#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.20.18 9:44 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 12 posts ] 
Author Message
PostPosted: Aug.06.09 1:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Менежментийн үйл явц ба менежерийн ажил /менежменийн үүсэл хөгжил, онол урсгалууд/

Энх-Орчлон дээд сургууль Менежментийн үйл явц ба менежерийн ажил Лекц 2009 он

Менежмент гэдэг нь байгууллагын зорилгод хүрэхийн тулд нөөцүүдийг үр ашигтай, үр дүнтэй арга замаар төлөвлөж шийдвэр гаргах, зохион байгуулах, манлайлах, хянах үйл ажиллагаануудын нэгдэл мөн.

Менежмент гэж юу вэ?
Ер нь хорвоод удирдлагагүй юм гэж үгүй бөгөөд түүнээс нийгэм, түүний бүлгийн удирдлагын тухай ярихын тулд байгууллага, менежмент, менежер гэсэн З ойлголтыг харилцан уялдаатай авч үзэх хэрэгтэй болно гэдгийг менежментийн ухаан баталсан юм. Англи хэлний \"to manage\" \"менежмент\" гэдэг үг боловсрол олсон болон түүний төлөв тэмцэж буй бүх хүнд амьдрал практик дээр дэндүү ойлгомжтой болсоор удлаа. Дэлхийн улс орнуудад менежментийн ач тусыг 1930-аад оноос тодорхой мэдэрч эхэлсэн бөгөөд тэр үеэс удирдах урлагийг мэргэжил хэмээн үзэх болсон байна.

Дэлхийн улс орнуудад менежментийн ач тусыг 1930-аад оноос тодорхой мэдэрч эхэлсэн бөгөөд тэр үеэс удирдах урлагийг мэргэжил хэмээн үээх болсон байна. Хүмүүс хамтарч ажиллах нь ганц нэгээр хүч бололцоогоо дайчилснаас илүү ашигтай гэдгийг эртнээс мэдэрч байна. Өрх гэрийн амьдралаас эхлээд байгууллага, төр улсын үйл ажиллагаанд удирдагч, жолоодогч, чиглүүлэн хошуучлагчийн хэрэгцээг бий болгожээ. Менежмент бол аливаа байгууллагын өмнө тавигдсан зорилт хэрэгжүүлэх зарчим, арга барилыг багтаасан цогц асуудал юм.

Байгууллага байгууллагын хэлбэрүүд, байгууллагын нийтлэг хүчин зүйлүүд
Байгууллага нь менежерүүдийн ертөнцййн үндсийг бүрдүүлдэг ба менежментийн оршин тогтнох шалтгаан болдог. Иймээс байгууллага гэж юу вэ, байгууллагыг яагаад удирдах хэрэгтэй вэ? гэдэг асуудлаас эхэлж менежментийг судалъя. Байгууллага гэдэг нь нэгэн зорилгод хүрэхийн тулд зохион байгуулагдсан хамтран ажиллаж буй хоёр буюу түүнээс дээш хүмүүсийн нэгдэл мөн.

Төлөвлөлт ба Зохион шийдвэр гаргалт
Менежментийн үүрэг Аливаа байгууллагын менежмент тодорхой үүрэгтэй. Энэ үүргийг менежер хүн хариуцаж мэргэжил мэдлэгийнхээ ур чадварын дагуу хэрэгжүүлнэ. Францын эрдэмтэн А.Файоль менежмент төлөвлөх, зохион байгуулах, захирах, зохицуулах, хянах гэсэн таван үүрэгтэй гэж үзжээ. Эдгээр үүрэг нь менежерийн үүрэгтэй давхцан менежментийн функциональ тодорхойлолтонд орж байдаг. Дараагийн хичээлүүдэд дээрх үүргүүдийг тодорхой авч үзэх болно. Удирдлагад нөлөөлөх олон Зохион хүчин зүйлсийг харгалзан үзэх Төлөвлөлт байгуулалт зарчмуудыг А.Файоль, У.Тейлор, М.Вебер нарын зэрэг судлаачид боловсруулсан нь Зохицуулалт өнөө хүртэл удирдлагын янз бүрийн түвшинд тэдгээрийг хэрэгжүүлэх онолын үндэслэл Хяналт Захирах болж байна.

Менежерүүд, тэдний гүйцэтгэх үүргүүд, удирдлагын үе шатууд
Менежмент-менежер Ганц нэгээрээ хэрэгжүүлэх боломжгүй зорилгод хүрэхийн тулд хүмүүс хамтран ажиллаж эхэлсэн тэр үеэс менежмент үүссэн түүхтэй. Менежмент, менежер гэсэн ойлголт нь удирдах, жолоодох, манлайлах гэсэн утга бүхий англи үгнээс гаралтай, менежментийг үйл ажиллагаа болох талаас нь хялбаршуулан авч үзвэл энэ нь хүмүүсээр ашигтай үйл бүтээлгэх, ажил хэрэг өрнүүлэх урлаг юм.

Удирдагч, менежер, манлайлагч...
Удирдагч- шинэ жанжин шугам, алсын хараа, зорилго, зарчим, үнэт зүйлс, чиглэлийг тодорхойлогч, түүндээ бусдыг зоригжуулан удирддаг хүн.
Менежер- Байгууллага, группын хүний болон бусад нөөцийг тогтсон журам, дүрэм, зарчмын дагуу захирдаг, зохицуулдаг хүн.
Манлайлагч- Ажил үйлс, үг яриа, үйл хөдлөлөөрөө бусдыг үлгэрлэн манлайлагч. Менежер юмыг зөв хийдэг хүн. Удирдагч бол зөв юм хийдэг хүн.

Удирдлага
Удирдлага бол баигууллагын зорилтуудыг томъёолж түүнд хүрэхийн тулд зайлшгүй төлөвлөх, зохион байгуулах, идэвхижүүлэх, хянах үйл явц юм. Зохион байгуулалт болон удирдлагын салбарын тэргүүний онолч Питер Ф. Друкер удирдлагыг дараах байдлаар тодорхойлжээ. \"Удирдлага гэдэг нь зохион байгуулалтгүй бөөгнөрсөн хүмүүсийг үр ашигтай, бүтээмжтэй бүлэг болгон өөрчлөх үйл ажиллагааны онцгой хэлбэр юм\"


Менежерийн үүрэг
Менежерийн ажил байгууллагын өмнө тавигдсан зорилтыг хэрэгжүүлэхэд бүх хүмүүсийн хүчийг нэгтгэн зохион байгуулах чадвараас нь хамаардаг. Менежерүүдийн ажлын агуулга ойролцоо боловч, чиг үүрэг, арга нь өөр өөр байна. Менежерийн ерөнхий үүрэг юу болох нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай хэрхэн холбогдож чадах вэ гэдгээр тодорхойлогдоно.
Менежерийн үүрэг.
•Төлөвлөлт
•Зохион байгуулалт
•Хүн хүчний сонголт, хуваарилалт
•Идэвхжүүлэлт
•Хяналт
•Шийдвэр

Менежерийн ур чадвар Менежерүүд амжилттай ажиллахад хэд хэдэн онцлог бүхий дор дурдсан ур чадвартай байх хэрэгтэй.
техникийн, харилцааны, шийдвэр гаргах, сэтгэн бодох, оношлогоо шинжилгээний гэх мэт...

Менежментийн ур чадварыг хэрхэн эзэмших вэ? гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байна. Тухайн ур чадваруудыг өөр хоорондоо уялдаатай байж болох үндсэн хоёр эх үүсвэрээс эзэмшиж болно.
Үүнд: Боловсрол
Туршлага


Эх сурвалж эндээс слайдаар нь хараарай. /Энэ хэвээр нь татаж авч чадах хүн байна уу/
http://www.slideshare.net/Gelegjamts/ss ... cache=1235

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Aug.06.09 1:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Манлайлал гэж юу вэ?

Манлайлагч гэж хэн бэ?
Энэ нь албан тушаал уу, аль эсвэл хүний төрөлхийн авьяас чадвар уу гэдэгт тодорхой хариулт өгч олныг араасаа дагуулж, цаг үргэлж гайхамшигтай зүйлийг бүтээж байдаг жинхэнэ манлайлагчийн шинж чанар, хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг ролийн талаар тодорхой ойлголт өгнө. Ямар ч юмыг хийж бүтээх үйл ажиллагаа хоёр удаа явагддаг. Эхлээд хүний оюун санаанд бүтээгдээд дараа нь бодит байдал дээр хэрэгждэг. Хүний аливаа үйл ажиллагааны анхдагч алхам бол ямагт лидершип буюу манлайлал байдаг. Манлайлал бол хаашаа явах чигийг заагч луужин юм. Манлайлал, менежментээс ямар ялгаатай Манлайлал нь менежмент гэдэг ойлголтоос өөр зүйл юм. Тодорхой ажлыг хэрхэн сайн гүйцэтгэх вэ гэдэг асуудал менежментийн шийдвэрлэх зүйл. Харин ямар ажил хийж гүйцэтгэх вэ гэдэг лидершип буюу манлайллын хариу өгөх асуудал юм. Менежментийн ухааны агуу сэтгэгчдийн нэг Петер Дракерийн тодорхойлсноор “менежмент гэдэг нь юмыг зөв хийх арга бол манлайлал нь зөв юм хийх тухай ойлголт” юм. Менежмент гэдэг нь амжилтын шатаар зогсолтгүй, үр дүнтэй өгсөх замыг зааж өгдөг бол, манлайлал өгсөж байгаа шатыг маань зөв “хананд нь налуулсан” байх үүрэгтэй.
Манлайлал, менежмент 2-ын ялгааг та нарт илүү сайн ойлгуулахын тулд дараах жишээг толилуулъя. Шигүү ургасан өндөр хулстай ширэнгэн ой дундуур хэсэг хүмүүс зам гарган урагшилж байна гэж бодъё. Нэг хэсэг нь хадуур барин хулсыг хярган зам гаргах бөгөөд тэднийг үйлдвэрлэгчид буюу бүтээгчид гэе. Харин нэг хэсэг нь тэдний ард мохсон хадуурыг нь ирлэн, дүрэм журмыг боловсруулан, булчингийн хүч чадал сайжруулах хөтөлбөр боловсруулан, аль эсвэл хулсыг өшөө богино хугацаанд хадах арга технологи боловсруулан дагаж явна гэж бодъё. Тэр хүмүүс бол менежерүүд. Харин тэр хавийнхээ хамгийн өндөр ургасан модон дээр авирч гараад “биш ээ, бидний явах ширэнгэ өөр зүгт байна. Чиглэлээ өөрчил” гэж хашгирч замчилж байгаа нэг хүн байна. Тэр бол лидер. Хувь хүнийхээ хувьд ч, бизнесийн хамт олныхоо хувьд ч бид тасралтгүй “хулсаа хяргаад л байдаг”, маш завгүй ажиллаад л байдаг. Гэхдээ харамсалтай нь бид буруу ширэнгэн дундуур манаргаж явах нь олонтаа байдаг. Хурдтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгмийн орчинд манлайллын үүрэг роль урьд урьдынхаас илүү чухал болж байна.
Бидэнд чиглүүлж өгөх луужин хэрэгтэй байна. Хүрэх газар, явах зам маань тодорхой байх хэрэгтэй байна. Манлайлагч гэж хэн бэ? Англи хэлний Leader гэдэг үгийг ихэнх тохиолдолд удирдагч гэж орчуулдаг боловч бид “манлайлагч” гэж орчуулах нь зүйтэй юм. Яагаад гэвэл лидер буюу манлайлагч гэдэг нь зөвхөн удирдлагын хамгийн дээд түвшинд байдаг ганц хүний тухай ярьж байгаа ойлголт биш юм. Лидер нийгмийн аль ч хэсэгт байдаг. Байгууллагын аль ч түвшинд байдаг. Хот, суурин, жижиг сум, баг хаана ч гэсэн манлайлагч байдаг. Манлайлагч гэдэг нь албан ёсоор удирдах статус авсан хүн ч байж болно, аваагүй ч хүмүүс байж болно. Гагцхүү тэд бүхний манлайд л явж байдаг. Тэд бусдын хараагүйн түрүүлж хардаг. Тэд бусдынхаа урагшлах замыг засч байдаг. Тийм учраас тэд бусдын хүндэтгэлийг хүлээсэн хамгийн нөлөө бүхий хүмүүс байдаг. Манлайлагч буюу лидер бол албан тушаал биш, энэ бол бас генийн асуудал биш юм байна. Тэгээд энэ чинь юу гэсэн үг вэ? Энэ бол ур чадвар. Энэ ур чадвар нь бизнесийн топ менежерүүдэд ч хэрэгтэй, улс төрийн удирдагч нарт ч хэрэгтэй, үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүн шугамд ажиллаж байгаа эгэл жирийн ажилчинд ч хэрэг болдог тийм л ур чадваруудын нэгдэл. Энэ ур чадварыг эзэмшсэн хүн хамгийн өндөр амжилтад хүрэн боломжтой. Давуу тал, ялгаа нь тэр юм. Тэд зах зээлийн хатуу ширүүн өрсөлдөөний нөхцөлд ч, байгууллага дээрээ ч, Наран туул зах дээр ч, хөдөө суманд ч, дээд сургуулийн танхимд ч, Wall street-д, ер энэ дэлхийн хаана ч амжилт олдог юм.
Тэд хүссэн үр дүндээ хүрцгээдэг. Манлайлагчийн дөрвөн үүрэг
1. Үлгэрлэх–Үзэл баримтлал, эрхэм зорилгоо тууштай хамгаалж, бусдад үг хэл үйл хөдлөлөөрөө үлгэрлэж байх
2. Чиглүүлэх–Хүрэх газар, явах замыг зааж өгөх.
3. Бусдыг зоригжуулах–Хүмүүст юмыг үнэн сэтгэлээсээ хийж бүтээх боломж, нөхцлийг нь бүрдүүл өгөх
4. Нэгтгэх–Харилцан итгэлцлийн уур амьсгалыг бий болгож, хамт олноо нэгэн зүгт хөдөлгөх. Аливаа харилцаа хож-хож, буюу харилцан хожих хамааралд байх ёстойг үргэлж сана. Менежментийн ур чадварыг бид эзэмшцгээдэг. Дээр ярьсан тэр үүрэг ролиудыг бид хэрэгжүүлэх өөртөө үүрч болдог. Мянга мянган бизнес менежментийн сургуулиуд, сурах бичгүүд, профессор багш нар байна. Менежментийн мэдлэг, ур чадварыг бид эдгээр сувгуудаар дамжуулан олж авцгаадаг.Үүнтэй нэгэн адилаар лидерийн ур чадварыг эзэмшиж болдог. Лидер бэлтгэгдэж болно. Өөрөөр хэлбэл, та ч олныг араасаа дагуулан гайхалтай үр дүнд хүрч чаддаг лидер байх боломжтой. Гэхдээ хүн амьдралыг бодитойгоор харах хэрэгтэй. Хүний үйл ажиллагааны ямар ч талбар дээр бизнест ч, улс төрд ч, урлаг спортод бүгдээрээ шилдэг болдоггүй. Цөөхөн хүн л тухайн салбартаа бусдаасаа илүү тод гялалздаг юм. Шилдгийн шилдэг манлайлагч нарын нэг чухал чанар гэвэл тэд цаг үргэлж суралцаж байдаг. Тэд өөрт тохиолдсон бүхнээ шинэ юмыг мэдэж авах, сурч авах сургууль болгон ашиглаж чаддаг.
Тэд өөрийгөө болон хийж байгаа ажлаа ямагт хөгжүүлэх, сайжруулах арга замыг эрж сүвэгчилж байдаг. Та нар энэ сургалтад оролцож байгаа чинь ч гэсэн өөрсдийгөө хөгжүүлж байгаа хэрэг. Тэгэхээр энд оролцсоноор бусдыг удирдан араараасаа дагуулах ур чадвар, дадлыг өөртөө хэвшүүлэх эхлэлийн цэгийг тавиасай, манлайлагч болох замд чинь түлхэц болоосой гэж би хүсэж байна. Таныг бусад хүмүүс бусдыг удирдаж чадахгүй гэж бодож байсан ч гэсэн та эхлээд өөрөө чадна гэдэгтээ итгэлтэй байх ёстой. Дэлхийн хамгийн өндөр уул Эверестэд хамгийн анх гарсан АНУ-ын уулчин Жим Виттэйкэр хэлсэн байдаг. “Оргилд гарна гэдэг уулын оргилыг эзэлж байгаа хэрэг биш. Хүн өөрийгөө эзэмдэх ёстой юм байдаг юм. Өөрийнхөө айдас эргэлзээг давах шаардлагатай байдаг. Тэгсэн цагт л гарахгүй оргил хүрэхгүй газар гэж хүнд байхгүй”. Энэ юутай үнэн үг вэ? Тэгэхээр манлайлагч болно гэдэг орчноо, ажилладаг байгууллагаа, ард түмнийг эзэлж авна гэсэн үг биш. Та эхлээд өөрийгөө эзэмдэх ёстой. Та дотроо байгаа айдас хүйдэс, эргэлзээгээ давах ёстой. Өөрийгөө удирдан жолоодож чаадаг хүн л бусдыг удирдан дагуулдаг.
Тийм хүн л манлайлагч болдог. Лидершипийн хамгийн том сэтгэгчдийн нэг Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Уоррен Беннисийн тодорхойлсноор “Өнөө үеийн манлайлагч гэдэг бол хүмүүсийг хөдөлгөж чаддаг, өмнө нь боломжгүй мэт харагдаж байсан зүйлийг хамтын хүчээр бүтээж, цаг үргэлж гайхам үр дүнд хүрч байдаг хүнийг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг. Тийм ээ, бид гайхамшгийг бүтээж чадна. Гэхдээ гагцхүү хамтын хүчээр. Энэ боломж гагцхүү лидер таны гарт байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Aug.06.09 4:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Төслийн менежментийн талаар мэдээлэл байна

http://www.mongolcampus.org/file.php/6/ ... n_2_1.html

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Nov.02.09 10:10 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
francesc wrote:
Монголын менежментийн түүхэн хөгжлийн талаар мэдээлэл олдох уу?


Эдийн засаг менежментийн салбар үүсч байгуулагдсны 50 жилийн ойг саяхан тэмдэглэн өнгөрүүлсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор ном гарсан байна лээ түүнд л байгаа даа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.26.11 11:35 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.17.09 10:57 pm
Posts: 8285
Менежментийн онол хандлагууд....


Удирдлагын шинжлэх ухаан ба системийн онол...
Менежментийн шинэ аргын хэрэгцээ мөн нэмэгдэж энэ дагуу менежментийн шинжлэх ухааны "үйлдлийн судалгаа" гэж нэрлэдэг хандлагийг бий болгосон...
Энэ хандлага 2 зарчимд үндэслэдэг...
1. Системийг тодорхойлдог асуудлыг шинжлэх ухааны аргаар шийдвэрлэж болно..
2. Системийг математик загварчлалаар томъёолж болно...

Тоон хандлага.....
Менежментийн шинжлэх ухаан буюу үйлдлийн судалгааний арга нь мат загварыг ашиглах замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлж, зохион байгуулалтын зохистой байдлыг нэмэгдүүлэх боломжийг олгожээ..

Үйл ажиллагааны хандлага...
Захиргааны удирдлагын сургуулийхан гаргасан...
Удирдлагын үйл ажиллагаа бол харилцан уйлдаа бүхий удирдлагийн чиг үүргийн төвлөрсөн илэрхийлэл мөн. Удирдлагын чиг үүрэг бүр нь харилцан уялдаа бүхий үйлдлүүдээс тогтдог бол удирдлагын үйл ажиллагаа нь удирдлагын чиг үүргийн цогц мөн.

Бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх онол...
Тушаал бол удирдлагын үндсэн баримт бичиг учраас түүнийг хууль эрхийн дагуу хүлээн авах эсэхийг ажилтанууд тодорхойлдоггэж үндэслэсэн байна.

Менежментийн "Х" , "У" онол...
Энэ онол нь ажилд анхаарлаа төлөврүүлэх тэдэнд уламжлалт аргаар Тейлор болон түүний нөхөд бүтээмжийг дээшлүүлэхэд ажлын нөхцөл, шагнал урамшуулал олгох хэрэгтэй гэж үздэг бсан бол ажилчины сэтгэл зүй дээр төвлөрсөн Мэйол болон түүний нөхөд хүний мөн чанарын талаар оптилист үзэл баримталж бжээ..
Дуглас, Мак Грегор философийн эдгээр үзлийг тодорхойлж Тейлорыг "Х" Мэйолийнхийг "У" гэж тус тус нэрлэжээ...

Менежментийн зан үйлийн хандлага...
Менежментийн зан үйлийн хандлага нь ажилчиныг ойлгосноор л оновчтой менежмент бий болно гэж үздэг.

Хүн харилцааны онол...
Аливаа байгууллага хүмүүсийн харилцааны талаас нь судалдаг онолуд багтдаг..
Орчин үед хүмүүсийн харилцааг босоо, хөндлөн, дотогш гэж ангилж үздэг.
Гол төлөөлөгчид нь Мэрри Фоллет, Элтон Мэйл, Ренсис Лайкерт, Дуглас Мак Грегор, Фредерик, Герцберг, Абрахам Маслоу....

Процесийн хандлага...
Менежмент бол ерөнхий чиг үүргүүдийн харилцан уйлдаагаар тасралтгүй хэрэгжих явц.


Системийн хандлага...
Байгууллага нь өөрчлөгдөх буюу гадаад орчны нөхцөлд өмнөө тавьсан зорилго, зохицуулах хүн хүч, зохион байгуулалт, технологи зэрэг элементүүдийн нийлбэр цогц..

_________________
not perfect b'cuz I'm unique


Top
   
PostPosted: Jan.28.11 2:30 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.17.09 10:57 pm
Posts: 8285
Байгууллага


Байгууллага гэдэг нь өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагаагаа ухамсартайгаар зохицуулж бгаа бүлэг хүмүүс юм...

Албан ёсны байгууллага: Удирдагч, захирагдагч хоёрын хооронд хуулийн хүрээнд эрх журамыг нь зааж өгсөн байдаг...
Албан бус байгууллага: Албан бус харилцаатай ёс журманд захирагдахгүй өөрсдийн сонирхолоор нэгдсэн харилцааг хэлнэ...

Байгууллагын оршин тогтнохын үндэс бол түүний орчин юмаа... Иймээс байгууллага эхлээд орчны нөхцөл байдлаа судалж түүнтэй дотоод үйл ажиллагаагаа оновчтой уялдуулах нь чухал...
Байгууллагын орчин гэдэг нь байгууллага оршин тогтноход нөлөөлж бдаг хүчин зүйлс тэдгээрийн хоорондын харилцаа холбоо, шүтэлцээ юмаа...

Байгууллагын дотоод орчин...


Байгууллагын дотоод орчинд дараах зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй...

1. Эрхэм зорилго - байгууллагын хүрэхээр тэмүүлж байгаа дүр төрх ирээдүйн үр дүн юм..
2. Зорилт, Зорилго - Байгууллага эрхэм зорилгодоо хүрэхийн тулд тодорхой хугацаанд тогтоосон аргаар гүйцэтгэх ёстой ажмл буюу ажлын хэсэг юм...
3. Зохион байгуулалтын бүтэц - байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд зайлшгүй шаардлагатай байгаа хөдөлмөрийн хуваарилалт болон функциональ хэсэг хөдөлмөрийн босоо хувааирлалт болон удирдлагын төвшиний хоорондын эрэмбэ дараатай хамаарал юм...
4. Хүний нөөц - чадвар, төрөлхийн авьяас, хэрэгцээ, хүлээлт, ойлгоц, үзэл бодол, үнэлэмж
5. Технологи - байгууллагын бүх төрлийн нөөц, тухайлбал түүхий эд материал, ажилтануудын мэдлэг, боловсрол, дадлага, туршлагыг менежментийн бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах үйл явцыг технологи гэнэ.

* Хөдөлмөрийн босоо хувиарлалт нь байгууллагын үйл ажиллагааг бүрдүүлэгч хэсгүүдэд хуваасны үр дүнд бий болно... Энэ үед төрөлжилт хосжилт үүснэ..
*Хөдөлмөрийн босоо хуваарилалт нь удирдлага ба ажиллагчидад гэсэн шатлалаар бий болно.


Байгууллагын гадаад орчин


Байгууллагын гадаад орчины дүн шинжилгээ хийхдээ орчны нөхцөл бдалыг оновчтой зохицуулах нь чухал бдаг.. Үүний тулд дараах 4 хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай. Үүнд:
1. Гадаад орчны хүчин зүйлсийн уялдаа холбоос: Энэ нь нэг хүчин зүйлсийн өөрчлөлт нөгөөд үзүүлэх нөлөөллийн хэмжээ юм.
2. Гадаад орчны өөрчлөмтгий чанар: Энэ нь гадаад орчны хүчин зүйлсийн өөрчлөлтийн хурдцаар тодорхойлогдоно. Гадаад орчны хүчин зүйлс байнга өөрчлөгдөж бдаг.
3. Гадаадд орчны нарийн нийлмэл шинж: Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн тоо юм. Энэ тоо их байх тусам шийдвэр гаргах орчин төвөгтэй болно.
4.Гадаад орчны тодорхойгүй байдал: Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа гадаад орчны төлөөрх мэдээлэл, түүний үнэн зөвийг тодорхойлогч функц юмаа... Гадаад орчны өөрчлөлт нь байгууллагын оршин тогтнох чадварт асар нөлөөтэй бөгөөд түүнийг үнэн зөв тооцож чадахгүй бол пүүс зах зээлээ алдах улмаар дампууралд хүрэх аюултай.


Зохион байгуулалтын Дарвинизм



Дарвины хувьсалыг онолоор аливаа биологийн төрөл зүйл өөрчлөгдөн буй орчинд дасан зохицох замаар хувьсан өөрчлөгдөж, өөрийн амьдрах чадвараа хадгалж байдаг ажээ...
Дээрхийн нэгэн адил гадаад орчины өөрчлөгдөж байгаанөхцөл байдалд байгууллага дасан зохицож хувьсан өөрчлөгдөж чадаж байвал түүний амьдрах чадвар сайн байж, амжилт гаргах үндэс болно...


Гадаад орчны буюу макро хүрээний хүчин зүйлс нь:

Шууд:
*Хэрэглэгч
*өрсөлдөгч,
*нийлүүлэгч
*үйлдвэрчний эвлэл
*төрийн зохицуулалт
Шууд бус:
*Эдийн засгийн байдал
* нийгэм соёлын орчин
*Олон улсын орчин
*Улс төрийн байдал

Гадаад хүчин зүйлсийн түгээмэл шинж...



*Дан болон хам нөлөө
*Нарийн түвэгтэй байдал
*Хөдөлгөөнт байдал
*Тодорхойгүй байдал

_________________
not perfect b'cuz I'm unique


Top
   
PostPosted: Feb.13.11 6:11 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.19.07 5:14 pm
Posts: 3006
Энд орж ирж сонирхох хүмүүс нь энгийн түвшнийх байх болов уу гэж үзээд дараах байдлаар тайлбарлахыг хичээе

Менежмент- энэ бол удирдахуйн ухаан
тэгвэл удирдахуйн ухаанд суралцсанаар бид юунд ашиглах юм.
Үүнээс бид Юуг удирдах вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Хариулт нь: Хүн /хамт олон/-г удирдах юм байна.

Удирдахын өмнө та бүхэн анхаарах ёстой зүйл нь юу вэ гэхээр:
Хэнийг /баг хамт олон/-г хэрхэн яаж удирдах гэсэн асуудал тулгарна.

Ерөнхийдөө 4 хэсэгт авч үзнэ.
1. Төлөвлөлт - Planning
2. Зохион байгуулалт - Organizing
3. Манлайлал - Leading
4. Хяналт - Controlling
дээрх бүхэн нь Feedback буюу хариу урвалтай байх хэрэгтэй.

Мотиваци буюу сэдэлжүүлэлт
Motivation гэдэг үгэнд олон тайлбар байдаг бөгөөд эх хэлэндээ оновчтой буулгах нь чухал асуудал юм. Миний хувьд мөн чанарыг нь ойлгосноос шууд орчуулж чадахгүй нь.

Мотивацийг төрлөөр нь ерөнхийд нь 3 хэсэгт авч үзсэн байдаг юм.
Maslow, Drucker, McCleland, гэх мэт хэд хэдэн төрлийн онол байдаг.
Энийг та бүхэн сурах бичгээс олоод уншчихна биз. Харин нэмж хэлэх ганц юм бий.

Maslow-н онол дээр 5 үе шаттай пирамид маягийн загвар бий. Хэрэгцээн дээр тулгуурласан Мотивацид хамаарагддаг юм. Сүүлийн үед гадны эрдэмтэд 5 бус 6 болгож өргөтгөсөн байгаа. 6 дахь хэрэгцээ нь: Сайн үйлсийн ажил хийх талаар дурьдагдсан байгаа.
Яагаад гэхээр өнөөдөр 5 хэрэгцээ нь хангагдсан хүмүүс нэг ёсондоо гаж зүйлийг сонирхох болсонтой холбоотой. Тиймээс 6 дахь хэрэгцээг гаргасан нь энэ нь буяны сайн үйлсийн ажилд оролцох хэрэгтэй гэдэг зүйлийг оруулсан байгаа.


Зохион байгуулалт.
Энэ дээр бол яахавдээ гадаад дотоод орчин, бүтэц, хэвтээ, босоо менежмент гээд л зүйлс бий.
Аливаа зүйлд: Эрхэм зорилго, зорилго, зорилт, үндэслэл, ач холбогдол байдгийг санахад илүүдэхгүй.
Эрхэм зорилго: уриа байдалтай, ойлгоход хялбар энгийн байвал зүгээр, нэг ёсондоо уриалга маягийн
Зорилго: Цаг хугацаагаар хэмжигдэхүйц бодитой байхад болно доо
Зорилт: Зорилгодоо хүрэх аргачлал, арга зам гэчихэд хилсдэхгүй

Макро, Микро гээд байгаа байгаа: Мезо ч гэж орж ирэх үе бий. Ерөнхийд нь Гадаад, Дотоод орчин гээд ойлгочих

Гадаад орчинд: PESTEL /Politic, Economy, Social, Technology, Environment, Law/ энэ 6 орчинд л хамаарагдана.
Аливаа зүйлийг системчилэхэд энэхүү орчны хүрээнд авч үзээд нэмэх нь Сэтгэл зүй, Нийгмийн сэтгэл зүй гэдэг ухагдахууныг оролцуулан ярих, төсөл бичих, гэх мэтэд их хэрэг болно.

Манлайлал
Төрөлхийн, өөрийгөө хөгжүүлсэн гэж байдаг юм даа амьдрал дээр.
Өнөөдөр монголд ийм алдаа их гардаг юм. Санаад аваарай: Шилдэг менежер гэдэг шагналыг Манлайлагч хүнд өгөөд байдаг.
доор үсгийг сайн унш. Тэгээд л бүх юм ойлгомжтой. Олон томъёолол цээжлэх хэрэггүй.
Manager: Do things right /focus on structure/
Leadership: Do right things /focus on target/


Хяналт
Онолын түвшинд энд тэндгүй хангалттай мэдээлэл байгаа.
ИЛ ТОД БАЙДАЛ энэ өөрөө Сайн Хяналт байж болох.


За мэдэхэд илүүдэхгүй хэдэн зүйлс
New Idea - орчуулбал Шинэ Санаа
гэтэл түм буман шинэ санаа байна аа байна. Гагцхүү хэрэгжих нь бодит байдалд хэр нийцэж байгаа нь сонин.
New Idea - БҮТЭЭЛЧ САНАА

Өнөөдөр сайн ярьдаг хүмүүсийг Lector гэж байна
аан одоо энэ биш ээ.
GOOD COMMUNICATOR -ууд хэрэгтэй.
тухайлбал Барак Обама бол Лектор биш GOOD COMMUNICATOR юм.


ЭЦЭСТ нь
УДИРДЛАГЫН СЭТГЭЛ ЗҮЙ - энэ салбарыг судлаарай хүмүүс минь.

Менежмент сонирхож буй хүмүүст хандаж хэлэхэд.
Эхлээд ӨӨРИЙГӨӨ ТАНЬ МЭД. ӨӨРИЙГӨӨ ТОДОРХОЙЛ.
Тэгсэн хойно бүх юм амархан санагдана. Тэгээд өөрийгөө СОРЬ.

Энэ бичсэн бүхэн инээдтэй санагдаж болно.
Гэхдээ би менежментийг 3 дахь удаагаа судлаж байж одоо л мөн чанарыг нь ойлгож байна.
Монголын гэх тодотголтой бүхий л доктор, профессоруудтай, түүнчлэн компани, жижиг дунд бизнес эрхлэгч 1000 гаран хүнтэй уулзсаны дараа ОНОЛ бол ОНОЛ юм байна гэж ойлгож эхэлж байна. Гэхдээ хоосон онол бишээ, нэгж хүмүүнээс групп-н CEO түвшин хүртэл ажилласны эцэст, 5 компаниас 25 компани болтол нэгтгэсний дараа юм шүү.

Онолын мэдлэгээс гадна Мэдрэмж, Сэтгэл судлал тэгээд Амжилт шүү

_________________
temps de mener


Top
   
PostPosted: Feb.19.11 8:32 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.17.09 10:57 pm
Posts: 8285
Ийм сайхан товч бөгөөд тодорхой юм оруулж өгсөн Бүрнээдээ баярлалаа...
Ийм сайхан ойлгомжтой бгаам чинь би сунжирсан урт юмаа оруулж яахын гэж бодов.. :frog:

_________________
not perfect b'cuz I'm unique


Top
   
PostPosted: Jun.08.11 11:19 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.17.09 10:57 pm
Posts: 8285
Ер нь залхууралгү эхэлсэн юмаа оруулж дуусгана...
Хэзээ 1 өдөр хүнд хэрэг болох биз...
Менежментийн талаар бага сага ч гэсэн ойлголттой болох бх... :mrgreen:

_________________
not perfect b'cuz I'm unique


Top
   
PostPosted: Jun.12.11 1:43 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.17.09 10:57 pm
Posts: 8285
Стратеги ба төлөвлөлт


Төлөвлөлт бол аливаа байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хамгийн хэмнэлттэй ямар арга замаар хүрэх вэ? гэдгийг шийдвэрлэх үйл явц юм.

Төлөвлөгөө
нь уг үйл явцыг удирдан зохион байгуулж буй субъектын гаргасан шийдвэрүүдийг тусгасан албан ёсны баримт бичиг юм.

Төлөвлөлт
нь тухайн бизнесийн байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь тусгадаг бөгөөд үйл ажилгааны олон чиглэлүүдээс бүрддэг. ийм учраас төлөвлөгөө бол төлөвлөлтийн явцад гарсан зайлшгүй хийгдэх ажлын хөтөлбөрийг тусгасан баримт бичиг юм.

Төлөвлөлт нь ерөнхий утгаараа дараах зүйлийг агуулна. Үүнд:
- Байгууллагын зорилго стратеги болон хэтийн зорилтууд
- Зорилгоо биелүүлэх арга зам, шийдлүүд
- Үйл ажиллагааны оновчтой зохион байгуулалт
- Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал хөрөнгийн эх үүсвэр түүнийг тооцоолох, олж бэлтгэх арга зэрэг болно.

Төлөвлөгөөг хэрэглэх зориулалтаар нь дотоод ба гадаад гэж 2 ангилдаг.

Дотоод хэрэглээний үр өгөөж:
1. Байгууллагын давуу ба сул талууд, дотоод нөөц түүнчлэн байгууллагын өмнө тулгарч буй асуудлуудыг тодотгох замаар гүйцэтгэлийш сайжруулдаг.
2. Байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн талаархи тодорхой урьдчилсан таамаглалыг удирдлага болон ажиллагчдад мэдээлэлдэг.
3. Олон төрлийн салбар нэгжүүдтэй бизнесийн байгууллагын хувьд тэдгээр нэгж хэсгүүдийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицууда, үй ажиллагааных нь тогтвортой байдлыг хангадаг.
4. Байгууллага түүний бие даасан нэгжүүд болон менежрийн үйл ажиллагааны үр дүнг хэмжих бодит үндэслэлийг тогтоож өгдөг.
5. Байгууллагын удирдах ажилтнуудын идэвхи санаачилгыг өрнүүлэх тэдний мэдлэг боловсролг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

Гадаад хэрэглээний үр өгөөж:

1. Гадны харилцагчдад байгууллагынхаа зорилго, зорилт, зохион байгуулалт, үйл ажилгааныхаа талаар тодорхой мэдээлэ өгдөг.
2. Хөрөнгө оруулагчдын хөрөнгийг баталгаажуулахаас гадна хөрөнгө оруулах боломжтой этгээдүүдийг мэдээлэлээр хангадаг.
3. Төлөвлөгөөг нийтийн дунд нэр нөлөө бүхий хүмүүст танилцуулж, тэдний хөрөнгө болон тус дэмжлэгийг өөртөө татсаны үр дүнд үйл ажиллагаандаа тохиолдож болзошгүй зарим сөрөг нөлөөлөөс хамгаалж чаддаг гэх мэт.

Бизнесийн байгууллагын төлөвлөгөө нь:


1. Зах зээлийн стратеги
2. Үйлдвэрлэл болон үйлчилгээний стратеги
3. судалгаа шинжилгээ ба хөгжил дэвшлийн стратеги
4. Удирдлага, зохион байгуулалтын стратеги
5. Санхүүгийн стратеги гэсэн 5 хэсгээс бүрдэнэ.

Төлөвлөгөө боловсруулах дэс дараалсан үе шатууд:


    Төлөвлөлтийн процессийг зохион байгуулах
    Нөхцөл байдлын шинжилгээ, оношлогоо
    Үйл ажилгааны зорилго, зорилтуудыг тодорхойлох
    Хэсэгчилэн төлөвлөгөөнүүдийг боловсруулах
    Санхүүжилтийн төлөвлөгөөг боловсруулах
    Төлөвлөлтийн баримтыг бэлтгэх

_________________
not perfect b'cuz I'm unique


Top
   
PostPosted: Jul.27.11 4:54 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Jun.18.11 3:59 pm
Posts: 23
Дуглас, Мак Грегор философийн эдгээр үзлийг тодорхойлж Тейлорыг "Х" Мэйолийнхийг "У" гэж тус тус нэрлэжээ...

eniig tsaash ni tailbarlaach


Top
   
PostPosted: Sep.12.11 11:20 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.17.09 10:57 pm
Posts: 8285
Х онол нь ажилчид шахаж дарамтанд бж л ажилдаг...
Харин Ү нь ажилчд өөрийн ухасараар урамшуулал өгөхөд урамшиж ажилдаг гэсэн онол бдаг шиг санагдах... :frog:

_________________
not perfect b'cuz I'm unique


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 12 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited