#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.25.17 4:44 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jun.29.09 12:53 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Монголын хамгийн.....

Урт нэртэй хүмүүс:
Лувсандэнзэнпилжинжигмэд , Мухаммедкаримбек , Гүрсоронзонболдбаатар , Тунгалагсарантуяа , Бурвабадрибадмаа , Тунгалагнандинэрдэнэ , Дэмбэрэлсамбуудорж , Жавхлантөгстөгөлдөр , Сэргэлэнбаясгалан , Жүгдэрнамжилжавзмаа , Соронзонболдбаатар , Дүүрэнбилэгтүвшин , Төгөлдөрбаясгалан , Найманзууннандианцэцэг , Гүрсоронзонгомбосүрэнболд , Дэмбэрэлбаясгалан , Баасанбүүвэйбаатар, Мятрашгүймонголжингоо , Элбэгчулуунэрдэнэ , Энхтөгөлдөрбаясгалан , Гурвындавааотгонбаатар , Гурванхангайшатарманлай :xi:

Сонин нэртэй хүмүүс:
Цасаншуургын Шинэ-Жил, Баавгайн Бамбарууш, Ёотон, Өчүүхэнтуяа, Өдөр, Өглөө, Орой, Итгэмжлэх, Пропуск, Өтгөс, Үсрээ, Чашка, Чихэр, Гөлчгий, Магазин, Бүдүүн, Мал, Хурга, Бяслаг, Тугал, Ботго, Дагз, Ооно, Окоп, Онгоц, Хашаа, Ноймор, Москва, Пулемёт, Азот, Галтогоо, Хөсрий, Жижигзургаа :haha:

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.29.09 1:00 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Он цагын гайхалтай гэмээр давхцалууд :

Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд төржээ. Зөрvv 129 жил.
Наполеон засгийн эрхэнд 1804 онд, Гитлер харин 1933 онд гарчээ. Зөрvv 129 жил.
Наполеон Вен хотыг 1812 онд, харин Гитлер 1941 онд эзлэв. Зөрvv 129 жил.
Наполеон 1816 онд ялагдсан, харин Гитлер 1945 онд. Зөрvv 129 жил.
Хоёул 44 настайдаа Засгийн эрхэнд гарсан.
Хоёул 52-тойдоо Орос руу дайрсан.
Хоёул 56-тайдаа дайнд ялагдсан.

Линкольн 1818 онд, Кеннеди 1918 онд төржээ. Зөрvv 100 жил
Линкольн 1860 онд, Кеннеди 1960 онд АНУ-ын ерөнхийлөгч болжээ. Зөрvv 100 жил
Хоёул баасан гаригт алуулсан.
Хоёул эхнэрийнхээ дэргэд амиа алдсан.
Хоёул толгой руугаа буудуулж vхсэн.
Линкольныг буудсан Жон Уилкис Бут 1839 онд төржээ.
Кеннедийг буудсан Ли Харви Освальд 1939 онд төржээ. Зөрvv 100 жил.
Линкольн "Кеннеди" нэртэй театрт алуулсан бол
Кеннеди "Линкольн" нэртэй машинд буудуулсан.
Линкольн vхэхийнхээ өмнө Мэрилэндэд байдаг Монро хотод очсон бол
Кеннеди амиа алдахын өмнө Мэрилин Монротой амрагийн холбоотой байсан.
Тэдний нэр англиар 15 vсгээс бvрддэг.

Линкольны дараа Жонсон, Кеннедийн дараа Жонсон ерөнхийлөгч болжээ.
Эндрю Жонсон 1808 онд,
Линдон Жонсон 1908 онд төржээ. Зөрvv 100 жил.

Одоо бид хялбар тоо бодсоны эцэст удахгvй дэлхийн тvvхэнд агуу том хоёр хvн төрнө гэсэн дvгнэлтэнд хvрнэ. Гитлер болон Кеннеди, шиг. Наполеон ба Гитлер 129 жилийн зайтай төрсөн, Линкольн ба Кеннеди 100 жилийн зөрvvтэй төрсөн. Тэгэхээр Гитлерийн төрсөн 1889 он дээр 129-ыг нэмбэл 2018 он болно. Энэ онд дараагийн Наполеон, Гитлер нар төрнө. Тvvнээс гадна бас Линкольн, Кеннеди нар төрж магадгvй. Кеннедийн төрсөн 1918 он дээр 100-г нэмэхэд мөн л 2018 он гарч ирнэ. Ингээд цааш нь vргэлжлvvлбэл 2060 онд засгийн эрхэнд ирээдvйн Кеннеди гарна, дараа нь 2062 онд ирээдvйн Наполеон мөн төрийн тэргvvн болно. Тэгэхээр бусад онцлох vйл явдлыг мөн тооцоолж болно. Мэдээж энэ бол энгийн математик.
Ямар ч гэсэн ийм зvй тогтол анзаарагдахгvй өнгөрөөхийн аргагvй.

Сэхүүн.ком-оос

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.29.09 1:24 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хамгийн үнэтэй гэр бүл салалтууд :

Michael Jordan & Juanita
"Chicago Bulls" багийн гишүүн домогт сагсан бөмбөгч Michael Jordan 2007 онд 18 жилийн турш хамт амьдарсан өөрийн эхнэр Juanita-гаас салсан юм. Michael Jordan экс эхнэртээ салалтын нөхөн төлбөр гэж 168 сая америк доллар өгсөн байна. Үүгээрээ тэрээр уг жагсаалтыг тэргүүлж байгаа юм.

Neil Diamond & Marcia Murphey
Дуучин Neil Diamond маань Marcia Murphey-тай 1969 гэрлэсэн ба 27 жилийн турш хамт амьдарчээ. Харин агуу хайрын төгсгөл нь ирхэд алдарт дуучин маань эхнэртээ 150 сая америк доллар өгсөн байна. Үүнийг хамт амьдарсан жилд нь хувааж үзвэл алдарт дуучин маань эхнэртээ жил бүр 5.5 сая америк доллар өгч байсан гэж ойлгож байна.


Steven Spielberg & Army lrving
Алдарт жүжигчин, кино найруулагч Steven Spielberg болон Army lrving нар 1985 онд гэрлээд 1989 онд салсан юм. Хамт амьдарсан энэ жоохон хугацаандаа тэд 1 хүүтэй болсон бөгөөд салалтандаа маш их хэмжээний мөнгийг зарцуулжээ. Тэрээр экс эхнэртээ нөхөн төлбөр 100 сая америк доллар өгсөн ба тэр үеэр тэрээр гурван тэрбумийн хөрөнгөтэй байсан юм.


Harrison Ford & Melissa Mathison
Алдарт кино жүжигчин Harrison Ford, Melissa Mathison нар 1989 онд гэрлэж нийт 21 жилийн турш хамт амьдарсан юм. Харин 2004 онд алдарт жүжигчин маань эхнэрээсээ салахдаа 85 сая долларыг салалтын нөхөн төлбөр болгон өгсөн юм.


Kevin Coster & Cindy silva
Kevin Coster болон Cindy silva нар 1978 онд гэрлэж 1994 онд хоёр тийш болжээ. Kevin Coster 16 жилийн турш эхнэртэйгээ хамт амьдарсны эцэст түүнд 80 сая доллар өгч салсан юм.

Мadonna & Guy Ritchie
алдарт дуучин Мadonna маань хуулийн дагуу экс нөхөртөө салалтын нөхөн төлбөр болох 76-аас 92 сая доллар өгч байгаа бөгөөд мөн үзэсгэлэн харш болох Ashcombe-ийг Guy Ritchie-д өгч байгаа гэнэ.


James Cameron & Linda Hamilton
Бүх цаг үеийн шилдэг кино гэгддэг "Титаник" киноны ерөнхий найруулагч James Cameron болон түүний эхнэр "Терминатор" киноны гол дүр Linda Hamilton нарын хайр ердөө л 16 сарын л настай байжээ. жүжигчин бүсгүй Linda Hamilton James Cameron-ний "Титаник"-ийн орлогоос хүртэх гэж гэрлэсэн гэгддэг. Найруулагч маань түүнд салалтын нөхөн төлбөр гэж 50 сая доллар өгсөн байна.


Paul McCartney & Heather Mills
"Ододтой бүжиглэе" шоуны эзэн Paul McCartney эхнэр Heather Mills нар гэрлэхдээ 3.2 сая доллар зарцуулж байсан бол харин салахдаа нийт 48.6 сая доллар зарцуулжээ. Тэд гэрлээд 4 жил хамт амьдарсан ба 2008 онд салсан юм.


Phil Collins & Orianne Cevey
Phil Collins, Orianne Cevey нар 12 жилийн турш хамт амьдарсан ба тэдний гэр бүлийн харилцаа 2008 онд дуусгавар болсон юм.Collins нөхөн төлбөрт 46.76 сая доллар өгчээ.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.29.09 1:26 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хамгийн жижиг хүн :
Дэлхийн хамгийн жижиг хүнээр тодрон Гиннесийн амжилтын эзэн болоод байгаа хүн бол ердөө 73 см өндөртэй Хятад улсын иргэн Ци юм.
Image

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.29.09 1:34 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.19.09 8:29 pm
Posts: 1800
Location: Төгс хүнийг хайрлах биш энгийн хүнийг төгс хайрла
үгүй байлгүй дээ ийм хүн байдгаа бас нүд бүлтэрлээ :] таалагджийна шүү их гоё сэдэв байна :wd:

_________________
Сайн сайхныг хүсье өө


Top
   
PostPosted: Jun.29.09 10:53 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Dedeko *-* wrote:
таалагджийна шүү их гоё сэдэв байна :wd:


Өө баярлалаа. :-D

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jul.01.09 7:01 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.06.08 5:56 pm
Posts: 3661
Location: Хаашаа ч юм явмаар...
Image
Тэнгисийн хязгааргvй уужимд ор ганцаар орших зэлvvд Пасхи арал дээр уулын энгэрт лут том чулуун баримлууд байна. Нар жаргах мєчид хєшєєєнvvдийн харлах дvрсvvд тэнгэрийн хаяа тийш алгуур сунана. Хуучныгсудлаач, угсаатны зvйчид Пасхи арал тvvний нууцлаг баримлуудыг янз бvрээр тайлбарласаар байна. Хамгийн сvvлчийн мэдээллээр єнєє vед эл арал дээр дундаж жин нь хэдэн арван тонн, 20 метр єндєр нийтдээ есєн зуу орчим баримал байна. Эдгээр бvх баримлыг эрдэмтэд нягтлан судалж хэмжилт хийж дууссан боловч тэдгээрийг хэн хэдийд барьсан, бодит хvмvvс болон vл мэдэгдэх бурхдын алийг нь дvрсэлсэн, эдгээр асар том баримлуудыг хэн хэрхэн цоолж сийлсэн, яаж тэнгисийн эрэг хvртэл чирч авчирсан тухай олон асуултад одоо хvртэл лавтай хариулт єгч чадахгvй байна.Уугуул улаан арьстнууд нь Рапануи гэж нэрлэдэг арлыг голландын далайчин Якоб Роггевен 1772 онд анх хєл тавимагц Пасхи гэж єєрчилжээ. Энэхvv арал хэзээ ч юм хагарч нэг хэсэг нь усанд автсан учир зарим эрдэмтэн Номхон далайн Атлантида гэж бас нэрлэдэг юм. Пасхи арал дээр анх полинезичууд, эртний перучууд тэрчилэн Зvvн-Ємнєд Азийн нэгэн омгийнхон дараалан сууршиж байжээ.
1934-1935 онуудад франц-бельгийн судалгааны ангийг ахалж байсан профессор А.Метро энэхvv арал дээр домогт Хоту Матуагийн удирдсан анхны оршин суугчид ХП-ХШ зууны vед ирсэн гэж нотолдог юм.

Хэл шинжээч С.Энглерт арал дээр хvмvvс арай хожуу ирж сууршисан, ХVП зууны vед алдарт баримлуудыг босгосон гэж vздэг билээ. Цуут аялагч, эрдэмтэн Тур Хейердал V-V1 зууны vед америк тивээс улаан арьстнууд ирж нутагласан гэсэн таамаглал дэвшvvлж байжээ. Тэрбээр моаи омгийн том хєшєєнvvдийг удтал судалсны эцэст эрvvндээ баавайсан сахалтаи, цагаан арьстан хvмvvс оршин энд сууж байжээ гэсэн дvгнэлт бас хийжээ. Эрдэмтэн Эрик Деникен энэ арлын оршин суугчид нь харь гаригийн иргэдийн удам юм гэж vздэг юм.

Арлын оршин суугчид загас барихдаа тун тааруу, ойр орчмын арлын хvмvvс мод ухан завь хийдэг болсоор удсан атал мод сvлжиж завь хийсээр байгаа, агуйд амьдарч бусад арал дээр хvмvvс мєн сууж байгааг огт мэдэхгvйг байгааг нэрт аялагч ахмад Жеймс Кук 1774 онд ажиглаж ихэд гайхаж байжээ. Арлын оршин суугчид єєд болсон удирдагчид юм уу арлын эздийн дурсгал болгож эдгээр чулуун хєшєєнvvдийг босгосон бололтой гэж ахмад Ж. Кук vзэж байлаа. Гэтэл зарим судлаач тийм биш эдгээр баримлуудаар тэнгис, хуурай газрыг заагласан байна, тэнгис хуурай газар руу тvрж орж ирэхийг билэгдэн хамгаалуулжээ гэж зєрж байлаа.

Рано-Рараку галт уулын цар дотор ороход чулуун баримлуудыг босгосон ажлын бvх vе шат харагдана. Эхлээд баримлийн дvрсийг нийтэд нь гаргаж дараа нь нvvр, цээжин бие, урт дэлдэн чих, элгэндээ тэвэрсэн гарыг нь дараалуулан цоолон сийлжээ. Цаашлаад баримлыг уулнаас улам хонхойлгон нурууны нь доод хэсэгт чулуун оосор мэт хэсгийг нь vлдээжээ.

Бvх баримлыг чулуу бутлах газарт хийсэн байж болох талтай. Баримлыг галт уулын бэлд буулгасны хойно нуруу, шилэн хvзvv тэрчилэн нуруун дээрх цагирагтай бvс зэрэг билэгдлийг сийлсэн ч байж болно. Чулуун баримлуудыг "аху" хэмээх нэртэй том талбайд байрлуулсны дараа бортого хэлбэртэй "малгай" ємсгєж зууван бvлтгэр нvдийг нь сийлсэн ч байж мэднэ.
Баримлуудыг нэг нэгээр нь биш бєєнд нь урласан нь их сонин. Цул хад огт байгаагvй учир хаданд гарсан ан цавыг чадварлаг ашиглаж тухайлбал галт уулын дэлбэрэлтээс vvссэн давхаргануудын хооронд гарсан ан цавын хооронд єндєр, єргєнєєрєє адилхан, зузаанаараа ялгаатай 8-12 ширхэг баримлыг нэг дор сийлж байжээ.

Галт уулын цар дотор бvрэн сийлж дуусаагvй цєєнгvй баримал бий. Пасхи арал дээрх баримлууд том хэмжээ, асар хvнд жингээрээ гайхагдана. Т.Хейердал баримлуудыг арван вагонтой зvйрлэж "Техникийн эрин vеэс ємнє яаж тээвэрлэсэн юм бол!" гэж уулга алдаж байсан удаатай.

Хамгийи хvнд баримлын жин 200 тонн юм. Иймд баримлуудыг хэрхэн тээвэрлэсэн талаар тоймгvй олон таамаглал байна. Тvvн дотор арал дээр хvн сууршихаас ємнє энд ирж єєрсєдтэйгээ адилхан баримал урласан харь гаригийнхны тухай таамаглал ч бий. Нийтдээ 22 метр єндєр (7 давхар байшин шиг) тvvн дотроо толгой, хvзvv нь 7 метр єндєр, 3 метр голчтой хамрын урт нь мєн 3 метр орчим, их биеийн єндєр нь 13 метр, 50 тонн баримлыг яаж хєдєлгєж юун дээр тээвэрлэснийг тєсєєлєн бодоход бэрх. Техникийн дэвшлийн vсрэнгvй хєгжлийн єнєє vед гэхэд ийм хvнд биесийг єргєж даах кран хараахан vйлдвэрлэгдээгvй байна.

Хэн яаж ямар зорилгоор эдгээр чулуун гайхамшгийг бvтээв? Чєлєєт иргэд хамтран хєдєлмєрлєж урласан "уран баримал" гэж зарим эрдэмтэд vздэг бол нєгєє хэсэг нь олон мянган боолчуудыг дайчлан ажиллуулсан гэсэн таамаглал гаргадаг. Урлаж дуусгасан баримлыг олсоор татан хєшvvрэг ашиглан єргєж газраас хєндийрvvлсэн хэсэгт нь чулуу ивж хєдєлгєсєєр байсан эсвээс ховил гаргаж баримлыг чирсэн зэрэг маш олон таамаглал гарсаар байгаа ч нийтээр хvлээн зєвшєєрєхvйц дvгнэлт єнєє хэр сонсогдоогvй л байна.
Image

_________________
:huchtei:


Top
   
PostPosted: Jul.01.09 7:07 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.06.08 5:56 pm
Posts: 3661
Location: Хаашаа ч юм явмаар...
Стоунхенж
Image
________________________________________
Английн нийслэл Лондон хотоос баруун ємнєд зvгт 130 километр зайтай Девонширийн намаг, довууд бvхий Солсберийн тэгш тал дээр орших Стоунхенжийн балгасыг ертєнцийн 8 дахь гайхамшиг эртний ертєнцийн томоохон таавар гэж vздэг. Стоунхенж нь чулуун болон хvрэл зуунуудын зааг дээр Крит арал дээр минойсийн соёл иргэншил цэцэглэн хєгжсєн vетэй хугацааны хувьд давхацна.

Стоунхенжийн барилга байгууламжийн ажил хоорондоо хэдэн мянган жилийн зайтай хэд хэдэн удаа явагджээ. Манай эриний ємнєх 3100 оны vед тойрог хэлбэрийн суваг, дотоод далан бий болж энэ тойргийн гадна Єсгийний чулуу ("холдон гvйж буй ламын гутлын єсгий"), дотор талд нь єргєл барьц тавьдаг хонхорхойнуудыг хийсэн байна. Хожим нь далангийн дотор хоёр эгнээгээр байрлуулсан ногоон цэнхэр єнгийн бараг 8 метр єндєр, 50 тонн жинтэй чулуун хавтангууд босгожээ.

Стоунхенжийн сvрлэг цогцолборыг хэн ямар зорилгоор хэзээ яаж барьсныг тvvхч, угсаатны зvй судлаач, геологч, хуучныг судлаач, химич, хvн судлаач, барилгын инженер гэх зэрэг тєрєл бvрийн мэргэжлийн хvмvvс єнєє vед судалж олон таамааглал дэвшvvлсээр байгаа ч нэгдсэн ойлголт дvгнэлтэд одоо хэр хvрээгvй байна.

ХVП зууны эхээр нэгдvгээр Яков хаан Стоунхенжийг vзээд сэтгэл нь хєдєлж эл барилга байгууламжийн нутаг дэвсгэрийн дvр зургийг тодруулж хэрхэн баригдсан учрыг судлахыг уран барилгач Инино Жонсод vvрэг болгожээ. Жон судалгааны ажлын тэмдэглэлээ цэгцэлж амжилгvй єєд болсон ч хvргэн ах Жон Уэбб нь гvйцээж ном гаргажээ. Английн уран барилгач Ж.Уэбб энэхvv барилга байгууламжийг эртний уран барилгын дурсгалуудтай харьцуулж эдгээр хосгvй бvтээлийг ромчууд барьсан байна гэсэн дvгнэлт хийсэн байна.

Стоунхенж нь дєрвєн том чулуун тойргоос бvрдэнэ. Гадаад тойрог нь хавтгай чулуун хавтангуудаас бvрдэх босоо шонгууд юм. Шон бvр нь дунджаар 25 тонн, хавтан нь 700 килограмм жинтэй ажээ. Хоёрдугаар тойрогт нь харьцангуй бага хэмжээний чулуун хавтангууд байга. Гутлын тах шиг дvрстэй гурав, дєрєвдvгээр тойргууд нь дан чулуун хавтангууд ажээ. Тойрог бvр нь 40 тонн жинтэй хоёр босоо, хэвтээ тэнхлэгтэй нэг хавтангаас бvрдэнэ.

Чулуун зуунд амьдарч байсан хvн тєрєлхтєний євєг дээдэс асар том чулуун хавтангуудаар тойрог vvсгэж тойргийн дагуу мєн чулуун хавтангуудаар нvсэр том нуман хаалганууд хийжээ. Энэхvv барилга байгууламж нь тойруулан ухсан сувгууд дагуух шороон далан юм. Энэ бvхиийг маш нарийн тооцоо хийж босгосон нь одоо хэр судлаачдын гайлшийг тєрvvлсээр байна.
Image

Ойр хавьд нь чулуу олборлох газар ер байхгvй учир чулуун хавтангуудыг Уэльсийн дорнод хэсгээс 380 километр алсаас зєєн авчирсан гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Одоо цагт тэдгээр хавтангуудыг зєєхийн тулд зассан зам, хvч ихтэй чирэгч, єргєгч цамхаг хэрэлэх болно. Гэтэл гурван мянган жилийн тэртээ ямар ч техник байгаагvй vед гэдгээр хавтангуудыг яаж тээвэрлэж байрлуулсан нь єнєє хэр таамаг хэвээр байна.

Стоунхенж бол эртний хvмvvсийн одон орны судлалын тєв єєрєєр хэлбэл Сар, Нар, оддын байдлыг судлах тєв байжээ гэж одон орон судлаач профессор Герард Хопкинс vзэж байна. Тэгвэл гvн ухааны доктор Ж.Митчел энэ барилга байгууламж бол чулуунд дvрсэлсэн дэлхийн загвар, бас нэг эрдэмтэн энэ бол эртний хvмvvсийн харь гаригийнхантай холбоо хэлхээ барьж байсан цэг байх гэсэн таамаг дэвшvvлсэн байна.

Сvvлийн жилvvдэд Солсбер дэх энэхvv гайхамшгийг vзэж сонирхохоор хэдэн сая жуулчим иржээ. Арилжаанд гарамгай америкчуууд Нью-Жерси муж улсад Стоунхенжийн яг хуулбарыг н бол зураач Ненси Хольт "Тэнгэрийн уул” нэртэй энэ газар жуулчдын бvхэл бvтэн хотхон байгуулах тєсєл хийжээ. Тэрхvv тєсєлд Стоунхенжийн ойролцоо хиймэл нуур байгуулж хоёр зуу гаруй тєрлийн шувууд нутагшуулах эртний vеийн бусад сонирхолтой зvйлийн хуулбаруудыг хийж байрлуулах зэрэг олон сонирхолтой ажил тусгагдсан байна.

Стоунхенж тvvний эргэн тойрныг нарийвчлан судлах явцад энд илуv эрт vеийн барилга байгууламжууд мєн байгааг илрvvлжээ. Стоунхенжоос хойд хэсэгт Огборн дvvрэгт Авебури суурингийн ойролцоо илvv том барилга байгууламж байгаа нь олджээ. Энэ бол босоо цул чулуун хавтангуудаар vvсгэсэн тойрог байлаа. Зарим чулуун хавтан нь Стоунхенжийнхээс хэмжээгээрээ том тойргоор байрлах талбай нь бас харьцангуй илvv ажээ.

Тэрчилэн дээрх хоёр барилга байгууламжаас холгvй хєндийд 45 метр єндєр шороон далан байна. Хvний гараар боссон Сильбури нэртэй энэхvv даланг Европ тив дэх хамгийн том хиймэл овоо гэж vздэг юм. Энэхvv далан нь шовгор хэлбэртэй хийгээд он цагийн уртад зургаан шат нь бараг арилсан байна.

Стоунхенж -Сильбури-Авебурийн тэгт хэмтэй гурвалжингийн тал километр юм. Энэ гурван аврага барилга байгууламж нь хоорондоо нийлсэн нэгэн цогц юм. Авебурийн барилга байгууламжийг Стоунхенжийнхээс хоёр мянган жилийн ємнє босгосон гэдгийг эрдэмтэд судалгааны явцад тогтоожээ.

Стоунхенжийн тойрог, єргєн гудамжууд хоорондоо могой нарны дvгрэгийг хєндлєн гарч байгаа эртний билэг тэмдгээр холбогджээ. тийм билэг тэмдэг Египет улсад байна. Чухамдаа Стоунхенжийн хоёр талаараа чулуун хашлагатай єргєн гудамж нь нарны дvгрэгийг билэгдсэн том тойргийг хєндлєн гарсан байна.

_________________
:huchtei:


Top
   
PostPosted: Jul.02.09 7:20 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.06.08 5:56 pm
Posts: 3661
Location: Хаашаа ч юм явмаар...
Түүхийн гайхалтай давхцал
Танин мэдэхvй | Огноо: 20.06.2009
title


Нууцлаг юмс, тооны гайхамшигт хэлхээс, санамсаргvй давхцал тохиол биднийг гайхшируулж алмайруулдаг. Гэтэл хорвоо ертөнц дээр санаандгvй, санамсаргvй зvйл байдаггvй аж. Бvх vйл явдал ямар нэг Дээд Хvчний урьдаас төлөвлөсний дагуу явагддаг тийм ертөнцөд бид амьдарч буй бололтой. Амьдралыг тоогvйгээр төсөөлшгvй. Эдгээр тоо мушгиран хуйлрах хувь заяаны эргvvлгээр авирч буй хvн төрөлхтөнд тайлагдашгvй, оньсого мэт сонин бэлэг бэлдсээр.


1838 онд Америкийн зохиолч Эдгар По "Артур Годон Пимын адал явдлын тухай тууж" хэмээх зохиолоо гуурвижээ. Уг зохиолд задгай далайд хөлөг онгоц сvйрсний дараа дөрвөн хvн завинд сууж амь гардаг. Тод өлсгөлөнд автаж туйлдан гурав нь нийлж, нэгийгээ алж иддэг байна. Номонд тэр хvний нэрийг Ричард Паркер гэжээ. Энэ бол уран зохиол. Харин бодит амьдрал дээр 1884 онд "Магнонетт" хөлөг онгоц сvйрэв. Дөрвөн хvн амь гарч, завинд сууж амжлаа. Олон хоног далайгаар тэнэж, өлссөндөө галзуурах шахсан тэд нэгийгээ алж иддэг. Тvvнийг Ричард Паркер гэдэг байв. Өөр нэг жишээ. "Титаник" хөлөг онгоцны ослын талаар сонсоогvй хvн байхгvй биз. Тvvнээс олон жилийн өмнө буюу 1898 онд олны танил бус зохиолч Морган Робертсоны "Хоосон" роман "Мэнсфилд" хэвлэлийн газарт хэвлэгджээ. Тухайн vед хэн ч тvvний номыг сонирхсонгvй. Романд "Титан" нэртэй хөлөг онгоц дөрөвдvгээр сарын хvйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живдэг тухай гардаг. Мөн хөлөг онгоцны тодорхойлолтыг дэлгэрэнгvй өгvvлжээ: Онгоцны урт 243м, усан тvрц 70000 тонн, хөдөлгvvр нь 50000 морины хvчтэй, хурд 25 зангилаа ба дөрвөн трубтэй, гурван сэнстэй. Харин тvvнээс хойш 14 жилийн дараа бодит "Титаник" анхны аялалдаа гарлаа. Тvvний урт 269м, усан тvрц 66000 тонн, 55000 морины хvчтэй, цагт 25 зангилаа хурдтай бөгөөд дөрвөн труб, гурван сэнстэй. "Титаник" дөрөвдvгээр сарын хvйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живэв. Эдгээр давхцал ухаан санаанд багтамгvй, vнэхээр гайхалтай. Зохиолч ослын бараг бvх нөхцлийг зөгнөн бичжээ. Номонд ч, амьдрал дээр ч эдгээр онгоцыг "жившгvй" гэж өргөмжилж байв. Тэндч, эндч эмгэнэлт явдлын vед аврах завь хvрэлцсэнгvй. Бодит болон санаанаас зохиосон амьдралд онгоцон дээр 3000 зорчигч байсан. Логик vзлийн vvднээс vvнийг тайлбарлах vнэхээр боломжгvй. Харин одоо бид өөр нэгэн давцхлыг танд толилуулья

Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд төржээ. Зөрvv 129 жил.
Наполеон засгийн эрхэнд 1804 онд, Гитлер харин 1933 онд гарчээ. Зөрvv 129 жил.
Наполеон Вен хотыг 1812 онд, харин Гитлер 1941 онд эзлэв. Зөрvv 129 жил.
Наполеон 1816 онд ялагдсан, харин Гитлер 1945 онд. Зөрvv 129 жил.
Хоёул 44 настайдаа Засгийн эрхэнд гарсан.
Хоёул 52-тойдоо Орос руу дайрсан.
Хоёул 56-тайдаа дайнд ялагдсан.
Image
Линкольн 1818 онд, Кеннеди 1918 онд төржээ. Зөрvv 100 жил
Линкольн 1860 онд, Кеннеди 1960 онд АНУ-ын ерөнхийлөгч болжээ. Зөрvv 100 жил
Хоёул баасан гаригт алуулсан.
Хоёул эхнэрийнхээ дэргэд амиа алдсан.
Хоёул толгой руугаа буудуулж vхсэн.
Линкольн "Кеннеди" нэртэй театрт алуулсан бол Кеннеди "Линкольн" нэртэй машинд буудуулсан.
Линкольн vхэхийнхээ өмнө Мэрилэндэд байдаг Монро хотод очсон бол
Кеннеди амиа алдахын өмнө Мэрилин Монротой амрагийн холбоотой байсан.
Хоёул өмнөд нутгийнх. Хоёул Ардчилсан иамынх. Хоёул Ерөнхийлөгч болохын өмна сенатор байсан. Линкольныг буудсан Жон Уилкис Бут 1839 онд төржээ. Кеннедийг буудсан Ли Харви Освальд 1939 онд төржээ. Зөрvv 100 жил. Тэдний нэр англиар 15 vсгээс бvрддэг. John Wilkes Booth ба Lee Harvey Oswald. Бут театраас гарч гvйн дээврийн хонгилд баригдсан бол Освалвд буудсаны дараа дээврийн хонгилоос гарч гvйн, театрт баригдсан. Линкольны дараа Жонсон, Кеннедийн дараа Жонсон ерөнхийлөгч болжээ. Эндрю Жонсон 1808 онд, Линдон Жонсон 1908 онд төржээ. Зөрvv 100 жил. Одоо бид хялбар тоо бодсоны эцэст удахгvй дэлхийн тvvхэнд агуу том хоёр хvн төрнө гэсэн дvгнэлтэнд хvрнэ. Гитлер болон Кеннеди, шиг. Наполеон ба Гитлер 129 жилийн зайтай төрсөн, Линкольн ба Кеннеди 100 жилийн зөрvvтэй төрсөн. Тэгэхээр Гитлерийн төрсөн 1889 он дээр 129-ыг нэмбэл 2018 он болно. Энэ онд дараагийн Наполеон, Гитлер нар төрнө. Тvvнээс гадна бас Линкольн, Кеннеди нар төрж магадгvй. Кеннедийн төрсөн 1918 он дээр 100-г нэмэхэд мөн л 2018 он гарч ирнэ. Ингээд цааш нь vргэлжлvvлбэл 2060 онд засгийн эрхэнд ирээдvйн Кеннеди гарна, дараа нь 2062 онд ирээдvйн Наполеон мөн төрийн тэргvvн болно. Тэгэхээр бусад онцлох vйл явдлыг мөн тооцоолж болно. Мэдээж энэ бол энгийн математик.
Ямар ч гэсэн ийм зvй тогтол анзаарагдахгvй өнгөрөхийн аргагvй.

_________________
:huchtei:


Top
   
PostPosted: Jul.02.09 8:06 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
энэ тухай дээр бичээтэй байгаа шд юмаа сайн уншиж байгаад бичихгүй хэхэ өөр сонин хачин байвал Edit-лээд сольчоорой.

Ямарч байсан гоё юмнууд оруулжээ :wd: .

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jul.03.09 1:30 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.06.08 5:56 pm
Posts: 3661
Location: Хаашаа ч юм явмаар...
NightwisheR wrote:
энэ тухай дээр бичээтэй байгаа шд юмаа сайн уншиж байгаад бичихгүй хэхэ өөр сонин хачин байвал Edit-лээд сольчоорой.

Ямарч байсан гоё юмнууд оруулжээ :wd: .

ok. Bi deerhiig anzaarsangui ee

_________________
:huchtei:


Top
   
PostPosted: Jul.07.09 12:26 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.06.08 5:56 pm
Posts: 3661
Location: Хаашаа ч юм явмаар...
Монголчуудын дунд хамгийн түмээмэл байдаг хүний нэрс

Иргэний бvртгэл мэдээллийн улсын тєвєєс Монгол улс дахь хамгийн тvгээмэл нэрvvдийг жагсаасан байна.

Хамгийн тvгээмэл тохиолддог нэрсийн статистикийг дараах нэрс тэргvvлж байна.

1. Оюунчимэг нэртэй хvн 13,198 байдаг бол

2. Алтанцэцэг 13,170

3. Энхтуяа 11,994

4. Батбаяр 11,498

5. Эрдэнэчимэг 11,374

6. Болормаа 11,144

7. Ганболд 11,083

8. Отгонбаяр 11,080

9. Бат-Эрдэнэ 10,862

10. Наранцэцэг 10,805

11. Лхагвасvрэн 10,611

12. Оюунцэцэг 10,466

13. Ганбаатар 10,359

14. Баярсайхан 10,181

15. Нарантуяа 9,877

16. Ганзориг 9,726

17. Батжаргал 9,443.

18. Нэргvй 9,443

19. Энхжаргал 9,426

20. Батсайхан 9,059 байдаг аж.

_________________
:huchtei:


Top
   
PostPosted: Jul.07.09 4:23 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.06.08 5:56 pm
Posts: 3661
Location: Хаашаа ч юм явмаар...
Үхлийн наргиан


Хүний амьдралд хачирхалтай давхцал, итгэмээргүй үйл явдал олон бийдаг. Үүний нэг үхэл гээч зүйлийн “наргиа”-ны талаар сонирхуулъя. Албан ёсоор бүртгэгдсэн хамгийн аймшигтай явдал 17 дугаар зууны үеийн Японд болсон юм. Токио хотноо аж төрдөг нэгэн айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэхээр болжээ. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө яг дөрөв хоногийн өмнө гэнэтийн өвчнөөр өөд болжээ. Ганган кимоно нь дунд охинд нь очив. Гэвч дунд охин нь мөн л төрсөн өдрөөрөө кимоног өмсөхөөсөө дөрвөн өдрийн өмнө аянганд ниргүүлж нас барсан байна. Кимоно нь хамгийн бага охинд нь очсон ч мөн л насанд хүрэх баяраасаа дөрөв хоногийн өмнө галзуу үнэгэнд хазуулан нас барсан аж. Ийм явдлын дараа хөөрхий эцэг, эх хоёр нь кимоноод учир байна гэж сэжиглээд ламд үэүүлжээ. Тэгтэл ламтан кимоно нь хараалтай шатаах хэрэгтэй гэж зөвлөв. Ламын үгээр кимоноог гэрийнхээ гадаа шатааж байтал нь гэнэт хүчтэй салхи дэгдэж, цогийг нь ийш тийш шидлэн хотыг тэр аяар нь хамарсан аймшигтай түймэр дэгдсэн байна.

1657 онд Токио хотноо гарсан энэ түймрээр 300 сүм, 500 орд харш, 61 гүүр, есөн мянган лангуу юу ч үгүй шатаж, 100 мянга гаруй хүний амь хохирсон юм. Энэ мэтээр хараал дагуулсан эд зүйлийн талаар баримттай мэдээ цөөнгүй. Гэхдээ ийм явдал зөвхөн эрт дээр үед гардаг байсан гэж бодвол ташаа хэрэг болно. Орчин үед ч гэсэн ийм явдал цөөнгүй болж байсныг албан ёсоор бүртгэгдсэн баина.
Хамгийн зартай хараал дагуулсан эд нь Холливудын од Жэймс Дины барьж яваад осолдсон “Порше” машин юм. Энэ явдал 1955 онд болсон бөгөөд Жэймс Дин газар дээрээ нас барсан аж. Машиныг засварын газар авчирч засч байтал гэнэт нурж засварчны хоёр хөлийг нь бяц даржээ. Үүний дараа машиныг задалж зарав. Ингэхэд хөдөлгүүр, кардан голыг нь авто машин сонирхогчдын уралдаанд оролцдог хоёр жолооч худалдан авчээ. Энэ хоёр нь яг нэг өдөр, нэг уралдаанд оролцож байгаад хоёулаа мөргөлдөж нас барсан байдаг.

Поршегийн “арьсыг” нь Дины дурсгалд зориулан боогосон үзэсгэлэнд өгчээ. Гэтэл үзэсгэлэнг нээх өдөр гэнэт түймэр гарч дахин гурван хүн нас барав. Үүний дараа арьсыг засварлан Холливудын одуудын эд зүйлсийг дэлгэн үзүүлдэг үзэсгэлэнд байрлуултал тавцан дээрээс гэнэт салж унаад нэг үзэгчийн хүзүүг нь хугалан нөгөө ертөнц рүү илгээчихсэн байна. Үхэл энэ мэтээр эд зүйлсээр дамжуулан “наргих”-авс гадна бас зугаацдаг гэхэд болно.

Лиза Поттер нэртэй Англи эмэгтэйн нөхөр нь төмөр замын зөрлөгөөр гарах гэж яваад галт тэргэнд дайруулан нас барсан байна. Тэр явдлаас хойш Лиза нь тэрхүү зөрлөгөөр зам гарна гэхээсээ үхтлээ айдаг болсон байна. 11 жилийн дараа тэр эмэгтэй эхийгээ дагуулан салхилж явахдаа гэнэт төмөр замын зөрлөгөөс айдаг айдсаа ялахаар шийджээ. Тэгээд айдсаа даран төмөр зам дээр гараад зогсож байтал гэнэт галт тэрэг гарч ирээд дайраад алчихсан гэдэг. Хуваарь ёсоор хөөрхий эмэгтэйг зогсож байх тэр үед нь зөрлөгөөр галт тэрэг явах ёсгүй байсан боловч ямар нэгэн шалтгааны улмаас цагаасаа хоцорсон галт тэрэг гэнэт гарч ирснээр айдсаа дарах гэсэн бүсгүйн оролдлого эмгэнэлтэйгээр дуусчээ.

1957 онд Америкийн Калифорнид болсон Бесинжерийн гэр бүлийн мөхөл бүр ч аймшигтай. 1957 онд өрхийн тэргүүн Ричард Бесинжер нь Калифорний нэгэн гүүрэн дээр машинд мөргүүлэн амиа алджээ. Түүнээс яг хоёр жилийн дараа мөн л тэр гүүрэн дээр хүү Хирам нь машины тээшин дээрээс унасан гуалинд даруулан үхэв. Үүнээс зургаан жилийн дараа 14 настай ач нь гүүрэн дээр авирч тоглож байгаад унаж амиа алдав. Таван жилийн дараа Ричардын дүү нь нөгөө гүүрэн дээгүүр машинтайгаа гарч яваад гэнэт зүрх нь зогсож нас барсан байдаг. Энэ гэр бүлийн зөвхөн эрчүүд нь ийнхүү золгүй байдлаар гүүрэн дээр үхэлтэйгээ учирч байсан бол эмэгтэйчүүд нь маш өндөр насыг зооглосон аж. Ричардын дүүгийн нь зүрх гүүрэн дээр гэнэт хаагдаж байхад ээж нь 91 настай эсэн мэнд байж байжээ.
1998 онд Чехийн нийслэл Прага хотноо үхэл бүр ч хачирхалтай байдлаар “хошигносон” байдаг. Вера Чермакова гэгч эмэгтэй өөр хүүхэн рүү яваад өгсөн нөхрийнхөө нэр хүндийг унагаж хариугаа авахын тулд амиа хорлохоор шийджээ. Ингээд гурван давхрынхаа цонхоор үсэртэл байрных нь доор явж таарсан нөхрийнхөө дээрээс нь буучихсан байна. Нөхөр нь энэ хэргээс долоо хоногийн өмнө бүх өмчөө аваад өөр хүүхэн рүү явчихсан мөртлөө яг гайтай тэр өдөр хөрш айлынхаа хүнээс өрөө авах гээд ирж явсан нь тэр аж. Амиа хорлох гэсэн бүсгүй амьд үлдэж, харин нөхөр нь унахдаа чамархайгаараа чулуу мөргөн газар дээрээ нас баржээ.

Эцэст нь үхэл ч гэсэн хааяа нэг “амарч” наргидах талаар сонирхуулъя. 1946 онд Нью-Йоркийн дагуул жижигхэн хотод гардаг нэгэн сонины ажилтан Милдред Уэст гэгч эмэгтэй таван жилийн турш ээлжийн амралтгүй ажилласныхаа дараа хоёр долоо хоног амрахаар шийджээ. Энэ бүсгүй сонинд эмгэнэл бичих ажлыг хариуцдаг байж. Гэтэл хачирхалтай явдал болж Милдред бүсгүйн амарсан хоёр долоо хоногийн хугацаанд сониных нь 20 гаруй жилийн түүхэнд анх удаагаа тойрогт нь нэг ч хүн нас бараагүй тул нэг ч удаа эмгэнэл нийтлэгдсэнгүй. Милдредийг жилийн дараа долоо хоног амралтаа авахад нь энэ явдал мөн адил давтагдаж байжээ.

_________________
:huchtei:


Top
   
PostPosted: Jul.08.09 11:54 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9288
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
сонирхолтой л юм...

Quote:
Афганистан - 'Upa-Ghana-Stan' гэсэн vгээс гаралтай Санскрит хэлээр бол энэ нь "олон омогийн нутаг” гэсэн утгатай гэнэ.
Албани – уулынханы газар нутаг. "Алб" хэмээхvгийн vндэс нь "цагаан" мєн "уул" гэсэн утга агуулна.
Алжир – нийслэл Алжир (Algiers) гэсэн vгнээс vvсэлтэй.
Францаар Alger харин араб хэлэнд Al Jazair нь арал гэсэн vг.
Аргентин – латинаар бол "аргентум" гэдэг нь мєнгє гэсэн утгайтай. Худалдаачид аргентины Рио-де-ла-Плата /мєнгєн гол/ хэмээх голоор Перугаас мєнгєн эдлэл болон бусад vнэт эрдэнэсийг зєєдєг байжээ. Тэгэхээр Аргентина гэдэг нь мєнгєний газар нутаг гэсэн vг аж.
Австрали - "vл мэдэгдэх ємнєдийн газар нутаг”. (лат. terra australis incоgnita).
Азербайжан - "галт нутаг"
Багам - испанийн "Baja Mar" ("гvн биш тэнгис") гэсэн vгнээс гаралтай
Бахрейн – арабаар "хоёр тэнгис".
Бангладеш – санскрит хэлээр бенгали гэсэн vг. Bangla нь бенгали хэлээр ярьдаг хvмvvсийг нэрлэж байгаа бол Desh гэдэг нь улс орон гсэн утгайтай.
Бельги – кельтийн нэгэн омог болох Belgae гэсэн нэрнээс vvсэлтэй.
Бразили – нэгэн модны нэр.
Босни - “Босна” хэмээх голоор нэрлэгдсэн
Буркина-Фасо - "vнэнч хvмvvсийн газар нутаг"
Бурунди – “рунди хэлтэнгvvдийн эх нутаг”
Унгар - "олон арван омгийн нэгдэл".
Венесуэл - "бяцхан Венеци" гэсэн vгний товчилсон хэлбэр
Вьетнам - "ємнєдийн газар нутаг".
Гаити – Tainо омгийн индианчуудын хэлээр бол "єндєр уул" гэсэн утгатай
Гондурас – испан хэлний "гvн" гэсэн утгатай.
Египет - "Птаха бурханы гэгээн сvм"
Замби – Замбези хэмээх голын нэрнээсм vvсэлтэй.
Зимбабве - "чулуун байшин".
Энэтхэг – Инд голыг хvндэтгэн єгсєн хинди нэр
Индонези – грек хэлний “арал” гэсэн vгнээс гаралтай.
Ирак – эртний еврей хэлний "Uruk" буюу "хоёр голын дунд" гэсэн утгатай. Тигр болон Евфрат голыг хэлж байна.
Иран - "Aryans" буюу "эрх чєлєний эх орон” хэмээсэн утгатай.
Исланд - "мєсєн газар нутаг"
Коморын арал – араб хэлний "Djazair al Kamar" буюу "сарны аралууд” гэсэн утгатай.
Коста-Рика - "баян эрэг" гэсэн испан vг.
Кувейт - араб хэлний "Kut" гэдэг vгнээс гаралтай. Энэ нь “цайз” гэсэн утгай аж.
Ливан - еврей хэлнээс "цагаан уулс" хэмээн орчуулагдана.
Либери - лат. Liber гэдэг нь “эрх чєлєєтэй” гэсэн vг.
Лихтенштейн - "зєєлєн чулуу".
Люксембург - кельт хэлний 'Lucilem' - "бяцхан", герман хэлний 'burg' буюу "шигтгээ” гэсэн vгсээс бvтсэн нэр. “Бяцхан шигтгээ”.
Малайзи – “мalay-чуудын нутаг”.
Мальдив – санскрит хэлний mahal гэдэг нь "ордон" харин diva нь “арал” гэсэн утгатай.
Мальт - финик хэлээр "оромж” гэсэн утгатай.
Марокко – Маракеш гэсэн хотын нэрнээс vvсэлтэй.
Микронези - грекээр "бяцхан арал”.
Намиби – “Намиб” цєлийн нэр. "Намиб" гэдэг нь “юу ч vгvй газар нутаг” гэсэн утгатай.
Нигер – нутгийн африк хэлээр "Ni Gir", гэдэг vгнээс гаралтай бєгєєд энэ нь “Гир гол" гэсэн vг.
Нидерланд – германаар "доод газар".
Пакистан – холбоо нэр. Пенжаб, Афганистан, Кашмир, Иран, Синд, Тохаристан гэсэн vгсийн товчилсон холбоос
Палестин – “булаан эзлэгчийн газар нутаг”. "Philistines" хэмээх еврей vгийн vндэс нь "булаан эзлэгч" гэсэн утгатай.
Польш - германы pоlen буюу “тал нутаг” гэсэн утгатай.
Сальвадор - "авралт"
Сингапур – санскрит хэлний Simhapura гэдэг vгнээс гаралтай. Энэ нь “арслангуудын хот” гэсэн утгатай.
Судан - араб хэлний Bilad as-Sudan гэсэн vгнээс гаралтай. Утга нь "харуудын газар нутаг".
Сьерра-Леон – “арслангуудын уулс”. Португаль нэр.
Таиланд - тай хэлээр "эрх чєлєєт газар нутаг”
Танзани - Танганьика ба Занзибар хэмээх хоёр мужийн нэрний нийлбэр.
Тимор – малай хэлний timur гэдэг нь "дорно" гэсэн утгатай.
Филиппин - " Филипп хааны газар нутаг"
Франц - "франкуудын газар нутаг"
Швейцари – немец хэлэнд "Schweitz" гэдэг нь “намаг” гэсэн утгатай.
Швед - "Сви" (Svea) хvмvvс
Шри-Ланк - "гайхамшигтай арал" гэсэн санскрит vг.
Эфиоп - лат. хэлний "Aethiоpia" гэдэг нь “харуудын нутаг” гэсэн утгатай.
Ямайк – нутгийн индианчуудын хэлэнд "нamaica" гэдэг нь ой мод, ус ны газар нутаг гэсэн утга агуулдаг.
Япон - Nippоn-gu tо Nihоn-gu гэсэн vгийг Nihоn эсвэл Nippоn хэмээн товчилжээ. Утга нь “наран ургах зvгийн орон”

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.09.09 8:26 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9288
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
http://togtokhbaatar.miniih.com/index.p ... e/post/156
8O :? :| :( :m5:

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.09.09 8:33 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Apr.18.09 5:28 pm
Posts: 1990
Location: Behind my *&^@%%#% pc...
энэ сэдэв надаа таалагдаж байна шүү :wd:

_________________
Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.


Top
   
PostPosted: Jul.13.09 6:45 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
8O Энэ үнэн үү.? Чи итгэж байна уу?



ImageImageImage
ImageImage
ImageImage
ImageImageImage

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jul.23.09 11:27 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.25.08 6:08 pm
Posts: 4114
Location: Smile and be happy
bi unshij duusaagui bxdaa l toxiogoo doloox gj oroldson...hehe buteshgui yum bnlee...

_________________
I am THE khaleesi...


Top
   
PostPosted: Jul.23.09 2:19 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.06.08 5:56 pm
Posts: 3661
Location: Хаашаа ч юм явмаар...
hoo yaar tom yum be

_________________
:huchtei:


Top
   
PostPosted: Jul.23.09 3:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.24.09 12:09 am
Posts: 5551
Location: Утаан дотор Эрүүл тархигүй...
[quote="bayara07"]Үхлийн наргиан


/quote]
Энэ сонин л юм тэ хэхэ

_________________
Бороо ороосой...


Top
   
PostPosted: Jul.23.09 3:08 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.24.09 12:09 am
Posts: 5551
Location: Утаан дотор Эрүүл тархигүй...
ghostface wrote:
сонирхолтой л юм...

Quote:

Эд нар гоё юм байна

_________________
Бороо ороосой...


Top
   
PostPosted: Aug.23.09 5:16 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Израйлийн уран бvтээлч Daniel Rozen-н 1999 онд бvтээсэн модон толь.

Энэхvv толины өмнө зогсоход яг л шилэн толь мэт гадаргуу дээр нь дvрс ойж харагддаг. Модон толь нь олон ширхэг жижигхэн моднуудаас бvтсэн бөгөөд мод тус бvр жижиг мотороор удирдагддаг аж. Толины голд байрлуулсан видео камер нь гэрлийг цуглуулан мэдээлэл болгож компьютерт шилжvvлэх ба компьютер тухайн мэдээллийг хавтгайд шилжvvлж төхөөрөмжийн урд байгаа биетийн дvрсийг бий болгодог байна. Хэдийгээр нарийвчилсан дvрс vvсгэж чадахгvй ч гэсэн энэхvv бяцхан модон хэсгvvд дуу гарган хөдөлж, хөдөлгөөн бvрийг дуурайхыг харах тун ч гайхалтай гэнэ.


Image
Image
Image
Image
Image
Image

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Sep.03.09 4:42 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 3:03 pm
Posts: 933
Location: Utaat Ulaanbatardtaa hairtai.
Mash sonirholtoi sedev bna .... Delhiin nuutsuud ch olon yuma?

_________________
Changed my mind.


Top
   
PostPosted: Sep.04.09 6:16 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Tomatina наадам

Tomatina наадам нь Испанийн Буньоль хотод жил болгон болдог улаан лоолийн наадам юм. Энэ наадам нь 8-р сарын сүүлийн долоо хоногын лхагва гариг болдог ба энэ үеээр гудамж талбайд 20-30 мянган хүн ганцхан зорилготой гардаг байна: тэр нь нэг нэгийгээ улаан лоолиор цохиж онох.
Энэ наадамд оролцохоор Испанийн болон дэлхийн өнцөг бүрээс хүмүүс ирдэг байна. Энэ наадмыг албан ёсоор 1961 оноос эхлэн тэмдэглэж ирсэн ба улаан лоолийн “буудалтанд” гэмтэж бэртсэн тийм тохиолдол нэг ч удаа гараагүй байгаа гэнэ. Өглөөний 11:00 цагт 6 том ачааны машинаар дүүрэн улаан лооль ирмэгц охид залуучууд “байлдааны ажиллагааг” эхэлдэг. Энэ үеээр ойролцоогоор 110 тонн боловсорсон улаан лооль зарлагддаг байна. Оролцогч хүмүүс муу хувцасаа өмсөж өөрийн буудах чадвараа аль болох хүчээ гамналгүйгээр үзүүлэх хэрэгтэй гэнэ. Сэтгүүл.МН


ImageImage

Image
Image

ImageImage

ImageImage

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Sep.04.09 6:28 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Дэлхийн хамгийн муухай нохойны тэмцээн

Калифорнид 21 дэх удаагийн нэгэн өвөрмөц тэмцээн –Дэлхийн хамгийн муухай нохой World’s Ugliest Dog Contest болж өндөрлөв. Энэ жилийн энэхүү тэмцээнд Пабст (Pabst) нэртэй кобель нохой тэргүүлсэн ба түүний эцэг нь боксёр гэнэ. Энэ нохойны доод эрүүний шүд болон соёо нь буруу ургаснаас болж гадагш гарсан ба “хагас-боксёр” энэ нохойны эзэн Эгстад (Egstad) 1600 долларын шагнал хүртэж House of Dog гэдэг байгууллагатай загварын гэрээ хийсэн байна.


ImageImage
ImageImage

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Sep.26.09 12:27 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хамгийн чанга орилолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн.


_________________
\_o_/


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited