#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.17 5:38 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Nov.14.09 3:40 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
- Бүтэн сайнаар эхэлдэг сар заавал 13ны Баасан гаригтай байдаг байна
- Кока Кола нь будагч бодис хийдэггүй бол ногоон өнгөтэй байх байсан байна
- Жил бүр могойноос илүү зөгийнд хатгуулж маш олон хүн үхдэг байна
- Жирийн балын харандаагаар 35 милл зураас зурах буюу 50000 Англи үг бичигддэг байна
- Зарим өтнүүд өлссөнөөсөө болж өөрийгөө барьж иддэг....
- Дельфин нь нэг нүдээ нээлттэй унтдаг
- Хүн хэзээ ч нүдээ нээлттэй найтааж чаддаггүй
- Дэлхийн түүхэнд хамгийн удаан ниссэн тахианы амжилт нь 13 секунд гэнэ
- Эмгэн хумс нь 4 хамартай
- Шар шувуу нь цэнхэр өнгийг ялгаж харж чаддаг ганц шувуу
- Энгийн хүн өдөрт заалттай 10 удаа инээдэг
- Тахианы нүд нь тархинаасаа том гэнэ
- Queue буюу оочирлох, дараалах гэсэн Англи үг нь сүүлийн 4 үсэг нь солигдсон ч адилхан дуудагддаг цорын ганц үг юм.
- Цох (Beetle) нь яг алим шиг , соно (wasp) нь яг хатаасан самар шиг, өт(worm) нь яг шарсан гахайн мах шиг амттай байдаг байна
- Rhythm буюу ритм нь Англи хэлний эгшиггүй хамгийн урт үг юм

- Жоом нь толгойгоо таслуулсанаасаа хойш хэдэн долоо хоног ч амьдарч чаддаг байна.
- Хүний хөлний яс нь бетоноос хүчтэй байдаг юм байна.
- Хүн өөрөө өөрийнхөө амьсгалыг дарж хэзээ ч өөрийгөө алж чадахгүй.
- Ром нэртэй хот тив болгонд нэг байдаг юм байна.
- Хүний зүрх өдөрт 100,000 удаа цохилдог байна.
- Солгой гартай хүмүүс баруун гартнуудаас 9 жилээр цөөн амьдардаг нь тогтоогдсон байна.
- Таны хавирга амьсгалах тоолонд чинь буюу жилд 5 сая удаа хөдөлдөг.
- Заан бол үсэрч чаддаггүй цорын ганц хөхтөн амьтан юм.
- Хурууны хээ шиг хүн бүрийн хэл өөр өөр хээтэй
- Гарын хумс хөлийн хумснаас 4 дахин хурдан ургадаг
- Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин их нүдээ анивчдаг байна
- Адольф Гитлер нь цагаан хоолтон байсан
- Зөгийн бал нь мууддаггүй ганц хүнсний зүйл

Эх сурвалж нь-ном сэтгүүл

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: Nov.26.09 10:16 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Энэ их сонирхолтой юм.!


_________________
\_o_/


Top
   
PostPosted: Nov.26.09 11:52 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.24.09 12:09 am
Posts: 5551
Location: Утаан дотор Эрүүл тархигүй...
Өө энэ 20н доллар ямар гоёын

_________________
Бороо ороосой...


Top
   
PostPosted: Nov.28.09 2:57 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Бас 1 юм байсан. 9 сарын 11

9+11=20

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Nov.29.09 12:44 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хамгийн, хамгийн үнэтэй...


* Дэлхийн хамгийн үнэтэй хүүхэн бол Женнифер Лопес гэнэ. Тэр үлгэрийн юм шиг биеэ Нью-Йоркийн нэг даатгалын компанид 1 тэрбум еврогоор даатгуулжээ.

* Дэлхийд хамгийн өндөр үнээр бүтсэн кино бол “Титаник” хэвээр байгаа бөгөөд уг киног хийхэд 200 сая гаруй ам. доллар зарсан байна.

* Дэлхийн хамгийн үнэтэй реклам. 2002 онд “Пепси” компани өөрийн бүтээгдэхүүнийг рекламдахаар поп дуучин Бритни Спирсийг урьжээ. Нэртэй ундаа үйлдвэрлэгч тус компани 90 секундийн рекламд 7,53 сая доллар зарцуулсан байна.

* Дэлхийн хамгийн их мөнгө гаргасан аялал. Америкийн бизнесч Дэнис Тито, ӨАБНУ-ын компьютерын саятан Марк Шаттлворд нар Олон улсын сансрын станцад очихын тулд тус бүр 20 сая ам. доллар төлжээ.

* Дэлхийн хамгийн их мөнгө зарсан сонгуулийн кампанит ажил. 2001 онд Нью-Йорк хотын даргын албан тушаалд өрсөлдсөн Майкл Блумберг энэ амжилтыг тогтоожээ. Түүний төлөө санал өгсөн 744 мянга 757 хүн тус бүр түүнийг 86,10 евро гаргахад хүргэсэн байна.

* Дэлхийн хамгийн өртөг ихтэй хот. Токио шиг амьжиргааны өртөг ихтэй тийм газар хаана ч байхгүй.

* Хамгийн үнэтэй гутал. Өндөр өсгийтэй үнэхээрийн үнэт гутлыг алдарт эрднийн дархан Стюарт Вайцман урлажээ. 642 ширхэг бадмаараг эрдэнээр чимсэн энэ гутал 1,6 сая еврогийн үнэтэй гэнэ.

* Дэлхийд барьсан хамгийн үнэтэй зоог. “Greenlight Capital” пүүсийн тэргүүн Дэвид Айнхорн өөрийн шүтээн, тэрбумтан Уоррен Баффеттай зоог барих эрхийг дуудлага худалдаанаас 250 мянга 100 доллараар худалдаж авсан юм.

* Дэлхийн хамгийн үнэтэй зураг болох Питер Пауль Рубенсийн “Хүүхдүүдийг зодож байгаа нь” гэдэг зургийг 2002 онд шинэ эзэн нь 73,5 сая еврогоор худалдан авчээ.

* Дэлхийн хамгийн үнэтэй янжуур бол “Treasurer” маркийн янжуур. Нэг хайрцаг нь ойролцоогоор 24 евро. Зөвхөн төрөлжсөн дэлгүүрүүдэд худалддаг байна.

* Дэлхийн хамгийн үнэтэй төмс бол Францын “La Bonnotte” сортын төмс. Килограмм нь ойролцоогоор 500 еврогийн үнэтэй.

* Дэлхийн хамгийн үнэтэй кофе бол Индонезийн Суматра арлын «Kopi Luwak» сортын кофе. Фунтийн дөрөвний нэг нь 75 орчим ам. доллар гэнэ.

* Дэлхийн хамгийн үнэтэй хувцас бол Америкийн сансрын нисэгчдийн өмсгөл. Энэ өмсгөл 9 сая долларын үнэтэй ажээ.

* Дэлхийн хамгийн үнэтэй зочид буудал. Дубайн “Burj Al Arab” зочид буудлын хамгийн даруухан өрөөнд нэг шөнийг өнгөрүүлэхэд 770 евро төлдөг бол, дээд зэрэглэлийн өрөөнүүд нь 7700 еврогийн үнэтэй гэнэ.

* Дэлхийн хамгийн үнэтэй цэнгэлдэх хүрээлэн бол Парисаас холгүй орших “Stade de France” цэнгэлдэх хүрээлэн юм. 1998 онд энд Францын үндэсний шигшээ баг дэлхийн аварга болжээ. Уг цэнгэлдэх хүрээлэнг 460 сая еврогоор бариулсан байна.

* Дэлхийн хамгийн үнэтэй хувьцаа. Америкийн хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” пүүсийн биржийн нэг хувьцаа 64 мянга гаруй еврогийн үнэтэй ажээ.

* Хамгийн үнэтэй хөхний даруулга. Энэ даруулга 12,5 сая ам. долларын үнэтэй аж. Германы загвар өмсөгч Хайди Клум Нью-Йорк хотод загвар үзүүлэх нэг арга хэмжээний үеэр үүнийг үзүүлжээ.

* Дэлхийн хамгийн үнэтэй худалдааны тэмдэг бол Coca-Cola. Түүний өртөг 68,9 сая еврогоор үнэлэгддэг нь пүүсийн өртөгийн бараг 60 хувь болдог байна.

* Дэлхийн хамгийн үнэтэй “Барби” хүүхэлдэй. Үнэ нь 100 мянган евро. Хүүхэлдэйд жинхэнэ бриллиантаар чимсэн даашинз өмсгөжээ.

* Дэлхийн хамгийн үнэтэй ном бол Леонардо да Винчийн “Лестерийн хууль” гэдэг ном юм. Маалингаар зассан үнэт цаасан дээр гялгар үсгээр бичсэн энэ номыг Билл Гейтс 24 сая доллароор худалдан авсан байна.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.02.09 1:06 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Алт алт алт алт аалт аалт аалт аалт.
Алтаар хийсэн зүйлс гэвэл чи итгэх үү. Тэгвэл эдгээрийг үнэхээр алтаар хийжээ. Маш гайхамшигтай. Алтаар үнэхээр юу л бол юу ч хийж болно. Гэхдээ л өдөр тутмын энгийн хэрэглээний зүйлүүдийг алтаар хийвэл ч ...


ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.02.09 1:14 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Дэлхий дээрх хамгийн хурдан зүйлийн гайхамшиг. Хүн төрөлхтөнд олон гайхамшигтай зүйлс байдаг шүү дээ. Бидний амьдралын бас нэг гайхамшгууд


SHELBY SU8PER CARS ULIMATE AERO- 412.28KMPH
Image


CHEETAH- 113KMPH

Image


SPINE TAILED SWIFT -171KMPH
Image


SAIL загас - 110KMPH

Image


USAIN BOLT- 40-43KMPH
Image


X-43 AIRCAFT-12144KMPH
Image


SHANGHAI MAGLEV TRAIN- 581 KMPH
Image


TOMA HAK /NOT A LEGAL BIKE/ -675 KMPH
Image


DUKATI DESMOSEDICI PR GP REPILICA /LEGAL/-320KMPH
Image

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.02.09 1:20 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хосгүй зураач Лиу Болин урлагийн шинэ төрөл бий болгожээ: тэр хүмүүсийг харагдахгүй болгож байна. Авьяаслаг хятад зураачийн бийр хүмүүсийг жинхэнэ хий үзэгдэл болгож байна: тэд зүгээр л орчиндоо: байшин, гарааш, хана, утасны бүхээг, тэр ч байтугай их буунд уусан нэгдчихнэ. Ийнхүү хятад зураач боломжгүйг болгож чадлаа: тэр гайхамшигтай зургууд зураад зогсохгүй, мөн хүмүүсийг харагдахгүй болгож байна. Лиу Болин үүгээрээ хотын орчин хүмүүст хэрхэн нөлөөлж буйг үзүүллээ. 36 настай авьяаслаг зураач өгүүлэхдээ, орчин үеийн нийгмийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүрээнд бус, өөрийнхөөрөө бүтээлээ туурвиж, тэдгээрээр дамжуулан уран бүтээлч хүмүүсийг хавчин хяхахын эсрэг дуугүй эсэргүүцлээ илэрхийлж байгаа гэв.

Image
Image Image

Image Image

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.02.09 1:24 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Рекордууд.

1995 онд Рори Блэкуэлл 16.2 секундэд 400 ширхэг бємбєр тоглож дээд амжилт тогтоожээ


Хамгийн хурдан цонх угаагч.
1999 онд Терри Берроуз /Их Британи/ есєн литр усаар нийт 114.3 см2 талбай бvхий гурван оффисийн цонхыг ердєє нэг минутанд угаажээ.


Хамгийн хурдан марк наагч /шуудангийн/

Лондонгийн иргэн Дайана Шир таван минутанд дугтуйн дээр 225 шуудангийн марк наажээ. Хэрвээ тэдгэр маркийн дугтуйны дээд булангийн хэсэгт зєв наасан бол тvvний амжилт шууд “Гиннесс”-ийн номонд бичигдэх байсан юм.

Хамгийн хурдтай бємбєрчин
Рори Блэкуэлл 1995 онд 16.2 секундэд 400 ширхэг бємбєр тоглосон амжилт тогтоожээ.

Хамгийн хурдан бичээч
Стелла Пажунас /АНУ/ 1991 онд “Ай-Би-Эм”-ийн бичгийн машин дээр нэг минутанд 216 vсэг бичсэн бол Григорий Аракелян /АНУ/ компьютерын гараар нэг минутанд 158 vг “шивсэн” байна. Тэрээр ердєє хоёрхон алдаа гаргажээ.

Лууван арилгагч
1980 онд Америкийн иргэн Алан Сэйнт гэгч 22.67 кг лууванг 3 мин 18 секундэд арилгажээ.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.02.09 1:26 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хамгийн тэнэг бас азгvй vхэл: Сонирхолтой л тохиолдлууд юм

01. Шеффильд хотын тэтгэврийн нэгэн хєгшин 20 жил харанхуйд амьдарчээ. Учир нь тэр хєршvvд нь гэрлээ асаасан байна хэмээн хов жив гарна гэхээс vхтлээ айдаг байжээ.

02. 1993 онд Кока-Колагийн цомын тєлєєх хєлбємбєгийн тэмцээний vеэр “Арсенал”-ын Стив Морроу багтаа хожлын ганц гоолыг авчирчээ. Клубын уламжлал ёсоор баатарыг мєрєн дээрээ суулгаад баярлаж байтал тvvнийг унагаж орхижээ. Тvvнээс болоод Морроу улирлын тоглолтоо vvгээр дуусгахаас єєр аргагvй болж тэмцээнийг орхижээ.

03. 1994 онд Де Витта Финлигийн машин Хойд Америкийн нэгэн ууланд цасанд суужээ. Финли єєрийг нь эрж хайж таараа хэмээн машиндаа тусламж иртэл байхаар шийдсэн байна. Хэрвээ Финли машинаасаа гараад ойр хавиар байдлыг ажиж хэдхэн метр алхасан бол уулнаас доош буух дєт замыг тєвєггvй олох байжээ. Тэрээр єлбєрч vхсэн юм.

04. 1981 онд Ванда Эннис гэх эмэгтэй шатахуун тvгээх газрыг дээрэмджээ. Гэтэл дараа єдєр нь халдагад єртсєн газрын талаар телевизvvд зогсоо зайгvй мэдээлж гарсан байна. Тэгсэн бvсгvй дээрэм хийж байсан бичлэг нь тэнд байгаа, тэгээд одоо юу юугvй цагдаагийнхан ирж баривчлана хэмээн тvгшиж эхэлжээ. Тэгээд сvvлдээ айсандаа болоод хэрэгтэй бvхнээ аваад цагдаад буруугаа хvлээхээр оджээ.

05. Иван Макгвайр шvхрээр нисэж байгаагаа дvрс бичлэгт vлдээхээр шийджээ. Ингээд ухаантай зvйл сэтгэсэн тэрээр хєєрч баярлан камераа малгайн дээрээ байрлуулаад онгоцноос vсрэх нь тэр. Гэтэл тэр хамгийн гол зvйлээ мартсан байжээ. Тэр юу гэхээр шvхэр. Газарт тvvнийг бяц унахад камер нь бvтэн vлджээ.

06. Тємєр замын осолд орсноор Мюнхенд хоёр эр гараа алджээ. Эмч нар гарыг нь олоод “эвлvvлсэн ч” андуурсанаа мэджээ. Хоёр эр адилхан цусны бvлэгтэй байсан тул мэс засал амжилттай явагджээ. Хэдийгээр осолд єртєгсєд хэсэг хугацаанд зарга vvсгэн гомдол гаргасан ч сvvлдээ шинэ гартайгаа дасан зохицохоос єєр аргагvй болсон гэдэг.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.05.09 1:47 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Сонирхолтой гэж хэлж болох дээд амжилтууд

• Францын Мишель Лотито ерөөс цадна гэдгийг мэддэггүй хүн, 1959 оноос хойш тэр идэж болох бүх л юмыг идэж эхэлжээ. Түүнээс хойш тэр элдэв жижиг сажиг зүйлийг эс тооцвол, нэг компьютер, 18 унадаг дугуй, лааны зургаан тавиур, супермаркетын 15 тэргэнцэр, хоёр ор, долоон телевизор, хоёр хос цана идсэн байна. Идсэн металлын нийлбэр жин нь ес гаруй тонн болж байна!

• Малайзын Рамазами гэдэг хүн өөрийнхөө үсээр хоёр давхар автобусыг 30 метр зайд чиржээ.

• Нидерландын Вим Хоф гэдэг эр 1 цаг 8 минутын туршид мөсөн дунд суусан байна. Тэр хөлдөхгүйн тулд йог болон бясалгалын арга хэрэглэжээ.

• АНУ-ын хоёр иргэн 75 ширхэг хоржигнуурт могойгоор дүүргэсэн, усанд ордог онгоцонд орж, дэлхийн дээд амжилт тогтоосон байна.

• Хамгийн том эмгэн хумс Африкаас олджээ. Түүний урт нь 40 орчим сантиметр гэнэ (бараг хагас метр урт нялцгай биетэн байна гэж төсөөлөөд боддоо)

• Шинэ Зеландын Клинт Халлам гэдэг хүн гурван удаа гарын сарвуугүй болсон байна. Эхний удаа 1989 онд зам-тээврийн ослын улмаас сарвуу нь тасарч, гэвч эмч нар буцааж оёжээ. Мөн 1989 онд халдвараас болоод царвуугий дахин тайрч, оронд нь шинэ хиймэл сарвуу хийж өгсөн байна. 2001 онд хиймэл материал биед нь таарахгүйгээс болоод түүнийг бас авч хаяжээ.

• Швейцарын Марко Хорт гэдэг хүн ундааны 258 ширхэг гуурсыг амандаа зууж чадсан байна.
Image

• Британийн нэг эмэгтэй бие, түүний дотор хэлээ цоолон 2520 зүйл тогтоожээ.

• Одоо амьд байгаа хамгийн хүнд могой нь Бирмийн нэг төрлийн могой юм. 71 сантиметр урт энэ могой 183 килограмм жинтэй бөгөөд одоо АНУ-ын сафарийн паркад байдаг байна.

• Дэлхийн хамгийн хортой амьтан бол сум хэлбэртэй хоёр өнгөт мэлхий юм. Түүний ганцхан грамм хор нь 100 мянга орчим хүнийг алахад хангалттай гэнэ.

• Цус нь тогтдоггүй өвчтэй нэг өвчтөнд 1970 онд зүрхний мэс засал хийх үеэр 1080 литр шаардагдсан бөгөөд энэ нь усанд ордог 15 онгоцыг дүүргэнэ гэсэн үг юм. Харин хичнээн донор шаардагдах байсан бол?

• Лонхонд хийсэн хамгийн эртний захидал 1914 оны дөрөвдүгээр сарын 25-наас английн нэг загасчинд баригдсан 2006 оны 12 дугаар сарын 10 хүртэл далайгаар 92 жил 229 өдөр аялжээ.

• Нидерландын Нико Сурингс гэдэг эр 2006 оны 12 дугаар сарын 8-нд нэг зуун метрт бусдаас хурдан буюу 17,35 секунд гүйсэн байна. Энд ямар нэг худал зүйл байгаа биз? Учир нь тэр энэ зуун метрт мөсөн дээгүүр… хөл нүцгэн гүйжээ.

• Унгарын Жейнс Мартон 8 цагт 50 хонины ноос хяргажээ. 2003 оны дөрөвдүгээр сарын 26-нд Унгарт болсон тусгай шоуны үеэр энэ амжилтыг тогтоосон байна.

• Английн Жон Эванс 159,6 килограмм машиныг бүтэн 33 секундийн туршид толгой дээрээ тогтоожээ. Гараа оролцуулалгүйгээр яг л таваг шигээр толгой дээрээ дэнжигнүүлж байсан байна. Энэ нь унадаг дугуй биш, тэр ч бүү хэл мопед ч, харин маш жижигхэн машин байсан гэнэ. 1999 оны тавдугаар сарын 24-нд уг амжилтыг тогтоожээ. Харин Жон өөрөө хоёр метр өндөр, 156 килограмм жинтэй байсан бөгөөд түүний хүзүүний тойрог нь 61 сантиметр гэнэ.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.08.09 11:57 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Xамгийн тансаг 10 машин


Одоо үед машин бол хүмүүсийн зүгээр хэрэглээ болсон гэхэд хэлсдэхгүй байх. Харин хамгийн сайхан хамгийн тансаг машин унана гэдэг нь хэн хүний хүсэл бишээ. Тэгвэл хамгийн сак 10 машиныг сонирхоцгооё.

1. Fisker Karma
Image

2. Lexus HS 250h
Image

3. Tesla Roadster
Image

4. Fisker Sunset
Image

5. Chevrolet Volt
Image

6. Dodge Circuit
Image

7. Ford Fusion Hybrid

Image

8. Cadillac Converj
Image

9. BMW Mini E
Image

10. Mercedes Benz S400 Hybrid
Image

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.09.09 12:57 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Хачирхалтай тохиолдлууд


1664 оны 12-р сарын 5-ны өдөр Английн Уэлс орчимд нэгэн усанд онгоц осолдож, живжээ. 1785 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар нь өөр нэг онгоц сvйрч живэв. 1866 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар гурав дахь усан онгоц осолдож живсэн байна. Магадгvй та тэгээд юу гэж, осол гардаг газар л байгаа биз гэж байж болох юм. Тэгвэл энэ гурван ослын дараа тус бvр ганцхан хvн амьд гарч, бvгд Хью Уиллямс гэдэг нэртэй байсныг усан онгоцны сvйрлийн тэмдэглэл хөтөлдөг бvртгэлийн дэвтэрт тэмдэглэн vлдээсэн байдаг.


Бас нэгэн сонин тохиолдол. 1930 онд Америкийн Техас мужийн эргvvлийн цагдаа Аллан Фолби гэгч машины осолд орж, хөлийнхөө артерийн судсыг гэмтээжээ. Цус алдаж гарцаагvй vхэх байсан тvvнийг Альфред Томас гэгч аварчээ. Цагдаа эдгэснийхээ дараа ажилдаа эргэн орсон бөгөөд таван жилийн дараа авто осол болсон газар очих тушаал авчээ. Очтол хөлийнхөө артерийг гэмтээсэн хvн зам дээр хэвтэж байсан бөгөөд Фолби цусыг нь тогтоогоогvй бол гарцаагvй vхэх байв. Хамгийн сонирхолтой тэр хvн нь өөрийнх нь амийг аварч байсан Альфред Томас байжээ.


1911 оны 11-р сарын 26-ны өдрийн «Нью-Йорк геральд» сонинд нэгэн мэдээ нийлэгдсэн байдаг. Тvvнд Лондон хотын Гринберри Хилл гэдэг газар нь сэр Эдмунд Берриг алсан хэрэгт яллагдсан гурван гэмт хэрэгтэн дvvжлэн цаазалсан тухай өгvvлсэн байв. Хамгийн хачирхалтай нь тэр гурвын нэр бөгөөд нэгийг нь Грин, нөгөөг нь Берри, гуравдахыг нь Хилл гэдэг байжээ.


Жеймс Льюс, Жеймс Спрингер нэртэй хоёр ихэр нь Огайо мужид төрсөн ч хоёр өөр гэр бvлд өргөгдөж тус тусдаа өсчээ. Ингээд 1979 онд 39 настайдаа анх уулзалдахад хоёул Линда гэсэн адил нэртэй эмэгтэйчvvдтэй сууж байгаад салсан, нэг нэг хvvхэдтэй тvvндээ адилхан Жеймс Алан гэсэн нэр өгсөн, хоёулаа цагдаа болж, амралтаа Флорида дахь нэг амралтын газар өнгөрvvлж байсан төдийгvй нэг хоббитой байснаа мэдээд их гайхацгаажээ.


Дөрвөн настай Рожер Лозьер гэгч хvvг АНУ-ын Салем хотын ойролцоох далайд живж байхад нь Элис Блэйз нэртэй эмэгтэй аварчээ. Yvний 8 жилийн дараа 1974 он Рожер 12 настайдаа мөн нөгөө газраасаа живж байгаа эрэгтэй хvнийг аварсан нь цагтаа өөрийнх нь амийг аварч байсан Элис Блэйзийн нөхөр нь байж таарчээ.


Детройт хотноо нэг жаалхуу 14 давхрыг цонхоор унасан боловч Жозеф Фиглок нэртэй хvний дээрээс унасныхаа ачаар амьд vлдсэн байна. Жилийн дараа яг тэр өдөр нь өөр нэг хvvхэд тэр цонхоор нь унахдаа хvний дээрээс бууж, амьд vлджээ. Тэр хvнийг нь мөн л Жозеф Фиглок гэдэг байж.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.09.09 1:04 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Тунгалаг далавчит эрвээхэй


би хэзээ ч ийм тунгалаг далавчтай эрвээхэй үзэж байсангүй. Тунгалаг далавчит эрвээхэй нь үнэхээр домог биш боловч маш ховор байдаг гэнэ.

Албан ёсны нэр нь glasswing butterfly. Эрвээхэйг чимж байдаг ганц зүйл бол маш олон өнгөтэй далавч нь байдаг. Гэвч тунгалаг далавчит ч нэг их өнгөгүй ч бас л гайхалтай харагддаг. Энэ эрвээхэй нь төв Америкад байдаг бөгөөд Мексикээс Панама хооронд олддог гэнэ.

Image
Image
Image
Image

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.09.09 1:57 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.11.06 1:57 pm
Posts: 3120
:wd: :wd: :wd:

_________________
...


Top
   
PostPosted: Dec.11.09 7:47 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Mar.02.07 1:04 am
Posts: 95
Гоёо сэдэв байна. Уншаад эхэлчихсэнчин зогсхоо мэдэхгүй дуустал нь уншаад, дунд нь бас дохойгоо ч долоох гэж оролдоод юм юм л боллоо. кк

_________________
Steven John N@$#


Top
   
PostPosted: Dec.11.09 7:55 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.06.08 5:56 pm
Posts: 3661
Location: Хаашаа ч юм явмаар...
Ñîíèðõîëòîé þì :wd:

_________________
:huchtei:


Top
   
PostPosted: Dec.11.09 9:20 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Apr.18.09 5:28 pm
Posts: 1990
Location: Behind my *&^@%%#% pc...
Good job :wd:

_________________
Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.


Top
   
PostPosted: Dec.11.09 10:08 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Та бүхэнд баярлалаа.! цаашид байнга зочилж байгаарай.! :-D

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.14.09 9:38 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1468
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
NightwisheR wrote:
Дэлхийн хамгийн хөөрхөн 50 бүсгүй.

1.Elisha Cuthbert
Image
2.Kate Beckinsale
Image
3.Megan Fox
4.Scarlett Johansson
5.Jessica Alba
6.Angelina Jolie
7.Lindsay Lohan
8.Katherine Heigl
9.Jessica Biel
10.Keira Knightley
11.Charlize Theron
12.Naomi Watts
13.Eva Mendes
14.Rachel Weisz
15.Eva Longoria
16.Kristen Bell
17.Catherine Zeta Jones
18.Penelope Cruz
19.Aishwarya Rai
20.Beyonce Knowles
21.Anne Hathaway
22.Jennifer Lopez
23.Nicole Kidman
24.Jennifer Love Hewitt
25.Katie Holmes
26.Tara Reid
27.Natalie Portman
28.Sophia Bush
29.Halle Berry
30.JenniferAniston
31.CameronDiaz
32.Reese Witherspoon
33.Alyssa Milano
34.Kate Winslet
35.Jessica Simpson
36.Kelly Clarkson
37.Rose Mc Gowan
38.KateHudson
39.Shakira
40.Drew Barrymore
41.Paris Hilton
42.Britney Spears
43.Carmen Electra
44.LucyLiu
45.Joanna JoJo Levesque
46.Vanessa Hudgens
47.Hilary Duff
48.Rihanna
49.Victoria Beckham
50.Kaley.Cuoco

Kate beckinsale
The most beautiful woman
I love you :l1:

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Dec.15.09 6:39 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хятадад гарсан шаазан эдлэлийн фестиваль дээр жорлонгийн суултуур, угаалтуур гэхчлэн ариун цэврийн єрєєний шаазан тавилгуудаар бvрхэгдсэн 100 метр vргэлжлэх ханыг босгож, олонд толилуулжээ. Энэхvv сонирхолтой “vзмэрт” суултуур, угаалтуур, ваар зэргээс бvрдсэн 10 мянга гаруй бvтээгдэхvvнийг ашигласан байна. Харин дараагаар нь уг ханан дээгvvр ус урсгаж, олны гайхшралыг нэмэгдvvлжээ. Ингээд “жорлонгийн суултуур давамгайлсан (угаалтуур ваар ч багтсан) усан оргилуур буюу хиймэл хvрхрээ” бий болсон байна.


Image
ImageImage
ImageImage

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.15.09 6:46 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Янз бvрийн шалтгаанаас болж, vс ноос, өд сөд нь халзран унасан өрөвдөлтэй гурван амьтны фото зургууд. АНУ-ын зvvн ємнєд хэсэгт орших Флорида мужийн нэгэн гэр бvлд амьдардаг Oscar гэдэг 35 настай какаду тоть өдгvй халзан боловч амьд мэнд эздээ баясган амьдарч байгаа шувуухай. Гэхдээ халуун чийглэг уур амьсгалтай Флоридад амьдардаг болохоор даарахыг хэзээ ч мэдрэхгvй бизээ. Харин эмэгчин тотиныхоо төлөө бол толгой дээрх цөөхөн хэдэн өдөө ч бас зулгааж хаяад бараг бvрэн нvцгэрдэг гэнэ.
ImageImage


Дараагийн амьтан бол Германы Лейпциг хотын амьтны хvрээлэнд амьдардаг Dolores гэгч эмэгчин баавгай, тvvний халзарсан учрыг малын эмч нар тайлбарлаж чадахгvй байгаа аж. Тэд маш олон шинжилгээ хийсний эцэст Dolores-ын vсгvй болсон шалтгааныг генийн єєрчлєлт байж магадгvй гэж vзэж байгаа юм.
ImageImage


Гурав дахь амьтан нь Английн Buckinghamshire хотын Tiggywinkles Wildlife Hospital эмнэлэгт 8-р сард vйлчлvvлэхээр иржээ. Spad гэдэг энэ бяцхан зараа арьсан дээр нь хэзээ ч єргєс ургахгvй маш ховор тєрлийн эмгэгтэй юм байна.
ImageImage

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.15.09 6:55 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Африкийн баруун хэсэгт оршдог Гана улсын нэгэн vндэстнийг Ga хvмvvс гэж нэрлэдэг. Ga хvмvvсийн нэг євєрмєц заншлын тухай сонирхолтой мэдээллийг оруулж байна. Ga-чуудын энэхvv сонин уламжлал тавин жилийн тэртээ vvссэн юм байна. Тэд нас барагсдыг амьд ахуйд нь хийж байсан ажил хєдєлмєртэй нь холбоотой хэлбэр дvрс бvхий авсанд оршуулдаг. Жишээлбэл, загасчин хvнийг загасны дvрс бvхий авсанд оршуулдаг бол фото зурагчинг аппаратны дvрстэй авсанд оршуулдаг ажээ. Єєрєєр хэлбэл Ga овгийнхны авс нь тухайн нас барсан хvний ажил мэргэжил, нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлж єгдєг байна. Энэхvv утга учир бvхий авс нь маш єндєр vнээр бvтээгддэг ба 600 доллараас дээш vнэтэй байдаг гэнэ. Тиймээс нас барагсдаа оршуулахын тулд Ga хvмvvс нэг бол гэр бvлээрээ ядуу амьдрал руу унах эсвэл ямар нэгэн баян хамаатан саднаа хайх шаардлагатай тулгардаг байна.

Image
ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.19.09 7:25 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Шинэ жил дэлхийд

Дэлхийн зарим улс оронд шинэ жилийг яаж угтаж, хэрхэн тэмдэглэдэг тухай сонирхуулъя.

Англид: Шинэ жилээр “Fatter new year” гэгчид захиа бичдэг, түүндээ зөвхөн бэлэг сэлтийн зүйл төдийгүй хүсэл бодлоо ч илчилнэ. Бичсэн захиагаа пийшиндээ хийж шатаадаг аж. Пийшингээс гарч байгаа утаа шинэ жилийн эцэгт захисан бүгдийг хүргэдэг гэж тэд үздэг байна. Энэ нь уламжилсаар бие биедээ шинэ оны мэнд дэвшүүлсэн ил захидал бичих болсон гэнэ.

Болгарт: Цагийн зүү шөнийн 24-ийг голлоход бүх айл хоромхон зуур гэрлээ унтрааж, бие биеэ үнсдэг аж. Дараа нь гэрийн эзэгтэй зоос, сарнай цэцгийн иш нуусан бялууг гэр бүлийнхэндээ хүртээнэ. Зоос таарвал эд баялагтай, сарнайн иш таарвал хайр сэтгэлтэй учирна гэж үздэг. Бас шинэ жилийн урд өдөр хүүхэд залуус сөөг мод бэлтгээд түүгээрээ найз нөхдөө гижигдэж баярын мэнд хүргэдэг гэнэ.

Бирмд: Шинэ жилийг дөрөвдүгээр сарын хамгийн халуун өдөр тэмдэглэдэг. Баяр ихэвчлэн өдөр үргэлжилдэг бөгөөд “усны наадам” голлох цэнгээн нь болдог. Өнгө алаглуулан чимсэн машинууд дүүрэн устай торхыг тээж гудамжаар баярын жагсаалд оролцогчдыг шүршин зугаацуулдаг аж.

Италид: Хуучин хэрэгцээгүй эд хогшлоо шинэ жилийн босгон дээр цонхоор гадагш чулууддаг заншилтай. Энд өвлийн өвгөн биш цасан охин бэлэг тараадаг байна. Ер нь шинэ жилээр бэлэг сэлт өгдөг уламжлал эртний Римээс эхтэй гэнэ. Анх бие биедээ мөнх ногоон модны мөчир бэлэглэдэг байснаа сүүлдээ мэндчилгээ дэвшүүлсэн “Аз жаргалтай элбэг баян шинэ жил ирэх болтугай” гэсэн ил захидал, заримдаа урт шүлэг, эд агуурсын зүйл ч өгөх болжээ.

Ойрхи дорнодынхон: Шинэ жилийг өргөн тэмдэглэдэггүй боловч олон улсын жишиг дагаж инээж баясч алиалж наадахыг чухалчилдаг. Шүд өвдөхөд хэрэглэдэг цэцэгт ургамлын буурцгийг алиа хошин хүнд өгч тэр нь алиалж инээж нааддаг байна.

Францад: Шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэн анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг гэнэ.

Орост: Шинэ жилийг угтан хүүхдүүд цасан хүн хийж тойрон бүжиглэдэг. Хамгийн сүүлд хайлсан цасан хүн хийсэн хүүхдийг хамгийн азтайд тооцдог.

Өмнөд Африкт: Шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр суухад омгийн ахлагч нь бүжиг хийж дуусаад гартаа барьсан хулууг хага шидэхэд хүн бүр түүний хэсгээс амсан эцтэлээ бүжиглэдэг байна.

Румын: Жижиг тоглоом, зоос, бөгж, чинжүү хийсэн хуушуур хайрдаг. Чинжүүтэй хуушуур хазсан хүний нулимс гүйлгэнэхэд бусад нь инээж хөгждөг. Зоос, бөгжтэй хуушуур таарсан хүнийг азтайд тооцдог.

Панамд: Шөнө талбайд хүмүүс хашгиралдан, машин дуу дуугаа авалцан чагнаалдаж их чимээ дэгдээнэ. Энэ нь шинэ онд муу зүйлийн сүнс байлгахгүй гэж хөөж байгаа агуулгатай ажээ.

Судан: Шинэ жилээр нийтийг хамарсан бүжиг наадам хийдэг. Мөн үндэстнүүд өөр өөрийн бүжгийг хийхийн зэрэгцээ насанд хүрэгсэд хүүхдийн дуу дуулж өндөр настныг олны өмнө урьж баяр хүргэдэг гэнэ.

Финлянд: Өвлийн өвгөн айлд зочлоод “Энд томоогүй хүүхэд бий юу” гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчүүд шинэ жилийн шөнө сармисыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охид нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулж шиднэ. Гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.

Шотландад: Шинэ хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрүүлдэг. Тэг цаг болмогц гэр бүлийн хамгийн нэр хүндтэй хүн нь хэсэг зуур үүдээ онгойлгодог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж байгаа хэрэг гэнэ. Айлд шинэ жилийн өглөө хамгийн түрүүн орж ирсэн хүнийг аз жаргал авчирлаа гэж хүндэтгэн зочилдог байна.

Унгар: Шинэ жилд зориулсан идээ будаалганд шувууны мах огт тавьдаггүй. Эртний уламжлал ёсоор шинэ жилээр шувууны мах идвэл тэр хүний аз жаргал нисээд явчихдаг гэж үздэг.

Хятадад: Шинэ жилээр мянган дэнлүүний баяр хийж, гэрэлд тэсэрч, оч үсэргэдэг тоглоомоор нааддаг. Энэ нь тэсэрдэг тоглоомоор муу зүйлийг айлган хөөж, хүний амьдралын замыг гэрэлтүүлж байгаа бэлгэдлийн утгатай ажээ.

Энэтхэгт: Шинэ жилийг шөнө дунд биш наран мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрмэлзэнэ. Уурлаж маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүд нүдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан лашмид мөргөдөг.

Японд: Шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сүмүүд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хүүхдүүд бодол санаагаа шингээн зурсан зургаа дэрэн дороо хийж угтана. Шинэ оны өглөө гоёлынхоо хувцсыг өмсөөд сүмд мөргөдөг. Баярын хоолонд урт нарийн гоймон, цагаан будааны жигнэсэн вандуй иднэ. Гоймон нь урт наслахын, жигнэмэг нь элбэг дэлбэг байхын, вандуй нь эрүүл энхийн бэлгэдэл гэнэ. Хамаатан садан, хамт олон, найз нөхөддөө шинэ гарч байгаа онтой тохирох амьтны зурагтай мэндчилгээ илгээдэг байна.

Швейцарь: Австрийн багт наадмын хувцас өмсч өөрсдийгөө Сильвестр Клаус гэж нэрлэнэ. Энэ нь Ромын хамба лам Сильвестрын тухай эртний домогтой холбоотой ажээ. Домогт далайн аймшигт мангасыг хамба лам Сильвестр /313 он/ устгасан тухай өгүүлдэг. 1000 он гарахад мангас дахин амилж ертөнцийг сөнөөж өшөөгөө авна гэж үздэг байжээ. Тэр мөчид хүмүүс баг өмсч мангастай тулалдахад бэлтгэсэн боловч ямар ч муу үйл тохиолдоогүй ажээ. үүнээс хойш шинэ жилийг угтсан багт наадам зохиох болжээ. Шинэ жилийн /31-ний/ үдэш хүмүүс асч байгаа лааны дүрс бүхий хувцас өмсөөд мангасыг хөөж байгаа дүр үзүүлэн тоглодог байна.

Шведэд: Шинэ жилээр найз нөхдийнхөө үүдэнд аяга таваг хагалдаг. үүдэндээ хамгийн олон аяга таваг хагалуулсан хүн туйлын азтайд тооцогддог.

b]Кубад:[/b] Шинэ жилийн шөнө цагаа зогсоодог гэнэ. Энэ нь шөнийн 24 цаг болж байгаа дохионоос цээрлэдэг нөгөөтэйгүүр шинэ жилээр цаг ч гэсэн амрах ёстой гэсэн үзэлтэй нь холбоотой ажээ. Шинэ жилийн босгон дээр кубачууд хундаганд ус дүүргэж, шөнө дунд болонгуут цонхоороо асгадаг. Энэ нь шинэ жилийг ус мэт тунгалаг байх ёстой гэсэн бэлгэдэл юм.

Иранд: Шинэ жилийг гуравдугаар сарын 25-ны шөнө дунд угтана. Энэ үеэр баярын бууны дуу нижигнэнэ. Насанд хүрэгсэд гартаа мөнгөн зоос барих бөгөөд энэ нь ирж байгаа жилийн турш төрөлх нутгаасаа холдохгүй байхыг илэрхийлсэн эртний домогтой холбоотой ажээ. Иранчууд шинэ жилийн эхний өдөр гэрт байгаа хуучин шавар сав суулгаа хагалж шинэчилдэг заншилтай гэнэ.

Индонезид: Жирийн байдлаар тэмдэглэдэг аж. Суматра арлын ойд 10 кг хүрэх жинтэй, муухай үнэртэй аварга том цэцэг ургадаг байна. Тэр цэцгийг баярын өдөр согтсон хүнд үнэртүүлж сэргээдэг гэнэ.

Израильд: Алим, зөгийн бал бүхий баярын ширээ засч шөнөжин бүжиглэдэг. Шинэ жил арав хоног үргэлжлэх бөгөөд энэ үеэр нүглээ наминчилж бурханд мөргөл үйлддэг гэнэ.

Грект: Христосын мэндэлсэн өдөр гэдэг утгаар өргөн тэмдэглэдэг. Гол нь юм бүхнийг цэвэр цэмцгэр, үзэмжтэй байлгахад зориулдаг. Тухайлбал, Афин хотыг чимэглэхэд 100-300 мянган гэрэл, 60 км дарцаг болон бусад чимэглэл хийдэг бөгөөд “үндсэн хуулийн” гэж нэрлэгдсэн төв талбайдаа хамгийн өндөр модыг чимэглэн засдаг байна.

Германд: Шинэ жилийг голдуу гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Хуучин оныг үдэх мөчид гэр бүлийнхэн цуглаж нэг нэгэндээ бэлэг өгдөг. Тэдний нэг онцлог нь 12 сарыг төлөөлүүлэн 12 сонгинын үндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. 12 цаг болоход согиноо үзэхэд аль сарынх нь давсыг бүгдийг уусгасан бол тэр сарыг хур бороотой , уусгаж чадаагүй нь гантай болно гэж таамагладаг.

Гвинейд: Шинэ жилийн баярын өдөр гоёмсог нөмрөгтэй заан хөтлөн хотын гудамж талбайд гараад заанаа тойрон бүжиглэдэг гэнэ.

Бразильд: Ойд ургадаг модны сүүг /нэг удаа 2-4 литр сүү гардаг/ шинэ жилийн өмнө ууж жирийн даруу байдлаар тэмдэглэнэ.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.19.09 7:29 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Дэлхийн хамгийн том баяр ШИНЭ ЖИЛ


Шинэ жилийн баяр бол хvн бvхний хvсэн хvлээдэг, аз жаргал дагуулдаг баяр билээ. Хуучин оны ажил хєдєлмєрєє vнэлж, дvгнэн, шинэ он, шинэ бvхнийг бэлгэдэн, аз жаргал дvvрэн угтдаг гайхамшигтай баяр.

Шинэ жилээр хэн бvхэн єєрсдийн хайртай хvмvvстээ бэлэг худалдан авч, мєнх ногоон гацуур модоо чимэглэж, гэр бvлээрээ ширээ тойрон сууж амттан бvхний дээдээр бялхадаг. Нийгмийн бvхий л салбар єнгєрсєн жилийн шилдгvvдээ тодруулан, хийсэн бvтээснийг нь vнэлж, телевиз, радиогоор баярын мэндчилгээ, шинэ жилийн дуу эгшиглэн, гудамж талбай єнгє єнгийн гэрлэн чимэглэлээр гоёдог. Шинэ жил бусад бvхий л баяраас илvvтэйгээр дэлхий дахинаа єргєн тархсан. Талархлын баярыг барууныхан, цагаан сарыг азийнхан, улаан єндєгний баярыг оросууд тэмдэглэдэг бол шинэ жилийг бvхий л улс vндэстэн нийтийн баяр болгон єнгєрvvлдэг.

Австралид хамгийн анх шинэ жилийн баяр тэмдэглэжээ
Эртний Ромын цаг тооны бичигт жилийг арван сард л хуваан, гуравдугаар сарын 1-нийг шинэ жилийн эхний єдєр гэж тооцдог байжээ. Харин МЭЄ 713 оноос хуанлид нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Гэсэн ч vvнээс 600 жилийн дараагаас шинэ оныг нэгдvгээр сарын 1-нээс эхлэх болсон аж. Харин дэлхийн бvхий л улс vндэстнээс хамгийн анх Авсрталид шинэ жилийг баяр болгон тэмдэглэжээ. Тэд єнгєрсєн оны тєгсгєл, шинэ оны эхний єдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийж байжээ. Чухам vvнээс бусад орон санаа авч, шил шилээ даран тэмдэглэж эхэлсэн ч Азид хамгийн сvvлд дэлгэрсэн гэдэг.

Өвлийн өвөө хаанаас ирдэг вэ

Барууны орнуудад ч, Азид ч урт цагаан сахалтай, сайхан сэтгэлтэй, бэлэг єгдєг гоё євєє шинэ жилийн хамгийн чухал “зочин” болдог. Энэ сайхан сэтгэлт євєєгийн нийтлэг нэр нь Санта Клаус. Том улаан хамартай, дун цагаан сахалтай, улаан дээл, ємдтэй Санта Клаус буга тэрэг хєлгєлєн ирж, айл бvрийн хvvхдэд дуртай бэлгийг нь єгдєг. Тэр ганцхан євєл л, шинэ жилийн vдэш л “алс холын хvйтэн орноос” айлчлан ирнэ.
Санта Клаус буюу євлийн євєєгийн домог IV зуунд Николас хэмээх хvv мэндэлснээр эхэлжээ. Харин тэр vед Николас хvvг дэлхий дахинаа алдартай, хvvхэд бvрийн хайртай Санта євєє болно гэж хэн ч мэдээгvй гэдэг. Николас Бизанти Анатоли буюу єнєєгийн Турк улсын Лусиа мужид єсчээ. Тэрээр жилийн нэгэн vдэш тосгоныхоо ядуу хvмvvст туслаж, цонхны нь завсарт мєнгє хийж vлдээдэг байсан аж. Гэхдээ ганц vvгээр зогсолгvй, сайхан сэтгэлийнхээ хvчээр бурхны хvчийг олж, vхсэн хvнийг амьдруулж, хуй салхинаас далайчдыг аварч байсан гэдэг.
Далайчид єнєєг хvртэл тvvнийг хvндэлж, аялалд явахдаа бэлгэдэл болгосоор ирсэн. Николас эхлээд католик шашинтан байсан ч тэр vеийн нийгмийн шинэчлэлд єртєн протестант гэгээнтэн болсон аж. Тэрээр сvмийн хамбын хєргийг бvтээдэг байхдаа Санта Клаус нэртэй болсон гэдэг. Николас арванхоёрдугаар сард таалал тєгссєн учир тvvний vнэнч шавь нар гэгээн vйлийг нь vргэлжлvvлж, зул сарын баяраар хvvхдvvдэд бэлэг тараах болсон юм байна. 1930 онд “Кока Кола” компани Санта Клаусыг анх удаа сурталчилгаанд ашигласан нь дэлхий дахинд тархаж, алдаршуулах болсон аж.

Шинэ жилийн гацуур аз жаргал бэлэглэдэг
Шинэ жилийн хамгийн том бэлгэ тэмдэг нь мєнх ногоон гацуур билээ. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бvхий л хvссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд нь од тогтоодог.
Барууны оронд гацуур модондоо сахиусан тэнгэрийн дvртэй тоглоом хамгийн тvгээмэл єлгєдєг. Энэ нь сахиусан тэнгэр шинэ жилээр тэднийг ивээж, хvссэн бvхнийг нь бvтээнэ гэж итгэдгээс vvдэлтэй аж.
Шинэ жилийн модыг эртний Германаас vvсэлтэй гэж vздэг. Учир нь эртний германчууд мєнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлгэ тэмдэгээ болгодог байжээ. Бремений Адам хаан есєн жил тутамд хоёр метр єндєр гацуураар тахил єргєдєг байв. Энэ уламжлалыг хойчийн гvрэн, vндэстнvvд нь євлєн авч, vргэлжлvvлж байжээ.
Орчин vеийн тvvх нь харин XVI зуунаас эхэлдэг. Тэр vед буюу 1539 онд Германы Страсбургийн католик сvмvvд зул сарын баяраар гацуур модыг тавьдаг болжээ. Энэ нь аажмаар єргєжиж, хvмvvс гэрийнхээ vvдэнд засдаг болж, 1957 оноос алим, самар, цэцгийн дэлбээ зэргээр гоёж эхэлсэн аж. Ингээд XVII зуунаас гацуур модоо гэртээ оруулж, хамгийн сайхан бvхнээр чимэх болсон юм байна. Шинэ жилийн баяраар ийнхvv мєнх ногоон гацуур модыг гэртээ засч, сахиусан тэнгэр, гялтганасан одод єлгєснєєр шинэ эхлэлийг нь ивээн, аз жаргал бэлэглэдэг ажээ.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Dec.19.09 7:47 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Түүхэн дэх хамгийн баян хүмүүс


Жон Рокфеллер 100 мянган доллартай болж, 100 наслах юмсан гэж мөрөөдөж байсан нэгэн. Гэвч тэрбээр 98 хүрэх наснаасаа 2 cap хүрэлгүй нас нөгцсөн юм. Түүний эхний мөрөөдөл нь биелсэн билээ.

Эндрю Карнеги ган цутгах томоохон компани байгуулсан бөгөөд төмөр зам үйлдвэрлэдэг. Тэрбээр 68 настай байхдаа 298.3 тэрбум долларын хөрөнгөтэй байжээ.

Осман Али Хан, Азаф Жа VIII нь Хайдерабад болон Берар вант улсын сүүлийн хаан байсан бөгөөд удалгүй Энэтхэг тус улсыг эзлэн авсан түүхтэй. 1937 онд Азаф Жа дэлхийн хамгийн баян хүн гэж Time Magazine сэтгүүлийн эхний нүүрэнд заларч байжээ. Тэрбээр 50 настай байхдаа 210.8 тэрбумын хөрөнгөтэй байсан байна.

Николай II /Николай Александрович Романов/-Оросын сүүлчийн хаан. Тэрбээр 1894-1917 он хүртэл эзэнт улсыг захирч байв. Түүний хөрөнгө өв залгамжлагдаж ирсэн бөгөөд 49 настай байхдаа Николай хаан 235 тэрбум доллартай байсан байна.

Уильям Генри Вандербиль нь эцэг Корнелиусаас 100 сая долларын хөрөнгө өвлөж байсан гэдэг. Тэрбээр эцгийнхээ хөрөнгийг арвижуулж чадсан байна. Уильям 64 настайдаа 231.6 тэрбум доллартай байв.

gogo.mn

_________________
\_o_/


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited