#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.17.18 7:54 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 120 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: May.24.12 5:26 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Кей Эйч Ар И хэмээх хулхи барилгын компаниас сэрэмжлээрэй

Сүүлийн үед сайн муу нь мэдэгдэхгүй олон компани барилга барьж иргэдийг хохироох явдал их гарч байгаа. Чанаргүй баригдсан барилгын хана цөмөрсөн гэнэ, бохирын хоолой задарлаа гэнэ зарим нь бүр ашиглалтанд ороогүй байж нурж унасан тохиолдол ч бий. Монголд барилга байгууламж, аюулгүй байдал, мэргэжлийн хяналт шалгалттай холбоотой хууль тогтоомж байдаг хэдий ч тэр бүр амьдралд хэрэгжээд байдаггүй.


Бидний урд хөршид энэ мэт хууль тогтоомж зөрчсөн, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон үйлдэл хийсэн этгээдэд хуулийн тогтоомжийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэдэг. Зарим нь зүгээр цаазалж орхидог. Тэгвэл хүний эрхийг дээдэлдэг АНУ зэрэг улсуудад энэ төрлийн асуудалд хууль тогтоомжийн хүрээнд тэмцэхээс гадна хохирсон иргэд бие биендээ мэдээлэл дамжуулах замаар хамтран ажиллах хэлбэр түгээмэл хэрэглэгддэг.


Тэгвэл өнөөдөр бид та бүхэнд Кей Эйч Ар И хэмээх Хятад захиралтай компанийн талаарх хэрэглэгчээс ирсэн гомдлын дагуу энэхүү сэрэмжлүүлэх нийтлэлийг хүргэхээр зорилоо. Тус компани нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны барилгыг 2008 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулна хэмээн хэрэглэгч, захиалагчидтай гэрээ хийсэн байна. Гэрээний урьдчилгаа ч мөн зохих ёсоор нэхэн авчээ. Гэтэл өнөө их амлалт өгөөд байсан орон сууцны барилга нь хугацаа хоцорсон байна. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу 2008 оны 12 сарын 31-ний дотор шинэ байрныхаа түлхүүрийг хүлээн авна гэж тооцож байсан айл өрхүүд хөхөө өвлийн хүйтэнд орон байр ч үгүй, зарим нэг нь банкнаас их хэмжээний зээл авч түүний хүүнд хэдэн арван сая төгрөг төлсөн байдаг.
Гэтэл Кей Эйч Ар И ХХК-ийн зүгээс болдог юм болдгоороо болж байгаа юм шиг үл тоомсорлосон байна. Үнэн хэрэгтээ өмнөх оны сүүлээр Улсын комиссоор хүлээлгэн өгч байрандаа оруулах үүргээ биелүүлээгүйгээр үл барам улсын комисын дүгнэлт гараагүй байхад айлуудад түлхүүрийг увуулж цувуулан өгсөн аж. Өгсөн байр нь ч гэсэн зарим талаар чанарын шаардлага хангахгүй, цонх, тагтны хаалт нь зайтай, маш муу хийгдсэн байна. Энэ талаар оршин суугч компанид мэдэгдэхэд ирж зассан болдог боловч удалгүй зэс нь цухуйдаг байна. Эцэс сүүлдээ манайх барилгын компани, бидэнд цонх хийж өгсөн компани дампуурсан, баталгаат засварын хугацаа дууссан гэдэг шалтгаанаар цонх, тагтны хаалтыг засч өгөхөөс татгалзсан байна.


Үүгээр зогсохгүй өөрсдийн буруутай үйлдлийн улмаас гэрээний дагуу төлөх алдангийг төлөх болохоор жинхэнэ царайгаа харуулж эхэлжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээнд “хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасан боловч үүнийг төлөхөөс татгалзсан төдийгүй, өмгөөлөгчийн тусламжтайгаар гэрээний энэ заалтыг хүчин төгөлдөр болгохоор шүүхээр заргалдаж явна.


Үнэн хэрэгтээ байшин сав худалдаж авахаар явж байгаа жирийн иргэд тэр бүр гэрээний нарийн заалтыг тэр бүр хараад байдаг билүү? Ямар хугацаанд ашиглалтанд орох уу? Метр кв нь хэдэн төгрөгний үнэтэй бол, төлбөрөө яаж хийх талаар үндсэн хэдэн заалтыг хардаг гэхэд хилсдэхгүй. Зарим нэг нь магадгүй би мөнгөө төлөхгүй бол ямар хэмжээний алданги төлөх вэ гэж харахдаа энэ айл байраа хугацаанд нь хүлээлгэж өгөхгүй бол алданги төлөх талаарх заалтыг хардаг.
Кей Эйч Ар И ХХК-ийн иргэдтэй байгуулдаг гэрээнд барилгын компани хугацаа хэтрүүлсэн бол 0.1 хувийн алданги иргэдэд төлөхөөр гэрээнд заасан байна. Үнэн хэрэгтээ энэ бол луйвар ч гэж нэрлэж болохоор заалт байсан гэдгийг одоо л хүмүүс ухаарч эхэлж байна. Учир нь өөрөө гэрээний загварыг боловсруулж иргэдэд тулгасан компани алданги төлөх дээрээ тулахаар энэ гэрээний энэ заалт хүчингүй гэж зүтгэж эхэлжээ.


Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн өмнө хүн бүр адил тэгш байх зарчмыг тунхаглан өгсөн. Гэтэл бодит амьдрал дээр барилгын компанитай хятад эр, Монголын жирийн иргэд ижил тэгш байх боломж бага болж байна. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу иргэн хугацаа хэтрүүлж мөнгө төлбөл алданги төлдөг, алданги төлүүлэх тухай заалт нь хүчин төгөлдөр, харин компани алданги төлөх болохоор элдэв шалтаг хэлдэг. Бүр мэргэжлийн хуульчийн тусламжтайгаар иргэдийг шүүхийг шатанд буулгаж авахаар оролдож байна.


Үнэндээ бидний ихэнх нь шинэ байр авахаар бол банкнаас өндөр хүүтэй зээл авах хэрэгтэй болдог. Зээл авахаас гадна өөрийн өмчлөлийн хашаа байшин, гэр оронгоо хүртэл зарахад хүрдэг. Гэтэл барилгын компаниуд хугацаанаасаа хожимдуулж ашиглалтанд оруулдаг нь бараг ёс болоод байна гэхэд хилсдүүлсэн болохгүй. Гайгүй нэг нь 1 сар, гайтай нэг нь бүр хэдэн сараар хойшлуулдаг. Энэ хугацаанд эвий минь байрандаа орж чадахгүй байгаа юм гээд банкууд зээлийн хүүг хөнгөлдөг билүү? Хөнгөлөх нь бүү хэл, хугацаа хэтрүүлсэн гээд нэмэгдүүлсэн хүү, алданги тооцож эхэлдэг. Зарим нь бүр гэрээгээ цуцлаж, барьцаагаа авна гэж айлгах нь бий.
Байдгаа зээлийн хүүгийн өрөнд төлөөд хэсэг аргалж болох юм гэхэд шинэ орон байранд орно гээд байшин сав, хашаа хороогоо зарсан айлууд хаана толгой хоргодох билээ? Барилгын компаниуд хугацаа хожимдуулсан гээд хэдэн цаас өгөхөө байг гэхэд ядаж уучлал гуйдаг билүү? Кей Эйч Ар И ХХК-ийн хувьд лав үгүй. Байчихаад төлбөрийн тооцоогоо буруу хийчихээд хэрэглэгчээсээ нэмж мөнгө нэхээд явж байдаг. Өмгөөлөгч, шүүхээр явж мөнгө төгрөгөө үрж байхаар хохироосон иргэдийнхээ алдагдалыг төлөхөд зарцуулах сэтгэл байхгүй гэж үү?


Эцэст нь тэмдэглэн хэлэхэд Кей Эйч Ар И ХХК-тай “Орон сууц захиалах” гэрээ хийх гэж байгаа хүн байвал алданги төлөх талаарх заалтыг сайтар анхаарч үзэхийг сануулж байна. Бололцоотой бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахад ч илүүдэхгүй. Ингэхгүй бол энэ заалт ч хүчин төгөлдөр бус, тэр заалт ч хүчин төлөгдөр бус гээд өмгөөлөгч аваад заргалдаад явж мэдэхээр компани. Бид дараагийн дугаартаа энэ компани аль дүүргийн нутаг дэвсгэрт, ямар хэмжээний барилга эхлүүлсэн талаарх мэдээллийг та бүхэнд танилцуулах болно.
Түүнчлэн энэ мэтчлэн хариуцлагаггүй компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүлээн авч, хэрэглэгчдэд сэрэмжлүүлэх зорилгоор цувралаар нийтлэх болно.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: May.24.12 9:35 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
шууд байрны гадаа ирээд ухаж эхлээд хүмүүс эсэргүүцэхээр хахуульдаж авсан хальт зөвшөөрлөө өөдөөс тулгаж байгаад барилгаа явуулдаг,
хүүхдийн тоглоомын талбайг арчиж алга болгож зүлэг ногоо гэх юмгүй болгож хаяад байгаа гаруудтай яаж тэмцэх вэ?


Top
   
PostPosted: May.26.12 1:10 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
АС-ын хуулийн баг бүрдүүлэх үү?

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jun.16.12 6:54 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
“Эко констракшн” ахмад дайчдын эрүүл мэндэд заналхийлж байна
http://niigem.zaluu.com/index_med.php?id=1728

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jun.16.12 8:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
GaNBaYaR wrote:
АС-ын хуулийн баг бүрдүүлэх үү?


za tegii.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Aug.14.12 11:22 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Орон сууцны үнийг унагах ийм нэгэн арга

Оршин суугчдынх нь 60 хувь гэр хороололд амьдардаг Улаанбаатарын хамгийн хэрэгцээтэй, үнэтэй бараа орон сууц. Гэр хорооллынхны амьдралын том зорилго хийгээд хүсэл тэмүүлэл нь орон сууцанд амьдрах. Даанч мөнгөө тоолж өгөөд худалдаад авчих чадал нь хүрэхгүй. Энэ байдлыг чадамжгүй эрэлт гэж нэрлэдэг юм билээ.

Улаанбаатарын инженерийн шугам сүлжээтэй хэсгийн хаана бол хаана орон сууц барьж байна. Тэгээд тэрийг нь хэн худалдаж аваад байна гэсэн хариу нэхсэн асуулт гарч ирдэг. Мөнгөтэй хүмүүс худалдаж аваад байна гэх. Орон сууцыг орцоор нь худалдаж авсан хүн байна гэсэн явган яриа “ниснэ”. Арван байртай хүн байна гэж ярина. Гурав дөрвөн байртай хүн бол үй олон болжээ.

Хүмүүс орон сууцыг бөөнөөр нь худалдаж аваад түрээсийн бизнес эрхлэх болсны илрэл энэ. Мөнгөө өсгөх эрсдэлгүй бизнес л дээ. Орон сууц байж л байна. Ирээдүйд үнэ цэнээ алдахгүй. Газар хүчтэй хөдлөхгүй бол нураад уначихгүй. Боломжийн ашигтай. Хамгийн гол нь татвар төлөхгүй. Яг одоогийн ханшаар нэг өрөө байрны түрээсийн үнэ 450 мянган төгрөгийн үнэтэй байна. Түрээслүүлэгч жилд 5.4 сая төгрөгийн ашгийг татваргүйгээр олж байгаа.

Бээжин хот утаандаа баригдсан байх тэр үед хятадууд утааг бууруулах арга хэмжээ авахдаа нэгэн бодлогыг хэрэгжүүлсэн байдаг. Тэр нь нэг хүн хоёроос дээш орон сууц худалдаж авахыг хориглосон явдал. Ингээд мөнгөтэй хүмүүс орон сууц их хэмжээгээр худалдаж авахаа больж, байргүй иргэд орон сууцанд орж эхэлсэн гэдэг. Хүмүүс хоёроос илүү гарсан орон сууцаа зарж эхэлсэн. Мэдээж орон сууцны нийлүүлэлт нэмэгдэнэ. Дагаад үнэ нь хямдарсан.

Монголд Хятадын энэ аргыг хэрэглэж болох юм. Улс төрийн авторитор дэглэмтэй Хятад шууд хоригложээ. Харин ардчилсан дэглэмтэй манай улсад нэг хүн хоёроос дээш орон сууц худалдаж авахгүй ёсгүй гээд хоригловол хүний эрхийг зөрчсөн болно.

Хүний эрхийг зөрчихгүйгээр татварын аргаар зохицуулах боломж байгааг зарим эдийн засагчид ярьдаг юм. Юу гэвэл нэгээс дээш орон сууц эзэмшвэл үл хөдлөх хөрөнгийн өндөр татвар тогтоох хэрэгтэй аж. Нэмж орон сууц худалдаж авахад нь үнийн дүнгийнх нь 40-50 хувьтай дүйх татвар авч болно. Одоо бол үл хөдлөх хөрөнгө зарсан тал нь хоёр хувийн хураамж төлж байгаа. Авч байгаа нь сохор зоос ч төлдөггүй.

Ингэвэл орон сууцны нийлүүлэлт сайжирч үнэ нь буурна. Орон сууцны үнэ “тэнгэрт хадлаа”, ам метр талбайн үнэ нь хоёр сая төгрөг давчихаж гэж ярьж байна. Гэтэл чиглэлийн яамнаас орон сууцны ам метр талбайн үнэ барьсан зардал дээр нь боломжийн ашиг тооцоод 1.2 сая төгрөгөөс хэтрэхгүй байж болохоор байна гэсэн тооцоог гаргалаа. Чадамжтай эрэлт байгаа болоод орон сууцны үнэ “хөөсрөөд” байгаа юм биш үү. Гэр хорооллынхонд лав эрэлт үүсгэх хүмүүс ховор.

Засгийн газраас орон сууцны нийлүүлэлтийг дэмжиж орон сууцны үнийг буурна гэсэн. Тэдний авсан арга хэмжээ нь зургаан хувийн хүүтэй урт хугацаатай зээлийг орон сууцгүй иргэдэд олгох. Сценар нь бага хүүтэй зээл авсан иргэд барилгын компанид орон сууцны захиалгаа өгнө. Компани орон сууц барих явцаа иргэнээс мөнгө авчихна. Арилжааны банкнаас зээл авах шаардлагагүй. Компаниуд зээлийн хүү төлөхгүй, бас борлуулалтын зардал гарахгүй учраас байрныхаа үнийг бууруулна. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг ийм сценарийн дагуу явуулахыг хичээсэн. Даанч бүтэхгүй нь бололтой. Арилжааны банкууд бага хүүтэй зээл өгөхдөө орон сууцаа ашиглалтад ортол орон сууцтайгаа дүйх түр барьцаа тавихыг иргэдээс шаардлаа. Орон сууцгүй иргэний өмнөөс хэн байраа барьцаанд тавих вэ? Энэ бол хөтөлбөрийн гацаа юм.

Дахиад гарц хайх хэрэгтэй болж байна. Орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг хямдруулсан Хятадын жишээг санал болгов.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Aug.28.12 1:22 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
“Жигүүр гранд”-ын захирал Д.Баттөр хамгаалагчидтайгаа нийлж үйлчлүүлэгчдээ халдав
Image

“Жигүүр гранд” группийн захи рал Д.Баттөр өнгөрсөн баасан гаригийн орой тус компаниас нэг тэрбум орчим төгрөгөөр байр, үйлчилгээний төв худалдаж авсан иргэн Э-г зодож, гэмтээжээ. Эх сур валж “Ир гэн Э тус компанийн менежертэй уулзаж, байрны ордер, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ хурдан гаргуулж авах талаар яриад гарч явсан юм билээ. Гэтэл тус компанийн байрны хонгилд Д.Батт өртэй таарсан байна. Энэ үед Д.Баттөр захирал согтуу байсан бөгөөд хамгаалагч нартаа “Наадахаа бариад ав. Чи их олон юм ярьдаг гэл үү. Чамайг алчихсан ч яадаг юм бэ. Тэнсэн л авна биз” хэмээн хашгирч, Э-г зодсон. Хамгаалагч нар нь Э-гийн гарыг алдалж бариад, Д.Баттөр захирал өөрөө цохиж байсан” гэж ярилаа.

Бидний авсан мэдээллээр, тус компанийн Зайсанд барьсан “Luxury Zaisan village” орон сууцаас нь Э орон сууц, үйлчилгээний төвийн зориулалттай байр авсан юм байна. Ашиглалтад ороод хоёр жил болж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарахгүй, чанарын хувьд асуудалтай байсан учраас Э менежерүүдтэй нь уулзаж гомдол хэлдэг байж. Үүнээс үүдэн хохирогчид халдсан гэнэ. Э-г зодуулсны дараа НХЭГ-ын эргүүлийн цагдаа нар хэргийн газарт очиход Д.Баттөр хамгаалагч нартайгаа гараад явсан байж. Өдгөө уг асуудлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас лавлахад “Жигүүр гранд”-ын Д.Баттөр бусдын биед халдлаа гэсэн гомдол манайд ирсэн. Хэрэг бүртгэлтийн шатанд байгаа. Хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор шүүх эмнэлэгт хандсан. Дүгнэлт нь хараахан гараагүй байна” гэлээ.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Sep.12.12 3:45 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
ДАВАРСАН КОМПАНИУДЫН НАЙДВАРТАЙ АР ТАЛ НЬ ШҮҮХ

Image
Сүүлийн хэдхэн хоногийн дотор барилгын компаниуд цэл залуухан хоёр амиар наадаж орхилоо.


Хичээлээ тараад харих гэж явах замдаа гэнэт дээрээс нь нурж ирсэн хүнд төмөрт дарагдан амь тавьж буй жаахан охин, бяцхан үрээ нүдэн дээрээ хөнөөлгөчихөөд яахаа мэдэхээ болин чарлах залуухан бүсгүйн дүр сэтгэлээс холдож амжаагүй байтал дахиад осол, дахиад үхэл хагацал. “Хурд” группийн барьж буй орон сууцны барилгын талбайд кран хугарч, хүний аминд хүрчээ.


Кран хугарч хазайгаад унах мөчид кранчин залуу амиа аврах гэж үсэрсэн бололтой. Өндрөөс яг л чулуу шиг унасан түүнд амьд гарах найдвар байгаагүйг ойр орчмын байрны оршин суугчид харснаа ярьж байсан. 26-хан настай залуу ажилдаа явлаа гээд өглөө гэрээсээ гарсан ч орой нь тэдэндээ хагацлын мэдээ хүргүүлсэн энэ аймшигт хэргийн буруутан нь хэн бэ.


Бяцхан охиныг хөнөөсөн хэрэгт буруутан олдохоо больж магадгүй нь. Барилгын захиалагч, гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч гээд толгойтой бүхэн нь болсон явдалд харамсч байна хэмээсэн манж үгээр халхавчлан өөрсдийгөө уснаас хуурай авч гарах элдэв мэх хайж, эрээгүй мэдэгдэл хийгээд эхэллээ. Ингэхдээ тэд хэн буруутайг шүүх тогтооно хэмээн ёс шиг тайлбар дайхаа мартахгүй.


Төв цэнгэлдэхийн ойр орчмыг хувийн эдлэн шигээ болгосон Б.Чойжилсүрэн гэж ханаж цаддаггүй улстөрчийн “Рапид харш” нэртэй хорооллын барилга дээр хүний амь хохирсон хэргийг тун ч сайн нууцалж байна. Хамгаалалтаа чангатгаж, ажилчдаа ам чангатай байхыг үүрэгдсэн гэнэ. Талийгаач залуугийн ар гэрт хэдэн цаас хаяад л дуулиан шуугиангүйхэн өнгөрөөх том операци өрнөж буй гэдэг үнэнээс хол зөрөхгүй байх магадлалтай гэлцэнэ.
Монгол Улсын хууль дүрмийг хамгийн ихээр зөрчдөг нь барилгын компаниуд. Бас энд тэндхийн том жижиг түшмэлүүдийг хахуулийн амтанд оруулж, авлигын сүлжээг аалзны тор шиг хэрж буй нь ч мөн л энэ салбарынхан. Их мөнгө төлж хууль бусаар авсан алга дарам газраа аманд багтахааргүй олон тэг араасаа чирсэн асар том мөнгө болгож хувиргахдаа байр сууцгүйн зовлон хийгээд хэрэгцээнд боомилуулсан жирийн иргэдийн хэтэвчийг сэгсэрч буй нь ч өнөө л барилгынхан.


Тэднийг ингэж оодруулж, буруу үйлд нь тэнхээ нэмдэг бүхэл бүтэн сүлжээ шүүх, хяналтын байгууллагуудад бий болжээ гэж анзаарагдахаар хэргүүд ар араасаа гарсаар байна. Чухам энэ сүлжээний ачаар эрх ашгийг нь уландаа гишгэх их мөнгөтэй барилгын компанийн эсрэг шүүхэд зарга мэдүүлсэн жирийн иргэн, жижиг компани тэр ч бүү хэл төрийн албан хаагч ч хүчгүйдэж байгаа юм. Нийтийн эзэмшлийн талбайд дур зоргоороо барилгын ажил эхлүүлсэн компанийн газар эзэмших зөвшөөрлийг цуцалсан хотын дарга шат шатны шүүхэд ялагдсан жишээ саяхных.

Иргэдийн төлөө явсан нь, хуулийн дагуу эрх ашгаа хамгаалуулахын төлөө шүүхээс өмгөөлөл эрсэн нь буруутаж хоцордог гаж үйлдлийн нэгд “Цаст импэкс” гэж компанийн Нарны зам дагуу барьж буй Residence 55/2 гэсэн гадаад нэртэй ганган барилгыг нэрлэж болно. Эднийх хоёр жилийн өмнө “Монгол эм импэкс”, “Монгол глобал” гэж хоёр байгууллагын дунд хэдхэн метр бачуухан газарт ямар ч зөвшөөрөл авалгүй бас зураг төслөө ч баталгаажуулаагүй байхдаа орон сууц барьж эхэлсэн юм билээ.



Ингэхдээ хөршүүдийнхээ газраас шуудхан булааж, хашаа хороог нь эвдэж, шугам кабелийг нь тасдан чамгүй хохирол учруулж. Эндээс л хэл ам, хэрүүл шуугиан эхэлж, цагдаа шүүхдээ тулсан ч хуулиар дархлагдсан “Цаст”-ынхан хэдийнэ эхний байшингаа босгоод амжсан. Хоёр дахийг нь эхлээд тавдугаар давхар хүртэл нь сүндэрлүүлж орхисон байгаа юм. Хоёр айлын хашааны дунд ердөө арав гаруйхан метр өргөн зайд арван давхар орон сууц барьж буйг харсан хүн бүхэн гайхаж байв.



Гэхдээ тэдний хэн нь ч “Цаст”-ын ур чадварыг магтаагүй юм. Тэднийг зөвшөөрөлгүйгээр барилгын ажлаа эхэлж, байшингийн сууриа цутгаа ч үгүй байхад хяналтын байгууллагынхан дүгнэлт гаргаад энэ газарт арван давхар орон сууц барих боломжгүй хэмээн анхааруулга өгч байж. Гол нь мөнгөөр зодоод босголоо гэхэд хаагуур нь машин явж, оршин суугчид яаж орж гарах нь ойлгомж муутай, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж гэсэн тэнд амьдрах хүмүүсийн наад захын хэрэгцээ нь тансаглалд тооцогдохоор ийм л нөхцөлд уг байшинг босгож байгаа. Муугаар бодож түймэр гарлаа гэхэд гал унтраах машин орох боломж огт байхгүй.



Хөршийнхөө хашаатай тулгаад барьчихсан учраас барилгын талбай нь бөгс эргэх зайгүй. Тиймээс энд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах дүрэм журмыг мөрдөх гэдэг үнэндээ үлгэр. Тус компанийг хэд хэдэн хуулийн тун олон заалтыг зөрчсөн гэдгийг хяналтын байгууллагууд баталсан. Хууль мэддэг, барилгын норм норматив гэж зүйлийг гадарладаг хэн бүхэнд ойлгомжтой байсаар байтал хоёр ч шатны шүүх “Цаст”-ын талд хэргийг шийдсэн байдаг юм.



Өөрөөр хэлбэл, хууль зөрчин, тогтсон дүрэм журмыг уландаа гишгэж мөнгөний хойноос улайрч буй барилгын компани зөвдөж, газраа булаалгаж, эд зүйлээ эвдүүлэн хохирсон “Монгол эм импэкс”, “Монгол глобал”-ын буруу болсон гэнэ. Гэхдээ энэ хэргийн хохирогч нь гомдол гаргасан дээрх хоёр компани төдийхөн гэж ойлговол том эндүүрэл.


Хууль зөрчин хулгайн аргаар барилга сүндэрлүүлж буй мөнгөтэй эрхмүүдийн дураараа зангийн балаг юу дагуулж болохыг ойрхны өдрүүдэд болсон дээрх хоёр аймшигтай хэрэг харууллаа. Гай болж “Цаст”-ын барилгатай холбоотой ямар нэг хэрэг гарлаа гэж бодоход хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Хуулийг гууль болгон хуйвалдааны аргаар асуудлыг нь аргалж өгдөг шүүхийнхэн үү, дүгнэлт гаргасан, шаардах бичиг явуулсан хэмээн алга дарам цаасаар ам хаан ажил хийсэн дүр үзүүлж суудаг хяналтын байгууллагаас хариуцлага нэхэх үү.



www.shudarga.mn

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Sep.13.12 2:57 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
“Цаст констракшн”-ы барилга 78-ын жагсаалтад ороогүй учир юу вэ?
Image
“Хүний амь авдаг”, нотой, ноцтой барилгуудын жагсаалтыг харлаа. Гэтэл дээрх тодорхойлолтод багтах ёстой зарим компанийн нэр алга. Тухайлбал, “Цаст констракшн” компани.

Эднийх Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Монгол эм импекс” компанийн ард таван давхар барилга барьж эхлээд гурван жилийн нүүр үзэж байна. Уг барилга 10 давхар тансаг зэрэглэлийн орон сууц болох юм гэсэн. Гэвч тансаг зэрэглэлийн гэх орон суудны гадна хүүхэд тоглох нь бүү хэл машин тавих талбай байхгүй нь барилгын стандартыг шууд зөрчсөн үйлдэл гэхээс өөр юу гэх вэ. Энэ тансаг орон сууцанд амьдрах айлуудын хүүхэд гэртээ, эсвэл орцондоо тоглож, хөгшид нь тагтан дээрээ нарлахаас өөр аргагүй бололтой.

...Түүнчлэн энэ байр хажуу дахъ барилгаасаа таван метр хүрэхгүй зайд босох гэж байна. Мөн дөнгөж саяхан хүүхдийн дээрээс унаж, амийг нъ авсан шиг өндөр кран хэдэн жил зоолттой зогсоно. Эндхийн хүмүүс “Саяхан гарсан эмгэнэлт хэргээс хойш энэ кран хэзээ дээрээс унах бол гэж айх боллоо гэж байсан...

Түүнчлэн энэ байр хажуу дахь барилгаасаа таван метр хүрэхгүй зайд босох гэж байна. Мөн дөнгөж саяхан хүүхдийн дээрээс унаж, амийг нь авсан шиг өндөр кран хэдэн жил зоолттой зогсоно. Эндхийн хүмүүс “Саяхан гарсан эмгэнэлт хэргээс хойш энэ кран хэзээ дээрээс унах бол гэж айх боллоо. Бэхэлгээ нь бат бөх байгаа гэдэгт эргэлзэж л байна шүү” хэмээн ярьцгааж байна. Яг үнэндээ цөөнгүй жил гадаа зоолттой байсан энэ техникийн эд анги зэвэрч, муудаад, нурж унахгүй гэх баталгаа алга. Тэгээд ч уг барилгын газар маргаантай байдаг юм билээ. Хэл ам таталж буй газрыг “Цаст констракшн” компани “Монгол глобал”, “Монгол эм импекс” хоёрын газраас сөөм, сөөмөөр хулгайлсан гэцгээдэг. Анх барилга эхэлж байхад л эздийнх нь дунд бөөн хэрүүл дэгдэж, зодоон цохиондоо хүрч, бүр хэвлэлийн хуудсанд “заларч” байсан удаатай.

Маргаан өдгөө ч үргэлжилсэн хэвээр байгаа аж. Хотын дарга асан Г.Мөнхбаяр газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоосон боловч “Цаст констракшн” шүүхэд хандсан тухай яригдаж байсан. Үнэхээр “Цаст констракшн” шударга, сайнаар ажлаа явуулсан бол хаана ч ам бардам байх учиртай. Барилгын тухай хуульд барилга барих зөвшөөрөл олгохдоо оршин суугчдын хэвийн амьдрах нөхцөл боломжийг хангасан эсэхэд өндөр шалгуур тавих ёстой гэсэн утга бүхий заалт байдаг. Гэтэл хүүхэд хөгшид нарлаад суух боломжгүй эл газрыг стандартад нийцжээ гэж дүгнээгүй л баймаар. Таван давхар хүртэл боссон барилгын ажлыг бага дээр нь зогсоож арга хэмжээ авахгүй бол дахин хүний амь нас эрсдэхгүйн баталгаа алга. Иймээс амьдрах орчин нь бүрдээгүй барилгыг зөвшөөрөлгүй барилгын тоонд оруулаагүй нь гайхалтай. Мөнгөний төлөө улайрсан “Цаст констракшн Баянзүрх дүүрэгт бас нэгэн барилга сүндэрлүүлжээ. Тэрхүү барилга нь зөвшөөрөлгүй барилгын 6 дахь жагсаалтад тодоос тод бичигдснээс гадна ажлийн зураг төслийг холбогдох албаныхан батлаагүй байхад барилгаа бариад эхэлчихсэн аж. Ер нь сүүлийн үед барилгатай холбоотой элдэв юм сонсогдохоор осол бодогддог болжээ. Зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудыг Нийслэлийн удирдлагууд зарлаж, захирамж гарган арга хэмжээ авахаа мэдэгдсэн ч хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангаагүйгээс өдөр бүр хүний амь эрсдэх вий хэмээн олон нийт түгшиж байна. Холбогдох албаныхан 12-хон настай охин кранд даруулж, амиа алдсаны дараа сая сэхээ орж, арга хэмжээ хараахан авч эхэлсэн ч үр дүн нь харагдахгүй л байна.

Өглөөний сонин Р.Төгс

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Sep.13.12 3:00 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Хуулийн дээгүүр гишгэсэн Гацуурын Л.Чинбат Хотын даргад "томорч" байна
Image
“Гацуур” хэмээх гангадсан нэртэй компанийн захирал Л.Чинбат хотын төвийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчсөөр байна. Тэрбээр зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгаа үргэлжлүүлэн барьсаар байгаа талаар Сүхбаатар дүүргийн VI хорооны Бага тойруу дахь 47 дугаар байрны оршин суугчид мэдээлсээр байна. Оршин суугчдын хэлж байгаагаар энд баар рестораны зориулалттай 13 давхар төмөр бетон каракасан барилга нь баригдах гэнэ.
Энэ хууль бус явдал Бага тойруугийн орон сууцны долоон байр, 199 өрх, 63 аж ахуйн нэгжийг ус, дулаанаар хангадаг инженерийн байгууламжийг 47 дугаар байрны доод хонгилд хууль бусаар, голлох тоног төхөөрөмжгүй, дутуу угсарч байрлуулснаас анх үүдсэн гэнэ. Ус, дулаан дамжуулах төв (ЦТП)-өөс ялгарах уур, чийг нь хүйтний улиралд 1-2 дугаар давхрын айлуудын гадна талаар цан хүүрэг, мөстлөг бий болгоод зогсохгүй орон сууцны дотор хана, булан, тохойд мөөгөнцөр үүсгэсэн байна.
Иймд тус байрны оршин суугчид ЦТП-г хуучин байранд нь шилжүүлүүлэхээр мэргэжлийн хяналтынханд хандсан төдийгүй уг асуудлаар хоёр ч удаа шүүх хурал болсон аж. Түүнчлэн 2010 онд НИТХ-аар тухайн ЦТП-ын барилга барих хөрөнгийг баталж, барилгын гүйцэтгэгч компани нь ажлаа эхлүүлжээ.

Гэтэл “Гацууртын” гэх хүмүүс барьж байсан барилгыг нь нурааж, өөрийн эзэмшлийн 13 давхар барилгаа зөвшөөрөлгүй, зураггүй эхлүүлээд одоо дуусах дөхөж байгаа аж.

Бичиг баримтаас харахад "Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр 2006 онд газрынх нь зөвшөөрлийг олгожээ. Ингэхдээ Газрын тухай хуулийн 33.1, 33.2 заалт зөрчин ямар нэгэн тендер шалгуур явуулаагүй аж.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд тав зургаан удаа барилгын ажлыг зогсоох захирамжийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсэн хэдий ч үүнтэй зэрэгцэн барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгчихдөг байсан гэнэ.

Хамгийн сүүлд л гэхэд 2011 онд холбогдох мэргэжилтнүүдийн акт гараагүй байхад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 295 дугаар зөвшөөрлийг олгожээ. Уг нь Хот байгуулалтын тухай хуулиар бол мэргэжилтнүүдийн акт гарсны дараа л зөвшөөрлийг нь өгдөг байна.
Энэ барилгын ажлыг зогсоох шийдвэр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс хоёр удаа гарсан ч эрх мэдэлтнүүд хуйвалдсаар, тэр шийдвэр хэрэгжилгүй өдий хүрчээ. Тэр ч бүү хэл зөвшөөрөлгүй барьж байгаа барилгын ажлыг зогсоох талаар шинээр сонгогдсон хотын даргын шийдвэр гарснаас хойш энд ажил улам эрчимжиж, хавь ойрын хүмүүсийг шөнө ч амраахаа больсон гэнэ.
Саяхан Нийслэлийн шинэ удирдлагуудын гаргасан хууль бусаар баригдаж буй барилгын жагсаалтад тус барилга орсон хэдий ч энэ сарын 8, 9-ний шөнө цутгалтын ажлаа хийсэн гэнэ.

Зөвшөөрөлгүй баригдаж байгаа тул цахилгааныг нь салгасан хэдий ч дуу чимээ ихтэй том оврын мотор ажиллуулчихсан гэв. Эндхийн оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлэхэд барилгыг бариулж буй инженер Одхүү “Бидэнд хотын даргын тэр шийдвэр хамаагүй. Манайх бүр том дарга нарын зөвшөөрөлтэй” гэсэн байна.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Sep.14.12 12:31 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Бас л барилга... Бүр баларсан барилга Монголд нэг байна даа
-Солонгос эр, монгол хүүхэн хоёрын барьсан барилга савлаж байх юм, цаана чинь. Маргааш өглөө нураад уначихсан байвал бүү гайхаарай, холбогдох газрынхаанI-
Image
Ямар цунами дэгдэж, хар салхи шуурч, газар хөдөлсөн биш дээ, яахаараа барилга савладаг байна гэж та бодож байгаа байх. Яг тийм зүйл БГД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 70/2 гэх орон сууцны барилгад тохиогоод байна даа. Салхины эрч 25 метр секундээс давчихвал тэндээс юм үлдэхгүй гэхэд хилсдэхгүй болжээ.

Дайны хажуугаар дажин гэгчээр хажууд нь буюу “Мон-Алтиус” дээд сургуулийн хашаанд 12 давхар барилга барих суурь ухсан нь бүр ч ихээр нөлөөлжээ. Барилга дундуураа цуурч эхэлжээ. “Титаник” кинон дээр хөлөг онгоц дундуураа хугарч, бараг босч ирээд тасардаггүй юү. Тэрхүү барилгыг харахаар тийм л дүр зураг сэтгэлд буух ажээ. Аймшгийн дүр зураг аймшиг төрүүлэхгүй яах билээ. Оршин суугчид нь унтаж чадахаа байжээ.
Image
Тэд дээрх байрыг барьсан “Вай Жи Жэй Эс” ХХК-иас 2009 онд гэрээгээр худалдан авчээ. Гурван жилийн ая даахгүй барилга гэж хэн бодох билээ. Зарим оршин суугчийн хэлснээр бол бараг орсон өдрөөсөө л элдэв бэрхшээлтэй учирсан гэх. Худалдан авах үед байрны гэрчилгээ нь гараагүй байжээ. Багагүй хүлээлгэж, 2010 оны намар нэг юм гэрчилгээтэй болжээ. Гэтэл Орон сууцны конторт тэр барилгыг хүлээлгэн өгөөгүй байсан байгаа юм. Нэгэнт Орон сууцны конторт хүлээлгэн өгөөгүй тул сар бүр ус, цахилгааныг нь тасалдаг бас нэг там нэмэгджээ. Арга тасарч, цөхрөнгөө барсан оршин суугчид нь МХЕГ-т хандан дүгнэлт гаргуулан, шаардлага хүргүүлээд ч нэмэр болоогүй ажээ. Улсын байцаагч “Өрөө тасалгаа нь агаарын солилцоогүйгээс байнга чийгтэй байдаг. Энэ нь мөөгөнцөртөж, өвчин үүсэх үндэс болсон. Ус, халаалт нь байнга доголддог. Хаалгаар нь салхи үргэлж сийгдэг. Дээврийн дулаалга муугаас дулаан алдамтгай. Орон сууцны конторт хүлээлгэн өгөөгүйгээс цахилгаан, дулааны үнийг барьсан байгууллагын тогтоосон үнээр төлж иргэд хохирдог. Энэ бүхнийг цаг алдалгүй арилгах хэрэгтэй” зэрэг дүгнэлт гаргажээ.

Барилгыг барьсан “Вай Жи Жэй Эс” ХХК-ийн удирдлагууд ор сураггүй болжээ. Тус байрны оршин суугчид ази хүн харагдвал нөгөө У.Ян Гүн гэгч солонгос эр биш байгаа, өндөр эмэгтэй үзэгдвэл Х.Одгэрэл биш биз гэсээр мөрөөр яваа иргэдийг хүртэл сонжин залхаадаг ажилтай болжээ. Тэдэнд буруу юу байх билээ. Утасных нь дугаараар гэрийн хаягийг нь олж өгөөч гэхээр мобикомынхон зөвшөөрдөггүй юм байна. Цагдаагийнхан тусалдаггүй учраас хэнд хандахаа ч тэд мэдэхээ байжээ. Нэгэн удаа бараг тохиолдлоор тааралдаад учраа хэлбэл “Хавар засч өгнө” гээд арилжээ. Оршин суугчид нь зарим засварыг өөрсдийн хүчээр хийсээр өнөө хүрчээ. МХГ-ын шаардлага уг нь хүрсэн бололтой юм. “МХГ-т хандвал та нар л хохирно. Тэдэнд торгуулийг нь төлчихсөн тул та нар юу ч олж долоохгүй шүү” гэх зэргээр нэгэнтээ дарамталж байжээ. Х.Одгэрэлийг арайхийж олоод учраа хэлтэл “Усны төлбөрийн дутуу болох 485 000 төгрөгийг дундаасаа гаргаад өгчих. Тэгэнгүүт Орон сууцны конторт бүртгүүлж өгье” гэхээр хүссэнээр нь болгосон авч тэрээр бултан зайлжээ.

Гүйцэтгэх захирал гэх У Ян Гүн Солонгос руугаа буцсан гэдэг ч зарим эх сурвалжийн мэдээгээр Монголд байхаар барахгүй ээлжит залилангаа хийхээр барилгын захиалга авч эхэлсэн сураг гарсан байна. Өнгөрсөн зун цахилгаан тасрахаар нь оршин суугчдын зөвлөл БГД-ийн Цахилгаан шугам сүлжээний газар хандахад “1 800 000 төгрөгийн өр байна. Түүнийг барагдуул” гэжээ. Ийнхүү иргэд өдрөөс өдөрт хохирч, өр төлөх болжээ. Тус байрны дулааны узель болон “ОО”-ын өрөөг зараад одсоноос үүдэлтэй бас нэг хүндрэл гэвэл ус, цахилгааны гэмтэл гарахад арга хэмжээ авах боломжгүй болжээ. Түлхүүр нь олддоггүй гэсэн үг. Бохир алдаж, баас, шээстэй холилдсон явдал ч гарчээ. Мөн л оршин суугчид мөнгөө нийлүүлэн гэр оронгүйчүүдээр цэвэрлүүлсэн удаатай ажээ. Байрны дотор талын хана, туурга, дээвэр нь ус, чийгт автан холцорч, мөөгөнцөртөж, цуурч, нурах болжээ. Нийтийн эзэмшлийн газруудыг нь “Бэрс” шатрын клуб гэх зэрэг байгууллагуудад зарж орхисон байна.

Өвлөөс өмнө дулааны шугам сүлжээтэй гэрээ байгуулах шаардлагатай учир байрны оршин суугчид өөрсдөө хөөцөлдөж, орон сууцны контор болон эрчим хүчний газарт уг байрыг хүлээлгэн өгөх талаар гуйсан боловч барилгын техникийн зураг байхгүй, дулааны тоолуур, бойлер эвдэрхий, цахилгааны утас шаардлага хангахгүй гэсэн шалтгаагаар хүлээж авдаггүй гэнэ. Ядаж барилгын зургийг нь олоод авчих санаатай “Вай Жи Жэй Эс” ХХК-ийн захирал У Ян Гүн, гүйцэтгэх захирал Ж.Отгонбаяр, менежер Х. Одгэрэл нарыг олж өгсөн хүнийг оршин суугчид шагнахаар амлаад байгаа юм байна.

Бараг л бариатай чигээрээ ганхан буй барилга гэхэд хилсдэхгүй ийм нэг хачин байшин БГД-ийн 18 дугаар хорооны нутагт “Мон-Алтиус” дээд сургуулийн дэргэд байна даа. Маргааш өглөө нураад уначих вий дээ, холбогдох газрынхаанI “Холбогдох газрынхаан” гэснээс энэ байрны оршин суугчид одоо чухам хэнд хандахаа мэдэхгүй байгаа юм. Дүүргийн цагдаагийн газар, Барилга, хот байгуулалтын яам, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хотын мэр Э.Бат-Үүл, Ерөнхий болон Шадар сайд гээд чухам хэнд хандахыг нь хэлээд өгөх хүн, мэргэжилтэн байвал 99925076 тоот утсанд хандаад хэлчихвэл сайн санж. Оршин суугчид баярлах биз ээ.
Г.Мөнхнасан (www.wikimon.mn)

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Sep.18.12 2:49 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Төмөр багананд цохиулан хэвтэж байсан залууд зуу гаруй хүнээс хэн нь ч туслалгүй хагас цаг зөвхөн харж зогсжээ
Image
Өчигдөр 17 цагийн орчимд "Тэнгис" кино театрын өмнө барьж байсан 11 давхар барилгын тулгуур төмөр багана унаж, 20 настай Ч гэгч залууг цохин амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан билээ.
Талийгаач залуу хоёр найзын хамт кино үзэх гэж явсан бөгөөд багана унах үед тэд зугтаж амжсан бөгөөд хохирогч өөрөө чихэвчний хөгжимтэй явсан тул юу болсныг ч ойлгож амжилгүй багананд цохиулжээ.


Хохирогчийн толгойн тус газар гүн цөмөрч, цус алдсан тул эмнэлэг хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна.
Мөн гэрчүүдийн хэлж буйгаар түргэн тусламж хэтэрхий оройтож ирсэн гэнэ.

Тодруулбал хэрэг гарснаас хойш 30 гаруй минутын дараа түргэн тусламжийн машин иржээ.
Гэтэл хэрэг гарсны дараахан зарим иргэд хажуух замаар явж байсан түргэн тусламжийн машиныг зогсоон хохирогчид тусламж үзүүлэхийг хүссэн ч " Дуудлагатай явна. Удахгүй тусламжийн тэрэг ирнэ" гэж хэлээд орхиод явсан байна . Мөн дараагийн түргэн тусламжийг ирэх хүртэлхи 30 гаруй минутын хугацаанд хэн ч түүнд анхны тусламж үзүүлээгүй аж. Хэрэг гарсны дараа бараг зуу гаруй хүн талийгаачийг хэрхэн тарчлахыг харж зогссон байна.

Э.Мягмардорж

Code:
Чихэвч бол аюултай гэж би мөн чих хэлсэн дээ.
одоо яая гэхэв. хохь чинь.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Sep.18.12 2:50 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Амьд үлдэхийн тулд гэртээ бүгцгээе, нийслэлчүүд ээ

Үүнээс өөр арга бидэнд алга. “Хаашаа л харна энд, тэндгүй баригдаж буй барилгууд. Гишгэх ч зай алга” гэж ярьдаг байсан цаг өнөөдөр сайхан түүх төдий болон үлджээ. Бид өнөөдөр гишгэх зайндаа бус хүний аминд харуусаж сууна.

Баригдаж байгаа барил­гын хажуугаар өнгөрч яв­сан хүмүүс караны хугархай, тог­тоогч төмөр, тоосгонд даруулж нас барах нь бараг эн­гийн үзэгдэл болж байна. Өчиг­дөрхөн л гэхэд “Тэнгис” кино театрын урд талбайд барьж байсан барилгын хажуугаар өнгөрч яв­сан 20 гаруй настай залуу тогтоогч төмөрт даруулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Талийгаач залуу надтай нас чацуу байсан юм билээ. Тэгэхээр тэрээр над шиг л хийж бүтээх их хүсэл эрмэлзлээр жигүүрлэсэн нэгэн байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Найзуудтайгаа кино үзэх гээд л явж байсан хүн шүү дээ. Гэтэл хэн нэгэн эрх мэдэлтний хайнгаас болж тэрээр хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсангүй. Өөрийн гэсэн орон зайгаа үлдээгээд зүгээр л яваад өгчихлөө. Түүн шиг харамсалтай тохиолдлоор нас барсан хүмүүс энэ сард хэдэн арваар тоологдож байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр ангийнхантайгаа уулзаж зуны амралтынхаа сонин хачинг ханатлаа ярилцаж амжаагүй бяцхан зүрхэндээ эрдмийн баяр тээсэн 12-хон настай охин бас л баригдаж буй барилгын хажуугаар өнгөрч яваад харамсалтайгаар амиа алдсан. Талийгаач охины ангийнхан түүний зуны амралтын сонин хачинг үргэлжлүүлэн сонсож амжаагүй юм. Тэр бяцхан охин хорвоод 12-хон жил амьдрахдаа өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгочихсон байсан гэж бодохоор л цаашид ямар их зүйл хийх байсан бол гэж бодож харамсдаг юм. Ажлаа хийж байгаад хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны XIV хороонд “Хурд” компанийн барьж буй “Рапид харш” орон сууцны хороололд өргөгч караны толгой салснаас болж 26 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсны хариуцлагыг өнөөдөр хэн хүлээж байна вэ гэж асуумаар байна. Хууль бусаар зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргачихаад байхад үйл ажиллагаагаа нууцаар явуулсаар байсан барилгын компанийн эзэд хүлээх үү. Хотын даргын шийдвэрийг эсэргүүцэж барилгынхаа ажлыг үргэлжлүүлэх боломж олгосон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар хүлээх үү. Аль эсвэл хөрөнгөтний өмнө бөхөлзсөн мэргэжлийн хяналтын байцаагч нар хүлээх үү.

Дээрх тохиолдлуудаас гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд дутуу баригдсан цахилгаан шатны нүх рүү хүн унаж гэмтсэн хоёр тохиолдол гарсан аж. Тодруулбал Баянзүрх дүүргийн XXV хороо “Хос” гутлын захын хажууд баригдаж байгаа “Гангар инвест“ ХХК-ийн барилгын дутуу баригдсан лифтний нүх рүү туслах ажилтан нь унасан бол мөн л тус дүүргийн IV хороо Хил хамгаалах ерөнхий газрын ард баригдаж буй барилгын цахилгаан шатны нүх рүү нэгэн эмэгтэй унасан тохиолдол гарсан байна. Тиймээс л амьд үлдэхийн тулд гэртээ бүгцгээе гэсэн юм. Гэхдээ энэ байдлаар барилгын ажил цаашид өрнөх юм бол бид гэртээ байж байгаад л харамсалтайгаар амиа алдах бололтой. Бороо ороход дусаал гоожиж, өвлийн хүйтэнд паар хагарч, зундаа мөөгөнцөртөж, өдөр бүр болж байдаг мэдэгдэхгүй шахам хэмжээний газар хөдлөлтөд хана нь цуурч байдаг орон сууцанд айж амьдардаг хүмүүс шүү дээ бид. Улаанбаатар хотын хэмжээнд баригдсан нийт барилгын 50 орчим хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн судалгааг мэргэжлийн бай­гууллагууд гаргасан байдаг юм билээ. Гэхдээ үүний хариуцлагыг хэн ч хүлээхгүй нь бүр ч харамсалтай. Ингэхэд бид цаашид хэрхэн амьдрах ёстой юм бэ.

Р.Сарангоо

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Sep.18.12 2:56 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
“Эко”-гийн С.Нямдаваа гэж хэн бэ?
Image
Түүнийг сайн мэдэхгүй зарим нэг хүн нийслэлд олон барилга барьж, нийслэлийн бүтээн байгуулалтад их хувь нэмэр оруулсан гэж боддог байх. С.Нямдаваа ч өөрийгөө сайн барилгачин хэмээн тодорхойлдог.

Гэвч бодит байдал дээр энэ нь эсрэгээрээ гэдэг нь нууц биш юм. “Эко констракшн” ХХК нь Улаанбаатар хотын хамгийн эрэлттэй газар хамгийн муу барилга барьдаг барилгын компани юм. Үүнийг барилгын салбарынхан, С.Нямдаваагийн ойр дотныхон, тэднээр үйлчлүүлэгчид, орон сууц худалдан авсан иргэд, тэр бүү хэл С.Нямдаваагийн толгой болсон улстөрчид ч мэдэж байгаа. “Эко”-гийн С.Нямдавааг сонгож болохгүй нэгдүгээр шалтгаан нь энэ билээ.

С.Нямдаваа хүмүүсийн хамаг хөлс хөдөлмөрөө зориулж, хуруу хумсаа хуйхлах шахам байж олсон мөнгийг авчихаад чанаргүй байр барьж “шавар овоолго” босгохдоо мэргэшсэн гэж хэлж болно. Түүнийг М.Энхболдын гарын хүн гэдэг. Тиймээс хотын хамгийн байршил сайтай газрыг авч “шавар овоолго” босгодог. Түүнд чанартай барилга барих сэтгэл, шаардлага огт байхгүй. Зүгээр л “М.Энхболдын халаасыг түнтийлгэх нь түүний үүрэг” гэж хүмүүс ярьдаг.

Мэргэжлийн хяналтынханы “шүдний өвчин”


Төр засаг түүнд итгэл хүлээлгэж, ахмад дайчдад олгох байраа “Эко констракшн” ХХК-аас сонгосон байж таарна. Тэгэхдээ нэр хүндтэй, олон барилга, хотхон барьсан, 10 гаруй жил тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа зэргээр нь шалгуур болгосон байх л даа. Гэтэл С.Нямдаваа төрийг ч, ахмадуудыг ч залилсан гэж хэлж болно. Хамгийн ноцтой нь тэрбээр ахмадуудад өгсөн барилгынхаа зураг төслөө гаргахдаа нэг орцонд 12 айл байхаар тооцсон юм билээ. Тэгээд яг барихдаа 16 айл байхаар барьсан. Яах вэ, ахмад дайчдад өгнө гэхээр тэгж бизнес хийсэн хэрэг. Гэхдээ С.Нямдаваа зөвхөн ахмад дайчдыг хуурсан юм биш. Ер нь Эко констракшны барьж босгосон орон сууц байнгын хэл амтай байдгийн дээр мэргэжлийн хяналтынхан хүртэл тэр бүр зөвшөөрч чаддаггүй. Товчхондоо мэргэжлийн хяналтын салбар хариуцсан байцаагч нарын “шүдний өвчин” болох дөхсөн асуудал болсон гэх юм билээ. Хийсэн ажил бүр нь ар араасаа гомдол, айдас хоёрыг дагуулж, өнгөрсөн дөрвөн жилийн турш хийсэн ажил нэг ч байхгүй хэрнээ эрх мэдэл нь хуулиас давах нь холгүй байгаа энэ мэт нөхдийн барьсан барилгыг мэргэжлийн хяналтынхан үзэж шалгахаас ч төвөгшөөдөг гэх юм билээ.

“Баянзүрх” хотхон хүний аминд хүрсэн нь
Image
Тус хотхоныг чанаргүй барьсанаас болж борооны ус орсны улмаас тус байрны жижүүр амиа алдсан билээ. Тодруулвал энэ оны долоодугаар сарын 13-14-нд шилжих шөнө орсон их устай борооны үер “Эко констракшн”-ны Офицеруудын ордны ойролцоох байрны подвалд үерийн ус орж, жижүүр эмэгтэй борооны усан дунд гаражид тогонд цохиулан амь нас нь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ нь мөн л “Эко констракшн”-тай холбоотой бөгөөд тухайн үед ч “Эко констракшн”-тай хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн иргэд маш их бухимдаж байсан ч хэвлэлийнхэн “Гэрээтэй” гэдэг шалтгаанаар дарагдаж үлдсэн байдаг юм.

Тус компани “Баянзүрх” хотхоныг 2006-2009 онд ашиглалтад оруулсан боловч иргэдийн гомдол одоог хүртэл тасрахгүй байна. Өвлийн улиралд халаалт муу тул цана цохиж, өрөөнүүдийнхээ хаалгыг хаахад ч хүндрэлтэй болдог. Зун болохоор борооны ус нэвтрээд иргэдийн амар амгалан амьдрах нөхцлийг алдагдуулдаг байна.

Оршин суугчид уг хотхоны 12 давхар хоёр барилгыг НМХГ-аас хүлээж аваагүй байхад иргэдээс төлбөрийг нь аваад оруулчихсан гэх баримт ч байдаг. Энэ талаар тухайн үед НМХГ-ын байцаагч Ч.Батхүүгээс тодруулахад “Баянзүрх дүүргийн VII хороонд байрлах “Баянзүрх” хотхоны хоёр байрыг нь хүлээж аваагүй байгаа” гэсэн хариултыг өгч байсан.

“Голден Парк” хотхонд дүн өвлийг үстэй дээл, үнэгэн малгайтай өнгөрүүлдэг
Image
Өнгөрсөн өвөл л гэхэд Эко С.Нямдаваагийн удирдаж босгосон “Голден Парк” хотхоны оршин суугчид нь дүн өвлийг үстэй дээл, үнэгэн малгайтай давах нь холгүй зутруу амьдарч яваа гэсэн мэдээлэл ирсэн. Яг үнэндээ Экогийн барьсан барилгууд цаг хугацаандаа уралдаж баригдах гээд бөөн халтуур болдог гэнэ. Дээр нь хуучин, муу техник ашиглагдсан гэдэг утгаараа байнга л эвдэрч хэмхэрч байдаг. За бас болоогүй ээ. Түүний босгох барилгууд нь “өндөрт суунаглагдан босдог” хэр нь лифтгүй байх жишээтэй. Өч төчнөөн иргэний насаараа цуглуулсан мөнгийг авчихаад чанар үнэртсэн хэл амгүй байшин байриад өгсөн бол иргэд гомдлоод байхгүй л байх. Ийм байж болох уу. Энэ шударга явдал яавч биш. Хогийн сэгээр байшин босгоно гэгчийг үзүүлж нотолдог энэ эрхмийн ажлаас хэзээ ч чанар үнэртэхгүй гэдгийг би биш иргэд хэлж сууна.

С.Нямдаваа залилангийн хэргээ дарсан нь

Түүний 2011 онд залилангийн хэргээр шалгагдаж байсаныг та хараахан мартаагүй байх. Тодруулбал Монголын тоотой хэдэн баячуудын тоонд зүй ёсоор ордог С.Ням¬даваа залилангийн хэр¬гээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаад хэрэг нь прокурорт хянагдахаар шилжин түүнд залилан хийсэн хэргээр Эрүүгийн хуулийн 148.4-т заасанчлан хавтаст хэрэг нээсэн.
Харин С.Нямдаваагийн хувьд бусдыг залилсан хэргээ нуун дарагдуулахаар чамгүй хөөцөлдөж, хэд хэдэн удаа өөрт холбогдолтой “хар” хавт¬сыг хаалгаж үзсэн нэгэн. Гэвч даравч дардайна, булавч бултайна гэгчээр яах аргагүй залилан хийсэн түүний хэрэг ахин дахин сөхөгдсөн билээ.

Мөн өнгөрсөн НИТХ-ын сонгуульд МАН-с нэр дэвшсэн тэрээр сонгуулиас өмнө эдгээр хэргүүдээ дарж чадсан ч гэж дээгүүрээ яригддаг юм билээ.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Sep.18.12 2:59 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Төрийн ордны хашааны плитанд оногдож хүүхэд гэмтлээ
Нийслэл хотдоо тайван явах ямар ч боломж алга. Өчигдөр аймшигтай ослын мэдээлэл сонсоод бүгд эмзэглэсэн. Тэгвэл дахин нэг ийм осол гарчээ.
Image
Төрийн ордны Хамгаалалтын хашааны гадна явж байсан охин хананаас унасан плитанд оногдож гэмтсэн хэрэг гарсан байна. Плита хүүхдийн толгой дээр унасан тул нэлээд хүнд гэмтсэн байна.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Sep.18.12 3:04 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
eco niit heden baishin barisan, barij baigaa talaar medee baina uu?

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Sep.18.12 3:13 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Хотын барилгууд амь орж, "Алан хядах ажиллагаа" явуулж эхэллээ

ImageСүүлийн үед нийслэлд хамгаалалтын каск, сум нэвтэрдэггүй хантаазгүйгээр явах аргагүй болжээ. Учир нь нийслэл хотод үйл олноороо баригдах барилгууд амь орж эхнээсээ ажил хаяж, арай дэндүү чанаргүй зүйлээр эх биеийг нь бүтээж байгаад уурлаж, хорсоод эхэлсэн бололтой.

Дээр нь зөвшөөрөлгүй газар, дур мэдэн барьж, олон хүний хараал идээд ирэхээр тэвчээр нь алдарсан уу. Уурсаж хорссон чанаргүй барилгууд тоосгоо суга татаж, доогуур нь урсах иргэд рүү ганц нэгээр нь шидэлж байснаа тоохгүй болохоор нь, өргөдөг кранаа унаган хүүхэд дарж алсан аймшигт хэрэг үйлдсэн. Тэгээд ч бүтэхгүй болохоор нь өөр дээрээсээ барилгачидаа авч шидэж эхэллээ. Сүүлийн үед ийм хэргүүд тогтмол гарах болсон нь газрын зөвшөөрөл аваагүй, хууль бусаар баригдаж байгаа барилгуудад тохиолдож байгаа нь иргэдийг айлгаж цочоож байна.

Учир нь зөвшөөрөлгүй баригдаж байгаа тус барилгууд дээр ийм аймшигт хэргүүд дэс дараалан гарч байгаа нь цаанаа нэг л аймшигтай зөнтэй мэт санагдаж байгаа юм. Үүний үргэлжлэл гэлтэй “Тэнгис” кино театрын дэргэдэх усан оргилуур барих газрыг булаан барьсан “Эко констракш”-ны барилга дээрээс том хэмжээний төмөр цэл залуухан 25 настай залуу дээр унаж дарсан хэрэг гарлаа. Үхлийн гэмтэл авсан залуу газар дээрээ нас барсан гэнэ.

Image

“Эко” С.Нямдаваа гэгч нь хаана байрлал сайтай газар байна тэнд албан тушаалтнуудад гулгитал нь мөнгө амалж, байж гартаа оруулдаг гэм биш зантай зартай газрын наймаачин юм. Тиймдээ ч хотын өнгө төрхийг илэрхийлэх “Мөрөөдлийн усан оргилуур”-ын зураг хөрөг нь гарчихаад байхад газрыг нь дээрэмдэн өндөр барилга сүндэрлүүлж эхэлсэн. Тиймдээ ч “нүгэл нь нүдээрээ” гарахын үлгэрээр “Эко”-ийн барилга ийнхүү ажил хаягсдын эгнээнд нэгдэж, хүний алтан амиар үүнийгээ нотоллоо.

Хэдэн жилийн өмнө болсон үерийн үеэр "Эко"-гийн барилгуудаас нэлээд их "но'' илэрч, барьсан барилга нь нурах шахсаныг бүгд л мэддэг. Мөн ашиглалтанд орж, өндөр үнээр зарсан барилгууд нь өвөлдөө оршин суугчдаа хөлдөөж, зундаа бүтээж алах шахдаг нь нууц биш. Тэгсэн хэдий “Эко констракшн” түүний захирал С.Нямдаваа нийслэл хотыг чанаргүй барилгаар чимж, хүний амийг даанч харамсалтайгаар эрсдэхэд хүргэлээ.

Гэсэн тэдний чанаргүй, нурчих шахсан барилгууд борооны дараах мөөг шиг баригдсаар л... Тэдэнд хариуцлага тооцох механизм, хуулийн байгууллага байхгүй байсаар л байна.

Нийслэл хотод Дайны хажуугаар дажин гэмээр зүйлүүд олон ч болж байна даа. Чанаргүй гэхэд дэндүү чанаргүй, ямар ч стандартгүй барилгуудын хажуугаар ажил хаялтанд барилгын материалууд нэгдэж, одоо л тараа таниулж эхлэв бололтой. Тэр дундаа хана, хашааны плитанууд энэ хөдөлгөөнд нэгдэн, эхний арга хэмжээгээ аваад эхэлжээ. Үүний нотолгоо болж Төрийн ордны өндөр төмөр хашааг чимэглэсэн хананы плита унан, хажуугаар нь өнгөрч явсан залуугийн толгой дээр унаж, гэмтээсэн хэрэг гарчээ.
Image
Энэ мэтээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод иргэд нь гудамжаар аюулгүй явах нөхцөл бүрэн алдагдан, хаанаас л бол хаанаас тоосго, хүнд төмөр, плита толгой дээр буугаад ирж мэдэх нь. Энэ мэтээр чанаргүй барилгын материалын тар нь танигдаж, арга хэмжээ авахгүй бол болохгүйгээр "Алан хядах ажиллагаа" явуулж эхэлсэн нь аюулын харанга дэлдэж байна.

Ажил хаясан барилгууд алан хядах ажиллагаагаа дараагийн удаад хэзээ, хаана товлосныг мэдэх аргагүй. Дараагийн удаад өшөө ч илүү хүнд гарз хохирол амсахаасаа өмнө арга хэмжээ авах болсныг энд тэндгүй бөөр бөөрөөрөө нийлэн баригдаж байгаа зөвшөөрөлгүй, чанаргүй барилгууд сануулж байх шиг ээ.

Duulian.mn Б.Үжин

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Sep.24.12 1:33 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын захиалагч, гүйцэтгэгчдийн нэрс
Зөвхөн есдүгээр сард гэхэд дөрвөн хүн баригдаж буй барилгын эздийн хариуцлагагүй байдалтай холбоотойгоор амь насаа алдчихлаа. Иргэд барилгын хажуугаар явахаасаа ч эмээдэг болж. “Дараачийнх нь би ч байж мэднэ” гэх айдас нийгмийг бүрхжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 80 барилга байгууламж бий гэдгийг зарласан. Барилгын тухай хуулийг зөрчиж, авлига өгч, иргэдийг хохироож буй барилгуудын цаана хэн нэгэн албан тушаалтан байгаа учраас л тэд хэнийг ч үл тоон зөвшөөрөлгүй барилга барьж буй хэрэг биз ээ. Ингээд дараах “том толгойтой” 80 барилгын эзэд, хаягийг бид хүргэж байна.
Image
Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр буюу 18-ны өдөр хууль бусаар зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын мэдээллийг өгөхийг иргэдээс хүссэн. Танай гэрийн хажууд, ажлын газрын чинь дэргэд зөвшөөрөлгүй барилгын ажил явагдаж байвал та дараах утсаар “хов” хүргэж болно.
Image

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Oct.01.12 11:55 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Сайн бус саар үйлдлээр салбартаа тэргүүлэгч “Жигүүр гранд”
Image
Өөрсдийгөө барилгын салбарт тэргүүлэгч гэж өргөмжилдөг “Жигүүр гранд”-ыханд хийсэн бүтээсэн зүйл их бий.

Сайны хажуугаар саар муу ч энэ группийн үйл ажиллагаанаас харагддаг. Зарлигаар дархлан, хуулиар орон сууц барихыг хориглосон Богдхан уулын бэл, Зайсан толгой орчимд хороолол, хотхон байгуулсан нь муугийн жишээ. Бас барьж босгосон оффисын барилгуудынх нь цахилгаан шат нь байсхийгээд эвдэрч зогсдог, цахилгааны саатал нүүрлэсэн нь ч муудаа л орно. Группийн захирал Ө.Баттөр түрээслэгч, үйлчлүүлэгчдээ элдвээр доромжилж, зодож танхайрдаг нь бас л муугийн жишээ. Зам засварын ажилд саад учруулж, шүүхэд дуудагдчихаад байгаа нь бүр ч муудаа орох биз ээ. Сайн уу, муу нь юу аль нь вэ хө... гээд жагсаавал муу жишээ энэ мэтчилэн мундахгүй.

Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдагсдын нэг нь Ө.Баттөр
Манай орны төдийгүй дэлхийн ууган дархан цаазат газрын тоонд зүй ёсоор багтдаг Богдхан ууланд шуналын сэтгэлээр хандсан олон аж ахуйн нэгжийн нэг нь “Жигүүр гранд”. Уг нь Богдхан уулыг XII-XIII зууны үед Монголын Хэрэйд аймгийн тэргүүн Ван хаан Тоорил дархлан тахиж Хан-Уул хэмээн нэрлэсэн домогтой. Дараа нь 1778 онд, тэр үеийн тэргүүний сэхээтнүүдийн нэг, сайд Юндэндоржийн санаачилгаар Тэнгэрийн тэтгэсний зарлигаар дархалж байжээ.

1957 онд УИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Чойбалсан уул, 1974 онд Богд уул нэрээр, 41651 га талбайтайгаар мөн дархалсан. 1995 ны УИХ-ын тогтоолоор Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн дар- хан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан байдаг. Ингэж унасан газар, угаасан усаа гэх Монгол хүний сэтгэлээр түүхийн он цаг бүрт ихэс дээдэс, эрхэт төрөөс онголон дархалж байсан Богд Хан-Уул эдүгээ цагийн өнгөнд сүйдэх аюул нүүрлэлээ. Уг нь хамгаалан үлдэж хойч үедээ өвлүүлэх зорилгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9 дэх заалт, 37, 38, 39 дүгээр зүйлээр дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөлтэй гэж заасан. Зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгохоор хуульчлагдсан. Гэтэл хуулиас давсан эрх мэдэлтнүүд маш олон компани, аж ахуйн нэгжид хязгаарлалтын бус дотор орон сууцны хороолол, хотхон барихыг зөвшөөрч, зарим нь огт зөвшөөрөлгүй барьсан. Зарлигаар дархалсан ууланд ингэж зэрлэгээр халдагсдын нэг нь “Жигүүр гранд” билээ. Тус группийн барьсан хороолол, хотхон хязгаарлалтын бүс дотор нэлээд хэд бий, Тухайлбал, Зайсангийн аманд байрлах “Lux­ury” хотхон, Зайсан толгойн урд байрлах Zaisan village хотхоныг нэрлэж болно.

Дашрамд дурьдахад, одоо улстөрчид, бизнеснийхний дунд ямар хөөрөө явагдаж байна вэ гэвэл нэгэнт барьчихсан хорооллыг төр засаг ч, иргэд ч хүчээр нурааж дийлэхгүй нь ойлгомжтой.Тиймээс холбогдох яам, газар нь Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсийг шинээр тогтоох хэрэгтэй гэж байна. Шинээр хамгаалалтын бүс тогтоолгох талаар лообий хийх ажлыг ^ нэр бүхий хүмүүс эхлүүлсэн гэсэн.

Гэнэт орсон бороонд чанараа шалгуулагсдын нэг нь
2009 оны долдугаар сарын 17-н болон 21-нд орсон хүчтэй аадар борооны улмаас гэнэт үер бууж Зайсангийн аманд “Сарнайх”, “Анома”, “Жигүүр гранд”-ийн барьсан барилгууд үерийн ая даалгүй энэ үеэр бусад компанийн барилга ч мөн сүйдсэн. Дээрх нэр бүхий гурван аж ахуйн, нэгж үерийн жалгыг хаан дээр нь зам тавьж, тохижилтын ажил хийснээс болж үерийн усны ачааллыг даалгүй суваг задран олон байшин барилга үерт автсан юм. Үер тэр хавийн орон сууцны барилгуудын гарааш руу сад тавьж, дотор нь байсан үнэтэй машинуудыг “будаа” болгосноор Д.Сумъяабазар аварга тэргүүтэй хүмүүс дээрх гурван аж ахуйн нэгжийг буруутай гэж үзэн хохирол нэхэмжлэн шүүхээр заргалдсан билээ.

Шат нь эвдэрч, цахилгаан нь тасрагсдын нэг нь
Баруун дөрвөн замын урд талд, төв зам дагуух хамгийн ашигтай байрлалд сүндэрлэсэн барилгуудын нэг нь “Жигүүр гранд”-ын “Гранд плаза”. Хэдхэн хоногийн өмнө энэ барилгад цахилгаан тасарч харанхуй 'нөмөрсөн. Бараг долоо хоног тоггүй болсноос түрээслэгчид эд бараагаа зарж чадахгүй хохирч буй талаар гомдоллож байв. Тэндхийн түрээслэгчдийн мэдэгдсэнээр энэ барилгыг босгохдоо анхнаасаа найдвар- тай тог цахилгааны эх үүсвэрээр хангаагүй, түр зуур аргацаасан болох нь тодорхой болсон билээ. Байн байн урсдаг болон цахилгаан шат нь эвдэрч, өндөр давхрууд руу түрээслэгчдийг, худалдаачдыг мацуулдаг барилгуудын нэг нь бас л “Жигүүр гранд”-ын “Гранд плаза” “Сандэй плаза”. Тэндхийн урсдаг шат байн байн эвдэрч зогсохоос гадна ‘Гранд плаза”-гийн цахилгаан шат гэнэт өндрөөс доошоо унаж, хүмүүсийн аминд хүрэх шахаж байсан удаатай.

Үйлчлүүлэгч, түрээслэгчдээ доромжилж, зодож танхайрагсдын нэг нь
“Жигүүр гранд”-ын захирал Д.Баттөр наймдугаар сарын 24-нд “Гранд плаза”-гийн түрээслэгчдийн нэг, иргэн Ч.Энхболдыг бие хамгаалагчидтайгаа нийлж зодож, танхайрсан талаар тухайн үедээ нэлээд шуугиад өнгөрсөн болохоор энэ тухай нуршаад хэрэггүй биз.

Зам засварын ажилд саад учруулагсдын нэг нь
Нийслэлийн удирдлагуудын ээлжит хуралдаан хэдхэн хоногийн өмнө болж зам, замын байгууламжийн ажил явуулахад замын трасст иргэн, аж ахуйн нэгжүүдийн барилга, хашаа, зарим обьект орсон учраас газар чөлөөлөх тал дээр хүндрэл гарч байгааг мэдээлсэн.

Тухайлбал, Зайсангийн гудамж, Олимпийн хорооны урд уулзвараас ХААИС- ийн уулзвар хүртэлх 1,3 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын трасст “Жигүүр гранд” группийн хашаа орсон учраас замын ажилд хүндрэл учирчээ. Тиймээс газар чөлөөлж өгөхгүй байгаа тус группийг шүүхэд өгөхөөр боллоо гэж мэдэгдсэн байна билээ.
“Газарт гагнагдаж, тэнгэрт тэмүүлсэн их бүтээн байгуулагч, салбартаа тэргүүлэгч” гэх өргөмжлөлт “Жигүүр Гранд Групп"-ийн тухай муу мэдээнүүд иймэрхүү. Салбартаа ингэж тэргүүлдэг юм уу Д.Баттөр.


Өдрийн шуудан Ц.Эрдэнэ

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Nov.08.12 7:12 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн

Joined: Oct.17.12 5:48 pm
Posts: 349
Барилгын салбарын үнэн төрхийг илтгэлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2012-11-07-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны гишүүдтэй хамтран Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн биелэлтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. УИХ-ын даргын захирамжаар Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгын ажлын үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөн хариуцлагагүй байдлаас шалтгаалан хүний эрдэнэт амь эрсдэх, гэмтэх харамсалтай тохиолдлууд удаа дараа гарч байгаатай холбогдуулан барилгын салбарт дээрх хуулиудын биелэлтийг шалгах зорилгоор салбарын яам, мэргэжлийн хяналтын байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, дүгнэлт гаргаж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан билээ. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан танилцуулав.



Шалгалтын хүрээнд Ажлын хэсгийнхэн УМХЕГ, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн ЗД-ын Тамгын газар, Улсын Мөрдөн байцаах газар, Монголын барилгачдын холбооны удирдлагуудтай уулзаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа зарим барилга, байгууламжийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна. Хяналт шалгалтад Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Багануур, Налайх дүүргийн нийт 594 обьект, 782 ачаа өргөх байгууламж, 1892 аж ахуйн нэгж байгууллага, 1629 инженер техникийн ажилтан хамрагджээ. Шалгалтаар нийт 15382 зөрчил илрүүлж 3324 буюу 23,7 хувийг газар дээр нь арилгуулж, 2126 заалт бүхий 384 улсын байцаагчдын хамтарсан албан шаардлага, 78 улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, барилга угсралтын ажлыг зогсоох тухай 176 акт гарган хүргүүлж, зөрчил гаргасан 331 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд нийт 143,7 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулсан байна.

Сүүлийн үед барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа шаардлагын хэмжээнд бүрэн хангагдаагүйгээс зарим аж ахуйн нэгж, байгууллагууд дээр хүний амь эрсдсэн ослууд гарч 2012 оны эхний 9 сарын байдлаар 41 ослын улмаас 24 хүн нас барж, 19 хүн гэмтэж, бэртжээ. Түүнчлэн сүүлийн 3 жилийн ослын судалгаанаас осол гарсан шалтгаанаар нь авч үзвэл 50 хувь нь өндрөөс унасан, 15 хувь нь тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, өргөх, зөөх механизмын эвдрэл гэмтлээс, 12 хувь нь эд материалд цохиулсан, 6 хувь нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй, 6 хувь нь өндөр хүчдэлд нэрвэгдсэн, 5 хувь нь аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсан, технологийн процесс зөрчсөн, 4 хувь нь нуралтаас, 2 хувь нь угаартсан шалтгаанаас осолдсон байна.




Ажлын хэсгийн дүгнэлтэд тулгуурлан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эдийн засгийн байнгын хороодын хамтран гаргасан санал дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаас тогтоол гаргаж цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэдэг саналыг Ажлын хэсгээс гаргажээ.

УИХ-ын гишүүн А.Бакей хэлэхдээ, “УМХЕГ гэж бүхэл бүтэн хяналтын газар байдаг. Энд яригдаж буй алдаа дутагдал хяналтын механизм байхгүй байснаас үүдэлтэй гэж үзэж байна. Өмнө нь гарч байсан осол эндэгдлүүд ч хяналт муу тавигдаж байсантай холбоотой” гээд, шалгалтын явцад хууль бус газрын зөвшөөрөл авч барилга барьсан тохиолдлууд байв уу, мөн тендерийг том компаниуд дамлан зардаг асуудалд хяналт тавьсан уу гэдгийг асуув.

Ж.Батзандан гишүүн өгсөн хариултдаа, “Мэргэжлийн хяналтын байгууллагынхантай бид уулзсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын хамар дор үүдэнд нь баригдаж байгаа барилга нь зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ дөч, тавин хувиар том баригдчихаад байхад мэдээгүй байх жишээтэй. Хүний аминд хүрээд байгаа олон барилгууд 70:40-ийн хэмжээнээсээ хэтэрчихээд байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагууд явцын дунд хяналтаа тавиад ажлаа хийгээд явсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтаа бүрэн хийж чадахгүй байгаа учраас хууль хэрэгжихгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагад тулгамдаж байгаа олон асуудал байгааг ойлгож байна. Гэхдээ удирдлага зохион байгуулалт, сэтгэл дутагдаж байгааг бид харсан шүү гэдгийг хэлье. Зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилга болгоны цаана авилга байгаа. Улс төр, бизнес хоёр холилдсон байна. Үүнийг зогсооно. Харин тендерийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах талаар Ажлын хэсгийн чиг үүрэгт тусгагдаагүй ” гэсэн тайлбарыг өгөв.

Сонгуулийн үеийг далимдуулж маш их хууль бус үйл ажиллагаа явагддаг гэж яригддаг. Хууль бус үйл ажиллагаа цаашдаа үндэсний аюулгүй байдалтай ч холбогдохыг үгүйсгэх аргагүй байгаа. Тухайлбал, Төв шуудангийн урд талд баригдаж байгаа 25 давхар “Эко констракшн”-ы барилга төрийн хамгаалалтын бүсэд, тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулалтайгаар баригдаж байна гэсэн мэдээлэл байгаа учраас үүнийг Тагнуулын ерөнхий газар болон АТГ-т шалгуулахаар Ажлын хэсэг ажиллуулах гэж байгаа. Мөн Мэргэжлийн хяналтын газар усны ундаргын газар дээр байшин бариулсан байх магадлалтай байгааг судалж үзнэ гэдгийг Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “Ажлын хэсгийн дүгнэлт аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа руу чиглэх бус харин дураараа аашилсан албан тушаалтан, тухайлбал мэргэжлийн хяналтын байгууллага руу чиглэх ёстой байсан гэж үзэж байна. Зөвшөөрөл өгөгддөг, эцэст нь ямар ч албан тушаалтан хариуцлага хүлээдэггүй. Аж ахуйн нэгж маш их банкны зээл авдаг, ажилчдаа цалинжуулдаг. Гэтэл албан тушаалтан дээр хариуцлага ирэхгүй аж ахуйн нэгж дээр дарамт нь ирээд барилгын салбарынхан маш том уналтанд орж байна. Ингэснээр төр, бизнесийн байгууллагын хооронд том ангал үүсгэж байна” гэсэн шүүмжлэлийг хэллээ.

Эцэст нь Барилгын салбарт хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын тогтоолын хэмжээнд авч үзэх үү, эсвэл Байнгын хорооны тогтоолын хэмжээнд авч үзэх үү гэдэг дээр гишүүдийн байр суурь нэлээдгүй зөрөлдөөнтэй байсан юм. Ингээд хоёр Байнгын хорооны хамтарсан тогтоол гаргах нь зүйтэй гэсэн А.Бакей гишүүний горимын саналыг гишүүдийн олонхи дэмжээгүй тул Ажлын хэсгээс гаргасан УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр тогтлоо.

А.Баярмаа

_________________
сексгүй үнсэлт


Top
   
PostPosted: Nov.20.12 7:47 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
“Барилга байшингийн зохион байгуулалт нь хүртэл хүнд суртал, төөрөгдөл чирэгдэл ханхлуулсан хэвээр байж болохгүй”



Ерөнхий сайд Н.Алтанхуяг Барилга, хот байгуулалтын яаманд ажиллалаа. Тус салбарт шийдлээ хүлээж буй олон асуудал бий. Тэдгээрээс иргэдийн амьжиргааны нөхцөлд тохируулан орон сууцны барилгын нэр төрлийг нэмэх, барилгыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулдаг дэвшилтэт технологиудыг өргөн нэвтрүүлэх, дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, орон сууцны урт хугацаатай зээлийн тогтолцоог шинэчлэх, бүх аймгийг орон сууцжуулах, хот болгон хөгжүүлэх, сумын төвүүдийг шинэчлэх гэсэн үндсэн зорилтуудыг Засгийн газраас тавин ажиллаж байгааг Н.Алтанхуяг сайд уулзалтын эхэнд онцолсон юм. Эдгээр ажил эцсийн дүндээ иргэдэд л өгөөжөө өгөх ёстойг чухалчилсан Засгийн газрын тэргүүн шинэчлэх бодлого төлөвлөлтийг БХБЯ боломжийн хэмжээнд хийж буйг хэлээд, иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх хэд хэдэн алхам байгааг тодорхойллоо.

Нэгдүгээрт, “Барилгын салбарт хийхээр төлөвлөөд байгаа шинэчлэл, бүтээн байгуулалтыг хийхэд зөв төлөвлөлт, чанартай суурь тавьж өгөх хэрэгтэй. Гэтэл манайд сайн төлөвлөлт хийдэг хэчнээн мэргэжилтэн, байгууллага байгаа, тэдний хийсэн ажлын хэд нь шаардлага хангаж байгаа нь тодорхой бус байна. Хамгийн ойрын жишээ хэлэхэд л Улаанбаатар хотын төлөвлөлт хийх дотоодын компани байхгүйгээс Японы мэргэжилтнүүд бүтэн хоёр жил ажиллаж байж нийслэлийн төлөвлөлтийг УИХ-д танилцуулж байна. Дотоодын мэргэжилтнүүдийн ажилласан Алтанбулагийн чөлөөт бүсийн төлөвлөлт шаардлага хангахгүй байгаа. Ийм жишээнээс харахад энэ салбарын боловсон хүчний байдалд санаа зовохоос аргагүй байна” гэдгийг Ерөнхий сайд нэн тэргүүнд чухалчиллаа.

Хоёрдугаарт,
яаралтай шийдвэрлэх ёстой асуудал бол барилгын зургийн чанар. Дотоодын хамгийн сайн мэргэжилтнүүдийн гараар хийсэн Замын-Үүд, Гашуунсухайтын хилийн боомтуудын барилгын зураг бүтээн байгуулалтын шатандаа бөөн асуудал гацаа үүсгэсээр байгаагаас харахад энэ салбарын хүчин чадал бас л чамлахаар байгаа юм. Барилгын зургийг сайн гаргахгүй бол аймгийн төвүүдийг хот болгох бүтээн байгуулалтын ажил шууд унана. 21 аймгийн барилгын зургийг 21 компаниар хийлгэвэл ямар үр дүн гарах бол гэдэгт санаа зовж байгаагаа ч Засгийн газрын тэргүүн хэллээ. Түүнчлэн, “Төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсаар буй өнөөгийн байдлыг өөрчлөх ажлыг зураг төслийн шатнаас эхлэх ёстой. Манайд тогтсон муу жишээнээс дахиад хэлэхэд, 960 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгыг нэг газарт 2 тэрбумаар, нөгөөд нь 4 тэрбумаар барьж байна. Зураг төслийн ажилд тогтсон норм стандарт байхгүй учраас ингэж хариуцлагагүй ханддаг гэж би дүгнэсэн. Тиймээс нэн даруй жишиг стандарт тогтоомоор байна. Мөн төөрдөг байшингийн зураг гаргадаг хуучин сэтгэлгээг өөрчилмөөр байна. Ардчилсан нийгмийн үед иргэнд хүргэх үйлчилгээний стандарт огт өөр түвшинд оччихоод байхад үйлчилгээний байгууллагуудын барилга байшингийн зохион байгуулалт нь хүртэл хүнд суртал, төөрөгдөл чирэгдэл ханхлуулсан хэвээр байж таарахгүй” гэлээ.

Гуравдугаарт, Улаанбаатар хот болон 21 аймагт өрнөх бүтээн байгуулалтын суурь зохицуулалт болох дэд бүтцийн төлөвлөлтийг анхаарлын гадуур орхиж болохгүй байгааг Ерөнхий сайд салбарынханд анхаарууллаа. Өнөөгийн жишиг мөн л өөрчлөлт шаардаж байгааг зүүн аймгуудад ажиллах үеэрээ олон жишээнээс харснаа онцолсон. Дорнод аймагт залууст зориулсан гэх хотхон нь өндөр орлоготой өрхүүдэд зориулсан хаус маягтай, тэгээд дээр нь дэд бүтцээ шийдэхэд төсвөөс 4 тэрбум төгрөг хүссэн. Мөн Хэнтий аймагт иргэдийг орон сууцжуулахаар барилгууд барьж байгаа ч дэд бүтцээ орхигдуулсан байсан зэргээс харахад манайд энэ салбарын ажил мөн л гацаа түгжээ үүсгэх тогтолцоотой явааг харуулж байна гэдгийг салбарын хүмүүст сануулсан юм. Саарын хажуугаар сайн жишээ байгаа нь Сүхбаатар аймагт эхлээд буй бүтээн байгуулалтын ажил гэдгийг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн тодотгоод, нэгдсэн журмаар дэд бүтцийг нь шийдэж, 15 сая орчим төгрөгөөр иргэдээ орон сууцтай болгохоор ажиллаж буй энэ туршлагыг бусад аймагт нэвтрүүлэх бодлого чиглэлийг санал болгосон.

Дөрөвдүгээрт, иргэдийн амьжиргаанд тохирсон хямд орон сууцны нэр төрлийг олшруулах, иргэдийн нэхэж буй 6 хувийн хүүтэй зээл олголтын ажлыг гацаанаас гаргах бодлогоо маш яаралтай хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд салбарын яаманд даалгалаа. Санхүүгийн схем гаргаагүй, сайн бодлого төлөвлөлт хийгээгүйгээс одоо зогсоод байгаа бага хүүтэй зээл олголтыг оновчтой шийдэх нь маш чухал байгаа юм. Нийт 131 мянган айлын орон сууц барихаар төлөвлөлт хийсэн ч 60 мянга нь огт эхлээгүй, ирэх онд 19,3 мянган айлын орон сууц ашиглалтад орох тооцоотой байгаагийн 8400 нь л урт хугацаатай зээлд хамрагдах боломжтой байгаа аж. Энэ асуудлыг богино хугацаанд иргэдэд ашигтайгаар шийдэхийг БХБЯ-ныханд үүрэг болголоо.

БХБЯ-ны хариуцан ажиллах нэг чухал шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь орон сууцны үнийг тогтвортой байлгах бодлого, үйл ажиллагаа юм. Орон сууцны үнэд гол нөлөөтэй барилгын материалын үнийг өсгөхгүй байхын тулд дотоодын үйлдвэрүүд шинээр байгуулах шаардлагатай байна. Манайд түүхий эдийн нөөц нь байгаа цемент, арматур, шил, дулаалгын материал гэх мэтийн үйлдвэрийг аль аймагт ямар хүчин чадалтайгаар шинээр барих, барилга барих хугацааг богиносгох ямар дэвшилтэт материал, түүхий эдийг гаднаас хэр хэмжээгээр оруулж ирэх гэх мэт тодорхой судалгаа мэдээлэл яаралтай гаргаж өгөхийг салбарынханд мөн үүрэг болголоо. Хугацаа шаарддаг, улирлын чанартай хийгддэг шавар цемент гэх мэт уламжлалт технологиудаас гадна орчин үеийн дэвшилтэт технологи, материалыг барилгын салбарт өргөн нэвтрүүлж, ингэснээр барилга барих хугацааг богиносгох, бүх улиралд бүтээн босголт үргэлжилдэг байлгах зохицуулалтуудыг ч нэн даруй нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа салбарынханд дуулгасан. Аймгуудад барих битүү зах, спортын цогцолбор гэх мэтийн барилгуудыг богино хугацаанд босгох шаардлагатай учир орчин үеийн дэвшилтэт материалын үйлдвэрлэлийг ч Засгийн газраас дэмжихээ илэрхийллээ.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Dec.24.12 2:41 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Хятадын сендвичэн хавтангууд хорт бодис агуулдаг

АНУ-ын "Бүтээгдэхүүний аюулгүй байдлын хороо" (Consumer Product Safety Commission)-ны судалгааны илтгэлд дурдсанаар 2005-2009 оны хооронд АНУ-д баригдсан мянга гаруй барилгад хүхэр агуулсан сендвичэн хавтан ашиглагдсан нь тогтоогджээ. Эдгээр хавтангууд нь Хятадын 10 компанид үйлдвэрлэгдсэн бөгөөд xалуун болон чийглэг нөхцөлд муудсан өндөгтэй адил үнэртэй, хүхэр агуулсан хийг ялгаруулдаг байна. Энэ хий нь агаарын чийглэгтэй нэгдсэнээр хүчлийн бороо болон автомашины аккумляторт агуулагддагтай адил бүтэц бүхий хүхрийн хийн нэгдэлийг үүсгэх нөхцөл бүрдүүлдэг байна.

Хүхрийн хийн нэгдэл нь металл эдлэлийн өнгийг харлуулах, зэврүүлэх, цахилгааны утас, айркондишн, галын дохиолол зэргийг гэмтээх нөлөө үзүүлдэг байна. Мөн хүний биед хурц хэлбэрийн багтраа үүсгэхээс гадна хамраас цус гарах, толгой өвдөх, амьсгал давхцах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг ажээ. Америкт хүхэр агуулсан бодисуудыг барилга, ус болон хийн хамгамжийн систем зэрэг гэр ахуйд ойр нөхцөлд ашиглагддаг бүтээгдэхүүнүүдэд хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг бөгөөд 2009 оноос хойш ийм төрлийн бодис агуулсан сендвичэн хавтанг импортлоогүй байна. "Бүтээгдэхүүний аюулгүй байдлын хороо"-ны судалгаагаар илэрсэн хүхрийн нэгдлийг их хэмжээгээр агуулсан барилгын материал үйлдвэрлэгч 10 компанийн нэрс;

* Knauf Plasterboard (Tianjin) Co. Ltd.: (үйлдвэрлэсэн он 2005) China
* Taian Taishan Plasterboard Co. Ltd.: (2006) China
* Shandong Taihe Dongxin Co.: (2005) China
* Knauf Plasterboard (Tianjin) Co. Ltd.: (2006) China
* Taian Taishan Plasterboard Co. Ltd.: (2006) China
* Shandong Chenxiang GBM Co. Ltd. (C&K Gypsum Board): (2006) China
* Beijing New Building Materials (BNBM): (2009) China
* Taian Taishan Plasterboard Co. Ltd.: (2009) China
* Shandong Taihe Dongxin Co.: (2009) China

http://www.popsci.com/science/article/2 ... furic-acid

хэдийгээр хуучирсан ч гэсэн оруулчихъя.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.02.13 6:13 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Үл хөдлөх хөрөнгийн тэсрэлт эсвэл хөөс үү?


6 минутын өмнө


Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар Английн “Oxford business group” судалгааны байгууллагаас гаргасан мэдээллийг хүргэж байна.

Байгалийн баялагт тулгуурласан Монголын эдийн засгийн өсөлт барилгын салбар, үл хөдлөх хөрөнгийн худалдаанд сайнаар нөлөөлж, орон сууцууд сайн зарагдаж байна. Монгол шиг байгалийн баялаг түшиж хөгжиж буй орнуудын жишээнээс харахад үл хөдлөх хөрөнгийн тэсрэлт тийм ч удаан үргэлжилдэггүй байна.

Өнгөрөгч 2012 оны есдүгээр сард, Канадын Экспорт хөгжлийн банк “2012 онд Монголын банкуудын гаргасан зээл өмнөх жилд нь гаргаж байсан хэмжээнээс бараг 50 гаруй хувиар нэмэгдсэн нь нийслэлд үл хөдлөх хөрөнгийн хөөсрөлт үүссэний шинж мөн гэж үзжээ. Энэ хөөсрөлт эргээд банкны салбартаа сөрөг үр дагавартай гэж үзсэн байх юм. Мөн энэ үеэр гадны хөрөнгө оруулалт болон Хятадын эрэлт буурч өнгөрсөн онд 17 хувь хүрсэн эдийн засгийн өсөлт энэ онд 11 хувь болсон билээ.

Монгол зэс, коксжих нүүрсний ордууд моодонд орж, эдийн засгийн өсөлт ярианы сэдэв болж эхлэхэд “үл хөдлөх хөрөнгийн салбар” жинхэнэ огцом өсөлт гэж юу байдгийг харуулсан гэж салбарынхан ярьж байна.

Монголд үл хөдлөх хөрөнгө, даатгалд хөрөнгө оруулдаг “Mongolia Growth Group” гэдэг Канадын компани өнгөрөгч 2012 оны аравдугаар сард гаргасан тайландаа: Түрээс, оффис, сэргээн засварласан үл хөрөнгөд тараан байршуулсан манай хөрөнгө оруулалт жилийн дотор 30-50 хувиар өснө гэж хүлээж байгаа гэж бичжээ.
Гэхдээ огцом өсөлттэй оронд моргейжийн зээл гэгч зүйл амжилттай хэрэгжихгүй хэвээр байна.

Үл хөдлөх хөрөнгийн нэгэн шинжээч “Хэрвээ Улаанбаатарт газар ховордсонтой холбоотой эсвэл хотын захиргааны зохицуулалттай холбоотой орон сууцны нийлүүлэлт гацаанд орвол орон сууцны үнэ улам өсч, хөөс газар авна” гэж үзжээ.
Үл хөдлөх хөрөнгийн шинжээчдэд Монгол Казакстаныг түүхийг санагдуулдаг гэнэ. Казакстан газрын тосны тэсрэлтийн ачаар тус улсад эдийн засаг нь огцом өсч, моргейжийг хүртээмжтэй болгожээ. Харин 2002 -2008 хооронд Алмата хотод орон сууцны метр квадратын үнэ 833 хувиар өсөн байна. Харин 2008 оны санхүүгийн хямралын үеэр оргил үнээсээ 40 хувиар буурч байжээ.

Гэхдээ Монголын зах зээлд арай бага эрсдлэл бий гэж салбарын гол тоглогчид ярьж байна.

“Үнийн өсөлтийг эс тооцвол Монголын үл хөдлөх хөрөнгийн худалдаа бэлэн мөнгөөр хийгддэг, зээл буюу моргейж тийм ч том нөлөөтэй хүчин зүйл биш” гэж “M.A.D Mongolia” үл хөдлөх хөрөнгийн компанийн захирал Крис дө Груб хэлсэн байна.

Дундаж давхарга өсөн нэмэгдэхийн хэрээр орон сууцны эрэлт маш хүчтэй байсаар байх болно. Үл хөдлөх хөрөнгийн хөөсрөлтөөс зайлсхийх хамгийн чухал хөшүүрэг бол зээлийн стандартыг бууруулж, шинээр орон сууцтай бологсодыг урамшуулах арга байдаг. Мөн Монголын барилгын салбарт дулааны алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй орчин үеийн стандарт хэрэгтэй байна.

Монголчууд бусад орны алдааг давтах шинж үзүүлж байгаа тэдний туршлагаас суралцах боломжтэй хэвээр байна гэж “Oxford business group” бичсэн байна.


Б.ХАЛИУН

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.02.13 6:26 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.30.10 11:06 am
Posts: 2228
Иймэрхүү компаниудыг давруулдаг,өөрсдын ажлаа хийж чаддаггүй төрийн албан хаагчдыг яалтай билээ. Гадаадад иймэрхүү барилга барьсан бол шууд дампуурна даа.

_________________
УС байхгүй бол амьдрал байхгүй..


Top
   
PostPosted: Jan.09.13 12:58 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
“Golden park”-ын липт унаж, оршин суугчид айдастай явах болжээ

Хүний аминд хүрсэн “Эко констракшн”-ы барилгууд хэл ам дагуулах нь дуусахгүй аж. “Эко констракшн” компанийн БГД-ийн дөрөвдүгээр хорооны нутагт барьсан “Golden park” хотхоны оршин суугчид эрсдэлтэй бас айдастай амьдрах болсон талаар тус хорооллын оршин суугч Э манай сайтад мэдээллээ.

“Golden park” хотхоны 101 болон бусад байруудын цахилгаан шат нь хүний аминд хүрэх магадлал тун өндөр байгаа аж. Учир нь цахилгаан шат нь дээш өгсөж байгаад доошоо гэнэт унасан тохиолдлууд олон гарсан байна. Жишээлбэл, өнгөрсөн бямба гаргийн 20:15 минутад 101 дүгээр байрны дөрвөн оршин суугч цахилгаан шатанд суун долоон давхарт явж байтал цахилгаан шат гацаж, улмаар гурван давхар хүртэл унасан байна. Дөрвөн хүний нэг нь өндөр настан байсан бөгөөд одоогоор түүний биеийн байдал муу байгаа аж.

Харин энэ асуудлыг шийдвэрлэх ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа юм байна. СӨХ-ны ажилтнууд нь хүртэл “цахилгаан шат унах ёсгүй дээ” гэхээс өөр хариу хэлэхгүй байгаа аж. Харин энэ асуудлаар “Эко констракшн”-ы төлөөлөгч н.Оюунтай холбогдоход “Цахилгаан шат унасан тохиолдол байгаа. Гэхдээ цахилгаан шат унаснаас болж хүний бие муудсан гэж би сонсоогүй юм байна. Цахилгаан шат унана нь гэдэг нь ямар ч тормозгүй унахыг хэлдэг. Харин хоёр гурван давхрын хооронд унаад тормозлоод зогсохыг унах гэхгүй. Ийм тохиолдолд хүн бэртэж гэмтэхгүй” хэмээн хариулсан байна.

Цахилгаан шатны трос тасарч унахаас гадна ажиллахгүй байх тохиолдол ч олон гарч оршин суугчдыг бухимдуудаг байна.
“Эко констракшн”-ы энх тунх амьдралын баталгаа хаана байна?

Д.Идэр

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jan.10.13 3:49 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
“Нарны хотхон” орон сууцанд баталгаа бий юу

Image
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар зүтгүүрийн депогийн эзэмшлийн галын аюултай бүсэд “Нарны хотхон” хэмээх орон сууцны хороолол баригдаж байна. Хууль зөрчиж баригдаж байгаа эдгээр орон сууцны хорооллыг бариулахгүй байх үүднээс Мэргэжлийн хяналтынхан тэмцсэн ч мөнгөтэй компаниудын өмнө монголын хууль тогтоомж хүчгүйдсэн. Хойд талаас нь харвал Улаанбаатар зүтгүүрийн депогийн урд талд харин урд талаасаа дунд гол, дулааны шугам сүлжээгээр хүрээлүүлсэн орц гарц хаанаа байгаа нь мэдэгдэхгүй баригдсаар байгаа юм. Уг барилгын ажил өнгөрсөн оны 4-р сараас эхэлжээ. “Их хурд” ХХК -ийн барьж байгаа орон сууцны хотхон гэдгээс өөр мэдээлэл бүрхэг байна.

Монголын барилгачдын холбооноос “Наад барилгыг чинь манай барилгачид бариагүй. Төмөр замынхан өөрсдөө барьж байгаа” гэсэн мэдээлэл өгөв. Туул голын бүс нутаг, шатах тослох материалын агуулах мөн дулааны шугам сүлжээ гээд аюул дагуулсан зүйлсээр дүүрэн орчинтой орон сууцны хорооллын ажил өвлийн хүйтэнд ажиралгүй барилгын ажил явагдсаар байна. Барилгын компаниуд хууль тогтоомжоо биелүүлдэггүй хариуцлагагүй байдлаас болж иргэд аюултай орчинд амьдрах нөхцөл бүрджээ.

Эх сурвалж:uls.mn

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 120 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited