ордныхноос нилээн хувирамтгай зангаараа ялгардаг. Оюун ухааны өндөр хөгжилтэй, уран зохиолын авъяастай байх нь цөөнгүй, аливаа юманд амархан суралцдаг. Дур булаам, амархан амжилтанд хүрдэг, гэвч гэр бүлийн амьдрал тэднийг хүндрүүлдэг. Нэг хэвийн байдлыг тэвчдэггүй.

Эрүүл мэнд
Тэд цагийг өдөржин явж, холхиж өнгөрөөнө. Нэгэн байрандаа суугаад байх нь түүний хувьд зовлонтой. Түргэн огцом явдалтай, тийм ч чийрэг биш, ядаргаанаас айдаг, хэт хөдөлгөөнтэйгээсээ болоод амархан ядардаг. Өвчилбөл ганцаардаж гутарснаасаа болоод өвддөг. Маш бээрэг, хатгалга амархан тусдаг, хоол, эмний зүйлээс хордлого авч болзошгүй. Нүүрэнд нь цус хуралдах явдал элбэг байдаг. Ядарсан үедээ ядаргаагаа тайлж чаддаггүй. Бусдын нөлөөллөөр хэл яриа, оюун ухааны сааталд орох, багтраа, үе мөчний өвчин тусна. Энэ ордынхны дунд элбэг тархсан өвчлөл: элдэв харшлууд, ханиад мэдрэлийн ядаргаа юм. Эрүүл байхыг хүсвэл: Махыг аль болох л бага идэх ёстой. Амарч биеэ суллан, зөнд нь тавьж сурах ёстой. Осол аваарт хамгийн их өртдөг тул болгоомж сэрэмжтэй бай.

Амжилт бүтээл
Ихрийн ордонд төрөгсдөд энэ он ер бусын байх болно. Амьдралдаа урам зоригтой байж илүү ихийг хийж бүтээх замаар ирж буй жилдээ жинхэнэ амжилт гаргаж чадна. Гэр бүлийн гишүүдийн онцгой дэмжлэг, илүү бат бэх гэр бүл ажилдаа амжилт гаргах болон өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Ажил хэргийн ертөнц таны тээнэгэлзсэн байдлаас болж төвөгтэй болж болзошгүй. Гэсэн ч ажил дээрх холбоо харилцаагаа нэмэгдүүлэх нь үйлдвэрлэлийг болон ашиг орлогыг нэмэгдүүлнэ. Өмч хөрөнгөд хөрөнгө оруулалт хийнсээр хувийн санхүү аюулгүй байдалд орно. Өдөр тутмын амьдралдаа ердийнхөөс илүү мөнгө зарцуулах төлөвтэй байна. Төсвөө нарийвчлан нягталж, шалгаж үз. Шинэ хэрэгцээгээ хязгаарлан амьдар. Ажил төрөл, мэргэжилд тааламжтай үе, ухаалаг байр суурь тушаал дэвших сайхан боломж олгоно. Хууль бус төсөл барьж авахгүй байхыг хичээгээрэй. Аялах боломж ердийнхөөс хязгаарлагдмал байна. Учир нь, удаан хугацаагаар гэрээсээ хол байхад үүрэг хариуцлагууд чинь таныг зовооно. Сайн мэддэг газраар аялах нь таныг тайвшруулах болно. Таны эрүүл мэнд удаан хугацаанд зовоож байсан өвчнөө эдгээснээр амар тайван байна. Хайр дурлал, янаг амрагийн явдал танд өөрийнхөө тухай маш олон зүйл мэдэхэд тусална. Найз нөхдийн холбоо таныг уламжлалт гэрлэлтээс өөрийгөө чөлөөлөхийг уриална.

Зохицол нийцэл
Үхэр, Жинлүүр, Хумх, Арслан, Мэлхийн ордынхонтой зохицол нийцэл сайтай. Харин Загас, Охин, Нумын ордынхонтой хамгийн таарамжгүй харьцаатай. Хонины ордынхонтой адил төстэй зүйл ихтэй тул харилцан татагдаж, бүрэн ойлголцдог. Ихрийн ордынхон хоорондоо ч нийцэл сайтай, харилцаа холбоо нь ирээдүйтэй.

--------------------------

Мэлхий
Хайр дурлал гэр бүлдээ үнэнч. Гэр бүлийн амьдралаас амар тайван байдлыг олж, өөрийгөө бүрэн илэрхийлнэ. Мэдрэмтгий, авахаасаа илүү өгөх нь элбэг. Ажилдаа үнэнч, найдвартай.

Эрүүл мэнд
Өвчин шаналгааг тэвчирдээ муу. Мэдрэлийн системийн хөгжил сайтай. Бүх юм нь өөрийнх нь аашнаас шалтгаална. Биеийн эсэргүүцэл тааруухан. Ихэнх өвчин сэтгэл санааны хямралтай байх үед нь тусдаг. Ийм тохиолдолд дадал зуршил, амралт, хоол ундаа сольж зохицуулна уу гэхээс бус эмч нараа солиод нэмэргүй. Хэт ганцаардах үед, эсвэл хэт олуулаа бужигнахад түүний ааш зан хувирдаг. Тиймээс хэмжээ хязгаараа мэдэж байвал зохино. Өөрийн хүсэл зоригийг дагаж байх ёстой. Шинэ хүнтэй танилцмаар байвал багахан аялал хийх, бүжиглэж цэнгэмээр байвал найз нөхдөө цуглуулан тайван чимээгүй байхыг хүсвэл ганцаараа салхинд гарах гэх мэт. Энэ бүхэн тайвширч амрах сайхан боломжийг олгоно. Ходоодны шархлаатай болох магадлал ихтэй. Эрүүл байхыг хүсвэл: Хоолны дэглэм баримталж ууранд орж, цагтаа унтан, бүрэн амарч байх хэрэгтэй. Сэтгэл санааны хямрал нь ховсдоход, эсвэл соронзонгоор эмчлэхэд түргэн илааршина. Шингэн юм аль болох л бага уух ёстой. Ходоод, элэг, давсаг, шулуун гэдэс зэрэг нь өвчинд өртөмтгий. Спортоор хичээллэж, их хөдөлж байвал зохино, хурдан хооллох нь хортой.

Амжилт бүтээл
Мэлхийн ордонд төрөгсөд нарны нөлөөгөөр энэ онд эрүүл мэнд нь хэвийн байх болно. Угаасаа ч та эрүүл мэндээ гайхалтай хамгаалдаг хүн юм. Бие бялдараа ердийн байлгахын тулд биеийн эрчим хүчээ зөв зарцуулаарай. Хэрвээ ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрвэл тэр даруйд нь арга хэмжээ ав. Таны биеийн сул хэсэг нь хоол боловсруулах эрхтэний систем юм. Мэлхийн ордныхон маш хөдөлмөрч хүмүүс. Та энэ жил их завгүй байх нь. Нэгэнт эхэлсэн ажлаа дуусгаж байж санаагаа амраах нь таны хувьд чухал үр дүнд хүргэнэ. Ямар нэгэн ажлыг хийхдээ маш нухацтай ханддаг байдал чинь танд тус болно. Нэр төрд дуртай байдал тань ямар нэгэн шинэ ажил эхлэхээс айдаггүй болгоно. Чөлөөт сэтгэлгээтэй бай. Янз бүрийн туршилт хийж азаа турш. Энэ ордныхон сайн тагнуулч, хуульч байдаг. Мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулахгүй л бол та санхүүгийн асуудалд орохгүй байж чадна. Мэлхийн ордныхон ихэвчлэн өнөр өтгөн гэр бүлтэй байдаг. Тэд хүүхдүүдийнхээ сурч боловсрох орчинг сайн хангадаг. Таны гэртээ бүхнийг өөрөө захирдаг байдал тань энэ жил улам идэвхжиж та гэр бүлдээ зориулж олон зүйл хийж чадна. Харин /та эрэгтэй бол/ таны эхнэр өөрийн гэсэн эрх мэдэл бараг байдаггүй бололтой. Энэ нь тийм ч зөв зүйл биш гэдгийг та анхаараарай. Энэ онд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ асуудалд онцгой байдлаар оролцох хэрэгтэй болж байна. Тэдний сурлага, эрүүл мэнд нь таны сэтгэлийг нэлээн зовоох байдалтай.

Зохицол нийцэл
Бусад бүх ордтой нийцдэг цорын ганц тэмдэг. Тэр дундаа Охин болон Үхрийн ордтой дээд зэргээр тохирдог. Мэлхий, Арслангийн хүч чадалд татагддаг бөгөөд тэдний хоорондын бүх талын харилцаа холбоо амжилттай аз жаргалтай байна. Загас, Хилэнц болон Мэлхийн ордынхон харилцан ойлголцдог. Хонины ордтой үзэл бодол нийлдэггүй ч үнэхээр дурлалцсан тохиолдолд хэн хэн нь зөрүүд зангаа дарах ёстой. Хумх, Ихэртэй үерхэл нөхөрлөл тогтоовол аз завшаантай. Жинлүүртэй жаахан таарамжгүй. Хилэнцийнхэн хэт биеэ даасан бусдын үзэл бодлыг хүндэлдэггүй зангаа дарвал тэд хамтдаа жаргалтай байж чадна. Матрын ордынхонд тэд татагддаг ч харилцан өөр үзэл бодолтойн улмаас бүрэн ойлголцоход амаргүй.

--------------------

Арслан
Удирдан зохион байгуулах авъяастай. Удирдахаас гадна бусдыг хайрлаж ч чадна. Тэднийг хүндэтгэхгүй байгаа тохиолдолд маш их гутардаг. Үйл хөдлөл нь ариун шударга, үнэн сэтгэлээсээ байдаг. Амьдралыг асар том тайз мэтээр төсөөлдөг, жүжиглэх авъяастай байх нь цөөнгүй.

Эрүүл мэнд
Эрүүл чийрэг биетэй гайхмаар сайн дархлаатай. Арслангийнхан үүгээрээ бахархаж, өөрийнх нь гавъяа мэт болдог. Биеийн эсэргүүцэл дэндүү өндөр боловч тэд өөрийн хүчийг хэтрүүлэн үнэлж бүх юманд оролцон үсчсээр энэ дархлаагаа үрж дуусгах аюулд ордог. Тэдний бие тааруу байвч гаднаа мэдэгддэггүй. Хацар нь ягаарч, нүд нь гялалзаж байдаг. Угийн чийрэг болохоор өвчин тусавч амархан засардаг. Маш их хөдөлмөрлөдөг тул ядаргаанд орох нь элбэг. Спорт болон хөдөлгөөнт амьдралд дуртай. Идэж ууж тамхи татахаас буцахгүй, мөн дур хүсэлд автахгүй байж чаддаггүй. Өөрийн эрүүл мэндэд анзааргагүй ханддаг болгоомжгүй, аливааг хэтрүүлэх хандлагатай. Хамгийн эмзэг эрхтэн нь зүрх. Сэтгэлийн хөөрөл нь шууд зүрхэнд нөлөөлснөөр цусны эргэлтийн системд өөрчлөлт орж өвчилдөг. Үүнд: цус багадалт, тархины судасны нарийсал, цусны өвчин, хоолойны өвчин, мэдрэлийн ядаргаа хямрал, цус алдалт, ходоодны хий агшилт, доод мөчний үрэвсэлүүд, сэвх гэх мэт. Өвчин нь богино хугацааны боловч хурц илрэлтэй, өндөр халуунтай өнгөрдөг. Арслангийнхан байгалийн гаралтай эмнээс засрал авахдаа хурдан байдаг. Эрүүл байхыг хүсвэл: Эрчим хүчээ зөв зарцуулж, архи тамхийг хэтрүүлэн хэрэглэхгүй бай. 50 орчим насандаа анхаарвал зохино.

Амжилт бүтээл
Энэ ордныхон гадаад төрх, имижээ байнга өөрчлөх шаардлага гарна. Үсний засалтаа өөрчилж, хувцас болон биеийн галбираа өөрчилнө. Амгалан тайван байдал болон сурах шаардлага өмнөө тавих асуудлын нэг болж, бүх боловсролын үйл ажиллагаа хүчтэй сэтгэл татна. Ажил үйлс дэх үүргээ хязгаарлах шаардлагатай. Зөв шийдвэр гаргахын тулд бодож үз. Хувийн санхүүгийн байдал тогтвортой байна. Орлогоо нэмэгдүүлэх санаа, зорилго хялбар бүтнэ. Ажил мэргэжлээ өөрчлөх, солиход зэрэгт зүгээр. Арслангийн ордны хувьд энэ жил хайрын аялал хийхэд маш таатай байх болно. Тиймээс та хэд хэдэн удаа урт аялалд явах болно. Таны эрүүл мэнд цаг ямагт анхаарлын төвд байх болно. Байдал бага багаар сайжирна. Өдрийн дэглэмээ өөрчилж, тогтмол дасгал хий. Ганц бие арслангийнхан хайр дурлалыг эрж хайсаар байх болно. Хэрэв хайр дурлалтай учирвал таны амьдрал гэрэл гэгээ, итгэл найдвараар дүүрэн байх болно.

Зохицол нийцэл
Хамгийн сайн тохирдог нь Арслан, Жинлүүр, Мэлхий, Ихрийн ордынхон. Хонины ордынхонтой адил төстэй зүйл их тул маш хурдан дурлалцдаг. Харин Нумын ордтой адил төстэй тал их байдаг болохоор хоёул сэтгэл хангалуун байж чадна. Үхрийн ордтой сексээс өөр тал дээр нийцэлгүй. Охины ордынхны шүүмжлэмтгий, хүйтэн хөндий нь Арсланд таалагддаггүй. Матрын ордтой үерхэж нөхөрлөх хамтран ажиллах нь илүү тохиромжтой. Хайр дурлалд таагүй. Хилэнцтэй тэр болгон таардаггүй. Хумхын ордтой тэд хөндий хүйтэн харьцаатай.

------------------------

Охин
Оюун ухааны өндөр хөгжилтэй, ажигламтгай, логик сэтгэхүйтэй. Аливаа юманд дүн шинжилгээ хийдэг. Нэгэнт эхэлсэн ажлыг хийсэн шиг хийдэг жамтай. Олон талын сонирхолтой. Үргэлж улам боловсронгуй болохыг эрхэмлэдэг. Энэ ордны хүмүүс гол төлөв сонгож авсан ажилдаа амжилт олдог.

Эрүүл мэнд
Тэд спортод цагаа үрэхийг хүсдэггүй. Ховорхон өвддөг. Тэдний дунд сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн бараг байхгүй гэхэд болно. Тэд эмчид ойр ойрхон үзүүлдэг. Биеийн эмзэг эрхтэн нь ходоод юм. Хэт хөөрч догдлохоос, хүнд хоол идэхээс сэргийлж явбал зохино. Гадны нөлөөлөлд автахдаа амархан. Тэд тийм ч хурдан, хялбар эмээл дээрээсээ унахгүй ч сэтгэл түгших нь хурдан. Түүнд хувийн ажиглалтынх нь бүрдүүлсэн бүрхүүл байх шиг санагдана. Амархан ядарч өнгө зүсээ алддаг. Уушиг болон булчин шөрмөс нь дутуу хөгжилтэй байх нь бий. Мэдрэлийн систем сайтай боловч стресс, элдэв маргаан эрүүл мэндэд нь муугаар нөлөөлдөг. Гунигт явдал тохиолдвол хоол унднаас гарчихдаг. Тэд биеэ анхаардаг тул өвчнөө хүндрүүлдэггүй. Заримдаа энэ зан нь хэтрээд биеэ хэт чагнах, цэвэрлэж арчих дуртай, нянгаас айж эмээдэг болоход хүргэдэг. Энэ нь сексийн амьдралд нь сөрөг нөлөө үзүүлнэ. Өтгөн хатах нь бие махбодыг хордуулах аюултай тул анхаар. Сэтгэл санаатай холбоотойгоор ходоод мушгиж өвдөх нь элбэг. Эрүүл байхыг хүсвэл: Тогтмол цагт хөнгөн хооллож, хоолны дэглэм сахин, агаарт гарч, хүндээр тогтмол бие засч байх нь чухал.

Амжилт бүтээл
Таны энэ жил идэвх хөдөлгөөнтэй, үйл явдлаар дүүрэн жил болно. Өөрийн эрхэм зэргээ ойлгох мэдрэмж эргэн ирснээр дээр гэрт гарч буй нөхцөл байдлыг хянахад илүү дөхөм болно. Найз нөхөд таны амьдралд орж ирж хуучин андууд тань жинхэнэ анд нөхөд мөн гэдгээ батална. Бизнес талбар дээр та том хэмжээний ялалтуудыг байгуулах болно. Санхүүгийн хувьд энэ жил тогтвортой бус байна. Нэг сард ашиг орлого нэмэгдэж, нөгөө сард багасах зэргээр өнгөрнө. Хөрөнгө оруулах, мөнгө хийх зэрэг саналууд таны орлого зарлагыг тэнцвэржүүлэхэд хэрэг болно. Ажлын зах харьцангуй тогтвортой байх болно. Тодруулбал, хэрвээ та одоогийн ажилдаа сэтгэл хангалуун байгаа бол. Энэ цагт шинэ ажил хайхын оронд одоогийн ур чадвараа бататгах хэрэгтэй. Гэнэтийн аялал эртнээс төлөвлөсөн аяллаас илүү байх болно. Ялангуяа найз нар тань хамт явахыг ятгаж байвал. Таны эрүүл мэнд илүү анхаарал тавьсаны үр дүнд сайн байх болно. Гэвч энэ үед хэт өндөр шаардлагатай хоолны дэглэм барих эсвэл хэт хүнд дасгалын программ эхлэхэд таатай бус цаг. Биеийн болон сэтгэл санааны тал дээр айх зүйлгүй. Эрүүл мэндээ хадгалахын тулд юу хэрэгтэй байгааг анхааралдаа аваарай. Хайр дурлал янаг амрагийн асуудлаа урт хугацааны харилцаа мөн эсэх дээр анхаарлаа хандуулаарай.

Зохицол нийцэл
Матар болон Үхрийн ордынхонтой аз жаргалтай байна. Нум, Загас, Ихрийн ордтой огт таарахгүй. Хонины ордынхноос ч хол байсан нь дээр. Амьдралыг өөр өөрөөр хардаг ч хүсвэл Хилэнц, Охин хоёр таарна. Охины ордны тооцоотой зан Мэлхийг эмзэглүүлдэг. Арслангийн ордынхонтой сексийн нийцэл сайн, үерхэж нөхөрлөж болно. Хумхын ордынхон Охинд их татагддаг ч харилцаа холбоо удаан үргэлжилдэггүй. Охин болон Жинлүүр таардаггүй. Охины орд Охины ордтойгоо бас л нийцэл муутай.

----------------------------

Жинлүүр
Илэн далангүй, шулуун шударга, дур булаам хүмүүс. Энэ ордныхон гол төлөв хамт олны хайрыг хүлээсэн хүмүүс байдаг. Аливаа хорио, хязгаарлалтыг үзэн яддаг, хараат бус байдлыг эрхэмлэдэг. Идэвхтэй, ажилдаа амжилт гаргадаг, аялан жуулчилж, шинийг танин мэдэх хүсэлтэй.

Эрүүл мэнд
Өвчин эсэргүүцэх дархлал тааруухан. Гадаад төрх нь хуурамч байдаг. Гол дайснууд нь чийг бам, хүйтэн хоол. Үе мөчний болоод нуруу нугасны өвчин тусах хандлагатай. Арьсны өнгө байдал нь ялангуяа нүдний зовхины өнгө эрүүл мэндийнх нь толь болдог. Эмзэг эрхтэн нь бөөр. Согтууруулах ундаанд тийм амархан автдаг, согтдог хүмүүс байхгүй. Давсыг аль болох д бага хэрэглэвэл сайн. Цагаан цуу, хүчлүүд, нимбэгийн төрлийн жимс хортой. Эдгээрийг аль болох бага хэрэглэж, эсвэл өөр зүйлээр солих хэрэгтэй. Тухайлбал цууны оронд цөцгийн тос хэрэглэх гэх мэт. Мэдрэлийн систем нь тийм ч сайнгүй. Үзэн ядалт, дургүйцэл ажил болон гэрийн орчны өөдгүй хүрээлэл янз бүрийн хямралын шалтгаан болдог. Өвдсөн тохиолдолд бусдаар халамжлуулж, хайрлуулж, өрөвдүүлэх дуртай. Тэдэнд амьдралын эрч хүч дутдаг. Гимнастик хийвэл сайн. Цусны эргэлт тааруухан бол хөл гараа дулаан байлгах орчныг бүрдүүлэн сарнай цэцэг тариарай. Эрүүл байхыг хүсвэл: Цаг агаарын нэгэн хэмд амьдарч тавтай орчныг бүрдүүлэн, сарнай цэцэг тариарай. Теннис тоглож, тэшүүрээр гулгаж, сард 1-2 удаа иллэгэнд явж, химийн гаралтай эм тариа хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Амжилт бүтээл
Нар жинлүүрийн ордонд байх үед төрсөн хүмүүс баян чинээлэг, хүч чадалтай байх болно. Гэр бүлийн тань уур амьсгал дулаан байж, гадаад ертөнцтэй харьцахад чухал үндэс суурь болох юм. Өнгөрч байгаа бүхэн танд тааламжтай байна. Амьдрал тань урьд өмнөхөөсөө ч илүү гэрэл гэгээтэй байх болно. Бизнесийн ажил хэрэгтээ та шинийг санаачилж эрч хүчтэй байх бололтой. Хэдийгээр таны ажил хэрэг хэлбэлзэх боловч зохион байгуулалттай байснаар амжилтанд хүрэх болно. Хувийн санхүүгийн асуудалд болгоомжтой ханд. Учир нь, түргэн олсон мөнгө түргэн л үрэгдэнэ. Харин таны төлөвлөж буй урт хугацааны төлөвлөгөө илүү их ашигтай байх бололтой. Ажил хэргийн хувьд та бусдын тэргүүнд явах болно. Аялал жуулчлалын хувьд тийм ч таатай биш байна. Гэхдээ амралт зугаалгаар ойр зуур явахад сайн. Ном, кино үзэж цагаа өнгөрөөх нь аялал зугаалгаас илүү таатай байх тул сонголтоо хийхдээ анхаараарай. Амьдралынхаа хэв маягт онцгой анхаарах нь эрүүл мэндээ таатай байлгах гол түлхүүр болно. Хайр дурлалын асуудал танд ээлтэй байна. Хайртдаа өгсөн амлалт таны амьдралыг илүү гүн гүнзгий утга учиртай болгоно.

Зохицол нийцэл
Ихэр, Арслан, Нум, Хумх, Хонины ордынхонтой сайн нийцэлтэй, аз жаргалтай, сайхан гэр бүл болно. Мэлхий, Үхрийн ордынхонтой харилцаа холбоо тогтооход таагүй боловч Жинлүүрийнхний сайхан зан хувь заяаны шалгуурыг давж ч мэдэх юм. Охины ордтой нийлэмжтэй. Харин Матрын ордтой янаг амрагийн харьцаа тогтоосноос ажил хэргийн холбоо нөхөрлөлд илүү сайн нийцэлтэй байна.

--------------------------

Хилэнц
Шулуун сэтгэлтэй, нягт нямбай, хувийн дэг журамтай, зоримог зантай. Юманд ажигч, задлан шинжлэх, өөрийгөө хянагч өндөр зөн билэг совинтой.

Эрүүл мэнд
Амьдралын эрч хүч асар ихтэй тул түүнийг төрөхөд нэмэлт эрч хүч шаарддаг. Мөн эсрэгээр Хилэнцийнхэн энэ дэлхийгээс явахад буюу нас нас барахад маш их эрч хүч сулардаг тул шинэ хүн төрдөг. Амьдралын бусад асуудалд ханддагтайгаа адил өөрийгөө хувь заяаныхаа, эрүүл мэндийнхээ эзэнд тооцдог. Энэ нь ч үнэн байдаг. Тэр өөрийгөө гутранги, өөдгүй бодол, аюул заналыг үл тоомсорлодог зангаараа сүйтгэж чаддагтайгаа адил бүх эрч хүчээ цуглуулан төвлөрүүлэхэд эдгээж чадна. Ямар нэгэн зүйл сонирхлыг нь татвал өвчтэй байгаагаа ч умартдаг. Тэд тэсвэр тэвчээртэй, өвчин эсэргүүцэх чадвар сайтай, урт удаан насалдаг. Эрүүл байхыг хүсвэл: Эмч нарт итгэдэггүй, өвчнөө анзаарахгүй байхыг хичээдэг. Ууж идэх дуртай. Хамар, хоолой, зүрхний өвчинд өртөмтгий, хөл, нуруу нь өвддөг. Цусны эргэлтийн систем хямарч, судас өргөсөх өвчин тусаж болзошгүйг анхаар. Аюулыг үл тоомсорлодогоосоо болоод аваар осолд орох нь элбэг. Гал түймэр, дэлбэрэлтээс болгоомжилбол зохино.

Амжилт бүтээл
Таны оюун ухаан сэргэг байна, шинэ зүйл ихийг сурч мэднэ. Холоос ирсэн найз нөхөд тань таны ухааныг тэлнэ. Бизнесмен хилэнцүүдийн хувьд бага зэрэг саад гарна. Харин далайн чанад дахь бизнес амжилттай байна. Технологийн шинэчлэл хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Харин таны хувийн санхүүгийн байдал тийм ч сайнгүй байх тул та ажил хэргээ тэлж чадахгүй бололтой. Гэвч хуучин байр сууриа хэвээр хадгалж үлдэх болно. Таны байгалиас заяасан авьяас танд хэл сурах, шинэ салбарт хүч үзэх боломж олгоно. Аялал жуулчлалын хувьд, энэ жил гадаадын улс орнуудын таньж мэдэхгүй соёлыг үзэхээр явахад тааламжтай. Магадгүй, зарим хилэнцүүд гадаадад амьдарч, ажиллахаар явах болно. Таны эрүүл мэнд урд оных шиг сайн байхгүй эрч хүчээ нөхөөд явах боломжтой байх болно. Өөрийн бие махбодийн юу хүсэж буйг ойлгох нь л хамгийн чухал байх болно. Зүрх сэтгэлийн асуудал бусдын анхаарлын төвд байх болно. Итгэлцэл дээр үндэслэсэн бүх харилцаа урд өмнөхөөсөө ч илүү чухал байх болно.

Зохицол нийцэл
Мэлхий, Охин, Матар, Нумынхантай урт удаан хугацааны аз жаргалтай харилцаа холбоо тогтдог. Үхэр, Хилэнц хоёр таарамж муутай боловч гэрлэвэл авъяаслаг хөөрхөн хүүхдүүд төрдөг. Хонь болон Хилэнцийнхэн харилцан татагддаг ч энэ хоёулангийнх нь түрэмгий зангаас үүдэлтэй зөрчлийг арилгаж чадахгүй. Тхрийн ордынхонтой нийцдэг ч Хилэнцийн эзэгнүүр зан Ихрийн тогтвортой бус байдлаас хэрүүл маргаан үүсдэг. Жинлүүрийнхэнтэй зөвхөн хамтран ажиллахад л болно. Арслан, Хумхтай нийцэл муутай. Загасны ордтой нийцэлтэй ч гэсэн Хилэнцийнхэн Загасныханы эсзэг, шударга занг хүндэлж байх ёстой.

-------------------------

Нум
Шударга чанар ихээр хөгжсөн, тэвчээртэй, хүлцэнгүй, зөөлөн, номхон, даруу, энхрий, сайхан сэтгэлтэй, өөдрөг үзэлтэй.

Эрүүл мэнд
Хөнгөн хийсвэр зангаасаа болоод эрүүл мэндээ баллахгүй л бол эрүүл саруул ухаан, ой тогтоолтоо насны эцэс хүртэл хадгалах боломжтой. Спортод дуртай, бие бялдрын хөгжил сайтай хүмүүс. Нас ахихаараа таргалавч сул дорой болдоггүй. Эрүүлээр аж төрдөг, бага уудаг, эрт унтдаг. Тэд өвчиндөө удаан хугацаагаар захирагддаггүй, учир нь тэр хэвтээд байх аргагүй болтлоо их ажил төлөвлөдөг. Томоохон саад бэрхшээлийг хялбархан давдаг, жижгийг нь үл анзаардаг. Үүнээс болоод, элдэв гэмтэл буюу гар хөлөө булгалах, хугалах, шөрмөсөө гэмтээх явдал элбэг байдаг. Заримдаа ухаангүй яарснаас болоод осолд ордог. Гэвч гайхмаар хурдан эдгэдэг. Ташаа, мөр, гар, уушиг, элэг, шулуун гэдэс нь өвчлөмтгий эмзэг байдаг. Илүү хуруутай байх нь бий. Таргалах хандлагатай. Эрүүл байхыг хүсвэл: Хоол хүнсэндээ аминдэмийг түлхүү хэрэглэгтүн. Мөн эрүүл агаарт их гарч хөдөлгөөнтэй байгаарай. Үүнээс гадна цусны шинжилгээ хийлгээрэй. Ажил амралтаа сайтар зохицуулах нь чухал, ингэснээр сэтгэл санааны хямралд автахгүй байх боломжтой.

Амжилт бүтээл
Нумын ордныхны хувьд гариг эрхсийн нөлөөн дор үйл явдал, амлалтаар дүүрэн жил байна. Сонирхолтой шинэ хүмүүстэй танилцаж, тэдэнтэй нөхөрлөснөөр таны амьдралын шинэ зам цэгцэрч нэгдэх болно. Таны бүтээлч чанар хөгжил дэвшлийн шинэ үе шатыг нээнэ. Иймээс өөрийн авъяас чадварын хүчээр таны төлөвлөгөө гайхалтай бүтэх болно. Бизнесийнхэн харилцаа холбоондоо хянамгай, мэдрэмтгий бай. Өөрийн өрсөлдөгчдөө хамааралгүй сайхан боломжуудыг ашигла. Хувийн хөрөнгө, мөнгөндөө илүү болгоомжтой ханд. Зугаа цэнгэлд дурлах нь илүү байх боловч эдийн засгаа сажйруулах арга замаа хай. Ажиллагсдын хүрээнд бага зэрэг нөлөөллөө тэлэх жил юм. Эрэлд хайгуул хийж аялвал илүү сонирхолтой байна. Дадлага туршлагадаа тулгуурлан амьдралын шинэ хэв маягийг нээх болно. Үргэлж завгүй байдаг хүмүүс энэ жил эрүүл мэнд, ялангуяа нүдэндээ анхааран хамгаалах хэрэгтэй. Тогтмол идэх сонирхолтой нумын ордныхон эмчид шалгуулаад тогтмол дасгал хийж байх нь ашигтай. Хайр дурлал, янаг амрагийн явдал утга учиртай байна. Харьцааны хувьд алдаа гарах юм уу, хосуудын дундуур орох болж магад. Гэсэн хэдий ч өөрийн гэсэн зорилттой байж өөрийн бодолтой байх хэрэгтэй юм байна. Өөрийн аз жаргалын замыг олохын тулд зөв зүг рүү алхаж эхлэх хэрэгтэй.

Зохицол нийцэл
Хумхынтай таарамжтай, гэхдээ Нумынхантай хөнгөн хийсвэр, тогтворгүй зангаа дарж байх ёстой. Харин Загасны ордынхонтой аймаар зөрчилддөг, сексээс бусад тал дээр таарамжгүй. Үхрийн ордтой анхны харцаар ч харилцан дурлалцдаг, нийлэмж сайтай. Нумынхан Хонинд мөш их татагддаг ч харилцаа холбоо нь тийм ч сайн биш. Ихэр, Арслангийнхантай нийлэмж сайтай. Охиныхон болон Нумынхан харилцан татагддаг ч харилцаа холбоо нь бүтэлгүй. Жинлүүр, Хилэнц, Матрын ордынхонтой харилцан ойлголцдог, хүсвэл аз жаргалтай амьдарч чадна. Мэлхийн ордынхныг Нумынхны эрх чөлөөт байдлаа дэндүү эрхэмлэдэг зан гомдооно.

-----------------------

Матар
Ажил хэрэгч, нямбай хүн. Ямар ч ажил эрхэлсэн амжилтанд хүрдэг. Нэр төрийг эрхэмлэдэг. Орчин тойрныхон нь түүнийг хөндий хүйтэн гэх тохиолдол байдаг боловч үнэн хэрэгтээ тэр бусдад үнэн сэтгэлээсээ ханддаг. Сэтгэлээ нээдэггүй. Үнэнч, зарчимч, найдвартай хүмүүс.

Эрүүл мэнд
Нас ахих тусам хүч чадал орж байдаг. Тэвчээртэй, өвчин эсэргүүцэх дархлал сайн. Өөрийгөө хамгаалах зөн сайн хөгжсөн. Илүү яс ургахгүй, ясжих өвчин тусахгүй л бол хэнээс ч урт насална. Өвчний эхний шинж тэмдгүүдийг анзаардаггүй. Байнгын ачаалал нь мэдрэл болон булчин шөрмөст муугаар нөлөөлнө. Эмзэг эрхтэнүүд: гуя, ташаа, яс, булчин, цусны эргэлтийн систем, бамбай булчирхай, арьс. Арьсаа дээд зэргийн цэвэр байлгах шаардлагатай. Кальцийн илүүдлээс болж зовох нь элбэг. Тухайлбал, шүдэнд чулуу, илүү яс энд тэнд ургах гэх мэт. Дүлийрч магадгүй. Ихэвчлэн нэгэн төрлийн хоол иддэг нь тийм ч сайнгүй. Учир нь дааврын дутагдлаа нөхөхөд аминдэмийг ихээр хэрэглэх шаардлагатай болдог. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа нь сайнгүй. Эрүүл байхыг хүсвэл: Давс багатай, тэжээллэг хоол хүнсийг түлхүү хэрэглэх ёстой. Өчүүхэн зүйл дээр санаа зовж, эрүүл мэндээ сүйтгэхээ боль. Өөрийгөө сайтар хянаж зөв амьдарвал зохино. Найз нөхөд, ойр дотныхоо хүмүүсээс их зүйлийг шаардахаа больж, таагүй явдлыг түргэн мартаж сураарай.

Амжилт бүтээл
Энэ ордонд төрсөн хүмүүсийн хувьд тааламжтай эерэг жил болно. Авъяас чадвараа хөгжүүлж, өөрийн гадаад байдалд дэвшил гаргаж, азтай, эрч хүчтэй байх бололтой. Гэр бүлийн амьдрал хөөр баяраар дүүрэн, харилцаа холбоо чинь бат бөх байх бололтой. Бизнес эрхэлдэг матрын ордныхон нилээд их ажиллах болошвч ашиг орлого их орж ирнэ. Ажиллах арга барилаа дээшлүүлж техникийн шинэ дэвшлээс суралц. Хувийн санхүүгийн асуудал ерөнхийдөө тааламжтай. Гэр орондоо хэрэгтэй зүйлс худалдан авна. Магадгүй, энэ нь ирээдүйн хөрөнгө оруулалтын үндэс байх болно. Таны ажил төрөл хэвийн горимоосоо хазайж, тэмцэлд уриалах бололтой. Аялал жуулчлалын хувьд онц сонирхолтой зүйл тохиохгүй. Бизнес аялалд явах эсвэл ойр зуурын аялалд явах бололтой. Эрүүл мэндийн асуудал танаас анхаарал тавихыг шаардана. Таны эрч хүч суларсан үед онцгой хоолны дэглэм л ашигтай. Хайр дурлалын хувьд бие биенээ сайн ойлговол бүх зүйл хэвийн аз жаргалтай байх болно.

Зохицол нийцэл
Хумхынхантай адил төстэй тал их боловч харилцаа холбоо нь бүтэл муутай байдаг. Үерхэл нөхөрлөлд, хамтран ажиллахад болно. Загасны ордынхонтой гэрдэвэл аз жаргалтай байж чадна. Хонь, Ихэр, Арслан, Жинлүүрийнхэнтэй нийлэмжгүй. Үхэр болон Матрынхантай харилцан ойлголцож бие биендээ дурладаг. Охин, Хилэнцтэй нийлэмжтэй. Нумынхантай бол хоёр тал хүссэн тохиолдолд харилцаа холбоо тогтоож болох юм.

------------------------

Хумх
Суут ухаантнуудын орд. Шударга ёсыг эрхэмлэдэг, олон төрлийн сонирхолтой, хэзээ ч хэнийг ч уурлуулдаггүй. Хурц ухаантай.

Эрүүл мэнд
Урт наслах тавилантай. Спортод, мөн ан хийх дуртай, нарийн дэглэм баримталдаг. Өвдвөл эмчлэхэд амаргүй. Эмчлүүлэхээс амархан залхдаг тул хоёр гурван өдөр болоод л татгалзаж зайлсхийдэг. Эмчилгээ шууд үр дүнгээ өгөх ёстой гэж үздэг. Алиь хошин зан түүний хувьд сайн эм болдог, тимйээс хумхынхан ядаргаагаа тайлахын тулд хошигнодог. Тэдэнд мацаг барьж байснаа гэнэт их идэх, амарч байснаа учир зүггүй ажиллаад эхэлдэг зан бий. Гэнэт өвчилнө, өвчний явц хүнд байдаг бөгөөд зарим тохиолдолд нойргүйдэлт хавсардаг. Ходоодны хүчил ихсэх, үе мөчний өвчин тусах, хоол боловсруулах эрхтэн хямрах, халдвар авах, цусан хангамж муудах магадлалтай. Халууныг тэвчдэггүй. Өсгий, шагайн яснууд нь эмзэг. Эрүүл байхын тулд: Аминдэм их хэрэглэж, цэвэр агаарт тогтмол гарч, цусны шинжилгээг ойр ойрхон өгч байх ёстой. Ажлаа төлөвлөж, цаг заваа тохируулахгүй бол стресст орох хандлагатай. Хааяа ганцаархнаа байж амарч сур. Орчноо байнга өөрчилж, найз нөхөдтэйгээ эрүүл агаарт гарч, бүжгэнд явж бай.

Амжилт бүтээл
Хумхын ордныхны хувьд жилийн эхэн үед хөгжилтэй, сонин соргог үйл явдлаар дүүрэн байх болно. Магадгүй, та шинэ сонирхолтой зүйлд автан өөрийн авъяас сонирхлоо улам бүр хөгжөөх боно. Өөдрөг үзэл бодлоо өөрчлөн, шинэчлэх нь танд сайхан боломжуудыг авчрах болно. Ажил хэрэгч хумхынхан ашиг орлого нь өөрсдийнх нь гарт буйгаа мэдрэх болно. Бүтээлч байдал танд аз авчирна. Зугаа цэнгээнд хэт үрэлгэн хандсанаас хувийн санхүү доройтож болзошгүй. Төсөв тань танаас л хамаарна. Онцгой хөрөнгө оруулалт хийх боломжийг алдаж болохгүй. Одоогийн эрхэлж буй ажилдаа сэтгэл хангалуун байгаа бол өөрийн хувийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх нь зүйтэй. Аялал жуулчлалын асуудал аятай талдаа байна. Магадгүй та хайр дурлалдаа зориулж өөртөө амралт өгөхийг хүсэж болно. Гэвч хэт дадал зуршил таны амьдралыг зарим талаар өөрчилнө. Энэ өөрчлөлт таныг маш сонин, гайхалтай хүмүүстэй харилцаа холбоо тогтооход хүргэнэ. Тэжээллэг хоол хүнс хэрэглэснээр эрүүл мэнд тань сайжирна.

Зохицол нийцэл
Хумх болон Жинлүүрийнхэн бие биендээ татагддаг бөгөөд энэ хоёрын харилцаа холбоо аз жаргалтай байх болно. Хумхын ордынхон Хониныхонтой гэрлэвэл гайхмаар сайхан хүүхэдтэй болдог. Ихрийн ордтой нийлэмжтэй. Хамтран ажиллах, нөхөрлөх, гэрлэхэд Загас болон Нумынхан тохирдог. Матрын ордтой сайн зохино. Харин Мэлхийн ордтой үнэнчээр нөхөрлөдөг, гэрлэвэл харилцан ойлголцоно. Үхрийн ордынхонд дургүй. Хумх, Арслан хоёр харилцан татагддаг ч ертөнцийг өөр өөр нүдээр хардаг. Тиймээс харилцаа холбоо нь бат бэх биш. Хилэнцтэй бол хардалтаас болж байнга хэрэлдэнэ. Охин, Хумх хоёр сексийн тал дээр бие биедээ тохирдог ч хэрүүл маргаан тасрахгүй.

--------------------------

Загас
Зөн билиг нь өндөр хөгжсөн. Амьдралд хийсвэр сэтгэхүйн үүднээс ханддаг. Нэг талаас үнэнч бөгөөд хөдөлмөрч, нөгөө талаас мөрөөдөмтгий бөгөөд мэдрэмтгий. Ертөнцийн сайн сайхныг эрэлхийлж явдаг. Бодит амьдрал төгс биш гэдгийг мэдрэхээрээ маш их гутардаг. Бясалгах, ганцаараа байх дуртай.

Эрүүл мэнд
Ихэнх нь бие султай, эмзэг байдаг. Гэнэт хүндээр өвчилдөг. Зарим нь бие эрхтний согогтой байдаг. Хөл өвдөх, уушиг өвчлөх хандлагатай. Доороосоо даарч норвол ханиад хатгалга амархан тусдаг. Гар, хөл, хөлийн ул тавхай нь эмзэг. Судасны бүдүүрэл, үе мөчний өвчин, хавдар, газрын юм ургах, ханиад томуу тусах магадлал өндөр. Мөн нүдээ анхаарч, хэт ядраалгүй, ойр ойрхон нүдний эмчид үзүүлж байвал зохино. Тэд эрүүл мэнддээ санаа тавьдаг, бас биеэ чагнамхай. Ханиад хүрэв үү дээ гэж бодмогцоо өвчний шинж тэмдгийг хайж эхэлдэг. Анагаахын чиглэлийн бүх төрлийн сэтгүүл, зөвлөмжүүдийг унших дуртай. Заримдаа өөрөө өөртөө онош тавьж төөрөлддөг. Бусал бүх ордоос илүү шизофренид өртөх хандлагатай. Эрүүл байхын тулд: Дулаан хуурай агаартай сууцанд амьдарч, ил задгай уулархаг газар, эсвэл далайн эрэгт амраарай. Хөлөө үргэлж дулаан, хуурай байлга.

Амжилт бүтээл
Нар загасны ордонд ирэх үед төрөгсдийн хувьд энэ жил үр ашигтай, өгөөжтэй мөн бага ч гэсэн өөрчлөлттэй жил болох болно. Магадгүй заримынх нь хувьд бүр үүрдийн аз жаргалаа олж авах хариуцлагатай үе ч гэж хэлж болно. Харин нэг хүнийг ухаангүй хайрлаж байгаа нь таны сэтгэл санааг хаалттай болгож магадгүй. Бизнесийн ертөнцөд нарийн нямбай байдал амжилтанд хүргэнэ. Санхүүгийн авъяасаа ашиглан амжилтанд хүрэх шинэ санаа ол. Хянамгай байхгүй бол санхүү тань таны санааг зовоох болно. Ер нь таны санхүү бүтэн жилийн турш хэлбэлзэж байх болно. Гагцхүү аливаа өөрчлөлтийг хянаж байх нь бүхнийг хэвийн барихад туслана. Өндөр цалинтай, өндөр хариуцлагатай ажилд дэвшиж магадгүй. Аялал жуулчлалын хувьд юу ч тодорхой бус байна. Учир нь та хаашаа явах, юу хийхээ мэдэхгүй байна. Загасны ордныхон улирлын чанартай өвчинд өртөмхий байдаг. Энэ жил ч мөн адил байх бололтой. Хоол боловсруулах эрхтэн хямарч болзошгүй. Дасгал хийж, хоолны дэглэм сахих нь үүнээс сэргийлнэ. Хайр дурлалын хувьд сэтгэл санаа тогтворгүй, хувирамтгай байна.

Зохицол нийцэл
Хилэнцийнхэнтэй бат бэх төгс төгөлдөр холбоонд ордог. Үхрийн ордын хүнтэй гэрлэвэл сайн. Загас, Ихэр хоёр хоёулаа уян зөөлөн тул харилцан ойлголцдог. Мэлхийн ордынхонтой хамтран ажиллах үерхэн нөхөрлөх гэрлэхэд тохиромжтой. Матар, Загас хоёрт нийтлэг зүйл их байдаг тул харилцан татагддаг, гэрлэвэл аз жаргалтай байх боломж бий. Загасны ордынхон Хонины ордод их татагддаг ч зан аашны ялгаа нь илэрдэг тул харилцаа холбоо нь тийм ч таатай бус. Охин болон Загасныхан бие биедээ таалагддаг ч сексийн талд тохиромжгүй. Жинлүүртэй ч мөн адил. Арслан, Загас хоёр бие биедээ таалагддаг ч холхон байцгаасан нь дээр, учир нь Арслангийн дүрэлзүүр зан Загасыг гомдооно. Нум, Хумхын ордтой ч мөн тохирохгүй, аль нэгнийх нь хүйтэн хөндий зан саад болно. Хоёр Загас ч хоорондоо таарамж муутай.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.12.09 12:12 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Таны ордны мэргэжил


Таны тєрсєн ордноос хамаарч танд тохирох мэргэжил байж болох талаар зурхай
судлаачид зєвєлж байна. Энэ нь та тохирох мэргэжлээ эзэмшин, ажилдаа сэтгэл хангалуун байж амжилт олох vндэс гэнэ шvv. Жишээ нь хонины ордны хvмvvс багш, улс тєрч жvжигчин, эсвэл эмч цэргийн эрх дархтан, гоо сайхны мэргэжилтэн г.м

Хонины орд /3.21-4.20/
Тэдэнд ямагт хувиран єєрчлєгдєх нєхцєлтэй мэргэжил илvv тохирно. “Цаг хугацаа хавчин шахдаг” ажил тэдэнд таарах бєгєєд шинэ зvйлийг судлахад бэлэн боловч хvчээ сайн тооцоолж чаддаггvй.

Энэ ордны хvмvvсээс сайн багш, улс тєрч, жvжигчин, сэтгvvлч, эмч, цэргийн эрх дархтан, гоо сайхны мэргэжилтэн зэрэг болно. Хониныхонд удаан суудаг, нэг янзын ажил vл тохирно.

Yхрийн орд /04.21-05.21/
Данс бичиг, тоо, мэдээ баримт тэднийг айлгадаггvй харин ч итгэл тєрvvлнэ. Тэдний олонхи нь “алтан гартан”, гар урлалд авьяастай. Мєн сайн инженер, техникч, механикжуулагч байна. Yхрийн ордныхон байгальд дуртай тул цэцэгчин, ногоочин, малчин, газар тариалангийн мэргэжлийн ажил тохиромжтой.

Хамтатгахын орд /05.22-06.21/
Энэ ордонд тєрсєн хvмvvс мэдээлэл солилцох зэрэг єргєн арга барил шаардах, хєдєлгєєнтэй мэргэжлийн чигийг баримтлах нь зvйтэй. Тэдэнд хєдєлгєєнгvй тогтонги байдал, суумал ажил тохирохгvй. Хамтатгахын ордныхон тэсвэр муутай гэдэг.

Жинлvvрийн орд /09.24-10.23/
Тэд хамтын хєдєлмєртэй холбоотой баялаг харилцаа бvхий мэргэжил сонговол илvv vр дvнтэй. Ажил нь урлагийн чиглэлийн, гоо зvйг анддаггvй, олон тvмнийг хамарсан vйл ажиллагаа буюу vсчин, археологич, сийлбэрчин, дизайнер, єндєр мэргэжлийн слесарь, цахилгаанчин байна. Зvрх зориг гаргах, жигд ажиллагааг эрс єєрчлєх шаардлагатай мэргэжил тохирохгvй. Жишээ нь эмч, ялангуяа тvргэн тусламжийн эмч, хууль цаазны мэргэжилтэн, сэтгvvлч байж таарахгvй.

Хилэнцийн орд /10.24-11.22/
Тэд бvх хvч чадлаа дайчилсан идэвхтэй мэргэжлийг сонгон авах хэрэгтэй. Эдгээр нь хуулийн мэргэжилтэн, эрvvгийн хуулийн ажилтан, анчин, тамирчин, сэтгvvлч, эмч зvйч байна. Эдгээрээс гадна сайн тогооч, номын санч, орчуулагч зэрэг мэргэжил тохирно.

Нумын орд /11.23-12.21/
Энэ ордонд тєрєгсдийн идэвх ертєнцийн уудамд тэмvvлэх мэт. Тэд санаачилгатай, хурдан шаламгай, авхаалжтай шинэтгэгч байдаг. Нумынхнаас сэтгvvлчид, менежер, сувилагч, хуулийн ухааны мэргэжилтэн, эсгvvрчид гарч болно. Харин урлан бvтээгчид, тогооч нар тєрвєл тєдийлєн амжилт гаргахгvй.

Матрын орд /12.22-01.23/
Тэд бодлого сайтай, хєдєлмєрч, болгоомжтой, vvрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг тул эм зvйч, эрдэмтэн-шинжээч, лаборант, эдийн засагч, агрономичийн мэргэжилд татагдана. Хаана л уйгагvй нарийн, тэвчээртэй, шаргуу ажиллагаа шаардагдана тэнд матрынхан байдаг. Тухайлбал, радио хэрэгсэл засах юм уу, архивын эрхлэгч байсан ч тэдгээр нь хэнээр ч орлуулж сольшгvй хvмvvс байдаг. Харин аз турших, гэнэтийн хvндрэл учрах мэргэжил vл тохирно.

Мэлхийн орд /06.22-07.23/
Тэд мэдээлэлтэй ажиллаж, аятайгаар тvvнийгээ єгч чаддаг. Сэтгэл зvйн ухаан, эдийн засаг, тvvх, ёс заншил, уламжлал болон музей зэрэг эвсэг нийлэмжтэй ажил тэдэнд тохиромжтой. Мэлхийн ордныхон амжилт нь бодитой, ил гарах ажилд дуртай. Тэдэнд хамт олноосоо удаан хугацаанд тасрах шаардлагатай мэргэжил vл тохирно. Энэ ордны эмэгтэй сайн эмч, сувилагч, хvvхдийн байгууллагын хvмvvжvvлэгч болно.

Арслангийн орд /07.24-08.23/
Тэдний мэргэжилд “би єєрєє” гэх vзэл нь ямагт илэрч єєрийгєє тодруулах арга, єєрийнхєє ажлын эзэн байхыг хичээнэ. Энэ ордныхонд мэс засалч, барималчин, байгууллагын дарга, удирдаач, сэтгvvлч, орчуулагч, дизайнер, хvмvvжvvлэгчийн мэргэжил илvvтэй тохирдог. Арслангийн ордныхныг театр, олон нийтийн болон зохион байгуулах ажил ихээхэн татдаг байна. Тэд галд дуртай тул металл боловсруулах, гал команд, цэрэг дайны мэргэжилд бас тохирно. Yг дуугvй даган биелvvлэх ажил тэднийх биш ээ.

Охины орд /08.24-09.23/
Тэд хєдєлмєрийнхєє vр дvнг vзвэл амжилттай ажиллана. Охины ордныхноос сайн химичид, эм найруулагчид , тєлєвлєгєєний байгууллагын ажилтан гарч болно. Энэ ордны хvvхнvvдэд хяналт сайтай, хєдєлмєрлєх нєхцєлийг хамгаалах, нийгмийн тусламж vзvvлэх тийм газар онцгой тохирдог. Охины ордныхонд аз туршсан ажил vл таарна.

Бумбын орд /01.24-02.19/
Энэ ордныхон дотоод чанартаа шинжлэх ухаан, техникийн дэвшлийг тодорхойлсон мэргэжилд тохирмоор диалектикч байдаг. Энэ нь тєрєлхийн зохион бvтээгч, сэтгэл зvй, гvн ухаан, бодис зvй, хими, гэрэл зураг юм. Инженерийн ажил, эрдэм шинжилгээний хайгуул тэдний ашиглавал зохих салбар. Мєн хумхын ордныхон сайн ерєнхийлєгч байж чадна. Тэдэнд vйлчилгээ, учир нь, нийгмийн хангамж, хуулийн мэргэжил таарахгvй. Хатуу дэглэм, захирагдах ёсонд дургvй учраас.

Загасны орд /02.20-03.20/
Тэдэнд єєрийгєє илэрхийлэх бvтээлч авьяас, зєн билгээ дэлгэрvvлэх мэргэжил шаардагдана. Тэдгээр нь зєвлєгч, шинжээч, мэдээллийн ажилтан, эмч, урлагийн ажилтан, багш нар байна. Загасны ордныхон мэргэжлээ сонгохдоо хvнлэг, ер нь нинжин чанараа удирдлага болгох ёстой. Тэдэнд “санаа сэтгэл” бага зориулах мэргэжил тохирохгvй.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.12.09 12:16 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Хоол хvнсний зурхай


Өглөө болгон тухайн єдрийнхєє зурхайг харж ажил хєдєлмєрєє зохицуулдаг хvн олон
байдаг. Тэгвэл хоолны зурхайг танд санал болгож байна. Та ямар ордных вэ?

Цагаан хоол хамгийн тохиромжтой
Бяцхан хонинууд бие сайтай байдаг бєгєєд хоол голно гэж бараг л байдаггvй. Том болсон хойноо сайхан хооллох дуртай хvмvvс болдог. Гэхдээ хонинууд ширээ засалт, хамт хооллох хvмvvс зэрэгт их анхаарал хандуулдаг. Улмаар хоолны жор мэтийн жижиг сажиг зvйлсийг тоодоггvйгээсээ болж маш их идэх зуршилтай болдог. Энэ нь эргээд биед нь хэрэгцээгvй хортой бодис ихээр хуримтлагдахын шалтгаан болдог. Хонинуудын эмзэг эрхтэн нь бєєр. Тиймээс цагаан хоол хамгийн тохиромжтой. Цагаан хоолтой vед фосфор дутагддаг учир далайн байцаа гэх мэт далайн гаралтай зvйл идээрэй. Хэт их идэх, таргалах нь энэ ордын хvмvvсийн эрvvл мэндэд сєрєг нєлєє vзvvлнэ.

Vхрийнхэн их хоол идэж єєрсдийгєє тайвшруулдаг
Vхрийн ордынхон бадриун байдгаараа бусад ордныхноос онцлог. Энэ нь хvмvvсийн нvдэнд тэр бvр тусаад байдаггvй нь тэдний сул тал юм. Тиймээс стресс, сэтгэл санааны хямралд орсон vедээ тэд их хоол идэж кайф авч єєрийгєє тайвшруулахыг хичээдэг. Vхрийн ордныхон архи согтууруулах ундаа хэрэглэхдээ болгоомжтой байж, тvргэн хоолны газар, гуанз зэрэг харьцангуй чанаргvй хоол хийдэг газруудаар цєєн орж байх хэрэгтэй. Гурилан бvтээгдхvvн цєєн хэрэглэж, нэг дор бєєнєєр нь бус харин бага багаар олон удаа идэх гэсэн зарчмыг баримталвал зохино.

Ихрийнхэн хар кофенээс татгалзах хэрэгтэй
Ихрvvд хоол идэхээ мартан байнга ажилтай байдаг. Ихрийнхэд чанартай, шинэ хоол таалагддаг ч нэр тєрєл гэхээсээ илvvтэйгээр хооллох явцаас кайф авдаг хvмvvс. Тэд хар кофе болж л єгвєл уухгvй байсан нь єлзийтэй.

Мэлхийнvvд хоол голомтгой
Мэлхийний ордынхон амт чанарыг юуны ємнє анхаардаг учир яаруу сандруу идэж байхдаа ч гэсэн хамгийн амттай хоолыг сонгодог. Хэрэв амтгvй бол огт идэхгvй байж мэдэх л улс. Тэд нэлээд голомтгой. Мэлхийн ордныхон цаг нар ялгалгvй их идэхэд бэлэн байдаг. Хєх будааны талх, сvv, тараг, бяслаг зэрэг бvтээгдхvvн хамгийн тохиромжтой.

Арслангийхан оройтож хооллохгvй байх хэрэгтэй
Энэ ордынхон “Эсвэл бvгдийг нь vгvй бол юу ч авахгvй” гэсэн зарчмаар амьдардаг гэвэл том хэтрvvлэг болохгvй. Дан жимс ногоо ч биш гурилтай хоол, каш зэргийг идэж байвал зvгээр. Оройн зургаа, долоогоос хойш хоол идэхгvй байх нь арслангуудад маш сайн зохидог.

Охиныхон янз бvрийн хольцтой хоолонд дуртай
Охины ордынхон амттай чихэрлэг, хачин чамин бvтээгдхvvнvvдийг хольсон гоё харагддаг хоолонд дуртай. Гэтэл vнэн хэрэг дээрээ тэд цэвэр бєгєєд энгийн гэсэн хоёрхон зарчмыг л хоолтой холбоотой бvхэнд баримталж байхад хангалттай гэдгээ тэр бvр мэддэггvй. Тэд элдэв, аргаар боловсруулаагvй, цэвэр байгалийн гаралтай бvтээгдхvvнийг хэрэглэж байх хэрэгтэй.

Жинлvvрийнхэн мацаг барьж цагаан хоол ид
Тэд ер нь цадталаа идэх дуртай хvмvvс. Тэдний ходоод хоол сайн боловсруулдаг. Энэ ордынхонд єглєєдєє жаахан тослог хоол хэрэгтэй болдог. Тэдний элэг, зvрх эмзэг байдаг болохоор долоо хоногт ядаж нэг удаа цагаан хоолны єдєр хийж, эсвэл бvр мацаг барьж байх хэрэгтэй. Бас жимс, хивэг зэргийг тvлхvv хэрэглэж байх нь зvйтэй.

Хилэнцийнхэн уургаар баялаг хvнс хэрэглэ
Хилэнцийнхэн маш их эрч хvчтэй хvмvvс байдаг. Тэд хєнгєн салат, єєхгvй мах болон сайтар жижиглэж хачирласан зvйлсийг сонгож байх хэрэгтэй. Vдийн хоолны дараа хундага улаан дарс эсвэл стакан шар айраг ууж байх нь зохимжтой. Мєн дангаар нь гадил идэж бай. Ээдэм, загас, єндєг, самар гэсэн уураг их агуулдаг хvнс хэрэглэж байх нь тустай.

Нумынхан нэг янзын хоолыг єдєр бvр идэхийг тэвчдэггvй
Энэ ордныхон ажил хэрэгч ба бусдаас ялгарах хvсэлтэй хvмvvс байдаг. Нумынхан нэг янзын хоолыг єдєр бvр иднэ гэдгийг хэзээ ч хvлээн зєвшєєрдєггvй. Энэ ордныхны судас эмзэг байдаг ба бvсгvйчvvд нь эмэгтэйчvvдийн євчин харьцангуй олон тусах эрсдэлтэй. Бvх тєрлийн мах тохиромжтой ба хоолоо цайгаар бус харин цэвэр усаар даруулж уувал зохистой.

Матрынхан хурц ногоотой хоолноос татгалз
Матрынхан эмх замбараатай хооллодог. Энэ ордынхон цагийн хуваарийн дагуу єдєрт гурваас дєрвєн удаа хооллож байх нь зохимжтой. Хурц халуун ногоотой хоолноос татгалзаж, цаг нарийн баримталж чадвап нойргvйдэл vе мєчєєр євдєх зэрэг эмгэгvvд аяндаа арилна. Биеийн тамир спортоор хичээллэх хэрэгтэй.

Хумхууд иод агуулсан хvнс хэрэглэ
Хумхын ордынхон бамбай булчирхай, тунгалгын зангилаа зэрэг эмгэгт єртємхий байдаг тул йод агуулсан зvйл хэрэглэх хэрэгтэй. Загас, далайн байцааны салат, йоджуулсан давс зэрэгт анхаарах нь зvйтэй. Идэж байгаагvй хачин сонин хоол, идэх юмнаас татгалзсан нь дээр.

Загасныханд єлсєхгvй байх нь чухал
Загасныхан ямагт л єєрт зохидоггvй зvйлийн тєлєє тэмvvлж байдаг. Чихэрлэг зvйл гурилан бvтээгдхvvнд тэд нугасгvй. Загасныхныг ороодог дийлэнх эмгэг нь ядаргаа, сэтгэлийн хэт хєдлєл, нервтэх зэргээс vvдэлтэй байдаг болохоор мацаг барих зэргээс хол байж аль болох єлсєхгvй байх нь зvйтэй.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.12.09 12:20 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

МЭНГЭ ТАНЫ ХУВЬ ЗАЯАГ ИЛТГЭНЭ


Хvн бvрт байдаг зvйлийн нэг бол мэнгэ. Харин мэнгэ нь хvний заяа тeeргийг илэрхийлхээс
гадна биеийн аль хэсэгт гарсанаас хамааран зан тeлeв, амжилт бvтээл зэргийг нь илэрхийлдэг аж. Хэрэв мэнгэ дугуй хэлбэртэй бол сайны билэгдэл, харин гонзгойвтор байвал сайн, муу ээлжлэх аж. Мэнгэний eнгe тод байх тусам сайн, муу vйлийн vр дvн илvv мэдэгдэхvйц байна. Эрт vед мэнгийг шулмасын тэмдэг гэж vздэг байжээ. Мэнгэтэй эмэгтэй хvнийг ХV зуунд Европт шатаасан ч тvvх байжээ. Eнeeдeр мэнгэнд нэг их ач холбогдол eгeхee больсон ч мэнгээр хvний хувь заяа эсвэл зан чанарыг тодорхойлох боломжтой гэж vздэг. Та бvхэн энхvv мэнгэний тeeргeeр eeрийгээ нэг шинжээд vзээрэй.


ЭРЭГТЭЙЧVVДИЙН МЭНГЭ


Духан дээрх мэнгэ: Баруун талынх алдар, аз жаргалыг авчирна. Дунд байрлавал аз жаргалтай хайр сэтгэлтэй учирна.

Чихэн дээрх мэнгэ: Хэнэггvйн шинж

Хvзvvн дээрх мэнгэ: Хэрэв баруун талд байрласан бол хvнд амьдрал туулахын илрэл. Харин мэнгэ дунд талд голлосон байвал гайхамшигтай тvргэн албан тушаал ахина гэдэгт итгээрэй.

Эрvvн дээрх мэнгэ: Бусдын хvндлэлийг хvлээдэг.

Мөрөн дээрх мэнгэ: Таны амьдрал бэрхшээл дvvрэн байх болно. Шар шиг зvтгэж ажиллах юм байна.

Хавирган дээрх мэнгэ: Баруун талын мэнгэ шийдмэг бус занг илэрхийлнэ. Зvvн тал дээр бол хошин шогийн мэдрэмж сайтай. Нээлттэй, шударга хvн. Заримдаа жаахан яншаа.

Өгзгөн дээрх мэнгэ: Залхуурах дуртай, амархан бууж eгдeг.

Цавин дээрх мэнгэ: Баруун талынх эд баялаг, нэр хvндийг авчирна. Зvvн мэнгэ eвчин зовлон, ядуурал.


ЭМЭГТЭЙЧVVДИЙН МЭНГЭ

Хөмсгөн дээрх мэнгэ: Баруун хeмсгeн дээр бол аз жаргалтай гэрлэлт, зvvн дээр байвал эсрэгээр.

Нvдний орчимх мэнгэ: Нvдний орчим жижиг мэнгэ нь тайван, тогтуун зангийн илрэл.

Хацар дээрх мэнгэ: Баруун тал дээр бол хайр сэтгэлийн учрал ихтэй, зvvн хацрынх амжилтанд хvрэхэд саад тотгор элбэг тохиолдохын шинж.

Уруул дээрх мэнгэ: Хeгжилтэй зангийн шинж. Мэдрэмжтэй, тансаглах дуртай. Хариуцлагаас мултарч чаддаг. Дээд уруул дээр мэнгэтэй бол маш эмэгтэйлэг, аальгvйн илрэл.

Цээжин дээрх мэнгэ: Баруун талынх бол хэт туйлшрамтгайн шинж. Мандан сэргэх, унан доошлох таны амьдралд ээлжилнэ. Цээжний зvvн талд байрласан мэнгэ eгeeмeр, мeн жаахан хeнгeмсeг зангийн илрэл.

Бэлхvvсэн дээрх мэнгэ: Олон хvvхэдтэй болохын шинж. Мэнгэ том байх тусам хvvхэд олширно гэсэн vг.

Мөрөн дээрх мэнгэ: Vргэлж аз хийморьтой байна. Харин зvvн талын мэнгэ мeнгe, санхvvгийн бэрхшээлтэй учирч болзошгvйн дохио.

Сарвуун дээрх мэнгэ: Хар бараан толбон мэнгэтэй бол эд баялаг, аз жаргал, гайхамшиг таныг vргэлж дагалдаж байхын билэгдэл.

Гаран дээрх мэнгэ: Танд амжилт, аз жаргал авчрах авъяас бий.

Шагайн дээрх мэнгэ: ажилч, хичээнгvй, эрч хvчтэй, биеэ даасан зан чанарын илрэл.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.01.10 11:02 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
2010 оны єрнийн зурхай


Хонины орд
Таны дэргэд ямагт байдаг хvмvvстэй харьцах харьцаанд тань єєрчлєлт орсноос шалтгаалан 2010 он олон
талтай сонирхолтой жил болно. Єєрийн тvнш, магадгvй ойр дотны хvмvvстэйгээ харьцах харьцаагаа єєрчилнє. Энэ бол таны амьдралын сайхан vеийн эхлэл, єєрийн тєлєвлєсєн зорилтоо амжилттай хэрэгжvvлэх гараа байх болно.
Санхvv - Мэдэгдэхvйц ашиг олохын тулд ажлынхаа чиглэлийг єєрчлєх хэрэгтэй болно. Энэхvv хэцvv замыг туулахад таны дэргэд жинхэнэ vнэнч, итгэлтэй, бизнесийн шинэ чиглэлд хамтран ажиллах, магадгvй шинэ амьдралыг ч цогцлон бvтээх хvмvvс vлдэнэ. 2010 оны сvvлч юм уу 2011 оны эхээр ажлаа єєрчлєх хvсэл тань биелнэ. Бизнесийн чиглэл єєрчлєгдсєнєєс санхvvгийн асуудал vvснэ. Тиймээс таны мєнгє багасна.
Хайр дурлал - Хувийн амьдралд тань огцом єєрчлєлт гарна. Ихэнх гэр бvл єєрсдийн харьцаагаа эргэн харах болно. Асуудлыг хамтдаа хэлэлцэн аз жаргал олж авах замыг эрж хайн, хайр дурлалынхаа тєлєє тэмцэх хэрэгтэй. Хэрэв хvсэл, хичээл зvтгэл байвал бvх зvйл бvтнэ. Эхчvvд хvvхдvvдтэй холбоотой асуудалтай тулгарна. Энэ нь єнгєрснєєс улбаатай.
Эрvvл мэнд - Єнгєрсєн жил євдєж байсан євчин тань сэдрэх юм уу архаг хууч хєдєлж магадгvй. Дархлаагаа сайжруулахад ямагт анхаарч сэтгэл санааны хямралаас зайлсхий.

-----------------------------------

Vхэр
Таны хувьд амьдралд єєрийн байр сууриа олох жил. Бvх л чиглэлд ер бусын, эрч хvчтэй, хурц тод vе. Хvрэх тэмvvлэл, ажил тєрлийн хувьд єсєх боломжийг алдахгvй байх нь чухал.
Санхvv - Єєрийн тvншvvд, хамт ажиллагсад, удирдлага дахь хvмvvстэйгээ харьцах харьцаа тань vргэлж энгийн хялбар, зовлонгvй байж чадахгvй бєгєєд тодорхой хэмжээний хvчин чармайлт шаардах болно. Туйлын ажил хэрэгч, тодорхой байх шаардлагатай. Жилийн эхний хагаст зарим хvмvvсийн байр суурь муудсанаар ажлаас халагдаж болзошгvй. Гурав дєрєвдvгээр сард байдал хамгийн хvнд болох боловч шинэ ажлын байр мєд олж чадахгvй учир яаран шийдвэр гаргах хэрэггvй. Санхvvгийн хувьд тогтвортой бус байна. Хуучин єрийн асуудал сєхєгдєн, найз нєхдєєс тань санхvvгийн асуудлаар гомдоллох явдал гарна.
Хайр дурлал - Хувийн амьдрал тань ч гэсэн бодсон шиг амаргvй тайван биш байна. Байр, орон сууц худалдан авах, их засвар хийх оршин суугаа газраа солих юм уу нvvхтэй холбоотой таатай явдал тохиолдож магадгvй. Амгалан тайван ноёлж байдаг гэр бvлvvдэд хvvхдvvд тань их мєнгє зарлагадах асуудал учирна.
Эрvvл мэнд - Гурав, дєрєвдvгээр сард євдєх юм уу эсвэл євчин тань хурцдах магадлал єндєр байна. Мєн энэ сард жолооны ард болон томилолтоор явахдаа онцгой анхаар.

----------------------------

Ихэр
Амьдралын бvх л салбарт чухал єєрчлєлтvvд гарч янз бvрийн vйл явдал тохиолдоно. Гэвч удаан бодож, эргэцvvлэх, тайвшрах цаг хугацаа олдохгvй. Одоо юу эсвэл хэзээ ч vгvй юу гэдгээ шийдэх цаг.
Санхvv - Мэргэжлийн хvрээнд бvтэн жилийн турш эрчимтэй хєдєлмєрлєхийг хvлээж байна. Єєрийн ажил хэргийн амьдралаа шинээр бий болгох боломж таны ємнє байна. Таны удаан бодож, мєрєєдєж байсан шинэ санаа, шинэ чухал тєсєл тань биелнэ. Шинэ онд санхvvгийн асуудал таатайгаар шийдэгдэнэ. Мэргэжлийн хувьд гарах амжилттай єєрчлєлтvvд нь орлогыг тань нэмэгдvvлэх боловч мєн vvнтэй зэрэгцэн зарлага тань єсєх болно.
Хайр дурлал - Амьдралд тань тvгшvvр, сэтгэл зовнил дагалдаж байх болно. Салалт, хууралт тохиолдож, саяхан тогтоосон найдвар тээж явсан холбоогоо хvртэл таслахад хvрч магадгvй. Хавар юм уу, зун таныг шинэ учрал хvлээж байна. Оны эхэнд олон хосод хилийн чанадад амьдрахаар тєлєвлєх юм уу, амьдрах боломж гарч болзошгvй.
Эрvvл мэнд - Таны эрчим хvчний нєєц єндєр байгаа тул ямар нэгэн євчин эмгэгээс айх хэрэггvй. Гэхдээ эцэг эх, гэр бvлийн бусад гишvvдэд таны тусламж хэрэг болно.

-------------------------------

Мэлхий
Бvхнийг эхнээс нь амжилттай эхлэхийн тулд шинийг танин мэдэж, бvх хvчээ дайчлан ажиллах жил. Таны ємнє илvv шинэ, илvv сайхан ирээдvйн зам нээлттэй хvлээж байна. Харин хуучнаа эргэн дурсаж, танд саад болж болох хvмvvсийн зєвлєгєєг сонсох хэрэггvй. Зєвхєн єєрєє єєртєє итгээрэй.
Санхvv - Хэцvv, их хvчин чармайлт шаардах боловч сонирхолтой байх болно. Тун саяхан ажил хэргийн хvрээнд эхлvvлсэн зvйл тань ирээдvйд сайхан vр дvнд хvрэх боловч танаас ихээхэн хvч хєдєлмєр шаардана. Санхvvжилт орж ирэх нь жигд бус байвал бvv зовоорой. Оны эхээр хувийн зvгээс бэрхшээл учрах ч оны хоёрдугаар хагасаас санхvvгийн асуудал хэвийн болж эхэлнэ.
Хайр дурлал - Єєр тийш шилжин, оршин суугаа газраа єєрчлєхєєр шийднэ. Єєр газар, єєр улсад амьдардаг, ховор уулздаг садан тєрєл, танил нєхєдтэйгєє илvv их харилцаа холбоотой байх болно. Тэдэнтэй харьцах харьцаа тань дандаа таны хvссэнээр байхгvй бол vvнд санаа зовсоны хэрэггvй. Юу ч боллоо гэсэн эдгээр харилцаа таны санаа бодлыг цэгцлэн,танд тус болно.

--------------------------------------

Арслан
Шинэ он бvхэлдээ хvндхэн жил байх болно. Бодит байдлыг анхааралтай, зєв тодорхойлж чадваас амьдралынхаа чухал асуудлуудыг бэрхшээлгvй давж чадна.
Санхvv - Амжилт хэд хэдэн зvйлээс шалтгаалах болно. Нэн тvрvvнд єєрийн санхvvгийн байдлыг зєв тодорхойлох, хєрєнгє оруулах гэж буй ажилдаа хэр мэдрэмж, туршлагатай хандах, ажил хэргийн хамтрагчтайгаа хэрхэн ойлголцох гэсэн зvйлvvд багтана. Чухал гэрээ, хэлэлцээр хийхэд болон хєрєнгє оруулалтад зургаа, долдугаар сарууд ивээлтэй байна. Харин наймдугаар сард шинэ албан тушаалд томилогдох, ахих боломж гарна.
Хайр дурлал - Энэ ордныхны хайр гэдэг нь баяр юм. Гэр бvлтэй болох гэж тєлєвлєж байгаа бол энэ жил маш их азтай байх болно. Энэ асуудалтай холбоотой зарим нэг тєлєвлєгєєгєє гуравдугаар сарын эхээр хэрэгжvvлбэл зохистой. Хайр сэтгэлийнхээ тєлєє их зvйлийг хийх хэрэгтэй ч бусдын зєвлєгєєг заримдаа сонсоход илvvдэхгvй.
Эрvvл мэнд - Аравдугаар сар хvртэл єєрийн эрvvл мэнддээ илvv ихээр анхаар. Ажил ихтэй, цаг зав багатай хvмvvс нэн тvрvvнд эрvvл мэндийн бvрэн шинжилгээнд орохыг зєвлєж байна. Ялангуяа долдугаар сард хол замд гарахаар тєлєвлєсєн бол илvv анхаарал, болгоомжтой байж, аваар ослооос сэргийл.

--------------------------------------

Охин
Сvvдэрт нуугдан, бусдад мэдэгдэхгvйгээр удирдаж чадваас атаархуу зан агуулсан мэхлэгчдээс зайлсхийж чадна. Ажил хэрэг, хувийн асуудлыг ялгаж, салгах нь чухал гэдгийг санаарай. Хэн нэгний хуурмаг дур булаам, эелдэг байдал таны амжилтад муугаар нєлєєлж болзошгvй.
Санхvv - Хамтрагчид тань итгэл даах, vнэнч хvмvvс мєн эсэхийг дахин нэг магадалж vзэхэд илvvдэхгvй. Зургадугаар сар санхvvгийн хувьд нэлээд хvндхэн байх болно. Энэ байдал наймдугаар сар хvртэл vргэлжилнэ. Гэхдээ зээлийн асуудалд нухацтай хандахыг зєвлєж байна.
Хайр дурлал - Єнгєрсєн жилийг бодвол шинэ онд хайр сэтгэлийн хувь тийм ч ханамж дvvрэн байж чадахгvй болов уу. бvтэхгvй зvйлийг болгох гэж хэт улайрах нь таны ажил, мэргэжлийн амжилтаас хойш татах магадлалтай гэдгийг анхаараарай. Энэ ордонд хамаарагсад хаврын саруудад бvтэлгvй дурлал, vзэн ядалт, хууран мэхлэлттэй учирч багагvй бэрхшээлийг туулна. Ганц бие хvмvvс зургадугаар сард гадаад томилолтоор явж байхдаа хайр дурлалтай учирна.
Эрvvл мэнд - Эрvvл чийрэг байж, санаа зовох асуудал гарахгvй. Урьдчилсан арга хэмжээ авахгvйгээс болж хаврын улиралд ханиад томуу тусахаас сэргийл. Хоёр, гуравдугаар сард хэт ачаалалтай ажиллах нь таныг ядрахад хvргэж болзошгvй.

-------------------------------------

Жинлvvр
Хvнд, хэцvv нь их боловч баяр хєєртэй олон єєрчлєлт таныг хvлээж байна. Энэ бvх єєрчлєлт хувийн ч, ажил мэргэжилд ч хамаарна.
Санхvv - Томоохон єєрчлєлтvvд гарна. Энэ vед албан тушаал ахих, олон жил мєрєєдєж байсан хvсэл тань бодит биеллээ олж, олон жилийн чармайлт ихээхэн ашиг, орлого авчирна. Гэхдээ амжилтад хялбар хvрнэ гэж vгvй тул зорьсондоо хvрэхийн тулд урдаа байгаа аливаа бэрхшээлээс шантралгvй байх нь чухал. Мєн удаан бодож тєлєвлєсєн тєлєвлєгєєгєє єєрчлєх хэрэгтэй болж ч магад. Тиймээс санхvv нэмэгдэвч зєв, тооцоотой vрэх нь хэзээд илvvдэхгvй.
Хайр дурлал - Халамж, энхрийллээр дvvрэн гэгээлэг, тод дурсамж vлдээсэн жил байх болно. Адал явдлаар дvvрэн харьцаа, хайр дурлалын ялалт хvлээж байна. Гуравдугаар сард таны сэтгэлийн нууцлаг, нандин утсыг хєндєх хvнтэй учирна. Єєрийгєє хайр, дурлалд азгvй нэгэн гэж бодож явдаг хvмvvс хоёрдугаар сарын сvvлч, гуравдугаар сарын эхээр сэтгэл хєдєлгєм харьцаа тогтооно. Оны сvvлчийн сард зєвхєн хайр сэтгэлийн холбоо тогтоохоос гадна шинэ найз, нєхєдтэй танилцана.
Эрvvл мэнд - Хэт их ачаалалтай ажилласнаас аравдугаар сард мэдрэлийн ядаргаанд орж болзошгvй. Ес, аравдугаар сард биеийн тань эсэргvvцэл буурах магадлалтай. Тиймээс урьдчилан амин, дэм хэрэглээрэй.

----------------------------------

Хилэнц
Энэ жилд тохиолдох томоохон єєрчлєлт, vйл явдлууд таны амьдралд хэзээ ч мартагдашгvй байх болно. Сэтгэл хєдлєл, амжилт, єсєн дэвшилт, эрч хvчээр дvvрэн єнгєрнє.
Санхvv - Бодит байдлаас улам дээшлэх боломж нээгдэнэ. Шинэ он гарахаас эхлvvлэн тэдгээр боломжууд таныг дагалдсаар байх болно. Ємнє нь та аливаа эрсдэл, алдагдал болон цаг хугацааны байдлаас хамааран мєнгє, хєрєнгийг гартаа дєнгєж оруулаад алддаг байсан бол энэ удаа чанга атгаж чадна. Таны тэвчээртэй, шургуу зан аливаа бэрхшээлийг даван туулахад тусална. Ялангуяа хоёр, гуравдугаар сар таны санхvvгийн байдалд таатай нєлєєлєх бєгєєд бат найдвартай хєрєнгийг бvрдvvлэх зорилго нэг шатаар ахих болно.
Хайр дурлал - Бусдыг єєртєє соронзон мэт татах чадвартай дур булаам хилэнцийнхэн хайр, дурлалд амжилтаар дvvрэн байна. Хайр дурлалын “тоглоом” болсон эрх чєлєєтэй, ихэмсэг занг тань эвдэхийг хvссэн эсрэг хvйсний хvмvvсийн хvрээлэлд байх болно. Худалч, хуурмаг хvнийг таних зєн совинтой тул хамтрагчаа сонгохдоо алдах нь ховор. Тиймээс хайр сэтгэлийн асуудалд анхааралтай хандаж, єєрийн бvхий л бие сэтгэлийг зориулах чадвартай.
Эрvvл мэнд - Ажил, амралт, зєв хооллолтыг зохицуулж чадах аваас нэг их єєрчлєлт, асуудал гарахгvй. Цэвэр агаарт зугаалж, алхаж байхыг зєвлєж байна. Мєн єєрийн уур бухимдлыг тэвчиж, сэтгэлийн хєдєлгєєнєє барих хэрэгтэй.

-----------------------------------

Нум
Олон жил хvсч, тэмvvлж байсан тогтвортой vе иржээ. Ажил мэргэжил, хувийн амьдрал гээд бvгд єєр єєрийн тогтвортой горимд шилжиж, энэ бvхэн танд сэтгэлийн ихээхэн тайвшралыг авчирна. Тиймээс амарч, аялж, зугаалах хамгийн таатай vе юм.
Санхvv - Мєнгєтэй зєв, зохистой харьцах дvрмийг мєрдєж, хариуцлага vvргээ ухамсарлаж байгаа бол бизнес, ажил хэрэг тань амжилтаар дvvрэн байх болно. Хамгийн чухал нь урдаа тавьсан зорилгоо зєв тодорхойлж, тууштай тэмцэх аваас аливаа бэрхшээлээс зайлсхийж чадна. Гэхдээ 2-3 дугаар сарын хооронд vл хєдлєх хєрєнгєтэй холбоотой багахан бэрхшээлтэй учирч болзошгvй. Асуудлыг тэр дор нь шийдвэрлэх боломж vгvй ч хэсэг хугацааны дараа байдал аяндаа танд таатай байдал руу эргэнэ.
Хайр дурлал - Жилийн эхний хагасыг та ихэнх цаг заваа сэтгэлийнхээ асуудалд зориулна. Хоёрдугаар сард гэнэтийн дурлалтай учруулж болзошгvй олон уулзалт таныг хvлээж байна. Ганц бие хvмvvс зуны саруудад танилцсан хvнтэйгээ удаан харилцаа тогтоож болзошгvй бєгєєд зарим нэг хvмvvс оны сvvлч гэхэд тэрхvv харьцаагаа гэр бvл болгоход хvргэнэ.
Эрvvл мэнд - Шинэ онд ерєнхийдєє эрvvл, чийрэг байх ч зургаа, аравдугаар сард биеийн эсэргvvцэл муудах магадлалтай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зєвлєж байна. 4, 5 дугаарсаруудад хоолойгоо євтгєхєєс сэргийлээрэй.

-----------------------------------

Матар
Таны тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатын бат бэхийг шалгана. Бvх зvйл таны эсрэг тэмцэх мэт санагдах болно. Гэхдээ сэтгэлээр уналгvй, vлгэр бvхэн аз жаргалтайгаар тєгсдєг гэдгийг санаарай.
Санхvv - Уйгагvй чармайлт, тэмvvлэл зєвхєн амжилт, аз хиймориор шагнагдана. Санаанд багтамгvй их баялгийг ч єгч болох юм. Гэхдээ энэ бvхэнд ухаанаа алдаж болохгvй гэдгийг бvv мартаарай. Бодит байдалдаа мэдрэмжтэй хандаж тэрхvv баялгийг зєв зохистой ажилд хєрєнгє оруулах бол амжилт таныг дагалдсан хэвээр байх болно. Оны сvvлийн саруудад боломжоо зєв тооцоолоогvйгээс санхvvгийн багагvй алдагдал хvлээж болзошгvй.
Хайр дурлал - Хайрлаж, хайрлуулна! Оны эхэн сэтгэл санаа тайван, нам гvмхэн байдалд єнгєрнє. Харин жилийн дунд vе буюу зургадугаар сард ганц бие хvмvvс хvчтэй, гал халуун хайртай учрах болно. Энэ харьцаандаа есдvгээр сар хvртэл ямар нэгэн єєрчлєлт гаргахгvй байхыг хичээгээрэй. Энэ бvх хугацааг амжилттай туулж чадваас оны сvvлч гэхэд гэр бvл, хамтын амьдралын харьцаанд шилжиж аз жаргалыг бэлэглэнэ.
Эрvvл мэнд - Жилийн эхний хагаст тогтвортой байна. Хаврын улирал аливаа хvмvvсийн хууч євчнийг хєдєлгєдєг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс 4, 5 дугаар саруудад амралтын байдалд шилжих нь тохиромжтой. Оны хоёрдугаар хагаст автомашины ослоос болгоомжилж, аялал болон холын замд явахдаа анхаарал сэрэмжтэй байхыг зєвлєж байна. Єєрийн дуртай улиралд агаар, байгальд гарах нь таны энергийг цэнэглэх болно.

-----------------------------

Хумх
Тэмцэлтэй, шалгуур ихтэй, эрч хvчтэй жил байх болно. Єєрєєр хэлбэл маш их хєдєлмєрлєхийн сацуу танилын тань хvрээ єргєжинє. Энэ бvхний vр дvнд таныг шинэ амжилтууд хvлээж байна.
Санхvv - Эрч хvчтэй, шаргуу ажиллаж чадсанаар хєрєнгє, санхvv тань тогтвортой, мэдэгдэхvйц нэмэгдэх болно. Тиймээс та зоригтойгоор vл хєдлєх хєрєнгє худалдан авах, гэртээ засвар хийж болох юм.
Хайр дурлал - Сэтгэл зvрхний асуудалд хямралын хvнд vе байна. Гэр бvлд ялихгvй жижиг зvйлээс зєрчилдєєн vvсч, зарим нэг хосууд энэ байдлаас шантран салж ч мэднэ. Хараахан гэрлээгvй байгаа хосууд хайр дурлалаас илvvтэй гэр бvл, ахуйн амьдралынхаа талаар санаа тавихыг зєвлєе.
Эрvvл мэнд - Таны эрч хvч ємнєх жилээсээ харьцангуй буурчээ. Гэсэн ч таны хувьд идэвхтэй ажиллах жил болохоор амралт, ажлаа зєв зохицуулаарай.

---------------------------

Загас
Зорилготой, идэвхтэй жил болж єнгєрнє. 2010 онд хувийн амьдрал болон ажил мэргэжилд тань томоохон єєрчлєлтvvд хvлээж байна.
Хэрэв та амьдралдаа бvрэн дvvрэн итгэлтэй байж чадваас энэ бvхэн vр єгєєжєє єгєх болно.
Санхvv - Нэлээд хvндхэн жил байна. Санхvvгийн гачигдлыг маш хурцаар мэдэрч, энэхvv байдалд эргэн тойрны тань хvмvvс єєрсдийн vvрэг оролцоогоо харуулна. Гэхдээ 2011 он эхлэхэд эдгээр санхvvгийн хямралаас ямар ч ул мєр vлдэхгvй.
Хайр дурлал - Ганцаардал, бvтэлгvйтлийн vе байх бєгєєд энэ хугацаанд єєрийн хvсэл, хэрэгцээг тодорхойлж чадна. Ганц бие хvмvvсийн цаг зуурын учралаас vvдэх сэтгэлийн хєдлєл таны анзаараагvй хэрнээ хамгийн ойр байсан нандин хайрыг vгvй хийх вий. Хайр сэтгэлтэй хосуудыг энэ жилдээ багтан яарч гэрлэхгvй байхыг зєвлєе.
Эрvvл мэнд - Єнгєрсєн жилvvдийг бодвол биеийн байдал хэвийн байна. Гэхдээ зvрх, толгойн євчинд анхаараарай.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.04.10 5:48 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
2010 оны Eрөнхий төлөв


Хонь
(3/21-4/19)

Газрын хүч шинэ санаа бодол төрөхөд нөлөөлдөг учраас энэ жил дээрх ордонд төрсөн хүмүүст зөв шийдвэр гаргахад нь туслах болно. 2010 онд од гарагс шударга хичээнгүй хүмүүсд тусална. Тэднийг шинэ ажлын амжилт хүлээж байна. Та өөрийн идэвхи зүтгэл, ажил хэрэгч байдлаараа эргэн тойрныхоо хүмүүсийн гайхширлыг төрүүлнэ. Зохион байгуулалттай, далайцтай ажил эхлэж, ажлын хүрээгээ өргөжүүлэн тэлэхэд хамгийн тохиромжтой мөч. Таны гол зорилго бол хувь заяанд олдох боломжийг алдахгүй байх явдал юм. Таны хайрыг бүрэн эзэмдэж байгаа хүнд та бүхнээ зориулж болно. Ганц бие хүмүүс гэр бүлийн амьдралтай болох магадлалтай. Гэр бүлийн хүмүүсийн харилцаанд онцын өөрчлөлт гарахгүй. 7, 9-р сард зөрчил ширүүсэх боловч та байдлыг бүрэн эзэмдэж зөв гольдролд нь оруулах болно. Эрүүл мэндтэй холбоотой асуудал таны санаа сэтгэлийг төдийлөн зовоохгүй. Оны сүүлчээр илүү их эрч хүчтэй болж, нэр хүнд тань өснө. 5 болон 10 сард холын аялалд явж, дасал болсон хоол, уур амьсгалыг солих хэрэгтэй. Жилийн турш эрхэлж байсан ажил үлэмж хэмжээний орлого авчирч, цаашдын ажлаа өргөжүүлэх тухай бодох болно. Ажил мэргэжилтэй холбоотой оргил үе 10,11,12 сар байх болно. Олон хүмүүсд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой азтай явдал тохиолдож магадгүй.

----------------------------

Үхэр
(4/20-5/20)

2010 он таны хувьд маш чухал бөгөөд дурсгалтай мөчүүд ихтэй болно. Таны дотоод мэдрэмж асар хүчтэй, мэдрэмтгий болж ажил үйлс чинь амжилттай байна. Хүссэн зүйл чинь сэтгэлчлэн бүтнэ. Урьд нь та хүн болгоныг надад туслаач гэж гуйдаг байсан зангаа орхиж, харин өөрөө бүгдийг хийж байгааг чинь харсан найзууд чинь гайхах болно. Бизнесийн хувьд танд гадаадаас ер бусын саналууд ирнэ. Хувийн санхүү амжилттай харагдаж байна. Эрүүл мэндийн хувьд та өөрийнхөө эрүүл мэндэд маш их анхаарах ёстой. Учир нь таны биеийн хүчний ажил гэнэт ихсэх болно. Хоолны дэглэм барьж, биеийн тамирын дасгал хийх нь таны эрүүл мэндэд тус дөхөм болно. Хайр дурлал таны амьдралд онцгой байр суурь эзэлнэ. Энэ жилд та өөртөө чухал хамгийн үнэ цэнэтэй яг тэр хайртайгаа учирна. Энэ 3, 4 сард танд нэгэн шинэ зүйл тохиолдох болно. Эхний 7 сар та маш их үр ашигтай ажиллана, харин амарч болохгүй цааш нь ажилла, тэгвэл та амжилтанд хүрэх болно. 12 сард танд маш их бэрхшээл тулгарна. Санхүү мөнгөний хувьд одтой байх бөгөөд таны цалин нэмэгдэж магадгүй. Жилийн эхний хагаст маш орлоготой, 2 дахь хагаст олсон мөнгөө үр бүтээлтэй зарцуулах нь зөв. Таныг шинэ зүйл сурахад чинь энэ жил маш сайн байна. Гэрээсээ хол байж, аялалд явах нь танд тустай. Хэрэв та гэрлэх бодолтой байгаа бол энэ жил шийдвэрээ гаргаарай. Учир нь таны төсөөлж байгаагүй илүү бахархууштай зүйл тохиолдоно. Хэрэв та шийдвэр гаргаж холбоо тогтоосоон бол харьцаагаа муутгахгүй байхыг хичээгээрэй. Мэдээж та хоёр нэг нэгийгээ мэдэхэд асар их хугацаа шаардагдах бөгөөд хэрэв та шинэ холбоо хийж байвал эсвэл үерхлээ удаан үргэлжлүүлэхийг хүсч байгаа бол зөнд нь хаяж хайр дурлал хаашаа дагуулах нь тийшээ яваарай.

--------------------------

Хамтатгах
(5/21-6/21)

Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу зүтгэн, хамаг зүйл сайн сайхнаар, амжилттай төгсөнө гэдэгт итгэж явах нь. Тэгээд ч амьдралдаа амжилтад хүрдэг. Гэхдээ тэдний хувьд эд баялаг тийм ч чухал бус. Мөнгөтэй байх нь тав тух, аюулгүй байдлыг хангана. Тэгээд хэрэв мөнгө хэрэгчээгээ хангаж, мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах юм бол жаргалтай байлгүй яахав. Энэ ордныхон 2010 онд хөрөнгө мөнгө сайтар тооцоолж, дэмий үрэхгүй байх нь чухал. Тэгвээс тэд гагцхүү үгийнхээ байдлыг нилээн бэхжүүлж, бусдаас хамаарахгүй. Болж чадна. Хайр сэтгэлийн харьцаа олон хүмүүсийн хувьд маш чухал байр суурь эзэлнэ. Олон хүн өнгөрсөн үеийнхээ асуудлуудыг нэг тийш нь болго, амьдралаа нааштайгаар өөрчил. Гэр бүлүүд өмнөх хоёр жилийг бодвол илүү нам тайван болж, амьдрал голдрилдоо орно. Олон хүмүүс ахуй байдлаа өөрчлөн шинэчилж, зүйл худалдан авч, байр гэрээ солин, өөр газар нүүж мэднэ. Таны эрч хүч бууран, ядарч, сулбайх нь олон байж мэдэх учир эрүүл мэнддээ илүү их анхаарах хэрэгтэй. Унтаж амрахдаа илүү цаш зарцуул, эрүүл хүмүүс эрүүл ахуйн байдлын эрхэмлэн, биеийн тамираар хичээллэхэд л хангалттай. Таны зөн совин нэмэгдэн орчин тойрныхныхоо сэтгэл санааг зөв таамаглах бөгөөд энэ нь тэдэнд жилийн хамгийн хүнд нөхцөл байдлуудыг зөвөөр дүгнэн, ирээдүйгээ тодоор харж байгаад нь туслана. Мөн та амьдралын нэг хэвийн уйттартай байдалд дургүй хүмүүс. Тийм болохоор энэ жил аялал зугаалгад явах нь дээр. Тэгэх боломж байхгүй бол амралтынхаа өдрүүдэд үзэсгэлэн, концерт шоу үзэж байх хэрэгтэй. Цэвэр агаарт идэвхитэйгээр амарч, өвөл цанаар гулган, зун усанд сэлж, тоглоом тоглох нь тааламжтай. Энэ ордод төрсөн олон хүний хувьд эхлэлийг өнгөрсөн оны намар буюу өвөл тавьсан ажил төрлийн өөрчлөлт 2010 онд гарна. Ихэнх хүмүүс эрх мэдэл, хөрөнгө мөнгө бүхий хүмүүс дэмжлэг үзүүлэх агаад тэдний өгсөн ихээхэн хэмжээний зээл цаашдын үйл ажиллагаанд нь хүчтэй түлхэц болно. Нэн ялангуяа хоёрдугаар сараас энэ үйл явц өрнөх бөгөөд оныг дуустал үргэлжилнэ. Ажил хэргийн хамтрагч, анд нөхөд, ойр дотны хүнээс нилээн хамааралтай байх магадлалтай. Тийм болохоор тэдгээр хүмүүстэйгээ эвтэй найртай байснаар энэ онд амжилтад хүрэх боломжтой болно.

------------------------

Мэлхий
(6/22-7/22)

Оны эхний хагаст хүүхдүүдийнхээ тухай гэнэтийн таагүй зүйл сонсохгүйн тулд тэдэнд ихээхэн анхаарал халамж тавь. Энэ жилд эрчүүд нь идэвхтэй, хөдөлгөөнтэй, тачаангуй, эмэгтэйчүүд нь романтик дэврүүн байна. Эрүүл мэндийн хувьд ахимаг настай яс, бөөр, нуруу нугасны архаг өвчтэй хүмүүс анхаарвал зохистой. Олонх хүмүүсийг шүдний өвчин зовоож магадгүй. Идэвхтэй, эрч хүчтэй, үр бүтээлтэй жил болно. Гэхдээ жилийн эхний саруудад ажлын эрч хүчээ бага зэрэг бууруулж карьер хөөх санаагаа багасгаж харилцааны хүрээгээ хумьж, өөртэйгөө ажиллавал зүгээр болохыг од эрхэс зөвлөж байна. Зөв бодолтой, ухаалаг алхамтай хүмүүс албан хаагчид тушаал дэвшиж цалин нэмэгдэх бизнесмэнүүд ашигтай санаа хүлээн авч ашгийн найдвартай эх булагтай болох боломж байна. Энэ ордныхонд шинэ ажилд орох магадлал өндөр байна. Ажил хэргийн болон арилжаа наймааны аялал ашигтай байх тул гэртээ гар хумхин суулгүй яв. Холын хот, улс орнуудад та шинэ мэдлэг, шинэ холбоо хэлхээ, санхүүгийн ирээдүйтэй шинэ үйл ажиллагаа, зарим нэг нь шинэ хайр дурлалаа ч олж болзошгүй. Санхүүгийн байдал тогтвортой сайжрах хандлагатай байна. Хайр дурлалын хувьд амжилттай. Ялангуяа эрчүүд эсрэг хүйсийнхээ хүний анхаарлыг хялбархан татаж чадна. Эрүүл мэнд тун сайн байх тул ер бусын идэвхтэй байж чадна.

-------------------------------

Арслан
(7/23-8/22)

2010 гол зорилго бол өнгөрсөн оны ололт амжилтаа ашиглан шинэ онд улам амжилттай ажиллаж, амьдрах явдал юм. Ганц бие хүмүүс хайртай хүнтэйгээ уулзах магадлалтай. Гэр бүл бололцоход 9-р сар хамгийн тохиромжтой. Онцын ноцтой өвчин тусахгүй, эрүүл мэндийн хувьд тайван жил. Орчин үеийн хоолны дэглэм, эрсдэлтэй спортын төрлүүд, шинэ эм тарианаас болгоомжил. Болгоомжгүй, яаруу сандруу байдал осол гэмтлийн шалтгаан болж болно. Энэ онд хамт олон дотроо байр сууриа бэхжүүлэх сайхан боломж байна. Аялал жуулчлал, шинжлэх ухааны экспедици амжилттай болно. Гэхдээ алс хол газар удаан хугацаагаар яваад хэрэггүй. Санхүү карьерын хувьд өнгөрсөн жилийнхээс бага зэрэг сайжирна. Албан тушаал дэвшихгүй байсан ч гэхдээ 4 сард дэвших магадлалтай. Амжилт таны одоогийн байр суурийг бататгаж өгнө. Мөрийтэй тоглоом, санхүүгийн эргэлзээтэй үйл ажиллагаа, шаардлагагүй зардал гаргахаас зайлсхий. Жижиг зүйлүүд ч анхаарлаа хандуулж бай. Эдгээр нь 9-р сард танд амжилт авч ирж магадгүй.

------------------------

Охин
(8/23-9/22)

Хэрэв та төрөлхийн хөдөлмөрч чанар, цагаа олж ухаалаг шийдвэр гаргадаг чадваруудаа зөв ашиглавал таны хувьд 2010 он туйлын амжилттай байх болно. Хайр дурлалын хувьд олон адал явдалтай учрах боловч, хэтрүүлбэл тийм ч таатай бус. Гэр бүлийн хувьд туйлын тайван жил байх болно. Оны эхний хагаст шинэ байр худалдан авах буюу эсвэл байрны нөхцөлөө сайжруулж солино. Үүнийг хийхэд тийм ч төвөгтэй бус байна. Учир нь, эцэг эх. хамаатан садангууд тань туслах болно. Эрүүл мэндийн хувьд оношийг нь тогтооход хүнд өвчин тэр дундаа элдэв хордлого ба ходоод гэдэсний өвчин тусах өндөр магадлалтай. Амралтаа хөдөө гарч эсвэл зөөлөн уур амьсгалтай орнуудад өнгөрөөвөл өвлийн сарынхаа эрч хүчийг олж авна. Мэргэжлийн салбарт тийм ч таатай бус байна. Амжилт хүлээгээд хэрэггүй л болов уу. Гэвч үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүсийн ажил цэцэглэн хөлжих болно. Хувийн үйлдвэрлэл, үйлчилгээ шинээр эрхэлж буй хүмүүс их амжилттай байх болно.

-----------------------------------

Жинлүүр
(9/23-10/22)

Таны 2010 оны гол зорилго нь үр бүтээлчээр сэтгэх, төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах юм. Та өөртөө итгэлтэй байвал санаачилсан, эхэлсэн бүх ажил үйлс нь амжилттай бүтнэ. Тэвчээргүй байх ялангуяа ямар ч төсөөлөлгүйгээр ажлаа эхлүүлэх нь бүтэлгүйтлийг дагуулна. Хайр дурлалын харилцаанд сэтгэл хангалуун байх жил. Харьцаа тасарсан хосууд харилцаагаа сэргээж магадгүй. Таны хувьд дотоод сэтгэлээ эрчимтэй шинэчилнэ. Танилуудынхаа хүрээг өргөсгө. Энэ хэлхээ холбооны хүчээр та илүү өндөр хүрээлэлд очно. Хүнд үед сайхан сэтгэлтэй хүмүүс, найз нөхөд дотныхон тань тусална. Төлөвлөгдөөгуй ихээхэн мөнгийг хамаатнууддаа зарцуулна. Амттанг бүү хэтрүүлэн хэрэглэ. Илүүдэп жинтэй болж, бодисын солилцоо алдагдаж магадгүй. Идэвхтэй амрахыг зөвлаж байна. Гэхдээ аюултай адал явдалд бүү орооцолд. Хэрвээ өнгөрсөн үүрэг хариуцлага, түнш болон хуучин ажилтай холбоотой асуудлыг нэгдүгээр сард шийдэж чадвал гурав, дөрөвдүгээр сард уран бүтээл цэцэглэн хөгжиж эхэлнэ. Гагцхүү хоёр болон зургаадугаар сард учрах бага ч атугай саад бэрхшээп нь санасан бодсон зүйлээ хэрэгжүүлэхэд саад болно гэдгийг бүү март. Дээрх нөхдөл байдал наймдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нийгэмд гарсан өөрчлөлтүуд нь олон хүний амьдралд нэмэлт хүндрэл авчрах болно. Гэвч аравдугаар сарын дараа таны байдлыг засварлаж, он дуустал ажлаа амжилттай эрхлэх болно.

---------------------------

Хилэнц
(10/23-11/21)

Таны энэ жилийн гол зорилго бол залхуурахгүй, идэвхтэй байх явдал юм. Тэгвэл та атаархахгүй байхын аргагүй аз, амжилттай байх нь. Хайр дурлалын хувьд маш одтой байна. Ганц бие хүмүүс хайр дурлалынхаа эрэлд гарч түүнийгээ олж гэр бүл болбол од эрхэс туйлаас ивээх болно. Гэр бүлийн хувьд та хэдийгээр төрөлхийн эрх чөлөөг эрхэмлэгч боловч хүнд хэцүү өдөр тутмын ажлын дараа эргэн очдог хүн тань үгүй бол амьдрал утга учраа алдах мэт санагддаг болно. Иймээс гэр орон гэр бүл таны анхаарлын төвд байх болно. Та өөрийгөө шинээр мэндэлсэн мэт мэдэрч амьдралынхаа багагүй хэсгийг өнгөрүүлсэн хүнээ өөрөөр харж чадвал түүнээсээ урьд нь олж харж чадаагүй олон сайхан чанаруудыг илрүулж чадна. Эрүүл мэндийн хувьд энэ онд учрал ихээхэн ажлуудыг амжуулж чадахаар сайн байна. Ресторан, бар, романтик үдшийн зоогийн амтанд хэтэрхий автвал юуны өмнө ходоод гэдэсний замын өвчинд өртөх болно. Түүнчлэн бодисын солилцоо. харшлын өвчнүүдээс сэргийл. Амралт аяллын тухайд та хэдийнэ гэрсэг нэгэн болсон байна. Хэрвээ танд гадаадад ажиллах санал ирвэл татгалзах хэрэггүй гэдгийг зөвлөе.

---------------------------

Нум
(11/22-12/21)

Ирж буй онд хувийн ба мэргэжлийн хүрээнд томоохон өөрчлөлтүүд гарна. Ялангуяа хоёрдугаар сараас та дээд удирдлагынхаа талархлыг хүлээж, нийгмийн шинэ түвшинд гарна. Энэ нь ойрын хоёр гурван жилийн тань материаллаг байдлыг дээшлүүлэх, тогтмол орлогыг бий болгоно. Та мөнгөтэй нэгэн болно. Хувийн бизнес эрхлэхэд таатай жил. Олонх хүмүүс гэр бүлтэй болно. Гэр бүлийн хүрээнд олон шинэ үйл явдлууд болно. Тэр дундуу нас тогтсон хүмүүс эхнэр нөхөр, үр хүүхдээрээ бахархаж амьдрах үе. Харьцаа тасарсан байсан хосууд түүнийгээ сэргээх боломжтой. Эрүүл мэнд, эрч хүч, сэтгэл санаа мэдрэгдэхээр сайжирч, элдэв хүндрэлүүдийг төвөггүй даван туулна. Энэ нь санхүүгийн хундрэлгүй элбэг байсны хүчинд эрүүл мэндэдээ анхаарал тавьж чанартэй хоол хүнс хэрэглэх талаар анхаардаг болсны ач тус юм. Хувийн болон ажил хэргийн аялал жуулчлалд таатай.

----------------------

Матар
(12/22-1/19)

Шударга байж, хүмүүсийн амхаарал өөртөө татах гэж элдвээр оролдох хэрэггүй гэж од эрхэс танд зөвлөж байна. Ерөнхийдөө ашиг орлого тогтвортой сайн байж ажил хэрэг бүтэмжтэй байх эерэг нөлөөтэй жил болж өнгөрнө. Зорилгодоо тууштай тэмүүлсэн хүмүүс амжилтад саадгүй хүрэх боломж дүүрэн угтаж байна. Өөрийнхөө мэдлэг чадвартаа найдаад урагшаа зоригтой яваарай. Энэ бүх юмаа баримталбал ирээдүйд таныг том боломж хүлээж байна. Хайр сэтгэлийн хувьд гэр бүлдээ цаг зав гаргаарай. Жилийн дунд үед нууцхан хайр сэтгэлд татагдаж болох ч өөрийн гэр бүл хайр сэтгэлээ хамгаалан үлдэж чадна. Та жилийн сүүлчээр хайтыгаа бурхан мэт тахин, гэр бүлээ батжуулна. Тавдугаар сард та хийсэн ажил бүхэн саадгүй бүтэх тул томоохом ажил хэргийн төлөвлөгөөндөө энэ үеийг тодоор тэмдэглэ. Харин зургаадугаар сард осол гэмтлээс болгоомжил.

----------------------------

Хумх
(1/20-2/18)

Энэ онд од гарагс шударга хичээнгүй хүмүүсд тусална. Тэднийг шинэ ажлын амжилт хүлээж байна. Та өөрийн идэвхи зүтгэл, ажил хэрэгч байдлаараа эргэн тойрныхноо гайхширлыг төрүүлнэ. Зохион байгуулалттай, далайцтай ажил эхлэж, ажлын хүрээгээ өргөжүүлэн тэлэхэд хамгийн тохиромжтой мөч. Таны гол зорилго бол хувь заяанд олдох боломжийг алдахгүй байх явдал юм. Таны хайрыг бүрэн эзэмдэж байгаа хүнд та бүхнээ зориулж болно. Ганц бие хүмүүс гэр бүлийн амьдралтай болох магадлалтай. Гэр бүлийн хүмүүсийн харилцаанд онцын өөрчлөлт гарахгүй. 7, 9-р сард эөрчил ширүүсэх боловч та байдлыг бүрэн эзэмдэж зөв гольдролд нь оруулах болно. Эрүүл мэндтэй холбоотой асуудал таны санаа сэтгэлийг төдийлөн зовоохгүй. Оны сүүлчээр илүү их эрч хүчтэй болж, нэр хүнд тань өснө. 5 болон 10 сард холын аялалд явж, дасал болсон хоол, уур амьсгалыг солих хэрэгтэй. Жилийн турш эрхэлж байсан ажил үлэмж хэмжээний орлого авч ирж, цаашдын ажлаа өргөжүүлэх тухай бодох болно. Ажил мэргэжилтэй холбоотой оргил үе 10,11,12 сар байх болно. Олон хүмүүс үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой азтай явдал тохиолдож магадгүй.

----------------------------------------------

Загас
(2/19-3/20)

2010 онд та гол зорилго нь тайван ажиллаж, зарлагаа орлогоосоо давуулахгүй байх, аливаа эрсдэлтэй аялалд явахгүй байхад оршино. Эрс өөрчлөлт бүү хий. Амлалтаа бүгдийг нь биөлүүл. Энэ онд таны сэтгэлийг гонсойлгох цорын ганц зүйл бол хайртай хүмүүстэйгээ харьцах хөнгөмсөг найдваргүй харьцаа юм. Энэ онд та гэр бүлтэй болж чадна. Хосуудын хайр дурлал өөрсдийгөө золиослож чадахаар тийм хязгааргүй байна. Олон хүний хувьд энэ жил хамгийн нандин хүсэл, мөрөөдлөө биелүүлэх амжилттай жил байх болно. Энэ нь дүр төрхөө өөрчилж, өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдсэнтэй холбоотой. Үр хүүхдүүддээ орлого мөнгөнийхөө ихэнхийг зарцуулна. Эрүүл мэнд сайн. Уулыг ч эргүүлэх хүчтэй байна. Та олонтой харьцах, аялах зугаалах зэргээр дутмаг байдаг тул ядарч сульдах нь амархан байна. Зун эгзэгтэй үе ирэх бөгөөд болгоомжтой байж зөрчилдөөнөөс эайлсхийхгүй бол та хохирогч болж үлдэх магадлалтай байна. Олонх тань оршин суух газраа солин цагаачилж болзошгүй. Мэргэжлийн ажил хэрэг маш бүтэмжтэй. Санхүүгийн байдал бүрэн тогтвортой. Цаашид сайжрах хандлагатай. Жолооны ард цагийг бага өнгөрүүл. Олон нийтийн тээврийн хэрэгсэл дотор ч болгоомжтой бай. Бассэйн, саун, фитнесс төвд оч. Дорнын бие хамгаалах урлаг эсвэл иогоор хичээллэ. Албан тушаал дэвшихгүй боловч одоогийн байр сууриа бэхжүүлнэ. Хариуцлагатай ажил үүргээс бүү татгалз. Та түүнийг хялбархан хийж чадна. Их уншиж мэдлэгээ тэлж өргөжүүлнэ. Сурагч оюутнууд энэ онд авьяас билгээрээ гялалзана. Эцэг эхчүудэд сурган хүмүүжүүлэх авьяас илэрч хүүхдүүдийнхээ ерөнхий хөгжил, сурлагад тусална. Их мөнгө зарж, ашиггүй худалдаа хийхээс татгалз. 2 сараас 6 сар хүртэл чухал гэрээ хэлэлцээр бүү байгуул.Харин 11 сард ашигтай гэрээ хэлцэл байгуулж чадна. 9 сараас санхүүгийн байдал дээшилнэ.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jan.04.10 5:51 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
2010 оны 02-р сарын ерөнхий зурхай


Хонь
(3/21-4/19)

Энэ сард зарим зүйлс сэтгэлийн тань түгшээх боловч ажилдаа амжилт гаргахад саад болохгүй. Ажил хэргийг гүйцэтгэхдээ өөрийн хүсэл сонирхлыг дага. Аливаа шинэ санал эрс өөрчлөлт авч ирнэ. Бусадтай харьцахдаа гаргадаг жижиг алдаанууд чинь таны ажилд саад болж магад. Иймээс энэ сард харилцааны тэнцвэрт байдлыг эрхэмлэ. Ялихгүй маргаан түншүүдийн харилцаанд хүндрэл учруулах боловч ажил хэрэг цаашид хэвийн явагдах болно. Сарын сүүлийн арав хоногт санхүүгийн байдал эрс сайжирна. Нягт нямбай ажилласны үр дүнд арилжаа наймаа маш амжилттай явагдана. Сарын хоёрдугаар хагаст томилолт юмуу ажил хэргээр нэг тийш явахад маш тохиромжтой. Хувийн амьдралд тийм ч таатай биш байна. Өнгөрсөн асуудлуудын улмаас тогтвор муутай гэр бүлийн харилцаа эвдэрч магадгүй гэсэн ч ойр дотны хүмүүсийн нөлөөгөөр энэ байдлаас гарна. Хайртай хүмүүсийн бат бөх харьцаанд зөрчил үүссэн ч энэ байдлаас гарах аргаа олно. Ажлын хэт их ачаалалтай байх бөгөөд гэр бүлдээ энэ стрессээ авч очихгүй байхыг хичээ. Түр зуурын аар саар маргааныг эс тооцон сайн унтах, дуртай зүйлээ хийхэд таатай байна. Сэтгэл санаагаараа та хаа нэгтээ амралт зугаа цэнгэлийн сайхан мөрөөдөлт ертөнцөд байна. Хамгийн дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрөөхийг хичээ. Гэхдээ харилцан ойлголцолд хүрэхийн тулд та бага зэрэг буулт хийх харэгтэй байна.

------------------------

Үхэр
(4/20-5/20)

Сарын эхээр таны сэтгэл санаа өөдрөг сайхан байна. Та ямар ч хүнд хэцүү ажилыг хийж чадах эрч хүчтэй мэт санагдана. Шинээр ажил эхлэх, өөрийнхөө төсөлд санаа нэгтнүүдээ татах, нийтэч байхад сайхан байна. Сарын дундуур эмэгтэйчүүд шинэ танилаас зайлсхий. Учир нь хүмүүсийн нөлөө таны зорилгын амжилтанд саад тотгор болно. Хайр дурлалын харьцаа аюултай байна. Хууртагдаж гансарч болзошгүй. Сарын сүүлээр сэтгэл санааны хөөрөлт үл ойлголцох байдалд оруулж, дотныхоо хүмүүсээс салах шалтгаан болно. Хуурамч саналуудаас зайлсхий. Гэнэтийн танил, хэрцгий байдлаас зайлсхий. Харин уран бүтээлч хүмүүсд энэ өдөр амжилт авчирна.

----------------------------

Хамтатгах
(5/21-6/21)

Энэ сар бол таны нууцхан ажиллаж, төлөвлөгөө зохиох үе. Таны ажил мэргэжлийн идэвхи өндөр байна. Өмнө нь танаас туслалцаа авч байсан олон хүн өөрийг тань дэмжиж байна. Энэ сард зээл авах, ивээн тэтгүүлэх тухай таны санал хэлэлцэгдэж магадгүй. Гэхдээ хамгийн азтай нь л хүссэн зүйлээ авч чадна. Албан хаагчид ямар нэгэн шинэ зүйл хайх хэрэгтэй гэдгээ ойлгоно. Хэрэв та үнэхаар хувиараа шинэ ажил эхэлбэл гэрээрээ ажлаад үз. Эсвэл гэр бүлийнхнээсээ хэн нэгнийг татан оролцуулбал хамгийн зөв шийдвэр байх болно. Та мөнгө санхүүгийн байдал тийм ч тогтвортой байхгүй. Бизнэс эрхлэгчид болон санхүүгийн ажилтнууд их цаг, хүч шаардагдах шалгалтад орж болзошгүй. Хамтын хөрөнгийн талаар хамтрагчтайгаа нэлээн ноцтойгоор маргалдан үр дүнд нь олсон мөнгөнийхөө талыг алдаж мэдэх нь. Үүнээс болж байдал тийм ч дордчихгүй. Таныг бүхэл сарын туршид тэжээж байх орлогын далд, албан ёсны бус эх сурвалжийг мартах хэрэггүй.

---------------------------

Мэлхий
(6/22-7/22)

Үйл ажиллагааны шинэ чиглэл ирэх орлогын шинэ эх үүсвэр хайх, хамтын үйл ажиллагаа зэрэг нь бүтэл муутай байна. Гэвч уйгагүй хичээнгүй хүмүүсийн гаргасан өвөрмөц санаа өөрсдөд нь төдийгүй найз нөхөд, хамт олонд нь маш их үр ашиг өгнө. Залуу хүмүүсийн хувь заяаг зохицуулж, эрх ашгийг нь хөндөх гэсэн аливаа оролдлогод туйлын тэсвэргүй хандана. Хүүхдээ хамгаалах эцэг эхийн байгалийн зөн билгийг сонсвол болзошгүй таагүй явдлаас хамгаалж чадна. Удирдагч хүмүүсд үйл ажиллагаагаа гол зорилгоо тодорхойлоход чиглүүлнэ. Гэхдээ алс ирээдүй гэлтгүй ойрын төлөвлөгөө, зорилгоо тодорхойлбол оновчтой үр дүнтэй байх болно. Сарын хоёрдугаар арав хоногт гэр бүл, дотны хүмүүсийн хоорондын харьцаа муудна. Энэ тал дээр та маш их хүч зарцуулж байж өчүүхэн бага үр дүнд хүрнэ. Хайр дурлалын хувьд атаархагчид, нууц дайснуудаасаа хараагаа бүү салга. Нөхцөл байдал ба түншүүдийн мэргэжлийн бус үйлдлээс шалтгаалж таны найдвар, төлөвөлөгөө нурж болзошгүй байна.

-----------------------------

Арслан
(7/23-8/22)

Сарын эхний үед гэр бүл болон хайр сэтгэлийн хувьд тогтворгүй, аахар шаахар хэл ам их байх болно. Үл ойлголцол ноёлоно. Цэцэн ухаан, сэтгэл санааны өгөөмөр байдлыг илэрхийлсэн сар. Ямар ч зүйлийг хялбархан эзэмшинэ. Худалдах, худалдан авах, гэрээнд гарын үсэг зурах, зочид хүлээн авахад сарын дунд үе таатай. Сарын сүүл үед та өөрийн санаа бодлоо бусдынхаас дээгүүр тавьсанаар санхүүгийн алдагдал эсвэл нэр хүнд унах алдааг гаргана. Тавьсан зорилгоосоо буцах хэрэггүй, бүх боломжоороо ажиллахыг хичээ. Гэхдээ энэ үедээ хөрөнгөө хэмнэ.

------------------------------

Охин
(8/23-9/22)

Энэ ордынхон янз бүрийн шалтгаанаар ажлаасаа халагдаж магадгүй. Иймээс ажилдаа хянуур, нямбай хандаж, удирдлагуудадаа өерийгөө бүрэн дүүрэн, зөв ойлгуулах тал дээр анхаар. Хэрвээ ажил дээрээ таагүй асуудалд орооцолдсон бол асуудлыг шийдэх хамгийн шилдэг арга нь хувийн болон гэр бүлийн бизнес эрхлэх явдал гэж од эрхэс зааж байна. Материаллаг байдал тогтвортой бус байх бөгөөд сарын гуравдугаар хагаст улам илэрхий мэдэгдэх болно. Танд эцэг эх дотны хүмүүс тань дуртайяа тусална. Бизнес эрхлэгчид зээл авбал үр ашигтай байх болно. Энэ сард шинэ байранд нүүж орох, томоохон засвар эхлэх эсвэл байр худалдан авч магадгүй. Үүнээс гадна таны гэр бүлд олон баярт үйл явдлууд тохиолдоно. Залуу хосууд хүүхэдтэй болж магадгүй. Архаг хууч өвчнүүдтэй холбоотойгоор ядарч, сульдаж болзошгүй. Эрүүл мэндээ анхаарч спортоор хичээллэснээр энэ асуудыг бүр мөсөн шийдэхгүй юм гэхэд хөнгөвчилж болно.

-----------------------------

Жинлүүр
(9/23-10/22)

Тайван сар. Ажил төрлөө өргөжүүлах, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөтгөх, шинэчлэх тухай бодоцгооно. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахад таатай. Бизнесменүүд сарын эхний хагаст томоохон зээллэг эсвэл ивээн тэтгэгчийн тусламж хүлээн авна. Санхүүгийн байдал бүрэн тогтвортой байна. Урьд хийсэн ажлынхаа төлөө муугүй мөнгө авна. Хувийн амьдрал таатай байж, та гэр бүл, үр хүүхэддээ их цаг зарцуулна. Залуу хосууд тусдаа гарч, өөрийн байшинтай болно. Үр хүүхэдтэй болох магадлалтай, Эрүүл мэндийн байдал туйлын тогтвортой байна. Настай хүмүүсийн архаг хууч сэдэрч болзошгүй. Залуучууд оройн цагаар сэжиг бүхий газраар бүү яв. Олон хүн цугларсан газар, найр наадмаас татгалз. Хэрүүл маргаанаас зайлсхий. Зоригтой гаргасан шийдвэрүүд хангалттай амжилттай байх тул залуус ажил хэрэгч эрч хүчтэй байдлаа үр дүнтэй зүйлд ашигла.

-----------------------------

Хилэнц
(10/23-11/21)

Багаар ажиллах болон ашигтай мэдээлал цуглуулахад таатай байх боловч онцгой амжилтад хүрч чадахгүй. Олонх нь албан тасалгаагаа тохижуулах, өргөсгөх, шинэ ажлын байртай болох төлөвлөгөө зохионо. Мөн шинэ түншүүд хайж эвсэл байгүулахыг хүснэ. Ингэсэн нь ч хамгийн зөв шийдвэр болно. Томоохон шинэ төслийн ажлыг дараа сарын дунд үе хүртэл хойшлуул. Харин эрхэлсэн бусад жижиг сажиг ажлаа дуусгаж, үр дүнг нь үзнэ. Та гэр бүлээсэа халуун дулаан сэтгэлийн эх булгийг авна. Гол нь сарын эхний долоо хоногт сэтгэл хөдлөлөө барь. Хэт сэтгэл гутрал, хямралаас болж буруу шийдвэр гаргах, найз нөхдөөсөө татгалзаж магадгүй байна. Энэ сард таны хувьд хайр дурлал галзуурсан хүсэл ташаал биш харин хайртай хүнээ байнга үгүйлсэн тогтвортой мэдрэмж байх болно. Эрүүл мэндийн хувьд шүд, арьс үсэндээ анхаарал тавь. Вирусын халдвар авахгүйн тул урьдчилан сэргийлэх тарилга хийлгэ.

---------------------------

Нум
(11/22-12/21)

Албан хаагчид ажил дээрээ хүнд байдэлд орно. Гэвч сарын сүүл руү байдал сайжрах тул тэвчээртэй хүлээ. Олон хүмүүсд шинэ ажлын санал ирнэ. Хуучин шинийн хооронд сонголт хийхэд хэцүү байх болно. Холын түншүүдийн хатуу байр сууринаас болж гэрээ хэлцэлүүдээ эргэн харахад хүрнэ. Мэргэжил нэгт нөхөд эсвэл дотны хүнээсээ томоохом туслалцаа авна. Сарын гуравдугаар арав хоногт ажил амьдралын үндсэн асуудлууд шийдэгдэж, таны зүтгэлийг удирдлага зохих ёсоор үнэлнэ. Та ямэр нэгэн тэргүүн туршлага нэвтрүүлэх багийн эхлагчаар томилогдож магадгүй. Энэ нь магериаллаг байдлыг тань тогтворжуулж, шат ахиулж өгнө. Ажил хэрэг ихтэй байх тул хайр дурлалын асуудалд зарцуулах цаг хугацаа тун бага байна. Эмэгтэйчуүд гоо сайхны салонд олон удаа оч. Энэ нь таны гадаад үзэмж төдийгуй сэтгэл санааг сэргээнэ. Сарын турш сэтгэл санаа өндөр байж, амьдралын баяр баясгаланг өөртөө эргүүлнэ.

----------------------------

Матар
(12/22-1/19)

Энэ сард байгуулсан ажил хэргийн олон харилцаа холбоо сарын сүүл рүү таны бизнесийг томоохон амжилтад хүргэж магадгүй. Та амлалтадаа хааяа хүрдэггүй тул дайснууд, өрсөлдөгчдийнхөө үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Сарын эхний арав хоногт уран бүтээлийн үйл ажиллагаанаасаа таашаал авна. Сарын хоёр дахь арав хоногт түншүүдтэйгээ тохиролцож чадвал багагүй амжилтад хүрч гүйцэтгэнэ. Гурав дах арав хоногт санхүүгийн дотолдол гарч уран бүтээлийн болон албан тушаал дэвших үйл явц зогсонги байдалд орж магадгүй. Таны хөдөлмөрч ба алсыг харах чадвар сарын эцсээр материаллаг асуудлуудаа шийдэх зөв гарцыг олж чадна. Таны дотны хэн нэгэн анхаарал бага тавьж байна гэж гомдоллосноос болж таагүй яриа өрнөнө. Сарын хоёр дахь хагасаас та дотны хүмүүсийнхээ ажил хэргийг хөөцөлдөн өөрийнхийгөө ч мартана.

-------------------------

Хумх
(1/20-2/18)

Энэ сарын эхний хагас идэвхитэй, ачаалал ихтэй өнгөрнө. Ажил хангалттай их байх учир хүчээ тарамдаж болохгүй. Энэ үед таны амжилтад зөвхөн хамтрагчийн тань таарамжгүй, дарамттай харьцаа л саад болно. Ажил хэрэг нэгэн хэмээр урагшилна. Ажиллах чадвар хязгааргүй мэт байна. Аялалд явах нь бизнесийн холбоогоо өргөжүүлэх цаашдын ажил хэрэгт тань тус болох танилтай болгоно. Төр захиргааны албанд ажилладаг хүмүүс ажлаа сольж хувийн фирмд төвөггүй орно. Санхүүгийн байдал маш тогтвортой байна. Их хэмжээний мөнгө авч түүнийгээ амжилттай явж байгаа бизнес, гэр ормоо тохижуулахад зориулна. Сарын гуравдугаар арав хоногт ажил хэргийн түнш гэр бүлийн гишүүдтэй холбоотой их мөнгө орж ирнэ. Дараа сараас урьтаж эхэлсэн ажлаа дуусгах талаах санаа тавьж яаравчил. Энэ үед амралттай холбоотой удахгүй амжилттай болох төлөвлөгөө боловсруулна. Гэр бүлийн тань түншүүдээс хэн нэг нь танайхыг орхин явна. Үүнд та маш их санаа зовон өвдөж магадгүй. Энэрэнгүй бай. Уучлалт хүсч бай. Хайртай хүмүүсийн харьцаа түгшүүртэй, зөрчилтэй байна.

--------------------------

Загас
(2/19-3/20)

Таатай сар. Ажил амжилттай бүтэж, өр зээлээ төлнө. Материаллаг асуудлуудаа шийдвэрлэж санасан бодсоноо хэрэгжүулж чадна. Үүний хажуугаар хүндрэлтэй асуудлууд ч гарна. Бичиг баримтаа алдаж, хамтран ажиллагсадтайгаа муудаж болзошгүй. Аливаа зуйлийг батлах гэж улайран зүтгэхийн оронд эв зүйгээр шийд. Эрс өөрчлөлт хийхээс бүү эмээ. Ганц бие хүмүүсийг романтик учралууд хулээж байна. Хайртдаа баяраар гоёмсог бэлэг авна. Хүүхдүүд амжилтаараа таныг баярлуулна. Тэдэнтэй цагийг удаан өнгөрүүл. Хайр дурлалын талбар дээр амжилт хулээж байна. Зугаа цэнгэлээс бүү татгалз. Ажлаа зохицуулж амралт авахад тохиромжтой. Сарын хоёрдугаар хагас романтик харилцаанд тааламжтай. Эрүүл мэндийн хувьд сайн байна.

_________________
\_o_/


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 164 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited