#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.19.18 11:43 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jun.04.09 11:49 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
За энэ сэдэвт дэлхийн эргэн тойронд сонин хачин юу байна бичээд байгаарай гишүүдээ.!!!

_________________
\_o_/


Last edited by Tsenguun on Jun.10.09 1:01 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jun.04.09 12:18 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Image

Энэтхэгийн бүх бунхныг сүрлэг хэмжээ, чамин тансагаараа давсан таван бөмбөгөр оройтой мавзолейг бараг арваад жил 1630-1652 онуудад босгожээ. Таж-Махалын мавзолейн өндөр нь бөмбөгөр оройг оролцуулан 74 метр өндөр ажээ. Суурь нь тал бүр нь 95 метрээс илүү урт дөрвөлжин тавцан юм. Дөрвөн өнцөгт нь дөрвөн суврага босгожээ. Ханыг өнгөлсөн гантигаар хийж зарим хэсэгт нь улаан дагтаршсан эле шигтгэж чимжээ. Цонх, нуман хаалгануудад төмөр сараалж хийж хүнхгэр хүзүүвчүүдийг лалын шашны Коран судрын 114 сургаалийн 14-ийг нь чулуун дээр араб бичгээр сийлэн чимжээ.

Энэхүү гайхамшигт байгууламжийг барихад хорь мянга орчим хүн оролцжээ. Уран барилгачны нэр нь одоо хүртэл мэдэгдэхгүй байгаа нь харамсалтай. Дэлхийн урлагийн энэхүү хосгүй нандин дурсгалыг европийн уран барилгач бүтээсэн гэж зарим судлаач үздэг тал бий. Гэвч Таж-Махалын уран барилгын онцлогуудыг нягтлан үзэхэд Иран Дундад Азийн дундад зууны үеийн уран барилгын шилдэг ололтуудыг эртний Энэтхэгийн монументаль урлагтай чадварлаг хослуулан урласан болох нь нотлогджээ. Таж-Махалын төслийг боловсруулахад Агра хотын уран барилгач Устад-Иса тэргүүлсэн Энэтхэг болон Дорнын бусад орны шилдэг уран барилгачид оролцжээ гэж үздэг юм.

Мавзолейн эргэн тойронд гайхамшигт цэцэрлэгт хүрээлэн байгуулж голд нь худаг гаргаж гадна дотор талыг нь гантигаар өнгөлжээ. Усан оргилуур бүхий услалтын сувгийн дагуу агар мод тарьж ургуулжээ.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.06.09 6:22 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Дэлхий дээрх үхэшгүй мөнх ганц амьтан бол медуза юм.

Image
Turritopsis nutricula-ы гидроид нь 4-5 мм голчтой ба өөрийгөө залуужуулах чадвартай гэнэ. Энгийн медуза нь үржмэгцээ үхдэг гэнэ. Харин Turritopsis нь “хөгшин” үеээсээ “хүүхэд” болон хувирах чадвартай гэнэ. Онолын хувьд бол энэхүү цикл нь хязгааргүй үргэлжлэх юм тэгснээр энэ амьтан маань үхэшгүй мөнх болж байгаа юм. Turritopsis nutricula-ийг дулаан орны бүсийн далайд илрүүлсэн ба эрдэмтэдийн үзэж байгаагаар бусад газрын далай тэнгист байж болзошгүй гэнэ. Энэ амьтан нь биологч болон генетигч эрдэмтэдийн хараанд орж хөгшрөлтийн явцыг нууцыг тайлахад нь туслах бололтой. “Биологийн үхэшгүй мөнх”-ийн онолыг бүр XIX зуунд дэвшүүлж байсан ба 1990-ээд оны сүүлчээр энэхүү гидроид нь хөгширч үхдэггүй гэдэг нь туршилтаар батлагдсан. Энд тэмдэглэж хэлэхэд, “үхэшгүй мөнх” эд эс байдаг ба тэд хуваагдаж тоо тоймшгүй болдог байна.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.07.09 2:33 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хачин хууль
Дэлхий дээрх улс гүрэн хотуудад байх хачин, хөгжилтэй ч гэмээр хуулиуд :


-Техасын онгоцны буудалд гахайтай “яах” хориотой.

-Айво мужийн эрчүүд “ажил” явдлын үеэр гурван балгаас илүү шар айраг хэрэглэх хориотой.

-Мичиганы эмэгтэйчүүд нөхрийнхөө зөвшөөрөлгүй бие, эрхтнийхээ үсийг хусах хориотой.

-Өмнөд Дакотагийн зочид буудлын шалан дээр “хайрлан дурлалцахыг” хориглоно.

-Ойрхи Дорнодод исламын шашинтан ишгийг “ашиглаж” болох гэнэ. “Хүнтэй нүгэл үйлдсэн ишиг үхэх ялтай тул түүнийг хүнсэнд хэрэглэнэ” гэсэн хуулийн заалт байх юм.

-Ливан эрчүүд эсрэг хүйсний адгуустай явалдах эрхтэй. Хэрэв ижил хүйст амьтантай явалдвал үхэх ялтай.

-Хэрэв нөхөр нь эхнэрээ хуурсан нь нотлогдвол түүнийг хороох эрх эхнэрт бий. Гэхдээ ямар нэг зэвсэг хэрэглэхгүй, зөвхөн өөрийн нүцгэн гараар л хороох тухай хууль Гонконгт байдаг аж.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.07.09 2:35 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
1800 настай унадаг дугуй

Болгарын өмнөд хэсгийн Караново тосгоноос олдсон эрт­­­ний фракийцийн үеийн булшнаас унадаг дугуй олджээ. 1800 жилийн тэртээ бүтээсэн модон дугуйны эд анги дээрх зургууд эрдэмдийн анхаарлыг татаж буй аж.Малталтыг удир­даж буй Веселин Игнатов “Дугуйны эзэн тухайн үеийн язгууртан байсан” гэжээ. Уна­даг дугуй олдсон газраас өмнө нь эртний гар урлал, адууны ширэн эдлэл олдож байжээ.


_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.07.09 2:39 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хамгийн олон хэл мэддэг хүн бол Даний Копенгагений их сургуулийн профессеор К.Раск /1787-1832/ байв. Тэр 230 хэлээр ярьж чаддаг, 28 толь бичиг, дүрмийн сурах бичиг зохиосон гэнэ.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.07.09 11:43 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Сонин хачин зан заншилаас :
Африк :

Африкийн зарим хэсэгт эр хүн биедээ хичнээн их сорвитой байна төдий чинээгээр нэр хүндтэйгээ харуулдаг байна. Сорвиороо тэд гангардаг, бас сүр хүчээ илэрхийлдэг.Ийм ч учраас нас бие гүйцсэнийх нь баталгаа болгож залуу эрийг хулсны мөчир навчаар нүүр нүдгүй ороолгон шийтгэдэг байна. Ингэсний дараа гарын алга, хөлийн тавхайнаас өөр эрүүл газар үлддэггүй байна.

Мөн нэгэн омогт сорви бүр нь ямар нэгэн зүйлийг илэрхийлэх нь бий. Тухайлбал баруун шанаанаас нь хацар хүртэл гүн сорвитой бол дээд зиндааны хүн, харин зүүн хацар дээрээ загалмай тэмдэгтэй бол *би ихрийн өрөөсөн* гэдгээ илтгэж байгаа хэрэг гэнэ.

Индонез:

Индонезийн зарим хотод хүүхэд нь өвчин тусвал нэрийг нь солих гэж яардаг байна. Муу зүйлийг дагуулан дууддаг нэрээс нь салбал бүх зүйл хэвэндээ орно хэмээн итгэдэгт бүх учир байдаг бололтой. Ийм заншилтай индонез хүмүүс үр хүүхдээ амьд бурхан мэт бөөцийлдөг байна.

Энэтхэг:

Энэтхэгийн нэгэн мужид эрэгтэй хүүхдэд огт нэр хайрладаггүй гэнэ. Дуудах дээрээ тулбал хэний хүүхэд байсан ч хамаагүй (ути) л гэдэг байна.

Харин хөвгүүн ямар нэгэн зүйлийг амжилттай хийж, өөрийгөө бусдад харуулсаны дараа л нэр өгөх боллоо хэмээн бэлэгшээдэг байна. Энэ нь шашны зан үйлтэй нь холбоотой ажээ.

Эскимос:

Эскимос үндэстний нэгэн омгийн эрчүүд танихгүй хүн ирвэл нэг эгнээ болон зогсож байгаад гар барин мэндэлдэг байна. Үүний дараагаар анх гар барьсан хүн нь зочныхоо дагз руу нь дэлсээд авах бөгөөд ижилхэн хариу хүлээн зогсдог гэнэ. Бусад нь түүнийг үүнийг давтах болдог бөгөөд зочин юм уу эскимосын талаас аль нэг нь түрүүлж унах хүртэл мэнд усаа мэдэлцдэг байна.

Төвд:

Төвдөд танил хүмүүс баруун гарын эрхий хуруугаа гозойлгон хэлээ давхар гаргаж хоорондоо мэндэлдэг байна.

Тайти: /Номхон далайн арлын улс/

Тайтичууд найзыгаа ирлээ хэмээн баярлахдаа аварга загасны шүдээр гараа зүсч өөрийгөө өвтгөдөг байна.

Филиппин:

Филиппинчүүд хүнийг хүндэлж байгаагаа илэрхийлэн алгыг нь юм уу, хэрэв хүндтэй зочин бол хөлийнх нь улыг илдэг байна.

Тайланд:

Тайландчууд сайхан хооллосны дараа хэхрэх нь хэвийн үзэгдэл ажээ. Харин хүний толгойд зөвшөөрөлгүй хүрэхийг үзэж чаддаггүй байна.

Папуа Шинэ Гвиней:

Папуа Шинэ Гвинейн нэгэн омгийнхонтой мэндлэхээр бол эмзэг эрхтнийх нь үзүүрт хүрдэг гэнэ. эндхийн эрчүүд чармай нүцгэн шахуу явдаг болохоор энэ нь тэдний хувьд тийм ч эвгүй зүйл биш гэнэ.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.08.09 12:09 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Дэлхийн бvх шинжлэх ухаан хvрээлэн буй орчин тойрон, байгалийн зvй тогтлыг логик vндэслэлтэйгээр тайлбарлаж, нотлоход оршдог. Тэд хэдийгээр дэлхий ертөнц, гариг дээрх бvхий л юмс үзэгдлийг шинжилдэг боловч одоо болтол тайлж чадалгүй үлдээсэн зүйл олон ажээ.

Эдний 10 феномен буюу гаж vзэгдлийг та бvхэнд сонирхуулъя.

1. СЭТГЭЛ САНАА БА БИЕИЙН ХАРИЛЦАА
Анагаах ухаан хvний уураг тархи, бусад эд эрхтэнтэй хэрхэн харьцаж байдгийг 100 хувь биш ч гэлээ ихэнх хувийг нь тайлбарлаж, нотолж чадсан. Харин нэг зvйлийн учрыг огт олдоггvй аж. Энэ нь сэтгэл санааны эмчилгээ. Хvмvvс єєрийнхєє євчинд огт нєлєєлєхгvй эм уугаад "Энэ эм миний євчинг анагаана" гэдэгт итгэхэд тэр нь євчнийг анагаадаг байна. Энэ мэт манай монголчуудын "Сэжгээр євдєж сvжгээр эдгэнэ" гэдэг шиг зvйлийн учрыг анагаах ухаан одоо болтол тайлж чадаагvй байна.

2. ДАЛДЫГ ХАРАХ
Манай телевизvvдээр гарч буй "Зєн билгийн тулаан" нэвтрvvлгийг та андахгvй байх. Тус нэвтрvvлэгт оролцогчид далдыг яаж хараад байгааг хvмvvс ойлгодоггvй. Зєн билэгчдийн хvч чадал, далдыг харах чадварыг мєн л шинжлэх ухаан тайлж чаддаггvй байна.

3. VХЛИЙН ДАРААХ АМЬДРАЛ
Та хэр шvтлэгтэй вэ. Шvтлэгтэй хvмvvс ихэвчлэн хойд насанд итгэдэг шvv дээ. Гэнэтийн осол, золгvй байдлаар тvр зуур vхээд сэрсэн хvмvvс манай дэлхий дээр цєєнгvй байдаг. Тэд нэг л зvйлийг ярьдаг байна. "Гэрэлт цагаан хоолой, эсвэл тас харанхуй ангал руу унаж байна" гээд л. Шашинд бол vvнийг там эсвэл диваажин гэж нэрлэдэг. Vнэхээр там, диваажин байдаг эсэхийг шинжлэх ухаан бас л тайлбарлаж чадаагvй байна.

4. UFO БУЮУ НИСДЭГ ТАВАГ
Нисдэг тавагны тухай олон кино бий. Нисдэг таваг харсан, сууж vзсэн, тэр байтугай єєр гаригт зочилсон гэж ярих хvмvvс ч байдаг. Шинжлэх ухаан vvний учрыг олж, vнэн зєв тайлбарлаж чадаагvй л байна. Хамгийн гол нь хvмvvс ор vндэсгvй юмыг байнга ярьдаггvй. Vнэхээр тэр нисдэг таваг байсан уу, эвэл vгvй юу. Хэн мэдэх билээ.

5. УРЬД ХАРАГДСАН ЗVЙЛ ДАХИН ХАРАГДАХ
"Дэжа вv" буюу ємнє харагдаж, болж байсан зvйл давтагдахыг францаар ингэж хэлдэг. Тэнд ємнє хийсэн зvйлээ давтах эсвэл давтах, эсвэл зvvдэлж байсан мэт санагдах vе байдаг уу. Энэ зvйл хvн бvрт тохиолддог ч тоолгvй єнгєрєєх нь элбэг. Гэхдээ энэ чухам бодит уу, тєсєєлєл vv гэдгийн учрыг олж чадаагvй л байна.

6. СVНС БА ХИЙ VЗЭГДЭЛ
Энэ тухай баримтат кино, нотолгоо хvн тєрєлхтний тvvхэнд байнга л байдаг. Таны найз нєхєд єєрт таарсан, хий юм харснаа ам булаалдан ярьдаг шvv дээ. Гэвч одоо хvртэл шинжлэх ухаан ямар нэг сvнс, хий vзэгдэлтэй холбоо тогтоож чадаагvй байна.

7. ОР СУРАГГVЙ АЛГА БОЛОХ VЗЭГДЭЛ
Хvмvvс олон тохиолдлоор алга болдог. Хэн нэгний гарт єртєх, газар доор орох, оргон зайлах, золгvй байдлаар нуур цєєрєм рvv унах гэх мэт. Харин огт ул мєр vлдээлгvй сураггvй болсон хvмvvс байдаг. Тухайлбал, "Ариун Мария"-гийн бvх багийн гишvvдээс эхлээд Жимми Хоффа болон Натали Холовей нар ямар ч ул мєргvй алга болсон юм. Тэднийг хаачсаныг болон чухам яг юу болоод єнгєрснийг хэн ч тайлаагvй байна.

8. ЗУРГАА ДАХЬ МЭДРЭХVЙ
Зургаа дахь мэдрэхvй хvн болгонд танил сонсогдож байгаа байх. Хэнд ч, ямар нэг тулгамдсан vед сонголт хийх хэрэг гардаг. Энэ vед зургаа дахь мэдрэхvй буюу зєн совингоо сонсдог. Зургаа дахь мэдрэхvй, зєн совингийн талаар одоо болтол логик vндэстэй нотолгоо гараагvй л байна.

9. ЦАСАН ХVН
Цасан хvнийг та бас л мэднэ. Алмас гэж нэрлэгддэг тvvнийг хvмvvс харсан гэх боловч шинжлэх ухааны vvднээс судалсан ямар нэг тайлбар хийж чадаагvй нууц хэвээрээ vлдсэн.

10. ТАОС-ИЙН ДУУ
Нью-Мексико муж улсын Таос гэх жижигхэн хотын иргэд сvvлийн хэдэн жилийн турш цєлєєс гарч буй богино давтамжтай дууг сонссоор ирсэн. Тэд хаанаас гарч байгааг шинжлэх ухааны хvрээлэнгvvдээс олон арван мэргэжилтэн олон арван мэргэжилтэн судлаачдыг урьж ажиллуулсан ч юу ч хэлж чадаагvй. Таосын дуу одоо болтол сонсогддог байна.

andromeda.blog.banjig.net - с

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.08.09 12:55 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хамгийн этгээд сахалтнуудын :

Энэ бол дэлхийн хамгийн өвөрмөц содон сахалтай хүмүүсийн тэмцээн бөгөөд энэ нь жил бүр зохиогддог ба дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж оролцдог юм байна.


ImageImageImageImageImage

seruun.com

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.08.09 1:08 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
"Би чамд хайртай"-г олон хэлээр хэлэх.
1. English - I love you
2. Afrikaans - Ek het jou lief
3. Albanian - Te dua
4. Arabic - Ana behibak (to male)
5. Arabic - Ana behibek (to female)
6. Armenian - Yes kez sirumen
7. Bambara - M'bi fe
8. Bangla - Aamee tuma ke bhalo aashi
9. Belarusian - Ya tabe kahayu
10. Bisaya - Nahigugma ako kanimo
11. Bulgarian - Obicham te
12. Cambodian - Soro lahn nhee ah
13. Cantonese Chinese - Ngo oiy ney a
14. Catalan - T'estimo
15. Cheyenne - Ne mohotatse
16. Chichewa - Ndimakukonda
17. Corsican - Ti tengu caru (to male)
18. Creol - Mi aime jou
19. Croatian - Volim te
20. Czech - Miluji te
21. Danish - Jeg Elsker Dig
22. Dutch - Ik hou van jou
23. Esperanto - Mi amas vin
24. Estonian - Ma armastan sind
25. Ethiopian - Afgreki'
26. Faroese - Eg elski teg
27. Farsi - Doset daram
28. Filipino - Mahal kita
29. Finnish - Mina rakastan sinua
30. French - Je t'aime, Je t'adore
31. Gaelic - Ta gra agam ort
32. Georgian - Mikvarhar
33. German - Ich liebe dich
34. Greek - S'agapo
35. Gujarati - Hoo thunay prem karoo choo
36. Hiligaynon - Palangga ko ikaw
37. Hawaiian - Aloha wau ia oi
38. Hebrew - Ani ohev otah (to female)
39. Hebrew - Ani ohev et otha (to male)
40. Hiligaynon - Guina higugma ko ikaw
41. Hindi - Hum Tumhe Pyar Karte hae
42. Hmong - Kuv hlub koj
43. Hopi - Nu' umi unangwa'ta
44. Hungarian - Szeretlek
45. Icelandic - Eg elska tig
46. Ilonggo - Palangga ko ikaw
47. Indonesian - Saya cinta padamu
48. Inuit - Negligevapse
49. Irish - Taim i' ngra leat
50. Italian - Ti amo
51. Japanese - aishiterv
52. Kannada - Naanu ninna preetisuttene
53. Kapampangan - Kaluguran daka
54. Kiswahili - Nakupenda
55. Konkani - Tu magel moga cho
56. Korean - Sarang Heyo
57. Latin - Te amo
58. Latvian - Es tevi miilu
59. Lebanese - Bahibak
60. Lithuanian - Tave myliu
61. Malay - Saya cintakan mu / Aku cinta padamu
62. Malayalam - Njan Ninne Premikunnu
63. Mandarin Chinese - Wo ai ni
64. Marathi - Me tula prem karto
65. Mohawk - Kanbhik
66. Moroccan - Ana moajaba bik
67. Nahuatl - Ni mits neki
68. Navaho - Ayor anosh'ni
69. Norwegian - Jeg Elsker Deg
70. Pandacan - Syota na kita!!
71. Pangasinan - Inaru Taka
72. Papiamento - Mi ta stimabo
73. Persian - Doo-set daaram
74. Pig Latin - Iay ovlay ouyay
75. Polish - Kocham Ciebie
76. Portuguese - Eu te amo
77. Romanian - Te ubesk
78. Russian - Ya tebya liubliu
79. Scot Gaelic - Tha gra\dh agam ort
80. Serbian - Volim te
81. Setswana - Ke a go rata
82. Sign Language - ,\,,/ (represents position of fingers when signing'I Love You')
93. Sindhi - Maa tokhe pyar kendo ahyan
94. Sioux - Techihhila
95. Slovak - Lu`bim ta
96. Slovenian - Ljubim te
97. Spanish - Te quiero / Te amo
98. Swahili - Ninapenda wewe
99. Swedish - Jag alskar dig
100. Turkish - Seni Seviyorum
101. Tagalog - Mahal kita
102. Taiwanese - Wa ga ei li
103. Tahitian - Ua Here Vau Ia Oe
104. Tamil - Nan unnai kathalikaraen
105. Telugu - Nenu ninnu premistunnanu
106. Thai - Chan rak khun (to male)
107. Thai - Phom rak khun (to female)
108. Ukrainian - Ya tebe kahayu
109. Urdu - mai aap say pyaar karta hoo
110. Vietnamese - Anh ye^u em (to female)
111. Vietnamese - Em ye^u anh (to male)
112. Welsh - 'Rwy'n dy garu
113. Yiddish - Ikh hob dikh
114. Yoruba - Mo ni fe

"on-toli"-с

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.08.09 1:14 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Энэ бол жил бүр Англи улсад зохиогддог нэгэн төрлийн тэмцээн юм. Сонирохсон хүн бүхэн орж болох бөгөөд огцом уулын ууруу нэгэн зүйлийг өнхрүүлэх ба түрүүлж авсан хүн ялагч болно гэнэ. Мэдээж тэр зүйл нь маш хурдтай доошилно түүнийг авах гэж хүмүүс ч байдаг хурдаа гаргаж таараа, бөмбөг мэт эргэлдэн маш эвгүй унахдаа тэд гар хөлөө хугалж эмнэлгийн тусламж авахад хүрдэг. Тэгсэн хэдий ч жил бүр болох энэ тэмцээний хүний тоо багасдаггүй гэнэ.

Image
Image
Image
Image
Image
Image

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.09.09 10:51 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Үүнийг уншсан хүмүүсийн 99 % нь ..... гэж үздэг.

01. Асгаж цутгадаггүй ганц л хүнсний зүйл байдаг энэ юу вэ? Зөгийн бал.
02. Матар хэлээ амнаасаа гаргаж чаддаггүй.
03. Бүх цагаан баавгайнууд солгой гартай байдаг.
04. Заан л ганцхан үсэрч чададгүй амьтан.
05. Кока-Кола анх ногоон байсан.
06. Дэлхий дээрх хамгийн түгээмэл нэр бол Мохаммед.
07. Хүний биед байдаг хамгийн хүчтэй булчин бол хэл юм.
08. Америкийн нэгдсэн улсын хүн бүр дор хаяж 2 Кредит Кардтай байдаг.
09. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин илүү нүдээ цавьчдаг.
10. Та амьсгаагаа түгжээд яасан ч өөрийгөө алж чадахгүй.
11. Тохойгоо долооно гэдэг боломжгүй зүйл.
12. Таныг найтаахад хүмүүс “бурхан өршөө” гэж хэлдэг учир нь таны зүрх энэ үед 0.1 секунд зогсдог.
13.Гахайнуудын хувьд дээшээ тэнгэрлүү харах нь боломжгүй зүйл.
14.Та хэтэрхий хүчтэй найтаавал хавиргаа хугалах магадлалтай. Та найтаахаа түгжих гэж оролдвол толгой болон хүзүүндээ байдаг судсыг хагалж өөриигөө үхэлд хүргэх магадлалтай.
15. Хөзөрт байдаг ноёнгууд түүхэнд байсан агуу хаадыг илэрхийлдэг.
-Гил – King David
-Цэцэг – Alexander the Great
-Бунд – Charlemagne
-Дөрвөлжин - Julius Caesar
16.111,111,111 x 111,111,111 = 12,345,678,987,654,321
17. Хэрвээ ямар нэгэн морьтой хүний хөшөөний морьных нь урд 2 хөл нь дээшээ өргөгдсөн байвал энэ хүн дайнд амиа алдсаг гэсэн үг. Нэг хөл нь дээшээ өргөгдсөг байвал тэр хүн өвчний улмаас нас барсан гэсэн үг. 2 хөл нь газарт байвал тэр хүн байгалын жамаар хорвоогоос одсон гэсэн үг.
18. Сумнаас хамгаалах хантааз, галын гарц, машины шил арчигч, лазер принтерүүдээр юугаараа адилхан гээч. Бүгдыг нь эмэгтэй хүн зохиосон.
19. Өнгөрсөн 4000 жилд нэг ч шинэ амьтан тэжээвэр болоогүй.
20. Дундаж үзүүлэлтээр хүмүүс аалзнаас үхэхээс илүү айдаг.
21. Цахилгаан сандлыг анх нэгэн шүдны эмч бүтээжээ.
22. Хүний зүрх цохилохдоо цусыг 9м газар хүрэхэд хангалттай даралтаар шахдаг.
23. Чихэвчийг зөвхөн нэг цаг зүүхэд л таны чихэн дэх бактерууд 700 дахин ихэсдэг.
24. Хүн болгоны хурууны хээ өөр байдаг шиг хэлний хээ мөн бүгд өөр байдаг.

Хамгийн эцэст нь энэхүү зүйлүүдыг уншсан хүмүүсийн 99% нь тохойгоо долоох гэж оролдох болно.

_________________
\_o_/


Last edited by Tsenguun on Jun.10.09 8:52 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jun.09.09 11:05 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Дэлхийн хамгийн хөөрхөн 50 бүсгүй.

1.Elisha Cuthbert
Image
2.Kate Beckinsale
Image
3.Megan Fox
4.Scarlett Johansson
5.Jessica Alba
6.Angelina Jolie
7.Lindsay Lohan
8.Katherine Heigl
9.Jessica Biel
10.Keira Knightley
11.Charlize Theron
12.Naomi Watts
13.Eva Mendes
14.Rachel Weisz
15.Eva Longoria
16.Kristen Bell
17.Catherine Zeta Jones
18.Penelope Cruz
19.Aishwarya Rai
20.Beyonce Knowles
21.Anne Hathaway
22.Jennifer Lopez
23.Nicole Kidman
24.Jennifer Love Hewitt
25.Katie Holmes
26.Tara Reid
27.Natalie Portman
28.Sophia Bush
29.Halle Berry
30.JenniferAniston
31.CameronDiaz
32.Reese Witherspoon
33.Alyssa Milano
34.Kate Winslet
35.Jessica Simpson
36.Kelly Clarkson
37.Rose Mc Gowan
38.KateHudson
39.Shakira
40.Drew Barrymore
41.Paris Hilton
42.Britney Spears
43.Carmen Electra
44.LucyLiu
45.Joanna JoJo Levesque
46.Vanessa Hudgens
47.Hilary Duff
48.Rihanna
49.Victoria Beckham
50.Kaley.Cuoco

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.10.09 5:48 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9325
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
NightwisheR wrote:
Үүнийг уншсан хүмүүсийн 99 % тохойгоо долоох гэж үздэг.
Amjilt.com-с

Хамгийн эцэст нь энэхүү зүйлүүдыг уншсан хүмүүсийн 99% нь тохойгоо долоох гэж оролдох болно.


сүүлийн хэсгийг нь уншилгүй нээрээ л тохойгоо долойх гэж оролдлоо шүү... :mrgreen: :xi:

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jun.10.09 10:40 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
хаха :wahaha: тэгнэ тэгнэ би ч гэсэн тэгсэн шд :oops: .

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.10.09 11:52 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.24.09 12:09 am
Posts: 5551
Location: Утаан дотор Эрүүл тархигүй...
Яаар сонин юм би лав оролдсонгүй тохойгоо долоох сонирхол татку байна

_________________
Бороо ороосой...


Top
   
PostPosted: Jun.10.09 12:03 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
чи тэгүүл үлдсэн 1 хувь нь юм байна лдаа.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.11.09 2:47 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Jan.05.07 9:44 pm
Posts: 183
Location: hachin gazar
ghostface wrote:
NightwisheR wrote:
Үүнийг уншсан хүмүүсийн 99 % тохойгоо долоох гэж үздэг.
Amjilt.com-с

Хамгийн эцэст нь энэхүү зүйлүүдыг уншсан хүмүүсийн 99% нь тохойгоо долоох гэж оролдох болно.


сүүлийн хэсгийг нь уншилгүй нээрээ л тохойгоо долойх гэж оролдлоо шүү... :mrgreen: :xi:


bi ch gesen yag ter hesgiig unshjaagaad tohoigooo doloooh gej oroldson daraaaa eniig unshchaaad savj unatlaaaa ineeleeeshd :haha:

_________________
zugeer bgaaraaa


Top
   
PostPosted: Jun.20.09 8:00 pm 
Offline
Movie Expert

Joined: May.27.06 2:19 pm
Posts: 6264
Location: Zion
GOe sedev bnaaa bugdiin unshlaa .... suuldee nud childeg l um bn :razz: gehdee uidsangue

_________________
#!@$%


Top
   
PostPosted: Jun.21.09 11:03 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Уудаг тамхи...

Голландын “United Drinks and Beauty Corporation” компани уудаг тамхи бүтээжээ. Тамхины хор, нөлөөг мэддэг ч хорт зуршлаасаа татгалзаж чаддаггүй хүмүүст зориулсан уг бүтээгдэхүүн нь жирийн ундаа боловч тамхи татаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг аж. Ундааны найрлагад бие махбодийг тайвшруулж, сэтгэл сэргээх үйлчилгээтэй Африкт ургадаг нэгэн зүйл ургамлын ханд орсон aж. энэ тамхи нь никотин агуулаагүй тул бага насны хүүхэд ууж болно гэснийг тамхины эсрэг олон улсын байгууллага эсэргүүцэж, эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.21.09 11:08 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хорвоод мэндэлмэгцээ ярьжээ.

ОХУ-ын Норильск хотын I амаржих газарт бяцхан хүү эхийн хэвлийгээс унамагцаа л нүдээ нээж, “Аав аа!” гэж тодоос тод дууджээ. Степан хүүгийн эцэг, эх Родион Бажеев, Лиза Бажеева болон эмнэлгийн ажилтан энэхүү ер бусын явдалд балмагдаж орхисон байна. Эхний үгнээс хойш хэдхэн минутын дараа дөнгөж төрсөн хүү “Ээж ээ!” гэж хэлсэн байна. Харин дараа өдөр нь ээж Лиза нь “Аав нь удахгүй ирнэ” гэхэд хүү “Хэн бэ, аав” хэмээн ярьжээ.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.21.09 11:24 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
хачин заншил :

Свазилендын хаант улсад 60.000 онгон охин эзэн хааны дараагийн эхнэр болохын төлөө цуглажээ. Энэ нь Свази ард тvмний эртний заншил. Хамгийн царайлаг, хамгийн азтай тэгээд 14 настай охин хааны шинэ эхнэр болно. Хаан єєрийн биеэр хамгийн чадварлаг, бvхнийг яадагч охиныг сонгодог. Харин энэ баярын vеэр насанд хvрээгvй эхнэр сонгох гэж байгаад хааны 13 эхнэр ихэд сэтгэл дундуур байдаг гэнэ. Ингээд эзэн хаан төрсөн өдрийн баяраараа 14 дэхь эхнэрээ сонгох гэж байна. Vvнийгээ тэрээр ард тvмэндээ тайлбарлахдаа цус ойртолтоос сэргийлж, хаадын удамын цусыг цэвэр байлгах заншил хэмээн тайлбарладаг ажээ.
Image
Image

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.21.09 11:27 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хачин үхэлүүд..

1977—USA New-York–ын машин замаар гарах гэж яваад машинд дайруулсан нэгэн эрэгтэй азаар ямар ч гэмтэл бэртэл авалгүй босоод иртэл хажуугаар нь өнгөрч явсан нэг хүн "хурдан буцаж гэмтсэн юм шиг хэвтэн шалтаглаж байгаад даатгалын мөнгө гаргуулж ав" гэж хэлэнгүүт мань эр мөнгө гэнгүүт уухайн тас баяртайгаар буцаж хэвтэх тэр мөчид мөргөсөн машины хажуугаар хурдтай орж ирсэн машинд дайруулж нас барсан байна.

1979—Англи 26–настай Walter Hallas гэх бүсгүй хорхойтсон шүднээсээ болж нас барсан байна. Нас барсан уг шалтгаан нь бүсгүй шүдээ их өвдөхөөс айж эмнэлэг явахаас татгалзаж найз бүсгүйгээсээ өвтгөлгүйгээр шүдийг нь утсаар сугалаж авч өгөхийг шалж гуйсны эцэст найз нь зөвшөөрч эрүү рүү нь цохиж унагах үед бүсгүй толгойгоороо унаж тархи нь доргисоноор нас барсан байна.

2006—Сингапур Рок хөгжимд автсан оюутан галзуурсан юм шиг орон дээрээ гаран дэвхцэж байгаад орны харалдаах цонхноосоо гадагш үсрэн унаж нас барсан байна.

1998—Канад Биеийн тамирийн дасгал хийж байгаад ам нь их цангасан нэгэн залуу сэрүүхэн кола уух гэж коланы 420–кг хүнд жингийн механик төмрийг өшиглөж, түлхэж, цохисоор байгаад хөдөлгөж түүндээ дарагдаж үхсэн байна.

1981—Итали Удаан хугацаанд ажилд орж чадахгүй өөрийн байр байдалдаа гутарсан нөхөр аргаа бараад эцэст нь гэрээслэл бичиж амиа хорлохоор шийдэн толгой руугаа буу тулган байх тэр мөчид эхнэр нь орж ирэн 1–цагийн турш эелдэгээр ятгаж сэнхрүүлсэний эцэст нөхөр нь буугаа буулган шалан дээр тавих тэр мөчид санамсаргүй гох нь дарагдсанаар тэрхүү бууны суманд эхнэр нь өртөгдөж нас барсан байна.

2006— USA Цаасан шувуу нисгэх дуртай нэгэн эрэгтэй цаасан шувуугаа бүүр хол нисгэхийг хүссэн боловч утас нь богионодоод хүрэхгүй байж гэнэ тэгээд мань нөхөр ойролцоох хог дээрээс зэс утас хайж олон өнөөх зэс утсыг ашиглан цаасан шувуугаа хол нисгэн баярлаж байх тэр мөчид гэнэт шуурга цутган ирж зэс нь цахилгаанжиж тэрхүү цахилгаандаа цохиулж нас барсан байна.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.22.09 1:32 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хачин гэмээр үс засдаг өвгөн байх юм.

Image
Image
Image
Image

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.25.09 3:11 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.06.08 5:56 pm
Posts: 3661
Location: Хаашаа ч юм явмаар...
NightwisheR wrote:
Хачин үхэлүүд..

1977—USA New-York–ын машин замаар гарах гэж яваад машинд дайруулсан нэгэн эрэгтэй азаар ямар ч гэмтэл бэртэл авалгүй босоод иртэл хажуугаар нь өнгөрч явсан нэг хүн "хурдан буцаж гэмтсэн юм шиг хэвтэн шалтаглаж байгаад даатгалын мөнгө гаргуулж ав" гэж хэлэнгүүт мань эр мөнгө гэнгүүт уухайн тас баяртайгаар буцаж хэвтэх тэр мөчид мөргөсөн машины хажуугаар хурдтай орж ирсэн машинд дайруулж нас барсан байна.

1979—Англи 26–настай Walter Hallas гэх бүсгүй хорхойтсон шүднээсээ болж нас барсан байна. Нас барсан уг шалтгаан нь бүсгүй шүдээ их өвдөхөөс айж эмнэлэг явахаас татгалзаж найз бүсгүйгээсээ өвтгөлгүйгээр шүдийг нь утсаар сугалаж авч өгөхийг шалж гуйсны эцэст найз нь зөвшөөрч эрүү рүү нь цохиж унагах үед бүсгүй толгойгоороо унаж тархи нь доргисоноор нас барсан байна.

2006—Сингапур Рок хөгжимд автсан оюутан галзуурсан юм шиг орон дээрээ гаран дэвхцэж байгаад орны харалдаах цонхноосоо гадагш үсрэн унаж нас барсан байна.

1998—Канад Биеийн тамирийн дасгал хийж байгаад ам нь их цангасан нэгэн залуу сэрүүхэн кола уух гэж коланы 420–кг хүнд жингийн механик төмрийг өшиглөж, түлхэж, цохисоор байгаад хөдөлгөж түүндээ дарагдаж үхсэн байна.

1981—Итали Удаан хугацаанд ажилд орж чадахгүй өөрийн байр байдалдаа гутарсан нөхөр аргаа бараад эцэст нь гэрээслэл бичиж амиа хорлохоор шийдэн толгой руугаа буу тулган байх тэр мөчид эхнэр нь орж ирэн 1–цагийн турш эелдэгээр ятгаж сэнхрүүлсэний эцэст нөхөр нь буугаа буулган шалан дээр тавих тэр мөчид санамсаргүй гох нь дарагдсанаар тэрхүү бууны суманд эхнэр нь өртөгдөж нас барсан байна.

2006— USA Цаасан шувуу нисгэх дуртай нэгэн эрэгтэй цаасан шувуугаа бүүр хол нисгэхийг хүссэн боловч утас нь богионодоод хүрэхгүй байж гэнэ тэгээд мань нөхөр ойролцоох хог дээрээс зэс утас хайж олон өнөөх зэс утсыг ашиглан цаасан шувуугаа хол нисгэн баярлаж байх тэр мөчид гэнэт шуурга цутган ирж зэс нь цахилгаанжиж тэрхүү цахилгаандаа цохиулж нас барсан байна.

azgui amitad be

_________________
:huchtei:


Top
   
PostPosted: Jun.25.09 3:31 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.06.08 5:56 pm
Posts: 3661
Location: Хаашаа ч юм явмаар...
Хоёр настай охин эрдэмтдийг гайхашрууллаа

Их Британийн хоёр настиай охин ай-кю-гийн сонжоонд 152 оноо авч, шинжээчдийг гайхашруулжээ. Энэ амжилтаараа тэрээр дэлхийн нийт хүн амын хоёрхон хувийг эзэлдэг хамгийн ухаантай хүмүүсийн эгнээнд багтсан байна. Альдершот хотод оршин суудаг Жоржия Браун ай-кю-гийн өндөр үзүүлэлттэй эмэгтэйчүүдийн “Mensa International” байгууллагын Их Британи дахь салбарын хамгийн залуу гишүүн нь болжээ.

Жоржиаг сорьсон сэтгэл зүйч Жоан Фриман охиныг үүнээс ч өндөр оноо авах боломжтой байсан гэж үнэлсэн байна. Учир нь, охин 45 минут “ажиллаад” ядарсандаа унтчихжээ. Жоржиагийн ээж Люси Браун охиных нь ухаан маш хурдан хөгжиж буйг эртнээс анзаарсан аж. Тэрээр таван настайдаа мөлхөж эхлэн есөн сартайдаа явж, 18 сартайдаа ярьж эхэлсэн байна. Тиймээс эцэг эх нь сэтгэл зүйчдэд хандан охиныхоо ай-кю-г шалгуулахыг хүсчээ.

Жоан Фриман охины талаар ийн ярьжээ. “Жоржиа хоёрхон нас есөн сартай ч тав, зургаан настай хүүхдүүд ч хариулж чадахааргүй асуултад хариулдаг. Ялангуяа тэр эргэн тойрноо маш сайн ажиглаж илэрхийлж чаддаг нь гайхал төрүүлсэн. Хоёр настай хүүхдүүд зураг сайн зурж чадахгүй. Тэгвэл Жоржиа ганц ч зүйл орхилгүй өнгөөр нь ялгаж зурсан. Тэр 152 оноо авсан нь хангалтгүй санагдсан. Түүнээс ч илүүг авах боломж байсан. Тэр зүгээр л их ядарсандаа үргэлжлүүлж чадаагүй. 45 минутын турш анхаарлаа төвлөрүүлж чадна гэдэг гайхамшигтай” гэжээ.

“Mensa”-гийн хамгийн залуу гишүүнээр 1990-ээд оны эхээр нэгэн хүү бүртгэгдсэн байна. “Mensa International” дэлхийн 50 орны 100 гаруй мянган хүнийг эгнээндээ нэгтгэдэг бөгөөд хамгийн том салбар нь АНУ-д 50 мянган гишүүнтэй аж.

_________________
:huchtei:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited