#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.18 2:08 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Sep.26.09 12:44 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Дэлхий ертөнц дээр учир нь үл ойлгогдох олон зүйл байдаг. Хүн төрлөхтөн тэр нууцыг олон зуун мянган жилийн турш судалдагч одоог хүртэл нууц нь тайлагдаагүй тэр газруудыг та бүрхэндээ танилцуулая.


1. ХҮЧИЛТЭЙ НУУР
Image
Энэхүү нуурын 90 хувь нь хүчлээс бүрдсэн нуур бөгөөд гүн нь 270 м юм байна. Амьд амьтан энэ нууранд орвол шууд нүүрс болно.


2. БЕРМУНДЫН ГУРВАЛЖИН
Image
Энэхүү арал дээр нийт 80 мянган тонн соронзон чулуу оршидог бөгөөд эдгээр чулууны үйлцлэлээс болж далайд явж байсан онгоц болон хүмүүс алга болдог гэнэ. Гэхдээ тэгж алга болсон онгоц, хүмүүс одоо болтол олдоогүй бөгөөд одоо хэвээр нууцлаг байна. Энд 100 жилийн туршид 50 усан онгоц, 20 нисдэг онгоц ямар ч ул мөргүй алга болсон гэдэг.



3. ЕГИПТИЙН ПИРАМИДЕГИПТЫН ПИРАМИД
Image
МЭӨ 2570 онд хаадыг оршуулах газраар баригдсан байна. Гурван пирамидын хамгийн том нь КҮФҮ хааны пирамид бөгөөд өндөр нь 146 м. Пирамидын талаар маш сонирхолтой нууц таамаглал байдаг. Одоо болтол пирамидын хаалгыг хайж олоогүй бөгөөд хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлсээр байгаа.



4. АЛЕКСАНДАРЫН ГЭРЭЛТ ЦАМХАГ
Image
280 онд Александар хаан Египетийг эзэлсний дараа энэхүү гэрэлт цамхагийг барьсан түүхтэй. Энэ цамхаг нь 135 м өндөр. Цамхагийн орой дээрээс 43 км зайд байгаа зүйлийг гэрэлтүүлэх чадвартай. Одоог болтол энэхүү гэрэлт цамхагийг хэрхэн бүтээсэн болон цамхагийн орой дээр нь хэрхэн гал асааж байсан талаархи нь одоо болтол тайлагдашгүй оньсого хэвээр үлджээ.


5. HANGING GARDENS OF BABYLON
Image
ВС 500 онд Бабилоны хаан НЭБҮКАДИНЭЖАРИХ хатан Аматисдаа зориулан энэхүү цэцэрлэгийг барьсан байна.


6. АТИЛЛАНТИСЫН ЭЗЭНТ ГҮРЭН
Image
АТИЛЛАНТИСЫН эзэнт гүрэн нь нэг ёсондоо газар дээрх диваажин шиг байсан гэх бөгөөд ойролцоогоор 900 жилийн турш оршин тогтножээ. Энэхүү арал нь асар том аж. Тэр арал дээр төрөл бүрийн жимс урган газар доорх баялаг ихтэй, бүх айлын дээвэр нь мөнгө байжээ. Гэвч одоо болтол энэхүү цэцэрлэгийг олж чадаагүй юм байна.


7. МИСТОРИ СИРКИЛ
Image
МИСТОРИ СИРКИЛ нь маш богинхон хугацаанд ногоон дээр янз бүрийн дүрс гарч ирэх үзэгдлийг хэлнэ. Одоогоор яг юуны улмаас энэхүү дүрс гарч ирсэн нь тодорхойгүй байна.


8. NAZCA LINES ЗУРАГ
Image
Өмнөд Африкийн Перуд энэ сонин газар байдаг юм байна. Энэ зураг нь аврага хүн уул хадан дээр зураг зурж үдээсэн мэт бөгөөд энэ зургийг харьяа гэвэл заавал тэнгэрээс хардаг. Энэ зургийг жирийн хүмүүс буюу дээр үеийн хүмүүс ямар ч зурах боломжгүй бөгөөд үүнийг зурахын тулд зөвхөн тэнгэрт нисэнгээ зурах боломжой гэж үзэж байна. Тиймээс энэ зургийг зурсан хүмүүс харь гарьгийнхан хэмээн таамагладаг юм.

Тэнгэрээс хархад ийм дүрсүүд харагддаг юм байна.
Image

Гараа даллаж байгаа харь гарьгийн хүн
Image

9. АЛТЫН ЭЗЭНТ ГҮН ЭЛДОРА
Image
16-р зуны үед дундад америкт алтан хот хэмээгдэх хот байжээ. Энэхүү хотын бүх зүйлс нь алт гэнэ. Тиймээс амеркичууд энэ алтан хотыг олохын тулд алтны эрэлд их явдаг байжээ.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Sep.26.09 12:48 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хүн төрөлхтний бүх түүхийн туршид дэлхийд хэчнээн хүн амьдарч байсан бэ?

162 мянган жилийн тэртээ анх гараалсан хүн төрөлхтний бүхий л түүхийн турш дэлхийд 107 тэрбум хүн мэндэлж, хүн хэмээх ховор заяаг олжээ.

Ийм тоон мэдээллийг Нидерландын математик, информатикийн статистикийн мэргэжилтэн Петер Грюнвальд тооцоолон гаргасан байна. Сар тутмын “Quest” сэтгүүлийн захиалгын дагуу түүний тооцоолсноор манай гарагт эрт дээр үеэс өнөөг хүртэл амьдарч асан хүмүүсийн дөнгөж зургаан хувь буюу 6.7 тэрбум хүн өнөөдөр аж төрж байна.
107.5 тэрбум гэсэн толгой эргэм эл тоо туйлын итгэлтэй тоо биш. Эртний түүхэнд тухайн үеийн хүн ам, төрөлтийн тоо чухам хэд байсан талаархи мэдээлэл хэт бага, зарим тохиолдолд ор мөргүй байсан тул энэ нь багцаалдсан тоо ажээ. .

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Sep.26.09 1:01 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Гайхалтай гэмээр уян өвгөн бас байна аа.!

Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Sep.26.09 1:05 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Ер нь хурд хэтрүүлбэл үхэл гэж үнэн бололтой. Европын нэгэн улсад энэхүү аймшигт замын осол болжээ. Энэ ямар нэгэн аллага биш шүү. Толгой нь цонхныхоо шилэнд хэрчигдэсэн байсан бөгөөд хурд хэтрүүлэн явсанаас энэхүү осол гарсан байна.

Дээр нь дараад үзээрэй тэхгүй бол аймар эвгүй юм байна.!


http://img121.imageshack.us/img121/6282 ... uncom2.jpg
http://img143.imageshack.us/img143/4765 ... uncom1.jpg
http://img143.imageshack.us/img143/1799 ... uncom4.jpg
http://img9.imageshack.us/img9/7398/wwwseruuncom5.jpg
http://img5.imageshack.us/img5/4879/wwwseruuncom6w.jpg
http://img9.imageshack.us/img9/4909/wwwseruuncom7.jpg

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Sep.26.09 1:19 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Элсээр хийсэн урлагын бүтээлүүд :

Image
Image
Image
Image
Image
ImageImage
Image
Image

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Sep.27.09 11:32 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Дэлхийн хамгийн алдартай 10н луйварууд.!
10 -р байр.
Цагаан ордонг 1925 онд нэгэн зальжин эр жилийн 100 мянган доллараар 99 жилийн хугацаатай тvрээслэсэн хэрэг гарч байв. Техаст баян эдлэн газартай эр их хэмжээний vхэр наймаалсныхаа дараа сайн танихгvй нэгэн эрд америкийн ерєнхийлєгчдийн харшийг тvрээслэснийхээ тєлєєх эхний жилийн тvрээс болох 100 мянган доллараа тєлчихєєд, эрхийн бичгээ барьж ирээд бєєн хэрэг мандааж байжээ.

9-р байр.
Эйфелийн цамхаг. 1925 оны гуравдугаар сард Парисын нэгэн сонинд Эйфелийн цамхаг арчилгаа тордолгоогvй байсаар нурах дээрээ тулаад байгаа тул эрх баригчид нураахаар шийдсэн тухай мэдээ гарчээ. Vvнийг нь дэлхийд зартай нэгэн луйварчин олж уншаад ашиглахаар шийдэж. Ингээд єєрийгєє Эйфелийн цамхагийн арчилгаа хариуцсан албан тушаалтан гэж зарлаад тємрийн хаягдал авдаг хамгийн баян таван эрийг тансаг зочид буудалд урьжээ. Тэгээд зальт эр сонин дээр гарсан мэдээг зочдод уншуулан Парис хотын нэрийн хуудас болсон цамхгийг нурааж зарах эрхийг нууц дуудлага худалдаагаар зарлаа гэж «хошгируулж» байгаад хедєєнєєс ирсэн нэгэн баянд зарчихжээ. Цамхагийг авсан эр мэхлvvлсэн гэдгээ мэдээд олны доог тохуу болохоосоо айж хууль хяналтын байгууллагад мэдэгдэлгvй чимээгvй єнгєрсєн тул амташсан луйварчин таван удаа зарсан байдаг. Харин анхны залилуулагч олон жилийн дараа тэр талаараа ам алдсан байна.

8-р байр.
Английн луйварчин америкаас ирсэн баян эрд английн vндэсний баатар Адмирал Нельсоны дурсгалын хєшєє, баганыг алдарт Трафальгарын талбай дээрх бvх арслангийн хєшєє, усан оргилуурынх нь хамтаар 6500 фунтаар зарчихаад алга болоод єгсєн байдаг.

7-р байр.
Санкт петрбург хотноо байдаг євлийн ордон буюу Эрмитажийн музей дэлхийд алдартай. Гэтэл энэ нvсэр том байгууламжийг 4 ч удаа зарж, тvрээсэлж байсан байх юм. Жишээлэхэд нэг эр хєшиг оёдог компаний удирдлагатай уулзаад 19-р зууны уеийн асар vнэтэй урлагийн бvтээл болох зээгт наамлуудыг орчин vеийн хєшгєєр солих эрхийг єндєр vнээр худалдаад бултжээ.

6-р байр.
Английн хаадын хэдэн зуун жилийн турш амьдарсаар ирсэн Букингемийн ордныг луйварчин мєн л америкийн баян жуулчинд зарчихжээ. Гэхдээ баян америк эр ихээхэн хэмжээний мєнгє шууд тєлєхєд бэлэн байгааг хараад балмагдаж айсандаа урьдчилгаа 2000 фунтыг аваад тэр чигээрээ сураггvй алга болсон байна. Энэ явдал 1929 онд болжээ.

5-р байр.
Колизей. Ромын эзэнт гvрний сvр хvчний гэрч болон vлдсэн домогт Колизейг нэг эр «засварлахаар» шийджээ. Тэрээр єєрийгєє засгийн газрын бие тєлєєлєгч гэж зарлан хоёр ч засварын компанитай уулзаж. Цаадуул нь тэр аварга байгууламжийг засварлах эрхийг авах гэж «албан тушаалтанд» ихээхэн хэмжээний хахууль єгчээ.

4-р байр.
Францын хаадын ордон байснаа дэлхийн хамгийн олон vзмэртэй музей болсон Луврыг хэтэвч зузаантай гэнэн хvмvvст 18 удаа бvхлээр нь болон хэсэгчлэн зарж байсныг францын цагдаа нар баримтаар тогтоосон байдаг.

3-р байр.
Эрх чєлєєний хєшєє. Америкийн бэлгэдэл болсон Эрх чєлєєний хєшєєг зарна гэдэг яаж ч бодсон байж боломгуй зvйл. Гэвч австралийн нэгэн бизнесмэнтэй нутгийн нэгэн луйварчин уулзаад засгийн газар эргэн тойрных нь боомтыг тэлэхийн тулд хєшєєг зарах гэж байгаа гэж маш нууц мэдээлэл єгсєн байна. Ийм мэдээ сонссон бизнесмен шууд л газар дээр нь мєнгє тоолон єгч хєшєєний эзэн болжээ. Хожим луйварчин эрийг барьж чадсан бєгєєд таван жилийн ялаар шийтгэсэн байдаг.

2-р байр.
Пизаны байшин. Унаж байгаа байшин нэрээр алдаршсан Пизаны байшинг мэдэхгvй хvн цєєхєн. Гэтэл Италийн нэгэн луйварчин баян америк эрд байшинг удахгvй жинхэнээсээ унах гээд байна. Тиймээс нураагаад оронд нь хазгай ч гэсэн хэзээ ч унахааргуй шинэ байшин барих болсон гэж хэлээд барих эрхийг нь зарчихсан байсан гэдэг.

1-р байр.
Английн нийслэл Лондон хотын нэрийн хуудас болсон алдарт Биг-Бен цамхгийг та зурагт, кинон дээрээс олонтаа харж байсан байх. Гэтэл нэг луйварчин мєн л баян америк эрд цамхгийн хамгийн дээд давхарт єндєр зэрэглэлийн зоогийн газар байгуулах эрхийг 1000 фунтээр зарчихжээ. Баян америк эр нєгєє эрхээ барьж ирээд беєн юм болж. Тийм эрхийг єгєх боломжгvй, мэхлvvлсэн байна гэж хэлтэл итгэхгvй байсан гэнэ. Тэгэхээр нь мань эрийг дагуулж Биг-Бений хамгийн дээд давхарт нь гаргаж vзvvлсэний дараа л мэхлvvлсэн гэдэгтээ итгэж байжээ. Биг-Бений хамгийн дээд давхрыг алдарт цагных нь механизм бvхэлдээ эзэлж байдаг.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Sep.27.09 11:42 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
хийх юмаа олж ядсан хүмүүс .! :haha:

Image
Image
Image
Image
Image
Image
Image

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Sep.27.09 11:46 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 9:48 pm
Posts: 13
Үнэхээр сонирхолтой сэдэв байна байнга шагайж баймц


Top
   
PostPosted: Sep.28.09 1:01 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Тэгээрэй их талархана шүү.!

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Oct.08.09 5:17 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.08.06 9:44 am
Posts: 1201
Location: шуугиан дунд, нам гvмхэн
гоё юм байна. :wd:

_________________
уншиж байгаа.... www.barca.mn


Top
   
PostPosted: Oct.10.09 2:56 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хамгийн их орлого олсон нь Наоми

“Форбс” сэтгүүл Холливудын эмэгтэй жүжигчдийг орлогоор нь жагсаажээ. Энэ жилийн жагсаалтыг өдгөө 41 настай Наоми Ваттс тэргүүлж байна. Түүний студийн ашиг, тоглосон бүтээлүүдийнхээ орлогоос авсан хувь, продюсерийн ажлын хөлс нь нийтдээ 44 сая доллар хүрчээ.

Орлогоороо тэргүүлэгч бүсгүйчүүдийн жаг­саалтыг 41 сая долларын орлогоороо Жэннифер Конноли удаалж, Рейчил МакАдамс гуравт орсон байна. жагсаалтыг үргэлжлүүлж буй бүс­гүйчүүдтэй танилцъя.

4. Натали Портмэн
5. Мэрил Стрип
6. Жэннифер Энистон
7. Холли Бэрри
8. Кэйт Бланчет
9. Анна Хэтавуй
10. Хилари Свонк

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Oct.10.09 3:17 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
хамгийн хачин этгээд загвартай эмэгтэй гуталнууд.

ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Oct.10.09 3:59 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Apr.18.09 5:28 pm
Posts: 1990
Location: Behind my *&^@%%#% pc...
Ohh NICE NICE

_________________
Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.


Top
   
PostPosted: Oct.16.09 11:44 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
хачин хачин 00-н цааснууд бас байх юмаа.!

Үгийн сүлжээтэй 00-н цаас.
Image

Орохийг хориглоно.!
Image

Ам Доллар.!
Image

Бие засч байхдаа тархиа хөгжүүлэх Судоку.!
Image

Ногоо үрэгч.! Өгзгийг чинь ....
Image

Аймшигт дуртай хүмүүст зориулав.!
Image

Бие засч дуусчаад 00-н цаасыг яаж зөв ашиглахаа мэдэхгүй хүмүүст.!
Image

Та Чак Норрис-н фен юм биш биз.!
Image

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Oct.21.09 4:59 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Нарны аймгийн шинэ гарагуудыг нээлээ

Техник, технологи хөгжихийн хэрээр шинэ нээлтүүд хийж, өмнө нь баталсан зарим зүйл ч өөрчлөгдөх болсон. Бид нарны аймгийн есөн гараг болон түүний дагуул эрхэс, одой гарагийн аймгийн талаар л мэддэг байсан. Тэгвэл нарны аймагт багтах 32 гарагийг шинээр нээжээ. Эдгээр гараг дэлхийгээс тав, бархасвадиас 5-10 дахин хүнд гэж ВВС мэдээлсэн байна. Одоогийн байдлаар эдгээр шинэ гараг нарны аймгийн хамгийн хүнд гарагууд гэнэ. Энэ нээлт нарны аймагт жин багатай үй олон гараг, эрхэс хаа нэгтээ байж болохыг харууллаа хэмээн Женевийн их сургуулийн сансар судлаач Стефан Удри мэдээлэв.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Oct.21.09 5:01 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Muzu.tv. бүх цаг үеийн хамгийн дур булаам зураглалтай видео клипүүдийг шалгаруулжээ. Жагсаалтыг поп гүнж Бритни Спирсийн “Toxic” дуу тэргүүлсэн бол Мадоннагийн “Hung Up”дууны клип баян ходоодоор цоллуулсан байна.

Хамгийн дур булаам 10 клип
1. Бритни Спирс – Toxic
2. Шакира – She Wolf
3. JLS - Beat Again
4. Girls Aloud – Untouchable
5. Кайли – Spinning Around
6. Рианна - Umbrella
7. Сиара - Love, Sex and Magic
8. Take That – Pray
9. Бьонси – Single Ladies
10. Роберт Палмер - Addicted to Love

Хамгийн дур булаам биш 10 клип
1. Мадонна – Hung up
2. Лэйди Гага - Poker Face
3. “Spice Girls” хамтлаг - Wannabe
4. Пинк - Get the Party Started
5. Рик Остли – Never Gonna Give You Up
6. Майкл Жексон – You Are Not Alone
7. “Take That” хамтлаг – Do What You Like
8. Билли Рэй Сайрис - Achy Breaky Heart
9. “Wham” хамтлаг - Wake Me Up Before You Go-Go
10. Дэвид Хазелхофф– Jump In My Car

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Oct.21.09 5:20 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.14.09 10:52 am
Posts: 1736
Location: євєл хавар зун намар
sonirholtoi yumoo

_________________
za tebya


Top
   
PostPosted: Oct.25.09 7:04 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Dec.31.02 2:02 pm
Posts: 932
Location: Who needs Naruto..
Ogedei haan ih arhind durtai baijee.Tushmeduud ni sarhadiin horiig yanz yanzaar muulaad nemer bolsongui.Tegsen uhaant tushmed aygatai (heden udaa ch nersen yum buu med) arhi avchruulaad dotor ni tomor bogj hiilgejee.Udalgui bogj zevend idegdej eheljee.Tegeed tushmed haantand "tomor hurtel arhind tesehgui baihad tanii hodood gedes yu boloh ve" hemeej.Haan ch ene aimaar jisheenees aij odort neg ayga l arhi uuna gej humuust amaljee.Haramsaltai ni ayga ni tomorsoor udalgui togoon chinee bolson gedeg.

_________________
"Byakugan..!"


Top
   
PostPosted: Oct.25.09 7:10 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Sep.14.09 3:06 pm
Posts: 605
Location: .......
гоё мэдээлэлүүд бна баяарлалаа

_________________
http://forum.asuultserver.com


Top
   
PostPosted: Oct.26.09 3:29 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
Хvн-бух vнэхээр байсан гэж vv?
Эртний Грекийн домогт хаан Минос eeрийн аймшигт хvv Минотаврыг Кноссийн ордон гэх
тeeрдeг байшинд нуудаг байсан гэж домогт eгvvлдэг.
Английн археологич, баян ноён Артур Эванс уг ордныг eнгeрсeн зууны эхэн vед олж, малтан гаргасан. Энэ ордон нь МЭE II мянган жилийн тэртээ байгуулагдсаныг судлаачид тогтоосон. Миносын хатан Пасифаигаас тeрсeн Минотавр хvv нь залуу охид, хeвгvvдээр хооллодог бух, хvн хоёрын эрлийз аймшигт тeрхтeн байсан гэдэг. Хожим энэ махчин хvнийг Эгэй хааны хvv, баатар Тесей хeнeeжээ. Минотаврыг хорьсон тeeрдeг байшинд Тесей орж тvvнийг хeнeeчихeeд дурлалт бvсгvйнхээ илгээсэн олсны тусламжтай байрнаас гарна.
Тvvний дурлалт бvсгvй Минос, Пасифаи хоёрын охин /жирийн хvн тeрхт/ гvнж Ариадна юм. Домогт ийм vйл явдал eрнeдeг. Тэгвэл дээрх домгийг эрдэмтэд болсон явдал гэж vзэх болжээ. Минотаврыг хорьж байсан гэх Кноссийн ордон замбараагvй олон eрee тасалгаатай eвeрмeц сонин барилга байжээ. Домогт eгvvлснээр тийшээ орсон хvн хэзээ ч эргэж гарч чаддаггvй. Саяхан Оксфордын их сургуулийн судлаачид Минотаврыг хорьж байсан жинхэнэ байрыг олсноо мэдээлжээ.
Энэ нь Гортин хотын дvvрэгт оршдог Кноссийн ордноос 30 км орчмын зайд барьсан хонгилон тeeрдeг байшин аж.

Газар доогуур баригдсан хэдэн арван км-ийн хонгил, эргэлдэж ороолдсон eрeeнvvдээс vзэхэд энд орсон хvн хэзээ ч гарцаа олохгvй нь харагдаж байна гэж шинжээчид дvгнэсэн байна. Тиймээс Минос хаан аймшигт хvvгээ чухам энд л хорьж байсан. Тvvнээс eeрийн амьдардаг байсан Кноссийн ордондоо араатан хvvгээ байлгахгvй нь лав. Мэдээж аль болох холхон л байлгана. Кноссийн ордон домогт гардаг шиг тийм ч тeeрeхeeр хэцvv барилга байгаагvйг бид загвар зургаас харсан гэж судлаачид онцолжээ. Кноссийн ордонг Афины нэртэй уран барималч Дедал барьсан гэдэг. Тэгвэл энэхvv хонгилын тeeрдeг байшинг ч мeн Дедал барьсан бололтой.

Тэрээр Миносын гэр бvлд хvчин зvтгэдэг байсан ч байж мэднэ. Тухайлбал, Дедал Пасифаи хатанд зориулж модон vнээ хийж eгдeг. Хатанд бухтай харилцахад таатай байдаг тул Дедалын хийж eгсeн vнээнд шурган орж бухтай хамт байсаар Минотаврыг тeрvvлсэн гэж домогт eгvvлдэг.
Эванс хонгилын тeeрдeг байшинг илрvvлж амжсангvй. Хэрэв тvvнийг эрж олж чадсан бол Эванс Минотаврын “гэр” гэдгийг баттай хэлэх байсан гэж шинжээчдийн багийн удирдагч Николае Хоуварт онцолжээ.
Бурхны бvс нутаг
Эртний Грекийн домгуудыг уншиж судалсан хvмvvст vлгэр домог биш бодит болсон явдал мэт сэтгэгдэл тeрдeг. Учир нь баатруудын харилцаа, vйл явдал яг л бодит мэт бичигдсэн байдаг. Яг л одоогийн эмгэнэлт жvжиг, савангийн дуурь шиг… Хэзээ нэгэн цагт болсон vйл явдлыг хэн нэгэн хараад, мэдрээд eгvvлсэн мэт домогт гардаг. Тиймдээ ч эрдэмтэд vнэхээр Минотавр гэгч хvн, бухын эрлийз амьтан байсан гэдэг нь vнэн гэж ярьдаг тeдийгvй Минотаврын ордон олдсоноор бvр ч итгэлтэй болоод байгаа аж.
Гэхдээ эртний грекvvдийн ертeнцийг vзэх vзэл, хийсвэр сэтгэлгээ домогт шингэсэн гэх хvмvvс ч мэдээж байгаа.

Тэгвэл эртний грекvvд бодитоор харж, сонссон зvйлээ хvvрнэдэг байсан бол яахав? Эрт урьдын цагт эртний Элладагийн газар нутагт хачирхалтай амьтад амьдарч байжээ. Хvмvvс энэ ер бусын амьтдыг бурхан гэж дээдэлдэг байв. Тэдэнтэй зэрэгцэн лус савдаг, элэглэгч, домгийн аварга могой, духандаа ганц нvдтэй аварга том амьтан зэрэг тeрeл бvрийн амьтад хоршин амьдардаг байсан гэж байгаа. Тэгвэл ийм хачирхалтай амьтад дэлхий дээр хаанаас гарч ирээд хаашаа алга болчихсон юм бол?
Бурхад болон бусад аймшгийн тeрхт амьтад eeр гарагаас ирсэн гэсэн таамаг л дээрх асуултын хариу болж чадах нь. Гэхдээ тэд зvгээр ч нэг зочид байсангvй “арын хаалганы” зочид байж. Тэд дэлхий дээр байх тусгай хугацаатай байсан бeгeeд энэ хугацаагаа eeрсдийн шvvхийн даалгавар ёсоор eнгeрvvлдэг байжээ.

Eeрeeр хэлбэл од эрхсийн шvvх захиргаа манай гараг руу хэрэгтнvvдийг илгээдэг байжээ. Эртний грекvvд домгийн баатруудынхаа хийсэн гэмт хэргийн тухай мэддэггvй, мэдэх ч боломжгvй байж. Тиймээс бурхны заасан эх газар дээрх бvс нутгийг хэн нэгэн тэгш эрхтэйгээр ашиглахад грекvvдийн буруу гэж байхгvй. Одоо ч бидний ертeнцeд ийм зvйл тохиолдож л байгаа. Амар тайван амьдарч байгаа хэсэг байхад хулгайч, гэмт хэрэгтнээс болж айдас тvгшvvртэй амьдарч байгаа нь ч байна.

Суурин амьдралтай болсон харийнхан хvмvvст бvхнийг чадагч бурхан болж санагдах нь гайхахаар зvйл биш. Энэхvv харийнхан буюу бурхад “аянга, цахилгаан” зэрэг хvчтэй зэвсэгтэй тeдийгvй тэвчишгvй муухай ааштай байжээ. Тэд далдаас удирдах чадвартай тeдийгvй алсыг хардаг байж. Тvvгээр ч барахгvй vхэшгvй мeнх байсан гэнэ. Бурхад хаачсан, тэд нарт юу тохиолдсон тухай нэг ч мэдээлэл байдаггvй. Тэд vхэшгvй мeнх байсан юм чинь vхнэ гэж байхгvй. Магадгvй шvvхийн тогтоосон хугацаагаа дуусгаад явсан байх.

Eeрeeр хэлбэл, харийнхан eeрсдийн гарагтаа одоо хvртэл байж л байгаа. Зарим нь дэлхий дээр vр удмаараа оршин сууж байгаа ч юм билvv. Хvмvvст бурхны цус судсаар нь гvйж байхыг vгvйсгэхгvй. Тиймдээ ч олон янзын сайн, муу бурхан байсан шиг энэ хорвоо дээр хvн бvр eeр eeр байх нь.

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: Oct.27.09 2:17 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.24.09 12:09 am
Posts: 5551
Location: Утаан дотор Эрүүл тархигүй...
NightwisheR wrote:
Монголын хамгийн.....

Сонин нэртэй хүмүүс:
Цасаншуургын Шинэ-Жил, Баавгайн Бамбарууш, Ёотон, Өчүүхэнтуяа, Өдөр, Өглөө, Орой, Итгэмжлэх, Пропуск, Өтгөс, Үсрээ, Чашка, Чихэр, Гөлчгий, Магазин, Бүдүүн, Мал, Хурга, Бяслаг, Тугал, Ботго, Дагз, Ооно, Окоп, Онгоц, Хашаа, Ноймор, Москва, Пулемёт, Азот, Галтогоо, Хөсрий, Жижигзургаа :haha:

Манай ангийн хүүхдийн овог нь бас майр сонин
Илжигэн овогтой Тугалхүүгийн Туулайхүү :razz: :haha:

_________________
Бороо ороосой...


Top
   
PostPosted: Oct.28.09 12:20 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
ДавааДо бол бас л сонин шд.! :hihi:

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Oct.29.09 1:00 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Азгүй дугаараасаа болж жилд 100 удаа торгуулжээ


Скотти Робенсон гэгч британи эр өнгөрсөн жил замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэн торгуулийн 100 гаруй мэдэгдэх хуудас авчээ. Энэ нь нийт дүнгээрээ 19000 гаруй доллар болох юм. Үнэн хэрэгтээ автомашин эзэмшигч дүрэм зөрчөөгүй, харин азгүй дугаараасаа болж тийм асуудалд оржээ гэж Телеграф сонинд мэдээлсэн байна. Скотти Робенсон автомашиндаа нисгэгч Х гэсэн хочоо дуртай долоогийн тоотойгоо хослуулан ХХХХХХХ гэсэн дугаар сонгосон аж. Гэвч дугаар нь түүнд аз авчирсангүй, харин ч эсрэгээр тодорхойгүй дугаар бүхий машинтай бүх хүний өмнөөс торгуулийн хуудсыг авдаг болжээ. Өнгөрсөн жил түүнд торгуулийн 100 гаруй мэдэгдэх хуудас иржээ. Бүр нэг удаа хотын өөр өөр дүүрэгт машинаа зогсоолд буруу тавьсан гэж нэг өдрийн дотор 10 мэдэгдэх хуудас авчээ. Үнэндээ тэрбээр уг хотод ганц удаа л очиж байсан байна. Робенсон энэ асуудлаар хотын захиргаанд олон удаа хандаж байсан ч түүний нэр дээр торгуулийн хуудсууд ирсээр л байжээ. Энэ түүхийг Их Британи даяар мэдэх болсны дараа эрх мэдэлтнүүд Робенсоны нэр дээр ирсэн торгуулийн хуудсуудыг хүчингүй болгож, дугаар нь тодорхойгүй автомашиныг торгох системийг өөрчлөх болсон байна.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Nov.08.09 8:46 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хамгийн ТЭНЭГ гэмт хэрэгтэнүүд


• Канадын Ньюфаунд-лэнд мужийн компьютерийн техник зардаг дэлгүүрт нэгэн эр ороол хагас цаг гаран тэнэж таалагдсан бараа болгоноо хулгайлж байлаа. Тэрээр иймэрхүү дэлгүүрт камер байгаа гэдгийг төсөөлөөгүй л юм байх даа. Барааг авч байхад камерт түүний нүүр царай төдийлөн харагдахгүй байсан ч тэрээр хяналтын камерийг олж хараад зугтахын олронд дөхөж очоод бараг үрчлээс нугалаасаа хүртэл тод томруунаар бичүүлчихэж. Маргааш дэлгүүрийн эзэн уг бичлэгийг "YouTube"сайтад тавьсанаар хэрэгтэн баривчлагдав.

• Италийн мафийн гишүүн Жованни Венозыг олон жилийн турш дэлхий даяар эрэн сурвалжилж байгаа билээ. Гэтэл тэрээр Италийн мафийн талаарх киноны нэгэн хэсэгт өөрийн хүсэлтээр тоглосон нь түүний баригдах гол өгөөш болсон байна.

• Берлин хотын хоёр тэнэг хүүхэн тэнэг гэхэд дэндүү тэнэг үйлдэл хийжээ. Ямар ухаантай хүн хөршийнхөө үүдний хивс рүү малын өтөг шивх шидэж зугаацах вэ дээ. Тэр тусмаа малын баасаа ойролцоох фермээс хулгайлсан шүү. Тэд ферм дээр ямар ч гар чийдэнгүй ирсэн ба харанхуйд тэмчин байж нэг малын баас асгадаг том нүх рүү унасан гэжугаа. Нөгөөх нь яахав туслана биз дээ. Бүх хувцасаа баасаар будсан хоёр хүүхэн хувцасаа тайлж нүцгэн гэртээ ирсэн байна. Ферм дээр үлдсэн тэдний хувцас эзнээ барьж өгсөн бөгөөд гэрт нь ирхэд гэрийхэн нь үнэр хүртэл тэднийг хэргээ хүлээхээс өөрцгүй болсон байсан ажээ.

• АНУ-н Лейк хотын иргэн Жеймс Плант гэгч этгээд дээрмийн зэвсэгээ буруу сонгосоноос 15 жил "аав"-нд суухаар болжээ. Тэрээр анх бяслагч үрэгч ашиглан ШТС дээрэмдсэн гэнэ. Даавуунд боосон ч гэсэн гар буу биш гэдэг нь тодорхой байхад ШТС-н хүүхэн өдрийн орлогоо бүгдийг нь түүнд тушаасан байх юм. Айсан биз дээ зайлуул. Эрэгтэй хүн байсан бол эрх биш зууралдах байлгүй. Амтишсан хэрээ 13 дахина гэгчээр Плант бааранд орж өөрийн зэвсэгээрээ мөнгө шаардсан ч бармен залуу галт зэвсэг биш гэдгийг нь анзаарч эсэргүүцэн сандалаар хананд шахаж байгаад цагдаа дууджээ.

• Мөн Америкийн иргэн Сильбест Пеналос Менера согтуугаар машин жолоодсон хэргээр 5 хоног хоригдох ялаар шийтгүүлжээ. Тэрээр Калифорни мужийн Грейсон хотын ферм маягийн шоронд ялаа эдэлж байсанаа дөрөв дэх хоног дээрээ оргон зугтсан байна. Эргэн тойрон тэр чигээрээ тал байхад хаана нуугдахав тэр дороо баригдсан бөгөөд шоронгоос оргосон хэргээр 5 хоногийн ял нь 5 жил болж өөрчлөгдсөн гэнэ. Мөн дүүрсэн хүн ээ. Түүнээс яагаад ганцхан хоног тэссэнгүй вэ хэмээн асуухад: "Үдийн хоол идчихээд ажлаа хийхээр бостол гэнэт ачааны машин оруулахаар онгойлгосон нээлттэй хаалга харагдаад нэг л мэдэхэд гараад гүйчихсэн" гэжээ. Одоо харин тэр жинхэнэ шоронд ямар ч оргох боломжгүй газар 5 жилийн ялаа эдлээд сууж байгаа.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Nov.08.09 8:48 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Дэлхийн хамгийн хамгийн


1. Дэлхийн хамгийн хүчтэй салхи салхилсан газар.
Одоогоор дэлхий дээрхи хамгийн хүчтэй салхи салхилсан энэ газар нь Америкийн Оклахамгийн нутагт 1999оны 5сарын 3нд үүссэн бөгөөд 141м/с хурдтай салхилсан байна.

2. Дэлхийн хамгийн хуурай газар
- Өмнөд туйлын Драй Белли гэх газар нь 2 сая жилийн турш нэг ч удаа бороо ороогүй бөгөд тэнд ямар ч ус болон гол байхгүй гэнэ.

3. Дэлхийн хамгийн халуун газар
- Иранийн Лут хэмээх элсэн цөл нь 71 градуст хүрдэг бөгөөд энэ грудасын хэмжээг хиймэл дагуулын тусламжтайгаар хэмжиж авсан байна. Энэ газарт ямар ч амьд биет оршин тогтнох боломжгүй гэнэ.

4. Дэлхийн хамгийн хүйтэн газар
- Антрактид хасах 89 градус бөгөөд 1983 онд хэмжсэн байна.

5. Дэлхийн хамгийн их бороо орсон газар
- La Reunion гэдэг арал дээр 1952оны 3сарын 15наас 16 ныг хүртэл бүхэл өдөржин хамгийн их бороо орсон бөгөөд 1900мм хэмжээний бороо орсон гэнэ. Үүнээс хойш 2007онд 3 өдрийн турш 72 цагийн турш бороо орсон бөгөөд борооны хэмжээ нь 3936мм т хүрсэн байна

6. Хамгийн урт цахилгаан цахисан газар
Америкийн Техсасаас ДАллас хүртэл цахилгаан цахисан бөгөөд урт нь 189км т хүрсэн байна.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Nov.08.09 8:58 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хамгийн хачирхалтай 10 мэргэжил



Япончууд “Аялал жуулчлалын элчин сайд” гэсэн албан тушаалыг бий болгосон бөгөөд тэд аль болох олон жуулчин татахын тулд өөрийн улс орноо сурталчлах үүрэгтэй ажээ.

• Венецид “Сэтгэл зүйн цагдаа” нар гэж байдаг. Тэд жуулчдад эргээд төрхөндөө ороход нь тусалдаг байна.

• Калифорнийн Санта-Барбара дахь “Biltmore Four Seasons” зочид буудалд зочдод зориулж “Шоу үзүүлбэр үзүүлэгч” байдаг ажээ.

• Парист “Хоолойны системийн мэргэжилтэн” байдаг байна. Түүний юу хийдэг нь тухайн ажлын нэрнээс харагдаж байгаа байх.

• “LEGOLAND” компанид (Калифорни) “Мэргэжлийн LEGO цуглуулагч” гэсэн албан тушаал байдаг юм байна. Барилгачнаас эхлээд эдгээр хүмүүс бүхэл бүтэн урлагийн бүтээл хийдэг юм.

• Хельсинкэд “Машинаа караокегаар тоноглосон таксины жолооч” нар дайралддаг байна. Мэдээж ийм такси жирийн таксинаасаа илүү үнэтэй байдаг.

• Цюрихийн нисэх онгоцны буудал дээр “Анчид” ажилладаг гэнэ. Тэд зорчигчдоос зугтаасан шувуу, амьтдыг барьж өгдөг юм байна.

• Сент-Томас арал дээрх (Виргины арлууд) “Ritz-Carlton”-д техникийн аюулгүй байдлыг хангах “Кокосны инженер”-ын орон тоо байдаг юм байна. Тэрээр зочид буудалд амарч буй хүмүүсийн ая тухыг алдагдуулахгүй байх тал дээр анхааран ажилладаг юм. Юу гэсэн үг вэ гэхээр дээрээс унаж буй “Кокос”-той ажиллана даа.

• АНУ-ын Мемфисийн “Peabody”-д “Галуу сургагч”-ийг харж болно. Түүний биелүүлэх ёстой үүрэг дотор өөрийн сургасан амьтдаа зочид буудлын дээврээс авахуулаад усан оргилуур хүртэл явуулах ажил багтдаг ажээ.

• “Amanbagh”-д (Энэтхэг) “Сармагчин хөөгч”- ийн алба байдаг байна. Тэрээр жуулчдаас сармагчингуудыг хөөх үүрэгтэй гэнэ.

_________________
\_o_/


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited