#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.18 4:22 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 120 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Jul.20.09 2:37 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ганган барилгууд ганц удаагийн шалгалтад бvдрэв
2009-07-20 10:14:35 , Мэдээний дугаар: #1157492

Мэргэжлийн хяналтын ерєнхий газрын дэд даргын зєвлєлийн хурлын шийдвэрээр барилга угсралтын зарим компаниудын ажлыг зогсоох боллоо.


"Жаст" группын Баянзvрх дvvргийн XIV хороонд барьсан зоорьтой 15 давхар гурван барилгад хийсэн шалгалтаар багагvй зєрчил илэрчээ. Давчуу газарт єндєр барилга барьсан тус компанийн, барилгад хэрэглэж байгаа пилта, карказ, арматурынх нь хэмжээ тодорхойгvй гарчээ. Мєн захиалагч, гvйцэтгэгчийн ажлыг компани ганцаараа гvйцэтгэж байсан нь хууль зєрчжээ. Арматурын олдоц муу байсан учир Хятад арматур ашигласан гэнэ. Барьсан барилгууд нь нарны гэрлийн тусгал барилга хоорондын зай хэмжээ зєрчсєн учир орон сууцны зориулалтыг нь єєрчлєхийг МХЕГ-ын байцаагчид санал болгожээ. Мєн эрvvл ахуйн заалт зєрчигдсєн барилгуудыг аар зориулалтаар ашиглах хэрэгтэй гэв. Баригдаж буй байранд 50 орчим айл захиалгаа єгсєн байна. Нягтрал ихтэй, есєн давхараас дээш барилгатай хороололд иргэний хамгаалалтын зориулалтаар шугамын радио зайлшгvй тавих шаардлагатай. Гэтэл Жаст групп зураг тєсєлдєє шугамын радиог баталсан ч радио холбооны угсралт хийгдээгvй байна. Тvvнчлэн цонх нь дулааны шаардлага хангахгvй, стандартын бус байжээ.

"Гангар" ХХК-ийн Баянзvрх дvvргийн VI хороонд барьж байгаа орон сууцны зориулалттай 15 давхар долоон барилгын ажилд шалгалт хийхэд барилгын баганын бетон нь шаардлага хангаагvй, арматур нь зєрчилтэй гарсан байна. Зураг тєсєлд заасан бетон зуурмагаа хэрэглээгvй лабораторын шинжилгээнээс зураг тєсєл нь зєржээ. Ман м 300, м 350 маркийн бетоноор хийх байсныг дан ганц м 300-аар хийсэн байна. МХЕГ-ын дэд даргын шийдвэрээр зєрчил дутагдлаа арилгах хvртэл компанийн барилга угсралтын ажлыг зогсоохоор болов.

"Шангри-ла-УБ" ХХК-ийн 17 даахар барилгын 4-17 давхарын єндрийн хэмжээ зєрvvтэй, цонхны доод хананууд сул єрєгдсєн, сантехник угсралтын зарим ажил батлагдсан зураг тєслєєсєє зєрсєн байна. Тvvнчлэн салхивчны техник нь хvчин чадал тодорхойгvй, бичиг баримтгvй. Иймд тодорхой болгож зураг тєслийг нь vзvvлэхийг МХЕГ-ын дэд дарга Д.Гvньбазар гvйцэтгэгч компаниас шаардав. Манайд баригдаж байгаа барилгууд дотоодын стандартын дагуу байх ёстой. Гэтэл Шангри-ла-УБ нь Хятадын стандартаар баригдсан барилга, давхар бvр дэх ариун цэврийн єрєєний тоо хvний тооноосоо бага байгаа учир тоог нь нэмэхийг шаардлаа.

"Чантай" ХХК-ийн Сонгинохайрхан дvvргийн XV дугаар хороонд баригдаж буй 12 давхар, гурван блок орон сууцны байранд хийсэн шалгалтаар ашигласан арматур нь гарал vvсэл тодорхойгvй хувийн vйлдвэрийнх байжээ. Мєн бетон арматур нь чанарын шаардлага хангаагvй байна. Иймд компанийн тусгай зєвшєєрлийг хvчингvй болгох талаар БХБЯ-нд хvргvvлэхээр болов. Тус компани нь Макс группын барилгыг барьжээ.

"Икс-ди-Эф" компанийн Баянгол дvvргийн I хороо дахь Богд-Ар орон сууцны хорооллын 21 дvгээр байрыг улсын комисс хvлээж аваагvй байхад оршин суугчдаа оруулж барилгыг ашиглаж эхэлсэн байна. Барилгын зураг тєслєє эрvvл ахуйн хяналтаар хянуулж зєвшєєрєл аваагvй байжээ. Барилгын шатны хонгилын цонхуудад хаалт хийгээгvй байна. Баталгаажсан зураг тєслєє єєрчлєн нэг давхрын хэсгийн дээр сэндвичэн хавтангаар тасалгаа гарган vйлчилгээ явуулахад бэлэн болгожээ. Орон сууцны зориулалтаар баригдсан барилгад vйлчилгээний газар байх ёсгvй. Иймд заасєн хугацаанд буулгахгvй бол дараагийн шатны арга хэмжээг авахыг компанийн удирдлагуудад санууллаа. Барилга гvйцэтгэгч нь 100 хувь Хятадын хєрєнгє оруулалттай аж. Богд-Ар хороололд 1200 хvн амьдрах боломжгvй гаднаа ногоон байгууламж, тоглоомын талбай, аато машины зогсоол ч байхгvй. Оршин суугчид нь жил гаруй хугацаа єнгєрєхєд байр эзэмших эрхийн бичгээ аваагvй байна. Д.Гvньбазар "Тус компанийг цаашид vйл ажиллагаа явуулах боломжгvй гэсэн дvгнэлт гарган ЗТБХБЯ-нд зєвшєєрлийг нь хvчингvй болгох асуудлыг тавьж шийдvvлнэх нь зvйтэй" гэв.

Ч.Энхбат
Дугаар 166/3238/

Code:
Одоо МХ ын харуцсан сайд нь Энхболд биз дээ. Энэ бvх барилгын газрын зєшшєєрєл бас таньтай ямар нэг бадлаар холбогддог. Сурсан зангаараа мэдэж байсан ч эхлvvлчихээд дараа нь гэнэт шалгаад баахан хахууль нэхэж буй биз. Энболд даргаа, таны УБ хотод учруулсан бэрхшээлийг бид хэдэн арван жил цэвэрлэх байхоо. Газраа мєнгєєр єгнє, барих зєвшєєрлийг мєнгєєр єгнє, барих явцад нь мєнгє саана. Мєн ч том саалийн vнээ юмаа.


Code:
Ugaasaa "Bogd ar" iin bar'san baishinguud bainga l hel am tatdag gesen hedii ch barilga bariad l bgashd. Odo erhiig ni haalaa geed hyataduud nutagruugaa arilaad ogno, harin hamag baidgaa zarj tend bair avsan manai mongolchuud l hohirood uldene. Bogd ariig nudee aniad oogshuulj, hahuul' avaad suuj bsn humuus bas l hariutsahgui. Tiimees, suugchidaa, huchee negtgej bgaad temts, buh aldaa madgiig ni zasuul. Ih baga yuman deer ard tumendee gai bolj bdg hahuul'chdig yaj ustgah ve? Humuus ee

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jul.20.09 2:54 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
“Гангар”компанийн барилгыг түр хугацаагаар зогсоолоо

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын зөвлөлийн хурал єнєєдєр болж нийслэд баригдаж байгаа барилгын явц байдал, чанар аюулгүй ажиллагааг шалгасан дүнгийн асуудлаар хэлэлцлээ. Уг хурлаар “Жаст групп” ХХК, “Гангар” ХХК, “Шангри-Ла-УБ “ХХК, “Чанатай” ХХК-ууд оролцож ажил байдлаа танилцууллаа. “Жаст групп” компани хувьд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд орон сууцны барилга барьж байгаа бөгөөд зохих шаардлагын дагуу хяналт шалгалтад хамрагдаг, ямар нэгэн ноцтой зєрчилгvй хэмээн дvгнэгдэв.

Харин “Гангар” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор боллоо. Уг компани нь 15 давхар долоон барилга барих ажлын дєрвийнх нь ажлыг эхлvvлээд байгаа юм байна. Шалгалтын явцад зураг тєслийг боловсруулалт дутуу, мєн барилгын гол материалын нэг болох бетоны бат бєх хангаагvй гэсэн vзvvлэлтээр vйл ажиллагааг нь тvр зогсоолоо.

Баригдаж байгаа барилгуудад шалгалт хийх явцад ямар зөрчлvvд илэрсэн талаар МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Бороос тодруулсныг доорхи бичлэгээс vзнэ vv.

бичлэг

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jul.21.09 2:03 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Барилгын салбарын багийг хуулав
2009-07-21 08:47:21 , Мэдээний дугаар: #1157525 [ ]

Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж ардын зvйр vг бий. Энэ vг єнєєгийн бидний амьдралд биелэлээ олж хэрэгждэг нь тун ч ховорхон болжээ. Сvvлийн vед нийслэл хотод шил шилээ дарсан уул овоо шиг барилгууд єнгє зvс нэмж, єдєр бvр єчvvхэн зайг ч vлдээхгvй сvндэрлэсээр байна. Эдгээр барилгуудын зарим нь хийц загварын хувьд дэлхийн хєгжилтэй хотуудын барилгын жишигт нийцэхээр болжээ. Гэвч vvний цаана хамгийн чухал нь барилгын удаан эдэлгээ, урт нас, оршин суугчдын аюулгvй байдал, тав тухтай орчин, сэтгэл ханамжийн баталгаа байх ёстой. Энэ асуудлыг барилгын салбарынхан тєдийлєн анхаарахгvй байна уу гэсэн єрєєсгєл бодол тєрснийг нуух юун. Барилгын компаниуд шинээр баригдаж буй сууц байруудыг бие биеэсээ єрсєн хурдан дуусгахыг чухалчилж, богино хугацаанд vзэмж тєдий барилга барьсаар байна.

Тэд барилгынхаа талаар иргэдэд мэдээлэл єгєхдєє энэ оны тэдэн сард, ирэх жилийн тєдийд ашиглалтад орно, эсвэл цєєн байр vлдлээ, ганц байр vлдлээ, та яараарай гэсэн хаяг сурталчилгаагаар булахаас биш, ийм материалаар хийсэн, ийм эдэлгээтэй гэхчлэн чанарын баталгааг амлаж чадахгvй, амласан ч амьдрал дээр алд дэлмээр зєрдєг. Орон сууц гэдэг нvvдэлчин удмын эсгий гэртэй монголчууд бидний хувьд хамгийн тохилог, цэвэр, баталгаатай, насны хэрэглээ мэт ойлгогдсоор ирсэн. Энэхvv гэнэн ойлголтыг гаднынхан ашиглаж сvvлийн жилvvдэд Хятад, Солонгос зэрэг орны хєрєнгє чинээтэй хvмvvс Монголд хаа сайгvй барилгын компаниуд байгуулсан. Нийслэлд хvvхэд тоглох, хєгшид амрах талбайгvй болсон. Энэ бол хэтрvvлэг биш. Зай завсаргvй барилгын шав тавьж газар шороог нь сэндийлэн дуртай газраа кран байрлуулж барилгын ажил єрнєсєєр байна. Гэвч "алтан амалж" баймаажин барилгын ажил эрхлэх зєвшєєрєл авсан ч хуулийн дагуу чанар болон эрvvл аюулгvй байдлыг хангаж ажилладаггvй нь харамсалтай. Ялангуяа сvvлийн vед баригдаж байгаа болон ашиглалтад орсон барилгуудын талаар иргэдээс маш их санал гомдол иржээ.

Улсын мэргэжлийн хяналтын газар тєлєвлєгєєнийхєє дагуу барилгын хийц чанарт шалгалт хийж, эхний хагас жилийн дvнгээ гаргасан байна. Саяхан есєн компанийн 24 барилгад шалгалт явуулжээ. Тэдгээрийн ихэнх нь чанарын шаардлага хангаагvй барилгын материал, ажилчдын хариуцлагагvй байдлаас шалтгаалсан зєрчил дутагдалтай байсан аж. Vvнд нийт 18 сая тєгрєгийн торгууль ногдуулсан байна. Барилгын захиалагч болон гvйцэтгэгч талууд хамтран ерєнхий ажлыг нь гvйцэтгэж, улсын комисст хvлээлгэн єгдєг журамтай. Гэтэл сvvлийн vед барьж дуусаад улсын комисст хvлээлгэж єгєхгvйгээр оршин суугчдыг байранд нь оруулах явдал ихэссэн. Vvнээс vvдэн хохирол чирэгдэл ч их гарч байгаа юм байна. Хоногийн хожоо, арав таван тєгрєгєєс болж ялихгvй юманд ямааны гарз гэгчээр оршин суугчдаа оруулчихаад улсын комисст хvлээлгэж єгєєгvй барилгын хохирол мундахгvй их бололтой.

Айл ороод жил гаруй болсны дараа хана тааз нь цуурч, халуун хvйтний шугам нь хагарч ус алдах явдал энvvхэнд болжээ. Нийслэл хот Тєв Азийн газар хєдлєлтийн идэвхтэй бvсэд оршдог. Улаанбаатар луу чиглэсэн газар хєдлєлтийн хэд хэдэн хагарал байдаг юм байна. Тухайлбал Дундговийн Дэрэн, Тєв аймгийн Хустайн нуруунаас нийслэл рvv чиглэсэн газар хєдлєлийн хагарал бий. Ялангуяа Туул голын сав дагуу баригдсан барилгууд газар хєдлєлтєд нэрвэгдэх єндєр магадлалтай хэмээн мэргэжлийнхэн тодотгодог. Хэлж ирдэггvй хийсч ирдэг байгалийн гамшгийн ємнє дээрх барилгууд хэдэн жилийн настайг нь хэн ч хэлж мэдэхгvй. Гэнэтийн газар хєдлєлт, vер усны аюул болоход аль нь нурж, аль нь vлдэхийг барилга vйлдвэрлэгчид маань ч баталгаа гаргаж єгдєггvй. Манайд барилгын бизнес эрхэлж буй компаниуд єєрсдийн эрх vvргээ хангалттай биелvvлдэггvй, энэ талын мэдлэг чадвар бvрэн эзэмшээгvй гэсэн мэргэжлийнхний дvгнэлт гарсан байна. Тэд мэдэх ёстой зvйлээ бvрэн гvйцэд судлаагvй, ажиллах боловсон хvчний мэдлэг чадвар дутмаг байдгаас барилгын чанарт муугаар нєлєєлж байгаа аж. Барилгын тухай хуулийн зvйл заалтыг мєрдєж хэрэгжvvлдэггvйгээс єнєєдєр нийслэлд vйл ажиллагаа явуулж буй компаниудын цєєнгvй хувь чанаргvй, богино настай барилгын тоог нэмсээр байна.

Тухайлбал Чинтай, Хар дизайн, XDF зэрэг барилгын компаниудын vйл ажиллагааг зогсоож, зєвшєєрлийг нь тvдгэлзvvлэхийг харъяа яаманд уламжлаад байгаа юм. Цаашид барилгын vйл ажиллагаанд хяналт шалгалт vргэлжлvvлэн хийж, зохих арга хэмжээг цаг тухайд нь авах юм байна.

Ц.Эрдэнэбилэг
Дугаар 77/077/

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jul.21.09 2:06 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Д.Баттєр: Барилгын компанийн захирлууд морь уядгийг ойлгодоггvй
2009-07-21 09:02:29 , Мэдээний дугаар: #1157528

Барилгын салбартаа тэргvvлэгч “Жигvvр гранд” группийн Ерєнхийлєгч Д.Баттєртэй уулзаж, наадмын сонин сайхных нь талаар цєєн хором хєєрєлдсєн юм.


-Та сайхан наадав уу? Танай бєх энэ жил одтой сайхан наадаж заан цол авлаа. Баяр хvргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Сайхан наадлаа. Манай М.Єсєхбаяр цолоо ахиулж заан цол авлаа. Сvvлийн хоёр барилдаан дээр тунаж vлдэж барилдлаа. Тунаж барилдана гэдэг сайн бєхийн шинж гэж манай ард тvмэн ярьдаг. Бусад бєхчvvд шиг “баглаж” барилдсангvй, уран мэхийг уралдуулж барилдлаа. Бєхчvvд халтирч олноороо унасан хэцvvхэн даваан дээр манай М.Єсєхбаяр урамтай сайхан барилдсан. Мэх хийсэн бєхчvvд унаж байсан. Та бvхэн харсан байх. Харин М.Єсєхбаяр мэх хийж давсан. Энэ бол сайн бєхийн шинж гэж ойлгож байгаа. Авах ёстой цолоо авлаа. Цаашид улам сайн барилдах байх аа гэж бодож байна.

-М.Єсєхбаяр хаана бэлтгэлээ хангасан бэ. Та барилдааных нь хувьд зааж зєвлєсєн vv?

-“Хилчин” клубын бєхчvvдтэй Бугын сангийн аж ахуй дээр бэлтгэлээ базаасан. Миний хувьд шахаж шаардсан, хэлж заасан юм бий бий.

-Шинэ зааныхаа цолны найрыг хэзээ хийх вэ. Компанийн зvгээс заанаа юугаар мялааж байгаа вэ?

-Урьдчилсан байдлаар 8 сарын 1-нд хийе гэсэн бодолтой байгаа. Иж бvрэн тавилгатай хоёр єрєє байр бэлэглэж байгаа. Удахгvй ашиглалтанд орох байрнаасаа єгч байгаа. Цолны найран дээр нь тvлхvvрийг нь гардуулна. Хоёр жилийн ємнє манай бєх Б.Сайнбаяр бас заан болоход хоёр єрєє байр єгч байсан. Хэн сэтгэлээсээ хєдєлмєрлєж, амжилтанд хvрч байна, тэр хvнд гар татахгvй гэж миний хувьд боддог.

-Та бусад компанийн захирлууд шиг яагаад морь уядаггvй юм бэ. Таниас бусад нь морь уяж байх шиг?

-Морь, бєх хоёр нэг тогоонд байх хэр зохистой байдаг юм бол? Миний хувьд барилгачин хvн морь уяад явахыг ойлгодоггvй. Барилгын ажил гэдэг хавраас намар хvртэл оргил vе нь байдаг. Бид нар энэ богино хугацааг ашиглаж барилгаа барьдаг. Тэгтэл зарим барилгын компанийн захирлууд халуун зунаар хамаг ажлаа хаячихаад морь уяад явчихдаг. Ийм байхад яаж амжилт ирэх юм бэ? Энэ олон хvнийг яаж цалин мєнгєтэй болгох юм бэ? Бvтээн байгуулалтыг хэрхэн бий болгох юм бэ? Манай компани удахгvй 20 жилийн ойгоо тэмдэглэнэ. Байгуулагдсан цагаасаа хойш бид ажилчдынхаа цалинг нэг ч хоног хоцроож байгаагvй. Энэ бол том амжилт гэж ойлгодог. Цалин цагтаа бууна гэдэг ажилчин хvнд ямар их хэрэгтэй байдгийг бид мэднэ. Морь хєєгєєд хавар намаржин уралдаад явчихдагийг би ойлгодоггvй. Ийм юм барилгын салбарт байж таарахгvй.

-Таныг Євєрхангайн хvн гэдгийг олон хvн мэднэ. Заан болсон М.Єсєхбаяр Булганых. Бизнесмэнvvд нутгийн бєхчvvдээ ивээлдээ авдаг гэж олонхи хvмvvс ойлгодог доо?

-Монгол хvн нутгархдаг. Нутаг оронд нь тєрж єссєн болохоор нутгархдаг биз. Гэхдээ би Євєрхангайн хvн гээд дан ганцхан нутгийн залуусаа дэмжээд явна гэдэг утгагvй хэрэг л дээ. Хэн амжилт гаргахаар байна, хэнд дэмжлэг хэрэгтэй байна, тэр хvнийг дэмжиж ажиллана. Тийм учраас М.Єсєхбаярыг дэмжиж ажилласан. Булган нутаг надад ээлээ єгсєн газар аа. Манай компанийн салбар Хутаг-Єндєр суманд байдаг. Гадна, дотны зочид гийчдийн тав тухыг дээд зэргээр хангасан буудал байдгийг олон хvн мэдэх байх. Алслагдсан хєдєє орон нутагт хотод байдаг шиг чанартай vйлчилгээ яагаад байж болохгvй юм гэж бодон байгуулсан. Нутгийнхаа ганц нvvр тахалдаг газар болсонд баяртай байдаг. Булган нутгаас би одооны “Гранд” хамтлагийн дуучин Гантулгыг олж байсан. Булган нутагт урлаг, спортын авьяастай олон хvн бий. Чадах чинээгээр дэмжинэ гэж боддог.

Д.Сугар

Olloo.mn

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jul.21.09 2:08 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Барилга угсралтын компаниудын тусгай зєвшєєрлийг цуцлах саналыг МХЕГ-аас єгчээ
2009-07-20 17:09:58 , Мэдээний дугаар: #1157520

Сvvлийн vед барилгын чанар муудаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гарах боллоо. Мєн улсын комисс хvлээж аваагvй байхад оршин суугчдаа хvлээн авдаг гэх мэт чихнээс хонх уяж, сэтгэл тvгшээсэн асуудал ар араасаа гарсаар. Vнэндээ ч оргvй зvйл биш бололтой. МХЕГ есєн компанийн 24 барилга байгууламж болон захиалагч, гvйцэтгэгч, зохиогч нийт 21 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн байна. Шалгалтаар багагvй зєрчил илэрсэн тухай МХЕГ-ын дэд бvтцийн хяналтын улсын албаны дарга Ц.Ганбат ярьж байна.

Тухайлбал, барилга угсралтын компаниудын хувьд дотоод хяналт байхгvй, vvний улмаас хууль тогтоомж, норм, стандарт барьж ажилладаггvй болох нь харагдсан байна. Vvний зэрэгцээ мэргэжлийн боловсон хvчин муу барилгын чанарт ихээхэн сєргєєр нєлєєлж байгаа гэнэ. Тиймээс зєрчил дутагдалтай компаниудад 18 сая тєгрєгийн торгууль ногдуулаад байгаа аж.



Энд дарж vзнэ vv (Бичлэг - 1)

Мєн "Икс-ди-Эф" компанийн Баянгол дvvргийн I хороо дахь Богд-Ар орон сууцны хорооллын 21 дvгээр байрыг улсын комисс хvлээж аваагvй байхад оршин суугчдаа оруулж барилгыг ашиглаж эхэлсэн байна. Барилгын зураг тєслєє эрvvл ахуйн хяналтаар хянуулж зєвшєєрєл аваагvй байж. Баталгаажсан зураг тєслєє єєрчлєн нэг давхрын хэсгийн дээр сэндвичэн хавтангаар тасалгаа гарган vйлчилгээ явуулахад бэлэн болгожээ.

Орон сууцны зориулалтаар баригдсан барилгад vйлчилгээний газар байх ёсгvй. Иймд заасєн хугацаанд буулгахгvй бол дараагийн шатны арга хэмжээг авахыг компанийн удирдлагуудад сануулсан байна. Барилга гvйцэтгэгч нь 100 хувь Хятадын хєрєнгє оруулалттай аж. Богд-Ар хороололд 1200 хvн амьдрах боломжгvй гаднаа ногоон байгууламж, тоглоомын талбай, авто машины зогсоол ч байхгvй. Оршин суугчид нь жил гаруй хугацаа єнгєрєхєд байр эзэмших эрхийн бичгээ аваагvй байна.

Тиймээс тус компанийг цаашид vйл ажиллагаа явуулах боломжгvй гэсэн дvгнэлтийг МХЕГ-аас гарган ЗТБХБЯ-нд тусгай зєвшєєрлийг нь хvчингvй болгох санал хvргvvлсэн байна. Мєн "Чантай" ХХК-ийн Сонгинохайрхан дvvргийн XV дугаар хороонд баригдаж буй 12 давхар, гурван блок орон сууцны байранд хийсэн шалгалтаар ашигласан арматур нь гарал vvсэл тодорхойгvй хувийн vйлдвэрийнх байжээ. Мєн бетон арматур нь чанарын шаардлага хангаагvй байна. Иймд компанийн тусгай зєвшєєрлийг хvчингvй болгох талаар ЗТБХБЯ-нд хvргvvлсэн байна.



Энд дарж vзнэ vv (Бичлэг - 2)

Барилгын зураг тєсєлд магадлал хийлгэж мэргэжлийн зvгээс эцсийн vнэлгээ єгvvлж баталгаажуулаагvй зураг тєсєлтэй болон бетоны бат бєх нь тєслийн бат бєхтэй хvрэхгvй байгаа нийт найман барилгын угсралтын ажлыг илэрсэн зєрчил дутагдлыг арилгах хvртэл тvр хугацаагаар зогсоогоод байгаа аж.

Д.Сугар

Olloo.mn

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jul.21.09 2:14 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
''Мантууш'' компани барилгачдын хєдєлмєрийг мєлжиж байна
2009-07-20 12:28:19 , Мэдээний дугаар: #1157502

Иргэд хєдєлмєрийн хуулиа сайн мэдэхгvйгээсээ болж хохирсоор байна. Хичээл сургууль амарсан зуны гурван cap гэдэг оюутан залуусын хувьд сургалтын тєлбєр, хичээлийн бэлтгэл, хувцасны мєнгєє чадах чинээгээрээ хуримтлуулдаг ганц боломж билээ. Гэтэл энэ хvмvvст єндєр цалин амлаж, хамаг ажлаа хийлгэчихээд хэл амаар доромжлон хєєж явуулдаг албан байгууллага, хувь хvмvvс улам олширсоор байна. Зайсангийн урд талын баригдаж байгаа барилга дээр очиход машин замын хашлага дээр хэдэн хvн суучихсан, зарим нь зогссон харагдлаа. Намайг дєхєж явтал бороо орж эхлэв. Энэ хvмvvс байрнаасаа огтхон ч хєдлєхгvй, борооноос зугтаж байшинд ч орсонгvй. Учрыг асуухад "Бид нарыг байшинд оруулахгvй ээ. Урдаас шууд л зайл гэнэ" гэсэн юм. Зайсан толгойн урд талд баригдаж буй "Мантууш" ХХК-ийн орон сууцны барилгын хашаа барих ажилд туслах хийж байсан долоон залуу хийсэн ажлынхаа цалинг авч чадахгvй єнєєдрийг хvрчээ.

Анх энэ ажилд зуучилсан хvнийг Оюунчимэг гэдэг ажээ. Ажилд оруулахдаа нэг хvнд 120 мянган тєгрєгийн цалинтай, хоол унааны мєнгийг компаниас єгнє гэж тохиролцсон байна. Гэтэл хоёр ч хонолгvй "Хоол, унааныхаа мєнгийг та нар єєрсдєє гарга" хэмээн хэрvvл хийжээ. Зургадугаар сарын 25-нд ажлаа эхэлсэн тэд долдугаар сарын 5-нд цалингаа авахаар тохиролцсон байна. Ингээд цалин авах єдрєє очтол "Гvйцэтгэлийн мєнгє орж ирээгvй байна, найманд ир" гэжээ. Хэлсэн хугацаанд нь очиход бас л шалтаг тоочин 10, 15, 20-нд ир гэж хугацааг сунган хий дэмий явдал чирэгдэл учруулдаг аж. Арванд очиход нь Оюунчимэг компанийхаа инженерийг дуудаж "Та нарын цалинг єгчихнє" хэмээн хєєж гаргасан байна. Ажилчид цалингаа авахаар очихдоо "Бид таниас мєнгє зээлэх гэж ирээгvй. Хийсэн ажлынхаа хєлсийг авах гэж ирсэн" гэхэд Оюунчимэг "Хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу, хууль цагдаагаар яваад ч та нар намайг барж идэхгvй, та нартай тооцоо бодно, яасан хэгжvvн пацаан бэ?" хэмээн хэл амаар доромжилжээ. Оюунчимэг Хан-Уул дvvргийн хорооны цагдааг дуудаж "Энэ хэд намайг дарамтлаад байна" гэсэн байна. Цагдаа тэдний хоорондын хийсэн гэрээг vзээд "Гэрээгээ буруу байгуулсан байна. Хоорондоо тохиролц. Адгийн зарга арав хоног гэдэг шvv дээ" гээд найманд цалинг нь єгнє гэсэн бичиг Оюунчимэгээр хийлгээд явжээ. Vvнээс хойш хэд хэдэн удаа цалингаа авах гэж очсон боловч гvйцэтгэл ороогvй байна гэсэн шалтагаар цалинг нь олгоогvй байна.

Уг газарт ижил ажил гvйцэтгэж байгаа бусад ажилчдад наадмаас ємнє хэл ам гаргаагvй хэмээн 300 мянган тєгрєгийн урьдчилгаа єгсєн байна. Хохирсон иргэдийн ярьж байгаагаар "Бидэнд єгєх ёстой байсан 300 мянган тєгрєгийг Оюунчимэг дундаас нь єєрєє авсан байх. Бид Сонинхvvтэй уулзахад бvх хvмvvст урьдчилгаа єгсєн гэсэн" гэж ярив. Сvvлдээ Оюунчимэг цалингаа авахаар очсон хvмvvсээс зугтаж, vл тоомсорлох байдал vзvvлж эхэлжээ. Цалин авах хvмvvсийг харахаараа машиндаа суугаад зvvн талд байсан бол баруун талд очиж, баруун талд байсан бол зvvн талд очиж зогсоод байдаг болжээ. Иргэд долдугаар сарын 15-ны єдєр Хан-Уул дvvргийн цагдаагийн хэсэг дээр очиж, гомдол гарган єргєдєл бичих гэтэл "Наадах чинь манайд хамаагvй, шvvхэд ханд" гэсэн байна. Ингээд иргэд шvvхэд хандахаар очжээ. Гэтэл "Та нар эхлээд хуулийн зєвлєгєє авсан нь дээр" хэмээн буцаасан байна. Иргэд 15-нд очихдоо Оюунчимэгтэй гэрээ хийсэн Сонинхvvтэй уулзаж, цалингаа авах хvсэлт тавьжээ. Гэтэл "Та нар надад хамаагvй. Би Оюунчимэгт л гvйцэтгэлийн дараа мєнгийг нь єгчихнє. 20-нд гvйцэтгэл дууслаа гэхэд дор хаяж долоо хоногийн дараа цалинг чинь тавина" гэсэн байна. Энэ залуусын оронд єєр хvн авч ажиллуулах болсон гэж хэлжээ. Энэ мэтчилэн барилгын компаниуд хvн хуурч хамаг ажлаа хийлгэчихээд цалингаа єгєх болохоороо элдэв шалтаг тоочин хєєж явуулдаг ажээ.

Эдгээр иргэд баяр наадмын єдрvvдэд хvvхдээ ч баярлуулж чадаагvй хэмээн гомдолтой байлаа. Ер нь залуусыг цалингаар хууран, хєдєлмєрийг нь мєлждєг газар барилгын салбар болоод байна. Єндєр цалинтай ажил хэмээн очоод ажлынхаа хєлсийг авч чадахгvй, дараагийн ажлыг хайсаар явтал намар хаяанд ирж, хичээл эхлэх болдог аж. Энэ бол хаа сайгvй байдаг энгийн асуудал хэмээн хэн ч тоохгvй байсаар олон иргэд зєвхєн энэ мэтчилэн хохироод л, vлддэг ажээ.

Ж.Тагтаа
Дугаар 76/076/

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jul.21.09 2:26 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
“Богд-Ар” хорооллын барилга шалгалтад бүдэрчээ
1 цаг 20 минутын өмнө

Улсын мэргэжлийн хяналтын газраас барилгын есөн компанийн 24 барилга байгууламж болон захиалагч, гvйцэтгэгч, зохиогч нийт 21 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн байна. Уг шалгалтын талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Шалгалтаар барилга угсралтын компаниуд дотоод хяналт байхгүй, хууль тогтоомж, норм, стандарт барьж ажилладаггүй, мэргэжлийн боловсон хүчин дутмаг нь барилгын чанарт ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Зөрчил илэрсэн компаниудад 18 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. "Икс-ди-Эф" компанийн Баянгол дүүргийн I хороо дахь “Богд-Ар” орон сууцны хорооллын 21 дvгээр байрыг улсын комисс хvлээж аваагүй байхад оршин суугчдаа оруулж барилгыг ашиглаж эхэлсэн. Барилгын зураг төслөө эрүүл ахуйн хяналтаар хянуулж зөвшөөрөл аваагүй нь шалгалтаар илэрсэн байна. Баталгаажсан зураг төслөө өөрчлөн нэг давхрын хэсгийн дээр сэндвичин хавтангаар тасалгаа гарган үйлчилгээ явуулахад бэлэн болгожээ.

Орон сууцны зориулалтаар баригдсан барилгад үйлчилгээний газар байх ёсгүй. Иймд заасан хугацаанд буулгахгүй бол дараагийн шатны арга хэмжээг авахыг компанийн удирдлагуудад сануулсан байна. Барилга гүйцэтгэгч нь 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай компани аж. Богд-Ар хороолол гаднаа ногоон байгууламж, тоглоомын талбай, авто машины зогсоолгүй. Оршин суугчид нь жил гаруй хугацаа өнгөрөхөд байр эзэмших эрхийн бичгээ аваагүй байна.

Тиймээс тус компанийг цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтийг МХЕГ-аас гарган ЗТБХБЯ-нд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох санал хүргүүлжээ. Түүнчлэн "Чантай" компанийн Сонгинохайрхан дүүргийн XV дугаар хороонд баригдаж буй 12 давхар, гурван блок орон сууцны байранд хийсэн шалгалтаар ашигласан арматур нь гарал үүсэл тодорхойгүй хувийн үйлдвэрийнх байсан байна. Тус компанийн зөвшөөрлийг мөн хүчингүй болгох шийдвэр гаргажээ.

Б.Ганаа

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jul.21.09 7:02 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Чанаргүй барилгыг нураана
2009-07-21

Мэргэжлийн хяналтын газараас нийслэл хотын хэмжээнд үйл ажилгаагаа явуулж байгаа барилга угсралтын компаниудын үйл ажилгаанд шалгалт хийсэн байна. Энэхүү шалгалтын дүнд зөрчилтэй гарсан 10 гаруй барилгын компанид арга хэмжээ авч гурван компаний барьж байгаа барилгыг нураах шийдвэр гаргасан байна.
Мэргэжилийн хяналтын газараас барилгуудын үйл ажилгаанд шалгалт хийсэн байцаагч ерөнхий массаараа чанарын хувьд харьцангуй сайн болсон гэдэгийг хэлж байгаа юм.Гэхдээ өмнө нь удаа дараа зөрчил дутагдал гаргаж байсан удаа дараа иргэд оршин суугчдыг хохироож байсан газарууд өмнө нь тавьсан шаардлагыг биелүүлээгүй, дээрээс нь нэмж зөрчил гаргасан байдал ч анзаарагдаж байгаа юм. Богд Ар компаний тухайд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Икс Ди Эф нэртэй компаниар гүйцэтгэлээ хийлгэж өнөөдөр баригдсан барилга нь оршин суугчдад аюултай гэсэн дүнтэй гарч байгаа юм. Тэгэхээр Богд Арын одоо баригдаж байгаа 21 р байрыг буцааж буулгах шийдвэрийг гаргаж байгаа юм байна. Харин тус компани барьсан байрыг нь улсын комис хүлээж аваагүй байхад оршин суугчдаа орууласан зөрчил ч нэмж элэрсэн байна. Мэргэжилийн хяналтын байгууллага энэ асуудлыг ч гэсэн хуулийн дагуу шийдвэрлэх болно гэдэгээ хэлж байгаа юм. Ер нь барилгын салбарт хийсэн энэ удаагын шалгалтаар бага гэхгүй зөрчил элэрсэн гэдэгийг дуулгах нь зүйтэй байх.Синх: Ц.Ганбат: МХГ-ын ДБХУА-ны орлогч дарга: Ер нь энэ удаагын шалгалтыг нийт дүнгээр тооцвол зөрчил гаргасан 10 гаруй компанид 18 сая төгрөгийн торгууль ноогдууласан, харин гурван компаний барьж байгаа байрыг буцааж нураах шийдвэр гаргасан байна. Харин энэ төрөлийн зөрчил дутагдлыг нэг биш удаа давтан гаргаж байгаа байгууллагын барилга угсралтын үйл ажилгаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлахаар болж байгаа юм байна.Харин иргэд олон нийтийн зүгээс хамгийн ихээр хөнддөг үнэ ханшын тухайд өнгөрсөн оны мөн үеийхтэй харьцуулхад шинээр баригдсан байрны үнэ 30-35 хувь хуучин байрны үнэ 20 орчим хувиар хямдарсан ханштай байгаа юм байна. Ерөнхийдөө байр орон сууцны үнэ байрлал зэрэглэл зэргээсээ шалтгаалаад харилцан адилгүй үнэ ханштай байгаа. Нийслэлээс алслагдсан зайдуу газаруудад байрны үнэ харьцангуй хямдарсан байгаа бол нийслэлийн төвийн хэсэгт өнгөрсөн жилийхээс бодьтойгоор буурсан зүйлгүй байгаа юм байна

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jul.22.09 11:57 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Дуусаагүй барилгын 90 хувь нь захиалгагүй байна



Өнгөрсөн хугацаанд барилга манай улсын тэргүүлэх салбарын нэг болж, олон хүнийг ажлын байраар хангаж, дотоодын нийт бүтээгдэхүүний чамлахааргүй хувийг бүрдүүлж ирсэн. Тухайлбал, сүүлийн дөрвөн жилд уг салбар ДНБ-ний дөрвөн хувийг бүрдүүлж, өнгөрсөн жилийн дүнгээр 88 мянган хүнийг ажлын байраар хангажээ. Гэвч дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал зэрэг шалтгаанаас болж барилгын салбар уналтад орлоо. Энэ нь цаашлаад улс орныг хамарсан хямралын гол суурь нь болж байгаа. Одоогийн байдлаар барилгын салбарын хувь заяа бүрхэг байна. Төсөв хүндэрсэн тул уг салбарт илүүчлэх мөнгө алга. Мөн гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт сураг тасраад байгаа.

Улсын хэмжээнд нийт 1.5 триллион төгрөгийн төсөвт өртөгтэй, 30 гаруй мянган айлын 400 орчим дуусаагүй барилга байна. Эдгээр орон сууцны есөн хувь нь захиалгатай. Өөрөөр хэлбэл, 2500 орчим өрх урьдчилгаа мөнгөө төлж, орон сууц захиалсан ч байрандаа орж чадаагүй байна гэсэн үг. Харин үлдсэн 25 мянга гаруй айлын орон сууц захиалгагүй. Иймд барилгын компаниудын 90 гаруй хувь нь хөрөнгө оруулалт олж, орон сууцаа дуусгах, мөн ашиглалтад орсон байраа хэрхэн борлуулах вэ гэсэн хоёр том зовлонд унаад байна.

Гэтэл цаг хугацаа давчуу байгаа. Хэрэв өвлөөс урьтаж орон сууцаа борлуулахгүй бол банкны зээлийн хүү томоохон дарамт учруулна. Үүнээсээ уламжлаад арилжааны банкуудын чанаргүй зээлийн хэмжээ улам бүр нэмэгдэх хандлага гарах юм. Одоогийн байдлаар арилжааны банкуудын барилгын салбарт олгосон зээлийн хэмжээ нийт зээлийн 20 хувийг эзэлж байна. Энэ нь 540 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ бол түгшүүр төрүүлэх хангалттай үзүүлэлт.

Энэ мэт хүндрэлээс гарахын тулд Монголын барилгын үндэсний ассоциациас салбартаа яаралтай авч хэрэгжүүлэх саналаа илэрхийлжээ.

Юуны өмнө дуусаагүй барилгын үндсэн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулах, зээлийн хүүг царцаах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Мөн дуусаагүй барилгыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарах шаардлагатай гэнэ. Үүний тулд Засгийн газар, салбар хариуцсан яам, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд хамтран ажлын хэсэг байгуулж, дуусаагүй барилгад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг гаргах хэрэгтэй аж.

Гэхдээ нэг зүйл дээр анхаарах хэрэгтэйг эдийн засагчид зөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, зохих норм, дүрэм журмыг ханган, зөвшөөрлийн дагуу барьж байгаа орон сууцны барилгад л хөнгөлөлт эдлэх боломж бололцоог хүртээх хэрэгтэй гэнэ. Тухайлбал, стандартын шаардлага хангахгүй материалаар барилга барьж байгаа, мөн газрын зөвшөөрөл аваагүй атал суурийг нь цутгаад эхлүүлчихсэн сууц олон бий. Мөн Туулын хөвөө, Богд уулын орчмоор хууль зөрчин барьсан олон барилга байгаа. Эдгээр барилгыг "харж үзэх" шаардлагагүй хэмээн үзэж байгаа юм.

Дараагийн чухал алхам нь барилгын салбарын эрх зүйн орчинг тогтвортой болгох шаардлагатай аж. Тухайлбал, Ипотекийн хуулийг яаралтай батлуулах хэрэгтэй. Үүнээс гадна дуусаагүй барилгын тодорхой хувийг өөрийн өртгөөр нь Засгийн газарт худалдах, хөрөнгө оруулагчдын татан, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх шаардлагатай юм.

Г.Батзориг

Code:
"ХУЛХИ"- Барилгын компануудад хэн захиалга өгч шатахыг бодохов дээ .Тэнэг л биш бол 1 хууртахаас 2 хууртах гарзандаа гарсан мөнгө алга .Дампуурах чинь энэ дээ ийм явцгүй юм битгий хийж бай гэж захимаар байна.Ард түмнээ битгий хуурч бай.Хүний нутагт хөлс хүчээ шавхан байж олж ирсэн хэдэн төгрөгөөрөө насаараа амьдрах орон сууц худалдаж авах гэхэд нь хялбар аргаар мөнгө олох гэсэн барилгын компанууд чанаргүй барилгаар хуурах эсвэл урьдчигаа мэтээр мөнгө авч мэхлэх мэтээр явуургүй алхам хийсэн нь өө


Code:
Барилгын салбарын луйварыг зогсоох хэрэгтэй. Монголын барилгад хэрэглэж байгаа материал бараг бүгд эрээнээс орж ирсэн. Ажилчид нь хятадууд. Гэтэл яагаад Эрээнд байрны үнэ м2 нь 780-1100 юань байхад манайд тэр нь доллараар 1000 гаруй доллар байдгийн бэ. Гааль тээврийн зардлаа нэмэхэд үнэ нь сайндаа л 70 хувь нэмэгдэнэ биз дээ тэгэхэд 5 дахин илүү үнэтэй байдаг энэ бол луйвар. Барилгынхан шуналдаа болж үнээ хөөрөгдсөн одоо горыг нь амсаж байна. 


Code:
Иргэд шинэ барилга худалдан авч дампуурч үйл ажиллагаа нь зогсоод байгаа барилгынхны эрсдлийг иргэд үүрэх хэрэггүй. Банкууд барилгын компаниудтай үгсэн иргэдэд зээл олгож байрыг борлуулах арга хэрэглэж болозошгүй. Зээл олгохдоо хуурамч баримт бүрдүүлэх, горьдлого төрүүлэх зэргээр сайхан аашлаад, харин дараа нь байрыг чинь хураагаад авахдаа арслан бар шиг болчихсон байх бий. Энэ бол өнөөдөр ч байгаа дүр зураг. Тэгэхээр ХҮЛЭЭ байрны үнэ бодит үнэндээ хүртэл унана. Тэр нь 450-600 ам доллар байх 

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jul.22.09 12:03 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
«БОГД-АР»-ЫН ЄРГЄТГЄЛ, «ГЛОБАЛ ИНВЕСТ» ХХК-ИЙН БАРИЛГЫН КАРКАСЫГ БУУЛГАНА

Барилгын зураг тєслийг магадлан, мэргэжлийн зvгээс эцсийн vнэлгээ єгч
баталгаажуулаагvй, бетоны бат бэх нь тєслийн бат бэх шаардлага хангаагvй байгаа найман барилгын угсралтын ажлыг зєрчил дутагдлаа арилгах хvртэл тvр хугацаагаар зогсоосон байна. Энэ талаар МХЕГ-ын Дэд бvтцийн хяналтын улсын албаны орлогч дарга Ц.Ганбатаас тодрууллаа.

-Шинээр барьж байгаа барилгыг улсын комисс хvлээж аваагvй байхад айлууд нь орчихсон байдаг. Vvнд танайхаас ямар хяналт тавьдаг вэ?
-Барилгын тухай хууль зєрчсєнєєс улсын комисс хvлээж аваагvй байхад айлууд орчихсон тохиолдол бий. Тухайлбал, Богд-Ар орон сууцны хорооллын 21 дvгээр байрны гvйцэтгэгч нь «XDF» компани байгаа. Єнгєрсєн оны гуравдугаар сараас сууж эхэлсэн учир хуулийн дагуу арга хэмжээ авсан. Єргєтгєлийг буулгах шаардлага єгч байгаа нь vvнтэй холбоотой юм.

-Хуучин барилгын дээр «мансард» барих нь хэр тохиромжтой вэ?
-Олон жил ашигласан барилга дээр, мєн таван давхар барилгын зураг тєслєєр анхнаасаа барьсан байхад «мансард» барих нь тохиромжгvй гэж
МХЕГ саналаа гаргасан. Хэрэв барих тохиолдолд тодорхой дvрэм, журмаар иж бvрэн судалгаа хийсний дараа гvйцэтгэх ёстой. «Мансард» барихыг хориогvй хамгийн гол нь техникийн зєрчлvvдийг арилгасны дараа барих шаардлага тавьсан.

-Сvхбаатарын талбайн ойр орчимд барьж буйгаа «Шангрелла», «Блью скай» барилгын талаар суулт єгсєн, улсын комисс хvлээж аваагvй гэсэн яриа гадуур яваад байгаа тухайд?
»Шангрелла»-г манай хяналтын албанаас шалгахад хазайлт єгч, суусан зvйл байхгvй байсан. «Блью скай» барилгад мєн л зохих хэмжээгээр хяналт шалгалт хийсэн. Хvмvvсийн янз бvрийн яриа хаанаас гардгийг мэдэхгvй.
ЭМШУИС-ийн хойно барьсан барилга барьж байхад тус сургуулийн оюутныг бетонд цутгасан яриа гадуур байсан. Тэгэхээр ямар нэг ашиг сонирхлын vvднээс зарим нь ийм мэдээлэл гаргадаг байх. Энэ барилгын хувьд ямар нэгэн цууралт vvссэн юмгvй, бат бєх барилга гэж хэлмээр байна.

-Барилгын материалын чанар стандартад хяналтаа яаж тавьж байна?
-Барилгын материалын чанарыг барилгын тухай хуульд тодорхой заасан. Гvйцэтгэгч, захиалагч стандартын шаардлага хангасан барилгын материал хэрэглэх ёстой. Зарим барилгад лабораторийн шинжилгээгээр бетоны багтаамж хvрэлцэхгvй байгаа учир шийдэх акт гарсан. Манайд барилгын материал бvрийг хянаж, шинжлэх лаборатори, мэргэжилтэн байхгvй. Цаад орны чанарын ISO стандартаар орж ирдэг.

-Оршин суугчид шинээр авсан барилгынхаа талаар гомдол, санал хэр ирvvлж байна?
-Барилгын захиалагч хуулийн дагуу эрх, vvрэгтэй. Хєрєнгєє гаргаад захиалсан бол тухайн барилга барьж байгаа vе шат бvрт захиалагч хяналт тавьж, vvргээ биелvvлэх ёстой. Эдгээр vvргээ хаа хаанаа хэрэгжvvлэхгvйгээс иргэд байрандаа орсны дараа гомдол, шvvмжлэл гаргах нь элбэг.

-Сvvлийн vед барьж байгаа барилга чанар муу гэж ярих болсон. Чанарын шаардлага хангахгvй гээд нэгэнт барьсан барилгыг нураах уу?
-Гvцэтгэгч байгууллагын зvгээс тухайн байгууллагын эрхэлж байгаа ажил vйлчилгээнд зориулсан чанарын хяналтын систем байхгvйгээс зєрчил дутагдал их гарч байна. Тухайлбал барилгын зураг тєслєє улсын экспертээр хянуулахгvй байгаагаас зохиосон зураг тєсєл нь мэргэжлийн эцсийн дvгнэлтгvй болж байгаа юм. Хууль тогтоомжийн норм, дvрэм журам зєрчдєг, мєн салбарын инженер техникийн ажилчдын ажлын туршлага дутмаг байгаа юм. Хяналтын албаны шалгалтаар зураг тєсєл дээр алдаа байвал тvvнийгээ засаж єєрчлєх хэрэгтэй. Буулгах ёстойг нь буулга гэсэн шаардлага єгєх vvрэгтэй.

-Шалгалтанд барилгын хэчнээн компани хамарсан бэ?
-«Ачлал трейд» ХХК-ий 9 давхар хоёр орон сууцны барилга, «Номин констракшн» ХХК-ий хоёр блок 9 давхар орон сууцны барилга, «Хар дизайн» ХХК-ий хоёр орон сууцны барилга , «Жаст групп» ХХК-ий 15 давхар орон сууцны гурван барилга, «Гангар инвест» ХХК-ий 15 давхар орон сууцны гурван барилга, «Шангри-Ла» оффис vйлчилгээний барилга, «Икс Ди Эф» ХХК-ий барьж буй орон сууцны 12-17 давхар таван барилга, «Заг» ХХК-ий 10 давхар орон сууцны хоёр барилга, «Хар дизайн» ХХК-ий 9 давхар орон сууцны хоёр барилга, «Чантай» ХХК-ий барьж буй орон сууцны гурван барилга гээд есєн компанийн 24 барилга байгууламж болон захиалагч, гvйцэтгэгч, зохиогч нийт 21 аж ахуйн нэгж хамарсан. Шалгалтаар зєрчил дутагдал гаргасан аж ахуйн нэгжид 18 сая тєгрєгийн торгууль ногдуулж, ноцтой зєрчил гаргасан «Чантай» ХХК, «Икс Ди Эф» ХХК, «Хар дизайн» ХХК-ий тусгай зєвшєєрлийг хvчингvй болгох асуудлыг ЗТБХБЯ-д тавьж шийдвэрлvvлэхээр болсон.

-Барилгын салбарт хийж байгаа энэ шалгалт хэзээ дуусах вэ?
-Аж ахуйн нэгжийн барьж байгаа барилгад хийсэн шалгалт 50 хувьтай байгаа.
Б.Оюундэлгэр

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jul.22.09 12:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: May.09.06 1:52 pm
Posts: 5200
"Жаст" группын Баянзvрх дvvргийн XIV хороонд барьсан зоорьтой 15 давхар гурван барилгад хийсэн шалгалтаар багагvй зєрчил илэрчээ
8O 8O Манай ахын компани байна шд

_________________
*&^@%%#% special


Top
   
PostPosted: Jul.22.09 12:06 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Гол хааж “Сарнайх” компани хотхон барьснаас хороогоороо усанд автав
Thu Jul 23, 2009 01:54

Хан-Уул дvvргийн 11 дvгээр хороо энэ сарын 17-нд болсон vерийн улмаас багагvй хохирол амссан. Тухайлбал, тус хорооны нутаг дахь Зайсангийн гvvр сэтэрч, зам талбай эвдэрсэн. Хоёр ч айл усанд урсч орон гэргvй болжээ. 10 гаруй машин vерийн усанд живж 20 гаруй айл усанд автсан байна. Ийм хэмжээний хохирол амсах болсон шалтгааныг хэд хэдэн талаас тайлбарлаж болохоор байгаа юм.

Vер болохоор л далан дээр буусан айл єрхvvдийг буруутгадаг. Vнэхээр болохгvй гээд байхад зєрvvд бух шиг vерийн далан дээр буусан айлууд буруутай нь мэдээж. Гэхдээ далан бvv хэл, бvхэл бvтэн голыг хаагаад дээр нь хороолол барьдаг эрх мэдэлтэн баячууд, ингэх зєвшєєрєл олгодог тєрийн албан тушаалтнууд ч vvнд буруутай. Учир нь, Хан-Уул дvvргийн 11 дvгээр хороонд байрлах “Зайсан хотхон” гэдэг баячуудын хороолол л гэхэд гол хааж баригдсан байгаа юм. Тиймээс ч ємнє нь vерт автдаггvй байсан хороо хvртэл ингэж их хэмжээний хохирол амсаад байгаа аж. Уг хотхон уулын бэлээс урсч орж ирдэг байнгын урсгалтай Зайсангийн голыг дарж, ємнєє нэг далан маягийн юм бариад харин голыг хоолойгоор урсган хотхоныхоо барилгын доогуур гаргажээ.

“Бvхэл бvтэн голыг нэг муу хоолойгоор гаргана гэж байж болох уу” хэмээн хорооных нь иргэд толгой сэгсэрч сууна. Энэ хотхон баригдсанаас хойш бороо, vерийн ус зам руу гарч, гэр хорооллын айлуудыг ч усанд автуулах болжээ. Тус хотхоныг “Сарнайх” компани барьсан ч, улсын комисс хvлээж аваагvй аж. Гэтэл оршин суугчид нь энэ байранд ороод хэдэн жилийн нvvр vзэж байгаа гэнэ. Усны голдиролыг далдаар хийж, дээр нь зам талбай барилга барьсан учир улсын комисс хvлээж авахгvй єдий хvрчээ.

Хотхонд баргийн хvн нэвтэрч чадахгvй гэнэ. Хороон дарга нь хvртэл хэдэн тєрийн бус байгууллагын-хантай очиж орох гээд хєєгдєєд гарчээ. Тvvнчлэн бороо орох тоолонд тус хотхоны гараашууд усанд автдаг гэнэ. Тийм байхад єєрсдєє ч хохироод бусдыг ч хохироогоод байгаад л байна. Vнэндээ их хєрєнгє мєнгє зарж босгосон юмаа тийм ч амар нураахгvй биз. Тиймээс бусдад учруулсан хохирлоо тус хотхонынхон барагдуулж байвал ямар вэ. Мєн хороолол барих зєвшєєрєл олгосон эрх мэдэлтнvvд ч иргэдийн хохирлыг барагдуулж єгвєл таарна.

Дархан цаазат уулын байнгын урсгалтай голыг хааж хороолол барих зєвшєєрєл єгсєн бєх зvрхтэн бол Байгаль орчны сайд асан У.Барсболд, Хан-Уул дvvргийн Засаг дарга асан ноён Д.Загджав аж. Энэ нь ч vнэн байх талтай. Тэднийг дээрх албан тушаалыг хашиж байх vед энэ хороолол сvндэрлэж эхэлсэн. Мєн “Барсболд, Загджав нараас єєр ийм газар зєвшєєрєл єгєх цайчихсан увайгvй нєхєд байхгvй” гэж хэлэх хvн ч байгаа юм. Дархан цаазат уулын бvс учир газар эзэмших зєвшєєрлийг БОЯ-наас авч тvvнийг нь дvvргийн Засаг дарга Богдхан уулын захиргаа баталгаажуулдаг аж.

Юутай ч, яаж яваад болох, болохгvй газар олгосон бэ гэдэг нь єнєєдєр сонин биш. Харин єєрсдєєс нь болж гамшигт нэрвэгдсэн айл єрх, зам гvvрний хохирлыг барагдуулах нь чухал болоод байна.

Ардчилал

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jul.22.09 12:10 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
'Чантай'', ''Хар дизайн'', ''Икс Ди Эф'' компанийн зєвшєєрлийг цуцлахаар болжээ

Мэргэжлийн хяналтын ерєнхий газрын Дэд бvтцийн хяналтын улсын албаны орлогч дарга
Ц.Ганбат барилгын есєн компанийн барьж буй 24 барилга болон захиалагч, гvйцэтгэгч нийт 21 аж ахуйн нэгжид хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Тус газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын энэ оны тєлєвлєгєє, МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу уг шалгалтыг хийсэн аж. Шалгалтад "Ачлал трейд" компанийн есєн давхар хоёр, "Номин констракшн" ХХК-ийн хоёр блок есєн давхар, "Хар дизайн" ХХК-ийн хоёр, "Жаст групп"-ын 15 давхар гурав, "Гангар инвест"-ийн 15 давхар гурван орон сууц, "Шангри-Ла" оффис vйлчилгээний барилга, "Икс Ди Эф" ХХК-ийн барьж буй орон сууцны 12-17 давхар таван барилга, "Заг" компанийн 10 давхар хоёр, "Хар дизайн" ХХК-ийн есєн давхар хоёр, "Чантай" ХХК-ийн барьж буй гурван орон сууцны барилгыг хамруулжээ.

Шалгалтын явцад зєрчил дутагдал гаргасан аж ахуйн нэгжvvдэд 18 сая тєгрєгийн торгууль ногдуулж, ноцтой зєрчилтэй "Чантай", "Икс Ди Эф", "Хар дизайн" компанийн тусгай зєвшєєрлийг хvчингvй болгох асуудлыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд тавьж шийдвэрлvvлэхээр болжээ. Мєн зураг тєсєл зєрчиж барьсан "Богд-Ар" орон сууцны хорооллын 21 байрны хоёрдугаар давхрын єргєтгєлийн хэсэг, дvрэм, стандарт, технологийн горим зєрчсєн "Хар дизайн" компанийн барьж байгаа орон сууцны барилгын зарим хэсэг,"Чантай" компанийн стандарт зєрчин чанаргvй материалаар барьсан "Глобал инвест" компанийн гурван орон сууцны барилгын нэг, хоёрдугаар давхрын каркасын хэсгийг буулгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэчлэн магадлал хийлгэж баталгаажуулаагvй зураг тєсєлтэй, бетоны бат бэх хангалтгvй найман барилгын угсралтын ажлыг илэрсэн зєрчил дутагдлыг арилгах хvртэл тvр хугацаагаар зогсоохоор болжээ.

Д.Ээнээ
Yнэн

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jul.22.09 12:11 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Авзага трейд* ус зайлуулах шугам дээр барилга барьж эхэлжээ

Сvхбаатар дvvргийн тавдугаар хорооны нутаг буюу зургадугаар сургуулийн ємнє талбайд
2006 оноос эхлэн "Авзага трейд" компани нь орон сууцны барилга барьж байгаа. Гэтэл єнгєрсєн сарын 22-ны шєнєєс эхлэн ямар ч зєвшєєрєлгvйгээр дахин шинэ 12 давхар орон сууц дэргэд нь тулгаж барихаар газар ухжээ. Энэ vйлдэл нь Барилгын тухай хуульд заасан шаардлагыг хангахгvйгээр зогсохгvй Улаанбаатар хотын vерийн усыг зайлуулах далд шугам дээр барьж буй аж. Мєн тус сургуулийн хvvхдvvдийн эрvvл орчинд сурч боловсрох эрхийг хязгаарлан, нар салхийг хаан, орон сууцны бат бэх байдалд нуралт, гулсалт єгч мэдэх нєхцєл бvрдvvлжээ. Тус компани НМХГ болон Барилга хот байгуулалт тєлєвлєлтийн газрын мэргэжилтнvvдийн албан шаадлагыг vл тоон ажлаа vргэлжлvvлсээр байгаа гэнэ. Иймээс тэр орчмын иргэд нэгдэж эсэргvvцэхээр болжээ.

Н.БАЙГАЛЬ
Yнэн

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jul.22.09 12:16 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Барилгын компаниуд чанаргvй цонх, хаалга ашиглаж байна

Монголын цонх, хаалга vйлдвэрлэгчдийн холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах
нийгэмлэг болон холбогдох байгууллагуудтай хамтарч барилгын цонх хаалганы стандартад шалгалт хийжээ. Шалгалтад Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзvрх, Чингэлтэй, Сvхбаатар дvvргийн нутаг дэвсгэрт vйл ажиллагаа явуулдаг 120 аж ахуйн нэгж хамрагдсан байна.

Тэдгээр барилгын компанид зєрчил их илэрчээ. Тухайлбал, барилгын зураг тєсєлд цонх, хаалганы стандарт тусгаагvй, цонхны суулгалтын хэмжээ буруу зэрэг дутагдал нийтлэг байсан аж. Мєн барилгуудад тавигдаж байгаа цонхны 40 гаруй хувийг Хятад улсаас оруулж ирдэг байна. Урд хєршєєс оруулж ирж байгаа ихэнх цонх шаардлага хангадаггvй аж. Тvvнчлэн барилгын компаниуд цонхоо vйлдвэрлэж, суурилуулж байгаа чанаргvй гэх vнэлгээ авах шалтгаан болжээ.

Тєрийн байгууллагын санхvvжилтээр баригдаж буй барилгын цонх, хаалга хамгийн муу vнэлгээ авсан байна. Хан-Уул дvvргийн нэгдvгээр хороонд баригдаж буй 96 айлын орон сууцны цонх чанарын шаардлага хангахгvй байжээ. Уг орон сууцыг Тагнуулын ерєнхий газрын захиалгаар "Ориёнтаус" компани гvйцэтгэж байна.

Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжvvдийн 80 хувь нь стандартын шаардлага хангахгvй цонх, хаалга ашиглаж байсан аж.

Цонх, хаалга vйлдвэрлэгчдийн холбооныхон барилгын компаниудад илэрсэн нийтлэг алдаа дутагдлыг Мэргэжлийн хяналтын ерєнхий газар анхааралдаа авч, хамтран ажиллахыг хvсч байгаа аж. Єєрєєр хэлбэл, улсын болон техникийн комисс барилга байгууламжийг ашиглалтад хvлээн авахдаа цонх, хаалга стандартын шаардлага хангасан эсэхийг сайтар нягталж байх шаардлагатай гэнэ.

О.Урантогос
Нийгмийн толь

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jul.23.09 5:34 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Vерийн улмаас дєрвєн давхар барилгын суурь цуурчээ
2009-07-23 09:13:26 , Мэдээний дугаар: #1157640 [ ]

БГД-ийн 6-р хороо 10-р хороолол байрладаг зэрэгцээ баригдсан 4-н давхар тоосгон хоёр барилгын суурь цууралт єгч ангал vvсчээ. 2004 оны намар ашиглалтад орж байсан тус байруудын хундаман доорхи шороо суларч зєєлрєн сийрэгжиснээс суулт єгч барилгын суурь дунд хэсгээрээ цууран хэзээ хэзээгvй нурах аюултай болоод байгаа гэнэ. Хамгийн осолтой нь орон сууцны подволд хvнсний дэлгvvр vйлчилгээний цэгээс гадна айл єрхvvд ч амьдардаг гэнэ.

Барилгын суурь цууралт єгч суулт єгєх болсон гол шалтгаан нь 30 гаруй жил vер усны аюулаас хамгаалж байсан 3-4-р хорооллын даланг нурааж барилгын ажил эхэлсэнтэй шууд холбоотой гэж оршин суугчид хэлжээ.
Энэ сарын 17-нд орсон хvчтэй аадар бороонд анх барилгын суурь цууралт єгч эхэлсэн байна. Харин єнгєрсєн 21-ний усархаг хvчтэй бороонд цууралт улам хэмжээгээ тэлж ангал vvссэн байна. 6-р хорооны эдгээр байрыг хариуцсан СЄХ-ийнхєн дvvргийнхээ удирдлагад ч албан бичиг хvргvvлжээ.

4-н давхар барилгын нэг байранд л гэхэд 32 айл оршин суудаг нийт 70 гаруй єрхийн оршин суугчид дахин хvчтэй усархаг бороо орохоос vнэхээр сэтгэл зовинож байгаа гэнэ. Vерийн даланг нурааж барилгын ажил эхэлсэн нэр ус эзэн нь тодорхойгvй энэ ажлыг яаралтай зогсоож хэвийн байдалд нь оруулахгvй бол энэ 2 барилга хэзээ хэзээдгvй нэгийгээ налан нурах аюултай болсныг оршин суугчид хэлжээ.

Olloo.mn

Code:
Suuliin 2 jild Ulaanbaatart aimaar under baishinguud gerliin hurdtaigaar gozootloo gyals bosj baigaa ni neg l sejigtei baih shig sanagddag baisan ni batlagdaj boroonii usand nurah geed baigaa yum chini jijighen gazar hudelbel ni hund baidald oruulj magadgui yum bainadaa. Baishinngiin businessees asar ikh asghig unagaah bolson denduu osoltoi munge ugaalt yum uu daa. Nen darui mash hurdan buh under baishinguudad uzleg shalgalt sain hiij, onoshlohgui bol ene aadar boroonoos iluu gai tarij medne. Barilgiin hariutssan Yaam ni , Ulsiin mergejliin hyanaliin gazartai hamtraad yaaraltai arga hemjee avaasai daa.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jul.23.09 6:15 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Монголд газар хөдөлж болзошгүй гэсэн таамаглал гаргажээ
7 цаг 58 минутын өмнө
Монголд газар хөдөлж болзошгүй гэсэн таамаглал гаргажээ

Сүүлийн жилүүдэд газар хөдлөх үзэгдэл ихсэх болов. Хэдийгээр хүчтэй баллаар хөдлөхгүй байгаа ч давтамж нь ойртож байна. Саяхан Увс аймагт газар хөдөлсөн байна.

Манай улс эх газрын өргөгдлийн бүсэд оршдог. Ийм бүс нь тектоникийн шилжилт хөдөлгөөний хурдаар харьцангуй бага бөгөөд хүчтэй газар хөдлөлтийг үүсгэх хүчдэл хуримтлагдах магадлал өндөртэйд тооцогддог юм байна. Энэ талаар Одон орон геофизикийн судалгааны төвийн газар хөдлөл судлах секторын ахмад ажилтан, физикийн ухааны дэд доктор А.Цэмбэлтэй ярилцлаа.

-Танай байгууллага ямар судалгаа хийж байна вэ?
-1957 оны долдугаар сард Олон улсын Геофизикийн жилийн ажлын хүрээнд ЗХУ-д үйлдвэрлэсэн соронзон цахилгаан системийн дүүжингээр тоноглосон фото бичлэгтэй газар хөдлөлтийг бүртгэх "Улаанбаатар" станцыг байгуулснаар Монголын газар хөдлөлтийн судалгааны суурь тавигдсан түүхтэй.

ГХСС нь орчин үеийн багаж төхөөрөмжөөр тоноглосон газар хөдлөлтийг бүртгэх станцын сүлжээтэй, эдгээр станцын хэвийн ажиллагааг хангаж, судалгааны материалыг боловсруулан дүн шинжилгээ хийдэг. Манайх Монгол болон хил залгаа Байгалийн бүсийн нутаг дэвсгэрийн газар хөдлөлийн зүй тогтол, горим, гүний тогтоц, хүчтэй газар хөдлөлтийн голомтын механизм түүний геодинамикийн процесстой уялдах шүтэлцээ зэрэг суурь судалгааг хийдэг.

-Ойрын үед Монголд хүчтэй газар хөдлөлт болох уу?
-2005 оноос эхлэн станцуудаа сүүлийн үеийн тоон бичлэгтэй болгон шинэчилсэн. Мөн манай станцуудын мэдээлэл дамжуулалт олон улсын сүлжээнд орсон бөгөөд байнгын хэвийн ажиллагаатай явагдаж байна. Хүчтэй газар хөдлөлт болох тухай урьдчилан баттай мэдэх боломжгүй.

Дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн түвшин ойрын үед хэзээ, хаана, ямар хэмжээний хүчтэй газар хөдлөлт болохыг бүрэн урьдчилан таамаглаж мэдэх хэмжээнд хүрээгүй байна. Харин олон жилийн нарийвчилсан судалгааны үндсэнд тэр бүсийн орчим тийм магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж тооцож гаргадаг. Гэхдээ энэ нь тийм баттай биш.

-Монгол улсын газар нутагт тэдний үеэр, тийм хэмжээний хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэсэн таамаглал бий юу?
-Тийм таамаглал гаргасан юм бий. Гэхдээ энэ бол баттай зүйл биш. Энэ талаар мэдээлэх нь буруу. Нэг талаар хүмүүсийг сандралд оруулж, нийгэмд үймээн гаргах аюултай.

-Сүүлийн үед газар хөдлөлтийг магнитудын хүчтэй гэж хэлээд байгаа. Балл, магнитуд хоёрын ялгаа юу вэ?
-Техник технологи хөгжих тусам шинжлэх ухааны нэр томьёо шинэчлэгдэж байна. Тэдэн баллын хүчтэй гэж хэлж л байгаа.

Энэ хоёрын хооронд ямар ялгаа байна вэ гэвэл, Балл нь хүнд буюу газрын гадарга дээр яаж мэдэгдсэн бэ гэдэг илрэлийн хэмжээ бөгөөд 1-12 хүртэл шатлалтай байдаг. Харин магнитуд нь 1-9 хүртэл шатлалтай бөгөөд зөвхөн багажаар хэмжсэн хэмжээ юм. Энэ хоёрыг хооронд нь хольж солих явдал их байна. Таван магнитуд нь ойролцоогоор долоон баллтай тэнцдэг.

-Xүчтэй газар хөдлөлтийн талаар мэдэх боломжгүй бол түүнээс урьдчилан сэргийлэх арга байхгүй гэсэн үг үү?
-Яг үнэндээ бол тийм л байна. Харин газар хөдлөлтөд өртөх аюулгүй, амар тайван сууя гэвэл өөрийн оршин байгаа газраа ямар бүсэд хамаардаг вэ, байшин маань хэр тэсвэртэй вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Хичнээн өндөр хөгжилтэй улс ч гэсэн газар хөдлөлт болоход иргэдээ хамгаалж чадахгүй л байна.

Байгалийн гамшгийг хэн ч зогсоож чадахгүй гэдгийн баталгаа. Бид борооноос хамгаалж дээврээ сайжруулдаг шиг газар хөдлөлтөөс сэргийлж байшингаа сайн барих хэрэгтэй. Хэрвээ муу байшинд сууж байгаагаа мэддэг ч тоодоггүй бол үхсэн ч яахав гэсэнтэй л адил. Тэгэхээр хүн бүр өөрийн аюулгүй байдлаа урьдчилан сайн хангах хэрэгтэй.

Б.Дунбаатар

Сэтгэгдэл

Code:
Газар хөдлөлтийг 2-3 хоногийн өмнөөс урьдчилан мэдэх аргыг Хоккайдогийн их сургуулийн эрдэмтэд нээчихсэн шүү дээ. Ер нь газар хөдлөхөөс 2-3 хоногийн өмнөөс тухайн нутагт асар их өндөр хүчдэлтэй долгион ялгаруулдаг болохыг тогтоосон. Тиймээс долгион баригч антенуудыг олон газар суурилуулаад тэдгээрт баригдаж байгаа хүчтэй долгионуудын огтлолцол дээр газар хөдөлж байгааг нотолсон байна лээ. Энэ аргаар Хоккайдо, Аомори хавийн сүүлийн 2-3 газрын газар хөдлөлтийг урьдчилаад яг хэлсэн байна лээ. Манай Улаанбаатарт СХД-ийн 21 дүгээр хороолол орчимд газар хөдлөлийн голомт шинээр нээсэн. Үүнээс болж УБ-ыг тэр чигээр нь 8 баллын газар хөдлөлийн эрчимтэй гэж Барилгын яамаар батлуулах гэсэн боловч түүнийг батлавал асар олон барилгыг нэмж хүчитгэх шаардлагтай болохоос зүрхшээж өдий хүртэл батлахгүй удаашраад байна. Ер нь Улаанбаатарчуудад хандаж хэлэхэд Богд уулын энгэрээс Төв шуудан хүртэл Туул гол байсан бөгөөд Гол өөрөө хагарлын бүс дээр үүсдэг тогтоц юм. Тэгэхээр УБ-т 8 баллын газар хөдлөхөд тог

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jul.23.09 6:43 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Стандартын шаардлага хангасан барилга олдсонгvй
Нийслэлийн єнгє тєрхийг нэмж байгаа зvйлийн нэг нь орчин vеийн хийц, загвар бvхий барилга, байгууламж. Сvvлийн vед барилгын чанарт иргэдийн итгэл сулраад байгаа. Хана нь
цуурч, тааз нь нурж унадаг, хажуу айлын яриа сонсогдож, цонх тааз цантдаг гээд чанаргvй барилгын талаар олон жишээ тоочиж болно.

Саяхан Мэргэжлийн хяналтын ерєнхий газар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтарсан шалгалтыг барилгын компаниудад хийсэн. Шалгалтын vеэр томоохонд тооцогддог барилга байгууламжуудаас багагvй зєрчил илэрсэн байна. Энэхvv гэнэтийн vзлэгт есєн компанийн 24 барилга байгууламж хамрагджээ. Шалгалтын явцын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Л.Батхvvгээс тодрууллаа.

-Шалгалтын явцад гарсан нийтлэг зєрчил юу байна вэ?
-Барилга байгууламжид гардаг хана, таазны цууралт, мєн бэхэлгээний стандарт зєрчсєн тохиолдлууд илэрлээ. Бэхэлгээ болон барилгын бусад тєрлийн стандартын шаардлага хангаагvй нийт найман барилгын ажлыг тvр хугацаагаар зогсоогоод байна. Мєн зураг тєслийн хувьд алдаатай “Богд-Ар”, “Хар дизайн”, ”Чантай” ХХК-ийн барьсан “Глобал инвест”-ийн орон сууцуудын 1, 2 дугаар давхрын каркасын хэсгийг буулгах шаардлагыг тавиад байгаа. Тvvнчлэн ноцтой зєрчил дутагдал гаргасан “Чантай” ХХК, “Икс Ди Эф” ХХК, “Хар дизайн” ХХК-ийн тусгай зєвшєєрлийг хvчингvй болгох шийдвэр гаргаад байна. Шалгалтын явцад илэрсэн зєрчил дутагдлаас газар дээр нь арилгаж болохыг нь арилгуулж, зохих арга хэмжээг авсан ч нийт 18 сая тєгрєгийн торгууль ноогдуулсан.

-Баригдаж буй бусад барилгаар хэзээ vзлэг шалгалт хийх вэ. Аюулгvйн баталгаа хангахгvй чанаргvй олон барилга ашиглалтад хэдийнэ орчихсон байгаа. Энэ тал дээр яах ёстой вэ?
-Бид тєлєвлєгєєний дагуу тодорхой хугацаанд барилга, орон сууцуудад vзлэг шалгалт хийдэг. Иргэд єєрсдийн аюулгvй байдлыг хангахын тулд баталгаатай, найдвартай орон сууцанд орох, захиалгаа єгєх хэрэгтэй. Гэтэл тааралдсан газартаа захиалга єгчихєєд, тэр нь ашиглалтад орох эрхээ аваагvй, vзлэг шалгалтад ороогvй байх нь элбэг байдаг. Тиймээс иргэдийг ч бас єєрсдийн сонголтоо зєв хийж байгаасай гэж хэлмээр байна гэв.

Шалгалтад хамрагдсан vеэр барилгын компаниудаас стандартын шаардлагыг зєрчєєгvй барилга байгаагvй гэж холбогдох албаны хvмvvс єгvvллээ. Энэ удаа “Шангри-Ла”, “Ачлал трейд” ХХК, “Номин констракшн”,”Хар дизайн”, “Жаст групп”, “Гангар инвест”, “Икс Ди Эф” “Заг” “Чантай” зэрэг компани барилгын чанараа шалгуулжээ.

Єнєєдєр

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Sep.24.09 6:56 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Барилгын vндэсний компаниудаа дэмжье

- Хямралын vед орон сууцжуулах хєтєлбєрийг vргэлжлvvлэх гарц энэ-
Барилгын салбар дампуурч байна, єнєє маргаашгvй "амь тариа" хийх хэрэгтэй гэсэн мэдээлэл, ойлголт хvмvvст бий. Гэхдээ vнэхээр барилгын салбар євдєглєж уначихаад байна уу гэвэл бас vгvй. Єдгєє 1600 гаруй барилга угсралтын том, жижиг компани vйл ажиллагаа явуулж, єдрєєс єдєрт тэлэх гэр хорооллыг орон сууцжуулах тєрийн бодлогыг хэрэгжvvлэхэд єєр єєрсдийн боломжоор хувь нэмрээ оруулж буй. Тэдгээрийн дундаас vндэсний томоохон компаниудын оролцоо их. Мэдээж эдийн засгийн хямрал бvхий л салбарт нvvрлэчихээд байгаа энэ єдрvvдэд барилгынханд тєрийн дэмжлэг тун чухал. Харин ямар дэмжлэг тэдэнд хэрэгтэй байна вэ?

Юуны тvрvvнд Засгийн газраас барьж буй бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлого, хєтєлбєрийн хэрэгжилтийг урагшлуулах, тодорхой болгох шаардлагатай байна. Учир нь єнгєрсєн хугацаанд "40 мянган орон сууц", "Тєрийн албан хаагчийн орон сууц", "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хєгжvvлэх" хєтєлбєр болон гадны байгууллагуудын тусламжийн хvрээнд олон тєсєл, хєтєлбєр хэрэгжvvлэх ажил эхэлсэн ч гэр хорооллынхон дундарсангvй.

Єнєєдрийн байдлаар гэр хороололд 160 мянган єрх буюу хотын айлуудын 60 гаруй хувь нь амьдарч байна. Шилжилт хєдєлгєєнєєс vvдэн сvvлийн таван жилд гэр хороолол дахь хашааны тоо 35.3, єрхийн тоо 70.2 мянгаар нэмэгджээ. Тэд хvний амьдралын наад захын хэрэгцээ болох халуун усгvй, тєвлєрсєн халаалтгvй "гэр сууц"-анд амьдардаг. Орчин vеийн тохилог орон сууцтай болно гэдэг гэр хорооллын айлуудын хувьд мєрєєдєл. Гэр хорооллын 160 мянган єрхийг орон сууц барьж багтааж шингээнэ гэдэг бас л тєрийн "мєрєєдєл" болчихоод байгаа. Ганц тоо дурдахад, "40 мянган орон сууц" хєтєлбєр 2004 оноос хэрэгжиж эхэлснээс хойш энэ оны эхний байдлаар 34 мянга гаруй орон сууц ашиглалтад орсон боловч энэ нь хvн амын эрэлт хэрэгцээг тєдий л хангаж чадсангvй. Vvнийг мэргэжилтнvvд тайлбарлахдаа, ихэнх барьж ашиглалтад оруулсан орон сууцнуудад хєрєнгє чинээтэй хvмvvс нь ороод, єнєєх гэр хорооллыг бvрдvvлж буй бага, дунд орлоготой иргэд гадна нь vлдсэн гэж дvгнэдэг. Энэ vнэн. Тєсєл, хєтєлбєр хэрэгжсэн жилvvдэд хэчнээн бага, дунд орлоготой айл орон сууцанд орсныг тооцоолох юм бол тун бага тоо гарна гэдгийг мэргэжилтнvvд хvлээн зєвшєєрдєг. Орон сууцны санхvvжилтийн корпораци жилийн 11 хувийн хvvтэй, арван жилийн хугацаатай орон сууцны зээлд ердєє 300-гаад иргэдийг хамруулсан нь эрэлт ихтэй vед тун ч чамлалттай ажиллаж буйг харуулж байна гэсэн шvvмжлэл ч саяхан дуулдсан.

Дээр нь єнєє хэр тєрєєс хэнийг бага, дунд орлоготой гэхийг тодорхойлоогvйгээс орон сууцны хєтєлбєрт хамрагдах шалгуур олон янз буй. Гурван жилийн ємнє байгуулагдсан Орон сууцны санхvvжилтийн корпорацийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн орлогын дундаж хэмжээ гэхэд /нийслэлд 635, хєдєєд-492 мянган тєгрєг байна. Гэтэл Монгол, Японы хамтарсан судалгаагаар гэр хорооллын иргэдийн дундаж орлого 300 мянган тєгрєг л байгаа аж. Ийм хэмжээний орлоготой айл орон сууцны зээлд хамрагдаж чадахгvй нь мэдээж. Тэгэхээр орон сууцжуулах хєтєлбєрийн хэрэгжилтийг нvдэнд харагдаж, гарт баригдахуйц болгохын тулд давын ємнє бодлогоо тодорхой болгох нь чухал юм.

Нєгєєтэйгvvр барилгын компаниуд ихэнхдээ чинээлэг иргэдэд зориулсан, тансаг зэрэглэлийн гэж хэлж болох орон сууц, хаусыг барихад хамаг хєрєнгєє хаяж буй. Ам.метрийн vнэ нь бага орлоготой байтугай боломжийн амьдралтай айл худалдан авах аргагvй єндєр. Бараг 2000 мянган ам.долларын vнэд хvрч байсныг хvмvvс санаж буй биз. Гэхдээ ийм орон сууцыг голдуу гадны хєрєнгє оруулалттай барилгын компаниуд барьдаг. Харин vндэсний гэх тодотголтой барилгын компаниуд бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн орон сууцыг тvлхvv барихад анхаардаг гэдгийг Орон сууцны санхvvжилтийн корпорацийнхан хэлдэг. Vvнд, "Эко констракшн", "Баярс констракшн", "Хасуу констракшн", "Орчлон констаркшн", "Алтан єрх" гэхчилэн дурдаж болно. Учир иймд орон сууцжуулах хєтєлбєрт vндэсний компаниудын оролцоог улам нэмэгдvvлэхэд анхаарах шаардлагатай юм. Энд нэг баримтыг зориуд дурдахад, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Сургалт, судалгаа, хєрєнгє оруулалт, барилга захиалагчийн албанаас нийслэлийн дvvргvvдэд судалгаа хийжээ.

Засгийн газрын 2007 оны 221 дvгээр тогтоолоор батлагдсан "Тєрийн албан хаагчийн орон сууцны дэд хєтєлбєр"-ийг хэрэгжvvлэх, орон сууцны барилгад тvгжигдсэн банкны зээл, иргэдийн захиапгын урьдчилгаа болон аж ахуйн нэгжvvдийн хєрєнгийг эргэлтэд оруулах зорилгоор эл судалгааг хийсэн аж. Судалгаанд 93 компанийн 104 барилгыг хамруулсан агаад тэдгээрийн 8982 айлын орон сууцнаас 2214 нь ашиглалтад оржээ. Нийт 3750 айлын орон сууц захиалгад хамрагдсан, борлуулалт 41.7 хувьтай байсан аж. Харин 3885 айлын орон сууц захиалах эзнээ хvлээж байж. Эндээс харахад ашиглалтад орсон сууцны тоо бага байна. Гэхдээ vлдсэн барилгуудын ажлын гvйцэтгэл ихэнх нь 90 хувьтай байсан гэхээр уг судалгааны мєрєєр эхэнд єгvvлсэнчлэн барилгын компаниудад хєрєнгийн дэмжлэг vзvvлэхэд болохгvй гэх шалтгаан алга.

Тэгээд ч хямралын vед vндэсний компаниуд тєрєєс эсвэл хэн нэгнээс мєнгє гуйж суусангvй. Бvх л боломжоо дайчлан ажиллаж байгаа. Тухайлбал, "Эко констракшн" компани 800 гаруй ажиллагсадтай. Vvгээрээ Монголын хамгийн олон ажиллагсадтай барилгын компаниудын нэг. Сvvлийн жилvvдэд манай барилгын салбарынхан хятад ажилчдад "нугасгvй" болсон бол "Эко констракшн" компани монголчуудаа ажлын байраар хангаж байгаа. Энэ нь монгол залуус ажлын байртай, байнгын орлоготой байх боломж. Дээр нь тус компани зах зээлд мэргэжилтэй ажилчин vгvйлэгдэж буй орон зайг нєхєхєєр єєрсдєє ажиллагсдаа бэлтгэдэг. Тэрчлэн vйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш ашиглалтад оруулсан орон сууцнууд нь тєрийн албан хаагч, бага, дунд орлоготой иргэдэд зориулагдсан гэж хэлж болно. Нэг vгээр иргэдийн орлого, боломжид тохируулан тэдний худалдан авах чадварт нийцсэн єртєгтэй, чанартай орон сууц барих замаар борлуулалтаа дэмждэг гэсэн.

Тэгэхээр vндэсний vйлдвэрлэгчдэд тєрийн дэмжлэг чухал, гагцхvv нvдээ олсон тусламж шаардлагатайг дахин сануулах нь зvй юм. Ингэснээр єнєєдєє "амь тариа" хэрэгтэй гэж дvгнэгдэхэд хvрээд буй барилгын салбар дорхноо єндийгєєд ирнэ. Сvvлийн vед барилгын салбарынхан хямралын vеийг даван туулахад vндэсний vйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор эхний ээлжинд дотоодын барилгын компаниудын барьсан орон сууцнуудаас тєрийн албан хаагчдад олгох бодлого барихыг Засгийн газарт хандаж хvссэн байгаа. Бас зээлийн хvvг аль болох багасгах, тєрийн албан хаагчдад орон сууц худалдан авахаас єєр зориулалтаар зээл олгохгvй байх зэрэг хязгаарлалтыг арилжааны банкуудад тавих, Засгийн газраас дэмжлэг vзvvлсэн санхvvгийн эх vvсвэрийг тєрийн аливаа байгууллагын оролцоогvйгээр банкуудаар дамжуулан тєрийн албан хаагчдад хvргэх хэрэгтэй гэж тэд vзэж байна. Ємнєх жилvvдэд Засгийн газрын бондын эх vvсвэрээс 28.3 тэрбум тєгрєгийг хєтєлбарт оролцогч банкуудад байршуулан, 1773 айлын орон сууцны барилгын ажлыг эхлvvлж, 480 айлын орон сууцыг ашиглалтад оруулсны дотор 4.6 тэрбум тєгрєгийн зээлийг 278 иргэнд олгосон гэх тоо баримт бий.

Уг нь 28 тэрбум тєгрєгийн зээлийг иргэдэд олгосон бол єнєєдєр орон сууцтай болсон айлын тоо арай ахиу байх байсан. Тиймээс л Засгийн газраас vзvvлсэн санхvvгийн эх vvсвэрийг олон шат дамжлагагvй иргэдэд хvргэх шаардлагатай болоод буй. Бид агаарын бохирдолттой олон жил тэмцэхдээ цаастай зууралдаж, шахмал тулш мэт хэнээр єєрсдийгєє хуурсан шиг орон сууцжуулалт ярьсаар ахисан амжилтгvй сууна. Харин vvнийг урагшлуулах гарцыг vндэсний vйлдвэрлэгчдээсээ эхэлж хайж олбол орон сууцжуулах хєтєлбєр ойрын ирээдvйд бvрэн хэрэгжих боломж бvрэн дvvрэн байна.

Д.ЭНЭРЭЛ
URL:




Code:
za muusain barilgiinhan ehleed naad galzuursan unee buulgaad dampuurahgui bas irged awchihaar hemjeend awaach.Erunhiilugchiin heldeg yagg zuw.neeh ih mungu bodood dampuurah gej baigaa bol hohi ni .daraa ni bolomjiin uneer bolomjiin ashig oldog kompaniud garaad l; irne zah zeeliin huuliaraa zugeer tegeed haysan deer yuun turiin demjleg,


Code:
yostoi zuv hellee))) zah zeeld orchihood - dampuurah deeree tulahaarai demjleg nehdeg ni utgagui... yamar hugjingui sotsialism bish))) er ni turiig zuv udirdah buleglel garch ireh ni ulger ym bna daa, taltsaj huvaaj ideehee l urdaa barih ym. Hamgiin gol ni ter barisan bairand ni ormoor bdg .... getel banknii huu gej tengert tulsan bdg yaaltai ch bilee...


Code:
Бид vндэсний компаниудаа дэмжмээр байна, даанч тэр Кюкvшюзан, Эко мэтийн новшнууд хvнд амьдрах аргагvй чанаргvй барилга барьж адилхан монголчуудаа хохироож байна. Тэд биднийг гэхгvй байхад бид тэднийг гээд хамаг мєнгєє амь нас, эрvvл мэндтэйгээ єгєх утгагvй биздээ. Чанартай боломжийн барилга монгол хvмvvсээ авч ажиллуулаад барьдаг жишээ нь Жигvvр Гранд шиг компаниудыг бол дэмжинэ шдээ, би гэхэд тэндээс байр авсан.


Code:
Єнєєдєр барилгын компаниуд 450000 тєгрєгєєр зарах болмжтой байраа дандаа илvv vнээр зарах гэж шунаад байгаа учраас яг байр хэрэгтэй иргэд авч чадахгvй байна шvv дэ ИЙм буруу бодлого явагдсанаас хvрэх ёстой эзэндээ хvрэхгvй учраас гэр хороолол нь дундрах биш нэмэгдээд л ХАРАЛГАН БОДЛОГОО ГЭЖ


Code:
Yaxiin demjij ard tymnee yxtel chuldag muucain xulgaich nar chyy dee onoodor manaid delxiin tyvchingeec davcan ynetei oron cuutcnuud xudaldagdax bolcon uu bolcon gej tedniig demjij baix um ternii orond beejind ochij bair avbal arai xyamd tucna chyy neeree

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Sep.28.09 5:16 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Хvчтэй газар хєдлєлтєд нэг ч барилга vлдэхгvй нь ээ

Богино хугацаанд асар их хэмжээний хохирол учруулж хvн тєрєлхтнийг ємнєє сєхрvулдэг байгалийн гамшиг бол газар хєдлєлт байдаг.
Манай улс хэдийгээр Тєв Азийн газар хєдлєлтийн идэвхитэй бvсэд оршдог боловч энэхvv байгалийн гамшигт єртєж байсан нь харьцангуй цєєн. Гэвч єнгєрсєн зуунд манай оронд дєрвєн том газар хєдлєлт болсон байдаг. 1905 онд буюу могой жилийн зун Цэцэрлэгт хvчтэй газар хєдєлж газрын гадаргууд 130 км-ын хагарал vvсгэж байжээ. Мєн оны долдугаар сарын 23-нд Булнайн нуруунд 8 магнитутын хvчтэй газар хєдєлж 400 орчим км урт 15-20 метр єргєн газар хагарч ан цав vvссэн ул мєр бий. Харин Говь-Алтайн нуруунд 1957 оны 12 дугаар сарын 4-ний єглєє болсон асар хvчтэй газар хєдлєлтийн тухай нутгийн хєгшчvvл одоо ч итгэхэд бэрх тvvх ярьдаг. Тэр єдєр тэнгэрт бvртийх ч vvлгvй цэлмэг сайхан байсан гэдэг. Гэтэл 11 цагийн vед гэнэт тоос шороо манарч аймшигт дуу чимээ нvргэлж газар асар хvчтэй донсолсон байна. Хэдхэн хоромын дотор хэдэн зуун км-ээр vргэлжлэх ан цав vvсч газар хагарчээ. Баянхонгор аймгийн Богд сумын нутаг дахь Их Богд уул дундуураа хагарсан нь энэ аж. Тэрхvv асар богино хугацаанд vvссэн газрын ан цав уруу бэлчээртээ явсан олон мянган мал сvрэг, эздийнхээ хамт орж бараг долоо хоног тэдний дуу газар дороос тасралтгvй шаагисаар байсан гэлцдэг.

Газар хєдлєлтийн голомтоос хол байсан хvн дараа нь хуучлахдаа "Євлийн тэр тогтуун єдєр гэв гэнэт газар чичирч зуухан дээр цай чанах гэж тавьсан тогоотой цас дайвалзаж гэр доторх эд зvйлс нь нурж хvн малгvй нам дор газар руу сандран бууж байжээ". Тэр vеэр газар хєдлєлтийн долгион Монгол даяар мэдрэгдсэн гэдэг. Харин хамгийн сvvлд 7.4 магнитутын хvчтэй газар хєдлєлт 1997 онд Булганы Могод суманд болсон тvvхтэй. Энд 47 км урт газар хагарал vvсчээ. Газар хєдлєл нь хэзээ, хаана болох нь тодорхойгvй гэнэт болдог vзэгдэл юм. Энэ талаар мэргэшсэн эрдэмтэд одоо хvртэл vvний хариултыг олоогvй хэвээр байна. Хэдийгээр гадны хєгжилтэй орнуудад тоног тєхєєрємж єндєр хєгжсєн байдаг ч газар хєдлєх магадлалыг нь таамаглах хэмжээнд ажлаа явуулдаг ажээ. Газар хєдлєл судлалын нэр томъёонд их хэрэглэгддэг балл, магнитут хэмээх хоёр хэмжигдэхvvн нь ялгаатай ойлголт бєгєєд балл нь хvнд буюу газрын гадарга дээр яаж мэдэгдсэн бэ гэдэг илрэлийн хэмжээ бєгєєд 1-12 хvртэл шатлалтай байдаг. Харин магнитут нь 1-9 хvртэл шатлалтай бєгєєд зєвхєн багажаар хэмжсэн хэмжээ ажээ. Мєн таван магнитут нь ойролцоогоор долоон баллтай тэнцдэг байна.

Хvчтэй газар хєдлєлтийн дахин давтагдах хугацаа нь 2000-5000 жилийн хугацаатай байдаг аж. Vvнийг судалгааны vндсэн дээр тогтоожээ. Говь-Алтайн газар хєдлєл гэхэд урьд нь дєрвєн газар хєдлєлт болж байсан хоорондох хугацаа нь 2000-5000 жилийн зайтай байжээ. Урьдчилан таамаглахын тулд газар хєдлєлийн идэвхижил эрчимтэй ажиглагдаж буй газруудаас дээж авч шинжилдэг. Манай улс гадаад уруу дээжээ явуулдаг бєгєєд нэг шинжилгээг ойролцоогоор 20 мянган ам. доллараар хийлгэдэг ажээ. 1960-аад оны эхээр манай орон газар хєдлєлийг эрчимтэй судалж эхэлсэн бєгєєд баруун аймгууд vндсэндээ судлагдсан хэмээн мэргэжлийн хvмvvс vздэг. Харин Улаанбаатар хотод газар хєдлєлийн идэвхжилийг хянах стацуудыг анх 1957 онд суурилуулжээ. Одоо нийслэлийн нутагт дэвсгэрийн 60 радиус дотор газар хєдлєлийн идэвхжилийг єндєр нарийвчлалтайгаар бичих хvчин чадалтай 15 станц ажилладаг байна. Станцууд хvчин чадалын хувьд Америк, Японд ашиглагддаг хамгийн сvvлийн vеийн техникvvд ажээ. Харин одоог хvртэл олны санааг зовоодог таавар мэт нууцлаг зvйл бол Улаанбаатарт хэзээ газар хєдлєх вэ? хэмээх асуултын хариулт юм. Улаанбаатар хот нийслэл дэхь хvн амын тоогоороо дэлхийн томоохон хотуудын нэгд тооцогддог. Энэ хотод манай улсын барилга, худалдаа, vйлчилгээ, тээвэр холбоо, vйлдвэр гээд vйлчилгээ нэг дороо хэт тєвлєрсєнєєс нь харвал хот улсыг санагдуулам. Єдєр бvр шинээр барилга босох улсын нийслэлд 2004 оноос хойш газар хєдлєлийн єндєр идэвхижил ажиглагдаж эхэлжээ. Єєрєєр хэлбэл газар хєдлєлийн тоо урьд жилvvдээс ихэссэн гэсэн vг юм. Тэр ч байтугай нийслэлд єнгєрсєн таван жилд 2500 удаа хvнд vл мэдэгдэм газар хєддєлт болжээ.

Урьдчилсан ажиглалтын дvгнэлтээр нийслэлд болж буй газар хєдлєлтvvдийн хvч ихэсч байгааг тогтоосон байна. Мєн энэ он гарсаар нийслэлд хvнд анзаарагдам газар хєдлєлт гурван удаа болжээ. Нийслэлийн нутаг дэвсгэр Эмээлт єртєєний дагуу урт хагарал явагддаг байна. Энэ хагарал явсаар Єлзийт хороо хvртэл арван хэдэн км vргэлжилдэг. Мєн Хустайн нуруу Таван толгойн цэргийн ангийг дамнасан 50 орчим км vргэлжилдэг хагарал бий. Хотын нутаг дэвсгэрт буй дээрхи газруудад газар хєдлєлийн идэвхи нэмэгдэж байгаа нь чанарын шаардлага хангадаггvй олон барилгатай нийслэлд маань аюул ойртож буйг анхааруулж буйн дохио гэлтэй. Єєрєєр хэлбэл хагарлын дагуу эвдрэл явагдаж дараагийн хvчтэй газар хєдлєлт болох магадлал єндєрсєж байна гэсэн vг юм. Хагарлуудаар эргээд ямар хэмжээний газар хєдлєлт болох боломжтойг тооцож vздэг байна. Урьдчилсан таамаглалаар энэ vед Улаанбаатар ямар байдалд орох вэ гэдгийг тооцжээ. Хустайн нуруунд газар хєдлєлєє гэж vзэхэд 7.5 магнитутын хvчтэй газар хєдлєх бєгєєд тэндээс vvссэн газар хєдлєлт Улаанбаатар руу орж ирэхдээ зєвхєн хатуу хєрсєн дээр 7-8 балл газар хєдлєлт болно хэмээн тооцоолжээ. Хэрэв Нийслэлд ийм хэмжээний хvчтэй газар хєдєлвєл нэг ч байшин барилга vлдэхгvй ажээ. Урьд нь Булган аймгийн Могод сум, Дундговь аймгийн Дэрэн сум нь манай орны газар хєдлєлийн хамгийн идэвхтэй бvс байсан. Харин сvvлийн жилvvдэд нийслэл хотод газар хєдлєл идэвхижиж эхэллээ. Газар хєдлєлт их болдог улс орнуудын амь насаа алдсан иргэдийн 92 хувь нь газар хєдлєлтийн vед барилга байшингийн нурангаас шалтгаалж амь насаа алддаг байна. Хэдийгээр монгол хvн амны билгээр гэдэг ч нийслэлд маань ийм байдал бий болохгvй гэсэн баталгаа алга. Харин ч ийм зvйл хаяанд ирснийг сvvлийн жилvvдийн нийслэл орчмын газар хєдлєлт, идэвхижилт харуулж байна.

Иймээс хот тєлєвлєлт барилгуудын чанарын асуудал тэдгээрийн гол тvvхий эд болох гаднаас оруулж ирж буй барилгын материалуудын чанарт анхаарах цаг хэдий нь болжээ. Уг нь Барилгын компаниуд газар хєдлєлтийн аюулыг тооцох судалгааг vндэслэн барилга барих учиртай. Гэтэл сvvлийн жилvvдэд шинээр баригдаж буй олон давхар барилгуудын чанар улам муудаж буйг хvн бvр л хэлдэг. Бороо ороход дусаал гоождог, ашиглалтад орсноос хойш ганц хоёр жилийн дараа даацын хана цуурах гэх мэтийн єчvvхэн зvйлээс чанар нь танигддаг барилгууд олон. Газар хєдлєхєд тэсэх нь битгий хэл борооны дусаал хааж дийлдэгтvй хvнээр бол євчилсєн барилгууд нийслэлээр дvvрэн байна. Барилгын компаниуд хэрэглэгчиддээ 8 баллын газар хєдлєлтєд тэсвэртэй гэх ч газар хєдлєлтийн аюулыг тооцох судалгааг vндэслэн барилга бариулдаг компани байдаггvй аж.

Ямартаа ч эхний удаад одоо шинээр баригдах гэж буй барилгууддаа газар хєдлєлтийн аюулыг тооцсон судалгааны vндэслэлтэйгээр бариулдаг болговол бидний ирээдvйд тустайсан. Цаашдын ирээдvйгээ бодсон ч тэр бvхэл бvтэн нийслэлдээ бєєнєєрєє амьдардаг монголчуудын хувь заяа яригдах хэмжээний асуудал болоод байна. Нэн тvрvvнд цаг алдалгvй идэвхжээд буй газруудаас нь шинжилгээ авч хэзээ газар хєдлєх талаар ядаж урьдчилсан таамагтай суувал зvгээрсэн. Vvнийг дан ганц "Одон орон судлал, геофизикийн хvрээлэнгийн газар хєдлєл судлалын" хvрээнд ярьж шийдэх биш улсаас анхаарал хандуулах хэмжээний том зvйл ч байж мэднэ. Энэ салбарын мэргэжилтнvvд ч нарийвчилсан судалгаа явуулах хэрэгтэйг vргэлж хэлдэг. Энэхvv судалгаа шинжилгээг хийхэд хєрєнгє мєнгєний асуудал хамгийн хvндрэлтэй байдаг ажээ.

Т.Сэлэнгэ
Дугаар 126/126/

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Sep.28.09 5:52 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
“ЄНЄР” ХОРООЛЛЫН ШАТ НУРЖ, ХVН НАС БАРЖЭЭ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Номин констракшн”-д анхааруулга єгч байсан гэнэ. “Номин констракшн” компанийн барьж буй орон сууцны барилгаас гурван хvн унаж, нэг нь нас баржээ. “Номин констракшн” компани нь барилгын ажилдаа туслан гvйцэтгэгч хэд хэдэн компани ажиллуулдаг аж. Тэдний нэг “Хадат мянган” компанийн ажилтнууд осолд орсон байна. Тэнд ажилладаг ажилчдын хэлснээр цонхны ойролцоо засвар хийхийн тулд шатны зарим бэхэлгээг авснаас эмгэнэлт явдал гарчээ. Хэт гажилтад орсон шат нурснаас 10 дугаар давхрын орчимд засал хийж байсан Ц.Тvмэнгэрэл унасан байна. Одоогоос арваад хоногийн ємнє уг хэрэг гарчээ. Засал хийж байсан єєр хоёр залуу шат нурах vед шатнаас бэхэлсэн хамгаалалтын бvсийг тайлж амжжээ. Хэрэв тэд овсгоо гаргаагvй бол мєн л амиа алдах байсан гэнэ.


Баянгол дvvрэгт байх “Єнєр” хорооллын барилгын ажлыг тvр хугацаагаар зогсоосон аж. Хэдийгээр угсралтын ажлыг зогсоосон ч ажилчид ойр зуурын юм хийсээр байгаа юм.
Мэргэжлийн хяналтын байцаагчид “Номин констракшн” компанид єнгєрсєн дєрєвдvгээр сараас хойш энэ сарыг хvртэл хэд хэдэн удаа аюулгvй ажиллагааны албан шаардлага єгч байсан гэнэ. Тэрхvv шаардлагад “…долоогоос дээш метрт хамгаалалтын тор татах, єргєх механизм болон шатны аюулгvй байдалд анхаарах” гэсэн єгvvлбэр байх юм. “Мэргэжлийн байгууллагын анхааруулгыг ажил болгосон бол осол гаргахгvй байсан даа” гэх харуусал ч тєрж байлаа.

Мэргэжлийн хяналтын ерєнхий газрын Хєдєлмєр хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраас Хєдєлмєрийн аюулгvй ажиллагааг хэрхэн хангадаг талаар тодруулсан юм.

-”Номин констракшн” компанийн барьж буй барилгаас нэг хvн унаж нас баржээ. Энэ осол ослын мэдээлэлд бvртгэгдсэн болов уу?
-Одоохондоо мэдэгдээгvй байна. Дvvргийн мэргэжлийн хяналтын хэлтэст энэ осол бvртгэгдсэн байх.

-Ослын мэдээллийг нуух гэж оролдсон юм болов уу?
-Хуруугаа хавчуулах зэрэг жижиг ахуйн ослыг бvртгээгvй байж болно. Хєдєлмєрийн чадвараа алдсан, цаашлаад амь нас нь эрсэдсэн бол нуух боломжгvй. Мэргэжлийн хяналтын анхан шатны байгууллагад осол бvртгэгддэг. Тийм болохоор дvvргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст энэ талаарх мэдээлэл байгаа. Хєдєлмєрийн хуулиар vйлдвэрлэлийн осолд мэргэжлээс шалтгаалсан євчин, хурц хордлого, тэдгээрийг судалж бvртгэх тухай оруулсан. Энэ хууль 1999 оноос хойш мєрдєгдєж байгаа. Vйлдвэрлэлийн болон vйлдвэрлэлийн бус осол гарсан тохиолдолд ослоос хойш гурав хоногийн дотор мэдэгдэх ёстой.

-Томоохон компаниуд хохирогч болон тэдний ар гэрийнхэнд мєнгє єгєєд л аргалчихдаг юм байна гэсэн хардлага байдаг?
-“Ажил олгогч нь vйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бvрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бvртгэх vvрэгтэй бєгєєд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дvгнэлт гаргах vvрэг бvхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна” гээд хуульд заасан. Хуулийн дагуу аж ахуйн нэгж байгуулагад орон тооны бус комисс ажиллах ёстой. Тухайн комисс осол гарсан vед ажиллаж ослын акт гаргадаг. Комиссын гаргасан vйлдвэрлэлийн ослын актыг хєдєлмєрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дvгнэлтийг хєдєлмєрийн эрvvл ахуйн хяналтын улсын байцаагч хянадаг. Улсын байцаагч ослын актыг зєвшєєрвєл баталгаажуулна. Зєвшєєрєхгvй бол дvгнэлт бичдэг. Хохирогч болон гэрийнхэн ослын актыг зєвшєєрєхгvй бол гомдлоо мэргэжлийн хяналтын байгууллага болон шvvхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлvvлж болно.

-Осолд орсон хvмvvс нийгмийн даатгалаас мєнгє авч чадахгvй байх тохиолдол байдаг?
-Vйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан євчний улмаас хєдєлмєрийн чадвараа хагас алдсан ажилтанд ес, тvvнээс дээш, бvрэн алдсан ажилтанд 18 сарын цалинг олгодог. Осолд орсон ажилтан нас барсан тохиолдолд талийгаачийн ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх мєнгийг олгох юм. Vйлдвэрлэлийн ослоор хєдєлмєрийн чадвараа алдсан бол 180 хоногийн цалин олгох ёстой.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Sep.29.09 2:52 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Олимпийн аваргаар рекламдсан ''Эко констракшн''-ны авирлал


Монгол Улсад мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг цєєн хэдэн сургуулийн нэг нь Баянгол дvvргийн X хороолол дахь Техник, технологийн коллеж. Анх 1984 онд Барилгын техник мэргэжлийн тавдугаар сургууль нэртэйгээр байгуулагдсан цагаасаа хэдэн мянган залуусыг ажил, амьдралтай золгуулсан тvvхтэй. Єнєєдєр тус сургуульд дээд болон тусгай мэргэжлээр 2000 гаруй оюутан суралцаж байна. Єнгєрсєн долоо хоногийн сvvлийн хэдэн єдєр тус коллежийн оюутан, сурагчид бухимдав. Сургуулийн ард талд овоолсон барилгын хог, шороон дээр уриа, лоозон барьж жагссан нь "Эко констракшн" компанийнханд гомдлын vгээ хэлэх гэснийх аж. Бухимдахгvй байхын аргагvй байдалд сурах гэж "шvд зууна" гэдэг амаргvй байх нь хэнд ч ойлгомжтой. Уг нь тэр газар дээр тохилогхон биеийн тамирын талбай байжээ. Таван жилийн ємнє "Эко"-ийнхан сургуулийн эзэмшил газар руу довтолж, хашааг нь нурааж хvчит механизм шуугиулан орж иржээ. Удалгvй барилгын суурь тавьж шороо тоос бужигнуулсаар 12 давхар орон сууц барьжээ. Тухайн vед газраа єгєхгvй гэж багш, оюутан бvгдээрээ тэмцсэн боловч хvчин мєхєсджээ. Учир нь нийслэлийн Засаг даргын захирамжаар барилга барих зєвшєєрєл олгочихсон тул хэчнээн хууль дvрэм яриад нэмэр болсонгvй. Бvтэн дєрвєн жилийн турш барилгын шороо тоосонд дарагдаж, байрны оюутнууд машин техникийн чих дєжрєм дуу чимээнд амар тайвныг мартсан гэж жагсаалд оролцогчид гомдоллож байв. Тэснэ, тэснэ гэхэд тэвчээр барагдлаа, тэгээд жагсаж байгаа нь энэ. Оюутан хvн эрvvл аюулгvй орчинд сурч боловсрох эрхтэй. Гэтэл манай сургуулийнхан барилгын компанийн дарамт дор єдєр хоногийг дэндvv гунигтай єнгєрvvлж байна гэж оюутны холбооны салбар зєвлєлийн дарга Д.Содномдорж сэтгvvлчдэд учирлав.

Оюутнууд "Бидний эрхэнд бvдvvлгээр халдаж байгаагаа зогсоо", "Алхам алхмаар бусдын газрыг завшихаа боль", "Оюутнуудыг басамжилж болохгvй", "Бид аюулгvй орчинд сурах эрхтэй" гэсэн уриа, лоозон барьжээ. Хєрєнгє, мєнгєтэй компанид бидний тавьж буй шаардлагыг биелvvлэх тийм хэцvv биш. Барилгад ашигласан материал, цемент, тємрийн хогоо ачаад, нураасан хашаагаа бvтэн болгоод бариад єгєєч гэж хvсч байгаагаа оюутнууд ярьсан. Ємнє нь тус сургуулийн захиргаа, "Эко констракшн" компанид хандаж нэгэнт танайх болсон газрын тухай бид яриагvй байна гэдгийг тайлбарлаад "Манай эзэмших ёстой газрыг чєлєєлж, цэвэрлэж єгнє vv" гэж байсхийгээд л албан бичиг илгээдэг байж. Харамсалтай нь, хариу ирэх нь vгvй. Харин єнгєрсєн зургадугаар сарын 22-нд "Эко констракшн" компанийн захирал С.Нямдаваа албан бичиг ирvvлж, сургуулийн ар талын орчинг цэвэрлэж єгєхєє амлажээ. Уг албан бичигт дурдсанаар тус компани зургадугаар сарын 23-наас эхлэн барилгаас гарсан хог хаягдлыг цэвэрлэж дуусгана, барилгын ажил бvрмєсєн дуусахад буюу аравдугаар сарын 1-нд хашаа, спортын талбайг хуучин байснаар нь сэргээж єгнє гэжээ. Гэвч єнєєг хvртэл цэвэрлэх нь байтугай ширхэг ч чулуу хєдєлгєсєнгvй. Хичээлийн жил эхлээд cap шахам болж байхад урьдын адил сургалтын vйл ажиллагаанд бэрхшээл, амьдрах орчинд тvвэг учруулж байгааг байрны оюутнууд илvvтэй шvvмжилж байсан. Арга ч vгvй биз, салхивчаа онгойлгох ч эрхгvй байхад яаж ч бухимдахгvй байх билээ. Техник, технологийн коллежийн 400 гаруй оюутан сургуулийнхаа дотуур байранд амьдардаг аж.

Сургуулийн аж ахуйн менежертэй уулзахад, "Эко констракшн" компанид биеийн тамирын талбайгаа "бэлэглэчихээд" хогийн цэг дээр байгаа юм шиг хэдэн жилийг єнгєрєєлєє. Хог новшоо зайлуулаад єгвєл багахан талбай дээрээ сургалтын автодром байгуулах хэрэгтэй байна. Зураг тєсєл бvх юм бэлэн болсон. Одоо ганцхан "Эко"-г хогоо зайлуулахыг л хvлээж байна. Хvйтний ам наашлахаас ємнє бид ажлаа эхэлмээр байх юм гэх нь арга ядсан байдалтай харагдана. Автомеханикийн инженер, засварчны ангийн оюутан, сурагчид дадлага хийх автодромгvйгээс vнэмлэх, дипломоо авч чадахгvй хохирч байгааг жагсаалд оролцогчид онцолж байсан. Оюутнуудаас гадна "Эко"-гийн байрны айлууд ч бас зовлон "туулж" яваагаа сэтгvvлчдээс нуусангvй. Шороо тоос, дуу чимээ хэрээс хэтэрсэн, хог новшин дундуур архичин, тэнэмэл хvмvvстэй хамтдаа хэр удаан туучихыг мэдэхгvй гэж орчин vеийн тохилог орон сууцанд амьдарч байгаа хvмvvс гомдоллоно. Гэвч хамгийн бэрх зовлон тэр биш гэлцэнэ. Учрыг асуувал, гэрээсээ гарч ажил, сургуульдаа явахдаа автобусны буудал хvрэхийн тулд ганц хvн багтах зайтай хашааны цоорхойгоор орж гарна. Явган хvнд явах єєр зам байхгvй. Єдєр шєнєгvй сургуулийнх нь хашаан дундуур хvмvvс холхидог болохоор багш, оюутнуудад тvвэгтэй байдаг байх гэж opшин суугчид ярьж байсан.

Монгол Улсад хэн ч бай эрvvл аюулгvй орчинд амьдрах эрх гэдгийг Vндсэн хуулиараа тунхагласныг "Эко консракшн"-д мэддэг хvн байдаг л баймаарсан. Хvн ухаантай ч хэлэхээс нааш санадаггvй гэдэг болохоор оюутнууд Монголын шилдэг барилгын компаниудын нэг "Эко констракшн"-д ийнхvv сануулга єглєє. Хэрэв арга хэмжээ авахгvй бол нийслэл, дvvргийн Засаг дарга нарт ч бас хэлнэ, жагсаалаа vргэлжлvvлнэ. Цаана нь 2000 гаруй оюутны эрх бий гэдгийг онцоллоо. Ер нь "Эко констракшн" компани зєвхєн Техник, технологийн коллежийн оюутан сурагчдын тэвчээрийг барж байгаа биш. Тус компанийн талаар гомдол санал бишгvй бий. Гэвч нэг л мэдэхэд нам жим болдог. Хугацаандаа байрандаа оруулсангvй гэх гомдолтой хvмvvсийн жагсаалт хэдэн жил vргэжилсэн. "Олимпийн аваргатайгаа нэг хороололд амьдарцгаа" гэсэн рекламаар хэдэн зуун хvнийг єєртєє татаж ганцхан жилийн дараа байранд орно гэсэн итгэл тєрvvлсэн. Гэвч аравдугаар хороололд барьж буй орон сууц нь хоёр жил єнгєрч байхад айл оруулах нь байтугай хана нь ч бvтэн босоогvй байна. Энэ мэтчилэн дутуу бариад орхисон "Эко"-гийн байрууд нэг том амьтны араг яс шиг хотын єнгє vзэмжийг гундааж, хvмvvсийг бухимдуулсаар байна.

Н.Сугар

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Oct.07.09 12:03 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Харийханд шулуулж ханах болоогvй юу
2009-10-07 10:01:22 , Мэдээний дугаар: #1161446 [ ]

Нийслэлийн гудамжны булан тохой бvрт бvтээн байгуулалтын ажил єрнєж, єндєр vнэтэй шинэ хорооллууд сvvдрээ тусгах зайгvй сvндэрлэсээр байгаа. Vvнийг дагаад барилгажилттай холбоотой гомдол ар араасаа хєвєрсєєр... Vvний жишээг Зайсангийн аманд сvндэрлэх "MFX consalting" компанийн захиалгаар барьж байгаа барилгын ажилчдын цєхєрлєєс харж болно.

Тус компанийн захиалгаар баригдаж байгаа 13 хэсгээс бvтэх шинэхэн хотхоны гvйцэтгэлийг Б.Батхvv захиралтай "Ану" сервис компани хийж байгаа гэнэ.
Тус барилгын эхний хэсгvvд ашиглалтад ороход бэлэн болчихсон. Гэтэл энд ажиллаж байгаа 100 орчим ажилчны хоёр сарын цалинг єнєєг хvртэл солонгос, монгол эзэд нь бие бие рvvгээ тvлхэн олголгvй хєдєлмєрийг нь мєлжиж байна.

Сvvлдээ тэдний vйлдэл хэрээс хэтэрч хєдєлмєрийн хєлсєє авахаар ирсэн ажилчдаа барилга руу нэвтрvvлэхгvй тушаалыг харуулдаа єгсєн байх юм. Vvссэн асуудлын талаар тус барилгын засал чимэглэлийн ажилчин Б.Тємєрбаатартай цєєн хором ярилцлаа.

-Энд vvссэн асуудлын талаар яриач?
-Энэ барилгын гvйцэтгэгчээр нь "Ану" сервис компани ажиллаж байгаа юм. Тэднийх барилгын засал чимэглэлээ Жан Хен Жун гэдэг солонгос захиралтай "IND" компанитай гэрээ байгуулан хийлгэсэн
юм. Харин бид энэ компанийн ажилчид.
Єнгєрсєн таван сараас эхлэн энэ барилгын дотор засалд замаскнаас єєр зvйлгvй байхад орж ажилласан. Одоо барилгыг улсын комисст хvлээлгэн єгєхєд бараг бэлэн боллоо. Гэтэл ажилласан хєлсийг минь єнєєг хvртэл єгєхгvй байна.
Энд байгаа ажилчид хvнд хєдєлмєр эрхэлдэг болохоор тул єдрийн 10 мянгаас 18 мянган тєгрєгєєр цалинждаг юм. Гэтэл сvvлийн хоёр сарын турш хєдєлмєрийн хєлс гэж ганц ч тєгрєг гap дээрээ авсангvй.
Захирал болох Жан Хен Жунаас цалингаа нэхэхээр "Би энд хийгдсэн ажлын хєлс гэж Б.Батхvv захирлаас мєнгє авах ёстой. Тэр мєнгєє єгєхгvй байна. Маргааш гэхэд мєнгєє авчих байх" гэсээр "монголын маргааш дуусахгvй" байсаар хоёр сарын нvvрийг vзсэн юм.

Єнєєдєр ч гэсэн биднийг єдєр 14 цагт ажил дээр хvрээд ир гэсэн. Иртэл мєн л хэлдэгээ хэлж сууна. Маргааш єглєє есєн цагт ир гэж хэлvvлсэн байна. Тvvнчлэн манаач нартаа Жангийн ажилчдыг барил¬га руу битгий оруул гэсэн тушаалыг Х.Баттулга захирал єгсєн гэнэ.
Тиймээс барилга руу ч орох эрхгvй болчихоод сууж байна. Єнєє маргааш гэж явуулсаар байтал ядарсан бид нарт автобусны мєнгє ч олдохоо болилоо. Сая л гэхэд ах нь гэрээсээ алхаж ирсэн. Буцаад явах мєнгє байхгvй. Яадаг юм билээ гээд л бодож байна.

-Тэгвэл Б.Батхvv захирал мєнгийг чинь єгєхгvй байгаа юм уу? Та бvхэн энэ хvнтэй уулзаж vзэв vv?
-Манай захирал гээд байгаа Жан ойрын vед бидэнд vзэгдэхээ больсон. Гэтэл хэд хоногийн ємнє Б.Батхvv захирал биднийг манай компанид ажилд орох уу? гэж байна гэхээр нь очсон.
Тэгээд тvvнд ємнєх мєнгєє єгчихвєл танайд ажиллъя гэсэн хариу єгсєн юм. Гэтэл "Та нарын ємнєх ажлын хєлс болон хоол, унааны мєнгє гэж 720 сая тєгрєгийг би Жан Хен Жунд єгчихсєн.

Тиймээс тэр мєнгєє Жангаас гаргуулж ав. Тvvнийг шvvхэд єгдєг ч юм уу, бvv мэд. Манай компа¬нийн зvгээс та нартай ямар ч тооцоо байхгvй. Харин ч та нарын хийсэн ажил шаардлага хангахгvй бай-гаа тул би Жангаас мєнгє гаргуулж авмаар байна. Тvvнчлэн Жан чинь манай улсын хилээр гарч болохгvй, цагдаа дээр бvртгэлтэй байгаа гэсэн. Тэр хvнийг та нар єєрсдийнхєє шугамаар л олж авах хэрэгтэй байна" гэсэн хариултыг бид авсан. Тэгээд монгол, солонгос захирлын аль нь vнэн хэлээд байгаад эргэлзээд л сууж байна даа.

-Цалингаа єгєхгvй байгаагаас ажлаа хаяж нилээд хvн явсан гэсэн. Тэдгээр хvмvvст цалинг нь бvр єгєхгvй гэл vv?
-Тийм ээ. Анх 100 гаруй хvн засал чимэглэл дээр нь ажилласан. Одоо 50 орчим хvн л vлдээд байна. Ажлаа хаяад явсан хvмvvсийн цалинг нь огт єгєхгvй гэсэн. Бидний мєнгийг ч гэсэн одоо єгнє гэдэгт итгэл алга болчихлоо.
Эхний vед цалин гэж бага багаар мєнгє єгдєг байсан. Тэгэхэд байгаа хэд нь чимээгvйхэн шиг байгаа хэдэн бор юмыг нь хуваагаад авчихдаг байсан. Сvvлдээ бvр огт мєнгє єгєхгvй болохоор автобус¬ны мєнгє vрээд ирэх хvний тоо ч цєєрсєєр байна. Бидний ард чинь ахиад єчнєєн хvмvvсийн амьдрал байгаа шvv дээ. Энд байгаа хvмvvс цалин нь хуримтлагдсаар дєрвєн зуун тавин мянгаас найман сая хvртэлх тєгрєг авах юм.

-Жан гээд байгаа захиралтайгаа одоо огт холбогдож болохгvй байгаа юм уу?
-Тийм ээ. Утас нь холбогдохгvй. Гэртээ ч ирэхгvй байгаа гэсэн. Сураггvй л байна. Уг нь ємнє нь "Сvнжин гранд"-ын барилгын дотоод засал дээр ч ажиллаж байсан л юм гэсэн.
Тийм болохоор нь итгээд ажилласан бид. Ингээд олуулаа хохироод vлдэнэ гэж хэн мэдэх билээ. Жан Б.Баттулгад єртэй, єчнєєн ажилчдын цалинг нь шамшигдуулсан нь vнэн бол єдийд амиа хорлох гээд явж байгаа биз.
Ингэж олноороо хєдєлмєрєє монгол, солонгос захирлуудад шулуулсандаа бид гомдолтой байна.

С.Энхзаяа
Дугаар 176/1102/

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Oct.17.09 4:28 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.21.08 3:51 pm
Posts: 520
Энэ мэргэжлийн хяналтад шалихгүй юмаар аймаар шоуддаг гарууд их байх юмаа...Ганбат гээд нэг хоосон толгой байна...Зарим барилгын байцаагч нар нь өөрсдөө зураг төслийн халтуур хийгээд хүний нэрээр гаргадаг юм байж ажил эхлэх зөвшөөрөл өгөх улсын комисст ажиллахдаа зураг үзээл нэг их замечени бичнэ...ямар хэрэг байнаа...дээр нь норм дүрмээ өөрийнхөөрөө тайлбарлаад л баахан зөрчил гаргаад ирнэ...яг цаад утгыг нь сайн мэдэхгүй байж...

_________________
... цэг цэг цэг ...


Top
   
PostPosted: Oct.26.09 11:43 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
*polaris* wrote:
Энэ мэргэжлийн хяналтад шалихгүй юмаар аймаар шоуддаг гарууд их байх юмаа...Ганбат гээд нэг хоосон толгой байна...Зарим барилгын байцаагч нар нь өөрсдөө зураг төслийн халтуур хийгээд хүний нэрээр гаргадаг юм байж ажил эхлэх зөвшөөрөл өгөх улсын комисст ажиллахдаа зураг үзээл нэг их замечени бичнэ...ямар хэрэг байнаа...дээр нь норм дүрмээ өөрийнхөөрөө тайлбарлаад л баахан зөрчил гаргаад ирнэ...яг цаад утгыг нь сайн мэдэхгүй байж...


Зураг хөрөг, дүрс бичлэг, дуу хуур нь байна уу?

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Nov.09.09 5:16 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18470
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Євєрлєгч иргэн Идэнбаяр газрын бизнест амташжээ
2009-11-09 08:59:11 , Мэдээний дугаар: #1163569 [ ]

Нийслэлийн Баянгол дvvргийн нутагт сvндэрлvvлсэн "Богд-Ар" хорооллыг "Богда холдинг" компани барьж байгуулсан гэдэг эргэлзээтэй. Vvнийг хэлэхийн учир нь тус компанийн захирал Идэнбаярын газрын бизнестай холбоотой.

Шинэ зууны шилдэг хороолол гэсэн сурталчилгаанд итгэж байр худалдаж авсан хvмvvс хэдэн жил vгээ барж vсээ зулгааж байна. Тус хорооллын ашиглалтад орсон 14 байрны 1356 айлаас ямар нэгэн дарамт, зовлонгvй амьдарч байгаа нь ховор. "Агааржуулалтын систем байхгvй, сантехникийн шугам хоолой цоордог, крантны ус зэвтэй, гадна орчны тохижилт мартагдсан, цэцэрлэг, сургууль, хvvхдийн тоглоомын талбайг зvvдлээд ч хэрэггvй" хэмээн гомдоллох хvмvvс 3-9 жил vйлээ эдэлсэн аж. Єнгєрсєн жилvvдэд мэргэжлийн хяналтын байгууллага, "Богда холдинг"-ийн захиргаанаас авахуулаад хотын дарга нар, Ерєнхий сайдад хvртэл эдэлж буй зовлонгоо тоочиж, бичиг цаас хvргvvлжээ. Гэвч шилдэг хорооллынхныг хэн ч тоосонгvй. Тэд шинэ байранд нvvж орсон єдрєєсєє єнєєг хvртэл "Богда холдинг" компанийн аж ахуйн хашаа, барилгын хог, хаягдлын цэгт амьдарсан хэмээн гуниглан єгvvлнэ. Монгол Улсын Vндсэн хуульд хvн бvр эрvvл, цэвэр орчинд амьдрах эрхтэй гэж тунхагласан нь "Богда холдинг"-ийн захирал Идэнбаярт огтхон ч хамаагvй бололтой. Оршин суугчдын ярьснаар, Идэнбаяр гэдэг євєрмонгол 1990-ээд оны эхээр Монголд орж ирсэн, судас баригч эмч аж. Улаанбаатарт нутагших зуураа хотын дарга нарын судсыг барьж, зvv тавьж, иллэг хийсээр дотносон нєхєрлєснийг vгvйсгэхгvй.

Тvvний vр дvнд амьжиргаагаа ч дажгvй дээшлvvлж барилгаар оролдож эхэлжээ. Барилгын талаар "а"-гvй, цементийн орц, найрлага ч мэдэхгvй Идэнбаяр нэг л єдєр "Богда холдинг" нэртэй компани байгуулж, тамга атгасан нь учиртай. Барилга барина гэдэг тэр чигээрээ тооцоо, бие даасан шинжлэх ухаан. Барилгын инженер болохын тулд наад зах нь таван жил суралцаж, бакалаврын зэрэг эзэмших ёстой. Ганц тоосго єрєхєд ч тооцоо бий. Гэтэл хvрз ч барьж vзээгvй, сантехникийн хоолой,цахилгааны утасны марк мэдэхгvй євєрмонгол эр сvйхээтэй нэгэн. "Богд-Ар" хорооллыг барих эрх, газрын зєвшєєрлийг єєрийн болгож авчихаад гvйцэтгэх компаниудад дамлан борлуулах бизнест мэргэшин гаршжээ. Идэнбаяраас газар худалдаж авсан компани барилгын ажлын зураг тєсєл, Хятадаас ажилчин оруулж ирэх зєвшєєрєл гээд ер нь барилга барихад зайлшгvй хэрэгтэй гэсэн бvх бичиг цаасыг хvлээн авдаг учраас "Богда холдинг" барилга бариад байгаа юм шиг харагддаг. Vнэндээ бол "Богда холдинг" Хятадын барилгын компаниудыг ажлаар хангадаг зуучлагч нь. Хvмvvсийн ярьсныг анзаарвал, Идэнбаяр нэг ам.метр талбайгаас 50-70 доллар унагаж бусдад дамладаг аж. Тэгэхээр газрын наймаачин руу мєнгє хэмээх ид шид хэдэн зуун саяараа сул асгардаг нь лавтай. Идэнбаяр гэгч "идэх" баярыг эдэлдэг байж таарна.

Монголд анх хєл тавихдаа vvргэвч эгэлдрэглэж хятад шаахай жийсэн, тvрийвч нимгэн євєрмонгол цагаач єнєєдєр тэрбумтны жагсаалтыг тэргvvлжээ. Олны vг ортой гэдэг. Идэнбаяраас газар авч барилга барьдаг компаниудыг сонирхвол, "Нью Пинк", "Икс Ди Эф", "Жин Ши Хун", "Зол барилга", "Баота Монгол", "И Ли", Ши Жин" гээд л хєврєх аж. Тэр ч байтугай тvvний эхнэр Алтанцэцэг арваад компанийг толгойлдог гэлцэнэ. "Богд-Ар" хорооллын орон сууцуудыг 2001 оноос эхлэн ашиглалтад оруулсан. Гэтэл бvхэл бvтэн хороолол гэхэд сургууль, цэцэрлэг зэрэг аль хэрэгтэй барилга огт барьсангvй. Уг нь 700 автомашины газар доогуурхи гарааш, 640 хvvхдийн сургууль, 250 хvvхдийн цэцэрлэг, 15 мянган ам.метр талбайтай vйлчилгээний тєв, єрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг зэрэг 24 барилга обьектыг иж бvрнээр нь сvндэрлvvлнэ гэсэн зураг тєсєл хаана явааг бvv мэд. "Богд-Ар"-ынхан "Vмхий vнэр сэнгэнэсэн зэвтэй ус уусаар ходоодгvй болох нь, эрvvл амьдрах боломж алга, барилгын шороо тоосноос болж харшлын євчтэй боллоо" хэмээн Идэнбаяр захирал болон тvvний нєхдєд цєхрєнгєє бартал гомдолложээ. Гэвч тэд оршин суугчдыг vг хэлээр доромжилж "Битгий дэмий ярь, танай мэргэжлийн хяналтын байгууллага манай барилгуудыг эрvvл ахуйн шаардлага хангаж байна гээд гарын vсгээ зураад ашиглалтад хvлээж авсан. Тэд нартайгаа заргалд" гээд огт халгаадаггvй байна. Цаад учрыг нь сонирхвол, Идэнбаярын ард М.Энхболд, Т.Бадамжунай нар байдаг бєгєєд "Богд-Ар"-ыг барих газрын зєвшєєрлийг олгосон нь тэр. Бvхэл бvтэн хороолол барих зєвшєєрлийг ганцхан хvнд єгсєн нь "Баян хvн таван хаанд нvvртэй" гэдгийг сануулна. Тэр ч байтугай Идэнбаяр болон тvvний гэр бvл Монгол Улсын иргэн болж байгаа сурагтай.

"Богд-Ар"-ын 4, 7 дугаар байр подвальгvй учраас сантехникийн хувьд учир дутагдал ихтэй. 2004-2005 онд ашиглалтад єгсєн барилгуудыг нэг ам.метрийг нь 299 доллараар єгсєн нь чанар муутайн дээр Монголын барилгын компаниудын борлуулалтыг боомилсон башир арга болжээ. Шинэ зууны шилдэг гэсэн тодотголтой барилгын зураг нь шинэ зууных байтугай Хятадын 1960-аад оны vеийнх. Цахилгаан, сантехник, агааржуулалтын тєлєвлєлт гээд барилгын амин сvнс болсон бvх шийдэл нь хоцрогдсон гэхэд дэндvv. Манайхан тэр зургийг баталгаажуулсан нь сонин. Бодвол, экспертиз хийсэн болоод л нvдээ аниад тамгаа дарсан нь Идэнбаяр авлигадсан байж болзошгvй хэмээн хvмvvс хардах. Тvvнээс гадна барилгын єндрєєс "иддэг". Таазыг 20-30 см-ээр доошлуулж барихад олон барилгаас чамлахааргvй материал хэмнэж халаасаа зузаалдаг аж. Тэр ч байтугай, цонхыг ч босоо биш хэвтээ байрлалтай суулгадаг. Энэ нь бас л "идэх" нэгэн сонгодог арга гэж мэргэжлийн хvмvvс нотолжээ. Хэрэв газар "шилгээвэл" эдгээр байрын аль нь ч дєрвєн баллаас цаашхи хvчийг тэсвэрлэхгvй. Оршин суугчид чичирхийллийн туршилт хийлгэхийг хvссэн боловч одоо хvртэл таг чиг.

"Богд-Ар" хорооллынхон Монгол Улсын шадар сайд, Мэргэжлийн хяналтын ерєнхий газарт хvргvvлсэн шаардах бичгийнхээ хариуг нэхэж байгаагаа сануулж байсан. Шинэ зууны vлгэр жишээ шилдэг хороололд амьдарч буй хvмvvсийн зовлонг тєр, засаг эрхбиш нэг тийш болгох болов уу гэж найдъя. Гахай нvцгэн, нохой явган Монголд ирчихээд тэрбумтан болоод ханхалзаж яваа Идэнбаярт хариуцлага тооцох эрх мэдэлтэй байгууллага байж л таарна.

Н.Дєл
Дугаар 262/3334/

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 120 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited